/АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГОЛ
Хайртай хүндээ итгэхгүйгээр
хайрлаж, үерхэнэ гэдэг сэтгэлийн
дарамт байдаг бололтой.
Жун Сан, Ми Ран хоёр өмнө нь юу
ч бодохгүйгээр, хэдэн цагаар
ангийнхан, хамт ажиллагсад,
гэрийнхнийхээ талаар ярилцдаг
байсан билээ. Харанхуйд хэдэн
цагаар бүдрэн байж алхахдаа Жун
Сан үзсэн кино, уншсан номынхоо
талаар ярьж, шүлэг уншин өгч, МиРаны гайхаж бахархсан сэтгэлд
урамшин баясдаг байжээ. Ми Ран
мэдэхгүйгээсээ ичиж нэрэлхдэггүй,
өөрийнх нь таних хүмүүсээс тэс өөр
хүн. Жун Сан ном уншихдаа дараа
нь Ми Ранд ярьж өгнө гэсэн бодол
сэтгэлд нь хөг нэмж илүү шимтдэг
байжээ. Олон сараар хол байхдаа
аль болох сонирхолтой материал
уншихыг хичээж, уншсан зүйлээ
санаандаа давтаж, Ми Раны
үнэнээсээ баясах, гараараа амаа
таглахгүй чин сэтгэлээсээ хөхрөхийг
нь сэтгэлдээ дүрслэн, өөрийгөө
баясгадаг байлаа. Гэтэл одоо үзэл
бодол нь өөрчлөгдсөн, түүнийгээ
хайртай бүсгүйтэйгээ хуваалцажчадахгүй болсон байдаг.
Ми Ранд итгэдэггүйдээ ч гол нь
биш. Ми Ран түүний хувьд гэр бүлээс
нь гаднах хамгийн дотно хүн болж
чадсан байв. Бусад найзууд нь
холдон одсон болохоор Ми Ран
амьдралынх нь төвд зогсож байлаа.
Хэллээ гээд сайн юу болох юм бэ?
Түүнийгээ өөр шигээ аз жаргалгүй
амьтан болгож хувиргах гээ юу?
Өмнөдийн ард түмэн хэр сайхан
амьдарч байгааг мэдсэнийхээ дараа
Ми Ран яаж хүүхдүүдэд Ким Чен
Ирийг магтсан дуу зааж өгөх юм бэ?
Хятад, Орост болж байгаа эдийн
засгийн шинэчлэлийн талаар Ми Ранмэдээд яах билээ? гэх мэт асуултууд
ар араасаа цувран ирж, эргэлзүүлдэг
байв. Жун Сан хайртай бүсгүйнхээ
төлөө санаа их зовж байлаа. Ми
Раны нийгмийн гарал доогуур учир
бүр ч болгоомжтой байх
шаардлагатай болов. Хэл хальтраа л
бол дуусаа гэсэн үг. Тэд Ми Раны
сурагчдын өлсөж буй тухай ярихдаа
"нөхцөл байдал", "бэрх гурван сар"
мэтчилэнгийн нууц үгнүүд хэрэглэдэг
байсан ба шууд үгээр яривал хэрэгт
орох байсан биз.
Бас нэг яригдаагүй үлдсэн сэдэв нь
хувийн асуудал. Ми Ран түүнийг 1997
онд сургуулиа төгсөөд нутагтааирэлгүй, эрдэм шинжилгээний
тэнхимдээ үлдэх шийдвэр гаргасанд
сэтгэлээр унасан юм шиг санагдаж
байлаа. Бохир заваан галт тэргээр
Чонжин руу зорчих, урд өмнөхөөс
илүү найдваргүй болсон шуудангийн
үйлчилгээнээс шалтгаалан
хоорондоо харьцах боломж нь улам
багасав. Чонжинд ирсэн ч гэсэн Ми
Рантай уулзана гэдэг галын шугам
руу гар нүцгэн орохтой адил шахам.
Хэн нь ч утасгүй, нэгнийхээ
гэрийнхэнд зурвас үлдээх аргагүй.
Жун Сан гэр, эсвэл ажлынх нь гадаа
Ми Раныг олж авах л сонголттой.
Цасан шуургатай өдрүүдэд Жун Сан
төмөр замыг багцаа болгон Ми Раныажил руу хэдэн цагаар хүйтэн
шуурганд нүдүүлэн, бэдрэн алхдаг
байлаа. Гар нь хүйтэнд даарснаасаа
болж бадайран ажил дээр нь ирэхэд
Ми Ран харьчихсан байх жишээтэй.
Өвөл зуны амралтаар жилд хоёр
удаа л бараагаа харалцана. Их
удаан уулзаагүйгээс бие биеэсээ
гэрэвшиж, дасах гэж бас хэсэг
хугацааг авна. Ми Ран их
өөрчлөгджээ. Анх уулзахад зоримог
харагдуулдаг байсан богино
тайралттай үс нь үгүй болжээ. Үсээ
мөрөө хүртэл ургуулж боосон нь
бусад залуу охидтой адилхан
болгож. Мөн нүүрээ будаж янзалдагболсныг нь хараад Жун Сан их
гайхсан байна.
Үнэн хэрэгтээ тэд нас бие гүйцсэн,
том хүмүүс болсон байлаа. Жун Сан
хорин долоотой, Ми Ран хорин
тавтай. Гэтэл ирээдүйнх нь талаар
яригдах ёстой асуудал хөндөгдөхгүй
үлдсэн хэвээр.
Энэ сэдэв нэг л өдөр яалт ч үгүй
гарч иржээ. Ми Ран хамт сурч
байсан найзынхаа хуриманд
уригдаж очоод орой нь Жун Сантай
уулзав. Тэр хоёр Ми Раны
байшингийн ард уулзаад халуун
рашааны зүг алхав. Намуун, цэлмэгсайхан үдэш таарч, эргэн тойронд нь
хэн ч үгүй нам гүм байжээ. Модны
доорх замыг тойрч, хиймэл хүрхрээ,
усан сангийн хажуугаар зугаалж,
эцэстээ модны доорх вандан сандал
дээр сууцгаалаа. Ми Ран найзынх нь
хурим ямар болсон, нөхөр нь ямар
хүн байсан талаар Жун Санд
дуржигнатал ярьж гарав. "Хүмүүс
яагаад ийм эрт гэрлэдгийг би
ойлгохгүй юм" гэж Жун Сан үг
хавчуулна. Ингээд өөрийн цээжилсэн
Солонгосын сонгодог яруу найргаас
залуухан сүйт бүсгүйн тухай нэгэн
бадгийг уншиж өгөв.
Уулын бар ойртож ирсэн ч хадамэхээс чинь илүү айлгана гэж үү?
Хөлдмөөр хүйтэн жавар дайрсан ч
хадам эцгээс чинь илүү хайрна гэж
үү?
Гишгэлтэд чинь үйрсэн вандуйн
шош ч нөхрийн чинь дүүгээс илүү
чамайг үзэн ядна гэж үү?
Хамгийн халуун чинжүү ч гэсэн
гэрлэсэн эмэгтэйн амьдралаас
гашуун биш билээ.
Жун Сан энэ яруу найргийг
хөгжилтэй гэж бодож байв. Ми Ран
харин эргэлзсэн байдлаар итгэлтэйбиш боловч инээн сонссон байна.
Сэрэмжлүүлж байна гэж бодсон
байх вий гэж Жун Саны сэтгэл
зовжээ.
Үнэн хэрэгтээ Жун Сан гэрлэлтийн
талаар нэг их зүйл бодохыг хүсдэггүй
байлаа. Тийм бодол орж ирсэн ч
даруй сарниулна. Нөгөө талаар Ми
Ранаас өөр хүнтэй гэрлэнэ гэхээр
сэтгэлд нь багтахгүй. Гэтэл Ми
Рантай гэрлэчихвэл Хөдөлмөрийн
намд элсэх хүсэл нь үлгэр болно.
Хөдөлмөрийн Намын гишүүн
болохгүйгээр Пхеньянд ямар нэг их
сургуульд багшаар орох магадлал
бараг үгүй. Урд шөнө нь үзсэнӨмнөдийн телевизийн нэвтрүүлгээс
Жун Сан Кубыг эс тооцвол Хойд
Солонгос дэлхий дээрх цорын ганц
коммунист улс болсныг мэдэж авсан
байв. 1989 онд Берлиний хана нурж,
хоёр Герман нэгдсэнтэй адил хоёр
Солонгос нэг өдөр нэгдэх ч юм
билүү. Гудамжинд ялаа шумуул
шавсан хүний шарилтай
тааралдахдаа, үхлийн ирмэг дээр
байна уу гэмээр бяцхан хүүхэдтэй
нүүр тулахдаа бидний төгсгөл
ойртжээ хэмээн бодох болов. Хойд
Солонгосын иргэд дайны байдлаар
амьдарч, эмгэнэлт явдал тал бүрээс
нь бөмбөгдөн байлаа. Гэтэл ийм
нөхцөлд яаж гэрлэлт, сайн сайханирээдүйн тухай бодох юм бэ?
Жун Сан гэнэт өөрийгөө болон Ми
Раныг тун ихээр өрөвдлөө. Тэд
яагаад ийм золгүй хувь заяатай юм
бэ? Уг нь Жун Сан тэр шүлгийг Ми
Ранд уншиж өгөхдөө гомдоох санаа
огт өвөрлөөгүй юм. Ямар нэг далд
санаа агуулалгүй, зөвхөн
тайтгаруулахын тулд Жун Сан өмнө
нь хийж байгаагүй зүйлээ гэнэт хийж
орхив. Тонгойгоод Ми Раны хацар
дээр үнсчихлээ.
Үнсэлт л гэж хэлэх байх даа. Ми
Раны хацрыг уруулаараа шүргэж,
арай л уруулд нь хүргэчихэлгүйзогсов. Гэвч энэ бол арван гурван
жил үерхэхдээ гараа барилцахаас
өөрөөр хийсэн бие махбодийн
анхны ойртолт байлаа.
Ми Ран үргэсэн зээр шиг сандлаас
огцом босоод хоёулаа алхъя хэмээв.
Тэр уурлаагүй, харин зүгээр л
сандарсан аж.
Энэ үнсэлт Ми Раныг
алмайруулсан байна. Сексийн тухай
тун бага мэдлэгтэй ч үнсэлт бол
хүсээгүй зүйлд нь хөтлөх анхны
алхам гэдгийг мэдэж байв. Үеийн
охид нь эрчүүдтэй унтаж, эвгүй
асуудалд орсон тухайгаа ярихыгбишгүй л нэг сонссон.
Жирэмслэлтээс сэргийлэх цорын
ганц бөгөөд аймшигтай арга нь үр
хөндөлт.
Мөрөөдөмтгий найз залуутайгаа
адилгүй Ми Ран гэрлэлтийн талаар
их боддог байлаа. Гурван эгчийнх нь
хоёр нь гэрлээд хүүхэд гаргаж, дунд
сургуулийн найз охид нь сүй тавьж
эхэлсэн байв. Тэр ирээдүйнхээ
талаар ул суурьтай бодох хэрэгтэй
болжээ. Жун Саныг өөртэй нь
гэрлэнэ гэдэгт Ми Ран огт итгэдэггүй
байв.
Ми Раны байдал сайжирч эхэлсэнүе байлаа. 1990-ээд он гэхэд Ким
Чен Ир Солонгосын дайны үед буюу
50 жилийн өмнө нөгөө талд байлдаж
байсан хүмүүсээс илүү том
дайснуудтай болжээ. Хөгшрөхөд
хүүхэд насны шарх үрчлээнд нь
дарагдан алга болохтой адил Ми
Раны гэр бүлд дарсан шившгийн
тамга бүдгэрч эхлэв. Хойд
Солонгосын хуулиар ч гэсэн
бузардсан цус гурван үеийн дараа
цэвэршинэ. Ми Ран, дүү нь бас
багшийн сургуульд орж чадсан.
Хамгийн том эгчийнх нь царайлаг
төрх нийгмийн гарлыг нь дарж, маш
сайн хүнтэй гэрлэж чаджээ. Нөхөр нь
арми дахь энгийн ажилтан бөгөөдтэднийх ойр орчных нь мод
талхлагдаагүй үлдсэн цөөхөн
газруудын нэг болох цэргийн
хаалттай баазад амьдардаг байв.
Тэр эгч нь ар гэртээ хусны мөөг,
бусад ховор бараа олж өгдгийг нь
идэх уух юмаар солилцон
боломжийн амьдраад байлаа.
Гэлээ ч Ми Ранд зарим нэг
хязгаарлалт тулгарсаар л байв. Гэр
бүлээс нь хэн ч Пхеньянд амьдрах
эрх авах боломжгүй. Хэрэв Жун
Сантай гэрлэвэл тэд сайндаа л
Чонжинд амьдрах болно. Гэтэл Жун
Саныг ийм байдалд оруулсныхаа
хариуцлагыг Ми Ран л хүлээх болно.Их сууснаас царай нь цонхийсон,
нүдний шилнийхээ араас ноцтой
нүдээр ширтсэн Жун Сан Чонжинд
ирчихээд яаж амьдрах болж байна?
Чонжины багш нарын адил Толстойн
шүлгүүдийг цээжээр мэддэг атлаа
хоосон ходоодоо хэрхэн тэжээх
аргаа мэддэггүй арчаагүй сэхээтэн
болон л хувирах байх.
Тэгээд ч Жун Саны эцэг эх гэж
хүмүүс байна. Ми Ран хэзээ ч нүүр
тулж байгаагүй боловч тэдний тухай
ихийг сонсчээ. Жун Сан түүнтэй
гэрлэнэ гэвэл эцэг эх нь лав ухаан
алдаж унана. Аягүй л бол аав нь
амиа хорлохоор айлгаж, ээжийнх ньөвчин даамжрах биз. Жун Сан үүрэг
хариуцлага хүлээсэн гэр бүлийнхээ
чухал хүн нь. Гэтэл энэ бүхнээ
огоороод Ми Рантай гэрлэнэ гэж үү?
Японоос ирэгсэд өөрсөдтэйгөө
адилхан хүмүүстэй л гэрлэдэг
заншилтай. Эцэг эх нь Японд
амьдарч байсан мөнгөтэй охинтой
хүүгээ гэрлүүлнэ, үгүй бол тэр өөрөө
их сургуулийнхаа нэг удам угсаа
сайтай охинтой гэрлэх байх. Ми
Раны дэврүүн, яруу найраг унших
дуртай найз залуу зиндааных нь хүн
үнэхээр биш байлаа. "Үнэнийг
хүлээн зөвшөөр" гэж Ми Ран өөртөө
тулгана.Амьдрал нь Жун Сангүйгээр ямар
байх талаар төсөөлөх гэж Ми Ран
оролдож үзлээ. Жирийн. Яруу
найраггүй. Үйлдвэрийн ажилчин юм
уу уурхайчинтай гэрлэж насаараа
уурхайн тосгон, сайндаа л, Чонжинд
амьдарна. Өмнө нь өндөр гээчийн
хана буйг мэдэрч байлаа.
Ми Раны багшийн ажил
тэсвэрлэшгүй болов. Анх ангид нь 50
хүүхэд байсан бол одоо 15 болжээ.
Өглөө бүр
цэцэрлэгийнхээ хуучин барилга
руу орохдоо зүрх алдана. Үгүй
болсон хүүхдүүд цэцэрлэгт бөөнуйтгар гуниг үлдээжээ. Хүүхдүүд урд
өмнөх шигээ хөгжилдөн инээлдэхээ
больж, хичээлээ хийх сонирхолгүй
болсон байв. Ким Ир Сенийг нас
барснаас хойш цалингийн бараа
хараагүй багш нар ч хичээл заах
идэвхгүй болсон байлаа.
Эрхлэгчээсээ цалин хэзээ буух
талаар асуухад мөрөө хавчаад
Өмнөд Солонгостой нэгдсэний
дараа л магадгүй юм хэмээн
ёжилчихно.
Ми Ран өөр ажил олох талаар
бодож эхлэв. Зах дээр юм зарах ч
юм уу эсвэл оёдлын үйлдвэрт
ажилладаг ч юм уу. Ингэвэл багшболж нийгмийн байдлаа дээшлүүлэх
гэж тун их чармайсан Ми Ран буцаад
доод давхарга руу орно. Гэхдээ
одоо энэ бүхэн хамаатай гэж үү?
Ми Раны санааг зовоосон өөр нэг
асуудал аав нь болоод байв. Дөнгөж
жаран тавтай мөртлөө нүднийх нь
өмнө агшаад байх аж. Тэ Вугийн
шөрмөслөг нуруу насны эрхээр
бөгтийж, турж эцсээр байлаа. Энэ нь
гэр бүлээ тэжээх чадалтайгаараа
бахархдаг ээжийг нь их ичээх
болжээ. Тэ Ву өдрийг байшиндаа
эргэлдэж, юухан хээхэн янзалж
өнгөрөөнө. Гэтэл юм хийж байгаад л
дундаас нь будилж юу хийж байснаамартаж орхино. Угийн дуугүй
байсан тэрбээр одоо гэрт хэн л
байна хамаагүй, заримдаа бүр
өөртэйгээ зогсолтгүй ярих болжээ.
Хагас зууны туршид дотроо
хадгалсан зүйлсээ одоо гаргаж ярих
болов. Өмнөд Чунчонд өнгөрөөсөн
бага насаа, царайлаг сайхан эгч
нарынхаа талаар бахархангуй
дурсана. Нэгэн цагт язгууртан байсан
ааваараа гайхуулж ярихдаа аньсага
нь чийгтсэн харагдах болов. Ми
Раны гурав дахь эгчийн хурим дээр
Тэ Ву амьдралдаа анх удаа согтжээ.
Ми Раны аав өөртэй нь ойролцоо
насны эрчүүдээс архи уудаггүйгээрээялгардаг байжээ. Энэ нь өөрийгөө
хамгаалах арга байсан бөгөөд 1960-
аад оны үед өөртэй нь адилхан
Өмнөд Солонгосын дайны
олзлогдогч байсан найз нь архи ууж,
хэт их зүйл ярьснаасаа болоод
асуудалд орсон учраас уухаас
татгалзах болсон аж. Гэтэл Тэ Ву
одоо тоохоо больж эхлэв. Хуримын
ёслол гэрт нь болж, Ми Раны ээж
гэртээ нэрсэн архиар зочдоо
дайлжээ. Зочид явах үед Тэ Ву
согтож хүүхэд ахуйдаа дуулж байсан
нэгэн дуугаа дуулсан байна.
Ээжийнхээ гарыг атгадаг байлаа
Түүсэн жимсийг нь амталж Хийсэнбялууг нь иддэг байлаа Ай би
ээжийнхээ гарыг ямар их санана вэ?
Гэрийнхэн нь хөршийнхнөө
сонсчих вий гэхээс толгойтой үс нь
боссон гэнэ.
Ми Раны аав Тэ Ву 1997 онд 68
настайдаа өөд болов. Тэр үед Ми
Ран гэртээ байсангүй. Аав нь амьсгал
хураахынхаа өмнө "Ээж ээ" хэмээн
дуудсан гэж дүү нь эгч нартаа хэлсэн
байна.
Өнгөрөхөөсөө хэдэн сарын өмнөөс
эхлээд Тэ Ву гэрийнхнийхээ талаар
ярьж эхэлжээ. Ганц хүүдээ өөрийнхнь талын эцэг өвгөдийн нэрсийг
угийн бичигтээ бичихийг хүсэв.
Өөрөө айлын ганц хүү болохоор хүү
нь гал голомтыг нь залгамжилж, эцэг
өвгөдөө дурсаж яваасай хэмээн
хүсэж байсан аж.
Тэ Вугийн сүүлчийн хүслүүдийн
дотор биелүүлэхэд хэцүү нэгэн зүйл
байсан нь Өмнөд Солонгос дахь ах
дүү, төрөл төрөгсдөд нь нас барсан
тухай нь дуулгах явдал байлаа. Энэ
хүсэлт амьсгал хурааж буй эрийн
ухаан нь самуурав уу гэмээр
сонсогдож байв.
Солонгосын дайн төгссөнөөс хойшбараг хагас зуун өнгөрөөд байхад
хоёр Солонгосын хооронд утсан
болон шуудан харилцаа огт бий
болсонгүй. Улаан Загалмайнханд
мэдээ дамжуулахыг огт хориглодог.
(2000 оноос эхэлж нарийн зохион
байгуулсан, гэр бүлийн уулзалтууд
болж эхэлсэн байна. Гэвч зөвхөн
Солонгосын дайнаас болж салсан
гэр бүлүүдэд хамаатай байжээ). Ми
Ран болон эгч дүү нар нь Өмнөд
Солонгост байгаа эмээ өвөө нь аль
хэдийн үгүй болсон гэж боддог,
аавынхаа эгч нарын талаар ямар ч
мэдээлэлгүй байв. Иймээс аавынхаа
хүслийг биелүүлж нас барсан тухай
нь эгч нарт нь дуулгах ямар чбололцоогүй байжээ.
Аав нь нас барснаас нэг жилийн
дараа Ми Раны эгч Со Хи гэртээ
амьсгаадсаар орж ирлээ.
Амьсгаадсанаасаа болоод нүүр нь
улайж, саявтархан нэг найз нь Хятад
руу ирж очих эрх авсан бөгөөд
аавынх нь эгч нартай холбоо
тогтоож чадах хүмүүсийг мэднэ
гэснийг гэрийнхэндээ ярив. Хятад
орчих л юм бол Өмнөд Солонгос руу
утсаар яриад холбоо барьчихна гэж
найз нь хэлсэн байв.
Ми Ран Со Хи хоёр эхлээд их л
сэжиглэв. Гэрийнхнээсээ гадна өөрхэн нэгэнд итгэнэ гэдэг дэндүү
эрсдэлтэй хэрэг. Нууц цагдаагийнхан
хүмүүсийг ингэж л барьж авдаг.
Хэд хоног тандсаны эцэст Со
Хигийн найзыг үнэнч хүн гэсэн
дүгнэлтэд хүрэв. Хамаатнууд нь
Хятадад байдаг, түүнээс гадна бүхэл
бүтэн сүлжээтэй болохыг мэдэж
авлаа. Со Хигийн найзынх нь танил
тэднийг хил рүү машинаараа хүргэж
өгөөд, хилийн цэргийн офицертой
уулзуулж өгнө. Тэр офицер зохих
хүмүүсийг хахуульдаж, хаагуур хил
давахыг нь зааж өгөх ба хилийн
цаахантай амьдрах Со Хигийн
найзын үеэл тэднийг тосон авчгэртээ байлгахаар тохирчээ. Ингээд
Ми Ран Со Хи хоёр хамтдаа явахаар
болсон байна. Энэ том нууцаа
ганцхан хүнд итгэж ярьсан нь
дөнгөж гэрлэсэн эгч нь байв. Гэвч эгч
нь нууцыг удаан хадгалж тэссэнгүй,
ээждээ хэлж орхижээ. Ээж нь бууж
гарав. Гэрлээгүй бүсгүйчүүд Хятад
руу хамгаалалтгүй явж яасан ч
болохгүй. Гэрлээгүй охид хил даваад
хүчиндүүлсэн, хулгайлагдаж хүчээр
биеэ үнэлэх болсон эсвэл тэднийг
алаад эд эрхтнийг нь зардаг гээд л
элдэв зүйлийн явган яриа сонссон
эхийн буруу ч гэж юу байх билээ.
Ингээд гэр бүлийн хурал хийжхэрхэхээ хэлэлцэв. Ми Раны дүү энэ
гэр бүлийн цорын ганц эр хүн тул би
явна гэж зүтгэсэн боловч ээж нь
зөвшөөрсөнгүй. Дөнгөж хорин хоёр
настай нялхаараа байгаа, тэгээд ч
ганц хүүгээ ийм аюултай зүйлд
явуулахгүй хэмээн ээж нь хэлжээ.
Эцэст нь Ми Ран, Со Хи, Сок Жу
гурвыг явуулахаар тогтов. Дөнгөж
сая гэрлэсэн эгч нь явахыг
зүрхэлсэнгүй, харин нөхөр
хүүхдүүдтэйгээ цэргийн баазад
амьдардаг хамгийн том эгч нь
тэртэй тэргүй явж чадахгүй
болохоор түүнээс нуухаар
тохиролцсон байна.Ми Раныхан хэзээ ч дарангуйлагч
дэглэмийг даган бишрэгсэд
байсангүй. Гэвч бас идэвхтэй
эсэргүүцэж ч явсангүй. Ким Ир
Сений хөргийн тоосыг өглөө болгон
арчих гэрийн эзэгтэй нарыг ээж нь
шоолдог байжээ. Бусдадаа
мэдэгдэлгүйгээр, шөнөдөө чихэвчээр
Өмнөд Солонгосын радио сонсдог
байсан бага хүү Сок Жу хамгийн
зоригтой нь. Бусад нь болж буй үйл
явдлыг сонирхох завгүйгээр
ажиллацгаадаг байлаа.
Бусад айлтай харьцуулахад Ми
Раных шинэ эдийн засгийн үедамьжиргаагаа дажгүй залгуулж,
амьдрал нь сайжирч байв. Ээж нь
эрдэнэ шишийн тээрмээ ажиллуулж
хоёр идэхгүй ч, хоосон хонохгүй
болгоод байсан тул эх нутгаасаа
явах гэж амь тавин зүтгэхээргүй
байв. Гэвч олдсон боломжийг
ашиглахаар шийджээ. Энэ
шийдвэрийн араас нэг зүйл нөгөөгөө
даган гарч ирсээр, больё гэвч
оройтсон байв. Аавынх нь сүүлчийн
захиас хүүхдүүдийг хилийн зүг,
осолтой аялалд дууджээ.
Тэдний цорын ганц зорилго нь
Хятадад очиж аавынхаа ах дүү
нартай холбоо тогтоох байлаа.Аавынхаа хамаатнуудыг олж чадах
эсэхээ, олсон ч өөрсөдтэй нь
холбогдоход дуртай байх эсэхийг
мэдэлгүйгээр таг харанхуй явах гэж
байлаа. Тэр үед Өмнөд Солонгос руу
оргох тухай бодол хэнийх нь ч
толгойд ороогүй.
Төлөвлөгөөнийх нь бэлтгэл ажил
хэдхэн долоо хоногийн дотор
биелэгдлээ. Баян хууран
байшингийнх нь нимгэн хананы
цаанаас саваагүй хөрш нь чих тавьж
төлөвлөгөөгий нь сүйрүүлэх
магадлал өндөр учраас гэртээ юу ч
хийж чадсангүй. Гаднаа юу ч
болоогүй юм шиг тайван байх ёстой.Ямар ч онцгой зүйл бусдад
ажиглагдах ёсгүй. Гэртээ байгаа
зүйлсээ ч аялалдаа зориулан мөнгө
олохоор зарж чадсангүй.
Байшингийнхаа цонхыг хулгайчаас
сэргийлэн таглаж ч болсонгүй.
Ми Ранд яаралтай хийх нэг зүйл
байлаа. Явахын урд шөнө
хувцасныхаа шүүгээн дороос
нандигнан боосон нэгэн зүйлийг
гаргаж ирэв. Боодол дотор Жун
Санаас ирсэн захидлууд, өгсөн
бэлгүүдийг хадгалсан байв. Хамгийн
нандин зүйл нь болох эрвээхэй
хэлбэртэй болор шигтгээтэй үсний
хавчаараа үлдээн, бүх захидлыгжижиглэн урж хаялаа. Хоёр эгч, дүү
гурваас нь өөр хэн ч мэдэхгүй Жун
Сан тэр хоёрын харьцааг нууц
хэвээр үлдээх нь Ми Ранд хамгаас
чухал байв.
Ми Раныхан Хятад руу түр явах
гэж байгаа гэж яривч тэр үнэн
хэрэгтээ хэзээ ч эргэж ирэхгүй,
аавынх нь ах дүү нар хүлээж авсан
аваагүй Өмнөд руу оргож магад
гэсэн сэм бодол яваандаа сэтгэлд нь
оржээ. Явсных нь дараа тэднийг эх
орноосоо урвагчид хэмээн цоллож
намын үүрийн нарийн бичгийн
дарга нь энэ хүн намын ивээлээр
боловсрол олж авчихаад эхорноосоо урвалаа хэмээн сүр
дуулиан болгон зарлахыг нь төсөөлж
байв. Ми Ран хайртай хүндээ гай
болохыг хүсэхгүй байлаа. Явсных нь
дараа тэр сайн эмэгтэйтэй гэрлэж,
Хөдөлмөрийн намдаа элсэн
эрдэмтэн болоод үлдсэн амьдралаа
Пхеньянд өнгөрөөх болно.
Намайг ойлгож уучлах болно.
Ингэсэн нь бид хоёрын хэн хэнд
дээр хэмээн өөртөө давтан хэлнэ.
Ми Ран жижигхэн үүргэвч үүрээд
аяндаа гарлаа. Дугуйгаа унаж дүү
ээж хоёр руугаа ердийнхөөрөө
даллан яваад өгөв. Бусдын анхааралтатахаас болгоомжилж гэрээсээ тус
тусдаа гарахаар шийдсэн байлаа.
Бага үдийн алдад ээж нь хажуу
айлынхаа авгайд нэг гэрлэсэн
охиныхоо хүүхдийг харахаар хоёр
долоо хоног орчим явахаар
шийдсэн гэж ярив. Тэднийг алга
болсон талаар цагдаад мэдэгдэхээс
өмнө цаг хожих арга байжээ.
Тэд Чонжинд Ми Раны эгчийнд
уулзацгаав. Ми Ран эгчтэйгээ хил
хүргэж өгөх машиныг хайхаар
гарлаа. Тэр огт айж сандарсангүй,
хийх ёстой зүйлээ л хийж байгаа мэт
сэтгэгдэл төрж байв. Гэвч эгчтэйгээ
гудамж хөндлөн гарах гэж байгаадсанамсаргүй хажуу тийшээ хартал
гудамжны эсрэг талд Жун Сан, үгүй
бол түүнтэй маш адил хүн цүнх
үүрэн алхаж байгааг хараад арай л
зүрх нь зогсчихсонгүй. Ми Ран хараа
сайтай учраас зургаан эгнээ машины
замын цаанаас түүнийг танилаа гэж
өөрийгөө боджээ. Уг нь Пхеньянд
ажилдаа дарагдан энд явах ёсгүй ч
яах аргагүй мөн санагдаад байв.
Эхлээд гүйж зам гарч очоод тэврэх
сэн гэж хүссэн боловч мэдээж олон
хүнтэй газар тэгж чадахгүй юм чинь.
Түүнийг санадгаа, өөрт нь зөвхөн
сайныг хүсдгээ, багшийн сургуульд
орох урам өгснийх нь төлөө,
амьдрах итгэл хайрласных нь лтөлөө өнөөгийнхөө амжилтанд
хүрсэн, бас одоо ингээд явах
зоригтой болсноо, мөн орхиод явах
гэж байгаагийнхаа төлөө уучлал гуйх
гэхчлэн Жун Сандаа хэлэх зүйл Ми
Ранд даанч олон байлаа. Гэвч энэ
бүхнийг хэлбэл өөрийгөө, гэр бүлээ ч
аюулд оруулахаа мэдэж байсан
учраас зориглосонгүй.
Тиймээс тэр Жун Сан ч бай
түүнтэй адил ч бай залууг далд
ортол нь байн байн харсаар цааш
алхав.
Тэд машины ард чимээгүйхэн
сууж, аав нь Солонгосын дайныдараа хоригдож асан лагерь байдаг
Мусан хот руу хөдөлцгөөв. Уурхай,
үйлдвэрүүд нь хаагдаж Мусан сүг
сүнсний гэмээр хот болон хувирчээ.
Гэтэл гаднаас харагдах үхмэл
амьдралын цаана хууль бус наймаа
цэцэглэн хөгжиж байлаа. Уг хот
Түмэн голын хамгийн нарийн хэсэгт
оршдогийн тул хулгайгаар Хятад руу
хил давуулах бизнесийн гол
зангилаа хэсэг нь болсон байжээ.
Тэдний машины жолооч паспорт,
замын зөвшөөрөлгүй иргэдийг хил
рүү авчрахад гаршсан нэгэн байлаа.
Бичиг баримт маш нарийн шалгадаг
учир галт тэргээр явах боломжгүй.Хүнтэй тааралдвал гэр бүлээрээ
оргон зугтаж байна гэж
сэжиглэхээргүй харагдаж байлаа.
Хятадад очсоныхоо дараа
өрөвдөлтэй харагдахгүйн тулд өдөр
тутам өмсдөг хувцасныхаа дотуур
хамгийн сайн гэснийгээ өмссөн байв.
Тэдний хувцас Мусанд хуриманд
ирсэн гэсэн хуурамч түүхийг нь
нотлохоор харагдана. Амралтын
өдрүүдэд аялахаар яваа учир бараг
ачаа гэхээр юмгүй. Ачаанд нь гэр
бүлийн хэдэн зураг, хатаасан далайн
хүнс, хатаасан загас, хавч зэрэг
Чонжиныхны голчлон хэрэглэдэг
хүнсний зүйл байв. Эдгээр хүнсийг
өөрсдөө хэрэглэх гэж биш харинхахуульд өгөхөөр авч гарсан юм.
Мусаны замд хоорондоо тавин
милийн зайтай хоёр шалган
өнгөрүүлэх цэг байрлана. Хэдхэн
жилийн өмнө замын бичиггүй хэн ч
Мусан руу нэвтрэхээр оролдож
зүрхлэхгүй байж. Гэвч 1998 онд
хүнсээр юуг ч худалдан авахаар
болсон байлаа.
Хил давах ажиллагаа саргүй шөнө
шалганы ажилтнууд нам унтсан үеэр
явагдахаар нарийн зохион
байгуулагдсан байлаа. Гарах газар
нь Мусаны захад шалганы харуулууд
хоорондоо хоёр зуун метрт байрлах
хэсэг. Хятадын талд туршлагатайхөтөч ээлжит "илгээмжээ" хүлээж
байв.
Ми Ран ганцаараа явав. Ээж, эгч,
дүү нь төлөвлөгөөний дагуу
түрүүлээд явсан байжээ. Нэг гэр
бүлийн гишүүд тусдаа аялсан нь
дээр, баригдсан тохиолдолд өлсөөд
хоол эрээд явж байна гэж
тайлбарлавал үнэмшилтэй. Аз нь
дайрвал хөдөлмөрийн лагерьт нэг
жил хоригдох зэрэг хөнгөн ялаар
шийтгүүлж болно. Харин гэр
бүлээрээ баригдвал урьдчилан
зохион байгуулсан зугтаах
оролдлого хэмээн үзэж, оноох
шийтгэлийг нь бодохоос ч аймаар.Урд нь зугтаад баригдсан жишээ
мэдэхгүй болохоор яг ямар шийтгэл
хүлээхийг сайн мэдэхгүй байв. Гэвч
Ми Ран ийм бодлыг толгойноосоо
хөөхийг хичээнэ.
Хөтөч түүнийг Мусанаас голтой
зэрэгцүүлэн гаргасан шороон зам
дагуулан гаргаж өгөв. Зам эрдэнэ
шишийн талбай хүрээд дуусахад Ми
Раныг ганцааранг нь орхилоо.
Чигээрээ л яваад байгаарай. Замаа
алдаж болохгүй шүү хэмээн хөтөч
хэлээд салан одов.
Ми Раны тайван байдал замхран
алга боллоо. Уг нь арван сар гэхэдцаг агаар зун шиг дулаахан сайхан
байсан боловч шөнөдөө намрын
сэрүү орж Ми Ран айсан,
даарснаасаа болоод бүх бие нь
чичирч эхэлжээ. Хэдхэн навч
мөчрөөсөө дүүжлэгдэн үлдэж,
нүцгэрсэн модод Ми Раныг
төдийлөн сайн хааж чадахгүй байв.
Ургац хураалт одоо дууссан байх
ёстой гээд аль болохоор чимээ
гаргахгүйг хичээн хурдан алхавч
эрдэнэ шишийн хатсан үндэс
хөлийнх нь доор шажигнан
дуугараад байх аж. Хэн нэгэн
ажиглаад юу юугүй л шилэн дээрээс
нь бариад авах гэж байгаа юм шиг
санагдана.Гэрэл гаргахгүйгээр чигээрээ
яваад байгаарай гэсэн хөтчийн
зааврыг дагахад тун хэцүү байлаа.
Аль зам нь зөв юм бол? Нөгөө гол
чинь хаачив? Өдийд хүрчихсэн байх
ёстой биш үү, арай эрдэнэшишийн
талбайг тойроод яваад байсан юм
биш биз гэх бодол толгойд нь
эргэлдэнэ.
Тэгж явж байгаад золтой л нэг
хана мөргөчихсөнгүй. Хана яг улаан
зам дээр нь тулсан ба хэр урт
үргэлжилснийг харах боломжгүй
байв. Шорон, цэргийн ангиудын
гаднах хашаа шиг цагаан цементэнхашаа юм. Арай занганд орчихсон
юм биш байгаа? Буруу замаар
явчихаж гэдэгтээ Ми Ран итгэх
шахав. Эндээс аль болох хурдан
холдох хэрэгтэйг ухаарав.
Ми Ран хашааг даган алхаж гарав.
Хашааг гараараа багцаа болгон
тэмтэрч явтал, намссаар байгаад
давж болох хэмжээнд очлоо. Голын
далан болгож барьсан хаалт
байсныг сая л ойлгов. Ингээд хашааг
давж ус руу гулсан орлоо.
Хойд Солонгост намар их хуурай
улиралд тооцогдох ба усны хэмжээ
их л доогуур, Ми Раны өвдөг хавьцаататах боловч хэт хүйтэн байснаас хөл
нь мэдээ алдав. Өмсөж явсан кет нь
усаар дүүрч, хоёр хөл нь тугалга мэт
хүндэрлээ. Өмднийхөө шуумгийг
дээш нь болгох заавраа
сандарсандаа болоод таг мартаж
орхиж. Лаг шаварт шигдэж
байгаагаа мэдэрч, хөлөө нэг нэгээр
нь зөөж, тэнцвэр алдаж унахгүйн
тулд маш болгоомжтой урагш ахив.
Чанх урагшаа яваад байгаарай гэсэн
хөтчийн үгийг аман дотроо давтаад
л яваад байлаа.
Гэнэт ус шагайгаар нь татахыг
мэдрэв. Тэгээд уснаас гарч, норж
голдоо ортол даарсан тэрээр эргэнтойрноо ажиглатал аль хэдийн
Хятадад ирчихсэн байжээ. Гэвч тэнд
Ми Ранаас өөр хэн ч алга. Хоолой нь
хатаж, хүн дуудах гэсэн ч айсандаа
дуу нь гарсангүй.
Ингээд үнэнээсээ айж эхлэв.
Ардаа үлдсэн эх орноо эргэж нэг
харав. Өөрийг нь будилуулсан
цагаан ханыг нөгөө талаас нь харав.
Түүний доор хөтчийн даган одсон
зам байх ёстой. Тэр замаа эргээд
олдог сон бол Мусан руу
буцчихмаар санагдана. Мусанаас
Чонжин орох галт тэргэнд суугаад
дараа өдөр нь гэхэд гэртээ
харьчихна. Ажилдаа буцаад очно.Түүнийг оргох гэж байсныг хэн ч
мэдэхгүй. Ингээд юу ч болоогүй мэт
амьдралаа үргэлжлүүлнэ хэмээх
бодолд дарагдаж зогстол гэнэт "Эгч
ээ" гэх дуу сонстож, дүүгийнхээ
гараас хөтлөн ахин хэзээ ч
ирэхгүйгээр Хойд Солонгосыг орхин
одлоо.АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
ГЭНЭТИЙН УХААРАЛ
Пхеньян дахь Их сургуульд
байхдаа гэрийнхэн, найз нартайгаа
холбоо барих гэж Жун Сан
шуудангийн тогтолцооны ааш аягийг
харна. Ми Ранаас гадна байнга
холбоотой байдаг хэд хэдэн хүн
байлаа. Ээж нь тэжээвэр нохдынхоо
тухай, харин аав нь захиа шалгагч
нарт таалагдахын тулд "Асар ихийг
өгсөн Ким Ир Сен болон
Хөдөлмөрийн намын төлөө сайн
сурааарай" хэмээн бичнэ. Өвлийнхүйтэн болоод ирэхэд шуудангийн
ажилтнууд захиаг шатааж дулаацдаг
байж магад гэж сэжиглэсэн хэвээр.
Жун Сан хэдэн сараар захиа авахгүй.
Арав, арван нэг, арван хоёр сар
хүртэл Ми Ранаас нэг ч захиа
ирэхгүй болохоор Жун Саны санаа
зовж эхлэв.
Өвлийнхөө амралтаар Чонжинд
ирэхдээ дүүгээсээ Ми Рантай
тааралдсан эсэхийг нь аль болох
хайнга байдлаар асуутал дүү нь "Тэр
чинь явчихсан шүү дээ" хэмээн
шулуухан хэлэв. Сонссондоо
итгэсэнгүй. "Явчихсаан? Хаашаа
явсан гэж?". Ми Раныг явахаарбэлдэж байсан тухай Жун Сан огт
сэжиг аваагүй. Тэр бүх юмаа
ярьдаггүй байсан гэж үү? Зун
ирүүлсэн захиа нь хөндийвтөр өнгө
аястай мэт санагдсан ч гэрлэх санаа
байхгүй болохоор нь бяцхан гомдоо
биз гэж бодоод орхижээ. Ганц ч үг
хэлэлгүй орхиод явсан гэж бодохоос
Жун Сан итгэж ядан байлаа. Дүүгээ
шалгааж гарав. Тэд бүгд явчихсан
гэнэ билээ. Хүмүүсийн ярих нь
Өмнөд рүү гарсан гэсэн. Дүү нь
ердөө ийм л зүйл мэдэж байлаа.
Тэр Ми Раны амьдарч байсан
газар руу явлаа. Эхлээд шалгалт
хийж яваа царай гарган гэрийнх ньойролцоо баахан эргэлдэв. Хэт
ойртож болохгүй байлаа. Гэдэс нь
базалж, гүрээний нь судас
цохилохыг мэдрэв. Хэдэн өдрийн
дараа дахин эргэж ирлээ. Олон
жилийн турш сэтгэлээ дэнслүүлэн
Ми Раныг хүлээн зогсдог байсан
газраа очиж зогслоо. Гэрт нь өөр айл
амьдарч байхыг харав.
Амралтаараа, бас өөр
тохиолдлоор гэртээ ирэх бүртээ Жун
Сан гэрийнх нь хажууд зогсдог
байсан газраа очно. Явган ярианаас
өөр юм олж сонсохгүй нь тодорхой
болохоор мэдээлэл олох гэж биш
гэмээ наманчлах гэж очдог байв. Тэрямар тэнэг амьтан байгаа вэ?
Шийдэмгий бус хулчгар сэхээтэн.
Алхам бүхнээ хэмжсээр байтал юм
бүхнээс оройтдог хэмээн өөрийгөө
үзэн ядна. Явсных нь дараа л гэрлэх
саналаа аль эрт тавих минь яалаа
гэж толгойгоо барив. Уг нь хамтдаа
Өмнөд рүү оргох санал тавих байсан
юм. Харамсалтай нь зориг зүрх
хүрэхгүй явсаар оройтож. Үерхэж
байхдаа асуудлыг өөрөө л шийднэ
хэмээн бодож байсан. Ми Ранаас
гурав ах, бас эр хүн шүү дээ. Тэгээд
дээд боловсролтой, Пхеньянаас
шүлэг цээжлэн ирж уншиж өгч, үзсэн
кино, уншсан номоо түүнтэй
хуваалцаж байсан. Гэтэл Ми Ранөөрөөс нь илүү зоригтой байжээ. Тэр
өөрөө хулчгар. Хэн ч тодорхой
мэдэхгүй байсан ч Жун Сан дотоод
сэтгэлдээ Ми Раныгаа Өмнөдөд
байгааг мэдэрч байв.
"Чөтгөр гэж, Ми Ран надаас
түрүүлчихлээ" хэмээн өөртөө хэлэв.
Үнэн хэрэгтээ Ми Ран ганц Жун
Санаас ч биш, өөр олон зуун хүнээс
түрүүлсэн байлаа.
Солонгосын дайн дуусаад бараг
хагас зуун жил болоход Хойдоос
Өмнөд рүү дөнгөж 923 хүн зугтан
гарсан байлаа. Гэтэл Берлиний ханабайхад Зүүн Германаас Баруун руу
жилд дунджаар 21000 хүн оргож
гардаг байсантай харьцуулахад энэ
бол өчүүхэн тоо.
Оргогсдын ихэнх нь дипломатууд
болон албан ажлаар гадагшаа
явагсад байв. Ким Чен Ирийн толгой
цохих профессоруудын нэг болох
Хванг Жан Ёп Бээжин рүү албан
ажлаар яваад буцах замдаа Өмнөд
Солонгосын ЭСЯ-нд хандаж орогнол
хүссэн юм. Хааяа нэг цэрэггүй бүс
рүү нэвтрэх замаар цэргүүд оргоно.
Цөөн хэдэн загасчин Өмнөд рүү
завиараа очсон байна.Үүний эсрэг Хойд Солонгосын
засгийн газар хүний санаанд
оромгүй арга хэмжээ авч эхлэв.
Чонжин болон бусад хотын далайн
эргийн дагуу хашаа босгож, ард
иргэдээ зугтахаас сэргийлэн,
гадаадад албан томилолтоор явах
хүмүүсийн эхнэр хүүхдийг барьцаа
болгож үлдээнэ. Оргогсод эрх чөлөө
нь хайртай хүмүүсийнх нь цус
нулимсаар олддогийг бүгд ойлгодог
билээ. Ар гэрийнхэн нь үлдсэн
амьдралаа хөдөлмөрийн лагерьт
өнгөрөөх нь ойлгомжтой.
1990ээд оноос эхлэн байдал
өөрчлөгдлөө. Эх орныг нь нөмөрсөнөлсгөлөн, Хятадын эдийн засгийн
өөрчлөлт тэдний нутгаасаа оргох
санааг нь улам идэвхжүүлжээ.
Хилийн цаанаас харахад Түмэн
голын ойролцоо орших усан
онгоцны зогсоол дээр цоо шинэхэн
машин сүлжилдэн давхих нь
харагдаж, Хятадын эдийн засаг
нүдэн дээр нь эрс сайжирч байлаа.
Ми Ранд тусалсан нөгөө сүлжээ
улам өргөжив. Түмэн голын дагуу
шинэ, хамгийн нарийн зурвасыг олж
хилийн цэргийнхнийг нь хахуульдах
арга олцгоожээ. Хэрэв сэлж чадахгүй
бол хүн хөлслөн гаргуулна. Иймэрхүү
маягаар Хятад руу оргогсдын тоо2001 он гэхэд 100,000-д хүрч,
тэдгээрээс цөөхөн нь Өмнөд
Солонгост гарсан байна.
Хойд Солонгосчууд Хятад руу
оргож, хятадууд Хойд Солонгос руу
бараа зөөж, хоёр талдаа хөдөлгөөн
ихтэй болов. Зөөдөг бараа нь хувцас
хүнсээр хязгаарлагдсангүй: Ном,
радио, сэтгүүл, хориотой Библи,
хулгайгаар олшруулж хямд зарах
DVD-нүүд гээд маш их зүйл байлаа.
Нэг наймаачин биедээ мянга шахам
DVD нууж, дээр нь хилийн
цэргийнхнийг хахуульдах хэдэн
хайрцаг тамхи шингээгээд хил
давна. Хятадад үйлдвэрлэсэн DVDтоглуулагч 20 доллар орчим ба
эдийн засаг сэргэж, хүмүүс худалдан
авах чадвартай болсон байлаа.
Хамгийн эрэлт ихтэй нь Титаник,
Кон-Эйр, Гэрч зэрэг кинонууд.
Эднээс ч илүү алдартай, сайн
зарагддаг нь Өмнөд Солонгосын
савангийн дууриуд байв. Өмнөд
Солонгосын инээдмийн кинонууд,
савангийн дууриудад ихэвчлэн
ажилчин түвшний хүмүүсийн
амьдралыг дүрсэлсэн байдаг ба
тэдний хэрэглэж буй сав суулга,
жүжигчдийнх нь өмссөн хувцсыг
ажиглаж, амьдралдаа анх удаа Ким
Ир Сен, Ким Чен Ирийн тухай биш
кино төрөлх хэл дээрээ үзэн, нөгөөталд амьдрал ямар байгаа талаар
бага ч болов төсөөлөлтэй болсон аж.
Хойд Солонгосын засгийн газар
АНУ, Өмнөд Солонгосыг өөрсдийн
үзэл суртлыг дэлгэрүүлж, нам төрийг
нь унагаах хорт бодлого явуулах
зорилгоор элдэв ном, DVD тарааж
байна хэмээн буруутгав. DVD зарсан
хүмүүс баригдаж, зарим тохиолдолд
цаазаар авхуулах хүртэл ялаар
шийтгүүлж байв. Гадаадын соёлын
аюултай талын тухай Хөдөлмөрийн
намын үүрийн нарийн бичгийн
дарга нар хүмүүст дараах байдлаар
ухуулга хийж байв.Бидний дайснууд империалист
ертөнцийг гоё сайхан болгож
харуулах, өөрсдийн хөрөнгөтний
үзэл суртлыг тараахаар тусгайлан
бэлдсэн материалыг ашиглаж байна.
Хэрэв бид энэ ялзарсан үзэл суртал,
зүй бус оролдлогод автвал хувьсгалч
үзэл бодол маань доголдож, агуу их
удирдагч Ким Ир Сенийг дахин
шүтэх явдал үгүй болох аюултай.
Гэтэл мэдээлэл зөвхөн ном сонин,
киногоор төдийгүй хүмүүсийн ам
дамжин тархаж эхлэв. Кино үзэж
чадахгүй нь бусдаар яриулж, хөрш
орнуудын эдийн засгийн хөгжил,
технологийн дэвшлийн талааритгэмээргүй зүйлүүд сонстох боллоо.
Өмнөдөд жолооч нар согтууруулах
ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг
төхөөрөмж рүүгээ үлээгээд эрүүл л
бол асдаг машин зохион бүтээж гэнэ
(цуу яриа). Энгийн Хятад тариачин
өдөрт гурван удаа хоолондоо цагаан
будаа хэрэглэдэг гэнэ (бодит
байдал) гэхчлэн ярьцгаах болов.
Нэг цэрэг найзад нь хамаатных нь
хүн Америкт үйлдвэрлэсэн хумсны
хутга бэлэглэснийг гайхуулсан тухай
ярьсан аж. Нөгөө цэрэг түүгээр нь
хумсаа авч, хурц цэвэрхэн иртэйг нь
гайхан, ийм жижиг зүйлийг яаж
ингэж мундаг хийж чадаж байна аахэмээн алмайрчээ. Тэгээд манай улс
ийм сайхан хумсны хутга хийж
чадахгүй байж Америктай яаж цэрэг
зэвсгээрээ өрсөлдөх вэ дээ хэмээн
гунигтайгаар санаа алдсан гэдэг.
Бас нэг оюутан Өмнөд Солонгосын
нэгэн иргэн харуулын шугам дээр
зогсож байгааг зурагтаар үзжээ. Уг
нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр
капиталист нийгэмд ажилчин хүнийг
хэрхэн мөлжиж байгааг харуулахыг
зорьсон байна. Гэтэл нөгөө
дарлагдсан ажилчин нь тэр үед
моодонд орж байсан цахилгаантай
хүрэм өмсөж, халаасандаа үзгэн бал
хийсэн байхыг уг оюутан анзаарчээ.1990ээд оны дундуур Хойд
Солонгосын тэнгисийн цэргийн нэг
ажилтан Шар тэнгист завьтайгаа явж
байтал гэнэт Өмнөдийн долгион
баригджээ. Гэтэл радиогоор нь
гэрийнхээ гадаа машин тавих зай
булаацалдаж буй хоёр залуу
эмэгтэйн тухай инээдмийн жүжиг
дамжуулж байв. Тавих зай олдохгүй
болтол олон машинтай байдгийг тэр
огт ойлгосонгүй. Гуч гарч яваа,
нэлээд дээгүүр алба хашдаг түүний
мэддэг хүмүүсийн дотор ялангуяа
залуу эмэгтэйчүүд хэзээ ч машинтай
байсангүй. Иймээс радиогийн
нэвтрүүлгийг зөгнөлт жүжигнэвтрүүлж байна хэмээн боджээ.
Тэгээд нэлээд хэдэн өдрийн турш
судалсны эцэст үнэхээр Өмнөд тийм
олон машинтай юм байна гэсэн
дүгнэлтэд хүрсэн байна.
Дээр дурдсан гурван иргэн
гурвуулаа Өмнөд рүү оргон гарсан
билээ.
Ким эмч хэзээ ч өөрийгөө
нутгаасаа гарна гэж төсөөлж
байсангүй. Бусад орнуудад юу болж
буйг сонирхдоггүйдээ биш Хойд
Солонгос бол дэлхий дээрх хамгийн
сайхан орон учир би өөр тийшээ
яваад яах юм бэ гэж боддогт голучир нь байлаа.
Хүүхэд байхад нь аав нь дүрвэн
ирэхээсээ өмнө Хятадад ямар хүнд
хүчир амьдралтай байсан тухайгаа
хангалттай ярьсан учир Ким эмч
тийм л бодлоор өссөн байлаа.
Жирийн барилгачны охин тэрбээр
анагаахын сургуульд үнэ төлбөргүй
сурч эмч болсон нь төр засгийн ач
бөгөөд хэзээ нэгэн цагт ачийг нь
хариулна гэсэн бодол тээн явдаг
байв. Кимийн хамгийн том
мөрөөдөл нь Хөдөлмөрийн намд
элсэж, улс эх орондоо хүчин зүтгэх
байлаа."Хэрвээ намд маань хэрэгтэй
гэвэл би зүрхээ ч өгөхөд бэлэн, тийм
л эх оронч байсан" гэж тэрээр
хожим нь дурсан ярьсан юм.
Ким эмч сайн дурын ажил буюу
намын үүрийн нарийн бичгийн
даргын туслахын ажлаа илүү цагаар
хийж байв. Ким Ир Сенийг
өнгөрсний дараах өвлөөс Ким эмч
сайн дурын ажилдаа өглөө эрт 7:30-д
ирэх ёстой болжээ. Учир нь тэрээр
нарийн бичгийн дарга нөхөр Чун
гэдэг халдварт шар өвчний эмч, тавь
гаруй насны, салан замбараагүй
эмэгтэйн өрөөг бусад ажилтнууд
ирэхээс өмнө цэвэрлэх ёстойбайжээ. Өрөө жижгэвтэр, хананд нь
хоёр удирдагчийн зургийг өлгөж,
ханаа дагуулан бичиг баримтны
олон шүүгээ эгнүүлэн тавьсан байна.
Хуучин модон ширээнийх нь
шургуулга бараг хаагдахгүй тул
бичиг цаас нь саган, шалан дээгүүр
хөглөрдөг байжээ. Хоёр удирдагчийн
хөргийг сонинууд үргэлж нийтлэх тул
сонинг харин шалан дээр огт
хаяхгүй, ширээн дээр нямбай гэгч нь
давхарлан тавьсан байна. Нарийн
бичгийн дарга, нөхөр Чун сайн
уншиж чадахгүй тул Ким эмчээр
Родон Синмун болон Хамбук
Синмун сонинуудыг уншуулж лекциэ
бэлдүүлнэ. Хариуд нь нөхөр нарийнбичгийн дарга өөрийг нь намын
гишүүнд нэр дэвшихэд тусална
хэмээн бат итгэж байжээ. Түүгээр ч
барахгүй багшийгаа даган
суралцсаар байгаад өөрөө намын
үүрийн нарийн бичиг болохыг
мөрөөдөж зүрхэлнэ гээч.
Эмх замбараагүй хөглөрсөн
цаасуудыг янзалж байхдаа модон
шүүгээгээ онгорхой орхисныг
анзаарав. Саваагүй зан нь хөдөлж,
нэг том дугтуйг сугалан гаргалаа.
Дугтуйнаас хяналтад байдаг таньдаг
ажилтнуудынх нь нэрстэй цаас гарч
ирлээ. Нэр бүрийн ард хяналтанд
байгаа учир шалтгааныг нь бичсэнбайх агаад ихэвчлэн нийгмийн
байдал, тухайлбал сүмд явдаг эцэг
эхтэй, хуучин газрын эздийн үр
удам, Японоос цагаачлан ирэгсдийн
үр хүүхэд, Хятадад хамаатан садан
нь байх хүмүүс гэх мэт шалтгаанууд
бичээстэй ажээ.
Гэтэл хамгийн гайхалтай нь тэнд
Ким эмчийн өөрийн нэр дурайж
байх нь тэр.
Тэр нүдэндээ итгэсэнгүй. Бүх
амьдрал нь, зан байдал нь өө сэвгүй
байсан биш үү. Ким төрөлхийн
ёсорхуу, дүрэм журмыг яг таг
биелүүлэгч хүн. Оюутан үедээ онцсурлагатан байж, үргэлж сайн дурын
ажлуудыг дуртай нь аргагүй
гүйцэтгэдэг асан. Хэдийгээр аавынх
нь хамаатнууд Хятадад байсан ч Ким
эмч хэзээ ч тэдэнтэй холбогдож
байсангүй. Энэ алдаа байх аа гэж
амандаа үглэв.
Яваандаа бүх зүйл ил болжээ.
Нарийн бичгийн дарга, нөхөр Чун
түүнийг хуурч, намд элсүүлэх ямар ч
бодолгүй атлаа авьяас чадвар,
хөдөлмөрч занг нь ашиглаж байж.
Түүнээс гадна өөрийг нь тагнаж
байж ч магадгүйг мэдрэв.
Эмнэлгийнх нь намын нөхөд түүнийг
их л сонирхон байгааг олж мэдлээ.Энэ явдлаас хоёр жилийн дараа
түүнийг тагнаж байсан нь батлагдав.
Нэгэн өдөр үндэсний аюулгүй
байдлын тусгай ажилтан эмнэлэг
дээр нь гэнэт хүрч ирлээ. Эхлээд Ким
эмч тэр хүн хамт ажилладаг нэгэнтэй
нь, эсвэл өвчтөнтэй нь уулзахаар
ирсэн байх хэмээн бодож суутал
ганц өөрийнх нь тухай элдэв
асуултаар булаад эхлэхээр л сая
өөрийг нь зорьж ирснийг ойлгов.
Түүний гол зорилго нь Ким эмчийг
оргохоор завдаж байгаа эсэхийг
мэдэх явдал байжээ.
Эх орноосоо явах аа? Би яагаадявах ёстой билээ? хэмээн өөдөөс нь
асуув. Тэр хэзээ ч энэ талаар бодож
байсангүй. Хүмүүс элдэв юм
ярилцахыг сонссон ч түүний хүрээнд
оргож, эх орноосоо урвасан хүн
байсангүй. Гэтэл үндэсний аюулгүй
байдлын тусгай ажилтан оргох
шалтгуудыг нь тоочив.Хамаатан
садан нь Хятадад байдаг, нөхрөөсөө
салсан, бас ажлаасаа цалин авахгүй
байгаа гэх мэт.
"Чамайг бид ажиглаж байгаа шүү.
Зугтаад үзээрэй" хэмээн сүрдүүлээд
явсан байна.
Сүүлд нь тусгай ажилтантайярьсан яриагаа сэтгэлдээ тунгаан
бодоод үзвэл үнэндээ түүний зөв
байлаа. Харин ч санаа өгсөнд нь
талархууштай. Ингээд Ким эмчийн
сэтгэлд өөр нэгэн бодол төрөх болж,
бодлоосоо айхгүй байгаадаа гайхав.
Амьдрал нь үнэхээр авах юмгүй
байлаа. Салсныхаа дараа нөхөр
байсан хүн нь удалгүй дахин
гэрлэжээ. Хүүг нь Хойд Солонгосын
хуулийн дагуу хадмынх нь өсгөж,
хааяа нэг амралтын өдрүүдээр
барааг нь харах болжээ. Хүүтэйгээ
уулзах болгондоо турж эцэн, царай
алдсаныг харж, өр нь өмрөх шахна.Гэвч тэр өөрөө ч хадмуудаасаа
дээрдэх юмгүй амьдарч байв. Бусад
эмч нар эм дамлан зарж, аборт хийх
зэргээр амьжиргаандаа нэмэрлэж
байсан бол Ким эмчид тийм чадвар
ч, зориг зүрх ч байсангүй. Харин
өвчтөнүүдийнх нь бэлэглэдэг хүнс л
голыг нь зогоож байв. Гэтэл удалгүй
өвчтөнүүд нь өөрсдөө ч идэх юмгүй
боллоо.
1997 онд Ким эмч өлсгөлөн
хүүхдийн нүд рүү харж тэдний төлөө
юу ч хийж чадахгүйгээ мэдрэхээс
халшран хүүхдийн тасгаас гарлаа.
Үхэж буй хүмүүстэй тулгарахаас
зайлсхийн судалгааны тасагтшилжжээ. Гэтэл судалгаа хийх ямар
ч нөхцөл байсангүй. Эмч нар
өглөөний үзлэгээ хам хум дуусгаад л
хоолны эрэлд гарна. Арай гэж
өглөөний хоолоо олж идчихээд л
өдрийн хоолны эрэлд гарах замаар
амьдрал нь үргэлжилж байлаа. Ким
эмч ажлаасаа эрт гарч ууланд очоод
идэж болох өвс ургамал хайн
бэдэрнэ. Заримдаа мод цавчин зарж
хүртэл үзэв. Турсаар байгаад 36 кг
болсон ба хөх нь агшиж сарын
тэмдэг нь ч ирэхээ болилоо. Гуч гарч
байгаа атлаа арван хоёр настай
сургуулийн охин шиг харагдана.
Өлсгөлөнгийн эхний өдрүүдэд нялх
хүүхдээс ч хамаагүй хоолыг ньбулаан идмээр санагдаж байсан бол
аяндаа тэр мэдрэмж нь арилж, юу ч
мэдрэхээ болиод, бие нь агаарт
хөөрч буцаж газарт бууж байгаа мэт
санагдах болсон байна. Туйлдталаа
ядарч, өглөө босч чадахаа болив.
Эхлээд намын үүрийн нарийн
бичгийн даргын туслахын ажлаа
орхиж, 1998 гэхэд эмнэлэг рүүгээ ч
очихоо болилоо. Амьдрах гэж
элдвийн зүйл хийж үзэв. Зах дээр
архи, нүүрс зарж хүртэл үзлээ.
Анагаахын сургуульд үзсэн зүйлээ
мартаж байгаадаа ч харамссангүй.
Өлсгөлөнгийн энэ хүнд бэрх үед
амьд үлдэх л юунаас ч илүү чухал.Нэг удаа зах дээр явж байгаад
хуучин найзтайгаа тааралджээ. Тэд
дунд сургуульдаа эн тэнцүүхэн
сурлагатай гялалзсан охид байж.
Найз нь ангийн дарга байв.
Тааралдсандаа баярлан түр ярилцан
саатсан байна. Ким эмч гэрийнхний
нь талаар асуухад нөхөр, хоёр
настай хүү хоёр нь хоорондоо
гурван өдрийн зөрүүтэй нас
барцгаасан гэж жишим ч үгүй
хэллээ. Ким эмч харамсаж буйгаа
илэрхийлэх гэтэл "Зүгээрээ, харин ч
хоолны сав хоёроор багассан" гэж
хариулсан байна.
Ким эмч найз нь галзуурсан уу,эсвэл сэтгэцийн өөрчлөлтөд орсон уу
гэдгийг ялгаж чадсангүй. Гэхдээ Хойд
Солонгост удах юм бол өөрөө нэг
бол үхнэ, үгүй бол найз шигээ болно
гэдгээ л сайн мэдэж байлаа.
Аав нь өөд болохынхоо өмнө
Хятадад байдаг хамаатнуудынхаа
нэрс, өөрийн мэдэх хаягаа Ким
эмчид хэлж өгсөн билээ. Аав нь сайн
дураараа өлсөж үхэхийнхээ өмнө
чичирсэн гараараа бичиж өгсөн
цаасыг тухайн үедээ Ким эмч
доромжлол хэмээн үзэж нэгэн
хайрцагт далдаас далд нуусныг
уншигч авхай та мэдэх билээ. Тэр
хайрцгаа ухаж аавынхаа өгсөнбичгийг гаргаж ирээд болгоомжтой
дэлгэн үзлээ. "Тэд чамд заавал
тусална" гэж аав нь нүд анихынхаа
өмнө хэлсэн билээ.
Хөтөч хөлслөх, хилийн харуулуудыг
хахуульдах мөнгөгүй байсан
болохоор Ким эмч Хятад руу цор
ганцаар, өөрийнхөө ухаан, зөн
совиндоо хувь заяагаа даатган
явлаа. 1999 он гэхэд хүмүүс хаагуур
гарах талаар бусдаасаа зөвлөгөө
аван олноороо хил давах болсон
байв. Хаврын улирал эхлээд удаагүй,
хахир хатуу өвлийн жавар дөнгөж
зөөлөрч эхэлсэн ч Түмэн гол хөлдүү
хэвээр байсан үе. Ким эмч Түмэнголын алхаад гарч болдог хэсгийг
хүнээр заалгасан болохоор хэд
алхаад л том чулуу авч шидэн мөс
цөмрөх эсэхийг шалган аяллаа
үргэлжлүүлж байлаа. Ямар ч байсан
Солонгосын хэсэгт мөс тэс хөлдүү
хэвээр байв. Тэр балетийн бүжигчин
мэт нэг хөлөө зугуухан тавьж, дараа
нь нөгөө хөлөө зөөн урагшилж
байлаа. Шидсэн чулуу нь хэсэг шавар
луу шигдэн орох үед Ким замынхаа
хагасыг туулсан байв. Хага ташим
хүйтэн ус бүсэлхийд нь хүртэл
цаашаа явсаар л. Гараараа ус
самардан цаашилсаар байлаа.
Эцэст нь голын эрэг дээр гуйвсааргарч ирэв. Хөл нь мэдээгүй болж,
хөлдсөн өмдөн дотроо байгаа үгүй
нь ч мэдэгдэхгүй болов. Цааш
модон дундуур үүр хаяартал алхаж,
жижигхэн тосгоны хаяанд тулж
ирлээ. Хөлдөхөөс айн зогсохгүй цааш
явья гэтэл ямар ч чадалгүй болсон
байв. Ингээд нутгийн сайхан
сэтгэлтэй хүмүүст найдахаас аргагүй
болов.
Ким эмч цааш шавартай замаар
арай гэж нэгэн малчин айлыг зүглэн
гэлдэрлээ. Ихэнх айлууд хашаатай,
төмөр хаалгатай харагдана. Нэгэн
хашааны үүдэнд ирээд хаалгыг нь
түлхтэл азаар онгорхой байжтаарлаа. Төмөр аяганд дүүрэн будаа
газар хэвтэж байна. Ойртон харвал
хэрчим махтай цэвэрхэн цав цагаан
будаа. Ким эмч хамгийн сүүлд цэвэр
цагаан будаатай аяга хэзээ харснаа
санахаар оролдсон ч чадсангүй. Ийм
сайхан хоол яагаад ингээд газар
хэвтэж байгааг ер ойлгосонгүй. Гэтэл
гэнэт нохой хуцахаар нь л учрыг
ойлголоо.
Энэ мөчийг хүртэл Ким эмч
Хятадыг өөрийнхөө улстай адил ядуу
хэмээн бодож байсан юм. Тэр
өөрийнх нь эх орон дэлхий дээрх
хамгийн сайхан газар гэж итгэхийг
ямар их хүсэж байсан гээч. Бүх ламьдралынхаа туршид ой ухаандаа
хадгалж ирсэн түүний итгэл
үнэмшил нь нүдэн дээр нь замхран
алга боллоо. Ингэж л тэрбээр
Хятадын нохой нь Хойд Солонгосын
эмчээс илүү сайхан хоол идэж
байгаа бодит үнэнтэй нүүр тулсан
юм.АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
СОЛИЛЦООНЫ ЭХНЭРҮҮД
Эхний боломж гарангуут л Ок Хиг
нутгаасаа оргон зайлна гэхэд хэн ч
гайхахгүй биз. Хатагтай Сонгийн
ууган охин Ок Хи сургуулийн сурагч
байхаасаа л бүхэл үндэстнээрээ Ким
Ир Сенийг тахин шүтэх хандлагатай
эвлэрдэггүй байлаа. Хичээлээсээ
ирэнгүүтээ л улаан бүчээ тайлаад
шидчихнэ.
1994 онд Ким Ир Сенийг нас
барахад дусал нулимс унагаагүйнэгэн билээ.
Гэрийнхэн нь өлбөрч байсан он
жилүүдэд бухимдал нь тартагтаа
тулав. Төр засгаа улс орныхоо эдийн
засгийг унагасанд, аавынхаа,
дүүгийнхээ үхэлд буруутган байлаа.
Зурагтаар "Бид социалист эх
орондоо хувцас, хүнс гэж зовохгүй
амьдарч байна. Цээжээ тэнийлгэн
дэлхийн улс түмнүүд рүү
бахархалтайгаар харцгаая" хэмээн
"Журмын Нөхдийн жагсаал" гэж
нэрлэгдэх дуу дуулан, туг
намируулан, хөл нийлүүлэн алхах
хүмүүсийг гаргахад хөх инээд нь
хүрч зурагтаа унтраадаг байжээ.
Үнэн хэрэгтээ Ок Хигийн эх орноосоозугтах шалтгаан нь эхлээд нөхрөөсөө
зугтах хүслээс улбаалан гарсан бол
дараа нь эх оронд нь ноёрхсон
дэглэмээс хол байх үзэл болон
хувирсан юм.
Гэрлэлт нь эхнээсээ л бүтэлгүй
байсан билээ. Ок Хи нөхөр Ёнг
Сутайгаа бусад хосын л адил мөнгө,
сексээс болон хэрэлддэг байсан бол
цаг хэцүү болоод ирэхэд хүнс, улс
төрөөс болон муудалцдаг болжээ.
Хэрэв Ок Хиг бууж өгөхгүй бол нөхөр
нь хийсэж унатал нь алгаддаг
байлаа.
Ёнг Су архи уудаг ч ажлаахаясангүй. Энэ үед түүний галт
тэрэгний үйлчлэгчийн ажил хамгийн
ашигтайд тооцогдож байлаа. Ажлаа
хийхийн хажуугаар бараа зөөж,
Хятадуудад наймаалан амьдралаа
болгоод байв. Үйлдвэрийн
ажилчдын тоног төхөөрөмжөө тонож
олсон зэс утас, хаягдал ганг нэг
килограммыг нь таван воноор
худалдан авч 25 воноор дамлан
зарна. Нөхөр нь намын гишүүн биш
мөртлөө гишүүн юм шиг аашилж
аяглахаар нь Ок Хи эхэндээ гайхдаг
байлаа. Тэр хувиа бодохын сул тал,
капиталист нийгмийн бузар булай
явдлын талаар эхнэр болон сонсож
буй хүн бүхэнд амаа цангатал ярьдагбайжээ. Ким Чен Ирийг амаа
олохгүй магтаж, Ок Хигийн
тэвчээрийг бас бардаг байж. Гэтэл
одоо шал өөр хүн болж "намын
хэлсэн бүрийг тэнэг хүн л дагадаг
байх. Мөнгө л бүх асуудлыг шийднэ
шүү дээ" хэмээн ярьдаг болжээ.
Ёнг Сугийн хаягдал төмрийн
бизнес цэцэглэж, нэлээд хөлжиж
амжив. Хил яваад ирэхдээ уут уутаар
нь цагаан будаа, шар буурцгийн
сүмс гэртээ авчирна. Гэрт нь идэж
уух зүйл ийм элбэг дэлбэг байхад
өлбөрч үхэх шахаад байгаа эцэг эх,
дүү нартаа жаахан илүүчилье хэмээн
Ок Хиг асуухад шууд л " Цаг иймхэцүү байхад бид яагаад хүнсээ
бусадтай хуваалцах ёстой гэж"
хэмээн боож үхэх шахна.
Ёнг Су Ок Хиг гэр бүлийнхэндээ
нууцаар туслаад байна хэмээн
харддаг учир галт тэрэгний хуваарь
тодорхой бус үед хэдийд ирэхээ
мэдэхгүй байж, өл залгах төдий хүнс,
мөнгө орхиж явах болов. 1998 онд
найм, зургаан настай хоёр хүүхэд,
эхнэрээ бүтэн долоо хоног огт идэх
юм, мөнгө үлдээлгүй орхин явж
байжээ. Тэр үеэр хүүхдийн баяр
болж, хүү нь хичээлдээ үдийн хоол
авч явах ёстой байлаа. Гэтэл гэрт нь
идчихмээр юу ч байсангүй. Ок Хигадуур хамаатан саднаараа гүйж,
хүнс гуйсан боловч хэнд нь ч өгөхөөр
юм байсангүй. Аргаа бараад зах
ортол жигнэмэг зараад сууж буй
дүүтэйгээ тааралдаж, овоо хэдэн
жигнэмэг аваад сургууль руу гүйгээд
очтол хүү нь тоглоомын талбай дээр
нүд дүүрэн нулимстай буруу хараад
сууж байлаа. "Миний хүү, ээжийгээ
уучлаарай" гэж хэлээд ууттай
жигнэмгээ өгөхдөө өөрийн эрхгүй
нулимс нь асгарсан гэнэ.
Өмнө нь хөгжимчин байсан Ёнг Су
сайхан хоолойтой, сэтгэл татам
залуу, бас дээр нь мөнгөтэй болсон
тул найзуудтайгаа хүүхэн эргүүлэншөнө дөлөөр л гэрийн бараа харна.
Нэг шөнө Ок Хи хүүхдүүдтэйгээ ид
унтаж байтал хаалга дуугарч Ёнг Су
орж ирэхдээ бүдэрч, түүнийг нь
шоолсон эмэгтэй хүний инээх
дуулдлаа. Найз бүсгүй нь үү, биеэ
үнэлэгч үү гэдгийг Ок Хи ялгасангүй,
ялгахыг ч хүссэнгүй.
Үүний дараа Ок Хи оргох
төлөвлөгөөгөө нилээд бодож,
эрчимтэй бэлдэж эхэллээ. Ок Хи
салах өргөдөл өгч болох ч салчихвал
орон гэр, үр хүүхэд ч үгүй үлдэх
байв. Хэдийгээр Хөдөлмөрийн нам
феодалын нийгмийн эмэгтэйчүүдийг
дарлах бурангуй ёсыг халсан гэхболовч саллаа гээд эмэгтэй хүнд
дээрдэх юм огт үгүй. Нөхөр нь яаж ч
дарамталдаг байсан шүүхийн
шийдвэрээр орон гэр, үр хүүхэд нь
нөхрийн талд үлдэх нь мадаггүй.
Тэгээд ч өмгөөлөх эцэг нь нас
барсан, бас нийгмийн гарлын хувьд
доогуур учраас өөрийнх нь талд
шийдвэр гарна гэж горьдсоны ч
хэрэггүй байжээ. Ок Хи Хятад явж
мөнгө олон, байр авч чадвал
нөхрөөсөө хүүхдүүдээ салгаж авах
хөшүүрэг болж магад гэж горьдож
байв.
Нэг шөнө Ёнг Су шөнө согтуу
ирээд, эхнэрээ доороо хийжбайгаад балбаж гарав. Ок Хигийн
хавирга нь хугарчих шиг болжээ.
Гэтэл гэнэт хаалга тогших сонсогдож,
онгойлгож өгвөл нэгэн эр галт
тэрэгний буудал руу очих зам асуун,
нөхөр нь хариулах хооронд Ок Хи
өндийж, гал тогоо руу гүйн ороод,
тэндээсээ арын хаалгаар гадагш
гаран зугтлаа. Унтлагын хувцастай
Ок Хи шөнийн арван цагт зүг чигээ ч
умартан гүйж гарлаа. Найман сарын
сүүл болохоор шөнөдөө төдийлөн
сэрүүн биш, даарахааргүй байв.
Хэсэг гүйж, нөхрөө араас нь дагаж
байгаа эсэхийг шалгасныхаа дараа
хаашаа очихоо бодож хэсэг саатав.
Өнгөрсөн арван жилд нөхрөө зодохболгонд аавынх руугаа гүйж, ээж нь
түүний хавдсан уруул дээр жин
тавин, цусыг нь угааж халамжилдаг
байлаа. Маргааш өглөө нь Ёнг Су
ирж уйлж дуулан, ахиж тийм үйлдэл
гаргахгүй хэмээн учирлах гуйх
хослуулан байж эхнэрээ гэртээ
буцааж аваачна. Ок Хид хэрвээ
амьдралаа өөрчлөх хүсэлтэй бол
одоо л яг тэр цаг нь ирсэн мэт
санагдав.
Ок Хи нөхрийнхөө хамт
ажиллагсдад танигдахаас
болгоомжилж, галт тэрэгний буудал
руу оролгүй, зам даган хотын захын
эхний буудал хүртэл алхлаа. Оронгэргүй тэнүүлчин олон болсон
болохоор унтлагын хувцастай
эмэгтэйг хэн ч анзаарсангүй.
Ок Хи галт тэрэгний буудал дээр
хоёр хонов. Өлсөж цангасандаа хөл
нь гуйван арай гэж тогтоно. Хилийн
хот Мусан руу явах галт тэрэг
хөдөлж, үдэгсэд хөл хөөртэй
харагдана. Бүх хүчээ дайчлан галт
тэрэг рүү дайрах олны дунд орж
явчихлаа. Хүмүүс уралдан орж
чадалтай нь суудал эзлэн, чадал
муутай нь суудлын хажуугаар
зогсож, багтахгүй зарим нь жорлон,
тамбур дээр зогсож, бүр багтахгүй
нь галт тэрэгний ардаас зүүгдэн явжбайлаа. Ялаа ч багтахааргүй
шахцалдсан галт тэргэнд үйлчлэгч
явж хүмүүсийн тасалбар, замын
бичгийг шалгах ямар ч боломжгүй
учраас Ок Хи асуудалгүй явсаар нэг
хоногийн дараа Мусанд ирлээ.
Түүнд бичиг баримт, мөнгө, хоол,
хувцасны аль нь ч байсангүй.
Гучин хоёр настай, эрүүл чийрэг
бие бялдар нь түүнд үлдсэн цорын
ганц зүйл байсан юм. Ок Хи
царайлаг сайхан бүсгүй биш байлаа.
Ээж нь түүнийг ухаантай гэж
магтахаас биш хөөрхөн гэж хэлж
байсангүй. Харин дунд дүү нь кино
од шиг царайлаг. Хэдий тийм ч гэсэнөлсгөлөнгийн хүнд үед Ок Хи
амьдрах чадвараар бусдаас давуу
байсан юм. Намхан, ээжтэйгээ адил
бахим биетэй түүний жижигхэн
хамар наснаас нь залуухан
харагдуулж, инээхэд нь тэгш цагаан
шүд нь яралзана. Ок Хи биеэ үнэлнэ
гэхэд дэндүү хөгшдөхөөс гадна
санаанд нь тийм зүйл буух ч үгүй
байлаа. Гэхдээ үүнээс өөр арай
аятайхан аргаар өөрийгөө худалдах
боломж бас байв.
Түмэн голын цаахна эрдэнэ
шишийн талбай шарлан үргэлжилнэ.
Тосгод хоол хүнсээр биш
эмэгтэйчүүд, эхнэрүүдээр дутажбайлаа. Уламжлал ёсоор эр
хүйстнийг дээдэлж, хүүхдийн тоог
хязгаарласаар Хятадад арван
эмэгтэй тутамд арван гурван эрэгтэй
ноогддог гаж тогтолцоонд хүрсэн
байлаа. Насанд хүрэв үү үгүй юу
охид хөдөөнөөс зугтаж, хотод ирэн
тэр үед ид цэцэглэн хөгжиж байсан
үйлдвэрүүдэд ажиллахыг эрхэмлэх
болов. Хөдөөд гучин таваас дээш
настай мөнгө болоод царай муутай,
урагшгүй нэгэнд эхнэр олдох нь
ховор. Иймээс хятад эрчүүд гурван
зуу орчим доллар төлж зуучлагчид
хандана. Залуухан, царайлаг
эхнэртэй больё гэвэл илүү ч төлөх
хэрэг гарна. Гэвч нас, царай хамгийнтом үзүүлэлт биш байлаа. Бэлэвсэрч
үлдсэн хөгшчүүл хоолоо хийлгэж,
гэрээ цэвэрлүүлэх эрүүл чийрэг 60
гаруй насны эмэгтэйчүүдийг ч бас
ихээр сонирхож байв.
Хятадуудын хувьд Хойд
Солонгосын эмэгтэйчүүд боломжийн
санагдана. Нүүр царай, биед нь
өлсгөлөнгөөс болж өөрчлөлт орсон ч
тэд Азидаа хамгийн царайлагт
тооцогддог нь хөдөлшгүй үнэн.
Өмнөд Солонгосын эрчүүд ярихдаа
Хойд Солонгосын эмэгтэйчүүд,
Өмнөдийн эрчүүдтэй нийлбэл удам
зүйн хувьд хамгийн зөв хос болно
хэмээдэг ажээ. Хятад эрчүүд тэднийгөөрийнх нь эмэгтэйчүүдээс хамаагүй
даруу, дуулгавартай гэж үздэг.
Ок Хи Хятадуудтай гэрлэх зах
зээлийн тухай бүгдийг мэднэ.
Чонжинд ямар нэг эмэгтэй гэнэт
алга болбол "завхай хүүхэн чинь
өөрийгөө Хятад эрд зарчихаж"
хэмээн шивэр авир хийлцэх бөлгөө.
Энэ зах зээл Мусаны галт тэрэгний
буудалд анх үүсчээ. Санал ирэх
хүртэл хүүхнүүд буудал дээр
зогсоно. Ок Хиг зуучилсан хүн
нөхрийнх нь хуучин анд байв.Тэр Ок
Хид дараах саналыг тавьжээ. Хөтөч
түүнийг Түмэн голыг гатлуулан,Хятад руу найдвартай хүргэж өгнө.
Дотуур, гадуур хувцас, хоол,
хоноглох газраар хангана. Хэдийгээр
Хятадын хуулиар ийм төрлийн
гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй
боловч зууч Ок Хид таарсан нөхөр
олж өгөх хүртэл аль нэг газарт түр
амьдарна. Харин Ок Хи хариуд нь
өөрийгөө зарсан төлөөсөө авахгүй.
Ок Хи нөхөр нь солонгосоор
ярьдаггүй байх ганцхан
нөхцөлтэйгээр энэ саналыг
зөвшөөрлөө. Ихэнх эмэгтэй
солонгосоор ярьдаг болохоор нь
уугуул солонгос эртэй гэрлэхийг
хүсдэг байхад Ок Хигийн хүсэлэсрэгээрээ байлаа. "Намайг хэн ч
таньж мэдэхгүй, цоо шинэ орчинд
ажиллаж, амьдармаар байна"
хэмээн зуучдаа хэлжээ.
Ок Хид оногдсон эр гуч гаруй
настай тариачин байв. Тэр 152 см
орчим нуруутай, Ок Хигээс өндөргүй.
Болхидуухан, мэдрэл муутай мэт
харагдах ба ичээд шинэ эхнэрийнхээ
нүдийг ч харж чадахгүй дальдрах
ажээ. "Эхнэр аваагүйг нь гайхах
хэрэггүй л юм байна" хэмээн Ок Хи
бодов. Тэднийг Хятадын хил дээрх
жижгэвтэр зоогийн газар анх
танилцуулжээ. Ок Хитэй хамт хил
давж ирсэн өөр нэг бүсгүйд арайхөгжилтэй өндөр залуу таарсанд нь
Ок Хи атаархжээ. Гэвч үнэндээ өөрт
нь таарсан эр хүссэн хүн нь биш гэж
үү. Тэр хэзээ ч хайрлахааргүй тийм л
эртэй суухыг хүссэн биз дээ.
Хэдэн мянган эмэгтэй хятад
эрчүүдэд ийнхүү зарагдсан билээ.
Зарим тооцоогоор Хятадад
амьдардаг ойролцоогоор 100,000
Хойд Солонгос иргэдийн гуравны
хоёр нь эмэгтэйчүүд ба талаас илүү
нь хятад эртэй зуучлуулан гэрлэсэн
ажээ. Бүсгүйчүүд зодуулж,
хүчиндүүлж, гинжлүүлж боол мэт
ажилладаг гэсэн яриа бий. Тэднийг
бодвол Ок Хид аз таарав. Нөхрийг ньМиньюан гэдэг, тэр Ёнг Су шиг
царайлаг биш ч тайван, дөлгөөн,
заримдаа хэт гэнэн ч гэмээр. Анх
удаа орондоо оруулахдаа гар дээрээ
өргөж, хувинтай бүлээн усанд хөлийг
нь угааж өгчээ. Ок Хид тусгай хоол
хийж өгч, гал тогоо бариулдаггүй
байв. Эцэг эх нь ч мөн адил
хандлагатай.
Ок Хи тэр залуутай хоёр жил гаруй
хамт амьдарсан юм. Хятад хэл сурч,
нөхөртэйгөө хэл нэвтрэлцдэг болов.
Сургуулийн хүүхдийн газарзүйн ном
судалж, зүг чигтэй болохыг хичээж
байв. Тэр анх хил давснаасаа 960
километрийн зайд орших Шандонмужид амьдарч байлаа. Ок Хи
автобусны чиглэлийг тогтоон
оргохдоо бэлдсээр л байв.
Тэр хоёр удаа жирэмсэлсэн ч үр
хөндүүлжээ. Миньюан хүүхэд маш
ихээр хүсэж байсан боловч Ок Хи
шалтаг тоочин хавьтуулсангүй.
Хятадын засгийн газар Хойд
Солонгосын эмэгтэйтэй гэрлэсэн
гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй
учир хүүхэд нь сургуульд ч сурах
эрхгүй нэгэн болох билээ. Би хоёр
хүүхэдтэй хүн. Нэг л өдөр тэдэн
рүүгээ явна гэж Ок Хиг хэлэхэд
Миньюан уйтгартайгаар толгой
дохидог байжээ.Явах цаг нь болоход Миньюан Ок
Хиг автобусны буудал дээр хүргэж
өгөөд зуун доллар өгсөн байна.
Миньюан уйлжээ. Ок Хи Миньюаныг
үлдээч хэмээн гуйх байх гэж бодсон
ч тэгсэнгүй. Анхных нь бодсон шиг
мэдрэл муутай хүн ч бас биш байж.
Болгоомжтой яваарай гэж хэлээд л
Ок Хиг үдэж өгсөн юм.
Ок Хигийн аялал аюул дагуулахуйц
байв. Учир нь 2000 он гэхэд хятадууд
олноороо цувах Хойд
Солонгосчуудаас залхаж, иргэдийнх
нь ажлын байрыг булаацалдан, зүүн
хойд Хятадын үндэстний тэнцвэртбайдлыг алдагдуулж байна хэмээн
үзэх боллоо. Хүний эрхийн төлөө
тэмцэгчид Хятад улс нутагт нь хүнс,
аюулгүй байдал эрж ирсэн хүмүүст
туслах ёсзүйн болон хуулийн
үүрэгтэй болохыг нь сануулж байхад,
хятадууд яг эсрэгээр, хууль бусаар
хил зөрчиж ирсэн этгээдүүдийн
тухайд бол манайх НҮБ-ын
Цагаачлагчдын Статусын Конвенцид
нэгдсэн ч гэлээ үүрэг хариуцлага
хүлээх шаардлагагүй хэмээн
эсэргүүцэж байжээ. Үнэн хэрэгтээ
Хятад улс Хойд Солонгосын Ардын
Аюулгүй Байдлын Яамтай 1986 онд
хоёр талын хил зөрчигсдийн эсрэг
хамтран ажиллах нууц гэрээндгарын үсэг зурчихсан, түүндээ
захирагдахыг илүүд үзсэн байж.
Хойд Солонгосын цагаачдыг барих
кампанит ажлыг Хятадын засгийн
газраас үе үе явуулдаг байлаа.
Хилийн ойролцоо замын хаалт
байрлуулж, хил нэвтрэгсдийн бичиг
баримтыг шалгадаг болов. Хятадад
хэдэн сар амьдарсныхаа дараа Хойд
Солонгосын иргэдийн амьдрал
сайжирч, шинэ хувцас худалдан
өмсөж, уугуул Солонгосчуудаас амар
ялгагдахааргүй болцгооно. Иймээс
Хятадын засаг захиргаа Хойд нутгийн
цагдаа нарыг нутагтаа ирүүлж,
иргэдээ барих боломж олгожэхэлжээ. Оргогсод өөрсдөө ч тагнуул
болж, бие биеэ барьж өгөх
тохиолдол гарч байлаа. Мөн хятад
иргэдтэй амьдарч буй Хойд
Солонгос эмэгтэйчүүдийг барьж
өгсний шан харамж болгож дөчин
доллар өгөхөөр зар тараасан гэнэ.
Үүний үр дүнд эмэгтэйчүүдийг гэрээс
нь барьж, хууль бус нөхөр хүүхдээс
нь салгаж эхэлжээ. Хятад эрчүүд
тийм эхнэртэй байсныхаа төлөө
торгууль төлсөн ч хүүхдээ авч үлдэх
эрхтэй. 2000 оны гурван сард болсон
нэгэн кампанит ажлын үр дүнд
найман мянга орчим эмэгтэй
баригдаж нутаг буцжээ. (2009 он
гэхэд ч энэ ажиллагаа явагдсаарбайлаа).
Тосгон нь Хойд Солонгосын хилээс
хол байсан учир Ок Хи хятад
нөхрийнхөө гэрт айх аюулгүй аж
төрж байсан юм. Гэвч мөнгө олохын
тулд солонгосоор ярьдаг хүмүүс
амьдардаг, бас боломж ихтэй хил
рүү явахаас өөр аргагүй байлаа. Ок
Хи эрх чөлөө, үр хүүхдээ зөвхөн
мөнгөтэй байж л олж авна гэсэн
бодол үргэлж сэтгэлдээ тээнэ. Амарч
тэнхэрсэн тэрээр эхний ээлжинд
зоогийн газар юм уу, үйлдвэрт ажил
олж хийгээд дараа нь хөл дээрээ
боссон хойноо бие даан бизнес
эрхлэх төлөвлөгөө гаргав. Ингээдхойд зүг рүү явах автобусанд суун,
хил давж ирсэн нутаг руугаа бус
Дандон хэмээх Хятад Солонгосын
хил дээрх томоохон хотуудын нэгэн
рүү явлаа.
Дандон хөл хөдөлгөөн ихтэй,
хөгжил сайтай хот. Ялу голыг даган
шилэн нүүртэй, гялалзсан сайхан
барилгууд сүндэрлэж, бүтээн
байгуулалт ид өрнөж байлаа. Голын
цаана байх Хойд Солонгосын
хөгжилтэй харьцуулахад өдөр шөнө
шиг ялгаатай харагдана. Гэвч Ок
Хигийн хувьд Дандон тийм сайн
сонголт биш болох нь тодорхой
болов. Бээжин, Пхеньяны галттэрэгний гол зам уг хотоор дайран
гардаг, Хятад Солонгосын албан
ёсны худалдааны ихэнх нь энд байх
Найрамдлын гүүрээр дамжин
хийгддэг, мөн Хойд Солонгосын
худалдааны байгууллагууд энэ хотод
төлөөлөгчийн газартай. Түүнчлэн
үнэн дүрээ нууцалсан тагнуулчид
хөлхсөн газар байв.
Ок Хи 2001 оны нэг сард
баривчлагдан нутаг
буцаж Синьюжугийн цагдаагийн
газарт хүргэгдэв. Хоёр жилийн дотор
эх оронд нь бий болсон өөрчлөлтийг
хараад Ок Хи арай л ухаан алдаж
унасангүй. Тэсгим өвлийн хүйтэндцагдаагийн газарт нь халаалт
байхгүй. Цагдаа, хоригдлууд нь
адилхан даарсандаа чичирцгээж
байлаа. Цагдаагийн офицер цаас
байхгүйгээс ялыг нь модон дээр
бичлээ. Ок Хид аз дайрч Ким Чен
Ирийн төрсөн өдөр дөхөж байсан
учраас хөнгөн ялтай хоригдлуудыг
өршөөлөөр суллаж таарав. Ингээд
Ок Хи хоёрхон долоо хоногийн
дараа суллагдах нь тэр.
Суллагдаад удалгүй ахиад гол
гаталж Хятад руу нэвтрэв.
Баривчлагдахынхаа өмнө тэр
зоогийн газар, тоосгоны үйлдвэрт
ажиллаж өдрийн нэг хоёр долларолж байсан нь Хойд Солонгосын
стандартаар бараг сарын цалинтай
дүйцэхүйц боловч Хятадад бол тийм
их мөнгө биш байлаа. Иймээс
ахиухан цалинтай ажил эрэх санаа
төрж, цалин сайтай л байвал
эрсдэлтэй ч хамаагүй ажил хайж
эхэллээ. Ингээд эцэст нь гэр бүл,
хамаатан садныг уулзуулдаг
зуучлалын ажил олдов. Хамгийн
анхны даалгавар эцэг эх нь Хятад
руу гарсан айлын хүүхдийг олж
Түмэн голыг гатлан Хятад руу авчрах
явдал байлаа. Тэр зөвшөөрөв.
Хүүхдийг Мусанд амьдардаг гэж
Ок Хид хэлсэн байв. Тэр Мусаныгсайн мэддэг, нутгийн аялгууг нь
мэдэх учир бусдын анхаарлыг
татахгүйгээр хэдэн өдөр гадуур
яваад хүүхдийг олно гэдэгтээ
итгэлтэй байжээ. Гэвч тэр буруу
бодож. Мусанд очсон эхний өдөр нь
л Ок Хиг хурсан олны дундаас нэгэн
цагдаа баривчилжээ. Тэр Хятадад
хоёр жил амьдарсны дараа таргалж
өнгө зүс орсноос гадна сайхан
үнэртэй шампуниар үсээ угаасан
учир бусдаас өөр, үнэр нь ч ялгаатай
байжээ. Түүнээс гадна уг цагдаа
хэрэглэж байсан халаасны радиог нь
хураан авснаар барахгүй Өмнөдийн
суваг руу яаж тавьдгийг нь заалгаж,
чихэвчийг нь ч хураан авчихжээ.Ингээд түүнийг Бовибу руу
шилжүүллээ.
Ок Хи зуу гаруй хүнтэй нэгэн
саатуулах газар хүргэгдэв. Тэднийг
сөхөрч суугаад хөдлөхгүй байхыг
тушаав. Өвдөг нь чилээд суудлаа
зассан хүмүүсийг эгнээнүүдийн
дундуур алхах харуул зодож
занчина. Нэг удаа зодуулсныхаа
дараа Ок Хигийн нүднээс бусад нь
хөдлөхөө болив. Хамт хоригдож
байгаа эмэгтэйчүүдийг ажиглахад
Хятадад байгсад нь андашгүй, царай
зүс гэгээлэг, хувцас хунар сайтай,
эрүүл харагдана. Бусад нь эцэнхий,
ноорхой, гуталгүй, үс гэзэг ньширэлдсэн нь гол гатлахаасаа өмнө
баригдсан бололтой.
Хоёр бүлгийг хамтад нь хорьсон
явдал сайны шинж гэж Ок Хи бодов.
Цагдаагийнхан түүний зуучлах ажил
хийснийг мэдэхгүй өнгөрвөл л
аврагдах найдвартай. Радиог нь
хураасан цагдаа цааш дамжуулалгүй
өөртөө үлдээж, байцаагчид нь энэ
тухай мэдээлээгүй байх гэж найдав.
Тухайн хүний нийгмийн гарал үүсэл,
хил зөрчөөд Хятадад юу хийж байсан
зэргээс шалтгаалаад оногдох
шийтгэл янз бүр. Хоол хүнс хайж хил
зөрчигсөд хамгийн хөнгөн ялаар
шийтгүүлнэ. Харин Хятадад ажиллажбайсан, Хятад эрчүүдэд эхнэр
зуучилж өгсөн, Өмнөд
Солонгосчуудтай уулзсан, сүмд
очсон, DVD зарсан зэрэг үйлдлүүд
хөдөлмөрийн лагерьт насаараа
хоригдох эсвэл цаазлах ялаар
шийтгэгдэнэ.
Удалгүй хоригдлуудыг амьдардаг
газраар нь ангилав.
Ихэнх нь Чонжины оршин суугчид
байж таарав. Бүх хүнд хүртэхээр гав
байхгүй учраас цагдаа нар
хоригдлуудыг гурав гурваар нь,
эрхий хуруугаар нь нийлүүлэн,
гутлын нийлэг үдээсээр хүлэв. Эрхийхурууг нь чивчиртэл уясан учир
цусны эргэлт зогсож хөхөрчээ. Хоёр
хүний суудалд гурвуул шахцалдан
явцгааж байв. Ок Хигийн эсрэг талд
нэгэн эр халаасаа ухахыг харлаа. Тэр
эр азаар тамхины асаагуураа авч
үлдсэн байсан тул эрхий хурууныхаа
үдээсийг шатааж, гурван эр яах
ийхийн завдалгүй цонхоор үсрэн
зугтав. Хүүхнүүд бие засах газар руу
явахаас бусад тохиолдолд хөдлөх
эрхгүй. Нэг нь бие засах болоход
нөгөө хоёр нь дагаж явах хэрэг
гарна. Явсаар галт тэрэг зогслоо.
Цонхоор хартал Чонжины галт
тэрэгний буудал. Ингэж Ок Хи Хятад
руу оргосноосоо гурван жил орчмындараа буюу 2001 оны есдүгээр сард
төрөлх хотдоо айдас, ичгүүр тээсээр
буулаа.
Цагдаа нар бөхий бөхий хэмээн
хашгичиж байв. Ок Хи ч таньдаг
хүнтэй тааралдахаас халшран,
тэртэй тэргүй толгойгоо бөхийлгөн
явж байлаа. Тэд буудлын хүлээлгийн
өрөөгөөр дамжин, ээж нь жигнэмэг
зардаг байсан гол танхимаар гатлан,
гэрийнх нь цонхны доогуур шахам
өнгөрлөө. Тэр өмнө нь ийнхүү
өнгөрөх хоригдлууд дотор таньдаг
хүн байгаа эсэхийг цонхоороо харан
саваагүйтдэг сэн.Тэднийг цааш нь Чонжины төв
замаар цугларсан олны дэргэдүүр
дагуулан явж, дараа нь гүүрээр гарч,
үйлдвэрийн дүүргийн хажуугаар
өнгөрөн, хотын будаа тариалдаг
цорын ганц газар болох намгархаг
талбайн дэргэдүүр өнгөрөв. Далай
руу эргэж, дээгүүр нь өргөстэй төмөр
татсан цементэн хашаатай
Нонгпогийн Хорин Саатуулах Төв
хэмээх газар авчирлаа. Энэ барилгыг
япончууд эзлэн түрэмгийллийнхээ
үеэр барьж, өөрсдийг нь эсэргүүцсэн
хүмүүсийг хорьдог байжээ. Нонгпо
хэмээх нэр нь л дангаараа
хэмжээлшгүй их айдас дагуулна.
19701980аад оны үед ажлаасзайлсхийж баашилсан хүмүүсийг
хорьдог газрыг ийнхүү нэрлэдэг
байжээ. Одоо энэ газрыг хил зөрчсөн
болон зөрчихөөр завдсан хүмүүсийг
хорих газар болгон ашиглаж байлаа.
Эмэгтэй хоригдлууд гурван том
өрөөг гишгэх ч газаргүй болтол нь
дүүргэж, зөвхөн хажуу тийшээ харж
унтацгааж байлаа. Багтаагүй
хүүхнүүд жорлонгийн хажууд
шөнийг өнгөрөөхөөс өөр аргагүй. Хэд
хоноод л зуу зуугаараа хоригдлууд
ирцгээнэ. Хуягууд шинээр ирэгсдийг
нүцгэлэн нэгжиж, жирэмсэн
эмэгтэйчүүдийг ангилан хэдэн
сартай ч байсан хамаагүй эцэг ньхятад хэмээн үзэж үр хөндүүлэхээр
явуулж байлаа.
Нонгпод эмэгтэй хоригдлын тоо
эрэгтэйчүүдийнхээс хоёр дахин их
байв. Бусад эмэгтэйчүүдийн хил
зөрчих болсон шалтгаан өөрийнхтэй
нь тун төстэй байсныг Ок Хи олж
мэдэв. Олонх нь, мөнгө хүнс олоод
нөхөр хүүхдүүддээ буцаж ирэхээр
шалтаг болгон оргоцгоосон байлаа.
Ок Хи эмэгтэйчүүдийг болон
өөрийгөө үзэн ядаж байлаа.
Хүүхдүүдээ орхисондоо өөрийгөө
уучилж чадсангүй.
"Бид чинь юу гээчийн өлөгчингүүдболж хувираа вэ?
Өлсгөлөн бидний хүн төрхийг
алдуулжээ"хэмээн Ок Хи
бодлогошрон байлаа.
Хорих лагерьт бодох хугацаа
хангалттай байв. Боолын хөдөлмөр
олон цагаар хийсний дараа өөрийн
шүүмжлэлийн цаг шөнө дөл хүртэл
үргэлжилнэ. Хоол гэхээр юм бараг
өгөхгүй, өлөн зэлмүүн байлгаж,
харгис хэрцгий ханддаг байжээ.
Гэтэл Нонгпо бусад лагериудтай
харьцуулахад хамгийн сайн
нөхцөлтэй нь байсан гэх. Тэнд Бямба
гариг болгонд голоос ус зөөж, усандорох бололцоо олгоно. Хүүхнүүд бие
биеийнхээ үснээс бөөс түүцгээнэ.
Хорих лагерьт байх хугацаандаа нэг
л эмэгтэйг зэрлэгээр зодуулахыг Ок
Хи харжээ. Тэр эмэгтэй лагерийн
хашаа давах гэж оролдож байгаад
баригдаж ухаан алдатлаа
балбуулсан юм. Ок Хид хоригдол
бүсгүйчүүд айдас багатай байгаа мэт
санагддаг байлаа. Тоосго цохих,
ногооны талбайг зэрлэг өвснөөс
цэвэрлэх гээд албадлагын ажлаа
хийж байхдаа бүсгүйчүүдийн
нүүрэнд байнга дургүйцэл тодорно.
Бидэнд бүх амьдралын маань
туршид худал хэлдэг байж. Амьдрал
маань худал хуурмаг. Энэ нийгэмтэр чигтээ худал хуурмагаар дүүрэн
гэж Ок Хи боддог байсан бөгөөд
бусад эмэгтэйчүүд ч адил бодолтойд
итгэнэ.
Хорих лагерийн ажилтнууд
өөрсдөө ч хүртэл хоригдлуудыг засан
хүмүүжүүлэх ажлаас залхаж,
Хөдөлмөрийн намаас бэлдэж өгсөн
лекцийг хоригдлуудал уншиж өгсөн
болж, оромдож байлаа. Хүн бүхэн
хуурамч байдлаас залхсан шинжтэй
харагдана.
Нэг өдөр эмэгтэйчүүд эрдэнэ шиш
түүж байх зуур хорих төвийн
захирал урьдчилан бэлдэж өгсөнлекц уншихаар талбай дээр ирлээ.
Захирал тэднийг Ким Ир Сений үзэл
суртлаар өөрсдийгөө зэвсэглэхийг
шаардаж, капитализмын эсрэг
тэмцэж, эх орон ард түмнийхөө
төлөө өөрсдийгөө зориулах ёстойг
ухуулах завсраа дахин Хятад руу
оргохгүй гэсэн баталгаа өгч гараа
өргөхийг хүсэв. Гэтэл хоригдлууд
бүгд чимээгүй болж хэн нь ч гараа
өргөсөнгүй. Ок Хи хэзээ ч ийм юм
болно гэж төсөөлж байсангүй. Аргаа
барсан дарга чимээгүй байдлыг
эвдэж та нар дахин орговол
баригдаж болохгүй шүү хэмээн
анхааруулжээ.Үнэн хэрэгтээ Ок Хи аль хэдийн
дахин оргож, Хятад руу гарах
тухайгаа бодож эхэлсэн байлаа.
Нэгэн өдөр түүнд лагерийн хашааны
гадна боловч өргөст торны дотор
хэсэгт зэрлэг өвс зулгаах үүрэг
ноогджээ. Гэтэл өргөст тортой
хашааны ойролцоо нэгэн эмэгтэй
ямаа хариулж явахыг харж, эргэн
тойронд нь хуяг байгаа эсэхийг
шалгасны дараа түүнийг дуудаж
хэсэг зуур яриа өрнүүлэв. Ээжид нь
өөрийг нь Нонгпод байгааг дуулгах
юм бол дотоожоо өгье гэв. Хойд
Солонгост эмэгтэй хүний дотоож
олдоц муутай тул энэ нүдээ олсон
санал байж эмэгтэй ч зөвшөөрлөө.Ингээд Ок Хи саявтархан Хятадаас
авсан шинэ шахам дотуур өмдөө
тайлж, дунд нь ээждээ бичсэн
зурвасаа хийж, бөмбөг болгон
хумиад мөнөөх эмэгтэйд хашааны
завсраар дамжуулан өгчээ.АРВАНДОЛДУГААР БҮЛЭГ
НҮДЭЭ НЭЭГЭЭД, АМАА ХАМХИ
Хатагтай Сонг охиноо хорих
лагерьт байгааг мэдээд төдийлөн
гайхсангүй. Гурван жилийн өмнө
гэрээсээ оргосноос нь хойш ямар ч
сураг дуулаагүй хатагтай Сонг бусад
урвагч, садар эмстэй адил Хятад руу
л оргоо биз хэмээн дургүйцэн
бодож явжээ. Эх орноосоо урвасан
бол шоронд оролгүй яахав хэмээн
бодсон боловч үр нь л юм хойно
хатуурхаж чадсангүй. Ууган охиноо
Чонжины хамгийн зартай хорих төвдшар махтайгаа хатаж байхад нь
буянаараа болог гээд орхиж яаж
чадах билээ.
Өлбөрч үхэхийн даваан дээр
өнгөрүүлсэн он жилүүддээ хатагтай
Сонг их олон эргэлзээгээ гээсэн
байна. Ямар ч бэрхшээлтэй асуудлыг
хахуулиар шийдэж болдгийг аль
хэдийн мэдэж, гудамжны арга
барилаас суралцаж эхэлсэн байлаа.
Ким Ир Сенийг хараагаад шоронд
орчихоогүй л бол хангалттай мөнгө
байхад барагтай ялаас мултарч
дөнгөдөг цаг үе ирсэн байлаа.
Ингээд хатагтай Сонг хар зах дээр
очиж, арван боодол тамхи нэгбүрийг нь 50 воноор худалдан
авлаа. Бүтэн долоо хоногийн
орлогыг нь залгиж буй охиноо
дотроо зэмлэн, эрж сурагласаар явж
Нонгпог хариуцсан ардын аюулгүй
байдлын ажилтныг олов.
Хэдэн өдрийн дараа охин нь
хаалгыг нь тогшиж үүдээ тайлав уу,
үгүй юу эхийнхээ гар дээр муужран
унажээ. Арван сарын сүүлч болж, цаг
агаар аль хэдийн хүйтэрсэн байхад
Ок Хид өмссөн хувцас бараг үгүй, хөл
нүцгэн орж ирэхийг хараад хатагтай
Сонг өр нь өмрөх дөхөв. Нонгпод
байхад нь гуталдаа мөнгө нуусан
байж магад хэмээн хардаж гутлынхнь улыг юу ч үгүй хуулснаас гадна
өөрөө цамцныхаа ханцуйг цуулж
сарын тэмдэг ирэх үедээ хэрэглэсэн
байв. Дотуур өмдөө ямаачин
эмэгтэйд өгч, үлдсэн хувцас нь тэр
гэхийн тэмдэггүй урагдаж, үс нь бөөс
хуурсанд баригдсан байлаа. Гэвч
усанд оруулсны дараа охин нь
гурван жилийн өмнө гэрээсээ
зугтахынхаа өмнөхөөс илүү өнгөлөг,
эрүүл чийрэг харагдаж байгааг
хатагтай Сонг олж үзлээ. Хэдэн
долоо хоногийн турш зутанархуу
зүйл, эрдэнэ шишийн голоор өл
залгаж байсан ч гэлээ бие нь
булчинлаг байжээ.Ок Хи тасралтгүй ярьж гарлаа.
Хөөрсөндөө болоод бараг нэг
амьсгаагаар шахам, Хятадад хүмүүс
өдөрт гурван удаа цагаан будаа
иддэг болох, зах дэлгүүр нь тэдний
төсөөлшгүй эд бараагаар дүүрэн
байдаг, сүүлийн үеийн загвар ямар
байдаг гээд л бүгдийг ярьж өгөв.
Ярьсныг нь үг гээлгүй сонссон ээж,
хоёр дүүд нь нэг талаар үлгэр шиг,
нөгөө талаар улс төрийн ухуулга мэт
сонсогдож байлаа.
Өмнөд Солонгост амьдрал ямар
байдаг гэнэ? хэмээн тэд сонирхон
асуув.Ок Хи өөрөө очиж үзээгүй учир
тодорхой мэдээлэл байхгүй ч
зурагтаар үзсэн кино, хүмүүсийн
ярианаас олж авсан мэдээллээ
хуваалцав. Өмнөд Солонгос бол
маш баян орон. Хятадууд ч тэдний
хэр баян болохыг төсөөлөхгүй.
Хажууд нь Хятад юу ч биш. Би
үхэхээсээ өмнө яадаг ч байсан
Өмнөд руу явна хэмээн тэр
шийдэмгий хэллээ.
Дүү нар нь Ок Хигийн өмнөөс
хараад шалан дээр завилан сууж,
эгчийгээ алмайран ширтэцгээж
байлаа. Заримдаа ярьсан зүйлийг нь
бишрэн шүтэвч үе үехэн айдаставтана. Төмөр замын харуултай
гэрлэсэн дунд дүү нь бусдаасаа илүү
ярианд автаж, Ок Хиг ярих тусам том
нүд нь улам бүлтийсээр байлаа.
Тэгснээ Ок Хигийн яриаг эргэлзэнгүй
байдлаар таслаад, өглөөхөн ээж нь
тоосыг нь арчсан эцэг хүү
удирдагчийн зураг руу заан "Гэхдээ
манай генерал бидний төлөө маш их
зүйл хийсэн шүү дээ".... хэмээн
ээрэв.
"Танай генерал чинь та бүгдийг
солиотой болгосныг харахгүй байна
уу? хэмээн Ок Хи өөдөөс нь тас
хийтэл хариулав.Нөхрөөсөө салж, ээжтэйгээ
амьдрах болсон бага дүү нь харин
том эгчийнхээ ярианд бүрэн автсан ч
хэт илэн далангүй ярих түүний
өмнөөс бас зовж байлаа. Хэдийгээр
хатагтай Сонгийн байшин бусдаас
тусгаар боловч гадаа үүдэнд хүн
яриаг нь чагнаад зогсож байх бүрэн
боломжтой билээ. Энэ гэр бүл
хангалттай зовлон амссан, одоо
болоо биш үү.
"Та болгоомжтой бай л даа. Ер нь
бүгд болгоомжлохгүй бол юу
болохыг мэдэж байгаа шүү дээ" гэж
тэр анхааруулан хэлэв.Ок Хи ээж, дүү нартаа сүүлийн
гурван жилд туулсан амьдрал,
Хятадын сайн сайхны талаар ярьж
дууссаныхаа дараа сэнхрүүлэх
ажилд орлоо. Ойр хавийн айлын
эзэгтэй нар Ок Хид эсэн мэнд эргэж
ирсэнд нь баяр хүргэнгээ яриаг нь
сонсохоор цував.
"Нүдээ нээцгээ л дээ. Манай эх
орон тэр чигээрээ шорон л гэсэн үг.
Бид ямар өрөвдөлтэй амьдарч
байна гээч. Дэлхийн бусад орнуудад
хүмүүс яаж амьдарч байгааг та бүхэн
огт мэдэхгүй байна" гээд л Ок Хи
ухуулгаа эхлэв.Зурагтаар Ким Чен Ирийг гарах
болгонд л Ок Хи "хулгайч, бузар
амьтан, худалч" хэмээн хараан зүхэх
боллоо.
Сүүлдээ хатагтай Сонгийн тэвчээр
алдагдаж эхлэв. Ок Хигийн энэ
замбараагүй яриа гэрийнхнээ аюулд
оруулж мэдэхээр байв. Өөрийнх нь
төрсөн охин биш байсан бол
хорьтын даргын үүргээ биелүүлж,
хэдийн дээш нь уламжлах байлаа.
Энэ бүхнийг сонссон ч хатагтай
Сонгийн төр засагтаа үнэнч үзэл
өөрчлөгдсөнгүй.
"Чи наад амаа тат. Эх орон, ардтүмнээсээ урвачихаад юундаа
бахархаад байгаа юм бэ?"хэмээн
охин руугаа хашгирав.
Барагтай бол загнадаггүй
ээжийгээ ийнхүү хашгирсанд Ок Хи
гайхсан боловч дуугаа татахыг
хүссэнгүй. Харин ч ээжийгээ хорон
үгээр булж гарлаа.
Та яах гэж намайг ийм аймшгийн
газар төрүүлсэн юм бэ? Та Ким Чен
Ирт надаас илүү хайртай юм уу?
Эх охин хоёр тасралтгүй үзэлцсээр
сар гаруй болсны эцэст Ок Хи
дараагийн алхмаа хийх тэнхээтэйболлоо. Өмнөх гашуун туршлагаасаа
хангалттай суралцсан болохоор
ахиж алдаа гаргалгүйгээр Хятад руу
буцан очиж, ажил хийж, мөнгө олох
төлөвлөгөөтэй байгаа тухайгаа ээж
дүү нартаа дуулгав. Хатагтай Сонг
охиндоо их л дурамжхан мөнгө
зээлүүллээ. Үнэндээ охиныхоо төлөө
сэтгэл зовохоос залхаж, явсанд нь
баярласан байна.
Ок Хигээс сураг гаралгүй найман
сар боллоо. Гэтэл нэг өдөр нэг
эмэгтэй хаалгыг нь тогшоод,
охиноос нь сураг авчирснаа ярив.
Хатагтай Сонг охиноо дахин шоронд
орсон байх хэмээн сэжиглэж, хэрхэнхахуульдан гаргаж авах талаар л
цухас бодож амжингаа эмэгтэйг
гэртээ оруулжээ. Гэтэл охин нь
сайнаар барахгүй Хятадын хилийн
ойролцоо тосгонд ажил хийж,
ээждээ өрийг нь төлөх мөнгөтэй
болсон, бүр гэрийнхэндээ хувцас
хунар, бэлэг сэлт авсан тухайгаа
дамжуулжээ. Гэхдээ өөрөө Чонжинд
дахин ирвэл баригдаж магадгүй
учраас ээжийгээ хил даван өөр
дээрээ ирээч гэсэн байлаа.
Хатагтай Сонг эргэлзэж байв. Тэр
энэ эмэгтэйг танихгүй. Гэр бүлд нь
бөөн уй гашуу авчирсан 1995 оноос
хойш хаашаа ч аялсангүй.Жигнэмэгийн бизнес нь амжилттай
байсан болохоор үнэндээ түүнд
мөнгө тийм ч их хэрэгтэй байсангүй.
Сонгпёны зах наймаачдад зориулан
дээгүүрээ саравчтай лангуунууд
барьж өгсөн, өөрөө түрээсээ төлөх
чадалтай, бас зөвшөөрөлтэй
болохоор хийж байгаа зүйлдээ
сэтгэл хангалуун болсон байв.
Тэрбээр нэгэн ахимаг насны сайхан
сэтгэлтэй бэлэвсэн эртэй хамтран
амьдрах болж, амьдралдаа урд
өмнөхөөсөө илүү хангалуун байлаа.
Иймээс Хятад руу эрсдэл дагуулсан
аялал хийх ямар ч хэрэгцээгүй юм.
Гэтэл нөгөө талаас Ок Хиг шоронгоос
гаргах гэж хахуульд хэрэглэсэн 500вон нь бас чангаах аж. Нөгөө эмэгтэй
хатагтай Сонгийг галт тэргээр явах
хэрэггүй, охин нь хувийн машин
хөлсөлсөн гэхэд сэтгэл нь хөдлөөд
зөвшөөрч орхив.
2002 оны зургаадугаар сарын
бороотой, халуун өдөр хатагтай Сонг
Мусан руу хөдөллөө. Охин дээрээ
очоод нэг хоноод ирэх
төлөвлөгөөтэй учир их юм авсангүй,
хөнгөн явж байв. Гэтэл заасан газар
нь очтол Ок Хи байгаа шинж алгаа.
Ок Хиг хил дээр ажиллаж байгаа л
гэж сонссоноос биш аль хил дээг
байгааг нь асуугаагүйгээ хатагтай
Сонг анзаарав. Гэтэл хөтөч эмэгтэйнхэлснээр Ок Хи Хятадын талд байгаа
ажээ.
Та мөнгө, хувцсаа авахын тулд
Хятад руу явах хэрэгтэй. Охин чинь
тэнд таныг хүлээж байгаа хэмээн
нөгөө эмэгтэй хэллээ. Хатагтай
Сонгийг өөрийн нөхөр гэж нэрлэсэн
нэгэн эртэй танилцуулаад "Та санаа
зовсны хэрэггүй. Нөхөр маань танд
тусална" хэмээн хэлэв. Ийм хол
ирчихээд буцалтай нь биш гээд
явахаар шийдэв. Тэд Хөүрёнг хэмээх
бас нэг хилийн хот руу өөр машин
хөлөглөн давхилаа. Тэнд очоод
харанхуй болтол хүлээв.Тэднийг гол дээр очиход арван
цаг болж, ширүүн бороо орж
таарав. Гол эргээ халин урсаж, эрэг
нь нялцгай шавраар дүүрсэн байв.
Хатагтай Сонг газар хаана дуусаж
гол хаанаас эхэлж буйг ч олж
харахгүй байжээ. Гэтэл Хойд
Солонгосын хилийн хоёр цэрэг ирж
нэгдлээ. Нэг нь түүнийг хүүхэд шиг
нуруун дээрээ дүүрч, нөгөөх нь
хатагтай Сонгийг дүүрсэн цэргийг
унахаас сэргийлж гараас нь хөтлөөд
гол гаталлаа. Тэд хэд хэдэн удаа
бүдэрч, арай л усанд тэр чигээрээ
уначихсангүй. Хэрэв унасан бол
давалгаа ядах юмгүй урсгаад
явчихаар харагдана. Хойд Солонгосдахь үеийнхнийхээ адил хатагтай
Сонг сэлж чадахгүй. "Намайг
буцаагаад гаргаад өгөөч. Би
буцмаар байна" хэмээн хашгирч,
усны давалгаанд хахаж цацан сэхээ
авч ядаж байтал хөтөч яах ийхийн
зуургүй голын урсгал сөрөн уснаас
гарлаа. Нэг хөтөч нь хилийн
харуулуудад мөнгө өгч голыг гатлан
нутаг руугаа буцаж явлаа. Харин
нөгөө хөтөч нь хатагтай Сонгийг
дагуулан харанхуйд Хятад руу явав.
Уул өгсөн явсаар, гэгээ ороход нэгэн
жижиг тосгон руу орж ирлээ.
Тосгонд ирмэгцээ хатагтай Сонг
хэзээ ч сууж үзээгүй таксинд баахангэрэвшин орж суув. Ачааны машин,
суудлын тэрэг, мотортой дугуй, тэрэг
гээд л зүсэн зүйлийн тээврийн
хэрэгслүүд зах руу дохиогоо
дуугарган давхилдана. Өглөөний
найман цаг болж дэлгүүр,
лангуунууд үүдээ нээж байсан үе.
Шилэн нүүртэй дэлгүүрүүдийн
хамгаалалтын төмөр хаалганууд
чахран нээгдэж байлаа. Дэлгүүрийн
эзэд хөгжмөө чанга гээч нь тавьсан
нь үүдээр нэвт сонсогдож "ямар
айхтар чанга, муухай хөгжим бэ"
хэмээн хатагтай Сонг цухас бодон,
чихээ дармаар болж байлаа. Хэрвээ
капитализм гээч нь энэ юм бол тийм
ч аятайхан эд биш юм. Арай дэндүүшуугиантай юм. Ок Хи яаж ийм
аймаар газар амьдардаг байна аа?
Хатагтай Сонгийн хөтөч зогсож
өглөөний унданд зориулан өндөг,
зайдас, гахайн тагалцаг худалдаж
аваад шороон замаар уруудан,
эгнүүлж барьсан байшингуудыг
зорин хөдөллөө. Хөтөч
байшингуудын нэгний үүдэнд
таксинаас буун гэрийн эзэн болон
өсвөр насны охинд нь хатагтай
Сонгийг танилцуулав. Тэд Хятадын
харьяат болсон уугуул солонгосчууд
байсан бөгөөд өөртэй нь бараг
адилхан аялгуугаар ярих нь сонин.
Тэд хатагтай Сонгод байшингаатанилцуулав. Улаан тоосгон хана,
вааран дээвэр, банзан хашаа гээд
гойдын юмгүй байсан ч гэр дотор нь
стерео хөгжим, ус цэвэршүүлэгч,
өнгөт телевизор, хөргөгч гээд бүх
төрлийн цахилгаан бараа харагдана.
Гэрийн эзэн хөргөгчөө онгойлгон
шар айраг, жимс, кимчи зэрэг зүсэн
зүйлийн идэх уух зүйл гаргаж ирлээ.
Хөтөч өөрийн авчирсан хүнсийг
гарган тавьж ширээг улам
баяжуулав. Ийм их зүйлийг
хуримаас бусад үед хатагтай Сонг
хэзээ ч харж байгаагүй билээ. Хүссэн
бүхэн нь өрөөтэй байвч охиноо л
олж харсангүй.Миний охин хаана байгаа юм бол
гэж тэднээс асуув.
Гэрийн эзэн түүн рүү харснаа
амандаа хэдэн юм үглэв.
Хатагтай Сонг нэлээд ширүүнээр
дахин лавлахад "Өө, охин чинь ажил
хайхаар явсан" гэж хариулжээ.
Хатагтай Сонг нэг л итгэж өгсөнгүй.
Гэрийн эзэд хэтэрхий гэмээр сайхан
аашилж, өөрөөс нь нэг юм нуугаад
байх шиг санагдсан ч аян замд
ядарсандаа болоод цааш нь
шалгаалгүй нам унтаад өгөв. Сэрээд
хартал Ок Хи ирсэн шинж алга.
Намайг хулгайлсан юм биш байгаагэсэн аймшигт бодол эзэмдэн авлаа.
Хатагтай Сонг зугтах эсэхээ
шийдэж ядан эргэлзэж эхлэв. Хаана
байгаагаа ч мэдэхгүй хүн чинь
хаашаа ч зугтах билээ? Хүргэж өгсөн
хөтөч нь аль хэдийн буцжээ. Гэрийн
эздийг сэжиглэх ёстой юу, эсвэл
жирийн харьцах уу? Охин нь яасан
юм бол?
Гэрийн эзэн, эзэгтэй хоёр Ок Хиг
замдаа жаахан саатсан байх,
удахгүй ирнэ хэмээн ятгасаар
байлаа. Дараагийн өдөр нь Ок Хи
утасдлаа. Утасны шугам шажигнаж
сайн дуулдахгүй байхыг бодоход иххол байгаа бололтой. Ок Хи бүх юм
сайн байгаа, удахгүй очно хэмээн
ээждээ итгүүлэхийг оролдож, харин
хариуд нь яг хаана байгаагаа хэл
хэмээн эх нь шаардав. Ок Хи
"Хангүг" хэмээн товч хариулав. Тэр
чинь хаана байдаг юм бэ? Шеньяны
ойролцоо юу? хэмээн өөрийнх нь
байгаа газраас 480 км-ийн цаана
орших Хятадын зүүн хойд бүсийн
том хотуудын нэрийг хэллээ. Түүнээс
ч хол. Би маргааш залгаад танд сайн
тайлбарлаж өгье гээд Ок Хи утсаа
тасаллаа.
Хойд солонгосчууд өөрсдийн
орноо Чусан гэж, харин салантусгаарласан өмнөд хөршөө Нам
Чусан хэмээн нэрлэнэ. Харин
Өмнөдүүд өөрсдийнхөө орныг Хангүг
хэмээн тэс өөрөөр нэрлэх бүлгээ.
Маргааш нь утсаар ярихдаа Ок Хи
Өмнөд Солонгост ирснээ ээждээ
хэллээ. Хатагтай Сонг чихэндээ
итгэсэнгүй.Уурласандаа чичирч зүрх
нь хаагдах нь уу гэмээр шинж тэмдэг
илрэв. Ок Хигийн багын дүрсгүйтэл,
гэрээсээ оргож хэдэн жил сураггүй
болсон, баригдаж ирээд шоронд
суусан гээд хийсэн бүх бүтэлгүй
зүйлүүдээс хамгийн хүлээн зөвшөөрч
боломгүй нь энэ санагдав. Гол
гаталж, хил зөрчин, дайсныхаанутагт ирчихээд ээжийгээ оргуулах
гэж байдаг. Хатагтай Сонг
амьдралдаа хэзээ ч ингэж бухимдаж
байсангүй.
"Чи урвагч. Чи миний охин биш"
гэж хэлчихээд утсаа шидчихэв.
Дараагийн гурван өдөр Ок Хи
өдөр бүр эхтэйгээ ярихыг оролдовч
хатагтай Сонг сонсохыг ч хүссэнгүй.
Гэвч хүний эх, өр зөөлөн эм хүн
болохоороо аяндаа зөөлөрч эхлэв.
Ок Хи утсаар мэгшин "Ээжээ би
танд хайртай. Та энд ирж надтай
хамт амьдраач дээ" хэмээн хэлээдөөрийнхөө тэндэх амьдралын талаар
товч ярьж өгөв. Өмнөд Солонгост
анх очиход нь тусламж болгон
засгийн газраас нь мөнгөн тусламж
өгсөн. Одоо тэрбээр сайн ажилтай,
сайхан амьдарч буй гэнэ.
Наана чинь тийм сайхан байгаа
юм бол чи юундаа уйлсан юм бэ?
хэмээн хатагтай Сонг мөчөөгөө
өгсөнгүй. Түүний бодлоор
Америкийн империалист
зулбасгануудын утсан хүүхэлдэй
Өмнөд Солонгосчууд охиныг нь
мөнгөөр худалдан аваад, мэдээлэл
салгаж авсныхаа дараа тамлан
хороох байх. Өмнөд нутаг руу оргоночсон Хойд Солонгосынхонд хандах
хандлага иймэрхүү гэж өмнө нь
сонсоод итгэхгүй байх шалтгаан
түүнд байгаагүй.
Ээж минь тийм зүйл огт байхгүй.
Би энд ирчихээд ганцаардаж, таныг
санаад л уйлж байна гэж Ок Хи
тайлбарлав.
Хатагтай Сонг Өмнөд руу оргох
тухай бодохыг ч хүссэнгүй. Энд хэдэн
өдөр ядаргаагаа тайлж амарчихаад
л нутаг буцна хэмээн охиндоо хэлж
зөрүүдэлсээр л.
Байгаа айлдаа тухлан амарч,унтаж, зурагт үзэн тааваараа сайхан
хэд хоногийг үдэв. Айл нь Өмнөд
Солонгосын суваг хүлээн авдаг
сансрын тавган антентай учир
хатагтай Сонг савангийн дуурь
сонирхон,"Шилэн шаахай" хэмээх,
хүүхэд байхдаа салж хагацсан эгч
дүү хоёрын тухай нэгэн киног ихэд
дурлан үзэх болов. Дуртай кино нь
гараагүй үед суваг сольж, хөл
бөмбөгийн тэмцээн үзэж байлаа.
2002 оны Дэлхийн Хөл Бөмбөгийн
аварга шалгууруулах тэмцээнийг
Өмнөд Солонгос Японтой хамтран
зохион байгуулж байлаа. Хатагтай
Сонг хөл бөмбөг сонирхсондоо чбиш ар талд нь болон
сурталчилгааны үед харагдах Өмнөд
Солонгосын байдлыг сонирхох гэж
хөл бөмбөгийн тэмцээнийг нүд
салгахгүй үзэж байлаа. Орчин үеийн
өндөр барилга, замаар сүлжих гял
цал машин, шилэн дэлгүүрийг
хараад мэл гайхаж цэл хөхрөв.
Тэмцээний дундуур хэзээ ч сонсож
байгаагүй гар утас гээч юмыг
сурталчлах нь гайхмаар байв.
Өмнөд Солонгосын баг Польш,
Португал, Испанийг буулган авч,
хагас шигшээд шалгарахад
Өмнөдүүд тэр чигтээ гудамжинд
гарч тэмдэглэхийг харлаа. УлаанЧөтгөрүүд нэртэй багаа дэмжихээр
улаан футболка өмсөж, урдаа жижиг
гэрэлтэй бүрээ үлээн байна. Тэд
өөртэй нь адилхан хэлээр ярих
адилхан л солонгос хүмүүс байлаа.
Ганц ялгаа нь аз жаргалтай, өнгө
зүстэй, эрх чөлөөтэй харагдаж
байсан юм.
Зурагтаар үзсэн зүйлдээ итгэх нь
хатагтай Сонгод хэцүү байв.
Сэтгүүлчтэй ханилж байсныхаа хувьд
зурагтаар зохиомол зүйл гаргаж
болдгийг сайн мэднэ. Хөдөлмөрийн
намаас бэлдэж өгсөн үзэл суртлын
лекцэнд гадаадын телевизүүд Ким
Ир Сен, Ким Чен Ирийн бийболгосон агуу их номлолыг
булингартуулж, империалист
нийгмээ шүтүүлэхийн тулд тусгайлан
бэлдсэн, хүний сэтгэлийг урвуулах
материалууд ашигладаг хэмээн
ойлгуулжээ. Нэг удаагийн лекцэн
дээр АНУ-ын Тагнуулын Төв Газрын
удирдлага дор Өмнөд Солонгосын
утсан хүүхэлдэйнүүд хэт гоёмсог
материал тусгайлан бэлдэж, манай
ариун ард түмний сэтгэлийг
урвуулахаар оролдож байна хэмээн
сүржин нь аргагүй сурталдсан билээ.
Сайхан сэтгэлтэй, зочломтгой мэт
санагдах гэрийн эзэд тархийг нь
угааж, Өмнөд Солонгос руу явуулах
үүрэг хүлээн охиноос нь мөнгө авсанбайх хэмээн сэжиглэв.
Гэвч яаж ч бодсон энэ бүх зүйлийг
урьдчилан зохион байгуулсан байх
учиргүй. Хятадад л гэхэд хоол хүнс
элбэг дэлбэг, олон машин
гудамжаар сүлжилдэж, наад захын
айл амьдралдаа барааг нь ч
хараагүй цахилгаан хэрэгслийг
гэртээ авч тавьсан байхыг өөрийн
нүдээр харсан болохоор бага багаар
бодол нь өөрчлөгдөж эхэллээ.
Байгаа айл нь будаа болохоор
автоматаар унтардаг агшаагчтай.
Мэдээж тэдний цахилгаан
хэрэгслүүд бүгд түүнийг гайхуулжбайсан ч будаа агшаагч хамгийн
хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ. Өөрөө
унтрахыг нь хараад гайхаад ч
барсангүй. Олон жилийн өмнө
тэднийд үүнтэй зүйрлэшгүй болхи
будаа агшаагч байсан боловч хоол
хийхдээ цахилгаан ашиглах ёсгүй
гээд цагдаа нар хураажээ.
Өглөө бүхэн будаа агшаагчийн
өглөөний хоол бэлэн болсныг илтгэн
дуугарах дуу нь хатагтай Сонгийг
бишрүүлж, ийм илбийн юм бас
байна аа хэмээн шагширна. Хойд
Солонгос хөгжлийн хувьд Хятадаас
хэдэн арван жилээр хойно яваа
гэдэг нь үнэн юм байна хэмээнбодов. Тэгэхээр Өмнөд Солонгосоос
хэр хол хоцорсныг хэн мэдэх билээ?
Хатагтай Сонг талийгаач нөхөр нь
энэ бүхнийг харсан бол яах байсан
бол хэмээн тэртээд өнгөрсөн ханиа
дурсан бодоод өрөвдлөө. Энд
ирснээсээ хойш гэрээс огт гараагүй
боловч айлынхаа гал тогооны
хэрэгслийг судалж, зурагт үзэн уйдах
зав огт олдсонгүй. Энэ бүх зүйлийг
нөхөр нь үзсэн бол хичнээн сайхан
бэ? Тэр хоолонд дуртай байсан
болохоор зайдас амтлаад, хэлэх үгээ
олохгүй суух байсан даа хэмээн хоол
идэж байхдаа аньсага нь чийгтээд
ирнэ. Тэгснээ хүүгээ дурсаж эхлэв.
Хүүгээ дурсахаас ч сэтгэл ньхөндүүрлэнэ. Тийм чийрэг, царайлаг
хүүгээ дөнгөж хорин тавхан насанд
нь алдах гэж. Тэр минь амьд байсан
бол ямар ихийг үзэх байсан бол?
Бид чинь бүгдээрээ ямар их зүйлийг
үзэлгүй алдаа вэ? Өөрөө, нөхөр нь,
хүү нь, охид нь. Тэд Хойд Солонгост
насан туршдаа түгжигдэж, үхтлээ
ажиллан, хэний төлөө амьдарч
байгаа вэ? Юуны төлөө? Намын
заасан замаар бид явна. Бид
генералынхаа төлөө амьдралаа
зориулна. Бид бусдад атаархахгүй
өөрсдийн замаар явна. Энэ бүхэнд
итгэж бүхэл амьдралаа үржээ.
Гэхдээ үгүй ч юм бил үү? Бүх юм
дуусаагүй ч юм билүү? Тэр тавиндолоон настай ч эрүүл чийрэг
хэвээр. Иймэрхүү бодол үүр цайх
үеэр толгойд нь эргэлдэж, будаа
агшаагчийн дохионы дуунаар
нойрноосоо бүрэн сэргэв. Хатагтай
Сонг бүхнийг шинээр эхлэхээр
шийдэн бослоо. Энэ бол сэрэх дохио
нь байсан юм. Тэр явахад бэлэн
болсон байлаа.АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
ЭХ ОРНЫ АМЛАЛТ
2002 оны наймдугаар сарын
сүүлчээр хатагтай Сонг Далианаас
Өмнөд Солонгосын олон улсын
нисэх онгоцны буудал Инчон руу
нисэх Азиана Авиа Компанийн
онгоцонд суусан байлаа. Нэрээ
сольж, хуурамч паспортоор хил
давахаар нисэх гэж байгаа нь энэ.
Онгоцон дахь цорын ганц танил
залуу нь өөрөөс нь хэдэн эгнээний
урд сууна. Залуу Сонгийн өрөөнд
өглөө эрт ирж, эзнээс нь хулгайлж,зургийг нь сахлын хутгаар зүсэн
аваад оронд нь хатагтайн зургийг
наасан хуурамч паспорт авчирч
өгсөн билээ. Хэрвээ хил дээр асуувал
Өмнөд Солонгосын жуулчин,
Солонгосын Шар Тэнгисийн эсрэг
талд байрлах Далианы далайн
эргийн амралтын газар хэдэн долоо
хоног амраад буцаж яваа хэмээн
хариулахаар бэлджээ. Ярьсан зүйлээ
батлахын тулд Хатагтай Сонг Хойд
Солонгост бол гадаадын хүн шиг
харагдахаар хувцасласан байв.
Дүүжин загварын жинсэн өмд
өмсөж, цав цагаан пүүз хөлдөө
углажээ. Мөн спортын гэмээр
үүргэвч үүрсэн байв. Хөтчийнхөөзөвлөсний дагуу Өмнөд Солонгосын
өөрийнх нь үеийн эмэгтэйчүүдийн
засалтаар үсээ тайруулж, хими
хийлгэсэн нь Хойд Солонгос гэж
танигдахааргүй болгосон байлаа.
Оргон зугтаагч шиг харагдахгүйн
тулд Хятадад хоёр долоо хоногийн
турш царай зүс, бие бялдраа
додомдсон учир муугүй харагдана.
Хамгийн осолтой, өөрийг нь барьж
өгч магадгүй зүйл нь төвөнхийн
аялга байжээ. Хамт нисэж буй
хүмүүстэйгээ танилцаж, аялгаа
мэдэгдүүлэхгүйн тулд наян хором
үргэлжлэх нислэгийн туршид
суудлаасаа босохгүй байхыг
зааварласан аж.Хатагтай Сонг өвөр дээрээ гараа
тавин цэх сууж, их л тайван
харагдана. Өмнөд рүү оргохоор
нэгэнт шийдсэн тул ийм нөхцөлд
сандралгүй, итгэл төгс байлаа.
Хятадад тосгоны айлд тухлан
байхдаа шөнөжин эргэцүүлэн, өглөө
будаа агшаагчийн дуунаар
нойрноосоо сэргээд босохдоо
эргэлзээ нь бүрэн арилсан юм.
Зурагтаар үзсэн ертөнцөө өөрийн
нүдээр харж итгэхийг хүссэн билээ.
Өөрт нь амьдрах хугацаа хэр үлдсэн
билээ. Хойд Солонгост байдал
сайжирч охид, ач нарт нь боломж
ирэх л байлгүй. Иймээс өөрт олдсонбололцоог ашиглахаар шийдсэн
боловч явахаасаа өмнө Чонжинд
очиж, үр хүүхдүүдтэйгээ салах ёс
хийн, Ок Хигийн өгсөн мянга шахам
долларыг өгөхийг хүссэн байна.
"Намайг үхчихлээ гэж дүү нар чинь
бодохыг би хүсэхгүй байна" хэмээн
охиндоо хэлэхэд Ок Хи ээж нь
бодлоо өөрчлөх, эсвэл дүү нар нь
ятгах вий гэхээс санаа зовж ээжийгээ
хориглосон боловч дийлсэнгүй.
Түмэн гол борооны улирлаар
үерлээд нэг сарын туршид хатагтай
Сонг Чонжинд саатахаас өөр арга
байсангүй. Гэвч Өмнөд руу оргон
гарах шийдвэрээ огт өөрчлөөгүйгээрбарахгүй замд нь тааралдах саад
бэрхшээлийг даван туулах итгэл төгс
байсан юм. Ок Хигийн хөлсөлсөн зууч
нар энэ жижигхэн эмэгтэй хуурамч
паспорт өвөртлөн олон улсын нисэх
онгоцонд огт сандралгүй төвшин
сайхан сууж чадна гэж төсөөлөө ч
үгүй аж.
Аяллын хамгийн аюултай хэсэг нь
Хятадын хилээр гарч онгоцонд суух
байлаа. Хятадын хилийн шалган
хуурамч паспортыг нь илрүүлэх л юм
бол шууд баривчлан нутагт нь
буцаах ба эх нутагт нь шорон угтах
байв. Онгоцонд нэгэнт аюулгүй
ороод авсан хатагтай Сонгод одооганц л саад үлдээд байлаа.
Хятадуудыг дөнгөсөн боловч хуурамч
паспорт Өмнөдийн хилийнхнийг
хуурч дөнгөхгүй. Тэд ганц хараад л
хулгайлагдсан хэмээн зарлагдсан
паспорт гэдгийг нь мэднэ. Иймээс
хатагтай Сонгийн залуу хөтөч "Та
намайг танихгүй шүү.
Эмэгтэйчүүдийн бие засах газар
ороод нэлээд хүлээгээрэй. Тэгээд
дараа нь хилийн шалган дээр очоод,
үнэнээ хэл" хэмээн захиад буцан
явав. Хатагтай Сонг залууг хилээр
гарчихсан гэж итгэх үедээ шалган
нэвтрүүлэх цэг дээр очиж үнэнээ
хэлэх ёстой. Намайг Сонг Хи Сук
гэдэг, тавин долоон настай.Чонжины оршин суугч. Хойд
Солонгос дахь өлсгөлөнгийн үеэр гэр
бүлийнхнийхээ талыг алдсан. Одоо
Өмнөд Солонгост охинтойгоо хамт
шинэ амьдрал эхлэхээр ирлээ гэж
ярина. Одоо түүнд нуугаад байх зүйл
үгүй.
Өмнөд Солонгосын Үндсэн
хуулийн гуравдугаар зүйлд заасны
дагуу Өмнөд Солонгос нь нийт
Солонгосын хойгийн хууль ёсны
засгийн газар бөгөөд Хойд
Солонгосынхныг оруулаад бүх
солонгос үндэстэн тус улсын иргэнд
хамаарагддаг ажээ. 1996 онд Хойд
Солонгосчуудын Өмнөдийниргэншлийг Дээд шүүхээр
баталгаажуулсан юм. Гэвч бодит
байдал арай өөр байлаа. Өмнөд
Солонгосын иргэний эрхээ эдлэхийн
тулд тэд тус улс руу өөрсдийн хүсэл
зоригоор ирэх ёстой. Хойд
Солонгосын иргэн Бээжин дэх
Өмнөд Солонгосын Элчин Сайдын
Яам юм уу бусад консулын газраас
эрхээ шаардаж болохгүй болсон
байлаа. Коммунист дэглэмтэй байх
үеийн хуучин түншдээ үнэнч байх
хандлагаас нь шалтгаалан сая
саяараа хилийг нь зөрчин Хятад руу
цувахыг Хятадын төр засаг үнэндээ
хүссэнгүй. Иймээс Хятадад ирж
орогнол хүссэн Хойд Солонгосчуудыгтус улс дахь Өмнөдийн дипломат
албадад очихыг нь хориглосон
байна. Зүүн Германчууд Чехословак,
Унгараар дамжиж Баруун руугаа
хэдэн мянгаараа оргож байснаас
үүдэн Берлиний ханыг 1989 онд
нураахаас өөр аргагүй болсоныг
Хятадууд сайн мэднэ.
Өмнөд Солонгосын засгийн газар
ч мөн адил хэт олон цагаач орж
ирж, эдийн засаг болон нийгмийн
ачаалал үүсгэхээс сэргийлэн,
цагаачлагчдын тоог тодорхой
хязгаарт барихыг эрхэмлэж байв.
Эх орноосоо гарч чадсанууд нь янзбүрийн арга хэрэглэнэ. Мөнгөтэй,
танил талтай нэг нь хуурамч паспорт
аваад Өмнөд рүү нисчихнэ. Өөр нэг
арга нь цагаачдыг хүлээн авах
талаар Хятад шиг хатуу журам
баримталдаггүй Хятадын хөрш
Монгол, Вьетнам зэрэг улсууд руу
гарна. Цөөн тооны хүн Европ дахь
Өмнөдийн ЭСЯ болон Хятад дахь
НҮБ-ын албад руу орогнол хүсэн
очсон мэдээ бий.
Хятад руу гарсан Хойд
Солонгосынхноос маш бага хэсэг нь
буюу 100,000 гаруй нь л Өмнөд
Солонгос руу зугтаж чадсан байдаг.
1998 онд 71-хэн иргэн Өмнөдөөсиргэншил хүссэн байдаг бол энэ тоо
1999 онд 148, 2000 онд 312, 2001
онд 583, 2002 онд 1139 болон өсчээ.
Түүнээс хойш жилд ойролцоогоор
1000-аас 3000 иргэн жил бүр
Өмнөдөд ирэх болсон байна.
Хатагтай Сонгийг ирэхэд
Өмнөдийн шалган нэвтрүүлэхийн
ажилтнууд Хойд Солонгосчууд бичиг
баримтгүй, урьдчилан
мэдэгдэлгүйгээр ирэхэд аль хэдийн
дасал болсон байлаа. Түүнийг
ирэхэд төдийлөн дуртай бус хүлээн
авсан боловч цочирдсонгүй.
Хатагтай Сонг Инчоны буудал дээрбуугаад л зүг чигээ алдав. Өмнө нь
цорын ганц удаа буюу сая Хятадаас
ирэхдээ л онгоцны буудалд орж
үзсэн байжээ. Гэтэл энэ буудал
өмнөхөөсөө тэс өөр. Өмнөх жил нь
5.5 тэрбум доллараар боссон
Инчоны нисэх буудал 1950 онд
Америкийн генерал Дуглас Мак
Артурын цэргүүд газардсан
талбайгаас холгүй баригдсан байв.
Энэ бол шил төмрөөс бүтсэн аварга
том барилга юм. Хүмүүс зугуухнаар
хаалганаас холдон урт хонгилоор
алхацгаалаа. Хатагтай Сонг хаашаа
явахаа мэдэхгүй хэсэг харж
зогссоноо хөтөч залуугаасаа холхон
хүмүүсийг даган явлаа. Хилийншалган нэвтрүүлэх цэгийн цонх руу
хүмүүсийг дугаарлан зогсоход,
зааварласан ёсоор хатагтай Сонг
эмэгтэйчүүдийн бие засах газар руу
орж аанай л соёлыг гайхав. Бие
зассаны дараа усаа хэрхэн татахаа
мэдэхгүй баахан гайхаж зогслоо.
Гэтэл гар хүрэх шаардлагагүй
мэдрэгчтэй учраас ус нь автоматаар
татагдав. Нөгөө залуугаа явсан
эсэхийг шалгахаар хаалгаар
шагайтал дугаарт зогссон хэвээр л
байв. Буцаж ороод толинд харж,
үсээ янзлан, нүүрнийхээ будгийг
сэргээж байхдаа танихгүй царай
өөдөөс нь ширтэж буйг харлаа.Дараагийн удаа шалгахад нь залуу
гараад явчихсан байв. Бие засах
газраас гарч, хэнд хандахаа шийдэж
ядан зогсож байтал өндөр нуруутай
цээжинд нь зүүсэн зурагтай үнэмлэх
нь хатагтай Сонгийн нүдний
түвшинд ирсэн том залуутай бараг
мөргөлдөв. Тэр доор бөхийн
мэндлээд "Би Хойд Солонгосын
иргэн. Орогнол хайж ирлээ" гэж
өмнө нь давтаж байсан үгээ хэлэв.
Хандсан хүн нь харуул байсан
боловч юу хийхээ мэддэг хүн таарч,
тэднийг ихэвчлэн хэсэг бүлгээрээ
ирдгийг мэдэх тул "та бүхэн хэдүүлээ
яваа вэ" хэмээн асуулаа. Ганцаараа
явааг нь сонсоод хилийн шалганнэвтрүүлэх цэгийн хажууд байрлах
нэгэн албан өрөө рүү дагуулан явав.
Утсаар ярьсан дор хэдхэн хормын
дотор Өмнөд Солонгосын Үндэсний
Тагнуулын Газрын ажилтан хүрэлцэн
иржээ.
Хатагтай Сонгийн байцаалт хоёр
сар үргэлжлэв. Түүнийг нисэх
онгоцны буудлаас тагнуулын газраас
шинээр ирсэн цагаачдад зориулан
барьсан дотуур байр руу
шилжүүллээ. Хэдийгээр хатагтай
Сонгийг уг байраас гарахыг
хориглосон ч охинтойгоо уулзахыг
зөвшөөрсөн учир Ок Хи ээжийгээ
эргэхээр ирдэг байжээ.ХойдСолонгосын тагнуулууд зугтсан
хүмүүсийнхээ байдлыг судлахаар
цагаачлагч хэлбэрээр ирдэг, бас
Хятадын иргэн уугуул Солонгосчууд
Өмнөдийн иргэншил авах, засгийн
газраас Хойд Солонгосын цагаачдад
нутагшихад нь дэмжлэг болгож
өгдөг 20,000 долларыг авахаар
хуурамч паспорт ашиглан хил
нэвтрэх гэж оролддог тул Үндэсний
Тагнуулын Газар тэдний нэг биш
гэдгийг батлахын тулд уртасгасан
байцаалт явуулж байв. Хатагтай Сонг
өдөр бүр хоёр цагийн байцаалт
өгнө. Тэд Чонжины газар нутгийн
баримжаа, Хөдөлмөрийн намын
байрууд, хот дүүргүүдэд хэрхэнхуваагддаг зэргийн тухай нэгд
нэгэнгүй ярих хэрэгтэй болж байлаа.
Өнгөрсөн бүх амьдралынх нь
дурсамжийг сөхөж, сануулж байсан
учраас хатагтай Сонгод байцаалт
хэцүү санагдсангүй. Өдөр нь унтаж
амран, зурагт үзэж болно. Хөргөгчид
соруултай нь хамт хийсэн үнэгүй
жимсний шүүсүүд гээд жижиг ч гэсэн
хүний төлөө хийсэн бүхэн түүнийг
баярлуулж байлаа.
Үндэсний Тагнуулын Газарт
байцаалтад орж байсан энэ үеэ
хатагтай Сонг түүний хувьд жинхэнэ
амралт байсан гэж хожим нь дурсан
ярьж билээ. Дараа нь жинхэнэ хүндажил эхэлнэ.
Сард нэг доллараас бага
орлоготой хүмүүс дэлхийд эдийн
засгаараа арван гуравт ордог улсад
дасах тийм ч амар даваа биш ажээ.
Өмнөд Солонгосын нэг хүнд ноогдох
ДНБ 20,000 доллар байдаг нь
Хойдынхоос даруй дөч, тавь дахин
илүү ажээ.
Цэрэггүй бүсийн хоёр талд явагдах
сурталчилгааны нэлээд хэсэг нь
Өмнөд, Хойд Солонгосчууд нэг ард
түмэн, нэг үндэстэн гэх боловч үнэн
хэрэг дээрээ жаран жил тусгаар
оршин тогтносны дараа хоёр улсынэдийн засгийн байдал, ард түмний
аж амьдрал тэнгэр газар шиг
зөрүүтэй болсон байлаа. Өмнөд
Солонгос технологийн дэвшлээрээ
дэлхийн тэргүүлэх орнуудын нэг
болж чадсан байхад Хойд
Солонгосын ард иргэд интернет гэж
юу болох талаар огт мэдэхгүй байх
жишээтэй. Өмнөд Солонгос бусад
хөгжингүй орнууд, тухайлбал Япон,
Америк, мөн Европын орнуудаас
өргөн зурвасын интернеттэй айл
өрхийн тоогоороо илүү гарсан
байна. Сүүлийн хагас зуунд Хойд
Солонгос эдийн засаг, соёлын талаар
зогсонги байсан билээ. Өмнөд
Солонгосчууд Англи хэлнээс зээлсэнүгээр баяжуулснаас болж хоёр улсын
хувьд хэлний тал дээр ч зөрүү үүсчээ.
Өмнөд Солонгосын далан настай
дундаж иргэн Хойд Солонгосын яг
адил насны иргэнтэй харьцуулахад
арав орчим сантиметр өндөр бөгөөд
сүүтэй хөөсрүүлсэн ундаа ууж,
гамбургер идсэн шиг амьдардаг.
Гэтэл Хойд Солонгосчууд Өмнөд
Солонгосынхны 60-аад оны үеийг
давтан амьдарч байна.
1990ээд оны үеэс оргогсдын тоо
өсөж, тэднийг нийгэмшүүлэх талаар
Өмнөд Солонгосын засгийн газар
илүү анхаарал тавьж эхлэв.
Тэргүүний гэгдэх сэтгэл судлаачид,социологчид, түүхчид, багш нараас
бүрдсэн баг төлөвлөгөө
боловсруулжээ. Одоогоор
цагаачдын тоо улсынх нь 44 сая хүн
амын тоотой харьцуулахад, 2008
оны сүүлч гэхэд 15,057хан буюу
өчүүхэн хэсгийг эзэлж байгаа боловч
хожмын нэг өдөр Хойд Солонгосын
сая сая иргэн нэгдэхэд хүрвэл
асуудал үүснэ. Төлөвлөгөөний дагуу
хийгдсэн судалгаанд оролцсон
социологич Юн Ин Жин "хэрэв энэ
харьцангүй цөөхөн оргогсод манай
улсад нийгэмшиж чадахгүй бол хоёр
Солонгосын нэгдэх тухай яриа
найдваргүй л болох вий. Хэрэв тэд
шинэ амьдралаа амжилттай эхэлждасаж уусаж чадвал бид нэгдэх
талаар ярьж болно. Тиймээс бид
одоо байгаа хүмүүстээ чадлынхаа
хэрээр тусалж, алдсан бүхнээ олж
харж, сургамж авах хэрэгтэй" хэмээн
хэлсэн билээ.
Өмнөд Солонгосчууд урд өмнө
түүхэнд хэрэглэж байсан янз бүрийн
загварыг туршиж үзэв. Хуучин ЗХУ
болон Хойд Африкаас дүрвэн
Еврейн улсад амьдрах эрхээ
эдлэхээр ирсэн боловч хэл соёлыг нь
бараг мэдэхгүй жүүд цагаачидтай
Израйл улс хэрхэн ажилласан болон
нэгдсэн Германд амьдрахаар ирсэн
Зүүн Германы цагаачдад тулгарсанбэрхшээлийг судлан үзсэн байна.
1999 онд тэд Сөүлээс 80 км-ийн
зайд Ханнавон хэмээх тусгай газар
байгуулжээ. Сургууль байр хосолсон
энэ төвд Өмнөд Солонгост хэрхэн
амьдрах талаар Хойд Солонгосын
цагаачдад хичээл зааж эхэлсэн
байна. Цахилгааны хөлсөө
хэрхэн төлөх, автомат мөнгөний
машиныг хэрхэн ашиглахыг заахаас
гадна сонинд гарсан англи үг бүхий
зарыг уншдаг болгохын тулд латин
үсэг заана. Тэднээс бас урд нь
Солонгосын дайны талаар, мөн
дэлхийн хоёрдугаар дайнд
Америкчуудын гүйцэтгэсэн үүргийнталаар бүх заалгасан зүйлээ ор тас
мартахыг хүсчээ. Мөн хүний эрх,
ардчилсан нийгмийн механизмын
талаар хичээл явуулна.
Ангид хичээл зааж байхад бүгдийг
ойлгох мөртлөө Ханнавоноос
гарахаар л бүх зүйл өөр болчих шиг
санагдана. Хатагтай Сонг будилж
гүйцдэг байлаа. Бүлгийнхэн нь
тойрон аяллаар явж хувцас
худалдан авч, үсээ тайруулан, үдийн
хоол авч идэх дадлага хийцгээсэн
байна. Гэтэл бусад хоолны талаар
ойлголт ч байхгүй болохоор
бүгдээрээ гоймон авсан аж.Хааяа гадагш гарахаараа
хөөрснөөсөө болоод бүр толгой нь
эргэж орхино. Асар их шуугиантай
гудамж, гэрлэн чимэглэлүүдийг
харахаараа самуурах бөгөөд өндөр
барилгуудад бэхэлсэн асар том
сурталчилгааны дэлгэцүүдийг хараад
учрыг нь олохгүй тул хий дэмий
нүдээ л эргэлдүүлнэ. HDTV, MTV,
MP3, MP4, HP, TGIF, BBQ гэх мэт
товчилсон үгс тайлж чадахааргүй
нууц үг мэт санагддаг байлаа. Энэ
бүхнээс илүү хамгийн их гайхуулж
байсан зүйл бол Өмнөд Солонгосын
хүмүүс. Тэд шал өөр үндэстэн мэт
санагдаж байв. Охид богино банзал,
урт түрийтэй арьсан гутал өмсөж,үсээ элдэв өнгөөр будуулсан байх нь
гадаадынхан юм уу гэмээр. Охид
хөвгүүд нь чихэндээ хуванцар бөглөө
углаж, унжсан урт утсыг нь
халаасандаа хийсэн байх нь
олонтаа. Тэд гудамжинд хөтлөлцөн
явж, үнсэлцэх нь хатагтай Сонгийг
маш их цочирдуулав. Эргэн тойрноо
хартал өөрөөс нь бусад нь ажирсан
шинж алга. Бас нэг өдөр хатагтай
Сонг Сөүлийн метроны буудал орж
үзжээ. Олон хүмүүс цахилгаан
шатаар доош бууж, хонгилоор
алхаж нэг шугамаас нөгөө рүү
дамжихыг хараад тэд явах зүгээ яаж
олдог юм бол хэмээн бодсон аж.Хатагтай Сонг Ханнавонд гурван
сар орчим амьдраад гарах болоход
нь төгсөлтийн баяр хийж, Өмнөд
Солонгосын газраас өгч буй тэтгэлэг
болох 20,000 долларыг гардууллаа.
Ингээд тэр өөрийнхөөрөө амьдрах
болох нь.
Намайг 2004 онд анх уулзахад
хатагтай Сонг нутгаасаа гараад хоёр
жил болсон байлаа. Би Лос Анжелес
Таймс cонинд нийтлэл бичихээр
Чонжиноос гаралтай цагаачидтай
ярилцлага хийж эхлээд байсан үе.
Сөүлд уг сонины газар хатагтай
Сонгтой уулзахаар тохирлоо. Хаалга
нээж өгөхөд өө сэвгүй хувцасласан,жижигхэн биетэй, өөртөө итгэлтэй
эмэгтэй орж ирэв. Тэр хаш
шигтгээтэй ээмэг зүүж, ягаан босоо
захтай цамцыг ухаа өнгийн өмдөн
дотуур хийж өмссөн байв. Нүүр
царай, өмссөн зүүсэн бүхэн нь
амьдралаа гартаа авсан ухаалаг
эмэгтэй гэдгийг нь илтгэж байлаа.
Ханнавоноос гарснаасаа хойш нэг
айлд гэрийн үйлчлэгчийн ажилд
оржээ. Хойд Солонгост байхдаа гар
хумхилгүй ажиллаад сурчихсан
болохоор шинэ амьдралаа эхлээд
зүгээр сууна гэж саналтгүй байсан
биз. Ок Хигээс тусдаа амьдрахаар
шийдэж, ид хөгжиж буй Сөүлээсөмнө зүг гучин километрийн цаана
орших Сувон хотод хямдыг нь
бодож нэг өрөө байр хөлслөн суух
болсон байлаа. Хямгатай амьдарч
сурсан, дээрээс нь ажлаа сайн хийж
байсан болохоор удалгүй
чамлахааргүй мөнгөтэй болж,
мөрөөдөж ч зүрхэлдэггүй байсан
аяллаа хийж, юм үзэж, нүд
тайлахаар шамджээ. Настай
эмэгтэйчүүдэд зориулж зохион
байгуулдаг жуулчлалын бүлэгт
багтаж Өмнөд Солонгосын өнцөг
булан бүрээр аялж үзжээ. Түүгээр ч
барахгүй дахин Хятад руу, энэ удаа
жуулчин болж явсан байна. Мөн
Хойд Солонгосоос оргож ирсэннөхдийн хамт Польшид очиж, хүний
эрхийн хуралд хүртэл сууж үзжээ.
Найз нөхөдтэй болж, үеийнхээ
хүнтэй болзож ч үзсэн байна. Мөн
зах дээр очиж, өмнө нь огт амсаж
үзээгүй жимс болох манго, киви,
папаяа зэргийг амтлахдаа дуртай
байлаа. Гадуур хооллох ч түүнд маш
их таалагдав. Хэдийгээр гамбургер,
пицца идэж сураагүй боловч үхэр,
гахайн махан хоолонд дуртай болж,
өмнөх ширээн дээрээ мах шарах нь
асар их таалагдсан гэнэ.
Зургаан сар тутамд хатагтай Сонг
бид хоёр уулзаж хамт хооллодог
заншилтай болов. Хойд Солонгосынталаар нийтлэл бичихэд тэр онцгой
эх сурвалж минь болж өгдөг байсан.
Сонг ахин хэзээ ч Хойд Солонгос
дахь дэглэмийг хүлээн зөвшөөрч
чадаагүй. Нэг удаа "тэр муу өмхий
зулбасга" хэмээн Ким Чен Ирийг
зүхэж, амнаас нь хараалын үг
гарахыг би анх удаа сонссон билээ.
Гэвч миний уулзсан бусад оргогсод
шиг харамсаж гуньсан шинж
байгаагүй юм. Хөршүүдийнх нь
найрсаг харилцаа, систем унахаас
өмнө байсан эрүүл мэндийн үнэ
төлбөргүй тогтолцоо гээд Хойд
Солонгосын талаар сайнаар дурсах
зүйл түүнд байсан. Залуу байхдаа
туулсан амьдрал нь дурсагдахаднүдэнд нь нулимс цийлэлзэж, дугуй
царай нь зөөлөрч, нөхрөө ярьж
эхэлдэг байлаа. Нэг удаа шабу шабу
хэмээх гүнжидийн сүмсэнд дарсан
үхрийн махтай уур нь гараагүй
шөлийг хараад "Үүн шиг сайхан хоол
харахаар уйлмаар болох юм даа.
Хайртынхаа "хоёулаа сайхан
зоогийн газарт орж дарс захиалж
ууя" гэж хэлсэн сүүлчийн үгийг хэзээ
ч мартахгүй хэмээгээд уйлсандаа
уучлал гуйсан юм.
Хүүгийнх нь тухай яриа эхлэхэд
дуу нь бүр гарахаа болино. Энэ
сэдвийг хөндөхөөр л тэр өөр тийшээ
харж, яриаг дүйвүүлэхийг оролддогбайлаа. Хүүгээ өөрөөсөө эгч хүүхэнд
хайртай болсныг нь хүлээн
зөвшөөрөлгүй, хатуу хандаж,
хэрэгтэй үед нь тусалж чадаагүйдээ
ээж нь өөрийгөө хэзээ ч уучилж
чадахгүй хэмээн Ок Хи ярьсан юм.
Гэвч энэ бүхэн өөрийнх нь зугтсан
газар болж өнгөрсөн зүйл юм. Тэр
өөрийнхөө эрх чөлөөг олж авч,
амьдралынхаа үлдсэн жилүүдийг хүн
шиг амьдарч өнгөрөөхөөр шийдсэн
зоригтой эмэгтэй. Би одоо
урдынхаасаа илүү залуу, зоригтой
болсноо мэдэрч байна хэмээн ярьж,
намайг Хойд Солонгосын тухай
олныг асуухад хариуд нь Америкболон миний очиж үзсэн газруудын
тухай шалгааж байлаа. Товлосон
уулзалтдаа тэр үргэлж шинэлэг
сайхан хувцаслаж, эрч хүч, баяр
баясгалангаар дүүрэн ирнэ. Бусдын
төлөө олон жилийн турш
золиослогдсоныхоо дараа одоо
өөрийгөө анхааран, амьдралын баяр
баясгаланг эдлэх болсон нь энэ. Бага
зэрэг жин нэмээд ирмэгц хоолны
дэглэм барих түүнд хэцүү байсангүй.
Үргэлж нүүрээ будаж янзална. Нэг
удаа би түүнтэй уулзахаар Сувонд
очоод галт тэрэгнээс дөнгөж буутал
сэтгэлээ барьж чадалгүй гүйж ирээд
чихэнд минь "Чи намайг хар даа. Би
нүдээ янзлуулсан байгаа биз дээ"гэлээ.
Тэр нүдэндээ давхраа хийлгэж
арай европжуу төрхтэй болсон байв.
Энэ бүхэн үзэл бодол нь өөрчлөгдөж,
Өмнөдийн амьдралын хэв маягт
дассаныг нь илтгэнэ. Тэр үнэхээр өөр
болжээ.
Харин оргож ирэх гэж өчнөөн их
чармайлт гаргасан Ок Хигийн Өмнөд
дэх амьдрал ээжийнх шигээ
жаргалтай байсангүй. Ок Хи
ээжтэйгээ бие, дүр төрхийн хувьд
усны дусал шиг адилхан атлаа зан
аашийн хувьд тэс өөр нэгэн. Ок Хи
хар жинсэн өмд, саатай хар цамц,өндөр өсгийтэй хар гутал өмсөнө. Зэс
хүрээтэй нүдний шилтэй, хөмсгөө
атируулсан Ок Хи их хурц харагдаж
байлаа. Эх охин хоёр уулзахаараа
тэврэлдэж, үсээ илэлцэн, удаан
уулзаагүй хүмүүс шиг аяглах авч нэг
дор байгаад ирэхээрээ улс төрийн
талаар маргалдаж эхэлдэг байв.
Үдийн хоол идэж байхдаа
тусламжийн байгууллагад
ажилладаг нэгэн найз минь Хойд
Солонгост тусламжийн зүйлс
зориулсан эзэддээ хүрч чаддаг
байсан эсэхийг асуухад Ок Хи
цэргийн эрхтнүүд болон намын
ажилтнууд замаас нь зувчуулж, Ким
Чен Ирийн дэглэмийг бэхжүүлэхэдашиглагддаг хэмээн хариулахад ээж
нь: "Тэгсэн ч гэсэн цөөхөн ч гэсэн
хүний аминд ордог л байсан байх"
хэмээн хариулж охиныхоо аашийг
хөдөлгөлөө.
"Та дандаа л тэр нүглийн
дэглэмийг хамгаалж байх юм"
хэмээн Ок Хи уурсав. Хатагтай Сонг
дургүйцсэн байртай уруулаа
жимийж үдийн хоолны туршид өөр
юм ярьсангүй.
Ок Хи амьдралдаа сэтгэл дүүрэн
биш байлаа.Үргэлж л мөнгөний
асуудалтай байна. Өмнөдөд ирэхдээ,
түүгээр ч барахгүй ирэхээсээ өмнөХятадад амьдрах үедээ хүртэл
мөнгөний асуудалтай байж. Тэр
Өмнөд дэх Солонгос, Хятадын
хуурамч бичиг баримт үйлддэг,
хууль бус наймаа хийдэг, мөнгө
хүүлдэг, хүн наймаалдаг үл бүтэх
бүлгүүдтэй орооцолдож эхэлсэн
байна. Ок Хи Хойд Солонгосоос
сүүлийн удаа явахдаа Өмнөд рүү
оргох мөнгөгүй байсан тул тэдгээр
үл бүтэх хүмүүсийн нэгтэй
зөвшилцөж паспорт, онгоцны
тасалбар олж аваад хариуд нь
Өмнөдийн засгийн газраас олгох
нутагшуулах тэтгэмжээсээ 14 мянган
доллар өгөхөөр тохиролцжээ. Тэд
гэрээ хийж аль аль нь жинхэнэ нэрээмэдэхгүй учраас эрхий хурууныхаа
хээг дарж баталгаажуулсан ажээ.
Ханнавоноос гараад долоо
хоносных нь дараа нөгөө этгээд
дөнгөж шинээр авсан гар утас руу нь
залгаж мөнгөө авах хүсэлтэй
байгаагаа хэллээ. Дугаарыг нь яаж
олж авсныг ч мэдсэнгүй. Тэр
амласан мөнгөө даруй төлөхийг Ок
Хигээс шаарджээ. "Би Сөүлд байна.
Байрны чинь гадаа уулзъя" хэмээн
залуу хэллээ.
Ок Хи учраа ололгүй их сандрав.
Нас залуу оргогсдыг ажил хийгээд
амьдралаа аваад явах чадалтайдтооцох учир засгийн газраас өгөх
тэтгэмжийн хэмжээ бусдынхаас бага
байдаг. Түүнээс гадна байр
хөлсөлсний урьдчилгаанд 3000
доллар төлчихсөн байдаг. Нөгөө
хүнтэй цагдаагийн газрын өмнө
уулзахаар тохирлоо. Удаан
маргасны эцэст өгөх мөнгөө 8000
болгон тохиролцож дөнгөлөө.
Үүний дараа санхүүгийн байдлаа
дээшлүүлэх зорилгоор Ок Хи
оршуулгын газар ажилд оржээ. Уг нь
маш их ганцаардаж, ээжийгээ
авчрахаар их хэмжээний мөнгө
зарлагадаагүй бол санхүүгийн хувьд
тэнцвэртэй болох л байж.Ээжийгээ санаад Өмнөд рүү
авчрахын тулд янз бүрийн санаа
уралдуулан юу хийхээ төлөвлөж
эхэлсэн байна. Өмнөд дэх настай
хүмүүсийн талаар тавих нийгмийн
халамж, амьдралын түвшинг хараад
ээжийгээ ямар нэг аргаар заавал
авчрахаар шийджээ.
"Хойд Солонгост хүмүүсийг
хөгшрөөд, ажиллаж чадахгүй болоод
ирэхээр бараг хүний тооноос хасдаг.
Харин Өмнөдөд настай хүмүүс дуулж
бүжиглэж, амьдралын сайн сайхныг
амталж байна. Гэтэл миний ээж
насан туршдаа нуруугаа бөгтийтөлзүтгэчихээд одоо тэнд яаж амьдарч
байгааг нь бодохоор маш их
өрөвдсөн. Энд авчирч жаахан ч гэсэн
амьдрал үзүүлье гэж бодсон юм"
хэмээн ярьж билээ.
Хатагтай Сонгийг Өмнөд рүү
авчрахаар ятгах тийм амаргүй
гэдгийг мэдэх учир өөрийг нь
зуучилсан нөхөрт хандлаа. Тэд
хамтдаа хатагтай Сонгийг Хятад руу
хэрхэн хууран авчрах талаар
төлөвлөгөө боловсруулсан байна.
Ямар нэг зүйл буруу болж баригдвал
ээж нь насаараа хөдөлмөрийн
лагерьт хоригдох аюул хүлээж буй
учир маш болгоомжтой, найдвартайалхам хийх хэрэгтэй байлаа. Тэндээс
орголтыг зохион байгуулахдаа багц
болон багц бус үйлчилгээ үзүүлнэ.
Хатагтай Сонгод охин нь хамгийн
шилдэг багцыг худалдаж авсан
болохоор дээд зэрэглэлийн
үйлчилгээ үзүүлсэн байна. Багцанд
нь Чонжиноос хил рүү хүргэж өгөх
хувийн машин, хилийн харуулыг
хахуульдах мөнгө, хулгайлагдсан
паспорт орсон байв. Уг нь хямд хийж
болох л байсан. Гэвч ээжийгээ дээд
зэрэглэлийн үйлчилгээг үзэж тав
тухтай зорчоосой гэсэндээ би их
хэмжээний мөнгө төлсөн хэмээн Ок
Хи ярьсан юм.Ийм маягаар Ок Хи маш их өрөнд
орлоо. Оршуулгын газар илүү цагийн
ажилд орсон ч цалин нь өрөө
төлөхөд хүрэлцэхгүй байсан учир
мөнгө олох өөр арга бодож эхлэв.
Гучин найман настай энэ эмэгтэй
Ким Ир Сений төлөө ажиллахыг
хүмүүст уриалан дуудахаас өөр ажил
хийж яваагүй, чадах юм бага учир
сайн цалинтай ажил олдохгүй л
байлаа.
Ингээд Ок Хи караоке бизнест хөл
тавилаа. Норэйбанг хэмээн нэрлэдэг
дууны өрөөнүүд ихэвчлэн эрэгтэй
зочид дуу дуулж, алжаалаа тайлах
зориулалттай. Караокений бүрэнтоног төхөөрөмжтэй эдгээр тусгай
өрөөнүүдэд орсон үйлчлүүлэгчдийн
сэтгэлийг татах гол зүйл нь хамт
дуулж, архи аягалж, бяцхан
сээтэгнэх, бүр түүнээс ч илүү
үйлчилгээ үзүүлэх бүсгүйчүүд. Энэ
бизнест Ок Хигийн гүйцэтгэх үүрэг
бол залуу бүсгүйчүүдийг элсүүлж, уг
караоке клубт дагуулж ирэн ажил
хийлгэж, ажлынхаа үед
үйлчлүүлэгчтэй элдэв асуудалд
орооцолдохгүй байхыг хариуцна.
Сувоны энэ караоке баарны ихэнх
үйлчлүүлэгч нь түр байранд
амьдардаг, шөнөдөө хийх юмгүй
барилгын ажилчид. Ок Хигийн бүлэгт
Ханнавоноос дөнгөж гарч ирсэнХойд Солонгосын цагаач хорь гаруй
насны хориод охид байна.
Тэд Хойд Солонгосоос ирсэн
болохоор хийж чадах ажил гэж
бараг үгүй. "Уг нь охид залуу
болохоор ажил хурдан сураад нэг
албан газар юм уу, үйлдвэрт
ажиллаад сард 900 орчим долларын
цалин авч болно л доо. Гэхдээ
надтай ажиллаад өдөрт л 100
доллар авч байна шүү дээ" гэж Ок Хи
ярьсан юм. Нэг шөнө би Ок Хитэй
ажилд нь хамт явлаа. Түүний унах
Хьюндайгийн микро автобусны
шалан дээр тамхи, мөргөлийн
уншлагатай хуурцаг зэрэг хөглөрчбайлаа. 17 цаг гэхэд Ок Хигийн ажил
эхлэх юм. Ид ачааллын үеэр
Сувоноос гарах гэж түгжирсээр арай
гэж хурдны замаас гарч хоёр
урсгалтай замд орж хөдөө тосгон руу
чиглэн давхилаа. Замд тааралдсан
тосгон, жижиг хотуудаас охидыг
суулгасаар л явав. Тэдний зарим нь
даашинз, өндөр өсгийт угласан нь
том хүн болж тоглож байгаа хүүхэд
шиг харагдана. Хийж буй ажлыг нь
цагдаагийнхан хууль бус гэж үзэх
боловч "Би тэднийг хүчилдэггүй. Та
нар дуулж бүжиглээд үзэгчдээс
мөнгө салгах л ажил хийнэ гэж би
хэлдэг. Энд том хотуудыг бодвол
харин ч амар. Сөүлд бол костюмөмссөн ажил хэрэгч эрчүүд архи
уучихаад л охидуудаас өөр юм
шалаад эхэлдэг. Гэтэл энэ
барилгачид бүдүүлэг ч гэсэн гэнэн
амьтад" хэмээн ярьж явлаа.
Караокеныхаа ажлаас Ок Хи
хангалттай мөнгө олж өрөө
дарснаар барахгүй нэлээд хэдэн
мянган доллараар хоёр дүүгээ гэр
бүлийнхэнтэй нь авчирсан юм.
Хамгийн бага дүү нь таван настай
охинтойгоо, харин дунд дүү нь
нөхөр хоёр хүүгийн хамт Өмнөдөд
ирсэн ба бас караокены бизнест нь
нэгджээ.Өмнөдөд гэр бүлийн гишүүдээс нь
үлдэгсэд гэвэл хамгийн хайртай хүү
охин хоёр нь л байлаа. Тэр
хүүхдүүдээ авчирч чадахгүй
байгаадаа шаналдаг байж. Би хувиа
бодож хүүхдүүдээ гаргуунд гаргасан
хэмээн өөрийгөө буруутгана. Намайг
2007 онд хамгийн сүүлд түүнтэй
уулзахад хүү нь арван наймтай, охин
нь арван зургаа хүрсэн байлаа. Тэр
1998 оны шөнө гэрээсээ зугтсанаасаа
хойш хүүхдүүдтэйгээ
уулзаагүй билээ. Гэвч Хятад дахь
хууль бус зуучдаар дамжуулан
хүүхдүүддээ мөнгө илгээдэг юмсанж.
Явуулсан мөнгөнөөс нь зуучлагч
хөлсөө аваад хил даван наймаахийгч этгээдээр нутагт нь хүргүүлнэ.
Хойд Солонгосоос явсных нь дараа
удалгүй Хятадын хилтэй ойролцоо
гар утасны сүлжээ барьдаг хотуудад
хууль бус утасны үйлчилгээ бий
болсон байна. Иймээс хуучин
нөхөртэйгөө үе үе холбоо барих
болсон ч хүүхдүүдтэй нь огт
яриулдаггүй байлаа. Нөхөр нь үе
үехэн Мусанд ирж, эхнэртэйгээ
ярина. Гэвч Ок Хи хүүхдүүдээ
авчихвал өөр рүү нь мөнгө
явуулахгүй гэдгийг мэдэх тул
хүүхдүүдээ Өмнөд рүү авна гэж
санахын ч хэрэггүй гэдэг ажээ.
"Эртээд нэг шөнө би хүүхдүүдээзүүдэлсэн. Хүүгийнхээ гараас хөтлөн
охиноо нуруун дээрээ үүрээд би
Хойд Солонгосоос зугтааж явах юм.
Гэтэл биднийг чиглээд дүрэмт хувцас
өмссөн өндөр хүн ирж явна. Нөхөр
маань л биднийг хөөж яваа
бололтой. Сэрээд хартал тэднээсээ
бүхэл бүтэн ертөнцөөр таслагдсан
байгаагаа мэдээд өр минь өмрөх
шиг л болсон доо" хэмээн тэр орой
надтай хамт машиндаа явж байхдаа
ярьсан билээ.АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
НУТАГТАА ГАДНЫН ХҮМҮҮС
Оргож ирсэн Хойд
Солонгосынханд цайвар царай,
элбэг хангалуун байдал, брэндийн
хувцас, ус цас шиг англи хэл, нэр
хүндтэй сургуулиас гардсан цол гээд
Өмнөд Солонгосын амьдралын
түвшинг илэрхийлдэг
үзүүлэлтүүдийн үнэр ч байсангүй.
Тавин жилийн өмнө Өмнөдүүд
Хойдоосоо илүү байгаагүй ч
мартахыг хүсдэг гашуун дурсамжийг
нь оргон ирэгсэд сэргээдэг учир, мөнКим Чен Ирийн дэглэм унаж, эх
оронд нь 23 сая орох орон, оочих
аягагүй хүн ирэх вий хэмээн айдаг
тул цагаачилж ирсэн тэдэнд
төдийлөн тааламжтай ханддаггүй.
Улс төрийн хувьд хоёр Солонгос
нэгдэж, ахин нэг үндэстэн болохыг
эрмэлздэг хэмээн ярьж, хүүхдүүд
"бид хоёр Солонгос дахин нэгдэхийг
хүсэж байна. Энэ бол бидний
мөрөөдөл" хэмээн дуулах боловч
үнэн хэрэгтээ зарим нь тун
болгоомжилдог билээ. Сөүлийн
эрдэмтэд хоёр Солонгос дахин
нэгдэхэд 300 тэрбумаас 1,8
триллион доллар хэрэгтэй болно
хэмээн тооцоолсон байна.Солонгосын дайны дараа төрсөн
залуучууд үндэстнийх нь нэг тал нь
дарангуйлал, захиргаадалт, цөмийн
аюулын дор арай гэж ертөнцийн
тоосыг хөдөлгөж байгаа тухай бодох
ч үгүй, бодохыг ч хүсэхгүй. Хөгжингүй
орнуудын жишгээр, уртасгасан
цагаар ажиллаж, зав чөлөө багатай
амьдралдаа автан, Хьюндайгийн
машинаа жолоодож, Ipod-оо
сонссон шигээ явахад аливаа
зүйлийг мартах амархан билээ.
Төр засгаас хичнээн дэмжиж
туслалаа ч айдас, өөрсдийгөө
өрөвдөх, голох, ичих гээд Өмнөд
Солонгост толгой дээгүүр амьдрахадсаад болох сэтгэхүйн дарамтууд
дүрвэж ирэгсдэд мундахгүй. Нэг
талаас бүх талаар тусалж дэмжих
төр засаг байвч, нөгөө талаас
сэтгэхүйн дарамтаа даван туулж
чадахгүйгээсээ болоод иргэн нь
болсон нутагтаа гаднын хүн шиг
амьдардаг байна.
Ким эмч анх Өмнөд Солонгос руу
зугтаж гарах бодол огт өвөрлөөгүй
байлаа. 1999 онд Түмэн голыг анх
гатлахдаа Хятадад л очьё хэмээн
зорьсон билээ. Эцэг нь өнгөрөхөөсөө
өмнө цаасан дээр сараачиж өгсөн
төрөл төрөгсдийнхөө нэр хаягийн
дагуу тэднийг л олж бараадахсанаатай байжээ. Хамаатан саднууд
нь ажил олж өгч туслах байх хэмээн
итгэсэн нь талаар болсонгүй. Ажилд
орж хүчээ сэлбэж аваад, мөнгө
цуглуулж хүүгээ Хятадад авчирчээ.
Хэдийгээр нутагт нь байдал
дээрдээгүй, ард иргэд нь өлсгөлөнд
нэрвэгдсэн, дээрээс нь Намдаа итгэх
итгэл нь дундарсан ч гэсэн яваандаа
Чонжинд буцаж очоод, ажилдаа
эргэн орж, өөрт нь боловсрол
олгосон эх орондоо өрөө төлөх
бодолтой байжээ.
Хятадад арай гэж амь голтой
ирээд айлын хашаанд газар хэвтэх
нохойны хоол хараад Ким эмчийн эхорон, төр засагтаа итгэх итгэл анх
гундаж эхэлжээ. Өдөр өнгөрөх тусам
өнгөрсөн амьдрал нь худал
хуурмагаар дүүрэн орчинд
өнгөрснийг мэдэж, бухимдал нь
газар авсаар байлаа. Итгэж найдаж
явсан бүхэн нь худал хуурмаг болж,
нэгэн цагт өөрт нь үнэтэй байсан
бүхэн үнэгүйдэж ирэх тусам эх
нутгаа гэх сэтгэл нь хөрж, эцэстээ
нутаг буцахгүйгээр шийдлээ.
Тосгоны айлын хаалгаар
шагайнгуут нохой боргож эздээ
сэрээсэн байна. Тэр айлд уугуул
Солонгос настайвтар эмэгтэй, том
болсон хүүтэйгээ амьдардаг байжээ.Ким эмчийн хөлдөөд дарайсан
хувцас, ядарч туйлдсан царайнаас
Хойд Солонгосоос зугтаж ирсэн
гэдгийг эх хүү хоёр төвөггүй мэдэв.
Тэд бүсгүйг гэртээ оруулаад, хуурай
хувцас өгч, халуун цай хоолоор
дайлсан юм. Ким эмч гучин дөрвөн
настай, царай зүсээр тийм ч муугүй
учраас айлын эзэд Хятад эрд
худалдан нэлээд хэдэн зуун доллар
олж болох байсан ч тэгсэнгүй, хоёр
долоо хоног хэртэй асарч сувилаад
эцгийнх нь хамаатнуудыг олж
учруулжээ. Ах дүү нар нь өгөөмөр
сайхан сэтгэлээр түүнийг угтан авчээ.
Хэзээ ч царайгаа харалцаж
байгаагүй хамаатнууд нь Кимийгэлгэн садны хэмжээнд хүлээн авсанд
баярлаад баршгүй.
Эхний үед Ким эмч уугуул
Солонгос үндэстнүүдтэй торох
юмгүй холилдож, хятад хэл бага
зэрэг сураад ажилчдын боодлын
хоол савладаг ажил нэгэн зоогийн
газарт хийх болов. Гэвч 2000 оноос
эхлэн Хятадын цагдаагийнхан хууль
бусаар хил зөрчигсдийг агнах
ажиллагаандаа хоёр дахин илүү хүч
зарцуулах болжээ. Ким гурван удаа
баригдсан боловч ах дүү нар нь
тухай бүрт нь цагдаа нарыг
хахуульдан суллуулж байв. Сүүлчийн
удаа баривчлагдаад суллагдсаныхаадараа зүүн хойд Хятадад байхад
аюултай болсон учир Бээжинд очиж
ажил хайхаар галт тэргэнд суув.
Янбианы уугуул солонгос гэсэн
нэрээр халхавчилж, солонгосоор
ярьдаг хүүхэд асрагч хайж байсан
зарын дагуу хандсан байна.
Өмнөд Солонгосоос Хятадад
урилгаар ирж ажиллаж байсан нэгэн
профессор нэг ойтой хүүхдээ
харуулахаар түүнийг хөлсөлж авлаа.
Ким эмч тохь тухтай орчинд
амьдарч, бага насны хүүхэд асрах
боломж олдсонд олзуурхан байв.
Тэр ажиллах хугацаандаа маш сайн
асрагч, гэрийн үйлчлэгч болохоохаруулсан учир нөгөө айл Өмнөд
Солонгос руу буцахдаа хамт явъя
гэжээ. Чинээлэг солонгосчууд
Хятадын уугуул солонгосчуудыг
гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчаар
хөлслөн нутагтаа аваачих нь
цөөнгүй.
Ким эмчид үнэнээ ярихаас өөр
сонголт үлдсэнгүй. Нөхрөөсөө салсан,
хүүгээ өсгөх эрхээ алдсан, Ким Ир
Сенийг нас барсны дараа аав нь
амиа хорлосон, хагас өлсгөлөнгийн
байдалд өнгөрөөсөн он жилүүд,
эмнэлэгт ямар ч тусламж авч
чадалгүй амь тавьж байсан
хүүхдүүдийн тухай гээд л өнгөрсөнамьдралынхаа тухай нэг нэгэнгүй
гэрийн эзэгтэйд ярьж өглөө.
"Бурхан минь. Чи чинь эмч байсан
юм уу? Надад хэлэхгүй яасан юм бэ?
Тэгсэн бол би чамд өөрөөр хандах
байсан юм" гээд бүсгүйчүүд
тэврэлдэн уйлалдсан байна.
"Хэрэв би анхнаасаа үнэнээ хэлсэн
бол энэ ажилд орж чадахгүй байсан
шүү дээ. Гэтэл надад ажил үнэхээр
хэрэгтэй байсан юм аа".
Үнэнээ хэлсэн явдал нь Ким
эмчийн гэрийн асрагчийн ажилд төд
удалгүй цэг тавив. Профессортүүнийг Өмнөд Солонгос руу
аваачихаар амласан бөгөөд хэлсэн
үгэндээ хүрдэг хүн байжээ. Нутаг
буцаад хэдэн сарын болсныхоо
дараа профессор түүнийг
зуучлагчтай танилцуулж өгөв.
2002 оны гуравдугаар сард Ким
эмч Инчоны онгоцны буудал дээр
шинэ амьдрал эхлэх итгэл дүүрэн
бууж байлаа. Гэвч энэ мэдрэмж
удаан үргэлжилсэнгүй. Засгийн
газраас авсан тэтгэмжийн 20,000
долларынхаа ихэнхийг нэгэн эрийн
ятгалгаар сүлжээний бизнест
оруулсан нь маш том алдаа байжээ.
Саван болон гоо сайхныбүтээгдэхүүн танил талууддаа зарах
ёстой байж. Гэнэн байдал, сайн
ойлголтгүйгээсээ болж уг сүлжээний
бизнес пирамидын зарчмаар
явагддаг гэдгийг мэдэлгүй,
тэтгэмжийн мөнгөө бараг бүгдийг
алдсан байна.Үүнээс гадна бас нэг
бэрхшээл тулгарав. Хойд
Солонгосын сургуулиас олж авсан
эмчийн мэргэжил нь Өмнөд нутагт
хүчингүйд тооцогддогийг олж
мэдсэн байна. Хэрэв эмчээр
ажиллах хүсэлтэй бол анагаахын их
сургуульд элсэж, бүхнийг эхнээс нь
эхлэх, үүний тулд засгийн газрын
тэтгэлэгт нас нь ахдах тул өөрөө
сургалтын төлбөрөө төлж сураххэрэгтэй болов. Долоон жил
анагаахын дээд сургуульд суралцан
төгсөж найман жил ажилласан
туршлага нь юу ч биш болон
хувирахаар хүн гунихаас өөр яах
билээ? Түүнд өөрийгөө үзэн ядах,
өрөвдөх мэдрэмж холилдон төрж,
хэрхэхээ мэдэхээ больсон байна.
Нутгаасаа оргосондоо харамсах үе ч
ирэв. Амиа хорлох тухай ч бодож
үзсэн байна.
2004 онд түүнтэй анх уулзаад
Өмнөд Солонгост ирсэндээ
харамсаж байгаа эсэх тухай нь
асуухад:
"Хэрэв одоо мэдэж байгаагаа эндирэхээсээ өмнө мэдэж асан бол би
ирэхгүйсэн" хэмээн нуулгүй
хариулсан юм. Миний ярилцсан
хүмүүсийн цөөнгүй нь ингэж боддог
боловч ямар нэгэн шалтгаанаар
үнэнээ хэлээгүй гэж би бодсон. Ким
эмч одоо хэр нь өөрчлөгдөөгүй, хэн ч
харсан Хойд Солонгосынх гэж
танигдахаар байгааг би ажигласан
юм. Үсээ хар хилэн боолтоор боож,
уруулаа 1960-аад оны киноны хэв
маяг болох тод улаанаар будсан нь
Пхеньяны төвд олноороо тааралдах
Хөдөлмөрийн намын гишүүдийг
санагдуулам харагдаж байлаа.
Харин хэдэн жилийн дараа дахинуулзахад тэс өөр хүн болж, өөрийгөө
өөрчилсөн байлаа. 2007 оны зун
тансаг япон ресторан руу алхан орж
байгаа бүсгүйг би арай л гэж таньсан
билээ. Тэр үсээ мөрөө хүртэл
ургуулан, цэнхэр жинсэн өмд өмсөж,
чихэндээ шигтгээтэй урт ээмэг
унжуулсан харагдана.
"Би Хойд Солонгосын өрөвдөлтэй
эмэгтэй хэмээн харагдахаас
залхсан"гэж Ким надад хэлж билээ.
Ким эмч оюутан охин шиг залуухан
харагдаж байлаа. Үнэхээр ч оюутан
болсон байв. Өмнөд Солонгосын
анагаахын зөвлөлтэй хэдэн жил
үзэлцсэний үр дүнд тэр дөчиннастайдаа дөрвөн жилийн
анагаахын хөтөлбөрт хамрагдахаар
болсон байна. Өөрөөсөө хорь орчим
дүү охидтой нэг ангид сурч, дотуур
байранд хамт амьдарч байгаа гэнэ.
Хойд Солонгосын боловсрол муудаа
биш Өмнөдийн анагаахын сургууль
англи хэл дээр нэр томьёо ихтэй
учир хэлний асуудлаас болж хичээл
нь их л хүнд байгааг надад хэлсэн
юм. Ким эмчийн сурсан цорын ганц
гадаад хэл нь орос хэл. Гэхдээ л
шинэ орчин, шинэ амьдрал нь түүн
таалагдаж байгаа бололтой их л
сэтгэл хангалуун харагдав. Сургуулиа
төгссөнийхөө дараа дахин
эмчийнхээ ажлыг хийхээртөлөвлөсөн бөгөөд дотрын эмч, тэр
дундаа гериатрикс буюу хөгшрөлт
судлалаар дагнахаар шийдсэн байв.
Ээж нь Алцхаймерийн өвчнөөр нас
барсан учраас настай хүмүүст
зориулсан асрамжийн газар, болж
өгвөл бүр асрамжийн газрын сүлжээ
нээх мөрөөдөл өвөртөлсөн байлаа.
Нэгэн сайхан өдөр хоёр Солонгос
нэгдвэл Өмнөдийн настайчуудын
халамжийн системийг Чонжиндоо
нэвтрүүлнэ хэмээн ярьсан юм. Энэ
нь бүтэхгүй мөрөөдөл мэт санагдах
боловч Ким эмчид өөрт нь, өнгөрсөн
ирээдүй хоёрыг нь холбох гүүр, эх
нутгаа хаяж гарснаа сэтгэлдээцагаатгах оролдлог мэт санагдана.
Хойд Солонгосоос оргогсдын
ихэнх хэцүү хүмүүс гэдэг нь гашуун
үнэн байлаа. Ихэнх нь өлсгөлөнгөөс
зугтааж ирсэн боловч бас нэлээд нь
гэр бүлийнхэнтэйгээ таарч
тохироогүйгээсээ болоод нутгаасаа
оргосон байх юм. Шинэ нутагт
ирснээр тэдний зан засарсан уу
гэвэл үгүй.
Ким Хиюук үүний тод жишээ.
Арван естэйдөө Өмнөд Солонгост
ирэхдээ ядуу, намхан, гэр орон, өөрт
нь туслах хамаатан садан, танил
талгүй хэвээрээ л байлаа.2000 оны долоодугаар сарын
зургаанд тэрбээр "Кёвасо 12"
хөдөлмөрийн лагериас суллагдахдаа
хоол тэжээлийн дутагдлаас болж
дөнгөн данган алхаж, хэдэн метр
яваад л амрахгүй бол уначих гээд
байдаг болсон байжээ. Найзындаа
түр амьдрах зуураа дараагийн оргох
төлөвлөгөөгөө боловсруулахаар
шийджээ. Уг нь хил даван хууль бус
наймаа эрхэлмээр байвч юу ч
хийхээс буцдаггүй арван дөрөвхөн
настай залуу хүүг хөдөлмөрийн
лагерь зориг зүрхийг нь үхүүлэн,
нугалан дарж авсан байв. Дахин
баригдаж, зодуулж үйлээ үзэхийгхүсэхгүй байлаа. Мөн байнгын
зугтаж нуугдахаас ч залхаж. Нутагт
нь хоргодох юм огт байхгүй. Гэвч
Хятад руу орголоо гэхэд дахиад л
баригдах нь гарцаагүй. Тэгэхээр
цорын ганц боломж нь Өмнөд рүү
ямар нэгэн аргаар зугтан гарах
явдал хэмээн бодох болжээ. Гэвч
Өмнөд рүү хэрхэн гарахаа ч
мэдэхгүй, гагцхүү Хятад дахь өөр шиг
нь тэнэмэл залуучуудад тусалдаг
Өмнөд Солонгосын номлогч нар
байдаг тухай олж сонсчээ. Ингээд
2000 оны Зул сарын баярын өмнөх
өдөр Түмэн голыг сүүлийн удаа
гатлахдаа Христосын сүм олох эрэлд
гарлаа.Ази, Африк, Дундад Азийн
орнуудад шашнаа дэлгэрүүлэх,
хүмүүнлэгийн тусламж хүргэх
зорилгоор номлогч нараа хамгийн
их илгээдэг оронд Филиппиний
дараа Өмнөд Солонгос ордог билээ.
Ихэнх Өмнөдийнхөн Хойд нутгаасаа
ирсэн цагаачдад хоёрдмол хандлага
үзүүлдэг бол Христосын номлогч нар
байдлыг нь маш сайн ойлгож,
зөөлөн элгэмсэг ханддагаараа олонд
танигджээ. Өмнөдийн хэдэн мянган
номлогч зарим тохиолдолд
Америкийн Солонгос номлогч
нарын хамт зүүн хойд Хятад руу
цувж, Хятадын эрх мэдэлтнүүдийндургүйг хүргэж, асуудалд орохгүйн
тулд хувийн байшинд, албан ёсны
бүртгэлгүй жижиг хэмжээний
сүмүүдийг ажиллуулдаг байна.
Хөдөөний харанхуй орчныг
тэдгээр сүмийн улаан гэрэл чимэглэл
бүдэг гэрэлтүүлэх ажээ. Хил
зөрчигсдийн хувьд өөр нэг аюулгүй
орогнох газар бол НҮБ-ын
Дүрвэгсдийн Дээд Комиссариатын
Газар болон бусад хүмүүнлэгийн
чиглэлийн төрийн бус байгууллагууд
хэмээгдэх боловч тэдгээр
байгууллагууд Хятадын хуулийг
зөрчиж, Хойд Солонгосчуудыг
орогнуулах эрх байхгүй. Иймээсалбан ёсны бүртгэлгүй Христосын
сүмүүд, номлогч нар л хил
зөрчигсдийг хоол хүнс, орон
байраар хангах цорын ганц
горьдлого нь юм санж.
Хиюук зүүн хойд Хятадын том
хотуудын нэг болох Шеньянд ирж
байж Христосын сүм олов. Тавилгын
үйлдвэрийн эзэн Өмнөд Солонгосын
бизнесмен залуу уг сүмийн үйл
ажиллагааг хариуцдаг байсан ба цуу
яриагаар бол хүмүүсийг Өмнөд
Солонгос руу аюулгүй гаргадаг
сүлжээтэй, хөрөнгө бэлтэй нэгэн аж.
"Би Христос шашны тухай мэдэжавмаар байна" хэмээн Хиюук заллаа.
Сүмд хүлээн авсны дараа тэрбээр
бусдын адил дүрэм журамд
суралцаж, нөхцөл байдалдаа дасан
зохицох хэрэгтэй боллоо. Тэд өглөө
таван цагт босож мөргөл үйлдэнэ.
Дараа нь өглөөний ундаа ууж,
дасгалаа хийгээд Библи судалж,
оройн хоолоо иднэ. Дараа нь ахиад
мөргөлийн цаг эхэлнэ. Ингээд оройн
есөн цаг гэхэд унтах ёстой.
Амралтын өдрүүдээс бусад өдрүүд
иймэрхүү маягаар үргэлжилнэ.
Харин Бямба, Ням гаригуудад хөл
бөмбөг тоглож амарна. Өөрийн
насны бусад Хойд Солонгосынзалуучуудын адилаар Хиюук Есүс
Христийн тухай огт сонсоогүй
байлаа. Төрөхөөс нь олон жилийн
өмнө Чонжин дахь Христосын
сүмүүдийг хаасан байв. Настайчуул
уг шашныг шүтэвч баригдахаас
болгоомжлон, хэнд ч мэдэгдэхгүй
нууцаар мөргөл үйлддэг байжээ.
Дунд сургуулийн сурах бичгүүдээс
Христосын шашны тухай олж мэдсэн
зүйл нь номлогч нар өөдгүй, хоёр
нүүртэй, харгис амьтад гэх. Хиюук
Христосын шашны тухай гутранги,
буруу бодолтой хэвээрээ л байлаа.
Өмнөд Солонгосын сүм хоол,
амьдрах байр өгснийхөө төлөө
өөрсдийн номлолыг тулгаж байнахэмээн бухимдан бодно. Хажуугаар
нь бас итгэсэн болж хуурч байгаадаа
сэтгэл нь зовнино. Аажимдаа
Хиюукийн хандлага зөөлөрлөө. Хэсэг
хугацааны дараа мөргөлийн үгсийг
бувтнасаар байгаад хүүхэд ахуйгаас
хойш өөрт нь байгаагүй тайван
сайхан сэтгэл төржээ. Ким Ир Сений
тухай шүлэг цээжилж байхад нь
хэзээ ч ийм сэтгэгдэл төрдөггүй
байсан билээ.
Ури абоги буюу бидний эцэг гэж
дуулахдаа энэ удаа Ким Ир Сенийг
биш Ертөнцийн эзнийг, хүүгийнх нь
тухай ярихдаа Ким Чен Ирийг биш
Есүсийг ярих болов.Сүмд таван сар болсных нь дараа
сүмийн удирдагч түүнийг цаашаа
хөдлөх болсон тухай хэлжээ. Уг сүм
үргэлж цагдаагийн хяналтад байх
учир зочдынхоо аюулгүй байдлын
талаар их л санаа зовнидог байв.
Сүмийн удирдагч Хиюукт 1000 юань
буюу 125 доллартай тэнцэх мөнгө
өгч, хэсэг хүмүүсийг дагуулан
Монголын хил рүү очихыг зөвлөв.
Тэндээс Өмнөд Солонгос руу явах
бололцоо бий гэнэ. Хатагтай
Сонгийн орголт онгоцоор нисэж,
янзалсан
паспортоор хил давах маягаар
зохицуулагдсан дээд зэрэглэлийнүйлчилгээ байсан бол Хиюукийн
Монголоор дамжих зам нь азаа үзэх
маягийн үйлчилгээ. Гэхдээ өөрийн
гэсэн мөнгөгүй хүнд бол хамгийн
сайн гарц. Хятадтай адилгүй нь
Монгол улс нийслэл хот
Улаанбаатартаа байх Өмнөд
Солонгосын Элчин Сайдын Яаманд
зугтасдыг хүлээн авахыг нь
зөвшөөрдөг юм. Үнэн хэрэгтээ Хойд
Солонгосчууд Хятадын хилийг
аюулгүй даваад Монголын хилийн
цэргийнхэнд баригдвал л бараг
болчихлоо гэсэн үг. Иймээс Монгол
улс Хойд Солонгосын зугтагсдын гол
дамжин өнгөрөх баазын нэг болж
чадсан байна.Хиюук хамт явах бүлэг хүмүүсээ
удирдан Монгол Хятадын хилийн
боомт Эрээн хотыг зорин хөдөллөө.
Тэдний бүлэгт Хойд Солонгосын
зургаан иргэн байсны дотор эцэг нь
Өмнөд Солонгос руу цагаачилсан
гуравтай, аравтай хоёр хүү орсон
байв. Төлөвлөгөө ёсоор бол тэд
Далианаас ирэх хэсэг хүмүүстэй
аюулгүй газар нэгдэн, цааш аяллаа
үргэлжлүүлэх байлаа. Тэдгээр
хүмүүсийн нэг нь Монголын хилд
хүрэх замыг мэддэг гэнэ.
Гэвч бүх зүйл буруугаар эргэв.
Галт тэргээр явж байтал нөгөө бүлэгнь баривчлагдсан тухай аймшигт
мэдээ утсаар ирэв. Хиюук болон
бусад нь маш их цочирдож буцья
гэвч оройтжээ. Цагдаа нар аль
хэдийн хяналтдаа авсан байх
магадлалтай учир тохирсон газар
руугаа лав очиж болохгүй нь.
Цагдаагийнхан гар утсаар байршлыг
нь мэдэж болох учир гар утаснуудаа
цонхоор шидлээ. Хиюук бүлгийн
бусад том хүмүүстэйгээ хэрхэх
тухайгаа хэсэг хугацаанд хэлэлцэв.
Зам сайтар зааж өгч, гараар зурсан
газрын зураг өгсөн учир ямар ч
байсан Монголын хил рүү явахаар
шийдлээ.Хорин нэгэн цаг хүртэл Эрээн
хотын галт тэрэгний буудлын
ойролцоо бүгж, цагаан гэгээ
тасартал хүлээгээд харанхуй
болмогц хөдлөхөөр шийдлээ. Тэд
Улаанбаатар руу явах галт тэрэгний
замыг дагаад хойд зүгийг чиглэх ба
баригдахаас сэргийлэн хоорондоо
зайтай явах ёстой. Хилийн цөлжсөн
хэсэгт очоод 2.1 метр өндөр хашааг
давахад л хоёр улсыг заагладаг
хүнгүй хэсэгт нэвтрэх ёстой байлаа.
Эрээн хотын галт тэрэгний
буудлаас хилийн эхний хайс хүртэл
найман км, цаашаа Монголын
хилийн эхний харуулын цамхагхүртэл нэг километр орчим алхаад л
хилийн харуулынханд бууж өгөх
ёстой. Гэгээтэйд бол ямар ч
асуудалгүй хил рүү хүрч чадах л
байлаа. Гэтэл говь нутагт шөнийн
харанхуйд зүг чиг олоход амаргүй.
Одоор зүг чиг баримжаалж,
байсхийгээд л тааралдах ялгахын
аргагүй адилхан чулуу, халгай,
кофены өнгөтэй элс зэрэг нь
төөрүүлэх аюултай байлаа.
Төмөр замаас баруун тийш явах
ёстой юу, эсвэл эсрэгээрээ зүүн тийш
чиглэх ёстой юу хэмээн томчууд
нэлээд маргалдсаны эцэст зүүн
зүгийг сонгосон нь асар том алдааболов. Хилийн зурвас зүүн хойд зүгт
үргэлжилж байснаа огцом эргэж
хойд зүгт муруйсан байна. Гэтэл тэд
хил давах ёстой цэгтэй ойртолгүй,
хилтэй параллеллаар л алхаад
байжээ. Үүр хаяарахад л буруу зүгт
явж буйгаа мэдсэн байна. Говьд хүн
тэсэхийн аргагүй халуун болж 40
градус хүрч эхлэв. Чигээ өөрчлөн,
хилийг заагласан төмөр утсан хашааг
олох үед үд дунд өнгөрсөн байв.
Бартаатай замаар удаан алхсанаас
болж, гутал нь цоорч хөлнөөс нь цус
гоожиж байжээ. Халуун наранд арьс
нь түлэгдэж, авч явсан зургаан литр
ус нь дуусав. Хиюук болон бусад
томчууд гурван настай хүүг ээлжлэнүүрч явтал арван настай нь бас
гуйвж дайвж эхлэв. Нэгэнт түүнийг
үүрч чадахгүйгээс чирч явлаа. Ингэж
явтал арайхийн нэг эзгүй гэр таарч,
хүүг нэг эмэгтэйтэй орхиод Хиюук ус
олж ирэхээр гүйв. Гэрийн дэргэдэх
бяцхан шанднаас жаахан ус аваад
ирж байтал өнөөх үлдсэн эмэгтэйн
муухай чарлах сонстлоо. Хөөрхий хүү
насан өөд болжээ.
Монголын хилчид тэднийг орой
тийшээ олсон байна. Хэргийн учрыг
шийдэхэд үхсэн хүүгийн шарил
нэлээд асуудал үүсгэжээ. Шүүх
эмнэлэг хүүг алагдсан биш, цангаж
үхсэн болохыг тогтоохын тулд цагхугацаа шаардагдаж, байцаалтыг
удаашруулсан байна. Энэ хугацаанд
Хиюук болон бусад томчууд
Монголын нэгэн шоронд хоригдож
байв. Хиюукийн хувьд чөлөөт ертөнц
дэх амьдрал нь ийнхүү тун таагүй
байдлаар эхэлсэн аж.
Хиюук 2001 оны есдүгээр сарын
14-нд бусад оргогсодтой хамт
Улаанбаатараас Өмнөд Солонгост
нисэн ирлээ. Инчоны онгоцны
буудал дээр Монголд олгосон түр
паспорт дээр нь хилийн шалганы
байцаагч тамга дараад "Өмнөд
Солонгост тавтай морилно уу" гэхэд
нь арай л муужраад уначихсангүй.Бусад оргогсдын адил Хиюукийн
хөөрсөн сэтгэл төдөлгүй алга болов.
Хөдөлмөрийн лагерьт хоригдсоноос
нь болж түүнийг хүнд байцаалт
хүлээж байлаа. Өмнөд Солонгосын
засгийн газар зугтаж ирсэн хүмүүс
дотор гэмт хэрэгтнүүд байх вий
хэмээн улам болгоомжтой хандах
болсон байлаа. Тэндээс арайхийж
чөлөөлөгдлөө гэж бодсон чинь
Ханнавон руу илгээгдэж, бас нэг
сарыг үдэхдээ тусгаарлагдсан
байдлаас залхаж гүйцсэн байв.
Хиюукийн зан чанар нутагтаа ад
үзэгдэж байсан шигээ Өмнөдөд ч адшоо болов. Тэр түргэн ууртай,
үргэлж бусдын өөдөөс өрвөлзөж
дургүйг нь хүргэнэ. Цэх сууж
чадахгүй. Нурууны өндрийн
хэмжээнд асар их анхаарал тавьдаг
нийгэмд бие галбир нь ч гологдож
байв. Ид өсөлтийн үедээ хоол
тэжээлийн дутагдалд орсон
хүмүүсийн хувьд байдаг л галбир.
Хөл нь хэт богино, толгой нь биедээ
томдсон. Хоол тэжээлгүй өлсгөлөнд
ороод ирэхээр бие махбодь үе
мөчинд очих ёстой тэжээлийг толгой
болон их бие рүү нь чиглүүлдэг
байна. Өлсгөлөнгийн тухай ном
зохиолуудад үүнийг "хатангирших"
хэмээн нэрлэсэн байдаг. 2003 ондхийсэн НҮБ-ын Хүүхдийн Сан болон
Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн
нэгдсэн судалгаагаар Хойд
Солонгосын хүүхдүүдийн дөчин
хувьд ийм шинж тэмдэг илэрсэн
гэнэ.
2004 онд надтай анх уулзахдаа
Хиюук Сөүлээс хоёр цагийн зайд
орших Буёо хэмээх хотод амьдарч
байлаа. Өөр цагаач тэнд байхгүй тул
туслах хүн нэг ч үгүй. Том хотын
шуугиан, хүн амын нягтшилд дасаж
өгөхгүй байгаа тухайгаа хуучилсан
юм. Засгийн газраас өгсөн 20,000
долларын тэтгэмжээ ахыг нь олж
өгнө гэсэн зуучлагчид бараг бүгдийгнь алдсан байна. Нэг жил гаруй
хүлээсний эцэст ахыгаа үхсэн гэдэгт
итгэжээ. Ах нь метр наяын өндөртэй
тул амьд гарсан байх магадлал
бараг үгүй хэмээн ярьсан юм.
Намхан байхын нэг давуу тал гэвэл
амьд үлдэхийн тулд бага хоол
хэрэгтэй болдог.
Хиюук нэг ажилд ороод л удалгүй
гарч, дахин нэгийг сонгосоор л
байлаа. Эхлээд зайрмаг зөөж
байгаад түүнтэй яг адил ажил хийдэг
Өмнөд Солонгосын иргэн илүү
цалинтай байдгийг мэдмэгц уур нь
буцалж ажлаа хаясан билээ.
Машины засварчны дамжаанд суужхэдэн сар засварчнаар ажилласан ч
бас л удаан байж тэссэнгүй.
Мэргэжлийн боксчин болохоор
зорьсон боловч нуруу нь намджээ.
Ингээд тэр хэзээ ч найз охинтой
болохгүй юм байна хэмээн их л
санаагаар унасан гэнэ.
Хиюук маш их ганцаардаж байв.
Шинэ хүмүүстэй танилцах ур дүй
муутай учир Өмнөдчүүд өөрт нь
талтай хандахад төдийлөн
ойшоохгүй нь их зантай мэт
харагдуулж байв. Хэдийгээр
улсынхаа дэглэмийг үзэн ядаж
байсан ч Өмнөд Солонгосчууд
шүүмжлэхэд өөрийгөө өмөөрдөгзуршилтай. Энэ бол Хойдоос ирсэн
цагаачдын өмнө тулгарч байсан гол
бэрхшээлийн нэг юм.
Өмнөд Солонгосчуудын дагаж
мөрддөг ёс жаяг дургүйцлийг нь
төрүүлж байлаа. Хойд Солонгосчууд
танихгүй хүнтэй ойр зуурын яриа огт
өрнүүлдэггүй, хэрвээ тэгвэл их
гайхацгаана. Хөршүүдтэйгээ
тааралдахаар найрсгаар мэндлэхэд
нь Хиюук нүүрээ бууруулах буюу
эсвэл өөдөөс нь ширүүн харна.
"Хүн яриа өдөхөд харилцан
ярилцах ёстой гэдгийг би мэддэггүй
байсан. Ингэж хүмүүс хоорондоотанилцаж, найз нөхөд болдог ба
хэрэв хүсвэл тэд надад тусалж ч
болох байсан гэдгийг би тэр үедээ
ойлгоогүй" гэж анх Өмнөдөд
ирснийхээ дараа тулгарч байсан
бэрхшээлүүдээсээ хожим нь Хиюук
надад ярьсан билээ.
2008 онд Хиюуктай дахин уулзахад
Сөүлд нүүж ирээд бизнес түүхийн
чиглэлээр мэргэжихээр коллежид
элсэн орсон байв. Тэр хорин зургаа
хүрч, найз охинтой болоогүй ч олон
залуутай үерхэж эхэлсэн байлаа.
Найзуудынх нь тоонд Мусанаас
оргож ирээд удаагүй үеэл нь ч
байна. Өөрөөс нь дор хүмүүс байхыголж үзээд Хиюукийн өөртөө итгэх
итгэл дээрдсэн гэнэ. Сургуулийнхаа
ойролцоо гудамжинд явж байгаад
нэгэн хувийн сургуулийн эзэнтэй
тааралджээ. Яриа өрнөхөд Хиюук
сурснаараа зугталгүй, харин үнэн
байдлаа хэлтэл нөгөө хүн
сургуульдаа үнэгүй суралцахыг
урьжээ.
Тэр одоо л жинхэнэ байр сууриа
олжээ.ХОРЬДУГААР БҮЛЭГ
ДАХИН УЧИРСАН НЬ
Хойд Солонгост амьдралыг нь
доош татаж байсан "бузарлагдсан
цус" нь Өмнөдөд ирэхэд нь маш том
давуу тал болохыг Ми Ран мэдэрлээ.
Өмнөд дэх гэр бүлийн харилцаа нь
үнэлж баршгүй зүйл байв. Танихгүй
газар ганцаараа ирэх нь дахин
төрөхтэй адил болж, ганцаарддаг
бусад оргогсодтой адил байдал
түүнийг угтсангүй. Түүнийг гэх
хамаатан тэнд байсан юм.Өмнөд Солонгост орчин үеийн
амьдрал өрнөж байвч Күнзийн
уламжлал нөлөөтэй хэвээр. Айлын
ганц хүү болох Ми Раны эцэг гал
голомтоо залгамжлах ёстой байсан
ба нас барсных нь дараа энэ үүргийг
үр хүүхэд нь гүйцэтгэх ёстой.
1998 онд Ми Раныхан Түмэн голыг
гатлан Хятад руу гарч ирснийхээ
дараа аавынхаа төрсөн нутаг Өмнөд
Чунчон мужийн Сёсан дахь мужийн
захиргаа руу утас цохиж, эгч нарынх
нь тухай лавласан байна. Сёсан
тосгоныхон олноороо хот бараадан
нүүж, тосгон бараг үгүй болсон
байлаа. Гэтэл Өмнөд Солонгосттухайн газар нь хүн амьдарч байгаа
эсэхээс үл шалтгаалан хүмүүсийг
эцгийнх нь төрсөн газарт
харьяалуулдаг. Мужийн захиргаанд
эцгийнх нь хоёр эгчийн хаяг байж
таарч, захиаг нь дамжуулан өгөхөөр
болов. Ми Раны хорин гуравтай
дүүд гэр бүлийн цорын ганц эр
хүнийх нь хувьд захиа бичих үүрэг
ноогдлоо. Би энэ захиаг танай
дүүгийн ганц хүүгийн хувьд бичиж
байна. Тэрбээр Хойд Хамёнг мужийн
дүүрэгт амьдарч байгаад нас
барсныг уламжилж байна хэмээн
бичээд одоо байгаа хилийн
ойролцоох хотын хаяг, бас утасны
дугаараа бичиж илгээсэн байна.Хэдэн долоо хоног өнгөрсний
дараа аавынх нь хоёр эгчийн нэг нь
залгалаа. Эхлээд үл итгэсэн,
тээнэгэлзсэн байдалтай ярьжээ. Дүү
нь Солонгосын дайнаас амьд гарсан
тухай огт сураг чимээ гараагүй, ямар
нэгэн холбоо барих оролдлого,
утсаар ярих, захиа бичих зэрэг ямар
нэгэн оролдлогогүйгээр хагас зуун
өнгөрсөн байхад эргэлзэхээс ч яах
билээ. 1961 онд Солонгосын дайн
дууссанаас найман жилийн дараа
Өмнөд Солонгосын Батлан
Хамгаалах Яам Тэ Вуг 1953 оны
тулалдаанд амь үрэгдсэн хэмээн
албан ёсоор мэдэгджээ. Тэгэхээр ТэВу гэр бүлийнхнийхээ хувьд 21
насандаа өнгөрсөн болохоор үр
хүүхэдтэй байх ёсгүй. Үндэсний
Оршуулгын Газарт дурсгалын самбар
дээр нэр нь хүртэл байдаг аж. Мөнгө
салгах уран арга биш гэдэгт эгч нар
нь яаж итгэх юм? Ми Раны эгч хүүхэд
байхад нь аавынхаа ярьдаг байсан
зүйлээс мэдэхийнхээ хирээр ярьж
өгсөн боловч генийн шинжилгээ
өгөхийг санал болгов. Бүгд
зөвшөөрлөө.
Гэр бүлийн уулзалт хоёр долоо
хоног үргэлжилжээ. Хоёр авга эгч нь
зарим нэг хамаатан саднуудынхаа
хамт, нийт арван хүн Хятададхүрэлцэн ирэв. Бие биеэ харангуутаа
л генийн шинжилгээ өгөх ямар ч
шаардлагагүй гэдгээ ойлгоцгоожээ.
"Бид зүгээр л бие бие рүүгээ
ширтэцгээсэн. Бидний дагз, гарын
хэлбэр, явж байгаа, ярьж байгаа
маань гээд л хоорондоо төстэй зүйл
олон байсан. Аав минь айлын ганц
хүү болохоор авга эгч нар маань
голомт залгах хүнгүй болж, удам
тасарлаа хэмээн их л харуусаж
байснаа ярьсан. Тэднийг Хятадад
ирэхэд би гайхсандаа, бас
баярласандаа чичирч билээ. Тэд
эмэгтэй л болохоос биш яг л аав
минь байсан юм" хэмээн Ми Раныдүү дурсан ярьж билээ.
Ми Раныханд буцах зам
байсангүй. Ээж нь Чонжинд буцан
очиж, үлдсэн хоёр охин, зээ
нартайгаа хамт амьдрахыг маш
ихээр хүссэн ч Хойд Солонгосын
засгийн газар Хятадад хамаатан
садантайгаа уулзсаныг нь олж
мэдсэн бол цаазлуулах ял авах байв.
Иймээс бүгд Өмнөд Солонгос руу
явахаас өөр замгүй болов.
Ингээд авга эгч нар нь Шенянь дэх
Өмнөд Солонгосын консулын газар
очиж, зохих хүмүүстэй уулзан
Солонгосын дайны ахмад дайчныбэлэвсэн эхнэр, үр хүүхдүүдийг
Өмнөд Солонгос руу авч явах
хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд
нааштай хүлээн авсангүй. Тэр үед
буюу 1998 оны хоёрдугаар сард
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр
сонгогдсон Нобелийн шагналтан
Ким Дэ Жун Хойд Солонгостой
харилцах харьцааг зөөлрүүлсэн
"Нарны гэрэл" хэмээх санаачилга
гаргасан байлаа. Өмнөд Солонгос,
Хятадын харилцаа ч сайнгүй байсан
юм. Албаны хүмүүс Ми Ран болон
ээж эгч дүү нарыг нь Өмнөд
Солонгос руу аваачих нь Хятад,
Өмнөд Солонгосын дипломат
харилцаанд сэв суулгахаас вийгэхээс болгоомжилсон байх.
Азаар авга эгч, хамаатан саднууд
нь асуудлыг шийдэх өөр арга олов.
Авга эгч нар нь жижиг зочид буудал,
хүүхдүүдийнх нь нэг Сөүлийн захад
халуун усны газар ажиллуулдаг
бөгөөд Өмнөд Солонгос, Хятадын
хооронд нааш цаашаа явж Хойд
Солонгосын хамаатнуудаа нутагтаа
аваачих арга олохоор хөөцөлдөж
эхлэв. Ми Рантай адил насны үеэл нь
пасспортынхаа, зургийг хуулж аваад
оронд нь бүсгүйгийнхийг наасан
бол, нэг авга нь паспортоо "гээж ",
Ми Раны ээж түүнийг нь "олж"
ашигласан байна. Тэд хууль бус зүйлхийж байгаагаа мэдэвч өөр арга
байсангүй. Үеэлүүдийнх нь нэг нь
нэлээд хожим паспорт хуурамчаар
үйлдсэн хэргээр шийтгүүлж, сар
хиртэй шоронд суусан аж.
1999 оны нэг сард Ми Ран, ээж, эгч
дүүтэйгээ Өмнөд Солонгост аюулгүй
ирсэн билээ.
Өмнөдөд хүлээн авах гэр бүлтэй
учир Ми Ранд тохиолдох бэрхшээл
харьцангуй бага байлаа. Тэр Хойд
Солонгос хүн гэдэг нь мэдэгддэг
байсан боловч Өмнөдийнхнийг
үргээх хэмжээнд биш байлаа. Метр
жаран нэгийн өндөртэй учраас
нутагтаа бол өндөрт, харинӨмнөдийнхний хувьд боломжийн
нуруутайд тооцогдоно. Анх Жун
Саны кино театрт олж харсан шиг
өндөр шанаатай, монхор хамартай
хэвээр л. Хойд Солонгосын
эмэгтэйчүүд Өмнөдийн
эрэгтэйчүүдийг татдаг тэр нууцлаг
чанар Ми Ранд бас байлаа. Аятайхан
царай зүс, ах дүү нар, төлөв
томоотой чанар, байгалиас заяасан
ухаан, энэ бүхэн Ми Раныг бусад
оргогсдоос ялгаруулж байсан юм.
Тэр элдэв төвөггүйгээр магистрын
сургалтад элсчээ. Бодсон санаснаа
ойлгомжтой илэрхийлэх чадвартай
тул Хойд Солонгосын боловсролын
тогтолцооны талаар ярилцлага өгөхэсвэл яриа хийхээр байнга уригдах
болжээ.
Гуч хүрэхээсээ дөнгөж өмнөхөн
биерхүү, өргөн шанаатай, дугуй
нүдний шилтэй залуутай танилцжээ.
Залуу батлан хамгаалах салбарын
энгийн ажилтан. Хоёр гэр бүлийнхэн
нь зоригжуулснаар тэд гэрлэж, 2004
оны сүүлээр Ми Ран хүү төрүүлжээ.
Хүүгийнхээ нэг насны ойг уламжлалт
маягаар зуу гаруй ах дүү, хамаатан
садан, найз нөхдөө урьж
тэмдэглэсэн байна. Сөүлийн зүүн
хэсэгт байрлах зоогийн газрын дээд
давхрыг цагаан цэнхэр
бөмбөлгүүдээр чимэглэжээ. Ми Раннөхөр, хүүгийн хамтаар баяр
ёслолын үед өмсдөг өнгөлөг, гоёмсог
ханбокоор гоёсон байв. Ми Раны
хувцас гялалзсан, цагаан шаргал
даавуугаар хийгдсэн бөгөөд захыг нь
улаан хар туузаар чимэн хатгамлаар
захалсан байв. Тэр өнгөлөг,
төлөвшсөн, сайхан сэтгэл гэрэлтсэн
бахархмаар эзэгтэй болсон байлаа.
Миний мэдэх олон бүсгүйчүүдийн
мөрөөдөл болсон царайлаг нөхөр,
хүү, удахгүй хамгаалах магистрын
зэрэг гээд бүгдийг тэр олж авчээ.
Өмссөн хувцас, ярьж буй
байдлаараа Ми Ран Өмнөдийн
бүсгүйчүүдээс ялгарахааргүй. ХойдСолонгосчуудыг илэрхий ялгаж өгдөг
гуншаа аялгаа тэр аль хэдийн
гээжээ. Сөүлд нэг сая доллараар
байр авах бэлгүй хүмүүст зориулсан
гэмээр хөл хөдөлгөөн ихтэй Сувон
дүүрэгт залуу хос байр худалдан
авсан байна. Байр нь эргэн тойрон
модоор хүрээлэгдсэн, ялгахын
аргагүй олон өндөр байшингуудын
нэг бөгөөд хажуу талд нь тавьсан
дугаараар л бие биеэсээ ялгагдана.
Оршин суух болсон энэ газрынх нь
барилгууд шинэ, цэвэрхэн, орчин нь
тун ч тохилог. Хоёрдугаар давхарт
байх зочны өрөөнд нь өглөөний нар
тусна. Дотроо уудам саруул энэ байр
хүүхдийн өрөөтэй, ажлын өрөөнийхнь ширээн дээр Самсунг фирмийн
компьютер тавиастай. Гал тогоо нь
том өрөөтэйгөө нэг бөгөөд орчин
үеийн бүхий л хэрэгслээр бүрэн
тоноглогдсон аж.
Намайг тэднийд зочлон очиход
Ми Ран хүүтэйгээ үдийн хоолоо
хийж байлаа. Дөнгөж алхаж эхэлсэн
дугуй царайтай хөөрхөн хүү том
өрөөндөө хүүхэлдэйн кино үзээд
сууж байв.
Бид амьдралд нь гарсан эргэлтийн
талаар ярилцацгаав.
Гэрийн ажлаа амжуулж, хүүгээасрахын зэрэгцээ магистрын
сургалтаа гүйцээх гээд маш завгүй
байгаагаа хуучлав. Хадмууд нь
эрдэм номын мөр хөөхийг нь
төдийлөн дэмжихгүй, гэрийн эзэгтэй
байлгахыг хүсэж байгаа тухай ч
цухас дурдаад авав. Асрагч хөлслөх
их үнэтэй болохоор хүүгээ харахын
хажуугаар магистрын ажлаа бичнэ
гэдэг амаргүй даваа. Хүүхэд
төрүүлснээс олсон жингээ хаях гэж
бялдаржуулах урлагаар хичээллэж
байгаа гэнэ. Стрессээс болж нүүрэн
дээгүүр тууралт гарах нь элбэг ажээ.
Түүнд тулгараад байгаа асуудлууд
миний мэдэх бусад ажил хийдэг
эхчүүдийнхээс их ялгарахааргүйсанагдсан.
Гэтэл сэтгэлийнхээ гүнд Ми Ран
Хойд Солонгосын нийгмийн хамгийн
доод ангиас гаралтай, ядуу,
"бузартсан цус" судсаар нь урсаж
байгаа эмэгтэй хэвээр л байлаа. Ми
Ран багаасаа коммунист үзэл
суртлаар хүмүүжсэн учраас
урвасандаа байнга сэтгэл нь
шанаалаастай. Тэр сэтгэлээ онгойтол
бусадтай санал бодлоо хуваалцаж
чадалгүй олон жилийг үджээ.
Овоолсон хүүрийн хажуугаар ямар
нэгэн айдасгүй алхаж сурч, үдийн
хоолоо сүүлчийн үртэс хүртэл нь,
удахгүй өлбөрч үхэх нь тодорхойболсон шавь нартаа өгөх тухай
бодох ч үгүй иддэг байсандаа
өөрийгөө буруутгана. Өөрсдийгөө
буруутан мэт санах, ичих хоёр оргож
ирсэн Хойд Солонгосчуудын хувьд
түгээмэл тохиолддог сэтгэлийн
шаналал юм.
Ми Раны хувьд энэ шаналал
хийсвэрлэл биш бодит зүйл байхаас
өөр аргагүй. Намайг түүнтэй
танилцаад хоёр жил шахам болж
байхад тэрбээр нутагт нь үлдсэн
хоёр эгчид нь юу тохиолдсон тухай
ярьж өгсөн юм. 1999 оны зун,
тэднийг Өмнөд Солонгост ирээд
зургаан сар орчим болсны дарааардын аюулгүй байдлын ажилтнууд
хоёр эгчийг нь зэрэг шахам гэрээс нь
баривчилжээ. Армийн энгийн
ажилтантай гэрлэж, тэгш сайхан
амьдралтай болсноор өлсгөлөнгийн
үед гэрийнхэндээ хүнс залгуулдаг
байсан том эгч Ми Хи, бусдад гэмгүй
амьдарч асан Ми Сук хоёр нь
амьдралынхаа туршид гэр бүл, үр
хүүхэд эх орон, Ким Чен Ирт үнэнч
байсныхаа төлөө насаар нь хорионд
байлгадаг хөдөлмөрийн лагерьт
цөлөгдсөн байна. Хойд Солонгост
байхдаа Ми Раны шөнө харсан шиг
зүйл эгч нарт нь тохиолджээ. Ялгаа
нь гэвэл хүүхдүүдийг нь эцгүүдэд нь
үлдээж эхнэрүүдээсээ салах өргөдөлөгөхийг тулгасан байна. 1999 онд
аймшигт өлсгөлөн ид нэрвэх үеэр
цөлөгдсөн болохоор хоёр эгч нь амь
үрэгдсэн байх магадлал тун өндөр.
Эгч нарынх нь хувь заяа гэр бүлд
хүнд дарамт болон тусчээ. Эрүүл
сайхан хүү төрүүлэхдээ ч, дүү Сок Жу
нь Австралийн их сургуульд элсэх
урилга авахад ч эднийхэн баярлаж
чадсангүй. Энэ бүхэн шударга бус
санагдаж байв. Хэдхэн жилийн
дараа ирсэн зугтагсдын ар
гэрийнхэн ямар нэг харгислал
амсаагүйгээр барахгүй Өмнөдөөс
илгээсэн мөнгөөр амжиргаагаа
залгуулж, гайгүй амьдралтайайлуудын тоонд орцгоодог болсон
байна. Ми Раны гэр бүлийнхэн
зугтагсдын түүчээ байж, бас
нийгмийн доод гарал нь нөлөөлсөн
үү, юутай ч маш хүнд шийтгэл
хүлээжээ. Ми Раны ээж хатуу чанга
сэтгэлтэй, өлсгөлөнгийн үеэр гэр
бүлээ аварч гарсан эмэгтэй Өмнөд
Солонгост ирсэн даруйдаа сэтгэлээр
маш их унасан байна. Өмнөдөд
ирэхдээ дөнгөж жаран хоёр настай
байсан ч сэтгэл санааны тогтворгүй
байдал, эрүүл мэнд хоёр нь түүнийг
сөхрүүлжээ. Тэр бөө дээр очиж
охидынхоо тухай асуутал амьд байж
магад хэмээн хэлсэн нь бүр
сэтгэлээр унагаав.Ми Раны ээж шашин шүтэх болов.
Коммунизмын өмнөх жилүүдэд
Чонжины сүмүүдэд очдог байсныгаа
сэргээж, охидоосоо урваснаа
өршөөхийг залбиран, бурханд
тасралтгүй мөргөх болжээ.
Ми Ран шашин шүтдэггүй
болохоор ээж шигээ бага ч гэсэн
сэтгэлээ тайтгаруулах арга байхгүй,
уймрах аж. Өөрийгөө буруутгах
сэтгэл зүүд нойрноос нь ч салахгүй,
борви бохисхийх чөлөөгүй ажиллаж
байх үед ч ухаан санаанаас нь
холдохгүй. Түүний Хьюндэйгийн
машин унадаг амьдралынх нь үнийгэгч нар нь амь насаараа төлсөн
билээ.
Мөн орхиж явсан найз
залуугийнхаа тухай Ми Ран үе үе
бодно. Нийгмийн доод гарлаасаа үл
хамааран хувь заяагаа өөрөө залж,
багш болох зам мөрийг сонгоход нь
Жун Сан түүнд сэтгэлийн их дэм
өгсөн. Жун Сан Хойд Солонгосын
дэглэмийн тухай нэг ч муу үг
цухуйлгаагүй мөртлөө Ми Ранд
өөрийгөө бодох ёстойг зааж өгсөн нь
яваандаа зоригтой, шийдэмгий
болоход нь тусалсан.
Биднийг уулзах бүрт Ми Ран найззалуугийнхаа тухай ярина. Би
түүнийг ээждээ ч, мэдээжийн хэрэг
нөхөртөө ч ярьж зүрхэлдэггүй нууц
буюу анхны хайрынхаа гэгээн
дурсамжийг надтай хуваалцаж
байна уу даа хэмээн боддог. Жун
Сан түүнийг кино театрт анх хэрхэн
олж харсныг, харанхуй шөнөөр
хамтдаа хэрхэн зугаалдаг байсан
тухайгаа яриад ирэхээрээ үгээ
эвлүүлж ядан сандарч, дунд
сургуулийн сурагч охин найздаа
нууцаа ярих гээд тэвдэж байх шиг
санагдана.
"Гурван жил зөвхөн гараа
барилцаж, бүтэн зургаан жилүерхсэний дараа арай гэж хацар
дээр минь үнссэн гээд бод доо.
Үнсэлт ч гэж зүгээр л уруулаараа
хацрыг минь шүргэх шиг л болсон"
"Хариу байхгүй хайр л хамгийн
удаан оршин тогтнодог юм уу даа"
хэмээн бид хошигнон инээлддэг
байлаа. Тэр ганц хуучин найз
залуугийнхаа талаар ч бус
өөрийнхөө гэнэгүй явсан үеийн тухай
дурсан бодож байх шиг санагдана.
Жун Саныг яасан бол хэмээн Ми
Ранаас асуухад: "Аль хэдийн
гэрлэсэн байх аа" гээд дуугаа
намсган, тоомжиргүй байдлаар
мөрөө хавчив. Нөхөртөө хайртайболохоор Жун Сантай хамт амьдарч
чадаагүйдээ харамсдаггүй. Гагцхүү
нутгаасаа явахдаа салах ёс хийж
чадаагүй нь л харамсал төрүүлдэг
хэмээн хүүрнэсэн билээ. Сүүлийн
өдөр Чонжинд явж байхыг нь олж
харчихаад оргох төлөвлөгөө нь
бүтэхгүй болохоос айн дуудаж
уулзаагүйгээ дурсан ярив.
"Бидний хооронд ер бусын
холбоос бий. Би түүнтэй нэг л өдөр
уулзана гэдэгтээ итгэдэг" хэмээн Ми
Ран хэлж билээ.
Энэ яриа Ми Ран бид хоёрын дунд
2005 оны арван сарын дундуур,хүүгийнх нь төрсөн өдрийн дараахан
болж өнгөрсөн юм. Гурван долоо
хоногийн дараа Ми Ран над руу
залгаж "Тэр энд ирчихсэн байна шүү
дээ" хэмээн харилцуурын цаанаас ч
сэтгэл хөдлөл нь мэдрэгдэхээр
хэлсэн юм.
Бид Сөүлийн төвд байх манай
ажлаас хэдэн гудамжны цаана
орших Старбакст кофе уунгаа
уулзахаар тохирлоо.
Ми Раны ярьснаас би Жун Саныг
биерхүү, царайлаг залуу хэмээн
төсөөлж байлаа. Гэтэл надтай
уулзахаар туранхай, нүдний шилтэйзалуу орж ирэв. Гэсэн ч түүнд нэг л
онцгой зүйл байх. Тэгш цагаан шүд
нь кино одыг санагдуулна. Хавтгай
нүүр, хамрын өргөн самсаа зэрэг нь
гайхалтай монголжуу төрхтэй
болгож, Рудольф Нуреев шиг
харагдуулна. Каппучино бэлэн
болмогц Жун Сан гүйн очиж, лангуун
дээрээс авчрах нь тэр. Туранхай
болохоор их шаламгай хөдөлж
байлаа. Гэтэл Ми Ран сандарсан
байдалтай, богинохон жинсэн
банзал өмсөж, нүүрээ ердийнхөөсөө
илүү будсан харагдав.
Кофены газар гэж байдаггүй
орноос ирсэн гэхэд бүр үйлчлүүлжсурсан хүн шиг байна шүү гэж
хэлэхээр завдах үедээ л харин Жун
Саныг Өмнөд Солонгост ирээд жил
гаруй болж буйг олж мэдэв.
Ирэнгүүтээ байцаалт өгч байх
явцдаа тусгай ажилтнуудаас Ми
Раны гэрлэснийг олж мэдээд,
уулзаагүй нь хэн хэндээ дээр хэмээн
шийдсэн ажээ. Түүнийг тоохоо
больсондоо ингэж шийдсэн биш,
үнэн хэрэгтээ Ми Раны явсныг Жун
Сан сонсуутаа тэнгэрт ниргүүлэх мэт
болсон байна. Ми Ран Жун Саныг
сэтгэл санаагаар хэрхэн унасныг
төсөөлөх ч үгүй. Ми Раны зугталт Жун
Саны итгэлийг алдагдуулжээ.
Тэрбээр харилцааныхаа утгагүйбайдлаас болоод гүн шаналав. Тэд
яагаад бие биедээ итгэдэггүй байсан
юм бэ? Хоёулаа оргох тухай бодож
байсан атлаа яагаад бие биеэсээ
нуусан хэрэг вэ? Үүнээс гадна өөрөө
түрүүлж оргож чадаагүйдээ Жун
Саны сэтгэл их зовнижээ. Ми Ран
өөрийг нь орхиж явсан гэхээсээ илүү
өөрөөс нь илүү зоригтой гэдгээ
харуулснаар бардам зан нь нуран
унав.
"Би уг нь өөрийгөө чамаас илүү
сэтгэдэг гэж бодож байсан юм. Гэвч
би буруу бодсон байсан" гэж Жун
Саныг ярихад Ми Ран дундаас нь
тасалж, сэтгэлийг нь засах гэжоролдон "Би тэр үед засаг төрдөө
итгэдэггүй байсан. Гэхдээ Жун Сан
гадаад ертөнцийн талаар надаас
хамаагүй их мэдээлэлтэй явдаг
байсан" хэмээгээд Жун Санд цааш
ярих боломж олгов.
Ми Раныг явсны дараа тэр
судалгааныхаа ажилд хамаг цагаа
зориулж, нойр хоолгүй шахам
ажиллах болсон ба үүнийх нь ч үр
дүн гарч, их сургуулиас нь байнгын
ажил санал болгон, Хөдөлмөрийн
намд ч элсэх боломж гарч иржээ.
Эцэг эх, дүү нар нь баярлаж түүнийг
урамшуулж байв. Энэ бол албан
тушаал ахуй амьдралын хувьд ХойдСолонгост хамгийн сайн эхлэл
байлаа. Пхеньян дахь амьдрал нь ч
муугүй. Хөлсөлсөн байр нь дулаахан,
юутай ч өлсөхөөргүй байв. Гэтэл Жун
Сан тэр бүхнээсээ татгалзлаа. Өөрт
нь маш сайн тохирох их сургуулийн
охидтой үерхэлгүй, үзэл суртлын
лекцүүдэд ч суухаа болилоо. Ажлаа
тарж гэртээ ирснийхээ дараа хөшгөө
сайн гэгч нь хааж аваад Өмнөд
Солонгосын телевиз үздэг байжээ.
2001 онд Жун Сан их сургуульдаа
эцэг эхийн бие тааруухан байгаа,
том хүүгийн хувьд харж асрах
хэрэгтэй
боллоо хэмээн ойлгохоор шалтагхэлж ажлаасаа гараад Чонжиндоо
буцаж ирэв. Үнэн хэрэгтээ хийж
байгаа үйлдлийг нь тэр бүр шалгаад
байхааргүй, бас Хятадын хилд
ойролцоог нь бодож төрсөн хот
руугаа тэмцсэн байна. Жун Сан
санаанд оромгүй ажил хийж, бүр
Ми Рантай алхдаг байсан газрынхаа
ойролцоо орших асрамжийн газар
хүртэл ажиллаж үзлээ. Мөнгөө
үрэлгүй цуглуулж, ихэнх оройг эцэг
эхтэйгээ өнгөрүүлэх болов. Ганц
найдвар болсон хүү нь итгэлийг нь
хөсөрдүүлсэнд гомдсон эцэг
хүүтэйгээ огт дуугардаггүй байлаа.
Их хүч хөдөлмөр зарж, бэлтгэсэнЖун Саны оргох төлөвлөгөө Ми
Раных шиг амархан бүтсэнгүй.
Жун Сан оргохын тулд мөнгө
цуглуулж гурван жил ажил хийжээ.
Тэр зохион байгуулалт сайтай,
хэлсэн үг, хийсэн үйл болгоноо
хариуцахыг хичээдэг хүн болохоор
оргох төлөвлөгөөгөө тун нарийн
боловсруулжээ. Ямар үед юу
өмсөхөө хүртэл шийдсэн байв.
Японоос авга ахынхаа явуулсан
үнэтэй бөгөөд чанартай харагддаг
дугуй хээтэй цамцаа өмсвөл Хятадад
гуйлга гуйхаар ирсэн мэт
харагдахгүй хэмээн төсөөлж,
Японоос ирсэн өмднөөсөө сайныг ньшилэн нямбайлан гялгар уутанд
хийн, үүргэвчиндээ хийлээ. Голын
усны түвшин ихэсдэг зургаан сард
Жун Сан хил давах болов. Харуул
хамгаалалт бага байдаг болохоор нь
Түмэн голын нэлээд гүнзгий хэсгийг
сонгож авчээ. Тэднийг зуучилж авч
явж байгаа хүн живэхгүйг нь бодож
хуванцар лонх авсан байлаа. Жун
Сан болон хамт оргож байгаа дөчин
настай эмэгтэй хоёр хувцсаа тайлж
дотуур хувцастайгаа үлдэхдээ
харанхуй хэдий ч бие биеэсээ
ичингүйрэн байлаа. Жун Сан хувцсаа
норгохгүйн тулд гялгар уутанд хийв.
Ус эрүүгээр нь татаж, голын урсгалЖун Саны бодож байснаас илүү
ширүүн байлаа. Ус хамт явсан
эмэгтэйн толгой дээгүүр гарч ирэв.
Тэр сэлж чадахгүй учир Жун Сан
гараас нь сайтар атгаад цааш
сэлжээ. Гэнэт нүцгэн хөлд нь элс
тааралдаж, норсон дотуур
хувцастайгаа голын эрэг дээр гарч
ирэв. Эрэг дээр гарсан хойноо эргэж
харвал үүрийн гэгээ хаяарч, Хойд
Солонгосын уулс тэнгэрийн хаяанаас
тодрон харагдаж байлаа. Тэр бага
зэрэг гуньсан боловч удаан
зогссонгүй. Гялгар уутанд хийсэн
боловч норсон хувцсаа өмсөж
зуучийг даган голоос холдон явлаа.Зургаадугаар сард тийм хүйтэн
байх юм гэж Жун Сан огт бодсонгүй.
Нойтон гутлын дотор хөл нь холгож
цэврүү үсэрлээ. Очоод хоол идэж
амарна хэмээн найдаж байсан
тосгонд нь хэдэн өдрийн өмнө
нутгийнх нь иргэн хулгай хийж
байгаад баригдсан тул оргогсдод
нутгийн иргэд таагүй хандах болсон
байв. Цагдаад мэдэгдэж магад
хэмээн цэрвэж, тэндээс үтэр түргэн
холдон явлаа. Жун Сантай хамт
явсан эмэгтэй өөрийнхөө очих газар
руу хамт явахыг санал болгов.
Тэрбээр уг тосгонд нэгэн
тариачинтай хамт амьдардаг
байжээ. Алхаж байхдаа Жун Сандөөрийнхөө түүхийг ярьж өгсөн
байна. Эмэгтэй, тариачинтай хэдэн
жил амьдарсан бөгөөд дундаас нь
гарсан хүү нэг нас хүрч буй гэнэ. Тэр
долоон сарын өмнө баригдаж
хөдөлмөрийн лагерьт хоригдож
байгаад суллагдаж одоо нөхөр хүү
хоёр дээрээ очихоор яарч яваа ажээ.
Нөхөр нь Жун Саныг цааш аялахад
бэлэн болтол нь гэртээ байлгана
хэмээн ятгав.
Гэтэл тариачных орогнох газар
биш байлаа. Тариачин эхнэрээ
өшиглөн, цохиж Жун Саныг элдвээр
хараан загнасан байна. Жун Саныг
эхнэрийнхээ амраг гэж бодовбололтой.
Төөрч ганцаардсан Жун Сан
хөдөөгөөр баахан тэнүүчилж яваад
нэг газар хүн тэрэг олж хараад үсрэн
сууж, зуучаас сурсан ганц үг, "шичан"
буюу зах руу гэж тэрэгчинд хэллээ.
Тэгээд жижгэвтэр ил зах дээр ирээд
тэрэгнээс бууж, кимчи зарж буй
эмэгтэй дээр очлоо. Түүнийг
солонгос хүн байх гэж таагаад
өөрийг нь ажилд авчихаар хүн мэдэх
эсэхийг асуув. Эмэгтэй хэсэг зуур
Жун Саны нүдний шил, өмссөн Япон
цамц хоёрыг нь ширтсэнээ "Чи ч дээ
хар ажил хэзээ ч хийж үзээгүй хүн
шиг л байна даа" хэмээгээдтоосонгүй. Нэлээд ятгасны дараа
эмэгтэй Жун Саныг тоосгоны
үйлдвэрийн эзэн, солонгос
бизнесментэй танилцууллаа.
Жун Сан ойртвол хөмсгийг нь
хуйхалчихмаар халуун тоосго өрсөн
хүнд тавиур зөөх ажилд орлоо.
Харин орой нь ажилчдын байранд,
худалдаж авсан тэмдэглэлийн
дэвтэр дээрээ анх удаа үнэн
сэтгэлийн үгээ чөлөөтэй бичдэг байв.
Хойд Солонгост цаасан дээр үнэн
бодлоо бичих дэндүү аюултай учир
хэн ч зүрхэлдэггүй билээ. Оюутан
үеийнхээ тухай төдийгүй яруу найраг
бичив. Шантармаар хүнд хүчиражлын дараа уг дэвтэр л Жун Санд
яах гэж нутгаа орхин гарсныг нь
сануулдаг байжээ.
Тэр тоосгоны үйлдвэрт хоёр сар
ажилласныхаа дараа зорилгоо
хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө эргэн
орох мөнгөтэй болж, Өмнөд
Солонгосын хүн амын томоохон
бүлэг бас консулын газар байдаг
Чингдао руу автобусаар явлаа.
Хятад дахь Өмнөд Солонгосын
консулын газруудыг Жун Сан шиг
хүмүүсээс хамгаалах зорилгоор чанд
хатуу харуулаар хамгаалуулсан
байдаг. Гэвч Жун Сан аятайханхувцаслаад учраа яривал болох байх
хэмээн итгэж, үлдсэн мөнгөөрөө
шинэ нүдний шил, костюм худалдан
авав. Өөртөө бүрэн итгэлтэй тэрбээр
консулын байран дээр ирж,
харуулуудын хажуугаар өнгөрч,
цахилгаан шат руу нэвтэрч ороод
консулын долоон давхрын товчийг
дарлаа. Гэвч долоо болон
наймдугаар давхрын шатнууд тусгай
түлхүүрээр ажилладаг байж.
Цахилгаан шатнаас гартал бас нэг
харуул явж байхыг хараад буцаад
шатандаа суув. Тэгээд есөн давхарт
буугаад доошоо харайлгав.
Байшингаас гарахад нь харуулууд
хоорондоо станциар сандралданярьж байхыг хараад өөрийг нь
барихаар завдаж буйг мэдлээ. Жун
Санд аз дайрч баривчлагдахаасаа
өмнө байшингаас зугтан гарчээ.
Жун Санд мөнгө ч, өөр санаа ч
байсангүй. Ингээд нутаг руугаа
буцах талаар бодож эхлэв. Интернет
гэгч юм байдгийг нээгээгүй бол тэр
буцчих ч байсан биз.
Жун Сан Хойд Солонгосын сайн их
сургуулиудын нэгний элит
оюутнууды тоонд ордог байсан ч
Интернет гээчийг хэрэглэж
байсангүй. Уг нь их сургууль нь сайн
үзүүлэлттэй IBMийн Пентиум 4компьютертай боловч тэдгээр нь
зөвхөн Хойд Солонгосын дотоод
сүлжээнд холбоотой бөгөөд гагцхүү
эрдэмтэн судлаачдад зориулсан
учраас судалгааны материал,
урьдчилаад нарийн шүүлтүүрээр
хянагдсан нэвтэрхий толинууд л
олддог байлаа. Тус улс интернет
хэрэглэхгүй байхаар шийдсэн
цөөхөн улсын нэг юм. Чонжин дахь
компьютерийн клубуудэд хүүхдүүд
зөвхөн тоглоом л тоглож болно.
Жун Сан Интернетийн талаар
сонссон учраас Хятадад ирсэн дээрээ
үзэх сэн гэсэн хорхой нь хөдлөөд
байв. Интернет өөрт нь тулгарсанасуудлыг шийдчих юм шиг хий
хоосон мөрөөдөж байлаа. Гэтэл яаж
Интернетэд орох вэ? Чингдаогийн
автобусны буудал дээр Жун Сан
солонгосоор ярих нэг залууг хараад
ярилцсан байна. Гэтэл тэр "танд би
интернет яаж хэрэглэдгийг заагаад
өгье. Их амархан. Та дор нь
сурчихна" гээд Интернет кафе руу
дагуулан явлаа.
Вэб гэдэг Жун Саны хувьд цоо
шинэ нээлт болов. Хулганаа дарах
бүрд түүний өмнө шинэ ертөнц
нээгдэж байлаа. Нутгаасаа оргон
Хятадад ирснээ зөв байж гэдэгт анх
удаагаа баттай итгэх болжээ. ХойдСолонгосын том сургуулиудын
нэгний тэргүүний оюутан, тэндээ
компьютер хамгийн сайн мэддэгт
ордог байсан Жун Сан интернетийн
талаар захын хүүхдээс дор
мэдлэгтэй болохоо мэдсэн юм.
Өмнөд Солонгосын хайлтын систем
дээр Хойд Солонгосын хүний эрх,
оргогсод гэж бичээд нэвтрэх товчийг
дарлаа.
Үүнээс хойш Жун Сан орой болтол
интернетэд суун бэлэн гоймонгоор
хооллож, уншиж судалсаар байв.
Бусад оргогсдод ч Өмнөд Солонгос
руу явахад нь өөртэй нь адил
бэрхшээл тулгарч байсныг олжмэдэв. Тэдний хэрэглээд амжилтад
хүрсэн, бас бүтэлгүйтсэн
стратегиудыг судалж эхлэв. Хойд
Солонгосчуудад хамаатай Өмнөд
Солонгосын хуулиуд, мөн ямар
учраас Өмнөд Солонгос Хятад дахь
ЭСЯ-дууд болон консулын
газруудаараа дамжуулан Хойд
Солонгосын оргогсдыг хүлээн авч
болдоггүй, дипломат албаны
хүндрэлүүд зэргийг уншиж судалсан
байна. Мөн Хятадын газрын зураг,
онгоц, галт тэрэгний хуваариудыг ч
нарийвчлан үзлээ.
Тэгээд нэг өдөр Инчонд амьдардаг
нэгэн сүмийн хамба лам оргогсдыгМонгол руу аваачдаг нууц зам
байдаг талаар их л нигүүлсэнгүй
сэтгэлээр бичсэнийг олж уншаад "Би
Чингдаод байна. Та намайг Өмнөд
Солонгос руу явахад тусалж чадах
уу" гэсэн утгатай и-мэйл бичжээ.
Жун Саны явсан зам
Хиюукийнхтэй яг адилхан байлаа.
Энэ шугамаар хэдэн зуун хүн өмнө
нь замнасан тул хэрхэн яаж
Өмнөдөд аюулгүй очих тухай
хангалттай мэдээлэл цугларсан
байлаа. Жун Санд зорилгодоо
хүрэхэд 2500 доллар хэрэгтэй
байсныг Японд байдаг авга ах нь
шилжүүлснээр Эрээн хот руу замдаагарчээ. Эрээнээс элдэв
бэрхшээлгүйгээр элсэн цөлөөр
дамжиж, Монголын хилийн харуулд
баригдсанаар тэд түүнийг Өмнөд
Солонгосын ЭСЯ-нд тушаасан байна.
Жун Сан Өмнөд Солонгост 2004 оны
аравдугаар сард ирж Үндэсний
Тагнуулын Албанд хүргэгджээ.
Байцаалтанд орж байх үедээ
тусгай ажилтнаас асуусан хамгийн
эхний асуулт нь Ми Рантай хэрхэн
холбоо барих тухай байлаа.
Чингдаод байхдаа нэрийг нь
Интернетээс хайж, өгсөн ярилцлагыг
нь олж үзсэн болохоор Ми Раныг
Өмнөд Солонгост буй гэдэгт итгэлтэйбайлаа. Тагнуулын Албанд түүний
тухай мэдээлэл заавал хадгалагдаж
буйг мэдэж байсан болохоор
тийнхүү асуусан хэрэг. Мөрдөгдөж
байсан журмын дагуу оргогсдын
мэдээллийг тагнуулуудаас сэргийлэн
бие биед нь өгдөггүй ёстой.
Та түүний хамаатан садан биш
бол уг мэдээллийг бид өгөх ёсгүй.
Тэр миний сүйт бүсгүй, анхны
хайр минь байсан юм.
Жун Саныг байцааж байсан
ажилтан өрөвч сэтгэлтэй хүн таарч,
судалж өгөхөө амлав. Маргааш ньЖун Сан дээр ирээд утсыг нь өгч
болохоо, бас Ми Раныг гэрлэсэн
гэдгийг хэллээ.
Жун Сан балмагдав. Өнгөрснийг
дурсан санахад Ми Раныг өдий
хүртэл ганц бие яваа гэж бодох
утгагүй, өөрийг нь хүлээж байх нь
бүр ч эргэлзээтэй байсан билээ. Ми
Ран тэр үед гучин нэгэн нас хүрч, тэд
хоорондоо холбоогүй зургаан
жилийг үдсэн байв.
"Тэгсэн атлаа, үнэнийг хэлэхэд,
түүнийг гэрлэсэн гэж огт санаанд
ороогүй шүү" гэж Жун Сан дурсан
ярьсан юм.Жун Сан өөрийгөө тайвшруулахыг
оролдож Түмэн голыг гатлахдаа
уншсан арван есдүгээр зууны үеийн
Унгарын яруу найрагч Пөтөөфи
Шаандорын яруу найраг санаанд нь
орж иржээ.
Амраг хайр, эрх чөлөө Аль аль нь
хэрэгтэй.
Амраг хайртынхаа төлөө Амиа
өгөхөөс ч буцахгүй Эрх чөлөөний
төлөө харин Энхрий янагаа ч
хайрлахгүй Өмнө нь Пхеньянд энэ
шүлгийг олж уншчихаад сэтгэл нь
хөдөлж цээжилсэн байна. Тэрбүсгүйд өгсөн хайраа Пхеньянд
амьдрах сонголтоор сольсон бөгөөд
Ми Раныг хэзээ ч нэгдүгээрт тавьж
байсангүй. Тэр Өмнөд Солонгос руу
эрх чөлөөг тэмцэн ирсэн билээ. Одоо
түүнд үлдсэн зүйл эрх чөлөө.
Дараагийн саруудад Жун Сан
бусад оргогсдын явсан замаар
замнав. Ханнавоноос гарч, байр
хөлслөөд, гар утас худалдаж авав.
Гудамж талбай, дэлгүүр хоршоогоор
тэнэж явахдаа гайхширан, заримдаа
толгой нь эргэж, их хөлийн газар хөл
алдалгүй шиг явахыг хичээх боллоо.
Тэр цөөхөн найзтай бөгөөд
заримдаа Ми Раныг олжчадахгүйдээ арга барагдаж байлаа.
Гэрлэснийг нь сонсоод Жун Сан
утасных нь дугаарыг авахыг хүсээгүй
юм.
Нэгэнт гэрлэснээс хойш уулзаж
зовоогоод яах вэ дээ гэж бодсон
байна.
Ханнавонд танилцсан Хойд
Солонгосчууд хааяа нэгнийдээ
цуглаж шар айраг уудаг заншлаар
нэг орой цуглаад байв. Тэдний дунд
бодлогоширсон царайтай нэгэн
залуу байсан нь Ми Раны дүү
болохыг Жун Сан даруй танив. Жун
Сан үерхдэг охиныхоо дүүдсаймширч чихэр өгдөг байснаа
саналаа. Тэр үед Сок Жу жаахан
хүүхэд байсан учраас Жун Саныг
таньсангүй.
Тэр орой Жун Сан Сок Жу хоёр
танилцаж ярилцаад түүнээс хойших
цугларалтуудад ч тааралдаж яриа
өрнүүлдэг болов. Хэсэг хугацааны
дараа Сок Жу "Та яагаад миний
болон манай гэр бүлийнхний талаар
ийм их юм мэдээд байна?" гэж
сэжиглэсэн байртай асууснаа Жун
Саныг хариулахаас өмнө өөрөө
санаж гуяа алгадан босон харайгаад
"Та чинь эгчтэй минь үерхдэг байсан
хүү шив дээ" хэмээн уулга алджээ.Үүнээс долоо хоногийн дараа Жун
Сан хоорондоо адилхан олон өндөр
байшингийн хажуугийн явган
замаар алхаж явлаа. Сөүлийн зүүн
хэсэгт байх метроны буудал дээр Ми
Рантай уулзахаар тохирсон учир тэр
ийн алхаж явна. Сок Жу түүнийг
танимагц Жун Сан Ми Ран руу өөрөө
утасдахаас аргагүй байдалд оржээ.
Жун Саны хоолойг танимагцаа Ми
Раны хоолойд эгдүүцэл тодорч "Чи
ийм их удсан байж яагаад над руу
залгаагүй юм бэ? Би чамд туслах
байсан шүү дээ" хэмээжээ.
Жун Сан эвгүй байдалд оров. ТэрӨмнөдөд ирээд жил гаруй болсон
байдаг. Энэ хугацаанд ганцаардаж,
гутарч, хэрхэхээ мэдэхгүй байсан үе
олон. Өөрийг нь бусдаас хамаагүй
илүү ойлгох найздаа, хамгийн
эртний анддаа хандаж болох байсан
боловч тэгсэнгүй. Гэхдээ өөрийг нь
тоолгүй, өөрт нь дуулгалгүй хаяад
явсан түүнд гомдсон бяцхан
гоморхлоосоо болоод Ми Ранд
хандаж чадаагүй. Ингээд уучлал
гуйсан байна.
Харин одоо Жун Сан гар
утасныхаа цагийг байн байн харан,
догдлон хүлээнэ. Буруу шугамаар
явчихсан юм болов уу, эсвэл өөргарцан дээр гараад ирсэн юм болов
уу хэмээн өөртөө эргэлзэн өндөлзөж
байлаа. Сөүл өдрөөс өдөрт тэлж,
түүнийг даган метро улам өргөжиж,
шугамын тоо, гарцууд нь олширсоор
байсан тул Жун Сан учрыг нь хэзээ ч
бүрэн гүйцэд олж үл чадна. Тэдний
уулзахаар тохирсон энэ буудал орон
сууцны шинэ хорооллыг дагаж
баригдсан, энд ээж нь амьдардаг
гэж Ми Ран Жун Сантай утсаар
ярихдаа хэлсэн байв. Жун Сан
таньдаг хүн харагдаж байгаа эсэхийг
шалган явган замыг гүйлгэн харлаа.
Намар өвлийн завсарт ховорхон
тохиодог цэлмэг сайхан өдрийн нэг
байлаа. Явган зам дүүрэн хүнтэйбайгаагийн ихэнх нь эмэгтэйчүүд.
Ажлын өдөр байснаас гадна Өмнөд
Солонгосын ихэнх бүсгүй
гэрлэснийхээ дараа ажил хийдэггүй
учир эмэгтэйчүүд олонх байгааг
гайхаж цөхөлтгүй. Бүсгүйчүүд бариу
жинсэн өмд өмсөж, үзүүрээс нь
сэвсгэр тоглоом уясан гар утсаа
санжигнуулан алхацгаана. Зарим нь
бараг унадаг дугуйны үнэтэй болов
уу гэмээр хүүхдийн тэрэг түрцгээсэн
байна. Хойд Солонгост хүүхдийн
тэрэг гээч юмыг хэн ч мэдэхгүй. Хөлд
ороогүй хүүхдийг эх нь урт бөсөөр
нуруундаа даруулан боож авч явдаг.
Ми Ран эдгээр эхчүүдтэй л адилхан
байгаа даа хэмээн хэсэг хугацаандбодолд дарагдсанаа сэхээ орж
хажуугаар нь өнгөрөөд явчихаагүй
байгаа хэмээн эргэн тойрноо
хараачлав.
Удаан хүлээв үү? гэж Ми Ран
машиныхаа шилийг буулгангаа
асуув.
Жун Санд Холливудын сэтгэлд
хоногшсон дүр нүдэнд нь туслаа.
Олон жилийн туршид түүнтэй дахин
уулзах уулзалтаа зураглан, сэтгэлдээ
нандигнан явсан бөгөөд манантай
өдөр галт тэрэгний буудал дээр хоёр
талаасаа бие бие рүүгээ тэмүүлэн
гүйх байдлаар төсөөлж байсан болэнэ удаа тэс өөрөөр эргэлээ. Жун Сан
дахин уулзах учралаа өөр олон
янзаар төсөөлж явсан ч машинтай,
тэр тусмаа Ми Ран жолоог нь
барьсан байдлаар хэзээ ч бодож
байгаагүй юм.
Тэр автобусны шугам дээр зогссон
байсан учир хаалгаа онгойлгож Жун
Саныг орж суухыг урив. Ми Ран зам
бөглөрөөтэй, энд ирсэн хойно нь
машин тавих газар олдохгүй байсан
учраас оройтсоноо дуржигнуулан
ярьж, уучлал хүслээ. Ми Ран зам
руугаа харж Жун Сан харин түүнийг
нүд салгахгүй ширтэн байв. Ми Раны
ерөнхий төрх хэвээрээ боловч анххараад таньсангүй. Ми Раныгаа
хараад танихгүй байх юм гэж Жун
Сан зүүдэлж ч явсангүй. Тэр урьдын
адил цоглог байхаа больсон ч юм уу,
эсвэл их удаан хол байгаад өөр
болсон ч юм шиг санагдаж байж
мэдэх юм. Хүүхэд асраад ядарсан нь
илэрхий байвч түүнийгээ
инээмсэглэлээр дарахыг оролдож,
эрүүн дээгүүр нь сэвх гарсныг
будгаар нуун янзалжээ. Түүнд охин
үеийнх нь төрх бараг л үгүй болж
ажамама шинжиндээ орсныг Жун
Сан ажиглажээ. Ми Ран хуниастай
шаргал банзал, халхгар богино
ханцуйтай цамц өмссөн байлаа.
Амьдралтай нь адил, хувцаслалт ньбас Ми Ранд үргэлж төвөгтэй
санагдана. Охин байхад ямар амар
байгаа вэ хэмээн хааяа дурсан
боддог аж.
"Чи их тайван байна шүү" гэж Жун
Сан чимээгүйг эвдэн хэлэв.
"Үгүй ээ, би чинь дотроо сандраад
л явна" гэж Ми Ран хариулав.
Тэд хотын захын тохилог, чимээ
анир багатай ресторанд ирж
тухаллаа. Эхлээд хэн хэнийхээ гэр
бүлийн талаар энгийн зүйл ярилцаж
эхлэв. Гэвч энэ талаар хэлэх ярих
бүхэнд нь эмгэнэл гарч ирнэ. Эгчнарынх нь талаар Жун Сан асууж ч
зүрхэлсэнгүй. Хэзээ ч ахин уулзахгүй
байж магадгүй эцэг эхийнх нь
талаар Жун Санаас Ми Ран асууж
чадсангүй. Тэд ярианыхаа сэдвийг
хурдан өөрчилж, Ми Раны гэнэт
оргох болсон тухай ярианд шилжив.
Яриад эхэлмэгц нь Жун Саны уур
хүрч эхэллээ.
"Чи явах гэж байгаа тухайгаа ядаж
хальт ч гэсэн мэдэгдэхгүй дээ" Ми
Ран тэр үед оргох тухай огт бодоогүй
зөвхөн Хятад руу гарч аавынхаа нас
барсныг нь авга эгч нартаа дуулгах л
бодол өвөрлөж байснаа ярьж
итгүүлэхийг оролдов. Жун Сантөдийлөн итгээгүй ч яриаг нь
тасалсангүй.
1998 онд Жун Сан Чонжинд
очоогүйг нь Ми Ран сонсоод Хятад
руу яг гарахынхаа өмнө харсан залуу
нь Жун Сан биш байсныг ойлгов.
"Хэрвээ чи Өмнөд Солонгост ирэх
байсан юм бол яагаад тэгж удсан юм
бэ?" гэж Ми Раныг асуухад Жун Санд
хэлэх үг олдсонгүй. Ми Ран уйлан
хайлан ярьж байсан ба ярианых нь
өнгө ойлгомжтой байлаа. Тийм ээ,
бүх юм оройтсон. Ми Ран нөхөрт
гарч хүүхэд төрүүлсэн эмэгтэй.
Бие биеэ эргэж олсон хоёрынсэтгэлийн хөдөлгөөн намжжээ. Тэд
одоо надтай ярилцахдаа нэгнийхээ
талаар гомдоллодог болов. Жун Сан
болохоор Ми Ран урьдынх шигээ
үзэсгэлэнтэй байхаа больсон гэнэ.
Бас Жун Саныг өөр эмэгтэйтэй
танилцуулж өгнө гэчихээд сураггүй
алга болжээ. Тэд харьцахаараа
цахим шуудан эсвэл мессежээр
холбогдоно. Орчин үеийн харилцаа
холбооны дэвшил тэдний хооронд
байсан шидэт утсыг тасалсан аж.
Тэдний үерхэл Хойд Солонгосын
хүнд бэрх нөхцөлд цэцэглэсэн гэдэг
утгаараа үнэтэй байж. Ховор олдох
цаасан дээр сэтгэлийн үгээ бичиж,
байнга л түлшгүй саатах галт тэргээрнэгнийгээ зорин ирдэг байсан
болохоор сэтгэлд нь шингэдэг байж
дээ.
"Хүссэн үедээ л түүнтэй утсаар
ярьж чадна гэж бодохоор надад
тийм ч сонирхолтой санагдахаа
больсон. Ийм залуу өдий олон
жилийн турш ухаан бодлыг минь
яагаад эзэгнэж байсныг ойлгохгүй
юм" хэмээн Ми Ран надад үнэнээ
хэлсэн билээ.
Нийгмийн гарлын ялгаа одоо
чухал биш болжээ. Хойд Солонгост
Жун Саны нийгмийн гарал Ми
Раныхаас дээгүүр, бас мөнгө,гоёмсог япон цамц, Пхеньянд олж
авсан боловсролтой байсан. Гэтэл
шинэ газар ирээд найз нөхөд, танил
тал гэхээр юмгүй, мөнгө ч үгүй нэгэн
болжээ. Сургуульд сурсан шинжлэх
ухаан, технологийн боловсрол нь
хоцрогдож Өмнөд Солонгост хүлээн
зөвшөөрөгдсөнгүй. Иймээс моторт
дугуй унан хоол хүргэж өгөх зэргээр
хар ажил хийж байлаа. Нэг удаа
хоол хүргэж өгөөд явж байхдаа
дугуйтайгаа машинд мөргүүлэн
унажээ. Дугуй нь зүгээр, өөрөө ч
гэмтээгүй болохоор босоод дугуйгаа
унан цааш явсан байна. Ресторан
дээрээ буцаж очоод болсон явдлыг
ярьж өгвөл дарга нь шоолон инээж,"хэрэв чи ийм юу ч мэдэхгүй шинэ
хүн биш байсан бол дайрсан
жолоочоос нэлээд мөнгө салгах
байсан юм" хэмээн ярьж өгөв.
Жун Сан зүгээр л мөрөө хавчив.
Өөрийг нь Өмнөдийнхний өөлдөг
жижиг сажиг зүйлсийг тэр угаасаа
тоодог ч үгүй. Түүний итгэл улам л
гүнзгийрч байв. Хэдийгээр эцэг
эхтэйгээ хэзээ ч уулзахгүй байж
магадгүйгээ мэдэх боловч Өмнөд
рүү оргож ирсэндээ огт гомдоллож
байсангүй. Амьдралд нь бий болсон
өчүүхэн жижиг ч болов эрх чөлөөг
туйлын амттайгаар мэдэрч байлаа.
Өмнө нь, нутагтаа байхдаа, өмсөхсөн гэж мөрөөддөг байсан
жинсээрээ өвч бүрэн хувцаслаж, үсээ
мөрөө хүртэл ургуулав. ("Үсээ
ургуулах миний мөрөөдөл байсан.
Дөч хүрэхээсээ өмнө үсээ ургуулж
үзэхгүй бол мөрөөдлөө биелүүлэхээс
өөрөө татгалзсан хэрэг болох юм
шиг бодогдоод" гэж надад ярьсан
билээ). Ном зохиолуудыг шуналтай
нь аргагүй уншиж байлаа. Нутагтаа
байхдаа хүмүүнлэгийн шинжлэх
ухааны төрлийн ном олж уншдаг
байсан боловч агуулга нь үнэн эсэх
нь эргэлзээтэй. Би түүнд унших ном
өгдөг болов. Жорж Орвеллын "1984
он"-ы орчуулсан хувилбар түүнд
маш их таалагдсан. ХойдСолонгосын дэглэмийг их сайн
ойлгодог байсан байх даа хэмээн
тэрбээр Жорж Орвеллаар
бахархана.
Бид өнгөрсөн жил Сөүлийн
дэлгүүр, үзвэр үйлчилгээний том төв
болох Лотте Уорлд дээр уулзав.
Цагаан сарын өмнөх Ням гаригийн
үд болж байсан юм. Тухтайхан үг
сольчих газар эрэн, олны дунд
түлхэлцсээр нэгэн сушины ресторанд
орж суулаа. Захиалсан сушигаа
тойрдог тавцангаас авангаа Жун Сан
эм найруулагчийн лиценз авахаар
сургуульд орсон ба энэ нь түүний
хувьд шинээр мэргэжил олж аваххамгийн түргэн арга болох тухай
ярьсан билээ. Сургуулийнхаа
амралтаар тэр хотын захын
барилгын компанид агааржуулагч
угсардаг ажил хийдэг болсон байна.
Түүн шиг гарал үүсэл, боловсролтой
хүнд ийм ажил хийх нь тохиромжгүй
мэт надад санагдаж байв. Дахин
уулзах үед өөр ажил хийж байх
бизээ гэсэн бодол надад төрсөн сөн.
Хойд Солонгосын оргогсод Өмнөдөд
суурьшихад тийм амар байдаггүй нь
надад ажиглагдсан билээ.
Дарангуйллын дэглэмд олон жил
нухлагдсан хүнд чөлөөт ертөнцөд
ирэхэд нь юм бүхэн амар байдаггүй
бололтой. Тоо томшгүй олонболомж олгодог ертөнцөд ирээд
оргогсод өөрсдийгөө хэн бэ, юу хийж
чадах вэ гэдгийг олж нээхээс өөр
аргагүй болдог. Хаана амьдрах, юу
хийх, тэр бүү хэл өглөө босоод ямар
хувцас өмсөхөө шийдэх зэрэг нь
сонголт хийж сурсан бидний хувьд ч
амаргүй байхад бүхнийг өмнөөс нь
шийддэг дэглэмийн дор насаараа
амьдарсан хүмүүст бэрх байлгүй
яахав дээ.
Оргогсдын зарим нь одоогийн
байдалдаа сэтгэл хангалуун бус,
нутаг буцахыг хүсэцгээж байгаа.
Тэдний ихэнх нь Ким Чен Ирийн
дэглэм урт насгүй учраас түр зуурӨмнөдөд амьдарч байгаад хэдэн
жилийн дараа чөлөөлөгдсөн
нутагтаа буцаж суурьших бодолтой
ирцгээсэн. 1990-ээд оны үед Ким Ир
Сен нас барж, ЗСБНХУ задран
унаснаар Хойд Солонгосын дэглэм
удахгүй нуран унах нь хэмээн
дэлхий дахин хүлээж байсан билээ.
Гэвч Пхеньянд очсон хүмүүс өндөр
сүрлэг хөшөөд, галуун алхаатай
цэргүүдийг хараад уг дэглэм
нуралгүй хорин нэгдүгээр зуунтай
золгосныг мэдэрсэн юм.
Хойд Солонгосын дэглэм оршин
тогтносоор байгаагийн учрыг дэлхий
дахин мэдэхийг хорхойсч, зүгээр лсонирхож байхад энэ нь ард иргэд,
түүний дотор оргогсдын хувьд
эмгэнэл болсоор. Хойд Солонгосын
дэглэм тун удалгүй нуран унахгүй л
бол Жун Сан 70 нас хүрч байгаа эцэг
эхтэйгээ дахин уулзах магадлал тун
бага. Хамгийн сүүлд 2010 оны
нэгдүгээр сард Жун Сантай уулзахад,
эм найруулагчийн ажил авьяасыг нь
бүрэн нээх хэмжээний ажил биш
болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Тэр
нутагтаа буцан очиж, бүтээн
байгуулалтад оролцохыг хүсдэг
гэсэн. Ми Ран 2007 онд ахин нэг
охин төрүүлж боловсролын
магистрын дипломоо хамгаалсан
байна. Тэр ч гэсэн төрсөн нутагтааэргэн очиж боловсролын салбарыг
нь шинэчлэхэд гар бие оролцох
мөрөөдөлтэйгөө хуваалцсан билээ.
Хойд Солонгосын дэглэм нуран
унаж, хөдөлмөрийн лагериудын
хаалга нээлттэй болсон тохиолдолд,
бас эгч нар нь амьд байж чадах л юм
бол тэдэнд уулзах боломж бий. Тэр
хүртэл түүнд хүлээхээс өөр хийж
чадах зүйл үгүй.ТӨГСГӨЛ
ХҮЛЭЭЛТ
Миний бие Лос Анжелес Таймс
сонины сурвалжлагчаар Сөүлд таван
жил ажиллахдаа мэргэжил нэгт
сэтгүүлчид, дипломатууд, эрдэмтэн
мэргэдтэй олон удаа уулзсан билээ.
Бидний яриа ямар нэгэн байдлаар
Хойд Солонгосын тухай сэдэв рүү
хазайж, тэд Ким Чен Ирийн дэглэм
нурж унах цаг хугацааг таахыг
оролддог байлаа.
Хойд Солонгос судлаачдыг туйлынгайхшруулдаг нэгэн зүйл бол тус
улсын дарангуйлагч дэглэмийн
оршин тогтсоор байгаагийн нууц.
("Хойд Солонгос улс удахгүй сүйрнэ"
хэмээх өгүүллийг алдарт Хойд
Солонгос судлаач Николас
Эберштадт 1990 оны зургаадугаар
сард бичсэн байдаг). Гэвч хамгийн
гайхалтай нь Берлиний хана нурж,
ЗСБНХУ задран унаж, Хятад улс
эдийн засгийн шинэчлэл хийж, Ким
Ир Сен нь нас барсны дараа ч уг
дэглэм хоёр ч удаагийн
өлсгөлөнгийн үеийг даван туулж,
эцэг хүү Жорж Бушийн засаг
захиргааг хоёуланг нь өнгөрөөсөн ч
оршин тогтносоор байгаа билээ.Буш засгийн эрхэнд байхдаа Хойд
Солонгосыг Иран, Иракийн адил
"нүгэлтнүүдийн "эгнээнд багтааж,
Ким Чен Ирийг Саддам Хуссейнтэй
адил болгоно хэмээн заналхийлж
байлаа.
Гэтэл Бушийн хугацаа дуусчихаад
байхад Ким Чен Ир эрүүл мэнд нь
муудсан ч дэглэмээ хадгалж, засгийн
эрхэнд ноёрхсоор л. Ким Чен Ир бол
хорьдугаар зууны сүүлчийн, амьд
дарангуйлагч юм. Тэр улс эх орноо
хүйтэн дайны нөхцөлд байлгаж,
иргэдээ худал мэдээллээр
мунхруулж, гадныхныг нутагт нь
нэвтрэхийг хязгаарлаж, жинхэнэболон зохиомол дайснуудаа цөмийн
зэвсгээр айлган амьдарсаар, улс
орноо захирсаар байгаа билээ. 2006
ба 2009 онд Хойд Солонгос хоёр
удаа цөмийн туршилт хийсэн.
Сүүлийн хориод жилийн туршид
сонгогдсон Өмнөдийн ерөнхийлөгч
бүр цөмийн зэвсгээр хөөцөлдөхөө
боливол дипломат харилцаа
тогтоож, Солонгосын дайны
асуудалд цэг тавихад бэлэн гэдгээ
илэрхийлэн хэлэлцээр байгуулахыг
эрмэлзэж байсан ч бүгд талаар
болсон юм.
Энэхүү зохиолыг бичиж байх үед
Хойд Солонгосын Өмнөд хөрштэйгөөхарилцах харилцаа 1990-ээд оны
эхэн үеэс илүү муудаж, байдал улам
хурцадсаар буй. 2010 оны
гуравдугаар сарын 26-нд Шар
тэнгист болсон дэлбэрэлтээр Өмнөд
Солонгосын харуулын онгоц өртөж
46 хүн амь үрэгдсэн билээ.
Тавдугаар сарын 20нд шинжээчид уг
онгоцыг Хойд Солонгосын сөнөөгч
онгоц дайрсан байж болохыг нотлох
хангалттай баримт олсон тухай
ярьцгааж байна. Үүнийг цэргийн
хүчээр хариулахаас болгоомжилж,
Өмнөд Солонгос үлдсэн тусламжаа
багасгаж эхэлжээ. 2007 онд
консерватив нам ерөнхийлөгчийн
сонгуульд ялж Ли Мюн Баксонгогдсоноор Ким Дэ Жуны нарны
туяа бодлогын хүрээнд Хойд
Солонгостой явуулж байсан эдийн
засаг соёлын солилцооны хөтөлбөрт
төгсгөл тавьсан юм.
Хойд Солонгосоос бусад
коммунист орон капиталист нийгэмд
шилжээд хориод жил болчихоод
байхад Ким Чен Ир л 1950-иад онд
эцгийнхээ хэрэглэж асан аргаар улс
орноо удирдахаар оролдож байна.
Тэрээр өлсгөлөнгийн он жилд
хатагтай Сонг шиг хүмүүс амьд үлдэх
арга болсон зах зээлийн
шинэчлэлийг хүчингүй болгож эдийн
засгийн хөгжилд ухралт хийв.Сүүлийн хэдэн жилд Хөдөлмөрийн
Намаас зах зээлийн эдийн засгийг
чөдөрлөх зорилготой хэд хэдэн
утгагүй журам гаргажээ. Энэхүү
журмын дагуу 40-өөс дээш насны
эмэгтэйчүүдийг л зах дээр юм
зарахыг зөвшөөрнө. Бусад залуу
хүмүүс цалин өгөх эсэхээс үл
хамааран төрийн өмчит үйлдвэр, аж
ахуйн газруудад ажиллах ёстой. Зах
дээр юу зарах, зарахгүй талаар улам
чанга хязгаарлалт тогтоосоор л.
Тусгай цагдаагийнхан захаар
эргэлдэж хууль бус хэмээн зарласан
бүтээгдэхүүнийг хураадаг болжээ.
Хятадаар дамжаад, бидний дайсанӨмнөд Солонгосчуудад зарагдаж
мэдэх учраас хориглож байгаа юм
гэсэн утгагүй тайлбар хийж цагаан
будаа, эрдэнэшишээс гадна
буурцгийн шошыг хүртэл зарахыг
хориглов. Хятадын гоо сайхны
бүтээгдэхүүн арьсан дээгүүр тууралт
гаргадаг, хуурай зуушнууд гэдэсний
халдвар авчирдаг хэмээн
наймаалахыг мөн л хориглов.
Хятадаас авчирсан хувцас хунарыг
хэт баячуудын хэв маягтай, гял цал
хэмээн үзэж мөн л зарахыг
зогсоолоо.
Хүндэтгэх шалтгаан байхгүй л бол
"Хятадад үйлдвэрлэв" шошготой юугч иргэд худалдан авч болохгүй ба
иргэд эх орныхоо үйлдвэрлэлийг
дэмжих ёстой.
"Биднийг Хятадын эд юмсын
оронд эх орныхоо бүтээгдэхүүнийг
худалдаж авахыг шаардах боловч
манайх юу ч үйлдвэрлэхгүй байна
шүү дээ" хэмээн 2009 онд ярилцсан
нэгэн наймаачин хүүрнэж билээ.
"Манай генерал социализмыг өмнө
байсан төрхөнд нь очуулахыг хүсэж
байна" хэмээн тэр нэмж өгүүлсэн.
Саяхныг хүртэл хүмүүс хориотой
эд зүйл зарж байснаа
цагдаагийнхныг харангуут ширээндоогуураа нуух, эсвэл шалгалт
хийхээс нь өмнө далд хийдэг
байжээ. Гэвч 2009 оны сүүлчээр
Хөдөлмөрийн Нам том хөзрөө
дэлгэснээр энэ бүхэнд цэг тавьжээ.
11 сарын 30-нд эргэлтэнд байгаа бүх
мөнгөн тэмдэгтийг хүчингүй болгож,
шинийг үйлдвэрлэх шийдвэр
гаргалаа. Тухайн үед нэг ам. доллар
3500 вонтой тэнцэж байжээ.
Үүнийгээ үндэсний валютыг
бэхжүүлж, мөнгөний эргэлтийг
тогтворжуулах ба ханш уналтыг
зогсоох оролдлого хэмээн Намын
хариуцлагатай ажилтан тайлбарлаж
байсан нь үнэмшихэд бэрх юм. Гэвч
энэ нь зүгээр л заль байжээ. ХойдСолонгосын засгийн газар иргэдийн
зах дээр наймаа хийснээс олсон
мөнгийг хураан авах зорилготой
ийм шийдвэр гаргасан байна. Энэ
шийдвэрээр иргэдийг 100,000 вон л
шинэ мөнгөн тэмдэгт рүү шилжүүлэх
эрх олгожээ. Энэ нь 30 орчим
доллартай л тэнцэнэ.
Хойд Солонгосын дэглэм
мөнгөний ханш уналтыг зогсоох ийм
төрлийн арга хэмжээ нийт таван
удаа авч хэрэгжүүлж байсны
хамгийн сүүлийнх нь 1992 онд
болжээ. Нийгмийн дунд
давхаргынхны хөлс хүчээ шавхаж
цуглуулсан мөнгө нь нэг шөнийндотор цаас болж хувирсан юм.
"Би яаж тайлбарлахаа ч мэдэхгүй
байна. Толгой задрах гэж байгаа мэт
л болсон. Цуглуулсан бүх мөнгө чинь
юу ч биш болно гэхээр үнэхээр
аймаар байгаа биз дээ. Хүмүүс гэнэт
цочролд орсноосоо болж ухаан
алдаж, эмнэлэгт хүргэгдэж байлаа"
хэмээн Хятадад саяхан ирсэн
Солонгосчуудтай ярилцлага хийж
байх үед уулзсан 17 настай охин
ярьсан юм. Тэр гурван долоо
хоногийн өмнө Хятадад ирсэн
байлаа.
Мөнгөн тэмдэгт сольсноос гаднаХөдөлмөрийн Нам бүх захыг хааж,
гадаад валютаар наймаа хийхийг
хориглолоо. Хүмүүс тэвчихээ больж,
эсэргүүцлээ илэрхийлж эхлэв.
Захуудыг хаахаар ирсэн цагдаагийн
ажилтнуудтай наймаачид зодоон
хүртэл хийсэн байна. Хүчингүй
болсон мөнгөө хураалгахын оронд
хүмүүс жорлонгийн цаас болгох,
далай руу шидэх, гудамжинд тараан
цацах зэргээр нэг талаас мөнгө олж
байснаа нуух, нөгөө талаас
дургүйцлээ илэрхийлсэн юм.
Чонжины нэгэн эр үнэгүйдсэн
мөнгөө шатаасанд уурлаж, Ким Чен
Ирийн зургийг шатаасан хэргээр
цаазаар авахуулсан ч явдал гарав.Хэрэгцээт зүйлээ маш хямдханаар
улсын дэлгүүрүүдээс авч болно.
Тухайлбал өмнө нь нэг килограмм
нь 2500 вон хүрч асан будааг шинэ
мөнгөөр 25 воноор худалдаж авч
болно хэмээн сайхан амлаж байсан
авч үнэн хэрэгтээ дэлгүүрт нь будаа,
эрдэнэшиш, буудай, ургамлын тосны
аль нь ч байсангүй.
Захууд хаагдсаны дараа хүнсний
бүтээгдэхүүнийг гудамжинд хар
аргаар наймаалах иргэдээс л олж
авах боломжтой болов. Гэвч үнэ нь
тэнгэрт хаджээ. Нэг килограмм
будааг хоёр долоо хоногийнхооцалингаар авах хэмжээнд очив.
Бүтэн долоо хоногийн цалин ганц
өндөг авахад хүрэхтэй үгүйтэй
боллоо. Нэг өдөрт л гэхэд юмны үнэ
хоёр, гурав дахин өсөж, валют
солилцооны ханш маш их
хэлбэлзэж, гадаад худалдаа
зогсоход хүрчээ.
Пхеньянд ажлаар ирсэн хүмүүс
ихэвчлэн буудаг Корёо зочид
буудалд л гэхэд хэдхэн цагийн дотор
еврогийн ханш 41 воноос 120
болтлоо өссөн байна. Ямар ханшаар
сольж чадсанаас шалтгаалаад нэг
аяга кофе 11-32 долларын үнэд хүрч
байжээ. Пхеньяны бараг бүх дэлгүүр,ресторан үүдээ барив. Зарим
гадаадын элчин сайдын яамд тус
улсаас гарна хэмээн мэдэгдэл
хийхэд хүрчээ. Ийнхүү эдийн засаг
бараг л сүйрэлд орсон байна.
2009 оны 12 сарын сүүлч гэхэд
Хөдөлмөрийн Нам тавьсан
хязгаарлалтаа цуцлахаас өөр
аргагүйд хүрч өнгөрсөн хоёр сард
Намын дарга Ким Ён Ир мөнгөн
тэмдэгтийн шинэчлэлийг "сайтар
бэлтгэлгүй" хийсэн учир буруу алхам
байсныг хүлээн зөвшөөрч иргэддээ
маш их зовлон учруулсандаа уучлалт
гуйжээ. Уучлалт гуйснаа
баталгаажуулахын тулд хэн нэгнийгзолигт гаргах арга олсон нь
төлөвлөлт, санхүүгийн яамны сайд,
намаа тууштай дэмжигч 70 настай
Пак Нам Ки байлаа. Энэ хүн аливаа
гэрэл зурган дээр үргэлж Ким Чен
Ирийн хажууд зогсож харагддаг
байжээ. Түүнийг өнгөрсөн
гуравдугаар сарын дундуур
Пхеньяны стадионд буудан
хороосон байна.
Хамгийн харамсалтай нь хохирлыг
нөхөхөд дэндүү оройтсон байлаа.
Хятад худалдаачид зөвхөн бэлэн
мөнгөөр л худалдаа хийхийг хүсэх
боловч Хойд Солонгосчуудад мөнгө
үгүй. Гуравдугаар сард хилийнойролцоо надтай уулзсан Хойд
Солонгосын иргэд хүнс хоол 1990-
ээд оноос хойш хамгийн ихээр
хомсдолд орсон хэмээж байв.
Өмнөд Солонгосоос тарианы үр,
бордоо хангахаа больсноос хойш
ургац хураан авахаа больж, эдийн
засгийн уналт хурдасчээ.
"Арай ч дэндүү юм болж байна.
Тэсэхийн арга алга. Хүмүүс ахиад л
өлсгөлөнд автаж эхэллээ" хэмээн
Мусанаас ирсэн, өөрийгөө Ли Ми
Хий хэмээн танилцуулсан хижээл
насны эмэгтэй илэн далангүй
хүүрнэсэн юм. Тэр 2009 оныхоо 12
сарын сүүлээр буюу мөнгө сольсноосхоёр долоо хоногийн дараа Хятадад
ирсэн бөгөөд том болсон хүүтэйгээ
байнга хууль бус гар утсаар нь
холбоо барьдаг байлаа. "Хүнс хоол
аажмаар ховордож байсан 1990-ээд
онтой огт адилгүй. Тэр үед хэн ч юу ч
ярьдаггүй байсан бол хүмүүс одоо
гомдоллож эхэлсэн" хэмээн тэр
ярьсан юм.
Чонжиноос хойхно оршдог,
худалдааны тусгай хот Ражин руу
байнга ирж очдог найз минь
ярихдаа зах дээр нь будаа, жимс,
эрдэнэшишийн аль нь ч байхгүй,
зөвхөн гурил л байсан хэмээсэн юм.
Ганц нэг шил виски бэлгэнд аваачижөгдөг албаны хүн найзад минь дараа
ирэхдээ будаа авчраарай хэмээн
захисан гэнэ.
Эдийн засгийн сүйрэл Хойд
Солонгосын хувьд маш тохиромжгүй
үед болж байгаа юм. Ким Чен Ир
хамгийн том хөзрөө дэлгэх гэж
хичээж байна. Энэ нь отгон хүү Ким
Чен Ундаа халаагаа өгөх явдал. Ким
Чен Ун 1982 эсвэл 83 онд төрсөн ба
маш нууцлаг нэгэн. Намайг номоо
бичээд сууж байхад Пхеньяны
гудамжаар хэнд ч танигдахгүйгээр
алхаж явж ч мэднэ. Хөдөлмөрийн
Нам 2009 оноос эхлэн түүнийг олонд
таниулж эхэлсэн ба 2010 онынэгдүгээр сарын 8-нд Ким Чен Уны
төрсөн өдрийн баярт намын
нөхдүүдийг урьсан байна. Он жил
өнгөрөхөд түүний зураг аав, өвөө
хоёрынхоо хөргийн хажууд айл өрх,
албан газар гээд л байж болох бүх
газраа залрах биз.
Ким Чен Ирийн эрүүл мэнд тааруу
байгаагаас болов уу, ямартай ч Ким
Чен Уны халаа авах явдал асар
түргэн өрнөж байна. Ким Чен Ир
2008 онд саа өвчин тусаж өрөөсөн
гар нь мэдээгүй болсон ба бөөрний
өвчин, чихрийн шижин, хорт хавдар
туссан ч байж магад. Гуравдугаар
сард миний ярилцлага хийсэн 50настай нэгэн эмэгтэй үзэл суртлын
нэгэн лекцин дээр анх Ким Чен Уны
тухай сонсчээ. " Ким Чен Ун нь гуч ч
хүрээгүй залуухан учир хүмүүс
түүнийг эх орноо өөр замаар
хөгжүүлнэ хэмээн найдаж байгаа"
хэмээн тэр эмэгтэй хэлсэн ба харин
Мусаны хижээл эмэгтэй "Эцэг нь эх
орноо авч явж чадахгүй, хүмүүс
өлсгөлөнд нэрвэгдээд байхад хүү нь
юу ч хийж чадах вэ дээ?" хэмээн
сэтгэл дундуур хэлсэн юм.
Хойд Солонгос улс хүнсгүйдээд
ирэхээрээ суртал ухуулгаа улам
эрчимжүүлдэг. Пхеньянд намын
залуу гишүүд гудамжны бүдэг гэрэлдиргэдийнхээ амьдралын түвшинг
дээшлүүлнэ хэмээн Ким Чен Ирийн
шинэ жилээр хэлсэн үгийг амандаа
бувтнан, цээжлэх даалгавраа
биелүүлэхийг хичээцгээнэ. Ухуулах
хуудас иргэдийг "150 хоногийн
тэмцэл" гэгчид уриалан дуудаж,
энэхүү тэмцлийн хугацаа нь
дуусмагц ахиад "100 хоногийн
тэмцэл" зарлаж эх орныхоо төлөө
илүү их золиос гаргахыг шаардсаар
байгаа билээ. Энэхүү их хүч
хөдөлмөрийн үр шимийг 2012 онд
Ким Ир Сений төрсний 100 жилийн
ойг тэмдэглэх үеэр үзнэ хэмээн
хүмүүсийг итгүүлэхийг оролдож
байна.Суртал ухуулгад Хойд Солонгос
2012 он гэхэд хөгжин цэцэглэсэн
хүчтэй улс болсон байна хэмээн
улиглана. Гэтэл хүмүүст итгэл
төрөхгүй л байгаа. 2009 онд
Пхеньяны захын хороололд амьдарч
байгаад Хятад руу оргосон 28 настай
эмэгтэй " Тэд 2012 он гэхэд байдал
сайжирч, хүмүүсийн амьдрал
дээшилнэ хэмээн яриад л байгаа.
Гэтэл үүнд нь яаж итгэх юм бэ?
Бодоод үзэхэд одоо өлсөж зовж
байгаа хүмүүсийн амьдралыг
хоёрхон жилийн дотор яаж
сайжруулах юм бэ? хэмээн хэлсэн.Намайг Хойд Солонгост хамгийн
сүүлчийн удаа 2008 оны сүүлчээр
очиход 2012 оны онцгой үйл явдал
буюу Ким Ир Сений төрсний 100
жилийн ойн кампанит ажил аль
хэдийн эхэлсэн байсан.
2008 онд Пхеньянд нэг удаа, 2009
онд хил рүү хоёр удаа очиход надад
олон янзын сэтгэгдэл зэрэг төрж
байж билээ. Пхеньянд тав зургаан
өндөр барилга сүндэрлэн босож, бас
ахиад хэдэн барилгыг эхлүүлж, шат
тавьсныг хараад гайхах сэтгэгдэл
төрснийг нуух юун. Хөрөө болон
алхны дуу гудамжинд сонсогдож
байв. Шинэ барилга хэдэн арваараасүндэрлэн босдог Азийн бусад
нийслэлүүдтэй харьцуулахад энэ юу
ч биш боловч 1960-аад он дээр
гацсан мэт Пхеньяны хувьд үнэхээр
гайхмаар зүйл мөн байлаа. Хэдэн
арван жилийн туршид удирдагчдын
хөшөөнөөс өөр юу ч баригдаагүй
шахам байсан юм. Гэтэл одоо 2012
онд Ким Ир Сений төрсний зуун
жилийн ойгоор ашиглалтанд өгөх
зорилготой 100,000 айлын орон сууц
баригдаж байгаа хэмээн хөтөч
маань хэлсэн. Хувьсгалын сэдэвтэй
дуурь тавьдаг Пхеньяны Их Театрыг
засаж байгаа бөгөөд хотдоо хамгийн
гоёмсог барилга болох Тэдонгмун
кино театрын барилгыг ч янзалж буйгэсэн. Хамгийн хачирхалтай нь
Пхеньяны дуусдаггүйгээрээ алдартай
барилга болох 105 давхар пирамид
хэлбэртэй Ругёнг буудлын нүүрэн
хэсгийг засч эхэлсэн явдал байлаа.
Египетийн үүрэн утасны алдартай
компани болох Ораском гар утасны
сүлжээ нэвтрүүлэхээр 400 сая
долларын гэрээ байгуулахаар
болжээ. Сүлжээ одоо ажиллаж
байгаа боловч хэрэглэгчид зөвхөн
орон нутгийн дуудлага л хийх
эрхтэй. Үүрэн утас Хойд Солонгосыг
21-р зуунд авчрах гэж бартаатай
бөгөөд урт замыг туулсан нь
гарцаагүй.Миний Пхеньянд хийсэн хамгийн
сүүлчийн аялал налгар сайхан цаг
агаартай есдүгээр сард таарч би
нэлээд олон эмэгтэйчүүд чамин
хийцтэй өндөр өсгийтэй сандал
өмссөн байхыг анзаарсан. Мөн анх
удаа дунд насны махлаг эмэгтэй явж
байхыг харсан. Махлаг гэдэг маань
Америк стандартын таргалалт биш,
гэхдээ л Пхеньянд тэр хэрийн тарган
хүн харсан би гайхаж, булан
тойрохоос нь өмнө амжиж зургийг
нь дарахаар аппарат руугаа
ухасхийсэн юм.
Пхеньяныг гадаадынханд
зориулсан үзүүлэнгийн хотгэдэг утгаар нь ихэвчлэн Потёмкин
тосгон хэмээн нэрлэдэг. Хаашаа ч
явсан, сэжигтэй нь аргагүй ганган
хувцасласан хүмүүс хүн итгэхээргүй
байдалд байхтай дайралдана.
Жишээлбэл: улаан хацартай залуу
эмэгтэй үндэсний хувцсаа өмсөөд
Ким Ир Сений хөшөөний өмнөх
сандал дээр суучихсан, ном уншиж
буй царайлна. Сүүлд очихдоо
шажигнасан шинэ дүрэмт хувцастай
цэргийн төлөөлөгчид Ким Ир Сений
хөшөөнд цэцэг өргөхөөр очоод доош
бөхийн ёслох үед өмднийх нь
шуумаг дээш болж, нүцгэн хөлнүүд
гарахыг би олж харсан билээ.
Цэргийнхний оймсны хангалт удаанхугацаанд муу байсных биз ээ.
Нью-Йоркийн Филармонийн
чуулга 2008 онд Пхеньянд очиход
хотыг тэр чигээр нь Зул Сарын баяр
мэт чимэглэн, Ким Ир Сений талбайг
дүүрэн гэрлээр гийгүүлж, гол
гудамжуудыг жижигхэн цагаан гэрэл
сүлэн байлаа. Хөгжимчид, сэтгүүлчид
гээд нийт 300 гаруй хүний
бүрэлдхүүнтэй төлөөлөгчдийн багийг
Янгакдо (жуулчдыг тэнүүчлэхээс
сэргийлэх зорилгоор тусгай арал
дээр барьсан буудал учраас
Алькатраз хэмээх хочтой) зочид
буудалд буулгав. Концертын талаарх
мэдээлэл цагт нь явуулах хэрэгцээгмаань биелүүлэхийн тулд байнгын
интернетийн холболтоор ч хангав.
Өрөөндөө ороход буудлын халаалт
хэтэрхий байсан тул бид фудболка,
богино өмдтэй байхаас өөр
аргагүйдсэн. Хоол нь дэндүү тансаг.
Оройн хоолонд яргай загас, хавч,
хонины мах, нимгэн хэрчсэн
гургуулын мах, Вен хийцийн
шоколадтай бялуу зэргээр дайлж
байлаа. Өглөөний хоол нь буфет
байсан ба ширээнүүдийг мөсөн
баримал, янз бүрийн дүрс болгон
урласан шийгуа зэргээр чимэглэж их
хэмжээний, өргөн сонголттой хоол
унд өрсөн байв. Энэ үнэхээр сайн
шоу болж чадсан. Бидний дундаххамгийн сөрөг бодолтой сэтгүүлчэд
хүртэл Хойд Солонгос хямрал,
өлсгөлөнгийн үеэ амжилттай давж,
эдийн засаг нь сэргэж эхэлж байгаа
юм болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн.
Мэдээж биднийг хуурсан байсан
юм. Тэндээс буцсаныхаа дараа,
долоо хоноод НҮБ-ын Дэлхийн
Хүнсний Хөтөлбөрийн Пхеньян дахь
төлөөлөгч Жон Пиер де Маргеритай
утсаар ярьтал, та бүхнийг явсны
дараа бүх гэрэл цахилгаан тасарч,
ахиад л тас харанхуй нөмөрсөн
хэмээн хэлсэн билээ.
Хойд Солонгост хамгийн томхөтөлбөртэй НҮБ-ын Дэлхийн
Хүнсний Хөтөлбөрийнхөн тус улсын
эдийн засгийн талаар гайхмаар
дүгнэлт хийсэн. 2008 онд 250 өрхийн
дунд хийсэн судалгаанаас үзвэл
тэдний гуравны хоёр нь хээр талаас
түүсэн ногоо, өвсийг хоолны хольц
болгон хэрэглэсээр байсан байна.
Хүнсний хомсдлоос шалтгаалан
томчууд үдийн хоол идэхгүй байгаа
гэнэ. Дараагийн хоолоо хаанаас
олох гэж байгаа талаар асуухад тэд
мэдэхгүй, эсвэл манай хамаатан
хамтралаасаа өнөө орой төмс
авчирч өгөх байх гэсэн худал
хариултаа өгцгөөсөн гэж де Маргери
хэлсэн билээ. Судалгаандхамрагдсан зарим нь асуултад
хариулахдаа уйлцгааж байжээ.
НҮБ-ын байгууллагууд энэ улсад
1990-ээд оных шиг өлсгөлөн дахин
нүүрлэхгүй боловч хүн ам нь олон
жилээр хоол тэжээлийн дутагдалд
орсон хэвээр байх шинжтэй
хэмээсэн дүгнэлт гаргасан билээ.
Өнгөрсөн зун АНУ-ын Олон Улсын
Хөгжлийн Агентлагийн багийнхны
ярьснаар хүүхдүүд хоол тэжээлийн
дутагдлаас болж танин мэдэхүйн
болон нийгмийн хөгжлөөрөө
хоцрогдож эхэлсэн хэмээн багш нар
нь ярьсан гэнэ. Мөн ажилчид бүтэн
өдрөөр, илүү цагаар ажиллах ямар ччадваргүй болсон байна. Түүнээс
гадна буруу хооллолтоос шалтгаалж
хоол боловсруулах эрхтний өвчлөл
20-40 хувь нэмэгдэж буй ажээ.
Пхеньянаас гармагц л Хойд
Солонгосын үнэн дүр төрх нүдний
өмнө зурайна. Пхеньянд байрлах
тусламжийн байгууллагуудын
ажилтнуудыг ч ямар нэг
дагуулгүйгээр хөдөө орон нутаг руу
зүглэхийг зөвшөөрдөггүй. Ми Ран
Ким Чен Ирийн судалгааны өрөө
байгуулах зорилгоор цонхны
шилэнд явахдаа анх үхсэн хүн
харсан гэх Намбо хот руу би тойрон
аяллаар явж үзсэн юм. 2008 оныесдүгээр сард хийсэн энэ аяллын
үеэр төв гудамжуудын хажуугаар
зүлгэн дээр унтацгаасан орон
гэргүйчүүд, ажлын өдрүүдэд хийх
юм байдаггүй бололтой хажуулдаад
суучихсан хүмүүс хэдэн арваараа
тааралдана. Шавар шороо болсон
үйлдвэрийн ажилчны хувцас өмссөн,
ес орчим насны хөл нүцгэн хүү
томдсон өмдөө чирэн гудамжаар
алхахыг би анзаарсан сан. Ингэж анх
тэдний "тэнэмэл хоолны савнууд"
хэмээн нэрлэдэг хүүхдүүдийн нэгийг
өөрийн нүдээр олж харсан юм.
Пхеньянаас Намбо ортол 40 км
орчим замыг туулахдаа ХойдСолонгосын хүн амын хөлтэй нь
хөлхөж, хөлгүй нь мөлхөж хоол
ундны эрэлд гарч буйг харсан билээ.
Дунд насны албан хаагч эмэгтэйчүүд
мөрөндөө хүрз үүрч, ном сугавчлан
хөдөө тосгон руу алхаж явааг, замын
хажуугаар настай хүмүүс гараараа
өвс ургамал яран идэж болохоор
зүйл хайж буйг замдаа харсаар л
байв. Химийн бордооны оронд
хэрэглэсэн хүний ялгадас тариан
талбайгаас нь үнэртсээр л. 2008
оноос эхлэн улс төрийн түгшүүртэй
байдлаас болоод Өмнөд
Солонгосоос хангадаг байсан
химийн бордооны хэмжээ
мэдэгдэхүйц багасчээ. Тарианталбай дээр нь бензиний оронд
эрдэнэ шишийн гол мод түлж
асаадаг болгон өөрчилсөн болов уу
гэмээр утаагаар хахаж цацсан хэдэн
трактор хөлхөлдөж байлаа. Хүмүүс
нуруундаа том том шуудай үүрэн
хэдэн жил огт галт тэрэг яваагүй
болов уу гэмээр төмөр замыг даган
алхацгааж байхыг харав.
Цаг сайхан байхад ч Хойд
Солонгос хүн амынхаа хэрэгцээт
хүнсний дөнгөж 60 хувийг
үйлдвэрлэх чадалтай байсан ба
үлдсэнийг нь импортоор оруулж
ирэх санхүүгийн бололцоогүй
болсон билээ. Пхеньянаас алслагдахтусам хүнсний хомсдол улам л их
болно. НҮБ-ын Дэлхийн Хүнсний
Хөтөлбөр, Хүнс Хөдөө Аж Ахуйн
Байгууллагаас гаргасан хамтарсан
судалгаанд Хойд Хамён мужийг
хүнсний хомсдолд хамгийн
өртөмтгий газраар шалгаруулсан
байна.
Энэ номд зориулан ярилцлага
авсан хүмүүсээс хэд хэд нь Чонжин
дахь гэр бүлтэйгээ Мусан, Хөүрёнг
зэрэг хилтэй ойролцоо, Хятадын гар
утасны сүлжээ барьдаг газрууд дахь
хууль бус утсаар хэрхэн холбоо
барьдаг тухайгаа ярьж байсан. 2009
оны гуравдугаар сард дүү нарынхаанэгтэй утсаар ярьсныхаа дараа
хатагтай Сонг "Тэнд байдал маш
хүнд байгаа гэнэ. Зах дээр хүнс
олдоц муутай мөнгөний ханш асар
ихээр унаж, арай л гэж амь зууцгааж
байна гэнэ" хэмээн надад хэлсэн
юм. Хатагтай Сонгийн ах дүүс
өөрийнх нь Хятадаар дамжуулан
явуулдаг мөнгөний дэмээр арай
дээр амьдарч байгаа гэнэ. Гэхдээ тэр
мөнгөнийх нь ихэнхийг цагдаа нар
хурааж авдаг гэнэ.
Оргогсдын Хойд Солонгос дахь гэр
бүл, хамаатан садан нь тэндээ
хамгийн дөнгүүр амьдралтай нь.
"Миний нөхөр хэлэхдээ гэрээр ньаюулгүйн ажилтнууд үргэлж ирж, юм
шиншилдэг. Өөрт нь сахлын хутга
байгааг мэддэг болохоор үргэлж
гэрт нь ирж сахлаа хусдаг тухай
ярьсан" гэж Ок Хи ярьсан билээ.
Мөнгөний шинэтгэл айл
өрхүүдийн хуримтлуулсан мөнгийг
юу ч үгүй болгов. Хатагтай Сонгтой
2010 оны нэгдүгээр сард буюу
мөнгөн тэмдэгт шинэчилснээс сар
хагасын дараа уулзахад "Амьдрал
хэцүү байсан. Гэхдээ одоо бүр хэцүү
болсон гэнэ" хэмээн ярьсан билээ.
Хатагтай Сонг болон бусад оргогсод
Хойд Солонгос дахь улс төрийн
тогтворгүй байдал даамжирч,нутгаасаа дайжсан хүмүүсийн ар
гэрийнхнээс өшөө авах вий хэмээн
түгшиж байлаа.
Баян хоосны ялгаа гэмт хэргийн
хэмжээнд нөлөөлөв.
Хатагтай Сонгийн хоёр дахь охины
нөхөр 2006 он хүртэл галт тэрэгний
буудлын харуулын ажил хийж
байжээ. Тэд Ок Хигийн тусламжаар
тухайн онд Өмнөд руу оргож ирсэн
байв. Оргон гарах үеэр нь барааны
агуулахаас хүнс хулгайлдаг
хулгайчдын тоо их олон болсон
учраас харуулуудад байлдааны
сумтай буу олгож хулгайчийг харвал
устга гэсэн даалгавар өгч байжээ.Төмөр замын ажилчдын хүнсэнд
зориулсан эрдэнэ шиш тариалдаг
талбай руу хулгайч орвол бас бууд
гэсэн тушаал ч өгч байсан гэнэ.
Чонжинд хар тамхины асуудал бусад
газартай харьцуулахад маш их
байдаг. Учир нь эндхийн жижиг
үйлдвэрүүдэд "мөс" буюу цагаан
метафетафин хэмээгч хүний тархи,
сэтгэхүйд нөлөөлөгч сэргээгч
бодисын төрлийг үйлдвэрлэдэг
бөгөөд хот дотроо ч, Хятадын хил
дээр ч өргөнөөр наймаалдаг юм. Энэ
бодис хямд, дээр нь хоол идэх
дуршлыг багасгадаг учир өнөөгийн
Хойд Солонгосын амьдралын хэв
маягт сайн тохирдог байна.Пхеньянд ажиглагдсан шиг шинэ
барилгууд сүндэрлэж байгаа үзэгдэл
Чонжинд бараг үгүй. Хотод сүүлд
бий болсон хоёр шатахуун түгээх
станцийг эс тооцвол шинээр
баригдсан зүйл үгүйтэй адил.
Хамгийн сүүлд боссон барилга гэвэл
1990ээд оны сүүлээр хайрт
удирдагчийн дуртай цэцэг гэгдэх
Кимжонилиад зориулж барьсан
ягаан өнгөтэй байшин. Нэгдүгээр төв
замын дагуух барилгуудын нүүрэн
хэсгийг ногоон, улаан шар өнгөөр
сэргээн будсан боловч хүрээнүүд нь
унах дөхсөнөөс, доогуур нь яваа
хүмүүс байнга болгоомжлохгүй болтолгой дээрээс нь унах аюул отох
болжээ. Замын хажуугаар тодорхой
зайд байрлуулсан олон самбар дээр
эдийн засгийн тэргүүн шугам хэмээх
төр засгийн сүүлийн үеийн уриа
лоозонг бичжээ.
Сүүлийн хэдэн жилийн дотор,
өмнө нь улсын эзэмшлийн зоогийн
газрууд байгаад эдийн засгийн
хямралын үед үүдээ барьсан
байшингуудад шинээр хувийн
зоогийн газрууд, караоке баарууд
нээгдсэн боловч энэ төрлийн бизнес
тогтвортой ажиллаж чадахгүй,
удалгүй бүрэн зогсдог байна."Чонжинд хөгжлийн ямар ч шинж
тэмдэг олж хараагүй.
Харин ч эсрэгээрээ уруудаад л,
хөгжлийн хувьд ухраад байна уу
гэмээр харагдсан. Бүх зүйл нурж
сүйрч, улам л муудаад байгаа мэт.
Ихэнх үйлдвэр ажиллахгүй.
Үйлдвэрүүдийн найман яндан
тутмын нэгээс нь л утаа гарч байсан"
хэмээн НҮБ-ын Дэлхийн Хүнсний
Хөтөлбөрийн Азийн Бүсийн Дэд
Захирал Антони Бэнбюри Чонжинд
2008 оны наймдугаар сард очоод
ирснийхээ дараа надад ярьсан
билээ.Гадаад валютын хомсдолд орсон
Хойд Солонгос улс сүүлийн жилүүдэд
Чонжин руу гадаадын жуулчдыг бага
багаар нэвтрүүлэх болов. Жуулчид
Чилбо орох, буцах замдаа
Чонжиноор дайрах боломжтой.
Европоос ирсэн миний найз 2010
онд очсоныхоо дараа Чонжиныг
"итгэмээргүй ядуу хот" хэмээн
тодорхойлсон билээ. Хотын төвд
настайчууд, хүүхэд голдуу хүмүүсээс
бүрдсэн баг зам засаж байх юм гэнэ.
Найзын минь ажигласнаар тэд
өглөөний таван цагаас шөнө харуй
бүрийн хүртэл хүнд чулуу зөөж,
алхаар буталж хайрга болгоно."Шоронгийн хоригдлууд ажил хийж
байгаагаас ямар ч ялгаагүй харагдаж
байлаа" хэмээн найз минь
хуучилсан.
Надад сайхан сэтгэлээр хандаж,
өөрийн авсан гэрэл зургуудаа энэхүү
номд минь хандивласан Германы
газарзүйч Экхарт Дэгэ 2008 онд
Чонжинд ба Ми Раны өссөн дүүрэгт
очих зөвшөөрөл авч чадсан байна.
Тэр ч эдийн засгийн үйл ажиллагаа
явагдаж байгаа шинж тэмдэг бараг
олж үзээгүй бөгөөд цорын ганц
харсан зүйл нь орох замд хэдэн
мянган хар ажилчин гар аргаар зам
барьж байсан нь юм. "Хэдэн мянганажилчин уулыг хүрзээр ухан шороо
зөөж, пирамид барьж байгаа юм
шиг жижиг жижгээр нь овоолон
асгаж байлаа" хэмээн Дэгэ хэлсэн
билээ.
Чонжин хотод маш олон хүн, Хойд
Солонгосчуудын хувьд онцлог
гэмээр байдал буюу хөлөө нугалан
цээжиндээ авч, өлмийн гүдгэр
дээрээ тэнцвэрийн цэгийг нь
тааруулан сууцгааж байлаа. Дэлхийн
бусад улс оронд хүмүүс ямар нэг
зүйл хийж байхыг хардаг бол энд
хүмүүс зүгээр л сууцгаадаг.
Энэ бол олон хүний анзаарснаарХойд Солонгост л байдаг үзэгдэл.
Суух сандалгүйдээ ч юм уу тэд хэдэн
цагаар хаа нэгтээ ийм байдалтай
сууж цагийг өнгөрүүлдэг. Тэд
трамвай хүлээж байгаа ч юм уу,
өнгөрч яваа машинуудыг хардаг ч
байж магад. Эсвэл тодорхой нэг
юмыг биш, зүгээр л ямар нэг
өөрчлөлтийг хүлээж байгаа ч юм бил
үү?
Барбара Демик 2010 оны
долоодугаар сарТАЛАРХАЛ
Өөрсдийнхөө амьдарч асан
ертөнцийн талаар надад болон
уншигчдад маань ойлголт өгөх
гэсэндээ сайн дураараа, сониуч
асуултад минь ундууцалгүй,
сэтгэлийнх нь шархыг хөндсөн
дурсамжаасаа хуваалцахдаа
цааргалалгүй, цаг заваа харамгүй
зориулсан номынхоо гол баатруудад
гүнээ талархсанаа юуны өмнө
илэрхийлье. Мөн надад тусалж,
сайхан сэтгэлээр хандаж байсанд нь
тэдний гэр бүлийнхэнд ч талархья.
Энэхүү номд орсон
ярилцлагуудын ихэнхийг орчуулждамжуулсан Жинна Парксын хэлний
авьяас, тэвчээрийг гайхан
биширснээ дурдья. Талийгаач
доктор Жэй Нам намайг анх
Чонжины оршин суугчидтай
танилцуулж өгсөн юм. К хэмээн
нэрлэсэн зоригтой, эмэгтэйн
тусламжгүйгээр би Хойд Солонгосын
талаар өдий зэргийн мэдлэгтэй
болж чадахгүй л байсан болов уу. К
маань нөхрийнхөө хамтаар Хойд
Солонгосоос Өмнөд рүү цагаачилсан
иргэдийн төлөө амь бие хайрлалгүй
зүтгэж байсан ба одоо тэтгэвэртээ
гарч, АНУ-д амьдарч байгаа. Түүнийг
энд дурсахгүй өнгөрөх аргагүй юм.Жу Сунг Ха, өөрөө Хойд
Солонгосын дэглэмийн тухай ном
бичнэ гэж ярьдаг Донг А Илбо, Ким
До Сён, Ким Ён Ил, Чо Мён Чол, Ким
Хи Ян, Ким Дэ Жин зэрэг энэ номд
ороогүй боловч улс орныхоо
амьдралын талаар ойлгуулж өгсөн
хүмүүс бас бий.
Хойд Солонгосын асуудлаар үйл
ажиллагаа явуулдаг төрийн бус
байгууллагуудыг энд дурдах ёстой.
Сөүлд байдаг "Гүүд Френдз" ТББ
Хойд Солонгосын талаар маш сайн
мэдээллийн товхимол эрхлэн
гаргадаг юм. "Хойд Солонгосын ард
түмнийг аваръя" хөдөлгөөнийтэргүүн Ли Ян Ва надад зөвлөгөө өгч,
Чонжины талаарх дүрслэлийг минь
баяжуулсан гэрэл зураг, видео олох
газрууд руу чиглүүлэн өгч байлаа.
Мөн Тим Питерс, Майкл Хоровитз,
Сюзанне Шолт, Хан Ки Хон, Санни
Хан, Хамба лам Ким Ён Шик, Чун Ки
Вон, Хүний Эрхийн Хяналт, Хойд
Солонгосын Хүний Эрхийн Иргэний
Эвсэл зэрэг нь онцгой сайн эх
сурвалж болсон юм. До Хи Юуны
цэргийн олзлогдогсод,
хулгайлагдсан хүмүүсийн талаар
хийсэн судалгаа Ми Раны аавын
талаар бичихэд минь үнэтэй суурь
болсон.Хүмүүнлэгийн болон тусламжийн
байгууллагуудаас Щвейцарийн
Хөгжил ба Хамтын Ажиллагааны
Агентлагийн ажилтан Катрина
Зелвеггер, Америкийн агрономич
Пил Жу Ким Жуу, НҮБ-ын Дэлхийн
Хүнс Хөтөлбөрийн ажилтнууд болох
Жон Пиер де Маргари, Жералд
Бурке, болон Тони Бэнбури нар мөн
надад тусалж байсан билээ.
Цаг заваа харамгүй зориулсан
Солонгос судлаач Майкл Брийн, Скот
Шнайдер, Стивен Хаггард, Маркус
Ноланд, Николас Эберштадт, Боб
Гарлин, Леонид Петров, Брайн
Майерс, Даниел Пинкстон, ДоналдГрег, Дэвид Хок, Брент Чой нарт
талархлаа илэрхийлье.
Зохиолоос нь олон удаа ишлэл авч
номдоо ашигласан Андрей Ланков
надад маш их тусалсан. Доналд
Макинтайр, Анна Файфилд нарын
сэтгэлийг Хойд Солонгосын тухай
сэдэв эзэлсэн болохоор надтай
бодол санаагаа харамгүй
хуваалцсан билээ.
Чарльз Шерман болон Сөүлд хамт
ажиллаж байсан нөхөд, тухайлбал
Жениффер Николсон, Жениффер
Вийл, Скот Диаз, Сью Лин Ку,
Патрисио Гонзалез, Паскал БианнакЛегер, Лачлан Страхан, Лили
Петровска зэрэг хүмүүст үргэлж
сэтгэлийн дэм өгч байсанд нь
баярлалаа. Энэхүү номыг бүтээхэд
туслалцаа үзүүлсэн Мун Ил Ва, Тим
Саваж, Пол Экерт, Жаспер Бекер, Чо
Сан Хун, Ким Жун Юн, Доналд
Киорк, "Эцэг удирдагчийн агуу их
хайрын дор" хэмээн номоос нь
нэлээд олон ишлэл авсан Брэдли
Мартин, Чи Жун Нам, Лим Бо Ён нар
надтай олон ярилцлагад хамт орсон
юм.
Энэхүү номд зориулан зургаа
өгсөн хүмүүс буюу 2008 онд Чонжин
хот, дүүрэгт очсон Экхарт Дэгэ, ЖонЧун, Эрик Лаффорги, сурвалжлагч
Анна Файфилд, Жонатан Воттс нарт
баярлалаа. Асар их эрсдлийн дунд
авсан Хойд Солонгосчуудын гэрэл
зургуудаас Чонжиныг ялган өгсөн
Ажиапрессийн Жиро Ишимаруд мөн
баярлалаа.
Хийсэн судалгаа нь энэхүү номд
орсон хүмүүс бол Лина Юун Парк,
Парк Жу Мин, Хисако Уено, Рай
Сасаки нар юм. Ховард Юун номын
төлөвлөгөө боловсруулахад хувь
нэмрээ оруулсан билээ.
Миний найз Жулие Тален, Тирза
Байрон хоёр надад "номоо өдөртутмын сонины бичлэгийн хэв
маягтай болго" хэмээн зөвлөсөн юм.
Жим Двайер байхгүй байсан бол би
энэ номоо хэвлүүлж чадах асан
эсэхээ сайн мэдэхгүй байна.
Маргарет Скот, Тирза Байрон нар ч
номын төлөвлөгөө хийж, бичих
явцад зөвлөгөө өгдөг байлаа. Энэхүү
номд үнэтэй хувь нэмрээ оруулсан
бусад хүмүүсийг нэрлэвэл Гэйди
Эпштэйн, Молли Фаулер, Эд Гарген,
Эден Сориана Гонзага, Ли
Хокштэйдер, Ализа Маркус, Руф
Маркус, Номи Моррис, Иван Оснос,
Катерин Петерсон, Флор де Пренюф,
Дэвид Шмерлер, Изабел Шмерлер,
Лена Сун, Жеэйн Вон Берген,Николас Вон Хофмен, Эрик Вайнер,
Лора Вайдез Муноз, Трэйси
Вилкинсон нар байна. Коллежид
сурч ахуйд минь, баримтат тууж
бичихдээ бусад зохиолчийн
бичлэгийн загвар, бүтцийг харж
сурах чадвар олгосон талийгаач
багш Жон Херсидээ өдгөө, олон
жилийн хойно баярлаад ч баршгүй
нь. Түүний бичсэн "Хирошима" ном
нь зургаан хүний амьдралын түүхийг
нэгтгэн бичих явцад минь нөлөөлж
маш их урам зориг өгч байлаа.
2006 оны Зул сарын баяраар
айхтар ханиад хүрчихээд хүнд
байсан мөртлөө босож минийтөлөөлөгч болохоор зөвшөөрсөн, бас
биелүүлэх ёстой үүргээсээ хамаагүй
илүүг хийж өгсөн Филип Брофиг
олсондоо би өөрийгөө их азтайд
тооцдог. Номын хэвлэлт хариуцсан
Жули Грау, Селина Спигел нар эхний
өдрөөс л номыг минь ойлгож
дэмжсэн. Лора Ван Дер Вийр номын
дизайныг хийсэн билээ.
Лос Анжелес Таймс сонинд
намайг анх хоёр Солонгосыг
хариуцуулахаар ажилд авсан
Саймон Ли, редактор Дийн Бакуэй,
Жон Карл, Марк Дувойзин, Дуг
Франц, Маржори Миллер, Брус
Валлас нар сонинд ажиллахаддуртай болгосон төдийгүй эрэн
сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнахад
минь зоригжуулсан хүмүүс.
Жулие Макинен энэхүү номын эх
үүсвэр болох Чонжины тухай цуврал
өгүүллэгүүдийг чадварлагаар хянаж
өгсөн. Марк Магнайер, Жон
Глионна, Валерий Райтмэн, Чин Чин
Ни, Дон Ли, Дэвид Пирсон зэрэг Лос
Анжелес Таймс сонинд хамт
ажилладаг нөхөд маань надад бас
тусласан.
20062007 онд Хүмүүнлэгийн
Ухааны Зөвлөлийн Феррисын
Принсетоны Их Сургуульд тэтгэлгээрсуралцаж байхад минь Жозеф
Хенригийн танхимд номоо бичих
боломж олгосон. Лиза Коэн, Марта
Мендоза, Т. Р Рэйд болон Рөүз Тэн
нарын судлаачид мөн Гарри Бас,
Марианн Кэйс, Гэйб Хадсон, Жефф
Нунакава зэрэг багш нар үнэтэй
зөвлөгөө хайрласан билээ.
Эцэст нь цорын ганц зээ хүүг нь
дагуулаад Солонгос явлаа гэж
хэлэхэд минь "Ямар сайхан боломж
вэ" гэсээр хүлээн авсан ээж Гладис
Демиктээ асар их талархаж явдгаа
илэрхийлье. Тэр үргэлж ажил,
амьдралд минь урам хайрладаг
билээ. Мөн ухаан бодлыг миньэзэмдсэн Хойд Солонгостой бяцхан
ухаандаа мөчөөрхөн барьцалгүй, "
Та номоо дуусах болоогүй юу" гэж
олон удаа асуусан хүү Николастаа би
одоо " Тийм ээ" гэж хариулах эрхтэй
боллоо
Post a Comment