Сүүлд нэмэгдсэн :
Home » » Харри Поттер ба шидтэний чулуу 1

Харри Поттер ба шидтэний чулуу 1

Харри Поттер ба шидтэний чулуу 1
/Улаан модон гудамжнаа дөрвөн тоот байшинд суух ноён Дурслийнхан өөрсдийгөө

бурхны авралаар хамгийн жирийн хүмүүс гэж цаг ямагт бахархалтайгаар

тунхагладаг хүмүүс билээ. Тэднийг ямар нэгэн хачирхалтай буюу нууцлаг байдалд 

орно гэж төсөөлөхийн ч хэрэггүй. Учир нь ноён Дурслийнхан ямар ч хачирхалтай, 

нууцлаг зүйл болон элдэв хөгийн юмыг огт тоодоггүй байлаа.

Ноён Дурсль ган өрөм үйлдвэрлэдэг «Граннингс» гэдэг пүүсийг удирдана. Өндөр 

махлаг биетэй, өтгөн бавгар сахалтай тэрбээр бараг хүзүүгүй нэгэн билээ. Харин 

хатагтай Дурсль бол цайвар царайтай туранхай биетэй байх ёстойгоосоо бараг хоёр 

дахин урт хүзүүтэй болохоороо бусдын хашаа руу шагайж, хөршүүдийнхээ яриаг 

нууцаар чагнан ихэнх цагаа өнгөрүүлэхэд нь тустай ажээ. Тэд Дадли гэдэг бяцхан 

хүүтэй агаад тэдний бодлоор бол хүү нь энэ дэлхийн хамгийн гайхамшигтай хүүхэд 

Дурслийн гэр бүлийнхэнд хүссэн бүх л зүйл нь байхын зэрэгцээ бас нэгэн нууцтай 

байв. Тэрхүү нууцаа хэн хүн мэдчих вий гэхээс тэд юу юунаас илүү айдаг байлаа. 

Хэн нэгэн хүн Поттерынхны тухай үнэнийг мэдчихвэл түүнийг чухам яахаа тэд огт 

төсөөлдөггүй байв. Хатагтай Поттер хэдийгээр хатагтай Дурслийн төрсөн дүү 

боловч тэд хэдэн жил уулзалдсангүй. Тэр ч байтугай хатагтай Дурсль ямар ч дүүгүй 

мэт дүр эсгэнэ. Учир нь түүний дүү, нөхөр хоёр Дурслийн хувьд огт тохирдоггүй 

хүмүүс байв. Хэрэв Прайвет Драйв гудамжнаа Поттерынхон ирэх аваас хөршүүд нь 

юу гэх бол хэмээн бодохдоо Дурслийнхан ямагт цочин сандрах бүлгээ. Поттерынхон 

нэг хүүтэй гэж тэд мэдэх авч түүнийг хэзээ ч хараагүй юм. Энэ хүүхэд л чухамдаа 

Поттерынхноос зайгаа барих шалтгаан болсон хэрэг. Дурслийнхан хүүгээ тийм гэр 

бүлийн хүүхэдтэй ойртох учиргүй гэж үздэг байв.

Мягмар гаригийн уйтгартай бүүдгэр өглөө ноён, хатагтай Дурслийнхныг сэрэхэд үүл 

нүүсэн тэнгэр ч улс орон даяар хачирхалтай, нууцлаг үйл явдал эхлэнэ гэдэг сэжиг 

төрүүлсэнгүй. Чухамхүү энэ өглөө л бидний мэдэх үйл явдал эхэлсэн юм даа. Ноён 

Дурсль амандаа дуу гиншин хамгийн дур гутам зангиагаа зүүж байх зуур хатагтай 

Дурсль орлин эсэргүүцэх Дадли хүүгээ хүүхдийн өндөр сандал дээр хүчээр суулгаад 

сүүлийн үеийн хов живийг нөхөртөө баяртайяа инээмсэглэн ярьж байлаа.

Тэр үед цонхны цаагуур том ууль нисэн өнгөрөхийн тэдний хэн нь ч анзаарсангүй. 

Найм хагаст ноён Дурсль цүнхээ авч хатагтай Дурслийн хацарт хошуу хүргээд 

Дадлийг үнсэх гэсэн авч цаадах нь урьдынх шигээ савж унасан учир чадсангүй. 

Тэрбээр сандал дээрээ хойш урагшаа савчин тавагтай будаанаасаа цацан хана будаж 

Ноён Дурсль гэрээсээ гарахдаа: «Хүү маань тун ч яггүй шүү» гэж инээмсэглэх 

зуураа хүчлэн хэлжээ. Тэрбээр машиндаа суугаад байшин руу явах зам дээр байсан 

машинаа ухруулсаар гадагш гарав.

Гудамжны буланд очсон хойноо л ноён Дурсль ямар нэг хачирхалтай юм болоод 

байгааг ажиглалаа. Тэрбээр өмнөө байгаа зургийг анхааралтай харан суугаа муурыг 


Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

ажигласан юм. Эхний хэдэн хоромд ноён Дурсль чухам юу харснаа сайтар ойлгоогүй 

авч муурны дэргэдүүр өнгөрснийхөө дараа зогсож огцом эргэн харлаа. Улаан модон 

гудамжны буланд үнэхээр судалтай муур сууж байсан хэдий ч ямар ч зураг 

байсангүй. «Ингэж л санагдсан юм байлгүй дээ!» гэж ноён Дурсль өөрийгөө 

тайвшруулжээ. Бүх юманд бүрхэг өглөө бүдэг гэрэл хоёр л буруутай байсан байж 

болох шүү дээ. Ноён Дурсль нүдээ аниснаа дахин нээж муурыг сайтар ажиглав. 

Муур ч түүнийг харж байлаа.

Ноён Дурсль эргэж машинаа хөдөлгөсөн авч араа хардаг толиндоо муурыг 

ажигласаар байв. Тэгээд «Улаан модон гудамж» гэсэн бичигтэй самбарыг муур 

уншиж байхыг харснаа яалаа гэж уншихав дээ, зүгээр л харж байгаа хэрэг гэж 

өөрийгөө яаран зөвтгөлөө. Муурнууд зураг судалж чадахгүйтэйгээ адил уншиж ч бас 

Ноён Дурсль толгойгоо сэгсрээд, муурыг бодлоосоо авч хаялаа. Хотын захаас 

Лондон руу явах зуураа ноён Дурсль өнөөдөр хүлээн авахаар тооцсон өрмийн 

томоохон захиалгын тухай бодож байв.

Гэтэл Лондон руу дөхөөд ирмэгц түүний толгойд байсан өрмийн тухай бодол нүд 

ирмэх зуур хийсэн одлоо. Учир нь өглөө бүр чихэлддэг машины урсгалд ороод, хийх 

юмгүй ийш тийшээ харж явсан ноён Дурсль гудамжнаа хачин хувцасласан хүмүүс 

гарч ирсэнийг ажихгүй байж чадсангүй. Хүмүүс жанч нөмөрсөн ажээ. Ноён Дурсль 

элдэв хувцас өмссөн хүмүүсийг үздэггүй байсан юм. Хачин хачин юм өмссөн 

өнөөгийн залуусыг хар л даа! Тэгтэл эдгээр хүмүүс ийм хөгийн юмаар гоёчихсон 

Ноён Дурсль залуураа хуруугаараа тогших зуураа холгүйхэн бие биетэйгээ аминчлан 

шивнэх хүмүүсийг олж харлаа. Тэдний зарим нь харимал насны хүмүүс байхыг 

харсан ноён Дурсль уурсаж байв. Нэг эрэгтэй нь түүнээс ах мөртөө маргад ногоон 

жанч нөмөрчихсөн байхыг нь яанаа! Муухай амьтан! Тэгтэл энэхүү ойлгомжгүй 

хүмүүс бол киноны олны хэсэгт оролцох ч юм уу, ямар нэг сурталчилгаа хийхэд 

хөлсөөр ажиллаж буй юм байна гэдэг бодол ноён Дурслид төржээ. Ноён Дурсль 

жанчтай хүмүүс чухам юу сурталчлаад байгааг мэдэхгүй байсан ч өөрийнхөө 

тайлбарт сэтгэл ханамжтай хоцорчээ. Тэгээд л шахцалдаанд орсон машин нь 

арайхийн хөдөлж, хэдэн хормын дараа ноён Дурсль «Граннингс» пүүсийн гадаа 

зогсож толгойд нь ахиад л өрмийн тухай бодол эргэлдэж эхлэв.

Ноён Дурслийн өрөө есөн давхарт байх агаад тэрбээр ямагт нуруугаа цонх руу 

харуулан сууна. Хэрэв цонх руу харж суудагсан бол өрмийнхөө тухай бодлыг 

төвлөрүүлэхэд бэрх байсан биз. Тэгээд л нуруугаа цонх руу харуулж суусан учраас 

цонхны цаагуур нисэн өнгөрөх ууль шувуудыг харсангүй. Жам ёсоороо шөнийн 

цагаар бус, гэгээн цагаан өдөр ууль нисдэг л юм байж дээ! Энэ нь ууль бол ойн 

шувуу бөгөөд хотод тэр дундаа Лондон шиг том хотод байдаггүй гэдгийг 

ярихгүйгээр тэр шүү дээ.

Харин гудамжинд байгаа хүмүүс ноён Дурслийг бодвол дэргэдүүрээ ар араасаа 

цувран нисэх уульнуудыг сайн харсан төдийгүй, гайхшран амаа ангайн, тэднийг 


Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хуруугаараа заацгааж байв. Эдгээр хүмүүсийн ихэнх нь амьдралдаа шөнийн цагаар ч 

ууль харж байгаагүй юмсанжээ.

Ерөнхийдөө ноён Дурслийн хувьд бол ууль ч хамаагүй ерийн л нэг өглөө байв. 

Тэрбээр өөрийнхөө таван ажилтанг хашгичан загнана. Хэд хэдэн чухал газар луу 

утасдаад утсаар ярьсан хүмүүсээ зандарч байлаа. Тэгээд үдийн хоолны цаг болоход 

хөлийнхөө чилээг жаахан гаргаж гудамж хөндлөн гарч албан газрынхаа эсрэг орших 

талхны дэлгүүрээс жигнэмэг авахаар явахдаа сайхан зантай болсон байв.

Жанчтай хүмүүсийн тухай таг мартсан тэрбээр талхны дэлгүүрээс холгүйхэн байх 

хэсэг хачирхалтай хүмүүстэй тааралдатлаа тэдний тухай санасан ч үгүй. Тэдний 

дэргэдүүр өнгөрөхдөө таагүйхэн харцаар ажиглав. Юунаас болоод гэдгийг нь 

ойлгохгүй ч тэднийг хараад дотор нь хачин оргижээ.

Эдгээр хачирхалтай хүмүүс өглөө тааралдсаны нэгэн адил шивнэлдэн ярилцаж 

байлаа. Тэднийг хичнээн анхааралтай харсан хэдий ч хуучны хувцас цуглуулагч, 

циркийн алиалагч, театрын жүжигчид цугларсан юм байх гэмээр шинж тэмдэг 

үзэгдсэнгүй. Тэд ямар нэг сурталчлах, кинонд тоглохоор цуглараагүй нь лавтай.

Талхны дэлгүүрээс том жигнэмэг боов бүхий уут барьсаар гарч ирсэн ноён Дурсль 

чухамхүү энэ хачин хүмүүсийн дэргэдүүр дахин өнгөрөх хэрэг гарчээ. Тэгэхдээ 

тэдний ярьж буй зүйлийн хагас заримыг тохиолдлоор сонслоо.

- ... Тиймээ, яг үнэн. Энэ бол Поттерынхон. Надад тэгж ярьсан юм ...

- ... Тиймээ, тэдний хүү Харри ...

Ноён Дурсль зог туслаа. Түүний амьсгал давхцаж байв. Тэрбээр бүрэн аймшигт 

Тэрбээр шивнэлдэн буй хүмүүст юм хэлэх гэсэн мэт эргэн харснаа болилоо.

Ноён Дурсль зам хөндлөн гүйж гараад албан газартаа яаран орсноо битгий төвөг 

удаарай гэж нарийн бичгийн дарга хүүхэндээ заавардаад утас шүүрэн авч гэрийнхээ 

дугаарт залгаснаа гэнэт болихоор шийдээд буцааж тавив. Тэгээд сахлаа илбэн нэгэн 

зүйлйин тухай бодлогоширлоо ...

Yгүй ээ, энэ бол тэнэг явдал. Поттер гэдэг тийм ч ховор биш нэр. Англид Харри 

гэдэг хүүтэй Поттер нэртэй айл олон бий гэж ноён Дурсль өөрийгөө хялбархан 

итгүүлэв. Yнэн хэрэгтээ түүний зээг Харри гэж дууддаг гэдэгт ч зуун хувь итгэлтэй 

байж чадахгүй байлаа. Тэрбээр энэ хүүг хэзээ ч хараагүй билээ. Түүнийг Хэри юм уу 

Харольд гэдэг байж бүрэн болох шүү дээ.

Ингээд ноён Дурсль хатагтай Дурслийг сандрааж түгшээх ямар ч шаардлагагүй гэж 

үзлээ. Дүүгийн нь тухай яриа гарахад тэр эмэгтэй ямагт аймаар гомддог байсан юм. 

Хэрэв өөрөө хатагтай Дурслийн дүү шиг дүүтэй бол ... хэмээн эхнэрээ 

цаашлуулдаггүй байлаа. Гэхдээ л тэдгээр жанчтай хүмүүсийн ярьсан зүйл тун ч 

хачирхалтай санагдсан ажээ.

Жигнэмэг боов авахаар явсныхаа дараа ноён Дурсль өглөөнийхийгөө бодвол 

өрөмнийхөө тухай тогтож бодохоо болиолд оройн таван цаг гэхэд пүүсийнхээ 


Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

байшингаас гарахдаа сэтгэл хөдөлсөндөө болоод хажуугаараа өнгөрч байсан хүнийг 

харалгүй мөргөж орхив.

Жижигхэн өвгөн арай л уначихалгүй гуйван байхыг харсан тэрбээр:

- Уучлаарай хэмээн бувтналаа. Өвгөн нил ягаан өнгийн жанч нөмөрсөн байхыг 

харж мэдэхэд ноён Дурслид хэдхэн агшин шаардагдав. Дашрамд дурдахад унах 

шахтлаа мөргүүлсэн өвгөн өчүүхэн ч гомдсонгүй. Харин ч бүр эсрэгээр инээмсэглэн, 

хажуугаараа яваа хүмүүсийг эргэж харахаар сөөнгө дуу гарган:

- Эрхэм ноёнтон та уучлал гуйх хэрэггүй. Намайг мөргөөд унагачихсан ч 

өнөөдөр би гомдохооргүй байна. Эцсийн эцэст Хэцүү нэрт алга болсон болохоор 

баярлах хэрэгтэй! Тэр ч байтугай тань шиг Маглууд энэ сайхан өдрийг баяр болгон 

тэмдэглэх ёстой! гэлээ.

Ингэж хэлээд өвгөн ноён Дурслийн хэвлийн орчмоос хоёр гараараа барьж чанга 

Ноён Дурсль газарт зоогдсон мэт үлдэв. Огт танихгүй хүн тэвэрсэн гээд бодоод үз л 

дээ! Бас түүнийг Магл гээд байгаа шүү. Энэ үгийн утгыг ойлгохгүй ч ноён Дурсль 

бүр гайхаж хоцорлоо. Эцэст нь байгаа газраасаа арайхийн ховхрон машин руугаа 

хурдхан алхахдаа өнөөдөр болсон бүх зүйл түүний сэтгэлгээний үр дагавар гэж 

найдаж байв. Хэдийгээр ноён Дурсль сэтгэлгээ болон түүний үр дүнд эсрэгээр 

ханддаг ч гэсэн тэр шүү дээ.

Тэрбээр Улаан модон гудамжнаас дөрөвдүгээр байшин руу эргэсэн замд орохдоо 

эхлэж харсан зүйл бол түүний өглөө харсан судалтай муур байлаа. Энэ нь түүний ая 

занг аятайхан болгосонгүй. Муур одоо тэдний байшин, цэцэрлэгийг хөршийнхөөсөө 

тусгаарласан хашаан дээр сууж байв. Өнгө нь адилхан нүдийг нь тойрсон 

хачирхалтай толбо нь ижилхэн болохоор нөгөө муур гэдэгт ноён Дурсль 

- Зайл! гэж ноён Дурсль чанга зандарлаа.

Гэвч муур хөдөлсөнгүй. Түүгээр ч барахгүй ноён Дурслийг аг ширтэж байсан 

болохоор муур ер нь ийм зантай билүү гэж өөрөөсөө асуухаас өөр аргагүй болжээ. 

Тэгээд оюун санаа хүч чадлаа төвлөрүүлээд гэрт орохдоо ямар ч байсан эхнэртээ 

элдэв юм ярихгүй гэж шийдсэн хэвээр байлаа.

Хатагтай Дурслийн хувьд энэ өдөр ердийнх шигээ аятайхан өнгөрчээ. Хоол идэх 

зуураа тэрбээр элдэв хов ярьж, хөрш бүсгүйн охинд хэцүүхэн асуудал тулгарсан, 

Дадли «хаччу!» гэдэг шинэ үг сурсан зэргийг ноён Дурсльд хуучилжээ. Харин ноён 

Дурсль өнөөдөр тохиолдсон ер бусын зүйлийг эхнэрээ мэдчихвий гэсэндээ биеэ 

барьж байлаа. Хатагтай Дурсль Дадлийг унтуулахаар оронд нь хэвтүүлэхэд ноён 

Дурсль түүнийг үнсээд, тавтай нойрсоорой гэж хэлэнгээ зочныхоо өрөөнд орж 

зурагтаа асаахад үдшийн мэдээ дуусаж байлаа.

«Мэдээний төгсгөлд Англи даяар нисэж буй ууль шувуудын хачирхалтай явдлаас 

өгүүлье. Ууль хэдийгээр шөнийн цагаар ангуучилж өдөр хэзээ ч үзэгддэггүй атал эх 

орны өнцөг булан бүрт эмх замбараагүй нисэлдэх уулийг үүрээс эхлэн харсан 


Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хүмүүсийн олон зуун мэдээлэл өнөөдөр ирсээр байна. Ууль шувууд яагаад 

өдрийнхөө дэглэмийг өөрчлөх болсон тухай мэргэжилтнүүд тайлбарлаж чадахгүй 

байгаа юм. Энэ бол маш нууцлаг зүйл. Одоо цаг агаарын талаар үг хэлэх боломж 

Жим МакГаффинд олгоё. Өнөө орой уулиар бороо орох болов уу?» гэж нэвтрүүлэгч 

Дэлгэц дээр цаг уурч гарч ирээд:

«Мэдэхгүй байна, Тед ээ. Гэхдээ өнөөдөр зөвхөн ууль шувууд ер бус авирлаагүй 

гэдгийг мэдэж байна. Кент, Йоркшир, Данди зэрэг английн алслагдсан өнцөг 

булангийн үзэгчид өчигдөр хэлсний дагуу бороо орохын оронд одод унасан гэдгийг 

мэдээлэхээр өнөөдөр над руу утасдаж байлаа! Хэдийгээр баяр болоход бүтэн долоо 

хоног дутуу байгаа ч гэсэн хэн нэг нь галын наадам хийсэн байж болох юм. Цаг 

уурын хувьд өнөө оройдоо бороотой ...» гэлээ.

Ноён Дурсль суудалдаа хөшиж орхив. Одод унаад, өдөр гэгээтэй байхад ууль 

шувууд Англи даяар нисээд, хаа сайгүй хачин жанчтай хүмүүс холхиод. Бас 

Поттерынхны тухай түүний сонссон шивнээ яриа ...

Хатагтай Дурсль хоёр аяга цай барьсаар зочны өрөөнд орж ирэв. Тэгэхэд ноён 

Дурсль эхнэртээ юу ч ярихгүй гэж шийдсэн нь талаар болж байгааг ухаарлаа. Түүнд 

юухан хээхэн ярих ёстой болно гэдгээ ойлгож байв. Тэгээд сэтгэл нь үймрэн 

- Хайрт Петунъя минь ... Чи дүүгийнхээ тухай дуулалгүй удаа биз дээ?

Түүний хүлээсэнчлэн хатагтай Дурсль мэлрэн гайхсанаа царайд нь уур хилэн тодров. 

Гэхдээ тэд ямар ч дүү байхгүй мэт дүр эсгэдэг байсан болохоор ноён Дурслийн 

асуултад ингэж хандах нь мэдээж шүү дээ.

- Удлаа! Харин чи яагаад ингэж асууж байна? хэмээн хатагтай Дурсль асуув.

- Мэдээгээр янз бүрийн нууцлаг зүйлүүд ярилаа. Ууль л гэнэ, унаж буй одод л 

гэнэ. Бас хотоор хачин хувцасласан хүмүүс явах боллоо хэмээн ноён Дурсль 

бувтнана. Биеийн овроор эрс ялгаатай ч тэрбээр эхнэрээсээ айдаг, чухамхүү эхнэр нь 

- Тэгээд юу гэж? хэмээн хатагтай Дурсль яриаг таслав.

- Би бодохдоо ... магадгүй ... Холбоотой байж магадгүй л гэж ... Чи мэдэж 

байгаа шүү дээ ... Түүн шиг эмэгтэйчүүдтэй ...

Хатагтай Дурсль хөмхийгөө зууснаа аягаа амандаа ойртуулав. Харин ноён Дурсль 

өнөөдөр «Поттер» гэдэг нэрийг дуулснаа эхнэртээ хэлэх эсэх тухай бодож байлаа. 

Тэгээд хэлж зориглохгүй гэдгээ мэдэв. Yүнийхээ оронд хайнгадуухан маягаар:

- Тэдний хүү Дадлитай чацуу байхаа? гэв.

- Тийм байх аа гэж хатагтай Дурсль мөс шиг хүйтэн дуугаар хэллээ.

- Түүнийг чинь хэн гэдэг билээ? Харольд билүү?

- Харри. Миний бодоход жирийн ардын ердийн л нэр.


Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Тэгэлгүй яахав. Би чамтай санал нэг байна гэж хэлэхдээ зүрхээ хэрхэн 

түгшихийг ноён Дурсль мэдэрчээ.

Ноён Дурсль энэ сэдвийг дахин хөндсөнгүй. Тэд цайгаа ууж дууссан болоод дээшээ 

унтлагынхаа өрөө рүү явцгаалаа. Харин хатагтай Дурслийг угаалгын өрөөнд ормогц 

ноён Дурсль цонхоо нээгээд цэцэрлэг рүү харав. Нөгөө муур тэндээ байсан хэвээрээ. 

Муур хашаан дээр суугаад хэн нэгнийг хүлээсэн мэт гудамж руу харна.

Өнөөдөр тохиолдсон бүхэн зүүд биш байгаа? гэж ноён Дурсль өөрөөсөө асуув. 

Хэрэв үгүй бол Поттерынхонтой холбоотой юм биш биз? Хэрэв тийм бол ... хэрэв 

Дурслийнхан тэднийхэнтэй холбоотой бол ... Yгүй ээ, ноён Дурсль үүнийг 

Дурслийнхан орондоо орцгоолоо. Хатагтай Дурсль түргэн зуур нойрсож, харин хоён 

Дурсль өнөөдөр харж дуулсан бүхнээ эрэгцүүлэн бодсоор унтаж чадахгүй хэвтэж 

байв. Унтахынхаа өмнөхөн бодсон бодол нь аятайхан тайвшруулмаар байжээ. Хэрэв 

Поттерынхон үнэн хэрэгтээ өнөөдрийн үйл явдалтай холбоотой байлаа ч тэд Улаан 

модон гудамжинд ирэх ямар ч шаардлагагүй шүү дээ гэсэн бодол төрсөн хэрэг. 

Тэгээд ч тэдний тухай, тэдэн шиг хүмүүсийн тухай Петунъя бид хоёрыг бодсоор 

байгаа гэдгийг Поттерынхон сайн мэдэж байгаа ...

Тэнд юу ч боллоо гэсэн тэр өөрөө ч Петунъя ч энэ явдалд оролцохгүй гэж ноён

Дурсль өөртөө өгүүлэв.

Ноён Дурсль эвшээгээд нөгөө талаараа хажууллаа. Унтах зуураа өнөөдрийн бүх 

явдал ямар ч байдлаар тэдэнд хүртээлгүй хүртээл болох ч үгүй гэж бодож байв ...

Ноён Дурсль гүнзгий төөрөлдөж байсан ч энэ тухайгаа мэдсэнгүй.

Удаан хүлээлгэсэн тайван бус нойр ноён Дурслийг тэврэн ахуй дор хашаан дээр 

суусан муур унтах янзгүй хэвээр. Муур яг л хөшөө шиг огт хөдөлгөөнгүй суух агаад 

Улаан модон гудамжны эх рүү нүд цавчилгүй ширтэх ажээ. Зэргэлдээх гудамжинд 

машины хаалга тасхийн хаагдахад ч чичивхийсэнгүй, толгой дээгүүр нь хоёр ууль 

нисэн өнгөрөхөд ч нүдээ цавчсангүй. Тэгээд шөнө дундын үед л муурын баримал 

амь орох лугаа боллоо.

Муурын нүдээ салгахгүй харж байсан гудамжны эхэнд нэгэн хүн гарч ирэв. Газар 

дороос гараад ирэв үү, тэнгэрээс буугаад ирэв үү гэлтэй гэнэтхэн, чимээ шуугиангүй 

гараад иржээ. Муур сүүлээ шарваж нүдээ онийлгов.

Улаан модон гудамжнаа хэн ч, хэзээ ч ийм хүн харсангүй. Тэрбээр өндөр туранхай 

агаад бүсэндээ хавчуулчихаж болохоор урт цагаан сахал, үсээр нь үзвэл тун ч 

хөгшин бололтой. Өмссөн урт дээлэн дээрээ газар шүргэсэн улаан жанч нөмөрч, 

хөлдөө угалзан гоёл бүхий өндөр өсгийтэй шаахай өшиглөжээ. Бараан шилний

цаадах нүд нь цэнхэр агаад очтон гялалзаж, бараг хоёр нугалчихмаар урт монхор 

хамартай юм. Энэ хүнийг Альбус Дамблдор гэдэг ажээ.

Түүнийг гудамжинд гараад ирэхэд баярлах хүнгүй, нэрээс нь эхлээд гутлыг нь 

хүртэл түүнтэй холбоотой юм бүхэнд баярлаад байх юмгүй гэдгийг Альбус 

10

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Дамблдор огт ойлгохгүй мэт. Гэхдээ тэрбээр үүнд огт санаа зовсон шинжгүй ямар 

нэг юм хайн жанчныхаа халаасыг ухаж байв. Ингэх зуураа өөрийг нь ямар нэг юм 

ажиглаад байна гэж мэдмэгцээ агшин зуур хараагаа дээшлүүлж гудамжны нөгөө 

өнцгөөс өөрийг нь харах муурыг олж үзлээ. Энэ нь хачирхалтай мэт байж болох авч 

муурыг хараад тэр яагаад ч юм баярлаж хөөрлөө. Тэрбээр:

- Би үүнийг урьдчилан мэдэх ёстой байсан юм гэж инээмсэглэн өгүүлэв.

Эцэст нь дотоод халааснаасаа эрснээ олж авлаа. Энэ нь янжуур асаадаг мөнгөлөг 

асаагууртай адил эд ажээ. Альбус Дамблдор мөнгөн тагийг нь сөхөөд асаагуурыг 

өргөж шархийлгэв. Тэгтэл түүний ойролцоо байсан гудамжны дэнлүү бөглүүдхэн 

пүнхийгээд унтарчихлаа. Тэрбээр асаагуураа дахин шархийлгэтэл дараагийн дэнлүү 

харанхуйлав. Арван хоёр удаа шархийлгэсний эцэст Дамблдороос нүд салгалгүй 

ширтэх муурын хоёр хурц нүднээс өөр Улаан модон гудамжны бүх гэрэл унтарчээ. 

Энэ агшинд хэн нэгэн хүн цонхоороо харсан бол, тэр ч байтугай жижигхэн нүднээс 

нь юм мултрах аргагүй хатагтай Дурсль байсан ч гудамжинд болж буй явдлыг харж 

Дамблдор асаагуураа яг үнэндээ бол унтраагуураа жанчныхаа дотуур халаасанд 

шургуулаад дөрөвдүгээр байшин руу хөдлөв. Байшинд хүрмэгцээ хашаан дээр 

мууртай зэрэгцэн суулаа. Тэрбээр муурыг харах ч үгүй байснаа хэдэн агшны дараа 

түүнтэй ярилцаж эхлэв.

- Профессор МакГонагалл таныг энд харсан маань хачирхалтай юм.

Тэрбээр инээмсэглэн судалт муур луу эргэн хартал цаадах нь алга болчихсон байв. 

Түүний оронд муурын нүдийг тойрсон тэмдэгтэй хэмжээгээрээ адил дөрвөлжин 

хэлбэрийн нүдний шил зүүсэн хүйтэн төрхтэй эмэгтэй хашаан дээр сууж байв. 

Эмэгтэй мөн л жанчтэй гэхдээ номин өнгийн жанчтай ажээ. Хар үсээ дагзан дээрээ 

овоолон зангидсан байв. Түүний уурласан гэдэг нь харваас илт.

- Та намайг яаж танив аа? гэж эмэгтэй асуув.

- Хүндэт профессор минь, ийм удаан хөдлөхгүй суудаг муурыг би амьдралдаа 

- Бүтэн өдөр тоосгон ханан дээр суух юм бол хөдөлгөөнгүй болно доо гэж 

профессор МакГонагалл өгүүлэв.

- Бүтэн өдөр өө? Тэгвэл энэ үед та бусдын адил баяр тэмдэглэж чадна гэж үү?

Наашаа явах замдаа би маш олон цэнгэл наадмын гэрч болсон шүү. Профессор 

МакГонагалл ууртайяа тургилав.

- Тийм ээ, үнэндээ бүгд л баяраа тэмдэглэцгээж байна. Уул нь тэд яльгүй 

болгоомжтой байвал зүгээрсэн дээ. Ямар нэгэн юм болоод байгааг бүр

Маглчууд хүртэл ажиглачихжээ. Тэд мэдээнд энэ тухай дурьдсан байна билээ гэж 

хэлэхдээ тэрбээр Дурслийн зочны өрөөийн цонх руу толгойгоороо дохилоо. Тэгснээ:

- Би сонссон юм. Сүрэг ууль ... унаж буй одод гээд л ... Тэд ч бүр мангуу амьтад 

биш л дээ. Зүгээр л ямар нэг зүйл ажиглах ёстой байсан юм. Кентэд од уналаа гэнэ 

11

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

шүү! Энэ бол Дедалус Динглын ажил гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр хэзээ ч онцгой 

ухаантай байгаагүй юм гэхэд:

- Тэднийг буруутгах хэрэггүй. Сүүлийн арван нэгэн жил бидэнд баяр тэмдэглэх 

шалтгаан хэтэрхий цөөхөн байлаа хэмээн Дамблдор аядуухан хариулав.

Профессор МакГонагаллын дуунд уурласан өнгө тодорч:

- Мэдэж байнаа. Гэхдээ энэ бол эх захаа алдсан хүмүүсийг зөвтгөх шалтаг биш.

Хүмүүс өөрсдийгөө ямар ч бодлогогүй жолоодож байна. Тэд гэгээн цагаан өдөр 

гудамжинд гарч бөөгнөрөн, элдэв цуурхал дамжуулах авч Маглууд шиг хувцаслах 

тухай санаанд нь огт ордоггүй юм гэлээ.

Тэрбээр Дамблдорын зүг хурц нүдээрээ хяламхийн ямар нэг юм хариуд нь хэлэх 

болов уу гэсэн шиг харсан ч цаадах нь дуугүй байсан тул үргэлжлүүлэн:

- Хэрэв эцсийн эцэст Хэцүү нэрт алга болсон өдөр л Маглууд бидний тухай 

мэдэх аваас тун ч сайн сан даа. Дашрамд дурдахад тэр үнэхээр алга болсон биз дээ, 

- Yнэхээр тэгсэн нь илэрхий. Тэгээд л баярын өдөр байх ёстой. Зүсэм нимбэг 

авах уу? гэж цаадах нь дуугарав.

- Чихэртэй зүсэм нимбэг. Энэ бол Маглуудын иддэг амттан. Надад л лав 

- Баярлалаа, хэрэггүй. Хэрэв Хэцүү нэрт үнэхээр алга болсон бол гээд би зогсоо 

биз дээ ... гэж хэлэхдээ зүсэм нимбэгтэй манатай гэсэн мэт дууны өнгө нь хүйтэн 

- Эрхэм профессор минь, би таныг түүнийг бүтэн нэрээр нь дуудчихаар 

ухаантай гэж боддог. Хэцүү нэрт гэдэг чинь огт хамаагүй. Хүмүүс түүнийг жинхэнэ 

Волдеморт гэдэг нэрээр нь дуудахаас айх ёсгүй гэж итгүүлэхээр арван нэгэн жил 

Профессор МакГонагалл давхийсэн авч нимбэг хуваах гээд завгүй байсан Дамблдор 

түүнийг ажигласангүй бололтой.

- Миний бодоход бид Хэцүү нэрт гэж хэлэхдээ маш их эндүүрч байгаа юм даа.

Волдеморт гэдэг нэр хэлэхээсээ яагаад айх ёстойг хэзээ ч ойлгосонгүй гэж

Дамблдор үргэлжлүүлэн өгүүлэв.

- Тийм ээ, тэгэлгүй яахав. Гэхдээ та бусадтай адилгүй. Таныг Хэцүү нэрт 

хэмээгчийг сайнаас сайн мэддэг, Волдемортыг айлгадаг цорын ганц хүн

гэдгийг бүгд мэднэ гэж хэлэхдээ профессорын дууны уурласан өнгө 

хүндэтгэх өнгөтэй хослон сонсогдов.

- Та намайг хөөргөөд байнаа даа. Волдеморт ч надад дийлдэхээргүй хүчтэй 

шүү гэж Дамблдор тайван өгүүллээ.

12

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Зөвхөн та хэтэрхий ... хэтэрхий эелдэг учраас энэ хүчийг ашиглахгүй юм даа.

- Аз болоход одоо шөнийн цаг. Хатагтай Помфри надад чихэвч чинь таалагдаж 

байна гэж хэлснээс хойш би ингэж улайж байгаагүй шүү.

Профессор МакГонагалл харцаараа Альбус Дамблдорыг нэвт сүлбэнэ.

- Цааш нааш нь дамжуулж буй тэр цуурхлыг бодоход сүрэг ууль юу ч биш.

Хүмүүс юуны тухай яриад байгааг та мэдэх үү? Түүний алга болсон учрыг хүмүүс 

таацгааж байна уу? Эцсийн эцэст түүнийг юу зогсоож чадсаныг тааж байгаа биз дээ?

Ямар ч атугай түүнийг илүү их зовоож байгаа зүйлийн тухай шүүн хэлэлцэх гэсэн 

зүйлийнхээ тухай, юуны төлөө бүтэн өдрийн турш хүйтэн тоосгон ханан дээр суусан 

тухайгаа профессор МакГонагалл ярьж эхлэх шиг санагдлаа. Дамблдорыг нэвт 

сүлбэх харц, муур байхдаа түүнийг харж байсан нүд, эмэгтэй болсон хувирал энэ 

бүхэн үүнийг баталж байв. Эргэн тойронд юун тухай ярилцаж байгааг мэдсэн хэдий 

ч энэ үнэн гэж Дамблдорыг хэлэх хүртэл үүнд итгэхгүй гэдэг нь тодорхой байлаа. 

Гэвч нимбэг хуваагаад завгүй байсан Дамблдор хариу хэлэхийг яарсангүй.

- Өнгөрсөн шөнө Волдемортыг Годрикын хонхорт байсан гэж ярьцгааж байна.

Түүнийг Поттерынхноос болоод ирсэн гэцгээх юм. Цуу үгэнд итгэх аваас Лили 

Поттер, Жеймс Поттер нарыг ... Тэднийг үрэгдсэн гэлцэж байна ... хэмээн профессор 

МакГонагалл шаргуу үргэлжлүүлсээр байлаа.

Дамблдор тэргүүнээ гудайлгаж, профессор МакГонагалл санаа алдав.

- Лили, Жеймс хоёр ... Тэгэмгүй юм ... Би үүнд итгэхийг огтхон ч хүсээгүй 

билээ. Оо, Альбус минь ...

Дамблдор гараа сунган түүний мөрөнд хүргэн:

- Би ойлгож байнаа. Би таныг маш сайн ойлгож байна ... хэмээн гашуудангуй 

Профессор МакГонагалл дахин ярьж эхлэхдээ хоолой нь чичрэн:

- Энэ ч бас бүгд биш шүү. Түүнийг бас Поттерийнхны хүү Харрийг хөнөөх гэж 

оролдсон гэцгээх юм. Гэхдээ чадсангүй. Энэ жаал хүүг тэр хөнөөж чадсангүй. 

Яагаад гэдгийг юу болох байсныг хэн ч мэдэхгүй бөгөөд Волдеморт өөрөө Харри 

Поттерыг хорлож чадаагүй учраас хүч чадал нь гэнэт барагдаж, чухамхүү үүнээсээ 

болоод алга болсон гэлцэх юм байна шүү дээ гэв.

Дамблдор баргар царайлан толгой дохилоо.

- Энэ үнэн үү? гэж профессор МакГонагалл асуугаад:

- Бүх юм хийснийхээ дараа ... Бидний олонхийг хөнөөснийхөө дараа ... тэр 

бяцхан хүүг хорлож чадсангүй гэж үү? Yнэхээр гайхалтай юм ... Түүнийг болиулах 

санаатай хичнээн оролдсоноо санах аваас ... Yүний тулд ямар арга эс хэрэглэлээ ... 

Харин ямар гайхамшигаар Харри амьд үлдэж чадав аа? гэлээ.

- Бид зөвхөн тааварлах төдийхөн. Бид хэзээ ч үнэнийг мэдэхгүй байж болох л 

13

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

юм гэж Дамблдор хариулав.

Профессор МакГонагалл халааснаасаа угалзтай алчуур гаргаж аваад нүдээ арчихаар 

шилнийхээ доогуур шургууллаа. Дамблдор чимээтэй гэгч нь санаа алдсанаа 

халааснаасаа алтан цаг гаргаж сайтар ажиглаж эхлэв. Энэ бол тун хачирхалтай цаг 

байлаа. Арван хоёр зүүтэй авч тоо байхгүй, тооны оронд бяцхан гаригууд байх агаад 

хөдөлгөөнгүй байна гэж огт үгүй, тойрог дагуу зогсолтгүй явах ажээ. Цагны чухам 

юу зааж байгааг Дамблдор мэддэг бололтой буцааж халаасандаа хийгээд:

- Хагрид саатжээ. Дашрамд асуухад намайг энд ирнэ гэж тэр таньд хэлсэн юм 

- Тийм ээ. Гэхдээ та чухам яагаад энд ирэх болсноо надад хэлэхгүй л биз дээ?

гэж профессор МакГонагалл батлан өгүүлэв.

- Би Харрийг нагац ах, эгчид нь өгөхөөр энд ирсэн юм. Тэд л түүнд үлдсэн 

цорын ганц хамаатан нь шүү дээ.

- Та чинь ... Та чинь энд амьдардаг хүмүүсийг хэлээд байна уу? Дамблдор 

минь, та ингэх хэрэггүй. Би тэднийг бүтэн өдөр ажигласан юм. Бидэнтэй огт төсгүй 

байж болох өөр хосыг та олж чадахгүй ээ. Тэднийх чинь хүүтэй. Ээж нь хүүгээ аваад 

гудамжаар явахад чихэр авахуулах гээд орилж чарлаж байхыг нь би харсан юм. Та 

Харри Поттерыг энд үлдээх гээд байгаа юм уу? гэж профессор МакГонагалл үсрэн 

босоод дөрөвдүгээр байшингийн зүг хуруугаараа чичилэн уурсангүй өгүүлэв.

- Энэ бол түүнд зохих газар. Түүнийг том болоход нагац нар нь бүх зүйлийг 

ярьж өгч чадна. Би тэдэнд захидал бичсэн гэж Дамблдор эрсхэн хариуллаа.

Професср МакГонагалл буцаж хашаан дээр суунгаа:

- Захиа гэнээ? Болсон бүх явдлыг захианд бичиж болно гэж та үнэхээр бодлоо 

гэж үү? Энэ хүмүүс Харрийг хэзээ ч ойлгохгүй! Энэ хүн алдартай, бүр домог шиг 

хүн болно. Өнөөдрийн өдөр Харри Поттерын өдөр болж түүхэнд орвол надад гайхах 

юм алга! Түүний тухай ном туурвиж, манай дэлхийн хүүхэд бүр түүний нэрийг 

мэдэх болно! гэж аяархан хэллээ.

- Яг үнэн. Энэ бол ямар ч хүүхдийн толгойг эргүүлэхэд хангалттай. Явж ярьж 

сурахаасаа өмнө алдаршина гэдэг! Чухам юу алдаршуулав гэдгийг тэр санах ч үгүй! 

Манай ертөнцөөс алс хол байвал том болохдоо алдар хүндээ дааж чадахаар сайн 

хүмүүжилтэй болно гэж бодохгүй байна уу? хэмээн Дамблдор бараан шилнийхээ 

дээгүүр профессорыг харан хэллээ.

Профессор МакГонагалл нэгэн хатуухан үг хэлэх гэснээ больж гүнзгий амьсгал 

- Тийм ээ ... Таны зөв. Харин хүүхэд наашаа яаж ирэх юм бэ, Дамблдор минь?

- Түүнийг Хагрид авчирна.

- Та бодохдоо ... Та бодохдоо Хагридад ийм хариуцлагатай үүрэг өгч болно гэж 

14

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би түүнд амь насаа даатгасан ч чадна гэж Дамблдор жирийн байдлаар өүүлэв.

- Түүнийг таньд үнэнч гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ түүнийг хайнга 

хөнгөмсөг гэдгийг та үгүйсгэхгүй шүү дээ. Тэр чинь ... За байз, тэнд юу болоод 

Эргэн тойрны нам гүм байдлыг аянгын нүргээн доргиолоо. Дуу чимээ улам чанга 

болж Дамблдор, МакГонагалл хоёр ойртон буй чийдэнгийн гэрлийг харахаар 

харанхуй гудамж руу ширтлээ. Тэгээд тэднийг толгойгоо өргөтөл дээр нь хүржигнэх 

чимээ гарч, тэнгэрээс асар том моторт дугуй бууж ирлээ. Тэр дугуй шууд л тэдний 

өмнө Улаан модон гудамжнаа газардлаа.

Моторт дугуй асар том ч гэлээ түүнийг унасан хүн бүр ч том ажээ. Тэрбээр ерийн эр 

хүнээс бараг хоёр дахин өндөр, багаар бодоход тав дахин бүдүүн юм. Ерөнхийдөө 

асар том биетэй аймаар дүр төрхтэй. Ширэлдсэн сахал, даахирсан хар үс нь түүний 

нүүрийг бараг бүтэн халхлах агаад алга нь хогийн савны таг шиг палбигар, савхин 

гуталтай хөл нь багаахан далайн гахай шиг хэмжээтэй ажээ. Тэрбээр аварга 

булчинлаг гараараа бүтээлэгт хуйлсан зүйл цээжиндээ тэвэрчээ.

- Хагрид маань хүрээд ирлээ. Чи энэ моторт дугуйг хаанаас авсан юм бэ?

гэхдээ Дамблдорын дуунд сэтгэл амарсан шинж илт мэдэгдэж байв.

- Би түр авсан юмаа, профессор Дамблдор гуай. Сириус Блэк гэдэг залуугаас.

Харин хүүхдийн тухайд бол би түүнийг авчирсаан.

- Бүх юм аятайхан болсон уу?

- Бас ч тийм бишээ, ноёнтоон. Байшингаас бүтэн үлдсэн юм байхгүй. Маглууд 

үүнийг мэдсэн ч тийшээ орохоос нь өмнө би хүүхдээ авч амжсан юм. Бидний 

Бристоль дээгүүр нисэж явахад тэр эхлээд унтахгүй байснаа гэв гэнэт л нойрсож 

Дамблдор, профессор МакГонагалл хоёр хуйлаастай бүтээлэг рүү тонгойцгоов. 

Бүтээлгэн дотор нэгэн жаал хүү бөх гэгч нь нойрсож айлаа. Хав хар хөхөл үсний нь 

доохно талд яг духан дээр нь цахилгаантай төстэй хачирхмаар сорви харагдах аж.

- Тэгэхлээр яг энд л ...? гэж профессор МакГонагалл шивнэв.

- Тийм байна. Энэ сорви насан турш үлдэх болно гэж Дамблдор батлан 

- Та сорвийг аргалж чадна биз дээ, Дамблдор минь?

- Чадах ч байсан аргалахгүй. Шарх сорви сайнаар тусаж ч байж болох юм.

Жишээ нь: миний зүүн өвдөгний дээд талд Лондонгийн газар доорх

байгууламжийн зурагтай яг адилхан сорви байдаг юм. Хагрид минь, хүүхдээ нааш нь 

өгчих. Одоо ажлаа дуусгах цаг боллоо.

Дамблдор Харрийг тэврэн аваад Дурслийн байшин руу эргэлээ.

15

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би ... Би түүнтэй салах ёс гүйцэтгэж болох уу? гэж Хагрид асуув.

Тэрбээр сэгсгэр толгойгоо бөхийлгөн ширүүн сахлаараа үрэн байж хүүхдийг 

үнссэнээ гэнэтхэн шархтай нохой лугаа гиншиж гарлаа.

- Чш-ш-ш! Чи ингэвэл Маглуудыг сэрээчихнэ шүү! гэж

МакГонагалл шивнэн хэлэв.

Уйлж байсан Хагрид халааснаасаа бохир толбо бүхий аварга том алчуур гаргаж 

- У-у-уучлаарай. Би зүгээр л тэсэж чадсангүй. Лили, Жемс хоёр үрэгдсэн 

болохоор хөөрхий бяцхан Харри одоо Маглуудтай амьдрах болох нь дээ ... гэв.

- Тийм ээ, энэ бүхэн гунигтай ч гэсэн Хагрид минь биеэ барихгүй бол биднийг 

илрүүлчихнэ шүү гэж профессор МакГонагалл шивнэн хэлээд Хагридын мөрийг 

илбэхүй Дамблдор намхан хашааг алхаж даваад байшингийн хаалга чиглэн явлаа. 

Тэрбээр Харрийг босгон дээр аятайхан тавиад, жанчныхаа халааснаас захидал авч 

бүтээлэг рүү шургуулснаа хүлээн зогсох нөгөө хоёр лугаа буцаж ирэв. Тэр 

гурвуулаа бүтэн хором хэртэй хуйлаастай зүйлийг харж зогсохуй Хагридын мөр 

чичигнэж, профессор МакГонагалл нүдээ хилэнтэйеэ цавчлан, Дамблдорын нүднээ 

байнга туяарч байдаг оч нь бөхлөө.

- За яахав, ингээд боллоо. Одоо энд өөр хийх юм байхгүй. Бид явж баяр 

тэмдэглэгчидтэй нийлбэл дээр гэж Дамблдор салах ёс гүйцэтгэн хэлэв.

- За. Би ч гэсэн Сириус Блэкэд моторт дугуйг нь буцааж өгье. Профессор 

МакГонагалл хатагтай, профессор Дамблдор ноёнтон та хоёр шөнийг тавтай 

өнгөрүүлээрэй гэж Хагрид шахмалдуу хоолойгоор өгүүлэв.

Хагрид урсах нулимсаа хүрэмнийхээ ханцуйгаар арчаад моторт дугуйн суудалд суун 

огцом хөдөлгөөнөөр асааж аваад шөнийн тэнгэрийг хүржигнүүлэн алга боллоо.

- Профессор МакГонагалл тантай ойрын үед уулзана гэж итгэж байна хэмээн 

Дамблдор өгүүлээд тэргүүнээ бөхийлгөв. Профессор МакГонагалл хариу хэлэхийн 

Дамблдор эргээд гудамж уруудан явлаа. Тэрбээр буланд очоод зогсож халааснаасаа 

мөнгөн асаагуур-унтраагуураа гаргаж ирэв. Тэгээд ердөө л ганцхан удаа 

шардхийлгэтэл арван хоёр дэнлүү хурц тодоор гэрэлтэн асаж Улаан модон модон 

гудамж нэлэнхүйдээ шаргал туяа татуулан байхуй дор гудамжны нөгөө өнцгийг 

тойрон одох судалт муурыг Дамблдор олж харжээ. Дараа нь дөрөвдүгээр 

байшингийн босгон дээр хэвтэх хуйлаастай зүйлийг харлаа.

- Амжилт хүсье, Харри минь гэж шивнэн хэлээд өсгий дээрээ эргэн жанчаа шар 

шурхийлгэсээр алга боллоо.

Улаан модон гудамжнаа салхи хөдлөн нямбайлан тайрсан бутыг сэржигнүүлж, 

бараан хөх тэнгэр дор сайхан гудамж амгалан нойрсож, хаа нэгтээ болдог юмаа гэхэд 

лав л энд элдэв нууцлаг зүйл гараагүй гэмээр байлаа. Харри Поттер бүтээлэг дотроо

16

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

үнэгчлэн нойрсоно. Бяцхан гараараа захидлыг тэмтрэн аваад чанга атгаж, өөрийгөө 

онцгой алдартай болсныг огтхон ч мэдэлгүй нойрссоор байв.

Хэдхэн цагийн дараа сүү худалдагчийг ирэхээс өмнө шилийг нь үүдэн дээр гаргаж 

тавьдаг хатагтай Дурслийн хашгирах дуугаар сэрнэ гэдгээ ч мэдэлгүй унтсаар. 

Дараагийн хэдэн долоо хоногт түүний үеэл Дадли түүнийг чимхэж, түлхэх болно 

дараагийн хэдэн жил ч энэ байдал үргэлжлэнэ гэдгийг мэдэхгүй нойрссоор ...

Бас яг энэ үед түүнийг унтаж байх зуур эх орон даяар ил, далд баяр тэмдэглэхээр 

цугларцгаасан хүмүүс хундагаа өргөн өндөр, нам дуугаар:

- Амьд үлдсэн Харри Поттер хүүгийн төлөө! гэж хэлцгээж байгааг ч мэдэхгүй 

17

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 2: АЛГА БОЛСОН ШИЛ

Дурслийнхан хаанаас ирснийг нь үл мэдэх зээгээ босгон дээрээсээ олж авсан тэр 

өглөөнөөс хойш бараг арван жил өнгөрсөн хэдий ч Улаан модон гудамж энэ 

хугацаанд бараг өөрчлөгдсөнгүй. Нөгөө л засаж янзалсан цэцэрлэг дээгүүр наран 

мандаж, Дурслийн байшингийн үүдэн дээрх нөгөө л хүрэл дөрвийн тоог гийгүүлж, 

ноён Дурслийн муу ёрын мэдээ зурагтаар үзэж суусан тэр үдшээс хойш бараг 

өөрчлөгдөөгүй зочдын өрөөг гэрэлтүүлсэн хэвээрээ.

Гагцхан ханан зуухан дээр байх жаазтай зураг л түүнээс хойш багагүй хугацаа 

өнгөрснийг гэрчилнэ. Арван жилийн тэртээ зураг дээр дээр янз бүрийн өнгийн 

малгайтай том ягаан бөмбөлөгийг санагдуулахуйц дүр байсан бол түүнээс хойш 

Дадли Дурсль өсөж одоо зураг дээр биерхүү, цайвар үстэй хүүхэд тойруулган 

тоглоомны эхний дугуйг унасан, аавтайгаа компьютер тоглосон, ээждээ тэврүүлэн 

үнсүүлсэн байдлаар авахуулсан дүрүүд харагдана. Гэхдээ энэ гэрт өөр нэг хүүхэд 

байдгийг гэрэл зургаас мэдэх аргагүй ажээ.

Харри Поттер энд амьдарсан хэвээрээ яг одоо бол хэдийгээр сэрэхэд бага хугацаа 

үлдсэн ч гэлээ амгалан гэгч нь унтаж байв. Нагац эгч Петунъя нь аль хэдийн 

сэрчихээд түүний үүд рүү очоод өглөөний нам гүмийг цахиртсан дуугаар эвдэж:

- Босоорой! Босох боллоо! Босоорой! хэмээн хашгирлаа. Харри цочин сэрэв. 

Нагац эгч нь үүд балбан:

- Хурдлаарай! гэж бархирсаар байв.

Харри түүний холдон одох алхааг сонсож байтал хайруулын тавган дээр юм 

шажигнах чимээ гарлаа. Тэрбээр суниаж юу зүүдлэснээ санахаар оролдов. Сайхан 

зүүд байсан шүү. Моторт дугуй унаад агаарт нисэж явна гэж зүүдэлжээ. Харин урьд 

нь ийм зүүд зүүдэлсэн юм шиг санагдах нь хачирхалтай.

Нагац эгч нь хаалга руу буцаж ирлээ.

- Чи чинь босоогүй байгаа юм уу? гэж шаардангуй асуув.

- Бараг боссоон гэж Харрийг хариулахад:

- Түргэлж үзээрэй. Тэнд шарж байгаа хоолыг харах хэрэгтэй байна. Түлж 

болохгүй шүү. Өнөөдөр Дадлийн төрсөн өдөр болохоор бүх юм сайхан байх ёстой 

Харри хариуд нь хэнгэнэтэл санаа алджээ.

- Чи юу гээд байна аа? хэмээн нагацаа хаалганы цаанаас хашгирахад:

- Юу ч гээгүй ээ. Зүгээр л ... гэв.

Дадлийн төрсөн өдрийг тэр яаж мартах вэ дээ? Харри хөнжлөөсөө алгуурхан сугаран 

босоод оймсоо хайж гарлаа. Оймсоо орон дороосоо олж аваад дээр нь мөлхөж яваа

аалзыг сэгсэрч унагаагаад өмсөв. Харри аалзыг тоохоо больжээ. Түүний суудаг 

шатны хонгилд аалз тун ч олон.

18

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хувцаслаад гал зуух руу очлоо. Ширээн дээр Дадлид өгөх бэлгийг дүүрэн өржээ. 

Дадлид түүний хүсэж байсан компьютер бас нэг зурагт, уралдааны дугуй бас бус юм 

бэлэглэх юм байна. Түүний үеэл хэдийгээр хэн нэгний зодохоос татгалздаггүй ч 

бүдүүн учраас биеийн тамирын дасгалыг үзэн яддаг болохоороо чухам яагаад унадаг 

дугуй авах гэсний учрыг Харри тайлж чадсангүй. Дадлийн балбах дуртай «уут» нь 

Харри байсан ч Дадли тэр бүр түүнийг барьж чаддаггүй байжээ. Харриг харахад 

хариугүй ч тун хурдан гүйдэг юм.

Харри үеийнхнээсээ намхан, дорой байдаг нь харанхуй хонгилд амьдардагтай 

холбоотой байж ч мэдэх. Дадли түүнээс бараг дөрөв дахин том, тэгээд ч Харри 

түүний хуучин хувцасыг өмсөх хэрэг гардаг болохоор түүний хувцас томдож уут 

өлгөсөн юм шиг харагддаг учраас байгаагаасаа ч бага, туранхай санагддаг байсан 

юм. Харрийн нүүр нь хорчгор өвдөг нь ёрдгор үс нь хар нүд нь хурц ногоон. Тэрбээр 

наадаг цаасаар тогтоосны хүчинд тарж явчихаагүй дүгэриг нүдний шил зүүдэг байв. 

Дадли түүний хамрыг цохихдоо шилийг нь эвдчихсэн хэрэг.

Харрийн гадаад төрхөд таалагдахаар ганцхан зүйл байдаг нь цахилгаан мэт 

тахирласан духан дээрхи нарийхан сорви л байлаа. Сорви бүр хүүхэд байхад нь л 

тогтсон бөгөөд нагац эгчээсээ анх удаа зориглон асуусан асуулт бол энэ сорви яагаад 

үлдсэн юм бэ гэдэг тухай байжээ.

- Чи машины осолд орж эцэг эх чинь үрэгдэхэд энэ сорви тогтсон юм. Надаас 

элдэв жорын юм бүү шалгаагаад бай гэж нагац эгч нь хэлсэн аж.

«Элдэв жорын юм бүү асуугаад бай» гэдэг бол Дурслийхантай эвтэй байхын тулд 

баримтлах ёстой эхний журам байлаа.

Харрийг шаргал болсон мах эргүүлэх зуур гал тогооны өрөөнд нагац ах Вернон орж

- Yсээ самнаач! гэж нагац нь өглөөний мэндийн оронд зандрав.

Барагцаалбал долоо хоногт нэг удаа нагац Вернон нь түүнийг сонин дээгүүрээ харж 

үсээ засуулаач гэж хашгирдаг байжээ. Нэг ангийхныг нь бодвол Харрийн үсийг 

байнга засдаг байсан ч ямар ч үр дүнгүй болдог байв. Yс нь тал тал тийшээ 

арзайхийн зэрэгцээ хурдан ургахыг нь яана.

Дадлийг ээжтэйээ хамт гал тогоонд орж ирэх үед Харри хайруулын тавагт өндөг 

хийж өндөгтэй жаврай бэлтгэж байлаа. Дадли аавтайгаа тун ч адилхан. Тэрбээр том 

ягаан нүүртэй бараг хүзүүгүй шахам цэнхэрдүү туяа татсан жижигхэн нүдтэй, тарган 

толгой дээрх цайвар үсээ нямбайлан самнасан байдаг юм. Нагац Петунъя түүнийг 

сахиулсан тэнгэртэй адил гэдэг авч Харри болохоор хиймэл үс өмссөн гахайтай 

төстэй гэж дотроо бодно. 

Ширээн дээр зай багатай учраас Харри жаврайтай тавагнуудыг арайхийн өрж 

тавьлаа. Энэ үед Дадли бэлгээ тоолж байв. Тоолж дуусаад царайгаа хувирган:

- Гучин зургаа. Ноднингийнхоос хоёроор дутуу байна гэлээ.

- Хүү минь, чи Марж эгчийнхээ бэлгийг мартчихсан байна. Аав ээжийн нь 

өгсөн том бэлгэн дор байгаа гэж нагац Петунъя сандран өгүүлэв.

19

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- За яахав, дөнгөж гучин долоо боллоо гэж хэлээд Дадлийн царай улайлаа.

Дадли одоохон уурлаж савчих болно гэдгийг ажиглаж мэдсэн Харри үеэлээ ширээ 

хөмрүүлчихээс өмнө амжих санаатай жаврайгаа яаран идэж гарав.

Нагац Петунъя ч аюул болох нь гэдгийг ойлгожээ.

- Өнөөдөр хотод очоод дахин хоёр бэлэг авч өгнөө. Ямар байна, үр минь?

Ахиад хоёр бэлэг. Санаа чинь амрав уу?

Дадли бодлогоширон сууна. Толгойд нь нарийн түвэгтэй хэцүүхэн ажил эргэлдэж 

байгаа бололтой. Эцэст нь ам нээж:

- Тэгэхээр ... тэгэхээр надад гучин ... гучин ... гэтэл:

- Гучин ес, хүү минь гэж нагац Петунъя сандран хэллээ.

- А-а-а! Тэгвэл ч яахав ... гээд Дадли суудалдаа эргэж суув. Нагац Вернон 

- Хүү минь чи аавтайгаа адилхан чигээрээ хүн юм аа. Сайн залуу! гээд Дадлийн 

Тэгтэл утас дуугарч Петунъя эгч ухасхийлээ. Харин Харри, Вернон ахтайгаа сайтар 

боосон уралдааны дугуй, видеокамер, алсын удирдлагатай онгоц, компьютерийн 

арван зургаан шинэ тоглоом бүхий хайрцаг, видеомагнитофон зэргийг задлаж байгаа 

Петунъя эгчийг ширээ рүү буцаж ирэх үед Дадли бугуйн алтан цагны боолтыг залаж 

байлаа. Түүний царай ууртай ч юм шиг, урамтай ч юм шиг харагдана.

- Таагүй мэдээ сонслоо, Вернон минь. Хатагтай Фигг хөлөө хугалчихжээ.

Yүнийг харж чадахгүй нь гээд Харрийг гараараа заалаа.

Дадли айсандаа амаа ангайж, харин Харри зүрхээ баясан цохилохыг мэдэрч байв. 

Жил бүр төрсөн өдрөөр нь Дурслийнхан хүүгээ найзтай нь цуг бүтэн өдөр 

Лондонгоор явуулж элдэв тоглолт, кафе, кинонд оруулдаг байсан юм. Харрийг энэ 

өдөр хоёр хорооллын тэртээ байдаг ухаан муутай хатагтай Фиггтэй хамт үлдээдэг 

байв. Энэ өдрийг Харри үзэн ядна. Хатагтай Фиггийн байшинд нил хурган гуа 

ханхлахын зэрэгцээ эзэгтэй үе үед тэжээж байсан олон муурныхаа зургийг Харрид 

Петунъя эгч Харрийг л ийм юм зохион байгуулчихсан мэт ууртай харж:

- Одоо яах вэ? гэлээ.

Харри хэдийгээр хөлөө хугалчихсэн Фигг хатагтайг өрөвдөх учиртай гэж мэдэж 

байсан ч ахиад л элдэв муурын зураг үзэх шаардлагатай болохоор амаргүй ажээ.

- Бид Марж руу утасдаж болно шүү дээ гэж нагац ах нь хэллээ.

- Дэмий юм бүү ярь. Марж хүүхдэд дургүй.

Дурслийнхан Харрийн тухай ярилцахдаа түүнийг дэргэдээ байхгүй юм шиг өөрийн 

20

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

нь тухай ярьж байгааг ойлгохооргүй тэнэг юм шиг ханддаг байжээ.

- Хэн билээ мартчихаж, өө тийм Ивонн найз чинь яах бол?

- Тэр Майоркад амарч байгаа.

- Намайг зүгээр л ганцааранг минь үлдээчихэж болно шүү дээ хэмээн Харри 

ярианд оролцов. Тэрбээр ингэж хэлэхдээ энэ санал бүгдэд нь таалагдана өөрөө 

ч зурагтаар дуртай нэвтрүүлгээ үзнэ, Дадлийн шинэ компьютер дээр тоглох боломж 

ч гарч магадгүй гэж найджээ.

Тэгтэл Петунъя эгч нь гашуун нимбэг залгисан мэт ярвайж:

- Бид буцаж ирэхдээ байшингийнхаа туурийг харах хэрэг гарах нь ээ? гэлээ.

- Би байшинг чинь дэлбэлчих гээгүй байна шүү дээ гэж Харри хэлсэн авч хэн ч 

- Тэгвэл ... Тэгвэл ... түүнийг авч яваад ... амьтны хүрээлэнгийн гадаа машиндаа 

үлдээдэг ч юм билүү ... гэж Петунъя эгчийг хэлж эхэлтэл:

- Шинэ машиндаа түүнийг үлдээж болохгүй ээ! хэмээн Вернон ах эсэргүүцлээ.

Дадли чангаар уйлж гарлаа. Yнэндээ бол жинхэнээсээ уйлаагүй юм. Тэрбээр олон 

жилийн тэртээ л үнэнээсээ уйлсан бөгөөд өрөвдөлтэй царай гаргаж, бархирч орилвол 

ээж нь хүссэн болгоныг нь хийнэ гэдгийг мэдэх бүлгээ.

- Дадли бяцхан үр минь, бүү уйл. Төрсөн өдрийг чинь гутаахгүй! гэж хатагтай

Дурсль хүүгээ чанга тэврэн үглэж байлаа.

- Би ... Би түүнтэй явмааргүй байна. Тэр ... Тэр дандаа л гутааж байдаг шүү дээ!

гэж Дадли худлаа мэгших зуураа тасалдуулан гиншигнэв.

Хатагтай Дурсль хүүгээ тэврэхэд цаадах нь эхийнхээ цаанаас булталзан Харриг 

харахдаа нүүр амаа мурийлгаж тохуурхана.

Яг энэ үед хаалганы хонх дуугарлаа.

- Ээ, бурхан минь, тэд ирлээ! гэж хэлэхдээ Петунъя эгчийн дуу цөхөрсөн 

Хормын дараа Дадлийн сайн анд Пирс Полкисс ээжтэйгээ хамт орж ирлээ. Пирс бол 

харх лугаа хэрзгэр туранхай хүүхэд. Чухамхүү энэ жаал л хүүхдүүдийг барьж аван 

Дадлигаар зодуулдаг юм. Дадли найзаа хараад худал уйлахаа болилоо.

Хагас цагийн дараа гэхэд аз жаргалдаа итгэж ядсан Харри маань Пирс Дадли 

хоёртой хамт Дурслийн машины ард суугаад амьдралдаа анх удаа амьтны хүрээлэн 

рүү давхиж явлаа. Ах эгч хоёр нь түүнийг хэнтэй үлдээхээ шийдэж чадсангүй. 

Гэхдээ машинд суулгахаасаа өмнө Вернон ах нь түүнийг дуудаад:

- Би чамд анхааруулах гэсэн юм! Чи ямар нэг юм гэмтээх авсаас шинэ жил 

хүртэл цоожтой хонгилд суух болно гэдгийг чамд анхаарууллаа шүү! гэж сүрдүүлсэн 

янзаар баргар царайлан хэлсэн юм.

21

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би томоотой байнаа! Yнэн шүү ... гэж Харри амлажээ.

Гэхдээ Вернон ах нь түүнд итгэсэнгүй. Ер нь түүнд хэзээ ч хэн ч итгэж байгаагүй 

Учир нь Харрид цаг ямагт хачирхалтай явдал тохиолдох агаад тэрбээр би хамаагүй 

гэж хичнээн тайлбарлаад ч нэмэр болдоггүй байв.

Нэг удаа Петунъя эгч нь түүнийг үсчингээс гарахдаа үсчинд ороогүй юм шиг хэвээр 

ирдэгт залхаж гүйцлээ гэж гомдолложээ. Тэгээд үйлийн хайч аваад «муухай сорвийг 

нь нуухад хэрэгтэй» гэж үзэн жаахан хөхөл зулай дээр нь үлдээгээд бараг халзан 

болтол нь хяргачихжээ. Дадли үдшийн турш түүнийг тохуурхан инээж элбэгдсэн 

хувцас, эвдэрсэн шилнээсээ болоод байнга шоолуулдаг сургуульдаа яаж очино доо 

гэхээс Харри шөнийн туршид унтаж чадсангүй.

Гэтэл маргааш өглөө болоход ганцхан шөнийн дотор үс нь урьдынх шигээ 

болчихсон байв. Тэгээд үүнийхээ төлөө бүтэн долоо хоног хонгилд хоригдсон билээ. 

Yсээ яагаад ингэж хурдан ургасныг мэдэхгүй гээд ч нэмэр болсонгүй.

Бас нэг удаа Петунъя эгч түүнд Дадлийн хуучин хүрмийг өмсгөх гэжээ. Улаан толбо 

бүхий хүрэн өнгөтэй аймаар муухай хүрэм. Петунъя хүрмийг өмсгөх гэж хичнээн 

мэрийсэн ч хүрэм улам жижиг болсоор эцсийн эцэст Харрид байтугай хүүхэлдэйд ч 

таарахааргүй бариу болчихжээ. Аз болоход Петунъя түүнийг угаасны дараа 

агшчихжээ гэж үзээд Харрийг шийтгээгүй өнгөрсөн гэдэг.

Бас түүнийг сургуулийн гуанзны дээвэр дээр гарсан гэдэг нэгэн таагүй тохиолдол 

бий. Тэр өдөр Дадли болон түүний хамсаатнууд урьдынхаа адил Харрийг хөөж 

тэднээс зугатаж явсан Харри нэг л мэдэхэд яндан дээр гарчихсан өөрөө ч, бусад нь ч 

гайхаж барахгүй явдал болсон юм даг. Харрийг сургуулийнхаа барилгын дээвэр 

дээгүүр яваад байна гэсэн ууртай үг бүхий захиаг ангийн багш нь Дурслид явуулжээ.

Харри хүү гуанзны ард байдаг хогийн саван дээгүүр харайх гэтэл өөрөө ч мэдэлгүй 

дээвэр дээр гарчихсан гэж Вернон ахдаа тайлбарласан авч нэмэр болсонгүй, түүнийг 

дуугүйхэн зооринд цоожлоод явчихсан юм. Харин Харри өөртөө хогийн саван 

дээгүүр харайх үед салхи хөдлөөд л ийм юм болчихлоо хэмээн тайлбарлажээ.

Гэхдээ өнөөдөр бүх юм сайхан болох учиртай. Харри маань Дадли, Пирс хоёртой 

хамт яваадаа ч харамссангүй. Өнөөдрийг сургуульдаа ч биш, шатны хонгилд ч биш, 

бас хурган гуа ханхалсан хатагтай Фиггийн өрөөнд ч бус өнгөрөөх юм чинь. Ийм 

боломжийг ямар ч үнээр хамаагүй олж авахад бэлэн байсан шүү дээ.

Вернон ах замын турш орчин тойрны тухай Петунъя эгчид гомдоллож явав. Ер нь 

тэр хамт ажилладаг хүмүүстээ, Харрид, пүүс нь холбоотой байдаг банкны захирлын 

зөвлөгөөнд үргэлж дургуйцдэг байсан юм. Банк, Харри хоёр түүний оролдох дуртай, 

өөрөөр хэлбэл дургүй зүйл нь байлаа.

Гэхдээ өнөөдөр Вернон ахыг дургүйг хүргэсэн гол зүйл бол моторт дугуй байлаа.

- Дүрсгүй амьтад ухаангүй юм шиг давхиад л! гэж моторт дугуйд гүйцэгдэх 

бүртээ үглэнэ. Тэгтэл Харри огт санаандгүй байснаа зүүдээ бодоод:

22

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би ойрдоо моторт дугуй зүүдлээд байгаа. Харин тэр дугуй тэнгэрээр нисэж 

Вернон ах урдаасаа яваа машиныг золтой л дайрчихсангүй. Аз болоход 

тооромсоглож амжаад Харри өөд эргэж харахуй нүүр царай нь сахал наачихсан 

аварга манжинг санагдуулахаар байв.

- Моторт дугуй нисдэггүй юм! гэж тэрээр хашгирлаа. Дадли, Пирс хоёр 

- Би мэднээ. Энэ бол зүгээр л зүүд байсан юм гэж Харри хурдхан хэллээ.

Тэрбээр ам нээсэндээ харамсаж байв. Асуулт тавихад Дурслийнхан дургүйн дээр 

түүнийг юм асуухад бүр ч үзэн яддаг байлаа. Ямар нэг хачирхалтай зүйлийн тухай 

ярих үед зүүд байсан уу, хүүхэлдэйн кино байсан уу гэсэн шиг огт хайхралгүй 

өнгөрөөнө. Дурсль чухам өөрөө л тэгж ярьсан юм шиг уурлаж эхлэлээ. Хэнд ч 

хэрэггүй ихээхэн аюултай юм бодсон мэт.

Ням гариг нарлаг өдөр байсан болохоор амьтны хүрээлэнд хүн дүүрэн. Орох 

хаалганы дэргэд Дадли Пирс хоёрт нэг нэг шоколадтай зайрмаг харин Харрид 

нимбэгний амт бүхий жимсний мөс оногдлоо. Энэ нь сайндаа ч биш, түүнийг 

лангуунаас холдуулж амжаагүй байтал Дадли Пирс хоёрт үйлчилсэн худалдагч 

инээмсэглэн байж дараагийн хүүхдэд юу авах вэ гэж асууснаас болсон хэрэг. Гэлээ ч 

Харри баярлаж толгойгоо маажих сармагчинг ажиглах зуураа жимсний мөсөө 

амтархан долоож байв. Сармагчин хар үстэй л болохоос Дадлитэй адилхан гэж 

Харри аль эртнээс ийм сайхан өглөөг үзсэнгүй. Yнэндээ бол болгоомжтойхон байж 

Дурслийнхнаас зай барихыг хичээж байлаа. Учир нь үд болоход Дадли Пирс хоёр 

амьтан харж залхаж гүйцээд түүнийг шоглох дуртай ажлаа эхлэж болох талтай. 

Гэхдээ одоохондоо бүх юм аятайхан байлаа. Тэд амьтны хүрээлэнд байх жижигхэн 

зоогийн газарт хооллож байтал Дадли хэтэрхий бага бялуу өглөө хэмээн 

гомдоллосон учраас Вернон ах том бялуу захиалж нөгөө бялууг Харрид өгчээ.

Тэгэхэд Харри өдрийн эхлэл нь ч дэндүү сайхан боллоо харин төгсгөл нь л ийм 

байгаасай гэж өөртөө өгүүлж билээ.

Хоолны дараа тэд шилэн хорго үзэхээр явлаа.

Тэнд сэрүүхэн, бүрэнхий бөгөөд гэрэлтэй цонхоор харахад мөлхөгчид нуугдсан 

үзэгдэнэ. Шилний цаана янз бүрийн яст мэлхий, могойнууд чулуу үндэс дамжин 

мөлхөх ажээ. Харрид бүх л юм нь сонин санагдавч Дадли Пирс хоёр хорт наж 

могойг үзэхээр яаруулна.

Дадли энэ дэлхийн хамгийн том могойг дор нь эрж олов. Тэр могой Вернон ахын 

машиныг хоёр ороож чадахаар урт, машиныг бяслаг болтол няцлахаар хүчтэй ч гэсэн 

тэрхэн үед хүч чадлаа үзүүлэх сонирхолгүй мэт байлаа. Яг үнэндээ бол зүгээр л 

цагариглан унтаж байсан юм.

Дадли шилэнд хамраа наан байж тэрхүү цагаригласан хүрэн амьтныг харахаар 

шимтэнэ. Тэрбээр эцэгтээ хандан:

23

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Yүнийг сэрээ л дээ гэж уйлагнаж гуйлаа.

Вернон ах шилийг тогшсон авч могой урьдынх шигээ унтсаар байв.

- Дахиад тогш! гэж Дадли тушаалаа.

Вернон ах ясархаг нударгаараа шилийг бөмбөрдөхөд ч могой хөдөлсөнгүй.

- Уйтгартай юм аа! гэж Дадли хэлээд савж унан тийчлэв.

Харри түүний оронд зогсоод цонхоор могойг харлаа. Тэр могой уйтгарласнаасаа 

болоод үхсэнсэн бол тэрбээр гайхахгүй байжээ. Могой цор ганцаараа, эргэн тойронд 

нь түүнийг хөдөлгөх гэж бүтэн өдрийн туршид шил тогших тэнэг хүмүүсээс өөр юм 

огт алга. Энэ бол ганцхан Петунъя эгч л түүнийг сэрээхээр хаалга балбан орж ирдэг 

шатны хонгилд амьдрахаас ч дор байлгүй яахав.

Тэгтэл могой гэнэтхэн нүдээ нээв. Дараа нь толгойгоо аажуухан өргөсөөр Харритай 

чацуу болж ирлээ. Могой түүн рүү нүдээ ирмэв

Харри нүдээ бүлтийлгэн түүнийг харж байлаа. Тэгээд энд болж байгаа явдлыг хэн 

хүн харчихаагүй байгаа даа гэдэгтээ итгэлтэй байхын тулд хурдхан эргэж харав. 

Орчин тойронд хэн ч алга. Тэрбээр могой руу дахин эргэж нүдээ ирмээд үзлээ.

Могой толгойгоороо Вернон ах Дадли хоёрын зүг заагаад харцаа тааз руу хандуулав. 

Дараа нь «Өдөр бүр ингээрэй» гэсэн шиг Харрийг харлаа.

- Би ойлголоо. Энд тун ч залхмаар юм хэмээн Харри бувтнахдаа могой зузаан 

шилийг нэвт сонсож чадахгүй гэдэгт итгэлтэй байсан аж.

Харин могой толгой дохиж байлаа.

- Та хаанаас ирсэн юм бэ? гэж Харри сонирхов.

Могой сүүлээ шарваж шилэн дээр өлгөсөн пайз руу заахад Харри түүнийг харлаа.

«Боа могой, Бразил» гэж бичсэн байхыг уншив.

- Эндхийг бодвол тэнд хамаагүй сайхан биз?

Боа могой ахиад л пайзын зүг сүүлээ шарван заахад: «Энэ могой амьтны хүрээлэнд 

төрж, өссөн юм» гэж бичсэнийг уншлаа.

- Одоо л ойлголоо. Тэгэхлээр та Бразилд хэзээ ч байгаагүй хэрэг үү?

Могой толгой сэгсрэв. Чухам энэхүү агшинд Харрийн ард Пирсийн цангинасан дуу 

хадаж Харри, могой хоёр цочсондоо овсхийлээ.

- Дадли! Ноён Дурьсл! Хурдхан хүрээд ир. Энэ могойг хар даа! Түүний юу 

хийснийг хараад та нар лав итгэхгүй дээ!

Хэдхэн хормын дараа Дадли шуухитнан амьсгаадсаар цонх руу хүрч ирлээ. Тэрбээр

Харрийн хавирга руу нудраад:

- Чи эндээс зайл гэв. Цохино гэж бодоогүй Харри хатуу шалан дээр өнхрөн 

уналаа. Yүний дараах үйл явдал чухам юу болсныг хэн ч ойлгож амжихааргүй 

хурдан өнгөрөв. Дадли Пирс хоёр хэсэгхэн зуур шилэнд наалдсан авч айж 

24

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хашгирсаар үсрэн холдлоо.

Харри өндийн суугаад гайхсандаа амаа ангайжээ. Могойг халхалж байсан шил алга 

болчихсон байв. Аварга могой аажуухан тэнийж харанхуй газраас гулсан гарахад 

хүмүүс айж хашгиралдан шилэн хоргоноос холдож байлаа.

Могой түүний дэргэдүүр түргэн мөлхөх зуураа:

- Би Бразил руу явлаа ... Баярлалаа, амиго ... гэж тодхон сийгүүлэн хэлсэн гэж

Харри тангараглахад ч бэлэн байв. Шилэн хоргоны эзэн бүр сандарчихжээ.

- Энд шил байсан юм сан. Шил нь хаашаа алга болчихвоо? гэж байн байн 

Амьтны хүрээлэнгийн захирал Петунъя эгчид аяга аагтай, амттай цай өгөх зуураа 

цөхрөлтгүй уучлал гуйна. Пирс, Дадли хоёр үхтлээ айжээ. Могой тэдний дэргэдүүр 

мөлхөн өнгөрөхдөө хөлөөс нь шүүрэх гэж байгаа мэт дүр үзүүлэхийг Харри харсан 

авч тэднийг Вернон ахын машинд суусан хойно Дадли бараг хатгуулах шахсан, 

Пирсийг болохоор хөнөөх гэсэн мэт яриа өрнөв.

Харин Харрийн хувьд хамгийн муу тохиолдол бол Пирс яльгүй тайвширсан хойноо:

- Харри түүнтэй ярьж байсан. Тийм биз дээ, Харри? гэж хэлсэн явдал байлаа. 

Вернон ах Пирсийн ээжийг иртэл нь хүлээж байснаа одоо болтол харахгүйг хичээж

асан Харрийн зүг эргэв. Тэрбээр уурласандаа болоод ярьж чадахгүй шахам байлаа. 

Тэгээд буйдан сандалд унахаасаа өмнө амжиж:

- Яв ... Шатны хонгил руу оч ... Ямар ч хоол унд өгөхгүй гэлээ. Петунъя эгч 

гүйн ирээд ахиухан шарз хундагалан нөхөртөө барилаа.

Сүүлд нь харанхуй хонгилд хэвтэж байхдаа Харри цаггүйдээ ихээхэн харамсав. Одоо 

хэдэн цаг болж байгааг мэдэхгүй болохоор Дурслийнхныг унтсан гэдэгт итгэхгүй 

байлаа. Уул нь хонгилоос гарч гал тогоо руу очоод идэх юм хайхад бэлэн байсан ч 

тэднийг унтаагүй бол болохгүй шүү дээ.

Харри хүү Дурслийнд бараг арван жил амьдарсан, арван жилийн турш ядуу хоосон 

дээрэлхүүлж байсан тухайгаа бодлоо. Эцэг эхээ машины осолд үрэгдсэнээс хойш бүр 

балчир байхаасаа эхлэн бүх насаараа эднийд амьдарчээ. Тэрбээр машины ослыг ч, 

тэнд байснаа ч санадаггүй юм. Заримдаа харанхуй хонгиолд хэдэн цагаар хэвтэхдээ 

ухаан санаандаа байгаа дурдатгалыг сөхөх гэж мэрийх үед нүдний нь хачирхалтай 

зүйл үзэгддэг байлаа. Ингэхэд нүд сохлом хурц ногоон гэрэл цацарч дух нь янгинан 

өвдөх шиг санагддаг байв. Энэ нь ослын үед болсон явдал байлгүй дээ. Хэдийгээр 

ногоон гэрэл хаанаас гарсныг тайлбарлаж чадахгүй ч ингэж л боддог байжээ.

Тэрбээр эцэг эхээ ч бас санадаггүй юм. Нагац ах, эгч нь тэдний тухай хэзээ ч ярьж 

байгаагүйн дээр элдэв юм асуух хориотой хойно доо. Эцэг эхийн нь гэрэл зураг 

Дурслийн байшинд байсангүй.

Харри балчир байхдаа хол ойрын нь аль нэг хамаатан нь хүрч ирээд аваад яваасай 

гэж мөрөөддөг байлаа. Тэгэхдээ түүний цорын ганц хамаатан нь Дурслийнхан 

25

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

болохоор ийм явдал ч гарсангүй. Харри ч энэ тухай бодохоо больжээ. Гэхдээ 

заримдаа огт танихгүй хүмүүс түүнийг маш сайн мэдэж байгаа юм шиг санагдах нь 

Эдгээр танихгүй хүмүүс маш хачирхалтай гэгдгийг хэлэх хэрэгтэй. Нэг удаа Петунъя 

эгч Дадли хоёртой хамт дэлгүүрт ороход өндөр ягаан бортгон малгайтай тарваган 

хүн түүнд мэхийн ёслосон юм. Тэгэхэд Петунъя эгч нь тун их уурлаж тэр хүнийг 

таних уу хэмээн хилэнтэйеэ асуугаад Дадли тэр хоёрыг гараас нь шүүрэн авч, юу ч 

худалдаж авалгүй гүйн гарсан билээ. Бас нэг удаа автобусанд явахад нь харахад 

солиотой байрын нов ногоон хувцас өмссөн эмэгтэй гараа хөгжилтэй далласан юм 

даг. Саяхан урт улаан жанч нөмөрсөн халзан хүн дөхөж ирээд нэг ч үг хэлэлгүй 

гарыг нь атгаад явчихсан бүлгээ. Эдгээр хүмүүсийг Харри анхааралтайхан харах 

гэсэн яг тэр агшинд л алга болчихдог нь хамгийн нууцлаг оньсого юм.

Хэрэв эдгээр нууцлаг үл таних хүмүүсийг эс тооцвоос Харрид өөр ойр дотно хүн 

байсангүй. Сургуульд нь ч анд найз байхгүй аж. Цаг ямагт уут шиг хэлхийсэн 

хуучин хувцас өмсөж эвдэрхий шил зүүдэг хачирхалтай Харри Поттерыг Дадли 

болон түүний хамсаатнууд үзэн яддагийг сургууль даяараа мэддэг байв. 

Сургуулийнхан блохоор Дадлитай маргахаас ч айна.

Ерөнхийдөө Харри энэ дэлхий дээр туйлын их ганцаардаж, иймэрхүү байдлаар олон 

жилийг барах юм шиг санагдана. Олон, олон жил шүү ...

26

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 3: ХЭНЭЭС ИРСЭН НЬ МЭДЭГДЭХГYЙ ЗАХИДАЛ

Бразилийн аварга могойтой тохиолдсон явдлаас болж Харрийг тун ч айхтар 

залхаажээ. Түүнийг шатны хонгилоос гарахыг зөвшөөрөх үед зуны амралт эхлэж, 

Дадли шинэ видеокамераа эвдэж, алсын зайны удирдлагатай онгоцоо хэмхэлж 

амжсанаар барахгүй, уралдааны дугуйгаа анх унахдаа Улаан модон гудамжаар таягаа 

тулан гарч явсан хатагтай Фиггийг ухаан алдтал нь дайрч унагажээ.

Харри сургуулийн хичээл дууссанд баяртай байсан ч Дадли болон өдөр болгон 

тэднийд ирдэг нөхдөөс нь зугтах газаргүй болов. Пирс, Деннис, Малькольм, Гордон 

гээд түүний найзууд том биетэй ухаан муутай хүүхдүүд байсан ч Дадли хамгийн том 

хамгийн ухаангүй нь болохоороо тэднийг удирдан юу хийхийг шийддэг байлаа. Тэд 

бүгдээрээ өөрсдийн дураараа Харрийг мөрдөн мөшгицгөөнө.

Ийм болохоор Харри амралт мөдхөн дуусна гэсэн яльгүй гэгээтэй итгэл өвөрлөн ойр 

зуур явахдаа гэрээс гаралгүй ихэнх цагаа барахыг эрмэлздэг байв. Есдүгээр сард 

тэрбээр дунд сургуульд орох болохоор Дадлигаас салж амрана гэсэн үг. Дадли 

Вернон ахын суралцаж байсан «Вонингс» гэдэг хувийн сургуульд орохоор болжээ. 

Пирс Полкисс ч бас тэнд суралцах юм. Харин Харрийг «Хай Камеронс» гэдэг 

ерөнхий боловсролын жирийн сургуульд суралцуулах болсон байв. Энэ нь Дадлид 

үнэхээр инээдтэй санагдана.

- Энэ сургуулийн ахлах ангийнхан шинэ хүүхдийг анхны өдөр л толгойгоор нь 

суултуурт шургуулдаг юм даа. Дээшээ гарч үзэх үү? гэж Дадли даажигнана.

- Yгүй ээ, баярлалаа. Тэр хэлмэгдэж гүйцсэн суултуурт чиний толгойноос 

аймшигтай юм хэзээ ч шургуулаагүй гэдэг. Суултуур муухай болчих байлгүй дээ гэж 

Түүний хэлсэн үгийг Дадли хараахан ойлгож амжаагүй байхад Харри зугтаачихжээ. 

Нэг удаа Петунъя эгч Дадлид «Вонингс» сургуулийн дүрэмт хувцас авч өгөхөөр

Лондон руу дагуулж явахдаа Харрийг хатагтай Фиггийнд үлдээсэн аж. Хачирхалтай

нь Фиггийнх урьдынхтайгаа зүйрлэхээргүй аятайхан байв. Тэрбээр муурнуудынхаа 

нэгэн дээр гишгэснээс болоод хөлөө хугалсан учраас муурыг урьдынх шигээ 

хайрлахаа больжээ. Тэгээд л Харрид муурын зураг үзүүлэхийн оронд зурагт харахыг 

зөвшөөрч дор хаяхад арван жил шүүгээндээ хадгалсан болов уу гэмээр амттай 

жигнэмэг боовоор дайлжээ.

Тэр үдэш шинэ дүрэмт хувцсаа өмссөн Дадли зочны өрөөгөөр бардам гэгч нь алхалж 

байв. «Вонингс» сургуулийн сурагчид хүрэн фрак, улбар цамц, канотье хэмээх 

сүрлэн бүрх өмсдөг байсан юм. Бас багшийгаа хараагүй үед бие биенээ цохидог 

болцуу бүхий таяг тулцгаана. Yүнийгээ сургууль төгссөний дараа том хүн болоход 

нь хэрэгтэй сайн бэлтгэл гэж үздэг байлаа.

Шинэ дүрэмт хувцсаа өмсөн бахархалтайяа алхах Дадлийг харах Вернон ахын сэтгэл 

нь догдолж, амьдралын хамгийн сайхан агшин гэж хөөрснөө арайхийн нуун үглэж

байв. Петунъя эгчийн хувьд сэтгэлийн хөдлөлөө нуулгүй уйлж өөрийнхөө бяцхан 

27

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

үрийг ийм сайхан эр болсон гэдэгт итгэхгүй байна хэмээн дуу алджээ. Харин Харри 

ам нээхээсээ ч айж байв. Тэрбээр инээдээ барьж ядан байхад хавирга сүврэг нь 

тэсэлгүй дэлбэрчих юм шиг санагдаж байлаа.

Маргааш өглөө Харрийг ундаа уухаар гал тогооны өрөөнд ортол аймаар муухай үнэр 

ханхалж айв. Энэ үнэр угаагуурт байдаг том төмөр савнаас ханхлах ажээ. Харри 

дөхөж очив. Саванд сааралдуу ус дүүрэн дотор нь бохир алчуур шиг зүйл хөвөх 

- Энэ юу вэ? гэж Петунъя эгчээсээ асуулаа.

Эгч нь хөмхийгөө зуув. Тэрбээр Харрийг зүрхлэн асуулт тавихад дандаа ингэдэг 

- Чиний шинэ дүрэмт хувцас. Харри ахин төмөр сав луу харлаа.

- Тийм байнаа. Yүнийг норгож дэвтээх ёстой гэж би санасангүй гэв.

- Битгий тэнэг царайлаад бай. Би Дадлийн хуучин дүрэмт хувцсыг зориудаар 

бор болгон будаж байгаа юм. Будаад дуусахад яг шинэ юм шиг болно хэмээн 

Петунъя эгч нь хэлжээ.

Харри үүнд итгэж чадахгүй байсан ч маргахгүй байвал дээр гэж бодлоо. Тэгээд 

ширээнд суухдаа «Хай Камеронс» сургуульд очих анхны өдөр чухам ямаршуухан 

харагдахаа бодохгүйг хичээж байв. Ялзрах шахсан зааны ширээр хийсэн хувцастай 

юм шиг харагдах байлгүй дээ.

Дадли, Вернон ах хоёр гал тогоонд орж ирмэгцээ хамраа үрчийлгэв. Харрийн шинэ 

дүрэмт хувцасны үнэр таалагдсангүй бололтой. Вернон ах хуучин янзаараа сонин 

шагайж, Дадли хаа сайгүй барьж явах болсон болцуут таягаараа ширээ тогшиж байв.

Тэгтэл хонгилд танил чимээ гарч шууданч хаалганд тусгайлан гаргасан завсраар 

захидал шургуулахад захидал хонгилын хивсэн дээр уналаа.

- Дадли шуудан аваад ир гэж Вернон ах сониныхаа цаанаас өгүүлэв.

- Харрийг явуулаач дээ.

- Харри шуудан аваад ир.

- Дадлигаар авчруулаач гэж Харрийг хэлэхэд:

- Дадли түүнийг таягаараа ёвор гэж Вернон ах зөвлөж байв.

Харри таягнаас бултан зайлаад хонгил руу явлаа. Хивсэн дээр Уайт арал дээр амарч 

буй Вернон ахын Марж гэдэг эгчээс нь ирсэн ил захидал, яаж ч бодсон тооцоо 

байхаас зайлахгүй хүрэн өнгийн дугтуй, Харрид ирсэн захидал хэвтэж байв.

Харри захидлыг авч анхааралтай харах үедээ дотор сэтгэл нь хөвчирсөн нум шиг 

болж догдлохыг мэдэрчээ. Амьдралдаа хэнээс ч хэзээ ч захидал авч үзээгүй

болохоор аргагүй шүү дээ. Хэн ч түүнд бичих билээ дээ? Түүнд анд нөхөр, өөр 

хамаатан байхгүйн дээр номоо буцааж өгөхийг шаардсан бүдүүлэг захидал 

шуудангаар явуулдаг номын санд ч бүртгэлгүй билээ. Тэгтэл одоо зөвхөн түүний 

28

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

нэрийг төдийгүй хаягийг нь бичсэн захидал ирсэн байдаг. Харахад хэнд хаягласан нь 

шууд л тодорхой байв.

Дугтуй дээр «Ноён Х. Поттерт. Суррей гүнлэг. Литтл Уингинг хот, Улаан модон 

гудамж, дөрөвдүгээр байшин, шатны дорх хонгил» гэж бичсэн байлаа.

Шаргалдуу цаасаар хийсэн хүнд зузаан дугтуй дээр маргад ногоон өнгийн бэхээр 

хаяглажээ. Харин дугтуй дээр марк байсангүй.

Харри чичирсэн гараа дугтуйг эргүүлж улаан лаваар лацадсан байхыг үзэв. Лацан 

дээр сүлд, сүлдэн дээр арслан, бүргэд, дорго, могой дунд нь том «Х» үсэг байх ажээ.

- Алив хүү минь шалавлаарай! Тэнд юу ухаад байгаа юм? Захидалд тэсрэх

бөмбөг байгаа эсэхийг шалгаж байна уу? гэж гал тогооноос Вернон ах хашгирав.

Вернон ах шог үг хэлсэндээ баясан инээх аж.

Харри гал тогоонд буцаж ирэхдээ захидлыг ахин үзэв. Тэрбээр тооцоо, ил захидлыг

Вернон ахдаа өгөөд суудалдаа суун шаргал дугтуйг аажуухан задлаж эхлэлээ.

Вернон ах дугтуйгаа шууд задлан тооцоог гаргаад дурамжхан шуухитнаснаа ил 

- Марж өвджээ. Нутгийн зохихгүй хоол идээд ... гэж Петунъя эгчид хэллээ.

- Аав! Аав аа, Харри бас захидал авчээ! гэж Дадли гэнэтхэн хашгирав.

Мөн дугтуйтай адил тийм шаргал цаасан дээр бичсэн захидлыг Харри дэлгэн унших 

гэтэл Вернон ах нь булааж авлаа.

- Миний захидал шүү дээ! гэж Харри цаасыг авахаар тэмүүлэв.

- Чамд хэн бичдэг нь сонин юм даа? гэж Вернон ах хардангуй хэлээд захидлыг 

сэгсрэн түүнийг харж байв. Түүний улаан царай гэрлэн дохио солигдохоос ч хурдан 

ногоон боллоо. Гэхдээ үүгээр бүх юм дууссангүй. Хэдэн агшны дараа түүний царай 

хатсан будаа шиг саарал болж:

- П-П-Петунъя! гэж ээрэн дуудав.

Дадли бас захидлыг авах гэж мэрийсэн авч Вернон ах түүнийг Дадли хүрэхээргүй 

өндөрт өргөжээ. Хов жив цуу ярианд дуртай гэдэг нь харах царайнаасаа илт 

мэдрэгддэг Петунъя эгч дөхөж ирээд чухам юу бичсэнийг сониучирхан нөхрөөсөө 

захидлыг аваад эхний мөрийг уншив. Тэгээд одоохон ухаан алдах нь уу даа гэмээр 

боллоо. Тэрбээр хоолойгоо барьж, давчидсан мэт чимээтэй амьсгалах ажээ.

- Вернон! Ээ бурхан минь!

Нагац ах, эгч хоёр нь гал тогоонд Харри Дадли хоёрын сууж байгааг мартсан мэт бие 

биеэ ширтэж байлаа. Гэхдээ энэ тухай удаан мартаж чадсангүй. Яагаад гэвэл өөрийг 

нь анхаарахгүй байхыг огт тэвчдэггүй Дадли эцгийнхээ толгой дундуур болцуутай 

таягаараа байлгаж орхиод:

- Би захидлыг уншмаар байна! гэж чангаар хэллээ.

- Энэ чинь миний захиа. Би захиагаа уншъя гэж Харри гэрэвшингүй өгүүлэв.

29

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Та хоёр зайлаад аль гэж хэмээн Вернон ах орлиод захидлыг дугтуйд нь 

Харри байрнаасаа хөдөлсөнгүй.

- Миний захидлыг өгчих! гэв.

- Би түүнийг үзмээр байна! гэж Дадли орилно.

- Зайл гэж Вернон ах хашгираад эхлээд Дадлийг дараа нь Харрийг шилэн 

хүзүүнээс нь шүүрэн авч хонгил руу гаргаад хаалгыг чанга хаалаа.

Харри Дадли хоёр цоожны нүхээр харахын тулд ууртай авч чимээгүйхэн ноцолдоход 

Дадли дийлж, Харри нүдний шил нь өрөөсөн гуяараа дүүжлэгдсэнийг ч анзааралгүй 

шалан дээр хэвтээд шал хаалганы хоорондох нарийн завсарт чихээ наав.

- Вернон хаягийг нь хар л даа. Түүний хаана унтдагийг тэд яаж мэддэг байнаа?

Тэд манай гэрийг харуулдаад байгаа юм биш биз дээ? гэж Петунъя эгч нь 

чичирхийлсэн хоолойгоор өгүүлнэ.

- Харуулдахаар барахгүй тагнаж бүр мөрийг маань мөшгиж байна хэмээн ухаан 

алдахын даваан дээр байгаа Вернон ах нь шивэгнэж айв.

- Одоо бид яах вэ? Тэдэнд хариу өгдөг ч юм билүү? Би үүнийг хүсэхгүй гэж 

бичиж болох шүү дээ ...

Вернон ахын гялалзсан шаахай хэрхэн хойш, урагш холхихыг Харри харж байлаа.

- Yгүй ээ, бид энэ захиаг огт хайхрахгүй. Хэрэв тэд хариу авахгүй бол ... Тийм 

ээ, ингэвэл дээр юм. Бид яах ч үгүй ... гэж хэллээ.

- Манайд ийм хогийн амьтад хэрэггүй. Петунъя чи ойлгов уу? Бид түүнийг 

авахдаа ямар ч аюулгүй болгоно гэж андгай тангараг тавиа биз дээ?

Тэр орой Вернон ах ажлаасаа ирээд Харрийн хонгилд орсон явдал бол урьд өмнө 

гарч байгаагүй тохиолдол юм.

- Миний захиа хаана байна?

Надад хэн бичсэн юм бэ? гэж Вернон ахыгаа орж ирмэгц Харри асуулаа.

- Хэн ч бичээгүй. Андуураад чиний хаягийг биччихсэн юм билээ. Би түүнийг 

шатаачихсан гэж Вернон ах нь товчхон тайлбарлав.

- Андуурах юм байхгүй. Намайг хонгилд байдаг гэж бичсэн байсан шүү гэж

Харри шамдангуй эсэргүүцлээ.

- Чи чимээгүй бай! гэж Вернон ахыг хашгирахад адараас хэд хэдэн аалз 

унажээ. Вернон ах хэдэн удаа гүнзгий санаа алдаад инээмсэглэх гэж оролдсон авч 

олигтой юм болсонгүй.

- Ээ ... Харри минь, хонгилын тухай ярилцъя ... Эгч бид хоёр чинь ингэж 

30

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

бодлоо ... Энд байхад чи одоо томдоно ... бид чамайг Дадлийн нөгөө унтах өрөөнд 

орвол дээр гэж бодож байна.

- Битгий шалгаагаад бай. Одоохон наад новшнуудаа дээш нь аваач! гэж Вернон 

Дурслийн байшинд унтлагын өрөө дөрөв байсан юм. Нэг нь Вернон ах, Петунъя эгч 

хоёрынх, нэг нь зочных (ихэвчлэн Вернон ахын эгч Марж л зочилдог байв), нэг нь 

Дадлийнх бөгөөд үлдсэн нэг өрөөнд Дадлийн унтлагын өрөөнд багтаагүй 

тоглоомуудыг хадгалдаг байжээ. Харри өөрийнхөө хогшлыг нэг удаа зөөгөөд л 

дуусав. Тэгээд орон дээрээ суугаад эргэн тойрноо харлаа.

Өрөөнд байгаа бараг бүх зүйл эвдэрхий ажээ. Ердөө л сарын өмнөхөн Дадлид 

бэлэглэсэн эвдэрхий видеокамер хөршийн нохой руу Дадли илгээхэд хэмхэрсэн 

түлхдэг танкан дээр хэвтэнэ. Бас суваг солиход уурандаа Дадли өшиглөж хагалсан 

анхны зурагт буланд харагдана. Нөгөө буланд тоть тэжээж байсан том тор байна. 

Дадли тотио буугаар сольчихсон билээ. Дээр нь суугаад муруйлгачихсан буу дэргэд 

нь хэвтэнэ. Энэ өрөөнд буй цорын ганц шинэ зүйл бол тавиур дээрх номууд байлаа. 

Номонд хэзээ ч гар хүрээгүй мэт санагдана.

Доороос Дадлийн хашгирах дуу хадаж:

- Би түүнийг тэнд унтуулмааргүй байна! Надад энэ өрөө хэрэгтэй! ... Түүнийг 

эндээс зайлуул! ... гэж хашгирч байлаа.

Харри санаа алдаад орон дээр хэвтлээ. Өчигдөр бол энэ өрөөнд орохын тулд юугаа ч 

хамаагүй өгөхөөр байв. Харин өнөөдөр захидлаа аваад хонголд байх нь хамаагүй 

дээр гэж бодож байлаа.

Маргааш өглөө нь цай уухаар суухдаа бүгд л дуу шуугүй байцгаав. Харин Дадли 

ухаан нь самуурсан мэт байлаа. Тэр урд нь хашгичаж гуугчин эцгийгээ таягаар 

цохиж, эхийгээ өшиглөж, яст мэлхийгээ дээш чулуудан чийдэнгийнхээ шилэн 

бүрхүүлийг хагалсан ч унтлагын өрөөг түүнд буцааж өгөөгүй юм. Харин Харри 

өчигдөр өглөөг санагалзан захиаг хонгилд байхдаа тэр дороо задлаагүйдээ харамсан 

суув. Вернон ах, Петунъя эгч хоёр нь баргар царайлан бие биеэ харцгаана ...

Хаалганы цаан шууданчийн танил алхаа сонсогдоход өглөөнөөс хойш Харритай 

эелдэг халамжтай харьцахыг хичээж асан Вернон ах шуудан авчруулахаар Дадлийг

явуулав. Дадли таягаараа замд тааралдсан зүйлийг тачигнуулан явах нь гал тогоонд 

- Бас нэг захиа! «Ноён Х. Поттерт. Дөрөвдүгээр байшин. Улаан модон 

гудамж, хамгийн жижиг унтлагын өрөө» ... гэх нь дуулдав.

Вернон ах арай чарай дуугараад хонгил руу үсрэн одов. Харри ч араас нь 

ухасхийлээ. Вернон ах гараас нь захидал авахын тулд Дадлийг газар унагаасан ч 

Харри араас нь ирж хүзүүгээр нь тэвэрсэн тул амаргүй байлаа. Хэсэг зуур ширүүхэн 

үзэлцэж, хэн хэн нь болцуут таягаар цохиулсны дараа Харрид хаягласан захидлыг 

31

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

гартаа барьсан Вернон ах амьсгаадсаар дээш бослоо. Тэрбээр хоолойгоо 

- Хонгил руугаа, үгүй ээ унтлагынхаа өрөө рүү яв. Дадли чи ч гэсэн эндээс зайл 

Харри унтлагынхаа өрөө рүү алгуурхан алхав. Түүний хонгилоос нүүсэн гэдгийн хэн 

нэгэн хүн мэджээ. Бас тэр хүн түрүүчийн захидлыг аваагүй гэж мэдсэн хэрэг. 

Тэгэхлээр тэр хүн түүн ахиад захиа илгээхээр шийдсэн юм байна. Харри тэр 

захидлыг авахаар шийдлээ. Яагаад гэвэл түүнд нэгэн бодол төрсөн аж.

Дадлигаас болоод хэдэн удаа цаг засварт очиж амьсгал хураах шахсан сэрүүлэг яг 

зургаад дуугарлаа. Харри яаран сэрүүлгийг зогсоогоод ямар ч тохиолдолд Дурслийн 

гэр бүлийнхнийг сэрээхгүйн тулд чимээ гаргахгүйг хичээсээр хурдхан хувцаслав.

Тэрбээр өрөөнөөс чимээгүйхэн гарч гэтэн явсаар доошоо харанхуй руу уруудлаа. 

Гэрэл асаах аюултай байв.

Түүний төлөвлөгөө бол гэрээс гарч Улаан модон гудамжны буланд зогсоод 

шууданчийн ирэхийг хүлээж байгаад захиагаа түрүүлж авах явдал байлаа. Харри 

одоо харанхуй хонгилоор гэтэж явах зуур цээж нь түгшин оволзож байтал ...

- Аа-аа-аа! гэсэн дуу хадлаа.

Харри хаалганы дэргэдэх хивсэн дээр хэвтэх ямар нэг том зөөлхөн юман дээр 

гишгичихээд огло үсрэв. Ямар нэг амьд юман дээр шүү! ...

Тэгтэл гэрэл асаж нөгөө том зөөлөн юм нь Вернон ахын нүүр байхыг хараад айн 

цочлоо. Вернон ах үүдний дэргэд аяны хөгжилд орж унтсан байжээ. Харрийн бодсон 

зүйлийг хэрэгжүүлэхгүй гэсэндээ ингэсэн нь гарцаагүй. Гэхдээ хэн нэгэн хүн дээр нь 

гишгичихнэ гэж бодоогүй байж таараа.

Вернон ах хагас цаг хэртэй орилсныхоо дараа Харрийг аяга цай хийж өг гэв. Харри 

гал тогоо руу гунигтайхан алхаж цай авчиртал шуудан ирж Вернон ах түүнийг 

өвөрлөсөн байжээ. Маргад ногоон бэхээр хаягласан гурван дугтуйг Харри тодхон 

- Би өөрөө ... гэж хэлж эхэлтэл Вернон ах нь захидлыг түүний нүдэн дээр 

Тэр өдөр Вернон ах ажилдаа явсангүй. Тэрбээр гэртээ үлдэж захидал хийдэг завсрыг 

битүүлэн хаджээ. Амандаа хадаас зуусан тэрбээр Петунъя эгчид хандан:

- Тэд захидлаа дамжуулж чадахгүй болохоороо бууж өгнө дөө гэлээ.

- Энэ тус болохгүй гэж Петунъя эгч хэллээ.

- Энэ хүмүүс хачин бодолтой юм. Бидэнтэй огт адилгүй гэж Вернон ах хэлэх 

зуураа Петунъя эгчийн авчирч өгсөн жимстэй боовоор хадаасаа цохих шахжээ.

32

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Баасан гаригт Харрид тэвэр шахам захидал иржээ. Захидал шургуулах нүхийг 

хадчихсан болохоор заримыг нь үүдний доогуур, заримыг нь нэгдүгээр давхрын 

жорлонгийн жижиг цонхоор шургуулжээ.

Вернон ах ахиад л гэртээ үлдэв. Тэрбээр бүх захидлыг шатааж алх хадаас авч ар 

өврийн хаалгыг бэхлэн хадаж хэн ч орж гарахааргүй болгожээ. Ажиллах зуураа 

амандаа дуу гүнгэнэж өөр хаа нэгтээ чимээ гарахад айн цочиж байлаа.

Бямба гариг гэхэд байдлыг хянаж хазаарлах аргагүй болов. Вернон ахын хичээл 

зүтгэл талаар болж Харрид ирсэн бүхэл бүтэн хорин дөрвөн захидлыг хэн нэгэн хүн 

хоёр том өндгөнд хуйлж хийгээд сүүний худалдагчаар дамжуулан зочны өрөөний 

цонхоор Петунъя эгчид өгүүлжээ. Сүү худалдагч өндгөн дотор юу байгааг мэдэхгүй 

ч байшингийн бүх хаалга хадаастайг хараад ихэд гайхсан аж. Вернон ах шуудан, 

сүүний дэлгүүр рүү утасдаж болсон явдлын тухай гомдол мэдүүлэх хүнийг хайж 

байх зуур Петунъя эгч захидлуудыг гал зухны хэрчигчид хийн машиндан жижиг 

жижиг өөдөс болгожээ.

- Чамтай харилцах гэж хэн ингэж мэрийдэг байнаа? хэмээн Дадли Харригаас 

Ням гаригийн өглөө Вернон ах ядарсан зүдэрсэн царайтай ч гэлээ баясгалантай 

- Ням гаригт шуудан ирэхгүй. Өнөөдөр чөтгөрийн захианууд ... хэмээн сэтгэл 

хангалуун инээмсэглэн өгүүлж жимсний чанамалаа сониндоо наалдуулж суув.

Түүнийг ийн хэлж гүйцээгүй байтал яндангаар нэг юм хүржигнэтэл бууж Вернон 

ахын тархин дундуур татаад авчээ. Дараачийн агшинд ханын зуухнаас гуч дөчин 

захидал сум шиг нисэн гарлаа. Дурсль өөрийн мэдэлгүй тонгойж, захидал толгой

дээгүүр нь шуугин нисэх үед Харри үгүй ядахдаа нэгийг нь барих санаатай дэвхэрч 

- Яв! Зайл! гэж хашгираад Вернон ах үсрэн байгаа Харрийг барьж аван үүд рүү 

чирч хонгил руу чулуудлаа. Тэгтэл Петунъя эгч, Дадли хоёр өрөөнөөсөө гүйн гарч 

араас нь Вернон ах хаалга чанга хаагаад харайлгаж байв. Өрөөнд захианууд унасаар 

байгаа нь сонсогдоно. Захидал хана шил мөргөн унаж байлаа.

- Одоо боллоо гэж Вернон ах их л чухалчлан хэлэв. Тэрбээр тайван ярихыг 

хичээж байсан авч сахлаа туг тугаар нь зулгааж байлаа. Тэгээд:

- Таван минутын дараа эндээс хөдлөхөд бэлэн болсон байгаарай. Хэрэгтэй 

юмнуудаа хурдхан цуглуулж аваад явцгаана. Татгалзах хэрэг байхгүй! гэв.

Сахлынхаа хагасыг зулгаачихсан ихээхэн ууртай, аймшигтай байсан учраас хэн ч 

татгалзаж зүрхэлсэнгүй. Арван хормын дараа Вернон ах бэхэлж хадсан хаалгануудаа 

эвдээд, тэднийг машиндаа суулган хурдны замын зүг ухасхийлээ. Арын суудал дээр 

хөдөлж ядлаа хэмээн эцэгтээ алгадуулсан Дадли шуухитнан сууна. Дадли цүнхэндээ 

33

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

зурагт, видеомагнитофон, компьютерээ хийх гэж дэмий л оролдсон хэрэг байжээ.

Тэд явсаар. Улам улам холдсоор байв. Тэр ч байтугай Петунъя эгч хүртэл хаашаа 

явж байгааг асууж зүрхлэхгүй байлаа. Вернон ах хэд хэдэн удаа зам буруулж хэсэг 

хугацаанд эргэн давхиж байв. Тэгээд л бас огцом эргэнэ.

- Мөрөө буруулах юм шүү ... мөрөө буруулах юм шүү гэж Вернон ах байн байн 

Тэд нэг ч зогсолгүй, нэг ч юм ууж идэлгүй бүтэн өдөр явлаа. Харанхуй болоход 

Дадли гиншигнэж эхлэлээ. Тэрбээр амьдралдаа ийм муухай зүйл үзсэнгүй. Өлсөж 

цангаж үзэх гэж байсан таван нэвтрүүлгээ үзэж чадаагүй тэр хүү компьютерээр 

харийн хүмүүс, зэрлэгүүдтэй тулалдахдаа ийм удаан завсарлаж байсангүй.

Эцсийн эцэст Вернон ах том хотын захад байх дүнсгэр зочид буудлын гадаа зогслоо. 

Дадли Харри хоёрт нэг өрөө авчээ. Өрөөнд чийг ханхалсан даавуу дэвссэн хоёр 

өргөн ор байв. Дадли тэр дорхноо хурхирч, харин Харри цонхны тавцан дээр 

хажуугаараа өнгөрөх машины гэрлийг ажиглах зуураа тааж, мөрөөдөж суулаа ...

Тэдэнд өглөөний зууш болгон эрдэнэ шишийн хөөсөнцөр, хэрчим шарсан талх, 

исгэлэн улаан лооль өгчээ. Энэ ядуухан хоолоо идэж амжаагүй байтал зочид 

буудлын эзэгтэй ширээ рүү дөхөж ирээд:

- Уучлал хүсье. Та бүхний дунд ноён Х. Поттер гэж хүн бий юу? Түүнд бараг 

зуугаад захидал иржээ. Захидал үүдэнд байгаа гэлээ.

Тэрбээр «Ноён Х. Поттерт. Коукворт хот, «Төмөр замын дэргэд» зочид буудал, 17- р 

өрөө» гэж ногоон бэхээр бичсэн дугтуй сарвайв.

Харри захидлыг авахаар завдсан авч Вернон ах гарыг нь цохилоо. Буудлын эзэгтэй 

юу ч ойлголгүй мэл гайхаж хоцров.

- Би захидлуудыг авнаа гэж Вернон ах хэлээд ширээний араас босож эзэгтэйг 

Хайрт минь бид буцвал дээр биш үү? гэж хэдэн цагийн дараа Петунъя эгч 

хулчгардуухан асуусан боловч Вернон ах сонсоогүй юм шиг байв. Чухам хаашаа явж 

байгааг тэдний хэн нь ч мэдэхгүй байлаа. Вернон ах тэднийг ойн гүн рүү аваачаад 

машинаасаа гарч эргэн тойрноо харангуутаа толгой сэгсрэн буцаж суугаад ахиад л 

замд гарлаа. Хагалсан талбайд, дүүжин гүүрний дунд, машины олон давхар 

зогсоолын хамгийн дээд давхарт гараад ч мөн л ийм явдал болсон юм.

- Аав лав солиорсон байхаа? гэж Вернон ахыг өдөр машинаа далайн эрэгт 

зогсоогоод тэднийг машиндаа цоожилж орхиод хаашаа ч юм явчихад нь Дадли 

Бороо орж эхлэлээ. Том том дуслууд машины оройг балбана. Дадли нусаа татсаар:

- Өнөөдөр даваа гариг. Өнөө орой «Агуу Умбертын шоу»-г үзүүлнэ шүү дээ. Би 

34

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

зурагттай газар л зогсоосой гэж бодож байна гэв.

«Өнөөдөр даваа гариг юм байна» гэж Харри дотроо бодохдоо өөр нэг зүйлийг 

дурсан саналаа. Зурагт байнга үздэг болохоор ямар өдөр гэдгийг сайн мэддэг Дадлид 

бүрэн итгэж болно. Ингэхлээр өнөөдөр даваа юм бол маргааш мягмар, Харри арван 

нэгэн нас хүрнэ. Төрсөн өдөр нь хөгжилтэй сайхан болдог гэж хэлж чадахгүй л дээ. 

Жишээ нь: ноднин түүнд хувцасны өлгүүр, Вернон ахын хуучин оймсыг бэлэглэсэн 

юм даг. Тэгэхлээр энэ жил ч гэсэн онцгой юм болно гэж бодох хэрэггүй. Гэхдээ л 

долоо хоног бүр арван нэг хүрээд байхгүй шүү дээ.

Вернон ах машин руугаа буцаж ирэхдээ үл ойлгогдох инээмсэглэл нүүрэндээ 

тодруулж байв. Гартаа хуйлаастай урт юм барьсан аж. Юу худалдаж авсныг нь 

Петунъя эгч асуухад юу ч хэлсэнгүй.

- Сайхан газар оллоо! Явцгаая! Бүгд машинаасаа гарцгаа гэж Вернон ах 

Гадаа хүйтэн байлаа. Вернон ах тэнгис дунд харагдах том байц шиг юм руу 

хуруугаараа зааж байв. Байцын орой дээр овоохой гэж хэлж болохоор ядуухан 

оромж харагдана. Тэнд ямар ч зурагт байхгүй нь хараажаар илт.

- Өнөө орой далайн шуурга хөдлөнө! Энэ сайн эр бидэнд завиа түр 

хэрэглүүлэхийг зөвшөөрсөн юм гэж Вернон ах алгаа хавсран баяртай өгүүлэв.

Хөх төмөр шиг гялтганан оволзох давалгаан дээр цовхчин байгаа хуучин завийг 

хуруугаараа заан, хүйтэн царайгаар инээмсэглэсээр ойртон ирж буй шүдгүй өвгөний 

зүг Вернон ах толгойгоороо дохиж байлаа.

- Би юухан хээхэн авчихсаан. Одоо бүгд завинд сууцгаа! гэж Вернон ах хэллээ.

Завин дээр эрэгт байснаас ч хүйтэн аж. Хүйтэн ус үсэрч, борооны дусал хүзүү рүү 

орж, жихүүн салхи нүд рүү үлээнэ. Байц хүртэл явахад нилээд хэдэн цаг өнгөрөх 

шиг боллоо. Вернон ах чулуун дээр хальтичсаар арайхийн уначихалгүй явж тэднийг 

бяцхан байшин руу дагуулж ирэв.

Дотор нь ороход аймаар ажээ. Далайн замаг ханхалж, модон хананы нүх сүвээр нь 

салхи нэвт үлээж ханан зуух нь хоосон хонгио болсон байлаа. Бяцхан байшин ердөө 

л хоёрхон өрөөтэй юм.

Вернон ахын нөөцөлсөн хүнс гэгч нь ердөө л хайрцаг жигнэмэг, дөрвөн гадил 

байсанд бүгд гайхжээ. Хэрэв үүнийг хоол гэж үзэж болох аваас түүнийгээ идчихээд 

Вернон ах жигнэмэгийн хайрцгаар гал асаах гэсэн боловч хайрцаг олигтой асахын 

оронд гашуун утаагаар өрөөг утаж гарлаа.

- Зочид буудлаас бүх захиаг аваад ирсэн бол хэрэг болох байж л дээ гэж

Вернон ах хөгжилтэй өгүүлэв.

Нагацын ааш зан жигтэйхэн сайхан байлаа. Шуурганаас болоод хэн ч ирж чадахгүй, 

ямар ч захиа ирэхгүй гэж итгэсэн нь илт. Харри үүнд сэтгэл дундуур байсан ч дотроо 

зөвшөөрөхөөс өөр арга байсангүй.

35

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Бүрий болмогц нөгөө шуурга эхлэлээ. Өндөрт оволзох давалгаа байшингийн хана 

балбаж, хүчтэй салхи бохир цонхыг тасралтгүй шажигнуулна. Петунъя эгч өрөөний 

нэг булангаас хөгц болсон хөнжил олж аваад давирхай болсон ханзан дээр Дадлид 

ор засав. Вернон ах тэр хоёр эвдэрхий том ор бүхий нөгөө өрөөнд орж, харин Харри 

нимгэхэн уранхай бүтээлэг нөмрөн шалан дээр хэвтэхээс өөр аргагүй болжээ.

Шуурга улам ширүүсэж, Харри унтаж чадахгүй байлаа. Хүйтэнд даарч бээрсэн 

тэрбээр аятайхан хэвтчих санаатай хоёр хажуугаараа ээлжлэн хөрвөөж, хоосон 

ходоод нь хоржигнож байв. Дадли хурхирч эхэлсэн ч аянгын чимээнд дарагдаж 

байлаа. Цонхны цаана аянга нижигнэн гялалзана.

Дадлид тоо нь гэрэлтдэг цаг байсан бөгөөд тэрбээр тарган гараа хөнжлөөсөө гарган 

шал руу унжуулжээ. Арван хормын дараа арван нэгэн нас хүрэх нь гэдгээ Харри 

харж байлаа. Секундын зүү түүний төрсөн өдрийг ойртуулан хэрхэн хурдан гүйж 

байхыг ажиглах зуураа Дурслийнхан энэ өдрийг санаж байгаа болов уу гэж дотроо 

Дараагийн өдөр хүртэл таван минут үлджээ. Гэтэл гадаа ямар нэг шажигнахыг Харри 

тодхон сонслоо. Тэрбээр энэхүү ус салхинд байшингийн дээвэр тэсээсэй, тэсэхгүй 

бол ч бүр муу болно доо хэмээн бодож байв.

Арван хоёрт гурван минут дутуу байв. Гадаа далай тэнгис хад алгадах лугаа үл 

ойлгогдох чимээ гарлаа. Ахиад хормын дараа илүү чанга дуу гарахыг Харри сонсчээ. 

Тэнгист том чулуу унасан юм байлгүй дээ.

Одоо нэг хором өнгөрвөл түүний төрсөн өдөр эхлэх болно. Гучин секунд ... хорь ... 

арав ... ес ... Уурлуулахаар ч хамаагүй Дадлийг сэрээдэг юм билүү? Гурван секунд ... 

Түн! Овоохой доргиход Харри огло үсрэн үүд рүү харан суулаа. Хаалганы цаана нэг 

хүн зогсоод оруулахыг шаардан чанга балбах ажээ. Хэн юм бол?

36

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 4: ТYЛХYYР ХАДГАЛАГЧ

Ахиад л түн! гэсэн чимээ гарав. Дадли цочин сэрээд:

- Хаана их буу дуугарав аа? гэж мангардуу царайлан асуулаа.

Тэдний ард хоёр өрөөг тусгаарласан хаалга чанга дуугаран онгойж уурссан Вернон 

ах орж ирэв. Гартаа буу барьжээ. Юу хийснээ хэлэхгүй байсан урт ороолттой зүйл нь 

- Хэн бэ? Би зэвсэгтэй шүү! гэж Вернон ах хашгирлаа. Yүдний цаана чимээгүй 

болсноо гэнэтхэн ... Түр няр! хийлээ.

Хаалгыг нугасаараа салж өрөөний голд чимээтэй нь аргагүй унатал хүчтэй түлхжээ.

Yүдний голд аварга биетэй хүн зогсож байлаа. Ширэлдсэн урт үс бавгар сахалд нүүр 

нь далдлагдсан ч хар цох шиг жижигхэн, гялалзсан нүд нь харагдаж байв.

Аварга биет овоохойд багтаж ядан орсон боловч толгой нь адарт тулсан хэвээр. 

Дэндүү том биетэй юмаа. Тэрбээр тонгойж хаалгыг буцааж байранд нь тавив. Гадаа 

сонсогдож байсан шуурганы чимээ намджээ. Аварга биет овоохойд байгаа 

хүмүүсийг тойруулан харлаа.

За цайгаа чанахгүй юм уу? Наашаа ирэх гэж хөөрхөн ядарлаа шүү... Дадлийн айсан 

чигтээ сууж байсан ханз руу аварга биет дөхөж ирээд:

- Алив мантуу минь жаахан цааш суучих гэв.

Дадли дуу алдан үсрэн босоод нөгөө өрөөнөөс гарч ирсэн ээжийнхээ араар нуугдлаа. 

Петунъя эгч бас Вернон ахын ард нуугдаад түүнийн араас харагдахгүй гэж итгэсэн 

бололтой айсан царайгаар цухуйж үзэгдэнэ.

- Энэ манай Харри шив! гэж аварга биет сэтгэл ханамжтай өгүүлэв.

Харри түүний үсээр бүрхэгдсэн уурсангүй аймаар нүүрийг ажиглах зуураа цох шиг 

нүдээрээ инээмсэглэн байгааг анзаарлаа.

- Чамайг сүүлчийн удаа харахад чи бүр жаахан байсан даа. Одоо учиргүй том 

болчихжээ. Эцэгтэйгээ яг нэг юм гээч. Харин нүд нь ээжийнхтэйгээ адилхан юм гэж 

Вернон ах хяхтнах лугаа авиа гарган урагш алхаад:

- Ноёнтон таныг энэ гэрээс шалавхан гарахыг шаардаж байна! Та үүд хаалга 

эвдэн бусдын гэрт орж ирлээ шүү дээ! гэлээ.

болчихож. Тайвширвал зүгээрсэн дээ.

Аварга биет гараа сунган Вернон ахын бууг булаан аваад хаймраар хийсэн мэт 

хялбархан зангидаж орхиод булан руу чулуудчихлаа.

Вернон ах дахин хачирхалтай дуу гаргаснаа сүүлэн дээрээ гишгүүлсэн хулгана шиг 

- Өө, Харри минь, би бүр мартчихаж. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Би чамд нэг 

37

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

юм авчирсаан. Наашаа явж байхдаа дээр нь дарчихсан болохоор жаахан няцарсан 

байж магадгүй ч амт нь муудаагүй биз, тиймээ? гэж аварга хүн түүн рүү хандан 

Аварга биет хар хүрэмнийхээ дотуур халаасыг ухсанаа яльгүй үнгэгдсэн хайрцаг 

гаргаж ирэв. Харри догдолсноосоо болоод чичирсэн гараараа түүнийг аваад яаран 

задлахад хуруу гар нь эвлэж өгөхгүй байлаа. Дээр нь ногоон түрхлэгээр «Харри, 

төрсөн өдрийн мэнд хүргэе» гэж бичсэн том гэгчийн шоколадтай бялуу байв.

Харри аварга биетийг харлаа. Тэрбээр бэлэг өгсөнд талархах гэсэн боловч талархлын 

үг хоолойд нь тээглээд харин:

- Та хэн бэ? гэж тэс өөр юм асуулаа. Аварга биет инээд алдан:

- Би нээрээ өөрийгөө танилцуулахаа мартчихжээ. Рубеус Хагрид, Хогвартсын 

түлхүүр хадгалагч сахиул гэв.

Тэрбээр том гараа сунган Харрийн гарыг атгаад чанга чанга дугтарч байлаа.

- Цайгаа яах болж байнаа? Хэрэв танайд байдаг бол хатуухан юмнаас ч 

буцмааргүй байна гэж алгаа хооронд нь үрсээр асуулаа.

Аварга биет жигнэмэгийн үрчийсэн цаас хэвтэж байгаа ханын хоосон зуухыг олж 

харлаа. Аварга биет сэжиглэнгүй тургиснаа ханын зуух руу тонгойход чухам юу 

хийж байгааг нь хэн ч харсангүй. Агшин зуурын дараа түүнийг холдоход ханын 

зуухнаа гал дүрэлзэн асаж байлаа. Чийглэг овоохойг гэрэг гийгүүлж, Харрид халуун 

усны онгоцонд орсон юм шиг санагдана.

Аварга биет ханзан дээр дахин суухад ханз хотойж байлаа. Тэрбээр хүрэмнийхээ тоо 

тоомшгүй халааснуудыг хоосолж гарав. Ханзан дээр зэс данх, хайрцаг зайдас, ханд 

хийх данх, шилээгүүр, эмтэрхий амсартай хэдэн аяга, хуван шар өнгөтэй шингэн 

бүхий лонх зэргийг өрснөө ажилдаа орохоосоо өмнө лонхтойгоо балгаж байв. 

Төдхөн гал дээр шарж байгаа зайдасны үнэр овоохойд тархлаа. Аварга биетийг хоол 

бэлтгэж байх зуур хэн ч хөдөлсөнгүй ам ч нээсэнгүй. Түүнийг шилээгүүрээс шарсан 

өөхтэй шүүстэй яльгүй түлэгдсэн зургаан зайдас мулталж авах үед л Дадли 

сандрангуй хавчигнаж байв.

- Дадли түүнийг юу ч өгсөн бүү аваарай гэж Вернон ах эрс хориглов.

Аварга биет баргар царайлан инээмсэглэлээ.

- Дурсль минь, юунд түгшиж сандрана вэ? Би түүнд хоол өгье гэж бодоо ч үгүй 

байна. Хүү чинь жигтэйхэн тарган цатгалан юм байна шүү дээ гэж тэрбээр 

Тэрбээр хэдэн зайдас Харрид авч өгөхөд нүд ирмэх зуур залгиж орхилоо. 

Амьдралдаа үүнээс илүү амттай зүйл идэж үзээгүй юм байна гэж бодон идэх зуураа 

аварга биетээс хараа салгахгүй байлаа. Тэгээд түүнээс өөр хэн ч асуухаар зүрхлэхгүй 

байсан асуултаа тавихаар шийджээ.

- Уучлаарай, би одоо болтол таны хэн гэдгийг мэдэхгүй л байна гэж Харри 

38

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Аварга биет балга цай ууж, тос болсон уруулаа гараараа шудраад:

- Намайг Хагрид гэж дуудаарай. Бүгд л тэгж дууддаг юм. Өөрийнхөө тухай 

түүрүүнд хэлсэн шиг санагдана. Би бол Хогвартсын түлхүүр хадгалагч. Хогвартс гэж 

юу байдгийг чи мэднэ шүү дээ гэв.

- Yгүй ээ ... мэдэхгүй гэж Харри хурдхан хэллээ. Хагрид Харрийн үгийг 

сонсоод цочирдсон мэт болов.

- Уучлаарай гэж Харри хурдхан хэлэв.

- Уучлаарай гэнээ?! гэж Хагрид уурсангүй хэлээд сүүдэрт

Дурслийнхны зүг эргэж:

- Эд нар л уучлал гуйх ёстой. Чамайг бидний захиаг аваагүй гэж би мэдэж л 

байсан. Гэхдээ Хогвартсын тухай сонсоогүй гэж огт бодсонгүй. Эцэг эхийнхээхээ 

суралцсан газрын тухай нэг ч удаа асуугаагүй гэдэг чинь чамайг сониуч биш гэдгийг 

харуулж байна ... гэлээ.

- Юу сурсан юм бэ? гэж Харри ойлгохгүй асуулаа.

- Юу гэв үү?! Алив одоохон учрыг нь олъё гээд Хагрид хөл дээрээ үсрэн 

Аварга биет уурлахаараа улам том болж овоохойд багтахгүй мэт санагдаж байв. 

Дурслийнхан айсандаа болоод хананы дэргэд овоорцгоожээ.

- Та юу гэх гээд байнаа? Энэ хүүхэд, энэ хүүхэд тэр тухай юу ч ... юу ч 

мэдэхгүй гэх гээд байна уу? хэмээн Дурсль руу харан хашгирлаа.

Аварга биетийг хэт хадуурлаа гэж Харри боджээ. Тэрбээр юу ч гэсэн сургуульд 

явдаг бас ч муугүй сурдаг шүү дээ.

- Би ч бас мэднээ. Тоо болон бусад зүйлийг гадарлана. Хагрид түүнийг огт 

- Би энэ тухай яриагүй байна. Харин манай дэлхийн тухай юу ч мэдэхгүйг чинь 

хэлж байна. Өөрийнхөө дэлхийн тухай тухай. Миний дэлхийн тухай. Бас эцэг 

эхийнхээ дэлхийн тухай.

- Ямар дэлхий гэж? хэмээн Харри учрыг ойлгохгүй давтан асуулаа. Хагрид яг л 

одоохон дэлбэрэх гэж байгаа мэт төрхтэй болоод:

- Дурсль! гэж тэр чангаар дуудлаа.

Айж цонхийсон Вернон ах ямар нэг ойлгогдохгүй юм бувтнана. Хагрид түүнийг 

харахаа болиод Харрийг бараг ухаангүй мэт харцаар ширтэв.

- Чи эцэг эхийнхээ тухай мэднэ шүү дээ. Тэд ямар хүмүүс байсан бэ? Тэд 

алдартай хүмүүс байсан болохоор мэдэхгүй байж болохгүй гэдгийг чи мэдэх л ёстой. 

Чи ч өөрөө алдартай хүн.

- Юу гэнээ? Аав ээж маань алдартай хүмүүс байсан гэв үү? хэмээн Харри 

39

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

чихэндээ ч итгэхгүй асуулаа.

- Тэгэхээр чи мэддэггүй юм байна ... Юу ч мэддэггүй юм байна ... Ядахдаа чи 

өөрийгөө хэн гэдгийг мэдэх үү? хэмээн Харрийг гайхан харсан тэрбээр сахлаа 

Вернон ах гэнэтхэн ухаан орж:

- Боль. Одоохон боль ноёнтон минь! Ямар нэг юм хүүд ярихыг би хориглож 

Вернон ах байтугай түүнээс ч зоригтой хүн айн ширвээтэхээр ууртай харцаар Хагрид 

түүнийг харж байв. Хагрид ярихдаа уурласнаасаа болоод хоолой нь чичирч дуу нь 

- Та үүнд хэзээ ч юу ч яриагүй юм шив дээ? Дамблдорын бичсэн захианд юу 

гэж байсныг хэзээ ч яриагүй юм уу? Би танай байшингийн тэнд байхдаа Дамблдор 

хучлаганд захидал үлдээхийг өөрийн нүдээр харсан юм! Тэгтэл энэ олон жилийн 

туршид түүнд юу ч ярилгүй цөмийг нууж байсан болж таарах нь ээ?

- Надаас юу нуусан юм бэ? гэж Харри яаран сонирхов.

- Болиорой! Би таны ярихыг хориглож байна! гэж Вернон ах уурсангүй хэллээ. 

Одоо юу гэх бол гэдгээс айж цөхөрсөн Петунъя эгч гүнзгий санаа алдах нь дуулдана.

- Ээ маанаг толгойнуудаа гарч салхилцгаа. Тэгвэл арай дээрдэх байлгүй гэж

Хагрид тэдэнд зөвлөснөө Харри руу эргэн:

- Товчхон хэлэхэд чи бол шидтэн, ойлгов уу? гэлээ.

Байшинд нам гүм болж алсад тэнгисийн шуугих чимээ салхи исгэрэх л сонсогдоно.

- Би юу? гэж хэлэхдээ Харри өөрийн мэдэлгүй амаа ангайснаа мэдэрлээ.

- Тийм ээ, чи бол шидтэн. Өөр юу байх вэ? дээ? Жаахан суралцвал улам сайн 

болох юм сан. Тийм эцэг эхтэй хүн өөрөөр байж болно гэж үү? Чи захиагаа унших 

цаг болжээ хэмээн хэлээд Харид ханзан дээр буцаж суухуй ханз хяхтнан улам 

Харри гараа сунгаж удтал хүлээсэн шаравтар дугтуйг авлаа. Дугтуй дээр маргад 

ногоон өнгийн бэхээр тэнгис дундах байцан дээр байдаг овоохойн шалан дээр унтагч 

ноён Поттерт гэж хаяглажээ. Харри дугтуйг задлаад захиаг гаргаж уншлаа.

ИД ШИДТЭН, ИЛБЭЧНИЙ «ХОГВАРТС» СУРГУУЛЬ Захирал: Альбус Дамблдор

(Мерлиний нэгдүгээр зэргийн одонт, Агуу их илбэчин, Дээд зэргийн шидтэн, Олон 

улсын шидтэний холбооны ерөнхийлөгч)

Эрхэмсэг ноён Поттер!

Таныг ид шидтэний «Хогвартс» сургуульд оруулах болсноо Танд мэдэгдэхдээ бид 

баяртай байна. Та энэ захианд хавсаргасан чухал ном, бусад зүйлсийн жагсаалттай 

Хичээл есдүгээр сарын нэгэнд эхлэнэ. Таны уулийг долдугаар сарын гучин нэгэн 

40

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Yнэн сэтгэлээсээ хүндэтгэсэн, Минерва МакГонагалл орлогч захирал.

Харрийн толгойд галын наадам болж байгаа юм шиг санагдана. Нэг нь нөгөөгөөсөө 

илүү хурц асуултууд агаарт хөөрч унан алийг нь эхэлж асуухаа Харри огт мэдэхгүй 

байлаа. Хэдэн хором өнгөрсний дараа тэрбээр өөртөө итгэлгүйхэн хүчлэн байж:

- Миний уулийг хүлээнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэлээ.

- Чи надад нэг юмны тухай санууллаа гэдгийг Горгоноор тангараглая гэж 

хэлээд Хагрид духаа алгадахад, ингэж алгадвал адууг ч унагачихаж болмоор 

санагдана. Тэгээд гараа халаасандаа хийн ууль гаргаад ирлээ. Яльгүй 

сэгсийсэн жинхэнэ амьд ууль мөн урт үзэг, хуйлсан цаас гаргав.

Түүнийг хэлээ бултгануулан бичиж эхлэхэд нь Харри анхааралтай уншиж байлаа.

Эрхэмсэг ноён Дамблдор!

Харрид захиаг дамжуулж өглөө. Маргааш хэрэгцээтэй зүйлээ худалдаж авахаар 

түүнтэй явна. Цаг агаар бэрх байна. Таны бүх юм ёсоороо байгаа гэдэгт итгэнэ.

Хагрид цаасаа хуйлж уулийн хошуунд зуулгаад хаалга руу очиж шууран буй 

тэнгисийн зүг уулийг тавилаа. Тэгээд буцаж ханзан дээр суугаад зүгээр л утсаар 

яриад ажлаа бүтээчихсэн мэт ерийн байдалтай байлаа.

Харри амаа ангайн сууж байгаагаа мэдмэгцээ хурдхан хамхив.

- Чи бид юу гээд зогслоо? гэж Хагрид асуутал тэрхэн агшинд Вернон ах 

сүүдрээс гарч ирлээ. Айсандаа царай нь үнсэн саарал болсон ч уурсан байгаа нь 

тодорхой харагдаж байв.

- Тэр хаашаа ч явахгүй гэж Вернон ах хэллээ. Хагрид тоосонгүй.

- Чам шиг зоригтой Магл түүнийг яаж зогсоохыг харах юм сан ...

- Хэн гэнээ? гэж Харри сониучирхав.

- Магл. Бид ид шидгүй бүх хүмүүсийг ингэж нэрлэдэг юм. Чамд аз таарсангүй

... Эднээс муу Маглыг би амьдралдаа үзээгүй юм байна.

- Бид түүнийг үрчлэн авахдаа энэ бүх тэнэг явдлыг дуусгана гэж амалсан 

Бид түүний энэ балай явдлыг зогсооно! Шидтэн гээд байгаа шүү! хэмээн

Вернон ах зөрүүдлэсэн хэвээр.

- Та нар мэдэж байсан юм уу? Та нар намайг шидтэн гэж ... мэдэж байсан хэрэг 

үү? гэж Харри итгэлгүйхэн асуулаа.

- Мэдэж байсан уу гэнээ?! Бид мэдэж байсан уу? Тиймээ, бид мэдэж байсан.

Миний чөтгөр шүгэлсэн дүү хэн байсныг мэдэж байсан болохоор бид яаж мэдэхгүй 

41

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

байх билээ? Тэр ч цагтаа бас ийм захианууд авч энэ сургуульд орохоор явчихсан юм. 

Зуны амралт болгоноор гэртээ ирэхдээ халаасаараа дүүрэн мэлхийн түрс авчирч, 

өөрөө дандаа цайны аягыг харх болгон хувиргадаг байлаа. Түүнийг үнэлдэг цорын 

ганц хүн нь би байсан юм шүү. Тэр бол шулмас, жинхэнэ шулмас байсан даа! Харин 

аав ээжийн хувьд бол өөр. Тэд чинь Лили, Лили гээд л хошуу дэвсээд байх нь тэр! 

Гэр бүлдээ тийм шулам байхад тэд бахархаж суудаг байлаа хэмээн Петунъя эгч 

гэнэтхэн ярьж гарлаа.

Тэрбээр амьсгаа авахаар хэсэгт түгдэрснээ гүн санаа алдаад бүр хөвөрсөн яриа 

дэлгэв. Yүнийгээ олон жил дотроо хуримтлуулан хадгалж, энэ хугацаанд хашгиран 

хэлмээр санагдаж байсан ч тэсвэрлэж байгаад одоо л гаргахаар шидйсэн бололтой.

- Дараа нь тэр сургуульдаа Поттертой танилцаж хамт явсан, тэд гэрлэж чамайг 

төрүүлсэн юм. Би чамайг тийм хачин, тийм ... хэвийн бус болно гэж мэдэж байсан 

юм аа! Дараа нь тэр дэлбэрч чамайг бидэнд авчирч өгсөн юм.

Харрийн царай даавуу шиг цонхийн цайлаа. Тэрбээр түр хугацаанд юу ч хэлж 

чадахгүй байснаа ухаан оров.

- Дэлбэрсэн гэнээ? Та нар эцэг эхийг минь машины осолд орсон гэдэг шүү дээ!

- Машины осол гэнэ шүү?! хэмээн Хагрид дуу алдан ханзнаас ууртайяа үсрэн 

босохуй Дурслийнхан буланд шигдлээ.

- Лили, Жеймс хоёрыг машины ослоор хөнөөж дөнгөнө гэж үү? Yгүй ер, ийм 

юм байх уу даа? Сонсоогүй л юм байна! Ер нь Харри Поттер өөрийнхөө тухай юу ч 

мэдэхгүй байна гэдэг бол байж болшгүй зүйл. Манайд түүний намтрыг ямар ч 

хүүхэд мэддэг юм. Харри чиний нэрийг өлгийтэй байхдаа л тогтоодог юм шүү! Эцэг 

- Яагаад тэр вэ? Аав ээж хоёрт маань юу тохиолдсон юм бэ? хэмээн Харри 

шийдэмгий өнгөөр асуув.

Хагридын царай төв боллоо. Харин ч эелдэг, халамжтай төрх тодров. Тэгээд аядуу 

- Би ийм юм болно гэж бодоогүй билээ. Чамайг авах үед хэцүүхэн юм 

тохиолдож болзошгүй гэж Дамблдор сануулж л байсан. Гэхдээ чамайг юу ч 

мэдэхгүй гэж би огт бодсонгүй шүү. Ай Харри минь, би чухам юу ярих ёстойгоо 

мэдэхгүй байна. Гэхдээ хэн нэг нь ярих ёстой баиз дээ? Харин чи өөрийгөө хэн 

гэдгийг мэдэхгүйгээр чи Хогвартс руу явж болохгүй шүү дээ гэлээ.

Тэрбээр Дурслийг муухай харна.

- За яахав чамд чадаж мэдэх зүйлээ ярих нь дээр гэж бодож байна. Харин 

бүгдийг ярьж чадахгүй л дээ. Яагаад гэвэл нууцлаг, ойлгомжгүй зүйл их 

Хагрид дахин сууж гал ширтлээ. Тэгээд хэдэн хормын дараа:

42

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би нэг хүнээс ... эхэлдэг юм билүү дээ. Түүний тухай чамайг мэдэхгүй гэдэгт 

итгэж чадахгүй л байна шүү. Түүнийг манай дэлхийнхэн бүгд мэддэг юм ... гэлээ.

- Тэр чинь хэн юм бэ? гэж дуугүй болсон Хагридыг дэмжих санаатай Харри 

- Тэр ... Ер нь би түүний нэрийг хэлэх дургүй. Тэртэй тэргүй болно биз. Бидний 

хэн нь ч дургүй байдаг юм.

- Луугаар тангараглая. Харри минь, хүмүүс айсан хэвээр байна. Учир нь энэ.

Миний тухайд ч амаргүй л байна ... Товчхон хэлэхэд нэг шидтэн байсан юм ... 

Сүүлдээ л муу хүн болчихсоноос биш. Бүр хамгийн муу нь болсон юм шүү. Муу 

муудаа бүр хамгийн муу. Муу дээр муу, муухай дээр улцан гэдэг л болсон юм. 

Түүний нэрийг ... гэснээ Хагрид сандарсандаа түгдрэн дуугүй болов.

- Та нэрийг нь биччихвэл дээргүй юу? гэж Харри хэллээ.

- Yгүй ээ, яаж бичдэгийг нь мэдэхгүй байна. За яахав ... Волдеморт гэж Хагрид 

эцэст нь хүчлэн хэлээд:

- Ахиж надаас бүү асуугаарай, би давтмааргүй байна. Ерөнхийдөө бол энэ 

шидтэн хорин жилийн тэртээ өөрийнхөө аялдан дагалдагчдыг хайж эхэлсэн

юм. Олсон л доо. Зарим нь түүнээс айсандаа аялдан дагалдаж, зарим нь эрх тэгш 

байна гэж бодоцгоож байлаа. Гэтэл тэр удах тутмаа улам их эрх мэдэлтэй 

болсон юм. Харанхуй өдрүүд байлаа, Харри минь. Хэнд итгэхээ ч мэдэхгүй. Тэгэхэд 

ер нь хэцүү байсан шүү. Тэрбээр ялж байлаа. Түүнтэй тэмцдэг байсан ч эсэргүүцэх 

аваас алуулна. Хүмүүс аймшигт үхлээр үхэж байв. Хогвартсыг л эс тооцвоос 

аюулгүй газар бараг үлдсэнгүй! Хэцүү нэрт ганцхан Дамблдороос л айдаг байсан гэж 

би санадаг юм. Ийм болоод л тэр сургууль руу довтолж зүрхэлдэггүй байж л дээ. 

Чиний аав ээж хоёр бол амьдралдаа миний л мэдэх сайн шидтэнгүүд байсан юм шүү. 

Сургуулийн хамгийн сайн сурагчид, анхны төгсөгчид байлаа. Хэцүү нэрт яагаад 

урьд нь тэднийг өөртөө татах гэж оролдоогүйг би ойлгодоггүй юм ... Тэднийг 

Дамблдортой дэндүү ойр дотно болохоороо харанхуй зүг рүү явахгүй гэж мэддэг 

байсан байлгүй дээ. Дараа нь тэднийг ятгачихаж дөнгөнө гэж бодсон хэрэг ... Эсвэл

тэднийг саад болгохгүйн тулд замаасаа зайлуулах гэсэн ч байж магадгүй. Ер нь 

үүнийг хэн ч мэдэхгүй л дээ. Зөвхөн арван таван жилийн тэрээ Хэллоуины үеэр та 

нарын амьдарч байсан хотод ирсэн гэдгийг л мэдэцгээдэг юм. Чамайг дөнгөж ойтой 

байхад тэр гэрт чинь ирээд ... Хагрид хаанаас ч юм толбо болсон бохир алчуур 

гаргаж дуут дохио шиг чанга чимээ гарган нусаа нийлээ. Тэгээд:

- Чи намайг уучлаарай Харри. Би тааруухан ярьдаг юм. Энэ тун гунигтай явдал 

шүү. Би аав ээж хоёрыг чин мэддэг байлаа. Сайн хүмүүс байсан юм. Илүү сайныг 

олохгүй шүү. Гэтэл ... Ерөнхийдөө бол Хэцүү нэрт тэднийг алчихсан юм. Дараа нь 

тэр чамайг ч бас алах гэж байсан билээ. Харин үүнийг хэн ч ойлгож чаддаггүй юм 

даа. Мөрөө баллах гэж эсвэл хүн алах дур нь хүрээд л тэгсэн байх гэж би боддог юм. 

Чамайг алах гээд чадаагүй л дээ. Яагаад духан дээрээ сорвитой болсноо чи асууж 

43

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

байгаагүй юу? Энэ чинь эсгэчихсэн юм биш. Маш хэрцгий ууртай шидтэн чамайг 

хараасан үед л ингэж чадна. Тэр чиний эцэг эхийг хөнөөж байшинг чинь үнсэн 

товрого болгосон ч чамайг алж чадаагүй юм шүү. Тийм учраас л чи алдартай болсон 

юм даа, Харри минь. Тэрбээр алах л гэсэн хүнээ алдаг байсан авч чамайг дөнгөөгүй 

билээ. МакКиннонов, Боузонов, Прюиттов гээд л хүчтэй хүчтэй шидтэнгүүдийг 

хөнөөсөн авч чи нялх байхдаа амьд үлдэж чадсан юм даа хэмээн өөрийгөө 

буруутгасан байдалтай ярьжээ.

Харри гэнэтхэн толгойгоо өвдөхийг мэдэрлээ. Хагридыг яриагаа дуусах үед түүний 

нүдний өмнүүр урьд танил болсон дүр зураг тодорлоо. Гэхдээ тэрхүү гялалзсан хурц 

ногоон гэрэл урьдынхаасаа улам тод үзэгдэв. Бас түүний далимд урьд өмнө ой 

ухаанд нь орж байгаагүй чанга хүйтэн инээмсэглэл тодорлоо.

Хагрид түүнийг гунигтай царайлан ажиглаж байв.

- Би чамайг өөрийнхөө гараар нурангиас гаргасан юм. Дамблдор намайг тийш 

нь явуулсан юм л даа. Дараа нь би чамайг ... гэтэл:

- Дэмий юм бүү ярь! хэмээн Вернон ах булангаас хашгирлаа.

Харри Дурслийн тухай таг мартсан байснаас бондгос хийжээ. Харин Дурслийнхан 

түүнийг мартаагүй байжээ. Ялангуяа зүрх зориг оросон Вернон ах. Яагаад гэвэл 

тэрбээр Хагридыг ууртай гэгч нь харж нудрагаа зангидсан байлаа.

- Хүү минь чи сонс. Хэдийгээр чи жаахан зодуулчих юм бол эгнэгт эрүүл 

саруул болохоор хачирхалтай байгаа ч гэсэн эцэг эх чинь илбэч жилбэч байсан 

нь үнээн. Харин миний бодоход тэднийг үгүйд дэлхий амарсан юм шиг санагддаг 

шүү. Тэд хүссэн бүхнээ хийсэн харин энэ шидтэнгүүдтэй нийлбэл л муу юм болно 

гэж би мэдэж байсан юм ... гэж Вернон ах өгүүлэв.

Түүнийг үгээ хэлж дуусаагүй байтал Хагрид ханзнаасаа ухасхийн босч халааснаасаа 

үнгэгдсэн ягаан шүхэр гаргаад сэлэм мэт Вернон ахад тулгаад:

- Ахиад амаа нээх аваас ... Би чамд санууллаа шүү. Дурсль би чамд сүүлчийн 

удаа сануулж байна гэлээ.

Энэ аварга хүн шүхрээрээ хялбархан сүлбэчихнэ гэдгийг Вернон ах ойлгосон 

бололтой зориг зүрх нь шантран хананд наалдаж амаа хамхив.

- Ингэвэл дээрсэн дээ гэж Хагрид хүндээр амьсгаадан хэлээд ханзан дээр 

суутал ханз хотойж бүр шаланд туллаа.

Харрийн аманд янз бүрийн асуулт орж ирнэ. Олон зуун асуулт.

- Харин тэр Волан ... үгүй ээ, уучлаарай тэр Хэцүү нэрт яасан бэ? 

- Зөв асуулт байна, Харри. Тэр алга болсоон. Уусан алга болсон. Чамайг хөнөөх 

гэсэн шөнөө тэр шүү дээ. Тэгээд л чи улам алдартай болсон юм. Энэ бол байж болох 

бүх тааврын дотроос хамгийн нууцлаг таавар билээ ... Тэрбээр улам улам хүчтэй 

болж байснаа гэнэтхэн ор мөргүй арилсныг ойлгох юм алга. Зарим нэг нь үхсэн л 

гэдэг юм. Харин би бол үгүй гэж санадаг! Түүнд хүний гэхээр юу ч үлдээгүй гэж 

бодож байна ... Зөвхөн хүн л үхдэг биз дээ. Бас зарим нэг хүн түүнийг ойрхон 

44

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

энүүхэнд нуугдаад гарах цагаа хүлээж байгаа гэдэг боловч би тэгж боддоггүй юм. 

Түүнтэй хамт байсан хүмүүс бидний талд ирсээн. Тэрбээр тэднийг илбээр 

нойрсуулсны дараа сэрсэн мэт л болцгоосон юм. Хэрэв тэр тэнд байсан сан бол 

тэдэнд иймэрхүү явдал тохиолдохгүй басан гэж би чамд хэлэх байна. Ер нь бол тэр 

энд хаа нэгтээ байгаа, харин хүч чадалгүй болчихсон гэж ихэнх хүмүүс үздэг юм. 

Цаашдаа тэмцэж тулалдахын аргагүй хэтэрхий сул дорой болчихжээ. Чиний юу 

ч юм түүнийг доройтуулсан хэрэг. Тэр шөнө түүний хүсээгүй ямар нэг юм болсныг 

би ч мэдэхгүй, өөр хэн ч мэдэхгүй ... харин чи түүнийг доройтуулсан нь тодорхой.

Хагридын харцанд хайр хүндэтгэл илрэх авч Харри баясаж хөөрөхийн оронд энэ 

бүхэн алдаа гэдгийг мэдэрч байж байлаа. Шидтэн гэнэ үү? Тэгэхлээр Харри Поттер 

бол шидтэн байх нь ээ? Түүний насан туршид нь Дадли доромжилж Вернон ах 

Петунъя эгч хоёр нь хавчиж шахаж байхад үнэхээр л шидтэн байсан юм бол хонгилд 

цоожлуулах болгондоо тэднийг яст мэлхий болгочихгүй яасан юм бэ? Хэрэв үнэхээр 

л дэлхийн агуу их шидтэнг ялж чадсан юм бол яагаад Дадли түүнийг сургууль даяар 

бөмбөг шиг элдэж, өшиглөж хөөж байдаг юм бэ?

- Хагрид гуай. Таныг андуурч байх вий гэж айж байна. Би өөрийгөө шидтэн ... 

шидтэн болж чадна гэж бодохгүй л байна шүү.

Харин Хагридыг инээхэд их гайхлаа.

- Шидтэн биш гэв үү? Чамайг уурлах юм уу гомдох үед чинь ямар нэг юм 

тохиолдож байгаагүй юу?

Харри гал руу харсаар. Хагрид түүнд чухал санаа төрүүлжээ. Хэрэв бодоод үзэх 

аваас ... Түүний эргэн тойронд болж байсан бүх явдлууд Петунъя эгч, Вернон ах 

хоёрыг гарцаагүй уурлуулдаг байсан билээ. Гэхдээ энэ явдал түүнийг гомдсон 

уурласан үед л тохиолддог байлаа. Жишээ нь тэрбээр Дадлийн танхай нөхдүүдэд 

хөөгдөж байхдаа тэднээс бултаж, яагаад ч юм сургуулийн гуанзны дээвэр дээр 

гарчихсан юм даг.. Бас Петунъя эгчээр үсээ халзан шахуу болтол хяргуулчихаад 

маргааш сургуульдаа яаж очно доо гэж байтал ганцхан шөнийн дотор үс нь 

ургачихаа биз дээ? ... Сүүлчийн удаа шилэн хорго үзэж явахдаа Дадлид 

зодуулсныхаа дараа өөрөө ч мэдэлгүй Бразилын аварга могойгоор хариугаа авсан 

Харри инээмсэлэн Хагридыг харахад түүний царай туяаран гийж:

- За, би чамайг итгүүлж чадав уу? Тэгтэл чи Харри Поттер шидтэн биш гээд 

байдаг. Чи мөдхөн Хогвартсын хамгийн алдартай сурагч болноо гэв.

Тэгтэл зориг орсон юм байлгүй дээ, Вернон ах бууж өгөхгүйгээр шийдсэн бололтой:

- Түүнийг хааш нь ч явуулахгүй гэж би танд хэлээ биз дээ? Хүү «Хай 

Камеронс» сургуульдаа явж, тийш явуулах болсон бидэнд талархах ёстой. Би 

захиануудыг уншсан. Тэнд шившлэгийн ном, шидэт саваа ч гэх шиг баахан хэрэггүй 

юмны тухай бичсэн байна лээ ... гэв.

- Хэрэв өөрөө суралцая гэх аваас чам шиг лухгар Магл байсан ч түүнийг 

болиулж чадахгүй, ойлгов уу? Лили, Жеймс хоёрын хүүг Хогвартст сургахгүй юм 

45

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

гэнэ. Чи чинь өөрийн ухаантай байгаа биз дээ?! Түүнийг төрмөгц л сургуульд 

бүртгэж авсан юм. Тэр сургуульд ороод долон жилийн дараа гэхэд л өөрийгөө ч 

танихаа болино. Тэнд өөр шигээ хүүхдүүдтэй байх юм. Та нартай байснаас 

хамаагүй дээр. Харин захирал нь сургуульд байж болох хамгийн сайн захирал 

Альбус өөрөө байх болно ... гэж Хагридыг хэлтэл:

- Аль нэг зөнөг өвгөн элдэв илбэ жилбэ заахын төлөө би мөнгө төлж чадахгүй 

шүү! гэж Вернон ах хашгирлаа.

Тэр хэтэрхий хадуурчээ. Хагрид шүхрээ авч толгой дээгүүр нь эргүүлээд аянга адил 

- Альбус Дамблдорыг ... миний дэргэд хэзээ ч ... бүү доромжил! гэлээ.

Шүхэр шуугин бууж Дадлиг чиглэлээ. Тэгтэл ягаан гэрэл гялсхийж дааман хаалга 

дуугарах шиг чимээ гартал, тэрхэн зуур Дадли хоёр гараараа өгзгөө даран өвдсөндөө

хашгиран дороо дэвхцэж байлаа. Түүнийг цаашаа харах үед Дадлийн өмд цоороод 

гахайн торойн сүүл цухуйж байхыг Харри олж харлаа.

Вернон ах чанга хашгираад Петунъя эгч, Дадли хоёрыг нөгөө өрөө рүү түлхэн 

оруулж айдас дүүрэн харцаар агшин зуур Хагридыг харав.

Хагрид шүхрээ харах зуур сахлаа самнан илж байлаа.

- Би өөрийн эрхгүй дэмий юм хийчихлээ. Гэхдээ юу ч болоогүй ээ. Би түүнийг 

гахай болгох гэсэн чинь гахайтай төстэй л болохоос олигтой юм болсонгүй. Сүүл л 

ургалаа ... Харин энэ тухай Хогвартсын хэнд ч хэлж болохгүй шүү гэж гуйх байна. 

Yнэндээ бол би ... ийм юм хийж болохгүй учиртай. Yгүй ээ, чиний хойноос явж 

захиа дамжуулах үед ч жаахан жаахан болно гэж зөвшөөрсөн л дөө. Тэгээд л би 

үүнийг дуртайяа хийсэн хэрэг ... Чамаас болоод л ... гэж Хагрид сахал хөмсгөө 

зангидан, хулчийсан янзтай хэллээ.

- Та яагаад ид шид үзүүлж болдоггүй юм бэ? гэж Харри сонирхон асуув.

- За даа ... Yнэнээр нь хэлэх аваас би дээр үед сургуульд суралцаж байсан юм ...

Тэгээд намайг хөөчихсөн ... би гуравдугаар ангид байдлаа. Миний шидэт савааг 

дундуур нь хугалаад л. Харин Дамблдор намайг үлдэхийг зөвшөөрч сургуульд 

ажиллуулсан юм даа. Дамблдор агуу их хүн шүү.

- Таны яагаад хөөсөн юм бэ?

- Орой болчихжээ. Маргаашийн ажил их. Маргааш бид хот орж ном бас бус юм 

худалдаж авна. Бид андууд юм чинь «та» гээд байлгүй шууд л «чи» гэж бай хэмээн 

Хагрид булзааруулан хэллээ.

Тэрбээр зузаан хар хүрмээ тайлаад Харрийн хөлд хаялаа.

- Yүгээр хучвал дулаахан шүү. Хүрэм өөрөө хөдлөөд эхэлбэл бүү анзаараарай.

Нэг халаасанд нь би хулгана хийгээд мартчихсан шиг байна. Чухам аль халаасыг нь 

46

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 5: ТАХИР ГУДАМЖ

Маргааш өглөө нь Харри эрт сэрлээ. Yүр цайсан гэж мэдэж байсан хэдий ч нүдээ 

«Энэ зүүд байжээ. Хагрид гэдэг аварга биет хүн хүрч ирээд намайг шидтэнгүүдийн 

сургуульд оруулна гэж байна хэмээн би зүүдэлсэн ажээ. Одоо нүдээ нээвэл гэртээ 

нөгөө хонгилдоо байх биз».

Гэнэт чанга цохих чимээ гарлаа.

«За Петунъя эгч ирлээ» гэж Харри бодоод зүрх нь түгшив. Гэхдээ нүдээ анисан 

хэвээр. Сэрэхэд үнээр харамсмаар зүүд байлаа.

- За, одоо бослоо гэж амандаа үглэв.

Түүнийг өндийхөд хучиж унтсан Хагридын хүнд хүрэм шалан дээр уналаа. 

Овоохойг гэрэл гийгүүлж шуурга зосчээ. Хагрид эвдэрхий ханзан дээр унтаж 

цонхны тавцан дээр хошуундаа сонин зуусан ууль суугаад хумсаараа цонх тогших 

Харри хучлаганаасаа үсрэн бослоо. Дотор нь агаарын бөмбөг орчихсон мэт аз жаргал 

жаал хүүг хөвсөлзүүлнэ. Тэрбээр цонх руу очиж нээлээ. Ууль өрөөнд нисэн орж 

сонингоо Хагрид дээр унагаасан авч тэр сэрсэнгүй. Дараа нь ууль шалан дээр 

суугаад Хагридын хүрэмтэй ноцолдож гарлаа.

- Боль! гэж Харри хэлээд уулийг үргээх гэж сарвалзсан авч ууль шувуу 

хошуугаа ууртайгаар тас няс хийлгэн хүрмийг зулгаасан хэвээр.

- Хагрид! Ууль ирчихээд байна ... хэмээн Харри чанга дуудлаа.

- Хөлсийг нь төл гэж Хагрид хэлээд ханзанд нүүрээ наан хэвтэж байв.

- Сонин авчирсныхаа хөлсийг биднээс авах гэж байгаа юм. Халаасанд мөнгө 

Хагридын хүрэм дан ганцхан халаасаар хийсэн юм шиг санагдана. Хэлхээтэй 

түлхүүр, няцархай үрэл, дамартай олс, гаатай мөсөн чихэр, боодолтой цай ... Эцэст 

нь Харри хачин зоос олж гаргалаа.

- Түүнд таван кнат өг гэж Хагрид нойрмоглон өгүүлэв.

- Жижигхэн хүрэл зоос байгаа.

Харри таван жижигхэн хүрэл зоос тоолж аваад уулийн сарвайсан хөлд уяатай байгаа 

ширэн уутанд хийлээ.

Ууль нээлттэй цонхоор нисэн одов.

47

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хагрид чанга эвшээгээд өндийн сууж суниалаа.

- Харри минь явах боллоо! Чи бид хоёрт ажил их бий. Бид Лондонгоор явж 

сургуульд хэрэг болох янз бүрийн юм худалдан авах хэрэгтэй байна.

Харри шидэт зоосыг гартаа эргүүлж тойруулан анхааралтай ажиглав.

Тэгээд нэгэн зүйлийн тухай бодтол түүний дотор байгаа аз жаргалын бөмбөлөгт хий 

орж эхлэх шиг санагдав.

- Хн-н-н ... Хагрид аа?

- Аа? гэх зуураа Хагрид аварга шаахайгаа углаж байв.

- Надад мөнгө байхгүй атал та ... гэтэл аварга биет маань өчигдрийн 

тохиролцоогоо чимээгүйхэн сануулах аятай түүнийг анхааралтай харлаа. Ахмад 

хүмүүсийг «та» гэж сурсан ч Харри энэхүү эелдэг тусархаг Хагридыг

«чи» гэж дуудахад амархан гэдгийг ойлгож байв. Тэгээд:

- Өчигдөр орой Вернон ахын хэлснийг чи сонссон шүү дээ. Намайг ид шид 

сурахад мөнгө төлөхгүй гэсэн биз дээ гэлээ.

- Чи сандрах хэрэггүй ээ. Чи эцэг эхийгээ огт хайхраагүй гэж бодоод байгаа юм 

уу? гэж хэлээд Хагрид толгойгоо маажив.

- Тэдний байшингаас юу ч үлдээгүй юм бол ...

- Тийм ээ, тэд алтаа гэртээ хадгалдаггүй байсан юм! Товчхон хэлэхэд эхлээд 

бид манай «Гринготтс» банкаар ороод гарна. Чи зайдас идчих. Хүйтэн ч гэсэн 

дажгүй. Харин би үнэндээ өчигдрийн төрсөн өдрийн бялуунаас татгалзмааргүй л 

- Шидтэнгүүд өөрийн банктай юм уу?

- Ганцхан «Гринготтс» банк байдаг. Тэнд бүх юмыг албингууд зохицуулдаг 

Харри гартаа барьж байсан зайдсаа унагачихав.

- Албингууд гэнээ?

- Тийм ээ. Тийм болохоор зөвхөн тэнэг хүн л банкыг ухъя гэж бодож чадах 

байх гэж чамд хэлмээр байна. Албингуудтай орооцолдвол аюултай шүү Харри 

минь. Yүнийг тогтоож аваарай. Харин чи ямар нэг юм хадгалах хэрэг гарвал 

«Гринготтс» л энэ дэлхийн хамгийн найдвартай газар шүү. Хогвартсын дараа л орох 

байх. Мөнгийг чинь авахаар очих үед чи өөрөө харах болноо. Би бас өөр нэг юм 

амжуулнаа. Дамблдор надад нэг зүйл даалгасан юм. Тэр надад ямагт хариуцлагатай 

зүйлээ даатгадаг билээ. Чамайг авчрах «Гринготтс»-оос юухан хээхэн авах гэх 

мэтчилэн. Надад итгэж болно гэж тэр мэддэг юм ойлгов уу? За гүйцлээ явцгаая 

гэж Хагрид бардам маягтай хэллээ.

Харри Хагридыг даган цохион дээр гарлаа. Тэнгэр цэлмэг тэнгис нарны туяанд 

гялтганах ажээ. Вернон ахын хөлсөлсөн завь байсан хэвээрээ харин шуурганы дараа 

48

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чи яаж наашаа ирсэн юм бэ? гэж Харри асуугаад эргэн тойрноо харсан авч 

- Нисээд ирсэн юм гэж Хагрид хариулав.

- Нисэж ирсэн гэнээ?

- Тийм ээ, гэхдээ энэ тухай ярилцахаа болъё. Бид хоёр хамт байгаа цагт би шид 

Тэд завинд сууцгаалаа. Харри Хагридыг анхааралтай харах зуураа хэрхэн нисэж 

байсныг нь төсөөлөх гэж оролдоно.

- Yнэнийг хэлэхэд өөрөө сэлүүрдэх ч дэмий байнаа ... Хэрэв би ... Би хурдхан 

хөвчихөөр юм хийвэл чи Хогвартсад очоод хэнд ч хэлэхгүй биз? хэмээн Хагрид түүн 

рүү хяламхийн өгүүлэв.

- Яалаа гэж дээ! хэмээн ямар нэг ид шидтэй зүйл харахсан гэж тэсэж ядан 

байсан Харри шууд хэллээ.

Хагрид ягаан шүхрээ гаргаж ирээд завины ханыг хоёр удаа тогштол завь хурдалж 

- Яагаад зөвхөн тэнэг хүн л «Гринготтс»-ыг ухахаар оролдоно гэж? хэмээн

- Шившлэг тарни байдаг юм. Тэндхийн хамаг нууц шүүгээнүүдийг луу 

хамгаалдаг гэцгээдэг билээ. Бас тийшээ хүрч очих хэрэг гарна. «Гринготтс» 

Лондоны дор олон зуун километрийн гүнд байдаг гээд бодоод үзэхгүй юу? 

Метроноос ч гүнд байдаг юм. Хэрэв дээрэмчинд аз таарч ямар нэг юм хулгайлж 

дөнгөлөө гэхэд тэндээс гарах гэсээр байтал өлсөж үхэх болно гэж Хагрид хариулаад 

Харрийг сонссон зүйлийнхээ тухай бодож суух зуур Хагрид «Зөнч» гэдэг сонингоо 

уншиж байв. Сонин уншиж байхад саад хийхэд дургүй гэж Вернон ахынхаа хэлдгийг 

Харри санаж байсан ч түүний амьдралд ийм олон асуулт гарч байгаагүй болохоор 

тайван суулгах аргагүй ажээ.

- Yгүй ер, Шидтэний Яам ахиад л түлээ бэлтгэжээ хэмээн сонин эргүүлэх зуур

- Тийм яам байдаг юм уу? гэж Харри асуухдаа ингэх ёсгүй байсан гэдгээ 

хэтэрхий орой ухаарчээ.

- Байлгүй яахав. Тэд Дамблдорыг сайд болгох гэсэн авч тэрбээр хэзээ ч 

Хогвартсыг орхихгүй гэдэг юм. Тэгээд л хөгшин Корнелиус Фаж сайд болсон доо. 

Түүнээс муу хүн гэж хаа байхав. Тэгээд л Дамблдороос зөвлөгөө авах гэж өглөө бүр 

ууль явуулдаг юм гэж Хагрид хэллээ.

- Шидтэний Яам юу хийдэг юм бэ?

49

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Хамгийн гол ажил нь эх орны өнцөг булан бүрт ид шидтэн байдгийг хүмүүст 

- Яагаад гэж үү? Бүх хүмүүс асуудлаа шийдүүлэхээр шидтэн рүү гүйлдэх хэрэг 

гарна шүү дээ. Yгүй ээ тэд бидний тухай мэдэхгүй байсан нь дээр.

Энэ агшинд завь эрэгт ирж зөөлхөн мөргөлөө. Хагрид сонингоо эвхэж аваад тэд 

чулуун шатаар өгсөн гудамжинд гарлаа.

Тэднийг жижигхэн хот дундуур буудал чиглэн явах үед хажуугаар нь өнгөрөх 

хүмүүс Хагридыг гайхан харна. Харри тэднийг сайн ойлгож байлаа. Гол нь Хагрид 

ерийн хүнээс хоёр дахин том байснаас бус бөгөөд тэрбээр тоолуур зэрэг Харрийн 

санахад ерийн л гэмээр зүйлийг хуруугаараа заан чанга дуугаар:

- Сонин юмаа, Харри! Маглуудын бодож олохгүй юм гэж алгаа! хэмээн уулга 

алдаж байсанд л оршино.

Хагридыг гүйцэх амаргүй байсан учраас Харри яльгүй амьсгаадан:

- Хагрид аа «Гринготтс»-т луу байдаг гэж чи хэлсэн үү? гэж асуулаа. Тэгэж л 

ярьцгаадаг юм. Ай даа, луутай бололх юм сан гэж Хагрид хариулав.

- Чи луутай болмоор байгаа юм уу?

- Бүр бага байхаасаа л хүсдэг байсан юм. За бид хүрээд ирлээ.

Тэд буудал дээр ирсэн байв. Галт тэрэг таван минут тутамд Лондон руу явдаг 

юмсанж. Хагрид маглуудын мөнгийг ойлгохгүй нь гэдгээ хэлээд Харрид тийз авах 

Галт тэргэнд хүмүүс тэднийг улам ч сониучирхан харна. Хагрид шууд л хоёр суудал 

эзэлж суугаад циркийн жүжигчид тоглолтынхоо үед хэрэглэдэг шар өнгийн цацар 

мэт зүйл сүлжиж эхлэлээ.

- Харри захиа чинь чамд байгаа биз? хэмээн гогцоо тоолонгоо тэр асуув. Харри 

халааснаасаа дугтуй гаргаж ирлээ.

- Сайн байна. Тэнд сургуульд хэрэгтэй бүх зүйлийн жагсаалт байгаа гэж

Харри өгчигдөр анзаараагүй өнгөрсөн өөр хуудсыг дэлгэн уншиж эхлэлээ.

ШИДТЭНИЙ «ХОГВАРТС» СУРГУУЛЬ

Нэгдүгээр дамжааны оюутнуудад:

1. Жирийн ажлын жанч гурав (хар)

2. Шовгор оройтой жирийн бүрх нэг (хар), өдөр тутмынх

3. Хамгаалах бээлий нэг хос (лууны ширээр буюу түүнтэй адил зүйлээр хийсэн

50

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

4. Өвлийн дээл нэг (хар, мөнгөн товчтой)

Хувцсан дээр оюутны нэр, овог бүхий хаяг оёсон байх ёстойг бүү мартаарай. Номууд

Оюутан бүр дараах номтой байх ёстой. Yүнд:

«Тарни, шившлэгийн дамжааны судар» (нэгдүгээр анги). Миранда Гуссокл.

«Ид шидийн түүх». Батильда Бэгшот

«Ид шидийн онол». Адальберт Уоффлинг

«Эхлэн суралцагчдад зориулсан хувиргалын гарын авлага». Эмерик Свитч

«Ид шидэт мянган ургамал, мөөг». Филлида Спор

«Шидэт ханд ба хор». Жигмышъякофф

«Гайхалтай амьтад ба тэдний байдаг газар». Ньют Саламандер

«Хар хүч: өөрийгөө хамгаалах гарын авлага». Квентин Тримбл

Мөн дараах зүйлсийг бэлтгэх. Yүнд:

1 тогоо (цагаан тугалгаар хийсэн, хоёрдугаар хэмжээнд тохирсон)

1 багц шилэн буюу болор сав

Оюутнууд мөн ууль, муур, бахын аль нэгийг өөртөө авчирч болно.

НЭГДYГЭЭР ДАМЖААНЫ ОЮУТНУУД ХУВИЙН ШYYРТЭЙ БАЙХ ЁСГYЙГ 

ЭЦЭГ ЭХЧYYДЭД АНХААРУУЛЖ БАЙНА.

Энэ бүхнийг Лондонгоос худалдаж авч болох уу? гэж Харри асуулаа.

- Орох газраа л мэдэж байвал болно гэж Хагрид хариулав.

Харри урьд нь Лондонд ирж байгаагүй бүлгээ. Харин Хагрид хаашаа очихоо мэдэж 

байсан ч зүгээр л яваад очиж дадаагүй бололтой. Тэрбээр метроны хаалганд 

хавчуулж дараа нь вагоны суудал хэтэрхий жижигхэн галт тэрэг дэндүү удаан явж 

байна хэмээн чангаар гомдоллож байлаа.

- Маглууд яаж ид шидгүйгээр болж байдгийг ойлгохгүй юм гэж үглэсээр 

эвдэрхий шатаар өгсөж дэлгүүр дүүрэн байх гудамжинд гарчээ.

Хагрид аварга биетэй болохоороо хүмүүсийн дундуур чөлөөтэй зүтгэлэн зам гаргах 

агаад Харри хоцрохгүй дагахыг л хичээж байлаа. Тэд ном, хөгжмийн дэлгүүр, 

мухлаг, кинотеатрын дэргэдүүр өнгөрсөн авч шидэт саваа зэргийг худалдан авчихаар

газар хаа ч тааралдсангүй. Энд эгэл жирийн хүмүүс хөлхөлдсөн эгэл жирийн л 

51

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харрид эгшин зуур зүүдэлж байх шиг санагдав. Газар дор алтаар дүүрэн банк байж 

болох уу даа? Шившлэгийн ном, шүүр зардаг дэлгүүр гэж байдаг юм уу? 

Дурслийнхны бодож олсон аймшигтай тоглоом байвал яанаа? Дурслийг 

хошигнодоггүй гэдгийг Харри мэддэггүйсэн бол ингэж л бодох сон. Гэтэл хэдийгээр 

итгэмээргүй зүйл ярьсан ч гэлээ яагаад ч юм Хагридад итгэсээр байлаа.

- Хүрээд ирлээ «Цоорхой тогоо». Танил газар байна гэж хэлээд Хагрид зогсов. 

Энэ бол жижигхэн үзэмж муутай баар байлаа. Хэрэв Хагрид заагаагүйсэн бол Харри

ажиглахааргүй байжээ. Дэргэдүүр нь өнгөрөх хүмүүс баарыг тоож харахгүй аж.

Тэдний харц номын том дэлгүүрээс хөгжмийн дэлгүүр лүү шилжихдээ энэ хоёр 

дэлгүүрийн хооронд байгаа баарыг огт анзаарахгүй мэт. Зөвхөн Хагрид тэр хоёр л 

хараад байгаа юм шиг хачин сэтгэгдэл Харрид төржээ. Гэтэл энэ тухай асуухаас нь 

урьтаж Хагрид түүнийг дотогш орууллаа.

Нэртэй газар байдаг гэхэд баар дэндүү бүүдгэр харанхуй ажээ. Буланд хэдэн ахимаг 

насны авгайчуул жижиг аягаар дарс ууж, нэг нь урт гаансаар тамхи татан сууж 

байлаа. Бортгон малгайтай жижигхэн хүн газрын самар лугаа үрчгэр халзан 

толгойтой үйлчлэгчтэй ярилцана.

Тэднийг ороход нөгөө хүмүүс дуугүй боллоо. Бүгд л Хагридыг таньдаг бололтой 

инээмсэглэн гараараа даллаж, үйлчлэгч шилэн аяга авангаа:

- Нөгөөдхөө авах уу, Хагрид минь? гэлээ.

- Yгүй ээ, Том оо. Би Хогвартсын ажлаар энд ирлээ гэж хэлээд Хагрид 

Харрийн мөрөн дээр лужир гараараа алгадахад өвдгөөрөө нахисхийн уначих шахлаа.

- Авралт бурхан минь, энэ чинь ... Энэ чинь нөгөөх үү? ... гэж үйлчлэгч

Харрийг ширтсэн хэвээр асуулаа.

«Цоорхой тогоо»-нд нам гүм байв.

- Бурхан намайг өршөө. Харри Поттер ... ямар их хүндэтгэл вэ! хэмээн хөгшин 

Тэрбээр байгаа газраасаа яаран гарч ирээд Харрийн гарыг шүүрэн авав. Yйлчлэгчийн 

нүдэнд нулимс мэлтэрчээ.

- Ноён Поттер, гэртээ тавтай морилно уу. Гэртээ тавтай морилоорой.

Харри юу хэлэхээ мэдэхгүй байв. Бүгд л түүнийг харна. Эмгэн тамхиа унтарсныг ч 

анзааралгүй гаансаа сорсоор. Хагрид баясан гэрэлтэж байлаа.

Гэнэтхэн сандал хөдлөх чимээ гарч дараагийн агшинд Харри «Цоорхой тогоо»-нд 

байгаа хүмүүсийн гарыг атгаж байв.

- Дорис Крокфорд. Ноён Поттер тантай уулзсан гэж итгэхгүй л байна шүү.

- Сайхан байна, ноён Поттер минь сайхан байна.

- Гарыг чинь атгахыг дандаа хүсдэг байлаа. Би бүр чичирч байна.

- Ноён Поттер минь би баяртай байна. Тэр ч байтугай баярласан гэдгээ ч хэлж 

52

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

чадахгүй нь. Намайг Дингл, Дедалус Дингл гэдэг.

- Би таныг харсан юм байнаа! Нэг удаа та дэлгүүрт над руу мэхийн ёслож билээ 

гэж Харрийг хэлтэл Дедалус Дингл догдлон сандарч бортгон малгай нь шалан дээр 

- Тэр мэдэж байна! Та нар сонсов уу? Тэр намайг санаж байна! хэмээн Дедалус

Дингл бусдыгаа харан хашгирлаа.

Харри тэдэнтэй гар барьсаар л байв. Дорис Крокфорд түүн рүү хоёрдахь бүр 

гуравдахь удаагаа ойртож ирлээ.

Цонхигор залуу урагш гарч ирэхдээ ихээхэн догдолж, нэг зовхи нь чичигнэх ажээ.

- Профессор Квирелл! Энэ бол Хогвартсад багшлах багш нарын чинь нэг 

профессор Квирелл гэж Хагрид түүнийг танилцуулав.

- П-П-Поттер! Тантай уулзсандаа хичнээн баяртай байгаагаа хэлж ч чадахгүй 

байна гэж профессор Квирелл ээрэн хэлээд Харрийн гарыг шүүрэн авлаа.

- Профессор Квирелл та ид шидийн ямар салбарт багшилдаг вэ?

- Хар урлагаас хамгаалах арга. Энэ ч танд хэрэг болохгүй биз дээ, Поттер 

минь? гэж хэлээд профессор Квирелл хэлсэн зүйлээ таалагдсангүй гэсэн бололтой 

- Миний ойлгосноор бол та нар сургуульд хэрэгтэй номуудыг олж авахаар 

шийдсэн юм шив дээ? Харин надад цус сорогчдын тухай шинэ ном хэрэгтэй байна 

гэж хэлэхдээ профессор цус сорогчдын тухай бодлоосоо айсан мэт төрхтэй харагдаж 

Гэтэл үлдсэн хүмүүс Квирелл л ганцаараа Харрийн анхаарлыг татаад байгаатай 

эвлэрэхийг хүсэхгүй байлаа. Хагридын нүсэр дуу бусад дуу чимээг дарах хүртэл 

арваад хором өнгөрчээ.

- Явах боллоо. Бид баахан юм худалдаж авах ёстой. Явъя, Харри.

Дорис Крокфорд дахин Харрийн гарыг атгахад Хагрид түүнийг дагуулан баарнаас 

гаргаж тал талаасаа ханаар хашигдсан жижигхэн хашаанд оруулав. Тэнд хогийн сав, 

зэрлэг өвснөөс өөр юу ч үгүй ажээ.

- Би чамд юу гэж хэллээ? Би чамайг алдартай хүн гэж хэлсэн шүү дээ. Тэр ч 

байтугай профессор Квирелл чамайг хараад чичирч байлаа. Yнэндээ бол дандаа л 

- Түүний сэтгэл дандаа хөдлөж байдаг юм уу?

- Тийм ээ, Хөөрхий залуу. Хичнээн авъяастай гээч. Тэрбээр ном үзэж шинжлэх 

ухаан судлаж байхдаа хэвийн байсан ч дараа нь жаахан дадлагажих санаатай

жилийн чөлөө авсан юм ... Тэгээд Хар ойд цус сорогчидтой тааралдаж бас тэнд 

чөтгөртэй уулзаж таагүй явдал болсон гэдэг. Түүнээс хойш л тэс өөр болсон доо. 

Оюутнуудаасаа заадаг хичээлээсээ айна ... Шүхэр маань яачих ваа?

53

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Цус сорогч гэнэ үү? Чөтгөрүүд гэв үү? Харрийн толгой эргэж гүйцжээ. Тэр үед

Хагрид хогийн саван дээрх хананы тоосгыг тоолж байлаа.

- Дээрээсээ гурав ... хажуугаасаа хоёр.

- Одоо Харри минь холдож үз.

Тэрбээр шүхрээ хананд гурван удаа хүргэлээ. Түүний хүрсэн тоосго чичрэн 

хөдөлснөө дунд нь бяцхан нүх гараад улам томорсоор хэдэн агшны дараа Хагрид 

багтан орохоор том нуман хаалга болчихлоо.

Хаалганы цаана чулуурхаг тахир зам харагдана. Хагрид:

- Тахир гудамжинд тавтай морилно уу гэлээ. Тэрбээр Харрийн гайхсан царайг 

Тэд хаалгаар ороод эргэж хартал ахиад л дан ханаар хүрээлэгдсэн байлаа. Ойролцоох 

дэлгүүрийн өмнө тавьсан тогоонууд наранд гялалзах ажээ.

«Тогоо. Бүх хэмжээнийх. Зэс, хүрэл, цагаан тугалга, мөнгө. Өөрөө хутгадаг. 

Угсардаг» гэсэн бичигтэй пайз дээр нь өлгөөстэй харагдана.

- Ай даа, чамд яг л ийм тогоо хэрэгтэй. Гэхдээ эхлээд чиний мөнгийг авах 

ёстой гэж Хагрид хэлэв.

Арван нүдгүйдээ Харри харамсаж байлаа. Тэд гудамж өгсөн явахдаа Харри дэлгүүр 

өмнө нь дэлгэсэн бараа, арилжаа хийж буй хүмүүс гээд бүх зүйлийг зэрэг харахын 

тулд толгойгоо ийш тийш нь эргэлдүүлж байлаа. Эмийн сангийн урд зогсох эмэгтэй 

дэргэдүүр нь өнгөрөхөд толгой сэгсэрч:

- Нэг унц лууны элэг арван долоон сикл гэнэ. Эд лав солиорчээ гэж байв. 

Харахад баргардуу дэлгүүрээс гууглах чимээ гарна.

««Ууль» Худалдааны төв. Ерийн ууль, эвэрт ууль, бэгбаатар, цагаан ууль» гэж 

бичсэнийг Харри уншлаа. Насаар түүнтэй ойролцоо хэдэн хүүхэд өөр шилэн хоргонд 

хамраа наагаад тэнд тавьсан шүүрийг харж байна.

- Хараач шинэ загвар «Нисдэг лус-2000». Хамгийн хурдан нь гэлцэхийг Харри 

Энд жанч, дуран авай, янз бүрийн мөнгөн эдлэл гээд Харийн хэзээ ч үзээгүй 

зүйлсийг худалддаг дэлгүүрүүд байв. Шилэн лангуунд сарьсан багваахайн дэлүү, 

могой загасны нүд дүүрэн хийсэн торх, шившлэг бүхий овоолсон ном, шувууны өд,

хуйлсан цаас, шидэт ундаатай лонх, сарны бөмбөрцөг ... гээд төрөл бүрийн юм 

«Гринготтс» гэж Хагрид хэллээ.

Жижиг дэлгүүрүүдийн дээгүүр сүндэрлэх цасан цагаан байшингийн өмнө тэд зогсож 

байв. Харин гялалзтал зүлгэсэн хүрэл хаалганы дэргэд алтлаг улаан дүрэмт 

- Энэ бол албин гэж цагаан чулуун шатаар өгсөж байхдаа Хагрид тайван 

54

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Албин ухаалаг бор царайтай, шовх урт сахалтай Харрийн ажигласнаар маш урт 

хүзүү, тавхайтай аж. Түүнийг мэхийн ёслоход тэд дотогш орлоо. Тэд одоо хоёр дахь 

энэ удаа мөнгөн хаалганы өмнө зогсож байв. Хаалган дээр дараах мөрийг сийлжээ. 

Yл таних хүн минь морил

Yнэхээр шунахайрвал нүгэл болно Ажиллахыг бус авахыг урьтвал Аюул болно 

Бусдын юмыг авахаар ирсэн бол

Буцаж гарахгүй үүрд үлдэнэ гэжээ.

- Тэнэг хүн л энэ банкийг ухах гэж оролдоно гэж би чамд хэлсэн шүү дээ гэж

Тэднийг мөнгөн хаалгаар нэвтрэхэд хоёр албин мэхийн угтсан агаад том гантиг 

өрөөнд оржээ. Урт лангууны ардах өндөр сандал дээр олон зуун албингууд суугаад 

бичиг үйлдэж зэс жинлүүрээр зоос хэмжиж томруулагч шилээр үнэт чулуу шинжиж 

байв. Танхимд Харрийн мэддэг тооноос ч олон хаалга байх бөгөөд албингууд 

хаалгаар хүмүүсийг оруулж гаргах ажээ. Хагрид, Харри хоёр лангуу руу дөхөж 

- Өглөөний мэнд хүргэе. Бид ноён Харри Поттерын шүүгээнээс жаахан мөнгө 

авахаар ирлээ гэж сул байгаа албинд хандан Хагрид хэллээ.

- Танд түлхүүр нь байгаа юм уу, ноёнтоон?

- Хаа нэгтээ байсан л юмсан гэж Хагрид хэлээд халаасандаа байгаа бүх зүйлээ 

гарган лангуун дээр тавихдаа албины бүртгэлийн дэвтэр дээр нохойн муудсан 

хоолны үлдэгдлийн асгачихлаа. Албин хамраа үрчийлгэв. Харри баруун талд нь 

суугаад улалзан асах нүүрс шиг том бадмаараг жинлэж буй албиныг харж байтал:

- Оллоо гэж Хагрид хэлээд жижигхэн алтан түлхүүр сунгалаа. Албин түүнийг 

шинжсэн байдалтай хараад:

- Ёсоороо юм шиг байнаа гэв.

- Бас надад профессор Дамблдорын бичсэн захидал байгаа шүү. Энэ бол 

долоон зуун арван гурав дугаар шүүгээний Хэцүү нэрттэй холбоотой юм гэж Хагрид 

цээжээ цэхлэн албархуу хэллээ.

Албин захидлыг анхааралтай уншаад:

- Сайн байна. Одоо та нарыг шүүгээ рүү чинь аваачна. Дэгээдэгч! гэж хэлээд 

захидлыг буцааж өглөө.

Дэгээдэгч гэж бас албин ажээ. Хагридыг нохойн хоолоо буцааж халаасласны дараа 

тэд Дэгээдэгчийн араас нэгэн хаалга руу явлаа.

- Долоон зуун арван гурав дугаар шүүгээний Хэцүү нэрт гэдэг чинь юу юм бэ?

55

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чамд хэлж чадахгүй нь ээ. Маш нууц. Энэ бол Хогвартст хамаатай зүйл.

Дамблдор надад итгэдэг юм. Чамд нууцаа дэлгэхээргүйгээр би ажилдаа үнэнч билээ 

гэж Хагрид нууцхан байдлаар хэллээ.

Дэгээдэгч тэдний өмнөх хаалгыг нээлээ. Эргэн тойрон гантиг байна гэж бодсон 

Харри гайхаж хоцорлоо. Тэд асан буй бамбар гийгүүлсэн чулуун хонгилд зогсож 

байв. Зам эгц доошоо явсан агаад шалан дээр нарийхан төмөр зам байлаа. 

Дэгээдэгчийг исгэрэхэд жижигхэн тэрэг шуугин чахран өнхөрч ирлээ. Тэд тэргэнд 

орох үед Хагрид арайхийн багтаж суугаад явцгаав.

Тэд эхлээд хонгилыг дагасан тахир замаар явлаа. Харри замаа тогтоохыг хичээсэн 

авч баруун зүүн, зүүн баруун тийш чигээрээ ахиад л баруун, зүүн тийш гээд тогтоох 

аргагүй ажээ. Дэгээдэгч тэргийг жолоодоогүй болохоор тэрэг замаа мэддэг юм шиг 

Харрийг хүйтэн агаар тосон нүдийг нь хорсгож байсан ч том харсан чигтээ байлаа. 

Нэгэн агшинд тэрбээр хонгилын үзүүрт гэрэл гялсхийхийг хараад луу юм болов уу 

гэж эргэж ажиглахыг завдтал хожимджээ. Тэрэг эгц доошоо явж байв. Одоо тэд 

газар доорх нуурын дэргэдүүр өнгөрч явна. Тааз хананд хаг, хагд дүүрэн ургажээ.

- Хагрид аа, хаг хагд хоёр юугаараа ялгаатайг би огт мэддэггүй юм гэж 

тэрэгний чимээг дарахын тулд чанга дуугаар Харри асуулаа. Хагрид:

- Хагд гэхэд «д» үсэг ордог юм. Ахиад юм бүү асуугаарай. Бүх юм маань урваж 

Хагрид нов ногоон болчихжээ. Эцэст нь тэрэг ханад байгаа бяцхан хаалганы урд 

зогсоход тэрбээр тэрэгнээс гарч өвдгөө чичрэхийг зогстол хана налах хэрэг гарлаа.

Дэгээдэгч үүдийг нээлээ. Дотроос нь ногоон утаа бөөн бөөнөөрөө суунаглан гарснаа 

сарних үед Харри өөрийн эрхгүй дуу алдав. Дотор нь алтан зоосоор бүрдсэн овоо, 

мөнгөн багана, уул шиг хүрэл кнат дүүрэн байх авай.

- Энэ бүгд чинийх гэж Хагрид инээмсэглэн хэлэв.

«Бүгд чинийх» гэж байж боломгүй юм. Дурсль энэ мөнгөний тухай мэддэггүй 

байсан байж таарна. Мэддэгсэн бол нүдээ ч цавчиж амжаагүй байхад л булаагаад 

авчихна шүү дээ. Харрид их мөнгө зарцуулж байна гэж хичнээн ч удаа үглэлээ дээ? 

Харин энэ бүх хугацаанд түүний эрдэнэс Лондоны дор хадгалагдаж байжээ.

Харрийг цүнхэндээ зоос хийхэд Хагрид туслалцлаа.

- Алтан мөнгө нь галлеон. Нэг галлеон арван долоон мөнгөн сикльтэй, нэг 

сикль хорин есөн кнаттай тэнцдэг юм. Амархан байгаа биз? хэмээн Хагрид 

тайлбарлаж өглөө. Тэгээд:

- Болноо энэ чинь хоёр улиралд хүрэлцэнэ. Yлдсэн нь эндээ байж л байг гэснээ

Дэгээдэгч рүү эргэн харж:

- Одоо бидэнд долоон зуун арван гурав дугаар шүүгээ хэрэгтэй. Арай аажуухан 

56

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

явж болохгүй юу? гэлээ.

- Хурдыг зохицуулж болохгүй гэж Дэгээдэгч хариулав.

Одоо тэд улам доошлон тэрэг урьдынхаасаа ч улам хурдлана. Агаар улам хүйтэн 

боллоо. Тэд газар доорх гангын дээгүүр өнгөрөх үед Харри харанхуй ёроолд нь юу 

байгааг харах санаатай өнгийтөл Хагрид дуу алдан түүний хүзүүнээс шүүрэн авч 

Долоон зуун арван гурав дугаар шүүгээнд цоожны нүх байсангүй.

- Холдоорой гэж Дэгээдэгч чухалчлан хэллээ.

Тэрбээр хаалганд урт хурууныхаа нэгийг хүргэтэл хаалга хайлчихлаа.

- Банкинд ажилладаг албингаас өөр хүн ингэж оролдвол дотогш нь сороод 

занганд оруулчихдаг юм гэж Дэгээдэгч хэлжээ.

- Дотор нь хүн байгаа эсэхийг та нар дандаа шалгадаг уу? гэж Харри 

- Барагцаалбал арван жилд нэг удаа гэж Дэгээдэгч таагүйхэн инээмсэглэж 

Энэхүү маш нууцлаг шүүгээнд маш чухал зүйл байгаа гэдэгт Харри итгэлтэй байлаа. 

Yгүйдээ гэхэд л маш том хэмжээний үнэт чулуу байгаа биз гэж бодоод түүнийг 

харахаар урагш алхтал тэнд огт хоосон юм шиг санагдлаа. Тэгснээ шалан дээр 

хуйлаастай жижигхэн хүрэн цаас хэвтэж байхыг ажиглажээ. Харри тэнд юу байгааг 

асуумаар байсан ч элдэв юм шалгаах нь зохисгүй гэдгийг ойлгож байлаа.

- Нөгөө тамын тэрэг рүүгээ буцаж очъё. Замдаа надтай бүү яриарай. Би амаа 

хамхиж байвал дээр юм гэж Хагрид хэллээ.

Ахиад л тэргэндээ суун галзуурсан мэт давхисаар банкны гадаах гудамжинд ирж 

наранд гялбан анивчиж зогслоо. Одоо түүний гарт дүүрэн мөнгөтэй цүнх байх агаад 

мөнгөө чухам яахаа ч мэдэхгүй бүх зүйлсийг эрэмбэ дараагаар нь худалдаж авна даа

гэсэн бодол л төрнө. Галлеоны фунттэй харьцах ханшыг мэдэх ч хэрэг байсангүй. 

Гол нь бүх насаараа үзээгүй их мөнгөтэй болсон гэдэг л чухал байв. Хэзээ нэгэн цагт 

Дадлид байснаас ч их мөнгөтэй болсон юм чинь. Энэ бол шидэт мөнгө үүнийг 

зөвхөн шидэт ертөнцөд л зарцуулж болно гэдгийг яагаад ч юм мартсан байлаа.

Хагрид «Хатагтай Малкин. Амьдралын бүх тохиолдолд хэрэглэгдэх хувцас» гэсэн 

хаягтай дэлгүүр лүү толгой дохин заагаад:

- Чамд дүрэмт хувцас авах хэрэгтэй байна. Би «Цоорхой тогоо» руу ухасхийж 

ороод аяга юм уувал чи дургүйцэхгүй биз дээ, Харри? Би энэ «Гринготтс»-ын 

тэргийг үзэж чаддаггүй юм. Дотор муу байна гэлээ.

Хагрид үнэндээ ч цонхийсон хэвээр байсан тул зөвшөөрч толгой дохилоо. Харри цор 

ганцаараа хатагтай Малкины дэлгүүрт орох болсондоо сэтгэл дундуур байв.

57

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хатагтай Малкин улаан ягаан хувцастай биерхүү инээмсэглэсэн шидтэн байлаа.

- Хогвартсад суралцахаар болсон уу? Чи хаягийн дагуу иржээ. Манайд бас нэг 

сургуульд орох гэсэн хүүхэд байгаа гэж Харрийг ирсэн учраа тайлбарлахаас өмнө 

Дэлгүүрийн арын хэсэгт нимгэн цайвар царайтай нэг хүүхэд өндөр сандал дээр 

зогсоод өөр нэг шидтэн урт хар хувцас түүнд тааруулахаар эргэлдэх ажээ. Хатагтай 

Малкин түүнийг хажуугийн сандал дээр нь зогсоолоо.

- Сайн уу! Бас Хогвартсад суралцах уу? гэж хүү асуув.

- Тийм ээ гэж Харри товчхон хариуллаа.

- Аав одоо надад сурах бичиг авч өгнө. Ээж шидэт саваа үзэж байгаа гэж хүү 

хэлэв. Тэрбээр үгээ сунган ядрангуй байртай ярих ажээ. Тэгээд:

- Дараа нь би түүнтэй хамт нисдэг шүүр үзэхээр явнаа. Яагаад нэгдүгээр 

дамжааныхан шүүртэй байж болохгүй гээд байгааг ойлгохгүй юм. Аавыгаа ятгаж 

байгаа авахуулчихаж дөнгөнө гэж бодож байна. Дараа нь би сургуульдаа 

нууцаар аваад очиж болох байлгүй гэв.

Тэр хүүхэд Дадлитай тун ч адилхан санагдлаа.

- Харин чамд шүүр бий юу? гэж тэр хүү асууна.

- Байхгүй гээд Харри толгой сэгсэрлээ.

- Чи квиддич тоглодог уу?

- Yгүй ээ гэж Харри хэлээд квиддич гэдэг нь юу юм бол хэмээн бодлоо.

- Би тоглодог юм аа. Тэнхимийн шигшээд намайг авахгүй бол нүгэл болно гэж 

аавыг хэлэхэд би зөвшөөрдөг юм. Чи ямар тэнхимд орохоо мэдэж байгаа биз дээ?

- Yгүй гэж гурав дахь удаагаа давтах үедээ өөрийгөө улам бүр тэнэг гэж бодож 

- Ер нь хэн ч урьдчилан мэддэггүй тэнд л шийддэг юм билээ. Гэхдээ Слизеринд 

орно гэдгээ мэдэж байна. Манай гэр бүлийнхэн тэнд суралцаж байсан юм. Хэрэв 

намайг Пуффендуйд хуваарилбал би шууд л сургуулиас гарна. Чи тэгэх үү?

- М-м-м гэж Харри олигтой юм хэлж чадахгүйдээ харуусан хий л гүнгэнэв.

- Yгүй ер өө, чи үүнийг хараач! гэж нөгөө хүү цонх руу заан гэнэтхэн дуу 

алдлаа. Цонхны цаан Хагрид инээмсэглэн зогсож байв. Тэрбээр дотогш орж 

чадахгүйгээ тайлбарлах мэт гартаа барьсан хоёр том зайрмагаа Харрид харуулна.

- Энэ бол Хагрид. Хогвартсд ажилладаг юм гэж тэр хүүгийн мэдэхгүй нэг ч 

атугай юм мэдэж байгаадаа баярласан Харри баясан өгүүллээ.

- А-а-а. Би түүний тухай сонссон юм байна. Тэнд үйлчлэгч хийдэг гэл үү?

- Тэр ойн сахиул гэж Харри хөндий дуугаар хариулав. Энэ хүү агшин тутам 

таалагдах нь багассаар байлаа.

58

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Тийм ээ жинхэнэ зэрлэг хүн гэж би дуулсан. Сургуулийн талбай дээрх 

овоохойд амьдардаг цаг ямагт уудаг гайхамшиг бүтээх гэж оролддог боловч ор 

дэвсгэрээ шатаагаад дуусдаг гэсэн.

- Надад л лав их таалагддаг гэж Харри хүйтнээр өгүүлэв.

- Yгүй ер өө? Яагаад чамтай хамт байгаа юм бэ? Чиний эцэг эх чинь хаана 

- Тэд нас барсан юм аа гэж Харри товчхон хариулав. Хүүтэй энэ сэдвээр 

ярилцахыг огт хүссэнгүй.

- Харамсалтай л юм. Тэд манайх байсан уу үгүй юу? гэж хэлэхэд түүний 

хоолойд нэг их харууссан шинж алга байлаа.

- Энэ тухайд асууж байгаа бол тэд шидтэнгүүд байсан юм даа.

- Yнэнийг хэлэхэд сургуульд зөвхөн бидэн шиг хүүхдийг биш бас манайхны 

бус хүүхдүүдийг яагаад авдгийг огт ойлгохгүй юм. Тэд чинь өөр шүү дээ. Тэд өөр 

орчинд өссөн бидний тухай юу ч мэдэхгүй. Зарим нь бүр захиа авах хүртлээ 

Хогвартсын тухай хэзээ ч сонсоогүй байсан гээд л бод доо. Хогвартсад зөвхөн 

шидтэнгүүдийн хүүхэд л суралцах ёстой гэж би боддог юм. Харин ингэхэд овгийг 

Харрийг хариулж амжихаас өмнө хатагтай Малкин ярианд оролцож:

- Бүгд бэлэн боллоо гэв.

Яриа дуусах шалтгаан гарсанд Харрийг гомдсон гэж хэлж болохгүй бөгөөд сандал 

- Сургуульдаа очоод уулзацгаая гэж хүү араас нь хэллээ. Харри Хагридын 

худалдаж авсан самартай, шоколадтай зайрмагийг чимээгүйхэн идэж байв.

Зайрмаг үнэхээр сайхан амттай болохоор ярихтай манатай байсан ч Харрийг яагаад ч 

юм дуугүй, гунигтай байхыг Хагрид анзаарчээ.

- Юу болоо вэ? гэж Хагридыг асуухад Харри:

- Юу ч болоогүй гэж худал хэллээ.

Тэд цаас, үзэг худалдаж авахаар дэлгүүрт оров. Захидал бичихэд өнгө нь хувирдаг 

бэх худалдаж аваад Харри жаахан сэргэж баяслаа.

- Хагрид аа, квиддич гэж юу вэ? хэмээн дэлгүүрээс гарах үедээ асуулаа.

- Чөтгөр авмар квиддич гэдгийг мэдэхгүй байж болох уу даа?! Уучлаарай 

чамайг бараг бүх юм мэддэггүй гэдгийг чинь дандаа мартчихаад байх юм.

- За боль доо, надад тэртээ тэргүй онцгүй байна гэж Харри дүнсгэрдүү хэллээ.

Тэгээд хувцасны дэлгүүрт болсон явдлыг Хагридад ярьж өгөв.

- Маглын гэр бүлийн хүүхдүүдийг сургуульд оруулж болохгүй гэж бас тэр 

59

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чи Маглын хүүхэд биш шүү дээ. Энэ хүүхэд чиний хэн гэдгийг мэддэг ч 

болоосой. Хэрэв манайх л юм бол хүүхэд байхаасаа л чиний нэрийг мэдэх учиртай 

сан ... Чамайг «Цоорхой тогоо»-нд яаж угтаж авсныг чи харсан үү дээ. Сайн 

шидтэнгүүдийн дунд ч Маглуудаас төрж тэдэнтэй хамт байсан хүмүүс бий шүү. 

Чиний ээж түүний дүү хоёрыг аваад үз л дээ ...

- Квиддич гэж юу байдгийг чи надад хэлэхгүй юм уу?

- Энэ бол бидний спорт. Шидтэнгүүдийн спорт. Маглуудын хөл бөмбөг биш.

Бүгд л квиддич тоглож хөгжөөн дэмжигчид зөндөө байдаг юм. Шүүр унаад агаарт 

тоглоно. Дөрвөн бөмбөгтэй. Дүрэм журам гээд энэ бүхнийг тайлбарлахад хэцүү л дээ 

- Тэгвэл Слизерин, Пуффендуй гэж юу вэ?

- Сургуулийн тэнхимүүд. Дөрөв байдаг юм. Харин Пуффендуйд хамгийн 

мулгуучуудыг суралцдаг гэцгээдэг ч ...

- Намайг Пуффендуйд оруулна гэж мөрийцөхөд ч бэлэн байна гэж Харри 

баргар царайлан хэллээ.

- Пуффендуй ч Слизеринээс хавьгүй дээр шүү. Дараа нь муу болцгоосон 

хүмүүс бүгд л Слизеринд сурсан байдаг юм. Хэцүү нэрт ч бас тэнд байсан гэж 

Хагрид илүү баргар дүртэй өгүүлэв.

- Волан ... уучлаарай, Хэцүү нэрт Хогвартсад сурч байсан юм уу?

- Олон жилийн өмнө хэмээн Хагрид өгүүлэв.

Дараа нь тэд Харрийн амьдралдаа ч үзээгүй их номтой «Флориш ба Блоттс» гэдэг 

хаягтай дэлгүүрт сурах бичиг авахаар орлоо. Дэлгүүрийн шалнаас адар хүртэл 

тавиур дүүрэн ном байх аж. Тэнд жингээрээ бул чулуутай тэнцэхүйц хүнд ширэн

хавтастай ботиуд, үл мэдэх дүрс бүхий эртний судрууд, юу ч бичигдээгүй хоосон 

хуудас бүхий номууд байлаа. Эдгээр номуудыг хараад хэзээ ч ном уншиж үзээгүй 

Дадли хүртэл догдлох байсан биз. Профессор Виндиктус Виридианы бичсэн

«Хэрхэн хараал хийж, хараалаас хэрхэн хамгаалах» (Номын гарчиг дор «Андуудаа 

баярлуулж атаатнаа мунхруул. Хариу авах хамгийн орчин үеийн аргууд», «Yс унах. 

Хөл хөших. Хэлгүй болох ба бусад олон зүйлийн тухай» гэжээ) гэдэг номоос 

Харрийг бараг хүчээр холдуулах хэрэг гарчээ.

- Би Дадлид яаж хараал хийхийг мэдмээр байна гэж Харри өгүүлэв.

- Муухай бодол гэж хэлмээргүй байна. Гэхдээ ид шидийн хүчийг Маглуудын 

ертөнцөд хэрэглэж болдоггүй юм гэдгийг ойлгоорой. Заримдаа байдлаас болоод 

хааяа хэрэглэж болно л доо. Гэхдээ энэ бүхнийг шууд заадаггүй болохоор 

одоохондоо чи тэгэж чадахгүй. Эхлээд чи бусад олон зүйлийг мэдэх хэрэгтэй болно 

гэж хэлэхдээ Хагрид түрүүн Харрийн хэлснийг ойлгон толгой дохиж байв. Чухамхүү 

үүнээс л болоод Дадлид торойн сүүл ургасан билээ.

60

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харрийг цэвэр алтан тогоо авахыг Хагрид зөвшөөрсөнгүй.

- Жагсаалтад цагаан тугалган тогоо хэрэгтэй гэсэн болохоор түүнийг л авъя гэж 

аварга биет зөрсөн аж.

Тэглээ ч тэд сайхан тохирсон жинлүүр, эвхдэг зэс дуран авай авлаа. Тэгээд тэд бүх 

зүйл нь ид шидтэй эмийн санд оров. Гайхсан Харри муухай үнэр танарыг огт 

анзаарсангүй. Тэнд ялзарсан өндөг, муудсан хулуу ханхлах ажээ. Шалан дээр ямар 

нэгэн нялцгай зүйлтэй торх, ханын дагуу хатаасан ургамал, нунтагласан үндэс янз 

бүрийн өнгийн нунтаг бүхий шилэн сав ярайж, адараас хэлхээтэй өд, соёо, махир 

хумс санжигнана. Хагридыг эмийн сангаас шидэт дом бэлтгэхэд хэрэглэгдэх зүйл 

худалдан авах хэрэгтэй байгаагаа ярьж байх зуур Харри тус бүр нь хорин нэгэн 

галлеоны үнэтэй ганц эвэртийн мөнгөн эвэр, цохны жижигхэн гялалзсан хар нүдийг 

(нэг шанага нь таван кнат) үзэж байлаа.

Эмийн сангаас гараад Хагрид Харригаас захидлыг гуйн авч дахин анхааралтай сайн 

- Yгүй ээ, дутуу байна. Одоо шидэт саваа үлдсэн байна. Хөөе би одоо болтол 

чамд бэлэг аваагүй байна шүү дээ. Өнөөдөр чиний төрсөн өдөр гэлээ.

Хүмүүс санаа тавихад Харри дасаагүй болохоор эвгүйцэж царай нь час улайлаа.

- Гэхдээ та заавал ...

- Заавал ингэх ёсгүй мэдэж л байна. Чамд амьтан авч өгнөө. Яст мэлхий ч юм 

уу ... Yгүй ээ, яст мэлхий сонирхохоо болиод зуун жил болж байна. Сургуулийнхан 

чинь чамайг шоолно. Мууранд би дургүй ээ би найтаагаад байдаг юм. Харин ууль 

авч өгье Хүүхдүүд уультай болохсон гэж хүсдэг тэгээд ч шуудан зөөх энээ 

тэрээ гээд ашигтай амьтан гэж Хагрид хайхрамжгүй өгүүлэв.

Хорин хормын дараа тэд «Ууль» Худалдааны Төв гэдэг дэлгүүрээс гарахад Харрийн 

нүд гялбана. Учирнь дэлгүүрт харанхуй шажигнаж шужигнасан чимээтэй, үнэт 

чулуу адил гялалзах нүднээс өөр гэрэлгүй байсан юм. Харри сайхан цагаан ууль 

бүхий том тор гартаа барьжээ. Ууль толгойгоо жигүүр доогуураа шургуулан унтаж 

байв. Харри баярлаж талархсандаа болоод бараг зуун удаа Хагридад их баярлалаа 

хэмээн дуржигнуулж профессор Квирелл шиг ээрч байлаа.

- За одоо больж үз. Дурслийнхан сайхан бэлэг өгдөггүй байсныг би ойлголоо.

Харин чи тэдэнтэй биш бидэнтэй байгаа болохоор бүх юм өөр болно гэж

Хагрид ичсэнээ нуух гэсэн мэт үглэн хэллээ. Тэгээд:

- Одоо ганцхан шидэт саваа л үлдлээ. «Олливандер» луу явцгаая. Тэндээс 

хамгийн сайн саваа авч болох газар даа гэв.

Харрийн амьсгал давхцана. Жагсаалтад байсан зүйлүүдээс шидэт саваа авахыг л 

хамгийн их хүсэж байсан юм.

Дэлгүүр нэгэн жижигхэн байшинд байлаа. «Олливандерын гэр бүл. МЭӨ 382 оноос 

шидэт саваа үйлдвэрлэгч» гэж хэзээ ч юм алтан үсгээр бичсэн хаягны алт нь ховхрон 

61

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

унажээ. Тоостой шилэн лангуун доторх гандмал ягаан зөөлөвч дээр цорын ганцхан 

Тэднийг дэлгүүрт ороход дэлгүүрийн хаа нэгтээ хонх жингэнэжээ. Байр сав нь 

жижигхэн эзнийг хүлээх зуураа Хагридын суусан урт нарийхан хөлтэй ганцхан 

сандлыг эс тооцвол хов хоосон ажээ. Харри өөрийгөө маш чанга журамтай номын 

санд орчихсон мэтээр төсөөлж байв.Тэрбээр Хагридаас маш олон зүйл асуумаар 

санагдаж байсан ч энд асууж зүрхэлсэнгүй. Түүний оронд ханын дагуу шалнаас адар 

хүртэл өрсөн олон мянган нарийхан хайрцгийг харж байлаа. Яагаад ч юм дотор нь 

арзаганах шиг санагдана. Эндхийн тоос шороо, нам гүм байдал шидэт нууцаар 

дүүрэн бараг дуулдахааргүй чимээ гаргах шиг болно.

- Өдрийн мэнд хүргэе гэх намуухан дуу гарлаа.

Харри санаандгүй байсан болоод давхийв. Хагрид ч бас цочсон бололтой. Учир нь 

сандал шажигнах чимээ гарч аварга хүн маань догонцох сандлаасаа хурдхан 

Тэдний өмнө хижээлдүү насны хүн зогсож байлаа. Түүний том бараг өнгөгүй 

нүднээс нь дэлгүүрийн бүрэнхийг нэвтлэх сарны туяа гэмээр хачирхалтай гэрэл 

- Сайн байн уу? гэж Харри хүчлэн хэллээ.

- Сайн. Би Харри Поттер тантай мөдхөн уулзана гэж бодож байсан юм. Таны 

нүд ээжийнхтэйгээ адилхан байна шүү. Дөнгөж өчигдөрхөн манайд ирээд л 

анхныхаа савааг авч байсан юм иг санагдаж байна. Уд модоор хийсэн арван дюйм 

гаруй урт туяхан сайхан саваа. Жинхэнэ шидэт эмэгтэйд зориулагдсан саваа байсан 

даа гэж өвгөн толгой дохин батлан өгүүлнэ.

Ноён Олливандер Харрид бараг тулж ирлээ. Харри буруу хармаар эсвэл нүдээ 

Энэхүү мөнгөлөг нүдний харц түүнийг эвгүйцүүлжээ.

- Аав чинь улаан модоор хийсэн савааг илүүд үздэг байсан юм. Арван нэгэн 

дюйм. Бас л их туяхан. Ээжийнхийг чинь бодвол арай хүчирхэг, юм хувиргахад тун 

ч зохимжтой. Аав чинь энэ савааг сонгосон гэж арай хэлж болохгүй л дээ. Шидтэн 

савааг биш харин саваа шидтэнгээ шилдэг юм.

Ноён Олливандер Харритай бараг хамраа нийлүүлэх шахам ойрхон зогсож байв. Тэр 

ч байтугай Харри өөрийнхөө дүрсийг өвгөний будангуйрсан нүдэнд харж байлаа.

- Yгүй энэ чинь ... гээд ноён Олливандер түүний духан дээр байгаа сорвийг урт 

цагаан хуруугаараа тэмтрээд:

- Энэ тухай ярих тусгүй байна. Гэхдээ ийм болгосон савааг чухамдаа би л 

зарсан юм шүү дээ. Арван гурван дюйм илүүхэн. Чш-ш. Энэ бол хүчирхэг, тун ч 

хүчирхэг саваа байсан даа. Муу гарт орсон ч адил ... Хэрэв энэ саваа ингэхийг 

мэдсэн бол би ... гэж аяархан хэллээ. 

Өвгөн толгойгоо сэгсрээд Хагридыг харахад тэрхүү харцыг харж тэсвэрлэхгүй 

62

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

болсон Харрийн санаа амарлаа.

- Рубеус! Рубеус Хагрид! Таныг дахин харсандаа баяртай байна ... Царс мод, 

арван зургаан дюйм маш хөдөлгөөнтэй тийм биз?

- Тийм байсаан ноёнтон гэж Хагрид хэллээ.

- Сайн саваа байсан юм. Гэхдээ миний мэдэж байгаагаар таныг хөөх үедээ хоёр 

хэсэг болгочихсон гээ биз дээ? хэмээн ноён Олливандер гэнэтхэн ширүүн төрхтэй 

- Э-э-э ... Тэгсээн ноёнтоон гэж хэлэхдээ Хагрид доош хөлөө ширтэн агаад ч 

юм хөлөөрөө шал арчиж байлаа. Тэгснээ гэнэтхэн царай нь туяараад:

Гэхдээ надад хугархай нь үлдсэн шүү гэв.

- Түүнийгээ ашигладаггүй гэж найдаж болно биз дээ? гэж ноён Олливандер 

- Өө, яалаа гэж ноёнтоон хэмээн Хагрид хурдхан өчлөө. Хагрид ягаан шүхрээ 

маш чанга барьж байхыг Харри ажиглажээ.

- Хм-м-м хэмээн ноён Олливандер бодлогшронгуй гүнгэнэснээ Хагридаас 

- За яахав, одоо та ноён Поттер. Надад бодох чөлөө хэрэгтэй. Та аль гартаа таяг 

барьдаг вэ? гэж хэлээд халааснаасаа мөнгөн хуваарь бүхий урт шугам гаргаж ирлээ.

- Би юу ... Би баруун! гэж Харри түгдчин хэлэв.

- Гараа сунга. Яг ингээд.

Өвгөн Харрийн баруун гарыг хэмжиж эхлэлээ. Эхлээд мөрнөөс хуруу хүртэл дараа 

нь сарвуунаас тохой мөрнөөс шал өвдөгнөөс суга хүртэл хэмжсэнээ яагаад ч юм 

толгойн тойргийн хэмжээ авлаа.

- Саваа болгон дотроо маш хүчирхэг, шидэт шүншигтэй байдаг юм ноён 

Поттер оо. Энэ нь ганц эвэртийн хялгас, галт шувууны сүүлний өд ч юм уу эсвэл 

лууны хатаасан зүрх байж болно. «Олливандер» пүүсийн саваа бүр өөр өөр. Ав 

адилхан ганц эвэрт, луу, галт шувуу гэж байдаггүйтэй адил яг адилхан хоёр 

саваа гэж байхгүй. Хэрэв та бусдын саваа хэрэглэх аваас хэзээ ч сайн юманд 

хүрэхгүй гэж хэмжих зуураа өвгөн тайлбарлаж өглөө.

Шугам өөрөө хэмжиж харин ноён Олливандер аль хэдийн тавиур луу очиж 

хайрцгуудыг нэг нэгээр нь буулгаж байхыг Харри гэнэтхэн анзаарав.

- Одоо болноо гэж хэлмэгц шугам шалан дээр уналаа.

- Ноён Поттер эхлээд үүнийг үзэцгээе. Эвэр мод, лууны зүрх. Есөн дюйм. Их 

гоё тохиромжтой. Бариад даллаад үз.

Харри савааг баруун гартаа бариад өөрийгөө маанаг хэмээн сэтгэсээр хамрынхаа 

өмнүүр хэд хэд савласан авч ноён Олливандер дор нь буцаагаад авчихлаа.

- Энэ тохирохгүй нь ээ, өөрийг үзье. Агч мод, галт шувууны өд. Долоон дюйм.

63

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Маш эрсхэн. Туршаад үз дээ.

Харри турших санаатай дөнгөж өргөтөл ноён Олливандер бас л буцаан авчээ.

- Yгүй ээ үгүй, үүнийг ав. Яшил мод, ганц эвэртийн хялгас найм хагас дюйм 

маш туяхан. Алив туршаад үз дээ.

Харри үзлээ. Дахиад оролдоод үзэв. Бас дахиад үзлээ. Ноён Олливандер чухам юу 

хүлээгээд байгааг огт ойлгохгүй юм. Ноён Олливандерын сандал дээр хураасан саваа 

овоорсоор улам өндөр болж байв. Гэтэл ингэхдээ ноён Олливандер ядарч 

зүдрээгүйгээр барахгүй харин ч бүр баярлаж байх юм. Тавиураас улам олон хайрцаг 

авах тусмаа улам их хөөрч байгаа нь харагдана.

- Ноён Поттер та ч ер бусын үйлчлүүлэгч юм аа? Сандрах хэрэггүй ээ, танд 

хэрэгтэй юм энд байгаа ... гэхдээ ... байз, яагаад болохгүй гэж? Тийм ээ, жинхэнэ ер 

бусын хослол. Шивээ навчит мод, галт шувууны өд арван нэгэн дюйм маш туяхан 

Ноён Олливандерын сунгасан савааг Харри авлаа. Тэгтэл хуруунууд нь гэнэтхэн 

бүлээн оргиод явчихлаа. Тэрбээр саваагаа толгой дээрээ өргөөд доош нь сүрхийлгэн 

буулгатал саваанаас нь галт наадмынх шиг хурц улаан алтан очис үсэрч гэрэл нь 

ханан дээр туяаран тусна.

- Ай, сайн байна! Энэ л бидэнд хэрэгтэй байж. Маш сайхан байна. Байз байз ... 

үнэхээр сонин юм ... тун ч сонин юм даа ...

Ноён Олливандер савааг буцааж хайрцагт нь хийгээд хүрэн цаасаар ороох зуураа:

- Сонин юм ... маш сонин юм гэж үглэсээр байв.

- Уулаарай чухам юу нь сонин байна? гэж Харри асуулаа. Ноён Олливандер 

түүнийг гундсан нүдээрээ харснаа:

- Ноён Поттер минь би зарсан саваа болгоноо санаж байдаг юм. Бүгдийг мэднэ.

Таны саваан дотор галт шувуны өд байгаа гэж би хэлсэн. Ингэхэд галт шувуу бол 

ихэвчлэн сүүлнийхээ нэг л өд өгдөг юм. Харин энэ тохиолдолд хоёрыг өгсөн билээ, 

Тийм болохоор энэ саваа таныг сонгосон нь тун сонин санагдлаа. Учир нь шувууны 

хоёр дахь өд оногдсон түүний дүү ... Танаас нуух юу байхав. Түүний дүү таны 

духан дээрх энэ сорвийг үлдээсэн юм шүү дээ.

Харри хэнгэнэтэл санаа алдав.

- Тийм ээ арван гурав хагас дюйм. Хувь заяа хачин юм даа. Саваа нь шидтэнгээ 

сонгож олдог гэж би танд хэлсэн байх аа? Тэгэхлээр бид танаас ихээхэн өөрчлөлт 

хүлээх ёстой болж байна, ноён Поттер минь. Хэцүү нэрт гэдэг хүн аймшигтай хэдий 

ч аугаа их үйл бүтээсэн юм шүү.

Харрийн дотор эвгүйрхэв. Ноён Олливандер түүнд таалагдсан гэдэгт итгэл муутай 

байлаа. Тэрбээр савааны үнэ долоон галлеоныг төлж ноён Олливандер мэхийн 

ёслосоор Хагрид тэр хоёрыг үүд хүртэл үдэж өглөө.

64

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хагрид тэр хоёр Тахир гудамыг нэвтлэн гарч буцах замд орох үед өдөр өнгөрч нар 

улам доошлон байв.Тэд ханыг нэвтлэн гараад «Цоорхой тогоо»-нд ороход тэнд нэг ч 

хүн байсангүй. Тэндээс гараад тэд өөр ертөнцөд орсон хэдий ч Харри түүнийг огт 

анзаарсангүй дув дуугүй явсаар байв. Янз бүрийн хачин хэлбэртэй хайрцаг сав, дээр 

нь унтсан хэвээр байх ууль авч яваа Хагрид тэр хоёрыг метрогоор явах үед хүмүүс 

хэрхэн харж байгааг ч анзаарсангүй. Тэд урсгал шатаар өгсөн Пэддингтоны буудал 

Ухаан санаа нь тахир гудамжинд хэвээр байгаа Харри Хагридыг мөрөн дээрээ 

алгадах үед л сая хаана байгаа мэдлээ.

- Жаахан юм идэх хэрэгтэй байна ... Чиний суух галт тэргийг иртэл амжинаа 

Тэр хоёр хамбургер аваад хуванцар сандал дээр сууцгаалаа. Өөрийнхөө бодлоос 

салсан Харри эргэн тойрноо харлаа. Түүний дасал болсон бас арван нэгэн жил 

амьдарсан ертөнц нь одоо яагаад ч юм нэг л хачин санагдана.

- Чи зүгээр биз, Харри? Нэг л чимээгүй байх чинь гэж Хагрид асуулаа.

Харри байгаа байдлаа тайлбарлаж чадна гэж итгэхгүй байсан учраас хэрэгтэй үг 

олохоор мэрийн хамбургерээ зажилж байв. Тийм ээ, өнөөдөр түүний амьдралд 

тохиолдсон хамгийн сайхан төрсөн өдрийн баяр. Гэхдээ ... гэхдээ л ...

- Бүгд л намайг онцгой хүн гэж бодоод байх юм. «Цоорхой тогоо»-нд байсан 

хүмүүс ноён Квирелл, ноён Олливандер гээд л ... Гэтэл би ид шидийн тухай юу ч 

мэдэхгүй шүү дээ. Намайг агуу үйл бүтээнэ гэж яаж хүлээх юм бэ? би алдартай 

хэдий ч яагаад ийм болсноо огт мэдэхгүй. Тэр Волан ... уучлаарай Хэцүү нэрт гэх 

гэсэн юм ... Түүний яасныг би ер мэдэхгүй шүү дээ. Ер нь эцэг эхийнхээ нас барсан 

тэр шөнө юу болсныг огт мэдэхгүй юм чинь ...

Хагрид ширээн дээгүүр тонгойв. Yс хөмсөгтөө дарагдсан аймаар төрхтэй энэ аварга 

хүнийг ийм аятайхан инээдэг гэхэд итгэхүйеэ бэрх байлаа.

- Сандрах хэрэггүй ээ, Харри. Чи бүх юмыг хурдан сурна. Хогвартсад бүх 

зүйлийг эхнээс нь эхлэдэг болохоор чи журам номоор нь л болно шүү дээ. Өөрөө 

өөрийнхөөрөө л байвал боллоо. Чамайг бусдаас онцгойлж байгаа чи алдар хүндтэй 

үргэлж тийм байх хэцүү гэдгийг би ойлгож байна. Гэхдээ чи надад итгээрэй. 

Хогвартст чи сайхан байх болно. Надад ч сайхан байсан үнэнийг хэлэхэд одоо ч 

Харрийн сууж буцах ёстой галт тэрэг ирэхэд Хагрид түүний ачааг чирч оруулаад 

хагацах үдээ дугтуйтай юм өгч:

- Энэ чиний Хогвартс хүрэх галт тэрэгний тийз. Есдүгээр сарын нэгэн «Кингс 

Кросс» буудал. Тийзэн дээр чинь бүх юм бичээтэй байгаа. Дурслийнхантай 

холбоотой асуудал гарвал уулиараа надад захидал явуулаарай. Намайг яаж олохоо 

ууль чинь мэднэ ... За, түргэн уулзацгаая Харри гэлээ.

Галт тэрэг хөдөллөө. Харри Хагридыг алга болохоос нь өмнө сайн харж авах 

санаатай суудал дээр гараад хамраа цонхонд наалаа. Гэвч нүд ирмэхийн зуур Хагрид 

агаарт уусан алга болжээ.

65

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 6: ЕСӨН БYХЭЛ ДӨРӨВНИЙ ГУРАВ ДУГААР ТАВЦАНГААС 

ЭХЛЭСЭН ЖУУЛЧЛАЛ

Харри Хогвартс руу явахаасаа өмнө Дурслийнханд амьдарч байсан наймдугаар 

сарыг хөгжилтэй сайхан өнгөрүүлсэн гэж хэлэхээргүй байлаа.

Дурсль Хагридтай танилцсанаасаа хойш зан байдал нь өөрчлөгдсөн л дөө. Дадли 

одоо Харригаас айж нэг өрөөнд байхаасаа ч эмээдэг болсон бол Петунъя эгч Вернон 

ах хоёр Харрийг шатны хонгилд түгжиж зүрхлэхгүй ямар нэг юманд албадан 

хашгирахаа болиод үнэндээ түүнтэй огт ярилцахгүй болжээ. Тэд их айхын зэрэгцээ 

Харрид уурсах авч түүнийг ажиглаагүй дүр эсгэнэ. Энэ нь урьдынхаасаа хавьгүй 

аятайхан ч гэлээ ийм өөрчлөлт гарахад эхлээд баярлаж байсан Харри дараа нь уйдаж 

Тэрбээр өрөөнөөсөө бараг үл гарна. Тэгээд ч анд нөхөртэй болсон юм чинь. Энэ нь 

нөгөө ууль шүү дээ. Харри түүнийг Хэдвиг гэж нэрлэхээр шийджээ. Энэ нэрийг «Ид 

шидийн түүх»-ээс олсон аж. Энэ болон бусад сурах бичгүүд онц сонирхолтой ажээ. 

Харри өдөржингөө орон дээр хэвтэж орой болтол ном уншиж байхад Хэдвиг учраа 

олж үе үе анд гардаг байв. Аз болоход Петунъя эгч тэдний өрөөгөөр орохоо больжээ. 

Ордогсон бол Хэдвиггийн авчирсан үмхий хулгана таалагдахгүй нь лавтай. Шөнө 

бүр унтахаар хэвтэхийнхээ өмнө Харри тусгай цаасан дээр саваа зураад ханандаа 

наана. Есдүгээр сарын нэгэн хүртэл хэд хоног үлдсэнийг ингэж тоолбол амар ажээ.

Наймдугаар сарын сүүлчийн өдөр Харри нагац ах эгчдээ маргааш Лондонгийн галт 

тэрэгний буудал дээр байх ёстой гэдгээ дуулгах санаатай Дурслийнхны зурагт үзэж 

суугаа зочны өрөөнд орлоо. Тэрбээр ирснээ мэдэгдэх гэж ханиалгатал түүнийг 

харсан Дадли хашгирсаар өрөөнөөс гарч одлоо.

- Вернон ахаа гэж Харри хулчгардуухан дуугарав.

Вернон ах сонсож байна гэдгээ мэдэгдэн ямар нэг юм бувтналаа.

- Би-и-и ... Би маргааш Хогвартс явахын тулд ... «Кингс Кросс» буудал руу 

Вернон ах дахин нэг юм бувтнасан нь цааш ярьж болно гэсэн үг байлаа.

- Та намайг хүргэж өгөхгүй юу?

Тэрбээр нэг юм гүвтнэсэн нь зөвшөөрсөн хэрэг байх гэж Харри боджээ.

- Баярлалаа гэж хэлээд Харрийг зочны өрөөнөөс гарахыг завдтал Вернон ах нь:

- Галт тэрэгээр явна гэдэг чинь шидтэний сургууль орох сонин арга байна даа.

Шидэт нисдэг хивсийг нь эрвээхэй идчихсэн хэрэг үү? гэв. Харри дуугүй байх нь 

- Yгүй тэр сургууль чинь хаана байдаг юм бэ?

- Мэдэхгүй ээ гэж Харри үнэнээ хэлэв. Yнэхээр ч Хогвартсын хаягийг 

мэдэхгүй юм чинь. Тэгээд Хагридын худалдан авч өгсөн тийзийг халааснаасаа 

66

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би ердөө л өглөөний арван нэгэн цагт есөн бүхэл дөрөвний гуравдугаар 

тавцангаас галт тэргэнд суух хэрэгтэй гэж тийзнээсээ хараагаа салган өгүүлэв.

Нагац ах эгч хоёр нь түүнийг солиотой хүнийг сонжих лугаа харлаа:

- Ямар тавцан гэнээ? гэв.

- Есөн бүхэл дөрөвний гурав дугаар тавцан.

- Дэмий юм бүү ярь. Тийм дугаартай тавцан байхгүй байх ч ёсгүй гэж Вернон 

- Миний тийзэн дээр тэгж бичсэн байна шүү дээ гэж Харри мөчөөгөө өгсөнгүй.

- Ухаангүй амьтад. Бүгд жинхэнэ солиотнууд. Алив байз чи ч бас үзнээ. Харин 

буудлын хувьд бол би хүргэж өгнөө. Чиний аз болоход бид маргааш Лондон явах 

гэж байсан юм. Тэгээгүй бол ч чи өөрөө л явах байж дээ гэж Вернон ах толгой 

- Та нар Лондон орж яах нь вэ? гэж хэдийгээр түүнд хамаагүй ч яриаг эв 

найртай дуусгахын тулд Харри асуув.

- Дадлийг эмнэлэгт аваачна. Сургуульд явахаас нь өмнө энэ хараал идсэн 

сүүлийг авахуулахгүй бол болохгүй гэж Вернон ах хариулжээ.

Маргааш өглөө нь хэт догдолсондоо болоод унтаж чадаагүй Харри таван цагт 

сэржээ. Тэгээд босон жийнсээ углав. Шидэтний жанч өмсөөд буудал дээр очиж 

болохгүй байлгүй дээ. Дараа нь галт тэргэн дотор хувцасаа сольчихож болно биз. 

Тэрбээр Дурслийнхныг сэрэхээс урьтаж юу ч мартахгүйн тулд хэрэгтэй ном эд 

хогшлынхоо жагсаалтыг сайтар нягталж, Хэдвиггаа торонд хийгээд өрөөн дотроо 

нааш цааш холхиж байлаа. Хоёр цагийн дараа Вернон ах нь түүний том чемоданыг 

машиныхаа ард чихээд Петунъя эгч Дадлийг ятган Харритай хамт суулган явцгаалаа.

Тэд «Кингс Кросс» буудалд яг арав хагас болж байхад ирлээ. Вернон ах Харрийн 

чемоданыг тэргэн дээр тавьж өөрөө тавцан дээр авчрав. Вернон ахыгаа яагаад ийм 

эелдэг байгааг гайхсан Харри араас нь дагаж явлаа. Харин Вернон ах хүрч ирээд 

ийш тийшээ харснаа шоолсон маягтай инээмсэглэхэд л сая эелдэг байсны учир 

- За хүү минь чи ирэх ёстой газартаа ирлээ. Энэ есдүгээр тэр аравдугаар тавцан 

байна. Чинийхээр бол тавцан чинь энэ хоёрын дунд байх ёстойёо доо. Байдлыг 

харахад арай барьж амжаагүй юм байлгүй дээ гэлээ.

Түүний зөв байлгүй яахав. Нэг тавцан дээр есийн тоо бүхий нөгөө тавцан дээр арвын 

тоотой том хуванцар самбар өлгөөтэй байлаа. Дунд нь юу ч алга. 

- За сайн суралцаарай гэж хэлэхдээ Вернон ах тун ч доогтой инээмсэглэж 

харагдана. Вернон ах тэгээд юу ч хэлэлгүй эргээд явчихлаа. Дурслийн машин

буудлаас холдоход Вернон ах, Петунъя эгч, Дадли нар түүнийг харан инээлдэж 

байхыг Харри ажиглажээ.

67

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харрийн ам хатах шиг санагдав. Юу хийхээ огт мэдэхгүй айлаа. Агшин тутам 

догдлох нь нэмэгдсээр. Учир нь тавцан дээрх хүмүүс түүнийг хачирхан харах аж. 

Хэдвиггаас болсон юм байлгүй дээ. Харрийн хийж чадах юм гэвэл тэрхүү тавцан 

хаана байдгийг хэн нэгнээс асуух л байв. Харин чухам хэнээс вэ?

Харри тавцан дээр жижүүрлэж байгаа цагдааг дэргэдүүрээ өнгөрөхөд даллан 

дуудсан авч есөн бүхэл дөрөвний гурав дугаартай тавцангийн тухай хэлэхээ 

болихоор шийджээ. Цагдаа түүнийг солиотой хүн гэж бодох байлгүй гэж айсандаа 

тэр. Цагдаа Хогвартсын тухай хэзээ ч юу ч сонсоогүйн дээр тэр сургууль эх орны 

альхан хэсэгт байдгийг өөрөө мэдэхгүй болохоор Харри ч тайлбарлаж чадсангүй. 

Эцсийн эцэст цагдаа уурлалаа. Харрийг зориудаар тоглоом хийж байна гэж бодох 

шиг боллоо. Цөхрөнгөө барсан Харри арван нэгэн цагт ямар галт тэрэг явдгийг 

асуугаад тийм галт тэрэг байхгүй гэсэн хариу сонсов.

Хүмүүсийн цагийг дэмий үрдэг золбин амьтдын тухай үглэсээр цагдааг явахад 

Харри барьц алдахгүйн тулд аль болохоор биеэ барьж байлаа. Хэрэв буудлын том 

цаг үнэн явж байгаа аваас галт тэргэнд сууж Хогвартс руу явахад аравхан хором 

үлдсэн аж. Тэрбээр чухам яаж суухаа огт төсөөлөхгүй газраас хөндийрүүлж 

дийлэхээргүй том чемодан халаас дүүрэн шидэт мөнгө том ууль бүхий тортойгоо 

тавцангийн голд зогссоор.

Буудал дээр очоод чухам юу хийх ёстойг Хагрид хэлэхээ мартсан юм байлгүй дээ. 

Жишээлбэл Тахир гудамж руу явахын тулд зүүн талаасаа гурав дахь тоосгыг тогшиж 

байсан шиг нэг юм хийх учиртай байж болно шүү дээ. Чемоданаасаа шидэт саваагаа 

гаргаж аваад ес, аравдугаар тавцангийн хооронд байх тасалбар түгээврийг тогшдог ч 

юм билүү гэж бодлоо.

Энэ агшинд түүний хажуугаар хэсэг хүмүүс өнгөрөх үедээ ярьж буй яриа нь бүдэг 

- Би баахан Маглууд л байх юм бодлоо шүү ...

Харри огцом эргэж харлаа. Энэ үгийг гал шаргал үстэй дөрвөн хүүхэдтэй ярилцах 

булцгархан эмэгтэй хэлжээ. Хүүхэд бүр л Харрийнх шиг чемодантай тэрэг түрж бас 

Харри зүрхээ хүчтэй догдлохыг мэдэрч тэдний барааг алдчихгүйн тулд байдаг 

чадлаараа тэргээ түрэв. Аз болоход тэд төдхөн зогсож Харри ч тэдний яриаг 

сонсохуйцаар ойрхон очиж саатлаа.

- Та нар хэддүгээр тавцангаас явах билээ? гэж эмэгтэй асуув.

- Ес, дөрөвний гурав. Ээжээ би бас явъя л даа гэж шаргал үстэй жаахан охин 

- Жинни чи дэндүү жаахан байнаа тайвшрах хэрэгтэй. Харин Перси чи эхлээд 

Харахад хамгийн ахмад нь бололтой нэг хүү ес аравдугаар тавцанг чиглэн явлаа. 

Харри бүгдийг ажиглахын тулд нүдээ ч цавчихгүйг хичээн араас нь анхааралтай 

дагасан авч баахан жуулчид түүнийг халхалчихлаа. Тэднийг явж өнгөрөхөд хүү аль 

68

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хэдийн алга болчихжээ.

- Фред одоо яв гэж булцгар эмэгтэй тушаалаа.

- Би Фред бишээ, Жорж. Эмэгтэй та өөрийгөө бидний эх гэж яаж чадаж 

байнаа? Намайг Жорж гэдгийг харахгүй байна уу?

- Жорж минь намайг уучлаарай гэж эмэгтэй хэллээ.

- Тоглосон юм аа, би Фред байна гэж хүү хэлээд урагш хөдлөв. Түүний ихрийн 

өрөөсөн араас нь яараарай гэж хашгирахад сонссон бололтой хэдхэн агшны дараа 

алга болчихсонд чухам яагаад ингэснийг Харри огт ойлгосонгүй.

Одоо гурав дахь хүүгийн ээлж боллоо. Тэр бас л урагшаа явснаа нөгөө хоёрынхоо 

адил гэнэтхэн алга болчихжээ.

Байдал ахиад л хэцүүдэв. Харри зүрх сэтгэлээ чангалан булцгар эмэгтэй рүү очоод:

- Намайг уучлаарай гэж хулчгардуухан хэллээ.

- Сайн байна уу хонгор минь. Хогвартс руу анх удаа явж байна уу? Миний бага 

хүү Рон ч бас шинэ гээд тэрбээр дөрвөн хүүхдийн хамгийн сүүлчийнхийг заалаа. 

Тэрбээр туранхай өндөр биетэй гар хөл томтой нүүрээрээ дүүрэн сэвхтэй эв хавгүй 

- Тийм ээ. Гэхдээ чухам яаж ... хэмээн Харрийг хэлтэл:

- Яаж тавцан руу очих вэ гэж үү? хэмээн булцгар эмэгтэй ойлгосон янзтай 

өгүүлэхэд Харри толгой дохилоо.

- Сандрах хэрэггүй ээ гэж эмэгтэй нүд ирмэн хөгжилтэй хэлээд:

- Чи ес аравдугаар тавцанг тусгаарласан хашлагыг шууд нэвтрэн явах хэрэгтэй.

Хамгийн гол нь зогсож болохгүй бас хашлаганд тулна гэж айх хэрэггүй. Хэрэв 

сэтгэл хөдлөөд байгаа бол хурдан алхах юм уу, гүйвэл дээр. Чи яг одоо Роноос 

урьтаад яв л даа гэлээ.

- За-а-а ... тэгье гэж Харри хэлсэн хэдий ч дотор нь бөөдийсөн хэвээр байв.

Тэгээд тэргээ түрэн урагшлахдаа хашлагыг харлаа. Хашлага маш бөх бат юм шиг 

Харри хашлага чиглэн явлаа. Хажуугаар нь явах хүмүүс байнга түлхэж бас тэрэг нь 

хүнд болохоор хурдан явахад амаргүй байв. Гэхдээ Хогварстад очиж чадахгүй бол 

яанаа гэж айснаасаа болоод Харри алхаагаа түргэсгэлээ. Одоохон тасалбар 

түгээврийг мөргөөд бүх юм дуусна гэж бодсон хэдий ч булцгар эмэгтэйн үгийг 

санамагцаа тэргэнийхээ бариулыг тонгойн дараад гүйж гарав.

Хашлага улам ойртсоор. Нэгэнт хурдалсан тэргээ саатуулж чадахгүй болохоор одоо 

зогсож чадахгүй гэдгээ Харри мэдэж байлаа. Ердөө л ганц хоёрхон алхам үлдмэгц 

тэрээр юм мөргөнө гэж бодоод нүдээ анилаа ...

Гэтэл юм мөргөсөнгүй. Харри явдлаа удаашруулангаа нүдээ нээв.

69

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэрбээр хүн дүүрэн тавцан дээр зогсож байв. Тэнд улаан өнгөтэй галт тэрэг зогсох 

ажээ. Хаяг дээр нь: «Хогвартс. Буухиа галт тэрэг. 11.00» гэсэн бичиг байв. Харри 

эргэн харсан авч тасалбар түгээвэр байсангүй. «Есөн бүхэл дөрөвний гуравдугаар 

тавцан» гэсэн бичиг бүхий дугуй төмөр хаалга харагдана. Ингэхлээр тэр хийх ёстой 

юмаа хийж бүх зүйл ёсоор болсон хэрэг.

Тавцан дээр цугларсан хүмүүсийн дээгүүр галт тэрэгнээс гарах утаа суунаглаж хөл 

доогуур янз бүрийн өнгөтэй муурнууд хойш урагш холхих ажээ. Хүмүүсийн 

хашгирах хүнд чемодан түжигнэх уульнууд нэг нэгнээ дуудан гуугчих чимээ 

Эхний хэдэн вагонуудад сурагчид дүүрэн суугаад цонхоор толгойгоо цухуйлган 

эцэг, эхтэйгээ ярилцаж зарим нь суудлаа хадгалах ажээ. Харри суудал хайн цонхоор 

нь шагайсаар цааш явлаа.

- Эмээ би бахаа ахиад л алдчихлаа гэж дугуй царайтай хүүхэд дэргэдүүр нь 

өнгөрөхдөө өгүүлэх сонсогдлоо.

- Ээ, Невилл минь дээ гэж настайвтар эмэгтэй санаа алдан хэлж байна. Жаахан 

явтал бужгар үстэй хүүхдийг тойрон шавсан хүмүүс замд нь тээгэлдэв.

- За үзүүл Ли. Алив үзүүлээч ... гэж чанга дуугаар тэд гуйцгаана.

Бужгар хүүхэд гартаа барьсан савны тагийг сөхөхөд тойрон зогссон хүмүүс айж 

ширвээтэн уулга алдлаа. Савнаас үстэй урт хөл цухуйсан байхыг Харри амжиж 

Харри хүмүүсийн дундуур чихэлдсээр хамгийн сүүлд шахам байх нэгэн вагонд сул 

өрөө оллоо. Эхлээд тортой Хэдвиг уулиа оруулж тавиад дараа нь чемоданаа оруулах 

гэж үзэж тарав. Тэгтэл дээш нь гаргаж чадахгүй хоёр ч удаа унаган хөлөө өвдтөл 

- Би туслах уу? гэж хоёр ихрийн өрөөсөн шаргал үстэй хүүхэд хэлэв. Түүний 

ээж л Харрид яах ёстойг хэлж өгсөн билээ.

- За, их баярлалаа гэж хэлээд Харри гүнээ амьсгаадав.

- Хөөе Фред! Нааш ирж надад туслаач!

Ихэр хоёр чемоданыг өрөөнд чирч оруулаад буланд тавилаа.

- Баярлалаа гэж Харри хэлээд хөлсөнд норж дух руугаа унжих үсээ арагш 

- Энэ чинь юу вэ? гэж Харрийн духан дээрх сорвийг харсан ихрийн өрөөсөн 

сониучирхан асуулаа.

- Намайг хараал идэг! Чи чинь тохиолдлоор ... гэж нөгөө ихрийг хэлтэл:

- Энэ мөн байна. Чи мөн үү? гэж түрүүчийн ихэр өгүүлэв.

- Би юу? хэмээн ойлгосонгүй байтал:

- Чи Харри Поттер мөн үү? гэж нөгөө хоёр зэрэг асуув.

70

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Юун тухай ярьсныг чинь одоо л ойлголоо. Тийм ээ, би мөн байна гэж Харри 

Ихэр хоёр нүдээ бүлтийлгэн амаа ангайлган түүнийг харахад Харри ичсэндээ царай 

нь улайжээ. Тэгтэл аз болоход хаанаас ч юм эмэгтэй хүний дуу гарч:

- Фред? Жорж? Та нар энд байна уу? гэв.

- Бид очлоо ээж ээ.

Ихэр хоёр Харригаас арайхийж нүдээ салгаж вагоноос гарлаа.

Харри гадаах хүмүүст харагдахааргүй газарт цонхонд ойртож суугаад тэднийг 

ажиглаж байв. Булцгар эмэгтэй гэнэтхэн халааснаасаа нусны алчуур гаргаж ирээд:

- Рон чиний хамар муухай байна гэлээ.

Тэдний хамгийн бага нь мултрах гэж оролдсон авч эмэгтэй түүнийг барьж аваад 

хамрыг нь арчиж өглөө.

- Ээж болиоч дээ! гэж хүүхэд эсэргүүцсэн ч ээжийгээ тавихаас наана мултарч 

- Ай-яа-яа, бяцхан Ронни балиар хамартай гэж ихрийн өрөөсөн шоолон хэллээ.

- Дуугүй бай гэж Ронни хариуд нь өгүүлнэ.

- Перси хаана байнаа? гэж ээж нь асуулаа.

- Тэр явж байна.

Тэдний ах ойртон ирлээ. Тэрбээр хувцасаа сольсон агаад хар өнгийн дүрэмт 

хувцасны энгэр дээр нь «А» үсэг бүхий гялалзсан мөнгөн тэмдэг байхыг Харри 

- Би хурдхан явахгүй бол болохгүй шүү, ээжээ. Би хамгийн эхний вагонд 

байгаа. Тэнд ахлагч нарт зориулсан хоёр вагон гаргасан юм билээ гэв.

- Перси чи ахлагч болсон юм уу? Яагаад бидэнд хэлээгүй юм бэ? Бид мэдээгүй 

байсан шүү дээ гэж ихрийн өрөөсөн гайхширлаа.

- Байзаарай, тэр бидэнд нэг удаа ... ярьсан юм байна гэж нөгөө ихэр оролцов.

- Хоёр удаа ч билүү.

Эсвэл зунжингаа ярьсан байлгүй ... гэтэл Перси:

- Та нар боль доо гэж гараараа зангав.

- Перси чиний хувцас яагаад шинэ биднийх хуучин байдаг юм бэ? гэж ихрийн 

- Яагаад гэвэл тэр чинь одоо ахлагч гэж хэлэхдээ ээж нь хүүгээрээ бахархаж 

байгаа нь илт. Тэгээд:

- За хүү минь явж үз. Сайн суралцаарай. Очоод уулиа илгээгээрэй гэлээ. Ээж нь 

71

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Персийн хацрыг үнсээд явуулав. Тэгээд ихрүүд рүү эргэн:

- Та хоёр энэ жил томоотой байх ёстой шүү. Жорлон дэлбэлсэн гэдэг ч юм уу 

муу мэдээ уульнаас авах юм бол ...

- Жорлон дэлбэлэх гэнээ? Бид хэзээ ч жорлон дэлбэлээгүй шүү гэж нэг нь 

- Тэгвэл үздэг ч юм билүү? Сайхан л санаа байна. Баярлалаа ээжээ гэж нөгөө нь 

- Энэ инээд биш шүү. Роннигоо харж хандаж байгаарай гэж ээж нь хэлэв.

- Айх хэрэггүй. Бид жаахан Роннигоо өмөөрөлгүй яахав.

- Та нар дуугүй бай гэж Ронни бувтналаа. Тэрбээр ихрүүдээс дүү авч 

нуруугаараа бараг чацуу бас хамрын үзүүр нь улаан байхыг бодохолд ээж нь 

ширүүхэн арчсан бололтой.

- Ээж та гайхах байх даа. Бид сая галт тэргэнд хэнтэй тааралдсаныг таа даа?

гэж ихрийн нэг нь хэллээ.

Харри тэдэнд харагдахгүйн тулд арагшаа хурдхан налав.

- Бидэнтэй хамт буудал дээр байсан хар үстэй хүүхдийг санаж байна уу?

Түүнийг хэн гэдгийг мэдэх үү? гэж нөгөө ихэр нь асуулаа.

- Харри Поттер!

Харри охины жингэнэсэн дууг сонслоо.

- Хөөе ээж ээ, би вагонд орж түүнийг харъя. Тэгье л дээ ээж ээ ...

- Жинни чи түүнийг харсан шүү дээ. Тэгээд хөөрхий хүүг амьтны хүрээлэнгийн 

амьтан шиг хараад байх хэрэггүй. Чи үнэн хэлэв үү, Фред? Яаж мэдсэн юм бэ?

- Би өөрөөс нь асуусан юм. Сорвийг нь хараад асуусан юм байхгүй юу. Yнэхээр 

шарх нь хүмүүсийн ярьдагчлан цахилгаан шиг юм билээ.

- Өө, хөөрхий амьтан ганцаараа байх нь аргагүй. Би бүр яагаад хүн гаргаж 

өгөхгүй байгаа юм бол? гэж бодож байсан юм. Эелдэг, хүмүүжилтэй сайн хүү байна 

лээ гэж эмэгтэй ярьж байв.

- Энэ гол нь биш ээ. Хэцүү нэрт чухам ямар хүн байсныг тэр санаж байгаа 

Ээж нь гэнэтхэн ширүүсэж:

- Фред би чамайг энэ тухай асуухыг хориглож байна. Бодохын ч хэрэггүй. Энэ 

тухай түүнд өнөөдөр сануулах хэрэгтэй гэж үү? гэлээ.

- За болъё, болъё. Би сануулахгүй. Дохио чанга дуугарлаа.

- Алив хурдлаарай! гэж эмэгтэйг хэлэхэд шаргал үстэй гурван хүү вагонд яаран 

72

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

орж цонхны дэргэд зогсоод ээж дүү нараа үнсэх хөдөлгөөн үзүүлнэ. Тэгтэл охин 

- Жинни уйлахаа болиорой. Бид чамайг уулиар дарж өгнөө гэж ихрийн өрөөсөн 

түүнийг тайтгарууллаа.

- Бид сургуулийн жорлонгийн суултуурыг чамд явууламз гэж нөгөө нь 

- Жорж! гэж ээжийгээ анхааруулахад:

- Би тоглож байна шүү дээ ээжээ гэлээ.

Галт тэрэг байрнаасаа хөдлөлөө. Эмэгтэй хөвгүүдээ гар даллан үдэж бяцхан охин 

инээж уйлсаар вагон дагаж гүйхийг Харри харж байв. Тэгээд галт тэрэг хурдаа 

нэмсэн учраас охин хоцорлоо.

Галт тэрэг яльгүй баруун тийш эргэтэл тавцан ч харагдахгүй болов. Цонхны цаагуур 

байшингууд жирэлзэнэ. Харри сэтгэл хөөрснөө мэдэрлээ. Хаашаа явж байгаа 

түүнийг юу хүлээж байгаа тухай мэдэхгүй ч ард үлдээсэн бүхнээс илүү л байх 

Өрөөний үүд онгойн шаргалт үстийн нэг нь цухуйгаад:

- Энэ суудал сул уу? Өөр вагонд суух ч суудал алга гээд Харрийн эсрэг талын 

Харрийг толгойгоо дохиход шаргал үст хурдхан суулаа. Тэрбээр Харрийг нууцхан 

хяламхийн харснаа байгалийн байдлыг ихэд сонирхсон дүр үзүүлэн цонхоор ширтэж 

явлаа. Хүүгийн хамарт ээж нь арчиж амжаагүй хар толбо байхыг Харри харлаа.

- Хөөе, Рон. Ли Жордан биднээс хоёр вагоны цаана аварга том тэмээн аалз авч 

явна. Бид тийшээ явлаа гэж ихрүүд шагайн хашгирлаа. 

- Явж л байхгүй юу гэж Ронх айхрамжгүйхэн хэлэв.

- Харри, бид чамд өөрсдийгөө танилцуулаагүй шүү дээ. Фред, Жорж Уизли.

Энэ бидний дүү Рон. Дахин уулзацгаанаа гэж ихрүүд инээмсэглэн хэлжээ.

- Уулзатлаа баяртай гэж Рон, Харри хоёр бараг зэрэг хэллээ. Ихрүүд явцгаалаа.

- Чи үнэхээр Харри Поттер юм уу? гэж Рон гэнэтхэн асуув.

Вагонд сул суудал өчнөөн байхад яг эсрэг талд суусан нь тохиолдлын хэрэг биш, юм 

асуух гэсэн нь тодорхой боллоо.

- Аа, би Фред, Жорж хоёрыг бас л дамшиглаж байна гэж бодсон юм. Yнэхээр 

чиний духан дээр ... гэж Рон хэлээд Харрийн духыг гараараа заалаа.

Харри үсээ хойш болгон духаа ил гаргалаа. Рон сорвиноос нүд салгалгүй харна.

- Тэгэхээр энэ бол Хэцүү нэрт ...

- Тийм ээ. Гэхдээ би үүнийг санадаггүй юм гэж Харри хэллээ. 

73

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Юу ч санадаггүй гэж үү? бүр юу ч мэдэхгүй юу? хэмээн өөр хариулт сонсоно 

гэж итгэсэн Рон лавлав.

- Би баахан ногоон гэрлийг л санадаг юм. Ингээд л гүйцээ.

- Yгүй ер гээд Рон толгой сэгсэрнэ. Тэрбээр Харригаас нүд салгалгүй ширтэн 

илбэдүүлсэн мэт сууж байснаа өндийн цонхоор харлаа.

- Танай гэрийнхэн бүгд шидтэнгүүд үү? гэж Харри асуув. Рон түүнийг 

сонирхож байгаа шиг өөрөө ч түүнийг сонирхож байлаа.

- За даа, тийм. Тийм гэх үү дээ. Ээжийн үеэл ах Маглаас гаралтай нягтлан 

бодогч байдаг гэсэн. Гэхдээ бид түүний тухай огт ярьдаггүй юм гэж хэсэг 

бодсоныхоо дараа Рон өгүүлэв.

Харрийг сургуулийн дүрэмт хувцасаа авч байхад дэлгүүрт тааралдсан цонхигор 

хүүхдийн ярьж байсан жинхэнэ ид шидтэнгүүдийн гэр бүлийнхнээс Уизлийнхан 

гаралтай гэдэг нь тодорхой боллоо.

- Би чамайг маглуудтай амьдарч байсан гэж дуулсан юм. Тэд ер нь ямар вэ? 

гэж асуухдаа Роны нүдэнд сониуч байдал тодорно.

- Хэдийгээр бүгд тиймгүй ч ... аймшигтай. Миний нагац ах, үеэл нар маань цөм 

аймаар. Би чам шиг гурван шидтэн ахтай байсан ч болоосой.

- Би таван ахтай. Өөрөө би зургаа дахь нь. Тэднээс илүү байхын тулд бүх юм 

хийх хэрэг гарна. Билл сургуулийнхаа тэргүүний сурагч. Чарли квиддич тоглож 

ахмадын зангиа зүүдэг байлаа. Перси сая ахлагч боллоо. Фред Жорж хоёр 

дүрсгүйтэх дуртай ч сайн дүн авдаг болохоор бүгд тэдэнд хайртай. Одоо бүгд л 

намайг ах нараасаа дутахгүй сурах ёстой гэцгээдэг юм. Сайн сурлаа ч нэмэргүй дээ. 

Би хамгийн дүү нь юм чинь. Би тэднээс илүү байх ёстой ч чадахгүй гэж боддог юм. 

Тэгээд ч таван ахтай байхад шинэ хувцас өмсөнө гэж хэзээ ч байхгүй. Би 

сургуульдаа дандаа хуучин хувцас өмсөөд л явж байна. Дүрэмт хувцас Биллийнх, 

шидэт таяг Чарлийнх, харх маань Персийнх гэж Рон гунигтай дуугаар өгүүлнэ.

Рон гараа хүрэмнийхээ дотуур халаасанд шургуулж тэндээс унтсаар байгаа тарган 

бор харх гаргаж ирэв.

- Энэ хархыг Короста гэдэг юм. Бүтэн өдөржингөө унтдаг ямар ч ашиггүй 

амьтан. Аав маань Персийг ахлагч болсон гэж дуулаад ууль авч өгсөн юм. Би ч 

авмаар байсан боловч мө ..., үгүй ээ, оронд нь харх авсан юм.

Роны чих улайлаа. Рон хэтэрхий их юм ярилаа гэж бодсон бололтой дуугаа 

хураагаад цонхоор харж байв.

Эцэг эхэд нь ууль худалдан авах мөнгө байхгүй гэдгээс ичих хэрэггүй юм гэж Харри 

бодлоо. Эцсийн эцэст өнгөрсөн сарын эхэн хүртэл амьдралдаа мөнгөтэй байж 

үзээгүй шүү дээ. Энэ тухайгаа ч Ронд ярьлаа. Бас Дадлийн хуучин хувцасыг өмсдөг 

байсан, төрсөн өдрөөрөө олигтой бэлэг авч байгаагүйгээ ч дурсав. Рон жаахан 

- Хагридыг надад хэлэх хүртэл би шидтэн гэдгээ мэдэхгүй байсан юм. Бас эцэг 

74

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

эх, Волдемортын тухай ч мэддэггүй байлаа ... гэж Харрийг хэлтэл Рон түүнээс 

хөндийрч суудлынхаа араас зуурав.

- Юу болов оо? гэж Харри гайхан асуулаа.

- Чи чинь Хэцүү нэртийг нэрээр нь хэлчихлээ шүү дээ! Би бодохдоо түүнийг ... 

гэж Рон айсан хүндэтгэсэн өнгө хослуулан хэлэв.

- Би энэ нэрийг хэлэхдээ зоригтой хүн болох гээгүй юм. Зүгээр л түүний 

нэрийг хэлж болохгүй гэж мэдсэнгүй. Тэгэхлээр миний ярьсныг ойлгов уу? Би бас 

өөр олон юм мэдэхгүй болохоор сурах л хэрэгтэй байна ... Би ... Би ... Би 

сургуулийнхаа хамгийн муу сурагч болох байх л гэж айж байна.

Харри өөрөө эртнээс түгшиж байсан бодлоо гаргаж хэллээ.

- Айх хэрэггүй ээ. Маглуудын гэр бүлд өссөн олон сурагч сургуульд байдаг 

юм. Тэд бүх юмыг хурдан л сурдаг шүү дээ гэж Рон түүнийг зоригжуулав.

Тэднийг ярилцаж байх зуур галт тэрэг Лондонгоос гарч үхэр, хонь бэлчээрлэх тал 

Тэр хоёр дуугаа хураан цонхоор харна

Арван хоёр хагасын үед хонгилоос хачин чимээ гарч байснаа эрүүндээ хонхорхойтой 

инээмсэглэсэн эмэгтэй шагайж:

- Хүүхдүүд ээ, юм авч идэхгүй юу? гэлээ.

Өчигдөр оройноос хойш юу ч идээгүй Харри энэ сайхан үгийг дуулаад үсрэн бослоо. 

Роны чих дахиад л улайж хачиртай талх авч гарсан хэмээн бувтнаж байв. Тэгээд 

Харри ганцаараа хонгилд гарлаа.

Дурслийнхантай амьдарч байхдаа тэрбээр хэзээ ч мөнгөтэй байгаагүй шигээ амтлаг 

зүйл худалдан авах боломжгүй байсан нь мэдээж. Харин одоо түүний халаасанд алт, 

мөнгөн зоос дүүрэн байсан болохоор даахынхаа хэрээр «Марс» худалдан авсан ч 

Харин тэр эмэгтэйд «Марс» байсангүй. Түүний алган дээр «Берти Боттс» гэдэг үрлэн 

чихэр байв. Уутан дээрээ янз бүрийн амттай гэсэн бичигтэй юм. Бас түүнд

«Друбблс»-ын хамгийн сайн тэсэрдэг бохь, «шоколадан мэлхий», хулуут жигнэмэг, 

тогоон хэлбэртэй амтат боов, шидэт саваа шиг мөсөн чихэр гээд Харрийн хэзээ ч

хараагүй амталж үзээгүй шидэтний ертөнцийн амттан дүүрэн ажээ. Юу ч алгасаж 

үлдээхгүйн тулд бүх юмнаас жаал жаалхныг аваад эмэгтэйд арван нэгэн мөнгөн 

сикль, долоон хүрэл кнат төллөө.

Харри тэвэр дүүрэн юмтай ирээд сул суудал дээр асгахад Рон гайхан харав.

- Чи ийм их өлссөн юм уу?

- Би өлсөж үхэх шахлаа гэж Харри хэлээд хулуут жигнэмэгийг задлан шууд л 

талыг нь үмхэж орхив.

Рон хаа нэгтээгээ байсан цаасан хайрцагнаас хачиртай талх дөрвйиг гаргаж ирлээ.

75

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Намайг утсан үхрийн маханд дургүй гэдгийг ээж дандаа мартдаг юм аа гэж 

тэр гунигтайхан хэллээ.

- Сольж үзье. Наашаа суу ... гээд Харри түүнд жигнэмэг сарвайв.

- Yгүй ээ, энэ хачир чамд таалагдахгүй. Мах нь хуурай сүмс ч байхгүй гээд Рон 

толгойгоо сэгсэрснээ:

- Бид олуул болохоор ээж маань ... гэтэл Харри:

- За үүнээс ид гэж амттан руугаа заалаа.

Тэрбээр бусадтай хуваалцах юмтай байж хэзээ ч үзээгүйн дээр үнэнийг хэлэхэд 

хуваалцах хүн ч байсангүй. Тэгээд Ронын нөгөө талд суугаад худалдан авсан зүйлээ 

амтархан хувааж идэхэд тун ч аятайхан санагджээ. Хачиртай талхыг тэд тэгсхийгээд 

- Энэ юу вэ? Арай жинхэнэ мэлхий биш биз дээ? гэж Харри «шоколадан 

мэлхий» гартаа авангаа асуув.

Хэрэв үнэхээр жинхэнэ мэлхий байсан ч Харри гайхахааргүй байсныг хэлэх нь 

зүйтэй. Одоо юунд ч гайхахааргүй болж байгаа шиг түүнд санагдана.

- Yгүй ээ, жинхэнэ биш. Шоколадаар мэлхий дуурайлгаж хийсэн байдаг юм.

Хэрэв чи идвэл цаасыг нь бүү хаяарай. Надад Агриппа байхгүй ... гэж Рон 

- Тийм ээ, чи мэдэхгүй нь зөв. Дотор нь «Алдарт шидтэнгүүд» гэдэг цувралын 

цуглуулах зураг байдаг юм. Хүүхдүүд түүнийг цуглуулдаг. Надад таван зуу шахам 

зураг бий. Гэхдээ Агриппа бас Птолемей байхгүй шиг санагдаж байна.

Харри «мэлхий»-г задалж зургийг гаргалаа. Зураг дээр бараан шилтэй, урт махир 

хамартай мушгирсан буурал үстэй буурал живэр, нагалтай хүний дүрс байв. Зургийн 

доод талд: «Альбус Дамблдор» гэсэн бичиг харагдана.

- Дамблдор гэдэг чинь энэ үү! хэмээн Харри дуу алдлаа.

- Харин чи Дамблдорын түүхийг сонсоогүй гэж бүү хэлээрэй! Би нэг «мэлхий»

авч болох уу, Агриппа таарч магадгүй ... Рон өгүүлэв.

Харри зургийг эргүүлээд:

Альбус Дамблдор одоо «Хогвартс» сургуулийн захирал. Манай үеийн агуу их 

шидтэнд тооцогддог. Профессор 1945 онд хар шидтэн Гриндевальдыг ялсан, лууны 

цусыг хэрэглэх арван хоёр арга нээсэн, Николас Фламелтай хамт алхимийн талаар 

хийсэн бүтээлүүдээрээ алдартай. Цөөхүүл хөгжим сонсох, кегли тоглох дуртай гэж 

Харри зургийг дахин эргүүлээд хартал дүрс алга болчихсон байсанд их гайхлаа.

- Тэр алга болчихож! гэж Харри хэллээ.

76

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чи түүнийг бүтэн өдрийн турш тэндээ байна гэж бодоогүй биз дээ. Зүгээр 

эргээд ирнэ. Надад дахиад л Моргана таарлаа. Одоо ийм зураг зургаа болчихлоо. 

Эсвэл чи авч цуглуулгаа хийж эхлэх юм уу? гэж Рон хэлэв.

Рон задлаагүй байгаа бөөн «мэлхий» рүү санамсаргүй мэт харахад түүнийг 

- Чи ид л дээ. Харин маглуудын зургийг авахад тэд хаашаа ч алга болдоггүй 

гэж чи мэдэх үү? гэлээ.

- Юу гэнээ? Тэд огт хөдөлдөггүй юм уу? Сонин юм даа! гэж Рон тун ч их 

Зураг дээр Дамблдорын дүрс дахин гарч ирээд түүн рүү инээмсэлэх хүртэл Харри 

зургийг харсаар байв. Рон түүнийг ажигласангүй. Түүний хэлснээр бол зураг 

харахаас шоколад идэх нь илүү сонирхолтой байсан ч Харри зурагнаас хараа салгаж 

чадахгүй байлаа. Төдхөн Дамблдор, Морганы зэрэгцээ түүний цуглуулгад 

Вудкрофтын Хенгист, Альберик Граннион, Цирцей, Парацельс, Мерлин нарын зураг 

нэмэгдлээ. Хамраа яаралгүй маажих удган Клиоднагийн дүрс бүхий сүүлийн зургийг 

гаргатал багагүй хугацаа өнгөрчээ.

Гартаа үрэл бүхий уут барьсан Харрийг харсан Рон:

- Болгоомжтой байгаарай. Янз бүрийн амттай гэж бичсэнийг анхаарах хэрэгтэй 

шүү. Yгүй ээ тэнд амтат зүрж, шоколад, гаа зэрэг жирийн амттай үрэл байдаг боловч 

заримдаа бууцай, бөөр эсвэл гүзээ амтагддаг юм. Нус амтагдсан чихэр таарсан гэж 

Жорж ярьж байсан шүү гэлээ.

Рон ногоон өнгөтэй үрэл аваад харж байснаа хазаад:

- Фү! Брюселлийн байцаа байна! гээд үрчийв.

Тэд үрлүүдийг идэх зуур багагүй хөгжилдөцгөөжээ. Харри шарсан талх, самар, 

буурцаг, зэдгэнэ, хоол амтлагч, ногоо, кофе, май загасны амттай үрэл идэж үзлээ. 

Роны идэхээс айж байсан саарал үрлийг зоригтойхон үмхтэл халуун ногоо байх нь 

Цонхны цаадах байдал эрс өөрчлөгдөв. Хагалсан газрын оронд ой гол ногоон толгод 

Тэгтэл өрөөний хаалгыг нэг хүн тогшоод дугуй царайтай хүү орж ирлээ. Тавцан дээр 

байхдаа Харри түүний дэргэдүүр өнгөрсөн юм. Тэрбээр юу юугүй уйлах гэж байгаа 

- Уучлаарай. Та нар миний бахыг хараагүй биз? гэж хүү асуув. Рон Харри хоёр 

толгойгоо зэрэг сэгсрэхэд хүү зовлонгоо тоочиж:

- Би түүнийг алдчихлаа! Дандаа надаас зугтааж байдаг юм! гэлээ.

- Тэр олдоноо гэж Харри батлан өгүүлэв.

- Магадгүй ээ. Хэрэв та нар харвал ... хэмээн дугуй царайт гунигтайяа хэлжээ. 

Ингэж хэлээд тэр явлээ.

77

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Юундаа ингэтэл догдолсныг нь ойлгохгүй юм. Би бах авч явсан бол тавцан 

дээр л алдах байсан. Миний харх ч бахнаас дээрдэх юмгүй шүү дээ. Энэ тухай юу ч 

ярих вэ дээ гэж Рон мөрөө хавчигануулан хэллээ.

Харх нь Роны энгэрийн цаана тухтайяа хэвтэн унтаж байлаа.

- Аль дээр үхчихсэн юм уу, эсвэл унтаж байгаа ч юм уу бүү мэд. Ингээд л байж 

байдаг юм. Өчигдөр түүнийг би ид шидийн хүчээр шар болгочихвол арай сонин юм 

уу гэж бодоод оролдсон авч бүтэлгүй болсон. Чи хар л даа би одоохон үзүүлье ... гэж 

Тэгээд чемоданаа ухаж хуучирсан маягийн шидэт саваа гаргаж ирэв. Саваа хэд хэдэн 

газраа халцархай үзүүрт нь нэг цагаан юм гялалзах ажээ.

- Ганц эвэртийн хялгас нь бараг ил гарчихсан юм. За ... гэж Рон бүрэгдүүхэн 

Түүнийг саваагаа өргөж амжаагүй байтал өрөөний үүд дахин нээгдэв. Yүдэн дээр 

дахиад л нөгөө дугуй царайтай хүүхэд байх агаад энэ удаа өтгөн хүрэн үстэй 

сургуулийн дүрэмт хувцас өмссөн охин дагуулжээ. Охины үүдэн шүд яльгүй том 

- Та нар бахыг хараагүй биз? Невилл түүнийгээ алдчихаад би эрэлцэж байгаа 

юм. Та нар харсан уу, үгүй юу? гэж охин даргархуу дуугаар асуулаа.

- Энэ хүүхэд энд ирсэн шүү дээ. Хараагүй гэдгээ бид түүнд хэлсэн гэж Рон 

хариулсан авч охин түүний гарт байгаа шидэт саваанд анхаарлаа хандуулаад 

сонссонгүй бололтой.

- Чи ид шид үзүүлж байгаа юм уу? Бид харъя л даа гэж хэлээд охин сул 

суудалд суухад Рон бухимдаж эхлэлээ.

- Э-э-э ... За, яахав гэж тэрбээр итгэлгүйхэн өгүүлэв. Тэгээд ханиалгаснаа ахин 

Шахмал тарган харх минь шар өнгөтэй бол

Шарах нар шиг шар тос шиг зүстэй бол гэлээ.

Тэрбээр саваагаа далласан авч юу ч өөрчлөгдсөнгүй. Короста урьдынхаа адил саарал 

хэвээрээ унтсан янзаараа байлаа.

- Шившлэг чинь зөв юм уу? Яагаад ч юм нөлөөлөхгүй байгааг хараа биз дээ?

Би жаахан туршиж үзэх санаатай номноос хэдэн шившлэг цээжилсэн чинь болж л 

байсан шүү дээ. Манай гэрийнхэнд шидтэн байхгүй л дээ. Харин би Хогвартсаас 

захиад аваад их гайхсан шүү. Дэлхий дээр ид шидийн хамгийн сайн сургууль юм 

чинь гайхсан ч гэсэн сайхан байсаан. Би сурах бичгээ цээжилсэн ч гэлээ бусдаас 

илүү сайн суралцахад хангалтгүй байлгүй дээ. Ингэхэд намайг Гермиона Грэйнжер 

гэдэг. Та нарыг хэн гэдэг вэ? хэмээн охин дуржигнуулав.

Охин маш хурдан ярих авч Харри хэлснийг нь ойлгосноор барахгүй харин ч түгшиж 

эхлэлээ. Гэхдээ Роныг харахад бас л сурах бичигт байгаа зүйлүүдийг цээжлээгүй юм 

78

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

байна гэдэгт итгэж болохоор байлаа.

- Би Рон Уизли гэж Рон хэллээ.

- Харри Поттер гэж Харри өөрийгөө танилцуулав.

- Чи үнэхээр Харри Поттер гэж үү? гээд охин их л анхааралтай харснаа:

- Чиний тухай бүгдийг мэднэ гэдэгт бүү эргэлзээрэй. Би нэмэлт хичээл болгож 

жагсаалтад байхгүй хэдэн ном авсан юм л даа. Чиний нэр «Ид шидийн орчин үеийн 

түүх», «Хар урлагийн хөгжил уналт», «Хорьдугаар зууны ид шидийн ертөнцийн агуу 

их үйл явдлууд» гэдэг номнуудад байна лээ гэв.

- Тийм үү? гэж хэлэхдээ Харри өөр юу ч хэлж чадахааргүй цочирдсон байлаа.

- Бурхан минь, чи мэдээгүй байсан юм уу? Би чиний оронд байсан бол 

өөрийнхөө тухай бичсэн бүх юмыг олж унших байсан даа. Та нар аль тэнхимд 

орохоо мэдэж байгаа юу? Би зарим нэг юм дуулсан болохоор Гриффиндорт орох 

болов уу гэж бодож байгаа. Энэ л хамгийн сайн хувилбар юм шигээ. Дамблдор ч 

энэ тэнхимд сурч байсан гэж би сонссон. Коктевранд ч суралцахад муугүй 

байхаа ... За, бид Невиллийн бахыг олохоор явлаа. Та хоёр одоо хувцасаа сольж 

өмсвөл дээр дээ. Бид ирэх болчихлоо шүү дээ гэж охин хэлэв.

Тэрбээр дугуй царайтыг дагуулан одлоо.

- Ямар тэнхимд орохоо би ч мэдэхгүй байна. Гэхдээ энэ охинтой адил байх гэж

Рон хэлээд шидэт саваагаа чемоданд буцаан хийх зуураа:

- Энэ тэнэг шившлэгээс болоод юу ч бүтсэнгүй. Yүнийг тус болно гэж Жорж 

зааж өгсөн авч одоо бодоход өөрөө зохиочихоод л намайг даажигнасан юм байна л 

- Ах нар чинь ямар тэнхимд сурдаг юм бэ? гэж Харри асуув.

- Гриффиндор. Аав ээж ч бас тэнд байсан юм. Намайг өөр тэнхимд орчихвол 

чухам юу болохыг мэдэхгүй байна. Когтевранд орвол ч муугүй л байх харин 

Слизеринд хуваарлигдчихвал яана даа гэж Рон гунигтайхан өгүүлэв.

- Энэ чинь нөгөө Волан ... Хэцүү нэрт сурч байсан тэнхим мөн биз дээ?

- Тийм ээ гэж Рон толгой дохиод дуугүй боллоо. Нэг л хямрангуй төрхтэй 

- Короста сахал яльгүй цайруу болох шиг надад санагдсан шүү. Тэгэхээр 

шившлэг бага ч атугай нөлөөлсөн байлгүй дээ гэж Харри түүнийг тайтгаруулахын 

- Танай ах нар чинь сургуулиа төгсөөд одоо юу хийж байгаа вэ? гэж асуув.

Шидтэнгүүд сургуулиа төгсөөд чухам юу хийдгийг мэдэхгүй болохоор Харрид 

- Чарли Румынд луу судалж байгаа. Билл «Гринготтс» банкинд ажилладаг, тэр 

ажлаараа Африк явсан гэсэн. Чи «Гринготтс»-ын тухай дуулсан уу? Саяхан тэнд юу

79

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

болсныг сонсоо биз дээ. Хэдийгээр Маглууд өөр сонин уншдаг ч гэсэн «Зөнч» 

сонинд энэ тухай бичсэн байна лээ ... Нэг хүн маш нууц шүүгээг ухах гэж оролдсон 

юм байх аа гэж Рон тайлбарлав.

Харри нүдээ бүлтийлгэн гайхав.

- Тэгсэн гэж үү? Дээрэмчид яасан бол?

- Яагаа ч үгүй. Энэ тухай л бичиж байгаа шүү дээ. Тэднийг барьж чадаагүй.

Энэ бол хүчтэй хар шидтэн байсан гэж аав хэлдэг юм. Өөр хүн «Гринготтс»-д орж 

шүүгээ ухчихаад дараа нь бүрэн бүтэн гарч ирж чадахгүй нь мэдээж. Гэхдээ 

дээрэмчид юу ч хулгайлаагүй нь хамгийн хачирхалтай. Yүний ард Хэцүү нэрт байгаа 

гэж бүгд айцгааж байгаа юм.

Харри сонссон зүйлээ эргэцүүлэн бодлоо. Одоо Хэцүү нэрт гэж хэн нэгэн хүн тэр ч 

байтугай өөрөө өөртөө сануулах үед айдас төрөх боллоо. Нэгэнт л шидэтний 

ертөнцөд орсон болохоор ингэх ч ёстой байж магадгүй юм. Гэхдээ «Волдеморт» гэж 

хэлэхэд түүнд илүү амар байв. Учир нь энэ нэрийг санаандгүй хэлэхэд түүнд айж 

ичихээр юм тохиолдоогүй билээ.

- Чи ингэхэд квиддичийн тухай сонсоо л биз дээ? Аль багийг дэмждэг вэ? гэж 

асуухдаа Рон тун ч итгэлтэй байв.

- Би нэг ч баг мэдэхгүй ээ гэж Харри үнэнээ хэлжээ.

- Арай ч дээ! Энэ чинь дэлхийн хамгийн сайхан тоглоом шүү дээ! гэж хэлэхдээ

Рон бүр арга нь тасарсан мэт харагдав.

Баг бүрт долоон тоглогч байдаг дөрвөн бөмбөгөөр тоглодог хүн бүр өөр өөрийн байр 

үүрэгтэй гэдгийг Рон тайлбарлаад дараа нь ах нартайгаа үзсэн хамгийн том 

тэмцээнүүдийн тухай ярилаа. Бас мөнгөтэй сэн бол ямар шүүр авах тухайгаа ч ярьж 

байв. Тэрбээр Харрид тоглоомын нарийн ширийнийг ярьж байтал хаалга нь нээгдэж

харин энэ удаа бахаа алддаг Невилл түүнийг дагалдагч Гермион Грэйнжер хоёр биш 

Өрөөнд гурван хүүхэд орж ирэхэд голд нь байгаа хүүхдийг Харри шууд танилаа. Тэр 

бол Харрийг сургуулийн хувцсаа авч байхад хатагтай Малкины дэлгүүрт байсан 

цонхигор царайтай хүү байв. Тэрбээр одоо Харрийг дэлгүүрт байснаасаа ч илүүтэй 

- Yнэн юм уу? Энэ өрөөнд Харри Поттерыг явж байна гэж галт тэрэг даяар 

ярьцгааж байна. Тэгэхээр чи мөн үү? гэж цонхигор царайт үүдэн дээрээс асуув.

- Тийм ээ гэж Харри толгой дохив.

Цонхигор царайттай хамт ирсэн хоёр хүү булиагаар барахгүй харахад аятайхан 

санагдахааргүй аж. Цонхигор хүүхдийн хоёр талд зогссон нь эгээ л бие хамгаалагч 

- Энэ бол Крэбб Гойл хоёр. Харин би өөрөө Малфой, Драко Малфой гэж 

Харрийг нөгөө хоёрыгоо ажиглаж байсныг мэдсэн цонхигор царайт 

80

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хайхрамжгүйхэн танилцуулав.

Рон ханиалгалаа. Ингэж л инээдээ барьж байгаа юм шиг Харрид санагдав. Драко 

Малфой Роныг таагүйхэн хяламхийгээд:

- Миний нэр чамд инээдтэй санагдаа юу? Чамайг хэн гэдгийг би асуух ч үгүй.

Шаргал үстэй, сэвхтэй хүүхэд бол Уизлийн гэр бүлийнх гэж аав надад хэлсэн юм. 

Тэднийх байж болохоосоо ч олон хүүхэдтэй гэнэ лээ хэмээн Малфой доромжлонгуй 

урсгаснаа Харри руу хандаж:

- Манай дэлхий дээр бусдыг бодвол хамаагүй илүү шидтэний хэд хэдэн салбар 

байдаг тухай чи мөдхөн мэдэх болно. Yүнд багтах гавъяагүй хүмүүстэй нөхөрлөх 

хэрэггүй шүү. Бүх юмыг ойлгож авахад чинь би тусланаа гэлээ.

Тэрбээр гар барихаар сунгасан авч Харри хараагүй мэт дүр эсгэв.

- Баярлалаа. Гэхдээ би хэн нь хэн бэ гэдгийг өөрөө мэдчихэж дөнгөнөө хэмээн

Харри хүйтнээр өчив.

Драко Малфой улайгаагүй ч цайвар хацар дээр нь улаавтар толбо үүсчээ.

- Би чиний оронд байсан бол илүү болгоомжлохсон. Хэрэв чи арай эелдэг 

байхгүй бол эцэг эх шигээ л дуусна шүү. Тэд яг л чам шиг ямар юм сайн ямар юм 

муу гэдгийг мэддэггүй байсан юм. Хэрэв чи энэ Уизли Хагрид нар шиг хүмүүстэй 

наалдаад байвал муу л юм болно доо гэж тэр яаралгүй өгүүлэв.

Харри Рон хоёр суудлаасаа зэрэг бослоо. Роны царай үс шигээ зэсэн улаан болжээ.

- Чи үүнийгээ дахиад хэл л дээ гэж Рон шаардана.

- Та нар бидэнтэй зодолдох гээд байна уу? хэмээн Малфой хүчлэн хэллээ.

- Хэрэв чи эндээс хурдхан тонилохгүй бол тэгнэ дээ гэж Харри зоригтой хэлэв.

Үнэнийг хэлэхэд түүний дуу хоолой өөрөөс нь ч илүү зоригтой дуулджээ. Крэбб 

Гойл хоёр Рон тэр хоёроос хамаагүй том ажээ.

- Бид ч явна гэж байхгүй шүү. Тийм үү хүүхдүүд ээ? Тэгээд ч бид их өлсөж 

байна. Харин та нарт идэх юм зөндөө байна шүү дээ хэмээн Малфой нөхөд рүүгээ 

харан хүйтнээр инээмсэглэн өгүүлэв.

Гойл суудал дээр байгаа «шоколадан мэлхий» авахаар сарвайтал Рон түүн рүү 

дайрлаа. Гэвч түүнийг хүрэхээс өмнө Гойл аймшигтай чангаар орилов.

Гойлын гарт Короста жижигхэн хурц шүдээ зоон зүүгджээ. Крэбб, Малфой хоёр 

ухаангүй зугатаж, Гойл өвдсөндөө хархыг сэгсэрч унагаах санаатай гараа савлана.

Эцэст нь Короста түүнийг арайхийн тавьж хаалттай цонх мөргөн унахад нөгөө гурав 

агшин зуур бараагүй болжээ. Тэд өрөөнд өөр олон харх байна гэж бодсон юм 

байлгүй дээ. Эсвэл хүний алхаа чимээг дуулсан ч байж болох юм. Учир нь хэдхэн 

агшны дараа өрөөнд Гермиона Грэйнжер орж ирлээ.

- Та нар юу болоод байнаа? гэж тэрбээр шалан дээр асгарсан амттан, хархаа 

сүүлнээс нь барьсан Роныг хараад асуув.

81

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энэ ухаан алдчихсан юм шиг байна гэж Рон Харрид хандан хэлээд Коростаг 

- Yгүй ээ, итгэмгүй юм! Тэр ахиад л унтчихаж гэлээ. Короста үнэхээр унтаж 

- Чи урьд нь Малфойтой уулзаж байсан уу? гэж Рон сониучирхав. Харри тахир 

гудамжинд уулзсан тухайгаа ярьж өглөө.

- Би тэдний гэр бүлийн тухай дуулсан юм аа.

Хэцүү нэрт алга болмогц тэд манай талд хамгийн түрүүн ирсэн гэдэг. Тэднийг 

түүний ид шидэд автсан гэцгээдэг юм. Харин аав маань үүнд итгэдэггүй юм даа. 

Малфойн эцэгт Хар талд орох шалтгаан хэрэггүй байсан гэж аав маань хэлсэн билээ 

Гермиона үүдэн дээр зогссоор байсан тул Рон түүнд хандаж:

- Бид чамд туслах уу? гэлээ.

- Та нар яарахгүй бол хувцсаа сольж амжигүй шүү. Би сая галт тэрэгний 

жолоочоос асуусан чинь одоо бараг хүрээд ирчихлээ гэсэн. Та нар зодолдоо юу? 

Сайн байна гэхээс өөр үг алга. Сургуульдаа ч очоогүй байтлаа сахилгагүйтэж 

- Бид бишээ, Короста зодолдсон юм. Чамайг гарвал бид хувцсаа солимоор 

байна гэж Рон охиныг ууртай харсаар хэллээ.

- Бололгүй яахав. Ер нь бол вагон даяар шуугиан дэгдэж бүгд л балчир 

хүүхдүүд шиг аашлан хонгилоор гүйлдээд байхаар нь би ирсэн юм. Харин

чиний хамар заваан байгааг өөрөө мэдэж байна уу? хэмээн хэлэхдээ Гермиона 

эгдүүцсэн байдалтай иймэрхүү зүйлтэй эвлэхгүй гэсэн төрхтэй байлаа.

Рон түүнийг ууртай харцаар үдэж Харри цонхоор харж байв. Цонхоор сүмбэрлэн 

харагдах уулсын тэртээ эцэс төгсгөлгүй ой үргэлжилнэ. Бүрий болж тэнгэр 

бараандуу яагаа өнгөтэй үзэгдэнэ. Галт тэрэг хурдаа саалаа.

Харри, Рон хоёр хүрмээ хурдхан тайлаад урт хар жанчаа нөмөрлөө. Роны жанч 

яльгүй богинодож хормой дороос нь спортын өмд цухуйж харагдана.

- Бид таван хормын дараа Хогвартст очно. Тээшээ галт тэргэндээ үлдээх 

ажаамуу. Тусгайлан сургуульд чинь хүргэж өгөх болно хэмээн галт тэрэг даяар 

Харрийн сэтгэл үймрэхэд гэдэс нь урвах шиг санагдан, Роны царай улам цайж 

нүүрэн дээрх сэвх нь тодоос тод болжээ. Тэд үлдсэн идэх юмаа халааснууддаа чихэж 

аваад хүмүүсийн шавалдан байгаа хонгилд гарлаа.

Галт тэрэг хурдаа улам хассаар зогсов. Хонгилд бүгд чихэлдэн байсан ч хэдэн 

хормын дараа Харри ямар ч байсан гэрэлгүй жижигхэн тавцан дээр гарсан байлаа. 

Гадаа хүйтэн, бие жихүүцүүлнэ. Тавцан дээр зогссон хүүхдүүдийн толгой дээр том 

дэнлүү савлаж байхад Харрийн таньдаг дуу гарч:

82

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Нэгдүгээр дамжааныхан! Нэгдүгээр дамжааныхан наашаа ирцгээ! Хөөе Харри 

Хүүхдүүдийн толгой дээгүүр Хагридын нүүр царай туяарч харагдав.

- За бүгд цугларав уу? Тэгвэл миний араас! Хөл доорхоо харж яваарай!

Нэгдүгээр дамжааныхан бүгд миний хойноос!

Тэд эгц доошоо явсан нарийн замаар Хагридыг дагаж хальтирч бүдэрсээр явлаа. 

Тэднийг харанхуй нөмрөн авахуйд өтгөн шугуйд орсон мэт Харрид санагдана. Яриа 

хөөрөө нам гүм болж бүгд чимээгүй явахад цаг ямагт бахаа алдаж байдаг Невилл хүү 

л хоёр удаа найтаажээ.

- Одоо жаахан явахад л Хогвартс харагдана! Бүгд наашаа болгоомжтой 

яваарай! гэж Хагрид эргэж харалгүй хашгирлаа.

- Ай-яа-а! гэж цөм гайхаж бахархан дуу алдацгаав.

Тэд том хар нуурын эрэг дээр зогсоцгоож байлаа. Харин нөгөө талд өндөр байцын 

орой дээр аварга том шилтгээн байх агаад нүсэр цонхон дээр нь оддын туяа тусах 

- Нэг завинд дөрвөөс илүү хүн сууж болохгүй хэмээн Хагрид тушаагаад эргийн 

дэргэд дайвалзах олон завийг заалаа. Харри, Рон хоёр Гермиона, Невилл хоёртой нэг 

- Сууцгаасан уу? Тэгвэл урагшаа! гэж өөрийнхөө завинд суусан Хагрид 

Завинууд байрнаасаа хөдлөж шил мэт толигор нуурын мандлаар хөвлөө. Бүгд л 

аварга шилтгээнийг ширтэн дуугүй байцгаана. Шилтгээн байгаа цохио ойртох 

тусмаа улам өндөр болох ажээ.

- Толгойгоо бөхийлгөөрэй! гэж цохионд тулж ирээд Хагрид хашгиран хэлэв.

Бүгд бөхийхөд завинууд аварга том ангалыг халхалсан ороонгын шугуй руу 

шургалаа. Тэд шугуй өнгөрмөгцөө шилтгээнд тулаад зогсдог бололтой харанхуй 

хонгилд орсноо төдхөн газар дорх буланд ирж зогслоо.

Хагрид хоосон завинуудыг харж байснаа нэг юм олж үзэв бололтой.

- Хөөе чи! Энэ чиний бах уу? гэж Невиллээс асуув.

- Ай даа, Тревор! гэж Невилл баяртай дуу алдан гараа сарвайж аваад цээжиндээ 

Хагрид аварга том дэнлүүгээрээ зам гэрэлтүүлэн тэднийг шатаар дээш дагуулсаар 

төдхөн шилтгээний ёроолд байх шүүдэрт норсон нугад авчирав.

Бас дахин шатаар яваад том царсан хаалганы өмнө ирлээ.

- Бүгд энд байна уу? Хөөе чи бахаа алдчихаагүй биз? хэмээн Хагрид асууна.

Бүх юм ёсоороо байгааг харсан Хагрид аварга нударгаа өргөн цамхагын хаалгыг 

83

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 7: ХУВААРИЛАГЧ БYРХ

Хаалга нээгдэв. Хаалганы цаана өндөр нуруутай хар үстэй маргад ногоон хувцастай 

шидэт эмэгтэй зогсож байлаа. Түүний ширүүн царайг ажсан Харри ийм хүнтэй 

маргах хэрэггүй ер нь зай барих нь зүйтэн гэж боджээ.

- Профессор МакГонагалл минь, эд нэгдүгээр дамжааныхан гэж Хагрид түүнд 

- Баярлалаа Хагрид. Бид эднийг авч явна гээд шидэт эмэгтэй толгой дохилоо. 

Тэрбээр хүүхдүүдийг араасаа дага гээд цааш эргэн явлаа.

Тэгээд тэд Дурслийнхны байшин ч дотор хялбархан багтчихмаар нүсэр том танхимд 

орллоо. «Гринготтс»-ынх шиг чулуун хананд бамбар дүрэлзэж, адар нь бараг 

харагдахгүй агаад тэдний гарч ирсэн сайхан гантиг шат дээд давхар луу чиглэлсэн 

Тэд професср МакГонагаллын араас бул чулуу шигтгэсэн шалан дээгүүр явцгаана. 

Баруун талд байх хаалттай хаалганы дэргэдүүр өнгөрөхдөө Харри олон зуун хүүхэд 

шуугилдахыг сонсчээ. Тэнд бүх сургуулийнхан цугларсан юм байлгүй. Гэвч 

профессор МакГонагалл тэднийг тийш нь аваачсангүй, харин жижигхэн хоосон 

танхимд оруулав. Нэгдүгээр дамжааныхан хоорондоо шахцалдаж нэг нэгийхээ хүзүү 

рүү амьсгалан түгшүүртэй харцгааж байлаа.

- Хогвартсад тавтай морилцгооно уу гэж профессор МакГонагалл тэдэнтэй сая 

- Одоо хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан хийх цайллага эхэлнэ. Гэхдээ 

та нарыг ширээнд суухаас өмнө тэнхимүүдэд хуваарилах учиртай. Сонголт бол маш 

чухал ажил. Яагаад гэвэл өнөөдрөөс эхлээд сургууль төгсөх хүртэл тэнхим чинь та 

нарын хоёр дахь гэр байх юм. Та нар хамт суралцаж нэг өрөөнд унтаж танай тэнхимд 

тусгайлан гаргаж өгсөн өрөөнд чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх болно.

Сургуульд Гриффиндор, Пуффендуй, Коктевран, Слизерин гэсэн дөрвөн тэнхим бий. 

Тэнхим бүр өөрийн эртний түүхтэй төгсөж гарсан алдартай шидтэнгүүдтэй билээ. Та 

нар Хогвартсад суралцах хугацаандаа амжилтынхаа тоогоор тэнхимдээ шагналын 

оноо авах бөгөөд сахилга бат алдвал оноо хасагдах юм. Жилийн эцэст хамгийн их 

оноотой тэнхим тэнцээнд түрүүлнэ. Энэ бол нэр төрийн хэрэг шүү. Та нар бүгдээрээ 

өрхийнхөө гэр бүлийн сайн гишүүн болно гэдэгт итгэж байна.

Ёслолын ажиллагаа хэдхэн хормын дараа бүх сургуулийнхны өмнө явагдана. Одоо 

та нар түр зуур амарч бодлоо төвлөрүүлэхийг хүсье гэлээ.

Тэрбээр товч нь бараг чихэнд нь тулах шахсан Невиллийн жанч, Роны бохир хамрыг 

Харри чичирхийлсэн гараараа унжаад байдаг үсээ илэх гэж оролдов.

- Хүмүүс та нартай уулзахад бэлэн болмогц би буцаж ирнэ гэж хэлээд 

профессор МакГонагалл үүд рүү явснаа агшин зуур эргэн хараад:

84

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Томоотой байцгаагаарай гэлээ. Харри чимээтэй нь аргагүй амьсгал авлаа.

- Яаж сонгодог юм бол доо? гэж Роноос асуув.

- Ямар нэг сорилтыг давах хэрэг гарах байлгүй дээ. Энэ бол хэцүү гэж Фред 

хэлсэн ч би түүнийг урьдынх шигээ даажигнасан гэж бодож байна.

Зүрх нь галзуурсан мэт цохилохыг Харри мэдэрлээ. Сорилт гэнээ? Бүх 

сургуулийнхны өмнө үү? Гэтэл тэр ид шидийн тухай мэдэхгүй шүү дээ. Ийм 

тохиолдолд юу хийх вэ? Yнэнийг хэлэхэд энд ирмэгц л ийм юм болно гэж огт 

бодоогүй билээ. Тэрбээр түгшингүй эргэж харснаа бусад хүүхдүүд бас айсан 

байдалтай байхыг ажиглав. Харрийн дэргэд зогсоод ямар шившлэг цээжилсэн 

тухайгаа түүнээс сонгох ёслолын үед аль нь хэрэг болох тухай эргэн тойрныхондоо 

шивнэн ярих Гермиона Грэйнжрээс бусад нь бүгд дуугаа хураажээ.

Харри түүний үгийг сонсохгүй байхыг хичээнэ. Тэрбээр амьдралдаа ингэж сэтгэл 

үймэрч үзсэнгүй. Түүний багшийн өмсөж байсан хар хиймэл үс хөх болсон 

хувирсанд Харрийг буруутай гэж бичсэн захиаг сургуулиас нь Дурсльд явуулах үед 

ч ингэж түгшээгүй билээ. Тэгэхэд түүнд муу юм болсон ч одоо түүнээс ч долоон дор 

байв. Харри эр зоригоо хөвчилж сорилтод бэлтгэхийн тулд шал руу шагайн зогсоно. 

Профессор МакГонагалл хэзээ ч хүрч ирээд түүнийг аймшигт шүүх рүү ачаачиж 

Гэнэтхэн агаарт муухай хашгирах чимээ гарахад Харри цочсондоо болоод 

- Юу вэ? ... гэж хэлсэн боловч чухам юу болж байгааг хараад амаа ангайн 

зогслоо. Бусад хүүхдүүд ч мөн адил.

Хаалганы нөгөө талын хананаас өрөөнд хий үзэгдлүүд нэвтрэн орж ирлээ. Тэд хорь 

орчим юм шиг байна. Хув лугаа тунгалаг цайвардуу өнгөтэй хий үзэгдлүүд 

хоорондоо ярилцан нэгдүгээр дамжааныхныг хараагүй ч юм уу, хараагүй дүр үзүүлж 

ч байгаа юм уу өрөөн дотуур холхино. Тэд маргалдаж байх бололтой.

- Түүний нүглийг мартаж өршөөх хэрэгтэй. Бид түүнд дахин нэг боломж өгөх 

ёстой гэж би үзэж байна ... хэмээн бяцхан бүдүүн гэлэнтэй адилхан нэг нь хэллээ.

- Хүндэт Номлогч минь бид түүний хийснээс илүү боломж Пивзэд олгоогүй 

гэж үү? Тэр биднийг шившиг болгож доромжилж байна. Ер нь миний бодоход тэр 

хэзээ ч хий үзэгдэл байгаагүй ...

Бие барьсан өмдтэй дугуй эрээн захтай хий үзэгдэл дуугүй байснаа нэгдүгээр 

дамжааныхныг сая л харсан мэт ширтээд:

- Хөөе та нар чинь энд юу хийж байгаа юм бэ? гэв.

Хэн ч хариу хэлсэнгүй.

- Энэ чинь сурагчид байна шүү дээ! Сонголтоо хүлээж байна уу? гэж бүдүүн

Номлогч дуу алдаад тэдэн рүү инээмсэглэв. Хэд хэдэн хүүхэд итгэлгүйхэн толгой 

85

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Та нарыг Пуффендуйд орно гэж найдаж байна. Миний хайртай тэнхим! Би 

урьд нь тэнд сурч байсан юм гэж Номлогч инээмсэглэсэн хэвээр өгүүлэв.

- Эндээс явцгаа. Сонгох ёслол одоо эхлэнэ гэх ширүүн дуу гарлаа.

Профессор МакГонагалл хий үзэгдлүүдийг муухай харахад тэд нэг нэгнийхээ араас 

яаран хана нэвтлэн алга болов.

- Цувраад жагсацгаа. Миний араас яв! гэж профессор нэгдүгээр дамжааныханд 

Харрийн хөлд тугалга цутгачихсан юм шиг санагдана. Тэрбээр цайвар үстэй 

хүүхдийн ард түүний ард Рон зогсоод тэд жижиг танхимаас гарч, цамхагт орох үедээ 

байсан танхимыг хөндлөн гараад давхар хаалгаар Гол танхимд орлоо.

Энэ дэлхий дээр ийм сайхан ийм хачирхалтай газар байдаг гэж Харри төсөөлж ч 

чадахгүй байв. Танхимд буй урт дөрвөн ширээний ард хуучин сурагчид суусан байх 

агаад дээгүүр нь агаарт хөвөн нисэх олон мянган лаа гэрэлтүүлэх ажээ. Ширээн 

дээгүүр гялалзсан алтан таваг, цом өржээ. Танхимын нөгөө үзүүрт мөн л тийм урт 

ширээний ард багш нар сууцгаана. Профессор МакГонагалл нэгдүгээр 

дамжааныхныг энэ ширээ рүү дагуулж ирээд багш нар луу нуруугаа ахлах 

дамжааныхан руу нүүрээ харуулж зогсохыг тушаав.

Бүдэг гэрэлд бүдэг дэнлүү шиг цайрах олон зуун нүүр царай Харрид харагдана. 

Ахлах дамжааныхан дунд энд тэндгүй хий үзэгдлүүдийн мөнгөлөг дүрс зурсхийн 

үзэгдэнэ. Харри тэдний харцнаас бултах гэсэндээ дээш хартал дээр нь одод түгсэн 

хилэн хар адар байлаа.

- Yүнийг тэнгэртэй адилхан болгох гэж зориуд илбэдсэн юм. Би энэ тухай

«Хогвартсын түүх»-ээс уншсан гэж дахиад л түүний хажууд байсан Гермиона 

Yүнийг үнэхээр адар гэж итгэхэд бэрх ажээ. Гол танхим шууд тэнгэртэй нийлсэн юм 

шиг Харрид санагдана.

Ямар нэг чимээ гарахад Харри тааз ширтэхээ болиод урагш хартал профессор 

МакГонагалл нэгдүгээр дамжааныхны өмнө харахад ерийн нэг мухар сандал 

байрлуулаад дээр нь шовгор оройтой шидэт бүрх тавилаа. Бүрх малгай далан нөхөөс 

болсон, үнгэгдсэн тун ч бохир ажээ. Петунъя эгч байсан бол шууд л хог руу хаях 

«Сонин юм. Энэ малгай энд яагаад байгаа юм бол? Дотроос нь циркийн илбэчин шиг 

туулай гаргах ёстой юм болов уу?» хэмээн Харри бодлоо. Толгойд нь олон зуун 

Тэрбээр эргэж хараад бусад хүүхдүүд ч бүрхнээс харц салгахгүй байгааг ажиглангаа 

өөрөө ч түүнийг анхааралтай харж байлаа. Тэгтэл бүрх малгай хөдөллөө. Дараагийн 

эгшинд малгай дээр амтай адилхан нүх гараад дуулсан нь:

Харахад би муухай ч гэсэн Харааж загнах хэрэг байхгүй Харин надаас ухаантай 

малгайг Хаанаас та нар олохгүй шүү Бүрх, бортого, тоорцог малгай

86

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Бүгд л надаас сайхан нь маргаангүй Yнэхээр надаас ухаантай аваас Өөрийгөө би 

идэхээс ч буцахгүй Бодлыг чинь би нэвт харнам Болгоомжгүйтэж битгий нуугдаарай 

Хэрэв намайг өмсөх л юм бол

Хэнтэй суралцахыг чинь хэлээд өгөмз Эр зоригтнууд сурдгаараа алдартай Энэхүү 

Гриффиндорт ч орж болно Тийм хүмүүс хүчтэй, алдартай

Тэгээд ч эелдэг байдаг юм

Ажил хөдөлмөрөөс айдаггүй хэн ч Ашид Пуффендуйтай холбогдох болно Чинхүү 

үнэнч чанартай хүмүүс л Чигээрээ зүтгэх тэсвэртэй байдаг Уураг тархи чинь зүгээр 

Уншиж мэдэхийг хүсдэг бол

Хошин зантай мэдлэгтэй бол

Хойшлуулалгүй Когтевраныг зорих хэрэгтэй Магадгүй зарим нь Слизеринд очоод 

Мадаггүй андаа олж авна

Овжин зальжин хэн ч гэсэн Огт эргэлзэлгүй тийшээ явна Айх хэрэггүй өмсөөд үз

Амдах тавиланг чинь үнэн хэлэмз

Итгэлтэй гарт орсон шүү та нар

Ингэж өөр юу ч чадахгүй Өргөж буулгах гаргүй ч гэсэн Өөрөөрөө би бахархдаг юм

Дуу дуулж дуусмагц танхимд байгаа хүмүүс зэрэг алга ташлаа. Бүрх малгай дөрвөн 

ширээ рүү мэхийн ёслов. Ам нь алга болж дуугаа хураан хөдлөхөө болилоо.

- Бид бүгдээрээ өмсөж үзэх хэрэг гарах нь ээ. Надад худал хэлсэн худалч

Фредэд би үзүүлээд өгнөө гайгүй гэж Рон шивнэн хэлэв.

Харри албан хүчээр инээмсэглэлээ. Малгай өмсөнө гэдэг ид шидийн тухай мэдлэгээ 

шалгуулахаас амар байлгүй яахав. Гэхдээ түүнийг олон хүн харна шүү дээ гэхээс 

санаа зовж байлаа. Тэгээд ч бүрх түүнээс дэндүү их юм шаардаж байна шүү дээ. 

Харри өөрийгөө хурц ухаантай, сэтгэхүй сайтай тэр дундаа зоригтой гэж бодохгүй 

байв. Хэрэв бүрх малгай догдолсноосоо болоод дотор нь муухай оргиж буй хүмүүст 

зориулсан тэнхим байдаг гэж хэлсэнсэн бол харри энэ л надад таарна гэж шууд 

Гартаа хуйлаастай урт цаас барьсан профессор МакГонагалл урагш гарав. Тэгээд:

- Намайг дуудахад та нар гарч ирээд малгайг өмсөн сандал дээр сууна шүү. За 

эхлэе. Абботт, Ханна! гэлээ.

Ичсэнээсээ ч болсон уу, айснаасаа ч болсон уу царай нь улайсан цайвар гэзэгтэй 

охин эгнээнээс бүдрэн гарч сандал руу очоод зөвхөн магнайг нь төдийгүй нүдийг нь 

халхалсан малгайг өмсөөд сандал дээр суув. Төдхөн...

- Пуффендуй! гэж бүрх малгай чанга хашгирлаа.

Баруун талын ширээнд суусан хүүхдүүд алга нижигнүүлэн ташихад Ханна босож 

тийшээ очин сул суудал дээр суув. Ширээний орчимд эргэлзэж байсан бүдүүн 

87

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Номлогч түүнд гар даллан баяр хүргэхийг Харри анзаарлаа.

- Боунс, Съюзен!

- Пуффендуй! гэж бүрх малгай дахин хашгирахад Съюзен ширээ рүү яаран 

очиж Ханнатай зэрэгцэн суув.

Одоо зүүн жигүүрийн хоёр дахь ширээнээ суусан хүүхдүүд алга ташиж, зарим ахлах 

ангийнхан тэдэнтэй нэгдсэн Территэй гар барихаар суудлаасаа босож байлаа.

Мэнди Броклхерст мөн л Когтевраны ширээ рүү чиглэж, Лаванда Браун 

Гриффиндорт тэнхимийн анхны шинэ гишүүн боллоо. Зүүн жигүүрийн захын 

ширээнээ суусан хүүхдүүд баяр хүргэн хашгиралдаж байхад дунд нь ихэр хоёр 

байхыг Харри харлаа.

Миллисент Булстроудыг Слизеринд хуваарилав. Учир явдал тоглоом хийсэнд байж 

магадгүй ч Слизериний тухай сонссны дараа тийшээ хуваарилагдсан болон тэдний 

ширээнд сууж буй хүүхдүүд Харрид нэг л онцгүй санагдаж байлаа.

Харри өөрийгөө жинхэнэ ёсоор дорд үзэж байв. Түүнийг хуучин сургуульдаа байхад 

биеийн тамирын багш нь хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглуулахдаа багийн ахлагч 

нарыг томилдог тэд өөрсдөө тоглогчдоо сонгодог байсан нь санагдав. Түүнийг сул

дорой байснаас бус харин Дадлитай маргахыг хүсдэггүй болохоороо хамгийн сүүлд 

- Финч-Флетчли, Жастин!

Бүрх малгай заримдаа нэгдүгээр дамжааныхныг дөнгөж өмсмөгц агшин зуур 

тэнхимийг нь хэлж, заримдаа жаахан бодлогширч байгааг Харри ажиглажээ. 

Цуваанд Харрийн өмнө зогсож байсан Симус Финниган гэдэг цайвар үстэй хүүхэд 

Гриффиндор тэнхимд хуваарилагдталаа сандал дээр бараг бүтэн минут суув.

- Грэйнжер, Гермиона!

Харрийг бодвол ээлж дугаараа тэсэж ядан хүлээж амжилттай болно гэдэгтээ огт 

эргэлзэхгүй байсан Гермиона охин нэрээ сонсмогц сандал руу бараг гүйж очоод 

бүрхийг агшин зуур өмслөө.

- Гриффиндор! гэж бүрх хашгирав.

Рон хэдийгээр эргэлзэж байсан ч ах нартайгаа зэрэгцэн сурна гэсэн итгэлтэй байлаа. 

Харин бүхнийг мэдэгч аманцар Гермионатай цуг суралцахыг огт хүсэхгүй байгаа 

бололтой дургуйцэн дуу алдана.

Хэтэрхий их сэтгэл хөдөлсөн үед төрдөг аймшигтай бодлуудын нэг нь Харрийн 

тархинд харван орлоо. «Намайг аль ч тэнхимд таарахгүй гэж бүрх хэлвэл яанаа?» 

гэж тэрбээр бодов. Харри өөрийгөө бүрх малгай өмсөн сандал дээр суусны дараа нэг 

88

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хором, арав хорин хором тэр ч байтугай их цаг өнгөрөхөд малгай огт дуугарахгүй 

байгаагаар төсөөлж үзлээ. Тэгвэл профессор МакГонагалл малгайг нь нь аваад алдаа 

гарсан нь илэрхий тул буцаад Лондон явбал дээр дээ гэж хэлэх байлгүй.

Yнэндээ ганцхан Харри ч догдолсон хэрэг бишээ. Yргэлж бахаа алдаж байдаг 

Невилл Долгопупсын дуудахад тэрбээр сандалд хүрэхээсээ өмнө таварцаглаж унасан 

юм. Бүрх малгай «Гриффиндор» гэж хашгирахаасаа өмнө нилээд бодлогоширсон 

бөгөөд Невилл очих газраа сонсмогцоо сандлаасаа үсрэн босож малгайгаа ч тайлахаа 

мартан ширээ рүү гүйсэн билээ. Невилл буцан гүйж ирээд Мораг Макдугалд 

Малфойг дуудахад тэрбээр их л албархуу байдалтай эгнээнээс гарсан бөгөөд хүсэл 

мөрөөдөл нь агшин зуур биелэгджээ. Малгай түүний толгойд дөнгөж хүрмэгцээ л:

- Слизерин! гэж хашгирсан юм.

Малфой түрүүнд нь энэ тэнхимд хуваарилагдсан Крэбб Гойл нартайгаа нилсэндээ их 

л сэтгэл хангалуун харагдана.

Сонголтод орох хүүхдүүд улам цөөрсөөр.

Мун, Нотт, Паркинсон, ихэр эгч дүү Патил дараа нь Салли-Энн Перкс тэгээд ...

- Поттер, Харри!

Харрийг урагш нэг алхтал танхим даяар дуу чимээ болж гайхсан царай үзэгдэв.

- Поттер гэж хэлсэн үү?

- Нөгөө Харри Поттер мөн үү?

Малгай нүдийг нь таглахаас өмнө Харрийн харсан зүйл гэвэл түүнийг сайн харахаар 

урагш зүтгэсэн хүмүүс дүүрсэн том танхим байлаа. Тэгээд л нүдийг нь хар юм 

- Хм-м-м. Амаргүй асуулт байна. Тун ч амаргүй юм. Их зоригтой гэдэг нь 

харагдаж байна. Ухаан ч муугүй. Авъяас ч хангалттай. Бурхан өршөөг, бас өөрийгөө 

тодруулах сайхан хүсэлтэй байдаг нь сонирхолтой ... Би чамайг хаана хуваарилдаг 

юм билээ? гэх аядуу дуу чихэнд нь сонсогдоно.

Харри хоёр гараараа сандлаасаа сайн зуурчээ. «Слизеринд л биш байгаасай.

Слизеринд л биш байгаасай» гэж бодлоо.

- Тэгэхлээр Слизеринд очмооргүй байгаа юм шив дээ? Чи итгэлтэй байна уу?

Чамд агуу их боломж чадал байгааг би харж байна. Харин Слизерин бол агуу 

болоход чинь туслах нь гарцаагүй ... Гэтэл чи хүсэхгүй байгаа юм биз дээ? За яахав, 

чи үүндээ үнэхээр итгэлтэй байгаа юм бол ... Тэгвэл ... Гриффиндор!

Бүрх малгай энэ үгийг урьдынхаасаа ч илүү чанга хашгирах шиг Харрид сонсогджээ. 

Тэрбээр малгайг тайлаад хөлөө чирэн байгаагаа мэдрэн ширээ рүүгээ алгуурхан 

явлаа. Ямар ч байсан сонголтонд орсон юутай ч атугай Слизеринд очоогүйдээ сэтгэл 

нь ихэд амарсан тэрбээр түүнд алга нижигнүүлэн ташсаар байгааг ч анзаарсангүй. 

Шаргал ахлагч Перси сандлаасаа үсрэн босч Харрийн гарыг шүүрч аван атгаад 

89

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

сэгсэрч байхад ихэр Фред, Жорж хоёр байдаг чадлаараа:

- Поттер бидэнтэй! Поттер бидэнтэй! гэж хашгирч байлаа.

Харри хүүхдүүдтэй гар барьснаа ёслолын ажиллагааны өмнө харсан нимгэн өмдтэй 

хий үзэгдлийн урдаас харсан сул суудал дээр лагхийн суув. Хий үзэгдэл түүний 

гарыг зөөлөн алгадахад түүнд гэнэтхэн аймаар таагүй санагдлаа. Гараа яг мөстэй 

хувинд дүрчихсэн мэт санагджээ.

Тэгээд одоо л багш нарын гол ширээг харах боломжтой болов. Хамгийн буланд 

Хагрид суух агаад Харрийг хармагцаа эрхий хуруугаа гозойлгоход Харри 

инээмсэглэнэ. Ширээний голд буй хааных гэмээр том алтан сандалд Альбус 

Дамблдор залрах ажээ. Харри үүнийг шууд танилаа. Харрийн галт тэргэнд ирсэн 

шоколадан «мэлхий» чихрээс гарсан цаасан дээрх зурагтайгаа яг адилхан юм. 

Дамблдорын мөнгөн үс хий үзэгдлийнхээс ч танхимд байгаа бусад зүйлээс илүү тод 

Бас «Цоорхой тогоо»-нд танилцсан сэтгэлийн хөдөлгөөнтэй, залуу профессор 

Квиреллыг Харри олж харлаа. Квирелл одоо том ягаан алчуураар толгойгоо ороосон 

нь урьдынхаасаа ч хачин харагдана.

Гуравхан хүүхэд үлдсэн учраас ёслолын ажиллагаа өндөрлөх дөхөж байв. Лайзу 

Турпинийг Когтевранд хуваарилаад одоо Роны ээлж ирлээ. Айснаасаа болоод царай 

нь ногоорохыг Харри харжээ. Харри ширээн доогуур хуруугаараа загалмайлах үед 

- Гриффиндор! гэж чанга хэллээ.

Харри бусдын хамт алгаа чанга ташиж байх зуур Рон түүнтэй зэрэгцэн суув.

- Сайн байна Рон, ёстой сайхан гэж Перси Уизли түүнийг магтаж энэ зуур 

жагсаалтын хамгийн сүүлд байсан Блейз Цабини Слизерины ширээ рүү явлаа.

Профессор МакГонагалл жагсаалтаа хуйлаад шидэт бүрхийг танхимаас гаргав. 

Түүний өмнө байгаа алтан таваг хоосон байхыг Харри харлаа. Тэгээд их л өлсөж

байгаагаа мэджээ. Галт тэргэнд хэдхэн цагийн өмнө биш харин хэдэн зууны өмнө л

юм идэж байсан шиг санагдана.

Альбус Дамблдор суудлаасаа босож гараа алдлахад нүүрэнд нь баярын мишээл 

тодроно. Өмнө нь байгаа сурагчдаас өөр юу ч түүнийг үүнээс илүү баярлуулахгүй нь 

мэдээж гэсэн байдалтай аж. Тэгээд:

- Тавтай морилоорой! Хогвартсад тавтай морилогтун! Цайллага эхлэхээс өмнө 

би хэдэн үг хэлэх гэсэн юм. Энэ үг бол: Дүйнгэ, Хөөс, Yлдэгдэл, Мэх. Та бүхэнд 

Дамблдор суудалдаа суулаа. Танхимд хөгжин хашгирах алга таших чимээ хадна. 

Харри инээх үгүйгээ ч мэдэхгүй сууж байв.

- Тэр ... тэр жаахан юмтай байх аа? гэж зүүн талд суух Персигээс итгэл муутай 

90

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Юмтай гэнээ? хэмээн Перси хайнгадуухан асууснаа гэнэтхэн ухаарч:

- Тэр чинь суут хүн! Дэлхийн хамгийн сайн шидтэн! Гэхдээ чи ерөнхийдөө зөв 

хэллээ. Тэр жаахан юмтай л даа. Харри шарсан төмсөө яах гэж байна? гэлээ.

Харри ширээ рүү хараад гайхсандаа хөшчихлөө. Ширээн дээр байсан тавгууд идэх 

юмаар дүүрчээ. Нэг ширээн дээр ийм олон сайхан хоол байхыг Харри хэзээ ч 

харсангүй. Давтмал мах, шарсан дэгдээхэй, гахай хонины мах, зайдас, шарсан төмс, 

жигнэмэг, царцаамал, вандуй, лууван, шөл амтлагч бас яагаад тавьсныг нь мэдэхгүй 

гаатай мөсөн чихэр хүртэл байлаа.

Дурслийнхан Харрийг өлсгөж байгаагүй ч хүссэнээр нь өгч байгаагүйг хэлэх 

хэрэгтэй. Харин Дадли болохоор өөрөө идмээргүй байсан ч Харрийн дуртай зүйлийг 

хаман иддэг байсан юм. Гэхдээ одоо Харри Дурслийн байшинд байгаа биш болохоор 

гаатай мөсөн чихрээс бусад бүх юмнаас нь жаахан жаахныг тавьж аваад идэж 

эхэллээ. Хоол тун сайхан ажээ.

Харрийн юм идэж айхыг харсан нимгэн өмдтэй хий үзэгдэл:

- Муугүй харагдаж байна шүү гэж гунигтайхан хэлэхэд:

- Та идэх үү? гэж Харри асуув. Харин хий үзэгдэл толгой сэгсэрчээ.

- Би бараг дөрвөн зуун жил юм идсэнгүй. Юм идэх шаардлагагүй ч хоол 

идмээр л байдаг юм. Ингэхэд би өөрийгөө танлцуулаагүй юм байна. Ноён Николас 

де Мимси-Дельфингтон таны мэдэлд. Гриффиндор шилтгээнд амьдрагч хий үзэгдэл.

- Би чамайг мэднээ. Ах нар маань чиний тухай ярьсан юм. Чи бол бараг 

толгойгүй Ник! гэж Рон гэнэтхэн хэллээ.

- Та нар намайг ноён Николас де Мимси гэвэл дээр дээ гэж хий үзэгдлийг 

ширүүхэн төрхөөр хэлж эхэлтэл Симус Финниган яриаг нь таслав. Тэр бол цуваанд 

Харрийн өмнө зогсож асан цайвар үстэй хүүхэд билээ.

- Бараг толгойгүй гэнээ? Бараг толгойгүй байж яаж болох юм бэ? Ноён 

Николас хүссэн зүйлийг нь яриагүй болохоор жаахан таагүй байлаа.

- Ингээд гэж хэлээд тэрбээр зүүн чихнээсээ татлаа.

Түүний толгой хүзүүнээсээ салаад яг л пүрштэй юм шиг мөрөн дээр нь унав. Чихээ 

дарахад хөдөлдөг ажээ. Хэн нэгэн хүн түүнийг толгойгүй болгох гэсэн ч гүйцээж 

чадаагүй нь тодорхой. Бараг толгойгүй Никийн мөрөн дээр хэвтэх толгой нэгдүгээр 

дамжааныхны нүүр царайг ажиглангаа сэтгэл ханамжтай инээмсэглэнэ. Тэгээд 

баруун чихнээсээ таттал часхийн дуугараад хуучин байрандаа орлоо. Хий үзэгдэл 

- За, Гриффиндор тэнхимийн шинэ сурагчдын төлөө! Энэ жил сургуулийн 

аварга болоход та нарыг бидэнд туслана гэж найдаж болно биз дээ? Гриффиндор 

шагнал авалгүй ингэж удаж үзээгүй л юмсан. Ялалтыг зургаан жил дараалан 

Слизеринийхэн авлаа шүү дээ. Слизерин шилтгээний хий үзэгдэл Цуст Бароныг 

тэсвэрлэх аргагүй боллоо.

91

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри Слизерины ширээний зүг харахад цусанд будагдсан аймаар төрхтэй хий 

үзэгдэл үзэгдлээ. Барон Малфойтой хамт суух агаад харин Малфой түүнтэй цуг 

байгаадаа нэг их баярлаагүйд нь Харри баясаж байв.

- Тэр яагаад цус болчихсон юм бэ? гэж үүнийг ихэд сонирхсон Симус асуулаа.

- Би хэзээ ч асууж байсангүй гэж бараг толгойгүй Ник эелдэгээр хариулав.

Бүгд цадаад өөрөөр хэлбэл чадахынхаа хирээр идэж аваад байтал тавагнууд гэнэт 

хоосорч цэв цэвэрхэн болж лааны гэрэлд гялалзах нь тэнд ямар ч хоол хийгээгүй мэт 

ажээ. Гэтэл ердөө л хэдхэн агшны дараа тавган дээр ахиад л амттан дүүрлээ. Төрөл 

бүрийн зайрмаг, алимны бялуу, жимсний чанамал, шоколадтай боов, чанамалтай 

боов, мушгиа боов, зэдгэнэ, царцаамал, цагаан будааны чунз гээд л ...

Харрийг янз бүрийн амттанаар тавгаа дүүргэх зуур ширээний ард гэр бүлийн тухай 

- Би бол аль аль талтай. Аав маань Магл харин ээж шидтэн. Ээж гэрлэтлээ түнд 

юу ч хэлээгүй гэдэг юм. Аав маань үнэнийг мэдээд нэг их баярлаагүй гэж би 

ойлгосон хэмээн Симус хэллээ.

- Харин Невилл чи? гэж Рон асуулаа.

- Би ... би шидтэн эмээ дээрээ өссөн юм. Гэхдээ манай гэр бүлийнхэн цөмөөрөө 

намайг жинхэнэ Магл гэдэгт итгэлтэй байсан билээ. Миний хамаатан Элжи ах 

намайг гэнэтхэн ямар нэг гайхамшигтай зүйл хийнэ гэж бодоод оролддог л байлаа. 

Намайг шидтэн болоосой гэж их хүсдэг байсан даа. Нэг удаа намайг эрэг дээр зогсож 

байтал чимээгүйхэн гэнэт ирээд ус рүү түлхчихсэн чинь би эгээ л живчихээгүй. Ер 

нь би найман нас хүртлээ жирийн хүүхэд байсан л даа. Намайг найм хүрэхэд Элжи 

ах цай уухаар манайд ирээд намайг барьж аваад цонхоор гаргасан юм. Тэр миний 

толгойг уруу харуулан хөлөөс маань бариад байтал Энид эмээ түүнд бялуу өгчээ. Ах 

бялуу авахаар сарвайхдаа намайг алдчихгүй юу. Би хоёр давхраас ниссэн авч 

бяцарчихаагүй юм. Яг л бөмбөг шиг ойж буугаад зам даган өнхөрчээ. Тэд 

бүгд л баярлаж эгч бүр өхөөрдсөндөө болоод уйлсан гээч. Харин намайг 

Хогвартсаас захиалж авах үед та нар тэднийг харсан ч болоосой. Тэд намайг захидал 

авахгүй шидтэн биш гэж айцгаасан юм. Хамаатан Элжи ах маань баярласандаа 

болоод надад бах бэлэглэсэн юм даа.

Рон, Невилл хоёр түүний баруун талд сууж байсан бөгөөд Невиллийн яриаг сонсох 

зуураа тэрбээр бас зүүн талдаа суух Перси Гермиона хоёрын яриаг ч чагнав. 

Гермиона хичээлийн тухай ярьж байгаа нь мэдээж гэж тааж болохоор байлаа.

- Бид шууд л хичээлээ үзэж эхлэх байх гэж бодож байна. Бидэнд сурах зүйл их 

ч би хувьдаа хувиргахыг илүү сонирхдог. Ямар нэг зүйлийг өөр юм болгон 

хувиргана гэдэг маш хэцүү шүү дээ.

- Битгий их юманд санаарх. Та нар жижиг зүйлээс эхлэнэ шүү дээ. Шүдэнзийг 

зуу болгох ч юм уу, тиймэрхүү ...

92

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри дулаацаж нозоороод нүдээ анилдан байгааг мэдэрлээ. Унтчихгүйн тулд нүдээ 

бүлтийлгэн ийш тийшээ хартал багш нарын ширээ таарлаа. Хагрид том цомоор ямар 

нэг юм ууж, профессор МакГонагалл профессор Дамблдортой ярьж, нөгөө хачин 

ороолтоо тайлаагүй профессор Квиррелл гялтганасан хар үстэй унжуу хамартай, 

өвчтэй юм шиг шарангуй арьстай Харрийн танихгүй багштай хөөрөлдөж суух ажээ.

Бүх зүйл гэнэтхэн болов. Унжуу хамарт гэнэтхэн Харрийн нүд рүү ширттэл түүний 

толгой тэсэхүйеэ бэрх өвджээ. Түүний цахилгаантай адилхан сорви нь агшин зуур 

цайртлаа улайсах шиг санагдав.

- Ёо! гэж хэлээд Харри духаа алгадлаа.

- Юу болсон бэ? гэж Перси сонирхов.

- Юу-у ч болоогүй хэмээн Харри хүчлэн хэллээ.

Өвчин эхэлсэн шигээ түргэн намжлаа. Гэхдээ унжуу хамарттай харц тулгарах үед 

төрсөн сэтгэгдэл энэ багшид таалагдсангүй дээ гэх бодол түүний толгойноос 

- Тэр профессор Квиррелтэй ярилцаж байгаа хүн хэн бэ? гэж Персигээс асуув.

- Чи Квиреллийг мэддэг юм уу? Яагаад сэтгэл нь үймэрсэн юм бол гэж би 

гайхагүй байна. Профессор Снеггтэй хамт суухад үймрэхгүй байхын аргагүй. 

Тэрбээр шидэт хор найруулах хичээл заадаг боловч энэ нь түүнд таалагддаггүй. 

Харин профессор Квиреллын оронд очих юмсан гэж боддог хэмээн хэлцдэг юм. Энэ 

Снегг бол Хар урлагийн том мэргэжилтэн.

Харри хэсэг хугацаанд Снеггийг ажигласан боловч тэр түүнийг дахин харсангүй.

Бүгд амтанд цадмагц амттангууд тавагнаас алга болж профессор Дамблдор ахиад л 

суудлаасаа бослоо. Бүгд чимээгүй болцгоов.

- Хм-м-м! гэж Дамблдор чанга ханиалгаснаа:

- Одоо бүгд цадацгаасан бол би ахиад хэдэн үг хэлмээр байна. Хичээл эхлэхээс 

өмнө та нар юухан хээхэн ойлгох ёстой. Сургуулийн талбайд байгаа ой руу бүх 

сурагчид орох хориотой гэдгийг нэгдүгээр дамжааныхан тогтоож авах хэрэгтэй. 

Ахлах дамжааны зарим хүүхдүүд ч өөрсдийгөө бодоод үүнийг санаж байвал 

Дамблдорын гялалзсан нүд агшин зуур Уизлийн ихэр хоёрын шаргал толгой дээр 

- Манай сургуулийн харуул ноён Филчийн хүсэлтээр та нарыг завсарлагааны 

үеэр үймүүлж болохгүй гэдгийг сануулъя. Одоо квиддичийн бэлтгэлийн тухай. 

Бэлтгэл долоо хоногийн дараа эхлэнэ. Өөрийнхөө тэнхимийн шигшээд тоглох 

хүсэлтэй хүүхдүүд хатагтай Нугарагчтай уулзах ёстой шүү. Эцэст нь энэ хичээлийн 

жилд гуравдугаар давхрын хонгилын баруун хэсэг зовж үхэхийг хүсээгүй бүх 

хүнд хаалттай гэдгийг та нарт мэдэгдэх ёстой.

Харрийг инээд алдахад түүн шиг баярласан хүүхэд цөөхөн байлаа.

93

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Тэр тоглож байгаа биз дээ? гэж Харри Перси рүү эргэн асуув.

- Магадгүй л юм. Уул нь тийшээ яагаад явж болохгүй гэдгийг дандаа л 

тайлбарладаг юм сан. Жишээ нь ойд аюултай амьтад байдгийг цөм мэддэг болохоор 

энэ тухай ойлгомжтой. Харин энэ бүгдийг тайлбарлах ёстой байтал тэгсэнгүй шүү 

дээ. Yгүй дээ л гэхэд ахлагч бидэнд хэлчихмээр юм гэж Перси Дамблдорыг муухай 

- Одоо унтахаар явахаасаа өмнө сургуулийнхаа сүлд дууг дуулцгаая! гэж

Дамблдор үзүүр дээр нь суусан ялааг үргээх гэсэн юм шиг саваагаа сэгсрэхэд алтан 

тууз цуварч эхлээд ширээн дээгүүр хөөрснөө агаарт дүүжилсэн үгсийн дээгүүр 

- Хүн бүр хүссэнээрээ дуулна. За эхлээд! гэж Дамблдор мэдэгдлээ. Танхим 

Хогвартс, Хогвартс бидний хайртай Хогвартс

Хосгүй эрдмээ бидэнд сургаж хайрлаач

Нас хамаагүй чанар л чухал болохоор

Настай залуу халзан халзангүйг сургаж өгөөч Одоо толгойд хоосон салхи л зугаалж 

байна Огт юмгүй үхсэн ялаа л дүүрэн байна

Эрдэм мэдлэг багтахаар зай зөндөө байна Эрхэм сургаалаа бидэнд айлдаж хайрлаач 

Оргүй мартвал бидэнд сануулж туслаач Огт мэдэхгүй бол тайлбарлаад өгөөч Чадах л 

юмаа хийгээрэй Хогвартс минь

Чамайг бид хэзээ ч гутаахгүйг хичээх болно хэмээн цуурайтууллаа.

Чанга, аяар, хөгжилтэй, гунигтай, удаан, хурдан гээд хүн бүр л хүссэнээрээ дууллаа. 

Тэгэхлээр бүгд л дуугаа янз бүрийн хугацаанд дуусгасан нь мэдээж. Бүгд чимээгүй 

болсон байхад Уизлийн ихрүүд сургуулийнхаа сүлд дууллыг гашуудлын марш лугаа 

удаан, ёслол төгөлдөр дуулсаар байлаа. Дамблдор саваагаараа дохин удирдаж 

хүүхдүүдийг дуулж дуусахад чухам өөрөө л бусдаас чанга алга ташлаа. 

- Ай, сайхан дуу шүү! гэж уулга алдаад нүдээ арчин (Дамблдор уярсандаа 

болоод нулимс унагажээ):

- Дууны ид шид бидний урам зоригийг сэргээнэ. Одоо унтах боллоо. Гүйгээд 

Персигээр удирдуулсан нэгдүгээр дамжааныхан ярилцан суусаар буй ахлах 

дамжааныхан дэргэдүүр явж Гол танхимаас гараад гантиг шатаар өгсөв.

Харрийн хөл ахиад л тугалга цутгасан мэт хүндэрнэ. Харин энэ удаа догдолсноос бус 

ядарсан цадсанаас болжээ. Тэр ч байтугай хонгилд дүүжилсэн зураг дээр байгаа 

хүмүүс хоорондоо шивнэн ярилцаж тэднийг хуруугаараа зааж байгааг ч гайхах 

сөхөөгүй нойрмоглож явлаа. Перси тэднийг хоёр ч нууц хаалгаар дагуулж гарахад 

болох л юм болж байгаа мэт санагдана. Нэг хаалга нь хөдөлгөөнт хананы цаана нэг 

94

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

нь таазнаас дүүжилсэн урт хивсэнцэрийн ард байх ажээ. Тэд эвшээлгэн хөлөө 

арайхийн чирсээр янз бүрийн шатаар өгөн явахдаа очих газартаа хэзээ хүрэхийг 

өөрөөсөө асуухаа ч больжээ.Тэгтэл Перси гэнэтхэн зогслоо.

Тэдний өмнө агаарт таягнууд хөвөх бөгөөд Персийг урагш нэг алхтал таягнууд 

тулаанд бэлтгэх маягтай эргэлдсэнээ түүнийг дайрч эхлэлээ. Дайрахдаа цохихгүй 

харин хэдэн хуруу ойртоод одоо холд гэж хэлэх мэт дохих ажээ.

- Энэ бол Пивз. Бидний дагуул гэж Перси тэдэн рүү эргэж шивнээд дуугаа 

- Пивз чи харагдаач! гэлээ.

Хариу болгон уртаар таагүй чимээ гаргав. Тэрхүү чимээг агаарын бөмбөлөгөөс хий 

гарахтай адил гэж хэлж болно.

- Чи намайг Цуст Барон руу очоод энд юу болоод байгааг хэл гэж хүсээ юу? 

Тэгтэл тас хийх чимээ гарснаа таагүй байрын хар нүдтэй том амтай жижигхэн хүн

гарч ирээд тааз шал хоёрын хооронд хөлөө ачаад өөрт нь огт хэрэггүй таягийг тулсан

мэт дүр үзүүлэн зогслоо.

- Оо-ёо-ёо! Нэгдүгээр дамжааны балчирууд! Одоо хэдүүлээ хөгжилдөнөө гэж 

тавлангуй инээмсэглэн хэлэв.

Агаарт дүүжлэгдсэн хүн гэнэтхэн тэдэн рүү шуугихад тэд нэгэн зэрэг толгойгоо 

- Пивз минь эндээс явж үз. Тэгэхгүй бол Барон энэ тухай мэдэх болно шүү! Би 

тоглоогүй байна! гэж Перси эрс байдлаар хэллээ.

Пивз хэлээ гаргаснаа таягаа Невиллийн толгой дээр унагаачихаад алга болов. 

Тэрбээр уурласандаа хонгилд тавьсан баатрын дуулгыг юугаар ч юм тачигнуулан 

холдохыг тэд сонсож байлаа.

- Та нар үүнээс болгоомжлох хэрэгтэй. Түүнийг хазаарладаг ганц хүн нь Цуст Барон. 

Харин Пивз бол ахлагч биднийг ч тоодоггүй юм гэж Перси анхааруулан 

хэллээ. Тэд хүрч ирлээ.

Тэд хонгилын үзүүрт байх ягаан торгон хувцастай бүдүүн эмэгтэйн хөргийн өмнө 

- Нууц үг? гэж эмэгтэй ширүүн асуулаа.

- «Луучын мөхөл» гэж Персийг хэлэхэд хөрөг хажуу тийш болж хананд байгаа 

дугуй нүхийг нээлээ. Тэд нүхээр өөрсдөө бие даан гарсан боловч эв хавгүй 

Невиллийг түлхэх хэрэг гарсан аж. Тэгээд Гриффиндор тэнхимийнхэнд зориулсан 

амралтын өрөөнд орлоо. Тохитой дугуй өрөөнд зөөлөн тавилга тавьжээ.

Перси охидуудад унтлагын өрөөнд орох хаалга зааж өгөөд хөвгүүд өөр хаалгаар 

орлоо. Тэд дугуйрсан шатаар өгсөв. Тэд цамхагуудын аль нэгэнд л байгаа бололтой. 

Явсаар унтлагын өрөөнд ирлээ. Энд хар хүрэн хилэн хөшгөөр халхалсан лавир бүхий 

дөрвөн хөлтэй таван ор байлаа. Ор дэвсгэрийг засчихжээ. Тэд юм ярихтай мантай 

95

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

ядарсан болохоор хувцасаа чимээгүйхэн тайлаад орондоо орцгоолоо.

- Сайн идлээ шүү, тиймээ? Скаберрс эндээс холд! Харри энэ миний орны 

даавууг хэмлээд байна гэж Рон түүнийг тусгаарласан хүнд хөшигний цаанаас үглэх 

Харри Роноос ямар амттан илүү таалагдсаныг асуух гэсэн авч амжсангүй дэрэнд 

толгойгоо хүргээд л унтчихжээ.

Харри хачин зүүд зүүдэлсэн нь хэтэрхий их идсэнээс болсон байлгүй дээ. Тэрбээр 

зүүдэндээ профессор Квиреллийн толгойн ороолтыг ороочихсон явах юм. Харин 

ороолт нь түүнийг Слизерин тэнхимдд ор чи тэнд л байх тавилантай гэж ятгах ажээ.

Харри харин яагаад ч Слизеринд орохгүй гэж ороолтын хэлснийг эсэргүүцнэ. 

Ороолт нь улам улам хүндэрсээр байсан тул Харри түүнийг тайлах гэж оролдовч 

толгойг нь улам чанга ороон өвтгөж харин Малфой дэргэд нь зогсоод Харрийн 

дэмий оролдохыг хараад инээж байлаа. Тэгтэл Малфой унжуу хамартай Снегг багш 

болон хувирч хүйтнээр чанга инээх агаад дараа нь хурц ногоон гэрэл асахад 

хөлсөндөө норж чичирсэн Харри сэрсэн бүлгээ.

Харри нөгөө талаараа эргэж хэвтээд дахин унтлаа. Тэрбээр маргааш өглөө нь сэрээд 

урд шөнө чухам юу зүүдэлснээ огт санахгүй байлаа.

96

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 8: ШИДЭТ УУСМАЛЫН МЭРГЭЖИЛТЭН

- Хөөе түүнийг хараач!

- Тэр өндөр шар залуугийн дэргэд.

- Нүдний шилтэй юу?

- Чи царайг нь харав уу?

- Чи сорвийг нь харав уу?

Энэхүү шивнэлдэх яриаг Харри маргааш өглөө нь унтлагынхаа өрөөнөөс гарахдаа 

сонсчээ. Харрийн хичээллэж буй өрөөний хаалганы цаана түүнийг харах гэсэн 

сурагчид овоорч түүнийг хонгилд гарахад нэг л янзын хүмүүс дэргэдүүр нь 

зориудаар өнгөрөх зуураа нүүр царайг нь ажиглах ажээ. Харин Харри хүмүүсийг бүү 

ингээсэй гэж бодож байлаа. Тэр дараагийн танхимд яаж очихыг бодох хэрэгтэй 

байтал тэд саад болоод байв.

Хогвартсад зуун дөчин хоёр шат бий. Зарим нь өргөн тавиу зарим нь нарийн давчуу. 

Зарим шат нь пүрэв гаригт нэг тийш баасан гаригт өөр тийш хүргэж өгнө. Бас 

Харрийг өгсөх буюу уруудах үед хэд хэдэн гишгүүр нь гэнэтхэн алга болчихдог шат 

ч бий. Тийм шатаар явахдаа харайх хэрэг гардагийг мартаж болохгүй.

Хаалганууд ч бас амаргүй. Зарим нь эелдэг зөөлнөөр гуйлгаж байж нээгдэнэ, зарим 

нь тодорхой газар хүрэхэд нээгдэнэ, зарим нь бүр хуурамч бөгөөд оронд хана байх 

Ер нь шат, хаалга, анги, хонгил унтлагын өрөөний байрлалыг тогтооход хэцүү тийм 

болохоор Ховгвартсын бүх зүйл өнөөдөр тэнд маргааш энд гэх мэтээр үргэлж 

солигдож байдаг юм шиг санагдана. Хөрөг дээр байгаа хүмүүс бие бие рүүгээ зочлох 

буюу хонгилд буй баатруудын хуяг дуулга ч гүйж чадна гэдэгт Харри итгэлтэй байв.

Хий үзэгдлүүд ч бишгүй төвөг учруулна. Түүний онгойлгох гэж буй хаалганаас 

гэнэтхэн хий үзэгдэл нэвтрэн гарч ирэхэд Харри ухаан алдах дөхдөг байв. 

Гриффиндор шилтгээний хий үзэгдэл тэдний холбоотон Бараг толгойгүй Ник л төвөг 

уддаггүйн дээр тэр нэгдүгээр дамжааныханд хаана явах яаж нэвтрэхийг зааж өгөхдөө 

баяртай байдаг юм. Гэтэл Пивз бол хаалттай хоёр хаалга хаашаа ч хамаагүй авч 

явдаг шатнаас ч аюултай. Ялангуяа хичээлд хоцрон ирэх үедээ тааралдвал бүр хэцүү. 

Пивз хүүхдүүдийн толгойн дээрээс цаасны сав унагаж, хөл доорх хивсийг татаж 

тэднийг шохойгоор чулуудах буюу өөрийнхөө харагдахгүйг далимдуулан сэмхэн 

гэтэж ирээд хамраас нь чимхэж: «Баригдлаа!» гэж хашгирдаг байлаа.

Пивзээс өөр хэн ч юу ч хийм муу байж боломгүй мэт санагдах авч бас тийм биш 

ажээ. Сургуулийн харуул Аргус Филч түүнээс ч долоон дор. Анхны өглөө л Харри 

Рон хоёр түүний анхаарлыг татжээ. Харамсалтай нь тааруухан утгаараа тэр л дээ. 

Филч түүнийг нэг хаалга онгойлгох санаатай ноцолдож байхад нь таарч л дээ. 

Азгүйтэхэд чухам энэ хаалганы цаана нөгөө Альбус Дамблдорын цайллаган дээр 

яриад байсан хүүхдүүдийн орох хориотой гуравдугаар давхрын хонгил байдаг

97

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

юмсанжээ. Филч түүнийг төөрсөн гэдэгт итгэхээс шууд татгалзаж хориотой газар 

луу зориуд орох гэж оролдсон хэмээн итгэж тэднийг газар дорх зооринд хорино гэж 

заналхийлсэн авч чухам үед дэргэдүүр нь өнгөрч явсан профессор Квирелл тэднийг 

Филч, ноён Норрис гэдэг тосон саарал зүстэй туранхай бас өөр шигээ бүлтгэр нүдтэй 

мууртай билээ. Муур ганцаараа хонгилыг харгалзана. Хэн нэгэн хүүхэд журам 

зөрчиж хориотой шугам руу нэг л алхах аваас муур дорхноо алга болж хоёр агшны 

дараа Филч шуухитнасаар хүрээд ирнэ. Филч сургуулийн бүх нууц орцыг Уизлийн 

ихрүүдийг эс тооцвол хэнээс ч илүү сайн мэдэх бөгөөд яг л хий үзэгдэл шиг 

санамсаргүй гараад ирнэ. Хүүхдүүд түүнийг үзэн ядаж ихэнх нь ноён Норрисыг 

өшиглөчих юм сан гэж мөрөөддөг байлаа.

Гэхдээ хэрэгтэй тасалгаагаа олно гэдэг юу ч биш. Учир нь хичээл хийнэ гэдэг аль нэг 

өрөө эрэхээс хамаагүй хэцүү байлаа. Ид шид гэдэг шидэт саваагаар даллаж хэдэн 

хачин үг хэлэхээр зогсохгүй гэдгийг Харри төдхөн ойлгосон юм.

Лхагва гариг бүрийн шөнө дундын үед тэд дуран авай руу очин шөнийн тэнгэрийг 

судалж янз бүрийн оддын нэрийг бичиж гаригууд яаж хөдөлдгийг тогтоож авдаг 

байлаа. Долоо хоногт гурван удаа тэднийг цамхагын цаана байх хүлэмж рүү аваачна. 

Тэнд намхан тарган хатагтай Стебль тэдэнд ургамлын тухай шинжлэх ухаан болох 

ургамал судлал зааж энэхүү хачин ургамал мөөгийг хэрхэн ашиглах тухай ярьж 

Хамгийн ядаргаатай хичээл нь ид шидийн түүх байлаа. Энэ бол хий үзэгдэл заадаг 

цорын ганц хичээл юм. Профессор Бинс их өтөлсөн агаад нэг удаа багшийн өрөөнд 

ханын зуухныхаа урд унтчихаад маргааш өглөө ньь хичээлд биегүй ирж билээ. Бинс 

нэгэн хэмээр тасралтгүй ярьж хүүхдүүд нэр цаг хугацааг бичиж авахдаа Харгис 

Эмерикийг Хачин Уриктай андуурах бөлгөө.

Профессор Флитвик гэж сурагчиддаа харагдахын тулд ширээний ард ном давхарлаж 

тавиад дээр нь зогсдог тожгор багш шившлэг заана. Тэрбээр хамгийн анхны хичээл 

дээр ангитай танилцах зуураа бүртгэлийн дэвтэр авч хүүхдүүдийн овгийг дэс 

дараалан дуудаж байснаа Харрийн нэрэнд хүрмэгцээ хачин дуугараад тавцан 

дээрээсээ ойчиж алга болсон билээ.

Харин професор МакГонагалл тэс өөр хүн байв. Харри түүнийг хараад түүнтэй 

наалдахгүй байх нь дээр гэж бодсон нь зөв байжээ. Ухаантай хэдий ч чанга тэрбээр 

нэгдүгээр дамжааныхан хичээлд ирээд суудалдаа сууцгаахад маш ширүүн үг хэлсэн 

- Хувиргал бол Хогвартсад та нарын үзэх ид шидийн ухааны хамгийн түвэгтэй 

аюултай бүлгийн нэг юм. Миний хичээл дээр сахилгын ямар ч зөрчил гаргасан 

хүн ангидаа буцаж ирэхээргүй хөөгдөнө. Би та нарт анхаарууллаа шүү гэж хэлсэн 

Хүүхдүүд ийм үг соноод биеэ барьж байтал дараа нь профессор МакГонагалл 

дадлагынхаа ажлыг эхлэж ширээг гахай болгон хувиргаснаа буцаагаад ширээ

98

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

болгочихлоо. Бүгд мэл гайхаж өөрсдөө хийж үзэх юм сан гэх хүсэлдээ шатаж 

эхлэлээ. Гэхдээ эд зүйлийг амьтан болгон хувиргаж суртал мөдгүй гэдгийг тэр дороо 

Профессор МакГонагалл хүүхдүүдийн цээжлэх ёстой огт ойлгомжгүй самуурмаар 

хэд хэдэн өгүүлбэр бичүүлснийхээ дараа хүүхэд бүрд нэг нэг шүдэнз тарааж өгөөд 

зүү болгон хувиргах ёстой гэлээ. Хичээл дуусах үед ганцхан Гермиона Грэйнжерийн 

шүдэнз л жаахан өөрчлөгдсөн байв. Профессор МакГонагалл нэг үзүүр нь шовх 

мөнгөлөг өнгөтэй болсон Гермионагийн шүдэнзийг хүүхдүүдэд харуулаад охиныг 

харан инээмсэглэлээ. Ингэж инээхийг нь харсан хүүхдүүд ширээг гахай болгон 

хувиргахыг үзсэнээс ч илүү гайхсан аж. Тэдэнд профессор МакГонагалл огт инээж 

чаддаггүй юм шиг санагддаг байж л дээ.

Профессор Квиреллийн заадаг Хар урлагаас хамгаалах хичээлийг тэсэн ядан 

хүлээдэг байлаа. Гэхдээ Квиреллийн хичээл нь хичээл гэхээсээ хошин наадмыг илүү 

санагдуулна. Түүний өрөөнд сармис нэвт ханхална. Румынд тааралдсан цус 

сорогчдыг айлгахын тулд сармис үнэртүүлдэг тэднийг түүнтэй учраа олохоор 

Хогвартсад ирнэ хэмээн айдаг гэж хүүхдүүд хэлцдэг бөлгөө.

Квиреллийн толгой дээрх ороолт ч хичээлийг төв түвшин болгодоггүй байлаа. Энэ 

ороолтыг аймшигтай махчинаас салахад нь туслах үед Африкийн нэгэн хан хүү 

бэлэглэсэн гэж профессор ярьдаг авч үүнд хэн ч итгэдэггүй юм шиг санагдсан. 

Яагаад гэвэл нэгдүгээрт махчидыг яаж дийлсэн тухай Симус Финниганыг асуухад 

профессор Квиреллийн царай нь улайгаад цаг уурын тухай ярьж эхэлсэн юм. Уул нь 

Симус бүх зүйлийг нарийн мэдэхсэн гэсэн дээ нүд нь гялалзаж байсан юм. 

Хоёрдугаарт ороолтоос нь хачин үнэр ханхална. Уизлийн ихрүүд энэ бол Африкийн 

хан хүүгийн бэлэг биш зүгээр л урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж нотолдог байв.

Тэдний үгээр бол профессор цус сорогчдоос айж тэднээс бүрэн хамгаалах гэсэндээ 

хувцсан дотуураа сармисны хумс хийдэг ороолтондоо ч бас сармис нуудаг ажээ. Бас 

санаандгүй байгаад цус сорогчдод баригдчихгүйн тулд сургуульд өмсдөг 

хувцастайгаа унтдаг гэцгээнэ.

Харри эхний хэдэн өдөр хичээллэхдээ бусдаас дутахгүй юм байна гэдгээ мэдээд 

санаа нь амарчээ. Маш олон сурагчид Маглын гэр бүлд төрж өссөн тэр ч байтугай 

Хогвартсаас захидал авах хүртлээ хэн гэдгээ мэддэггүй байжээ. Тэглээ ч нэгдүгээр 

дамжааныханд сурах юм бишгүй байв. Шидтэний гэр бүлд төрж өссөн эцэг эхээсээ 

гадна шидтэн таван ахтай Рон хүртэл бусдаасаа төдийлөн ялгарахгүй ажээ.

Баасан гариг Харри Рон хоёрын хувьд тун агуу өдөр боллоо. Тэд нэг ч удаа замаасаа 

хазайхгүй Их танхимд өглөөний цайндаа очиж чаджээ.

- Өнөөдөр юу орох вэ? гэж Харри будаандаа чихэр нэмэнгээ асуув.

- Уусмал бэлдэх хоёр хичээл Слизеринийхэнтэй хамт хийнэ. Хичээлийг тэдний 

удирдагч профессор Снегг заах юм билээ. Түүнийг өөрийн сурагчдынхаа талд байдаг 

бусад багш нараас хамгаалдаг тэдэндээ хамгийн сайн дүн тавьдаг гэцгээдэг. Yнэн 

худлыг нь өнөөдөр л харъя гэж Рон хариулав.

99

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

МакГонагалл Гриффиндор тэнхимийн удирдагч хэдий ч уржигдар тэдэнд маш их 

гэрийн даалгавар өгсөн юм л даа.

Тэднийг цайгаа ууж байтал шуудан ирлээ. Одоо Харри үүнд дасчээ. Гэхдээ 

сургуульд ирсэн анхныхаа өглөө зуугаас доошгүй ууль цайны үеэр гол танхимд 

гуугалсаар нисэн орж ирээд ширээн дээгүүр эздээ хайн эргэлдэж өвдөг дээр нь 

захидал унагахад их л айсан билээ.

Одоохондоо Хэдвиг түүнд нэг ч захиа авчраагүй л байв. Ууль нь хааяа түүний мөрөн 

дээр сууж хошуугаараа чихийг нь оролдохоор бусад уульны хамт танхимд нисэн 

ирдэг авч зүсэм бялуу идчихээд уульнууд амьдардаг үүрэндээ очиж нойрсохоор 

нисэн оддог байлаа. Харин энэ өглөө Хэдвиг чихрийн сав, тавагтай чанамал хоёрын 

хооронд суугаад Харрийн тавган дээр битүүмжилсэн дугтуй унагав. Харри анхныхаа 

захидлыг уншихгүйгээр тайван ундалж чадахгүй байсан учир захиаг шууд л задлав.

Захидалд жигд бус үсгээр:

Хүндэт Харри минь, баасан гаригт үдээс хойш чамайг хичээлгүй гэдгийг би мэдэж 

байна. Ийм болохоор хэрэв чи хүсвэл гурван цагийн үед аяга цай уухаар манайд 

ирээрэй. Сургуульд орсон эхний долоо хоног чинь ямархуу өнгөрснийг мэдмээр 

байна. Хэдвиггаар хариу явуулаарай.

Харри Роноос үзгийг нь гуйж аваад захидлын ар талд: «Дуртайяа очъё. Дараа уулзая. 

Баярлалаа» гэж сараачаад Хэдвигд өглөө.

Харрийн аз болоход Хагридтай хамт цай уухаар болжээ. Учир нь сургуульд 

тохиолдсон явдлуудаас хамгийн таагүй нь шингэний тухай хичээл байсан юм. 

Хичээлийн жил эхлэхэд хийсэн цайллаган дээр профессор Снегг түүнийг анх хараад 

л дургүй байгааг Харри мэдэрсэн билээ. Снеггийн заасан эхний хичээл дуусах үед л 

тэр андуурснаа мэджээ.

Снегг Харрид дургүйгээр барахгүй үзэн ядаж байв.

Снеггийн танхим газар доорх харанхуй өрөөнүүдийн нэгэнд байна. Тэнд цамхагт 

байхаас хамаагүй хүйтэн ханын дагуу тавьсан шилтэй уусмалд хөвж байдаг 

амьтнуудыг тооцвол бүр ч аймшигтай санагдана.

Снегг бас л Флитвикийн нэгэн адил бүртгэл нээснээр хичээлээ эхлэж хүүхдүүдтэй 

танилцав. Поттер гэсэн нэрэнд хүрээд мөн Флитвикийн адил зогслоо.

- Өө, за. Харри Поттер. Манай шинэ алдартан гэж аяархан дуугарлаа.

Драко Малфой түүний анд Крэбб Гойл нар алгаараа нүүрээ даран байж даажигнан 

Ангийхантай танилцаж дуусаад Снегг танхимыг анхааралтай ажиглалаа. Нүд нь

Хагридынх шиг хар авч аварга биетийн нүднээ гэрэлтдэг энхрийлэл дутах аж.

Снеггий нүд яагаад ч юм харанхуй хонгилыг санагдуулахаар хүйтэн хөндий ажээ. 

100

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Та нар одоо шидэт уусмал бас түүнтэй адил зүйлсийг бэлтгэдэг чухам 

оновчтой тодорхой хичээл үзэх болно гэж хэлэв.

Снегг бараг шивэгнэж ярих авч хэлэх үг нь профессор МакГонагаллынх шиг 

сонсогдохуйц тод агаад тэр өөрөө ч ангид болж байгаа явдлуудыг хар аяндаа хянаж 

чадах аж. Яг л профессор МакГонагаллын хичээл дээр байдаг шигээ хоорондоо 

шивэгнэлдэхгүй өөр зүйл оролдохгүй сууцгаана.

- Энэ шинжлэх ухаан бол саваагаар дэмий даллахтай огт адилгүй. Тийм 

болохоор л энэ хичээлийг ид шидийн шинжлэх ухааны чухал хэсэг гэж бараг 

ойлгодоггүй юм. Харин би та нарыг их л учиртай үнэр гарган удаан буцлах тогоотой 

уусмалын таатай үнэр хүний тараагуур судсанд орох үедээ ухаан мэдрэлийг нь 

өөрчлөх чадалтай шингэний аядуухан ид шид зэрэгт дуртай байх болов уу гэж итгэж 

байна ... Алдар хүндийг яаж жижигхэн шилэнд хадгалдаг, аймшигт хорыг яаж 

чанадаг бас миний хичээлд ирдэг дэмий чалчигчидтай л адил байхгүй гэвэл үхлийг 

хэрхэн хөөж болох тухай ч заана гэж Снегг үргэлжлүүлэн өгүүлэв.

Ингэж хэлснийхээ дараа улам ч нам гүм боллоо. Харри Рон хоёр бие биеэ хараад юу 

ч ойлгосонгүй гэдгээ мэдлээ. Харин Гермиона Грэйнжер өөрсдийгөө чалчаа 

хүмүүсийн тоонд оруулчихвий гэж байгаа бололтой тэсэж ядан суух аж. Снегг 

- Поттер би гаймуугийн няцалсан үндсийг шарилжны хандтай холивол юу 

болох вэ? гэж асуулаа.

«Ямар няцалсан үндсийг ямар хандтай холино гэнээ?» хэмээн Харри асуух гэснээ 

болилоо. Тэрбээр Роныг хяламхийн харсан авч цаадах нь асуултын учрыг ойлгоогүй 

болох нь харагдаж байв. Харин Гермиона Грэйнжер хариултыг сайн мэдэж байгаа 

бололтой гараа сарвалзуулж харагдана.

- Би мэдэхгүй юмаа ноёнтоон гэж Харри хэллээ. Снеггийн царайд үзэн ядах 

- За тийм байдаг байж ... Алдартай гэдэг маань ч талаар болох шив. За, Поттер 

минь дахиад нэг үзье дээ. Хэрэв надад гиваан аваад ир гэвэл та хаагуур эрэх вэ? гэж 

Снегг асуухдаа Гермионагийн өргөсөн гарыг анзаараагүй дүр үзүүлнэ.

Харин Гермиона арай л суудлаасаа ховх үсэрчих нь холгүй өндөлзөн гараа өргөсөөр 

байхад Харри гиваан гэж юу байдгийг огтхон ч төсөөлөхгүй байв. Тэгээд инээдээ 

барьж ядахн байгаа Малфой, Крэбб, Гойл нарыг аль болохоор харахгүйг хичээж 

- Би мэдэхгүй юмаа ноёнтон минь гэж Харри хэлэв.

- Тэгэхээр Поттер та сургуульдаа ирэхээсээ өмнө сурах бичгээ харъя гэж огт 

бодоогүй юм шив дээ?

Харри түүний хүйтэн нүднээс хараагаа салгалгүй эгцлэн харахыг хичээнэ. Yнэндээ 

бол Дурслийнд байхдаа шинэ сурах бичгүүдээ уншсан авч «Ид шидэт мянган 

101

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

ургамал мөөг»-ийг бүгдийг цээжилсэн гэж Снегг тооцлоо гэж үү дээ?

Снегг дахиад л Гермионагийн догдолсондоо болоод чичрэх гарыг анзаараагүй дүр 

- За яахав, харин чонын хор, гэлэнгийн тан хоёр ямар ялгаатай вэ? Тайван суух 

аргагүй болсон Гермиона гараа дээш өргөн өндөлзсөөр.

- Би мэдэхгүй байна. Харин Гермиона яг мэдэх байх шиг атал та түүнийг 

яагаад асуухгүй байгаа юм бэ? гэж Харри аяархан хэллээ.

Хүүхдүүд инээлдэв. Малфой болон түүний хоёр найзаас өөр хэн хэн шоолон инээж 

байгаа мэдэх санаатай эргэн харлаа. Багаар бодоход арваад хүүхэд инээлдсэний 

дотор Симус ч байв. Гэхдээ Симусыг дэмжсэн маягтай нүдээ ирмэхэд Харри түүнийг 

шоолсондоо бус харин яагаад ч юм ухаалаг санагдсан хариултыг нь бодоод инээсэн 

юм байна гэж мэдлээ. Харин Снегг тэгж бодоогүй нь илт. Тэр Гермиона руу агшин 

- Суу! гэж зандраад: Гаймуу, шарилж хоёроор «амьд үхлийн ундаа» гэж 

нэрлэхээр хүчтэй унтуулах шингэн бэлтгэдэг. Харин гиваан бол үхрийн цөснөөс 

гаргаж авдаг чулуу бөгөөд та нарыг ихэнх хороос авардаг юм. Чонын хор, гэлэнгийн 

тан гэдэг нь манчин хэмээх нэртэй нэг л ургамал шүү дээ. Ойлгов уу? Хэлсэн бүх 

зүйлийг бичиж авцгаа! гэлээ.

Бүгд үзгээ яаран авч цаасаа шажигнуулж гарлаа. Гэлээ ч Снеггийн намуун дуу 

гарсан шуугианыг дарах ажээ.

- Таны увайгүй хариултаас болоод би Гриффиндорын тооцоонд торгуулын 

Гриффиндорын нэгдүгээр дамжааныхны хувьд Снеггийн хичээл хамгийн онцгүй 

байх нь тодорхой болж Харрийг суулгасны дараа бас л таагүй явдал гарсан юм.

Снегг сурагчдыг хос хосоор нь болгоод хатиг эмчлэх жирийн уусмал бэлтгэх 

даалгавар өглөө. Тэрбээр урт хар жанчаа шар шур хийлгэн анги тойрон явах зуураа 

хүүхдүүд хэрхэн хатсан навч жинлэж могойн шүдийг ууранд нүдэж байгаа харж 

Снегг багш өөрт нь таатай санагдсан Малфойгоос бусад бүх хүүхдийг шүүмжилж 

өрөөнд ногоон хортой утаа дүүрч чанга шажигнах чимээ гарах үед эвэрт эмгэн 

хумсыг яаж чанадгийг Малфойгоос сурцгаа хэмээн уриалж байв.

Тэгтэл Невилл яагаад ч юм Симусын тогоог унагаж орхисон чинь тогоо нь хэлбэр 

дүрсгүй шаваас болон хувирч дотор нь чанаж байсан уусмал шалан дээгүүр урсахдаа

ойролцоо байсан сурагчдын шаахайг түлэн цоолжээ. Хэдэн агшны дараа хүүхдүүд 

сандал дээр гарч зогсоод тогооноос асгарсан уусмалд гар хөл нь түлэгдэж улаан 

цэврүү болсон Невилл өвдсөндөө болоод ёолж байлаа.

- Мангуу амьтан! Та нар тогоогоо гал дээрээс авахаасаа өмнө уусмалд үхэр 

зарааны өргөс нэмчихэж дээ? гэж Снегг хашгичин асгарсан шингэнийг алгаараа 

булан руу шавхан цацах ажээ.

102

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Невилл хариулахын оронд ярвайн уйлж хамар дээр нь ч улаан цэврүү гарчээ.

- Түүнийг эмнэлэг рүү аваач гэж Снегг багш Симуст хэлснээ зэргэлдээх 

ширээний ард юм хийж байсан Харри Рон хоёр луу эргэж:

- Поттер та уусмалд үхэр зарааны өргөс хийж болохгүй гэдгийг яагаад түүнд 

хэлсэнгүй вэ? Хүн муу байвал өөрийгөө сайн болно гэж бодоо юу? Танаас болоод 

Гриффиндорын тооцоонд ахиад нэг торгуулийн оноо нэмлээ шүү гэв.

Энэ үнэхээр шударга бус явдал учраас Харри эсэргүүцэх санаатай ам нээх гэтэл Рон 

түүнийг ширээн доогуур өшиглөлөө.

- Битгий анзаар. Снегг хэрэв уурлавал ихээхэн хорон хүн гэж би сонссон юм 

Цагийн дараа тэд өрөөнөөс гарч шатаар өгсөн явахад Харрийн толгойд элдэв таагүй 

бодол эргэлдэж Хогвартсд ирэхдээ баяр хөөртэй байсан нь хийсэн алга болжээ. 

Сургуульд ирээд ганцхан долоо хонохдоо торгуулийн хоёр оноо авсан нь ердөө л 

Снеггийн үзэн ядалтаас болсон билээ. Харин яагаад гэдгийг мэдэхсэн гэж хүснэ.

- Харцаа дээгүүр байлга. Фред Жорж хоёр ч Снеггийн хичээл дээр азгүйтдэг 

юм. Чи тэднийг түүнээс хэдэн торгууль авсан гэж бодож байна? Би чамтай хамт 

Хагридынх руу очиж болох уу? гэж Рон түүнийг тайтгаруулна.

Гуравт тав дутуу байхад тэд шилтгээнээс гарч сургуулийн талбай дээгүүр 

Хагридынх руу явлаа. Хагрид Хориотой ойн чөлөөн дахь бяцхан модон байшинд 

суудаг байв. Yүдэн дээр нь ангийн нум, хос углааш өлгөөтэй байх аж.

Харрийг үүд тогшиход цаана нь ууртай маажиж чангаар хуцах чимээ гарахыг тэд 

сонсов. Агшин зуурын дараа:

- Боль, Соёот минь буцаад! гэх Хагридын чанга зандрах дуулдлаа. Yүд яльгүй 

онгойж цаанаас нь үс болсон танил царай харагдав.

- Орцгоо. Соёот буцаад! гэж Хагрид урилаа.

Хагрид үүдээ дэлгэж том хар нохойны хүзүүвчнээс зуурч арайхийн тогтоох аж. Ямар 

үүлдэр гэдгийг Хагрид мэдэхгүй ч ийм нохойгоор бодон гөрөөлдөг гэж тайлбарлав.

Байшин ганцхан өрөөтэй юм. Адараас гахайн гуя, дотрыг нь гаргасан гургуул 

дүүжилж задгай гал дээр зэс данхтай зүйл буцлах агаад буланд навсархай бүтээлгээр 

бүтээсэн том ор харагдана.

- Та нар яг л гэртээ байгаа юм шиг тухлаарай гэж хэлээд Хагрид Соёотыг 

тавихад Рон руу давхиж очоод чихийг нь долоож байв. Соёот нохой эзэнтэйгээ 

адил харахад аймаар ч үнэн хэрэгтээ үгүй гэдэг нь илт.

- Энэ бол Рон гэж том данханд ханд буцалгахаар ус хийж боорцог таваглаж 

байгаа Хагридад Харри танилцуулав. Боорцог таваглах үед хатаад чулуу болсныг 

- Уизлийн хүүхдүүдийн нэг үү? Танай ихэр хоёрыг харуулдсаар амьдралынхаа 

хагасыг өнгөрөөлөө. Тэд дандаа л Хориотой ой руу орох гэж зүтгэж би барих хэрэг 

103

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

гардаг юм гэж Хагрид Роны сэвхтэй нүүрийг харангаа хэлэв.

Чулуужсан боорцог шүд хугалчихаж мэдмээр авч Харри Рон хоёр их л амтархан 

идэж буй дүр үзүүлж сургуулийн эхний өдрүүд хэрхэн өнгөрсөн талаар Хагридад 

ярьж өглөө. Соёот нохой толгойгоо өвөр дээр нь тавин хэвтэх агаад асгарсан шүлс нь 

дүрэмт хувцсыг норгож байв.

Хагрид Филчийг хөгшин шулам гэж хэлэхийг дуулаад Харри Рон хоёр их баярлажээ.

- Түүний муур ноён Норрисыг Соёоттой нэг танилцуулаад үзэх юмсан. Намайг 

сургуульд очих хэрэг гарахад тэр муур мөрийг минь үнэрлэн дагадгийг та нар 

мэдэхгүй л дээ. Түүнээс нуугдах аргагүй хуурах ч аргагүй. Yнэрлээд л намайг 

олчихдог юм. Филч л түүнийг над руу тавьдаг нь гарцаагүй.

Харри Хагридад Снегг багшийн хичээлийн тухай ярьлаа. Хагрид ч бас Роны нэгэн 

адил түүнийг санаа зовох хэрэггүй гэж зөвлөв. Учир нь сурагчдын ихэнх нь Снеггэд 

- Тэр намайг үзэн ядаад байх шиг санагдах юм.

- Тэр хамаагүй ээ! Яасан гэж тэр вэ? хэмээн Хагрид эсэргүүцэв. Гэхдээ Хагрид 

ингэж хэлэхдээ харцаа яльгүй буруулах шиг санагджээ.

- Чарли ах чинь яаж байгаа вэ? Надад их таалагддаг байсан юм. Араатан 

амьтантай харьцахдаа ч гаргуун даа гэж Хагрид Рон руу эргэж яаран сонирхжээ.

Хагрид ярианыхаа сэдвийг зориуд өөрчлөөд байна уу даа гэж Харри өөрөөсөө 

асуухаар байв. Рон луу судалж байгаа Чарли ахынхаа тухай Хагридад ярьж байх зуур 

Харри ширээн дээрх данхны таглаан дор байсан хэсэг цаасыг авч үзлээ.

Энэ бол «Зөнч» сонины хайчилбар байв.

«ГРИНГОТТС» БАНКИНД БОЛСОН ЯВДЛЫН ТУХАЙ СYYЛИЙН YЕИЙН 

МЭДЭЭ гэсэн гарчигтай өгүүлэл байв.

Долдугаар сарын гучин нэгэнд «Гринготтс» банкинд орсон үл мэдэгдэх дээрэмчний 

нэвтэрсэн байдлыг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Хүмүүсийн дунд тарсан 

яриагаар бол энэ үйлдлийг үл мэдэгдэх хар шидтэнгүүд үйлдсэн гэж үзэж байгаа юм.

Өнөөдөр «Гринготтс» банкны албингууд банкнаас юу ч хулгайлагдаагүй гэж 

мэдэгдлээ. Дээрэмчдийн ухсан шүүгээ хоосон байжээ. Хачирхалтай тохиолдлоор 

шүүгээн дотор байсан зүйлийг тэр өглөө эзэн нь авсан байна.

«Бид шүүгээнд юу байсныг хэлэхгүй. Ийм болохоор та бүхэнд элдэв асуудал 

тулгараагүй бол бидний ажилд оролцох хэрэггүй» гэж энэ өглөө «Гринготтс» банкны 

хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдлээ.

Хэн нэгэн хүн «Гринготтс»-ыг дээрэмдэхээр оролдсон гэж Роны ярьсныг Харри 

нэхэн саналаа. Харин Рон өдрийг нь хэлээгүй юм. Тэгтэл одоо ...

- Хагрид аа! «Гринготтс»-ыг яг миний төрсөн өдрөөр дээрэмдсэн юм байна 

шүү дээ! Биднийг тэнд байхад л дээрэмчид орсон байж болзошгүй! гэж Харри уулга 

104

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Энэ удаа Хагрид түүнтэй харц тулгарахаас зайлсхийгээд байгаад эргэлзэх юмгүй 

Аварга биет маань үл ойлгогдох юм бувтнаад ахин чулуужсан боорцогноосоо 

Харрид өгчээ. Харри эелдэгээр талархал илэрхийлсэн ч боорцгийг авсангүй нөгөө 

хайчилбарыг дахин уншлаа.

« ... Дээрэмчдийн ухсан шүүгээ хоосон байжээ. Хачирхалтай тохиолдлоор шүүгээн 

дотор байсан зүйлийг тэр өглөө эзэн нь авсан байна.»

Тэр өглөө Хагрид долоон зуун арван гурав дугаар шүүгээнээс хуйлаастай хүрэн цаас 

авсан шүү дээ. Хулгайчид үүнийг эрсэн юм болов уу?

Харри Рон хоёр оройн хоолоо идэхээр цамхаг руугаа буцахдаа чулуужсан боорцгоор 

халаасаа дүүргэсэн байв. Гэрийн эзнийг өгөхөд татгалзаж чадаагүй аж. Хагридтай 

уулзсан шиг юм бодогдуулахуйц зүйл нэг ч хичээл дээр тааралдаагүй дээ гэж Харри 

бодлоо. Хэрэв Харрийн зөв бол Хагрид хуйлаастай цаасыг яг цагийг нь олж авав уу, 

эсвэл үгүй юу? Одоо энэ хуйлаастай цаас хаана байгаа юм бол? Yүнийг хадгалахад

«Гринготтс»-оос илүү найдвартай газар хэрэг болно шүү дээ.

Бас Снегг профессорын тухай түүнд ярихыг хүсээгүй ямар нэг юм Хагрид мэдээд 

байгаа юм биш биз гэсэн асуулт өөртөө тавьж явлаа.

105

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 9: ШӨНӨ ДУНДЫН ХАЛЗ ТУЛААН

Хогвартсд ирэх хүртлээ Харри мань Дадлигаас өөр хүнийг ингэтлээ үзэн ядаж болно 

гэж огт төсөөлөөгүй явжээ. Гэхдээ Драко Малфойтой уулзах хүртлээ л тэр шүү дээ. 

Yнэндээ тэд сургуульд орсон эхний долоо хоногтоо бараг тааралдаагүй юм. Хамтран 

суудаг ганцхан хичээл нь профессор Снеггийн хичээл байлаа. Харри Рон хоёр 

Хагридынхаас буцаж ирэхдээ Гриффиндорын амралтын өрөөнд өлгөсөн зарлалыг 

хараад гайхан дуу алдацгаажээ. Мягмар гаригаас эхлэн шүүрээр нисэх бөгөөд 

Гриффиндор Слизериний нэгдүгээр дамжааныхан хамт нисэж сурах юм байна.

- Гайхалтай юм аа. Яг л мөрөөдөж байснаар маань болох нь л дээ. Малфойн 

өмнө зүгээр ч нэг тэнэг хүн шиг бус шүүрээр яаж нисэхээ мэдэхгүй мангуу амьтан 

болж харагдах нь дутаад байжээ хэмээн Харри баргар царайлан хэлэв.

Энэхүү зарлалыг унших хүртлээ Харри хурдхан шиг нисэж сурах юмсан гэж тэнгэр 

бурханд залбирч байжээ. Хогвартсын нэг ч хичээл ийм сонирхолтой байгаагүй юм. 

- Хэн нь тэнэг болохыг чи хаанаас мэдсэн юм? Малфой өөрийгөө квиддич сайн 

тоглодог гэж бүхний өмнө сайрхдагийг бид мэдэх хэдий ч энэ бол дэмий яриа гэж 

мөрийцөхөд бэлэн байна хэмээн Рон хэлэв.

Yнэхээр ч Малфой нисэх тухай хэтэрхий их ярьдаг байлаа. Тэрбээр нэгдүгээр 

дамжааныхныг тэнхимийн шигшээд авахгүй байна хэмээн гомдоллож янз бүрийн 

шүүрээр хаана хэрхэн нисэж байсан тухай уртын урт яриа дэлгэн бардамнадаг 

байлаа. Энэ яриа нь ихэвчлэн Малфой нисэж явахдаа Маглуудын нисдэг тэрэгтэй 

тулгараад хэрхэн самбаа гаргаж бултсан тухай түүхээр төгсдөг байв.

Гэхдээ энэ сэдвээр ярьдаг цорын ганц хүүхэд Малфой байгаагүй юм. Симус 

Финниганы яриаг сонсох аваас тэрбээр бүх л хүүхэд насаа шүүрээр нисэж 

өнгөрөөжээ. Тэр ч байтугай Рон хүртэл Чарлийн хуучин шүүрийг авч яваад 

дельтаплантай мөргөлдөх шахсан тухайгаа сонсох л хүн байвал ярихад бэлэн байдаг 

Ер нь шидтэнгүүдийн гэр бүлд өссөн бүх хүүхэд квиддичийн тухай байнга ярьдаг 

байв. Квиддичээс болоод Рон нэг өрөөнд хамт унтдаг Дин Томастай ширүүхэн 

маргаад амжжээ. Динийг хөл бөмбөгт дуртай болохоор ганцхан бөмбөгөөр тоглодог, 

тоглогчид нь нисэх хориотой тоглоом ямар ч сонирхолгүй хэмээн Рон баталдаг байв. 

Маргааш нь Рон Дины орон дээр өлгөөстэй байдаг хөл бөмбөгийн «Вест Хэм» 

багийнхны зургийн өмнө зогсож байхыг Харри харлаа. Рон зураг дээрх тоглогчдыг 

хөдөлгөх гэж хуруугаараа чичих ажээ. Тэрбээр Маглуудын гэрэл зураг дээрх хүмүүс 

нь шидтэнгүүдийн ертөнцийн зураг шиг хөдөлдөг нүд ирмэдэг инээдэг байх ёстой 

гэж бодсон нь лавтай.

Гэхдээ шидтэнгүүдийн гэр бүлд төрсөн хүүхэд болгон тийм байгаагүй юм. Невилл 

хэзээ ч шүүртэй байгаагүй эмээ нь нисэх тухай бодохын ч хэрэггүй гэдэг байсныг 

хүлээн зөвшөөрдөг юм. Харри дотроо түүний түмэн зөв гэж боддог байв. Невилл 

зогсож байхдаа ч элдэв явдалд ороолцолддог юм чинь.

106

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри шиг Маглуудын гэрт төрж өссөн Гермиона Грэйнжер ч нисэх цагаа хүлээн 

Невиллээс дутахгүй догдолж байв. Хэрэв нисэхийг сурах бичгээр сурчихдагсан бол 

аваад Гермиона аль хэдийн шувуунаас дутахгүй хөөрч байхсан биз. Гэхдээ ингэх 

боломжгүй л дээ. Гермиона хэдийгээр авъяастай ч гэлээ нэг ч оролдлого хийж 

чадахгүй юм. Мягмар гаригт өглөөний цай ууж суухдаа Гермиона охин номын 

сангаас авсан «Квиддичийн түүх» гэдэг номоос уншсан эхлэн нисэгчид хэрэгтэй 

заавар зөвөлгөөгөөр бусдыгаа залхааж байв. Харин Невилл түүний ярихыг маш 

анхааралтай сонсож нэг ч үг алгасахгүйг хичээх зуураа байн байн лавлан шалгаана. 

Хэдэн цагийн дараа шүүрэн дээр тогтоход энэ онол хэрэг болно гэж бодсон 

бололтой. Харин шуудан ирж Гермионагийн заах хичээлийг тасалдуулсанд бусад 

хүүхдүүд ихээхэн баярлацгаажээ.

Баасан гаригаас хойш Харрийг нэг ч захиа аваагүй гэдгийг Малфой сайн мэдэж байв. 

Малфойн ууль үнэндээ ч ууль биш шар шувуу нь түүний гэрээс янз бүрийн 

амттантай илгээмж байнга авчрах бөгөөд хүү ч баяртайяа задлан анд нөхдөө дайлдаг 

байлаа. Тэрбээр бусдаасаа ялгарахыг хүсдэг юм чинь аргагүй шүү дээ.

Мягмар гаригт Харри юу ч аваагүй бол Невиллийн бэгбаатар түүний эмээгийн 

явуулсан жижигхэн боодолтой юмыг авчирчээ. Невилл их л баяртайгаар түүнийг 

задлаад цагаан утаа шиг юм дүүрсэн жижигхэн шилэн бөмбөлөгийг хүүхдүүдэд 

- Энэ бол сануулагч! Намайг мартамхай гэж эмээ маань мэддэг болохоороо 

явуулжээ. Энэ бөмбөлөг мартсан зүйлийг сануулдаг юм. Yүнийг чанга атгахад 

хэрэв улайх юм бол ... гэж тайлбарлалаа.

Тэгтэл түүний гар дахь бөмбөлөг хурц улаан өнгөтэй болмогц Невиллийн царай 

- За энэ дээ ... гэлээ.

Чухам юу мартсанаа санах гэж байх зуур Малфой түүний дэргэдүүр өнгөрөхдөө 

бөмбөлөгийг гараас нь булаагаад авчихлаа.

Харри Рон хоёр зэрэг ухасхийн босов. Гэхдээ зодолдох гээгүй юм л даа. Учир нь тэр 

хоёроос том биетэй Малфойн найзууд холгүй байв. Тэгсэн ч гэлээ тэсвэрлэх аргагүй 

юм. Гэтэл тэдний хоорондуур професоор МакГонагалл оржээ. Тэрбээр Хогвартсын 

бусад багш нарыг бодвол яльгүй будлианыг мэдрэхдээ онцгой билээ.

- Юу болоод байнаа? хэмээн ширүүн асуулаа.

- Малфой миний сануулагчийг булаагаад авчихлаа гэж Невилл тайлбарлав. 

Малфой муухай царайлснаа сануулагчийг Невиллийн өмнөх ширээн дээр тавиад:

- Би зүгээр л харах гэсэн юм хэмээн гэмшсэн маягтай хэлээд хажуу тийш 

Ингэж л профессор МакГонагаллын уурыг дарах гэсэн бололтой.

Өдрийн гурав гуч гэхэд Харри Рон болон Гриффиндорын нэгдүгээр дамжааны бусад 

107

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хүүхдүүд нисэхэд сургах талбай руу яаран алхацгаасаар ирлээ. Нарлаг тунгалаг өдөр 

бөгөөд сэвшээ салхи сэвэлзэж хүүхдүүдийг толгодоос эгнээгээрээ бууж явахад өвс 

ногоо хөл доор нь дуугарна. Тэд модны орой салхинд ганхах Хориотой ойгоос хол 

байдаг сургуулийн нутаг дэвсгэр дээрх тэгш талбай руу очлоо.

Слизериний нэгдүгээр дамжааныхан тэнд ирчихсэн байв. Газарт хорин шүүр эгнэн 

хэвтэх ажээ. Жорж, Фред нар сургуулийн шүүрийг шүүмжлэн хэлэлцэхийг Харри 

нэг удаа сонссон юм. Зарим шүүр нь хэт өндөрт гарвал булгидаг зарим нь зүүн 

тийшээ хадуурдаг гэнэ.

Тэгж байтал нислэгийн багт хатагтай Нугарагч хүрч ирлээ. Тэрбээр богинохон 

буурал үстэй шонхорынх лугаа шар нүдтэй юм.

- Та нар юугаа хүлээсэн юм?! Бүгд шүүрнийхээ харалдаа зогсоцгоо. Алив 

хурдлаарай хэмээн шавдуулав.

Харри урдаа байгаа шүүрийг харлаа. Зарим сүрэл нь тал тал тийшээ арзайсан 

- Баруун гараа шүүр лүгээ сунгаад: «Дээшээ!» гэж хэл хэмээн хатагтай

Нугарагч жагсаалын өмнө зогсоод хэллээ.

- Дээшээ! гэж хорин хоолой хашгирав.

Харрийн шүүр гарт нь үсрэн орж ирсэн авч ихэнх сурагчдынх тэгсэнгүй. Невиллийн 

шүүр байрнаасаа огт хөдлөөгүй бол Гермиона Грэйнжерийн шүүр яагаад ч юм газар

дээгүүр өнхөрчээ. Шүүр яг л морь шиг айсан хүнийг мэдээд түүн захирагдахгүй 

болдог юм биш байгаа гэж Харри боджээ. Невилл «Дээшээ» гэж хоолойгоо 

чичрүүлэн хэлсэн болохоор дээшээ болоогүй хэрэг биз.

Дараа нь хатагтай Нугарагч агаарт шүүрнээсээ уначихгүйн тулд яаж унах ёстойг 

үзүүлээд шүүрээ зөв барьсан эсэхийг шалган явж байв.

Хатагтай Нугарагч Малфойг шүүрээ буруу барьсан байна гэхэд Харри, Рон хоёр 

- Гэхдээ би анх удаа нисэж байгаа биш шүү дээ! гэж Малфой гоморхон 

Хатагтай Нугарагч түүнийг энэ жилүүдийн турш буруу нисэж байжээ хэмээн 

мэдэгдэхэд ингэж маргах нь өөрийгөө нотолж чадахгүй гэдгийг ойлгов бололтой 

Малфой дуугүйхэн сонсож байлаа.

- Одоо намайг шүгэл үлээхэд та нар газраас хүчтэй түлхэлтээр хөөрөөрэй.

Шүүрээ хэвтээ байдлаар чанга бариад метр, метр хагас хиртэй хөөрснийхөө дараа 

буух хэрэгтэй. Буухын тулд урагш ялимгүй бөхий. За шүглийн дуугаар ниснэ. Гурав, 

хоёр ... гэж хатагтай Нугарагч хэллээ.

Гэтэл газар дээр ганцаараа үлдчихвий гэж айж сандарсан Невилл хатагтай

Нугарагчийг шүглээ үлээхээс урьд дээш ухасхийв.

108

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Тэр хүү, буцаад! гэж хатагтай Нугарагч хашгирсан ч Невилл яг л лонхноос 

бүлт үсэрсэн бөглөө шиг дээш тэмүүллээ. Хоёр, дөрөв, зургаан метрийн өндөрт 

гарсан хойно нь Харри Невиллийн айсан цонхигор царайг олж харлаа. Невилл 

айсандаа амаа ангайн шүүрнээсээ гулсан унахыг ч харлаа.

Пид! Невилл эвгүй чимээ гарган газарт унав. Шүүр нь харин дээш хөөрсөөр

Хориотой ойн зүг алгуурхан нисэн алга болжээ.

Хатагтай Нугарагч түүний дээрээс тонгойход царай нь Невиллийнхээс ч илүү 

- Бугуй нь гэмтжээ хэмээн түүний хэлэхийг Харри сонслоо. Хатагтай Нугарагч 

дээш босохдоо тайвширсан царайтай болсон байв.

- Хүү минь бос! Босоорой. Одоо зүгээр гэж тэр хэллээ. Тэрбээр бусад сурагч 

- Би энэ хүүг эмнэлэг рүү аваачина. Та нар юу ч хийлгүй намайг хүлээж 

байгаарай. Шүүрнүүдээ газарт тавь. Намайг байхгүйд шүүрэндээ хүрэх аваас

«квиддич» гэж хэлэхээс ч хурдан зуур Хогвартсаас явах болно шүү. Явъя хүү минь 

Хатагтай Нугарагч уйлсаар байгаа Невиллийг тэврэн цамхаг чиглэн явлаа. Невилл 

Тэднийг нилээд холдон хатагтай Нугарагч аливаа юм сонсохооргүй болох үед

Малфой инээд алдаад:

- Та нар түүнийг харав уу? Эв хавгүй яг л шуудайтай элс гэсэн үг! гэлээ. 

Слизериний бусад хүүхдүүд ч түүнтэй санал нэг байв.

- Малфой дуугаа тат гэж Парвати Патил хэлжээ.

- Yгүй ер өө, чи энэ мангар Долгопупсыг өмөөрч байгаа хэрэг үү? гэж

Слизериний болхидуу царайтай охин Пэнси Паркинсон гэдэг охин хэлээд:

- Чамд ийм бүдүүн уйланхай хүүхэд таалагддаг гэж хэзээ ч бодсонгүй шүү 

хэмээн нэмж өгүүлэв.

- Хараач! Түүний эмээгийн явуулсан тэнэг юм нь энэ байна гэж Малфой 

хашгираад урагш ухасхийн газраас нэг юм авлаа.

Нарны туяанд сануулагч гялалзана.

- Малфой түүнийгээ надад өг гэж Харри аяархан хэллээ. Бүгд чимээгүй болж 

Малфой ичгүүргүй инээмсэглэн:

- Би үүнийг модон дээр ч юм уу дараа нь Долгопупс өөрөө авчихаж болохоор 

газар тавьчихъя гэж бодож байна гэлээ.

- Нааш нь өгчих гэж Харри хашгирсан ч Малфой шүүрээ унан агаарт хөөрлөө.

109

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэрбээр нисэж чаддаг гэж хэлсэн нь оргүй ч бус бололтой талбайн ойролцоо ургасан 

царсны орой дээгүүр дүүлж байв.

- Поттер чи үүнийг надаас ав л даа! гэж тэрбээр дээрээс хашгирлаа. Харри ч 

- Болохгүй ээ! Хатагтай Нугарагч ингэхийг хориглосон шүү дээ. Чамаас болоод 

Гриффиндорт эвгүй зүйл тохиолдоно гэж Гермиона Грэйнжерийг хэлэхэд Харри ч 

Охины зөв байсан ч Харри үгэнд нь орохыг хүссэнгүй. Цус нь хөөрч бүх зүйлийг 

мартжээ. Тэрбээр шүүрээ алавхийн унаж аваад хөлөөрөө хүчтэй түлхтэл газраас 

хөөрлөө. Yс нь салхинд хийсэж хувцас хунар нь саржигнахыг сонссон ч гэнэтхэн 

хязгааргүй баярлаж байгаагаа мэдлээ.

Юу ч хийж чадахгүй гэж бодож байтал бас чадах юм байдаг байжээ. Яагаад ч юм 

шидтэний гэр бүлд өсөж хүүхэд байхаасаа заавал нисэж сурах шаардлагагүй юм шиг 

санагджээ. Учир нь тэрбээр нисэж чадаж байна шүү дээ. Нисэх тун ч сайхан байв. 

Тэгээд яльгүй гэдийн улам дээшээ хөөрөхөд газарт үлдсэн охид айж хашгирах, Рон 

дэмжин уулга алдах нь сонсогдоно.

Харри шүүрээ эргүүлээд Малфойтой нүүр тулгарлаа. Гайхсан янзтай харагдана.

- Нааш нь өг! Тэгэхгүй бол шүүрнээс чинь унагана шүү! гэж Харри түүнд 

- Өө, тийм үү? гэж Малфой даажинтай асуусан ч санаа зовсон байдал илэрхий.

Харри юу хийх ёстойгоо яагаад ч юм мэдэж байв. Тэрбээр урагш тонгойж шүүрээ 

хоёр гараараа чанга атган Малфойн зүг дүүгүүрийн чулуу шиг ухасхийлээ. Малфой 

арайхийн бултаж амжихуй Харри дэргэдүүр нь дүүлснээ огцом эргэж зэрэгцэн ирлээ. 

Доор алга таших дуулдана.

- Малфой минь уйдаа юу? Одоо Крэбб Гойл хоёр байхгүй ганцаараа гэдгээ 

мэдээрэй. Чамд хэн ч туслахгүй гэж Харри чанга хашгирлаа.

Малфой ч бас ингэж бодов бололтой:

- Чаддаг юм бол бариад ав л даа! хэмээн хашгираад шилэн бөмбөлөгийг дээш 

нь чулуудаад доошоо нислээ.

Бөмбөлөг дээш хөөрснөө хэсэг зуур агаарт тогтоод унаж эхлэх нь яг л удаашруулсан 

зурагт гардаг шиг харагдана. Тэрбээр урагш бөхийж шүүрний ишийг доош 

чиглүүлээд хэдхэн агшин хурдлав. Хурд улам нэмэгдэж чихэнд нь салхи шуугин 

доор зогсох хүүхдүүдийн айн хашгирах чимээг дарна. Харри хурдаа саалгүй гараа

сунгаад газарт хүрэхэд хагас метр зай үлдэх үед бөмбөлөгийг барьж авлаа. Яг тэр 

үедээ шүүрээ тэгшилж амжив. Тэгээд гартаа бөмбөлөгөө атгасаар ногоон дээр 

- Харри Поттер!

Түүний зүрх нь газарт буухаас ч хурдан цохилно. Профессор МакГонагалл түүний 

110

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

зүг гүйж явна. Харри одоо болох явдлаас айн чичирсээр хөл дээрээ бослоо.

- Би Хогвартст ажиллаж байх хугацаандаа хэзээ ч, хэзээ ч ...

Профессор МакГонагалл түгшсэнээсээ бахардах шахаж нүдний шил нь наранд 

- Та яав аа ... Хүзүүгээ хугалах нь байна шүү дээ ...

- Профессор оо тэр буруугүй ...

- Патил авхай би танаас асуугаагүй байна ...

- Гэхдээ Малфой ...

- Ноён Уизли минь одоо болно. Поттер намайг одоохон дагаад яв.

Малфой болон түүний найзууд дийлсэн байртай инээмсэглэхийг харсан Харри хөлөө 

арайхийн чирсээр шилтгээн тийш явах профессор МакГонагаллын араас гэлдэрлээ. 

Сургуулиас хөөгдөнө гэдэгтээ огт эргэлзэхгүй байв. Тэрбээр өөрийгөө зөвтгөх юм 

хэлмээр байвч хоолой нь зангираад болсонгүй. Профессор МакГонагалл эргэж 

харалгүй хурдан алхахад Харри хоцорчихгүйн тулд алхаагаа хурдасган гүйх хэрэг 

Түүний ажил дууссан юм шиг санагдана. Сургуульд ороод хоёрхон долоо хоног 

болоод тэр шүү. Одоо арван минутын дараа эд хогшлоо буцаан эмхлэх хэрэг гарч 

байдаг. Дурсль түүнийг гэрийнхээ үүдэнд зогсохыг хараад юу гэх бол?

Тэд цамхагийн үүд рүү очих шатаар өгсөж дараа нь гантиг шатаар явахад профессор 

МакГонагалл дуугарахгүй л байв. Тэрбээр үүднүүдийг огцом хөдөлгөөнөөр нээж 

хонгилоор хурдан алхаж уруу царайлсан Харри араас нь дагана. Профессор 

МакГонагалл түүнийг Дамблдор руу авч яваагаас зайлахгүй биз ээ?

Харри мөн л сургуулиас хөөгдсөн ч сургуульдаа ойн харуулаар үлдсэн Хагридын 

Түүнийг ч бас үлдээгээд Хагридын туслах болгох ч юм билүү? Харрийн зүрх 

баярлан догдолсноо дорхноо намдав. Тэгээд олон жилийн турш Хагридын араас 

хүнд цүнх барин дагаж Рон болон бусад хүүхдүүд анги дэвшин суралцаж жинхэнэ 

шидтэн болохыг харж сургууль хавиар гэлдрэх хэрэг гарч дээ гэж бодсоноо өвдсөн 

Профессор МакГонагалл нэг танхимын үүдэнд гэнэтхэн зогсоод үүдийг татаж 

- Уучлаарай профессор Флитвик. Би танаас нэг юм асууж болох уу? Надад Вуд 

«Вуд гэнэ үү? Энэ нь юу юм болдоо?» гэж Харри бодсоноо айх шиг боллоо.

Харин Вуд гэдэг нь бахим биетэй тавдугаар дамжааны сурагч бөгөөд танхимаас 

гарахдаа профессор МакГонагалл тэр хоёрыг гайхан харж бав.

- Хоёулаа намайг дагаад яв! гэж профессор МакГонагалл тушаагаад хонгилоор 

111

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

тэднийг дагуулж явлаа. Вуд Харрийг сониучирхан харна.

Порфессор МакГонагалл тэднийг самбар дээр дэмий үг бичих Пивзээс өөр хэн ч 

байхгүй танхимд орууллаа.

- Пивз минь эндээс яв! гэж профессор МакГонагалл хэлэв.

Пивз цэрдээ сагс руу чулуудав. Сагс хоосон байсан бололтой их чимээ гарчээ. Пивз 

амандаа хараал хэлсээр ангиас влаа. Профессор МакГонагалл үүд хаагаад хоёр хүү 

- Поттер та Оливер Вудтэй танилц. Вуд чамд би баригч олж өглөө шүү. Вудын 

гайхсан төрх бахархлаар солигдов.

- Та үнэн хэлж байна уу? профессор оо.

- Туйлын үнэн. Энэ хүү нялх байхаасаа сурсан мэт шувуу шиг л нисдэг юм. Би 

амьдралдаа тийм зүйл үзсэнгүй. Поттер та анх удаа шүүр унаа биз дээ?

Харри дуугүйхэн толгой дохив. Юу болоод байгааг огт ойлгохгүй байсан ч 

сургуулиас хөөх гээгүй юм шиг санагдан дотор нь онгойжээ.

- Хүү энэ юмыг агаарт хорин метр хөөрөн барьж авсан юм. Нэг ч газар 

хөхрөөгүй шүү. Чарли Уизли ч ингэж чадахгүй байх гэж хэлээд профессор 

МакГонагалл түүний атгасаар байгаа бөмбөлгийг толгойгоороо дохив.

Вуд мөрөөдөл нь гайхамшигтайгаар биелсэн мэт шинжтэй байлаа.

- Поттер чи квиддич тоглохыг хэзээ нэгэн цагт харсан уу? гэж Вуд асуув.

Түүний нүд нь гялалзана.

- Вуд бол Гриффиндор тэнхимийн шигшээ багийн ахлагч гэж профессор

МакГонагалл тайлбарлаж өглөө. Вуд түүнийг анхааралтай харснаа:

- Баригч хийхэд яг таарах юм байна. Хөнгөн хурдан. Yүнд «Нисдэг лус-2000» 

юм уу «Зүлгэгч-7» зэрэг сайн шүүр олж өгөх хэрэгтэй гэлээ.

- Бас профессор Дамболдортой яриад нэгдүгээр дамжааныхныг шигшээд 

оруулахыг зөвшөөрүүлэх талаар ятгаад үзнээ. Яагаад гэвэл ноднингийхийг бодвол 

бидэнд илүү хүчтэй баг хэрэгтэй байна. Слизерин баг сүүлийн тэмцээнд биднийг 

балласан шүү. Дараа нь би хэдэн долоо хоног Северус Снеггийг эгц харж чадахгүй 

явсан сан ... гэж профессор МакГонагалл хэллээ.

Профессор МакГонагалл Харрийг нүдний шилнийхээ дээгүүр ширүүн харна. Тэгснээ 

гэнэтхэн инээмсэглэж:

- Харин таныг бэлтгэлээ тааруухан хийж байна гэж сонсох юм бол бодлоо 

өөрчилж хатуухан хандах болно гэдгийг санаарай. Таны эцэг квиддич тоглодог 

байсан юм. Одоо танаар бахархах байсан даа ... гэлээ.

- Чи тоглоод байна уу? ...

112

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Энэ яриа үдийн хоолон дээр болжээ. Профессор МакГонагалл түүнийг талбайгаас 

дагуулж яваад яасан тухай Харри дөнгөж яриад дуусаж байв. Харрийг ярьж байх 

зуур Рон үхрийн мах бөөртэй хуушуур амтархан идэж байснаа яриа дуусах үед 

хуушуураа амандаа ойртуулсан хэвээрээ хөшиж орхисон байлаа.

- Баригч гэнэ үү? Нэгдүгээр дамжааныхныг хэзээ ч ... Чи лав Хогвартсын 

түүхэнд гарсан хамгийн залуу тоглогч болох байлгүй ... гэж хэлэхдээ Рон гайхаж 

бахархсан шинжтэй байв.

- ...Сүүлийн зуун жилд тэр шүү. Вуд энэ тухай надад ярьсан юм гэж хэлээд 

Харри хуушуураа амтархан идлээ. Өнөөдөр болсон явдлын дараа тун ч их өлсчээ.

Рон сонссон зүйлдээ итгэж ядан амаа ангайсан хэвээр Харригаас нүд салгалгүй 

- Би дараагийн долоо хоногоос бэлтгэлд гарна. Харин хэнд ч бүү яриарай. Вуд 

үүнийг нууцлая гэсэн юм гэж Харри нэмж хэллээ.

Танхимд Фред Жорж хоёр орж ирээд Харрийг харснаа түүнийг эрж байсан бололтой 

- Чи сайн байн. Вуд бидэнд ярьж өгсөн. Бид ч бас шигшээгийн довтлогчид шүү 

дээ гэж Жорж аядуухан хэлэв.

- Энэ жил бид сургуулийнхаа квиддичийн цомыг авах байлгүй дээ. Манай ах 

Чарли Хогвартсыг төгссөнөөс хойш бид хожиж үзсэнгүй. Гэхдээ энэ жил манайд 

сайхан баг бүрдлээ. Чи их сайн болноо. Вуд чиний тухай бидэнд ярихдаа хөөрсөндөө 

болоод дэвхцэж байна билээ гэж Фред хэлжээ.

- За бид явах боллоо. Ли Жордан сургуулиас дамжиж болох шинэ нууц хонгил 

олсон гээд байгаа юм гэж хэлээд ихэр хоёр явлаа.

Фред Жорж хоёрыг дөнгөж явмагц ширээ рүү дөхөж ирсэн хүүг хараад нэг их 

баярлахааргүй байв. Энэ бол Малфой үнэнч бие хамгаалагч Крэбб Гойл хоёртойгоо 

- Поттер сургуульдаа сүүлчийнхээ хоолыг зооглож байна уу? Маглууд руу 

буцаад явах уу? Галт тэр чинь хэдэд хөдлөх вэ? гэж Малфой даажинтай асуув.

- Газар дээр тэгээд ч хоёр бяцхан андтайгаа байхдаа их зоригтой байгааг чинь 

харж байнаа хэмээн Харри хүйтнээр хариуллаа.

Крэбб Гойл хоёрыг бяцхан гэж хэлж болохгүй нь мэдээж ч гэсэн гол ширээний ард 

олон багш нар байсан болохоор тэр хоёр нүүрээ ярвайлгахаас хэтэрсэнгүй.

- Хэзээ ч гэсэн би чамтай дангаараа учраа олчихож дөнгөнө. Хүсээд байвал 

өнөө орой шүү. Шидтэнгүүдийн халз тулаа. Нударгаар бус зөвхөн шидэт саваагаар. 

Чи яав Поттер? Нээрээн чи чинь шидтэнгүүдийн халз тулааны тухай хэзээ ч 

сонсоогүй шүү дээ гэж Малфой хэлэв.

- Тэр сонссоон. Би түүний засуул болно. Харин чи хэнийг авах юм бэ? гэж 

хэлээд Рон хурдхан босож Малфойн өмнө зогслоо.

113

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Малфой чухам хэн нь дээр вэ гэсэн шиг хоёр андаа харлаа.

- Крэббийг авна. Шөнө дунд үзэлцвэл болох уу? Тэгвэл шөнө дунд шагнал 

хадгалдаг өрөөнд хүлээж байя. Дандаа онгорхой байдаг юм гэж тэрбээр хэлэв. 

Малфойг холдоход Харри Рон хоёр бие биеэ харлаа.

- Юун халз тулаан бэ? Чи миний засуул болно гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж

- Хэрэв чамайг үхвэл гэрт чинь хүргэж өгөх хүнийг засуул гэдэг юм хэмээн Рон 

хаа хамаагүй юм ярьж байгаа юм шиг тайван хэлээд хөрсөн хуушуураа авлаа. 

Тэгснээ Харрийн царайг хараад:

- Гэхдээ чи сандрах хэрэггүй ээ. Жинхэнэ халз тулаан буюу өөрөөр хэлбэл 

жинхэнэ шидтэнгүүд тулалдах үед л үхэх тохиолдол гардаг юм. Малфой та хоёрын 

хийж чадах юм бол ихдээ л бие бие рүүгээ оч шидэх юм чинь. Та хоёр одоохондоо 

юу ч чадахгүй болохоор нэг их сүйдтэй юм байхгүй. Дашрамд дурдахад тэр чамайг 

татгалзана гэж бодсон доо. Мөрийцсөн ч бэлэн байна гэлээ.

- Би саваагаа хичнээн даллаад юу ч болохгүй бол яах вэ? гэж Харри 

- Тэгвэл саваагаа хаяад нармайг нь нээгээрэй гэж Рон зөвлөлөө.

Тэр хоёр анзааран харвал Гермиона Грэйнжер өмнө нь зогсож байлаа.

- Энд тайван хооллочих арга алга уу? гэж Рон гайхашрангуй асуув.

Гермиона түүний хэлэхийг огт тоосонгүй. Тэгээд ч Роныг бус Харрийг харж байлаа.

- Би Малфойтой ярьж байхад чинь санамсаргүй сонсчихсон юм аа ...

- Санамсаргүй бус гэж мөрийцөхөд ч бэлэн байна гэж Рон оролцлоо.

- ...Тэгээд шөнийн цагаар сургууль дотор тэнэх ёсгүй гэж хэлэх гэсэн юм.

Хэрэв чамайг барьчихвал Гриффиндор торгуулах болно. Чамайг заавал

барина даа. Чи тэнхимээ тоохгүй энэ ярьснаа хийх гэж байгаа бол цэвэр хувиа 

- Энэ чамд хамаагүй ээ гэж Харри хэллээ.

- Баяртай гэж Рон яриаг дуусгав.

Хэдэн цагийн дараа Харри нүдээ нээсэн хэвээр Дин, Симус хоёрын (тэд унтлагын 

өрөөндөө тавуулаа байдаг боловч Невилл эмнэлэгээс гараагүй байжээ) жигдхэн 

амьсгалахыг сонсон хэвтэж байхдаа: «Ийм сайхан өдөр ингэж таагүй дуусах ч гэж 

Рон оройжингоо түүнд «Хэрэв чам руу хараал илгээвэл буруу харчихаарай. Яаж 

хариулдагийг нь би санахгүй байна» гэх мэтчилэн үнэт зөвлөлгөө өгчээ.

114

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Сургуулийн дүрмийг нэг өдөр хоёр удаа зөрчвөл юу болохыг Харри ойлгож байв. 

Тэгээд ч Филч юм уу ноён Норрис тэднийг барих боломж их. Гэхдээ харанхуйд юм л 

бол доогтой царай нь харагдаад байгаа Малфойг дийлэх боломж бас ч багагүй. Халз 

үзэлцвэл гайгүй шүү дээ. Ийм боломжийг алдаж болохгүй.

- Арван нэг хагас. Хожимдох л гээгүй бол явах боллоо гэж Рон шивнэлээ.

Тэд нөмрөгөө хөдөрч шидэт саваагаа аваад өлмий дээрээ гэтсээр унтлагын өрөөнөөс 

гарч шатаар уруудан Гриффиндорын амралтын өрөөнд орлоо. Ханан зууханд цог 

улалзаж өрөөнд байгаа буйдан сандал түүний гэрэлд овойсон хар сүүдэр болон 

зэвүүн харагдана. Тэгтэл нөгөө талаас нь бүдүүн Ледийн зургаар халхалсан гарах 

хаалганы дэргэдэх нэг сандлын тэндээс:

- Харри чамайг ямар ч байсан үүнийг хийнэ гэж итгэхгүй байна гэх дуу гарав. 

Гэрэл аслаа. Сандал дээр нь ягаан нөмрөг өмсөж хөмсөг зангидсан Гермиона

- Чи юу? Явж унтаач! гэж Рон ууртай шивнэлээ.

- Би бүх юмны тухай танай ах Персид арай л ярьчихсангүй. Тэр ахлагч юм чинь 

үүнийг зогсоож чадах л байсан байх. Гэхдээ би дуугараагүй л дээ гэж Гермиона 

Бусдын хэрэгт ингэж эрээ цээргүй хошуу дүрж чаддаг хүн энэ дэлхий дээр байдаг 

гэж Харри төсөөлөө ч үгүй билээ.

- Явцгаая гэж Ронд хэлээд бүдүүн Ледийн зургийг хөдөлгөн цоорхойгоор 

Харин Гермиона амархан бууж өгөхийг бодсонгүй. Түүнийг цоорхойгоор шургаж 

араас нь ирээд уурласан галуу шиг шуухитнаж байхад тэд хонгилд зогсож байлаа.

- Та нар тэнхимээ бодохгүй зөвхөнөөрсдийгөө бодоцгоож

Слизеринийхнийг цом авчихаасай гэж хүсдэггүй шүү. Та нараас болоод би

хувиргал хийхэд зайлшгүй шаардлагатай хэд хэдэн шившлэг мэдсэнийхээ төлөө 

профессор МакГонагаллаас авсан шагналын оноогоо бид алдах болж байна.

- Яв гэж Харри Рон хоёр зэрэг шивнэлээ.

- За яахав би та нарт хэлсэн шүү. Та нар маргааш Лондон руу буцах галт 

тэргэнд суух үедээ миний хэлснийг санах болноо ...

Түүний хэлсэн үгний нарийн утгыг тэр хоёр сайн мэдсэнгүй. Гермиона ярьж ч 

дуусалгүй нууц дохионыхоо үгийг хэлэхээр бүдүүн Ледийн зураг руу хартал тэр алга 

байлаа. Тэгэхээр бүдүүн Леди өөр хүнтэй уулзахаар явсан хэрэг. Гермиона ч 

Гриффиндорын шилтгээн өөд буцаж чадахгүй болжээ. Унтлагын өрөөнөөс гарахад

нууц үг хэрэггүй ердөө л зургийг хөдөлгөхөд болдог байхад цамхагт ороход нууц 

үггүйгээр тэр дундаа нууц үгийг мэдээлдэг бүдүүн Ледигүйгээр бүтэшгүй хэрэг.

- Би одоо яах вэ? гэж Гермиона шивнэн асуулаа.

115

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энэ чиний л мэдэх хэрэг. Бид явах болчихлоо оройтож ирнэ гэж Рон хэлэв. 

Тэднийг хонгилын үзүүр ч хүрээгүй байтал Гермиона гүйцэж ирээд:

- Би та нартай хамт явна гэлээ.

- Бидэнд падгүй гэж тэр хоёр нэгэн дуугаар хэлэв.

- Би Филчид баригдталаа тэнд хүлээгээд зогсож байх хэрэг үү? Хэрэв тэд бид 

гурвыг барьчих юм бол би та нарыг болиулахаар ятгасан гэдгээ үнэнээр нь хэлнэ. Та 

нар ч батлах байлгүй. Тэгвэл намайг яах ч ч үгүй шүү дээ.

- Чи ийм л муухай амьтан даа гэж Рон чанга хэлэв.

- Хоёулаа дуугүй бай! Би нэг юм сонслоо гэж Харри огцом дуугарлаа. Тэдэнд 

шуухних адил чимээ сонсогдов.

- Энэ ноён Норрис байна гэж хэлээд Рон харанхуй руу өнгийн шүүрс алдлаа.

Харин энэ бол ноён Норрис байсангүй. Невилл байв. Тэрбээр шалан дээгүүр 

цагариглан хэвтээд бөх унтаж байсан боловч тэднийг ойртмогц агшин зуур сэрж 

- Бурхан тэнгэр минь та нар намайг оллоо! Би энд хэдэн цаг болж байна. Шинэ 

нууц үгээ санадаггүй ээ хэмээн дуу алдав.

- Чимээгүй Невилл ээ. Нууц үг «торойн хоншоор». Гэхдээ энэ чамд тус 

болохгүй. Бүдүүн Леди хаашаа ч юм явчихсан гэж Рон шивнэн хэллээ.

- Гар чинь яаж байна? гэж Харри яаран асуулаа.

- Сайн байгаа. Хатагтай Помфри ганцхан хормын дотор л ясыг нь 

бороолуулчихсан гэж хэлээд Невилл гараа сунган даллаж үзүүлэв.

- Тэгвэл сайн байна гээд Харри баяртай инээмсэглэснээ яагаад энд ирснээ 

санамагц царайгаа барайлган:

- Өө-ө-ө ... Невилл минь бид нэг тийшээ явах хэрэгтэй дараа уулзая ... гэлээ.

- Намайг бүү орхиоч! Би энд ганцаараа үлдэхгүй. Намайг энд хэвтэж байхад 

дэргэдүүр маань Цуст Барон хоёр ч удаа өнгөрсөн гэж Невилл орилоод эв хавгүй 

биетэй болохоороо арай л уначихсангүй.

Рон цагаа харснаа Гермиона Невилл хоёр луу ууртай хяламхийв.

- Хэрэв та хоёроос болоод Харри бид хоёр баригдах юм бол би Квиреллийн 

ярьдаг «хий үзэгдлийн хараал»-ыг цээжлээд та хоёр дээр турштлаа санаа амрахгүй 

Гермиона «хий үзэгдлийн хараал»-ыг хэрхэн илгээдгийг Ронд хэлэх санаатай амаа 

ангайтал Харри түүнийг болиулав. Тэрбээр хуруугаа уруулдаа наагаад тэднийг 

Өндөр цонхоор тусах гэрлийн туяанд дөрвөлжилсөн хээтэй үзэгддэг хонгилоор тэд 

өлмий дээрээ гэтэн явлаа. Булан тойрох бүрдээ Харри одоохон Филчтэй юмуу ноён 

Норристой тааралдах байх даа гэж бодож байв.

116

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Гэхдээ одоохондоо тэдэнд аз дайрчээ. Тэд сүүлчийн буланг тойрч сүүлчийн шатаар 

харайн өнгөрөөд гуравдугаар давхарт гараад шагнал хадгалдаг өрөөнд сэмхэн гэтэж 

орлоо. Малфой Крэбб хоёр тэнд байхгүй болохоор тэд түрүүлж ирсэн хэрэг.

Өрөөнд сарны гэрэл тусаж шагнал хадгалдаг болор савнуудыг гялтагнуулна. Цом 

сүлд бүхий бамбай, жааз, баримлууд алт мөнгөөр туяарах ажээ. Харри, Рон, 

Гермиона, Невилл дөрөв өрөөний нөгөө талд байгаа үүднээс нүд салгалгүй хана 

даган урагшиллаа. Малфой гэнэтхэн харанхуйгаас гарч ирээд шуд довтлож 

болзошгүй гэж бодоод Харри шидэт саваагаа гаргав. Гэтэл хэн ч гарч ирсэнгүй. Хэн 

нэгэн хүн цагийг удаашруулчихсан юм шиг санагдаж хормын хугацаа цаг шиг 

- Тэр хоцорчээ. Айсан юм болов уу? гэж Рон шивнэв.

Хажуу өрөөнд чимээ гарахад тэд огло үсэрцгээжээ. Чимээ гармагц Харри саваагаа 

өргөсөн авч тэр дуу Малфойнх биш байлаа.

- Хонгор минь сайн үнэрлээрэй. Тэд буланд нуугдсан байх ёстой.

Энэ бол ноён Норрист хандсан Филчийн дуу байлаа. Айж чичирсэн Харри 

нөгөөдүүлээ араасаа дага гэж дохиод Филч муур хоёрын гарч ирэх ёстой хаалганы 

нөгөө тал руу өлмий дээрээ гэтэн хурдхан явлаа. Хамгийн ард яваа Невиллийг 

өрөөнөөс дөнгөж гарах үед Филч орж ирж байгаа дуулдлаа.

- Тэд энд л байгаа. Нуугдсан байх аа гэж үглэх нь тэдэнд сонсдоно.

Харри нөхдийнхөө анхаарлыг татахаар тэднийг харлаа. Тэгээд: «Наашаа!» гэж 

чимээгүйхэн дохиод хана дагуулан баатрын дуулга тавьсан урт хонгилоор 

чимээгүйхэн гэтэв. Филчийн ойртох чимээ ард нь тодхон сонсдоно. Гэтэл Невилл 

гэнэтхэн айн хашгираад урагш ухасхийлээ.

Мэдээж хэрэг эв хавгүй Невилл хол явж чадалгүй бүдрэхдээ урдаа гүйж явсан 

Роноос зууран авч төдий л өндөргүй тавцан дээр буй хуягтай баатрыг дайран хоёул 

цуг уналаа. Тэд бүх л цамхаг даяар нүргэсэн чимээ гарган шалан дээгүүр өнхрөв.

- Гүйцгээе! гэж Харри бачимдан хашгираад дөрвүүл эргэж ч харалгүй араасаа 

Филч хөөж буй эсэхийг ч мэдэлгүй байдаг чадлаараа зугтлаа. Тэд онгорхой хаалга 

руу зүтгэлэн аз болоход хаалганы модыг мөргөчихөлгүй гараад баруун тийш эргэж 

хонгилоор гүйлдсэнээ дараах хонгилоор дэгдэн алга бллоо. Бусдаасаа тайван ухаалаг 

Харри хэдийгээр сүүлд нь айснаасаа болоод үхэх шахаж зүрх нь цээжнээсээ гарчих 

шахан булгилан байсан ч бүх үйл явдлыг яаж зохицуулснаа мэдэлгүй хаана байгаа 

хаашаа яваагаа ч тоолгүй түрүүлэн гүйж байсан юм.

Тэрбээр адраас дүүжлээстэй хивсийг мөргөөд зогтусалгүй толгойгоо бөхийлгөн 

гартал аз болоход хаалга нээлттэй байж тэд нууц хонгилд орлоо. Тэд хонгилын 

мухар хүртэл гүйгээд шившлэгийн хичээл ордог танхимын ойролцоо зогсов. Ямар ч 

гэсэн хол зай туулж чадсанаа мэдлээ. Учир нь халз тулаан хийхээр сонгосон өрөө 

- Бид холдож чадсан байх аа гэж Харри амьсгаадан хэллээ. Тэд халууцсан биеэ 

хүйтэн хананд наагаад ханцуйгаараа хөлөрсөн духаа арчив. Хажууд нь Невилл 

117

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

байдгаараа бөхийчихсэн ямар нэг юм амандаа бувтнан шуухитнана.

- Би ... чамд ... хэлсэн шүү дээ. Би чамд хэлсэн шүү дээ хэмээн Гермиона хоёр 

гараа цээжиндээ наан амьсгаадна.

- Бид Гриффиндор шилтгээнд буцаж очих хэрэгтэй. Аль болох хурдан явъя гэж

- Малфой чамайг хуурсан гэж Гермиона ярианд оролцов (хэдийгээр амьсгаагаа 

дарж амжаагүй ч дуугүй байж чадахгүй зантай юм чинь). Тэгээд:

- Чамайг ойлгосон гэдэгтитгэж байна. Тэр чинь тийшээ очъё гэж бодоогүй 

харин Филч тэр өрөөнд нэг хүн ирэх ёстой гэж мэдэж байсан юм. Хэн нэг хүн тэнд 

очно гэдгийг Малфой түүнд ойлгуулсан байхгүй юу гэлээ.

Энэ бол үнэн гэж Харри бодсон ч энэ тухай ярихыг хүссэнгүй. Тэгээд хариу 

хэлэхийн оронд гараа даллан:

Хэлэхэд амархан ч хийхэд амаргүй гэдэг л боллоо. Тэд арав алхаж амжаагүй байтал 

хэн нэг нь хаалганы бариул эргүүлэх дуулдаж ойролцоох тасалгаанаас Пивз гарч 

ирлээ. Тэрбээр тэднийг харангуутаа баярласандаа уулга алдав.

- Пивз минь чимээгээ аядаж хайрлаач. Чамаас болоо биднийг сургуулиас хөөнө 

шүү гэж хэлээд Харри хуруугаа уруулдаа наалаа.

Пивз баяртайяа янцаглав.

- Бяцхан сурагчид минь шөнө тэнээд л байна уу? Муу байна даа хүүхдүүд минь 

маш муу байна. Та нарыг барина шүү дээ.

- Чи л хэлэхгүй бол биднийг барихгүй ээ. Пивз минь болгоож үзээч гэж Харри 

гараа цээжиндээ зөрүүлэн гуйлаа.

- Би Филчийг дуудах ёстойёо доо. Энэ миний үүрэг. Ингэвэл та нарт ч хэрэгтэй 

гэж Пивз санваартны дуугаар хэлсэн ч нүд нь таагүй гялалзаж байв.

- Замаас зайл гэж Рон тэсэлгүй хашгираад Пивзийг цохих гэж байгаа юм шиг 

гар далайлаа. Рон түргэдэж алдаа гаргах нь тэр.

- Сурагчид сургууль дотор тэнэж байна! Сурагчид сургууль дотор тэнэж явнаа.

Оодоо шившлэгийн танхимд байна! гэж Пивз байдаг чадлаараа орилов.

Тэд амь наснь хэр хурдан гүйхээс шалтгаалах юм шиг агаарт тогтож байсан Пивзийн 

доогуур шурган зугтлаа. Гэвч хонгилын мухарт очтол хаалттай хаалга тулгарчээ.

- За гүйцээ! Бүх юм дууслаа! Бид баларлаа! гэж Рон дуу алдаад хаалгыг 

Тэгтэл хөлийн чимээ дуулдав. Пивзийг хашгирахад Филч гүйн ирж байгаа нь тэр.

- Алив хөдлөөч гэж Гермиона ширүүн тушаагаад Харрийн гараас шидэт савааг 

булаан авч түгжээтэй хаалгыг тогшоод:

118

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Алохомора! гэж шивнэлээ.

Цамхаг шажигнаж үүд нээгдэхэд тэд дотогшоо хурдхан орж хаалгыг хаагаад хонгилд 

юу болж байгааг сонсох санаатай чихээ наан чагнав.

- Тэд хаашаа зугтсан бэ Пивз? Алив хурдал би хүлээж байна хэмээн Филчийн 

- Эелдэгхэн хэл.

- Намайг бүү уурлуул Пивз! Тэд хаашаа зугтсан бэ?

- Эелдэгхэн гуйхгүй бол би юу ч мэдэхгүй гэж Пивз зөрүүдлэв. Түүний зөрүүд 

зан Филчийг нугалав бололтой.

- За яахав хэлж хайрлаач дээ!

- Мэдэхгүй! Юу ч мэдэхгүй! Ха-ха-ха! Эелдэгхэн бай гэж эхлээд чамд хэлээ 

биз дээ? Ха-ха! Ха-ха-ха! гэж Пивз баярлан хашгирлаа.

Пивз хаашаа ч юм шуугин нисэж Филч уурсан хараахыг тэд сонсов.

- Хаалга түгжээтэй гэж тэр бодож байгаа. Бид мултарч дөнгөсөн байх. Невилл 

чи зоригтой байгаарай! гэж Харри шивнэлээ.

Харин Невилл түүний ханцуйг нэг хоёр хором хэртэй шаргуу дугтарсаар байжээ.

- Чи яагаад байнаа? гэж Харри дурамжхан хэлээд түүнийг харлаа.

Түүн рүү эргэхдээ Невиллийн аль эрт харсан зүйлийг шууд олж харлаа. Эхний 

агшинд хий юм үзлээ гэж боджээ. Өндөөдөр болсон бүхний дараа ийм юм тааралдах 

гэдэг арай ч хэтэрмээр. Гэхдээ түүний харсан зүйл бодитой атлаа аж ширвээтмээр 

Энэ хаалгаар дараах өрөөнд орж болно гэж Харри эндүүрчээ. Тэд өрөөнд биш 

хонгилд байв. Гуравдугаар давхрын хориотой хонгилд шүү. Сурагчдыг яагаад энэ 

хонгилд орохыг хориглодог учрыг одоо л тэр ойлголоо.

Тэдний өмнө шалнаас тааз хүрэхээр аварга том нохой зогсож байлаа. Тэр нохой 

гурван толгойтой ухаангүй эргэлдсэн гурван хос нүдтэй урилгагүй зочдыг үнэрлэн 

мурчилзах гурван хамартай шүлс нь савиран унжсан шар соёо бүхий гурван том амаа 

Нохой одоохондоо дөлгөөн байж тэднийг үнэрлэн зургаан нүдээрээ ширтэн байх үед 

одоохондоо амьд байгаа цорын ганц шалтгаан бол тэднийг гэнэт ороод ирэхэд нохой 

түр зуур самгарджээ гэдгийг Харри мэдлээ. Гэтэл нохой юу болоод байгааг мэдэх 

шиг болов. Yүнийг алсад аянга нижигнэх лугаа чангаар гурван амаараа архирах дуу 

Харри хаалганы бариулаас шүүрлээ. Одоо бол Филч үхэл хоёрын нэгийг сонгох 

хэрэгтэй байв. Тэрбээр Филчийг илүүд үзжээ.

Тэд нүд ирмэх зуур хаалгаар гарч чанга хаагаад хажуугаас нь нь харвал нисэж байна 

уу даа гэмээр хурдан гүйцгээлээ. Филч хонгилд байсангүй. Тэднийг өөр газар 

119

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хайхаар эндээс явсан юм байлгүй дээ. Гэхдээ түүнийг байхгүй гэж баярлах ч гомдох 

ч юм алга. Одоо тэдэнд ялгаагүй юм чинь. Тэдний хүсэж буй ганцхан юм бол энэ 

аймшигт мангасаас аль болохоор холдох явдал л байлаа. Тэд долдугаар давхарт гарч 

бүдүүн Ледийн хөргийн дэргэд очтолоо зогссонгүй.

- Та нар хаана байваа? гэж тэрбээр тэдний хөлөрч улайсан нүүрийг харангаа 

- Энэ хамаагүй ээ. Торойн хоншоор, торойн хоншоор! гэж багтрах шахсан

Харри арайхийн хэллээ.

Хөрөг хажуу тийш болоход тэд ханын нүхээр шурган амралтын өрөөнд ороод удаан 

гүйсэн учирсан бүхнээсээ болоод чичирцгээсээр сандал дээр тамирдан уналаа.

Тэдний хэн нэг нь дуугарах хүртэл нилээн хугацаа өнгөрөв. Невиллийн хувьд тэр 

хэзээ ч ярихааргүй болсон төрхтэй харагдана.

- Сонин юм тэд юу боддог байнаа? Ийм нохойг сургуульд байлгах ч гэж дээ.

Yүнийг хорих биш харин элдүүрийг нь хангавал таарна гэж Рон түрүүлэн дуугарлаа.

Гермиона юм бодохтой болсон ч зан нь дороо л хувирчээ.

- Та нар чинь яах гэж нүдтэй байдаг юм бэ? Тэр нохой юун дээр зогсож байгааг 

харсангүй юу? гэж дурамжхан асуулаа.

- Шалан дээр. Би үнэндээ хөлийг нь хараагүй л дээ. Толгойг нь харахад л 

хангалттай байлаа гэж Харри хэлэв.

- Yгүй ээ, шалан дээр биш савны таган дээр зогсож байсан юм. Ямар нэг юм 

манаж байна гэдгийг тэнэг хүн ч ойлгоно доо.

Гермиона тэднийг ширвэн хараад бослоо.

- Санаа чинь амарсан байлгүй. Биднийг алах буюу түүнээс ч дор сургуулиас 

хөөлгөж болох байлаа. Одоо та нар дургүйцэхгүй бол би явж унтлаа гэж тэрбээр 

Рон гайхсандаа амаа ангайн хоцорлоо.

- Yгүй ээ бид дургүйцэхгүй. Бид түүнийг хүчээр авч явсан юм шиг л ... хэмээн

Гермионаг далд орсон хойно Харри хүчлэн хэлэв.

Харри орондоо ороод өнөөдөр болсон явдлын тухай бус харин Гермиоангийн ярьсан 

зүйлийг л бодож байв. Нохой ямар нэг юм манаж байгаа тухай бодсон хэрэг. Тэрбээр 

Хагридын хэлсэн: «Хэрэв ямар нэг юм нуумаар бол дэлхийн хамгийн найдвартай 

газар «Гринготтс» юм. Хогвартсыг л эс тооцвол» гэсэн үгийг эргэн саналаа.

Харри одоо долоон зуун арван гурав дугаар шүүгээнээс авсан хуйлаастай зүйл хаана 

байгааг таах шиг боллоо.

120

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 10: ХЭЛЛОУИН

Маргааш өглөөгүүр Харри Рон хоёр цайгаа ууж суухыг харсан Малфой нүдэндээ ч 

итгэсэнгүй. Тэд ядарсан хэдий ч хөөр баяртай харагдана. Малфой тэдэнтэй 

уулзахгүй гэдэгтээ эргэлзэхгүй байсан юм. Учир нь сургуулиас хөөгдсөн бол Харри 

Рон хоёр Лондон хүрэх галт тэргэнд суух учиртай шүү дээ.

Малфойг бодвол тэр хоёр үнэхээр аз жаргалтай байлаа. Харри Рон хоёр өглөө сэрээд 

шөнө болсон явдлын тухай ярилцахдаа гурван толгойтой нохой тааралдсан нь сайхан 

адал явдал төдийгүй ахиад ч тиймрхүү явдалтай учрахаас буцахааргүй байв.

Өглөөний цай ууж байхдаа Харри нөгөөх Дамблдорын даалгавараар «Гринготтс»- 

оос Хагридын авсан хуйлаастай зүйлийн тухай тэр зүйл одоо гуравдугаар давхрын 

хориотой хонгилд байж магадгүй тухай Ронд ярьж өглөө. Ямар юмыг тийм сайн 

хамгаалах ёстой вэ гэдгийг тэд таахыг оролдоно.

- Энэ нь нэг бол маш үнэтэй нэг бол маш аюултай зүйл байх гэж Рон хэллээ.

- Yнэтэй атлаа бас аюултай ч байж болоно гэж харри бодлогошронгуй өгүүлэв.

Энэ нууцлаг зүйлийн тухай тэдний мэдэж байгаа юм гэвэл урт нь барагцаалбал таван 

сантиметр гэдгээс цаашгүй. Гэтэл ямар зүйл гэдгийг багцаалан хэлэхэд энэ бол 

Харин Невилл Гермиона хоёрын хувьд нохойн дор байсан нууц саванд чухам юу 

байгаа нь огт хамаагүй ажээ. Невилл болохоор гурван толгойтой нохойн ойр орчимд 

хэзээ ч очихгүй юм шүү гэж л бодож байв.

Гермионаг их мэдэгч үргэлж юманд хошуу дүрж тушааж байх дуртай болохоор энэ 

удаа Харри Рон хоёртой ярихаас татгалзаж дуугүй байхад нь тэр хоёр баярлаж 

Харри Рон хёор хориотой хонгилд байгаа юмыг мэдэх сэн гэхээсээ илүү Малфойгоос 

хариугаа авах сан гэж хүсэж байлаа. Гэтэл долоо хоногийн дараа тийм боломж гарч 

тэднийг ихэд баярлуулжээ.

Энэ явдал өглөөний цайны үеэр гол танхимд шуудан зөөгч уульнууд нисэж ирэх 

үеэр болсон юм. Танхимд буй бүх хүүхдүүд зургаан ууль урт хуйлаастай зүйл 

дамжлан нисэж ирэхийг харжээ. Хуйлаастай зүйл дотор чухам юу байгааг Харри 

бусдаасаа илүү сонирхож байв. Уульнууд түүний ширээн дээгүүр эргэлдэн Харрийн 

идэх гэж дөхүүлсэн хоолон дээр хуйлаастай юмаа унагаж таваг хагалахад тэрбээр 

тун ч их гайхжээ. Зургаан уулийг хөөрөн одож амжаагүй байхад долоо дахь ууль 

нисэн ирж хуйлаастай зүйл дээр захидал хаялаа.

Харри дугтуйг нээснээ хуйлаастай зүйлийг түрүүлж задлаагүй маань аз болжээ гэж 

ШИРЭЭНД БАЙХДАА ХУЙЛААСТАЙ ЗYЙЛИЙГ БYY ЗАДЛААРАЙ.

Тэнд таны шинэ шүүр «Нисдэг лус-2000» байгаа бөгөөд бусаддаа мэдэгдэх хэрэггүй. 

Учир нь нь нэгдүгээр дамжааны бүх хүүхдүүд шүүртэй болгож өгөөч гэж гуйх 

121

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

болно. Оройн долоон цагт анхны бэлтгэл явагдах квиддичийн талбай дээр Оливер 

Вуд таныг хүлээж байх болно.

Профессор М. МакГонагалл гэжээ. Харри хөөр баяраа нууж ядан захидлыг Ронд 

- «Нисдэг лус-2000!». Ийм шүүрийг би гартаа ч барьж үзээгүй юм байна гэж

Рон уулга алдахад дуунд нь атаархсан өнгө сонсогдож байв.

Тэд хичээл эхлэхээс өмнө амжиж шүүрээ үзэхээр танхимаас гарлаа. Гэтэл тэднийг 

шат дөхөж очтол Крэбб Гойл хоёр зам хаан зогсов. Тэр хоёр Малфойн ардаас гарч 

ирмэгцээ Харрийн гараас хуйлаастай зүйлийг булааж аваад тэмтэрч үзсэнээ:

- Энэ шүүр байна гэж хэлээд Харри өөд буцаан чулуудахад нүүрэнд нь 

атаархсан хорссон байдал тодрох ажээ. Харин Роны атаархал гэнэн цагаан байсан 

бол Малфойн атаархал хорон хар байлаа.

- Энэ удаа бүтэхгүй ээ, Поттер минь. Нэгдүгээр дамжааныхан шүүртэй байх 

- Энэ чинь зүгээр нэг хуучин шүүр биш. «Нисдэг лус-2000» байхгүй юу. Харин 

чи гэртээ үлдээсэн шүүрнийхээ тухай юу гээд байлаа? «Солир-260» гэлүү? Энэ шүүр 

муугүй ч «Нисдэг лус-2000»-тай харьцуулах аргагүй шүү дээ гэж дийлсэн байдалтай 

хэлээд Малфойг шоолонгуй инээмсэглэнэ.

- Уизли чи шүүрний талаар юу мэдэх вэ дээ? Чиний мөнгө богинохон шүүр ч 

авч хүрэхгүй юм чинь. Чи ах нартайгаа олон жил цуглуулсан мөнгөөрөө хэсэг 

хэсгээр нь аваа биз дээ гэж Малфой бувтнав.

Роныг хариу хэлэхээс өмнө Малфойн хажууд профессор Флитвик хүрэлцэн ирлээ.

- Та нар маргалдаагүй биз? гэж тэр асуулаа.

- Профессор оо, Поттерт шүүр илгээсэн байна гэж Малфой их л сэтгэл 

- Тийм ээ тийм. Тэгэх ёстой юм. Профессор МакГонагалл таныг онцгойлон 

үзсэнээ надад ярьсан юм. Харин ямар загвар вэ? гэж профессор Флитвик 

инээмсэглэн Харрид хэлжээ.

- «Нисдэг лус-2000» ноёнтоон. Ийм шүүртэй болсондоо би Малфойд талархах 

учиртай гэж Харри инээдээ барьж ядан хэлэхэд Малфой түүнийг айсан үл ойлгосон 

Крэбб Гойл хоёр ч холдож Харри, Рон хоёр шатаар өгсөхдөө инээдээ арайхийн

барьж явав. Малфой их уурссан бас арчаагүй харагдаж байснаас л тэр.

- Хамгийн инээдтэй нь энэ бол үнэн. Хэрэв Малфой Невиллийн сануулагчийг 

булаагаагүй бол би шигшээд орохгүй байсан даа ... гэж Харри гантиг шатны хамгийн 

дээд талд гараад инээн хэллээ.

122

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энэ чинь сургуулийн журам дүрмийг зөрчсөний шагнал гэж бодож байна уу? 

гэх ууртай дуу ард гарлаа. Тэд эргэж хартал Гермиона Грэйнжер шатаар өгсөн ирж 

явав. Тэрбээр Харрийн гарт буй хуйлаастай зүйлийг таагүй харна.

- Чи бидэнд юм хэлээгүй биз? гэж Харри хэллээ.

- Ямар ч байсан шийдвэрээ бүү өөрчлөөрэй. Энэ чинь бидэнд их ач тустай зүйл 

Гермиона хамраа сөхөн дэргэдүүр нь бардамхан явж өнгөрчээ.

Тэр өдөр Харри хичээлээ анхаарахад хэцүү байв. Түүний бодол санаанд заримдаа 

орон дор нь шинэ шүүр байгаа унтлагын өрөө заримдаа өнөө орой бэлтгэл хийх 

квиддичийн талбай эргэлдэнэ. Оройн хоолон дээр тэр чухам ямар хоол байсныг 

анзааралгүй хам хум залгиж орхиод Роны хамт «Нисдэг лус»-аа задлахаар дээш 

- Ёстой гоё оо! гэж Рон гайхамшигтай шүүрнээс харцаа ч салгах тэнхээгүй 

Шүүр ялгаж мэдэхгүй Харри хүртэл гайхан бахархжээ. Улаан модоор хийсэн 

гялалзсан иштэй урт эгцхэн сүрэлтэй «Нисдэг лус-2000» гэсэн алтан үсэгтэй нэг 

үгээр хэлэхэд гайхамшигтай шүүр байв.

Долоо болох дөхөхөд Харри цамхагаас гарч квиддичийн талбай руу явлаа. Тэнд 

бүхэл бүтэн цэнгэлдэх хүрээлэн байсан бөгөөд тийм хүрээлэнг урьд нь тэр хэзээ ч 

хараагүй ажээ. Эгнээ суудал нь ерийн цэнгэлдэхийг бодвол хамаагүй дээр агаарт 

болж буй тэмцээнийг үзэгчид үзэхэд тохиромжтой байхаар байрлуулжээ. Талбайн 

нөгөө үзүүрт дээрээ цагариг бүхий гурван алтан шон байна. Маглын хүүхдүүд 

савангийн хөөс гаргаж тоглодог гуурсыг санагдуулахуйц тэдгээр цагариг бүхий 

шонгууд хорин метрийн өндөрт байх аж.

Харри ахиад л агаарт хөөрмөөр санагдаад болохгүй болохоор нь Вудыг хүлээлгүй 

шүүрээ унаад хөлөөрөө түлхэн тэнгэрт гарлаа. Юутай ч зүйрлэшгүй сайхан ажээ. 

Харри эхлээд нэгэн цагаригт ойртсоноо дээш хөөрч талбайн дээгүүр нааш цааш 

нислээ. «Нисдэг лус-2000» Харрийн өчүүхэн хөдлөхийг ч алдахгүй дагаж хүссэн 

зүйлийг нь ягштал биелүүлнэ.

- Хөөе Поттер, буугаач!

Цэнгэлдэх хүрээлэнд том модон хайрцаг сугавчилсан Оливер Вуд иржээ. Харри 

- Сайн байна. Профессор МакГонагаллын хэлсэн үгний учрыг одоо л би 

ойлголоо ... Чи үнэхээр агаарт төрсөн юм шиг байна. Өнөөдөр би чамд дүрэм 

журмыг тайлбарлаж өгнө. Тэгээд чи шигшээгийнхэнтэйгээ бэлтгэлээ хийнэ.

Долоо хоногт гурван удаа цуглардаг юм гэж хэлэхдээ Вудын нүд гялалзаж байв.

Тэрбээр цэнгэлдэхэд авчирсан хайрцагаа онгойлголоо. Дотор нь янз бүрийн 

хэмжээтэй дөрвөн бөмбөг байна.

123

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Сайн байна. Хэдийгээр квиддич тоглох амаргүй ч тоглоомын журмыг 

тогтооход амархаан. Тал бүрээс тус бүр долоон тоглогч оролцоно. Гурван ангуучин, 

хаалгач, хоёр довтлогч, нэг баригч. Ангуучдаас эхлэе. Баг бүрт гурав байна 

- Гурван ангуучин гэж Харри хэлэхдээ хэмжээгээрээ хөл бөмбөгийн бөмбөгний 

хэртэй тод улаан бөмбөг гаргаж байгаа Вудыг харлаа.

- Энэ бөмбөгийг квофлл гэдэг юм. Ангуучид энэ бөмбөгийг бие биедээ 

дамжуулан эсрэг талын аль нэг цагаригт хийх ёстой. Оруулах бүрт арван оноо. 

- Ангуучид бөмбөгийг хоорондоо дамжуулан цагаригт оруулах ёстой гэж

- Квиддич чинь шүүртэй зургаан цагаригтай сагсан бөмбөг шиг юм уу? гэж 

- Сагсан бөмбөг гэж юу вэ?

- Онцгой юм байхгүй ээ гэж Харри хурдхан хариуллаа. Түүнийг «Квиддич гэж 

юу вэ?» хэмээн асуухад Хагрид, Рон болон бусад хүмүүс яагаад тэгж гайхсаныг одоо 

л ойлголоо. Вуд ч яг л түүн шиг гайхжээ.

- Баг бүр хаалгачтай байна. Би Гриффиндор багийн хаалгач. Би өөрийнхөө 

цагаригнуудын дэргэд байж өрсөлдөгчөө бөмбөг хийлгэхгүй байх ёстой гэж Вуд 

үргэлжлүүлэн тайлбарлана.

- Гурван ангуучин, нэг хаалгач. Тэд квоффл гэдэг бөмбөгөөр тоглоно. Бүгд 

тодорхой би ойлголоо гэж Вудын ярьсныг алгасалгүй тогтоохыг хичээсэн Харри 

Тэгснээ хайрцагт байгаа гурван бөмбөгийг хараад:

- Yүгээр яадаг юм бэ? гэж асуув.

- Одоо үзүүлье. Май үүнийг гээд түүнд крикетийнх шиг багаахан цохиур 

- Одоо талбай дээр довтлогчид юу хийдгийг чи үзнээ. Харин энэ хоёр 

бөмбөгийг блажер гэдэг юм.

Вуд хэмжээгээрээ квоффлоос арай бага хар хөх өнгийн хоёр бөмбөгний тухай 

Бөмбөгнүүдийг харцгийн ёроолд тусгайлан гаргасан хонхорт уян туузаар даруулан 

тогтоосон нь тээвэрлэх үед үүрнээсээ ойн гарахаас сэргийлсэн биз. Бөмбөгнүүд 

тэрхүү туузыг сунган гарах гэж байгаа юм шиг Харрид санагдана.

- Холдоорой гэж Вуд сануулаад хайрцгийн дэргэд сөхрөн сууж нэг бөмбөгийг 

даруулсан туузыг мулталлаа.

Тэгтэл хар бөмбөг тэнгэр лүү чавхдан нисчээ. Харрийн толгойг онох гэсэн мэт 

124

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

чиглэн доош буулаа. Харри хамраа онуулчихгүйн тулд цохиураа далайн байдаг 

чадлаараа дээш нь цохичихов. Бөмбөг тэнгэр лүү шуугин хөөрснөө Вудыг чиглэн 

уналаа. Вуд тэнгэрээс эрчээрээ унах бөмбөгийг хүлээж байгаад ойртон ирмэгц нь 

овжин үсрээд газарт наан дараад авлаа.

- Харав уу? гэж Вуд хэлээд буцан тэмүүлэх бөмбөгийг хайрцагт хийж уян 

- Блажер бол талбайгаас асар хурдтай нисэж тоглогчдыг шүүрнээс нь унагах 

гэдэг юм. Тийм болохоор баг бүр хоёр довтлогчтой байна. Манай багийнх ихэр хоёр 

Уизли. Тэд бид бүхнийг блажераас хамгаалж эсрэг багийн тоглогч руу нисэхээр 

бөмбөгийг цохих зорилготой. Иймэрхүү байдлаар ... Чи бүгдийг сайн тогтоов уу?

- Гурван анчин бөмбөгийг цагаригт хийх, хаалгач цагаригийг хамгаалах, 

довтлогчид блажерийг буцаан цохих үүрэгтэй гэж Харри түгдрэлгүй 

- Сайн байна гэж Вуд магтлаа.

- Хөөе блажер хэнийг ч хорлож байгаагүй биз дээ? гэж үгийн далимд асууж 

буй сэтгэгдэл төрүүлэх санаатай асуув.

- Хогвартсад бол үгүй ээ. Хоёр удаа л блажер тоглогчийн эрүүг хугалсан юм 

байна. Одоо цааш явъя. Багийн сүүлчийн гишүүн бол баригч юм. Өөрөөр хэлбэл чи. 

Чамд квоффл блажер хоёр огт хамаагүй ... гэж Вуд хэллээ.

- Тэр бөмбөгнүүд чинь толгой хагалчихаагүй үед л гэж Харри тэсэлгүй 

- Зовох хэрэггүй ээ, Уизлийнхан үүргээ сайн биелүүдэг юм. Тэд чинь хүн л 

болохоос блажер гэсэн үг.

Вуд гараа хайрцагт оруулан сүүлчийн бөмбөгийг гаргаж ирлээ. Тэр нь түрүүчийн 

бөмбөгийг бодвол хариугүй жижигхэн ердөө л хушгын төдий ажээ. Тэрхүү бөмбөг 

алтлаг өнгөтэй хажуугаараа мөнгөлөг өрөвлөгтэй юм.

- Энэ бол тоглоомд хамгийн чухал үүрэгтэй алтан снитч. Yүнийг барихад их 

хэцүү. Учир нь маш их хурдан нисдэг болохоор харахад бэрх. Yүнийг л баригч 

барих ёстой. Чи нөгөө багийн баригчаас түрүүлж үүнийг барихын тулд талбайд 

байраа байнга солих хэрэг гарна. Снитч тэнгэрээс хэзээ ч хамаагүй хаана ч хамаагүй 

унадаг гэдгийг анзаарах хэрэгтэй. Хаана хэзээ гэдгийг хэн ч мэдэхгүй. Бөмбөг 

таахын аргагүй тахир замаар ниснэ.

Снитчийг барьж авсан баг шууд л зуун тавин оноотой болно. Энэ бол бараг л ялалт 

гэсэн үг. Тийм болохоор баригчийн эсрэг ямагт хориотой аргууд хэрэглэдэг юм. Аль 

нэг баг снитчийг барьж авсан үед л тэмцээн дуусна. Тэгэхгүй бол тэмцээн зуун жил ч 

үргэлжилж магадгүй. Хамгийн удсан тоглолт гурван сар үргэлжилсэн шиг санагдаж

байна. Багууд завсарлагагүй тоглохдоо яльгүй дугхийхийн тулд тоглогчдоо сольдог 

байлаа. За одоо асуулт байна уу? гэж Вуд асуув.

Харри толгой сэгсэрлээ. Тэрбээр талбай дээр юу хийх ёстойгоо сайтар ойлгосон ч 

125

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

яаж гэдэг асуулт л үлдлээ. Вуд алтан бөмбөгийг хайрцагт нямбайлан хийгээд:

- Бид одоохондоо снитчийг туршиж үзэхгүй ээ. Хэтэрхий харанхуй болохоор 

бид бөмбөгөө алдчихаж магадгүй. Энэ бөмбөгөөр л үзье гэж хэлээ халааснаасаа 

снитчийн хиртэй гольфын хэдэн бөмбөг гаргалаа. Тэд агаарт хөөрч Вуд бөмбөгийг 

байдаг чадлаараа хааш нь ч хамаагүй угсруулан шидэж эхэллээ.

Харри бүх бөмбөгийг барьж авахад Вуд үнэхээр баярлажээ. Хагас цаг бэлтгэл 

хийсний дараа бүр харанхуй болсон учраас тэд бэлтгэлээ дуусгалаа.

- Энэ жил цомон дээр манай багийн нэрийг сийлэх болох нь ээ гэж Вуд 

баяртайяа инээмсэглэн хэллээ. Тэгээд цамхагийн зүг гэлдрэх зуураа:

Манай түрүүчийн баригч Чарли Уизли өөрийн дуртай луугаа судлахаар 

явчихаагүйсэн бол Английн шигшээд тоглох байсан даа. Гэхдээ би чамайг түүнээс 

илүү тоглогч болчихвол гайхах юм алга гэлээ.

Харри хичээл ном, гэрийн даалгавар дээр нь долоо хоногт гурван удаа бэлтгэл гээд 

их л завгүй байсан болохоор Хогвартсад ирээд хоёр сар болсныгоо мэдмэгц бүр 

Хоёр сарын дотор шилтгээн нь түүний гэр орон болсон төдийгүй Улаан модон 

гудамжны дөрөвдүгээр байшинд арван жил болохдоо ч ингэж дасаагүй юм. Энд л 

тав тухтай сууж анд нөхөдтэй болсон билээ. Тэгээд ч Хогвартсад юм бүхэн сонин 

ялангуяа нэгдүгээр дамжааныхны хичээл хүндэрч юухан хээхэн мэддэг болмогц бүр 

ч сонирхолтой санагдах болжээ.

Тэд аравдугаар сарын гучин нэгний өглөө Хэллоуины баярын өмнө сэрэхэд баярын 

тэмдэг болох жигнэсэн хулууны сайхан үнэр хонгилоор нэг тархсан байлаа. 

Шившлэгийн хичээл дээр профессор Флитвик хэлэхдээ Харрийн аль эртээс сурахыг 

хүссэн тэр зүйл рүү орох болжээ гэж хэлсэн юм. Профессор Флитвик нөгөө 

Невиллийн бахыг анги дотуур хэд хэдэн удаа нисгэсний дараа Харри болон бусад 

сурагчид энэхүү урлагийг эзэмшин эд зүйлс, амьтдыг нисгэхсэн гэдэг хүсэлдээ 

шатах болов. Одоо энэхүү мөрөөдөл биелж эхлэлээ. Тийм болохоор энэ өдөр үнэхээр 

Профессор Флитвик тэднийг хос хосоор нь болгов.

Невилл түүний анхаарлыг татах санаатай горьдонгуй нүдээр харж байсан болохоор 

Харри маань Симус Финнигантай нэг хос болсондоо үнэхээр их баярлажээ. Харин 

Рон азгүйтэхдээ Гермиона Грэйнжертэй нэг хос болчихлоо. Хэдийгээр Гермиона ч 

төдий л их баярлаагүй боловч хэн нь илүү гомдолтой байгааг хэлэхэд бэрх ажээ. 

Харри шүүр авснаас хойш Гермиона охин Рон тэр хоёртой нэг ч удаа яриагүй юм.

- Бидний хийж сурсан бугуйныхаа хөдөлгөөнийг бүү мартаарай. Бугуй хөнгөн 

огцом шуугиантай эргэх ёсой шүү. Шидэт үгээ зөв дуудах нь чухал. «Эф» гэхийн 

оронд «эс» гэж хэлчихээд шалан дээр одост даруулан хэвтэж байсан шидтэн 

Баруффиог мартаж болохгүй гэж профессор Флитвик сургамжлана.

Yр дүнд хүрэх амаргүй байлаа. Харри профессор Флитвикийн заасны дагуу бүх 

юмыг ёсчлон хийсэн авч Симус тэр хоёрын агаарт хөөргөх гэсэн өд ширээн дээрээс 

126

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хөндийрсөнгүй. Тэсвэргүй Симус биеэ ч барьж чадахаа болиод шидэт саваагаараа 

өдийг дохисон чинь оч хаяад өдийг шатаачихлаа. Харри шовгор малгайгаараа гал 

авалцсан өдийг унтраажээ.

Зэргэлдээх ширээнд байгаа Ронд ч аз таарсангүй.

- Вингардиум Левиоса! гэж тэрбээр салхин санс шиг урт гараа даллан 

хашгирах авч урд нь хэвтэх өд огт хөдөлсөнгүй.

- Чи шившлэгээ буруу хэлээд байна. Вин-гар-диум Леви-о-са гэж хэлэхдээ

«гар» гэдэг үеийн «а»-г уртаар дуудах ёстой гэж Гермиона сэтгэл дундуур хэлэх нь 

- Тийм л сайн юм бол өөрөө хэлэхгүй юу гэж Рон дургүйцнэ.

Гермиона жанчныхаа ханцуйг шамлаж саваагаа даллаад шившлэгээ хэллээ. Өд 

ширээнээс хөндийрч Гермионагийн дээр бүтэн хагас метрийн өндөрт дүүжлэгдэв.

- Өө, их сайн байна! Грэйнжер авхай чадлаа гэдгийг бүгд харлаа шүү дээ! гэж 

профессор Флитвик алга ташин хэллээ.

Хичээл дуусахад Рон бүр санаагаар унаж гүйцсэн байлаа.

- Түүнтэй хэн ч нийлэхгүй нь мэдээж шүү дээ. Yнэнийг хэлэхэд тэр чинь 

жинхэнэ шулмас хэмээн хонгилд байгаа сурагчдын дундуур зүтгэлэнгээ Рон үглэж 

Тэд бөөн хүүхдүүдийн дундаас арайхийн гартал Харрийг анзаараагүй бололтой нэг 

хүүхэд хажуугаас нь мөргөж орхив. Энэ бол Гермиона байлаа. Тэрбээр буцаж 

гүйгээд хүүхдүүдийн дунд орчихсон ч Харри түүний уйлсан царайг харж амжаад 

- Тэр чиний хэлснийг сонссон юм шиг байна гэж Ронд хандан сэтгэл түвдэнгүй 

- Тэгээд яагаав? Хэн ч түүнтэй нөхөрлөхийг хүсэхгүй байгааг мэдсэн л баймаар 

юм даа гэж Рон хайхрамжгүй хэлсэн авч нэг л эвгүй санагджээ.

Гермиона дараагийн хичээл дээр ч түүний дараагийнх дээр ч үзэгдсэнгүй. Тэрбээр 

бүтэн өдөр ирсэнгүй. Орой болж Хэллоуинд зориулсан цайллагад оролцохоор гол 

танхим руу буух үедээ Харри Рон хоёр Парвати Патил гэдэг охин Лавендер найздаа 

Гермионагийн тухай ярьж байхыг санамсаргүй сонсчээ.

Гермиона эмэгтэйчүүдийн бие засах газарт уйлсан хэвээр огт тайтгарахгүй 

ганцааранг минь үлдээ гэж гуйгаад байгаа ажээ. Роныг харахад сэтгэл нь тавгүй байх 

шиг санагдсан ч хэдэн хормын дараа баяр ёслолын байдалтай гоёсон гол танхимд 

орохдоо Гермионагийн тухай мартжээ.

Хана адарт олон мянган сарьсан багваахай жигүүрээ дэвэн суух агаад зарим нь хар 

үүл шиг доошлон хулуунд хатгасан лааны гэрлийг сарниулна. Хичээлийн шинэ жил 

эхлэхэд зориулж хийсэн цайллагынх шиг ширээн дээр байх алтан тавагнууд гэнэтхэн 

төрөл бүрийн амттанаар дүүрлээ.

127

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харрийг хальстай нь жигнэсэн төмс хийж авах үед танхимд профессор Квирелл гүйн 

орж ирлээ. Толгойн ороолт нь тал дээрээ гарч нүүрэнд нь айсан шинж тодроно. 

Квирелл шууд профессор Дамблдорын зүг очоод ширээ тохойлдож амьсгалаа 

дарахыг танхимд байгаа бүх хүүхдүүд чимээ даран харцгаана.

- Савдаг савдаг ... газар доорх ... танд хэлэх гэж яараад ... гэж хэлмэгцээ

Квирелл ухаан алдан шалан дээр уналаа.

Танхимд үймэлдэж эхлэв. Тэгтэл профессор Дамблдорын шидэт саваанаас ойх ягаан 

очийг хараад бүгд чимээгүй боллоо.

- Ахлагч нар аа! Тэнхимийнхнээ унтлагын өрөөнд нь яаралтай аваач! гэж

Ширээний араас үсрэн боссон Перси үүргээ ойлгов бололтой:

- Хурдхан намайг дагаарай! Нэгдүгээр дамжааныхан бүү салаарай! Миний 

хэлснийг хийх аваас аймшигтай юм юу ч болохгүй! Нэгдүгээр дамжааныхан над руу 

ир! Хэн ч хоцорч болохгүй шүү! Би ахлагч болохоор бүгд миний тушаалыг 

биелүүлцгээ! гэж тушаалаа.

- Савдаг яаж цамхагт нэвтрэв ээ? гэж Харри шатаар яаран өгсөх зуураа Роноос 

- Би яаж мэдэх юм бэ? надаас бүү асуу. Савдгийг тэнэг гэдэг болохоор хачин л 

юм. Пивз маань Хэллоуины өмнө жаахан тогломоор санагдаад орулчихсан юм болов 

уу? гэж Рон мөрөө хавчин өгүүлэв.

Шатаар өгсөх хөдөлгөөнийг харахад бүгд л яарч байгаа бололтой. Харин 

Пуффендуйн сурагчид л өөрсдийгөө хэн гэдгийг харуулж нэгэн хонгилд 

бөөгнөрөлдөн бусдыгаа явахад саад болж байв. Харри Рон хоёр бөөн хүүхдүүдийн 

дундуур зүтгэлж явснаа Харри гэнэтхэн Роны ханцуйнаас шүүрч:

- Би сая л саналаа. Гермиона! гэлээ.

- Гермиона юу гэж? хэмээн Рон гайхав.

- Тэр чинь савдгийн тухай мэдэхгүй шүү дээ. Рон хөмхийгөө зуулаа.

- За яахав гэж хэдэн агшны дараа тасалдуулан хэлээд эр зоригоо чангалсан 

- Хэрэв биднийг Перси харчихгүй бол ч ... гэлээ.

Тэд тонгойсоор Пуффендуйн сурагчдын дунд ороод эсрэг тал руу буюу тэдний 

цамхаг руу явлаа. Тэднийг хэн ч анзаараагүй бөгөөд хэсэг хугацааны дараа тэд 

хүүхдүүдийн дундаас гараад хоосорсон хонгилоор эмэгтэйчүүдийн бие засах газар 

луу гүйлдлээ. Тэд булангаар тойроод хүрэх газартаа хариугүй дөхтөл ард нь хөлийн 

- Энэ Перси байна! гэж Рон шивнээд Харриг татаж том чулуун хананы ард 

128

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Гэтэл тэдний хажуугаар Перси биш харин профессор Снегг гүйн өнгөрөв. Тэрбээр 

хонгилоор гүйн бараа тасарлаа.

- Энэ тэнд юу хийж байгаа юм болоо? Яагаад бусад багш нарын хамт доод 

хонгилд байхгүй байна вэ? гэж Харри шивнэв.

- Намайг мэдэж байгаа гэж бодоо юу?

Тэд өлмий дээрээ гэтэн Снеггийн далд орсон хонгил руу ороход түүний хөлийн 

чимээ сонсогдсоор байлаа.

- Тэр гуравдугаар давхар луу явж байна гэж Харрийг хэлтэл Рон гараа өргөөд:

- Юм үнэртэж байна уу? гэв.

Харри үнэрлэснээ хамраа үрчийлгэв. Агаарт шивэр олон жил цэвэрлэгүй нийтийн 

жорлонгийн үнэр ханхална.

Yнэрийн зэрэгцээ архирах дуу аварга хөлийн чимээ гарлаа. Рон гараа сунгахад 

хонгилын нөгөө үзүүрт тэднийг чиглэн явах аварга том юм харагдлаа. Тэд сүүдэрт 

нуугдаад нөгөө зүйлийг хонгилын гэрэлтэй хэсэгт гарч ирэхийг ажиглаж байв.

Энэ бол өндрөөрөө дөрвөн метр орчим саарал гантиг шиг арьстай үхэр чулууг 

санагдуулам овгор товгор биетэй наргил модны самар шиг жижигхэн халзан 

толгойтой аймаар амьтан аж. Савдгийн хөл нь богинохон мод шиг бүдүүн товруу 

бүхий том тавхайтай юм. Гар нь хөлөөсөө хавьгүй урт болохоор гартаа барьсан 

аварга бороохой нь шалан дээгүүр чирэгдэнэ. Түүнээс гарч буй үнэр ямар ч 

бороохойноос илүү хөнөөхөөр байхад яагаад бороохой чирч яваа нь ойлгомжгүй.

Савдаг үүдний дэргэд зогсоод бөхийн дотогш харлаа. Тэгээд ямар нэг шийдвэр 

гаргах гэсэн бололтой урт чихээ дэлдэгнүүлнэ.

Толгойг нь харваас тархи жижигтэй бололтой удаан бодлоо. Эцсийн эцэст 

шийдвэрээ гаргаад бөхийсөөр өрөөнд орчихов.

- Хараач түлхүүр нь цоожиндоо үлдчихэж. Бид түүнийг цоожилж болно шүү 

дээ гэж Харри шивнэлээ.

- Муугүй л санаа байна гэж Рон догдлон хэлэв.

Тэд хаалга руу гэтэх үед Харрийн ам хатах шиг санагдана. Роных ч тэгсэн байлгүй 

дээ. Тэд савдгийг өрөөнөөс бүү гараасай гэж бурхан тэнгэрт залбиараад бүр ойрхон 

очсоноо Харри урагш ухасхийн хаалгыг хаагаад цоожин дахь түлхүүрийг эргүүллээ.

- Боллоо! гэж тэд ялсан байртай дуу алдацгаав. Амжилтандаа баясаж 

хөөрсөндөө улайсан тэд ирсэн үг рүүгээ эргэж булан ч хүрч амжаагүй байтал айж 

цөхөрсөн дуу сонсогдлоо. Энэхүү дуу хэдхэн агшны өнмө Харрийн цоожилсон 

- Өө болохгүй гэж Рон чимээгүйхэн хэлээд царай нь Цуст Бароных шиг 

- Энэ чинь эмэйгтэйчүүдийн бие засах газар байна шүү дээ! гэж Харри хэлээд 

амаа ангайсан чигтээ хөшчихлөө.

129

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Гермиона! гэж тэр хоёр зэрэг уулга алдав.

Одоо тохиолдох зүйл бүү тохиолдоосой гэж хүсэвч сонголт хийх боломж байх уу 

даа? Тэд огцом эргээд үүд рүү буцаж гүйлээ. Айсандаа Харрийн гар салганан 

чичрээд түлхүүрийг эргүүлж чаддаггүй ээ. Эцэст нь арайхийн онгойлгов. Тэгээд 

байдаг чадлаараа хаалгыг татаж хоёулаа дотогш орлоо.

Гермиона Грэйнжер хаалганы эсрэг талын хананы дэргэд зогсож байв. Хий үзэгдэл 

шиг хана нэвтлэх гэсэн мэт биеэ байдгаар нь хураачихсан одоохон ухаан алдах гэж 

байгаа юм шиг харагдана. Савдаг бороохойгоо даллан ханын ваарыг нураасаар түүн 

- Түүний анхаарлыг сарниул! гэж Харри цөхөрсөн дуугаар Ронд хашгираад 

шалан дээр хэвтэж байсан угаалтуурын бөглөөг шүүрэн авч байдаг чадлаараа хана 

Савдаг Гермионагаас төдий л холгүй зогсоод хэн хашгирсныг харахаар эв хавгүй 

алгуурхан эргэхэд жижигхэн догшин нүд нь Харрийг олж хартлаа тэнэг юм шиг 

анивчиж байв. Савдаг хэний зүг дайрахаа шийдэж ядан зогссоноо бороохойгоо 

өргөөд Харри руу алхлаа.

- Хөөе хоосон толгой! гэж өрөөний булан хүртэл гүйж амжсан Рон хашгираад 

хэсэг төмөр хоолойгоор савдгийг чулуудав. Савдаг хэдийгээр мөрөө төмөрт 

оногдохыг мэдээгүй боловч хашгирах чимээг сонсоод ахин зогслоо. Түүнийг эв 

хавгүй муухай биеэ Рон рүү эргүүлэх зуур Харри дэргэдүүр нь өнгөрөн 

Гермионагийн хажууд очжээ.

- Алив зугтъя! Зугтацгаая! гэж Харри хашгираад Гермионаг хөтлөх гэсэн авч 

цаадах нь хананд наалдчихсан юм шиг огт хөдөлсөнгүй. Тэрбээр айсандаа амаа 

ангайн Харрийг харахгүй хэлсэн үгийг нь сонсохгүй байгаа мэт санагдана. Нүд нь 

Харрийн хашгирах дуу өрөөнд цуурайтан савдгийг гайхшралд оруулжээ. Олон 

юмтай зэрэг тулгараад чухам юу хийхээ мэдэхгүй байв. Гэтэл ухаан орсон бололтой

гэнэтхэн уурлаж муухай орилоод Роны зүг алхлаа. Рон түүнд хамгийн ойр байсан 

болохоор зугтах газаргүй байлаа.

Тэгтэл Харри маш эрэлхэг атлаа маш болчимгүй алхам хийлээ. Тэрбээр савдгийн 

араас гүйн очоод үсрэн нуруунд нь зүүгдээд хоёр гараараа хүзүүгээр нь тэврэн 

зуурлаа. Савдаг том биетэй болохоороо туранхай жаахан Харрийн зүүгдсэнийг 

анзаарахгүй байж болох ч хамар луу нь урт мод шургуулж байгааг мэдэхгүй байхын 

аргагүй ажээ. Харри үсрэх үедээ яагаад ч юм авч гарсан саваагаа гартаа барьж явсан 

юм. Хэдийгээр нэгдүгээр дамжааныхан саваагаар тулалдаж чадахгүй ч саваагаа авч 

явсан нь олз болжээ. Тэрбээр савдгийн араас үсрэн хүзүүгээр нь тэврэх үед баруун 

гартаа барьсан саваа нь савдгийн хамрын нүх рүү орчихжээ.

Савдаг өвдсөндөө орилж эргэлдсэнээ бороохойгоо эргүүлэхэд Харри байдаг 

чадлаараа хүзүүнээс нь зууран дүүжлэгдсээр байв. Уул нь савдаг түүнийг газарт 

унагах юм уу, бороохойгоороо няц цохичихож чадах сан.

130

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Айсандаа болж ухаан алдах шахсан Гермиона шалан дээр суун тусаж харин Рон 

шидэт саваагаа шүүрч аваад чухам юу болохыг нь ч сайн мэдэлгүй санаандаа 

хамгийн түрүүн орж ирсэн:

- Вингардиум Левиоса! гэдэг үгийг хэллээ.

Тэгтэл гэнэтхэн савдгийн гарт байсан бороохой гараас нь мултран агаарт хөөрч 

агшин зуур тогтсоноо аажимхан эргээд эзнийхээ толгойг балбаж гарчээ. Савдаг 

ганхаж байснаа өрөөний ханыг доргитол чангаар уналаа.

Харри хөл дээрээ босов. Зүрх нь догдолж ухаан санаа нь төвлөрөхгүй ажээ. Рон 

саваагаа өргөсөн хэвээр чухам юу болсныг ч сайн ойлгохгүй зогссоор.

- Тэр ... тэр үхчихсэн үү? гэж анх удаа ам нээн Гермиона асуув.

- Yгүй байх аа. Зүгээр л хэсэг зуур ухаан алдсан хэрэг гэж арайхийн 

дуугарахтай болсон Харри хэллээ.

Тэгээд бөхийн савдгийн хамраас шидэт саваагаа авлаа. Саваанд нь хатсан саарал 

цавуу шиг юм наалдчихжээ.

- Ямар муухай нустай юм бэ гэж хэлээд Харри саваагаа савдгийн өмдөнд 

Тэгтэл хаалга тасхийж хөлийн чимээ гарахад тэр гурав гайхан харав. Тэд ямар чимээ 

шуугиан гаргаснаа анзаараагүй ч дор байгсад савдгийн унах орилох чимээг сонссон 

бололтой. Хэсэг хугацааны дараа өрөөнд профессор МакГонагалл араас нь 

профессор Снегг түүний хойноос профессор Квирелл орж ирлээ. Квирелл савдгийг 

харснаа аяархан дуу алдаад зүрхээ даран шалан дээр уналаа.

Снегг савдгийг бөхийн харж профессор МакГонагалл Харри Рон хоёрыг харцаараа 

сүлбэнэ. Түүний ийм их уурласан байхыг Харри хэзээ ч хараагүй юм. Уруул нь 

хүртэл цайчихсан байв. Савдгийг дийлсэн хэмээн шагналын таван оноо өгөх болов 

уу гэж Харри бодсон авч таатайхан бодол нь замхарлаа.

- Та нарын юу сэдсэнийг асууж болохсон болов уу? гэж

МакГонагалл ууртай хүйтнээр асуув.

Харри байрнаасаа огт хөдлөхгүй саваагаа өргөсөн хэвээр зогсох Роныг хялайн 

- Та нар азаар л амьд үлдлээ. Яагаад унтлагынхаа өрөөнд очоогүй юм бэ? гэлээ. 

Снегг хутганы ир шиг хурц харцаар Харрийг харахад Харри шал ширтэв. Яагаад ч

юм Роныг саваагаа буулгаасай гэж маш их хүсэж байлаа.

Гэнэтхэн сүүдрээс сулхан дуу гарч:

- Профессор МакГонагалл аа тэд намайг эрж энд ирсэн юм гэлээ.

- Хатагтай Грэйнжер үү?

Гермиона яаж ийгээд хөл дээрээ босчээ.

131

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би савдгийг хайж явсан юм яагаад гэвэл ... Яагаад гэвэл би түүнийг өөрөө 

дөнгөнө гэж бодсон юм л даа ... Яагаад гэвэл түүний тухай бичсэн номын санд 

байгаа бүх номыг уншсан болохоороо тэдний тухай сайн мэднэ ...

Рон гайхсандаа саваагаа унагаачихлаа. Харри ч учрыг нь мэдэж байв. Гермиона 

Грэйнжерийг багшид худлаа хэлнэ гэж хэн санах билээ?! Гермиона Грэйнжер шүү 

дээ. Гермионаг хэн гэдгийг Харри мэддэг ч түүнийг худал хэлж чадна гэж санаанд нь 

багтахгүй байв. Түүний хэлсэн үг үнэмшихээр дуулдана.

- Хэрэв тэд намайг олоогүй бол би үрэгдэх байлаа. Харри түүний хүзүүнээс 

зүүгдэн хамарт нь саваагаа шургуулсан юм. Харин Рон түүний бороохойг илбэдэн 

савдгийг ухаан алдуулчихсан. Тэд профессоруудын хэн нэгнийг дуудах завгүй 

байсан л даа. Тэднийг ирэх үед савдаг намайг алах гэж байлаа хэмээн Гермиона 

Харри Рон хоёр энэ байдлыг огт гайхалгүй бүх л зүйл Гермионагийн хэлснээр 

болсон мэт дүр үзүүлэхийг хичээцгээж байлаа.

- За яахав үнэхээр тийм бол ... Грэйнжер авхай та тэнэгхэн байна даа. Савдгийг 

дийлнэ гэж яаж санаанд чинь оров оо? гэж професср МакГоанагалл тэр гурвыг 

хараад бодлогоширонгуй хэлэв.

Гермиона толгойгоо унжуулна. Харри гайхсандаа дахиад л юу ч хэлж чадахгүй 

болжээ. Хэн ч байлаа гэсэн лав л Гермиона хэзээ ч сургуулийн дүрэм журмыг 

зөрчихгүй нь мэдээж юм даг. Гэтэл одоо болохоор Рон тэр хоёрыг аврах гэсэндээ 

зориудаар дүрэм журам зөрчсөн юм шиг царай гаргаж байдаг. Энэ нь Снегг гэнэтхэн 

хүүхдүүдэд амттан тарааж эхлэхтэй адил гайхалтай хэрэг билээ.

- Хатагтай Грэйнжер таны буруугаас болоод Гриффиндорын тооцоонд 

торгуулын таван оноо нэмэгдлээ! Би таныг их үнэлдэг байсан авч үүнээс болоод 

гомдлоо шүү. Одоо та нар гайгүй бол цамхаг руугаа буцсан чинь дээр.

Бүх хүүхдүүд амралтынхаа өрөөнд цайллагаа дуусгаж байгаа гэж профессор

МакГонагалл хөндийхөн хэллээ.

Гермиона тасалгаанаас гарч явлаа. Профессор МакГонагалл тэр хоёр луу эргээд:

- За яахав хатагтай Грэйнжерийн ярихыг сонссон ч гэлээ та нарт аз таарсан 

гэдгийг батлан хэлэх хэрэгтэй. Тэгээд ч нэгдүгээр дамжааныхан нас бие гүйцсэн 

уулын савдагтай тулалдаад байдаггүй юм. Та хоёрт тав таван оноо өглөө. Болсон 

явдлын тухай профессор Дамблдорт мэдэгдэнэ. Та нар одоо явцгаа гэв.

Тэд бие засах газраас гараад хоёрдугаар давхарт гартлаа ганц ч дуугаралгүй явснаа 

сэтгэл амран санаа алдацгаажээ. Савдаг болон түүний үнэр танар саяын болсон 

явдлаас хол байна гэдэг юутай сайхан.

- Бидэнд арваас илүү оноо өгч болох л байсан даа гэж Рон үглэнэ.

- Чи тав гэх гэсэн юм уу? Таван оноогоор Гермионаг торгосныг бүү мартаарай 

гэж Харри залруулан хэлэв.

132

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Хэдийгээр бид хоёр түүнийг аварсан ч тэр бас биднийг аварсан шүү гэж Рон 

- Хэрэв бид савдгийг жорлонд түгжээгүйсэн бол түүнийг аварч чадахгүй 

байлаа шүү гэж Харри сануулав.

Тэд бүдүүн Ледийн хөрөг рүү дөхөж очлоо.

- Торойн хоншоор гэж тэр хоёр зэрэг хэлээд дотогш орцгоов.

Дотор олон хүнтэй чимээ шуугиантай байлаа. Тэд цайллаган дээрээс авчирсан хоол 

хүнсийг амтархан идэх ажээ.

Тэднийг хүлээн сондгойрон зогсох Гермионагаас бусад нь юм идэцгээнэ. Харри Рон 

хоёр түүн рүү дөхөж очоод чухам юу хэлэхээ мэдэхгүй гайхан зогслоо. Тэгснээ 

гэнэтхэн: «Баярлалаа» гэж хоёулаа зэрэг хэлэв. Тэд ширээ рүү яарцгаалаа.

Энэ үеэс Гермиона Грэйнжер тэдний анд болсон билээ. Хэдийгээр дараа нь бие биеэ 

ойлгохгүй явдал гарч байсан ч дөрвөн метр өндөр уулын савдгийг ялсан нь үүнтэй 

133

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 11: КВИДДИЧ

Арван нэгдүгээр сарын эхээр тэнгэр их муухайрлаа. Цамхагийн эргэн тойрны уулс 

ногоон байснаа саарал болж нуурын ус хөлдүү төмрийг санагдуулж өглөө бүр хяруу 

унана. Нисэж сурах талбай дээр шүүрээ гэсгээж байгаа Хагридыг цамхагынхаа 

цонхоор Харри хэд хэдэн удаа харжээ. Хагрид сохор номингийн арьсаар хийсэн урт 

дээл минжний сороор дулаалсан том гутал, туулайн ноолуураар хийсэн бээлий 

Сургуульд квиддичийн тэмцээн эхэллээ. Хэдэн долоо хоногт байнгын хүнд бэлтгэл 

хийсний дараа бямба гаригт Харри анх удаа талбайд гарах байв. Гриффиндорын 

шигшээ Слизерины шигшээтэй үзэлцэх юм. Гриффиндорын шигшээ ялбал 

сургуулийн аваргад аман хүзүүдэх ажээ.

«Харрийн квиддич тоглохыг бараг хэн ч хараагүй юм чинь» гэж бодсон Вуд Харрийг 

багийнхаа нууц болгон хадгалж, тоглолтын ур чадварыг нь хэнд ч үзүүлэхгүй 

байхаар шийдсэн юм. Гэвч Харрийг Гриффиндорын багийн баригч болсон тухай 

мэдээ ямар нэг байдлаар багийн хүрээнээс хальжээ. Түүнийг сайн тоглогч болно гэж 

зарим нь ярьдаг бас зарим нь түүнийг тоглох үед унахад нь тосож авахаар гудас 

барин гүйлдэх хэрэг гарна гэж даажигнадгийн аль нь муу вэ гэдгийг Харри мэдэхээ 

Гермиона түүний анд болсон явдал үнэндээ азтай хэрэг байлаа. Хэрэв тэр байгаагүй 

бол гэрийнхээ даалгаврыг хийж чадахгүй болох байв. Учир нь Вуд түүнийг байнга 

нэмэлт бэлтгэл хийлгэхээр яг тулган дууддаг байжээ. Дашрамд дурдахад чухамхүү 

Гермиона л түүнд «Квиддичийн түүх» гэдэг маш сонирхолтой номыг уншуулахаар 

Харри түүнийг уншаад квиддичийн дүрмийг долоон зуун янзын аргаар зөрчдөг 

энэхүү долоон зуун зөрчил 1473 оны дэлхийн аваргын төлөө тэмцээний үеэр гарсныг 

мэдэж авсан юм. Бас хамгийн жижиг хамгийн хурдан хүн л баригч болдог тэмцээний 

үеэр зөрчлийн ихэнх хэсэг баригчтай холбогдон гардгийг ч мэдэж авчээ. Мөн үхэлд 

хүргэсэн азгүй тохиолдол талбай дээр маш цөөхөн гардаг ч тэмцээний дундуур алга 

болсон тоглогчид олон сарын дараа Сахарын цөлөөс олдсон тохиолдлыг уншсан 

Харри Рон хоёр Гермионаг уулын савдгаас аварсны дараа тэр охин сургуулийн 

дүрэм зөрчихийг бараг хайхрахаа больж үг хэлээ ололцоход амар болжээ. Анхны 

тэмцээн эхлэхээс нэг хоногийн өмнө тэр гурав завсарлагааны цагаар гадаа гарч 

Гермиона юу чаддагаа үзүүлсэн аж. Тэрбээр халааснаасаа жимсний чанамалын шил 

гаргаж газар дээр тавиад нэг юм хэлэнгээ саваагаараа дохисон чинь шилэн дотор 

гэнэтхэн хурц хөх дөл цацарчээ. Хамгийн сонирхолтой нь галтай шилийг нэг газраас 

нөгөө газар луу зөөж тэр ч байтугай халаасандаа хийж блоно. Цэнхэр дөл яльгүй 

халаавч түлэхгүйн дээр шил нь хүйтэн хэвээрээ байна.

Тэд шилтэй гал руу нуруугаа харуулан дулаацаж суутал гэнэтхэн Снегг гараад 

иржээ. Профессор ихээхэн доголж явахыг Харри шууд ажиглав. Харри, Рон, 

134

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Гермиона гурав галаа Снеггэд харуулахгүйн тулд шахалдан сууцгаалаа. Хашаанд гал 

түлэх хориотой гэдэгт тэд эргэлзсэнгүй. Снегг галыг харахгүй ч тэдний гэмшсэн 

царайг үзээд буруутгах өөр шалтаг олжээ. Харин Харри өөрийг нь хичээнгүйлэн эрж 

яваа гэдэгт огт эргэлзсэнгүй.

- Поттер наадах чинь юу вэ? гэж Снегг дөхөж ирмэгцээ хайнгадуухан асуув. 

Харри гартаа байсан «Квиддичийн түүх» гэдэг номоо профессорт үзүүлжээ.

- Номын сангийн номыг сургуулиас авч гарах хориотой. Номыг чинь авлаа. Та 

үүнийхээ төлөө таван оноогоор торгуулна гэж Снегг мэдэгдэв.

- Энэ дүрмийг дөнгөж сая бодож оллоо доо. Харин хөл нь яачихсан юм бол?

гэж доголсоор холдох Снеггийг хараад Харри ууртай бувтналаа.

- Мэдэхгүй юм даа, гэхдээ үнэхээр өвдөж байгаа юм байна гэж Рон хорсонгүй 

Тэр үдэш Гриффиндорын амралтын өрөө онцгой шуугиантай байлаа. Харри, Рон, 

Гермиона гурав цонхны хажууд суугаад Гермиона тэдний швшлэгийн хичээлийн 

даалгаврыг шалгаж байв. Тэрбээр: «Ингэвэл юу сурах вэ дээ?» гэж хэлээд тэдэнд 

хуулуулдаггүй авч гэрийн даалгаврыг нь шалгадаг байсан болохоор тэд ямар ч гэсэн 

түүнээс зөв хариу авна.

Харрийн сэтгэл нэг л тавгүй. «Квиддичийн түүх» номыг нь Снегг багш эргүүлж 

өгөөгүйд тун ч харамсаж байлаа. Анхны тэмцээний өмнө энэ ном их л хэрэг болох 

сон доо. Чухам яагаад профессор Снеггээс айх ёстой юм бэ? гэж Харри өөрөөсөө 

асууна. Тэгээд хариу ололгүй Снеггийг олж уулзаж номоо авахаар явлаа гэж Рон 

Гермиона хоёрт хэлээд эрсхэн бослоо.

- Чамаас би дээр гэж Рон Гермиона хоёр зэрэг хэлсэн авч толгой сэгсрэв. Бусад 

багш нарын дэргэд байхад нь хэлвэл Снегг татгалзахгүй байх гэсэн сайхан бодол 

Тэгээд багш нарын өрөө рүү буцаж очоод үүдийг нь тогшлоо. Хэн ч дуугарсангүй. 

Ахиад л чив чимээгүй.

Снегг чухам энд л номыг маань үлдээсэн байх гэж Харри гэнэтхэн бодлоо. Өөр үед 

сэн бол буцаад л явах байсан ч одоо бол түүнд энэ ном тун чухал байсан юм.

Маргааш тоглохын өмнө тайвшрах хэрэгтэй байсан болохоор ингэх нь ч зөв байсан 

биз. Харри үүдийг яльгүй нээгээд шагайтал аймаар юм харагдлаа.

Багш нарын өрөөнд Снегг Филч хоёр байв. Снегг урт жанчаа өвдөгнөөсөө дээш 

шуучихсан суж байна. Нэг хөл нь цус болж хүнд гэмтсэн харагдана. Филч түүний 

баруун талд зогсоод боолт сарвайж байв.

- Муухай амьтан. Хэн нэгэн хүн аль нэг аманд нь хазуулчихгүй гурван 

толгойноос зэрэг бултаж чадах болов уу? гэдгийг мэдмээр байна гэж Снегг хэллээ.

Харри үүдийг хаан алгуурхан холдтол ...

135

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Поттер! гэх дуулдав.

Уурандаа Снеггийн царай хүрлийж барьж байсан жанчныхаа хормойг хурдхан 

буулгав. Гэмтсэн хөлөө Харрид харуулахгүй гэж профессор хүссэн бололтой. Харри 

- Би номоо буцааж авч болох болов уу гэж мэдэх гэсэн юм.

- Эндээс зайл! Хурдхан тонил!

Снеггийн ээлжит торгуулийн тухай хашгирахаас урьтах санаатай багш нарын 

өрөөнөөс ухасхийн гарлаа. Шатны гишгүүрийг хоёр хоёроор алгасан цамхаг руу 

- Болсон уу? Чи юу болчих воо? гэж Харрийг өрөөнд орж ирэхэд Рон асуулаа. 

Харри харсан бүх зүйлийнхээ тухай сэмхэн шивнэж ярив.

Ярьж дуусаад санаа алдан:

- Энэ бүхний учрыг ойлгов уу? Тэр Хэллоуины өдрөөр нөгөө гурван толгойт 

нохойн дэргэдүүр өнгөрөх гэсэн юм байна!

Рон бид хоёр савдагийн тухай сануулах гэж чамайг хайж явахдаа түүнийг хонгилд 

чухам тийшээ явж байхыг харсан юм! Нохойн манаж байгаа зүйлийг л авах санаатай 

юм байна! Чухам тэр өөрөө л цамхагт савдагийг нэвтрүүлэн хүмүүсийн анхаарлыг 

сарниулан үймүүлээд авах гэсэн юмаа тайван хулгайлахаар шийдсэн гэж шүүрээрээ 

ч мөрийцөхөд бэлэн байна гэлээ.

Гермиона түүнийг гайхсан нүдээр бүлтийн харна.

- Yгүй ээ, ингэх ёсгүй. Би түүнийг олиггүй хүн гэж мэддэг ч тэр Дамблдорын 

цамхагт нуусан зүйлийг хулгайлах гэж оролдмооргүй юм гэж татгалзан хэлэв.

- Чиний үгээр бол бүх багш нарөө сэвгүй байж таарна. Би хувьдаа Харритай 

санал нэг байна. Снегг ямар ч юманд орж чадах хүн. Харин чухам юу авах гэсэн юм 

бол? Нохой юу манаад байнаа? гэж Рон шууд эсэргүүцэн хэллээ.

Харрийг хэвтэрт орсон хойно нөгөө л асуултууд толгойд нь эргэлдэнэ. Хажууд нь 

Невилл чанга хурхирах авч Харри унтаж чадахгүй л байв. Тэрбээр уг бодлоосоо 

салах гэж мэрийнэ. Учир нь хэдэн цагийн дараа амьдралдаа анх удаа тоглолтын 

талбай дээр гарах гэж байгаа юм чинь сайн унтаж авах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ 

Снеггийн царай зүсийг мартана гэдэг амаргүй ажээ.

Тэрбээр Харрийг гэмтсэн хөлөө харсан гэдгийг мэдэж байгаа.

Маргааш өглөө нь хүйтэн хэдий ч нарлаг байв. Гол танхимд шарсан зайдасны сайхан 

үнэр үнэртэж болох явдлын тухай хүүхдүүдийн хөөрөлдөх чимээ түгнэ.

- Чи жаахан ч атугай юм идэх хэрэгтэй гэж Харрийн өмнөх таваг хоосон 

байхыг харсан Гермиона халамжлангуй хэлэв.

- Би юу ч идмээргүй байна гэж Харри татгалзав.

- Yгүй дээ гэхэд зүсэм шарсан талх идээч гэж Гермиона шаардана.

136

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би өлсөөгүй байнаа гэж Харри эрсхэн хэлээд үүнийгээ батлахын тулд 

Түүний сэтгэл ихэд хөдөлж байлаа. Талбайд гартал ердөө л ганцхан цаг үлдсэн юм 

- Чи юм идэж тэнхээ авах хэрэгтэй. Бусад тоглогчдыг бодвол баригчийн эсрэг 

улам бүдүүлэг тоглодог юм гэж Симус Финниган Гермионаг дэмжин хэллээ.

- Баярлалаа, Симус гэж Харри талархал илэрхийлээд түүнийг зайдсан дээрээ 

сүмс хийхийг инээмсэглэн ажиглана.

Арван нэгэн цагт цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрчээ. Бүх сургуулиараа цугласан 

бололтой. Олон хүүхэд гартаа дуран барьжээ. Суудал газраас өндөрт байласан ч 

тэнгэрт болж буй зүйлийг харах амаргүй шүү дээ.

Рон, Гермиона, Невилл, Симус хөл бөмбөгийн «Вест Хэм» багийн шүтэн бишрэгч 

Дин нар хамгийн дээд эгнээнд суужээ. Тэд Харрийг баярлуулахын тулд Короста 

хархын урж гэмтээсэн Роны нэг цагаан даавуугаар том туг хийж дэлгэн барьжээ. 

Туган дээр «Поттерыг ерөнхийлөгч болгоё» гэж бичсэн байв. Зураг сайн зурдаг Дин 

туган дээр Гриффиндор тэнхимийн сүлд болсон аварга арсланыг зуржээ. Тэд 

даавуугаа дэлгэхэд Гермиона амандаа ямар нэгэн юм бувтнатал үсэг зураг янз 

бүрийн өнгөөр гэрэлтэж байв.

Энэ үед Харри багийнхаа бусад гишүүдийн хамт хувцасны өрөөнд суугаад биеийн 

тамирын урт улаан жанчаа өмсөж байлаа. Слизерины шигшээгийнхэн талбай дээр 

ногоон хувцастай гарах ёстой аж.

Вуд ханиалгаж анхаарлыг өөртөө татан чимээгүй байхыг анхааруулаад:

- Эрхэмсэг ноёд оо гэлээ.

- Бас хатагтай гэж багийн довтлогч Анжелина Жонсон охин нэмлээ.

- Хатагтай нараа. Одоо цаг маань ирлээ гэж Вуд нэмэв.

- Агуу их цаг ирлээ гэж Фред Уизли оролцлоо.

- Бидний хүлээсэн цаг гэж Жорж үргэлжлүүлэв.

- Оливер дандаа л нэг үг хэлдэг юм. Ноднин жил бид шигшээд байсан 

болохоор үгий нь цээжилчихсэн гэж Фред Харри руу эргэн харж шивнэлээ.

- За, чимээгүй байцгаа. Өндөөдрийнх шиг хүчтэй багтай байж үзэлгүй би олон 

жил боллоо. Бид хожино. Би мэдэж байна хэмээн Вуд нэмж хэлэв.

Хэрэв хожигдвол юу болох тухай анхааруулах аятай бүгдийг ширүүхэн харцаар 

харснаа хэн ч ялагдлын тухай бодоогүй гэдгийг мэдмэгцээ:

- Сайн байна. Гарцгаая, бүгдэд амжилт хүсье гэлээ.

Харри хувцасны өрөөнөөс Фред Жорж хоёрын араас гарлаа. Догдолсондоо болоод 

өвдөг нь нугарах шахаж айсан Харри чангаар алга таших чимээн дор талбай дээгүүр 

алхахдаа бүхний нүдэн дээр уначихгүй нь гэдэгтээ итгэж явлаа.

137

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэмцээнийг хатагтай Нугарагч шүүлээ. Тэрбээр талбайн голд гартаа шүүрээ бариад 

багуудыг урд урдаасаа харан жагсахыг хүлээж зогсоно.

- Бид цэвэр шударга тоглох хэрэгтэй. Хүн бүр бүгд хичээгээрэй гэж хэлээд 

бүгдийг ойрт гэж занган дуудлаа.

Тэрбээр бүх тоглогчид биш харин Слизерины шигшээгийн ахлагч зургадугаар 

дамжааны Маркус Флинтэд хандаж хэлэх шиг Харрид санагджээ. Флинтийн төрөл 

төрөгсөд савдаг байсан шиг харагдах юм гэж Харри бодлоо. Тэгснээ үзэгчдийн 

суудал дээр дэлгэсэн «Поттерыг ерөнхийлөгч болгоё» гэсэн бичигтэй тугийг харав. 

Түүний зүрх оволзон булгиллаа. Зориг зүрх орж байгаагаа ч мэдрэв.

- За шүүрээ унацгаа.

Харри өөрийнхөө «Нисдэг лус-2000»-д мордлоо.

Хатагтай Нугарагч мөнгөн шүгэлээ тасхийтэл үлээгээд арван дөрвөн тоглогчийн 

хамт агаарт хөөрлөө. Ингээд тэмцэж эхлэв.

- Одоо Квоффл бөмбөг Гриффиндорын Анжелина Жонсоны гарт байна. Энэ 

охин сайн ангуучин төдийгүй бүх зүйлээрээ сайхан ...

- Жордан! гэж тэмцээний тайлбарлагч ихрүүдийн анд Ли Жорданыг хянаж 

байхын тулд зориуд зэрэгцэн суусан профессор МакГонагалл дуугаа чангаруулан 

анхааруулав. Жорданын байнга хадуурдгийг профессор сайн мэдэх бүлгээ.

- Уучлаарай профессор оо. Одоо Анжелина маш сайн бултаж өрсөлдөгчдөө 

хуураад Алиса Спиннетэд шууд дамжууллаа. Энэ охины Оливер Вуд олж бэлтгэсэн 

бөгөөд өнгөрсөн жил ердөө л нөөцөд байсан юм. Ахиад Жонсонд дамжууллаа ... Өө, 

бөмбөгийг Слизерины багийн ахлагч Маркус Флинт аваад урагш давшлаа. Флинт 

тэнгэрт бүргэд шиг л дүүлж байна. Одоохон бөмбөгийг шиднэ дээ. Yгүй ээ, 

бөмбөгийг хаалгач Вуд гайхамшигтай үсрэн шүүрээд авлаа. Одоо Гриффиндор сөрөг 

довтолгоонд орлоо. Бөмбөг авсан ангуучин Кэти Белл Флинтийн баруун талаар 

сайхан тойрч гараад талбай дээгүүр хөөрч явна ... Өө, ямар азгүй юм бэ? Толгойгоо 

блажераар цохиулаад их л өвдсөн бололтой.Одоо бөмбөг Слизерин багт шилжлээ. 

Эдриан Пьюси өрсөлдөгчийнхөө хаалга руу ниссэн боловч түүнийг хоёр дахь блажер 

зогсоолоо. Бөмбөгийг Фред Уизли юм уу Жорж Уизли илгээсэн байлгүй дээ. Энэ 

хоёрыг ялгах аргагүй л дээ ... Ямар ч гэсэн Гриффиндорын довтлогчид сайн гэдгээ 

харууллаа. Бөмбөгийг Жонсон авлаа. Түүний урд хэн ч алга, тэр

урагшаа тэмүүлсээр сайхан нисэж байна даа! Охин хурдалж буй блажераас бултаад 

шууд хаалганы өмнө очлоо. Анжелина, шидээрэй! Хаалгач Блетчли дүүлсэн боловч 

алдчихлаа. Оноо! Гриффиндор анхны оноо авлаа!

Гриффиндорын хөгжөөн дэмжигчдийн алга таших, Слизерины бишрэгчдийн орилох 

уулга алдах чимээ хүйтэн агаарт түгж дулаацуулах шиг санагдана.

- Хөөе, дээр байгаа хүүхдүүд жаахан цаашлаарай гэхийг Рон Гермиона хоёр 

138

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Рон Гермиона хоёр ангийнхныгаа цаашлуулан шахахад гарсан зайд нь Хагрид 

арайхийн багтаж суулаа.

- Би эхлээд овоохойноосоо тэмцээнийг үзэж байлаа. Гэхдээ л цэнгэлдэх 

хүрээлэнд арай өөр болохоор л бүгд хөгжилдөцгөөгөд байх шиг. Снитч гарч ирсэн 

үү, үгүй юу? гэж хэлээд Хагрид хүзүүндээ зүүсэн том дуранг харуулав.

- Yгүй ээ. Харри одоохондоо ажилгүй байна гэж Рон толгой сэгсэрлээ.

- Хүнд байдалд ороогүй л бол сайн байна гэж хэлээд Хагрид дурангаа нүдэндээ 

ойртуулан тэнгэрт цэг мэт үзэгдэх Харри Поттерыг харлаа.

Харри нүдээ онийлгон талбай дээгүүр нисэхдээ снитч ойртож ирэхийг харахаар 

мэрийн тэнгэрийг хараачлана. Энэ бол Вудын боловсруулсан төлөвлөгөөний нэг 

«Снитч гарч иртэл тоглоомоос хол байгаарай. Хэрэг болоогүй үед өрсөлдөгчийнхөө 

хараанд өртөөд байвал тэд чиний эсрэг бүдүүлэг тоглолт хийх аюултай» гэж Вуд 

Анжелинаг бөмбөг оруулахад Харри хөөр баяраа нууж чадалгүй талбай дээгүүр хэд 

хэргэлдээд дахиад л тэнгэрийг харуулдаж байв. Тэгтэл нэг юм гялсхийсэн авч энэ нь 

ихрийн өрөөсний цаг наранд гялбасан хэрэг байлаа. Тэгтэл хэдхэн агшны дараа 

түүний зүг их бууны сум шиг хурдалж яваа блажерыг олж хармагцаа түүнээс 

бултахдаа Фред Уизлид ч зам тавьж өглөө.

- Зүгээр үү? гэж Фред нисэх зуураа хашгираад блажерыг Маркус Флинтийн үг 

- Бөмбөг Слизерин багийнханд байна. Анчин Пьюси нэгдүгээр болон 

хоёрдугаар блажераас бултаад ихэр хоёр Уизли, Кэти Белл нарыг хуураад цааш ... 

байз энэ чинь снитч биш биз? хэмээн Ли Жордан энэ үед агаарт болж байгаа үйл 

явдлыг тайлбарлаж байв.

Yзэгчид чанга шивнэлдэн, Эдриан Пьюси сонирхохоо больсон квоффлоо унагаагаад 

алтан бөмбөгийг харах санаатай эргэж хартал зүүн чихний нь хажуугаар шунгинан 

Харри бөмбөгөө олж харлаа. Сэтгэл нь хөдлөсөн тэрбээр шууд л доош шунгалаа. 

Слизерины баригч Теренс Хиггс ч бас снитчийг олж харжээ. Харри тэр хоёр бөмбөг

рүү зэрэг тэмүүлэхэд бүх анчид өөрийнхөө бөмбөгийг ч мартаад Харри Хиггс хоёр 

авхаалж самбаа хурдаа хэрхэн сорьж байгааг ажиглан агаарт зогслоо.

Харри Хиггсээс хурдан байжээ. Тэрбээр удраа хурдлан байгаа жижигхэн бөөрөнхий 

бөмбөг, түүний хөдлөх сэртэнг хараад хурдаа нэмж гүйцэхээр дөхтөл ...

Доод талд Гриффиндорын хөгжөөн дэмжигчидийн дургүйцэн шуугилдах 

сонсогдоно. Харрид савдаг шиг санагдсан Маркус Флинт хар хурдаараа ирэн 

Харрийг мөргөмөгц Харри агаарт тогтохыг хичээн шүүрнээсээ зуурсаар хажуу 

139

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Дүрэм зөрчлөө! гэх дуу дороос гарлаа.

Хатагтай Нугарагч шүгэлдэн тэмцээнийг зогсоогоод Флинтэд хатуу анхааруулга өгч, 

Слизерины хаалга руу чөлөөт цохилт хийх эрх олголоо. Талбай дээр үймээн болж 

байх үед алтан бөмбөг хаашаа нь мэдэгдэхгүй чиглэлд алга болжээ.

- Шүүгчийг талбайгаас хөө! Дүрэм зөрчигчид улаан хуудас! гэж үл тайтгарах

Дин Томас хашгирлаа.

- Чи дуртай хөл бөмбөгөө үзээгүй гэдгээ мартсан байлгүй дээ. Квиддич 

тоглоход талбайгаас хөөдөггүй юм. Харин улаан хуудас гэдэг чинь юу вэ? гэж Рон 

Харин Хагрид Динийг дэмжихэд Рон их л гайхжээ.

- Дүрмээ өөрчлөх хэрэгтэй юм байна. Флинт чинь Харрийг газарт унагах нь 

байна шүү дээ гэж Хагрид хэлэв.

Тайлбарлагч Ли Жордан хамаагүй байж болохгүй гэдгийг сайтар мэдэж байсан ч 

өөрийнхөөрөө зүтгэхээс өөр аргагүй болжээ.

- Урьдаас төлөвлөсөн илэрхий бөгөөд шударга бус муухай алдааны дараа ... 

- Жордан! гэж профессор МакГонагалл зандарлаа.

- Энэ илэрхий булхайтай явдлын дараа ... гэж Жордан залруулсан ч:

- Жордан, би танд сануулж байна шүү ... гэлээ.

- За, за. Сая Флинт Гриффиндор багийн баригч Харри Поттерыг унагах шахсан 

ч ийм явдал хэнд ч тохиолдож болохыг үгүйсгэх аргагүй гэж хэлэхдээ Жордан 

илэрхий шоглосон байдалтай байсан ч профессор МакГонагалл яаж ч чадсангүй.

- Одоо Гриффиндор торгуулийн цохилт хийнэ. Бөмбөг Спиннетэд байгаа 

бөгөөд тэрбээр арагш дамжууллаа. Бөмбөг Гриффиндорынхонд байгаа хэвээр

Бүх юм Харрийг ээлжит блажераас бултах үед эхлэлээ. Түүний шүүр гэнэтхэн доош 

шунгаж ширүүн булгиж гарлаа. Харри одоохон унаж бяц үсрэх вий гэж бодсон ч 

бөмбөг толгойд нь тун ч ойрхон аймшигтай шуугин өнгөрчээ. Шүүрний ишнээс 

сайтар зуурч өвдгөөрөө хавчин тогтож байв. Тэрбээр амьдралдаа ийм арчаагүй 

хөөрхийлөлтэй байж үзсэнгүй.

Тэгээд шүүрээ тэгшилж дөнгөсөн авч хэдэн агшны дараа бүх юм дахиад л 

давтагдлаа. Шүүр нь түүнийг унагаах гэж байгаа юм шиг санагдана. «Нисдэг лус- 

2000» бол унасан хүнээ гэнэтхэн унагаахаар шийдэх ёсгүй гэж Харри мэдэж байсан 

ч чухамдаа тэгж шийдсэн мэт ажээ. Харри шүүрээ өөрийнхөө хаалга руу залах гэсэн 

авч Вудыг завсарлага ав гэж хашгирмаар санагджээ. Гэтэл шүүрийг хянах аргагүй 

болсон байв. Эргэж ч чадахгүй, залж ч чадахгүй байлаа. Шүүр тэнгэрээр хаа 

140

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хамаагүй нисэж гэв гэнэтхэн огцом эргэн тонгочиход Харри арайхийн тогтож байв.

Ли тэмцээнийг үргэлжлүүлэн тайлбарласаар:

- Бөмбөг Слизериныханд байна. Флинт бөмбөгөө алдлаа. Бөмбөгийг Спинет 

авчээ. Спиннет Белл рүү дамжууллаа. Белл нүүрэндээ блажераар хүчтэй цохиуллаа. 

Блажер нармайг нь нээсэн байлгүй дээ ... Тоглосон юм, тоглосон юм профессор оо ... 

Слизериныхан бөмбөгийг шидлээ. Yгүй ээ, энэ чинь ...

Слизерины хөгжөөн дэмжигчид найрсагаар алга ташлаа. Хүмүүс бүгд тоглоомд 

анхаарлаа хандуулаад Харрийн шүүр хачин зан гаргаад байгааг хэн ч анзаарсангүй. 

Шүүр нь огцом огцом хөдлөж Харрийг талбайн нөгөө тал руу улам өндөрт хөөргөн 

- Харри тэнд яагаад байгааг ойлгохын арга алгаа. Юу бодоод байгаа юм бол?

Түүнийг мэддэггүйсэн бол тэр шүүрээ бус шүүр нь түүнийг залаад байх шиг

... Yгүй ээ ... ингэмээргүй юм ... гэж Хагрид түүнийг дурангаар харангаа 

Гэнэтхэн нэг нь хашгирч Харри руу анхаарал тавихад бүгд түүнийг харцгаалаа. 

Түүний шүүр агаарт огцом хөрвөөснөө дахин эргэлдэхэд Харри арайхийн тогтож 

байв. Дараа нь цэнгэлдэх даяараа уулга алдав. Шүүр гэнэтхэн тонгочоод эргэхдээ 

Харрийг унагаачихлаа. Одоо тэрбээр өрөөсөн гараараа шүүрний ишнээс дүүжигнэн 

- Флинтэд мөргүүлээд шүүр нь гэмтчихэв үү? гэж Симус шивнэнэ.

- Yгүй ээ, тэгэх ёсгүй. Маш хүчтэй хар шид л нөлөөлчихгүй бол ийм шүүр яах 

ч үгүй. Хирийн хүн «Нисдэг лус-2000»-ыг эвдэж чадна гэж үү? хэмээн Хагрид 

чичирхийлсэн дуугаар хэлэв.

Энэ үгийг сонсоод Гермиона Хагридын дуранг шүүрэн авснаа Харрийг харахын 

оронд үзэгчдийн зүг чиглүүлээд шимтэн дурандаж байлаа.

- Чи яаж байнаа? гэж Рон хэлэхдээ царай нь цонхийсон байв.

- Би мэдсэн юмаа. Энэ бол Снегг байна. Хараач гэж Гермиона уулга алдлаа.

Рон дуранг авлаа. Тэдний эсрэг талд Снегг сууж байна. Харц нь Харри дээр төвлөрч 

амандаа нэг юм тасралтгүй үглэх ажээ. 

- Тэр шүүрийг илбэдээд байна гэж Гермиона тайлбарлав.

- Бид яах ёстой вэ?

- Yүнийг надад даалгачих.

Роныг юм хэлж амжихаас өмнө Гермиона алга болов. Рон ахиад л Харрийг 

дурандлаа. Шүүр тун айхавтар булгиж удаан дүүжлэгдэж чадахгүй гэдэг нь илт. 

Yзэгчид босож зогсоод болж буй явдлыг амаа ангайн айсан байртай ширтэнэ.

Уизлийн ихрүүд Харрид туслахаар ухасхийлээ. Тэд түүнд гараа сунгаад аль нэг 

шүүрэндээ сундлана гэж тооцсон авч болсонгүй. Тэднийг арайхийн ойртмогц шүүр 

141

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

улам дээш хөөрч байв. Тэд Харрийг унахад нь барьж авахаар шийдсэн бололтой 

доохнуур нь эргэлдэж байлаа. Энэ үед Маркус Флинт бөмбөгийг аваад хэн ч 

хараагүйг ашиглан Гриффиндорын цагаригт таван удаа хийжээ.

- Гермиона түргэлээрэй гэж Рон шивнэнэ.

Гермиона зүтгэсээр Снеггийн сууж буй суудал руу дөхөн очиж нэг эгнээний доогуур 

гүйж явлаа. Гермиона профессор Квиреллийг дайрч унагаачихаад уучлалт гуйх ч 

завдалгүй яаран гүйж байв. Тэрбээр Снеггийн эсрэг талд очиж суугаад шидэт 

саваагаа гарган аль түрүүнээс толгойд нь эргэлдсэн хэдэн үгээ хэллээ. Саваанаас од 

цэнхэр дөл тасран гарч профессорын жанчны хормойг шүргэв.

Шатаж байгаагаа мэдэхэд Снеггэд барагцаалбал гучаад агшин шаардагджээ. 

Гермиона ямар ч буруугүй гэдгээ мэдэгдэхийн тулд тэр зүг хараагүй ч гэлээ түүнийг 

чанга орилоход санасандаа хүрснээ мэдлээ. Снегг түүнийг харсангүй. Гермиона үл 

ажиглагдах хөдөлгөөнөөр түүнээс гал дөлийг салган өөрийнхөө халаасанд байсан 

жижигхэн шилэнд оруулж авлаа. Гермиона даиад л буцан зүтгэсээр Снеггээс 

холдоход профессор чухам юу болсныг яаж хүсээд ч мэдэж чадахааргүй байлаа.

Энэ нь бүрэн хангалттай болжээ. Тэртээ дээр Харри гэнэтхэн шүүрэн дээрээ авиран 

- Невилл минь нүдээ нээж болно! гэж Рон хашгирав.

Невилл сүүлийн таван хормын турш нүүрээ Хагридын хүрмэнд наагаад чанга уйлж 

Шүүгч Нугарагч тоглолтыг зогсоогоогүй ч тэмцээн түр зогссон байлаа. Гэхдээ 

Харри шүүрэн дээрээ гарч тогтоод гэнэтхэн доошоо хурдалсны учрыг хэн ч 

ойлгосонгүй. Цэнгэлдэх даяараа түүнийг анхааран ширтэж айсан болохоор Харри 

гараа гэнэтхэн хөдөлгөн дотор нь муухай оргисон юм шиг ам руугаа ойртуулахыг 

сайтар харжээ. Харри шүүрээ газартай зэрэгцээ болгоод үсрэн дөрвөн хөллөн буухуй 

гарт нь нэг юм гялалзаж байлаа.

- Би снитчийг барьчихлаа! гэж тэрбээр толгой дээрээ алтан бөмбөгийг өргөн 

бариад хашгиран хэлэв.

Тэмцээн ойлгохын аргагүй дууслаа.

- Тэр бөмбөгийг бариагүй бараг залгичихсан шүү дээ гэж хориод минутын 

дараа Флинт гомдоллосон авч хэн ч тоож сонссонгүй. Харри тоглоомын дүрэм 

зөрчөөгүй юм чинь ямар ч хамаагүй юм л даа.

Ли Жордан чанга яриагчаар:

- Гриффиндорын шигшээ зуун дал, жарын харьцаагаар хожлоо хэмээн 

Харин Харри үүнийг сонссонгүй. Түүнийг өөрийнхөө барьсан алтан бөмбөгийг 

хүмүүст харуулсны дараа Рон, Гермиона, Хагрид нар Хагридын овоохойд авчирчээ. 

Харри тэнд аагтай цай ууж сууна.

142

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Снеггээс л боллоо. Гермиона бид бүгдийг харсан. Тэр чамайг нүд салгалгүй 

ширтэн швшлэг уншаад байсан шүү гэж Рон түүнд тайлбарлаж өглөө.

- Дэмий юм. Снегг тэгж яах юм бэ? хэмээн Хагрид дургүйцэв. Тэрбээр Харрид 

тэрхүү хачирхалтай явдал тохиолдоход түүнийг анхааралтай харж байсан болохоор 

Рон Гермиона хоёрын шивнэлдсэнийг сонсоогүй, Гермиона хаашаа явсныг ч 

Харри, Рон, Гермиона гурав Хагридад үнэнийг хэлэх нь зөв үү, буруу юу гэж бодон 

бие биеэ харцгаав. Харри үнэнийг хэлэх нь дээр гэж үзжээ.

- Би түүний тухай жаал зугаа юм мэдсээн. Хэллоуины баярын үеэр тэр гурван 

толгойтой нохойн дэргэдүүр өнгөрөх гэсэн юм. Тэгэхээр бид түүнийг нохойн манаж 

байгаа зүйлийг авахаар санаархсан гэж бодсон л доо гэж Хагридад тайлбарлалаа.

Хагрид давхийн данхаа унагаачихлаа.

- Та нар Пушокын тухай яаж мэдсэн юм бэ? хэмээн тэрбээр үг хэлэхтэйгээ 

- Энэ чинь миний нохой. Өнгөрсөн жил би бааранд нэг грек залуутай 

танилцаад худалдаж авсан юм. Дараа нь түүнийг Дамблдорт юм мануулахаар

... гэж Хагридыг хэлтэл:

- Юу мануулахаар? гэж Харри хурдхан асуулаа.

- Намайг та нар асуултаар булж гүйцлээ. Энэ бол нууц. Бүр нууцын нууц 

ойлгов уу? гэж Хагрид хэлэв.

- Гэхдээ Снегг чухам түүнийг чинь л хулгайлах гэсэн шүү дээ хэмээн хэлэхдээ

Харри түүнийг ам нээнэ гэж боджээ.

- Шал дэмий юм. Снегг бол «Хогвартс» сургуулийн багш юм чинь амьдралдаа 

тийм юм хийхгүй гэж Хагрид тоомсоргүй хэлэв.

- Тэгвэл яагаад Харрийг хорлох гэсэн юм бэ? хэмээн Гермиона дуу алдлаа.

Өнөөдөр болсон явдлын дараа Снеггийн тухай бодол нь үндсээрээ өөрчлөгдөж

Харри Рон хоёрын хэлснийг эсэргүүцэж байснаа мартсан мэт ажээ.

- Би илбэ жилбэ гэж юу болохыг мэднэ. Түүний тухай бүгдийг уншсан 

болохоороо хэн нэгнийг илбэдэх гэж байвал шууд л тааварлана шүү!  

Мэдээг түгээх :

Post a Comment

 
Холбогдох : Вэб сайт хийх | Uzver soft
Copyright © 2012. bestallmovie - All Rights Reserved
Template by Uzver.tk
Powered by: Blogger