Сүүлд нэмэгдсэн :
Home » » Харри Поттер 2 ба Нууц өрөө 1

Харри Поттер 2 ба Нууц өрөө 1

Харри Поттер 1 - Гүн ухааны чулуу 1
/БҮЛЭГ 1: ТӨРСӨН ӨДРӨӨС МУУ ЮМ АЛГА

Улаан модон гудамжны дөрөвдүгээр байшинд өглөөний цайны үеэр бас хэрүүл 

шуугиан дэгджээ, Өглөө эрт зээгийнхээ өрөөнөөс гарах уульний чанга гуугчих 

чимээнээр ноён Дурсль сэрсэн аж.

- Долоо хоногт гурван удаа! Түүнийгээ захирч чадахгүй юм бол хурдхан 

гаргаж хая гэж ширээний голд суух үедээ зандран хэлэв,

- Ууль торонд байхдаа уйдах юмаа. Дураараа байдаг шувуу шүү дээ. Yгүй 

ядахдаа шөнө гаргаж байхгүй бол гэж Харри дандаа тайлбарладаг байлаа.

- Тэгвэл би хувиа бодсон хэрэг болж байна уу? Ууль шөнийн цагаар чухам 

яадгийг мэдэхгүй гэж бодоо юу?

Вернон ах нь эхнэрээ харснаа өндөг наалдсан сахлаа арчив. Харри бас л эсэргүүцэх 

санаатай амаа нээсэн авч үеэл Дадли нь:

- Гахайн утсан мах аль! гэлээ.

- Yр минь, хайруулын тавагнаас авчих. Тэнд зөндөө бий. Одоохондоо олдож 

байгаа дээр нь сайн идэж ав. Сургуулийн хоолыг хоол гэх арга алга! гэж Петунья эгч 

хэлээд уярсандаа нулимс мэлтрүүлж байв.

- Петунья, дэмий юм яриад л. Би энэ сайхан сургуульд огт өлсөж үзээгүй юм 

даг. Хүүгээ ч цатгалан байгаа гэж бодож байна хэмээн Вернон ах дургүйцэн хэллээ.

Дадли хоол хүнсээр дутагдаагүй нь хартал илт. Харвин нь сандал шүргэхээр бүдүүн 

болчихсон юм чинь.

- Надад хайруулын таваг аваад аль! гэж Харрид тушаав.

- Шидэт үгээ мартчихжээ дээ гэж Харри түүнд санууллаа,

Энэхүү жирийн үг тэдний гэр бүлийнхэнд бух уурлуулдаг улаан даавуу шиг 

нөлөөлжээ. Дадли дуу алдаад сандал дээрээсээ түжигнэн унав. Хатагтай Дурсль 

хашгирах гэснээ болиод алгаараа амаа дарлаа. Харин ноён Дурсль сандлаасаа үсрэн 

босоход санчигны нь хөх судас гүрэлзэж харагдана.

- Би түүнийг «ажаамуу» гэдэг эелдэг үгийг мартчихжээ гэж л хэлэх гэсэн юм 

хэмээн Харри өөрийгөө яаран зөвтгөв.

- Манай гэрт «ш» үсгээр эхэлсэн ямар ч үг хэлж болохгүй гэдгийг чамд би 

хичнээн удаа хэлэх хэрэгтэй болж байна. Бас хүүг маань сургах санаатай шүү! гэж 

Вернон ах шүлсээ үсчүүлэн, ширээ шаан хорсолтой хэллээ.

- Би ердөө л ...

- Би энэ дээвэр дор байхдаа чиний тэр заваан юмыг чинь тэвчихгүй!


Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри нагац ахынхаа баргар хүрэн царай, шалан дээрээс хүүгээ босгох санаатай 

амьсгаадан ноцолдож Петунья эгчийнхээ цонхигор царай харлаа. Тэгээд:

- За ... за гэж толгой дохив.

Вернон ах сандалдаа суугаад уурласан хирс шиг амьсгаадан байхдаа жижигхэн 

нүдээрээ Харриг нэвт өрөмдөхийг хүсэх мэт харагдана. Yнэндээ бол Харри бусадтай 

адилгүй ер бусын хүүхэд байлаа. Харри Поттер бол ид шидтэн шүү дээ. Тэрбээр 

шидтэнгүүдийн хэлээр «бодон» гэгдэх ид шидтэнгүүдийн «Хогвартс» сургуулийн 

нэгдүгээр дамжааг дүүргээд, амралтаараа гэртээ ирээд байгаа нь энэ. Түүнийг ирэхэд 

Дурслийхэн баярлаагүй хэдий ч энэ гэрт байхдаа Харрийн үзсэн зүйлтэй 

харьцуулахад юу ч биш байхгүй юу.

Харри сургууль, шилтгээн, нууц хонгил, хий үзэгдэл, хичээл ном, багш нараа (гэхдээ 

шидэт уусмалын хичээл заадаг Снеггийг биш шүү) бас их танхимд нийтээрээ иддэг 

хоол ундаа санаж байлаа. Шилтгээний хамгийн дээр байдаг унтлагын дугуй өрөөн 

дахь дөрвөн хөлтэй ор нь хичнээн сайхан гээч. Уульнууд шуудан зөөгөөд л бас 

Хориотой ойн цоорхойд сайхан сэтгэлтэй ойн сахиул Хагрид суудаг юм. Ялангуяа 

шидтэнгүүдийн тоглох дуртай квиддичээ бүр ч их үгүйлж байв. Өндөр модон дээрх 

зургаан цагариг хөөрөгч дөрвөн бөмбөг шүүр унасан арван дөрвөн тоглогч.

Вернон ах нь зээгээ гэртээ авчраад хамгийн түрүүнд сурах бичиг, шидэт саваа, жанч, 

шинэ загварын «Нисдэг лус-2000» шүүр зэрэг шидэт зүйлүүдийг нь хураан авчээ. 

Энэ бүхнийг шатны хонгилд хийгээд цоожилчихсон аж. Зуны даалгавраа хийх эсэх 

нь Дурслийханд огт хамаагүй хэрэг. Гэтэл Харрийг бэлтгэл сургуулиа хийхгүй бол 

тэнхимийн шигшээгээс хөөх болно. Судсанд нь ид шидтэний дусал ч цус байхгүй 

жирийн хүмүүсийг шидтэнгүүд магл гэдэг нь тэдний хэлээр «эгэл хүмүүс» гэсэн үг 

юм. Бүгд биш ч гэлээ эгэл хүмүүсийн хувьд гэртээ шидтэн байлгах нь шившигт 

тооцогдоно. Ид шидийн ертөнцтэй ямар ч холбоогүй байхын тулд Вернон ах маань 

Хэдвиг уулийг хүртэл цоожтой байлгана.

Харри хүү Дурслийн гэр бүлд онцгой содон байлаа. Вернон ах нь болохоор өтгөн хар 

сахалтай хүзүү гэхээр юмгүй намбатай эр. Харин Петунья эгч нь морь шиг царайтай 

туранхай цонхигор бол улаан хацартай, цайвар цагаан царайтай Дадли болохоор 

торойтой тун ч төстэй.

Харри бол жижигхэн туранхай, дугуй шилнийхээ цаанаас орчлон хорвоог гялалзсан 

ногоон нүдээрээ харна. Хөө шиг хар үс нь ямагт арзайж, духан дээрх цахилгаан шиг 

нарийхан сорви нь арван нэгэн жилийн тэртээ Харрийг Дурслийн гэрийн үүднээс 

олж авахад тохиолдсон эмгэнэлт явдлын гэрч болон хоцорчээ.

Тэгэхэд ердөө л ой хүрч байсан юм чинь үхлээс яаж мултарснаа огт санахгүй байх нь 

Одоо болтол нэрээрээ бусад шидтэнгүүдийг сүрдүүлдэг агуу их хар шидтэн лорд 

Волдеморт Харрийн гэр бүлийнхэнд хараал хийсэн билээ. Эцэг эх хоёр нь үрэгдсэн ч 

5

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хараал жатга хүүд нөлөөлөөгүй юм. Духан дээрх тахир сорви л өнгөрсөн явдлыг 

сануулна. Хамгийн хачирхалтай нь энэ явдлын дараа харгис Волдемортын ид

шидийн хүч нь яагаад ч юм барагдчихжээ. Ингээд л Харри маань цорын ганц 

хамаатан болох ээжийнхээ эгч түүний нөхөр хоёрын гэрийн үүдэнд хүргэгдсэн юм 

даа. Тэдэнтэй хамт арван жил амьдрахдаа, эргэн тойронд нь заримдаа хачирхалтай

зүйл болж байгааг огт ойлгодоггүй байв. Эцэг эхээ машины осолд амь үрэгдсэний 

дараа энэ сорви духан дээр чинь үлдсэн гэж нагац ахыгаа ярихад хэзээ ч эргэлзэж 

Тэгтэл жилийн өмнө үнэнийг өгүүлсэн захидал «Хогвартс»-аас авсан билээ. Тэнд 

суралцахаар явж байхдаа гэнэтхэн алдартай хүн бүр сорвиор нь таньж байна гэдгийг 

Харин одоо зуны амралт болж ахиад л энэ гэрт шаварт хутгалдсан золбин нохой шиг 

аашлуулан сууж байна.

Өнөөдөр төрсөн өдөр нь ч гэлээ хэн ч энэ тухай санасангүй. Тэд бялуу ч өгдөггүй юм 

чинь бэлэг сэлт горьдох хэрэггүй. Гэхдээ бүр мартана гэдэг ... Вернон ах учир 

битүүлэг ханиалган Харрийн гуниг бодлыг тасалдууллаа. Вернон ах нь:

- Өнөөдөр бидний хувьд чухал өдөр шүү дээ ... гэжээ. Харри санамсаргүй 

байснаа гайхлаа.

- ... Яагаад гэвэл амьдралдаа хамгийн том гэрээ хийнэ гэж ноён 

Дурсль үргэлжлүүлжээ.

Харри ахиад л талхаа зажилж байв. Энэ гэрээ гэдэг нь түүнийг бүр залхааж гүйцжээ. 

Сүүлийн хоёр долоо хоног зөвхөн үүний тухай л ярьцгаасан юм. Өнөө орой 

барилгын пүүсийн баян эзэнд зориулж зоог барих ажээ. Өрөм хийдэг хувийн 

үйлдвэрийн эзэн Вернон ах түүнтэй ашигтай гэрээ хийх санаатай байгаа юм. Зочин 

эхнэртэйгээ хамт ирнэ.

- Өнөө орой яах ёстойгоо дахин нэг давтвал гэмгүй байхаа. За, яг найм гэхэд 

бүгд байраа эзэлсэн байх ёстой. Тэгээд Петунья чи ... гэж Вернон ахыг 

- Зочны өрөөнд. Миний үүрэг бол эрхэм зочдыг хүндэтгэн мэндлэх ёстой гэж

Петунья эгч дэмжлээ.

- Сайн байна. Харин Дадлик?

- Би зочдод үүд нээж өгнө. Ноён Мейсон, хатагтай Мейсон та бүхэн хувцасаа 

өгнө үү! гэж хэлнэ гээд бүдүүн хүү инээмсэглэв.

- Ай даа! Тэд чамайг шууд л хайрлах болно! гэж Петунья эгч уулга алдлаа.

6

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Сайна байна. Дадлик гэж ноён Дурсль хүүгээ магтаад Харри руу хандан:

- Чи яах ёстой билээ? гэв.

- Өрөөнд огт байхгүй юм шиг чимээгүй сууна гэж Харри нэгэн хэмээр 

дуржигнууллаа.

- Нэг ч авиа гаргаж болохгүй шүү! Дараа нь би тэднийг зочдын өрөөнд дагуулж 

ороод Петуньяд танилцуулна. Тэгээд уух юм өгнө. Найм арван тав гэхэд ...

- Би зочдыг хоолонд урина гэж Петунья эгч албархуу хэлэв.

- Тэгээд Дадлик ...

- Та бүхэн хоолны өрөөнд орцгооно уу гэж байхгүй хүмүүсийн зүг тарган 

булцгар гараа сунган хэлснээ эцэг, эхээ бардамхан хараад:

- За ямар байна? гэлээ.

- Бяцхан үр минь, ёстой эр хүн! гэж нагац эгч нулимс гүйлгэнүүлэн бахархана.

- Харин чи? гэж Вернон ахыг ширүүн харан асуухад:

- Өрөөнд огт байхгүй юм шиг чимээгүй сууна гэж Харри давтлаа.

- Зүйтэй. Хоолны үеэр зочиддоо хүн бүр аятайхан үг хэлэх болно. Петунья юу 

бодож олсон бэ?

- Ноён Мейсон таныг гольф сайн тоглодог гэж Вернон маань ярьсан шүү!

Хатагтай Мейсон та энэ гайхамшигтай пальтог хаанаас худалдаж авснаа хэлж 

болохсон болов уу?

- Маш сайн! Харин Дадлик?

- Өнгөрөгч долоо хоногт бид хичээл дээрээ «Миний шүтээн» гэдэг сэдвээр 

зохион бичлэг хийсэн юм. Би ноён Мейсон таны тухай бичсээн.

Энэ ч арай дэндлээ.

Петунья эгч хэт догдолсондоо болоод хүүгээ цээжиндээ наан уйлахад Харри ширээн 

доогуур оров. Чимээгүй ч гэсэн инээж байгааг нь харчихвал балрана биз дээ.

- Харри чи?

- Харри ширээн доороос гарч инээхгүй байхыг хичээн:

- Өрөөндөө огт байхгүй юм шиг чимээгүй сууна гэж давтлаа.

- Яг зүйтэй. Мейсоныхонд би чиний тухай юу ч яриагүй шүү. Тэд үүнийг мэдэх 

шаардлагагүй ... Хоолны дараа Петунья тэднийг цай уулгахаар зочны өрөөнд урих 

үеэр би өрөмнийхөө тухай санаандгүй мэт ярина. Оройн мэдээ эхлэхээс өмнө 

7

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

гэрээнд гарын үсэг зурах юм. Тэгээд л маргааш өглөө дэлгүүрээр явна даа. Майоркад 

амрахын тулд юм авах хэрэгтэй байна!

- Одоо Дадли бид хоёр явж хувцас худалдаж авна. Петунья чи бүх юмыг 

сайхан янзалчих. Харри минь, түүний хөлд орооцолдон бүү саад болоод байгаарай.

Харри цэцэрлэгт очлоо. Нарлаг сайхан өдөр байв. Тэрбээр ногоон дээгүүр явснаа 

сандал дээр сууж: «Төрсөн өдрийн мэнд хүргэе, төрсөн өдрийн мэнд хүргэе ...» гэж 

гунигтайхан аялав. Ил захидал ч үгүй бэлэг ч үгүй үдэш болоход бүр ч хэцүү.

Ийш тийш хааш яашхан харж байснаа таримал бургасан хашаан дээр харц нь 

тогтлоо. Түүний сэтгэл санаа хэзээ ч ийм гунигтай, ганцаардмал байсангүй. Дэргэд

нь Рон Уизли, Гермиона Грэйнжер гээд түүний сайн андууд алга. Тэд түүнийг бүр 

мартжээ. Бүхэл зуны туршид ганц ч захиа ирсэнгүй! Зургадугаар сард уг нь Рон 

түүнийг урьж байсан шүү дээ.

Харри торыг шившлэгээр нээж анд нар лугаа Хэдвиггаар захиа илгээх гэж хичнээн 

удаа хүссэн гээч. Гэхдээ ингэвэл хэрэг мандах байлгүй. Насанд хүрээгүй шидтэнгүүд 

сургуулиас гадуур ид шид үзүүлэх хатуу хориотой. Yнэндээ Вернон ах хоригийн 

тухай юу ч мэдэхгүй л дээ. Хэрэв мэддэгсэн бол зээ дүүгээ аль эрт шүүр, шидэт 

саваатай нь хамт хонгилд цоожлох байсан байлгүй. Хэрэв тэднийг шивхний цох ч 

юм уу, өөр ямар нэгэн амьтан болгон хувиргачихвал тэд ямар их айх бол доо. Эхний 

хоёр долоо хоногт Харри зугаатай юм бодож олжээ. Дадлид дургүй нь хүрэхээрээ 

нэг юм хэлээд л салхи шиг хийсгэчихдэг байв. Андаас нь захидал ирэхгүй болохоор 

шидэт ертөнц зэрэглээ болон хувирч үеэлээ даажигнан тоглохоос ч дургүй хүрнэ. 

Гэтэл тэд өнөөдөр төрсөн өдрийг нь ч санахгүй байдаг. Сургуулийнхаа хэнээс ч 

хамаагүй ямар ч хамаагүй сураг дуулах юм сан. Эвлэршгүй байдаг Драко Малфой 

байсан ч хамаа алга. Хогвартс зүүд биш байсан гэдгийг л итгүүлж байвал болоо.

Сургуульд ч янз бүрийн л явдал гардаг байлаа. Гуравдугаар улирлын сүүлчээр Харри 

Волдеморттой улаан нүүрээрээ тулгарсан билээ. Хэдийгээр хар лорд маань өнгөрсөн 

үеэ бодвол сүүдэр төдий байсан ч тийм муухай амьтантай хэн тааралдая гэж бодох 

вэ дээ. Юутай ч атугай хар шидийн заль, овсгоог хэн ч гүйцэхгүй юм даг. Хүчин 

чадлаа эргүүлж олохын тулд тэр хэний ч өмнө сөхрөхгүй нь лавтай. Yнэндээ бол 

Харри хоёрдахь удаагаа амь гарсан хэрэг. Түүний амь нас дээсэн дөрөөн дээр байсан 

шүү. Тэр өдрөөс хойш нэг бус долоо хоног өнгөрсөн ч шөнө сэрэхэд нь хүйтэн хөлс 

цувчихсан байна. Ахиад л аймшигт царай ухаангүй нүд зүүдлэгдэнэ. Yнэхээр 

аймаар. Одоо Волдеморт хаана байдаг бол?

Харри гэнэтхэн биеэ хөвчлөв. Бутан дундаас хэн нэг хүн түүнийг ажиглаад ч байх 

шиг. Харрийг сандлаас үсрэн босоход өтгөн навчин дунд хоёр том ногоон нүд 

жирсхийн үзэгджээ.

- Өнөөдөр ямар өдөр гэдгийг би мэднээ гэх Дадлийн тохуутай дуу сонсогдов.

Тэр дөхөж ирлээ.

8

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Том нүд анивчсанаа алга болчихжээ.

- Юу гэнээ? хэмээн Харри бургасан хашаанаас нүд салгалгүй асуув.

- Өнөөдөр ямар өдөр гэдгийг би мэднэ гэж Дадли ойртон ирээд давтан хэллээ.

- Агуу их амжилт! Чи долоо хоногийн бүх гаригийг цээжилчихсэн байна шүү 

- Өнөөдөр чиний төрсөн өдөр. Баяр хүргэсэн ил захиадал чинь хаана байна?

Танай тэр муухай сургуульд чиний анд гэж байдаггүй юм уу? гэж Дадли хэлээд 

шоолон инээлээ.

- Сургуулийн тухай ярьсныг чинь ээж чинь л бүү сонсоосой доо гэж Харри 

хөндий байдалтай хэлэв.

Дадли бүдүүн гэдсэндээ тогтохгүй шувтрах өмдөө татна.

- Чи яагаад бут руу ингэтлээ ширтээд байгаа юм бэ? гэж Дадли сэжиглэнгүй 

- Шившлэг хийж байгаа юм. Тэгвэл сайн шатна даа. Дадлийн торойнх лугаа 

хацар нь цайж буцан гүйх зуураа ээрч:

- Чи ... чи ... тэгэх ёсгүй. Чамайг ид шид үзүүлэх юм бол гэрээсээ хөөнө гэж аав 

хэлсэн. Харин ... чи хаачих вэ дээ? Чамд найз нөхөд байхгүй юм чинь! гэлээ.

- Жокер-покер,фокус-покус, фигли-мигли гэж Харри сүрдүүлэн 

дуржигнууллаа.

- Ээж ээ! Ээж ээ! Энэ чинь ... юу яагаад байна! гэж орилсоор Дадли гэрлүүгээ 

Харри үүнийхээ төлөө хатуу шан хүртжээ. Энэ үг юу ч биш, хүүг нь яагаа ч үгүй, бас 

хашаа ч зүгээр гэдгийг Петунья эгч шууд л мэджээ. Гэхдээ зээгээ айлгахаар 

хайруулын тавгаа далайхад нь Харри бултаж амжсан ч түүнийг бишгүй их ажлаар 

- Yүнийгээ дуусгахгүй юм бол үдийн хоол иднэж гэж бүү бодоорой гэж эгч нь 

хэлээд ажил төрөл рүүгээ орлоо.

Дадлийг гуравдахь зайрмагаа идэж байхад Харри алчуур аван цонх машин угааж 

дараа нь зүлэг тайрч тэгшлэн цэцгийн мандлыг бордож янзлаад сарнайн бутыг услаж 

байв. Нар энэрэлгүй шарж ядарсан хүүгийн ам цангана. Одоо бас сандал будах 

Уул нь Дадлийг тоох хэрэг байхгүй л дээ. Гэхдээ түүний үгэнд гомдохгүй байж 

болно гэж үү? Yнэхээр сургуульдаа анд найзгүй хэрэг үү?


Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

«Нөгөө алдарт Харри Поттер маань цэцгийн мандлыг шивхээр бордож байгааг тэд 

харсан ч болоосой» гэж гашуудан бодлоо. Ууц нь хөшиж нүүрэнд нь хөлс бурзайна.

Долоо хагаст эгч нь түүнийг арайхийн дуудлаа.

- Явж хоолооид! Дэвссэн сонин дээгүүр яваарай!

Тэгэхгүй бол балиартуулчихна шүү.

Харри гал зуухны гял цал болсон, сэрүүн өрөөнд орлоо. Хөргөгч дээр баярын бялуу 

харагдана. Цохисон цөцгий нил цэцэг шиг чихрээр чимэглэсэн ажээ. Халуун зууханд 

зочдод зориулан шарж буй гахайн гуя хорхой хүргэнэ шаржигнана. Петунья эгч нь 

түүнд хоёр зүсэм талх, хэрчим бяслагтай хамт тавган дээр тавиад өгчээ. Тэрбээр 

оройн гоёлд зориулан хул шаргал даашинз өмсчээ.

- Алив хурдлаарай. Зочид одоохон ирнэ! гэж яаруулна.

Харри гараа угаагаад зүдэгхэн хоолоо идэхээр яравчлав. Сүүлийн зүсэм талхаа идэж 

амжаагүй байтал эгч нь түүнийг ширээнээс хөөн:

- Өрөөндөө оч! гэж занган тушаажээ.

Зочны өрөөний дэргэдүүр өнгөрөхдөө Вернон ахыгаа бас Дадлийг харав.

Тэр хоёр шинэхэн хувцсаа өмсөөд эрвээхэй зангиа зүүжээ. Тэгээд дээш гарснаа 

сүүлчийн удаа үүдний өрөөг эргэн харлаа.

- Сайн бодоорой нэг л авиа гаргах юм бол дэмий шүү гэж Харрид чухам л 

үүнийг сануулах санаатай зочны өрөөнөөс гарч ирсэн нагац ах нь хэлжээ.

Харри өлмий дээрээ гэтсээр өрөөндөө ороод дотроос нь түгжин чимээгүй суулаа. 

Харин түүний орон дээр бас нэг хүн сууж байв.

БҮЛЭГ 2: ДОББИ АЮУЛЫН ТУХАЙ АНХААРУУЛАВ

Харри гайхсандаа арай л хашгирчихсангүй тэслээ. Орон дээр нь сарьсан багваахай 

шиг дэлдэн чихтэй, одон бөмбөг шиг бүлтгэр ногоон нүдтэй одой хүн суугаад харж 

10

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

байв. Харри түүнийг шууд танилаа. Энэ хүн л өглөө түүнийг таримал бургасан 

хашааны цаанаас харж байсан юм,

Одой хүн түнийг нүд салгахгүй ширтэхэд Харри ч бас түүнийг харсаар.

- Ноён Мейсон, хатагтай Мейсон та бүхэн хувцасаа өгөх ажаамуу? хэмээн

Дадлийн хүндэтгэлтэй өгүүлэх нь дороос сонсдоно.

Одой хүн орон дээрээс үсрэн бууж урт нарийхан хамрынхаа үзүүрийг хивсэнд 

хүртэл тонгойн бөхөлзөв. Тэрбээр хөл гараа гаргах цоорхойтой хуучин дэрний уут 

- Сайн байна уу гэж Харри түгдчин хэлэв.

- Харри Поттер! Добби тантай танилцах гэж аль эртнээс хүссэн юм ... Энэ бол 

их завшаан гэж урилгагүй зочин маань жингэнэсэн дуугаар хэлэв (Зочны өрөөнд 

байгаа Вернон ах бараг сонссон байлгүй дээ).

- Баярлалаа гэж Харри хэлэв.

Харри хана даган явж бичгийн ширээнд хүрснээ Хэдвиг уулийн унтаж байгаа том 

торны дэргэдэх сандал дээр суулаа. Танихгүй хүнийг юун хүн гэдгийг асуумаар 

байсан ч онцгүй гэж үзээд зөвхөн нэрийг нь асуулаа.

- Добби, ноёнтон минь. Зүгээр л Добби. Добби гэрийн үйлчлэгч, хүсвэл сахиул 

- Yнэхээр үү? Өнөөдөр ... гэрийн үйлчлэгчтэй танилцаад байхаар өдөр ч биш л 

дээ. Гэхдээ бүү гомдоорой гэж хэлэхдээ Харри өөр үед сэн бол үнэхээр гайхах 

байсан хэдий ч энэ удаа үүнтэй мантай.

Дор Петунья эгчийн өндөр дуугаар хуурамч инээх нь дуулдана. Добби үйлчлэгч 

толгойгоо унжуулжээ.

- Тантай танилцахад таагүй байна гэж бүү бодоорой. Гэхдээ би ... та надад ... 

яаж гэж ирснээ тайлбарлаж өгөхгүй юу гэж Харри түүнийг яаран тайгаруулав.

- Тийм ээ, ноёнтоон. Тэгэлгүй яахав. Добби ирэхдээ ... үүнийг хэлэхэд хэцүү л 

дээ ... Добби яаж эхлэхээ мэдэхгүй байна ...

- Суугаач гэж хэлээд Харри ороо заалаа.

Тэгтэл үйлчлэгч гэнэтхэн чангаар уйлахад Харри бүр айжээ.

- Суу гэнэ шүү! Хэзээ ч ... хэзээ ч ... гэж тэрбээр чанга хэллээ. Дор хүмүүс 

ярилцахаа больсон бололтой.

- Уучлаарай. Би таныг гомдоох гээгүй юм шүү гэж Харри шивнэв.

11

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Юутай гомдолтой! Нэг ч шидтэн Доббитой эн тэнцүү зиндаанд ярьж, хэзээ ч 

суухыг урьж байгаагүй юм даа ... гэж үйлчлэгч санаа алдав.

- Хүүе, та чимээгүй бай гэж Харри гуйгаад царайгаа аль болохоор төв түвшин 

байлгахыг хичээн түүнийг ор луугаа түлхлээ.

Yйлчлэгч орон дээр авиран гарч аятайхан суугаад мэгшиж байгаа нь том үнгэгдсэн 

хүүхэлдэй шиг харагдана. Тэгээд нулимсаа арчсанаа маргад адил гялалзах том 

нүдээрээ Харрийг гайхан харлаа.

- Хүмүүжил сайтай шидтэн танд цөөн тааралдсан юм байлгүй дээ гэж Харри 

түүнийг тайвшруулах санаатай хэлэв.

Добби толгой дохино. Тэгснээ гэнэтхэн цонхны тавцан дээр үсрэн гараад 

толгойгоороо цонхны жаазыг мөргөн:

- Муухай Добби! үзлийн муухай Добби! гэж хашгирч гарав.

- Yгүй ээ, болохгүй. Та чинь яаж байнаа? гэж Харри шивнэн хэллээ.

Харри сандлаасаа үсрэн босоод гэрийн үйлчлэгчийг ахиад л орон дээрээ суулгав. 

Тэгтэл гайтай юм шиг Хэдвиг сэрчихээд чанга дуугаар гууглан даль жигүүрээрээ 

торны ханыг галзуурсан мэт балбаж гарчээ.

- Добби өөрийгөө шийтгэх ёстой, ноёнтоон. Добби гэр бүлийнхээ тухай муу 

юм ярьсаан, ноёнтон минь ... гэж толгойгоо цохьсондоо нүд нь яльгүй сөлийсөн 

үйлчлэгч маань хэллээ.

- Гэр бүлийнхээ тухай гэнээ?

- Эздийнхээ тухай, ноёнтоон ... Добби гэрийн үйлчлэгч болохоор эцсээ хүртэл 

нэг л байшинд байж нэг л гэр бүлд үйлчлэх тавилантай ...

- Одоо тэд таныг хаана байгааг мэдэх үү? гэж Харри сониучирхав.

- Yгүй ээ, ноёнтоон. Яалаа гэж! Yүний төлөө Доббийг хатуу шийтгэх болно, 

Маш хатуу шүү, ноёнтоон! Чихийг маань пийшингийн хаалганд хавчуулдаг юм. 

Хэрэв тэд энэ тухай хэзээ нэгэн цагт мэдэх аваас ... гэж үйлчлэгч уулга алдлаа,

- Өөрөө өөрийгөө шийтгэсэн гэдгийг чинь тэд мэдэхгүй гэж үү?

- Добби үүнд эргэлзэж байна, ноёнтоон. Добби өөрийгөө дандаа шийтгэдэг юм. 

Эзэд тэгж зарлигддаг байхгүй юу. Шийтгэл давхардах нь илүүдэхгүй 

гэцгээдэг юм ...

- Та яагаад тэднийг хаячихдаггүй юм бэ? Яагаад оргодоггүй юм?

Эзэн чөлөөлсөн цагт л Добби үйлчлэгч чөлөөлөгдөж магадгүй. Гэхдээ энэ гэр бүл 

хэзээ ч чөлөөлөхгүй л дээ ... Добби үхэн үхэтлээ тэднийд зүтгэх болно.

12

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Надаас дор заяатай амьтан байхгүй гэж боддог байлаа. Энд уг нь ахиад 

ганцхан сар л болох юм! Маглууд танай эздийг бодвол сахиулсан тэнгэр юм

байна. Танд хэн нэг нь туслаж болдоггүй юм уу? Үгүйдээ би туслаж болох уу?

Харри ингэж хэлэнгүүтээ зогслоо. Учир нь Добби талархан чангаар дуу алджээ.

- Чимээгүй байгаарай. Хэрэв Дурслийнхан ямар нэг юм сонсвол, хэрэв тэд гэрт 

нь үйлчлэгч байна гэж мэдвэл ... гэж Харри цөхрөн шивнэв.

- Доббид туслаж болох уу гэж Харри Поттер хэллээ ... Добби таны алдар 

хүндийг олонтаа сонссон авч таны сайхан сэтгэлийг үзээгүй билээ.

Харрийн хацар нүүр халуу оргин:

- Миний алдар хүндийн тухай яриа бол дэмий зүйл. Би Хогвартсын хамгийн 

сайн сурагч ч биш. Гермиона л хамгийн сайн сурдаг юм. Түүнд ... гэснээ харри 

яриагаа үргэлжлүүлж чадсангүй. Гермиона гэнэтхэн санагдахад зүрх нь догдолжээ.

- Харри Поттер бол даруухан эелдэг. Харри Поттер Хэцүү нэртийг дийлснээрээ 

түрээ барьдаггүй гэж Добби бишрэн хэлэхдээ бүлтгэр нүд нь гялалзана.

- Волдемортыг хэлж байна уу? гэж Харри асуулаа. Добби дэлдгэр чихээ 

алгаараа таглаад:

- Энэ нэрийг бүү хэл, ноёнтоон. Дурдахгүй байхыг хүсье! гэв.

- Өршөөгөөрэй. Олон хүнд энэ нэр таалагддаггүйг би мэднээ. Миний анд Рон

... гэж харри яаран уучлал гуйлаа.

Тэгээд чимээгүй болчихлоо. Энэ нэрийг санахад хэцүү байжээ. Добби урагш 

тэмүүлж, нүд нь машины гэрлээс ч хурц гялалзана.

- Харри Поттер хар Лордтой дахин тааралдсан гэдгийг Добби сонссоон. Ердөө 

хэдхэн долоо хоногийн өмнө ... Харри Поттер ахиад л амьд үлдсэн гэж сөөнгөдүү 

дуугаар хэлэв.

Харри толгойгоо дохилоо. Доббийн бүлтгэр нүдэнд нулимс мэлтэрчээ.

- Ай даа, ноёнтон минь. Харри Поттер бол ач тустай, зоригтой! Тэр маш олон 

ялалт байгуулсан! Харин Добби түүнийг хамгаалж аюулын тухай анхааруулах гэж 

ирсэн юм. Дараа нь чихээ пийшингийн аманд хавчуулах л байлгүй ... гэж хэлээд 

бохир дэрний уутныхаа булангаар нүүрээ арчлаа. Тэгснээ:

Өрөөнд нам гүм болж Вернон ахын яриа хутга сэрээ харших дуу дороос сонсдоно.

- Я-я-яагаад? Би сургуульдаа явах ёстой. Хичээлийн шинэ жил есдүгээр сарын 

нэгэнд эхлэнэ. Энд тэсэх арга алга гэдгийг та мэдэхгүй л дээ. Би энд чинь гадны хүн. 

13

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Би танай ертөнцөд л байх л ёстой. Ид шидтэний сургуульд гэж Харри өөрийн эрхгүй 

ээрэн хэлжээ.

- Yгүй ээ, үгүй! Харри Поттер түүнд аюулгүй газарт байх ёстой. Харьцуулахын 

аргагүй агуу их Харри Поттер бол бүх нийтийн бахархал. Хогвартсад Харри 

Поттерыг аймшигтай явдал хүлээж байна! гэж Добби далбагар чихээ дэлдэгнүүлэн 

толгой сэгсэрлээ.

- Ямар аюул? гэж Харри улам их гайхжээ.

- Нууцаар үгсэж байна. Ид шидтэний сургуульд энэ жил аймаар юм их болно.

Добби энэ тухай аль эрт бүр хэдэн сарын өмнө мэдсэн шүү, ноёнтоон Харри

Поттер өөрийгөө аюул оруулах эрхгүй. Тэр бүгдэд их хэрэгтэй, ноёнтоон!

- Бас ямар аймаар юм байдаг билээ? Хэн сэдэж байгаа юм бол? гэж Харри 

шуудхан асуулаа.

Добби хачирхалтай дорой дуу гаргаснаа ахиад л толгойгоороо хана мөргөж эхлэв.

- Болтугай, болтугай. Таныг юм хэлж чадахгүй гэж би мэдэж байна. Гэхдээ та 

надад яагаад анхааруулж байгаа юм бэ? гэж хэлээд Харри түүнийг болиулах 

санаатай гараас нь зуурч байснаа гэнэтхэн ухаарч:

- Байзаарай! Энэ чинь нөгөө Вол ... уучлаарай, Хэцүү нэрттэй холбоотой юм 

уу? Хэрэв чадмааргүй бол бүү хариулаарай. Толгойгоо дохих юм уу, сэгсэрч болно 

шүү дээ гэж хэлэхдээ Доббийн дух хананд ойрхон байхыг анзаарлаа.

Добби толгойгоо алгуурхан сэгсрэв.

- Yгүй ээ, ноёнтоон. Энэ бол Хэцүү нэрт биш гэж үе үеэр нь таслан хэлсэн авч 

нүд нь улам бүлтийжээ.

Добби түүнд ямар нэг юм сануулах гээд байгааг Харри мэдлээ. Тэгээд таахыг 

- Тэр бас тийм муухай ах дүүтэй юм уу? гэв.

Добби толгойгоо улам хүчтэй сэгсэрч, нүд нь аяганаасаа бүлтрэн гарах дөхжээ.

- За яахав. Хогвартсад байхад хэн надад аюул учруулах гээд байгааг төсөөлж 

чадахгүй юм. Тэнд Дамблдор байгаа. Та Дамблдорыг мэднэ биз дээ? Добби толгой 

- Мэдэлгүй яахав. Альбус Дамблдор бол Хогвартсын түүхэнд хамгийн агуу 

захирал Добби үүнийг мэднээ. Тэр ч байтугай Хэцүү нэртийг ид байхад нь ч 

Дамблдор түүнээс дутахааргүй хүч чадалтай байсныг Добби соссон юм. Гэхдээ 

ноёнтон минь, Дамблдорын хүчрэхээргүй дайснууд бий шүү ... Тэднийг нэг ч 

шидтэн хүндэлдэггүй юм ... гэж Добби шивнэн хэллээ.

14

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харрийг нүдээ цавчиж амжаагүй байтал Добби орноос үсрэн буугаад ширээний 

дэнлүүг шүүрэн авч өөрөө өөрийгөө шийтгэн хашгирч толгой дундуураа балбаж 

Дор байсан эзэд, зочид цөм чимээгүй болжээ. Вернон ахыгаа хонгилоор явахыг 

сонссон Харрийн зүрх түгшин булиглав.

- Дүрсгүй Дадли ахиад л зурагтаа унтраалгүй орхичихож! гэж ах нь үглэнэ.

- Хурдхан шүүгээнд ор! гэж Харри шивнэн хэлээд Доббийг шүүрэн авч шүүгээ 

рүү түлхээд хаалгыг нь хаамагцаа ганцхан үсрэн орон дээрээ суучихлаа. Яг энэ 

агшинд үүдний бариул эргэв.

- Чөтгөр ав ... юу болоод байнаа? гэж Вернон ах шүднийхээ завсраар 

сийгүүлэн хэлээд уурлаж минчийсэн царай гаргах ойртож ирээд:

- Намайг «японууд гольф яаж тоглодог вэ» гэдэг сайхан шогоо ярьж байтал чи 

тасалдуулчихлаа. Ахиад чимээ гаргах юм бол энэ дэлхий дээр төрсөндөө харамсах 

болно шүү! гэв.

Ингэж хэлээд хүнд алхалсаар Харрийн өрөөнөөс явлаа,

Харри айсандаа чичирсээр өлмий дээрээ гэтэн шүүгээ рүү очоод Доббийг гаргалаа.

- Энд намайг ямар байгааг хараа биз дээ? Яагаад Хогвартс руу буцах хэрэгтэй 

гэдгийг ойлгов уу? Энэ бол надад ... үгүйдээ гэхэд анд найз нар минь байгаа цорын 

- Харри Поттерт нэг ч захидал бичдэггүй анд найз нар уу?

- Тэд зүгээр л ... Алив, байзаарай. Миний найзууд захидал бичээгүй гэдгийг чи 

яаж мэддэг юм бэ? гэж Харри асуулаа.

- Харри Поттер Доббид уурлах ёсгүй шүү. Добби сайн санаж л тэгсэн хэрэг ... 

гэж үйлчлэгч хөл дээрээ дайвалзан хэллээ.

- Чи миний захидлуудыг хулгайлсан юмуу?

- Захидал цөмөөрөө энд байгаа гэж хэлээд Добби ямар ч атугай Харригаас 

үсрэн холдсоноо цүндгэр өврөөсөө баахан захиа гаргаж ирэв.

Харри Гермионагийн нямбай Ронын хайнга тэр ч байтугай Хагрид л бичсэн 

бололтой муруй саруй бичгийг ялган танилаа.

Добби буланд зогсоод Харрийг айсан байдалтай харна.

- Добби найдсан юм ... нөхөд нь түүнийг мартсан гэж Харри Поттер бодог 

гэсэндээ ... Харри Поттер сургуульдаа буцаж очихыг хүсэхгүй байх гэсэн дээ

15

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Гэвч Харри сонссонгүй. Тэрбээр захидлыг авахаар гараа сунган Добби руу дайртал 

цаадах нь эвтэйхэн бултаад:

- Хэрэв Хогвартс руу буцаж очихгүй гэж Доббид ам өгөх юм бол Харри Поттер 

захидлуудыг авах болно, ноёнтоон. Ноёнтоон та өөрийгөө тийм аюулд оруулах 

ёсгүй шүү! Ахиад сургуульдаа явахгүй гэж Доббид амла гэв.

- Яагаад ч үгүй! Найз нарын маань захидлыг одоохон өг! гэж Харри 

дуржигнууллаа.

- Та мэдэж ав, ноёнтоон. Добби сүүлчийн аргаа хэрэглэхээс дээ. Өөр арга алга 

гэж үйлчлэгч гунигтайяа хэлэв.

Тэгээд Харрийг ухаарч амжаагүй байтал Добби өрөөнөөс үсрэн гарч хаалга түлхээд 

шатаар өнхрөн одлоо.

Харрийн хоолой аргаж зүрх нь хэнхдэгнээсээ үсрэн гарах шахна. Тэрбээр чимээ 

гаргахгүйг хичээн үйлчлэгчийн араас ухасхийлээ. Шатны сүүлчийн зургаан 

гишгүүрийг алгасан харайснаа үүдний өрөөний хивсэн дээр муур шиг зөөлхөн 

чимээгүй буужээ. Добби хааччих ваа? гэж эргэн тойрноо харлаа.

- Ноён Мейсон та нөгөө америкийн сантехникчидийн тухай инээдтэй явдлаа 

Петуньяд ярьж өгөхгүй юу. Тэр сонирхоно гэж жигтэйхэн гэх Вернон ахын дуу гал 

зуухнаас сонсдоно.

Харри гал зуух руу гүйн орсноо гайхан зогслоо.

Нагац эгчийн гараа гаргаж хийсэн цөцгий нил цэцгийн чимэг бүхий өнөөх сайхан 

бялуу агаарт хөвөн хөөрнө. Өрөөний дээд булан Добби атийчихсан сууж байлаа.

- Болохгүй ээ. Тэд намайг ална шүү ... гэж Харри хэллээ.

- Харри Поттер сургуульдаа буцаж очихгүй гэж амлах ёстой.

- Добби минь, гуйя ...

- Yгүй ээ.

Добби түүнийг их л гайхаж харснаа:

- Тэгвэл Добби ингэхээс өөр аргагүй. Таны тулд ноёнтоон гэв.

Ингэж хэлмэгц бялуу их чимээ гарган шалан дээр уналаа. Цөцгий үсэрч цонх ханыг 

будав. Харин Добби ташуур шиг тас няс хийсэн дуу гаргаад огт байгаагүй юм шиг 

алга болчихлоо.

Гал зуухны өрөөнд чимээ гарч Вернон ах нь орж ирээд хөлөөсөө толгой хүртэл 

бялуугаар будагдсан Харрийг харлаа.

Вернон ах нь байдлыг аятайхан болгож ойлгуулах санаатай:

16

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Манай үеэл дүү л байна ... Энэ жаахан тийм юм аа ... Танихгүй хүнээс их 

айдаг юм ... Тэгээд л дээр байлгасан хэрэг ... гэж хэлээд Мейсоныхныг буцааж 

Тэрбээр буцаж ирээд Харрийн гарт шал угаах мод бариулаад зочдыг явсны дараа 

нэвширтэл балбана гэж заналхийллээ. Петунья эгч нь зайрмаг авахаар хөргөгч руу 

очиж Харри гал зуухыг цэвэрлэж эхлэлээ.

Вернон ах энэ орой амьдралдаа хамгийн том гэрээ хийж магадгүй байсан ч ахиад л 

нэг будлиан гарчээ.

Петунья эгчийг зочиддоо гаатай шоколад бүхий хайрцаг өргөн барьж байх үед 

гэнэтхэн өрөөний цонх нээгдэн асар том ууль далавчаа саржигнуулсаар нисэж ирээд 

хатагтай Мейсоны толгой дээр захидал унагааснаа харанхуй цэцэрлэг рүү нисэж

одлоо. Хатагтай Мейсон үхлийн тухай мэдээлэгч ирландийн хий үзэгдлээс ч 

дутахааргүй муухай хашгиран гэрээс гарч гүйлээ. Ноён Мейсон тэндээ үлдээд, 

эхнэрийгээ ямар ч шувуунаас хамаагүй айдаг, иймэрхүү наргианыг ойлгохгүй гэж 

тайлбарлаж байлаа.

Харри шал угаадаг модоо барьсан хэвээр гал зуухандаа зогсож байв. Вернон ах нь 

жижигхэн нүдээ шулмас шиг гялалзуулсаар дөхөж ирээд:

- Унш! Чанга унш! гэж уулийн авчирсан захидлыг Харрийн хамрын өмнүүр 

даллан хашгирав.

Харри захидлыг авлаа. Тэгээд уншихад:

«Эрхэм ноён Поттер!

Таны оршин суугаа газарт өнөө оройн хорин нэгэн цаг арван хоёр минутад

Левитацын шившлэг хэрэглэсэн тухай мэдээлэл бид хүлээн авлаа.

Насанд хүрээгүй шидтэнгүүд сургуулиас гадуур ид шидийн арга хэрэглэх хориотой 

гэдгийг та мэднэ. Хэрэв энэ явдал дахин нэг удаа давтагдвал насанд 

хүрээгүйчүүдийг ид шид хэрэглэхийг хязгаарлах тухай Зарлигийн дагуу (1875 он, 

зүйл С) дээр дурдсан сургуулиас хөөх болно.

Мөн ид шид үзүүлж үл чадах иргэдийн (эгэлчүүдийг) анхаарлыг татахуйц ид 

шидийн ямар ч үйлдэл Илбэчин, ид шидтэний олон улсын холбооны нууцлалын 

журмын дагуу хуулийг ноцтой зөрчсөнд тоогцогдох болно гэдгийг анхааруулъя.

Амралтаа сайхан өнгөрүүлээрэй! Хүндэтгэн ёсолсон, Муфалда Хмелкирк

Ид шидтэний яамны ид шидийг хэтрүүлэхтэй тэмцэх хэлтэс» гэжээ. Харрийг уншиж 

дуусахад хоолойд нь бөөн юм тээглэв.

17

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Сургуулиас гадуур ид шид үзүүлэх хориотой гэж чи бидэнд яагаад хэлээгүй 

юм бэ? Зүгээр л мартчихаж ... огт санасангүй гэх биз ... хэмээн Вернон ах нь 

довтлоно. Нүдэнд нь уур хилэнгийн оч бадрах шиг Харрид санагджээ.

Вернон ах нь түүн рүү яг л амаа ангайсан аварга том бух нохой шиг харснаа:

- Харин чамд дуулгах таатай мэдээ байна. Өнөөдрөөс эхлээд чи цоожтой байх 

болно ... Нөгөө сургуульдаа дахин хэзээ ч очихгүй шүү ... хэзээ ч. Илбэ жилбэ 

үзүүлэх аваас тэртэй тэргүй чамайг хөөх юм чинь! гэлээ.

Тэгээд солиотой юм шиг инээсээр Харрийг дээш чирэн өрөөнд нь оруулав.

Вернон ах дэмий ярьдаг хүн биш ээ. Маргааш өглөө мужаан дуудаж авчраад 

багаахан хөлсөөр Харрийн өрөөний цонхонд модон тор хийлгэв. Тэгээд өөрийнхөө 

гараар үүдэнд муур орох төдий онгорхой нүх гаргажээ. Хоригдон буй хүүд өдөрт 

гурван удаа яльгүй идэж уух юм өгөхийн зэрэгцээ өглөө орой хоёр жорлонд оруулна. 

Үлдсэн бүх л хугацааг Харри Поттер цоожтой өрөөнд сууж өнгөрүүлэх боллоо.

Иймэрхүү байдлаар гурван өдөр өнгөрлөө. Дурслийхан өршөөн нигүүлсэж, энэрэн 

хайрлах сэтгэл гаргасангүй. Харри орон дээрээ суугаад торлосон цонхоор нар 

алгуурхан жаргахыг харж байв. Одоо яах ч юм билээ дээ? Цөхөрсөндөө зүрх нь 

шимширч, чухам яахаа ч мэдэхгүй байлаа.

Ид шид хэрэглээд хорионоос гарчихвал Хогвартсаас хөөгдөх юм инь ямар нэмэр 

байх билээ. Тэгээд ч Улаан модон гудамжинд сайн сайхан юм болно гэж бодолтгүй. 

Нэгэнт л шөнө сарьсан багваахай болоод хувиргахгүй юм хойно шөнө тайван унтаж 

болно гэдгээ Дурслийхан мэдэж байлаа. Одоо Харрид тэдний эсрэг хэрэглэх зэвсэг 

Хогвартсад учирч болох ямар нэг аюулаас Добби түүнийг аварсан ч байж болох л 

юм. Гэтэл түүнийг энд өлсөж үхэх аюул хүлээж байдаг.

Муур орохоор зайтай нөгөө нүх онгойж Петунья эгчийн гар тавагтай шөл оруулж 

өглөө. Харри өлссөндөө дотор нь харанхуйлж байсан болохоор орноосоо үсрэн 

босоод тавагтай шөл руу ухасхийв. Шөл хэдийгээр цэв хүйтэн байсан ч хэдхэн 

агшны дотор хагасыг нь идчихээд, ногооны үлдэгдэлтэй шөлийг нь торонд суугаа 

Хэдвиг уулийн идүүрт хийж өглөө. Ууль өд сөдөө өрвийлгөн Харрийг ажиглангүй 

- Хошуугаа унжуулах хэрэггүй ээ. Байгаа нь л энэ гэж Харри уруу царайлан 

Хоосон тавгаа муурны нүхний ойролцоо шалан дээр тавиад ахиад л орондоо орж 

хэвтлээ. Улам их өлсөж байв.

Yлдсэн дөрвөн долоо хоногийг арай үхчихэлгүй өнгөрөөе гэж бодьё л доо. Хэрэв 

түүнийг есдүгээр сарын нэгэнд ирэхгүй бол Хогвартсынхан үгүйлэх болов уу? Хэн 

18

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

нэгнийг түүний хойноос явуулах болов уу? Дурслийхныг ятгаж түүнийг суллуулж 

дөнгөх болов уу?

Өрөөнд харанхуй боллоо. Зовж зүдэрч өлссөндөө ходоод нь хоржигнох Харри 

баахан асуултанд дарагдсаар түгшүүрт нойронд автлаа.

Түүнийг амьтны хүрээлэнд бэлэглэсэн байна гэж зүүдэлжээ. Тэрбээр «Насанд 

хүрээгүй шидтэн» гэсэн пайз бүхий торонд суух юм. Хүмүүс түүнийг сараалжин 

торны цаанаас харахад өлсөж сульдсан тэр өөрөө сүрлэн хэвтэр дээр хэвтэнэ. Олон 

хүний дунд Доббийн чих нүд харагдахад нь туслахыг гуйн хашгиртал Добби ердөө 

- Харри Поттер та энд байвал аюулгүй шүү, ноёнтоон гэх юм.

Тэгтэл Дурсль, Дадли нар ирээд сараалжин торны төмрийг саваагаар цохиж гарлаа. 

Харрийн толгой хагарах шахан өвдөнө.

- Болиоч дээ, надад бүү саад бол ... Би унтмаар байна ... гэж гуйна.

Харри нүдээ нээлээ. Өрөөг сарны гэрэл гийгүүлнэ. Гэтэл үнэхээр хэн нэгэн хүн 

торны цаанаас харж байв. Сэвхтэй шаргал үстэй урт хамартай юм.

Мэдээж энэ бол түүний дотны анд Рон Уизли байлаа. 

БҮЛЭГ 3: «YYР»

- Рон! гэж Харри уруулаа дөнгөж хөдөлгөн хэлэв.

Цонх руу арайхийн мөлхөж очоод ярихад арай амар гэж бодоод нээлээ.

- Рон чи яаж энд ирэв ээ? Чи яагаад ...

19

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэгтэл Рон цонхны дэргэд агаарт дүүжигнэх хуучивтар цэнхэр машинд суугаад 

түүнийг харж байгааг ажиглалаа. Харри гайхсандаа амаа ангайжээ. Түүнийг ингэхэд 

урд нь сууж буй ихэр Фред, Жорж хоёр ихэр баясан хөөрөв.

- Сайн уу, Харри! гэж тэд нэгэн зэрэг хэллээ.

- Юу болж байнаа? Чи яагаад хариу захиа бичихгүй байсан юм бэ? Би чамайг 

бараг арван удаа урьсан шүү дээ. Харин өчигдөр аав ирээд, чамайг маглуудын нүдэн 

дээр илбэ жилбэ үзүүлсэн тэгээд сануулга авсан гэж ярьсан юм. .. гэж Рон хэллээ.

- Би тэгээгүй ээ. Аав чинь яаж мэдсэн юм бол?

- Аав Ид шидтэний яаманд ажилладаг юм. Сургуулиас гадуур ид шид хэрэглэж 

болохгүй гэдгийг чи мэднэ шүү дээ.

- Чи надад үүнийг хэлэх хэрэг байна уу? гэж хэлээд Харри түүний хөөрөн буй 

машиныг асуусан янзтай харав.

- Энэ огт хамаагүй ээ. Бид үүнийг түр зуур авсан юм. Аавын машин байхгүй 

юу. Бид ямар ч ид шид хэрэглээгүй. Амьдарч байгаа эгэл хүмүүсийнхээ нүдэн дээр 

ид шид үзүүлнэ гэдэг чинь өөр хэрэг шүү дээ.

- Би тэгээгүй гэж чамд хэлээд байна шүү ... Тайлбарлавал бишгүй 

Дурслийхан намайг хорьчихоод ахин Хогвартс руу явуулахгүй гэснийг чи 

сургуульдаа очоод ярьж чадахгүй биз. Хэзээ ч явуулахгүй гэсэн! Харин би ид шид 

хэрэглэхгүйгээр эндээс гарч чадахгүй. Тэгвэл өнөө яаман дээр чинь намайг гурван 

өдрийн дотор бүхэл бүтэн хоёр зөрчил гаргасан гэлцэх байлгүй.

- Тайвшир даа, учир нь олдож л таарна. Бид чамайг авах гэж ирсэн юм.

Амралтынхаа сүүлчийн сарыг чи манайд өнгөрүүлнэ гэж Рон хэлэв.

- Та нар ч бас ид шид хэрэглэх эрхгүй шүү дээ ...

- Бид хэрэглэхгүй ээ. Хэнийг авчирсныг чи харахгүй байна уу? гэж Рон хэлээд 

ах нараа заалаа.

- Энэ уяаг торонд бэхлэ гэж хэлээд Фред олсны үзүүрийг түүнд өгөв.

- Хэрэв Дурслийхан сэрвэл намайг баллана шүү гэж уяаг сараалжин торны 

хөндлөвчинд зангидах зуураа Харри шивнэлээ.

- Одоо хажуу тийшээ холд. Айж чичрэхийн хэрэггүй гээд Фред сайтар хаазлав.

Харри шувууныхаа тор руу очлоо. Хэдвиг ууль эзнийхээ түгшиж байгааг мэдсэн мэт 

огт хөдөлгөөнгүй сууна.

20

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Машин урагш ухасхийж хөдөлгүүр нь улам хүчтэй дүнгэнэхэд тор өөрийн эрхгүй 

шажигнан цонхны жаазнаас мултарлаа. Машиныг дээш хөөрөхөд Харри цонхоор 

сараалжин тороо харав. Тэр нь газраас алд дэлэм хэртэй дээр дүүжигнэн санжиганан. 

Рон амьсгаадсаар торыг машинд оруулав. Харри хөдөлгөөнгүй болон чагнахад 

Вернон ах, Петунья эгчийн нь унтлагын өрөөнөөс чимээ гарахгүй ажээ.

Сараалжин торыг машиндаа арайхийж оруулаад Фред ухарсаар цонхонд аль 

болохоор ойртож ирэв.

- Yсэр гэж Рон тушаалаа.

- Би хичээлийнхээ хэрэгслийг яах юм бэ? Шидэт саваа, шүүрээ ...

- Хаана байгаа юм?

- Шатны хонгилд. Хаалга нь цоожтой байгаа.

- Энэ юу ч биш ээ. Харри минь цонхноос холд гэж урд суудлаас Фред хэлэв. Ах 

дүү нар болгоомжтой мөлхөн өрөөнд орлоо.

«Би өөрөө л юмныхаа хойноос явдаг байж дээ» гэж бодсон Харри маань Жоржыг 

халааснаасаа сүлбээр гаргаж ирсээд цоожинд шургуулахыг харж байлаа.

- Маглуудын ийм илбэ сурах нь шал дэмий гэж ихэнх шидтэнгүүд боддог юм.

Харин бид тэгж боддоггүй. Тэднээс бас сурах юм бий шүү. Yнэндээ бол тэд 

цахилгаан шиг хурдан хийж чаддаггүй юм л даа гэж Фред өгүүлэв.

Тэгтэл цоож торхийн дуугарч үүд нээгдлээ.

- Бид чемоданыг чинь авчрахаар доош буулаа. Харин чи өрөөндөө байгаа 

хэрэгтэй юмнуудаа цуглуулаад Ронд өг гэж Жорж шивнэв.

- Болгоомжлоорой. Сүүлчийн гишгүүр шажигнадаг юм шүү гэж Харри мөн л 

шивнэн санууллаа.

Ингээд ихэр хоёр харанхуй шат руу алга боллоо.

Харри эд хогшлоо цуглуулан өрөө дотуураа гүйж цонхоор Ронд өгнө. Тэгээд 

чемоданаа авахад туслахаар доош яарлаа. Унтлагын өрөөнөө Вернон ахын ханиалгах 

Тэд чемодан бас бус юмаа эхлээд үүд дараа нь цонх хүртэл чирсээр авчирлаа. Фред 

машинд суугаад Роны хамт татаж Харри Жорж хоёр өрөөн дотроосоо түлхэж байна.

Чемодан сөөм сөөмөөр ахисаар машинд орох дөхжээ. Вернон ах ахиад ханиалгалаа.

- Амжина аа. Нэг, хоёр түлхээд! гэж Фред тушаалаа.

21

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри, Жорж хоёр чемоданыг мөрлөн түлхтэл цонхоор сугаран гарч арын суудал 

- Одоо боллоо. Хурдан ороод ир! гэж Жорж шивнэв. Харри цонхны тавцан 

дээр үсрэн гартал:

- Ахиад л нөгөө золигийн ууль! гэж хашгирах Вернон ахын дууг таслан чангаар 

гууглах дуу ард нь гарлаа.

- Би Хэдвигг мартчихжээ гэж Харри сандран шивнэлээ.

Тэгээд тавцан дээрээс үсрэн буутал шатны гэрэл мэлсхийн асав. Харри тортой уулиа 

шүүрэн авч цонхны зүг ухасхийн Жоржын гарт бариулчихаад, хайрцагнаасаа бас нэг 

юм авах санаатай эргэлээ. Энэ үед хаалга цоожтой гэж бодоод Вернон ах хаалга 

балбатал аяндаа нээгдчихлээ. Вернон ах үүдний тэнд хэсэг зуур алмайран зогссоноо 

улангассан бух шиг орилоод цонх руу ухасхийснээ Харрийн хөлөөс зуурч амжлаа.

Ах дүү нар Харрийн гараас барин байдаг чадлаараа машин руугаа чангаана.

- Петунья! Тэр зугтааж байна! Харри оргож байна! гэж Вернон ах хашгирлаа. 

Ах дүү нар ахиад угз таттал Харрийн хөл Вернон ахын гараас алдуурчээ. Харри

машинд ороод хаалгыг тасхийтэл хаалаа.

- Фред минь, гишгээд бай! гэж Рон хашгирахад машин бүх хурдаараа дээш 

хөөрч сарыг чиглэн нислээ.

Харри чөлөөтэй болсон гэдгээ ч сайн ухаарч чадахгүй байв! Машины цонхыг нээхэд 

шөнийн агаар үсийг нь хийсгэнэ. Доошоо харахуй Улаан модон гудамжны 

байшингууд харьцангуй жижигхэн болчихжээ. Вернон ах, Петунья эгч, Дадли нар 

Харрийн өрөөний цонхны дэргэд зогсож харагдана.

- Дараа зун уулзацгаая! гэж Харри тэдэнд гараа даллан хэллээ.

Ах дүү Уизли нар инээлдэж ямар нэг юм чанга хашгирцгаан. Аврагдсан нөхөр маань 

арын түшлэг налж суугаад олон өдрийн туршид анх удаа нүүр дүүрэн инээмсэглэлээ.

- Хэдвигг гарга. Яахав араас л ниснэ биз. Олон хоног хоригдож байсан юм 

чинь! гэж Рон хэллээ.

Жорж сүлбээрээ Ронд өгөхөд хормын дараа баясаж хөөрсөн Хэдвиг хий үзэгдэл адил 

нисэн гараад машины дэргэд чимээгүйхэн элин хальж явлаа.

- За юу болсон бэ? Хурдхан яриарай гэж Рон тэсэлгүй шаардана.

Харри тэдэнд Доббийн ирсэн тухай түүний анхааруулж хэлсэн зүйлийн тухай 

хатагтай Дурслийн бялуу хэрхсэн тухай цөмийг ярьж өглөө.

- Хачин юм даа гэж Фред уянгалуулна.

22

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Худал юм шиг санагдана. Ийм муухай юм хэн сэдэж байгааг тэр хэлээгүй юу?

гэж Жорж асуулаа.

- Түүнийг хэлж болохгүй юм шиг надад санагдсан. Хэлэх гэснээ л 

толгойгоороо хана балбаад унадаг юм гэж Харри тайлбарлахыг оролдоно.

Фред Жорж хоёр бие биеэ харлаа.

- Бүгдийг зохиосон гэж та нар бодож байна уу? гэж Харри асуув.

- Гэрийн үйлчлэгчид ид шид үзүүлж чаддаг ч гэлээ эзнийхээ зөвшөөрөлгүйгээр 

тэгж зүрхлэдэггүй юм. Юутай ч атугай чамайг сургуулиас гаргахын тулд Доббийг 

хэн нэгэн хүн чам руу явуулжээ. Хогвартсад чиний өстөн бий юу? гэж Фред хэллээ.

- Бий гэж Рон, Харри хоёр юу ч бодолгүй нэгэн дуугаар хариулав.

- Драко Малфой. Тэр намайг үзэн яддаг юм гэж Харри тайлбарлалаа.

- Драко Малфой гэнээ? Люциус Малфойн хүү юу? гэж Жорж эргэж харан 

тодруулж асуув.

- Тийм байхаа. Малфой гэдэг чинь ховор нэр. Энэ тийм чухал юм уу? гэж

Харри хэллээ.

- Түүний тухай аавын ярьж байхыг соссон юм. Тэр чинь Хэцүү нэртийн 

хамтран зүтгэгч. Гол хүмүүсийн нэг нь гэж Жорж ярив.

- Харин Хэцүү нэртийг алга болоход Люциус Малфой өөрийгөө түүнтэй ямар ч 

холбоогүй гэж бүх хүнийг ятгаж байжээ. Энэ нь худлаа байхгүй юу. Түүний хамгийн 

дотны туслагч гэж аав ярьсан хэмээн Фред бараг бүтэн эргэж хараад хэллээ.

Харри Малфойн гэр бүлийн тухай иймэрхүү яриа нэг ч удаа сонсоогүй болохоороо 

найз нарынхаа үгэнд огт гайхсангүй. Гэхдээ л Драког бдвол Дадли хавьгүй элэгсэг 

дуулгавартай хүүхэд билээ.

- Малфойнх хувийн үйлчлэгчтэй эсэхийг мэдэхгүй юм даа ... гэж хэлээд Харри 

мөрөө хавчив.

- Доббийн эзэн хэн ч байлаа гэсэн маш баян эртний шидтэний удам байгаа 

байлгүй гэж Фред хэллээ.

- Магадгүй л юм ... Ээж үйлчлэгч байхгүй гэж гомдоллоод л байдаг 

Манайх өнөр өтгөн болохоороо угаах индүүдэх хэрэг их гарна. Тэгтэл ид шид тус 

болдоггүй. Манайд нэг зөнөг ороолон л дээвэр дээр амьдардаг юм. Бас цэцэрлэг 

дүүрэн анахай бий. Yйлчлэгч нар зөвхөн дээр үеийн ордон, шилтгээнд л байдаг шүү 

23

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

дээ. Тэднийг өв залгамжлан дамжуулдаг юм билээ. Манайд үйлчлэгч байхгүй гэж 

Харри дуугүйхэн ниснэ. Бодоод үзэхэд Дракогийн бүх юм сайхан байдаг юм чинь 

гэр орныхон нь үнэхээр шидэт алтанд умбан байдаг хэрэг. Тэрбээр Драког том 

өргөөн дотуураа ихэмсэг алхаж яваагаар төсөөлөн бодлоо. Yнэнч үйлчлэгчээ Харри 

руу явуулж ямар ч үнээр хамаагүй түүнийг сургуульд явуулахгүй байх талаар ятга 

гэж хэлсэн байж бүрэн болох юм. Драко Малфой ингэж чаднаа. Тэгэхээр Доббид 

дэмий итгэн хэлсэн үгийг нь үнэн гэж бодсон хэрэг болж таарлаа.

- Ямар ч байлаа гэсэн бид чамайг авахаар ирсэндээ баяртай байна. Намайг ямар 

их санаа зовсон гээч! Бичээд л байдаг бичээд л байдаг хариу байдаггүй. 

Эхлээд л би Сумыг буруутай гэж бодлоо ... хэмээн Рон ярина.

- Юун Сум бэ?

- Манай шуудан зөөгч ууль. Бүр хөгширчихсөн юм. Захиа аваад нисэж байснаа 

замд гэнэтхэн уначихна шүү дээ. Би Гермесийг гуйгаад ...

- Юуг тэр вэ?

- Персийн уулийг. Персийг ахлагч болоход аав ээж хоёр түүнд бэлэглэсэн юм 

гэж Фред урд суудлаас хэллээ.

- Харин Перси надад хэрэгтэй гэж хэлээд уулиа өгөөгүй юм.

- Ер нь Перси энэ зун их хачин байгаа. Өөрийгөө түгжиж аваад л хэдэн цагаар 

захиа бичээд суучихна. Ахлагчийн тэмдгийг гялалзуулах гээд байгаа юм байлгүй. 

Хөөе Фред чи хэт баруун тийш яваад байна гэж Жорж хэлээд удирдлагын самбар 

дээрх луужинг заалаа.

Фред яаран жолоогоо зүүн тийш эргүүлэв.

- Машинаа авсан гэж аав чинь мэдсэн үү? гэж Харри асуухдаа ямар хариу 

сонсохоо бараг тааварлаж байлаа.

- Yгүй ээ. Аав өнөө шөнө ажиллаж байгаа. Ээжийг сэрэхээс өмнө машинаа 

гараашт хийж амжих болов уу гэж бодож байна. Биднийг машин авсан гэж ээж 

мэдээгүй л байгаасай гэж Рон хэлэв.

- Аав чинь Шидтэнгүүдийн яаманд юу хийдэг юм бэ?

- «Маглуудын бүтээлийг хууль бусаар ашиглахтай тэмцэх» гэдэг хамгийн 

уйтгартай хэлтэст ажилладаг юм.

- Ямар юм ашиглах гэнээ?

- Одоохон тайлбарлая. Жишээ нь, чамд эгэлчүүдийн хийсэн нэг юм байна гэж 

бодъё. Тэгээд чи түүнийг ид шидээр хувиргасныхаа дараа өөр дэлгүүрт ч юм уу айлд 

24

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

өглөө гэж бод. Ноднин жил үхсэн нэг хөгшин шулмаст цайны шаазангийн цуглуулга 

байсан юм. Түүнийгээ дуудлага худалдаан дээр нэг эгэл авгайд зарчихаж л дээ. Тэр 

авгай нөхдөө цай уулгахаар урьжээ. Тэнд юу болсон гэж санана. Аав маань энэ хэрэг 

дээр хэдэн долоо хоног ажилласан шүү.

- Арай тодорхой ярьж болохгүй юу?

- Бололгүй яахав. Цуглуулын гүц нь галзуурчээ. Гүц ойр тойрныхоо хүмүүсийг 

халуун цайгаар шүршиж, ёстонгийн хямсаа нь нэг зочны хамрыг чимхэж тэр хүн нь 

бүр эмнэлэгт очсон юм. Аав маань бүр аргаа барсан даа. Хэлтэстээ тэд хоёулханаа. 

Перкин Уорбек гэдэг шидтэнтэй хамт ажилладаг юм. Тэр хоёр ч тарчилсан шүү. Бүр 

мартуулах шившлэг хэрэглэсэн гээд л бодчих.

- Аавын чинь машин яах вэ?

- Энэ огт хэрэггүй эд! Эгэл хүмүүсийн хийсэн элдэв дээдийн юм бишгүй бий.

Манайд гэхэд л саравч дүүрэн! Авчраад л, хэсэг хэсэг болгоод шившлэг уншин 

ахин бүрдүүлдэг юм. Эрж хайх хэрэг гарвал өөрийгөө л баривчлах болно байх даа. 

Ээж загнаад ч нэмэр болдоггүй юм.

- Энэ бидний зам байна. Ахиад арван хором явбал гэртээ очно. Одоо үүр цайж 

байгаа юм чинь бид амжих байх аа гэж Жорж харанхуйн зүг цонхоор харан хэллээ.

Тэнгэрийн хаяа дорно зүгт яльгүй ягаарчээ.

Фред доошилж эхлэв. Харри дороо харагдах талбайн зурвас, моддын орой ялгахтай 

- Бид Оттерн-Сент Кэчпоул тосгоны дээр явж байна гэж Жорж мэдэгдэв.

Газар хурдан ойртсоор байлаа. Моддын орой дундуур нарны гэрэл нэвт тусаж 

- Доошилцгооё! гэж Фред хэллээ.

Машин яльгүй донсолсноо дугуйгаараа газар шүргэв. Тэд хазайсан гарааш бүхий 

арын жижиг хашаанд газардахад Харри анх удаа Роны байшинг харлаа.

Эхлээд гахайн жижигхэн байр байснаа сүүл сүүлдээ дээд хажуу талаас нь нэмж 

барьсаар хэдэн давхар болгож барьсан юм шиг санагдах авч ид шидийн хүчээр 

тогтоосон мэт бөх бат харагдана. («Тийм байж ч магадгүй» гэж Харри боджээ) Улаан 

вааран дээвэр дээр таван яндан ёрдойно. Орох хаалганы дээд талд «Yүр» гэсэн хаяг 

өлгөөтэй байлаа. Довжооны хажуугийн зэвтэй том савны дэргэд янз бүрийн өнгө, 

хэлбэртэй гутал овоолжээ. Хашаанд тарган тахианууд юу ч юм тоншин явцгаана.

Тэд бүгдээрээ машинаас гарлаа.

Бурхан өршөөлөө гэж Рон даруухан хэлэв.

25

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Сайхан юм аа! гэж бөглүүхэн Улаан модон гудамжаа санасан Харри бахархан 

- Одоо дээшээ гарцгаая. Бүгд ор орондоо. Тун чимээгүй явцгаана шүү! Ээж 

өглөөний цайнд дуудна. Рон чи доош гүйгээд: «Ээж ээ, шөнө хэн ирснийг хараач!» 

гэж баярлан хашгираарай. Ээж баярласандаа болоод бидний машин авч явсныг 

мэдэхгүй гэж Фред заавардлаа.

- За тэгье. Харри явцгаая. Би чамд ... гэж Рон хэлснээ дорхноо чимээгүй болж, 

царай нь цонхийн цайв.

«Yүр»-ний цонх гэрэлтэж довжооны тэндээс тахиануудыг хөөсөөр хатагтай Уизли 

дөхөж ирлээ. Энэ бол эелдэг царайтай жижигхэн булцгар эмэгтэй байсан ч одоо бар 

шиг харагдана.

Фред уулга алдлаа.

- Бурхан минь гэж Жорж өөрийн эрхгүй дуугарав.

Хатагтай Уизли тэдний зүг дөхөж ирээд ташаа тулан зогсож тэдний гэмшингүй 

царайг ээлж дараалан харлаа. Цэцэгтэй хормогч өмссөн агаад халааснаас нь шидэт 

саваа цухуйна.

- За яав? гэж ширүүн асуулаа.

- Өглөөний мэнд, ээжээ гэж Жорж аль болохоор хөгжилтэй сэтгэл хангалуун 

харагдахаар хэлэв.

- Намайг яаж сандарсныг та нар ойлгохгүй байна уу? гэж хатагтай Уизли 

уурсан өгүүллээ.

- Уучлаарай ээжээ, гэхдээ бид ...

Тэр гурав ээжээсээ бараг толгой хэр өндөр ч түүний уурлахаас их л айх ажээ.

- Ор дэвсгэр хоосон байдаг! Ямар ч зурвас алга! Машин байдаггүй! Замын 

осолд орох нь их байна шүү дээ! Би санаа зовоод эгээ л галзуурчихсангүй! 

Өөрсдөөсөө өөр хэнийг ч боддоггүй амьтад! Би амьд явах хугацаандаа ийм зүйл 

үзсэнгүй! Одоохон эцэг чинь ирнэ. Билл, Чарли, Перси гээд ах нар чинь хэзээ ч 

ингэж байгаагүй юм ...

- ... Тэд огт өөр гэж Фред яриаг дуусгалаа.

- Персийг жаахан ч гэлээ дуурайвал зүгээрсэндээ! гэж хатагтай Уизли Фредийн 

цээж рүү хуруугаараа чичин өгүүлээд:

- Та нар үрэгдэж, хүн амьтанд харагдаж болох байлаа шүү дээ. Yүнээс болоод 

аав чинь ажлаасаа халагдвал яана ... гэлээ.

26

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Уур хилэнд эцэс төгсгөл байхгүй мэт санагдана. Тэгснээ айсандаа болоод атийн 

зогсох Харрийг олж хараад:

- Хүндэт Харри тавтай морилоорой. Орцгоо, одоо цайгаа ууцгаая гэж эелдэгээр 

инээмсэглэн хэлээд эзэгтэй гэр лүүгээ яарлаа.

Хөөрхий Харри Роныг асуусан байртай харахад цаадах нь дэмжсэн маягтай толгой 

дохив. Харри хатагтай Уизлийн араас явлаа.

Гал зуухны өрөө жижигхэн давчуу ажээ. Голд нь сандал тойруулж тавьсан модон 

ширээ байна. Харри наад талын сандлын ирмэг дээр суугаад эргэн тойрноо харав. 

Тэрбээр шидтэний гэрт байж үзээгүй билээ.

Эсрэг талын хананд нэг зүүтэй цаг дүүжлээстэй байна. Цаган дээр тооны оронд:

«Цайны цаг», «Тахиа хооллох цаг», «Хоцролт» гэх мэт бичгүүд байх ажээ. Зуухны 

тавиур дээр баахан ном овоолж «Бяслаг хийх шид», «Жигнэхэд хэрэгтэй тарни»,

«Ганцхан агшинд найранд бэлдэхүй. Ид шидийн гайхамшиг!» гэсэн гарчиг бүхий 

номууд байх юм. Угаагуурын ардах хананд өлгөөтэй хуучин радио гэнэтхэн ярьж 

гарлаа. Харри бүр буруу сонслоо гэж боджээ. Нэвтрүүлэгч:

«Шидтэнгүүдийн цаг. Одоо нэрт дуучин, ууган Селестина Уорлок дуулна» гэж 

Хатагтай Уизли пийшингийн дэргэд зогсоод өглөөний зоог бэлтгэн зайдас шарах 

зуураа гэмшсэн хүүхдүүдээ ширүүн харцаар харж:

- Юу бодсоныг чинь би ойлгохгүй юм ... Yнэхээр итгэх арга алга ... Харин 

Харри чи ямар ч буруугүй шүү гэж хэлээд түүний тавганд найман зайдас хийж 

өглөө. Тэснээ:

- Артур бид хоёр чиний төлөө санаа зовж байсан юм. Яг өчигдөр бид хэрэв 

баасан гарагт хариу захидал ирэхгүй бол чиний хойноос явъя гэж шийдэж байлаа. 

Гэхдээ чи бодоод үз л дээ. Нутгийн хагасыг нууц машинаар туулна гэдэг чинь! Хэн 

нэг хүн харсан байлгүй дээ! гэж хэлээд хатагтай Уизли өндгөн жаврай гурвыг 

Дараа нь бохирдсон сав суулгыг шидэт саваагаараа дохитол сав суулга хоорондоо 

харшилдан угаагдаж эхлэлээ.

- Yүл доогуур байсаан ... гэж Фредийг хэлтэл:

- Юм идэхдээ ярьж болохгүй хэмээн хатагтай Уизли хүүдээ журам сахихыг 

- Тэд Харрийг өлсгөн зовоосон байжээ! гэж Жорж яриаг өөрчлөх санаатай 

27

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Журам чамд ч хамаатай гэж ээж нь хэллээ. Гэхдээ Харрид талх өгөхөөр тос түрхэж 

байхдаа тийм ч ууртай биш харагдаж байв.

Гэтэл гал зууханд унтлагын урт цамц өмссөн, шаргал үстэй охин гэнэтхэн орж ирээд 

байдлыг өөрчиллөө. Охин аяархан дуу алдаад гал зуухнаас гарч гүйв.

- Энэ миний дүү охин Жинни. Чиний тухай зунжингаа ярьсан юм гэж Рон

Харрид шивнэн хэллээ.

- Тиймээ, ярьдаг байлаа. Одоо гарын үсгийг чинь авна гэж Фред инээмсэглэн 

хошигнож хэлэв. Тэгээд ээжтэйгээ харц тулгармагц ахиад л таваг руугаа тонгойжээ. 

Ахиад хэн ч дуугарсангүй. Тавгаа хоосортол дуугүй байлаа. Таваг ч хурдан 

- Би их ядарчээ. Явж унтая байз ... гэж эвшээн хэлээд Жорж хутга сэрээгээ 

тавган дээр тавилаа.

- Yгүй ээ, явахгүй. Өөрийнхөө тэнэгээс болоод шөнөжин унтаагүй юм чинь.

Цэцэрлэг рүү оч. Тэндээс анахайнуудыг гаргах цаг болжээ. Ахиад л 

цэцэрлэгээр дүүрчихэж гэж ээж нь хэллээ.

- Ээж ээ ...

- Фред Рон та хоёр тийшээ яв. Харин хүү минь чи дээш явж амар даа. Би 

эднийг энэ муу машинаар чамайг авчир гэж явуулаагүй л дээ гэж Харрид хандан 

- Би Ронтой хамт явж болох уу? Анахай яаж хөөдгийг хармаар байна. Би хэзээ 

ч үзээгүй гэж нойр хүрэхтэй мантай байсан Харри яаран хэллээ.

- Чи сайн хүү шүү, Харри минь. Гэхдээ анахай хөөнө гэдэг чинь уйтгартай 

ажил шүү дээ. Энэ тухай Туг үс юу гэснийг харъя л даа гэж хэлээд хатагтай Уизли 

тавиур дээрээс зузаан боть авлаа.

- Бид тэднийг яаж зайлуулахаа мэднэ гэж Жорж эсэргүүцэв.

Харри номын хавтсыг харлаа. Түүн дээр сайхан алтан үсгээр: «Алтан хонгиот Туг үс. 

Гэрийн хортон. Лавлах» гэж бичжээ. Мөн тэнд зохиогчийн том зураг харагдана. 

Цайвар туг үс бүхий эелдэг царай тод цэнхэр нүдтэй юм. Шидэт номын заншлаар 

нүүр царай нь гэрэлтэж, нүдээ ирмэж байлаа.

Тун сайхан байна! Энэ хүн өөрийнхөө мэдэх ёстой гэрийн хортонг сайн мэддэг юм. 

Их сайхан ном доо ... гэж хатагтай Уизли уулга алдана.

- Ээж түүнийг хүндэтгэдэг юм гэж Фред чанга хэллээ.

28

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Бүү тэнэглээд байгаач. Та нар цэцэрлэгийг анахайгүй болгох аргыг Туг үсээс 

илүү мэддэг юм бол явж ажлаа хийцгээ. Нэг л анахай үлдсэн байх юм бол сайхан 

мэдээрэй гэж хэлэхдээ хатагтай Уизлийн царай яльгүй улайсан байлаа.

Ах дүү нар эвшээлгэн үглэсээр цэцэрлэг рүү явахад Харри араас нь дагалаа. 

Цэцэрлэг том бөгөөд Харрийн бодлоор бол байх ёстойгоосоо эмх замбараагүй ажээ. 

Зэрлэг өвс хэт их ургасан, зүлгийг нь тайраагүй гээд Дурслийханд л лав таалагдахгүй

нь мэдээж. Гэхдээ хөгшин моддын бахим муруй мөчрүүд чулуун хашааг чимэглэж, 

мандал дээр Харрийн мэдэхгүй цэцгүүд алаглаж, ногоон замаг ургасан жижигхэн 

цөөрөмд мэлхий бужигнаж байв.

Тэд зүлэг дундуур явсаар цэцгийн мандал руу ирцгээлээ.

- Маглуудад бас анахай байдаг юм гэж Харри Ронд хэлэв.

- Тэр чинь анахай гэж үү? Санта-Клаустай адилхан жижигхэн бүдүүн, гартаа 

загасны уургатай ... гэж Рон цээний бутанд толгойгоо шургуулангаа хэллээ.

Бут хөдөлж цөхрөнгөө баран эсэргүүцэх чимээ гарахад Рон гартаа нэг юм барьсаар 

- Жинхэнэ анахай чинь энэ дээ гэж баясгалантай хэлэв.

- Намайг эргүүл! Эргүүл! гэж нөгөөх хүнтэй адил юм нь дуржигнуулна.

Юутай ч атугай энэ анахай Санта-Клаустай адилгүй юм. Арьсаар оёж хийсэн юм 

шиг жижигхэн том булцуу бүхий халзан толгойтой томоохон төмс шиг ажээ. Рон 

түүнийг сунгасан гартаа барьж байхад цаадах нь цахиур шиг хатуу тавхайгаараа 

тангарах гэж оролдоно. Рон түүнийг тавхайнаас нь самбаа гарган барьж аваад 

толгойг нь доош харуулаа.

- Яг л ингэх хэрэгтэй шүү гэж хэлээд Рон анахайг дээш өргөснөө бугуйл шиг 

даллан эргүүлж эхэллээ. («Намайг эргүүл!» гэсэн шүү дээ). Тэгэхдээ Рон:

- Yүнд муу юм болохгүй ээ. Толгой нь эргээд үүрэндээ эргээд очих замаа 

олохоо больчихдог юм гэж байв.

Ингэж хэлээд Рон түүний хөлийг тавьтал анахай таван метр хэртэй ниссэнээ 

хашааны хаа нэгтээ алга боллоо.

- Ойр байна! Би тэр хожуул хүртэл шидэж чадна гэж мөрийцье хэмээн Фред 

Харри хөөрхий анахайнуудыг төдхөн өрөвдөхөө больжээ. Анхныхаа анахайг тэрбээр 

эргүүлж дүүгүүрдэлгүй шууд л хашаа давуулж хаяхаар шийджээ. Гэтэл нөгөөх нь 

шинээр ирсэн цэвэрлэгчийн сул талыг ашиглан сахлын хутга шиг хурц шүдээрээ 

Харрийн хурууг хазаад зуурчихлаа. Түүнийг салгах тун ч амаргүй байв.

29

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Сүрхий анахай юм. Арван метр ч нисэж болохоор байлаа гэж ах нарын нэг нь 

Төдхөн агаарт нисэх анахайнууд үүл шиг бужигнах болов.

- Манай анахайнууд тэнэг ээ. Цэвэрлэгээ эхэллээ гэж дуулмагцаа л дээшээ 

гараад ирдэг юм. Yүр лүүгээ шургаж мэдэхгүй шүү гэж хэлээд Жорж шууд тавыг 

шүүрэн авлаа.

Тэгээд талбайгаас хөөгдсөн хорьж гаруй анахай бөөгнөрч байснаа мөрөө унжуулан 

цуварсаар явж одов.

- Тэд эргээд ирнээ. Манайх тэдэнд аятайхан санагддаг юм. Аав тэднийг 

хөгжилтэй гээд элэгсэг ханддаг гэж хэлээд Рон талбайн нөгөө талд байгаа таримал 

бургасан хашааны цаагуур ар араасаа далд орох анахайнуудыг харж байв.

Орох хаалга дуугарах сонсогдлоо.

- Энэ аав байна. Ажлаасаа иржээ хэмээн Жорж дуу алдав. Хөвгүүд анахайгаа 

мартаад цэцэрлэг дээгүүр гэр лүүгээ гүйлдлээ.

Ноён Уизли нүдний шилээ аваад гал зуухны буйдан сандал дээр нүдээ анивчин 

ядрангуй суух ажээ. Тэрбээр туранхайдуу их халзан ч гэлээ үлдсэн цөөн хэдэн үс нь 

шав шаргал харагдана. Байнга явсаар байгаад тоос шороонд дарагдаж үнгэгдсэн 

ногоон жанч нөмөрчээ.

- Хэцүүхэн шөнө байлаа. Есөн дуудлага. Ес шүү! Өвгөн Наземникус Флетчер 

буцаад явахын ороонд харин намайгаа хараах санаатай ... гэж аядуухан хэлээд данх 

руу гараа сунгав. Хүүхдүүд түүнийг тойрон суулаа.

Ноён Уизли цайнаасаа сайн балгаж аваад санаа алдав.

- Сонирхолтой юм болсон уу, аав аа? гэж Фред сониучирхана.

- Ердөө л хэдэн хайлдаг түлхүүр бас хаздаг тогоо. Өөр нэг тусгүй зүйл байсаан.

Гэхдээ тэр манай чиглэлийнх биш. Бас туйлын хачирхалтай зурамнууд гарч

ирсэн. Зурамнууд Цөөрмийн үхлийг байцаалгахаар дуудуулаад. Бурханы авралаар 

зурамнуудыг Ид шидийн туршилтын хорооны мэдэлд ... гэж ноён Уизли эвшээлгэн 

- Хайлдаг түлхүүрт цагаа барах гэж хэн дурладаг байнаа? гэж Жорж асуулаа.

- Эгэл хүмүүсийг уурлуулах дуртай сонирхогчид байдаг юм. Тийм түлхүүрийг 

эгэл хүнд зарна. Тэгтэл түлхүүр нь алга болчихно. Нөгөө хүн эрээд л байна эрээд л 

байна түлхүүр нь ор сураггүй. Буруутгах хүн байдаггүй. Маглууд алдсан гэдгээ 

хэлэхгүй хайлдаг түлхүүр байдаг гэж мэдэхийг хүсэхгүй. Хаячихлаа гээд л байх нь 

тэр. Ид шид хамар дор нь болж байсан ч тэд тоогоогүй дүр үзүүлэн тэсэж байдаг юм. 

30

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Манайхан юу эсийг шившлэгээр өөрчилдөг гээч. Та нарын санаанд ч багтахгүй гэж 

ноён Уизли санаа алдан өгүүлэв.

- Жишээ нь манай машин?!

Хатагтай Уизли гартаа илд шиг урт шилээгүүр барьсаар орж ирэв. Ноён Уизли нүдээ 

бүлтийлгэн гэмшсэн царайлсаар эхнэрээ харлаа.

- Я-ямар машин гэж, хайрт Молли минь?

- Машин л байхгүй юу, Артур аа. Эвдэрхий сэг авчраад бүтэц зохион 

байгуулалтыг нь үзнэ гээд нэгд нэгэнгүй задалдаг шидтэн байна гэж бодоод үз. 

Тэгсэн мөртөө шившлэг хэрэглээд нисдэг болгочихож байгаа юм. Тэгээд л энэ 

машинаараа хаашаа ч хамаагүй ниснэ шүү дээ гэж хэлэхдээ хатагтай Уизлийн нүд 

Ноён Уизли нүдээ цавчилснаа тайлбарлах санаатай:

- Хайрт минь, энэ шидтэн бол хуулийг огтхон ч зөрчөөгүй гэдгийг чи одоо 

ойлгох болно. Гэхдээ ... эхнэртээ үнэнийг хэлсэн бол дээр л дээ ... Хуульд тийм үг 

байдаг юм аа ... Хэрэв шидтэн нисэх зорилготой байгаагүй бол машин нь нисдэг 

болсон ч гэлээ ...

- Артур чи өөрөө энэ хуулийг боловсруулсан юм чинь ийм үг зориуд оруулсан 

хэрэг! Эгэл хүмүүсийн хийсэн элдэв юмтай саравчиндаа ноцолдож байх гэж л тэр. 

Тэгвэл үүний чинь гэрч болгож өнөөдөр Харри нисэх зориулалтгүй машинаар чинь 

манайд хүрээд ирчихэж! гэж хатагтай Уизли хангиналаа.

- Харри гэнээ? Ямар Харри? гэж ноён Уизли юу ч ойлгохгүй асуув.

Тэгээд гал зуухыг тойруулан харснаа Харрийг олж үзээд гайхсандаа огло хайрайжээ.

- Бурхан минь! Энэ чинь Харри Поттер байна шүү дээ. Чамтай уулзсандаа 

баяртай байна! Рон чиний тухай бидэнд бишгүй ярьдаг юм ...

- Урьд шөнө хүүхдүүд чинь энэ машинаар Улаан модон гудамж рүү нисэж 

очоод найзыгаа авчирчээ. Yүнийг юу гэх вэ? гэж хатагтай Уизли ширүүхэн асуулаа.

- Та нар үнэхээр тийшээ ниссэн юм уу? Тэгээд амжилттай юу? гэж ноён Уизли 

үнэн сэтгэлээсээ бахархан асууснаа хатагтай Уизлийн нүд ширүүн болохыг анзааран 

- Хүүхдүүд минь, энэ чинь тун тусгүй хэрэг шүү ... гэлээ. Хатагтай Уизли яг л 

том мэлхий шиг пэндийж эхлэлээ.

- Бидэнд энд хийх юм байхгүй. Явж би чамд өрөөгөө үзүүлье гэж Рон Харрид 

31

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэд гал зуухнаас хурдан гарч нарийн хонгилоор явснаа дээш гардаг налуу шат руу 

очлоо. Гуравдугаар давхарын өрөөний үүд нээлттэй ажээ. Харрид хэн нэгний том 

нүд харагдсанаа хаалга чанга хаагдлаа.

- Энэ бол Жинни. Тэр их гэрэвшингүй болохоороо зовдог байх. Ер нь түүний 

өрөөний хаалга дандаа нээлттэй байдаг юм гэж Рон тайлбарлав.

Ахиад хоёр давхар өгсөөд: «Рональдын өрөө» гэсэн хаягтай үүдний дэргэд зогсож 

Роныг үүд нээхэд бараг толгой шүргэхээр намхан адартай жижигхэн өрөөнд Харри 

орлоо. Галтай зууханд орчих шиг санагдсан учир Харри хэсэг зуур нүдээ аньжээ. 

Бүтээлэг хана, тэр ч байтугай адар хүртэл гал шаргал өнгөөр туяарна. Харри сайтар 

харснаа учрыг оллоо. Туурганы хуучин цаасан дээр нэг гартаа шүүр барьж нөгөө 

гараа даллан мэндчилж буй долоон шидтэн бүхий зурагт хуудсыг зай завсаргүй 

- Чиний хүндэлдэг баг уу? гэж Харри асуув.

- «Педдлийн их буунууд» гэж Рон хариулаад том хар «П» үсэг, их бууны 

харван яваа сум дүрсэлсэн шаргал бүтээлгийг заагаад:

- Дээд зэрэглэлийн есдүгээр байр гэж тодрууллаа.

Өрөөний буланд сурах бичгийг хамаагүй өрсөн байх агаад дэргэд нь цуврал зураг

«Патрик Пигс, Солиотой хүн» цуврал бараг бүгдээрээ байв. Цонхны тавцан дээр 

мэлхийний түрс дүүрэн шилэн цөөрмөг наранд гялалзан, дээр нь шидэт саваа 

харагдана. Түүний хажууд тарган бор Короста харх наранд зүүрмэглэн хэвтэх ажээ.

Харри өөрөө сугаран гардаг багц хөзөр дээгүүр алхан гараад жижигхэн цонхоор 

харлаа. Тээр дор таримал ногоон хашааны дэргэд талын тэртээгээс Уизлийн цэцэрлэг 

рүү ар араасаа цувран ирэх анахайнууд бөөгнөрөлдөн харагдана. Рон руу эргэж 

харахад цаадах нь сэтгэл хөдөлсөн бололтой:

- Өрөө маань бага даа. Дурслийнд чиний байдаг өрөөтэй адилгүй. Бүхээгний 

дор ороолон бий. Тэр чинь дээвэр дээр суугаад гууглах юм уу усны хоолойг балбадаг 

- Энэ бол дэлхий дээрх хамгийн сайхан байшин гэж би бодож байна гэж Харри 

хэлээд нүүр дүүрэн инээлээ. Роны чих улайжээ.

БҮЛЭГ 4: «ФЛОРИШ БЛОТТС» ДЭЛГYYР

«Yүр»-ний бүх юм Улаан модон гудамжныхаас өөр ажээ. Дурслийн гэр бүлийнхэн 

амар тайван эмх журамтай байхыг эрхэмлэдэг юм. Харин Уизлийн байшин эмх 

замбараагүй байлаа. Тэнд байнга юм унах доргих шуугих чимээ гарна. Ханын 

32

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

зуухны дээр өлгөөтэй байгаа толинд Харри анх удаа харахдаа эгээтэй л муурч 

унаагүй билээ. Толь гэнэтхэн: «Салан амьтан минь, одоохон цамцаа өмдөндөө 

шургуул!» гэжээ. Дээвэр дээр энэ гэрийн амьдрал хэтэрхий нам гүм нэгэн хэвийн 

байна даа гэж бодож суудаг нэгэн ороолон байна. Тэрбээр усны хоолойг цохин 

хөгжимдөж гууглан дуулах нь бий. Ихэр хоёрын өрөөнд байнга ямар нэг юм 

Гэхдээ ярьдаг толь, гуугладаг хий үзэгдлээс илүүтэйгээр тэдний гэр бүлийнхэн 

Харрид хэрхэн ханддаг нь гайхшруулдаг байв. Хатагтай Уизли өглөө бүр түүнд хос 

шинэ оймс өгч, хоол идэх болгонд жаахан юм нэмнэ. Ноён Уизли оройн хоол 

идэхдээ Харрийг дэргэдээ суулгаж эгэл хүмүүсийн амьдралын тухай асуултаар дарж 

гарна. Түүнийг цахилгаан хэрэгсэл, шуудангийн албаны ажил гойд догдлуулдаг 

- Yгүй ер! Ямар их юм хийдэг улс вэ! Харин тэд ид шидгүйгээр өөр юу ч хийх 

юм билээ! гэж Харригаас ярьдаг утасны тухай дуулаад гайхжээ.

«Yүр»-нд ирснээсээ долоо хоногийн дараа Хогвартсаас захидал авлаа. Цэлмэг нартай 

өглөө байв. Ноён Уизлийг эхнэр охинтойгоо өглөөний цайгаа ууж байхад Рон Харри 

хоёр бууж иржээ. Тэднийг хармагцаа Жинни будаатай тавгаа ширээн дээрээс 

санамсаргүй унагаачихав. Ер нь Харрийг харахаараа юмаа алдчихдаг юм. Тэгээд 

агшин зуур тавгаа авахаар ширээн доогуур шургаснаа хавч шиг улайчихсан гарч 

ирлээ. Харри юу ч мэдээгүй дүр эсгэн сандал дээрээ суугаад шарсан талх дүүрэн 

хийсэн тавгийг хатагтай Уизлийн гараас авав.

- Хөвгүүд ээ, сургуулиас чинь захидал ирж гэж хэлээд ноён Уизли Харри, Рон 

хоёрт нэг нэг дугтуй гардууллаа. Шар өнгийн цаасан дээр ногоон бэхээр хаягласан 

дугтуй нь адилхан юм. Ноён Уизли:

- Дамблдор чамайг манайд байгааг мэдсэн юм байна. Энэ хүнээс юу ч нуухын 

Хаалга нээгдэж хүрэм өмссөн Фред Жорж хоёр гал зууханд орж ирлээ.

- Ашгүй ирэв үү май гэж ноён Уизли ихэр хоёрт мөн л адилхан дугтуй өглөө. 

Гал зууханд таван хором хэртэй чимээгүй байв. Харри болон ах дүү нар захидлаа

уншицгаажээ. Харрийн захидалд урьдынх шигээ есдүгээр сарын нэгэнд Кингс-Кросс

буудал дээрээс Лондон-Хогвартс гэсэн буухиа галт тэргэнд суух ёстойг дурдсан 

байв. Захидалд хоёрдугаар дамжаанд хэрэглэгдэх сурах бичгүүдийг жагсаажээ. 

Ид шидийн сурах бичиг, 2-р дамжаа. Миранда Гуссокл

Цус сорогчидтой тулгарсан нь. Алтан хонгиот Туг үс

Замд тааралдах сүнс. Алтан хонгиот Туг үс

33

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хөгшин шулмастай өнгөрүүлсэн амралт. Алтан хонгиот Туг үс

Хий үзэгдлийг ялсан нь. Алтан хонгиот Туг үс Савдгийн жимээр. Алтан хонгиот Туг 

үс Ороолонтой орооцлолдсон нь. Алтан хонгиот Туг үс Иоркширийн алмас. Алтан 

хонгиот Туг үс

Фред захидлаа хойш тавиад Харрийн номын жагсаалтыг харснаа:

- Чамд Туг үсийн бүх ном хэрэгтэй юм байна. Хар урлагаас хамгаалах 

хичээлийн шинэ багш. Шулмас байна гэж мөрийцье! гэв.

Тэгснээ ээжтэйгээ харц тулгараад чимээгүй болж талхандаа жимсний чанамал 

түрхэж байлаа.

- Туг үсийн цогц ном ч үнэтэй дээ. Хаанаас тийм их мөнгө олох вэ? гэж Жорж 

эцэг эхээ хяламхийн харж хэллээ.,

- Хэмнэхээс л өөр аргагүй. Жинний дүрэмт хувцасыг хямдарсан барааны 

дэлгүүрээс авч болох юм гэж хатагтай Уизли итгэлгүйхэн хэлсэн ч санаа зовсон 

байдал илэрхий.

- Жинни чи энэ жил сургуульд орох юм уу? гэж Харри асуув.

Жинни ахиад л догдлон шаргал үс нь улам тодрох шиг болоод бас л гэнэтхэн тосон 

дээр тохойлчихов. Аз болоход Харригаас өөр хэн ч үүнийг анзаарсангүй. Энэ агшинд 

Перси гал зууханд орж ирлээ. Тэрбээр хувцасаа өмссөн агаад энгэрт нь ахлагчийн 

тэмдэг гялалзана.

- Бүгд сайн уу. Өнөөдөр сайхан өдөр байна гэж Перси товчхон хэлэв.

Тэгээд үлдсэн цорын ганц сул сандал дээр сууснаа нэг юм гартаа барин хатгуулсан 

юм шиг үсрэн болслоо.

«Тоос арчдаг өдөн сойз байсан байлгүй» гэж Харрийг бодсон ч өд амьсгалж байхыг

Харри ажигласан аж.

- Сум байна! Арайхийж иржээ! Энэ Гермионагийн хариу захиа байна. Би түүнд 

Харрийг Дурслийхнаас аврахаар явлаа гэж бичсэн юм хэмээн Рон хэлээд үнгэгдсэн 

шувууг Персийн гараас авч жигүүр доороос нь захидлыг гаргаж ирлээ.

Рон уулийг хашаанд гаргаад хөндөл модон дээр суулгав. Гэтэл унаад болохгүй 

байхаар нь угаадасны дэргэдэх самбар дээр аятайхан тавилаа.

- Хөөрхий амьтан гэж Рон санаа алдан хэлээд дугтуйг задлан захиаг уншлаа. 

Захианд: «Сайн байна уу, Рон! Хэрэв Харри танайд байгаа бол мэнд дамжуулаарай.

Та нарыг сайн сайхан байгаа гэж бодож байна. Бас хориотой ямар ч зүйл хийгээгүй

гэдэгт итгэнэ. Чи ч гэсэн тэр ч гэсэн үүнээс болж эвгүй байдал орж магадгүй шүү.

34

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Би Харрид их санаа зовж байна. Надад дэлгэрэнгүй бичиж туслаарай. Захиагаа өөр 

уулиар явуулбал дээр юм. Сумыг ахин нисэж чадахгүй болов уу гэж айж байна. Би 

хичээлээ их давтаж байгаа. Ирэх лхагва гаригт бид хоёрдугаар дамжаанд үзэх 

шинэ сурах бичгээ авахаар явна. Бид Тахир гудамжинд уулзаж болохгүй гэж үү? 

Ажил төрөл ямар байгаагаа бичээрэй.

Хайрлан хүндэтгэсэн Гермиона» гэжээ. Рон унших зуураа амралт болж байхад юу 

давтдаг байнаа? гэж гайхшрав. Тэгтэл

хатагтай Уизли:

- Сайхан санаа байна. Бид ч бас бүх юмаа худалдан авахаар маргааш явж болно 

шүү дээ. Харин өнөөдөр та нар юу хийх билээ? гэж ширээ арчингаа асуулаа.

Харри Рон хоёр Фред Жорж хоёртой квиддич тоглохоор зэхэж байжээ. Толгодын 

орой дээр Уизлийн гэр бүлийн мэдлийн хэсэгхэн талбай байдаг юм. Тэр талбайг 

нуун эргэн тойронд нь мод хүрээлжээ. Тэд маглуудад харагдахгүйн тулд талбай 

дээгүүр нэг их өндөр биш нисэж бэлтгэл сургуулиа хийдэг байв. Бөмбөгөөр бус 

алимаар тоглоно. Алим тосгон руу нисчихвэл хэн ч сэжиглэхгүй шүү дээ. Алим л 

бол алим байгаа биз! Харрийн хурдан «Нисдэг лус-2000» шүүрээр ээлжлэн 

сургуулилна. Роны хуучин «Солир» эрвээхэйнээс хурдан нисэхгүй ажээ.

Таван хормын дараа хөвгүүд мөрөн дээрээ шүүр тавьчихсан толгод руу өгсөж явлаа. 

Персийг хамт явъя гэж дуудсан ч тэр урьдын адил завгүй байлаа. Харри түүнийг 

зөвхөн хоол идэх үед нь л харна. Yлдсэн бүх хугацаанд тэр өрөөнөөсөө огт гарахгүй.

- Юу бодоод байгааг нь мэдэх юм сан. Сүүлийн үед тэр их өөрчлөгдсөн шүү.

Харри чамайг ирэхээс нэг өдрийн өмнө шалгалтынхаа дүнг хүлээж авсан юм. Арван 

хоёр С.И.Ш! Гэтэл тэр огт тоогоогүй гэж Фред хөмсөг зангидан хэллээ.

- С.И.Ш гэдэг бол «супер ид шид» гэсэн үг, Билл ч бас тийм сурч байсан.

Эргэж ч харахын зуургүй гэр бүлд маань ахиад нэг толгойтой хүү нэмэгдлээ. 

Хүмүүсийг харахаас ичих юм гэж Жорж Харрийн гайхан байхыг хараад тайлбарлаж 

Билл бол Уизлийн хүүхдүүдийн ууган нь юм. Тэрбээр Хогвартсыг төгсөөд одоо

«Гринготтс» банкны Египет дахь салбарт ажиллаж байгаа юм. Нөгөө нэг ах нь 

сургуулиа төгсөөд Румынд луу судалж байгаа билээ. Харри тэр хоёрыг хэзээ ч 

- Аав ээж хоёр тэр их юм авах мөнгө хаанаас олохыг мэдэхгүй юм даа. Хүн 

бүрт Туг үсийн таван ном хэрэгтэй. Бас Жинни нэгдүгээр ангид орно. Түүнд жанч 

шидэт саваа гээд олон юм хэрэг болно гэж Жорж бодлогоширон хэллээ.

Харри эвгүйрхэн дуугүй байв. Эцэг эхийн үлдээсэн мөнгө Лондоны «Гринготтс»-ын 

дансанд хадгалагадаж байгаа. Үнэндээ энэ мөнгийг зөвхөн шидэт ертөнцөд л үрж 

35

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

болно. Сикль, галлеон, кнатаар маглуудын дэлгүүрт үйлчлэхгүй юм чинь. Энэ 

мөнгөний тухай Харри Дурслийханд огт дурсаагүй билээ. Шидэт алтнаас болоод 

шидтэнгүүдийг үзэн ядах нь нэмэгдэнэ гэж байсан хэрэг.

Лхагва гарагын өглөө хатагтай Уизли хүүхдүүдээ сэрээлээ. Хүүхдүүд өөртөө 

оногдсон махан хачиртай талхаа идэж дуусмагц хүрмээ өмсөцгөөв. Хатагтай Уизли 

ханан зуухны тавиур дээрээс цэцгийн сав аваад доторхыг нь харлаа.

- Бараг юу ч үлдсэнгүй ээ, Артур минь. Өнөөдөр авах юмаа мартчих вий дээ ...

Харри чи зочин юм чинь түрүүлж яв гэж санаа алдан хэллээ. Тэгээд хатагтай Уизли 

түүнд цэцгийн саваа сарвайжээ.

Харри эхлээд савыг дараа нь гэрийхнийг хайхрамжгүй харахад тэд түүнээс нэг юм 

хүлээгээд байлаа.

- Би ... би яах ёстой вэ? гэж ээрэн асуув.

- Тэр «нисдэг дарь» хэрэглэн нисэж хэзээ ч үзээгүй юм. Уучлаарай Харри, би 

энэ тухай мартчихжээ гэж Рон хэллээ.

- Хэзээ ч үзээгүй гэж үү? Чи өнгөрсөн жил сургуулийнхаа хэрэгслийг яаж 

худалд авсан юм бэ? Тахир гудамжинд юугаар очив оо? гэж ноён Уизли гайхан 

- Метрогоор явсан

- Yнэхээр үү? Тэнд гайхамшигтай шат байдаг гэж би дуулсаан! Чухамдаа яаж

... гэж ноён Уизли гайхаж бахархсанаа нуулгүй хэлтэл:

- Одоо хэрэггүй ээ, Артур. «Нисдэг дарь» хамаагүй хурдан. Харин чи хэзээ ч 

хэрэглэж үзээгүй юм бол ... хэмээн метроны бүтцийн тухай хичээл сонсохыг 

хүсээгүй хатагтай Уизли хэллээ.

- За, зүгээр дээ ээж ээ. Бүү сандар. Бидний эхлээд явахыг Харри ч хараарай гэж

Жорж өгүүлэв.

Фред савнаас чимх дарь аваад ханан зуух руу очиж гал руу хийлээ. Гал дүрсхийснээ 

шуугин асаж маргад ногоон дөл хүнээс өндөрт цоролзон Фредийг авч одлоо.

- Тахир гудамж гэж хашгираад Фред алга болов.

- Тод хэлэх хэрэгтэй. Бас ханан зуухны сараалжийг андуурч болохгүй гэж 

хатагтай Уизли Харрид зөвлөлөө.

- Юу андуурч болохгүй гэнээ? гэж Харри сэтгэл зовнин асуув.

36

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Энэ үед Жорж саванд гараа шугргуулж гал дөл ахиад л бадарч ихрийн өрөөсөн ханан 

зуухны яндангаар алга боллоо.

Бидний дээр доор шидэт ханан зуух, гудамж руу гаргах хаалга олон байгаа. Тийм 

болохоор төөрчихгүйн тулд тодорхой хэлэх ёстой гэж хатагтай Уизли тайлбарлаж 

- Зүгээр ээ, Молли тэр чадна гэж хэлээд ноён Уизли жаахан дарь авч зуух руу 

- Хэрэв хүү төөрчихвөл яанаа? Ах эгчид нь юу гэж хэлэх вэ?

- Тэд нэг их гашуудаад байхгүй ээ. Намайг янданд тээглэчихлээ гэхэд Дадли 

хагартлаа инээх байлгүй гэж Харри хэлэв.

- За яахав. Артурын араас яваарай. Зуух руу ормогцоо хаашаа нисэхээ шуудхан 

хэлээрэй гэж хатагтай Уизли хэллээ.

- Тэгээд л болно гэж Рон хэлэв.

- Нүдээ сайн анихгүй бол яндан их хөөтэй шүү.

- Айх хэрэггүй ээ, тайван зогс. Нөгөөдүүлээ хараад гараарай. Тэгэхгүй бол өөр 

зуухаар гаргачихаж магадгүй.

Харри энэ бүх сургамж зааврыг тогтоож авахаар мэрийх зуураа чимх дарь аваад 

ханан зуух руу очлоо. Тэгээд санаа алдан гал руу орлоо. Гал дөл түүн сэвшээ салхи 

шиг санагдана. Тэрбээр гайхсандаа амаа ангайхад аманд нь үнс орж ханиалгалаа.

- Та-тахир гудамж хэмээн Харри түгдчин хэлэв.

Гэтэл галт шуурга түүнийг ээрүүл мэт эргэлдүүлэн дээш авч одлоо. Гал дөлний 

шуугих чимээ чихний хэнгэрэг балбан дүлийрүүлэх шахна.

Харри нүдээ анихаас айж байв. Өөрийнхөө зуухны сараалжийг мэдэлгүй дэргэдүүр 

нь нисээд өнгөрчихөж магадгүй шүү дээ. Ээрүүл мэт эргэлдсэнээсээ болоод хоолойд 

нь юм тээглэн дотор муухайрна. Ай-яа! Нэг юм тохойг нь өвдтөл цохиход Харри 

улам атийлаа. Хуй салхи түүнийг эргүүлсээр, хүйтэн урсгал хацарт нь мэдрэгдэнэ. 

Харри галтай ханан зуухнууд ар араасаа хэрхэн өнгөрөхийг нүдний шилнийхээ 

цаанаас сэмхэн харж байв.

Түүний идсэн хачиртай талх буцаж гарчих гээд байлаа. Харри нүдээ анив.

«Бурхан минь, энэ бүхэн хэзээ дуусах болоо» гэж бодтол зуухнаас гараад ямар нэг 

өрөөний хүйтэн шалан дээр буулаа. Буухдаа нүднийхээ шилийг цохисон тул 

өрөвдөлтэйеэ жингэнэж байв. Харри цав гарсан шилээ нүүр лүүгээ шахаж наагаад 

гуйвсаар хөл дээрээ бослоо. Толгой нь эргэж, хамаг юм нь хөө болчихсон агаад 

өрөөнд Фред Жорж аль нь байсангүй.

37

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би хаана байнаа? гэж Харри шивнээд бүдэг гэрэлтэй, том өрөөг тойруулан 

Энэ бол шидэт мухлаг гэдэгт эргэлзэх юм алга. Гэтэл сургуулийн ямар ч хэрэгсэл 

байхгүй юм. Yзэсгэлэнгийн шилэн хоргонд цус болж хатсан гар, багц хөзөр, 

гөлийтөл ширтэх болох нүд харагдана. Хананд янз бүрийн аймаар баг зүүжээ. Харин 

лангуун дээр бүр аймаар. Төрөл бүрийн хэмжээ бүхий хүний араг яс эгнүүлэн 

тавьсан байв. Адараас тамлахад зориулсан зэвтэй, хурц зэвсэг хэрэгслүүд 

дүүжлээстэй. Хамгийн таагүй зүйл бол тоостой цонхоор харагдах харанхуй нарийхан 

гудамж байв. Ямар ч гэсэн Тахир гудамж биш ээ.

Эндээс хаашаа ч хамаагүй гарах л хэрэгтэй. Хэдий чинээ хурдан бол төдий чинээ 

сайн. Цохиулсан хамар нь өвдсөөр авч энэ бол юу ч биш ээ. Харри үүд рүү 

ухасхийсэн авч замдаа зогсчихлоо. Хоёр хүн дэлгүүр рүү ирж явлаа. Бүх юм нь хөө

болчихсон хамар дээрээ эвдэрхий шил тохсон байдалтайгаар таарахад тун онцгүй 

санагдах хүн нэг нь байлаа. Энэ бол нөгөө муухай Драко Малфой өөрийн биеэр явж 

Харри зүүн талдаа том хар шүүгээ байхыг хармагцаа түргэн зуур тийшээ шурдхийн 

оров. Яльгүй завсар гаргаж үүдийг нь хаатал хонх дуугарлаа. Хаалга онгойж Драког 

мухлагт орж ирэхэд араас нь ... түүний эцэг орж ирэв. Бас л шонхор хамартай цайвар 

царайтай хүйтэн бор нүдтэй юм. Дракотой тун ч адилхан аж!

- Юунд ч бүү гар хүрээрэй! гэж ноён Малфой болор нүд рүү гараа сунгах 

хүүдээ тушаалаа.

- Та надад бэлэг авч өгнө гэсэн шүү дээ.

- Би чамд хурдан шүүр авч өгөхөөр амалсан.

- Би түүгээр чинь яах юм? Би өөрийнхөө багт тоглодог биш. Ноднин Харри 

Поттер өөртөө «Нисдэг лус-2000» шүүр худалдаж авсан юм. Тэгээд тусгай 

зөвшөөрөл Дамблдороос аваад өөрийхөө Гриффондор багийн бүрэлдэхүүнд тоглох 

болсон билээ. Алдартай юм чинь аргагүй шүү дээ! Духан дээрх тэнэг соривноос нь 

болоод л тэгдэг юм. Бүгд л түүнийг ухаантай гэлцэнэ. Ай, Поттер сайн хүү! Ай, 

ямар хэцүү сорви бэ! Яасан сайхан шүүр вэ! гээд л байх нь тэр гэж Драко ууртай 

хэлээд тавиур дээрх гавлын яснуудыг харж байв.

- Yглээд л байх юм. Үүнийг чи надад лав зуун удаа ярьсан байх аа. Харри 

Поттертой муудалцаж болохгүй гэдгийг чамд анхааруулъя. Хүмүүс түүнийг баатар 

гэж үзэж байгаа. Түүнээс л болоод Хар лорд үгүй болсон гэж ноён Малфой уурслаа.

Тослог үсээ арагш толийтол самнасан үстэй, өндөр хүн лангууны ард ирлээ.

- А-а, ноён Горбин ...

38

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Ноён Малфой та тавтай морилоорой! Тантай болон таны хүүтэй уулзахдаа 

ямагт баярлах болно. Юу авмаар байна? Надад ч бас үзүүлэх юм бий шүү. Саяхан 

бараа авсан, үнэ нь боломжийн! гэж лангуун эзэн нарийхан дуугаар хэллээ.

- Өнөөдөр юм авахгүй ээ, ноён Горбин минь, харин худалдана гэж эцэг 

Малфой албархуу дуугарав.

- Худалдана гэнээ? гээд Горбин инээмсэглэхээ болилоо.

- Яамнаас ээлжийн шалгалт хийх болсныг та дуулсан байлгүй. Харин гэрт 

маань ... юухан хээхэн бий. Хэрэв манайд ирэх л юм бол эвгүй байдалд орох юм.

Ноён Малфой ингэж хэлээд цүнхнээсээ хуйлаастай цаас гарган худалдагчийн нүдний 

өмнө барьж харуулав.

- Яам таны тав тухыг алдуулж чадна гэж үү? хэмээн Горбин хэлээд хамар дээрх 

шилээ заслаа.

Малфой муухан инээмсэглээд:

- Яам биднийг ухаж төнхөөд эхэлчихсэн. Маглуудыг хамгаалах шинэ хууль 

гаргана гэж цуураад л байна. Yүний ард эгэлчүүдэд хайртай чалчаа Уизлийг байгаа 

гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар нэг хор ... гэж хэлэхэд:

- Тийм ээ, тийм ноёнтоон. Би бодъё ... гэж Горбин толгой дохилоо.

- Ааваа та надад үүнийг өгөхгүй юм уу? гээд Малфой хатсан гар хэвтэж байгаа 

лангууг заан мухлагийн эзний үгийг таслан хэлэв.

- Алдрын гар! Энэ гарыг аваад ассан лаа бариулах аваас танаас өөр хэн ч 

түүний гэрлийг хардаггүй юм даа. Хулгайч дээрэмчдийн сайн анд! Ноёнтон таны хүү 

ч сайн мэдэж байна шүү! гэж Горбин хэллээ.

- Хүү маань хулгайч дээрэмчдээс арай өөр зүйл сонирхоно гэж найдаж байна 

хэмээн ноён Малфой хүйтнээр сийгүүлэн хэлэв.

- Би таныг гомдоох гэж бодоогүй юм. Зүгээр л үгийн далимд хэлчихсэн юм гэж

Горбин санаа зовон өгүүлжээ.

- Энэ маань бас тийм ч сайн сурахгүй байна. Гэхдээ ч толгойгүй гэсэн үг биш л 

дээ гэж Малфой улам ч хүйтнээр хэлэв.

- Yүнд би буруугүй ээ. Багш бүхэн хайртай шавьтай. Yгүй дээ гэхэд Гермоиона

Грэйнжерийг аваад үзье л дээ гэж Драко толгой хаялана.

- Чи ичихгүй байна уу? Зүгээр л нэг эгэл хүүхэд бүх юмаа чамаас илүү сурсан 

байхад! гэж эцэг нь түүнийг айлгав.

39

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Драко Малфой мухарджээ.

«Ай даа! Ааг омгийг чинь дарж болдог л юм байна!» гэж Харри бодлоо.

- Дандаа л ийм шүү дээ. Ид шидтэний цус хаа сайгүй л доогуур үнэлэгдэх юм 

гэж Горбины хариугүй дуу сонсогдоно.

- Тэгдэг л юм байгаа биз. Харин манай гэр бүлд энэ огт хамаагүй гэж эцэг

Малфой хамраа сарталзуулан хэлэв.

- Тэгэлгүй яахав, ноёнтоон гэж Горбин доош тонгойн бөхөлзлөө.

- За тэгвэл ажил руугаа буцаж оръё. Өнөөдөр олон чухал ажилтай болохоороо 

би их яарч байна.

Эзэн, зочин хоёр наймаагаа хэлэлцэж эхлэхэд Драко лангуу даган явж байлаа. Нэг 

бус хэрэгтэнг дүүжилсэн дүүжлүүрийг сонирхоно. Бадмаараг сондор бүхий 

лангууны дэргэд зогслоо.

- «Энэ сондор арван есөн эгэл хүний амийг авсан гэдэг хууч яриа бий.

Болгоомжил. Хүрч болохгүй, хараалтай» гэж шоолонгуй инээж уншив.

Дракогийн алхах чимээ Харрийн сууж буй шүүгээнд дөхсөөр. Одоо ирээд онгойлгож 

үзэх байлгүй. Харри зүрх түгшлээ.

- Наймаа тохирлоо! Драко, хурдхан явцгаая! гэх ноён Малфойн сэтгэл 

хангалуун дуу лангууны цаанаас гарав.

Драко тэндээс яаран одлоо. Харри ханцуйгаараа духаа арчив.

- Баяртай, ноён Горбин. Маргааш таныг гэртээ хүлээж байя. Сайн сайхныг 

Yүд чимээтэй хаагдахад Горбины хүлцэнгүй байдал агшин зуур алга боллоо.

- Та бас тэгнэ вий. Олны үг ортой гэдэгчлэн гэртээ нуусан зүйлийн тэн хагас нь 

жагсаалтад алга байна.

Горбин ийнхүү сэтгэл зундуур үглэсээр лангууны цаадах өрөө рүү алга боллоо. 

Харри хэдэн хором хүлээснээ (Горбин гэнэтхэн буцаад ирвэл яана) шүүгээнээс гарч 

лангууны дэргэдүүр өнгөрөн мухлагаас гарлаа. Хамар дээрх эвдэрхий шилээ засаад 

эргэн тойрноо харвал харанхуй гудамж, янз бүрийн аймаар зүйл зарах шахалдсан 

мухлагууд байна. «Горбин, Бэрксс» бол хамгийн том мухлаг бөгөөд нөгөө талд нь 

хатаамал толгой дүүрэн чихсэн ёрын лангуу байх юм! Хоёр хаалганы цаана аварга 

том хар аалз дүүрэн бужигнах том тор харагдана.

Хоёр мухлагийн хоорондох харанхуй завсраар явах үед нь өрөвдөлтэй царайны хоёр 

илбэчин ямар нэг юм сэжигтэй шивнэлдэн түүнийг дагах ажээ. Харри доош унах 

40

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

шилээ ахин янзлаад цааш явлаа. Яасан муухай юм бэ! Гэхдээ Харри эндээс бүрэн 

бүтэн гарна гэдэгтээ итгэлтэй байв. 

Хортой лааны мухлаг дээр муруй хазгай өлгөсөн модон самбарт: «Догшин гудамж» 

гэсэн бичиг харагдана. Харрид энэ тус болсонгүй. Ийм гудамжны тухай хэзээ ч 

дуулаагүй юм чинь. Тэрбээр ханан зууханд ормогцоо үнсэнд хахаж цацаад очих 

газраа буруу хэлчхсэн юм байлгүй дээ.

«Яавал дээр вэ?» гэж Харри тайван байхыг хичээн бодлоо.

- Хүү минь, чи төөрөөгүй биз? гэсэн дуу гарч түүнийг хэвийн байдалд нь 

Харри цочин дээш харлаа. Өндөгний хальс шиг баахан юм овоолсон тавиур гартаа 

барьсан хөгшин шулам өмнө нь зогсож байлаа. Энэ чинь хүний хумс байна шүү дээ! 

Эмгэн харласан шүдээ ярзайлган түүнийг ширтэх ажээ.

- Yгүй ээ, баярлалаа! Би ... би ... зүгээр л ... гэж Харри түгдчив.

- Харри! Чи энд юу хийж байгаа юм бэ?

Харри, шулмас хоёр санамсаргүй байсандаа болоод овсхийн цочлоо. Эмгэн 

тавиуртай хумсаа асгачихлаа.

Энэ бол Хагрид байв. Өтгөн хөмсөг бүхий жижиг хоёр нүд нь хар цох лугаа 

- Хагрид аа! Би төөрчихжээ ... «Нисдэг дарь» хэрэглэснээс болоод ... гэж Харри 

баясан дуу алдлаа.

Хагрид шулмасын барьж байсан тавиурыг унагаагаад Харрийг шүүрэн хөгшин 

зөнөгөөс холдуулав. Тэд тахир харанхуй гудамжаар явцгаана. Тэдний ард гомдсон 

хөгшний орилох дуу сонсогдсоор байлаа. Тэгтэл нарны туяа цацарч эхлэн төдхөн 

гэрэл гэгээтэй болов. Урд нь цасан цагаан гантигаар брьсан аварга байшин 

сүндэрлэнэ. Энэ бол «Гринготтс» банк! Хагрид түүнийг шууд л тахир гудамжинд 

- Фү, яасан заваан юм бэ! гэж гэрэлд гарсан Харрийн бохир байдлыг харсан 

Хагрид үглэснээ зуухны хөөг нь гүвж гарлаа. Гүвэхдээ харин түүнийг эмийн сангийн 

үүдний дэргэд байгаа лууны хомоол бүхий торхонд эгээтэй л унагачихсангүй.

- Догшин гудамжаар тэнэх хэрэггүй ээ ... Муухай газар. Аюултай! Чамайг энд 

байхыг чинь хүн харвал яана?

- Би үүнийг шууд л мэдсэн. Би төөрсөн юм байхгүй юу даа! Харин чи тэнд юу 

хийж явсан юм бэ?

- Би ... ургамал иддэг нялцгай биетэнд өгөх хор хайж явсан юм. Энэ муухай 

шимэгч манай бүх байцааг устгаж дуусах нь. Чи энд ганцаараа байгаа юм уу?

41

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би Уизлийнханд байгаа. Бид өнөөдөр сурах бичиг авахаар ирсэн боловч би 

төөрчихжээ. Тэднийгээ хурдхан олж авбал зүгээр сэн гэж Харри тайлбарлав.

Тэд гудамжаар цааш явлаа. Yнэндээ бол Хагрид явж, Харри гүйцэж ядан дэргэд нь 

гүйнэ. Тэрбээр андыгаа аварга гутлаараа нэг алхах зуур гурав дөрөв алхах бүлгээ.

- Чи яагаад хариу захидал бичихгүй байсан юм бэ? гэж Хагрид асуув.

Харри түүнд Дурслийхны тухай, Доббийн тухай бас ноён Уизлийн Фордоор 

тэднийхээс оргосон тухайгаа бүгдийг ярьж өглөө.

- Энэ гайтай маглуудыг! Мэдсэн бол ... хэмээн Хагрид уурсангуй дуугарав.

- Харри! Харри! гэж хэн нэг хүн чанга дуудлаа.

Банкны үүдний дээд гишгүүр дээр Гермиона Грэйнжер зогсож байв. Тэрбээр хуучин 

андуудаа хармагц уулзахаар ирлээ. Түүний өтгөн хүрэн үс салхинд хийснэ.

- Харри! Чи нүднийхээ шилийг яачихаа вэ? Сайн байна уу: Хагрид, Тантай 

дахин уулзсандаа баяртай байна! Харри чи «Гринготтс» руу явж байгаа юм уу?

- Сайн уу, Гермиона. Банк руу явж байгаа минь чи таачихлаа. Гэхдээ би эхлээд

Уизлийнхныг олох хэрэгтэй байна.

- Тэгвэл удаан хүлээх хэрэг гарахгүй ээ гэж ойн сахиул сахлаа хөдөлгөн

инээмсэглэн хэлэв.

Гэтэл яг л хэлсэн ёсоор нь болж тэднийхэн банк руу яаран ирж харагдана.

- Харри! Чамайг нэг сараалжнаас доогуур орчихлоо гэж бид бодсон юм. Молли 

сандарсандаа эгээ л ухаан алдчихсангүй. Тэр одоо ирнэ гэж ноён Уизли гар даллан 

хашгиран хэлээд нялалзсан халзан духаа арчлаа.

- Чи ямар зуухаар гарсан бэ? гэж Рон асуув.

- Мэдэхгүй.

- Наад хүү чинь Догшин гудамжинд очсон байна гэж Хагрид өтгөн хөмсгөө 

зангидан хэлэв.

- Yгүй ер өө! гэж ихрүүд дуу алдлаа.

- Биднийг тийшээ очихыг хатуу хориглодог юм ... гэж Рон илэн далангүй 

атаархсан байдалтай хэлэв.

- Мэдэхгүй биш дээ! Тэнд удаж төдөлгүй үхэж болох газар гэж Хагрид ярилаа.

- Харри! Хүү минь! Олдож дээ! гэж хатагтай Уизли уулга алдан нэг гартаа 

цүнхээ савчуулан нөгөө гартаа Жиннийг хөтөлсөөр яаран гүйж ирлээ. Тэгснээ:

42

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Харри! Хонгор минь! Ингэвэл үрэгдэж ч болно шүү дээ! гэлээ.

Хатагтай Уизли ирснээ агшин зуур цүнхнээсээ хувцасны сойз гаргаж ирээд Харрийн 

жанчинд наалдсан хөөг цэвэрлэж эхлэв. Харин ноён Уизли Харрийн хамар дээрээс 

шилийг нь аваад шидэт саваагаа хүргэтэл тэр дорхноо шинэ юм шиг болчихлоо!

- Би явах боллоо. Сургууль дээрээ уулзацгаая гэж Хагрид хэлээд огт тайвширч 

чадахгүй байгаа хатагтай Уизлийн гарыг атгахад:

- Догшин гудамж! Чи түүнийг олоогүй бол яанаа! гэж хатагтай Уизли үглэж 

Ойн сахиул нөгөө тийш явахад хүмүүсийн дундаас толгой нь тэр дээр харагдана. Тэд 

цөмөөрөө банк руу зүглэв.

- Намайг «Горбин, Бэрксс» гэдэг мухлагт хэнийг харсан гэж бодноо? гэж Рон

Гермиона хоёроос асууснаа:

- Малфой түүний эцэг хоёрыг! гэж өөрөө хариуллаа.

- Люциус Малфой тэндээс ямар нэг юм авсан уу? гэж ноён Уизли их л 

- Yгүй ээ, тэд харин юм зарсан.

- А-а, сэтгэл нь хямарсан хэрэг. Би түүнийг ямар нэг юмаар барих хэрэгтэй 

байгаа юм! гэж ноён Уизли хангалуун хэллээ.

- Артур минь, болгоомжтой байгаарай. Энэ гэр бүлийнхэн аюултай шүү.

Зажлахгүй залгих гэдэг л болох вий! гэж хатагтай Уизли доош тонголзох албингийн 

ард байгаа банкыг ажиглангаа анхааруулан хэллээ.

- Намайг Малфойг зүгээр л өнгөрөөнө гэж санаа юу? гэж ноён Уизли хэлснээ

Гермионагийн эцэг эхийг хараад түүний тухай шууд мартжээ.

Грэйнжерийнхэн гантиг өрөөний ханын дагуу байгаа тавцангийн дэргэд зогсоцгоож 

байв. Тэд Гермионаг эцэг эхээ танилцуулахыг хүлээн илэрхий догдлож байв.

- Сайн байна уу, андууд аа! Маглууд! Та нар чинь жинхэнэ Маглууд! Бид 

танилцсанаа тэмдэглэх хэрэгтэй! Мөнгөө солиулахаар ирцгээв үү? Хараач, Молли. 

Жинхэнэ фунт байна гэж ноён Уизли баясан хэлээд ноён Грэйнжерийн гарт 

байгаа арван фунтын дэвсгэртийг зааж харуулав.

- Тэнд уулзацгаая, Гермиона гэж Рон хэлээд Уизлийнхны гэр бүл Харритай 

хамт шүүгээнүүд байдаг банкны доод давхар луу явлаа.

43

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Шүүгээнүүд рүү очих тэргэнцэрийн төмөр зам байна. Тэргэнцэрийг албингууд 

жолоодон шидтэнгүүдийг нааш цааш зөөх ажээ. Банкны газар дорх бүх байруудыг 

төмөр зам холбосон байдаг эжээ. Энэ аялал Харрид их таалагдлаа. Толгой эргэм 

хурдан давхих юм! Ингээд Уизлийхны шүүгээнд ирлээ. Шүүгээний үүд нээгдэхэд 

харри Догшин гудамжинд байснаасаа ч долоон дор байдалд оров. Төмөр хайрцаг 

дотор хэдхэн мөнгөн сикль ердөө л ганц алтан галлеон байлаа. Хатагтай 

Уизли байгаа буланг нь сайтар тэмтрэн байгаа мөнгийг хамж аваад цүнхэндээ 

хийлээ. Тэгээд Харрийн шүүгээ рүү очлоо. Тэгэхэд Харри санаагаар унажээ. Өөрийн 

нь шүүгээнд бүхэл бүтэн баялаг хадгалагдаж байдаг! Андуудаа гомдоохгүйн 

тулд Харри шүүгээнд байгаа зүйлээ биеэрээ халхлаад ширэн цүнхэнд хэдэн атга зоос 

хурдхан хийлээ. Тэгээд тэргэнцэр ирэхийг хүлээж байснаа цөмөөрөө дээш явлаа.

Гантиг шатан дээр гараад тэд салцгаав. Перси шинэ үзэг авах юм болж, Фред Жорж 

хоёр сургуулийн анд Жордантайгаа тааралдлаа. Ноён Уизли танилцсан баяраа 

тэмдэглэхээр Грэйнжерийнхнийг «Цоорхой тогоо»-нд урьж хатагтай Уизли, Жинни 

хоёр хувцасны мухлаг руу яаран оджээ.

- Цагийн дараа «Флориш, Блоттс» номын дэлгүүрт уулзаж бүгдээрээ сурах 

бичгээ авцгаана шүү. Догшин гудамжны тухай мартаарай! гэж тэрбээр ихрүүдийн 

араас хашгираад Жиннийг хөтлөн хувцасны мухлаг руу оров.

Харри, Рон, Гермиона гурав бул чулуугаар өнгөлсөн тахир гудамжаар тэнэж явлаа.

«Харри! Харри! Биднийг үр! Ямар нэг юм аваач!» гэж Харрийн халаасанд байгаа 

алт, мөнгөн зооснууд хангинана. Харри шоколад гүзээлзгэнэ бүхий гурван том 

зайрмаг худалдаж авав. Андууд түүнийгээ амтархан долооно.

Тэд мухлагийн лангууг ажиглан удаан явлаа. Гэнэтхэн Роны нүд гялалзлаа.

«Квиддичийн бүх зүйл» гэдэг мухлагийн цонхоор Роны дэмждэг «Педдлийн их 

буунууд» багийн янз бүрийн зураг харагджээ. Гермиона түүнийг тэр мухлагаас 

хүчээр холдуулж зэргэлдээх бичгийн хэрэгсэл зардаг мухлаг руу бэх, цаас авахаар 

дагуулж оров. Тэнд тэд ихэр хоёр болон Ли Жордантай тааралджээ. Тэд доктор 

Фойерверкусын хүйтэн, чийглэг шидэт цаасан буу бүхий лангууны дэргэд зогсож 

байв. Харин хугархай шидэт саваа, эвдэрхий зэс жинлүүр, хуучин жанч болон бусад 

элдэв зүйл зардаг жижигхэн мухлагт Перситэй таарладав. Тэрээр лангууны дэргэд 

зогсоод «Эрх мэдэлд хүрсэн ахлагчид» хэмээх уйтгартай ном шимтэн уншина.

- «Хогвартсын ахлагч нар ба тэдний цаашдын амьдралын зам» гэж Рон арын 

хавтсан дээрх сэдвийг чангаар уншлаа.

- Бүү саад бол! гэж Перси номноос нүд салгалгүй хэлэв.

- Манай хүн алдар хүндэд дуртай, өөрийн гэсэн зорилготой. Шидтэнгүүдийн 

яамны сайд болох хүсэлтэй юм гэж ахаасаа холдоод Рон тэдэнд шивнэн хэлжээ.

44

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Цагийн дараа тэд «Флориш, Блоттс» дэлгүүр лүү яарцгаав. Зөвхөн тэд ч яарсан бус 

гэдгийг хэлэх хэрэгтэй. Андууд дэлгүүр рүү дөхөж очоод дотогшоо тэмүүлэх олон 

хүмүүсийг хараад их л гайхацгаав. Үүний гол шалтгаан нь дээд талын цонхон дээр 

байгаа зарлал байсан юмсанж. Тэнд:

Алтан хонгиот Туг үс

«Би шидтэн» гэдэг намтар зохиолдоо гарын үсэг зурж байна. Өнөөдөр 12.30-16.30 

цагт гэсэн байв.

- Бид одоо Туг үсийг өөрийг нь харах юм байна. Тэр чинь бидний жагсаалтанд 

байгаа бараг бүх сурах бичгийг зохиосон хүн шүү дээ! гэж Гермиона баярлаж 

хөөрөн хэллээ.

Хүмүүсийн ихэнх нь хатагтай Уизлийн насны авгайчууд ажээ. Үүдний дэргэд 

толгойгоо ороосон шидтэн зогсоод:

- Хатагтай нар аа, тайван байцгаа! Битгий түлхээрэй! Номоо болгоомжтойхон 

бариарай! гэж эцэс төгсгөлгүй давтана.

Харри, Рон Гермиона гурав догтогш чихэлдэн орлоо. Yгүй ер өө! Дараалал дэлгүүр 

дотор сунаж Алтан хонгиот номондоо гарын үсэг зурж буй нөгөө булан хүртэл 

үргэлжилжээ. Тэр гурав «Хөгшин шулмастай өнгөрүүлсэн амралт» номоос нэг 

нэгийг аваад Уизлийнхан болон Гермионагийн аав ээж зогсон байгаа дараалал руу 

- Та нар ирэв үү? Сайн байна! Одоохон бид түүнийг харна! гэж хатагтай Уизли 

догдлон хэлээд үсээ илэв.

Ингээд л аз болоход түүнийг хардаг байжээ! Тэрбээр өөрийнхөө хөргийг тойруулан 

тавьсан ширээний ард суугаад хүндлэн хайрлах хүмүүст сайхан инээмсэглэл 

бэлэглэх аж. Амьд Туг үс маань цэнхэр нүд бүхий хөх жанч нөмөрсөн байв. Алтлаг 

тус үсэн дээрээ шидэт бүрхээ хэлтгийдүү тавьжээ.

Сэтгэлийн хөдөлгөөнтэй бололтой намхан нөхөр ширээ тойрон явж зургийн том 

дурангаа байн байн шардхийлгэхэд гэрэл гялалзах бүрийн дараа өтгөн улаан утаа 

- Бүү саад бол! Би «Өдөр тутмын зөнч» сонинд зураг авч байгааг харахгүй 

байна уу хэмээн тэр Роныг зандраад арагш болохдоо түүний хөл дээр гишгичхэв.

- Харж байна аа! гэж хэлээд Рон гишгүүлсэн хөлөө нөгөө хөлөөрөө үржээ.

Энэ дууг Туг үс сонсоод Роны зүг харлаа. Тэгснээ гэнэтхэн дэлгүүрт нисдэг таваг 

газардав уу гэлтэй үсрэн босов.

- Байж боломгүй юм! Энэ чинь Харри Поттер өөрөө байна! гэж тэр уулга 

45

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хүмүүс эргэн шивнэлдсээр зай завсар гаргав. Туг үс хүү рүү үсрэн очоод гараас нь 

хөтлөн ширээ рүү авчрав. Хүмүүс алга нижигнүүлэн ташлаа. Туг үс гэрэл зургийн 

дурангийн өмнө зогсоод ичиж улайсан Харрийн гарыг атган чанга чанга сэгсэрлээ. 

Зургийн дуран галзуурсан мэт шажигнахад өтгөн утаа Уизлийхны зүг суунаглана.

- Харри! Инээмсэглээрэй! Чи бид хоёр эхний нүүрийг чимэх болно! гэж хэлээд

Туг үс өөрөө баясгалантай инээх ажээ.

Намхан нөхөр зураг авч дуусахад Туг үс хүүгийн гарыг тавилаа. Харри хөшсөн 

хуруугаа хөдөлгөх зуураа өөрийнхөн рүүгээ очих гэсэн боловч Туг үс мөрнөөс нь 

бариад алхам ч хөдөлгөсөнгүй. Тэрбээр Харрийг өөр лүүгээ татаад, чимээгүй байхыг 

анхааруулан гараа зангаснаа, хөөр баяртайгаар:

- Ноёд, хатагтай нараа! Yл мартагдах мөч ирлээ! Та бүхэнд нэгэн багаахан 

мэдээлэл хүргэхийг болгооно уу. Өнөөдөр «Флориш, Блоттс» дэгүүрээс миний 

гарын үсэгтэй номыг худалдан авахаар залуу Харри хүрч иржээ. Гэхдээ түүнд 

мөнгө үрэх хэрэг гарахгүй юм. Би өөрийн бүх номоо түүнд бэлэглэж байна гэлээ.

Хүмүүс ахиад алга ташицгаав.

- Бас болоогүй ээ. Харри чи зөвхөн миний «Би шидтэн» номыг аваад зогсохгүй.

Одоо чи болон чиний нөхөд шидтэн миний биеийг өөрийн мэдэлдээ авцгаах болно. 

Тийм үү, эрхэм ноёд, хатагтай нараа. Энэ есдүгээр сарын нэгнээс намайг ид 

шидтэний «Хогвартс» сургуулийн хар урлагаас хамгаалах хичээлийн багш, 

профессор болгохоор урьсан гэдгийг бахархалтайгаар сэтгэл хангалуун мэдэгдэе! 

гэж Туг үс Харрийг яльгүй дугтарахад, түүний шил хамар дээр нь гарчихжээ.

Хүмүүс Туг үсэд баяр хүргэн хашгиралдаж, Туг үс өөрөө Харрид өөрийнхөө долоон 

номыг бэлэглэлээ. Харри тэгээд нэг юм арайхийн суларчээ. Танхимын үзүүрт зогсож 

байгаа Жиннийг хармагцаа Туг үсийн хэлсэн үгний хүндэд дарагдсан мэт гуйвагнан 

- Май Жинни. Би өөртөө авчихна. Сайн сураарай гэж хэлээд түүний дэргэд 

шалан дээр байгаа тогоонд нь бүх номоо хийлээ.

- Азтай байгааг чинь харж байна! гэх дуу ард нь гарахад Харри шууд л танилаа.

Харри цэх зогсоно. Түүний дэргэд Малфой Драко увайгүй инээмсэглэн зогсож 

- Алдарт Харри Поттер! Номын мухлагт орж амжаагүй байхдаа л «Зөнч»

сонины эхний нүүрт гарчих юмдаа. Жинни Драког гайхан харлаа.

- Түүнийг бүү оролд! Харри өөрөө үүнийг хүсээгүй юм гэж Жинни гэнэтхэн 

хэлэв. Жинни охин Харрийн дэргэд анх удаа ам нээж байгаа нь энэ.

46

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Болзоот хосууд! Ха-ха-ха! гэж Драко даажигнан инээлээ.

Жиннийн царай улайжээ. Рон Гермиона хоёр тусгүй юм болж байгааг хараад 

туслахаар яарцгаав. Тэр хоёрын гарт Туг үсийн баахан сурах бичгүүд байлаа.

- А-а, энэ чинь чи юу! Энд Харрийг хараад гайхаж байгаа чинь мэдээж гэж Рон 

хэлээд Драког эгээл үмхийрсэн жоом лугаа харлаа.

- Би чамайг энэ дэлгүүрт хараад л бүр их гайхлаа. Ямар их юм аваа вэ! Эцэг эх 

чинь бүтэн сар хоосон нойтон явах хэрэг гарч дээ.

Рон маань Жиннигээс ч илүү улайжээ. Тэрбээр номуудаа тогоо руу шидчихээд

Малфойн зүг ухасхийсэн авч Харри Гермиона хоёр жанчны хормойноос нь завдан 

- Рон! Одоохон боль! Гадагшаа гарцгаа. Энэ чинь дэлгүүр биш галзуу 

хүмүүсийн байр байна гэж хэлээд ноён Уизли ихэр хоёроо дагуулан 

хүмүүсийн дундуур чихэлдэв.

- Өө-ө! Энэ чинь хэн бэ? Артур Уизли!

Энэ бол ноён Малфой байлаа. Тэрбээр хүү рүүгээ очоод мөрөн дээр нь гараа тавиад 

инээмсэглэв. Яг л Дракотой адилхан юм.

- Сайн байна уу, Люциус гэж ноён Уизли хөндийхөн мэндэллээ.

- Яамныхан ажил ихтэй болсон гэж дуулсаан. Шалгалт болж байгаа гэж 

мэдэлгүй яахав! Та нарт илүү цагийн мөнгө гэж өгдөг юмуу даа?

Ингэж хэлээд тэр Жиннийгийн тогоо руу гараа шургуулж Туг үсийн олон сайхан 

номон дотроос «Ид шид эхлэн сурагчдын гарын авлага» гэдэг хуучин үнгэгдсэн 

сурах бичиг гаргаж ирлээ. Тэгээд:

- Yгүй байлгүй дээ. Хэрэв мөнгө өгдөггүй юм бол шидтэнгүүдийн нэрийг 

хугалах хэрэг байна уу? гэж хэлээд санаа алдав.

Ноён Уизли хүүхдүүдээсээ ч илүү улайжээ.

- Шидтэнгүүдийн нэрийг хугалах тухай ойлголт өөр шүү, ноён Малфой гэж тэр 

- Тэгэлгүй яахав. Хэнтэй л нийлээд байна даа! Yүнээс дор орно гэж юу байхав 

гэж хэлээд ноён Малфой гялалзсан нүдээр Гермионагийн аав ээжийг харахад тэд 

маргагчдыг айсан нүдээр харж байв.

Тэгтэл ноён Уизли тэссэнгүй. Тэрбээр өрөвдөлтэй жингэнэх тогоог өшиглөснөө ноён

Малфой руу үсрэн очоод энгэрээс нь зуурснаа номын тавиур дээр шидчихлээ.

47

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Миний андуудыг гомдоовол яадгийг үзүүлээд өгнөө гэж хашгираад дээрээс 

нь унах хүнд номуудыг барин авч байлаа.

- Зүйтэй аав аа! Түүнийг болгоод өг! гэж ихрүүд хашгирна.

- Артур минь! Хэрэггүй, чамайг гуйя гэж хатагтай Уизли үглэнэ, Хүмүүс 

замдаа байгаа номын тавиурыг дайрч хөдөлгөн үүд рүү тэмүүлцгээв.

- Ноёд оо! Больж үзээч! гэж худалдагч цөхрөнгөө баран хэлээд юм хумаа 

янзлах санаатай оролдоно.

- Ёстой л галзуу хүмүүсийн байр юм! Эндээс бүгд зайлцгаа гэх нүргэлсэн дуу 

Мэдээж, Хагрид туслахаар яаран ирсэн ажээ. Тэрбээр овоорсон номуудын дундуур 

амархан гараад зууралдсан хоёрыг агшин зуур хоёр тийш салгалаа. Ноён Уизлийн 

уруул язарч, ноён Малфойн нүдний дор том хөхөрчээ. «Хорт мөөгний нэвтэрхий 

толь» гэдэг зузаан номоор цохиулсан юм чинь аргагүй шүү дээ. Эцэг Малфой 

Жиннийн сурах бичгийг барьсан хэвээр ажээ. Тэрбээр номыг тогоонд буцааж 

хийхдээ нүдээ таагүйхэн гялалзуулж байв.

- Охин минь, энэ чиний ном. Аав чинь үүнээс илүүг авах чадал байхгүй гэж 

хэлээд ноён Малфой Хагридын гараас мултран гарч хүүгээ хянамгай харснаа хоёулаа 

яаран гарч одлоо.

- Артур чи дэмий юмнуудтай орооцолдох хэрэггүй. Эд чинь чөмгөө хүртэл 

ялзарчихсан хүмүүс! Эднээс болоод санаагаар унах явдалгүй. Мангуу амьтад! 

Хурдхан гадаа гарцгаая гэж хэлээд Хагрид ноён Уизлийн жанчыг дугтран засах үед 

цаадах нь арай л шалан дээр уначихсангүй.

Тэд бүгдээрээ дэлгүүрээс гарцгаалаа. Худалдагч тэднийг саатуулах гэсэн авч 

Хагридын дөнгөж бүсэлхийгээр байсан болохоороо зүрхэлсэнгүй. Ноён Грэйнжер, 

хатагтай Грэйнжер хоёр айсандаа чичирч хатагтай Уизлийн уур хилэн бадарч байв.

- Хүүхдүүддээ сайхан үлгэр үзүүлж байх шив ... Зодолдож нүдэлдээд л ...

Бурхан минь! Алтан хонгиот Туг үс юу гэж бодсон бол?

- Алтан хонгиот Туг үс бүр баярлачихсан байна билээ! Сонины тэр нөхөрт 

зодооны тухай сурвалжлага оруул гэхийг дуулаагүй юу. Харин би сонссоон. Алдар 

хүндэд нь гай болж л дээ! гэж Фред ээжээ тайтгаруулна.

Тэд бүгдээрээ «Цоорхой тогоо»-нд толгойгоо унжуулсаар орцгоов.

Грэйнжерийнхэн маглуудын гудамж руу явдаг нөгөө хаалгаар гарав. Автобусны 

буудал яаж үйлчилдэгийг ноён Уизли асуух гэсэн авч эхнэрийнхээ харцанд 

захирагдан дуугүй болов. «Yүр»-эндээ буцаж очих болсон тул Уизлийн гэр 

бүлийнхэн Харрийн хамт ханан зуух руу яарлаа.

48

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Нисдэг дарь чимхэж авахаасаа өмнө Харри Поттер юутай ч атугай нүднийхээ 

шилийг авч халаасандаа хийжээ. Тээврийн энэ хэрэгсэл түүнд тохирохгүй нлт.

БҮЛЭГ 5: ШАЖИГНУУР УД

Харрийн бодсоноор зуны амралт хачин хурдан дуусчээ. Тэрбээр Хогвартсаа 

санагалзан уйдаж байсан ч Уизлийн гэрт өнгөрөөсөн нэг сар бол түүний амьдралын 

хамгийн аз жаргалтай үе байлаа. Дурслийхныг эргэн дурсаж, сургуулиас буцаж ирэх 

49

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

үед Улаан модон гудамжинд чухам ямар уулзалт хүлээж байгааг бодохдоо Ронд 

атаархахгүй байхын аргагүй.

Тэр үдэш галын наадам болсноор өндөрлөлөө. Жорж, Фред хоёр бенгалын гал асааж 

бараг л хагас цаг шахам улаан одод ханан дээгүүр бүжиглэв. Тэгээд аяга аяга халуун 

шоколад ууснаа унтахаар явцгаажээ.

Өглөөгүүр тэд удлаа. Уул нь эрт сэрсэн авч юу ч хийж амжихгүй юм шиг санагджээ. 

Ноён Уизлийн сэтгэл санаа тавгүй үзэг, цэвэр оймс хайн өрөөн дотуураа харайлган 

явахад «Yүр»-ний бусад хүмүүс хувцасаа хагас дутуу өмсөж гартаа барьсан юмаа 

явдал юундаа идэх аж. Ноён Уизли Жиннийн хүнд чемоданыг чирэн хашаа руу 

гаргаад тэнд тэнэж явсан гүнжий тахиаг гишгичих шахан бүдэрлээ.

Бүхэл бүтэн найман хүн, зургаан чемодан, хоёр ууль, нэг харх «Англи» гэдэг 

жижигхэн форд машинд яаж багтдаг байнаа гэж Харри гайхан бодно. Тэрбээр ноён 

Уизли машинаа хэрхэн янзалж өөр болгосныг мэдээгүй бүлгээ.

- Моллид ганц ч үг хэлж болохгүй шүү хэмээн тээшнийхээ савыг онгойлгох 

зуураа ноён Уизли Харрид хэлэв. Тэгээд ямар нэг юм дартал тээшний сав нь томорч 

нөгөө нүсэр чемоданууд хялбархан гэгч нь багтлаа.

Эцсийн эцэст бүх юм болж хатагтай Уизли, Жинни хоёр урд суудалд суулаа. Тэрхүү 

суудал нь цэцэрлэгт тавьсан сандлаас ч урт болон сунасан байв. Харри, Рон, Жорж, 

Перси нарыг ард аятайхан суусныг харсан хатагтай маань багагүй гайхаж:

- Эгэл хүмүүс бидний бодсоноос ч илүү юм аа. Ямар их багтаамжтай машин 

бэ! Харахад бол ийм баймааргүй л юм гэв.

Ноён Уизли түлхүүрээ түлхэн машинаа асаахад жижигхэн форд дүнгэнэн хашаанаас 

гарлаа. Харри эргэж харав. Байшинтай салах ёс гүйцэтгэх гэсэн хэрэг. Хэзээ нэгэн 

цагт дахин харах л байх даа. Тэгээд машинаа хурд авч гүйцээгүй байтал Жорж 

цаасан буу бүхий хайрцгаа мартсан аж. Ахиад таван хором болоход Фред мартсан 

шүүр лүгээ ухасхийх хэрэг гарав. Тэгтэл бас Жинни өдрийн тэмдэглэлээ мартсан 

байдаг байгаа. Өдрийн тэмдэглэлээ авахаас өөр яахав. Тэгээд цагаа харсан чинь юу 

юугүй галт тэрэгнээс хожимдох нь ээ. Байдал улам хүндрэв.

Ноён Уизли эхнэр лүгээ царайчилсан маягтай хараад:

- Молли, хайрт минь ээ ... гэхэд

- Яагаад ч үгүй шүү, Артур аа! гэв.

- Биднийг хэн ч харахгүй шүү дээ. Хөдөлгүүрт би өөрөө энэ бяцхан товчлуурыг 

хийсэн юм. Ердөө л нисэх үедээ түлхэхэд л бид үүлэн дотор харагдахгүй

болно. Арван хором гэхэд газар дээрээ очсон байх юм. Хэн ч мэдэхгүй гэдгийг 

чамд тангараглая ...

- Артур минь, би үгүй гэж хэлсэн шүү. Тэгээд ч гэгээн цагаан өдрөөр шүү!

50

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Арван цаг арван таван минут гэхэд тэд Кингс-Кросс буудалд зогсож байлаа. Ноён 

Уизли тээш зөөх тэрэг авчирахаар гудамж хөндлөн гүйх үед бүгд л яаран тавцан руу 

Харри ноднин жил мөн л Лондон-Хогвартс гэдэг буухиа галт тэргэнд суухаар яарч 

явсан даа. Маглуудад харагддаггүй есөн бүхэл дөрөвний гурав гэдэг тавцан руу очих 

гэж яаж сандарч байлаа. Тавцанг хүлээх тасалгаанаас төмөр сараалжаар тусгаарладаг 

юм. Түүнийг нэвт гараад (өвдөхгүй л дээ) эгэл хүмүүст харагдалгүй орох хэрэгтэй.

- Перси түрүүлээд яв гэж хатагтай Уизли сэтгэл нь хямран цагаа харангаа 

Галт тэрэг хөдлөхөд ердөө л таван хором үлджээ. Гэтэл тэд наймуулаа байдаг. Бас 

ядахдаа энэ хаалт саад.

Перси урагш огцом алхсанаа алга боллоо. Араас нь ноён Уизли тэгээд Фред Жорж 

- Би Жиннийг авч явлаа. Та нар араас очоорой гэж хатагтай Уизли хэлэв.

Тэгээд Жиннийн гараас хөтлөн урагш алхлаа. Нүд ирмэхийн зуур охинтойгоо алга 

болов. Араас нь Рон Харри хоёр хөдлөв.

- Хамт явцгаая. Ердөө л ганцхан хором үлдлээ гэж Рон санаа тавилаа.

Харри тортой Хэдвиг уулиа чемодан дээр сайн суусан эсэхийг шалгаад тэргээ хаалт 

руу чиглүүлэв. Тэрбээр тун тайван байлаа. «Нисдэг дарь» үүнээс хамаагүй 

аймшигтай юм чинь. Андууд маань тэрэг рүүгээ бөхийцгөөн хориг саадыг чиглэн 

хором тутам алхаагаа хурдасган урагшлав. Хориг хаалт хүртэл ердөө л хэдхэн алхам 

үлдээд байхад гүйж гарсан чинь:

Түн! гэдэг байгаа.

Тэрэг хоригт тулаад арагш ухарлаа. Роны чемодан түжигнэн унаж Харри бүдэрч, 

тортой ууль тавцан дээгүүр өнхрөхөд Хэдвиг маань муухай дуугаран гадагш гарчээ. 

Эргэн тойронд байгаа хүмүүс юу болоод байгааг ойлгохгүй нүд бүлтийлгэн 

- Та нар чинь яагаад байнаа! гэж буудлын нэгэн жижүүр хүүхдүүдэд хэллээ.

- Тэргээ авч явж чаддаггүй ээ гэж Харри шалтаг тоочин хөл дээрээ босохдоо 

өвдсөн газраа үрж байв.

Рон Хэдвиг уулийг барих санаатай хөөцөлдөн хавийн хүмүүсийн гайхшыг барлаа. 

Шувуудтай тэгж хамаагүй хандаж болохгүй шүү дээ.

- Бид яагаад хаалтыг нэвтэрч чадсангүй вэ? гэж Харри шивнэн Роноос асуулаа.

- Мэдэх юм алга ...

51

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Рон гайхаш барсан байдалтай эргэн тойрноо харлаа. Баахан хүмүүс тэднийг гайхан 

- Бид галт тэрэгнээс хоцрох нь ээ. Яагаад хаалт нээгдээгүйг ойлгох юм алга ...

гэж Рон дорой дуугаар хэллээ.

Харри буудлын том цагийг харснаа зүрх нь түгшив. Арван агшин ... ес ...

Ахиад л нэвтрэх гээд үзэв. Бүр сайн чиглүүлж байгаад тэргээ халт руу түлхтэл ахиад 

Гурван агшин ... хоёр ... нэг ...

- Гүйцээ. Галт тэрэг явчихлаа. Аав ээж хоёр нөгөө талаас гарч ирэхгүй бид 

тэдэнтэй уулзахгүй бол яанаа? Чамд ядахдаа Маглуудын жаахан мөнгө бий юу? гэж 

Рон цөхрөнгөө баран хэлэв.

- Мөнгө гэнээ? Дурслийнхан надад халаасны мөнгө гэж сохор зоос ч өгч 

байгаагүй юм гэж Харри гунигтайяа инээмсэглэн хэллээ.

Рон хүйтэн төмөр хаалтанд чихээ наан чагнав.

- Юу ч дуулдахгүй байна. Одоо хоёулаа яах вэ? Эцэг маань биднийг хэр удаан 

эрэх бол? гэж Рон санаашрангуй бувтана.

Тэд эргэн тойрноо харахад хүмүүс тэднийг анхаарч ажигласан хэвээр аж. Хамгийн 

гол нь Хэдвиг чанга орилсоор байсан юм чинь аргагүй шүү дээ.

- Бид машин руугаа буцаж очвол дээр байх аа. Энд хүмүүс биднийг хараад 

байна ... гэж Харри хэлэв.

- Харри! Машин! гэж Рон уулга алдахад түүний нүдэнд баярын оч гялалзаж 

- Машин юу гэж?

- Бид Хогвартс руу машинаараа нисэж болно шүү дээ!

- Гэхдээ би бодохдоо ...

- Бид гарцаагүй байдалд орлоо, тийм ээ? Сургуульдаа очих хэрэгтэй байдаг.

Онцгой тохиолдолд насанд хүрээгүй шидтэн хүртэл ид шид хэрэглэж болно гэж 

байдаг юм. Журмын есдүгээр зүйлд тэгж заасан шиг санагдана ...

- Чи нисдэг машин жолоодож чадах юм уу? гэж Харри асуув. Цөхрөнгөө 

барсан байдал нь тогт үгүй болж сэтгэл нь догдлож хөөрсөн харагдана.

52

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чадалгүй яахав. Хурдхан явцгаая! Лондон-Хогвартсын буухиа галт тэргийг 

хурдхан гүйцэе. Бид галт тэрэгний сүүлэн дээр буух болно гэж Рон тэргээ буудлын 

гарах хаалга руу эргүүлэх зуураа хэллээ.

Андууд тэргээ хүмүүсийн дэргэдүүр түрсээр буудлын дэргэдэх талбайд гарч ирээд

«Англи» гэдэг хуучин форд машинаа байгаа гудамжны зүг баруун тийш эргүүлэв.

Рон шидэт саваагаар хэд хэд цохин тээшний савыг онгойлгоод чемодануудаа хийж, 

Хэдвиггийн торыг ар талдаа тавин өөрсдөө урд суудалд сууцгаалаа.

- Хэнд ч харагдахгүй байх ёстой шүү гэж Рон хэлээд шидэт саваагаараа ахин 

нэг тогшиж машинаа асаав.

Харри цонхоор цухуйн харахад гудамжинд хөдөлгөөн их байсан ч тэдний байгаа 

хэсэгт огт хүнгүй нам гүм ажээ.

- Бүх юм зүгээр байна гэж тэр мэдэгдэв.

Рон хянах самбар дээрх жижигхэн мөнгөлөг товчлуурыг дарлаа. Жижиг форд агаарт 

хөөрөхөд тэд ч хамт хөөрөв. Суудал нь чичигнэн доргихыг Харри мэдэрч бас 

хөдөлгүүрийн чимээг сонсож байлаа. Алгаараа өвдгөө тэмтэрхэд шил нь тэнд унасан 

байв. Ямартай ч атугай тэрбээр машинаар дүүрэн хүн зонгүй тэр гудамжны дээд талд 

хоёр метр зайд хөөрсөн хоёр нүд болон хувирсан бололтой.

- Гараанаас гаръя гэх Роны дуу баруун талд нь гарна.

Хоёр талаараа улаан хүрэн барилга бүхий гудамж хаашаа ч алга болжээ. Ахиад хэдэн 

агшин өнгөрөхөд бүх Лондон тэр аяараа алган дээр нь байгаа юм шиг харагдах агаад 

зарим хэсэгт нь гэрэл гэгээ гялтганаж зарим нь утаанд бүрхэгдсэн үзэгдэнэ. Тэдний 

нисэхийг хэн ч хараагүй бололтой.

Гэтэл ямар нэг юм гэнэтхэн шажигнаж машин Харри Рон цөмөөрөө харагдах төрхөө 

оллоо. Рон байдаг чадлаараа товчлуурыг дарна.

- Нэг юм нь болохоо байлаа гэж Рон аргаа барсан байдалтай өгүүлэв. 

Товчлуурыг хоёулаа ээлжлэн цохилоо. Машин ахиад л харагдахгүй болов. Тэгснээ

ахиад юу ч болоогүй юм шиг ил гарав.

- Тэсээрэй! гэж Рон хашгираад машины хурдасгуурыг огцом гишгэтэл машин 

дээш хөөрч өтгөн үүлний давхарга дотор орчихлоо. Өтгөн үүл манад ниснэ гэдэг 

сохортой адил.

- Хаашаа явах вэ? гэж машины бүх талаар хүрээлсэн өтгөн цагаан үүл мананг 

харангаа Харри асуув.

- Одоо галт тэргийг олох хэрэгтэй.

- Тэгвэл хурдхан доошлоорой ...

53

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Машин үүлний давхрагаас гарахад хоёр хүү өөр өөрсдийн суудал дээрээс доош 

- Тээр урд явж байна! Би харлаа гэж Харри баярлан хэлэв. Лондон Хогвартсын 

галт тэрэг доор нь аварга могой мэт мурилзана.

- Яг хойшоо явж байна. Хагас цаг тутамд чигээ шалгаж байх юм шүү. Одоо 

сайн бариарай ... гэж Рон хянах самбар дээр байгаа луужингаар чигээ тодорхойлоод 

Машин үүлийг нэвт гараад нарны гэрэлд ил гарчээ.

Орчлон хорвоо орвонгоороо өөрчлөгдөв. Дугуй дор нь эцэс төгсгөлгүй хөвөн зөөлөн 

цагаан үүл эргэн тойронд нь хязгаар хярхаггүй хөх тэнгэр дээр нь хурц улаан наран 

- Энд онгоцтой таарахаас айх хэрэгтэй гэж Рон хэллээ.

Тэр хоёр бие биеэ хараад инээд алдав. Тэд тасралтгүй инээсээр л байлаа, инээлдээд л 

Тэд яг л шидэт зүүд зүүдэлж байгаа мэт. Энэ бол жуулчлах хамгийн сайн арга юм 

байна гэж Харри бодлоо. Өндөр цамхаг өтгөн үүлсийн хажуугаар нисэхэд машин 

дотор гэрэл гялалзаж, тэдний тавьсан цахилдаг цэцгийн ундаа харагдана. Мөдхөн 

Хогвартсын ойролцоох ногоон зүлэг дээр ёслол төгөлдөр газардахад ихэр Фред 

Жорж хоёр атаархангуй харах байх даа.

Тэд умар зүг нисэх зуураа хагас цаг тутам доошлон чигээ шалгаж байлаа. Доорх дүр 

зураг ямагт өөрчлөгдөх ажээ. Лондон аль хэдийн ард хоцорч, сайтар арчилсан 

ногоон талбай улайран үзэгдэх хоосон газраар солигдож, энд тэнд эртний сүм хийд 

бүхий жижигхэн тосгод харагдана. Бас олон өнгийн шоргоолж мэт жижигхэн 

машинууд гудамжаар нь хөлхөх том хот тааралджээ.

Иймэрхүү байдлаар хэдэн цаг ниссэний дараа Харрийн гайхаж шагширах нь илэрхий 

буурчээ. Ундаанаас уумаар санагдахын дээр хэтэрхий халуун байсан болохоор тэр 

хоёр цамцаа тайлжээ. Гэсэн ч Харрийн дотуур цамц суудалд наалдан нүдний шил нь 

байн байн хөлөрсөн хамар луу нь бууж ирнэ. Тэрбээр үүлсийн сайхан дүрсийг 

хайхрахаа больжээ. Тэртээ дор төмөр замаар яваа галт тэрэгний аль нэг сэрүүн 

өрөөнд суугаад эелдэг, тарган лусын авчирч өгөх хулууны аяга хүйтэн шүүс ууж 

явбал юутай сайхан байх билээ! Гэхдээ тэд чухам яагаад есөн бүхэл дөрөвний 

гуравдугаар тавцан дээр гарч чадсангүй вэ?

- Одоо мөдхөн хүрэх байх аа? гэж хэдэн цагийн дараа Рон сөөнгөтөн хэлэв.

Наран үүлсийн цаагуур хөвж тэдний бүх юм улаан өнгөтэй үзэгдэнэ.

- Ахиад доошилдог ч юм билүү?

54

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Галт тэрэг урьдын адил тэдний дор цаст оргил бүхий уулсын хормойгоор явах ажээ. 

Нарыг халхалсан үүлсийн дор илэрхий харанхуй юм.

Рон машины хурдасгуурыг дарахад ахиад л дээш хөөрсөн авч хөдөлгүүр яагаад ч юм 

муухай дуугарлаа.

Харри, Рон хоёр бие биенээ гайхан харав.

- Машин маань ядарсан байх аа. Ийм удаан завсарлагагүй ажилласан юм чинь!

гэж Рон хэллээ.

Тэр хоёр юу ч болоогүй юм шиг дүр эсгэж байсан ч машины орилох дуу улам 

нэмэгдсээр. Тэгтэл үдшийн бүрий болж харанхуйд одод гялалзана. Харри цамцаа 

өмсөх зуураа, яагаад ч юм чичигнэх болсон шил цэвэрлэгчийг харахгүйг хичээнэ. 

Шил цэвэрлэгч дургүйцлээ илэрхийлэх мэт ажээ.

- Бид ойртоод ирлээ гэж Рон Харрид гэхээсээ илүү машиндаа хандан хэлээд 

хуруугаараа хянах самбарыг тоншино.

Тэд ахиад л доошлон харанхуйд таних зүйл байгаа эсэхийг хайж харлаа.

- Хараач! Яг зөв явж байна! гэж Харри гэнэтхэн хашгирав.

Шөнийн харанхуйд сүүмийн үзэгдэх нуурын дээр өндөр цохион дээр Хогвартсын 

шилтгээн цамхагууд харагдаж байлаа.

Гэтэл машин улам бүр чичигнэж, хурдаа алдаж байв.

- Дахиад жаахан явчих. Бид бараг хүрээд ирлээ гэж Рон царайчлан хэлээд 

залуураа мушгина.

Хөдөлгүүр орилсоор. Машины хамраас нарийхан уур суунаглана. Тэд нуур луу 

ойртсон учир Харри суудлынхаа ирмэгээс зуурчээ.

Машин огцом донсоллоо. Харри цонхоор харсан чинь доор нь усны хар ногоон 

мандал үзэгдэв. Рон хуруугаа цайртал чангаар залуураасаа зуурчээ. Машин ахиад л 

- Ахиад жаахан гэж Рон хэлэв.

Нуурын дээгүүр яг шилтгээн чиглэн нисэж явлаа. Рон хөшүүргийг гишгэлээ. Гэтэл 

чанга хяхтнах дуу гарч тас няс хийгээд хөдөлгүүр бүрэн унтарлаа.

- За-а гэж Рон нам гүмийг эвдэн дуугарав.

Машины хамрын таглаа доош нисэн одлоо. Машин хурдаа аван дээшилснээ ахиад л 

доошлон энэ хэвээрээ явбал одоохон шилтгээний бат бөх ханыг мөргөх нь ээ.

- Алив хүлээгээч! гэж Рон орилоод залуураа эргүүлнэ.

55

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Машин хананд сөөм хэртэй ойртсоноо эргэж өндөр нуман хаалгаар шилтгээн рүү 

нисэн орлоо. Доор хүлэмжнүүд түүний цаанаас ногооны талбай, зүлэг харлан 

харагдана. Машин доошилсоор.

Рон залуураа орхиод арынхаа халааснаас шидэт саваагаа гаргалаа.

- Зогс, зогсоорой! гэж хашгиран хэлэх зуураа саваагаараа салхины шилийг 

балбах авч машин газар луу унасан хэвээр.

- Болгоомжлоорой, мод байна! гэж Харри хашгираад залуур руу ухасхийлээ.

Гэхдээ оройтжээ. Тар, няр!

Машин бүдүүн мод мөргөхөд хангир жингэр хийсэн муухай дуу гаран газарт унаад 

бөмбөг шиг ойж гарлаа. Машины хамраас өтгөн уур савсана. Хэдвиг айсандаа 

муухай дуугаар орилж байлаа. Харри салхины шилийг духаараа мөргөсөн болохоор 

өндөгний чинээ булдруу гарчээ. Рон цөхрөнгөө барсан дуугаар хашгирчээ.

- Чи амьд уу? гэж Харри айсан дуугаар асуулаа.

- Миний саваа ямар болсныг хараач гэж Рон хоолой чичрүүлэн хэлэв. Саваа нь 

хоёр хэсэг болоод хэсэгхэн хальсаар торгоогджээ.

Шидэт савааг сургуульд засаж болно гэж тайвшруулах санаатай Харрийг ам нээтэл 

зүүн талын хаалганд их бууны сум тусах шиг боллоо. Тэрбээр Роныг даран унатал 

ахиад л нэг цохилт ирэх нь тэр.

- Юу болоод байнаа? гэж Рон хэлээд салхины шилийг хармагцаа уулга алдлаа. 

Харри эргэн харвал могойн хэртэй бүдүүн мөчир шил ороолгож байхыг харав.

Тэдний дайрсан мод хариу цохилт өгсөн хэрэг ажээ.

Бас нэг тахир мөчир баруун хаалгыг цохин хонхойлгосон байв. Сарвууны ястай адил 

мөчирт цохиулсан салхины шил доргиж хуучин эвэр шиг махийсэн бас нэг том 

мөчир оройг цохин цоолж орхижээ.

- Энэ ч арай дэндлээ! Эндээс хурдан явъя! гэж Рон уулга алдлаа.

Рон машины хаалгыг бүх биеэрээ түлхтэл түүнийг буцаан Харрийн өвдөг дээр 

хүчээр хаячихав.

- Бид бүр баларлаа гээд Рон уйлах шахлаа. Машин гэнэтхэн доргисноо 

хөдөлгүүр аяндаа унтрав.

- Ухраад! гэж Харрийг хашгирахуй машин арагш ухарлаа.

Харин нөгөө бургас могой адил мөчрөөрөө тэдэнд хүрэхээр хичээнэ. Андууд түүний 

үндэс хэрхэн шажигнахыг сонсчээ. Зодоонч бургас хариу авах хүсэлдээ шатаад 

эгээтэй л газраас суга үсэрчихсэнгүй.

56

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Бид ч үхлийн ирмэг дээр байлаа шүү. Форд маань овоо доо! гэж Рон 

амьсгаагаа дарж ядан хэллээ.

Харин форд машины тэсвэр алдагдсан бололтой. Муухай хяхтнан дуугараад хоёр 

үүдээ нээн хүүхдүүдийг хажуу тийш шидэхэд тэд газар дээр үхэдхийн унажээ. Ард 

нь чанга чимээ гарсныг бодоход машин тэдний чемоданыг гаргаж чулуудсан хэрэг. 

Толгой дээгүүр нь Хэдвиг ууль тортойгоо нисэн өнгөрөв. Торны үүд нээгдэж Хэдвиг 

чөлөөтэй боллоо. Ууль ууртайгаар гууглаад сургуулийн зүг алгуурхан нисэн одов.

Зурагдаж хонхойсон форд уур утаа манаруулан арынхаа гэрлийг харанхуйд 

улалзуулан уухилж дургүйцлээ илэрхийлэх ажээ.

- Буцаад! Буцаад! Аав намайг баллана шүү дээ! гэж Рон араас нь хашгирлаа. 

Гэвч форд машин яндангаараа сүүлчийн удаа тургиад харанхуйд уусан алга болов.

- Бидэнд аз таарсангүй ээ. Yгүй ер! Эдний бүх модон дотроос хариугаа авдаг 

модыг олж мөргөх ч гэж дээ! хэмээн Рон ялархан хэлээд Короста хархаа авахаар 

Тэрбээр хөгшин удыг эргэн харахад мөчрөө хонзонтой нь аргагүй сарвалзуулж байв.

- Тийм ээ, аз таарсангүй. Одоо шууд сургууль руугаа явцгаая гэж Харри уруу 

царайлан хэллээ.

Буцаж ирсэн байдал нь тэдний төсөөлсөнчлөн төдий л их бадрангуй биш байв. Ядарч 

зүдэрсэн, хөхөрч хавдсан тэд чемоданыхаа бариулаас зуурсаар сургуулийн аварга 

том царсан хаалгыг чиглэн толгод тийш өгслөө.

- Нээлтийн ёслолын ажиллагаа аль хэдийн эхэлчихсэн байлгүй гэж Рон хэлээд 

чемоданаа гол шатны дэргэд тавилаа. Тэгээд хурц гэрэлтэй цонх руу сэмхэн дөхөж 

очоод дотогш харснаа:

- Харри нааш хүрээд ир. Хуваарилалт эхэлчихсэн байна! гэв.

Харри дөхөж очоод тэр хоёр их танхимд болж буй ёслолын ажиллагааг харлаа.

Асаж буй олон лаа бүтээлгээр бүтээсэн дөрвөн том ширээн дээгүүр хөвөн хөөрч 

гэрэлд нь алтан сав суулга, цом аяганууд солонгын өнгөөр туяаран гялалзах ажээ. 

Харин лааны дээд талаар адрын дагуу танил болсон одод хурц гэрэлтэн харагдана. 

Адрын шидэт чанар бол тэнгэрийн байдлыг толь шиг тусгадагт байгаа юм.

Шовх оройтой шинэс моддын дундуур айсан шинжтэй нэгдүгээр дамжааныхан ар 

араасаа цувран танхимд орж явааг Харри олж харлаа. Тэдний дунд Жинни явна. 

Уизлийн гэрийхний гол ялгарах онцлог болсон тод улбар шар үсээр нь Харри 

түүнийг шууд таньжээ. Нүдний шил зүүж, үсээн дагзан дээрээ овоолон зангидсан 

профессор МакГонагалл шинэ сурагчдын тэнхимүүдэд хувиарладаг нөгөө алдартай 

бүрх малгайг мухар сандал дээр тавьсан байв.

57

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хичээлийн шинэ жил болгоны эхэнд далан нөхөөс, хир тортог болсон эртний энэ 

бүрх хэнийг дөрвөн тэнхимийн алинд суралцах ёстойг (Гриффиндор, Пуффендуй, 

Когтевран, Слизерин) шивнэн хэлж өгдөг билээ. Яг жилийн өмнө энэ бүрхийг 

өмсөөд өөрийнхөө хувь заяаг сэтгэл түгшин хүлээж байснаа Харри сайн санадаг юм. 

Бусад тэнхимүүдийг бодвол хар шидтэн, жатгачин түлхүү гаргадаг Слизеринд 

хуваарилагдчих вий гэж их эмээж байсан сан. Бүрх малгай хэдэн агшин чимээгүй 

байснаа Рон болон түүний ах нар бас Гермиона нарын хуваарилагдсан Гриффондор 

тэнхимийг түүнд сонгож өгсөн юм. Ноднин жил Рон тэд нар тэнхим хоорондын 

тэмцээнд Гриффондорыг түрүүлэхэд тусалсан билээ. Сүүлийн долоон жилийн 

туршид анх Слизерин ард хоцорсон бүлгээ.

Бүрх малгай тавьсан сандал руу бор саарал үстэй жаахан хүү дөхөж ирлээ. Харри 

түүнийг хальт харснаа багш нарт зориулсан цайллагын ширээний ард хуваарьлалтыг 

ажиглан суугаа сургуулийн захирал профессор Дамблдор дээр анхаарлаа 

төвлөрүүлэв. Түүний цагаан сахал мөнгөрөн туяарч, олон зуун лааны цоролзох 

дөлөнд нүдний шил нь гялалзана. Түүнээс хэдэн суудлын зайд урт нөмрөг бүхий 

Алтан хонгиот Туг үс суух ажээ. Ширээний ард үс ноос болсон ойн харуул 

Хагридын дүрс үзэгдэнэ.

- Хараач. Багш нарын ширээний ард нэг суудал хоосон байна. Снегг багш алга.

Тэр хаана байгаа юм бол? гэж Харри Ронд шивнэлээ.

Профессор Северус Снегг түүний хамгийн дургүй багш юм. Харри ч бас түүний 

хайртай шавь байсангүй. Ёжтой ширүүн Снегг шингэний тухай хичээл ордог байсан 

бөгөөд түүний удирдсан Слизерин тэнхимийнхэн л профессорыг хүндэтгэдэг байлаа.

- Тэр өвдсөн байж ч магадгүй гэж Рон найдангүй өнгөөр хэлэв.

- Бүр явчихсан юм болов уу? Хар урлагаас хамгаалах хичээлийн багшийн 

суудал түүнд дахин олдоогүйгээс болов уу?

- Түүнийг хөөсөн байж магадгүй еэ? Түүнийг бүгд үздэггүй шүү дээ ... гэж Рон 

урамтай өгүүлэв.

- Бас та хоёрыг сургуульдаа яагаад галт тэргээр ирээгүйг сонсох санаатай 

хүлээгээд зогсож байж ч магадгүй юм гэх хүйтэн дуу ард гарлаа.

Харри агшин зуур эргэн харав. Ердөө л хоёр алхмын зайд Северус Снегг багш 

өөрийн биеэр зогсох агаад хар жанч нь салхинд намиран хийснэ. Тэрбээр маш 

туранхай шаргалдуу царайтай унжуу монхор хамартай агаад тосолсон юм шиг хар үс 

нь мөрөн дээр нь асгарна. Түүний инээмсэглэж байгааг хараад Рон тэр хоёрыг 

ихээхэн муу юм хүлээж байгааг ойлголоо.

- Миний араас яв! гэж ширүүн профессор тушаав.

Хөвгүүд бие биеэ ч харж зүрхлэлгүй түүний араас даган шатаар өгсөн, өчүүхэн 

чимээ хүртэл доргин цуурайтдаг том танхимд орцгоолоо. Танхимыг бамбарын дөл 

58

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

гийгүүлнэ. Их танхимаас хоолны сайхан үнэр ханхлах авч Снегг багш тэднийг газар 

дор аваачдаг нарийхан чулуун шатаар буулган гэрэл дулаанаас холдуулав.

- Орцгоо гэж хэлээд тэрбээр эхний талбай дээрх үүдийг нээлээ.

Даарч чичирсэн азгүйхэн жуулчид маань Северус Снеггийн танхимд орлоо. Хөрч 

хоосорсон задгай зуух аятайхан яриа болохгүйг гэрчлэх мэт. Ханын дагуух тавиур 

дээр Харрийн сонирхолыг огт татдаггүй, харахаас дур гутам эвгүй зүйл хийсэн том 

шилэн сав ярайлган өрсөн байхыг бүдэг бадаг гэрэлд харж байв. Снегг багш хаалга 

хаагаад олзлогдогчдыг харлаа.

- Тэгэхлээр галт тэрэг бол алдарт Харри Поттер түүний үнэнч аялдан дагалдагч 

Рон Уизли нарын хувьд тохирохгүй унаа болж таарлаа. Сургуульдаа ёслол төгөлдөр 

угтуулж ирэх гэсэн юм биз дээ? гэж тэрбээр намуухан дуугаар яриагаа эхлэв.

- Yгүй ээ, ноёнтоон. Кингс-Кросс буудлын хаалтаас болоод л ...

- Дуугүй бай! Та нар тэр машинаа яасан бэ?

Рон хүндээр санаа алдав. Снегг багш бусдын бодол санааг мэдэж чаддагийг Рон урьд 

нь мэднэ дээ хэмээн Харри бодлоо. Гэвч профессор «Yдшийн зөнч» хэмээх 

өнөөдрийн сонин дэлгэхэд ямар учиртайг Харри ойлгожээ.

- Та нарыг маглууд харчихжээ гэж гарчгийг заангаа сийгүүлэн хэлэв. Тэгээд 

чанга дуугаар:

- «Тэнгэрээр нисэх «Англи» гэдэг форд маглуудыг гайхуулав» гэж уншсанаа 

- Хуучин форд машин шуудангийн байшин дээгүүр нисэж явахыг харсан гэж 

Лондонгийн хоёр иргэн мэдүүлж байна ... Yд дундын үед хатагтай Хетти Бейлисс 

Норфолкод хашаандаа угаасан юмаа өлгөж байхдаа ... Пиблзийн иргэн ноён 

Ангус Флит цагдаагийн газарт мэдээлэхдээ ... гэх мэт мэдээлэл зургаа, долоо байна. 

Би андуураагүй бол аав чинь «эгэлчүүдийн бүтээлийг хууль бусаар ашиглахтай 

тэмцэх» хэлтэст ажилладаг байх аа? Та нар бодоод үз дээ ... Түүний хүү нь ... хэмээн 

Ронд хандан ёсжтой хэллээ.

Уурласан уд бургасны хамгийн том мөчрөөр ороолгох шиг Харрид санагджээ. Энэ 

машиныг ноён Уизли илбэдсэн гэж мэдвэл яанаа? Тэгвэл юу болох вэ? Энэ тухай эрт 

бодохгүй яав даа?

- Би цэцэрлэгт хүрээлэн үзэж явахдаа унжгар удны ховорхон төрөл болох үнэт 

шажигнуур удыг ихээхэн гэмтээснийг харлаа гэж Снегг багш хэлэв.

- Харин тэр шажигнуур уд чинь бидэнд их хохирол учруулсан шүү! гэж Рон 

шуудхан хэллээ.

- Дуугүй бай! Та нар манай тэнхимд суралцдаггүй, би та нарыг хөөж чадахгүй 

нь туйлын харамсалтай байна. Гэхдээ энэхүү азтай эрхийг атган буй хүмүүс рүү би 

59

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

та нарыг аваачих болно. Харин одоохондоо та нар эндээ хүлээж бай гэж Снегг багш 

Цонхийн цайсан Харри Рон хоёр бие биеэ арга барсан байдалтай харна. Харин 

өлсөхөө больжээ. Харрийн дотор эвүйрч Снеггийн ширээн дээр тавиурт байгаа 

шилэн савнуудыг харахгүйг хичээнэ. Тэрхүү ногоон шингэн дотор том, бөөн юмнууд 

хөвөх ажээ. Хэрэв Снегг багш Гриффиндор тэнхимийн эрхлэгч, профессор 

МакГонагаллын хойноос явсан бол зүгээр өнгөрнө гэж бүү бод. Тэр эмэгтэй 

Снеггийг бодвол илүү шударга боловч бас л хатуу хүн билээ.

Арван хормын дараа Снегг багш буцаж ирэхдээ профессор МакГонагаллыг дагуулж 

ирсэн нь мэдээж. Харри түүний уурласан байхыг хэд хэдэн удаа харсан ч гэлээ 

уурласан үедээ уруулаа хэрхэн жимийдгийг нь мартсан ч юм уу, эсвэл ийм их 

уурласан байхыг нь хараагүй ч юмсан уу. Тэрбээр танхимд орж ирэнгүүтээ шидэт 

саваагаараа даллахад багачууд айсан боловч зүгээр л ханан зууханд гал асаасан хэрэг 

байжээ. Гал дорхноо дүнгэнэтэл асав.

- Сууцгаа гэж тэрбээр хэллээ.

Тэр хоёр галын ойролцоо байгаа сандал дээр суулаа.

- Одоо яриад байгаарай! гэж МакГонагалл нүдний шилээ

ууртайгаар гялалзуулан шаардав.

Рон шидэт тавцан дээр гаргаагүй хаалтнаас эхлэн золгүй явдлаа ярьж эхэллээ.

- ... Ноён профессор минь, бидэнд өөр арга байсангүй. Бид яагаад ч галт 

тэргэндээ сууж чадахааргүй байлаа.

- Та нар яагаад уулиараа захидал илгээгээгүй юм. Чамд ууль бий биз дээ? гэж 

хэлээд профессор Харрийг ширүүн харлаа.

Харри толгойгоо гудайлгав. Yнэндээ ингэх ёстой байжээ ...

- Би ... би санасангүй ...

- Энэ ч тов тодорхой байна.

Энэ үед хаалга тогшиход Снегг баяр хөөрөөр гэрэлтэн үүдийг нээлээ. Танхимд 

сургуулийн захирал профессор Дамблдор орж ирэв.

Харри бүр атийн суулаа. Дамблдорын төрх байдал тун ч ширүүн ажээ. Тэрбээр 

махир хамраа өргөн хүүхдүүдийг харав. Энэ үед Харри харанхуй цэцэрлэгт 

хүрээлэнгийн шажигнуур удын ширүүн цохиолтод Роны хамт өртөхсөн гэж боджээ.

Дамблдор удтал дуугүй суусны эцэст:

- Яагаад ингэх болсноо тайлбарлахгүй юу гэлээ.

60

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Түүний гомдсон дууг сонсоход уул нь тэднийг хашгирч загнасан бол хавьгүй дээр 

байхаар байлаа.

Харри яагаад ч юм захирлынхаа нүүрийг харж чадахгүй ярих нь түүнд биш 

өвдгөндөө өгүүлэх мэт ажээ. Тэрбээр илбэдүүлсэн машин ноён Уизлийнх гэдгээс 

бусдыг маш дэлгэрэнгүй ярьжээ. Түүний яриагаар бол Рон тэр хоёрт аз тохиосон 

болж таарлаа. Буудал орчмын зогсоол дээр нисдэг машин тааралдсан байна. 

Хэдийгээр Дамблдор юу ч асуугаагүй боловч түүнд итгэсэнгүй гэдэг нь шууд л 

ойлгогдов. Эцэст нь Харри гунигт явдлаа ярьж дуусахад захирал маань өрөвдөлтэй 

хүүхдүүдийг нүдний шилнийхээ цаанаас харж дуугүй суусан хэвээр.

- Бид явж ачаа тээшээ янзлая даа гэж Рон тун аядуухан хэллээ.

- Рональд Уизли та юун тухай яриад байнаа? гэж профессор МакГонагалл 

ширүүн асуув.

- Та бүхэн биднийг сургуулиас хөөх юм байгаа биз дээ? Харри Дамблдорыг 

түргэн зуур гүйлгэн харлаа.

- Өнөөдөр биш ээ, ноён Уизли. Гэхдээ би та хоёрт сүүлийн удаа сануулж байна.

Та хоёр тун айхтар хэрэг мандуулжээ. Би өнөөдөр л гэр бүлийнхэнд чинь захидал 

бичих болно. Хэрэв ахиад ингэх юм бол хөөхөөс өөр аргагүй болно доо гэж захирал 

Снеггийн нүүрэнд тодорсон инээмсэглэл дорхноо алга боллоо. Өвлийн амралт 

өөрчлөгдсөн гэвэл л ингэх байсан байх даа.

Тэрбээр ханиалган захирал руу хандан:

- Профессор Дамблдор гуай, энэ хүүхдүүд бага насны хүүхдийн хийх ид 

шидийг хязгаарласан хуулийг зөрчиж маш үнэтэй уд модыг сүрхий гэмтээсэн шүү ... 

Энэ бол танхайрсан явдал ... гэлээ.

- Тэднийг шийтгэх асуудлыг профессор МакГонагалл шийднэ биз. Танай 

тэнхимд суралцдаг болохоор та л хариуцах учиртай. Би цайллага руу явлаа. Минерва 

та хэд хэдэн юм зарлах хэрэгтэй. Явъя Северус минь биднийг ямар сайхан бялуу 

хүлээж байгаа гээч! хэмээн Дамблдор тайван хэлэв.

Харри, Рон хоёр луу хорт могойн харц чулуудсанаа Снегг багш захирлыг дагалдан 

танхимаас гарлаа. Шүүгдэгч хүүхдүүд тэднийг хатуу боловч шударгуу харцаар 

ширтэх профессор МакГонагаллын хамт үлдэв.

- Уизли чи одоо эмнэлэг рүү явбал таарна. Духан дээрх шархнаас чинь цус гарч 

- Нэг их өвдөхгүй байнаа. Профессор оо, би дүүгээ хаана хуваарилагдахыг 

харах юмсан гэж Рон ханцуйгаараа духаа арчингаа яаран хэлэв.

61

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Хуваарилах ёслолын ажиллагаа аль хэдийн дууссан. Дүү чинь бас л

Гриффиндорт орсон доо.

- Сайн байна!

- Харин Гриффиндорын хувьд ... гэж МакГонагаллыг ярьж эхэлтэл:

- Профессор оо, биднийг машинд суух үед сургуулийн хичээл эхлээгүй байсан 

шүү дээ. Тэгэхээр ... Гриффиндороос оноо хасахгүй биз дээ? гэж Харри санаа зовон 

дундуур нь орон асуулаа.

Профессор МакГонагалл түүнийг хөдөлгөөнгүй ширтэх үед уруулд нь инээмсэглэл 

тодрох шиг түүнд санагджээ. Ямар ч гэсэн уруулаа жимийгээгүй байв.

- Yгүй ээ, би тэнхимийн онооноос хасахгүй. Гэхдээ та нар шийтгүүлэх нь 

гарцаагүй. Хичээлийн дараа нийгмийн тустай хөдөлмөр хийх болно.

Харрин сэтгэл амарлаа. Түүний бодсоноос хавьгүй аятайхан өнгөрөв. Дурслийнханд 

бичсэн захиаг ямар шийтгэл гэх билээ. Шажигнуур уд түүнийг бүрмөсөн 

хөнөөчихгүй дээ л гэж харамсах байлгүй.

Профессор МакГонагалл шидэт саваагаа Снеггийн ширээн дээгүүр даллав. Тэгтэл 

ширээн дээр хаанаас гараад ирснийг нь бүү мэд хачиртай талх дүүрэн таваг хулууны 

шүүс бүхий хоёр аяга гараад иржээ.

- Идэцгээ, тэгээд унтлагынхаа өрөө рүү марш. Харин би цайллага руу буцаж 

очих хэрэгтэй.

Түүнийг хаалга хаан одоход Рон чанга гэгч нь үргэлжлүүлэн исгэрч:

- Би ч сургууль баяртай л гэж бодлоо шүү! гэж хэлээд хачиртай талхыг 

ховдоглон шүүрлээ.

- Би ч бас гэж Харри хэлээ түүний жишээгээр талх авлаа.

- Бид ямар азгүй байв аа! Фред, Жорж хоёр энэ машинаар тав, зургаан удаа 

нисэхдээ нэг ч эгэл хүнд харагдаагүй юм даг. Гэхдээ бид яагаад хаалтыг нэвтрэн 

тавцан дээр гарч чадсангүй вэ? гэж тахианы махтай талх үмхлэн залгих зуураа Рон 

Харри мөрөө хавчив.

- Одоо алхам бүрээ цэнэх хэрэгтэй. Биднийг цайллагад оруулаагүй нь 

харамсалтай ... гэж хэлээд Харри мөнгөн аяганд мөстэй хийсэн хулууны шүүснээс 

дуртайяа халбагадаж байв.

- Тэр биднийг бусдаас нуухаар шийджээ. Энэ орой хэн ч бүү яриг гэсэндээ.

Гэхдээ л сургуульдаа машинаар нисэж ирэх сайхан байлаа!

62

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэд цадталаа идэж аваад танхимаас гарч танил замаараа Гриффиндорын шилтгээн 

рүү явлаа. Аяга таваг нь өөрөө хураагддаг аж. Шилтгээнд нам гүм байхыг бодвол 

баяр дууссан бололтой. Тэд үглэн ярих хөрөг хангир жингэр хийх баатрын дуулганы 

дэргэдүүр өнгөрч нарийн чулуун шатаар өгсөн, ягаан торгон даашинзтай тарган 

хатагтайн хөргөөр далдлагдсан Гриффиндор шилтгээний нууц хаалганд хүрлээ.

- Нууц үг? гэж ойртон буй хүүхдүүдийг хараад хатагтай асуулаа.

- М-м-м ... гэж Харри санах гэж буй мэт дүр үзүүлэн гүнгэнэв.

Тэд Гриффиндорын ахлагч нартай уулзаагүй юм чинь шинэ нууц үгийг мэдэхгүй 

Тэгтэл тусламж амжиж ирэв. Ард нь хэн нэгний хурдан алхах чимээ гарахад эргэж 

харвал Гермиона тэднийг гүйцэн иржээ.

- Та нар байх чинь! Хаана байсан юм бэ? Та нарыг нисдэг машинаа эвдсэн 

сургуулиас хөөгдсөн гэж цуураад л байна.

- Yгүй ээ, бид хөөгдөөгүй гэж Харри батлан хэллээ.

- Та нарыг сургуульдаа нисэж ирсэн гэж хэлэхгүй байх гэж найднам ... хэмээн

Гермиона яг л МакГонагалл багшийн дуугаар хэлэв.

- Наад яриагаа түр хойшлуул. Нууц үгээ хэлсэн чинь дээр! гэж Рон тэсгэлгүй 

- «Цацагт хяруул», гэхдээ энэ бол гол биш ... гэж Гермиона уурсангуй өгүүлэв.

Гэхдээ түүний үг алга таших чимээнд дарагджээ. Хатагтай бүхий хаалга нээгдэхэд 

тэд их танхимын босгон дээр зогсож байв. Тэнхим даяараа унтаагүй байгаа мэт. 

Хүүхдүүд өрөөнд дүүрэн тэр ч байтугай яйжгар сандал ширээн дээр хүртэл гарч 

зогсчээ. Тэднийг аль түрүүнээс хүлээж байсан нь илт. Олон арван гар тэднийг 

хатагтайн хаасан хаалгаар чирэн оруулжээ. Гермиона ч арайхийн оржээ.

- Гайхамшигтай! Yнэхээр агуу! Ингээд хүрээд ирдэг байж! Шажигнуур удыг 

мөргөсөн гээд байгаа! Сургууль энэ явдлыг зуун жил ч мартахгүй! гэж Ли Жордан 

- Сайн эрс! гэж урьд өмнө Харритай нэг ч удаа ярилцаж байгаагүй тавдугаар 

дамжааныхан магтах ажээ.

Саяхан холын зайны гүйлтэнд түрүүлээд ирсэн мэт хэн нэг нь түүний мөрийг 

алгадна. Фред Жорж хоёр хүүхдүүдийн дундуур зүтгэсээр нүүрэнд гарч ирлээ.

- Та нар яагаад биднийг дуудсангүй вэ? Бид дорхноо буцаад очих байсан!

Роны царай улайж гэмшингүй инээмсэглэв. Харри гэнэтхэн олны дундаас нэгэн 

гомдонгуй царай олж харлаа. Энэ бол нэгдүгээр дамжааныхан дунд зогсох Перси 

63

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

ажээ. Тэрбээр тэдний тухай бодсоноо хэлэх санаатай ойртож байв. Харри Роны 

хажуу руу нудраад ахлагчийн зүг тлгой дохин заалаа. Рон байдлыг асар хурдан 

- Бид нилээд ядарчээ. Дээшээ гарцгаая гэж хэлээд тэр хоёр хүүхдүүдийн

дундуур зүсэн явж танхимын нөгөө талд байгаа унтлагын өрөө рүү ордог шатны зүг 

- Баяртай гэж хэлээд Харри Гермиона руу гар даллахдаа яг л Перси шиг 

зэмлэнгүй харцтай байхыг харжээ.

Тэднийг шатны талбай хүртэл гайхаж бахархсан хүүхдүүд ууц нурууг нь 

нөхөрсөгөөр алгадаж байв. Андууд бараг гүйх шахам дээш зүтгэлээ. Тэдний 

унтлагын өрөө яг дээвэр дор байх бөгөөд үүдэн дээр нь «2-р дамжаа» гэсэн хаяг 

гоёмсог харагдана. Тэд өндөр нарийхан цонх хилэн бүтээлэг бүхий таван ортой 

танил дугуй танхимдаа оров.

Чемодануудыг нь хэн нэгэн хүн авчирч орны хөлд тавьжээ. Рон Харрийг гэмшингүй 

байдалтай харав.

- Баярлаад байх юмгүй гэдгийг би ойлгож л байна. Гэхдээ ...

Yүд нээгдэж унтлагын өрөөнд хоёрдугаар дамжааны Симус Финниган, Дин Томас, 

Невилл Долгопупс нар орж ирэв.

- Итгэмээргүй юм! гэж Симус хэлээд туяарна.

- Уран зөгнөл! гэж Дин нэмлээ.

- Гайхамшигтай! гэж Невилл хэлэхдээ нүд нь айж бахархсан янзтай гялалзана.

Гайхуулж бахархаад байх юм байхгүй гэдгийг Харри мэдэж байсан ч өөрийн эрхгүй 

сэтгэл хангалуун инээмсэглэжээ.

БҮЛЭГ 6: АЛТАН ХОНГИОТ ТУГ YС

Гэхдээ маргааш нь Харри инээхтэй мантай байв. Өглөөнөөс эхлээд л үйл хэрэг 

бүтдэггүй. Их танхимын шидэт адарт уйтгартай саарал үүл хөшиглөжээ. Хоолны 

дөрвөн ширээн дээр хошуу будааны чанамал, утсан май загас, шарсан өндөг, мах 

дүүрэн тавагнууд өрөөстэй байлаа. Харри Рон хоёр «Цус сорогчтой тулгарсан нь» 

64

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

гэдэг дуртай номоо шунан унших Гермионатай хамт ширээнд суужээ. Тэднийг хууль 

бусаар ниссэнд охин уурласан хэвээр байсан тул тэдэнтэй хөндий хүйтэн мэндэлсэн 

юм. Харин Невилл Долгопупс бүр эсрэгээр инээмсэглэл тодруулан малилзах аж. 

Невилл бол цаг ямагт будилж байдаг дугуй царайтай хүү билээ. Юм хумаа дандаа 

- Одоохон шуудан ирнэ. Эмээ маань надад юм явуулна даа. Би бүгдийг нь 

аваагүй л байж таарна гэж тэрбээр өгүүлэв.

Yнэхээр ч Харрийг будаагаа идэж эхлээгүй байтал толгой дээгүүр нь лав л зуугаас 

доошгүй ууль далавчаа сэржигнүүлэн нисэж ирлээ. Тэд танхим дотуур эргэлдэж 

охид хөвгүүдийн дууг даран гуугчиж энд тэндгүй захидал, илгээмж унагаж байв. Нэг 

том боодолтой юм шууд Невиллийн толгой дээр буутал бас нэг том сэгсгэр юм 

Гермионагийн тавагт унаж хүүхдүүдийг сүү өдөөр будлаа.

- Сум байна! Аймаар юм! гэж Рон уулга алдаад норж бохирдсон уулийг савраас 

нь татан тавагнаас гаргав. Ууль ширээн дээр дээш харан хөдөлгөөнгүй хэвтэх агаад 

хошуунд нь нойтон улаан дугтуй байна.

- Зүгээр ээ, тэр амьсгаатай байна гэж Гермиона хэлээд хурууныхаа үзүүрээр 

уулийг илбэнэ.

- Энэ тухай бишээ. Өөр юм байхгүй юу? гэж хэлээд Рон улаан дугтуйг заалаа.

Харрийн бодлоор бол дугтуйд онцгой юм ер алга. Харин Рон Невилл хоёр түүнийг 

одоохон дэлбэрэх гэж байгаа юм шиг харна.

- Юу болсон бэ? гэж Харри асуулаа.

- Ээж ... ээж надад аянгын мэдээ ирүүлжээ хэмээн Рон шивнэн хэллээ.

- Хурдхан задал. Тэгэхгүй бол муу шүү. Манай эмээ бас нэг удаа ийм захиа 

явуулсан юм даг. Харин би тэр тухай мартчихжээ. Тэгээд юу болсон гэж санана! 

хэмээн Невилл аяархан хэлэв.

- Аянгын мэдээ гэдэг чинь юу юм бэ? хэмээн асуухдаа Харри харцаа анд 

нарынхаа айсан царайгаас улаан дугтуй рүү шилжүүллээ.

Рон булангаасаа уугин эхэлж байгаа дугтуйг нүд салгалгүй ширтэнэ.

- Задлаарай! Одоохон шатна шүү! гэж Невилл хэлээд Роныг нударлаа.

Рон чичирсэн гараа сунган дугтуйг уульны хошуунаас аваад задаллаа. Невилл 

хуруугаараа чихээ бөглөв. Чухам яагаад тэгснийг Харри тэр дороо ойлголоо. Эхлээд

түүнд захидал дэлбэрэх шиг санагджээ. Том танхимд нүргэлэх чимээ гарахад адраас 

тоос пүргэж байв. Гэнэт нүргэлсэн чимээн дундаас үг ялгарч:

65

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

«... Машин хулгайлна гэдэг чинь. Хэрэв чамайг сургуулиас хөөвөл гайхах юм алга. 

Би чам дээр очно гайгүй. Бид машинаа байхгүй болохоор чухам яасныг чи мэдэж 

байгаа байлгүй ...» хэмээн хэлэх дуулдав.

Хатагтай Уизли ерийнхөөсөө лав зуу дахин чанга хашгирсан биз. Чулуун хананд 

цуурайтах дуунаас нь болоод ширээн дээрх таваг халбага ойж бууж байлаа. 

Ширээний ард суугаа хүүхдүүд энэхүү захидлыг авсан азгүй хүүг нүдээрээ эрэн 

сандал дээрээ эргэлдэнэ. Рон ичсэндээ болоод сандлаасаа бараг гулган унаж зөвхөн 

хавдартай дух нь харагдана. Энэ үед захидал:

«Орой нь ... Дамблдороос захиа ирлээ. Эцэг чинь гомдсондоо үхэх байлгүй гэж би 

бодож байсан шүү. Бид чамайг арай өөр журмаар өсгөсөн юм сан. Харри та хоёр 

үрэгдэж болох байлаа!» хэмээн үргэлжлүүлсээр.

Харри нэрээ гарахыг хүлээн суусан билээ. Тэрбээр чихний нь хэнгэрэгийг балбан 

буй ярьдаг захидлыг сонсоогүй мэт дүр эсгэнэ.

« ... үнэхээр аймаар юм. Эцгийг чинь ажил дээр нь авч хэлэлцэх гэж байна. Yүнд чи 

л буруутай. Ахиад чи иймэрхүү явдал нэг л удаа гаргах аваас бид чамайг сургуулиас 

яаралтай гаргаж авна».

Захиадал ингээд дууслаа. Танхимд нам гүм болжээ. Роны гараас унасан улаан дугтуй 

дүрэлзэн шатаад чимх үнс үлджээ. Харри Рон хоёр дөнгөж саяхан давалгаанаар 

шидүүлсэн мэт амьсгаадан нүдээ бүлтийлгэн сууна. Олон хүүхэд инээлдсэн авч 

ахиад л яриа хөөрөө дэгджээ.

Гермиона номоо хаагаад Роныг харлаа.

- Рон чиний юу хүссэнийг мэдэхгүй юм. Гэхдээ чи ...

- Намайг гавъяа байгуулсан гэж бүү яриарай гэж Рон хэлэв.

Харри будаатай тавгаа түлхлээ. Түүний чих халуу оргиж байв. Ноён Уизлийг ажил 

дээр нь мөрдөн шалгах юм байна! Ноён Уизли хатагтай Уизли хоёр зунжингаа 

түүний төлөө зүтгэсний дараа шүү ...

Гэхдээ энэхүү гунигт бодлоо үргэлжлүүлэх хугацаа байсангүй. Профессор

МакГонагалл ширээний дагуу явж хүүхэд бүрт хичээлийн хуваарь тарааж байв.

Харри хуудас цаасыг хараад тэдний ангийн эхний хоёр цагт ургамал судлал орох юм 

байна гэж мэдлээ. Пуффендуй тэнхимийнхэн хамт орох юм байна.

Харри, Рон, Гермиона нар цамхагаас гарч ногооны талбайн дэргэдүүр өнгөрөн шидэт 

цэцэг ногоо ургадаг хүлэмж рүү яаран явлаа. Аянгын мэдээт захидал үгүй дээ гэхэд 

нэг сайн үйлс бүтээжээ. Гермиона хөвгүүдийг сайтар шийтгүүлсэн гэж үзээд ахиад л 

хөгжилтэй дотно эелдэг болов.

66

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэд хүлэмжинд дөхөж очоод ангийнхан нь профессор Стеблийг хүлээн хаалганы 

дэргэд байхыг харлаа. Тэрхэн агшинд профессор маань Алтан хонгиот Туг үсийн 

хамт хүрч ирэв. Тэд шажигнуур удны тэндээс зүлгэн дээгүүр явж иржээ. Профессор 

Стеблийн гарт боолт шохойн сойлго харагдана. Харри уд модыг харсан чинь түүний 

хэд хэдэн мөчрийг шохойдсон байлаа. Харрийн сэтгэл ахиад л шаналав.

Профессор Стебль бол даахирсан үсэн дээрээ далан долоон нөхөөс болсон бүрх 

малгай тавьж явдаг жижигхэн бумбагар эмэгтэй байлаа. Түүний даашинз ямагт газар 

шүргэж хэрэв Петунья эгч хумсыг нь харвал ухаан алдаж унамаар. Алтан хонгиот 

Туг үс бол тэс өөр цаг ямагт цэмцгэр явах агаад ногоон нөмрөг нь намирч, алтан 

шаргал туг үс нь мөн тийм өнгийн малгайтайгаа гайхалтай зохицоно. Малгай нь 

алтан эмжээртэй байдаг юм.

- Бүгдийн амрыг эрье! Би шажигнуур удыг яаж эмчлэхийг профессор Стебльд 

зааж өгсөн юм! Гэхдээ профессорыг ургамал судлал надаас дутуу мэддэг гэж бүү 

бодоорой! Би энд тэндгүй бадарчилж явахдаа янз бүрийн ургамал янзлах хэрэг 

гардаг байсан юм ... гэж тэрбээр сурагчдад алсаас хашгиран инээмсэглэж байлаа.

- Хүүхдүүд ээ, гуравдугаар хүлэмж! гэж илэрхий сэтгэлээр унасан профессор

Стебль хэллээ. Тэрбээр өнөөдөр урьдынх шигээ хөгжилтэй эелдэг байсангүй.

Хүүхдүүд баахан шуугилдлаа. Ноднин жил тэд зөвхөн нэгдүгээр хүлэмжинд л 

хичээллэдэг байсан юм. Гуравдугаар хүлэмжинд байгаа ургамлууд илүү 

сонирхолтой, тэр ч байтугай аюултай ажээ. Профессор маань бүснийхээ цаанаас том 

түлхүүр гаргаж ирээд хүлэмжийн үүдийг нээлээ. Тэндээс бүлээн агаар пүнхийж 

нойтон шороо бордоо адраас дүүжлэгдэн ургасан шүхрийн чинээ том цэцэгсийн 

анхилуун үнэр Харрид үнэртэнэ.

Тэрбээр Рон Гермиона хоёрын араас дотогш алхсан авч Алтан хонгиот түүнийг 

- Харри! Хоёулаа хэд гурван үг солих хэрэгтэй байна. Харрийг гурван хором 

хожимдуулахыг профессор та татгалзахгүй биз дээ?

Нүүр царайг нь харвал Стебль багш татгалзаж байгаа нь илт.

- За тун сайн байна гэж Алтан хонгиот хэлээд ургамал судлалын багшийн 

хамрыг тасдах шахам хаалгаа хаалаа.

- Харри! Харри! Харри минь! гэж Алтан хонгиот уулга алдан толгой сэгсрэхэд 

түүний том хурц цагаан шүд нарны гэрэлд гялалзаж байв.

Юу ч ойлгоогүй Харри Алтан хонгиотыг гайхан харна.

- Би энэ тухай дуулаад шууд л ойлгосон юм. Бүх болсон явдалд би буруутай.

Би өөрийгөө алахад ч бэлэн байлаа!

67

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри юун тухай ярьж байгааг нь ойлгохгүй болохоор шуудхан асуух гэсэн боловч

Алтан хонгиот:

- Би амьдралдаа хэзээ ч ингэж гайхаж байсангүй! Хогвартс руу машинаар 

нисээд ирсэн байдаг! Чамайг яагаад ингэх болсныг би ойлгосоон. Тов тодхон байна! 

Харри! Харри! Харри минь!

Алтан хонгиот дуугүй байхдаа хүртэл сувдан шүдээ ил гаргаж харуулдаг нь 

гайхалтай юм.

- Би чиний бардам занг хөдөлгөчихжээ! Тийм биз дээ? Надаас ийм халдвар 

авсан юм шиг байна. Чи бид хоёр сонины эхний нүүрэнд гарсан шүү дээ. Ахиад ийм 

явдал болохыг чи хүлээж чадсангүй ...

- Yгүй ээ, профессор оо зүгээр л ...

- Харри! Харри! Харри! гээд Алтан хонгиот түүний мөрөөр чанга тэврэн:

- Би ойлгож байнаа. Нэгэнт л амтанд нь орсон хойно алдар хүнд мөрөөдөхөөс 

өөр яахав. Би чиний өмнө их буруутай. Энэ мансуурал чиний толгой тархинд 

нэвтэрчээ. Гэхдээ ойлгох хэрэгтэй. Өөрийгөө бусдад анзааруулахын тулд машинаар 

нисэж болохгүй. Биеэ аятайхан авч яв, болно биз? Том болоход чинь чамд цаг 

хугацаа боломж өчнөөн олдоно. Тийм ээ, тийм одоо чиний юу бодож байгааг би 

мэднэ! «Ярих ч амархан л даа. Тэртээ тэргүй дэлхий даяар нэрд гарсан шидтэн юм 

чинь!» гэж чи бодож байгаа. Гэхдээ арван хоёр настай байхдаа чам шиг л нусан жур 

байлаа. Чамаас ч дор байсан юм. Чи бол ямар нэг хэмжээгээр нэрд гарчихсан юм 

чинь. Тийм биз дээ? Би Хэцүү нэрттэй тохиолдсон явдлын тухай ярьж байна! гээд 

Харрийн духан дээрх цахилгаантай адил сорвийг анхааралтай харлаа.

- Мэдэж байнаа, мэдэж байна. Энэ бол хамгийн сайхан инээмсэглэлд олгодог

«Шидэт долоо хоног» сонины шагналыг таван удаа авахтай огт адилгүй хэрэг. 

Гэхдээ эхлэл гэхэд зүгээр шүү, Харри минь. Маш сайн хэрэг!

Тэгээд нөхөрсөгөөр нүдээ ирмэснээ Алтан хонгиот хөөр баяртай холдон одлоо. 

Харри хэдэн агшин хэртэй гайхсандаа болоод учраа олохгүй байснаа хичээл эхлээд 

таван хором өнгөрснийг санамагцаа хүлэмжний үүдийг нээгээд дотогш сэмхэн оров.

Профессор Стебль хүлэмжний гол дахь модон сандлын дэргэд зогсоно. Сандал дээр 

хорь орчим хос чихэвч хэвтэх ажээ. Харрийг Гермионагийн хажууд зэрэгцэн суух 

хүртэл хүлээгээд профессор хичээлээ эхлэлээ.

- Өнөөдөр бид мандрагор шилжүүлэн суулгана. Энэ ургамлын шинж чанарын 

тухай хэн ярих вэ?

Гермионаг түрүүлэн гар өргөхөд хэн ч гайхсангүй.

68

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Мандрагор буюу мандрагорум бол эрүүл мэндийг сэргээх зориулалттай 

хүчтэй үйлчлэгч ургамал юм.

Хараалд өртсөн хүнийг буцааж хэвд нь оруулахад мандрагорыг хэрэглэдэг хэмээн

Гермиона сурах бичгийг цээжилсэн юм шиг дуржигнуулав.

- Сайн байна. Гриффиндорт арван оноо өглөө. Мандрагор бол хорын эсрэг 

үйлчилгээтэй ихэнх ургамалд гол суурь эзэлдэг юм. Гэхдээ мандрагор тийм ч 

аюулгүй биш ээ. Яагаад гэдгийг хэн хэлэх вэ? гэж профессор Стебль хэллээ.

Гермиона ахиад л гараа дээш гозолзуулахдаа Харрийн нүдний шилийг золтой л 

унагачихсангүй.

- Мандрагорын уйлахыг сонсох юм бол үхлийн аюул учирдаг хэмээн Гермиона 

түгдрэлгүй хариулав.

- Яг зөв. Ахиад арван оноо өглөө. Одоо та нарын өмнө байгаа мандрагор бол 

нялхаараа байгаа суулгац.

Ингэж хэлээд профессор гүнзгий хайрцгуудыг заахад хүүхдүүд сайтар харахын тулд 

урагшилцгаав. Хайрцагт буй хөрснөөс улаавтар ногоон навчис эгнээ эгнээгээрээ 

цухуйсан үзэгдэнэ. Хайрцаг болгонд зуу орчим жижигхэн мандрагор байх ажээ. 

Харрид ер бусын юм юм ч үзэгдээгүй болохоор «мандрагор уйлах» гэдэг нь огт 

барьцгүй сонсогджээ.

- Чихэвчээ авчгаая гэж профессор Стебль заавардлаа.

Хүүхдүүд бие биеэ түлхэн сандал руу ухасхийцгээв. Бүх хичээлийн турш хиймэл 

сарнайн дунд суухыг хэн ч хүсээгүй нь мэдээж.

- Намайг «Чихэвч зүү» гэж хэлэхэд юу ч сонсогдохооргүй зүүх хэрэгтэй.

Чихэвчээ авах болоход чинь би эрхий хуруугаа гозойлгоно. Чихэвчээ 

Харри чихэвчээ хурдхан зүүтэл чив чимээгүй болчихлоо. Профессор Стебль 

нөмрөгөө нөмрөөд ханцуй шамлан нэг ургамлаас сайтар бариад хүчтэй чангаалаа.

Харри тэсэлгүй уулга алдсан боловч түүний дууг хэн ч сонссонгүй.

Шороонд дотроос үндэсний оронд шороо болсон хэлбэр дүрсгүй бяцхан амьтан шиг 

юм гарч ирлээ. Яг орой дээр нь навчис ургасан байх агаад цайвар ногоон хальстай, 

янз бүрийн өнгийн толботой тэрээр үзтэл хашгиран байх мэт.

Профессор Стебль ширээн дороос цэцгийн том ваар гаргаж ирээд мандрагорын 

бутлаг навчсыг үлдээн чийглэг хар хөрсөнд суулгалаа. Тэгээд гарынхаа шороог 

сэгсэрснээ эрхий хуруугаа гозойлгоод чихэвчээ авав.

- Манай мандрагор одоохондоо нялх байгаа болохоор уйлахад нь үхчихгүй ээ.

69

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Гэхдээ л тэдний орилох дуу дөрвөн цаг хэртэй мангууруулж чадна шүү. Та нарын 

хэн ч гэсэн эхний өдрийн хичээлийг таслахгүй юмсан гэж байгаад би итгэлтэй 

байна. Тийм болохоор чихээ чихэвчээрээ сайтар битүүлээрэй. Хичээл дуусахад 

би дохио өгнө. Хайрцаг бүр дээр дөрвөн хүн ажиллана. Ялзмаг энэ уутанд байгаа. 

Бас түлдэг ургамалын тэмтрүүлд хүрэх юм бол түлэгдэнэ гэдгийг анхаар гэж 

профессор тайван тайлбарлахдаа харсаар байтал ямар нэгэн ид шид үзүүлсэн биш 

зүгээр л таримал цэцэг усласан юм шиг харагдана.

Ингэж ярих зуураа өргөстэй багир улаан ургамлыг нилээн чанга алгадлаа. Тэрхүү 

ургамал тэмтрүүлээ түүний мөр лүү сэмхэн сунгаж байснаа агшин зуур татан авч 

Харри, Рон, Гермиона гурав дээр Пуффендуй тэнхимийн нэг бужгар хүүхэд 

нэмэгджээ. Харри түүнийг харж байсан ч нэг ч удаа ярилцаагүй билээ.

- Жасти Финч-Флетчли гэж тэр өөрийгөө танилцуулан найрсгаар гараа сунган

Харрийн гарыг атгалаа. Тэгснээ:

- Би таныг мэдэлгүй яахав. Чи бол алдарт Харри Поттер ... Харин чи бол бүх 

хичээлдээ гарамгай Гермиона Грэйнжер байна гээд Гермионагийн гарыг атгахад 

охины нүүрэнд баяр хөөр тодров.

- Чи бол Рон Уизли байна. Нисдэг машин чинийх байсан уу? гэж асуулаа.

Рон хариулах гэсэн боловч түгдэрчээ. Аянгын мэдээ түүний ухаан санаанаас 

гараагүй байгаа нь илт. Тэд дөрвүүлээ лууны шивхээр бэлдсэн хөрсөөр цацгийн 

ваарыг дүүргэж байв.

- Алтан хонгиот багш хүчтэй шүү! Яг л арслан шиг зоригтой. Та нар түүний 

номыг уншсан уу? Намайг утасны бүхээгт байхад цус сорогч дайрвал би айснаасаа 

болоод үхэх байлгүй. Харин түүнд бол юу ч биш! Тулалдаанд ялсан. Yлгэр шиг 

л! Эцэг, эх маань намайг Итонд бүртгүүлсэн авч би энд суралцаж байгаадаа баяртай 

байна. Ээж минь жаахан гонсгор байсан боловч би түүнд Алтан хонгиотын номыг 

уншуулахаар өгсөн юм. Тэгээд л ээж маань гэртээ шидтэнтэй, тэр дундаа сайн 

боловсролтой шидтэнтэй байх сайхан юм гэж ойлгосон доо ... хэмээн Жастин 

Тэгээд Жастин дуугүй болж ахин яриа хөөрөө гарсангүй. Хүүхдүүд чихэвчээ зүүгээд 

мандрагороо шилжүүлэн суулгаж эхлэлээ. Профессор Стебль ургамал судлалын 

эрдэмтэн болохоороо эхний суулгацыг амархан суулгажээ. Гэхдээ энэ бол амар ажил 

биш байлаа. Мандрагорууд дассан газраасаа сугарч өөр вааранд очихыг огт хүсэлгүй 

сравалзан тийчилж, хурц чанга нударгаар балбаж шүдээ тачигнуулж байв. Харри нэг 

айхтар бүдүүн мандрагорыг вааранд суулгах гэж арван хором хичээл дуусах үед 

тэрбээр бусдынхаа адил хөлөрчихсөн тоос шороо болчихсон гар хуруу нь өвдчихсөн 

70

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

байлаа. Бохирдож ядарсан хүүхдүүд арайхийн шилтгээнд очиж халуун шүршүүрт 

орсны дараа Гриффиндорынхон хувиргалын хичээлд суухаар явцгаав.

Профессор МакГонагаллын хичээл ямагт хүнд байдаг ч өнөөдөр бүр хэцүү байлаа. 

Ноднин жил сурсан бүх зүйл нь зуны туршид Харрийн толгойноос хийсэн оджээ. 

Хичээл дээр өгөгдсөн үүрэг бол живхний цохыг том товч бол болгон хувиргах явдал 

байв. Харри яаж ч мэрийгээд болж өгсөнгүй. Хичээлийн туршид тэрбээр нөгөө 

цохыг шидэт саваанаас зугтан тэгш гадаргуу дээр давхих дасгал хийлгэжээ.

Роны хувьд бүр ч бүтэлгүй болов. Хичээл эхлэхийн өмнө тэрбээр нэг хүүхдээс 

хэсэгхэн шидэт наалдамхай тууз авч шидэт саваагаа ороожээ. Гэвч саваа огт 

хэрэгцээгүй болсон юм шиг байв. Саваа нь юм л бол шажигнаж, оч хаялж, Роныг 

цохоо хувиргахаар оролдох үед ялзарсан өндөгнийх шиг үмхий үнэртэй утаа

баагиулсан аж. Утаан дунд юу ч харагдахгүй байсан болохоор Рон санамсаргүй 

тохойгоороо цох хорхойгоо няц дарчихаад ахин шинэ цох гуйх хэрэг гарчээ. Ингэхэд 

профессор МакГонагалл тун ч их гомдсон юм.

Хичээл дуусан хонх дуугарахад Харри санаа алдлаа. Тархи толгой нь ядарч гүйцжээ. 

Рон, Харри хоёроос бусад хүүхдүүд ангиас гүйн гарцгаав. Рон шидэт саваагаараа 

ширээ балбан ууртайгаар:

- Хувиа бодсон тэнэг саваа! гэж үглэнэ.

- Гэрийнхэндээ захидал бич. Тэд шинэ саваа явуулах байлгүй гэж Харри түүнд 

зөвлөлөө. Саваанаас оч хаялсан хэвээр.

- Тэгвэл бас нэг аянгын мэдээ авах болно доо гэж Рон хэлээд санаа алдсанаа 

саваагаа цүнхэндээ хийв. Энэ үед саваа нь:

«Бүхэнд өөрөө л буруутай ...» гэж үглэж байлаа.

Тэд гуанзанд хоол идэхээр явцгаав. Гермиона хувиргалын хичээл дээр гаргаж авсан 

атга шахам сайхан товч үзүүлсэн ч Роны сэтгэл амарсангүй.

- Yдээс хойш ямар хичээлтэй билээ? гэж Рон асуув.

- Хар урлагаас хамгаалах хичээл гэж Гермиона дор нь хариулжээ.

- Яагаад чиний хуваарь дээр Туг үсийн орох хичээл болгоны ард бяцхан зүрх 

байгаа юм бэ? гэж Рон Гермионагийн гараас хичээлийн хуваарь авч хараад асуулаа.

Гермиона түүнээс хуваариа булааж аваад царай нь улайжээ.

Хоолны дараа тэр гурав хашаанд гарахад тэнгэрт бараан үүл хуралдсан байв. 

Гермиона чулуун шатан дээр суугаад ахиад л «Цус сорогчидтой тулгарсан нь» гэдэг 

номоо шагайна. Харри, Рон хоёр квиддичийн тухай ярилцан дэргэд нь зогсож 

байлаа. Харри гэнэтхэн хэн нэгэн хүн хараад байгааг мэдрэв. Тэрбээр харцаа 

дээшлүүлэн, хуваарилах ёслолын үеэр их танхимын цонхоор харахад байсан саарал 

71

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

үстэй нөгөө хүүхдийг олж үзлээ. Тэр хүү яг л илбэдүүлсэн юм шиг нүдээ бүлтийлгэн 

Харрийг ширтэнэ. Тэрбээр гартаа харахад маглуудынхтай адил гэрэл зургийн дуран 

барьжээ. Тэрбээр Харрийн харж байгааг мэдмэгцээ хавч адил улайв.

- Битгий уурлаарай, Харри. Би Колин Криви. Бас л Гриффиндорт сурдаг. Хэрэв 

би ... зураг авбал чи зөвшөөрөх үү? гэж нэг амьсгаагаар хэлснээ урагш алхан 

дурангаа өргөлөө.

- Зураг гэнээ? гэж Харри учрыг ойлголгүй лавлав.

- Тийм ээ, зураг авъя. Биднийг танил гэдгийн баталгаа болог. Бүгд л чиний 

тухай мэддэг юм чинь. Хэцүү нэрт чамайг алах гэсэн ч чи аврагдаж, тэр өөрөө үүрд 

алга болсон гээд л чиний тухай зөндөө юм ярьдаг юм ... Бас духан дээр чинь 

цахилгаантай адил сорви байдаг гэсэн (хүүгийн харц Харрийн духан дээр тогтлоо). 

Манай ангийн нэг хүүхэд хэрэв хальсыг тусгай уусмалд хийвэл зураг хөдөлгөөнтэй 

гардаг гэсэн юм. Тэгвэл ямар гоё вэ? Намайг гэртээ

байхад янз бүрийн хачирхалтай зүйл тохиолддог байсан ч энэ бол ид шид гэж би 

мэддэггүй байлаа. Сүүлд Хогвартсаас захидал авсан хойноо л учрыг ойлгосон доо. 

Аав маань сүүний худалдагч болохоороо одоо ч ид шидэнд итгэдэггүй юм. Би түүнд 

олон янзын гэрэл зураг явуулмаар байна. Чиний зургийг авбал мөн сайхан аа. Харин 

найз чинь намайг чамтай хамт зогсоогоод зураг авч чадах болов уу? Чи гэрэл 

зурагтаа гарын үсэг зурна биз дээ? хэмээн Колин үргэлжлүүлэн дуржигнуулж ахин 

нэг алхам ойртлоо. Тэрбээр сэтгэл хөдөлсөндөө болоод тасралтгүй ярих зуураа 

Харрийг гуйсан байртай харна.

- Гэрэл зурагт гарын үсэг зурна гэнээ? Поттер чи гарын үсэгтэй зургаа тарааж 

байгаа юм уу?

Драко Малфойн чанга шоолсон дуу хашаагаар нэг хадлаа. Харахад цааз гүйцэтгэгч 

баймаар Крэбб Гойл хэмээх үнэнч хоёр андаа дагуулсан тэрбээр Колины ард зогсох 

- Дараалалд зогсохоор яараарай! Харри Поттер гарын үсгээ тарааж байна! гэж 

хашаанд байгаа хүүхдүүдэд хандан Малфой байдгаараа хашгирна.

- Би юу ч тараагаагүй байна. Малфой минь дуугүй байж гэж Харри нударга 

зангидан хэллээ.

- Чи атаархаад байгаа юм байна гэж Крэббийн хүзүүнээс ч нарийхан биетэй

Колин палхийтэл хэлчихэв.

- Би юу? Атаархлаа гэв үү? Юунд нь атаархах юм бэ? Магнайгаа хага зүсүүлэх 

гэж тэр үү? Yгүй ээ, баярлалаа! Би тийм тэнэг хүн биш гэж Драко хэдийгээр 

хашгиралгүй хэлсэн авч хашаанд байгаа зарим хүүхдүүд сонсож байлаа.

Крэбб Гойл хоёр тэнэг юм шиг инээлдэв.

72

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Малфой чиний гэдэс нялцгар өтөөр дүүрэг! гэж Рон дүрсхийлээ.

Крэбб инээхээ болиод туулайн бөөр модны самар шиг ясархаг нудрагаа зангидан 

заналхийлэх ажээ.

- Хэлэхэд амархаан., Уизли. Би чиний оронд байсан бол зодоон хийхгүй л байх 

сан. Ээж чинь сургуулиас гаргана гэж байсныг мартаа юу гэж Малфой сануулаад:

- «Ахиад чи иймэрхүү явдал нэг л удаа гаргах аваас ...» гэж дуурайн хэллээ. 

Слизериний тавдугаар дамжааныхан чанга инээлдэв.

- Поттер оо, Уизли ч бас чиний гарын үсэгтэй зураг авахыг бодож байгаа даа.

Энэ үнэт зүйл чинь тэдний байшингаас ч илүү үнэтэй байх болно гэж Малфой 

уруулаа ёжтой мушийлган өгүүлэв.

Рон туузаар ороосон саваагаа далайсан авч Гермиона номоо хаагаад түүнд:

- Боль! гэж шивнэн хэлээд ойртон ирж буй Алтан хонгиот Туг үсийг харцаараа 

- Энд юу болоод байнаа? гэж хэлээд Алтан хонгиот эгээ л хөх шувуухай шиг 

нисэн ирэхэд номин хөх жанч нь салхинд намиран хатаж буй даавуу шиг дэрвэлзэнэ. 

- Хэн гарын үсэгтэй зургаа тараагаад байгаа юм бэ? гэж асуув.

Харри болсон явдлыг тайлбарлах гэсэн авч Туг үс түүний мөрөөр тэврэн,цагаан 

шүдээ яралзуулан инээж:

- Асуух хэрэггүй байж л дээ! Харри чи бид хоёр ахиад таарлаа! Ноён Криви та 

эхлэ. Бид бэлэн байна! гэж Колиныг урамшууллаа.

Туг үстэй бараг наалдан ичиж зовсон Харри орчин тойрныхоо хүүхдүүдэд ямар нэг 

юм ярьж сэтгэл хангалуун арзайтал инээх Малфойг харж байв.

- Хоёр зураг шүү, ноён Криви. Yүнээс өөр сайхан юм байхгүй. Бид хоёулаа 

гарын үсэг зурна! гэж Туг үс заавардлаа.

Колин дурангаа нилээд оролдож байснаа зураг автал хичээлд орох хонх жингэнэв.

- Ангидаа ороорой! Хурдхан! гэж Туг үс тушаагаад өөрөө ч хаалга руу явлаа.

Тэрбээр Харрийн мөрөөр тэвэрсэн хэвээрээ байхад агшин зуур алга болох ид шид 

сураагүйдээ хүү харамсаж байв.

- Соломон хааны шийдвэр. Залуу Кривитэй тохиолдсон энэ явдалд би чиний 

бамбай боллоо. Чи бид хоёрын зургийг авсан болохоор чамтай атаархагчид чамайг 

өөрийгөө өндөрт өргөгч хэмээн хэл амаа шилэмдэнэ ... гэж Туг үс ихэмсэг хэлээд 

хажуугийн хаалгаар Харритай хамт орлоо.

73

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харрийн тайлбарлаж ядах үгийг огт сонсолгүй хичээлдээ яаран яваа хүүхдүүдийн 

дэргэдүүр түүнийг дагуулан хонгилоор явав.

- Алдар хүндийн энэ үедээ гарын үсэг бүхий зураг тараана гэдэг бодлогогүй 

ажил шүү гэж шуудхан хэлмээр байна. Яг л над шиг боодол боодол зураг бэлэн 

байлгах хэрэгтэй цаг үе ирнэ. Гэхдээ өнөөдөр бол арай л эрт байна даа гэж тэрбээр 

хэлээд хөгжилтэй инээлээ.

Эцэст нь Туг үсийг танхимд ороход Харри арайхийн нэг юм чөлөөтэй болжээ. 

Тэрбээр жанчаа тайлаад арын эгнээнийн ширээний ард суун Алтан хонгиотын долоо 

номыг урдаа овоолж аваад ард нь нуугдлаа.

Тэгтэл үлдсэн хүүхдүүд чанга ярилцсаар танхимд орж ирцгээв. Рон Гермиона хоёр

Харрийн зүг яаран хүрч ирээд нэг нь зүүн талд нөгөө нь баруун талд нь суулаа.

- Нүүрэн дээр чинь өндгөн жаврай шарсан ч болохоор байна! Колин, Жинни 

хоёрыг бүү танилцаасай гэж бурханд залбираарай. Тэгэхгүй бол Харри Поттерыг 

дэмжигчдийн клуб байгуулж мэднэ хэмээн Рон шивнэн хэлэв.

- Чимээгүй бай! гэж Харри Роныг тохойгоороо нударлаа. Роны сүүлчийн үгийг

Туг үс сонсох л дутаад байж гэнэ.

Бүгд суудлаа эзлэхэд Туг үс чанга ханиалган анги даяараа чимээгүй боллоо. Тэрбээр 

гараа сунган Невилл Долгопупсын урд байгаа «Савдгийн жимээр» гэдэг номыг авч 

дээш өргөн хавтсан дээрх өөрийнхөө нүд ирмэх зургийг харуулав.

- Энэ бол би. Мерлиний гуравдугаар зэргийн одонт баатар, хар хүчээс 

хамгаалах багийн хүндэт гишүүн, «Шидэт долоо хоног» сонины хамгийн сайхан 

инээмсэглэгчийн таван удаагийн шагналт Алтан хонгиот Туг үс. Гэхдээ энэ 

тухай одоо ярихгүй. Yхэл таригч ирландын хий үзэгдлээс зөвхөн инээмсэглэрээрээ 

салаагүй гэдэгт итгээрэй! гэж хэлээд бас л нүдээ ирмэнэ.

Алтан хонгиот хүүхдүүдийн инээлдэхийг хүлээн чимээгүй болов. Хэдхэн сурагч л 

нилээд гашуувтар байдлаар инээмсэглэлээ.

- Бүгд миний номын иж бүрдлийг худалдан авцгаасныг би харж байна. Энэ бол 

сайн хэрэг! Шалгалтын ажлаар хичээлээ эхлэдэг юм билүү дээ. Айх хэрэггүй! Би 

зөвхөн номоо анхааралтай уншсан эсэх, бас юу тогтоож авсныг л шалгах гэсэн юм ...

Хүүхэд болгонд асуулт бүхий хуудас тарааж өгөөд Алтан хонгиот ширээ рүүгээ 

эргэлээ. Тэгээд:

- Та нарт хагас цагийн хугацаа өгье. Эхлэцгээ гэлээ. Харри нэгдүгээр хуудсыг 

1. Алтан хонгиот Туг үс ямар өнгөнд дуртай вэ?

74

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

2. Алтан хонгиот Туг үсийн нууц мөрөөдөл юу вэ?

3. Таны бодлоор өнөөдөр Алтан хонгиот Туг үсийн байгуулсан хамгийн том гавъяа 

юу вэ? гэх мэтийн асуулт байв. Сүүлчийн тавин дөрөв дүгээр асуулт нь:

54. Алтан хонгиот Туг үсийн төрсөн өдөр хэдийд болох, таны бодлоор түүнд

тохирсон хамгийн аятайхан бэлэг юу вэ? гэсэн байна.

Хагас цагийн дараа Туг үс бүх хариултыг хурааж аваад түргэн зуур уншлаа.

- Ай-яа-яа! гээд толгой сэгсэрснээ:

- Миний дуртай өнгө ягаан гэдгийг та нарын бараг хэн нь ч мэддэггүй юм 

байна. Энэ тухай би «Йоркширийн алмас» номондоо бичсэн билээ. Бас зарим нь 

«Цус сорогчидтой тулгарсан нь» гэдэг номыг анхааралтай уншвал зүгээр юм сан. 

Арван хоёр дугаар бүлэгт би цагаан дээр хараар миний төрсөн өдрийн хамгийн 

аятайхан бэлэг бол шидтэн, эгэл бүх л хүмүүсийн хоорондын дотно харьцаа гэж 

бичсэн байгаа. Гэхдээ Огдены шил сайн вискинээс бол ч татгалзахгүй л дээ! гэлээ.

Тэгээд Туг үс ахиад л дүрсгүй маягаар нүд ирмэв. Рон үл ойлгосон байдлаар Туг 

үсийг ширтэх ажээ. Урд нь суугаа Симус Финниган, Дин Томас хоёр инээдээ барьж 

ядан чичигнэнэ. Харин Гермиона бүр анхааралтай сонсож байв. Түүний нэрийг анги 

даяар тод дуудахад сая сэхээ оров бололтой.

- Харин хатагтай Гермиона Грэйнжер миний мөрөөдлийг мэддэг юм байна.

- Тийм ээ, би хорвоо ертөнцийг муу муухайгаас салгаж өөрийнхөө зохион 

бүтээсэн үсээ хэвээр байлгах төхөөрөмжөөр зах зээлийг дүүргэх гэж хүсдэг юм. 

Ухаантай охин! Энэ охин хамгийн өндөр үнэлгээ авлаа. Хатагтай Гермиона 

Грэйнжер хаана байна? хэмээн түүний хариултыг дахин эргүүлэнгээ асуулаа.

Гермиона чичирсэн гараа өргөв.

- Онц сайн! Нэмэх онц! Гриффиндорт арван оноо өглөө. Одоо ажилдаа орцгооё

... гэж Туг үс баярлан хэллээ.

Ингэж хэлээд тэрбээр ширээнийхээ араар тонгойн даавуугаар бүтээсэн том тор 

- Өнөөдөр би та бүхэнд шидтэнгүүдийн ертөнцөд байдаг хамгийн муухай 

амьтдыг хязгаарлан тогтоох аргыг зааж өгнө. Энэ өрөөнд аймшигтай зүйл харах 

болно гэдгийг анхааруулж байна. Гэхдээ намайг дэргэдээ байхад айх явдалгүй. Та 

нарт муу юм юу ч болохгүй. Тайван байгаарай гэдэг ганцхан зүйлийг л хүсье.

Харри болж байгаа явдлыг сайн харахын тулд өөрийн эрхгүй хаалтныхаа араас 

цухуйлаа. Туг үс торыг бүтээсэн даавуун дээр гараа тавив. Дин Симус хоёр инээхээ 

больжээ. Нэгдүгээр эгнээний ширээний ард суусан Невилл айж байгаа нь илт.

75

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Та нар чимээгүй байгаарай. Эдгээр амьтад хөөрч магадгүй хэмээн Туг үс 

дуугаа аяасрган хуруугаараа занган хэлэв.

Анги даяараа амьсгал дарах үед Туг үс бүтээлгийг авлаа.

- Энэ бол нөгөө амьтад. Дөнгөж сая барьсан корнуэлийн шунгинуурууд гэж 

жүжигчин аятай хэлэв.

Симус Финниган тэсвэр алдав бололтой чанга инээхэд Туг үс түүнийг айсандаа 

хашгирлаа гэж боджээ. Тэрбээр:

- Юу болов? хэмээн инээмсэглэн асуулаа.

- Yгүй ээ ... эд чинь ... аюулгүй амьтад байна шүү дээ гэж Симус инээсэн хэвээр 

- Тэгж болохгүй ээ. Эд нар дүрсгүйтвэл тун эвгүй юм болно гэж Туг үс толгой 

сэгсрэн хэллээ.

Шунгинуур гэдэг нь тод цэнхэр өнгөтэй хорин сантиметр шахам биетэй урт 

хоншоортой амьтан аж. Тэд харанхуйгаас гэрэлд гараад чанга орилолдох нь ангид 

баахан бүрээчид орж ирсэн мэт санагдуулна. Амьтад торон дотуураа чавхдан торны 

ханыг балбан хүүхдүүдийг дооглож ч байгаа юм уу, эсвэл хөгжөөж ч байгаа юм уу, 

элдэв маягаар аашлана.

- Одоо та нарын яахыг харъя! гэж Алтан хонгиот Туг үс чангаар хэлээд торыг 

Тэгтэл юу болсон гээч! Санаанд ч оромгүй юм! Шунгинуурууд торноос яг л бяцхан 

пуужин шиг шунгинан гараад тал тал тийшээ чавхдаж өглөө. Хоёр шунгинуур 

Невиллийн чихнээс зуурч адар луу чирэв. Тав зургаан амьтад цонх хагалж, арын 

эгнээний ширээг шилээр дүүргээд ангиас нисэн одлоо. Yлдсэн амьтад гартаа 

тааралдсан бүхнийг галзуурсан хирс шиг ноцон ноолж эвдэн сүйтгэв. Бэхтэй савыг 

хагалж дэвтэр номыг хэсэг хэсэг болгон урж ханын зургийг хуулж хагархай цонхоор 

сурах бичиг, цүнхийг чулуудаж хаялаа. Таван хором ч өнгөрөөгүй байхад бүх 

хүүхдүүд ширээн доогуураа оржээ. Хөөрхий Невилл ч чийдэнгийн бүрхүүлээс 

зууран адар дор санжигнана.

- Та нар юундаа айсан юм бэ? Хөдлөөрэй! Тэднийг торонд нь буцааж оруул!

- Энэ чинь зүгээр шунгинуур шүү дээ гэж Туг үс хашгирна. Тэрбээр ханцуйгаа 

шамлан, шидэт саваагаараа дохиод:

- Пескипикси пестерноми! хэмээн хурдхан хэллээ.

Гэхдээ түүний үг догширсон амьтдыг зогсоож чадсангүй. Тэр ч байтугай нэг нь Туг 

үсийн шидэт савааг шүүрэн аваад цонхоор шидчихлээ. Туг үс уулга алдан ширээн 

доогуураа оров. Тэгтэл ч чийдэнгийн бүрхүүл тэсэхээ болиод Невилл маань хэдхэн 

агшны өмнө профессорын зогсож байсан газарт уначихлаа.

76

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Яг энэ үед хонх дуугарч, хүүхдүүд үүд рүү ухасхийцгээв. Танхимд нам гүм болж Туг 

үс ширээн дороосоо гарч ирээд салж хагацдаггүй мань гурвыг үүд рүү зугтахад 

бэлэн байгааг харснаа:

- Андууд минь, үлдсэн шунгинууруудыг торонд буцааж оруулаач гэж хэлэв. 

Профессор тэдний дэргэдүүр хурдхан өнгөрөөд хаалгыг тас хийтэл хаалаа.

- Ийм явдлын дараа чи түүнд итгэх үү? гэж Рон ууртай хэллээ. Тэрбээр хөөрсөн 

нэг амьтанд нилээн сайн дөнгүүлсэн ажээ.

- Тэр чинь биднийг амьдралын бодит байдалтай танилцуулах гэсэндээ л 

ингэсэн юм гэж Гермиона тайлбарлав. Тэрбээр төдийлөн бодсон ч үгүй осгоох 

шившлэг хэлэхэд хоёр шунгинуур торондоо амархан буцаж орлоо.

- Чинийхээр бол энэ амьдралын бодит байдал уу? Туг үс тэднийг чухам яахаа 

өөрөө мэддэггүй юм байна! гэж Харри хэлэв. Түүний өмнө нэгэн жижигхэн чөтгөр 

хэлээ гарган бүжиглэж байсан юм.

- Тэнэг гэдэг нь. Чи түүний номуудыг уншсан шүү дээ. Түүний байгуулсан 

гайхамшигт ялалтуудыг санаач гэж Гермиона тайван өгүүлэв.

- Тэрбээр зөвхөн ялалт байгуулсан гэж бичдэг л байхгүй юу гэж Рон тодотгон 

БҮЛЭГ 7: ЭРЛИЙЗ БА НУУЦЛАГ ДУУ

Харри хэдэн өдрийн турш Алтан хонгиот Туг үсийн нүдэнд харагдахгүйг хичээсэн 

нь ёсоор болжээ. Харин Харрийн хичээлийн хуваарийг цээжилчихсэн юм шиг 

санагдах Колин Кривитэй уулзахгүй байна гэдэг ярвигтай ажээ. Колин хөөр баяраар 

дүүрэн байлаа. Өдөрт арван удаа: «Ажил ямар байна Харри?» гэж асуугаад «Зүгээр, 

Колин» гэсэн хариулт сонсох агаад энэхүү үгсийг уурсангүй хэлсэн ч тоодоггүй 

Нөгөө машинаар ниссэнээс болоод Хэдвиггийн уур гараагүйн дээр Роны шидэт саваа 

одоо болтол олигтой ажиллахгүй хэвээр. Баасан гаригын өглөө шившлэгийн хичээл 

дээр тэрхүү саваа бүр замбараагаа алджээ. Роны гараас мулт үсрээд хөгшин 

77

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Флитвикийн духан дундуур том ногоон бундуу гартал татсан юм. Тэгж тэгж 

амралтын өдөр болоход Харри сэтгэл амран санаа алдлаа. Андууд хамтдаа ойн 

сахиул Хагридынд очихоор зэхэцгээж байв. Гэтэл тэр өглөө хар үүрээр түүнийг 

нэгэн хүн сэрээжээ. Тэрбээр нүдээ арайхийн нээгээд харсан чинь Оливер Вуд байлаа.

- Юу ... юу болоо вэ? гэж Харри нойрмоглон үглэнэ.

- Бэлтгэл! Бос! гэж Вуд эрс тэс хэллээ.

Харри цонхоор харав. Yүрийн алтлаг ягаан тэнгэрт сэмжин үүл хөвөрч шувууд чанга 

дуугаар жиргэцгээнэ. Эд харин ягаад үүнээс эрт сэрээчихсэнгүй вэ.

- Оливер минь, одоо дэндүү эрт байна гэж Харри хэллээ.

- Чухам тийм учраас. Бэлтгэлийн шинэ хөтөлбөр бидэнд байгаа. Шүүрээ аваад 

явцгаая! Өөр багууд бэлтгэлээ хийж эхлээгүй болохоор энэ жил бид түрүүлнээ 

... гэж хэлэхэд энэхүү зургадугаар дамжааны өндөр, чийрэг хөвгүүний нүдэнд хүсэл 

зоригийн оч гялалзан бадарч байлаа.

Харри эвшээж, суниасаар орноосоо сугараад чемодандаа байгаа биеийн тамирын 

хувцасаа эрэв.

- Сайн байна! Би чамайг арван таван хормын дараа талбай дээр хүлээж байя. 

Биеийн тамирын улаан хувцасаа өмсөж өглөө сэрүүхэн байсан болохоор дээрээс нь

жанч хөдрөөд, Гермионатай хамт цэнгэлдэх хүрээлэнд очоорой гэсэн бичиг Ронд

үлдээв. Мөрөн дээрээ «Нисдэг лус-2000» шүүрээ тавиад их танхим руу буун хонгилд 

гарах гэтэл ямар нэгэн чимээ гарчээ. Эргэлдэн тойрч буудаг шатаар Колин Криви 

гартаа ямар нэг юм барьсаар бууж ирэв. Хүзүүндээ зүүсэн дуран нь ийш тийшээ 

- Нэг хүн чиний нэрийг хэлсэн шүү, Харри! Надад юу байгааг хараач! Би 

угаачихаад чамд үзүүлэх гэж ...

Харри өмнөө байгаа гэрэл зургийг гайхашран харав. Хар цагаан зураг дээр Туг үс 

хэн нэгнийг гараас нь татан зурагт оруулахыг хичээж байлаа. Харри зураг дээрх

өөрийнхөө гарыг таниад Туг үсээс сайтар татгалзсанаа санан баяслаа. Туг үс 

тэгсхийгээд зөөлөрч гэрэл зургийн цагаан дэвсгэр дээр ядрангуй байртай гарчээ.

- Гарын үсгээ зурах уу? гэж Колин найдлага тавин асуув.

- Yгүй ээ. Уучлаарай Колин, би яарч байна. Одоо би бэлтгэлд гарах ёстой гэж

Харри хэлээд орчин тойрноо хурдхан ажлаа. Өрөөнд азаар хэн ч байсангүй. Ингэж 

хэлээд тэрбээр шууд хонгил руу явлаа.

- Yгүй ер өө! Хүлээгээч! Квиддич тоглохыг би амьдралдаа үзээгүй юм байна!

78

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

гэж Колин хашгирсаар Харрин араас мөр даган гүйв.

- Сонирхолтой юм юу ч болохгүй ээ. Зүгээр л бэлтгэл хийнэ гэж Харри хэлсэн 

авч Колин нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргажээ. Баярлаж 

догдолсондоо түүний царай ягаарч туяарна.

- Чи сүүлийн зуун жилийн хамгийн залуу тоглогч биз дээ? Тийм үү, Харри? Чи 

суут тоглогч байх аа. Харин би хэзээ ч нисэж үзээгүй. Хэцүү биз дээ, тийм үү? Энэ 

чинь шүүр юм уу? Хамгийн сайн загвар уу? гэж Колин Харригаас салахгүй 

даган шалгаана.

Харри түүнийг яаж зогсоохоо мэдэхгүй байв. Хэзээ ч салдаггүй сүүдэртэйгээ 

ярихаас ялгаа юун.

- Би бүр квиддичийн дүрэм журмыг хүртэл мэдэхгүй гээч. Дөрвөн бөмбөгөөр 

тоглодог гэж үнэн үү? Хоёр нь өөрөө нисэн тоглогчдыг шүүрнээс унагаадаг гэсэн 

үү? хэмээн Колин хором ч дуугүй бололгүй давхцуулан асууна.

- Тийм ээ. Энэ бөмбөгийг блажер гэдэг юм. Баг бүр хоёр довтлогчтой тэд 

өөрсөддөө байдаг тусгай цохиураар нөхөд рүүгээ нисэж яваа блажерыг цохиж 

зайлуулдаг юм. Гриффиндорын довтлогчид бол Фред Уизли, Жорж Уизли нар гэж 

Харри баргар царайлан хэллээ. Тэрбээр тоглоомын нарийн ширийнийг тайлбарлаж 

ярихыг хүссэнгүй.

- Бусад бөмбөгнүүд нь яадаг юм бэ? гэж Колин асуугаад Харриг бишрэн харж 

явснаа бүдрээд эгээтэй л уначихсангүй.

- Квоффл гэдэг том улаан бөмбөгөөр оноо оруулна. Тоглогчид эсрэг багийнхаа 

цагаригт оруулахаар бие биедээ дамжуулдаг юм. Царигыг өндөр шонд бэхэлдэг. 

Талбайн хоёр хэсэгт гурав гурван цагариг байна гэж Харри тайлбарлаж өглөө.

- Дөрөв дэх бөмбөг нь?

- Дөрөв дэх бөмбөг бол алтан снитч. Энэ жижигхэн бөмбөг их хурдан нисдэг 

болохоор барихад тун хэцүү. Энэ бол баригчын үүрэг. Баригч снитчийг барих юм 

бол тэмцээн дуусна. Бөмбөгийг баривал шууд л зуун тавин оноо авдаг учраас тэр баг 

- Чи Гриффиндор багийн баригч биз дээ? гэж Колин биширсэн маягтай асуув.

- Тийм ээ. Бас баг бүрт хаалгач бий. Тэд цагаригыг хамгаалдаг юм. Ингээд л 

бүх зүйл болж байна даа гэж Харри хэлэв. Тэд шилтгээнээс гараад шүүдэрт норсон 

ногоон дээгүүр явж байлаа.

Гэхдээ Колин биеийн тамирын талбай хүртэл Харрийг асуултаар булахаа 

больсонгүй. Харри түүнээс өлгүүрт орох үүдний өмнө л арайхийн нэг юм саллаа.

- Би явж өөртөө аятайхан суудал олноо! гэж Колин араас нь хэлээд үзэгчдийн 

байр луу явав.

79

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хувцасны өрөөнд бүгд цугласан байлаа. Нойрмог үс нь арзайсан Фред, Жорж хоёр 

дөрөвдүгээр дамжааны Алисия Спиннеттэй зэрэгцэн суужээ. Тэр охин ар тийш налан 

үүрэглэнэ. Тэдний нөгөө талд Кэти Белл, Анжелина Жонсон гэдэг хоёр ангуучин 

эвшээн сууна. Вуд харин цовоо сэргэлэн байлаа. Огт нойрмоглосонгүй.

- Өө, Харри ирлээ. Чи яагаад удав аа? Эхлээд би шинэ аргаа би тайлбарлаж 

өгье. Би энэ аргыг зунжингаа боловсруулсан болохоор энэ жил сургуулийн аварга 

болохолд туслана гэдэгт итгэлтэй байна ... хэмээн Вуд хэллээ.

Тэгээд Вуд самбарт янз бүрийн шугам сум хэрээс дүүрэн квиддичийн талбай зурсан 

цаас самбарт наав. Саваагаа гаргаж ирээд самбарыг тогшиход нөгөө сумнууд амилан 

авгалдай адил зургийн дагуу мөлхөж эхлэлээ. Вудыг шинэ аргаа тайлбарлаж байх 

зуур Фред Уизли маань Алисийн мөрөн дээр толгойгоо тавиад хурхирч байв.

Эхний аргыг тайлбарлахад хориод хором зарцуулагджээ. Тэгээд Вуд хоёрдугаар 

дараа нь гуравдугаар зургийг гаргалаа. Харри нойрмоглож байгаагаа мэдэж байв.

- Бүгд тодорхой юу? Асуух юм байна уу? гэж Вуд чангаар асуухад Харри амтат 

нойрноосоо саллаа. Уул нь энэ үед их танхимд суугаад өглөөний зоогоо барьж 

байна гэж зүүдэлжээ.

- Надад асуулт байна. Энэ бүхнийг өчигдөр орой арай сэргэлэн байхад ярьж 

болоогүй юм уу? гэж Жорж нүдээ нээн асуулаа.

Асуулт Вудэд таалагдсангүй бололтой.

- Алив, та нар сэрцгээ. Өнгөрсөн жил бид сургуулийн хамгийн сайн баг байсан 

боловч цом авч чадаагүй. Бидэнд ... тийм ээ ... онцгой явдал саад болсон л доо

... хэмээн дуугаа өндөрсгөн нөгөөдүүлээ таагүй харцаар харан хэллээ.

Харри буруугаа хүлээсэн мэт тонгойно. Сүүлчийн тэмцээн явагдсан тэр улиралд 

эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байсан билээ. Гриффиндор багийнхан талбайд 

баригчгүй гарсан болохоор сүүлийн гурван жилд гараагүй шившигтэй ялагдал 

Вуд биеэ барихыг хичээн дуугүй сууна. Ноднингийн ялагдал түүнийг одоо болтол 

зовоосоор байгаа аж.

- Алив, бэлтгээрэй. Энэ жил бид шаргуу бэлтгэх хэрэгтэй. Одоо шинэ онолоо 

амьдрал дээр хэрэглээд үзье! гэж хэлээд тэрбээр шүүрээ аван үүд рүү яаран явлаа. 

Түүний араас багийнхан нь эвшээсээр дагалдав.

Вуд өөрийнхөө аргыг тайлбарлах гэж бүр залхжээ! Хэдийгээр өвс ногоон дээр манан 

суунагласан хэвээр авч наран нэгэнт хөөрсөн байлаа. Харри талбайд гараад 

үзэгчдийн суудалд суугаа Рон Гермиона хоёрыг олж харав.

- Та нар бэлтгэлээ дуусаагүй байгаа юм уу? гэж Рон гайхан асуулаа.

80

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Эхлээ ч үгүй байна. Вуд бидэнд шинэ аргаа тайлбарласан юм гэж Харри 

бувтнан хэлээд андуудынхаа авчирсан жимсний чанамалтай аягыг атаархангуй 

Тэрбээр шүүрээ унаж аваад хөлөөрөө түлхтэл тэнгэрт хөөрлөө. Ахиад талбай дээр 

гарахад юутай сайхан! Харри хамаг хурдаараа цэнгэлдэх хүрээлэнг тойрон нисэж 

Фред, Жорж нарыг гүйцлээ.

- Юун хачин чимээ гараад байнаа? гэж талбайн нөгөө зах хүрээд нисэхдээ Фред 

Харри үзэгчдийн суудал руу харлаа. Хамгийн дээд талд Колин сууж байна. Тэрбээр 

зургийн дурангаа завсар зайгүй шажигнуулахад дуу чимээ нь хоосон цэнгэлдэх 

хүрээлэнд тов тодхон сонсогдоно.

- Харри, наашаа хар! Наашаа хар! гэж Колин цөхрөнгөө баран хашгирна.

- Энэ чинь хэн бэ? гэж Фред асуулаа.

- Мэдэхгүй ээ гэж Харри худал хэлээд байрнаасаа огцом хөдөллөө. Энэ хөгийн 

хүүхэд бүр залхааж гүйцлээ!

- Юу болоод байнаа? Яагаад нэгдүгээр дамжааны хүүхэд бидний зургийг аваад 

байгаа юм бэ? Надад таалагдахгүй байна. Слизериний тагнуул бидний шинэ аргыг 

мэдэх гэж байгаа юм биш байгаа даа гэж түүний зүг нисэж ирсэн Вуд хөмсөг 

зангидан асуув.

- Yгүй ээ, энэ чинь Гриффиндорынх гэж Харри ахлагчаа тайвшруулав.

- Оливер минь, силзерийнхэнд тагнуул огт хэрэггүй гэж Жорж хэллээ.

- Энэ чинь юу гэсэн үг вэ? хэмээн Вуд түүнийг хардангуй харан асуув.

- Тэд энд хүрээд ирсэн байнаа гэж хэлээд Жорж ногоон хувцас өмсөөд шүүрээ 

мөрөн дээрээ тавин талбай дээр гарч байгаа тоглогчдыг заалаа.

- Тэд хаанаас хүрээд ирэв ээ? Би цэнгэлдэх хүрээлэнг өнөөдрийн турш авсан 

шүү дээ! За яахав, одоо учрыг нь олноо! гэж Вуд нударга зангидан хэлэв.

Нилээд уурласан тэрбээр доошоо огцом буусан учир яггүй ширүүн газарджээ. Харри 

болон хоёр ихрийн хамт слизериний хүүхдүүд рүү явж байхдаа яльгүй гуйвна.

- Хөөе Флинт! Одоо бидний цаг шүү! Бид бараг үүрээр боссон! Эндээс явцгаа 

гэж Вуд нөгөө багийн ахлагчид хандан хэллээ.

Маркус Флинт биеэр Вудаас том хүүхэд. Харрид заримдаа савдагтай адилхан 

санагддаг юм. Одоо ч тэрбээр ээлжит аргаа олсон савдаг лугаа тэнэгдүү янзаар 

инээмсэглэнэ.

- Энд бид цөмөөрөө багтанаа, Вуд минь.

81

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Алисия, Кэти, Анжелина нар хүрч ирлээ. Багтаа охидгүй Слизерийн багийнхан мөр 

мөрөө түшин атаархангүй инээмсэглэн зогсох аж.

- Би цэнгэлдэх хүрээлэнг урьдчилан авсан! Урьдчилан авсан! гэж Вуд 

- Чи урьдчилан авсан юм байж. Гэхдээ надад профессор Снеггийн зөвшөөрсөн 

бичиг бий шүү. Унш л даа «Шинэ баригчаа сорих болсонтой холбогдуулан Слизерин 

багийнхныг квиддичийн талбай дээр бэлтгэл хийхийг профессор С. Снегг миний бие 

- Танайх шинэ баригчтай болсон юм уу? Шинэ мэдээ байна! Хаанаас авсан юм 

бэ? гэж Вуд асуулаа.

Зургаан тоглогчийн араас нилээд намхан долоо дахь тоглогч гарч ирэв. Түүний 

цонхигор малигар нүүрэнд сэтгэл хангалуун инээмсэглэл тодроно. Энэ бол Драко 

Малфой байлаа.

- Чи Люциус Малфойн хүү биш биз? гэж Драког ширтэх зуураа Фред асуув.

- Чи түүний эцгийн нэрийг дурдсан чинь сайн хэрэг. Тэрбээр манай багт 

өгөөмөр сэтгэлээр тусласан юм. Чи өөрөө хар даа! гэж Флинтийг хэлэхэд 

Силзеринийнхэн улам баясгалантай инээв.

Тэд долуулаа шүүрээ урагш сунгажээ. Гялалзсан гялтганасан цоо шинэ, «Нисдэг лус- 

2001» гэсэн алтан үсэгтэй шүүрнүүд өглөөний нарны туяанд гялалзан нүд гялбуулна.

- Сүүлчийн загвар. Ердөө л сарын өмнө гарсан юм. «Нисдэг лус-2000»-аас 

хавьгүй дээр. Харин «Зүлгэгч»-ийн хувьд бол үүнтэй зэрэгцүүлэх аргагүй гэж хэлээд 

Фред, Жорж нарын барьсан хуучин шүүрийг доромжлонгуй харлаа. Флинт огт 

тоолгүй шүүрээ арчин зүлгэх ажээ.

Гриффиндорын тоглогчид юу гэж хариулахаа мэдсэнгүй. Баярлаж хөөрсөн Малфойн 

ширүүн нүд зураас болон хувирчээ.

- Хараач. Гриффиндорынхны туслахууд нь ирж явна хэмээн Флинт гараараа 

Учрыг олохоор шийдсэн Рон Гермиона хоёр талбай дундуур тоглогчид руу явж байв.

- Юу болсон юм бэ? Та нар яагаад тоглохгүй байгаа юм? гэж Рон Харригаас 

Тэрбээр Слизерин багийнхны дүрэмт хувцас өмссөн Малфойг гайхан харлаа.

- Би Слизериний шигшээгийн шинэ баригч болсон, Уизли минь. Бид шүүрээ 

сонирхоцгоож байна. Манай багт зориулан аав маань худалдан авч өгсөн юм гэж 

Малфой сэтгэл хангалуун хэллээ.

82

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Рон долоон сайхан, хурдан шүүрнээс бахархсан харцаа салгаж чадсангүй.

- Сайхан байгаа биз? Гуних хэрэггүй ээ. Хөгжөөн дэмжигчдээсээ мөнгө 

цуглуулаад ийм шүүр авчих. Эсвэл өөрсдийнхөө «Зүлгэгч-5» шүүрээ дуудлагын 

худалдаанд оруул. Дэлхийн бүх музей булаацалдаад л авна гэж Малфой даажигнана.

Слизерин багийнхан цөм инээлдлээ.

- Гэхдээ манай нэг ч тоглогч өөрийнхөө байр суурийг худалдаж аваагүй юм 

шүү. Бүгд л авъяасаараа орцгоосон гэж Гермиона эрсхэн хэлэв.

Малфойн хангалуун царайд уур хилэн тодорлоо.

- Эрлийз минь, чамаас хэн ч юу ч асуугаагүй байна! гэж Малфой хэлэв.

Малфой ямар нэг аймшигтай юм хэллээ гэж Харри шууд ойлголоо. Учир нь түүнийг 

амаа ч хамхиж амжаагүй байтал санаанд оромгүй их шуугиан дэгджээ. Фред Жорж 

нарын нударгаас Малфойг хамгаалахаар Флинт ухасхийв. Алисия: «Чи ингэж хэлж 

чадлаа гэж үү!» хэмээн хашгирч, Рон: «Малфой чи үүнийхээ шанг авнаа!» хэмээн 

орилоод халааснаасаа шидэт саваагаа гарган авч Флинтийн гар доогуур шургуулан 

шууд л Малфойн нүүр лүү чиглүүллээ. Цэнгэлдэх хүрээлэн даяар чанга дуу 

цуурайтан, савааны нөгөө үзүүрээс ногоон оч харван Роны гэдсийг оночихов. Рон 

унаад ногоон дээгүүр өнхрөнө.

- Рон, чи зүгээр үү? гэж Гермиона түүнээс асуув.

Рон хариу хэлэх гэж ам нээсэн авч ... огиулж гарлаа. Түүний амнаас нь нялцгай 

өтнүүд гарч Гриффиндорынхныг бүр айлгаж орхив.

Харин Слизеринийхэн инээдээ барьж чадсангүй. Хэрэв шүүргүйсэн бол Флинт 

ногоон дээр өнхрөн унах байсан биз. Малфой хөл дээрээ тогтолгүй дөрвөн хөллөөд 

гараараа газар балбан эцэс төгсгөлгүй инээнэ. Гриффиндорынхон гялалзсан том 

нялцгай өтөөр бөөлжих Роныг тойрон зогслоо. Тун ч эвгүй зүйл айсан болохоор хэн 

ч туслаж зүрхэлсэнгүй.

- Хагрид рүү аваачъя. Тэднийх ойрхон гэж Харри Гермионад хандан хэлэв.

Охин зоригтойгоор толгой дохиход андууд Роныг сугадан хөл дээр нь босгов.

- Юу болсон бэ, Харри? Юу болов? Тэр өвдсөн юм уу? Гэхдээ чи түүнийг 

эмчилж чадна биз дээ? гэж үзэгчдийн суудлаас гүйж ирээд Харри, Гермиона хоёрыг 

тойрон дэлдэгнэх Колин дуржигнуулан байцаана.

Рон ахиад л огиход бас баахан нялцгай өт амнаас нь асгарлаа.

- Ой-ёо! Харри! Түүнийг түр зуур барьж байгаач! гэж Колин баярлан хэлээд 

дурангаараа шагайлаа.

83

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Колин, замаас зайл! гэж Харри уурлав. Тэд Роныг дэмжин түшсээр 

цэнгэлдэхээс гарч Хориотой ойн зүг явлаа.

- Рон оо, бид бараг хүрээд ирлээ. Хоёр хормын дараа бид очноо ... Чи арай 

гайгүй болох биз ... гэж Гермиона түүнийг зоригжуулан хэлээд моддын дундуур 

үзэгдэх ойн сахиулын байшинг харлаа. Байшин хүртэл таван метр үлдээд байтал 

хаалга нээгдэв. Гэхдээ эзэн гарч ирсэнгүй. Энэ удаа ягаан жанч нөмөрсөн Алтан 

Хонгиот Туг үс том том алхлан үүдээр гарч иржээ.

- Наашаа гэж Харри шивнээд Роныг түлхэн ойрын бутны ард нуугдав.

Гермиона дуртай дургүй түүнийг дагалджээ.

- Энэ бол тун амархан. Зөвхөн юу хийхээ мэдэх хэрэгтэй! Хэрэв тусламж 

хэрэгтэй бол намайг яаж олохоо мэднэ шүү дээ! Би танд өөрийнхөө номыг явуулнаа. 

Одоо болтол миний номыг аваагүй байгаа чинь хачирхалтай юм. Өнөө орой би 

гарын үсгээ зураад явууламз. Баяртай! гэж Туг үс профессорын дуугаар хэлээд 

шилтгээний зүг явлаа.

Харри түүний далд орохыг хүлээж байснаа Роныг бутны цаанаас гаргаад үүд рүү

яарав. Гурвуулаа хаалгыг балбалаа.

Хагрид тэр дороо үүдээ нээсэн авч нэг л янзгүй царайтай байж аж. Гэхдээ тэднийг 

хармагцаа хөөр баяраар гэрэлтэж:

- Та нар хаашаа алга болчихов оо! Орцгоо, орцгоо! Би профессор Алтан үсийг 

буцаад ирлээ гэж бодсон юм ... гэлээ.

Харри, Гермиона хоёр унтлагын зочны хоолны өрөө нэгэн зэрэг болдог Хагридын 

цорын ганц өрөөнд Роныг чирэн оруулав. Нэг хананы дэргэд том ор байх агаад ханан 

зууханд гал хөгжилтэй шажигнана. Роны сандалд суулгаад Харри болсон явдлын 

тухай яаран ярьсан авч өт хорхойн тухай яриа аварга биетийг огт сандаргасангүй 

- Дотор байснаас гадагш гарвал дээр дээ. Рон минь, ичих хэрэггүй гэж Хагрид 

хөгжилтэй хэлээд Роны өмнө том зэс түмпэн тавилаа.

Рон түмпэн дээр бөхийв.

- Бид өөрөө зогсохыг нь хүлээх хэрэг гараваа даа? Энэ хараалыг зайлуулахад 

амаргүй, тэгээ ч саваа нь хугархай болохоор ... гэж Гермиона санаа зовон хэллээ.

Хагрид цай уухаар бэлтгэн ширээ бүтээж нааш цааш холхино. Чоноч нохой Соёот

Харрид дөхөж ирээд өвдөг дээр нь толгойгоо тавин шүлсээр жанчыг норгож байлаа.

- Алтан үст чамаас юу хүссэн юм бэ, Хагрид аа? гэж Соёотын чихний ард 

маажих зуураа Харри асуув.

84

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Худгийн замаг цэвэрлэхийг надад заасан юм. Би түүнтэй түүнгүй мэднэ. Yхэл 

дуудагч хий үзэгдлийн тухай жаал дэмий ярилаа. Түүнийг ... хаанаас ч юм

хөөсөн бололтой. Yйлсгүй худал залах юм даа! гэж Хагрид хагас зумласан тахиаг 

ширээнээс зайлуулж, оронд нь данх тавингаа өгүүлэв.

Энэ бол урьдын Хагрид биш байлаа. Тэрбээр Хогвартсын профессоруудыг хэзээ ч 

муулж байгаагүй юм. Харри ойн сахиулыг гайхан харж дуугүй сууна. Харин 

Гермиона дуугүй сууж чадсангүй дуугаа чангаруулан:

- Хагрид чамайг шударга бус байна гэж бид бодлоо. Профессор Дамблдор 

өөрөө түүнийг хар урлагаас хамгаалах хичээлийн багшаар сонгож тавьсан гэлээ.

- Хэнээс сонгох юм бэ? Хамгаалахыг чинь ... чи бод л доо ... хэн ч заахыг 

хүсдэггүй юм. Энэ бол хараал идсэн ажил болохоор жилээс илүү тэсдэггүй л байхгүй 

юу! За яахав, энэ хэнийг илбэдэх гэсэн юм бэ? гэж Роны зүг толгой дохин асуув. 

Хагрид тэдэнд таваг дүүрэн бурмаар хийсэн чихэр тавьж өгчээ (Рон түмпэн дээр 

тонгойсон хэвээр).

- Малфойг. Тэр Гермионаг доромжилсон юм. Маш бүдүүлэг үг хэлсэн 

болохоор бүгд л уурлацгаасан шүү.

- Шившигтэй нэр өгсөн юм. Түүнийг эрлийз гэж байсан ... хэмээн Рон түмпэн 

дээрээс толгойгоо өргөн арайхийж хэлэв. Түүний цонхийсон нүүрэнд дээр хөлсний 

дусал бурзайна.

Тэгснээ ахиад л огин түмпэн рүүгээ тонгойлоо. Хагрид уурласандаа баргар улаан 

- Муухай амьтан! гэж хэлэнгээ Гермионаг эргэж харав.

- Юу гэсэн үг гэдгийг нь би мэдэхгүй л дээ. Гэхдээ аймаар бүдүүлэг гэж л 

ойлгож байна хэмээн Гермиона аяархан хэллээ.

- Энэ бол хамгийн муухай доромжлол гээд Рон дахин толгойгоо өндийлгөн:

- Маглуудын гэр бүлд төрсөн хүмүүсийг эрлийз гэдэг юм. Эцэг эх нь шидтэн 

биш гэсэн үг шүү дээ. Шидтэнгүүдийн дунд өөрийгөө бусдаас илүү гэж боддог 

хүн бий. Жишээ нь Малфой. Тэдний судсаар хамгийн цэвэр цус урсаж байгаа гэж 

онгирцгоодог юм гэж хэлээд ахин огисноо тоссон гар дээрээ жижигхэн өт нулимж 

- Ер нь шидтэнгүүд үүнийг огт тоодоггүй юм. Ид шидтэн эгэл байх хоёрын 

ялгаа юун! Невилл Долгопупсыг аваад үз л дээ. Хэдийгээр цэвэр цустай ч тогоогоо 

тэгшхэн тавьж чаддаггүй биз ээ гэж хэлээд тэрбээр нөгөө өтийг авч түмпэнд хаялаа.

- Харин, манай Гермиона бүгдийг чадна! Охин минь ... баахан ... үгүй ээ, бүх 

шившлэгийг мэднэ! гэж Хагрид бардам хэллээ.

85

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Гермиона ийм магтаал сонсоод намуу цэцэг шиг улайв.

- Хүмүүсийг ингэж нэрлэх нь тусгүй дээ. Эрлийз гэнэ шүү! Цусны тухайл тэр!

Одоо ихэнх шидтэнгүүд холимог цустай шүү дээ. Хэрэв бид эгэлүүдтэй

гэрлэдэггүй бол аль хэдийн сөнөх байсан даа гэж Рон чичирсэн гараараа хөлсөө 

арчин хэллээ.

Тэгснээ ахиад л огиж ширээн доогуур оров.

- Чи ... түүнийг илбэдэх гэсэн чинь огт буруугүй. Саваа чинь ажиллаагүй нь ч 

болж. Драког илбэдсэн бол Люциус Малфой дорхноо л сургууль дээр хүрээд ирнэ. 

Тэгвэл ч ёстой гайтай явдал болно! гэж түмпэнд унаж буй өтний чимээг дарахын 

тулд Хагрид чангаар хашгиран хэллээ.

Нялцгар өтнөөс илүү муу юм байж блохгүй хэмээн хэлэхийг Харри хүссэн авч амаа 

нээж чадсангүй. Хагридын өгсөн бурман чихэрт эрүү нь зуурчээ.

- Харри, би бараг гомдох шахлаа. Чи гэрэл зурган дээрээ гарын үсгээ зурж 

байгаа юм шив дээ. Надад гарын үсэг зурж бэлтгэсэн үү? Намайг бусдаас дор гэж 

бодоогүй биз хэмээн Хагрид ямар нэг юм санасан мэт гэнэтхэн түүнээс асуулаа.

Харри яльгүй сандарснаа, ямар ч атугай ам нээхтэй болов.

- Би ямар ч гэрэл зурагт гарын үсэг зураагүй. Хэрэв Туг үс ярьж байгаа бол ... 

хэмээн дүрсхийн хэллээ.

Хагрид инээд алдав.

- Би тоглосон юм аа. Чи гарын үсгээ зураагүй. Би Туг үсэд Харри бол тэртэй 

тэргүй алдартай юм чинь гэж хэлсэн хэмээн аварга хүн Харрин нурууг нөхөрсгөөр 

алгадахад Харри бараг ширээ мөргөх шахлаа.

- Ингэж хэлэхэд дургүйцэнэ дээ гэж хэлээд Харри эрүүгээ арчив.

- Бүр хадуурч гүйцжээ! Би түүний номыг авч уншаагүй нь ямар хамаатай юм.

Харин тэр үсрэн босоод ... явчихсан шүү. Бурам идэх үү, Рон? гэж Хагрид хэлэхдээ 

нүд нь гялалзана.

- Yгүй ээ, баярлалаа. Аюул болж магадгүй гэж хэлээд Рон ширээний араас гарч 

- Явж миний юу тарьсныг харцгаая гэж Харри Гермиона хоёрын цайлж 

дууссаны дараа Хагрид хэлэв.

Байшингийн арын жижигхэн талбайд аварга том хулуунууд шахалдан ургажээ. 

Хэмжээгээрээ том бул чулуу шиг юм.

86

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Сайхан хулуу байгаа биз? Хэллоуйны баяраар хэрэглэнэ. Тэр үед ч ... илүү 

том болно доо ... хэмээн Хагрид уулга алдана.

- Эднийг юугаар томруулдаг юм бэ? гэж Харри асуув.

- Чи мэднэ дээ ... өө-ө ... үүнийг томруулахад ... хэмээн Хагрид байшингийн ард 

өөр хүн байхгүй гэдгийг шалгаж итгээд үглэлээ.

Ханын дэргэд Хагридын ягаан шүхэр байхыг Харри харав. Энэ ч жирийн шүхэр биш 

гэдгийг харахад илт. Энэхүү ерийн зүйл дотор Хагридын сургуульд байхдаа 

хугалсан саваа байгаа гэдэгт Харри итгэлтэй байлаа. Хагрид ид шид хэрэглэх эрхгүй 

билээ. Түүнийг гуравдугаар дамжаанд байхад хөөсөн авч чухам яагаад гэдгийг 

Харри мэдэж чадаагүй юм. Энэ тухай ярих үед Хагрид дүлий мэт царайлан 

ханиагаад Харри ярианыхаа сэдвийг өөрчлөх хэрэгтэй болдог байлаа.

- Бөмбийлгөх шившлэг, тийм үү? Чи эднийг сайн томруулжээ хэмээн Гермиона 

хэлэхдээ гайхаж бахархсан шинж илэрхий байв.

- Дүү охинд чинь бас л таалагдсан. Өчигдөр харсан юм. Тэр хэлэхдээ ... хавь 

орчныг сонирхож байна ... бас ... энд нэг хүнтэй таарч магадгүй гэж бодсон гэнээ. 

Гарын үсэгтэй зурагнаас татгалзахгүй бололтой ... гэж Ронд хандан хэлснээ Харрийг 

харж инээмсэглэн нүд ирмэжээ.

- Болиоч дээ! гэж Харри уулга алдав. Рон огиулан талбай дээр өтөөр бөөлжлөө.

- Болгоомжтой байгаарай гэж Хагрид хэлээд үнэт хулуунуудаасаа Роныг яаран 

Yдийн хоолны цаг дөхжээ. Харри өдрийн турш амандаа юу ч хийсэнгүй (Хагридын 

өгсөн бурмыг тооцохгүй бол). Тийм болохоор сургууль руугаа буцахаар яаравчлав. 

Андууд Хагридтай салах ёс гүйцэтгээд шилтгээн рүү явлаа. Рон хааяа огих боловч 

нялцгай өт нь дууссан бололтой. Замын туршид ердөө л хоёр жижигхэн өт бөөлжиж 

Танхимын босго дөнгөж алхтал өөрсдийнхөө нэрийг дуудахыг сонслоо.

- Поттер, Уизли нар арайхийн ирэв үү. Орой шийтгэлээ эдлээрэй гэж 

профессор МакГонагалл дөхөж ирээд хэлэв. Байдал төрх нь ширүүн ажээ.

- Бид юу хийх вэ, профессор оо? гэж Рон огиулахгүй санаатай асуулаа.

- Уизли та хүндэтгэлийн танхимд байгаа мөнгөн эдлэлийг Филчийн хяналтын 

дор цэвэрлэх болно. Ямар ч ид шид хэрэглэж болохгүй. Уизли та зөвхөн гараараа 

ажиллана шүү гэж профессор МакГонагалл хэлэв.

Рон санаа алдлаа. Аж ахуйн эрхлэгч Аргус Филчийг Хогвартсын бүх сурагчид үзэн 

87

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Харин Поттер та профессор Туг үсэд туслана. Бишрэн шүтэгчид нь түүнийг 

захидлаар дарсан юм байна.

- Yүнээс өөрөөр шийтгээч дээ! Би хүндэтгэлийн танхимын мөнгөн эдлэлийг 

цэвэрлэж болохгүй юм уу? гэж асуухдаа Харри цөхөрсөн шинжтэй харагдана.

- Болохгүй ээ. Чухам чамаар туслуулаач гэж профессор Туг үс гуйсан юм. Яг 

наймд, хожимдож болохгүй! гэж хэлэхдээ профессор МакГонагалл гайхан хөмсөг 

Сэтгэл санаа дор оронд орлоо. Харри Рон хоёр унжийсаар их танхимд ороход 

Гермиона араас нь даган. «Сургуулийн дүрэм журмыг зөрчих хэрэггүй байсан юм» 

гэж түүний нүүрэн дээр бичээстэй байлаа. Бөөртэй хуушуур хүртэл өнөөндөр 

Харрид амтгүй санагдана. Шийтгэл хүнд туслаа гэдэгт тэр итгэлтэй байв. Харин Рон 

түүнийг зөвшөөрсөнгүй.

- Филч намайг шөнөжингөө байлгана даа. Ямар ч шид шид хэрэглэж болохгүй 

гэнээ! Тэр танхимд гурван зуугаад цом байдаг юм! Би маглууд чиг гараараа ажиллаж 

чадахгүй шүү дээ хэмээн Рон байж ядна.

- Би чамтай дуртайяа солих сон. Дурслийнд байхдаа би хийж сурсан юм. Туг 

үсийн бишрэгчдэд хариу захидал бичнэ гэдэг ... Ёстой аймаар юм! гэж Харри 

өрөвдөлтэй дуугаар үглэнэ. Бямба гариг хурдан өнгөрлөө. Харрийг эргэж харж 

амжаагүй байхад шахам цагийн зүү наймд тав дутуу байгааг заах нь тэр. Тэрбээр 

хөлөө арайхийн зөөсөөр хоёрдугаар давхрын хонгил дагуу Туг үсийн танхимыг 

чиглэн салдирхалав. Үүдний өмнө очоод хэсэг зогссоноо шийдсэн бололтой шүд 

зуун тогшлоо. Үүд дорхноо нээгдэв. Туслагч ирснийг хараад Туг үс баярлан 

инээмсэглээд:

- Аа-аа хэрэг таригч! Ор ор, Харри гэлээ. Танхимыг олон лаа гэрэлтүүлэх аж.

Туг үс өөрийнхөө зургийг ханаар дүүрэн наасан тул хана огт харагдахгүй байв. 

Ширээн дээр дугтуй овоолоостой харагдана.

- Чи хаяг бичээрэй! Энэ бол Глэдис Гажены захидал байна. Миний хамгийн 

үнэнч шүтэн бишрэгч энэ хүн энх тунх оршитугай гэж Туг үс баяртай хэлээд үүнд 

Харрийг ихээхэн баярлана гэж бодсон бололтой.

Цаг хугацаа яст мэлхийнээс удаан урагшлана. Харри Туг үсийн ярьсныг огт 

сонсолгүй, хааяа нэг «М-м-м», «Тийм!», «За» гэж хэлэх бүлгээ. Харин «Алдар нэр 

бол анд нөхөр биш шүү, Харри», «Алдартай хүн л алдартай үйлс бүтээнэ» гэх 

мэтийн үгс түүний ой тойнд тусаж байна. Лаанууд богниссоор гэрэл нь бадамлан Туг 

үсийн тоо тоомшгүй зураг дээгүүр бүжиглэнэ. Харри магадгүй мянга дахь дугтуйгаа 

эргүүлэн мянга нэг дэх дээр нь Вероника Сметла ч гэнэ үү нэг хаяг бичиж байлаа.

«Эцэс төгсгөл гэж алгаа! Энд суух тэнхээ хүрэхгүй нь ...» гэж Харри бодов. Энэхэн 

агшинд ямар нэгэн чимээ сонсогдлоо. Шатаж дуусах лааны чимээ, Туг үсийн шүтэн 

88

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

бишрэгчдийнхээ тухай хүүрнэх дуунаас өөр авиа аж. Энэ бол сонсоход амьсгал 

давхцам судсан дахь цус царцам хүчтэй хөлдүү хортой дуу байлаа.

Наашаа ... над руу хүрээд ир ... би чамайг барьж ... урж ... хорлох ... гэсэн юм.

- Харрийг үсрэн босоход Вероника Сметлагийн оршин суудаг гудамжны хаяг 

ягаан толбонд дарагдлаа.

- Юу гэнээ? хэмээн тэрбээр чанга дуу алдав.

- Чи сонсож байгаа биз дээ? Бүхэл бүтэн хагас жил хамгийн гүйлгээтэй номын 

тоонд завсаргүй орлоо. Ийм явдал байгаагүй юм шүү гэж Туг үс хэллээ.

- Би энэ тухай яриагүй ээ. Дуу чимээ гараад байна! гэж хэлээд Харри толгойгоо 

- Дуу хоолой гэнээ? Ямар дуу хоолой? гэж Туг үс гайхан асуув.

- Нууцлаг дуу хоолой нэг юм хэлсээн ... Та юу ч сонсоогүй юу? Туг үс Харрийг 

гайхан харлаа.

- Харри чи юун тухай яриад байна аа? Зүүрмэглэсэн юм уу? Хэдэн цаг болж 

байгааг хараа биз! Өө! Бид бараг дөрвөн цаг суучихсан юм байна! Огт мэдсэнгүй 

шүү. Цаг хугацаа агшин зуур өнгөрчээ.

Харри дуугүй л байв. Нууцлаг хоолойг ахин сонсох гэж мэрийсэн авч гагцхүү Туг 

үсийн ярих л дуулдана. Шийтгүүлэхийн оронд дөрвөн цаг Алтан хонгиот Туг үстэй 

хамт өнгөрүүлэх завшаан ахиж тохиохгүй л байгаасай. Харри гайхаж цөхөрсөөр 

байрандаа ирлээ. Орой үдшийн энэ цагаар Гриффиндорын их танхим бараг хоосон 

ажээ. Харри шууд л унтлагын өрөө рүү явлаа. Рон буцаж ирээгүй байв. Харри 

хувцасаа тайлан орондоо ороод тэсвэртэй хүлээж эхлэлээ. Хагас цагийн дараа Рон 

баруун гараа зүүн гараараа барьсаар орж ирэв. Мөнгө цэвэрлэгч бодисын хурц үнэр 

Харрийн хамрыг цоргино.

- Гар бадайрчихчээ. Квиддичийн цомыг надаар бүр арван дөрвөн удаа 

арчуулсан шүү! Би «Сургуульдаа онцгой гавъяа байгуулсаны төлөө» цом цэвэрлэж 

байхдаа ахиад өтөөр бөөлжсөн. Түүнийгээ арчих гэж бараг л зуун жил боллоо. 

Харин Туг үсийнд ямар байв даа? гэж Рон орон дээрээ унан асуув. Невилл Дин 

Симус нарыг сэрээхгүйн тулд Харри дуугаа аяарсган орон дээрээ суугаад нөгөө 

нууцлаг дуу хоолойн тухай ярилаа.

- Туг үс тэгээд юу ч сонсоогүй гэсэн үү? Тэр худал хэлсэн юм биш үү? Би огт 

ойлгохгүй байна ... Yл үзэгдэгчид үүд хаалга хүртэл нээчихдэг юм гэж Рон ярина. 

Сарны гэрэлд түүний анд хэрхэн царайгаа барайлгахыг Харри харжээ.

Тэгэлгүй яахав. Би ч бас огт ойлгохгүй байна гэж хэлээд Харри хөнжилдөө шургав.

89

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 8: YХЛИЙН ОЙН БАЯР

Аравдугаар сар болж орчин тойрон төдийгүй шилтгээнд ч хүйтэн, чийглэг боллоо. 

Бүх хүүхэд ханиалгаж, найтаалгаж байсан болохоор хатагтай Помфри огт завгүй. 

Түүний «Сэргээгч чинжүүт уусмал» агшин зуур үйлчилдэг авч гурван цагийн дараа 

уусан хүний чихнээс утаа баагидаг сөрөг нөлөөгүйсэн бол сайн л байхаар байв. 

Жинни Уизли нэг л унжгар, уруу царайтай явна. Перси түүнийг эмнэлэгт аваачаад 

энэ уусмалыг уулгах ажээ. Харин түүний гал шаргал үсийг нэвтлэн утаа баагихыг 

харахад хөөрхий Жинни шатаж байх шиг санагдсан аж.

Шилтгээний цонхын борооны дусал долоо хоног тасралтгүй балбалаа. Нуур үерлэн 

эргээсээ хальж, цэцгийн мандал шавар болсны дээр Хагридын хулуунууд тэрэг шиг 

том болжээ. Гэхдээ энэ бүхэн Оливер Вудын эр зоригийг шанталсангүй. Чухам ийм 

учраас Хэлоуйны баяр болохын урьдхан Харри цамхагтаа шал нойтон болсон иржээ. 

Ийм цаг агаартай үед элгэмсүү эзэн бол нохойгоо ч гэрээсээ гаргахгүй биз.

Бэлтгэл сургуульд баярлаад байх юм огт үгүй. Энэ нь гагцхүү цаг агаар муугаас ч 

болсон юм биш. Фред Жорж хоёр Слизеринийхний бэлтгэл хийхийг нууцаар хараад 

шинэ «Нисдэг лус-2001» гэгч чухам юу болохыг өөрсдийнхөө нүдээр үзжээ. 

90

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Өрсөлдөгчид нь талбай дээгүүр яг л тийрэлтэт онгоц шиг дүүлж, тэднийг ялгаж 

танихад ч бэрх ажээ.

Хоосон хонгилоор явж байхдаа Харри зөвхөн ганцаараа уруу царайлаад байгаа биш 

гэдгээ анзаарчээ. Гриффиндор шилтгээний хий үзэгдэл, бараг толгойгүй Ник 

цонхоор гөлийн ширтээд:

- Тэдний шаардлагад нийцэхгүй гэнэ ... хэрэв тэгвэл хэдхэн сантиметр ... гэж 

хамраараа гүнгэнэнэ.

- Сайн уу, Ник гэж Харри хэллээ.

- Сайн, сайн гэж Ник давхийн хэлээд цонхноос эргэв.

Тэрбээр өд хатгасан хуучин бүрх өмссөн агаад дороос нь том том мушгиа үс мөрөн 

дээр нь асгарна. Босоо захтай өргөн цамц өмсчээ. Энэ захны ачаар л бараг тасарсан 

толгой нь мэдэгддэггүй байв. Тэрбээр утаа шиг хагас тунгалаг биетэй. Цонхоор 

харагдах бараан тэнгэр шил даган урсах борооны усыг Харри түүний биеэр нэвт 

- Чи нэг л санаа зовсон байдалтай харагдаж байна гэж Ник хэлээд тунгалаг 

хуудас цаасыг эвхэн халаасандаа нуув.

- Чи ч бас адил гэж Харри хэллээ.

- А-а, зүгээрээ ... Би тийшээ элсэх гэж нэг их сүйд болоогүй юм л даа ... Зүгээр 

л өргөдөл өгье гэж бодсон юм. Гэтэл «тэдний шаардлагад нийцэхгүй гэнэ» ...

Ник хайхрамжгүй байгаа дүр үзүүлэх гэсэн авч гомдлоо нууж чадахгүй байлаа

- Мохоо сүхээр хүзүүн дундуур нь дөчин таван удаа цохь! Толгойгүй 

ангуучдын клубт авахад энэ бол бага гэж үү? хэмээн хэлээд халааснаасаа захидлыг 

- Гм-м гэж Харри хамраараа гүнгэнэлээ. Түүний оролцоо хэрэгтэй гэдгийг 

мэдэж л байв.

- Би ингэж хэлмээр байна. Бүх юм зүй ёсоороо болоосой гэж би хамгийн их 

хүсэж байсан юм. Толгой маань их биеэсээ зохих ёсоороо салаасай гэж. Нэг их 

айхтар өвдөөгүй юм шүү дээ! Гэтэл ийм хоёрдмол байдалд орчихдог байна шүү. 

Бараг толгойгүй Ник тунгалаг хуудас цаасыг сэгсрээд дургүйцэж жингэнэсэн 

- «Бид толгойгүй ангуучид клубт толгой нь их биеэсээ бүрэн тусгаарлагдсан 

хий үзэгдлийг хүлээн авах болно. Энэхүү нөхцлийг биелүүлэлгүйгээр толгойгоороо 

тоглон морин дээр давхих, салсан толгойгоороо поло тоглох зэрэг арга хэмжээнд 

орж болохгүй. Та манай тавьсан шаардлагад тохирохгүй гэдгийг гүн 

91

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

харуусалтайгаар бид танд мэдэгдэх ёстой. Сайн сайхныг хүсэн ерөөсөн, ноён Патрик 

Делэйни-Подмор» гэж уншлаа.

Тэгээд бараг толгойгүй Ник гүнзгий санаа алдсанаа захидлаа халаасандаа шургуулав.

- Харри минь, миний толгой яльгүй жаахан арьс, хэдхэн шөрмөсөөр л тогтож 

байдаг юм! Бүгд л толгойг минь огтлуулсан гэж үздэг авч бүх дүрэм журмын дагуу 

толгойгоо тасдуулсан ноён Патрикын хувьд энэ маань хангалтгүй гэнэ. Залуу анд 

минь, чи юунд гомдоо вэ? би ямар нэг юмаар туслаж чадахгүй юу? гэж бараг 

толгойгүй Ник хэд хэдэн удаа санаа алдан тайван хэлэв.

- Yгүй ээ, баярлалаа. Хэрэв чи слизеринийхэнтэй хийх тэмцээнд зориулж

«Нисдэг лус-2001» гэдэг долоон шүүр үнэ төлбөргүй олж чадахгүй л бол ...

Гэнэтхэн муур чангаар дуугаран түүний үгийг таслалаа. Харри доош харснаа асан 

байгаа дэнлүү шиг хоёр шар нүдтэй харц тулгарчаа. Энэ нүд бол аж ахуйн эрхлэгч 

Аргус Филч болон түүний сурагчидтай хийх эцэс төгсгөлгүй тулаанд үнэнчээр 

туслагч, туранхай саарал муур ноён Норрисийнх билээ.

- Харри эндээс хурдхан яв. Филч одоо их ууртай байгаа. Тэрбээр салхинд 

цохиулсны дээр гуравдугаар дамжааны нэг сурагч газар доорх тавдугаар өрөөний 

таазыг санамсаргүй мэлхийн тархиар будчихжээ. Филч өдрийн турш түүнийг 

арилгасан юм. Хэрэв тэр чиний тарьсан шавар шавхайг харах юм бол

... гэж Ник зөвлөв.

- Тийм ээ, үнэн гэж хэлээд Харри ноён Норрисын харцнаас мултрах санаатай 

ухарлаа. Харамсалтай нь зугтаж амжсангүй.

Филч, түүний муур хоёр тун хачирхмаар холбоотой байлаа. Ноён Норрис ямар нэг 

дүрсгүйтсэн учралтай таарах аваас Филч нүд ирмэхийн зуур л хүрээд ирнэ. Одоо ч 

гэсэн тэрбээр хивсний цаанаас ханиаж найтаалгасаар элдэв явдлыг нам дарахад

бэлэн үсрэн гарч ирлээ. Нүдэнд нь аянга цахилгаан гялалзаж улайсан хамар нь 

хавдаад дөрвөлжин судалтай хүзүүний ороолтоор толгойгоо ороожээ.

- Шавах шавхайг! гэж Филч шүдээ тачигнуулан хашгирлаа.

Харрийн биеийн тамирын хувцаснаас дусан тунасан ус шавхайг хуруугаараа заагаад 

нүд нь аяганаасаа бүлтрэх шахан:

- Шилтгээн даяар шавар шавхай, шавхай! Би чадахгүй нь ээ! Поттер миний 

хойноос! гэлээ.

Харри бараг толгойгүй Ник рүү баргар царайлан гар даллаад Филчийн араас доош 

явав. Бохир мөр хоёр дахин их болжээ.

92

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри урьд нь хэзээ ч Филчийн өрөөнд орж байгаагүй бөгөөд сурагчид түүнээс 

дайждаг юм. Цонхгүй өрөө бүгчим харанхуй агаад намхан адраас дүүжилсэн шатдаг 

тосон дэнлүү түүнийг гэрэлтүүлнэ. Хоёр ханын дагуу бичиг баримт хийх шургуулга 

бүхий шүүгээнүүд байна. Шургуулга бүр дээр хэрэг хийсэн сурагчдын овог нэр 

үсгийн дарааллаар, шургуулга дотор оногдсон шийтгэлийн тухай бичгүүд байх ажээ. 

Фред Жорж хоёрт бүр тусгай шургуулга гаргасан байлаа. Хананд гялалзтал зүлгэсэн 

гав гинж өлгөөтэй байв. Шийтгүүлэх сурагчдыг хөлөөр нь таазнаас дүүжлэх тухай 

зарлиг хэрэгжүүлэхийг Филч Дамблдороос байнга шаарддаг нь нууц биш.

Филч савнаас үзгээ сугалж аваад цэвэр цаас эрэн шажиг шужиг хийлгэнэ.

- Шивх, лууны хоржигносон нус ... мэлхийн тархи ... хархын өлөн ... Би тэсэхээ 

болилоо ... Бусдад үлгэр дууриал болохоор хатуухан шийтгэх хэрэгтэй ... Маягт 

хаана байнаа? ... Өө ... гэж Филч ууртай үглэнэ.

Тэрбээр ширээний нүдднээс хуйлаастай цаас гаргаж ирээд дэлгэн урт хар үзгээ 

бэхэнд дүрэв.

- Нэр: Харри Поттер. Хэрэг: - ... 

- Би бага шавхайдсан! гэж Харри өөрийгөө зөвтгөхийг оролдоно.

- Чамд бол бага, надад бол бүтэн өдрийн хүнд ажил! гэж Филч хашгирлаа.

Зантайсан хамрын үзүүрт нь нэг таагүй юм бөнжигнөнө.

- Хэрэг: шилтгээн завааруулсан. Оногдох шийтгэл:- ... 

Нойтон хамраа арчих зуур Филч Харрийг ууртай хялайн харна. Харри амьсгал даран, 

түүний ярихыг хүлээн зогслоо.

Филч цаасан дээр юм бичихийг завдтал дээр нь нэг юм түжигнэн унаж, адар доргин, 

дэнлүү савлан жингэнэлээ.

- Пивз! Энэ удаа би чамайг гүйцнээ! Yнэхээр гүйцнэ гэж Филч орилоод 

уурласандаа болоод үзгээ чулуудлаа.

Филч Харрийн тухай таг мартаад чанга алхалсаар өрөөнөөс гарч одлоо. Араас нь

Норрис муур ч давхина.

Пивз бол сургууль даяар нисдэг аянга байсан юм. Түүний амьдралын зорилго бол 

хүмүүст түвэг учруулж таагүй явдал гаргах аж. Харри хэдийгээр түүнд дургүй ч 

одоо түүнд талархаж байлаа. Яг хэрэгтэй цагийг нь олж хэрэг болдог байжээ! Энэ 

удаа тэрбээр яггүй том зүйл эвдсэн бололтой. Шийтгүүлэхгүй өнгөрөх найдвар 

Харрид төрж байлаа.

Гэхдээ Филчийг хүлээх хэрэгтэй. Харри давирхай болсон сандал дээр суулаа. 

Ширээн дээр Филчийн бөглөж эхлэсэн маягтаас гадна мөнгөн бичиг бүхий гялалзсан 

93

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

ягаан дугтуй хэвтэнэ. Харри үүд рүү хяламхийн харснаа дугтуйг авч: «ТYРГЭН ИД 

ШИД. Эхлэн суралцагчдад зориулсан ид шидийн эчнээ хичээл» гэж бичсэнийг 

Харри сониуч зандаа хөтлөгдөн дугтуйг нээгээд мөнгөлөг үсгээр бичсэн бичигтэй 

хуудас цаас гаргаж ирэв. Тэнд:

Орчин үеийн ид шидтэй хөл нийлүүлэн алхах хэцүү байна уу? Хамгийн 

энгийн шившлэг мэдэхгүйдээ ичиж сандрав уу? Шидэт саваа зөв барьж чадахгүй 

элэг доог болж байна уу?

Энэ бүхний шийдэж болноо!

Түргэн ид шид бол цоо шинэ маш энгийн, үр дүнгээ агшин зуур өгдөг шид шидийн 

зуун хувь найдвартай хичээл юм. Түргэн ид шидийн аргыг эзэмшсэн олон зуун ид 

шидтэнгүүд амьдралаа сайжруулжээ!

Хатагтай З. Крапивинс Топшэмээс бичихдээ:

«Би шившлэгүүдийг огт цээжилж чадахгүй, миний бэлдсэн уусмалыг манайхан 

шоолж инээлддэг байлаа! Одоо түргэн ид шидийн хичээл үзсэний дараа намайг орой 

үдшээр урин залдаг болсон юм. Андууд маань миний уусмыл жорыг гуйдаг боллоо» 

Харин Дидсберийн иргэн, ид шидтэн Д. Ж. Шилоу:

«Намайг шившлэг муу мэддэг гэж эхнэр маань шоолдог байв. Гэхдээ түргэн ид 

шидийн аргаар ердөө л нэг сар хичээллэсний дараа би түүнийг сарлаг болгон 

хувиргаж дөнгөлөө! Түргэн ид шидэд их баярлалаа!» гэж ярьж байв гэсэн бичиг 

Сониуч Харри дугтуй дотор байсан өөр цаасуудыг ч үзэв. Филчид яагаад түргэн ид 

шид хэрэгтэй болов оо? Энэ чинь Филч ямар ч ид шидтэн бус гэсэн үг үү? «Шидэт 

савааг хэрхэн барих тухай (ашигтай хэдэн зөвлөгөө)» гэсэн эхний хичээлийг уншиж 

байтал хаалганы цаана хөлийн чимээ гарлаа. Харри цаасыг дугтуйд яаран хийгээд 

ширээн дээр дөнгөж тавьтал үүд нээгдэж Филч ялсан баатрын дүртэй орж ирэв.

- Энэ хуучны тавилгын загвар болсон алга болдог шүүгээ тун ч үнэтэй эд 

байлаа! Энэ удаа Пивзэд үзүүлээд өгнөө гайгүй гэж тэрбээр алгаа баяртайяа үрчин 

муурандаа хэлэх ажээ.

Тэгснээ Харрийг хараад ширээн дээрх дугтуй руугаа ухасхийлээ. Дугтуй урд байсан 

газраасаа бараг хагас метрийн зайд хэвтэхийг Харри гэнэтхэн ажиглажээ.

Филчийн цонхигор царай ув улаан боллоо. Одоо ширүүн давалгаанаас илүү зүйл 

дайрна даа хэмээн бодсон Храри бүр атийн суужээ. Сургуулийн аж ахуйн эрхлэгч 

ширээ рүү дүүлэн хүрээд дугтуйг шүүрэн авч хайрцагт хийлээ.

- Чи ... чи ... уншсан уу? гэж Филч хүчлэн асуув.

94

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Yгүй гэж Харри огт түгдрэлгүй заллаа. Филч овгор товгор үетэй гараа 

- Мэдээж, чи миний хувийн захидлыг уншихгүй л байж таарна ... Миний захиа 

ч биш ... андын миаань захиа ... Гэхдээ юу ч байлаа гэсэн ...

Харри Филчийг түгшин харна. Түүний иймэрхүү байхыг хэзээ ч харсангүй. Нүд нь 

орой дээрээ гарч баруун хацар нь татганан, толгойгоо ороосон ороолт нь аж ахуйн 

эрхлэгчийг хянах чадвараа алдсаныг илтгэнэ.

- За яахав ... яв даа ... Хэнд ч бүү яриарай. Тэгэхгүй бол ... Чи амжаагүй байж ч 

болох юм ... Явж үз, би Пивзийн талаар илтгэх хуудас бичих учиртай ... За яв

Харри ийм юм болсонд итгэлгүй танхимаас сум шиг үсрэн гарч доош харайлгав. 

Филчийн өрөөнөөс шийтгэл хүлээхгүй гарах хүн гэж байдаггүй юм. Yүнийг 

сургуулийн дээд амжилт гэж болно!

- Харри! Харри! Болсон уу? гэж Харрийн өнгөрөх гэж буй хаалганы дэргэд 

бараг толгойгүй Ник нисэн ирээд асуув.

Харри зогсоод танхимыг хартал тун ч өндрөөс унасан бололтой том алтлаг хар 

шүүгээний эвдэрхий харагдах нь өрөвдөлтэй.

- Би түүнийг Филчийн танхим дээрээс чулууд гэж Пивзийг ятгасан юм.

Ингэвэл анхаарлыг нь сарниулна гэж бодлоо ... хэмээн Ник баяртай өгүүлнэ.

- Чи ингэсэн юм уу? Болсон шүү! Надад сануулах шийтгэл ч оногдуулаагүй.

Баярлалаа, Ник минь! гэж Харри талархан хэллээ.

Тэр хоёр хонгилоор хамт явав. Ник нөгөө золгүй захидлыг цаг ямагт гартаа үнгэж 

байхыг Харри ажиглажээ.

- Толгойгүй ангуучдын клубд ороход чинь би ямар нэг тусламж үзүүлж чадах 

болов уу? гэж Харри ачийг ачаар хариулах санаатай асуув.

Тойрог дээр бараг толгойгүй Ник зогсоход Харри цааш явлаа. Ай яа! Энд ирэхэд 

хүйтэн усанд орсон мэт таагүй санагдана.

- Чи миний төлөө юухан хээхэн хийж чадна шүү! Харри ... Би дэндүү их юм 

гуйж байж ч магадгүй ... Чи татгалзах байлгүй дээ ... гэж Ник догдлонгуй хэллээ.

- Шууд л хэл! гэж Харри шаардав.

- Энэ Хэллоуйны өдрөөр би үхсэнийхээ таван зуун жилийн ойг тэмдэглэх юм 

гэж бараг толгойгүй Ник хэллээ.

95

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Өө-ө ... Яг үнэхээр үү? гэж үүнд баярлах гомдохын алийг нь мэдэхгүй Харри 

итгэл муутай асуув.

- Би газар доорх том хонгилуудын нэгэнд хүлээн авалт хийнэ. Британий энд 

тэндээс найз нөхөд маань ирцгээх юм. Хэрэв чи баярт хүрэлцэн ирэх аваас надад их 

хэрэг болно доо. Хүлээн авалт дээр ноён Уизли, Грэйнжер авхай гээд анд нар чинь 

байвал би тун ч их баярлана дээ. Гэхдээ та нар Хэллоуйны үеэр сургуулийнхаа 

цайллагыг илүүд үзэх байлгүй, тийм үү? гэж Ник хэлэв.

Ник Харрийг асуусан маягтай харна.

- Yгүй ээ, яалаа гэж. Би заавал ирнэ гэж Харри бодож төдсөнгүй шийдвэр 

- Өө, тун сайн жаал! Харри Поттер миний үхлийн ойн баярт ирнэ. Харин чи 

миний ямархуу аймшигтай төрхтэй байдгийг ноён Патрикт санамсаргүй юм шиг 

хэлчихэж чадах уу? Ник баярлан хэлэв.

- Тэ ... тэгэлгүй яахав гэж Харри түгдрэн өгүүллээ. Бараг толгойгүй Ник хөөр 

баяраар гэрэлтэнэ.

Харри цэвэр хуурай хувцас сольж өмсөөд их танхимд байгаа андуудтайгаа нийлэв.

- Yхлийн ойн баярын хүлээн авалт гэнээ? ийм хүлээн авалтанд оролцсон гэх 

амьд хүн цөөн гэж юугаар ч хамаагүй мөрийцмөөр байна. Тун гайхамшигтай юм 

болох байх аа! гэж Гермиона сониучирхана.

- Өөрийнхөө үхлийн ойн баярыг тэмдэглэнэ гэж хэний санаад орох билээ!

Минийхээр бол аймаар гунигтай болох байх аа ... гэж Рон эсэргүүцэн толгой 

сэгсрэнэ. Тэрбээр уусмал бэлтгэх хичээлийн гэрийн даалгавар хийж байсан бөгөөд 

ийм үедээ зан муутай байдаг юм.

Цонхны бараан шилийг бороо балбаж байсан ч өрөөнд нь гэрэлтэй, тавлаг байлаа. 

Ханан зууханд гал дүрэлзэнэ. Зөөлөн сандалд суусан сурагчид ном уншиж юм ярьж 

хичээлээ хийцгээнэ. Фред Жорж хоёр хэрэв тожмой лууд доктор Фойерверкусын 

бенгалын галыг өгвөл юу болох тухай туршилт хийж байлаа. Шидэт амьтдыг 

арчилдаг өрөөнөөс Фред нэгэн улбар гүрвэлийг «гяндангаас чөлөөлсөн» нь одоо 

баахан хүүхдүүдийг тойруулан ширээн дээр утаа баагиулан хэвтэж байна.

Харри маань Рон Гермиона хоёр Филч болон түүний «Түргэн ид шид»-ийн гарын 

авлагын талаар ярих гэсэн авч тожмой луу гэнэтхэн дээш хөөрөөд чанга дуугаран, оч 

цацруулан өрөөн дотуур галзуурсан юм шиг нисэж гарлаа. Амнаас нь улаан одод 

асгарах агаад яльгүй архиран, галд дөл болсон тожмой луу алга боллоо. Перси ихэр 

хоёрыг хоолйогоо сөөтөл хашгиран загнаж байхад Харри Филч түүний ягаан дугтуйд 

байсан зүйлийн тухай мартсан байлаа.

96

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хэллоуйны баяр дөхөх үеэр Харри хүү бараг толгойгүй Никийн хүлээн авалтад очно 

хэмээн яаран ам өгсөндөө харамсаж эхлэв. Хэллоуйны баярын үеэр болох цайллагад 

сургууль даяараа бэлтгэж байлаа. Уламжлал ёсоор их танхимыг амьд сарьсан 

багваахай, Хагридын аварга хулуугаар хийсэнд дэнлүүгээр чимжээ. Хулуу болгонд 

гурван хүн багтахаар ажээ! Дамблдор баахан бүжиглэгч араг яс баярт урьсан гэж 

- Ам алдвал брьж болдоггүй. Чи Никийн баярт очно гэж амласан гэж Гермиона 

эрс тэс хэлжээ.

Орой яг долоон цагт Харри, Рон, Гермиона гурав лаа асаж, ширээн дээр алтан сав 

суулга гялалзсан их танхимын дэргэдүүр өнгөрлөө. Андууд хам хум хооллоод доод 

хонгил руу буудаг шат руу очив.

Тэгээд Ник хүлээн авалтаа зохион байгуулах гэж байгаа газар доорх том танхим руу 

явдаг хонгилд орлоо. Хонгилд лаа асаасан нь байдлыг улам баргар болгожээ. Урт 

нарийхан хар лаанууд тод цэнхэр дөл бадруулан асах агаад тэрхүү гэрэлд гурван анд 

маань хий үзэгдэл шиг харагдана. Алхах тутам хонгилд улам хүйтэрсээр. Харри 

атийн жанчаараа сайтар ороолоо. Гэнэтхэн мянган хумсаар аварга том самбар нэгэн 

зэрэг маажих мэт чих дүлийрэм чимээ сонсогджээ.

- Энэ ямар хөгжим бэ? гэж Рон айж шивнэлээ.

Андууд булан тойроод хар хилэнгээр биеэ ороосон бараг толгойгүй Никийг олж 

харав. Тэрбээр ирсэн зочидтой мэндлэн танхимын үүд хавиар хөвөн хөөрөх аж.

- Эрхэм андууд минь, тавтай морилоорой. Тавтай морилоорой! Та нар ирж 

надад хүндэтгэл үзүүлсэнд баярлалаа хэмээн Ник гашуудлын өнгөөр хэллээ.

Тэрбээр өдөөр гоёсон бүрхээ аваад доош мэхийн ёслож тэднийг дотогш урив.

Тэдний нүдэнд ер бусын зүйл харагджээ. Газар доорх танхимд олон зуун хий үзэгдэл 

дүүрэн байв. Бүжгийн талбайд гучин хөрөөн хөгжмийн сэтгэл сэрдхийлгэсэн 

аялгуунд хос сувдан цагаан хий үзэгдэл эргэлдэн бүжиглэх ажээ. Тавцан дээр хар 

хилэн хувцастай хөгжимчид хөгжимдөн байна. Адраас асар том лааны суурь 

дүүжлэн, олон мянган лааны гэрэл танхимыг шөнийн цэнхэр туяагаар сүлэх аж. 

Танхимд яг л хөргүүрт байгаа мэт хүйтэн болохоор анд нарын амнаас уур савсана.

- Танхим дундуур явах уу? гэж Харри яльгүй дулаацаж магадгүй гэсэндээ 

- Болгоомжтой байгаарай. Аль нэг зочныг нэвтлэн гарчих вий гэж Рон сэтгэл 

хямран хэлээд гурвуулаа тал тал тийшээ харсаар бүжгийн талбайн хажуугаар урагш 

явцгаав. Тэд баахан гэлэн гинжтэй хүн, Пуффендуйн хөгжилтэй хий үзэгдэл болох 

бүдүүн Номлогч, духандаа сум зоолгосон баатрын дэргэдүүр явж өнгөрлөө. 

Слизериний газар дорх хий үзэгдэл Цуст бароноос бүх хий үзэгдэл зэнзийрхэж 

97

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

байгааг Харри хараад огт гайхсангүй. Энэ бол туранхай бүлтгэр нүдтэй цусны 

мөнгөлөг толбо бүхий жанч нөмөрсөн өвгөн байлаа.

- Хүүхдүүд ээ, хурдхан буцаад явцгаая! Би уйланхай Миртлтэй ярилцмааргүй 

байна ... гэж Гермиона байрандаа зогсоод шивнэн хэлэв.

- Хэнтэй гэнээ? хэмээн Харри буцаж явах зуураа асуулаа.

- Энэ бол хоёрдугаар давхрын охидын бие засах газрын хий үзэгдэл гэж

Гермиона хэлжээ.

- Бие засах газрын хий үзэгдэл гэнээ? хэмээн Харри лавлав.

- Тийм ээ, бие засах газар ажиллаагүй жил болж байна. Учир нь Миртл байнга 

уйлсаар байгаад байрыг усаар дүүргэчихсэн. Би тун их сандарсан үедээ л хааяа 

ордог юм. Хэрэг болоод тийшээ орвол Миртл хараад л уйлж эхлэнэ ... гэж Гермиона 

- Цайллагын ширээг хараач! гэж Рон таслан дуу алдлаа.

Эсрэг талын хананы дэргэд үнэхээр хар хилэнгээр бүтээсэн нэгэн урт ширээ 

харагдана. Өлсөж амжсан мань гурав шүлсээ залгисаар алхаагаа хурдасгав. Дотор 

муухай оргимоор үнэр үнэртэж, харин идэх уух юмны бараа хармагцаа тэд хөшсөн 

мэт зогсчээ. Сайхан мөнгөн тавагтай муудсан том загаснууд, зөөх тавиуртай хар 

болтлоо түлэгдсэн жигнэмэг, өт арзганасан том тавагтай хонины дотор гэдэс, ногоон 

хөгц болсон зүсэм бяслаг харагдах ажээ. Ширээний голд шарилын чулуу шиг 

хэлбэртэй баярын бялуу байх агаад дээр нь хар чихрээр: «Ноён Николас де Мимси- 

Дельфингтон. 1492 оны аравдугаар сарын 31-нд нас барсан» гэж бичжээ.

Харри нэгэн том биетэй хий үзэгдлийг гайхан харна. Тэрбээр ширээ рүү дөхөж очоод 

ангайсан амандаа муудсан загас яг таарахаар бөхийн урагш явж өнгөрлөө.

- Хоол хүнсийг нэвтлэн гарахдаа амтыг нь мэддэг үү? гэж Харри түүнээс асуув.

- Бараг мэднэ гэж хий үзэгдэл гунигтайхан хэлээд салгалан одлоо.

- Амт үнэрийг нь улам хүчтэй болгохын тулд хоол хүнсээ зориуд муутгадаг юм 

байна гэж Гермиона итгэл төгс хэлээд хамраа чимхэн хонины муудсан гэдэс дотрыг 

сайтар харахаар тонгойв.

- Эндээс явцгаая. Дотор муухай оргиод байна гэж цонхийж цайсан Рон хэллээ.

Тэднийг ширээнээс холдож амжаагүй байтал дороос нь жижигхэн хүн гэнэтхэн 

нисэн гарч ирээд тэдний өмнө агаарт тогтов.

- Пивз сайн уу гэж Харри болгоомжтой хэллээ. 

98

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэрбээр цайруу биш, тунгалаг бишээрээ бусад хий үзэгдлээс ялгагдана. Тод улбар 

цаасан малгай өмсөж эрвээхэй зангиа зүүжээ. Муухай царайд нь инээмсэглэл 

- Самар идэх үү? гэж асуугаад муудсан самар бүхий таваг сарвайлаа.

- Yгүй ээ, баярлалаа гэж Гермиона толгой сэгсрэн өгүүлэв.

- Хөөрхий Миртлийн тухай чиний ярихыг сонссоон. Чи хөөрхий Миртлийн 

тухай тун бүдүүлэг ярилаа. Хүүе, Миртл ээ! гэж түүнийг хэлэхэд нүдэнд нь таагүй 

оч гялалзаж байлаа.

- Хэрэггүй ээ, Пивз минь. Түүний тухай ярьсан гэж түүнд битгий хэлээрэй. Би 

уул нь тэгж хэлэх гээгүй, тэс өөр юм ... гэж Гермиона цөхрөнгүй шивнэснээ:

- Хөөе, Миртл минь сайн уу! хэмээн дуу алдлаа.

Тэдний зүг бүдүүн намхан хий үзэгдэл хөвөн ирэв. Охины нүүрний хагасыг 

сэгсийсэн урт үс солонгын өнгө цацруулах том шил халхалжээ.

Ийм зүдэг төрхийг Харри амьдралдаа хэзээ ч хараагүй билээ.

- За юу гээв? хэмээн хий үзэгдэл асуув.

- Ажил ямар байна даа, Миртл ээ? Чамайг бие засах газарт бус өөр газарт 

харсандаа баяртай байна гэж Гермиона зориуд хөгжилтэй дүр эсгэн хэллээ.

Миртл найтаалгав.

- Грэйнжер авхай дөнгөж сая чиний тухай ярьж байлаа гэж Пивз Миртлийн 

чихэнд хоржоонтой байдлаар шивнэнэ.

- Би ... би ... өнөөдөр чамайг сайхан харагдаж байна гэсэн юм хэмээн Грэйнжер 

итгэл муутайхан хэллээ.

Гермиона Пивзийг ууртай харна. Харин Миртл Гермионаг итгэлгүй харцаар ширтэх 

- Чи намайг шоолжээ гэж тэрбээр хэлээд жижигхэн тунгалаг нүдэндээ 

мөнгөлөг нулимс мэлтрүүлэв.

- Yгүй дээ, үнэн шүү! Миртл өнөөдөр сайхан харагдаж байна гэж би та нарт 

хэлээ биз дээ? хэмээн Гермиона хэлээд эхлээд Роныг дараа нь Харрийг тохойгоороо 

өвдтөл нударлаа.

- Т-ийм ээ ... хэмээн Харри өвдсөндөө ярвайн хэлэв.

- Яг тэгж хэлсэн гэж Рон давтана.

99

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Намайг бүү хуур! Миний араар юу гэж ярьдгийг намайг мэдэхгүй гэж бодоо 

юу? Тарган Миртл гэдэг шүү дээ! Муухай Миртл! Уйланхай Миртл! хэмээн 

уйлагнан ярьж байхад ард нь Пивз зогсоод шогширч байв.

- Чи «батгатай Миртл» гэж хэлэхээ мартсан байна хэмээн Пивз түүний чихэнд 

Уйланхай Миртл бүр цурхиран уйлсаар хонгилоос нисэн гарчээ. Түүний араас нөгөө 

гомдоосон этгээд маань хий үзэгдлийг муудсан самраар шидэн:

- Батгат! Батгат! гэж чанга хашгирсаар дүүлэв.

- Хөөрхий амьтан! гэж Гермиона гунигтайяа санаа алджээ.

Тэр хүмүүсийн дундуур зүтгэсээр ирж яваа бараг толгойгүй Никийг олж харлаа.

- За, та нарт таалагдаж байна уу? гэж Ник сониучирхав.

- Маш сайхан байна гэж мань гурав зэрэг хэлжээ.

- Бараг бүх уригдагсад ирсээн. Уйлдаг бэлэвсэн авгай Кентээс ирсэн юм ... одоо 

миний үг хэлэх цаг боллоо. Очиж хөгжимчдөд хэлье гэж Ник бардам байдалтай 

Гэвч Никийг байрнаасаа хөдөлж амжаагүй байтал найрал хөгжим гэнэтхэн чимээгүй 

боллоо. Хөгжимчид, зочид бүгд л дуугүй болцгоов. Ангуучны эвэр бүрээний дуу 

- Тэд нар байна гэж бараг толгойгүй Ник гунигтай хэллээ.

Тунгалаг арван морь унасан толгойгүй хүмүүс хана нэвтлэн орж ирэв. Цугларагсад 

алгаа чангаар ташицгаана. Харри бас алгаа ташсан авч Никийн гунигтай царайг 

хараад больжээ.

Морьд бүжгийн талбайн голд давхиж очоод дээш цоройн туурайгаараа шал 

цавчлана. Тэрхүү үйл явдлыг хацраа түмбийлгэн эвэр бүрээ үлээх толгойгоо 

сугавчилсан өндөр хий үзэгдэл толгойлох ажээ. Тэрбээр мориноосоо үсрэн буугаад 

цугласан хүмүүсийг сайтар харахын тулд сахал үстэй толгойгоо дээш агаарт 

чулуудав. Зочид зэрэг инээд алдацгаалаа. Толгойгүй хий үзэгдэл нөгөө толгойгоо 

байгалиас заяасан газарт нь тавиад бараг толгойгүй Ник рүү хурдан алхалсаар ирэв.

- Ник! Ажил ямар байна? Толгой чинь торгоогдсон хэвээр үү? хэмээн 

үргэлжлүүлэн асуулаа.

Тэрбээр чанга инээд алдан бараг толгойгүй Никийн мөрийг алгадна.

- Патрик минь, тавтай морилоорой хэмээн Ник биеэ барин хэлжээ.

100

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Өө, амьд хүмүүс! гэж Патрик нөгөө гурвыг хараад уулга алдлаа. Тэрбээр 

гайхаж цочсондоо дээшээ үсэртэй толгой нь ахиад л мөрөн дээрээс нь өнхрөн 

унажээ. Танхим даяар инээд цуурайтна.

- Маш хөгжилтэй байна гэж бараг толгойгүй Ник баргар царайлан хэлжээ.

- Больж үз, Ник ээ! Түүнийг клубт аваагүй гэж Ник гонсойсон хэвээр байгаа!

Би хэлж чадах байна. Түүнийг хар л даа гэж шалан дээр хэвтэх Патрикийн толгой 

хашгирах ажээ!

- Түүнийг хар л даа. Никийн төрх байдал ууртай, аймшигтай байна гэж ...

Харри хэллээ. Ник түүний зүг учир битүүлэг харсан юм.

- Ха! Ник та нарт ингэж хэлсэн гэж мөрийцөхөд бэлэн байна хэмээн шалан 

дээр хэвтэх толгой уулга алдлаа.

- Анхаарлаа хандуулахыг хүсье! Би үг хэлмээр байна гэж хэлээд бараг 

толгойгүй Ник тайз руу дөхөж очоод үсрэн гарч хөх цэнхэр гэрлийн дунд орчихлоо.

- Нас барсан намайг болон аав ээж анд нарыгаа дурсан уйлсан эрхэм ноёд, 

хатагтай нар аа. Би та нарт дараах зүйлийг гүн харуусалтайгаар мэдэгдэх гэсэн юм ... 

хэмээн үгээ эхлэлээ.

Гэвч түүнийг хэн ч сонссонгүй. Ноён Патрик ангуучдын клубын гишүүдтэй 

толгойгоороо хоккей тоглож тоглоом харж улайрсан зочид Никийн тухай мартжээ. 

Бараг толгойгүй Ник тэдний анхаарлыг татах гэж байдгаараа хичээсэн авч чангаар 

алга таших чимээн дор ноён Патрикийн толгой дэргэдүүр нь өнгөрөхдөө нүд 

ирмэхэд нь бууж өгчээ.

Харри гэнэтхэн их даарч байгаагаа мэдлээ. Хоосон ходоод нь ч түүнд сануулга өгчээ.

- Та нар яавал яа, би лав энд байж чадахгүй нь гэж Рон даарсандаа шүдээ 

тачигнуулан хэлэв.

Найрал хөгжим дахин эгшиглэж хий үзэгдлүүд бүжгийн талбай руу хошуурцгаалаа.

- Эндээс явъя гэж Харри зөвшөөрчээ.

Тэд баруун зүүн тийш инээмсэглэн мэхэлзсээр үүд рүү ухарлаа. Хормын дараа 

андууд хар лаагаар гэрэлтүүлсэн шатаар өгсөж явав.

- Амттан өгөх үед амжиж очиж магадгүй гэж Рон найдсан байдалтай үглэнэ. 

Харри бас л иймэрхүү юм хэлэх гэсэн авч дуу гарч өгсөнгүй.

- ... ур ... тасд ... хөнөө ... гэж хэлэхийг тэрбээр тодхон сонсчээ.

Энэ бол Алтан хонгиот Туг үсийн өрөөнд байхад түүнд анх сонсогдсон нөгөө хүйтэн 

аймшигтай нууцлаг дуу байлаа.

101

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри бүдрээд уначихгүйн тулд хүйтэн хана түшлээ. Тэрбээр эргэн тойрноо болон 

бүдэг гэрэлтэй хонгилыг сайтар ажиглан чих тавин чагнав.

- Харри, чи юу болов оо? гэж Роныг хэлтэл Харри таслаад:

- Ахиад л нөгөө дуу! Түр чимээгүй байгаач ... гэлээ.

- ... их өлслөө ... их удлаа ...

- Сонсов уу? гэж Харри асуув.

Рон, Гермиона хоёр түүнээс нүд салгалгүй зогсоно.

- ... хөнөө ... хөнөөх цаг боллоо ...

Дуу хоолой аяархан болжээ. Тэр дуу хоолой холдон, дээш одож байна гэдэгт Харри 

итгэлтэй байлаа. Харри айсандаа харцаа дээшлүүлэн харанхуй адар ширтэв. Энэ дуу 

хоолой яаж дээшээ хөдлөж байгаа юм бол? Хэрэв ямар ч саад хаалтыг нэвтэлж 

чаддаг хий үзэгдэл байвал яанаа?

- Хурдлаарай! гэж Харри хашгираад танхим руу очдог шатаар гүйв.

Гэхдээ энд юу ч сонсогдох аргагүй аж. Их танхимаас Хэллоуйны баярыг тэмдэглэх 

хөгжилтэй дуу хадна. Харри гантиг шат руу очоод хоёрдугаар давхар өөд харайхад 

Рон Гермиона хоёр хоцорсонгүй.

- Харри, чи яагаад ... гэж гүйсэндээ амьсгаадсан Рон ярихыг оролдоно.

- Ш-ш-ш! гээд Харри чих тавин чагнав. Дээрээс гуравдугаар давхраас бололтой 

аяархан дуу гарч:

- Надад цус үнэртэж байна! ... Надад цус үнэртэж байна ... гэх ажээ. Харрийн 

зүрх зогсох шахлаа.

- Тэр хэн нэгнийг алах гэж байна! гэж Харри хашгираад Рон Гермиона нарын 

гайхсан царайг огт тоолгүй дээш өгсөн дэгдэв. Тэрбээр шатны гишгүүрийг гурав 

гурваар алгасан харайлгах зуураа хөлийнхөө чимээний хажуугаар өөр юм олоод 

сонсох санаатай чагнаархана.

- Харри юм болсон бэ? Би юу ч сонсохгүй байна ... хэмээн Рон амьсгаадан 

Харри гуравдугаар давхарт гараад хонгилоор гүйхдээ баруун, зүүн тийш ээлжлэн 

харсаар. Рон, Гермиона хоёр амьсаадсан ч түүнээс хоцорсонгүй.

Урд нь нэг юм гэрэлтэн байхыг хараад Гермиона уулга алдлаа. Тэд ийш тийшээ 

харсаар тэр зүг рүү дөхөв. Хоёр цонхны хооронд бамбарын гэрэлд гялалзан харагдах 

том үсэг харагдлаа. Тэнд:

102

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

«НУУЦ ӨРӨӨ ДАХИН НЭЭГДЛЭЭ. УДАМ ЗАЛГАМЖЛАГЧДЫН ДАЙСНУУД 

ЧИЧИРЦГЭЭ!» гэж бичсэн байв.

- Энэ чинь ... энэ чинь юун бичиг өлгөөстэй байнаа? гэж Рон чичирхийлсэн 

хоолойгоор асуулаа.

Тэд болгоомжтой дөхлөө. Шалан дээр ус тунасан байснаас Харри халтирчээ. Рон 

Гермиона хоёр түүнийг түшсэн тулдаа л унасангүй. Тэр аймшигтай үгсийн дор 

холоос харахад бараан сүүдэр шиг юм харагдсан нь сургуулийн аж ахуйн эрхлэгчийн 

муур ноён Норрис байсныг тэд шууд л танилаа. Тэд хаанаас ч юм гарч ирсэн усыг 

үсчүүлсээр арагш ухарцгаав.

Тэрхүү муурыг бамбар тогтоох зориулалттай дэгээнээс сүүлээр нь дүүжилчихсэн 

байжээ. Хөшсөн муурын нүд бүлтийсэн байлаа.

Тэд муурыг хэдэн агшин хөдлөлгүй, юм ч ярилгүй харан зогсов. Эхлээд Рон үг 

хэлэхтэй болж:

- Эндээс хурдан явъя гэлээ.

- Гэхдээ ямар нэг юм хийх хэрэгтэй ... Yүнд туслах сан ... гэж Харри 

хулчгардуухан өгүүлэв.

- Бид эндээс хурдхан явбал дээр. Хэн нэг нь биднийг харчихвал!

Гэвч оройтжээ. Хонгилд хүүхдүүдийн шуугилдах чимээ дуулдана. Цайллага дууссан 

хэрэг. Хонгилын нөгөө үзүүрээс олон арван хөлийн чимээ ойртох дуулдана. 

Дураараа юм амтархан идэх охид хөвгүүдийн хөгжилтэй яриа сонсогдоно. Ахиад түр 

хугацаа өнгөрөхөд баярлаж хөөрсөн хүүхдүүд тэднийг тойрон зогсож байв.

Эхлэн дөхөж ирсэн хүүхдүүд дүүжлээстэй муурыг хармагц хонгилд нам гүм боллоо. 

Тойрсон хүүхдүүдийн голд Харри, Рон, Гермиона гурав зогсоод хэдийгээр арын 

сониуч хүүхдүүд юу болсныг мэдэх гэж шахцалдан байсан авч хэн ч түүний зүг 

ойртож зүрхэлсэнгүй.

- Удам залгамжлагчдын дайснууд чичирцгээ! Эхлээд муур, дараа нь бохир цус 

судсаар нь гүйх бүх хүн! гэж хэн нэгэн чангаар хашгирчээ.

Энэ бол Драко Малфой байлаа. Тэрбээр хүүхдүүд дундуур шахалдан гарч ирэхэд 

ямагт хүйтэн байдаг нүд нь гэрэлтэж, цонхигор царай нь ягааран туяарчээ. 

Хөдөлгөөнгүй байгаа муурыг хараад тэрбээр мушийн инээмсэглэв.

103

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 9: ХАНАН ДЭЭРХ БИЧИГ

- Юу болоод байнаа? Аа? гэсээр Малфойн хэлснийг дуулсан Аргус Филч 

хүүхдүүдийг түлхсээр хүрч ирснээ ноён Норрис муурыг хараад айсандаа толгойгоо 

тэврэн ухраад:

- Муурыг маань яачих нь энэ вэ? Юу болов оо? гэж нүд бүлтийлгэн орилов. 

Тэгээд Харрийг харснаа:

- Чи хүрээд иржээ! Чи л миний муурыг алсан! Би бас чамайг ... чамайг даа ... 

- Аргус минь, тайвширч үз.

Дамблдор захирал хэд хэдэн профессор дагуулсаар хүрч ирлээ. Тэрбээр гурван 

андын дэргэдүүр албархуу алхаж өнгөрөөд ноён Норрис муурыг бамбар тогтоох 

дэгээнээс болгоомжтойхон мулталж авав.

104 

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Аргус та надтай хамт яв. Ноён Поттер, Уизли, Грэйнжер нар ч бас адил. Туг 

үс инээмсэглэсээр Дамблдор руу дөхөж очлоо.

- Ноён захирал аа, миний танхим хамгийн ойрхон шүү дээ. Ердөө л шатны дээд 

талд. Манай өрөө рүү очицгооё.

- Алтан хонгиот танд баярлалаа гэж захирал хэлэв.

Тэд чимээгүй хөдөлцгөөлөө. Бардам сэтгэл хангалуун Туг үс Дамблдорын араас 

түүний хойноос профессор МакГонагалл, Снегг нар явцгаана.

Тэднийг танхимд дөнгөж ормогц хананд байсан туг үсийн бүх зурагнууд тал тал 

тийшээ алга болжээ. Зарим зураг нь үсээ буржийлгахаар ороосон ороолттойгоо байв. 

Амьд туг үс маань ширээн дээрх лаа асаагаад Дамблдорт суудлаа тавьж өгөн 

холдлоо. Дамблдор муурыг ширээн дээр тавиад анхааралтай харна. Харри, Рон, 

Гермиона гурав бие биеэ харснаа лаанаас хол байгаа сандал дээр сууцгаав.

Дамблдор нүдний шил тохсон монхор хамраа муурны арьсанд хүргэх шахан тэмтрэн 

үзэж байлаа. Профессор МакГонагалл бас л мууран дээрээс Дамблдор багш шиг 

өнгийн ширтсээр тонгойно. Снегг багш сүүдэрт зогсох агаад уруулаа яльгүй 

мушийлган инээмсэглэнэ. Туг үс элдэв таавар хэлсээр танхим дотуур холхих аж. 

- Муурыг хараалаар алсан нь тодорхой байна. Хувиргалын тамлал юм болов уу 

даа. Иймэрхүү юм болохыг би олон удаа харсан юм. Тэр үед дэргэд нь байгаагүй 

маань харамсалтай. Уул нь би хариу шившлэг мэддэг юм. Муурыг аврах л байж ... 

Филч ширээний дэргэдэх сандалд суугаад гараараа нүүрээ даран Туг үсийн хэлсэн үг 

бүрийн дараа мэлмэрүүлнэ. Тэрбээр Норрис муураа харж зүрхлэхгүй ажээ. Харри

хэдийгээр Филчийг үзэн яддаг боловч Филчийг хэрэндээ л өрөвдөж байв. Хэрэв 

Дамблдор Филчийн үгэнд итгэх аваас эд хогшлоо цуглуулаад сургууль баяртай 

гэхээс өөр арга байхгүй.

Дамблдор ноён Норрис муурыг шидэт саваагаараа тоншин юм хум шивнэх авч муур 

яг л чихмэл мэт амьдын тэмдэг алга хэвээр.

- Угадугуд хэд хэдэн удаа ийм явдал болсон юм. Эдгээр тохиолдлыг би 

өөрийнхөө намтарт бичсэн билээ. Тэр үед хэд хэдэн онгон тарааж аюул ослыг 

зайлуулсан санагдана ... гэж явах зуураа Туг үс ярина.

Туг үсийн зургууд ханандаа буцаж ирээд толгой дохих агаад нэг нь үснийхээ торыг 

авахаа мартсан байлаа.

Эцэст нь Дамблдор эгц зогсоод бодлогошронгуй янзаар:

- Аргус минь, дөнгөж л амьд байна даа гэв.

105

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Туг үс гомдон дуугүй боллоо. Тэр олон аллагыг зайлуулсан гэж одоо хэн итгэх 

- Амьд гэнээ? Гэхдээ ... гэхдээ бүр хөшчихсөн байна гэж Филч дуулдахтай 

үгүйтэй хэлээд ноён Норрис муурыг хуруугаараа заана.

- Татчихсан байна. Яагаад гэдгийг би одоохондоо мэдэхгүй байна ... гэж

Дамблдор залруулан хэллээ.

- (Энэ бол цэлмэг өдөр шиг тодорхой! гэж Туг үс оролцлоо).

- Мэддэг хүн нь тэр байна! гэж Филч хэлээд нулимстай нүднээсээ гараа салган

Харрийг харав.

- Хоёрдугаар дамжааны сурагч үүнийг хийж барахгүй ээ. Энэ бол нилээн сайн 

хар ид шидийн хүч ... гэж Дамблдор татгалзлаа.

- Энэ хүү мөн. Яг мөн. Түүний ханан дээр юу бичсэнийг та нар харсан даа.

Тэрбээр миний өрөөнөөс ... намайг ... тэр намайг сангасваа гэж мэднэ хэмээн яльгүй 

ичингүйрэн аяархан хэлэв.

Би ноён Норрист огт гар хүрээгүй. Сангасваа гэдгийг чинь би ер дуулаагүй юм байна 

гэж Харри эрс шулуухан хэллээ. Ханан дээрх Туг үсийн зургууд хүртэл түүнийг 

сэжиглэнгүй харж байсан болохоор түүнд эвгүй санагдана.

- Бүү худлаа ярь! Чи надад байсан «Эхлэн суралцагчдад зориулсан ид шидийн 

эчнээ хичээл»-ийг харсан шүү хэмээн Филч уурсав.

- Ноён захирал аа, би нэг юм хэлье гэх Снеггийн дуу сүүдрээс сонсдоход Харри 

улам атийлаа. Снеггээс аятайхан юм гарна гэж хүлээх хэрэггүй.

- Поттер болон түүний андууд гэмт хэргийн газарт санамсаргүй очсон байж 

болох л юм. Гэхдээ тэд чухам яах гэж хонгил руу гарсан нь сонин юм биш үү? Тэд 

яагаад хий үзэгдлийн баяраас явсан юм бэ? гэж өөрийнхөө ч үгэнд итгэхгүй байгаа 

мэт дүр эсгэн инээмсэглэсээр хэлэв.

- Бүх хий үзэгдлүүд биднийг тэнд харсан ... гэж гурвуулаа нэгэн зэрэг 

өөрсдийгөө өмөөрлөө.

- Тийм байж, гэхдээ та нар яагаад явсан юм бэ? Та нарт дээшээ гарах ямар 

хэрэг байсан юм? гэж Снегг багш шалгаахад хар нүдэнд нь лааны гэрэл туяарна. Рон 

Гермиона хоёр Харрийг харлаа.

- Бид ... бид ... бид их ядраад унтмаар санагдсан юм гэж Харри түгдрэн хэлэв.

Өөрөөс нь өөр хэн ч сонсохооргүй хэлсэн үгэнд нь тэд итгэнэ гэж байхгүй л дээ. 

Харрийн зүрх галзуурсан мэт булгилна.

106

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Оройн хоолоо яасан бэ? Хий үзэгдлийн үдэшлэг дээр идчихмээр юм 

байдаггүй шиг санагдана хэмээн хэлэх Снеггийн нүүрэнд хоржоонтой инээмсэглэл 

- Бид юм идмээргүй байсан юм гэж Роныг хэлэх үед гэдэс ходоод нь 

өрөвдөлтэй хоржигнож байлаа.

Снегг багш ярзайн инээгээд:

- Ноён захирал аа, миний бодлоор Поттер ямар нэг юм нуугаад байна. Түүнийг 

шийтгэх аваас үнэнийг хэлэх байлгүй. Би л байсан бол түүнийг Гриффиндорын 

шигшээгээс хөөх байсан юм гэлээ.

- Болноо, Северус минь, шууд л хөөх юм гэнэ! Муурыг шүүрний ишээр 

балбачихаагүй юм байна. Түүнийг Поттер алсан гэх ямар ч баталгаа алга гэж 

профессор МакГонагалл ярианд оролцов.

Дамблдор Харрийг эгцлэн ширтэнэ. Түүний цэнхэр нүд Харрийг нэвт харж байх шиг 

санагдах ажээ.

- Тэр буруугүй ээ, Северус минь. Одоохондоо батлах юм байхгүй гэж

Дамблдор Снегг профессорт сануулав. Снегг багш тэсэж ядсандаа чичирч байлаа. 

Филч нүдээ ахиад л бүлтийлгэв.

- Миний муур татчихжээ. Түүнийг шийтгэх ёстой! гэж тэрбээр орилно.

- Бид таны муурыг буцааж илбэднээ. Профессор Стебльд мандагор байгаа.

Түүнийг ургаж гүйцэхэд бид эм бэлдээд ноён Норрис муурыг амилуулна гэж захирал 

Филчийг тайвшрууллаа.

- Энэ эмийг би бэлтгэнэ. Надад асар их туршлага бий! Би мандагорын 

рашааныг нүдээ аниад ч бэлтгэж чадна ... гэж Туг үс хэллээ.

- Уучлаарай, сургуулийн уусмал бэлддэг мэргэжилтэн би л баймаар юм гэж

Снегг багш хүйтэн өнгөөр татгалзав. Хэсэг зуур дуу чимээгүй, эвгүй боллоо.

- Та нар явцгаа гэж Дамблдор нөгөө хагацаж салдаггүй гуравт хэлэв.

Харри, Рон, Гермиона гурав Туг үсийн өрөөнөөс гүйхээрээ гарч нэг давхар дээшлэн 

ангидаа ороод хаалгаа хаалаа. Харри унжгар царайлсан нөхдөө хяламхийн харав.

- Нөгөө нууцлаг дуу хоолойн тухай ярих хэрэгтэй байсан юм биш биз?

- Яалаа гэж дээ. Чамд ямар нэг юм дуулдаад байгаа юм бол энэ чинь муу совин 

байж таарна. Ид шидийн ертөнцөд ч тэр гэж Рон хэлжээ.

- Гэхдээ чи надад итгэдэг биз дээ?

107

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Тэгэлгүй яахав ... гэхдээ ... энэ бүхэн хачирхалтай гэдгийг ... чи мэдэж байгаа 

- Хачирхалтай гэдгийг ч мэдэж байнаа. Гэтэл бас ханан дээр «НУУЦ ӨРӨӨ 

ДАХИН НЭЭГДЛЭЭ» гэсэн бичиг байх юм. Энэ юу гэсэн үг вэ? гэж Харри асуув.

- Би хэнээс ч юм Хогвартсын нууц өрөөний тухай дуулсан санагдана. Биллээс 

билүү, өөр хүнээс билүү ... гэж Рон сунжруулан ярилаа.

- Сангасваа гэж юу юм бэ? гэж Харри асуув. Рон түүнийг тоосонгүй.

- Yүнд инээдтэй юм бага л даа. Гэхдээ Филч бол. Сангасваа гэдэг бол ид 

шидтэний гэр бүлд төрсөн боловч төрсөн цагаасаа ид шидийн хүч чадал олж аваагүй 

хүмүүс байдаг юм. Маглуудаас арай өөр. Сангасваа тун ховор. Филч үнэхээр «Эхлэн 

суралцагчдад зориулсан ид шидийн эчнээ хичээл»-ийн номыг үзэж байгаа юм бол 

сангасваа байж болох л юм. Чухам яагаад сурагчдыг үзэн яадах болсон нь одоо 

тодорхой байна ... Yнэндээ өрөвдмөөр юм аа гэж Рон харамсангуй хэлээд 

Хаа нэгтээ цаг дуугарлаа.

- Шөнө дөл болжээ. Хурдхан унтлагын өрөө лүүгээ очихгүй бол Снегг багш 

дахин хүрч ирээд ямар нэг юмнаас зуурах болно гэж Харри яаруулав.

Хэдэн өдрийн турш ганцхан ноён Норрисын тухай л ярьцгааж байлаа. Бүгд л 

Филчээс болсон гэнэ. Тэрбээр буруутанг хүлээх мэт муураа илбэдүүлсэн газрыг 

эргэн тойрсоор. «Хатагтай Цэвэрлэгчийн шидэт толбо арилгагч»-ын тусламжтайгаар 

ханан дээрх бичгийг арилгах гэж цөхрөлтгүй оролдохыг Харри өөрөө харжээ. Филч 

хонгилд нуугдаад сурагчид руу давшлан тэднийг «дэндүү чанга амьсгалсан»,

«хэтэрхий хөгжилтэй байсан» гэх зэрэг шалтгаанаар буруутгах гэж оролдоно.

Филчийн мууранд тохиолдсон азгүй явдлаас хойш Жинни Уизли нэг л хачин 

- Чи Норрис муурыг огт мэддэггүй байсан шүү дээ. Харин ч түүнийг үгүйд 

аятайхан байна. Санаагаар унасны хэрэггүй гэж Рон тайтгаруулахад Жиннийн уруул 

- Дүү маань мууранд дуртай юм аа. Ийм явдал хэзээ ч тохиолдож байсангүй.

Сэтгэл мэдрэлийн өвчтэй тэр амьтныг барьж аваад эндээс хөөнө гэдэгт

эргэлзэх юм алга. Уул нь эхлээд Филчийг татуулсан бол дээр байсан юм гэж

Рон андууддаа ярьжээ.

108

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Гермиона ч бас хачин болсон байлаа. Тэрбээр ном унших дуртай ч одоо бүр номын 

донтой болжээ. Юу болоод байгааг Харри Рон хоёр мэдэхийг хүссэн ч талаар 

өнгөрлөө. Харин лхагва гаригт л зарим нэг юмны учир олдов.

Уусмал бэлтгэх хичээлийн дараа Снегг багш Харрийг ширээн дээрх туршлагын 

өтнүүдийг цэвэрлэ гэж үлдээжээ. Энэ таагүй ажлаа дуусгачихаад Харри хурдхан 

хоолоо идсэнийхээ дараа Роны хүлээж байгаа номын сан руу яаран очив. Замдаа 

ургамал судлалын хичээл дээр хамт ордог Пуффендуй тэнхимийн Жастин Финч- 

Флетчлитэй тааралдаад мэндлэх гэсэн авч тэрбээр түүнийг хармагцаа огцом эргээд 

зугтан алга болжээ.

Харри Роныг номын сангийн нэг буланд сууж байхад нь оллоо. Тэрбээр ид шидийн 

хичээлээр өгсөн гэрийн даалгавараа хэмжиж байв. Профессор Бинс «Европын ид 

шидтэнгүүдийн дундад зууны үеийн бүрэлдэхүүн» гэдэг сэдвээр нэг метр урт зохион 

бичлэг бичих даалгавар өгчээ.

- Зовлонтой юм аа. Бүхэл бүтэн хорин сантиметр дутаад байдаг ... Гэтэл 

Гермиона бүр метр хагас цаасыг жижигхэн бичгээр дүүргэчихсэн шүү ... гэж Рон 

хуйлсан цаасаа дэлгэнгээ ярьжээ. Цаас буцаад хуйлагдав.

- Тэр өөрөө хаана байгаа юм бэ? гэж Харри өөрийнхөө зохион бичлэгийг 

дэлгэх зуураа сониучирхаж асуулаа.

- Тэнд. Ямар нэгэн ном эрээд байгаа юм. Шинэ жил гэхэд номын сангийн бүх 

номыг уншиж дуусган дээд амжилт тогтоохоор шийдсэн бололтой гэж Рон номын 

тавиурын урт эгнээг гараараа заан хэллээ.

Жастин Финч-Флетчли түүнээс бултан зугтсан тухай Харри ярив.

- Тэглээ гээд яах юм! Жастин тэнэг гэдэг нь тодорхой. Туг үсийн өмнө 

бхөлзөөд л ... гэж Рон хэлээд сүүлчийн зайг том том бичгээр дүүргэж байв.

Номын тавиурын араас цөхрөнгөө барсан Гермиона гарч ирлээ.

- «Хогвартсын түүх» гэдэг номыг бүгдийг тараачихжээ. «Тэмдэглүүлээд хоёр 

долоо хоног хүлээ» гэнээ! Би тэр номыг гэртээ үлдээчихсэн юм л даа. Туг үсийн 

номнуудаас болоод л тэр. Чемоданд багтахгүй байсан юм ... гэж тэрбээр 

андуудтайгаа зэрэгцэн суугаад дургүйцэн хэлэв.

- Чи «Хогвартсын түүх»-ээр яах гэсэн юм бэ? гэж Харри сонирхлоо.

- Бүгдэд хэрэгтэй болоод л тэр. Нууц өрөөний тухай домог унших гэсэн юм.

- Энэ чинь ямар өрөө гэж?

- «Түүх»-энд энэ домог бий. Бусад номуудад байхгүй. Би тэр домгийг 

санадаггүй ээ ... гэж хэлээд Гермиона хөмхийгөө зуужээ.

109

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Гермиона минь дээ, чи надад зохион бичлэгээ уншуулчих гэж Рон цагаа 

харснаа аргаа баран хэллээ.

- Гуйгаад нэмэргүй ээ. Арван өдрийн турш чи юу хийсэн юм бэ? гэж Гермиона 

- Надад ердөө л тавхан сантиметр үлдээд байна. Чамд харамсалтай байна гэж 

Хонх дуугарч, андууд ид шидийн хичээлд орохоор гүйцгээв. Рон, Гермиона хоёр 

замын турш толхилцжээ.

Энэ хичээлээс илүү уйтгартай зүйл гэж байсангүй. Хичээлийг сургуульд цорын ганц 

байдаг хий үзэгдэл багш профессор Бинс заадаг байв. Аймаар уйтгартай агаад ноён 

Бинс хичээлийн самбараас шууд гарч ирдэг нь л сонирхол татдаг юм. Эртний энэ 

хүнийг хэрхэн үхсэнээ мэдэхгүй өнгөрсөн гэж ярилцдаг билээ. Нэг удаа хичээлд 

ирэхдээ их биеэ багш нарын өрөөний ханан зуухны дэргэд үлдээчихсэн гэдэг.

Өнөөдөр ч профессор Бинс урьдын адил тэмдэглэлээ дэлгээд тослоогүй тэрэг шиг 

хяхтнаж гарлаа. Ангид цөмөөрөө үүрэглэн, хааяа зарим нэг хүүхэд сэрмэгцээ нэр он 

сар зэргийг бичиж аваад ахиад л зүүрмэглэнэ. Ингэж хагас цаг хэртэй хяхтнасны 

эцэст нэг сонин юм боллоо. Гермиона гараа өргөжээ.

1289 онд болсон ид шидтэнгүүдийн олон улсын хэлэлцээрийн тухай хичээлийнхээ 

дунд нь хүрч байсан профессор Бинс гайхшран харцаа дэвтрээсээ салгажээ.

- За, хатагтай ... өө-ө ...

- Грэйнжер, профессор оо. Би танаас нууц өрөөний тухай асуух гэсэн юм 

хэмээн Гермиона тов тодорхой хэлэв.

Цонхоор ширтэж байсан Дин Томас ухаан орж зөрүүлсэн гар дээрээ толгойгоо тавин 

ширээгээ тэгнэн хэвтэж байсан Лаванда Браун цочиж, Невилл ширээн дээрээс гараа 

Профессор Бинс нүдээ анивчсаар.

- Миний заадаг хичээл бол ид шидийн түүх. Грэйнжер авхай, би зөвхөн баримт 

түшдэг болохоос элдэв үлгэр домог хамаагүй. Энэ оны есөн сард Сардиний ид 

шидтэний дэд хороо ... гэж профессор нэгэн хэмийн дуугаар сөөнгөдүү ярина. 

Тэрбээр хуурай шохой бужигнуулсан мэт ханиалган ярьсаар.

Тэгтэл Гермиона ахиад л гараа өргөсөн учир яриа тасалджээ.

- Юу вэ, Грэйнжер авхай?

- Гэхдээ домог болгон баримт дээр үндэслэсэн байдаг биз дээ?

110

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Профессор бүр гайхаж орхисон нь түүнийг амьд үхсэн аль ч үед хэн ч энэ тухай 

асууж байгаагүй юм шиг Харрид санагджээ.

- За яахав. Таны зөв байж болох юм. Гэхдээ таны асуусан домог бол огт 

үндэсгүй, цэвэр зохиосон, тэр ч байтугай ... хэмээн Бинс яриа зуураа Гермионаг анх 

удаа харж байгаа юм шиг гайхан ширтэх ажээ.

Гэхдээ бүх ангиараа чих тавин чагнаж байсан болохоор зайлах арга байсангүй. Бинс 

бүх хүүхдүүдийг тойруулан харлаа. Олон арван нүд түүнийг асуусан янзтай 

- За яахав. Би санах гээд үзье ... Нууц өрөө ... гэдэг чинь ... нууцын өрөө ...

«Хогвартс» сургууль мянга гаруй жилийн тэртээ үндэслэгдсэн гэдгийг та бүгд мэдэж 

байгаа. Яг он сар нь байдаггүй юм. Сургуулийг тухайн үеийн дөрвөн томоохон 

шидтэн байгуулсан юм. Манай тэнхимүүд тэдний нэрээр нэрлэгддэг билээ. 

Годрик Гриффиндор, Пенелопа Пуффендуй, Кандида Когтевран, Салазар Слизерин 

нар. Тэд тухайн үеийн маглуудын нүднээс хол энэхүү шилтгээний хамтран барьсан 

юм. Тэр үед эгэл хүмүүс ид шидээс айдаг байсан болохоор ид шидтэн, илбэчингүүд 

нуугдах хэрэг гардаг байжээ гэж хэлээд сурагчдыг үзэн ядсан байртай харснаа цааш 

үргэлжлүүлэн:

- Тэд нилээд урт хугацааны турш эвтэй найртай амьдарч, авъяас чадвартай 

залуу хүмүүсийг эрж олон энэ сургуульд элсүүлж, чадах ядахаараа сургадаг байжээ. 

Тэгснээс Слизерин болон бусад хүмүүсийн хооронд ан цав гарах нь тэр. Слизерин 

маш хатуу сонголт шаарддаг байлаа. Тэрбээр ид шидийн нууц бол цэвэр цусны 

шидтэнгүүдийн гэр бүлд л хадгалагдана гэж үздэг байв. Маглуудад итгэдэггүй 

байжээ. Эцсийн эцэст Слизерин, Гриффиндор хоёр хэрэлдээд Слизерин сургуулийг 

орхиж явсан гэдэг гээд профессор Бинс хөмхийгөө зуухад нүүр царай нь үрчийсэн 

хөгшин яст мэлхийтэй адил харагдана.

- Он дарааллын сударт ингэж л дурдсан байдаг юм даа. Гэхдээ цаг хугацаа 

өнгөрөхөд нууц өрөөний тухай домог баримт сэлтийг дарагдуулжээ. Слизеринийг 

шилтгээнд нууц өрөө хийсэн гэж ярьцгаадаг л юм. Ингэж л домог төрсөн хэрэг. 

Хэрэв домгоор бол Слизерин сургуулиа орхихоосоо өмнө өрөөг тарнидсан гэдэг юм. 

Тэр үеэс л өрөөнд хэн ч орж чадахаа больсноор барахгүй зөвхөн Слизериний удам 

судрынхан тарнийг зайлуулж, аймшгийн өрөөн хоригдогчдыг суллан, түүний 

тусламжтайгаар ид шидийн урлагийг судлаж чадахгүй хүмүүсийг сургуулиас хөөх 

учиртай гэдэг.

Бинсийг яриагаа дуусгахад ангид нам гүм болсон хэвээр. Сурагчид Бинсээс нүд 

салгалгүй, үргэлжлүүлэн ярихыг хүлээсэн авч энэхүү дэмий яриа Бинсийг залхаажээ.

- Энэ бүхэн үлгэр домог юм. Өрөөг хэд хэдэн удаа хамгийн чадалтай шидтэн, 

лус савдгууд эрсэн юм даг. Тийм өрөө байхгүй. Энэ бол ердөө л тэнэг 

хүмүүст зориулсан аймшигт үлгэр.

111

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Гермиона ахиад л гараа өргөв.

- Ноёнтоон, «Аймшгийн өрөөнд хоригдогч» гэдэг чинь юу гэсэн үг вэ?

- Домогт гардгаар бол зөвхөн Слизериний үе залгамжлагчдад захирагдах 

учиртай ширүүн хүн байх ёстой гэж Бинс хөндий, хоржигносон дуугаар тайлбарлав.

Сурагчид бие биеэ айсан байдалтай харцгаалаа.

- Айх хэрэггүй, ямар ч өрөө байхгүй. Өрөө ч байхгүй догшин ширүүн хүн ч 

байхгүй гэж профессор Бинс цаас шажигнуулах зуураа хэлэв.

- Гэхдээ өрөөг зөвхөн Слизериний жинхэнэ залгамжлагч л нээж чадна гэж та 

ярьлаа шүү дээ. Энэ чинь залгамжлагч ирэх хүртэл хэн ч тэр өрөөг олохгүй гэсэн үг 

биш үү? хэмээн Симус Финниган асуужээ.

- Энэ чинь тэнэг хэрэг. Тийм өрөө байхгүй. Сургуулийн нэг ч захирал түүнийг 

олоогүй юм чинь ... хэмээн профессор Бинс уурлалаа.

- Уучлаарай профессор оо. Энд зүгээр л хар шид шид хэрэгтэй байгаад тэр нь 

бидэнд байхгүй байж болох юм гэж Парвати Патил хэлэв.

- Хэрэв ид шидтэн хар шид шид үзүүлдэггүй бол түүнийг сураагүй гэсэн үг 

биш шүү дээ. Дамблдорын өмнөх үеийнхэн ... гэж Бинсийг дуугаа 

чангаруултал:

- Гэхдээ Слизеринтэй хамаатан байх хэрэгтэй байж магадгүй юм. Харин 

захирал маань ... гэж Дин Томасыг ярьж эхэлтэл профессор Бинс байж суух газраа 

- Энэ тухай одоо болноо! Энэ бүгд үлгэр домог, хууч яриа. Та нар ухааныхаа 

цурамд тогтоож ав. Өрөө байхгүй. Слизерин шилтгээнд нууц булан барьж 

байгуулсан гэдэг баталгаа байхгүйтэй адил. Энэ тэнэг түүхийг би ярьж өгсөндөө 

харамсаж байна. Одоо жинхэнэ найдвартай, шалгагдсан баримт бүхий үнэн түүх 

рүүгээ эргэж орцгооё гэж тэрбээр хэллээ.

Таван хором ч өнгөрөөгүй байтал хүүхдүүд ахиад л үүрэглэж байв.

- Салазар Слизерин шахалтанд орсон байлгүй дээ. Цэвэр цус энээ тэрээ гэдэг 

үгийг хэн яагаад яариад байдаг нь ойлгогдлоо. Би л лав энэ танхимд яагаад ч орохгүй 

байсан даа. Хэрэв бүрх малгай намайг тийш нь хуваарилсан бол би юу ч бодолгүй 

гэртээ харих байсан ... гэж хичээлийн дараа Рон ярьжээ. Харри Гермиона тэр гурав 

хүүхдүүдийн дундуур зүтгэсээр цамхаг руугаа очоод цүнх саваа орхиж оройн хоолоо 

идэхээр яарчээ.

Гермиона ойлгосон мэт толгой дохиход Харри дуугүй байлаа. Роны хэлсэн үгэнд 

дотор нь хүйт оргижээ.

112

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Жилийн өмнө бүрх малгай түүнийг Слизеринд суралц гэж санал болгосныг Харри 

нөхдөөсөө нуудаг байлаа. Бүрх малгай түүний чихэнд: «Чи агуу их хүн болно ... 

Слизрин чамайг алдрын оргилд аваачна. Бүү эргэлз ...» хэмээн шивнэсэн юм даг.

Гэвч Харри Слизеринээс зөвхөн хар шидтэн гардаг гэдгийг мэддэг байсан 

болохоороо эрс татгалзсан билээ. «Зөвхөн Слизерин л биш байгаасай!» гэж дотроо 

бодож байтал бүрх малгай: «За яахав, дураараа л бол ... Гриффиндорт ор ...» гэсэн 

Хүүхдүүдийн дунд тэд Колин Кривитэй тааралдлаа.

- Сайн уу, Харри.

- Сайн уу, Колин.

- Харри, манай ангийн нэг хүүхэд чамайг ... гэтэл хүүхдүүд түүнийг дундаа 

хавчуулан их танхим руу авч одлоо. Жижигхэн, хөнгөхөн Колин ямар ч атугай: 

«Баяртай, Харри!» гэж алсаас хашгирч амжаад харагдахаа больжээ.

- Түүний ангийн хүүхэд юу хэлсэн юм бол? гэж Гермиона сонирхов.

- Намайг Слизериний залгамжлагч гэсэн юм байлгүй гэж хэлээд Харрийн 

сэтгэл зүрх гомдлоор дүүрэв. Yдийн хоолны дараа Жастин Финч-Флетчли яг л 

галаас дүрвэсэн юм шиг түүнээс зугтаасныг эргэн саналаа.

- Тэдний аль дэмий юм бодож олохыг тэр гэхэв! гэж Рон хэлээд царайгаа 

Шилтгээний тойруулган шатан дээрх хүүхдүүд цөөрчээ.

- Нууц өрөө гэж үнэхээр байдаг гэж бодож байна уу? гэж Рон Гермионагаас 

асуув. Хэн мэдэх вэ? Дамблдор гуай ноён Норрис муурыг амилуулж чадаагүй 

болохоор түүнийг ... лав л хүн тарнидаагүй байх гэж Гермиона хөмөг зангид хэллээ.

Шатны нэг булангаас нөгөө ноён Норрисыг олсон хонгил эхлэдэг юм. Бүгд урьдын 

адил байсан авч бамбар тогтоох дэгээнд муур байхгүй, «НУУЦ ӨРӨӨ ДАХИН 

НЭЭГДЛЭЭ» гэсэн бичгийн оронд сандал тавьсан байлаа.

- Yүнийг Филч тавьжээ. Энд жижүүрлэж байгаа юм гэж Рон тодруулав. Одоо 

хонгилд хоосон ажээ. Гурвуулаа ийш тийшээ харцгаав.

- Алив эрцгээе! Ямар нэг ул мөр үлдсэн байж болох юм гэж хэлээд Харри 

цүнхээ чулуудан дөрвөн хөллөөд мөлхөх зуураа:

- Энд хар толбо байна! Энд бас ... гэтэл:

- Наашаа ир. Yүнийг хараач гэж Гермиона инээд алдан хэлжээ.

Харри босоод ханан дээрх бичгийн дэргэдэх цонх руу очлоо. Гермиона дээд талын 

шилийг заана. Шилэн дээр гарсан яльгүй завсрыг чиглэн баахан аалз цувран гүйлдэх 

113

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

ажээ. Тэдний араас утаа мэт мөнгөлөг, урт аалзны тор хөвөрнө. Аалзнууд гадагш 

гарахаар яарч байгаа нь илт.

- Эд нар яасан юм болоо? Иймэрхүү юм урьд нь огт үзсэнгүй гэж Гермиона 

- Би ч бас. Харин Рон чи харсан уу? Рон оо? гэж Харри асуулаа. Харри эргээд 

харсан чинь Рон нилээд хол айсан шинжтэй зогсоно.

- Чи яасан бэ? гэж Харри асуув.

- Би ... аалзнаас айдаг юм ... гэж Рон хүчлэн хэллээ.

- Тийм үү? Чи аалзаар мянган удаа уусмал бэлтгэсэн биз дээ гэж Гермиона 

- Хатаасан аалз яах ч үгүй ээ. Харин амьд аалз бол ... гэж хэлээд Рон аалзны зүг 

харж зүрхэлсэнгүй.

Гермиона инээд алдав.

- Инээх юм байхгүй. Би гурван настай байхдаа Фредийн тоглоомон шүүрний 

ишийг хугалчихсан юм. Тэрбээр уурласандаа болоод миний хилэн бамбаруушыг том 

аравгар аалз болгочихож билээ. Тийм үед чамайг ямар байхыг чинь харах юм сан ... 

гэж Рон хэлээд дотор нь муухай оргижээ.

Гермиона инээдээ арай ядан барьж байв. Харри тэр хоёрыг аалзнаас хөндийрүүлэх 

- Тэр үед энд шалан дээр ус байсныг санаж байна уу? Ус хаанаас гарсан бэ?

дараа нь арччихсан байсан гэж асуулаа.

- Санаж байнаа. Энэ хаалганы дэргэд ус байсан гэж хэлээд Рон үүд рүү очин 

гараа сунган татлаа.

- Чи яаж байнаа хэмээн Харри гайхав.

- Тийшээ орж болохгүй ээ. Охидын бие засах газар.

- Тэгээд яагаав. Тэртээ тэргүй ажилладаггүй юм чинь. Тэнд уйланхай Миртл 

суудаг юм. Явж харъя гэж хэлээд Гермиона үүд рүү очлоо.

Тэгээд «Жорлон ажиллахгүй» гэсэн бичгийг ч хайхралгүй Гермиона үүдийг дэлгэв. 

Энэ жорлон ямар муухай замбараагүй байсан гээч! Цав гарч толбо болсон урт

толины доод талд хагарч хэмхэрсэн угаалтуур ярайна. Бүгдэг бадаг гэрэлтүүлэх

хугархай лааны гэрэл нойтон шалан дээр туяарах аж. Бүхээгний үүдний будаг 

ховхорч, нэг бүхээгний хаалга ганцхан нугасан дээр санжиганан байлаа.

114

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Гермиона хуруугаа уруулдаа наагаад сүүлчийн бүхээг рүү явав.

- Сайн байна уу, Миртл ажил ямар байна?

Рон Харри хоёр дөхөж очлоо. Миртл эрүүн дээрх батгаа шахсаар усны савны дээгүүр 

хөвөн хөөрч байв.

- Энэ бол охидын бие засах газар. Гэтэл эд нар чинь охид биш байна гэж Миртл 

хэлэхдээ Рон Харри хоёрыг сэжиглэнгүй харж байлаа.

- Тийм ээ, тэдэнд би энд ямар ... аятайхан байдгийг үзүүлэх гэсэн юм гэж

Гермиона зөвшөөрөн хэлэв.

Тэгээд гараараа бүдгэрсэн толь норсон шалыг заах мэт дүр үзүүлжээ.

- Миртлийг ямар нэг юм харсан уу гэж асуухгүй юм уу? гэж Харри шивнэв.

- Та нар юун тухай шивнэлдээд байна? гэж Миртл хэлээд Харрийг сэжиглэнгүй 

- Бид шивнэлдээгүй байнаа. Би зүгээр л юм асуумаар санагдаад ... гэж Харри 

- Яагаад дандаа надад мэдэгдэлгүй шивнэлдээд байдаг юм бэ? Хэрэв би үхсэн л 

бол гомдож чадахгүй болж таарч байна уу? гэж Миртл уйлагнана.

- Хэн ч чамайг гомдоох гээгүй байна. Харри зүгээр л ... гэж Гермиона түүнийг 

тайтгаруулахаар оролдоно.

- Хэн ч гомдоохыг хүсээгүй гэнэ! Би амьдралдаа дандаа хэлмэгдэж байх юм.

Бүгд дахин давтагдаж байна.

- Сүүлийн үед чамайг ямар нэг ер бусын юм харсан уу? гэдгийг бид асуух гэсэн 

юм. Баярын үеэр чиний жорлонгийн хаалганы эсрэг талд хэн нэгэн хүн муурыг 

хэлмэгдүүлсэн байна гэж Гермиона шууд л асуулаа.

- Энд хэн нэгэн хүн байсан юм болов уу? гэж Харри нэмэрлэв.

- Би хэнийг ч хараагүй. Намайг баяр дээр их гомдоосон болохоор би буцаж 

ирээд үхмээр санагдсан ч ... гэнэтхэн өөрийгөө ...

- Yхсэн гэдгийг санасан гэж Рон туслав.

Миртл гомдонгуй уйлагнаад усны саван дээгүүр ниссэнээ шууд л суултуур руу 

шумбан унаж хүүхдүүдийг толгойноос хөл хүртэл норгочихлоо. Усны хоолойноос 

бүдэг бадаг хашгирах чимээ сонсдоно.

Рон Харри хоёр гайхан амаа ангайж Гермиона мөрөө хавчин:

115

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Yүнийг Миртлийн зугаа цэнгээ гэж үзэж болно. Эндээс явцгаая гэлээ.

Рон жорлонгийн үүдийг дөнгөж хаатал, хаана ч юм ус булиглах чимээ гарснаа, 

дээрээс хэн нэг хүн: «Рон!» гэж чанга дуудахад тэр гурав огло үсэрчээ. Талбай дээр 

тэнхимийн ахлагч Перси Уизли зогсож байв.

- Энэ чинь охидын бие засах газар. Та нар тэнд юу хийсэн юм бэ? гэж Преси 

шүднийхээ завсраар сийгүүлэн асуулаа.

- Юу ч болоогүй ээ. Бид эд мөрийн баримт хайсан юм гэж Рон мөрөө хавчин 

Перси яг л хатагтай Уизли шиг ширүүн төрхтэй болоод:

- Эндээс хурдхан явцгаа ... Хачин юм болох нь шив?! Бүгд хоолоо идэж байхад 

эд нар энд ахиад л байж байдаг! гэж гараа алдлан хэлээд тэднийг шатаар буулгахаар 

- Тэгээд яагаав? Бид мууранд хуруугаа ч хүргээгүй юм чинь! гэж Рон зогсоод

Персийг эгцлэн харж хэлэв.

- Би Жиннид бас ингэж хэлсэн. Чамайг сургуулиас хөөгдөх байх гэж айгаад 

өдрийн турш усан нүдлэж яваа шүү. Чи ядахдаа түүнийг бодмоор юм!

- Жиннийн тухай надад яриад яах юм бэ? Чи түүнийг тоодоггүй шүү дээ. Чи 

зүгээр л энэ бүхнээс болоод ахлагчаасаа огцорно гэж л айж байгаа гэж хэлээд Роны 

- Гриффиндорт хасах таван оноо өглөө. Та нарт сургамж болог. Одоо дахин 

ямар ч мөрдөн байцаах ажил хийхгүй шүү! Тэгэхгүй бол захидал бичнэ гэж Перси 

уурсан хэлээд ахлагчынхаа тэмдгийг тэмтэрлээ.

Персийн хүзүү Роны чихнээс илүү улайгаад эргэн явж одлоо.

Харри, Рон, Гермиона гурав их танхимд очоод Персигээс хол суужээ. Рон гэрийнхээ 

даалгаврын ид шидийн томъёон дээрээ бэх дусаачихаад түүнийгээ арилгах санаатай 

шидэт саваагаа аван дохисон авч зохион бичлэг бүхий цаасаа санамсаргүй 

шатаачихжээ. Цаас дүрэлзэн шатахад Рон ч бүр цөхрөнгөө баржээ. Гараараа 

дохисноо шившлэгийн номоо хаахад Гремиона ч бас түүнийг дуурайхад Харри их 

- Ер нь хэн муурыг тэгдэг байнаа? Сангасваа, маглууд сургуульд байхгүй бол 

хэнд хэрэгтэй юм бэ? гэж мартсан яриагаа үргэлжлүүлж байгаа өнгөөр Гермиона 

аядуухан асуулаа.

- Тийм шүү, хэн маглуудыг ингэтлээ үзэн яддаг блээ? гэж Рон сайтар 

ухааралгүй асуултыг асуултаар хариулав.

116

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чи Малфойн тухай яриад байна уу? гэж Гермиона Роныг асуусан байртай 

- Өөр хэний тухай асуух юм бэ? Чи түүнийг «Холимог цустай та нар дараа нь» 

гэж хэлэхийг сонссон шүү дээ. Санаж байна уу? Чи түүнийг харх шиг царайлсныг 

хараарай. Юугаар ч мөрийцсөн бэлэн байна ...

- Малфой чинь Слизериний залгамжлагч гэж үү? Итгэмээргүй юм гэж

Гермиона хэлжээ.

- Тэдний гэр бүл ямар билээ? Бүгдээрээ л Слизеринд суралцсан. Малфой энэ 

тухай байнга ярьдаг юм. Тэд цөм Слизериний хамаатнууд байж болох юм бишүү? 

Малфойн эцэг хар шидтэн шүү дээ гэж хэлээд Харри бас л номоо хойш тавилаа.

- Малфойнхонд нууц өрөөний түлхүүр олон зуун жил хадгалагдсан байж 

магадгүй. Эцгээсээ хүүд дамжуулаад л гэж Рон хэлэв.

- Тийм ч байж магадгүй юм гэж Гермиона итгэл муутайхан өгүүлжээ.

- Тийм байлаа ч гэсэн батлаж чадахгүй юм даа гэж хэлээд Харри хөмсөг 

- Нэг арга байна. Энэ арга үнэндээ маш хэцүү, тун эвгүй байх юм. Энэ аргыг 

хэрэглэвэл сургуулийн бүх дүрэм журмыг зөрчих болно гэж Гермиона шивнэн 

хэлээд Персийн зүг айсан маягтай харлаа.

- Гурав дөрвөн долоо хоногийн дараа тэр аргаа бодож боловсруулаад бидэнд 

хэлээрэй гэж Рон ёжлоно.

- Бодоод олчихсон юм аа. Слизериний их танхимд нэвтэрч ороод Малфойн 

нууцаа ярихыг өөрт нь мэдэгдэлгүй сонсох хэрэгтэй гэж Гермиона тайван хэлжээ.

- Яаж ингэх юм бэ? гэж Харри сайтар ухааралгүй асуух зуур Рон чангаар инээж 

- Амархаан, хөвгүүд ээ. Зөвхөн хувиргах уусмал л чанах хэрэгтэй.

- Ямар уусмал гэнээ? гэж Рон, Харри хоёр зэрэг асуув.

- Энэ тухай Снегг багш нэг хичээл дээр ярьсан юм ...

- Снегг багшийн хичээлийг сонсохоос өөр юм чамд байх биш дээ гэж Рон 

- Энэ бол нэг хүнийг өөр хүн болгодог ундаа байгаа юм. Бид өөрсдийгөө 

Слизериний нэг хүүхэд болгоод хувиргачихвал хэн ч мэдэхгүй байх болно. Тэгээд л 

Малфойн чалчихыг сонсох юм. Тэр чинь бардамнах дуртай гэж Гермиона Роны 

үглэхийг тоолгүй ярина.

117

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чиний санал надад нэг л таалагдахгүй байна. Бид үүрд Слизеринийх болоод 

үлдчихвэл яах юм бэ? гэж Рон баргар царайлан хэлэв.

- Тэнэг гэдэг нь. Уусмалын үйлчилгээ дорхноо гарчихдаг юм. Харин жор яаж 

олох билээ? «Хүчтэй үйлчлэгч уусмал» гэдэг номонд бий гэж Снегг багш ярьж 

байсан. Тэр ном сургуулийн номын сангийн тусгай хэсэгт байдаг байлгүй гэж 

Гермиона ярина. Тусгай хэсгийн номыг зөвхөн багшийн зөвшөөрлийн бичгээр 

- Бид яаж зөвшөөрөл олж авах вэ? Энэ ном зүгээр л бидэнд хэрэг болсон гэхэд 

хэн итгэх юм бэ? Биднийг ямар нэгэн уусмал бэлтгэх гэж байна гэдгийг захын тэнэг 

ойлгоно хэмээн Рон уруу царайлан хэлэв.

- Уусмал бэлтгэх онол бидэнд их сонирхолтой байна гэж хэлж болно биз дээ?

- Yгүй ер өө! Манай профессоруудыг мэдэхгүй биш дээ! Хувиа бодсон амьтад!

гэж Рон татгалзан хэлжээ.

БҮЛЭГ 10: ГАЛЗУУРСАН БӨМБӨГ

Хичээлийн жилийн эхэнд Туг үс ангид корунэллийн шунгинууртай танилцуулах 

хичээл зохион байгуулсан авч төдий л амжилттай болоогүй билээ. Түүнээс хойш 

тэрбээр хичээл дээр өөрийнхөө номын хэсгээс уншиж өгөх болсон бөгөөд заримдаа 

тэндээс хэсэгчилсэн тоглолт хийлгэхдээ өөрөө хамгийн сайн боллоо гэж боддог 

байв. Өөрөө шидтэний дүрд тоглож бусад дүрд ихэвчлэн Харрийг сонгон авдаг 

балаа. Харри ангийнхныхаа өмнө чалчих шившлэгээс болоод хэлмэгдсэн хөдөөгийн 

тариачин эсвэл хатгалгаа туссан алмас эсвэл Туг үстэй дайралдсанаасаа хойш цус 

үзэж чадахаа больж, зөвхөн ногоогоор хооллох болсон Цус сорогчийн дүрийг 

Нэг хичээл дээр Харри хар урлагаас хамгаалах хичээл дээр хувилгааны дүрд 

тоглосон бол дараа нь энэ дүрээс татгалзмаар санагдсан аж. Гэхдээ одоо Туг үсийн 

сайхан сэтгэлийг сэвтүүлэхгүй байх нь чухал.

- Харри чи сайхан улилаа. Яг л жинхэнэ юм шиг. Би түүнийг довтлон газар 

унагаагаад хоолойд нь шидэт саваагаа тулгасан юм. Сүүлчийн хүчээ шавхан 

эргүүлэх хэцүүхэн шившлэг хэлэхэд мань хувилгаан өрөвдөлтэй орилж билээ. Алив, 

118

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри дуурайгаад үз! Илүү чангаар! Ай даа, яг болж байна. Түүний үс ноос унаж, 

араа соёо нь жижигрээд ерийн нэгэн болж хувирсан юм даг. Жирийн юм шиг авч тэр 

тосгоны оршин суугчид огт марталгүй намайг баатар гэдэг юм. Тэдний хувилгаанаас 

салгасан юм чинь.

Хонх дуугарч, Туг үс ширээний араас бослоо.

- Гэрийн даалгаварт Вага-Вагагийн хувилгааныг би хэрхэн алсан тухай шүлэг 

зохиоцгоо. Сайн зохиосон хүүхдэд «Би шидтэн» номоо гарын үсэг зурж дурсгана.

- За яах вэ? гэж Харри сэмхэн асуулаа.

- Хүүхдүүдийг явахыг хүлээе. Одоо явцгаая ... гэж Гермиона догдлон хэлэв.

Гермиона сэтгэл түгшин гартаа хуудас цаас барьсаар Туг үс рүү очлоо. Рон, Харри 

хоёр ч араас нь яарав.

- П ... профессор Туг үс гуай ... би ... би номын сангаас энэ номыг авмаар байна.

Түүнийг унших гэсэн юм хэмээн Гермиона түгдрэн хэлээд номын нэр бичсэн цаасаа 

чичирсэн гараараа түүнд сунгаж:

- Гэхдээ энэ ном тусгай хэсэгт байдаг болохоор ... өө ... багшийн зөвшөөрөл 

хэрэгтэй гэнээ. Таны «Ороолонтой орооцолдсон нь» гэдэг номдоо бичсэн удаан 

үйлчилгээтэй хорны тухай мэдмээр байна ... гэлээ.

- Аа, «Ороолонтой орооцолдсон нь» гэдэг чинь миний хамгийн хайртай ном.

Танд таалагдсан юм уу? гэж Туг үс хэлээд цаасыг авангаа 

баясан инээмсэглэжээ.

- Маш их таалагддаг. Та цайны шүүрийн тусламжтайгаар хорыг тун чадмаг 

шүүсэн байдаг шүү! гэж Гермиона уриалгахан хэллээ.

- За яахав, хамгийн сайн сурагчдаа туслах нь миний үүрэг гэж Туг үс 

инээмсэглэн хэлээд тогосны өдөөр хийсэн том үзгээ гаргаж ирлээ. Роныг давхийхэд 

Туг үс өөрөөр ойлгоод:

- Сайхан байгаа биз, тийм үү? Би гарын үсгээ үүгээр зурдаг юм гэлээ.

Тэрбээр ороолдсон гарын үсгээ зураад нөгөө цаасаа Гермиона д өгөхөд охин түүнийг 

яаран авч цүнхэндээ хийлээ.

- Маргааш улирлын анхны тэмцээн болно биз дээ? Гриффиндор Слизеринтэй 

тоглоно гэнээ? Чамд их найддаг гэлцэж байна билээ. Би ч бас баригч байсан юм шүү. 

Намайг улсын шигшээд урьсан авч би татгалзаад дэлхийг хар хүчээс хамгаалах 

ажилд амьдралаа зориулсан юм даа. Гэхдээ би одоо ч гэсэн муугүй тоглодог 

болохоор чамд ганц хоёр арга хэлж өгч болох л юм. Эхлэн суралцагчдад би 

туршлагаасаа хэлж өгөх дуртай ... гэж Туг үс Харрид хандан хэлэв.

119

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри талархсанаа бувтнан хэлээд нөхдийнхөө араас яарлаа. Тэд хонгилд очоод 

алхаагаа саалаа.

- Yгүй ер, ямар ном гэдгийг нь харах ч үгүй зурчихдаг байна шүү гэж Харрийг 

гайхан хэлээд Туг үсийн гарын үсгийг харав.

- Хоосон толгойт хувиа боддогч. Гэхдээ хүссэн юмаа авсан болохоор бидэнд 

ямар ялгаа байх вэ дээ гэж Рон явах зуураа өгүүлнэ.

- Тэр чинь хоосон толгойт хувиа бодогч биш ээ гэж Гермиона хэллээ.

- Тэгэлгүй яахав, чи түүний хамгийн сайн сурагч юм чинь ...

Номын санд зөвхөн шивнэн ярих учиртай болохоор андууд дуугаа аяарсгав.

Хатангир туранхай өлсгөлөн бүргэдтэй адилхан хатагтай Пинс Туг үсийн гарын 

үсэгтэй цаас руу сарвайсан авч Гермиона түүнийг тавьсангүй.

- «Хүчтэй үйлчлэгч уусмал» гэнээ? хэмээн хатагтай Пинс хардангуй давтаад

Гермионагаас нөгөө цаасыг дахин авах гэлээ.

- Би зөвшөөрлийг өөртөө үлдээж болох уу? гэж Гермиона хулчгардуухан асуув.

- За яая гэхэв. Өөр гарын үсэг авна биз. Туг үс юун дээр ч хамаагүй зурдаг юм 

чинь гэж хэлээд Рон цаасыг охиноос булаан авч хатагтай Пинст өгчихлөө.

Хатагтай Пинс цаасыг жинхэнэ эсэхийг шалгах бололтой гэрэлд барьж харснаа цааш 

яваад таван хормын дараа эргэж ирэхдээ гартаа хуучин том болть барьсан байлаа. 

Гермиона номоо цүнхэндээ болгоомжтой хийгээд тэр гурав номын сангаас ямар ч 

гэмгүй мэт алгуурхан гарч одлоо.

Тэд уйланхай Миртлийн жорлонд орж цоожлов. Рон эхлээд дургүйцсэн авч

Гермиона зүгээр, хэн тийшээ оръё гэж яаж санах юм бэ? хэмээн уруу татжээ. Хэн ч

саад болохгүй юм шиг санагдсан юм байлгүй. Yнэндээ ч Миртл урьдын адил 

бүхээгтээ цурхиран байсан авч тэр тэдэнд, тэд түүнд ямар хамаа байх билээ.

Гермиона «Хүчтэй үйлчлэгч уусмал» номыг болгоомжтойхон нээхэд андууд 

шарласан хуудас руу тонгойцгоов. Номыг зүгээр ч нэг онцгой хэсэгт хадгалдаггүй 

аж. Зарим уусмал үнэхээр аймшигтай үйлчилгээтэй аж. Толгой дээрээ гараа тавьсан 

хүн, шулмасын гэдэс дотрыг нь эргүүлсэн зургийн тухайд бол ярих ч юм алга.

- Энэ байна хэмээн Гермиона «Хувиргах уусмал» гэсэн гарчигтай хуудсыг 

олоод баярлан хэллээ. Эргэн хувирах дүр төрх тэр хуудсан дээр зураатай байв. 

Хүмүүсийн зовж шаналсан царай бол зураачийн сэтгэмж гэж Харри үнэхээр 

найдахыг хичээж байв.

120

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Ямар хэцүү найрлагатай юм бэ! гэж Гермиона мөр дагуулан хуруугаараа заах 

зуураа хэллээ. Тэгээд:

- Алтан нүдэн цэцэг, хануур хорхой, замаг, мөөгөнцөр энэ бүхэн уусмал 

хадгалах зориулалт бүхий шүүгээнд бий. Бас хос эвэртийн үйрүүлсэн эвэр байна! 

Yүнийг хаанаас олох вэ? Бас бумслангийн арьс? Бас хувиргах хүнийхээ биеийн 

яльгүй хэсэг гэдгийг яах болж байнаа? гэлээ.

- Юу гэнээ? Ямар хэсэг болж таарах вэ? Би Крэббийн хумсыг залгих болж 

байна уу? гэж Рон үрчийн хэллээ.

- Аз болоход энэ хэсэг хамгийн сүүлд хэрэг болох юм байна гэж Гермиона 

түүнийг сонсоогүй дүр эсгэн ярина.

Рон Харрийг анзаарах байх гэж найдсан авч Харри өөр юманд санаа зовж байлаа.

- Гермиона минь, сонсооч. Ямар олон юм хулгайлах хэрэгтэй болж байнаа!

Бумслангийн арьс сургуулийн шүүгээнд байхгүй болохоор Снегг багшийн хувийн 

нөөц рүү орох хэрэг гарах нь ээ? Энэ чинь тун ч ...

Гермиона тэсгэл алдан номоо чанга хамхилаа.

- За, за дураараа л болцгоо. Та нар айгаад бйгаа юм бол би ч бас сургуулийн 

дүрэм журам зөрчөөд байх хэрэг алга. Харин хөөрхий маглуудыг өөрөөр яаж аврах 

юм бэ? Уусмал бол аврах цорын ганц арга. Тэдний дайсан та нарт хамаагүй гэдэг нь 

илт байна. Би одоохон энэ номыг эргүүлж өгье ... гэж хэлэхдээ Гермионагийн хацар 

түмбийж, нүд нь гялалзаж байв.

- Хачин юм даа! Гермиона өөрөө биднийг сургуулийн дүрэм журмыг зөрч гэж 

байх шив. Тийм аваас би юу ч хийхэд бэлнэ байна ... Гэхдээ хумс залгихгүй бол 

зүгээр сэн! гэж Рон гараа савчин хэлэв.

Гермиона тайвшраад номоо дахин дэлгэлээ.

- Тэр уусмалыг бэлтгэхэд удах болов уу? гэж Харри асуув.

- Замгийг тэргэл сартай үед түүдэг юм. Алтан нүдэн цэцэг гурван долоо хоногт 

уусна. Тэгэхээр хэрэгтэй бүх зүйлийг цуглуулах юм бол бараг нэг сар гэсэн үг.

- Нэг сар гэнээ? Нэг сарын дотор Малфой маглуудын тэн хагасыг зовоох 

байлгүй! За яахав, нэгэнт өөр төлөвлөгөө байхгүй болохоор урагшаа! гэж хэлэхээс 

өөр арга алга гэж Роныг хашгиран хэлэхэд Гермионагийн ширүүн харц арай 

Гермиона ойр хавьд хүн байгаа эсэхийг шалгахаар жорлонгоос гарахад Рон хүү

Харрийн чихэнд:

- Маргааш Малфойг шүүрнээс нь унагчихаарай гэж шивнэжээ.

121

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Бямба гаригийн өглөө Харри эрт сэрээд одоо болох тэмцээний тухай хагас цаг шахам 

бодлоо. Слизеринийхэн дэлхийн хамгийн хурдан шүүртэй. Гриффиндорынхон 

хожигдвол ахлагч нь яасан их уурлах бол! Энэ муухай Слизеринийхнийг яая даа 

байз! Харри сэтгэл тавгүй босоод хувцаслан өглөөний ундандаа явлаа. Их танхимын 

урт ширээний ард бүх багаараа чимээгүй авч өндөлзөн суух ажээ.

Тэр өдөр бүрхэг хэцүү одоохон аянга ниргэх гэж байгаа юм шиг байв. Yд дунд гэхэд 

сургууль даяараа цэнгэлдэх хүрээлэнд очжээ. Рон Гермиона хоёр Харрид амжилт 

хүсэхээр хувцасны өрөө рүү очлоо. Тоглогчид Гриффиндорын улаан жанч сольж 

өмсөж, Вуд урьдын адил багийнхаа тамирчдын сэтгэл санааг өөдрөг болгох үг 

- Слизеринийхэн сайн шүүртэй ч гэсэн манайх сайн тоглогчидтой. Бид бэлтгэл 

сургууль их хийж, ямар ч цаг агаартай үед нисэж сурсан даа (Есдүгээр сараас эхлээд 

л голдоо ортол норсон гэж Жорж үглэнэ). Малфой тэдний багт өөрийгөө худалдсан 

тэр өдрийг хараал идэх болтугай гээд Вуд Харрид хандан:

- Харин чи тэдэнд үзүүлээд өгөөрэй. Баригч болоход баян эцэг бус авъяас 

хэрэгтэй гэдгийг харуулах юм шүү. Гэмтэж бэртсэн ч хамаагүй Малфойгоос түрүүлж 

снитчийг барих ёстой. Өнөөдөр бид ялах болно! гэлээ.

- Ямар нэг юм болбол бид хажууд чинь байгаа гэж Фред нүд ирмэн хэлжээ.

Yзэгчид Гриффиндорынхныг хөөрч баясан хашгирсаар угтлаа. Тэднийг өөрийн 

төдийгүй Когтевран, Пуффендуйн хөгжөөн дэмжигчид дэмжиж байсан юм. 

Слизеринийхэн дуугүй суусангүй. Тэд эсрэг багийнхныг шүгэлдэж, орилон угтжээ. 

Шүүгч хатагтай Нугарагч Флинт Вуд хоёрыг гар бариулахаар урив. Тэр хоёр бие 

биеэ догшин харцаар харан гараа чанга атгацгаажээ.

- Шүглийн дуугаар! Гурав ... хоёр ... нэг ... гэж хатагтай Нугарагч хашгирлаа. 

Хүмүүсийн хашгиралдах чимээн дор арван дөрвөн тоглогч бараан тэнгэрт дүүлжээ.

Харри нүдээ онийлгон снитчийг олж харах санаатай мэрийсээр бүхний түрүүнд

- Хөөе, сорвит оо! гэж Малфой хашгираад шинэ шүүрээ унан бардам явж 

Харри хариу хэлсэнгүй. Түүний зүг том хар бөмбөг нисэн ирэхэхд арай л 

оногдсонгүй бултаж амжлаа. Бүр үсийг нь шүргэх шахжээ.

- Арай л оночихсонгүй гэж Жорж хашгираад Харрийн дэргэдүүр өнгөрөхдөө 

цохиураараа бөмбөгийг хүчтэй цохин Эдриан Пьюсийн зүг илгээсэн авч замын 

хагасаас бөмбөг дахин эргэж Харрийн зүг нислээ.

122

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри хурдаа огцом саахад Жорж байдаг хүчээрээ блажерыг Малфой руу цохив. 

Гэвч бөмбөг яг л өөрөө эргэгч мод шиг буцан ирж Харрийг оносон хэдий ч аз 

болоход зөөлөн цохижээ.

Харри хурдаа нэмж талбайн нөгөө тал руу дүүлэхэд бөмбөг шуугин араас нь дагана. 

Юу болоод байнаа? Дүрэм ёсоор бол блажер нэг хүнийг дагаад байлгүй аль болох 

олон хүнийг онох ёстой сон.

Талбайн нөгөө талд бөмбөгийг Фред Уизли хүлээн авлаа. Харрийг тонгойход Фред 

байдаг чадлаар бөмбөгийг цохин холдуулав.

- Ура! гэж Фред ялсан дүртэй хашгирлаа.

Тэгтэл бас л болсонгүй. Дуулгаваргүй бөмбөг Харрийг ахиад л элдэхэд зугтаахаас 

өөр аргагүй болжээ.

Бороо орж эхлэлээ. Бороон дусал нүүр ороолгон, нүдний шилийг цантуулна. 

Тэмцээнд аль баг давамгайлж байгааг Харри мэдээгүй байтал тайлбарлагч Ли 

- Жар тэгийн харьцаагаар Слизерин хожиж байна гэж хашгирах дуулдав. 

Гайхаад байх юм алга. Тэдний шүүр илүү хурдан, тэгээд ч энэ бөмбөг түүнийг

галзуурсан юм шиг элдээд байхад. Yнэндээ ихрүүд түүнийг сайн буцааж байсан авч

нэмэр бага ажээ. Эргэн тойрон нисэж цохиураараа даллаж байхад снитчийг олж 

харах аргагүй юм.

- Энэ бөмбөгийг ... хэн нэг нь ... илбэдчихжээ гэж Фред нөгөө бөмбөгийг

Харригаас холдуулан цохих үедээ амьсгаадан хэлэв.

- Завсарлага авцгаая гэж Жорж хэлэх зуураа Вудэд дохио өгөх гэж мэрийн, бас

Харрийн нүүр лүү нисэн явах бөмбөгийг буцаан цохилоо.

Вуд зөвшөөрөн толгой дохиж, шүүгчийн шүгэл дуугарахад Харри, ихэр хоёрын хамт 

галзуурсан блажераас бултан Слизериний хөгжөөн дэмжигчидийн чих дүлийрүүлэм 

шүгэлдэхийг сонсон газар луу тэмүүлэв. Вуд бүх багийнхныгаа тойруулан 

- Юу болоод байнаа? Ингээд байвал амархан хожигдохоор байна шүү! Фред, 

Жорж хоёр яагаад Анжелинад туслахгүй байгаа юм бэ? Тэр чинь оноо авах сайхан 

боломжтой байсан шүү дээ! Та нар хаана байв аа? гэлээ.

- Бид түүнээс арван таван метрийн өндөрт байсан, Оливер оо! Харрийг алах 

шахсан блажераас аварсан юм. Энэ бөмбөгийг илбэдчихжээ. Харригаас огт

салахгүй байна. Бөмбөгийн хувьд өөр тоглогч гэж алга. Энэ

123

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Слизеринийхний хийсэн ажил байлгүй! гэж Жорж омогдов.

- Дэмий юм! Бэлтгэл дээр бүгд л зүгээр байсан даг. Тэгээд бүх бөмбөгийг 

цоожилсон юм чинь ... гээд Вуд итгэсэнгүй.

Хатагтай Нугарагч талбай дундуур тэдний зүг ирж явна. Ард нь Слизериний 

тоглогчид нүүр амаа элдэвлүүлэн инээлдэж, Харрийг хуруу гараараа заах ажээ.

- Тойрон байрлацгаая. Хэрэв та хоёр миний урдуур бөртгөнөөд байвал би 

снитчийг хэзээ ч барьж чадахгүй. Снитч өөрөө л ханцуйд ороод ирдэггүй юм бол. 

Бусдыгаа хамгаал. Харин бөмбөгтэй би өөрөө учраа олохыг бодъё гэж Харри сэтгэл 

догдлон хэллээ.

- Тэнэг хэрэг. Бөмбөг чиний толгойг тасдана гэж Фред эсэргүүцэв. Вуд ахлагч 

Харри болон ихэр хоёрыг харлаа.

- Оливер чи түүний хэлснийг яагаад сонсохгүй байнаа? Түүнийг дангаар нь 

тийм бөмбөгтэй үлдээж болно гэж үү?! Заавал мөрдөн шалгах хэрэгтэй ... гэж Алиса 

Спиннет уурлав.

- Тэгвэл оноо алдана. Энэ муу бөмбөгөөс болоод тэмцээнд хожигдох нь дутаж 

гэнэ. Оливер чи тэдэнд намайг орхи гэж хэл.

- Yүнд чи буруутай «Гэмтэж бэртсэн ч хамаагүй снитчийг барь» гээ биз дээ.

Yүнээс арай дээр юм бодож олж чадсангүй дээ! гэж Жорж Вудыг 

Хатагтай Нугарагч хүрч ирэв.

- Бэлэн үү?

Вуд Харрийг хараад ямар ч байсан ялах зүрх зориг дүүрэн байгааг мэдлээ.

- Фред, Жорж та хоёр Харрийг орхиорой. Өөрөө блажерын учрыг олно 

биз. Бороо улам ширүүссээр. Шүүгчийн шүгэлдэх дуунаар Харри тэнгэрт 

блажер араас нь агаарт сүнгэнэн нисэж явааг сонслоо. Харри улам өндөрт хөөрснөө

доош чулуу шиг нисэн, зүгээ буруулж ийш тийшээ тойрон нисэж байв. Бүр толгой нь 

эргэж байсан ч сайтар харсан хэвээр! Шүүрээ унасан хэвээр годройтон нисэх үед 

борооны дусал шилийг нь балбан, хамар луу нь урсан орж байлаа. Yзэгчид суудал 

дээрээ алга ташин инээлдэх аж. Сайн нисэгч! Харрийн цорын ганц аврал энэ байсан 

бөгөөд бөмбөг түүнийг яг дагаж чадахгүй байв. Харри яг л «Америкийн уулс» 

дээгүүр явах мэт талбай дээр дүүлж, Эдриан Пьюсийг нүднийхээ булангаар 

ажиглана. Тэр хүү Вудыг гүйцэж Гриффиндорын нэг цагаригт хүрэхээр тэмүүлж 

124

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Бөмбөг чихний нь хажууханд шуугиснаа ахиад л онсонгүй. Харри арагш зугтаахад 

бөмбөг бас л дагасан авч, тэрбээр ээрүүл шиг эргэлдлээ.

- Поттер чи бүжгэн жүжгээр хичээллэж байгаа юм уу? гэж Малфой хашгирав.

Харри хажуу тийшээ нисэх зуураа Малфой руу эргэж үзэн ядсан байдалтай харжээ. 

Түүний зүүн чихний дээхэн талд алтан снитч үзэгджээ. Малфой инээд алдан 

снитчийг харахтай манатай байлаа.

Харри байрандаа хөшчихлөө. Малфой гэнэтхэн толгойгоо өргөөд түрүүлж баривал 

Гэнэтхэн тас няс!

Бөмбөг ямар ч байсан түүнийг онож баруун гарыг нь хугалчихлаа. Гар нь өөрийн 

мэдрэлгүй унжлаа. Гол тасартал өвдөхөд Харрийн нүд харанхуйлжээ. Тэрбээр 

нойтон шүүрэн дээрээсээ золтой л гулсаад уначихсангүй. Нөгөө муухай бөмбөг бас л 

эргээд Харрийн толгойг чиглэн нисэв. Харри бултсан авч толгойд нь: «Снитч, снитч

...» гэсэн бодол эргэлдэнэ.

Борооны дусал, өвдөх гараа тоолгүй Харри Малфойн зүг хурдаллаа. Түүний 

шоолонгуй царай айсан төрхөөр солигдов. Харри түүнтэй үзэлцэх гэж байгаа юм 

шиг түүнд санагджээ.

- Чи яаж байнаа! гэж Малфой орилоод хажуу тийш бултан нислээ.

Харри шүүрээ тавиад эрүүл гараа сарвайн нойтон хүйтэн снитчийг шүүрэн авав. 

Өвдгөөрөө шүүрээ хавчин тогтоогоод, ухаан алдахгүйг хичээн доош унаж эхлэлээ. 

Yзэгчид айсан байдалтай дуу алдана.

Харри шаварт унахад хугархай гар нь санжиганаж, шүүр нь өөр тийш нисэн одлоо. 

Үзэгчид суудал дээрээ орилон шүгэлдэхэд айхтар өвдсөндөө болоод хөгжөөн 

дэмжигчид өчнөөн хол байх шиг түүнд санагджээ. Тэгэхэд л Харри гартаа алтан 

снитч байгааг мэдэрлээ.

- Хожсон шүү гэж арайхийн хэлээд ухаан алджээ.

Тэгээд мөн л талбай дээр ухаан оров. Бороо нүүр лүү нь цутган, хэн нэгэн хүн 

дээрээс нь тонгойн инээмсэглэх ажээ.

- Та байгаа юм уу? Холдвол дээр дээ гэж Харри шивнэв.

- Энэ маань яаж байнаа? Сандрах хэрэггүй. Би одоохон түүнийг эмчилнэг гэж

Туг үс түүнийг тойрон хүрээлсэн Гриффиндорынхныг харан хэллээ.

- Хэрэггүй ээ! Ингээд л байж байг ... хэмээн Харри татгалзав.

125

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри суух гэсэн ч тэсвэрлэшгүй өвдсөн болохоор чадсангүй. Тэгтэл гэрэл зургийн 

дуран тачигнаж гарлаа.

- Колин намайг ийм байхад зураг авч яах нь вэ? гэж Харри эсэргүүцнэ.

- Хэвт, хэвт. Би одоохон шившлэг уншина. Айх явдалгүй, би ийм юм анх үзэж 

байгаа биш хэмээн Туг үс халамжтай нь аргагүй зөвлөв.

- Би эмнэлэгт очвол дээр байхаа гэж Харри зуусан шүднийхээ завсраар 

сийгүүлэн хэллээ.

- Тийм шүү, профессор оо. Харри чи бөмбөгийг сайн барилаа. Ёстой сайхан 

гэж Вуд инээмсэглэн хэлжээ. Хэдийгээр баригч нь гэмтсэн ч тэд ялсан юм чинь 

Фред, Жорж хоёр солиорсон блажерыг хайрцагт хийх гэхэд бөмбөг яаж эсэргүүцэн 

байхыг Харри хүүхдүүдийн хөлийн хоорондуур харжээ.

- Эндээс холдоорой гэж Туг үс хэлээд ногоон ханцуйгаа шамлаж байна.

- Хэрэггүй юм биш үү ... гэж Харри санаа алдлаа.

Гэхдээ Туг үсийг зогсооно гэж байхгүй л дээ! Тэрбээр шидэт саваагаа эргүүлж 

байснаа шууд хугарсан гар луу чиглүүллээ.

Гараас нь агаар соруулаад авчих мэт мөрнөөс нь эхлээд хурууны үзүүрийг хүртэл нэг 

л сонин боллоо. Харрийг нүдээ анин эргэхэд хүүхдүүдийн нэг нь дуу алдаж, Колин 

Криви гэрэл зургийн дурангаа шүршдэг буу шиг тачигнуулж байв. Гар нь өвдөхөө 

больжээ. Харри гар байгаа үгүйг ч мэдэхгүй байлаа.

- М-м. За, зүгээр ээ. Ийм болдог юм. Гэхдээ одоо хугарсан яс байхгүй! Энэ л 

чухал. Эмнэлэг хүрчихэж дөнгөнө биз дээ? Ноён Уизли, хатагтай Грэйнжер хоёр 

түүнийг хүргэж өгөөрэй. Тэнд хатагтай Помпфри ... хэвд нь оруулах байлгүй гэж Туг 

үс сэтгэл зовсон байдалтай хэлэв.

Харри хөл дээрээ босоход өрөөсөн тал нь байхгүй мэт санагдана. Тэрбээр гүнзгий 

амьсгал авснаа гараа хараад эгээтэй л ухаан алдчихсангүй.

Ханцуйнаас нь түүхий махтай адил өнгөтэй, үлээсэн хаймран бээлий шиг юм цухуйх 

ажээ. Харри хуруугаа хөдөлгөх гэтэл огт болсонгүй!

Туг үс хугархайг эмчилсэнгүй, зүгээр л гарын бүх ясыг мултлаад авчихсан ажээ. 

Хатагтай Помфри Харрийн гарыг үзээд уурлаж гарлаа.

- Шууд л наашаа хүрээд ирэх хэрэгтэй байсан юм. Яс бороолуулах амархан, 

харин шинэ яс ургуулна гэдэг ... хэмээн хэлээд ясгүй зөөлөн гарыг тэмтрэн үзнэ.

- Гэхдээ та чадна биз дээ? гэж Харри найдангуй асуулаа.

126

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чадалгүй яахав. Харин их өвдөнө гэдгийг хэлэх хэрэгтэй. Залуу минь, чи энд 

л унтах хэрэг гарч дээ ... хэмээн хатагтай Помфри халамжлангуй байдлаар хэлээд 

Харрид хүрэм авч өглөө.

Гермиона хөшигний цаана хүлээж, Рон хүрэм өмсөхөд нь Харрид туслаж байв. 

Ясгүй гар ханцуйд орно гэдэг бэрх.

- Одоо чи Туг үсийг хамгаалсаар байх уу? гэж Рон Гермионаг тавлангаа

Харрийн пэмбэгэр хурууг арайхийн ханцуйд шургуулав. Тэгээд:

- Туг үсийг ясгүй болгоод аль гэж гуйгаагүй л юм сан гэлээ.

- Алдахгүй хэн байдаг юм бэ? Ямар ч атугай гар өвдөхөө больсон байна. Тийм 

биз дээ, Харри? гэж Гермиона татгалзана.

- Тийм ээ. Гэхдээ энэ чинь одоо гар биш.

Харри дэвсгэр дээрээ үсрэхэд хөөрхийлөлтэй гар нь мэдрэлгүй санжиганана. 

Гермиона хатагтай Помфри хоёр хөшигний цаанаас гарч ирлээ. Эмч гартаа «Яс

ургуулагч» гэсэн бичигтэй лонх барьжээ.

- Чи ч урт шөнийг өнгөрөөх хэрэг гарах нь дээ. Яс ургуулна гэдэг тийм ч 

сайхан ажил биш дээ гэж хэлээд аяга дүүрэн уусмал Харрид өглөө.

- «Яс ургуулагч» уух ч бас амаргүй, хоолой ам түлчих гээд байв. Харри нэг 

балгаад ханиалгалаа. Хатагтай Помфри аюултай спорт, чадваргүй багш нарын тухай 

нэг юм үглэсээр холдов. Рон Гермиона хоёр Харритай үлдээд нөгөө эмийг усаар 

даруулж уулгалаа. Тэгэхгүй бол тун ч муухай эд юм.

- Бид ямар ч байсан хожсон шүү. Чи снитчийг мөн сайхан барьсан даа!

Малфойг тэгэхэд харсан ч болоосой ... Чамайг тасдан хаяхад бэлэн байсан гэж хэлээд 

Рон инээмсэглэв.

- Тэр бөмбөгийг чухам яаж илбэдсэнийг мэдэх юм сан гэж Гермиона хөмсөг 

- Хувиргах уусмалаа бэлдчихээд зориуд асуух юм шүү. Харин уусмал маань 

энэ эм шиг муухай юм бүү байгаасай гэж хэлээд Харри дэрэн дээр толгойгоо тавив.

- Ярих юмаа олов оо! Слизеринийхний хумстай уусмал гээд л бодчих хэмээн

Тасгийн үүд нээгдэн шавар шавхай болж, голдоо ортол норсон Гриффиндор 

багийнхан бүгдээрээ орж ирлээ.

127

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Хөөе Харри! Жинхэнэ нисгэгч! Чи Малфойг Флинтэд загнуулж байхыг 

харсан ч болоосой. Снитч яг чихний нь хажууд байхад хардаггүй гэнээ. Хөөрхий 

амьтан номхорсон доо гэж Жорж баясангүй байдалтай ярина.

Хүүхдүүд авчирсан амттан бялуу хулууны шүүсээ Харрид өгч тойрон суутал:

- Энэ чинь юу болж байнаа? Өвчтөн амрах хэрэгтэй. Түүнд гучин гурван яс 

ургуулах ёстой юм. Явцгаа! Явцгаа! Эндээс явцгаа! гэж уурлан хөөлөө.

Ингээд өвдөж шаналсан Харри цор ганцаараа үлджээ.

Хоёр цагийн дараа Харри харанхуйн дунд сэржээ. Гарыг нь хурц юмаар хатгах шиг 

санагдана. Гэхдээ Харри өвдсөндөө сэрээгүй юм. Хэн нэгэн хүн харанхуйд түүний 

духыг арчсан ажээ. Харри айсандаа чичирч байв.

- Хэн бэ? Добби та юу?! гэж тэрбээр хашгирлаа.

Гэрийн үйлчлэгч одон бөмбөг шиг том нүдээр Харрийг өрөвдөлтэй ширтэн байхад 

урт унжгар хамрыг нь даган нулимс урсана.

- Харри Поттер ахиад л сургуульдаа орчихож. Добби уул нь Харри Поттерт 

сануулж хэлсэн л юм сан. Сануулсан шүү дээ! Ноёнтон та яагаад Доббийн үгэнд 

орсонгүй вэ? Харри Поттер галт тэрэгнээсээ хоцорсон мөртөө яагаад гэртээ 

харьсангүй вэ? гэж Добби шивнэнэ.

Харри суугаад гэрийн үйлчлэгчийн гарыг түлхэв.

- Та энд яаж ирсэн юм бэ? Галт тэрэгний тухай яаж мэдсэн бэ? гэж асуулаа. 

Доббийн уруул чичигнэнэ. Харри гэнэтхэн ухаарч:

- Аа, та байсан юм уу?! Та биднийг хаалт нэвтрүүлээгүй юм байна!

- Тийм ээ, би. Добби нууцаар Харри Поттерыг харж байгаад галт тэрэг рүү 

орох орцыг тарнидчихсан юм. Yүнийхээ төлөө Добби гартаа огт харамсахгүй, 

ноёнтоон. Добби өөрөө Харри Поттерыг аюулаас аварч байна л гэж бодсон. Харри 

Поттерыг сургуульдаа машинаар нисээд очно гэж Добби бодсонгүй гэж тэрбээр

ярихад чих нь далбаганаж байлаа. Бас боолттой гараа түүнд харуулжээ.

Гэрийн үйлчлэгч инээдэмтэй толгойгоо сэгсрэн хойш, урагш холхино.

- Харри Поттер сургуульдаа буцаж ирснийг мэдээд Добби их гайхсан. Бүр 

эзнийхээ хоолыг хүртэл түлчихсэн. Ноёнтон минь, Доббийг ёстой балласан даа, 

жинхэнэ балласан ...

Харри дэрэн дээрээ ойчлоо.

- Танаас болоод Рон бид хоёрыг сургуулиас эгээтэй л хөөчихсөнгүй. Эндээс 

явж үз. Миний яс мөдхөн ургаад гүйцэхээр надад муу юм хийх аваас би таныг 

хөнөөх болно гэж Харри уурлан хэллээ.

128

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Добби гунигтай инээмсэглэж:

- Доббийг ална гэж дандаа л хэлдэг юм. Эзэд маань Доббийг ална гэж өдөрт 

таван удаа заналхийлдэг гэлээ.

Тэгээд гэрийн үйлчлэгч бохир дэрний уутныхаа нэг буланд нусаа нийв. Түүний дүр 

төрх тун өрөвдмөөр байсан учир Харри өөрийн эрхгүй уурлахаа болиод:

- Добби, та яагаад энэ дэрний уутыг өмсөж явдаг юм бэ? гэж сонирхов.

- Дэрний уут уу, ноёнтоон? Энэ бол боолын тэмдэг, ноёнтон минь. Хэрэв эзэн 

нь түүнд хувцас бэлэглэх аваас Добби эрх чөлөөтэй болох юм. Гэвч тэд тун 

болгоомжтой. Доббийг бүр явчихна гэж айгаад Доббид оймс ч өгдөггүй юм гэж 

дэрний уутаа илэн хэллээ.

Добби нулимсаа арчсанаа гэнэтхэн:

- Харри Поттер гэртээ харих ёстой! Добби бодохдоо бөмбөг ... гэтэл:

- Бөмбөг өө? Бөмбөг намайг алах шахсан маань тантай холбоотой байх нь ээ?

гэж Харри ахин уурсаж асуулаа.

- Та яаж байнаа! Бөмбөг таныг алахгүй шүү. Добби болохоор Харри Поттерыг 

аврах гэсэн юм. Ноёнтон минь энд үлдсэнд орвол гэртээ тахир дутуу болж харьсан 

чинь дээр. Харри Поттер гэртээ харих ёстой гэж гэрийн үйлчлэгч айсан байртай 

- Яагаад ч үгүй! Гэхдээ яагаад ингэх болсноо ярьж өгөөч. Яагаад намайг тахир 

дутуу болгох гэсэн юм бэ? гэж Харри асуулаа.

- Ай, Харри Поттер үүнийг мэддэг ч болоосой гэж Добби санаа алдан хэлэхэд 

нулимс нь урсан дэрний уутанд шингэнэ. Тэгснээ:

- Хэрэв ид шидийн ертөнцийн тасархай болсон золгүй боол бидний хувьд 

чухам хэн гэдгээ мэддэг бол ингэхгүй л дээ. Хэцүү нэртийн ноёлж байсан үеийг 

Добби санадаг юм. Гэрийн үйлчлэгч бидэнтэй яг л харх, жоом шиг харьцдаг байсан 

даа, ноёнтон минь. Доббитой одоо ч тэгж харьцдаг нь үнэн. Гэхдээ Хэцүү нэртийг та 

ялсан цагаас хойш амьдрал арай дээр болсон. Хар ноёнтон хамаг хүчээ бараад Харри 

Поттер амьд үлдсэн юм. Энэ бол бидний хувьд үүрийн туяа гэсэн үг. Харри Поттер 

найдварын гэрэл цацруулж байна ... Хар өдрүүдийн төгсгөл ирэх л байх гэж бодох 

юм ... Харин одоо Хогвартсад ахиад л аймшигт явдал давтагдахад бэлэн төдийгүй 

аягүй бол эхэлчихсэн дээ. Тэгээд л Добби Харри Поттерыг энд үлдээж болохгүй гээд 

байгаа юм ... Нууц өрөө дахин нээгдсэн болохоор аюул давтагдаж магадгүй гэж 

хэлээд гэрийн үйлчлэгч дэрний уутаараа нулимсаа арчлаа.

Добби хэтэрхий их юм ярьсанаа гэнэт ойлгоод айсандаа дуугүй болчихов. 

Шургуулган дээрээс домботой ус аваад нүднээсээ оч бутарч шалан дээр унатал 

толгойгоо цохилоо. Тэгээд ахиад л орон дээр гарч ...

129

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Добби муу, маш муу ... гэж үглэнэ.

- Тэгэхлээр нууц өрөө үнэндээ байдаг байх нь ээ? Түүнийг нэгэн цагт нээгдсэн 

гэж та хэлэв үү? гэж Харри гайхлаа.

Гэрийн үйлчлэгч домбоны хагархай авахаар сарвайсан авч Харри нарийхан шуун 

дээрээс нь барин хорьж энэ удаа өөрийгөө шийтгэхээс аварчээ.

- Би магл биш болохоор надад аюулгүй Добби минь.

- Ноёнтон минь, бүү асуу, хөөрхий Доббигоос бүү асуу. Энэ сургуульд хар үйл 

болох гэж байна. Харри Поттер явах ёстой. Явж үз, ноёнтон минь, гэртээ харь. Энд 

дэндүү аюултай болохоор яарах хэрэгтэй ... гэж гэрийн үйлчлэгч түгдрэн хэллээ.

- Добби минь, нууц өрөөг хэн нээсэн юм бэ? Надад хэн гэдгийг нь хэлчихгүй 

юу? гэж хэлээд Харри түүнийг ахин өөрийгөө шийтгэхээс сэргийлэн гарыг нь барьж 

- Добби хэлж болохгүй, ноёнтон минь. Добби хэлэх ёсгүй! Гэртээ харь, 

ноёнтоон, явж үз гэж гэрийн үйлчлэгч орилно.

- Би хаашаа ч явахгүй. Миний сайн андуудын дотор магл охин ч бий. Хэрэв 

үнэхээр нууц өрөө онгорхой юм бол хамгийн түрүүлээд түүнд муу юм болно

... гэж Харри уурсангуй хэлэв.

- Харри Поттер найз нарынхаа төлөө амиа золиослоход бэлэн байна! Юутай 

зоригтой! Ямар эрэлхэг хүү вэ! Гэхдээ тэр өөрийгөө аврах ёстой. Харри Поттер 

бол ... хэмээн гэрийн үйлчлэгч дуу алдлаа.

Тэгснээ гэнэт үгээ таслан чих тавин чимээ чагнахдаа сарьсан багваахайтай адил 

харагдана. Хонгилд хөлийн чимээ гарчээ.

- Добби явах ёстой гэж гэрийн үйлчлэгч айн шивнээд түүний атгасан гарыг 

хоосон орхиж, шар шур хийсэн чимээ гарган алга боллоо.

Харри дэрээ налан хэвтээд үүд рүү түгшин харна. Хөлийн чимээ улам ойрсоор.

Тасагт урт ноосон нөмрөг, шөнийн угладаг малгай өмссөн Дамблдор, араас нь 

профессор МакГонагалл орж ирлээ. Тэд нэг хөшөө шиг юм дамжлан авчирч сул орон 

- Явж хатагтай Помфрийг олоод ир гэж Дамблдор шивнэн хэллээ.

Профессор МакГонагалл Харрийн дэргэдүүр өнгөрөн өрөөнөөс гарав. Харри унтаж 

байгаа мэт хөдөлгөөнгүй хэвтэнэ. Тэгтэл түгшсэн дуу гарч, профессор 

МакГонагаллын хамт хатагтай Помфри орж ирээд унтлагын хувцсан дээгүүрээ цамц 

давхарлан өмслөө. Хатагтай Помфри хөшөөг харснаа уулга алдав.

130

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Юу болсон юм бэ? гэж Дамблдороос шивнэн асуугаад нөгөө хөдөлгөөнгүй 

юмыг тонгойн харжээ.

- Шинэ дайралт. Минерва МакГонагалл профессор бид хоёр түүнийг шатан 

дээрээс оллоо гэж захирал тайлбарлав.

- Хажууд нь баахан усан үзэм асгарсан байсан. Поттерыг эргэж гэж явж байсан 

юм байлгүй дээ гэж профессор МакГонагалл нэмж хэллээ.

Харрийн дотор арзасхийж, тэрбээр сэмхэн өндийгөөд сарны гэрэлд туяарах 

хөшөөний нүүр царайг харав.

Энэ бол Колин Криви байлаа. Колины нүд айсандаа дүгрэглэн, гартаа гэрэл зургийн 

дуран барьжээ.

- Хөшөөх тарни уу? гэж хатагтай Помфри асуув.

- Тийм ээ. Ийм юм болох гэж ... Альбус халуун шоколад авчрахаар доош 

яваагүй бол юм болохыг хэн мэдлээ ... гэж профессор МакГонагалл хэллээ.

Тэр гурав Колиныг харж зогсоно. Дамблдор багш тонгойн гэрэл зургийн дуранг 

лавхан бариад Колины гараас суга татан авлаа.

- Дайрсан хүний гэрэл зургийг авч амжсан юм биш биз? гэж профессор

МакГонагалл асуув.

Дамблдор дурангийн тагийг автал утаа баагин гарлаа. Бүр гурван орны цаана хэвтэж 

байсан Харрид шатсан хальсны үнэр үнэртжээ. Хатагтай Помфри нэг алхам ухраад 

аргаа барсан байдалтай:

- Хайлуулчихсан байна ... гэж шивнэлээ.

- Энэ юу гэсэн үг вэ, Альбус аа? гэж профессор МакГонагалл асуув.

- Нууц өрөө үнэхээр нээлттэй гэсэн үг дээ гэж Дамблдор хариулжээ.

Хатагтай Помфри айсандаа алгаараа амаа таглав. Профессор МакГонагалл

Дамблдорыг асуусан янзтай харна.

- Хэн байх вэ, Альбус аа? ...

- Хэн гэдэг нь гол биш яаж гэдэг нь л чухал ... гэж Дамблдор захирал Колиноос 

нүд салгалгүй хэлэв.

Гэрэл асаагаагүй ч Харри профессор МакГонагаллын царайг харсан аж. Түүний 

царайд үл ойлгосон байдал тодорхой байлаа.

131

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 11: ХАЛЗ ТУЛААНЫ КЛУБ

Харри ням гаригын өглөөгүүр сэрэхэд гарын яс нь бороолсон хэдий ч муу хөдөлж 

байлаа. Цонхны цаана өвлийн наран гэрэлтэнэ. Харри орон дээрээ сандайлж суугаад 

Колины хэвтэж буй орыг хөшгөөр тусгаарласныг харжээ. Хатагтай Помфри түүний 

сэрснийг мэдмэгцээ өглөөний цай унд авчирахад Харри солгой гараараа будааг эв 

хавгүйхэн халбагадаж бйав. Нөгөө гараа атгаж, тэнийлгэж үзэхэд хуруунууд нь тус 

тусдаа хөдлөх ажээ.

- Чи эрүүл болсоон. Өглөөнийхөө цайг уугаад явж болно хэмээн хатагтай

Помфри хэлэв.

Харри яаран хувцаслаад Добби, Колин нарын тухай андууддаа ярихаар 

Гриффиндорын шилтгээн рүү гүйжээ. Гэвч Рон Гермиона хоёр их танхимд байхгүй 

байв. Тэд хаашаа алга болчихов оо? Харрийн гар яаж байгаа нь тэдэнд сонин бус гэж 

Харри хонгилд гартал номын сангаас ирж яваа Перси Уизлитэй тааралджээ.

- Сайн уу, Харри. Өчигдөр чи маш сайн тоглосон шүү, маш сайн! Тавин 

оноогоор шагнуулсан! Одоо тэнхим хоорондын тэмцээнийг Гриффиндор хошуучилж 

явна гэж ахлагч таатай инээмсэглэн хэлэв.

Харри толгой дохиод:

132

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чи Рон, Гермиона хоёрыг харсан уу? гэж асуулаа.

- Yгүй ээ. Роныг ахиад л охидын жорлонд орчихоогүй байх гэж найдъя хэмээн

Перси царайгаа түвшин болгож хэлэв.

Харри Персийг булангийн цаагуур ортол инээмсэглэн зогсож байгаад шууд тийшээ 

гүйлээ. Ойр хавьд хүн байгаа эсэхийг тойруулж харснаа уйланхай Миртлийн 

хоргодох байр луу ухасхийн ороод андуудынхаа дууг сонслоо.

- Би байнаа гэж тэрбээр хэлээд хаалгаа сайтар хаав.

Нэг өрөөнд юу ч юм унахад ус цалгих чимээ гарч Гермиона уулга алдан жижигхэн 

завсраар харлаа.

- Өө, чи биднийг айлгачихлаа. Хурдхан ор. Гар чинь яаж байна?

- Шинэ юм шиг л болсон гэж Харри хэлээд бүхээгт оров.

Суултуур дээрх хуучин, муу тогооны дор ямар нэг юм шажигнана. Харри гал юм 

байх даа гэж бодов. Усыг огт тоодоггүй бяцхан тогоо бол Гермионагийх. Харри 

үүдээ арайхийн хаав. Давчуухан боловч аюулгүй бүхээг ажээ.

- Бид өглөөний цайны дараа л шууд чам руу очьё гэж бодож байлаа. Тэгснээ 

сүүлдээ хувиргах уусмалаа оролдъё гэж шийдсэн юм гэж Рон тайлбарлав.

Харри Колины тухай ярьж эхэлтэл Гермиона дундуур нь оржээ.

- Бид бүгдийг мэднэ. Өглөөгүүр МакГонагалл багшийг профессор Флитвиктэй 

ярьж байхыг сонссон юм. Тэгээд л уусмалаа хурдан бэлтгэх хэрэгтэй гэж бодлоо.

- Энэ бүхний ард Малфой байгаа эсэхийг хурдхан мэдэх хэрэгтэй. Малфой 

тэмцээний дараа их уурласан даа. Тэгээд л Колинийг дөнгөсөн байх гэж Рон хөмсөг 

зангидан хэлэв.

- Энэ ч бас бүгд биш ээ. Шөнө Добби над дээр хүрч ирсэн гэж ярих зуураа уур 

савсах тогоонд хэсэг хэсэг мөөгөнцөр хийж байгаа Гермионаг ажиглана.

Сөхрөн суусан Рон, Гермиона хоёр гайхан толгойгоо дээшлүүлэв. Харри Доббийн 

хэлснийг дэлгэрэнгүй яриад өөрийнхөө бодол саналыг ч нэмэрлэжээ. Тэрбээр 

Доббийг зарим юмыг яриагүй гэж бодсон аж.

- Урьд нь нууц өрөөг хэн нэгэн хүн онгойлгож байсан болов уу? гэж Гермиона 

- Байж болох л юм! Тэр нэгэн удаа өрөөг Люциус Малфой онгойлгосон. Тэр 

чинь бас Хогвартст сурч байсан шүү дээ. Тэнд ямар юм байгааг л мэдэх юм сан. Хэн 

ч түүнийг олж харахгүй юм гэж үү? Тэр амьтан шилтгээн даяар түйвэргээд байх шиг 

хэмээн Рон сэтгэл догдлон хэллээ.

133

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Yл үзэгдэгч амьтан байж болох юм. Эсвэл хувилгаан юм болов уу? Жишээ нь 

баатрын баримал болоод хувирчихдаг байж магадгүй. Би хувирдаг ороолонгийн 

тухай уншиж байсаан гэж Гермиона хэлээд буцалж буй ус руу хануур хорхойг 

саваагаараа хийлээ.

- Бага унших хэрэгтэй шүү гэж Рон хэлэнгээ хатсан алтан нүдэн цэцгийг 

уусмалд хийгээд цаасан уутыг нь базаж хаясныхаа дараа Харрийг харснаа:

- Тэгэхлээр Добби биднийг галт тэрэг рүү оруулаагүй, бас чиний гарыг 

хугалсан болж таарах нь ээ. Хэрэв чамайг цаашид иймэрхүү байдлаар аврах юм бол 

сайн юм болохгүй нь мэдээж гэж толгой сэгсрэв.

Даваа гариг гэхэд Колиныг хэн нэгэн хүн довтолж хөшөөчихөөд эмнэлэгт 

хэвтүүлсэн тухай яриа сургууль даяар тархжээ. Нэг нь нөгөөгөөсөө илүү аймшигтай 

байж боломгүй таавар дэвшүүлцгээнэ. Нэгдүгээр дамжааныхан довтолгоонд өртөж 

магадгүй гэж айгаад ганц нэгээрээ явахаа больжээ.

Жинни охин Колинтой нэг ширээнд суудаг байсан болохоороо бүр царай алдаж 

гүйцэв. Фред, Жорж хоёр түүнийг янз бүрээр айлгана. Нэг бол үс ноос болсон эсвэл 

шидэт булдруугаар дүүрсэн амьтан баримлын цаанаас үсрэн гараад ирнэ гэх мэт 

зүйлийг санаанаасаа зохиоцгооно. Yүнээс болоод охин шөнө хар даран зүүдэлдэг 

болжээ. Тэдний ингэж даажигнадгийг Перси мэдээд гэр лүүгээ захиа бичнэ хэмээн 

сүрдүүлсэн аж. Ах нар нь ч охин дүүгээ тэгтлээ дамшиглахаа болилоо.

Хүүхдүүд багш нараасаа нуун элдэв сахиус, онгон, шүтээн наймаалцгаана. Невилл

Долгопупс нэг том болцуу сайтар зүлгэсэн улаан талст, шанаган хорхойны муудсан

сүүл хадгалах болжээ. Түүнийг цэвэр цусны шидтэн болохоор яах ч үгүй гэж

Гриффиндорынхон ятгаад нэмэр болсонгүй.

- Тиймээ, эхнийх нь Филч байсан. Намайг бараг сангасваа гэдгийг цөм мэднэ 

хэмээн Невилл айсандаа чичрэх бүлгээ.

Арванхоёрдугаар сарын хоёрдугаар долоо хоногт профессор МакГонагалл 

өвлийнхөө амралтаар сургуульдаа үлдэх хүсэлтэй хүүхдүүдийн нэрийг бичиж авчээ. 

Тэдний дотор Харри, Рон, Гермиона гурав байлаа. Тэд бас Малфой үлдэх болсныг 

дуулцгаажээ. Хэдийгээр сэжигтэй санагдсан ч хувиргах уусмалаа хэрэглэж, нууцыг 

нь мэдэж авахад хялбар байх биз.

Уусмал бараг бэлэн болжээ. Гагцхүү ганц эвэртийн эвэр, бумслангийн арьс л дутуу 

байв. Тэдгээрийг Снеггийн өрөөнд хадгалдаг юм. Харрийн бодлоор бол уусмал 

бэлтгэгч багшийн саварт орсноос нууц өрөөний гайхал амьтантай тулгарсан нь 

хамаагүй дээр ажээ.

134

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Анхаарлыг нь сарниулах арга бодож олох хэрэгтэй. Түүний хичээл үдээс 

хойш орно. Тэгэхэд л өрөөнд нь шургаж амжина гэж пүрэв гаригын өглөө Гермиона 

Энэ үгэнд Харри Рон хоёр гайхсангүй.

- Би хулгайлах болно. Хэрэв та хоёр баригдах аваас сургуулиас хөөгдөнө шүү 

дээ. Би одоохондоо хэрэг түвэг тарьчихаагүй байна. Та хоёрын үүрэг бол таван 

хором хэртэй бужигнуулах явдал гэж Гермиона тайван хэллээ.

Харри сэтгэл түгшин инээлээ. Снегг багшийн хичээл дээр үймүүлнэ гэнэ шүү! Энэ 

чинь үүрэглэж буй луугийн нүдийг саваагаар чичихээс ч долоон дор.

Уусмал бэлтгэх хичээл газар дор нэгэн багаахан танхимд болдог байлаа. Өнөөдрийн 

хичээл ч өмнөхөөсөө ялгарах юм байсангүй. Снегг багш хөөлгөгч уусмал бэлтгэх 

даалгавар өгчээ. Ширээн дээр төмөр жинлүүр, янз бүрийн юмтай сав суулга гялалзах 

агаад ширээнүүдийн хооронд өөрөө чанагч тогоо хөөрөн байв. Снегг багш 

Гриффиндорынхонд зэмлэсэн үг чулуудан анги дотуур холхиход Слизериний 

хүүхдүүд дэмжин инээлдэнэ. Снегг багшийн хайртай шавь Драко Малфой Харри, 

Рон хоёрыг загасны хатаасан нүдээр сэмхэн чулуудах ажээ. Хариу шидэх юм бол 

зайлшгүй шийтгүүлнэ гэдгээ тэр хоёр мэдэж байв.

Харрийн уусмал тун шингэн болчихжээ. Снегг багш түүний «ус»-ыг шоолон 

инээмсэглэхэд Харри хөмсөгөө ч хөдөлгөсөнгүй. Гермионагийн дохиог хүлээж байв. 

Снегг багшийг Невилл Долгопупс руу очих үед Гермиона толгойгоо үл мэдэг 

Харри тогооныхоо ард хурдхан нуугдаад, халааснаасаа цаасан буу гаргаж ирээд 

саваагаараа асаалаа. Цаасан буу шуугиж байснаа оч хаялж эхлэхэд Харри түүнийгээ 

яг Гойлын тогоог чиглүүлэн шидчихэв.

Дэлбэрэх чимээ гарснаа Гойлын чанаж байсан уусмал ангиар дүүрэн асгарлаа. 

Хүүхдүүд хашгиралдав. Малфойн нүүрэнд уусмал үсэрсэн болохоор хамар нь яг л 

агаарын бөмбөлөг шиг хөөн хавдаж эхлэв. Гойл тал тал тийшээ үсэрч, таваг шиг том 

болсон нүдээ алгаараа дарна. Снегг багш хүүхдүүдийг чимээгүй болгож, юу болоод 

байгааг мэдэхээр мэрийх аж. Энэ үеэр Гермиона үүдний цаагуур годхийн оржээ.

- Чимээгүй! Чимээгүй! Гэмтсэн хүүхдүүд наашаа ирцгээ. Би жин тавьж өгье.

Хэн ингэснийг мэдсэнийхээ дараа ... гэж Снегг багш байдгаараа орилно.

Бараг хулуу шиг том болсон хамраа даахгүй шахам тонгойсоор Снегг багшийн 

ширээ лүү очиж байгаа Малфойг хараад Харри инээд алдах шахжээ. Малфойн ард 

баахан хүүхдүүд цувран зогсоно. Заримын нь гар бороохой шиг болтлоо хавдан, 

заримын нь уруул үг хэлж болохооргүй пэмбийжээ.

Ингэж бужигнаж байх хооронд Гермиона ангидаа сэмхэн буцаад орж ирэхэд нь 

харвал өвөр нь яльгүй түнтийсэн байв.

135

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хавдрын эсрэг ханд сайн нөлөө үзүүлж хүүхдүүдийн хацар хамар гар эргээд хэвийн 

байдалдаа оржээ. Снегг багш Гойлын тогоо руу дөхөж очоод шатсан цаасан бууны 

тасархай гаргаж ирэв. Хүүхдүүд айсандаа чимээгүй сууцгаана.

- Yүнийг хийсэн хүүхэд сургуулиасаа явах хэрэг гарч дээ хэмээн Снегг багш 

сийгүүлэн хэллээ.

Харри юу ч ойлгоогүй дүр үзүүлэхийг хичээж байв. Учир нь Снегг багш түүнийг 

сэжиглэнгүй харцаар нэвт өрөмдөн харж байсан юм. Гэтэл аз болоход хонх 

жингэнэн дуугарч хичээл дуусчээ.

- Тэр таамагласан байхаа. Түүнийг гадарласан гэж толгойгоо ч өгөхөд бэлэн 

байна гэж Харри маань уйланхай Миртлийн хоргодох байр луу явж байхдаа 

андууддаа хэлэв.

Тэд өрөөнд ормогцоо Гермиона амь дүйн байж олсон нунтгаа тогоонд хийгээд 

буцалгах зуураа сайтар хутгаж байлаа.

- Одоо ингээд боллоо. Хоёр долоо хоног хүлээх хэрэг гарна гэж тэрбээр 

инээмсэглэн хэлэв.

- Снегг багш чамайг хийсэн гэж огт сэрдэхгүй. Уурлавал уурлаж л байг гэж

Рон Харрийг тайтгаруулна.

- Надад хамаагүй ээ. Тэртэй тэргүй надад муу юм чинь гэж хэлээд Харри 

тогоонд пор порхийн буцлаж буй хувиргах уусмалыг харж суув.

Долоо хоногийн дараа гурван анд маань их танхимд орохдоо ээлжит зарлалыг уншин 

зогсох бөөн хүүхдүүдийг харжээ. Симус Финниган, Дин Томас нар тэднийг самбар 

луу дуудан гар даллаж байв.

- Халз тулааны клуб нээгджээ! Сайхан даа! Өнөөдөр анхны цугларалт. Яг болж 

байна! хэмээн Симус дуу алдана.

- Халз тулаанд мангасыг дуудмаар байна уу? гэж Рон тоглоомоор асуув.

Yнэндээ бол шинэ клубыг өөрөө ч сонирхож байсан юм.

- Муугүй л санаа байна гэж гуанз руу явах үедээ Харри Гермионад хэлжээ.

Андууд ч түүнтэй санал нэг байв. Найман цагт тэр гурав их танхимд очлоо. Хоолны 

ширээг хурааж, хилоэн хар адрын дор лаа асааж, нэг ханын дагуу алтан тавиур 

тавьжээ. Сурагчид бараг бүгдээрээ цугласан байх агаад гартаа шидэт саваагаа барьж, 

сэтгэл догдолсон харагдана.

- Хэн дасгалжуулагч юм бол? Флитвик багш юм болов уу? Түүнийг залуудаа 

шидэт саваагаар халз тулалдах урлагийн аврага байсан гэлцдэг юм билээ гээд 

Гермиона хүүхдүүдийн дундуур зүтгэлэв.

136

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Хэрэв тийм бол ... Харри хэлснээ яриагаа таслав. Дэвжээн дээр сайхан ягаан 

жанч нөмөрсөн Алтан хонгиот Туг үс өдөр тутмын хар хувцастай Снегг багшийг 

дагуулан гарч ирлээ.

Туг үс чимээгүй болохыг шаардаж гараараа дохиод:

- Наашаа ойртоцгоо! Бүр наашаа! Бүгд намайг харж байна уу? Yг маань 

дуулдаж байна уу? Сайн байна! Сургуульд халз тулалдааны клуб байгуулах санааг 

минь профессор Дамблдор дэмжсэн юм. Та нар клубт явснаар шаардлагатай үед биеэ 

хамгаалж сурах болно. Ийм шаардлага цөөн бус удаа гардгийг миний амьдралын 

туршлага харуулж байна. Энэ тухай миний номноос уншаарай. Надад профессор 

Снегг туслах болно гэж цагаан шүдээ яралзуулан инээмсэглэж хэллээ. Тэгээд:

- Снегг багш халз тулааны талаар жаал зугаа юм мэддэг гэсэн. Тэгээд л надад 

туслахыг зөвшөөрсөн юм. Одоо бид халз тулалдах хүмүүс шидэт саваагаараа яаж 

үзэлцдэгийг үзүүлэх болно. Залуу нөхөд минь, айж сандрах хэрэггүй. Би та бүхэнд 

уусмал бэлтгэх профессорыг чинь бүрэн бүтэн буцааж өгнө гэлээ.

- Хэрэв тэд бие биеэ хөнөөчихдөг бол аштай юу! гэж Рон Харрид шивнэв. 

Снегг багш мушийн инээмсэглээд Туг үсийг харахад тэрбээр инээмсэглэсээр байлаа.

«Снегг багш намайг ингэж инээмсэглэн харсан сан бол би ертөнцийн хязгаар руу 

зугтаах байж дээ» гэж Харри бодно.

Халз тулалдагчид бие бие рүүгээ эргээд мэндэлцгээв. Туг үс өвдгөөрөө нахисхийхэд 

Снегг ууртай байдлаар толгой мэхийн ёсложээ. Тэд шидэт саваагаа илд лугаа өргөн 

- Саваагаа ийм байдалд чухам яаж барьдгийг анхаарч хараарай. «Гурав» гэхэд 

шившлэгээ хэлцгээнэ. Yхлийн аюулд хүргэхгүй л дээ гэж Туг үс чимээгүй харах 

сурагчдад тайлбарлав.

- Нэг, хоёр, гурав ...

- Саваанууд гозосхийхүй Снегг:

- Экспеллиармус! гэж алдлаа.

Нүд гялбуулам хурц гэрэл гялсхийж, Туг үс хан руу ойн үсрээд дэвжээн дээр хана 

даган унажээ.

Малфой болон Слизериний хүүхдүүд хи, хи гэж инээлдэнэ. Гермиона өлмий дээрээ 

өндийн айсандаа алгаараа амаа таглажээ. 

- Тэр амьд уу? гэж Гермиона шивнэнэ.

- Yгүй ч байсан яах вэ дээ! гэж Рон Харри хоёр зэрэг хэллээ. Малгай нь унаж, 

буржгар үс нь сэгсийсэн Туг үс арайхийн босоод:

137

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Сайн шившлэг! Профессор Снегг зэвсэггүй болгох шившлэг хэлээд намайг 

гар мухар болгохыг та нар харлаа. Ноён Браун танд баярлалаа! Саваагүй болсон би 

гаргүйтэй л адил. Профессор Снегг сайн байна! Та намайг уучлаарай. Уул нь таны 

санааг тааварлаад цохилтыг буцаавал болох л байлаа. Гэхдээ хүүхдүүдэд энэ нь 

аймшигтай ... гэж хэлтэл Снегг уурласандаа царай нь хөхрөхөд Туг үс яарч сандран:

- Yзүүлэх тоглолт үүгээр дууслаа. Одоо дасгал сургуульдаа орцгооё. Та нарыг 

хос хос болгон хуваарилна. Профессор Снегг та надад туслахгүй юу хэмээн нэмж 

Туг үс багш Жастин Финч-Флетчийн эсрэг Невиллийг тавихад Снегг багш Харри

Рон хоёр луу ойртож ирээд:

- Салдаггүй хоёрыг салгах хэрэг гарлаа. Уизли Финнигантай тулалдах болно.

Харин Поттер ...

Харри удаан бодсонгүй Гермионагийн урд очих зогслоо.

- Ө-ө, үгүй шүү! Ноён Малфой, нааш хүрээд ир. Алдарт Харри Поттер тантай 

яаж тулалдахыг харъя. Харин хатагтай Грэйнжер та Булстроудтай тулалд гэж Снегг 

багш хүйтнээр инээмсэглэн хэлэв.

Малфой биеэ тоосон мэт инээмсэглэсээр заасан газарт зогслоо. Бахим эрүүтэй

«Хөгшин шулмастай өнгөрүүлсэн амралт» номын харгис илбэчинтэй яг адилхан 

охин Гермионагийн өмнө байраа эзлэв. Гермиона түүнийг инээмсэглэн харахад 

цаадах нь үзэн ядсан байдалтай хамраа сөхжээ.

- Харилцан мэндэлцгээ! гэж Туг үс дэвжээн дээрээс тушаав. Харри, Малфой 

хоёр бие биеэсээ харц салгалгүй толгой дохижээ.

- Саваагаа бэлэн бариарай! «Гурав» гэхэд өрсөлдөгчөө зэвсэггүй болгох гээд 

үзээрэй. Харин хүч хэрэглэж болохгүй. Нэг ... хоёр ... гурав!

Харри саваагаа далласан авч Малфой «хоёр» гэж тоолмогц түүнээс түрүүлэн 

дохисон аж. Харрийн тархин дундуур шилээврээр татаад авах шиг боллоо. Тэрбээр 

гуйвсан хэдий ч хөл дээрээ тэсэж зогсоод, саваагаа Малфой руу чиглүүлэн:

- Риктусемпра! гэж хашгирав.

Мөнгөлөг оч харван Малфойн гэдсийг оноход тэрбээр дуу алдан цагариглан унажээ.

- Хүч хэрэглэхгүй гэж би хэлсэн шүү! гэж Туг үс айсан мэт орилоод шалан 

дээр унасан Малфойг хүүхдүүдийн толгой дээгүүр харав.

Харри Малфой руу инээх шившлэг илгээхэд цаадах нь инээд алдсаар татвалзаж 

байлаа. Харрийн толгойд ойчсон хүнийг нэрмэдэггүй гэсэн бодол гялсхийн орж 


Мэдээг түгээх :

Post a Comment

 
Холбогдох : Вэб сайт хийх | Uzver soft
Copyright © 2012. bestallmovie - All Rights Reserved
Template by Uzver.tk
Powered by: Blogger