/ДОЛДУГААР БҮЛЭГ
ДУСАЛ ЗАЛГУУЛАХЫН ТУЛД ШАР
АЙРГИЙН ШИЛ ХОЁРЫГ АВЧРАХ
ХЭРЭГТЭЙ
Ким Ир Сенийг нас барах үед
шатахууны хомсдолд ороод байсан
учир өвчтөнүүдийг түргэний
машинаар бус, ах дүү, хамаатан
садан нь үүрч дүүрэн, эсвэл модон
тэргээр эмнэлэг рүү авчирдаг болсон
байв. Ким Жи Юний ажилладаг
жижгэвтэр эмнэлэг Похан
талбайгаас холгүй орших учир
гашуудлаа илэрхийлэх цуглааны үед
шархдаж, гэмтэж, ухаан алдсан
хүмүүсийг олноор нь хүлээн авахаасөөр аргагүйд хүрээд байлаа. Нэг
умгар өрөөнд тав таваар нь
шахалдуулан тавьсан төмөр орнууд
өвчтөнүүдээр аль хэдийн дүүрч,
дараа дараагийнх нь хүмүүс сандал,
шалан дээр дугаараа хүлээн
зовцгоодог байв.. Хамаг эрчим хүчээ
Ким Ир Сений хөшөөг өдөр шөнөгүй
гэрэлтүүлэхэд зориулж буй учир
өдрийн цагаар хааяа нэг л цахилгаан
ирнэ. Зун нь гэдэсний хижиг
дэлгэрсэн тул эмнэлэг пиг дүүрээд
байсан үе. Эцэг эхчүүд халуунд хэт
их уйлснаас болж шингэний
дутагдалд орсон хүүхдүүдээ
хүүхдийн тасагт авчирсаар л. Таталт
өгсөн хүүхдүүд ч ирж байлаа. Кимэмчийн ердийн ажлын хуваарь
өглөөний долоон цаг гучин хормоос
оройн найман цаг хүртэл
үргэлжилдэг бол энэ үед хааяа нэг
гарч хөшөөнд хүндэтгэл
илэрхийлэхээс бусад үед бараг л 24
цаг ажиллаж байв. Өргөсөн
тангарагтаа үнэнч тэрбээр ингэж их
ажиллаж байгаадаа харамсаж
гомдоллосон удаагүй. Энэ хооронд
хувийнх нь амьдрал нуран унаж
буйг анзаарах сөхөө ч байсангүй.
28 настай Ким эмч хамт олон
дотроо хамгийн залуу, бас намхан
нь байв. Дөнгөж 143 см орчим
нуруутай, 45 кг жинтэй учир өсвөр
насны өвчтөнүүдээсээ барагялгарахгүй. Нум хэлбэртэй жимбэгэр
улаан уруул, зүрхэн хэлбэртэй царай
нь бүсгүйг ихэд ялдам харагдуулна.
Дутуугаа нөхөх гэсэн мэт түүнд
тэсвэр, тэвчээр, ажилсаг чанар
харамгүй заяажээ. Цалингүй,
ээлжинд гарах ажилд үргэлж сайн
дураараа оролцоно. Ажлаа
дууссаны дараа Хөдөлмөрийн
намын үүрт бас зохих үүргээ
гүйцэтгэнэ. Бүх байгууллагын адил
тус эмнэлэг ч бас намын үүртэй.
Дөрвөн эмч тутмын нэг нь намын
гишүүнээр сонгогдох боломжтой
учир, нэлээд өрсөлдөөнтэй. Ким эмч
өөрийгөө намын гишүүнд
сонгогдоно гэдэгт эргэлзэлгүй, хамагхүч авьяасаа дайчлан зүтгэнэ.
Эмэгтэйчүүд дүрэм журам
мөрдөхдөө илүү, архи дарс
хэрэглэдэггүй болохоор намын
гишүүн болох магадлал өндөр.
Түүний сахилга баттай, хатуу чанга
зан чанар нь намын сайн гишүүн
болоход гарцаагүй тохирно. Ким
эмч төр засгийн тогтолцоо,
коммунист дэглэмд эргэлзэлгүй
итгэдэг нь хүүхэд наснаас нь аавынх
нь олгосон хүмүүжилтэй холбоотой
бөлгөө.
Солонгосыг Хятадаас тусгаарладаг
хилийн цэг болох Түмэн, Ялу
голуудаар дамжин олон зууны туршнааш цааш цагаачлах нэлээд олон
тооны уугуул солонгосчууд
Манжуурт амьдардаг. Кимийн эцэг
хилийн цаахна байдаг, солонгосоор
ярьдаг нэгэн тосгонд төрж, 1960-аад
оны үед олон мянган хүнийг
өлсгөлөнд хүргэсэн Маогийн Их
Үсрэлтийн бодлогын үед Хойд
Солонгос руу зугтааж гарсан нэгэн.
Ким Ир Сенийг Маотой адил биш
коммунист мөрөөдлийг жинхэнэ
залгамжлагч, өөр шиг нь жирийн
ажилчин хүмүүст шударга ёс, эрх
тэгш байдлыг авчрагч агуу хүн
хэмээн үзэж, үнэнчээр зүтгэдэг
байлаа. Барилгын хар ажилчин,
жирийн нэгэн тэрбээр зургадугаарангийн боловсролтой хэдий ч
ухаантай, зүтгэлтэй учраас
Хөдөлмөрийн Намд элсэж дөнгөсөн
байна. Барилгын бригадынхаа
Намын үүрийн дарга байсан ч хэдэн
жилийн өмнө тал цус харваснаас
болж ажил үүргээ өгөхөд хүрчээ.
Хүүгүй тул ганц охиноо ажлыг нь
үргэлжлүүлж, эх орныхоо төлөө
нэгэн болгохын төлөө мэрийсэн
билээ.
Ирээдүйн эмч Ким охин энэ үүргээ
биелүүлэхийн тулд урам зоригтой
сурч хөдөлмөрлөж байв. Долоон
настайдаа пионерт элсэж, гал улаан
бүч хүзүүндээ зүүхдээ хязгааргүйбаярлажээ. Дараа нь 13 настайдаа
Социалист Залуучуудын Эвлэлд
элсэж, Ким Ир Сений зурагтай
тэмдэг зүүхдээ ч өөрөөрөө бахархаж
байв. Залуучуудын Эвлэлд элсэх нь
Хойд Солонгосчуудын хувьд намд
элсэх суурь байсан бөгөөд хүүхэд 13,
14, 15 насандаа уг Эвлэлд элсэх
ёстой. Чухам хэзээ элсэх нь сурлага,
сахилга батаас шалтгаалдаг байж.
Бага ангиасаа л Ким хичээлдээ сайн,
бусдаасаа давуу болох нь харагдсан
аж. Маш нямбай бичигтэй, багшийн
асуултад хариулахаар хамгийн
түрүүнд гар өргөдөг онц сурлагатан
байв. Сургуулиа төгсөхөөсөө
өмнө,16-тай байхдаа Ким анагаахындээд сургуульд урилгаар оржээ.
Өөрөө багш юм уу сэтгүүлч болохоор
мөрөөддөг байсан ч барилгачин
хүний охин эмч болохоор
сонгогдоно гэдэг алдаж
болохооргүй завшаан байжээ.
Ким, Чонжины Анагаах Ухааны
Дээд Сургуульд ангийнхнаасаа хоёр
насаар дүү байхдаа элсэн оров.
Долоон жил суралцаад төгсөж, Хойд
Хамёнг мужийн хамгийн нэр
хүндтэй эмнэлэг болох Мужийн
Ардын Эмнэлэгт дагалдан эмчээр
томилогдон ажиллаж байхдаа ч
жаахан охин шиг харагдсан хэвээр.
Нутгийнхан энэ эмнэлгээ ЧехЭмнэлэг хэмээн нэрлэнэ. Учир нь
1960-аад оны үед социалист
дэглэмийн орнуудын харилцан
туслалцах хамтын ажиллагааны
хүрээнд Чех эмч нар эхо аппарат,
нярайн инкубаторт өгчээ. Эмнэлэг
одоог хүртэл Европ онцлогоо
хадгалдаг хэдий ч тоног төхөөрөмж
нь хуучирч муудаад салж унадгийн
даваан дээр очсон учир наалддаг
туузаар торгооно. Дагалдах хугацаа
нь дууссаны дараа Ким эмч Похан
дүүргийн, гэрт нь ойролцоо байрлах
нэгэн жижигхэн эмнэлэгт
хуваарилагдав. Өглөө ажилдаа
долоон цаг гучин хоромд ирж, "12
цагийн дотор дор хаяж 32 өвчтөнүзэж эмчлэх ёстой" хэмээн дүрэмд
заагдсан байна. Өглөө нь эмнэлэг
дээрээ өвчтөнүүдэд үзлэг хийгээд,
үдээс хойш гадуур үзлэг хийдэг багт
орж ажиллана. Цагаан нөмрөг
өмсөж, цагаан малгайны доор үсээ
шууж нуусан Ким эмч түргэн хоолны
тогоочийг санагдуулна. Чагнуур,
тариур, боолт, гэдэсний эм,
антибиотик чихсэн, өөртөө томдсон
хүнд үүргэвчээ үүрч, хоёр эмчтэй
хамт айл өрх, сургуулиудаар явна.
Хэдэн байр дундаа нэг ариун
цэврийн тасагтай,түүнийг нь
хорьтын дарга удирдана.
Эмч нар амь биеэ үл хайрланхүний төлөө ажиллах тангараг
өргөсөн, үүндээ ч үнэнч хүмүүс. Эхо
аппарат хүрэлцээгүй учир рентгений
аппарат их хэрэглэснээс болж
туяаны хордлогод орох нь олонтаа.
Зарим настай эмч хараагүй болсон
тохиолдол ч бий. Тэд өвчтөнд цусаа
өгөөд зогсохгүй шаардлагатай үед
арьснаасаа өгч түлэгдэгсдийг аварна.
Ким эмч туранхай, намхан учраас
ингэх шаардлага гардаггүй байсан
боловч ууланд очиж эмийн ургамал
түүхээс чөлөөлөгддөггүй байв.
Хойд Солонгост эмээ өөрөө
найруулах нь эмч хүнд зайлшгүй
байх ёстой чадваруудын нэгдтооцогддог. Дулаан уур амьсгалтай
газар амьдардаг эмч нар хөвөн
тариалж, боолтын материалаа
бэлдэнэ. Бүх эмч эмэнд хэрэглэх
ургамлаа өөрсдөө бэлдэх үүрэгтэй.
Ким эмчийн тасгийнхан хавар
намрын саруудад аль болох их
эмийн ургамал түүж, нөөцлөхийг
хичээнэ. Хээр хөдөө нүүр гараа
угаахтай үгүйтэй олон хоног аялна.
Түүсэн ургамлаа эмийн санд авчирч
өгөхөд, жинлэж үзээд нормоосоо
дутуу байвал буцааж ууланд
явуулна. Жирийн иргэд ойр ургадаг
уулаас эмийн ургамлыг нь дамлах,
хувьдаа хэрэглэхээр түүгээд дууссан
тул эмч нар уул өгсөн маш хол газараялах хэрэгтэй болно. Сэтгэцийн
өвчинд сайн, булчин суллах
үйлчилгээтэй гэгдэх цээнэ цэцгийн
үндэс хамгийн хэрэгцээтэйд
тооцогдоно. Зэрлэг төмс сарын
тэмдгийн мөчлөгийн алдагдлыг
эмчилдэг. Багваахай цэцэг ходоод
эмчилдэг бол цагаан гаа хамрын
ханиадаас сэргийлдэг. Антибиотик
байхгүй үед дархлаа сайжруулдаг
атрактилод хэмээх хятад эмийн
ургамлыг ашиглана.
Олон жилийн туршид Хойд
Солонгосын эмч нар Европын
анагаах ухааныг уламжлалт аргатай
хослуулан хэрэглэж иржээ. Өвчиннамдаагч эм өгөхийн оронд өвдсөн
газрын цусны эргэлтийг сайжруулах
арга болох бумба тавьж эмчилнэ.
Хятадуудаас сурсан бас нэг арга нь
төөнүүр. Мэдээ алдуулагч байхгүй
үед жижиг мэс ажилбар хийхийн
тулд зүү тавьж мэдээ алдуулна.
Зүү зарим тохиолдолд маш сайн
үйлчилдэг. Харин заримдаа үгүй.
Мэдээ алдаагүй өвчтөнийг алдуурах,
ноцолдохоос сэргийлэн мэс заслын
ширээн дээр хүлнэ. Хойд
Солонгосчууд өвчин зовлон дааж
сурсан хүмүүс болохоор төдийлөн
асуудал үүсгэхгүй. Өчүүхэн жаахан
өвдөлтийг даадаггүй Өмнөдийнхөнбайсан бол тэсэх ч үгүй хэмээн Ким
эмч хожим нь дурсан ярьсан билээ.
Хэдийгээр эм, эмнэлгийн
материал хомсдолтой байсан ч
эрүүл мэндийн тогтолцоо
Коммунизмын өмнөх үеийг бодвол
илүү сайн байлаа. Эмнэлгийн бүх
төрлийн үйлчилгээ үнэгүй байх нь
Үндсэн хуулиараа баталгаажсан
байдаг. Ким эмч анагаах ухааны
салбарт ажиллаж байгаагаараа
бахархаж, өвчтөндөө үзүүлж буй
үйлчилгээгээнээсээ сэтгэл ханамж
авна. Гэтэл 1990-ээд оны эхэн үеэс
эм, эмнэлгийн материалын хомсдол
гүнзгийрч эхлэв. Тоногтөхөөрөмжийн ихэнх нь хуучирч
эвдрээд хэрэглэхийн аргагүй
болжээ. Сэлбэг хэрэгсэл авах гэхээр
хуучин социалист орнууд дахь
үйлдвэрүүд нь хувьчлагдчихаж.
Чонжины эмнэлгүүд эмийн хангамж,
цахилгаангүй болсны улмаас бараг
ажиллахаа болив. Гаднаас эм
импортлох гэхээр санхүүгийн байдал
хэцүү. Ким эмчийн үүрдэг цүнх
дундарсаар сүүлдээ ганцхан чагнуур
л үлджээ. Өвчтөнүүд нь Хятад, Япон
руу захих юмуу хар зах дээрээс
дамын үнээр эм худалдан авах
мөнгөтэй гэж найдан, жор бичих нь
л түүний цорын ганц хийж чадах
зүйл болсон байлаа.Ким эмчийн сэтгэл дундуур
байдал 1993 онд даргатайгаа анх
удаа ам зөрснөөс хойш л ил гарав.
Хувийн бизнес хийсний улмаас
эдийн засгийн гэмт хэрэгт
холбогдсон 27 настай залууг эмчлэх
үүргийг түүнд өгчээ. Тэр залуу
шоронгоос эмнэлэгт шилжин
ирэхдээ нийт долоон жилийн
ялынхаа гурвыг нь эдэлчихээд
байсан аж. Тэжээлийн дутагдлаас
болж тураалд орж, хавирга нь
хэрзийж, хурц бронхитоос болж
шаналан байлаа. Залууд яаралтай
антибиотик өгөх гэтэл дарга нь
зөвшөөрсөнгүй." Наадах чинь гэмтхэрэгтэн. Наадхад чинь өгсөнөөс өөр
өвчтөнд өгсөн нь дээр" гэв. "Энэ
хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн
болохоор эмчлэх л ёстой. Өвчтөн л
бол өвчтөн. Бид түүнд антибиотик
өгөөд аварч чадна шүү дээ" хэмээн
Ким эмч маргалаа. Түүний уйгагүй
чанар нь цаашид өвчтөний төлөө
тэмцэхийг шаардаж байлаа.
Даргатайгаа хэдэн өдөр маргасан
боловч барсангүй. Өвчтөнийг
эмчлэлгүй эмнэлгээс гаргалаа. Ким
эмч хөөрхий залуугийн гэрт өдөрт
хоёр удаа очно. Гэвч эмгүйгээр
биеийн байдал нь улам дордож,
санаагаар ч унаж эхлэв. Би амьдрах
хувьгүй юм байлгүй дээ хэмээнцөхрөнгүй хэлсээр нэг л өдөр амиа
хорложээ. Энэ залуугийн үхэлд Ким
эмч өөрийгөө болон эмнэлгээ
буруутай гэдэгт эргэлзсэнгүй. Ким
эмч, дарга хоёрын хооронд үүссэн
сөргөлдөөн зогссонгүй. Иймээс
хүүхдийн тасаг руу шилжих өргөдөл
өгөв. Тэнд хүмүүсийг арай ч ингэж
ялгаварлахгүй байлгүй хэмээн
боджээ.
Энэ үед хувийнх нь амьдрал
уналтад орж байлаа. Түүний хайр
сэтгэл, амьдралын хэмнэл хоёр хэзээ
ч таарч байсангүй. Хэнхэг, зарчимч
зан нь эрчүүдийг холдуулдаг байв.
Бүтэн цагаар ажилладаг болснооснэг жилийн дараа тэр аль анагаахын
сургуулиас л үерхдэг байсан
залуудаа хаягдаж, маш их сэтгэлээр
унажээ. Найзаасаа хүнтэй
танилцуулаад өгөөч гэж гуйснаар
одоогийн нөхөртэйгөө танилцаж,
гэрлэжээ. Нөхөр нь 26-тай боловч
цэргийн алба хаасныхаа дараа
оройтож сургуульд орсон учраас
дөнгөж нэгдүгээр дамжаанд сурч
байлаа. Ким эмч нөхрөө сургуулиа
төгстөл өөрийнхөө цалингаар
амьдарч болох биз хэмээн найдаж
байжээ. "Чи түүний бардам занг
хөндөнө дөө. Эмэгтэй, эмч хүн
оюутантай гэрлэнэ гэдэг чинь юу
гэсэн үг вэ? Эхнэрээрээ тэжээлгэхийгямар ч эр хүсдэггүй" хэмээн ээж нь
сануулж байж.
Хурим хийснийхээ шөнө л
засашгүй алдаа хийснээ Ким эмч
ойлгов. Гэвч жирэмсэн болсноо
мэдээд шууд салж чадсангүй. Хүүгээ
төрүүлснээс хойш хэдэн сар
хөхөөрөө тэжээхийн тулд хадмындаа
амьдраад дараа нь аавынх руугаа
буцаж нүүв. Тэдний заншлаар гэр
бүл салахад хүүхэд нь хадам талдаа
үлддэг аж.
Авдаг цалин нь гэрлэлт бүтэлтэй
болоход саад болж асан бол тэр нь
одоо бүр байхгүй боллоо. Ким эмчсард 80 доллар буюу 186 воны
цалин авдаг байсан нь жирийн
ажилчныхаас гурав дахин их байжээ.
Энэ мөнгөөрөө тэр нөхөр, эцэг эх,
хадамд гарсан дүүгээ тэтгээд болоод
л байсан юм. Цалин, хүнсний норм
аль нь ч үгүй болж Ким эмч
заримдаа цэцэрлэгт хүрээлэнгээс
лийр хулгайлж, уул хадаар
идчихмээр юм хайн тэнүүчилдэг
болсон байв. Заримдаа өвчтнөөс уут
гоймон, хэдэн ширхэг эрдэнэ шиш
авчхаад маш их ичиж, санаа нь
зовно. Өвчтнөөсөө хахууль авдаг эмч
нарыг Ким эмч мэддэг, өөрийгөө
хэзээ ч тэд нар шиг болохгүй гэж
хатуу боддог байжээ. Гэвч өлсөжбайгаа ходоодыг яах сан билээ?
Ким эмч хорин найм хүрэхдээ гэр
бүлийн амьдрал нь бүтэлгүйтэж,
хүүхдээ асрах эрхээ хадмууддаа
алдаж, эцэг эхтэйгээ амьдардаг
нэгэн болсон байлаа. Тэр
урьдынхаасаа ч их чармайлт гарган
ажиллах боловч цалин гэхээр юм
авах нь үгүй. Өлсөж, ядарч, ядуурч
хэнээр ч хайрлуулдаггүй өрөвдөлтэй
нэгэн болсон байлаа.
Энэ бол Ким Ир Сений нас
барахын өмнөх жил Ким эмчийн
амьдарч байсан байдал.Бусадтайгаа л адил Ким эмч, Ким
Ир Сений нас барсныг үдийн
мэдээгээр олж сонсов. Гэдэсний
хижиг туссан нэгэн өвчтөнийг
халдвартын эмнэлэгт хүргэж
өгчихөөд дөнгөж ажил дээрээ буцаж
ирээд байв. Эмнэлэг рүүгээ орж
ирэнгүүтээ зурагтын өмнө уйлж
байгаа эмч нарыг олж харлаа.
Ингээд Ким дөчин хором орчим
алхаж гэртээ хүрэв. Нүд нь бүрэлзэж,
нулимсаар дүүрээд харж болохгүй,
арай л бүдэрч уначихалгүй алхаж
байв. Аав нь гэртээ унтаж байжээ.
Охиныхоо алхааг сонсоод сэрж орон
дээрээ суулаа.Охин нь өвчтөнүүдийнхээ талаар
хэрхэн шаналдгийг мэдэх юм
болохоор "Юу болов? Өвчтөнүүдийн
чинь нэг нас бараа юу" хэмээн аав
нь гайхан лавлав.
Ким эмч аавынхаа гар дээр
уналаа. Тэр хайртай залуудаа
хаягдахдаа, нөхрөөсөө салж, хүүхдээ
хүнд алдахдаа, аав нь цус харвахад ч
ингэтлээ гашуудан уйлж байсангүй.
Эдгээр бол хүний амьдралд
тохиолддог л бэрхшээлүүд.
Анагаахын боловсролтой, үхэлтэй
бишгүй нүүр тулж байсан боловч
Ким Ир Сенийг ингээд явчих юм гэжтэр огт бодоогүй.
Хамт ажилладаг эмч нарт нь бас
төстэй зүйл тохиолджээ. Тэд шөнийн
ээлжинд ажиллаж байхдаа
хуйвалдааны онол бий болгон,
хэлэлцэн байв. Зохиосон онолынх нь
нэг нь "Өмнөд Солонгосын
удирдагчтай дээд хэмжээний
уулзалт хийх гэж байгааг боогдуулах
үйл ажиллагаа явуулахын үүднээс
агуу их удирдагчийг нь хөнөөсөн" гэх
хувилбар.
Ким Ир Сений нас барсны дараах
хэдэн өдөр манан дунд өнгөрөв.
Сэтгэлийн дарамт, нойргүйдэлхоёроос ядарч туйлдсан Ким эмч гэр
бүлийг нь ямар гай нөмрөөд байгааг
эхэндээ ажигласангүй. Тэтгэвэрт
суулгахад хүргэсэн өвчнөөсөө болж
аав нь сэтгэл санаагаар ихэд
дордсон билээ. Гэтэл их удирдагч
байхгүй болж аавыг нь бүр
хэвтүүлээд авав. Аав нь орондоо
буруу харан хэвтэж, хэлэн дээрээ юу
ч тавихаа болилоо.
Ким Ир Сен шиг агуу хүн үхэж
байхад над шиг юунд ч хэрэггүй
амьтан амьдарч, хоол хороогоод яах
юм бэ хэмээн уйлна. Ким эмч
аавыгаа ятгаж тайвшруулахыг
оролдон, тайлбарлаж, уйлж, айлгансүрдүүлж ч үзэв. Та хэрвээ юм
идэхгүй юм бол би ч идэхгүй.
Хамтдаа үхье хэмээн айлгав. Ээж нь
ч өлсөнө хэмээн сүрдүүллээ. Ажлын
газраас Хөдөлмөрийн Намын үүрийн
нарийн бичгийн даргыг авчирч
аавыгаа ухуулж ч үзлээ. Бас хүч
чадлыг нь тэтгэх гэж судсаар нь
тэжээл ч өгөв. Энэ бүхэн ямар ч тусыг
олсонгүй аав нь дэмийрч эхэллээ.
Тэр нэг бол Ким Ир Сенийг магтана
эсвэл зэмлэнэ. Нэг өдөр аав нь Ким
Ир Сенд ямар их хайртай байснаа,
түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ
шивнэв. Дараагийн өдөр нь Ким Ир
Сений үхэл Хойд Солонгосын
тогтолцоо нуран унаж байгаагийнбаталгаа хэмээн хэлж охиноо ажил
дээрээсээ цаас олж ирэхийг гуйжээ.
Тэгээд хүч чадлаа шавхан байж
Хөдөлмөрийн намын үнэнч гишүүн
болохын хувьд би сүүлийн
даалгавраа биелүүлж байна. Охиныг
минь миний ажлыг үргэлжлүүлэхийг
зөвшөөрч, намын үнэнч сайн
ажилтан болгон хүмүүжүүлэхийг
хүсэлт болгож байна гэсэн утга
бүхий захиа бичин охиндоо өгөөд
эмнэлгийнхээ намын үүрийн нарийн
бичгийн даргад гардуулаарай
хэмээв. Дараа нь ахиад нэг хуудас
цаас аваад галзуу хүн шиг сараачиж
гарав. Ким эмч аав нь ухаан самуурч
гэж боджээ. Энэ Хятадад байдагминий хамаатан садны нэрс. Тэд
чамд тусална гэв. Тэр нь угийн
бичгэрхүү зүйл байлаа. Ким эмч
цочирдов. Аав нь түүнийг эх нутгаа
орхиод Хятад руу яв гэж байгаа юм
уу? Өөрөө Хятадаас зугтааж, охиноо
Ким Ир Сенийг хайрлах сэтгэлээр
хүмүүжүүлсэн аав нь уу? Тэр урвагч
юм биш биз? Эхлээд цаасыг шууд
урах гэснээ аавынхаа сүүлийн
гэрээсийг арай ч тасдаж
зүрхэлсэнгүй. Тэгээд охин наснаас нь
хадгалагдаж ирсэн сүүлчийн зүйл
болох цоож түлхүүртэй жижиг
хайрцгандаа уг цаасыг дөрвөлжлөн
эвхээд хийж орхилоо.Ким Ир Сенийг газар доорх
бунханд оршуулав. 1924 онд
Ленинийг оршуулахад хийсэн
ёслолоос хойш социалист орнуудад
заншил болсны дагуу шарилыг нь
занданшуулж, үзүүлэнд тавьжээ.
Засаг төрөөс хоёр өдрийн оршуулах
ёслолыг долоодугаар сарын 19,20-
ны өдрүүдэд нарийн зохион
байгуулсан байна. Пхеньяны төв
радиогоор мэдээлснээр Ким Ир
Сений шарилыг Кадиллак машин
дээр байрлуулж, гашуудлын цуваа
хот дундуур Ким Ир Сений
талбайгаас эхлэн Ким Ир Сений
нэрэмжит Их Сургууль, гучин нэгэн
метр өндөр Ким Ир Сений хөшөөнийхажуугаар өнгөрч, Хувьсгалчдын
гулдан хаалга хүртэл явсан байна.
Талийгаачийн хөргийг байрлуулж
цэцгээр чимэглэсэн лимузин, гуулин
хөгжмийн хамтлаг, олон зуун цэрэг,
зуугаад машин цуваа дагалдан
явжээ. Дараагийн өдөр нь ёслолын
арга хэмжээ болж өнгөрөв. Улс
даяар дуут дохио хангинаж, машин,
галт тэрэг, усан онгоцууд чагнаалаа
дуугаргаж, хүндэтгэл үзүүлсэн байна.
Ингээд гашуудлын ёслол дуусч,
хүмүүс ердийн амьдралдаа эргэн
оров.
Ким эмч өөртөө тохиолдсон
зовлонг мартах гэж цаг хугацаагумартан, улайран ажиллаж эхлэв.
Ким Ир Сенийг нас бараад долоо
хонож байхад эцэг нь өөд болсон
учир гэртээ харих ямар ч хүсэлгүй
болжээ. Халуу шатсан өдрүүд
үргэлжилж, хижиг өвчний тархалт
тахлын хэмжээнд хүрчээ.
Солонгосын дайны дараа бохир
усны сувгаа олигтой засаж
янзлаагүйн улмаас цэвэршүүлээгүй
ус голын урсгалд орж тэр усанд нь
эмэгтэйчүүд угаалга хийдэг учраас
Чонжин халдварын голомт болж,
ямар ч өвчин дэлгэрсэн дарагдахад
хэцүү болсон байна. Цахилгаан
өглөө оройдоо нэг нэг цагаар ирэх
учир хүмүүс усаа том торхондхадгалаад, ариутгаж цэвэрлэх
боломж гардаггүй учир бактери
үржих үндэс суурь болно. Уг нь
гэдэсний хижгийг антибиотикоор
амархан дарж болох ч 1994 он гэхэд
антибиотик огт олдохоо больжээ.
Саван ч байсангүй.
1994 оны ер бусын халуун зуны
дараа тэсгэм хүйтэн өвөл болов.
Ууландаа хасах гучин таван хэм
хүртэл хүйтрэв. Харин дараа зун нь
асар их бороо орсноос үер усны
аюул болж тутарганы талбай усанд
автсан байна. Ингээд Хойд
Солонгосын засгийн газар түүхэндээ
анх удаа хүнсний хомсдолд орсноохүлээн зөвшөөрсөн юм. НҮБ-ын
тусламжийн багийнхан 1995 оны
есдүгээр сард ирэхдээ үерээс болж
15 тэрбум долларын хохирол
учирсан ба 5.2 сая хүний амьдралд
нөлөөлж, 96,348 айлын гэр нурж, 500
мянган хүн орон гэргүй хоцорч, 1,9
сая тонн ургац алдсан хэмээн
мэдээлжээ.
Хүүхдийн тасагт өвчтөнүүдэд нь
нэгэн жигтэй шинж тэмдэг илрэхийг
Ким эмч ажиглав. 1980-аад оны
сүүлч 1990-ээд оны эхээр төрсөн
хүүхдүүд гайхмаар жижиг биетэй,
бага сургуулийн сурагч байхдаа
өчүүхэн жижигт тооцогддог асанөөрөөс нь ч хамаагүй бага аж.
Булчингийнх нь хөгжил дэндүү муу
бөгөөд өлссөн бие махбодь
булчингаа хэрэглэж амь зогоодог
бөгөөд үүнийг нь "тураалд орох" гэж
нэрлэдэг. Хүүхдүүд түгжрэл болох нь
ихсэж өвдсөнөөсөө болж амь нь
тэмцэн уйлж хашгирна.
Түгжрэл болж буйн гол шалтгаан
нь хэрэглэж байгаа хүнсэнд байлаа.
Гэрийн эзэгтэй нар хийдэг шөлөө
ногоотой болгож харагдуулахын
тулд элдэв өвс ургамал түүж нэмдэг
болжээ. Будааны оронд эрдэнэ шиш
хүнсний гол бүтээгдэхүүн болж
хүмүүс өвс, хивэг, эрдэнэ шишийнгол, мөчир зэргийг түүж хоолондоо
нэмэрлэнэ. Томчууд иймэрхүү хоол
хэрэглээд аргалчихдаг бол хүүхдүүд
шингээж чадахгүй түгжрэл болох нь
олонтаа. Эмнэлэг дээр эмч нар энэ
асуудлын талаар хоорондоо
зөвлөлдөөд эцэст нь дээрх
материалыг хоолондоо ашиглахдаа
юуг анхаарах талаар томчуудад
зөвлөгөө өгч эхлэв. Та бүхэн модны
холтос болон өвс хоолондоо
хэрэглэвэл эхлээд сайн хатаагаад
нунтагласны дараа хоолондоо
хийгээд маш удаан буцалгах
хэрэгтэй. Тэгвэл хүүхдэд шингэц нь
илүү хэмээн Ким эмч эцэг эхчүүдэд
хэлж өгнө.Арай том хүүхдүүд болон
томчуудын хувьд дахин нэг өөр
өвчний шинж тэмдэг илэрч
эхлэв.Өвчтөнүүдийн гарын шуу,
хүзүүгээр гялалзсан тууралт гардаг
болсон нь сайн анзаараагүй хүнд
хүзүүний зүүлт зүүсэн мэт харагдана.
Нүднийх нь хажуугаар тууралт
гарсан хүмүүс нүдний шил зүүсэн
мэт харагдах ажээ. Үүнийг "нүдний
шилний өвчин" гэж албан бусаар
нэрлэдэг ч үнэн хэрэгтээ хүнсэнд
ниацин дутагдахад гардаг арьс
ярших өвчин гэгч юм. Зөвхөн эрдэнэ
шишээр хооллодог хүмүүсийн дунд
энэ өвчин түгээмэл тохиолддогбайна.
Хүүхдүүд бага зэргийн ханиад
шуухинаа, гэдэсний өвчтэй гэж
хүргэгдэж ирээд л гэнэт нас бараад
байлаа. Хүнсний хомсдол, тэжээллэг
бус байдал дархлааг нь
сулруулсантай холбоотой байсан
гэнэ. Антибиотик байсан ч бие
махбодь нь дийлэхээргүй сул болсон
байв. Нялх хүүхдүүд бүр хэцүү
нөхцөлд байлаа. Эх нь өөрөө
олигтой хоол идэж чадахгүй
болохоор хөхөнд нь сүү орохгүй,
хүүхдийн тэжээл байхгүй, сүү олдоц
муутай. Өмнө нь сүү муутай эхчүүд
цагаан будааны шүүсээр хүүхдээтэжээдэг байжээ. Гэтэл одоо ихэнх
нь цагаан будаагаа олж авч
чадахгүйд хүрчээ.
Бас ямар нь мэдэгдэхгүй,
оношлогдохгүй хачин шинж тэмдэг
бүхий өвчтэй хүүхдүүд бий болов.
Тэд цонхийсон, заримдаа хөхөвтөр
царайтай, арьс нь ямар ч уян хатан
чанаргүй цаас шиг хэврэг.
"Заримдаа гэдэс нь хавагнаж,
заримдаа зүгээр болдог. Яагаад
байгааг нь мэдэх аргагүй. Уйлаад
зогсохгүй. Би саатуулж ч чадахаа
байлаа" гэж ээжүүд ярина.
Ким эмч толгой дохиж өрөвдөхөөсхэтрэхгүй. Байдлыг сайн ойлгох авч
хэлэх үг олдохгүй. Идэх юм гэрт нь
огт байхгүй, олох ч боломжгүй
ээжүүдэд хүүхдээ сайн хоолло гэж
хэлж зүрхлэх билээ.
Эмчилж чадахгүйгээ мэдсээр байж
Ким эмч хүүхдүүдэд эмнэлэгт хэвтэх
бичиг хийж өгнө. Эмнэлэгт ч хүнс
гээд байх юм үгүй. Өглөө үзлэгээ
хийгээд явж байхад Ким эмчийг
хүүхдүүдийн нүд салахгүй дагана.
Гарч явахад нь ч араас нь харсаар л
байгааг тэр мэдэрнэ. Өөрсдийг нь
эдгээж, идэх юм өгөх байх даа гэж
горьдсон нүдээр хардаг хүүхдүүд
удахгүй ямар ч найдваргүй гэдгийгойлгов.
Хүүхдүүд над руу буруутгасан
нүдээр хардаг байсан. Дөрвөн
настай багачууд хүртэл удахгүй
үхэхээ мэдэрч, эмч бидэнд яагаад
туслахгүй байгаа юм бол гэж гайхсан
нүдээр хараад л. Миний хийж чадах
ганц зүйл гэвэл үхсэн хойно нь уйлж,
ээжүүдийнх нь уй гашууг хуваалцах л
байлаа гэж тэр олон жилийн дараа
ярьсан юм.
Ким эмч эргэн тойронд нь байх
элдэв өвчин, зовлон шаналлыг
өөрөөсөө холуур өнгөрөөж сураагүй,
туршлагагүй шинэхэн эмч учир бүхзүйлийг сэтгэл зүрхэндээ ойрхон
хүлээж авдаг байжээ. Хүүхдүүдийг
өвдөхөд сэтгэл зүрхээрээ мэдэрнэ.
Олон жилийн хойно өөрийнх нь
нүдэн дээр нас барсан хүүхдүүдээс
хэн нэгийг санаж байгаа эсэхийг
лавлахад бүгдийг нь санаж байна
хэмээн хариулсан юм.
Он жил өнгөрөх тутам эмнэлэгт
өвчтөнүүдэд өгөх зүйл багассаар
байлаа. Нүүрсгүй болсноос байрны
доод хонгилд байх зуухыг гаргаж
хаяжээ. Усгүй болсноос шалаа ч
олигтой цэвэрлэж чадахаа болив.
Өдрийн цагаар эмнэлгийн хонгилд
харанхуй учир эмч нар тайлангаабичих гэж цонхны гэрэл бараадна.
Өвчтөнүүд эмнэлэгт хэвтэхдээ
хөнжил хүнсээ өөрсдөө авч ирнэ.
Боолтын материал дутмаг учир
орны даавуу цуулж хэрэглэдэг
болов. Харин эмнэлэг дуслын
шингэн үйлдвэрлэх боловч савлах
шил байхгүй. Иймээс дуслын шингэн
тариулах өвчтөнүүд Чонжины
хамгийн алдартай шар айраг болох
"Раквон" эсвэл "Парадайз"-ийн шил
авчирч эмнэлэгтээ тушааж байж
тариагаа авна.
Шар айргийн нэг шил авчирвал
нэг л дуслын шингэн авна. Хоёрыг
авчирвал хоёрыг авдаг байв гэж Кимэмч дурсан ярьж билээ.
Яваандаа эмнэлэг хоосров. Тэртэй
тэргүй эмчилгээ хийгдэхгүй юм чинь
эмнэлэгт хэвтээд ч яахав дээ.
Ким Чен Ир сүүлийн арван жил
аавынхаа халааг авах бэлтгэл ажил
хийж, эрх мэдлийг бага багаар
гартаа оруулж байсан болохоор Ким
Ир Сенийг нас барсны дараа улс
оронд төдийлөн их өөрчлөлт
орсонгүй. Олон жилийн үр ашиггүй
үйл ажиллагааны улмаас эдийн засаг
уналтад орох нь тодорхой байлаа.
Гэтэл агуу их удирдагч нь угтан ирэх
он жилүүдэд болох гамшигт үйлявдлаас зугтаж байгаа мэт үхээд
өгдөг. Тэр үнэндээ яг зөв цагтаа
үхсэн аж. Хэрэв их удирдагч ахиад
хэдэн жил амьдарсан бол Хойд
солонгосчууд өдгөө түүнийг улс
орноо удирдаж байх үед байсан
боломжийн амьдралаа тийм
гэгэлгэнээр эргэн дурсахгүй биз ээ.
Ким Ир Сений үхэл коммунист
дэглэмийн сайн сайхан яг дуусан
унтарч буй үетэй давхацсан билээ.
1995 он гэхэд Хойд Солонгосын
эдийн засаг их удирдагчийн шарил
адил мөс шиг царцанги болоод
байв. 1991 онд нэг хүнд ногдох ДНБ
2460 ам.доллар байсан бол 1995 онд719 ам.доллар болтлоо буурчээ.
Бараа бүтээгдэхүүний экспортын
хэмжээ хоёр сая ам.доллараас 800
мянган доллар болтлоо уруудсан
байна. Эдийн засгийн уналт амьтай
бүхнийг дуугуй болгож, аажмаар
үхүүлэх аймшигтай уршиг дагуулав.
Чонжины далайн эргийн дагуух
томоохон үйлдвэрүүд зэвэнд
идэгдэж, нурж унах дөхсөн харагдах
агаад яндангууд нь шоронгийн
төмөр сараалж мэт ёрдойх болов.
Үйлдвэрийн яндангуудаас утаа гарч
буй эсэхээр хүмүүсийн амьдрал
ямар байгааг хэмжиж болох мэт.
Хааяа нэг сайндаа л хоёр гуравханүйлдвэрийн яндангаас утаа гарч
харагдах бөгөөд бусад нь амьгүй мэт
дүнсийнэ. Хот тэр аяараа сүйрч
байлаа. Үйлдвэрүүдийн гол хаалгыг
том цоожоор цоожилсон байх
боловч хулгайч нар аль хэдийн
эвдэж, тоног төхөөрөмжийг нь
тоножээ.
Үйлдвэрийн дүүргийн хойд тал
дахь боомтын далангуудыг далайн
давалгаа чимээгүй бөгөөд уйтгартай
цохих нь харагдана. Өмнө нь Орос,
Японы ачааны хөлөг онгоцууд ирж
хүн зон үймж асан боомт одоо эл
хуль. Зөвхөн хэдэн зэвэнд идэгдсэн
дотоодын хөлөг л хөглийжхарагдана. Боомтын ар талын хадны
орой дээр "Ким Чен Ир бол 21-р
зууны агуу их хүү" хэмээн том улаан
үсгээр бичсэн нь бүдгэрч ягаавтар
өнгөтэй болсон нь сэргээн будахгүй
бол удахгүй хаднаасаа өнгө
ялгарахгүй нь уу гэмээр.
Хойд Солонгосын хамгийн
бохирдсон хотын нэг болох Чонжин
одоо цэвэршиж, чимээгүй хоосон
хот болон хувирчээ. Зүүн Хойд Азид
хуурай улиралд тооцогддог намар,
өвлийн цагаар тэнгэр цэнхэр,
жаварлаг байдаг. Төмрийн
үйлдвэрүүдээс гардаг хүхрийн үнэр
арилж хүмүүс дахиад далайнсалхиар амьсгалах боломжтой
болов. Бетон хананууд зун цагт
мөлхөө өвсөөр хучигдана. Ямар ч
хоггүй болоод байлаа. Хойд
Солонгосчууд хог их тарьдагтаа биш
харин ч эсрэгээрээ тэдэнд хаях юм
тун ховор. Эдийн засаг зогсолтод
орсон энэ үед соёлт ертөнцийн ул
мөр үгүй болсоор байлаа. Салхинд
хийсээд эсвэл газраар хөглөрч
харагддаг гялгар уут, чихрийн цаас,
усанд хөвөөд байж л байдаг
ундааны лааз ор сураггүй болжээ.
Тамхи татаж байгаад ишийг нь зам
дээр хаяхад тэр дороо л алга болно.
Үлдсэн чимх ч болов дүнсийг нь
аваад сонинд ороож татах гэжбайгаа нь тэр.НАЙМДУГААР БҮЛЭГ
БАЯН ХУУР БА САМБАР
Ким Ир Сен нас барснаас болж
Ми Раны хөгжмийн шалгалт
хойшлогдож, 1994 оны намар хүртэл
сургуулиа төгсөж чадсангүй.
Багшилж эхлэх, ер нь ямар ч
ажил эхлэхэд таатай үе биш байлаа.
Чонжины хүнсний түгээлт бүрмөсөн
зогссон учир Ми Ран аавынх руугаа
буцаж нүүх талаар бодож эхлэв.
Гэртээ ойрхон ажил олохоор
хөөцөлдөж, аз болоход аавынх нь
ажилладаг уурхайн ойролцоо
цэцэрлэгийн багш хийх завшаантаарав. Ээж, аав нь Ми Раныг гэртээ
буцаж ирсэнд баярлан угтав. Хадамд
гараагүй охид эцэг эхтэйгээ амьдрах
нь жирийн хэрэг тул Ми Ран
ээжийнхээ гэр ахуйн ажилд тусалж,
ажилдаа бараг явахаа больсон
аавдаа хань болох үүрэгтэй боллоо.
Өөрөө ч хоол ундтай залгасан тул
энэ үүргээ биелүүлэхэд ер
түүртсэнгүй. Том хоёр эгч нь нөхөрт
гарч, дүү нь багшийн сургуульд
орсноор тэднийх эл хуль оргиод
байсан тул Ми Ран ирсэн нь завшаан
болов.
Ми Ран ажил руугаа 45 хором
алхаж очно. Цэцэрлэг нь Чонжинддадлага хийж байсан газартай нь тун
төстэй. Гаднах төмөр хашаан дээрээ
наран цэцэг гоёмсгоор зурж,
хаалгандаа нуман дээвэр гарган
чимэглээд дээр нь "Бид аз
жаргалтай хүүхдүүд" гэж бичээгүй
бол энэ нэг давхар бетон байшин их
л ёозгүй харагдахаар ажээ. Гадаа
хашаанд нь эвдэрхий модон
сандалтай эргэдэг тоглоом, гулсуур,
сармагчин хэлбэртэй савлуур зэрэг
бий. Ангиуд нь нэг хэмжээтэй, бүгд
самбарынхаа дээр эцэг хүү
удирдагчийн хөргийг залсан байна.
Хоёр хүүхэд суух ширээ нь төмөр
хүрээн дээр хавтгай мод
байрлуулсан төдий. Өрөөний нэгбуланд хүүхдүүдийн унтдаг гудас
хураалттай. Эсрэг талд нь цөөхөн
хэдэн ном бүхий тавиур байх.
Номуудыг дээр үед уг эхээс нь
хувилж авсан учир одоо элэгдээд
уншигдахаа ч байжээ. Ном цаас
ховор тул зарим идэвхтэй ээж
хувилсан номоос гараараа хуулж
уншиж өгөх нь бий.
Хот хөдөөгийн цэцэрлэгийн ялгаа
хүүхдүүд дээр маш тод илэрч байв.
Хөдөөнийх нь хотынхоосоо хамаагүй
ядуу. Цэцэрлэгт дүрэмт хувцас гэж
үгүй учир хүүхдүүд халаалтгүй
өрөөнд даарахгүйн тулд ах эгчээсээ
дамжиж ирсэн хуучин хувцасуудыголон давхарлаж өмсөн ирцгээнэ.
Хүүхдүүд ямар ноорхой юм өмсдөг
юм бэ дээ гэж Ми Ран өрөвдөнө.
Хувцсыг нь нэг нэгээр нь тайлсаар
байгаад үлдэж байгаа нь өчүүхэн
жижиг бие. Гарыг нь дулаацуулахаар
атгахад хурууд нь хушганы самрын
чинээ л юм болно. Тав зургаатай
хүүхдүүд гурав дөрөвтэй юм шиг л
харагддаг байлаа. Чонжин дахь
шавь нар нь үйлдвэрийн ажилчид,
албаны хүмүүсийн хүүхдүүд байсан
бол энд уурхайчдын хүүхдүүд
хүмүүжнэ. Хүнс хоол хомстсон энэ үе
уурхайчдад илүү хүнд тусаж байна
уу даа гэсэн бодол Ми Ранд төрнө.
Өмнө нь хүнд хөдөлмөр эрхэлдэгучир жирийн ажилчдаас илүү буюу
900 грамм цагаан будааны нормтой
байсан уурхайчид уурхай нь
хаагдсанаас хойш юу ч авахаа
болив. Хүүхдүүд цэцэрлэгээс өдөрт
ганц удаа өгдөг үдийн хоол буюу
хуурай навч давсны хольцтой
шөлийг идэх л гэж ирдэг байх гэж
Ми Ран таамаглана.
Нөхцөл ийм ч гэлээ Ми Ран ажлаа
сэтгэл өөдрөг эхэллээ. Боловсролтой,
хүндтэй давхаргын нэг гишүүн - багш
хэмээх мэргэжлийг жирийн
уурхайчин, түүн дотроо нийгмийн
доод давхаргын хүний охин
эзэмшинэ гэдэг дээдийн дээд заяа.Үрчлээг нь тэнийлгэхээр гудасныхаа
доор хийсэн цагаан цамцаа өглөөд
гарган өмсөнө.
Цэцэрлэг найман цагт ажиллаж
эхэлнэ. Нүүр дүүрэн инээмсэглэн,
хүүхдүүдээ угтаж аваад хуваарьт
суудалд нь суулгасныхаа дараа Ми
Ран баян хуур хөгжмөө авчрав. Багш
нар баян хуур хөгжим тоглож сурах
шаардлагатай, төгсөхдөө Ми Раны
өгсөн хөгжмийн шалгалт гэж бичсэн
маань баян хуурын шалгалт байсан
юм. Тоглодог л бол хэн ч байсан
баянхуур хөгжим үүрээд барилгын
талбай болон ямар нэг биеийн
хүчний хөдөлмөр эрхэлж буйажилчдыг дэмжих, урамшуулах
зорилгоор хувьсгалт маршийн ая
тоглох нь түгээмэл учир ард түмний
хөгжим хэмээн нэрлэдэг ажээ.
Ингээд багш нар хүүхдүүдтэйгээ
хамт "Бидэнд энэ дэлхийд атаархах
зүйл үгүй" хэмээх, Америкийнхаар
бол "Twinkle twinkle little star" шиг
хүүхэд бүрт аялгуу нь танил болсон
дууг дуулна. Тэр алдарт дуунд: Эцэг
минь! бидэнд Энэ дэлхий дээр
атаархах зүйл гэж үгүй Бидний гэр
намын ивээлд буй Бид бүгд ахан
дүүс Хөөрхөн хүүхдүүд минь Аюулт
галын дөл ойртон ирсэн ч бүү ай
Хүндэт эцэг минь бидэнтэй байна
Энэ дэлхий дээр бидэнд атаархахзүйл үгүй хэмээн өгүүлдэг.
Ми Ран Ми Хи эгч шигээ
хөгжимдөж, дуулах авьяастай биш
бөгөөд дуулахыг нь Жун Сан анх
сонсоод бүр цочсон билээ. Харин
хүүхдүүд түүний солгой хоолойг
төдийлөн анзаарахгүй. Дуулах үедээ
хүүхдүүд багш руугаа толгойгоо
өргөн харж, урам зоригтойгоор
дагадаг байлаа. Тэд багшийгаа
шүтэн биширч, өөдрөгөөр даган
дууриана. Дүү нь түүнтэй насны
хувьд дэндүү ойролцоо байснаас,
эгч дүүгийн гэхээсээ илүү
өрсөлдөгчийн харьцаатай байсандаа
Ми Ран харамсдаг. Хэрэв насныхувьд нэлээд зөрүүтэйсэн бол дүүдээ
зааж сургаж, заримдаа эгчирхэж
байсаар өдийд бага насны хүүхэдтэй
харьцах талаар аль хэдийн эв дүйтэй
болчихсон байхгүй юу.
1977 онд бичсэн Социалист
Боловсролын тухай Илтгэлдээ Ким
Ир Сен "Зөвхөн ухаалгаар
боловсруулсан улс төр, үзэл суртлын
мэдлэгийн үндсэн дээр ард түмэнд
шинжлэх ухаан, технологи болон
биеийн тамирын боловсролыг
амжилттай олгоно" хэмээжээ.
Хүүхдүүд уншиж чадахгүй тул Ми
Ран удирдагчдын сургаалаас уншиж
өгч, цээжлэх шаардлагатаймөрүүдийг нь дагуулж хэлүүлнэ.
Өхөөрдмөөр хөөрхөн жижигхэн
амьтад Ким Ир Сений үгээс татсан
ишлэлүүдийг шингэн хоолойгоор
даган унших нь томчуудын хайрыг
татаж, сонссон хэн бүхэн өөрийн
эрхгүй инээмсэглэнэ. Үзэл суртлын
хичээл дууссаны дараа хүүхдийн
сэтгэхүйд арай ойр зүйлс зааж
эхэлнэ. Гэхдээ хүүхдүүд ямар ч
хичээл үзлээ гэсэн агуу их удирдагч
сэтгэл зүрхэнд нь үргэлж ойрхон,
ямагт хамт байдаг. Математик,
газарзүй, уншлага, дуу хөгжим, зураг
гээд ямар ч хичээл заавал их
удирдагчийг шүтэж, дайсныг үзэн
ядах талаар ухуулсан утгатай байна.Нэгдүгээр ангийн математикийн
өгүүлбэртэй бодлогод: "Найман
хөвгүүн, есөн охин Ким Ир Сенийг
магтсан сүлд дуулал дуулж байна.
Нийт хэдэн хүүхэд дуулж байна вэ?"
"Японы түрэмгийлэгчдийн эсрэг
хийсэн дайны үеэр нэгэн охин эх
оронч цэргүүдэд мэдээ
дамжуулахаар явж байхдаа
захидлаа таван алим хийсэн сагсанд
нуун явжээ. Гэтэл Япон цэрэг замд
нь зогсоож, хоёр алимыг нь булаан
авав. Тэгвэл сагсанд нь хэдэн алим
үлдэх вэ?" "Солонгосын Ардын
Армийн гурван цэрэг Америкийн
гучин цэргийг буудан устгажээ. Хэрэв
хүн тус бүр адил тооны цэргийгбуудан хөнөөсөн бол нэг цэрэг хэдэн
Америкийг устгасан бэ?" гэсэн байх
жишээтэй.
2003 онд хэвлэгдсэн нэгдүгээр
ангийн унших бичгийн номд дараах
шүлэг орсон байна. Шүлгийн нэр нь
"Бид юуг зорино вэ?". Бид хаана
ирчихэв? Бид ойд ирчихлээ Бид
хаашаа явж байна вэ? Бид уулыг
даван алхаж байна. Бид юу хийх гэж
байна вэ? Бид Японы цэргүүдийг
устгах гэж байна Бас нэгдүгээр
ангийн дуу хөгжмийн хичээл дээр
"Янки зулбасгануудыг буудацгаая"
гэдэг дуу заадаг.
Эгнэгт бидний дайсан болЭх орныг минь булаан эзлэхээр
санаархах
Америк зулбасганууд
Өөрийн гараар хийсэн буугаар
Тэднийг би буудна. Пүн Пүн Пүн.
Унших бичгийн номуудад
бичихдээ Христосын номлогчид,
Японы түрэмгийлэгчид, Америк
зулбасганууд хүүхдүүдийг хэрхэн
зодож, жадалж, түлж, нүүр рүү нь
хүчил цацан, худагт живүүлж байгаа
тухай л өгүүлдэг. Америк цэргийн
гутлыг тосолж өгөхөөс татгалзсан
бяцхан хүүг дэвсэлж алсан тухай ч
байна. Германы нацистууд
еврейчүүдийн эсрэг гаргасан шог
зураг дээрээ жүүдүүдийгдүрсэлдэгчлэн, Америк цэргүүдийг
унжгар урт хамартайгаар дүрслэн
зурна.
Ми Ран Солонгосын дайны үед
америкчуудын гаргаж байсан зэрлэг
догшин авирын талаар ихийг
сонссон боловч итгэх эсэхээ үл
мэднэ. Ээж нь нэг удаа Солонгосын
дайны үеэр өндөр, царайлаг Америк
цэргүүд хот дундуур машинтайгаа
явах үеэр хүүхдүүд дагаж гүйдэг
байсан тухай ярьж өгчээ.
Та зугтаахын оронд араас нь
дагадаг байсан гэж үү?Бидэнд бохь өгдөг болохоор л
дагадаг байсан юм.
Тэд чинь та бүгдийг алах гэдэггүй
байсан юм уу? Эх охин хоёрын
хооронд ийм яриа болж өнгөрчээ.
Түүхийн хичээл дээр хүүхдүүд
тойрон аяллаар явна. Томоохон
бага сургуулиуд "Ким Ир Сений
Судалгааны Төв" хэмээх сүржин
нэртэй өрөөнүүдийг засаж
тохижуулсан байна. Уурхайчдын
тосгоны цэцэрлэгийн хүүхдүүд,
Кёнсаны бага сургууль дээр зочилж,
бусад өрөөнүүдээсээ цэмцгэр,
саруулхан, илүү дулаан тэр тусгайөрөөнд орж үзжээ. Хөдөлмөрийн
намын төлөөлөгч үе үе ирж
сургуулийн үйлчлэгч тусгай өрөөг
цэвэрлэж, янзалж байгаа эсэхийг
шалгадаг уламжлалтай. Өрөө
шүтээний газар шиг л байлаа. Ким
Ир Сенд зориулсан тусгай өрөөнд
орохдоо инээж, түлхэлцэж,
хоорондоо ярьж болохгүйг
цэцэрлэгийн бага ангийн хүүхдүүд
хүртэл сайн мэднэ. Гутлаа тайлаад
эгнэж зогсоно. Дараа нь их
удирдагчийн зургийн өмнө гүн
мэхийн ёслоод "Эцэг минь
баярлалаа" хэмээн хэлнэ.
Өрөөний хамгийн чухал хэсэг болшилэн хоргон дахь Ким Ир Сений
төрсөн газар, Пхеньянаас холгүй
орших Мангёндэ тосгоны загвар юм.
Хүүхдүүд сүрлэн дээвэртэй
байшингууд бүхий тосгоны
дуураймал загварыг харж агуу их
удирдагчийнх нь төрж өссөн
газартай эчнээ танилцаж, бас
удирдагч нь эх оронч хувьсгалчдын
гэр бүлээс гаралтай, амьдрал нь
төдийлөн чинээлэг байгаагүй тухай
мэдэж авна. Тэдэнд бас 1919 онд
удирдагч долоон настай байхдаа
тавдугаар сарын нэгний бослогын
үеэр Японы түрэмгийлэгчдийн эсрэг
уриа хашгиран босогчидтой нэгдсэн,
баян газрын эздийг хэрхэн үзэн ядажөссөн зэргээр бага наснаасаа л
хувьсгалын үйлсэд бэлтгэгдэж өссөн
тухай ярьж өгнө. Бас 13 настайдаа
хувьсгалын үйл хэрэгт зүтгэхээр
гэрээсээ явсан хэмээн ярина. Хананд
өлгөсөн зургуудад Ким Ир Сен
япончуудтай хэрхэн тулалдаж явсныг
дүрслэн үзүүлсэн байна. Албан ёсны
хэмээн тооцогддог түүхэнд нь
түүний Орост өнгөрөөсөн цаг хугацаа
болон ард түмний удирдагч болоход
нь Сталины оруулсан хувь нэмэр
зэргийг үл өгүүлнэ. Ким Ир Сен
бараг ганцаараа япончуудыг ялсан
мэт ойлголт төрүүлдэг.
Ким Ир Сен нас барснаасаа хойшамьд байх үеэсээ илүү алдаршив.
Пхеньянаас цаг тооллын хуанлийг
өөрчлөх тушаал буулгалаа. Христийн
тооллоос Чучхегийн тоолол руу
шилжих болов. Ким Ир Сений
төрсөн он буюу 1912 оноос цаг
тооллын бичиг эхэлж, түүний
өнгөрсөн 1994 он нь Чучхегийн 84-р
он болжээ. Хожим нь түүнийг
"Мөнхийн ерөнхийлөгч" хэмээн
нэрлэсэн ба улс эх орныг үеийн үед
"Мөнхийн амьдралын цамхаг"
доорх бунхнаасаа удирдаж,
Хөдөлмөрийн Намаа даргалан, улс
орон дахь хамгийн дээд албан
тушаал Үндэсний Батлан Хамгаалах
Комиссоо захирна хэмээнтунхаглажээ. Хэдийгээр Ким Чен Ир
төрийн тэргүүн мөн боловч аавыгаа
ерөнхийлөгч хэмээн хүлээн
зөвшөөрсөн нь нэгдүгээрт эцэгтээ
үнэнчээ харуулах, хоёрдугаарт
өөрөөс нь хамаагүй илүү нэр хүндтэй
түүний сүр хүчийг ашиглах гэсэн
давхар зорилгыг агуулсан байжээ.
1996 оноос өмнө Ким Чен Ир өөртөө
хөшөө босгохыг хориглож, хөрөг
зургийг нь залахад дурамжхан
хандаж, олны өмнө төдийлөн гарч
ирдэггүй байсан бол эцгийгээ
өнгөрснөөс хойш эрс өөрчлөгдөв. Тэр
жилдээ Боловсролын Яамны сайд
орон даяар бүх сургуулиудад Ким
Чен Ир Судалгааны Хүрээлэнбайгуулах тушаал гаргав. Эцэгт нь
зориулсан тусгай танхимуудтай
бараг адил. Ялгаа нь Ким Ир Сений
төрсөн Мангёндэ тосгоны оронд
Ким Чен Ирийн төрсөн, төрөх үед нь
давхар солонго татсан хэмээн ярьдаг
Пекту хэмээх Хятад, Хойд
Солонгосын хил дээр орших галт
уулын загварыг байрлуулсан байна.
Үнэн хэрэгтээ Ким Чен Ир Оросын
Хабаровск хотын ойролцоо төрсөн
боловч, хайрт удирдагчаа харь
оронд биш нутгийнхаа Тангун
бурхан мэндэлсэн гэгддэг Пекту
уулыг сонгож авсан нь тохиолдлын
зүйл биш.Түүхийг дахин зохиох, домог
бүтээх гэдэг тэдэнд тийм ч хэцүү
биш. Ганц асуудал нь удирдагчдаа
зориулж байшин барилга барих,
хуучин нэгийг нь засах ажил болов.
Ким Чен Ирийн танхим аавынхаасаа
дутахгүй чанар, өнгө үзэмжтэй байх
ёстой. Гэтэл үйлдвэрүүд зогссоноос
үүдээд цемент, шил, мод гээд л
барилгын материалын олдоц тун
муу болсон байлаа. Чонжины
шилний үйлдвэр үйл ажиллагаагаа
зогсоосон учраас хамгийн олдоц
муутай нь цонхны шил байв. Цонх
хагарвал модоор битүүлэх, эсвэл
гялгар уутаар бүрдэг болсон үе
байжээ. Улс орон даяар шилүйлдвэрлэж буй цорын ганц үйлдвэр
нь Шар Тэнгисийн эрэг дээр орших
Намбод байсан ч сургуулиудад
тэндээс шил худалдаж авах мөнгө
үгүй байлаа. Кёнсаны цэцэрлэг
төлөвлөгөө зохиов. Төлөвлөгөөний
дагуу багш сурагчид, нутагт нь
хамгийн их олдоцтой вааран эдлэл
цуглуулж, Намбод аваачиж давсаар
солиод, тэр давсаа зарж, шил авах
мөнгө олох ёстой. Энэ төлөвлөгөө
төвөгтэй байсан ч өөр илүү санал
гараагүй учир хэрэгжүүлэхээр болов.
Улс орон даяар явагдаж буй
кампанит ажлын хүрээнд Ким Чен
Ирийн танхимыг сургууль,
цэцэрлэгүүд дотоод нөөцбололцоогоо ашиглан засах ёстой
болсон учир ийн чадах бүхнээ
хийсэн билээ. Захирал нь багш, эцэг
эхийн төлөөлөгчдийг Намбо явахыг
хүсэв. Ми Ран хамгийн сэргэлэн,
авхаалжтай, итгэл даахуйц нь
болохоор уг бүлэгт орон явахаар
боллоо.
Явах тухайгаа сонсонгуутаа Ми
Ран газрын зураг судалж эхэллээ.
Намбо, Солонгосын хойгийн нөгөө
талд, Пхеньянаас баруун урд зүгт
байрлана. Ямар ч галт тэргээр явсан
заавал Пхеньянаар дайрах ба их
дээд сургуулиуд төвлөрсөн газрын
ойролцоох зөрлөг дээр зогсох учирЖун Саны байгаа газар руу яваад
очих боломжтой юм байна хэмээн
хөөрөн баярлалаа.
Ким Ир Сенийг нас барснаас хойш
Ми Ран найз залуутайгаа холбоотой
байж бараг чадахаа больжээ. Уг нь
нэгнээсээ ичин, тавгүй байдаг тэр үе
нь өнгөрч, хамтдаа байхдаа тайван,
жаргалтай болж эхэлж байсан юм.
Гэтэл сүүлийн үед, өмнө нь долоо
хонож ирдэг асан захиа хэдэн сарын
дараа ирдэг, заримдаа бүр огт
ирэхээ больсон байна. Хүмүүс
үүнийг галт тэрэгний буудлын
ажилтнууд дулаацах гээд түлчихдэг
байх хэмээн таамаглана.Жун Саны нутагтаа ирдэг нь ч
цөөрөв. Ми Ран гэртээ суугаад Жун
Санаас захиа ирэхийг, мөн гэнэт
ороод ирж магадгүйг нь зүгээр л
хүлээн суудагтаа их дургүй. Тиймээс
төрөлхийн хөдөлгөөнтэй,
авхаалжтай тэр бүсгүй Намбо явах
замдаа Жун Сантай өөрөө уулзахаар
шийдлээ. Гэтэл Пхеньянд очих, эсвэл
дайран гарахад шаардлагатай
замын зөвшөөрөл авах гэж нэг том
даваа байдаг. Пхеньян үзүүлэнгийн
хот болохоор засгийн газраас, орж
гарах хүмүүсийн тоог зориудаар
хязгаарлана. Ми Раны гэрийн
ойролцоо Хүүгийнх нь өсөлтзогссоноос болоод Пхеньянаас
хөөгдсөн нэгэн гэр бүл Ми Раны
гэрийн ойролцоо амьдардгийг
бүсгүй мэдэж байлаа. Жирийн
хүмүүс зөвхөн зохион
байгуулалттайгаар, албан газар,
анги сургуулиараа тойрон аялал
хийх журмаар л Пхеньянд очиж
болно. Ми Ран ангиараа явсан
тойрон аяллаар ганц л удаа
улсынхаа нийслэлд очиж үзсэн
байлаа. Тэгэхээр түүнд замын
зөвшөөрөл авах ямар ч арга үгүй.
Галт тэрэг зогсохоор нь зүгээр л
буугаад явчихья хэмээн шийдэв.
Тэд тавуулаа Намбо орохоорхөдлөв. Захирал, эцэг эхийн
төлөөлөл хоёр хүн, бас нэг багш,
тэгээд Ми Ран. Зам муугаас болоод
Намбо орох галт тэрэг гурван өдөр
явж хүрэв. Галт тэрэг чахран
зогсоход Ми Ран цонхоор гөлрөн,
хамт явж буй хүмүүсээсээ яаж сугарч
үлдэх вэ хэмээн санааширч байлаа.
Хамгийн залуу, нийцтэй, сэргэлэн,
яриа хөөрөөтэй багш яагаад гэнэт
ийм дуугай томоотой болсон талаар
хамт явагсад нь гайхаад сүүлдээ
шалгааж эхэллээ. Гэр бүлийн
асуудал аа, санаа зоволтгүй гэж Ми
Ран хариулав. Нэгэнтээ худлаа
хэлсэн болохоор дараагийн худал ар
араасаа төрж эхлэв. Буцахдаа галттэрэгнээс бууж, хамаатантайгаа
уулзчихаад дараагийн галт тэргээр
Чонжинд очьё хэмээн шалтаглан
үлдэв. Бусад нь төдийлөн гайхсангүй,
толгой дохин өрөвдсөн харцаар
үдэцгээв. Учир нь Ми Раныг гайгүй
амьдралтай хамаатнаасаа мөнгө
гуйхаар буулаа хэмээн бодоцгоосон
байна. Ингэж ойлгох ч шалтгаан
байлаа. Чонжины бараг бүх хүн,
ялангуяа багш нар сүүлийн нэг жил
цалингийн бараа хараагүйгээс
хоосорцгоосон ажээ.
Галт тэрэг хөдлөхөд Ми Ран
бөглүү, гэрэл муутай буудал дээр
зогссоор хоцорлоо. Тэр хэзээ чганцаараа аялж үзээгүй. Мөнгө
гэхээр юмгүй, бичиг баримтын
зөрчилтэй түүнийг шалгах л юм бол
Пхеньянаар явах биш зөвхөн дайран
өнгөрөх эрхтэйг нь төвөгггүй олж
илрүүлэхээр байв. Галт тэрэгнээс
буугаад гарц руу ойртож буй
хүмүүсийн цувааг хараад, хүн
бүрийн бичиг баримтыг цагдаа
шалгаж буйг олж мэдэв. Эндхийн
шалгалт Чонжиныхоос хамаагүй
чанга гэгдэнэ. Ийм юм болно гэж Ми
Ран огт бодсонгүй. Хэрэв замын
зөвшөөрөлгүй хот руу нэвтрэх гэж
байгаад баригдвал, Ми Раныг
баривчлах, цаашилбал хөдөлмөрийн
лагерьт цөлөх, хамгийн наад зах ньажлаас нь халах аюул хүлээж
байлаа.
Ми Ран өөр гарц бий эсэхийг
шалгахаар эргэн тойрноо харав.
Гэтэл нэгэн дүрэмт хувцастай эр
өөрийг нь ажиглан байхыг харлаа.
Байн байн эргэн харсаар алхаад л
байв. Гэтэл нөгөө хүн дагаад л
байлаа. Ярьж болохоор ойртож
ирсэн хойно л тэр хүн өөрийг нь
эргүүлэх гэж байгааг сая мэдрэв.
Айсандаа болоод өмссөн дүрэмт
хувцас нь цагдаагийнх биш
механикийнх байсныг ч
анзаарсангүй. Залуу өөрийнх нь
насны, түвшин царайтай хүн байв.Ми Ран найз залуутайгаа уулзахаас
бусад бүх үнэнээ залууд тайлбарлан
хэллээ. Миний эрэгтэй дүү галт
тэрэгний буудлын ойролцоо
амьдардаг юм. Би дүүтэйгээ
уулзмаар байна. Даанч замын
зөвшөөрлөө мартаж орхижээ.
Шалгалт их чанга уу? гэж залуугаас
асуулаа. Механик залуу овоолсон
ачаануудын араар явж, ачаа
нэвтрүүлдэг, шалгагч байдаггүй
хаалгаар охиныг гаргаж өглөө. Залуу
ахин уулзаж болох эсэхийг асуухад
худлаа нэр, хаяг цаасан дээр бичиж
өгчихөөд маш их санаа зовов.
Ганцхан өдрийн дотор амьдралдаа
хэзээ ч хийж байгаагүй үйлдлүүдээдэндүү олныг хийлээ дээ.
Их сургуулийн үүдэнд жижүүр
хийж байсан оюутан Ми Раныг
сэжигтэй нүдээр харна. Тэгснээ Жун
Саныг олж ирэхээр гүйв. Хашаан
доторх сургуулийн эргэн тойрныг
хармаар байвч биеэ барин тайван
суухыг хичээв. Догдолсон сэтгэлээ
дарахын тулд үсээ янзалж, хөлсөнд
норсон цамцаа янзлан сууж байлаа.
Хэдийгээр нар сургуулийн барилгын
цаагуур орсон боловч өдрийн
халуун буураагүй хэвээр. Ми Ран
хооллохоор зоогийн газар руу явж
буй эрчүүдийн сүүдрийг ажиглан
сууна. Шинжлэх ухааны их сургуульдэрэгтэй эмэгтэй оюутнууд хамт
суралцдаг гэх боловч үнэн хэрэгтээ
эмэгтэйчүүдийн тоо маш цөөн.
Эмэгтэй оюутнууд нөгөө талд нь
тусдаа амьдардаг. Жижүүрийн өрөө
рүү нэг оюутан толгойгоо цухуйлган
"Тэр үнэхээр чиний дүү гэж үү? Найз
залуу чинь биш биз" гэж саваагүйтэх
сонсогдоно. Жун Саныг гарч ирэх
үед нэлээд бүрэнхий болсон байлаа.
Тэр дугуй унаж богино өмд,
футболка өмсчээ. Өөрийг нь хүн
эргэж эрнэ гэж огт бодоогүй нь илт.
Ар талынх нь харуулын гэрэл
асаатай болохоор Жун Саны
нүүрний хөдөлгөөн сайн харагдаж
байв. Шанааных нь ясны байдлааринээж байна уу гэж Ми Ран таав.
Жун Сан дугуйныхаа жолоон дээр
гараа тавьсан хэвээр "Итгэмээргүй
юм. Энэ үнэхээр чи гэж үү" хэмээн
инээсээр угтав."Ойрхон ирж
таараад" гэж Ми Ран мөн инээсээр
хариулжээ.
Ингээд х осууд сургуулиас холдон
алхлаа. Жун Саны танил ч юм уу
хамт сурдаг оюутнууд ч юмуу исгэрч
шүгэлдсээр байсан ч тэр хоёр эргэж
ч харсангүй. Өөрсдийнх нь талаар
хов яриа Жун Саны, магадгүй Ми
Раны ч эцэг эхэд хүрч мэдэх байсан ч
энэ тухай бодох сөхөө байсангүй.
Хэсэг алхсаны дараа Жун Сандугуйгаа унаж, Ми Ран арын ачаан
дээр нь сундлав. Ми Раны гарын
нүцгэн хэсэг Жун Саны цээжинд үе
үе хүрч байсан нь тэдний бие
хамгийн ойр хүрэлцсэн анхны
тохиолдол ажээ.
Жун Сан найз охиныхоо зориг
зүрхтэйг гайхан шагшрав.
Хамаатнуудаас нь нэг нь ч Пхеньянд
ирэх зөвшөөрөл авч чадаагүй
байхад, Ми Ран хүрээд ирж шүү дээ.
Нэг оюутан ирээд эгч чинь гадаа
хаалган дээр хүлээж байна гэхэд нь
андуурч л гэж бодсон. Яаж ч уран
зөгнөж, мөрөөдсөн Ми Раныг хүрээд
ирнэ гэж төсөөлсөнгүй. Ми Ранчухам юугаараа түүнийг татаад
байгааг ойлгох гэж хичнээн
хичээгээд ч бардаггүй байсан бол
харин одоо ухаарчээ. Энэ охин
байнга л адал явдал, гэнэтийн
бэлгээр дүүрэн байдаг юмсанж. Нэг
бодлын дэндүү эмзэг, гэнэн, өөрөөс
нь хамаагүй чадал муутай ч, нөгөө
талаар ийм гэнэтийн зүйл хийх
сэтгэлийн хүчтэй хүн аж. Тиймээс
түүнийг дутуу үнэлж болохгүй гэж
өөртөө үргэлж сануулж байв. Тэр
орой мөчир доорх сандал дээр сууж
байхдаа мөрөөр нь тэврэхэд
татгалзаагүйд нь бас л гайхан
алмайрчээ. Намар ирж байгаа
болохоор шөнөдөө жихүүн учир ЖунСан охиныг дулаацуулахаар мөрөөр
нь тэвэрсэн юм. Гарыг нь авч хаях
байх даа гэж бодож байтал огт
тэгсэнгүй. Хамтдаа бие биеийнхээ
илчинд тавтай нь аргагүй суусаар
байлаа.
Залуус ам хуурайгүй ярьж, ярих
зүйл дуусахаар босож алхаад л, хөл
нь ядрахаар газар олж суусаар,
шөнийг амархан барав. Энэ үед
Пхеньянд хүртэл гудамжны гэрэл
асахаа больж, айлуудын цонхоор
гэрэл үзэгддэггүй болсон байлаа. Яг
төрөлх тосгондоо байгаа юм шигээр
харанхуйд нуугдан байлаа.
Харанхуйд нүд дасаад ирэхэдхажууд байгаа хүмүүсийн дүрсийг л
ялгах төдий болж, харин бусад хүни
хөлийн чимээ, яриагаар нь, эсвэл
тамхины галаар нь таньж байв. Хос
хоёр хэн ч садаа болохгүй орчинд,
өөрсдийн эрхээр сэтгэл амар байхын
сайхныг дахин эдэлж суулаа.
Шөнө дунд өнгөрснөөс хойш Ми
Раны ядарсан нь мэдэгдэж эхлэв.
Замд аялж явахдаа сайн амарч
чадаагүй учраас ядрахаас ч аргагүй
байлаа. Жун Сан буудлын өрөө авах
мөнгөтэй эсэхээ шалгаж халаасаа
тэмтэрч үзэв.Өөр ямар нэгэн санаа
агуулалгүйгээр "явахаасаа өмнө
зочид буудалд орж, жаахан ч гэсэннойр ав. Замын зөвшөөрөлгүйг чинь
буудлын үйлчлэгч мэдэхгүй байх"
гэж ятгатал Ми Ран огт
зөвшөөрсөнгүй. Үгүй би харих ёстой
гэж зүтгэв. Барих ёстой дүрэм
журмаа хангалттай зөрчсөн учир
буудалд хонож ахиад нэгийг зөрчих
ямар ч хүсэлгүй байлаа. Тэд галт
тэрэгний буудал руу дугуйгаа дундаа
хийн алхацгаав. Хэдийгээр үүр
хаяарах болоогүй ч буудал дээр
олон хүн байна. Галт тэрэг
хуваариараа явахаа больсноос хойш
хүмүүс шөнөжин дугаарладаг
зуршилтай болжээ. Буудлын
ойролцоо нэгэн эмэгтэй том гээчийн
тогоо тавьж, шар буурцгийн шошнышөл чанан зарахыг цугласан олон
дуртай нь аргагүй худалдан авч
иднэ. Жун Сан жигнэмэг, савтай ус
өгсөн болохоор Ми Ран замын
хүнсгүйдэх зовлонгоос айсангүй.
Галт тэрэг ирмэгц сууж аваад нам
унтлаа.
Гэртээ ирээд л Ми Раны хөөрсөн
сэтгэл замхран алга болжээ.
Пхеньянаас ирж очиход тохиолдох
хүндрэл хайр сэтгэлийнх нь ирээдүйг
бүрхэг болгочих шиг санагдуулав.
Жун Сантай хэзээ дахин уулзахаа үл
мэднэ. Жун Сан хичээл сургуультай
завгүй байхад, Ми Ран эцэг эхтэйгээ
амьдарч байдаг. Хойд Солонгос шигийм жижигхэн улсад Пхеньян саранд
очих мэт хол санагдах нь гачлантай.
Ми Ран бас замдаа харсан,
мэдэрсэн зүйлдээ шаналах болов.
Чонжиноос холдож үзэлгүй хичнээн
ч жил болсон юм. Гэтэл өөрийнх нь
мужид хүртэл, шавь нар шиг нь,
заримдаа бүр тэднээс жаахан,
ноорхой хувцастай хүүхдүүд галт
тэрэгний буудал дээр гуйлга гуйн
зогсох нь өр өвдөм.
Намбод цонхны шилээ худалдаж
авчихаад зочид буудалд хоноглох
мөнгөгүй тул Ми Ран нөхөдтэйгөө
галт тэрэгний буудал дээр, гадааунтжээ. Буудлын өмнө талын
жижигхэн цэцэрлэгт, өтгөн зүлгэн
дээр хүмүүс картон цаас, хулдаас
дэвсээд унтацгааж байлаа. Ми Ран
хэвтрээ олох гээд нааш цааш
хөрвөөж байтал хэдэн хүн босож
зогсоод, хоорондоо шивнэлдэн
модны дор цагираглан нам унтаж
буй хүнийг заав гэнэ. Гэтэл тэр хүн
унтсан биш амь тавьсан байжээ.
Хэсэг хугацааны дараа үхэр
тэрэгтэй хүмүүс ирээд шарилыг
тэргэнд ачлаа. Ми Ран шарилыг
тэрэг рүү пид хийтэл шидэхийн
өмнөхөн хальт харвал талийгаач
дөнгөж өсвөр насны хүү байв.Цээжийг нь эхэлж тавьчихаад,
хөлийг нь шидэх үед цамцных нь
энгэр задгайрахад шөнийн
харанхуйд хавирганы нь хэрзийсэн
яс тодоос тод харагдав. Түүн шиг
туранхай бас үхсэн хүн харж
байгаагүй болохоор Ми Ран
эвгүйцэж унтахаар шургав.
Хөөрхий хөвгүүнд юу тохиолдсон
байж таарах вэ? хэмээн Ми Ран
бодолхийлэв. Арай өлсөж үхсэн юм
биш байгаа? Тэр үед хүмүүс хүнсний
гачаалд орж, төр засгаас хүртэл
хүлээн зөвшөөрсөн боловч улс
оронд нь хүн өлбөрч үхсэн талаар
Ми Ран сонсоогүй байв. Африк,Хятадад ийм явдал гарч байсан. Мао
Зе Дуны санаачилсан гайтай эдийн
засгийн бодлогоос болоод 1950,
1960-аад онд хэдэн сая хүн
өлсгөлөнгөөр үхсэн, харин бидэнд
Ким Ир Сен удирдагч байгаа
болохоор санаа зовох зүйлгүй гэж
өөр хоорондоо ярьцгаана.
Хэдхэн цаг хамт байхдаа дэмий
зүйл шалгаагаад яахав гээд юу болж
буй талаар Жун Санаас
асуугаагүйдээ Ми Ран харамсав.
Гэтэл энэ аяллын дараа гэртээ
ирчихээд урд нь санаанд нь
ордоггүй байсан олон зүйлийг
ажиглаж эхэлжээ. Анх цэцэрлэгтирэхдээ хүүхдүүдийн давжаа
биетэйг гайхдаг байсан бол цагийн
зүүг урагшлуулсан юм шиг хүүхдүүд
улам жижгэрсээр буйг олж харав.
Доод хонгилд байгаа зуухыг галлаж
өрөөнүүдийг дулаацуулахын тулд
хүүхэд бүр цэцэрлэгтээ ирэхдээ нэг
тэвэр мод авчрах ёстой. Гэтэл ихэнх
нь модоо ч даахгүй. Нарийхан
хэрзгэр хүзүүн дээр том толгой нь
дэнжигнэж, Ми Раны гарт багтмаар
нарийхан бэлхүүсний дээхнээс
хэрзгэр хавирга нь цухуйна.
Заримынх нь гэдэс хавагнаж эхлэв.
Ми Ран Африкийн Сомалигийн
өлсөж үхсэн, цэрдийсэн гэдэстэй
хүүхдийн зураг харснаа санав.Хэдийгээр эмнэлгийн хэллэгийг
санахгүй ч багшийн сургуулийн багш
нарынх нь ярьснаар энэ цэрдгэр
гэдэс уургийн хурц дутагдлаас үүсдэг
болохыг мэдэж байлаа.
Хүүхдүүдийнх нь хар үс өдөр өдрөөр
шингэрч, өнгө нь хувиран улаан
шаргал өнгөтэй болж байгааг Ми
Ран бас анзаарлаа.
Хүнс байхгүй тул цэцэрлэгийн
хоолны газар хаагдлаа. Хүүхэд бүр
гэрээсээ идэх хоолоо авчрах ёстой
болов. Нэг хоёр хоосон ирэхэд
бусдынх нь хоолоос бага багаар
тэдэнд өгдөг байсан ч хоол өгч
явуулсан бусад эцэг эхгомдоллосноос хойш болив.Өөрсдөө
ч идэж чадахгүй, хүүхдэдээ өгч
явуулж байхад та бусдад хуваагаад
байх юм гэж нэг ээж Ми Раныг
зэмлэжээ.
Ми Ран цэцэрлэгт нь гадаадын нэг
тусламжийн байгууллага жигнэмэг,
хуурай сүү тараах гэж байна гэсэн
яриа сонслоо. Бүгд их цэвэрлэгээ
хийж, гадаах замаа засаж цэмцийтэл
нь цэвэрлээд, гайгүй хувцасладаг
хэдэн хүүхдээ үзүүлэхээр бэлтгэв.
Гэтэл хүлээсэн тусламж ирсэнгүй.
Оронд нь багш болгонд жижиг газар
олгож, эрдэнэ шиш тарихыг
тушаасан байна. Хурааж авсанэрдэнэ шишээ голоос нь салгаад
попкорн маягийн юм болтол нь
чанаж хүүхдүүдэд хоолны оронд өгч
эхэллээ. Тэр нь хүүхдүүдийн
өлсгөлөнг дарах боловч тэжээллэг
чанар бараг үгүй байжээ.
Багш нар бүх хүүхдэд тэгш хандах
ёстой. Гэвч Ми Ран нэг хүүхдэд илүү
хайртай байжээ. Хью Рюн гэдэг урт
сормуустай, том нүдтэй охин. Эхний
үед хайр хүрэм, идэвхтэй,
багшийнхаа хэлсэн үг бүрийг
анхааралтай сонсдог хүүхэд байсан
бол яваандаа үлбэгэр, нойрмог
нэгэн болж хувирчээ. Охин
заримдаа хичээл дээр унтаадөгөхөөр нь Ми Ран "сэрээрэй
сэрээрэй" хэмээн дуудавч ч охин
гараа дэрлэн унтсаар л байна. Нэг
удаа тэгэхээр нь хоёр гарыг нь эрүүн
доороос нь сугалж нүүрийг нь өөр
рүүгээ харуултал охины нүд хавдсан
зовхиныхоо доороос харагдахтай
үгүйтэй байжээ. Гарт баригдсан үс нь
хатуу, хүрэхэд эвгүй болсон байлаа.
Хэдэн өдрийн дараа охин ирэхээ
болив. Гэр нь ойрхон байдаг учир
юу болсныг асуухаар орьё уу гэснээ
болив. Тэртэй тэргүй ойлгомжтой
байхад юу ч асууж орох юм билээ.
Тус болж чадахгүй юм чинь.Ангийнх нь олон хүүхэд үүнтэй
төстэй байдалд орлоо. Хичээл зааж
байхад суудал дээрээ тогтохгүй
унаад өгнө. Гайгүй шиг нь гадаа
тоглож байхад тэдгээр хүүхдийн
зарим нь ширээ дэрлээд, зарим нь
гудсан дээр тэрийн хэвтэцгээх
боллоо.
Эхлээд эцэг эх нь нормтой
түлээгээ өгч чадахаа болино. Дараа
нь өгч явуулдаг хоолыг нь дийлэхээ
болино. Удалгүй хүүхэд хичээлд
оролцохоо больж, ширээ дэрлэн
унтах бөгөөд эцэст нь хичээлд ирэхээ
зогсдог ийм л дараалалтай болсон
байв. Гурван жилийн дараа тавинхүүхэдтэй байсан анги арван таван
хүүхэдтэй л үлдсэн юм.
Тэр хүүхдүүдийг яасан бол гэж Ми
Ран бодохоос ч айна.
Ми Ран найз залуутайгаа,
дараагийн өвөл нь уулзав. Энэ удаад
Жун Сан түүнд гэнэтийн бэлэг
барихаар шийдсэн байлаа. Өвлийн
амралтаараа ирээд гэрт нь очиж аав
ээжтэй нь нүүр тулахаас эмээн шууд
цэцэрлэг дээр нь очив. Ажил нь
дууссан боловч Ми Ран ангиа
цэвэрлэн, яваагүй байж таарлаа.
Ангид томчуудын сандал үгүй учирхайртай шавийнхаа сандал дээр
биеэ эвхэж суугаад юу болж байгаа
талаар Жун Санд ярьж өгөв. "Чи юу
хийж чадах юм бэ? Энэ хүмүүст эзэн
хаан ч тусалж чадахгүй. Битгий
бүгдийг ийм эмзэг хүлээж ав л даа"
гэж Жун Сан найз охиноо
тайтгаруулахыг оролдов.
Тэдний яриа нэг л урагшилсангүй.
Хэн хэн нь өлсөхийн зовлонг
мэдрэлгүй амьдарч байлаа. Жун
Саны аав гэрийнхээ арын талбайд
тарьж чадаагүй бүхнээ Японоос
ирсэн мөнгөөр хар захаас худалдаад
авчихна. Өлсгөлөнгийн энэ үед
нийгмийн гарал тийм ч хурц асуудалбиш болсон учир Ми Раны хайртай
эгч сайн айлын бэр болсон, нөхөр нь
цэргийн хүн учраас танил талаараа
дамжуулан тэднийд тусалж дөнгөөд
байлаа. Цахилгаангүй болсноос
хойш дуураймал зайрмагаа хийхээ
больсон ч Ми Раны ээж зүгээр
суулгүй гахай тэжээх, дүпү хийх,
эрдэнэ шиш тээрэмдэх зэргээр
байнга л нэг зүйл санаачилж мөнгө
олох ажлаа үргэлжлүүлсээр.
Арваад жилийн дараа Ми Ран
өөрөө ээж болж, жирэмслэлтээс
нэмсэн жингээ хасахаар аэробикээр
хичээллэж байхдаа сэтгэл нь маш их
хөндүүрлэдэг болжээ. Өөрөө гэртээтийм сайхан хооллочихоод, турж
үхэх шахаж байсан хүүхдүүдийн
төлөө юу ч хийгээгүйдээ гутарна.
Нэг үхэл эмгэнэл байдаг бол зуу
хүрэхээрээ тоо баримт болон
хувирдаг нь батлагдсан зүйл. Ми
Раны хувьд ч тийм байжээ. Тэр
гагцхүү энэ нь эдийн засгийн
хямралын хүнд үед өөрийнх нь амьд
гарах цор ганц арга байсныг л
ойлгоогүй юм. 90-ээд оныг амьд
давахын тулд хүн бүхэн бусадтай
хоолоо хуваалцах сайхан сэтгэлээ
гээж, сэтгэцийн өвчтэй болохгүйн
тулд өрөөлд санаа тавихаа больсон
юм. Яваандаа Ми Ран гудамжаардүүрэн хэвтэх шарилуудын
дэргэдүүр сэтгэл хөндүүрлэхгүйгээр
алхдаг болсон. Таван настай хүүхэд
өлсөж үхэхийн даваан дээр хэвтэж
байхад туслах сэтгэлгүйгээр өнгөрч
дассан байлаа.Хайртай шавьдаа
хоолноосоо илүүчлээгүй юм чинь огт
танихгүй хүүхдэд туслахгүй нь
ойлгомжтой биз ээ.ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
САЙН НЬ ТҮРҮҮЛЖ ҮХДЭГ
Коммунист дэглэмтэй орнуудад
төр засаг хүмүүсээ бэлэнчлэх
сэтгэлгээнд сургасан байдаг. Гэтэл
өлсгөлөнгийн үеэр Хойд Солонгосын
олон иргэн энэхүү сэтгэлгээнээсээ
гарч, өөрсдийнхөө төлөө тэмцэх
болсон билээ. Хүмүүс үхлээ хүлээн
дэмий хэвтсэнгүй. Төр засгаас
олгодог байсан хүнсний хангалт
зогсоход, голоо зогоохын тулд хамаг
оюун бодлоо шавхаж, төрөл бүрийн
санаачлага гаргах болов. Хувингаар
хавхархуу юм хийж хээрээс жижигамьтан урхидах, тагтан дээрээ тор
тавьж бор шувуу барихыг хичээнэ.
Өвс ургамлын тэжээллэг чанарыг
судалж эхлэв. Эцэг өвгөд нь
өлсгөлөнгийн үеэр ямар арга
хэрэглэн амьд гарч байсныг
хоорондоо ярилцан, олж мэдсэнээ
амьдралд хэрэгжүүлж эхэллээ. Нарс
модны холтос дотор байдаг
чихэрлэг хальсыг авч нүдэн, гурилын
оронд идэхээр оролдов. Царсны
боргоцойн самрыг няцлан аман
дотор оронгуутаа хайлдаг
цэлцгэнүүр болгоно.
Ичих нэрэлхэхээ умартан, малын
гэдсэнд нь шингээгүй гарсан эрдэнэшишийн үрийг ялгадаснаас нь түүх,
усан онгоцны үйлдвэрийн ажилчид
хүнс хадгалдаг савны ёроолыг
хуурайдан цоолж, өмхий үнэртэй тос
шалан дээр нь асган хатааж, дээр нь
асгарсан будааны үртсийг түүх
зэргээр, нэг үгээр, идэж болох бүх
зүйлийг цуглуулах аргад суралцан
амиа зогоож сурав.
Далайн эргээс хүмүүс элс ухан дун
түүж, хувин хувингаар далайн замаг
зөөвөрлөх болов. Гэтэл удалгүй
тагнуулчдаас сэргийлэх нэрээр, 1995
онд засаг захиргаанаас далайн
эргийн дагуу хашаа барьсан байна.
Энэ нь үнэн хэрэгтээ өлссөн иргэдийгзагас барихаас сэргийлсэн хэрэг.
Тэгэхээр нь хүмүүс харуул
хамгаалалтгүй хад цохионоос
олсоор дүүжлэгдэн далайн замаг
түүж эхэлжээ.
Юу хийж, хэрхэн амь зогоох
талаар хүмүүс төр засгийн заавар
хүлээсэнгүй. Төр засаг ч улс орон нь
хүнсний гүн хямралд орсныг гүйцэд
хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй, эрх
мэдэлтнүүд амиа л хоохойлохыг
хичээж байв. Эрдэнэ шишийн гурил
хийхдээ хальс, гол, үр, үндэс гээд юуг
нь ч хаялгүй хамт тээрэмддэг болов.
Хэдий эдгээр нь тэжээллэг чанар
байхгүй ч гэлээ хүнсийг арвижуулна.Гоймонг идэнгитэй болгохын тулд
хамгийн багадаа нэг цаг чанах
хэрэгтэй. Шөлөндөө модны навч, өвс
хийвэл ногоотой мэт харагдана,
нарсны хальсаар хийсэн нунтгаар
бялуу хийж болно гэхчилэн
бүсгүйчүүд хоолны орцны талаарх
мэдлэгээ хуваалцаж байв.
Хүмүүс юуг, хэрхэн идэх юм
болгох талаар ухаан бодлоо
уралдуулж гарлаа. Эрт босоод арай
гэж өглөөний хоол олж идэнгүүтээ
оройн хоол хэрхэн олох талаар
тархиа гашилгаж эхэлнэ. Өдрийн
хоол гэдэг зүйл өнгөрсөн үеийн
сайхан дурсамж болон үлджээ.Өглөөний хоолноос авсан илчлэгээ
хадгалахын тулд өдрийн хоолны
цагийг унтаж өнгөрүүлнэ.
Хүмүүс бүх чадлаараа ийн
хичээсэн ч өлсгөлөн даамжирсаар л
байлаа.
Хувцасны үйлдвэр хаалгаа
барьсны дараа хатагтай Сонг юу
хийхээ сайн мэдэхгүй уймарч эхлэв.
Социалист нийгмийн үлгэр жишээ
иргэн тэрбээр капитализмыг
санагдуулсан бүхнийг үзэн ядсан
хэвээр. Хайрт удирдагч Ким Ир Сен
"Социалист нийгмийн иргэн бүр
капитализм болон шинэчлэлийнхортой үзэл санаанаас улс үндэстнээ
хамгаалах ёстой" хэмээн сургасан
учир түүнийг нь давтан хэлж,
хэлбэрэлтгүй даган мөрдөнө.
Ким Ир Сенийг нас барснаас хойш
гэр бүлд нь цалин авдаг хүн
үлдсэнгүй. Намын гишүүн, улсын
радиод нэр хүндтэй алба хашдаг
нөхөр нь ч ялгаагүй. Сэтгүүлчдэд
байнга олддог тамхи, архиа ч Чан Бо
авчрахаа болилоо. Хатагтай Сонг
эцэст нь эргэлзээгээ орхиж, хоол
хүнс олох арга хайх хэрэгтэйг
ойлгов. Гэвч яаж?
Хатагтай Сонгод наймаа эрхлэхямар ч авьяас байхгүй. Тавин нас
хүрсэн атлаа сампинд хэдэн тоо
нааш цааш хийхээс өөр чадах зүйл
үгүй. Энэ бодлоо гэрийнхэнтэйгээ
хуваалцахад, хоол хийх авьяасынх
нь талаар сануулжээ. Цагийн
сайханд хатагтай Сонг материал нь
олдож л байвал амттай хоол хийж,
гэр бүлийнхнээ дайлах дуртай байж.
Энэ нь ч нөхөрт нь таалагдаж
амтархан иддэг байжээ. Тэд
гадаадаас хоолны жор суралцана
гэж байхгүй болохоор өөрийнхөө
мэддэг болон уламжлалт аргуудыг л
эргэлдүүлнэ. Гэхдээ Хойд
Солонгосын хоолны жор бас ч
чамлахаар биш. Өмнөд Солонгосынрестораны эздээс цөөнгүй нь Хойд
нутгаас гаралтай байдаг юм билээ.
Тогооч нар их бүтээлч, нарсны мөөг,
далайн замгаар гайхалтай сайхан
хоол бэлдэнэ. Тухайн улиралдаа
элбэг байдаг ногоог цагаан будаа,
арвай, эрдэнэ шиштэй холин улаан
шош, чинжүүгээр амтална. Үндэсний
хамгийн нандин зоог нь сагадын
хүйтэн гоймонд жантай шөл
дагалдуулдаг Пхеньян нэнгмён
нэртэй хоол юм. Тухайн нутгийн
заншлаас шалтгаалан өндөг, өргөст
хэмх, лийр нэмж болно. Хатагтай
Сонг энэ хоолыг хийхдээ гоймонг нь
дэлгүүрээс худалдан авдаг, завтай
бол өөрөө гурил зуурдаг байжээ.Улсаас өгдөг хэдхэн төрлийн
материалд тохируулан заримдаа
твигим гэдэг шаржигнуур ногоо
хийдэг байж. Нөхрийнхөө төрсөн
өдрөөр цагаан будаагаар дёк хэмээх
боов хийсэн байна. Өөрөө гэртээ
архи нэрчихнэ. Охид нь ээжийнхээ
дарсан кимчиг хавийн айлуудаас
хамгийн амттай нь гэж магтдаг
байлаа.
Гэрийнхэн нь хатагтай Сонгийг
авьяасаа ашиглаад хоолны бизнес
хий хэмээн ятгаж эхлэв. Хүмүүс
өлсөж зовж буй энэ хүнд үед
хамгийн зөв арга бол тэжээллэг
чанар сайтай дүпү хийх явдал гэжтэд санал болгов. Солонгосчууд
дүпүг хоол хүнсэндээ өргөн
хэрэглэдэг учраас зарагдахгүй
байхын зовлонгүй гэлцэнэ. Дүпүг
загасны оронд эсвэл, улаан
чинжүүгээр амтлан шарж, дангаар
нь зарж болно. Шар буурцаг авч
бизнесээ эхлэхийн тулд гэртээ
байгаа үнэд хүрэх зүйлээсээ зарж
эхлэв. Энэ аянд хамгийн түрүүнд
өртсөн зүйл бол Чанг Богийн,
Солонгосын дайны үед тагнуул
байсан аавынх нь гавьяагаар олж
авсан зурагт.
Дүпү хийх нь хялбархан боловч их
хөдөлмөр орно. Шар буурцгийгсайтар нухсаны дараа өтгөрүүлэх
бодис нэмнэ. Дараа нь нимгэн
материалд боож, бяслагтай адил
усыг нь шахаж гаргана. Тэгээд
усархаг сүү, бас шар буурцагны хальс
үлдэнэ. Хатагтай Сонг гахай
худалдаж авбал энэ үлдэгдлээр
тэжээж болох юм байна гэж боджээ.
Байрных нь ар талд юм хадгалах
зориулалттай пингүүд байдаг.
Хатагтай Сонг зах дээрээс гахайн
тооройнд зориулсан сүрлэн хэвтэр
авч пиндээ хийж цоожлов.
Эхний хэдэн сар бизнес нь овоо
урагштай явж байлаа. Хатагтай Сонг
жижигхэн гал тогооны өрөөгөөдүпүний үйлдвэр болгон хувиргаж,
пийшин дээрээ шар буурцагны том
торх тавьсан байв. Чанг бо хийсэн
жорыг нь уншиж батлах үүрэгтэй.
Гахайн тоорой авч шар буурцагны
сүү, хальс, мөн зарим бололцоотой
үедээ өвсөөр тэжээсэн нь амжилттай
болж тооройнууд нь томорсоор
байв. Гэвч өдөр ирэх тусам түлээ
нүүрс олдох нь хэцүү болсоор
байлаа. Цахилгаан долоо хоногт
хэдхэн өдөр л ирэхдээ дээд тал нь 60
лааны ганц гэрэл, зурагт, радио
асаахад л хүрэлцэх төдий.
Түлээгүйдээд дүпүгээ ч хийж
чадахаа болив. Дүпү хийхгүйболохоор гахайгаа тэжээж
чадахгүйд хүрлээ. Дан өвсөөр тэжээе
гэвэл гараар өвс түүхэд маш их
хугацаа шаардагдана.
Хатагтай Сонг нэг өдөр нөхөртөө
бид өөрсдөө бас өвс идвэл яасан юм
бэ гэв. Эхэндээ тоглоомоор хэлсэн ч
сүүлдээ жаахан бодсоноо гахай
хордохгүй байгаа юм чинь бид ч
гэсэн яах ч үгүй хэмээн нэмэв.
Ингээд энэ гэр бүлийн хувьд шинэ
дэглэм эхэллээ. Хатагтай Сонг хотын
төвөөс хойш, урагш алхан идэж
болох ногоонуудыг түүж гэртээ
авчирна. Хэрэв уул руу явбалбагваахай цэцэг мэтийн цаг сайхан
байхад хүртэл хүмүүс хоолондоо
хэрэглэдэг байсан амттай ургамлууд
ургадаг л гэх. Хатагтай Сонг хааяа
ногоочдын огтолж хаясан байцааны
илжирсэн навч олно. Хээрээс олсон
бүхнээ нийлүүлэн, дээр нь багахан
мөнгөөр хар зах дээрээс авсан
эрдэнэ шишийн гурилаа нэмээд
хоол болгон идэх болов. Хэрэв
эрдэнэ шишийн гурил авч хүчрэхгүй
бол нарсны хальсаар хийсэн гурилыг
нь авна.
Хэрэв хоол хийх авьяасгүйсан бол
хоол гэж нэрлэгдэх энэ элдэв
зүйлийн холимогийг хэн чидэхээргүй байлаа. Харин хатагтай
Сонг сайтар нухаж, няцалж, нүдэж
хүний гэдсэнд шингэхэд хялбар
болгоно. Мөн боловсруулсан зүйлээ
хэвэнд оруулахад хэрэглэгддэг
бодисууд байхгүй болохоор зүгээр л
зутан төдий зүйл болно. Цорын ганц
амтлагч нь давс. Бага зэргийн
сармис, улаан чинжүү амтыг нь арай
дээр болгох ч үнээс нь болоод авч
чадахгүй. Ямар ч тос олдохгүй
болохоор хоол хийх бас амар биш.
Нэг удаа хатагтай Сонг эгчийнхээ
хадам эгчийнд зочилж очоод эрдэнэ
шишийн гол болон шошоор хийсэн
зутан өгөхөөр нь идэх гэтэл цааш
орсонгүй. Эрдэнэ шишийн гол ньхуурай, гашуун болохоор хоолой
дээр нь тээглэчихээд явж өгөхгүй,
хажууд байгаа хүмүүсээсээ үхтлээ
ичжээ.
Ким Ир Сенийг нас барсан жил
идсэн цорын ганц амьтны мах нь
мэлхий байв. Ах нар нь хөдөөнөөс
мэлхийн мах явуулдаг байжээ.
Хатагтай Сонгийн хадам эгч мэлхийн
махыг шар буурцгийн сүмсээр
амтлан шарж, гоймонтой холиод
өгөхөд үгээр хэлэхийн аргагүй
амттай байж билээ хэмээн хатагтай
Сонг дурсан ярьсан. Солонгосчууд
мэлхийн мах хэрэглэдэггүй учир
хатагтай Сонг өмнө нь амсаж чүзээгүй байж. 1995 онд их
хэмжээгээр барьснаас болж Хойд
Солонгост мэлхий устсан тул
хатагтай Сонг түүнээс хойш дахин
идсэнгүй.
1995 оны дунд үе гэхэд хатагтай
Сонгийнх гэртээ байсан үнэтэй
болгоныг зарж дуусгажээ. Зурагтаа
зарсны дараа, гэрийнхээ цорын ганц
тээврийн хэрэгсэл байсан унадаг
дугуй, хувцсаа хийж өмсдөг оёдлын
машин гээд л цувраад үгүй болов.
Чанг Богийн цаг, хуримаар нь
бэлэглэсэн дорнын уран зураг ч
зарагдав. Ихэнх хувцас, модон
шүүгээгээ ч зарав. Нэгэн үе их давчуусанагддаг байсан хоёр өрөө байр
хоосорч, ханан дээр нь агуу
удирдагчдын зураг л өлгөөстэй
байдаг боллоо. Одоо байраа л
зарахгүй бол өөр юу ч үлдсэнгүй.
Хойд Солонгост хүмүүс амьдарч
буй байраа эзэмших эрхгүй. Гэвч үл
хөдлөх хөрөнгийн хууль бус зах зээл
аль хэдийн бий болж иргэд албаны
хүмүүсийг хахуульдаж байгаад
байраа наймаалж эхэлжээ. Хатагтай
Сонг нөхөр нь Орост ажиллаж,
байраа сайжруулахаар мөнгө
явуулсан нэгэн эмэгтэйг таньдаг
байв. Хатагтай Сонгийн байр хотын
төвд, байрлал маш сайтай. Нийтийнтээврийн хэрэгсэл явахаа больсон
энэ үед байрлал маш чухал байжээ.
Тэднийх энд хорин жил амьдарч,
олон сайхан найз нөхөдтэй болсон
ба эзэгтэй олон жил хорьтын дарга
хийхдээ нэг ч дайсан өөртөө бий
болгоогүй юм. Бидэнд ийм том байр
хэрэггүй, багасгасан нь дээр хэмээн
ярилцаад зарахаар болов. Охид нь
бүгд нөхөрт гарч, ганц хүү нь
өөрөөсөө эгч бүсгүйтэй амьдрах
болсон учир хатагтай Сонг, нөхөр
Чанг Бо болон хадам эх гурвуулаа
үлдсэн байв. Хүүгээ өөрөөсөө эгч
хүүхэнтэй амьдрах болсоныг
гутамшиг гэж хатагтай Сонг бодож
байсан авч нэг ч гэсэн хүн тэжээхгүй,одоохондоо сайн л байна гэж
санааширчээ.
Байраа 10,000 вон буюу 3000
орчим доллараар зарж, нэг өрөө
байранд нүүж орлоо. Зөрүү
мөнгөөрөө цагаан будааны бизнес
эрхлэхээр шийдэв.
Цагаан будаа Солонгосчуудын
хувьд хоолны хольц төдийгүй
дангаараа ч хоол болдог. 1995 оноос
хойш Чонжины оршин суугчид
будааг зөвхөн өндөр үнээр хар зах
дээрээс л авах болсон байв. Хойд
Хамёнг муж будаа тариалахад
тохиромжгүй уур амьсгалтай, басуулархаг. Тийм болохоор хотын
иргэдийн хэрэгцээт будааг өөр
мужаас машин болон төмөр замаар
тээвэрлэдгээс шалтгаалж будааны
үнэ өндөр байдаг. Хатагтай Сонг
хямд газраас будаа авч галт тэргээр
нутаг руугаа зөөх төлөвлөгөөтэй
байв. Будаа, бүх төрлийн үр тариа
зарах нь дээд зэргийн хууль бус
үйлдэлд тооцогдогддог ч хүн болгон
хийгээд байхаар нь хатагтай Сонг ч
гэсэн үзээд алдахаар шийдлээ.
Будаагаа зарж бага зэргийн ашиг
олохоос гадна өөрсдөдөө ч гэсэн
илүүчилж дөнгөх байх хэмээн
найдна. Ингэж бодохоор хар шүлс
нь аяндаа асгарч байлаа. 1994 оноосхойш тэд олигтой аяга будаа идээгүй
билээ.
Хатагтай Сонг 10,000 воноо дотуур
хувцсандаа далдлан нуулаа. Өмнөд
Пёнганг мужид очиж 200 кг цагаан
будаа худалдан авав. 1995 оны 11
сарын 25. Суудлынхаа доор хагас
шуудай будаа хийгээд галт тэргэнд
суун харих дөхсөн үе. Чанг Богийн
танил талаар дамжуулж, гурав дахь
зэрэглэлийн галт тэргэнд унтдаг
тасалгаа авч чадсан байна. Эхний
хоёр зэрэглэлийнх нь намын гишүүд,
цэргийн албан хаагчдад
зориулагдана. Галт тэрэг урт учир
эргэлт хийх үед цонхоор харахадсүүлийн вагонуудын зорчигчид
зогсоогоороо яваа харагдана.
Зогсохоос гадна хөл гишгэх зайгүй
чихцэлдэнэ.Зарим нь галт тэрэгний
дээвэр дээр ч явах нь цөөнгүй. Өглөө
найман цаг гучин хормын алдад
сэрж орноосоо буугаад хамт
аялагсадтайгаа ганц хоёр үг сольж
байтал гэнэт галт тэрэг савлаж
хатагтай Сонгийг авч шал руу
шидлээ. Галт тэрэг хажуугаараа
унаснаас болж хатагтай Сонг шалан
дээр биш цонхны төмөр хүрээг
хацраараа дэрлэн унасан байжээ.
Хүмүүс хашгиралдан аврал
эрцгээж байв. Галт тэрэг зүгээр лбөөн төмөр болсон харагдана. Олон
хүнтэй явж байсан галт тэрэг
онхолдож, ихэнх зорчигч нь
үрэгджээ. Азаар эхний хэдэн вагон
арай гайгүй гарчээ. Синпогийн
ойролцоо болсон энэ ослын үеэр
700 гаруй хүн үрэгдсэн гэж
шуугицгааж байсан боловч
уламжлал ёсоор албан ёсны
мэдээлэл цацагдсангүй, нуун
дарагдуулаад өнгөрөв.
Хатагтай Сонг хацартаа гүн
шархтай, хөлийнх нь арьс хуурч,
нурууны холбогч эдийн гэмтэлтэй ч
ослоос амьд гарсан байна. Ослын
дараа дөрөв хоноод хатагтай СонгЧонжинд буцаж ирлээ. Тэр өөрийгөө
азтай хүн гэж үргэлж боддог билээ.
Ким Ир Сений хайран дор төрж
өссөн, сайхан гэр бүлтэй болсон,
тэгээд галт тэрэгний гамшигт ослоос
амьд гарлаа. Тэгэхээр өөрийгөө
азтай гэж бодох эрхтэй. Хатагтай
Сонг галт тэрэгнээс өргүүлж буухдаа
шүд зуун өвчнөө тэвчиж байв. Галт
тэрэгний буудлын тавцан дээр
зогсож буй нөхөр хүү хоёроо хараад
амьд үлдсэнээ бурханы ивээл
хэмээн дахин хязгааргүй их
баярлажээ. Будааных нь ихэнх нь
байхгүй болсонд ч тэгтлээ
харамссангүй. Гэмтэл нь өөрийнх нь
төсөөлснөөс хамаагүй хүнд байв.Сэтгэл хөдлөлийн үе дууссаны дараа
асар хүнд гэмтсэнээ тэр олж мэджээ.
Эмч үзээд өвчин намдаах эм өгч
гурван сар орноосоо босохгүй
байхыг зөвлөсөн ч зөвлөгөөг нь
дагаж чадсангүй. Түүнийг хэвтчихээр
хэн хоол олох билээ?
Өлсгөлөнгийн үед хүмүүс шууд
турж үхдэггүй ажээ. Эхлээд ямар
нэгэн хүнд өвчин хүрдэг. Хүнс
тэжээлийн дутагдал биеийн
дархлааг муутгаж, өлсгөлөн хүмүүс
сүрьеэ, гэдэсний хижиг тусах нь
ихэснэ. Тэжээлээр дутсан бие
махбодь антибиотик байсан ч
хүлээж авах чадалгүй болж, ердийнөвчнүүд гэнэт эмчлэгдэхээргүй
болон хүндэрч байлаа. Хоол
тэжээлийн чанар өөрчлөгдөхөөр бие
махбодь ч даган өөрчлөгдөж, цус
харвалт, зүрхний шигдээс зэрэг
өвчин улам түгээмэл болж байв.
Өлсгөлөн хэмээх үхлийн элч таваас
доош насны хүүхдүүдийг авч эхлэв.
Хүүхдүүд эхлээд ханиадтай ирээд
удалгүй хатгаа болон хүндэрч,
гэдэсний өвчин төд удалгүй цусан
суулга болон хувирч байлаа. Эцэг эх
нь тусламж эрэх сөхөө ч үгүй байхад
л хүүхэд нь өнгөрөөд өгнө. Удалгүй
үхлийн элч далаас дээш насныхнхыг
хараалж улмаар жар, тавьтангуудруу давшив. Тэд тэртэй тэргүй
хорвоогоос явах нь ойртсон, гэхдээ
ийм ч хурдан биш сэн. Удаах бай нь
эрчүүд болов. Эрчүүд биед нь
өөхний нөөц үгүй, туранхайгаас
болоод үхэлд олноор өртөж байлаа.
Метаболизм нь илүү илчлэг
зарцуулах учир булчин шөрмөстэй
чийргүүд нь сулбагаруудаасаа
түрүүлэн явцгааж байлаа. Хамгийн
хэрцгий нь үхлийн элч хоол хүнс
хулгайлдаггүй, худлаа ярьж, хууль
зөрчиж, нөхрөө худалддаггүй
номхон хүлцэнгүйчүүдийг нь
түрүүлэн авч одно. Аушвицийн
лагериас гарч ирснийхээ дараа
Италийн зохиолч Примо Леви"Хорих лагераас гарч ирснийхээ
дараа амьд үлдэгсэд ахин бие
биетэйгээ уулзахыг хүсээгүй. Амьд
үлдэхийн тулд хийсэн бүхэн нь ахин
тэднийг бие биеэ харах хүсэлгүй
болгосон" хэмээн дурссан байдаг.
Арван жилийн дараа эргээд
дурсахад сайхан сэтгэлтэй, жирийн,
хүний хэлснээр л байдаг хүмүүс нь
түрүүлж үрэгдсэн байж билээ хэмээн
хатагтай Сонг хүүрнэсэн юм.
Хатагтай Сонгийн гэр бүлийн
хувьд хадам ээж нь хамгийн түрүүнд
одсон билээ. Чанг Богийн ээж хүүгээ
гэрлэсний дараа удалгүй хамтамьдрахаар тэднийд нүүж иржээ.
Солонгосын ёсонд ууган хүү нь эцэг
эхээ харж хандах үүрэг хүлээдэг ч
үнэн хэрэгтээ бэр л бүхнийг хийдэг
аж. Иймээс Солонгос эмэгтэйчүүд
хадам эхтэйгээ сайн харилцаатай
байдаггүй нь ойлгомжтой. Хатагтай
Сонгийн хадам эх гэрлэснийх нь
дараах хэдэн жил түүнд амар заяа
үзүүлдэггүй нэгэн байжээ. Ялангуяа
гурван охин дараалан төрүүлээд
байсан үед нь байнга өөчилж
зовооно. Харин тэднийд бага хүү
мэндэлсний дараа ааш аяг нь арай
зөөлөрчээ. Хатагтай Сонг үүргээ чин
үнэнчээр биелүүлж, хадам эхийгээ
өргөн тэтгэсээр өнгөрүүлсэн билээ.Намар хураасан ургацынхаа
нөөцийг дуусаж, тариалалтын нөр их
ажил өрнөдөг учраас хавар, хатуу
хахирган улиралд тооцогдоно. Энэ
хавар хатагтай Сонг зургаан сарын
өмнөх галт тэрэгний ослоос олсон
гэмтэл нь бүрэн эдгээгүй байсан
учраас урд өмнөхөөсөө хүнд үеийг
туулав. Хадам эх нь 73 настай бөгөөд
Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн
дундаж наслалтын хувьд харьцангуй
өндөрт тооцогдох тул зохих насаа
насалсан хэмээн үзэж болох ажээ.
Хэрвээ хоол унд хүрэлцээтэй байсан
бол хөөрхий эмээ бүр ч олон жил
амьдрах байсан даа гэж хатагтайСонг харамсангуй бодно. Ажил
хийж, уул руу явж чадахгүй учраас
хатагтай Сонг гэрийнх нь ойр
орчимд байх идэж болох бүх л
төрлийн өвс ургамлыг шөлөндөө
холих болов. Хадам ээж нь яс арьс
болж, нүдийг нь тойроод яршиж
эхлэв. 1996 оны тавдугаар сард тэр
цусан суулга тусаж, хэд хоногийн
дараа өөд болжээ.
Хатагтай Сонг хадам ээжийнхээ
хойноос гашуудаж дуусаагүй байтал,
намрын үзэл суртлын кампанит
ажил нэрмэв. Зурагт хуудсууд дээр
нэгэн эр чанга яригч барин ард
түмнийг шинэ зуунд шилдэгбүтээлтэй орохын тулд түр зуурын
хүндрэлийг хамтын хөдөлмөрөөр
туулъя хэмээн уриалах ба түүнийг
дуулгатай цэрэг, зээтүү барьсан
уурхайчин, нүдний шил зүүж
төлөвлөгөө бүхий хавтас барьсан
эрдэмтэн, толгойдоо алчуур
зангидсан уурхайчин, улаан туг
барьсан генерал зэрэг хүмүүс
дагалдсан байна. Албан ёсны
мэдээллээр Ким Чен Ир хүртэл
жирийн төмстэй хоол идэж байна
хэмээн мэдээлнэ.
Гэртээ нөхөртэйгээ хоёулхнаа
үлдсэн хатагтай Сонг ахиад байраа
багасгахаар шийдлээ. Энэ ньовоохойноос арай том, цементэн
шалтай, хана нь хадаас даахааргүй
оромж байсан учир хатагтай Сонг
хоёр удирдагчийнхаа зургийг өлгөж
төвдсөнгүй. Зургуудыг нямбайлан
ороогоод далд хийв. Тэдэнд цөөхөн
эд хогшил үлдсэн байлаа. Агуу их
удирдагчийн зохиосон номуудаас
бусад Чанг Богийн гэх бүх номыг
зарж дуусчээ. Өөрийн хамгийн
хайртай эд болох кимчи дардаг
ваараа хүртэл аль хэдийн зараад
идсэн байж. Тэдэнд хос савх, хэдэн
аяга, хоёр халбаганаас өөр юм бараг
үлдсэнгүй.
Чанг Бо мужийн радио станциасгарч төмөр замын хэвлэлийн албанд
ажилд орсон ч цалин гэхээр юм
авсан удаагүй. Төмөр замынхан
хүнсний хангалт ирвэл хамгийн
түрүүнд түүнд өгөхөөр амласан
боловч тэр хангалт огт ирсэнгүй.
Хатагтай Сонг, Чанг Бо хоёр
байрныхаа зөрүүнээс олсон мөнгөө
идээд дуусав. Хааяа том охин Ок Хи
нь гэрээсээ ганц нэг шуудай эрдэнэ
шиш авчирч өгөх боловч нөхөртөө
баригдахаас айгаад тэр бүр
чадахгүй. Муухай ааштай нөхөр нь
мэдвэл хүнс хулгайллаа гээд хэвттэл
нь ч зодож мэднэ. Хэдийгээр
мөнгөтэй, идэх уух юмтай ч гэсэн
хадмуудтайгаа хуваалцахыг үл хүснэ.Хатагтай Сонг уул руу явж
чадахгүй болсон ч эрт босдог хэвээр.
Өглөө эхлээд зургаан цагт босдог
байснаа сүүлдээ тавд босдог болж,
шөнөдөө соёолсон байж мэдэх
ногооны эрэлд гарна. Тэгээд олсон
өвсөө зөөлөртөл нь чанаад зутан
маягийн юм хийж, дээрээс нь хэдэн
халбага эрдэнэ шишийн гурил
нэмээд л иднэ. Хоолоо идэж
дуусангуутаа хувцсаа ч тайлалгүй
газар дэвссэн гудас шиг юман дээрээ
өнхрөөд л хурхирч гарна. Өглөө
ахиад хоолны эрэлд гарах ёстой тул
тогтсон цагтаа л сэрдэг зуршилтай
болжээ. Өөр юу ч сонирхохоо больж,бүр үсээ ч самнахаа байж, хувцсаа
угаах тухай бодохоос ч дургүй нь
хүрнэ. Хатагтай Сонг турж, үлдсэн
ганц өмд нь арай гэж ташаан дээр
нь тогтох болсон байлаа. Унтаж
байхдаа өөрийгөө үхсэн мэт санаж,
сүнс нь бие дээгүүр нь тэнүүчилж,
дээрээс нь харж байна хэмээн
зүүдэлнэ.
Чанг Богийн эрүүл мэнд ч их
муудаж байлаа. Солонгос хүн гэхэд
их том биетэй, заримдаа таргалж, 90
кг хүрч байсан үе түүнд бий.
Таргалаад байхаар нь эмч нар тамхи
татаж жин хаяхыг хүртэл зөвлөж
байсан удаатай. Харин одоо бол нэгхэсэг түүний бахархал байсан
цүндгэр гэдэс нь юу ч үгүй шалчийж,
арьс нь хуурайшин, биеэр нь харшил
гарч эхэллээ. Эрүүнийх нь арьс
унжиж, ярихдаа ээрч муурах болов.
Хатагтай Сонг нөхрөө Төмөр замын
эмнэлэгт үзүүлтэл, тал цус харвасан
онош тавьжээ. Чанг Бо төвлөрөхөө
байж, нүд нь бүрэлзээд үзгээ ч
барьж чадахгүй болсон учраас
ажиллахаа болив.
Чанг Бо өдрийн туршид шалнаа
дэвссэн гудсан дээрээ хэвтэх болж,
хөл нь хөөж хавагнав. Хүүхэд байхад
нь хийж өгдөг асан ээжийнх нь
гарын дүпү, дөнгөж гэрлэснийхээдараа эхнэрийнх нь хийж өгдөг асан
цагаан гаагаар амталсан жигнэсэн
хавчны мах ямар амттай байж вэ гэх
зэргээр үргэлж хоол ярих болов. Тэр
арваад жилийн өмнө эхнэрийнхээ
хийж өгдөг байсан хоолны орц
бүрийг маш тодорхой санана. Чанг
Бо хоолны тухай ярихдаа
мөрөөдөмтгий жаахан хүүхэд шиг
болно. Эхнэрийнхээ гарыг атгаад
хамт өнгөрүүлсэн сайхан
дурсамжаасаа ярина.
Нэгэн өглөө "хань минь хоёулаа
ресторан орж улаан дарс уух уу?"
хэмээн асуув. Тэд гурав хоног хэлэн
дээрээ юу ч тавиагүй байлаа.Хатагтай Сонг нөхрөө дэмийрч
байгааг нь ухаарав.
Хатагтай Сонг гэрээсээ гүйн гарч,
зах руу хурдаллаа. Нурууныхаа
өвчнийг таг мартан гүйж байхдаа
гуйж, хулгайлаад ч хамаагүй
нөхөртөө хоол олж ирэх л хэрэгтэй
хэмээн бодов. Азаар гоймон зарж
байсан эгчийгээ зах дээр олж
харлаа. Эгч нь бас л хөл гар нь
хавантай хэцүү байдаг учраас юм
гуйж зүрхэлдэггүй бол энэ удаа ичиж
нэрэлхсэнгүй. Эгч нь ч татгалзсангүй.
Би дараа танд мөнгийг нь өгнөө
хэмээн хэлчихээд буцаад гэр лүүгээгүйлээ. Чанг Бо хөнжил дотроо
эвхрэн хэвтэж байлаа.Хатагтай Сонг
нөхрөө нэрээр нь дуудав. Хариу
хэлэхгүй болохоор нь хатагтай Сонг
дөхөж очоод эргүүлтэл яс арьс
болтлоо турсан үе мөч нь хөшиж,
нүд нь гөлийсөн харагджээ. Хатагтай
Сонг хэдийгээр өнгөрснийг нь
мэдсэн ч ханийхаа цээжийг балбан,
нэрээр нь дуудан цурхиран уйллаа.
Чанг Бог нас барсны дараа хүү
Нам Ок нь ээжтэйгээ хамт
амьдрахаар нүүн ирэв. Найз
хүүхэнтэйгээ амьдрахаар явснаас нь
хойш огт уулзаагүй байж. Хатагтай
Сонг цорын ганц хүүтэйгээ багабайхаас нь л таатай харилцаж
байсангүй. Хүү нь сахилгагүй
хүмүүжилгүйдээ биш түүнийг дуугүй
байдлаас нь гарган ярилцаж, дотно
харьцаа тогтоох ямар ч боломжгүйд
асуудлын гол байжээ. Гэрлээгүй, бас
өөрөөсөө эгч хүүхэнтэй хамт амьдарч
байсан, эцэг эхтэйгээ харилцаа
холбоогоо тасалсан зэрэг нь энэ
хүнд хэцүү үед ямар ч ач
холбогдолгүй болон хувирчээ.
Хамгийн гол нь тэд бие биедээ
хэрэгтэй байлаа. Хатагтай Сонг
гэртээ ганцаар болохоор, бас Нам
Окийн найз хүүхнийд нь идэх уух юм
огт байхгүй учраас ээж дээрээ ирсэн
аж.Нам Ок идэр насаа боксчин
болоход зориулж шамдан
хичээллэж байсан ч биеийн тамирын
сургуулийн нөхцөл маш хүнд
байжээ. Нэг өвөл гэртээ чихээ
хөлдөөчихсөн ирсэн байна. Ингээд
сургуулиасаа гарч, Чонжинд буцаж
ирээд гэр бүлийнхээ уламжлалаар
төмөр замд ажиллах болжээ. Гэтэл
бас л цалин авахгүй байлаа. Хүнсний
хангалт ирвэл хамгийн түрүүнд өгнө
хэмээн аавыг нь хуурсныхаа адил
зүйлийг хэлж ажиллуулсаар .
Нам Ок эрүүл чийрэг, том биетэй,
аавтайгаа тун адилхан боловч илүүбулчинлаг өндөр залуу болсон
байлаа. Иймээс түүнд амьд
үлдэхийн тулд их хэмжээний хоол
хүнс хэрэгтэй байв. Бие махбодь нь
өлсөн хамаг өөхөө хайлуулан
дуусгахад Нам Ок марафон гүйгчтэй
адил болж харин булчин нь дуусаад
ирэхийн алдад амьд хүүр болон
хувирлаа. 1997 1998 оны хахир өвөл
Нам Ок ханиад хүрч, эмчилж
чадахгүй байсаар өвчин нь
даамжирч хатгаа болон хүндрэв. Яс
арьс болтлоо турсан хүүгээ хатагтай
Сонг өргөөд эмнэлэгт аваачиж
үзүүлье гэхээр өргөж үл дийлнэ.
Түргэн тусламжийн машин гэж
байхгүй учраас өөрөө эмнэлэг дээрочиж учрыг тайлбарлав. Эмч түүнд
пенициллин олж уулгах жор бичиж
өгөхөөр нь зах орж асуухад нэг кило
эрдэнэ шишийн үнэ буюу 50 воны
үнэтэй байлаа. Эрдэнэ шишийг нь
сонгов.
Нам Ок 1998 оны гуравдугаар сард
гэртээ ганцаар байхдаа өнгөрчээ.
Тэр үед хатагтай Сонг зах дээр хоол
хайн тэнүүчилж явсан байна.
Түүнийг уулын оройд аавынх нь
хажууд оршуулсан бөгөөд Төмөр
Замын Товчооноос шарилын
хайрцаг гарган өгчээ.
1998 он гэхэд Хойд Солонгосынхүн амын ойролцоогоор арван хувь
буюу 600,000-2,000,000 хүн
өлсгөлөнгөөр нас барсан гэх тоо
баримт бий. Чонжинд бусад
мужийнхнаас түрүүлж хүнсний
хангамж тасарсан болохоор мужийн
нийт хүн амын хорин хувь нь нас
барсан байх магадлалтай.
Эмнэлгүүд нь өлсгөлөнгөөр нас
барсан хүмүүсийн тоог гаргадаггүй
байсан учраас нарийвчилсан тоо
хэлэх боломжгүй юм.
19962005 онд Хойд Солонгос нийт
2.4 тэрбум ам.долларын хүнсний
тусламж хүлээн авах байсны ихэнх
нь АНУаас ирэх байлаа. Гэвч төрзасаг нь хүнсний тусламж хүлээн
авахыг зөвшөөрсөн ч дагалдаж ирэх
хүмүүсийг нь нэвтрүүлэхдээ
дурамжхан байв. Арай гэж ирсэн,
тусламжийн гараа сунгаж буй
байгууллагуудын ажилтнуудыг
ажлын байрнаасаа, зочид
буудлаасаа гарах зөвшөөрөл аваад
гармагц нь ядуухан хувцасласан
хүмүүс дагана. Сургууль, хүүхэд
асрах газруудад очиход нь жин
алдаагүй, хамгийн сайхан
хувцасласан хүүхдүүдээ л ил үзүүлнэ.
Засгийн газар хүнсний тусламж
хүссээр байсан боловч ядуучуудаа
нуусаар л байлаа. Тусламжийн
байгууллагын ажилтнуудад Солонгосхэл сурахыг нь ч зөвшөөрөхгүй.
1997 онд тусламжийн
байгууллагын хэдэн ажилтныг
Чонжинд нэвтрэхийг нь зөвшөөрөв.
Аксион Контре Ла Фэйм буюу
"Өлсгөлөнгийн Эсрэг Үйл Ажиллагаа"
хэмээх нэртэй Францын
хүмүүнлэгийн байгууллагын ажилтан
нэгэн сэтгүүлч "Надад Чонжин
боомтын ойролцоо байрлах
Чонмасон зочид буудлаас гарах эрх
байхгүй. Гарвал машинд дайруулна
гэдэг үндэслэлээр миний гарах
эрхийг хаасан" хэмээн бичсэн байна.
Уг байгууллага хүнсний тусламж
зориулагдсан хүмүүстээ хүрч байгааэсэхийг шалгаж чадахгүй болохоор
удалгүй төлөөлөгчийн газраа татан
буулгажээ. "Хил Хязгааргүй эмч нар"
хэмээх байгууллага бас тус улсаас
гарч явжээ. НҮБ-ын Хүнсний
Хөтөлбөрийн шугамаар ирж буй
улаан буудай ачсан усан онгоцууд
1998 оноос Чонжин боомтод ирж
эхэлжээ. Гэтэл ирсэн улаан буудайг
цэргийн машинууд ачаад л явчихдаг
байв. Маш бага хэсэг нь цэцэрлэг
сургуулиудад очиж, ихэнх нь
цэргийн ангиудын нөөцөнд үлдэж,
үлдсэн нь хар зах дээр зарагдах
болжээ. НҮБ өөрийн гэсэн хяналтын
системээ тогтоохын тулд Хойд
Солонгост арав шахам жилажилласан юм. 1998 оны сүүлч гэхэд
өлсгөлөнгийн ид үе өнгөрлөө. Энэ нь
ямар нэг зүйл сайжирсандаа биш
үхэх ёстой нь бүгд үхээд дууссан
бөгөөд тэжээх амь цөөрсөндөө
байсан юм гэж хатагтай Сонг
хүүрнэсэн билээАРАВДУГААР БҮЛЭГ
БҮТЭЭЛЧ ЭХЧҮҮД
Хатагтай Сонг хүүгийнхээ
оршуулгад оролцож чадсангүй. Уй
гашуу, өлсгөлөн, болж өнгөрсөн
бүхэн бие сэтгэлийг нь эзэмдчихээд
өндийх ч сөхөө байсангүй. "Хүүгээ
үхвэл үхэг гэсэн шиг ганцаарангий нь
орхичихсон" хэмээн ярихдаа тэр
мэгшин уйлна. Сонг дахин гэртээ
очсонгүй. Юу ч идэлгүй, муужирч
унатлаа гудамжаар тэнэв.
Хуучин гэрийнхээ хажууд
өлссөнөөсөө болоод эвхрэлдэн,
хөлдөх дөхсөн ээжийгээ охид ньарайхийн олж авав. Гуравдугаар
сарын сүүл байсан ч хоол тэжээлийн
хурц дутагдалд орж, турж ядарсан
хүн бол шөнөдөө хөлдөж үхэх
хэмжээний хүйтэн байв. Охид
ээжийгээ хараад сэтгэл нь өвдөж,
хүнд цохилтод оржээ. Хатагтай Сонг
төрөлхийн буржгар үсэндээ их
нямбай ханддаг байсан бол одоо
хиртэж, ширэлдээд даахирсан бөөн
юм болчихож. Хувцас хунар нь
шороотой холилдон тэр гэхийн
тэмдэггүй болжээ. Хоёр дахь охин нь
ээжийгээ гэртээ авчирч хувцсыг нь
тайлаад хүүхэд шиг усанд оруулав.
Тавин хоёртой гэхэд ээж нь турж
эцээд дөнгөж Ок Хигийн найманнастай хүүтэй адил харагдаж
байлаа. Охид мөнгө цуглуулж,
ээждээ нэг уут гоймон авлаа. Зохих
ёсоор хооллож, тэнхрүүлсний эцэст
хагас сарын дараа хатагтай Сонг юу
болсныг санахтайгаа болж, нөхөр
хүү хоёроо алдсандаа ахиад л гүн уй
гашууд автав.
Гурван жил дараалаад гурван
дотны хүнээ алдсан байлаа. Хадам
ээж нь 1996 онд, нөхөр нь 1997 онд,
дараа жил нь хүү нь өөд болжээ. Тэр
байгаа бүхнээ, тухайлбал хайрт
маршал, нөхөр, хүү, хадам ээж гээд
бараг бүгдийг алджээ.Хэсэг хугацаа өнгөрсний дараа
хатагтай Сонг гэртээ буцаж очих
зоригтой болов. Уг нь тэрбээр гэрээ
гэмт хэргийн газар хэмээн үзэж,
очихоос түдгэлзэн, өөрийгөө гэмт
хэрэгтнээр тодруулан сэтгэлдээ
гэсгээж байжээ. Гэр рүүгээ алхаж
байхдаа өмнөх уулын хормойд буй
хайртай хүмүүсийнхээ булш руу
харав. Хоёр дахь хүргэн нь булшнууд
дээр модон багана байрлуулсан
байна. Гэртээ дөхөж очоод хаалга нь
хагас онгорхой байхыг харав.
Хаалгаа түлхэж, гэрт нь хэн нэгэн
байгаа эсэхийг шалгав. Хэн ч
байсангүй. Гэвч хөнгөн цагаан тогоо,
хоёр аяга, хос савх гээд хэрэглэжбайсан зүйлс нь алга. Хулгайч авч
болох бүх зүйлийг, бүр хоёр
удирдагчийн зурагтай жаазны
шилийг хүртэл мултлан оджээ.
Хатагтай Сонгод өөрийнх нь
аминаас өөр авч явах зүйл
үлдсэнгүй. Яагаад амьд байгаагаа
ойлгож ядна. Зүгээр л зогсолгүй
явсаар, хаа нэгтээ унаад л нүд
аньчих юм сан хэмээн бодов. Гэвч
тэр үхсэнгүй. Харин ч өөр бизнес
эхлэв.
Энд өлсгөлөнгийн их сонин чанар
байна. Юм доод туйлдаа хүрээд
ирэхээр буюу үхэл хэдэн зуу, хэдэнмянгадаа хүрээд ирэхэд, дагаад
шинэ бизнес бий болж эхлэв.
Социалист нийгмийн хүнсний түгээлт
байхгүй болоод ирэхэд бизнес
хөгжин цэцэглэх боломжийг нээж
өгөв. Хүн болгон уул руу гарч жимс
самар түүх эсвэл нарс модны холтос
хуулж чадахгүйгээс хойш хэн нэг нь
хүнс олж, бусад нь авахаас өөр
аргагүй байдалд хүрдэг. Ингээд
загас, мах, нарийн боовны
худалдаачид гээд л төрөл бүрийн
наймаачид төрж эхэллээ.
Хойд Солонгост бага зэргийн
ногоо тарихаас бусад бүх төрлийн
бизнес хориотой гэдгийг дээрөгүүлсэн билээ. Ким Чен Ир энэ тал
дээр эцгээсээ илүү чанга бодлого
баримталж,"Социалист нийгэмд
хүнсний хомсдлыг хүртэл социалист
аргаар шийдвэрлэх ёстой. Хүмүүст
хүнснийхээ асуудлыг өөрсдөө шийд
хэмээн орхих нь хувиа хичээх явдлыг
газар авахуулна" гэж 1996 оны 12
сард хэлсэн үгэндээ дурдсан байдаг.
Ким Чен Ир улс оронд нь хүнсний
хомсдол нүүрлээд буйг бараг хүлээн
зөвшөөрдөггүй боловч энэ үгэндээ
яах аргагүй дурдсан байна. Өөрсдөө
тарьсан ногооноосоо бусад төрлийн
хүнсний бүтээгдэхүүн зах дээр
зарахыг хатуу хориглосон байдаг.
Хувиараа бизнес хийх гэсэн ямар чоролдлого эдийн засгийн гэмт хэрэгт
тооцогдож, хөдөлмөрийн лагерьт
цөлөх, хээл хахуулийн хэрэг
хавсарсан байвал цаазаар авах
хүртэл шийтгэлтэй.
Гэтэл өлсөж үхэхдээ тулаад
ирэхээр, төр засгаас ямар нэг арга
хэмжээ авахгүй болохоор хүмүүс
өөрийн эрхгүй хувиараа санаачлага
гаргахаас өөр аргагүйд хүрчээ. Хүн
гээч өдөрт дор хаяж 500 калори авч
байж амьдрах чадвартай болдог ба
ойд амьдарч байгаа мэт өвс
ногоохноор хооллосон хүмүүс
гурван сараас илүү яахин тэсэх
билээ. Үхэлтэй бараг нүүр тулсанхатагтай Сонг мэтийн хүмүүс амьд
явахын тулд бүхнийг хийх зориг
дүүрэн болдог юм санж.
Будааных нь бизнес нурснаас
хойш, Хатагтай Сонг их хэмжээний
мөнгө шаардахгүй, ийш тийш
явдаггүй, аль болох энгийн бөгөөд
хүмүүст хэрэгтэй бизнес хийх ёстойг
сайтар ухаарчээ. Түүний хамгийн
сайн чадах ажил бол хоол хийх.
Гэтэл түлээ ховордсон тул энэ
бүтэхгүй санаа. Ойр орчмын уул
нурууд нүцгэрч, түлээний мод
олохын тулд хүмүүс улам хол явдаг
болжээ.Сайтар бодсоны эцэст хатагтай
Сонг жигнэмэг хийж зарахаар
шийдэв. Жигнэмэг хийхэд аравхан
хором шаардагдах тул нэг тэвэр
түлээгээр хэд хэдэн тавиур жигнэмэг
хийж дөнгөнө. Талхыг бодвол
хурдан болох ба өлсөж буй хүмүүст
хямд үнээр өл залгуулах боломжийг
бий болгосноороо давуу талтай
байлаа.
Нөхөр нь мөрийтэй тоглоомонд
эргэлт буцалтгүй орсон тул салаад
төрхөмдөө буцаж ирээд байсан
хатагтай Сонгийн бага охин Ёнг Хи
ээжтэйгээ хамтрахаар шийдэв. Ёнг
Хи хэсэг хаягдал төмөр олоод нэгэнгагнуурчнаар зууханд хийдэг хоёр
давхар тавиур хийлгэснээр
жигнэмгүүд нь дээр доороосоо жигд
болох болжээ. Хатагтай Сонг
охинтойгоо зах дээр явж өөрсөдтэй
нь адилхан бизнес хийдэг
бүсгүйчүүдээс жигнэмэг худалдан
авч амталж үзээд, хамгийн
таалагдсан нэгэн жигнэмэгийн
орцыг дуурайлган хийхийг оролдож
эхлэв. Хатагтай Сонг бас жигнэмэг
хийх арга барилд суралцахаар нэгэн
эмэгтэйд туслах ажилтнаар хэсэг
хугацаанд ажиллаж үзсэн байна.
Анхны туршилт төдийлөн бүтэлтэй
болсонгүй. Эхний тавиур нь жирийнбайтугай өлсгөлөнд нэрвэгдсэн хүн ч
идэхээргүй юм болов. Гэвч хайран
юм хаяснаас гээд олигтой болоогүй
жигнэмгүүдээ бүгдийг нь өөрсдөө
идэв. Яваандаа элсэн чихэр, өсгөгч
хоёр хийх хэрэгтэйг олж мэдлээ.
Дээрээс нь бас сүү нэмж үзэв.
Гурилаа дөрвөн янзын хэлбэр
оруулан хэрчээд жигнэхэд яг л
жигнэмэг шиг харагдаж, хүмүүс
амттай бөгөөд шингэц сайтай хэмээн
дуртайяа авч идэх болов.
Хатагтай Сонг өглөө таван цагт
босоод жигнэмгээ хийж эхэлнэ.
Өрсөлдөөн ихтэй байснаас
жигнэмгээ аль болох шинээр ньборлуулчих санаатай. Тэрэг, сагсны
аль нь ч байхгүй тул, жигнэмгээ
хуванцар түмпэнд хийгээд хүүхэд
үүрч яваа юм шиг зөөлхнөөр мөрөн
дээрээ тавин гарч явна. Явган
зорчигч олонтой, хөл хөдөлгөөн
ихтэй гол гудамжинд гарч хэсэг
гэлдрээд нуруугаа амраах гэж
гудамжинд завилж суун, хорьтын
дарга байх үедээ гишүүдээ хогоо
цуглуулах, ялгадас цуглуулж тушаах
зэрэг ажилд дууддаг байсан нэгэн
жигд хүчтэй хоолойгоороо жигнэмэг
авахыг уриалан дуудсаар сууна. Галт
тэрэгний ослоос нуруундаа авсан
гэмтэл нь бүрэн эдгээгүй тул шүд
зуун тэвчиж байлаа. Gwaja sassayoбуюу Гважа сасаёо гэдэг нь
солонгосоор "жигнэмэг аваарай"
гэсэн үг бөгөөд дуу шиг ритмээр
уянгалуулан хэлж болдог ажээ.
Хатагтай Сонг угийн наймааны
авьяастай нэгэн байж. Хүмүүс сайхан
ааш, дулаахан харцанд нь татагдах
бөгөөд эргэн тойронд нь суух хэдэн
арван эмэгтэйгээс ганц түүнийг л
зорьцгооно. Өдөрт арван дөрвөн цаг
ажилласны дараа халаасандаа 100
вон 50 цент өвөртөлж, жигнэмгээрээ
солилцсон бас бус зүйл, тухайлбал
улаан чинжүү, хэдэн ширхэг нүүрс
зэргийг барьсаар гэртээ харина.
Оройн хоолныхоо орцыг маргааш
хийх жигнэмгийнхээ материалтайавахад хүрэлцээд л байдаг болов.
Гэртээ унах шахсан хүн ирээд
хоолоо хам хум идэв үү үгүй юу
орон дээрээ өнхрөөд л хурхирч өгнө.
Ингээд хэдхэн цагийн дараа босч
бүх зүйл ахиад л эхэлнэ. Гэхдээ тэр
одоо өлсөхөө больсон.
Дунд насны хэдэн мянган эмэгтэй
эгээ л хатагтай Сонгтой адил бизнес
хийж байлаа. Тэдэнд дэлгүүр, лангуу
гэхээр юм байсангүй. Өөрчлөлтийн
үед Орост их дэлгэрч байсан киоск
буюу ТҮЦ байгуулахаасаа ч уг
эмэгтэйчүүд айцгааж байлаа.
Эмэгтэйчүүд бизнесийн тухай юу ч
мэдэхгүй. Насан туршид нь хувийнбизнес хийх нь хамт олныхоо эрх
ашгийг умартаж, хувиа хичээж
байгаа хэрэг мөн гэж номлоод,
хийсэн буюу хийхээр оролдсон
бүхнийг хатуу чанга шийтгэж байсан
юм чинь юугаа ч мэдэх билээ. Гэтэл
өлсгөлөн зовлонд автсан эхчүүд,
өөрсдийнхөө хүрээнд зах зээлийн
эдийн засгийг бий болгож,
амьдралдаа хэрэгжүүлж эхэллээ.
Хатагтай Сонг бартер хүртэл хийдэг
болов. Залуучууд алс хол ууланд
очиж түлээний мод бэлтгэн авчирч,
хатагтай Сонгийн жигнэмгээр
солилцдог болжээ. Шаттай нэг нь
шонгийн модонд шат тавьж авираад
цахилгааны утас таслан авч хүнсээрсолино. Орхигдсон үйлдвэрүүдийн
түлхүүрийг олж авсан нэг нь машин
техникээс зөөхийг нь зөөж, тонохыг
нь тонож, хаалга, цонх гээд л хүнд
хэрэг болох бүхнийг хуу хамах
болов.
Үйлдвэрүүд ажиллахгүй болохоор
хүмүүс жигнэмгийн тавиур ч бай
түрдэг тэрэг ч бай бүгдийг гараар
хийнэ. Бүсгүйчүүд зотон даавууны
үлдэгдэл, хуванцрын өөдсийг
хайлуулан нийлүүлээд гутлархуу юм
хийж өмсөнө. Хуучин дугуй, модон
хаалга, цахилгааны утас нийлж
тэргэнцэр болох бөгөөд наймаачид
бараагаа гэрээсээ зах хүртэл зөөхтээврийн хэрэгсэл нь тэр болно.
Хүмүүс өөрсдийгөө боловсруулж
байлаа. Нүүрсний уурхайчин,
боловсрол гэхээр юмгүй нэгэн эр
дорнын анагаах ухааны ном олж,
Чонжины ойролцоо ургах эмийн
ургамлуудыг таньж олох зорилгоор
идэвхийлэн судалж эхлэв. Мань эр
эмийн ургамал танихдаа зарим
эмчээс ч илүү болж биеийн хүчний
хөдөлмөр хийж дассан учраас бүр
хол явж түүх болжээ.
Эмч нар ч гэсэн мөнгө олох өөр
арга эрэлхийлэх болов. Өөрсдөд нь
эм байхгүй учир гэртээ, эмнэлэгдээрээ жижиг мэс ажилбар хийж
хэдэн цаас зулгааж байлаа. Хамгийн
ашигтай нь үр хөндөх. Үр хөндөх нь
хэдийгээр хууль бус ч
эмэгтэйчүүдийн дунд жирэмслэлтийг
хянах хамгийн түгээмэл арга болон
хэрэглэгдэг байв. Хэдийгээр хосууд
өлсгөлөнгөөс болж бэлгийн дур хүсэл
нь суларч, эрчүүдийн дунд үргүйдэл
бий болж байсан ч хүүхнүүд
жирэмслэх нь бишгүй л байлаа.
Тэжээж чадахгүй байж хүүхэд
төрүүлэхийг үл хүсэх тул таслан
зогсоохыг илүүд үзнэ. Хэдэн жилийн
өмнө Ок Хи үр хөндүүлэхээр
найзыгаа дагуулсаар эмнэлэгт
очиход 400 вон буюу найман кгбудааны үнэтэй байсан бол одоо нэг
хувин нүүрсний үнээр л хийдэг
болжээ.
Ким эмч мэс ажилбар хийхэд
суралцаагүй учир хүмүүст өвчний
магадлагаа бичин өгч оронд нь
юухан хээхэн авна. Хойд Солонгост
цалин авахгүй байсан ч хүндэтгэх
шалтгаангүйгээр ажил тасалбал гуч
хоног хорих ялаар шийтгэх учир
хүмүүс хуурамч магадлагаа аваад
хоол ундны эрэлд гарцгаадаг
байжээ. Өргөсөн тангараг, эх
орныхоо төлөө зүтгэх үйлсийнх нь
эсрэг байсан боловч өвчтөнүүддээ,
өөртөө ч амьд үлдэхэд нь тусалжбуйгаа Ким эмч ухаарчээ.
Ми Раны ээж самбаатай тул дахин
нэг шинэ бизнест хөл тавилаа. Том
охиныхоо танил талаар дамжуулан
тээрэм ажиллуулах зөвшөөрөл олж
авчээ. Зайрмаг, дүпүтэй адил
цахилгаан шаардахгүй, гар
ажиллагаатай учир тээрмийн бизнес
нь унах вий гэсэн айдас энэ удаа
үгүй байв. Тээрмээ босгоход нь ах
дүү, найз нөхөд хамаатан садан нь
бүгд л эрвийх дэрвийхээрээ туслав.
Тэр үед амралтаараа ирээд байсан
Жун Сан хүртэл гар бие оролцжээ.
Ингээд тээрэм боссоны дараа хүмүүс
шуудайтай эрдэнэ шишээ тал бүрээстээрэмдүүлэхээр авчирах боллоо.
Тэдний хувьд эрдэнэ шишээ бүтнээр
нь худалдаж аваад үндэс, хальс, гол
гээд л хаях юмгүй тээрэмдүүлсэн нь
хямд тусна. Хэрэв сайтар няцалж,
нунтаглахгүй бол ходоодонд
шингэхгүй. Иймээс тээрэм эрэлттэй
бизнес болж чаджээ.
Худалдах юм байхгүй болоод
ирэхээр хүмүүс өөрсдийгөө зарж
эхэллээ. Ким Ир Сен эмсийн
хүрээлэнг хаасан боловч биеэ
үнэлэлтийг хэзээ ч бүрмөсөн устгаж
чадсангүй. Нуугдмал байсан энэ
үзэгдлийг өлсгөлөн ил болгож
гудамжинд гаргалаа. Энэ удаа арайөөр хэлбэрээр. Саяхан гэрлэсэн
залуу эхчүүд хүүхдээ хоосон
хонуулахгүйн тулд биеэ үнэлж эхлэв.
Төлбөр нь хэдэн чихэртэй төмс, нэг
уут гоймон төдийхөн. Чонжины Төв
Галт Тэрэгний буудлын гаднах
талбай биеэ үнэлэгчдийн цугладаг
газар. Хэзээ ирэх нь тодорхойгүй
галт тэргийг хүлээх хэдэн зуун хүн уг
талбайд хөлхөлдөнө. Хэрэв этгээд
хувцас, богино банзал, жинс, энгэр
задгай цамц мэтийг өмсөж, элдэв
зүүлт чимэглэл зүүсэн байвал
цагдаагийнхан шууд баривчлах тул
тэд даруухан хувцаслана.
Ок Хи гэр бүлийн хамт, галттэрэгний буудлын яг хажууд
амьдарна. Тэдгээр хүүхнийг харах
бүрдээ Ок Хи өмнөөс нь ичиж, харц
буруулах бөлгөө. Тэнд Ок Хитэй
нүдээрээ харилцдаг нэгэн бүсгүй
байх бөгөөд заримдаа түүн рүү
хараад инээмсэглэнэ. Тэр бүсгүй
бусдыгаа бодвол арай дээр
хувцасласан байх бөгөөд өөртөө
илүү итгэлтэй, цэвэр цэмцгэр
харагдах ажээ.
Нэг өдөр Ок Хи гэрээсээ гартал
нөгөө эмэгтэй өөрийг нь хүлээх мэт
үүднээс нь хэдхэн алхмын зайтай
зогсож байх нь тэр. "Эгч ээ, ах минь
хөдөөнөөс ирчихээд бидэнд хэдэн үгсолих газар байдаггүй ээ. Та нэг
өрөөгөө түр зээлэхгүй юу" гээд ард
нь ичингүйрэн зогсож байгаа эр рүү
эрүүгээрээ дохив. Ок Хи хэсэг зуур
эргэлзсэнээ зөвшөөрөв. Нөхөр нь
ажилтай, хүүхдүүд нь сургуульдаа
явсан тохиромжтой үе. Тэгээд ч тэр
эмэгтэй Ок Хид 50 вон төлж, үүнээс
хойш байнга зочлох болов.
Заримдаа хүүхдүүдэд нь чихэр
хүртэл авчрах боллоо.
Аль аль нь хууль бус үйлдэл хийж
буйгаа мэдэж байлаа. Ямар нэг
үйлчилгээ үзүүлснийхээ төлөө мөнгө
авах нь бас л хууль бус хэрэг. Гэвч
энэ бол амьдрах л гэсэн арга.Ихэнх наймаа хуучин тариачдын
зах дээр цэцэглэж байлаа. Урьдын
сайхан өдрүүдэд хуучин хувцас
хунар, байшингийнхаа арын
цэцэрлэгт тарьсан ногооноос
хэрэгцээнээс илүү гарсныг нь зарах
зөвшөөрөл ард түмэндээ олгосон
гэдгийг уншигч авхай та хэдийн
мэдэх болсон. Харин шинэ эд
зүйлийг зах дээр зарж болохгүй,
учир нь шинэ юмс улсын их
дэлгүүрүүдэд л зарагдах ёстой.
Хүүхдүүдээ бага байхад хатагтай
Сонг мөнгөтэй үедээ зах дээр очиж
өглөөний цайндаа өндөг худалдаж
авдаг байжээ.1990ээд онд Чонжинд өлсгөлөн
ноёлж байх ид үед ч гайхалтай нь
хар зах дээр хүнс дааж давшгүй
өндөр үнэтэй ч, гол нь байсаар л
байлаа. Уулын гүнд нууцаар
тариалсан байцаа, манжин, улаан
лооль, төмс гээд л бүх төрлийн
ногоо зах дээр алаглана. Тариачид
амьд гарах цорын ганц арга нь
үржил шимтэй л бол хаана ч
хамаагүй, ургаж л болох бүх зүйлийг
тарих явдал гэдгийг маш сайн
ухаарсан байлаа. Бүх анхаарал
хамтралын газарт биш хувийн
тариалангийн талбайд төвлөрч,
хувийн ногоо нь шатрын хөлөг мэтэрийж байхад хамтралынх бараг
ургасан юмгүй.
Гэтэл зах дээр гэнэт цагаан будаа
үзэгдэж эхлэв. 40 кгийн будааны
шуудайн дээр USA, WFP, EU гэх
зэргээр латин үсгээр бичсэн байх ба
НҮБ-ийн тэмдэг, Америкийн далбаа
харагдана. Америкийн далбааг хүн
бүр сурталчилгааны зурагт
хуудаснаас мэднэ. Тэдгээр зурагт
Америкчууд хүн алж, цусанд
хутгалдсан, бусдыг жадаараа
сүлбэсэн дүрслэлтэй байдаг учраас
танихгүй байхын аргагүй билээ.
Гэтэл тэр будааны уутан дээр яагаад
хамгийн гол дайсных нь далбаабайдаг билээ? Нэг мэдэмхий нь Хойд
Солонгосын цэргүүд Америкийн
дайны хэнээтнүүдээс олзолж авсан
юм хэмээн тайлбарлана. Харин нэг
өдөр хатагтай Сонг зах дээр зарж
байсантай адил ууттай будаа ачсан
машины цуваа боомтоос хот руу
хөдлөхийг олж харжээ. Хэдийгээр
машинууд энгийн дугаартай ч
хатагтай Сонг цэргийнх гэдгийг нь
мэдэж байв. Учир нь тухайн үед
цэргийнхнээс өөр хэнд ч шатахуун
олддоггүй байжээ. Тэгэхээр
цэргийнхэн хүмүүнлэгийн
тусламжийг дундаас нь зувчуулж,
өөрсдөө ашиг олохоор хар зах дээр
зардаг байх нь ээ?Хаанаас, ямар ч замаар ирсэн нь
хамаагүй, гол нь зах дээр цагаан
будаа харсандаа Чонжинчууд
үнэхээр баярлаж байв. Хар зах руу
очих бүрдээ хатагтай Сонг ямар нэг
сонин шинэ зүйл бий болсныг олж
хардаг боллоо. Тоор, усан үзэм,
гадил гээд л. Хатагтай Сонг хамгийн
сүүлд хэзээ гадил харснаа санахгүй
байлаа. Хорин жилийн өмнө Чанг Бо
хүүхдүүдээ баярлуулах гээд авчирч
байсан тэр үед ч байж мэднэ. Нэг
өдөр жинхэнэ жүрж олж харав.
Хатагтай Сонг жүржийг зургаас л
харснаас биш огт амталж үзээгүй
байлаа. Удалгүй зах дээр шинэ жимсирснийг харав. Энэ нь шаргал
өнгөтэй, биржрүүтэй, ногоон
үзүүртэй эд байлаа. Энэ чинь юу гэгч
вэ гэж найзаасаа асуутал хан
боргоцой хэмээн хариулжээ.
Хойд Солонгосын түүхэнд анх удаа
гэр ахуйн бараа урьд үзэгдээгүйгээр
хямдрав. Энэ нь 1970-1980 онд
Хятадын удирдагч Дэн Сяопиний
явуулсан эдийн засгийн
шинэчлэлийн бодлогын үр дүн юм.
Хятадаас бичгийн цаас, үзэг,
харандаа, сайхан үнэртэй үсний
шингэн саван, сам, хумсны хутга,
сахлын хутга, зай, тамхины асаагуур,
шүхэр, тоглоомон машин, оймс гээдл олон төрлийн бараа орж ирж
эхлэв. Эх орондоо олон жил юу ч
үйлдвэрлээгүйгээс жирийн зүйлс
гайхамшиг болох нь энэ.
Хувцас хунарт ч өөрчлөлт орж
эхэллээ. Зах дээр огт үзэгдэж
байгаагүй этгээд өнгийн, тухайлбал
ягаан, шар, улаан шар, номин
өнгийн хувцас зарагдах болов.
Материал нь гэхэд л Хойд Солонгост
үйлдвэрлэсэн даавуунаас чанарын
хувьд хол давуу, зөөлөн, өнгө сайтай.
Заримдаа шошгыг нь авчихсан сайн
чанарын хувцас мэр сэр үзэгдэх нь
тэдний хэлж заншсанаар "доод
тосгон" буюу Өмнөд Солонгостүйлдвэрлэсэн юмс хэмээн
наймаачид өөр хоорондоо
шивнэлдэнэ. Тэгэхээр тэд дайсан
гэгдэгч улсаасаа хувцас мөнгө төлөн
авч байгаа байх нь.
Хатагтай Сонгод зах очих бүрт
өргөжин томорч буй мэт санагддаг
байлаа. Хөгшин голдуу эмэгтэйчүүд
бохир газар дэвссэн берзент дээр
ногоо тавьж зардаг дүр зураг бүхий
хар зах өнөөдөр өнгө өнгийн бараа
өрсөн тэрэг, тавиураар дүүрэн. Тэр
битгий хэл хүмүүс бараагаа нарнаас
хамгаалан шүхэр хүртэл дээрээ
тавих боллоо. Сунам голын эрэг
орчимд бий болсон бас нэгэн захөдөр өдрөөр хаяагаа тэлсээр
Чонжины хамгийн том зах болон
өргөжив. Энэ зах харин Азийн бусад
захуудтай адил төрөлжсөн маягийн
зохион байгуулалттай. Нэг хэсэг нь
дан хүнсээр төрөлжсөн байхад бусад
нь гоо сайхан, гутал, хувцас гэх мэт.
2002 онд хэдийгээр хожимдсон
боловч Ким Чен Ир сая л захын үйл
ажиллагааг хууль ёсны болгожээ.
Харин Чонжины удирдлагууд
өөрсдийн бодит байдлыг эртнээс
ойлгож зохих арга хэмжээг авсаар
иржээ. Захын удирдлагууд
наймаачдаас өдөрт 70 вон хурааж
авна. Хураамж төлж чадахгүй жижиг
наймаачид захын хаалганы гадаанаймаагаа эрхэлдэг байв. Хатагтай
Сонгийн бизнес хэзээ ч дангаараа
лангуу түрээслэх хэмжээнд очиж
байсангүй. Тэгээд ч түрээс төлөхийг
хүсэхгүй байлаа. Гэвч тэр Чонжины
баруун хэсэгт орших дүүрэг болох
Сонгпиёны захын тогтмол бизнес
эрхэлдэг наймаачдын нэг болж
амжив.
Зах дээр наймаа хийх хүмүүсийн
бизнесийг дагаад өөр төрлийн
бизнес бий болж байв. Сунамын
гадаа маш олон модон тэрэгнүүд
эгнүүлэн зогсоож, эзэд нь ээлжээ
хүлээн, суух нь сууж, унтах нь унтана.
Энэ бол худалдан авагчдын бараагзөөх хөлсний тэргүүд. Чонжинд
такси, хүн тэрэгч байхгүй учир
(засгийн газраас тэдгээр зүйлсийг
ямба гэж үзэн хориглоно) оронд нь
зөөврийн модон тэргүүдийг
хэрэглэж эхэллээ. Иймээс хэрэгтэй
орон зайг нөхөх, өөрсдөө ч ажилтай
байх зорилгоор хүмүүс тэргээр
үйлчилдэг болов.Үсчдэд хайч толь
хоёр л хэрэгтэй учир авсаархан
явуулын үйлчилгээ үзүүлж мөнгө
олно. Тэд хүнсний захын ойролцоо
ажилладаг учир наймаачид хүнсэнд
үс оруулчихна гэж хөөж, заримдаа
маргаан үүсдэг байжээ. Үсчид нэг
нүдээрээ үсээ засуулж байгаа
хүнийхээ хүзүүг зүсчихгүй санаатайхарж, нөгөө нүдээрээ цагдаа
харуулдана. Цагдаа харах л юм бол
ажлынх нь хэрэгслийг хурааж аваад
торгох учир аль болох нүдэнд нь
өртчихгүйг хичээн ажиллана. Гэдэс
нь хонхолзож ядарсан, өлөн нүдтэй
хүүхнүүд сүүлчийн хэдэн воноороо
үсэндээ хими хийлгэнэ.
Захын хажууд хүмүүс бас явуулын
хоолны газар ажиллуулах болов.
Тоосго өрж хөл болгоод дээр нь
зузаан хавтан тавьж ширээ хийн,
хувин доош нь харуулан тавьж
сандал болгосон хоолны газар.
Хүмүүс хоол аваад уур нь ч дарагдаж
амжаагүй байхад ховдоглонүмхэлцгээнэ. Харин тогооч нар
будгийн саваас томгүй дөрвөлжин
төмөр зуухны аман дээр л эргэлдэж
хөлс нь урсана. Ардаа нялх хүүхдээ
бүслэн тогтоосон эмэгтэй зуухны
хажууд эргэлдэн хоол хийхтэй нь
олонтоо учирна.
Захыг гарал үүсэл гайгүй
хүмүүсийн очих ёсгүй газар хэмээн
үздэг учраас наймаачдын ихэнх нь
эмэгтэйчүүд байлаа. 1990-ээд онд
захууд өргөжиж томорсон ч
эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн үү
гэхээс буурсангүй. Эрчүүд ажлын
газраа цагийг дэмий өнгөрөөж
байхад эхнэрүүд нь зах дээр зогсож,жинхэнэ мөнгө олдог ажлаа хийнэ.
Хожим Өмнөд рүү зугтан гарч,
сэтгүүлч болсон Чонжины уугуул Жу
Сунг Ха "агуу их удирдагч
эмэгтэйчүүд наймаа эрхлэхийг
чимээгүйхэн хүлээн зөвшөөрсөн юм.
Хэрэв эмэгтэйчүүдийг мөнгө олохыг
нь хориглосон бол хувьсгал гарах
байлаа" хэмээн хүүрнэсэн билээ.
Үүний үр дүнд эмэгтэйчүүд шинэ
эдийн засгийн нүүр царай болон
хувирлаа. Эрчүүд улсын, цалингүй
ажилтайгаа зууралдаж суухад
бүсгүйчүүд мөнгө олж байв. Зарим
эмэгтэй "эрчүүд гэр сахидаг
нохойноос ялгаагүй боллоо" хэмээнхоорондоо сэм шивнэлдэнэ.
Хэдийгээр бүсгүйчүүд мөнгө олж гэр
бүлээ тэжээж байсан ч улс оронд
олон жилээр ноёлсон эцгийн эрхт
ёсыг халж чадсангүй. Гэхдээ бас
хоосонгүй, зохих хэмжээний эрх
чөлөө олсон билээ.
Гаднаас нь харвал Чонжин
өөрчлөгдөөгүй мэт. Нэгэн хэвийн
Сталинч маягийн албан
байгууллагын саарал байшингууд
дүнсийж, замын хажуугаар хоёр
удирдагчийн амжилтыг харуулах,
гандсан улаан бичиг бүхий
самбарууд ёрдойно. Цаг хугацааг
1970 он дээр гацааснаас уг хотцарцсан мэт байлаа. Гэвч Хатагтай
Сонг тэр гэхийн тэмдэггүй, ямар ч
эмх цэгцгүй нөхцөлд амьдарч буйгаа
сайн ойлгож байв. Зөв нь буруу
болж, дээшээ харсан зүйл доошоо
болох тохиолдол бишгүй байжээ.
Эрчүүд биш эхнэрүүд мөнгөтэй
болж, зах урьд хожид хэзээ ч
байгаагүй их хэмжээний хүнсээр
халгиж цалгиж байхад хүмүүс
өлбөрч үхсээр л. Хөдөлмөрийн
намын гишүүд өлбөрцгөөж байхад
эх орныхоо төлөө хуруугаа ч
хөдөлгөж үзээгүй хүмүүс мөнгө
олсоор л.
Хатагтай Сонг шуналын туламнуудгэж аман дотроо бувтнана. Өмнө нь
өөрөө болон эргэн тойрных нь
байгаа бүх хүн ядуу байсан
болохоор Сонг олон юм боддоггүй
сэн. Гэтэл одоо баян нь улам
баяжиж, ядуу нь ядуугийн туйл
болсоор байв. Арван жилийн өмнө
эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн
хэмээн ял сонсох ёстой байсан
хүмүүс шинэ гутал хувцас өмссөн
шигээ гудамжаар хээвнэг алхаж явах
боллоо. Гэтэл өдөр шөнөгүй
ажиллаж байсан хүмүүс өлссөөр.
Инфляци хяналтаас гарав. 1998 оны
сүүлч гэхэд хар зах дээрх цагаан
будааны үнэ 200 вон болтлоо өссөн
байлаа. Цалин тавьж эхэлсний дараач жирийн ажилчид, багш нар бүтэн
сарынхаа цалингаар гэр бүлийнхээ
зөвхөн хоёр гурван өдрийн хүнсний
хэрэгцээг хангах төдий. Хүүхдүүд
газраар мөлхөн шуудайнаас
асгарсан цагаан будааг шороо хог
шороотой нь хамт түүцгээнэ.
Хатагтай Сонг найман настай Сонг
Чол хэмээх хүүг мэддэг байжээ. Тэр
тоор зардаг ааш муутай эцгийнхээ
хамт өдөр бүр зах дээр ирнэ. Тоор
муу зарагдах тул "Тоор ах" хэмээн
хочлогдсон эр гэр бүлээ тэжээх гэж
зовж байлаа.
Чи тэр хүүхдүүд шиг яваад юм олжидээч гэж Тоор ах нэгэн өдөр хүүгээ
зандарчээ.
Сонг Чол дуулгавартай хүү
болохоор эрчүүд хавч идэн, архи
ууж байсан ширээнд хүрч очоод
муудсан загасны үлдэгдэл олж
үмхчихээд буцаад аавынхаа хажууд
ирэхдээ гэдэс нь маш хүчтэй базалж
байгааг хэлжээ. Аав нь сүүлчийн
ганц воноороо тэрэг хөлсөлж хүүгээ
эмнэлэгт аваачихаас өмнө тэр
хоолны хурц хордлогоос болж энэ
хорвоог үүрд орхисон юм. Үхсэн,
үхэж буй хүмүүстэй тааралдах өдөр
бүрийг хатагтай Сонг тун хүнд үдэж
байлаа. Нөхөр, хүү хоёроо алдсан,өдөр бүр үхэлтэй тулгарч байсан ч
энэ бүхэнтэй эвлэрч үл чадна. Нэгэн
орой хатагтай Сонг үлдсэн хэдэн
жигнэмэгээ зарчих санаатай галт
тэрэгний буудлаар эргэлдэж зогстол
хоёр хүн их л хүнд ачаатай бололтой
тэрэг түрэн явахыг сонирхон хартал
тав зургаан хүний шарил ачсан тэрэг
байв. Урд шөнө нь өлбөрч үхсэн
хүмүүсийн шарилыг ачиж яваа нь
тэр байж. Үхэгсдийн үе мөч унжиж,
толгой нь цардмал зам дээгүүр
чирэгдэнэ. Гэтэл тэдний дунд дөч
орчим насны хүн нүдээ анивчин
байх нь хараахан үхээгүй ч удахгүй
нь тодорхой болоод ачиж явсных
бололтой.Хатагтай Сонг нөхөр хүү хоёроо
бодохоос өрөвдөж гол нь харладаг.
Гэхдээ одоо бол тэднийгээ гэртээ,
орон дотроо нас барж, хүн шиг
үдүүлсэнд бурханд талархах болжээ.АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ТЭНЭМЭЛ ХООЛНЫ САВУУД
Хатагтай Сонг Чонжины галт
тэрэгний буудал дээр өдөр болгон
шахам очихдоо өмднийх нь салтаа
өвдөг хүртлээ унжсан, үйлдвэрийн
ажилчны хэт томдсон хөх ягаан
дүрэмт хувцас өмссөн жаалтай
байнга таардаг байв. Хүү хөлдөө
гутлын оронд хулдаасан уут угласан
харагдана. Ширэлдэж, даахирсан үс
нь бөөстжээ. Насыг нь тодорхой
хэлэхэд хэцүү. Учир нь хүү 14 настай
ч наймтай л юм шиг харагдах ажээ.
Хатагтай Сонг жигнэмэгээс ньзарагдахгүй үлдвэл хүүд өгдөг, бусад
үед бол төдий л үл анхааран
хажуугаар нь өнгөрнө. Галт тэрэгний
буудлаар тэнүүчлэх хэдэн зуун
хүүхдүүд ялгагдах юмгүй. Эцэг эх нь
нас барсан юмуу, хоол хүнсний
эрэлд гараад эргэж ирээгүй эдгээр
хүүхдүүдийг нутгийнхан "тэнэмэл
хоолны савууд" хэмээн нэрлэх
болжээ. Хүүхдүүд галт тэрэгний
буудал дээр өвдөл цөвдөл хайн,
сүрэг тагтаа шиг сүлжилдэн, хүмүүст
ад болно. Гэргүйдэл гэж огт
байгаагүй улсад энэ нь цоо шинэ
үзэгдэл байлаа.
Ким Хиюук давжаа биетэй боловчэрүүл чийрэг, бас зальтай хүү. Хүн
идэх юм худалдаж аваад ам руугаа
хийж амжихаас нь өмнө шүүрэн авч
хүүе гэхийн завдалгүй залгиж
орхино. Наймаачид зарж буй зүйлээ
саванд хийн, нягт нэхсэн тороор
бүтээж, хамгаалахыг хичээвч Ким
Хиюук тороо нээхийг нь амдаж
байгаад савыг нь түлхэн асгаж юм
шүүрэн зугтана. Энэ бол амьд
явахын эрхээр хар багадаа сурсан
чадвар бөгөөд том болох тусам нь
улам мэргэжсээр байлаа. Ийм
чадваргүйгээр тэр амьд үлдэхгүй
байсан биз.
Хиюукийн гэр оронгүй болсон түүхнь Хойд Солонгосын хүн амын
үндсэн давхарга хэрхэн уналтад
орсны бодит жишээ юм. Хиюук 1982
онд жинхэнэ коммунист гэр бүлд
төржээ. Эцэг нь Өмнөд рүү
довтлоход бэлтгэгдсэн, элит цэргийн
ангийн офицер байгаад
Хөдөлмөрийн намд элсэн орсны
ачаар загас, хушны мөөг
экспортолдог цэргийн нэгтгэлд
ажиллах болжээ. Гэр бүл нь Сунамд
ээжийнх нь ажилладаг нэхмэлийн
үйлдвэрийн ойролцоо амьдарч
байжээ. Хиюукийг хоёр сартайд ээж
нь ажилдаа орж, түүнийг
үйлдвэрийн өдөр өнжүүлэхэд өгсөн
байна.Гурван настай байхад нь ээж нь
зүрхний дутагдлаас болж нас
барснаас Хиюукийн амьдрал
орвонгоороо эргэсэн юм. Тэр
ээжийнхээ царайг бүдэг бадаг
санадаг ч оршуулган дээр нь хүж
асааж байсан нь ой ухаанд нь
тодхон үлджээ. Аав нь удалгүй өөр
хүнтэй гэрлэв. Хиюук, ах Чол хоёр
хоолноос болж хойд эхтэйгээ үргэлж
муудалцдаг байв.
Хөвгүүд сахилгагүй, хөдөлгөөнтэй
бас үргэлжийн өлсгөлөн. Хойд ээж нь
өөрийнхөө охинд илүү хоол өгөөд
байна гэж тэд бодно. Тэд галтогооноосоо эрдэнэ шишийн гол
хулгайлж, зах дээр очиж чанасан
гоймонгоор солино. Хойд ээж нь
хүнсээ цоожтой саванд хийдэг
болчихонгуут нь хөнжлийг нь
хулгайлж хүнсээр сольжээ.
Хиюук арван настай байхдаа анх
танихгүй хүнээс хулгай хийжээ.
Улаан шоштой цагаан будааны боов
хулгайлаад зугтахад наймаачин
гүйцэлгүй хараасаар хоцорсон гэнэ.
Тэр боов нь дэндүү амттай байсан
учраас дахин нэгийг хулгайлахаар
буцаж ирээд цагдаад баригджээ.
Аав нь цагдаагийн газраас хүүгээ
гаргаж аваад гэртээ ирснийхээдараа суран бүсээр гуврууттал нь
ороолгоод "миний хүүхдүүд хулгай
хийх ёсгүй. Хулгай хийснээс өлсөж
үхсэн нь дээр" хэмээн уугчсан байна.
Тэр үед Хиюук хулгай хийсэндээ
харамсаж, толгойгоо гудайлган,
цагдаагийн газраас нүд дүүрэн
нулимстай гарч байжээ.
Гэвч Хиюук аавынхаа үгэнд
оролгүй хулгай хийсээр л. Чонжины
баруун хэсэгт орших тойрогт
нүүрсний уурхайнууд байх. Харин
уурхайн доод талд цэцэрлэгт
хүрээлэн бий. Хиюук найзуудтайгаа
автобусны арын шатнаас дүүжлэгдэн
тэнд очиж, цэцэрлэгээс лийрхулгайлах болов. Лийргүй болмогц
эрдэнэ шиш хулгайлж эхэлжээ.
Түүнийг балчир учраас баригдсан ч
анхааруулсан болоод харуулууд
суллана. Хулгай хийхдээ Хиюук ичих
зовохыг умартав. Ким Ир Сенийг нас
барсны дараа хөшөөнд нь хүндэтгэл
илэрхийлэхээр, хүмүүсийн авчирч
тавьсан цагаан будааны боовыг ч
байлгасангүй.
Аав нь хүүгийнхээ энэ үйлдлийг
тэвчихийг хүсээгүй ч гэрт нь
хүүхдүүдээ тэжээх зүйлс хомс
байлаа. Хойд эх нь охиноо аваад
төрхөмдөө буцав. Аав нь сэтгэцийн
эмгэгтэй хүмүүсийн асрамжийнгазрын намын үүрийн даргаар
ажиллах болж, хөвгүүдээ өмнө нь
асрагчдын амьдарч байсан нэг
өрөөнд оруулав. Хиюукт тэнд
амьдрах таалагдаж байлаа. Өөрийг
нь том хүн шиг бодож, ний нуугүй
ярилцах өвчтөнүүдийн ганцаардлыг
мэдэрч, тэдэнтэй аль болох их цаг
өнгөрөөхийг хичээх болов. Гэвч
асрамжийн газар ч хүнсгүйдэж
эхэллээ. Хиюукийн эцгийн эрхэлдэг
ажил асрамжийн захирлаас илүү эрх
мэдэлтэй ч, хүнсний хувь илүүг
олоход нь тус болсонгүй. Гэвч танил
талаа ашиглан хөвгүүдээ асрамжийн
газар өгч дөнгөсөн байна.Ихэнх социалист орнуудын адил
тэнд ч гэсэн зөвхөн өнчин биш эцэг
эх нь асрах боломжгүй хүүхдүүдийг ч
асрамжийн газарт хүлээн авдаг
байв. Дотуур байртай сургуулийн
адил асрамжийн газар нь
хүүхдүүдэд хичээл зааж, байраар
хангана. Аав нь есдүгээр сард
мужийн хамгийн хойд захад
Хятадын хилтэй ойролцоо орших
Онсонд байх Донсоны 24-р
асрамжийн газарт хөвгүүдээ хүргэж
өгөв. Энэ үед Хиюук 11тэй, ах нь 14-
тэй байжээ. Эцэг нь хөвгүүдтэйгээ
галт тэргэнд зургаан цаг
босоогоороо явсаны эцэст зорьсон
газартаа хүрэв."Та хоёр бол төрсөн ах дүүс. Бие
биедээ дэм болж, бусдад
дээрэлхүүлэхгүй байхыг хичээгээрэй"
гэж замын турш нэг ч үг дуугараагүй
аав нь хөвгүүдээ хүлээлгэж өгөхдөө
захиж.
Эцгийгээ араас нь хараад асар их
хөгширснийг нь сая л анзаарав.
Нэгэн цагт өндөр, царайлаг,
жавхаатай явсан аав нь бөгтөр,
буурал, туранхай өвгөн болжээ.
Эхний үед асрамжийн газрын
хоол тун дажгүй байв. Эрдэнэ шиш,
арвай, хямд буудайтай хольсон чгэсэн өдөр бүр нэг аяга будаа иднэ.
Сүүлийн хэдэн жил хөвгүүд үүнээс
сайн хоол идэж байсангүй. Хашаан
дотор гүйлсийн мод ургаж буйг
хүүхдүүд олж мэдээд чадахын
хэрээр түүж, цадталаа идэх болов.
Гэтэл өвлөөс хоол нь багасаж
ирэв. Будааны оронд давстай усанд
чанасан эрдэнэ шишийн хэдхэн
гоймон хөвсөн шөл өгөх боллоо.
1996 оны эхний гурван сар гэхэд 27
хүүхэд нас барав. Хиюук ахтайгаа
хичээлээ таслан, хот орж хүнсний
эрэлд гарна. Хотод ч байдал сайнгүй
байлаа. Хиуюк өөрийнх нь үеийн,
зургаан настай дүүтэйгээ хоёулхнааамьдардаг нэг хүүтэй танилцав. Тэд
өнчин учир хөршүүд нь хааяа нэг
зутан авчирч өгөхөөс бусдаар
өөрсдөө амь зогоодог байжээ.
Хиюук ах болон шинээр танилцсан
найзынхаа хамт хоолны эрэлд
гардаг болов. Хиуюк богино пагдгар
хөлтэй боловч урт, хүчирхэг гартай
учраас мод хаданд сайн авирна.
Нарс модонд авирч гараад гаднах
холтсыг нь хуулан авч доторх зөөлөн,
шүүслэг, шар хальсыг нь авч
идэцгээх болов. Өлссөндөө Хиюук
модонд авираатай чигээрээ
нарсныхаа хальсыг үмхэлдэг байв.
Бусад хүүхдүүд бас л тэдэнтэй адилзүйл хийх учир Хиюук бусдын гарч
чадахааргүй өндөрт авирдаг болжээ.
Чи ч жижигхэн сармагчин юм аа гэж
шинэ найз нь гайхах бахархах
хослуулан хэлжээ.
Хиюук харх, хулгана, мэлхий,
шанаган хорхой барьж сурав.
Мэлхий устахад царцаа, голио
хөөцөлдөх болжээ. Бага байхад нь
найзууд нь Сунам голын зүлэгнээс
голио барьж идэхэд ой нь гутдаг
асан Хиюук одоо аль хэдийн цамаан
зангаа хаяжээ. Тор олоод түүгээрээ
хавх хийж бор шувуу агнаж эхэллээ.
Агнасан бор шувуугаа өд сөднөөс нь
салгаад шарж идэцгээнэ. Хувин, утасашиглан тагтаа барихыг оролдсон
боловч болхи хавханд нь тагтаа орж
өгөхгүй байлаа.
Нэгэн удаа Хиюукийг эзэнгүй
нохой сүүлээ шарвалзуулан дагахаар
нь хуурч явсаар найзынхаа хашаанд
оруулж, хувинтай усанд хийгээд
таглаж орхижээ. Усанд живсэн
нохой арван хором хэртэй
тарчилсны эцэст амь тавьсны дараа
арьсыг нь өвчиж шарж идэцгээсэн
ажээ. Солонгосчууд нохойн мах
иддэг боловч Хиюук амьтанд
хайртай учир амсаж төвддөггүй
байв. Ахиад тэр нохой авласангүй.
1996 оны дунд гэхэд угаасаа нохой чховордож эхлэв.
Хиюук хулгай хийсээр л байлаа.
Тэд айлын хашаа давж ороод газар
булж орхисон ваартай кимчи ухан
гаргаад шууд л үмхэлдэг байжээ.
Аавынхаа "хулгай хийснээс өлсөж
үхсэн нь дээр" хэмээн хэлснийг
үргэлж сэтгэлдээ хадгалдаг байсан
боловч "хэрэв үхчихвэл чи баатар
биш" гэж хэлсэн нь ч бас санагдсаар.
Хиюук гэрээ санаж эхлэв. Аавыгаа
болон 16 хүрээд, насанд хүрсэн
шалтгаанаар албан ёсоор
асрамжийн газраас хасагдсан Чолахыгаа санаж байлаа. Ах нь түүнийг
олон золгүй явдлаас аварч
хамгаалдаг байсан болохоор өмөг
түшгийг нь үргэлж үгүйлнэ.Чол
аавыгаа дуурайсан өндөр, биерхүү
болохоор бусдад зодуулахын
зовлонг мэдэлгүй өсөж, өөрийгөө,
дүүгээ хамгаалж чаддаг байв. Гэтэл
ах нь байхгүй болохоор Хиюук
байнга зодуулна. Нэг өдөр ойд очин,
нарсны хальс хуулж байхдаа Онсоны
танхай хүүхдүүдтэй нүүр тулчихав.
Хотын хүүхдүүд асрамжийн
газрынхныг хоолыг нь хулгайлдаг
гэж боддог учир тааралдсан газраа
шийтгэдэг байжээ. Эхлээд хөвгүүд
нүүр рүү нь хувин дүүрэн ус цацлаагэж бодсон Хиуюк дараа нь хөл нь
цусанд хутгалдсан байхыг харав.
Гуяыг нь сүхээр цавчсан байжээ.
Шарх нь эдгэмэгц Чонжин орох галт
тэргэнд нууцаар суун одлоо.
Чонжинд ирээд сөнөсөн мэт
болсон төрөлх хотоо таньсангүй. Бүх
зүйл эвдэрч, нурж, тарж бутарсан
байлаа. Дэлгүүрүүд бүгд хаалттай.
Троллейбус явахгүй байсан учир
нэгдүгээр замыг даган гэр рүүгээ
алхлаа. Сунам голын гүүрэн дээгүүр
гарахдаа үйлдвэрүүдийн яндангаас
утаа гарахгүй байхыг ажиглав.
Ээжийнхээ ажилладаг асан Химийн
Нэхмэлийн Үйлдвэр рүү эргэхдээтом гулдан хаалга нь цоожтой
байхыг харав. Доторх тоног
төхөөрөмж нь тоногдоод байхгүй
болжээ. Гэрийнхээ орчимд очоод
сэтгэлээ барьж дийлсэнгүй, нулимс
нь асгарлаа. Хүүхэд ахуйд нь байсан
зүйлс бүгд үгүй болж, саргүй шөнө
тал дунд явж буй мэт сэтгэгдэл төрж
байжээ.
Нэлээд төөрч явсны эцэст төрсөн
гэрээ арай ядан олов. Нээлттэй
орцны хаалгаар орж харанхуйд
шатыг тоолон өгсөв. Дээшлэх тусам
чангарах хүүхдийн уйлах дууг эс
тооцвол байшинд хүн байна уу
гэмээр санагдана.Байшин андуурсанюм биш байгаа гэж бодов. Гэр нь
найман давхарт байдаг ба үүдэнд нь
ирэхэд хаалганы завсраар гэрэл
харагдав. Хүү ихэд баярлан аав, ах
хоёр нь эсвэл аль нэг нь гэртээ
байгаа байх нь гэж боджээ. Хаалгаа
тогшив. Хүүхэд тэвэрсэн залуу,
сайхан бүсгүй хаалга онгойлгож
өглөө. Бүсгүй Хиюукийг гэрт орохыг
уриад юу болсныг тайлбарлаж өгчээ.
Бүсгүй нөхрийн хамт уг байрыг
Хиюукийн ааваас жилийн өмнө
худалдан авсан байна. Аав нь хаягаа
үлдээгээгүй бөгөөд хөвгүүдийг маань
ирвэл намайг галт тэрэгний
буудлаас олоорой гэж хэлүүлсэн
байлаа.Чонжины галт тэрэгний буудал.
Энд юу ч үгүй, амьдрах аргагүй
болсон хүмүүс ирдэг байв. Ирээд
цөхөрч, замын хажууд хэвтээд өгдөг
гэсэн үг биш. Ирж буцаж буй галт
тэрэгний цувааг харж сэтгэлдээ бага
ч гэсэн итгэлийн цог олж авцгаадаг
учраас ирдэг байлаа. Ирж буй галт
тэрэг хүнс авчирч магад, бас тэр галт
тэргэнд суугаад аль нэг сайхан газар
руу явах ч юм билүү хэмээн
мөрөөддөг байжээ. Чонжин бол галт
тэрэгний сүлжээний огтлолцлын цэг.
Хүмүүс бусад хотууд буюу Хамхун,
Килжу, Кимчак хотуудад байдал
асар хүнд учир Чонжиныг зориннүүдэллэцгээж байлаа. Хэн ч бууж
өгөхийг хүссэнгүй.
Галт тэрэгний буудал хэмээх хоёр
давхар өндөр цонхнуудтай гантиг
байшингийн нүүрэн талд Ким Ир
Сений том хөргийг байрлуулжээ.
Хөргийн дор хааяа л зөв явдаг цаг
хадсан байна. Дотор тал нь тамхины
утаагаар дүүрэн. Хүмүүс юуг ч юм
хүлээн сууцгаана. Сууж чадахааргүй
нь хүлээлгийн өрөөнд зулан
хэвтэцгээнэ. Хиюук аавыгаа эрэн
хүмүүсийн дундуур хэрэн явлаа.
Өндөр, биерхүү улсыг тогтон
ажиглана. Заримдаа хэвтэж, сууж
буй хүмүүсийг тонгойн харах чтохиолдол гарна. Таньдаг хүн олон
тааралдсан ч аав ах хоёрынх нь
тухай нэг нь ч мэдэхгүй байв. Очих
газар байхгүй учир Хиюук заалны
буланд хэвтэр олж аваад цагариглан
хэвтээд өгөв. Өглөө босож,
ажилладаг угаалтуур олж нүүрээ
угаасан боловч толгой дахь бөөс нь
байж ядтал загатнуулсан хэвээр.
Энэ улсад хүмүүс тогтмол гэрийн
хаягтай, ажлын байртай байж амь
зуух ёстой. Учир нь гэрийн хаягаар
хүнсний хангамжид хамрагдана.
Гэрээсээ явчихвал хоолгүй гэсэн үг.
Иргэд аялах зөвшөөрөлгүйгээр хажуу
хотын хамаатныдаа ч очижзүрхэлдэггүй байжээ. Шөнө хоног
төөрүүлэхээр ирсэн зочид хүртэл
хорьтын даргад бүртгүүлэх ёстой ба
хорьтын дарга нь цагдаад тухайн
хүний бүх мэдээллийг дамжуулдаг.
Цагдаагийн газраас айлуудад үе үе
гэнэтийн шалгалт хийж,
зөвшөөрөлгүй хүн гэртээ хонуулсан
эсэхийг шалгана. Иргэн бүр 12
хуудастай, паспорттай адил иргэний
бичиг баримтыг байнга биедээ авч
явах ёстой.
Ийм байсан систем өлсгөлөнгийн
үеэр өөрчлөгдлөө. Хүнсний хангалт
байхгүй болохоор хүмүүст тогтсон
хаягтай байх шаардлагагүй болов.Сууна гэдэг өлсөж үхнэ гэсэн үг. Төр
засгийн айлган сүрдүүлэлт ч
хүмүүсийг гэрт нь тогтоож чадахаа
больсон байна. Хүмүүс эхний үед
хоол эрж олохоор элдэв муу
бодолгүй тэнүүчилдэг байлаа.
Аажимдаа хүн чанараа гээж эхлэв.
Хүүхэд, залуусаа аврахын тулд дунд
болон хөгшин настай хүмүүсийн
хоолыг хязгаарлаж эхлэв. Үүний үр
дүнд өнчин хүүхдийн тоо эрс
нэмэгджээ.
Тэнүүлч хүүхдүүд галт тэрэгний
буудал дээр бужигнах хүмүүсийн
дунд олноороо хэрэн хэснэ. Тэд яг
Хиюук шиг үйлдвэрийн ажилчдынхөх ягаан өнгөтэй дүрэмт хувцас
өмсдөг. Үйлдвэрүүд хаагдсан учир
нөөцөнд байсан хувцсуудыг
үйлдвэрүүдийн захиргаанаас
хүмүүст үнэгүй тараасан нь
хүүхдүүдэд ийн оногдсон учиртай.
Хэдхэн хүүхэд гуталтай байх боловч
удахгүй хүнсээр сольцгоогоод хөл
нүцгэрна. Ингээд оронд нь уут
углаж, хөлөө хөлдөөх нь олонтаа.
Хүнс хомсдолын эхний жилүүдэд
хүүхдүүд гуйлга гуйж амиа зогоодог
байсан бол удалгүй гуйлгачин
хүүхдийн тоо хэт олон болсноор
хоол илүүчилдэг байсан сайхан
сэтгэлтэй хүмүүс хүчрэхээ болив.Өглөгийг цатгалан хүмүүс л өгдөг,
хүүхдүүд чинь өлсөж байхад бусдын
хүүхдэд гар сунгах хэрэггүй гэсэн
зарчим үйлчилж эхэллээ.
Гуйлга гуйх боломжгүй болоод
ирмэгц хүүхдүүд газраас ам руугаа
хийж болох бүхнийг түүж амиа
зогоож эхлэв. Хоол олж чадахгүйд
хүрвэл бусдын татсан тамхины иш
түүж, хаягдал цаасанд ороон татаж,
өлсгөлөнгөө дарж байлаа. Бараг бүх
хүүхэд тамхи татаж сурсан байв.
Олуул нийлж дээрэм хулгай
хийдэг хүүхдүүдтэй Хиюук заримдаа
нийлнэ. Чонжин гудамж,танхайчуудаараа хэзээний алдартай.
Гэхдээ өлсгөлөнгийн үед хулгай
дээрэм нь илүү хэрэгцээнд
тулгуурласан шинжтэй байв. Том
хүүхдүүд хөдөлмөрөө нарийн
хуваарилна. Том биетэй чадалтай,
хурдан гүйдэг хүүхдүүдийг жижиг
биетэй сул доройнуудтай нийлүүлж
хуваарилна. Томчууд нь хүнсний
лангуунууд руу гүйн очиж, бүх
зүйлийг нурааж буулгах үүрэгтэй.
Уурласан наймаачин хүүхдүүдийг
хөөхөөр ухасхийх хооронд жижгүүд
нь амжин ирж хүнснээс хулгайлна.
Бас нэг арга нь буудай ачсан
хурдтай биш явж буй машин, галттэрэг дээр авиран гарч шуудайг нь
хурц хутгаар зүснэ. Асгарч үлдсэн
бүхэн нь хүүхдүүдийн олз болно.
Удалгүй төмөр замын удирдлагаас
буудайны хулгайчдыг харвал дор нь
бууд гэсэн тушаал гаргажээ.
Энэ үнэхээр осолтой амьдрал
байлаа. Хүүхдүүд олсон жаахан
зүйлээ бусдад дээрэмдүүлэхээс
сэрэмжилж, цурамхийхгүй хонох нь
олонтаа. Хүүхдүүдийг бэлгийн гаж
хүслээ хангах, бас хүнс хоол олох
хэрэгсэл болгон ашигладаг тухай
яриа дэгдэж эхлэв. Хиюукт таньдаг
хүмүүс нь хүүхдүүдийг мансууруулан
алаад иддэг хүмүүсийн тухайаймшигтай зүйлсийг ярьж өгчээ.
Төмөр замын шугамын ойролцоо
галт тэрэгний буудлын ард хоол
хийж зардаг хүмүүсийн тогоонд
хөвж буй саарал өнгөтэй мах бол
хүний мах хэмээн шивэр авир
хийнэ.
Зохиомол яриа ч бай, үгүй ч бай
хүний мах иддэг, зардаг хүмүүсийн
тухай цуу яриа хар зах дээгүүр өргөн
тархлаа. Хатагтай Сонгийн танил, зах
дээр наймаа хийдэг авгай хаанаас
авчирсныг нь баттай мэдэхгүй бол
мах битгий авч байгаарай хэмээн
чухалчлан сануулаад, хүний мах
идээд амттайг нь гайхдаг нэгнийгтаньдаг тухайгаа хэлсэн байна. Хэрэв
мэдэхгүй бол гахай, үхрийн мах гэж
андуурна шүү хэмээн тэр айсан
Хатагтай Сонгод нэмж сануулжээ.
Энэ цуу яриа өдрөөс өдөрт улам
аймшигтай болж байлаа. Нэгэн
нүгэлт эцэг өлссөндөө төрсөн үрээ
алж идсэн гэнэ. Хүний яс чанаж
байгаад нэгэн эмэгтэй цагдаад
баригджээ гэхчлэн ярина. Миний
ярилцсан Өмнөд руу зугтан гарсан
хүмүүсийн хэлснээр хүний мах идсэн
нь нотлогдсон хоёр ч хүнийг цаазаар
аваачсан гэдгийг баттай мэдэж байв
Энэ хоёр хэргийн нэг нь Чонжинд,
нөгөөх нь Синюжид гарсан гэнэ. Гэвчэнэ үзэгдэл Хятадад 1958-1962 онд
болсон өлсгөлөнгийн үеэр нас
барсан хүмүүсийн тоо 30 саяд хүрсэн
шиг аймшигтай, нийтийг хамарсан
байдалд хүрсэнгүй.
Махчид, хүн идэгсэдийг байсан
байгаагүй хүүхдүүд гудамжинд
удаан амьдарч чадахааргүй байв.
Багачууд нь хэдхэн сар л амьдарч
байлаа. Төмөр замын ойролцоо
амьдардаг Хатагтай Сонгийн том
охин Ок Хи гэр лүүгээ харих замдаа
хүүхдүүдтэй үргэлж тааралддаг
байжээ. Энэ жаахан хүүхдүүд тэртэй
тэргүй маргааш гэхэд л өлбөрч үхнэ
дээ гэж туслахгүй өнгөрснөөцагаатган бодож, хурдан алхан
оддог байлаа.
Миний уулзсан, Чонжиноос
гаралтай хүмүүсийн ихэнх нь галт
тэрэгний буудал дээр, бүр галт тэрэг
дотор ч үхсэн хүмүүсийн шарил бөөн
бөөнөөрөө овоорч, хөлд тээглэн
байдаг байсан тухай ярьсан билээ.
Нэгэн үйлдвэрийн ажилчин,
Килжугаас Чонжин хүрэх замд
суусан галт тэргэнд нь гартаа намын
батлахаа тас атгасан цэргийн
офицер үхсэн байсан ба хамт
зорчигсод гайхах ч үгүй, цэрвэх ч
үгүй явсан тухай ярьсан юм. Шарил
тэдэнтэй хамт Чонжин хүртэлзорчиж, галт тэрэгний буудал дээр
талийгаачийг гаргасан байна.
Галт тэрэгний буудал дээр
цэвэрлэгээний ажилтнууд нийтийн
газруудыг шалгаж, модон тэргэн
дээр шарилуудыг бөөнөөр нь ачиж
хаа нэгтээ аваачна. Тэд хүлээлгийн
өрөө болон бусад хүмүүс олноор
цугладаг газруудыг байн байн
шалгаж, газраар нэг зулсан
хүмүүсийн аль нь урд өдрөөс хойш
хөдөлгөөнгүй байсныг олох гэж нэгд
нэгэнгүй ширтэцгээнэ. Заримдаа
өдөрт гуч хүртэл тооны шарил
буудлаас гаргаж байсан гэж Хиюук
ярьсан юм. Нас барсан хүмүүсийнөнгөтэй өөдтэй хувцас, хэрэглэл,
бичиг баримтыг хулгайлсан байдаг
учир хэн болохыг танихад тун бэрх.
Галт тэрэгний буудал дээр нас
барсан хүмүүсийн гэрийнхэн үхэж
үрэгдсэн байх магадлал өндөр учир
ихэнх тохиолдолд нийтийн
оршуулгын газар булшилдаг ажээ.
Өөд болсон эцэг өвгөдөө хаана
оршуулснаас амьд үлдэгсдийн
амьдрал хэр байх нь шалтгаалдагт
нийтээрээ итгэдэг Күнзийн нийгэмд
ингэж хорвоогоос үдэж, үдүүлэх нь
гутамшигт тооцогдоно. Хятадын
хилийн ойролцоо иймэрхүү
оршуулга болж байхыг нүдээр
үзсэнээ Өмнөд Солонгосын "СайнНайзууд" хэмээх буддын шашны
байгууллагын ажилтнууд,
Америкийн тусламжийн
байгууллагын ажилтан Андрью С.
Нациоз нар гэрчлэн ярьсан юм.
Андрьюгийн ярьснаар шарилуудыг
цагаан хулдаасанд ороогоод,
оршуулгын газрын ойролцоо ухсан
нүх рүү шидэж булмагц, дараа нь
ажилчид толгойгоо бөхийлгөн цөөн
хором хүндэтгэл илэрхийлээд л
өнгөрсөн байна.
Хиюук аавыг нь бас иймэрхүү
байдлаар оршуулсан гэдэгт итгэлтэй
байв. Хожим нэлээд хэдэн жилийн
дараа нэгэн танилынх нь ярьснаар1994 оны өвөл аав нь галт тэрэгний
буудал дээр амьдарч байгаад 1995
онд эмнэлэгт хэвтжээ. Хулгай
хийхээс үхэхийг илүүд үздэг аав нь
нас барсан хүмүүсийн эхэнд байсан
биз ээ.
Аавыгаа олох горьдлого тасарсан
болохоор Хиюукт Чонжинд удах
шалтгаан байсангүй. Тэр галт тэргээр
туулайчилж эхлэв. Энэ нь тийм ч
хэцүү байсангүй. Галт тэрэг зугуухан
явж, ямар ч хуваарьгүйгээр зогсоно.
Хиюук галт тэрэгний араас гүйж хоёр
бүхээгийн холбоос төмрөөс барьж
аван сармагчных шиг урт хүчирхэг
гараараа биеэ дээш татан авирчгарна. Галт тэрэг хүмүүсээр битүү
чихээстэй явах тул цагдаа нар
хүмүүсийн дундуур чихцэлдэн байж
замын бичгийг нь шалгана. Хиюук
зай муутай газар дургүй тул галт
тэрэгний дээвэр дээр авиран гараад
дунд хэсэгт нь үүргэвчээ дэр болгон
тавьж, цахилгааны утсанд хүрэхээс
сэргийлэн хэвтээд өгнө. Хэдэн
цагаар дээвэр дээр хэвтэхдээ галт
тэрэгний хөдөлгөөнд бүүвэйлэгдэн,
тэнгэрт түгсэн оддыг ширтсэн шиг
явдаг байжээ.
Эхлээд Хиюук хотын захаас
хэтэрдэггүй байлаа. Чонжинд буцаж
ирээд өмнө нь лийр, эрдэнэ шишхулгайлж иддэг байсан цэцэрлэг
дээрээ ирвэл буутай харуулууд
манадаг болсоныг мэдэв. Эндээс
хоол залгуулах найдвар тасарсан
тэрбээр Онсонд буцаж ирэв. Гэтэл
Онсон Чонжиноос дээрдэх юмгүй
болсон байлаа. Асрамжийн газрын
хашаанд ургадаг байсан жимсний
модод бас хувхайрсан байв.
Асрамжийн газраас нь хэдхэн
километрийн зайд дотуур байрных
нь цонхоор нарийхан саарал усан
зурвас буюу Түмэн гол үзүүр нь үл
харагдан урсаж үзэгддэг байлаа. Тэр
голын цаад талд холтсыг нь
хуулаагүй модод, харуул
хамгаалалтгүй эрдэнэ шишийнталбай байдаг. Энэ газрыг Хятад улс
гэнэ.
Хятад, Хойд Солонгосын хил голын
дагуу 1368 километр үргэлжлэх ба
голууд аль аль нь Хойд
Солонгосынхны хувьд Пякту,
Хятадуудын хувьд Чангбай хэмээн
нэрлэгдэх уулаас эх аван урсдаг
ажээ. Өмнө талаараа, Солонгосын
дайны үед Хятадын цэрэг АНУ-ын
хүчнийг ялсан газар гэдгээрээ
алдартай Ялу голтой хиллэнэ.
Өнөөдөр Хятад ба Хойд Солонгосын
албан ёсны бизнесийн ихэнх нь энэ
голын Шар тэнгисээс эх авдаг хэсгээр
дамжин явагддаг. Харин Түмэн голЯлутай харьцуулбал горхи төдий
бөгөөд гүехэн зөөлөн урсгалтай.
Хойд зүгт Түмэн гол Хойд
Солонгосын зүүн хойд хилийн зурвас
болон урсах бөгөөд цаашид
Владивосток руу дамжин
үргэлжилнэ. Борооны улирлын үеэр,
ус ихтэй байхад жирийн нэгэн
сэлээд хил гарчихаар хэмжээний
нарийхан гол.
Асрамжийн газрын хөвгүүдийг
Түмэн голын ойролцоо тоглохыг нь
хориглоно. Эргийн орчим тэр
чигээрээ цэргийн хориотой бүсэд
тооцогддог. Хэрэв хүүхдүүд голын
салаануудад сэлж байгаад тэр бүсрүү ойртож очвол хилийн цэргийн
буутай албан хаагчид хөөж
холдуулна. Голын эрэг тэгш, хүн
халхалчих хэмжээний өвс
ургамалгүй. Гэвч Онсоноос урагш нэг
хоёр цаг хэртэй алхаад хүн амын
нягтшил бага, өндөр бут өвс ургасан
эргийн хэсэг рүү очиж болно. Тэр
хэсэгт нь хилийн цэгүүдийн
байршлын хоорондын зай хол тул
бут өвсөнд нуугдсаар хил давах
боломжтой. Хилийн цэгүүдэд
цэргүүд хоёроороо жижүүрлэдэг ба
нэг нь унтаж нөгөө нь манаагаа
хийнэ. Гэвч шөнийн нэг цагаас хойш
хоёулаа унтаад өгөх нь элбэг.1997 оны сүүлчээр Хиюук анх удаа
Түмэн голыг гаталжээ. Хуурай
улирал байсан болохоор усны
түвшин бага, хилийн зурвасын хоёр
талд барьсан элсэрхэг далангуудын
үзүүр нийлэх гэж байгаа мэт
харагдана. Ус, мөс шиг хүйтэн
байсан учраас Хиюук цохиулсан мэт
цочив. Хэдийгээр усны түвшин
гүндээ л Хиюукийн цээжээр татаж
байсан боловч, урсгал нь хөлийг нь
газраас үе үе хөндийрүүлж байлаа.
Тэр урсгал уруудан голыг ташуу
гатлав. Эцэст нь голыг эрэг дээр
гарахад хувцас нь хуяг дуулга мэт
дарайн хөлдсөн байна.Хиюук өмнө нь Хятадыг хэзээ ч
тэгтэл сонирхож байсангүй.
Манайхтай л адил ядуу социалист
орон гэж бодож байж. Эхлээд
харахад нээрээ л өөрийнхөөс нь
ялгагдах юмгүй мэт. Гэтэл голоос
холдоод нутгийн гүн рүү ороход
хэдэн километрээр үргэлжилсэн
тариан талбай харагдана. Жижигхэн
улаан тоосгон байшингуудын орой
дээр саяхан хураасан эрдэнэ шишээ
хальслан сагсанд хийж тавьсан ба
хажууд нь хулуу, шош зэргийг хийсэн
савнууд ч эгнэсэн байх ажээ. Хиюук
жижгэвтэр хот руу зүглэв.Төсөөлөн
бодсоноос нь хамаагүй амьд байх
агаад такси, моторт дугуй, унадагдугуйн такси гээд л зүсэн зүйлийн
тээврийн хэрэгсэл хөлхөлдөнө.
Хаягийг Хятад Солонгос хос хэл дээр
бичсэн байх аж. Энэ хотын оршин
суугчдын цөөнгүй нь солонгос
гаралтай солонгосоор ярьдаг хүмүүс
болохыг мэдээд Хиюук маш их
баярлажээ. Хятадууд хүүг
харангуутаа л Хойд Солонгосынх
гэдгийг нь төвөггүй танив. Ганц
хувцас муутайдаа ч биш, арван
таван настай гэхэд дөнгөж метр
дөчийн өндөртэй, тэжээл дутагдлын
гол шинж болох биедээ томдсон
толгойтой байсан нь түүнийг
амархан таниулжээ. Хүүхдүүд хоол
тэжээлийн хомсдолд ороход толгойнь хэвийн хэмжээтэй байх атлаа үе
мөчийнх нь өсөлт зогсдог билээ.
Зах дээр хуучин хувин сав, гоёл
чимэглэлийн зүйлс, эртний эдлэл
зардаг нэгэн эртэй танилцав. Тэр
Хиюукээс нүүрсний гал дээр
халаадаг буюу цогийн индүүний аль
болох хуучны загварыг нутгаасаа
олж авчирч чадах эсэхийг нь
асуужээ. Хойд Солонгосын бараг бүх
айлд ийм индүү байдаг боловч
хувцас нь хиймэл нийлэг
материалаар хийгдсэн учраас
хэрэглэх нь үгүй. Нутагтаа очоод
индүүнүүдийг бараг үнэгүй шахам
авч Хятадад ирээд нэг бүрийг ньарван доллараар зарж чамгүй ашиг
олох болов. Олсон мөнгөөрөө ахин
бараа авч Хятадад авчирч зарна.
Вааран эдлэл, гоёл чимэглэл, зураг,
чулуу гэх мэт. Эмэгтэйчүүд хүүхдээ
үүрэхдээ хэрэглэдэг подеги хэмээх
даавуу худалдан авч бараагаа дотор
нь хийн нуруундаа бэхлээд л нааш
цааш явдаг байжээ.
Хиюукийн хил гардаг хугацаа нь
хоорондоо ойртсоор л. Хилийн
харуулуудын анхаарал султай,
идэвхгүй, эсвэл хахууль авдаг
хэсгүүдийг олж тогтоов. Ус руу
орохын өмнө бүх хувцсаа тайчиж
орох нь зүгээр гэдгийг бас мэдэжавсан байна. Бараа болон хувцсаа
усанд хүргэхгүйн тулд толгой дээрээ
барин Түмэн голыг тэнцвэртэйгээр
гаталж сурчээ. (Хувцас бараагаа
гялгар уутаар чанга гэгч ороодог ба
энэ нь бүдрээд усанд унавал эд
зүйлээ норгохгүй байхад тустай)
Хятадын цагдаагийнхан Хойд
Солонгосоос ирсэн оргодлыг
илрүүлбэл дор нь буцааж илгээдэг
тухай мэдээлэлтэй болсон тул ирээд
удахгүй.
Хиюук хулгай хийхээ болив. Гэдэс
нь өлсвөл олсон мөнгөөрөө хоол
аваад л идчихнэ. Оргодол шиг
харагдахгүйн тулд өөртөө өмд,футболка, цэнхэр малгайтай хүрэм,
пүүз зэргийг худалдан авч өмслөө.
Тэр амьдралаа авч явах хэмжээнд
хүрэхийг мөрөөддөг байжээ.
Хувиараа бараа худалдан авах,
зарах хориотой, аялах
зөвшөөрөлгүйгээр улсын хилээр
гарах гэмт хэрэг үйлдсэнд
тооцогддогийг бид аль хэдийн
мэдэх билээ. Хиюук арван зургаа
хүрсэн болохоор албан ёсоор
насанд хүрсэнд тооцогдож хэрэг
үйлдвэл хариуцлагыг нь өөрөө
хүлээхээр болсон байлаа.АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТОГЛООМ ТӨДИЙ ДҮРЭМ ЖУРАМ
Инуитчууд цасыг ойролцоо
утгатай олон үгээр илэрхийлдэгтэй
тун төстэйгөөр Хойд Солонгосчууд
шоронг ч олон янзаар нэрлэнэ.
Ажлаа таслах гэх мэт жижиг зөрчил
гаргасан нэгнийг жибкюлсо буюу
Ардын Аюулгүй Байдлын
Агентлагийн хяналтад байдаг
саатуулах газар руу, эсвэл родонг
данриёндэ буюу хөдөлмөрийн
лагерьт нэг, хоёр сараар хорьж, зам
хучих мэтийн хүнд хөдөлмөр
хийлгэж шийтгэнэ.Хамгийн зартай нь куанлисо буюу
"хяналт удирдлагын газар" гэсэн
утгатай шорон юм. Энэ нь улсын
хойд захад орших ба хэдэн зуун
километр үргэлжилсэн газар нутгийг
эзэлдэг байна. Сансрын мэдээнээс
үзвэл тэнд 200,000 орчим хүн
хоригдож байгаа юм. Ким Ир Сен
засгийн эрхэнд гармагцаа, засаг
захиргааг нь шүүмжилж, өөрийг нь
эсэргүүцэх магадлалтай бүх хүн буюу
газрын эздийн үр удам, тэрслүүд
үзэлтэй улс төрчид, Японыг
дэмжигчид, Христос шашны
номлогчдыг энэхүү, өөрийнх нь
санаачилгаар Оросын Гулагийг
дуурайлган барьсан хөдөлмөрийнлагерь гэгчдээ цөлсөн байдаг.
Гадаадын сонин уншиж байгаад
баригдсан эр, согтоод Ким Чен
Ирийн нурууны өндрийг шоглон
ярьсан хүн, өдрийн тэмдэглэлдээ улс
төрийн талаар буруу зүйл бичсэн
эмэгтэй гээд төр засгийн удирдлагаа
шүүмжилсэн учраас төрийн эсрэг
гэмт хэрэгтэнд тооцогдож шууд л
хорих лагерь руу илгээгдсэн жишээ
олон бий. Хойд Солонгосчууд
хоорондоо хэн нэгнийг шөнө дунд
авч яваад ахиж сураг нь
сонсогдоогүй тухай шивнэлддэгийг
би сонссон. Квалисо буюу
хөдөлмөрийн лагерьт очсон
хоригдол насан туршдаа тэндээ ялэдэлдэг. Хөдөлмөрийн лагерьт
хоригдох ялаар шийтгүүлсэн хүний
аав ээж, ах эгч, төрөл төрөгсөд нь
мөн хамт шийтгүүлэх ба үүнийгээ
"бузартсан цусыг цэвэрлэх
ажиллагаа" хэмээн нэрлэнэ. Цусан
төрөл биш болохоор хань ижил нь
энэ шийтгэлээс чөлөөлөгдөх боловч
хууль ёсны гэрлэлтээ хүчээр
салгуулах үүрэгтэй. Кванлисод ямар
байдаг талаар мэдээлэл маш бага.
Тэр талаар ярих хүн ч цөөхөн.
Бас нэг төрлийн хөдөлмөрийн
лагерийг киёовасо хэмээн нэрлэдэг
нь "засан хүмүүжүүлэх төв" гэсэн
утгатай, улс төрийн биш гэмт хэрэгүйлдэгсэд, тухайлбал хууль бусаар
хил зөрчигсөд, хууль бус наймаа
эрхлэгсэд, эсвэл зүгээр л наймаачид
гэх мэт хүмүүсийг хорьж, үзэл санааг
нь цэвэрлэж, зөв төлөвшүүлэх
зорилготой ажээ. Энэ нь кванлисо
буюу улс төрийн лагериас аюул
багатай, хоригдох хугацаагаа давж
чадвал эрх чөлөөтэй болох
боломжтой ажээ.
Ким Хиюук 16 насныхаа төрсөн
өдрийн дараахан
Онсонд асрамжийн газраас холгүй,
найзынхаа гэрт байхдаа
баривчлагджээ. Найзынх нь гэр
төрсөн гэртэй нь төстэй санагддагучир очих дуртай байжээ. Хиюук
Хятад руу явж ирээд удаагүй байсан
бөгөөд анхны явалт нь араасаа олон
аялал дагуулсан болохоор
цагдаагийнхан хараандаа авсан
байлаа. Хиюук найман сарын халуун
буурахаар түлээ хагалахаар хүлээж
байв. 16 цагийн үед байшингийн
арын хашаанд зогсож байтал хоёр
эрэгтэй хүн өөрийг нь ажиглан
байгааг анзаарчээ. Хэдийгээр дүрэмт
хувцас өмсөөгүй ч өөрийг нь
баривчлахаар иржээ гэдгийг
харцнаас нь мэдэв. Сүхээ аваад
байшингийн өмнө талын хашаа
даван зугтаая хэмээн бодсоор удаан
алхав. Гэтэл байшингийн өмнө чхүмүүс байгааг харлаа. Нийтдээ
найман хүн байх шиг. Зугтаад
нэмэргүйг мэдсэн Хиюук айдсаа
дарахын тулд мод хагалж эхэллээ.
Нууц цагдаагийнхан Хиюукийг
Онсоны төвд байх штабтаа авчрав.
Тэд улс төрийн хэрэг мөрддөг,
үндэсний аюулгүй байдлын агентлаг
Бовибугийн ажилтнууд байжээ.
Хятадад байхдаа Хиюук Хойд
Солонгос руу хулгайгаар орох гэсэн
хүмүүст газрын зураг зурж өгсөн
учраас бодсоноос нь ч ноцтой хэрэг
тулгах шинжтэй болов. Хойд
Солонгосын эрүүгийн хуулийн 52-р
зүйлээр "Эх орноосоо урвасан"хэрэгт сэжиглэгдлээ. Уг зүйл нь:
"Гадаад улс руу оргон зугтаасан,
дайсны талд урвасан, гадаадын
элчин сайдын яамнаас орогнол
хүссэн, дайсагнасан орны
байгууллага хувь хүмүүст тусалж,
орчуулагч, хөтөч хийсэн, эд
материал, оюун санааны тусламж
үзүүлсэн тус улсын иргэн хэн боловч
цаазаар авхуулах ялаар
шийтгэгдэнэ" гэсэн утгатай .
Цагдаагийнхан модон савааны
тусламжтайгаар Хиюукийн хэргийг
хүлээлгэв. Нуруу, мөр, гар хөл,
шилбэ гээд л толгойноос бусад
газрыг нь гувруу таттал нь саваадажбайв. Хиюук эвхрэлдэн хэвтэж,
цохиулж буй газраа гараараа
хамгаалахыг оролдож байлаа.
Өөрийн гэсэн хорих газар, шорон
байхгүй учраас хүн хэвтэх,
хажуулдах ямар ч зайгүй
байгууллагынхаа жижигхэн өрөөнд
хорих болов. Шөнө нь унтаж
чаддаггүй болохоор өдөр нь өөрийн
эрхгүй зүүрмэглэчихээд, зодож
байхад хүртэл унтаа байдал нь гарч
өгдөггүй байжээ. Цаашид юу болох
талаар Хиюук тааварлах ч үгүй байв.
10 настайдаа л нэг удаа цагаан
будааны боов хулгайлаад
баригдсанаас биш урд нь ямар ч
хэрэг хийсэн мултраад л гардагбайжээ. Харин одоо түүнтэй ноцтой
гэмт хэрэгтэн, насанд хүрсэн хүн шиг
хандаж тамлан зовоож байна. Хүүд
ямар ч аргагүй, гарцгүй болж бүх юм
төгсөж байгаа мэт санагдаж эхлэв.
Байцаалтын үеэр ярьж чадахгүй,
зөвхөн амандаа бувтнах төдий л
болсон байлаа. Тамлаж байгаа
хүмүүст асуусан бүхнийг нь ярьж
өгсөн боловч тэдний мэдэхийг
хүссэн зүйл нь нутаг руу нь
хулгайгаар шургалахыг санаархаж
байгаа хятад худалдаачдын хаана
буйг мэдэх явдал аж. Гэвч Хиюук
худалдаачид хаана байгааг үнэхээр
мэдэхгүй байлаа.Хэдэн сарын дараа Хиюукийг
жирийн дэглэмтэй шоронд
шилжүүлж, тамлалт ахиад л эхэллээ.
Азаар Хиюукийн хэргийн талаар
шүүх хурал болсонгүй. Хятадад
байгаа худалдаачдыг нь олоогүй
болохоор өөрсдөө хариуцлага
хүлээхээс зайлсхийж, үндэсний
аюулгүй байдлын газрын цагдаа нар
эх орноосоо урвасан хэргийг нь
хүчингүй болгожээ. Хиюук хууль
бусаар хил нэвтэрсэн хэргээр
шийтгүүлж, гурван жил
хөдөлмөрийн лагерьт хоригдох ял
сонсчээ.
Онсоноос дөчин километрийнзайд орших Хөүрён хэмээх хилийн
хотын захад орших "Кёвасо 12"
шорон руу тэрээр галт тэргэнд
гартаа гавтай ачигдав. Түүнийг
буудал дээр бусад хоригдолтой
нийлүүллээ. Хоригдлуудыг бүдүүн
олсоор холбож, хотын дундуур
алхуулан, уулын орой дээр байх
лагерь руу мацуулав. Том гулдан
хаалга чихран онгойж шинээр
ирэгсдийг угтжээ. Хаалганы дээр
Ким Ир Сений хэлсэн үгээс иш татсан
лоозон байна. Хиюук лоозон руу
харахаас ч зүрхшээж, газар ширтсээр
хаалгаар орлоо.
Хиюукийг эхлээд эмнэлэгт авчранжин, өндрийг нь нь үзжээ. Лагерьт
дүрэмт хувцас байхгүй учир
хоригдлууд өөрсдийнхөө хувцастай
хоригдоно. Цамц нь захтай бол
хоригдлуудын статуст зохихгүй гээд
урж хаяна. Тод өнгийн хувцас
байвал хураагаад авчихна.
Хиюукийн Хятадаас худалдаж авсан
цэнхэр хүрмийг харуулууд хураажээ.
Хамт байсан хоригдол пүүзийг нь
өөрийн болгосон байна.
Уг лагерьт мянга таван зуун
хоригдол байсны ихэнх нь настай
хүмүүс. Хиюук хамгийн жижиг
биетэйд орох боловч бас ч бусдад
дээрэлхүүлэхээргүй хүчтэй. Хамгийнхачирхалтай нь, тэнд очсон хойноо
бодтол үндэсний аюулгүй байдлын
газарт хоригдох үедээ хамаагүй сайн
хоол идэж байж. ҮАБГ хоригдол
цөөтэй учир ажилтнууд нь захаас
гоймон худалдан авч хоригдлуудаа
хооллодог байжээ. Гэтэл энд эхний
оройн хоолыг идсэнийхээ дараа л
хоригдлууд болох настай хүмүүс
яагаад ийм туранхай, эвхэрсэн
байгаа, мөр нь цамцныхаа захаар
хувцасны өлгүүр шиг цухуйж буйн
учрыг ойлгожээ. Харуул хоолоо
"будааны өнхрүүш" хэмээн нэрлэсэн
боловч үнэн хэрэгтээ эрдэнэ шиш,
хальс, гол, навч зэргийг машиндаж
хийсэн байв. Теннисний бөмбөгөөстомгүй тэр зүйлээ оройн хоол гэж
нэрлэн, хааяа хэдэн шош нэмж өгнө.
Хоригдлууд өглөө долоон цагаас
орой нар шингэтэл ажиллах ёстой.
Уг лагерь мод, тоосгоны үйлдвэр,
уурхай болон газар тариалан гэх мэт
олон төрлийн үйлдвэртэй.
Хөдөлмөрийн лагериуд гэрийн
тавилгаас эхлээд унадаг дугуй гээд
үйлдвэрлэхгүй юм үгүй. Хиюук мод
цавчдаг хэсэгт хуваарилагдав. Хэт
намхан болохоор хоригдол тус бүр
хэдэн мод огтолсныг тоолох, хэр
хугацаагаар амарсан зэргийг бүртгэх
ажилд томилогдов. Гэхдээ энэ
ажилдаа Хиюук дургүй байлаа.Өөрөөсөө дор хаяж арван насаар ах
хүмүүсийг тэр яаж хянах болж
байна? "Тэд ямар шийтгэл авна, чи ч
бас тийм шийтгэл хүлээнэ. Оргохыг
оролдсон хэн ч буудуулна. Тэгэхээр
чи ч бас буудуулна гэж мэдээрэй"
хэмээн ажилд хуваарилсан хуяг
архирсан байна.
Хиюукийн ээлжин дээр биш ч нэг
хоригдол зугтаахыг оролджээ. Хамт
ажилласан хүмүүсээсээ сугаран
үлдэж мод руу гүйн ороод гарц
хайж эцэж ядартлаа яваад эцэст нь
төв хаалган дээр ирж өршөөл гуйсан
байна. Лагерийн хашаа гурван метр
өндөр бөгөөд дээгүүр нь хурцөргөстэй төмөр тор татсан учир
эндээс хэн ч зугтах боломжгүй. Тэр
хоригдлыг агуу их удирдагчийн
энэрэнгүй сэтгэлийн ачаар өршөөн
хэлтрүүлсэн гэнэ.
Хоолны үеэр, унтахдаа, мөн үзэл
суртлын хичээлд суух үеэр л
хоригдлууд ажилладаггүй байв.
Шинэ жилийн баярын үеэр Ким Чен
Ирийн ард түмэндээ хүргэсэн
баярын мэндчилгээг үг бүрчлэн
цээжиллээ. "Манай ард түмэн ирж
буй шинэ жилдээ гаргасан бодлого,
дүрэм журмаа чанд биелүүлэн, үзэл
суртал, шинжлэх ухаан, технологи,
цэрэг зэвсгийн хүчээ бишрэнхүндэтгэж, олсон амжилтаа
бататган, шинэ шатанд хүрэх ёстой"
хэмээн уг мэндчилгээнд дурдсан
байжээ.
Шөнөдөө эрчүүд нүцгэнээр, хүйтэн
цардмал шалан дээр унтах ба нэг
өрөөнд тавин хүн хоригдоно.
Хөнжлийн тоо цөөн учир хүмүүс
дулаацах гэж бие биедээ наалдан
унтана. Заримдаа арван хүн ч нэг
хөнжил нөмрөх тохиолдол гарна.
Ярих ч сөхөөгүй ядарсан байх учир
хоригдлууд бие биеийнхээ нурууг
маажиж, хөлийг нь үрж
дулаацуулаад нам унтацгаана. Нэг
хөнжилд аль болох олон хүнбагтаахын тул хөл толгойгоо
зөрүүлэн хэвтэцгээж, бие биеийнхээ
хөлийг үрж дулаацуулна.
Хиюук анх ирэхдээ хоригдлуудыг
хуягуудаас дутахгүй харгис, зэрлэг
хэмээн бодож, ихэд айн цэрвэж
байлаа. Аймшигтай хүчирхийлэгч,
засаршгүй гэмт хэрэгтнүүд, бэлгийн
гаж донтонгууд байх юм бодож
байтал харин ч эсрэгээрээ.
Хүмүүсийн бэлгийн дур хүслийг
өлсгөлөн номхотгосон байлаа.
Бэлгийн харилцаа, зодоон цохион
маш цөөхөн. Нийлдэг гудамжны
хүүхдүүдээс нь харин ч хавьгүй дээр
санагдав. Ихэнх нь зах дээр наймаахийсэн, эсвэл хил гарч байгаад
баригдсан эдийн засгийн гэмт
хэрэгтнүүд. Хулгайчид нь зөвхөн
хоол хулгайлсан хэргээр хоригдсон
байх аж. Тэдний нэг хамтралын мал
хариулдаг асан, дөчин настай
малчин эр байх. Хийсэн хэрэг нь
үхсэн тугалыг мэдээлэлгүй гэртээ
аваачиж, махыг нь чанаж эхнэр
хүүхдээ хооллосон гэнэ. Хиюукийг
түүнтэй танилцах үед арван жилийн
ялаасаа тавыг нь эдэлчихсэн байжээ.
Хиюук үргэлж түүний суганд шигдэж
унтана. Малчин зөөлхөн яриатай,
сайхан ааштай хүн байсан боловч
ямар нэг шалтгаанаар ахлах
хуягуудын нэг нь түүнийг нэг нүдээрүзэхгүй. Эхнэр хүүхэд нь эргэхээр
хоёр ч удаа ирсэн боловч
уулзуулсангүй, эргэлтийг нь ч
оруулсангүй. Уг нь хуягууд өөрсдийн
ивээл дор байдаг хоригдлуудын
эргэлтийг нь оруулж тусалдаг байсан
юмсанж. Малчин залуу өлсгөлөнгөөр
бие баржээ. Унтахаар хэвтээд л
босож ирсэнгүй. Шөнөдөө нэг нь
өнгөрөх явдал хоригдлуудын дунд
жирийн үзэгдэл. Өлсгөлөнгөөр үхэж
буй хүмүүс ихэвчлэн цөсөөрөө
бөөлжиж, биед нь байсан шингэн
гарч дуусахад жижиг хөөс уруул дээр
нь үлдэнэ. Өглөө болтол хэн
шарилыг гаргая гэж бодохгүй.Өглөө хуяг ирэхэд өрөөнийх нь хэн
нэгэн тэр тэр үхсэн гэж мэдээлээд л
гүйцээ. Эрчүүдийн мод цагаалдаг
уулан дээр шарилуудыг аваачиж
чандарлана. Гэр бүлийнхэн нь эргэж
очихоос нааш хайртай, дотнын
хүмүүс нь нас барсан тухай
мэдэхгүй. Ганц Хиюукийн өрөөнд л
гэхэд долоо хоногт хоёроос гурван
хүн үхдэг байжээ.
"Хэн ч өөрийгөө үхчихнэ гэж
боддоггүй байсан. Бүгд амьд гарч,
гэрийнхэнтэйгээ уулзана хэмээн
мөрөөддөг байлаа. Гэтэл үхэл гэнэт л
ирнэ" гэж олон жилийн дараа Хиюук
Сөүлд амьдарч байхдаа нададярьсан юм. Тэр үед Хиюук Варшавт
хүний эрхийн хуралд оролцож, Хойд
Солонгост хүний эрх хэрхэн
зөрчигддөг талаар илтгэл тавиад
дөнгөж буцаж ирсэн үе юм. Дараа
нь Аушвицаар бас очиж, туулсантай
нь адилхан зүйл тэнд болж байсан
тухай сонссон аж. Хоригдож байсан
лагерьт нь зарим нэгийг нь цаазалж,
нөгөө хэсгийг нь үхтэл зоддог байсан
ч хорт хийгээр утаж, үй олноор нь
хөнөөж байгаагүй. Хойд Солонгосын
дэглэм өлсгөн үхүүлэх чадалтай,
өрсөлдөхүйц аргаар салдаг
зуршилтай.
"Кёвасо 12"-т өнгөрөөсөнамьдралынхаа талаар Ким
Хиюукийн ярьсан зүйлсийг батлах ч,
үгүйсгэх ч аргагүй юм. Гэвч ярьсан
зүйлийнх нь ихэнх хөдөлмөрийн
лагериудад хоригдож асан, бас
хуягаар ажиллаж байгаад Өмнөд руу
зугтаж гарсан хүмүүсийн яриатай
таарсан билээ.
Хиюук "Кёвасо 12"-оос 2000 оны
долоодугаар сарын 12-нд суллагдсан
байна. Тэр үндэсний аюулгүй
байдлын газарт хоригдсонтойгоо
нийлээд нийт гурван жилийн ялаас
жил найман сарыг нь эдэлчихээд
байв. Дөхөж буй Хөдөлмөрийн
намын ойг тохиолдуулан өршөөлүзүүллээ гэж тайлбарласан боловч
түүнээс хэцүү гэмт хэрэгтнүүд
олноороо ирж байсан тул зай гаргах
гэж л намайг сулласан байх гэж
Хиюук ярьсан юм.
1996 оны 12 сард Ким Чен Ир
"Хүнсний асуудал эмх замбараагүй
байдал үүсгэж байна. Хувиараа
наймаа хийх явдал нь Хөдөлмөрийн
намыг тарж бутрах аюулд хүргэж
болзошгүй. Хүмүүсийг хүнсний
асуудлаа өөрсдөө шийд хэмээсэн нь
тариачид, ганзагын наймаачид
болон захыг хөхиүлэн дэмжсэнтэй
адил бөгөөд үүнээс улбаалан
Чехословак, Польш улсад болсоншиг нам хагаран бутрах аюул
нүүрлэж мэднэ" хэмээн цохон
тэмдэглэсэн юм. Ким Чен Ир
дэлхийн бусад дарангуйлагчдын
адилаар ганцаар ноёрхсон засаглал
үнэмлэхүй эрх мэдэлтэй байх ёстойг
сайн мэддэг байжээ.
Хүнсний хямрал тогтворжоод ирэх
үед Ким Чен Ир өнгөрсөн жилүүдэд
хэт зөөлөн бодлого барьж байснаа
ухаарч, алдаагаа засахаар улайрч
эхэллээ. Шинээр гарч ирсэн эдийн
засгийн гэмт хэрэгтнүүд болох
ганзагын наймаачид, тариаланчид,
хууль бус наймаачид, Зүүн Европ
болон ЗХУ зэрэг коммунизмынсанаанаас ухарсан улс гүрнүүдэд
боловсрол эзэмшсэн хүмүүсээр
шоронгууд дүүрэв. Өмнөх байдал
руугаа буцан орохоор тэмүүлэх
дэглэмийнхэн өөрсдөд нь саад хийж
мэдэх хэн бүхнийг баривчлан хорих
болов.
Үүнтэй зэрэгцэн Ким Чен Ир 1046
км үргэлжлэх Хятадын хил рүү
нэмэлт хүч илгээж харуул
хамгаалалтыг чангатгалаа. Хойд
Солонгосын засгийн газар Хятадын
эрх мэдэлтнүүдээс өөрийнх нь
улсаас оргож нутагт нь очсон
иргэдийг баривчилж, буцаан тушаах
хүсэлт тавьснаар Хятадын нууццагдаагийнхан хилийн ойролцоох
хот тосгодын зах дээгүүр хоол эрэн
тэнүүчилж буй нөхдийг агнахаар
харуулд гарах болжээ. Мөн Хойд
Солонгосын нууц цагдаагийнхныг
Хятадын захуудаар эргүүл
хийлгэхийг ч зөвшөөрсөн байна.
Хамгийн аюултай нь тэдгээр нууц
ажилтнууд өөрсдөө оргон
зугтаагсдын дүртэй байв.
Хэрэв хил зөрчихдөө зөвхөн хоол
ундны эрэлд явсан бол шоронд хоёр
сар хүртэлх хугацаагаар хоригдох,
харин хил давуулан хууль бус
наймаа хийсэн эсвэл Өмнөд
Солонгосын шашныхантай холбоотогтоохоор оролдсон бол
хөдөлмөрийн лагерьт хоригдох
ялаар шийтгүүлж байлаа.
Гэр оронгүй, тэнэмэл хүүхдүүдийг
ч өршөөсөнгүй. Галт тэргэнд замын
бичиггүй зорчсон, Хятад руу
зугтаасан хэнийг ч болов нас хүйс
харгалзахгүй хатуу шийтгэнэ хэмээн
Ким Чен Ир зарлигдаж байв.
Есдүгээр сарын 27-ноор нэрлэсэн
927 хэмээх төвүүдийг байгуулсан нь
орон гэргүй хүмүүсийн хоргодох
газар мэт ойлгогдох боловч үнэн
хэрэгтээ албан бус шорон байжээ.
Тэдгээр төвүүд нь бохир заваан,
халаалтгүй бас хоол унд тааруу.Иймээс гэр оронгүйчүүд баригдаж,
энэ газарт орохгүйн тулд цагдаагийн
нүдэнд өртөхгүй байхыг хичээх
болов.
Чонжин хот энэ бүх жилүүдэд
ачааны хүндийг үүрсэн байна. Чусан
гүрний үеэс л цөлөгдөгсөд, тэрс
үзэлтнүүд, буруу номтнуудын эх
нутаг байсаар ирсэн Чонжин улс
төрийн төвийн хувьд ч бас л хатуу
хөтүүг туулах болов. Бусад хэсэгтэй
харьцуулахад Чонжинд хамгийн
түрүүнд хүнсний хангалт ирэхээ
больсон. Үүнийг зарим хүн Ким Чен
Ирийн Чонжинд дургүйнх хэмээн
жиг жуг гэлцдэг байлаа. Хамхуныг үлтооцвол Чонжины хүнс тэжээлийн
дутагдлын хэмжээ улс орон даяар
хамгийн өндөр гарсан байна. Гэхдээ
үүний ачаар энд далд эдийн засаг
сайн хөгжсөн билээ.
"Төр засаг биднийг яагаад өөрсдөө
амьдраг гээд орхичихож болдоггүй
юм бол?" хэмээн захын авгайчуул
өөр хоорондоо шивнэлдэх боллоо.
"Хэн ч төр засгийг сонсохоо больсон"
хэмээн нэг залуу хэдэн жилийн өмнө
надад ярьж билээ.
Хойд Солонгосын аль ч хоттой
адилгүй, Чонжин л намын хараа
хяналтаас ангид байлаа. 2005 онгэхэд Чонжины Сунам улсдаа
хамгийн том захад тооцогдох
болсон байв. Барааны сонголтын
хувьд Пхеньянтай харьцуулшгүй. Хан
боргоцой, киви, жүрж банан,
герман шар айраг, орос архи гээд л
бүх зүйл байна. Зах дээр
Холливудын киноны хууль бусаар
олшруулсан DVD нууцаар зарна.
Тусламжаар ирсэн цагаан будаа,
эрдэнэ шишийг нээлттэй арилжина.
Биеэ худалдах явдал цагаандаа
гарчээ. Чонжины галт тэрэгний
буудал дээр биеэ үнэлэхээр зогсох
эмэгтэйчүүд ямар зорилготой зогсож
буйгаа мэдэгдэхээс айхаа больжээ.
Пхеньянтай харьцуулахад Чонжинхарьцангуй баруунжаад байлаа.
Гэтэл Ким Чен Ир улсынхаа
гуравдагч том хотыг намынхаа
үндсэн шугамаас хазайлгахыг
хүссэнгүй. Хэдийгээр шатахуунгүйн
улмаас сул зогсож байгаа ч Чонжины
ган, нэхмэлийн ба бусад үйлдвэрүүд
улс эх орноо аж үйлдвэржүүлэх
бодлогынх нь салшгүй хэсэг болох
ёстой байв. Цэрэг армийн талаас нь
авч үзсэн ч Чонжин Хойд
Солонгосын хоёр дахь том дайсан
Японтой ойрхон оршдог гэдэг
утгаараа ач холбогдлоо алдахгүй.
Чонжины өмнөд эргийн шугам нь
Япон руу чиглэсэн зэвсэг, төхөөрөмж,анги нэтгэлээр дүүрсэн байжээ.
Үүний нэг нь 1998 онд пуужингийн
туршилт хийсэн Мусудан-ри холын
тусгалтай пуужингийн бааз юм.
Эцгийгээ нас барсны дараа, Ким
Чен Ир Чонжинд байрлах
Зургаадугаар армийг цэвэрлэх
ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Зургаадугаар арми бол Хойд
Солонгосын сая цэрэгтэй армийн
хуурай замын цэргийн ангиудын нэг
бөгөөд хотын төвөөс өмнө зүгт
орших Нанам дүүрэгт штаб нь
байдаг ажээ. Нэгэн шөнө хүмүүсийн
ид нойрон дунд хэдэн арван
машины моторын бөглүү дуу гарч,утааны эхүүн үнэр үнэртсэн нь
зургаадугаар армийн нийт 3000
цэрэг, танк, хуягт машинууд хотоос
гарч байсан нь тэр аж. Цуваа эхлээд
Нанам буудлын хажууд цуглаж,
дараа нь эвдэрч хонхойсон замаар
тэнгэр нүргэлэх мэт их чимээ гарган
хөдөлсөн гэнэ. Оршин суугчид цочиж
айсан боловч хэн ч хаалгаараа
толгойгоо цухуйлгаж зүрхэлсэнгүй.
Гэтэл тэр шөнө юу болсон талаар
Родон Синмун сонинд ч, зурагтаар ч
ямар нэг мэдээлэл гарсангүй. Хойд
Солонгосын армид эрчүүд 10 жил
цэргийн алба хаадаг ба гэрээс нь аль
болох хол ангид хуваарилдаг тул аргэрийнхэнтэйгээ холбоо барих ямар
ч аргагүй учраас юу болсон тухай
мэдээлэл цэргүүдээс авах ямар ч
боломжгүй.
Үнэн зөв мэдээлэл байхгүй
болохоор хүмүүс цуурч эхлэв. Арми
Америкийн зулбасгануудтай нөгөө
удаан хүлээсэн дайнаа хийх юм гэнэ.
Өмнөд Солонгосынхон дайрах гэж
байгаа гэнэ. Төрийн эргэлт гарах гэж
байгаа юм болов уу гэх мэтчилэн
элдэв таавар тарж байлаа.
Зургаадугаар армийн офицерууд
Чонжины боомт, цэргийн анги
нэтгэлүүдийг мэдэлдээ авах гэж
байгаад бүтэлгүйтсэн, яг тэр үедхэсэг хүн хуйвалдаж, Ким Чен Ирийг
хөнөөх гэж байсан гэсэн яриа маш
түргэн тархжээ.
Хуйвалдагсдыг Хятадын бизнесмен
санхүүжүүлж байсан гэж Ким эмч
эмнэлэг дээрээ байхдаа сонсчээ.
Цэцэрлэг дээр багш нар хоолны
өрөөнд цугларч хуйвалдагсдын
нэгийнх нь хамаатан гэж ярих
тогоочийн амнаас юу болсон
талаарх яриаг сонсоцгоов.
Хуйвалдааныг Өмнөд Солонгосын
Ерөнхийлөгч Ким Янг Сам
санхүүжүүлсэн гэж тэрээр хэлсэн
байна.Дунд сургуулийн нэгэн багш
хуйвалдаанд оролцсон хүмүүстэй
хамаатай гэгдэх хөршүүдийнх нь
нэгийг бузартсан цустай учраас
гурван сартай нялх хүүхдийнх нь
хамт шөнөөр ачаад явахыг мэджээ.
Шөнө дунд машин ирээд л ачаад
явчихсан гэнэ. Хүүхдийг нь машины
тэвш рүү зүгээр л эд бараа шиг
шидчихсэн гэж тэр багш Ми Ранд
шивнэсэн юм. Түүнээс хойш,
гуравхан сартай нялх амьтан
машины тэвшин дээр нааш цааш
бөмбөрөн нүүр амаа цохиулан яаж
зовсон бол гэхээс Ми Раны сэтгэл
өвдөж, энэ явдал өдөр нь бодогдож,шөнө нь зүүдлэгдсээр их удсан
билээ.
Эцэст нь Зургаадугаар арми татан
буугдаж, Вонсаны Есдүгээр армийн
анги нэгтгэлүүд орыг нь эзэлсэн аж.
Гэхдээ уг Армид юу тохиолдсон,
ямар шалтгаанаар татан буугдсан
шалтгаан одоо хүртэл нууц хэвээр.
Тагнуулын шинжилгээнд төрийн
эргэлт хийх оролдлогуудын талаарх
мэдээллийг оруулахгүй. Бослого
тэмцэл, төрийн эргэлт ба алан
хядлага хийх оролдлого гарч байсан
гэсэн мэдээ бий ч нотлогдсон нь
үгүй. Зургаадугаар армийн талаархамгийн үнэмшилтэй тайлбар нь
Ким Чен Ир санхүүгийнх нь талаар
илүү хяналттай болохыг хүссэн
бололтой. Хойд Солонгосын
цэргийнхэн нарсны мөөг, загасны
хоолоос авахуулаад, сэргээх эм
хүртэл янз бүрийн бүтээгдэхүүнийг
экспортолж, мансууруулах бодис
хүртэл гадагш нь наймаалж их
хэмжээний валют олдог байв.
Чонжинд болон хаа сайгүй зарж
асан тусламжийн будаа
цэргийнхний гараар орж хар зах
дээр гарсан нь тодорхой байлаа.
Цэрэгт мафи маягийн бүлэглэл үүсч,
томчууд нь хээл хахуульд автаж,
асар их ашиг хонжоо хувьдаа олсонбайх магадлалтай. 1998 онд Өмнөд
Солонгос руу оргосон цэргийн
офицер, зургаадугаар армийнхан
Чонжины захад хамтралуудын
тарьдаг мансууруулах бодис зарж,
ашгаас нь хүртдэг байсныг
Өмнөдийн хилийн байцаагчдад
ярьсан тухай мэдээлэл бий.
Арми татан буугдсаны дараа
Чонжинд хачирхалтай зүйлс их гарах
болжээ. Пхеньянаас прокурорын
тусгай баг ирж, үйлдвэрүүд дээр
авлига байгаа эсэхийг хатуу чанга
шалгаж эхлэв. Үйлдвэрүүдээс
хамгийн чанга гараар орсон нь
Кимчакийн Гангийн үйлдвэр байлаа.Энэ үйлдвэр 90-ээд оны туршид
ажиллаагүй, 10 яндангийн зөвхөн
хоёроос нь л утаа гарч харагддаг
байсан ба цехийн зарим дарга
ажилчдаараа хаягдал төмөр түүлгэж,
Хятадуудтай хүнсээр солилцдог
байжээ. Энэ нь хүрэлцэхээ болимогц
машин, тоног төхөөрөмжөө задалж
зарах болжээ. Ингээд олсон
мөнгөнийхөө ядаж хагасаар нь
ажилчдадаа хоол хүнс худалдан
авдаг байжээ.
Уг гангийн үйлдвэрийн 10 гаруй
удирдах ажилтныг буудан хороожээ.
Ардын Аюулгүй Байдлын Хороо
Сунамын захын хажуу дахь шаваршавхай болсон газарт цаазлах үйл
ажиллагаагаа явуулсан байна.
Үүний дараа прокурорууд жижиг
байнуудыг онилж эхэллээ. Тэд
хоолоор солихын тулд телефон
утасны шугамаас зэс утас дэлссэн
хүн, ямааны хулгайч, эрдэнэ шиш ба
малын хулгайчид, зах дээр цагаан
будаа зарагсдыг намнаж эхлэв.
1997 онд хулгай хийсэн, юм дарж
нөөцөлсөн, үр тариа, будаа зарсан
зэрэг хүмүүсийг социалист
амьдралын хэв маягийг доромжлон
гутаасан хэргээр цаазлах ялаар
шийтгэнэ гэсэн зар тарсан байв.Хойд Солонгосын эрүүгийн
хуулинд хүний амь санаатайгаар
хөнөөх, нам засгаасаа урвах, алан
хядах үйл ажиллагаа явуулах, төрийн
болон ард түмний эсрэг гэмт хэрэг
үйлдэх зэрэгт цаазаар авна хэмээн
заасан байдаг боловч үнэн хэрэгтээ
Хөдөлмөрийн Намын нэр хүндийг
ямар нэгэн хэмжээгээр гутаасан
хэнд ч энэ ял хамаардаг юм. Өмнөд
нутаг руу дүрвэгсдийн яриаг сонсож
байхад завхайрсан, биеэ үнэлсэн,
баривчилгааг эсэргүүцсэн,
замбараагүй байдал гаргасан
хэргээр 1990-ээд онд хүмүүсийг
олноор нь цаазалж байжээ.
Хиюукийн амьдарч байсан хилийнойролцоох хотод л гэхэд архидан
согтуурч нүцгэн гүйснийхээ төлөө
дөрвөн оюутан цаазаар авахуулсан
байна.
Өмнө нь тэнд юм бүхэн
замбараатай, хатуу чанга,
ойлгомжтой, гэмт хэрэг багатай
байлаа. Гудамжны танхайчуудын
зодоон, хардалтын улмаас л хүний
амь үрэгддэг байж. Бие биеэсээ илүү
гарах юмгүй болохоор хулгай ч бага
байв. Хүмүүс ямар дүрэм журмыг
сахин биелүүлж, аль шугамаас
давахгүй амьдрах ёстойгоо сайн
мэддэг байлаа. Гэтэл одоо дүрэм
журам тоглоом төдий болж амьдралзамбараагүй, аймшигтай болжээ.АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУДГИЙН МЭЛХИЙ
Жун Сан нэгэн зун амралтаар
гэртээ ирэх үедээ гэмт хэрэгтнийг
нийтийн өмнө хэрхэн цаазлахыг
харжээ. Хэдэн өдрийн туршид чанга
яригчтай машин хотыг тойрон
давхиж, цаазлах товыг зарлан
байлаа. Багийн дарга нар айлуудын
хаалгыг тогшиж, тов сонссон эсэхийг
шалгаж байв. Жун Сан өрөвчхөн
сэтгэлтэй, хүн, амьтны цус үзэж
чаддаггүй учраас очихыг хүссэнгүй.
Арван хоёртой байхад нь аав нь нэг
удаа хүчээр тахиа гаргуулжээ. Тахиагхүзүүнээс нь барихдаа гар нь
чичрэхийг харсан аав нь "Чи ийм
байж яаж эр хүн болох гэсэн юм бэ"
хэмээн зэмлэсэн байна. Ааваасаа
айхын эрхэнд хүзүүг нь хуга мушгиж
үүргээ биелүүлсэн боловч орой нь
хоол идэхээс татгалзав. Хүн үхэхийг
харна гэдэг түүний хувьд төсөөлшгүй
аймшигтай зүйл санагдана.
Очихгүйгээр баттай шийдсэн байлаа.
Гэвч цаазлах өдөр ирж, хүн бүхэн
хошуурахад Жун Саны хөл өөрийн
эрхгүй олныг даган одов.
Ми Ран, Жун Сан хоёрын шөнө
алхаж хүрдэг байсан халуун
рашаанаас холгүй жижиг голын
элсэрхэг далан дээр цаазын ялыггүйцэтгэхээр болсон байлаа. Жун
Саныг очиход тэнд аль хэдийн
гурван зуу орчим хүн цуглаж,
хүүхдүүд сумны хонгио түүхийн тулд
аль болох урагшаа гарахыг хичээнэ.
Жун Сан ч байдлыг сайн харах
санаатай тохойгоороо нудран урагш
тэмүүлэв.
Ардын Аюулгүй Байдлынхан
горхины хажуу талын ойн цоорхойг
түр шүүх болгон прокуроруудад
ширээ засаж, хоёр том чанга яригч
байрлуулжээ. Хэрэгтэн шонгийн
модонд авирч, зэс утас таслан
зарсан хэргээр яллагдах гэж байлаа."Энэ этгээдийн хийсэн үйлдэл ард
түмний өмч хөрөнгөд ноцтой
хохирол учруулж, манай социалист
системийг сүйрүүлэх зорилготойгоор
хийгдсэн байна. Энэ бол социалист
улсын дайснуудад тусалж, төр
засгаасаа урвасан хэрэг яах аргагүй
мөн" хэмээн паржигнасан чанга
яригчаараа яллагч бархирахад
өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэмэр
аядах нэгэн хуульч "үнэн зөв" гэсэн
ганц өгүүлбэр л хэлэв. Тиймээс
хэрэгтэнд цаазаар авах ял оноож
даруй гүйцэтгэсүгэй гэж гуравдагч
этгээд хэлснээр, ялыг гүйцэтгэхээр
болов.Яллагдсан эрийг толгой, цээж,
хөлнөөс нь модон шонд хүлсэн байв.
Гал нээх салааныхаа, хүлсэн олс руу
гурван чиглэлд тус бүр гурван сум,
нийт есөн сумаар буудах ёстой.
Эхэнд буудуулсан толгой унжихад
ирэхээр амьгүй бие нь доош унаж
хамгийн сүүлд хөл хэсэг нь
суларснаар хэрэгтэн газар унана.
Энэ нь хэрэгтэн үхэхдээ хүртэл ард
түмнээсээ уучлал гуйж байгаа мэт
харагдуулах арга юм.
Жижиг хулгайн төлөө алах ял хэт
хүнддэж байна гэсэн Жун Сан шиг
бодолтой хүмүүс цугласан олны
дунд цөөнгүй байлаа. Цахилгаанышугамууд тэртэй тэргүй
ажиллагаагүй. Хулгайлсан зэс нь
хэдэн уут будаа хүрэх төдий л
байсан биз.
"Хөөрхий минь. Охин дүү нар нь
яаж амь зууна даа. Хоёр ч дүүтэй хүн
шүү дээ" хэмээн Жун Саны хажууд
зогссон хүн хэлэх нь сонстов. Жун
Сан эцэг эх нь нас барсан учраас
хамгаалах хүнгүй амьтан юм байна
даа хэмээн бодлоо. Ми Ран харин
над шиг л ядуу уурхайчин эцгийн
хүүхэд байх хэмээн харамсангуй
бодсон аж. Жун Саныг ингэж
төсөөлөн бодож дуусаагүй байхад
буун дуу гарлаа. Толгой, цээж, хөл.Толгой нь устай бөмбөлөг шиг зад
тавьж, газраар цус нэлийн, арай л
олны хөл доогуур урссангүй. Жун
Сан бөөлжих шахаад, цугларсан
олны дундаас арай гэж гаран гэр
рүүгээ яарлаа.
Чонжинд очих бүрдээ Жун Сан
улсынхаа болохгүй байгаа
зүйлүүдийг улам ихээр олж харах
болов. Их сургуулийн хашаанд
болохгүй бүхнээс хол, тайван сайхан
амьдардаг учир гадуур юу болж
байгааг тэр бүр мэдэхгүй. Хоол
дутагдаж, цахилгаан ирэхгүйн
зовлонг тэр бараг үзээгүй. Пхеньяны
том их сургуулийн оюутнууд давуухотын давуу эрхтэй иргэдийн тоонд
орно. Сургуулийн хашаанаас
гармагц бодит байдал хацрыг нь
алгадаад авах шиг угтдаг байв.
Багадаа амттай хоол иддэг байсан
зоогийн газар, анх Ми Раныг харсан
кино театр гээд сайхан
дурсамжуудыг нь сэргээдэг газрууд
бүгд хаалгаа барьжээ. Үндэсний
баяр буюу Ким Ир Сен, Ким Чен
Ирийн төрсөн өдрүүдээс бусад үед
цахилгаан ирэхгүй.
Харанхуй болохоор эх эцгийнхээ
үглэж яншихыг сонсон гэртээ л
сууна. Жун Саны Япон дахьхөрөнгөтэй өвөө нь нас барж, үлдсэн
хүмүүс нь ядуу хамаатнууддаа тэр
болгон мөнгө явуулахаа больсон
байлаа. Ээжийнх нь хэрэх өвчин бүр
дордон, зах руу явж ч чадахгүй,
Японоос авчирсан үнэтэй оёдлын
машинаа ч хэрэглэж дөнгөхгүй
болжээ.
Шөнө болгон яг адилхан. Аав нь
тамхиныхаа галыг улалзуулан,
харанхуйд сууж, байн байн уртаар
санаа алдах нь муу мэдээ дуулгахын
шинж бөгөөд "Нөгөө муу хэн багш
чинь явчихаж гэнэ. Чи санаж байна
уу" гэж Жун Санаас асууна. Тооны,
хятад хэлний багш нар бүгд хорвоогорхисон байлаа. Жун Санд Зүүн
Европын кино урлагийн тухай
сэтгүүлээ хааяа зээлүүлдэг байсан
уран зохиолын багш нь мөн үгүй
болж. Эдгээр багш бүгд тавь гаран
насны сэхээтнүүд, сургууль цалингаа
өгч чадахаа больсноос хойш
амьдрах өөр аргагүй болсон хүмүүс
байлаа. Өмнө нь Пхеньянаас
амралтаар ирэхээрээ Жун Сан
сургуулиараа орж багш нартайгаа
уулзах дуртай байв. Багш нар нь ч
сайн шавиараа бахархан таатай
угтана. Гэтэл одоо ойрхон
өнгөрөхөөс ч дөлдөг болов. Өөр хэн
нэгэн хайртай багш нь өнгөрсөн
тухай сонсохоос эмээнэ.Үхэл залуучуудыг ч тойрсонгүй.
Жун Саны ээж ангийнх нь хүүхдүүд
нас барсан тухай, мөн их
сургуулийнхаа шалгалтанд унаад
цэрэгт явсан хүүхдүүдийн тухай
дуулгана. Жун Сан ангийнхантайгаа
холбоо тасарсан боловч цэрэгт
явсан нь лав өлсөж үхээгүй байх гэж
бодлоо. Учир нь Ким Чен Ир сонгун
онол буюу "бүхний түрүүнд
цэргийнхэн" гэдэг санааг дэвшүүлсэн
болохоор цэргийнхнийг хангалтаар
таслах нь бага гэсэн ойлголттой
байв. Гэтэл түүний бодол буруу
байлаа. Чонжины эргэн тойронд
холхих цэргүүдийн бүс туранхайбиед нь томдож, олмыг нь эцэс дээр
нь тавьсан ч холхиндог харагдана.
Хоол тэжээлийн дутагдлаас болж
царай нь цонхийсон, ихэнх нь
дөнгөж метр тавин хоёр орчим
өндөртэй. (Хойд Солонгост залуу
үеийнхний өсөлт буурснаас болж
арми нь цэрэгт татах өндрийн
хэмжээг багасгасан) Шөнө байраа
орхиж айлын хашаа даван кимчи
ухах юм уу ногоо зулгаах замаар
хулгай хийж өл залгадаг байжээ.
Жун Саны хөрш айлуудын ихэнх
нь хашааны өндрийг цагдаагийн
ажиглалтад зориулж 1.5 метрээс
дээш байлгаж болохгүй гэсэнжурмыг үл хайхран хашаагаа
өндөрсгөсөөр л. Жун Саных ч адил.
Гэсэн хэдий ч хулгайч ногооны
талбайд нь гурван ч удаа нэвтэрч
сармис, төмс, байцаа, хулгайлжээ.
Жун Саны аав ногоо тарих тухай
сэтгүүлээ сайтар судалж, ямар үр
тарьсан, хэр хугацаанд тариа
соёолдог талаар нарийн тэмдэглэл
хийдэг байв. "Ядаж ногоог
боловсортол нь хүлээж болдоггүй
юм байх даа" гэж аав нь аргаа
баран уйлан үглэнэ. Нохдынх нь
нэгийг хулгайлахад Жун Саны ээж
санаагаар их унажээ. Ээж нь Сан
Жуныг бага байхаас эхлээд л жиндо
үүлдрийн гөлөгнүүд тэжээж, хоолыгнь хүртэл өөрийн гараар хийж өгдөг
байсан ба хүүгээ сургуульд орсных
нь дараа бичсэн захидлууд нохдынх
нь тухай мэдээллээр дүүрэн байдаг
байжээ. Нохойг нь алж идсэн байх
гэхээс ээж нь байж ядсан гэнэ.
Үнэн хэрэг дээрээ нохой алагдах
юу ч биш байлаа.
Японоос гаралтай айлууд
мөнгөтэй байх магадлал өндөр учир
дээрэмдүүлж, зарим тохиолдолд гэр
бүлээрээ хүйс тэмтрүүлсэн ч удаатай
тул тэднийх болгоомжтой байхыг
хичээх боллоо. Бусдад идэх уух
юмтай гэдгээ мэдэгдэхгүйн тулд
хурдхан хоолоо идчихээд л унтдагболов.
Ким Ир Сенийг нас барахад
жинхэнээсээ уйлахгүй байгаагаа
мэдэрснээс хойш Жун Сан нийгмийн
тогтолцооны талаар урмыг нь
хугалсан зүйл олноор олж харах
болсон байна. Үзэж харж, сонсож
буй бүхэн үзэл бодол нь төлөвшихөд
тус болж байлаа. Их сургуулиас олж
мэдсэн зүйлс ч өөрийг нь өөрчилж
байгааг мэдрэв. Тэр амьдралдаа анх
удаа шинэ үзэл санаа олж авчээ.
Хүүхэд байхдаа Жун Сан роман,
гүн ухаан, шинжлэх ухаан, түүх,
түүгээр ч барахгүй Ким Ир Сенийхэлсэн үг гээд л олдсон бүхнийг
уншдаг байжээ. Хотын номын
дэлгүүрт Америкчуудын хэрцгий
бүдүүлэг, Өмнөд Солонгосчуудын
аймхай хулчгар, харин өөрсдийнх нь
эрэлхэг зоригт зангийн тухай
өгүүлсэн зохиолуудыг зарна. Хааяа
нэгхэн Лев Толстой, Максим Горький
зэрэг Оросын зохиолчдын бүтээлүүд
харагдана. Ахлах сургуульд нь
Боловсролын Хэрэгсэл ба Материал
Хангамжийн албанаас номоор
хангадаг байснаас гадна аав нь Грек,
Ромын түүхийн боломжийн
цуглуулгатай байсан учраас Жун Сан
ном унших, тухайлбал Ханнибал
Ромын эзэнт гүрнийг хэрхэн аюулзаналд учруулаад өөрөө ялагдлаа
хүлээн зөвшөөрөхийн оронд шоронд
суусан тухай унших маш дуртай
байжээ.
Пхеньянд очих үедээ Жун Сан илүү
орчин үеийн зохиол унших хүсэлтэй
болсон байв. Их сургуульд нь номын
санчийн лангууны ард солонгос
хэлнээ хөрвүүлсэн барууны хэдэн
ном байх. Эдгээр номыг нийтэд
уншуулах хориотой, зөвхөн
тэргүүний хэдэн оюутан л авах
эрхтэй байжээ. Азаар төр засгийн
дээд албаныхан Хойд Солонгост
барууны уран зохиол гадарладаг
элит сэхээтэн хэрэгтэй хэмээншийдсэн учраас эдгээр ном
хадгалагдаж байжээ. Тэр цуглуулгын
дотор Америк номууд ч байлаа.
Жун Саны дуртай ном нь "Салхинд
туугдагсад". Уг номын уянгын өнгө
аяс нь бага сага төстэйг эс тооцвол
Солонгосын санаанаасаа зохиосон
шахам зохиолуудтай адилгүй байсан
аж. Уг номыг уншаад Америкийн
иргэний дайныг Солонгосын
дайнтай жишин, Жун Сан гайхшралд
автсан байна. Нэг үндэстэн
хоорондоо дайтах нь ямар
харамсалтай түүх болохыг мэдэрч,
америкчууд ч гэсэн солонгосчуудтай
адил зовлон туулсан ард түмэнгэдгийг ойлгов. Гэхдээ Америкчууд
Солонгостой адил тарж бутарсан
чигээрээ үлдэлгүй, дайны дараа
нэгдэж чадсан нь бахархалтай
байлаа. Гол дүр Скарлет О Харагийн
эр зоригийг бахдаж байв. Дотоодын
кинонууд дахь үргэлж эр зориг
гарган эх орныхоо төлөө тулалдаж
байдаг гол дүрийн эмэгтэйчүүд
Скарлеттай төстэй мэт боддог байв.
Гэвч Скарлет О Харагийн дүр илүү
хувийн, өөрийн гэсэн мөн чанартай
байхад Хойд Солонгосын киноны гол
баатар эх орныхоо төлөө амиа
өгөхөөс буцахгүй нэгэн
байдгаагаараа ялгагдана. Мөн
Америк зохиолд хайр сэтгэл гардагбол тэднийд тийм зүйл огт байхгүй.
Энэ бол улсынх нь стандартаар
маш их эрсдэл дагуулсан алхам
байлаа. Жун Сан илүү ихийг уншихыг
хүсэж байв. Сидней Шелдоны
"Сахиусан тэнгэрүүдийн хилэн"-гээс
аваад Габриел Гарсиа Маркесийн
"Зуун жилийн ганцаардал" гээд
олдож байгаа болгоныг
шуналтайгаар уншина. 1930-аад оны
сонгодог болох Дэйл Карнегийн
"Хэрхэн найз нөхөдтэй болох ба
бусдад яаж нөлөөлөх тухай
зөвлөмж" нэртэй номыг уншсанаар
анх удаа барууны үзэл санааг тусган
авч цочирдсон байна. Номд өгүүлэхзөвлөмжийг уншаад итгэж
чадсангүй. Бусдыг хайрлаж,
хүндэтгэж сур. Америкийн тэр
аймаар капиталист нийгмийн
бүтээгдэхүүн энэ зохиолч яаж ийм
зүйл хэлж чаддаг байна хэмээн Жун
Сан өөрөөсөө асуув. Америкчууд
чинь алаад бай, эс бөгөөс чи өөрөө
алуулна гэсэн харанхуй ойн
зарчмаар амьдардаг гээгүй бил үү?
Жун Сан ангийнхнаасаа бас ном
зээлж уншдаг байлаа.
Нөлөө бүхий ах дүү хамаатан
садан нь гадаадад томилолтоор
явахдаа төрөл бүрийн ном сэтгүүлавчирч бэлэглэдэг учраас томоохон
их сургуулийн оюутнууд хоорондоо
солилцон уншдаг юмсанж. Солонгос
хэл дээрх материал уугуул
солонгосчуудаас бүрддэг Хятадын
Янбианы мужид олдоц сайтай байж.
Хамт сурдаг нэг оюутан нь Хятадын
дунд сургуульд үздэг бэлгийн
хүмүүжлийн тухай нэгэн сурах
бичгийг өгсөн нь Жун Саны хувьд
нүдийг нь нээж өгчээ. Жун Сан хорин
настай. Түүний мөн гэрлэж
амжаагүй буй үеийнхнийх нь
бэлгийн амьдралын талаарх мэдлэг
Хятадын дунд сургуулийн
сурагчийнхаас ч тааруухан байгааг
ойлгов. Эмэгтэй хүмүүст сарынтэмдэг ирдэг гэдгийг ч тэр мэддэггүй
байжээ. Жун Сан тэр номоос маш их
юм мэдэж авчээ. Хятадын
Коммунист Намын их хурал дээр
Маогийн Соёлын хувьсгалыг
шүүмжилсэн илтгэл тавьсныг уншиж
үзээд ихээр гайхсан байна.
Хөдөлмөрийн нам жишээ нь Ким Ир
Сенийг шүүмжилж байвал мөн ч
жигтэй юм болно оо доо.
Нэгэн өдөр Жун Сантай хамт
сурдаг оюутан дөхөж ирээд, эргэн
тойрноо болгоомжлонгуй харснаа
"Энэ их сайн ном. Чи унших уу"
хэмээн сэмээрхэн шивнэжээ.Тэр нь Оросын засгийн газраас
гаргасан эдийн засгийн
шинэчлэлийн тухай нимгэвтэр ном
байлаа. Хүүгийн аав нь Пхеньян дэх
Оросын элчингийн номын
үзэсгэлэнгээс авсан байжээ. Орос
чөлөөт зах зээлийн эдийн засаг руу
шилжихээр бэлтгэж байсан 1990-ээд
оны эхээр хэвлэгдсэн ном байна.
Жун Сан гарт нь аюултай зүйл
орсныг мэдрэв. Тэд ямар нэг
гадаадын ном сэтгүүл олбол шууд
цагдаад мэдэгдэх ёстой. Жун Сан
баригдвал өөрөө, бас нөгөө оюутан,
дээр нь эцгийг нь ч ноцтой асуудалд
оруулах өндөр магадлалтай. Жун
Сан номыг шүүгээндээ хувцасныхаадор түргэн гэгч нь нууж орхилоо.
Дотуур байранд нь дөрвөн оюутан
нэг өрөөнд амьдрах ба өрөө бүр хос
давхар ортой. Тиймээс шөнө хөнжил
дотроо гар чийдэн барьж байгаад
уншив.
Капитализм эхний шатандаа
баялаг бүтээхийн тулд хүмүүнлэг бус
байдаг. Жирийн ажилчин хүнтэй
баялгаа тэгш хуваалцах тухай
ойлголт байхгүй. Эдийн засгийн
хөгжил эмх замбараагүй эхэлсэн.
Гэвч орчин үеийн капитализм илт
давуу хөгжиж, өмнө нь хийсэн
алдаагаа засчээ. Жишээлбэл:
Монополийн эсрэг хууль нь төрийнхяналтгүй, эмх цэгцтэй
үйлдвэрлэлийг бий болгохыг
зорьсон гэсэн утгатай зүйлийг Жун
Сан уг номоос уншжээ.
Уг номд тэтгэврийн тогтолцоо,
даатгал, нийгмийн халамж
үйлчилгээний талаар дэлгэрэнгүй
тайлбарласан байв. Социалист
систем үр ашиггүй байдлаасаа
болоод дэлхий дахинд нуран унасан
гэнэ. Энэ бүхнийг уншиж байхдаа
Жун Сан толгой сэгсрэн гайхаж,
бодолд дарагдлаа.
1996 онд Жун Сан сургуулиа
төгсөж, дипломоо өвөртлөв.Чонжинд буцаж очсонгүй,
сургуулийнхаа судалгааны тэнхимд
судлаачаар үлдлээ. Тэр одоо албан
ёсоор насанд хүрч, бие даасан иргэн
болсон учраас их сургуулийнхаа
газар нутгаас гадагш гарах эрхтэй
болов. Сургуулийнхаа дотуур
байраас гарч, тавилга тохижилт
муутай нэг бохир өрөө хөлсөлжээ.
Байрны эзэд нь настай, хараа
сонсгол муутай хоёр хөгшин байсан
ч Жун Санд таалагддаг байлаа. Энэ
байр Жун Саны зорилгод яв цав
нийцэв.
Өөрийн гэсэн амьдрах газартай
болсон учир өвөг эцгийнхээ өгсөнсүүлчийн мөнгөөр Сони зурагт
худалдан авлаа. Хуулийн дагуу авсан
зурагтаа Цахилгаан Долгионы
Товчоонд бүртгүүлэв. Хойд Солонгос
дотооддоо цахилгаан бараа
үйлдвэрлэх боломжгүй болсон
учраас гаднаас импортолдог ч,
зарахынхаа өмнө улсын станциуд нь
суваг солигчийг нь дуураймал эдээр
сольж гаднаас ирэх бүх төрлийн
мэдээллийн сувгийг хаадаг байжээ.
Тэд өөрсдийгөө намгийн мэлхийтэй
зүйрлэнэ. Дэлхий ертөнц гэдэг
тэдний толгой дээрх гэрлийн
тойргоор л хязгаарлагдана. Техник
сэтгэлгээтэй мэргэжилтнүүд
цахилгаан хэрэгслийн системийгөөрчлөхтэйгөө байлгүй яахав.
Радионы хувьд асуудалгүй: арыг нь
онгойлгоод хуваарилагчийн
дамжуулагч туузыг тасалж, оронд нь
резин тууз хийн, дуртай үедээ
хуваарилагчийг эргүүлэх боломжтой
болгож орхино. Зурагтын хувьд арай
илүү мэргэжлийн ур чадвар
шаардагдана. Цахилгаан Долгионы
Товчоо шинээр авсан зурагтын
товчийг лацаддаг нь уг товчоогоор
баталгаажсаныг илтгэнэ. Лацыг
гэмтээхгүйгээр хуваарилагчид
хүрэхийн тулд Жун Сан урт нарийн
зүү ашиглаж товчийг түлхэв. Өрөөнд
нь арын хашаа руу гардаг хаалга
байх бөгөөд Жун Сан тэр хашаандантенн байрлуулж дөнгөв. Бүх хүн
унтсаны дараа туршилтаа
үргэлжлүүлэн, хайсаар байж
хүссэнээ оллоо. Хайж байсан зүйл нь
Өмнөд Солонгосын суваг байсан юм.
Байрны эздэд мэдэгдэхгүйн тулд
Жун Сан зөвхөн тэднийг бөх гэгч нь
унтсан шөнө дөлөөр зурагтаа үздэг
байлаа. Яагаад гэвэл өрөөнүүдийнх
нь хана цаана нь унтаж байгаа
хүний хурхирах дуу сонсогдохуйц
нимгэн билээ. Зурагт нь чихэвчний
оролтгүй учраас дууг нь сонсогдох
төдий сул дээр тавиад өөрөө өвдгөө
нугалан, цээжээ бөхийлгөж, чихээ
наагаад, бие нь чилээд хөдөлжчадахгүй болтлоо сонсдог байжээ.
Үзэхээсээ илүү сонсох нь чухал.
Гэхдээ зурагт нь асаалттай үед дээд
зэргийн сонор сэрэмжтэй байна.
Цахилгаан Долгионы Товчооныхон
тохиромжгүй цагаар гэнэтийн
шалгалт хийдэг нь гайхах зүйл биш.
Хэдэн хаалганы цаадтайх хөршийнх
нь нохойтой. Хэрэв тэдний нохой
хуцаад эхэлбэл Жун Сан яаран
нэвтрүүлгийн төв суваг дээр
эргүүлэн аваачиж антеннаа нуухаар
гүйн гардаг байлаа.
Тэгтэл нэг л өдөр Товчооныхон
тэднийхээр айлчиллаа. Хурц нүдтэй
ажилтан цаасан лацыг скочоорбүрсэнийг олж хараад их л
нухацтайгаар учрыг асуулаа. Жун
Саны зүрх нь хүчтэй цохилж эхлэв.
Өмнөд Солонгосын суваг үзэж
байгаад баригдаж, гэр бүлээрээ
хөдөлмөрийн лагерь явсан жишээг
Жун Сан мэднэ. Өмнөд Солонгосын
радио сонссон гэж сэжиглэгдсэн
найз нь бүтэн жилийн турш
байцаагдахдаа нарны гэрэл огт
үзээгүй гэх бөгөөд гарч ирэхдээ
царай нь үхсэн хүнийх шиг
цонхигор, мэдрэл нь орж гардаг
болсон байжээ. Лацыг нь хуурахаас
сэрэмжилж скоч наасан хэмээн Жун
Сан аль болох жишимгүй хариулсан
байна. Байцаагч хөмсгөөатируулснаа гараад явчихжээ.
Түүнээс хойш Жун Сан илүү
болгоомжлох ёстой байсан боловч
мэдээлэл авах гэсэн хүслээ барьж
дийлсэнгүй. Зурагт нь дэлхий дахины
мэдээллээс гадна өөрийнх нь орны
талаар хэзээ ч сонсож байгаагүй
зүйлийг таниулж байлаа.
Жун Сан хэдийгээр таамаглаж
байсан боловч хэзээ ч тодорхой
мэдэж байгаагүй олон гайхалтай
зүйлийг ойлгож авчээ. АНУ-ын
Ерөнхийлөгч Билл Клинтон эх оронд
нь цахилгаан, шатахууны тусламж
санал болгосон ч төр засаг ньцөмийн зэвсэг, пуужин хийхээ урьтал
болгосон, хэдэн мянган тонн
тусламжийн цагаан будааг ард
түмэнд нь хандивласан зэргийг
мэдэж авав.
АНУ-ын Конгрессын төлөөлөгчид
хэвлэлийн бага хурал хийлгэж Хойд
Солонгост хоёр сая хүн өлсгөлөнгөөс
болж нас барсныг дэлхий дахинд
мэдэгдсэн, хүний эрхийн
байгууллагуудаас тус улсын 200,000
хүн хөдөлмөрийн лагерь цөлөгдсөн,
Хойд Солонгос дэлхий дахинд хүний
эрхийг хамгаалах талаараа хамгийн
сүүлд ордог улс гэх зэрэг гайхмаар,
түгшмээр өчнөөн зүйл мэдэж авсанбайна.
2000 онд Өмнөд Солонгосын
телевизээр Ерөнхийлөгч Ким Дэ Жун
Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким
Чен Иртэй уулзахаар Пхеньян руу
явах тухай мэдээ цацагдах болов. Уг
дээд хэмжээний уулзалтын үеэр
Өмнөд Солонгосын телевизээр Хойд
Солонгосын ерөнхийлөгч
Өмнөдийнхөө ерөнхийлөгчтэй
ярилцсан бичлэгийг гаргахад Жун
Сан үзэж анх удаа
ерөнхийлөгчийнхөө жинхэнэ дуу
хоолойг сонссон байна. Дотоодын
хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол
ерөнхийлөгчийн дүрсэндмэргэжлийн нэвтрүүлэгч дуу
оруулдаг тул галтай, цогтой,
жинхэнэ удирдагч хүний хоолой ард
түмэнд нь сонсогддог байлаа. Гэтэл
Жун Саны сонссоноор Ким Чен
Ирийн хоолой хөгширсөн, яхир,
осолгүй л хүнийх байна гэж ялгагдах
төдийн байлаа.
Энэ чинь жинхэнэ хүн байжээ гэж
Жун Сан өөртөө хэлжээ.
Өмнөд Солонгосын телевизийг
үзэх нь Жун Саны хувьд амьдралдаа
анх удаа өөрийгөө толинд хараад
царай муутайгаа мэдээд гутрахтай
адил мэдрэмж төрүүлж байлаа.Хойд Солонгосчууд улсаа дэлхий
дээрх хамгийн бахархмаар сайхан
орон гэж ярьцгаадаг бол гадаад
ертөнцөд найдваргүй болсон, унан
доройтсоор байгаа дэглэмтэй орон
хэмээн ярьцгаадаг байх нь. Хүмүүс
өлсөж, бас хөдөлмөрийн лагерь руу
үй олноороо цөлөгдөж байгааг
мэдэх боловч бодит байдал хэзээ ч
ийм гэж бодож байсангүй.
Өмнөдийн хэвлэл мэдээлэл бас
биднийх шиг хэтрүүлэгтэй юм болов
уу?
Жун Саны гэртээ харихдаа суудаг
галт тэрэг Буддизмын судруудад
гардаг там гэгчийг санагдуулдагбайв. Галт тэргэнд хүмүүс пиг
чихээстэй учир бие засах газар руу
явж чадахгүй. Иймээс эрчүүд
цонхоор, эсвэл галт дараагийн
зөрлөг дээр зогсох үед гадагш гарч
бие засах ба эс чадвал галт тэргэн
дотроо бие засна. Тэнэмэл хүүхдүүд,
хөдөлж буй галт тэргийг даган гүйж,
идэх юм гуйн, хагарсан цонхоор
дотогш орох гэж зүтгэцгээнэ.
Пхеньяны хойд хэсгийн өгсүүр газарт
галт тэрэг эвдэрч удаан хүлээх хэрэг
гарах нь олонтаа. Нэг удаа Жун Сан
өвлийн цагаар харих гэж явтал галт
тэрэг нь эвдэрч, шилгүй цонхоор нь
өвлийн жихүүн жавар сийгсэн галт
тэргэнд хоёр хоногийг үджээ.Хорьхон хоногтой нялх хүүхэдтэй
эмэгтэй, хуримандаа очих гэж яваа
залуу хоёртой элгэмсэж, хамтдаа
төмөр хувин олж, үйлчлэгчийн үгийг
ч тоолгүй, дотор нь гал асааж
дулаацсан байна. Гал байгаагүй бол
бүгд хөлдөх байсан биз ээ.
1998 онд Хойд Солонгосын эдийн
засаг хямралынхаа дээд цэгт хүрээд
байсан үеэр Чонжин руу буцаж
яваад Өмнөд Хамёнг мужийн нэгэн
жижиг хотод бас гацсан байна. Зам
үерийн усаар дүүрч, хүлээж байсан
зорчигчдыг хүйтэн бороо голд нь
ортол дааруулна. Хүлээж байхдаа
Жун Сан, хоол олохоор концерттоглож буй хэсэг тэнүүлчин хүүхдийг
ажиглав. Зарим нь илбэ үзүүлж,
зарим нь дуулж байлаа. Зургаа
долоо орчим настай, насанд хүрсэн
үйлдвэрийн ажилчны дүрэмт хувцас
дундаас бие нь харагдахтай үгүйтэй
хүү том хүнийх шиг хоолойгоор,
байдгаараа хичээн, нүдээ аньж: Ури
абоги, эцэг минь бидэнд энэ
дэлхийд атаархах зүйл үгүй Бидний
гэр агуу Их Намын ивээлд бий Бид
бүгд ах дүүс Галан шуурга бидэн рүү
ирсэн ч Хөөрхөн хүүхдүүд айх
хэрэгггүй Эцэг минь бидэнтэй байна
Бидэнд атаархах зүйл үгүй
хэмээн дуулж байлаа. Жун Сан энэ
дууг хүүхэд ахуй үеэсээ л мэднэ.Гэхдээ үг нь багахан өөрчлөгджээ.
Бидний эцэг Ким Ир Сен гэхийн
оронд хүү Бидний эцэг Ким Чен Ир
хэмээн дуулж байв. Энэ бяцхан хүү
төмөр замын тавцан дээр зогсож,
даарснаасаа чичрэн байж өлсгөлөн
гэдсээ тэжээхээр дуулж байлаа.
Гэтэл тэр хайртай, хамт байх ёстой
эцэг нь хаачив? Хүү хоол олох л гэж,
бас өөр дуу мэдэхгүй учраас дуулсан
болохоос эцэг гээчдээ хайртайдаа,
байгаа бүхэндээ үнэмшилтэйдээ
дуулаагүй биз ээ.
Жун Сан халаасаа ухан хүүд арван
вон гаргаж өглөө. Гудамжинд дуулж
байгаа хүүд энэ бол их мөнгө, томшагнал. Энэ өглөг бол хүүг өрөвдсөн
гэхээсээ илүү мэдсэн бүхэндээ
тээнэгэлзэж байсан эргэлзээг нь
арилгаж өгсний шагнал байсан юм.
Давж чадахгүй байсан шугамаа
давахад нь тусалсан болохоор тэр
талархжээ. Худал бүхэнд итгэдэггүй
байснаа сая ойлгов. Энэ бол асар
том нээлт байлаа. Тэр бусдаас өөр
байсан. Өөрийнхөө талаар олж
мэдсэн зүйлдээ дарамтлагдаж санаа
зовсон нэгэн байж.
Энэ бүхнийг олж мэдсэнийхээ
дараа Жун Сан амьдралаа
өөрчлөгдөнө хэмээн эхлээд бодож
байж. Гэтэл юу ч өөрчлөгдсөнгүй, бүхюм урдын хэвээр. Бямба гаригийн
өглөө бүр их сургууль дээрээ болдог
үзэл суртлын лекцийг таслахгүй
сууна. Хөдөлмөрийн Намын үүрийн
нарийн бичгийн дарга Ким Ир
Сений онолын талаар гонгинох нь
автомат хариулагчийг санагдуулна.
Өвлийн цагт танхим халаалтгүй үед
тэрээр ажлаа хурдан дуусгахын түүс
болно. Жун Сан ихэвчлэн араар
суудал аван бусдыг ажигласан шиг
сууна. Уг лекцэнд судлаач, туслах
багш, докторын зэрэг горилогч гээд
таван зуу орчим хүн оролцоно.
Лекцийн үеэр сонсогчид хөлөө
хөдөлгөж, гараа өгзөг дороо хийн
дулаацуулах гэж оролдоцгооно. Гэвчцарай нь их дэлгүүрийн шилэн
хоргоны цаана байх хиймэл
хүмүүсийг санагдуулдаг байлаа.
Жун Сан өөрийгөө бусад
сонсогчтой адил хүйтэн хөндий
царайлан суугаагаа анзаарав. Ярьж
байгаа зүйлийн талаар бүгд түүнтэй
адил бодолтой байх шиг санагдана.
"Бид мэднэ. Бид бүгд наадахыг
чинь мэднэ шүү дээ" хэмээн
хашгирмаар санагдана. Энд
цуглагсад ирээдүйн, улсынхаа
хамгийн тэргүүний боловсон
хүчнүүд байж ч мэднэ. Толгой нь
ажилладаг л бол энэ нийгэм нэг лболохгүй байна гэдгийг ойлгохгүй
байхын арга алга.
Жун Сан гагц өөрөө бус өөр олон
залуус ярьж буй зүйл, амьдарч буй
нийгэмдээ итгэхгүй байгаа гэдгийг
ойлгож авав. Залуучууд дуугүй
байвч, зүрх сэтгэлээрээ харьцаж, бие
биеэ ойлгож дэмжиж байгаа,
гагцхүү нүүрэн дээрээ л толгой
дохиж, нүдээ ирмэж зүрхлэхгүй
байна гэдэгт Жун Сан эргэлзсэнгүй.
Их сургуулийн цөөхөн эмэгтэй
оюутны нэг Агуу их удирдагчийг
магтсан зүйлсийг тэмдэглэлийн
дэвтэртээ бичсэн нь Родон Синмун
сонинд өгүүлэл болон хэвлэгдэж,үнэнч байдлынхаа төлөө шагнал
хүртжээ. Үүнийх нь хариуд оюутнууд
харин баахан шоолсон байна. Тэд
охиныг өөдгүй амьтан хэмээн бодож
байсан ч ил хэлж чадалгүй зүгээр л
"чамтай ямар азтай нь гэрлэдэг бол
оо" гэж тоглоом шоглоом хийгээд
өнгөрсөн байна. Хойд Солонгосын
оюутнууд, сэхээтнүүд бусад
коммунист системийн орнуудынх
шиг тэмцэж зүрхлэхгүй. Прагийн
хавар, Тянь Ан Миний талбайн
тэмцэл тэнд хэзээ ч гарсангүй. Энэ
улсын дарангуйлал зохион
байгуулалттай тэмцэл гарах ямар ч
нөхцөл бололцоогүй харгис билээ.
Төр засгийн эсрэг ямар нэг үйлажиллагаа явуулсан хүн ганц өөрөө
бус, үр удам, хамаатан саднаараа
золиослогдох учир тэгж зүрхлэх ч
нөхцөлгүй юм. Бузарлагдсан цусыг
гурван үеэр нь таслах журамтай
нийгэмд гэр бүлээс хэн нэгэн хэрэг
үйлдвэл шийтгэл нь эцэг эх, өвөө
эмээ, эгч ах, дүү нар, үеэл, ач зээг нь
хүртэл бүгдийг хамардаг. "Хэрэв
ганц өөрөөрөө дуусдаг сан бол энэ
харгис дэглэмээс салахаар тэмцээд
азаа үзэх сэн. Гэтэл бүхэл бүтэн гэр
бүлийг үе удмаар нь үгүй хийх аюул
хүлээж байдаг учраас яаж ч
болдоггүй юм" гэж Өмнөд рүү
оргосон нэг хүн надад ярьсан билээ.Улс төрийн ярилцлага хийх, сайн
дурын клуб байгуулах ямар ч
боломжгүй. Санаа бодлоо чөлөөтэй
солилцох байтугай солилцох
оролдлого л хийх юм бол нөгөө
газар луу илгээгдэнэ. Гурваас дөрвөн
хүмүүс нэг бүлэг боллоо гэж үзэхэд
дунд нь заавал нэг тагнуул байдаг.
Жун Саны дунд сургуулийн дотны
найз мэдээлэгч байсныг сүүлд олж
мэдсэн билээ. Тэр хүү сургуулийнхаа
тэргүүний сурагч, Жун Санаас сайн
сурлагатай нэгэн ч, хүүхэд байхдаа
полимелитээр өвдөж доголон
болсон учраас Пхеньяний их
сургуулиудад тэнцсэнгүй. Жун Саныг
Пхеньянаас ирэхэд нь тэр төр засгаамаш ихээр муулж түүнийг өдөөн
хатгаж байжээ. Ярианых нь өнгө
цаанаа л нэг айсан шинжгүй,
зоригтой байхыг Жун Сан ажиглаж,
урхи болохоос зайлахгүйг нь мэдээд
найзаасаа холдсон юм.
Жун Сан үргэлж өөртөө "Чи Хойд
Солонгост амьдарч байгаа
тохиолдолд хэзээ ч улс төр ярьж
болохгүй. Эцэг эх, сайн найз, багш
нар бас найз охинтойгоо ч энэ тухай
ярихаас үргэлж зайлсхийх ёстой"
хэмээн сануулдаг байжээ. Тиймээс
юу бодож явдаг тухайгаа Ми Рантай
ч хуваалцаж байсангүй. Өмнөд
Солонгосын суваг үздэг,капитализмын талаар эмхтгэл
уншдаг зэргээ ч тас нуусан байна.
Тийм болохоор Өмнөд Солонгос руу
оргох тухай мөрөөдөл сэтгэлдээ
хадгалж явдгаа юу ч гэж цухуйлгах
билээ дээ.
Post a Comment