Сүүлд нэмэгдсэн :
Home » » Гулаг олтриг - Александр Солженицын

Гулаг олтриг - Александр Солженицын

Гулаг олтриг - Александр Солженицын
/Нэгдүгээр бүлэг

Баривчилгаа

Хүмүүс яаж нууцлагдмал Хойгруу очдог вэ? Цаг тутам тийшээ онгоц хөөрч, бууж, хөлөг онгоцууд далайгаар тийшээ зорьж, замаар вагонууд тийшээ түжигнэнэ. Гэсэн ч зөвлөлтийн болон, гадаадын жуулчид уг хойг хаана байдгийг асууж, тийшээ явах билет аялалын товчооноос захиалбал аялалын товчооныхон мэл гайхах болно. Тэд энэ хойгийн тухай хэзээ ч сонсоогүй, ийм хойг, эсвэл аль нэг арлыг нь ч хаа байдгийг мэдэхгүй.

Хойгд захиргааны ажил хийхээр тйишээ явж байгаа хүмүүс Дотоод Хэргийн Яамны сургуулиудаар дамжиж тийшээ очдог. Харуул, хуяг хийхээр тийшээ очиж байгаа хүмүүс нь цэргийн дайчилгааны газруудаар дамжиж тийшээ очдог. Харин уншигч та, би, бидэнтэй адил хүмүүс тэнд үхэхээр, зөвхөн баривчлагдах замаар л тийшээ очдог.

Баривчлалт! Энэ бол амьдралын чинь хугарах цэг, яг таньруу онилсон аянгын гялбаа гэдгийг хэлэх ч хэрэггүй биз. Энэ бол зүйрлүүлэх аргагүй хүний дотоод ертөнц дэхь газар хөдлөлт. Хүн болгон үүнийг давж гарч чаддагүй, тиймээс ч хүмүүс ихэнхдээ галзуурлын байдалд ордог биз дээ? Ертөнцөд олон төв бий. Тэнд амьдарч байгаа амьтан, хүн бүхэн өөрөө нэг төв нь юм. Чамруу "Та Баривчлагдлаа" гэж исгэчэн хэлэх үед Ертөнц нуран унадаг. Хэрвээ та баривчлагдвал энэ гамшигт явдалд өртөхгүйгээр зүгээр үлдэх зүйл гэж байна гэж үү? Харанхуйлсан зүрх сэтгэл ертөнц, хүн хоорондын энэхүү холбоог ойлгож эс чадан, бачимдан гагцхүү "Намайг уу? Яагаад" хэмээн амьсал давхцах болно.

Хүмүүс бид заримдаа гунигтай байдаг ч гэсэн аз жаргалтай амьдралынхаа урт мушгиралдсан тахирлалдсан замд маш олон янзын хана, хашаатай таардаг: ялзарсан модон, шороон, тоосгон, бетон, төмөр. Тэдгээрийн цаана юу байгаа талаар бид хэзээ ч бодож байгаагүй. Бид хэзээ ч түүнрүү нэвтэрч ойлгоё гэж оролдож байгаагүй. Гэсэн ч тэрхүү хоёрхон алхамын цаадах тэр газар Гулаг-ын улс орны оршихуй эхэлдэг. Мөн дээрх хаалгуудаас гадна өөр маш олон сайн нуун, өнгөлөн далдалсан хаалгууд байсныг бид олж хараагүй байдаг. Тэр бүх хаалгууд бидний хамгийн сүүлийнхийг орох хүртэл бидэнд зориулагдсан байдаг. Гэнэт тэр хаалга хувь тавилангаар огцом нэгдэн биеийн хөдөлмөр хийж дадаагүй дөрвөн цагаан гар чамайг гарнаас чинь, хөлнөөс, захнаас шүүрч аван, яг л шуудай мэт чирэн хаалганы цаана гаргахуйд хаалга араас нь хаагдаж, түүний хамт өнгөрсөн амьдралыг тэр чигт нь хаах болно.

Гүйцээ. Ингээд баривчлагдлаа. Эхний хэдэн цаг, хэдэн өдөр чи юу ч ойлгох чадваргүй байх болно. Гагцхүү "Би юу? Яалаа гэж?", "Энэ бол алдаа. Тэд учрыг нь олох байх" хэмээн бодно. Бүх зүйл өмнө нь сонсож байсан тэр уламжлалын дагуу болно.

Харанхуй шөнө дунд хаалгыг чинь бүдүүлгээр балбах чимээ сонсогдоно. Гутлаа арчаагүй, бакальтай Улсыг Аюулаас хамгаалахын оперативууд (шуурхай хэсгийнхэн), тэдний араас айж дагжсан энгийн иргэд- гэрчүүд орж ирнэ... Хохирогч буюу баривчлагдаж байгаа хүн чичрэн дотуур хувцсаа сольж, саван, жаахан идэх зүйл, боож баглана. Гэхдээ чухам хаашаа очих гэж байгаагаа мэдэхгүй тул, тэнд нь юу хэрэгтэй, юу оруулж болдогийг, ямар хувцастай байвал илүү тохиромжтойг мэдэхгүй. Албаны хүн хажуугаар нь яаруулж шавдуулна:

"Чамд юу ч хэрэггүй. Тэд тэнд чамайг хооллох болно. Тэнд дулаахан" (Эд бүгд худал. Тэд чамайг айлгахын тулд дахин дахин яаруулдаг юм.)

... Баривчилсны дараа гэрт нь, байранд нь нэгжлэг хийнэ. Байгаа бүх зүйлийг онгичиж, хөрвүүлнэ. Хэдэн цагаар шүүгээнд байгаа бүхнийг хоосолж, хананд байгаа зүйлийг татаж унаган, эвдэж, доторхийг нь үзэж, сэгсэрч, шалруу чулуудаж, дээр нь бакалаар гишгэлнэ.

Нэгжлэг хийж байх үед юуг ч хайхрахгүй. Хөдөлгүүрийн инженер Иношиныг баривчлах үеэр тэднийд саяхан нас барсан хүүгийнх нь цогцос жижигхэн авсан дотор байсан юм. "Шүүхийнхэн" цогцосыг авснаас гарган авсыг нэгжсэн гэдэг. Тэд өвчтэй хүмүүсийг хэвтрээс нь босгож, шархыг нь боосон боолт, марлыг хүртэл хуулуулан нэгждэг.

Тэд мөн нэгжлэг хийж байх үедээ баримт хэмээн ашиглаж болох юуг ч үлдээхгүй авдаг. Алдарт Төвд судлаач Востриковынхоос тэд маш үнэ цэнэтэй төвдийн гар бичмэлийг хураан авсан бөгөөд шавь нар нь хөөцөлдөж байж 30 жилийн дараа буцаан олж авсан. Дорно дахиныг судлаач Невскийнхээс тэд Тангад гар бичмэл хураан авсан бөгөөд, түүнээс хойш 25 жилийн дараа тэрхүү гар бичмэлийг тайлан уншсаных нь төлөө Невскийг нас барсан хойно нь Ленины Шагналаар нэхэн шагнасан. Тэд баривчлагдсан хүмүүсийнхээс хураан авсан бүхнээ авч явдаг. Заримдаа баривчлагдсан хүнээр өөрөөр нь зөөлгөдөг.

Баривчлагдсаны дараа ар гэрийнхэн нь уулзах гэж, хоол хүнсны зүйл оруулж өгөх гэж очдог. Гэсэн ч очсон цонх бүрээс нь "Энд тийм нэртэй хүн байхгүй", "Манайд тийм нэртэй хүн хэзээ ч байгаагүй" гэж тасхийх сонсогдоно. Зарим цөвүүн цагт хүмүүс ердөө л ийм хариу сонсохын тулд Ленинградад 5 хоног уртаас урт очерлож байв. Тэгээд магадгүй хагас жил болсны дараа л баривчлагдсан хүнээс арай гэж нэг сураг ирж магадгүй. Аль эсвэл "Холбоо харилцааны эрхийг нь хассан" гэх хариу сонсогдоно. Энэ нь нэг удаа шийдвэр гараад л бүрмөсөн, үүрд хассан гэсэн үг юм. Энэ нь бараг "буудуулсан" гэсэн үг байв зарим тохиолдолд.

Дээр дүрсэлсэн баривчилгаа бол нийтлэг. Шөнө баривчлах нь Улсыг Аюулаас Хамгаалахынхан (УАХ) -д хэд хэдэн давуу тал авчирдаг байв. Байранд, гэртээ байгаа хүн бүр шөнө хаалга нүдэхэд айн түгшинэ. Баривчилж буй хүнийг халуун хөнжлөөс нь сугалан босгоно. Тэр хагас нойрмог, хагас нүцгэн, авралгүй, түүний шийдвэр гаргах чадвар нь манантсан байдаг. Шөнө баривчлахад УАХ-ынхан тооны хувьд олон. Өмдөө ч гүйцэд товчлоогүй байгаа ганц хүний эсрэг зэвсэглэсэн олон хүн.

Баривчилж, нэгжлэг хийх үед баривчлагдсан хүнийг хамгаалахаар дэмжигчид хаалган дээр цугларч магадгүй. Тиймээс тэд яаралгүй нэг нэгээр нь зочилно. Дараа нь дараагийнх нь, маргааш нь дараагийн айл, тэгээд дараагийн айлаас баривчилгаа хийнэ. Ингэснээр УАХ-ынхан тухайн хотод байгаа өөрийн цагдаагын хүчнээс хамаагүй олон хүнийг цөөн тооны хүнийг үр ашигтай ашиглан баривчилж чаддаг.

Шөнө баривчлах нь мөн өөр давуу талтай. Шөнө баривчилснаар тэр хотоос, тэдний хөршүүдээс, тэдний гудамжнаас хэдэн хүнийг авч явсныг хүмүүс харж чаддаггүй. Баривчилгааг зөвхөн хөршүүд л мэдэж, хөршүүд л сэтгэл санаагаар хэлмэгддэг бол хол байрлах хүмүүс энэ талаар ажиг ч үгүй байдаг. Өдөр нь хүүхэд багачууд дарцаг барьж гүйлддэг, тоглодог, дуулдаг, цэцэгтэй, хөгжилтэй тэрхүү асфальтан замаар шөнө нь Хар Мариянууд давхилдана.

Зөвхөн баривчлахаас өөр зүйл хийдэггүй, нэг зүйлээ л дахин дахин давтан хийж байгаа тэр хүмүүсийн хувьд бол харин ийнхүү хийж байгаа нь маш их учир жанцантай юм. Тэд маш том онолууд дээр үндэслэн баривчилгаа хийдэг бөгөөд хэн ч байлаа, ямар ч буруугүй байлаа гэсэн энэ талаар мэдэхэд илүүдэхгүй. Баривчилгааны тухай шинжлэх ухаан нь нийгмийн шинжлэх ухаантай холбоотойгоор хөгжсөн эрүүгийн шийтгэлийн тухай ерөнхий ухааны нэг хэсэг юм. Баривчилгааг янз бүрийн шалгуураар ангилдаг: шөнийх, өдрийнх, гэрт, ажил дээр, аялалын замд, анхны баривчилгаа, давтан баривчилгаа, нэг хүнийг болон бүлгээр нь баривчлах. Шаардлагатай нэгжлэгийг хэр нарийн гүйцэтгэх вэ гэдгээс мөн баривчилгаа ялгаатай болдог. Хураасан зүйлсийн жагсаалт хөтлөх үү, хөтлөхгүй юу, өрөө байрыг лацдах уу, нөхрийнх нь дараа эхнэрийг нь баричвах уу, хүүхдүүдийг нь асрамжын газар явуулах, эсвэл үлдсэн гэр бүлийг тэр чигээр нь цөллөгт явуулах, эсвэл настайчуудыг нь мөн хөдөлмөрийн лагерьлуу явуулах эсэх.

Үгүй, үгүй. Баривчилгаа дотроо маш ялгаатай байсан юм. 1926 онд Унгар гаралтай Ирма Мендельд Их театрт тоглолт үзэх 2 билетийг Коминтернээр дамжуулан авахуулаад, түүнд явуулсан байв. Байцаагч Клегел тэр үед түүнийг хариуцаж байсан бөгөөд тэрээр Ирмаг тоглолт үзэхийг урьсан. Тэд тоглолтын үеэр их л найрсаг байсан бөгөөд тоглолт дууссаны дараа Ирмаг шууд баривчлан Любянкаруу аваачсан.

1927 оны 6 сард Кузнецкий Мост дээр нэгэн шаргал үстэй бүсгүй, Анна Скрипникова дөнгөж саяхан даавууны материал худалдан авмагцаа нэг залууг дагуулан таксинд орж ирж суув. Бүсгүйн хүйтэн хөндий байдлыг хараад энэ бол хайртай хосууд биш гэдгийг жолооч гадарлан, духаа үрчийлгэж байв. (учир нь УАХ-ынхан таксинд мөнгө төлдөггүй байв)

Бүх хүнийг гэрт нь баривчилж болохгүй. Мөн зарим хүнийг ажил дээр нь баривчилж болохгүй. Хэрвээ баривчлах гэж байгаа хүн зальтай ов мэхтэй бол түүнийг гадуур явж байхад нь, бусдаас хол баривчлах хэрэгтэй. Тэдэнд бичиг баримт, чухал зүйлсээ устгах боломж өгөх ёсгүй байв. Заримдаа ВИПүүд болон нам, цэргийн өндөр албан тушаалтнуудад эхлээд шинэ томилгоо өгдөг байв. Түүний дараа тэднийг хувийн тэрэг, галт тэргэнд суух замд нь баривчилдаг байв.

Зарим энгийн хүмүүс эргэн тойронд нь болж буй баривчилгаануудаас үхтлээ айн хэлмэгддэг байв. Тэгж байтал түүнийг орон нутгийн намын хорооны дарга нь дуудан Сочид амрах эрхийн бичиг өгөхөд магнай тэнийн баярладаг байв. Туулай зөндөө баярлаж, түүний айсан балмагдсан нь ул үндэсгүй байв гэж боддог. Талархснаа илэрхийлээд тэр гэрлүүгээ яаран цүнхээ баглана. Галт тэрэг хөдлөхөд хоёрхон цаг дутуу байгаа тул тэр яасан удаан юм бэ хурдлаач гэж эхнэрээ давчдуулна. Ийнхүү тэр буудал дээр хүрч ирэв. Түүнийг хүлээлгийн танхим, эсвэл хоолны газар байхад нэгэн маш нүдэнд дулаахан тариачин эр дуудна "Хүүе, ямар сонин хүн бэ, Петр Иванович уу? Намайг санахгүй байгаа юм уу". Петр Иванович "Яг ч сайн санахгүй байна, гэхдээ ..." Залуу эр нөхөрсгөөр "яаж ингэж болох вэ дээ. Би таньд сануулах хэрэгтэй юм" хэмээгээд тэрээр Петр Ивановичын эхнэрт элэгсгээр мэхийн "та биднийг уучлаарай. Би түүнтэй ганц минут уулзаадахъя" Эхнэр нь зөвшөөрч, нөхөр нь түүнийг даган үүрд, эсвэл 10 жилээр салан одно.

Ситуац энгийн л байдаг зүйл тул хэн ч юу ч эс анзаарна. Өө аялах дуртай иргэд минь ээ. Галт тэрэгний буудал болгон дээр цагдаагийн салбар ажиллаж хэд хэдэн хорих камер байдаг гэдгийг битгий мартаарай.

АНУ-ын элчин сайдын яаманд ажилладаг гэдэг нь түүнийг гэгээн цагаан өдөр баривчилж болохгүй гэсэн үг биш юм. Александр.Д-г Төв шуудангийн яг баруун талд горькийн гудамжаар явж байтал "Саша" хэмээн дуудах сонсогдов. Тэрээр хүмүүсийн дундуур чамруу дөхөн ирж гар барьснаа "хөөе найзаа, уулзалгүй удлаа, хоёулаа ийшлэе" Тэр мөчид хар өнгийн Победа зогсон хаалгаа нээв... Хэдэн өдрийн дараа ТАСС-аас Зөвлөлтийн засгийн газар Александр Д-г хаана байгааг мэдэхгүй, гүжирдэхээ зогсоо гэсэн ууртай мэдэгдэл гаргана.

Албанд зохих үнэлгээг нь өгөх нь зүйтэй юм. Тэд хүмүүсийг үг хэлж байхад нь, театр тоглолт үзэж байхад нь, эмэгтэйчүүдийн гоёлын дэлгүүрээс бүх газраас баривчилж чадна. Тэд хүмүүсийг үйлдвэрт орох гэж нэвтрэх бичгээ шалгуулсных нь дараа шууд баривчилдаг. Цэргийн эмнэлэгт орон дээр халуунтай байхад ч баривчилна. Тэд тэр бүү хэл мэс заслын ширээн дээр хэвтэж байгаа хүнийг баривчилж байсан юм чинь. 1936 онд сургуулийн хянагч Н.М.Воробьевыг ходоодны шархаа эмчлүүлэх гээд хагалгааны ширээн дээр мэс засал хийлгүүлж эхлээд байхад нь баривчилж, босгон, хагас үхлүүт, бөөн цустай чигт нь камерт хийж байв. Эсвэл чамайг Надъя Левицкаягийн адил, ээж нь баривчлагдсаны дараа ээжийнхээ шийтгэлийг мэдэх гэж очиход нь, тэр тухай нь хэлж өгөөд, дараа нь чамайг баривчлах болно. Заримдаа бривчилгааг тоглоом шиг, хиймлээр янз бүрийн нөхцөл үүсгэн баривчилдаг байв. Уг нь бол баривчлах хүнд бичиг явуулчихад л хангалттай шүү дээ. Туулайнууд дуулгавартайгаар юм хумаа боож баглан заасан цагт АХ-ын төмөр хаалганы гадна цуглах нь дамжиггүй. Үнэндээ ч тэд тариачдыг ингэж л баривчилцгаасан шүү дээ.

Гэсэн ч машин бүрд өөрийнх нь ачаалал хэтрэх цэг гэж байдаг. 1945, 1946 онуудад баривчилгаа дээд цэгтээ хүрсэн бөгөөд энэ үед вагон вагоноор нь баривчлан Гулагруу ачиж байлаа. Энэ үед өмнөх баривчилгаанууд шиг тийм театрчилсан тоглолт хийх шаардлагагүй, боломжгүй болсон байв. Хэдэн арван жилийн туршид, баривчлах үед нь ямар ч эсэргүүцэл үзүүлдгүйгээрээ улс төрийн хоригдлууд ялгаатай байв. Ямар ч өршөөлгүй мөхөл бүчин ирж, ГПУ-НКВД-ийн хатуу савраас хаашаа ч зайлах аргагүй (манай дотоодын пасспортын хяналтын системийг мөн бодолцвол) байв. Тиймээс ч баривчилгааны халуурлын үед хүмүүс өглөө ажилдаа явахдаа, урт удаан хугацаагаар салж хагацаж магадгүй юм шигээр салах ёс ч хийдэг байв. Тэгсэн ч гэсэн тэр үед хүртэл бараг хэн ч зугатах оролдлого хийдэггүй байв, маш цөөхөн тохиолдолд л амиа хорлосон.

Ийнхүү дорой, эсэргүүцэлгүй бууж өгсөн байдал нь хүчнийхэнд бэлэн олз болдог байв. Үнэндээ хүчнийхэнд хэнийг баривчлах уу, юун дээр үндэслэн баривчлах вэ гэсэн нарийн онол үндэслэл суурь тэр бүр байдаггүй байсан. Тэдэнд зөвхөн биелүүлэх ёстой квот, хэрэгжүүлэх ёстой баривчилгааны тоо л байдаг байв. Квотыг зохих ёсоор, эсвэл ямар ч шалтгаангүйгээр биелүүлж болно. 1937 онд нэгэн эмэгтэй Новочеркасскын НКВД -ын ресепшин дээр очин хөрш айлынх нь баривчлагдсан эмэгтэйн нялх хүүхдийг яах тухай лавлан асуун лавлахад тэд "Хүлээж бай, бид (бодож олно) хариу өгнө" хэмээн хоёр цаг хүлээлгэн суулгасны дараа шууд камерт хийсэн гэдэг. Тэдэнд биелүүлэх ёстой норм квот байсан бол тэр эмэгтэй өөрөө зүгээр л тэдний өмнө хүрээд ирсэн байв.

Өөр нэг тохиолдолд НКВД Оршагын ойролцоо латви эр Андрей Павелынд ирж хаалгыг нь нүдсэн. Гэсэн ч Андрей хаалгаа онгойлголгүй цонхоороо гаран зугатааж шууд сибирлүү явж нуугдсан. Тэр хэдийгээр өөрийнхөө нэрийг өөрчлөлгүй өөрийнхөө нэрээр явж байсан ч хүчнийхэн түүнийг огт баривчлаагүй.

Дашрамд хэлэхэд баривчлах ажиллагаа, эрэн сурвалжлах ажлыг гурван категорид хуваадаг: бүх улс даяар, бүгд найрамдах улсад, мужид. Тэр үеийн эрэн сурвалжлах ажил ихэнхдээ мужын түвшинд өрнөж байв. Зарим нэг тохиолдолд олдохгүй байгаа хөршийн оронд өөр хөршийг нь баривчлан тоогоо нөхдөг бол Андрей мэтийн зарим хүмүүс зоригтойгоор зугатан гараад дахин хэзээч баривчлагдаагүй, ял тулгагдаагүй юм. Харин ихэнх нь ямар ч авралгүй болсон ирээдүйгээ хүлээн авдаг.

Бүх нийтээрээ буруугүй гэсэн үзэл бодолтой байсан нь тийнхүү баривчилгааны эсрэг юу ч хийхгүй байхад нөлөөлсөн байх. А.И. Ладиженски Кологривт багшилдаг байв. 1937 онд нэгэн тариачин зах дээр түүнд өөр хүнээр "Александр Иванович зугт, та баривчлах жагсаалтанд орсон байна" гэж хэлүүлсэн. Гэвч тэр үлдсэн. Бүх сургууль миний мөрөн дээр байхад, өөрсдийнх нь хүүхүүдэд би хэрэгтэй байхад яалаа гэж намайг баривчлахав дээ? Гэвч тэр хэд хоногийн дараа баривчлагдсан. Хэн ч эргэн тойрон болж байсан энэ бүхнийг Ваня Левицки шиг 14 настайдаа ойлгоогүй. "Үнэнч шударга хүн бүр шоронд орох нь тодорхой. Одоо миний аав шоронд ял эдэлж байна. Намайг том болохоор ч гэсэн тэд намайг шоронд хийх болно" Тийм ээ. Тэд түүнийг 23-тай байхад нь шоронд хийсэн.

Энэ бүхний эсрэг яах вэ? Юу хийж чадах юм бэ? Эсэргүүцвэл нөхцөл байдал улам л хүндэрнэ биз дээ. Ер нь чухам яг ямар үед эсэргүүцэл үзүүлж эхлэх нь зөв бэ? Бүсийг нь тайлах үед үү? Ханаруу хараад зогс гэж тушаах үед үү? Гэрийнхээ босгыг даваад гарах үед үү? Баривчилгаа маш олон хэрэгтэй хэрэггүй зүйлсээс бүрддэг. Баривчлагдсан хүний өмнө хамгийн том "яалаа гэж?" гэсэн асуулт л орж ирдэг. Баривчлагдсан хүний толгойнд ямар ч бодол орж ирж болдог. Энийг бичвэл хэдэн боть болох байх.

19 настай Евгения Дорянкаг баривчлан, шүүгээ, ширээг нь онгичих үед тэр ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Харин түүний хувийн тэмдэглэлийн дэвтрийг сөхөж унших үед тэрээр галзуу мэт эсэргүүцсэн.

Зарим тохиолдолд юу болж байгааг мэдсэн зоригтой хүмүүс байдаг байв. 1948 онд ШУА-ын Геологийн хүрээлэнгийн захирал Григорев өөрийг нь баривчлахаар очиход хаалгаа түгжин, юмаар дарж онгойлголгүй бүтэн хоёр цаг өөрийн бичиг баримтуудаа шатаасан.

Заримдаа баривчлах үед хүмүүс бүр баярлаж хөөрөх ч үе тохиолддог байв. Хүн гээч сонин амьтан шүү. Аймшиггүй үнэнч, зоригт коммунист Васили Власовын эргэн тойрныхныг нь баривчлаад л байв. Түүнд, цуг оргоё гэж хэлж байсан нарийн бичиг нь хүртэл баривчлагдсан байв. 1937 онд түүнтэй цуг ажилладаг Кады дүүргийн намын хорооныхныг цөмийг нь баривчлав. Гэсэн ч түүнийг баривчлахгүй байгаад л байв. Эцэст нь түүнийг баривчлахад, эхний хэдэн өдөр сэтгэл нь хөнгөрч сайхан байсан гэж тэр ярьдаг.

1934 онд номлогч эцэг Иракли цөллөгт байгаа итгэгчидтэй уулзахаар Алма Ата явсан. Түүнийг эзгүй хойгуур түүнийг баривчлахаар тэд гурван ч удаа ирээд хоосон буцсан байв. Түүнийг москвад буцаж ирэхэд найз нөхөд нь түүнтэй галт тэрэгний буудал дээр уулзан гэртээ битгий буцаж оч хэмээн сануулав. Үүний дараа тэр нэг айлаас нөгөө айл дамжин 8 жил нуугдсан. Тэр энэ хооронд байнгын нуугдмал, зугатсан байдлаас их зүдэрсэн байсан бөгөөд түүнийг 1942 онд баривчлахад тэр бурханд талархан баярлаж байв.

1927 онд хүмүүс тийм ч их хүлцэнгүй болчихоогүй байхад хоёр чекист Серпуховын Өргөн чөлөөнд нэг эмэгтэйг баривчлахаар оролдсон. Гэтэл тэр эмэгтэй эсэргүүцэн, гэрлийн шонгоос зууран туслаарай гэж хашгирсан. Хүмүүс дороо цугларав. (тийм эмэгтэй байсан юм. Тийм хөндлөнгийн хүмүүс ч байсан юм. Нүдээ аниад өнгөрдөггүй байсан юм!) Залуу эрчүүд дорхноо оволзон нүд нь гялалзацгааж байв. Чекистүүд олны нүдэн дээр ажиллаж болохгүйгээ мэдэн машиндаа суун зугатсан. (Тэр эмэгтэй тэр дороо галт тэрэгний буудал орж зугатах ёстой байсан юм. Гэвч тэгэлгүй тэр гэртээ харьж хоносон бөгөөд шөнө дунд чекистүүд дахин ирж баривчлан түүнийг любянкад аваачсан.)

Намайг баричвлах үед "туслаарай" гэж хашгирах боломж надад зөндөө байсан. Намайг баривчилсны 11 дэхь өдөр СМЕРШ-ын гурван цэрэг надаас илүүтэйгээр дайны олз дүүрэн цүнхнүүддээ анхаарал тавин дааж ядан явж байв. Тэд намайг Москвагын Беларуссын Галт тэрэгний буудал дээр авчирсан. Тэднийг германаас олзолсон олзны зүйлсээ дааж ядан явахад үнэндээ автомат буунууд нь саад болж байв. Харин миний гар цүнхэнд миний эсрэг ашиглах гэж байгаа захиа л байв. Тэд гурвуулаа хот мэдэхгүй тул шорон хүртэл хамгийн дөт замаар яаж явахыг надаар заалгаж байв. Тэд өмнө нь огт очиж байгаагүй Любянкад намайг аваачих гэж байсан бөгөөд, зам зааж байсан би үнэндээ төөрч Гадаад хэргийн яаман дээр очиж байв.

Түүнээс өмнө би армийн төв удирдлага дахь сөрөг тагнуулын шоронд нэг өдөр, армийн фронтын төвийн сөрөг тагнуулын шоронд гурав хоног байсан бөгөөд энэ хооронд камерынхан маань надад хэрхэн байцаагч нар янз бүрийн арга заль хэрэглэдэг, зоддог, нүддэг тухай. Орсон бол хэн ч гардаггүй тухай. Хамгийн багадаа аравт буюу 10 жилийн ял авах тухай ярьж, энэ бүхнийг би нойргүй хоносон, зодуулсан хүмүүсээс сонсож, муудсан махтай хоол ялгадастай хувингын хажууд идэж байхдаа шоронгийн зах зухаас өөрийн биеэр мэдэрч эхэлсэн. Гэсэн ч яагаад би айж түгшсэн эргэн тойрны хүмүүст хандан хашгирч, юу болоод байгааг хэлж, тусламж гуйгаагүй вэ?

Би Польшийн Бродникод ч чимээгүй байсан. Магадгүй тэд оросоор сайн ойлохгүй байх. Биалистокын гудамжинд ч ганц үг дуугараагүй. Волковыскын буудал дээр ч гэсэн. Тэнд дэндүү цөөхөн хүн байсан. Харин одоо би СМЕРШ-ын эрчүүдийг дагуулаад москвагын гудамжаар явж байна. Би яагаад дуугүй байсан бэ? ... Миний хувьд гэвэл тэнд байгаа москагынханд хашгирахад дэндүү цөөхөн байсан юм. Миний хашгирахыг үсрээд л 200 хүн сонсоно. Түүнээс олон хүнд хэлэх хэрэгтэй байна.

Миний баривчилгаа магадгүй хамгийн хялбар баривчилгаануудын нэг байсан байх. 1945 оны 2-р сард Балтын тэнгисийн хавьцаа артиллерын гал дунд байв. Бригад командлагч намайг штабтаа дуудан, гар бууг маань надаас авав. Ямар ч элдэв хар муу зүйл санаанд оролгүй би гар буугаа өгөв. Тэгтэл гэнэт өрөөний булангаас сөрөг тагнуулын хоёр офицер яаран босож ирснээ миний мөрөн дээрх таван хошуутай погоныг хуу татан авч, миний офицер бүс, газрын зургыг авснаа "Та баривчлагдлаа" гэж хашгирав. "Би юу? Яагаад?"...

Намайг авч гарахын өмнө бригад коммандлагч намайг дуудан "Солженицын, Нааш ир." Би СМЕРШ-ын офицеруудын гараас мултран явж очив. Тэрээр надад "Чамд" хэмээн үгээ зөөн "Украйны нэгдүгээр фронт дээр найз бий юу?" "Энэ бол хориотой. Таньд ингэх эрх байхгүй" гэж сөрөг тагнуулын ахмад хурандааруу хашгирав. Захар Георгиевич Травкин тэгэхэд л зогсчихож болох байв. Гэвч тэр тэгсэнгүй, аймшиггүйгээр "Таньд аз жаргал хүсье, Ахмадаа" гэж хэлсэн юм.

Тэр шөнө сөрөг тагнуулын офицерууд бид хаана явж байгааг газрын зураг дээрээс олох гээд толгойгоо эргүүлэн сүүлдээ чадалгүй надад эелдгээр өгсөн юм. Түүний дараа би тэднийг дагуулан шоронлуу газарчилсан. Очоод би энгийн камерт оролгүй шууд сахилгын камерт орсон. Тэр нь түр зуур засаж тохижуулсан германы тариачны байр байв. Тэнд гурван хүн байв...

Үүр цайхад бид сэрцгээн танилцаж эхлэв. "Тэд чамайг яагаад баривчлав?" Гэсэн ч СМЕРШ-ын хорт дээвэр дор орсон би хэдийн хашир сууж эхэлсэн байв. "Мэдэх юм алга. Новшнууд ер нь хэлдэг юм уу?"

Харин миний цуг камерынхан, хар өнгийн өмсгөлтэй бодвол танкчин, надаас юугаа ч нуухгүй ярьж байлаа. Тэд жинхэнэ үнэнч, нээлттэй зүрх сэтгэлтэй хүмүүс байв. Тэд гурвуулаа офицер байсан байв. Тэдний танкын нэгж тулалдааны явцад эвдрэл авч засвар хийлгэхээр нэгэн тосгонд орж ирсэн, харин тэр тосгонд нь 48-р армийн сөрөг тагнуулын төв байрлаж байв. Өчигдрийн тулалдаанаас ядарсан тэд орой нь ууж согтоцгоон халуун усны газар орвол хагас нүцгэн хоёр хүүхэн тэнд нь байсан ч согтуу эрчүүдээс тэд ямар ч байсан зугатаж амжсан. Гэсэн ч тэр хоёрын нэг нь Армийн сөрөг тагнуулын албаны даргын өмч байв.

Тийм ээ. Германы газар нутагт нэвтрэн орсноос хойш гурван долоо хоног болж байсан бөгөөд, хэрвээ герман хүүхэн таарвал түүнийг хүчиндээд буудаж болно гэдгийг хэн болгон мэдэж байв. Үүнийг бараг байлдааны гавъяа гэж үзэх нь холгүй байв. Хэрвээ орос юм уу, польш хүүхэн бол түүнийг нүцгэлээд сааданд хэсэг хөөж айлгаж зугаацаж байгаад, бөгсөн дээр нь алгадаад явуулж болох байв. Түүнээс илүү юм хийхгүйгээр.

Харин энэ сөрөг тагнуулын дарга гэсэн, арын албаны нэгэн сержант фронт дээр тэргүүн эгнээнд байлдаж байсан гурван офицерын погоныг нь хуулуулчихсан байв. Хэрвээ эдгээр танкчид байгаагүй бол тэр сөрөг тагнуулынхан ч өдий хэртэй байж чадах байсан юм уу...

Удалгүй тэд тав дахь хүнийг оруулж ирэв. "Ах дүү минь чи хаанаас вэ? Чи хэн бэ?" "Нөгөө талаас" гэж тэр товчхон хариулав. "Шпион" "Чи тоглож байгаа биз дээ" бид мэл гайхав. Тэр өөрийн түүхээ өгүүлж эхлэв. Германчууд түүнийг форнтын шугам нэвтрүүлэн, түүгээр гүүр устгах ажил хийлгүүлэх гэж оролдсон байж. Гэсэн ч тэр оронд нь шууд батталионы штаб дээр очин өөрийн түүхээ ярьжээ. Батталионы командлагч түүний түүхэнд итгэлгүй түүнийг эмнэлэг явуулсан байна. "Олзноос буцаж ирсэн хүнийг яадаг бол?"... Түүний талаарх бидний төсөөлөл эрс өөр болов...

Тэгтэл "жорлонгийн цаг, гараа өргө" хэмээн хашгирах дуу сонсогдов. Алив хурдал хурдал. Бидэнтэй байхад та нар удахгүй.

"Бид гэж хэн ий?" "Смерш" сөрөг тагнуулын алба.

(Сөрөг тагнуулынхан Тагнуулчдад үхэл [Смерьт - Шпион] гэсэн үгнүүдээс эвлүүлэн бүтээсэн энэхүү СМЕРШ гэдэг үгээ хэлэх дуртай бөгөөд энэ үг нь хүмүүсийг айлгадаг болохыг тэд мэддэг байв.)

Харин бид удаан, нухацтай хийдэг юм даа гэж, манай камерын ахлах лейтенант хариуд нь бодлогшронгуй өгүүлэв.

"Бид гэж чи хэнийг хэлээд байгаа юм"

"Улаан Армид"

Шоронгийн анхны агаар миний хувьд иймэрхүү байв.
Хоёрдугаар бүлэг

Манай бохир гадагшлуулах системийн түүх

Өнөөдөр хүмүүс хэлмэгдүүлэлтийн тухай ярихдаа зөвхөн 37, 38 оныг л ихэвчлэн дурддаг. Түүнээс өмнө, түүнээс хойш баривчилгаа огт болж байгаагүй юм шиг л ярьдаг. Хэдийгээр миний гарт статистикын баримт бичиг байхгүй боловч 37, 38 онууд бол бусад оноос ялгараад байх ямар ч онц гойд юмгүй байсан гэдгийг хэлж чадна. Гэхдээ магадгүй манай шоронгын гадагшлуулах системийн өмхий хоолойг бөглөж, зад тавьсан гурван том давалгааны нэг нь байсан байж болох юм.

Түүнээс өмнө 29, 30 онд Об мөрний хэмжээтэй асар том давалгаа хуйларч түүнд 15 сая, түүнээс ч илүү олон тариачид өртөн тайгаруу, тундруу цөлөгдөцгөөсөн. Гэсэн ч тариачид бичиг үсгийн уламжлалгүй чимээгүй хүмүүс байсан тул тэднээс ямар нэгэн дурсамж, дурдатгал, түүх бичигдмэл хэлбэрээр үлдсэнгүй. Ямарч байцаагч тэднийг буруутгах албан бичиг бүрдүүлэх гэж гэж хөлсөө ургаж байсангүй. Тосгоны Зөвлөлөөс буруушаасан бичиг байхад л хангалттай байв. Энэ давалгаа хамаг бүхнийг залгиж байсан ч бидний хамгийн сайн санадаг, ой тогтоолттой нэгний тархинд ч энэ талаар юм үлдсэнгүй. Юу ч болоогүй юм шиг оросуудын ухаан санаанд энэ бүхэн толбо ч суулгасангүй. Гэтэл Сталины хийсэн хамгийн том нүгэлт хэрэг энэ байсан юм.

Түүнээс хойш гэвэл гуравдахь том давалгаа 1944-1946 оны хооронд үргэлжилсэн. Энэ удаад биднээс өөрсдөөс маань болж германд олзогдоод байсан сая сая хүмүүсийг шоронд хийсэн бөгөөд түүнээс гадна бүхэл бүтэн үндэстнээр нь шийтгэж агуу их Енисей мөрний хэмжээтэй хүмүүсийг хорьж, цөлсөн юм. Гэвч энэ давалгаанд өртсөн хүмүүс нь энгийн цагаан иргэд байсан бөгөөд тэднээс дурдатгал, бичгэн дурсамж, өвүүд үлдээгүй юм.

Харин 1937 оны давалгаанд өртөн Хойгруу туугдсан хүмүүсийн олонх нь боловсролтой, Намын гишүүд байсан бөгөөд тэдний шархдан, хохирон үлдэж хоцорсон хүмүүс нь хотод, тэдний ихэнх нь гартаа үзэгтэй байв. Тиймээс ч тэд өнөдөөр 1937 он! гэж бичицгээж байгаа юм. Бүхэл бүтэн Волга мөрний дайтай хүмүүсийн цөхрөл, гомдлууд!

1937 он гэж Крымын татар, Халимаг, Чеченьд хэлээд үз. Ленинградынхны хувьд 1937 он юу юм бэ? Өмнө нь 1935 он дайраад гарсан юм чинь. Хоёр дахь удаагийнхан (давтан ял авагчид) Балтын орны ард түмнүүдийн хувьд 1948, 1949 онууд илүү хатуу байгаагүй гэж үү? Оросын бусад гол мөрний нэрсийг дурдсангүй гэж шүүмжилж болно. Би бичье тэр бүх гол мөрний нэрсээр, гагцхүү хангалттай цаас л надад өгчих. Оросын бүх гол мөрний нэрийг ашигласан ч хүрэлцэхүйц хангалттай их давалгаа байсан юм. Хэрвээ ашиглагдахгүй бол ямар ч эрхтэн алга болдог гэдэг. Тиймээс ч Зөвлөлтийн Аюулаас хамгаалах байгууллагынхан алга бололгүй харин ямагт өөрсдийн булчин шөрмөсөө чангалж, байнгын даслгажуулалттай байсан юм.

Бохирын хоолойгоор урсгал урсана. Заримдаа алгуур, заримдаа маш их даралттайгаар. Гэсэн ч ямар ч үед шоронгийн бохирын систем хэзээ ч хоосон байгаагүй юм. Цус, хөлс, ялгадас, тэрэн дунд нь бид өөрсдөө цаг ямагт холбирч байсан юм. Манай бохирын систем байнга л түрэлт, таталттай байсан. Үер болж өөрчлөлт оруулна, тэгсэн ч дахиад л түрэлт, дахиад л таталт. Одоо миний өгүүлэх цаг тооны бичигт олон сая хүний шоронд орсон баривчлагдсан тухай бүрт нь ижил анхаарал хандуулах хэрэгтэй тул бидний цөөхөн нөхдийн бичсэн хангалтгүй юм. Амьд үлдэж, амьд гарсан хэн боловч энэ тухай тодруулан өгүүлэх нь зүйтэй юм.

Эхэн үе. Энэ түүхийг бүр иргэний дайнаас өмнөх, хувьсгалын үеэс эхлүүлэх хэрэгтэй. 1917 оны 11 сард Кадет Намыг хууль бус хэмээн зарлан бүх гишүүдийг нь баривчилж эхэлсэн. Мөн цэргийн их сургууль дахь оюутны хөдөлгөөнийхнийг саван дотор хийсэн. Оросын хувьсгалын үзэл санааны дагуу энэ саруудад Петроградын Кресьт, Москвагын Бутырк болон түүнтэй адил мужуудын гол шоронгууд нэр хүндтэй, олны танил, чинээлэг хүмүүс, генералууд, офицерууд, шинэ төрийн тушаалыг гүйцэтгэхээсээ татгалзсан яамд, төрийн албан хаагчдаар дүүрэн байв. 1917 оны сүүл гэхэд В.И.Ленин "нийгмийн хог шаар шавьжнуудыг" цөмийг нь цэвэрлэж шинэ "хатуу хувьсгальч дэг журам" тогтоохыг шаардаж байв. 1918 онд Хувьсгалын соёлын ялалтыг түргэтгэхийн тулд тэд сүм хийдийг дээрэмдэж, сүйтгэж эхэлсэн. Үүний эсрэг энгийн иргэд босох нь мэдээж бөгөөд зарим нь гартаа муна атгасан байв. Чека нар заримыг нь газар дээр нь буудаж үлдсэнийг нь баривчилж байв. Муж бүхэнд маш олон бослого хөдөлгөөн гарч байв: Рязаньд 2 удаа, Косторма, Вишни Волочек, Велижд 1, Киев, Москвад хэд хэдэн удаа, Саратов, Чернигов ... 1918 оны 8 сарын 30-нд НКВД орон нутгийн ажилтнууддаа бүх "барууны социалист хувьсгалчдыг" баривчлахыг тушаасан. 1918 оны 7 сарын 22-нд "Хувь хүнийг хүнсний бүтээгдэхүүн худалдаж, худалдан авч, ашиг олохоор хадгалахыг хориглосон. Учир нь бүх хүнсний бүтээгдэхүүн бол улсын өмч мөн" гэсэн Ардын Комиссаруудын Зөвлөлийн тогтоолд Ленин гарын үсэг зурсан. Тэр зунаас хойш тариачид жил тутам өөрсдийн ургацаа, ямар ч нөхөн олговоргүйгээр улсад хураалгадаг болов. Энэ бүхнээс үүдэлтэйгээр 1920 онд тариачдын бослого гарсан. "Сибирийн Тариачдын Зөвлөлийн" хэргийг шүүж дуусаагүй байтал Тамбовт тариачдын бослого гарав. Энэ удаад шүүх хурал хийлгүй шийдвэрлэв. 1921 оноос оюутнуудыг мэр сэр баривчилж эхлэв. 1922 оны хавраас Хувьсгалын Эсэргүү Үйлдэлтэй тэмцэх Онцгой Комисс буюу Чекагын нэр өөрчлөгдөн ГПУ болсон бөгөөд сүм хийдийн харилцаанд оролцох ажлаа эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд санваартнууд, эцгүүдийг баривчилж байсан бол тойрог улам бүр томссоор итгэгч, сүмд явдаг хүмүүсийг баривчлах болсон. Тэднийг итгэл үнэмшилтэйгийнх нь төлөө, хүүхдүүдээ өөрсөд шигээ хүмүүжүүлж байна гэж баривчлах болсон.

"Чи дураараа залбирч болно

Гэхдээ зөвхөн бурханд л ганцхан сонсогдохоор"

Энэ мөрнүүдийн төлөө Таня Ходкевич 10 жил авч байв. Хүүхдэд шашны сургаал заах нь эрүүгийн хуулийн 58-ын 10-ын дагуу улс төрийн гэмт хэрэг бөгөөд үүнд холбогдсон бүх хүнд 10 жилийн ял өгж байв. Тэр үед өгдөг байсан хорих ялын дээд хэмжээ. 1927 онд том хотуудыг цэвэрлэх үед янхнуудыг баривчлан гэлэнмаа нартай хамт Соловецкийн шоронруу илгээж байв. Биеийн нүгэл үйлдсэн тэдгээр амрагууд эрүүгийн хуулийн дагуу 3 жилийн ял авч байв. Дамжин өнгөрүүлэх шорон, цуваа, Соловецкийн шоронд тэд захиргааны ажилтнууд, харуул, хуягуудтай өнөөх биеийн худалдаагаа хийх ажлаа үргэлжлүүлэх боломжтой байсан бөгөөд гурван жилийн дараа тэд цүнх дүүрэн олз омогтой буцдаг байв.

Улс орны нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл янз бүрийн үндэстэн угсаатнууд асгаран орж ирж байв. 1928 оны бослогын дараа якутуудыг баривчлав. 1929 оны бослогын дараа Буриад Монголчуудыг баривчлав. 35 мянган хүнийг буудсан гэдэг. Гэхдээ энэ тоог яс гаргах аргагүй юм. Будёнины баатарлаг морьт цэргийн ялалтын дараа казакуудыг 1930, 1931 онд шоронд хийв. Украйныг Чөлөөлөх холбоог 1930 онд шүүхээр оруулав.

1928 оноос шинэ эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж эхлэв. Улсад алт, мөнгө маш их хэрэгтэй, гэсэн ч Колымаг олзворлож эхлээгүй л байв. 1929 оноос алтны халуурал эхлэв. Өмнө нь хүмүүсээс газрыг нь, ургацыг нь байшинг нь, малыг нь булаагаад авчихсан байсан тул одоо нуусан алтаа гаргаж өгөхийг шаардаж эхлэв. Шүдний эмч, үнэт эдлэл, цаг засварчдаас эхлэн бүх хүрээг хамрав. "Алтаа гаргаж өг хувалз минь" Байцаагчид одоохондоо арай ч хүч хэрэглэдэг болоогүй байв. Тэдний хэрэглэдэг тамалгаа нь хоригдолд маш их давсалсан хоол өгөөд дараа нь ус өгөхгүй тарчлаах арга байв. Нэг ширхэг алт гаргаж өгвөл нэг аяга ус өгнө!

30-аад он. 30-аад оны эхэн үед зөвлөлтөд пасспортын системийг нэвтрүүлж эхлэв. 1929-1930 оны ганц жилийн дотор олон сая кулакуудыг, хоосорсон нударган баячуудыг шоронд хийв. Гэвч энэ удаад тоо хэмжээ нь зөвлөлтийн шорон ямар ч том байлаа гэсэн багтаах аргагүй байсан тул тэднийг байцааж энэ тэр бололгүй шууд л дамжин өнгөрүүлэх шоронд авчран тэндээс нь шууд Гулагийн шоронгуудын нутагруу илгээсэн.

1932 оны 8 сарын 7-ны хуулиар социалист өмчийг хулгайлсан, шамшигдуулсан бол шүүх дээд хэмжээ 10 жил өгдөг болж эхлэв. Энэ хуулийг хоригдлууд Наймны долоогийн хууль гэж нэрлэцгээж байв. Ийнхүү бүхий л шалтгаанаар хүмүүсийг баривчилцгааж байв. Гэсэн ч тэр дундаас байнгын ажиллагаатай, байнга баривчилж, шоронгийн хоолойг усалдаг зүйл бол эрүүгийн хуулийн 10-р зүйл буюу Хувьсгалын эсрэг үйлдэл байв. 1937, 1945, 1949 онуудад ч энэ заалтаар хүмүүсийг ялласаар л байлаа.

Сонирхолтой бөгөөд егөөтэй нь, УАХ байгууллагын баривчилгааны дийлэнх хувь нь 1926 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 140 зүйлээс ганцхан зүйл дээр л бараг тогтож байв. Тургенев орос хэлийг, Некрасов орос орноо магтсанаас ч илүү их магтаалыг энэ зүйл заалт хүлээн авсан. Бүхнийг багтаасан, хүчирхэг, асар их үр дагавартай 58-р зүйл. Үүний бүхнийг багтаасан тэврэлтэнд орж үзээгүй хүн хэн байгаа юм бэ? Уг заалтын үг үсэг нь тийм ч өргөн агуулгатай биш. Гэвч үүнийг өргөн хүрээтэй, утгатайгаар тайлбарлах боломжтой байв. 58-р заалт нь эрүүгийн хуулийн улс төрийн гэмт хэрэг хэсэг дотор багтдаггүй. Харин үүнийг "нийгмийн эсрэг гэмт" хулиганизм, танхайрал гэж үзэж болох байв. Тиймээс ч 58-аар яллагдсан хүнийг улс төрийн ялтан гэж үзэх үндэслэл эхнээсээ байхгүй юм. Бүгд зүгээр л гэмт хэрэгтнүүд. Гэвч байдал эсрэгээр өрнөсөн юм.

58 нь дотроо 14 зүйлтэй.

Нэгдүгээр зүйлд: төрийн эрх мэдэл, чадавхийг сулруулах гэсэн аливаа үйлдлийг хувьсгалын эсэргүү гэж үзнэ.

Өргөн хүрээнд тайлбарлавал, хэрвээ хорих лагерьт байгаа хоригдол ажил хийхээс татгалзвал энэ нь улс орныг өлсгөлөнд оруулах гэсэн хувьсгалын эсрэг хэрэг болох байв.

1934 оноос Эх орон гэдэг нэр томъёо хэрэглэх болсон бөгөөд 1а, б, в, г гэсэн зүйлүүдээр Эх орноосоо урвах гэсэн зүйлүүд нэмэгдэж орсон. ...

Нэгэн болсон явдлыг өгүүлье. Москва мужын нэгэн намын хорооны хурал болж байв. Уг хуралд дүүргийн намын хорооны шинэ нарийн бичгийн дарга оролцож байв. Өмнөх нь баривчлагдсан байв. Хурлын төгсгөлд нөхөр Сталинд талархлаа илэрхийлэх ёстой байв. Хүн болгон босож (үнэндээ хурлын явцад Сталины нэр дурдагдах болгонд хүмүүс босож зогсоод, дараа нь сууж байв) босоогоороо нижигнүүлэн алга ташив. 3 минут, 4 минут, 5 минут алга ташилт үргэлжилсээр байв. Алга хорсож, өргөсөн гар цуцаж байв. Настай хүмүүс ядарсандаа амьсгаа нь давхцаж байв. Сталиныг үнэхээр шүтэн биширдэг хүний хувьд ч гэсэн энэ үнэхээр тэнэг зүйл болж хувирч байлаа. Гэсэн ч хэн хамгийн түрүүнд алга ташихаа больж зүрхлэх юм бэ? Дүүргийн намын хорооны дарга л тэгэх боломжтой. Тэгтэл тэр өөрөө алга ташаад зогсоод байдаг. Тэр өөрөө алга ташъя гэж санаачилсан хүн. Тэгээд бас шинээр ирсэн. Өмнө нь баривчлагдсан хүний оронд. Түүнээс гадна танхимд НКВД-ын гурван хүн мөн алга ташиж, хэн түрүүлж алга ташихаа болих нь вэ гэж ажиглан харж байв. Тэр жижиг танхимд, Их удирдагчид ямар ч хүртээлгүйгээр алга ташилт 6, 7, 8 минут үргэлжлэв. Арын хэсэгт зарим нь хулхи алга ташиж байгаа нь мэдэгдэж байв. Гэсэн ч эхний эгнээнд, тэргүүлэгчдийн суудлыг бүгд харж байв. 9, 10 минут алга ташив. Дүүргийн удирдлагууд нэг нэгнээ харан болиосой гэж найдавч худал баяр хөөр харуулан алга ташаад л байв. 11 минут алга ташив. Үүний дараа цаасны үйлдвэрийн дарга ажил хэрэгч дүр гарган байрандаа суув. Бүгд тэр дороо суув. Ашгүй нэг саллаа... Цаасны үйлдвэрийн дарга өөр шалтгаанаар баривчлагдан 206-р маягтанд гарын үсэг зурав. Тэгэхэд нь байцаагч түүнд "Хэзээ ч битгий түрүүлж алга ташилтаа зогсоож бай!" гэж зөвлөсөн гэдэг.

Тэр үеийн баривчилгааны гол үндэслэл нь: квот байв. Бүх хот, бүх дүүрэг, бүх цэргийн нэгжүүдэд тодорхой хугацааны дотор баривчлах ёстой хүний тоо өгөгддөг байв. Хуучин чекист байсан Александр Калганов: Түүнийг Ташентэд ажиллаж байхад "200-г явуул" гэсэн цахилгаан ирж байсныг дурсдаг. Тэд саяхан хамаг байдгийг нь баривчилчихсан тул одоо яаж явуулах тухай арга сүвэгчлэв. Тэгээд цагдаагийн газарт өөр бусад янз бүрийн хэргээр баривчлагдаад байсан бүх хүнд 58р зүйлээр ял үүсгэн ялыг нь өөрчлөв. Тэгсэн ч гэсэн дахиад л хүн дутаад байв. Тэгтэл цыганууд хотын талбай дээр буудаллаад байна гэсэн дуудлага ирэв. Нэгэнд нь мэргэн санаа төрлөө. Тэд цыгануудын буудалласан газрыг бүслэн, 17-60 насны бүх цыган эрчүүдийг 58-аар яллан баривчлав. Ийнхүү төлөвлөгөөгөө биелүүлчихлээ.

Эсвэл үүнээс өөр ч даалгавар ирж болно: Заболовскийн цагдаагийн газрын даргын ярьж байгаагаар Оссетын чекистуудэд 500-г буудах тушаал ирэв. Тэгтэл тэд үүнийг давуулан биелүүлэхийг хүсэж, зөвшөөрөл аван 250-ыг нэмж буудсан гэдэг. Иймэрхүү зааварчилгааг явуулж байгаа цахилгаан нь тун болхи аргаар кодолсон байхын сацуу, энгийн шугамаар явуулдаг байв. Темрюкэд холбоочин эмэгтэй "240 хайрцаг саванг маргааш гэхэд Краснодарлуу явуул" гэсэн мэдээг элдэв зүйл бодолгүй НКВД-ын операторт дамжуулсан. Маргааш өглөө нь тэр их баривчилгааны тухай сонсоод дамжуулсан цахилгааныхаа утгыг ойлгосон. Тэгмэгц тэр ямар цахилгаан дамжуулснаа найз хүүхэндээ хэлсэн бөгөөд тун ч удалгүй өөрөө баривчлагдсан.

Тагнуулын хэрэгт мөн олноор нь баривчилж байв. Гадаадад ажиллаж байсан мэргэжлийн чадварлаг тагнуулчдаа баривчлахын хамт бусад хүмүүсийг ч бас баривчилж байв. Хятадын Дорнын төмөр замд ажиллаж байсан хүмүүсийг эхнэр хүүхэд, эмээ өвөөтэй нь японы тагнуул хэмээн баривчлав. Алс дорнодод амьдарч байсан солонгосуудыг казахстанруу цөлсөн. Ленинградад амьдарч байсан эстониудыг эстоны тагнуул хэмээн баривчлав. Латвийн бүх явган цэрэг, чекистуудыг баривчлав. Николай Меркуриевич Миков туннелын тооцоо буруу хийснээс болж 58.7-оор 20 жилийн ял авсан. Ю у ч олж чадахгүй байсан Котовичын 6 хүнтэй геологийн багийг дайсанд зориулж эх орны нөөц нуун далдалж байна хэмээн 58.7-оор тус бүрт нь 10 жил өгөв. Өөрийнх нь ажиллаж байсан секторт цахилгааны богино холбоос үүссэний улмаас цахилгаанчин 58.7-оор 20 жил. Кама голын гүүрийг дэлбэлэхээр санаархаж байна гэдэг үндэслэлээр Перьмын ажилчин Новиков баривчлагдав... 1930 онд эцэг эхтэйгээ цуг амьдрахаар ах дүү гурав Павел, Иван, Степан Борушко нар польшоос орост ирсэн юм. Насанд хүрэх үед нь тэднийг ПШ буюу тагнуулын хэргээр сэжиглэн тус бүрт нь 10 жил өгөв...

Дайн эхлэв. Маш өргөн хүрээтэй ухралт үүсэв. Хурдацтай ухарснаас бүхэл бүтэн танкийн хороо, агаарын эсэргүүцэх, артилерын баттарейнууд Литвд үлдэв. 6 сарын 23-наас ГПУ латви, литва дахь баривчилгаагаа хурдасгав. Ухрах шаардлагатай байасн тул зугатацгаав. Тэгсэн хэдий ч баривчлаад байсан улс төрийн хоригдлуудаа буудахаа мартаагүй юм. Львов, Ровно, Таллин бусад олон шоронгуудад. Зөвхөн Тартугын шоронд л гэхэд германуудыг очих үед зөвлөлтүүд 192 хоригдлоо буудаж алсан байв. Ар талд, дайны холбогдолтой цуу тараахыг тогтоолоор хориглосон байв. Энэ нь эрүүгийн хуулийн 58-аас тусдаа байсан тул уг тогтоолоор баривчлагдан 10 жил авсан хүмүүс 1945 оны өршөөлөөр суллагдсан. 1945 оны зунаас бүслэгдсэн байсан хорооныхон, цэргийнхэн буцаж хүрч ирж нэгдэж эхлэв. Бусад улс оронд бол тэдэнд баяр хүргэх байх. Харин манайхан тэгэлгүй тэдний бусадтай харилцах эрхийг хасаж, бүх шалгах газар боомтууд дээр баривчлан, хэнээс ямар даалгавартай ирснийг нь тогтоохоор байцаацгаав. Цөөхөн хэд нь нэр, цолоо сэргээлгэсэн бол олонхи нь 58.1.б-ээр эх орноосоо урвагчид гэж яллагдав.

Ийнхүү бид идэвхтэй армидаа цэвэрлэгээ хийж байв. Түүнээс гадна алс дорнодод, Монголд байнгын бэлэн байдалд ороогүй маш их хэмжээний хүч төвлөрсөн байв. Тиймээс тэрхүү хөдөлгөөнгүй байгаа армиа бас зэврүүлчихгүй байх үүрэг Тусгай салбарынханд ноогдож байв. Тэр үед зөвлөлтийн цэргээс хүртэл нууж байсан цэргийн нууц болох Дегтяревын автомат гар буу гэх мэт зэвсгүүдийн тэдэнд тршилтын шугамаар ашиглуулж онцгой эрх олгож байв. Тиймээс ч Халхын гол, Хасан нуурын баатрууд тодорхой хэмжээгээр баруун зүгт байгаа армийн талаар шүүмжлэлтэй хандаж байгаагаа цухулгаж байв. Бүхэл бүтэн, Сибирь, уралын нуруу хооронд нь заагалсан тул тэд баруун зүгт байгаа армиуд нь яагаад өдөрт 70 миль газар ухраад байгааг огтхон ч ойлгохгүй, энэ бол кутузовын дээр үед хийж байсан шиг, ухран бүслэх маневр ашиглаж байгаа юм болов уу ч гэж таамаглацгааж байв. Эсвэл ухарч байгаа арми, ангиудаа хатуу зэмлэж байв. Ухралтын бурууг оноох хүмүүс, цэвэрлэгээ хэрэгтэй байв. Цэвэрлэгээ ч хийгдэв. Энэ удаад тавь гаруй генералыг баривчлан Москвагын шоронд хорив. Генералуудын ихэнх нь нисэх хүчнээс байсан бөгөөд тэдэн дунд Нисэх Хүчний Командлагч Смушкевич, генерал Птхин нар байв. Тэд: "Хэрвээ ингэхийг нь мэдсэн бол эхлээд Хүндэт Эцгийг бөмбөгдчихөөд дараа нь шоронд орох байсан юм" гэж ярьж байв.

Москва ялагдаж ирэх алдад дараагийн баривчлагаа эхлэв. Зарим хүмүүс зугаталгүй зоримогоор хотоо хамгаалахаар үлдсэн ч хожим тэр хүмүүсийг "дайсанд бууж өгж, туслах зорилгоор Москвад үлдсэн" хэмээн буруутган яллаж байв. Сталины үхлийн 227-р тогтоол гарч, түүний тушаалгүйгээр ухарсан хэнийг ч болов эх орноосоо урвагч гэж үзэх болсон байв. Тэр жил Керчийн тулалдааны ялагдлын дараа 120 мянган цэрэг, Харьковт түүнээс ч олон, Кавказ, Волгаруу түүнээс дутахгүй их цэргүүд ухарч байв. Гэсэн ч энэ цэргүүд огт Гулагруу ачигдаагүй. Харин оронд нь цэргийн хурдавчилсан шүүх болж торгуулын батталионд нэгтгэн цусаа урсгах үүрэг өгсөн. Ийнхүү чухамхүү тэдний няцах замгүй тулалдаан Сталинградын төлөө тулалдааны ялалтыг цементэлсэн юм.

Германд эзлэгдсэн нутгаа дахин чөлөөлсний дараа тэнд байсан үндэстнүүдийг нутаг заан шилжүүлсэн: 1943 онд Халимаг, Чечень, Ингуш, Балкарууд. 1944 онд Крымын татаруудыг. Мөн түүнчлэн харийнхны найз хүүхнүүдийг. Өөрөөр хэлбэл гадаадынхантай үерхсэн, явалдсан зөвлөлтийн охид хүүхнүүдийг Эрүүгийн хуулийн 7.35 -аар нийгэмд аюултай этгээд хэмээн яллав. Испаны дайны үед олзлогдсон хүүхдүүд, Д2Д үед насанд хүрэх үед нь мөн 7:35-аар... Сталины амьдралын сүүлийн жилүүдэд еврей нарыг баривчлах явдал мэдэгдэхүйц их болж ирсэн... Ийнхүү орос оронд шорон нь хэзээ ч хоосон байгаагүй. Харин цаг ямагт шоронгийн багтаамж нь л хүрэлцдэггүй байв.
Гуравдугаар бүлэг

Байцаалт

Хорин жилийн дараа юу болохыг таамаглах гэж оролддог Чеховын жүжгүүд дээр гардаг сэхээтнүүдэд хорин жилийн дараа, бүр 40 жилийн дараа гэхэд Орос оронд тамлах арга ашиглан байцаалт явуулдаг болох болно: хоригдлуудын толгойг төмөр бөгжөөр хавчиж, хүчилтэй ваннанд хүнийг дүрж, нүцгэлж шалдалж, орны бясаа, шоргоолжуудаар хазуулж, улайсгасан төмөр анусруу дүрж (далд тамгалал), бакалын улаар эрэгтэй хүний бэлгэ эрхтэнг алгуур няцалж, хамгийн азтай нь нойрноосоо хэдэн долоо хоногоор хасуулах болно гэдгийг хэлсэн бол тэр сэхээтнүүд галзуурснааас болж түүний ганц ч жүжиг нь төгсгөлдөө хүрэлгүй дуусах байсан. Тийм ээ, зөвхөн Чеховын жүжгийн баатрууд биш, зууны эхэн үед амьдарч байсан энгийн орос иргэнд, тэр бүү хэл Социаль Демократ намын гишүүнд ч гэсэн тэдний гэрэлт ирээдүй гэж ийм зүйлс хүлээж байгаа гэж хэлбэл хэн нь ч хүлээн зөвшөөрч, итгэж чадахгүй.

17-р зууны үед эзэн хаан Алексей Михайловичын үед хүлээн зөвшөөрч болохуйц хэм хэмжээ, Их Петер хааны үед бүдүүлэг барбаризм гэж тооцоогддог байсан зүйлс, 18-р зуунд Бироны үед бүхэл бүтэн зуун жилд ердөө арав хорьхон хүнд л хэрэглэгдсэн хүчирхийлэл, Их Катерина хатан хааны үед бүрмөсөн хориотой хэмээгдсэн тэр зүйлсийг, онгоц нисэж, радиогоор хүмүүс холбогдож, кино үздэг болсон ялгуусан хорьдугаар зуунд ганц нэг муу зулбасга нууцаар бус, харин эсрэгээр нь, хэдэн арван мянган тусгай бэлтгэгдсэн хүн араатнууд сая сая ямар ч өөрсдийгөө хамгаалах боломжгүй хүмүүсийн эсрэг хэрэглэсэн юм...

"Энэ тухай битгий ярь!" гэж үү? Биднийг хүн чанарыг хайх гэж оролдтол бидэнд энэ бүхэн бидний материаллаг хөгжлийг толботуулах болно гэж хэлдэг. Үүний оронд турбо хөдөлгүүр, ухсан суваг ... за за сувгийн тухай ярих хэрэггүй юм байна... Тэгвэл оронд нь Колымагын алтны ордны тухай ярих уу? Үгүй тэр тухай бас ярих хэрэггүй... Тэгвэл бид юуны тухай ярьж магтан дуулах вэ?

Хүмүүсийн эсрэг хүчирхийлэл тамлал 1937 онд анх бүтээгдэн, зохиогдож, хэрэгжсэн мэт бичих нь өргөн юм. Гэвч энэ бол үнэн бус, худлаа. Олон жилийн турш эрүүгийн хуулийн 58-р зүйлээр яллагдаж байгаа сэжигтнээс хэзээ ч үнэнийг нь олж мэдэх гэж байцаадаггүй байв. Харин ч бохир заваан процессоор оруулдаг байв: саяхныг хүртэл эрх чөлөөтэй байсан, зарим тохиолдолд бардам, ямар ч бэлтгэлгүй хүнийг амьсгалах аргагүй, энд тэндээс шахаж хавчсан труба хоолойруу оруулахад тухайн хүн яаж ийгээд нөгөө үзүүрээр нь амь мэнд гарахсан гэж залбирахаас өөр чадах зүйлгүй болдог. Харин хоолойн нөгөө үзүүрээр түүнийг гулдран гаргах үед тэр хэдийн амалсан нутаг болох Хойгийн уугуул хүн болсон байдаг байв. (Тэнэг амьтан түүнээс өөр тийшээ гарах газар байхгүйг мэдэхгүй, буцаж гарах гэж замдаа их тийчилэхийг нь яана)

Энэ тухай бичихгүй удах тусам энэ талаарх баримт материал улам бүр хомс болж байна. Гэсэн ч УАХ байгууллага (Байгууллага - Орган) үүссэн цагаас эхлээд л, тэд өөрсдийн зайлшгүй оршин байхын чухлыг нотолсон зохиомол хэргүүд үүсгэн гаргах болсон. Хэрвээ дайснууд нь устаж үгүй болбол байгууллага ч гэсэн аажмаар алга болж магадгүй байв.

Косыревын хэргээс үзвэл, Чекагын байгаа байдал бүр 1919 оны эхэн үе гэхэд ч эргэлзээтэй байсан юм. 1918 оны нэгэн сонинг үзэхдээ нэгэн аймшигтай хуйвалдаан саяхан илэрч баригдсан тухай албан ёсны тайланг би олж уншлаа: Арван хүнтэй нэгэн бүлэг асрах байрны дээвэр дээр их буу чирж гарган тэндээс Кремьлруу буудах гэж оролджээ. Тэр арав гэдэгт нь бодвол хүүхдүүд, залуус, хүүхнүүд бас багтаж байгаа байлгүй. Мөн тэнд хэдэн их буу байсан, ямар калибрын, тэр их бууг хаанаас аваачсаныг, яаж дээвэр дээр гаргаж, яаж буудсаных нь дараа ойход налуу дээвэр дээр хөдөлгөөнгүй тогтоох гэж байсан талаар нь бичээгүй байв.

Тэгтэл Санкт Петрбургын цагдаагийн газрынхан хоёрдугаар сарын бослогын үед пулемётноос өөр хүнд зүйл дээвэр дээр гаргаж чадахгүй байсан гэдгийг бодоод үз дээ. Гэтэл энэхүү, бүр 1937 оны зохиомол хэргээс ч илүү гарах уран фантазанд хүмүүс итгэж үнэмшиж байсан байгаа юм.

Тэр жил 1921 онд Рязаны Чека орон нутгийн сэхээтнүүдийн "нууц бүлгэм"-ийг илрүүлсэн хэрэг үүсгэсэн ч зоригтой хүмүүс Москва хүртэл яван заргалдаж, уг хэрэг хэрэгсэхгүй болгогдон дарагдаж байв. Мөн уг жил Байгалийн Хүчийг Хэрэглэх Комиссын Сапропелитын Хорооныхон бүрэн бүрэлдэхүүнээрээ буудуулж байв.

1921 оны тухай Я.Дорянкагийн дурсамжаас: Любянкагийн хүлээн авахад эмэгтэйчүүдийг шөнө дунд хойно хойноос нь баривчлан авчирч бараг гуч дөч хүрч байв. Тэгтэл тэдний хэн нь ч чухам ямар буруу хэрэг хийснээ өөрсдөө ч мэдэхгүй байв. Тэдний дунд ямар хэрэгтэйгээ мэдэж байгаа ганцхан бүсгүй байв, тэр СР-ынх байв. Ягодагын хамгийн анхны асуулт нь "Чи ямар хэргээр энд ирсэн бэ?" Өөрөөр хэлбэл тэд за алив хиймэл хэрэг зохиоход тусал, хэлээд яриад байгаарай гэдэг байв.

Энэнтэй яг адилхан зүйл 1930 онд Рязаны ГПУ-д давтагдаж байв. Ямар ч баривчлагдах хэрэг хийгээгүй гэдгээ хүмүүс мэддэг. Тиймээс ял тулгачих зүйл маш бага байдаг байв. Юуг шүүрч авахаа сайн мэдэхгүй байцаагч "Чи ямар ажил хийдэг вэ?" гэж асуудаг байв. Хариулт "Төлөвлөгч" "За тэгвэл фабрикийн төлөвлөгч хүн ямар ажил хийдэг, яаж төлөвлөдөг тухай сайн дэлгэрэнгүй бичээдэх. Түүний дараа яагаад баривчлагдсаныг чинь би хэлж өгнө." (Ажлынх нь тухай тайлбараас ял тулгахад ашиглачих сэжүүр гарч ирэх байх гэж тэр найдаж байв)

Сэжигтний гэм буруугийн тухай үзэл баримтлал нь эхнээсээ маш уян хатан байв Улаан Террор хийх зааварчилгаандаа чекист М.И. Латцис "Байцаалтын үеэр сэжигтэн зөвлөлт засгийн эсрэг гэмт дайсагнасан үйлдэл хийснийг заавал батлах баримт олох шаардлагагүй. Хамгийн түрүүнд дараах асуултыг асуух хэрэгтэй: "Чи ямар анги вэ, чиний гарал үүсэл, удам угсаа, боловсрол, өсөж хүмүүжсэн байдал?" Эдгээр асуултын хариу нь тухайн хүний хувь заяаг шийдэж байв.

Энэ олон арван жилийн байцаалтнаас, хүмүүс байцаалтанд орсон бол тэндээс буцаж ирдэггүй гэдгийг хүмүүс сурж, мэдээгүй юм байхдаа? 1939 онд л бага зэрэг сөрөг, буцсан давалгаа явсан юм. Маш цөөхөн хүн л байцаалтанд ороод ял хүлээлгүй суллагдсан түүх байдаг. Гэсэн ч тийм тохиолдлуудад удалгүй тухайн хүн дахин баривчлагдах буюу эсвэл хараа хяналт, тагналт чагналтан доор ордог байв. Энэ үед л "Байгууллага алдаа хийдэггүй" гэсэн уламжлал үүсч эхэлсэн. Тэгвэл гэм буруугүй хүмүүс яасан байж таарах вэ? ...

Далийн нэр томъёоны толинд "шинжлэн байцаах гэдэг нь мөрдөн шинжлэх арга замаар, цааш нь гүнзгийрүүлэн лавлан мөрдөх шаардлага байгаа эсэхийг тогтоох баримтыг хайх үйл явц юм" гэж тайлбарлажээ. Гайхалтай ариун энгийн үнэн. Харин мөрдөн байцаалт гэж ийм зүйл байдаг гэж манай УАХ байгууллага хэзээ ч сонсож байгаагүй байх. Нэрсийн жагсаалт, сэжигтнүүд дээрээс ирнэ, эсвэл мэдээлэгч, эсвэл нэрээ бичээгүй хов, матаасууд байхад л баривчлахад хангалттай байв. Баривчлагдсан л бол ялтай. Мөрдөн байцаах ёстой заасан хугацааны зууны 95 хувийг гэмт хэргийн үндэслэлийг тодруулахад биш харин сэжигтнийг ядрааж, мохоож, сульдааж, тухайн сэжигтэн үүнийг ямар ч аргаар болтугай зогсооход хүрэх хүртэл үргэлжилэх арга барилд зориулагдаж байв.

Бүр 1919 оны үед байцаагчийн байцаалт хийх гол арга нь ширээн дээр гар буу гаргаж тавих явдал байв. Тэд дан ганц улс төрийн хэргээр баривчлагдагсдыг ч биш, ер нь хэн бүхнийг ингэж байцааж байв. Айдас хүргэсэн гар буу өөрлүү нь чиглээстэй ширээн дээр. Байцаагч чамайг ямар буруутай юм бол гэж толгойгоо гашилгахгүй харин "Яриад бай. Юунд буруутайгаа чи өөрөө мэдэж байгаа биз дээ" гэж хашгичина. 1927 онд Скрипниковогаас байцаагч Хайкин ингэж байцаалт авч байв. 1952 онд Анна Скрипникова 5 дахь удаагаа шоронд орох ял авах гээд байцаагдаж байхад Оржоникицегийн Улсыг аюулаас Хамгаалахын Мөрдөн байцаах хэлтэсийн дарга Сиваков түүнд "Шоронгийн эмч чиний даралтыг 240/120 гэж байна. Дэндүү бага байна гичий минь. Даралтыг чинь 340 хүргэнээ, ухаан алдаж унатал чинь. Бид чамайг зодохгүй ясыг чинь хугалахгүй, ямар ч шарх сорви, хавдсан хөхөрсөн ул мөр үлдээхгүй. Чамайг унтуулахгүй байхад л хангалттай." гэж түүнд хэлж байв.

Бүр 1921 оны үеэс л мөрдөн байцаалт шөнө явагддаг байв. Тэгэнгээ сэжигтний нүүрлүү автомашины хурц гэрэл тусгана. 1926 онд Любянкад тэд халуун камер ашигладаг байв. Тийм камерт агаарыг маш их халуунаар үлээлгэсний улмаас хүмүүсийн хамаг цус нь хөөрнө. Эсвэл ямар ч салхи нэвтрэхгүй бүгчим өрөөнд зориуд хориход сэжигтнүүд бараг амьдаараа чанагддаг байв. Яруу найрагч Клюев, мөн Берта Гандал ч гэсэн ийм камеруудад хоригдож байв. Хоригдол нөхцөл байдлыг тэсвэрлэхээ болин цус гоожиход, эсвэл ухаан алдахад тэгэхийг нь хүлээн тусгай нүхээр байн байн харж байсан харгалзагч орж ирэн мэдүүлэгт гарын үсэг зурахад бэлэн болсон эсэхийг нь үзэхээр байцаалтруу авч явдаг байв. 1926 Гүржид чекистүүд байцаалтын үеэр хоригдлын гарыг тамхины цогоор түлдэг байв.

Энэ бүхний хооронд энгийн холбоос байдаг. Ямар ч үнээр хамаагүй ял тулгах ёстой болсон бол заналхийлэл, хүч хэрэглэлт, тамлалт түүнийг дагалдан гарахаас өөр аргагүй, зайлшгүй байв. Түүнчлэн тулгаж буй ял нь хэдий чинээ фантастик, итгэхээргүй, хүлээн зөвшөөрөхөөргүй байна, түүнийг хүлээлгэхийн тулд төдий чинээ хүч хэрэглэх хэрэгтэй болж байв. Тулгаж буй ял нь ихэвчлэн зохиомол зүйл байсан тул тамлал, хүчирхийлэлээр л тулгахаас өөр аргагүй байв. Энэ бүхэн дан ганц 1937 оных биш юм. Энэ бүхэн бугшсан, газар авсан, хаа сайгүй байв.

Зарим хоригдлууд, 1938 оны хавраас тамлан зовоох аргыг чекистүүд хэрэглэж эхэлсэн гэдэг. Гэвч энэ бол үнэн байдал биш. Харин 1938 оноос өмнө тамлаж хүч хэрэглэх хэрэгтэй бол тодорхой албан зөвшөөрөл бичгээр авах хэрэгтэй болдог байв. Гэхдээ тэрхүү зөвшөөрлийг авах нь тийм ч хэцүү байгаагүй. Харин 1937-38 оны их давалгааны үеэр олон сая хүнийг гулагруу явуулах үед, "ажлын шаардлага" нөхцөл байдлаас хамааран байцаагч нар тамлах, хүч хэрэглэх аргыг хэмжээ хил хязгааргүй хэрэглэдэг болсон. Бүх л төрлийн, ямар ч тамлал зохион олж, хэрэгжүүлж болж байв. Харин 1939 оноос замбараагүй тамлаж, хүч хэрэглэх явдал бага зэрэг цэгцлэгдэн, хүч хэрэглэх шаардлагатай бол бичгээр зөвшөөрөл авах ёстой болж өөрчлөгдсөн. Дараа нь дэлхийн хоёрдугаар дайны сүүл үе, дайны дараа зарим категорт багтах хүмүүст автоматаар хүч хэрэглэх эрх нээгддэг болсон. Тэдгээр хүмүүст нь үндсэрхэг үзэлтнүүд, ялангуяа украйнь, литвачууд. Ялангуяа салан тусгаарлах улс төрийн нууц бүлгэмд холбоотой гэх хэрэгт холбогдсон бол бусад гишүүдийг нь олж мэдэх үүднээс хүч хэрэглэхйиг зөвшөөрч байв. Жишээ нь 1945 онд Пранусын хүү Ромуалдас Скайриус-ын нууц бүлгэмийн хэрэгт 50 литва хүн холбогдсон. Литвт хангалттай шорон байхгүй байсан тул тэднийг Архангель мужын Велскийн ойролцоох лагерьлуу шилжүүлсэн. Тэнд тэднийг энгийнхээс хоёр дахин их норм өгч ажиллуулахын хамт хажуугаар нь байцааж, тамлаж байв. Түүнийг давж чадалгүй 50 хүн тавиулаа, нэг нь ч үлдэлгүй хийсэн хэргээ хүлээсэн. Гэтэл удалгүй литвээс: жинхэнэ хэрэгтнүүд баригдсан, наад 50 чинь ямар ч холбогдолгүй юм байна гэсэн мэдээ ирж байв.

1937 онд нэгэн нээлт хийгдсэн нь: хувь хүн өөрөө буруугаа хүлээх нь ямар ч баримтаас илүү үнэ цэнэтэй гэсэн нээлт байв. Энэ үзэл баримтлалыг аль 20-иод онд боловсруулж эхэлсэн гэж хэлж болно. 1937 онд өөр нэг нээлт мөн хийгдсэн тэр нь Вышинскын гайхамшигтай онолтой холбоотой байв. 1937 онд Андрей Януаревич (Зарим нь Ягуаревич гэж (ирвэс) ёжилж дуудаг байв) Вышинскы зарим хүрээний хувьд ихэд алдаршсан хамгийн уян хатан диалектикын тухай тайлангаа хэвлүүлсэн. Тэрээр сул дорой, үхдэг хүн хэзээ ч төгс үнэнийг тогтоож чадахгүй, гагцхүү харьцангуй үнэнийг л тогтоож мэдэх боломжтой гэж нотолсон. Тэгээд цааш нь өнгөрсөн хоёр мянган жилд шүүгчидийн хийхийг хүсээгүй нэг алхам хийн: байцаалт болон шүүхээс гаргаж байгаа үнэн нь төгс үнэн байж чадахгүй, гагцхүү харьцангуй үнэн байх болно. Тиймээс буруутай хүнд цаазаар авах ял оноож байна гэдэг нь төгс үнэн дээр тулгуурлаж чадахгүй, гагцхүү зарим онол, номлолын хувьд тухайн хүний гэм бурууг тогтоож байна гэж үзэж болох юм гэж үзсэн. Үүний дараа үүнтэй холбоотой хамгийн практикч асуудал зүй ёсоор тавигдсан: "Хэрвээ баримт зөвхөн харьцангуй, төгс үнэн, төгс баримт гэж байхгүй юм бол, баримт, гэрчийн хэрэг гэж байхгүй юм биш үү." гэсэн асуулт урган гарсан.

Ийнхүү үүн дээр үндэслэн, манай шүүгч, прокурорууд, байцаагчид дундад зууны стандартруу буцан гулсан орж буруутгагдсан хүний буруугаа хүлээснийг гол баримт гэж үздэг болохоор зөвшөөрцгөөсөн. Вышински төгс абсолют үнэнг олж чадахгүй гэсэн онолыг нийтээр хүлээн зөвшөөрсөн бол хоригдлын тархинд зоогдож байгаа сум жинхэнэ абсолют бодит зүйл байв. Дундад зууны үед буруутны бурууг хүлээлгэхийн тулд нурууг нь хугалах, тэрэг, хадах, халуун нүүрс зэрэг зүйлс ашигладаг байсан бол 20-р зуунд хөгжсөн эрүүл мэндийн мэдлэгийг ашиглаж болох байв. (үнэндээ нэг хүн энэ асуудлаар докторын зэрэг хамгаалсан гэдэг) Тийм нүсэр аппарат төхөөрөмжүүдийг массын хувьд ашиглах нь тохиромжгүй байв. Түүнээс гадна, бас нэг өөр нэг түвэгтэй асуудал байв.

Сталин ямагт хаяагаа манан эцсийн шийдийг маш тодорхой гаргадаггүй, харин түүний доод тушаалынхан түүний юу хүсэж байгааг таах хэрэгтэй болдог байв. Цөөвөр чоно хэрвээ ямар нэг асуудлаас цэвэрхэн гарахыг хүсвэл буцаж ухран, "амжилтандаа сагасан" нөхдийн тухай ярьж чаддаг байв. Түүнээс гадна, хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа сая сая хүнийг хэрэг хүлээлгэж тамлах тухай ярьж байгаа учраас тэрээр хэдий их эрх мэдэлтэй, хүчирхэг байсан ч гэсэн Сталин бүрэн ялалтанд хүрнэ гэж баталгаатай хэлж чадахгүй байв. Тийм их хэмжээний масс материалын хувьд зарим жижиг туршилтуудаас гарсан үр дүнгээс өөр эффект үр дагавар гарч магадгүй байв. Тиймээс ямар ч тохиолдолд Сталин өөрөө цэвэр, тэнгэрийн дагина шиг л цэвэр үлдэх ёстой байв.

Ийм учраас тамлан байцаах тухай ямар нэгэн албан бичиг байдаггүй байх гэсэн дүгнэлтэнд хүрэхээс өөр аргагүй болж байна. Харин үүний оронд мөрдөн байцаах газар болгонд тодорхой хугацааны дотор хэргээ хүлээсэн байх ёстой туулайнуудын тоог өгдөг байв. Гэсэн хэдий ч үүнийхээ хажуугаар, нэгэнт ариун өндөр зорилгын төлөө хэрэглэж байгаа учраас хүч хэрэглэж болно гэж амаар мэдэгддэг байв. Мөн хэрэглэсэн аргын аль үр дүнтэй байсан тухай, сайн туршлагуудыг хоорондоо нөхөрсөг байдлаар амаар дамжуулцгаадаг байв. Үүний хамт шөнө ажиллавал байцаагчдийн цалинг нэмж, хугацаанаас нь өмнө хэрэг хүлээлгэвэл бонус олгож, ажлаа хийж чадахгүй байгаад нь сануулга өгдөг байв... Тэр бүү хэл зарим мужын НКВД-ын дарга нар хүртэл шаардлага гарвал Сталины өмнө цэвэрхэн гартай байгаа болж харагдахыг хүсдэг байв: хүч хэрэглэ, тамла гэж тэр өөрөө тушаагаагүй!

Дээрх дарга нар нь өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авч байгааг ойлгосон зарим байцаагч нар, юугаа мэдэхээ больтлоо архинд орсон маняак байцаагч нараас бусад нь, байцаалтаа зөөлхөн аргаас эхэлдэг бөгөөд, байцаалт ширүүслээ ч гэсэн тэд хүч хэрэглэсэн тэмдэг илт үлдээх аргуудыг хэрэглэхээс зайлсхийдэг байв: нүдийг нь ухсан, чихийг нь тасдсан, нурууг нь хугалсан, тэр бүү хэл биенд нь шарх сорви үлдээхээс зайлсхийдэг байв.

Тйимээс ч 1937 онд нойрыг нь хасахаас өөр нийтлэг хэрэглэгддэг арга гэж байхгүй, янз бүрийн арга ашиглагддаг байв. Өөр нэг нийтлэг арга барил нь, тэд хөнгөн арга барилаас эхэлдэг байв. Үнэндээ хүний оюун санааны тэнцвэрт байдлын цар хүрээ нь өчүүхэн учраас хэргийг нь хүлээлгэхийн тулд заавал ууц нурууг нь хугачаад байх шаардлага гардаггүй байлаа. Тэр үед ашиглагддаг байсан зарим аргуудыг жагсаая. Энгийн, биен дээр ул мөр үлдээдэггүй аргаас нь эхлэе.

Сэтгэл зүйн аргууд:

Юуны өмнө: шөнө. Яагаад шөнө гэж? Яагаад аюулаас хамгаалахынхан юм болгонд шөнийг ашигладаг юм бэ? Яагаад гэвэл хоригдол шөнө нойр нь хүрч, нойргүй хонож, тэр өдрийнх шигээ сэргэлэн байж чаддаггүй. Тэр илүү эмзэг байдаг.
Ятгалга: Яагаад муур хулгана болж тоглох хэрэгтэй гэж? Нилээн хугацаанд байцаагдсаны дараа хоригдол нөхцөл байдал хаашаа яаж эргэж байгааг ойлгож эхэлдэг. Энэ үед байцаагч түүнрүү залхуурсан, нөхөрсөг байдлаар хандан "Чи тэртэй тэргүй ял авах болно, шоронд орох болно. Энд удаан байх тусам чи эрүүл мэндээрээ хохирно. Энд байж яах гэсэн юм бэ? Тэрний оронд чи ял авчихвал хорих лагерьт очиж нар салхинд гарч эрүүл агаар амьсгална. Тэхээр одоо энд гарын үсгээ зурчих л даа". Маш зөв зүйтэй юм шиг. Хэрвээ өөрийгөө л боддог бол чухам яг тэр үед ухаалаг хүмүүс гарын үсгээ зурчихна. Гэвч үүнээс цааш ч гэсэн тэмцэхгүй бол болохгүй шалтгаанууд бас бий. Хэрвээ хоригдол намын гишүүн бол түүнд бас өөр аргаар ятгалга хийнэ. "Эх оронд гамшиг, өлсгөлөн болж байна. Чи большевик хүний хувьд шийдвэр гаргах ёстой болоод байна. Энэ бүхний хариуцлагыг нам, эх орон хүлээх ёстой гэж үү?" "Үгүй яалаа гэж" хэмээн депогийн захирал яаран хэлнэ. "Тэгвэл зоригтой бай, өөрийнхөө мөрөн дээр энэ бурууг үүрээд гарах хэрэгтэй". Чухамдаа үүний дараа тэр хүлээх болно.
Эрээ цээргүй яриа: Энэ бол тийм ч үр дүнтэй арга биш. Гэхдээ энэ арга үр дүнгээ өгдөг хүмүүс бас бий. 1944 онд нэг санваартан Бутыркэд эмэгтэй байцаагчаар байцаагдаж байв. Эхний үед тэр камертаа буцаж ирэхдээ тэр эмэгтэй байцаагчийг их сайхан ааштай гэдэг байв. Харин нэг удаа тэр буцаж ирээд юу ч дуугарахгүй байв. Юу болсныг сүүлд сонсохноо тэр эмэгтэй түүнийг байцаах үедээ ширээн дээр хөлөө тавин, хөлөө давуулж сууснаа зөндөө эрээ цээргүй хараал урсгасан гэж байв. Санваартан үүнийг тэвчилгүй хэрэг хүлээж сүүлд нь цаазаар авхуулсан.
Сэтгэлзүйн контраст заримдаа их үр дүнтэй: байцаалтын ихэнх үед байцаагч түүнд маш сайн хандана. Тэгж байснаа гэнэт сонингоор цохиж "Би чиний гавланд чинь 9 грам хар тугалга зоох болноо" гэж загнана. Аль эсвэл хоёр байцаагч хоёр өөр аргаар үзнэ: Нэг нь сайхан ааштай, нөгөө нь муухай зантай. Сүүлд нь сайхан зантай байцаагчийн сайхан аашийг алдахгүйн тулд, түүнийг баярлуулахын тулд хоригдол бүхнийг хийж, өөрийн хийгээгүй хэргийг ч гэсэн хүлээхэд бэлэн болно.
Урьдчилсан доромжлол: эмэгтэйчүүдийн хувцыг тайлуулан шалдалж, хувцсыг нь хураан аваад, энд тэндээс нь харж, шоолон, тохуурхан инээлдэнэ. Эсвэл байцаагдах гэж байгаа хоригдлуудыг байцаалтын өмнө хэдэн цагаар корридорт доош харуулан суулгаж, толгойгоо өргөхийг хориглоно. Ийнхүү лалын шашинтан мөргөх гэж байгаа юм шиг хэдэн цагаар суусны дараа харуул ирж байцаалтуу авч явна.
Өөр нэг арга нь, хоригдлын анхаарлыг нь их хэмжээгээр сарниулах: Байцаалтын үеэр эмэгтэй байцаагч зарим хоригдолын өмнө юу ч болоогүй юм шиг, хувцсаа нэг нэгээр нь яг л стриптиз хийж байгаа юм шиг тайчиж байв. Зорилго нь, анхаарал сарниулж байгаад гарын үсэг зуруулах.
Айлган сүрдүүлэх: Айлган сүрдүүлэлтийг амлалт, шагнал урамшуулалтай хослуулж их хэрэглэдэг. 1924 онд: "хэрвээ чи буруугаа хүлээвэл чамайг суллаад тавьж явуулна. Хэрвээ чи буруугаа хүлээхгүй юм бол чамайг Соловецкийн аралруу явуулах болно". 1944 онд "Чамайг аль лагерьлуу явуулахыг бид шийднэ. Хэрвээ чи буруугаа хүлээвэл чамайг зөөлхөн, гайгүй лагерьлуу явуулах болно. Үгүй бол чамайг чанга дэглэмтэй хатуу хөдөлмөрийн лагерьлуу явуулах болно. Хэрвээ чи зөрүүдлээд байвал чи гавтай 25 жил уурхайд ажиллах болно шүү". Өөр нэг айлган заналхийлэх арга нь хоригдлыг тухайн үед байгаагаас нь илүү дор, аймаар гэгдэх шорон, урьдчилан хорих газраар айлгах явдал байв. "Хэрвээ чи зөрүүдлээд байвал бид чамайг Лефортоворуу явуулна (хэрвээ Любянкад байвал)", "Сухановкаруу явуулна шүү (хэрвээ Лефортовод байвал)". "энд чи дассан, бид зөөлхөн байгаа бололтой. Тэд тэнд чамайг яриулах арга олох байлгүй." ... алив мэдүүлгээ бич. Худлаа мэдүүлэг өгвөл 5 жил хорино шүү (үнэндээ худлаа мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуулийн 95-р зүйлийн дагуу 3 сараас дээш хорих ёсгүй)
Худлаа хэлэх: хонинууд бид худлаа хэлж болохгүй. Харин байцаагч нар бол харин бидэнд юу ч гэж худлаа хэлж болно. Айлган сүрдүүлэх, худлаа амлах, худлаа хэлэх, энэ бол байцаагчдийн үндсэн аргуудын нэг. "Хэрвээ чи буруугаа хүлээхгүй бол ингэнэ... тэгнэ... хэрвээ тэгвэл ..."
Хайртай хүмүүсээр нь оролдох: Энэ бол айлган сүрдүүлэх аргуудаас хамгийн шалгарсан аргын нэг. Хамгийн аймшиггүй хүн ч өөрийн хайртай хүмүүсийн төлөө өвдөг сөгддөг. Өөрийнхөө төлөө, эхнэрийнхээ төлөө айгаагүй нэгэн татар эр өөрийнхөө охины төлөө худал мэдүүлэг хүлээж байв. 1930 онд Рималисд нэгэн эмэгтэй байцаагч байцааж байхдаа "Чамайг мэдүүлгэн дээр гарын үсэг зурахгүй юм бол охиныг чинь бас баривчилж ирээд тэмбүүтэй хүнтэй нэг камерт хорьчихно шүү" гэж заналхийлж байв.
Бие махбодод хүрдэг:

Дууны эффект: Сэжигтныг 6, 7 метр зайнд зогсоогоод чанга ярихыг, улам чанга ярьж, нэг зүйлээ дахин дахин давтахыг шаардана. Энэ нь хэдийн ядарч цуцсан хүныг улам их сульдаадаг. Заримдаа хэрэгтний хоёр талд цагаан хоолой зоон, "буруугаа хүлээгээч муу харх минь гэж" чангаар хашгичихад хэрэгтний хэнгэрэг нь хагарч, сонсголгүй болох буюу ухаан алддаг байв.
Өдөөх: Хоригдлын гар хөлийг нь хүлэн хамрынх нь нүхээр өд оруулан өднө. Энэ нь хоригдлын тархин дотор өрөмдлөг хийж буй мэт сэтгэгдэл үүсгэж байж ядуулна.
Хоригдлын арьсан дээр тамхи унтраана
Гэрлийн эффект ашиглана: Цагаан ханатай камер буюу "хайрцаг" дотор хоригдлыг оруулан толгой дээрээс нь маш хурц, тод гэрэл тусгана. Энэ гэрлээ огт унтраахгүй. Нүд улайж хавдана. Дээрээс нь байцаагч яг хоригдлын нүүр лүү хурц прожекторын гэрэл давхар тусгана. (Тэр үед арван жилийн хүүхдүүд тогоо хэмнэн цахилгаангүй, гэрэлгүй хичээл хийж байхад, байцаагч нар түүнийг хэмжээ хязгааргүй хэрэглэн, ашиглаж байв)
Бас нэгэн заль: 1933 оны 5 сарын 1-нд Хабаровскын ГПУ-д хоригдлыг яг байцаалтанд оруулах гэж байгаа юм шиг 12 цагийн турш нааш цааш нь зөөн, нэг оруулж, нэг буцаасан. Хоригдлыг гарыг нь толгойных нь ард авахуулан, байцаагчийн өрөөнд оруулахад байцаагч орж ирснээ түүнтэй юу ч ярилгүй утсаар "хоригдлыг 107-д аваач гэнэ. Хоригдлыг буцаагаад камерлуу нь авч явна. Камертаа ирээд удаагүй байтал дахиад байцаалттай гэж дуудна. Ийнхүү дахин дахин давтагдана.
Шорон бол хайрцагаар эхлэнэ: эрх чөлөөтэй байх ёстой хүн хаашаа ч гарах аргагүй хашигдана. Шоронд анх хөл тавьсан газар нь харанхуй, эсвэл заримдаа гэрэлтэй, эсвэл зөвхөн зогсоогоороо л байх зайтай. Зүрх нь цохилно. Ингэж байтал анхны байцаалт болно. Зарим нь маш их айж сандарсан байна. Энэ нь байцаагчид ашигтай. Байцаагчийн ашиглах түүхий эд. Эсвэл уурласан, ууртай байх болно. Энэ нь ч гэсэн байцаагчид ашигтай.
Хорих өрөө зайгүй, боломжгүй үед тэд заримдаа өөр арга ашиглана. Новочеркасскын НКВД-д Елена Струтинскаяаг 6 өдөрт корридорт зогсоосон. Тэгэхдээ түүнийг газар суулгалгүй, юу ч түшүүлэлгүй. 6 өдөр шүү. 6 цаг тэгж зогсох гээд үз дээ.
Заримдаа орон нутгийн онцлогоос болон, хорих өрөө байхгүй бол тэд хорих "нүх" ашигладаг байв. Жорлонгийн нүх шиг. Тэр нүх хоригдлын камер нь, жорлон нь гэж төсөөлөөд үз дээ. Заримдаа дээрээс нь юугаар ч битүүлж, хучиж, халхлахгүй. Тэнгэр цэлмэж, нар дээрээс төөнөж, эсвэл бороо ороод.
Өвдгөн дээр нь суулгах. Нурууг нь цэх өвдгөн дээр олон цагаар суулгах. 12, 24, 48 цаг. Байцаагч гэртээ харьж сайхан амарч зугаацаад ирэхэд хоригдол тэр газраа л, харгалзагч нар цагаар солигдоостой. Заримдаа байцаагч нар тэгж сууж байхад нь хоригдлуудын нүүрлүү шээдэг байв. Юунд ч бууж өгөөгүй хүн үүнээс болоод бууж өгч, цаашид тэмцэх тэнхэлгүй болж гарын үсэг зурдаг байв.
Хоригдлыг зогсоох. Огт унтуулахгүй, юу ч налуулахгүй, суулгахгүй зогсоох. Унавал дахиж босгон зогсооно. Унтвал цохиж сэрээнэ.
Ус өгөхгүй байх. Дээрх тамлалуудыг хийж байхдаа ус өгөхгүй байх зэрэгтэй хослуулж байв. Энэ нь хоригдлыг бүр их, аймаар сульдаана.
Унтуулахгүй байх. Мөн бусад аргуудтай хослуулж хэрэглэдэг байв.
Ээлжлэн байцаах: унтуулахгүй байхын хамт хэд хэдэн байцаагч дараалан бүтэн 3-4 өдрийн турш завсарлагагүй байцаалт авдаг байв.
Бясааны хоол болгох: зориуд үржүүлсэн бөөн бясаатай өрөөнд, орон дээр хоригдлын хувцсыг нь тайлан нүцгэн хэвтүүлнэ. Эхний үед хоригдол хэсэг эсэргүүцэж, бясаа, хорхойнуудыг алах гэж хичээнэ. Гэвч яваандаа тэвчилгүй бясаа, хорхойг хооллох болно.
Сахилгын камер, торгуулын камер: энгийн камерт ямар ч хүнд байлаа гэсэн сахилга, торгуулын камер түүнээс долоон дор. Торгуулын камерт хүнийг зориудаар, системтэйгээр өлсгөлөнд оруулдаг байв. Эсвэл маш хүйтэн, эсвэл халуун орчинд оруулна. Лефортовогын торгуулын камерыг зориудаар галлаж халаадаггүй байв. Зөвхөн корридорт нь харгалзагч нарт зориулсан ганц нэг халаагуур радиотортой. Тэрхүү "халаалттай" корридорт харгалзагч нар эсгий гутал, нэхий дээлтэй явдаг байв. Тийм нөхцөлд хоригдлууд зөвхөн нимгэн хувцастай, эсвэл зөвхөн дотуур хувцастайгаар 3-5 хоног, зай багатайгаас хөдлөх боломжгүй байдаг байв. Зөвхөн сондгой тоотой өдөр л, 3 дахь юм уу, 5 дахь өдөр л халуун шөл ууна. Гэхдээ гайхалтай хүн гээч амьтан тийм нөхцлийг ч гэсэн даваад 5 өдөр болоод гараад ирдэг л юм байна лээ. Гэхдээ насан туршийн өвчинтэй болох нь бий.
Өлсгөлөн: шоронгийн хоол ямар билээ. Дээр нь гэр орноос нь хүнсний зүйл хүлээн авах эрхийг нь хасчихна. Тэгээд бас шоронгийн хоолыг нь хасна. Түүнийхээ хамт байцаалтын үеэр байцаагч нь маш амттай сайхан үнэртэй хоол ганцаараа идэх буюу ширээн дээрээ гаргаж тавина. Тэгээд заримдаа өлсгөлөн хоригдлыг идэх юмаар дайлж, түүгээр зогсохгүй, архи дарс уулгана. Благин өлсгөн байцаах үеэр вино уун, сэтгэл хөдлөл юм уу виноны халуундаа гарын үсэг зуран, цаазаар авахуулах ял авч буудуулсан.
Зодох: гэхдээ шарх сорви үлдээхээргүйгээр. Тэд нарийхан хулсан саваа, эсвэл элстэй уут ашигладаг. Яг ясруу цохиход ямар их өвддөг гэж санана. Яг шилбний ясруу бакиалаар өшиглөнө. Дөнгөж арьсных нь цаана яс байгаа шүү дээ. Мөн тодорхой техник ашиглан эрүү, шанааруу цохиж шүд унагана. Тэд бригад командлагч Карпунич Брейвэны 8 шүдийг цохиж унагасан юм.
Новороссискын НКВД-д хүний хумс сугалдаг машин зохион бүтээн ашиглаж байв. Тиймээс ч новороссискоос ирсэн олон хоригдлууд хумсаа алдсан байдаг байв.
Хоригдлыг хүлэх янз бүрийн техник ашиглах. Ууц нурууг нь хугалах. (Хун шумбуулах) Сэжигтний эрүүгээр нь амгай шиг алчуур ороогоод мөрөн дээгүүр нь давуулан хөлийнх нь өсгийнөөс уяна. Сэжигтэн хөл нь дээшээ нумраастай элгээрээ шалан дээр хэвтэнэ. Хоёр хоног ингэж усгүй, хоолгүй хэвтэхэд сэжигтний нуруу алгуур хугарах болно. Энэ аргыг Сухановкад, мөн Архангельскд хэрэглэж байв.
Ах дүүс минь ийм нөхцөл байдалд ороод, хүлээх ёстойгоосоо илүү их зүйл гэм буруугүйгээр хүлээчихсэн сул дорой нэгнээ бүү буруутга. Тэдэнрүү чулуу шидсэн анхны хүн битгий бол.
Гуравдугаар бүлэг

Байцаалт

Хорин жилийн дараа юу болохыг таамаглах гэж оролддог Чеховын жүжгүүд дээр гардаг сэхээтнүүдэд хорин жилийн дараа, бүр 40 жилийн дараа гэхэд Орос оронд тамлах арга ашиглан байцаалт явуулдаг болох болно: хоригдлуудын толгойг төмөр бөгжөөр хавчиж, хүчилтэй ваннанд хүнийг дүрж, нүцгэлж шалдалж, орны бясаа, шоргоолжуудаар хазуулж, улайсгасан төмөр анусруу дүрж (далд тамгалал), бакалын улаар эрэгтэй хүний бэлгэ эрхтэнг алгуур няцалж, хамгийн азтай нь нойрноосоо хэдэн долоо хоногоор хасуулах болно гэдгийг хэлсэн бол тэр сэхээтнүүд галзуурснааас болж түүний ганц ч жүжиг нь төгсгөлдөө хүрэлгүй дуусах байсан. Тийм ээ, зөвхөн Чеховын жүжгийн баатрууд биш, зууны эхэн үед амьдарч байсан энгийн орос иргэнд, тэр бүү хэл Социаль Демократ намын гишүүнд ч гэсэн тэдний гэрэлт ирээдүй гэж ийм зүйлс хүлээж байгаа гэж хэлбэл хэн нь ч хүлээн зөвшөөрч, итгэж чадахгүй.

17-р зууны үед эзэн хаан Алексей Михайловичын үед хүлээн зөвшөөрч болохуйц хэм хэмжээ, Их Петер хааны үед бүдүүлэг барбаризм гэж тооцоогддог байсан зүйлс, 18-р зуунд Бироны үед бүхэл бүтэн зуун жилд ердөө арав хорьхон хүнд л хэрэглэгдсэн хүчирхийлэл, Их Катерина хатан хааны үед бүрмөсөн хориотой хэмээгдсэн тэр зүйлсийг, онгоц нисэж, радиогоор хүмүүс холбогдож, кино үздэг болсон ялгуусан хорьдугаар зуунд ганц нэг муу зулбасга нууцаар бус, харин эсрэгээр нь, хэдэн арван мянган тусгай бэлтгэгдсэн хүн араатнууд сая сая ямар ч өөрсдийгөө хамгаалах боломжгүй хүмүүсийн эсрэг хэрэглэсэн юм...

"Энэ тухай битгий ярь!" гэж үү? Биднийг хүн чанарыг хайх гэж оролдтол бидэнд энэ бүхэн бидний материаллаг хөгжлийг толботуулах болно гэж хэлдэг. Үүний оронд турбо хөдөлгүүр, ухсан суваг ... за за сувгийн тухай ярих хэрэггүй юм байна... Тэгвэл оронд нь Колымагын алтны ордны тухай ярих уу? Үгүй тэр тухай бас ярих хэрэггүй... Тэгвэл бид юуны тухай ярьж магтан дуулах вэ?

Хүмүүсийн эсрэг хүчирхийлэл тамлал 1937 онд анх бүтээгдэн, зохиогдож, хэрэгжсэн мэт бичих нь өргөн юм. Гэвч энэ бол үнэн бус, худлаа. Олон жилийн турш эрүүгийн хуулийн 58-р зүйлээр яллагдаж байгаа сэжигтнээс хэзээ ч үнэнийг нь олж мэдэх гэж байцаадаггүй байв. Харин ч бохир заваан процессоор оруулдаг байв: саяхныг хүртэл эрх чөлөөтэй байсан, зарим тохиолдолд бардам, ямар ч бэлтгэлгүй хүнийг амьсгалах аргагүй, энд тэндээс шахаж хавчсан труба хоолойруу оруулахад тухайн хүн яаж ийгээд нөгөө үзүүрээр нь амь мэнд гарахсан гэж залбирахаас өөр чадах зүйлгүй болдог. Харин хоолойн нөгөө үзүүрээр түүнийг гулдран гаргах үед тэр хэдийн амалсан нутаг болох Хойгийн уугуул хүн болсон байдаг байв. (Тэнэг амьтан түүнээс өөр тийшээ гарах газар байхгүйг мэдэхгүй, буцаж гарах гэж замдаа их тийчилэхийг нь яана)

Энэ тухай бичихгүй удах тусам энэ талаарх баримт материал улам бүр хомс болж байна. Гэсэн ч УАХ байгууллага (Байгууллага - Орган) үүссэн цагаас эхлээд л, тэд өөрсдийн зайлшгүй оршин байхын чухлыг нотолсон зохиомол хэргүүд үүсгэн гаргах болсон. Хэрвээ дайснууд нь устаж үгүй болбол байгууллага ч гэсэн аажмаар алга болж магадгүй байв.

Косыревын хэргээс үзвэл, Чекагын байгаа байдал бүр 1919 оны эхэн үе гэхэд ч эргэлзээтэй байсан юм. 1918 оны нэгэн сонинг үзэхдээ нэгэн аймшигтай хуйвалдаан саяхан илэрч баригдсан тухай албан ёсны тайланг би олж уншлаа: Арван хүнтэй нэгэн бүлэг асрах байрны дээвэр дээр их буу чирж гарган тэндээс Кремьлруу буудах гэж оролджээ. Тэр арав гэдэгт нь бодвол хүүхдүүд, залуус, хүүхнүүд бас багтаж байгаа байлгүй. Мөн тэнд хэдэн их буу байсан, ямар калибрын, тэр их бууг хаанаас аваачсаныг, яаж дээвэр дээр гаргаж, яаж буудсаных нь дараа ойход налуу дээвэр дээр хөдөлгөөнгүй тогтоох гэж байсан талаар нь бичээгүй байв.

Тэгтэл Санкт Петрбургын цагдаагийн газрынхан хоёрдугаар сарын бослогын үед пулемётноос өөр хүнд зүйл дээвэр дээр гаргаж чадахгүй байсан гэдгийг бодоод үз дээ. Гэтэл энэхүү, бүр 1937 оны зохиомол хэргээс ч илүү гарах уран фантазанд хүмүүс итгэж үнэмшиж байсан байгаа юм.

Тэр жил 1921 онд Рязаны Чека орон нутгийн сэхээтнүүдийн "нууц бүлгэм"-ийг илрүүлсэн хэрэг үүсгэсэн ч зоригтой хүмүүс Москва хүртэл яван заргалдаж, уг хэрэг хэрэгсэхгүй болгогдон дарагдаж байв. Мөн уг жил Байгалийн Хүчийг Хэрэглэх Комиссын Сапропелитын Хорооныхон бүрэн бүрэлдэхүүнээрээ буудуулж байв.

1921 оны тухай Я.Дорянкагийн дурсамжаас: Любянкагийн хүлээн авахад эмэгтэйчүүдийг шөнө дунд хойно хойноос нь баривчлан авчирч бараг гуч дөч хүрч байв. Тэгтэл тэдний хэн нь ч чухам ямар буруу хэрэг хийснээ өөрсдөө ч мэдэхгүй байв. Тэдний дунд ямар хэрэгтэйгээ мэдэж байгаа ганцхан бүсгүй байв, тэр СР-ынх байв. Ягодагын хамгийн анхны асуулт нь "Чи ямар хэргээр энд ирсэн бэ?" Өөрөөр хэлбэл тэд за алив хиймэл хэрэг зохиоход тусал, хэлээд яриад байгаарай гэдэг байв.

Энэнтэй яг адилхан зүйл 1930 онд Рязаны ГПУ-д давтагдаж байв. Ямар ч баривчлагдах хэрэг хийгээгүй гэдгээ хүмүүс мэддэг. Тиймээс ял тулгачих зүйл маш бага байдаг байв. Юуг шүүрч авахаа сайн мэдэхгүй байцаагч "Чи ямар ажил хийдэг вэ?" гэж асуудаг байв. Хариулт "Төлөвлөгч" "За тэгвэл фабрикийн төлөвлөгч хүн ямар ажил хийдэг, яаж төлөвлөдөг тухай сайн дэлгэрэнгүй бичээдэх. Түүний дараа яагаад баривчлагдсаныг чинь би хэлж өгнө." (Ажлынх нь тухай тайлбараас ял тулгахад ашиглачих сэжүүр гарч ирэх байх гэж тэр найдаж байв)

Сэжигтний гэм буруугийн тухай үзэл баримтлал нь эхнээсээ маш уян хатан байв Улаан Террор хийх зааварчилгаандаа чекист М.И. Латцис "Байцаалтын үеэр сэжигтэн зөвлөлт засгийн эсрэг гэмт дайсагнасан үйлдэл хийснийг заавал батлах баримт олох шаардлагагүй. Хамгийн түрүүнд дараах асуултыг асуух хэрэгтэй: "Чи ямар анги вэ, чиний гарал үүсэл, удам угсаа, боловсрол, өсөж хүмүүжсэн байдал?" Эдгээр асуултын хариу нь тухайн хүний хувь заяаг шийдэж байв.

Энэ олон арван жилийн байцаалтнаас, хүмүүс байцаалтанд орсон бол тэндээс буцаж ирдэггүй гэдгийг хүмүүс сурж, мэдээгүй юм байхдаа? 1939 онд л бага зэрэг сөрөг, буцсан давалгаа явсан юм. Маш цөөхөн хүн л байцаалтанд ороод ял хүлээлгүй суллагдсан түүх байдаг. Гэсэн ч тийм тохиолдлуудад удалгүй тухайн хүн дахин баривчлагдах буюу эсвэл хараа хяналт, тагналт чагналтан доор ордог байв. Энэ үед л "Байгууллага алдаа хийдэггүй" гэсэн уламжлал үүсч эхэлсэн. Тэгвэл гэм буруугүй хүмүүс яасан байж таарах вэ? ...

Далийн нэр томъёоны толинд "шинжлэн байцаах гэдэг нь мөрдөн шинжлэх арга замаар, цааш нь гүнзгийрүүлэн лавлан мөрдөх шаардлага байгаа эсэхийг тогтоох баримтыг хайх үйл явц юм" гэж тайлбарлажээ. Гайхалтай ариун энгийн үнэн. Харин мөрдөн байцаалт гэж ийм зүйл байдаг гэж манай УАХ байгууллага хэзээ ч сонсож байгаагүй байх. Нэрсийн жагсаалт, сэжигтнүүд дээрээс ирнэ, эсвэл мэдээлэгч, эсвэл нэрээ бичээгүй хов, матаасууд байхад л баривчлахад хангалттай байв. Баривчлагдсан л бол ялтай. Мөрдөн байцаах ёстой заасан хугацааны зууны 95 хувийг гэмт хэргийн үндэслэлийг тодруулахад биш харин сэжигтнийг ядрааж, мохоож, сульдааж, тухайн сэжигтэн үүнийг ямар ч аргаар болтугай зогсооход хүрэх хүртэл үргэлжилэх арга барилд зориулагдаж байв.

Бүр 1919 оны үед байцаагчийн байцаалт хийх гол арга нь ширээн дээр гар буу гаргаж тавих явдал байв. Тэд дан ганц улс төрийн хэргээр баривчлагдагсдыг ч биш, ер нь хэн бүхнийг ингэж байцааж байв. Айдас хүргэсэн гар буу өөрлүү нь чиглээстэй ширээн дээр. Байцаагч чамайг ямар буруутай юм бол гэж толгойгоо гашилгахгүй харин "Яриад бай. Юунд буруутайгаа чи өөрөө мэдэж байгаа биз дээ" гэж хашгичина. 1927 онд Скрипниковогаас байцаагч Хайкин ингэж байцаалт авч байв. 1952 онд Анна Скрипникова 5 дахь удаагаа шоронд орох ял авах гээд байцаагдаж байхад Оржоникицегийн Улсыг аюулаас Хамгаалахын Мөрдөн байцаах хэлтэсийн дарга Сиваков түүнд "Шоронгийн эмч чиний даралтыг 240/120 гэж байна. Дэндүү бага байна гичий минь. Даралтыг чинь 340 хүргэнээ, ухаан алдаж унатал чинь. Бид чамайг зодохгүй ясыг чинь хугалахгүй, ямар ч шарх сорви, хавдсан хөхөрсөн ул мөр үлдээхгүй. Чамайг унтуулахгүй байхад л хангалттай." гэж түүнд хэлж байв.

Бүр 1921 оны үеэс л мөрдөн байцаалт шөнө явагддаг байв. Тэгэнгээ сэжигтний нүүрлүү автомашины хурц гэрэл тусгана. 1926 онд Любянкад тэд халуун камер ашигладаг байв. Тийм камерт агаарыг маш их халуунаар үлээлгэсний улмаас хүмүүсийн хамаг цус нь хөөрнө. Эсвэл ямар ч салхи нэвтрэхгүй бүгчим өрөөнд зориуд хориход сэжигтнүүд бараг амьдаараа чанагддаг байв. Яруу найрагч Клюев, мөн Берта Гандал ч гэсэн ийм камеруудад хоригдож байв. Хоригдол нөхцөл байдлыг тэсвэрлэхээ болин цус гоожиход, эсвэл ухаан алдахад тэгэхийг нь хүлээн тусгай нүхээр байн байн харж байсан харгалзагч орж ирэн мэдүүлэгт гарын үсэг зурахад бэлэн болсон эсэхийг нь үзэхээр байцаалтруу авч явдаг байв. 1926 Гүржид чекистүүд байцаалтын үеэр хоригдлын гарыг тамхины цогоор түлдэг байв.

Энэ бүхний хооронд энгийн холбоос байдаг. Ямар ч үнээр хамаагүй ял тулгах ёстой болсон бол заналхийлэл, хүч хэрэглэлт, тамлалт түүнийг дагалдан гарахаас өөр аргагүй, зайлшгүй байв. Түүнчлэн тулгаж буй ял нь хэдий чинээ фантастик, итгэхээргүй, хүлээн зөвшөөрөхөөргүй байна, түүнийг хүлээлгэхийн тулд төдий чинээ хүч хэрэглэх хэрэгтэй болж байв. Тулгаж буй ял нь ихэвчлэн зохиомол зүйл байсан тул тамлал, хүчирхийлэлээр л тулгахаас өөр аргагүй байв. Энэ бүхэн дан ганц 1937 оных биш юм. Энэ бүхэн бугшсан, газар авсан, хаа сайгүй байв.

Зарим хоригдлууд, 1938 оны хавраас тамлан зовоох аргыг чекистүүд хэрэглэж эхэлсэн гэдэг. Гэвч энэ бол үнэн байдал биш. Харин 1938 оноос өмнө тамлаж хүч хэрэглэх хэрэгтэй бол тодорхой албан зөвшөөрөл бичгээр авах хэрэгтэй болдог байв. Гэхдээ тэрхүү зөвшөөрлийг авах нь тийм ч хэцүү байгаагүй. Харин 1937-38 оны их давалгааны үеэр олон сая хүнийг гулагруу явуулах үед, "ажлын шаардлага" нөхцөл байдлаас хамааран байцаагч нар тамлах, хүч хэрэглэх аргыг хэмжээ хил хязгааргүй хэрэглэдэг болсон. Бүх л төрлийн, ямар ч тамлал зохион олж, хэрэгжүүлж болж байв. Харин 1939 оноос замбараагүй тамлаж, хүч хэрэглэх явдал бага зэрэг цэгцлэгдэн, хүч хэрэглэх шаардлагатай бол бичгээр зөвшөөрөл авах ёстой болж өөрчлөгдсөн. Дараа нь дэлхийн хоёрдугаар дайны сүүл үе, дайны дараа зарим категорт багтах хүмүүст автоматаар хүч хэрэглэх эрх нээгддэг болсон. Тэдгээр хүмүүст нь үндсэрхэг үзэлтнүүд, ялангуяа украйнь, литвачууд. Ялангуяа салан тусгаарлах улс төрийн нууц бүлгэмд холбоотой гэх хэрэгт холбогдсон бол бусад гишүүдийг нь олж мэдэх үүднээс хүч хэрэглэхйиг зөвшөөрч байв. Жишээ нь 1945 онд Пранусын хүү Ромуалдас Скайриус-ын нууц бүлгэмийн хэрэгт 50 литва хүн холбогдсон. Литвт хангалттай шорон байхгүй байсан тул тэднийг Архангель мужын Велскийн ойролцоох лагерьлуу шилжүүлсэн. Тэнд тэднийг энгийнхээс хоёр дахин их норм өгч ажиллуулахын хамт хажуугаар нь байцааж, тамлаж байв. Түүнийг давж чадалгүй 50 хүн тавиулаа, нэг нь ч үлдэлгүй хийсэн хэргээ хүлээсэн. Гэтэл удалгүй литвээс: жинхэнэ хэрэгтнүүд баригдсан, наад 50 чинь ямар ч холбогдолгүй юм байна гэсэн мэдээ ирж байв.

1937 онд нэгэн нээлт хийгдсэн нь: хувь хүн өөрөө буруугаа хүлээх нь ямар ч баримтаас илүү үнэ цэнэтэй гэсэн нээлт байв. Энэ үзэл баримтлалыг аль 20-иод онд боловсруулж эхэлсэн гэж хэлж болно. 1937 онд өөр нэг нээлт мөн хийгдсэн тэр нь Вышинскын гайхамшигтай онолтой холбоотой байв. 1937 онд Андрей Януаревич (Зарим нь Ягуаревич гэж (ирвэс) ёжилж дуудаг байв) Вышинскы зарим хүрээний хувьд ихэд алдаршсан хамгийн уян хатан диалектикын тухай тайлангаа хэвлүүлсэн. Тэрээр сул дорой, үхдэг хүн хэзээ ч төгс үнэнийг тогтоож чадахгүй, гагцхүү харьцангуй үнэнийг л тогтоож мэдэх боломжтой гэж нотолсон. Тэгээд цааш нь өнгөрсөн хоёр мянган жилд шүүгчидийн хийхийг хүсээгүй нэг алхам хийн: байцаалт болон шүүхээс гаргаж байгаа үнэн нь төгс үнэн байж чадахгүй, гагцхүү харьцангуй үнэн байх болно. Тиймээс буруутай хүнд цаазаар авах ял оноож байна гэдэг нь төгс үнэн дээр тулгуурлаж чадахгүй, гагцхүү зарим онол, номлолын хувьд тухайн хүний гэм бурууг тогтоож байна гэж үзэж болох юм гэж үзсэн. Үүний дараа үүнтэй холбоотой хамгийн практикч асуудал зүй ёсоор тавигдсан: "Хэрвээ баримт зөвхөн харьцангуй, төгс үнэн, төгс баримт гэж байхгүй юм бол, баримт, гэрчийн хэрэг гэж байхгүй юм биш үү." гэсэн асуулт урган гарсан.

Ийнхүү үүн дээр үндэслэн, манай шүүгч, прокурорууд, байцаагчид дундад зууны стандартруу буцан гулсан орж буруутгагдсан хүний буруугаа хүлээснийг гол баримт гэж үздэг болохоор зөвшөөрцгөөсөн. Вышински төгс абсолют үнэнг олж чадахгүй гэсэн онолыг нийтээр хүлээн зөвшөөрсөн бол хоригдлын тархинд зоогдож байгаа сум жинхэнэ абсолют бодит зүйл байв. Дундад зууны үед буруутны бурууг хүлээлгэхийн тулд нурууг нь хугалах, тэрэг, хадах, халуун нүүрс зэрэг зүйлс ашигладаг байсан бол 20-р зуунд хөгжсөн эрүүл мэндийн мэдлэгийг ашиглаж болох байв. (үнэндээ нэг хүн энэ асуудлаар докторын зэрэг хамгаалсан гэдэг) Тийм нүсэр аппарат төхөөрөмжүүдийг массын хувьд ашиглах нь тохиромжгүй байв. Түүнээс гадна, бас нэг өөр нэг түвэгтэй асуудал байв.

Сталин ямагт хаяагаа манан эцсийн шийдийг маш тодорхой гаргадаггүй, харин түүний доод тушаалынхан түүний юу хүсэж байгааг таах хэрэгтэй болдог байв. Цөөвөр чоно хэрвээ ямар нэг асуудлаас цэвэрхэн гарахыг хүсвэл буцаж ухран, "амжилтандаа сагасан" нөхдийн тухай ярьж чаддаг байв. Түүнээс гадна, хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа сая сая хүнийг хэрэг хүлээлгэж тамлах тухай ярьж байгаа учраас тэрээр хэдий их эрх мэдэлтэй, хүчирхэг байсан ч гэсэн Сталин бүрэн ялалтанд хүрнэ гэж баталгаатай хэлж чадахгүй байв. Тийм их хэмжээний масс материалын хувьд зарим жижиг туршилтуудаас гарсан үр дүнгээс өөр эффект үр дагавар гарч магадгүй байв. Тиймээс ямар ч тохиолдолд Сталин өөрөө цэвэр, тэнгэрийн дагина шиг л цэвэр үлдэх ёстой байв.

Ийм учраас тамлан байцаах тухай ямар нэгэн албан бичиг байдаггүй байх гэсэн дүгнэлтэнд хүрэхээс өөр аргагүй болж байна. Харин үүний оронд мөрдөн байцаах газар болгонд тодорхой хугацааны дотор хэргээ хүлээсэн байх ёстой туулайнуудын тоог өгдөг байв. Гэсэн хэдий ч үүнийхээ хажуугаар, нэгэнт ариун өндөр зорилгын төлөө хэрэглэж байгаа учраас хүч хэрэглэж болно гэж амаар мэдэгддэг байв. Мөн хэрэглэсэн аргын аль үр дүнтэй байсан тухай, сайн туршлагуудыг хоорондоо нөхөрсөг байдлаар амаар дамжуулцгаадаг байв. Үүний хамт шөнө ажиллавал байцаагчдийн цалинг нэмж, хугацаанаас нь өмнө хэрэг хүлээлгэвэл бонус олгож, ажлаа хийж чадахгүй байгаад нь сануулга өгдөг байв... Тэр бүү хэл зарим мужын НКВД-ын дарга нар хүртэл шаардлага гарвал Сталины өмнө цэвэрхэн гартай байгаа болж харагдахыг хүсдэг байв: хүч хэрэглэ, тамла гэж тэр өөрөө тушаагаагүй!

Дээрх дарга нар нь өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авч байгааг ойлгосон зарим байцаагч нар, юугаа мэдэхээ больтлоо архинд орсон маняак байцаагч нараас бусад нь, байцаалтаа зөөлхөн аргаас эхэлдэг бөгөөд, байцаалт ширүүслээ ч гэсэн тэд хүч хэрэглэсэн тэмдэг илт үлдээх аргуудыг хэрэглэхээс зайлсхийдэг байв: нүдийг нь ухсан, чихийг нь тасдсан, нурууг нь хугалсан, тэр бүү хэл биенд нь шарх сорви үлдээхээс зайлсхийдэг байв.

Тйимээс ч 1937 онд нойрыг нь хасахаас өөр нийтлэг хэрэглэгддэг арга гэж байхгүй, янз бүрийн арга ашиглагддаг байв. Өөр нэг нийтлэг арга барил нь, тэд хөнгөн арга барилаас эхэлдэг байв. Үнэндээ хүний оюун санааны тэнцвэрт байдлын цар хүрээ нь өчүүхэн учраас хэргийг нь хүлээлгэхийн тулд заавал ууц нурууг нь хугачаад байх шаардлага гардаггүй байлаа. Тэр үед ашиглагддаг байсан зарим аргуудыг жагсаая. Энгийн, биен дээр ул мөр үлдээдэггүй аргаас нь эхлэе.

Сэтгэл зүйн аргууд:

Юуны өмнө: шөнө. Яагаад шөнө гэж? Яагаад аюулаас хамгаалахынхан юм болгонд шөнийг ашигладаг юм бэ? Яагаад гэвэл хоригдол шөнө нойр нь хүрч, нойргүй хонож, тэр өдрийнх шигээ сэргэлэн байж чаддаггүй. Тэр илүү эмзэг байдаг.
Ятгалга: Яагаад муур хулгана болж тоглох хэрэгтэй гэж? Нилээн хугацаанд байцаагдсаны дараа хоригдол нөхцөл байдал хаашаа яаж эргэж байгааг ойлгож эхэлдэг. Энэ үед байцаагч түүнрүү залхуурсан, нөхөрсөг байдлаар хандан "Чи тэртэй тэргүй ял авах болно, шоронд орох болно. Энд удаан байх тусам чи эрүүл мэндээрээ хохирно. Энд байж яах гэсэн юм бэ? Тэрний оронд чи ял авчихвал хорих лагерьт очиж нар салхинд гарч эрүүл агаар амьсгална. Тэхээр одоо энд гарын үсгээ зурчих л даа". Маш зөв зүйтэй юм шиг. Хэрвээ өөрийгөө л боддог бол чухам яг тэр үед ухаалаг хүмүүс гарын үсгээ зурчихна. Гэвч үүнээс цааш ч гэсэн тэмцэхгүй бол болохгүй шалтгаанууд бас бий. Хэрвээ хоригдол намын гишүүн бол түүнд бас өөр аргаар ятгалга хийнэ. "Эх оронд гамшиг, өлсгөлөн болж байна. Чи большевик хүний хувьд шийдвэр гаргах ёстой болоод байна. Энэ бүхний хариуцлагыг нам, эх орон хүлээх ёстой гэж үү?" "Үгүй яалаа гэж" хэмээн депогийн захирал яаран хэлнэ. "Тэгвэл зоригтой бай, өөрийнхөө мөрөн дээр энэ бурууг үүрээд гарах хэрэгтэй". Чухамдаа үүний дараа тэр хүлээх болно.
Эрээ цээргүй яриа: Энэ бол тийм ч үр дүнтэй арга биш. Гэхдээ энэ арга үр дүнгээ өгдөг хүмүүс бас бий. 1944 онд нэг санваартан Бутыркэд эмэгтэй байцаагчаар байцаагдаж байв. Эхний үед тэр камертаа буцаж ирэхдээ тэр эмэгтэй байцаагчийг их сайхан ааштай гэдэг байв. Харин нэг удаа тэр буцаж ирээд юу ч дуугарахгүй байв. Юу болсныг сүүлд сонсохноо тэр эмэгтэй түүнийг байцаах үедээ ширээн дээр хөлөө тавин, хөлөө давуулж сууснаа зөндөө эрээ цээргүй хараал урсгасан гэж байв. Санваартан үүнийг тэвчилгүй хэрэг хүлээж сүүлд нь цаазаар авхуулсан.
Сэтгэлзүйн контраст заримдаа их үр дүнтэй: байцаалтын ихэнх үед байцаагч түүнд маш сайн хандана. Тэгж байснаа гэнэт сонингоор цохиж "Би чиний гавланд чинь 9 грам хар тугалга зоох болноо" гэж загнана. Аль эсвэл хоёр байцаагч хоёр өөр аргаар үзнэ: Нэг нь сайхан ааштай, нөгөө нь муухай зантай. Сүүлд нь сайхан зантай байцаагчийн сайхан аашийг алдахгүйн тулд, түүнийг баярлуулахын тулд хоригдол бүхнийг хийж, өөрийн хийгээгүй хэргийг ч гэсэн хүлээхэд бэлэн болно.
Урьдчилсан доромжлол: эмэгтэйчүүдийн хувцыг тайлуулан шалдалж, хувцсыг нь хураан аваад, энд тэндээс нь харж, шоолон, тохуурхан инээлдэнэ. Эсвэл байцаагдах гэж байгаа хоригдлуудыг байцаалтын өмнө хэдэн цагаар корридорт доош харуулан суулгаж, толгойгоо өргөхийг хориглоно. Ийнхүү лалын шашинтан мөргөх гэж байгаа юм шиг хэдэн цагаар суусны дараа харуул ирж байцаалтуу авч явна.
Өөр нэг арга нь, хоригдлын анхаарлыг нь их хэмжээгээр сарниулах: Байцаалтын үеэр эмэгтэй байцаагч зарим хоригдолын өмнө юу ч болоогүй юм шиг, хувцсаа нэг нэгээр нь яг л стриптиз хийж байгаа юм шиг тайчиж байв. Зорилго нь, анхаарал сарниулж байгаад гарын үсэг зуруулах.
Айлган сүрдүүлэх: Айлган сүрдүүлэлтийг амлалт, шагнал урамшуулалтай хослуулж их хэрэглэдэг. 1924 онд: "хэрвээ чи буруугаа хүлээвэл чамайг суллаад тавьж явуулна. Хэрвээ чи буруугаа хүлээхгүй юм бол чамайг Соловецкийн аралруу явуулах болно". 1944 онд "Чамайг аль лагерьлуу явуулахыг бид шийднэ. Хэрвээ чи буруугаа хүлээвэл чамайг зөөлхөн, гайгүй лагерьлуу явуулах болно. Үгүй бол чамайг чанга дэглэмтэй хатуу хөдөлмөрийн лагерьлуу явуулах болно. Хэрвээ чи зөрүүдлээд байвал чи гавтай 25 жил уурхайд ажиллах болно шүү". Өөр нэг айлган заналхийлэх арга нь хоригдлыг тухайн үед байгаагаас нь илүү дор, аймаар гэгдэх шорон, урьдчилан хорих газраар айлгах явдал байв. "Хэрвээ чи зөрүүдлээд байвал бид чамайг Лефортоворуу явуулна (хэрвээ Любянкад байвал)", "Сухановкаруу явуулна шүү (хэрвээ Лефортовод байвал)". "энд чи дассан, бид зөөлхөн байгаа бололтой. Тэд тэнд чамайг яриулах арга олох байлгүй." ... алив мэдүүлгээ бич. Худлаа мэдүүлэг өгвөл 5 жил хорино шүү (үнэндээ худлаа мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуулийн 95-р зүйлийн дагуу 3 сараас дээш хорих ёсгүй)
Худлаа хэлэх: хонинууд бид худлаа хэлж болохгүй. Харин байцаагч нар бол харин бидэнд юу ч гэж худлаа хэлж болно. Айлган сүрдүүлэх, худлаа амлах, худлаа хэлэх, энэ бол байцаагчдийн үндсэн аргуудын нэг. "Хэрвээ чи буруугаа хүлээхгүй бол ингэнэ... тэгнэ... хэрвээ тэгвэл ..."
Хайртай хүмүүсээр нь оролдох: Энэ бол айлган сүрдүүлэх аргуудаас хамгийн шалгарсан аргын нэг. Хамгийн аймшиггүй хүн ч өөрийн хайртай хүмүүсийн төлөө өвдөг сөгддөг. Өөрийнхөө төлөө, эхнэрийнхээ төлөө айгаагүй нэгэн татар эр өөрийнхөө охины төлөө худал мэдүүлэг хүлээж байв. 1930 онд Рималисд нэгэн эмэгтэй байцаагч байцааж байхдаа "Чамайг мэдүүлгэн дээр гарын үсэг зурахгүй юм бол охиныг чинь бас баривчилж ирээд тэмбүүтэй хүнтэй нэг камерт хорьчихно шүү" гэж заналхийлж байв.
Бие махбодод хүрдэг:

Дууны эффект: Сэжигтныг 6, 7 метр зайнд зогсоогоод чанга ярихыг, улам чанга ярьж, нэг зүйлээ дахин дахин давтахыг шаардана. Энэ нь хэдийн ядарч цуцсан хүныг улам их сульдаадаг. Заримдаа хэрэгтний хоёр талд цагаан хоолой зоон, "буруугаа хүлээгээч муу харх минь гэж" чангаар хашгичихад хэрэгтний хэнгэрэг нь хагарч, сонсголгүй болох буюу ухаан алддаг байв.
Өдөөх: Хоригдлын гар хөлийг нь хүлэн хамрынх нь нүхээр өд оруулан өднө. Энэ нь хоригдлын тархин дотор өрөмдлөг хийж буй мэт сэтгэгдэл үүсгэж байж ядуулна.
Хоригдлын арьсан дээр тамхи унтраана
Гэрлийн эффект ашиглана: Цагаан ханатай камер буюу "хайрцаг" дотор хоригдлыг оруулан толгой дээрээс нь маш хурц, тод гэрэл тусгана. Энэ гэрлээ огт унтраахгүй. Нүд улайж хавдана. Дээрээс нь байцаагч яг хоригдлын нүүр лүү хурц прожекторын гэрэл давхар тусгана. (Тэр үед арван жилийн хүүхдүүд тогоо хэмнэн цахилгаангүй, гэрэлгүй хичээл хийж байхад, байцаагч нар түүнийг хэмжээ хязгааргүй хэрэглэн, ашиглаж байв)
Бас нэгэн заль: 1933 оны 5 сарын 1-нд Хабаровскын ГПУ-д хоригдлыг яг байцаалтанд оруулах гэж байгаа юм шиг 12 цагийн турш нааш цааш нь зөөн, нэг оруулж, нэг буцаасан. Хоригдлыг гарыг нь толгойных нь ард авахуулан, байцаагчийн өрөөнд оруулахад байцаагч орж ирснээ түүнтэй юу ч ярилгүй утсаар "хоригдлыг 107-д аваач гэнэ. Хоригдлыг буцаагаад камерлуу нь авч явна. Камертаа ирээд удаагүй байтал дахиад байцаалттай гэж дуудна. Ийнхүү дахин дахин давтагдана.
Шорон бол хайрцагаар эхлэнэ: эрх чөлөөтэй байх ёстой хүн хаашаа ч гарах аргагүй хашигдана. Шоронд анх хөл тавьсан газар нь харанхуй, эсвэл заримдаа гэрэлтэй, эсвэл зөвхөн зогсоогоороо л байх зайтай. Зүрх нь цохилно. Ингэж байтал анхны байцаалт болно. Зарим нь маш их айж сандарсан байна. Энэ нь байцаагчид ашигтай. Байцаагчийн ашиглах түүхий эд. Эсвэл уурласан, ууртай байх болно. Энэ нь ч гэсэн байцаагчид ашигтай.
Хорих өрөө зайгүй, боломжгүй үед тэд заримдаа өөр арга ашиглана. Новочеркасскын НКВД-д Елена Струтинскаяаг 6 өдөрт корридорт зогсоосон. Тэгэхдээ түүнийг газар суулгалгүй, юу ч түшүүлэлгүй. 6 өдөр шүү. 6 цаг тэгж зогсох гээд үз дээ.
Заримдаа орон нутгийн онцлогоос болон, хорих өрөө байхгүй бол тэд хорих "нүх" ашигладаг байв. Жорлонгийн нүх шиг. Тэр нүх хоригдлын камер нь, жорлон нь гэж төсөөлөөд үз дээ. Заримдаа дээрээс нь юугаар ч битүүлж, хучиж, халхлахгүй. Тэнгэр цэлмэж, нар дээрээс төөнөж, эсвэл бороо ороод.
Өвдгөн дээр нь суулгах. Нурууг нь цэх өвдгөн дээр олон цагаар суулгах. 12, 24, 48 цаг. Байцаагч гэртээ харьж сайхан амарч зугаацаад ирэхэд хоригдол тэр газраа л, харгалзагч нар цагаар солигдоостой. Заримдаа байцаагч нар тэгж сууж байхад нь хоригдлуудын нүүрлүү шээдэг байв. Юунд ч бууж өгөөгүй хүн үүнээс болоод бууж өгч, цаашид тэмцэх тэнхэлгүй болж гарын үсэг зурдаг байв.
Хоригдлыг зогсоох. Огт унтуулахгүй, юу ч налуулахгүй, суулгахгүй зогсоох. Унавал дахиж босгон зогсооно. Унтвал цохиж сэрээнэ.
Ус өгөхгүй байх. Дээрх тамлалуудыг хийж байхдаа ус өгөхгүй байх зэрэгтэй хослуулж байв. Энэ нь хоригдлыг бүр их, аймаар сульдаана.
Унтуулахгүй байх. Мөн бусад аргуудтай хослуулж хэрэглэдэг байв.
Ээлжлэн байцаах: унтуулахгүй байхын хамт хэд хэдэн байцаагч дараалан бүтэн 3-4 өдрийн турш завсарлагагүй байцаалт авдаг байв.
Бясааны хоол болгох: зориуд үржүүлсэн бөөн бясаатай өрөөнд, орон дээр хоригдлын хувцсыг нь тайлан нүцгэн хэвтүүлнэ. Эхний үед хоригдол хэсэг эсэргүүцэж, бясаа, хорхойнуудыг алах гэж хичээнэ. Гэвч яваандаа тэвчилгүй бясаа, хорхойг хооллох болно.
Сахилгын камер, торгуулын камер: энгийн камерт ямар ч хүнд байлаа гэсэн сахилга, торгуулын камер түүнээс долоон дор. Торгуулын камерт хүнийг зориудаар, системтэйгээр өлсгөлөнд оруулдаг байв. Эсвэл маш хүйтэн, эсвэл халуун орчинд оруулна. Лефортовогын торгуулын камерыг зориудаар галлаж халаадаггүй байв. Зөвхөн корридорт нь харгалзагч нарт зориулсан ганц нэг халаагуур радиотортой. Тэрхүү "халаалттай" корридорт харгалзагч нар эсгий гутал, нэхий дээлтэй явдаг байв. Тийм нөхцөлд хоригдлууд зөвхөн нимгэн хувцастай, эсвэл зөвхөн дотуур хувцастайгаар 3-5 хоног, зай багатайгаас хөдлөх боломжгүй байдаг байв. Зөвхөн сондгой тоотой өдөр л, 3 дахь юм уу, 5 дахь өдөр л халуун шөл ууна. Гэхдээ гайхалтай хүн гээч амьтан тийм нөхцлийг ч гэсэн даваад 5 өдөр болоод гараад ирдэг л юм байна лээ. Гэхдээ насан туршийн өвчинтэй болох нь бий.
Өлсгөлөн: шоронгийн хоол ямар билээ. Дээр нь гэр орноос нь хүнсний зүйл хүлээн авах эрхийг нь хасчихна. Тэгээд бас шоронгийн хоолыг нь хасна. Түүнийхээ хамт байцаалтын үеэр байцаагч нь маш амттай сайхан үнэртэй хоол ганцаараа идэх буюу ширээн дээрээ гаргаж тавина. Тэгээд заримдаа өлсгөлөн хоригдлыг идэх юмаар дайлж, түүгээр зогсохгүй, архи дарс уулгана. Благин өлсгөн байцаах үеэр вино уун, сэтгэл хөдлөл юм уу виноны халуундаа гарын үсэг зуран, цаазаар авахуулах ял авч буудуулсан.
Зодох: гэхдээ шарх сорви үлдээхээргүйгээр. Тэд нарийхан хулсан саваа, эсвэл элстэй уут ашигладаг. Яг ясруу цохиход ямар их өвддөг гэж санана. Яг шилбний ясруу бакиалаар өшиглөнө. Дөнгөж арьсных нь цаана яс байгаа шүү дээ. Мөн тодорхой техник ашиглан эрүү, шанааруу цохиж шүд унагана. Тэд бригад командлагч Карпунич Брейвэны 8 шүдийг цохиж унагасан юм.
Новороссискын НКВД-д хүний хумс сугалдаг машин зохион бүтээн ашиглаж байв. Тиймээс ч новороссискоос ирсэн олон хоригдлууд хумсаа алдсан байдаг байв.
Хоригдлыг хүлэх янз бүрийн техник ашиглах. Ууц нурууг нь хугалах. (Хун шумбуулах) Сэжигтний эрүүгээр нь амгай шиг алчуур ороогоод мөрөн дээгүүр нь давуулан хөлийнх нь өсгийнөөс уяна. Сэжигтэн хөл нь дээшээ нумраастай элгээрээ шалан дээр хэвтэнэ. Хоёр хоног ингэж усгүй, хоолгүй хэвтэхэд сэжигтний нуруу алгуур хугарах болно. Энэ аргыг Сухановкад, мөн Архангельскд хэрэглэж байв.
Ах дүүс минь ийм нөхцөл байдалд ороод, хүлээх ёстойгоосоо илүү их зүйл гэм буруугүйгээр хүлээчихсэн сул дорой нэгнээ бүү буруутга. Тэдэнрүү чулуу шидсэн анхны хүн битгий бол.
Дөрөвдүгээр бүлэг

Цэнхэр малгайтнууд

... Бүхий л амьдралынхаа туршид бид янз бүрийн зүйлсэд суралцдаг. Гэсэн ч тэр боловсролуудын аль нь ч биднийг гэм буруугүй байж баривчлагдах, гэм буруугүй байж мэдүүлэг өгөх тухайд зааж сургадаггүй. Бид энэ нарны доор сонсож, сурж болох бараг бүх зүйлийн тухай лекц үзэж сонссон. Гэвч хэн ч бидэнд эрүүгийн хуулийн талаар, түүний олон тал, онцлог тогтоомж, заалтуудын тухай лекц орж, зааж байгаагүй. Байцаалтын нэг зарчим нь хоригдогчид хуулийн тухай үнэн зөв мэдлэг олоход хүртэл саад хийх явдал байв.

Ялыг танилцуулна. Май, үз. "Гарын үсэг зур" "энэ худлаа байна" "зур гэж байна" "Би буруугүй шүү дээ" Тэрхүү тогтоол дээр чамайг ЗХУ-ын Эрүүгийн хуулийн хоёрдугаар хэсгийн 58-р зүйлийн 10, 58-ын 11-ээр ялласан байна. "Зур" "Энэ заалтууд нь юу гэж байгаа юм бэ? Би эрүүгийн хууль унших хэрэгтэй байна." "Надад байхгүй" "Тэгвэл хэлтсийнхээ даргаас аваад ир л дээ" "Тэрэнд ч гэсэн байхгүй. Алив гарын үсгээ зур" "Би хууль уншмаар байна" "Чамд харуулах ёсгүй. Эрүүгийн хуулийг чамд биш бидний хэрэгцээнд зориулж хэвлэдэг юм. Энэ заалтууд нь яг чиний хийсэн хэрэгтэй илүү ч үгүй дутуу ч үгүй тохирно. Энд чи гарын үсэг зурж байгаа нь чи энэ ялын дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн үг биш, зүгээр л уншсан гэж байгаа юм."

Тэгтэл гэнэт УПК гэсэн үг гараад ирэв. Гэнэт сэжиг чинь төрнө. "Эрүүгийн хуулийн УПК, УК хоёр ямар ялгаатай юм бэ?" Хэрвээ чи байцаагчийгаа сайхан ааштай байх үед нь асуувал тэр чамд дараах байдлаар тайлбарлаж магадгүй: УПК гэдэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль. Юу? Эрүүгийн нэг биш хоёр хууль байдаг юм уу?

Тэр цагаас хойш 10 жил, 15 жил өнгөрсөн. Миний залуу насны булшин дээгүүр зузаан өвс ургасан. Би өөрийн ялаа, мөн "мөнхийн цөллөгөө" бас дуусгасан. Гэсэн ч хэзээ ч, хаана ч, хорих лагерын "соёл боловсролын секцэд ч", дүүргийн номын санд ч, дунд хэмжээний хотод ч би Эрүүгийн хуулийг би өөрийн гартаа барьж, би өөрийн нүдээр харж байгаагүй, олж хараагүй, худалдаж авч чадаагүй. Тэр бүү хэл ЗХУ-ын эрүүгийн хуулийг үзье гэж асууж ч чадаагүй. Нэг бус удаа дахин байцаагдаж шийтгүүлэн хорих лагерьт, цөллөгт ял эдэлж байсан хэдэн зуун хоригдлуудын хэн нь ч гэсэн өөрийн гартаа Эрүүгийн хууль барьж үзэж, уншиж байгаагүй гэдгийг би мэднэ.

Энэ хоёр хууль хоёулаа 35 жилийн ойтойгоо золгож, дараагийн хуулиар солигдсон тэр үед нь л би энэ хоёр хуулийг жижигхэн цаасан хавтастай хоёр жижигхэн ах дүүг Москвагын метроны хажуудах сонин зардаг цэгт олж харсан (Учир нь тэр хоёрын хугацаа нь дуусаад, хүчингүй болчихсон учраас тараахаар шийдсэн бололтой). Өнөөдөр түүнийг уншихад миний сэтгэл зүрх хөдөлдөг. Жишээ нь УПК- Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд:

"136-р зүйл. Байцаагч сэжигтнээс айлган сүрдүүлж, хүч хэрэглэх замаар байцаалт мэдүүлэг авах эрх байхгүй. (байцаагч нар тэгж мэдүүлэг авах болно гэдгийг урьдчилан харсан мэт)"

"111-р зүйл. Байцаагч мөн сэжигтний гэм буруугүйг нотолж, ялыг нь хөнгөлөх баримтыг мөн цуглуулах ёстой."

"Би. Би 10-р сард Зөвлөлт засаг ялахад тусалж байсан юм. Би Колчакыг буудсан юм. Би кулакуудаас хөрөнгийг нь хурааж байсан юм. Би үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулан 10 сая рубль хэмнэсэн. Би дайнд хоёр удаа шархадсан. Би гурван удаа одонгоор шагнуулж байсан"

"Түүний төлөө чамайг шүүгээгүй байна!" байцаагчийн зуунги шүдний цаанаас "Ямар ч сайн үйлс хийсэн гэсэн тэр бүхэн чинь энэ хэрэгтэй ямар ч хамаагүй" "139-р зүйл. Сэжигтэн өөрийн биеэр мэдүүлгээ бичиж өгөх эрхтэй. Шаардлагатай бол байцаагчийн бичсэн мэдүүлгэнд засвар хийх эрхтэй." Өө. Хэрвээ энэ тухай тэр үед бид мэдэж байсан бол... Нөхцөл байдал маш хүнд байсан тул зарим сэжигтэн өөрсдийг нь ялласан ялын тогтоолыг сонсох ч хүсэлгүй байсан юм.

Шинээр ирсэн сэжигтэнг хорих өрөөнд оруулна. Зарчмын хувьд бол ганцааранг нь, тусад нь хорих ёстой. Гэсэн ч шоронгийн багтаамжаасаа хэтэрсэн байдал нь тийм боломж өгдөггүй байв. Багтаамж хэтэрсэн камерт оруулах нь нөгөө талаасаа тамлал болж хувирдаг байв. Байцаагч биш харин сэжигтнүүд, хоригдлууд нэг нь нөгөөгөө тамлан зовооно. Зарим камерт бүр газар гишгэх зай олдохгүй нэг хоригдол, нөгөөгийнхөө хөл дээр гишгэж, харгалзагч нар сэжигтэнг камерлуу чихэж оруулдаг байв. Жишээлбэл 1945 онд Кишиневын КПЗ- Урьдчилан хорих газар нэг хүнийг ганцаарчлан хорих өрөөнд тэд 18 хүнийг хорьж байв. 1937 онд Луганскад 15ыг чихэж байв. 1938 онд Иванов Разумникыг Бютыркд байхад 25 хүний камерт 140 хүнийг хорьж байв. Ийм орчинд, энэ "тамд" биеийн дулаанаас болоод орчны агаар 40-45 целсийн градус хүртэл халж байв. Тэдний нүцгэн бие нь нэг нэгэндээ хүрч, их хөлөрсний улмаас арьс нь экземдэж байв. Явж хөдлөх боломжгүйгээс өдөртөө ганц удаа бие засдаг байв. Тэднийг хэдэн долоо хоног ингэж хөдлөх боломжгүй суулгадаг бөгөөд зөвхөн өглөөний хоол, цайны үед л хөдөлгөөн оруулна.

Мөн ямар нэг жорлонгийн оронд хувин ашиглана. Зарим хорих газар, шоронд хувин ч байхгүй. Хүмүүс ийнхүү хэд хэдээрээ нийлэн шахцалдан сууж байхад нэг нэгээр нь байцаалтанд дуудаж, буцаж ирж байгаа нь бөөн зодуулж нүдүүлсэн хүн буцаж ирнэ. Энэ нь байцаагчийн заналхийллээс илүү заналхийлэл болно.

Заримдаа байцаагч нар маш их давстай ус уулгаж, дараа нь хэдэн өдөр ус уулгалгүй ам цангуулан тарчлаана. Карпуничыг ингэсэн юм. Эсвэл сэжигтэнг хэвтүүлж байгаад нурууг нь зүлгэсээр байгаад цус гаргах бөгөөд дараа нь түүнд нь тос түрхэнэ. Бригадын командлагч Рудольф Пинцов энэ хоёр тамлалыг хоёуланг нь туулсан.

Улсыг Аюулаас Хамгаалах Яамны сайд Абакумов өөрөө хүртэл иймэрхүү зүйлийг хийж хаяа нэг гартаа резин бороохой барихаас буцдаггүй байв. Түүний орлогч Рюмин үүнд нь түүнээс ч илүү дуртайгаар тусалдаг байв. Тэр ихэвчлэн Сухановкагийн шоронд "Генералуудыг" байцаахад оролцдог байв. Түүний офисын өрөө нь гял цял болсон тавилгуудтай. Шалан дээр нь үнэ цэнэтэй Перс хивс байдаг байв. Гэсэн ч тэр түүнийгээ муухай болгохоос сэргийлэн цус болсон хулдаас дэвсчихдэг байв. "Чамайг сар унтуулахгүй байхад чи хэлэхгүй тэссэн гэл үү. Одоо тэгвэл бид бороохойгоор оролдож үзэхээс. Өмдөө тайлаад доошоо хараад хэвт." Ийнхүү сайд түүний өгзөгрүү бороохойдоход туслах хурандаа хоригдлын цээжин дээр нь суудаг байв. Ийнхүү суух нь гурван том таван хошуутай бүдүүн хурандаад үнэхээр таарсан сайн хийх ажил нь байв...

Тавдугаар бүлэг

Анхны камер, анхны хайр

Энэ бүлгийн гарчигыг хэрхэн ойлгох вэ? Камер, хайр нэг дор уу? Эсвэл Ленинградын бүслэлтийн үеэр чи Том Байшинд хоригдсон байсан юм уу? Тэр тохиолдолд бол ойлгож болох юм. Тийм учраас, тэнд байсан учраас чи өдийд амьд байгаа байлгүй дээ... За хошигнох ч яахав. Гэхдээ тэр үед Ленинградын шорон тэр хавьдаа хамгийн тохь тухтай газар байсан юм. Тэр үед Ленинградад хэн ч нүүрээ угаадаггүй, хүн болгоны нүүр хар хөөтэй байсан бол том байшингын хоригдлууд арав дахь өдөр болгон халуун усанд орох боломжтой байв. Камерт халаагуур байхгүй, зөвхөн корридорт л, харгалзагч нарт зориулсан халаагуур байдаг байв. Гэсэн хэдий ч камерт нь ажилладаг жорлон, усны хоолой крант байдаг байсан. Талхны норм нь гадуур байгаа эрх чөлөөтэй хүнийхтэй адил, ердөө л 4.5 унц. Бас дээр нь төхөөрсөн адууны махаар хийсэн шөлийг өдөрт нэг удаа. Бас өтгөн каш нэг удаа. Муур нохойны амьдралд атаархаад байгаа юм биш үү! Шийтгэх өрөө, сахилгын өрөө гэж байдаг биз дээ? Бас дээд арга хэмжээ? Үгүй. Энэ бүлэгт тэр талаар өгүүлэхгүй.

Суугаад нүдээ хагас анин хоригдож байх хугацаандаа байсан камеруудаа санах гэж оролдож үз дээ. Тэдний тоог нь гаргахад ч хэцүү. Тэр камер болгонд нь хүмүүс байсан юм. Заримд нь 150 хүн, заримд нь 2 хүн. Зарим нэгд нь 5-хан минут хоригдсон бол заримд нь бүхэл зунжингаа хоригдож байсан. Гэхдээ тэр бүх камеруудаас хамгийн анх орсон камер онцгой дурсамж үлдээсэн байдаг. Бүх л амьдралынхаа туршид хүн анхныхаа хайрыг санадаг шиг, анхныхаа камерыг яг л тийм дурсамж, сэтгэл хөдлөлөөр дурсдаг. Тэгээд, тэр камерт цуг нэг агаараар амьсгалж байсан тэр хүмүүсийг хожим дахин дахин бодох үед ойр дотны, хэзээний танилууд мэт санагддаг. Тиймээ тэд л хоригдлын хувьд гэр бүл болдог. Байцаагдахаар анх камерт ороход тэр нь түүний өмнө нь амьдралдаа үзэж байсан зүйлс, хожим үзэх зүйлсээс тэс ондоо, шал өөр байдаг. Шорон бол биднийг төрөхөөс өмнө хэдэн мянган жилийн туршид байсан. Хойшид ч урт хугацаанд байх зүйл. Харин анхны камер гэдэг бол маш өвөрмөц, дахин давтагдашгүй байдаг.

Ер нь камер гээч зүйл бол хүн гээч амьтны хувьд аймшигтай газар. Бөөс, бясаагаар дүүрсэн түгжигдмэл өрөө, цонхгүй, агааржуулагчгүй, унтаж хэвтэх ор, наар байхгүй, халтар шалтай, тосгоны зөвлөлд, цагдаагийн тасагт, төмөр замд, тэр бүү хэл зарим боомтод ч гэсэн байдаг ийм нэгэн өрөөг КПЗ гэж нэрлэдэг. (КПЗ= Урьдчилан хорих камер. ДПЗ- Урьдчилан хорих газар. Ийм газар байцаалт явуулдаг, харин жинхэнэ ял эдлүүлдэг газар биш юм) КПЗ, ДПЗ манай эх орноор дүүрэн, маш олноороо тархан байрласан байдаг. Тэдэн дотор маш олон тооны хүмүүс хоригддог. Эсвэл тэр нь ганцаарчлан хорих гэсэн нэртэй өрөө бөгөөд цонхны шилийг улаанаар будсан тул нарны туяа өрөөнд гагцхүү улбар ягаан туяа оруулж, түүний хамт 15 ваттын гэрэл өрөөг өдөр ч, шөнө ч зогсолтгүй гэрэлтүүлнэ. Чойбалсан хотын ганцаарчлан хорих байранд маш жижиг 7 ярд талбай бүхий өрөөнд 14 хүнийг чихэн оруулдаг бөгөөд маш давчуугаас хөлөө хөдөлгөвөл бүгд зэрэг нэгдэж байж хөдөлгөх хэрэгтэй болдог байв. Эсвэл, Лефортовогийн ганцаарчлан хорих "сэтгэлзүйн" 111 өрөө шиг, ханыг нь хараар будсан, өдөр ч, шөнө ч 25 ваттын ламп асаалттай. Өөр бусдаар бусад камераас ялгарах зүйлгүй. Асфальтан шалтай. Зориудаар тэгж тааруулсан юм шиг дөнгөж хананы цаана агааржуулалтын том яндан байнга дүнгэнээстэй. Заримдаа их ачааллын үед ширээний өнцөгт тавьсан стакан унамаар доргидог. Тэгээд дүнгэнээн нэг юм зогсоход, маш сайхан болж, яг л эрх чөлөөтэй болчихсон мэт санагдах нь бий.

Сухановкын шорон

Гэхдээ энэ бүхэн бохир шал, хачин хананууд, бие засах хувингын үнэр танаранд чи дурласан тухай биш юм. Харин тэнд уулзах хүмүүс, та хэдийн хоорондоо зүрхнийхээ цохилтоор ярилцах, тэдний заримдаа хачирхалтай үгс, тэрхэн мөчид төрөх бодлууд, нэгэн шинэ хүн чиний дотор бий болж байгааг чи мэдсэн тухай юм. Анхны камерт очих хүртлээ бас ямар зай хугацаа туулдаг билээ. Заримдаа тэр хүртлээ чи нүхэнд, хайрцаганд, зооринд, чердаканд хоригддог. Хэн ч чамд хүн шиг үг хэлэхгүй. Хэн ч чамайг хүний нүдээр хардаггүй. Тэдний хийдэг зүйл нь чиний бодол, мэдрэмж, биерүү чинь цохиж, чамайг шаналан дуу алдахад баясан инээлддэг. Эхний долоо хоног, эсвэл эхний нэг сард чи ганцаараа, дайснуудын дунд. Утга учир, амьдралтай салах ёс хийн, чи пааран дээрээс төмөр трубан дээр толгойгоороо "унаж" үхэхээр шийдэж хэдийн оролдсон байх болно. Тэгтэл чи амьд үлдсэн бөгөөд, чамайг нөхдийн чинь дунд оруулах болно. Амьдралын бүх утга учир буцаж ирдэг. Анхны камер гэдэг бол ийм л зүйл. Чи тэр камерын тухай, яг л эрх чөлөөг хүсэж байгаа хүмүүс шиг мөрөөддөг. Тэр хооронд тэд чамайг, ханын завсар, газрын цуурхайгаар гарган Лефортовогоос, домогт, чөтгөрийн Сухановкаруу гулдран аваачих болно...

Сухановка бол МГБ-д байсан хамгийн аймаар шорон байсан юм. Нэрээр нь л тэд хоригдлуудыг айлгаж, байцаагч нар нэрийг нь исгэчин хэлж заналхийлдэг байв. Сухановкад ямар байсан талаар сайн олж мэдэх боломжгүй: тэнд байгсад нэг бол галзуурч ямар ч утга учиргүй зүйл ярьцгааж, нэг бол үхдэл болсон байдаг. Сухановка уул нь бүр Их Катериа хатан хааны үед байгуулагдсан сүм байжээ. Байшин нь хоёр жигүүрээс бүрддэг. Нэгэнд нь хоригдлууд хоригдож, ял эдэлдэг бол нөгөөдөх 68 санваартны өрөө нь байцаалтын камерын зориулалттай байв. Тийшээ Хар Мариягаар хоёр цаг явдаг хэдий ч энэ нь Ленины Горькийн эдлэн газраас ердөө хэдхэн миль зайтай байдаг гэдгийг мэддэг хүн цөөхөн байв. Эргэн тойрон дахь байгаль маш сайхан.

Шинээр тэнд очсон хоригдлыг тэд зогсоогоор нь хорьдог (тэр давчуу өрөөнд бараг зогсож ч чаддагүй, хана налан, хөл хагас нугалаастай) сахилгын өрөөнд хорьж шоконд оруулдаг байв. Хоригдлын эсэргүүцлийг нь дарахын тулд ийнхүү нэг буюу түүнээс дээш хоног хорьж, энэ хооронд байцаагч нь сайхан байгальд зугаалдаг байв. Сухановкад МГБ-ын өөр хаана ч байхгүй сайхан хоолтой байв. Учир нь тэд хоолоо ойролцоох Архитекторчдын Амралтын Газраас авахуулдаг байв. Өөрсдөө гал тогоо ажилуулдаггүй байв. Яахав шарсан төмс, бөөрөнхий мах зэрэгийг нь оролцуулж өгөөд тэд нэг архитекторчын хоолны нормыг 12 хоригдол дунд хувааж өгдөг байв. Үр дүнд нь хоригдлууд ямагт өлсгөлөн, ямагт уур уцаартай байдаг байв.

Камерт хоёр хүн байхаар баригдаж, төлөвлөгдсөн ч, байцаалтын үеэр тэд камерт зөвхөн ганцаарангаар нь байлгадаг. Камерын урт нь 209 см, өргөн нь 156см. Энэ камерт Александр.Д хоригдож байв. Энэхүү хэмжээг тэрээр өөрийн архитектор, инженерийн мэдлэгийг ашиглан олж авсан юм. Тэнд тэдний хүссэнийх нь эсрэгээр, галзуурахгүйн тулд, цөхрөхгүйн тулд тэр орон зай хэмждэг байв. Лефортовод байхдаа тэр хаашаа хэд алхах ёстойг тоолж, түүгээр баримжаалан Москвагаас хэдэн км зайтай, хил хүртэл хэдэн км, дараа нь европыг туулбал хэдэн км болох, АНУ хүртэл яаж явах зэргийг толгойдоо тооцоолдог байсан. Нэг л өдөр тэр АНУ-д буцаж очино гэж найддаг байв. Лефортовод хагас жил болохдоо тэр алхаагаа тоолон төсөөлсөөр, бараг Атлантын далайн хагаст очоод байсан гэж ярьж байв. Тийнхүү түүнийг бодолдоо атлантын далай хүрээд байхад нь тэд түүнийг Сухановкад авчирсан юм. Сухановкагаас ямар цөөхөн хүн амьд буцаж ирэх боломжтойг мэдээд тэрээр тэндээс мэдэж, хэмжиж, харж болох бүхнийг харан бусдад дамжуулахаар шийдсэн юм... Тэр камерыг хэмжих арга бодож олсон юм. Түүний шоронгийн тавагны ёроолд 10х22 гэсэн хэмжээ байдаг байв. Түүнээс тэрээр 10 гэдэг нь доод ёроолын диаметр, 22 гэдэг нь амсрын диаметр гэдгийг гадарласан. Дараа нь тэрээр нүүрний алчуураа хөвөн утас гарган аваад өртөө хэмжих хэмжүүр бүтээсэн бөгөөд үүнийгээ ашиглан бүх зүйлийг хэмжиж үзсэн гэдэг. Мөн өвдгөөрөө жижиг сандал түшин босоогоороо унтах арга бодож олсон бөгөөд ингэснээр хуягт өөрийгөө сэрүүн, нүд нь нээлттэй байна гэж итгүүлж чаддаг байв. Ингэж чадсан учраас л байцаагч Рюмин түүнийг нэг сар унтуулахгүйгээр хориход тэр галзууралгүй давж гарж чадсан юм.

Тэндхийн камерт хоёр хувин шаланд бэхэлсэн байдаг байв. Унтах үед хүүхдэд л таарах хэмжээний матрасс дэвсэж өгнө. Мөн индүүний ширээ шиг, дөрвөн хөлтэй жижиг ширээ байдаг. Цонхны жижиг поорчигыг зөвхөн өглөөд 10 минут орчим л онгойлгоно. Цонхны шил нь бэхжүүлсэн шил байдаг байв. Гадаа гаргаж дасгал хийлгэх, салхилуулах хуваарь гэж огтхон ч байхгүй. Хоригдлуудыг зөвхөн өглөөний 6 цагт, хэнд ч хэрэггүй үед бие засуулна. Оройд бие засуулах цаг гэж байхгүй. Өдөрт хийгээд байх зүйл байхгүй. Харин шөнөд л байцаалт явагдана. 7 камер бүрд 2 хуягтай. Тиймээс тэр хоёр ээлжлэн байнга л шагайх нүхээр шагайн харж байна. Ганцаараа байх ганц ч мөч олгохгүй.

Хэрвээ энэ бүх дуэлийг давж чадсан бол түүний дараа л анхныхаа камерт орох боломжтой болно. Эсвэл хэрвээ бууж өгвөл, бүх зүйлээс урваж, бүхнийг илчилбэл камерт орох боломжтой болно. Гэхдээ бууж өгөн тэрхүү жаргалтай камерт орсноос өөрийнхөө камерт ялагчаараа үхсэн нь дээр гэж хүмүүс сонгодог. Ийнхүү анх удаагаа дайсан биш хүмүүстэй уулзах гэж байна. Ийнхүү анх удаагаа чи чинийхтэй адил замаар явсан, чи өөрөө нэгдэн "бид" гэж хэлж болох өөр бусад амьд гарсан хүмүүстэй уулзах гэж байна. Тийм ээ, чи эрх чөлөөтэй байхдаа "Бид шаардаж байна" "Бид тангараглаж байна" гэх мэтээр хэлдэг байснаа санаж ч магад... Би энэ дэлхий дээр ганцаараа биш. Ухаант, сүнст оршихуй: хүмүүс байсаар байгаа юм байна!...



Любянка өнөө үед

Би байцаагчтайгаа 4 өдөр дуэльдээд байв. Намайг нүд сохлом гэрэлтэй камертаа буцаж ирэн дөнгөж хэвтэхээр завдтал дахин хаалгын түгжээ мултлах сонсогдов. Би сонссон хэдий ч "Босоод. Байцаалтанд" гэж хэлэхээс нь өмнө сонсоогүй дүр үзүүлэн толгой дээрээ дэр тавин ганц хоромны зууны нэгд ч атугай хэвтэх гэж оролдов. Тэгтэл нөгөө танил коммандын оронд хуяг "Бос, гудсаа ав" гэж тушаав. Энэ уул нь миний хамгийн жаргалтай цаг мөч байсан тул, яах гээд байгааг нь үл ойлгон, ямар ч баяр баясгалангүйгээр би гутлаа, хүрмээ өмсөн засгаас тавьж өгсөн матрассыг гартаа барив.

Харуул өлмий дээрээ, намайг бас ямар ч чимээ битгий гарга хэмээн дахин дахин анхааруулж Любянкагын 4-р давхарын корридороор яван хэсгийн даргын ширээг өнгөрөөд 67 номерын камерыг онгойлголоо. Намайг ороход 67- д байгсад унтаж байв. Хаалга онгойлоход гурвуулаа сэрэн хаалгаруу харав. Тэд мөн, тэдний хэнийг нь байцаалтанд дуудах бол гэж хүлээж байсан байв.

Тэгтэл сахлаа ойрд хусаагүй, цонхийсон, үрчлээстэй царайнууд надад ямар хүмүүнлэг, хүмүүний мэт санагдсан гээч. Матрассаа тэвэрсэн чигтээ би инээмсгэлэв. Тэд ч надруу инээмсгэлэв. Ганцхан долоо хоног болоход инээмсгэлэл гээчийг би бүр мартсан байв.

"Чи эрх чөлөөнөөс ирэв үү?" гэж тэд асуув. "Үгүй" гэж би хариуллаа. Би саяхан баривчлагдсан учраас тэдний хувьд эрх чөлөөнөөс гэсэн утгатай байж болох юм. Гэсэн ч 96 цаг байцаагдсаныхаа дараа би өөрийгөө эрх чөлөөтэй байсан гэж хэлж чадахгүй л байв. Хар хөмсөгтэй сахалгүй хөгшин өвгөн надаас улс төр, цэргийн мэдээ, шинэ сониныг асуугаад эхэлсэн байв. Гайхмаар. Хоёрдугаар сар болчихоод байхад тэд Ялтын бага хурал, дорнод Пруссыг бүсэлсэнийг, нэгдүгээр сарын дундуур манайхан Варшавруу довтолсныг, эсвэл 12-р сард холбоотны цэрэг ухарсаныг алийг нь ч тэд мэдээгүй байв. Журам ёсоор, байцаагдаж байгаа хүн гадаад ертөнцийн тухай юу ч мэдэх ёсгүй. Тэгээд ч тэд огтхон ч мэдэхгүй байв.

Хагас шөнийг би тэдэнд, яг л тэр ялалтууд давшилтуудыг би өөрөө хийчихсэн мэт бахдалтайгаар ярихад бэлэн байв. Гэтэл энэ мөчид ээлжийн хуяг наар авчирж өгөв. Үүнийг би чимээ анир гаргалгүй янзалж ороо засах ёстой байв. Надад өөр нэг, миний үеийн залуухан цэргийн хүн туслав. Түүний нисгэгчийн малгай нааран дээр нь өлгөөстэй байв. Хөгшнийг дайны мэдээ асуухаас өмнө тэр залуу надаас тамхи асуусан юм. Гэвч, хэдийгээр би шинэ нөхдөдөө сэтгэлээ уудлахад бэлэн байсан, боловч уулзаад хэдхэн минут болоод, тухтай ам нээж ч амжаагүй байсан боловч энэхүү миний үеийн, тэргүүн фронтын цэрэг нэг л харийн, хөндий мэт надад санагдан, түүний хувьд би дотоод сэтгэлээ тэр дор нь, бүрмөсөн түгжиж, цоожилсон.

Энэ үед би наседка (stool pigeon) хэмээх - тэжээвэр тахиа, суудлын тагтаа гэдэг үгийг сонсооч үгүй байсан бөгөөд камер болгонд нэг тэжээвэр тахиа (нууц мэдээлэгч. Монголчууд бууны нохой гэж ярьдаг) байдаг гэдгийг олж мэдээгүй байв. Мөн би энэхүү Георгий Крамаренка гэдэг залууд юуны учир дургүй болох ёстойгоо ч сайн бодож амжаагүй байв. Гэсэн хэдий ч ямар нэгэн мэдрэмж, зөн билиг, сүнслэг реле дотор минь ажиллаж, би түүнээс зайгаа авсан...

Унтах байраа зассаны дараа би, энэхүү тухлаг камернаас шууд сахилгын камерт орохгүй тулд орон дээрээ хэвтээгээрээ шивнэн ярихад бэлэн болов. Гэтэл манай камерын гуравдах хүн, дунд насны эр хойд нутгийн хүний хэнэггүй, хөндий байдлаар "Маргааш. Шөнө бол унтахад зориулагдсан" гэж хэлэв. Тийм ээ. Тэр бол ухаалаг зөвлөгөө байлаа. Ямар ч мөчид хуяг орж ирэн биднийг байцаалтруу авч явж магадгүй бөгөөд байцаалт өглөө 6 хүртэл үргэлжилсний дараа байцаагч харьж амардаг бол, биднийг унтахыг хориглон, өдөржин зогсоож ч магадгүй байв. Нэг шөнийн бүтэн нойр гэдэг бол дэлхий дээрх бусад бүх мэдээ сониноос илүү үнэ цэнэтэй байв.

Манай камерын бусад хүмүүс 200 ваттын гэрлээс зайлсхийн нүдэн дээрээ нусны алчуур тавин цааш харан хэвтэцгээсэн байв. Харин би тэнд, тэдэнтэй цуг, тэнд байгаадаа баяр баясгалан дүүрэн байв. Нэг цагийн өмнө би өөр хүмүүстэй ингэж цуг байна гэж төсөөлж ч чадахгүй. Байцаалтын үеэр байцаагч надад дахин дахин чи өөр хэнийг ч одоо амьдралдаа харахгүй гэж заналхийлсэнчлэн толгойруу орох сумыг л төсөөлж байв. Байцаалт одоо толгой дээгүүр эргэлдэж байсан ч маш хол ухарч, холдсон мэт байв. Маргааш би тэдэнд өөрийнхөө түүхийг ярих болно (мэдээж өөрийнхөө хэрэгтэй холбоотой зүйлийг ярихгүй) тэд мөн өөрсдийн түүхийг. Маргааш ямар сонирхолтой байх болоо...

... Камерын бүх зүйл нь надад сонин байв. Тэр дээр гурван тоосгоны өргөнтэй хэрийн зайг хар хөх цаасаар халхалсан байв. Энэ бол цонх гэж тэд надаа хэлсэн юм. Өө за. Камерандаа цонхтой. Тэрхүү халхлалтыг агаарын довтолгооноос сэргийлж хийсэн гэв. Маргааш өглөө болохоор бага зэрэг гадаа гэрэл оруулна. Өдөр гэрэл унтраана. Өдрийн цагаар нарны гэрэлтэй байх нь байна шүү дээ. Энэ юу гэсэн үг гээч. Камерт мөн ширээ байв. Түүн дээр данх, шатар, хэсэг хураасан жижигхэн номнууд. Гэхдээ эдгээр нь яагаад ийм нягт нямбай эмх цэгцтэй байгааг би одоогоор ойлгоогүй байв.

[Энэ нь Любянкагын систем хэрхэн ажилладгын өөр нэг жишээ байв. Хуяг минутанд нэг удаа шагайхдаа шоронгийн захиргаанаас хэрэглүүлж байгаа тэр зүйлс буруу зорилгоор ашиглагдаагүй эсэхийг хянах ёстой байлаа: данхаар хана нураах гэж оролдож, шатрын хүү залгин хэн нэгэн нь ЗХУ-ын иргэн байхаа болихоор оролдож байгаа эсэх, бүхэл шоронг шатаана гэж найдан хэн нэгэн нь номнуудыг шатааж байгаа эсэхийг хянах ёстой байв. Хоригдлын нүдний шилийг маш аюултай гэж үздэг байсан учраас шөнө ширээн дээр тавьж хонуулахыг хориглож, хурааж авдаг байв.]

Ямар тухтай юм бэ? Шатар, ном, аятайхан матрасс, цэвэр даавуу. Би дайны бүхэл үеийн туршид ингэж хэвтэж байснаа санахгүй байв. Халцарсан паркетен шалтай. Цонхноос хаалга хүртэл, эгнээ хоорондуур бараг дөрөв алхаж болохоор байв. Улс төрийн төв шорон гэдэг бараг л амралтын газар юм.

Ямар ч их бууны сум дээрээс унахгүй. Би сумных нь дууг санаж байна: өндөр давтамжтай, нарийхан исгэрээн ойртсоор, тэсэрдэг. Мөн мортарын бөмбөгнүүд яаж дуугардаг гээч. Бидний "Доктор Геббельсийн мортар-пуужингууд" гэж хочилдог сумнууд ойрхон дэлбэрэх үед хамаг зүйлс чичирж, дайвалздаг байв.

Тэгснээ би хэрхэн намайг баривчилсан Wormditt -ын ойролцоо германуудыг бүслэлтээс гаргахгүйн тулд бид хэрхэн шавар шавхай, нойтон цаснууд дундуур туучиж байснаа бодов.

... За тонил цаашаа. Намайг байлдуулахгүй гэвэл би байлдахгүй л байя л даа.

Бүр 1920-иод оны үед тэд цонх хааж далдалж, цонхны хөвөөг нь цагаан будгаар буддаг байв. Тэдний хэлж байгаагаар 1920-иод онд шоронгийн удирдлагууд хоригдлуудад их хөнгөхөн, зөөлөн ханддаг байсан. Эзэн хааны үед хоригдлууд хоорондоо хана цохиж харилцахыг зөвшөөрдөг байв. Мөн хориод оны харгалзагч нар нь дандаа Латвийн улаан армийн цэргүүд байсан гэнэ.

Хөгжилтэй хөмсөгтэй хөгшнийг Анатолий Ильич Фастенко гэдэг бөгөөд тэр 66 -тай байв. Түүний санаж байгаа тэр бүх зүйлийн ачаар бид өнгөрсөн үе, өнөө үеийн хоорондох холбоосыг олж харсан юм. Ийм хүмүүс зөвхөн манай камерт ч биш манай оронд маш хэрэгтэй. Манай камерт байсан нэгэнд номонд 1905 оны хувьсгалын тухай бичсэн байсан бөгөөд тэнд Фастенкогын нэрийг дурдсан байлаа. Бүр залуудаа тэр анх удаагаа 1904 онд шоронд орж байжээ. Дараа нь 1905 оны 10 сарын 17-ны өршөөх тухай тунхаглалаар өршөөгдсөн байна. Шоронгоос гараад Фастенко хувьсгалын ажилд оролцох гэж яарсан бөгөөд 1906 оны баригдан 8 жилээр хорих ял шийтгүүлсэн. Энэний 4 жил нь торны цаана, хөдөлмөр хийж, 4 жил нь цөллөгт байв...

Хэд хоногийн дараа манай камерт 5 дахь хүнийг өглөө босохоос цагийн өмнө оруулж ирэв. Ганцхан Макаренко л босож, нөгөөх л тамхиа асуун, үнэндээ байцаагчид дамжуулан мэдээлчихээр зүйл юу байна хэмээн шиншилж байв. Эхлээд тэр хоёр хоорондоо шивэгнэж ярилцаж байв. Дараа нь тэдний дуу улам чанга болсоор байв. Шинэ ирсэн хүн маш их сэтгэл нь хөдөлсөн, нервтсэн бараг л уйлахад бэлэн байв. Шинээр ирсэн хүн, олон хүнийг буудаж байгаа эсэхийг асууж байв... Би толгойгоо хөдөлгөлгүйгээр тэдэнд аяархан яриач гэж хэлэв.

Бос гэсэн дохио өгөхөд бид бүгд босов. Ирсэн тав дахь хүн генерал, эсвэл түүнээс доошгүй өндөр цолтой бололтой нь шууд мэдэгдэв. Хэдийгээр түүний погоныг нь, товчнуудыг нь хуулан авч хаясан байсан ч түүний зөөлхөн зах, үнэтэй байрын цамц, царай, байгаа байдлыг нь хараад тэгж дүгнэж болохоор байв... Тэр харагдаж байгаагаасаа ч залуухан 36-тай байв. Тэгсэн тэр генерал ч, бүр хурандаа ч биш, тэр битгий хэл цэргийн хүн ч биш байв. Харин инженер байв.

Инженер гэнээ, би инженерүүдийн дунд өссөн, инженер хүн ямар байдгийг мэднэ шүү... Тэр Ломоносов шиг ухаантай байгаагүй ч авъяастай. Дээр нь түүнд аз таарсан байв. Тэр жил 1929 оны их цэвэрлэгээ таарч манайхан улс даяар маш олон инженерээ хувьсгалын эсэргүү гэж Гулагруу ачицагаасан. Түүний дараа зөвлөлт засагт өөрсдөө сургаж, хүмүүжүүлсэн инженерүүдтэй болох шаардлага нэн тэргүүнд тулгарсан. 1929-1933 оны иргэний дайны жилүүдэд их өлсгөлөн тохиолдож байв. Тосгоны хүмүүс хот орж ажил олохыг хүсэвч тачанка хэмээх пулемет зоосон нохойтой цэргүүд галт тэрэгний буудалруу тэднийг нэвтрүүлэхгүй, тосгоны иргэд хаашаа ч гарах аргагүй тэндээ зоогддог байв. Тэр жилүүдэд биеийн хүчний ажил хийдэг, хар ажилчид сард 60 рублийн цалинтай байхад тэрээр сард 900 рублийн оюутны стипендтэй суралцаж байв... Тэрээр ажил дээр гаран дарга даамал болж, цалин мөнгө ч өссөн. Дайны жилүүдэд тэр ар талд, түүний хувьд хамгийн сайхан он жилүүд байсан гэнэ... Түүний хувьд мөнгийг гарын салаагаар цацдаг байв. Тэр он жилүүдэд тэр мөнгө биш харин хүүхнүүд тоолж байсан гэнэ. Ийшээ орохоос өмнө 290 хүргэчихсэн байсан. Бараг 300 хүрэх байсан юм гэж ярьж байв... Хүн хэдий их амжилттай байна төдий их атаархал төрүүлдэг гэдгийг тэр мартсан бололтой...

Өдөрт 16 цагийг бид камертаа өнгөрүүлдэг бөгөөд хэдий хийх юм багатай ч маш сонирхолтой байдаг байв. Үйл явдал гээд байх зүйл байхгүй хэдий ч бараг анх удаагаа би амьдралдаа тэдгээр жижиг үйл явдлуудыг томруулдаг шилээр харж эхэлсэн юм. Өдрийн хамгийн хэцүү цаг нь өглөөний 2 цаг. Өглөө хаалганы цоож торхийх үед бид үсрэн босож, чимээ анир гаргалгүй сууцгаадаг байв. Хүчээр ийнхүү өглөө эрт 6-д босоход хамаг бие унтахыг хүсэж, амьдрал хараагдсан мэт. Ялангуяа бүхэл шөнөжингөө байцаагдаж ирээд хэсэгхэн зүүрмэглэсэн бол бүр ч их шаналгаатай байдаг байв. Гэсэн ч илүү унтах гэж оролдох хэрэггүй. Хэрвээ ямар нэг байдлаар илүү унтах гэж, хана бага зэрэг түшин, эсвэл шатар тоглож байгаа юм шиг царай гарган шируу тулан унтах гэвэл, эсвэл ном уншиж байгаа юм шиг өвдгөн дээрээ дэлгэж тавьчихаад унтах гэвэл хаалганы цоож торхийн дуугарна. Эсвэл гэнэт хаалга онгойн унтаж байхад чинь барьж аван торгуулын камерлуу аваачина. Любянкагын харгазагч нар яг л сүнс мэт ийнхүү ажиглаж, барихдаа тун ч сурмаг. Эсвэл сахилгын камерны оронд тухайн камерынхныг цөмийг нь босож явахыг хориглоно. Шоронгийн дүрмэнд энэ мэт маш олон шийтгэлүүд бий. Унших хэрэгтэй. Камер болгонд шоронгийн дүрэмний нэг хувь байдаг. Өглөөд болдог өөр нэг үйл явдал нь жорлонруу явах. Жорлонгийн гадна аваачаад хүн бүрд 2 ширхэг вагоны билетын дайтай цаас өгнө. Цаас юу ч бичээгүй хоосон, цагаан. Любянкад бол нэг их онц сонирхол татахаар биш. Харин зарим шоронд юу өгдөг гээч номны хуудас! Ямар их анхаарал авьж уншдаг гэж бодно. Хэрвээ дундуураа урагдаж үг нь гаргагдахаа больсон бол тааж... хадгалж. өөр нөхөртэйгөө наймаалцаж болно... Камерт байгаа хүмүүс заримдаа Любянкагын дэглэм яагаад ингэж тогтсон юм бол гэж гайхан, хоорондоо ярилцацгаана. Зориуд хүмүүст хатуу ширүүн хандах гэж үү, эсвэл санамсаргүй тохиолдол уу? Миний бодлоор бол аль аль нь нөлөөлсөн. Эхлээд зориудаар, болон санамсаргүйгээр янз бүрийн дэглэмүүд туршигдаж, үүсэн гарч, яваандаа тэдгээрийг хэрэглэх нь үр дүнтэйг мэдмэгцээ зориудаар байнга хэрэглэдэг болсон...

9 цагт өглөөний тооллого болов. Хаалга онгойн ээлжинд гарч байсан лейтенантуудын нэг нь орж ирэн хоёр алхан зогсов. Бид босоод зогсож байдаг байв. Үнэндээ тоолох нь түүний ажил биш байсан юм. Тоолъё гэвэл түүнд ганц хараад л хангалттай. Үнэндээ бидэнд тодорхой эрх байсан бөгөөд түүний ажил бол бидэнд тэр эрхийг минь мэдүүлэлгүй, биднээс нуух явдал байсан байв. Любянкагын бүхий л хүч чадал нь машин шиг хэв байдалд нь байдаг байв: ямар ч нүүр царайны хувиралгүй, ямар ч хүртэх зүйлгүй, ямар хий хоосон магтаал, гоёлын илүү үггүй.

Ингэхэд бид ямар эрхтэйгээ мэддэг байсан юм бэ? Гутлаа засуулах. Шүдний эмч дээр очих. Хэрвээ тэд чамайг үнэхээр шүдний эмч дээр аваачдаг юм бол үр дүн нь чамд төдийлөн таалагдахгүй. Машин шиг нөгөө любянкагын стиль эндээс мөн л харагдана. Тэр чамаас "Юу чинь өвдөө вэ?" гэж асуухгүй. Тэгвэл дэндүү олон үг болно. Зүгээр л "Өвчин?" Хэрвээ чи юу чинь хаанаа, яаж өвдөөд байгааг зөндөө урт тайлбарлан ярих гэвэл тэр шууд таслах болно. Шүд үү. Авахуул. Ломбо уу? Бид энд ломбоддоггүй. Хэрвээ ломбоддог бол чи дахиад л эмч дээр ирэх шаардлагатай болох бөгөөд энэ нь арай илүү хүмүүнлэг хандлага үүсгэх болно. Үүнийг Любянка зөвшөөрөхгүй. Шоронгийн эмч гэдэг бол байцаагчийн, ял гүйцэтгэгчийн баруун гарын туслах байдаг. Зодуулсан хүн шалан дээгүүр мөлхөн эмч дээр очино. Эмч "зүгээр байна, пульс нь цохиж байна" гэх болно. 5 өдөр шөнийг сахилгын камерт нүцгэн өнгөрүүлсэн бараг хөлдүү хоригдлыг үзээд тэр "цааш үргэлжлүүлж болно" гэдэг. Эсвэл хоригдол зодуулаад үхчихвэл эмч "элэгний цирроз", эсвэл "зүрх нь хаагдчихлаа" гэсэн сертификат олгох болно. Үүнээс өөрөөр биеэ авч явсан эмчийг шоронд байлгахгүй.

Харин манай камерын матаасчин өөрийнхөө эрхийн тухай илүү их мэдээлэлтэй байв. Тэрээр любянкагын даргатай уулзмаар байна гэж мэдэгдэв. Юу гэнээ, бүхэл бүтэн любянкагын даргатай юу? Тийм. Түүний нэрийг тэмдэглэж авав. Орой нь түүнийг дуудав. Буцаж ирэхдээ тэр махорктой (тамхи) ирэв. Энэ бол маш бүдүүлэг байсан байж болох Ч тун дажгүй хувилбар байв. Бүхэл бүтэн 111 камерыг микрофоноор тоноглоод бүтэн өдөржингөө сонсож сууна гэдэг дэндүү өндөр зардалтай, бүтэхгүй зүйл байв. Хэн үүнийг илүү хялбар хийх вэ? Мэдээж мэдээлэгч, матаасчин, харх. Гэвч Макаренко бидэнтэй байхдаа хүнд нөхцөлд байв. Заримдаа тэр ойлгох гэж их оролдох үед духных нь хөлс бурзайж харагддаг байв. Түүний нүүрэн дээрээс тэр бидний юун тухай ярьж байгааг сонсохгүй, ойлгохгүй байгаа нь мэдэгддэг байв.

Өөр бас нэг эрх бий. Өргөдөл, гомдол бичих. Сард хоёр удаа өглөөний ээлжийн офицер орж ирэн "Хэн өргөдөл бичих вэ?" Бичихийг хүссэн нэрсийг тэмдэглэж аваад үд дунд тэд чамайг нэг хайрцаг шиг өрөөнд дагуулж аваачина. Тэнд чи хүссэн хүнрүүгээ бичиж болно: Ард түмний эцэг, Намын Төв Хороо, Дээд Зөвлөл, Сайд Бериа, Сайд Абакумов, Ерөнхий Прокурор, Цэргийн Ерөнхий Прокурор, Шоронгийн захиргаа, Мөрдөн байцаах газар. Чи тэгээд чамайг баривчилсан тухай, байцаагчийнхаа тухай, бүр шоронгийн даргын тухай хүртэл гомдол мэдүүлж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд гэсэн өргөдөл чинь ямар ч үр дүнгүй байх болно. Үнэндээ энэ бичгийг чинь гаргаж уншихад ч хэцүү байх болно. 5х7 см хэмжээтэй цаасан дээр Өргөдөл гээд бичихэд ч бараг нэг мөрөнд багтахааргүй байв.

Дараа нь тооллого. Тэгээд өдөр эхлэнэ. Мөрдөн байцаагч нар ирээд эхэлжээ. Хуяг бидний хэн нэгнийг нь маш их нууцлал гаргаж дуудна. "С үсгээр нэр нь эхэлсэн хүн энд байна уу?" "Ф үсгээр нэр нь эхэлсэн хүн энд байна уу?"... чиний нэрийг дуудаж байна гэдгийг хурдан ойлгох хэрэгтэй. Энэ систем нь хуягт алдаа гаргахгүй байхаар бүтээгджээ. Тэрээр буруу нэр дуудаж магадгүй бөгөөд тэгсэн тохиолдолд хоригдлууд хажуугын, өөр камерт байгаа хүний нэрийг мэдэх боломжтой. Гэсэн ч бид шоронд, бусад камерт юу болж байгаа тухай мэдээнээс хоцордоггүй байлаа. Учир нь тэд камерт аль болох олон хүн чихэхийг боддог тул өөр өөр камераас хүмүүс орж гарах нь зөндөө, тэр болгонд бид шинэ зүйлс сонсож мэддэг байв... Эхний үед шоронгийн дотоод бүтцийг мэдэх нь их сонирхол татдаг байв. Ингэхдээ алхамаа тоолж, хэрвээ цонхоор харах боломж олдвол хаанаас эхэлж алхсан, хаашаа эргэсэн... тэхээр чиний камер хаана, хаашаа харсан байрлалтай байна зэргийг бодддог байв. Гадуур явж байхдаа аль болох их цэвэр агаар амьсгалахыг оролдоно...

Любянкагын номын сан бол шоронгийн үндсэн гоёл байв. Номын санч нь бараг өөрийгөө үзэмжгүй харагдуулахын тулд юм бүхнийг хийсэн юм уу гэмээр шаргал үст байв. Биднийг номоо буцаан өгөхөд тэд маш нарийн шалгаж энд тэнд нь ямар нэг зүүгээр ч юм уу цэг тавьж код үсэг үлдээсэн юм биш биз гэж шалгана. Бид ямар ч буруугүй байсан ч гэсэн энэ нь бидний сэтгэлийг зовоодог байв. Тэгээд бидний номны хүсэлтийг сонсон ямар ч хариу үл хэлнэ. Бидний хүссэн ном ирэх эсэхийг бүү мэд. Бид яг л хайрын захиа бичээд хариуг нь хүлээж суугаа залуу шиг л байж ядан хүлээдэг байв. Ном ирэх эсэх, ямар ном ирэх нь бидний дараагийн 10 хоногийг тодорхой хэмжээгээр тодорхойлно. Сонирхолтой ном ирүүлбэл бид уншиж, хэрвээ хог авчирсан бол бид уншилгүй харин хоорондоо ярилцахыг илүүд үзнэ. Тэд яг хүний тоогоор л ном ирүүлдэг байв. 6 хүнтэй камер бол яг 6 ном. Олон хүнтэй камерт бол сонирхолтой байв...

3-р сард манай камерт 6 дахь хүнийг нэмж оруулав.... 5 сарын 1-нд тэд цонхны хаалтыг авав. Энэ нь дайн дуусах дөхөж байна гэсэн үг байв.Үдэш нь өмнө байснаас илүү нам жим байв. Бүх байцаагч нар баяр тэмдэглэхээр Москва явсан байв. Хэнийг ч байцаалтанд дуудсангүй. Анир чимээгүйн дунд бид хэн нэгний тэмцэхийг сонсов. Тэд түүнийг камераас гарган хайрцагт хийж байв. Тэд түүнийг удаан зодов. Хүний зөөлхөн махан биен дээр буух цохилт бүрийг, түүний хахаж цацахыг бид сонсож байв.

5 сарын 2-нд 30 бууны салют буудав. Энэ бол Европын нийслэл гэсэн үг байлаа. Хоёрхон хот эзлэгдээгүй үлдсэн байсан юм. Аль нь юм бол гэж бид тааж ядан байв. Прага уу Берлин уу? 5 сарын 9-нд тэд бидэнд өдрийн хоолон дээр оройн хоолыг цуг авчирж өгөв. Зөвхөн 5 сарын 1-нд юм уу, 11 сарын 7-нд л ингэдэг байв. Үүнээс бид дайн дууссаныг ойлгов. Тэр үдэш 30 бууны салют буудав. Дахин эзлэх нийслэл үлдсэнгүй. Дараа нь тэр үдэш дахин 40 бууны салют буудав. Дайн дуусжээ. Гэсэн ч тэр ялалт биднийх байсангүй, тэр хавар ч мөн биднийх байгаагүй.

Зургаадугаар бүлэг

Тэр хавар

1945 оны хавар манай шоронгуудын хувьд цэргийн орос олзлогдогсдын хавар байсан юм. Тэд яг л далайн давалгаа мэтээр ЗХУ-ын шоронгуудыг дамжин нүүдэллэцгээж байв. Зөвхөн дайны олзлогдосод биш мөн европт тодорхой хугацаагаар байсан цагаачид, ажилчид мөн тэдэнтэй цуг байв. Цэргийн хоригдлуудын дийлэнх нь надтай чацуу, гэхдээ яг ч чацуу биш ч гэсэн хувьсгалын 17, 18 онуудад төрөгсөд ихэнх нь байв. Тэдний тухай түүхийг сонсоод эхэндээ би итгээгүй. Тэгсэн ч гэсэн Юригын ярианаас ойлгосон. Миний өөрийн шоронд орсон түүх энэний хажууд юу ч биш байв. Би хуулуулсан погоныхоо төлөө харамсахаа больсон. Энэ нийтлэг проблемыг би бас мөрөн дээрээ үүрж, хуваалцах ёстой гэдгийг би ойлгосон. Үүний дараа би өөрийгөө Соловьевын шуурган галд, Харьковын бүслэлтэнд ороод гараа хойноо өргөн, зөвлөлтийн хүний бардам байдлаа алдчихаад германы хорих лагерьт байсан бол яах бол гэдгийг төсөөлөв. Энэ хүмүүсийг урвагч гэдэг боловч, ингэж хэлэхдээ шүүгч нарын, прокуроруудын хэл нь хальтирдаг байв. Сонин хэвлэлүүд ч гэсэн шууд бусаар нөлөөлсөн. Тэднийг тэд "эх орноосоо урвагчид" гэж хэлэх гэсэн боловч яагаад ч юм "эх орны урвагчид" гэсэн нэр томъёо тогтсон. Тиймээ. Тэд эх орноосоо урваагүй юм. Харин эх орон нь тэднээс урвасан юм.

Эхний удаад эх орон нь урвахдаа галын шугаманд, тулалдааны талбарт тэднээс урвасан юм. Эх орон нь дайнд ялагдахын тулд бүхнийг хийсэн байв: бэхжүүлсэн хамгаалалтуудаа устгаж, тасалж, бүхэл бүтэн нисэх хүчнээ бэлэн тавьж өгч устгуулж, танк артилерруудаа задалж, генералуудаа албан тушаалаас нь хусаж, армидаа дайсныг битгий эсэргүүц гэж тушаасан юм.

Хоёрдахь удаад нь эх орон нь тэднийг дайсны олзонд үхэг гэж зүгээр орхисон юм. Гуравдахь удаад нь эх орон нь тэднийг хуурч "Эх орон чинь та нарыг уучилсан. Гэртээ буцаж ир" гэж хулхидан хуурсан юм. Дайны хамгийн том гэмт хэрэгтнүүдийн нэг Улаан армийн тагнуулын албаны дарга хурандаа генерал Голиков эх орон чинь уучилсан гэж гадаадад гарсан хүмүүсийг хууран ирэхэд нь баривчлах ажил зохион байгуулахыг хариуцаж байв.

Орос орон бие даан орос гэж тогтсон нэг мянга нэг зуун жилийн дотор хэдэн сая эр цэргээсээ урваж байснаас өөр илүү том гэмт явдал, нүгэл түүний түүхэнд байгаагүй юм. Ямар хялбархан бид тэднийгээ хаяж байваа. Тэр урвагч. Ичээсэй. Түүнийг жагсаалтаас хас! Биднийг тэгж хэлэхээс ч өмнө манай агуу эцэг тэднийг жагсаалтаас хасаж байсан юм: Тэрээр москвагын сэхээтнүүдийн сор болсон хүмүүст таван хүн тутмын дунд ганцхан ширхэг, нэг үсэрдэг 1866 оны хуучин Бердан буу бариулан Вязмагын махны машинд оруулсан юм. 12-р сарын коммюникендээ зориулж тэнэг мойног, махлаг хуруугаараа ганц чичин манай агуу Стратегич манай 120 мянган хүнийг 1941 оны 12 сард цөлсөн юм.



Тэр хавар манай Бутыркын камерт Лебедев хэмээх металургич мэргэжилтэй өвгөн ирсэн юм. Тэр өргөн мөртэй, том биетэй, Пугачева шиг сахалтай. Нэг гараараа 150 паундын (1паунд=453гр) хувин өргөж чаддаг байв. Камерт эрчүүд түүнийг тойрон сууж ярилцана. Тэр төмрийн тухай биш харин баргил хоолойгоор Сталины талаар, Сталин бол яг л Галзуу Ивантай адилхан "Бууд, Дүүжил, битгий тээнэгэлз" гэдэг хэмээн ярив. Тэрээр мөн Максим Горький бол хоёр нүүртэй өөдгүй амьтан... Түүний ярианаас би их зүйл ойлгодог байв. Тэгтэл нэг удаа тэр гэнэт хуруугаараа чичин, 58.1.Б-ээр яллагдагсад бол эх орноосоо урвагчид, тэднийг өршөөж болохгүй хэмээн ярив. Түүний хажууд нөгөө 58.1.Б-ийнхэн ханз ханзаараа тойрон сууж байв. Тэдэнд ямар хэцүү байсан гээч. Би 58.10-аар зүйлчлэгдсэн өөр хоёр залуутай нийлэн тэднийг хамгаалахаар мэтгэлцэв. Гэсэн ч төрийн мангаслаг худал хуурмагаас болж хичнээн ч өргөн, гүн бодолтой хүн байлаа гэсэн үнэн бодит байдлын зөвхөн талыг нь л, заримыг нь л хүлээн авч, ойлгохоор байв. Дэлхийн хоёрдугаар дайнд англи улс эх орноосоо урвасан ганцхан хүнийг олж барьсан бол, манай шударга улсад эх орноосоо урвагсад сая саяараа байлаа.

Эзэн хаан Алексей Михайловичын үед олзогдсон хүнийг уучилдаг соёл, заншил тогтсон байв. Түүнчлэн нийгэм, улсууд хоорондоо олзлогдогсдыг солилцож, тусламж үзүүлэхийг үүргээ, байх ёстой зүйл гэж үздэг болсон байв. Олзноос оргож ирэхийг баатарлаг явдал гэж үздэг байлаа. Дэлхийн нэгдүгээр дайны туршид бид германд олзонд байгаа цэргүүддээ зориулж хандив цуглуулж, манай сувилагч нарыг германруу нэвтэрч олзлогдогсоддоо эмнэлгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрдөг байсан юм. Түүний хамт манай сонин хэвлэлүүд дайсанд олзлогдон шоронд шаналж байгаа эх оронч цэргүүдийн талаар байнга бичдэг байв. Барууны бусад улсууд ч гэсэн мөн тийм туршлага, хандлагатай байв. Барууны улсууд өөрсдийн олзлогдогсдыг олзонд байх үед нь албан тушаал, хэргэм цол, цалинг нь хүртэл олгон хадгалж, хуримтлуулж илгээдэг байв.

Дайсанд олзлогдож болохгүй ганцхан цэрэг дэлхий дээр байдаг нь манай Улаан Армийн цэргүүд байсан юм. Манай цэргийн дүрэмд ингэж өгүүлсэн байдаг юм. Германы цэргүүд манай цэргүүдрүү нуувчнаасаа "Ivan plen nicht" - "Иван- олзлохгүй шүү" гэж хашгирцгаадаг байв. Хэн үүнийг дүрсэлж харж чадах юм бэ? Энэ бол дайн. Үхэл гарцаагүй. Гэтэл бууж өгч болохгүй гэдэг! Юу гэсэн үг вэ гэвэл: Яв, үх. Харин бид амьдарсаар байх болно гэсэн үг юм. Хэрвээ чи хөлгүй болоод, тэгсэн мөртлөө олзноос буцаж ирж чадах юм бол, ирэхээр чинь бид чамайг яллах болно гэсэн үг юм.

Эх орондоо чичлэгдсэн манай цэргүүд холбоотны өмнө, дайсны нүдний өмнө хэн ч биш болон доош орж Гуравдугаар Рейхын гахайнуудын хойноос доншуучлахад хүрсэн юм. Тэдний залуухан зүрх сэтгэл нь буцаж ирэхийг хүсэж байсан ч бид өөрсдийн цэргүүдийнхээ нүүрэн дээр нь хаалгаа хаасан юм. Дайны үед 58.1.Б-ээр цаазаар авч болох байлаа. Герман цэргийн суманд үхэхийг хүсэхгүй бол өөрсдийнхөө суманд үхэх байв. Юуны төлөө? Энэ бол дэндүү гэнэн асуулт юм. Засгийн газрууд хэзээ ч хүний эрх, ёс суртахууны тухайд бодож байгаагүй юм. Тэхдээ хэзээ ч хүнийг хэрэг хийсний төлөө биш, харин хийж магадгүй гэж шоронд хийцгээдэг юм. Тэд бүх дайны үеийн олзлогдогсдыг эх орноосоо урвасан гэж шоронд хийгээгүй. Гагцхүү Власовын арми л урвасан. Бусад нь тийм биш. Тэд тэр цэргүүдийг буцаж ирээд өөрсдийн гэр бүлийнхэндээ, тосгоныхондоо Европын тухай ярьчихвий гэж сэргийлэн шоронд хийсэн юм. Тэгвэл оросын дайны олзлогдогсодод ямар эрх зүйн боломжит гарц байсан юм бэ: хэвтээд, өөрийнхөө дээгүүр гишгэчүүлсээр үхэх гарц байв. Өвс болгон ургах гэж тэмүүлдэг байхад бид өөрсдийн цэргүүддээ хэвт, үх. Тэгвэл ял чамд ял тулгаж прокурордохгүй гэж хэлсэн юм.

Оргоод эх орондоо ирнэ гэдэг бол: хорих лагерын харуулуудаас мултраад, германы хагасыг хөндлөн туулж, дараа нь польшоор, дараа нь Балканаар, тэгээд шууд СМЕРШ, тэгээд шорон гэсэн үг юм. Тэднээс бусад чинь чадахгүй байхад чи яаж оргоо вэ гэж асуудаг. Нэг л худлаа байна даа. Тэд чамд ямар даалгавар өгсөн бэ?...

Тагнуулын солио Сталины галзуурлын үндэс, суурь байсан юм. Сталины хувьд манай улсад тагнуулчид дүүрэн язганаж байв. Зөвлөлтөд амьдарч байсан бүх хятадуудыг тагнуулч хэмээн 58.6-аар яллан хойд нутгын шоронгуудад аваачиж хийн тэнд тэд үхэцгээсэн. Хэдэн зуун мянган солонгосчуудыг тагнуулын хэргээр Казахсанруу цөлсөн. Өмнө нь хэзээ нэгэн цагт гадаадад байсан, гадаадад амьдарч байсан болгоныг баривчлав. Өмнө нь хамгийн үнэнч гэгдэж тооцогдож байсан латвийн явган цэргүүдийг цөмийг нь баривчлав. Сталин Их Катерин хатан хааны хэлсэн үгийг амьдрал болгож буй мэт байлаа. Түүний хувьд нэг тагнуулчыг алдсанаас 999 гэмгүй хүнийг буудах нь илүү дээр байв.

Олзонд байсан цэргүүдээс маш цөөхөн нь л өөрсдийн сайн дураар буцаж ирсэн. Зарим нь үймээн самуун дунд баривчлагдалгүй ирсэн байдаг ч сүүлд нь 2-3 жилийн дараа баривчлагддаг. Сүүлд нь тэр хүмүүс "Өө, энийг нь мэдсэн бол ирэх хэрэггүй байсан юм. Би Швейцарь луу, Францруу гарчихаж болох байсан шүү дээ. Эсвэл далай гаталчихаж болох байсан юм" гэдэг. Гэвч илүү бодлоготой хоригдлууд тэднийг залруулдаг. Тэд эхнээсээ л фронтруу явж тэнэгтэх хэрэггүй байсан юм. Арын албанд үлдэх ёстой байсан юм. Тэгсэн нь л өнөөдөр баатар болж байна шүү дээ. Эсвэл болохгүй бол албанаасаа оргох хэрэгтэй байсан юм. Тэгээд ч арьс бүтэн. Баригдсан ч 10 жил биш, 7 жил, 8 жил авч байна... Энэ үзэл бодол ихээхэн мэтгэлцээн өрнүүлдэг байв. Тэгсэн ч удахгүй гарах гэж сонсогдож буй өршөөлийн хуулиар суллагдана гэж бодож байв. Тийнхүү суллагдах байсан бол, ийнхүү баривчлагдах байсан юм бол, аль нь хамгийн зөв арга зам байсан юм бэ? Бид нар тухайн үед тодорхой хэлж чадахгүй байв. Харин аль нь зөв байсан бэ гэж огтхон ч санаа алдахгүй, ямар ч өршөөл хүлээгээгүй хүмүүс байсан юм. Тэд Власовын эрчүүд байлаа.

Би тэдний тухай сонссон ч уулзахаасаа өмнө тэдний талаар юу гэж бодохоо мэдэхгүй байсан юм. 1942 оны 12 сард германчууд оросын засгийн газрыг Смоленскт байгуулсан тухайгаа зарлаж, ухуулга хуудас тарааж эхэлсэн юм. Тэр ухуулах хуудсан дээр генерал Власовын түүх, намтар байсан юм. Эхний үед бид итгээгүй юм. Харин дараа нь тун удалгүй бидний эсрэг бас зарим оросууд ямар ч СС-ийнхнээс илүү хатуу ширүүн байлдаж байгааг мэдэж авсан. Жишээлбэл 1943 оны 7 сард Собакинские Виселкид герман хувцастай орос цэргүүд маш шургуу хамгаалан тулалдаж байв. Ямар ч найдлагагүй болсон ч гэсэн тэд байлдсаар л байв. Мөн Турскийн өмнөд хэсэгт Днеприйн байц газар тэд бидний эсрэг байлдсан юм. Хоёр долоо хоногийн турш бид хэдэн зуухан метр газрын төлөө тулалдсан. 1943 оны 12 сард ч байлдаан мөн хатуу ширүүн, хүйтэн байв... Дорнод прусст Власовын армийн олзлогдсон гурван цэрэг туугдан явж байв. Тэгтэл тэр үед Т34 танк замаар давхин гарч ирэв. Тэгтэл нөгөө гурвын нэг нь үсрэн танкан доогуур орчихов. Танк зогссон боловч гинжний нэг үзүүрээрээ түүний дээгүүр гарсан байв. Түүнийг ойлгож болохоор байв. Тэрээр камер дотор үхснээс цэргийн үхлээр үхэхийг илүүд үзсэн байв. Тэдэнд сонголт байгаагүй юм. Тэдэнд өөр тулалдах зүйл байгаагүй.

1941 онд Лейтенант генерал Власов Киевын ойролцоо 37-р армийн командлагч байв. Асар өргөн хүрээтэйгээр германчууд Киевыг бүслэхэд тэрээр амжин гарч ирээд Москвагын ойролцоо 12-р армийг захиран амжилттай тулалдсан. 1942 оны 1 сарын 7-нд түүний арми хамгийн тэргүүн эгнээнд байсан бөгөөд Сталинградын зүг давшиж эхэлсэн. Уг давшилтанд төлөвлөсөн ёсоор 54, 4, 52-р армиуд тогтсон газар байр эзлэн оролцох ёстой байв. Гэвч тэдгээр армиуд бэлэн бус байсан уу, түр зогсосхийсэн үү уг дайралтанд төлөвлөсний дагуу оролцоогүй. Тэр үед манайхан тийм өргөн хэмжээний төлөвлөлт хийж чадахгүй, тодруулбал ар талын ажил, хүнс, зэвсэгээр хангах ажлыг зохион байгуулж сураагүй байв. Власовын 2-р тэргүүн цохилтын арми 2-р сар гэхэд Германы фронтруу 74 км-ын гүн хүртэл амжилттайгаар давшин орсон. Чухам тэр үеэс хариуцлагагүй Сталины Комманд, Штаб энэ армийг хүн хүчээр сэлбэх, зэвсэг хэрэгслээр хангах ажлаа цалгардуулсан. 4-р сар гэхэд 2-р армын өмнө нь ажралгүй гатлан гарсан газрууд хаврын дулаанд гэсэн маш их намаг үүссэн. Тэдний арми зэвсгээр хомсдож, мөн агаараас ч гэсэн тэдэнд ямар ч тусламж үзүүлээгүй. Түүний зэрэгцээ тэдний арми хоол хүнсээр бас тасраад байв. Власов ухрах зөвшөөрөл хүсэхэд түүнд татгалзсан хариу өгсөн юм. Бутыркын шоронд цуг байсан власовын армийн эрчүүд надад тэд хэрхэн үхсэн, өмхийрч байгаа адууны туурайг хүртэл чанаж идэж байсан тухай ярьж байв. 1942 оны 5 сарын 14-нд тэдэнрүү тал бүрээс нь Германууд довтолж эхэлсэн. Тэнгэрт байгаа онгоцууд нь дандаа германых байв. Тэр үед тэд хэдийн бүслэгдсэн байв. Харин тэр үед нь л даапаалж байгаа юм шиг тэдэнд ухрах зөвшөөрөл өгч, Волховын зүг ухрахыг даалгасан. 2-р арми 7 сарыг хүртэл хэдэнтээ ухрахаар оролдсон боловч амжилт олоогүй. Ийнхүү дэлхийн нэгдүгээр дайны үед Самсоновын арми галзуу давшин бүслэгдэн сүйрсэн түүхийг давтан Власовын тэргүүн эгнээний 2-р арми мөхсөн юм.

Энийг одоо тэгээд эх орноосоо урвалт гэх үү? Харин ч Сталины урвалт байсан юм. Урвалт гэдэг бол заавал мөнгөний төлөө худалдагдахыг хэлдэггүй юм. Урвалт гэдэгт дайнд хангалтгүй, бэлтгэлгүй төлөвлөсөн, өөрийн маршалын дүрэмт хувцсаа хадгалж үлдэхийн тулд армиудыг, корпусуудыг утга учиргүйгээр золионд гаргахыг хэлнэ. Самсоновоос ялгаатай нь Власов амиа хорлоогүй. Арми нь тарж бутарсны тараа тэрээр ой мод, намаг дундуур тэнэсээр 7 сарын 6-нд Сиверскаяагын орчим германы цэрэгт бууж өгсөн. Түүний дараа тэд түүнийг Дорнод прусс дэхь Лотзены ойролцоох германы штабт аваачиж, өмнө нь баривчлагдсан хэд хэдэн генералууд болон бригадын улс төрийн комиссар, өмнө нь Москвагын дүүргийн намын хорооны дарга байсан Г.Н.Жиленковтой уулзуулсан. Тэдгээр олзлогдогсод өмнө нь хэдийн Сталины бодлогыг шүүмжилдгээ илэрхийлсэн байсан хэдий ч тэдэнд удирдагч дутагдаж байв. Харин тэр удирдагч нь Власов болсон...

Хэрвээ зүгээр л бууж өгсөн нь эх орноосоо урвалт юм бол, улаан армийн эсрэг тэмцсэн нь юу болох вэ? Германы зүгээс ирсэн хүнийг байцаагаад, түүний амнаас нэг л орос үг гарвал тагнуул хэмээн бид өөрсдөө түүнийг бууддаг байв. Ерөнхийдөө энэ дайн бидэнд Орос хүн байхын хамгийн сул, доройг харуулсан...

Власов германы офицерын хувцастай байгаа нь. Түүний цаана зогсох офицеруудын зарим нь оросууд.

Бобруйскын бүслэлтийн ойролцоо явж байхад минь гэнэт нэгэн эр надруу хандан "ноён ахмадаа, ноён ахмадаа" хэмээн аврал эрэн, цэвэр оросоор хашгирахыг сонсов. Харвал герман хувцастай олзлогдогч, бүсэлхийнээс дээш нүцгэн, түүнийг Аюулгүйн албаны сержант морин дээрээс ташуураар ороолгож байв. Цээж, нуруу нь улаан цус болсон байв. Сержант ороолгосоор, тэгэх бүрд нь шинэ улаан гөвдрүү арьсан дээр нь гарч байв.

Энэ дайн грек, персүүдийн хооронд гарсан пунийн дайн биш шүү дээ. Аль ч армийн офицер олзлогдогчийг ийнхүү тамлахыг дор нь болиулах байсан юм. Ямар ч армид. Гэхдээ манай армид л биш. Тийнхүү би власовын армийн цэргийг хамгаалахаасаа айн, дараа нь надад өөрт маань учирч болох эрсдлээс айн юу ч болоогүй юм шиг сонсоогүй юм шиг хажуугаар нь гарч явсан юм. Энэ дүр зураг бодолд минь хадгалагдаж үлдсэн бөгөөд энэ үйл явдал надад яг л архипелагын символ юм шиг санагддаг...

1944 оны намраас л германчууд жинхэнэ дан оросуудаас бүрдсэн Власовын армийг байгуулсан юм. Гэсэн ч энэ нь германчуудыг холын бодолгүй хөдөлснийг харуулсан. Тэд ингэмэгц германд байгаа оросууд ирж нэгдэн улаан армийн эсрэг тулалдах байх гэж таамаглаж байсан байж болох юм. Үймээн самууныг далимдуулан Власов өөрийн хоёр бүтэн нэг хагас дивизээ Германы дээд командлалтай зөвшилцөлгүйгээр Прагын харалдаа 4-р сарын үеэс хуримтлуулж эхлээд байв. Энэ үед СС-ын генерал Штейнер Прага хотыг улаан армид найр тавин бууж өгч үлдээлгүйгээр Прага хотыг устгах гэж байна гэдгийг Власов мэдсэн. Түүний эсрэг Власов өөрийн цэргүүддээ Прагын босогчдод туслах тушаал өгсөн. 3 жил хуримтлагдсан уур хилэнгээ оросууд германчуудруу гаргасан. Ийнхүү германчуудыг санаандгүй байхад нь санаагүй талаас нь дайрч Прагыг чөлөөлсөн. Хожим нь чехүүд чухам аль оросууд нь Прагыг чөлөөлснийг мэдсэн болов уу? Бидний хувьд ч гэсэн түүх булингартсан юм. Бид түүхийг засаж бичин Прагыг улаан арми чөлөөлсөн гэж тайлбарладаг. Түүний дараа Власовын арми Баварилуу америкын холбоотны цэргүүдийн зүг ухарч эхэлсэн. Германчуудын дүүжлүүрийн дор тэвчиж байсных нь үр дүн гарч эхэлж байх шиг тэдэнд санагдаж байв. Гэтэл америкчууд тэдний эсрэг зэвсэг хуягаа үзүүлж, зөвлөлтийн армид бууж өгөх ёстойг шаардсан. Учир нь энэ талаар Ялтын бага хурлаар хэлэлцэн тохиролцчихсон байв. 5-р сард Черчиль мөн тиймэрхүү байдлаар үнэнч холбоотон гэдгээ харуулж 90 мянган хүнтэй казак цэргийн корпусыг зөвлөлтийн талд шилжүүлж өгсөн. Тэрэн дунд эх нутагтаа очихыг хүсэхгүй байсан настайчуул, эмэгтэйчүүд, хүүхдүүд вагон вагоноороо байв. Власовын армийн зарим нь герман цэргийн хувцастайгаа, германы нутгийн гүнрүү ухарцгаасан. Би өөрөө ч гэсэн баривчлагдахаасаа хэдхэн хоногын өмнө хүртэл Власовын цэргийн галд өртөж байв...

Власовын цэргийн нэгжүүд сохор азаар бүрэлддэг байв. Тэднийг элсүүлэгчид нь хоригдол дээр очин бараг жинхэнэ үнэнийг тайлбарлан: Сталин та нарыг урвагч гэж зарласан. Сталинд одоо та нар хэрэггүй… Зөвлөлт засаг тэднийг урвахаас нь өмнө урвагч хэмээн зарлачихсан байв. Тиймээс элдэв зүйл бодолгүй, ердөө л үхлийн лагериас гарахын тулд гарын үсэг зуран нэгдэж, эсвэл гарчаад партизан болно гэсэн далд найдлага өвөрлөж байв...

Тэр хавар бид өршөөл гарна гэж итгэж байв. Хоригдлуудтай ярилцахад, шоронгийн энэ саарал хана дотор өршөөлийг хүссэн, түүгээр цангасан цангаа илт мэдрэгдэж байв. Үнэндээ арав, арван жилийн шоронгийн давалгаа тутамд хоригдлууд өршөөл, эсвэл шинэ эрүүгийн хууль, эсвэл хэргийг ерөнхийлөн шийдэх байх гэж итгэж, найдаж, цангаж байв. Тэгээд ч энэ тухай цуу яриаг ажилдаа гаршсан УАХ байгууллага зориудаар дэвэргэж хий хоосон хүлээлт үүсгэж байв: дараагийн Октябрын хувьсгалын ойгоор, Ленины ойгоор, Ялалтын өдөр, Улаан армийн өдөр, Парисын коммуны өдөр, Бүх Оросын Төв Гүйцэтгэх хорооны хурлаар, 5 жилийн төлөвлөгөө болгоны төгсгөлд, дээд шүүхийн өргөтгөсөн хурал болгоны үеэр хоригдлууд найдан хүлээдэг байв. Хэдий чинээ их хүн баривчлагдах тусам тэд төдий чинээ ихээр өршөөлийн хуулинд найддаг байв. 1945 оны хавар камерт шинээр орж ирсэн хүн бүрээс өршөөлийн хуулийн талаарх сургийг асууцгааж байв. Хэрвээ камераас 2, 3 хүнийг юмыг нь боолгуулан авч гаргавал камерынхан нь тэдний хэрэг хамгийн гайгүй хөнгөн хэрэг байсан бололтой, тэднийг суллажээ. Өршөөгөөд эхэлчихсэн байна. Удахгүй дараагийнх нь гэсэн хүлээлттэй болдог байв. Тэгтэл 7 сарын эхээр нэгэн өдөр Бутыркын халуун усны үүдэн дэх вестибюльд бид "Урраа. Өршөөл 7 сарын 17-нд" гэж ханан дээр өндөрт, бодвол нэг нь нөгөөгнийхөө нуруун дээр зогсож байгаад савангаар бичсэн байсныг бид олж уншив.

Ямар их баяр хөөр болсон гэж санана. Хэрвээ тэд нар үнэхээр тодорхой мэдээгүй байсан бол бичихгүй байх байсан шүү дээ. Долоон сарын дундуур харгалзагч бидний дунд байсан настай нэгнээр шал угаалгаж байхдаа "Зүйл анги чинь юу вэ өвөө?" "58" өвөөгийн нүд гэрэлтээд ирэв. Хуяг санаа алдан "Багтаагүй байна" гэв... Юун балай юм, тэр лав бичиг үсэг тайлагдаагүй хуяг байсан байх. Манай камерт Киевээс ирсэн Валентин гэдэг залуу эр байдаг байв. 7 сарын 27-нд Валентин над дээр ирснээ өнөөдөр манай ээлж гэв... Тэр өдөр янз бүрийн камеруудаас бидний 20 хүнийг сонгон цуглуулж усанд оруулав. Шоронгийн хоригдлыг амьдралынх нь ямар нэг том өөрчлөлтийн нь өмнө усанд оруулдаг байв. Тэд биднийг Бутыркын буудалруу аваачив. Бидний хэргийг ГПУ-НКВД-ын ОСО тусгай зөвлөл хянан үзэж байв. Бидний хэнийг ч гурван цаг дуудсангүй. Гэнэт хаалга онгойж бидний нэгийг, 35-тай дуу багатай нягтланг дуудав. Тэр гарав. Хаалгыг дахиад түгжив. Бид камер дотроо улам байж ядан босож алхацгаав. Хаалга дахин онгойн, тэд өөр нэг хүн дуудан, түрүүн гаргасныг буцаан оруулав. Бид түүн дээр шавав. Түүний хамаг нүүр нь цонхийчихсон, амь нь гарчихсан мэт байв. Тэр шоконд орчихсон юм уу? Тэд түүнийг индүүний тавиураар цохисон юм уу? "За яав, яасан" хэмээн бид дотор сонин болон асууцгаав. Түүний царайг харвал яг л цаазаар авхуулах гэж байгаа юм шиг байв. Ертөнцийн төгсгөлийг дуудаж байгаа юм шиг хоолойгоор тэр "5 жил!" хэмээн дуугарав. Хаалга дахин онгойж хаагдав. Хоёр дахь хүний царай гэрэлтэж байв. Бидэнд дахиад найдлага төрлөө. "За яасан, юу гэж байна?" Тэр гараа саван инээд алдан "Арван таван жил!" гэв. Итгэе гэхэд энэ бүхэн дэндүү утга учиргүй байв.

Хоёрдугаар хэсэг

МӨНХИЙН ХӨДӨЛГӨӨН

Нэгдүгээр бүлэг

Арлуудын Хөлгүүд

Берингийн хоолойгоос бараг Боспорус хүртэл шоронгийн арлууд үргэлжилнэ. Тэд үзэгдэхгүй. Гэхдээ тэд байдаг юм. Арлуудын үл үзэгдэх боолууд жинтэй, тоо хэмжээтэй. Тэднийг арлуудруу бусдад үзэгдэхгүйгээр зай завсаргүйгээр байнга тээвэрлэх ёстой. Тэднийг ямар аргаар, юугаар тээвэрлэдэг вэ? Энэ зорилгод ашиглах том боомтууд нь: дамжин өнгөрүүлэх шорон, жижиг боомтууд нь шоронгийн транзит хэсэг юм. Битүүмжилсэн том хөлөг онгоцууд байдаг бөгөөд тэр нь төмөр замын галт тэрэгнүүд бөгөөд тэднийг "зак тэрэгнүүд" хэмээн нэрлэцгээдэг. Боомтууд дээр тэднийг мөн адил битүүмжилсэн хөдөлгөөнт "хар мария"-нууд хүлээж байдаг...

Энэ бүхэн яг чиний хажууханд болж байдаг. Заримдаа яг нүдний чинь өмнө ийм тээвэрлэлт болж байвал чи хараагүй хүн шиг дүр үзүүлж, эсвэл нүдээ аньж болно... Зак гэдэг нь "заключение" буюу ял авсан гэсэн утгатай орос үг юм. Харин хоригдлууд үүнийг "Столыпины тэрэг" гэж нэрлэдэг. Төмөр зам манай оронд дэлгэрэхийн хамт ялтнуудыг тээвэрлэдэг хэрэгсэл ч мөн өөрчлөгдсөн. Өнгөрсөн зууны 90-ээд он хүртэл ялтнуудыг сибирьлүү хөлөөр нь, эсвэл ердийн хөсгөөр тээвэрлэдэг байсан бол 1896 онд Лениныг сибирьлүү цөлж байхад түүнийг ердийн 3-р зэрэглэлийн суудлаар галт тэргээр явуулж байв... Столыпины тэрэг нь энгийн зорчигчынхтой төстэй. Дотроо 9 тасалгаатайн 5-д нь ялтнуудыг оруулах ба үлдсэнд нь харгалзагч, хуягууд явна. Корридор талдаа цонхтой хэдий ч гаднаа тортой. Харин ялтнуудын тасалгаан талд цонх байхгүй. Тиймээс энэ вагоныг гаднаас нь харахад яг л ачааны вагон шиг харагддаг. Хоригдол биш инженерүүдийн тооцоолсноор бол доод талын орнууд дээр 6, дундахад 3, дээд талын ачааныхад 2 гээд ингээд 11 хүн нэг тасалгаанд орох боломжтой гэж тооцсон байв. Гэсэн ч хуягууд гутлаараа өшиглөн чихсээр нэг тасалгаанд дээр нь нэмээд 11 ялтан оруулах нь хэвийн үзэгдэл байв. Дээд суудлуудыг тэмцэлдэж байж олж авдаг байв. Үгүй үүнийг зориудаар ялтнуудыг тамлахын тулд ингэдэггүй. Тэднийг аваачиж социализмын бүтээн байгуулалтанд оролцуулах ёстой. Гэвч энэ бол түүний хадам ээжрүүгээ очих гэж байгаа зугаалга биш бөгөөд түүнийг энгийн хүмүүс атаархмаар сайхан хөнгөхөн авч явах шаардлага байхгүй. Тавиад оны үед цагийн хувиараа баримталж явдаг болсон. Харин дайны үед болон дайны дараа вагонууд тэр бүр цагийн хувиараа барьдаггүй байв. Казахстаны Петропавловскоос Караганда хүртэл Столыпины тэрэг замдаа бүтэн 7 хоног явдаг байв. Карагандагаас Свердловск хүртэл 8 өдөр, Тэр бүү хэл Куйбышевээс Челябинск хүртэл 1945 оны 8 сард Суси 7 хоног явсан бөгөөд тэдний тасалгаанд 35 хүн нэг нэгэн дээрээ зогсож ноцолдон байсан гэдэг. 1946 оны намар Н.В.Тимофеев Ресовскыг Петропавловскоос Москва хүртэл явахад тэдний тасалгаанд 36 хүн байсан гэдэг! Хэд хоногын турш тэр бусад хүмүүсийн хооронд дүүжигнэж, хавчигдаж явсан бөгөөд хөл нь газар хүрэхгүй байсан гэдэг. Удалгүй хүмүүс үхэж эхэлсэн. 2 дахь өдрөөс цогцсуудыг гаргасан бөгөөд түүний дараа л тэдний тасалгаа арай сэлүүн болсон гэдэг...



Хоригдлуудыг зөөдөг Столыпины вагон

Замд ялтнуудыг давсалсан загас, усаар хооллоно. Гэвч хоригдлуудыг хооллоод, дараа нь бие засуулах маш их төвөгтэй байсан тул тэд хоригдлуудын нормыг хасаж өдөрт ганцхан л удаа ус өгдөг байлаа. Хоригдол хэдий бага ус ууна жорлон орох хэрэг төдий бага гарна. Хамгийн хурднаар 240 хоригдлыг зам дагуух зогсоолын жорлонд оруулахад бараг 3 цаг болдог байв. Жорлон хүртэл хуягууд хоригдлуудыг дагаж явна. Хаалгыг нь нээлттэйгээр бие засуулна. Эмэгтэй байсан ч гэсэн. Харин зарим нь хаалгаа хаахыг зөвшөөрдөг байв. Заримдаа хоол унд өгөхгүй ч өдөр тохиолдоно. "Ямар нэг нягтлан, бичгийн ажилтны алдаатай тооллого, төлөвлөлтөөс болоод хоол бэлдээгүй, тооцоолоогүй байна. Өнөөдөр хоол байхгүй" гэж хуяг хашгирна. Үнэндээ заримдаа хоол байдаг хэдий ч хуягуудад өөрсдөд нь хоол дутагдалтай байсан тул хоригдлуудын хоолыг замд нь шомбодоно...

Эзэн хааны үед улс төрийн хоригдлуудыг ялгаатай анхаарч үздэг байв. Харин бид бүгд КР буюу хувьсгалын эсэргүү хэмээн тодорхойлогдсоноос хойш "Би улс төрийн хоригдол, намайг энгийн гэмт хэрэгтнүүдтэй хорих ёсгүй" гэсэн хэнрүү ч шоолон инээлддэг болсон юм. "Нааш нь аваад ир. Бүх хоригдлыг энд". Хоригдлууд нэг бол столыпины тэргэнд, эсвэл хар мария дотор анх удаагаа ийнхүү холигдож үздэг. Энэ мөчийг хүртэл хэдийгээр дарлагдаж, тамлагдаж, байцаалтын үеэр зовсон ч тэр бүхнийг цэнхэр малгайтнууд хийдэг байсан бөгөөд чи тэднийг хүн гэж үздэггүй, байгууллагын эрэг шураг гар хөл л гэж үздэг байсан. Түүнчлэн чиний камерын чинь нөхөр чамаас өөр, та хоёр хэрэлдэж, муудалцаж, тэр чамайг матдаг байсан ч гэсэн тэд бол гэм хоргүй, нүгэлгүй, яг л чамтай адил өдөр тутам таарах хүн төрөлхтний нэг хэсэг байсан.



Хар Мариа

Столыпины тэргэнд чамайг чихэхэд чи бас тийм л хүмүүстэй цуг орох нь гэсэн төсөөлөлтэй байсан. Чиний бүх дайснууд, дарлагч чинь торны нөгөө цаана байдаг, харин чи тэднийг чамтай хамт торны нөгөө талд байх юм гэж бодож байгаагүй.

Гэнэт л чи тэдний царайг харах болно. Хүний царай биш. Сармагчин уу. Үгүй. Сармагчин ч тэднээс ухаалаг, бодлогоширонгуй царайтай. Чи зэрлэг, зэвүүн царайнуудыг харах болно. Тэд чамруу яг л олзоо ангуучилж байгаа аалз мэт харах болно. Тэд уруулаа ярзайлган чамайг энд тэндээс чинь хазахаар дайрах гэж байгаа юм шиг. Тэд ярихдаа исгэчинэ. Үнэндээ тэд ийнхүү шүднийхээ завсраар сийгүүлэн ярихдаа ямар ч эгшиг, гийгүүлэгч үсэг хэлснээсээ илүү дуртай байх бөгөөд зөвхөн үйл үгийнх нь төгсгөлөөр л тэднийг оросоор ярьж байгаа юм байна гэдгийг таамаглах боломжтой.

Тэрхүү хачин гориллууд ихэвчлэн ханцуйгүй майк өмссөн байдаг. Тэгээд ч столипины тэргэн дотор чихцилдсэн бөгчим л дөө. Тэдний шөрмөслөг хүзүү, товойсон мөрний булчингууд, шивээстэй цээж хэзээ ч шоронгийн хатуу ширүүнийг үзээгүй байдаг. Тэд хэн бэ? Гэнэт чи тэдний зарим нь загалмай хүзүүнээсээ зүүсэн байхыг харна. Чи гайхан, бага зэрэг тайвширна. Тэдний зарим нь итгэлтэй, шашин шүтдэг юм байна. Ямар уярмаар. Тэгэхээр ямар ч аймаар зүйл болохгүй нь. Тэгтэл гэнэт нөгөө итгэгч хагас орос, хагас үл мэдэгдэх хэлээр хараал урсган нөгөө итгэлээ шалан дээр чулуудна. Тэгснээ нөгөөдөх чинь хоёр хуруугаа V үсэг шиг хоёр нүдрүү чинь чичсэнээ айлгаж заналхийлнэ ч гэж байхгүй шууд чамайг нүдэж эхэлнэ. V үсэг нь чиний 2 нүдийг чинь ухна шүү гэсэн үг юм. Нүдийг чинь ухах хүнд чиний өөрийн эд хогшил бусад зүйлс юу болох вэ?



Орос дуунд хулгайч нарын дуу их байр эзэлдэг бололтой. "Блатной" гээд хайвал интернэтээс маш олон дуу гарч ирнэ.

Ганцхан мөчид л чиний амьдралын бүхий л итгэл үнэмшил чинь нурж унах болно. Баривчлагдахаас өмнө, түүнчлэн баривчлагдсаныхаа дараа ч гэсэн чи тодорхой түвшинд өөийгөө хүндлүүлж, өөрийн үзэл бодлоо үгээр хэлж, үгээр хариу авч чаддаг байсан... Энэ мөчөөс хойш чамд хувийн гэх зүйл үгүй болно. Тэд бол хүн биш. Тэдний хувьд өгөх хариулт бол цохих. Цаг алдалгүй шууд л зодолдох... Доор байгааг нь цохьлоо, дээдхийг нь яах вэ? Магадгүй чиний бусад нөхөд байвал, хамтдаа эсэргүүцье. Гэвч чиний бусад нөхөд, бусад 58-р зүйлтнүүд ийм зүйлтэй хэдийн учирч өмнө нь буланд шахуулж байсан. Тэд чамайг хараагүй юм шиг царай гаргаж, юу ч болоогүй юм шиг, болох ёстой зүйл ном журмынхаа дагуу л болж байгаа юм шиг царай гаргах болно. Энэ үед чи өөрийгөө "хувьсгалын эсэргүү" гэж зарлагдсанаа санах хэрэгтэй. Тийнхүү тэр хулгайч чамаас пальтог чинь дээрэмдэж, цамцны чинь дотор оёсон байсан 20 рублыг булаан авах болно. Энэ үед эхнэр чинь чамд замдаа хэрэглээрэй гэж өгсөн ваадантай зүйлийг дээд талын суудал дээрээс нэгжиж үзээд... вааданг чамд буцаан өгөхөд дотор нь зөвхөн шүдний оо л байх болно.

Хэдийгээр хүн болгон бууж өгдөггүй ч 99 хувь нь бууж өгдөг байлаа. Яаж ингэж болдог юм бэ? Тэд нар чинь эрчүүд, офицерүүд, цэргүүд, тэргүүн шугамын цэргүүд биз дээ! Хүчтэй, шийдэмгий цохихын тулд хүн тухайн тулаанд бэлэн байх ёстой, түүнийг хүлээж байх ёстой бөгөөд тэрхүү тулаан нь зорилготой байх ёстой юм. Тэр бүх зорилгууд энд алга байлаа. Хулгайчууд буюу блатной нарын тухай ямар ч ойлголтгүй хүн ийм зүйл зайлшгүй болно гэдгийг мэддэггүй байсан юм. Тэрээр зөвхөн цэнхэр малгайтнууд л дайсан гэж бодож байв. Харин бодит байдал дээр хулгарууд цэнхэр малгайтнуудын гар хөл байсан юм.

Чанга цохихын тулд тухайн хүн ар талаасаа дэмжлэгтэй, нуруугаа хамгаалуулах ёстой. Харин улс төрийн хоригдлуудад тийм зүйл байгаагүй. Дахин дахин байцаалтын машинаар орж, давтагдсанаас зөвхөн бие махбодын хувьд ч биш сэтгэл санааны хувьд 58-ууд маш их мохсон байдаг. Ямагт эсэргүү, нууц бүлгэм гэх зэргээр цоллуулсан тул одоо бусадтай нэгдэнэ гэхээс ч үс нь арзайдаг болсон тэдэнд хамтарч тэмцэнэ гэсэн бодол огтхон ч төрдөггүй байв... хутга авч орвол яах уу? Хутгаар яах юм? Хэний эсрэг. Хутга авч орвол 58-ын зүйл ангийг бүр ч хүндрүүлэх байв. Нэгжлэгээр хутга гарвал шууд буудуулж ч магадгүй. Хулгайчуудын хувьд бол том асуудал биш, энэ бол тэдний бараг ёс заншил нь, байдаг л зүйл гэж үл тооно. Харин 58-ынхаас хутга гарвал "терроризм" .

Хулгайчуудын байцаалт, ял нь 58-ынхаас өөр. 2 энгийн зөөлхөн процесстой. Зөөлөн шүүх. Зөөлөн ял. Тэгээд бас хугацаанаасаа өмнө суллагдана. Түүнчлэн байцаалтын үед ч гэсэн хэзээ ч тэднийг хүч хэрэглэж, элдвээр тамлахгүй. Түүний эргэлтийг хасахгүй, тэр хэзээ ч өлсөхгүй. Эрүүгийн хууль тэдэнд зөөлөн хандаад зогсохгүй тэд ч гэсэн өөрсдөө өөрсдөөрөө бахархдаг байв. Энэхүү бахархлыг нь цэнхэр малгайтнууд, шоронгийн хуяг дарга нар ч дэмждэг байв: "Өө, наадах чинь юу ч биш. Чи хэдийгээр дээрэмчин, алуурчин ч гэсэн чи эх орноосоо урвагч биш. Чи бол манай хүн. Чи өөрчлөгдөх болно". Хуулийн 11-р хэсэгт: зохион байгуулалтын тухай дурдсан байдаг байв. Яагаад? Үнэндээ зохион байгуулалт гэдэг бол сайн. Хулгайч нар ч гэсэн ийнхүү зохион байгуулалт коллективизм, хамтралын тухай сураг л дээ, сайн байна! Тэднийг мөн зэвсэг хэрэглэлээ, зэвсэг авч явлаа гэж чангалдаггүй. Зэвсэг бол хулгайч нарын заншил... Заримдаа хулгайчуудыг 58ынхантай зориуд хольдог байв...

Хэрвээ чихээ дэлдийлгэвэл янз бүрийн гайхалтай түүх сонсоно: Иван Коверченко дунд зэргийн нуруутай. Гэхдээ үнэхээр болдоггүй, сахилгагүй нэгэн. Түүнийг гаднаас нь харахад гайгүй. Гэхдээ чөтгөр чинь архинд толгойгоо мэдүүлсэн нэгэн байв... Түүнийх шиг ийм түүхийг бусдад дамжуулж хэлэх ёстой... Германчууд химийн дайнд бэлтгэж. Бид химийн дайнд бэлтгээгүй байсан гэдгийг хэн ч мэднэ. Гэтэл нэгэн дүнхүү толгойтон, биднийг Кубанаас зугатаж байх үед нууц химийн бөмбөг бүхий лаборатори, агуулахаа устгалгүй зугатчихжээ. Хэрвээ олбол германчууд үүнийг олон улсын шившиг болгон дэлхий нийтэд зарлах байв. Тэр үед Краснодарийн уугуул ахлах лейтенант Коварченкод 20 шүхэрчин өгөн дайсны галын шугамын хойно бууж тэдгээр бөмбөгийг устган газар булах даалгавар өгөгдөв. Энэ түүхийг сонсож байсан бусад ялтнууд төгсгөлийг нь гадарлан эвшээж байв. Бодвол тэр баригдаад, германуудад олзлогдоод, одоо тэгээд эх орноосоо урвагч хэмээн ялтан болоод явж байгаа биз... Үгүй. Харин Коварченко даалгавараа гайхалтай биелүүлэн, тэд нараас ганц ч хүн үрэгдэлгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ амжилттай буцаж ирж чадсан. Түүний нэрийг ЗХУ-ын Баатар цолонд дэвшүүлэв. Албан ёсоор нэр дэвшихэд 2 сарын хугацаа ордог байв. Баатар цолыг дүрсгүй биш, нэр хүндтэй, бусдад үлгэр жишээ болсон хүмүүст олгодог байв. Харин тэр тийм биш байлаа. Тэр уухсан гэхээс байж ядаж байв. Хэрвээ Улсын баатарт тодорхойлсон юм бол ганц литер спирт юундаа харамлаад байгаа юм бэ? Калигулагын тухай хэзээ ч сонсож байгаагүй ч тэр дараахийг хийсэн юм. Тэр моринд мордон хотын цэргийн комиссарын 2-р давхарт морьтойгоо шатаар гаран, За алив надад ганц литр спирт өгчих гэжээ. Тэрээр бодохдоо энэ нь илүү сүрлэг, улсын баатарт илүү тохирох хувилбар бөгөөд түүний хүсэлт ч хоосон өнгөрөхгүй хэмээн тооцсон гэдэг. Тэд түүнийг үүний төлөө баривчилсан уу? Үгүй. Яалаа гэж. Харин Улсын баатар өгөхийн оронд Улаан тугын одон өгсөн. Коварченко их уудаг, уух ч хүсэлтэй байсан. Харин архи тэр бүр олддоггүй байсан тул тэр архи олох аргаа бодож болдог байв. Польшид тэр нэгэн гүүрийг германчууд дэлбэлэхээс нь өмнө амжиж хамгаалав. Үүний дараа тэрээр манай удирдлага, штаб тэнд очол тэр гүүрийг өөрийн өмч мэт ашиглаж болно гэж үзсэн юм. Тэгээд тэр гүүрээр гарч байгаа Польшуудаас төлбөр авдаг болов. Намайг байгаагүй бол та нар энэ гүүрээр гарч чадахгүй байсан шүү дээ паразитуудаа. Түүний дараа тэрээр өөр зүйл бодож олов. Тэр польшуудыг өөрөөс нь тэр гүүрийг худалдаж аваач гэсэн санал тавьсан. Нэг их үнэтэй биш ээ. Польшууд эсэргүүцэж татгалзав. Ахмад тэндээс явах хэрэгтэй болсон тул, за аваа май, үнэгүй ав гээд хаяж явсан...

... Красная Преснягын дамжин өнгөрүүлэхэд манай камерт нэгэн тусгай илгээгдсэн хоригдлыг оруулсан. Энэхүү хал хоригдлын царайнд зэрлэг, шийдсэн төрх харагддаг байлаа. Тэр хэдийн ялныхаа дийлэнх хэсгийг эдэлчихсэн байв. Энэхүү хатуу дүр төрх яваандаа бидний царайнд ч гэсэн тодрон гарах болно, учир нь энэ бол Гулагын арлыхны нийтлэг дүр төрх гэдгийг тухайн үед би ойлгоогүй байв. Зөөлхөн, найр тавьсан хүмүүс арал дээр дорхноо алга болж, арилдаг байв. Хүмүүс 2 долоо хоногтой гөлгийг хардаг шиг, тэрээр бидний гэнэн царай байдлыг харснаа ёжтой инээмсэглэв.

Лагерьт ямархуу вэ, яавал дээр вэ? "Лагерьт хөл тавьсан анхны мөчөөс чинь л тэд та нарыг залилж, дээрэмдэх болно. Хэнд ч бүү итгэ. Эргэн тойрноо хурдан хар: хэн нэгэн чамайг хазах гээд анаж байж магад. 8 жилийн өмнө би Каргополлагд яг л та нар шиг гэнэн амьтан очиж байсан юм. Тэд биднийг вагоноос буулгаад хянагч нар биднийг лагерьлуу 6 миль газар явганаар тууж явах гэж байлаа. Бидний хажууд 3 чарга хүрээд ирэв. Цувааны хуягууд саад бололгүй, зарим томхон биетээ залуус бидэн дээр хүрч ирэв. "Ах дүү нар минь ачаагаа чарган дээр тавьчих, бид нар лагерлуу хүргэж өгөх болно" гэв. Хоригдлуудын ачааг чаргаар зөөдөг гэж бид өмнө нь номон дээрээс уншиж байснаа саналаа. Тэгээд "Шоронд бас тийм ч хүмүүнлэг бус биш юм байна" гэж бодов. Бид ачаагаа чарган дээр тавиад, тэд ч явав. Дахиж бид тэднийг огтхон ч хараагүй юм даа."

Яаж ингэж болдог юм бэ? Тэнд чинь хууль дүрэм гэж байдаг юм байгаа биз дээ. "Битгий тэнэг юм асуугаад бай. Тэнд хууль дүрэм гэж бий. Гэхдээ тайгын хууль, жунглын хууль. Шударга ёс гэдгийн тухайд бол, Гулагд хэзээ ч шударга ёс гэж байгаагүй, байх ч үгүй. Та нар мөн өөр нэг зүйлд дасаж ойлгох хэрэгтэй: лагерьт хэн ч хэзээ ч үнэгүй юм хийдэггүй юм. Хэн ч өгөөмрөөсөө болж бусдын тулд юм хийхгүй. Чи бүх зүйлийн төлөө төлөх ёстой. Хэрвээ хэн нэгэн чамд ямар нэг зүйл санал болговол, энэ бол заваан заль. Хамгийн чухал зүйл бол: нийтийн ажилаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ чи нийтийн даалгаварт ажил дээр буух л юм бол за тэгээд дуусаж байгаа нь тэр."

Нийтийн даалгаварт ажил аа?

"Ямар ч лагерьт байдаг, ерөнхий, бүх нийтээрээ хийх ёстой даалгаварт ажил байдаг юм. Хоригдлуудын 80 хувь нь энэн дээр ажилладаг, тэд бүгд үхдэг юм. Бүгд шүү. Дараа нь тэд тэр ажлыг хийлгэхээр дахиад шинэ хоригдлуудыг авчирна. Нийтийн ажил хийх юм бол чи хамаг хүчээ барах болно. Чи ямагт өлсгөлөн, ямагт нойтон байх болно. Бас гуталгүй. Тэгээд тэд чиний хоолны нормыг чинь дутуудуулж, ер нь чамд өгөх бүх зүйлээ дутуу өгөх болно. Хэрвээ чамайг өвдвөл тэд чамд ямар ч эмнэлгийн тусламж өгөхгүй. Нийтийн даалгаварт ажил дээр гарахгүйн тулд ямар ч үнээр хамаагүй эхний өдрөөсөө л тэмцсэн тэр хүмүүс л шоронд амьд үлддэг юм. Бүр эхнийхээ өдрөөс шүү"

"Ямар ч үнээр хамаагүй юу"

"Ямар ч үнээр хамаагүй" Красная Пресняд би энэхүү, нэмж хачирлаж, дэгсдүүлээгүй энэ үнэнийг өөртөө суулгаж авсан юм. Харин нэг зүйл асуухаа мартчихсан юм. Үнийг нь яаж хэмжих вэ? Өндөр гэж, хэр өндөр үнэ вэ?
Гуравдугаар хэсэг

АЛАН УСТГАХ ХӨДӨЛМӨРИЙН ЛАГЕРЬ

Нэгдүгээр бүлэг

Аврорагийн хуруу

Уншигчид нэгдүгээр номноос "концлагерь" гэдэг үг шүүх хурлын тухай түүх өгүүлж байх үед хэдэнтээ гарсныг анзааран, алдаж хэрэглээ байлгүй дээ гэж бодсон байж магад. Үгүй тийм биш. 1918 оны 8-р сард Владимир Ильич Ленин Евгения Бош болон Пенза мужын Гүйцэтгэх хороонд явуулсан цахилгаандаа "Сэжигтэй бүх хүнийг хорь. [гэм буруутай биш шүү сэжигтэй хүнийг] Хотын захад бөөнөөр хорих лагерь байгуулж хорь" гэсэн телеграм явуулж байв. Үүнээс 10 хоногын дараа Улаан Террорын тухай Тогтоол батлагдсан. Тэнд "Зөвлөлт засгийг ангийн дайснуудаас хамгаалахын тулд тэднийг бөөнөөр хорих концлагерь байгуулна" хэмээн заасан байв.

Жил өнгөрөх тусам хоригдлуудыг байрлуулах өөр аргуудыг туршиж үзэж, дэглэмүүдийг нь өөрчилж байв. Аюулгүй, улс төрийн бус чанартай гэмт хэрэг хийсэн хүмүүсийг хөдөлмөрийн колоньд 1922 оноос, 1923 оноос засан хүмүүжүүлэх, 1924 оноос хөдөлмөрийн байр, хөл хорио. Улс төрийн хоригдлуудыг 1922 оноос урьдчилан хорих байр, 1923 оноос тусгай зориулалтын ганцаарчлан хорих зэрэг хэлбэрүүдийг нэвтрүүлж эхлээд байв. 1929 онд нийт хоригдлуудын 33-41% нь л ажил хийж байсан гэдэг. Өөрөөр яах ч билээ. Тэр үед улс орон даяар ажилгүйдэл байсан юм. Улс орон даяар 5 жилийн төлөвлөгөөгөөр ажиллаж эхлэв. Энэ бүхэн Соловкиг ч тойроогүй дайрсан. 1930 он гэхэд Соловкийн хоригдлуудыг маш их ажлаар дарж эхэлсэн.

Кемын шоронгоос Ухта хүртэл хоригдлууд шороон зам тавьж эхлэв. Тухайн үед нь мэргэжилтнүүд үзчээд энэ замыг тавих ямар ч бололцоогүй гэж үзэж байсан ч хоригдлуудын хүчийг тийш нь чиглүүлэв. Энэ замыг тавихад хоригдлууд зун нь живж, өвөл нь хөлдөж үхэцгээж байв. Энэ зам дээр ажиллана гэхээс Соловкийн хоригдлууд үхтлээ айдаг байв… Ийнхүү аажмаар шорон хоригдлууд гэж тусдаа арал дээр байдаг гэдэг төсөөлөл алгуур замхарч эхлэв. Гэсэн ч тэднийг ямар ч болов нийгмээс зайтай байлгахын тулд тэрхүү арлуудыг зөвлөлтийн тэнгисийн хүчээр тогтоон гарах гарцгүй бүслэх ёстой байв.
хоригдлуудыг маш их ажлаар дарж эхэлсэн.

Кемын шоронгоос Ухта хүртэл хоригдлууд шороон зам тавьж эхлэв. Тухайн үед нь мэргэжилтнүүд үзчээд энэ замыг тавих ямар ч бололцоогүй гэж үзэж байсан ч хоригдлуудын хүчийг тийш нь чиглүүлэв. Энэ замыг тавихад хоригдлууд зун нь живж, өвөл нь хөлдөж үхэцгээж байв. Энэ зам дээр ажиллана гэхээс Соловкийн хоригдлууд үхтлээ айдаг байв… Ийнхүү аажмаар шорон хоригдлууд гэж тусдаа арал дээр байдаг гэдэг төсөөлөл алгуур замхарч эхлэв. Гэсэн ч тэднийг ямар ч болов нийгмээс зайтай байлгахын тулд тэрхүү арлуудыг зөвлөлтийн тэнгисийн хүчээр тогтоон гарах гарцгүй бүслэх ёстой байв.

Гуравдугаар бүлэг

Ольтриг бүрэлдэж эхлэв

Ольтриг дангаараа хатууран бүрэлдээгүй, улс орон хөгжихийн хамт ольтриг мөн цуг хөгжсөн. 1928 оны 3 сарын 26-нд Ардын Комиссаруудын зөвлөл ялын бодлого болон ял эдлүүлж байгаа нөхцөл байдлын талаар судалгаа хийгээд ялын бодлого хангалтгүй байна: ангийн дайснуудын тухайд илүү хатуу чанга арга хэмжээ авах хэрэгтэй, хорих лагеруудын дэглэмийг улам чангатгах хэрэгтэй гэсэн тогтоол гаргасан. Түүнээс гадна ялтан хүн ажлаасаа ямар ч ашиг орлого авах ёсгүй, харин ч улс орон түүний ажлаас ашиг олох ёстой гэж үзсэн. Товчхондоо, өргөн хэмжээний баривчилгаа хийхийн тулд маш олон тооны шорон бэлдэх хэрэгтэй гэж үзсэн байв. 1923 онд Соловкийн арлууд дээр гурван мянга хүрэхгүй хоригдол байсан бол 1930 он гэхэд тэнд хоригдлуудын тоо 50 мянга даваад байв. 1930 он гэхэд Кем дэх хоригдлуудын тоо 30 мянгаар нэмэгдэж, бас 50 мянга болоод байв.

1929 он гэхэд Лодейное Полегоос Тайбола хүртэлх Мурманскын төмөр зам дагууд СЛОН-ы лагерууд хэдийн баригдсан байв. 1930 он гэхэд Лодейное Полед Свирлаг хэдийн хөлөө олсон, Котлаг Котласд байгуулагдсан байв. 1931 онд БелБалтлаг байгуулагдав. Хорт хавдар газар авсаар байв. Хэдийгээр нэг талаасаа далайд, нөгөө талаасаа финляндын эргээр хязгаарлагдаж байсан ч энэ нь саад болсонгүй 1929 онд Красная Вишерад лагерь байгуулагдав. Тун удалгүй Сорока Котласын зам байгуулагдаж эхлэв. 1931 онд Слон-ы Хойд Уралын хэлтэс шинээр байгуулагдав. 1929 онд геологич Рушинскыгээр удирдуулсан хоригдлуудыг газрын тосны судалгаа хийлгүүлэхээр Чибю голруу илгээв. Судалгаа амжилттай болж Ухтад Ухтлаг байгуулагдав. Удалгүй хажууханд нь Печлаг байгуулагдаж, хоорондоо нэгдэн Ухтпечлаг байгуулагдав. Умардын мужуудад зам тавих хэрэг гарсан тул тэнд лагер байгуулав...

Гулагыг хулгайч Френкэл байгуулсан гэсэн домог яриа байдаг. Френкэл шоронгуудыг байгуулаагүй. Харин түүнийг цааш нь хөгжүүлсэн юм. Френкэлээс ч өмнө тэд хоригдлуудыг ёс суртахуунаа хөгжүүлэг гэж зүгээр суулгах хэрэг байхгүй гэдгийг олж харсан байсан юм. Зөвлөлтүүд засан хүмүүжүүлэх ажил гэдэг бол үнэндээ хүмүүжүүлж засах тухай ажил биш харин ямар ч үнээр хамаагүй, дааж давшгүй норм өгч үхтэл ажилуулах явдал гэж үздэг байв. Тиймээс ч үнэндээ "хөдөлмөрөөр засан хүмүүжүүлнэ" гэдэг нь "хөдөлмөрөөр устгана" гэсэн үг гэдгийг сайтар ойлгоцгоосон юм. Френкелээс ч өмнө шоронгууд байсан. Харин зөвлөлт засгийн хувьд лагерь, шорон ямар байж болохыг жинхэнэ үндэс суурийг нь тавьсан хүмүүсийн нэг бол яалт ч үгүй Френкель юм.

Нафталы Аранович Френкель Туркын еврей бөгөөд Константинополь хотод төржээ. Тэрээр Марюпольд бизнесийн ажлаа эхэлсэн бөгөөд удалгүй саятан болж хүмүүс түүнийг "Хар тэнгисын дүнзний хаан" хэмээн дууддаг байв. Дэлхийн нэгдүгээр дайны үед тэрээр зэвсгийн худалдаа хийж, орост хувьсгал гарах гэж буйг мэдрэн бүр 1916 онд өөрийн бизнесийг Туркрүү нүүлгэж, өөрөө бас тийшээ очсон. Тэр тэнд аз жаргалтай, чинээлэг амьдарч болох байсан ч хувь заяа нь дуудсан уу яасан Улаантны засагт хүчээ өгөхөөр зөвлөлтөд буцаж иржээ. Константинопольд байхдаа түүнийг зөвлөлтийн тагнуулын агент болсон гэлцдэг. Тэнд тэрээр хар зах дээрээс оросын рублээр алт худалдан авч зөвлөлтрүү гаргадаг байсан гэдэг... Амжилттай ажилсных нь шан болгож ГПУ түүнийг баривчилсан.



Соловкийн шорон болгосон сүм





Соловкийн хоригдлуудын дурсгалд босгов.

Любянкад байхдаа тэрээр нөхцөл байдлаа дүгнэж үзээд, зөвлөлт засгийн тэргүүнүүдрүү янз бүрийн өргөдөл бичдэг байв. 1927 онд түүнийг Соловкид авчирсан ч ирмэгц нь бусад хоригдлуудаас тусад нь байр гаргаж өгч, түүнд туслах хоригдол өгч, түүнд хорихоос чөлөөтэй орж гарах эрх өгсөн юм. 1928 онд түүнийг Кемрүү шилжүүлсэн. Тэнд тэрээр маш ашигтай ажилладаг туслах аж ахуй байгуулсан. Сүмийн байшинд хэдэн арван жилээр хэрэглэгдэхгүй дараастай байсан арьс ширүүдийг гарган арьс боловсруулж, гутал хийдэг, арьсан эдлэлээр юм хийдэг хоригдлуудыг авч ажилуулан маш сайн чанарын гутал үйлдвэрлэдэг болсон ба гутлыг нь Москвагын Кузнецкын гүүрний хажуудахь тусгай дэлгүүрт худалддаг байв. 1929 онд Москвагаас тусгай онгоц ирч Френкелийг авч нисэн түүнийг Сталинтай уулзуулсан. Энэхүү ярианы бичлэг одоо хүртэл байдаггүй, нууц хэвээр үлджээ. Гэхдээ ярианы үеэр Френкэль хэрхэн хоригдлуудын хөдөлмөрийг ашиглан социализм байгуулж болох тухай гайхалтай төлөвлөгөөг Сталинд танилцуулсан гэдэг. Энэхүү уулзалтын үеэр Френкель хоригдлуудыг дотор нь А, Б, В, Г гэж ангилж хөдөлмөрлүүлэх тухай саналыг дэвшүүлсэн юм: Хорих ангид ямар нэг ажил хийхгүй байгаа бүх хоригдлыг -Б, өвчтэй биш бүх хоригдлыг-В, сахилгад суугаагүй бүх хоригдлыг-Г, цөмийг нь хорих газар өнгөрүүлэх өдөр бүхнээ ажил хийж өнгөрөөх ёстой -А. Мөн энэхүү уулзалтын үеэр Френкэль хоригдлуудад цөмд нь адилхан хүнсний норм олгох хэрэггүй гэдэг санааг дэвшүүлсэн. Талх, хүнсийг цөмийг нь ялгавартай өгөх хэрэгтэй. Түүнээс гадна ажил хийсний төлөө ялнаас нь хоног хасаж урамшуулдагыг болих хэрэгтэй гэж зөвлөсөн ажээ (Энэ тухайд бол тэр анхных нь биш. Бүр 1890 онд ажил хийсний төлөө ялын хоногийг хасахгүй байя гэж яригддаг байв.) Энэхүү уулзалтаас хойш удалгүй эдгээр санаануудаа бодит байдал дээр, амьдрал дээр турших боломж Френкельд олдсон. Цагаан тэнгисийн суваг байгуулах төсөл буюу Беломорстрой-гийн ерөнхий даргаар түүнийг томилсон юм. Беломорстрой эхлэх үед Френкелийг сулласан бөгөөд Беломор канал байгуулагдаж дуусах үед түүнийг Ленины одонгоор шагнаж Байгал-Амур-н гол замыг байгуулах ажил буюу БАМлаг-ын ерөнхий даргаар томилсон юм.

... Сталин газрын зураг үзэж сууснаа нэг тэнгисээс нөгөө тэнгис хүртэл гаансаараа зуран суваг татсан юм. Энэ төслийг гүйцэтгэхийн тулд түүнд яаралтай хий гэж даалгахаас өөр арга бараг байгаагүй байх. Учир нь манай улсад онцгой, яаралтай гэж тодотгоогүй ямар ч ажил хийгддэггүй байв. Хэрвээ энэ ажил яаралтай биш бол энэ ажлыг чухал гэж хэн ч итгэхгүй, тиймээс тэнд тэрэг түрж яваад үхэхийн тулд хоригдол хүртэл энэ ажлыг чухал гэдэгт итгэх ёстой байлаа. Хэрвээ энэ ажлыг чухал гэдэгт итгэхгүй бол хэн ч шинэ нийгмийн төлөө зам засаж яваад үхэхийг хүсэхгүй. "Сувгыг яаралтай богино хугацаанд хямдхан барих ёстой. Хорин сарын дотор!" Хорин сар. Энэ бол их удирдагч хоригдлуудад суваг барихыг болон ялаа дуусгахыг зөвшөөрсөн хугацаа байв. Тодруулбал 1931 оны 9 сараас 1933 оны 4 сар хүртэл. Маш их яарч байсан учир тэр тэдэнд бүтэн хоёр жил ч өгөөгүй. 140 миль хад чулуутай газар. Энэ бол янз бүрийн гадаадын хөрөнгө оруулалт ашиглан урт удаан хугацаанд байгуулсан Днепрострой биш байсан юм. Беломорстройг зөвхөн ОГПУ дангаараа байгуулах ёстой байсан бөгөөд энэ ажилд зориулж ганц ч копекын гадаадын хөрөнгө оруулалт өгөхгүй гэж шийдсэн байв. Зуун мянган хоригдол нэгэн зэрэг ажиллаг. Үүнээс өөр ямар капитал хэрэгтэй юм бэ? Тэгээд тэр сувгийг хорин сарын дотор дуусга. Ганц ч өдрөөр хойшлуулахгүй шүү!

Үүний дараа хоригдол инженерүүдийг шалавлан цуглуулж ажилдаа гарцгаав. Инженерүүд "Бидэнд бетон каркасууд хэрэгтэй." Чкеистүүдийн хариу "Бидэнд тийм зав байхгүй. Модоор орлуул". Инженерүүд "Бид нарт трактор, кран, барилгын машинууд хэрэг болно". Чекистүүд "Ямар ч гадаад валют зарцуулж болохгүй. Ямар ч тийм зүйлс байхгүй. Бүхнийг гараар хий" гэж хариулж байв. Чекистүүд маш их яарч байсан тул тэд энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Ташкентээс гидротехнологичид, усжуулалтын экспертүүдийг ачив. Түүний хамт Тусгай (нөгөө дуртай үг нь) Дизайны Товчоог Фуркасовскийн Замд (Энэ бол анхны шарашка нарын нэг болсон юм. Нарийн мэргэжилтэй хүмүүс, экспертүүд, эрдэмтдийг арай өөр "тансаг" нөхцөлд хорьдог хорих газар шоронгуудыг Шарашка хэмээн хоригдлууд нэрлэдэг байв) байгуулав. Манайхан маш их яарч байсан тул газар дээр нь хэмжилт судалгаа хийхээс өмнө төлөвлөгөө зохиох ажил эхэлчихсэн байв. Тэр битгий хэл зарим чекистүүд та нар төлөвлөгөө хийж яадаг юм өмнөх Волга-Доны төлөвлөгөг авч ашиглахгүй юу гэж байсан ч сүүлд нь тусгай төлөвлөгөө хийхийг нь зөвшөөрсөн гэдэг. Мэдээж Карелруу судалгааны баг явуулсан. Гэхдээ дизайнеруудын хэнийг нь ч төвөөс холдохыг хориглосон юм. Тиймээс загвар зохиох албаны байр, Карель хоёрын хооронд телеграм тасралтгүй явж байв: "Наана чинь газрын өндөршилт нь ямар байна? Хөрс нь ямархуу байна?"

Бид маш их яарч байсны улмаас ямар ч төлөвлөгөө, ямар ч хангамж, ямар ч багаж хэрэгсэл, тэр бүү хэл байрлах байр ч байхгүй хоосон газарлуу хоригдлуудыг вагон вагоноор нь зөөж байв. Газар газраас янз бүрийн хүмүүс хоригдлууд ирж, зарим хуучин андууд ч уулзаж байв: хуучны оюутнууд, эсперанто хэл судлаачид, цагаан армийнхан... төв азийн Красноводскийн лагерь, Самарканд, Сталинабад лагериудаас зуны дулаахан цамц өмдтэй узбек, таджик хоригдлуудыг тэр чигт нь хасах хэмийн хүйтэнтэй Карелын хүйтэн өвөлрүү шууд авчирч байв. Өдрийн хийх ёстой норм нь 2.5 куб ярд хэмжээтэй гранит чулууг буталж, гар тэргэнцэрээр зөөж 100 ярд газар аваачиж асгах ёстой... 20-р зууны энэхүү төслийг эртний пирамидуудтай ч гэсэн харьцуулахад дэндүү зэрлэг бүдүүлэг шударга бус юм. Пирамидуудыг ядаж тухайн цаг үеийн оргил технологи ашиглаж байгуулсан бол бид 40 зууны өмнөх технологи ашиглаж байсан юм. Энэ бол манай үй олноор устгах гаазын өрөө байсан юм. Учир нь жинхэнэ гаазын өрөөг ажилуулах гэхэд хий олдохгүй байв...

Хоригдлуудын чихэн дээр "Энэ сувгыг нөхөр Сталины тушаалаар байгуулж байна" гэж байнга хашгираастай байв. Социалист уралдаан мандтугай. Ингээд ажлын бригдадууд, жигүүрүүд, коллективүүд, лагеруудын хооронд дайчин ажлын уралдаанууд өрнөв. Сүүлд нь харуул цэргүүдийн хооронд бас уралдаан зарлагдаж өрнөцгөөв (Зорилго нь юу вэ, хоригдлуудыг илүү сайн хорих уу?)

Улс төрийн хоригдлууд бусад гэмт хэрэгтнүүдийг хооронд нь дайсагнуулж ангийн тэмцэл өрнүүлэх явдлууд хэвээрээ, хүчтэй өрнөж байв... Хүлээлгэж өгөх хугацаа ойртох тусам хяналт шаардлага улам бүр чнга болж байв. Ажлын нормыг хоёр дахин ихэсгэж, хооронд нь уралдуулж, гологдол гаргагчид, ажлаас зайслхийж, нормоо хуурамчаар биелүүлэгчдийг илчлэх ажил хүчтэй явагдаж байв... 1933 оны 2-р сард Беломорын төсөлд ажиллаж байсан хоригдлуудын цөмийнх нь эргэлт уулзалтыг хориглов. 4-р сард 48 цагийн тасралтгүй ажиллах шуурган дайралт зарлав- Урраа. 30 мянган хүн 48 цаг унталгүй ажиллав. 1933 оны 5 сарын 1-нд Ардын Комиссар Ягода суваг бэлэн болсныг Сталинд илтэв... Цагаан тэнгисБалтын сувгийн дараа Москва-Волгын суваг эхлэв. Сувгууд дуусах үеэр гайхамшигт сувгуудын биелэлтийн талаар сэтгүүл сонингууд бүгд магтан сайшаацгааж, бараг хоригдлуудыг москвад ирэхэд нь талх сүү, зөгийн балтай угтах мэт байв... Үүний хажуугаар соёлын довтолгооны янз бүрийн урлагынхан, хамтлагууд социализмыг магтан дуулцгаана. Сайн дурын уран сайханчид:

"Ямар ч сайхан дуу

Хэлж, магтаж чадахгүй

Ямар ч гайхалтай зүйл эх орныг минь гүйцэхгүй

Энэ оронд бид амьдардаг юм..." гэж дуулцгааж байв.

Үүнийг л лагерьт жинхэнэ "жиргэх" гэж хэлдэг юм. Бурхан минь ямар ч суваг байлаа гэсэн өнгөрснийг тэнд булж далдалж дийлнэ гэж үү?

Дөрөвдүгээр бүлэг

Ольтриг хатуурч эхлэв

Түүхийн цаг цохилоо. 1934 оны 1-р сард Зөвлөлийн Коммунист намын төвийн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдав. Хурал дээр төрийг улам бүр бэхжүүлж, чангаруулах хэрэгтэй гэж Их удирдагч үг хэлэв. Үүнийг олон янзаар тайлбарлаж эхэлсэн бөгөөд Вышинский үүнийг "Засан хүмүүжүүлэх институтүүдийг дээд зэргээр чангатгах" явдал хэмээн тайлбарлав. Шоронгуудыг чнгатгах замаар социализмыг байгуулах! Энэ бол энгийн нэг хошигносон, ёжилсон яриа биш харин энэ үгийг ЗХУын Ерөнхий Прокурор хэлсэн юм. Ийнхүү Ежовыг терророо эхлэхээс ч өмнө террор хийгдэх бэлтгэл хийгдэж эхлэв.

Хорих газрууд дахь хөдөлмөрийн коллективуудыг хоригло. Хугацаанаас нь өмнө суллахыг хоригло. Ажил хийж ялаа багасгасан хоригдлуудыг яах вэ? Багасгасан ялыг нь хүчингүй болгож дахин баривчил. Зарим шоронд хоригдлын хойдхыг санваартанд даатгаж, цогцосыг өгдөг байсныг болиулав. Юу болж байгаа юм бэ? Ангийн дайсныг хорих ангид ажилуулж байгаа юм уу? Нас нөгцсөн хоригдлын цогцос бол Гулагын өмч, хаана оршуулсан нь улсын нууц! Хоригдлуудад мэргэжлийн сургалт олгох уу? Боль, цөмийг нь цуцал. Хоригдолд цалин олгох уу? 1925 оны 11 сарын тогтоолоор хоригдолд энгийн ажилчны хөдөлмөрийн 4-ний нэгээр цалинжуулдаг байсныг болиулав. Юун цалин. Амаа хамхи. Хоригдолд төлбөр хийх юм гэнэ ээ? Буудчихаагүйд баярлаж үз. Засан хүмүүжүүлэх тухай 1933 оны хууль яах вэ? Наадхаа мартаж үз. Наад хуулийнхаа хувийг бүх хорих газраас татаж ав. "хоригдол хүнд ажил хийвэл хүнсний нормыг нэмэгдүүлж тооцно" гэсэн 75-р зүйлийг яах вэ? Бүгд адилхан норм авна. Харин ч бага ажиллавал нормыг нь хасах болно...

Хорих систем маш суларсан учраас эцэст нь тултал эргийг нь чангалах хэрэгтэй гэж тэд үзэж байв. Эхлээд харуул хамгаалалтын системээс эхлэв. Периметр тогтоож, гэрэлтүүлэг прожектор зоов. Зэвсэгт харуулууд байлдааны цагийн хуваариар ажиллаж, цэргийн сургалтанд хамрагддаг болов. Дайрах сургуультай герман овчарк нохдыг албанд авч ашиглаж эхлэв. Архипелагыг тойрон төмөр хөшиг татагдаж эхлэв. НКВД-ын офицер сержантуудаас өөр хэн ч хорих газруудын хашаагаар орж гарах боломжгүй болов. Ийнхүү чонын соёо хурцлагдаж бэлтгэгдэв.

"Би чамайг консервны лаазанд гишгэж чихэх болно, харин чи дараа нь гарч ажил хийх болно"

"Хэрвээ төмөр замын дэр мод дутвал чамаар дэр мод хийнэ шүү"

Европчууд фокс-трот бүжиглэж байхад, дэлхийн хоёрдугаар дайны эхний буун дуу ч гараагүй байхад манайд байдал нэг иймэрхүү байв: Марийнскын дистрибюторт (Марийнскийн шоронгийн дамжин өнгөрүүлэх хорих газар) хоригдлууд хувцсан дээгүүр нь гүйлдэх бөөснүүдийг самаар дарж алж байв. Тайфусын халдвар дэгдэхэд 15 мянган цогцосыг нүцгэлэн шуудуунд хаяж байв (дахин хэрэглүүлэх зорилгоор дотуур хувцсуудыг нь цөмийг нь тайлж авсан байв). Өмнөх үеэс авч үлдээж хоцорсон зүйл гэвэл "хулгайчуудыг давраах явдал" байлаа. Үнэндээ хулгайчуудыг системтэйгээр өөгшүүлж хорих лагерьд өндөрт тооцогдох местүүдэд хулгайчуудыг томилж байв. Хулгайчууд яг л хорих газрын дотоодын цагдаа, шуурган цэрэг болон хувирсан байв.

1938 оны 2-3-р сард нэгэн нууц зааварчилгаа НКВД-ээр тархав: "Хоригдлуудын тоог бууруул" (мэдээж суллахгүйгээр). Энэ бол бараг зүй ёсоор урган гарсан логик шийдвэр байв. Гулаг дээд цэгтээ хүртэл ачаалж хоригдлуудыг багтаах байр, хүнс, унд, хувцас хүрэлцэхээ больсон байв. Ийнхүү энэ мөчөөс эхлэн хоригдлууд үй олноороо үхэж, цувааны дарга нар бүдэрч унасан хоригдлууд дээр бууныхаа цэцийг шалгаж эхлэв.

Иван Семёнович Карпунич Брейвэны (өмнө нь 12-р корпус болон 40-р дивизийн удирдагч байсан) дурсамжиндаа бичсэнээр Колымагын хорих газарт энэ үед хоол, ажил, шийтгэлийн маш харгис систем хэрэгжиж эхэлсэн юм. Хоол хүнс олдохгүй байснаас хоригдлууд үхээд 7 хоног болон муудаж ялзарч эхэлж буй адууны махыг уралдан идэж байв. Ютины Голдфийлдэд машин механизм тослохоор аваачсан тосноос хоолондоо хэрэглэж байв. Мылгад тэд яг л бугын мах мэтээр Исландын хархны мах идэцгээж байв. Маш олон "өнгөрөгчдийг" (өөрсдөө явж чадахгүй болсон хоригдлууд) бусад одоохондоо арай тэгж сульдчихаагүй хоригдлууд нь дамжилж, тулж түшин ажлын байрлуу авч явдаг байв. Хойно үлдсэн хоригдлуудыг бороохойгоор жанчиж нохойгоор тасчуулдаг байв. Фарангейтын 50 хэм хүйтэн байхад ч хоригдлуудад гал түлж дулаацахыг хориглодог байв. Харин хулгайчуудад зөвшөөрдөг байв.

Нормоо биелүүлж чадаагүй хоригдлуудыг (нормоо биелүүлж чадаагүй гэж юу гэсэн үг вэ ингэхэд? Нормыг нь хулгайчууд дээрэмдчихдэг байсан юм чинь.) хорихын дарга Зелдин шийтгэдэг байв: өвөл хоригдлуудыг уурхайн аман дээр нүцгэлэн зогсоож байгаад дээрээс нь хүйтэн ус асгаад хорих лагерь хүртэл буцааж гүйлгэдэг байв. Зун бол гарыг нь хойно нь уян шонгоос хүлээд үүл мэт бүрхсэн шумуулын хоол болгодог байв. Энэ үед харгалзагч шумуулнаас хамгаалах тор зүүсэн байдаг байв. Энэ бүхний дараа тэд хоригдлыг винтовны бөгсөөр цохиж зодоод ганцаар хорих байранд хорьдог байв.

Яваандаа хоногт 14 цаг ажиллахыг, хасах 50-60 фарангейтын хүйтэнд ажилуулахыг хэвийнд тооцож эхлэв... Гэсэн ч хоригдлууд яаж ийж тэсээд тэгтлээ ихээр хорогдохгүй л байв. Тиймээс ч удалгүй "Гаранины буудлагууд" эхлэв. Энэ бол жинхэнэ аллага байсан юм. Заримдаа тэд тракторын нүргэлэх чимээг ашиглан, заримдаа ямар ч чимээ ашиглалгүй шууд бууддаг байв. Олон хорих газрууд бөөнөөр устгах газар болж нэр нь түгсэн: Оротукан, Полярны Спринг, Свистопляс, Аннушка, тэр бүү хэл газар тариалангын Дукча... байв. Эд нараас хамгийн алдартай нь Золотисты Голдфилдс, Серпантинка 2 байсан юм.

Юглагын хорих газрын дарга Николай Андревич Агланов хүрч ирэхдээ хоригдлуудыг өмнөө жагсааж байгаад ямар нэг өө сэв, алдаа гаргасан бригад, хоригдлуудыг дуудан жагсаалаас гаргаад гар бууныхаа дайзыг хоосортол буудаж, цогцоснуудыг булалгүй тэнд нь хаядаг байв. Серпантинкад тэд ганцаар хорих байрны дээврийн доорх зайд эгнүүлэн зогсоож байгаад өдөр бүр 30-50 хүн буудаж цаазалж дараа нь цогцоснуудыг трактороор чирэн өөр газар аваачиж хаядаг байв. Мөн өөрөөр уурхайд нүдийг нь боож аваачин толгойных нь араас юм уу хажуугаас нь хулхи руу нь буудаж дуусгадаг байв. Ингэж буудах үед хэн нэг нь эсэргүүцсэн тухай дурсамж огт байдаггүй. Хожим нь тэд Серпантинкад буудлагатай холбоотой бүх зүйлийг устгаж, тэр ганцаар хорих байрыг нураан, уурхайг булж бөглөсөн гэдэг. Алт ухаж буй бусад байруудад нь цаазлуулсан хүмүүсийн талаар "хувьсгалын эсэргүү", "цувааг доромжилсон", "норм биелүүлээгүй" хэмээн том үсгээр бичсэн хуудсууд өлгөсөн байдаг байв. Дараа нь Охотскийн тэнгисээс шинэ хоригдлуудыг Серпантинкаруу явуулах ажил хойшлоод байсан тул тэд алтны нормоо биелүүлэх үүднээс хоригдлуудыг буудахаа хэсэг завсарласан. М.И.Кононенко буудуулахаа хүлээн жил гаруй болж байгаад амьд үлдсэн юм.

Дэглэмээ улам чангатгахаар бодож олсон өөр нэг арга нь шинээр ялын хугацаа оноох явдал байв. Хорих лагеруудад данс бүртгэл тооцоо хөтөлдөг албаныхан нь ял нь дуусаад суллагдах дөхөж байгаа хоригдлуудыг 80-100-гаар нь бөөгнүүлэн тэдэнд тус бүрт нь дахин шинээр 10 жилийн ялын хугацаа оноож байгааг зарладаг байв... Ийнхүү ольтриг хоёрдахь таван жилээ дүүргэж тэднийхээр бол социализмруу орж эхлэв.

Дайн эхэлснээр ольтриг тэр чигээрээ донслов. Хорих газрынхан хоёр янзын зан байдал гаргаж эхлэв. Нэг хэсэг нь хоригдлуудад илүү зөөлөн хандаж, зарим хорих газрын дэглэм суларч эхэлсэн бол харин бусад зарим хорих газрууд дэглэмээ улам чангаруулж 58-ынхныг улам бүр чангалж, тэднийг суллагдахаас нь өмнө цаазлах болно гэж амалж байв. Дайны эхэн үед ер нь дайн эхэлсэн гэдгийг ч маш олон хоригдлууд мэдээгүй байсан юм. Дайны ялагдлын үед хорих ангиудад байсан чанга яригчууд дуугаа хурааж таг чиг байдаг байв. Уст-Вим лагерь гэнэт хоригдлуудыг гэрлүүгээ захиа бичихийг нь хориглов. Зарим лагериудад 58-ынхныг бусад хоригдлуудаас тусгаарлаж, харуулын цамхгууд дээр пулемёт зоож, хоригдлуудыг "Та нар бол бидний барьцааныхан" хэмээн зарлаж эхлэв. Дайны эхний өдрүүдээс 58-ынхныг суллах явдлыг бүрмөсөн зогсоож, саяхан суллагдсан нэгнийг нь буцаан баривчилж эхлэв. Ухтагын шоронд 1941 оны 6 сарын 23-нд хэсэг хоригдол суллагдаад периметрын гадна гаран вагон хүлээж байтал харуулын цэргүүд ирэн тэднийг хараан "Та нараас болж дайн эхэлчихлээ" хэмээн буцааж баривчлан хорьсон гэдэг... Дайны бүр эхнээс хүнсий нормыг бууруулав. Гэсэн ч хоригдлууд хэт сульдан хорих ангиудад ноогдуулсан ажил, бүтээмжийн норм маш ихээр тасалдаж эхэлсэн тул хүсний нормыг буцаж нэмэгдүүлэв. Дайны хэдэн сарын дараагаас хүмүүс шинэ амьдралд дасан зохицож эхлэв. Дайнд явах нь явж, хойно үлдэх нь үлдэж, удирдаж, төлөвлөлт хийгсэд нь ажилдаа орж шинэ хэмнэлээр амьдрал үргэлжлэв. Хорих лагериуд ч мөн адил. Дайны эхний хэдэн сарын айдас ул үндэсгүй хэт их айдас байсан нь ил болов....

Орос, зөвлөлтийн шоронгийн хөгжлийг 7 үед хувааж болно. Аль нь хүний хувьд илүү харгис, хэцүү хүнд байсныг нь хэлэх бэрх юм. Гэхдээ дайны үе дэхь шоронд анхааралтай хандах хэрэгтэй. Хоригдлуудын хэлж байгаагаар бол "Дайны үед хоригдож үзээгүй хүн шорон гэж юу байдгийг жинхэнээс нь үзээгүй" гэж ярьдаг. 1941-1942 оны хооронд Вятлагд зөвхөн инженер техникийн ажилчдын байр л дулаанаар хангуулж, хорих газрын бусад хэсэг нь хүйтэн оршуулгын газар мэт байдаг байв. Дайны үеийн хорих анги гэдэг бол: илүү их ажил, илүү бага хүнсний норм, илүү хүйтэн, илүү муу хувцас. Хүмүүс ч айж, үг хэлэхээсээ ч эмээдэг болсон байв. Дайны фронтруу явахаас нуугдан хорих ангид үлдэж хоцорсон ямар ч погонтой хүн үг хэлж шаардлага тавьсан хоригдолруу чичлэн "Тэнд фронт дээр цэргүүд үхэж байна. Хүмүүс цасан дунд хөлдөж байна. Ленинград бүслэлтэнд байна" гэж хашгичдаг байв... Дайны цаг 58-ынхны хувьд тэсвэрлэхийн аргагүй байсан юм. Хоёрдахь удаагаа ялын хугацаагаа сунгуулна гэдэг нь тэдний толгойг ямар ч сүхээр цохьсноос долоон дор байв. Дайнд явахгүй гэж шийдэж, юунаас ч болов зууран үлдэхээр шийдсэн Аюулгүйн албаныхан өөрсдийнхөөө байгааг, үлдсэнийг зөвтгөх гэсэн мэт энд тэндээс янз бүрийн бослогууд, хуйвалдаанууд, эсэргүүчүүдийг илрүүлж эхлэв...

Дайны эхний өдрүүдээс маш олон хоригдлууд фронтод явуулж өгөхийг хүссэн өргөдлүүд гаргав. Мөн хоригдлууд ажлаа эх орны төлөө гэж зарлан хийж эхлэв. "Нүүрсээ төлөвлөгөөнөөс давуулъя- энэ бол Ленинградын гэрэл гэгээ" , "Минимётын сумаар цэргүүдээ хангацгаая". Жидинецын хоригдлууд цалингаа цуглуулан танк үйлдвэрлэхэд хандивлах уриалга хүртэл гаргаж байв... Энэ бүхний хариуд дайны дараа хулгайчууд, хоригдлуудад өршөөлийн хууль гаргасан бөгөөд, харин 58-ынхныг Тусгай хорихуудруу ачсан юм...

Тавдугаар бүлэг

Ольтриг юун дээр зогсоно вэ?

10 сарын хувьсгалын дараахнаас шинэ засгийн газарт зарим хүмүүс ял шийтгэлийн тухай үзэл бодлоо хандуулж эхэлсэн юм. 1919 онд Петр Стучка "ЗСБНХУ-ын эрүүгийн хуулийн зарчимууд" гэсэн номоо хэвлүүлсэн. Шийтгэл гэдэг нь өшөө авалт биш, буруугаа гэмшүүлэх явдал ч биш харин нийгмийг хамгаалахын төлөө хийж буй үйл явдал юм" гэж тодорхойлсон. Шоронд хорих явдал бол "нийгмийг хамгаалж буй юм" гэж нэгэнт тодорхойлогдсон бол энэ нь буудах, эсвэл хорих гэдгээс өөр аргагүй болгох болно. Хэрвээ хувь хүн өөрөө буруугүй бол тухайн хүнийг ангийн үзэл дээр үндэслэн буруутгаж болох уу? Эрүүгийн хууль тогтоомжийн үндэс 1924 онд хуульчлагдаж, 1926 онд шинэ эрүүгийн хууль батлагдав. Энэхүү хуулинд "гэм буруу", "шийтгэл" гэсэн ойлголт байхгүй байсан ба харин "нийгмийн аюул", "нийгмийг хамгаалах" гэсэн нэр томъёонууд нь хөндөгдөлгүй хадгалагдаж үлдсэн. Мэдээж ингэх нь ашигтай байв. Энэ нь маш өргөн цар хүрээтэй ойлгогдож болох нэр томъёо байсан бөгөөд үүн дээр үндэслэн хэнийг ч, юунд ч буруутган хорьж болох байв... Дараа нь 1934 онд "дахин хүмүүжүүлж болох бүхнийг хүмүүжүүлнэ" гэж зарлав. Өөрөөр хэлбэл тэнд дахин хүмүүжигдэж болохгүй хүмүүс гэж байна гэсэн үг байв.

1926 оны Эрүүгийн хуулийн 9-р зүйлэнд "Нийгмийг хамгаалах нь хүнээс хариу өшөө авах, хувь хүний бие махбодийг зовоох, нэр төрийг доромжлон гутаах зорилгогүй байх ёстой" гэсэн байдаг байв. Энэ зүйлийг би хэлэхэд прокуроруудын нүд нь эргэлдэж гайхаж, эгдүүцдэг байв. 20 жил ажиллаж, тэтгэвэртээ гарах гэж байгаа мөртлөө энэхүү 9-р зүйлийн тухай хэзээ ч сонсоогүй, өөрөөр хэлбэл гартаа эрүүгийн хууль ч барьж үзээгүй хүмүүс зөндөө байдаг байв.

Манай эрүүгийн хуулийн талаар манай улсад айлчлалаар ирж Гулагуудаар явж үзсэнийхээ дараа Нью Йорк мужийн дээд шүүхийн шүүгч Лейбовиц Life сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Ялаа эдлэж байх үедээ хоригдлууд нэр төрөө алдаагүй хэвээр байна" гэж хэлж байв. Энэ бол түүний харж ойлгосон зүйл байв. Ийм мулгуу шүүгчтэй Нью Йорк муж ч үнэн азтай юм даа! Хэнийг ч үл хайхарсан, ойрын хараатай, хариуцлагагүй гадаадынхан та нар тэмдэглэлийн дэвтэр, үзгээ бариад Кемийн шоронд шоронгийн даргынх нь хажууд хоригдлоос юм асууснаараа, бодит байдлын тухай ямар ч ойлголтгүй мөртлөө өөрсдөө энэ талаар мэддэг юм шиг ярьснаараа та нар бидэнд ямар их гай тарьсан гээч. Хүний нэр хүнд гэж юу вэ? Нэр хүндийн талаар юу мэдэх вэ?

Хаант засгийн үед хамжлага зарц нар өглөө нар мандахаас нар шингэх хүртэл ажилладаг байв. Харин манай хоригдлууд үүрийн бүрэнхийгээс шөнө хүртэл харанхуйгаас харанхуй хүртэл ажиллаж байв. Хамжлагууд Ням гаригийг ёс болгон тэмдэглэж, амарч өнгөрүүлдэг байв. Харин хоригдлууд бямба гариг бүрийн үдэш маргааш ажиллах амрахаа үл мэдэн түгшдэг байв. Ням гаригт ч гэсэн ямар ч амралт байхгүй. 5 сарын нэгэн, 11 сарын 7-нд бүр ч зовлонтой. Хамаг зүйлс нэгжиж, тусгай дэглэм тогтоох тул амралт авснаасаа ч долоон дор болно. Хамжлага зарц нар, хаант засгийн үеийн хоригдлуудад өөрийн гэсэн байр байдаг байв. Тэд өөрийн байртай, өөрийн хувцастай, өөрсдийн хоол хүнсний хэрэгсэлтэй. Харин зөвлөлт засгийн хоригдлууд өвөл нь зуны хувцсаа хураалгаж, зун нь өвлийн хувцсаа хураалгаж ямар ч өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй байсан. Хамжлагууд үнээ тахиа тэжээх эрхтэй байдаг байсан бол хоригдлууд арван жил болохдоо сүү ууж өндөгний бараа ч харалгүй бараг мартсан байв. Хамжлагуудыг заримдаа эзэд нь бусдад зарж, гэр бүлээс нь хөндийрүүлдэг байсан ч үүнийг ард нийтээрээ дургүйцэн үзэж, орос орны түүхэнд ийм явдал ердөө хэдхэн мянган удаа л гарсан байх. Харин хоригдлуудын хувьд зөвлөлт засаг хэдэн саяар нь гэр бүлүүдийг салгаж байв. Хэрвээ ах дүү, эхнэр нөхөр, гэр бүлийнхэн ял эдэлж байгаа бол тэднийг бие биенээсээ хол зайтай, тусдаа лагерьт хорих бүхий л арга хэмжээг авдаг байв.

Ольтригийг төр удирдлагаас гурван зүйл дээр тулгуурлахаар бодож тооцсон нь: ялгаатай хүнсний норм, ажлын бригади, хоёр төрлийн босс байв. Үүнээс гадна өөр нэг зүйлийг нутгийнхан буюу хоригдлууд бодож олон хэрэгтэй цагт түүн дээрээ түшиж, тулж найдаж байв. Тэр нь "тухта" юм. Ялгаатай нормыг бүр Френкэлийн үед бүх нийтээр хэрэглэх болсон нь үр дүнтэй байв. Гэсэн ч хоригдлууд үүнд нь зохих янзаар хандаж байв... Новшнууд, залхуу амьтад. Тэд сайн ажиллаж урамшуулал авахаас зайлсхийж байна. Тэд сайн ажиллаж хоногоо хасуулж, нэрээ самбар дээр бичүүлэхээс зайлсхийж байна...

Бригад: хүн төрөлхтөн ажлаар дамжиж хөгжих болно. Хүний хувьд хамгийн чухал зүйл бол ажил. Харин ажлыг коллективаар хамтарч хийх ёстой гэж манай сонинуудад бичиж байв. Бригадын дарга нар нь ихэвчлэн хулгайчууд байдаг байв... Янз бүрийн тохиолдолд бригадын дарга нар нь амьд үлдэж бригадууд нь харин үхэж дуусах тохиолдол олон гардаг байлаа... Бригадын гишүүдийн тоо хэдий чинээ цөөн байна төдий чинээ тэд хамтдаа амьд үлдэх сонирхол ихтэй байх бөгөөд бие биедээ илүү их өөриймсөг тусалдаг байв.

Хоёр төрлийн боссууд: шоронгуудын хөгжлийн явцад хэдийгээр хүнд суртал ихтэй байсан ч гэсэн шоронгийн захиргаа, ажилтнуудыг хоёр хэсэгт хуваан ангилж, тэднийг хооронд нь ялгаатай байлгаж, хооронд нь бас өрсөлдүүлэх нь шоронгийн аюулгүй байдал, хоригдлуудыг тэд нар уралдан шүүсийг нь шахахад системд хэрэгтэй байснаас ийнхүү хоёрдмол дарга нарын бүтэц үүссэн юм. Үйлдвэр, материал, багаж хэрэгсэл, тээвэрлэлт нь нэг боссын гарт байх бөгөөд түүнд хүч хүч дутагддаг. Түүнд хэрэгцээтэй хүн хүчийг өглөө болгон цувааныхан авчирч өгөн орой болтол 10-12 цаг түүний мэдэлд үлдээнэ. Энэ 12 цагийн хооронд хоригдлууд ажлын норм хариуцсан дарга нарын мэдэлд үлдэх бөгөөд хоригдлуудыг дахин хүмүүжүүлэх ямар ч шаардлага байхгүй. Ажлаа хийж байгаад хоригдлууд үхсэн ч энэ нь нормын дарга нарт ямар ч асуудал биш. Үнэндээ хоригдлыг "актлах" нь хулгайд алдсан самбар, тос актлахаас амархан байв. Тэдний хувьд хоригдлыг илүү их ажиллуулж ажлынх нь бүтээмжийг илүү доогуур тооцох сонирхол их байдаг байв. Учир нь лагерьт зардал их гарч, маш их зүйл дутагдаж, янз бүрийн замаар шамшигдаж, хулгай гарч, лагерын бусад хэлтэс газруудын даалгавар дутуу нормдоо хүрдэггүй байсан тул нэгнийх нь давуулсан нормыг бусдад нь гүйлгэн тэгшитгэх замаар лагерь төлөвлөгөөгөө биелүүлж байв. Үүний тулд хоригдлуудын ажлыг багаар үнэлэх нь чухал байв. Нөгөө боссууд нь лагерын захиргааныхан байв. Ажлын бүтээмжийн дарга нарын төлөвлөгөө, хорих ангийн МВД-ын дарга нарын төлөвлөгөө ямагт хоорондоо зөрөлддөг байв.

Тухта: тухта хийхийн тулд эрч хүчтэй, аж ахуйч ухаантай бригадын дарга, тэр тусмаа зекүүдээс байх хэрэгтэй байдаг байв. Тэдний зарим нь төлөвлөгөө зохиогч, норм тогтоогч, эдийн засагч хоригдлууд байдаг байв. Учир нь хорих ангиуд байгаа тэр алсруу барагтай бол энгийн эрх чөлөөтэй хүмүүс тийм ажил хийхээр явдаггүй байв. Ийм албан тушаалууд дээр очсон зарим зекүүд нь өмнө нь хэн байснаа мартаж чөлөөт хүмүүсээс илүү зэвүүн харгис болдог бол зарим нь төрөлх ольтригийнхондоо өөримсөг ханддаг байв.
Василы Григоревич Власов мөн тийм хүн байв. 19 жил хоригдохдоо тэр нөгөө л эрч хүчтэй шийдэмгий хэвээр байсан юм. Аж ахуй, захиргааны ажилд гүйлгээ ухаантай байсныхаа ачаар тэрээр лагерийн үйлдвэрлэлийг хариуцсан чухал албан тушаалд томилогдож байсан бөгөөд чармайлтынхаа хүчээр зөвхөн өөрийнхөө төдийгүй бусад олон хүний амь насыг аварч байсан юм. 40-өөд онд Уст-Вимын модны үйлдвэрийн лагерт тэрээр төлөвлөгч, норм тогтоогчын ажлыг нэгэн зэрэг хариуцан хийж байв. Тэр өвлүүдийн нэг нь бусдаас илүү хүйтэн ширүүн байв. Бүх хүчээ дайчилсан ч зекүүд нормт ажлынхаа 60-хан хувийг хийж дөнгөсөн ч тэдэнд хүнсний нормыг нь 125-иар бодож өгсөн юм. Тийнхүү нэмж хүнс олгосны хүчинд л хоригдлууд тэр ширүүн өвлийг давж гарсан. Хэдийгээр цаасан дээр норм биелэгдсэн харагдаад байсан ч мод ачаалах төлөвлөгөө хугацаанаасаа хожигдож байсан бөгөөд түүний хажуугаар хорих ангийн дарга түүний талаар цуу үг сонссон байв. 3-р сард хорихын дарга комисс гарган ажлын байран дээр шалгалт хийхэд үйлдвэрлэлийн даалгавар 10500 куб яард модоор дутаж байгааг илрүүлэв. Лагерын дарга уурлан Власовыг дуудав. Власов очсоноо "Даргаа бригадуудад 5 өдөр л өгчих. Залхуу новшнууд цас их байгаа болохоор модоо татаж авчраагүй байна. Шинэ комисс гаргаад намайг даргаар нь тавьж өгөөч гэв" Түүний дараа Власов офисоосоо гаралгүйгээр дахин албан бичиг боловсруулж, түүндээ гээгдсэн дүнзнүүдийг олсон гэж хэрхэн олсноо тайлбарлан бичив. Лагерын дарга тайвширч гайгүй болов, гэхдээ түр хугацаанд. 5-р сард дахиад л дүнзний норм биелэгдэхгүй тээвэрлэлт бага явж дутагдаад байгаа тухай асуудал үүсэж, дээгүүр албан тушаалтнууд тэд нараас асууж лавлаж эхлэв. Лагерын дарга дахин Власовыг дуудав "Чи яаж хуурамч бичиг баримт хийж чадаж байнаа? " Хариуд нь Власов "Та тэгвэл өөрөө шоронд суумаар байна уу? 10 мянга 500 куб яард гэдэг бол эрх чөлөөтэй хүний хувьд ч гэсэн бүтэн 10 рублын дэвсгэрт гэсэн үг. Чекист байлаа ч гэсэн тавт гэсэн үг." Дарга түүнийг харааж загнав. Гэсэн ч дэндүү оройтсон байв. За яахав одоо яах вэ? Бүх зам харгуй шалбаагаар дүүртэл хүлээх хэрэгтэй байна гэж Власов хариулав. Зун болоход өвлийн замууд бүгд арилж, замууд шавар намагаар дүүрч юугаар ч нэвтрэхийн аргагүй болов. Энэ үед Власов шинэ тайлан бичиг авчран түүнд гарын үсэг зуруулахаар өгөв. Тэр бичигт нь, өнгөрсөн өвөл маш амжилттай ажиллаж арван мянга таван зуун куб ярд мод боловсруулсан ч тээвэрлэлтийн асуудал шийдэгдэх боломжгүй байсан, одоо ч гэсэн намаг, шавраас болоод татаж чадахгүй байгаа тухай тайлбарласан байв. Ийнхүү энэ удаашрал нь хэт сайн ажилласнаас болсон гэсэн тайлбарт үндэслэсэн тул хорихын захиргааныхан энэ бичгээ хэнд ч үзүүлэхээс нүүр улайгаагүй бөгөөд нөгөө асуудал болоод байсан 10500 куб ярдыг актлах шийд гаргажээ. Ийнхүү цаасан дээр унагаж, боловсруулж, ачихад бэлэн болгосон байсан моднуудыг акталснаар- нөгөө моднууд дахин ургах боломжтой болсон. Балансын хуудсанд дурдагдаагүй тоо баримтын үр дүнд хэдэн зуун мянган мод тайрагдалгүй үлдэж, тэр өвөл хэдэн зуун хоригдлын амь нас аврагдаж үлдсэн юм... Энэ бүх үйл явдлууд нь улсыг тонож, хувь хүн өөрийгөө баяжуулж ашиг олохын төлөө биш харин амьд үлдэхийн төлөө байсан юм. Хоригдлууд энэ талаар "Хэрвээ тухта байгаагүй бол хэзээ ч сувгуудыг татахгүй байсан юм" гэж ярьцгаадаг. Ийм л зүйлс дээр ольтриг тогтнож байв...

Наймдугаар бүлэг

Эмэгтэйчүүд лагерьт

Яаж тэдний тухай байцаалтын үеэр ч гэсэн бодохгүй байх билээ дээ. Тэгээд ч дөнгөж хажуу талын камерт эмэгтэйчүүдийг хорьж байхад шүү. Нэг л шоронд, нэг дэглэмийн доор, тийм тэсвэрлэхийн аргагүй байцаалтыг яаж тийм сул дорой амьтад тэсэж гарах билээ?

Эмэгтэйчүүдийн эмч Н.И.Зубов өөрөө шоронд 10 жил өнгөрүүлсэн бөгөөд тэрээр шоронд маш олон удаа эмэгтэйчүүдийг үзэж зөвлөгөө өгдөг байв. Тэрээр, баривчилгаа, байцаалт, гэр бүлээсээ хол байхыг эмэгтэйчүүд илүү хурцаар мэдэрч, эрэгтэйчүүдээс ч илүү хурцаар хариу үйлдэл үзүүлж эсэргүйцдэг гэж ярьдаг. Баривчлагдсан эмэгтэйчүүд сэтгэл санаагаар илүү хүчтэй шаналж, улмаар үүнээс болж тэдний сарын тэмдэг нь ирэхээ больдог байна.

Тэд байцаалтын үеэр юу бодож ямар өчүүхэн зүйлд ач холбогдол өгч яаж хандаж байсан нь намайг маш их гайхшруулсан. Залуухан, хөөрхөн Надя Суровцева байцаалтруу очихдоо хоёр өөр оймс углаж өмссөн байсан бөгөөд байцаалтын үеэр байцаагч нь хөлрүү нь ширтээд байхад маш их ичиж байсан гэж ярьдаг. 1943 онд Том Любянкад хоригдаж байсан Александра Острецово ширээн доороо нуугдаж, харгалзагч орж ирэхэд оргосон байна гэж айлгадаг байснаа, аль эсвэл байцаалтруу явахдаа нүүрэндээ улаан өнгийн жүүс түрхдэг байснаа, мөн байцаалтын урд орой нь маргааш ямар даашинз өмсөх тухайгаа хоорондоо ярилцдаг байснаа ярьсан. Аргагүй, Острецова тэр үед сахилгагүй, дэггүй, залуухан бүсгүй байсан юм. Тэгвэл өөр нэгэн нас тогтсон эмэгтэй эрдэмтэн Н.И.П...ва халбагаа ирлэдэг байсан гэдэг. Яах гэж хоолойгоо хэрчих гэж үү? Үгүй. Үсээ боох гэж.

Красная Пресняд би эмэгтэйчүүдийг тээвэрлэж байхтай таарсан юм. Маш их гайхсан зүйл гэвэл тэд миний бодож байсан шиг тийм туранхай биш, бид нар шиг цонхийсон байгаагүй юм. Бүгдэд ижил норм, ижил хүнсний норм олгосон нь эмэгтэйчүүдийн хувьд тийм ч чанга байгаагүй бололтой. Тэд тийм ч хурдан өлсөж, турдаггүй бололтой.

Гэсэн ч бидний хувьд ч тэр, эмэгтэйчүүдийн хувьд ч тэр дамжин өнгөрөх бол дөнгөж цэцэг байсан юм. Харин жинхэнэ жимс нь сүүлд лагерт гарах байв. Тэнд нэг бол нугарч, хугарч, эсвэл дасан зохицох болно. Лагерт бүх зүйл эсрэгээр, бүх зүйл эмэгтэйчүүдэд илүү хатуу байдаг байв. Хамгийн эхлээд шоронгийн бохир заваан байдал. Дамжин өнгөрүүлэх тээвэрт бохир заваан орчин байж байсан эмэгтэйчүүд лагерт ирсэн ч илүү цэвэрхэн байдлыг олдоггүй. Ерөнхийдөө байдаг л нэг дундаж лагерын хувьд бол ямар ч эмэгтэй, эмэгтэйчүүдийн бригадад ч гэсэн төдийлөн цэвэрхэн, угааж цэвэрлэх боломжгүй байдаг байв. Халуун ус маш ховор. Заримдаа халуун битгий хэл ус ч олдохгүй. Зарим газар ямар ч ус олдохгүй байгаа нь зөвхөн мөс. Харин түүнийг хайлуулах зүйл байхгүй. Мэдээж угаалга хийх газар байхгүй.

Усанд орох уу? Лагерт анх ирэхэд нь эмэгтэйчүүдийг усанд оруулдаг. Лагерт усанд оруулдаг газар шинээр ирж байгаа нүцгэн эмэгтэйчүүдийг яг л бараа худалдаж авч байгаа юм шиг янз бүрээр үзнэ. Ус байсан ч байгаагүй ч лагерийн хамгийн доод зэрэглэлийн ажил болох үсчингүүд эмэгтэйчүүдийн толгой, суга, бэлэг эрхтний үсийг хусаж бөөс хуустай эсэхийг нь шалгана. Ингэх нь тэдэнд шинээр ямар эмэгтэйчүүд ирж байгааг тухтай харах боломж өгнө. Үүний дараа бусад итгэмжлэгдэгчид үзнэ. Энэ бол бүр Соловецкийн арлаас үүдэлтэй нэг ёсны заншил юм. Тэр үед ядаж жаахан ичингүйрч, эмэгтэйчүүдийг ерөнхий ажил хийж байхад нь сонжиж хардаг байсан бол ольтриг хатуурахын хэрээр процедур ч гэсэн илүү эрээ цээргүй болсон юм. Федот С болон түүний эхнэрийг лагерт ирэхэд эмэгтэйчүүдийг хонгилоор бөөнд нь биш харин ганц ганцаар нь нүцгэн явуулж лагерын бусад итгэмжлэгдэгсэд ханын хоёр талаар зогсон сонжин харж байсан гэж ярьдаг. 20-иод оны үед 6 -7 эрэгтэйд нэг эмэгтэй ноогдохоор хоригдлуудын хүйсний харьцаатай байв. 30-аад оноос эмэгтэйчүүдийг бөөнд нь баривчлах болсон ч хүйсийн харьцаа алдагдсан хэвээр байдаг байв. Зарим лагерт арай соёлтой байдаг байв. Эхлээд эмэгтэйчүүдийг лагертай танилцуулж, сайн хоолосны дараа лагерын албан тушаалтнууд, трастигууд орнуудын дундуур тухтай явж сонголтоо хийдэг байв. Тэд сууж ярилцаж, тэгээд "сонголтоо" өөрийнхөөр нь зочлохыг урина. Нөгөө урьсан туслах ч гэсэн ганцаараа тусдаа байранд биш харин өөр хэд хэдэн хоригдолтой цуг нэг кабинд байна. Гэхдээ тэдэнд өөрсдийн гэсэн хайруулын таваг хоолны хэрэгсэл байх бөгөөд эмэгтэйг шарсан төмсөөр дайлна. Итгэмээргүй зүүд. Эхний удаад эмэгтэйг зүгээр л хооллож, энд байгаа нөхцөл байдал, лагерийн бусад газар дахь нөхцөл байдлыг харьцуулан бодох боломж олгож буцаан явуулна. Харин зарим нэг тэсвэргүй туслахууд нь шарсан төмснийхөө дараа шууд "төлбөр" хийхийг нэхнэ. Зарим нь тайлбарлана. Чамд аятахан нөхөрсөг замаар санал тавьж байхад чи өөрөө сонголтоо хий хонгор минь Энд байвал ийм нөхцөлд байна, ийм ажил хийхэд чинь би туслана, чи юм угааж болно... Эмэгтэйчүүд янз бүрийн шийд гаргана. Тэгээд ч эмэгтэйчүүдэд бүгдэд нь ч ийм санал тавиад байдаггүй. Ирээдүй бүрхэг, харанхуй, зэрлэг, үнэндээ ямар ч ирээдүй байхгүй. Ийм шийдвэрүүдийг ээж шигээ эмэгтэйчүүдтэй цуг хоригдож байгаа жижигхэн охидууд, залуухан бүсгүйчүүд гаргах ёстой болдог байв. Ер нь шоронд залуухан охид бүсгүйчүүд хамгийн задгай болдог байв.

Хэрвээ үгүй гэвэл яах вэ? Тэгвэл чи эргэн тойрноо хар л даа. Хувцсаа өмсөөд ойруу яв. Чи удахгүй мөлхөж, өвдөг сөгдөх болно. Хэрвээ чи лагерьт ирээд удаагүй байхдаа зөв шийдвэр гаргавал чи Эрүүл мэндийн хэлтэст, гал тогоонд, санхүү даамал, оёдлын тасаг, угаалгын хэсэгт ажил хийж он жилүүд өнгөрсөн ч яг л эрх чөлөөнд байгаа юм шиг боломжийн нөхцөлд байх болно. Шинэ газар шилжүүлэгдэн очсон ч эхнээсээ яаж хандахаа эмэгтэйчүүд мэддэг болсон байв. Тэдний хувьд хамгийн амжилттай нүүдэл нь аль нэг даргын үйлчлэгч болох явдал байв...

И.Н. өмнө нь армийн командлагчийн эхнэр байсан бөгөөд гайгүй бие хаатай байв. Түүнийг лагерьт ирэхэд Бүртгэл ангилалын даргын нүд шууд л түүн дээр туссан бөгөөд түүнд даргын өрөөний шал угаах ажил санал болгоход энэ бол жинхэнэ аз хэмээн тэр шууд зөвшөөрсөн. Ингэснээр тэрээр зөөлхөн ажил хийж, амар хялбар замаар ялаа дуусгах боломжтой болж байв.

Хэрвээ чи эрх чөлөөтэй байгаа хэн нэгэнд хайртай бөгөөд түүндээ үнэнч хэвээр байхыг хүсвэл яах вэ? Чи эмэгтэй бие цогцосоо хадгаллаа гээд ямар ашиг гарах юм бэ? "Чамайг эрх чөлөөтэй болох үед чи хэнд хэрэгтэй байх юм бэ?" Энэ бол эмэгтэйчүүдийн чихэнд дахин дахин хангинадаг үгс юм. Чи хөгширч, үрчлээ сууна. Хэдий зэрлэг бүдүүлэг ч гэсэн энэ амьдралаас ч гэсэн ямар нэг юмнаас зуурч авсан нь дээр биш үү? Тэгээд ч лагерьт хэн нь ч хэнийгээ буруутгадаггүй нь ямар ч шийд гаргасан эмэгтэйчүүдэд амар байв. "энд хүмүүс бүгд л ингэж амьдарч байна" Амьдралд нь ямар ч зорилго, ямар ч хүсэл мөрөөдөл үлдээгүй гэсэн баримт юу ч хийсэн нээлттэй болгож байв. Хэрвээ сайн дураараа шийд гаргахгүй бол хүчээр шийд гаргуулж байв, хэрвээ гайгүй царайтай бол хамгийн зөрүүд байсан ч гэсэн хүссэн хүсээгүй орлуу очиж байв: "Бууж өг".

Москвагын Калуга Гейтын ойролцоо нэгэн жижиг лагерь байдаг байв. Тэнд өмнө нь снайпер байсан лейтенант М- очсон юм. Тэр яг л үлгэрийн мэт царайлаг байв. Хөгшин бүдүүн ажилтан Исаак Бершадар түүнийг худалдаж авахаар шийдэв. Тэр бол намхан бүдүүн хөгийн амьтан, харин нөгөө бүсгүй өндөр гоолиг хөөрхөн байв. Гэсэн ч Исаак амьсгаа авах аргагүй болтол нь түүнийг шалж байв. Үгэнд нь орохгүй болохоор Исаак түүнийг ерөнхий ажилд томилоод зогсолгүй харгалзагч нараар дээрэлхүүлүүлж элдвийг нь үзэж байв. Түүнчлэн дараагийн ачилтаар түүнийг өөр илүү муу нөхцөлтэй лагерьлуу явуулна гэж сүрдүүлж байв. Нэг үдэш, лагерын гэрэл унтарсан хойно М эмэгтэйчүүдийн байрнаас гарч Бершадарын агуулахын өрөөний хаалгыг тогшихыг би өөрийн нүдээр харсан. Түүнээс хойш М лагерь дотор илүү таатай нөхцөлд байх болсон...

Хэн нэгэн санал тавина гэж хэтэрхий удаан хүлээсэн хүүхнүүд заримдаа өөрсдөө эрэгтэйчүүдийн байрлуу очдог байв. Тэгээд эгнээ хоорондуур яван нэгэн хэмийн хоолойгоор "Хагас кило, хагас кило" хэмээн хэлэн алхдаг байв. Хэн нэгэн түүнийг нь зөвшөөрвөл тэрээр давхарласан вандан орны гурван талруу нь алчуур буулган майхан мэт болгон дотор нь орон нөгөө ажлаа хийн талхаа олдог байв. Бусад хүүхнүүдээсээ цуглуулан вандан ороо майхан мэт болгох нь үүний нийтлэг бэлтгэл байв. Гэхдээ үүнээс ч энгийн байх нь бий. Кривошчековогын лагерьт 1947-49 оны хооронд байдал дараахь байдалтай байв. Энэ лагерьт хулгайчууд, улс төрийн бус хэрэгтэй хоригдлууд, насанд хүрээгүйчүүд, тахир дутуу, эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд, гэх мэт бүгд холилдсон байдаг байв. Лагерьт эмэгтэйчүүдийн ганцхан байр байсан ч тэнд 500 эмэгтэй хоригдож байв. Албан ёсоор бол эмэгтэйчүүдийн байранд эрэгтэй хүн орохыг хориглосон байдаг ч хэн ч үүнийг сахиулдаггүй, хэн дуртай нь тийшээ ордог байв. Тийшээ зөвхөн эрчүүд ч биш, 12-13тай хөвгүүд хүртэл ордог байв. Тэгээд юу болж байгааг ажиглаж хардаг байв. Хангалттай бүтээлэг, алчуур даавуу хүрэлцэхгүй байсан уу, даавуугаар хааж халхлах зүйл байдаггүй, дээр нь байранд өдөр ч шөнө ч гэрэл асаалттай. Хэдийд ч орно тэнд ямагт бүгдийн нүдэн дээр нууж хаах зүйлгүйгээр хэд хэдэн газар секс хийж байдаг байв. Хөгшин нас, царай муутай байх нь л эмэгтэйчүүдэд хамгаалалт болж байв. Царайлаг байх нь бараг хараал байв. Царайлаг хүүхнүүдийн ор байнга элдэв зочноор шаваастай байдаг байв. Тэд түүнд янз бүрийн санал тавина, зодно гэж заналхийлнэ, хутга тулгана. Түүнд бууж өгөхөөс өөр сонголт байхгүй, гагцхүү хэнд нь бууж өгвөл бусад олон зочдоос, хутганаас хамгаалах вэ гэдгийг л шийдэх хэрэгтэй. Заримдаа эрчүүдээс гадна эмэгтэйчүүд хоорондоо муудалцаж, атаархаж, жөтөөрхөж бие биенээ дээрэлхэнэ. Эмэгтэйчүүд тэр алс газар маш цөөн байсан тул зөвхөн лагерь дотор хоригдлуудын хувьд ч биш бусад хүмүүсийн хувьд ч эрэлт ихтэй байв. Эмэгтэйчүүдийг зөвхөн хоригдлуудаас гадна ажлынх нь байран дээр харуулууд, цэргүүд, чөлөөт ажилчид оролддог байв. Колымад гудамжны бүлэг хүчин, секс маш их газар авсан байв. К.О-д ийм явдал тохиолдсон гэж тэр ярьдаг. Түүнийг болон бусад эмэгтэйчүүдийг Элгенрүү зөөвөрлөж явах замдаа ачааны тэрэгний жолооч хөзөр тоглон мөрийндөө тэр хүүхнүүдийг алдсан бөгөөд хариуд нь тэрээр хүүхнүүдийг шөнө машинтай авч явж байхдаа замын хажууд аваачиж буулгахад барилгын ажилчин эрчүүд тэр хүүхнүүдийг, К.О-г ч бас бөөнд нь хүчиндсэн гэдэг.

Ажлын тухайд ямар вэ? Эрэгтэй эмэгтэйчүүд холилдон ажиллаж байгаа үед эмэгтэйчүүдийн хувьд харьцангуй гайгүй. Харин дан эмэгтэйчүүд бригад болон ажиллаж байгаа үед нөхцөл байдал илүү хүнд байдаг байв. Эмэгтэйчүүд ямар ажил хийдэг байв: Елена ачигчаар ажиллаж байсан бөгөөд тус бүр нь 175-200 паундын (60-80 кг) шуудай үүрдэг байв. Ажил- гайхамшигт ажил.

Амьдралд юу ч эрх тэгш биш. Ялангуяа лагерь дотор энэ нь бүр ч тодорхой харагддаг. Хүн бүр ч тийм найдваргүй байдаггүй. Зарим залуучууд илүү сайн, хөнгөн ажил хийдэг байв. 19-тэй Наполная Калуга Гейтэд краны оператор хийдэг байв. Тэр яг л сармагчин шиг краны хошууруу дээшээ авирч гараад тэндээсээ ийш тийшээ залан доор телефон байхгүй учир тэндээсээ ажиллаж байгаа хэсгийн ахлагч, ажилчидруу хай, хөөе хэмээн хашигрдаг байв. Түүний хувьд бүх зүйл цоглог, сайхан, баяр хөөртэй байдаг байв. Тэр ямагт инээмсгэлэл дүүрэн явдаг бөгөөд түүнд хүнсний нормыг 140 хувиар бодож өгдөг, түүнд бүгд сайн, түүнд ямар ч дайсан аюултай биш байв, "загалмайлсан эцэгийг" (аюулгүйн албаны дарга) л тооцохгүй бол шүү дээ.

Сачкова 19-тэй хөдөө аж ахуйн засан хүмүүжүүлэх ангид хуваарьлагдсан бөгөөд тэнд идэж уух зүйл элбэг, тиймээс амьдрал хөнгөн байв. "Би ургац хураах нэг машинаас нөгөө машины хооронд дуу аялан гүйдэг байсан" гэж тэр ярьдаг. Дараа нь түүнийг тундрын хүйтэн Норилскруу шилжүүлэв. Тэнд ч гэсэн тэрээр "би бага байхаасаа ийм газар ирж үзэхийг хүсдэг байсан юм" гэж ярьж байв. Хугацаагаа дуусгаад тэр тэнд чөлөөт иргэн болж үлдсэн....

1944 оны 11 сарын 27-ны Ардын Комиссарын тогтоолоор хүн шоронд орсон тохиолдолд түүний гэр бүлийг автоматаар цуцлагдсан тооцох тухай зарлиг гаргасан... Зекүүдийг гэр бүлээ мартахыг ийнхүү тушааж байв. Түүнийхээ хамтаар хорих лагерь дотор өөр ямар нэг романс үүсгэхийг мөн зөвшөөрч дэмждэггүй байв. Учир нь ингэх нь ажлын нормд сөргөөр нөлөөлөх болно гэж үздэг байв. Үнэндээ эдгээр задгай хүүхнүүд улс орон болон ольтригийн өмнө хүлээсэн үүргээ умартан, хаана ч, нойтон газар, модон дээр, замын чулуун дээр, төмөр хавтан дээр дээшээ хараад хэвтчихнэ. Ингэх нь төлөвлөгөө тасалдуулах болно... энэ нь ч үнэний хувьтай байв. Үнэндээ зечка (ялтан хүүхнүүд) нар жирэмсэн болж, хуулийн хүмүүнлэг талыг ашиглаж ялынхаа хугацаанаас хэдэн сарыг ч болов ажил хийхгүй өнгөрөөх сонирхол ихтэй байдаг байв. Хорих лагерт сэтгэл санааны хайрыг харж болох байв...

... Монголд ГУЛЖДС-ын лагерт (манай хоригдлууд тэнд 1947-1950 онд төмөр зам тавьсан юм) эрэгтэйчүүдийн лагерлуу харгалзагчүй явж байгаад 2 охин баригдсан юм. Харуул тэднийг мориноосоо уян, мориндоо мордож тал дундуур чирсэн гэдэг. Хэн өнөөдөр тэр охидын, тэр харуулын нэрийг мэдэх билээ? өнөөдөр тэр тухай хэлсэн ч тэр харуул гайхах болно. Юундаа ичнэ гэж? Тэг гэж тушаасан юм чинь. Тэгээд ч тэр гичийнүүд юугаа хийж эрчүүдийн байрлуу явж байсан юм бэ? (2-р боть. 241-р хуудас)...

Төрөхөөс нь сарын өмнө хоригдол эмэгтэйг эмнэлэг сувилагч нартай өөр лагерлуу явуулдаг байв. Төрснийх нь дараа нь хөхүүл эхчүүдэд буюу мамки нарт зориулсан өөр лагерлуу бас явуулна... Эндээс хоригдлуудын сэтгэлзүй, хэл яриаг ажиглаж болно. Тэд бүх зүйлийг үнэлсэн биш харин доош нь хийсэн, дорд оруулсан ёжилсон яриа хэрэглэнэ. Тэд орос хэлний эх гэсэн мать гэдэг үгийг биш харин эхэнцэр гэх юм уу тэгж орчуулагдахуйц мамка, больниц гэхийн оронд больничка, баяртай хэмээн свидания гэхийн оронд свиданка, өршөөл буюу помилование гэхийн оронд помиловка, чөлөөт хүн гэж волний гэхийн оронд волняшка, нөхөртэй эмэгтэйг женица гэхийн оронд подженица гэж хэлнэ. Түүнчлэн 25 жилийн ялыг бүхэл хорин тавтын рубль шиг четвертная гэлгүй 25-ын бутархай копейк шиг четвертёка хэмээн ярилцдаг.

Ийнхүү ёжилж ярилцаж буй нь хоригдлууд архипелагт юу ч жинхэнээсээ биш, бүгд хуурамч, бүгд муу, бүгд хамгийн доод зэрэглэлийнх гэдгийг илтгэж, түүнийг эсэргүүцэж, ёжилж гаргадаг юм. Ийнхүү 25 жилийн ялыг 25 рубльээс 25 копеек хүртэл доош нь хийж ярихдаа хоригдлууд би бол тэр ялнаас ч илүү үнэ цэнэтэй, түүнээс ч илүү чадалтай, түүнийг туулаад ч гэсэн гарах болно гэдгээ илэрхийлдэг юм.

... Хөхүүл хүүхдүүдийг арай том болохоор нь эхчүүдийг нь буцааж лагерлуу нь явуулж үлдсэн хүүхдүүдийг хиймэл хоолонд оруулдаг. Зарим хүүхдүүд үүнийг даалгүй үхдэг. Харин зарим нь давж гарж дасаж зохицдог. Хүүхдүүдийг арай том болохтой зэрэг хүүхэд асрах газарлуу явуулдаг. Гэсэн ч тэдний зарим нь гэмт хэрэгт холбогдож насанд хүрээгүйчүүдийн хориход хоригдохоор ольтригт буцаж ирдэг...

Дайны өмнөх жилүүдэд ихэнхдээ хоригдол эмэгтэйчүүд хүүхэд олж, жирэмсэн болохгүй байхыг хичээж чармайдаг байсан. Энгийн иргэдийг аборт хийхийг төр засгаас дэмжихгүй хориглодог байсан бол лагер дотор эмэгтэйчүүдэд аборт хийхийг лагерын захиргаанаас дэмждэг байв... Хэрвээ хайртай хүнээсээ олсон хүүхэд байвал яах вэ? Тэгсэн ч хэрвээ эмэгтэй жирэмсэн болбол түүнийг өөр лагерлуу явуулж хосуудыг салгах болно. Түүнийг явсны дараа нөгөө эрэгтэй нь өөр эмэгтэйтэй болохгүй гэх баталгаа юу байна. Тэгээд ч тэд дахин уулзаа ч бил үү? Бас ямархуу хүүхэд төрөх бол? Хоригдлууд хоол тэжээл дутмаг байдаг байсан тул гарсан хүүхдүүд ихэвчлэн сул дорой, үлбэгэр бие муутай байдаг байв. Сүүлд нь хүүхдээ өөр дээрээ авахыг зөвшөөрөх болов уу? (Заримд нь зөвшөөрч, заримд нь зөвшөөрдөггүй байв.) Хэрвээ өөр дээрээ авахгүй бол сүүлд нь насан туршдаа шаналж явах болно шүү дээ (зарим мамка нар шанална, зарим нь тоох ч үгүй)

Лагериас суллагдсаныхаа дараа эцэгтэй нь, хүүхэдтэйгээ гэр бүл болох болно гэсэн итгэлтэй бүсгүйчүүд шийдэмгийгээр хүүхдээ төрүүлдэг байв. Жишээ нь А.Глебовын гэр бүл. Тэр хоёр шоронгоос гараад 20 жил болж байгаа бөгөөд 2 охинтой. Том охиноо Унжлагт төрүүлсэн бөгөөд одоо 19-тэй, бага охиноо суллагдсаныхаа дараа төрүүлсэн одоо 9 настай. Эх болохыг хүссэн эмэгтэйчүүд энэхүү явдлыг сэтгэл догдлон хүлээдэг байв. Тэгээд ч энэ бол тэдний хувьд цорын ганц амьдрал шүү дээ. Энэ жижигхэн амьтныг цээжиндээ тэврээд хөхүүлнэ гэдэг- энэ бол хуурамч зүйл биш, энэ бол 2-р зэргийн гологдол биш жинхэнэ, өөрийнх нь хүүхэд. Харбины охин Ляаляа өмнө нь төрүүлсэн хүүхдээ харахын тулд дахин төрөхөөр тийшээ очиж байв. Дараа нь хоёрдахь хүүхдээ харахын тулд гуравдахь удаагаа төрж байв. 5 жилийн ялаа дуусгаад гарахдаа тэр 3 хүүхдээ тэврээд гарсан юм. Хэдийгээр шоронд янз бүрийн байдлаар эрх чөлөө эрхээ хязгаарлуулдаг ч эх болсноороо эмэгтэйчүүд богино хугацаанд ч гэсэн яг л чөлөөт иргэн шиг тэгш эрхтэй болж байгаагаа мэдэрдэг. "Би хоригдол нь үнэн. Гэхдээ миний хүү бол чөлөөт иргэн!" Тийнхүү тэд яг л чөлөөт хүүхдийн эдлэх эрх, хангамж, асаргааг шаарддаг байв. Бусад хал суусан хоригдол хүүхнүүд, ялангуяа хулгайч хүүхнүүдийн хувьд эх болно гэдэг нь нэг жилийг бэрхшээл багатайгаар өнгөрөөж, ялынхаа хугацаанаас хороож байгаа арга байдаг байв. Тэд өөрсдийн хүүхдээ өөрийн болгохыг ч хүсдэггүй, харахыг ч хүсдэггүй, амьд үхсэнийг нь мэдэхийг ч оролддоггүй байв.

Хүүхэд төрүүлсэн, асарч байгаа эхчүүдийн хувьд заримдаа тусгай өршөөл гаргаж (гэхдээ 58-ын эмэгтэйчүүдийг оруулахгүй үлдээдэг) хугацаанаас нь өмнө сулладаг байв. Өршөөлд хамрагддаг хүүхнүүд нь голчлон хулгайчууд. Эдгээр мамки нар паспорт бичиг баримтаа авмагцаа л хүүхдээ дагуулж яван хамгийн ойрын галт тэрэгний буудал дээр хаяад явдаг байв. (нөгөөтэйгүүр тэдний хувьд ч амьдрал хүнд, тэр эмэгтэйчүүд ч гэсэн шоронд байсантай нь адил хоолны норм маргааш байхгүй, маргааш цагдаа өөртэй нь яаж харьцахыг мэдэхгүй, хаана ямар ажил олох нь тодорхойгүй. Хүүхэдгүйгээр амьдрах нь илүү амар байв.)

1954 онд Ташкентын буудал дээр нэгэн үдэш намайг байж байхад тэнд хонгилын нөгөө талд гуч гаруй хоригдлууд саяхан суллагдсан бололтой маш их дуу чимээ гаргаж байв. Эрчүүд нь хөзөр тоглоцгооч, мамки нар нь ямар нэг зүйлийн талаар маргалдацгааж байв. Тэгж байтал нэг ээж хашгирч босож ирснээ хүүхдээ хөлнөөс нь татан толгойгоор нь цементэн шалан дээр цохичихов. Корридорт байсан хүмүүс уулга алдав. Эх хүн байж! Яаж эх хүн ингэж чадаж байнаа!... Тэр бол үнэндээ жинхэнэ эх хүн биш харин мамка байсан гэдгийг харин тэр эрх чөлөөт хүмүүс мэдэхгүй байв.

1946 оноос эмэгтэйчүүд эрчүүдийг хооронд нь тусгаарлан байрлуулж эхэлж, 1948 он гэхэд ер нь бүрэн тусгаарлаж дууссан. Тэднийг тус тусдаа арлуудруу илгээж, хэрвээ нэг арал дээр бол хооронд нь өргөст тороор тусгаарлаж байв. Гэсэн ч ихэнх шинжлэх ухаанчаар бодож тооцоолсон үйлдлүүдийн нэгэн адил энэ арга хэмжээнд ч гэсэн төлөвлөгчдийнх нь санаснаас өөр үр дүн авчирсан юм. Эрчүүдээс тусгаарлагдсанаар эмэгтэйчүүдийн ажлын нөхцөл эрс хатуу ширүүн болов. Ерөнхий ажлаас зайлсхийнэ гэдэг нь амьдрал үхлийг шийдсэн асуудал болож хувирав. Түүний тулд хүүхэд олно, жирэмсэн болохыг эмэгтэйчүүд чармайх болж, ямар ч хажуугаар өнгөрөх тохиолдол, контактыг алдалгүй ашиглахыг чармайх болов. Жирэмсэн болно гэдэг нь өмнөх шиг сайн болсон, хайр сэтгэлтэй болсон хоёр хоригдлыг салгадаг үйл явдал биш болов- угаасаа ганц ухаалаг тогтоолоор тэднийг аль хэдийн салгачихсан шүү дээ. Ийнхүү нялхсын байранд орсон хүүхдийн тоо ганц жилийн дотор хоёр дахин нэмэгдэв. Унжлагт өмнөх жил нь 150 байсан бол 1948 онд 300 болж төрсөн хүүхдийн тоо нэмэгдсэн. Харин энэ хооронд нь лагерьт байсан эмэгтэйчүүдийн тоо нэмэгдээгүй юм... Тусгаарлахын өмнө секс хийнэ гэдэг нь шохоорхол, лагерын гэрлэлт, тэр бүү хэл хайр сэтгэлийн үндсэн дээр байсан бол одоо секс гэдэг нь ердөө л завхай, хүсэл тачаал болж хувирсан. Лагерынхан ч энэ дэглэмээ улам бүр чангаруулж, эхлээд өргөст тороор тусгаарлаж байснаа дараа нь хориотой бүс тогтоож, дараа нь хооронд нь 2 метрийн өндөр хашаа барьж эхлэв.

Кенгирын лагерт хашаа ч нэмэргүй байв. Хайр хайсан хүмүүс хашаан дээгүүр үсрээд гарчихдаг байв... Хашаа өндөр болох тусам дурлал сексын Эрос бурхан нэг дээшээ нэг доошоо бууж хүмүүс нэг бол захидал харилцаагаар хайр сэтгэлийн холбоо тогтоож, эсвэл бүр шалдаа буун гомосексийн хайр газар авч эхлэв. Захиаг хашаа давуулж шидэж, эсвэл үйлдвэрт, ажлын байран дээр хаяж үлдээдэг байв. Захиаг кодолсон байдаг учраас харгалзагч, харуулууд олсон ч уншиж чадахааргүй байв. Заримдаа хүмүүс нэг нэгийгээ огт танихгүй, огт харж байгаагүй мөртлөө бие биедээ баяртай гэж бичиж үлдээдэг байсан гэж Галя Венедиктова дурсдаг. Кенгирын шоронд өмнө нь хэзээ ч бие биенээ харж байгаагүй хос, Литв бүсгүй, хашааны цаанаас Литв залуутай хуримлаж, санваартан -мэдээж хоригдлын судалтай хувцастай, түүнийг нь Литвын роман католик заншлаар адилсан баталгаажуулж, хашааны цаана наанааас тийм үү, тийм ингэнэ тэгэнэ гэж захидал шидэн хуримаа хийн баталгаажуулж байв...

Тусгаарлагдсанаар эмэгтэйчүүдэд бие сэтгэлзүйн өөрчлөлтүүд орсон гэж эмэгтэйчүүдийн эмч нар нотолж, хоригдол эмэгтэйчүүд ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Лесби хайр дорхноо үүсч эхлэв. Залуухан дөлгөөн бүсгүйчүүд нь чанга хахир дуутай, нүдний доогуур хар судалтай бүсгүйчүүдийг хайж эхлэв. Арай бүдүүлэг, зэрлэгдүү нь "эрэгтэй" болдог байв. Тэднийг харгалзагч нар яаж ч салгаж, тусад нь байлгасан нэг л мэдэхэд нэг нааран дээр хамт гарчихсан байдаг байв. Эдгээр "хосуудын" аль нэгийг нь лагерынхан өөр лагерлуу явуулав. Шуурган драм тоглогдож цамхгын галан доор хүмүүс өргөст торлуу авирч цамхгаас нээсэн галанд буудуулж байв.

Степлагын Карагандагын салбарт дан 58-ынхнаас бүрдсэн эмэгтэйчүүдийг хорьдог байв. Тэдний олонх нь аюулгүй байдлын дарга дуудаж байцаахыг сэтгэл түгшин, догдлон хүлээдэг байсан бөгөөд ингэхдээ ямар нэг байцаалтаас айх биш харин тэр эр түүнийг өрөөндөө ганцааранг нь оруулан хаалгаа түгжих болов уу гэж найддаг байсан гэж Н.В дурссан.

Эмэгтэйчүүдийн лагерь бусад лагерь шиг л ачаалалтай байв. 1951 оноос эмэгтэйчүүдийг мод бэлтгэлд ажилуулахыг албан ёсоор хориглосон. Гэсэн ч жишээ нь Унжлаг дээр ийм явдал болж байв. Эрэгтэйчүүдийн лагерь нормоо биелүүлж гүйцэхгүй байв. Тэгмэгц дэлхий ертөнц дээр уул нь үнэгүй байдаг зүйлийн төлөө төлбөр төлүүлэхээр хоригдлуудыг өдөөх арга бодож олов. Тэд эмэгтэйчүүдийг бас мод бэлтгэлрүү гаргаж эхлэв. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг хооронд нь зөвхөн цанын мөр л тусгаарлаж байв. Энд ажилласан эмэгтэйчүүдийн нормыг эрэгтэйчүүдийнхээр бодох байлаа. Люба Берёзинаг тэнд мод бэлтгэлийн эмэгтэйчүүдийн хэсгийн ахлахаар ажиллаж байхад нь мөрөн дээрээ хоёр таван хошуутай цувааны дарга түүнд "Хэрвээ танай хэсгийнхэн нормоо биелүүлэх юм бол Беленки чиний кабинд орох болно" гэж хэлсэн гэдэг. Түүний хажуугаар хүчтэй мод бэлтгэгч эрчүүд, мөн зарим нь янз бүрийн мөнгө бусад зүйлсээр харгалзагч хуягуудын гарыг цайлгаад эрэгтэй хоригдлууд эмэгтэйчүүдийн хэсэгрүү 30 минут орох эрх авч байв. Тэнд тэд 30 минутын дотор аль нэг бүсгүйг сонгож, хэрвээ өмнө нь танилцаагүй байсан бол танилцаж, боломжийн газар олж, тэгээд нөгөө ажлаа амжуулдаг байв.

Яагаад энэ бүх өнгөрснийг ухаж төнхөнө вэ? Яагаад Москвад, хөдөө тосгонд амьдарч байгаа, гадаадад аялж байгаа, хурлын индэр дээрээс үг хэлж байгаа хүмүүсийн хуучин шархыг задлана вэ? Хэрвээ энэ бүхэн өнөөдөр ч гэсэн ийм байгаа юм бол өнгөрснийг дурсах хэрэг юу байна? Тэгээд ч чи дахин давтагдахгүй, өнгөрсөн зүйлийн тухай л бичвэл ер нь яасан юм бэ?
Есдүгээр бүлэг

Итгэмжлэгдэгсэд

Лагерт шинээр ирж байгаа хүний хамгийн эхэнд сурдаг ойлголт бол тэнэг новшнууд буюу итгэмжлэгдсэн хоригдол байдаг. Ерөнхий ажилд гардаггүй, бараг хэзээ ч гардаггүй, нийтийн байранд байдаггүй, үхэх үйл нь тодорхой болж шийдэгдээгүй тэр бүх хүмүүсийг усан тэнэгүүд гэж нутгийн иргэд бүдүүлгээр дууддаг. 1933 оны статистикаар шорон, гяндан, лагерт байгаа хүмүүсийн 22 хувийг итгэмжлэгдсэн хоригдлууд бүрдүүлж байв. Энэ тоог 17-18 хувь хүртэл бууруулсан ч гэсэн энэ нь нийт хоригдлын 6-ны нэг болох юм. Үнэндээ бодит байдал дээр итгэмжлэгдэгч нарын тоо үүнээс ч илүү өндөр. Нэг гол зүйл бол ольтригоос амьд буцаж ирэгсэд, суллагдагсдын дийлэнх хувийг энэ итгэмжлэгдэгч нар эзэлдэг. Бараг амьд үлдсэн 58-ынхны 10-ны 9 нь итгэмжлэгдсэн солиотнууд эзэлдэг байв.

Угаалгынхан, эмнэлгийн туслах, аяга таваг угаагч, халуун усны ажилчид, тогоочын туслах хуарангийн туслах зэрэг нь бүгд итгэмжлэгдэгсэн придуркууд. Гэхдээ доод зэрэглэлийнх. Тэд гараараа ажиллах ёстой бөгөөд заримдаа ажил нь хүнд. Гэсэн ч бүгд сайн хооллоно.

Лагерын талбайн жинхэнэ итгэмжлэгдэгсэд бол тогооч нар, талх зүсэгчид, агуулахын нярав, эмч, эмчийн туслах, үсчин, соёл боловсролын хэлтсийн зааварлагч, халуун усны газрын менежерүүд, нарийн боовны менежер, агуулахын нярав, захидал илгээмжийн хэлтсийн менежер, ажил хуваарьлагч, нягтлан төв захиргааны бичиг хэргийн ажилтан, лагерын инженер, лагерын дэлгүүрийн аижлчид байв. Тэд хүнд хүчир ажлаас чөлөөлөгдөхөөс гадна тэд хүнд хэрэгцээтэй бүхий л зүйлийг эдлэх бөгөөд, түүнээс гадна тэд нөлөөтэй байв. Заримдаа тэд хоорондоо талцан хоороондоо муудалцаж, нэг нөгөөгөө авч хаядаг. Гэхдээ ихэнхдээ хоорондоо эв санаа нэгдэлтэйгээр хоорондоо эвтэй байдаг байв. Эдгээр итгэмжлэгдсэд хэдий чинээ хоорондоо эвтэй, хүчирхэг ажиллана төдий чинээ лагерын дарга тэдэнд итгэж ажлаа даатгадаг байв. Шоронгийн тээврээр ирж байгаа хоригдлуудыг авах, явуулах, энгийн мод бэлтгэгчдийн амь амьдрал зэргийг эдгээр итгэмжлэгдсэн придуркууд шийддэг байв.

Хүн төрөлхтөн каст, анги болон хуваагдсан шиг эд ч мөн дотроо тусдаа эрх дарх эдлэхийг чармайх болсон. Удалгүй итгэмжлэгдсэн хоригдлууд бусад хоригдлуудтай цуг нэг байранд, нэг ханзан дээр цуг унтаж, нэг газраас нэг ширээн дээрээс хооллож, адилхан хувцас өмсөж, нэг газар зэрэг усанд орохыг зохимжгүйд үзэж эхэлсэн. Тйинхүү итгэмжлэгдэгсэд тусдаа өрөөнд нэг хоёр, дөрөв, наймаараа байх болж өөрсдийн сонгосон хоолыг идэж, хоол хүнс нууцаар өөрсөндөө нууцаар нийлүүлж, бусад хоригдлуудын зүгээс эсэргүүцэл шаардлага доромжлол амсалгүйгээр лагерь доторх бүхий л албан тушаал местийн талаар хоорондоо ярилцаж, хүмүүс, бригадуудын хувь заяаг шийдвэрлэх тухайд ярилцдаг байв. Тэд чөлөөт цагаа бусдаас тусдаа өөрсөн дундаа өнгөрүүлнэ. Мөн бусдаас өөр байж, зиндаархах гэсэндээ бусад хоригдлоос өөрөөр хувцаслахыг чармайна. Хэрвээ тухайн лагерьт хар судалтай буюу энгийн хантааз илүүтэй ноёлж, өмсөгдөж байвал тэд хар хөх хантааз өмсөнө. Хэрвээ хар хөх өнгийн судалтай хувцас зохилж байвал хар өнгийнхийг өмсдөг байв.

Ажлын холбогдолтой итэмжлэгдсэн придуркууд ихэвчлэн инженерүүд, техникчид, байгуулалтын дарга, дэлгүүрийн ахлах, төлөвлөгч, нормчлогч, нягтлан, нарийн бичиг, бичээч нар байдаг байв...

Тулааны талбарт байдгийн нэгэн адил, лагерьт ч гэсэн ярилцаж хэлэлцэх цаг зав байхгүй. Хэрвээ итгэмжлэгдэгч болох боломж гарвал шүүрээд л авах хэрэгтэй. Олон жил өнгөрч. Бидний зарим нь амьд үлдэж харин нөхөд маань үхэж үрэгдэцгээжээ. Мэл гайхан цочирдсон эрх чөлөөт хүмүүс болон юмыг үл хайхрахаа болсон бидний үр ач нарын өмнө бид тэрхүү дотроо ямар ч хүмүүнлэг зүйлгүй ертөнцийг бага багаар нь дэлгэн харуулж байна. Энэ бүхнийг хүмүүнлэгийн шалгуураар үзэх ёстой юм. Энэ бүхний нэгэн маргаантай хүмүүнлэгийн, ёс суртахууны хувьд маргаантай асуудал нь итгэмжлэгдэгсэд буюу придуркууд юм.

Лагерын тухай зохиол бичихдээ би мод бэлтгэгчийн дүрийг сонгосон. Учир нь түүнээс өөр хэн ч лагерь доторх тэр харилцаануудыг мэдэрч олж харж чадахгүй. Миний зохиолын баатрын зарим хэлсэн хурц үгс, өмнө нь итгэмжлэгдэгч байсан хэсэг хүмүүсийн эгдүүг хүргэсэн. Үнэндээ, би өмнө нь хэлсэн, ольтригоос амьд үлдэгсдийн аравны ес нь итгэмжлэгдэгч нар байсан юм гэж. Тиймээс ч Дяковын ольтригийн талаар бичсэн "Амьд үлдэгчийн дурсамж" хэмээх ном нь итгэмжлэгдэгчийн дурсамж байсан юм...

Миний бодлоор хар ажил, хүнд ажил хийлгүй амьд үлдэж чадсан би бол сэхээтэн хүн гэж өөрсөөрөө онгирох нь утга учиргүй юм. Ийм нөхцөлд орсон бол оросын өнгөрсөн зууны сэхээтнүүд гагцхүү нөхдөө, өөрийн ах дүүгээ боолын хөдөлмөрөөс цуг аварч чадсан тохиолдолд л сая өөрсдөөрөө бахархах байсан юм. Тэгээд ч Иван Денисовичод офисын ажил хийх бололцоо байгаагүй юм. Хэрвээ өдөр бүр ажилд гарахдаа, ажлаа хийж байхдаа хараадаг байсан бол Иван Денисович яаж арван жилийг туулж давж гарах байсан юм бэ? Хэрвээ өдөр бүр хараадаг байсан бол Иван Денисович хамгийн түрүүнд таарсан боломжийн гогцооноос өөрийгөө дүүжлэх байсан юм. Энэ нэгэн гайхалтай ер бусын түүхийн тухайд тэгвэл юу гэж хэлэх вэ? Павел Челпюнов бүтэн 7 жил дараалан мод бэлтгэх ажил хийсэн юм. Хэрвээ тэр энэ ажилдаа ямар нэг утга учир, сонирхол олж хараагүй бол тэр амьд үлдэхгүй байлаа. Ингэж тэр амьд үлдсэн юм: түүний байсан лагерийн дарга нь байнгын хэдэн ажилчиддаа илүү анхаарал тавьдаг байсан бөгөөд юуны өмнө тэдний гэдсийг дүүрэн байлгаж, дараа нь амжилттай ажиллаж хөдөлмөрийн рекорд тогтоосон хэдийгээ гал тогоонд шөнө ажиллах зөвшөөрөл олгодог байв. Энэ бол тэдний ажлын бонус байлаа. Бүтэн өдөр мод цавччихаад дараа нь Челбюнов гал тогоонд шөнийн 2 цаг хүртэл аяга таваг угааж, төмс арилгаж ажилладаг байв. Харин дараа нь гэдсээ дүүртэл идээд унтахаар явах бөгөөд үүр цайтал 3 цаг хувцсаа ч тайлалгүй унтдаг байв. Дараа нь бонус болгож түүнийг нэг сар талх цавчигчаар ажилуулсан бөгөөд мөн бонус болгож, түүнийг өөрийгөө бэртээхэд нэг сар эмнэлэгт хэвтүүлсэн юм. Рекорд тогтоогч тул хэн ч түүнийг өөрийгөө бэртээсэн гэхгүй байв. [Тэдний ажлын галд нь нэг эмэгтэй хулгайч байдаг байв. Тэрээр жин шалгагч, агуулахын менежер гэсэн хоёр итгэмжлэгдэгчтэй цуг байрладаг байв. Үр дүнд нь тэр эмэгтэйн ажлын галынхан нормоо давуулан биелүүлдэг байсан бөгөөд тэдний ажлын морь Герчик ямагт сайн хооллож, ачаагаа ч сайн зөөдөг байв. Харин бусад галуудын морьд ажлынхаа биелэлтээр хооллож байв. (Би хөөрхий хүмүүс гэж хэлэхээсээ залхаж байна. Энэ тохиолдолд тэднийг Морь гэж дуудъя л даа!)] Хэрвээ чи сайн ажилладаггүй бол, хэрвээ хийж байгаа ажлаасаа утга учир олохгүй бол, ажилдаа шингэж орохгүй бол 7 жил мод цавчиж ажиллаж чадах уу? Тэд намайг хооллог хариуд нь би ажиллаад л байя, ажиллаад л байя гэж хэлдэг байлаа гэж Челпюнев хэлдэг. Тэрээр завсаргүй цагаачлах аргад сурсан байв. Мод гүйцэд уналгүй нэг мөчир дээрээ тогтож байхад нь түүнийг цавчиж мөчрүүдээс нь салгадаг байв. Дараа нь тэр модыг өөрийнхөө хүссэн талруу унагаж сурав. Дараа нь тэр газар гадас зоогоод тэрэн дээрээ мод унагадаг канад модчины тухай түүхийг литвчуудаас сонсоод түүнийг туршиж үзэв… Итгэмжлэгдэгчдийн ажлын байр бол буруугаар ашиглаж болох чухал албан тушаалууд байдаг байв…

Аравдугаар бүлэг

Улс төрийнхөн

Улс төрийнхөн гэдэг хэллэг, ял хэзээнээс хэрхэн хэрэглэгдсэнийг бид мөрдөн судалсан… Хоригдсон хүмүүсийн тухайд гэвэл тэд КР- контр революционерууд буюу хувьсгалын эсэргүү нар байсан юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувьсгалын эсэргүү гэдэг нэр томъёо ч арилж эхлэв. – Тэгвэл "Ардын дайсан гэж нэрлэе л дээ". Энэ илүү дээр сонсогдож байв. Хэрвээ бид өөрсдийн тооцоогоо давалгаанууд дээр тулгуурлавал, бид энэ зүйл ангиар яллагдсан хоригдлуудын тоог тогтоогоод, тэр тоогоо гурваар үржүүлж – доромжлогдсон, хөөгдсөн, гүтгэгдсэн тэдний гэр бүлийнхний тоог гаргаж болно. Ингэвэл бид түүхэнд анх удаагаа ард түмэн өөрсдөө өөрийнхөө дайсан болсныг – нууц цагдаагийн газар маш амжилттайгаар үүнийг гүйцэлдүүлснийг олж харах болно.

Нэгэн оёдолчин зүүгээ юман дээр тогтоохдоо хажуугийн ханан дээр байсан сонин дээр зоожээ. Тэгсэн зоосон зүү нь тохиолдлоор Кагановичын нүдэн дээр зоогдсон байв. Үүнийг ажигласан хэрэглэгч энэ тухай мэдээлснээр оёдолчин терроризм хийсэн гэсэн шалтгаанаар 58-р зүйлээр 10 жилийн ял авав.

Худалдагч хүүхэн зарлагаас бараа худалдаж аваад нэг сонины тасархай дээр тэр тухай тэмдэглэл бичив. Өөр цаас тэнд байгаагүй. Хэдэн ширхэг саван авсан тоо нь нөхөр Сталины духан дээр таарч бичигдсэн байв. 58-р зүйл. 10 жил.

Знаменкогийн Машин, Тракторын Станцын тракторын жолооч нимгэн ултай гутландаа Зөвлөлтийн Дээд зөвлөлийн тухай плакат авч уран улавч хийж өмсөв. Тэр плакат алга болсныг нэг эмэгтэй мэдэж хайгаад, хэн авсныг нь олов. Хувьсгалын эсэргүү үйлдэл-10 жил.

Тосгоны клубын менежер манаачтайгаа цуг нөхөр Сталины цээж баримал авахаар явав. Тэр нь том, хүнд байв. Тэд хоёулаа түүнийг гар дээрээ өргөөд дамжлаад явбал болох л байлаа. Гэсэн ч менежерийн статус нь түүнд өргөж явах ичгэвэртэй байв. "За яахав чи үүнийг аваад яв, алгуурхан." Манаач яаж авч явах учраа олохгүй байв. Хажуудаа барих гэхээр гар нь хүрэхгүй. Урдаа тэвэрэхээр урагшаа тонгорцоглочих гээд, бас нуруу нь өвдөөд байв. Сүүлд нь тэр арга бодож олон олс зангидан, баримлан Сталины хүзүүгээр дүүжлүүр шиг оосорлоод мөрөн дээгүүрээ давуулан үүрч авч явав. Энэ нь хүн бүхний нүдний өмнө болсон маргах аргагүй хэрэг байлаа. 58-8. Терроризм, 8 жил.

Далайчин эр нэг англи хүнд Катюша тамхи асаагуур сувенир болгож 1 паундаар зарчихав. Эх орны нэр төрийг унагалаа – 58- 10 жил.

Уурандаа малчин эр аяар нь болохгүй байсан үнээг харааж "Муу хамтралын …" гэж хараав. Үүний төлөө тэр 10 жил авав.

Эллочка Свирская нэгэн сайн дурын уран сайхны концертэн дээр жаахан эмзэг агуулгатай дуу дуулчихав. Энэ бол ил тод бослого! 58- 10 жил.

Дүлий, жаахан ухаан муутай мужаан хувьсгалын эсэргүү хэргээр ял авав. Яаж? Том зааланд байсан бүх зүйлийг зөөж гаргасан байв. Тэнд ямар ч өлгүүр, хувцас өлгөчих хадаас ч байсангүй. Ажлаа хийж байхдаа тэр гадуур хувцсаа Лениний цээж баримал дээрээс нөмрүүлчихэв. Хэн нэгэн хүн үүнийг нь харжээ. 58-10 жил.

Дайны дараа намайг лагерт байхад тэнд Максимов гэдэг нэртэй эр Ветлугагаас ирсэн юм. Дайны эхээр тэрээр агаарын эсэргүүцэх ангид алба хааж байв. Өвөл тэднийг улс төрийн коммиссар дуудан цуглуулж 1942 оны 1 сарын 16-ны өдрийн Правда сонинг уншиж ярилцахыг даалгав. Тэгээд комиссар тэдэнд хандан "Бид энэ өвөл л германчуудыг сайтар цохих хэрэгтэй, тэгвэл тэд хавар дахин босож ирж чадахгүй гэв" Дараа нь комиссар Максимовыг үг хэл гэв. Максимов "Тэр үнэн шүү. Бид новшнуудыг өвөл цасаар шуурч байхад сайн балбах хэрэгтэй. Тэдэнд өвлийн хувцас, эсгий гутал байхгүй дээр нь. Гэхдээ бид ч бас өвлийн хувцас эсгий гуталгүй л байна шүү дээ. Гэхдээ хавар болбол тэд тоног төхөөрөмжөөрөө илүүрхээд бидэнд бүр ч дийлдэхгүй болно" гэж хэлжээ. Түүний дараа нь юу ч болоогүй юм шиг улс төрийн комиссар алга ташив. Дараа нь Максимовыг СМЕРШ-ийнхэн дуудаж түүнд 8 жил оноов. Яасан гэхээр – "Германчуудын тоног төхөөрөмж, хэрэгслийг магтсан" – 58-р зүйл.

Хамтралын фермийн клуб дээр хүүхдүүд хоорондоо муудалцаж зодолдов. Тэдний нэг нь нуруугаараа налан тэнд байсан зарим ханын сонин, ухуулга плакатуудыг унагасан байв. Хүүхдүүдийн хамгийн ахмад 2-ыг нь 58-р яллав.

16-тай чуваш хүү ханын сонин орос хэл дээр хийж байхдаа үг үсгийн алдаа гаргасан байв. Энэ түүний төрөлх хэл биш шүү дээ: Тэгсэн ч 58-р зүйлээр 5 жил.

Улсын фермын нягтлан бодох албаны байранд "Амьдрал сайхан боллоо, Амьдрал илүү хөгжилтай боллоо (Сталин)" гэж бичсэн лоозон байдаг байв. Харин тэгтэл хэн нэгэн дүрсгүй нь улаан харандаагаар зураас татан зурчихсанаар уг лоозон Сталины хувьд гэж уншигдахаар болов. Тэд буруутай этгээдийг хайсангүй. Харин нягтлан бодох албаныхныг бүгдээрэнг нь 58-аар яллаж гулагруу цөлөв.

Ямар ч утга учиргүй. Гайхалтай. Ямар ч эрүүл ухаангүй. Үгүй ээ огт утга учиргүй ч биш юм. Энэ бол "айлган сүрдүүлэх замаар ятгах терроризм байв". Тэгээд ч манай ардын үгэнд "Хэрээг цохь, тахиаг цохь ... эцэст нь хунд хүрч л таараа" гэдэг шүү дээ. Нэгнийх нь араас нөгөөг нь цохиод л бай. Тэгж байтал аль нэг нь онож л таараа. Масс террорын утга учир нь: хичнээн сайн нуугдлаа ч гэсэн хичнээн зоригтой бууж өгөхгүй байлаа ч гэсэн сохор азаар оногдож ялагдах болно... Ямар ч хамаагүйгээр, эсвэл зориуд хэн нэгнийг баривчлахын тулд ямар ч утга учиргүй ял тулгадаг байсан гээч!

Смоленскын мужын Григорий Ефимович Генераловыг "Маш их архи уудаг. Яагаад гэвэл тэр зөвлөлт засгийг үзэн яддаг" хэмээн буруутгасан. Тэр 8 жилийн ял авсан юм.

Ирина Тучинскаяаг сүмээс гарж ирэхэд нь баривчлав. Түүнийг Сталинг үхээсэй гэж залбирсан гэж буруутгав. (Хэн ингэхэд түүний залбирахыг сонссон юм бэ?) Терроризм! 25 жил.

Артилерын инженер Сергей Стапанович Федоровыг залуу инженерүүдийн сурж боловсрох явдлыг удаашруулж байна гэж буруутгаж ялласан. ШУА-ын харилцах гишүүн Игнатовскийг 1941 онд баривчлахдаа "Чи 1908 онд Германд байхдаа Зөвлөлт засгийн эсрэг тагнуул хийхээр германы талд урвасан" гэж буруутган яллажээ. Гайхалтай. Энэ даалгавараа биелүүлэхийн тулд тэр дэлхийн нэгдүгээр дайныг алгасан, дэлхийн нэгдүгээр дайны үед хаант засгийн армид үнэнчээр байлдчихаад, харин түүний дараа 30 жилийн дараа гарах дайны үеэр тагнуул болж ажиллах гэсэн болж таарч байгаа юм.

Улс төрийн хэргээр 58 оноох шалтгууд, шалтгаанууд нь:

- удирдагчийг доромжлох

- Коллектив, фермийн талаар сөрөг хандлага гаргах

- Төрийн зээлийн талаар сөрөг хандлагатай байх (ямар эрүүл хүн эерэг

хандлагатай байх юм бэ?)

- Сталинч үндсэн хуулийн талаар сөрөг хандлагатай байх

- Намаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай сөрөг хандлага гаргах

- Троцкийг өмөөрөх

- АНУ-д нөхөрсгөөр хандах

- …. гэх мэт

… Улс төрийн хоригдлууд гэдэг бол ийм л хүмүүс байсан юм. Гэхдээ жинхэнэ улс төрийн үзэл бодолтой хоригдлууд байсан юм. Олон ч байсан юм. Тэд өөрсдийгөө золиосолж байсан юм. Тэгвэл тэд яагаад ямар ч үр дүнд хүрээгүй юм бэ? Энэ талаар сүүлд өгүүлэх болно.

Арван нэгдүгээр бүлэг

Лоялистууд

Тэгтэл би ууртай хоолойнуудыг сонсов. Нөхдийн тэвчээр дуусчээ. Тэд миний бичсэн номыг тасхийтэл нь хааж, чулуудаж, түүн дээр нулимана.

"Энэ сүүлийн судалгаа, дүн шинжилгээ чинь жинхэнэ төөрөгдөл байна. Энэ бол нэр төр гутаасан явдал. Тэр улс төрчид гэж хэнийг хэлээд байгаа юм? Санваартнууд, технократууд, сугуулийн дэггүй хүүхдүүд үү? Жинхэнэ улс төрчид гэдэг бол бид. Бид, цуцашгүй, нугаршгүй улс төрчид бид байна. Жинхэнэ ортодокс, болор мэт тунгалаг хүмүүс бид байна." (George Orwell тэднийг 1984 зохиолдоо Goodthinkers гэж нэрлэсэн байдаг)

Тиймээ, манайд хэвлэгддэг хэвлэлүүдээс үзвэл зөвхөн та нар л ял эдэлж, та нар л зовж зүдэрсэн хүмүүс. Та нар л ганцхан үг хэлж, ярьж бичих эрхтэй хүмүүс. За яахав тэгвэл ярилцъя л даа.

Улс төрийн хоригдлууд гэж: юуны төлөө, яагаад хоригдож байгаагаа мэддэг, тэр үзэл бодолдоо үнэнч нугаршгүй коммунист хүн байх ёстой гэсэн шалгуур тавьбал манай уншигчид та бүхэн хүлээн зөвшөөрөх үү? Хэрвээ зөвшөөрч байгаа бол хариулт нь энд байна: манай нөгөө нугаршгүй, цор ганц зүйлд итгэдэг үнэнч бат коммунистууд үзэл бодолдоо үнэнч байсан юм. Гэхдээ гагцхүү юуны төлөө ял эдэлж байгаагаа мэддэггүй байлаа. Тиймээс тэднийг улс төрийн гэж үзэх боломжгүй.

… Зарим хүмүүс камерт хоригдож байхдаа жинхэнэ коммунист болж жүжиглэдэг байв. Ингэснээр камер дахь мэдээлэгч түүний талаар нааштай үг байцаагчид дулгана гэж итгэдэг байв. Жинхэнэ улс төрийн үзэл бодолдоо үнэнч хүмүүс гэвэл ийм байлаа. Олга Слиозбергын нөхөр хэдийн баривчлагдаж тэд гэрийг нь нэгжиж, түүнийг бас баривчлахаар ирсэн байв. Тэд түүний гэрийг 4 цаг нэгжиж байх хооронд тэрээр Стахановитын конгресс дээр тавигдах тайлан илтгэлийн үгнүүдийг хянаж засаж редакторлоод сууж байв. Тэр тэндхийн нарийн бичиг байлаа. Хурлын бичиг баримтыг дутуу үлдээх нь түүнд үр хүүхдээ үлдээхээс ч хэцүү мэт байв. Тэдний гэрийг нэгжиж байсан байцаагч хүртэл түүнд хандаж "Алив хүүхүүддээ баяртай гэж хэлээч" гэж шаардаж байв. Казаны урт хугацаагаар хоригддог хоригдлуудтай шоронд байсан Елизавета Цветковад 15-тай охиноос нь захидал ирэв. "Ээж, надад хэлээч, надад хариу бичээрэй. Би таныг буруугүй гэж бодож байна. Хэрвээ та буруугүй бол би тэднийг уучлахгүй. Би Комсомольд элсэхгүй. Харин таныг буруутай бол би таньд дахиж бичихгүй, таныг үзэн ядах болно" Ээж нь чийг болсон камертаа уй гашуу болов: яаж охин нь Комсомолгүй амьдрах юм бэ? Яаж тэр Зөвлөлт засгийг үзэн ядаж болох юм бэ? Тэрний оронд намайг үзэн ядсан нь дээр. Тэгээд тэр "Би буруутай… Комсомольд ор" гэж бичжээ…

Амьдралд нь тохиолдож буй явдал, эргэн тойронд нь болж байгаа хүчирхийлэл, шоронгийн тухайд тэднээс асуухад тэд намд, зөвлөлт засагт, Сталинд ямар ч буруу үл халдааж, намаа, засгаа, Сталинг буруугүй гаргах гэж зүтгэцгээдэг. "Миний баривчлагдсанд зөвлөлт засаг буруугүй", энэ дүүргийн, мужын албадуудад хувьсгалын эсэргүү нар орчоод нугалаа гаргаж байна, нөхөр Сталин энэ талаар мэдсэн бол ч ингүүлэхгүй л дээ. Тэд наана нь хамаг холбоо хрилцаа тасалж бөглөчихөөд нөхөр Сталинд, намын удирдлагуудад байгаа байдлыг мэдэгдүүлэхгүй байна гэж тайлбарладаг байв.

Миний анд Панин бид хоёр Столыпины вагоны тасалгааны дунд талын орон дээр хэвтэж байв. Бид нөгөө давсалсан загасыг нь идэлгүй халаасандаа хийчихсэн учраас тэгтлээ ам цангаж мэдрэгдэхгүй байв. Тэгж байтал явдал дундаас манай тасалгаанд марксист эрдэмтнийг оруулж ирэв. Бид сонирхон түүнтэй үг солилцохоор доош тонгойв. Гэвч эхний хэдэн үгнээс л түүнрүү нэвтрэх аргагүй юм байна гэдгийг ойлгов. Тэхээр нь бид жаал зугаацаж, янзыг нь үзэхээр байраа солин доош буув:

- Сайн байна уу

- Сайн уу

- Нэг их чихцэлдэхгүй байна уу

- Гайгүй

- Лонхон дотор удаж байна уу

- Хангалттай удаан

- Талаасаа өнгөрсөн үү?

- Дөнгөж

- Тийшээ хардаа: манай тосгод ямар ядуу байгааг хар даа. Сүрлэн дээвэртэй, нурж унаж байгаа байшингууд

- Хаант засгийн үлдэгдлүүд

- Гэхдээ зөвлөлт засаг 30 жил тогтоод байгаа биз дээ

- Энэ бол түүхийн хувьд маш өчүүхэн хугацаа

- Хамтралын фермерүүд өлсөцгөөж байна?

- Чи зуухан доторхийг нь өлийж үзсэн юм уу?

- Манай тасалгаанд байгаа фермерээс л асуучих

- Шоронд орсон хүн бүхэн бусдад дургүйцсэж, өширхсөн хандлагатай болсон байдаг юм

- Гэсэн ч би өөрийнхөө нүдээр фермүүдийг харж байсан

- Тэгвэл тэд нар чинь хэвийн бус байж л дээ (ямаан сахалт өөрөө өмнө нь тэр фермүүд дээр хэзээ ч очиж байгаагүй болохоор түүний хувьд ингэж бодох нь их л амархан байв)

- Настайчуулаас асуул даа: хаант засгийн үед тэд сайн хоол идэж, сайн хувцаслаж, олон хоног амардаг байсан гэж

- Би асуух ч үгүй. Өнгөрснөө магтах нь хув хүмүүсийн зуршил. Үхсэн үнээ нь ямагт амьдаасаа хоёр дахин илүү сүү өгдөг гэж ярьдаг шүү дээ. [заримдаа тэр бүр зүйр үгнүүдээс иш татна гээч] Тэгээд ч манай хүмүүс амралтанд дургүй. Тэд ажил хийх дуртай.

- Тэгвэл яагаад олон хотод талх хомсдоод байгаа юм бэ?

- Хэзээ?

- Жишээлбэл яг дайны өмнө

- Худлаа. Үнэндээ дайны өмнө бүх зүйл болж бүтэж байсан юм

- Сонсож бай, тэр үед Волга мөрөнг дагасан бүх хотуудад хэдэн мянган хүмүүс очерлож байсан юм.

- Зарим орон нутгийн хангамжийн асуудал доголдсоных байх. Гэхдээ илүүтэй чиний санах ой чинь буруу бодоод байх шиг байна.

- Тэгвэл одоо ч гэсэн хомсдол байна шүү дээ

- Хөгшин эхнэрүүдийн яриа. Манай улсад 7-8 тэрбум пүүд гурил байгаа.

- Улаан буудайнууд бас ялзарч байна.

- Огтхон ч үгүй. Манайхан шинэ улаан буудайнуудын сортыг амжилттай хөгжүүлж байна.

- Олон дэлгүүрийн лангуу хоосон байна шүү дээ

- Орон нутагт түгээх ажил доголдсоных

- Үнэ нь өндөр байна.

- Манай үнэ бол шинжлэх ухаанч аргаар тооцож боловсруулсан хамгийн шударга үнэ

- Цалин бага байна

- Тэднийг мөн ШУ-ны аргаар тооцож гаргасан.

- Тэгвэл ажилчид ихэнх цагаа улсад үнэгүй ажиллахаар тооцсон юм байна л даа.

- Чи эдийн засгийн тухай юу ч мэддэгүй юм байна. Ингэхэд чи ямар мэргэжилтэй вэ?

- Инженер.

- Харин би эдийн засагч. Нэмүү өртөг гэдэг бол энд ямар ч бололцоогүй зүйл.

- Тэгвэл яагаад өмнө нь зөвхөн аав нь ажиллаад гэрээ тэжээж болоод байдаг байсан бол одоо 2-3-уулаа ажиллахад хүрч байгаа юм бэ?

- Учир нь өмнө нь ажилгүйдэл байгаад ажил хийх боломжгүй байдаг байсан юм. Тиймээс өлсгөлөн байсан юм. Одоо харин бүгд ажил хийх бололцоотой болсон. Эхнэр хүн ажилласнаар илүү тэгш эрхтэй болж байгаа юм.

- Тэгш эрх гэж чи ямар чөтгөрөө яриад байгаа юм бэ? Хэн гэрийн ажил хийх юм бэ?

- Нөхөр нь туслахгүй юу

- Тэгвэл чи яадгий, чи тусалдаг уу?

- Би гэрлээгүй.

- Тэгвэл хоёулаа өдөржин, оройжин ажиллаад эхнэр хүнд хүүхдээ өсгөх цаг гарахгүй байна.

- Түүнд цаг хангалттай байгаа. Хүүхдийг нь цэцэрлэг, сургууль, Комсомол хүмүүжүүлж байна.

- Тэгвэл тэд юу болгож хүмүүжүүлж байна вэ? Тэд хулигаан болж, жижиг хулгайчууд болж өсөж байна. Охид нь чөлөөтэй зугаалж, задгайрч байна.

- Огтхон ч үгүй. Манай залуучуудад өндөр зарчим байгаа.

- Сонин дээр л тэгж бичдэг байх. Гэхдээ манай сонингууд худлаа бичдэг шүү дээ.

- Тэд ямар ч хөрөнгөтний сонингоос илүү үнэнийг бичдэг юм. Чи хөрөнгөтний сонин уншиж үзсэн үү?

- Надад унших боломж өг л дөө.

- Тэгэх шаардлага байхгүй.

- Тэгсэн ч манай сонингууд худлаа юм бичицгээдэг.

- Тэд бол ил тод пролетарич сонингууд

- Тэд хүүхдийг ингэж хүмүүжүүлж байгаагаас л гэмт хэрэг өсөж байгаа юм

- Харин ч эсрэгээр нь, буурч байгаа. Надад статистик үзүүлэл дээ. (энэ улсад хонины сүүлний тоо хүртэл нууцад тооцогддог юм)

- Гэмт хэрэг өсөж байгаагийн өөр нэг шалтгаан нь манай хууль өөрөө гэмт хэргийг өсгөж байгаа юм. Тэр хуулиуд дэндүү харгис, бас инээд хүрмээр хөгийн.

- Харин ч эсргээр нь, манайх сайн хуультай. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн сайн хууль.

- Ялангуяа 58-р зүйл.

- Энэ зүйл байгаагүй бол манай залуу улс өдий хүртэл тогтнохгүй байсан юм.

- Одоо бол залуу улс биш шүү дээ.

- Түүхтэй харьцуулбал маш залуу.

- Ямар олон хүн баривчлагдаж, хоригдож байгаа тоог нь хараач

- Тэд ингүүлэх зүйлээ хийсэн

- Тэгвэл чи өөрөө яасын

- Намайг андуурч, алдаж баривчилсан юм. Тэд энэ бүхний учрыг олж намайг суллах болно (тэд ямагт өөрсдөдөө ингэж бодох цоорхой үлдээдэг байв)

- Алдаагаар уу? Санамсаргүй юу? Тэгвэл манай хууль ямар хууль байна даа?

- Хууль бол гайхалтай. Харин хуулийг гажуудуулж байгаа нь харамсалтай.

- Хаа сайгүй авилгал, хээл хахууль.

- Бид өөрсдийн коммунист хүмүүжүүлэх ёсыг улам чангаруулж, эрчимжүүлэх хэрэгтэй…

Гэх мэтчилэн ярина. Түүнтэй маргалдана гэдэг цагийн гарз. Үнэндээ түүнтэй маргалдсанаас түүнтэй тоглосон нь дээр байв. Шатар тоглох уу? Үгүй. Харин түүний ойлгодог намынх нь үг хэллэгийг ашиглан ярилцаж болох байв. Хэсэг хугацааны дара тэр чамайг өөрсдийнхөө нэг гэж бодож элдэв зүйл ярина. Амьдрал үргэлжилж байна. Нам удирдсан хэвээр байна. Хүмүүс ажлаас ажилруу томилогдож, шилжиж байна. Харин чи бид хоёр энд ингэж шоронд зовж суух гэж. Өргөдөл бичье, бидний хэргийг буцаж эргүүлж харж үзээч гэж гуйя. Өршөөл хүсье гэж ярина. Эсвэл өөр янз бүрийн түүх ярих болно. Коммунист академид тэд нэг нөхрийг залгихаар шийджээ. Түүнийг унагах гэсэн боовч унагах зүйл олддоггүй. Түүний намтар нь цэвэрхэн. Үүний бичсэн зүйлсээс өө хайгаад олддоггүй. Тэгтэл тэд архив ухаж багйаад нэг сонин баримт олжээ. Түүний бичсэн жижиг брошурыг нөхөр Ленин өөрөө уншиж үзээд буланд нь жижигээр "Эдийн засагчийн хувьд тэр бол баас юм" гэж бичсэн байв. "Одоо ойлгомжтой болоо биз" гээд нөгөө нөхөр маань инээмсэглэснээ, тэрний дараа бид түүнийг ядах зүйлгүй Академиас хөөлгөж, эрдэм шинжилгээнийх нь цолыг хурааж авсан юм гэж ярьсан юм. Вагон тачигнан цааш явсаар байв. Хаяа нэг харгалзагч хонгилоор эвшээн алхана. Тийнхүү Ленины намтарт бичигдсэн байсан нэгэн явдлыг хэн ч үзэхээргүй болгон нүднээс далд оруулж өөрчилжээ…

Лоялистуудыг бүрэн ойлгохын тулд лагерын үндсэн асуудлуудад тэд хэрхэн ханддагыг үзье.

А. Лагерын дэглэм ба хоригдлуудын өөрсдийнхөө эрхийн талаарх тэмцлийн талаарх тэдний үзэл хандлага.

Өөрсдийнх нь үсийг хусахыг эмэгтэйчүүд зөвтгөдөг байв. Хаалттай шоронгоос тэднийг үхэг гэж Колымаруу явуулдаг байв. Үүнд хариулах тэний хариулт бэлэн байв. "Тэд, улс – бидэнд итгэж байгаа юм. Тэд биднийг ухамсраараа ажиллана гэдэгт итгэж байна" гэдэг байв.

Ямар нэг тэмцлийн тухай ярих ямар хэрэг байна аа? Өөрийнхөө хүмүүсийн эсрэг тэмцэх үү? Юуны төлөө? Өөрсдийгөө сулла гэж үү? Суллуулахын төлөө тэмцэх шаардлагагүй, зохих дүрэм журмынх нь дагуу асуух ёстой. Зөвлөлт засгийг унагахын төлөө тэмцэх үү? Амаа хамхи.

Лагерын хоригдлуудын зарим нь тэмцэхийг хүсдэг ч чаддагүй, чадах байсан ч хүсдэгүй, бас нөгөө хэсэг нь чаддаг ч, хүсдэг ч байв. (тийм ээ. Энэ талаар хойно өгүүлэх болно). Харин ортодокс коммунистууд 4 дэхь бүлэг болж байв. Тэд тэмцэхийг хүсдэг ч үгүй, тэмцэж чадах ч үгүй байсан юм. Тэдний өмнөх амьдрал дахь бүх зүйлс тэднийг хиймэл орчинд байхаар дасгасан байв. Тэдний эрх чөлөөт амьдрал дахь тэмцэл нь дээрээс утас цохиж, цахилгаан ирүүлсэн мэдээг цааш нь дамжуулж, түүнд дасан зохицох явдал байсан юм. Харин тэд лагерьт автомат бууны эсрэг ямар ч зэвсэггүй хоригдлууд гар гараасаа барин жагсахад тэд бол "Сидор Поликарпович", "Дилл Томатовичууд" байсан юм. Өөрөөр хэлбэл хэнийг ч айлгаж чадахгүй, юу ч хийж чадахгүй хүмүүс байв.

Түүнээс ч долоон дор нь энэ зарчим ярьсан нөхөд хүний эрхийг уландаа гишгэж байхад, хулгайчууд газар сайгүй өндөр алба хашиж байхад юу ч дуугардаггүй байсан юм. Түүх дахин бичигдэх үед тэд өнгөрснөө эргэн хараад коммунистууд байж огт тэмцээгүй гэдгээ хараад ичиж зовсон: Яаж ингэж болдог юм бэ? Яагаад тэд тэмцээгүй юм бэ? Сталиныг тахин шүтэх үзэл газар аваад байсан гэдгийг тэд огт мэдээгүй гэж үү? Хүндэт Лаврентий Павлович Бериа ард түмний дайсан байсан гэдгийг мэдээгүй хэрэг үү? Тэд жаахан ч болов тэмцсэн гэж харагдахын тулд янз бүрээр гуйвуулж эхэлсэн юм.

Тэд миний Иван Денисовичруу олон талаас нь боорлон сонин хэвлэлүүдээр дайрцгаасан юм. 1962 оны 12 сарын 8-нд тэд Правда сонинд Иван Денисовичыг яагаад лагерь дахь нууц коммунистуудын уулзалтанд оруулж, ухаалаг сэхээтэн хүмүүсээс суралцуулаагүй юм бэ, тийм боломжыг ашиглахгүй яасан юм гэж шүүмжилсэн юм.

Энэ одоо юу гээч хоёрдмол нүүр вэ? Ямар нууц хурлууд. Яах гэж. Халаасан дотроо салаавч үзүүлэх гэж үү? Тэгээд хэнд хуруугаа үзүүлэх вэ- хамгийн доод хуягаасаа дээд Сталин хүртэл бүгд л зөвлөлт засаг юм бол?

Б. Лагерын захиргааны тухай дахь тэдний хандлага. Лагерын удирдлагууд бүгд коммунистууд байв. Энд хуваарьлагдаж хоригдож байгаа нь лагерын удирдлагуудад ямар ч хамаагүй, энэ бол тэдний буруу биш. Хэрвээ тэд ямар нэг байдлаар гэнэт лагерын удирдлагад очсон бол яг л одооны удирдлага шиг байх байсан гэдгээ ортодокс коммунистууд мэддэг байв. Коммунист удирдлагууд коммунист хоригдлуудад арай зөөлхөн хандаж, илүү эрх ямба эдлүүлж байв… Колымагын шоронд ийм явдал болсон юм: МВД-ын нэгэн том эрх мэдэлтэн тэнд ирснээ Заборскийг танив. Заборский өмнө нь иргэний дайны үед түүний корпусын командлагч байжээ. Тэд уулзаад уйлав. За алив миний хаант улсаас асуух, хүсэх зүйл юу байна. Заборский зөвшөөрөн "гал тогооноос тусгай хоол идэх эрхтэй болж, хүссэн хэмжээгээрээ талх гурил авах эрхтэй болов. Мөн оройн цагаар керосины гэрэлд уншихаар 6 боть ленины зохиол авав. (үнэндээ өөрөөр хэлбэл тэр өөр модчины нормыг идэж байв. Учир нь хэн ч түүнд зориулж нормыг нь шинээр тогтоож өгөхгүй.)" Ийнхүү бүх зүйл зохицуулагдав. Өдөр нь тэр бусдаас хулгайлсан нормоо идэж, орой нь Ленины боть уншдаг болов…

Энэ талаар Шелест "Зарим нь нэмэлт аяга шөлнөөс болж амьд үлдэж байсан бол (иван денисович) харин зарим нь оюун санааны хүчээр амьд үлдэж байсан юм (нөгөө ортодокс коммунистууд, талх, будаа нааш цааш нь гүйлгэсэн шүү дээ)" гэж бичиж байв. За яахав тийм болог. Иван Денисовичод итгэмжлэгдэгчид дунд ямар ч найз нөхөд байгаагүй л юм байна даа. Тэгвэл ганц зүйл хэлээдэх: Хэн тоосго өрж байсан юм бэ? Чи тоосго өрсөн юм уу хатуу-толгойт оо?

В. Хөдөлмөрийн талаарх хандлага. Ерөнхийдөө ортодокс коммунистууд хөдөлмөрийг шүтдэг байсан юм шиг. Мөн коммунизм байгуулахын тулд гулаг, шоронгийн хөдөлмөр зайлшгүй хэргтэй байсан гэдгийг ойлгодог юм шиг байсан. Тиймээс ч тэд ажилд гарахаас татгалзсан хүнийг зодох бол зүй ёсны асуудал гэж үздэг байв. Гэхдээ тэд жинхэнэ ажил хийлгүй, бусдыг өмнөө түлхчээд хойно үлдэхийг хичээдэг байв…

Г. Орголтын талаар. Хатуу толгойтнууд хэзээ ч оргох талаар бодож, оролдож байгаагүй юм. Тэгээд ч тэд цаг ямагт 2-3 өргөдөл ийш тийш нь шидчихээд хариуг нь хүлээж суудаг байв.

Д. Бусад 58-ынхны талаар. Эд хэзээ ч зовлон нэгт бусад ах дүүстэйгээ холилддоггүй байв. Ингэх нь нам ч бус болно. Тэд бохир заваан 58-ынхнаас хол байж, өөрийнхөө цэвэр ариуныг хадгалах гэж, харуулах гэж оролддог байв. Тэд бол эрх чөлөөтэй байхдаа нүдээ аньдаг байсан тэр л хүмүүс байв. Одоо харин нэг камерт хоригдсон ч гэсэн тэд хүссэнээрээ хашгичдаг байв: "Хохь чинь. Таныг ингэх нь зүйн хэрэг. Та нар эрх чөлөөтэй байхдаа дандаа хоёр нүүртэн байсан. Та нар бол ардын дайсан тиймээс ч та нарыг баривчилсан юм. Бүх зүйл ёсоороо болж байна. Бүх зүйл их ялалтын төлөө дэвшин хөгжиж байна. (харин би л ганцхан хэлмэгдээд алдаж баривчлагдчихсан юм)" гэдэг байв.

Е. Сандлын тагтаа (харх) нарын тухайд Бүх зам Ромруу хөтөлнө гэдэг шиг хатуу толгойтнуудад лагерын аюулгүй албаны даргатай хамтарч ажиллахаас таатай зүйлс байдаггүй байлаа. Ингэснээрээ тэд НКВД-д, Улсад, Намд тусалж байна гэж боддог байв. Тэгээд ч энэ нь ашигтай ажил байв. Энэ бол дээшээ гарах хамгийн шилдэг зам байв. "загалмайлсан эцэгт" үзүүлсэн тус нь шагнагдахгүй өнгөрнө гэж байдаггүй байв…
Арван хоёрдугаар бүлэг

Тог тог тог

Чека ГБ –д байнга сонсох нүд, чих байдаггүй байсан бол өөрийн иргэдээ хянаж цагдаж чадахгүй байлаа. Манай технологийн эринд техник технологи нүд чихийг орлож байна. Гэсэн ч энэ номонд дурдаж буй энэ бүх үеийн туршид суудлын тагтаа нар (хархнууд) л чекагын нүд чих нь болж байсан юм. Хүмүүс чекагын мэдээлэгчийг сексот (секретны сотрудник= нууц хамтрагч) гэж нэрлэдэг байв. Гэхдээ зөвхөн эрх чөлөөт хүмүүс гадуур л. Харин шорон дотор бол тэднийг наседка буюу "суудлын тахиа, тэжээвэр тахиа", харин лагерьт бол тэднийг "стукач" – тогшигч, цохигч, суудлын тагтаа гэж цөмийг нь нэрлэдэг байв. Ольтригийн олон үг хэллэг орос хэлэнд нэвтрэн орсоны нэгэн адил "тогшигч" гэсэн үг нь мөн нийтлэг ойлгогдох болсон…

Тэрхүү нэгэн байнгын асуултыг асууж сурахад төвөгтэй "Бидний дундаас хэн нь харх вэ?" Манай байранд, манай хашаанд, манай цаг засварын цехэд, манай сургууль дээр, манай хэвлэх газар, манай загварын товчоонд, тэр бүү хэл манай цагдаагийн газрын хэн нь суудлын тагтаа вэ? Харх вэ? Хархнуудыг хөөж, халах боломжгүй. Тэд дахиад л өөр нэгнийг элсүүлэх болно. Гэсэн ч чи тэднийг таньж мэддэг байх ёстой. Зармдаа тэднээс болгоомжлохын тулд, заримдаа тэдний нүүрэн дээр жүжиглэхийн тулд, заримдаа мэдээлэгчтэй олны өмнө хэрэлдэхийн тулд, ингэснээр түүний чиний эсрэг мэдүүлгийн ач холбогдлыг багасгах болно. "Чи зөвлөлтийн иргэн мөн биз дээ" Тийм гэж хэлэхээс өөр гарцгүй. Тийм л юм бол чи бидэнд тусал… Бие биеэ матах нь заримдаа шоронд амьд үлдэхийн төлөө тэмцэх хамгийн хүчтэй хатуу ширүүн тэмцэл болж хувирдаг байв. Чи өнөөдөр үх. Харин би маргааш үхэх болно…

… Новый Иерусалимд нэг үдэш би физикийн тухай текст уншаад сууж байв, нааран дээрээ. Зиновеев ямар нэг зүйл ярьж, Орахов, Прохоров хоёр тэнд гуталтайгаа нааран дээрээ хэвтэж байв. Тэгтэл ахлах харгалзагч Сенин орж ирэв. (Энэ үүний жинхэнэ нэр биш хоригдлуудын өгсөн хоч нь байсан байх.) Тэр гутал энд тэнд гарч, халуун сав тэнд байгааг анзаараагүй мэт байв. Тэр хажуугийн орон дээр суун бидний ярьж байсан ярианд оролцов. Тэр МВД гэдгээсээ илт ичдэг байв. Тэр 4-р курсын оюутан байсан бөгөөд сурахынхаа хажуугаар ажилладаг байлаа. Тэр лагерьт ирэнгүүтээ харуулын байран дотор цэнхэр малгайтай хувцсаа өмсөөд, лагериас гарахдаа хувцсаа тайлаад энгийн хувцас өмсөж явдаг байв. Мөн их соёлтой боловсон яриа ярьдаг байлаа. Гэсэн ч хичнээн соёлжиж боловсорсон ч тэр хөгшин хүнийг зарлагандаа явуулж, эсвэл ядарсан мод цавчигч хоригдлыг сахилгын байранд 3 хоног суулгахдаа хуруу нь чичирдэггүй байсан юм… Тийнхүү тэрээр бидэнтэй юм ярьж сууж байснаа бусдад мэдэгдэлгүйгээр намайг хогилруу гар гэж гэнэт дохив. Би гарлаа, юу ч ойлгосонгүй. Удалгүй Сенин миний хойноос гарч ирэв. Тэр намайг шууд аюулгүйн албаны офицерын байрлуу оч гэж хэлэв. Тийшээ очдог шат ганцхан тийшээ л очдог тул замдаа өөр хэн нэгэнтэй таарах боломжгүй байлаа. Тэнд хөгшин ууль суудаг юм.

Би одоохондоо түүнтэй танилцаагүй байв. Зүрх минь цохилж байлаа. Би юунаас айж байв? Бусад бүх хоригдлын айдаг тийм зүйлээс би айж байлаа: надад хоёр дахь ялын хугацаа оноохвий гэж би айж байв. Миний анхны байцаалтаас хойш ганц ч жил өнгөрөөгүй байна шүү дээ. Тиймээс ч байцаагчийн өрөө, ширээнээс миний доторх бүх зүйл айн чичирч байв.

Тог тог тог. Ороод ир. Би хаалгыг онгойлголоо. Маш тохилог гоё өрөө байв, яг л гулагт биш өөр газар байгаа юм шиг. Тэнд бүр жижиг диван хүртэл байв (бодвол тэр энд хүүхнүүдийг бас авчирдаг байсан байх) Хөлтэй Филипс радио буланд байв. Дотор минь гэнэт зөөлрөв. Хаа нэгтээ амьдрал ийнхүү хэвийн, энгийнээрээ үргэлжилж байна. Бурхан минь бид өөрсдийн маань л амьдрал бол амьдрал гэж боддог. Тэгтэл хаа нэг газар, өөр газар амьдрал үргэлжилж л байна.

"Суу"

Аюулгүйн албаны дарга ширээнийхээ цаана гар тавьдаг тавиуртай сандал дээрээ тухлан сууж байв. Тэр өмнөх тэр юмнуудыг сөхөхгүй зүгээр ярилцвал ямар аятайхан бэ? Үгүй. Түүний хоолойд дайсагнасан тэмдэг байсангүй. Тэр надаас ерөнхий юмнууд асууж байлаа, амьдрал ямархуу байна, би ямархуу байна, би хэрхэн лагерьт дасаж байгаа, итгэмжлэгдэгчийн өрөөнд надад ямархуу байгааг асууж байв. Үгүй. Байцаалт ингэж эхэлдэггүй. Дараа нь зүй ёсны асуулт эхэлээ. "Чамд энэ бүх зүйл тохиолдсон ч гэсэн, чи Зөвлөлтийн хүн мөн үү? Эсвэл биш үү?" [Юу гэхээр. Би юу гэж хариулж чадах вэ? Чи, миний хойч үеийнхэн хэзээ ч үүнийг ойлгохгүй: Би юу гэж хариулах вэ? Би сонсож байна. 1990 оны эрх чөлөөт хүмүүс надруу хашгичин "Алив түүнийг …-лүү нь илгээ" гэж хашгирч байгааг би сонсож байна. Тэд чамайг шоронд хийсэн, хоолойг чинь хэрчсэн, тэгчээд бас Зөвлөлтийн иргэн бай гэж яаж хэлж чадаж байнаа!]…

"ОСО-гын тогтоолд намайг Зөвлөлтийн эсрэг гэсэн байсан" гэж би булзааруулан хариулав. "ОСО!" тэр дургүйцэн, үл тоож буйгаа илэрхийлэн гараараа савчив. "Харин чи өөрөө юу гэж бодож байна? Чи зөвлөлтийн хүн мөн үү? Эсвэл чи өс хонзон санаж, өөрчлөгдсөн үү?" ... "Би яагаад өс санах билээ?" гэж би гайхсан дүр үзүүлэв. Найман жил гэдэг бол найман жил, арай ч арван жил биш. Өс санаж, зөвлөлт засагт гомдож, уурлаж байгаагаа илэрхийлнэ гэдэг бол дахиад ялын хугацаагаа сунгана гэсэн үг байв.

"Тэгвэл чи зөвлөлтийн иргэн гэж хэлж байна уу?" хэмээн итгэл тавин, нааштайгаар асуув. Гол зүйл бол хурцаар, шууд хариулахгүй байх хэрэгтэй байлаа. Би хэн болохоо, хэн байхыг хүсэж байгаагаа тэр үед илэрхийлж болохгүй байв. Зөвлөлтийн эсрэг гэж хэл- тэгэх л юм бол лагерьт миний эсрэг дахин шинэ хавтаст хэрэг нээгдэж шинээр ял нэмж хадах болно. Маш амархан.

"Зүрх сэтгэл дотроо чи өөрийгөө хэн гэж бодож харж байна?" "Арктик явна гэдэг аймаар санагдаж байв, тэнд цасан шуургатай, хүйтэн" Харин энд бүх зүйлээ зохицуулчихсан. Дулаахан. Бүр унтлагын хувцас хүртэл байгаа гээч. Москвад байхад эхнэр маань надад илгээмж авчирж өгч байсан... Намайг хааш нь илгээх бол? Хэрвээ би үлдэж чадах юм бол явах хэрэг юу байнаа? "Зөвлөлт" гээд хэлчихэд юу нь болохггүй, ичгэвтэр байна? Энэ чинь социалист систем. "ММ, анха... би өөрөө бол ... тийм ээ Зөвлөлт..."

"Анха, тэгэхээр чи өөрөө бол Зөвлөлтийн хүн байхнээ. Тэгвэл ч өөр хэрэг шүү" аюулгүйн албаны дарга баяртай байв. "За тэгвэл хоёулаа зөвлөлтийн хүний ёсоор хоорондоо ярилцъя. Бидэнд нэг зорилго бий, нэг үзэл бодол бий. Тэгээд чи бид нар хамтарч ажиллах ёстой. Чи бидэнд тусал, бид чамд туслах болно"

Би хэдийн доошоо орчихсон юм шиг надад санагдаж байв.... "Би ийм зүйл хийж чадахгүй юм шиг байна..." Миний үзэл бодлын нөхөр минь гэнэт их хатуу болов "Яагаад гэвэл энэ бол миний характер биш [Новш минь би үүнийг үүнээс илүү эелдгээр чамд яаж хэлэх юм бэ?] Яагаад гэвэл би сонсгол муутай, бас юм тогтоохдоо жаахан муу"

Тэрээр хөгжим би хоёрын хооронд ямар нэг зүйл байна хэмээн ажиглаад хөгжмөө унтраав. Чимээ аниргүй. Үхлийн мэт анир чимээгүй болов... Тэр намайг яаж ч янз үзлээ гэсэн би шатарт нэг хүүгийн ард нуугдаж үлддэг шиг би Зөвлөлтийн хүн гэдэг үгний цаана үлдчихээд байв. Нэг цаг, хоёр цаг өнгөрлөө. Манай камерт манайхан одоо унтаж байгаа. Харин тэр яарахгүй байв. Энэ бол түүний ажил нь. Би яаж түүнээс салах вэ? Тэд ямар нойтон хамуу шиг салдаггүй хүмүүс гээч. Би мэдээлэгч болохгүй. Гэхдээ би бас хүйтэн өвлөөр дамжин өнгөрүүлэх вагоноор явмааргүй байна. Гэнэт тэрээр яриагаа хулгач нарын тухайд эргүүлэв. Намайг хулгайч нартай муудалцаж, хулгайч нарын эсрэг үг хэлж байхыг Сенин сонссоноо түүнд хэлсэн байв. Би амь орлоо- энэ бол шинэ нүүдэл. Тиймээ би тэднийг үзэн яддаг юм. (харин чамайг тэднийг хайрладгийг би мэднэ)

Тэгээд миний хамгийн эмзэг цэгийг цохилдуудахын тулд тэр надад ингэж хэлэв: "Москвад эхнэр чинь нэг орой гудамжаар явж байв. Тэгтэл нэгэн шоронгоос оргосон хулгайч (үгүй та нарын өршөөлөөр сулласан хулгайчууд) эхнэрийн чинь хувцсыг дээрэмдчихжээ… ийм зүйл тохиолддог. Тэгэхээр хэрвээ хулгайчууд шоронгоос оргохоор төлөвлөж байвал чи надад мэдээлэх үү?" Энэ бол өөр зүйл. Хулгайч нар бол дайснууд, өрөвдөхийг мэддэггүй дайснууд… Энэ бол миний хувьд гайгүй гарах гарц байв.

"Тиймээ. Би чадна." Чи хэлсэн шүү хэмээн тэрээр миний өмнө цагаан цаас гаргаж тавин АМЛАЛТ … би хоригдлууд шоронгоос оргохоор төлөвлөж байгааг мэдээлэх болно…

"Бид хулгайч нарын тухай ярьж байгаа биз дээ."

"хулгайч нараас өөр хэн оргохов дээ" би яаж албан бичгэн дотор хулгайч гэдэг үг оруулж бичих билээ. Хулгайч гэдэг чинь хэлц үг, жаргон. "Гэхдээ утга нь өөр болчих шиг боллоо" … "ийм бичиггүйгээр байж болохгүй юм уу?" "Энэ бол систем" Би санаа алдлаа. Биеэ аврахын тулд би сүнсээ худалдчих шиг боллоо. Бүгд болсон уу? Би явж болох уу? Үгүй болоогүй. Нууцыг хадгалах тухай. Чи өөртөө нууц нэр оноох ёстой. … Амалсан "ветров". Дараа нь тэр надад би түүний өрөөнд ирж болохгүй. Харгалзагч Сенин бол найдвартай хүн, миний бүхий л тайланг (матаасыг) Сенинээр дамжуулж өгж болно гэж тайлбарлав. Ийнхүү шувуухай нарыг урхиддаг ажээ… Нэг уруудаж эхэлбэл нилээн урууддаг ажээ… Сенинтэй уулзах бүрт тэрээр "За алив… юу байна" гэж шамдуулна. Би гараа дэлгэн юу ч алга, юу ч сонсоогүй гэдэг байлаа. Хулгайч нар надад дургүй, надад дайсагнаж ханддаг байв. Тэгтэл янз үзсэн мэт нэг хөгийн хулгайч шоронгоос оргов. За яахав, тэгвэл өөр зүйлийн талаар мэдээл. Бригадийнхаа тухай, өрөөнийхнийхөө тухай мэдээл гэж Сенин надаас шаардав. Гэсэн ч би өөр зүйл мэдээлнэ гэж би амлаагүй гэж хариулж булзааруулахыг хичээдэг байв. Хавар ч болж байв. Тэгтэл яамны тусгай шийдвэрээр намайг шарашкаруу хуваарьлав. Ийнхүү би мултарсан юм. Дахин би хэзээ ч Ветров гэж гарын үсэг зураагүй. Өнөөдөр хүртэл тэр нэрээ сонсохоор дагжих шиг болдог юм…
Арван хоёрдугаар бүлэг

Тог тог тог

Чека ГБ –д байнга сонсох нүд, чих байдаггүй байсан бол өөрийн иргэдээ хянаж цагдаж чадахгүй байлаа. Манай технологийн эринд техник технологи нүд чихийг орлож байна. Гэсэн ч энэ номонд дурдаж буй энэ бүх үеийн туршид суудлын тагтаа нар (хархнууд) л чекагын нүд чих нь болж байсан юм. Хүмүүс чекагын мэдээлэгчийг сексот (секретны сотрудник= нууц хамтрагч) гэж нэрлэдэг байв. Гэхдээ зөвхөн эрх чөлөөт хүмүүс гадуур л. Харин шорон дотор бол тэднийг наседка буюу "суудлын тахиа, тэжээвэр тахиа", харин лагерьт бол тэднийг "стукач" – тогшигч, цохигч, суудлын тагтаа гэж цөмийг нь нэрлэдэг байв. Ольтригийн олон үг хэллэг орос хэлэнд нэвтрэн орсоны нэгэн адил "тогшигч" гэсэн үг нь мөн нийтлэг ойлгогдох болсон…

Тэрхүү нэгэн байнгын асуултыг асууж сурахад төвөгтэй "Бидний дундаас хэн нь харх вэ?" Манай байранд, манай хашаанд, манай цаг засварын цехэд, манай сургууль дээр, манай хэвлэх газар, манай загварын товчоонд, тэр бүү хэл манай цагдаагийн газрын хэн нь суудлын тагтаа вэ? Харх вэ? Хархнуудыг хөөж, халах боломжгүй. Тэд дахиад л өөр нэгнийг элсүүлэх болно. Гэсэн ч чи тэднийг таньж мэддэг байх ёстой. Зармдаа тэднээс болгоомжлохын тулд, заримдаа тэдний нүүрэн дээр жүжиглэхийн тулд, заримдаа мэдээлэгчтэй олны өмнө хэрэлдэхийн тулд, ингэснээр түүний чиний эсрэг мэдүүлгийн ач холбогдлыг багасгах болно. "Чи зөвлөлтийн иргэн мөн биз дээ" Тийм гэж хэлэхээс өөр гарцгүй. Тийм л юм бол чи бидэнд тусал… Бие биеэ матах нь заримдаа шоронд амьд үлдэхийн төлөө тэмцэх хамгийн хүчтэй хатуу ширүүн тэмцэл болж хувирдаг байв. Чи өнөөдөр үх. Харин би маргааш үхэх болно…

… Новый Иерусалимд нэг үдэш би физикийн тухай текст уншаад сууж байв, нааран дээрээ. Зиновеев ямар нэг зүйл ярьж, Орахов, Прохоров хоёр тэнд гуталтайгаа нааран дээрээ хэвтэж байв. Тэгтэл ахлах харгалзагч Сенин орж ирэв. (Энэ үүний жинхэнэ нэр биш хоригдлуудын өгсөн хоч нь байсан байх.) Тэр гутал энд тэнд гарч, халуун сав тэнд байгааг анзаараагүй мэт байв. Тэр хажуугийн орон дээр суун бидний ярьж байсан ярианд оролцов. Тэр МВД гэдгээсээ илт ичдэг байв. Тэр 4-р курсын оюутан байсан бөгөөд сурахынхаа хажуугаар ажилладаг байлаа. Тэр лагерьт ирэнгүүтээ харуулын байран дотор цэнхэр малгайтай хувцсаа өмсөөд, лагериас гарахдаа хувцсаа тайлаад энгийн хувцас өмсөж явдаг байв. Мөн их соёлтой боловсон яриа ярьдаг байлаа. Гэсэн ч хичнээн соёлжиж боловсорсон ч тэр хөгшин хүнийг зарлагандаа явуулж, эсвэл ядарсан мод цавчигч хоригдлыг сахилгын байранд 3 хоног суулгахдаа хуруу нь чичирдэггүй байсан юм… Тийнхүү тэрээр бидэнтэй юм ярьж сууж байснаа бусдад мэдэгдэлгүйгээр намайг хогилруу гар гэж гэнэт дохив. Би гарлаа, юу ч ойлгосонгүй. Удалгүй Сенин миний хойноос гарч ирэв. Тэр намайг шууд аюулгүйн албаны офицерын байрлуу оч гэж хэлэв. Тийшээ очдог шат ганцхан тийшээ л очдог тул замдаа өөр хэн нэгэнтэй таарах боломжгүй байлаа. Тэнд хөгшин ууль суудаг юм.

Би одоохондоо түүнтэй танилцаагүй байв. Зүрх минь цохилж байлаа. Би юунаас айж байв? Бусад бүх хоригдлын айдаг тийм зүйлээс би айж байлаа: надад хоёр дахь ялын хугацаа оноохвий гэж би айж байв. Миний анхны байцаалтаас хойш ганц ч жил өнгөрөөгүй байна шүү дээ. Тиймээс ч байцаагчийн өрөө, ширээнээс миний доторх бүх зүйл айн чичирч байв.

Тог тог тог. Ороод ир. Би хаалгыг онгойлголоо. Маш тохилог гоё өрөө байв, яг л гулагт биш өөр газар байгаа юм шиг. Тэнд бүр жижиг диван хүртэл байв (бодвол тэр энд хүүхнүүдийг бас авчирдаг байсан байх) Хөлтэй Филипс радио буланд байв. Дотор минь гэнэт зөөлрөв. Хаа нэгтээ амьдрал ийнхүү хэвийн, энгийнээрээ үргэлжилж байна. Бурхан минь бид өөрсдийн маань л амьдрал бол амьдрал гэж боддог. Тэгтэл хаа нэг газар, өөр газар амьдрал үргэлжилж л байна.

"Суу"

Аюулгүйн албаны дарга ширээнийхээ цаана гар тавьдаг тавиуртай сандал дээрээ тухлан сууж байв. Тэр өмнөх тэр юмнуудыг сөхөхгүй зүгээр ярилцвал ямар аятайхан бэ? Үгүй. Түүний хоолойд дайсагнасан тэмдэг байсангүй. Тэр надаас ерөнхий юмнууд асууж байлаа, амьдрал ямархуу байна, би ямархуу байна, би хэрхэн лагерьт дасаж байгаа, итгэмжлэгдэгчийн өрөөнд надад ямархуу байгааг асууж байв. Үгүй. Байцаалт ингэж эхэлдэггүй. Дараа нь зүй ёсны асуулт эхэлээ. "Чамд энэ бүх зүйл тохиолдсон ч гэсэн, чи Зөвлөлтийн хүн мөн үү? Эсвэл биш үү?" [Юу гэхээр. Би юу гэж хариулж чадах вэ? Чи, миний хойч үеийнхэн хэзээ ч үүнийг ойлгохгүй: Би юу гэж хариулах вэ? Би сонсож байна. 1990 оны эрх чөлөөт хүмүүс надруу хашгичин "Алив түүнийг …-лүү нь илгээ" гэж хашгирч байгааг би сонсож байна. Тэд чамайг шоронд хийсэн, хоолойг чинь хэрчсэн, тэгчээд бас Зөвлөлтийн иргэн бай гэж яаж хэлж чадаж байнаа!]…

"ОСО-гын тогтоолд намайг Зөвлөлтийн эсрэг гэсэн байсан" гэж би булзааруулан хариулав. "ОСО!" тэр дургүйцэн, үл тоож буйгаа илэрхийлэн гараараа савчив. "Харин чи өөрөө юу гэж бодож байна? Чи зөвлөлтийн хүн мөн үү? Эсвэл чи өс хонзон санаж, өөрчлөгдсөн үү?" ... "Би яагаад өс санах билээ?" гэж би гайхсан дүр үзүүлэв. Найман жил гэдэг бол найман жил, арай ч арван жил биш. Өс санаж, зөвлөлт засагт гомдож, уурлаж байгаагаа илэрхийлнэ гэдэг бол дахиад ялын хугацаагаа сунгана гэсэн үг байв.

"Тэгвэл чи зөвлөлтийн иргэн гэж хэлж байна уу?" хэмээн итгэл тавин, нааштайгаар асуув. Гол зүйл бол хурцаар, шууд хариулахгүй байх хэрэгтэй байлаа. Би хэн болохоо, хэн байхыг хүсэж байгаагаа тэр үед илэрхийлж болохгүй байв. Зөвлөлтийн эсрэг гэж хэл- тэгэх л юм бол лагерьт миний эсрэг дахин шинэ хавтаст хэрэг нээгдэж шинээр ял нэмж хадах болно. Маш амархан.

"Зүрх сэтгэл дотроо чи өөрийгөө хэн гэж бодож харж байна?" "Арктик явна гэдэг аймаар санагдаж байв, тэнд цасан шуургатай, хүйтэн" Харин энд бүх зүйлээ зохицуулчихсан. Дулаахан. Бүр унтлагын хувцас хүртэл байгаа гээч. Москвад байхад эхнэр маань надад илгээмж авчирж өгч байсан... Намайг хааш нь илгээх бол? Хэрвээ би үлдэж чадах юм бол явах хэрэг юу байнаа? "Зөвлөлт" гээд хэлчихэд юу нь болохггүй, ичгэвтэр байна? Энэ чинь социалист систем. "ММ, анха... би өөрөө бол ... тийм ээ Зөвлөлт..."

"Анха, тэгэхээр чи өөрөө бол Зөвлөлтийн хүн байхнээ. Тэгвэл ч өөр хэрэг шүү" аюулгүйн албаны дарга баяртай байв. "За тэгвэл хоёулаа зөвлөлтийн хүний ёсоор хоорондоо ярилцъя. Бидэнд нэг зорилго бий, нэг үзэл бодол бий. Тэгээд чи бид нар хамтарч ажиллах ёстой. Чи бидэнд тусал, бид чамд туслах болно"

Би хэдийн доошоо орчихсон юм шиг надад санагдаж байв.... "Би ийм зүйл хийж чадахгүй юм шиг байна..." Миний үзэл бодлын нөхөр минь гэнэт их хатуу болов "Яагаад гэвэл энэ бол миний характер биш [Новш минь би үүнийг үүнээс илүү эелдгээр чамд яаж хэлэх юм бэ?] Яагаад гэвэл би сонсгол муутай, бас юм тогтоохдоо жаахан муу"

Тэрээр хөгжим би хоёрын хооронд ямар нэг зүйл байна хэмээн ажиглаад хөгжмөө унтраав. Чимээ аниргүй. Үхлийн мэт анир чимээгүй болов... Тэр намайг яаж ч янз үзлээ гэсэн би шатарт нэг хүүгийн ард нуугдаж үлддэг шиг би Зөвлөлтийн хүн гэдэг үгний цаана үлдчихээд байв. Нэг цаг, хоёр цаг өнгөрлөө. Манай камерт манайхан одоо унтаж байгаа. Харин тэр яарахгүй байв. Энэ бол түүний ажил нь. Би яаж түүнээс салах вэ? Тэд ямар нойтон хамуу шиг салдаггүй хүмүүс гээч. Би мэдээлэгч болохгүй. Гэхдээ би бас хүйтэн өвлөөр дамжин өнгөрүүлэх вагоноор явмааргүй байна. Гэнэт тэрээр яриагаа хулгач нарын тухайд эргүүлэв. Намайг хулгайч нартай муудалцаж, хулгайч нарын эсрэг үг хэлж байхыг Сенин сонссоноо түүнд хэлсэн байв. Би амь орлоо- энэ бол шинэ нүүдэл. Тиймээ би тэднийг үзэн яддаг юм. (харин чамайг тэднийг хайрладгийг би мэднэ)

Тэгээд миний хамгийн эмзэг цэгийг цохилдуудахын тулд тэр надад ингэж хэлэв: "Москвад эхнэр чинь нэг орой гудамжаар явж байв. Тэгтэл нэгэн шоронгоос оргосон хулгайч (үгүй та нарын өршөөлөөр сулласан хулгайчууд) эхнэрийн чинь хувцсыг дээрэмдчихжээ… ийм зүйл тохиолддог. Тэгэхээр хэрвээ хулгайчууд шоронгоос оргохоор төлөвлөж байвал чи надад мэдээлэх үү?" Энэ бол өөр зүйл. Хулгайч нар бол дайснууд, өрөвдөхийг мэддэггүй дайснууд… Энэ бол миний хувьд гайгүй гарах гарц байв.

"Тиймээ. Би чадна." Чи хэлсэн шүү хэмээн тэрээр миний өмнө цагаан цаас гаргаж тавин АМЛАЛТ … би хоригдлууд шоронгоос оргохоор төлөвлөж байгааг мэдээлэх болно…

"Бид хулгайч нарын тухай ярьж байгаа биз дээ."

"хулгайч нараас өөр хэн оргохов дээ" би яаж албан бичгэн дотор хулгайч гэдэг үг оруулж бичих билээ. Хулгайч гэдэг чинь хэлц үг, жаргон. "Гэхдээ утга нь өөр болчих шиг боллоо" … "ийм бичиггүйгээр байж болохгүй юм уу?" "Энэ бол систем" Би санаа алдлаа. Биеэ аврахын тулд би сүнсээ худалдчих шиг боллоо. Бүгд болсон уу? Би явж болох уу? Үгүй болоогүй. Нууцыг хадгалах тухай. Чи өөртөө нууц нэр оноох ёстой. … Амалсан "ветров". Дараа нь тэр надад би түүний өрөөнд ирж болохгүй. Харгалзагч Сенин бол найдвартай хүн, миний бүхий л тайланг (матаасыг) Сенинээр дамжуулж өгж болно гэж тайлбарлав. Ийнхүү шувуухай нарыг урхиддаг ажээ… Нэг уруудаж эхэлбэл нилээн урууддаг ажээ… Сенинтэй уулзах бүрт тэрээр "За алив… юу байна" гэж шамдуулна. Би гараа дэлгэн юу ч алга, юу ч сонсоогүй гэдэг байлаа. Хулгайч нар надад дургүй, надад дайсагнаж ханддаг байв. Тэгтэл янз үзсэн мэт нэг хөгийн хулгайч шоронгоос оргов. За яахав, тэгвэл өөр зүйлийн талаар мэдээл. Бригадийнхаа тухай, өрөөнийхнийхөө тухай мэдээл гэж Сенин надаас шаардав. Гэсэн ч би өөр зүйл мэдээлнэ гэж би амлаагүй гэж хариулж булзааруулахыг хичээдэг байв. Хавар ч болж байв. Тэгтэл яамны тусгай шийдвэрээр намайг шарашкаруу хуваарьлав. Ийнхүү би мултарсан юм. Дахин би хэзээ ч Ветров гэж гарын үсэг зураагүй. Өнөөдөр хүртэл тэр нэрээ сонсохоор дагжих шиг болдог юм…
Арван хоёрдугаар бүлэг

Тог тог тог

Чека ГБ –д байнга сонсох нүд, чих байдаггүй байсан бол өөрийн иргэдээ хянаж цагдаж чадахгүй байлаа. Манай технологийн эринд техник технологи нүд чихийг орлож байна. Гэсэн ч энэ номонд дурдаж буй энэ бүх үеийн туршид суудлын тагтаа нар (хархнууд) л чекагын нүд чих нь болж байсан юм. Хүмүүс чекагын мэдээлэгчийг сексот (секретны сотрудник= нууц хамтрагч) гэж нэрлэдэг байв. Гэхдээ зөвхөн эрх чөлөөт хүмүүс гадуур л. Харин шорон дотор бол тэднийг наседка буюу "суудлын тахиа, тэжээвэр тахиа", харин лагерьт бол тэднийг "стукач" – тогшигч, цохигч, суудлын тагтаа гэж цөмийг нь нэрлэдэг байв. Ольтригийн олон үг хэллэг орос хэлэнд нэвтрэн орсоны нэгэн адил "тогшигч" гэсэн үг нь мөн нийтлэг ойлгогдох болсон…

Тэрхүү нэгэн байнгын асуултыг асууж сурахад төвөгтэй "Бидний дундаас хэн нь харх вэ?" Манай байранд, манай хашаанд, манай цаг засварын цехэд, манай сургууль дээр, манай хэвлэх газар, манай загварын товчоонд, тэр бүү хэл манай цагдаагийн газрын хэн нь суудлын тагтаа вэ? Харх вэ? Хархнуудыг хөөж, халах боломжгүй. Тэд дахиад л өөр нэгнийг элсүүлэх болно. Гэсэн ч чи тэднийг таньж мэддэг байх ёстой. Зармдаа тэднээс болгоомжлохын тулд, заримдаа тэдний нүүрэн дээр жүжиглэхийн тулд, заримдаа мэдээлэгчтэй олны өмнө хэрэлдэхийн тулд, ингэснээр түүний чиний эсрэг мэдүүлгийн ач холбогдлыг багасгах болно. "Чи зөвлөлтийн иргэн мөн биз дээ" Тийм гэж хэлэхээс өөр гарцгүй. Тийм л юм бол чи бидэнд тусал… Бие биеэ матах нь заримдаа шоронд амьд үлдэхийн төлөө тэмцэх хамгийн хүчтэй хатуу ширүүн тэмцэл болж хувирдаг байв. Чи өнөөдөр үх. Харин би маргааш үхэх болно…

… Новый Иерусалимд нэг үдэш би физикийн тухай текст уншаад сууж байв, нааран дээрээ. Зиновеев ямар нэг зүйл ярьж, Орахов, Прохоров хоёр тэнд гуталтайгаа нааран дээрээ хэвтэж байв. Тэгтэл ахлах харгалзагч Сенин орж ирэв. (Энэ үүний жинхэнэ нэр биш хоригдлуудын өгсөн хоч нь байсан байх.) Тэр гутал энд тэнд гарч, халуун сав тэнд байгааг анзаараагүй мэт байв. Тэр хажуугийн орон дээр суун бидний ярьж байсан ярианд оролцов. Тэр МВД гэдгээсээ илт ичдэг байв. Тэр 4-р курсын оюутан байсан бөгөөд сурахынхаа хажуугаар ажилладаг байлаа. Тэр лагерьт ирэнгүүтээ харуулын байран дотор цэнхэр малгайтай хувцсаа өмсөөд, лагериас гарахдаа хувцсаа тайлаад энгийн хувцас өмсөж явдаг байв. Мөн их соёлтой боловсон яриа ярьдаг байлаа. Гэсэн ч хичнээн соёлжиж боловсорсон ч тэр хөгшин хүнийг зарлагандаа явуулж, эсвэл ядарсан мод цавчигч хоригдлыг сахилгын байранд 3 хоног суулгахдаа хуруу нь чичирдэггүй байсан юм… Тийнхүү тэрээр бидэнтэй юм ярьж сууж байснаа бусдад мэдэгдэлгүйгээр намайг хогилруу гар гэж гэнэт дохив. Би гарлаа, юу ч ойлгосонгүй. Удалгүй Сенин миний хойноос гарч ирэв. Тэр намайг шууд аюулгүйн албаны офицерын байрлуу оч гэж хэлэв. Тийшээ очдог шат ганцхан тийшээ л очдог тул замдаа өөр хэн нэгэнтэй таарах боломжгүй байлаа. Тэнд хөгшин ууль суудаг юм.

Би одоохондоо түүнтэй танилцаагүй байв. Зүрх минь цохилж байлаа. Би юунаас айж байв? Бусад бүх хоригдлын айдаг тийм зүйлээс би айж байлаа: надад хоёр дахь ялын хугацаа оноохвий гэж би айж байв. Миний анхны байцаалтаас хойш ганц ч жил өнгөрөөгүй байна шүү дээ. Тиймээс ч байцаагчийн өрөө, ширээнээс миний доторх бүх зүйл айн чичирч байв.

Тог тог тог. Ороод ир. Би хаалгыг онгойлголоо. Маш тохилог гоё өрөө байв, яг л гулагт биш өөр газар байгаа юм шиг. Тэнд бүр жижиг диван хүртэл байв (бодвол тэр энд хүүхнүүдийг бас авчирдаг байсан байх) Хөлтэй Филипс радио буланд байв. Дотор минь гэнэт зөөлрөв. Хаа нэгтээ амьдрал ийнхүү хэвийн, энгийнээрээ үргэлжилж байна. Бурхан минь бид өөрсдийн маань л амьдрал бол амьдрал гэж боддог. Тэгтэл хаа нэг газар, өөр газар амьдрал үргэлжилж л байна.

"Суу"

Аюулгүйн албаны дарга ширээнийхээ цаана гар тавьдаг тавиуртай сандал дээрээ тухлан сууж байв. Тэр өмнөх тэр юмнуудыг сөхөхгүй зүгээр ярилцвал ямар аятайхан бэ? Үгүй. Түүний хоолойд дайсагнасан тэмдэг байсангүй. Тэр надаас ерөнхий юмнууд асууж байлаа, амьдрал ямархуу байна, би ямархуу байна, би хэрхэн лагерьт дасаж байгаа, итгэмжлэгдэгчийн өрөөнд надад ямархуу байгааг асууж байв. Үгүй. Байцаалт ингэж эхэлдэггүй. Дараа нь зүй ёсны асуулт эхэлээ. "Чамд энэ бүх зүйл тохиолдсон ч гэсэн, чи Зөвлөлтийн хүн мөн үү? Эсвэл биш үү?" [Юу гэхээр. Би юу гэж хариулж чадах вэ? Чи, миний хойч үеийнхэн хэзээ ч үүнийг ойлгохгүй: Би юу гэж хариулах вэ? Би сонсож байна. 1990 оны эрх чөлөөт хүмүүс надруу хашгичин "Алив түүнийг …-лүү нь илгээ" гэж хашгирч байгааг би сонсож байна. Тэд чамайг шоронд хийсэн, хоолойг чинь хэрчсэн, тэгчээд бас Зөвлөлтийн иргэн бай гэж яаж хэлж чадаж байнаа!]…

"ОСО-гын тогтоолд намайг Зөвлөлтийн эсрэг гэсэн байсан" гэж би булзааруулан хариулав. "ОСО!" тэр дургүйцэн, үл тоож буйгаа илэрхийлэн гараараа савчив. "Харин чи өөрөө юу гэж бодож байна? Чи зөвлөлтийн хүн мөн үү? Эсвэл чи өс хонзон санаж, өөрчлөгдсөн үү?" ... "Би яагаад өс санах билээ?" гэж би гайхсан дүр үзүүлэв. Найман жил гэдэг бол найман жил, арай ч арван жил биш. Өс санаж, зөвлөлт засагт гомдож, уурлаж байгаагаа илэрхийлнэ гэдэг бол дахиад ялын хугацаагаа сунгана гэсэн үг байв.

"Тэгвэл чи зөвлөлтийн иргэн гэж хэлж байна уу?" хэмээн итгэл тавин, нааштайгаар асуув. Гол зүйл бол хурцаар, шууд хариулахгүй байх хэрэгтэй байлаа. Би хэн болохоо, хэн байхыг хүсэж байгаагаа тэр үед илэрхийлж болохгүй байв. Зөвлөлтийн эсрэг гэж хэл- тэгэх л юм бол лагерьт миний эсрэг дахин шинэ хавтаст хэрэг нээгдэж шинээр ял нэмж хадах болно. Маш амархан.

"Зүрх сэтгэл дотроо чи өөрийгөө хэн гэж бодож харж байна?" "Арктик явна гэдэг аймаар санагдаж байв, тэнд цасан шуургатай, хүйтэн" Харин энд бүх зүйлээ зохицуулчихсан. Дулаахан. Бүр унтлагын хувцас хүртэл байгаа гээч. Москвад байхад эхнэр маань надад илгээмж авчирж өгч байсан... Намайг хааш нь илгээх бол? Хэрвээ би үлдэж чадах юм бол явах хэрэг юу байнаа? "Зөвлөлт" гээд хэлчихэд юу нь болохггүй, ичгэвтэр байна? Энэ чинь социалист систем. "ММ, анха... би өөрөө бол ... тийм ээ Зөвлөлт..."

"Анха, тэгэхээр чи өөрөө бол Зөвлөлтийн хүн байхнээ. Тэгвэл ч өөр хэрэг шүү" аюулгүйн албаны дарга баяртай байв. "За тэгвэл хоёулаа зөвлөлтийн хүний ёсоор хоорондоо ярилцъя. Бидэнд нэг зорилго бий, нэг үзэл бодол бий. Тэгээд чи бид нар хамтарч ажиллах ёстой. Чи бидэнд тусал, бид чамд туслах болно"

Би хэдийн доошоо орчихсон юм шиг надад санагдаж байв.... "Би ийм зүйл хийж чадахгүй юм шиг байна..." Миний үзэл бодлын нөхөр минь гэнэт их хатуу болов "Яагаад гэвэл энэ бол миний характер биш [Новш минь би үүнийг үүнээс илүү эелдгээр чамд яаж хэлэх юм бэ?] Яагаад гэвэл би сонсгол муутай, бас юм тогтоохдоо жаахан муу"

Тэрээр хөгжим би хоёрын хооронд ямар нэг зүйл байна хэмээн ажиглаад хөгжмөө унтраав. Чимээ аниргүй. Үхлийн мэт анир чимээгүй болов... Тэр намайг яаж ч янз үзлээ гэсэн би шатарт нэг хүүгийн ард нуугдаж үлддэг шиг би Зөвлөлтийн хүн гэдэг үгний цаана үлдчихээд байв. Нэг цаг, хоёр цаг өнгөрлөө. Манай камерт манайхан одоо унтаж байгаа. Харин тэр яарахгүй байв. Энэ бол түүний ажил нь. Би яаж түүнээс салах вэ? Тэд ямар нойтон хамуу шиг салдаггүй хүмүүс гээч. Би мэдээлэгч болохгүй. Гэхдээ би бас хүйтэн өвлөөр дамжин өнгөрүүлэх вагоноор явмааргүй байна. Гэнэт тэрээр яриагаа хулгач нарын тухайд эргүүлэв. Намайг хулгайч нартай муудалцаж, хулгайч нарын эсрэг үг хэлж байхыг Сенин сонссоноо түүнд хэлсэн байв. Би амь орлоо- энэ бол шинэ нүүдэл. Тиймээ би тэднийг үзэн яддаг юм. (харин чамайг тэднийг хайрладгийг би мэднэ)

Тэгээд миний хамгийн эмзэг цэгийг цохилдуудахын тулд тэр надад ингэж хэлэв: "Москвад эхнэр чинь нэг орой гудамжаар явж байв. Тэгтэл нэгэн шоронгоос оргосон хулгайч (үгүй та нарын өршөөлөөр сулласан хулгайчууд) эхнэрийн чинь хувцсыг дээрэмдчихжээ… ийм зүйл тохиолддог. Тэгэхээр хэрвээ хулгайчууд шоронгоос оргохоор төлөвлөж байвал чи надад мэдээлэх үү?" Энэ бол өөр зүйл. Хулгайч нар бол дайснууд, өрөвдөхийг мэддэггүй дайснууд… Энэ бол миний хувьд гайгүй гарах гарц байв.

"Тиймээ. Би чадна." Чи хэлсэн шүү хэмээн тэрээр миний өмнө цагаан цаас гаргаж тавин АМЛАЛТ … би хоригдлууд шоронгоос оргохоор төлөвлөж байгааг мэдээлэх болно…

"Бид хулгайч нарын тухай ярьж байгаа биз дээ."

"хулгайч нараас өөр хэн оргохов дээ" би яаж албан бичгэн дотор хулгайч гэдэг үг оруулж бичих билээ. Хулгайч гэдэг чинь хэлц үг, жаргон. "Гэхдээ утга нь өөр болчих шиг боллоо" … "ийм бичиггүйгээр байж болохгүй юм уу?" "Энэ бол систем" Би санаа алдлаа. Биеэ аврахын тулд би сүнсээ худалдчих шиг боллоо. Бүгд болсон уу? Би явж болох уу? Үгүй болоогүй. Нууцыг хадгалах тухай. Чи өөртөө нууц нэр оноох ёстой. … Амалсан "ветров". Дараа нь тэр надад би түүний өрөөнд ирж болохгүй. Харгалзагч Сенин бол найдвартай хүн, миний бүхий л тайланг (матаасыг) Сенинээр дамжуулж өгж болно гэж тайлбарлав. Ийнхүү шувуухай нарыг урхиддаг ажээ… Нэг уруудаж эхэлбэл нилээн урууддаг ажээ… Сенинтэй уулзах бүрт тэрээр "За алив… юу байна" гэж шамдуулна. Би гараа дэлгэн юу ч алга, юу ч сонсоогүй гэдэг байлаа. Хулгайч нар надад дургүй, надад дайсагнаж ханддаг байв. Тэгтэл янз үзсэн мэт нэг хөгийн хулгайч шоронгоос оргов. За яахав, тэгвэл өөр зүйлийн талаар мэдээл. Бригадийнхаа тухай, өрөөнийхнийхөө тухай мэдээл гэж Сенин надаас шаардав. Гэсэн ч би өөр зүйл мэдээлнэ гэж би амлаагүй гэж хариулж булзааруулахыг хичээдэг байв. Хавар ч болж байв. Тэгтэл яамны тусгай шийдвэрээр намайг шарашкаруу хуваарьлав. Ийнхүү би мултарсан юм. Дахин би хэзээ ч Ветров гэж гарын үсэг зураагүй. Өнөөдөр хүртэл тэр нэрээ сонсохоор дагжих шиг болдог юм…
Арван гуравдугаар бүлэг

Хоёр дахь арьсаа ч гэсэн өг

Цаазаар авсан хүнийг дахин цаазалж болох уу? Болно оо. Үүнийг хэрхэн хийхийг ольтригт бодож олсон юм. Зэрлэг бүдүүлэг улсуудад ч гэсэн хүн нэг баривчлагдан яллагдсан бол дахин яллагддаггүй, нэг шоронд орсон бол дахин шоронд ордоггүй. Харин манай улсад бол бүх зүйл боломжтой. Хүн сэтгэл санаагаар унаж, цөхөрч мөхөж байхад нь улам зовоох нь ямар их гээч. Шоронгийн удирдлагуудын зарчим бол "унасан хүнийг зод". Манай аюулгүйн албаны офицеруудын мөрдлөг бол "Унасан цогцосыг цааш алхах шат болгон ашигла". Соловкийн арал дээр хоригдлуудыг хонхны тавцан дээрээс түлхэж унагаж, буудаж алж байсан юм. Харин 5 жилийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэх үед тэд хоригдлуудад хоёр дахь ялын хугацааг оноодог болсон юм. Зарим нь бүр гурав дахь, дөрөвдэхь ялын хугацаагаа эдэлдэг байв. 1938 оноос хоёр дахь ялын хугацааг оноож эхлэв. Ингэхдээ ямар нэг шүүх хурал, янз бүрийн юм бололгүйгээр. Хоригдлуудыг бригад бригадаар нь Тоо бүртгэл ангилалын хэсэгрүү аваачина. Тэнд тэд гарын үсэг зурах ёстой. Тэгэхдээ тэд маш хүмүүнлэг байдлаар бас тайлбарлана: "Бид чамайг ямар нэг зүйлд буруутай гээгүй байна. Зүгээр л энэнтэй танилцсан гээд гарын үсгээ зурчих." Татгалзсаныг нь тэд сахилгад суулгадаг байв… 1938 оны үйл явдал гэнэтийн зүйл биш байв. Дээрээс хэн нэг нь бид хоригдлуудад дэндүү бага ял оноож байна гэж үзсэн байв…

… Энэ нь мөн цаг үеийн шаардлага чекистүүдийн хүсэл сонирхолтой нийцэж байв. Фронт дорно зүгрүү ойртож, Ленинград бүслэгдэж германчууд Москва, Воронеж, Волгын хил дээр ирсэн байв.Бүгдийг фронтын төлөө. Гитлерыг зогсоохын тулд ЗГ ямар ч үнэ төлөхөд бэлэн байв. Харин ганцхан лагерын офицерүүд л залхуурч, хойно үлдэж, тарган цатгалан, цагаан гартай байв. Алс сибирьт байдал бүр ч нам жим байв. Тэгтэл янз бүрийн хоолойнууд сонсогдож эхлэв: Тэр улаан хацартай лагерын ухаалаг залуусыг фронтруу явуулъя. Байлдааны туршлага байхгүй? Гэхдээ үзэл суртлын туршлага байгаа юм байгаа биз дээ. 1942 онд тэд офицерын сургуулынхныг тэр чигт нь ямар ч сертификат, төгсөлтийн бичиг баримтгүйгээр нь тэр чигт нь фронтруу явуулж байв. Хорих лагерын цувааны бүхий л эрчүүдийг фронтруу явуулав. Тэглээ гээд шоронгууд салж, задарч унасангүй хэвэндээ л байв. Аюулгүйн албаныхныг фронтруу явуулсан ч гэсэн шоронгууд яах ч үгүй. (үнэндээ ийм цуу хэдийн тараад эхэлчихсэн байлаа) Цэрэг татлага, фронтоос зайлсхийх – энэ бол амьд үлдэх арга байв. Яаж фронтоос зайлсхийх вэ? Чи өөр газар хэрэгцээтэй гэдгээ нотлох ёстой байв. Ингээд аюулгүйн албаныхан өөрсдийнхөө чухлыг нотлох ажилд оров. Ойд, тундрт чекистүүд гитлерын "5-р цувааныхныг" тогтоон барьж байна. Энэ бол тэдний ялалтанд оруулж байгаа хувь нэмэр гэж сонсогдох боллоо. Тэд өөрсдөдөө амрах зав ч үл олгон байцаалтаас, байцаалт үргэлжлүүлж, хуйвалдаанаас хуйвалдаан илрүүлж байв. Өмнө нь хулгайчууд нэг нөгөөгөө үхэлрүү золиосолж байсан бол одоо чекистүүд хоригдлуудыг өмнөө барин үхэлрүү золиос болгож байв… Юу болов оо. Лагерь болгонд хуйвалдаан, бослого илрүүлж эхлэв… Энийг дарахын тулд илүү олон хүч хүч хэрэгэй байна. Буриад- Монголын Читийн лагерын гуравдугаар хэлтэст бүхэл бүтэн бүлэг ажиллаж байв. Бид хойно хоцроод байна. бусад бүх газар бослого хуйвалдаан илрүүлж байна… 1938 онд тэд аль болох олныг буудаж устгахыг чармайж байв. Дайны үед цаазалж буудахыг нэг их сонирхохгүй харин түүний оронд шинээр ялын хугацаа нэмж оноож байв. Бүх хорих ангиудад буудаж устгаж байлаа. Хамгийн их хоригдол буудсан нь Колыма, Воркута 2 юм… Кашкетины заавраар өдөрт 760 хоригдол буудаж байв… Печора голд байдаг Адак лагерьт хоригдлуудыг цаазлахын өмнө гар хөл, амыг нь боож уян машинд 5-8-аар нь суулгаж авч явдаг байв. Тэгээд оршуулгын газар ирэхэд нь ухаж бэлдсэн нүхэнд оруулан амьдаар нь булдаг байв. Үгүй энэ нь тамлаж зовоох гэсэндээ биш, харин үхсэн хүнийг нааш цааш нь зөөж өөрсдөдөө ажил удахгүйн тулд өөрсдөөр нь хөлөөр нь явуулж авчираад оршуулгын нүхэнд нь хэвтүүлээд хороож байгаа нь тэр байв. Адак-т ийнхүү цаазлах нь олон шөнө үргэлжилсэн. Дараа нь нам дотор цэвэрлэгээ шат дараатай явагдсан… Эхний ээлжинд хулгайчууд, эхний үед цаазаар авах ял гүйцэтгэсэн харуулууд, харгазагч, ауюлгүйн албаныхан, чекистүүдийг цаазлав. Дараа нь тэднийг цаазлах ажлыг гүйцэтгэсэн чекистүүдийг өөрсдийг нь цаазлав… Ийнхүү энэ маягаар нам дотор эв нэгдэл, "нэгдмэл нэг үзэл санаа" бүрэлдэж тогтсон юм.
Арван дөрөвдүгээр бүлэг

Хувь тавилангаа өөрчлөх нь

Энэ зэрлэг ертөнцөд өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй байв. Өлсгөлөн зарлана гэдэг нь амиа хорлохтой адил байв. Үхэхийн хувьд, цаг нь ирнэ, одоохондоо хэрэггүй. Тэгвэл хоригдол хүнд ямар боломж байсан юм бэ? Оргох уу? Хувь тавилангаа өөрчлөх үү? Зекүүд орголтыг "ногоон прокурор" гэж нэрлэдэг байв. Бусад бүх прокруорудын адил заримдаа энэ прокурор хоригдолыг өмнө нь байснаас нь дор байдалд оруулах нь бий. Гэхдээ заримдаа шууд л эрх чөлөөтэй болгочихдог байв. Ногоон прокурор гэдэг нь ой мод, бут байв.

Ольтригийнхан ерөнхийдөө дарлагдсан бууж өгсөн хүлцэнгүй хүмүүс байв. Тэгсэн ч гэсэн тэдэн дунд хүртэл орголтын тухай боддог, оргохоор зэхэж буй хүмүүс байдаг байв. Хоригдлууд энд тэндээс байнга оргож байдаг нь, хэдийгээр амжилтгүй байдаг ч гэсэн хоригдлууд хий хоосон зүгээр бодож суугаагүйг илтгэнэ. Энэ бол хорих лагерь. Энийг маш сайн хамгаалсан. Хашаа нь чанга, доторх тусгаарласан талбай нь найдвартай. Бүх цэгийг цамхагаас харж, цамхгаас гал нээх боломжтой. Гэсэн ч чамайг буруутган энэ хашсан талбай дотор үхэг гээд явуулсан гэж бодмогц гэнэт чиний дотор чинь давчдах болно. Тэгвэл азаа үзэж яагаад болохгүй гэж? Яагаад тэсэрч үзээд, азаа сорьж болохгүй гэж? Энэ импульс ихэнхдээ эхний жилд илүү хүчтэй байдаг. Эхний жилд ихэвчлэн ер нь хоригдлын цаашдын ирээдүй, цаашдаа шоронд ер нь ямархуу байх нь вэ гэдэг нь, характер нь ерөнхийдөө тодорхой болж, шийдэгддэг. Аажмаар гадаад ертөнцөөс алгуур тасарч, тэрхүү оргох гэсэн хүсэл ч алга болж эхэлдэг. Шорон, ольтригийн хөгжсөн түүхэн жилүүдэд маш олон орголтууд болж байжээ. Зөвхөн 1930 оны 3 сард л гэхэд 1328 хүн РСФСР-ын шоронгуудаас оргосон байв. Энэ нь яагаад манай нийгэмд сонсогддоггүй байсан юм бэ?

Архипелаг бүрэн цар хүрээгээрээ хөгжсөн 1937 оноос хойш дайны үеэр ольтригийн бүхий л цэргийн боловсролтой, цэргийн албан тэнцэх болгоныг нь фронтруу явуулсан байв. Түүнийхээ хамт хоригдлуудыг аль болох их ажилуулж илүү их үйлдвэрлэл бүтээмж гаргахын тулд хоригдлуудын ажлын бүлгүүдийг алс зайтай газарлуу ажлын норм өгч явуулдаг байв. Тэр алс газарлуу харуул хамгаалалттай явуулна гэдэг бүтэшгүй хэрэг байв. 1939 он гэхэд Уст Вим-ын лагерын туслах экспедицүүдийн байрны гадуур ямар нэг торон хашаа байдаггүй хэдэн хоосон шон л байдаг байлаа. Түүнээс гадна шөнө ямар нэг гэрэлтүүлэг байдаггүй байв. Энэ лагерын сахилгын байранд хүртэл бүхэл бүтэн бригад хоригдлыг ганцхан буутай цэрэг харгалздаг байв. Тэр тэднийг харгалзах ямар ч боломжгүй гэдэг нь ойлгомжтой байв. Тиймээс ч тэр зун тэндээс 70 хоригдол оргосон юм. Нэг нь бүр өдөрт хоёр удаа оргож рекорд тогтоосон байв. Үдээс өмнө хоолны өмнө, баригдчаад үдээс хойш хоолны дараа дахиад оргосон байв. Гэсэн ч тэр 70-ын 60 нь өөрсдөө буцаж ирсэн юм. Харин бусдаас нь ямар нэг сураг чимээ үлдээгүй. Гэхдээ энэ бүхэн хээр зэлүүд газар болсон явдал. Намайг Москвад байхад тэндээс гурван хоригдол оргосон юм. Нэг нь Калуга Гейтэд шоронгийн хашаа давж оргоод, маргааш нь хорих газрын даргад "сочи явж амарлаа баярлалаа" гэсэн ил захидал явуулсан байв. Хоёр дахь нь Ботаникын цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох Марфино мини лагериас нэгэн охин, гурав дахь нь мөн тэр лагериас нэг хоригдол автобусанд суугаад хот явсан байв. МГБ –ийнхэн хулгайч алдсан талаараа нэг их асуудал болдоггүй байв. Тэгээд ч яс 100 хувь аюулгүй, оргох боломжгүй байдал бүрдүүлнэ гэдэг нь маш зардалтай бөгөөд түүний оронд цөөн хувийг оргуулж алдуулах нь хамаагүй хямд зардал, төсөвтэй ба байж болох зүйл гэж тооцсон бололтой. Мөн түүнийхээ хамт тэд нутгийнхнийг тогтоон барьж байгаа үл үзэгдэх гинжинд найддаг байв. Тэр гинжнүүдийн хамгийн хүнд нь хоригдлууд бууж өгөн, өөрсдийн хувь заяатайгаа эвлэрэн боолын хөдөлмөрт бууж өгсөн явдал юм. Бүхий л хоригдлууд, бараг бүх 58-ынхан эсэргүүцлээ ч гэсэн эсэргүүцлээ хуульд зөвшөөрөгдсөн замаар илэрхийлэхийг хүсэж байв. Тэд ганцаараа ч бай, хамтраад ч бай төр, НКВД, цагдаа, харгалзагч, нохдын эсрэг юу хийж чадах юм бэ? Яаж ийгээд шарх сорвигүй оргочихлоо гэхэд дараа нь яаж амьдрах вэ? Уулзвар болгон дээр бичиг баримт шалгаж байгаа үед, хүн болгон сэжиглэн харж байхад? Чи энд буу үүрч зогсож ер нь яах нь вэ? Чамайг байхгүй байсан ч бид хаашаа ч явахгүй. Бид яалаа гэж, юуны төлөө оргох юм бэ? Тэгээд ч дараа жил өршөөлийн хууль гарах гэж байхад. К.Страхович нэгэн явдлыг дурсдаг: 1942 онд хоригдлуудыг Югличруу зөөж байсан вагоныг бөмбөгдөв. Цуваа харгалзагчид тарж зугатсан ч хоригдлууд нэг газраа бөөгнөрөн хүлээсээр л байв. Үүнтэй адил өөр олон түүх байдаг. Жишээ нь Карлагын Орауский дивизийн нягтланг тэд 25 миль зайтай газарлуу санхүүгийн баримттай нь цуг нэг зэвсэгтэй хуягаар харгалзуулан явуулав. Буцах замдаа нөгөө нягтлан хоригдол согтуу хуягийг чирж гулдран явахаас гадна, буугаа замдаа гээснээс болоод тэр хуягийг асуудалд орох вий хэмээн бууг нь аргалан үүрч ирсэн гэдэг.

Оргохтой холбоотой өөр нэг тооцох зүйл бол өлсгөлөн. Заримдаа хоригдлууд өлссөнөөсөө болоод лагерьт ингэж байж байхаар тайгаруу гараад явчихвал тэндээс илүү их хоол хүнс олох юм биш байгаа гэсэн бодолд хөтлөгдөх нь бий. Гэсэн ч маш их сульдсанаас тийнхүү оргож явах тэнхэлгүй болсон байдаг байв.

Өөр нэг зүйл нь – шинээр ялын хугацаа нэмж оноох вий гэсэн айдас. Улс төрийн хоригдол хэрвээ орговол оргосны төлөө хувьсгалын эсэргүү хэргээр 58-14-өөр нэмж 10 жилийн ял авах байв. Харин хулгайчууд орговол 82-р зүйлээр дээд тал нь 2 жилийн ял авдаг байв. Оргох нь хулгайчуудын хувьд бараг спорт шиг байдаг байв. Харин олон жилийн ялтай архаг хулгайчууд л оргох талаар нухацтай авч үздэг байв. Олон хулгайч оргоогүй байсан ч өмнө нь оргож байсан гэж, өөрсдийнхөө өмнөх түүхийг илүү баатарлаг болгож харагдуулахын тулд худлаа ярьдаг юм. Тэдний ярьсан бүхэнд итгэх хэрэггүй.

Ольтригийн газар зүйн байрлал нь мөн оргоход эсрэгээр нөлөөлж байв. Колыма хүртэл хэдийгээр арал биш байсан ч гэсэн бүхий л зүйлээс таслагдсан хангалттай алс байв. Колымагаас оргох гэж үү? Хаашаа оргох юм бэ? Тиймээ якутууд хоригдлуудад сайнаар ханддаг байсан цаг бий. Гэсэн ч одоо тийм биш. Хоригдлыг барьж өгсний төлөө тунгус, комыс, казакуудад гурил, цай өгдөг бол Буреполом, Унжа лагеруудын ойролцоох транс- волгыг иргэдэд 2 пүүд гурил, 8 ярд даавуу, нилээн хэдэн паунд загас өгдөг байв. Тиймээс ч Шерсткагын тосгонд хэн нэгэн танихгүй хүн очвол хүүхдүүд "ээж ээ тэнд загас ирж байна" гэж хашгирч гүйлддэг байв…

Хэрвээ оргодол хоригдол үхсэнээр баригдвал түүнийг нийтийн хоолонд ордог байрны хажууд бууны сумны оромтой нь хэд хоног ил хаяж өмхийрч муудтал нь ил байлгадаг байв. Ингэснээр хоригдлуудыг өөрсдийн шингэн зутан шөлөө илүү үнэл гэж айлгадаг байв. Хэрвээ амьдаараа баригдвал түүнийг лагерьлуу орох харуулын цамхгийн хажууд байлгаж, хажуугаар нь хоригдлуудын цуваа явах бүрд түүнийг нохойгоор ноцуулдаг байв. Өгсөн команднаас хамааран нохой тухайн хүнийг нэг бол боож унагаж, эсвэл хазаж, эсвэл зөвхөн хувцсыг нь урж нүцгэлдэг байлаа. Тэгээд бас нөгөө хоригдол Соёл Боловсролын хэсэгт өөрийнхөө тухайд "би оргосон ч нохой намайг барьсан юм" гэсэн плакат хийж өлгөдөг байв.

Хэрвээ тэд түүнийг зодвол бөөрийг нь савж унатал нь цохихоо мартахгүй. Хэрвээ гавлавал гавны мөр гарт нь шингэж, гарны үе мултартал гавлана. Эсвэл түүнийг торгуулийн байранд хорино. Түүнийг сүрьеэ тустал тэндээс гаргахгүй. Үнэндээ оргодлыг үхэхийн өмнөхөн амь нь дэнжигнэтэл зодох юм уу алах нь ольтригийнхний оргохын эсрэг тэмцэх арга нь байв. Заримдаа орголт гарахгүй удвал тэд өөрсдөө орголт зохион байгуулдаг байв. 1951 онд тэд Колымад хоригдлуудыг жимсэнд явахыг зөвшөөрсөн юм. 3 хоригдол буцаж ирсэнгүй алга байв. Хорихын дарга тэр гурвын хойноос тарчлаагчдыг явуулав. Тэд унтаж байсан гурван хоригдолруу нохой тавьж, тэр гурвийн толгой нь улаан нялга юм болж, тархи нь нь цувтал бууны бөгсөөр цохьсон юм. Дараа нь тэр чигт нь тэднийг тэрэгнээс чирж лагерьт аваачиж бүгдэд харуулав. Та нар орговол ийм болох болно… Эсвэл тэд матаачингаараа орголт зохион байгуулуулж, хоригдлуудыг өдөөгөөд оргох үед нь барьж авна… Гэсэн ч үнэхээр оргоё гэж шийдсэн бол хоригдлууд юунаас ч айдаггүй байв. Тэдний зарим нь хойноос нь мөрдөх нохдод үнэр авахуулахгүйн тулд ойг шатаадаг байв. Тийнхүү тавьсан түймэр нь хэдэн долоо хоног, хэдэн миль газар үргэлжилж асна. 1949 онд Меслянкагийн Улсын Фермын ойролцоо нэг оргодол баривчлагдсан юм. Түүний үүргэвчинд хүний мах байсан юм. Тэр замд нь таарсан, харгалзагчгүй ганцаараа явж байсан уран сайханч хоригдлыг алаад махнаас нь таслан авсан байсан бөгөөд түүгээрээ хоол хийж идэж амжаагүй байсан байв. 1947 онд Элгены ойролцоо Колымад 2 харгалзагч хуяг бүлэг хоригдлыг туун авч явж байв. Гэтэл гэнэт нэг хоригдол бусадтайгаа өмнө нь тохиролцоогүй байсан хэдий ч хуягуудруу дайран зэвсгийг нь алдагдуулан, хоёуланг нь буудсан. Тэрээр саяхан фронтоос баривчлагдан ирсэн офицер байжээ. Зоригт эр цувааныханд та нар эрх чөлөөтэй одоо зугатаж болно гэж зарлав. Гэсэн ч хоригдлууд тэндээ суун шинэ цувааны хуягууд ирэхийг хүлээцгээв. Залуу гайхширан хараагаад винтовуудыг аваад цаашаа ганцаараа явав. Тэнд нь нийт 32 сум байв. Тэрээр хойноос нь хөөсөн хэд хэдэн хүнийг алж, шархдуулаад 32 дахь сумаараа өөрийгөө бууджээ. Хэрвээ хоригдлууд бүгд түүн шиг фронтоос ирсэн офицер шиг байсан бол ольтриг аль хэдийн нурж унах байсан юм.

Краслагд өмнө нь Халхын голд байлдаж баатар болсон нэгэн эр цувааны харуулыг сүхээр цохиж унагаад винтовыг нь 30 сумтай авчээ. Түүний хойноос нохойнууд явуулахад тэр 2 нохойг нь буудаж унагаад нохой сургагчийг шархдуулжээ. Түүнийг баривчилсныхаа дараа тэд түүнийг зүгээр буудсангүй бууны жадаар жадлан алж, цогцосыг нь лагерлуу ордог хашааны хаалганы хажууд хэдэн өдөр хаясан юм…

Заримдаа оргосны дараахь амьдрал оргохын өмнөхөөс ч хэцүү байдаг. Энэ бол Сергей Андреевич Чеботарёвын түүх юм. 1914 онд тэрээр дорнод хятадын төмөр замын төсөлд ажиллаж эхэлсэн. 1917 оны 2-р сард большевик болсон. 1929 онд түүнийг эхнэртэй нь хамт баривчлан хятадын шоронд хорьж, харин хоёр хүүг нь оросруу буцаасан. Баривчлагдаад удаагүй байхад эхнэрийнх нь ухаан самууран галзуурч, 2 хүүг нь янз бүрийн асрах байр дамжуулан байрлуулж, бас нэрийг нь өөрчлөх гэж оролдож байв. Алс дорнодын ОГПУ-ын тройка-гаас түүнд эхлээд 3 жилийн ял өгөв. Гэсэн ч удалгүй бусад газруудад илүү өндөр ял оноож байгааг тэд мэдээд түүнийг дахин баривчлан, эрүүдэж шүүгээд 10 жилийн ялыг захидал харилцааны эрхгүйгээр оноов. Харин энэ хатуу ширүүн ял нь түүнд туслах гарцыг нээсэн юм. 1934 онд түүнийг Мойнтируу төмөр зам барьж байсан Карлагруу шилжүүлэв. 1936 оны 5 сард тэд түүнийг сахилгын тусгаарлах байранд оруулж шийтгэв. Тэнд байхад нь Автоном Василевич Чупин гэдэг эрх чөлөөт хүнийг тэд өөрийнхтэй нь төстэй хэргээр сахилгын байрлуу чулуудчихав. Нөгөөдөх нь согтуу байсан уу эрүүл байсан уу тэр нь тодорхой биш. Ямар ч байсан Чеботарёв түүний 6 сарын өмнө хугацаа нь дууссан тосгоны зөвлөлөөс олгосон бичиг баримтыг түүнээс авчихав. Ийм сертификаттай болсноор оргох боломжтой болов. 5 сарын 8-нд тэрээр энгийн хувцас өмсөөд, хажуудаа хүмүүсийн байнга л авч явдаг хоёр литрийн водка хажуудаа ганзаглан, гэхдээ дотор нь водка биш ус байв, Мойнти Лагераас гарлаа. Түүний өмнө давс, намаг бүхий тал газар цэлийж байв. Замдаа тэр хоёр ч удаа казакуудад баригдсан ч, хэдийгээр хэл ойлголцохгүй байсн ч тэр тэдний шашин шүтлэг, итгэл үнэмшил дээр нь тоглон мултарч байсан гэдэг. Балхаш нуурын баруун эрэгт Карлагын аюулгүйн албаны пост байдаг байв. Бичиг баримтыг нь үзээд тэд түүнээс янз бүрийн зүйлс асуув: өөрийнх нь тухай, гэр бүл хамаатан садных нь тухай. Чупин цөмийг нь цээжээсээ зөв хариулав. Энд ч мөн түүнд азтай явдал тохиолдов. Операцын группын дарга халхавчин доор орж ирэхэд Чупин түүнийг таньдаг бол мэлзэв. "Хөөе сайн уу Николай, сонин юу байна? Чи намайг танихгүй байна уу?" (Би чамайг таниж байна. Хэрвээ чи намайг танихгүй бол би зүйл дууслаа гэсэн хэдхэн секундын тооцоон дээр энэ нь үндэслэсэн байв) "Үгүй. Би чамайг танихгүй байна". Тэгвэл ингэвэл яаж байна: чамайг Найдёнов гэдэг биз дээ. Чи надаа Олятай Свердловскийн буудал дээр, вагонд танилцаад, дараа нь та хоёр хуримаа хийсэн гэж ярьж байсан шүү дээ." Эд бүгд үнэн байв. Найдёнов гайхшираад, тэд хамтдаа тамхилаад, түүнийг явуулав. Үнэндээ Чупин түүнтэй өөрөө биеэрээ уулзаж байгаагүй, харин энэ тухай түүхийг өөр хоригдлоос сонссон байв… Ихэнхдээ тэр шөнө явж, машины гэрэл харагдах болгонд нуугддаг байв. Тэр авч явсан талх, сахараа аль болох гамнаж хэрэглээд, сүүлд нь 5 хоног ус ч үгүй хоосон явав. 125 миль газар туулсны дараа тэрээр вокзалын бараа харж вагонд суулаа. Түүний дараа түүний байнгын сонор сэрэмж, түгшүүртэй эрх чөлөөт үе эхлэв. Фрунз хотод тэр өөрийнхөө лагерын загалмайлсан эцэгтэй (аюулгүйн албаны дарга) дайралдчихав. Гэсэн ч нөгөөдөх нь түүнийг таньсангүй хажуугаар нь өнгөрөв. Тэр олсон ажлаасаа гарах ёстой болов. Ахлах нягтлан түүнийг яагаад явж байгаа юм гэж дахин дахин шалаад, түүний явж байгаа шалтгааныг бараг тааварлаад байв. Ахлах нягтлан нь бас өмнө нь Соловкид хоригдож байгаад суллагдсан байжээ. Эхлээд тэр эхнэр хүүхдээ хаана байгааг хайж эрсдэлд орохгүй гэж байсан ч аажмаар гэр бүлээ хайж эхлэв. Уфа хотод байгаа авга эгчрүүгээ захиа бичив "Лена, хүүхдүүд хаана байгаа вэ? Хэн бичиж байгааг таагаарай. Одоохондоо түүнд битгий хэлээрэй." Хариу нь "Хүүхдүүд төөрсөн, хаана байгааг нь мэдэхгүй. Эхнэр чинь новосибрьскт байгаа" гэсэн байв. Авга эгчрүүгээ дахин бичин эхнэртэй нь уулзаад түүнийг амьд байгаа, мөнгө явуулах гэсэн юм гэж биечилж дамжуулж хэлж өгөөч гэж хүсэв. Авга эгч нь тийшээ яваад түүнд хариу мэдэгдэв: эхнэр чинь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байна, пасспортоо гээчихжээ. Эхнэр нь 3 сарын ял эдлэх юм байна. Илгээмж хүлээн авах эрхгүй байгаа гэсэн байв. Түүний зүрх нь палхийв. Тэр түүнийг очиж аврах ёстой. Тэгээд тэр "надтай уулзаарай ингэж ингэж …." гэж бичив. Тэр Новосибирьскээс 2 буудлын өмнө вагоноос бууж хажуугаар явж байсан машинд дайгдав. Цүнхээ багаж хадгалдаг газар үлдээчихээд эхнэрийнхээ амьдарч байсан байрлуу очиж хаалга тогшив. Хаалга нь нээлттэй, дотор хүн байхгүй байлаа. (Муугийн дохио. Байрны эзэн уул нь түүнийг ирэхийг гадаа хүлээн, дотор занга байгаа шүү гэж хэлэхээр бүтэн өдөржин хүлээгээд ус олж уухаар ойрхон явчихсан байжээ.) тэр цаашаа оров. Тэгтэл нэг орон дээр нэг чекист чанга хурхиран унтаж байв. (Сайны дохио) Чеботеряв гадагш гарч зугатав. Тэгтэл замд нь байрны эзэн таарч болсон явдлыг хэлэв. Тэдний байранд хоёр чекист ирээд нэг нь Чеботерявын эхнэрийн нүүрлүү цахилгаан савлан "Чиний харх чинь ирж байгаа юм байна. Одоо шууд бидний гарт орно доо" гэж хэлсэн байв. Тэгээд тэр хоёр вокзал явсан ч түүнийг олсонгүй. Буцаж ирээд байрны гадаа хүлээж байгаад нэг нь орж унтахаар явж харин нөгөдөх нь түр зуур өөр тийшээ явсан байсан байв... Гэсэн ч Чеботеряв эхнэртэйгээ уулзаж, тэд хамтдаа хэд хэдэн вагон дамжин Узбекистан оров. Ленинабадад тэд дахин гэрлэлтээ баталгаажуулав. Тэд хүүхдүүдээ хайсан боловч олохгүй л байлаа. 1941 онд Чубин цэрэгт татагдав. 61-р морьт дивизэд радио оператороор ажиллав... Нэг удаа гэнэ алдан хошин шог болгож шүдэнз, тамхийг хятад нэрээр нь дуудав... Түүний хажууханд байсан тэжээвэр тахиа үүнийг нь алдалгүй сонсож цааш нь мэдээлэв. Түүнээс хойш цаг ч өнгөрөөгүй байхад түүнийг 219-р хорооны улс төрийн комиссар, аюулгүйн албаны офицер Соколов түүнийг байцаалтанд дуудав. Бусад улс оронд бол байх л зүйл, харин манай оронд бол гадаад үг мэддэгээсээ болж шоронд ордог байв. Түүнийг баривчлан 58-10-аар шийтгэв. Цэргийн шүүх, цаазаар ав. Амьдралын хүнд бэрхээс залхаж, цааш тэмцэхээс залхсан тэрээр амь өршөөгөөч гэж гуйсан ч үгүй. Гэсэн ч улс оронд ажиллах гар хэрэгтэй байсан тул түүнийг цаазалсангүй харин ялыг нь 10 жил хорих, 5 жил цөллөг болгон өөрчлөв. Ийнхүү буцаад тэр "төрөлх нутагтаа" буцаж ирлээ... 9 жилийн ялаа эдлээд байхдаа тэр жинхэнэ Чупиныг таньдаг ялтантай тааралдав. Нөгөөдөх нь түүнийг Чупин биш байна гэж мэдсэн ч түүнийг матахгүй гэж хэлжээ. Ийнхүү Чеботеряв 2 дахь удаагаа яллагдан хугацаагаа дуусгав. Өмнөх ял нь улсын маш нууц ангилалын төсөлд хамаарагдсан тул тэр тухай мэдээлэл олох боломжгүй байлаа. Москва-10, Тюра-38, Свердловск-39, Челябинск-40 гэсэн төслүүд нь атомын зэвсэгтэй холбоотой төслүүд байсан бөгөөд эдгээр хорих лагериудад Курчатовын төлөвлөгөөний дагуу ураниум-радиум-ын цөмийг ялгах ажил хийгдэж байв. Энэ төслүүдийг лейтенант генерал Ткаченко хариуцдаг байсан ба зөвхөн Сталин, Бериад л тайлагнаж байв. Улирал тутамд хоригдлуудаас нууц үл задруулах амлалт авдаг байв. Гэхдээ энэ бол гол асуудал биш. Хамгийн гол асуудал бол хоригдлуудыг гэрт нь хариулахыг хориглосон байдаг байв. Хугацаа нь дууссан хоригдлуудыг нутаг зааж Колымад аваачин онц ноцтой дайсагнагч этгээдүүд гэж зарлан мужаас гарч явахыг хориглосон байв... Эхнэр нь түүн дээр хүрч ирэв... Сталинг нас барсны дараа тэд Кавказруу нүүлээ... 1959 онд тэдний хүү нь өөрт нь оноосон хуурамч нэрнээсээ залхан өөрийнхөө жинхэнэ нэр Чеботеряв гэсэн нэрийг хэрэглэж эхлэв. Жилийн дараа тэд хүүгээ олов. Үүний дараа Чупин өөрийн жинхэнэ нэрээ олж авахаар хөөцөлдөж эхлэв. Нэгэнт ял эдэлсэн байсан тул тэд түүнийг одоо оргосон гэх боломжгүй байлаа...

… Би энд бүлгээрээ оргосон тухай өгүүлсэнгүй. Тийм тохиолдол маш олон байсан юм. 1956 онд Мончегорскт бүхэл бүтэн лагериараа оргосон хэрэг гарж байв. Ольтригоос оргосон түүхүүдийг жагсаавал дэндүү урт жагсаалт болох болно. Дан ганц орголтын талаар ном бичлээ ч гэсэн зохиолч нь хэдэн зуун оргосон тохиолдлыг бичилгүй алгасахаас өөр замгүй болно.
Арван тавдугаар бүлэг

Шийтгэлүүд

1924 оны эрүүгийн хуулиар шийтгэх өрөөг (сахилгын камер, тусгаарлах камер гэдэг) танилцуулсан юм. Тэр нь: сайн гэрэлтүүлсэн, чийггүй хуурай, унтах зориулалтын ортой өрөө байх ёстой байв. 1933 оны эрүүгийн хууль бүр ч хүмүүнлэг хууль болж, 1960-аад онд эрүүгийн хуулиар дахин оруулах хүртэл, хоригдлыг тусгаарлахыг хүртэл хориглосон юм. Гэхдээ энэ нь цаг үе илүү сайхан таатай болсонд биш, харин үүнээс өөр олон янзын шийтгэлийн арга хэмжээнүүдийг бодож олж, чадмаг хэрэгжүүлдэг болсонтой холбоотой байв. Тусгаарлах, сахилгын өрөөний оронд тэд Чанга дэглэмтэй байр, чанга дэглэмтэй хорих лагерь, торгуулийн тусгаарлалт ШиЗо –г хэрэгжүүлж эхэлсэн юм. Шизо-г яалаа гэж өгөх вэ? Юуны ч төлөө өгч магадгүй: даргын чинь дургүй хүрвэл, сайн байна уу гэж хэлээгүй бол, цагтаа оронд ороогүй бол, буруу замаар явсан бол, өглөө цагтаа эрт сэрээгүй бол, буруу хувцасласан бол, хориотой газар тамхи татсан бол, байрандаа илүү зүйлс байрлуулж, хадгалсан бол нэг, гурав, таван өдөр. Ажлын нормоо биелүүлээгүй бол, өөр хүүхэн, залуутай цуг байж баригдсан бол 5, 7, 10 хоног. Ажил оромдогсдод бүр 15 өдөр хүртэл өгдөг байв. 15 өдөр нь эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээ хэдий ч заримдаа нэг жил хүртэл хугацаанд шийтгэлийн байранд суулгадаг байв. 1932 онд тэд өөрийгөө бэртээсний төлөө Дмитлагт бүтэн нэг жилийг торгуулын камерт суулгадаг байв. Шизо ямархуу байдаг вэ: энэ нь а. хүйтэн, б. чийгтэй, в. харанхуй. Г. өлсгөлөн. Гадаа тэсгим хүйтэн байсан ч тэд шизог халаадаггүй байв. Чийггүй хуурай байвал тэд зориуд өрөөг чийг авхуулна. Цонхнууд нь микроскоп шиг жижиг, эсвэл огт цонх байхгүй. Тэд шийтгэгдсэн хоригдолд "Сталины норм" олгоно, тэр нь: зөвхөн 3, 6, 9 дэхь өдөр шингэн зутан шөл өгнө. Вокута Вомд тэд зөвхөн 3 дахь өдөр 7 унц талх, түүхий загас өгнө… Торгуулын камер нь өрөө шиг байна гэж бодох нь маш гэнэн төсөөлөл юм. Огтхон ч тийм биш. Куранах Салад гадаа хасах 58 фаренгейт хүйтэн байхад, сахигын байр гээч нь тойруулж овоолж байрлуулсан дүнз моднууд байв. Мөн газар ухсан нүх ч байдаг байв. Арнольд Раппопорт тийм нүхэнд хэсэг хугацаанд яг л торхон доторх Диоген шиг амьдарсан юм… Загас талхыг нь харгазагч нар нүхний ёроол дахь шалбаагруу чулууддаг байв.

Марийнскийн лагерьт шийтгэлийн өрөөнд ханаар нь цас даасан байдаг байв. Тэгсэн ч тийм өрөөнд хоригдлыг зөвхөн дотуур хувцастайгаа л байхыг зөвшөөрдөг байв…

БУР буюу Чанга дэглэмтэй хуаранг аюултай хэмээн тодорхойлсон ялтнгуудыг илүү урт хугацааны шийтгэл эдлүүлэхэд зориулсан байв. Нэгэнт л хар жагсаалтанд бүртгэлтэй болсон бол лагерьт ямар нэг ер бусын зүйл болох, дэглэм өөрчлөгдөхөд, 5 сарын 1, 11 сарын амралтын өдрүүд, хэн нэгэн оргоход тэд түүнийг БУРт чихнэ. БУР-т байгаа хоригдлуудыг лагерь дахь хамгийн хүнд хэцүү ажил хийлгүүлнэ. Энэ бол шорон доторх шорон байсан юм. Тэд хоригдлуудыг нэг нэгээр нь дуудаж зодно. Тэдний дуртай арга бол ул мөр үлдээдэггүй арга бөгөөд эсгий гутал дотор чулуу хийж байгаад цохих нь тэдний дуртай арга байлаа. Камер нь бетон, цементэн шалтай, хаалга нь шагайвчтай. Экибастузын БУР бас үүнтэй адилхан. Тэнд камер дотор ор байхгүй тул хоригдлууд өөрсдийн хувцсаа дэвсэж унтдаг байв. Цонх гээч зүйлд нь хуруу ором л зайтай хэдий ч өвлийн мөс, цан түүнийг нь дарснаас камер бараг харанхуй байдаг байв. Өдөр нь гэрэл асаахгүй, шөнө л асаана. 1950 онд, тэд БУР-т байгаа хоригдлуудыг хагас жил болоход ганц удаа салхилуулаагүй юм. Хоригдлуудыг гаргаж бие засуулахгүй, тэр камер дотор нь бие засуулна. Шингэн ялгадастай хувин барьж гарах нь хоригдлуудын хувьд үнэтэй зүйл байв. Учир нь ингэснээр гадагшаа гарч цэвэр агаар амьсгалах боломжтой болдог байв. Усанд орно гэдэг нь бараг баяр болдог байлаа. Камерыг битүү чихсэн тул хөл тэнийх зай олдохгүй. Зутан гэж ус, 21 унц талх өгнө, ямар ч тамхи байхгүй…

Заримдаа зарим нь үүнийг тэсвэрлэхээ больж гарахын төлөө юу ч хамаагүй хийнэ. Хамгийн нийтлэг арга бол хоол идэхэд өгдөг хөнгөн цагаан халбагыг залгих явдал байв. Залгисан хүн бүрийг рентгенээр харна. Хэрвээ залгисан нь тогтоогдвол эмнэлэгрүү явуулж мэс засал хийнэ. Лёошка Карнухи 3 удаа халбага залгиж мэс засал хийлгүүлснээс түүнд гэдэс гэх зүйл бараг үлдээгүй. Колька Сапаев галзуурсан болж жүжиглэсэн. Нэг шөнө тэр өөрийгөө дүүжлэхэд түүнийг нь "харсан" бусад хоригдлууд олсыг нь тасалж, түүнийг эмнэлэгт аваачив. Өөр нэг нь бохир зүйл залгиж халдвар авав… Шийтгэгдсэн хоригдлуудаар ажил хийлгүүлэхийн тулд БУР-ын оронд ЗУР-ыг хэрэглэх болов.

ЗУР-т хоригдлуудыг тус тусад нь байрлуулна. ЗУР-т юуны өмнө хоол нь маш муу. Олон сарын туршид хоёрдугаар хоол өгөхгүй. Талхны нормыг бууруулна. Халуун усанд цонх нь хагархай, зузаан гадуур хувцас өмссөн эмэгтэй үсчингүүд нүцгэн хоригдлуудын үсийг хусна. Хоолны танхим гэж байхгүй. Хоригдлууд гал тогооруу очиж замдаа хөрсөн хоолоо авчирж иднэ. Хоригдлууд бөөнөөрөө үхэж, эмнэлгүүд үхэгсдээр дүүрч байв. Оноодог ажил нь: лагериас 20 миль зайтай байгаа газраас өвс түүнэ. Эсвэл намаг дотор ажилуулна. Хэрвээ харгалзагч нь гайгүй ааштай харгалзагч байвал тэд ажлынхаа хажуугаар жимс түүн, ааш муутай харгазагч байсан ч гэсэн тэд аймаар өлсгөлөн байдаг тул буудаж байсан ч бараг тоохгүй жимс олж түүх гэж хичээнэ. Эсвэл шохойн чулуун дээр ажилуулна. Ер нь аль болох хүнд, хамгийн таагүй газарт тэднийг ажилуулдаг байв. Лагерь болгонд өөрийн гэсэн торгуулийн, шийтгэлийн ажлын төрөл байдаг байлаа.

Шийтгэл ихэвчлэн хүртдэг нэр дэвшигчид нь гэвэл: шашин шүтлэгтнүүд, зөрүүд хоригдлууд, бас хулгайчууд… Тиймээ хулгайчуудыг ч бас. Заримдаа алийг нь хаашаа ангилах вэ гэхдээ будилна. Жишээ нь Карабасын лагериас тэд хоёр вагон шүтлэгтэй эмэгтэйчүүдийг хүүхэд асруулахаар хүүхдийн лагерлуу явуулсан юм. Мөн энэ үед тэмбүүтэй эмэгтэй хулгайч ялтнуудыг Конспай дахь Долинкагын торгуулийн секторлуу явуулсан юм. Гэсэн ч замдаа алийг нь аль тэргэнд суулгах вэ гэдэг дээр будилснаас болж шүтлэгтэй эмэгтэйчүүдийг торгуулийн лагерьлуу явуулж, тэмбүүтэй хоригдлуудыг хүүхэд асруулахаар явуулчихсан. Сүүлд нь энэ тухай тэд мэдсэн ч буцааж солиогүй.

Мөн мэдээлэгч болохоос татгалзсан хоригдлуудыг торгуулийн лагерьлуу явуулдаг байв. Эмэгтэй хоригдлууд ч мөн торгуулийн хэсэгт байдаг байлаа. Ирена Нагелын түүхээс өгүүлбэл: Тэрээр Ухта Улсын Фермын захиргааны хэлтэст бичээчийн ажил хийж ял эдэлж байлаа. Нэг өдөр түүнийг аюулгүй байдлын офицер жуниор лейтенант Сидоренко дуудан түүнтэй дотносох сонирхолтой байгаагаа хэлжээ. Хариуд нь Нагел "Энэ лагерын хамгийн доод хоригдлоор үнсүүлсэн нь дээр. Чи өөрөөсөө ичээч. Хажуугийн өрөөнд нярай хүүхэд чинь уйлж байгааг сонсохгүй байна уу" гэж. Түүний хариултанд цочирдсон офицер гэнэт хандлагаа өөрчлөн "Чи юу гэж бодоо вэ? Би зүгээр чиний янзыг үзсэн юм. Тэхээр ийм байна. Чи бидэнтэй хамтарч ажиллах уу?" Ирена үгүй гэж хариулаад торгуулын лагерлуу илгээгдсэн. Торгуулын лагерьт түүний өнгөрөөсөн анхны үдэш нь иймэрхүү байлаа: Эмэгтэйчүүдийн хуаранд гэлэнмаа нар, бас эмэгтэй хулгайчууд байв. 5 охин орны даавуу нөмрөөд явж байв. Урд өдөр нь эмэгтэй хулгайчууд мөрийтэй хөзөр тоглож алдаад тэд нарын хувцсыг хүчээр тайлуулж мөрийндөө өгсөн гэж байв. Тэгж байтал дотуур өмдтэй, эсгий малгайтай эрэгтэй хулгайчууд гитар барьсаар хүрч ирэв. Тэд хулгайчуудынхаа ямар нэг дуунуудыг уянгалуулан дуулж байв. Тэгснээ гэнэт эрчүүдийн зарим нь уурлан босож нөгөө хэдэн хулгайч хүүхнүүдийнхээ нэгийг барьж аван шалан дээр унаган цохиж эхлэв. Эхлээд нөгөөдөх нь хашгирч байсан ч удахгүй хашгирахаа болив. Хэн ч дундуур нь орж салгасангүй, юу ч хараагүй юм шиг байр байрандаа сууцгааж байв. Сүүлд эмнэлгийн туслах орж ирээд "Хэн чамайг цохисон" гэж асуухад нөгөө эмэгтэй "Би орон дээрээсээ уначихсан юм" гэж хариулж байв. Тэр үдэш тэд мөрийтэй хөзөр тоглоонд мөрийнд нь Иренаг "алдчихав". Гэвч энэ тухай гичий Махир Васька лагерын даргад хов хүргэснээр лагерын дарга Иренаг тэр шөнөд нь харуулын цамхагт хонуулав…

Хэрвээ энгийн лагерьт шударга ёс гэж байдаггүй байсан бол торгуулын лагерьт түүнийг хайх ч хэрэггүй. Хулгайчууд хүссэнээрээ өөрсдийн бохир тоглоом, заль мэхээ хэрэглэж, хутгаа ил барьж явдаг байв. (лав л Ворхутагын "Газар эргүүлэх" лагерьт 1946 онд). 58-ынхан лагерын дийлэнх нь байсан хэдий ч лагерын хуягууд торон хашааныхаа гадна гарч нуугддаг байв. Печорагийн ойролцоох Жантуйгын лагерьт хулгайчууд хоёр хуаранг шатааж, тогоочийг хөөж явуулж, хоол хийхийг болиулж, лагерын хоёр офицерын хоолойг хэрчсэн юм. Тушаал дэвшүүлнэ гэж амалж байсан ч үлдсэн офицерууд лагерьлуу дотогшоо орохоосоо татгалзаж байв. Иймэрхүү тохиолдолд лагерын дарга нар "хуваагаад, эзэл" гэдэг мөрдлөгийг баримталдаг. Тийнхүү дарга лагерь дотор байсан аль нэг гичийг Жантуйгын коммандантаар томилсон. Анхны шөнө л тэр болон түүний бүлгийнхэн гурван хулгайчийн хоолойг хэрчсэнээр лагерь доторх байдал арай намжив. Хулгайч нь хулгайчаа барьдаг гэж мэргэн үг онож хэлжээ… Хэдийгээр хичнээн зоригтой, дайчин, онгироо байсан ч гэсэн хулгайчуудад ч гэсэн торгуулийн лагерь чанга байсан юм. Бусад паразитуудын адил тэд эргэн тойрон байгсдаа мөлжиж амьдардаг байв. Заримдаа хулгайчууд ерөнхий ажилд гарахгүйн тулд хуруугаа тасддаг байв. Жишээлбэл нөгөө нэртэй Воркутагын Шохойн Үйлдвэрт. Тэнд хүн бүр хутгатай явдаг байв. Гичийнүүд, хулгайчууд өдөр бүр хэн нэгийнхээ хоолойг хэрчинэ. Тогооч- гичий хүссэнээрээ үйлчилнэ: заримд нь илүү өтгөн, заримд нь усан шөл, нимгэн талх. Ажил хуваарьлагч бэхжүүлсэн төмөр саваатай явдаг байсан бөгөөд олон эрчүүдийг ганц цохилтоор газар дээр нь алж байв. Гичийнүүд секс хийхээр залуу хөвгүүдийг хажуудаа авдаг байв. Тэнд гурван хуарангийн байр байсан юм: гичийнүүдийн байр, хулгайчуудын байр, "сорогчид" буюу бүтэлгүй новшнуудын байр. Байр болгонд 100 хоригдолтой. Сорогчид нь ажил хийнэ: доодох ажлыг хийнэ, лагерын ойролцоох газраас хад чулуун дундуур гар тэргээр шохойн чулуу олзворлож зөөнө. Дараа нь шохойн чулууг шатааж, шатаж байхад нь утаан дундуур нь шохойн чулуунуудыг овоолж, тараана. Жидийн (Читийн) лагерууд дунд Баянголын торгуулын сектор нэртэй байлаа. Ревучид Краслаг. Тэнд ямар ч торгуулын хэсэг байгуулахаас өмнө тэд тийшээ ямар ч алдаа гаргаагүй хүдэр чийрэг 150 мод бэлтгэгчийг тийш нь явуулсан юм. Торгуулын хэсгийн даалгавар биелэхгүй байсан учир лагерын дарга тийш нь энгийн хоригдлуудыг зүгээр л шууд тийш нь явуулж байсан юм. Тэд тийш нь хүнд жингийнхэн буюу урт хугацааны ялтай 58-ын хоригдлууд, хулгайчуудыг ч гэсэн явуулсан юм. Хулгайчууд ч гэсэн хүнд жингийнхнээс айдаг байлаа. Учир нь тэд 25 жилийн ялтай байсан бөгөөд (сувгуудыг барьж байх үеийнхээс ялгаатай нь дайны дараах тэр цаг үед) тэд хулгайчыг аллаа ч гэсэн тэднийг ангийн дайсны үйлдэл гэж үзэхгүй бөгөөд нэмж ял оноохгүй байлаа. Ревучигийн ажлын өдөр уул нь 11 цаг байх ёстой байсан хэдий ч тэд нааш цааш явахтайгаа нийлээд 15 цаг ажилладаг байв. Хоригдлууд удалгүй өрөөсөн-хөлтнүүд болж ажлаас зайлсхийж эхлэв. Өглөөний тооллогын дараа эдгээр ажлаас үлдэгчдийг жагсаагаад тэдний заримыг нь нэмэлт ажил хийлгүүлэхээр сонгоно. Ингэхдээ лагерын гадна авчирж 5 цагдаагийн нохойгоор ноцуулдаг байв. Хэсэг ноцуулсны дараа тэднийг тэрэгнээс чирж, ажлын байранд авчирна. Тэднийг энд Лёша Слобода хүлээж байх бөгөөд саваагаар тэднийг цохиж ажил хийж эхэлтэл нь зодно. Тэдний тэнд ажилласан ажлыг нь Лёша өөрийн бригадын нормд оруулж бодно. Энгийн 58-ын хоригдлын хувьд торгуулийн лагериас амьд үлдэнэ гэдэг бараг боломжгүй байлаа. СевЖеДорлагын (дарга нь хурандаа Ключкин) торгуулын ажлын бүлэгт 1946-1947 оны хооронд каннибализм бодитой байсан юм: тэд тэнд хүмүүсийг тасчиж, махаар нь хоол хийж иддэг байв. Энэ бол манай ард түмэн дэлхийг донсолгосон ялалтын дараахан болж байсан үйл явдлууд юм. Ай хурандаа Ключкин. Та өөрийнхөө тэтгэврийн зусланг хаана барьсан бэ?
Арван зургаадугаар бүлэг

Нийгэмд-ээлтэй этгээдүүд

Миний турхьхан үзэг бусадтай нийлэн энэ омгийнхнийг бас магтаг л дээ! Тэднийг далайн дээрэмчид, олз хайгчид, тэнүүлчид, оргодол ялтнууд гэх мэтээр магтан дуулдаг байв. Тэднийг Робин Гудаас удамтай ариун сайн бүлэглэлийнхэн гэж шагшицгаадаг. Тэгээд мөн тэд бол эмзэг, уяхан сэтгэлтэй, баячуудыг дээрэмдэн олсон олзоо ядуустай хуваалцдаг гэж бидэнд итгүүлдэг. Аяа Карл Мур, аяа ялгуусан босогч, романтик Челкаш, Беня Крик, нүцгэн хөлтэй Одессын эрчүүд, Одессын трубадурууд.

Үнэндээ дэлхийн бүх л уран зохиоууд хулгайчуудыг магтан дуулаагүй гэж ү? Francois Villon –ы тухай ярихаа болъё. Hugo, Balzac ч энэ замыг тойроогүй. Пушкин ч гэсэн өөрийн Цыганууд зохиолдоо хулгайч нарын зарчмыг магтан дуулсан байдаг. (Byron ямар билээ?) Гэсэн ч тэдний аль нь ч хулгайч нарыг Зөвлөлтийн уран зохиол шиг өргөн цар үрээтэйгээр магтан дуулж байгаагүй юм. (Ингэхийн тулд үүний цаана Өндөр ариун онолын үндэс байсан юм. Энэ бол ердөө л Горький, Макаренкогийн үзэл бодол, ажил байгаагүй юм). Леонид Утосов варьетегын тайзан дээрээс хамраараа хүнгэнэн дуугарахад үзэгчид нь түрэн орилолддог байв. Хулгайч нарын яриа, жаргонууд Балтын тэнгис, хар тэнгисийн хавийн оршин суугчидад хүчтэй нөлөөлсөн юм. Хулгайч нарын ариун эмоцыг хэн бидэнд тод томруун харуулж чадах билээ: тэдний тод томруун, доош нь хийсэн нихилизм, тэдний үгийн төгсгөлийг хувирган өөрчилсөн ярианууд. Энэ талаар Маяковский, түүний хойноос Шостакович өөрийн "Залуу бүсгүй ба хулиган" жүжгээрээ, Леонев, Селвинский, Инбер – ингээд хойноос нь жагсаагаад л байж болно. Сайн сайхан баатруудын дүр олдохоо больж, хуурайших үед хулгайч нарыг тахин шүтсэн үзэл санаа уран зохиол газар авч эхэлсэн. Зөвлөлтийн Намын чиг шугамаас тэртээ хол байдаг Виктор Некрасов хүртэл Оросын баатарлаг байдлыг харуулах гэхдээ хулгайч Мастер Сержант Чумакаас (Сталинградын Нуувчин дунд) өөр илүү сайн дүр олж чадахгүй байв. Татъяна Есенина хүртэл (20-р зууны гайхамшиг зохиолын Женя) мөн тийм үзэл санаагаар бичсэн бөгөөд бидэнд Дөрвөлжингийн Тамга хочит Венкагийн "гэм хоргүй" байдлыг харуулсан юм. Магадгүй зөвхөн Тендряков л бидэнд дэлхий ертөнцийг тал татсан нүдээр харалгүй хулгайчийн жинхэнэ төрхийг бидэнд "Гурав, Долоо, Хөзөр" бүтээлээрээ харуулсан байх. Алдан Семёновыг лагерьт байсан гэлцдэг. Гэсэн ч тэр "Хадан цохион дээрх их тайтгарал" зохиолдоо ёстой жинхэнэ утга учиргүй зүйл бичсэн юм: Түүний зохиолд Саша Александров гэдэг хулгайч гардаг. Түүнд коммунист Петраков нөлөлнө. Петраков өмнө нь Ленинтэй уулзаж, Колчакынхныг устгахад оролцож байсан гэдгийг нь мэддэг тул дээрэмчид түүнийг хүндэлж үздэг байлаа. Саша ажлаас зайлсхийгчдийг ажилд буцаан оруулж, хөдөлмөрийн бригад болгоно. Мөн хоригдлуудыг сайтар хоолоход Саша туслана… 60-аад оныхонд зориулсан ямар тэнэг онигоо вэ!

1946 оны зун Москвагын Калугын Хаалганы мини лагерьт нэг хулгайч гуравдугаар давхрын цонхоор гадагш харан хулгайч нарын дууг ар араас нь хашгиран дуулж байв. Түүний дуу лагерын хашаанаас цааш Большая Калуга гудамжинд, Ойролцоох Нескучны паркад ч гэсэн дуулдахаар байв. Эдгээр дуунд нь – аллага, хулгай, зодоон, хөнгөн амьдралын тухай дуулж байв. Тэгсэн ч харуул, харгалагч, хуягуудын хэн нь ч түүнийг болиулсангүй, амаа хамхи ч гэж түүнрүү хашгираагүй юм. Би тэнд суугаад бодож байлаа: Хэрвээ би түүний оронд гуравдугаар давхрын цонхруу авирч гараад мөн түүнийх шиг чангаар, оросын дайны үеийн олзлогдогсдын дуунуудаас, жишээ нь миний фронтын сөрөг тагнуулын штабт байхдаа сонссон "Чи хаана байна вэ? Чи хаана байна?" гэсэн дууг дуулбал юу болох бол? Эсвэл би фронтын тэргүүн эгнээнд зовж зүдэрч байгаа цэргийн тухай дуу дуулбал яах бол? Ямар гээч эсэргүүцэл гарах болдоо. Бөөн бужигнаан, эсэргүүцэн хашгичих дуун дунд тэд намайг буухыг хүлээлгүйгээр галын шат авчран намайг барин, гарыг минь хүлэн, хоёр дахь ялын хугацаа оноох байлгүй. Тэгтэл тэр нэг хулгайч дуулаад л, түүнийг нь энэ дэлхий дээр байх ердийн л зүйл мэтээр эрх чөлөөтэй Москвачууд сонсоод яваад байх.

Тэд ингэж хэлэхээсээ хэзээ ч залхдаггүйчлэн, түүхээс үзвэл энэ бүхэн гэнэт тохиолдоогүй. Хаант засгийн үед хулгайчуудыг хэзээ ч засрахгүй гэсэн буруу үзэл байлаа. Европт ч гэсэн мөн адил. Тийм ч учраас улс төрийн ялтнуудыг тэднээс тусгаарладаг байв… Рецидив хулгайчуудын тухайд хаант засаг "хуулийн төмөр савааны доор толгойг нь бөхөлзүүлнэ" гэж үздэг байв. Тиймээс ч 1914 оныг хүртэл хулгайч нарыг шоронгийн туслах албан тушаалуудад томилж ажилуулдаггүй байлаа. Харин гинж мултарч эрх чөлөө гийлээ. Хулгайчууд шоронгоос оргож, дараа нь иргэний дайн болов. Шинэ засгийн дагуу бол тэд хувийн өмчийн дайсан бөгөөд, юу ч үгүй учраас пролетари анги болох нь зайлшгүй байв. Энэ нь ч хулгайчуудад таатай байв. Урьд өмнө байгаагүй олноороо хулгайчуудын эгнээнд орж эхлэв. Дээр нь иргэний дайны үеийн өнчингүүд, асрах байрныхан, гудамжны тэнүүлчид беспризорник-ууд. Шинэ эдийн засгийн бодлогын үеэр тэд асфальтан зам дээр биеэ ээж дулаацуулж аваад анхны хичээлдээ орлоо. Тэд эмэгтэйчүүдийн гар цүнхийг зүсэж, вагон дотроос чемодан гадагш чулуудацгаав. Беспризорникууд одоогоор жинхэнэ хулгайч болж эхлээгүй байв… Түүнээс хойш 40 жил өнгөрөхөд хүн эргэн тойрноо хараад сэрдэх болно: Хэн нь хэнийгээ хүмүүжүүлсэн юм бол? Хулгайчууд нь чекистүүдийг үү, эсвэл чекистууд хулгайчуудыг уу? Чекист итгэл үнэмшилтэй болсон мэргэжлийн хулгайч урка нар гичий болов. Тиймээс бусад хулгайчууд нь түүний хоолойг хэрчив. Харин хулгайчийн зан байдал, сэтгэл зүйг эзэмшсэн чекистүүд гуч, дөчөөд онд мундаг байцаагч, эсвэл шийдэмгий хорих лагерийн дарга нар болцгоов. Тийм хүмүүсийг магтаж сайшааж урамшуулж, албан тушаал ахиулж байлаа. Урки-гийн сэтгэл зүйн маш энгийн, өөрийн болгоход хялбар байв:

1. Би амьдарч, өөрийгөө баясгамаар байна. Харин бусдыг нь хараал ид, надад хамаагүй

2. Хэн хүчтэй түүний зөв

3. Хэрвээ тэд чамайг зодоогүй л байвал бүү цохиулах зүйл хий (Хэрвээ өөр хүн цохиулж байвал түүнтэй бүү холбогд)

Дорой дайснаа нэг нэгээр нь цохь. Яагаад ч юм энэ бол маш танил хууль. Гитлер ч ингэсэн. Сталин ч бас ингэсэн. Шейнин бидэнд хулгайч нарын "зарчим" тэдний ертөнц дэхь "нэр төрт ёс"-ын талаар зөндөө өгүүлсэн. Хэрвээ чи түүний бичсэнийг уншвал бүх хулгайчууд л Дон Кихот, эх орончид болж хувирах болно. Хүлээж бай. Тэр зэвүүн дээрэмчидтэй камерт, эсвэл Хар мариод уулзах хүртлээ хүлээ. Алив хөлсний үзэгнүүд минь худлаа бичихээ зогсоо. Та нар оросын хулгайчийг уурын галт тэрэгний завсраар, эсвэл байцаагчийн ширээний цаанаас л харсан байх. Та нар хэзээ ч ямар ч өөрийгөө хамгаалах аргагүй байдалд байхдаа хулгайч нартай нүүр тулж үзээгүй шүү дээ.

Хулгайч нар, урки нар бол Робин Гуд биш! Тэд хулгайлахыг хүсдэг, сүүлийн, өрөөсөн хөл дээрээ догонцож байгаагаас ч гэсэн хулгайлах болно. Тэд хүсэх юм бол нэрэлхэхгүй, тэд хөлдөж байгаа хүнээс хувцсыг нь дээрэмддэг юм. Тэдний агуу уриа бол "Чи өнөөдөр, харин би маргааш"

Гэвч тэд жинхэнэ эх орончид байвал яахы? Яагаад тэд улсаас хулгай хийдэггүй юм бэ? Яагаад тэд улсын тусгай вилла, байрнуудаас хулгай хийдэггүй юм бэ? Үгүй. Тэдгээр, автомашинууд, дачанууд сайн хамгаалалттай байдаг юм. Улсын зоорь, агуулахыг хуулиар хамгаалсан байдаг юм. Сталин энэ урки нарын тухай, тэднийг дахин хүмүүжүүлэх гэж оролдох хэрэггүй гэдгийг хэдийн ойлгосон юм. Тэр харин тэдний урсгалыг энгийн иргэдрүү чиглүүлсэн юм. 1947 оныг хүртэл 30 жилийн туршид манай хууль нэг иймэрхүү байсан юм: Улсын өмч, улсын мөнгө завшвал, агуулахаас хайрцаг хулгайлбал, хамтралаас 3 ширхэг төмс хулгайлбал – 10 жил. (1947 оны дараа үүнийг 20 жил болгосон.) Харин энгийн чөлөөт иргэнээс хулгайлбал, жишээ нь тэд гэрийг нь цэвэрлээд, тэр гэрийнхний бүх насаараа цуглуулсан эд хөрөнгө бүх зүйлийг нь тэргэнд ачаад явчихжээ. Хэрвээ хэрэг хийх үедээ хүн алаагүй л бол 1 (нэг) жил хүртэлх ял. Заримдаа 6 сар. Хулгайч нар цэцэглэсэн юм. Учир нь тэднийг урамшуулж, өөгшүүлсэн юм. Хуулиараа дамжуулаад Сталин хулгайчуудад маш тод хэлсэн юм: Надаас битгий хулгайл. Хувь хүнээс хулгайл. Хувийн өмч гэдэг бол өнгөрсний үлдэгдэл. (харин нэр зааж оноосон ВИП хөрөнгө гэдэг бол гэрэлт ирээдүй). Ингээд … үүнийг нь хулгайчууд ойлгосон юм.

20, 30, 40, 50-иад он. Энгийн иргэний толгой дээгүүр эргэлдэх айдсыг хэн санахгүй мартах билээ дээ: Харанхуй газраар битгий яваарай! Битгий гэртээ оройтож ирээрэй! Битгий цаг зүү! Мөнгөө битгий биендээ авч яв. Гэрээ, байраа битгий эзэнгүй орхи. Түлхүүр, түгжээ. Нохой. Дээрэмдүүлсэн хэдэн иргэн, цагдаагийн газар гэмт хэрэгтнийг олох гэж оролдох ч үгүй, эзэнгүй хэргийн тоогоо нэмэгдүүлэхгүйн тулд хавтаст хэрэгч нээхгүй байсныг хэдэн иргэн мэддэг билээ. Яалаа гэж цагдаа нар хөлсөө гоожуулах билээ- барьсан ч нөгөө хулгайч нь 6 сарын ял авна. Аягүй бол сахилга бат сайтай байсан гээд 3 сарын өмнө суллагдана. Тэгээд ч ер нь барьсан ч гэсэн тэр танхай этгээдийг шүүх хурлаар оруулна гэсэн баталгаа ч байхгүй. Орон нутаг дахь гэмт хэргийг бууруул гэсэн үүрэг авсан тул хэргийг хааж хэрэгсэхгүй болгох үүднээс прокурор янз бүрийн баримт, зүйлс нэхнэ. Тэгээд эцэст нь шүүх хурал болсон ч ялыг нь хөнгөлнө. Шүүхийн танхимд гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс болгоомжтой байгаарай. Тун ч удалгүй энэ бүхэн эсрэгээрээ эргэж, мэдүүлэг өгсөн хүний нурууд хутга зоогдох болно. Тиймээс хэрвээ хэн нэгэн цонхны цаагуур мөлхөж, халаас ухаж, хөршийн чинь чемоданыг нээж ухаж байвал – нүдээ ань. Хажуугаар нь гар. Чи юу ч хараагүй. Хулгайч нар биднийг ингэж сургасан юм. Хулгайч нар болон, манай хуулиуд...... 1926 оны эрүүгийн хуулиин хамгийн тэнэг заалтын нэг нь 139-р зүйл "өөрийгөө хамгаалах хэм хэмжээний тухай": үүний дагуу бол, хулгайчын хута толгой дээр чинь далайгдсан үед л чи хутга гаргах эрхтэй. Хулгайч чамайг хутгалсны дараа л чи түүнийг хутгалах эрхтэй болох байв... Нэг хулгайч улаан армийн байлдагч Александ Захаровыг клубын гадна зодов. Захаров эвхдэг хутга гаргаж ирээд дүрэн нөгөө хулгайчыг алчихав. Үүний төлөө тэр 10 жил авав- хүн амины хэрэг. "Би тэгээд яах ёстой байсан юм бэ?" гэж тэрээр гайхан асуухад прокурор түүнд "Чи зугатах ёстой байсан юм" гэж хариулжээ...

... Мэргэжлийн хулгайчийг капиталист элэменттэй (тэр нь инженерүүд, санваартнууд, гэлэнмаа нар, оюутнууд, агрономчид...) адилтгах аргагүй. Тиймээс ч хулгайчуудыг албан ёсоор Гулагт нийгэмт ээлтэй буюу нийгэмд аюулгүй элэментүүд гэж нэрлэдэг байв. Ийнхүү тэд үүгээр дамжуулан хорих лагерь дотор ангийн тэмцэл өрнүүлж байв… Гол хулгайчууд, дээд түвшний хулгайчууд ихэвчлэн лагерын дүүргүүдийг хяналтандаа байлгадаг байв. Тэд тусдаа өөрсдийн гэсэн кабин юм уу майханд өөрсдийн түр зуурын эхнэрүүдтэй амьдардаг байв. (Заримдаа хулгайчуудаас эхнэр авалгүй 58-ын сэхээтэн эмэгтэйчүүд, оюутан охидоос сонголтоо хийдэг байв) Бас өөрийн гэсэн хэдэн зарц, туслахтай. Нэг түвшин доогуур хулгайчууд нь коммандант, ажил хуваарьлагч гэх мэт туслах ажил, туслах дарга, менежерүүдийн ажил хийнэ. Доод түвшний хулгайчууд нь ажлаас зайлсхийгчдийг – үнэндээ ажлын байрлуу очих ч тэнхэлгүй болсон хоригдлуудыг зодох ажил хийнэ. (Таймирын Хойгын лагерын дарга машинаараа эгнэсэн хоригдлуудруу дөхөж очиж зогсоод хэрхэн хулгайчууд 58-ынхныг зодохыг баясалтайгаар ажиглаж хардаг байв) Сүүлийн хулгайчууд нь жиргэх ажил хийдэг. Тэд хүзүүгээ угаачаад, зааварлагч гэж томилогддог байлаа: тэд 58-ынханд хэрхэн амьдрах тухай яриа таниулга хийж, өөрсдөө хулгай хийж, энэ ажлынхаа төлөө ялнаасаа хасуулдаг байв…

Хэрвээ хулгайчуудыг ажил хий гэх юм бол тэдний хийх хамгийн дээд зүйл нь лагериас гарах явдал байв. Тэд ажлын талбайд очоод худал ярьж өөрсдийгөө баясгана, тамхилна, өөрсдийн баатарлаг түүхүүдээ ярина (ялалт, орголт, баатарлаг явдал) зун бол наранд дулаацаж, өвөл бол түүдэг гал түлнэ. Тэдний галыг харуулууд хэзээ ч гар хүрч оролдохгүй. Харин 58-ынхан түүдэг гал түлбэл түүнийг нь гишгичиж унтраана. Харин ажлын норм болсон кубуудыг, куб ярд мод, шороо, нүүрсийг тэд 58-ынхнаас хулгайлна… Эмэгтэй хулгайчууд ч ялгаагүй… Шоронд зөвхөн гичийнүүд л албан тушаал хашиж жинхэнэ хулгайчууд нь хулгайчынхаа хуулиар амьдарч байсан гэж эсэргүүцэж болох юм. Гэвч миний харсан зүйл бол эсрэгээр нь. Нэг хулгайч нөгөөгөөсөө илүү сайн байсныг би үзээгүй юм байна. Тэд алтан шүдийг нь авахаар Эстони эрчүүдийн амруу нь цохиж байв. 1941 онд Краслаг дахь хулгайчууд ирсэн хүнсний илгээмжээ зүгээр өгөхөөс татгалзсаных нь төлөө Литвачуудыг жорлонд живүүлж алсан юм. Хулгайчууд өвлийг дулаан газар өнгөрүүлэхийн тулд, байцаалтаа цааш нь үргэлжлүүлэхийн тулд, эсвэл хүнд чанга газраас өөр газарлуу хуваарьлагдахын тулд таарсан анхны камерын хамтрагчаа алдаг байв. Тийм байхад хүйтэн өвөл хувцас гутал дээрэмдэг, хоол дээрэмддэг тухай ярих ч хэрэг байна уу даа… хулгайчуудыг ажилуулах гэх ч хэрэг байхгүй. Үнэндээ хоол, хувцас бусад зүйлсээ үнэгүй авчихаж байхад тэдэнд ажиллах хэрэг юу байнаа. Бусад хүмүүс энгийн иргэд, бид ажиллах дуртай гэж үү? Өөр аргагүй болохоор л ажилчин анги ингэж шөрмөсөө сунатал ажиллаж байгаа юм биш үү? Ажилуулах гэвэл хулгайчууд дургуйцлээ маш тод томруун харуулна. Хэрвээ тэднийг хөдөө аж ахуйн лагерлуу явуулбал тэд эсэргүүцээд зүгээр суухаар барахгүй бүх хүрз, тармуурын ишийг цуглуулж түүгээр нь гал түлж дулаацах болно…

Хулгайчуудын ертөнц бол ертөнц оторх тусдаа ертөнц. Тэдний доторх хэм хэмжээ нь хууль тогтоомж намаас огтхонч хамааралгүй. Тэд нарт өөрийн гэсэн удирдах, даргалах зэрэг дэв бий. Тэд толгойлогчдоо сонгож, санал өгдөггүй ч толгойлогч камерт, лагерт орж ирэхэд түүний титэм нь шууд мэдэгдэж, танигддаг. Толгойлогч заримдаа маш сэтгэлгээ, гүйлгээ ухаан сайтай байдгаас гадна ихэвчлэн хэд хэдэн аллага, дээрмийн түүхтэй байдаг. Хулгайч нарт өөрсдийн гэсэн шүүх "правильки" байдаг бөгөөд түүнээс гарах шийдийг ягштал хэрэгжүүлнэ, нөгөө шүүгдэгч нь өөр лагерьт байсан ч гэсэн. 50-иад оноос хулгайч нарыг нийгмийн анд нөхөр гэж үзэхээ болж эхэлж, тэдний нурууг хугалах арга хэмжээ авагдаж эхэлсэн. Хулгайч нарыг тусад нь, тусгаарлаж, ганцаарчилж хорьж, бүр тэдэнд зориулж тусгай шоронгууд барих зааврыг Сталин өгсөн. Эдгээр "хаалттай" тусгаарлах байр, шоронгуудад хулгайч нар дороо хатаж, өвдөж, үхэж эхэлсэн. Учир нь паразитууд ямар нэг юмнаас дүүжлэгдэж, цусыг соролгүйгээр дангаараа амьдарч чадахгүй шүү дээ.

Арван долоодугаар бүлэг

Хүүхдүүд

Ольтригт маш олон зэвүүн муухай шүд, соёо байсан. Аль ч талаас нь ольтригт очлоо гэсэн тэнд магтаж, бахдан сайшаахаар сэтгэл өргөхөөр зүйл байгаагүй юм. Гэхдээ тэр бүхнээс хамгийн муухай нь хүүхдүүдийг залгисан тэр соёо, эрүү.

Тэнд байдаг хүүхдүүд бүгд тэнүүлчин, энд тэрүүгээр гүйлдэж хулгай хийж байсан орон гэргүй, өнчин хүүхдүүд биш байсан. 1930-аад оноос хүүхдүүдийг ажилд сургаж, дадлагажуулж, ажилуулж эхэлсэн. Хүүхдүүдийг өдөрт 6 цаг ажилуулж, бусад үед нь тэд сурч, тоглодог байв. 1926 оны эрүүгийн хуулийн 12-р зүйлийн дагуу 12 настай хүүхдэд эрүүгийн хариуцлага тооцдог болсон. Гэхдээ бас харж үздэг байв. Нэг сонин статисик байдаг. 1927 онд 16-24 настай хоригдлууд нийт хоригдлуудын 48 хувийг эзэлж байв. Тэд 16 хүртэх насныхыг нь тоолохгүй орхижээ. Насанд хүрээгүй, хүрснийг хэрхэн тооцох вэ? Энэ асуудлыг 1935 онд шийдсэн юм. Зөвлөлтийн хүүхдүүдийн сайн нөхөр Сталин 12- нас хүрсэн хүүхдийг эрүүгийн хуулийн өмнө бүрэн хариуцлага хүлээх боломжтой гэж үзсэн. Энэ талаар 1935 оны 4 сарын 7-ны Ардын Комиссарын Зөвлөлийн тогтолд өгүүлсэн байдаг. Бичиг үсэг тайлагдсан ч гэсэн томчууд бид Уг тогтоолын цаана бяцхан охинтой авахуулсан Сталины зургыг л харах болохоос жижиг үсгээр бичсэн тогтоолыг нь уншаагүй юм.

12 настай хүүхдүүд бол юугаа ч уншаагүй… Дараа нь дараагийн тогтоол гарсан. Хүүхэд санаатайгаар бус, харин санамсаргүйгээр гэмт хэрэг хийсэн ч түүнийг эрүүгийн бүрэн хариуцлагад татах ётой гэж тогтоосон. Ийнхүү эхэллээ. Хүн төрөлхтний түүхэнд хэн ч хэзээ ч хүүхдийн асуудлыг ингэж шийдэж байгаагүй байх.

12 нас л хүрсэн бол, санамсаргүй байсан ч хамаагүй… дүүжлэх хүртэл ял оноох болно. Ийнхүү бяцхан цаддаггүй хулганы гарах бүх гарцыг хаалаа. Адилхан настай хүүхэдтэй байсан ч гэсэн намын прокуроруудын хэн нь ч гэсэн айж дагжсангүй. Намын шүүгчдийн хэн нь ч мөн дагжаагүй. Нүд нь гялалзан тэд нар хүүхдүүдийг 3, 5, 8, 10 жилээр хорих лагериудруу илгээж байв.

Халаасандаа төмс хийж явсны төлөө - хүүхдийн өмдний халаасан дахь төмс шүү дээ – 8 жил. Харин огурцы тэдэнд үнэтэй санагдаагүй бололтой. Тэвэр огурцы авсны төлөө Саша Блохин 5 жилээр таслуулав. Хустанай мужын Чингирлау дүүрэгт

13 настай өлсгөлөн охин Лида явж байжээ. Тэрээр замын голд ачааны машинаас гоожиж асгаран цувсан будааг хараад түүнээс түүв. (угаасаа хаягдаж устах нь тодрхой байсан шүү дээ) Үүний төлөө, социалист өмчийг шууд фермээс, талбайгаас аваагүйнх нь төлөө түүнд 3 жилийн ял оноов. Мөн үйлдвэрлэлийндадлагын сургалт ТМС-ээс оргосны төлөө 6 сарын ял оноодог болов. Шоронд тэднийг тоглоом болгон цаазлуулах-эгнээний хоригдлууд гэж нэрлэдэг байв. Тэгсэн ч тэднээр ажил хийлгэж, саваагаар занчдаг байв. Владивостокоос Сахалин орох галт тэргэнд 1949 онд зарим гичийнүүд эдгээр хүүхдүүдэд хутга тулган хүчиндэж байв. Тиймээс 6 сар ч гэсэн тэдэнд хангалттай зовлон байв... Гулаг тэднийг бусадтай адилхан харьцснаас хүүхдүүд аажмаар гулагын иргэн болж хүмүүжиж байв. Тэд насанд хүрсэн зоригтой эрд хүртэл ахадхаар зүйлийг хүүхэд насандаа үзэж амсаж байв. Гэсэн ч толгой бөхийж сөгдөхийн оронд харин хүүхдүүд энэ шинэ орчинд дасаж, түүнд зохицон өөрийн болгон өөриймсөн амьдрах болсон. Хүүхэд байхад гадаад хэл сурах амархан байдгийн адил хүүхдүүд ольтригийн хэл – тэр нь хулгайчуудын хэл яриа, ольтригийн философи- хулгайчуудын фиолософийг эзэмшиж эхэлсэн. Ингэхэд тэр нь юун тухай фиолософи билээ? Амьдралаас тэр хүүхдүүд хамгийн хортой алимыг нь аваад, түүнийг яг л шингэн сүү мэт, эхийнхээ хөхийг хөхөж байгаа нялх хүүхэд шиг тэр хортой алимыг идсэн.

Тэд хорих лагерьт удаан бус хурднаар, долоо хоногоор биш хоног цагаар дасдаг байв. Тэгээд хэдхэн хоногийн дотор хүүхдүүд араатнууд болж хувирдаг байсан юм. Ольтригт хүүхдүүдийг хоёр янзаар байлгадаг байв. Нэг бол тусад нь хүүхдийн колонид. Аль эсвэл тахир дутуу хүмүүс, эмэгтэйчүүдтэй цуг...

Хүүхдүүд өөрсдийн чадал, сул дорой байдлыг сайтар мэддэг байв. Тэдний гол давуу тал бол хамтдаа. "Даргаа Сүү даргаа сүү" сүү өгөхгүй удвал тэд нүдэнд харагдах бүхнээ эвдэж, бүх цонх, шилэн эдлэл, стаканыг хагалах болно. Насанд хүрэгчдийг бол эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж шинэ ял онооно. Харин тэднийг бол зүгээр өнгөрүүлж сүү аваачиж өгнө. Тэднийг хотоор дагуулан авч явах үед хэн нэг нь шүгэлдэхэд тэд тал тал тийшээ зугатаан. Харуул юу хийх вэ? Буудах уу хүүхдүүдийг?...

... Хэдэн айсан сэтгэл хөөрсөн хүүхэд нэг найз нь өвчтэй байна туслаач гэж сувилагч дууджээ. Болгоомжлохоо мартан сувилагч хүүхдийг даган 40 хүүхэдтэй байрлуу яваад орчихов. Түүнийг яваад ормогц шоргоолжний үүр ажилдаа орлоо. Зарим нь хаалга хаан ажиглав. Олон арван гар түүний бүх хувцсыг тасчин хаяж, түүнийг газар унагав. Тэгээд зарим нь түүний гар дээр, хөлөн дээр суув, тэгээд бүгд тус бүрдээ чадах зүйлээ, чадах газар нь хийв, тэд түүнийг хүчиндэж, үнсэж, хазав. Хүүхэд буудаж болохгүй тул хүүхдүүд түүнийг суллатал, түүнийг өөрөө уйлан гарч иртэл хэн ч түүнд тусалж чадахгүй.

Ерөнхийдөө эмэгтэй хүний биеийг сонирхох сонирхол хөвгүүдэд эртнээс төрж эхэлдэг. Хөвгүүдийн камерт энэ тухай халуун ярианууд өрнөдөг. Тэгээд ч тэд халуун уураа гаргах боломжийг зүгээр алдадгүй. Кривошчековогын 1-р лагерын талбайд өдөр, хүн бүхний нүдний өмнө 4 хүү, ном хавтасладаг цехэд ажилладаг Люба гэдэг охинтой юм яриад сууж байв. Тэр охин тэдэнд нэг юм хурцаар хэлэв. Тэгтэл хөвгүүд түүнийг барьж аваад тонгоруулан, хөлнөөс нь агаарт өргөв. Охин гараараа газарт тулж, даашинз нь толгойг нь нөмрөн доош буусан байв. Хөвгүүд түүнийг тэгж өргөчөөд нөгөө сул гараараа түүнийг оролдож үзэв. Дараа нь тэд түүнийг буцааж газар буулгав- зөөлхнөөр. Охин тэднийг алгадсан уу? Зугатаж гүйсэн үү? Үгүй. Тэр тэнд суусан хэвээрээ, цааш нь маргалдан, яриагаа зүгээр л үргэлжлүүлсэн юм. Тэд бол 16-тай хөвгүүд байсан бөгөөд насанд хүрэгчидтэй хамт холимог лагерьт хоригдож байв. Хүүхдийн колонид хүүхдүүд 4 цаг ажилладаг бол насанд хүрэгчдийн лагерьт тэд 10 цаг ажил хийнэ. Дээр нь бас хоолны норм нь багасна...

... Эрх чөлөөт ажилчин нохойгоо дагуулаад хүүхдийн колонид ороод хажуу тийшээ толгойгоо эргүүлэхэд л нохой нь алга болдог байв. Орой нь тэр нохойныхоо хүзүүвчийг лагерын гаднаас худалдаж авах болно. Хүүхдүүд нохойг нь урхидаж дуудан, хутгалж, өвчиж, дор нь хоол хийж иднэ... Тэд байнга хоорондоо зодолдоно. Гэхдээ жинхэнээсээ зодолдоод байгаа юм уу тоглоод байгаа юм уу гэдгийг нь ялгахад бэрх...

Лагерынхан заримдаа зориуд хүүхдүүд настай хоригдлуудыг хооронд нь муудалцуулж зугаагаа гаргана. Хүүхдүүд настай хоригдлуудыг харааж, элдвээр янзыг нь үзэж, тоглоом тохуу болгоод, унагаж тусгаад зугатана. Настайчуул хариуд нь "Автомат байсан бол энэ чөтгөрүүдийг хайрлах юмгүй шүрших байсан юм" гэж хараана. Хөгшин Т хүүхдүүдийг бүр үзэн яддаг байв. "Тэднээс ямар ч сайн зүйл гарахгүй. Бид тэднийг бага байгаа дээр нь устгах хэрэгтэй" гэж ярина. Өөртэй нь өширхсөн хүүхдийг гэнэдүүлж барьж авч чаддаг л юм бол тэрээр тухайн хүүхдийг газар унаган цээжин дээр нь өвдгөлж суугаад хавирга нь хугарах чимээ гартал цээжин дээр нь дарна. Дараа нь газар дээр нь алалгүйгээр явуулна. Эмч байхгүй тул хүүхдэд юу нь болохоо больсныг оношилж чадахгүй байсаар хүү амьд үлдэхгүй үхэх болно. Энэ аргаар Т нилээн хэдэн хүүхдийг алсны дараа бусад хүүхдүүд түүнийг зодож алсан юм... Сталины хүүхдүүдэд зориулсан үхлийн хууль 1954 онд л арай суларсан юм. Ялынхаа гуравны нэгийг эдэлсэн хүүхдүүдийг сулладаг болсон.

... Амьдралынхаа бүр эхэнд 58-р зүйлээр яллуулж амжсан хүүхдүүд бас байдаг байв. Жишээлбэл Гели Павлов 12-тойдоо 58-р зүйлээр яллагдаж 43-49 оны хүртэл 6 жил Заковскийн колонид хоригдсон. Түүгээр ч барахгүй 1945 онд Таллинд 6 настай хүүхдийг 58-р зүйлээр ял эдлүүлж байсан тухай Др. Усма өөрийнхөө лекцны үеэр ярьдаг. Энэ бараг дээд амжилт нь байсан байх... Галя Бенедиктова 6 насныхаа төрсөн өдрийг сайн санадаг. Тэд төрсөн өдрийг нь баяр хөөртэй тэмдэглэсэн юм. Харин маргааш өглөө нь дүрэмтэй хувцастай хүмүүс тэднийд ирсэн байв... Тэднийг гэр бүлээр нь өөр тийш нь цөлсөн байв. Дараа нь Тобольскд аавыг нь буудаж, ээж нь шоронд ороод сарын дараа нас баржээ. Түүний дараа Галяг хүүхэд асрамжийн газарлуу шилжүүлсэн. "Та нар бол ардын дайсны хүүхдүүд, гэсэн ч улс та нарыг хувцаслаж, тэжээж байна" гэж тэнд тэдэнд хэлдэг байв. Тэр яг л чонын бэлтрэг шиг өссөн юм. 11-тэй байхдаа анх удаагаа тэр улс төрийн байцаалтанд орж, түүнийг 10 рубльээр шагнасан юм (10 жилийн ял)… 8-р ангийн Нина Перегудын аавыг нь баривчлахаар гэрт нь ирэв. Тэд аавыг нь баривчлан гэрт нэгжлэг хийв. Тэгтэл Нина зуухан дотор нэг инээдтэй шүлэг бичээд шатаалгүй орхисноо саналаа. Уул нь тэр оролдоогүй бол хэн ч үзэхгүй байж болох байлаа. Гэсэн ч тэр сэтгэл түшсэнээсээ болоод түүнийгээ гаргаж урахаар оролдож байгаад баригдав. Тэнд бичсэн шүлгүүдийг нь үзвэл дараах мөрүүд чекистийн нүдэнд дурайх нь тэр:

"Тэнгэрт одууд гялалзаж байна

Тэдний гэрэл нь өвсний шүүдэрт тусна

Смоленскийг хэдийн алдсан, явчихсан

Москваг ч гэсэн бид удахгүй алдах бололтой"

Гэснээ цааш нь Нина өөрийнхөө хүслийг бичин "Сургуулийг л бөмбөгдөөсэй гэж бид хүсдэг

Сургууль, хичээлээс бид нар аймаар залхаж байна" гэж бичсэн байв. Түүнийг 5 жил хорьж, 3 жил иргэний эрхийг нь хасахаар яллав. Лагерьт мэдээж түүнийг ааваас нь тусад нь байлгах болно. Ангийхан нь хичээлдээ явж байхад тэр камерт хоригдож байв. "Манай ангийн Зоя Космоденская яасан гээч? Харин би тэгэхэд ийм ч тэнэг байх гэж дээ" Аюулгүйн албаныхан тэр педал дээр нь улам сайн гишгэж "Чи ч гэсэн түүнээс дутахгүй байж болно шүү дээ. Алив бидэнд тусал" гэж байв...

Манай шашныг үл тэвчих үзэл урт наслах болтугай. Манай хүүхдүүд Коммунизмын эзэд урт наслах болтугай. Бусад улс орон ч гэсэн хүүхдүүдийг бидний адил хайрладаг байх болтугай!
Арван наймдугаар бүлэг

Гулагын магтан дуунууд

Гулагт юу ч тохиолдож болно гэж тэд ярьдаг. Хамгийн тэнэг тэнэг явдал, урвалтууд, хэний ч санаанд оромгүй хүмүүсийн учралууд, торны ирмэг дээрх хайр сэтгэл юу ч тохиолдож болно. Гэхдээ, хэн нэгэн чамд нүдээ гялалзуулан би гулагт ороод Соёл Урлагын Секц – КВЧ-ээр дамжиж дахин хүмүүжсэн гэж хэлбэл битгий итгэ- худлаа дэмий яриа. Гулагт хүн хүмүүждэг. Гэхдээ нэг нь нөгөөгийнхөө нөлөөнд, янз бүрийн талруу хүмүүждэг. Гэхдээ хэн ч, том хүн ч бай, жижиг хүүхэд ч бай хэн ч КВЧ-ээс дахин хүмүүжил олж авдаггүй юм... Шоронд ч гэсэн хоригдлууд улс орон даяарх үзэл бодолтой хөл нийлүүлж ажиллаж, амьдрах ёстой гэж үзэж байв. Тийнхүү соёлын довтолгоон, шок-хөдлмөр, хөдөлмөрийн уралдаан, улаан булан, бичиг үсэг тайлагдаагүй байдлыг устгах ажлууд, социалист өмчийг хамгаалах тухай лекцүүд өрнөцгөөлөө. Хуаран болгонд улаан булан байгуулагдаж, хэрхэн социалист үүрэг даалгавар биелэгдэж байгааг графикаар үзүүлдэг болов. Лекц гэж ердөө л сонин уншина. Орой нь асуулт хариулт явагдана. Плакатууд, Лоозонгууд.

Шилдэг бригади- магтаал, хүндэтгэл авах болно.

Хөдөлмөрийн уралдаан – ялаа багасга

Шургуу ажилла – гэр бүл чинь чамайг гэртээ хүлээж байна

Октябрын хувьсгалын 17 жилийн ойг тохиолдуулан социалист хөдөлмөрийн уралдаанд оролцоцгооё...

Соёлын ухуулах багийнхан байгуулагдан ухуулгын ажил хийцгээнэ... Зарим нь Сталинд хандаж захиа бичнэ. .... технологийг хорих лагерийг сайжруулахад ашиглаж болох юм. Надад ийм тийм зүйл өгвөл би үүнийг ажил болгож улс орондоо хувь нэмрээ оруулмаар байна гэж бичицгээнэ... КВЧ-д хамгийн их очдог хүмүүс бол сайн дурын уран сайханчид байв... Заримдаа хэнд ч хэрэггүй лейтенант Миронов Москвад ням гаригын орой үзэх зүйл байхгүй бол хүрч ирж 10 минутын дотор өөрт нь тоглолт бэлдэж үзүүл гэж тушаана. Лагерын уран сайханчид, жүжигчдийг орноос нь сэрээн хэдхэн минутын дараа гэхэд хоосон зааланд, ганц хоёр офицер, харгалзагчдын өмнө дуулж бүжиглэж байх болно...
Арван ёсдүгээр бүлэг

ЗЕК Үндэстэн

Фан Фанычын хийсэн угсаатны зүйн судалгааны эссей

... Өөрийгөө энгийн хүмүүс оршдог газраас тэс өөр нэгэн арал дээр, тэнд амьдрал үхлийн ирмэг дээгүүр дэнжигнэх учраас хүний мөн чанар нь маш ил тод харагддаг нэгэн арал дээр байна гэж төсөөлөөд үзнэ үү... Яагаад ангиуд энгийн амьдралд үндэстэн доторх үндэстэн болдоггүй юм бэ? Яагаад гэвэл тэр өөр ангиуд нь нэг гудамжинд нэг хотод бусадтай, өөр анги давхаргынхантай холилддог юм. Тэдэнтэй гудамж, дэлгүүр, вокзал, театр киноны газар тааралдаж, дуу хоолойгоороо болон хэвлэл номоор дамжуулж үзэл бодлоо солилцож болдог юм. Харин зек-үүд эсрэгээр нь, тэд тусдаа өөрсдийн арлууд дээр амьдарч зөвхөн өөр хоорондоо л холбогдон, хрилцаж амьдралаа өнгөрүүлдэг. Чөлөөт ажилчид, лагерынхан, дарга нараас тэд бараг юу ч сонсохгүй, сонсвол зөвхөн тушаал, эсвэл тангараг л сонсдог. Тэд зөвхөн үхсэн хойноо л энэ арлаас явах болно гэсэн баримт нь тэдний нөхцөл байдал харилцааг улам бүр хязгаарлаж, тодорхой болгодог. Бидний хэн нь арван жилд байхад бидэнд нөхөр Сталинаас бидэнд зааж өгж биднээр цээжлүүлсэн, шинжлэх ухаан ч улс орны тухай тодорхойлолтыг санахгүй бахй билээ: Үндэстэн, улс гэдэг бол: нийтлэг нэгдмэл хүмүүс (гэхдээ энэ нь омгийн хувьд ч арьсны хувьд ч холимог байж болно), нэгдмэл нэг газар нутагтай, нийтлэг хэлтэй, нийтлэг эдийн засгийн амьдралтай, сэтгэл зүй, үзэх үзлийн нийтлэг төрхтэй байна гэж бидэнд заасан. Тэгвэл ольтригийн уугуул хүмүүс энэ шалгууруудыг, түүнээс ч цаашхийг нь цөмийг нь бүрэн хангадаг юм… Сэтгэл зүйн хувьд тэдний үзэх үзэл ямар нийтлэгийг судлан гаргаж ирж болно. Ольтригийнханд өөрийн гэсэн аман түүхүүд, өөрсдийн гэсэн баатрын тухай имиж байдаг. Эцэст нь тэдгээрийн өнцөг булан дахь соёл нь хэлээр нь дамжиж илэрдэг. "матершина" (латин хэлний mater гэдэг үгнээс гаралтай) хэмээх "эхийг хараах" гэдэгтэй холбогдох хэлэгүүд, эмоциуд нь ольтригийн иргэд өөр хоорондоо маш товчхоноор, маш эрч хүчтэйгээр хэрхэн үр дүнтэй харилцдагын жишээ болно. Үүний цаанаас тэдний хэл ярианы бусад онцлогууд гарч ирэх болно. Энэ үүднээс нь судалбал Колымагаас Молдав хүртэл хоорондоо ямар адилхан ойролцоо үг хэллэг хэрэглэж байгааг бид ажиглах боломжтой. Хэрвээ нарийн судлаж ажиглахгүй бол ольтригийн хэл нь яг л гадаад хэлний нэгэн адилаар бусад хүмүүст харь хэл мэт ойлгомжгүй байх болно…

Зек гэдэг үгний тухай хоёр үг: 1934 оныг хүртэл "Лишонные свободы" –"Эрх чөлөөг нь хассан" гэсэн нэр томъёог албан бичигт хэрэглэдэг байв. Үүнийг Л/С гэж товчилдог байсан бөгөөд нутгийнхан үүнийг "элэси"гэж дууддаг байв. Харин 34 оноос хойш "Заключенние" – "хоригдол, ялтан" гэсэн нэр томъёог хэрэглэдэг болсон. (нутгийнхан үүнийг ольтриг хатуурахын хэрээр, түүнээс гадна ч гэсэн эрх чөлөө байхгүй болсноос "эрх чөлөө" хассан гэсэн нэр томъёог хэрэглэхээ байсан юм гэж тайлбарлаж байв) бөгөөд үүнийг З/К гэж товчилдог байв. Үүнийг нь элэглэх гэсэн мэт нутгийнхан үүнийг арал аралд янз бүрээр дууддаг болсон юм: зарим газар үүнийг "Захар Кузмич", Норилскт үүнийг "Заполярные Комсомольций" (Туйлын Комсомолууд) бусдад нь, тухайлбал Карельд "Зак", харин Интад "Зик" гэж дууддаг байв… Ольтригийн цаг уур ямагт туйлынх: 12 сар нь өвлийнх бусад нь зуных. Зун ч гэсэн зекүүд нөгөө саарал хүрэн, судалтай хантааз, хувцсаа өмсдөг байлаа. Энэ нь тэднийг бүгд адилхан ялгагдах зүйлгүй мэт болгодог байв. Зекүүдийг ажиглах юм бол нүүр царайных нь элэментүүд хоорондоо ямар адилханыг олж хараад гайхах болно: ямагт өөрийгөө өмөөрсөн, эгдүүцсэн, ямар ч баяр хөөргүй, дорхноо хатуурч, бүр зэрлэг болдог нүүр царайг харах болно… Ажил дээр ч, ямар нэг үйл ажиллагаанд, зодооны үед ч тэднийг ямар нэг зүйлийг эсэргүүцэх гэж байгаа юм шигээр мөр нь навтайж, хүзүү нь нугдайж, толгой нь урагш бөгтийхийг ажиглах болно. Харин ганцаараа үлдэх үедээ мөр нь цэх болж, толгой дээш өндийлгөнө. Зүгээр алхаж байх үедээ гараа хойноо барьж (нуруугаа үүрч гэж хэлдэг) зүгээр суух үедээ гараа зүгээр л унжуулдаг. Эрх чөлөөт хүн чамтай уулзах үедээ тэр нугдайж, чиний өмнө бөгтийх болно, чи яг л түүний босс юм шиг байх болно. Тэр чиний нүдрүү харахаас зайлсхийж, аль болох газар ширтэхийг хичээнэ... Хэрвээ чи түүнийг малгайгаа ав гэж тушаавал, аль эсвэл тэр өөрөө малгайгаа авах ёстой гэж бодвол чи түүний халзан, шалбархай болсон толгойг харах болно. Түүнтэй ярих үед түүний хоолойд ямар нэг сэтгэл хөдлөлийн өнгө байхгүй, нэг хэвийн өнгөөр, хэрвээ чамаас юм гуйх гэж байвал асуусан гуйсан өнгөөр ярих болно. Харин тэднийг хэрвээ өөр хоорондоо ярьж байхыг сонсох юм бол огт өөр яриа хоолойг сонсох болно... Зекүүдэд янз бүрийн нөхцөлд таарах хэдийн бодож олсон үг хэллэгүүд байдаг. Жишээ нь "Намайг битгий хатга (Зүүгээр) би өөр шашинтай" гэдэг нь хэрвээ чамайг тэд өдөөгүй, зодоогүй байхад, өдүүлэх, зодуулах зүйл битгий хий гэсэн үг юм. Зекүүдийн хэл яриа яг зодоон шиг, арктикийн салхины өөдөөс алхаж байгаа юм шиг ширүүн, ямар хурдан, хүчтэй, ончтой тухай өөр нэг жишээг өгүүлье. Глик гэдэг нэртэй нэг нутгийн хүн байв. Түүнийг энгийн арлаас шинжлэх ухааны нууц төсөл хэрэгжүүлж байсан өөр аралруу аваачив. Гэсэн ч шинэ газар нь түүнд таалагдахгүй байснаас тэр буцах арга хайж эхлэв. Түүнийг өндөр тушаалын мөрөн дээрээ том однуудтай хүн дуудаад "чи бол радио инженер хүн тийм болохоор бид чамайг ашиглах хэрэгтэй байна..." Тэгтэл түүнийг үгээ дуусгахыг нь хүлээлгүйгээр Глик "Юу, ашиглах гэнээ? Намайг эргэж хараад доошоо тонгой гэж байгаа юм уу" тэгээд тэр тэлээгээ тайлаад тэр байрлалыг эзлэж зогсов. Нөгөө дарга ч мэл гайхан цочирдож, Гликийг явуулав...

Засгийн ажлын тухайд зекүүдийн хандлага: бүх ажлыг хийж чадахгүй гэдгээ зек сайн мэддэг. Тиймээс ажиллах гэж хэзээ ч яарах хэрэггүй. Ажлаа гялс дуусгаад амарна гэж бодох хэрэггүй. Дуусгаад дөнгөж суугаа л бол дараагийн ажлыг өгөх болно. Тэнэгүүд л ажилд дурладаг юм. Тэгвэл яаж ажлаас зайлсхийх вэ? Ажлаас татгалзаж болохгүй шүү дээ. Ажлаас зугатаж ажиллахгүй байх боломжгүй. Гэхдээ ажлын байран дээрээ оччоод зугатахгүй, дэмий суухгүй ажиллана, гэхдээ яг ажиллахгүй. Нутгийн хүн хэзээ ч ямар нэг тушаалыг шууд эсэргүүцэхгүй. Эсэргүүцэл- өөрийг нь зүйл дуусгах болно. Оронд нь харин тэр "резинийг нь сунгах" болно. Резин сунгах гэдэг бол олтригийн хамгийн гол ойлголтуудын нэг бөгөөд зекүүдийн нээсэн гол аврал, амжилт юм. Зек бүх тушаалыг анхааралтай сонсож, толгойгоо дохих болно. Тэгээд ... тэр тушаалуудыг биелүүлэхээр гарна. Гэвч ... тэр тушаалуудыг биелүүлэхгүй. Ихэнхдээ ... тэр биелүүлэх гэж, ажиллаж эхлэх ч үгүй. Ингэснээр аяндаа түүнд тушаал өгөх нь утгагүй, уур хүрэм болж, аяндаа энэ тэнэг амьтны нуруун дундуур, хамарлуу нь цохьмоор санагдах болно. Орос хэлэнд ойлгогддог "ажилчны нэр төр", "ухамсарт ажил" гэх мэт үгс нь зекүүдийн хувьд тэгж ойлгогдоггүй. Дарга хараал урсган зек нуруугаа бөгтийлгөн ажлыг нь гйцэтгэж эхэлдэг. Тэгмэгц даргын санаа бага зэрэг амран бусад ажлаа хөөцөлдөхөөр явна. Харин түүний араар нь зек – тэр дороо сууж, ажиллахаа зогсооно. Хэрвээ бригадын даргын нударга толгой дээр нь далайж, эсвэл түүний өдрийн холны нормыг хасна гэж заналхийлж, эсвэл ажилласны төлөө ялаас хасна гээгүй л байх юм бол тэр суусаар л байх болно. Энгийн хүмүүст энэ сэтгэл зүйг ойлгоход хүнд байдаг. Яагаад ингэж байгаа юм бэ?

Тэнэглэл үү? Үгүй. Харин ч эсрэгээрээ, нөхцөл байдалд хамгийн дээд зэргээр дасан зохицож байгаа нь энэ юм. Үнэндээ тэр юунд найдах билээ? Ажл өөрөө хийгдэхгүй, дарга буцаж ирээд ажил хийгдээгүйг харах болно? Өмнөхөөсөө дор болох юм бш үү? Гэвч тэр ийм зүйлд найдаж байгаа юм: Ихэнх тохиолдолд дарга нэг өдөрт гурав дахь удаагаа түүний ажлыг харах гэж буцаж ирэхгүй. Харин тэр маргааш хүртэл амьд үлдэх ёстой. Өнөө шөнө зекийг өөр лагерьлуу эсвэл өөр бригадируу шилжүүлж магадгүй. Эсвэл эмнэлэгт хэвтэж, эсвэл сахилгад суулгаж магадгүй. Түүний хийсэн ажлыг өөр хүн хийснээр тооцуулах болно. Эсвэл маргааш тэр зекийг, эсвэл түүний бригадыг өөр ажилруу шилжүүлж магадгүй. Эсвэл тэдний хийж байсан ажлыг дарга хэрэггүй ажил байж, өөр ажил, эсвэл өөрөөр хийх ёстой байж гэж шийдэж магадгүй. Эгээд энэ бүх олон нөхцөл шалтгаануудын улмаас зек үнэнийг олж мэдэж, эзэмших болно: Маргааш хийж болох ажлыг өнөөдөр бүү хий. Эсвэл үүнийг зекийн хэлээр Чи хаана сууна тэр газраасаа л босох болно. Тэрээр шаардлагагүй газар ганц ч болов илүү калор зарахаас айж, болгоомжилдог юм. (Калорийн тухай ойлголт нутгийнхны дунд маш өргөн тархсан, өргөн баримтладаг үзэл юм.) Тиймээс ч ээ тухай зекууд шулуухнаар "Татдаг хүнийг л тэд шавдуулдаг юм" гэж ярьцгаадаг. (татдаггүй хүнийг тэд мэдээж мөрөө хавчаад л өнгөрүүлнэ) Ерөнхийдөө зекүүд ердөө л шөнө болгохыг хүлээж ажилладаг юм.

(Энэ хэсэгт бид өөр газар мөн ийнхүү ярьж, хэрэглэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Юуны өмнө "татдаг хүнийг шавдуулдаг юм" гэдэг лагерийнхны дүрэм нь оросын хуучны зүйр үгтэй яг тохирдог. Мөн Далийн бүтээлд "Тэр шөнийг хүлээн өдрийг өнгөрүүлдэг гэсэн үг гардаг". (Монголынхоор бол "шар нар бор хоногыг өнгөрүүлэх" гэх юм уу даа). Тэгэхээр энд юу болсон юм бол? Зээллэгийн онол уу? Сэдэв нь өөрчлөгдсөн зүйрлэл үү? Эсвэл домог ярианы тухай онолоор үүнийг тайлбарлах уу? Ийнхүү цааш нь судалбал оросын хамжлагат ёсны үед 19-р зуунд дараах хэлц үгнүүд зүйр үгс тогтож, өргөн тархсан байна гэдгийг бид олж мэдэх болно. Тхуайлбал:

"Бүү ажил хий, ажлаас бүү зугт" – Гайхалтай. Энэ нь яг лагерын "резин" гэсэн ойлголттой яг тохирч байна.

"Бурхан бидэнд бүх зүйлийг яаж хийхийг мэдүүлж өгөх болтугай, гэхдээ бүгдийг нь

хийлгэхгүй байх болтугай."

"Чи хэзээ ч эзний ажлыг хийж дуусахгүй"

"Чадалтай морь урт насалдаггүй юм"

"Талхны булан өгвөл, түүгээр нь 7 хоног зүгээр холхиж болно" [хоолны нормыг нэмсэн ч гэсэн тэр нь хөдөлмөрт зарцуулагдсан энергийг нөхөж чадахгүй тухай зекүүдийн гайхалтай эрс онолтой яг давхцаж б айна] Энэ бүхнээс ямар дүгнэлт хийх вэ? Хатан хаан Катеринагын үеийн хамжлагууд, Сталины үеийн зекүүд, цаг үе үзэл бодол нь өөр байсан ч хоорондоо яг адил үзэл бодол дүгнэлтэнд хүрсэн, уулзвал гар барин мэндчилэх байсан юм болов уу?...)

Зек-ийн ажилд хандах хандлагаас түүний дарга нарт хандах хандлагыг ургуулан гаргаж болно. Гаднаа бол зек маш дуулгавартай. Жишээ нь зекийн "хууль- мөрдлөгүүдийн" нэг нь "Хүзүүгээ бүү урт сунга". Өөрөөр хэлбэл хэзээ ч даргатай бүү хэрэлд, бүү үг сөр. Загнаж байхад нь ч нуруугаа бөгтийлгө. Гэхдээ энэ бол ердөө л энгийн тооцоолол юм: шаардлагагүй шийтгэлээс зайлсхий. Жинхэнэдээ бол зекүүд дарга нарыг үнэхээр үзэн яддаг юм. Лагерын даргыг ч, үйлдвэрлэлийн даргыг ч хоёуланг нь. Гэхдээ үүнээсээ болж хэлмэгдэхгүйн тулд үүнийгээ сайтар өнгөлөн далдалдаг. Ямар нэг ажил, шаардлага, албан уулзалт, шүүжлэлийн дараа зекүүд дотроо чимээгүй инээн гарч явдаг "Яахав хэлээ л биз, бид түүнийг чинь мартахаа мэднээ" Зекүүд дотроо өөрсдийгөө дарга нараасаа илүү – ажлын ур чадварын хувьд ч амьдралын тухай ойлголтын хувьд ч илүү гэж боддог. Тэгээд ч үнэндээ тийм байдаг. Зекүүд магтуулах гэж, хүндэт диплом авах гэж, Улаан буланд нэрсээ бичүүлэх гэж чармайдаггүй. Зекүүдийн хувьд үнэ цэнийн огт өөр систем байдаг… Зекүүдийн хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол нэг номерт талхны норм. Зекүүд өглөөний цайндаа хэрхэн талхны нормоо авах гэж шавцгааж, дараа нь нөгөөдхөө бараг гартайгаа хамт идчих шахаж байгааг харсан хэн ч болов үүнийг санаанаасаа гаргаж чадахгүй. Хоёрдугаар байранд махорка буюу гар аргын дүнсэн тамхи. Махорка ольтригт бараг хаа сайгүй валют, мөнгөний оронд хэрэглэгдэж, солигддог. (ольтригт өөрийн гэсэн мөнгөний систем байдаггүй) Гуравт зутан шөл: (арлын шөл нь нутгийнхны уламжлалыг дагаад өөхгүй, махгүй, ногоогүй байдаг) Нэг нь нөгөөтэйгөө яг эн зэрэгцэн жигд алхаж, дүрэмт хувцас нь ярс ярсхийн гялалзах гренатчидын парадын жагсаал хүртэл тэрхүү үсээ хусуулсан, үстэй малгайтай, нөхөөс болсон ноорхой хувцастай, зэвүүн царайтай зекүүдийн оройн шөлөө уухаар хоолны танхимруу орж байгаа шиг тийм аймаар хүчтэй сэтгэгдэл, айдас үлдээж чадахгүй… Дараагийн маш их үнэлэгддэг зүйл бол: нойр. Зек ямар их унтаж, хаана ч унтаж чадаж байгааг хараад энгийн хүн гайхширах болно. Нойргүйдэл инсомниа гэдэг бол зекүүдийн дунд бараг байхгүй. Тэд ямар ч нойрсуулах эм уудаггүй. Тэд огтхон ч сэрэлгүйгээр шөнө бүр унтаж чадна. Хэрвээ тэд ажилд гаралгүй өнжвөл өдөржин унтах болно. Тэд түрдэг тэргийг нь дүүргэж байх зуур хажууд нь зогсоогоороо унтаж чаддаг гэдэг нь тогтоогдсон. Тэд жагсаж байхдаа, хөлөө алцайлгаж зогсож байгаад унтаж чаддаг. Тэд ажилруу жагсаалаар явж байхдаа ч унтаж чаддаг- гэхдээ бүгд биш л дээ, зарим нь бүдэрч унаад сэрдэг юм. Энэ бүхний үндэс нь: унтаж байхад ял илүү хурдан өнгөрөх болно. Тэгээд мөн "Шөнө бол унтахад зориулагдсан, харин өдөр бол амрахад зориулагдсан" Бригади хууль ёсны шөлөө (тэд ингэж ярьдаг юм) уухаар алхаж орж байгаа хэсэгрүү буцаж очъё. Энд бид зек хүмүүсийн нэг үндсэн зарчим болох "амин чухал энергийн" жишээг харах болно. (Энэ нь тэдний унтах заримчтай зөрчилдөхгүй. Тэгээд ч үнэндээ яах гэж тэд унтдаг билээ – тэд өөрсдийн эрч хүчийг, энэргийг хадгалах гэж.) Энэхүү эрч хүчээ хадгалах гэдэг нь: хүнс хоол, дулаан зуух, хуурай хувцас, борооноос хоргодох нөмөр байдаг. Хэрвээ хоёр зек мод өргөх бол хоёулаа модны оройг өргөхөөр алхах болно. Учир нь нөгөө тал нь бүдүүн, зузаан, хүнд. Энэхүү эрч хүчийн төлөө тэмцэл нь: илүү давуу талтай байр байдал, албан тушаал, нөхцлийн төлөө тэмцэл болж хувирдаг. (бараг л Дарвины "Амьдралын төлөө тэмцэл"). Инйхүү тэмцэхдээ бусдыг золисолж байгаад ч хамаагүй тийшээ очихоор тэмцдэг. Тэгээд ч тэд шулуухан "Ухамсар аа? Түүнийг би хавтас хэргэндээ үлдээчихсэн юм" гэдэг. Энэ талаар ольтригийн бүхний мэддэг нэг зарчим нь "Зовсноос гичий байсан нь дээр" гэдэг зарчим… "хугарснаас нугарсан нь дээр" …

Тэд бараг л ирээдүй цагт ярихгүй. Зекийн амнаас "Ирэх хавар…" гэсэн үгийг сонсохгүй. Бодит үнэн "Өнөөдөр гэдэг бол эрин зуун- амьдрал". … Янз бүрийн арал дээр янз бүрийн мөрдлөгүүд байдаг. Командмантууд- тэдгээр христийн шашны командмантууд буюу хуулиуд, мөрдлөгүүдээс ялгаатай. Хэрвээ командмантуудыг буюу мөрдлөгүүдийг баримтлан явбал Гулагт үхэхгүй мөхөхгүй. "Бүү чахар"(бүү мат), Битгий тавгаа долоо (бүү доошоо ор), Бүү (хоолны) үлдэгдэл хай гэх мэт. Өөр нэг сонирхолтой мөрдлөг: Битгий хамраа бусдын хоолны савруу дүр. (Өөрт хэрэггүй зүйлд/хамаагүй зүйлд битгий хошуу дүрээд бай гэж монголчууд ярьдаг) Энэ бол ольтригийнхны үзэл санааны өөр нэг гайхалтай ололтын жишээ юм. Энэ бол сөрөг эрх чөлөөний тунхаг. "Миний гэр бол миний цайз" гэдгийг тонгоруулсан, гэхдээ түүнээс ч дээрээр илэрхийлсэн… Энэ нь "Чи миний хажууд донгодож байсан ч тэр чинь надад ямар ч хамаагүй гэсэн үг юм" Энэ бол хүмүүнлэг бус зэрлэг хууль, гэхдээ л энэ нь хулгайчуудын, хүний махан идэшт каннибалистуудын арлын "чи өнөөдөр би маргааш" гэсэн хуулийг бодвол ямар ч байсан арай энэрэнгүй хүмүүнлэг.

Эцэст нь өөр нэг нийлмэл мөрдлөг: "бүү итгэ, бүү ай, бүү гуй" Энэ мөрдлөг зекүүдийн дүр төрхийг маш тодорхой харуулна… Зекүүд өөрсдийн байгаа байдлыг сорилт гэж үздэг. Жишээ нь англи, франц хүн өөрийгөө англи, францц гэдгээр бүх насаараа бахархаж явдаг бол харин зекүүд өөрсдийн үндэс угсаагаар бахархдаггүй. Зекүүдэд нэгэн дурдууштай домогорхуу зүйл байдаг гэж болно. Хаа нэгтээ ольтригийн хаалга байдаг бөгөөд тэрэн дээр нь дотогш орж байгаа хүмүүст зориулан "Бүү Зүрхшээгээрэй!" гэж бичсэн байдаг. Харин гарч байгаа хүмүүст "Бүү хэт их (илүү) баясаарай!" гэж бичсэн байдаг гэдэг. Тэгээд гол зүйл нь, энэ бичээсүүдийг зөвхөн ухаалаг, ухаан сууснууд нь л олж хардаг, харин тэнэгүүд энэ бичээсийг олж харж чаддаггүй гэж зекүүд ярьдаг. Энэ домог нь "Шинээр иргэсэдээ, битгий гунигла. Шинээр буцагсадаа бүү баяс" гэсэн амьдралын үнэнийг илэрхийлдэг. Эргэн тойрон нөхцөл байдал нь хичнээн харанхуй хүнд болж байлаа ч гэсэн үрчлээтсэн нүүртэй зекүүд "Тэд намайг уурхайгаас илүү гүнрүү хаяж чадахгүй" гэж хэлдэг. Эсвэл тэд нэг нь нөгөөгөө "үүнээс ч долоон дор байж болох л байлаа" гэж тайвшруулдаг.

Зекүүд ямагт хамгийн муу зүйлд ч бэлтгэлтэй байдаг. Тийнхүү тэр хувь тавилан дахиж хааш нь цохих бол гэж ямагт дараагийн цохилтыг хүлээж амьдардаг. Ийнхүү хүлээхдээ зекийн зүрх сэтгэл хатуурч, бусдыг үл ойшоож, бусдын амьдрал тавиланг анзаарахаа больдог.

Зекийн сэтгэлзүйн байдлыг Тарас Шевченко "Надад одоо бараг гуниг ч, баяр баясал ч гэж байхаа больсон. Харин эсрэгээр нь, яг л хүйтэн цустай загас шиг ухаан санааны хувьд тайван байдалд орсон. Байнгын зовлон хүнийг ийм болгож болох уу?" гэж хэлжээ. Тийм ээ. Болдог юм. Тайван, сэтгэл санаа нь ялгаагүй ханддаг болох нь зекийн салшгүй хамгаалалт бөгөөд ингэснээр тэр арал дээр илүү удаан амьдрах болно. Хэрвээ тэр арал дээр сэтгэл санааны ялгаагүй, үл тоох байдлыг эхнийхээ жилд олж авч чадахгүй бол тэр үхэх болно. Хэрвээ олж авч чадвал цааш амьдрах болно. Зекийн бүхий л мэдрэмж нь мохоо болж, өөрийнх нь шийтгэл, гуниг, тэр бүү хэл амьдрал нь ч түүнд ялгаагүй болох болно. Энэ үеэс тэр эргэн тойрныхныгоо ч үл тоон, ялгаагүй хандаж, хайхрахаа болино. Хэн нэгэн өвдөж хашгирсан ч, эмэгтэй хүний нулимс ч түүний толгойг хажуу тийш нь хөдөлгөхгүй. Ихэнхдээ зекүүд шинээр ирэгсдэд хайр найргүй хандаж, тэднийг алдаа гарахад нь шоолж инээлддэг. Гэхдээ үүний төлөө зекүүдийг буруутгаж хатуу чангаа дүгнэх хэрэггүй. Тэд зүгээр л зөөлөн байх чадвараа алдаж, тэдэнд ажиглагдаж байгаа зүйлс бол үйл явдлын зүгээр л хошин инээдтэй тал нь юм. Тэдний дунд хамгийн өргөн тархсан ертөнцийг үзэх үзэл, баримтлал бол фатализм буюу хувь заяанд нь даатгах явдал. Тэд өөрсдөд нь ойрын үед ч юу тохиолдохыг мэдэхгүй, нөхцөл байдлаас шалтгаалсан, үйл явдалд нөлөөлөх боломжгүйгээр үүнийг тайлбарлаж болно. Хувь заяанд даатгах үзэл нь зекд хэрэгтэй. Ингэснээр тэр сүнслэг байдал, сэтгэл санааны хувьд тайван байдалтай байх болно. Хамгийн амар амгаланг авчрах зүйл бол хувь заяа нь өөрөө шийдэг хэмээн итгэлээ тавих явдал гэдгийг Гулагын хүү мэддэг. Ирээдүй гэдэг бол шуудай доторх муур, хайрцган доторх гахай. Үүнийг сайтар ойлгохгүй байж, чухамдаа юу чиний өмнө хүлээж байгаа, амдьралын ямар хувилбарууд өмнө чинь байгааг мэдэхгүй байж ямар нэг зүйлийн төлөө тэмцэх, эсвэл эсэргүүцэх хэрэггүй. Магадгүй илүү сайхан байж магад, эсвэл дордож ч магад. Гэхдээ чи үүнд нөлөөлөхгүй, чамд хамааралгүй. Дор байг л дээ яахав, гэхдээ үүнийг чиний гар сонгоогүй шүү дээ. Ийнхүү энэ замаар чи айх айдасгүй болж, айж ичиж, хий догдлох, бухимдахаас өөрийгөө хамгаалах болно.

Ийнхүү хувь тавилангын тухай харанхуй, хар үзэлтэй учраас зекүүдийн дунд янз бүрийн superstitions буюу шүтлэг, дом, ёрууд түгсэн. Тэдний нэг нь: "Хэрвээ чи нөхцөл байдалдаа, тохь тухандаа хэт их санаа тавьж, сэтгэл зовж, анхаараад байвал, чи хоригдлын тээврээр (ачилтаар) шатах болно шүү" [Өөр тийшээ ачигдах болно. Шатах гэдэг үг, үгнийхээ утгын хувьд зекүүдийг айлгадаггүй. Хуаран, шорон энэ тэр нь тэднийх биш учраас шатлаа гээд санаа зовох зүйл байхгүй. Оронд нь өөрийг тавиад л өгчихнө, цаанаас. Шатах гэдгийг- амьдрал гэсэн утгын хувьд хэрэглэж байна] Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ бүх сөрөг зүйлс, үзэл бодол, хэллэгийн цаана зекүүдийн "амьдралыг хайрлах" үзэл санаа шингэсэн байдаг… Чеховын "Цөллөгт" гэдэг зохиолд Семеон Толковы ингэж хэлдэг:

"Би газар нүцгэн унтаж, өвс идэж сурсан. … Бурхан минь хүн бүрд ийм амьдрал хайрлаач. Надад юу ч хэрэггүй. Би юунаас ч айхгүй. Би өөрийгөө маш сайн ойлгож таньсан, надаас хэн ч баян биш, надаас өөр хэн ч илүү эрх чөлөөтэй биш". Эдгээр гайхалтай үгс чихэнд хангинана. Бид ээ үгсийг ольтригийн зекүүдээс мөн ч олон сонссон доо. (Чехов хаанаас эдгээр үгсийг олж авсан юм бол?) Энэ хэсгийг хүртэл бид зекүүдийн талаар эерэг талаас нь харлаа. Гэвч тэдний дутагдалтай зан байдлын тухайд ажиглахгүй, нүдээ аниад өнгөрөх аргагүй.

… Зекүүдийн гэнэн итгэх, хүлээх байдлын нэг нь Өршөөл байдаг… Бусад хүмүүс янз бүрийн зүйлийг чимээгүйхэн хүлээдэг шиг Зекүүд 5 сарын 1, 11 сарын эхний өдрүүдийг сүсэг бишрэл дүүрэн хүлээж, өнгөрүүлдэг. "Өршөөл гарах гэж байгаа гэнэ. Өршөөл удахгүй гарах гэж байгаа юм байна" "Энэ бол өршөөл гарах гэж байна гэсэн үг. Үгүй бол ч бид … хөлдөж үхлээ"… Ямар ч шашны авчирдаг нэг хортой сул байдал нь сул дорой байдал байдаг. Өршөөлд итгэж түүнийг хүлээх нь нутгынхныг хагас мөрөөдлийн байдалд оруулдаг… Өөр нэг тэдгээр үндэстэнд нийтлэг байдаг зүйл нь "шударга ёсоор нууцхан цангасан байдал". Чехов энэ талаар "хүнд хөдөлмөр хийж байга хоригдол түүнийг хичнээн шударга бус, хүнд нөхцөлд байлгасан ч гэсэн тэр шударга ёсыг бүхний дээр үздэг. Хэрвээ түүний эргэн тойронд шударга ёс байхгүй бол тэр жил өнгөөх тусам уур хорслын байдалд орж, улам бүр үл итгэх үзэлд автдаг" гэж бичжээ. Зек ольтриг дээр ирсэн анхны өдрөөсөө л шударга бус байдалтай нүүр тулж, ямагт, өөрөө ч гэсэн шударга бус зүйлс хийдэг. Тэгээд зек үүнд дасаж, үүнийг өөрийн болгодог гэж боож байна уу? Үгүй. Огтхон ч үгүй… Өөр нэг нийтлэг характер нь: "өнгөрсөн үеийнхээ тухай түүхийг өгүүлэх дуртай байдал". Энэ бол настай хүмүүсийн хувьд заншил болсон зүйл. Харин дунд насныхан, ялангуяа эмэгтэйчүүд өөрсдтэйгөө холбоотой түүхүүдийг ярих дургүй байдаг. Харин энэ тухайд зекүүд үндэстнээрээ, яг л бүгдээрээ настай хуучцуул байгаа юм шиг л байдаг. Чи тэднээс өнөөдрийнх нь тухай: хаана хоолоо хааасан, хаанаас тамхи авсан зэрэг өчүүхэн нууцын тухай нь ч болов ганц үг хэлүүлж чадахгүй. Харин өнгөрснийхөө тухай тэд нуух хаах зүйлгүй ярьдаг: ольтригт ирэхээсээ өмнө тэд хаана, хэнтэй яаж амьдарч байсан. Хэдэн цагаар тэд бусдын түүхийг сонсож суудаг бөгөөд ингэхдээ нэг хэвийн түүхийг дахин дахин сонссон ч уйддаггүй. Зекүүд хоорондоо хэий чинээ богино хугацаанд (дамжин өнгөрөх шоронд ганц шөнө цуг байхад ч юм уу) уулзалдана төдий чинээ өөрсдийн түүхийг ярих гэж яарцгаадаг.

Энэ талаар Достоевскийн бичсэнтэй харьцуулж үзвэл тун сонирхолтой дүгнэлт гарч ирэх болно. Тэрээр хоригдол бүр өөрөө хэрхэн "үхэгсдийн байшинруу" орох болсон түүхийг өөртөө чимээгүйхэн хадгалж, түүнээсээ шаналж байдаг гэж ажигласан байв… Ольтригт очих болсон зекүүд хувь тавилангийн ороо бусгаа, эсвэл янз бүрийн муу үйл, өс хонзон авсан нөхцөл байдлаас болж тийшээ очдог. Гэсэн ч 10 хэрэг тутмын 9-д нь тэд өөрсдийгөө буруу зүйл "гэмт хэрэг" хийсэн гэж үздэггүй. Тиймээс ч "би хэрхэн энд ирсэн бэ" гэдгээс өөр сонирхолтой, үзэгчдийн, сонсогчдийн анхаарлыг татах зүйлс байдаггүй… Хэн ч зекээс өмнөхийг нь буцааж, булааж авч чадахгүй. Тэгээд ч ихэнх тохиолдолд зекүүд өмнө нь дандаа том байсан байв. (үнэндээ архичин хүртэл Зекээс илүү үнэлэгдэнэ шүү дээ). Түүний ярих түүхүүд нь өнгөлсөн, өөрчлөлт оруулсан байдаг. Гэсэн ч ярьсан нь ч, сонссон нь аль аль нь тэндээс амьдрал бэлэглэх өөртөө итгэх итгэлийг олж авдаг.

Эдгээр түүхүүдийг нь зекүүдийн ухаалаг байдлууд, азтай тохиолдлуудын тухай түүхүүд баяжуулж өгдөг… Ерөнхийдөө зекүүд инээд наргианд дуртай, түүнийг үнэлж үздэг. Тэд нулимс чамайг зөвтгөхгүй, инээд чамайг өрөнд оруулахгүй гэж үздэг. Инээд наргиа тэдний байнгын холбоотон бөгөөд үүнгүй бол тэд ольтригт амьдарч чадахгүй байсан юм. Тэд мөн инээд хошин шогдоо хараалыг бас хэрэглэдэг. Тэдний асуултанд хариулж буй байдал болгон, хэлж байгаа үг болгонд бяцхан ч атугай шоглол, наргиа хавчуулагдсан байдаг. Зекээс хэдэн жил суусан бэ гэж асуувал тэр "5 жил" гэж хариулахгүй. Харин оронд нь "5 Январь суулаа" гэж хариулах болно.(Тэд ольтригт барагтай бол сууж цагийг өнгөрөдөггүй ч тэд энд байхыгаа суух гэж ярьдаг) "Хэцүү чанга байна уу?" гэж асуувал "Зөвхөн эхний 10 жил л" гэж хариулах болно… Ямар нэг тохиолдолд аль нэг хоригдол ямар нэг зүйлээс илүү ихийг авах гэж асуувал зекүүд түүнд "Прокурор чамд илүү ихийг өгнө" гэж хэлэх болно. Ерөнхийдөө зекүүд яагаад ч юм прокуроруудад маш их дайсагнасан байдаг. Тэгээд ч үүнийгээ "Прокурор бол Сүх" гэж хэлдэг. (Прокурор Топор) Үүнээс гадна өөр цагаан хошигнолууд ч олон бий: "Тэр амрах завгүй унтаад л унтаад л байгаа", "Хэрвээ чи ус уухгүй бол хаанаас эрч хүчтэй байхав дээ?" Ажлын өдөр дуусах үед, бүхэл өдөржингээ ажил дуусах хонх цохихыг хүлээж суусан хоригдлууд ажилд дургүйцсэнээ илэрхийлж "Яг ажил эхлэх гэж байтал өдөр дуусчих юм аа" гэлцэнэ. Өглөө ажилдаа гарах үедээ "Удахгүй шөнө болно, тэхээр маргааш л ажилахаас биш" гэлцэнэ. Мөн өөр нэг өргөн хэрэглэгддэг хэлц "Би ямар энэ ойг тарьсан биш, би энэ моднуудыг тайрахгүй" гэнэ... Зекүүдийн хэл дотор махан идэшт каннибал овгийнхний (хулгайчууд ч гэж нэрлэдэг) хэл гэж бий. Энэ талаар тусад нь судалсан ч болохоор. Тэдний хэл яриа, зекүүдэд нөлөөлж, үг хэллэгээ харилцан солилцсон. Үгсийн сангийн хувьд энгийн хүн ойлгохооргүй үгс ихтэй: ксива- документ, марочка- нусны алчуур, уголь- чемодан, луковица- цаг, прохоря- гутал. Свистеть- шүгэлдэх гэдэг үг нь – худал хэлэх, харанхуйлах гэсэн утгатай –темнит – залилах, мэхлэх... "она с парнями щётся" – тэр өөрийгөө эрчүүдээр оёдог (олон эртэй явалддаг), "дурак и уши холодные"- чих нь хөлдүү усан тэнэг ... "Сука" (гичий) гэдэг үгийг бүр Якубовичын үед "тагнуул" "харх" гэсэн утгаар хэрэглэж байжээ...

Хорьдугаар бүлэг

Нохойн алба

Энэ бүлгийн гарчигаар хэн нэгнийг доромжлох гэсэнгүй, гэхдээ, лагерын уламжлалыг хадгалах нь зүйтэй юм. Хэрвээ чи энэ талаар бодох юм бол: тэд өөрсдөө үүнийг сонгосон. Тэдний ажил нь яг л харуулын нохой шиг, тэгээд ч тэд нохойнуудтай цуг ажилладаг. Тэгээд ч нохойтой ажилласных гээд нэмж норм олгодог байв. Нохойны хэр ажиллаж байгааг шалгадаг бүхэл бүтэн офицеруудын хороо хүртэл байдаг байв. Нэг нохойнд жилд 11 мянган хрушевын-өмнөх рубль зарцуулдаг байсан нь нэг хоригдолд зарцуулдаг төсвөөс ч их байв. Нохойны офицерт бол үүнээс ч илүү нормтой байх нь мэдээж...

Энэ бүлэгт бид генералаас доош нь өгүүлэх болно. Шоронд шоронгийн харгалзагч, хуяг, тэнд байгаа хүмүүсийг зөвхөн тэдний зан байдлыг нь судалж, тэдний заналхийлэлээс зайлсхийж, сул талыг нь ашиглахын тулд л сонирхдогоос өөр тэдний тухай мэдэхийг сонирхдоггүй. Чи өөрөө ямар ч буруугүйгээр хоригдчоод, хажууд чинь бас бусад нөхөд чинь хилсээр ял үүрч байхад чи та нарыг харгалзаж байгаа тэр нохдыг тэдний ажил, амжилт энэ тэрийг огтхон ч сонирхдоггүй. Харин сүүлд нь л тэр тухай санадаг... Шоронгийн хуяг ер нь ямар хүн байдаг вэ, тэд сайн хүн байж болох уу? Тэднийг хэрхэн бэлдэж, сонгодог вэ? Эхний сонголтыг МВД-ын арми, МВД-ын сургуулиуд, МВД-ын курсууд хийдэг. Сайныг муугаас жаахан ч атугай, бүдэг бадаг ялгаж ч чадахуйц, хүн эдний хар легионд орохгүй зайлсхийж чадна. За зайлсхийж чадсангүй орсон байна гэж үзье. Дараагийн шалгуур нь сургалтын үеэр болон анхны томилолтын үеэр болно. Энэ үеэр хатуу ширүүн зан гаргалгүй зөөлөн хандсан хүмүүсийг боссууд анхааралтай ажиглан албанаас хасах болно. Дараа нь гуравдахь шалгуур нь олон жилийн туршид үргэлжлэх болно. Хэрвээ хаашаа явж, юунд бэлтгэгдэж байгаагаа мэдээгүй байсан бол одоо тэд ойлгож айдаст автах болно. Тэд ямагт хүчирхийллийн зэвсэг болж ямагт муу үйлд оролцох болно. Ямагт бусдын дээр гишгилж, бусдын амьдралыг сүйтгэх болно. Ингэж энэ замаар байнга явах боломжгүй. Энэ хүрсэн ч гэсэн зарим нь буцаж гарч, гарах арга хайдаг. Хэдий оройтсон ч гэсэн тэд өөрсдийгөө өвчтэй гэж мэдүүлж, тахир дутуугийн сертификат тогтоолгож, илүү бага цалин авахыг зөвшөөрч, погоноо хуулуулахыг ч зөвшөөрдөг. Гарч л байвал яасан ч яахав. Гарах гарах. Харин бусад нь яадаг вэ? Бусад нь энэ бүхэнд дассан гэсэн үг үү? Тийм ээ. Бусад нь үүнд дасаж, ийм амьдрал хэвийн санагддаг болсон байх болно. Харин ч бүр нэр төртэй. Ийнхүү сонгон шалгаруулсны үр дүнд лагеруудын харгалзагч хуягууд энгийн, жирийн эрх чөлөөт иргэдийг бодвол ерөнхийдөө илүү харгис, илүү хатуу ширүүн хүмүүсээс бүрэлддэг. Тухайн хүн хэдий чинээ урт хугацаагаар Органд (байгууллага, манайхан Хүчний байгууллага гэцгээдэг) ажиллаж хэдий чинээ амжилттай ажллана тэр төдий чинээ жинхэнэ новш болж хувирдаг. Энэ талаар Дзержинский "Та нарын дунд хал үзэж, хоригдож шаналсан хүмүүсийг хараад зүрх чинь өвдөхөө больсон тийм хүмүүс байвал энэ байгууллагаас гарцгаа!" гэж хэлж байв. Гэхдээ тэр энэ үгийг хэнд хандаж, хэр нухацтай хэлснйг мэдэх арга алга. Хөгшин чекист. Энэ үгийг хэн сонсоогүй билээ. Энэ үгийг их л өндөр хүндэлж буй хэлбэрээр хэлдэг. Хөгшин чекист- энэ бол түүнийг Ягода, Ежов, Бериа нар өндөр үнэлдэг, тэр тэд нарт хэрэгтэй гэсэн үг юм... Харин лагерийнхан, харгалзагч, хуягууд бол жинхэнэ чекистүүд биш, харин чекист гэсэн нэрийг олохыг чармайгсад, эсвэл чекист байж байгаад чекистийн ачааллыг даахаа больж, эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд доройтон, арай хөнгөн ажил хийхээр, амрахаар энд ирэгсэд байлаа. Чекист байхын тулд, ЧЕКА ГБ байхын тулд хүний нүдийг алдалгүй тэс цохиж чаддаг байх ёстой. Харин лагерынх, МВД-ынх байхын тулд толгойг нь онож цохиж байвал хаана нь ч цохисон хамаагүй байв.

Биеэ тоох байдал. Лагерын дарга нар өөрсдийн тусдаа арал дээр, гадаад эрх мэдэлтэй бүдэг бадаг холбоотой, харин өөрсдийн арал дээр бүрэн эрхтэй номер нэг: арал дээрх бүх хоригдлууд, чөлөөт хүмүүс ч гэсэн түүний өмнө сөгдөх болно. Тэр тэнд байгаа хүмүүсээс мөрөн дээрээ хамгийн том таван хошуутай нь. Түүний эрх мэдэлд хэмжээ хязгаар байхгүй. Түүнд ямар ч алдаа байхгүй. Түүний талаар матсан, түүнд гомдол гаргасан хүмүүс бүгд буруутан болно. Түүнд арал дээрх хамгийн сайн байр, хамгийн сайн унаа үйлчилнэ. Лагерын даргын шууд гарын доорх албан тушаалтнууд нь мөн маш өндөр эрх мэдэл, хангамж эдэлдэг. Тиймээс ч тэд өөрсдийгөө өөр төрөлтөн, огт өөр төрлийн хүмүүс гэж үздэгт гайхах зүйлгүй. Хэн ч тэднийг эсэргүүцдэггүй учраас тэд өөрсдийгөө ухаалаг байна, энэ бол тэдний өөрсдийнх нь авъяас чадвартай холбоотой гэж ойлгодог байв. Өдөр бүр, энгийн жижиг үйлдлүүд хүртэл тэднийг өөрсдийгөө бусдаас маш өндөрт байна гэдгийг мэдрүүлнэ: Хүмүүс тэдний өмнө босож зогсоно, анхааралтай зогсоно, бөхийнө, тэднийг дуудахад хүмүүс зүгээр ч нэг явж очихгүй гүйж очино, тэдний тушаахад хүмүүс зүгээр алхахгүй, гүйнэ. Хэрвээ тэр хоригдлуудын ажил хийж байгааг харахаар очвол тэр нь яг л боолын эзэн боолуудаа, тариалангийн талбайгаа эргэж байгаа юм шиг харагддаг байв (Бамлаг-ын Дукелский).. .

Тэнэглэл, Автократ: Биеэ тоосон байдлыг тэнэглэл шил даран дагана. ... Энэ утгаараа лагерыг сахиулагчид 18-19-р зууны үеийн боолын эздээс долоон дор байсан юм. Төвөөс хэдий чинээ холдож, хэдий чинээ Сибирьлүү ойртоно энэ төдий чинээ үнэн болж байв. Гэхдээ дөнгөж Москвагын гадна талд, Химкид ийм явдал болж бай. 5-р сарын 1-нд зекүүд баяр хөөргүй байхыг Маёор Волков ажиглав. Тэгээд тэрээр "Хүн болгон баяр хөөртэй бай. Баяр хөөргүй хүнийг харах юм бол би сахилгад суулгана шүү" гэж тушаав. Тэгээд тэрээр инженерүүдийг хөгжөөхийн тулд тэрээр гуравдугаар курсын хулгайч охидуудыг дуу дуулуулахаар явуулав. Энэ бол дарлал биш, улс төрийн арга хэмжээ гэж үзэж болох юм, за яахав. Тэд тэдний лагерьт шинээр хоригдлуудыг авчрав. Шинээр ирэгсдийн нэг болох Ивановский өөрийгөө бүжигчин, Их Театрын бүжигчин гэж танилцуулав. "Юу, жүжигчин гэнээ" хэмээн Вольков уурлаад 21 хоног сахилгад. Өөрөө очиж сахилгын ганцаар хорихын даргад очиж илтгэ. Хэсэг хугацааны дараа тэр утасдав: "Нөгөө жүжүигчин тэнд байна уу?" "байна" "Тэр өөрөө явж очсон уу?" "Тийм." "Сайн байна. Тэгвэл түүнийг гарга, түүнийг коммандантын туслахаар томил" гэж тушаав. Вольков мөн чи гоё үстэй юм байна гээд эмэгтэй хоригдлын үсийг хусах тушаал өгч байв...Нэг лагерын дарга өөрөө тенор хоолойтойгоо мэдсэн. Харин тэднийд Казак гэдэг нэртэй геологич зек байв. 1941-42 онд бусад хүмүүс армид фронтод татагдаж байхад лагерын дарга түүнээс сугарч үлдээд хоригдлоороо хоолойны хичээл заалгадаг байв. Хоригдол нь өвчтэй, үхэх дөхсөн, гэхдээ өөрийнхөө эхнэр хүүхэд хаана байгааг хичээлийнхээ дундуур даргаас асуудаг байв. Дарга Казакын эхнэрийг дор нь олж, тэднийг хооронд нь уулзуулах боломжтой байв. Тэгсэн хэдий ч дарга тэгсэнгүй харин, эхнэр нь цөллөгт явсан, тэнд дажгүй сайн амьдарч байгаа юм байна гэж Казакд дуулгав. Тэгээд хичээлээ заалгасаар л байв. 1943 онд Казакын бие муудан бараг үхэх дөхөхөд лагерын дарга хөөцөлдөж түүнийг суллуулж, Казакыг эхнэрлүүгээ явахад тусалжээ (Тэр бас тийм ч муу дарга биш байсан бололтой.)

Шунал, мөнгө шүүрэх: Лагерынхан бүгд ч тийм тэнэг биш, бүгд ч бас тийм харгис, дарангуйлагч биш байсан. Гэхдээ харин тэд бүгд, хамгийн сүүлийн хүнээ хүртэл бүгд ямар нэг боломжийг ашиглан өөрсдийгөө баяжуулахаас буцдаггүй байв. Юу ч байсан тэдний шуналыг хангаж чаддаггүй байв: өндөр цалин, (арктикт ажилласны нэмэгдэл, алсад ажилласны нэмэгдэл, аюултай газар ажилласны нэмэгдэл гээд үндсэн цалингаасаа хоёр, гурав дахин илүү их цалин авдаг байв) Ямар ч шагналын мөнгө, тэтгэвэрийг нь тэдэнд ашигтайгаар тогтоодог ч гэсэн…(ольтригт ажилласан нэг жилийг хоёр жил гэж тооцдог байв. Цэргийн хүн тэтгэвэрт гарахын тулд 20 жил ажилладаг бол МВД-ын ажилтан хэрвээ 22-тойдоо ажиллаж эхэлсэн бол 32-тойдоо тэтгэвэрт гарч болох байлаа). Дүнсгэр, бөгтгөр Невежин хэзээ ч Калугагын лагериас гар хоосон гардаггүй байв. Нэг бол гартаа хувин тос, цонхны рам, будаг…Котельническийн эргийн 15-р лагерын дарга, ахмад ургамлын тос … авч явдаг байлаа. Энэ нь дайны тэр цагт алт байв. Эдгээр зүйлсийг тэрээр ажлын талбай дээрээс өмнө нь үүнтэй адилаар ажил дээрээсээ хулгай хийж 10 жилийн ял авсан хоригдлуудаар хулгайлуулж авчруулаад зөөхөд бэлдэж тавиулдаг байв… Ростовын лагерьт Германы дайны олзлогдогсод POW –уудаар барилгын талбай дээрээс лагерын дарга, офицерууд өөрсдийн хувийн байранд зориулж материал хулгайлуулж байв.... Цемент байнга хулгайлдагаас цемент дутсан тул барьсан төмөр замын талбай нь бараг элсээр баригдсан байв...

Завхай байдал: Мэдээж бүгд тийм байгаагүй. Хувь хүн бүр янз бүр, зарим нэг хувь хүмүүсийн байдалтай холбоотой юм. Буреполом лагерын дарга Гринберг шинээр ирсэн залуухан эмэгтэй хоригдол бүрийг өөр дээр нь ирүүлэхийг тушаадаг байв. Кочмест лагерын захирагч Подлесны шөнийг эмэгтэйчүүдийн байранд өнгөрүүлдэг байв. Тэрээр эмэгтэйчүүдийн орон дотор эрэгтэй хоригдол байгаа эсэхийг шалгаж үзэж байна гэсэн нэрийдлээр өөрийн биеэр эмэгтэйчүүдийн хөнжлийг хуулдаг байв. Тэр мөн үзэсгэлэнтэй эхнэрийнхээ хажууд гурван хүүхэнтэй нэг орон дотор ордог байв. Нэг өдөр тэр тэдний нэгийг хардаж буудаад дараа нь өөрийгөө буудчихсан...

Зэрлэг, харгис байдал: үүнд хэмжээ хязгаар гэж байгаагүй. Хязгааргүй, хяналтгүй эрх мэдэл нь тэднийг хэмжээ хязгааргүй харгис болгосон юм. Уст Вимлагын 3-р лагерын ахмад Медведев өөрийн биеэр харуулын цамхаг дээр гарч зогсон хэн хэн эмэгтэйчүүдийн байрлуу явж байгааг дурандаж нэрсийг нь бичиж аваад тэднийг сахилгад хийдэг байв. Сахилгын байр нь дүүрэн л биш байвал тэр сэтгэл дундуур байдаг юм шиг байлаа…. Тэд бараг өөрөөр хэлбэл садист болсон байв. Буреполомын тусгай хэсгийн дарга Шулманы өмнө шинээр ачигдаж ирсэн хоригдлууд жагсаж зогсоно. Тэднийг цөмийг нь ерөнхий ажилд хуваарьлагдах болно гэдгийг Шулман сайн мэдэж байв. Тэгсэн ч гэсэн тэрээр хоригдлуудын янзыг үзэн "Энд инженер байна уу… мэргэжилтэй хүн байна уу" гэж нэрсийг нь бичиж авч байгаа дүр үзүүлнэ тоглоно… Мастер сержант Ткач Экибастуз лагерынхны айдаг хүн байсан бөгөөд лагерын дэглэмийн даргын туслах байв. Тэрээр яг л Гулагт төрсөн юм шиг. Түүний хажууд суух юм уу, түүнтэй лагерь дотор таарна гэдэг ч таатай зүйл биш байв. Тэр хүнд ямар нэг муу зүйл хийхгүйгээр хажуугаар нь зүгээр гардаггүй байв. Нэг бол цаашаа хар гэж тушаана, эсвэл ажилд томилно, ямар нэг зүйл түүнээс авна, айлган, шийтгэнэ, баривчилна. Оройн тооллогоны дараа хүртэл тэр хуарангуудын байрны цонхон доогуур явж ярьж байгаа хоригдлуудыг дуудаж гаргаж сахилгад хийнэ. Тэгтэл гэнэт Ткач алга болчихов… Түүнийг фашистын зандалчин байсан, эзлэгдсэн нутагт тэр фашистуудтай хамтарч ажиллаж ял гүйцэтгэдэг байсан нь илэрсэн, тэгээд тэд түүнийг барьж аваад 25 жилээр ялласан гэсэн цуу лагериар нэг тарсан юм. Энэ бол 1952 он байлаа. Фашистын зандалчин зөвлөлтийн хорих лагерын ажлыг маш сайн, үлгэр жишээ 7 жил хийсэн байх нь ээ? Энэ юу гэсэн үг вэ Тайлбарлаач!

"Цуваа анхааруулахгүй гал нээх болно" Цувааны алба- дайн гараагүй байсан үед ч энэ бол фронтын тэргүүн эгнээ гэж тооцогдож байв. Буудсаныхаа төлөө цувааныхан мөрдөн байцаалт энэ тэрээс айх зүйл байхгүй, ямар ч тайлбар хийх шаардлагагүй. Гал нээсэн цувааны хуяг, харгалзагч бүхний зөв, ямагт. Алагдсан хоригдол болгон – оргох гэж оролдсон, эсвэл шугамнаас гадагш гишгэсэн. Ортау лагерьт болсон хоёр аллагаар жишээ авъя: Хуяг хэсэг хоригдлыг бүлэг болгон цуваан дотор авч явж байв. Тэгтэл нэг хүн цувааны гаднаас ирэн найз бүсгүйнхээ хажууд ирж алхав. Бүсгүй нь хоригдлын цуваан дотор явж байв. "Холдооч эндээс" "Чамд ямар гай болоо юу" буудав. Алагдав. Хошин шог шүүх хурал болж хуяг цагаадав: ажлаа хийж байхад нь харгалзагчийг доромжилсон.

Үүдний гарах хаалганы дэргэд нэг зек суллагдах бичигтэй очив. Хоригдол маргааш нь суллагдах байв. Намайг гаргачихаач, би гарж лагерын гаднах халуун усанд оччихоод л ирье. Удахгүй. "Үгүй болохгүй" "Би маргааш суллагдана шүү дээ. Би яалаа гэж оргодог юм бэ тэнэг новш минь" Харуул түүнийг газар дээр нь нам буудав. Ямар ч шүүх хурал болоогүй.

Ажил хийж байх үедээ хоригдол өргөст торны оронд сэтгэлдээ төсөөлөн татсан шугамыг ямар амархан, анзааралгүй давдаг гэж санана. Жишээ нь өмнө нь армийн лейтенант байсан Соловьев мод цавчиж, цавчингаа хойшоо ухарсаар байв. Түүнийг харсан харуул "Тоншаево чоно" харчихаад чимээгүй хүлээгээд л байв. "Анхаар, зогс, боль" гэж тэр хоригдолруу хашгирахгүй байв. Тэр зүгээр хүлээгээд л, харин Соловьев юу ч ажигласангүй. Гэнэт буун дуу хадав. Тэсрэгч сумаар уушгийг нь зад буудав. Соловьев алагдаж, харин Тоншаевогийн чоно 100 рубльийн шагнал хүртэв. (Буреполомын Тоншаевогийн дүүргийн ойролцоох иргэдээс лагерьт ажилд авдаг байсан бөгөөд тэднийг ийнхүү нэрлэдэг байлаа)…

1938 онд баруун Уралын ойд их түймэр гарч хуй салхины хурдаар Волга голыг даган урагшлав. Түймрийн замд 2 хорих лагерь тааран шатав. Хоригдлуудыг яах вэ? Маш богино хугацаанд шийдвэр гаргах хэрэгэй болов. Дээд эрх мэдэлтнүүдтэй зөвшилцөх цаг байсангүй. Харгалзагч нар хоригдлуудыг суллахаас татгалзсанаар хоригдлууд бүгд түймэрт шатаж үхэв. Энэ нь тэдний хувь илүү хялбар шийд байв. Хэрвээ хоригдлуудыг суллаж гаргаад, тэд оргосон бол харуулууд дараа нь цэргийн шүүхэд дуудагдах байв…

ВОХР-ын (дотоодын цэрэг) албан хаагчид ялангуяа зөвлөлт-дайны үеэр их суларсан. Бэлтгэл сайтай, залуу хатуучууд нь дайнд татагдаж, харин нөөцүүдийг орон нутгийн хорих лагериудруу татсан. Дайны үеийн хатуу ширүүн, өлсгөлөн цаг үед ВОХР-ийнхүү суларсан нь зарим талаар хоригдлуудын хүнд хэцүү байдлыг тодорхой хэмжээгээр арай гайгүй болгож тэсэхүйц болгож өгсөн юм. Нина Самшел: эцэг нь 1942 онд Архангел мужын хориход дуудагдаж ажилласан. "Аав гэртээ ирэхдээ лагерын амьдралын талаар санаа алдан тэнд ямар сайн хүмүүс хоригдож байгаа тухай ярьдаг байсан. Аав бригад харгалзаж байх үедээ (бүтэн бригадад ганц харгалзагч, энэ гайгүй болж байгаагийн илрэл биш гэж үү) ганцаархнаа тэднийг шоронгийн ферм дээр харгалзаж ажилуулдаг байсан юм. Тэгээд намайг аав дээр очиход аав намайг хоригдлуудтай ярихыг зөвшөөрдөг байсан юм. Хоригдлууд ч аавд сайн байсан. Тэгээд тэд нарыг дэлгүүр явахыг аав зөвшөөрдөг, тэд ч оргож байгаагүй. Тэгээд хоригдлууд надад цувааны бүх харгалзагчид танай аав шиг болоосой гэж ярьдаг байсан гэж" гэж тэр дурсдаг…

Дайны дараа ВОХР-ын харгалзагч нар өөрсдийнхөө ажлыг мөн "ял" гэж ярьдаг болсон байв. Тэгээд тэд "ялаа дуусгаад" гэж ярьдаг байв. Тэд өөрсдийнөө ажлын гутамшигтайг мэддэг, тиймээс бусад хүмүүс, гэр бүлийнхэндээ ажлынхаа талаар хэлдэггүй байв. Ортауд нэг харгалзагч КВЧ-ээс хулгай хийж албанаасаа чөлөөлөгдөж, түүнд ял тулгасан ч тэр тэр дорхноо өршөөлөөр суллагдав. Бусад цувааны харуулууд түүнд атаархан: тэр ч аргаа олжээ. Ухаантай золиг хэмээн ярилцацгааж байв. Н.Столяреваг оргох үед нь нэг харгалзагч түүнийг баривчилсан хэдий ч энэ тухай лагерьт мэдээлэлгүй нууж өнгөрөөсөн. Нэг зечкаг ачлагаар өөр лагерьлуу илгээх болсонд түүнд дурласан харгалзагч өөрийгөө буудсан юм. Эмэгтэйчүүдийн лагерьт хатуу ширүүн харгис байдал газар авахаас өмнө эмэгтэй хоригдлууд, харгалзагч нарын хооронд янз бүрийн хүмүүнлэг, ойлголцсон, хайр сэтгэлийн харилцаа хүртэл байсан юм. Манайх шиг агуу улс хүртэл сайн сайхныг, хайр сэтгэлийг хаа сайгүй бүрэн дарж устгаж чадахгүй байсан юм…
Хорин нэгдүгээр бүлэг

Лагерын ойролцоо

Өмхийрсөн мах зөвхөн тэрүүхэн тэндээ өмхийрөөд зогсохгүй эргэн тойрондоо хүртэл өмхий үнэртэй молекулын үүлтэй байдаг. Түүний нэгэн адил ольтригын арал болгоны эргэн тойронд өмхий бүс байсан юм. Энэ зоон нь ольтригоосоо ч илүү өргөн хэмжээтэй байлаа… Засгийн газар хоригдлуудыг уриа лоозон, соёл боловсролын секц, захидал харилцааны цензур, аюулгүй байдлын албаны дарга зэргээр дамжуулан засгийн газар хоригдлуудыг хүмүүжүүлэх гэж оролдсон бол харин хоригдлууд лагерыг тойрсон хүрээлэн амьдрагсдаар дамжуулан улс орныг тэр чигт нь өөрийг нь маш хурдан хүмүүжүүлсэн юм. Хулгайч нарын философ эхний ээлжинд зөвхөн ольтриг дотроо л түгсэн бол удалгүй түүнээс хальж өөр илүү хүчтэй үзэл санаа идеологи байхгүй Бүх-Холбоотын үзэл санааны орон зайг түрэн эзэлсэн юм. Ийнхүү ольтриг өөрийг нь бүтээн байгуулсны хариу өшөөг ЗХУ-аас авсан юм. Ийнхүү харгис, ширүүн байдал нь хариу үр нөлөөгөө үзүүлж, хямд төсөв, үнэгүй аргаар юм олох гэснийхээ хариуг илүү өндөр үнээр төлсөн. Эдгээр газрын нэрийг жагсааж бичнэ гэдэг бол ольтригийг бараг бүхэлд нь нэрлэж бичихтэй адил юм. Хорих лагерь болгоны хажууханд эрх чөлөөт хүмүүс амьдардаг байлаа. Заримдаа тэр нь мод боловсруулах туслах газар байдаг бөгөөд хэдэн жил байж байгаад лагерь, хоригдлууд тэндээс нүүж, алга блохын хамт алга болдог. Эсвэл зарим нь доошоо үндсээ тэлж, өөрийн гэсэн нэртэй хотхон, тосгон болж тэндээ үлддэг байв. Эдгээр суурингуудаас нилээн олон томоохон, олны мэддэг хотууд үүсэн гарсан. Тухайлбал: Магадан, Дудинка, Игарка, Темир-Тау, Балхаш, Жезказган, Ангрен, Тайшет, Братск, Советская Гаван. Эдгээр хотууд улсын зах хязгаарт биш харин зарим нь улс орны цээжин дээр, зүрхэн тушаа газар цогцолсон. Москвад хүртэл хорих лагерын хэсэг байсан юм: тэндээс хүмүүс лагериас хүмүүс оройд нь троллейбусанд сууж гэртээ харьж, өглөө нь мөн троллейбусаар ажилдаа явдаг байв. Кизел гэх мэт хотуудад ганц биш харин нилээн олон лагер тал талд нь байршиснаас тэдгээр нь бараг ольтригийн мужын төв шиг болдог байв. Тийм хотод хорих лагерын уур амьсгал нэвт шингэнэ: хорих лагерын офицерууд, харуул, хуягууд хотын гудамжаар нааш цаашаа алхацгааж, хорихын захиргаа хотын томоохон байрнуудад байрлана. Хотын бүхий л автобусны шугам хотын төвөөс хорих лагерь хүртэл дайрч явна. Хотын иргэд хорих лагерьтай холбоотой ажил хийж хоолоо залгуулна.

Ольтригын хамгийн том мужын төв нь Караганда байсан юм. Энэ хот өмнө нь хоригдож байсан хүмүүс, цөллөгийнхнөөр дүүрэн байсан тул суллагдсан хал хоригдол гудамжинд өмнө нь цуг хоригдож байсан хэн нэгэнтэй тааралдалгүйгээр гудамж гарах аргагүй байдаг байв. Хотод хэд хэдэн хорих лагерын удирдлага байрших бөгөөд, хотыг тойрон зөндөө олон лагериуд далайн элс шиг бүчин байрласан байв. Лагерын ойролцоо хэн амьдардаг вэ? 1. Орон нутгийн уугуул иргэд (уугуул иргэдээс хэн ч үлдээгүй байж магад) 2. ВОХР- Цэрэгжсэн лагерын харуулууд, 3. Лагерын офицерууд, тэдний гэр бүлийнхэн. 4. Хуягууд, тэдний гэр бүлийнхэн 5. Суллагдсан хоригдлууд 6. янз бүрийн өөр тийшээ явах эрхгүй хөл хориотой иргэд 7. лагерын захиргааныхан 8. Чөлөөт иргэн ажилчид буюу волняшки нар…
Хорин хоёрдугаар бүлэг

Бид бүтээн босгож байна

Лагерын тухай бүхнийг хэлсний дараа чи: Одоо больж үз. Хангалттай. Ингэхэд хоригдлуудын ажил улсад ашигтай байсан юм байгаа биз дээ? Хэрвээ ашигггүй байсан юм бол бүхэл бүтэн ольтриг тогтоон барьж байх ямар хэрэг байсан юм бэ гэж суух болно. Энэ асуутын хариултын аль аль талыг лагериудаас харж болох байсан бөгөөд энэ талаар хоригдлууд бид маргалдах дуртай байв. Хэрвээ удирдагч нарт итгэдэг бол үүнд маргаад байх зүйл байхгүй. Хоригдлуудын хөдөлмөрийг ашиглах тухай асуудлаар нөхөр Молотов, нэгэн цагт ЗХУ-ын 2-р номерын хүн байсан тэрээр ЗСБНХУ-ын Зөвлөлүүдийн 6-р конгресс дээр "Бид өмнө нь ашигласан. Бид одоо ашиглаж байгаа. Бид ирээдүйд ч ашиглах болно. Энэ бол нийгэмд ашигтай. Энэ бол гэмт хэрэгтнүүдэд ч хэрэгтэй" гэж хэлж байсан юм. Сталины он жилүүдийн туршид хоригдлуудыг ажилуулах нь улс оронд ашигтай гэдэгт улс огтхон ч эргэлзэж байгаагүй юм. Шударга ёсноос илүүтэй эдийн засгийн ашгийг тэргүүнд тавьж байсан юм. Дээрх асуултанд хариулахын тулд түүнийг хоёр хэсэг болгон хариулж үзье: Улс төр болон нийгмийн хувьд лагериудыг зөвтгөх үндэслэл байна уу? Эдийн засгийн хувьд лагериуд байгааг зөвтгөх зүйлс байна уу? Лагериуд өөрсдийнхөө төлбөрийг хийж чадаж байсан уу?

Эхний асуултанд хариулахад төвөггүй. Сталины хувьд сая сая хүнийг айлгахын тулд Сталины хувьд гулаг ашигтай байсан юм. Ийнхүү улс төрийн хувьд ашигтай нь харагдаж байна. Лагериуд нь мөн нийгмийн өөр нэг давхарга, тоолохын аргагүй олон тооны офицерууд ... ар талд "цэргийн алба" хаах боломж олгосноороо тэдэнд ашигтай байв... Лагерлуу явуулах нь улс төрийн ач холбогдлоосоо хэтэрч, айлган сүрүүлэх арга хэрэгслээсээ удалгүй давж гарсан. Эдийн засгийн хувьд ашигтай, хэрэгцээтэй болох нь тодорхой болсон (магадгүй ганцхан Сталины хувьд, түүний тооцоогоор) 1930-аад оноос сувгуудыг ухахад лагериудыг дайчилж ашглаж эхэлсэн. Шүүх танхимыг үнэндээ гэмт хэргийн гаралт ихсэж биш харин эдийн засгийн хэрэгцээ шаардлага шүүгчдийг ажилд оруулдаг байсан юм. Беломор каналын төслийг хэрэгжүүлж эхлэх үед Соловецкий арлын зекүүд дорхноо дутагдаж эхэлсэн. Тэгмэгц улс төрийн хоригдлуудад 3 жил өгөх нь чамлалттай санагдаж 5 жил өгдөг болсон. Ингэснээр 5 жилийн төлөвлөгөөгөө ч бас хийлгүүлээд авна. Лагериуд эдийн засагт ашигтай гэдгийг социализмийн өвөө Томас Мор хүртэл тэртээ дээрээс олж харан Утопиа хэмээх зохиолдоо бичсэн байсан юм. Социализмын үед хэн ч хийхгүй тэр их ажил, хүнд хүчир ажлыг зекүүдээс өөр хийлгэх хүн байгаагүй юм. Олон жилийн туршид сургууль, цэцэрлэг, эмнэлэг дэлгүүр барьж чадахгүй байсан газар зекүүдийг ажилуулж болох байв. Ийнхүү цэцэглэсэн 20-р зууны бүтээн байгуулалтыг хүрз, лоомоор байгуулж эхэлсэн. Агуу Беломор каналд автомашин хүртэл ховор байсан юм. Бүх зүйлийг тэдний ярьдагаар "унгасны хүчээр" хийж байв. Беломорын сувгаас 7 дахин том МоскваВолгын сувгийг: 80 миль газар 16 фут гүн, 280 фут өргөнтэйгээр ухаж байгуулах ажлыг ердөө л хүрз, лоом, түрдэг тэргээр гүйцэтгэсэн юм. Хоригдлоос өөр хэн өдөрт 10 цаг мод цавчиж, өглөө оройд лагериасаа 5 км газар маршалж, - 20 хэмийн хүйтэнд жилд ердөө л 5 сарын 1, 11 сарын 7-оос өөр амрах өдөргүйгээр (Волголаг, 1937 он) ажиллах билээ дээ… Зекүүд хот тосгонуудыг байгуулж, зам тавьж, цахилгааны шугам татаж, төмөр зам тавьж байв. Боолын хөдөлмөрийн төлөө төлбөр хийхгүй болохоор лагериуд маш ашигтай байсан юм… Хэн ч тэдний шарил дээрх гантиг чулуун дээр тэдний мартагдсан нэрийг сийлээгүй… 1924 онд ольтригийн арлуудыг аж ахуйн хувьд бие даах ёстой гэсэн шийд гарсан. Үүнийг тэд хоригдлуудын ажлын нормыг нэмэгдүүлж, хоолыг нь хасаж шийдсэн юм. 1931 онд украйны лагерын захиргаа дараа жилийн ажлын нормыг өнгөсөн жилийнхээс шууд

242 хувиар нэмэгдүүлэх шийд гаргаж байв. 242 хувь… Хоригдлуудын бүтээн байгуулалт анхны 5 жилээс Хрушевын үеийг хүртэл үргэлжилсэн юм. Би энд зөвхөн нэрсийг нь маш цөөнийг дурдаж эхлүүлээд л орхие: - Блемор канал 1932 - Москва-Волга- 36 - Волга-Доны суваг 52 - … - Транс Сибирийн төмөр зам 1933-1935 он. 2500 миль (монголд байгаа төмөр зам үүнд орж байгаа) - Улаанбаатар хүртэлх төмөр зам, Монгол дахь цардмал автозамууд. (Төмөр замыг тавьж байх үед, цэргийн харуулгүй ажиллаж байсан хоригдлууд өөрсдийгөө монголчуудыг хэрвээ асуувал өөрсдийгөө "Комсомолын гишүүд, сайн дурынхан" байна гэж хэлэх ёстой гэж тушаасан байв. Монголчууд энэ тухай сонсоод "төмөр замаа буцааж аваад, хонинуудыг маань буцааж өг" гэж хэлдэг байв.) - Ломоносвын Нэрэмжит Москвагын Их сургууль, 50-53 он - ….

Хоригдлууд ажил хийж байгаагүй ямар ч хот байгаагүй юм. Үнэндээ хоригдлуудын ажиллаж байгаагүй мэргэжлийг тоолох нь илүү хялбар болно. Тэднийг гагцхүү: сосиск, чихэр дээр л ажилуулж байгаагүй юм.
Дөрөвдүгээр хэсэг

СЭТГЭЛ БА ӨРГӨСТ ТОР

Нэгдүгээр бүлэг

Бидний боомилогдсон эрх чөлөө

Манайд эрх чөлөө ингэхэд ямархуу байсан бэ? Ямар гээч улс дотроо ийм ольтригийг хэдэн арван жилийн турш авч явна вэ? Чөлөөт амьдрал ямар онцлогтой байсныг дурдъя:



1. Байнгын айдас: Уншигч хэдийн танилцсанчлан ольтригруу аваачих давалгаа 35, 37, 49 онуудаар дуусаагүй юм. Дайчилгаа байнга явагддаг байлаа. Хүмүүс цаг ямагт үхэж, төрж байдаг шиг, хүмүүс цаг ямагт баривчлагддаг байв. Заримдаа ойрын хүн, заримдаа холын хүн. Заримдаа өөрт нь юу ч заналхийлээгүй гэж өөрийгөө хуурч бодно, заримдаа өөрөө нөгөө гүйцэтгэгч зандалчин нь болчихсон байна. Манай улсын ямар ч хүн, фермэрээс, Улс төрийн товчооны гишүүн хүртэл ганц хайнга үг, дохио зангаа түүнийг ангалруу хийсгэх болно гэдгийг маш сайн мэддэг байв. Ольтригийн хүн бүрийн хөл доор ерөнхий ажил гэсэн ангал байдгийн адил, энгийн үн бүрийн хөл доор ольтриг гэсэн ангал байдаг байв. Дан ганц баривчилгаа айдас төрүүлэхгүй. Түүнээс гадна аюулгүй байлын асуумж бөглөх, шалгалт, ажлаас халах, оршин суух эрхийг хасах, цөлөх... Заримдаа хүмүүс элдэв асуумж бөглөхдөө өөрийнхөө түхийг зохиох шаардлагатай болдог бөгөөд, дараа нь түүндээ бүдрэхгүй байхад хүрдэг байв. Кады Власовын хүү Игорь аавыгаа нас барсан гэж дандаа асуумжинд бөглөдөг байв. Тийм замаар тэр цэргийн сургуульд орсон юм. Тэгтэл нэг өдөр түүнийг дуудаад гэнэтхэн аавынхаа нас барсан сертификатыг 3 өдрийн дотор авчир гэв. Тэр яаж ийгээд олох ёстой байлаа... 1938 оны 11 сард Наташа Аничкова өөрийнх нь хайртай хүн Орелд баривчлагджээ гэдгийг мэдсэн. Тэр тийшээ очив... Очоод уулзах гэхэд тэнд байсан чекист түүнд "Эндээс яв, үгүй бол өнөө шөнө тэд таныг баривчлах болно" гэж зөвлөжээ. Асуусан асуултын оронд ийм хариу хэлдэг тэр хэн бэ? Тэд гэж хэнийг хэлээд байгаа юм? Яалаа гэж түүнийг баривчилдаг юм?... Манай улс оронд амьдрал шоронтой салшгүй холбогдсон юм. Тиймээс ч "Тэд түүнийг аваад явсан", "түүнийг дотор хийсэн", "тэр дотор байгаа", "тэд түүнийг гаргасан" гэсэн үгийг өөр юу ч нэмж тайлбарлуулалгүйгээр бүгд ойлгодог юм.

2. Дөнгөлөлт. Хэрвээ нэг газар аюултай байвал, тэр газрыг хаян явж өөр тийшээ очоод эрх чөлөөтэй байдаг бол хүмүүс илүү зоригтой байх байсан байх. Харин манай паспортын систем хүмүүсийг ямар нэг тодохой газар хадсан юм. Тиймээс байшингаа зарж болохгүй, түрээсэлж болохгүй, сольж болохгүй. Тиймээс ч ажилладаг, амьдардаг газраа тэмцэх нь утгагүй галзуу зүйл байсан юм.

3. Нууцлал, үл итгэх байдал. Хуучны нээлттэй, зочломтгой зан 20-иод оны үед солигдсон юм. ... учраас хэн ч юу ч хэлдэггүй ярьдаггүй нуцалдаг байлаа. Хаант засгийн үед Н.У офицер байсан ч тэр хэзээ ч баривчлагдаагүй юм. Учир нь тэр хуримаа хийн гэрлэсэн ч эхнэртээ хүртэл өнгөрсөн түүх, өмнөх амьдралаа ярьж байгаагүй байв. 1949 онд В.И-ын танил нэгэн оюутан охины аав баривчлагджээ. Бүх хүн тэр охиноос зайгаа авч байхад В.И түүнд сайн, хэвээрээ байгаа гэдгээ илэрхийлж, өрөвдөж харамсаж байна гэдгээ хэлжээ. Харин тэр охин түүнд харамсахгүй байна, аав буруутай байсан, гэмт үйлдэл хийчээд гэрийнхнээсээ хүртэл нуусан байсан байна гэж хэлжээ. Хрушевын үед л тэр охины ам нь ангайж В.И-д тухайн үед айж болгоомжилсон учраас түүнийг сайнаар хандсан ч гэсэн юу бодож байгаагаа хэлэх боломжгүй байсан гэж хэлжээ.

4. Бүх нийтээр үл хайхрах байдал: нэг нөгөөгөөсөө юм нуудгаас бид сая сая хүнийг баривчлуулахад нөгөө талаар тусалсан юм.

5. Матаас: хэдэн зуун мянган аюулгүйн албаны ажилтнууд цаг ямагт матаас цуглуулж, хархнуудыг элсүүлж, матаасууд хүлээн авч байлаа. Бүх бүлэг хүмүүс, бүх албан байр, бүх байранд матаачин байдаг буюу матаачин байгаа гэж хүмүүс айдаг байв...

6. Урвалт гэдэг нь оршихуйн хэлбэр: хамгийн аюул багатай оршихуйн хэлбэр бол урвалтууд байв. Урвалтын хамгийн энгийн хэлбэр нь тусламж хэрэгтэй байгаа хүнд тусламж үзүүлэхээс зайлсхийх. Тэд чиний дотны нөхөр, хамгийн сайн найзыг чинь баривчилсан ч чи юу ч болоогүй юм шиг чимээ аниргүй байх. Маргааш нь бүх нийтийн хурал дээр нөгөө алга болсон хүн бол ардын дайсан байсан байна гэж зарлах болно... Тэр хүнд тусалж чаддагүй юм гэхэд тэр хүний хойно гэр бүл, үр хүүхэд нь байгаа шүү дээ. Үгүй болохгүй. Тэд бол ардын дайсны гэр бүл... Дайсныг нуусан хүн өөрөө бас дайсан болно.

7. Коррупци: нийгмийн ялзрал, комсомол хүмүүжил...

8. Оршихын тулд худал хэлэх: Байнга худал хэлэх нь амьд үлдэх арга байв... Шоронд орохоосоо 2 долоо хоногийн өмнө Тенно далайчдад "Сталинч үндсэн хууль бол- Дэлхийн хамгийн ардчилсан үндсэн хууль юм" гэсэн сэдвээр лекц уншиж байсан гэж ярьдаг...

9. Харгис хэрцгий байдал:

10. Боолын сэтгэлзүй: хэрвээ энэ бүхнийг хэрэгжүүлэхэд бид оролцоогүй, Сталин дангаараа энэ бүхнийг бодож олж хэрэгжүүлсэн юм бол түүнийг үнэхээр суутан гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр арга үгүй...

Тавдугаар хэсэг

ЧАНГА (КАТОРГА)

Нэгдүгээр бүлэг

Мөхөх үйлтэн

Каторга (чанга дэглэм, гяндан) гэдэг бол одоо тэдний хувьд сайн үг, тодорхой жинтэй. Каторга шүүгчийн вандан дээрээс ялтны толгой дээр унагч гуллотин заазуур шиг, гэхдээ ялтны хүзүүг таслалгүй, харин тэрхүү шүүхийн танхим дотор ялтны нурууг хугалах болно. Каторжане (ганц тоон дээр каторжан, олон тоон дээр каторжане гэж дууддаг) гэдэг үг нь маш их айдас дагуулдаг. Ялтан үүнийг "жинхэнэ хоолой хэрчигч" гэж ойлгодог. Хүмүүс өөрсдийгөө хамгийн дор байдалд биш, өөрсдөөс нь ч дор байдалд өөр хүмүүс байгааг хараад тайвширдаг. Каторжане – дугаар зүүдэг… (Каторга-г хүмүүс хаант засгийн үеийн харгис бүдүүлэг шийтгэлүүдийг хэлдэг байв) 2-р сарын хувьсгалаас хойш 26 жилийн дараа Сталин каторга-г дахин нэвтрүүлсэн юм. Энэ бол тэрээр одоо ялагдахгүй юм байна гэдэг мэдэж эхэлсэн 1943 оны 4-р сар байв. Стаинградыг чөлөөлсний дараа хийсэн анхны ажил нь эмэгтэйчүүд, жижиг хүүхдүүдийг байлдааны цагийн шүүхээр шүүж цэрэгжүүлсэн галт тэргээр гулагруу ачих явдал байв. Харин маргааш нь 4 сарын 17нд тэрээр каторгаг болон дүүжлүүрийг хэрэглэж эхлэх тухай зарлиг гаргасан. Дүүжлүүр нь мөн хуучин нийгмийн өөр нэг хэрэгсэл. Энэ нь буугаар буудаж агшин зуур цаазаар авах ажлыг удаан олны өмнө гүйцэтгэх ажил, тоглолт болгож хувиргадаг. Улаан армийн өсгийг даран байлдааны цагийн шүүхүүд явж ажиллан эхлээд Кубан, Доноос, дараа нь Украйны зүүн эрэг, Курск, Орел, Смоленскт хүмүүсийг дүүжилж, бусдыг нь каторгалуу илгэж эхэлсэн. Тэдний түрүүч нь Воркутагын 17-р уурхайд байв. Тэдний зорилгыг нуух гэж нэг их оролдоогүй: каторжануудыг үхүүлэх гэж явуулдаг байлаа. Энэ бол нууж халхлаагүй үхлийн лагериуд байсан юм. Гэсэн ч гулагын заншлийн дагуу үхлийг хурдан өгөх гэж яаралгүй, аль болох удаан зовоож тарчлааж, тэгэх хооронд нь бас бага зэрэг ажилуулаад авахыг боддог байв. Тэднийг хойд зүгт өргөн байдаг шиг 7х20 метрийн харьцаатай майханд байлгадаг байв. Эргэн тойрныг нь модны үртэс, банз, хайрцагаар дардаг, майхан нь нэг ёсны урцархуу зүйл болсон байдаг байв. Хэрвээ тусдаа ортой бол 80 хүн, нааран дээр бол 100 хүн байлгах ёстой байлаа. Гэвч тэнд цаг ямагт 200 орчим каторжане байрлуулдаг байв. Тэднийг хоёр ээлжээр өдөрт 12 цаг ажилуулна. Амралт гэж байхгүй. Тиймээс ямагт тэдний 100 ажиллаж, харин нөгөө зуу нь амарч байдаг байв. Ажил дээр нь тэднийг нохойтой харгалзагч нар харж, хүссэн үедээ нохойгоор уруулна. Заримдаа тэднийг буцаад лагерьлуугаа явж байх үед нь хойноос нь Томми-автоматаар шүршинэ. Үхэгсдийн төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй. Бүр холоос ч гэсэн каторжане нарыг таньж болно. Өөр ямар ч хоригдлууд тэдэн шиг хөлөө зөөж ядан, ямар ч итгэлгүйгээр алхахгүй. Тэдний ажлын 12 цагийг сүүлийн минутыг нь хүртэл яс хэмжинэ. Норилскийн цасан шуурган дунд ажиллагчдыг ажлынхаа дундуур 10 минут амарч дулаацахыг зөвшөөрдөг байв. Мөн тэдний амралтын 12 цагийг хамгийн тэнэг байдлаар өнгөрүүлнэ. Тэр амралтын цагт нь нэг бол тэднийг лагерын нэг хэсгээс нөгөө хэсэг хүртэл нүүлгэж явуулна. Маршлуулж жагсаана, эсвэл тэднийг нэгжинэ. Лагерьт орох үед нь тэднийг тэр дор нь хэзээ ч халааж, агаар оруулдаггүй цонхгүй "гэрт" оруулж цоожилно. Өвлийн цагт доторх агаар маш бөгчим, хүнд, хүйтэн, дасаагүй хүн тэнд 2 минут ч байж чадахгүй. Амьдрах бүсэд ер нь каторжане нарыг огт оруулахгүй. Хоолны байрлуу ч явуулахгүй, эмнэлэгт ч үзүүлэхгүй. Энэ бол шорнгуудад байсан хамаг муу муухай, хэцүү бүхнийг цуглуулан бүрдүүлсэн Сталины каторга байсан юм. (Хаант засгийн үеийн каторга ч ийм байгаагүй юм) … 12 цагийн дотор 2 удаа хоол өгнө. Ямарч каторжаныг гал тогоонд ажилахыг зөвшөөрөхгүй. Хоолыг хулгайчууд түгээнэ. Каторжаны хоолноос хулгайчууд хэдий чинээ хумсална, төдий чинээ хулгайчууд өөрсдөө бондойж, өөрсдөд нь ашигтай. Хоолны өмнө жагсааж нэрс дуудаж купон өгнө. Хоолны дараа орж жаахан амрах гэж байтал дахин жагсааж нэрс дуудаж маргааш өдрийн хоолны купон тараана. Ингээд 12 цагаас ер нь бараг л 4 цагийг арай ядан унтаж ажмина… Тэгээд бас Каторжане нарт ямар ч цалин гэж өгөхгүй, хүнсний парсел, илгээмж авахыг зөвшөөрөхгүй. Энэ бүхэнд каторжане нар найрсгаар хариу барьж хурдан үхэцгээдэг байв. Воркутагийн цаган толгойн анхны 28 үсэг, тус бүртээ 1-1000 хүртэл тоотой, өөрөөр хэлбэл 28 мянган хоригдол очсон эхнийхээ жил дотор үхэцгээсэн юм. Ганц сарын дотор яаж бүгд үхээгүй юм бэ гэдэг нь л сонирхолтой юм даа.

Норильскын кобальтын 25-р уурхайгаас хүдэр ачуулахаар вагон явуулсан байв. Галт тэрэгний зүтгүүрийн зам дээр зарим хоригдлууд хэвтэж өөрсдийгөө хурдан зүйл дуусгасан юм. Тэсэхээ байн нилээн хэдэн хоригдол тундруу зугтжээ. Тэднийг онгоцоор мөрдөн замд нь буудаж унагаад, цогцоснуудыг нь хоригдлууд жагсдаг газар овоолж тавьж байв. Воркутагын 2-р уурхайд эмэгтэйчүүдийн дивиз байдаг байв. Эмэгтэйчүүд дугаараа нуруундаа болон толгойдоо зүүсэн алчууран дээрээ зүүдэг байв. Тэднийг газар доор хийж болох бүхий л ажил хийлгүүлдэг байсан бөгөөд – тийм ээ, - тэд бүр төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг байв.

Миний бичиж байгааг уншаад уурлан хашгирах хоолойнуудыг би сонсож байна. Зогс. Чи хэний тухай бичиж зүрхэлж байнаа? Тийм ээ. Тэднийг устгах гэж тийшээ явуулсан юм- та нарын зөв. Яагаад гэвэл тэд урвагчид, Polizei бургомастерууд. Тэд зохих шангаа хртсэн. Чи тэднийг өрөвдөөгүй биз дээ. Тэнд байсан эмэгтэйчүүд бол германчуудын гудас байсан юм, би эсвэл хэтрүүлээд байна уу? (Манай зөвлөлтийн эмэгтэй тэнд хоригдож байсан эмэгтэйг "Германы гудас" гэж дуудаж байхыг би сонссон.)…

Энэ асуултуудад бид энэ бол тахин шүтэх үзэлтэй холбоотой гарсан алдаа гэж дор нь хариулж болно. Эсвэл би каторгаруу илгээгдсэн янз бүрийн хүмүүсийн түүхийг ч ярьж чадна. (Гурван комсомол бүсгүй сөнөөгч бөмбөгч нисгэгчид байв. Тэд байн дээрээ очсон ч бөмбөгнүүдээ хаяхаас айж, хоосон талд бөмбөгнүүдээ хаяад, бааздаа буцаж ирээд бөмбөгнүүдээ хаясан гэж мэдүүлэв байв. Гэсэн ч сүүлд нь комсомолын гишүүний ухамсар нь чангаагаад юу болсон тухай Комсомолын зохион байгуулагчид ярьжээ. Харин нөгөөдөх нь юу байхав, шууд л тусгай хэсэгрүү очсон. Гурван бүсгүй тус бүрдээ 20 жилийн каторгагын ял авсан.) Зөвлөлтийн ийм шударга иргэд Сталины дохих төдийхөнд ужгирсан гэмт хэрэгтнүүд шиг ял авч шийтгүүлж байгааг харахаараа би ичин дуу алдахгүй байж чаддагүй юм… Цааш үргэлжлүүлэхээсээ өмнө, тулалдааны талбарт гарахын оронд дайснуудтай нэг оронд орсон энэ эмэгтэйчүүд хэдэн настай байсан бэ? Мэдээж 30-аас доош, ихэнх нь 25-аас доош настай байв. Өөрөөр хэлбэл тэд Октябрын хувьсгалын дараа төрж, өсөж, Зөвлөлтийн сургуульд сурч, зөвлөлтийн үзэл санаагаар хүмүүжсэн байв. Тэгэхээр бид өөрсдийнхөө хүмүүжүүлсэн хүүхдүүдийг чичээд байгаа юм уу? Эдгээр охидын зарим нь бидний ярьсан сургасныг зүрхэндээ тогтоож авсан- өөрийн нутаг гэж байхгүй, харин Эцэг-орон (Заримдаа эх орон гэхээс гадна Fatherland гэж ярьдаг) гэдэг бол уран зохиол гэж ойлгосон байв. Харин бусад нь бидний уулзалтууд, бага хурлууд, жагсаалууд, ямар ч үнсэлтгүй кинонууд, хоорондоо тохой хэрийн зайтай бүжиглэхээс залхчихсан байсан юм. Харин зарим нь өчүүхэн төдий хүндлэл, найрсаг халамж, даашинзыг нь гоё юм гэж эрэгтэй хүн жаахан ч атугай анзаарахад түүнд хөл алдсан юм. Харин манай эрчүүд хөвгүүд нэгдүгээр таван жилийн төлөвлөгөө биелүүлсэн, Фрунзын академын сонсогч, офицеруудад эмэгтэйчүүдийг хүндлэх, харьцах тухай хэн ч зааж байгаагүй юм. Эсвэл бусад зарим нь өлссөндөө - тийм ээ, хамгийн илэрхий утгаар нь хэлж байна. Гэдсэндээ хийчих зүйл юу ч байхгүй байсны улмаас. Харин тавдахь бүлэг эмэгтэйчүүд нь өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ, хамаатнуудаа аврахын тулд германчуудад бууж өгсөн юм.

Брянск мужын Стародуб хотод би ухарсан германы армийг өсгий даран очсон юм. Намайг очиход өмнө нь тэнд партизаны дайралтаас хамгаалахын тулд Унгарын гарнизон байрлаж байсан гэж хэлж байв. Унгарчуудыг өөр тийш нь шилжүүл гэсэн тушаал ирэхэд хотын хэдэн арван эмэгтэчүүд вокзал дээр уйлан, айж ичихээ умартан тэднийг, булаан эзлэгчдийг баяртай хэмээн үдэж өгч байсан, тэгэхдээ "нөхрүүдээ дайнд явуулж байх үеийнхээсээ ч илүү чанга уйлж байсан юм" гэж гуталчин эр надад ёжтой хэлж байв. Намайг очсоноос хэд оногийн дараа Стародубд цэргийн шүүх очлоо. Хүлээж авсан мэдээллээ тэд зүгээр өнгөрүүлэхгүй байв. Тэд вокзал дээр уйлж байсан эмэгтэйчүүдийн заримыг нь Воркутагын 2-р уурхайруу явуулсан нь эргэлзээгүй.

Гэвч, энэ бүхний буруутан нь хэн бэ? Хэн гэж би чамаас асууя. Тэр эмэгтэйчүүд үү? Эсвэл нутгийн эрчүүд, бид, бид бүгдээрээ юу? Чухам бидний юу манай эмэгтэйчүүдэд булаан эзлэгчдийн цэргүүд илүү таалагдахад хүргээ вэ? … Магадгүй эдгээр эмэгтэйчүүд, охидууд ёс суртахууны зохих цензурээ хүртсэн байх, тэднийг шоолж, доромжлох нь зүйтэй байх. Гэхдээ тэднийг каторга, туйлын үхлийн байшинруу явуулна гэдэг? "Үгүй, Сталин, Бериа л тэднийг тийш нь явуулсан юм. Би, бид биш."…

"За яахав, эмэгтэйчүүд нь биш юм бол тэгвэл эрчүүд нь тийшээ очих сайн хангалттай шалтгаан байсан юм байгаа биз дээ? Тэд бол эх орноосоо, ажилчин ангиас урвагчид." … сургуулийн багш нарыг яах вэ? Манай армийн паникдаад хойноо хаяж үлдээсэн сургуулиуд. Нэг, хоёр, гурван жил хаясан. Багш нар юу хийх вэ? Хүүхдүүдэд заах уу, яах вэ? 15-тай хүүхдүүд нь ажил хийж, партизан болоод эхэллээ. Харин бүр жижиг хүүхдүүдийг яах вэ? Хичээлээ хийх үү, эсвэл дээд коммандлагчийг алдаагаа застал 2-3 жил хонь шиг байх уу? Аав чинь чамд малгай авж өгөхгүй бол чи чихээ хөлдөөх үү? Яагаад ч юм ийм асуудал Данид ч, Норвегд ч, Бельгид ч, Францад ч үүсээгүй юм. Тэр улсуудад засгийн газрынхаа тэнэг алдаанаас болж эзлэгдсэн газрын хүмүүс дийлшгүй нөхцөл байдлын эсрэг тэмцэж, эсвэл амьдрахаа зогсоогоогүй юм. Тэдгээр орнуудад эзлэгдсэн нутагт ч гэсэн сургууль нь ажиллаж, төмөр зам, орон нутгийн засаг захиргаа нь ажилласаар байсан юм. Аль нэгнийх нь (мэдээж тэднийх гэнэ биз дээ) толгой нь 180 градус эргэжээ. Манай оронд багш нар партизануудаас "Хичээл заах гээд үзээрэй. Үүнийхээ хариуг төлөх болно шүү!" гэсэн захиаг манай багш нар партизануудаас авч байв. Төмөр зам дээр ажиллах нь дайсантай хамтарсан явдал. Манай бүх цаг үеийн, бүх үндэстний удирдагч алдаа хийсэн гэдгээс болоод түүнийг алдаагаа засах хүртэл өвс хүртэл ургахаа болих ёстой юу? Энэ хооронд нь хүүхдүүд юм сурах ёстой юм уу үгүй юм уу? Мэдээж үүний төлөө үнэ цэнэ төлөгдсөн. Том сахалтай хүний зургийг сургуулиудаас авч, харин оронд нь жижиг сахалтай хүний зургийг тавих болсон. Хүүхдүүд шинэ оныг биш харин Сүлд мод тойрон Кристмасаар бүжглэх болсон. Сургуулийн захирлууд хэдийгээр нөхцөл байдал муу байсан ч шинэ дэглэм, шинэ засгийг магтсан үг хэлэх хэрэгтэй болсон. (өмнө нь ч гэсэн ямар сайн байсан биш дээ)... Германуудын бургомастер болсон хүмүүсийг яах вэ? Тэдний засаг захиргаанд ажиллаж, тэдний polizei, орчуулагч нарыг юу гэх гээ вэ? … арай гүн ухаад үзье. Орос орон 11 зууны турш хөл дээрээ зогсож байна. Энэ хооронд хэдэн хүн орос орноос урвасан бэ? Урвагчид бөөн бөөндөө оросоос гарч байсан уу? Үгүй…. Тэгтэл манайх шиг хамгийн шударга нийгмийн дэг журамтай улсад хэдэн арав, хэдэн зуун мянгаараа урвагчид гарч ирсэн. Тэд хаанаас гараад ирээ вэ? Яагаад?...

…Олон саяар нь алсан хамтралжуулалтаас 10 жилийн дараа, украйны их өлсгөлөн (6 сая хүн үхсэн, үүнийг хөрш Европ нь мэдээгүй юм) –гөөс 6 жилийн дараа, НКВДын чөтгөрүүдийн бүжигнээс хойш 4 жилийн дараа, шинэ хөдөлмөрийн хуулиар ажилчдад гинж зүүснээс хойш 1 жилийн дараа Зөвлөлт-Германы дайн эхэлсэн юм. Энэ үед манай лагериудад 15 сая хүн хоригдож байсан юм. Тиймээс ч магадгүй "биднийг гэнэдүүлэн дайрлаа" , "танк онгоцоор биднээс илүү байна" гэж тайлбарлаж байв. Гэсэн ч бодит байдал дээр Улаан арми бүхий л тооны хувьд давуу байсан юм. Дайсны арми маш хялбархнаар Смоленскийн Бялистокт 300 мянган зэвсэгтэй цэргийг, Киевын Брянскт 650 мянган зэвсэглэсэн цэргийг буулгаж авсан юм. Манай арми ийнүү нурж унахыг орос орон мянган жилийн түүхэндээ үзээгүй юм. Рейлком, горкомуудыг 5хан минутын дотор дэлбэлж байсан тул Сталины амьсгаа давчдаж байв. 1941 оны өвөл гэхэд энэ бүхэн нь оргил үедээ хүрсэн байх. Энэ үед зөвлөлтийн 150 сая хүн амын 60 сая нь германчуудын захиргаан дор, мэдэл дор орчихоод байв. Сталины 41 оны 7 сарын 16-ны 19 тоот тогтоол зөвтгөгдөж байв: бүх фронт дээр маш олон тооны элэментүүд дайснуудруу гүйн очиж, уулзмагцаа л зэвсэгнүүдээ хаяж байна. гэж бичиж байв. 41 оны 10 сард нөхцөл байдал маш муудлаа гэж үзсэн Сталин Чечрильрүү 25-30 английн дивизийг зөвлөлтийн газар нутагт буулгаач гэж тусламж хүсэж цахилгаан мэдээ явуулж байв. Коммунистууд үүнээс дор ёс суртахуунаар унаж байсан юм гэж үү? 41 оны 8 сарын 22-нд явган цэргийн 436-р хорооны командлагч майёр Конанов цэргүүддээ Гитлерийн талд орж, Чөлөөлөх армитай нийлэн Сталины дэглэмийг түлхэж унагаахын төлөө байлдах болно гэж хэлэн, хүссэн хүн байвал надтай цуг явж болно гэж хэлж байв. Түүнийг хэн ч эсэргүүцээгүйгээр барахгүй, бүхэл бүтэн хороогоороо тэд Германы талд орж байв… Түүнийг Германы талд ороод Могилевын хорих газраас сайн дурын цэрэг цуглуулахаар очиход хорих лагерьт байгаа олзлогдсон цэргүүдээс 4-5 мянган цэрэг нь шууд нийлье гэж саналаа илэрхийлж байв… Зарим хотууд германы цэрэг очихоос өмнө, Москвагаас тусдаа автономит хот, улс болж байгаагаа Москвад илэрхийлж байв. Бас оюутан Рутченкогоор удирдуулсан Ленинградын мянга гаруй залуус ойруу гарч, германчуудыг хүлээн, Сталины эсрэг байлдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Германы цэргүүдийг Донын тосгонууд талх давс барин угтаж байсан юм. 1941 оноос өмнөх зөвлөлтийн иргэд хэрвээ гадаадын цэрэг орж ирвэл тэд Сталины дэглэмийн эсрэг тэмцэж байгаагаас зайлахгүй, түүнээс өөр ямар зорилгын төлөө ирэхэв дээ гэж бодож байв. 43 онд Власовыг хаа явсан газар нь оросууд баяр хөөр болон угтдаг байв… Тэр үед ч гэсэн хүмүүс хэзээ оросууд тусдаа улс болж, Сталины дэглэмээс ангижиран, өөрийн гэсэн засаг төртэй, армитай болох бол гэж битүүхэн хүлээж байв. Хэний ч толгойд Герман оросыг колоничилж, боолчилох гэж байна гэж бодож байгаагүй. 1943 оны 3-р сард хүртэл Харьковын ойролцоо байсан Германы хорих лагерьт хоригдож байсан хоригдлуудаас 730 офицер Власовын армид орохоор саналаа өгч байв. Тэд 2 жилийн байлдааны туршлагатай, тэдэн дунд Сталинградын тулалдааны баатрууд хүртэл байлаа… Германы генералууд Гитлерын эсрэг хуйвалдаан хийж байсан юм. Харин бидэнд юу байсан бэ? Харин манай генералууд, бусад улсуудын генералуудаас ялгаатай нь үзэл сутралд толгойгоо угаалгаж, өөрсдийн ард түмнээ, улс орноо гэх сэтгэлгүй болчихсон байсан юм. Тиймээс гараа өргөж, удирдагчийн эсрэг гараа савсан хүмүүс бол нийгмийн доод түвшнийхэн байсан юм. Хэрвээ энэ бүхнийг юунд ч хорьж саатуулалгүй, зохион байгуулалттайгаар явуулсан бол энэ бараг 2-р Пугачевагийн бослого болох байсан юм…

… Каторга цагаан толгойн үсэгнүүдийг ээлж дараалан дуусгаж байсанд биш, харин дайн дуусаны дараахнаас тийм харгис арга хэмжээ авах шаардлагагүй болсон юм: дахиад шинээр Polizei нар олдохоо байж, ажиллах гар хэрэгтэй болсон. Харин каторгад хүмүүс ямар ч хэрэгцээгүйгээр үхэж байсан юм. Тиймээс 45 оны эхээр гэхэд Каторгагын урцнууд шоронгийн камер байхаа больж хаалга нь онгойж, гэрэл, агаар оруулж, хоригдлууд бохиртой хувин гадагш зөөж, хоолны байрлуу алхаж, эмнэлэгт үзүүлдэг болсон. Бусдын нормыг хусдаг байсан хулгайчуудыг зайлуулж, оронд нь улс төрийнхөн дотроосоо томилдог болов. 2 жилийн дараагаас хоригдлуудыг илгээмж, захиа авахыг зөвшөөрдөг болов. 46-47 оноос каторга, энгийн шорон хоёрын хоорондох зааг ялгаа арилж эхэлсэн. Ажлын нормоо биелүүлэх гэж шамдсан инженерүүд хоригдлуудыг каторга энгийн гэж ялгахаа больсон. Ганц ялгаатай зүйл нь каторгагынхны нуруунд тоо хадаастай байдаг байв...

... Чехов бидэнд "Каторга" гэж юу байх ёстой тухай эрх зүйн тодорхойлолт байдаггүй гэж бидэнд хэлсэн юм. Гэгээрсэн 19-р зуунд шүү дээ. Тэгтэл 20-р зууны хүмүүс бидэнд тодорхойлолт хэрэгтэй эсэх тухайд ч бид огт ойлгож байгаагүй юм. Хөгшин хүн Сталин тэг гэсэн бол л гүйцээ. Тэгэх болно. Ямар ч тодорхойлолт хэрэггүй. Бид ойлгосон юм шиг л толгой дохино.
Хоёрдугаар бүлэг

Хувьсгалын анхны сэвэлзүүр салхи

Ялынхаа эхний үед би яаж энэ урт ялыг эдэлж дуусна гэж бодож байв… Тэд намайг хуучин гэр Бутыркид авчирав. Тэнд биднийг 49 оны элсэгчидтэй цуг оруулав. Тэд хөгийн ялтай байв: ердийн арав биш, бүр 25 жил. Тооллого болоход суллагдах өдрөө чангаар дуудаж хэлдэг байв. Энэ нь яг л зэрлэг хошин шог шиг байв: "1974 оны 10 сар", "1975 оны 2-р сар." Мэдээж хэн ч тийм ялыг сууж барахгүй. Үүний оронд бахь авч торыг тасалсан нь дээр. Эдгээр 25 жилийн ялнууд шоронгийн ертөнцийг өөрчилсөн юм. Эрх мэдэл гартаа баригчид биднийг байгаа бүхнээрээ бөмбөгдсөн. Одоо харин хариуд нь хоригдлуудын үг хэлэх ээлж ирлээ- эрх чөлөөтэйгөөр, юунаас ч айлгүйгээр. Бид амьдралдаа хэзээ ч тийм үг сонсож, гэгээрцгээж, нэгдэж байгаагүйгээр ярилцах болов. Казаны буудал дээр Столыпины тэргэн дотор байхдаа бид вокзалын чанга яригчаар Солонгост дайн гарсан тухай сонсов. Өмнөд солонгосын хилрүү эхний өдөр 10 км цөмөрч орсныхоо дараа биднийг дайраад байна гэж хойд солонгосчууд мэдэгдэж байв. Эхний өдөр довтолсон тал бол түрэмгийлэгч гэдгийг ямар ч хувалз мэднэ дээ. Энэхүү солонгосын дайн биднийг улам бүр баярлуулав. Босогч сэтгэхүйн дотроо бид шуурга мөрөөдөж байв. Шуурга дэгдэх ёстой, дэгдэх ёстой... үгүй бол бид урт удаан хугацаагаар үхэцгээх болно. Рязаньаас цааш өнгөрөөд явж байтал өглөөний мандах нар маш хурц туссануу яасан хуяг нүдрүүгээ хатгачихав. Манай хуяг биднийг тасалгаануудад чихсэн ч гэсэн бас бидэнд ус авчирч өгсөн учраас бид түүнтэй хэрэлдэхгүй байв уул нь. Тэгтэл нөгөө залуу чинь "муусайн ардын дайснууд" гээд үг хаях нь тэр. Ингээд бүх зүйл эхэллээ. Манай тасалгааныхан, хажуугынхан ч түүнрүү дайрцгаав.

"Чи уул нь хөдөөний хүү шиг байх юм. Гэхдээ энэ янзаараа байвал чи удахгүй буцаж харьж газар хагалахынхаа оронд хүзүүвчтэй нохой болох юм байна л даа" "Хэрвээ бид ардын дайсан юм бол яагаад вагоны гаднах ханыг өөрөөр буддаг юм бэ? Та нар биднийг хэнээс нуугаад байгаа юм бэ?"

"Сонсож бай хүү минь, надаа чам шиг хоёр хүү байсан. Хоёулаа фронтруу яваад хэн нь ч эргэж ирээгүй юм"

Торны цаанаас ийм үг гаралгүй маш их удсан байлаа. Бид үнэндээ зүгээр л бодит баримтуудыг л хашгирцгааж байсан юм. Энэ бол 1950 он байлаа. Улс төрийн шинэ лагериуд, шинээр нэвтрүүлсэн урт ялнуудаас болоод харгалзагч хуягууд, хоригдлуудын хооронд шинэ харилцаа бий болж эхэлж байлаа. Тэд сонин дээрээс авсан, уншсан зүйлсээрээ бидэнд хариу хэлэх гэж оролдсон ч тэдний чих нь тэдэнд тэр бүхэн худал гэж хэлж байсан юм. "Алив эрчүүдээ та нар цонхоор хар даа. Та нар Орос орныг ямар болгочихоод байна вэ?"

Торбеевогын буудал дээр хөгшин эр майжгий гуталтайгаа алхаж байв. Нөгөө талд настай тариачин хөгшин эмэгтэй бидний цонхоор шагайх шахцалдсан толгойнуудыг харснаа хацар дээгүүр нь нулимс урсаж байв... "Эмээ та тийшээ харж болохгүй гэж хуяг түүнд аргадангуй хэлэв". Түүний хажууд арав орчим насны охин гарнаас нь хөтлөн, биднийг харан зогсож байв. Тэгснээ эмгэн биднийг явахад хойноос агаарт загалмайн тэмдэг зурж байв.

Өөр нэг буудал дээр нэгэн бүсгүй зүтгэн бидэнд ойртсоноо, биднийг хэдэн жилтэй, хаашаа явж байгааг зоригтой асууж байв. Холдооч гэж харуул түүнийг зандран тавцангаас түлхэв. "Яалаа гэж, чи яахы? Би бас тэдний нэг. Май энэ хайрцаг тамхи, залууст дамжуулж өгөөрэй" гэв. (Бүсгүй бас ял эдлээд гарч ирж гэдгийг бид мэдсэн юм. Тэд маш олноороо, одоо эрх чөлөөтэй болсон байлаа.) Ахлах хуяг вагоноос үсрэн бууж "Зайлаач, үгүй бол чамайг бас хийчихнэ шүү" гэж зандрав. Тэрээр түүнрүү ширтсэнээ "Май … энийг эрчүүлд өгөөрэй" гэснээ явж одсон юм. Түүний дараа бид хөдөллөө. Харуулууд биднийг, ард түмнийг ард түмний дайснаас хамгаалж байна гэж бодоогүй гэж би бодож байна.

Куйбышевын дамжин өнгөрөх шоронд бид сар гаруй наранд шарагдав. Тэгтэл агаарт гэнэт хулгайчуудын орилох дуу гарав: "туслаарай, биднийг эндээс авраарай. Фашистууд, фашистууд биднийг зодож байна". Шинэ зүйл боллоо! "Фашистууд" хулгайчуудыг зодож байна гэнэ ээ? Уул нь дандаа эсрэгээрээ байдаг байсансан... үгүй. Онц зүйл болоогүй байв. Одоогоор арай өөрчлөгдөж эхлээгүй байлаа. Камерт орж ирсэн 2 хулгайч хоёр 58-ыг хөөж явуулан тэдний байсан байранд тухлав. Тэгээд бусад хүний үүргэвч цүнхийг уудалж, асуудал хайж эхлэв. 58-чууд- үгүй, тэд одоогоор өөрчлөгдөөгүй, тэд ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Бие гүйцсэн 60 эр 2 хулгайчид дээрэмдүүлэх ээлжээ хүлээгээд зүгээр сууж байв. Ямар ч эсэргүүцэлтэй тулж үзээгүй хулгайчууд тун тайван байв. Энэ үед хажуугийн нааран дээр Боронюк шатар нүүж байгаа царай гаргаж байв. Павел Боронюк- тээрмийн чулуу шиг өргөн цээжтэй, булиа гар нь нөхөрсөг гар барилт юм уу цохилтонд ямагт бэлэн байдаг байв. Тэрээр украйнь гэхээс илүү гүрж гэмээр хар бараандуу царайтай. Өмнө нь фронтод нисэхийн офицер байсан бөгөөд Сталинградын тулалдааны үеэр гурван ч Мессершмитийг шуурган галаар унагасан юм. Түүнийг ЗХУ-ын баатарт тодорхойлж байсан ч Тусгай хэсгийнхэн түүнийг нь дарж харин торгуулийн баттальонд явуулахад тэр одонтой буцаж ирсэн юм. Одоо харин 10 жилийн ялтай байв. Шинэ үеийнхээр бол бараг л "хүүхдийн ялтай" байлаа... Боронюкын нүд нь гялалзаж байв. Тэр хоёртой яавал дээр вэ? Хоёр хулгайчийн нэг нь түүний өмнө очиж зогсоход Боронюк хөлөө саван гутлаараа нүүрэн дундуур нь буулгав. Тэгснээ доош үсэрч буугаад ариун цэврийн хувингийн модон таг авч нөгөө хулгайчийн толгойн дундуур буулгав. Тэгээд нөгөө тагаа салж унатал тэр хоёрыг балбав. Хулгайчуудын хоолойны өнгө өөрчлөгдөн одоо бараг гиншиж байв. Гэсэн ч бас энэ үйл явдлын хошин талыг бас зүгээр өнгөөрхгүй гэсэн мэт "Чи одоо юугаар цохиж байна гэж бодоов? Чи одоо загалмайгаар биднийг цохиод байгаа юм уу хаашаа юм бэ?" "Чи хүчтэй байлаа гээд бусдыг цохиж болно гэж бодоо юу?" Боронюк цохьсоор л байв. Нөгөө хоёр хулгайч цонхруу очин "туслаарай энэ фашист хүн аллаа" гэж хашгирав. Хулгайчууд үүнийг хэзээ ч мартаагүй бөгөөд түүнээс хойш Боронюкийг олон удаа заналхийлсэн юм. "Чи хэдийн үхсэн хүн шиг үнэртэж байна" Гэсэн ч тэд түүнрүү дахиж дайраагүй юм.

Удалгүй манай камерынхан бас гичий нартай тулав. Бид хөлийнхөө чилээг гаргахаар талбай дээр гараад байж байв. Тэгтэл нэг эмэгтэй шоронгийн офицер бохирын хувин зөөлгөхөөр бидний заримыг нь дуудуулж нэг итгэмжлэгдэгчийг явуулсан байв. Түүний дээрэнгүй байдал нь саяхан яллуулж ирсэн Володя Гершуны эгдүүцлийг хүргэв. Өмнө нь бол 58-ынхан ийм зүйлийг шүлсээ залгиад л дуугүй өнгөрүүлэх байв. Харин одоо Азербайжан хочтой Максим (хамтралынхаа даргыг алсан) итгэмжлэгдэгчрүү чулуу шидэхэд, Боронюк эрүүлүү нь нэг цохив. Харин нөгөөдөх нь хутга гарган (итгэмжлэгдэгчид хутгатай явдаг байв, үүнд гайхах зүйл байсангүй) Боронюкийг хальт дүрчихээд хуягуудын өрөөлүү зугатав, Боронюк хойноос нь хөөв. Тэд дор нь биднийг хөөн камерт оруулав. Ахлах офицер ирээд хэн буруутайг нь тодруулна, буруутнуудыг бүлэглэж зодолдсоны төлөө ялыг нь нэмнэ гэж заналхийлэв. Боронюкын цус нь хөөрсөн байсан тул босож урагш алхан "Би зодсон юм, би амьд байгаа цагтаа энэ муу новшийг цаашид ч цохьсоор байх болно" гэв. "Загалмайлсан эцэг" (аюулгүйн албаны дарга) бидэнд хувьсгалийн эсэргүү зүйл ярьж болохгүй, гээд биднийг амаа хамхихийг сануулав. Ингэмэгц Володя Гершуни үсрэн босов. Тэр ердөө л хүү, нэгдүгээр курсын оюутан байсан юм. Тэрээр зүгээр нэг нэр нэгт байсангүй харин нэгэн цагт СР-ын (Социалист Революционер- Социалист хувьсгалч хэт барууны бүлэг, 1922 оноос түүнийг хууль бус гэж хориглосон юм) террорист скводыг коммндалж байсан Гершунигийн ач хүү байв. Тэрээр яг л зодолдох гэж байгаа юм шигээр загалмайлсан эцэгрүү хашгичин "Биднийг битгий хувьсгалын эсэргүү гэж дуудаад бай. Тэр бол өнгөрсөн зүйл. Харин бид бол одоо дахиад Хувьсгалчид. Энэ удаа ЗХУ-ын эсрэг хувьсгал хийх болно" гэж хашгирав.

Бид ямар их баясацгаасан гэж бодно. Энэ өдрийн төлөө л бид амьд явж байсан юм. Загалмайлсан эцэг хөмсөг зангидан дуугүй болов. Хэнийг ч сахилгад суулгасангүй, харин нөгөө ухарч зугатсан амьтнаа офицерууд өөрсдөө зодов. Шоронд одоо үүнээс цааш ийм байх юм байхдаа? Бид тэгвэл тэмцэж болох нь ээ?...

… Дараагийн лагерьт биднийг Столыпины галт тэргэнд суулган хүргэв. Бид ингэхэд хаана тэр хувьсгалыг хийх хувь заяатай юм бол. Оройн тооллогон дээр бүх нарийн ширийнээ дуудан тооллого явагдав. "1975оны 3-р сар". Лагерийнхан унтаж байв. Гэхдээ орой гэрэл асаалттай байв. Энэ бол лагерын дүрэм. Биднийг тосохоор лагерын туслах хоригдол ирсэн байв. Түүний хувцасны бүхий л хэсэг тоо хадсан байв. Германы хорих лагерьт хоригдлуудын хувцсан дээр тоо хадсан байдаг гэж чи сонин дээрээс уншиж байсан байх даа, тийм биз?

Гуравдугаар бүлэг

Гинж, Гинж

Бидний хүсэж хүлээж байсан найдлага, бадрангуй хүлээлт удалгүй замхарсан юм. Өөрчлөлтийн салхи зөвхөн дамжин өнгөрөх шоронгийн корридорт л зөөлхөн сэвэлзэж байсан байв. Харин энд, Тусгай Лагерын өндөр хашааны цаана түүний үлээлтээс ул мөр ч үгүй байлаа. Минлагд төмрийн дархнууд урцны цонхонд зориулж төмөр сараалж хийхээсээ татгалзсан гэж бид тэнд сонсов. Нэр нь үл мэдэгдэх тэр баатруудын алдрыг магтъя. Тэр дархчуулыг лагерын шоронд хорьж, харин нөгөө сараалжуудаа Котлас захиалж хийлгэхээр болсон гэнэ. Харин хэн ч дархчуулыг дэмжээгүй байв. Тусгай дагерьт бүх зүйл ямар ч гомдол, маргаангүй, харин ч хоригдлууд гурван үеэ дараалан өмнө нь сөгдсөн тэр байдлаараа байв. Хойд туйлаас Казакын наранд авчирсан хоригдлуудад баярлах зүйл огтхон ч байхгүй байлаа. Новорудное өртөөн дээр тэднийг буулгахад тэдний хөл тавьсан газар нь буусан тэрэгнээс нь дутахгүй улаан байв. Энэ бол нөгөө нэртэй Жезказганы зэсийн лагерь байсан бөгөөд тэр уурхайд ажилладаг хоригдлуудын уушиг 4 сараас дээш тэсдэггүй байв. Тэнд харгалзагч нар нь шугамнаас гарч зогссон анхны хоригдолд өөрсдийн шинэ зэвсгээ дуртайя хэрэглэж байв: гар гав. Гар гавыг засан хүмүүжүүлэх лагерт хэрэглэдэггүй байлаа. Харин тэнд хувьсгалын 30 жилийн ойд зориулан хэдэн мянган хувиар үйлдвэрлэсэн гавнуудаас хэрэглэж байв. Энэ гавнууд маш чанга хавчиж чаддагаараа онцгой байв. Тусад нь метал ялтас нэмж суулгасан тул харгалзагч хоригдлын гарыг өвдөгрүү нь цохиход гавны нэмэлт шүд түгжээ рүү орж улам бариу болж хоригдлыг өвтгөдөг байв. Энэ маягаар гав нь тарчлаах хэрэгсэл болж байв. Гав нь бугуйг бяцалж, байнга өвтгөнө. Хоригдлыг хэдэн цагаар, гарыг нь хойно, алгыг нь гадагш нь харуулж гавлана. Хуягууд мөн 4 хуруу гаван дотор оруулж гавладаг арга сэдсэн бөгөөд ингэснээр хурууны үенүүдэд даралт ирж өвтгөдөг байлаа.

Берлагд гавыг бараг бүх зүйлд хэрэглэдэг байв, бүр энгийн алдаанд ч гэсэн. Харгалзагчийг ирэхэд малгайгаа аваагүй бол тэд хоригдлыг гавлаж, харуулын байрны хажууд зогсоодог байв. Гар нь хавдаж, мэдээ алдахад насанд хүрсэн эрчүүд "Би дахиж ингэхгүй, ноёнтоон. Гаваа тайлж өгөөч дээ" гэж гуйж уйлдаг байв. Тусгай дэглэмтэй шорон байгуул. Дэглэмийг … тэдний өдөр гэхэд танилцуулж батлуул гэж хэн нэгэн албан тушаалтан хэлэхэд амархан. Харин шургуу ажиллагч шийтгэл оноогч, шийтгэл зүйч, ялын мэргэжилтэн түүний нарийн ширийнийг нь бодож олох хэрэгтэй болно. Хэрхэн одоо тавдаа тултал чангалагдсан эргийг дахин чангалах вэ? Хэрхэн нуруу хугалам ачааг дахиад илүү хүнд болгох вэ? Хэрхэн одоо ч гэсэн амаргүй байгаа Гулагын иргэдийн амьдралыг улам дор болгох вэ?

Мэдээж аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авч чангатгав Лагерын периметрыг бэхжүүлж, нэмэлт өргөст тор татав. Хоригдлууд ажилдаа явж, ирдэг замд пулемёт буу зоож, бэлэн байдалд оруулав. Лагерын хэсэг тус бүрд сахилгын байр (БУР) байгуулав. БУРт суулгах хоригдол бүрийн алаг жакетыг нь мулзалж авав: хүйтнээр тамлах нь БУР-ын нэг чухал онцлог байв. Цонхыг нь сараалжилж, битүүмжилсэн тул урц нь бараг шоронгоос ялгаагүй болсон байв... Дараа нь тэд нацистуудын лагериас сурсан туршлагаа хэрэгжүүлж хоригдлуудыг дугаартай болгов. Ингэснээр тэд хоргидлын "Би"-г үгүй хийж эхлэв.... Ажлын тооллогын үеэр нэрний өмнө тоог нь бичдэг байв. Яагаад өмнө нь гэж, дан тоог нь хэрэглэхийг тэд хүсээгүй юм уу? Тэд нэрийг хэрэглэхээ бүрмөсөн болихоосоо айсан юм. Яаж ч харлаа гэсэн хүний нэр бол найдвартай бариул, хүн үүрд нэрээрээ дуудагдана, харин тоо бол хүссэн үедээ үлээчихэж болно....

... Энд Спасскын тусгай лагерыг зориуд дурдах хэрэгтэй. Өөр лагериудад ажиллаж чадахаа больсон хоригдлуудыг тэд ийш нь, Спасскруу илгээдэг байв. Ямар гайхмаар юм бэ! Өвчтэй хоригдлууд Спасскын лагерын хилийг давмагц л эрүүл болж, ажил хийдэг байв. Степлаг комплексыг бүхэлд нь хариуцсан хурандаа Чечевын хувьд Спасск дивиз түүний дуртай хэсэг нь байв. Энэ танхай амьтан Карагандагаас нисэж ирээд гутлаа харуулын байранд цэвэрлүүлээд, лагерын талбайруу орж ажил хийгээгүй байгаа хүмүүсийг хайдаг байлаа. Тэрээр "Спасскын лагерьт бүхэлдээ ганцхан тахир дутуу хүн, инвалид л байдаг юм. Тэр хоёр хөлгүй. Гэхдээ би түүнд хөнгөн ажил олж өгсөн. Тэр зарлаганд гүйдэг юм" гэж хэлэх дуртай байв. Тэр өрөөсөн хөлтэй бүх хоригдлуудыг зам өнгөлөх чулуу бутлах, суудлын ажил хийлгүүлдэг байв. Суга таяг, эсвэл өрөөсөн гаргүй байсан ч энэ нь Спасскт ажил хийхэд саад болох зүйл биш байв. Чечевийн өөр нэг санаачилга: Өрөөсөн гартай 4 хоригдлоор дамнуулга зөөлгөдөг байв. Өөрийн гэсэн профессортой байхыг хүсэж, биофизикч Чижевскийг янз бүрийн хогноос хэрэгцээтэй зүйлс гаргах тушаал өгөв. Чижевский хаягдал материал ашиглан Жезказганы хоригдлууд уурхайд ажиллахдаа хэрэглэж болох антисиликоз маск зохион бүтээсэн ч түүнийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй юм. Тэд маскгүй ажилладаг байхад маскаар яах гээ вэ? Тэгээд ч шинээр хоригдлуудыг аваачихын тулд тэндэх хоригдлууд цөөрч байх ёстой.

1948 онд Спасскын хорих лагерьт 15 мянган эрэгтэй эмэгтэй хоригдол байв. Энэ бол маш том хорих лагер байсан бөгөөд гаднах хилийг заагласан өргөст тор нь уул гүвээ даваад явчихсан, нэг захынх нь харуулын цамхаг нөгөө захынхаа харуулын цамхгийг хардаггүй байлаа. Лагерьт алгуур дотор нь тусгаарлах ажил явагдав. Хоригдлууд лагерь дотор хашаа барьж, эмэгтэйчүүд, ажилчид, тахир дутуучуудыг тусгаарлаж эхлэв... Тусгай лагерьт энгийн хөдөлмөрийн лагерын бодвол илүү олон удаа хайлт, нэгжлэг хийдэг байв. Хоригдлуудыг өдөр бүр ажилдаа явахад нь, ажлаас буцаж ирэхэд нь биед нь үзлэг нэгжлэг хийнэ. Урцыг тогтмол нэгжинэ: шалыг өргөж, зуухны үнсийг ухна. Мөн шоронгийн маягаар, хоригдлуудыг нүцгэлж, суга, ам, сүвийг нь үзэж, хувцас урж, гуталны ул ханзалж нэгжинэ. Дараа нь хэсэг хугацааны дараа "хэн нэг нь тэнд зэвсэг нуусан байж магад хэмээн" лагерын өвс бүрийг тоолон гаднах талбайг нэгжиж хайгуул хийнэ.

Зургаан мянган эрчүүл 12 км явж ажлынхаа байранд очдог. Өвчтэй сульдсан хүмүүс байдаг тул ажлынхаа талбайруу очих гэж талдаа 2 цаг алхдаг байв. Үүн дээр 11 цаг ажиллана. Эмэгтэй хоригдлууд өдөрт 0.9 куб метр чулуу бутлана. Хэрвээ чулуу бутлах нормоо дутаавал талхны нормыг хасаж 400гр талх өгнө. Дараа нь эрэгтэй хоригдлууд тэдэнд хэрхэн норм хэмжихийн өмнө хуучин овоолгоотой чулуунаас нормондоо оруулж тоолуулахыг зааж өгсөн юм. Энэ бүх ажлыг хасах 30-35 градуст хийнэ... Ажил хийдэггүй инвалидууд 550гр талхны нормтой. Ажилладаг нь 650гр нормтой. Эм гэдэг зүйл Спасскт байхгүй. Өдөрт 110-120 хүн булшны нүх ухах ажилд гардаг байв. 1949 онд, өвөл биш, зуны дулаан цагт ч гэсэн тэнд өдөрт 60-70 хүн, өвөлд бол 100 орчим хоригдол үхдэг байв. Бусад тусгай хорих лагериудад арай ч Спасск шиг их хүн үхдэггүй байв. Тэнд арай дээр хооллодог байв. Гэхдээ ажил нь дутахгүй хүнд байсан юм.

Хэрвээ чи санаж байгаа бол дугаар зүүх нь хоригдлын хувьд сэтгэл санааг нь төдийлөн доош нь хийсэн дарсан зүйл байдаггүй. Энэ талаа Иван Денисович "Тэр дугаарууд чинь жин татдаггүй юм" гэж хэлдэг. Зарим нэг өөрсдөө хэзээ ч номер зүүж, өлсөж үзээгүй хүмүүс хоригдлуудыг буруутган, тэд сэтгэл зүрх, өөрийгөө хүндэлж үзэх үзлээ гээсэн учраас номер зүүхийг тоохгүй байна гэдэг. Үнэндээ номер нь нэг ч их сэтгэлзүйн ачаалал байдаггүй. Харин номер нь дарга нарын хүсээд байгаа шиг сэтгэл зүйн дарамт биш харин ердөө л практик ч , бодит дарамт байсан юм. Номер салж унах гээд, урагдаад, цоорохоор түүнийг хадаж тогтоох гэж ажил уддаг байлаа. Номерт хамгийн дургүй хүмүүс бол харин шашин шүтлэгтэй зарим хүүхнүүд байсан юм. Тэд чөтгөрийн дугаар, сатаны дугаарыг зүүхгүй гэж татгалздаг байлаа. Лагерын захиргааны дарга Генерал Григорьев тэд нартай хатуу тэмцэхээр шийдэн татгалзсан хүүхнүүдийн гадуур хувцсыг болон гутлыг нь номер зүүтэл тайлуулах шийд гаргасан юм. Тэгсэн ч өөрсдийн сүнсээ Сатанд худалдахаас татгалзсан хүүхнүүд өвлийн хасах хэмийн хүйтэнд гуталгүй, энгийн дотуур хувцастай лагерь дотуур явж байв. Ийнхүү шашны үзлээрээ тэмцсэнд нь лагерын захиргаа буулт хийж тэдэнд гадуур хувцсыг нь буцаан олгосон бөгөөд дугаар хадахгүйгээр өмсөхийг зөвшөөрсөн юм...

... Хүнийг нэг газраас нөгөөрүү явуулахад тэр тэнд очоод аятайхан байна гэдгээ зөвхөн азанд л даатгаж орхидог юм. Харин хүмүүсийг хамтад нь галт тэргэнд ачин 2, 3, 4 долоо хоног явуулж, нэг дамжин өнгөрүүлэх шоронд хорьж, нэг эгнээгээр алхуулж байх үед тэд хэнд нь толгойлогчийн нударга байгааг, хэн нь даргын өмнө бөхөлзөж аяыг нь олж чаддаг, хэн нь бохир заваан заль гаргадгийг хэн нь ажилчин хоригдлуудыг золиондоо гаргаж өөрийнхөө үүрийг засаж чаддагийг мэдэж таних хангалттай хугацаа байдаг. Ийнхүү энэ хооронд хоорондоо ойр дотно, итгэлцэл дээр тулгуурласан нэгэн гэр бүл үүсдэг. Ингэхдээ тэд эрх чөлөөний төлөө тэмцэх биш харин боолчлол, бороохойноос зайлсхийж, лагерь дахь гол албан тушаалуудыг шүүрч авч, бусдыг авахаас сэргийлэх арга хэмжээ авдаг... Лагерьт хулгайчууд цөөн ч гэсэн байсаар байсан юм. Ерөнхийдөө тийм ч олонх болохоор хулгайчууд байгаагүй ч бусдыг дээрэлхэж доромжлохоор хангалттай олон тоотой байв. Мөн тэд туслах ажил, хуарангийн ахлагч нарыг хийж, лагерын талбай дотуур бороохойтой явдаг байв.

Биднийг 1949 онд очихын өмнөх жил Экибастузын лагерыг байгуулсан, тэнд бүх зүйл өмнөх дэг горимоор байв. Бүх урц ворден, дэд ворден (хоорондоо төстэй олон нэр томъёо гарч, хоорондоо холилдож, буруу ойлгогдох гээд байгаа тул үгчилж орчуулалгүй тэр нэр томъёог нь хэрэглэхээр шийдлээ.), ахлах хоригдолтой. Тэдгээр нь заримдаа нударгаа, заримдаа бусдад матах замаар хоригдлуудыг өмнөө бөхөлзүүлнэ. Трастигууд тусдаа урцтай. Финлянд урцын дизайнтай учраас дотроо кабинтай байв. Лагерьт чулуун шоронгийн байр барьж байв. Хагас нь л баригдсан байсан тул тэнд маш их хүн чихцэлдсэн байлаа. Нүхэнд оруулахаар (сахилгад) шийтгэгдсэн хоригдол сахилгын байранд орохын тулд сар, хоёр сар гаруй хүлээх хэрэгтэй болж байв. Тиймээс ч дэг журам гэж бүр алдагдсан байлаа. Сахилгад орохын тулд очерлох гэнэ ээ? (намайг сахилгад хийхэр шийтгэсэн боловч миний ээлж огт ирээгүй юм) хулгайчууд очсон эхнийхээ жил дотор л гялалзсан өнгөө алдаж байсан юм. Тэдний хойноос ирэх нэмэлт хүч, дараа үеийнхэн гэж харагдахгүй байлаа. Ямар нэг зүйл тэдний хувьд болохгүй байв. Сахилгын офицер эгнэсэн хоригдлуудын өмнө Магераныг ворденоор танилцуулахад тэрээр тэдний өмнө гялалзах гэж бүхнийг хийсэн боловч удалгүй өөртөө үл итгэх үзэлдээ эзэмдэгдэж, од нь бөхийсөн юм.

Шинэ ирэгсэд бүхний нэгэн адилаар биднийг тал талаас янз бүрээр бидний янзыг үзэж дарамталж байв. Халуун усны туслахууд, үсчингүүд, агуулахын нярав энэ тэр нэгдэн ямар нэг уранхай хувцасны тухай, хүйтэн усны тухай, эсвэл ариутгалын тухай гомдол гаргах л юм бол барьж авч цохичих гээд байв. Тэд угаасаа тиймэрхүү гомдол хэлэхийг хүлээж байсан байв. Тэдний зарим нь тэр дороо л нохой шиг бөөндөө боорлон хүрч ирээд маш чанга хоолойгоор "Чи одоо Куйбышевын дамжин өнгөрөх шоронд биш мэдэв үү?" гэж гараараа нүүрлүү нь ёворцгоож байв. Энэ нь тэдний хувьд сэтгэл зүйн сайн бэлтгэсэн дайралт байв. Нүцгэн хүн гэдэг хувцастай хүнээсээ 10 дахин эмзэг. Хэрвээ шинээр ирсэн хоригдлуудыг усанд ороод гарч ирээгүй байх үеэр нь жаахан айлгах юм бол тэд лагерын амьдралаа хумьсан далавчтайгаар эхлүүлэх байв.

Нөгөө Володя Гершуныг эхний өдөр лагерын хүрээг тэлэхээр гэрлийн шонгийн нүх ухах ажил өгөв. Тэр ажлаа дуусгаж чадсангүй, маш ядарсан байв. Туслах хоригдол Батурин түүнрүү гичийнүүдийнхээ нэгтэй очин дээрэмчин хэмээн дуудсанаа нүүрлүү нь дэлсчихэв. Гершуны лоомоо доош тавьсанаа шууд коммандантын байрлуу алхав. Тэнд очоод "Хүсвэл намайг хар нүхэнд ч хийсэн болно. Гэхдээ танай дээрэмчид чинь хүн цохиод байх юм бол би ажиллахгүй" гэж хэлэв. Тэд түүний хүссэнийг нь хийж түүнийг хар нүхэнд суулгасан юм…. Удалгүй бид ерөнхий ажилд томилогдож, түүний дараа тоосго өрлөг дээр ажиллах болов. Боссууд бидний ажлыг анзаарч ерөнхий барилгын ажлаас авч, сахилгын хуаран барих ажилд томилов. Ийнхүү бид өөрсдөдөө зориулж шорон барьж эхэллээ…. Биднийг барилгын ажил дээр байж байтал шоронгийн бүхээгтэй тэрэг харуулын цамхгын хажууд ирж зогссоноо дөрвөн хүнийг гулдран буулгав. Тэднийг гулдарсаар бидний дөнгөж барьж дуусгасан сахилгын хуарангын баруун жигүүрт хийв. Орголт. Тэд оргоод баригдсан байв. Бид юу ч болоогүй юм шиг тоосгоо өрсөөр байв. Энэ бол энэ сард гарсан хоёр дахь орголт байв. Эхнийх нь бас баригдсан юм. Долоо хоногийн дараа бид тоосго өрж л байлаа. Энэ хооронд Экибастузын 4 мянган хоригдол оргоод бүтэхгүй гэдгийг хангалттай ойлгож амжих хугацаа байв. Тэгтэл - өөр нэг нартай өдөр тал нутагт дахиад буун дуу гарав. Бас нэг орголт. Яг л тахал шиг байв. Дахин шоронгийн бүхээгтэй тэрэг лагерьт орж ирж, хоёр хоригдлыг сахилгын байранд хийв… Түүнээс 5 хоногийн дараа ямар ч буун дуу сонсогдсонгүй. Гэвч тэнгэр нижигнэх шиг нүргэлэх мэдээ сонсогдлоо. Өөр нэг орголт болсон байв. Харин энэ удаа орголт амжилттай болсон шиг байв. 9 сарын 19-ны ням гаригийн орголтыг маш цэвэрхэн хийсэн байв. Маш цэвэрхэн хийснээс лагерынхан дахин дахин тоолсон ч тоолох бүрд тоо зөрүүтэй гарч, хэдэн хоригдол, хаанаас яаж оргосон нь ч тоорхойгүй байв. Даваа гаригын оройн хоолыг хасаж, дахин тооллого хийв. Бид харамсахгүй, тоохгүй байв. Харин баяртай байв. Юу гэж бодоо вэ нохойнуудаа? Бидний зарим нь оргочихоод байна! Сайн зүйл нь залуус хагас сайнд явчихаагүй нь болж, ингээд бид 2-дахь өдрөө ажилд гарсангүй. Даваа гаригын орой л нэрс нь тодорхой болов: Георгий Тенно, Коля Жданок хоёр огосон байв. Оргосноос хойш, 3 хоног өнгөрөв. 7, 10, 15 хоног. Ямар ч мэдээ байсангүй. Тэд оргочихжээ.!!

Дөрөвдүгээр бүлэг

Бид яагаад үүний төлөө зогсоно вэ?

Миний уншигчдын зарим нь марксист түүхийн боловсролтой хүмүүс байгаа байх. Тэд зөөлхөн, гар тавиуртай суудал дээрээ тухлан, хуудсыг ямар нэг хавтгай зүйл, гуамаар цохин, толгойгоо дохин

"Тийм ээ тийм. Энэ хэсгийн зарим зүйлд би итгэж байна. Харин тэр хувьсгалийн салхи гэдэг. Хараал ид. Тэр бол хувьсгал биш. Хувьсгал бол түүхийн хуулийн дагуу явагддаг юм. Та нарын тохиолдолд хэдэн мянган "улс төрийнхөн" гэж нэрлэгдсэн хоригдлуудыг сонгож авч. Нэр хүнд, гэр бүл, эрх чөлөө, хувцас, хүнс- эд нараасаа хагацахад та нар юу хийж байв? Яагаад та нар бослого гаргаагүй юм бэ?"

"Бид нормынхоо хоолны төлөө ажиллаж байсан юм. Бид – шоронгоо барьж байсан юм гэж би хэлсэн байх аа?"

"За яахав, болж. Та нар угаасаа тийм зүйл л хийх ёстой. Энэ бол зөв шийдэл. Харин өөрсдийгөө битгий хувьсгалчид гэж нэрлээд байгаарай нөхөд минь. Хувьсгал хийхийн тулд та нар нийгмийн дэвшилтэт ангитай (прогрессив класстай) холбоотой байх ёстой байдаг юм."

"Тиймээ. Гэвч бид бүгд ажилчид байгаагүй юм."

"Чи түүхэн шаардлага, хэрэгцээ гэж мэдэх үү?"… би юу ч ойлгохгүй байсан тул тэр надад тайлбарлана… Магадгүй түүний зөв байх…Энгийн Кадетын тайлбараар бол оросын түүх бол бараг нэг дарангуйлагчаас нөгөө дарангуйлагчидруу шилжсэн түүх юм…

… Яагаад лагерь байгуулах хэрэгтэй болсон юм бэ? Хүмүүс зүгээр л баривчлагдсан хүмүүс бол буруутай гэдэгт итгэхийг хүссэн юм. Тэгвэл яагаад энэ бүхэн өөр гэдгийг мэдэж байсан, өлсөж зовж, нуруугаа бөгтийтөл ажиллаж байсан лагерьт байсан хоригдлууд бид энэ бүхний өөдөөс нь тэмцээгүй юм бэ? Бусад хүмүүс, хэзээ ч харгалзуулан явж байгаагүй, гар хөлөө ашиглаж болох бүрэн бүтэн гар хөлтэй- тэр хүмүүсийг тэмцээгүйнх нь төлөө уучилж болох юм, тийм биз? Тэд өөрсдийн гэр бүл, албан тушаал, цалин, зохиолчийн урамшууллаа алдахыг хүсээгүй юм. Тэр хүмүүс одоо бид нарыг, хоригдлуудыг, бидэнд алдах зүйл юу ч байхгүй байсаар байхад хоногын хоолны нормноос зууралдан, тэмцээгүй гэсэн шүүмжлэлүүдийг нийтэлцгээж байна… Энэ бүхнийг лагерьтай холбохын учир нь юу вэ гэвэл гаднах хүмүүс энэ талаар юу ч мэдэхгүй байсан юм.

Ингэхэд тэр хоригдол ямар арга замаар тийм дэглэмийн эсрэг тэмцэж болох байсан юм бэ? Мэдээж:

1. Эсэргүүцэл

2. Өлсгөлөн зарлах

3. Оргох

4. Бослого гаргах

Эхний хоёрын тухайд гэвэл, хэрвээ энэ тухайд нь олон нийт мэдэж дэмжиж байвал тодорхой нөлөөтэй байж болох юм гэж манай Агуу Их Талийгаач хэлэх дуртай байсан юм. Хэрвээ хуягууд айхгүй, энэ тухай олон нийт мэдэж хойноос дэмжээгүй байвал тэд бидний нүүрэн дээр хүссэнээрээ шоолж инээх байсан юм.

Энэ бол өөрийнхөө шаардлагыг биелүүлүүлэх маш ноцтой арга- шоронгийн удирдлагуудын өмнө зогсоод цамцаа урна гэдэг бол, Дзержинский ингэж байсан юм. Гэхдээ зөвхөн олон нийт хойно нь дэмжиж байхад. Хэрвээ тийм зүйл байхгүй бол тэд чамайг хоолойноос чинь багалзуурдаж аваад чамаар засгийн цамцны тооцоог нь хийлгүүлэх болно. Өнгөрсөн зууны сүүлээр Карагын хүнд хөдөлмөрийн лагерьт болсон олонд алдаршсан нэгэн явдлын тухай би дурдъя. Сахилгын шийтгэл оноох болно гэж улс төрийн хоригдлуудад мэдэгдсэн байв. Надежда Сигидаг эхлээд шийтгэх гэж байлаа. Тэр огцор гэсэн шаардлага тавин шоронгийн даргын хацарлуу алгадсан байв. Тэрээр тийнхүү саваадуулж, дөнгөлүүлж шийтгүүлснээс үхсэн нь дээр гэж хор уув. Түүнтэй цуг өөр гурван эмэгтэй хор ууж үхэв. Эрэгтэйчүүдийн хуаранд 14 хоригдол амиа хорлох үйлдэл хийв, бүгд амжилттай болоогүй ч зарим нь үхэв. Үр дүнд нь захиргааны шийтгэлийг тэр дор, нь, бүрмөсөн үүрд хориглов. Тэгэхэд хоригдлууд, Кара дахь эмгэнэлт явдлын тухай мэдээ Орос оронд, дэлхий даяар түгнэ, шоронгийн удирдлагуудыг айлгана гэж гэж итгэж, тооцож байсан юм.

Харин бид өөрсдийн нөхцөл байдлын тухайд ийм арга хэмжээ авбал яах вэ? Коммандантын нүүрийг цохих уу? Нуруулуугаа хэд цохиуллаа гээд яахав дээ. Тэглээ гээд үхэх биш цааш нь амьдрах л болно. Яагаад түүний эмэгтэй найзууд нь бас хор уугаа вэ? Бас хажууд нь тэр 14 эр? Бидэнд ганц л амьдрал өгөгдсөн. Бид үүнээсээ хамгийн сайн сайхныг нь л шүүж гаргах хэрэгтэй. Хоол, унд олж болоод л байвал үхэж яах юм бэ? Тэгээд ч өршөөл гарч магад, эсвэл үлгэр жишээ байсны төлөө ялаас хоног хасаж магад.

Ямар ариун, өндөр байдлаас, шорон дахь сэтгэл зүй доош орж унасныг харж байна. Бид ямар доошоо орж унасан гээч. Түүний хамт манай шоронгийн хуягууд ямар дээшээ гарсан гээч. Үгүй энэ бол Карагийн бөгтийсөн хуягууд биш. Бидэнд дээшээ өндийх зориг байлаа ч гэсэн, 4 хүүхэн, 14 эр бүгд хор ч олж авж амжаагүй байхдаа буудуулах байсан юм. Хор олж авж уулаа ч гэсэн чи, захиргааныхны хийх ажил хөнгөвчилж өгөх болно. Тэгээд бас бусдыг нь, чамайг илчилсэнгүй, мэдэгдсэнгүй гэж бусдыг нь саваадах болно. Тэгээд мэдээж энэ талаар ямар ч үг хязгаарын өргөст торноос цааш гарахгүй. Тиймээ үүнд тэдний хүч чадал оршдог юм: ямар ч мэдээ гадагш алдагдахгүй. Хэрвээ ямар нэг цуу гарлаа гэхэд, сонин хэвлэл түүнийг нь баталж нотлохгүй бөгөд тэгсхийгээд дарагдаж, хол явахгүй. Тэгэхээр айх зүйл юу байна? Тэгэхээр тэд яалаа гэж бидний эсэргүүцлийг чихээрээ оруулаад сонсож байхав дээ. Хор уумаар байвал – тэгээд уугаач дээ.

Өлсгөлөн зарлаад ямар ч үр дүнгүй талаар номны нэгдүгээр хэсэгт өгүүлсэн. Тэгвэл оргох тухайд? Хаант засгийн үед маш олон орголтууд гарч байсныг түүх гэрчилдэг. Гэхдээ тэднийг бүгдийг нь гаднаас, бусад хувьсгалчид, намын нөхөд, бусад хүмүүс зохион байгуулж, тусалж, инженерчилж оргуулдаг байв. "Ард түмэн тэдэнтэй цуг байснаас ирээдүй тэднийх байсан юм" гэж хэлж болох юм. Харин миний өгөх даруухан хариулт бол "энэ бол зүгээр л хөгжилтэй тоглоом, эрх зүйн тоглоом байсан юм". Цонхноосоо алчуур даллаж, оргодлыг гэртээ хонуулж, зүсээ хувиргахад нь туслах? Энэ бүхнийг гэмт хэрэг гэж тооцдоггүй байсан юм.... Хаант зсгийн үед хэрвээ залхуурахгүй л бол хэзээ ч хаашаа ч оргож болдог байсан юм... Хоригдлууд мод бэлтгэж байх үед хоригдлууд Соловкийн арлаас жижиг завиар оргож эхэлсэн бол сталины үед хоригдлууд лагерьт солиорч, галзуурсандаа оргоход хүрч байв. Гэхдээ орголт нь бас л нэг өөр нэг төрлийн мөхлийн хаалга байв. Хаант засгийн үед оргох талаар хэзээ ч нарийн бодож төлөвлөдөгүй ч оргож болдог байсан бол харин манай лагериудаас яаж ч сайн нарийн төлөвлөлөсөн амжилтанд хүрэхэд маш бэрх байсан юм. "Яагаад гэвэл та нарын орголт ангийн үзэл санааны эсрэг байсан юм" "Боолчлол, амьтан шиг байхаасаа зайлсхийх гэж оргохоос өөр ямар өндөр зорилго байх юм бэ?" Хаант засгийн үед оргодлууд хүмүүс өөрт нь тусална гэдэгт найдаж байсан юм. Харин манай ард түмэн оргодлуудад туслахаасаа айж, харин ч бүр тэднээс урваж байсан юм... Шоронгийн бослогын тухайд гэвэл – гурав, тав, эсвэл бүр 8 мянган хоригдлуудын бослого гарч байсан юм. Харин манай түүх 3 хувьсгалаас өөр хувьсгалийн тухай бичээгүй юм. Гэсэн ч бид босож байсан юм. Гэхдээ маш их үнэ, маш их золиосоор маш өчүүхэн үр дүнд хүрж байсан юм. Учир нь манай нийгэм үүнд бэлэн биш байсан юм. Тиймээс олон нийтийн дэмжлэггүйгээс асар том лагерь боссон ч гэсэн өөрчлөлт хийхэд хүрэлцээгүй юм. Биднээс "Тэгвэл та нар тэгээд больж зогссон юм уу?" гэж асуудаг. Үүнд хариулах цаг нь болсон: "Үгүй. Бид зогсоогүй." Цааш нь уншвал бид болиогүйг харах болно. Тусгай лагерьт бид улс төрийнхний далбааг өргөсөн юм – бид Хувьсгалчид болсон юм.

Тавдугаар бүлэг

Булшин доорх шүлэг, чулуун доорх үнэн

Лагерь дахь кареерынхаа эхний үед би ерөнхий ажлаас маш их жийрхэн зайлсхийдэг байлаа. 6 дахь жилдээ Экибастузд ирэхдээ би өөр болсон байв. Каторгад ирмэгцээ би ажил хийхэд шаардлагатай чадваруудыг олж авахаар мэрийв. Олег Иванов бид 2 Боронюкын багт ороход аятайхан арилжаа (тоосго өрөгч) зам дээр гараад ирэв. Сүүлд нь миний аз эргэж би хэсэг хугацаанд ган хайлуулагчаар ажилласан. Эхэндээ би цаашид тэсэж давж гарч чадах эсэхээ мэдэхгүй хэцүү байв. Гэвч нэг өдөр би зориуд бүхий л сэтэлээ доош хаяхад, доор хатуу чулуурхаг ч гэсэн газар тэмтрэгдэж буйг би мэдсэн. Энэ бол миний амьдралын хамгийн чухал үе байсан юм… Би яаж тусгай лагерт бичих вэ? Короленко шоронд байхдаа зохиолоо бичсэн гэдэг. Гэхдээ түүний нөхцөл байдал огт өөр байсан юм. Тэр харандаагаа (тэд түүний хувцасны нугалаасыг шалгадаггүй л байсан юм байхдаа) үсэн завсраа нуун (үсийг нь үзээгүй юм байхдаа) бөөн чимээ шуугиан дунд суун (сууж хөлөө тэнийлгэх камер байсанд баярлах хэрэгтэй) бичиж байсан гэдэг. Үнэндээ тэр гар бичмэлээ нууж, хадгалаад гадагш нь илгээж чаддаг, маш азтай байв (энэ бол хамгийн хэцүү нь гэдгийг манай үеийнхэн цөм мэднэ).

Өнөө цагт, лагерьт бол ингэж бичих ямар ч бололцоогүй. Ой санамж бол бүх зүйлээ хадгалаад, ямар ч нэгжлэг, самналтад өртөхгүй гарах ганц боломж. Эхний үед би ой ухааны хүчинд төдийлөн итгэдэггүй байсан тул зохиолоо шүлэглэж бичиж эхэлсэн юм. Өөр ямар ч жижиг сажиг хээнцэр илүүц зүйлд зарцуулагддаггүй болохоор хоригдлын ой санамж бол маш чадавхитай, байнга тэлж байдаг. Бид ой санамжиндаа маш бага итгэдэг бололтой… Би харандаа олж аваад, эмнэлэг, эсвэл боловсрол, соёлын хэсгээс жижиг цаас олж авдаг байв. Би эхлээд 12-24 мөрөөр бичиж, нөгөөдхөө сайжруулан, цээжлээд, дараа нь цаасаа шатаадаг болов. Ямар ч тохиолдолд цаасаа урж үлдээхгүй гэж шийдсэн юм. Дараа нь хэдэн мөр цээжилснээ шүдэнз хугалж тэмдэглэж эхлэв… Дараа нь Куйбышевын дамжин өнгөрөх шорнд байхдаа би Литвын католик хоригдлуудаас шоронгийн аргаар эрх хийсэн байхыг харж, миний шүтдэг шашин 100 ширхэгтэй байх ёстой байдаг юм хэмээн тайлбарлан өөртөө 100 ширхэг бөндгөр ширхэгтэй эрх хийв. Ингэхдээ 10 дахь болгон нь бөөрөнхий биш дөрвөлжин, 15 дахь, 100 дахь болгон нь арай өөр хэлбэртэй. Ворденууд үүнийг олон удаа олж байсан ч шашных, залбирлынх гэж бодоод хураалгүй үлдээж байв. Суллагдах үедээ би эрхээ ашиглан 12 мянган мөр шүлэг цээжилсэн байв… Хэдий чинээ ихийг бичнэ, төдий чинээ их хугацааг нөгөөдхөө дахин дахин эхнээс нь давтаж, цээжилж унишхад илүү их цаг зарцуулж байв… Нэг удаа миний ноороглож байсан шүлгийг харуулын хуяг олсон ч түүнийг уншаад тэндээс ямар ч сэжигтэй юм олж чадаагүй… Орой лагерьт кино үзүүлэв… Нэг өдөр Соёл Урлагын хэсгийн арга хэмжээний үеэр "Эхнэр минь, бяцхан эхнэр минь" гэдэг дууг дуулна гэж зарлав. "Мокрусовын хөгжим, Исаковскийн шүлэг. Уран сайханч Женя Никишин, гитартай дуулна" гунигтай, энгийн аялгуу гитараас гарч байв. Женя том зааланд байсан биднийг харан зогсов.

Эхнэр минь, өө бяцхан эхнэр минь

Амьдралаас минь ч илүү үнэтэй-

Чи, чи ганцаараа миний зүрхэнд амьдарна!

Чи Чи ганцаараа. Уртаа гээчийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний тухай лоозон тайзны дээр өлгөөтэй байв. Заалны бүдэг цэнхэр туяанд лагерьт өнгөрүүлсэн он жилүүд, цаашид өнгөрүүлэх он жилүүд бүдэгхэн харагдаж байв. Чи, чи ганцаараа.

Юу ч илүү үнэтэй биш

Юу ч тийм ойр биш

Бид хамт ч бай, хол ч бай

Энэ дуунд хэзээ ч ирдэггүй мэдээний тухай өгүүлж байв. Ганцаардал, цөхрөлийн тухай. Ямар оносон юм шиг. Гэхдээ шорон гэж шууд өгүүлэхгүй байв. Магадгүй энэ дайны тухай ч дуу байж болох… Гар нь цэврүүтсэн, юм бүхэнд нухуулж чулуу болсон эрчүүдийн зүрхэнд нь хүрсэн байлаа. Нулимс гарч, урсаж байв.

Эхнэр минь, өө бяцхан эхнэр минь

Амьдралаас ч илүү үнэтэй –

Чи, чи ганцаарханаа миний зүрхэнд оршино!
Зургаадугаар бүлэг

Шийдсэн оргодол

Өнөө үед Георгий Павлович Тенно өнгөрсөн цаг үеийн өөрийнхөө, өөрийнхөө нөхдийн орголтуудын тухай, өөрийн хүндэлдэг баатруудын тухай: Михайль Хайдаров, Григорий Кудла, Хафиз Хафизов нарын тухай: "Тэр бол ёстой жинхэнэ шийдсэн оргогч байсан юм" гэж өгүүлдэг. Шийдсэн оргогч! Итгэмжлэгдэгч болоод, соёл, боловсролын хэсэгт ажиллаад, эсвэл талхны норм хариуцдаг байлаа ч гэсэн хүн торны цаана байж болно гэдэгт нэг минут ч болов итгэдэггүй тийм хүн юм. Тэрээр шоронд байх сэрүүн цаг мөч бүрээ оргох тухай бодож, унтахдаа орголтын талаар зүүдэлдэг. Тэрээр хэзээ ч бууж өгөхгүй гэж өөртөө андгайлж, өөрийнхөө үйлдэл бүхнийг орголтонд чиглүүлдэг. Түүний хувьд шорон дахь өдөр бол зүгээр нэг өдөр байдаггүй харин орголтонд бэлтгэх өдрүүд, оргож зугатаж байх өдрүүд, баригдаж, зодуулаад сахилгын байранд суух өдрүүд л гэж байдаг. Шийдсэн оргогч. Тэрээр юу хийх гэж байгаагаа, юугаар оролдож байгаагаа сайн мэддэг. Төв талбайд суманд сийчүүлсэн өөр оргодлын цогцсыг тэр харж байсан. Тэрээр мөн баригдсан хоригдлуудыг хөх алаг болтол зодуулчаад урцнаас урц дамжин, амнаасаа цус шүүрүүлэн "Хоригдлуудаа надад юу тохиолдсоныг хар. Та нарт ч бас тохиолдож болзошгүй шүү" гэж хэлүүлж байхыг харж байсан. Тэрээр мөн оргодлын биеийг буцааж авч явна гэхэд дэндүү хүнд байдаг гэдгийг мэднэ. Тиймээс тэд заримдаа зөвхөн толгойг нь л авчирдаг. Эсвэл бүр найвартайг нь бодоод толгойг нь баруун гарынх нь сарвуутай авчирдаг байв. (дүрмийн дагуу бол энэ нь илүү найдвартай) Ингэснээр тухайн хүнийг жагсаалтаас хасдаг байв. Шийдсэн оргодол- түүнээс болж цонхны сараалжуудыг цементэнд суулгаж, өргөст тор татаж, цамхаг, тор, хаалт, шуудуу хийж, нохойг улаан махаар хооллодог. Тэмцэж болох бүхий л аргуудаас тэр зөвхөн ганцыг нь л харж, ганцад нь л итгэдэг. Тэр нь орголт. Бүтэлгүй орголтуудынх нь хооронд амсхийх зуурт нь түүнээс бусад тайван хоригдлууд асуудаг "Чи яагаад зүгээр сууж болдоггүй юм бэ? Чи гаднаас юу олно гэж бодоо вэ?" Тенно гайхан "Юу олно гэж? Мэдээж эрх чөлөөг. Гинжгүйгээр бүтэн өдөр тайгад- энэ чинь л эрх чөлөө". Энэ бол Тенно юм. Шинээр очсон бүх лагерьтаа тэрээр оргох дараагийн төлөвлөгөөг бодож олтлоо тэр сэтгэл дундуур, шаналангуй байдаг байв. Харин төлөвлөгөөтэй болмогцоо Тенногын нүүр нь гэрэлтэж, уруулнаас нь инээмсгэлэл салдаггүй…

… Түүнийг баривчлахад тэрээр оргож болох байсан ч бүх зүйл нааштайгаар шийдэгдэх байлгүй дээ гэж хий итгэж хүлээж сайхан боломж алдсан юм гэж тэр ярьдаг. … Дараа нь түүнийг дэлхийд зартай Лефортовод хорьж байцаах үед тэрээр тэндээс оргож чадна гэдэгтээ итгэлтэй байсан юм…

Хүний бусад бүхий л үйл ажиллагааны нэгэн адилаар шоронгоос оргох нь ч гэсэн өөрийн гэсэн түүх, онолтой. Өөрөө биечилж оролдохоосоо өмнө тэр талаар зарим зүйлс сонсвол зүгээр байж магадгүй. Түүх гэдэг бол өмнөх орголтууд. Аюулгүйн албаныхан орголтын тухай олонд түгсэн зурагт хуудас, самбар бичиж тараадаггүй. Тиймээс түүхийг өмнө нь оргож, бас баригдаж байсан тэр хүмүүсээс суралцах хэрэгтэй болно. Тэдний туршлагыг маш үнэтэй олж авсан юм: цус, зовлон, золтой л амиа өгчихөөгүй. Орголтын тухай алхам алхамаар нь, эхлээд нэг түүх, дараа нь дараагийнх нь 3 дахь нь, 5 дахь нь гэх мэтээр асууж мэднэ гэдэг бол инээх зүйл биш. Энэ нь нууц байгууллагад хэн элсэх вэ гэж асуухаас дутахгүй аюултай байж магадгүй. Магадгүй матаачид хажууд чинь сонсоод сууж байж ч магад. Түүнээс ч долоон дор нь оргоод баригдсан хоригдол тамлалын дор амьдрал үхлийн нэгээс сонголт хийн одоо өөрөө бусдыг оргоход сэтгэл санааны дэм өгөх биш харин амьд өгөөш болчихсон сууж байж ч магадгүй. Загалмайлсан эцгүүдийн нэг ажил нь цаг гайгүй байхад хоригдлуудаас хэн нь оргож магадгүй талаар судалгаа тандалт хийн, оргож болзошгүй хоригдлыг тодруулан хувийн хэрэгт нь бичилт хийн тухайн хоригдлыг торгуулын хэсэгрүү шилжүүлдэг.

Гэсэн ч шоронгоос шорон, лагериас лагерь дамжин явж байхдаа Тенно бусад оргож байсан хоригдлуудыг идэвхтэй байцааж шалдаг байв. Тэр өөрөө оргож баригдахад түүний камерт өөр бусад оргосон хоригдлууд таарсан байв. Заримдаа тэр алдаа хийдэг. Алдарт оргогч Степан түүнийг Кенгирын аюулгүйн албаны офицер Беляевт худалдаж байв.

Орголтын онолын тухайд гэвэл маш хялбархан. Чадах ямар ч арга замаар хамаагүй хийж болно. Хэрвээ чи оргож чадвал, чи онолыг мэддэг юм байна гэсэн үг. Хэрвээ баригдвал, арай л болоогүй байгаа юм байна. Анхан шатны зарчмууд гэвэл дараах байдалтай. Чи нэг бол ажлын талбай дээрээс, эсвэл амьдрах байрнаас оргох болно. Ажлын байрнаас, талбайгаас оргох нь хялбар байдаг. Ажил дээр илүү олон хоригдол байдаг, аюулгүйн хамгаалалт хяналт арай сул, мөн оргогчид ашиглаж болох багаж хэрэгсэл байдаг. Ганцаараа оргож болно, энэ бол илүү хэцүү, гэхдээ хэн ч чамайг араар чинь тавихгүй. Эсвэл бүлгээрээ оргож болно, энэ арай хялбар, гэхдээ бүх зүйл та нар сайн баг мөн үү гэдгээс шалтгаалах болдог. Онол мөн, өмнөө гэрэлтдэг газрын зурагтай юм шигээр л орчны газраа сайн мэдэх хэрэгтэй гэдэг. Гэвч чи лагерьт ямар ч газрын зурагны бараа харахгүй. (Заримдаа хулгайчууд газрын зураг, газарзүйн мэдлэгийг ор тас ойшоодоггүй.) Түүнээс гадна оргоод хаагуур, ямар хүмүүстэй газраар гарах гэж байна, хүмүүсийг мэдэх хэрэгтэй болдог. Тэгээд ерөнхий зөвлөгөө: оргохын тулд цаг ямагт төлөвлөгөөнийхөө дагуу бэлтгэх ёстой, гэсэн ч гэнэтийн боломжийг ашиглахын тулд цагаа тулахад төлөвлөгөөнөөсөө өөрөөр хийхэд бэлэн байх хэрэгтэй.

Гэнэтийн шансын тухай нэгэн жишээ: Кенгирт нэгэн удаа сахилгад байсан бүх хоригдлоор тоосго өрүүлэхээр ажилд гаргав. Тэгтэл гэнэт Казахстанд гардаг тийм шороон шуурга хуйлран бүх зүйл харанхуйлав. Ийм гэнэтийн боломжинд хэн ч бэлэн биш байв. Харин Николай Криков хязгаарлалтын торыг шарх сорви болон даван лагерын дөнгөж цаахна нуугдчихав. Тэд моторжуулсан эрлийн хэсэг гаргаж, нохойгоор мөрдүүлсэн боловч юу ч олсонгүй. Хамаг мөр нь шороонд баларч, үнэр нь салхинд алга болсон байв. Эрлийн үеэр Криков хогон дунд нуугдсан байв. Маргааш нь тэр тэндээс гарч цааш явсан боловч талд эрлийнхэнтэй тааралдан баригдсан юм…

… Орголтын өмнөх шөнө! Нойр бараг хүрэхгүй. Бодоод л бодоод л байх болно... Маргааш өдийд би амьд байж байх болов уу? Үгүй ч байж магад. Эндээ үлдвэл яах вэ? Алгуур удаанаар үхэх үү? ... Үгүй чи хоригдол болсон, хоригдох болно гэсэн үзэл бодлыг ч хүлээн зөвшөөрч болохгүй. Гол асуулт бол: Чи үхэхэд бэлэн үү? Тийм үү? Тэгвэл чи оргоход бэлэн.

Наймдугаар бүлэг

Орголтууд: ёс зүй ба механикууд

Засан хүмүүжүүлэх газраас оргосон орголтуудыг Гулагын удирдагч нар төдийлөн цочирдож хүлээж авдаггүй. Тэд үүнийг асар том цар хэмжээтэй эдийн засгийн байгууламжаас гарах зүй ёсны хаягдал – яг л сүргээс үнээ хорогддог шиг, хөвөхийн оронд зарим гуалингууд живдэг шиг, эсвэл бүтэн тоосгоны оронд тал тоосгоор өрлөг хийдэг шиг зайлшгүй гарах үзэгдэл гэж үздэг. Харин тусгай лагериудын хувьд бол тэд хатуу шаардлага тавьдаг. Бүрэн орчин үеийн зэвсэгтэй, моторжуулсан явган цэргийн түвшинд бэхжүүлсэн цэргийн ангиуд тэнд ажилладаг. Эдгээр лагериудад тэд зүгээр хоригдлууд биш харин ангийн дайснуудыг хорьж байгаа. Анх байгуулах үед нь тусгай лагериудаас ч ямар ч ялтан оргуулж болохгүй гэж тушаал өгч байсан. Үүнээс хойш удалгүй тэд Эрүүгийн хуулиараа 58-ынхныг өмнөх шигээ

10 биш харин дөрөвний нэгтээр (25 жилийн ял) яллаж эхэлсэн. Нэг хүн алсан хүн дахиад хүн алахаас айхаа больдог (тухай бүрд нь түүний 10 жилийн ял дээр нь маш бага хугацаа нэмэгдэнэ) шиг Улс төрийн хоригдлууд үүний дараа оргохоос айхаа больсон юм. Түүнчлэн эдгээр лагерьт хоригдож байсан хоригдлууд нь лагерын удирдлагуудыг Цор ганц үнэн онолын дагуу зөвтгөх гэж оролдож байсан хүмүүс биш харин дайны үед элгээрээ мөлхөж, гранат атгасан гарынх нь үрчлээ ч арилаагүй байсан тийм эрчүүд байв. Георгий Тенно, Иван Воробьев, Василий Брюхин болон тэдний нөхөд, тэдэнтэй төстэй өөр олон лагерьт байсан эрчүүд зэвсэггүй байсан ч моторжуулсан явган цэргийн орчин үеийн зэвсгээр зэвсэглэсэн байнгын армийн харуулуудтай энэ зэрэгцэхүйц гэдгээ харуулж байсан юм. Хэдийгээр тусгай лагериудаас илүү цөөхөн хүн оргож байсан ч (тэгээд ч, нөгөөтэйгүүр, тусгай лагериуд тийм ч удаан байгаагүй) тэдгээр орголтууд нь илүү ширүүн, илүү зэрлэг, яахаас ч буцахгүй, тиймээс ч илүү алдартай байсан юм…

… 1948 онд Джезказганы нэгдүгээр дивиз. Зайтай газраас элс ачиж, цементийн хэсэгт хүргэж өгөх даалгаварыг гурван урт хугацааны ялтай хоригдолд өгөв: нэг нь

10 жилтэй, нөгөө 2 нь 25 жилийн ялтай байв. Тэр гурвыг автомат буутай 2 цэрэг, нэг офицерын хамт харгалзах бөгөөд, жолооч нь итгэмжлэгдсэн хоригдол байв. Тэр гурвын намтар нь гэвэл хоорондоо бараг адилхан: фронтод байлдаж байгаад, германы талд олзлогдоод, хорих лагериас оргоод дахин баригдаж, сахилгын лагерьт, тэндээс- дайн дуусах үед манайхан очиж суллаад, тэгээд гулагруу явуулсан байв. Тэд Германы нутгаар хөндлөн явахдаа айгаагүй улс, эх орондоо оролдож үзэхэд юунаас айх билээ? Тэд шороогоо ачиж дуусгав. Тэндээс хөдөлмөгц тэд ачаан дээр байсан автоматтай 2 цэргийн нүдрүү элс цацан бууг нь булааж авав. Тэгмэгцээ машины явдал дунд цонхоор бууны бөгсөөр офицерыг цохиж унагав. Машин зогсов. Жолооч нь үхтлээ айсан байв. "Битгий ай, бид чамайг яах ч үгүй. Чи ямар энэ нохдын нэг биш. Шороогоо асга" Тэдэнд эрх чөлөө авчирсан алтнаас ч үнэтэй шороог тэд асгав. Дараа нь бараг бүхий л орголтын түүхэнд байдаг шиг, боолууд нь эздээсээ илүү хүнлэг сэтгэлтэй байдаг гэдгийг харуулах мэт тэд тэр гурвыг алсангүй, харин хувцсыг нь тайлж аван хүлэн, нүцгэн үлдээв. "Жолоочоо чи яах вэ? Чи бидэнтэй хамт уу тэдэнтэй цуг уу?" "Та нартай хамт, мэдээж юу гэж бодоо вэ" Хөл нүцгэн үлдсэн тэр хэдийг хуурахын тулд эхлээд баруун тийш явав (тэднийг амьд үлдээсний төлбөр) дараа нь явдал дундаа, чигээ өөрчилж, нэг нь офицерын хувцас өмсөв. Бензин дуустал 300 км явав. Дараа нь хажуугаар зөрж гарсан машинуудыг ажиглаж эхлэв… Победа гарч ирэв. Зогсоов. "уучлаарай нөхдөө бид зүгээр ажлаа л хийж байна. Бичиг баримтаа" Тэд нар нь дүүргийн намын хорооны боссууд байв. "Гараад ир! Хувцсаа тайл" "Биднийг битгий буудаарай" гэж том хөвгүүд тэднээс гуйв… 200 км яваад бензин дуусав. Тэд хажуугаар цогиулан явж өнгөрч байсан адуунуудаас барьж унав. Энэ үед жолооч морьноос унаснаас хөлөө бэртээв. Нэг нь хойноо сундлаад явъя гэсэн ч тэр татгалзав. "Битгий ай залуусаа, би та нарыг матахгүй". Жолоочоос хойш тэднийг дахиж хэн ч хараагүй, тэднийг дахиж хэзээ ч лагерьт буцааж хийгээгүй гэдэг. Ийнхүү залуус дөрөвний нэг, аравтуудаа аюулгүй байдлын офицерын сейфенд үлдээсэн юм. "Ногоон прокурор" эр зоригтныг сайшаасан бололтой…

Аравдугаар бүлэг

Торны цаана газар шатаж байна

Лагерьт үймээн, бослого гарахгүй байсан юм биш, харин ч сонирхолтой нь бүхий л зүйлс эсрэгээр нь байсаар байхад гарч байсан юм. Түүхэн дэхь бүхий л ичгүүртэй явдлын нэгэн адил эдгээр бослогын тухай түүхийг мөн цэвэрхэн хуулан авч, түүхээс арчиж байсан юм. Анхны бослогуудын нэг Ретюнины бослого 1942 оны нэгдүгээр сард Ош-курие лагерьт гарсан юм. Тэрээр чөлөөт ажилчин байсан бөгөөд 58ынханд болон хулгайчуудад уриалан хэдэн зуун сайн дурынхныг босгосон юм. Тэд цувааныхны зэвсгийг булаан авч ойд орон партизанууд шиг амьдарч эхэлсэн. Тэднийг аажим аажмаар устгасан. …1948 оны шоронгийн ачилтаар хуучин цэргүүд ачигдсан юм. Тэнд өмнө нь фронтын аль ч талд гарч, өөр хоорондоо байлдаж байсан цэргүүд хүртэл байв. Гэсэн ч энд дарлал доромжлол тэднийг нэгтгэсэн. Тэд өмнө нь дэлхийн дайнуудын бүхий л фронтууд дээр байлдаж байсан, орчин цагийн явган цэргийн байлдааны урлаг, өнгөлөн далдлалт, харуулыг нухаж унагах зэрэгт нэвт суралцсан эрчүүд байв. 1948 он гэхэд тэд дайны үеийн бэлтгэл, туршлагаа хадгалсан хэвээр гэж өөрсдөдөө итгэж байсан бөгөөд хэрхэн ийнхүү бүхэл бүтэн батталионууд байж зүгээр л өвдөг сөгдсөөр үхэх ёстой юм бэ гэдгийн учрыг ойлгож хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Орголт хүртэл тэдэнд дайсныхаа эсрэг нүүр тулахын оронд цэргийн албанаас зугатаж буй мэт, хагас дутуу арга хэмжээ шиг санагдаж байв. Энэ бүхнийг нэг баг зохион байгуулж эхлүүлсэн гэдэг. Зарим нь түүнийг Воронов гэж, харин зарим нь Воронин гэж дууддаг. Мөн хуягт хүчний нэгдүгээр лейтенант Сакуренкогийн нэрийг мөн дурддаг. Тэдний багийнхан цувааны харуулуудаа алаад (тэдгээр өдрүүдэд цувааныхан жинхэнэ зэвсэгт хүчнийхэн биш ард талд үлдсэн резервүүдээс ихэвчлэн бүрддэг байсан юм) дараа нь хоёр дахь багаа, дараа нь гуравдахь багаа чөлөөлсөн юм. Тэд цувааны түрүүчийг устгаад, дараа нь лагерлуу гадна талаас нь дайрч, харуулын цамхгуудыг устган, лагерын хаалгыг цэлийтэл нээв. Зайлшгүй гарах хуваагдал тэхэд мөн гарсан. Хэдийгээр хаалга өмнө нь цэлийтэл нээгдсэн ч ихэнх хоригдол тэрүүгээр гараагүй. Тэдний дийлэнх нь богино ялтай, бослогоос юу ч хожихгүй ялтнууд байв. Мөн тэдний дунд наймны долоо, зургааны дөрвөөр 10, 15 жилээр яллуулсан хоригдлууд, түүнчлэн босож зогссоноос өвдөг сөгдөж үхсэн нь дээр гэж үзсэн 58-ынхан мөн байсан юм. Нөгөөтэйгүүр, хаалгаар гарсан хоригдол болгон нь бослогынхонд туслая гэж бодоогүй, зарим ялтнууд нь ойр хавийн тосгонуудыг бужигнуулж дээрэмдэхээр баясгалантайгаар лагериас гарч байв.

Харуулуудын зэвсгээр зэвсэглэсэн тэд хажуугын лагерын салбарыг эзэлж, хоригдлуудыг суллав. Тэндээсээ тэд Воркутагын хорих лагерыг чөлөөлөхөөр дайрахаар шийдэв. Гэвч тийм зүйл болох ёсгүй байлаа. Тэдний явах замд шүхэрчин цэргүүдийг буулгаж, доогуур нисдэг сөнөөгч онгоцууд тэднийг шуурган галаар хяргаж тархаав. Тэднийг баривчилсны дараа тэднийг шүүх хурлаар оруулж олонхийг нь цаазаар авч бусдад нь 25, 10 жилийн ял оноосон. Энэний хажуугаар дэмжилгүй лагерьтаа үлдсэн хоригдлуудын ялыг нь дахин шинээр оноов.

Ийнхүү цэргийн хүч болж бослого гаргах нь ямар ч найдлагагүй байсан. Гэсэн ч ямх ямхаар үхэлрүүгээ удаан ойртож байгааг илүү "ирээдүйтэй" гэж үзэх үү? Үүний дараахан тусгай лагериудыг байгуулж, тийш нь гол зохион байгуулсан 58-ынхныг хамсан юм. Үр дүн нь юу байв? 1949 онд Берлагын Нижний Атуряах дивизэд бослого мөн дээрхийн адил эхэлсэн: тэд харуулуудын зэвсгийг булааж, 5-6 акагаар зэвсэглэн лагерлуу гаднаас нь дайрч, цамхгын харуулуудыг буудаж устган, телефоны шугамыг тасалж, лагерын хаалгыг нээсэн. Энэ удаад энэ лагерьт номер зүүгээгүй, тамгалагдаагүй, ямар ч итгэл найдваргүй болоогүй, мөхлийн ирмэг дээр очоогүй байсан хүн байгаагүй юм.

Тэгээд юу болсон гэж бодож байна?

Ихэнх хоригдлууд лагериасаа гараагүй. Энийг эхлүүлсэн хоригдлуудад одоо алдах зүйл үгүй болж, оргож зугатахаар шийдэн, тэдний хэсэг нь Милгирүү явсан. Элгенэ Тосканад тэднийг замд нь хөнгөн танк бүхий явган цэргүүд амдаж цөмийг нь устгасан юм. (Генерал Семёнов энэ операцыг командалж байв)

Оньсого: Дэлхий дээр хамгийн хурдан зүйл юу вэ? Хариулт: Хүний бодол

Энэ үнэн, бас худлаа. Заримдаа маш удаан, дэндүү удаан байх нь бий. Хүмүүс, нийгэм, маш удаанаар л өөрсдөд нь юу тохиолдоод байгааг ухаардаг юм. Тэд маш удаанаар өөрсдийн нөхцөл байдлыг ойлгодог юм.

58-ынхныг тусгай лагерьт тууж оруулахдаа Сталин өөрийн хүч чадлаа харуулан зугаацаж байв. Тэрээр тэднийг, хүмүүсийг үхтэл нь илүү их айлгаж чадна гэж бодсон юм. Харин үр дүн нь огт эсрэгээрээ байлаа. Түүний дарлалын нийгэм нь хүмүүс бие биенээ хардсан, нэг нь нөгөөгийнхөө харцыг эгцэлж харахаас болгоомжилсон, хоорондоо үл итгэсэн итгэл дээр тулгуурлахаар тооцоологдож байсан юм. Харин тусгай лагерьт тэрхүү эсэргүү этгээдүүд нь хэдэн мянгаараа байлаа. Тэд өөрсдийн тооны олонг мэддэг байв. Тусгай лагерьт ийнхүү өөрчлөлт орж буйг эхлээд хэн ч анзаараагүй юм…

… Хулгайчууд зүрх сэтгэлээ алдсаны дараа лагерь дотор бие биенээ шуух, хусах үзэгдэл байхгүй болов. Хоригдлууд өөрсдийн нормоо шүүгээн дотроо үлдээдэг болж эхлэв. Шөнө унтахдаа гутлаа дэрэн доороо хийхийн оронд орон доороо тавьж эхлэв. Тамхиа халаасандаа хийж няцлахын оронд хажуудаа хадгалж эхлэв. Жижиг зүйлс байгаа биз. Гэхдээ энэ бол лагерь өөрчлөгдөж эхэлснийг харуулж байв. Бие биенээсээ хулгайлахаа больсны дараа хүмүүс хөршүүдрүүгээ илүү итгэл тавин, илүү найрсгаар харж эхлэв. Сонсооч залуусаа ингэхэд бид нар үнэхээр жинхэнэ "улс төрийнхөн" юм биш биз?

Хэрвээ бид улс төрийн хэрэгтнүүд юм бол бид өөр хоорондоо, наарнууд хоорондоо илүү эрх чөлөөтэй харьцаж эхэлбэл болох юм биш үү? Бодоод үз дээ – тэд биднийг илрүүлсэн ч яахав дээ, угаасаа 25 жилийн ялтай юм чинь тэд одоо дээр нь юу нэмэх юм бэ?

Лагерын хуучин сэтгэлгээ, чи эхлээд үх, би дараа нь гэсэн үзэл өөрчлөгдөж эхлэв. Багууд хоорондоо чөлөөтэй ярилцдаг болж, ажлын ахлагч нар, овгорууд гараа зангидаж, ажилд гар гэж чанга хашгичих нь багасаж, залуустайгаа цуг суун намуухан ярилцдаг болов… Бүгд тийм биш л дээ, зарим нь хуучин хэвээрээ л байлаа… Хоригдлуудыг өмнөх шиг нь бүдүүлгээр хулгайчууд- улс төрийнхөн, итгэмжлэгдэгчид- ажилчид гэж ангилж хувааж болохоо болив. Юу болж байгааг удирдлагууд ойлготол удаан удаан хугацаа өнгөрч байв… Лагерь яг л хуучнаараа, хоригдлууд дарлагдсан, зүдэрсэн хэвээрээ, оргосон хоригдлуудыг нохойгоор мөрдүүлж, суман мөндөр буулгасан хэвээрээ л байв.

Гэсэн ч нэгэн зоригтой, шийдэмгий, тэсвэр алдсан бодол эрчүүлийг хөл дээр нь босгосон юм "Бид зугатахын оронд, тэднийг зугатдаг болгож болохгүй юм уу?" Ийнхүү асуулт тавигдаж, тодорхой тооны хүмүүс энэ талаар эргэцүүлцгээж, үг болгож хэлж, бусад зарим нь түүнийг сонсов. Орголтын үе дуусч, Бослогын эрин эхэллээ.

… Энэ бүхнийг яаж эхлүүлэх вэ? Хаана эхлүүлэх вэ? Бид гинжлэгдсэн байсан, биднийг элдэв тэмтрүүлээр ороочихсон байсан. Бид хаанаас эхлэх юм бэ? Амьдрал дахь энгийн бүхнээс энгийн шийдэл байв. Засан хүмүүжүүлэх лагерьт зарим хүмүүс матаачид үхэх ёстой гэж ярьдаг байв. Заримдаа янз бүрийн ослыг зохион байгуулдаг байв: гуалин мод матаачингийн дээрээс санамсаргүй нурж унан түүнийг даран, усанд живүүлнэ. Тиймээс юуны өмнө эхлээд хүлсэн тэмтрүүлүүрүүдийг тасдаж хаях хэрэгтэй гэдгийг бодож олоход тусгай лагеынханд тийм ч хэцүү байгаагүй. Гэнэт – амиа хорлолт. Сахилгын хуарангийн 2-р урцанд нэг хүн дүүжилсэн байв. Боссууд их сэтгэлээр унав. Тэд олсыг тасдаж аваад цогцсыг хогон овоон дээр хаяв.

Ажлын багийн эргэн тойронд цуу тархаж эхлэв. Түүнийг өмнө нь мэдээлэгч байсан гэлцэв. Тэр өөрөө амиа хорлоогүй, түүнийг дүүжилсэн гэв.

Бусдад нь сургамж болов.

Лагерьт янз бүрийн новшийн амьтад байдаг ч Тимофей С-ээс өөр танхай, зэвүүн амьтан бараг байгаагүй юм. Тэр нэг удаа лалын шашинтай жижиг биетэй хоригдлыг зодов. Хоригдлууд түүнийг "хүү" гэж хочилдог байв. Үнэндээ Тимофей хэнийг зодож байгаагаа ч бараг анзаардаггүй байв. Хүү хэнд ч гэм хоргүй хоригдол байснаас түүний хариуг авах ажил эхлэв. Нэг өглөө үүрээр Тимофейг орондоо унтаж байхад нь хүү өөр нэг том биетэй лалын шашинтай хоригдолтой цуг очин Тимофейг орон дотор нь хутгалж зүйл дуусгав. Дараа нь тэр хоёр захиргааны хэсэгт очин болсон явдлыг хэлж буруугаа хүлээж, ялаа уншуулав…

"Матаасчинг ал" "Муу хархыг ал" Энэ бол гол зангилаа. Матаачингийн зүрхэнд хутга зоо! Хутга хийгээд хархны хоолойг нь хэрч. Ингэвэл таарна түүнийг... Ингэж хэлсний минь төлөө номын тавиур дээрээс маань маш олон янзын хүмүүнлэгийн номнууд намайг зэмлэнэ: Дэлхий дээр юуг ч хүчирхийллээр шийдэх ёсгүй. Хутга, винтов, сэлэм шүүрч авснаараа та нар өөрсдийгөө тамлан зовоогчдын зэрэгт унаж, доошоо орох болно. Тэгээд үүнд төгсгөл гэж байхгүй. Энд, дулаахан өрөөндөө би бүрэн санал нийлнэ.

Хэрвээ чи юу ч буруу хийгээгүй байж 25 жилийн ял авбал, хэрвээ чи дугаартай судалтай хувцас өмсөж, гараа байнга нуруундаа үүрч, өглөө болгон, үдэш болгон нэгжүүлж, үхтэлээ ажил хийж, хэн нэгэн чамайг матаж, ардуур чинь ховлох болгонд сахилгын хүйтэн камерт бээрч, нүхнээсээ доошоо орон газар шигдсээр байгаа бол агуу их хүмүүнлэгийн сэтгэлтнүүдийн үг цатгалан, эрх чөлөөт хүний л дуу хоолой шиг сонсогдох болно.

Түүнд төгсгөл гэж байхгүй. Гэхдээ тэнд эхлэл гэж байгаа юм уу? Бидний амьдралд итгэлийн туяа тусах юм уу үгүй юм уу?

Матаачид ч бас хүмүүс гэж хэлээд байгаа юм уу? ... Ахлахууд хуарангаас хуаранд очиж Песчаны лагерьт болсон нэгэн явдлыг ярьж биднийг айлгах гэж оролддог байв. Эмэгтэйчүүдийн лагерын нэгэн дивизэд хоёр охин (тэдний насыг хэлж байсан юм, тэд маш залуухан байсан) зөвлөлтийн-эсрэг ярилцаж байжээ. "… -ээс бүрдсэн шүүх томил." "оноох ял … буудан ал"

Орон дээрээ суун хоорондоо шивнэлдэж байсан хоёр охин хоёулаа 10 жилийн ялтай байсан юм. Ямар гээч хөгийн, тэнэг амьтан нь өөрийн зовлонгоо үүрээд явалгүй тэд нарыг ховлож явдаг юм бэ? Матаачид бол хүмүүс гэж чи яаж хэлж чадаж байнаа?

… манай лагерьт баруун украйны ялтан эрчүүд ирснээр үйл явдал хурднаар өрнөж эхэлсэн юм. Дубовкагын ачлага лагериудад эдгээр босогч бациллуудыг авчирсан юм. Дайн байлдаан, партизаны аргад мэргэшсэн эдгээр хатуу чанга эрчүүд лагерь доторх өрөвдөм, арчаагүй, эмгэнэлтэй байдлийг хараад хирдхийсэн юм. Дубовкад дорхноо бослого гарч, галдан шатааж, оргоцгоосон юм. Гэвч гучин жилийн түүхэндээ хоригдлууд босож байсныг харж байгаагүй лагерын боссууд өөрсдөдөө маш итгэлтэй байсан бөгөөд босогч хоригдлуудыг биднээс тусгаарлах гэж оролдоогүй юм. Тэднийг янз бүрийн лагериудад тархаан хуваарьлсан. Энэ бол засан хүмүүжүүлэх лагериудын практик байлаа: тэнд эсэргүүцлийг дарахын тулд, тархааж, тусгаарлаж, хүчийг нь сарниулдаг байв. Харин илүү цэвэр агаарт тархаах нь ердөө л галыг илүү их өрдөхтэй адил байсан юм.

Шинээр ирэгсэд эхлээд хуруугаач хөдөлгөөгүй, зүгээр л ажил дээр гарчаад хоорондоо ярилцаж суудаг байв. Хальт харахад нэг их онц зүйл байсангүй. Гэвч тэд лагерьт шинэ хууль боловсруулж байсан юм тэгэхэд: "Ухамсар чинь цэвэрхэн биш бол- өнөө шөнө чи үх!"

Аллагууд хойно хойноосоо орголтуудаас ч ойрхон гарах болов. Тэднийг итгэлтэйгээр, нэр нь үл мэдэгдэх хоригдлууд гүйцэтгэж байв. Хэн ч цус болсон хутгатайгаа лагерын захиргааны өмнө очсонгүй. Тэд дараагийн ажилдаа зориулж хутгаа хадгалж байв. Бүх хоригдлууд унтаж байхад маск зүүсэн өшөө авагчид тодорхой нэг хэсэгт орон, тодорхой нэг наарлуу очин эргэлзэх зүйлгүйгээр нам унтаж байгаа, эсвэл хэзээ өөрийнх нь ээлж ирэх бол гэж айн хүлээж байсан урвагч матаачийг алдаг байв. Түүний үхсэн нь тодорхой болсны дараа тэд чимээ аниргүй хурдхан алга болдог байв.

Тэд маск зүүж дугаараа нууцлана. Гэсэн ч хэрвээ ерөнхий харагдах байдлаар нь хажуугын наарны хоригдол тэднийг танивал тэднийг илчлэх гэж захиргааныханруу очихгүй бөгөөд, яаж ч байцааж байсан илчлэхгүй байв. "Үгүй, би мэдэхгүй, би юу ч хараагүй". Энэ бол дарлагдсан хоригдлуудын уриа болох "Мэдэхгүй зүйл чинь чамд хор учруулж чадахгүй" (мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа гэдэг) гэсэн уриа биш байв. Учир нь хэрвээ тэрээр ямар нэг нэр хэлэх юм бол маргааш нь үүрийн 5 цагт алагдах бөгөөд түүнээс ямар ч аюулгүйн албаны офицер хамгаалж чадахгүй байлаа…

… Ийнхүү аллага манай лагерьт хууль болж, тохиолддог ердийн зүйл болж эхэллээ. (Би энд өөрийнхөө лагерьт энэ бүхэн хэрхэн болж өнгөрснийг илүү дэлгэрэнгүй өгүүлж байгаа юм. Бусад лагериудад процесс мөн үүнтэй төстэй явагдсан юм.) Хоригдлууд усанд орохоор явахдаа, эсвэл өглөөний нормоо авахдаа бие биенээсээ "Өнөөдөр хэн нэгэн алагдсан уу?" гэж асуудаг болов. Энхүү зэрлэг спорт нь газар доор шударга ёсны хонх цохих мэт байв. Энэ бүхнийг нууц хуйвалдаан мэт гүйцэтгэнэ. Хаа нэгтээ хэн нэгэн нөлөө бүхий нэгэн хэн нэгэнд ердөө л нэр дамжуулна. Тэр бол нөгөөдөх чинь! Тэрээр хэн аллагыг хэзээ, үйлдэх, хутга яаж олох зэргийг хариуцахгүй. Харин цохигч эрчүүд (хит мэнүүд) энэ бүх зүйлсийг хариуцах бөгөөд харин ялыг нь гүйцэтгэх гэж байгаа шүүгчийнхээ тухай мэдэхгүй. Үүнийг бид цавчилт гэж нэрлэдэг байсан бөгөөд яваандаа өдрийн цагаар хүртэл тохиолддог болов… Зарим тохиолдолд матаачин түүнийг зүйл дуусгахаас өмнө зугатаж амжин эмнэлэгт хэвтдэг байсан хэдий ч хоёр гурван өдрийн дараа түүнийг эмнэлгийн орон дээр зүйл дуусгадаг байв. Лагерын маёор хүртэл өөрөө хутганаас айж байхад эмнэлэг яаж түүнийг хамгаалахав дээ? Таван мянган эрчүүдээс ийнхүү арван хэдийг нь алсан юм. Хутганы цохилт бүхний хамт боож баглаж байсан тэмтрүүлүүд цавчигдан унаж хэдийгээр хоригдлууд лагерь дотроо байсан хэдий ч илүү эрх чөлөөтэй болсон юм. Бид амьдралдаа анх удаагаа юу бодож байгаагаа хэнээс ч айлгүй чанга хэлэх боломжтой болсон юм. Харин мэдээлэгчид- мэдээлэхээ больсон юм… Одоо аюулгүйн албаны офицер хүртэл хэн нэгнийг ажилаас авч үлдээх гэж оролдоход тэд үлдэхээсээ татгалздаг болсон байв. Хэн нэгэн захиа явуулахаасаа өмнө өөр нэгнээр алив энийг уншаадах даа, энэ матаас биш гэж харуулдаг болсон байв…

… Лагерын захиргаа хоригдлуудын эсрэг арга хэмжээ авч эхлэв, эхлээд мэдээж тэд сурснаараа бичгэн сануулга, заналхийлсэн тушаал бичиж гаргав. Түүндээ хоригдлуудыг танхайрч, хулигаандахаа зогсоо гэсэн байв. Тэднийхээр энэ шинэ урсгал хандлага бол ердөө л гангстеризм буюу танхайрал, хулигаандалт байв. "Улс төрийн хэргээр" хоригдогсод бид анх удаагаа ийнхүү танхайчууд гэж дуудуулав. Өчигдөрхөн л биднийг тэд "улс төрийн хэрэгтнүүд" гэж хуруугаараа чичилж байсан бол одоо бид "танхайчууд" болов. Тэд маш итгэлгүйгээр "танхайчуудыг олж тогтоогоод", түүнээс ч итгэлгүйгээр "буудах болно" гэж заналхийлсэн байв. Мөн уг тогтоолд хоригдлуудыг "танхай этгээдүүдийг матаж, тэдний тухай мэдээлэл өгж, тэдний эсрэг тэмцэхийг" хоригдлуудад уриалсан байв.

Хоригдлууд сонсоод буцаж хараад инээд алдаад явж байв. "Улс төржсөн" байдлыг нэрээр нь нэрлэхээс айснаас нь бид тэдний сул талыг мэдэж байсан юм. 30 жилийн турш тэд биднийг улс төрийн хэрэгтнүүд гэж байцааж байсан ч бид жинхэнээсээ улс төржсөн үйлдэл хийж эхлэхэд тэд айсан юм. Одоогийн нөхцөл байдлыг тэд дарагдуулахыг хичээн тусгай лагерьт онц зүйл болоогүй "гичийнүүд хоорондоо дайтаж байна" гэж цааш нь дамжуулж байв…

Аравдугаар бүлэг

Торны цаана газар шатаж байна

Лагерьт үймээн, бослого гарахгүй байсан юм биш, харин ч сонирхолтой нь бүхий л зүйлс эсрэгээр нь байсаар байхад гарч байсан юм. Түүхэн дэхь бүхий л ичгүүртэй явдлын нэгэн адил эдгээр бослогын тухай түүхийг мөн цэвэрхэн хуулан авч, түүхээс арчиж байсан юм. Анхны бослогуудын нэг Ретюнины бослого 1942 оны нэгдүгээр сард Ош-курие лагерьт гарсан юм. Тэрээр чөлөөт ажилчин байсан бөгөөд 58ынханд болон хулгайчуудад уриалан хэдэн зуун сайн дурынхныг босгосон юм. Тэд цувааныхны зэвсгийг булаан авч ойд орон партизанууд шиг амьдарч эхэлсэн. Тэднийг аажим аажмаар устгасан. …1948 оны шоронгийн ачилтаар хуучин цэргүүд ачигдсан юм. Тэнд өмнө нь фронтын аль ч талд гарч, өөр хоорондоо байлдаж байсан цэргүүд хүртэл байв. Гэсэн ч энд дарлал доромжлол тэднийг нэгтгэсэн. Тэд өмнө нь дэлхийн дайнуудын бүхий л фронтууд дээр байлдаж байсан, орчин цагийн явган цэргийн байлдааны урлаг, өнгөлөн далдлалт, харуулыг нухаж унагах зэрэгт нэвт суралцсан эрчүүд байв. 1948 он гэхэд тэд дайны үеийн бэлтгэл, туршлагаа хадгалсан хэвээр гэж өөрсдөдөө итгэж байсан бөгөөд хэрхэн ийнхүү бүхэл бүтэн батталионууд байж зүгээр л өвдөг сөгдсөөр үхэх ёстой юм бэ гэдгийн учрыг ойлгож хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Орголт хүртэл тэдэнд дайсныхаа эсрэг нүүр тулахын оронд цэргийн албанаас зугатаж буй мэт, хагас дутуу арга хэмжээ шиг санагдаж байв. Энэ бүхнийг нэг баг зохион байгуулж эхлүүлсэн гэдэг. Зарим нь түүнийг Воронов гэж, харин зарим нь Воронин гэж дууддаг. Мөн хуягт хүчний нэгдүгээр лейтенант Сакуренкогийн нэрийг мөн дурддаг. Тэдний багийнхан цувааны харуулуудаа алаад (тэдгээр өдрүүдэд цувааныхан жинхэнэ зэвсэгт хүчнийхэн биш ард талд үлдсэн резервүүдээс ихэвчлэн бүрддэг байсан юм) дараа нь хоёр дахь багаа, дараа нь гуравдахь багаа чөлөөлсөн юм. Тэд цувааны түрүүчийг устгаад, дараа нь лагерлуу гадна талаас нь дайрч, харуулын цамхгуудыг устган, лагерын хаалгыг цэлийтэл нээв. Зайлшгүй гарах хуваагдал тэхэд мөн гарсан. Хэдийгээр хаалга өмнө нь цэлийтэл нээгдсэн ч ихэнх хоригдол тэрүүгээр гараагүй. Тэдний дийлэнх нь богино ялтай, бослогоос юу ч хожихгүй ялтнууд байв. Мөн тэдний дунд наймны долоо, зургааны дөрвөөр 10, 15 жилээр яллуулсан хоригдлууд, түүнчлэн босож зогссоноос өвдөг сөгдөж үхсэн нь дээр гэж үзсэн 58-ынхан мөн байсан юм. Нөгөөтэйгүүр, хаалгаар гарсан хоригдол болгон нь бослогынхонд туслая гэж бодоогүй, зарим ялтнууд нь ойр хавийн тосгонуудыг бужигнуулж дээрэмдэхээр баясгалантайгаар лагериас гарч байв.

Харуулуудын зэвсгээр зэвсэглэсэн тэд хажуугын лагерын салбарыг эзэлж, хоригдлуудыг суллав. Тэндээсээ тэд Воркутагын хорих лагерыг чөлөөлөхөөр дайрахаар шийдэв. Гэвч тийм зүйл болох ёсгүй байлаа. Тэдний явах замд шүхэрчин цэргүүдийг буулгаж, доогуур нисдэг сөнөөгч онгоцууд тэднийг шуурган галаар хяргаж тархаав. Тэднийг баривчилсны дараа тэднийг шүүх хурлаар оруулж олонхийг нь цаазаар авч бусдад нь 25, 10 жилийн ял оноосон. Энэний хажуугаар дэмжилгүй лагерьтаа үлдсэн хоригдлуудын ялыг нь дахин шинээр оноов.

Ийнхүү цэргийн хүч болж бослого гаргах нь ямар ч найдлагагүй байсан. Гэсэн ч ямх ямхаар үхэлрүүгээ удаан ойртож байгааг илүү "ирээдүйтэй" гэж үзэх үү? Үүний дараахан тусгай лагериудыг байгуулж, тийш нь гол зохион байгуулсан 58-ынхныг хамсан юм. Үр дүн нь юу байв? 1949 онд Берлагын Нижний Атуряах дивизэд бослого мөн дээрхийн адил эхэлсэн: тэд харуулуудын зэвсгийг булааж, 5-6 акагаар зэвсэглэн лагерлуу гаднаас нь дайрч, цамхгын харуулуудыг буудаж устган, телефоны шугамыг тасалж, лагерын хаалгыг нээсэн. Энэ удаад энэ лагерьт номер зүүгээгүй, тамгалагдаагүй, ямар ч итгэл найдваргүй болоогүй, мөхлийн ирмэг дээр очоогүй байсан хүн байгаагүй юм.

Тэгээд юу болсон гэж бодож байна?

Ихэнх хоригдлууд лагериасаа гараагүй. Энийг эхлүүлсэн хоригдлуудад одоо алдах зүйл үгүй болж, оргож зугатахаар шийдэн, тэдний хэсэг нь Милгирүү явсан. Элгенэ Тосканад тэднийг замд нь хөнгөн танк бүхий явган цэргүүд амдаж цөмийг нь устгасан юм. (Генерал Семёнов энэ операцыг командалж байв)

Оньсого: Дэлхий дээр хамгийн хурдан зүйл юу вэ? Хариулт: Хүний бодол

Энэ үнэн, бас худлаа. Заримдаа маш удаан, дэндүү удаан байх нь бий. Хүмүүс, нийгэм, маш удаанаар л өөрсдөд нь юу тохиолдоод байгааг ухаардаг юм. Тэд маш удаанаар өөрсдийн нөхцөл байдлыг ойлгодог юм.

58-ынхныг тусгай лагерьт тууж оруулахдаа Сталин өөрийн хүч чадлаа харуулан зугаацаж байв. Тэрээр тэднийг, хүмүүсийг үхтэл нь илүү их айлгаж чадна гэж бодсон юм. Харин үр дүн нь огт эсрэгээрээ байлаа. Түүний дарлалын нийгэм нь хүмүүс бие биенээ хардсан, нэг нь нөгөөгийнхөө харцыг эгцэлж харахаас болгоомжилсон, хоорондоо үл итгэсэн итгэл дээр тулгуурлахаар тооцоологдож байсан юм. Харин тусгай лагерьт тэрхүү эсэргүү этгээдүүд нь хэдэн мянгаараа байлаа. Тэд өөрсдийн тооны олонг мэддэг байв. Тусгай лагерьт ийнхүү өөрчлөлт орж буйг эхлээд хэн ч анзаараагүй юм…

… Хулгайчууд зүрх сэтгэлээ алдсаны дараа лагерь дотор бие биенээ шуух, хусах үзэгдэл байхгүй болов. Хоригдлууд өөрсдийн нормоо шүүгээн дотроо үлдээдэг болж эхлэв. Шөнө унтахдаа гутлаа дэрэн доороо хийхийн оронд орон доороо тавьж эхлэв. Тамхиа халаасандаа хийж няцлахын оронд хажуудаа хадгалж эхлэв. Жижиг зүйлс байгаа биз. Гэхдээ энэ бол лагерь өөрчлөгдөж эхэлснийг харуулж байв. Бие биенээсээ хулгайлахаа больсны дараа хүмүүс хөршүүдрүүгээ илүү итгэл тавин, илүү найрсгаар харж эхлэв. Сонсооч залуусаа ингэхэд бид нар үнэхээр жинхэнэ "улс төрийнхөн" юм биш биз?

Хэрвээ бид улс төрийн хэрэгтнүүд юм бол бид өөр хоорондоо, наарнууд хоорондоо илүү эрх чөлөөтэй харьцаж эхэлбэл болох юм биш үү? Бодоод үз дээ – тэд биднийг илрүүлсэн ч яахав дээ, угаасаа 25 жилийн ялтай юм чинь тэд одоо дээр нь юу нэмэх юм бэ?

Лагерын хуучин сэтгэлгээ, чи эхлээд үх, би дараа нь гэсэн үзэл өөрчлөгдөж эхлэв. Багууд хоорондоо чөлөөтэй ярилцдаг болж, ажлын ахлагч нар, овгорууд гараа зангидаж, ажилд гар гэж чанга хашгичих нь багасаж, залуустайгаа цуг суун намуухан ярилцдаг болов… Бүгд тийм биш л дээ, зарим нь хуучин хэвээрээ л байлаа… Хоригдлуудыг өмнөх шиг нь бүдүүлгээр хулгайчууд- улс төрийнхөн, итгэмжлэгдэгчид- ажилчид гэж ангилж хувааж болохоо болив. Юу болж байгааг удирдлагууд ойлготол удаан удаан хугацаа өнгөрч байв… Лагерь яг л хуучнаараа, хоригдлууд дарлагдсан, зүдэрсэн хэвээрээ, оргосон хоригдлуудыг нохойгоор мөрдүүлж, суман мөндөр буулгасан хэвээрээ л байв.

Гэсэн ч нэгэн зоригтой, шийдэмгий, тэсвэр алдсан бодол эрчүүлийг хөл дээр нь босгосон юм "Бид зугатахын оронд, тэднийг зугатдаг болгож болохгүй юм уу?" Ийнхүү асуулт тавигдаж, тодорхой тооны хүмүүс энэ талаар эргэцүүлцгээж, үг болгож хэлж, бусад зарим нь түүнийг сонсов. Орголтын үе дуусч, Бослогын эрин эхэллээ.

… Энэ бүхнийг яаж эхлүүлэх вэ? Хаана эхлүүлэх вэ? Бид гинжлэгдсэн байсан, биднийг элдэв тэмтрүүлээр ороочихсон байсан. Бид хаанаас эхлэх юм бэ? Амьдрал дахь энгийн бүхнээс энгийн шийдэл байв. Засан хүмүүжүүлэх лагерьт зарим хүмүүс матаачид үхэх ёстой гэж ярьдаг байв. Заримдаа янз бүрийн ослыг зохион байгуулдаг байв: гуалин мод матаачингийн дээрээс санамсаргүй нурж унан түүнийг даран, усанд живүүлнэ. Тиймээс юуны өмнө эхлээд хүлсэн тэмтрүүлүүрүүдийг тасдаж хаях хэрэгтэй гэдгийг бодож олоход тусгай лагеынханд тийм ч хэцүү байгаагүй. Гэнэт – амиа хорлолт. Сахилгын хуарангийн 2-р урцанд нэг хүн дүүжилсэн байв. Боссууд их сэтгэлээр унав. Тэд олсыг тасдаж аваад цогцсыг хогон овоон дээр хаяв.

Ажлын багийн эргэн тойронд цуу тархаж эхлэв. Түүнийг өмнө нь мэдээлэгч байсан гэлцэв. Тэр өөрөө амиа хорлоогүй, түүнийг дүүжилсэн гэв.

Бусдад нь сургамж болов.

Лагерьт янз бүрийн новшийн амьтад байдаг ч Тимофей С-ээс өөр танхай, зэвүүн амьтан бараг байгаагүй юм. Тэр нэг удаа лалын шашинтай жижиг биетэй хоригдлыг зодов. Хоригдлууд түүнийг "хүү" гэж хочилдог байв. Үнэндээ Тимофей хэнийг зодож байгаагаа ч бараг анзаардаггүй байв. Хүү хэнд ч гэм хоргүй хоригдол байснаас түүний хариуг авах ажил эхлэв. Нэг өглөө үүрээр Тимофейг орондоо унтаж байхад нь хүү өөр нэг том биетэй лалын шашинтай хоригдолтой цуг очин Тимофейг орон дотор нь хутгалж зүйл дуусгав. Дараа нь тэр хоёр захиргааны хэсэгт очин болсон явдлыг хэлж буруугаа хүлээж, ялаа уншуулав…

"Матаасчинг ал" "Муу хархыг ал" Энэ бол гол зангилаа. Матаачингийн зүрхэнд хутга зоо! Хутга хийгээд хархны хоолойг нь хэрч. Ингэвэл таарна түүнийг... Ингэж хэлсний минь төлөө номын тавиур дээрээс маань маш олон янзын хүмүүнлэгийн номнууд намайг зэмлэнэ: Дэлхий дээр юуг ч хүчирхийллээр шийдэх ёсгүй. Хутга, винтов, сэлэм шүүрч авснаараа та нар өөрсдийгөө тамлан зовоогчдын зэрэгт унаж, доошоо орох болно. Тэгээд үүнд төгсгөл гэж байхгүй. Энд, дулаахан өрөөндөө би бүрэн санал нийлнэ.

Хэрвээ чи юу ч буруу хийгээгүй байж 25 жилийн ял авбал, хэрвээ чи дугаартай судалтай хувцас өмсөж, гараа байнга нуруундаа үүрч, өглөө болгон, үдэш болгон нэгжүүлж, үхтэлээ ажил хийж, хэн нэгэн чамайг матаж, ардуур чинь ховлох болгонд сахилгын хүйтэн камерт бээрч, нүхнээсээ доошоо орон газар шигдсээр байгаа бол агуу их хүмүүнлэгийн сэтгэлтнүүдийн үг цатгалан, эрх чөлөөт хүний л дуу хоолой шиг сонсогдох болно.

Түүнд төгсгөл гэж байхгүй. Гэхдээ тэнд эхлэл гэж байгаа юм уу? Бидний амьдралд итгэлийн туяа тусах юм уу үгүй юм уу?

Матаачид ч бас хүмүүс гэж хэлээд байгаа юм уу? ... Ахлахууд хуарангаас хуаранд очиж Песчаны лагерьт болсон нэгэн явдлыг ярьж биднийг айлгах гэж оролддог байв. Эмэгтэйчүүдийн лагерын нэгэн дивизэд хоёр охин (тэдний насыг хэлж байсан юм, тэд маш залуухан байсан) зөвлөлтийн-эсрэг ярилцаж байжээ. "… -ээс бүрдсэн шүүх томил." "оноох ял … буудан ал"

Орон дээрээ суун хоорондоо шивнэлдэж байсан хоёр охин хоёулаа 10 жилийн ялтай байсан юм. Ямар гээч хөгийн, тэнэг амьтан нь өөрийн зовлонгоо үүрээд явалгүй тэд нарыг ховлож явдаг юм бэ? Матаачид бол хүмүүс гэж чи яаж хэлж чадаж байнаа?

… манай лагерьт баруун украйны ялтан эрчүүд ирснээр үйл явдал хурднаар өрнөж эхэлсэн юм. Дубовкагын ачлага лагериудад эдгээр босогч бациллуудыг авчирсан юм. Дайн байлдаан, партизаны аргад мэргэшсэн эдгээр хатуу чанга эрчүүд лагерь доторх өрөвдөм, арчаагүй, эмгэнэлтэй байдлийг хараад хирдхийсэн юм. Дубовкад дорхноо бослого гарч, галдан шатааж, оргоцгоосон юм. Гэвч гучин жилийн түүхэндээ хоригдлууд босож байсныг харж байгаагүй лагерын боссууд өөрсдөдөө маш итгэлтэй байсан бөгөөд босогч хоригдлуудыг биднээс тусгаарлах гэж оролдоогүй юм. Тэднийг янз бүрийн лагериудад тархаан хуваарьлсан. Энэ бол засан хүмүүжүүлэх лагериудын практик байлаа: тэнд эсэргүүцлийг дарахын тулд, тархааж, тусгаарлаж, хүчийг нь сарниулдаг байв. Харин илүү цэвэр агаарт тархаах нь ердөө л галыг илүү их өрдөхтэй адил байсан юм.

Шинээр ирэгсэд эхлээд хуруугаач хөдөлгөөгүй, зүгээр л ажил дээр гарчаад хоорондоо ярилцаж суудаг байв. Хальт харахад нэг их онц зүйл байсангүй. Гэвч тэд лагерьт шинэ хууль боловсруулж байсан юм тэгэхэд: "Ухамсар чинь цэвэрхэн биш бол- өнөө шөнө чи үх!"

Аллагууд хойно хойноосоо орголтуудаас ч ойрхон гарах болов. Тэднийг итгэлтэйгээр, нэр нь үл мэдэгдэх хоригдлууд гүйцэтгэж байв. Хэн ч цус болсон хутгатайгаа лагерын захиргааны өмнө очсонгүй. Тэд дараагийн ажилдаа зориулж хутгаа хадгалж байв. Бүх хоригдлууд унтаж байхад маск зүүсэн өшөө авагчид тодорхой нэг хэсэгт орон, тодорхой нэг наарлуу очин эргэлзэх зүйлгүйгээр нам унтаж байгаа, эсвэл хэзээ өөрийнх нь ээлж ирэх бол гэж айн хүлээж байсан урвагч матаачийг алдаг байв. Түүний үхсэн нь тодорхой болсны дараа тэд чимээ аниргүй хурдхан алга болдог байв.

Тэд маск зүүж дугаараа нууцлана. Гэсэн ч хэрвээ ерөнхий харагдах байдлаар нь хажуугын наарны хоригдол тэднийг танивал тэднийг илчлэх гэж захиргааныханруу очихгүй бөгөөд, яаж ч байцааж байсан илчлэхгүй байв. "Үгүй, би мэдэхгүй, би юу ч хараагүй". Энэ бол дарлагдсан хоригдлуудын уриа болох "Мэдэхгүй зүйл чинь чамд хор учруулж чадахгүй" (мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа гэдэг) гэсэн уриа биш байв. Учир нь хэрвээ тэрээр ямар нэг нэр хэлэх юм бол маргааш нь үүрийн 5 цагт алагдах бөгөөд түүнээс ямар ч аюулгүйн албаны офицер хамгаалж чадахгүй байлаа…

… Ийнхүү аллага манай лагерьт хууль болж, тохиолддог ердийн зүйл болж эхэллээ. (Би энд өөрийнхөө лагерьт энэ бүхэн хэрхэн болж өнгөрснийг илүү дэлгэрэнгүй өгүүлж байгаа юм. Бусад лагериудад процесс мөн үүнтэй төстэй явагдсан юм.) Хоригдлууд усанд орохоор явахдаа, эсвэл өглөөний нормоо авахдаа бие биенээсээ "Өнөөдөр хэн нэгэн алагдсан уу?" гэж асуудаг болов. Энхүү зэрлэг спорт нь газар доор шударга ёсны хонх цохих мэт байв. Энэ бүхнийг нууц хуйвалдаан мэт гүйцэтгэнэ. Хаа нэгтээ хэн нэгэн нөлөө бүхий нэгэн хэн нэгэнд ердөө л нэр дамжуулна. Тэр бол нөгөөдөх чинь! Тэрээр хэн аллагыг хэзээ, үйлдэх, хутга яаж олох зэргийг хариуцахгүй. Харин цохигч эрчүүд (хит мэнүүд) энэ бүх зүйлсийг хариуцах бөгөөд харин ялыг нь гүйцэтгэх гэж байгаа шүүгчийнхээ тухай мэдэхгүй. Үүнийг бид цавчилт гэж нэрлэдэг байсан бөгөөд яваандаа өдрийн цагаар хүртэл тохиолддог болов… Зарим тохиолдолд матаачин түүнийг зүйл дуусгахаас өмнө зугатаж амжин эмнэлэгт хэвтдэг байсан хэдий ч хоёр гурван өдрийн дараа түүнийг эмнэлгийн орон дээр зүйл дуусгадаг байв. Лагерын маёор хүртэл өөрөө хутганаас айж байхад эмнэлэг яаж түүнийг хамгаалахав дээ? Таван мянган эрчүүдээс ийнхүү арван хэдийг нь алсан юм. Хутганы цохилт бүхний хамт боож баглаж байсан тэмтрүүлүүд цавчигдан унаж хэдийгээр хоригдлууд лагерь дотроо байсан хэдий ч илүү эрх чөлөөтэй болсон юм. Бид амьдралдаа анх удаагаа юу бодож байгаагаа хэнээс ч айлгүй чанга хэлэх боломжтой болсон юм. Харин мэдээлэгчид- мэдээлэхээ больсон юм… Одоо аюулгүйн албаны офицер хүртэл хэн нэгнийг ажилаас авч үлдээх гэж оролдоход тэд үлдэхээсээ татгалздаг болсон байв. Хэн нэгэн захиа явуулахаасаа өмнө өөр нэгнээр алив энийг уншаадах даа, энэ матаас биш гэж харуулдаг болсон байв…

… Лагерын захиргаа хоригдлуудын эсрэг арга хэмжээ авч эхлэв, эхлээд мэдээж тэд сурснаараа бичгэн сануулга, заналхийлсэн тушаал бичиж гаргав. Түүндээ хоригдлуудыг танхайрч, хулигаандахаа зогсоо гэсэн байв. Тэднийхээр энэ шинэ урсгал хандлага бол ердөө л гангстеризм буюу танхайрал, хулигаандалт байв. "Улс төрийн хэргээр" хоригдогсод бид анх удаагаа ийнхүү танхайчууд гэж дуудуулав. Өчигдөрхөн л биднийг тэд "улс төрийн хэрэгтнүүд" гэж хуруугаараа чичилж байсан бол одоо бид "танхайчууд" болов. Тэд маш итгэлгүйгээр "танхайчуудыг олж тогтоогоод", түүнээс ч итгэлгүйгээр "буудах болно" гэж заналхийлсэн байв. Мөн уг тогтоолд хоригдлуудыг "танхай этгээдүүдийг матаж, тэдний тухай мэдээлэл өгж, тэдний эсрэг тэмцэхийг" хоригдлуудад уриалсан байв.

Хоригдлууд сонсоод буцаж хараад инээд алдаад явж байв. "Улс төржсөн" байдлыг нэрээр нь нэрлэхээс айснаас нь бид тэдний сул талыг мэдэж байсан юм. 30 жилийн турш тэд биднийг улс төрийн хэрэгтнүүд гэж байцааж байсан ч бид жинхэнээсээ улс төржсөн үйлдэл хийж эхлэхэд тэд айсан юм. Одоогийн нөхцөл байдлыг тэд дарагдуулахыг хичээн тусгай лагерьт онц зүйл болоогүй "гичийнүүд хоорондоо дайтаж байна" гэж цааш нь дамжуулж байв…
Арван нэгдүгээр бүлэг

Гинжээ тасчих нь

… Нэгдүгээр сарын 27, Ням гариг. Гичий Володка Пономарев лагерын захиргааны байрлуу зугатаж очив… Биднийг одоо ингээд л байцаагаад л баривчилж эхлэх байх гэж бид бодож байв. Тэгтэл тэгсэнгүй. Караганда, Алма Ата, Москвагаас нөхцөл байдлыг тодруулах комисс ирсэн байв… Хоёр дахь өдөр ажлын дараа ажлын хэсгүүдийн ахлагч нарыг уулзалтанд дуудав: гомдол саналаа хэл гэсэн байлаа. Энэ нь тэдний хувьд байцаах өөр нэг арга байв…

… Халуун усны газрын зааланд тэд уулзалт, хурлын ширээ зассан байв… Ахлагч нарыг үгээ хэлмэгц тэд түүний яриаг таслан яагаад түүний хүн алагдсан, энэ ямар учир шалтгаантай болох, хэрвээ ахлагч ямар нэг зүйл хариуд нь хэлбэл яагаад түүнийг энэ тухай мэдэж байгаа, холбоотой эсэхийг асууж байв. Анха, тэгэхээр чи өөрөө бас холбоотой юм байна шүү дээ. За алив өөр хэн холбоотой вэ, нэрсийг нь хэл! Энэ бүхнийг зогсоох хүсэл, хор шар миний дотор оволзож байв. Намайг ийнхүү босож үг хэлсний минь төлөө надад хоёр дахь ялыг минь оноох нь тэдэнд маш хялбар байв.Би урагш алхан нэрээ хэллээ. Дуэль эхэллээ. "Чи хаана ажилладаг вэ?"

"Инженерийн цехэд" би өөр зүйл хэлэх гэсэн боловч тэдний нэг офицер надруу "хутга хийдэг газар уу?" гэж үг чулуудав

"Үгүй." Хэмээн түүнийг няцаагаад "өөрөө явагч экскаватор засварын газар" Хурдал, хурдал, тэднийг чимээгүй болгож өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийг тэдэнд сонсого. "Дээрэмчид чинь өөрсдийгөө төлөөлүүлэхээр чамайг явуулаа юу?"

"Үгүй. Харин та нар өөрсдөө намайг дуудаа биз дээ." гэж би хариу чулуудаад цааш нь ярьж эхлэв. Тэр надруу хоёр гурван удаа ухасхийсэн боловч хазуулаад чимээгүй суув. Би хэлэх гэсэн бодож байсан зүйлсээ цөмийг нь яриагүй, зөвхөн заримыг нь л, тухайн нөхцөлд тааруулан "зөвлөлтийн хүний" үгээр гомдол гаргасан юм... Үнэндээ бодсон санаснаа чөлөөтэй хэллээ гээд юу хожих билээ дээ... Эрх чөлөөний үзэл санаа түгэж байв. Казахстаны бүх жорлонгийн хананд "Экибастузын тэмцэгчид мандтугай" гэж бичсэн байдаг байв... Тэд манай лагериас 40 гаруй хоригдлыг гол зохион байгуулагч хэмээн, мөн өөр бусад 250 хоригдлыг цуг оролцогчид хэмээн цөмийг нь баривчлан Кенгирлүү илгээх шийд гаргав...

Хоригдлуудыг шинээр ирэгсдээс айлгаж, зайг нь бариулахын тулд тэд Кенгирын хоригдлуудад одооны ачилгаар "дээрэмчид ирж байгаа" гэж мэдээлсэн байв. (Тенно бас тэр ачилган дотор байсан юм)… Кенгирт тэмцлийн бүлгүүд байгуулагдав. Нэг нь дан украйньчуудаас бүрдсэн, нөгөө нь дан оросуудаас. Кенгирт хутга, маскууд бэлэн болж дахин цавчилтууд эхэллээ. Воинилович "өөрийгөө" камер дотроо дүүжилсэн хэрэг гарав… 1950 оноос тусгай лагериуд хямралын түвшинд ойртож байлаа. Их удирдагчийг амьд байхад ч гэсэн нутгийнхан гинжнүүдээ тасчиж эхэлсэн байв… Хэрвээ тэрээр цаашид амьд байсан бол үйл явдал хэрхэн өрнөх байсныг мэдэх аргагүй. Коммунист зарчмын дагуу бол удирдагч нас барснаас болж намын үзэл суртал байранд ямар ч өөрчлөлт орох ёсгүй байв. Цэнхэр малгайтнууд 3 сарын 5-нд лагерын гадна гарч уйлж байсан ч тэд ямар нэг өөрчлөлт болох болно гэж айхгүй байв. Хар судалтангууд ч гэсэн өөрчлөлтийг мөрөөдөж чадахгүй байв. 1953 оны Ворошиловын өршөөлөөр хоригдлуудыг сулласан. Гэхдээ бараг зөвхөн хулгайчуудыг. "Ангийн дайснуудаас" тэд суллаагүй. Кенгирын 2-р лагерийн гурван мянган хоригдлоос зөвхөн гурав нь л суллагдаж байсан юм. Ийм өршөөл каторгагынханд ганцхан л зүйл ойлгуулсан юм: Сталины үхэл тэдний хувьд юуг ч өөрчлөөгүй. Тэдэнд өмнө нь ямар ч өршөөл үзүүлж байгаагүй, одоо ч үзүүлэхгүй юм байна. Хэрвээ тэд энэ дэлхий дээр ямар нэг хэлбэрээр оршиж амьдрахыг хүсвэл үүний төлөө тэмцэхээс өөр аргагүй. 1953 онд олон газар тэмцэл мөргөлдөөнүүд цааш үргэлжилсэн: Карлагын 12-р лагерьт жижиг зодоон дэгдэж байсан бол Норильскийн Горлагд асар том бослого дэгдэж байсан юм… Гэсэн ч дарангуйагчийн үхэл бас ч үр дүнгүй байсангүй. Ямар нэг үл үзэгдэх зүйл өөрчлөгдөх шиг болж, хоосон хувин уулын уруу хангинаж жингэнэж унадаг шиг тээр дээр байсан нэгэн хүн хамаг орчныг доргион доош унасан. Харин одоо – тэргүүн эгнээнийхэн, ар талынхан, тэр бүү хэл хамаг бүхнээс тасарсан хамгийн зэлүүд Гулаг нутгынхан хүртэл шинэ эрин үе ирж байгааг ойлгосон. Ольтриг дээр байсан бидний хувьд Бериагын уналт яг л аянга цахих мэт байсан: Тэр бол дээд Патрон, Архипелагын дээд эзэн байсан юм. МВД-ын офицерууд балмагдаж, цочирдож, ангайсан…

… Берияг зайлуулсантай зэрэгцэн Воркутагын Речлагд 53 оны 6 сард Караганда, Тайшитаас бослого дэгдээсэн хоригдлуудыг тийш нь ачсан байв. Воркута одоо хүртэл дарлагдсан, дорой, ноомой хэвээр байсан бол шинээр очигсод шинэ цагийн байдлыг тэдэнд зааж ухуулсан. Манай лагерын хувьд хэдэн сарын турш үргэлжилсэн процесс тэнд сарын дотор л хийгдсэн… Улмаар ажил хаях хороо байгуулагдан… Уурхайн 29-р аман ажиллаж байсан хоригдлууд ажилд гарахаасаа татгалзахад 11 машин цэргүүд авчирсан. Цэргүүд гал нээсний дараа 66 хоригдол газар дээрээ алагдсан. Зарим цэргүүд хоригдлуудыг алахгүй гэж дээгүүр хий буудсан сумны оромнууд байдаг. Гэвч олонхи нь байгаа оносон бололтой. 29-р амны ойролцоо Хрушевын үед хэн нэг нь загалмай босгосон байв. Дараа нь түүнийг унагасан байсан. Дараа нь хэн нэгэн дахин босгосон. Одоо тэр загалмай тэндээ байгаа эсэхийг би мэдэхгүй.

Арван хоёрдугаар бүлэг

Кенгирын 40 хоног

… 1953 оноос МВД-ын офицерууд хоёр дахь цалингаа алдсан. Энэ нь тэдний хувьд халаасанд нь хохирол учруулахаас гадна тэднийг ер нь хэрэггүй гэж үзээд байгаа юм биш үү гэсэн бодлыг тэдэнд төрүүлсэн. Бериа унасны дараа аюулгүй байдлын яам өөрсдийн хэрэгцээтэйг яаралтай нотлох хэрэгтэй болсон. Яаж, ямар арга замаар? Өмнө нь өөрсдөд нь заналхийлэл болон сонсогдож байсан шоронгийн бослогууд одоо өөрсдөд нь аврал болж харагдаж эхэлсэн. Тэгвэл илүү их бослого, үймээн дэгдэг- тэгэхээр нь бид арга хэмжээ авах болно. Тэгэхээр ажилтнуудыг, цалинг хасахаа болино. Ганц жилийн дотор Кенгирийн харуулууд ямар ч гэм буруугүй хэд хэдэн хүнийг дараалан буудан хороосон. Энэ бүхнийг санамсаргүй, санаандгүй зүйл гэж үзэх боломжгүй. (бусад лагериудад ч гэсэн лагерын удирдлагууд үүнтэй төстэй арга хэмжээнүүд авч эхэлсэн юм) Тэд цемент зуурагч ажлын хэсгийн залуухан охин Лидаг угаасан хувцсаа лагерын торны хажууханд хатааж байхад нь буудсан юм. Мөн нэг хөгшин хятад эрийг харуулууд тамхи чулуудан, үүнийг авах гээд харуулын цамхагруу дөхөж очиход нь буудаж алсан. Үүнтэй төстэй бас өөр нэг тохиолдолд харуулууд цамхгийнхаа доошоо бууны сум унгасан. Тэгээд түүнигээ дээш нь авч өг гэж хоригдолд тушаагаад авч өгөхөөр очиход нь түүнийг буудсан. Өөр нэг тохиолдолд хүдэр буталдаг ажлынхаа талбай дээрээс буцаж явахад нь хоригдлуудыг dum-dum хэмээх задардаг, тэсэрдэг сумаар хоригдлуудыг буудсанаас 16 хоригдол шархадсан. (үүнээс ч олон хоригдол шархадсан хэдий ч тэд дараа нь авагдах шийтгэлээс зайлсхийхийн тулд шархадсанаа мэдэгдэлгүй нуусан юм). Зекүүд үүнийг зүгээр хүлээж авсангүй. Экибастузын түүх дахин давтагдлаа. Кенгирын 3-р лагерын хоригдлууд ажилд гарахгүй гэж ажил хаялт зарлан буруутай этгээдүүдийг олж шийтгэхийг шаардсан. Комисс хүрч ирж, тэднийг ятган, буруутнуудыг шүүхээр шийтгэх болно хэмээн амалсаны дараа хоригдлууд ажилд гарсан. 54 оны 2-р сард өөр нэг хоригдлыг тэд буудаж алсан. Түүнийг Александ Сисоев гэдэг байсан бөгөөд тэрээр 10 жилийн ялныхаа 9 жил, 9 сарыг суусан, санваартан хүн байв. Тэрээр түр амсхийхээр саравчны дор очиж суух үед нь харуулууд түүнийг буудсан байв. Түүнийг буудмагцаа хоруулууд түүнрүү гүйн цогцосыг нь лагерын хилрүү зөөж, түүнийг хориотой бүс давсан гэж харагдуулах гэж оролдов. Энэ бол хоригдлуудын хувьд арай хэтэрсэн зүйл байлаа: тэд хүрз, лоомоо аван алуурчдыг алагдсан хүнд ойртуулалгүй хөөсөн юм. Мод боловсруулах үйлдвэр тэр чигтээ үймлээ. Тэд алагдсан хүнийг мөрөн дээрээ үүрэн лагерьлуу оруулахаар оролдов. Лагерын офицерууд түүнийг оруулахгүй гэхэд хоригдлууд "Яагаад түүнийг алсан юм бэ?" гэж хашгирав. Нөгөөдүүлд нь бэлэн хариулт байв "Тэр өөрөө харуулын цамхагруу чулуу шидсэн" гэв. Тэндээс буцаж явах марш маш хүнд тэнссэн байдалд байв. Тэднийг буцаж лагерлуугаа явахад нь замд нь пулемёттой харуулууд гараа гохон дээр тавьчихсан буудахад бэлэн сууцгааж байв. Энэ бол нөгөө 16 хүн нь задардаг суманд шархадсан Кенгирын 3-р хэсгийнхэн байсан юм. Хэдийгээр ганцхан хүн үхсэн ч тэд энэ удаад урьд өмнөхөөсөө илүү уруй царайлж, сэтгэл санаагаар хүнд байв. Сталин үхээд бараг жил болсон ч түүний ноход өөрчлөгдсөнгүй. Үнэндээ юу ч өөрчлөгдөөгүй байв.

Тэр үдэш оройн хоолны дараа тэд ийм зүйлс хийцгээв. Хэсгийн гэрэл гэнэт унтрахад хэн нэг нь чангаар үүдэн дээрээс "Ах дүү нараа, бид хэдий болтол ажил хийж, хариуд нь цалингынхаа оронд сум хүртэж байх юм бэ? Маргааш хэн ч ажилд гарахгүй шүү!" гэж хашгирав. Ийм зүйл хэсгээс хэсэгт, урцнаас урцанд (нэг урцанд 100- 200 орчим хоригдолтой) давтагдав. Тусгай лагерын хэсгийн хашааг давуулан захиа шидэв. Тэд мөн төстэй явдлуудыг туулж, мөн адил зүйл хийхээр бодож байсан байв. Хоёрдугаар лагерын дивизийнхэн бас санал нэгтэй байгаагаа мэдэгдэв. Засгийн талхыг идсэн ч ажлыг нь хийхгүй байх зарчим хоригдлуудын дунд улам бүр түгж байв. Харин лагерын боссуудад энэ нь таалагдахгүй байв. Тэд зэвсэггүй цэрэг харуулуудыг оруулан хоригдлуудыг ганц нэгээр нь татаж чангаан гаргаж ирэв. Гэсэн ч энэ нь ч бас үр дүнгүй, хөдөлмөрийн гарз байв. Гарсан хоригдлууд нь ажил хийхийн оронд лагериар сэлгүүцэж өөр тийшээ очиж байв. Санваартныг буудсан харуулыг шийтгэчихэд л хангалттай гэсэн арга нь яагаад ч юм лагерынхны санаанд нэг л буухгүй байсан бололтой. Лагерынхан нөөцөнд байсан, амарч байсан ойр хавийн бүхий л офицеруудыг, цэргүүдийг цуглуулав… Тэд өмнө нь хэрэглэж байсан бүхий л арга техник, залиудаа хэрэглэж байв: хоригдлуудын шаардлага, хүсэлтийг сонсох, хоригдлуудын ялыг хөнгөлнө, өөр тийш нь явуулах гэж байна гэж худал амлах, эсвэл энд тэндээс нь заримыг нь сонгон сахилгад суулгах. 3-4-р сард лагерьт байсан 70 гаруй хоригдлыг максимум хамгаалалттай шоронруу "Засан хүмүүжүүлэх бүхий л арга хэмжээ үр дүнгүй болсон. Бусад хоригдлуудыг өдөөж турхирч, ялзруулдаг. Засан хүмүүжүүлэх лагерьт тохирохгүй." гэсэн тайлбартайгаар илгээж байв. (Тэдэн дунд Тенно бас байсан юм.) … Дараа нь тэд хулгайчуудаас дэмжлэг авахаар шийдэв. "Нийгэмд аюултай этгээдүүдийг" тусад нь хорьсноос болж тэдэнд ойлгуулах арга хэрэгсэл дутагдаад байгаа юм байна гэж ойлгосон тэд 5 сарын 1-ний өмнөхөн 650 хулгайч ялтнуудыг (тэдний олонхи нь бага ялтай, давтан, тэдний дунд хүүхдүүд хүртэл байсан юм) лагерын 3-р хэсэгт ачлагаар авчрав. "Эрүүл хэсгийнхэн ирж байна" "одоо та нар ч амьсгалах аргагүй болно доо" гэж тэд 58-ынханд занаж хэлж байв. Тэгээд шинээр ирэгсдэд тэд "Манай байшингуудад дэглэм тогтооцгоо" гэж уриалж байв.

Шинээр ямар дэглэм тогтохыг таамаглан манай боссууд инээд алдаж байв: хулгайчууд хулгайлж, дээрэмдэж, нэг хүнийг нөгөө хүнийх нь эсрэг болгох байв. "Нөхөр даргаа, ойрхон эмэгтэйчүүдийн лагерь байгаа юм байна, тийшээ очихийг зөвшөөрөөч" гэж гуйж шалсан хулгайчуудыг хараад дарга нар инээцгээж байлаа.

Гэсэн ч энд ч мөн хүний эмоц, нийгмийн хөдөлгөөн ямар тааварлашгүй байдгийг харуулсан үйл явдал болсон. Кенгирын 3-р лагерьт маш их хэмжээний, птомейн малын шиприцээр шахсанаар үймээнийг дарах биш харин Гулагын түүхэнд болж байгаагүй том бослогыг тэд хүртсэн юм.

Хэдийгээр хоорондоо тусдаа байрладаг ч гулагын арлууд дамжин өнгөрөх шоронгуудаар хоорондоо холбогддог. Тиймээс тусгай лагериудад матаачдыг алж, бослогууд гарч байсныг хулгайчууд огт мэдээгүй биш сонссон байв. 1954 онд дамжин өнгөрөх шоронгуудад хулгайчууд улс төрийнхнийг хүндэлдэг болж эхэлсэн гэж сонсогддог. Ийнхүү хулгайчууд Кенгирт ирлээ. Тэд ирэхээсээ өмнө улс төрийнхний тухай, тэдний тулалдахад бэлэн байгаа тухай сонссон байв. Тэднийг лагерьт хөл тавиад лагерын дарга нартай үг сольж амжаагүй байхад нь тэдний атаманууд дээр хэдэн ханхар цээжтэй эрчүүд зочлон амьдралын тухай ярилцан тэдэнд ингэж хэлсэн: "Бид бол төлөөлөгчид. Та нар тусгай лагериудад гарсан цавчилтуудын тухай дуулаа биз дээ, хэрвээ дуулаагүй бол бид хэлж өгье. Бид нар та нарынхаас ч дутахгүй хутга хийж чадна. Та нар зургаан зуу, харин бид хоёр мянга зургаан зуу. Энэ тухай дахин бод, тэгээд сонголтоо хий. Хэрвээ та нар биднийг базах гэх юм бол бид та нарыг нилээн олныг чинь хэрчих болно шүү" гэж ээ. Энэ бол ухаалаг алхам байлаа. Харин ч хулгайчуудтай аль дээрээс ингэж харьцах ёстой байсан юм. Тэнийг гол дайсан гэж үзэх ёстой байсан юм. Хулгайчууд энэ талаар бодсон ч тэд хал үзэж догширсон 58-ынхны эсрэг азаа үзэх хэрэггүй юм байна гэж шийдсэн. Тэднийг хамгаалагчид нь тэгээд ч лагерын торны цаана байгаа бүдүүн гахайнууд шүү дээ. Хулгайчууд хариуд нь "Үгүй бид өмнөхөөсөө ухаажсан. Бид та нартай хамт эрчүүдээ" гэж хариулжээ... Ийнхүү тохиролцсон бослого дэгдэж, эхлээд хулгайчууд эхлүүлж, хойноос нь улс төрийнхөн, 58-чууд хүч түрэн орсон… Тэд лагерыг бүрэн чөлөөлөн нэгтгэж, түр зуур өөрсдийгөө төлөөлүүлэх төлөөлөгчөө сонгов. Гэсэн ч тэр төлөөлөгчид нь түр зуур төлөөлөх биш харин Кенгирийн лагерыг 40 хоног толгойлсон түр засгийн газар болж хувирах юм гэдгийг тухайн үедээ хоригдлууд мэдээгүй байсан юм…

… эхний зорилт бол үйлчилгээний хашааг чөлөөлөх байв. Тэнд тэд бүх хүнсний зүйлээ хадгалдаг хүнсний агуулах байв. Дараа нь тэд ажлын бус өдөр операцаа эхэллээ. Энэ бол 1954 оны 5 сарын 16 байв. Эхлээд хулгайчууд урцнуудынхаа дээвэр дээр гаран тэндээсээ ханан дээгүүр дамжин яваад, удирдагчдынхаа дохиогоор 2-р лагерын хашааны цаана үсэрч бууцгаав. Тэд гартаа мод, бороохой барин эгнээ болон жагсацгаав… Тэгтэл тун сонирхолтой зүйлс болов. 35 жилийн туршид хог новш мэт үзэж байсан 58-ынхныгаа харуулууд ирж дуудав: "Эрчүүдээ, хулгайчууд эмэгтэйчүүдийн лагерьлуу орчихлоо. Тэд та нарын эхнэрүүд, охидуудыг чинь хүчиндэх гэж байна. Бидэнд туслаач, тэднийг зогсоогооч." Гэвч гэрээ бол гэрээ. Гэрээний тухай мэдээгүй зарим нь урагш алхах гэсэнд боссууд нь зогсоов. Хуягууд 58-ынхнаас ямар ч дэмжлэг олсонгүй…

Үйлчилгээний хашааны хаалганы онгойж офицер Беляеваар толгойлуулсан зэвсэггүй цэргүүд орж ирэв. Тэд хулгайчуудын эгнээг задалж, нааш цааш нь түлхэж байв. Хоригдлууд тэдний эсрэг бороохойнуудаа хэрэглэхгүй байв. Сүүлд нь хулгайчууд буцаж зугтлаа. Үүний дараа ямар ч баривчлгаа болсонгүй. Үүнийг хулгайчуудын бас нэг дүрсгүй байдаг л нэг үйлдэл гэж тэд үзсэн байв… Үдэш гэнэт хулгайчуудын шүгэлдэх дуу гарч энд тэнд шил хагарах сонсогдов. Тэд гэрэлтүүлгүүдийг хагалж унтрааж байв. Тэд дахиад үйлчилгээний талбайд нэвтрээд, тэндээсээ эмэгтэйчүүдийн лагерьлуу орж байв. Замдаа бас хашааг нь нурааж байлаа. Цамхагуудаас гэрэлт сумаар буудаж, ахмад Беляев лагерын гаднаас томми-автоматтай цэргүүдтэй орж ирэн "ажилчин ангийн нөхөдрүүгээ" галла гэсэн тушаал өгөв. Гулагын түүхэнд анх удаагаа хулгайчуудыг буудлаа. Тэдний ард хуягууд төмөр саваатайгаа зогсож, шархадсан хоригдлуудыг жанчиж алж байв… Эмэгтэйчүүдийн лагерт нэвтэрч орсон хулгайчууд яасан бэ? Буун дуу гарах үед эмэгтэйчүүдийн лагерьт нэвтрэн орсон хоригдлууд ханаж цаддаггүй араатнууд байхаа больж зовлонд орсон нөхөд болж хувирсан юм. Эмэгтэй хоригдлууд тэднийг нуусан юм. Зэвсэггүй цэргүүд, дараа нь зэвсэгтэй цэргүүд тэдний араас эмэгтэйчүүдийн лагерьт орж ирэв. Эмэгтэйчүүд тэдний замд саад хийж, хайгсад, нэгжигчидийн замд тээг болов. Цэргүүд эмэгтэйчүүдийг бууны бөгсөөр цохиж, зарим эмэгтэйг нь чирэн эмэгтэйчүүдийн сахилгын байранд хийв, мөн тэндээс баригдсан зарим эрчүүдийг газар дээр нь буудав.

Лагерын өөрийнх нь цэргийн хүч хангалтгүй болохыг ойлгосон лагерынхан Кенгирын ойролцоо барилга дээр ажллаж байсан цэргүүдийг эмэгтэйчүүдийн лагерьт хэсэг байрлуулав. Гэсэн ч энэ ажил нь цэргийн ажилтай ямар ч авцалдаагүй байсан тул тэгсхийж байгаад тэд тэр цэргүүдийг буцааж явуулсан. Лагерынхан бүгд тэнэг байсангүй, зарим нь энэ үйл ажиллагааг хамгаалж, өөрсдийгөө зөвтгөх гэж оролдов. Тэд эмэгтэйчүүдийн лагерьт өөрсдийн хэдэн сармагчинг оруулж, мөн зурагчидтай сэтгүүлчдийг нэвтрүүлэв. Сармагчингууд эмэгтэйчүүдийг чангааж татаж, зурагчид зургыг нь авав. Ийм байсан учраас ахмад Беляев гал нээсэн юм!

Даваа гаригын өглөө гэхэд шоронгийн хашааны цаана байдал улам бүр хурц болж байв. Хашаанд буудуулсан цогцоснууд хэвтээстэй хэвээрээ л байв. Лагерын гаднах хаалган дээр автоматчид буутайгаа хэвтэж байв. Хоригдлууд тэдэн рүү алуурчид гэж хашгирч, нөгөөдүүл нь бас хариу хашгирцгааж байв. Ямар нэг буулт хийхгүй бол болохгүй байлаа, байр сууриуд дэндүү хатуу, дэндүү хол зөрөлдөөнтэй байв. Хоригдлууд өөрсдийгөө хориглон хамгаалах талаар бодож эхлэв. Зарим эрчүүд хамгаалалтан дээр үсэрч гаран яс арьс болсон биеэ заан "За алив, тэгээд буудаач дээ! Эцгүүдийгээ буудацгаа. Биднийг зүйл дуусга" гэж автоматчидруу хашгирч байв.

Гэнэт нэг цэрэг офицерлуугаа очин нэг бичиг дамжуулав. Офицер түүнд хашаанд байгаа цогцоснуудыг авах тушаал өгөв. 5 минутын турш хориглолт нам гүм болов. Эхний хоригдол талбайд болгоомжтойгоор гарч харахад түүний өмнөх талбайд хар судалтай номер бүхий хувацстай хоригдлуудын цогцос алга болсон, гагцхүү тэдний малгайнууд л хөглөрч байв. Цогцоснуудыг авах тушаалыг саяхан тэнд Алма Атагаас нисэж ирсэн Казахын БНУ-ын Дотоод хэргийн яамны сайд өөрөө өгсөн байв.

Хоригдлууд ураа хашгиралдан эмэгтэйчүүдийн хэсэгрүү оров. Тэндээс тэд сахилгад хийсэн байсан эмэгтэйчүүдийг бас суллав. 4-р дивизийнхнээс бусад лагерын бүх хэсгийг хоригдлууд чөлөөлж, нэгтгэв. Лагерыг тойрсон цамхаг тус бүр дээр 4 харуул байв. Хоригдлууд, тэр дундаа хамгийн чангаар эмэгтэйчүүд тэдэнүү "Та нар фашистуудаас ч дор! Цус сорогчид.. Алуурчид" гэж хашгирцгааж байв.

Лагерь дотроос нэг хоёр санваартан дорхноо олдож, моргод тэд буудуулж болон шархнаасаа болж нас барсан талийгаачдийн хойдхийг уншив.

Тэр үед өчигдөрхнийг хүртэл боолууд байсан, хоорондоо эв түнжингүй байсан найман мянган эрчүүд одоо нэгдэж, өөрсдийгөө чөлөөлж (бүрэн биш л дээ, гэхдээ ядаж тэр шоронгийн хашаан дотор) байх үед тэдний сэтгэл санаа ямар байсан бол? Хоёрдугаар сарын хувьсгал л ийм байсан байх. Бид хулгайч нарыг хайрлаж. Хулгайчууд биднийг бас хайрлаж байв. Түүнээс ч илүүтэйгээр бид эмэгтэйчүүдийг хайрласан. Бидний хажууд бидний хувь тавиланг хуваалцсан эмэгтэйчүүд, бидний эгч дүүс байлаа.

Хоолны танхимд мэдэгдлүүд, уриалгууд хийгдэж эхэллээ. "Аль бололцоогоороо өөрсдийгөө зэвсэглээд, цэргүүдрүү дайрцгаая!" Тэдний дундаас хамгийн галзуугууд нь сонингын цаасны том үсгүүдийг хайчилж нэгтгэн "Чекистүүдийг нам цохьцгооё" "Чекистүүдийн шавхруу горьдогч Хархнуудад -үхэл"гэсэн уриа хийсэн байв. Энд тэнд хоригдлууд бөөгнөрч, хүн бүр янз бүрийн санал гарган хоорондоо ярилцацгааж байв... Одоо бид юу шаардах вэ? Беляевыг шүүхээр оруул. Тэр ойлгомжтой. Өөр? Урцнуудыг түгжихийг болиул. Хувцсан дээрээс номеруудаа ав. Өөр, энэнээс цааш юу шаардах вэ? Үүний цана бослого гарсан жинхэнэ шалтгаан аймшигт үнэн байлаа. Бид эрх чөлөө хүсэж байна. Шүүгч нар биднийг Москвад байхад буруутгасан. Бид Степлаг, Карагандагын тухай ярьж байгаа үед шүүгчид биднийг сонсох болно. Харин Москваг буруутгаж эхлэх юм бол тэд биднийг талд булшлах болно. Тэгээд бид яах вэ? Юу хийх вэ? Ханаа цоолох уу? Талруу гарч зугатах уу?

Эрх чөлөөтэй тэр хэдхэн цаг. Тэр хооронд бид ямар ч гав гинжгүй байсан юм. Үүнд харамсах зүйл байхгүй. Даваа гаригын орой төвөөс хүмүүс ирсэн байв. Тэд арай өөрөөр бидэнтэй харьцаж, хэн нь ч бидэнрүү зэрлэгээр ширтсэнгүй, мөн хажуудаа автоматчидыг дагуулаагүй байв. Тэд Бериягын хүн болж харагдахыг хүсээгүй байв. Мөн өөр олон генералууд Москвагаас, гулагын төв Штабаас, Ерөнхий прокурорын орлогч Вавилов нар хүрч ирэв. Тэд бидэнтэй уулзаж ярилцаад, бидний шаардлагыг зүй ёсны байна гэж зөвтгөв. Юу, бид тэгэхээр босогчид биш үү? Үгүй. Буудсан хүмүүс шийтгүүлэх ёстой. Зохих хүмүүс нь хариуцлага хүлээх болно. Тэгвэл тэд нар яах гэж эмэгтэйчүүдийг зодсон юм бэ? Эмэгтэйчүүдийг зодох гэнэ ээ? гэж тэд гайхав. Аня Михалевич зодуулж хөх няц болсон хүүхнүүдийг дараа дараагаар нь оруулж ирэв. Тэдний сэтгэл уяран "Бид энэ талаар арга хэмжээ авах болно". Бид хоорондоо холилдож болно биз дээ. За за хүссэнээрээ холилд... Бид яллаа. Гэсэн ч бидний зарим нь итгэхгүй байв. Энэ бол заль, заль шүү. Бид итгэхийг хүсэж байв манай боссууд, дарга нар арай ч бүгд муу хүмүүс биш шүү дээ. Энэ бол нөхцөл байдлаас гарах хамгийн хялбар гарц байсан тул бид итгэхийг хүссэн юм.

5 сарын 18-ны мягмар гаригт Кенгирын бүх хоригдлууд ажилдаа гарлаа. Ийнхүү тэр өглөө бүх зүйл хялбархан дуусчихаж болох байлаа. Гэвч зарим генералууд ийм үр дүнг ялагдал гэж үзэн хүлээн авахаасаа татгалзсан юм. Тэд хоригдлын зөв байсан гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Тэд МВД-ынхээ цэргүүдийг шийтгэнэ гэж бодохгүй байв. Тэр өдөр өөрсдөө ажил хийж бараг үзээгүй цэргүүд ажил хийж, өөрсдөө тэрэг түрж, хоригдлуудыг ажилдаа гарсан хойгуур нь лагерын хашаанд гарсан цоорхойг бөглөж, илүү өндөрлөсөн юм. Орой ажиллаж ядарчаад хоригдлууд буцаж ирэн оройн шөлөө уухаар яаран хуарангууддаа орж түгжүүлэв. Гэсэн ч удалгүй хоригдлууд бие биенээ хашааны наана цаанаас дуудалцан яг л хулигаанууд шиг болов. Хуягууд сандран зугатахад ганц офицер ажлаа дуусгах гэж үлдсэн нь нэгдүгээр лейтенант Медведев байсан бөгөөд түүнийг үүр цайтал хоригдлууд барьцаалсан юм.

Лагерь дахин хоригдлуудын гарт орсон, харин энэ удаад тэд хуваагдчихсан байв. Доторх ханаруу ойртсон хоригдол бүрлүү цамхгууд дээрээс пулемёт, автоматаар гал нээж байв. Тэд нилээн хэдэн хоригдол алж, бас нилээн хэдийг шархдуулсан. .

Хоригдлууд дахин хамаг прожектор, гэрлүүдийг хагалав. Хариуд нь цамхгуудаас гэрэлт дохионы сумнуудаар буудаж гэрэлтүүлэв. Энэ үед хоёрдугаар дивизийнхэн олзлогдсон хуягийг ашиглах аргаа бодож олов. Тэд түүнийг ширээнээс хүлэн, нэг погоныг нь хуулан урдаа барин хашааруу дөхөж очив. Нөгөөдөх нь "Энэ би байна шүү. Битгий буудаарай. Би байна шүү" гэж хашгирч байв. Хажуугаар нь буудаад байсан тул тэд ширээний хөлөөр өндөрлөсөн хашааг нурааж, эсвэл дээгүүр нь давж гарах боломжгүй байв. Оронд нь тэд хашааны доогуур нь ухаж эхэллээ. Мэдээж лагерь дотор хоригдлуудад ашиглачихаар хүрз байгаагүй тул тэд гал тогооны хутга, хоолны цагаан сав, хөнгөн цагаан тавагнуудаар ухацгаав. 5 сарын 18-наас 19-нд шилждэг тэр шөнө лагерынхан бүхий л ханануудыг доогуур нь ухаж хоорондоо нэгдэцгээв. Цамхгуудаас ч буудахаа болив. Өдөр нь нөгөө погонтой офицер хэрэггүй болж, харин шөнө дахиад нөгөөдхийг ашиглан ухав. Ийнхүү дараа хэрэг болж магад гэж 20 метр өргөн нүх лагерыг голоор нь хуваасан тоосгон хашааны доогуур ухаж гаргав. Тэр шөнө тэд мөн 4-р лагерын дивизийн дотор байсан сахилгын байрны хашаан доогуур ухаж оров. Харгалзагч хуягууд гадагш зугатан, зарим нь цамхагруу гарав. Хоригдлууд дотогшоо орон байцаагч нарыг нүдэж, сахилгад шийтгүүлж байсан хоригдлуудыг суллав. Тэнд янз бүрийн шалтаг, шалтгаанаар сууж байсан хоригдлууд байв… Эхлээд тэд улс орон даяар бослого гарч хувьсгал болж, шоронлуу дайрч гэж бодож байв. Гэсэн ч энэ нь тийм өргөн цар хүрээтэй биш, лагерь дотор болсон бослого байхыг мэдэв. Тэдний зарим ял багатай хоригдлууд нь хаалгыг нь нээж чөлөөлсөн ч гэсэн гарч бослого дэгдээсэн хоригдлуудтай цуг хооллочихоод буцаад сахилгын байрандаа сайн дураараа ирж суудаг байв.

Босогч хоригдлууд. Одоо цаашид яах вэ? Урьд өдөр нь үзүүлсэн шиг, боолын эзэд нь тэднийг дараа дахиад л хуурах болно. Тэд өмнөх өдөр шиг, өмнөх бүх өдрүүд шиг өвдөг дээрээ хүлцэнгүй суух уу? Тэд өвдөг дээрээ хүлцэнгүй суусан ч ямар ч өршөөл энэрэл хүртэж байгаагүй. Тэд өнөөдөр одоо ингээд болиод, бууж өгөөд, шийтгэлээ хүлээх үү? Өнөөдөр ч бай, сар эрх чөлөөтэй байсан ч бай тэдгээр цагын механизм шиг яг таг явдаг шүүхүүд тэдэнд ялгаагүй хатуу ширүүн хандах болно. Тэдэнд хүн бүрд нь дөрөвний нэг өгөх болно.

Оргосон хоригдлууд ганц өдрийг ч болов эрх чөлөөтэй байх гэж оргодог. Түүний нэгэн адил тэдгээр найман мянган хоригдол тийм ч удаан үргэлжлэхгүй ч гэсэн эрх чөлөөний төлөө тийнхүү боссон. Найман мянган эрчүүд, боол байсан эрчүүд ийнхүү гэнэт өөрсдийн эрх чөлөөгөөр амьдарч эхлэв. Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдрүү харж, эрчүүд тэдний гараас хөтлөв. Хашааны наана цаанаас гэрлэсэн литв бүсгүйчүүд амьдралдаа анх удаагаа хууль ёсны нөхрөө харав. Шүтлэгтнүүд анх удаагаа юунд ч баригдалгүй бөөндөө цуглан мөргөцгөөв. Лагерын энд тэнд тарсан байсан гадаадынхан хоорондоо цуглан азид, шоронд өрнөж байгаа энэ хачин хувьсгалын талаар ярилцацгаав. Лагерын хүнсний хангамж хоригдлуудын гарт орсон бөгөөд хэн ч тэднийг 11 цаг ажилуулах гэж жагсаахгүй байлаа. 19-ны өглөө нойргүй хоносон хоригдлууд хувцсан дээрх номеруудаа урж хаяцгаав. Гэрлийг нь хагалсан шонгуудыг өргөст торон дээгүүр дамнуулан унагав, гэсэн ч тэрэнтэй тэрэнгүй ухсан нүхээр лагерын дивизүүд хооронд чөлөөтэй орж гарч болж байв.

Засгийн төлөөлөгчидтэй хэрхэн, ямар нөхцлөөр ярилцахыг хэлэлцэх, лагерыг төлөөлөх түр хороо байгуулах талаар ярилцана гэж зарлагууд хоригдлуудыг нийтийн хоолны танхимруу дуудаж байв. Түр хороог хэдхэн цаг томилж байна гэж хоригдлууд бодож байсан боловч хэдхэн цаг биш харин 40 хоног ажилласан юм.

Хэрвээ 2 жилийн өмнө ийм бослого гарсан бол Степлагын боссууд ийм зүйл болсныг Сталинд мэдэгдэхээс айн ганц ч минут хойшлуулалгүйгээр "сум бүү хайрла" гэсэн тушаал буулгах байсан юм. Тэд ийм зүйлсээс айхаа больж дөжирсөн байсан тул тэд хэрэгтэй бол 4 мянга байна уу 8 мянга байна уу үл хайхран цөмийг нь буудахад ч бэлэн байсан юм. Гэвч 1954 онд байдал өөр, түвэгтэй болсон байв. Вавилов хүртэл, Бочков хүртэл Москвад шинэ салхи үлээж эхэлснийг мэдэрч байв. Кенгирт хэдийн нилээн олон хоригдол буудуулчихсан, тэд хэрхэн үүнийг хууль зүйн дагуу болж харагдуулахыгаа сайн мэдэхгүй байв. Тиймээс тэд ямар арга хэмжээ авж болохыг шийдэхээр удаан шийд гаргаж байв.

Бослогын эхний хэдэн цагын дараагаас л хэрхэн үүнийг зүй ёсны мэт харагдуулах вэ, ямар улс төрийн чиг шугам баримтлах вэ гэдгээ хоригдлууд бодох хэрэгтэй болов. Капитон Иванович дорхноо ортодокс коммунистуудын байр суурийг дэмжив. Энэ нь түүний цэргийн ухаан, тактик байсан байж болох юм "хувьсгал энэ тэр гэсэн дэмий үгээ зогсоох хэрэгтэй. Хэрвээ бид энэ ухуулах хуудаснуудыг зогсоохгүй юм бол бид бүгд нэмэлт ял авах болно" гэж хэлэв. Ингээд үүний дараа тэр шөнөдөө, маргааш нь тэрээр лагерыг тойрон явж, уур хилэн нь гараагүй, өшөө авахын хүслэнд жолоодуулсан хоригдлуудад тэрээр цөхрөлгүйгээр дахин дахин давтан хэлж байв: "Зөвлөлтийг үзэн ядан, зөвлөлийн эсрэг зогсвол бид бүгд үхэх болно. Хэрвээ бид Зөвлөлтийн эсрэг уриа лоозон харуулах л юм бол биднийг дор нь дарах болно. Тэд ердөө л биднийг дарах шалтаг гарахыг хүлээж байгаа юм. Хэрвээ бид иймэрхүү ухуулах хуудаснууд гаргах юм бол бид тэдэнд өөрсдийгөө буудахыг зөвтгөж байгаа мэт болно. Бидний аврал бол бууж өгсөн, үнэнч байдал. Бид Москвагын төлөөлөгчидтэй зөвлөлтийн иргэдийн хувиар харьцах ёстой." Түүнийг ийнхүү ярьж байхад нь хажуугийн нааран дээр хүмүүс чангаар үнсэлцэж байв. Гэсэн ч удалгүй хоригдлууд Кузнецовын үгний үнэн зөв, зүйтэйг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Тийнхүү альч цамхгаас тод харагдахаар том лоозонгуудыг хийн лагериар нэг өлгөв. Тэдэн дээр:

"Зөвлөлтийн үндсэн хууль урт наслаг"

"НАМ-ын төв хороо мандтугай"

"Зөвлөлтийн дэглэм мандтугай"

"Төв хорооныхон нэг гишүүнээ илгээж бидний хэргийг дахин үзэг!"

"Алуурчин Бериягууд сөнөтүгэй"

"Степлагын офицеруудын эхнэрүүдээ! Та нар алуурчдын эхнэр байхаасаа ичихгүй байна уу?"

Хэдийгээр олон сая худал хуурмаг хэргүүд тэрхүү үндсэн хууль, тэр улс төрийн товчооны дор болж өнгөрч байсан хэдий ч ийнхүү бичиж өлгөж, түүнийгээ уншсаныхаа дараа хоригдлууд бүх зүйл арай ч дуусчихаагүй, өөрсдөө бас ч гэж хууль эрх зүйн хувьд боломжийн үндэстэй болж авлаа гэж тайвширсан.

Хоолны заалны байшингийн дээвэр дээр хар хүрээтэй цагаан даавуун дотор улаан эмнэлгийн загалмай тэмдэг зурсан том далбаа өлгөсөн нь хаанаас ч харагдахаар байв. Энэ нь олон улсын тэнгисийн кодлолоор бол "Хөлөг живж байна. Хөлгөн дээр эмэгтэйчүүд, хүүхдүүд байна" гэсэн дохио байлаа.

12 хүнтэй комисс байгуулагдаж, ахлагчаар нь Кузнецов томилогдов. Тэгээд дараах хэлтсүүдийг байгуулж ажиллаж эхлэв.Үүнд: Ухуулах, сурталчилгаа, Үйлчилгээ, засвар, Хүнс, Дотоодын аюулгүй байдал, Цэрэг, Техникийн.

… Эхлээд байгаа байршилаа бэхжүүлэх арга хэмжээ авав. Харуулын хэсгүүдийн эсрэг хана өрж эхлэв. Мөн аюултай, миньтэй талбай гэсэн бичиг бичиж өлгөхөө ч мартсангүй. Техникийн хэлтсийнхэн "Анхаар өндөр хүчдэл- 100 мянган вольт" гэсэн бичигтэй хаалгатай байранд суув. Тэдний хийж байсан ажлыг нууцалж байв. Удалгүй тэднийг нэгэн нууц химийн зэвсэг дээр ажиллаж байна гэсэн цуу лагериар тархаж эхлэв. Тэнд маш чадварлаг эрдэмтэд байсан, тэдний заримыг нууц зэвсгийн төсөл дээр хүртэл ажилуулдаг байсан тул тэднийг Москвад хүртэл хэн ч нээгээгүй зэвсгийг бүтээчихнэ гэдэгт хоригдлууд, боссуудын хэн нь ч эргэлзэхээргүй байлаа. Тиймээс хэдхэн реагентуудыг ашиглан мина хийхэд чадахгүй гэх газаргүй. Тиймээс минатай талбайг хүмүүс тоглоом гэж үзэхгүй байсан юм. Бусад зэвсгүүдэд автоматчидын нүдрүү цацах буталсан шил, саваа, хүрз, лоомнууд байв. 20-р зууны хувь эдгээр нь хүүхдийн тоглоом гэсэн үг. Гэвч өмнө нь шоронд, одоо шоронд, дараа нь дахин шоронд илгээгдэх гэж байгаа хүмүүсийн хувьд энэ бол тоглоом биш байсан юм. Ийнхүү тэмцлийн ийм цаг үед эмэгтэйчүүд цуг байна гэдэг нь өөрөө бас зэвсэг болж хувирсан бөгөөд эрчүүд эмэгтэйчүүд хоорондоо хүндэтгэлтэй харьцаж байсан юм.

Боссууд хоригдлуудыг ийнхүү үймээн самууны үед одоо нэг ил цагаан хүчин хийж, бөөн хүчирхийлэл явагдаж байгаа гэж дотроо ургуулан бодож байв. Ойр хавийн иргэд ч мөн тийм бодолтой байв. Захиргаа удирдлагынхны тооцоолж байснаар хулгайчууд эмэгтэйчүүдийг хүчиндэж эхлэхэд улс төрийнхөн тэдний эсрэг тэмцэлдэж хоорондоо алалцаж, тэгэхээр нь гаднаас дайрч орж болох юм гэж тооцож байв. Гэвч МВД-ын сэтгэл судлаачид ээ удаа дахиад буруу тооцоолсон юм. Магадгүй бид ч гэсэн өөрсдөө гайхсан байх. Хулгайчууд эмэгтэйчүүдийг хүчиндэх гэж, тэдэнрүү гар сарвайгаагүй юм. Магадгүй бослогын эхний өдөр алуулсан нөхдөө бодож байсан байж магадгүй. Хэрвээ Кенгирын босогчдод хүч чадал байсан юм гэвэл тэр нь эв нэгдэл л байсан юм… 3 өдөр өнгөрлөө. Хэлэлцээрүүд явагдаж, хоригдлууд шаардлагуудаа тавьсаар байв. Харин нөгөөдүүл нь хоригдлуудын шаардлагыг хүлээж авах болно харин ажил ажил, ажилдаа гар л гэж шамдуулсаар байв. Гэсэн ч энэ залийг мэддэг болсон хоригдлууд Үгүй, Степлагын захиргаа биднийг өмнө нь хуурсан. Бид нар Степлагын захиргаанд итгэхгүй байна. Бид МВДд итгэхгүй байна. Бидэнд төв хорооны төлөөлөгч ирүүл тэгвэл бид итгэх болно гэв.

"Болгоомжтой байгаарай" та нар нөхцөл байдлыг хурцатгаж байна шүү гэж генералууд заналхийлэв. Тэгтэл Кузнецов босон тайвнаар "Хэрвээ та нар лагерьлуу зэвсэгтэй орох гэж байгаа юм бол, энд байгаа хоригдлуудын хагас нь өмнө нь Берлинийг эзэлсэн цэргүүд шүү гэдгийг санаарай. Тэд та нарыг зэвсэгтэйгээ байсан ч учрыг чинь олж чадна шүү" гэж хэлэв. Уулзалтанд орох үед нь хоёр булиа украйн залуу гутлынхаа түрийнд хутга хийн түүнийг дагалдан явдаг байв. Түүнийг хамгаалахаар уу? Эсвэл оноо тэнцүүлэх гэж үү? … Техникийн хэлтсийнхэн ухуулах хуудас, том лоозон бүхий шаарнууд, бөмбөлгүүд хийж нисгэж байлаа. Түүнийг нь харуулын цамхгуудаас буудаж унагаж байв. Дараа нь чеченьчүүд нисдэг цаасан шувуу хийж эхлэв. Үүнд тэд экспертүүд байв…

Заримдаа тэд лагерын хаалгыг гэнэт онгойлгоход хоригдлууд түгшүүрийн хувин дэлдэн талбайруу уралдан гарч байршлуудаа эзэлдэг байв. Гэвч хэн ч орж ирэхгүй байлаа. Хоригдлуудын бэлэн байдлыг сорьж байсан бололтой. 6 сард тэд трактор авчирж лагерын гаднах хашлагын талбайд шөнөөр ажил хийлгүүлж эхлэв. Юмыг яаж мэдэхэв гээд тэрхүү чимээ гарсан талбайн наана хоригдлууд гүнзгий нүхэн шуудуу ухав. 6 сарын 22-нд ялалт. Намын төв хорооноос гишүүн наашаа гарсан гэж гаднаас цагаан хоолойгоор мэдэгдэв. 24-нд нөгөө дургүй хүргэсэн тракторууд ч нам болсон байв. Хоригдлууд нам унтаж байв. 6 сарын 25-ны үүрээр шүхэрнүүд тэнгэрт дэлгэгдэж, харуулын цамхгуудаас гэрэлт сумнуудаар буудав. Дээвэр дээр гарч юу болж байгааг харсан хоригдлууд хашгирж амжихаасаа өмнө снайперуудын суманд буудуулж унаж байв. Онгоц доогуур нисэж хоригдлуудыг сандаргаж, тэгтэл их бууны дуу сонсогдов. Алдарт Т34-үүд тракторын дуугаар халхавч хийн орж ирсэн байлаа. Тэд шуудуунууд дээгүүр харайн гарч байв. (Нэг нь харин шуудуун дотор унасан юм) Тэдний араас дуулгатай, томми автоматтай явган цэргүүд дайрав. (дайрахын өмнө танкчид, явган цэргүүдэд водка уулгасан байв. Тэд хэдий тусгайгийн цэргүүд байлаа ч гэсэн халамцуу үедээ ямар ч зэвсэггүй, унтаж байгаа хоригдлуудыг буудах нь тэдэнд илүү хялбар байв) Түүний араас радио холбоотой операторууд орж ирэв. Генералууд цамхгууд дээр гаран "тэд тэддүгээр урцыг эзэл, тэнд Кузнецов байгаа" гэж команд өгч байв. Ямар ч сум тэднийг заналхийлэхгүй байсан тул тэд ажиглах байранд нуугдах шаардлагагүйгээр цамхаг дээр байв. Холоос, барилгын талбай дээрээсээ эрх чөлөөт ажилчид юу болж байгааг харж байлаа.
Алдарт Т34 танк

Лагерынхан цочиж сэрэн үймэв. Зарим нь шалан дээр хэвтэн бууж өгч, зарим нь эсэргүүцэх гэж оролдож, зарим нь эсэргүүцэх гэсэн үү эсвэл хурдан үхэх арга нь тэр үү гарч хайчин галд өртөж унаж байв. 3-р дивизийнхэн хариу тулалдав. Тэд автоматчидруу чулуу нүүлгэн, танкруу сульфурын бололтой бөмбөг шидэж байв. Зарим үед хоригдлууд ураа хашгиран дайрч байв. Танкууд замдаа таарсан болгоныг няц дайрч байв. Мөн зарим танк урцруу дайран дотор нь байсан хүмүүсийг дайрч алж байв. (Ингрид Киви, Махлапа хоёр эстони бүсгүй урцан дотроо байхдаа танканд дайруулсан юм) Семён Рак найз хүүхэнтэйгээ гар гараасаа хөтлөлцөн танкан доогуур орж амиа егүүтгэсэн юм. Танкны хойноос ачааны машин явж, дайруулсан хүмүүс, үхдлүүд цогцоснуудыг ачиж байв. Тэд эмэгтэйчүүдийг ч гэсэн бууны жадаар жадалж алж байв. Зарим хоригдлууд жорлонд нуугдсан ч тэнд нь тэднийг сумаар сийчсэн. Тэр үүрээр офицер Беляев өөрийн гараараа хорь гучин хоригдлыг буудаж алсан юм. Үхэгсдийн дуу хэдэн цагийн дараа намдаж эхлэхэд тэд урцуудад байгаа хоригдлуудад хандан, "Алив гараад ир, та нарыг алахгүй" гэж хашгирч байв. Тиймээ тэд тэднийг алаагүй, зүгээр л бууны бөгсөөр цохиж зодсон юм. Алагдаж, шархадсан хоригдлын тоо 700 давсан байв. 25-ны өдрийн турш амьд үлдсэн хоригдлуудыг хээр талд толгойг нь бөхийлгөж суулгав. Дараа нь офицерүүд ирж, нэрс дуудаж, амьд байгаа хоригдлын нэрний ард чагт зуран хүнсний нормыг нь олгов. Комисс болон бусад сэжигтэй гэсэн хоригдлуудыг сахилгын байранд түгжив. Мянга гаруй хоригдлыг хаалттай шоронгууд болон Колымаруу илгээв. Ингэхдээ тэд ямагт тэгдэгчилэн явуулах нэрсийг зүгээр л санаанаасаа зохиосон байв. Бослогод огтхон ч оролцоогүй хоригдлууд хүртэл цуг илгээгдсэн юм.

6 сарын 27-нд үлдсэн хоригдлуудыг ажил хийлгэхээр дахин ажилруу нь туув… Ийнхүү ольтригийг донсолгосон цуурал Кенгирт хүрсэн юм. Цонхонд тор хийхээ больж, урцнуудыг цоожилохоо болив. Гуравны хоёрын өршөөлийн систем нэвтэрч, өмнө нь огт болж байгаагүй зүйлс болж, 58-ынхныг суллаж эхлэв. Булшин дээр ургасан цэцэг ихэвчлэн илүү ногоон, илүү өтгөн байдаг. 1956 онд Кенгирын лагерыг тэр чигт нь устгасан. Орон нутгийн иргэд болон Кенгирт үлдсэн цөллөгийнхөн хоригдлуудыг оршуулсан булшнуудыг олж дээр нь цэцэг авчирж тавьцгаасан юм.
Зургаадугаар хэсэг

ЦӨЛЛӨГ

Нэгдүгээр бүлэг

Эрх чөлөөний анхны жилүүд дэх цөллөг

Хүн төрөлхтөн эхлээд цөллөг, дараа нь шоронг бодож олсон байх… 20-р зуун гарч эхлэх үеэс манайд цөллөгийн маш олон хувилбарууд үүсэж бий болсон. … Чингис хааны арми ч манай дотоодыг хамгаалахынхны цөлж, алж, устгасан шиг ихийг устгаж байгаагүй юм. …

Жишээ нь Васюгиний эмгэнэлт явдлыг дурдаж болох юм. 1930 онд 10 мянган өрхийн 60-70 мянган хүнийг нутаг заан, Томскоор дайруулан, өвлийн хүйтэнд явганаар Том мөрөн дээгүүр, дараа нь Об мөрөн дээгүүр, дараа нь Васюгин мөрөн дээгүүр цөллөгт явуулсан юм. Сүүлд нь тэдний таарч өнгөрсөн тосгоны хүмүүсийг замдаа хөлдөж үхсэн томчууд хүүхдүүдийг цогцосыг авч зайлуулж, цэвэрлэж оршуул гэсэн үүрэг өгч байв. Васюгин, Тара-г өнгөрөөд тэднийг хөлдөж цэвдэгшсэн намагт ямар ч багаж хэрэгсэлгүйгээр, ямар ч хоол хүнсгүйгээр авчирав. Тэндээс буцах ямар ч зам байсангүй. Буцаж явж болохуйц Тобольск, Об явах хоёр замыг хоёланг нь пулемёттой цэргүүд хаан байрласан байв. Тэд яг л ялаа шумуул шиг үхэцгээж эхлэв. Өөр ямар ч аргагүй болсон хүмүүс цэргүүд буцаж ирэн цааш нь нэвтрүүлээд гаргачихаач хэмээн гуйж газар дээрээ буудуулж байв… Тэднээс нэг ч хүн үлдэлгүй бүгд үхэцгээсэн юм…

Эсэргүү нар, кулак, кулакын хүү, тэдний гэр бүл хамаатан цөмийг нь цөллөгт явуулж байв…

Тавдугаар бүлэг.

Ял дууслаа

Найман жил лагерьт байхдаа би хэн нэг хүн цөллөгний тухай сайн сайхнаар ярьж байхыг огтхон ч сонсож байгаагүй. Гэсэн хэдий ч чулуун хана бүх талаас дэндүү ойрхон шахаад ирэх үед цөллөг гэдэг бол хоригдлын бодол дотор гэрэл гэгээ татуулдаг зүйл болж хувирдаг. Тэгээд тэрээр "Тэд миний ялыг цөллөгөөр сольчихдог ч болоосой" хэмээн шүүрс алдацгаадаг.

Би ч гэсэн бусдын нийтлэг тавилангаас тойрч гараагүй. Харин ч цөллөгийн тухай бодол намайг маш хүчтэй эзэмдэж байсан юм. Иерусалемын шавар хонгил дотор байж байхдаа би хажууханд тосгоны тахиа үүрээр донгодож байхыг сонсдог байв. Калугагын шалгах нэвтрүүлэх байрны дээврийн орой дээрээс би энэхүү үл мэдэх хотыг ширтэн харж байхдаа намайг эндээс аль болох хол явуулчихаасай гэж хүсэж байсан юм. Тэгээд би гэнэхэнээр Дээд зөвлөл өргөдөл бичин миний 8 жилийн ялыг насан туршийн цөллөгөөр сольж өгөөч гэсэн хүсэлт явуулж байв. Үүний хариуд заан найтаагаа ч үгүй юм. Үнэндээ ялны минь оронд цөллөг биш харин ялаа дуусгасны минь дараа намайг үхтэл үргэлжлэх цөллөг намайг угтаж байгаа гэдгийг би мэдээгүй байсан юм.

1952 онд Экибастузын лагерын 3000 орос хоригдолтой хэсгээс арав гаруйхан хоригдол суллагдав. Тэр үед 58-ынхныг торны цаана, нөгөө талд байгааг харах маш сонин санагдаж байв. Тэр үед Экибастуз байгуулагдан ашиглагдаж эхэлснээс хойш 3 жил болж байсан ч энэ хооронд хэн ч суллагдаж байгаагүй, хэний ч ялын хугацаа дуусаж байгаагүй байв. Дайны эхэн үед 10 жилийн ял авсан, энэ үеийг хүртэл амьд үлдэж тэссэн зарим нөхөд ийнхүү суллагдсан бололтой. Тэднээс захиа ирэхийг бид тэвчиж ядан хүлээж байв. Удалгүй бид хэдийгээр тэдний яланд цөллөг гэсэн заалт байгаагүй ч гэсэн тэднийг цөмийг нь цөллөгт явуулсныг бид мэдэв. Гэхдээ бидний хэн нь ч үүнийг мэдлээ гээд гайхсангүй. Нэгэнт л биднийг дайсан гэж чичилсэн бол биднийг үхэн үхтэл янз бүрээр оролдох болно гэдгийг бид ч, харгалзагч нар ч мэдэж байсан болохоор бид үүнд гайхаагүй юм… Үнэндээ цөллөг нь бидэнд хаашаа явбал дээр вэ гэдгийг шийдэх хүнд асуудлыг хөнгөлж өгдөг байв. Тэд биднийг илгээгээгүй л бол бид хаа ч очсон нүд үзүүрлэгдэж байх аргагүй болох нь тодорхой байв…

… Ял дууссаны дараа намайг Казахстаны Кок-Терект (Хөх Тэрэг) цөллөгөнд явуулах болсныг мэдэгдэв… Ядаж дулаахан... 3 жил өнгөрлөө.

... Гуравдугаар сарын 6-нд миний бодож төсөөлж чадахаас ч их үйл явдал болсон. Манай байрны эзэн Чадова, мөн надтай адил цөлөгдсөн тэрээр надад чанга хэлэхээс эмээн "Явж радио сонс. Би сонссон зүйлээ давтаж хэлэхээс эмээж байна" гэв. Түүний хэлснээр нь хий гэсэн бодол намайг эзэмдэв. Намайг төв талбай дээр очтол аль хэдий 200 гаруй хүн Кок-Тэрэкийн төв талбайд цугласан байв. Ихэнх нь казак, настайчуул байв. Тэд малгайгаа гартаа барин гунигтай царайтай байв. Хоёр гурван тракторын жолооч малгайгаа аваагүй байв. Би ч гэсэн юу болж байгааг мэдэж амжаагүй, малгайгаа аваагүй байв. Гэтэл намайг ойгож амжихаас ч өмнө радиогоор нөгөө түүхэн үйл явдал хэлдэг хоолойгоор нэвтрүүлэгчийн хоолой дуулдав, юу болсныг би ойлголоо.

Энэ бол би болон миний нөхдийн оюутан байх үеэс хүлээж байсан мөч байв. Энэ мөч хурдан ирээсэй гэж гулакт зек бүхэн залбирдаг байв. Тэр үхжээ. Дарангуйлагч үхжээ. Дайсан эвхрэн, өнгөрчээ. Тусгай дэглэмтэй шоронд ямар их баяр хөөр болж байгаа бол. Харин энд орос охид, багш нар нулимсаа асгартал уйлцгааж байв. "Одоо яана аа...?" хэмээн тэд яг л эцэг эхээ алдсан хүмүүс шиг уйлцгааж байв. Би тэдэнрүү чангаар "Одоо харин та нарыг яах ч үгүй. Та нарын эцгүүд чинь буудуулахгүй. Та нарын ирээдүйн нөхрүүд чинь шоронд орохгүй. Та нар хэзээ ч хоригдлын ар гэрийнхэн гэж доромжлогдохгүй боллоо" гэж хашгирмаар санагдаж байв.

Тэр цагаан хоолойны дор би баясан баяр хөөр болж, бүжиглэж чадах байв. Бараг бүх зүйлтэй нүүр тулж өнгөрсөн нүүр царай минь төв болон гунигтай буй мэт царай гаргав. Одоохондоо би өмнөх шигээ л хуурмагаар царай гаргахгүй бол болохгүй. Харин надад 3-р сарын 5-нийг магтан дуулсан магтуу зохиомоор санагдаж байв.

Түүнээс хойш янз бүрийн тэмцэл дээгүүр хүрээнийхний дунд болж өнгөрөн 10 хоногийн дараа МГБ-г татан буулгав. МГБ үүрд оршин байж чадах юм уу хэмээн миний эргэлзэн бодож байсан зөв байв. Шударга бус байдал, тэгш бус байдал, боолчлолыг тооцохгүй бол "үүрд мөнх" зүйл бидний ертөнцөд ер нь байдаг бил үү?

Долоодугаар хэсэг

СТАЛИН ҮГҮЙ БОЛСОН
Гуравдугаар бүлэг

Хууль өнөөдөр

Энэ номыг уншсан уншигч бүр Сталиныг эрх мэдэлтэй болж эхэлсэн эхний үед ч гэсэн орос оронд улс төрийн хоригдол хэрхэн байхгүй байсныг мэднэ. Нүдний чинь хажуугаар туун өнгөрүүлсэн тэрхүү сая сая 58-ынхан ердөө л энгийн гэмт хэрэгтнүүд байсан юм гэнэ.

Түүнээс гадна бэлэн үгтэй Хрушев тун ч олон индэр дээрээс: Улс төрийнхөөн? Манайд ганц ч байхгүй. Манай улсад улс төрийн хэрэгтэн гэж байдаггүй юм гэж хэлж байв.

Арьсан доор өөхөн давхарга сууж эхлэх үед хүмүүс бид өнгөрснөө мартан түүний хэлсэн үгэнд бараг итгэж эхэлсэн юм. Өмнө нь ялтан байсан хоригдол хүртэл! Сая сая хоригдлууд суллагдсан тэгэхээр ямар ч улс төрийнхөн үлдээгүй байх. Бид буцацгааж, биднийг тосож хүлээн авч, бид гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө уулзацгаасан юм. Манай сэхээтний нийгэмд онгорхой байсан орон зай бөглөгдөх шиг болж байв. Чи цочих зүйлгүй унтаж, чамайг сэрэхэд танайхнаас хэнийг ч авч яваагүй байх болно. Найз нөхөдрүүгээ утсаар ярихад тэд бүгд гэртээ байцгааж байв. Бид үүнд итгэж үнэмшсэн ч юм биш, бодитой шалтгаануудын улмаас бид үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. 1968 он гэхэд хэдэн зуун Балтынхныг гэрт нь харихыг үл зөвшөөрч, Крымын татарууд дээр буусан хараал арилаагүй л байв. Гэсэн ч энэ бүхэн удахгүй зүгээр блох болно. Тун удахгүй.

... Гаднаас харвал яг л Сталины үед ч цэвэрхэн харагддаг байсан шиг манай улсад өөлөхөөр зүйл харагдахгүй л байв. Өнгөрсөн шиг ийм явдал манай улсад ч, нам дотор болохгүй гэж Никита мэдэгдэж байв. Ийнхүү манай улсад хэн ч өнөөдөртөө, маргаашдаа эргэлзэж зовнин амьсгаа авахдаа шаналах шаардлагагүй болсон.

Новочеркасск! Оросын түүхтэй салшгүй холбогдсон нэгэн хот. Иргэний дайн хангалттай шарх үлдээж чадаагүй гэсэн мэт энэ хотынхон сэлмэн доор дахин толгойгоо тавьсан юм.

Новочеркасскт бүхэл бүтэн хотынхон боссон хэдий ч – түүнийг гэрчлэх бүх ул мөр, шархыг долоон аниулсан юм. Хрушевын үед ч үл итгэлийн манан маш өтгөн байсан тул Новочеркасскт 6 сарын 2-нд юу болж өнгөрсөн тухай барууны ямар ч хэвлэл үл бичиж, ямар ч радио мэдэгдэл хийлгүй, дотоодын иргэд ч ямар ч мэдээлэл аваагүй, ямар нэг цуу тарж амжаагүй байхад нь таслан зогсоосон юм.

Энд би цуглуулж чадсан баримтан дээрээ үндэслэн өгүүлнэ. Энэ бол өчүүхэн ч хэтрүүлэггүйгээр орчин үеийн оросын эргэлт болсон түүхэн мөч байсан юм. Хэрвээ 30-аад оны эхэн үеийн Ивановагийн нэхмэлчдийн эсэргүүцлийг (тэд маш өргөн далайцтай ажил хаялт байсан ч ямар нэг цус урсгалгүйгээр өндөрлөсөн юм) тооцохгүй бол Новочеркасст оросын иргэд анх удаагаа ямар нэг урьдчилсан зохион байгуулалтгүйгээр, удирдагчгүйгээр өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлсэн юм.

6 сарын 1-ны тав дахь өдөр Хурушвын маш их анхааралтай хянан баталдаг тогтоолуудын нэг Холбооны улс даяар сонин хэвлэлүүдээр хэвлэгдэв. Энэ удаагийн тогтоол мах, тосны үнийг нэмсэн байв. Харин тэр өдөр үүнтэй огт холбогдолгүй өөр нэгэн төлөвлөгөөтэй холбоотойгоор Новочеркасскын Цахилгаан Хөдөлгүүрийн Ажилчдын цалинг 30 хувь бууруулах тогтоол Новочеркасскт нэгэн зэрэг батлагдан олонд мэдээлэгдэв. Тэр өдрийн өглөө хоёр цехийн ажилчид ихэнхдээ дуулгавартай, үг дуугүй байдаг хүмүүс ажлын байран дээрээ ирсэн ч ажлаа зүгээр хийж чадсангүй. Тэдний хоорондоо ярилцсан ярианы дуу нь чангарсаар энэ нь уулзалт, цуглааны хэлбэртэй болов. Баруунд бол бараг өдөр тутам байдаг үзэгдэл бидний хувьд ер бусын байв. Инженерүүд ч, ахлах инженерүүд ч ажилчдыг ятган ажилд нь гаргаж чадсангүй. Ажилчдыг хариуцсан дарга Кюрочкин хүрч ирлээ. "Бид одоо яаж амьдрах болж байна аа?" хэмээн ажилчид түүнээс асуухад энэхүү цатгалан паразит тэдэнд "Та нар махтай бялуу гүзээлдэг байсан бол одоо оронд нь варень тавьж ид" хэмээн хариулав. Тэр болон түүнтэй хамт дагалдан явж байсан хүмүүс золтой л хэдэн хэсэг болон тасчуулчихсанүй салав. Хэрвээ тэр өөрөөр хариулсан бол энэ бүх үйл явдал өөрөөр эргэх ч байсан юм бил үү?

Үд дунд гэхэд асар том хөдөлгүүрийн завод тэр чигтээ ажил хаялт зарлав. Энэ тухай мэдээг Москваруу явуулахгүй гэж тэгсэн үү эсвэл Москвагаас цэргүүд ирэх замыг хаах гэсэн үү бүү мэд тодорхойгүй шалтгаанаар маш олон тооны эмэгтэйчүүд төмөр зам дээр зам хаан сууцгаав. Удалгүй эрчүүд ирж төмөр зам дээр саад босгож эхлэв. Ийм зоригтой эсэргүүцэл зөвлөлтийн ажлчдын түүхэнд өмнө нь гарч байгаагүй. Удалгүй байшингуудын дээр "Хрушев огцор!", "Хрушеваар сосиск хийе!" гэсэн лоозонгууд намирч эхлэв.

Энэ бүхэн болж байх хооронд Новочеркасскаас 3-4 км зайтай газар Тузлов голын хажууханд байдаг цэргийн хуаранд цэрэг, цагдаа нар бөөгнөрч эхлээд байв. Тузлов голын гүүрэн дээр танкууд байршиж эхэлсэн байв. Үдшээс маргааш өглөө болтол гүүрэн дээр хөл хорио тогтоов. Тэр шөнө 30 гаруй ажилчныг бослого хөдөлгөөний "толгойлогч" хэмээн баривчлан хотын цагдаагийн газар авчрав.

6 сарын 2-ны өглөө хотын зарим албан байгууллагууд дахин ажил хаялт зарлав. Ажилчид дахин цуглаан зохион байгуулж, баричвлагдсан ажилчдыг сулла гэсэн шаардлага хотын захиргаанд тавихаар шийдэв. 300 гаруй ажилчид, эмэгтэйчүүд, хүүхдүүд Ленины зураг, энх тайванч уриа лоозон барин хотруу жагсан ороход замд байсан танкууд эсэргүүцэл үзүүлсэнгүй нэвтрүүлэв. Удалгүй зөндөө олон хүмүүс тэдэн дээр нэмэгдэн маш олон хүн болов. Хэд хэдэн газар хотын иргэд ачааны машин дээр гаран цуглаан зохион байгуулав. Хот тэр аяараа бужигнан үймэв. Жагсагчид хотын төв Московская гудамжаар жагсан цагдаагийн газрын байрлуу очин баричвлагдсан нөхдөө тэнд байгаа байх хэмээн итгэн суллуулах гэж оролдов. Гар буун дуу тэднийг тэнд угтав. Хүмүүс гудамжинд багталцахаа болин шахцалдсан, маш их хүн ирсэн байв. Хүүхдүүд ойролцоох моднууд дээр авиран гарч юу болж байгааг харах гэж оролдож байв. Хотын намын хорооныхон байраа хаян Ростовруу дүрвэсэн, байр нь хоосон байв. Байран дотор хагархай шил, ундуй сундуй хаясан бичиг цаас, иргэний дайны үед л ийм байсан байх гэмээр дүр зураг тэднийг угтав.

11 цаг болов. Цагдаа нар хотод үзэгдэж эхэлсэн ч тэднээс илүү олон цэргүүд харагдаж эхлэв. Цэргүүд шуудан, радио холбоо, банкны байрыг эзлэн авав. Энэ үед Новочеркасск хотыг тэр чигт нь бүслэн, гадагш орж гарах бүх гарцыг бүрэн хаасан байв. Удалгүй танкууд хотын төв гудамжаар алгуур явж эхлэв. Хүүхдүүд танкны дээр гарч дуранг нь халхлахаар оролдоход танкууд хоосон хонгио буудан гудамж нирхийлгэхэд хүүхдүүд, хүмүүс бутран замаас холдов.

Цэргүүд тал талд байгаа хүмүүсийг шахан, заримыг нь янз бүрийн гудамжинд оруулан замыг нь хааж бүслэв. Тэр цэргүүд бүгд орос биш, кавказ бололтой цэргүүд байсан гэж зарим гэрчүүд гэрчилдэг. Өмнө нь ийшээ томилсон цэргүүд хангалттай ажиллаагүйн улмаас тэдний оронд ийшээ илгээсэн гэж зарим хүмүүс ярьдаг. Өмнө нь урд өдөр нь хотыг бүслэн илгээсэн цэргүүдэд хотынхныг буудах тушаал өгөхөд офицер нь тушаалыг биелүүлэхээсээ татгалзан өөрийгөө буудан амиа егүүтгэсэн гэж зарим хүмүүс ярьдаг. Гэсэн ч энэ үйл явдал хэр ортойг, тэр оицерыг хэн гэдэг байсныг бид өнөөдөр энд баталгаатай хэлж чадахгүй байна.

13 цаг. Жагсагчид, иргэд танк, цэргүүдэд зай тавин ухарсан ч хэн ч түүнээс дор зүйл болно гэж хүлээж байгаагүй юм. Хэн тушаал өгсөн нь тодорхой бус байдаг, гэсэн ч цэргүүд винтовоо дээш өргөн иргэдийн толгой дээгүүр хий буудав. Магадгүй генерал Плиев шууд жагсагчидруу буудъя гэж бодоогүй, харин нөхцөл байдал өөрөөр эргэсэн байж болох юм. Иргэд хашигралдацгаан, хүүхдүүд моднууд дээрээс унацгаахад үймээнд цэргүүд хөөрсөн үү эсвэл хэн нэгэн нь тушаал өгсөн үү цэргүүд иргэдрүү дам-дам буюу задардаг сумаар хамаа намаагүй буудаж эхлэв. Хүмүүс айн, амиа бодон зугатацгаахад цэргүүд хойноос нь хөөн буудацгаав. Московскаяа гудамжинд цогцсон овоо боссон гэж нүдээр үзсэн гэрчүүд ярьдаг. Янз бүрийн эх сурвалж тэнд 70-80 хүн буудуулж амь үрэгдсэн гэж ярьдаг. Кенгирт болсны адил гудамжинд байсан босогчдын зургийг кино камертай хүмүүс ирж зургийг нь авсан юм. Тэр үед эргэн тойрны бүх юм цусанд будагдав. Түүнээс хойш хэд хоногийн турш тэр хавь тэр чигтээ бөөн цустай байсан….

Үдээс хойш 3 цагийн үед хүмүүс дахин цуглан гудамжинд цэргүүдээс та нар яагаад өөрийнхнийгөө буудаж байгаа юм бэ? Бид нарыг хэн гэж бодоо вэ? Та нар юу юм бэ хэмээн асуун лавлаж дайрч давшлав. Хариуд нь цэргүүд "Тэд бид биш байсан. Энд юу болсныг бид мэдэхгүй. Биднийг сая л татаж авчирсан" гэж хариулцгааж байв.

"Юу? Та нар ч үнэхээр мэргэжлийн алуурчид юм аа? Нэгнээр нь буудуулаад, тэднийгээ дор нь буцаагаад татчихсан байх шив. Генерал Плиев ч ажлаа үнэхээр мэддэг бололтой " хэмээн хүмүүс ярьж байв.

Буудуулахаас айлгүйгээр оройн 5-6 цагийн үед хүмүүс дахин гудамжуудийг дүүргэж эхлэв. Цэргүүд цагаан хоолойгоор иргэдэд тарж явах, гэртээ харихыг сануулж байв. Энэ хооронд Микоян тэргүүтэй ЗХУ-ын Улс төрийн товчооны 6 гишүүн Новочеркасскт хүрэлцэн ирснийг хүмүүс дуулсан байв. Хүмүүс "Микояныг энд ирүүл, бидэнтэй уулзуул, энэ урсгасан цуснуудаа хар" гэж шаардацгааж байв. Хотын дээгүүр нам өндрөөр нисдэг тэрэг тойрч нисэн өнгөрөв. Байдлыг ажигласан бололтой. Удалгүй ажилчдын төлөөлөгчдийн намын төлөөлөгчидтэй уулзахыг зөвшөөрөн цэргүүд цааш нь нэвтрүүлэв. Төлөөлөгчид Төв хорооны гишүүдтэй уулзан буцаж ирээд болсон явдлыг хэлж тайлбарлан, энэхүү цуст "бямба" гаригийн тухай өгүүлсэнд гишүүн Козлов (Сталины хамгийн харгис зандалчдын нэг, Ленинградын намын бүлгийн гишүүн Фрол Козловыг уйлсан гэсэн юм даа!) уйлсан гэж хүмүүст ярив. Тэгээд Намын төв хороо шаардлага арга хэмжээг авах болно, харин хүмүүсийг тайван гэртээ харих хэрэгтэй гэж сануулсан гэв.

Хүмүүс тарсангуй харин ч хүмүүс улам бүр нэмэгдэн ирж байв. Гэсэн ч танкууд автоматчин цэргүүдийн хамтаар жагсагчидруу шахан дайрсаар, дохион сумаар буудсаар шөнө дунд гэхэд жагсаалыг тараав.

6 сарын 3-нд Козлов, Микоян нар Новочеркасскын радиогоор үг хэлэв. Тэд нар энэхүү болж өнгөрсөн үйл явдал бол дайсны өдөөн хатгалга байсан бөгөөд хариуцлага үүрэх ёстой этгээдүүдэд хатуу арга хэмжээ авах болно гэж мэдэгдэв. Тэгээд цааш нь Микоян: зөвлөлтийн арми хэзээ ч цэргүүдээ задардаг сумаар зэвсэглэж байгаагүй. Тиймээс тийм зэвсэг хэрэглэсэн этгээдүүд бол төрийн дайснууд байсан байна хэмээн мэдэгдэв.

(Тэгвэл тэр дайснууд нь хэн байсан байж таарах вэ? Тэд яаж манай оронд шүхрээр буугаа вэ? Тэд хаана нуугдаж байв? Ганцыг нь ч болов харуулаадах л даа. Бид ч үнэхээр тэнэг юм шиг хулхидуулж дассан бололтой. Тэд "дайсан байж" гэж хэлээ л бол гүйцээ асуудал тодорхой. Дундад зууны үед бол "чөтгөр" гэдэг үгээр ам хаадаг байв. )

Удалгүй хотын дэлгүүрүүд өмнө нь барагтай бол нүдэнд үзэгддэггүй байсан, манай улсын бусад газар ч ховор байсан хүнсний бараагаар лангуунууд нь дүүрцгээв. Шархадсан хүмүүсийн нэг нь ч гэртээ хариагүй юм. Харин оронд нь шархадсан болон алагдсан хүмүүсийн ар гэрийнхнийг бүгдийг нь Сибирьлүү цөллөгт явуулав. Жагсаалын үеэд нүдэнд өртсөн, фото зурагт өртсөн хүмүүс ч мөн цөллөгт явав. Үзүүлэн маягийн шүүх хурлууд болж 9 хүн буудуулах ял авч 3 хүн 15 жилийн ял авав.

Дараагийн Бямба гаригт "Цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэрийн ажилчид 7 дугаар таван жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхээр итгэл төгс шийдсэн тухай" радиогоор зарлав.

… Хэрвээ Царь тийм шийдэмгий бус байгаагүй бол тэрээр 1-р сарын 9-нд Петербургийн жагсаалд оролцогчдыг баривчлан танхай, дээрмийн хэргээр ял тулган шоронд хийх ёстой байжээ. Хэрвээ тэгсэн бол ямар ч хувьсгал гарахгүй байсан ч байж болох юм.

1961 онд, Новочеркасскаас 1 жилийн өмнө Александровод цагдаа нар баривчлагдан цагдаагийн газар байсан нэг хүнийг зодоод алчихав. Гэсэн ч цогцосыг нь өгч оршуулахыг зөвшөөрөхгүй байв. Иргэд маш их бухимдан хилэгнэж цагдаагийн хэсгийн байрыг нь шатаачихав. Дор нь оролцсон иргэдийг баривчлав. (Үүнтэй төстэй хэрэг Муромд ч мөн гарч байсан юм.) Хэрхэн яллах вэ? Сталины дэглэмийн үед сонингийн цаасан дээрх Сталины зурганд зүү зоосон оёдолчин ч улс төрийн хэргээр яллагдан 58-р зүйллээр яллагддаг байв. Харин одоо иймэрхүү нөхцөл байдалд арай нямбай ханддаг болсон байв: цагдаагийн хэлтсийг бусниулж, устгасныг улс төрийн хэрэг гэж үзэж болохгүй. Үүнийг энгийн танхайрал гэж үзэхээр намынхан шийдэв. Ийнхүү тэр дороо л улс төрийн хэрэгтнүүд гэж байхгүй болов... 1961 онд шинэ эрүүгийн хууль батлагдан өгч болох ялын дээд хэмжээг 15 жил хэмээн тогтоов. Өмнө нь 25 жилийн ял авсан, одоо ялаа эдэлж буй ялтнуудад ч энэ хууль хүчин төгөлдөр үйлчлэх ёстой гэдгийг хуулийн сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд ч мэдэж байв. Харин манай шүүхийнхэн өөр бодолтой байв. Тэд 25 жилийн ялтай хоригдлуудыг ялаа бүтнээр нь дуусгахыг шаардаж байв...

Өнөөдөр Сталины үеийнх шиг улс төрийн хоригдлуудыг сая саяар нь биш харин хэдэн зуун мянгаар тоолохоор цөөрсөн. Манай хууль өөрчлөгдсөнөөс ийм болоо юу? Үгүй, ердөө л хөлөг онгоц түр хугацаанд чиглэлээ өөрчилснөөс.

Өмнөх цаг үеийнхтэй л нэгэн адилаар шүүх танхимын тахал үргэлжилсээр л байна. Сонингууд хүртэл энэ талаар мэдээлж чамд хамгийн сүүлийн үеийн мэдээг цаг алдалгүй дуулгах болно. Сонингууд хулигаан, танхайчуудын тухай бичиж эхлэх үед шүүх танхимынхан хулигаан, танхайгаар бөөндөж байгаа юм байна гэж чи ойлгох ёстой. Хэрвээ тэд төрийн өмч шамшигдуулж байгаа тухай бичиж эхэлбэл шамшигдуулалтын зүйл ангиуд моодонд орж байгаа бололтой гэдгийг чи мэдэх болно.

Өнөөдөр колонид байгаа зекүүд бидэнд цөхрөнгөө баран ингэж өгүүлж байна: "Шударга ёсыг хайх ямар ч хэрэггүй. Хэвлэл сонингоос уншиж байгаа зүйл нэг янз, харин бодит амьдрал шал өөр." В.И.Д

"Би ард түмэн болон нийгэмдээ ад үзэгдсээр залхаж байна. Гэхдээ би хаанаас шударга ёсыг олж харах юм бэ?" Байцаагчийн үг миний үгнээс илүү жинтэй буудаг. Гэтэл тэр 23-тай залуухан охин амьдралын тухай юугаа мэдэх юм бэ? Тэд хүнийг ямар хувь тавиланруу илгээж байгаагаа ер нь мэддэг юм уу?" В.К

"Яагаад тэд хэргийг дахин хэзээ ч задалдаггүй вэ гэвэл, өмнөх ялын зарим нь ямар ч хэрэгцээгүй илүүц болох гээд байдаг юм" Л—н

"Сталинч маягийн байцаалт улс төрийн хүрээнээс эрүүгийн хүрээлүү хувирсанаас өөр юу ч өөрчлөгдсөнгүй." Г.С...

Дургүй нэгнээсээ хавирганых нь завсар хутга дүрэлгүйгээр, хуулийн замаар салах гэсэн хүн ямар арга ашиглаж болох вэ? Өмнө нь тэр 58.10-д хамаарах матаас бичихэд л хангалттай байдаг байв. Харин одоо бол тэрээр мэргэжлийнхэнтэй зөвлөлдөн (байцаагч, цагдаа, шүүхийн ажилтнууд) тухайн жил ямар зүйл анги моодонд орж байгааг ашиглах хэрэгэй. Юугаар тор тавьж байгаа вэ? Ямар категориор шүүх ургацаа нэмэгдүүлж байна вэ? Зөв заалтыг нь олоод түүгээр унагах хэрэгтэй. Ингэвэл ямар ч хутганаас илүү!

Ийнхүү Никита хүчингийн хэргийн доод хэмжээг 12 жил болгон өөрчилснөөс хойш шүүгч нарын дуртай зүйл анги нь хүчин болж ирэв. Бүх орон нутаг дахь шүүх танхимуудад мянга мянган шүүхийн алхнууд зогсоо зайгүй цохилон арван хоёр жилүүдийг буулгаж эхлэв. Энэ зүйл анги маш нарийн, хувийн чанартай асуудлыг хөнддөг. Хэрвээ сайн ажиглавал энэ зүйл анги 58-10-тай олон талаар төстэй байгааг ажиглах болно. Үйлдсэн хэрэг нь нэг тиймэрхүү, бүрэн батлахад явдалтай. Хохирогчид нь мэдүүлэг өгөх дургүй, булзааруулсан. Энэ нь л шүүгч нарт ашигтай. С---в-ын хэргээр жишээ авъя. Ленинградын хоёр хүүхнийг цагдаагийн хэлтэс дээр дуудав. Та хоёр зарим нэг намын гишүүдтэй банкиат дээр байсан уу? Тийм. Секс хийсэн үү? (Үүнийг нь тэд хэдийн мэдээлэгчээр дамжуулаад өмнө нь тодруулчихсан байв) Ммм тийм. За тэгвэл ийм байна. Алийг нь сонгох вэ? Хэрвээ сайн дураараа сексдсэн бол бид та хоёрыг янхан гэж үзэх болно. Та хоёр пасспортоо хураалгаж, 48 цагийн дотор Ленинградаас явах ёстой. Аан хэрвээ та хоёрыг дургүй байхад чинь сексдсэн бол та хоёр хүчингийн хэргээр хэрэг үүсгэх ёстой. Хүүхнүүдэд Ленинградаас явах ямар ч бодол байсангүй. Тийнхүү эрчүүд 12 жилийн ял авав.

Манай бүдүүлэг, хатуу, нүдээ үл цавчсан хуулийн систем ялагдашгүй гэж итгэсэн үедээ л ажиллаж чаддаг… Маш их өөртөө эрдсэн учраас хэрэг дахин сөхөж шалгана гэж огт байхгүй…

Ямар ч шүүх системийн ажилтныг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж, хэрэг шийдэхдээ уурлан хувийн сэтгэл зүйн байдлаар шийдсэн, өс хонзон гаргаж хонзогносон гэж цензурдахгүй байцгаая. Алдаа гаргасан ч түүнийг халхалж хамгаалгаая. Түүнийг хамгаал. Тойруулж хана босго. Бид бол Хууль- үүний төлөө л хууль байдаг юм.

Хэрэг үүсгэж шалгачаад ял оноохгүй байхын хэрэг юу байна? Тэгвэл байцаагчийн ажлыг үргүй зарсан гэсэн үг биз дээ? Хэрэг сонсчоод ял оноохгүй байж яаж болдог юм? Ардын шүүх, шүүгчийн ажлыг барсан хэрэг болно биз дээ? Ардын шүүхийн шийдвэрийг мужийн шүүхээс хүчингүй болгож яах юм бэ? Тэгвэл дээд шүүх мужийн шүүхийг хангалтгүй ажилласан байна гэж тэмдэглэх болно. Мэргэжил нэгт нөхөддөө ингэж төвөг удах хэрэг юу байна? Нэгэнт л матаасаар ч хамаагүй эхэлсэн л бол байцаалт явагдаж яллах л ёстой. Хамгийн гол нь бид нар нэг нөгөөгөө доош нь татаж унагаж болохгүй шүү.

Өнөөгийн шүүхийн өөр нэг чухал зүйл бол: тэд ямар ч авиа дууны бичлэг, стенограф, аудио бичлэг хэрэглэдэггүй. Аль 18-р зууны сургуулийн охин шиг бичээч шүүхийн үйл явцыг гараар бичиж шивдэг тэгэхдээ шүүгч түүнрүү харж бичихийг зөвшөөрөн дохисон тохиолдолд л. Протоколыг хэнд ч үзүүлэхгүй бөгөөд зөвхөн шүүгч л үзэж танилцаж зөвшөөрсний дараа түүнийг хүчин төгөлдөрт тооцдог. Зөвхөн шүүгчийн зөвшөрсөн зүйлс л проколд үлдэнэ. Бидний өөрийн чихээрээ сонссон зүйлс утаа мэт замхран арилах нь олонтаа…

Манай улсад байгаа хууль шиг ийм уян хатан хууль өөр ямар ч улс оронд байхгүй… Хууль өнгөрсөн үерүүгээ үйлчилдэггүй гэдэг. Харин тэгж үйлчилсэн хууль бол ганцхан манайд л бий… Шүүгч нар буруу шийд гаргалаа гээд хариуцлага тооцохгүй. Хүнийг худлаа матлаа гээд матаасчид нь хариуцлагаас хөнгөхөн мултарч, харин ямар ч үндэслэлгүйгээр матуулсан нь шоронд ордог хууль зөвхөн манайд л бий. Өршөөлийн хууль болгонтой хамт хүн матсан хүмүүс ямар ч ял зэм эдлэхээргүй болж мултрах боломжтой болдог бол матуулсан хүмүүс нь шоронгоосоо гараагүй л байдаг.

Заримдаа манай хууль огцом эргэж санаанд орохооргүй хувирдаг. Энэ жил гэмт хэргийн гаралтыг огцом бууруулна. Илүү цөөхөн хүнийг баривчил. Улам цөөхөн хүнд л ял өг. Яллагдсан хоригдлуудыг батлан даалтаар гарга! Тэгснээ заримдаа нөгөө тийшээ салхи эргэж буруу зүйлс хийсэн хүмүүсийн тоо эцэс төгсгөлгүйгээр үржин олширно. Ямар ч батлан даалт, тэнсэн байхгүй. Чанга хатуу дэглэмтэй ажил хийлгэж бүр чанга дэглэмтэй шоронд явуул. Чанга, бүр чанга. Цаазаар ав! Салхи хаашаа ч эргэлээ гэсэн хуулийн хөлөг барьц үл алдан чичрэх зүйлгүйгээр ялгуусан байдлаар хөвнө. Зөвлөлтийн Хуулийн хөлөг онгоц ямар ч зүйлд үл цочирдоно. Ямар ч гэнэтийн шийдвэр түүнийг үл ганхуулна. Шүүгчид, прокурорууд ямар ч гайхширал, гар нь чичрэх зүйлгүйгээр хуулийг гүйцэтгэнэ. Хэрвээ маргааш ямар нэг зүйл бодсоных нь төлөө сая хүнийг шоронд хий, болдоггүй хүмүүсийг тосгоноор нь, хотоор нь цөлж, хоригдлуудын нуруун дээр дөрвөн оронтой тоо хад гэвэл тэд чичрэх ч зүйлгүй гүйцэтгэх болно.

Нийт хэргийн маш цөөхөн хувийг, 15-хан хувийг шүүгчид, прокурорууд хэн нэгэнрүү утсаар ярьж зөвлөлдөлгүй шийддэг. Ихэнх тохиолдолд тухайн хэрэг ямар нэг байдлаар колхозын дарга, тосгоны зөвлөлийн дарга, дэлгүүрийн дарга, цехийн ахлагч, дүүргийн сержант, мөрдөн байцаах офицер, яам захиргааны дарга нар, тусгай хэсэг, хувийн хэсэг, дүүрэг, мужийн намын хорооны нарийн бичгийн дарга нар юм уу түүнээс ч дээгүүр хүмүүсийн эх ашиг сонирхолтой холбоотой байдаг. Ийм бүх тохиолдлуудад нэг эрх мэдэлтэн нөгөөрүүгээ утасдан намуухан холойгоор энэ хэргийн тухай санамсаргүй ярин зөвлөгөө өгдөг. Ийнхүү хараагдсан өчүүхэн хүний хувь заяаны тухай шийд түүний ойлгож чадахааргүй, ойлгосон ч учрыг нь олохооргүй байдлаар урьдчилаад шийдэгддэг. Тэрхүү өчүүхэн хүн юу хэлэхээ сайтар давтсаар шийд шүүх танхимд шийд гарах болно гэж итгэн шүүх танхимд орохдоо түүний ялыг хэдийн шийдчихсэн болохыг огтхон ч гадарладаггүй.

Тэнд зөвхөн хана л бий. Хана нь худал хуурмагийн тоосгоор баригдсан юм. Бид энэ бүлгийг "Хууль өнөөдөр" гэж нэрлэсэн. Уг нь бол "Хууль Байхгүй" гэж нэрлэвэл илүү зохистой. Хагас зууны туршид төмөр цагирагтай аварга том улс бидний дээрээс өлийсөн юм. Тэр төмөр цагираг одоо ч тэнд хэвээрээ байна. Харин хууль гэж байхгүй.
ХОЙНООС НЬ ӨГҮҮЛЭХ ҮГС

Энэ номыг би ганцаараа бичилгүй харин бүлгүүдийг нь хувааж, бид хамтран бичиж редакцын зөвлөлөөр оруулсан бол уул нь дээр байсан юм. Гэвч тэгэх цаг ирээгүй байна. Зарим бүлгүүдийг бусдад санал болгосон ч бичилгүй харин оронд нь надад тохирох янз бүрийн түүхүүд хуваалцсан юм. Варлам Шаламовд энэ номыг хамтран бичье гэсэн санал тавьсан ч тэр бас татгалзсан юм.

Үнэндээ сайн ажилтнуудтай оффис, албан байр надад маш хэрэгтэй байсан. Сонинд зарлал тавьж, радиогоор зар явуулж, Брестын цайзын тухай түүхийг бичих хэрэгтэй байв. Гэвч би ингэж зар тавьж болохгүй байгаад зогсохгүй энэ үйл ажиллагаагаа, захидлуудаа, материалуудаа нууцалж, тараан байрлуулах хэрэгтэй байсан юм.

Энэ номыг бичиж эхэлмэгцээ л би энэ төслөө больж, зогсоон хаях тухай бодож эхэлсэн. Би нэг мөр шийдвэр гаргаж чадахгүй байв: би ийм ном ганцаараа бичиж болох уу болохгүй юу? Тэгээд бичиж дуусгах тэсвэр тэвчээр хүрэх үү? Гэвч улс орны өнцөг булан бүрээс хоригдлууд надад захидал ирүүлснийг хүлээж авсныхаа дараа энэ бол миний хүлээсэн үүрэг юм байна гэдгийг би ойлгосон.

Энэ номыг би хэзээ ч бүрэн хэмжээгээр нь, бүхлээр нь ширээн дээрээ тавьж харж байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм. 1965 оны 9 сард ольтриг хамгийн эрчимтэй байх үед би нэгэн маш том сүйрэлтэй тулгарсан. Миний архивруу хүчнийхэн дайран орж, миний материал номыг хураан авсан. Энэ үед Архипелагын зарим хэсэг нь бичигдчихсэн, бусад хэсгийн материалыг бусдад тараан, цуглуулаагүй байв. Би дахин эрсдэл хийж болохгүй байсан юм. Ялангуяа хүний нэрийг бүхлээр нь бичиж болохгүй байсан юм. Би үүнийг өөртөө сануулахын тулд товчилж бичсэн цаас барин нэг газраас нөгөө газарлуу явдаг болсон. Энэ номны огцом үсчсэн бичлэг нь манай мөрдөн мөшгөгдсөн уран зохиолын дүр төрхийг илэрхийлэх байх. Энэ номыг байгаа байдлаар нь хүлээн авна уу.

Энэ номыг би ийнхүү үүгээр дуусган цааш бичихээ зогсоолоо. Бүрэн гүйцэд дууссан учраас биш харин цаашид үүн дээр цагаа өнгөрөөх аргагүй болсон учраас. Үүнийг энэ хэвээр нь ном гэж үзэхийг хүсэхийн хамтаар би чангаар уриалж байна: Зохистой цаг нь ирэхээр амьд гарсан анд нөхөд минь та нар засаж залруулах зүйлсийг нь залруулж, өөрсдийн түүхийг нэмээрэй. Тэр үед энэ ном үнэхээр бүрэн бүтэн ном болох болно. Бурхан энэ ажлыг ивээх болтугай.

Ийм хэлбэртэй ч гэсэн өдий хүртэл ийнхүү хадгалж, ингэж бичиж чадсандаа би өөрөө ч гайхаж байна. Энэ хүртэл тэд ингэж бичүүлэхгүй байх гэж би хаяа хаяа бодож байсан юм. Би үүнийг хоёр тэмдэглэлт ой давхацсан жил өндөрлөлөө: Гулагыг үүсгэн байгуулсан хувьсгал ялснаас хойш 50 жил өнгөрчээ. Өргөст тор бүтээгдсэнээс хойш 100 жил өнгөрчээ (1867). Хоёр дахь ойг нь хэн ч анзаарахгүй нь ойлгомжтой.

1958 оны 4 сарын 27-ноос – 1967 оны 2-р сарын 22-нд бичиж дуусгав.

Рязань хот.

Алесандр Солженицын
Мэдээг түгээх :

Post a Comment

 
Холбогдох : Вэб сайт хийх | Uzver soft
Copyright © 2012. bestallmovie - All Rights Reserved
Template by Uzver.tk
Powered by: Blogger