Сүүлд нэмэгдсэн :
Home » » Харри Поттер 2 ба Нууц өрөө 2

Харри Поттер 2 ба Нууц өрөө 2

Харри Поттер 2 ба  Нууц өрөө 2
/138

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

ирэхэд саваагаа буулгав. Малфой энэ агшныг ашиглан, саваагаа Харрийн хөл рүү 

- Таранталлегра! гэж дуу алдлаа. Ингээд Харри бүжиглэж гарах нь тэр.

- Больцгоо! Одоохон боль! гэж Туг үс хашгична. Тэгтэл Снегг багш энэ явдалд 

- Фините инкантатем! гэдэг тохирох шившлэгийг хэлэв.

Харрийн хөл бүжиглэхээ больж хүрэн улаан болсон Малфойн инээд арайхийн 

Тэр хоёр ногоовтор утаагаар бүрхэгдсэн тулааны талбарыг харав. Невилл, Жастин 

хоёр шалан дээр амьсгаагүй шахам хэвтэнэ. Yхсэн хүн шиг цонхигор царайлсан 

Симус агаарт хөвж Рон хугархай саваа буруу ажилласанд түүнээс уучлал гуйж 

байлаа. Гермиона, Милисент хоёр саваагаа шалан дээр шидчихээд гараараа 

тулалдсан хэвээр. Харри Гермионад туслахаар яаран түүнийг өрсөлдөгчөөс нь 

арайхийн салгав. Өрсөлдөгч нь түүнээс бараг хоёр дахин хүнд юм чинь.

- Ой-ёо-ёо! МакМиллан болиорой! Ноён Фосетой болгоомжтой! Бут минь, 

чангахан дараад цусаа тогтоочих ... Ер нь хамгаалалтаас эхлэвэл дээр юм байна гэж 

хэлэх зуураа Туг үс нэг тулалдагчаас нөгөө тулалдагч руу гүйх аж. Тэгээд Снеггийн 

зүг цөхрөнгөө барсан байдалтай харснаа түүний нүдэнд хүйтэн оч гялалзахыг ажаад 

биеэ барьж, эрс дуугаар:

- Сайн дурын хоёр хүнийг урьж байна. Долгопупс, Финч-Флетчли хоёр үзээд 

алдах юм биш үү? гэлээ.

- Профессор Туг үс минь, ингэж таарахгүй. Долгопупс хамгийн энгийн 

шившлэг хэлээд л Финч-Флетчлийн үлдэгдлийг шүдэнзний хайрцагт хийж эмнэлэгт 

аваачихаар болгочихно гэж хар жанч өмссөн аварга том сарьсан багваахайтай адил 

харагдах Снегг багш хэлэв.

Ягаан хацартай, дүгэрэг царайтай Невилл час улайлаа.

- Би бол Малфой, Поттер хоёрыг тулалд гэмээр байна хэмээн мушийн 

инээмсэглэн Снегг санал болголоо.

- Энэ чинь сайн хэрэг! гэж Туг үс хэлээд Драко, Харри хоёрыг танхимын төвд 

гар даллан урив.

Хүүхдүүд зай тавьж өглөө.

Драко шидэт саваагаар довтлоход Харри ч бас тийм арга хэрэглэж хариу өгөх юм.

Туг үс саваагаараа агаарт далласан авч саваагаа алдчихлаа. Снегг муухан 

инээмсэглэхэд Туг үс саваагаа аваад, толгой сэгсрэн:

139

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энэ муу савааг! Өнөөдөр бүр болохгүй байнаа! гэлээ.

Снегг багш Малфойн чихэнд нэг юм шивнэхэд цаадах нь хорон инээмсэглэж толгой 

дохих аж. Харри үүнийг ажиглаад хамгаалах аргаа давтан үзүүлэхийг Туг үсээс 

- А-а, айчихаж! гэж Малфой Туг үсэд сонсогдохооргүй шивнэв.

- Гайгүй байлгүй! гэж Харри шүднийхээ завсраар сийгүүлэн хэллээ. Туг үс 

Харрийн мөрийг алгадан:

- Аргыг ойлгов уу? Алив, давтаач! гэв.

- Саваагаа алдах юм уу? Гэвч Туг үс сонссонгүй.

- Гурав ... хоёр ... нэг!

Малфой агшин зуур саваагаа даллаад:

- Серпенсортиа! гэж хашгирав.

Яг буудсан юм шиг чимээ гарчээ. Гайхаж хоцорсон Харрийн нүдэнд Малфойн 

саваанаас урт хар могой нисэн гарч шалан дээр унах нь харагджээ.

Урд зосох үзэгчид айсандаа арагш ухарцгаав. Хэн нэг нь чангаар хашгирчээ.

- Поттер, хөдлөхгүй зогсож бай. Би түүнийг одоохон зайлуулна гэж Снегг багш 

сэтгэл хангалуун хэлээд Харрийн аргаа барсан байдлыг тааламжтайяа харна.

- Yгүй ээ, би зайлуулчихъя! гэж Туг үс хажуугаас хэлээд саваагаа могой руу 

Гэвч могой алга болсонгүй, харин агаарт хөөрснөө ахиад л шалан дээр унажээ. 

Могой исгэрэн дуугараад Жастин Финч-Флетчлийн зүг мөлхөн дөхөөд сүүлэн дээрээ 

цогнойн сууж амаа ангайснаа үсрэхэд бэлтгэв.

Тэгтэл хачирхалтай явдал боллоо. Харри юу болсноо ч мэдэлгүй байрнаасаа үсрэн 

босоод могойд хандан:

- Эндээс зайл! гэж хашгирав. Ингэснийгээ дараа нь өөрөө ч мэдээгүй юм.

Гайхалтай юм! Бүдүүн хар могой дуулгавартайяа толгойгоо буулган цэцэрлэг услах 

хөндий хоолой шиг цагариглан хэвтээд хөдөлгөөнгүй харцаар Харрийг ширтэнэ. 

Харри яагаад ч юм могой дахин хэнийг ч довтлохгүй гэдэгт итгэлтэй байсан учир 

Тэрбээр Жастины гайхаж талархахыг хүлээн инээмсэглэн харсан авч түүний айж 

хулчийсан харцтай тулгарав. Хүү:

- Жүжиг үзүүлж байх шив! гэж хэлээд танхимаас сум шиг үсрэн гарчээ.

140

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Снегг багш могой руу очоод шидэт саваагаараа дохитол, могой жижигхэн хар үүл 

болон хувирлаа. Профессор Снегг ямар нэг юм бодон нүдээ онийлгоно. Харри 

түүний царайг хараад яах учраа олохгүй байв. Эргэн тойронд хүүхдүүд шивнэлдэн, 

хэн нэгэн түүний жанчнаас угзран татжээ.

- Явцгаая! Эндээс хурдхан явцгаая гэх Роны дуу түүний чихэнд сонсдов.

Тэгээд Харрийг танхимаас авч гарлаа. Гермиона тэднээс нэг алхам ч хоцорсонгүй. 

Yүдний дэргэд байгаа хүүхдүүд солиотой хүн харсан мэт зам тавьцгаана. Харри юу ч 

ойлгосонгүй. Рон, Гермиона хоёр амандаа ус балгасан мэт дув дуугүй явна. Тэд их 

танхимд очиж сандалд суусан хойноо л ярьж эхэлжээ.

- Чи чинь могойн хэлтэн юм байна гэж Рон хэлэв. Харри ойлгосонгүй:

- Хэн гэнээ? гэж асуулаа.

- Могойн хэлтэн. Могойн хэлтэй шидтэн. Өөрөөр хэлбэл могойтой ярьж чадна 

гэсэн үг. Чи үүнийгээ яагаад бидэнд яриагүй юм бэ?

Би могойтой хоёрхон удаа л ярьж үзсэн. Эхний удаа амьтны хүрээлэнд. Аварга 

могойг Дадли руу илгээсэн юм. Аварга могой надад хэзээ ч төрөлх Бразилдаа байж 

үзээгүй гэж хэлсэн шүү. Яагаад гэдгээ ч мэдэхгүй би түүнийг сууласан юм даг. 

Тэгэхэд би өөрийгөө шидтэн гэж мэддэггүй байлаа.

- Аварга могой Бразилд хэзээ ч байж үзээгүй гэж чамд хэлсэн юм уу? Тэгээд чи 

ойлгосон хэрэг үү? гэж Рон нүдээ бүлтийлгэн асуув.

- Тэгээд юу гэж? Бүх шидтэн ойлгоно шүү дээ.

- Бүх шидтэн гэнээ. Могойг ойлгоно гэдэг маш муу явдал.

- Минийхээр муу юм огт алга! Та нар яагаад байнаа? Хэрэв би могой руу 

хашгираагүй бол хөөрхий Финч залгиулах байсан даа.

- Чи Жастинд бүү хүр гэж түүнд тушаасан юм уу?

- Би эндээс зайл гэсэн. Чи сонсоогүй юм уу?

- Би могойн хэлээр ярихыг чинь л сонссон. Юу гэдгийг нь ойлгоогүй. Харин 

Жастин түүнийг өөр лүү нь турхирлаа гэж бодсон байлгүй. Тэгээд л айгаад 

зугатаачихсан.

Харри чихэндээ ч итгэсэнгүй.

- Тэгэхлээр би тэс өөр хэлээр ярьсан хэрэг үү? Тийм юм байж болох уу? Өөр 

хэлээр яриад өөрийнхөө хэлээр сонсоно гэж?

Рон толгойгоо сэгсрэв. Гермиона тэр хоёр гашуудал дээр байгаа мэт харагдана. 

Харри учраа олохгүй хэвээр.

141

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би аймаар юм хийчихсэн юм бэ, хэлээд аль. Би Жастиныг аварч могойд 

залгиулаагүй хориглосон. Яаж гэдэг нь хамаатай юм уу?

- Хамаатай. Могойн хэлээр хэн ярьдаг байсныг мэдэх үү? Салазар Слизерин.

Чухам ийм учраас л тэдний тэнхимийн сүлдэн дээр могой байдаг юм гэж

Гермиона хэлжээ. Харри бүр гайхаж хоцорлоо.

- Тийм ээ. Одоо сургууль даяараа чамайг түүний гуч, дөч, жич гэж бодох 

болно! гэж Рон батлан хэлэв.

- Би ямар ч гуч, дөч биш! гэж Харри уурлалаа.

- Yүнийг чинь яаж батлах юм бэ? Слизерин мянган жилийн тэртээ амьдарч 

байсан. Юу ч болж болно шүү дээ гэж Гермиона уруу царайлан хэлэв.

Харри шөнийн турш унтсангүй. Тэрбээр дутуу хаасан хөшигний завсраар гадаа цас 

орохыг харж, юм бодож байлаа.

Yнэндээ Слизериний гуч, дөч, жич байж болох л юм. Өөрийнхөө удам судрыг Харри 

мэдэхгүй. Тэдний төрөл төрөгсөдийн тухай ярихыг Дурслийнхан хориглодог юм 

Харри могойн хэлээр ямар нэг юм хэлж үзэх гэсэн авч болсонгүй. Могойн хэлээр 

зөвхөн могойтой л ярьж болдог юм байлгүй дээ. Лав л өөртэйгөө ярьж болохгүй юм 

«Гэхдээ би Гриффиндорт суралцдаг. Хэрэв би Слизериний цустай бол бүрх малгай 

намайг энэ л тэнхимд хувиарилах байсан!» гэж Харри бодлоо.

Гэтэл толгойд нь бүрх малгай чамайг Слизеринд явуулахаар оролдсон шүү дээ! гэсэн 

нэгэн бодол орж ирэв.

Харри нөгөө хажуугаараа хэвтлээ. Маргааш ургамал судлалын хичээл дээр могойг 

түүн рүү турхираагүй. Харин хөөж явуулсан гэдгээ Жастинд тайлбарлах хэрэгтэй юм 

байна. Yүнд эргэлзэх зүйлгүй юм чинь?! Тэрбээр уурсан гараараа дэрээ балбажээ.

Шөнө орж эхэлсэн зөөлөн цас өглөө гэхэд жинхэнэ шуурга болжээ. Ургамал 

судлалын сүүийн хичээлийг оруулсангүй. Профессор Стебль мандрагороо хурдхан 

ургуулахын тулд өөрөө янзлахаар шидсэн юм. Мандрагоргүйгээр ноён Норрис, 

Колин Криви хоёрт өгөх эмчилгээний хандыг бэлтгэх аргагүй.

Гурван анд хичээлгүй болохоороо Гриффиндорын их танхимд очлоо. Харри ханан 

зуухны дэргэд суув. Жастинтай ярилцаж чадаагүйдээ сэтгэл зовно. Рон, Гермиона

хоёр шидэт шатар тоглож байлаа. Харрийн урвагар байхыг харснаа Гермиона морио 

алдчихав. Роны тэмээ түүнийг хөлөг дээрээс зайлуулжээ.

142

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Харри чи үнэхээр санаа зовоод байгаа юм бол Жастиныг эрж олоод ярилцаач 

дээ гэж охин хэлэв.

Харри хатагтайн хөрөгтэй нүхээр гарч Финч-Флетчлийг олохоор явлаа.

Гадаах шуурганаас болоод шилтгээнд урьдынхаасаа харанхуй байв. Хүйтэнд даарсан 

хүү ангиудын дэргэдүүр өнгөрөхдөө хаалганы цаадах чимээг сонсож явлаа. 

Профессор МакГонагалл сахилгагүйтсэн нэгнийг зэмлэх ажээ. Тэд дүрсгүйтэхдээ 

нэгнийгээ дорго болгоод хувиргачихсан юм байж. Харри анги руу шагаймаар 

санагдсан ч дэргэдүүр нь өнгөрлөө. Хичээл ороогүй юм чинь Жастин номын санд 

байгаа юм болов уу?

Yнэндээ ч пуффендуйн хэд хэдэн хүүхэд танхимын цаад үзүүрт өндөр тавиуруудын 

хооронд сууж байлаа. Гэхдээ тэд ургамал судлалын тухай ярилцаагүй бололтой. Тэд 

толгойгоо ойртуулан нэгэн чухал юм ярилцах аж. Тэдний дунд Жастин байгаа 

эсэхийг Харри мэдээгүй блохоор ойртон очоод юун тухай ярьж байгааг нь 

сонсмогцоо эргэж хажуугийн үл үзэгдэх хэсэгт орлоо.

- Тийм ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Гэхдээ би Жастиныг манай 

унтлагын өрөөнд нуугд гэж зөвлөсөн юм. Хэрэв үнэхээр Поттер түүнийг хөнөөх гэж 

шийдсэн бол одоохондоо гадагш цухуйхгүй байвал дээр. Жастин ийм юм болно 

гэдгийг мэдэж байсан юм. Поттер түүнийг маглуудаас гаралтай гэдгийг саяхан 

мэдсэн. Өөрөө л Итонед суралцах ёстой байсан гэж чалчсан гэсэн. Yүнийгээ очиж 

очиж Слизериний залгамжлагчид хэлэх ч гэж дээ! хэмээн нэгэн бүдүүн хүүхэд ярьж 

- Энри чи Харри Поттерыг ингэсэн гэж бодож байна уу? хэмээн цайвар үстэй 

охин боосон гэзгээ оролдон асуулаа.

- Ханна, тэр чинь могойн хэлтэй шидтэн. Энэ бол хар шидийн шинж тэмдэг 

байхгүй юу. Сайн шидтэн могойн хэлээр ярилаа гэж чи хэзээ нэгэн цагт 

соссон уу? Слизеринийг л могойн хэлт гэдэг байсан юм! гэж бүдүүн хүү багш лугаа 

Тэд хэсэг зуур шивнэлдсэнээ Энри:

- Ханан дээрх үгийг санаж байна уу? «Yе залгамжлагчдын дайснууд 

чичирцгээ!» Поттер Филчтэй таардаггүй байсан болохоор муур нь хөшчихсөн. 

Сүүлчийн тэмцээн дээр Кривид уурласан юм. Тэр хүү Харри Поттерыг шавхайд 

хэвтэж байхад нь зураг авах гэж л дээ. Ингээд л Криви баримал болчихсон гэлээ.

- Гэхдээ тэр чинь тун сайн хүүхэд! Түүний ачаар л Хэцүү нэрт алга болсон.

Тэгэхлээр түүнд сайн юм байгаа гэсэн үгэ хэмээн Ханна хулчгардуухан 

Энри хариу хэлэхдээ бүр шивнэж байлаа. Пуффендуйнхан толгойгоо бүр ойртуулсан 

болохоор Харрид ойртохоос өөр арга байсангүй.

143

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Тэрхүү тулаанд яаж амьд үлдсэнийг нь хэн ч мэдэхгүй. Тэр үед бүр жаахан 

байсан юм чинь. Хэцүү нэрт хэдийгээр бүх гэр бүлийнхэнд нь аймшигт хараал 

хийсэн авч бараагүй юм. Гагцхүү жинхэнэ хар шидтэн л амьд үлдэж чадах байжээ. 

Тийм болохоор л хар ноёнтон түүнийг хөнөөх гэсэн юм байлгүй. Түүнд 

өрсөлдөгч ямар хэрэгтэй юм бэ? Би Харри Поттероос илүү хүчтэй хар шидтэн 

байхгүй гэж бодож байна! хэмээн нөгөө бүдүүн хүү шивнэнэ.

Энэ ч арай дэндлээ! Харри тэссэнгүй нуугдсан газраасаа гарав. Хэрэв тэр 

уурлаагүйсэн бол хуйвалдагчдийн дүр төрхийг хараад инээд алдахаар байлаа. Тэдэнд 

хөшөөх шившлэг уншсан юм шиг харагдана. Эрни яг л шохой шиг цагаан болжээ.

- Сайн уу, Жастиныг хараагүй биз? хэмээн Харри юу ч болоогүй юм шиг 

Пуффендуйхны айж байсан талаар өнгөрсөнгүй бололтой! Тэд цөм Эрнийг айсан 

байдалтай харна.

- Чамд ямар хэрэгтэй юм бэ? гэж Эрни чичирсэн хоолойгоор асуув.

- Халз тулааны клубт үнэн хэрэгтээ юу болсныг түүнд тайлбарлах гэсэн юм.

- Бид бүгдээрээ тэнд байсан, бүгд л харцгаасан.

- Намайг үг хэлэхэд могой ухарсныг та нар харсан юм байна.

- Чамайг могойн хэлээр ярихыг чинь л сонссон. Энэ бол хар хүчний хэл. Чи 

могойд Жастиныг залги гэж тушаасан байлгүй гэж Эрни зөрүүдлэнэ.

- Тийм юм болоогүй ээ! Та нар эндүүрчээ! Би түүнийг аварсан! гэж Харри 

уурласандаа жингэнэсэн дуугаар хэлэв.

- Тийм ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Ямар ч байсан би бол арав дахь 

үеийн цэвэр цусны шидтэн гэдгээ хэлмээр байна.

- Чиний шидтэн, шидтэн бус гэдэг надад хамаагүй. Би хувьдаа маглуудын эсрэг 

юу ч хийдэггүй.

- Гэхдээ би чамайг хамт амьдардаг маглуудаа үзэн яддаг гэж сонссон юм байна.

- Чи тэдэнтэй ядахдаа нэг сар байсан ч болоосой. Тэгвэл бүр ч илүү үзэн ядах 

Харри ингэж хэлээд өсгий дээрээ эргэн номын сангаас сум шиг дүүлэн одлоо. Энэ 

үед хуучин судрын алтан хавтсыг зүлгэж байсан хатагтай Пинс номын сан дотуур 

дүүлэх Харрийг таагүй харцаар ширтэж байв.

Харри чухам хаашаа явж байгаагаа ч мэдсэнгүй. Урдах юмаа огт харахгүй явсан 

тэрбээр хэн нэгэн том хүнийг мөргөөд арагш унажээ. Өөр хэн хонгилын нэг хананаас 

нөгөөг хүртэл халхалж чадах билээ дээ! Тэрбээр сохор номингийн арьсаар хийсэн

144

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

дээл, зөвхөн нүдээ ил гаргасан дуулга шиг сүлжмэл малгай, зузаан бээлий өмсчээ. 

Том гартаа үхсэн тахиа барьсан байв.

- Сайн уу, Хагрид аа!

- Чи яагаад хичээлдээ суугаагүй юм бэ? гэж Хагрид асуугаад малгайгаа авлаа.

- Хичээл цонхолсон. Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж Харри шалан дээрээс 

босох зуураа асуув.

- Хагас жилд хоёр дахь тахиагаа алдлаа. Yнэг ирээд байна уу, эсвэл гайтай 

албин ирэв үү? бүү мэд. Дамблдорт хэлж тахианы байраа аргалуулдаг юм билүү гэж 

явна. Чи зүгээр биз дээ? Яагаад ингэтлээ улайчихаав? гэж цас болсон өтгөн хөмсөгөө 

өргөн Хагрид асуув.

Харри дөнгөж сая сонссон яриагаа хэлэх гэтэл ам нь эвлэсэнгүй.

- За тийм байж. Би явлаа. Одоо хувиргалын хичээл орох болохоор номоо авах 

хэрэгтэй гэж хэлээд Харри цааш гүйлээ. Түүний толгойд: «Жастин ийм юм болно 

гэж мэдэж бйсан юм. Поттер түүнийг маглуудаас гаралтай гэдэгт саяхан 

мэдсэн» гэх Эрнийн үг эргэлдэж байв.

Харри шатаар өгсөж харанхуй хонгил руу эргэтэл салхинд цонх нээгдэн, бамбар 

унтарчээ. Тэрбээр хонгилын дагуу ухаан малгайгүй гүйж байтал нэг юманд 

таварцаглав. Тонгойгоод харсан чинь Жастин айсандаа гөлийсөн нүдээрээ адар 

ширтэн хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Харри тун ч их айлаа. Бас хажууд нь толгойгүй 

Ник байгаа нь хачирхалтай. Түүний бие сүүмгэрдүү тунгалаг бус хөө түрхсэн юм 

шиг харагдана.

Харрийн амьсгал давхцан дээш болоход зүрх нь хүчтэй булгилж байв. Тэрбээр 

толгойгоо эргүүлэн харахад хонгилд хэн ч байсангүй. Зөвхөн тэр хоёрын биенээс 

баахан аалз цувран гарч гүйлдэх агаад хаалттай хаалганы цаанаас багш нарын дуу 

бөглүү сонсогдоно.

Эндээс хурдхан зугт Харри минь! Энд байсан, тэднийг анхалж харсан гэдгийг хэн ч 

мэдэх ёсгүй. Гэхдээ тэднийг ингээд үлдээж болно гэж үү? Тусламж дуудах хэрэгтэй. 

Харин үүнийг тэр хийгээгүй гэдэгт хэн итгэх билээ!

Харри шаланд зоогдчихсон мэт зогсоно. Гэтэл нэг үүд чахран нээгдээд Пивз хонгилд 

нисэн орж ирлээ.

- Аа, Поттер хөлөрчихсөн байх шив! Энд юу хийж байнаа? Хэнээс нуугдсан 

юм? гэж хэлээд дэргэдүүр нь нисэхдээ Харрийн нүдний шилийг шүргэж хамар 

дээр нь тохчихлоо.

145

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харуул дээш доош тонгорцоглон толгойгоо уруу харуулан тогтлоо. Тэрбээр гэмтэн 

хэвтэж буй Жастин, бараг толгойгүй Ник хоёрыг харна. Пивз эргэн гүнзгий санаа 

алдсанаа Харрийг үг хэлэхийн зуургүй байдаг чадлаараа:

- Довтолгоо. Ахиад л довтолжээ! Хүмүүс минь амиа бодоорой! Амь амиа 

бодоорой! гэж хашгилаа.

Тар! Түр! Тар! Yүднүүд ээлж дараалан нээгдлээ. Сурагчид хонгилд гарч ирцгээв. Тэд 

Жастиныг гишгэхээ шахаж, Харрийг хананд шахаад Никийн дээгүүр хий хоосонд 

явж буй мэт холхино. Багш нар түгшсэн хүүхдүүдийг арайхийн чимээгүй болголоо. 

Профессор МакГонагалл ангийнхныгаа дагуулан иржээ. (Нэг хүүхдийн толгойтой үс 

алаг тахийнх шиг хар, цагаан судалтай хэвээр байв). Тэрбээр шидэт саваагаа 

тасхийтэл дуугарган хүүхдүүдийг чимээгүй болгоод анги ангидаа ор гэлээ. Энэ 

агшинд нөгөө номын санд байсан Эрни цусгүй цонхигор царайлсаар хүүхдүүдийн 

дундуур зүтгэлэн хүрч ирээд:

- Баригдлаа! гэж хэлэн Харрийг хуруугаараа заав.

- МакМиллан чи дуугүй бол гэж хувиргалын багш професоор зандарлаа.

Болж буй бүхнийг харан адар доогуур нисэх Пивз инээмсэглэнэ. Тэрбээр элдэв 

үймээн бужигнаанд хэдийний дуртай билээ. Багш нар хөдөлгөөнгүй хэвтэх биеийн 

дээрээс тонгойн харна. Тэгтэл Пивз:

Харри Поттер харгис амьтан

Хамаг хүмүүсийн хар алуурчин! гэж зохион дууллаа.

- Пивз, болиорой гэж профессор түүнд хашгиран хэлэв. Пивз холдон нисэх 

зуураа Харри руу хэлээ гаргажээ.

Профессор Флитвик одон орны тэнхимийн профессор Синистра хоёр Жастиныг 

болгоомжтой өргөн эмнэлэг рүү авч явлаа. Харин бараг толгойгүй Никийг яаж ч 

болсонгүй. Хий үзэгдлийг яаж авч явах вэ? Yүнийг МакГонагалл шийдэж чадлаа. 

Тэрбээр ид шидийн арга хэрэглэн том дэвүүр бүтээгээд Эрнид өгч яаж 

ажиллуулахыг тайлбарласан юм. Бахархаж бардамнасан Эрни дэвүүрээ дэвэхэд хий 

үзэгдэл яг л агаарын хөлөг шиг дээш хөөрчээ. Хонгилд зөвхөн Харри профессор 

МакГонагалл хоёр үлдэв.

- Явъя, Поттер оо гэж тэрбээр хэллээ.

- Профессор оо, би ингээгүй.

- Yүнийг би мэдэхгүй.

Тэд хонгилоор чимээгүй явж булан тойроод том зургийн өмнө зогслоо.

- Нимбэгийн ундаа! гэдэг шидэт нууц үгийг МакГонагалл багш хэлэв.

146

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Зурагтай хана нээгдэн тэднийг нэвтрүүллээ. Харрийн дотор зүрх айсандаа чичирч 

байв. Гэвч нэг юм хараад чичрэхээ больжээ. Түүний өмнө дугуйрсан шат дээшээ 

урсаж байх юм. Тэр хоёр гишгүүр дээр гишгэхэд ардах хана хаагдлаа. Шат нилээд 

хурдан дээшлэх агаад Харрийн толгой ялимгүй эргэж байв. Төдхөн тэд дэргэд нь 

сийлбэр мэт гуулин алх дүүжилсэн хүнд хаалганы өмнө зогсож байлаа. Энд 

Дамблдор суудаг гэдгийг Харри шууд л ойлгожээ.

БҮЛЭГ 12: ХУВИРГАХ УУСМАЛ

Профессор МакГонагалл үүдийг аяархан тогшив. Yүд ч чимээгүй онгойн тэд дотогш 

орлоо. Профессор МакГонагалл Харийг хүлээж бай гээд ганцааранг нь үлдээв.

Харри эргэн тойрноо харлаа. Бүх танхимаас Дамблдорын танхим л хамгийн 

сонирхолтой ажээ. Харри уул нь энэ жил олон ч танхим харсан даа. Хэрвээ тэрбээр 

болсон явдлаас айж ичээгүйсэн бол хөөр баяраар дүүрэн байх биз.

Энэ бол дөнгөж сонсогдохуйц чимээ гарах том дугуй тасалгаа байв. Эргэдэг ширээн 

дээрх олон янзын мөнгөлөг хэрэгслүүд яльгүй утаа баагиулан жингэнэнэ. Хананд 

түрүүчийн захирлуудын сайхан жаазтай зурагнууд тайван үүрэглэж байлаа. 

Танхимын голд хумс бүхий хөлтэй бичгийн том ширээ, түүний цаадах тавиур дээр 

үнгэгдэж үрчийсэн шидэт бүрх харагдана.

Харри гэнэтхэн энэ бүрхийг дахин өмсөж юу хэлэхийг нь сонсвол яадаг бол? гэж 

бодлоо. Тэрбээр хананд өлгөөстэй зүүрмэглэх ид шидтэнгүүдийг болгоомжлон 

харав. Ахин аз сориод үзвэл гай түйтгэр болох юм биш байгаа? Зүгээр л орох ёстой 

тэнхим мөн байсан эсэхийг мэдэх хэрэгтэй юм.

Тэрбээр ширээг сэмхэн тойрч гараад бүрх малгайг тавиур дээрээс авч толгойдоо 

алгуурхан углалаа. Малгай томдож ноднин жилийнх шиг нүдийг нь халхлаж аж. 

Харри юу болохыг хүлээн чимээгүй байтал түүний чихэнд аяархан дуугаар:

- Юу хийж байгаагаа мэдэж буй биз, Поттер минь? гэлээ.

147

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Т-тийм ээ. Түвэг удсаныг минь өршөөгөөрэй, би нэг юм асуух сан ... гэж

Харри бувтнав.

- ...Өөр тэнхимд оруулсан уу гэх гээ юу? Тийм ээ ... Чамайг хуваарилахад 

амаргүй байсан даа. Гэхдээ би одоо урьд хэлснээ л баримтлана. Чи Слизеринд орсон 

бол сайн сурах байсан даа ... гэж бүрх малгайг хэлэхэд Харрийн зүрх түгшин 

Хөл доорх шат хөвөн одох шиг санагдана. Тэгээд бүрхний ирмэгээс барин 

толгойноосоо авлаа. Гундаж бохирдсон малгай гарт нь санжигнана. Харри малгайг 

тавихдаа дотор сэтгэл нь үймрэн эсэргүүцэж байгаагаа мэдрэв.

- Чи худал ярьж байна гэж чимээгүй хөдөлгөөнгүй байгаа малгайд чанга хэлсэн 

авч бүрх хөдөлсөнгүй. Харри малгайг харсаар ар тийш ухартал ард нь хачин чимээ 

гарахад эргэж харлаа.

Ганцаархнаа байгаагүй бололтой. Хаалганы хажуугийн алтан хөндлөвч дээр харахад 

хөгшин үсийг нь дутуу зумласан цацагт хяруултай төстэй гэмээр нэгэн шувуу сууж 

байв. Нүд нь бүүдийж сүүмийснийг үзвэл ямар нэг өвчин туссан бололтой. Харри 

түүнийг харж зогсох хооронд шувууны сүүлнээс хоёр гурван од унажээ.

Харри гунигтайгаар толгой сэгсрэв. Өрөөнд хоёулхнаа байх үе Дамблдорын шувуу 

түүний нүдэн дээр үхэх нь дутаад байж гэнэ дээ. Яг энэ агшинд шувууны өдөн 

дээгүүр гал гарснаа, бүр дөл бадран шатлаа.

Харри уулга алдаад, хаа нэгтээ ядахдаа ганц аяга ус байна уу гэж эргэн тойрноо 

харсан авч юу ч байсангүй. Энэ зуур шувуу галт бөмбөлөг болон хувирч чанга 

хашгирч байснаа хэдхэн агшны дараа түүнээс ердөө л утаа савссан атга үнснээс өөр 

юу ч үлдсэнгүй.

Өрөөний үүд нээгдэж ууртай ч гэмээр, баргар ч гэмээр царайлсан Дамблдор орж 

- Профессор оо ... Таны шувуу ... Би яаж ч чадсангүй ... Шувуу ... Шатчихсан ... 

гэж Харри түгшсэндээ болоод арайхийн хэлэв.

Дамблдорыг тоохгүй инээмсэглэхэд Харри тун их гайхлаа.

- Цаг нь болсон доо. Сүүлийн хэдэн өдөр их муу байсан юм. Ийм байдлар 

удахгүй гэж би түүнд хэлж л байсан.

Харрийн гайхсан царайг хараад тэрбээр сэргэж:

- Энэ чинь Фоукс гэдэг галт шувуу, Харри минь. Галт шувуу үхэхээ болохоор 

үнснээсээ дахин төрөхийн тулд шатдаг юм. Чи түүнийг хар даа ... гэв.

Харри яг цагийг нь олж харжээ. Yнснээс жижигхэн өрвийсөн дэгдээхэй толгойгоо 

цухуйлгаж байлаа. Тэр шувуу урьдынх шигээ сүлд сүргүй юм.

148

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чи түүнийг шатах өдөр харсан нь харамсалтай. Амьдралынхаа ихэнх үед энэ 

шувуу сайхан өнгө зүстэй байдаг юм. Гайхалтай сайхан улаан алтан 

өднүүдтэй гээч. Галт шувуу ч гайхалтай амьтан даа. Тэд том оврын ачаа тээж 

чаддагаас гадна нулимс нь эмчлэх чадвартай, бас хамгийн үнэнч нөхөр гэж 

Дамблдор хэлээд ширээнийхээ ард суулаа.

Өөрөө шатах шувууг харж гайхсан Харри яах гэж ирснээ мартсан байсан авч 

Дамблдорыг өндөр түшлэгтэй сандалд сууж, түүнийг цэнхэр нүдээрээ нэвт ширтэх 

үед бүгдийг санажээ.

Гэвч захирлыг үг хэлж амжаагүй байтал өрөөний үүд тар нярхийн нээгдэж Хагрид 

орж ирлээ. Харц нь ширүүн, сүлжмэл малгайгаа тал дээрээ тавьсан хар үс нь 

сэгсийсэн гартаа нөгөө үхсэн тахиагаа барьсан хэвээр аж.

- Профессор Дамблдор гуай, энэ хэргийн эзэн Харри биш! Би түүнтэй ... за байз

... энэ дэгдээхэйг олохоос ... хэдхэн агшны өмнө ... ярилцаж байсан юм! 

Ноёнтоон, түүнд ингэх завдал байгаагүй ... гэж омогдуухан хэллээ.

Дамблдор ямар нэг юм хэлэх гэсэн авч Хагридын үгийг таслах аргагүйн дээр мань 

хүн яриандаа болоод нөгөө тахианыхаа өд сөдийг бутартал савчиж байлаа.

- Тэр тийм юм хийж чадахгүй ээ! Би түүнийг ... За байз ... Ид шидтэний Яамны 

өмнө ч тангараглаж чадна ...

- Хагрид аа, би ...

- Та ... өөр хүн барьчихжээ, ноёнтоон! Би мэдэж байна ... Харри хэзээ ч ...

- Хагрид! Тэр хоёр луу Харри довтлоогүй гэдэгт би итгэлтэй байна гэж

Дамблдор чанга дуугаар хэлэв. Хагрид:

- Уф! гэж гүнзгий амьсгалахад гарт байгаа тахиа нь санжиганана.

- Тэгээд Хагрид чанга чанга дэвсэлсээр гарч одлоо.

- Та үнэхээр намайг тэгээгүй гэдэгт итгэж байна уу? гэж Харри найдангуй 

асуув. Дамблдор ширээн дээрээ унасан өд сөдийг унагах зуураа:

- Тийм ээ, Харри чи биш. Гэхдээ л надад чамтай ярих юм байна гэж Дамблдор 

хэлэхдээ царай нь ахиад барайжээ.

Дамблдор гараа салаавчлан юм бодох зуур Харри айсан янзтай хүлээж байв.

- Харри, чи надад ямар нэг юм хэлэх гэсэн үү гэдгийг би чамаас асуух ёстой.

Юу ч байж болно гэж захирал алгуурхан хэллээ.

149

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри юу хэлэхээ мэдсэнгүй. Тэрбээр: «Эрлийз та нар дараачийнх нь!» гэж Малфой 

хашгирсан тухай уйланхай Миртлийн жорлонд буцлаж буй уусмалын тухай бодлоо. 

Бас түүнд хоёр ч удаа үг хэлсэн нууцлаг дуу хоолой, «Хэн ч сонсоогүй дууг сонсон 

гэдэг бүр ид шидийн ертөнцөд хүртэл муу байдаг» гэж хэлсэн Роны үгийг эргэн 

санав. Мөн түүний тухай тарсан цуу яриа Слазар Слизеринтэй ямар нэг холбоотой 

байж магадгүй хэмээн өөрийгөө хардаж сэрдсэн тухайгаа бодож байлаа ...

- Надад хэлэх юм байхгүй профессор оо гэж Харри түгдрэн хэлжээ.

Жастин, бараг толгойгүй Ник хоёрыг довтолсон явдал бүгдийг айлган цочоожээ. 

Бараг толгойгүй Никийг хорлосонд сургууль даяараа түгшиж багаа нь хамгийн 

хачирхалтай. Хөөрхий хий үзэгдлийг дөнгөхөөр хэн зориглов, аль дээр үхсэн хүнийг 

дийлэх ямар аймшигтай хүч байв? гэх зэрэг асуултыг хүүхдүүд бие биедээ тавина. 

Шинэ жилийн өмнө явах Хогвартс-Лондонгийн буухиа галт тэрэгний тийз агшин 

зуур дуусчээ. Хүүхдүүд сургуулиас бөөн бөөнөөрөө явж байв.

- Зөвхөн бид л үлдэх юм байна. Бас Слизериний Малфой, Крэбб, Гойл гурав.

Ингээд л үлдэх хүүхдүүд гүйцлээ. Хөгжилтэй амралт болно доо гэж Рон 

байдлыг үнэлж цэгнэн Харри Гермиона хоёрт ярьжээ.

Крэбб Гойл хоёр Малфойг яг ямагт бүх талаар дуурайж байдаг болохоор хамт амрах 

гэж үлдсэн юмсанж. Харрийн хувьд бол бараг бүх хүүхэд явж байгаад баяртай 

байлаа. Түүнийг хонгилоор явахад нь араа соёотой юм шиг, эсвэл хороор тургидаг 

юм шиг бүгд л бутран зугтдагт бүр залхаж гүйцжээ. Бас ард нь яваа хүүхдүүд 

шивнэлдэж зааж дохиж байдагт залхсан аж.

Харин Фред, Жорж хоёр л тэрхүү айж цочсон байдлыг тоглоом наадам болгоно. Тэд

Харрийг хармагцаа бүх юмаа хаяад урд нь орон алхахдаа чанга дуугаар:

«Слизериний үе залгамжлагчид зам тавьцгаа! Хамгийн агуу шидтэн явж байхад 

сөхөрцгөө ...» гэж хашгирдаг байв.

Перси тэднийг эрс шүүмжлэх бүлгээ.

- Ингэж тоглодоггүй юм гэж хүйтнээр хэлнэ.

- Перси чи ч замаас зайлбал дээр. Харри яарч байгааг харахгүй байна уу ... гэж

Фред дөнгөнө.

- Түүнийг нууц өрөөнд аяга цай бас соёот зарцтай уулзах таатай уулзалт 

хүлээж байгаа гэж Жорж хөгжилтэй инээн марзганадаг байлаа.

Жинни энэ байдлыг хараад огт инээдэггүй байв. Өөр хэнийг хөнөөх гэж байна гэж 

Фредийг Харригаас чангаар асуухад юм уу, эсвэл Жоржыг ид шидээс хамгаалах гэж 

буй мэт дүр үзүүлэн сармисны том хумс үзүүлэх болгонд Жинни:

150

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Болиоч дээ, та нар гэж гуйдаг байв.

Харри энэ бүхнийг нэг их тоодоггүй байсан ч Фред Жорж хоёр төдхөн энэ тоглоом 

наадмаасаа залхжээ. Тэд Харрийг Слизериний үе залгамжлагч гэдэг нь шал дэмий 

гэж үзсэн учир Харрийн сэтгэл ч амрав.

Харин тэдний энэ тоглоом наадам Драко Малфойн уурыг хүргэдэг байлаа. Тэднийг 

хармагцаа уурласандаа дэлбэрэх шахна.

- Түүнийг жинхэнэ шидтэн гэдэггүй болохоор л тэгэж байгаа юм. Өөрөөс нь 

илүү хүнийг үзэн яддаг гэж чи мэднэ шүү дээ. Гэтэл алдар хүнд чам дээр, ажил төрөл 

түүн дээр бууж байна гэж Рон өөрийнхөө бодлыг тайлбарлажээ.

- Мөдхөн энэ бүх явдал дуусгавар болно. Хувиргах шингэн бараг бэлэн болж 

байна. Одоо долоо хоноход л бид үнэнийг мэдэх юм чинь гэж Гермиона итгэл төгс 

Ингээд хичээл дуусаж тал дахь цас шиг гүн гүнзгий нам гүм байдал шилтгээнд 

ноёрхох болжээ. Харри нам гүмд сэтгэлээр унасангүй харин ч Хогвартст үлдсэн 

болгонд Гриффиндорын удирдлагаас бэлэглэсэн эрх чөлөө, амар амгаланд хөөрөн 

баясаж байлаа. Хэнийг ч уурлуулалгүй, хэнийг ч айлгалгүй галт бамбар асааж, 

шидэт саваагаар халз тулааны дасгал хийж болох юм. Фред, Жорж, Жинни гурав 

амралтаараа бас сургуульдаа үлдэхийг дээр гэж үзжээ. Хэрэв тэднийг гэртээ очвол 

эцэг эх нь Египетэд байдаг Билл рүү хамт явна гэсэн аж. «Хүүхдийн тоглоом» хүртэл 

доош ордоггүй Перси их танхимд ховорхон орж ирэх агаад тайван бус үед багш 

нартаа туслах нь ахлагч нарын үүрэг гэж үзсэн учраас л амралтаараа энд үлдэж 

байна гэж албархуу хэлсэн юм.

Шинэ жилийн өглөө хүйтэн цасан цагаан байлаа. Унтлагын өрөөндөө хоёулхнаа 

үлдсэн Рон, Харри хоёрыг хар өглөөгүүр Гермиона сэрээжээ. Тэрбээр хувцасаа 

өмсчихсөн, тэр хоёрт бэлэг сэлт авчирсан юм.

- Босоод! гэж захираад охин цонхны хөшгийг нээв.

- Гермиона, чи ийшээ орох ёсгүй шүү дээ гэж Рон нүдээ гэрлээс халхлан 

- Чамд шинэ жилийн мэнд хүргэе. Би босоод цаг болж байна. Уусмалд алтан 

нүдэн цэцэг хийгээд бэлэн болгочихсон гэж хэлээд Гермиона түүнд бэлэг өглөө.

Харри сэрмэгцээ босож суугаад:

- Чи итгэлтэй байна уу? гэв.

- Бүрэн дүүрэн гэж Гермиона хэлээд эцэс төгсгөлгүй унтах Коростаг зайлуулан 

орны ирмэг дээр сууснаа:

- Бид үнэхээр л ямар нэг зүйл хийх гэж байгаа юм бол өнөө оройноос өөр 

сайхан цаг олдохгүй гэлээ.

151

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Энэ үед хошуундаа бяцхан боодолтой юм зуусан Хэдвиг ууль өрөөнд нисэн орж 

ирээд Харрийн орон дээр суув.

- Сайн уу! Бид андууд хэвээр биз дээ? гэж Харри түүнийг баярлан угтлаа. 

Хэдвиг талархлын тэмдэг болгон түүний чихийг нөхөрсгөөр тоншиход энэ нь түүний

авчирсан бэлгээс хамаагүй илүү санагджээ.

Дурслийхний илгээсэн тэрхүү боодолтой юманд шүдний сойз товчхон захиа байлаа. 

Захиандаа тэд Харрийг зуныхаа амралтаар сургуульдаа үлдэж болох эсэхийг 

сонирхсон байв.

Шинэ жилийн бусад бэлгүүд түүнээс хавьгүй илүү ажээ. Хагрид идэхээсээ өмнө гал 

дээр халаадаг том лаазтай хар чавганы тос явуулжээ гэдгийг Харри мэдлээ. Рон 

өөрийнхөө хайртай «Педдлийн их буунууд» багийн тухай олон сонирхолтой зүйл 

бичсэн «Их бууны сум» гэдэг номыг бэлэглэсэн байв. Гермиона юм бичих 

зориулалттай бүргэдийн гоёмсог өд бэлэглэжээ. Харри сүүлчийн боодолтой юмаа 

задлахад гараар сүлжсэн шинэ цамц, үзэмтэй том амттай бялууг Уизли авхай 

явуулсан байлаа. Түүний баяр хүргэсэн ил захидлыг гартаа авч үзээд Харрийн сэтгэл 

ахиад шаналж эхлэв. Шажигнуур удны дэргэд болсон ослоос хойш хэн ч хараагүй 

ноён Уизлийн форд машин түүнд санагджээ.

Галзуурсан модтой хийсэн шөнийн тэмцлийн дүр зураг, Рон тэр хоёр ахиад л 

сургуулийн дүрэм журам зөрчих болсон шалтгаан түүний ой ухаанд эргэлдэнэ.

Хогвартст болсон оройн зоог үнэхээр гайхамшигтай байсныг хэлэхгүй байхын 

аргагүй. Эртний судраас авсан жороор найруулсан аюултай уусмалыг уух болсондоо 

сэтгэл түгшин айж байсан хүүхдүүд маань ч энэхүү зоогийг ихэд үнэлсэн билээ.

Их танхим тун гайхамшигтай харагдана. Тэнд цан хүүргээр хучигдсан сүлд мод, 

хурц навчит ороомгоор хийсэн алаг эрээн хэлхээ байсан төдийгүй хуурай дулаахан 

шидэт цэс адраас лавсан орж байлаа. Тэнд цугларагсад Дамблдорын удирдлага дор 

түүний дуртай шинэ жилийн сүлд дууллыг дууллаа. Хагрид бусдаас чанга дуулж 

байсан төдийгүй түүний хоолой хундагатай өндөгний коктейль уух болгоны дараа 

улам чангарч байв. Ахлагчийн тэмдгийг нь Фред хэрхэн илбэдсэнийг Перси 

ажигласангүй. Тэмдэгэн дээрх «Маанаг» гэсэн бичгийг харсан хүүхдүүд гайхан

инээлдэхэд Перси чухам яагаад гэдгийн учрыг олохгүй байлаа. Харри шинэ цамцаа 

өмсөн баярт ирсэн юм. Слизеринийхний ширээний ард суугаа Драко Малфой шинэ 

гоёлыг нь хараад шоолонгуй инээж байсан ч Харри огт тоосонгүй. Тэгж л байг. Бүх 

юм ёсоороо болоох аваас хоёр гурван цгаийн дараа Малфой таарах шангаа хүртэх 

Рон Харри хоёрыг шинэ жилийн гурав дахь зүсэм чунзаа идэж дуусахыг хүлээж 

байсан Гермиона үдшийн ажиллагааныхаа дэлгэрэнгүй төлөвлөгөө зохиохын тулд

тэднийг дагуулан танхимаас гарав.

152

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Бид одоо дүрд нь хувилах хүнийхээ үс, хумс зэрэг ямар нэг өчүүхэн зүйл олж 

авах хэрэгтэй байна гэж тэрбээр ердөө л хажуугийн мухлагаас саван авах тухай ярьж 

байгаа юм шиг хайхрамжгүй өнгөөр хэллээ. Тэгснээ:

- Yүнд Малфойн дотны анд Крэбб Гойл хоёр л илүү таарна. Тэд бүх нууцаа 

хуваалцдаг юм чинь. Бас Дракотой ярилцаж байх үедээ жинхэнэ Крэбб Гойл хоёрыг 

нэг тийш нь зайлуулах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй аваас хамгийн тааламжгүй үед 

ороод ирж мэднэ. Гэхдээ би бүгдийг тооцоолсон гэж ярихдаа Гермиона нөхдийнхөө 

гайхсан царай аннзаараагүй дүр эсгэнэ. Тэрбээр нөгөө хоёртоо том шоколадан бялуу 

хоёрыг үзүүлээд:

- Энд жаахан нойсруулсах эм шахчихсан юм. Зүгээр л Крэбб, Гойл хоёрт 

харагдахаар газар тавих хэрэгтэй. Тэдний ховдог гэдгийг та нар мэдэхгүй биш. 

Харах л юм бол идэж таарна. Тэгээд л унтчихна. Тэр хоёрыг шал угаах мод байдаг 

пинд нуучихаад хэн хэнээс нь хэдэн үс зулгаагаад авчих гэв.

Рон Харри хоёр бие биенээ гайхшран харлаа.

- Гермиона, миний бодлоор бол ...

- Энэ чинь муугаар төгсөж болзошгүй ...

Гэвч Гермионагийн нүд яг л профессор МакГонагаллын нүд хааяа ширүүн гялалздаг 

шиг гялтганаж:

- Крэбб Гойл хоёрын үсгүйгээр уусмал үйлчлэхгүй. Та нар Малфойтой 

ярилцмаар байна уу, үгүй юу? хэмээн шулуухан асуулаа.

- За, за. Харин чи яах юм бэ? Хэний үсийг авах вэ? гэж Харри өгүүлэв.

- Би аль хэдийн олоод авчихсаан! Милисентийг санаж байна уу? Халз тулааны 

бэлтгэл хийхэд бид хоёр тулалдсан шүү дээ. Тэр чинь намайг боох санаатай байсан 

юм. Энэ үед үс миний жанч дээр үлдсэн байлаа. Шинэ жилийн амралтаар тэр гэр 

лүүгээ явчихсан боловч би буцаж ирмээр санагдаад гэж Слизеринийхэнд ярина гэж 

Гермиона хэлээд халааснаасаа жижигхэн шил гаргаж ирэв. Тэрхүү шилэнд цорын 

ганц богинохон хялгас байлаа.

Ингээд Гермиона нөгөө олон найрлагатай уусмалаа яаж байгааг харахаар явав. Рон 

яг л шүүхийн өмнө байгаа мэт царайлан Харрийг хараад:

- Сургуулийн дүрэм журмыг нэг дор ийм олон удаа зөрчих төлөвлөгөөг чи урьд 

өмнө үзсэн үү? гэж асуулаа.

Гэхдээ үйл ажиллагааны эхний хэсэг яг л төлөвлөгөөний дагуу өчүүхэн ч 

гажуудалгүй болж өнгөрсөнд Рон Харри хоёр багагүй гайхжээ. Шинэ жилийн 

цайллагын дараа тэр хоёр Крэбб Гойл нарыг хүлээж хоосон хонгилд нуугдлаа. Харин 

нөгөө хоёр нь Слизеринийхний ширээний ард хоёулхнаа үлдээд цөцгийн тос бүхий 

дөрөвдөх амттай боовоо чихэж суулаа. Шоколадан бялуугаа Харри хонгилд ил 

153

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

харагдахаар газар тавьжээ. Крэбб Гойл хоёрыг их танхимаас гарахыг хармагцаа 

андууд маань орох хаалганы дэргэдэх баатрын баримлын араар хурдхан нуугдав.

- Чи ч улам бүдүүрнэ дээ! гэж Рон хүү нөгөө бялууг заан Гойлыг тохойгоороо 

нудрах Крэббийг харан шивнэлээ. Нөгөө хоёр бялууг шүүрэн авмагцаа том ам руугаа 

чихэж амтархан идэж гэнэ. Хором хэртэй тэд ховдоглон зажилж байснаа тэр дороо л 

Хамгийн хэцүү нь тэр хоёрыг хонгилоор чирэн агуулах руу аваачих явдал байлаа. 

Андууд маань нөгөөдүүлээ хувин шал угаах модны хооронд хэвтүүлээд 

дараагийнхаа ажилд оржээ. Харри хоёр ширхэг үс Гойлын толгойноос авахад Рон ч 

мөн Крэббийн арзгар үснээс хоёрыг авчээ. Бас тэр хоёрын шаахайг авах хэрэг гарлаа. 

Тэр хоёрын шаахайд Крэбб Гойл хоёрын хөл багтахгүй нь мэдээж. Үүнийгээ 

амжуулчихаад андууд маань бас л түгшсэн хэвээр уйланхай Миртлийн жорлон руу 

Гермионагийн уусмалаа янзалж буй өрөөнөөс өтгөн утаа баагина. Жанчаараа нүүрээ 

халхалсан Харри Рон хоёр хаалгыг аяархан тогшоод:

- Гермиона! гэлээ.

Түгжээ дуугарах дуулдаад царай нь улайж догдолсон Гермиона гарч ирлээ. Түүний 

ард нөгөө уусмал пор порхийн буцлана. Жорлонгийн суудал дээр гурван шилэн аяга 

бэлэн байх ажээ. 

- Олж ирэв үү? гэж охин шивнэн асуулаа. Харри түүнд Гойлын үсийг үзүүллээ.

- Сайн байна. Би угаалгын өрөөнөөс жанч аваад ирсэн. Та хоёр Крэбб Гойл 

хоёр болоход том жанч хэрэг болно гэж хэлээд Гермиона том боодолтой зүйл 

Тэд тогоотой юмаа харлаа. Уусмал яг л буцлан байгаа өтгөн хар шавар шиг юм.

- Ямар ч алдаа гараагүй гэж найдаж байна гээд Гермиона «Хүчтэй үйлчлэгч 

уусмал» гэдэг толбо болсон номынхоо хуудсыг эргүүлэн шалгаад:

- Яг л номонд бичсэн шиг харагдаж байна. Бид үүнийг уусныхаа дараа нэг цаг 

болоод урьдынхаа төрхөнд хувирах юм гэлээ.

- Одоо тэгээд яах вэ? гэж Рон дуугаа намсган асуув.

- Аяганууддаа хувааж хийгээд үсээ нэмцгээе.

Гермиона нөгөө тусгүй ундаанаас аяга бүрт ахиухан хийлээ. Тэгээд нөгөө шилэнд 

байсан үсээ эхний аяганд чичирсэн гараараа сэгсрэн унагав.

Уусмал буцалж буй данхтай цай шиг шуугиж байснаа хөөсөрлөө. Тэгээд агшин зуур 

шар ногоон өнгөтэй болов.

154

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Yгүй ер! Энэ чинь Милисента Булстроудын үнэн төрх байна. Амт нь ч бас 

тийм муухай гэж бооцоо тавъя гэж Рон уулга алдлаа. 

- Одоо та хоёр нөгөө үсээ хий гэж Гермиона тушаав.

Харри Рон хоёр аягандаа нэг нэг ширхэг үс хийлээ. Уусмал шуугин хөөсрөхдөө 

Гойлынх хүрэн ногоон, Крэббийнх хар хүрэн өнгөтэй болжээ. Рон Гермиона хоёр 

аяга руугаа гараа сунгатал Харри тэднийг зогсоож:

- Байзаарай. Бүгд зэрэг ууж болохгүй. Крэбб Гойл болон хувирсныхаа дараа 

бид энд багтахгүй. Милисента ч бас лусын дагина биш гэв.

- Зүйтэй санаа байна. Өөр өөр өрөөнд орцгооё гэж Рон хэлээд үүд нээлээ.

Yнэт уусмалаасаа нэг ч дусал цалгиахгүйг хичээн Харри хажуугийнхаа өрөөнд оров.

- Бэлэн үү? гэж тэрбээр асуулаа.

- Бэлээн! гэх Рон, Гермиона хоёрын дуу сонсогдов.

- Нэг ... хоёр ... гурав!

Харри хамраа чимхэн байж уусмалыг хоёр том балгаад хоосолчихлоо. Амт нь яг л 

ялзарсан байцаа шиг юм.

Тэгтэл олон арван амьд могой залгичихсан юм шиг дотор гэдэс нь арзаганаж гарлаа. 

Гэдэс хуруу хөл гар нь жирвэгнэнэ. Ямар нэг аймшигтай өвчин тусчихсан байвал 

яанаа? Харри эвхрэн тонгойж амьсгаадаж өвдөг дээрээ уналаа. Тэсэхийн аргагүй 

жирвэгнэх ажээ. Арьс нь халуу оргиж, халуун лав шиг хайлж байна уу даа гэмээр. 

Тэгтэл бүр гайхалтай юм боллоо! Харсаар байтал гар нь уртсаж хуруу нь бүдүүрч 

хумс нь өргөсөж хурууны үеүд нь боолтны толгой шиг бондойн томорлоо. Бас үс 

хөмсөг рүү нь буун уртсаж, мөр цээж нь эмзэглэмээр өвдөн өргөсөхөд жанч тэсэлгүй 

яг л хөөж буй орхны бүслүүр шиг пидхийн урагджээ. Шаахайд хөл нь багтахаа 

болилоо. Дөрвөн хэмжээсээр бага юм чинь аргагүй ээ.

Хувирах үйлдэл эхэлсэн шигээн гэнэтхэн дуусчээ. Харри нүүрээ хүйтэн чулуунд 

наан хэвтэхдээ жорлонгийн цаад өрөөнд Миртл ямар нэг юманд дургүйцэн бувтнаж 

байхыг сонслоо.

Тэрбээр шаахайгаа арайхийн тайлаад босов. Ямар ч атугай Гойл болон хувирчээ. 

Хэдийгээр чичрэн байгаа ч мангар том гараараа Харри өсгийнөөсөө дээш хагас метр 

шахам богинодсон жанчаа тайлаад Гермионагийн авчирсан жанчыг өмсөж, Гойлын 

завь шиг шаахайг углаж үзлээ. Yсээ хойш хаях гэсэн боловч гарт нь ширүүн,

богинохон үс тааралджээ. Нүдний шилтэй болохоор бүх юм мананд байгаа юм шиг 

харагдана. Гойл шил зүүдэггүй байж л дээ. Харри шилээ хурдхан авлаа.

- Хөөе, та хоёр яаж байнаа? гэж асуусан чинь яг л Гойлын нарийхан сөөнгө дуу 

155

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Зүгээр гэх Крэббийн дуу баруун талд нь гарав.

Харри үүдээ нээж цав суусан толь руу ойртлоо. Түүнийг Гойлын маанагдуу хөнхөр 

нүд харах ажээ. Харри чихээ маажихад Гойл ч мөн адил.

Роны өрөөний үүд нээгдэв. Тэр хоёр бие биеэ харлаа. Яльгүй цонхигор, арай маанаг 

төрхийг эс тоцвол Роныг Крэббээс ялгах арга алга. «Хөтөвч» лугаа засуулсан үс 

сармагчных шиг урт гар нь хүртэл адилхан юмаа.

- Хачин юм даа. Үнэхээр гайхалтай! гэж Рон толь руу очоод Крэббийн 

шантгардуу хамрыг заан харангаа үглэнэ.

- Хурдхан явцгаая. Бид бас Слизеринийхний зочны өрөөг эрж олох хэрэгтэй.

Замдаа тааралдсан хүүхдийг дагаж явахаас ... гэж Гойлын бадриун бугуйд шигдсэн 

цагныхаа оосрыг сулруулах зуураа Харри хэллээ.

Рон Харрийг нүд салгалгүй ширтэж байснаа:

- Юм бодож байгаа Гойлыг харахад хачирхалтай байна шүү ... гэлээ. Тэрбээр 

Гермионагийн үүдийг тогшоод:

- Чи юунд бүгээд байнаа? Явах боллоо ... гэв. Тэгтэл чанга хахирган дуу гарч:

- Би ... Би явахгүй ээ. Та хоёр л яв гэлээ.

- Гермиона минь, бил Милисента Булстроудыг царай муутай гэдгийг мэднээ.

Чамайг гэж хэн ч бодохгүй.

- Yгүй ээ ... Yнэн хэрэгтээ ... Би явахгүй байсан нь дээр. Та хоёр цаг алдалгүй 

Харри Роныг гайхан харлаа.

- Одоо л чи Гойлтой илүү адилхан байна. Багшийг юм асуухад яг ингэж хардаг 

юм гэж Рон хэлэв.

- Гермиона чи зүгээр биз? гэж Харри хаалганы завсраар асуулаа.

- Зүгээр ээ ... Яг номоороо ... Та нар явцгаа.

Харри цагаа харлаа. Yнэт жаран хормын тав нь өнгөрчихсөн байв.

- Биднийг буцаад ирэхэд учир явдлаа яриарай гэж Харри хэллээ.

Рон Харри хоёр үүдийг болгоомжтой нээгээд зам чөлөөтэй байхыг хармагцаа 

- Гараа бүү хаялаад бай гэж Харри аяархан хэлэв.

- Юу гэнээ?

156

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Крэббийн гар биедээ наалдчихсан юм шиг явдаг юм.

- Ингэвэл болох уу?

- Арай дээр байна.

Тэд гантиг шатаар газар доорх байр луу буулаа. Эргэн тойронд ганц ч хүн амьтан 

алга. Слизеринийхэн хаачсан юм болоо? Тэднийг үгүйд Малфой руу очно гэж 

- Одоо яах вэ? гэж Харри аяархан асуув.

- Слизеринийхэн өглөөний цайндаа тэндээс дандаа ирдэг юм гээд Рон газар 

доорх үүд рүү толгой дохилоо. Түүнийг үгээ дөнгөж дуусгамагц урт буржгар үстэй 

нэг охин үүдээр гарч харагдав. Рон түүний зүг яаран очоод:

- Уучлаарай, бид зочны өрөөнд яаж очдогоо мартчихаж ... гэлээ. Охин түүнийг 

таагүй байдлаар хараад:

- Өршөөгөөрэй, бид өөр өөр өрөөтэй шүү дээ. Би Когтевраных гэлээ. Тэгснээ 

тэднийг сэжиглэнгүй харсаар гүйж одов.

Ямар ч арга алга. Харри Рон хоёр чулуун шатаар бууж харанхуйд орлоо. Шалан 

дээгүүр явахад Крэбб Гойл хоёрын том гутал ихээхэн цуурайтай чимээ гаргах аж. 

Санаснаас хавьгүй ээдрээтэй болж байгааг тэд мэдэрч байлаа.

Газар доорх дамжих өрөөнүүд хов хоосон. Хөвгүүд ямар хугацаа үлдэж байгааг 

байнга шалгасаар улам бүр уруудаж байв. Арван таван хормын дараа тэд бүр аргаа 

барж байтал урд нь ямар нэг юм хөдөлж харагдлаа.

- Ай даа! Тэдний нэг явж байх шиг! гэж Рон баясан хэлэв.

Хажуугийн хаалгаар нэг хүүхэд гарч ирлээ. Тэд ойртохоор яарах үед зүрх нь түгшиж 

байв. Гэтэл энэ нь Слизеринийхний хүүхэд биш Перси байжээ.

- Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж Рон гайхан асуулаа. Персийн царай 

уурласан байртай харагдана.

- Энэ та нарт хамаагүй. Би буруу хэлээгүй биз, Крэбб ээ? гэж тэрбээр хариулав.

- Зам ... тийм дээ гэж Рон хэллээ.

- Өрөө рүүгээ очицгоо. Ийм өдөр харанхуй хонгилоор тэнэх аюултай шүү гэж

Перси эрсхэн өгүүлэв.

- Чи төөрсөн юм байна гэж Рон эсэргүүцлээ.

- Би ахлагч. Хэн ч над руу дайрч зүрхлэхгүй хэмээн Перси цээжээ цэхлэн 

157

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Гэнэтхэн тэдний ард хэн нэгний дуу гарлаа. Тэдний зүг Драко Малфой яаран явах 

ажээ. Түүнийг хараад Харри амьдралдаа анх удаа баярласан юм.

- Та нар энд байгаа юм уу? Их танхимд унтчихсан юм биш биз дээ? Би та нарт 

нэг сонин юм үзүүлэх санаатай эрж байлаа гэж Малфой нөгөө хуучнөөрөө үгээ 

сунжруулан хэлэв.

Малфой Персийг тун ч таагүй харцаар ширтэнэ.

- Уизли чи энэ дор юу хийж яваа юм бэ? гэж тэрбээр шоолонгуй инээмсэглэн 

Перси дургүй нь хүрсэн бололтой:

- Ахлагчийг аль болохоор хүндэтгэх хэрэгтэй. Таны харьцаа таалагдахгүй 

Малфой ахин жуумалзаад Рон Харри хоёрыг араасаа дага гэж зангав. Харри 

Персигээс уучлал гуйх гэснээ тэр дорхноо ухаарчээ. Рон тэр хоёр дараагийн хонгил 

руу эргэж амжсан Малфойн араас дагаж явтал:

- Энэ Питер Уизли хэтэрхий биеэ тоожээ гэж Малфой хэлэв.

- Перси гэгч хэмээн Рон санамсаргүй залрууллаа.

- Ямар ялгаа байх вэ дээ. Түүнийг шөнө дөлөөр ч энд явж байхыг би харсан.

Слизериний залгамжлагчийг барина гэж л бодоод байгаа юм гээд Малфой пархийтэл 

Рон Харри хоёр бие биеэ харлаа.

Малфой чийгэнд норсон нүцгэн хананы дэргэд зогсоод:

- Шинэ нууц үг маань юу билээ? гэж Харригаас асуув.

- Ээ ... мм ... гэж Харри гүнгэнэнэ.

- Өө, саналаа. «Цэвэр цус!».

Хананы хэсэг хажуу тийш болж зай гаргав. Малфой дотогш итгэлтэй алхахад Харри

Рон хоёр түүнийг дагав.

Слизериний их танхим чулуун ханатай урт намхан өрөө агаад ногоондуу дэнлүүнүүд 

адраас дүүжилжээ. Сайхан хээгээр чимэглэсэн ханан зууханд гал шажигнан асаж 

эргэн тойронд буй силйбэртэй сандал дээр Слизериний хүүхдүүд суусан харагдана.

- Энд хүлээж бай. Би яваад өнөөдөр аавын явуулсан юмыг аваад ирье гэж 

Малфой тушаагаад ханан зуухнаас алсхан байгаа хоёр сул сандлыг гараараа заажээ. 

158

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Андууд Малфой чухам юу үзүүлэхийг сониучирхан сандалд суугаад яг л 

өөрсдийнхөө өрөөнд байгаа мэт дүр үзүүлнэ. 

Хормын дараа Малфой гартаа сонины хайчилбар барьсаар хүрч ирлээ.

- Уншаад инээцгээ! гэж хэлээд тэрбээр сонингоо Роны хамарт тулган барив.

Рон гайхсандаа нүдээ бүлтийлгэжээ. Хайчилбарыг хурдхан уншаад инээсэн дүр 

үзүүлэн Харрид өглөө.

«Өдөр тутмын номлогч» сонины тэмдэглэлд:

«Ид шидтэний яаманд мөрдөн байцаалт явууллаа. Маглуудын зохион бүтээсэн 

зүйлийг хууль бусаар ашиглахтай тэмцэх хэлтсийн эрхлэгч Артур Уизлийг өнөөдөр 

маглуудын машиныг ид шидийн хүчээр өөрчилсний нь төлөө тавин галлеоноор 

торгожээ. Энэхүү илбэдүүлсэн машины энэ жил эвдэрсэн газар болох ид шидтэний

«Хогвартс» сургуулийн ивээн тэтгэх зөвлөлийн дарга ноён Люциус Малфой өнөөдөр 

ноён Уизлийг огцор гэж шаардсан байна.

- Уизли Яамны нэр хүндийг гутаалаа. Түүнийг ямар нэгэн хууль гаргахад 

оролцуулж болохгүй нь эргэлзээгүй бөгөөд маглуудыг хамгаалах тухай түүний 

гаргасан инээдэмтэй журмыг нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй гэж ноён Малфой 

манай сурвалжлагчид ярьсан байна.

Ноён Уизли тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд түүний гэргий сурвалжлагчдыг 

гарахгүй бол гэрийнхээ ороолонг тавина хэмээн заналхийлжээ» гэсэн байлаа.

- За ямар байна? Инээж үхмээр байгаа биз! гэж Малфой сонинг Харрийн гараас 

авахдаа хэллээ. Харри:

- Хар-ха-ха гэж доройхон инээв.

- Артур Уизли маглуудыг хүндэтгэдэг төдийгүй тэдний бүх юмыг дуурайх гэж 

шидэт саваагаа ч хугалахад бэлэн байдаг юм. Уизлийнхныг хараад байхад цэвэр 

цустай гэж огт хэлмээргүй! хэмээн Малфой хардангуй өгүүлнэ.

Рон, өөрөөр хэлбэл Крэбб галзуурах шахам үрчийжээ.

- Крэбб чи яагаад байнаа? гэж Малфой түүнийг ууртай харан хэллээ.

- Гэдэс мушгираад гэж Рон бувтнана.

- Эмнэлэг рүү очоодд тэнд байгаа эрлийзчүүдийг миний өмнөөс балбаарай гэж

Малфой хэлснээ:

- «Өдөр тутмын номлогч» сургуульд болсон дайралтын тухай сурвалжлага 

нийтлээгүй нь хачирхалтай. Дамблдор энэ явдлыг нуух гэсэн байлгүй. Хэрэв 

иймэрхүү дайралт ойрын үед зогсохгүй бол түүнийг ус уухаас ч амархан хусна 

159

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

даа. Дамблдор бол хамгийн гайтай амьтан гэж аав дандаа ярьдаг юм. Тэр чинь 

эрлийзчүүдэд хайртай. Жинхэнэ захирал бол Криви мэтийн амьтдыг сургуульдаа 

хэзээ ч авахгүй байсандаа гэж үргэлжлүүлэв.

Малфой зураг авч буй дүр үзүүлэхдээ Колиныг тун ч чадмаг дуурайх ажээ. Тэрбээр:

- Поттер би чиний зургийг авч болох уу? Надад гарынхаа үсгийг өгч хайрлаач.

Поттер би чиний гутлын улыг долоох уу? хэмээн элэглэснээ:

- Өнөөдөр та хоёр чинь юу болоод байнаа? гэж тэднийг хараад асуулаа.

Хэдийгээр хожимдсон ч гэлээ Харри, Рон хоёр нэг муу инээхчээн аядав. Гэхдээ

Крэбб Гойл хоёр сэтгэхдээ удаан болохоор Малфойн сэтгэл ханажээ.

- Ариун Поттер бол эрлийзүүдийн анд даа. Саваагүйгээр юу ч хийж чадахгүй 

шүү дээ. Баярлаж бахархах мэдрэмжгүй амьтан. Жинхэнэ шидтэн байсан бол хий 

хоосон цээжлэгч, эрлийз Гермионатай хэзээ ч үерхэхгүйсэн. Түүнийг Слизериний үе 

залгамжлагч гэлцээд байгаа шүү! хэмээн урсгалаа.

Рон Харри хоёр одоо л түүнийг нууцаа илчлэх байх гэж амьсгал даран сонсож байв. 

Гэвч Малфой дууныхаа өнгийг өөрчилж:

- Yе залгамжлагч чухам хэн гэдгийг мэдэх сэн. Би түүнд тусламаар байна ... 

Малфой үүнийг мэдэхгүй гэдэг нь илт байв. Рон доод эрүүгээ унжуулан суусан нь 

Крэббийг улам маанаг харагдуулна. Малфой сэжигтэй юм юу ч ажиглаагүй болохоор 

Харри чухам юу хэлэхээ агшин зуур сэтгэжээ.

- Гэхдээ чи үүний ард хэн байгааг тааварласан биз дээ? гэв.

- Би юу ч мэдэхгүй гэж чамд хичнээн удаа хэлэх юм бэ, Гойл минь! Аав юу ч 

ярьдаггүй юм. Өрөөг сүүлчийн удаа тавин жилийн тэртээ түүнийг энд суралцахаас ч 

өмнө онгойлгосон гэлцдэг. Гэхдээ тэр бүгдийг мэдэж байгаа. Энэ бол маш том нууц. 

Намайг их юм мэдэх аваас санамсаргүй чалчина гэж аав минь айдаг юм. Гэхдээ 

би нэг юм мэднэ. Өрөөг сүүлчийн удаа онгойлгоход эрлийзүүдийн хэн нэг нь 

алагдсан гэдэг юм. Энэ удаа хэн нэгний бодийг хөтлөх бол дэмий чалчигч Грэйнжер 

таараасай! гэж харгис дүртэй хэллээ.

Рон Крэббийн мундаг том нударгыг зангиджээ. Хэрэв одоо Малфойг өшиглөж 

орхивол бүх төлөвлөгөө нурах болно. Иймд Харри түүнийг сануулах янзтай харж 

- Өрөөг онгойлгосон хүнийг барьсан эсэхийг чи мэдэх үү? гэж Харри

Малфойгоос асуулаа.

- Тэгэлгүй яахав ... Түүнийг хөөчихсөн. Одоо болтол Азкабанд байгаа байлгүй.

160

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Азкабанд гэнээ? Харри учрыг ойлголгүй лавлав.

- Азкабан бол шидтэнгүүдэд зориулсан шорон. Чи ч мөн мунхаг юм аа.

Yнэнийг хэлэхэд үүнээс ч мунхаг байсан байж магадгүй. Гэхдээ чи өнөөдөр бүх дээд 

амжилтыг эвдлээ.

Малфой суудалдаа тух муутайхан сууна.

- Аав маань намайг үүнтэй бүү орооцолд гэсэн. Yе залгамжлагч нь хийх ажлаа 

хийвэл барав. Энэ бүх муухай зүйлийг сургуулиас зайлуулах цаг аль хэдийн болжээ. 

Гэхдээ бид зайгаа барих хэрэгтэй. Аавд ч одоо олигтой юм болохгүй. Өнгөрсөн 

долоо хоногт Ид шидтэний яам манай шилтгээнд нэгжлэг хийснийг та хоёр мэдэж 

Харри Гойлын маанаг царайд харууссан дүр тодруулахыг хичээнэ.

- Олигтой юм олоогүй л дээ. Аавд маань хар шидийн ёслолын мөргөлд 

зориулсан маш үнэтэй эдлэлүүд бий. Зочны том өрөөний шалан дор хадгалдаг юм.

- Ёстой сайхан! гэж Рон уулга алдлаа.

Малфой түүнийг эгцлэн ширтэхэд Харри ч бас дуурайв. Роны царай улайж, үс нь 

хүртэл шаргалтаж, хамар нь аажим аажмаар сунаж байв. Тэдэнд оногдсон хугацаа 

дуусч байгаа нь тэр. Рон буцаад хуучин төрхөндөө орж байгаагаа Харрийг хараад л 

Тэр хоёр зэрэг ухасхийн бослоо.

- Хурдхан явж гэдэсний эм олж ирье! гэж Рон хашгираад анд хоёр Малфойг 

анзаараагүй байх гэж итгэн тэрхүү өрөөнөөс гүйн гарлаа.

Харри биеэ жижгэрч байгааг мэдэв. Том шаахай дотор хөл нь холхиндог оргин, 

жанчныхаа хормойг өргөж явахаас өөр аргагүй байлаа. Тэр хоёр чанга чанга дэвслэн 

шатаар өгсөж харанхуй хонгил руу очиход Крэбб Гойл хоёрыг түгжиж орхисон 

өрөөнөөс ямар нэг юм цохих чимээ гарна. Тэдний шаахайг өрөөний үүдэнд 

чулуудчихаад андууд маань дан оймстойгоо гантиг шатаар уйланхай Миртлийн өрөө 

рүү гүйлдлээ.

- Ерөнхийдөө бид цагаа дэмий үрсэнгүй шүү. Бид хэн дайралт хийгээд байгааг 

мэдэж чадсангүй ч маргааш аавд захиа бична. Малфой зочны өрөөнийхөө шалан дор 

юу нуугаад байгааг шалгуулах биз гэж Рон хаалгаа дөнгөж хаамагцаа амьсгаадан 

Харри цав суусан толинд өөрийгөө анхааралтай харлаа. Ахиад л хуучин хэвдээ 

оржээ. Тэрбээр сэтгэл амарсан янзтай санаа алдаад нүднийхээ шилийг зүүхэд Рон 

Гермионагийн байгаа бүхээгний үүдийг тогшиж байв.

- Гермиона, хурдхан гараад ир. Бид чамд баахан юм яримаар байна.

161

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Та нар явцгаа! гэж Гермиона хаалганы цаанаас хашгирав. Харри Рон хоёр бие 

- Юу болсон юм бэ? Чи буцаад хэвдээ орчихоо биз дээ? Харри бид хоёрын бүх 

юм номоороо гэж Рон асуув.

Тэгтэл уйланхай Миртл гэнэтхэн бүхээгний хаалганы завсраар гараад иржээ. Түүний 

ийм баяртай байхыг Харри хэзээ ч харсангүй.

- Ай даа! Одоо л та нар харна даа! Аймаар юм! гэж хэлэхдээ түүний тунгалаг 

дүгэрэг царайд хөөр баяр гэрэлтэж байв.

Yүдний түгжээ дуугараад Гермиона жанчаар нүүрээ бүтээчихсэн уйлсаар гарч ирлээ.

- Юу болсон бэ, Гермиона? Милисентийн муухай хамар хэвээрээ үлдчихсэн 

үү? гэж Рон түгшин асуув.

Гермионаг жанчаа авахад Рон ар тийш ухрахдаа суултуурт суучихжээ.

Түүний нүүрэнд дүүрэн хар үс ургасан байв. Нүдэнд нь шар өнгө туяарч, толгойд нь 

хоёр шовх чих соотойно.

- Энэ чинь муурын үс байжээ! Милисент Булстроуд гэртээ муур тэжээдэг болж 

таарлаа! Харин уусмал маань амьтныг буцааж хүн болгодоггүй юм.

- Тийм үү ... хэмээн Рон арайхийн дуугарав.

- Чамд тохирсон аятайхан хоч өгөх байлгүй гэж Миртл баярлана.

- Санаа зовох хэрэггүй ээ, Гермиона. Одоохон эмнэлэг рүү очицгооё. Хатагтай 

Помфри хэзээ ч илүү дутуу юм асуудаггүй ... гэж Харри яаран ярианд оролцлоо.

Андууд Гермионаг жорлонгоо орхи гэж удаан ятгажээ. Эцсийн эцэст өөр аргагүй 

болохоор Гермиона ч зөвшөөрлөө. Уйланхай Миртл тэдний араас цангинатал инээж:

- Байзаарай, ардаа сүүлтэйгээ мэдэгдэх хэрэгтэй шүү! гэж хашгирна. Уйланхай 

Миртл хөөрсөндөө тэнгэрт гарах нь холгүй байлаа.

162

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 13: ШИДЭТ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Гермиона эмнэлэгт хэдэн долоо хоног хэвтжээ. Шинэ жилийн амралт дуусах дөхөж 

хүүхдүүд бөөн бөөнөөрөө ирж байсан болохоор Гермионаг алга болсон тухай элдэв 

цуурхал дэгдэж байлаа. Түүнийг дайралтанд өртсөн гэж зарим нь бүр итгэжээ. 

Түүнийг эргэх гэсэн хүүхдүүд тоймгүй байсан болохоор хатагтай Помфри орыг нь 

тойруулан хөшиг татсан юм. Учир нь түүний нүүр муурын төрхтэй хэвээр байлаа. 

Яаж тийм байдалтай хүүхдүүдэд харагдах билээ! Тэгвэл охин тэсэхгүй шүү дээ.

Рон Харри хоёр түүнийг орой болгон эргэнэ. Харин хичээл эхлэхэд тэд бүх гэрийн 

даалгавраа түүнд авчирч өгдөг боллоо.

- Хэрэв надад сахал юм уу, арслангийн зогдор ургасан бол би бүхэл бүтэн 

амралтын хугацаанд хэвтэх байж дээ гэж Рон тэр үдэш хэлээд Гермионагийн орны 

ойролцоох ширээн дээр баахан ном тавьжээ.

- Рон минь, бүү тэнэг юм ярь. Чи ангийхнаасаа хоцорно гэж Гермиона 

хөгжилтэй хэллээ. Түүний нүүрэнд ургасан хар үс алга болж, нүд нь ахин хар өнгөө 

олж, түүний сэтгэл санаа өөдрөг болжээ.

- Та нараар сонин юм алга уу? гэж хатагтай Помфрид дуулдахааргүй шивнэн 

- Юу ч алга гэж Харри уруу царайлан хэллээ.

- Би Малфой тэгсэн байх гэж итгэж байсан юм даа хэмээн Рон зуу дахь удаагаа 

- Энэ чинь юу вэ? гэж Харри түүний дэрэн доороос цухуйх алтан хүрээтэй 

зургийг хараад асуулаа.

- Зүгээр л баярын мэндчилгээ гэж Гермиона яаран хариулаад ил захидлыг 

лавхан шургуулах гэсэн авч Рон илүү шалмаг байжээ.

163

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэрбээр ил захидлыг дэрэн доороос суга татаж аваад дэлгэж:

- Хатагтай Грэйнжер танд гүн харамсал илэрхийлж, түргэн эдгэрэхийг хүсэн 

ерөөж Мерлиний гуравдугаар зэргийн одонт, хар хүчнээс хамгаалах 

байгууллагын хүндэт гишүүн, хамгийн сайхан инээмсэглэлтэй хүнийг шалгаруулах 

«Шидэт долоо хоног» сэтгүүлийн уралдааны таван удаагийн ялагч, профессор Алтан 

хонгиот Туг үс мэндчилэв гэж чангаар уншаад Гермионаг зэмлэнгүй харснаа:

- Чи үүнийг дэрэн доороо хадгалж байдаг хэрэг үү? гэж асуулаа.

Энэхүү таагүй ярианаас Гермионад оройн эм авчирсан хатагтай Помфри чөлөөлжээ.

- Огт ойлгохгүй юм. Туг үс хамгийн ухаантай нь болж таарч байна уу? гэж Рон

Гриффиндорын шилтгээн рүү явах замдаа ярина.

Хичээлээ хийх цаг болжээ. Снегг багш тэдэнд зургадугаар дамжаандаа л барж 

магадгүй их даалгавар өгсөн аж. Yс арзайлгагч уусмалд хархын хэдэн сүүл хийх 

ёстойг Гермионагаас асуудаг байжээ гэж Рон чангаар үглэнэ. Гэнэтхэн гуравдугаар 

давхарт уурсан хашгирах дуу гарлаа.

- Филч байна гэж Харри дууг нь таниад хэлэв. Андууд чимээ сайтар сонсон 

шатаар дээш гүйлдлээ.

- Бас хэн нэгнийг довтолсон юм болов уу? гэж Рон замын хагаст зогсоод айсан 

байдалтай асуув.

- ... Ахиад л ажил гарлаа! Шөнөжингөө цэвэрлэх болох нь ээ! Бүх юманд эцэс 

төгсгөл гэж байдаг сан. Одоохон Дамблдор луу очьё байз! хэмээн хашгичсаар.

- Түүний алхах чимээ намдаж, хаа нэгтээ хаалга дуугарах сонсдоно.

Андууд булан тойрлоо. Филч дөнгөж сая ажиглах байраа орхисон бололтой. Ноён 

Норрис муур луу хэн нэгэн хүн довтолсон тэр газарт тэд ахин зогсож байлаа. 

Хөөрхий сангасваа чухам яагаад тэгж дуу болсныг андууд шууд ойлгожээ. Хонгилд 

жинхэнэ үер болж, ус улам нэмэгдсээр байгаа бололтой. Ус уйланхай Миртлийн 

жорлонгийн хаалган дороос урсах ажээ. Филчийн орилох дуу дарагдахад Миртлийн 

уйлах дуу чулуун хананд цуурайтана.

- Тэр бас яачихваа? гэж Рон санаа алдав.

- Явж үзье гэж Харри хэллээ.

Тэд жанчныхаа хормойг шагайнаасаа дээш өргөөд «Жорлон ажиллахгүй» гэсэн 

бичигтэй үүд чиглэн ус туучсаар очоод урьдын адил бичгийг тоолгүй дотогш 

164

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Уйланхай Миртл урьдынхаасаа ч чангаар цурхиран уйлна. Хана шалаар урсах ус 

лааг унтраасан болохоор жорлонд хав харанхуй.

- Юу болсон бэ, Миртл ээ?

- Тэнд хэн байна вэ? Намайг бас өөр юмаар шидэх гэж ирээ юу? хэмээн золгүй

Миртл дуугарав.

Харри нимгэн хэсгийг даган түүний бүхээгт хүрч очлоо.

- Би яагаад чам руу юм чулуудах ёстой билээ? гэж Харри асуув.

- Би яаж мэдэх юм! гэж Миртл хашгираад усны савнаас шал руу асгарах 

давалгаанаар гарч ирэв. Тэгснээ:

- Би тэнд суугаад юухан хээхэн хийж хэнд ч саад болдоггүй билээ. Тэгтэл 

намайг номоор шидээд эхлэх юм! гэлээ.

- Гэхдээ чамайг яах ч үгүй. Ном чамайг нэвтрээд л гарах болно гэж Харри 

татгалзан өгүүлэв.

Ингэж хэлмэгцээ Харри тун ч гэмшжээ. Миртл дээш хөөрснөө чанга дуугаар:

- Тэгэхээр хөөрхий Миртлийг шидээд байж болох нь ээ? Тэр юу ч мэдэхгүй юм 

чинь гэж үү? Түүний гэдсийг оновол арван оноо авна! Толгойг нь оновол тавин 

оноо! Сайхан тоглоом байна даа! Гэхдээ надаар тоглоод байж болохгүй шүү дээ! гэж 

- Тэгээд хэн чамайг шидсэн юм бэ? гэж Харри асуулаа.

- Бүү мэд. Би шахуургын залгаасан дээр суугаад үхлийнхээ тухай бодож байтал 

нэг юм толгойг минь нэвтлэн өнгөрлөө. Одоо тэр зүйл угаалтуурын дор хэвтэж 

байна гэж Миртл хэлээд андуудыг ууртай харна.

Рон Харри хоёр тонгойгоод хартал жижигхэн нимгэхэн ном хэвтэж байв. Yнгэгдсэн 

хар хавтастай агаад жорлонд байгаа бүх зүйлийн адил нэвт норсон байжээ. Харри 

түүнийг авах гэтэл Рон гараас нь шүүрэн авч:

- Чи солиороо юу? Аюултай шүү дээ гэлээ.

- Аюултай гэнээ? Юу нь аюултай байдаг юм? гэж Харри гайхав.

- Асуух л дутаж гэнэ. Тэр ч байтугай яамнаас хураан авдаг ном байдаг гэж аав 

хэлсэн гэж яриад Рон нөгөө зүйлийг айсан байдалтай харна. Тэгснээ:

- Жишээ нь: нэг ном хүмүүсийн нүдийг түлдэг байсан юм. Бас «Шидийн 

цэцгэн эрхи» гэдэг ном байжээ. Түүнийг уншсан хүн үхэн үхтлээ шүлэглэн ярих 

хэрэг гарна. Батад байдаг хөгшин шулмасынхаас ямар ном гарсан гээч. Нэг л нээх 

165

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

юм бол амьдралынхаа турш уншдаг гэсэн. Явж байсан ч хооллож байсан ч уншаад л 

байна. Нэг гартаа номоо бариастай нөгөө гараараа юмаа хийнэ гэж ярилаа.

- Yгүй ер гэж Харри хайхрамжгүй хэлжээ.

Шалан дээр хэвтэх нойтон ном өөрийн эрхгүй сонирхол татна. Харри Роныг тойрон 

- Энэ номыг сөхөөд үзвэл бүх нууцыг мэдэж болмоор совин төрөөд байна гэж 

хэлээд номыг авлаа.

Хавтсан дээрх хагас жилийн тэртээ бичсэн он сарыг хараад Харри энэ бол өдрийн 

тэмдэглэл гэж шууд мэджээ. Чичирсэн гараар түүнийг нээв. Эхний хуудсан дээр 

бэхээр бичсэн Т. Н. Реддл гэдэг нэр уншиж болохуйц ажээ.

- Байзаарай. Би энэ нэрийг мэдэх юм байна.

... Тавин жилийн тэртээ Т. Н. Реддл сургуульд онцгой гавъяа байгуулсны төлөө 

шагнуулж байсан гэж Рон Харрийн мөрөн дээгүүр харснаа хэлэв.

- Чи хаанаас мэдсэн юм бэ?

- Филч намайг бүтэн цаг дурсгалын самбар арчуулах үед. Тэгэхэд би нялцгай 

хорхойгоор бөөлжсөн шүү дээ. Чи ч гэсэн хэн нэгний нэртэй самбар тийм удаан 

арчсан бол бас л тогтоох байсан даа.

Харри тэр үед усанд норж пэмбийсэн хуудсуудыг эргүүлж байв. Тэдгээр хуудаснууд 

цэв цэвэр ажээ. Хаана нь ч «Мэйбл авгын төрсөн өдөр», «Шүдний эмчид 15.30-д» гэх 

мэтийн нэг ч тэмдэглэл, нэг ч үг үсэг алга байлаа.

- Тэр хүн хэзээ ч юу ч бичээгүй юм байна гэж Харри гоморхон хэлэв.

- Гэхдээ үүнийг хэн яагаад шидсэн юм бол? гэж Рон шилээ маажина.

Харри хар хавтсыг эргүүлтэл дотор талд нь Лондоны Воксхолл-Роудод байдаг 

дэлгүүрийн хаяг байлаа.

- Дэвтрийн эзэн магл байсан байхаа. Тэгэхгүй бол энэ дэвтрийг тэндээс 

худалдан авч чадахгүй байсан гэж Харри бодлогоширон хэлэв.

- Энэ ч чинь ямар ч тус болохгүй. Уйланхай Миртлийн хамрыг онох юм бол 

чамд тавин оноо өгөх байлгүй гэж Рон мөрөө хавчин дуугаа аяарсган хэллээ.

Харри ямар ч атугай өдрийн тэмдэглэлийг халаасандаа хийв.

Гермиона хоёрдугаар сарын эх гэхэд сахалгүй хар үсгүй сүүлгүй болоод эмнэлгээс 

гарчээ. Түүнийг буцаж ирсэн анхны үдэш Харри өдрийн тэмдэглэлээ үзүүлж яаж 

166

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Yүнд ямар нэг юм нууцлагдсан байж магадгүй гэж Гермиона өдрийн 

тэмдэглэлийг анхааралтай хараад хэллээ.

- Хэрэв нууцлагдсан бол тун ч найдвартай байж таарна. Айж ичихээр ч юм 

байж магадгүй. Харри чи яагаад үүнийг орхиогүй юм бэ? гэж Рон асуув.

- Яагаад түүнийг хаясан тухай мэдмээр санагдсан юм. Бас Реддл ямар онцгой 

гавъяа байгуулаад шагнагдсан юм бол гэж Харри хэллээ.

- Шагнуулахад амархаа. Гучин СНТ авсан ч юм уу, эсвэл профессорыг аварга 

наймаалжнаас аварсан ч юм уу ... Миртлийг алсан ч байж блно. Энэ бүхэн алдар 

хүнд авчирдаг юм чинь ... гэж хэлээд Рон дээш харав.

Гермиона анхаарлаа төвлөрүүлсэн байхыг хараад Харри надтай адил зүйл бодож 

байгаа юм байж хэмээн ойлголоо.

- Чи ямар нэг бодож олов уу? гэж Рон сониучирхав. Харин Харри түүнд:

- Тэгээд ... гэж Рон лавлана.

- Энэ өдрийн тэмдэглэл ч тавин жил болсон гэж Гермиона сэтгэл догдлон 

хэлээд хар хавтсыг тогшлоо.

- Тэгээд юу гэж?

- Рон чи ухаарч үзээч! Бид бас нууц өрөөг онгойлгосон хүн тавин жилийн 

тэртээ сургуулиас хөөгдсөн гэдгийг мэднэ. Т. Н. Реддл бас тавин жилийн тэртээ 

онцгой гавъяа байгуулагаад шагнагдсан байдаг. Хэрэв тэр Слизериний 

залгамжлагчийг барьсны төлөө шагнуулсан байвал яана? Энэ өдрийн

тэмдэглэлд нууц өрөө хаана байдаг түүнийг хэрхэн нээдэг ямар юм тэнд байдаг 

тухай бүгдийг бичсэн байж болох л юм. Харин одоо довтлоод байгаа хүн бол энэ 

бүхнийг мэдэгдэхийг хүсэхгүй байгаа нь тодорхой, тийм үү? гэж Гермиона дуу 

- Гайхалтай санаа байна, Гермиона. Гэхдээ нэг учир байна. Өдрийн тэмдэглэлд 

юу ч бичигдээгүй гэж Рон зөвшөөрчээ.

Гэтэл Гермиона цүнхнээсээ шидэт саваагаа гаргаж ирээд:

- Yл үзэгдэгч бэх байдаг юм гэж шивнэснээ тэмдэглэлийн дэвтрийг саваагаараа 

гурван удаа тогшоод:

- Нууц өрөө тавин жилийн тэртээ нээгдсэн гэдэг биз дээ? Малфой ингэж хэлсэн 

- Апарекиум! гэв.

Юу ч болсонгүй. Бүтэлгүй болсонд гайхаш тасарсан Гермиона дахин цүнхээ ухаж 

тод улаан өнгийн даавуу шиг юм гаргаж ирээ:

167

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энэ бол илрүүлэгч. Би Тахир гудамжнаас худалдаж авсан юм гэлээ.

Гермиона «Нэгдүгээр сарын нэгэн» гэсэн хуудсыг байдаг чадлаараа үрэвч нэмэр 

- Энд эрээд байх юм алгаа гэж би хэлээд байна шүү дээ. Реддл энэ дэвтрийг 

шинэ жилийн бэлгэнд аваад юм тэмдэглэхээсээ залхуурсан хэрэг гэж Рон өгүүлэв.

Харри чухам яагаад Реддлийн өдрийн тэмдэглэлийг хаяагүйгээ өөрөө тайлбарлаж 

чадахгүй байлаа. Хэрэв өдрийн тэмдэглэлийг хоосон гэдгийг мэдсэн ч гэлээ түүнийг 

авч, хуудсыг нь эргүүлж үзэх л байсан дээ. Өдрийн тэмдэглэл дээр үеийнх болохоор 

түүний тайлах гэж оролдож буй элдэв явдалтай холбоотой байж болох юм. 

Хэдийгээр Харри амьдралдаа Т. Н. Реддл гэдэг нэрийг сонсоогүй гэдгээ сайн мэдэж 

байсан ч түүнтэй ямар нэг холбоотой юм шиг, энэ Реддл гэгч хүүхэд ахуй цагийн нь 

мартагдах шахсан анд байсан юм иг санагдах бүлгээ ... Гэхдээ энэ бол дэмий хэрэг. 

Хогвартст орох хүртэл Дурслийхны ачаар хэзээ ч андтай байж үзээгүй юм.

Тэмдэглэл тэр хэвээрээ хоцорлоо. Харри одоохондоо Т. Н. Реддлийн тухай аль болох 

их зүйл мэдэж авахаар шийдэв. Маргааш нь тэрбээр өдрийн хоолны завсарлагаар 

Реддлийн шагналын тухай дэлгэрэнгүй зүйл байгаа эсэхийг үзэх санаатай хүндэт 

танхим руу явлаа. Түүнтэй хамт итгэл муутай Рон, өөрийнхөө бодлыг үнэн гэдэгт 

итгэсэн Гермиона хоёр цуг очсон юм. Рон болохоор хүндэт танхимаас залхаж 

гүйцсэн гэж андууддаа хэлээд зүгээр л хамт явсан аж.

Реддлийн нэр бүхий алтан жааз булангийн шүүгээнд байв. Тэрхүү жаазанд Реддлийн 

шагналын тухай юу ч дурдсангүй.

- Энэ чинь сайн хэрэг. Хэрэв шагналын тухай бичсэн бол жааз арав дахин том 

байх сан. Тэгвэл одоо болтол зүлгэж суух байсан байлгүй гэж Рон наргиа болгон 

Гэхдээ андууд «Ид шидийн гавъяа» гэдэг хуучин медаль дээр, бас сүүлийн зуун жил 

сургуулийн ахлагч байсан хүмүүсийн жагсаалтан дотроос түүний нэрийг олж үзжээ.

- Перситэй адилхан юм. Тэнхимийн ахлагч. Сургуулийн ахлагч юм чинь ... бүх 

хичээлдээ бусдаас илүү суралцдаг байсан биз гэж Рон хэлээд хамраа шантайлгав.

- Чи үүнийг муу юм шиг яриад байх юм гэж Гермиона яльгүй гомдсон өнгөөр 

Хогвартсынхан ахиад л нараа үзэн баярлах болов. Дахиж дайралт, довтолгоо 

гарсангүй бүгд л хөөр хөгжөөнтэй болж хуралдан байсан үүлс ашгүй нэг өнгөрлөө 

гэх найдлага зүрх сэтгэлийг баясгаж байлаа. Хатагтай Помфри мандрагорууд 

сэтгэлийн хөдөлгөөнтэй, түгжигдмэл болж байна гэж баяртайгаар мэдэгдсэн бөгөөд 

энэ бол шилжилтийн насандаа орсон хэрэг ажээ.

Хатагтай Филчтэй уулзан сонин сайхныг хэлэлцэн байхдаа:

168

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Одоо тэдний батга мөдхөн арилахад нь бид шилжүүлэн суулгана. Дараа нь 

зүсэж хэрчээд ханд бэлтгэнэ. Тэгээд л мөдхөн ноён Норрис муур дахин тантай 

хамт байх болно ... гэж ярихыг Харри санамсаргүй сонсчээ.

Слизериний залгамжлагч хэн ч байлаа гэсэн шийдвэрээсээ няцсан юм байлгүй гэж 

Харрид бодогдох болов. Сургууль даяараа сэрэмжилж байсан юм чинь нууц өрөөг 

дахин онгойлгоно гэдэг илүү аюултай болсон байлгүй дээ. Нөгөө гайхал амьтан 

ахиад тавин жил ичээндээ унтахаар шийдсэн байж ч болох юм.

Гагцхан Пуффендуйн Эрни МакМиллан бусадтайгаа адилгүй байлаа. Тэрбээр 

урьдын адил Харрийг буруутай халз тулааны клубын нээлтийн үеэр өөрөө өөрийгөө 

илчилсэн гэдэгт итгэлтэй хэвээр байсан юм. Бас Пивз олон хүнтэй хонгилоор нисэж, 

өөрийнхөө зохиосон:

Харри Поттер, харгис амьтан

Хамаг хүмүүсийн хар алуурчин!

гэдэг дуугаа хоолой мэдэн хашгирна.

Алтан хонгиот Туг үс довтолгоог зогсоох нь өөөрийн үүрэг гэж үзсэн бололтой. 

Харри нэг удаа түүнийг өөрийн байгуулсан гавъяаныхаа тухай ярьж байхыг сэмхэн 

сонссон юм. МакГонагалл багш Гриффиндорынхонд хувиргалын хичээл заахаар ирж 

байхад Туг үс хажууд нь явж байлаа.

- Минерва МакГонагалл минь, хохирол дахин гарахгүй гэж бодож байна. Өрөөг 

энэ удаа бүрмөсөн хаасан байлгүй. Гэмт хэрэгтэн намайг өөрийгөө илчлэнэ гэдгийг 

ухаарчээ. Энэ бол цаг хугацааны л ажил юм чинь. Намайг тухтайхан хөөцөлдөөгүй 

дээр муу үйлээ зогсооно гэдэг түүний талаас их л ухаалаг

хэрэг. Дашрамд хэлэхэд хүүхдүүдийн сэтгэл санааг өргөх ямар нэг баяр сургууль 

даяараа тэмдэглэвэл хэрэгтэй гэдгийг та бас мэдэж байгаа. Өнгөрөгч улирлын гай 

зовлонгийн тухай дуртгалыг үлдэн хөөх хэрэгтэй! Өөр олон юм ярьж чадахгүй нь. 

Зөвхөн ямар замаар явах хэрэгтэйг мэднэ гэдгээ л нэмж хэлье ... гэж Туг үс нүдээ 

ирмэн, хуруугаараа хамраа тогшин ярьж явсан юм.

Тэгснээ хамраа дахин нэг тогшсоноо цааш оджээ.

Туг үсийн баярын тухай яриа хоёрдугаар сарын арван дөрөвний Валентины өдрөөр 

биелэлээ олсон юм. Баярын бэлтгэл шөнө дөл болтол үргэлжилсэн агаад Харри 

өглөөний цайндаа ялимгүй хожимдон их танхимд орж ирлээ. Эхлээд түүнд хаалга 

андуурсан юм шиг санагджээ.

Ханыг бүхэлд нь ягаан сарнай цэцгээр бүрж, цайруу цэнхэр адраас зүрхэн хэлбэртэй 

унжлага зүүсэн байв. Харрийг ширээ рүүгээ очих үед Гермиона байн байн инээд 

алдаж байснаас болоод Роны дотор эвгүйрхсэн мэт царайтай сууж байлаа.

169

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энд юу болоод байнаа? гэж Харри асуугаад ширээний ард сууж шарсан 

зүрхэн хэлбэртэй гахайн утсан мах идэж эхлэв.

Рон чимээгүйхэн багш нарын ширээ лүү заалаа. Тэрбээр дургүй нь хүрсэндээ ярьж ч 

чадахгүй байв. Цэцэг бүхий тод ягаан жанч өмссөн Туг үс чимээгүй болохыг 

анхааруулан дохино. Түүний хоёр талын ширээнд багш нар хүрэл царайлан сууцгааж 

байлаа. Профессор МакГонагаллын хамар татвалзан байхыг Харри суудлаасаа 

харжээ. Снегг багш бүхэл бүтэн аяга «Яс бороолуулагч» уулгахаар тулгуулсан мэт 

- Гэгээн Валентины өдрийн баярын мэнд хүргэе! Эхлээд энэ өдөр надад баярын 

мэндчилгээ илгээсэн дөчих зургаан хүнд талархал илэрхийлэхийг зөвшөөрнө үү! Би 

та бүхэнд энэхүү бяцхан бэлэг бэлтгэхээр зориулсан юм. Гэхдээ дуусаагүй шүү! гэж 

Туг үс зарлалаа.

Туг үсийг алга ташихад танхимд баргар царайлсан баахан анахай орж ирэв. Тэд 

үнэндээ ердийн анахайтай адилгүй ажээ. Анахай бүр гартаа босоо ятга барьсан 

байхаас гадна ар нуруундаа алтан жигүүртэй юм.

- Би та бүхэнд өөрийн өхөөрдөм захидал хүргэгчдийг танилцуулъя! Өнөөдөр эд 

нар сургуулиар явж валентины илгээмжийг тараах юм. Хөгжил цэнгэл дөнгөж 

эхлэлээ! Манай баярт хамтран зүтгэгчид маань бас хувь нэмрээ оруулна гэдэгт 

би итгэлтэй байна! Профессор Снеггийг бидэнд дурлалын ундаа яаж бэлтгэдгийг 

үзүүлэхийг хүсье! Харин профессор Флитвик зүрх бадамлан бадрах энэ баяраар 

дурлуулах бодисын талаар зарим зүйл ярьж өгөх байлгүй дээ. Ямар ч шидтэнээс 

илүү хашир эр энэ тухай мэддэг юм! гэж Туг үс яралзтал инээмсэглэн ярилаа.

Профессор Флитвик нүүрээ алгаараа таглажээ. Харин Снегг багшийг харахад 

дурлалын ундаа авахаар ирсэн анхны хүнд аяга хор хүчээр өгөхөд бэлэн мэт байлаа.

- Гермиона тэр дөчин зургаа дотор чи байхгүй биз дээ? гэж хичээлдээ явах зуур 

Рон асуужээ. Гэвч Гермиона цүнхнээсээ хичээлийн хуваарь хайгаад юу ч хэлсэнгүй.

Нөгөө анахайнууд бүхэл өдрийн турш ангиас анги руу гүйлдэж багш нарыг 

уурлуулсаар валентины илгээмжийг түгээж байлаа. Yдийн хоолны дараа 

шившлэгийн танхимын үүдэн дээр тэдний нэг муухай царайтай анахай Харрийг 

- Хөөе, Хайн Поттей! гэж хашгирсаар сурагчдыг түлхэн хүрч ирэв.

Харрийн нүүр халуу шатлаа. Энэ заваан амьтдын дунд валентины илгээмж авах л 

дутаж гэнэ. Ядахдаа Жиннийг тэнд байхад шүү. Тэрбээр мултархыг оролдсон авч 

чадсангүй. Анахай замдаа тааралдсан хүүхдүүдийн хөл дээр гишгэлэн түүний араас 

зүтгэн гүйцэж очоод цүнхнээс нь чанга зуурчээ.

- Хайн Поттей чамд хөгжмөөр мэндчилгээ дэвшүүлье гэж анахай хэлээд босоо 

ятгаа дон дон хийлгэв.

170

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энд болохгүй ээ! гэж хэлээд Харри зүтгэнэ.

- Зүгээл байгаалай! гэж анахай тультчих хэлээд түүнийг өөр лүүгээ татав.

- Намайг тавь! гэж Харри уурсан хэлээд цүнхээ угз таттал буу тасхийх шиг 

чимээ гаран цүнх урагдаж ном дэвтэр, шидэт саваа, үзэг цаас гээд бүх зүйл асгарч 

эцэст нь бэхийн сав унан хагарчээ.

Харри асгаран унасан юмнуудаа татаж авахаар шамдав. Анахайг дуулж эхлэхээс 

өмнө л амжих юм шүү!

- Энд юу болоод байнаа? гэж Малфой нөгөө л янзаараа үгээ сунжруулан 

шоолонгуй асуув.

Харри урагдсан цүнхэндээ цуглуулсан зүйлээ яаран чихнэ. Хаанаас ч юм илгээсэн 

валентины илгээмжийн тухай Малфой бүү мэдээсэй.

- Юунд шуугилдаад байна вэ? гэсэн танил дуу гарахад харвал Перси Уизли 

ирсэн байлаа.

Ахиад л бөөн гай! Харри бүх зүйлээ хаяад явахаар шийдсэн авч анахай түүний 

өвдгөөр тэврэн шалан дээр унагав. Анахай өвдөг дээрээ сөхрөн суугаад:

- За одоо сонсоолой гэв. Тэгээд:

Yнэндээ нүд нь таалуухан халдаг ч

Өнгө нь юутай ногоохон билээ Yс нь болохоол тас хал Өлгөөтэй самбалаас ч илүү 

хал Хал Лолдыг дийлсэн баатал

Хайлаа надад өгөөсэй, Булхан минь! гэж тультраадан дууллаа.

Харри газар доогуур орохын тулд «Гринготтс» банкинд байгаа бүх юмаа өгөхөд ч 

бэлэн байв. Одоо бусдын адил инээх л хамгийн сайн арга байлаа. Тэрбээр инээхийг 

хичээн хөл дээрээ босоход хөл нь хүнд анахайд даруулан хөшсөн байж билээ. 

Нэгдүгээр дамжааны зарим хүүхэд байдгаараа инээлдэн Перси эмх журамтай 

байлгахаар мэрийнэ.

- Тарцгаа тарцгаа таван хормын өмнө хонх дуугарсан шүү. Малфой чамд ч энэ 

бас хамаатай! гэж хэлээд Перси сурагчдыг ангийн нь үүд рүү түлхэж байлаа.

Харрийг эргэж харахад Малфой тонгойн ямар нэг юм газраас аван тэрхүү зүйлээ 

өөрийн үнэнч дагуул Крэбб Гойл хоёрт инээмсэглэн үзүүлж байлаа. Энэ бол 

Реддлийн өдрийн тэмдэглэл ажээ.

- Буцааж өг гэж Харри аятайхан хэлэв.

- Поттер энэхүү дэвтэрт юу бичдэг нь сонирхолтой биз дээ? гэж Малфой 

даажигнана. Тэрбээр хавтсан дээрх он сарыг хараагүй болохоор Харрийн өдрийн 

тэмдэглэл гарт нь орсон гэж бодож байлаа.

171

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэд чимээгүй болжээ. Жинни охин өдрийн тэмдэглэл, Харри хоёрыг ээлжлэн харах 

агаад тун ч аягүй царайтай байлаа.

- Малфой, буцааж өг гэж Перси эрс шулуун хэлэв.

- Эхлээд үзээдэхье ... гэж Малфой хорсолтой хяхтнаад өдрийн тэмдэглэлийг

Харрийн хамрын өмнүүр даллаж байлаа.

Перси: «Тэнхимийн ахлагчын хувьд ...» гэж нөгөө л үгээ давтсан авч Харри биеэ 

барьж чадсангүй. Шидэт саваагаа шүүрэн аваад: «Экспеллиармус!» гэж хэллээ. 

Снегг багш клубт хичээл орохдоо өрсөлдөгчөө зэвсэггүй болгох аргыг халз 

тулалдагч нарт үзүүлсэн болохоор өдрийн тэмдэглэл Малфойн гараас сум шиг 

сугаран нисчээ. Рон түүнийг овсгоотой шүүрэн авлаа.

- Харри! Хонгилд ид шид хэрэглэж болдоггүйг чи мэднэ! Энэ тухай илтгэхээс 

өөр аргагүй! гэж Перси чангаар зандарлаа.

Гэхдээ Харри огт тоосонгүй. Малфойгоос салахад Гриффиндор тэнхим таван оноо 

алдах ч яамай хэрэг. Малфой их уурлажээ. Хичээлдээ яарч яваа Жиннийг хараад 

Малфой араас нь:

- Поттерт чиний илгээмж таалагдсан гэж бодохгүй байна! хэмээн бах нь 

ханасан байдалтай хашгирав.

Жинни уйлсаар анги руугаа гүйн оржээ. Уур нь хүрсэн Рон шидэт саваагаа шүүрэн 

авсан ч Харри түүнийг зогсоолоо. Шившлэгийн хичээл дуустал нялцгай хорхойгоор 

бөөлжих хэрэг гарвал яана.

Профессор Флитвикийн хичээл дээр сууж байхдаа л Харри өдрийн тэмдэглэлийн нэг 

хачирхалтай онцлогийг анзаарсан юм. Бүх ном улаан бэхээр будагдсан байхад 

өдрийн тэмдэглэл бэх огт хүрээгүй мэт цэв цэвэр ажээ. Харри түүнийгээ Ронд

харуулах гэтэл түүний шидэт саваа бас л болж өгөхгүй байв. Нэг үзүүрээс нь ягаан 

хөөс гарч байсан болохоор Рон өөр юм анхаарахтай мантай харагдана.

- ... Тэр орой Харри бусдаас түрүүнд унтахаар явжээ. Учир нь Фред Жорж 

хоёрын дуулах Валентины хөгжмийн мэндчилгээг сонсох дургүйн дээр хэдийгээр 

Рон цаг дэмий үрэхийн нэмэр гэж үзэж байсан ч Реддлийн өдрийн тэмдэглэл дээр 

нэг туршилт хийж үзмээр санагдаад болохгүй байв.

Харри орон дээрээ суугаад цэвэр хуудсуудыг эргүүлж үзлээ. Хаана ч улаан бэхний 

ул мөр байсангүй. Тэгэхээр нь орныхоо толгойн шүүгээнээс шинэ бэхтэй сав аваад 

үзгээ дүрэн эхний хуудсан дээр дусааж үзлээ.

Бэх цагаан хуудсан дээр хэсэг зуур тогтсоноо цаасанд сорогдох мэт алга боллоо. 

Харри тоглоом ч үгүй догдлон үзгээ дахин дүрсэнээ: «Намайг Харри Поттер гэдэг» 

гэж бичив. Yгс түр зуур тодхон харагдаж байснаа бас л алга боллоо. Ямар нэг юм 

болж байгаа нь тодорхой.

172

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Түүний бичсэн бэх цааснаас урсан гарах мэт болж Харрийн хэзээ ч бичиж байгаагүй

үгс болон тодорлоо. Yүнд:

«Сайн уу, Харри Поттер. Намайг Том Реддл гэдэг. Чи миний өдрийн тэмдэглэлийг 

яаж олсон юм бэ?» гэжээ.

Энэ бичиг бас алга болсон ч Харри түүнээс өрсөн:

«Хэн ч юм түүнийг суултуурт хаясан байсан» гэж яаран бичиж амжлаа. Реддлийн 

шинэ хариу тэр дорхноо гарч иржээ.

«Би дурсамжаа бэхээр бус илүү найдвартай аргаар бичсэн маань оножээ. Миний 

тэмдэглэлийг хүмүүс бүү уншаасай гэж хүсэх хүн бий гэдгийг мэдэж байсан юм».

«Энэ чинь юу гэсэн үг вэ?» гэж бичихдээ Харри сэтгэл догдлон үзгээ чичрүүлэн бэх 

дусааж орхив.

«Энэ өдрийн тэмдэглэлд нууцын хөшгөөр халхлагдсан аймшигт үйл явдлын тухай 

мэдээлэл байгаа. Энэ явдал олон жилийн тэртээ ид шидтэний «Хогвартс» сургуульд 

«Би яг одоо энд байна. Хогвартст ахиад л аймшигт явдал болж байна. Чи нууц 

өрөөний талаар ямар нэг юм мэдэх үү?» гэж Харри яаран бичлээ.

Түүний зүрх түргэн түргэн булиглана. Реддл түргэн зуур хариулах агаад бодол 

санаагаа хэлэх гэж яарсан бололтой бичгийн хэв загвар нь хамаагүй боллоо.

«Мэдэлгүй яахав. Тэр үед энэ бол домог тийм өрөө байхгүй гэж бидэнд хэлдэг 

байсан ч худал үг байсан юм. Намайг тав дахь жилдээ сурч байхад өрөөг нээж 

савдгийг сулласан агаад савдаг сурагчид руу довтлон нэгийг нь хөнөөсөн юм. Би 

өрөө нээсэн хүнийг барьсан бөгөөд түүнийг хөөсөн билээ. Хогвартст ийм явдал 

болсны төлөө сургуулийн захирал, профессор Диппет маш их ичиж зовж, намайг энэ 

тухай үнэнийг бүү ярь гэж хориглосон доо. Охиныг золгүй явдлаар нас барсан 

ойлгуулсан юм. Намайг сийлбэр бүхий гоё самбараар шагнаж амаа хамхиж байхыг 

тушаасан билээ. Гэхдээ би энэ явдал давтагдаж магадгүй гэж мэдэж байсан юм. 

Савдаг амьд байгаагаар барахгүй түүнийг суллаж чадах хүн ч урьдын адил эрх 

чөлөөтэй яваа шүү дээ».

Харри хариу бичих гэж яарсандаа бэхтэй саваа эгээ л унагачихсангүй.

«Энэ явдал давтагдаж байна. Гурав дахиа довтолсон авч гол буруутанг олоогүй 

хэвээр. Түрүүнд нь хэн буруутай байсан юм бэ?».

«Хэрэв хүсвэл би чамд түүнийг үзүүлж болно. Ганцхан миний үг хангалтгүй л дээ. 

Гэхдээ би чамайг түүнийг барьсан шөнийхөө дурсамж руу оруулж чадна».

173

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри бүр эргэлзэж хоцров. Өдрийн тэмдэглэл дээр үзгээ барьсан хэвээр хөшчихлөө. 

Реддл юу гэчих вээ? Хэн нэгний дурсамжид яаж орж болдог байна вэ? Тэрбээр 

унтлагын өрөөний үүд рүү түгшин харлаа. Өрөөнд улам харанхуй болжээ. Дахиад л 

өдрийнхөө тэмдэглэл рүү анхаарав. Тэнд:

«Чамайг өөрийнхөө дурсамжид оруулахыг зөвшөөрөөч» гэж бичжээ. Харри эгшин 

зуур бодолхийлснээ:

«За» гэдэг хоёрхон үсэг бичлээ.

Өдрийн тэмдэглэлийн хуудас хүчтэй салхинд өртсөн мэт дэрвэлзэн хийссэнээ 

зургадугаар сарын дунд үе хүрээд зогсов. Зургадугаар сарын арван гуравны өдрийн 

хуудас жижигхэн зурагтын дэлгэц болон хувирахыг хараад Харри амаа ангайжээ. 

Тэрбээр чичирсэн гараараа өдрийн тэмдэглэлийг нүдэндээ ойртуултал жижигхэн 

цонх гэнэт өргөсөн тэлж түүнийг татахуй Харри орноосоо хөндийрч толгойгоо 

урагш сунгаж будаг сүүдэр болсон нээлттэй хуудсаар нэвтрэн орж байгаагаа 

Хөл нь хатуу газар хүрэхэд гуйвсан авч уначихалгүй тогтов. Эргэн тойрны байдал 

тодрон үзэгдэнэ.

Харри хаа байгаагаа шууд л мэдлээ. Ханан дээр үүрэглэх хүмүүсийг хөрөг бүхий 

дугуй танхим бол Дамблдорынх. Гэхдээ танил ширээний ард Дамблдор байсангүй. 

Өвчтэй байрын туранхай биетэй хэдхэн туг буурал үсийг нь эс тооцвоос халзан 

гэмээр шидтэн лааны гэрэлд захидал уншиж суулаа. Харри энэ хүнийг урьд нь хэзээ 

ч хараагүй билээ.

- Өршөөгөөрэй. Би ингээд ород ирье гэж бодоогүй юм ... хэмээн Харри 

итгэлгүйхэн дуугарав.

Гэвч шидтэн харцаа дээшлүүлсэнгүй. Тэрбээр хөмсгөө зангидан үргэлжлүүлэн 

унших аж. Харри ширээ рүү дөхөж очоод түгдрэн байж:

- Хм ... Би явах уу даа? гэлээ.

Шидтэн урьдын адил түүнийг хайхарсангүй. Юу ч сонсоогүй бололтой. Харри 

түүнийг дүлийн юм байна гэж бодоод дуугаа өндөрсгөн:

- Түвэг удсанд уучлаарай, би явъя даа! гэв.

Шидтэн санаа алдан захидлаа эвхээд босож Харрийн хажуугаар өнгөрөн цонхны 

хөшиг татлаа.

Цонхны цааны тэнгэр улайран харагдах нь нар жаргах дөхсөний тэмдэг. Шидтэн 

ширээ рүүгээ буцаж ирээд сууж, хуруугаа салаавчлаад эрхий хуруугаа эргэлдүүлэн 

үүд рүү харах ажээ.

Харри эргэн тойрноо харав. Хангинан жингэнэх мөнгөлөг зүйлс байхгүйн адил галт 

шувуу ч алга. Энэ бол Реддлийн мэддэг Хогвартс болохоор энэ танихгүй шидтэн 

174

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

захирал нь байж таарлаа. Харин Харри өөрөө тавин жилийн тэртээ амьдарч байсан 

хүмүүст үл үзэгдэх хүн болжээ.

Yүд тогшлоо.

- Ор гэж өвгөн сулхан дуугаар хэлэв.

Шовгор оройтой бүрхээ авсаар арван зургаа орчим насны хүү орж ирлээ. Түүний 

энгэрт ахлагчийн мөнгөн тэмдэг гялалзана. Тэрбээр Харригаас нилээд өндөр авч үс 

нь яг л түүнийх шиг гялалзсан хар юм.

- Аа, Реддл гэж захирал хэлэв.

- Профессор Диппет та надтай уулзах гээ юу? хэмээн асуухдаа Реддлийн сэтгэл 

- Суу. Би дөнгөж сая захидлыг чинь уншлаа гэж Диппет хэлэв. Реддл санаа 

алдан суугаад гараа чанга атгалаа.

- Эрхэм хүндэт хүү минь, энэ зун чамайг сургуульд үлдэхийг би зөвшөөрч

чадахгүй нь ээ. Чи зуны амралтаараа гэртээ байхсан гэж байгаа биз дээ? гэж Диппет 

эелдэг хэллээ.

- Yгүй ээ, би тэдэн рүү ... тэдэн рүү очсоноос Хогвартст үлдвэл дээр гэж Реддл 

шуудхан хариулав.

- Миний мэдэж байгаагаар чи амралтаа дандаа маглуудын өнчний асрах газарт 

өнгөрүүлдэг биз дээ? гэж Диппет үнэн голоосоо сонирхон асуулаа.

- Тийм ээ, ноёнтоон гэж хэлээд Реддл ялимгүй улайжээ.

- Чи төрөлхийн магл уу?

- Холимог цустай, ноёнтоон. Аав магл ээж шидтэн.

- Тэгээд эх чинь яасан юм бэ?

- Ээж минь намайг төрүүлээд нас барсан юм, ноёнтоон. Надад дөнгөж л нэр өгч 

амжсан гэцгээдэг юм. Аавын дурсгалыг хүндэтгэн Том, өвөөг хүндэтгэн Марвало 

гэдэг нэр өгсөн.

Диппет өрөвдөн санаа алдлаа.

- Онцгой байдлыг анхаарч үзээд чиний хүссэнээр болгоё гэсэн ч сургууль дээр 

байдал иймэрхүү байхад ...

- Та довтолгооныг хэлж байна уу, ноёнтоон? гэж Реддлийг асуухад Харрийн 

зүрх улам булиглаж, тэрбээр юм сонсолгүй хоцорчих вий гэж айсандаа улам 

175

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чухам тийм. Хонгор хүү минь, хичээл дууссаны дараа ялангуяа энэ эмгэнэлт 

явдал ... энэ золгүй охиныг нас барсны дараа чамайг шилтгээнд үлдээхийг 

зөвшөөрнө гэдэг тун ч бодлогогүй явдал гэдгийг чи ойлгох ёстой. Чи эндээс хол, тэр 

асрамжийн газартаа байвал аюулгүй шүү дээ. Ид шидтэний яаманд сургуулийг хаах 

тухай яригдаж байна. Бид энэ золгүй явдлын шалтгааныг тайлбарлах гээд ... ердөө ч 

чадахгүй байгаа юм ...

Реддлийн нүд том боллоо.

- Ноёнтоон ... Хэрэв энэ хүн баригдвал ... Хэрэв энэ бүхэн зогсвол ...

- Чи юу гэх гээд байнаа? Реддл чи энэхүү довтолгооны тухай ямар нэг юм 

мэдэх үү? гэж Диппет огцом дуугаар асуугаад суудлаасаа үсрэн босов.

- Yгүй, ноёнтоон гэж Реддл яаран хариуллаа.

Гэхдээ энэ «үгүй» гэдэг үг бол түүний Дамблдорт хэлсэн үгтэй чанар нэгтэй гэдэг нь

Харрид тодорхой байв.

Яльгүй цөхөрсөн Диппед ахин сандалдаа суугаад:

- Том минь, явж болно ... гэлээ.

Реддл өндөр сандлаас гулсан буугаад өрөөнөөс гарав. Харри араас нь дагалаа. Тэд 

махирласан шатаар уруудаж бүдэг хонгилд оржээ. Реддл зогсоод уруулаа хазлан, 

духаа үрчийлгэн байх нь ямар нэг юмны тухай сүрхий бодлогошрон байгаа 

Тэгээд Реддл ямар нэг юм шийдсэн юм байлгүй өөр тийш явлаа. Харри араас нь 

чимээгүйхэн дагасаар. Тэдний замд нэг ч хүн таараагүй агаад зөвхөн танхимд орох 

үед бөөгнөрсөн шаргал үс сахалтай биерхүү шидтэн гантиг шатан дээрээс Реддлийг

- Том, ийм орой болсон хойно чи юунд тэнээд байнаа? гэж асуув.

Харри түүнийг сайтар харлаа. Түүний өмнө өөр хэн ч биш, тавин насаар залуу

Дамблдор зогсож байв.

- Ноёнтоон, би захирал дээр байж байгаад ирлээ гэж Реддл хэллээ.

- За яахав, хурдхан явж унт. Одоо хонгилоор зугаалахгүй байвал зүгээр дээ. Тэр 

явдлаас хойш ... гэж хэлээд Дамблдор нөгөө л Харрид танил болсон хурц ширүүн 

харцаар Реддлийг харжээ.

Дамблдор хүндээр санаа алдаад Реддлд тавтай нойрсохыг ерөөгөөд цааш явлаа. Том 

түүний далд орохыг хүлээж байснаа байдаг хурдаараа доош яаран чулуун шатаар 

газар доорх байр луу буув. Харри ч араас нь дагасаар.

176

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Өө, хөөрхий! Реддл түүнийг ямар нэг овжин далдалсан хонгил буюу нууц өрөө рүү 

биш харин уусмал бэлтгэх хичээл ордог Снеггийн танхим руу дагуулан авчирчээ. 

Бамбарууд асаагүй байв. Том жижигхэн завсар үлдээн үүдийг хаасан болохоор 

Харри хонгилд болж буй зйүлийг ажиглан хаалганд наалдаж зогссон түүнийг л харж 

Тиймэрхүү байдлаар бараг нэг цаг зогсох шиг Харрид санагджээ. Том Реддл чулуун 

хөшөө шиг зогсон нарийхан завсраар харсан хэвээр. Тэгээд Харри бүр цөхрөнгөө 

барж бодит байдал руугаа буцах боломж хайхын даваан дээр хаалганы нөгөө талд 

хүний хөлийн чимээ гарлаа.

Тэдний зогсож буй хаалганы дэргэдүүр тэр хүн явж өнгөрөхийг Харри тодхон 

сонсчээ. Реддл сүүдэр мэт чимээгүй гэтэн хонгилд гараад түүний араас явлаа. Харри 

түүний чимээг сонсохгүй гэдгийг ч мартан өлмий дээрээ явсаар түүнийг дагав.

Тэр таван хором хэртэй тэрхүү нууцлаг хүнийг дагаснаа Реддл гэнэтхэн зогсоод бас 

нэг чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлжээ. Бараг хажууханд нь булангийн цаана 

хаа нэгтээ үүд нээгдэх дуулдсанаа хэн нэгэн хүн сөөнгө дуугаар:

- Алив хүрээд ир ... Над руу хүрээд ир ... Яг тэгээд ... Одоо хайрцагт ор гэх 

Тун ч танил дуу байлаа.

Реддл булангийн цаанаас гэнэтхэн гарч ирэв. Харри ч бас хоёр гурав алхаад ард нь 

зогсов. Нээлттэй хаалганы эсрэг талд хажуудаа том хайрцаг тавьсан биерхүү 

залуугийн дүрс түүнд харагджээ.

- Yдшийн мэнд, Рубеус гэж Реддл чангаар хэлэв. Нүсэр биет тагийг хаагаад 

- Чи энэ дор юу хийж явсан юм бэ, Том оо? Реддл ойртож очоод:

- Бүх юм дууссан, Рубеус минь. Би чиний тухай бүгдийг ярья. Хэрэв 

довтолгоон зогсохгүй бол сургуулийг хаах юм байна.

- Чи чинь тэгээд ...

- Чамайг хэнийг ч алах гээгүй гэж би бодож байна. Гэхдээ аймшигт амьтныг 

гэрийн номхон амьтан болгохгүй шүү дээ. Чи түүнийг жаахан дураараа яваг гэсэндээ 

л сулласан юм чинь ...

- Тэр ч, хэнийг ч хөнөөгөөгүй! гэж өндөр залуу хашгираад нуруугаараа тагийг 

налан зогслоо. Тагны цаанаас нэг л хачирхалтай шар шур, шажиг шужиг хийх чимээ 

- Рубеус минь, сонсооч. Нас барсан охины эцэг, эх маргааш ирнэ. Хогвартсын 

тэдний төлөө хийж чадах хамгийн гол зүйл бол охиныг хөнөөсөн амьтныг устгасан 

гэж тэдэнд итгүүлэх явдал ...

177

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энэ хөнөөгөөгүй юм аа! Энэ ... үгүй шүү, энэ хэзээ ч ... тэгж чадахгүй! гэж 

залуу нүргэлүүлэн хэллээ. Түүний дуу харанхуй хонгилоор чанга цуурайтав.

- Хажуу тийшээ зайл гэж Реддл тушаагаад шидэт саваагаа авлаа.

Шившлэг газар доорх хонгилыг хурц гэрлээр гийгүүлэв. Аварга хүний ардах үүд 

хүчтэй нээгдэхэд тэрбээр нөгөө хана руу шидэгджээ. Тэгтэл Харрийн нүдэнд аймаар 

амьтан үзэгдэхэд Харри дуу алдсан ч азаар сонсохгүй юм чинь.

Сэгсгэр том биетэй, тоолохын аргагүй олон хар хөлтэй, бас олон гялалзсан нүдтэй, 

сахлын хутга шиг хурц хоёр зажлууртай хилэнцэт хорхой ч гэмээр, аварга аалз ч 

гэмээр амьтан харагдлаа. Реддл шидэт саваагаа дахин өргөсөн боловч хожимджээ. 

Аврагдахаар зугатахдаа нөгөө гайхал түүний дээгүүр гарч, хонгилоор харайлган 

бараа тасрав. Реддл арайхийн хөл дээрээ босоод түүний араас харснаа ахиад л 

саваагаа авсан ч гэлээ нөгөө аварга биет түүний зүг харайн очоод савааг нь булааж 

аваад Реддлийг шалан дээр чулуудсанаа «Болохгүй ээ-ээ!» гэж зэрлэгээр хашгирлаа.

Болсон үйл явдлууд Харрийн нүдэнд эрээлжлэхүй харанхуй болж, Харри хаашаа ч 

юм ниссэнээ Гриффиндор шилтгээнийхээ унтлагын өрөөний орон дээрээ пидхийн 

Реддлийн өдрийн тэмдэглэл дэлгээтэй хэвээр, юу ч болоогүй юм шиг гэдсэн дээр нь 

Харрийн амьсгаа авч амжаагүй шахам байтал унтлагын өрөөний үүд нээгдэн Рон 

- Энд байгаа юм уу? гэж Рон хэлэв.

Харри орон дээрээ өндийн суулаа. Тэрбээр дагжин чичирч, бүх бие нь хөлөрчээ. Рон 

сэтгэл зовнин ойртож ирсэнээ:

- Чи юу болов оо? гэлээ.

Тэр чинь Хагрид байжээ, Рон оо. Тавин жилийн тэртээ нууц өрөөг Хагрид нээсэн юм 

178

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 14: КОРНЕЛИУС ФАЖ

Хагридыг элдэв хачин амьтанд дуртайг Рон, Харри, Гермиона гурав эртнээс мэдэх 

билээ. Тэднийг Хогвартст байсан эхний жил тэрбээр ой дахь өөрийнхөө жижиг 

оромжинд луу тэжээх гэж үзсэн бөгөөд харин түүний Пушок гэж нэрлэсэн гурван 

толгойтой том нохойг тэд тийм ч амар мартахгүй нь мэдээж. Хэрэв Хагрид хүүхэд 

байхдаа шилтгээнд байдаг гайхалтай амьтны тухай домог сонссон аваас түүнийг 

хальт ч атугай харахын тулд огт айлгүй тийшээ мөлхөх байсан гэдэгт Харри 

итгэлтэй байлаа. Тэгээд цаашдаа ... Тэрбээр амьтныг торонд байлгахаасаа өрөвдөөд 

тоо тоомшгүй хөлөө тэнийлгэх боломж олгохоор түүнийг гаргах гэж шийдсэн байж 

болох юм ... Тэр ч байтугай Харри арван гурван настай Хагрид тэрхүү амьтныг 

хүзүүгээр нь оосорлоод хөтлөж яваагаар төсөөлж үзлээ. Гэхдээ нэг юм түүнд 

тодорхой байв. Хагрид хэзээ ч ямар ч тохиолдолд хэнийг ч хорлож чадахгүй билээ. 

Харри өдрийн тэмдэглэлийн нууцад нэвтэрсэндээ бараг харамсаж байв. Рон 

Гермиона хоёр Реддлийн дурсамжаар аялсан тухай дэлгэрэнгүй ярихыг байн байн 

шаардана. Харри энэхүү үйл явдлуудыг эцэс төгсгөлгүй ярьсаар залхаж гүйцжээ.

- Реддл өөр хүнийг барьж болох л байсан. Хүн рүү довтолдог өөр савдаг байсан 

байж магадгүй гэж Гермиона батлана.

- Чинийхээр бол тэнд хэдэн савдаг байсан юм бэ? гэж Рон баргар царайлан 

- Хагридыг аль дээр сургуулиас хөөсөн гэдгийг бид мэднэ. Yүний дараа 

довтолгоо зогссон. Тэгээгүй бол Реддл онцгой шагнал хүртэхгүй байсан ... гэж 

Харри гунигтайа өгүүлэв.

Рон энэ хэрэгт өөр талаас нь хандаж:

- Реддл тэр үед Перси шиг л байжээ. Түүнийг хэн нэг нь Хагридыг матаж 

бичээч гэж шахсан ч юм билүү? гэв.

- Гэхдээ тэр амьтан хэн нэгнийг хөнөөсөн шүү дээ гэж Гермиона татгалзлаа.

179

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Сургуулийг хаах гээд байсан юм. Реддл маглууд руу нөгөө аймшигт 

асрамжийн газар луу явах хэрэг гарах байсан даа. Сургуулийг аврах гэсэн ганцхан 

шалтгаанаар л түүнийг зөвтгөж болох юм гэж Харри нэмж хэлэв.

Рон уруулаа имрэн байснаа:

- Чи Догшин гудамжинд Хагридтай тааралдсан биз дээ? гэж асуулаа.

- Тэр чинь ургамлын хортонтой тэмцэх хор худалдан авч байсан юм гэж Харри 

яаран хариулав.

Тэд гурвуулаа дуугүй суулаа. Удаа дуугүй сууцгаав. Эцэст нь Гермиона түгдчин 

байж яг одоо бүгдээрээ бодож байгаа зүйлийн тухай:

- Бид Хагридынд очиж, өөртэй нь яривал яасан юм бэ? гэж асуулаа.

- Сайхан уулзалт болох байх даа. Сайн уу, Хагрид. Чи сүүлийн үед сургууль 

руу ямар нэг аймшигтай үстэй амьтан тавиагүй биз? гэж асуух юм уу гэж Рон 

Хэрэв ахин дайралт болохгүй бол Хагридад юу ч ярихгүй байхаар шийджээ. Нөгөө 

учир битүүлэг, бие хаагүй дуу хоолой сонсогдохгүй удах тутам Хагридыг яагаад 

сургуулиас хөөгдсөн тухай асуух хэрэг гарахгүй юм байна гэх итгэл илүү их төрөх 

Жастин, бараг толгойгүй Ник хоёр хөшсөнөөс хойш бараг дөрвөн сар өнгөрөхөд 

ямар ч байсан нөгөө харгис амьтан бүр алга болж Хогвартст дахин хэзээ ч ирэхгүй 

гэж бараг бүгдээрээ бодоцгоох болов. Пивз: «Харри Поттер харгис амьтан» гэдэг 

дуугаа дуулахаасаа залхаж, Эрни МакМиллан бүр зөөлөрч тэр ч байтугай бүр 

ургамал судлалын хичээл дээр Харригаас үсрэгч мөөгтэй сагс авч өгөхийг эелдэгээр 

гуйсан билээ. Гуравдугаар сард хэд хэдэн мандрагор гуравдугаар хүлэмждээ 

шуугилдан ер бусын байдлаар үдшийг өнгөрөөхөд професоор Стебль маш их 

- Тэд саванд байхдаа бие бие рүүгээ тэмүүлж байгаа бол бие гүйцсэн хэрэг. Бид 

мөдхөн эмнэлэгт хэвтэж буй золгүй хүмүүсийг буцаан амьдруулж чадна гэж тэрбээр 

Харрид тайлбарлаж өглөө.

Хаврын амралтаар хоёрдугаар дамжааныхан бодох юмтай болжээ. Сургалтын гурав 

дахь жилд судлах хичээлээ сонгож авах хэрэгтэй байлаа. Yүнд Гермиона тун ч 

хариуцлагатай хандаж байв.

- Yүнээс л бидний ирээдүй шалтгаална гэж тэрбээр Рон Харри хоёрт хэлээд 

шинэ хичээлийн жагсаалтыг гурвуулаа үзэн тэмдэгтавьж байлаа.

- Би ч уусмалын хичээлээс татгалзмаар байна гэж Харри хэлэв.

180

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Болохгүй ээ. Бүх хуучин хичээлүүд хэвээрээ байна. Хэрэв ямар нэг хичээл 

үлдээж болдогсон бол би хар урлагийн хичээлийг үлдээх сэн гэж Рон баргар 

царайлан ярина.

- Энэ чинь маш чухал хичээл шүү дээ! гэж Гермиона дургүйцэв.

- Хэрэв Туг үс заадаггүйсэн бол ч чухал л даа. Би түүнээс юу ч сурсангүй. Yгүй 

ээ, корнуэлийн шунгинуурыг дураар нь тавибал яадгийг сурсан юм байна гэж Рон 

Невилл Долгопупс ид шидэт хамаатан садныхаа ямар хичээл амьдралд хамгийн их 

хэрэгтэй тухай чухалчлан бичсэн янз бүрийн санал бүхий захианд даруулжээ. 

Самгардаж гүйцсэн тэрбээр хэлээ бултгануулан байж хичээлийн жагсаалтыг уншин 

талхидлага, эртний дайрлага хоёрын аль нь хүнд бол гэж хавь ойрныхоосоо 

ичингүйрэн асууна. Харритай адил маглуудын дунд өссөн Динд Томас асуудлыг 

маш амархан шийджээ. Тэрбээр нүдээ дараад шидэт саваагаараа жагсаалт руу дохин, 

саваанд таарсан хичээлүүдийг сонгон тэмдэглэсэн юм. Гермиона хэний ч зөвлөгөөг 

сонссонгүй, жагсаалтыг авмагцаа бүх л шинэ хичээлийг шууд тэмдэглээд өгчихлөө.

Хэрэв нагац Вернон ах, Петунья эгчтэйгээ ид шидтэний ирээдүйн тухай ярилцсан 

аваас юу гэх байсан бол хэмээн бодоод Харри тоомсоргүй мушийжээ. Гэхдээ хэн ч 

түүнд зөвлөөгүй гэж хэлж болохгүй л дээ. Перси Уизли амьдралынхаа туршлагаас 

хэнтэй ч хуваалцахад бэлэн байв.

- Харри минь, хамгийн гол нь чи өөрөө юу хүсэж байгаагаа ойлгох хэрэгтэй.

Ирээдүйнхээ тухай аль болохоор эрт бодох нь зүгээр. Тийм болохоор би чамд мэргэ 

төлөг сур гэж хэлмээр байна. Маглуудын үздэг хичээл хэтэрхий хөнгөн гэлцдэг ч ид 

шидтэнгүүд нийгмийн эгэл хэсгийн тухай тодорхой төсөөлөлтэй байх ёстой гэж би 

үздэг юм. Ялангуяа маглуудтай нягт хамтран ажиллах үед тун хэрэг болно. Аавыг 

бодоод үз л дээ. Аав маань маглуудтай, тэдний үйл ажил, үйлс бүтээмжтэй байнга 

хамт байдаг юм. Манай ах Чарли цэвэр агаарт ажиллах дуртай болохоор ид шидэт 

зүйлүүдийг харж хандах ажил сонгож авсан билээ. Өөрийнхөө давуу талыг ашиглах 

хэрэгтэй, Харри. Бас дур сонирхолоо дагах хэрэгтэй шүү гэж Перси ярьжээ.

Гэхдээ Харрийн сэтгэлд хоногшсон ганцхан зүйл бол квиддич байлаа. Тэгээд унаж 

боссон ч хамтдаа гэж бодоод Роны сонгосон хичээлүүдийг сонгон авсан аж.

Ээлжит тэмцээнд Гриффиндорынхон, Пуффендуйхантай тоглолоо. Вуд орой болгон 

багаа талбай руу хөөн аваачдаг байсан болохоор Харри квиддич тоглох гэрийн 

даалгавраа хийхээс өөр зүйлд цаг зав гаргаж чадахгүй байлаа. Бэлтгэл сургууль сайн 

байсан уу, цаг агаар сайхан болсон уу, ямар ч атугай бямба гаригын уулзалтын өмнө 

Харри унтлагынхаа өрөөнд ирэхдээ Гриффиндорх багийхан энэ жил сургуулийн 

цомыг заавал авна гэсэн итгэл дүүрэн байлаа.

Гэхдээ баяр хөөрөөр удаан бялхсангүй. Унтлагын өрөөний үүдний дэргэд Харри 

царай алдаж гүйцсэн Невилл Долгопупстай тааралджээ.

181

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Харри, хэн ингэснийг би мэдэхгүй юм ... Ороод харсан чинь ... Тэрбээр 

Харрийг цөхрөнгөө барсан харцаар харснаа үүд нээлээ.

Харрийн чемоданд байсан бүх юмыг өрөөгөөр нэг тараан хаяжээ. Шалан дээр 

уранхай жанч, орны цагаан даавуу, бүтээлэг хөглөрөх агаад шургуулганы нүдийг 

татаж, дотор нь байсан бүх зүйлийг гудсан дээр гаргаж хаясан байлаа.

Харри юу болсныг огт ойлголгүй «Савдгийн жимээр» гэдэг номон дээгүүр гишгэлэн 

ор луугаа очив. Тэгээд Невиллийн хамт ороо засаж байтал Дин, Симус, Рон гурав 

- Хэн ингэж замбараагүй болгочих воо? гэж Дин уурсан хэллээ.

- Мэдэх юм алга ... гэж Харри учраа олохгүй үглэнэ. Рон түүний жанчыг үзтэл 

бүх халаасыг нь эргүүлсэн байлаа.

- Хэн нэгэн хүн ямар нэгэн юм эржээ ... юу алга болсныг үзэхгүй юу?

Харри эд зүйлээ цуглуулан чемодандаа хийж дуусаад хамгийн сүүлд Туг үсийн 

номыг хийхдээ алдагдсан зүйлийг мэдлээ.

- Реддлийн өдрийн тэмдэглэл алга болчихжээ гэж Рон руу эргэн хараад дорой 

дуугаар хэлэв.

- Юу гэнээ?!

Харри үүд рүү дохиж, Рон тэр хоёр гарлаа. Тэд одоо бараг хоосон байгаа 

Гриффиндорын танхимд очоод цор ганцаараа «Эртний дайрлагын тайлбар» номыг 

уншин суух Гермионаг олж авав.

Энэхүү мэдээ түүнийг цочирдуулжээ.

- Түүнийг чинь зөвхөн Гриффиндорын хүүхэд л хулгайлж чадна. Өөр хэн ч 

нууц үгийг мэдэхгүй ...

- Яг үнэн гэж хэлээд Харри санаа алдлаа.

Маргааш өглөөгүүр тэднийг босоход наран хурцаар гийгүүлж, сэвшээ салхи 

сэвэлзэж байв.

- Квиддич тоглоход сайхан өдөр байна! гэж хэлээд Вуд Гриффиндорын 

ширээний дэргэд зогсон, цог золбоо дүүрэн байх агаад багийнхныхаа тавганд өндөг 

жаврай нэмж хийн:

- Харри, чи хурдхан хүрээд ир. Чи сайн идэж эрч хүч авах хэрэгтэй! гэв.

Харри бараг сул суудалгүй ширээг тойруулан харснаа, нөгөө өдрийн тэмдэглэлийг 

авсан хүн энд сууж байгаа болов уу? гэж өөрөө өөрөөсөө асуулаа. Гермиона хулгайн 

тухай мэдэгдэх хэрэгтэй гэж шаардсан ч Харри зөвшөөрөөгүй юм. Тэгэх аваас 

өдрийн тэмдэглэлийн тухай бүгдийг ярих хэрэг гарна. Тэгтэл тавин жилийн тэртээ 

182

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хагридыг яагаад хөөснийг хүн бараг мэдэхгүй шүү дээ. Харин тэрбээр энэ түүхийг 

дэлгэмээргүй байлаа. Бас хамгийн түрүүнд шүү!

Андууд их танхимаасаа гараад тэмцээнд орон хэрэгслүүдээ авахаар шилтгээн рүү 

явсан авч өсөн нэмэгдсээр блайгаа нөгөө таагүй зүйлийн жагсаалтад бас нэг нилээн 

жинтэй түгшүүрийн дохио нэмэгджээ. Харрийг гантиг шалан дээр хөлөө тавьж 

амжив уу, үгүй юу:

- Энэ удаа ал ... Намайг тавь, би хэдэн хэсэг болгоод орхиё ... Би өөрөө хэдэн 

хэсэг болгоё! гэх дуу дуулдлаа.

Харри уулга алдахад Рон, Гермиона хоёр түүний зүг ухасхийв.

- Нөгөө дуу хоолой! Би сая түүнийг дахин сонслоо! Та хоёр сонсов уу? гэж

Харри дуу алдаад эргэн тойрноо харлаа.

Рон нүдээ бүлтийлгэн толгой сэгсрэхэд Гермиона гэнэт духаа алгадаж:

- Харри, би мэдчих шиг боллоо! Одоохон номын сан руу очьё! гэлээ.

Тэгээд шатаар дээш гүйлээ.

- Тэр юу мэдсэн юм бол? гэж Харри гайхан асуугаад эргэн тойрноо дахин 

харав. Дуу ахиад сонсогдвол хаанаас гараад буйг нь мэдэж болох юм.

- Ойлгох юм алга гэж Рон хэлээд дээш харлаа.

- Яагаад гэнэтхэн номын сан руу очих хэрэг гардаг байнаа?

- Энэ чинь Гермиона. Хэрэв юм ойлгоогүй бол тийшээ явж түүнээс асуу гэж

Рон мөрөө хавчин хэлэв.

Харри шийдэж чадалгүй зогсож байлаа. Тэрбээр нөгөө дууг сонсох гэж хичээсэн авч 

их танхимаас хүүхдүүд гарч ирэн хоорондоо чанга чанга ярилцсаар цэнгэлдэх 

хүрээлэн рүү яарцгаах аж. Харри дахин юу ч сонссонгүй.

- Алив яараач. Бараг арван нэг болчихоод байна. Тэмцээнтэй гэдгээ мартчихсан 

байх шив! гэж хэлээд Ронт үүнийг түлхжээ.

Харри ахин хэсэг зуур азнаснаа гараа зангаад Гриффиндорын шилтгээн рүү гүйлээ.

«Нисдэг лус-2000»-аа аваад нуга дундуур цэнгэлдэх рүү явцгаах хүүхдүүдийн дунд 

оржээ. Гэхдээ түүний ухаан санаа шилтгээндээ нөгөө учир битүүлэг дууг сонссон 

хэвээр байлаа. Тэгээд хувцасны өрөөнд улаан жанчаа өмсөж байх зуураа, шилтгээнд 

одоо хэн ч байхгүй, бүгд энд тэмцээн үзэхээр ирсэн гэж бодоод тайтгарчээ.

Багууд чангаар алга таших чимээн дор талбайд гарч ирлээ. Оливер Вуд онооны 

цагаригыг урьдчилан үзэхээр агаарт хөөрчээ. Хатагтай Нугарагч бөмбөгийг гаргалаа. 

183

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Шар хувцас өмссөн Пуффендуй багийнхан бөөгнөрөн зогсоод тоглоомын тухай 

Харри шүүртэйгээ ухасхийтэл профессор МакГонагалл гэнэтхэн гарч ирээд гартаа 

том яагаан чанга баригч барьсаар талбай дундуур гүйж явлаа.

Харрийн зүрх ёгхийжээ.

- Тэмцээн хойшлогдлоо! гэж чанга яригчаар хашгирахад үзэгчдийн суудалд 

дүүрэн суусан хүүхдүүд чангаар хашгирч шүгэлдэн шуугилдаж гарлаа.

Оливер Вуд яаран газардсанаа, гартаа шүүрээ барьсан хэвээр профессор

МакГонагаллын зүг мэл гайхан явлаа. Тэрбээр:

- Профессор оо! Бид тоглох хэрэгтэй ... Цомыг ... Гриффиндорынхон ... гэж 

Профессор МакГонагалл түүнийг огт тоолгүй чанга яригчаар:

- Бүх сурагчид өрөөндөө буцаж очицгоо. Тэнд очоод цааш яахаа мэдэх болно.

Хурдан бол сайн шүү! гэж хашгирна.

Тэгснээ профессор чанга яригчаа буулгаад Харрийг дохин дуудаж:

- Поттер чи надтай явбал дээр гэлээ.

Өнөөдөр түүнийг юунд сэжиглэж байгааг огт ойлгоогүй Харри орлилдон байгаа 

хүүхдүүдээс сондгойрон зогссон Роныг харав.

Рон тэднийг шилтгээн орох замд гүйцэж очлоо. Гэхдээ Роныг ирэхэд профессор

МакГонагалл төвөгшөөлгүй:

- Уизли чи ч бидэнтэй хамт яв гэсэн учир Харри их л гайхав.

Алсад яваа сурагчид тэмцээн хойшлогдох болсныг дургүйцэн шуугилдаж зарим нь 

түгшсэн харагдана. Рон Харри хоёр профессорыг даган гантиг шатаар өгслөө. Энэ 

удаа профессор тэднийг танхим руугаа биш эмнэлэг рүү дагуулж иржээ.

- Yүнийг дуулаад та нар цөхрөх л байх. Ахин нэг дайралт боллоо ... Хоёр 

хүнийг шүү ... гэж профессор МакГонагалл ер бусын аядуун өгүүлээд эмнэлгийн 

үүдэнд дөхөж очлоо.

Харрийн дотор хүйт оргив. Профессор МакГонагалл үүдийг түлхэн нээж, тэд дотогш 

Хатагтай Помфри тавдугаар дамжааны нэг охины дээрээс тонгойно. Энэ бол Харри 

Рон хоёр шинэ жилийн үеэр Слизериний өрөөнд очих замаа асуух гээд бүтээгүй 

Когтевраны нөгөө охин байв.

184

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харин хажуугийн орон дээр нь ...

- Гермиона! гэж Рон уулга алдлаа.

Гермиона огт хөдөлгөөнгүй хэвтэх агаад нээсэн нүд нь шил шиг гөлийжээ.

- Эднийг номын сангийн үүднээс олсон юм. Яагаад гэдгийг та нар бас л 

мэдэхгүй биз дээ? гэж профессор МакГонагалл хэлээд жижигхэн дугариг толь 

тэдэнд үзүүлж:

- Энэ толь тэдний дэргэд шалан дээр байсан юм гэлээ. Рон, Харри хоёр 

Гермионагаас харц үл салган толгой сэгсрэв.

- Би та нарыг Гриффиндорын шилтгээнд хүргэж өгнө. Би сурагчидтай ярилцах 

учиртай гэж хэлээд профессор МакГонагалл хүндээр санаа алдлаа.

Бүх хүүхдүүдийг цугласан хойно профессор:

- Бүх сурагчид оройн зургаан цагаас өмнө өөр өөрийнхөө тэнхимийн өрөөнд 

эргэж очоод тэндээс гарахгүй байх ёстой. Багш нар хичээлд чинь хүргэж өгнө. 

Дагалдагч хүнгүйгээр хэн ч бие засах газарт очиж болохгүй. Бүх тэмцээн, бэлтгэл 

түр зуур хойшлогдлоо. Yдэш орой хаашаа ч явж болохгүй гэж хэллээ.

Гриффиндорын шилтгээнд дүүрэн байгаа хүүхдүүд энэхүү хатуухан сануулгыг нэг ч 

үг гээлгүй сонсоцгоов. Профессор юм уншсан цаасаа хуйлж аваад:

- Би ингэж цөхөрч үзсэнгүй удсан гэдгээ хэлмээр байна. Хэрэв гэмт этгээдийг 

барьж чадахгүй аваас сургууль маань хаагдах байлгүй дээ. Хэн нэгэнд ямар

нэг ажиг сэжиг байвал над руу хүрч ирээд мэддэг бүхнээ ярихыг 

хичээнгүйлэн хүсье гэж нэмж хэллээ.

Профессор МакГонагалл бүдүүн хатагтай бүхий завсраар гарч одохуй, завсар 

дорхноо хаагджээ.

- Хараач хөөе, хий үзэгдэл, Пуффендуйн нэг сурагч, Когтевраны нэг сурагчийг 

эс тооцох юм бол Гриффиндорын хоёр хүүхдэд хараал хийжээ хэмээн ихэр 

Уизлийнхны дотны анд Ли Жордан хуруу даран тоолоод:

- Слизерины сурагчид бүгд эрүүл саруул энх тунх байгааг багш нарын нэг нь ч 

анзаардаггүй юм байх даа? Энэ бүхэн Слизеринээс гараад байгаа нь тодорхойгүй 

байна гэж үү? Слизериний үе залгамжлагч бол Слизериний гайхал амьтан ... Эндээс 

Слизериний бүх сурагчдыг барьж аваад явуулчихаж яагаад болдоггүй юм бол? гэж 

түүнийг ярихад хүүхдүүд дэмжин толгой дохиж цувран алга ташицгаалаа.

Перси өөрөө Лигийн ард сууж байсан авч энэ дудаа өөрийнхөө үзэл бодлыг зарлах 

гэж яарсангүй. Харин ч бүр аргаа барсан дорой буурай харагдаж байв.

185

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Перси бүр гутарч гүйцжээ. Пенелон Кристалл гэдэг Когтевраны тэр охин 

чинь бас ахлагч юм. Гайхал амьтан ахлагч руу довтолж болно гэж түүний ухаан 

санаанд огт ороогүй дээ гэж Жорж Харрид шивнэлээ.

Гэвч Харри түүний хэлэхийг сонссонгүй. Түүний нүдэнд эмнэлгийн оронд дээр 

гантиг хөшөө мэт хөдлөхгүй хэвтэх Гермиона харагдсан хэвээр. Одоо гэмт хэрэгтэнг 

барьж чадахгүй бол яанаа? Тэгвэл Дурслийхантай амьдрах тухайгаа бодох хэрэг 

гарна даа. Том Реддл маглуудын асрамжийн газарт очихгүйн тулд Хагридыг барьж 

өгсөн шүү дээ. Харри одоо түүнийг сайн ойлгож байлаа.

- Бид одоо яах вэ? Хагридыг сэжиглэж байгаа байх даа? гэж Рон түүний чихэнд 

- Явж түүнтэй ярилцах хэрэгтэй байна. Түүнийг тэгсэн гэдэгт би огт итгэхгүй.

Гэхдээ тэр үед гайхал амьтныг чухам Хагрид сулласан болохоор тэр нууц өрөөг 

хаана байдгийг мэдэх учиртэй. Yүнээс л яриагаа эхлэх юм шүү гэж Харри 

бодлогошрон хэллээ.

- Гэхдээ МакГонагалл багш шилтгээнээс зөвхөн багш нарын хамт хичээлийн 

үеэр л гарч болно гэсэн.

- Тэгэхээр аавын хуучин нөмрөг дахин хэрэг болох нь ээ.

Харри ааваасаа өвлөн авсан цорын ганц зүйл бол урт, мөнгөлөг өнгийн далдын хар 

нөмрөг байлаа. Түүнгүйгээр сургуулиас гарах аргагүй. Учир нь тэд хэнд ч 

харагдалгүй Хагридтай уулзах ёстой. Андууд хэвтдэг л цагтаа хэвтээд Невилл, Дин, 

Симус нарыг ярьж дуусаад унтахыг хүлээж байснаа босоод хувцаслан том нөмрөгөө 

Шилтгээний харанхуй хонгилоор явна гэдэг тийм ч таатай бус. Шөнийн цагаар 

шилтгээнд тэнэж байсан Харри ийм орой болсон хойно ийм их хөл хөдөлгөөнтэй

байхыг урьд өмнө үзээгүй юм. Багш, ахлагч, хий үзэгдлүүд ямар нэг аюултай юм 

үзэгдэж магадгүй гэсэн бололтой эргэж харан хос хосоороо явцгаана. Харамсалтай 

нь далдын хар нөмрөг чимээ дарж чадахгүй ажээ. Жижүүрлэхээр гарсан Снеггээс 

ердөө л алхамын төдий зайтай байтал Рон ямар нэг гишгичихээд чанга хараатал, яг 

тэр үед Снегг агш найтаалгах таарч бүх юм аятайхан өнгөрчээ. Андууд хаалга руу 

дөхөж очоод санаа алдан хүнд царсан үүдийг нээлээ.

Одод түгсэн саруулхан шөнө байлаа. Хориотой ойн моддын дундуур ойн харуулын 

бяцхан байшингийн цонх гэрэлтэн харагдана. Хүүхдүүд бүр хаалганд тулж очсон 

хойноо нөгөө авралт нөмрөгөө тайлцгаав.

Yүд тогшсоноо гартаа нум барин онилсон Хагридыг харлаа. Түүний ард чонын 

ангуучин Соёот чанга хуцна.

186

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энэ чинь хэн бэ! Ийм шөнө ойгоор яах гэж яваа юм? гэж Хагрид зэвсгээ 

буулган тэднийг гайхан харсаар асуув.

Тэд хамтдаа гэрт орох үед Харри нумыг заагаад:

- Yүгээр яах нь вэ? гэж асуулаа.

- Зүгээр л ... Яах ч үгүй ... Би ... хүн ... хүлээж байсан юм ... Сууцгаа цай 

... гэж Хагрид түгдчинэ.

Тэрбээр юу хийж байгаагаа сайн мэдэхгүй байгаа бололтой. Усаа цалгилуулж галаа 

унтраах шахсанаа ханд хийдэг гүцнийхээ бариулыг хамаагүй татаад мулталчихав.

- Хагрид чи юу болоод байнаа? Гермионагийн тухай дуулаа биз дээ?

- Тиймээ, дуулалгүй яахав ...

Хагридын дуу хоолой хэзээ ч ийм байгаагүй билээ.

Тэрбээр цонх руу түгшингүй харснаа ханд хийхээ мартан цай аягалаад самартай том 

бялуу зүсэж байтал гэнэт үүд чанга тогшлоо.

Бялуу шалан дээр унажээ. Рон Харри хоёр бие биеэ айсан харцаар харснаа далдын 

хар нөмрөгөө нөмрөөд алсын буланд очиж зогсов. Хагрид тэднийг харагдахгүй 

байгааг үзэж итгээд нумаа аван үүдийг нээлээ.

- Yдшийн мэнд, Хагрид аа.

Оромжинд Дамблдор орж ирэв. Тэрбээр хөмсөг зангидан баргар царайлжээ. Түүний 

араас бас нэг хүн орж ирлээ. Дамблдорын дагуулсан хүн тун ч хачин төрхтэй ажээ.

Yл таних тэр хүн намхан авч бадриун ороолдсон буурал үстэй сэтгэл зовсон 

ядрангуй царайтай юм. Тэрбээр ер бусын хувцас алаглуулан өмсчээ. Судалтай 

костюм ягаан зангиа, хар жанч, шөвгөр хоншоортой улаан шаахай өмсөж сугандаа 

цайвар ногоон тогоо хавчуулсан байв.

- Энэ чинь аавын дарга. Ид шидтэний яамны сайд Корнелиус Фаж байна! гэж

Рон сэмхэн шивнэлээ.

Харри Роныг чимээгүй бол гэж дохин тохойгоороо нудрав.

Хагридын царай цонхийж, духан дээр нь хөлс бурзайжээ. Тэрбээр Корнелиус Фаж, 

Дамблдор хоёрыг гайхан харсаар нэгэн сандалд суулаа.

- Тусгүй ажил боллоо, Хагрид минь! Тун ч тусгүй. Ямар нэг юм бодож олох 

хэрэгтэй. Холимог цустай дөрвөн хүүхэд дайралтанд өртлөө. Энэ явдал арай дэндэж 

байна. Яам арга хэмжээ авах ёстой гэж Фаж товчхон ярьж эхлэв.

187

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би ... үүнийг ... хэзээ ч ... Намайг биш гэж та бүхэн ... мэднэ дээ ... Би хэзээ ч

... профессор Дамблдор гуай ... гэж Хагрид хэлээд Дамблдорыг царайчлангуй харна.

- Корнелиус минь, би зарим зүйлийг тодруулж өгмөөр байна. Хагридад би 

бүрэн итгэдэг. Түүнийг хардахгүй байгаа гэж Дамблдор хөмсгөө улам зангидан 

эрс тэс хэллээ.

Фаж тун эвгүй байдалд орсон ч:

- Альбус та сонсож байгаач. Хагридын урьд хийсэн ажил түүнийг буруутгаад 

байгаа юм. Яам өөр яах ч арга алга. Арга хэмжээ авахагүй бол болохгүй. Ивээн 

тэтгэх зөвлөл бүх юмыг мэдэж байгаа гэлээ.

- Хагридыг холдуулснаар энэ явдлыг зогсоохгүй гэдгийг би танд дахин хэлмээр 

байгаа гэж ярихдаа Дамблдорын цэнхэр нүд гялалзаж байлаа. Харри ийм байхыг нь 

хэзээ ч үзээгүй юм.

Фажын сэтгэл хямран гартаа тогоогоо эргүүлнэ.

- Болсон явдлыг миний байр сууринаас аваад үз дээ, Альбус минь. Намайг бас 

шахаад байна. Юм хий гэж шаардаад байна. Хэрэв Хагридыг буруугүй гэж нотлох 

аваас бид буцаагаад л аваад ирнэ. Тэгэхэд муу юм ярих хүн гарахгүй гэдэгт итгээрэй. 

Харин одоо би Хагридыг авч явах хэрэгтэй. Тэгэх шаардлагатай юм. Энэ бол миний 

- Намайг авч явна гэнээ? Хаашаа? гэж Хагрид асуугаад чичирч байв.

- Удахгүй ээ. Энэ бол шийтгэл биш шүү, Хагрид аа. Урьдчилан сэргийлэх арга 

хэмжээ. Жинхэнэ гэмт хэрэгтнийг барьсан хойноо танаас уучлал гуйгаад явуулах 

болно ... гэж хэлэхдээ Фаж Хагридаас харцаа бууруулж байлаа.

- Азкабан руу аваачих уу? гэж Хагрид сөөнгө дуугаар асуув. Фажыг хариу 

хэлж амжаагүй байтал үүд ахиад тогшлоо.

Дамблдорыг үүд нээхэд орж ирсэн хүнийг хараад Харри өөрийн эрхгүй дуу алдахад

Рон түүний хажуу руу тохойгоороо нударчээ.

Аян замын урт хар жанч нөмөрсөн, сэтгэл хангалуун хүйтэн инээмсэглэл нүүрэндээ 

тодруулсан Люциус Малфой түргэн түргэн алхалсаар орж ирлээ. Соёот уурсан 

- Фаж та хүрээд иржээ. Сайн байна! гэж Малфой хэлэв.

- Та ... Танд ... юу хэрэгтэй юм бэ? Явж үз! Өөрөөр хэлбэл ... миний байшингаас 

тонил! гэж Хагрид уурсан хашгирлаа.

- Хонгор минь, үүнийг чинь байшин гэж хэлдэг юм бол энд чинь байхад тийм ч 

сайхан биш байна. Би захирлыг эрж сургууль руу утасдахад түүнийг энд байгаа гэсэн 

188

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

юм хэмээн хэлэхдээ Малфой ойн харуулын тааруухан оромжийг тун ч сэжиглэнгүй 

- Та надаар яах гэсэн юм бэ, Люциус минь? гэж Дамблдор асуулаа. Хэдийгээр 

эелдэг асуусан ч нүдэнд нь таагүй оч гялалзана.

- Аймшигтай мэдээ дуулганаа. Ивээн тэтгэгч нар таныг захирлын тушаалаас 

халахаар шийдсэн юм. Энэ таныг халах тушаал байна. Тушаал дээр арван хоёр хүний 

гарын үсэг бүгд бий. Та болж байгаа явдлыг зогсоож чадахгүй байгаа болохоор айж 

байна. Хичнээн ч хохирол гарав даа? Өнөөдөр бас хоёр биз дээ? Хэрэв гэмт 

хэрэгтнийг зогсоож чадахгүй аваас мөдхөн Хогвартст нэг ч холимог цустан үлдэхгүй 

нь. Энэ бүхэн ямар муухай уршиг тарихыг бид сайн мэдэж байгаа хэмээн Малфой 

жүжигчин лугаа үгээ сунжруулан хэлж, гаргасан цаасаа үзүүлэв.

- Дамблдорыг хална гэнээ? Ингэж болохгүй! Энэ чинь эцсийн арга хэмжээ байх 

ёстой ... Люциус минь, сонсооч ... гэж Фаж дүрсхийлээ.

- Захирлыг томилох, халах нь ивээн тэтгэх зөвлөлийн бүрэн эрхийн асуудал.

Дамблдор гараад байгаа гэмт хэргийг зогсоож чадахгүй болохоор ... гэж

Малфой нэгэн хэмийн аялгуугаар ярина.

- Дамблдор чадахгүй гэнээ? Тэгвэл хэн чадах юм? гэж Фаж догдлон асуухад 

дээд уруулд нь хөлс бөнжигнөж байв.

- Yүнийг бид мөдхөн мэдэх болно. Арван хоёр хүн бүгд санал нэгтэй байгааг 

анхаарах хэрэгтэй дээ ... гэж Малфой жудаггүй байдалтай ярзайн хэллээ.

Хагрид үсрэн босоход түүний сэгсгэр хар толгой адар шүргэнэ.

- Аа-аа! Та нар хэдийг ... хэдийг та нар ... шахаж ... айлгасан бол доо ... Тэгээд л 

зөвшөөрсөн хэрэг гэж Хагрид орилов.

- Хонгор минь, муухай зангаасаа болоод балрах вий дээ. Азкабаны харгалзагч 

нарыг ингэж загнаж болохгүй гэж зөвлөмөөр байна. Ингэхэд тэд дургүй байдаг 

юм ... гэж Малфой харууссан дүр эсгэн өгүүлэх ажээ.

- Дамблдорыг хөөнө гэнээ! Хөөгөөд үз л дээ. Холимог цустнуудад тэртээ 

тэргүй аврал байхгүй! Тийм ээ, аврал байхгүй! Бүгдийг цааш харуулах байлгүй 

гэж Хагридыг оволзоход Соёот өрөвдөн ульж байлаа.

- Хагрид минь тайвшир. Нэгэнт л ивээн тэтгэх зөвлөл шийдсэн хойно би яахав, 

Люциус ээ гэж Дамблдор хэлээд Малфойг харав.

- Гэхдээ ... хэмээн Фажыг түгдрэхэд:

- Yгүй ээ! гэж Хагрид нүргэлүүлэн хэллээ.

Дамблдорын цэнхэр нүд Малфойн хүйтэн харцтай тулгарчээ.

189

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Гэхдээ нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Сургуульд намайг итгэн дагах нэг хүн 

үлдэх хүртэл би сургуулиа орхихгүй ээ. Бас тусламж хүссэн хүн бүр Хогвартсаас 

ямагт туслалцаа авдаг байсныг санаарай гэж Дамблдор удаан тод хэллээ. Тэрбээр нэг 

ч үгээ тэдэнд сонсголгүй үлдээхийг тэвчихгүй байсан юм.

Дамблдор ингэж хэлэхдээ Рон тэр хоёрын нуугдсан буланг нэвт шувт харсан гэж

Харри тангараглахад бэлэн байлаа.

- Бахархмаар санаа байна. Таны удирдагчийн үүргийг хэрхэн ... ойлгодог чинь

... өө-өө ... бүхэнд хүртээлгүй байх л даа. Таны дараагийн хүн журамлаж дөнгөнө гэж 

найдахаас өөр арга бидэнд алга. Тэгвэл холимог цустнуудыг ... өө-өө ... «цааш 

харуулахаа» болих биз хэмээн хэлээз Малфой тонгойн ёслов.

Тэрбээр оромжны үүд рүү очиж нээгээд дахин даажинтай тонголзон Дамблдорыг 

үдлээ. Фаж гуайн Хагридыг хүлээн гартаа тогоогоо эргүүлсээр байсан ч ой 

хамгаалагч маань огт яарсангүй гүнзгий амьсгал аваад үг бүрээ цэгнэн байж:

- Ямар нэгэн юм эрж байгаа бол аалзыг л дагах хэрэгтэй. Би аалзыг гэж байна.

Тэд л хэрэгтэй газарт аваачдаг юм. Миний хэлэх юм гүйцлээ гэв. Фаж түүнийг 

гайхан ширтэнэ.

- Би одоо явъя даа гэж Хагрид түүнийг тайтгаруулаад сохор номингийн арьсан 

дээлээ хөдөрлөө. Тэгээд Фажын араар гарах зуураа үүдний дэргэд саатаад:

- Хоолны хувьд бол ... Соёотыг хооллох хэрэгтэй дээ. За баяртай ... Өөрөөр 

хэлбэл эргэж иртэл баяртай гэж чангаар хэллээ.

Yүд чанга хаагдахад Рон далдын хар нөмрөгийг авч чулуудаад:

- Бид ингээд Дамблдоргүй үлдэх шив. Одоо өдөрт гурван удаа довтлох байлгүй 

дээ. Сургуулийг хэзээ ч хааж болох нь гэж дорой дуугаар хэлэв.

Соёот үүд рүү дөхөж очсоноо гэнэтхэн ульж, тэгснээ том савраараа түүнийг маажин 

малтаж байлаа.

190

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 15: АРАГОГ ААЛЗ

Шилтгээний эргэн тойрны нугад нэг л мэдэхэд зун болжээ. Тэнгэр, нуур хонин нүдэн 

цэцэгтэй өнгө булаалдан цэнхэрлэж, хүлэмжийн цэцгүүд өнгө хоршин алаглана. 

Гэхдээ Харрийн хувьд байгалийн гайхамшигтай хослох нэг л зүйл дутаад байв. Хавь 

орчныг аварга алхаагаараа хэмжин явах ойн харуул Хагрид, түүний мөнхийн дагуул 

чоноч нохой Соёот хоёр алгаа. Шилтгээнүүд ч бас төдийлөн сайхан байсангүй.

Рон, Харри хоёр Гермионаг эргэх гэсэн авч эмнэлэгт эргэлтийн хүн оруулахгүй 

- Өршөөгөөрэй, бид гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан. Ингэвэл манай 

өвчтөнүүдийг дахин дайрахгүй байлгүй дээ. Гэмт этгээд хэзээ ч гараад ирж болох 

юм ... гэж хатагтай Помфри үүдээ яльгүй онгойж завсраар нь тэдэнд хэлжээ.

Дамблдорыг явсны дараа хүн бүхний сэтгэлд айдас хургажээ. Шилтгээнийг 

гийгүүлэх наран хүртэл зарим цонхны шилийг нэвтлэхгүй байгаа мэт санагдана. 

Сургууль даяар амгалан тайван царай нэг ч үл үзэгдэх агаад хонгилд хааяа нэг гарах 

инээд хөөр хуурамч, зориуд юм шиг санагдан дорхноо дуугүй болох бүлгээ.

Өөртнь итгэх цорын ганц хүн үлдэх хүртэл сургуулийг орхихгүй. Хогвартст байдаг 

хэн ч «тусламж хүсэх аваас ямагт авдаг байсан» хэмээх Дамблдорын сүүлчийн үгийг 

Харри өөртөө байнга давтдаг байлаа. Гэхдээ энэ чинь юу гэсэн үг вэ? Одоо хэнээс 

тусламж хүсэх вэ? Эргэн тойрны бүх хүмүүс яг л өөр шиг нь айн ширвээтсэн байгаа 

Аалзны талаар Хагридын өгсөн зөвлөгөө ойлгомжтой, тодорхой байсан ч шилтгээнд 

нэг ч аалз үлдээгүй мэт харагдах болохоор юугаа ч мөрдөх билээ. Аалзнаас үхтлээ 

айдаг Роныг бодвол Харри аалзнуудыг хянамгай гэгч эрж байлаа. Эрэл хийхэд багш 

наргүйгээр шилтгээн дотуур ганцаар явахыг хориглосон хорио цээр түвэг учруулна. 

191

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харрийн нэг ангийхан хамгаалуулахыг эсэргүүцдэггүй ч Харрид энэ нь бишгүй 

Сургуульд айдас хүйдэс, ажиг сэжиг дүүрэн авч сэтгэл хангалуун явах цорын 

ганцхан сурагч байлаа. Драко Малфой дөнгөж саяхан ахлагч болсон мэт бардам 

түрэмгий дүртэй сургууль дотуур холхино. Малфой чухам юунд баярлаад байгааг 

Харри ойлгохгүй уджээ. Гэтэл Дамблдор явж, Хагрид баригдсанаас хоёр долоо 

хоногийн дараа Харри уусмал бэлтгэх хичээл дээр Малфойн ард суух учрал 

тохиожээ. Тэгээд түүнийг Крэбб Гойл хоёртой ярилцахыг сэмхэн сонссон билээ.

- Дамблдорыг зайлуулж чадах цорын ганц хүн бол аав гэдгийг би үргэлж 

мэддэг байсан юм аа. Аав түүнийг үнэхээр бүтэхгүй захирал гэж хэлдгийг би та нарт 

ярьж байсан даа. Одоо л бид жинхэнэ захиралтай болж магадгүй. Тэгвэл нууц 

өрөөнөөс айхгүй түүнийг хаахгүй болно. МакГонагалл багш зүгээр л орлож байгаа 

болохоор удахгүй л дээ ... гэж Драко дуугаа аяарсган шивнэжээ.

Снегг багш Гермионагийн хоосон суудал тогоог хальт харсан боловч түүний байхгүй 

талаар ганц ч үг дуугарсангүй.

- Ноёнтоон та захирал болох саналаа яагаад өгч болдоггүй юм бэ? гэж Драко 

түүнээс чангаар асуулаа.

- Малфой, энэ чиний ухаан хүрэх асуудал биш. Профессор Дамблдорыг ивээн 

тэтгэгчид түр зуур л холдуулсан юм. Түүнийг мөдхөн ахиад бидэнтэй хамт байна 

гэж би зориглон батлаж чадна гэж Снегг багш хэдийгээр жимбэгэр уруулд нь үл ялиг

инээмсэглэл тодорсон ч эрс шулуун хэлэв.

- Яалаа гэж дээ! Таныг нэр дэвшүүлбэл манай аав дэмжинэ гэж би бодож 

байна. Таныг манай сургуулийн хамгийн сайн профессор гэж би түүнд хэлнэ.

Снегг багш хүйтнээр инээмсэглэн ангийг тойруулан харах үедээ аз болоход тогоон 

дээрээ дотор нь муухайрсан мэт тонгойх Симус Финниганыг олж харсангүй.

- Гайхалтай нь яагаад эрлийзүүд чемодан саваа бэлтгэхгүй байнаа? Мөдхөн нэг 

нь үхнэ гэж таван галлеоноор мөрийцье. Харамсалтай нь Грэйнжер бус ... гэж Драког 

үргэлжлүүлтэл хонх жингэнэлээ.

Рон түүний зүг дайрсан авч үймээн шуугианаас болоод анд нараас нь өөр хэн ч 

түүнийг анзаарсангүй. Харри Дин хоёр Роны хоёр талаас нь зүүгджээ.

- Намайг тавь! Саваатай саваагүй би түүнийг нүцгэн гараараа дөнгөнө! гэж Рон 

мултрах санаатай хашгирна.

- Алив түргэлээрэй! Би та нарыг ургамал судлалын хичээлд чинь оруулж өгнө 

гэж Снегг багш хэллээ.

192

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Сурагчид цувран зогсоход адагт нь Харри Дин мултрах гэж зүтгэсээр байгаа Рон нар 

зогсов. Снегг багш сурагчдыг шилтгээнээс дагуулан гаргаж цэцэрлэг дундуур 

хүлэмж рүү аваачлаа. Тэгэхэд л Рон арайхийн суларчээ.

Ургамал судлалын хичээл дээр Жастин, Гермиона хоёр байхгүй байсан учраас 

хүүхдүүд сэтгэл санаагаар унасан харагдана.

Профессор Стебль тэдэнд гандаж муудсан абиссины алтан товчыг зулгаах үүрэг 

өгчээ. Харри тэвэр дүүрэн хуурай өвс авч яваад Эрни МакМиллантай хаз тулгарав. 

Тэрбээр Ханнатай хамт өвс зулгааж байсан аж. Энри гүнзгий санаа алдаад албан 

ёсны байдлаар:

- Чамайг хардаж байсныг уучлаарай, Харри. Чи Гермиона Грэйнжер өөд хэзээ ч 

дайрахгүй шүү дээ. Урьд ярьж байсан бүгдийнхээ төлөө хүлцэл өчье Одоо бид 

цөмөөрөө л адилхан. Гэхдээ ...

Түүнийг булцгар гараа сунгахадд Харри чин сэтгэлээсээ атгажээ.

- Драко Малфой гэдэг энэ хижиг хичнээн додигор явааг хар даа! Би бүр үүнийг 

Слизериний үе залгамжлагч байх гэж бодох боллоо. Yнэн үү? гэж Эрни хатсан 

өвс хамах зуураа хэллээ.

- Бодож олсонд чинь баяр хүргэе гэж Эрнийг Харри шиг амархан уучлахааргүй 

байсан Рон бувтнан хэлэв.

- Харри чинийхээр бол энэ Малфой ингэсэн үү?

- Yгүй ээ! гэж Харри ер бусын ширүүнээр хэлжээ. Эрни, Ханна хоёр учрыг 

ололгүй түүнийг гайхан харна.

- Yгүй ер өө! Хараач! гэж Харри хэлээд Роны нурууг цэцэрлэгийн хайчлуураар 

түншээд авлаа. Тэднээс нэг метр орчмын зайд гурван том аалз ой чиглэн талбай 

дундуур гүйж явав.

- За-а. Гэхдээ бид одоо шуудхан мөрдөж чадахгүй нь ... гэж Рон баярлаж 

хөөрсөн царай гаргахыг хичээн хэллээ.

Эрни, Ханна хоёр тэдний яриаг сониучирхан чагнана. Харри маань зугтан яваа 

аалзнуудыг харсаар.

- Тэд хориотой ой руу явж байгаа бололтой ... Рон бүр урвайж гүйцжээ.

Ургамал судлалын хичээлийн дараа профессор Стебль сурагчдыг хар урлагаас 

хамгаалах хичээлд оруулахаар хүргэж өглөө. Рон, Харри хоёр ажиллах 

төлөвлөгөөгөө бусдад мэдэгдэлгүй хэлэлцэхийн тулд ангийхнаасаа хоцорчээ. 

- Бидэнд ахиад л далдын хар нөмрөг маань хэрэг болох нь ээ. Хагрид ой руу 

Соёотыг авч явдаг байсан болохоор бид ч бас дагуулах болно. Нэг амьтан дэргэд 

байвал дээр гэж Харри хэлэв.

193

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Тэгье ээ. Гэхдээ ... Тэнд чинь ... Ойд гэнэтхэн махчин мангас гараад ирвэл 

яанаа? гэж Рон шидэт саваагаа тэмтрэн ярилаа.

Харри юу ч хэлсэнгүй. Андууд ангийн хамгийн арын суудалд суужээ.

- Тэнд сайн амьтад ч байдаг юм. Хүн морь, ганц эвэрт гээд л ... хэмээн Харри 

андынхаа сэтгэлийг засах санаатай хэлэв.

Рон хэзээ ч Хориотой ойд очиж үзээгүй билээ. Харри нэг удаа явж үзсэн болохоор 

тиймэрхүү явдал давтагдахгүй байх гэж битүүхэн найдаж байжээ.

... Алтан хонгиот Туг үс анги дотуур бараг нисэх шахан түүний хөөр хөгжөөнтэй 

төрх хүүхдүүдийн анхаарлыг татах аж. Бусад багш нар улам баргар дуугүй болсон ч 

Туг үс чалчаа яриа сайхан инээмсэглэлээ огт орхисонгүй.

- Би хүрээд ирлээ! Харуул хамгаалалт юунд хэрэгтэй юм бэ? гэж тэрбээр дуу 

Хүүхдүүд дүнсгэр царайлан бие биеэ харсан ч огт дуугарсангүй. Аюул өнгөрсөн! 

Гэмт этгээд олдсон! гэж Туг үс сунжруулан хэлэх нь оюун ухааны хомсдолтой 

хүүхдүүдэд ярих мэт санагдана.

- Танд хэн ингэж хэлсэн юм бэ? гэж Дин Томас дуугаа өндөрсгөн асуув.

- Хонгор хүү минь, Хагридыг буруутай гэж зуун хувь итгээгүй бол ид 

шидтэний яамны сайд түүнийг хэзээ ч баривчлахгүй шүү дээ гэж Туг үс нэг дээр 

нэмэх нь нэг тэнцүү хоёр гэдгийг тайлбарлах лугаа хэллээ.

- Итгэлтэй байсан нь эргэлзээтэй байвал яана! гэж Рон Динээс чангаар 

- Хагридыг баривчилсан тухай ноён Уизли танаас би арай илүү мэдэх байх гэж 

найднам гэж хэлэх Туг үсийн биеэ тоосон гэдэг нь хязгааргүй.

Рон цаашаа маргах гэсэн боловч ширээн доогуур Харрийг өшиглөхөд ухаарч яриагаа 

тасласан билээ.

- Бид тэнд байгаагүй бүү март гэж Харри шивнэжээ.

Гэхдээ Туг үсийн хоосон толгойлсон хөөр баясал, Хагридыг буруутай гэж 

эргэлзэлгүй итгэсэн явдал бүх муу юм дууссан гэдэг бодол нь Харрийн уурыг хүргэж

«Ороолонтой орооцолдсон нь» гэдэг зузаан номыг аваад хар урлагаас хамгаалах 

хичээлийн багш руу нүүлгэчихмээр санагджээ. Ингэхийн оронд тэрбээр: «Өнөө 

шөнө ой руу явцгаая» гэж бичээд Ронд өглөө.

Рон бичгийг уншаад шүлсээ арайхийн залгаж саяхан хүртэл Гермионагийн сууж 

байсан суудал руу харав. Энэ нь түүний зоригийг бадраан тэрбээр зөвшөөрөн толгой 

194

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Зургаан цагаас хойш шилтгээн дотуур явах, зугаалах хориотой болохоор их танхим 

ямагт дүүрэн хүнтэй байна. Ярих юм бишгүй болохоор Гриффиндорынхон шөнө дөл 

болтол унтлагын өрөө рүүгээ тарж явалгүй сууцгаана.

Харри оройн хоолны дараа далдын хар нөмрөгөө чемоданаасаа гаргаж аваад 

хүүхдүүдийг тарахыг хүлээн оройжингоо дээр нь суужээ. Жорж Фред хоёртой алга 

болдог хөзрөөр удаан тоглох зуур Жинни сонирхон үзэж байв. Тэрбээр 

Гермионагийн суух дуртай сандалд суугаад тун ч уруу царайтай тэдний тоглохыг 

ажиглана. Рон, Харри хоёр тоглоомыг хурдхан дуусгахын тулд зориуд хожигдож 

байв. Тэгээд ч шөнө дунд өнгөрсөн болохоор Фред, Жорж, Жинни гурав унтахаар 

Харри Рон хоёр унтлагын өрөөний хаалга дуугарахыг хүлээж байснаа далдын хар 

нөмрөгөө нөмрөөд бүдүүн хатагтайн манадаг завсраар гулсан гарлаа.

Ахиад л жижүүр багш нар дүүрэн зогсох шилтгээн дотуур явах амаргүй аян эхэлжээ. 

Эцсийн эцэст тэд ямар ч аюул осолгүй хонгилын танхимд хүрээд царсан хаалганы 

түгжээг чимээгүйхэн мулталж, юу ч дуугарахгүйг хичээн гадагш гарлаа. Орчин 

тойрныг сарны туяа гийгүүлнэ. Андууд сэтгэл амран амьсгал аваад нуга дундуур 

Хориотой ойн зүг явлаа.

Ой ойртох тусам Рон улам түгшиж байлаа.

- Бид ой руу орлоо гэж бодъё. Тэгтэл мөрдөх юм огт байхгүй бол яанаа.

Аалзнуудыг яг ой руу явсан гэдгийг бид хаанаас мэдэх билээ дээ. Тэд 

шилтгээнээс холдож явсан нь гарцаагүй хэдий ч ... гэж Рон ярина.

Гэхдээ түүний сэтгэл үймэрч байсан болохоор яриагаа таслажээ.

Хагридын оромжны харанхуй цонх уйтгартай харагдана. Харрийг үүд нээхэд Соёот 

баярлах гэж сүйд майд. Түүнийг чангаар хуцан шилтгээнд байгаа хүмүүсийг 

сэрээчих вий гэж айсандаа тэд зуухан дээр байсан цөцгийний цавууг нохойд өгч 

шүдийг нь наалдуулжээ.

Харри далдын хар нөмрөгөө Хагридын ширээн дээр үлдээлээ. Харанхуй ойд түүний

хэрэг байсангүй.

- Соёот минь зугаалъя! гэж Харри хэлээд хөлөө алгаджээ.

Чоноч нохой баярлаж хөөрсөндөө цовхчин байшингаас ухасхийн гараад ойн 

цоорхойгоор хурдлан нэгэн агч мод руу хөлөө өргөн сарив.

Харри шидэт саваагаа гаргаж ирээд «Люмос» гэж хэлтэл савааны үзүүрт зөрөг зам 

аалзны мөрийг ялгаж болохуйц бяцхан гэрэл гарлаа.

- Зүгээр л арга байна. Би өөрийнхийгөө асаая гэвч дэлбэрэх юм уу, эсвэл 

түүнээс ч муу юм болж магадгүйг чи мэдэх юм чинь ... гэж Рон хэлэв.

195

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри Роны мөрнөөс татаад ногоо руу заалаа. Хоёр аалз шидэт савааны гэрлээс 

яаран зугтаж моддын өтгөн сүүдэрт орчихлоо.

- За яахав. Би явахад бэлэн байна гэж гарцаагүй байдалд орсон Рон санаа алдан 

Анд нар эргэн тойрныг шиншлэн үндэс хожуулыг үнэрлэн явах Соёотыг дагуулан ой 

руу орлоо. Шидэт савааны гэрэлд ойн гүн рүү ар араасаа цувран явах аалзыг мөрдөх 

нь түвэггүй ажээ. Тэд юу ч ярилгүй хөл дор өвс шажигнах, навчис сэржигнэхээс өөр 

чимээг анхааран чагнасаар хориод хором явлаа. Төдхөн модод зөрөг замыг улам 

хаан, моддын орой тэнгэрийг халхлан ганцхан Харрийн шидэт саваа л гүн харанхуйд 

гялалзах цорын ганц гэрэл болж байв. Тэдний найман хөлтэй хөтөч нар замаас гарч 

байгааг андууд ажиглажээ.

Харри чиглэлийг тогтоох санаатай алхаагаа удаашруулсан ч өчүүхэн гэрлээс цааш 

харанхуйд юу ч үл үзэгдэнэ. Тэрбээр ойд ийм гүн орж үзээгүй юм.

Одоо яах вэ? Тэд Хагридтай хамт үүгээр явах үед ямар ч байсан замаас гарч 

болохгүй хэмээн ойн харуулын хэлж байсныг тэрбээр сайтар санаж байлаа. Гэтэл 

Хагрид одоо эндээс олон бээрийн тэртээ магадгүй Азкабаны шоронд сууж байгаа. 

Чухам тэр хүн аалзыг дагавал бүх юмын учир олдоно гэж тэдэнд ойлгогдохоор 

хэлсэн билээ.

Харрийн гарт ямар нэг нойтон юм хүрэхэд ар тийш үсрэн Роны хөлийг гишгэсэн 

боловч энэ нь ердөө л Соёотын хөлстэй хамар байжээ.

- Тэдний араас явах уу? гэж Харри аяархан асуулаа. Шидэт савааны гэрэл Роны 

нүдэнд тусаж харагдана.

- Явцгаая. Бид ийм хол дэмий яваагүй гэж Рон хэллээ.

Тэд одоо моддын хоорондуур сүлжин явах аалзнуудын сүүдрийг дагав. Явахад хэцүү 

байлаа. Харанхуйд бараг харагдахгүй хожуул, үндэс хөлд байнга тааралдана. Гэхдээ 

Харрийн гарт нохойн халуун амьсгал мэдрэгдэн түүнийг зоригжуулж байлаа. Шидэт 

савааныхаа гэрлийн тусламжтайгаар өтгөн өвсөн дотуур хаашаа ч юм яаран одох 

аалзнуудын мөрийг олохын тулд нэг бус удаа зогсох хэрэг гарчээ.

Бараг хагас цаг явсан агаад жанч нь юм л бол модны мөчир, бутны өргөсөнд тээглэн 

саад болно. Хэсэг хугацааны дараа хэдийгээр ой шугуй өтгөн хэвээр авч хэвгий 

толгодоор явж байгаагаа мэдэхтэй боллоо.

Соёот гэнэтхэн хуцахад чанга цуурайтна. Рон Харри хоёр санамсаргүй байсан тул 

- Тэнд юу байнаа? гэж Рон Харрийн тохойноос чанга атгаж гүн харанхуй руу 

- Тэнд нэг юм хөдлөөд байна. Чимээг нь сонсоход том амьтан бололтой ...

196

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри тун аяархан хэлэв.

Тэр хоёр чимээ чагналаа. Тэдний баруун талд нэвтэршгүй ойд зам гаргаж байгаа 

бололтой ямар нэгэн том амьтан мөчир хугачиж байв.

- Энэ юу вэ? Хөөе, тэнд хэн байнаа? гэж Рон чичирсэн хоолойгоор хашгирлаа.

- Чимээгүй! Тэр сонсчихно ... гэж Харри түүнд шивнэв.

- Сонсоно гэнээ? Соёотын хуцахыг аль хэдийн сонссон байлгүй! гээд Рон таг 

Харанхуйд юу ч үл үзэгдэнэ. Хүүхдүүд айсаар хүлээн зогсоцгооно. Нүргэлэх чимээ 

бүр ойрхон сонсогдсоноо нам гүм боллоо.

- Тэр юу хийгээд байнаа? гэж Харри асуув.

- Довтлох гэж байгаа байлгүй.

- Яваад өгсөн юм болов уу?

- М-мэдэхгүй ...

Энэхэн агшинд дэргэд нь хурц гэрэл гялалзлаа. Тэр хоёр алгаараа нүүрээ даржээ. 

Соёот улин зугтахыг завдсан ч өргөстэй бутанд тээглэчихээд улам чанга улилаа.

- Харри! Харри энэ чинь манай форд байна! гэж Рон баярласан дуугаар гэнэт 

- Юу гэнээ?

- Хурдхан явцгаая!

Харри Роны араас итгэл муутайхан дагалаа. Андууд хальтарч бүдэрсээр хэдэн агшны 

дараа жижигхэн цоорхойд гарч иржээ.

Ноён Уизлийн машин цоорхойн яг голд сүлжилдсэн мөчрийн доохно зогсох агаад 

гэрэл нь нүд сохлом гялалзана. Гайхсан Роныг яаран дөхөхөд цэнхэр форд машин ч 

эзэнтэйгээ уулзаж байгаа том нохой мэт урдаас нь хөдөлжээ.

- Энд яг цагаа олж иржээ! Yүнийг хараач ... Ойд бүр зэрлэгшчихэж гэж Рон 

Машин зурагдаж шавар шавхай болжээ. Нэвтэршгүй ойгоор явахдаа тоймгүй зовлон 

үзсэн бололтой! Харин Соёот форд машинтай ойр дотно танилцахыг огт хүссэнгүй 

Харри руу наалдан, чичирсэн биеийг нь дулаан илчээрээ бүлээцүүлнэ. Харри 

бодлого болсноо шидэт саваагаа далд хийлээ.

- Чамайг бидэн рүү дайрах нь гэж бодлоо шүү! Чи хаана ирэх нь билээ! гэж Рон 

хэлээд машинаа эелдэгээр алгадна.

197

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри нүдээ онийлгон аалзуудыг олоод үзчих санаатай гэрэлд харсан авч тэд 

бүгдээрээ хурц гэрлээс дайжин зугтсан байлаа.

- Бид тэдний мөрийг алдчихлаа. Мөрийг хурдхан олох хэрэгтэй! гэж Харри 

Гэвч Рон хариу хэлсэнгүй. Тэрбээр хөшсөн мэт зогсох агаад харц нь Харрийн ард 

ойн дэвсгэрээс гурван метрт овойх нэг зүйл рүү ханджээ. Айсандаа түүний царай 

Харри эргэж харж ч амжсангүй. Чангаар тас няс хийх чимээ гарснаа ямар нэг урт 

сахлаг юм түүнийг шүүрч аваад толгойг нь унжуулан дээш өргөхийг гэнэтхэн 

мэдэрчээ. Yхэтлээ айсан тэрбээр гар хөлөө савчин тонгочих зуур ахин нөгөө тас няс 

хийх чимээ гарч Роны хөл дээшээ гозосхийн өргөгдөж байхыг харжээ. Дараа нь 

Соёот цөхөрсөн байдалтай улиад ахин хэдхэн агшин өнгөрөхөд Харри тэднийг ойн 

гүн рүү авч явааг ойлголоо.

Толгойгоо доош санжигнуулан явахдаа түүнийг эзэмдсэн амьтан үсэрхэг зургаан 

хөлөөрөө алхалж хоёр хөлөөрөө түүнийг чанга зууран байгааг, дээр нь бас хоёр 

хазуур ам гялалзаж байхыг харжээ. Араас нь мөн л тийм амьтан Роныг авч явна.

Тэд бүр ойн гүн рүү явж байгаа нь эргэлзээгүй. Өөр нэг аварга амьтанд баригдсан 

Соёот суллагдах санаатай чангаар улихыг Харри сонссон ч өөрөө хашгирч чадахгүй 

байлаа. Түүний дуу хоолой ойн цоорхойд машинтай хамт хоцорсон юм байлгүй.

Энэхүү аймшигт амьтны саварт хэр удахаа Харри төсөөлөхгүй байв. Харанхуй 

жаахан сарниж аалзны хөл доорх навчис яг л амьд юм шиг бужигнан харагдана. 

Харри толгойгоо эргүүлэн харахад модгүй нүцгэн ойн цоорхойд байх агаад зүүдэнд 

ч оромгүй энэ явдлыг саран гэрэлтүүлэхэд түвэггүй ажээ.

Аалзнууд! Энэ бол ойн цоорхой руу тасралтгүй цувж байсан тэр жижигхэн амьтад 

биш ажээ. Бараг морины хэрийн биетэй найман нүд, сагсгар хар үстэй найман хөл

бүхий аварга аалзнууд! Харрийг авч явсан аалз шүүдэрт норсон толгод даган 

уруудсанаа аалзны шүлсээр нэхсэн торны яг голд байгаа бөмбөгөр мөнгөлөг үүр лүү 

явлаа. Олз хараад хазуур амаа тас нясхийлгэх сахлаг хөлтэй хамсаатнууд нь түүнийг 

Аалз Харрийг тавихад хүү газарт дөрвөн хөллөн уналаа. Рон, Соёот хоёр ч хажууд нь 

унав. Соёот одоо улихаа болиод байрнаасаа хөдлөлгүй атиралдан байна. Рон ч бас 

тиймэрхүү харагдах бөгөөд амаа ангайж, нүдээ бүлтийлгэсэн байв.

Түүнийг авчирч хаясан аалз ямар нэг юм хэлэхийг Харри гэнэтхэн анзаарлаа. Гэхдээ 

юу гэдгийг хэлэхэд хэцүү. Эрүүгээ дэндүү чанга дуугаргах юм. Харри ямар ч байсан 

үл ойлгогдох үгийг ялаж сонсчээ.

- Арагог! Арагог! гэж аалз дуудна.

198

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Аалзны бөмбөгөр үүрэн дотроос том зааны хэрийн биетэй аалз алгуурхан гарч ирлээ. 

Түүний бие хөлийн хар үсэнд буурал орж нүд нь муухай болсны дээр хазуур бүхий 

толгой нь сүү шиг цайрна. Тэр сохор аж.

- Юу болоод байнаа? гэж шинэ аалз эрүүгээ тачигнуулан сөөнгөтөв.

- Хүмүүс гэж Харрийг авчирсан аалз хариу хэллээ.

- Хагрид уу? гэж Арагог асуугаад улам ойртоход түүний цагаа буусан нүд 

тасралтгүй хөдлөх ажээ.

- Танихгүй хүмүүс ээ гэж Роныг авчирсан аалз хариулав.

- Тэднийг албал таарна. Би сайхан унтаж байсан юм сан ... гэж Арагог ууртай 

- Бид Хагридын андууд гэж Харри хашгирав. Түүний зүрх хэнхдэгээ дэлбэлэх 

шахам оволзож хоолойд нь нэг юм тээглэжээ.

Ойн цоорхой даяар хазуур амны тачигнах дуулдана. Арагог дуугүй байлаа.

- Хагрид хэзээ ч нааш нь хүмүүсийг явуулдаггүй байсан гэж тэрбээр 

эргэлзэнгүй байртай алгуурхан хэлэв.

- Хагридад гай зовлон тохиолдсон юм. Тэгээд л бид ирлээ гэж Харри хүндээр 

амьсгаадан ярилаа.

- Гай зовлон гэнээ? Харин яах гэж та нарыг явуулсан юм? гэж хөгшин аалз 

асуухад Харри түүний эрүүний чимээг сонсоод түгшлээ.

Харри босох гэснээ болив. Хөл дээрээ зогсож чадахгүй байлгүй. Тэгээд тайван 

байхыг бүх чадлаараа хичээн газарт хэвтсэн хэвээрээ ярьж байв.

- Хагридыг ... нэг сурагч руу довтолсон гэж яамныхан бодоод байгаа юм. Тэд 

түүнийг Азкабаны шорон руу аваачсан.

Арагог хазуур амаа ууртай тачигнуулахад эргэн тойронд байгаа олон аалз түүнийг 

цуурай мэт давтлаа. Алга ташихтай адил байсан ч иймэрхүү алга таших чимээ 

Харрийг хэзээ ч ингэтлээ айлгаж байгаагүй юм.

- Гэхдээ энэ чинь олон жилийн өмнө болсон явдал. Түүнээс хойш хичнээн ч 

хугацаа өнгөрөв дөө ... Тийм ээ би бүгдийг сайн санаж байна. Хагрид сургуулиа 

орхих хэрэгтэй болсон юм. Тэд намайг нууц өрөөнд цоожтой байдаг аюумшигт 

амьтан гэж бодсон билээ. Тэд Хагридыг үүд нээж намайг сулласан гэж бодоцгоодог 

байсан юм гэж Арагог гомдолтой хэллээ.

- Харин та ... та тэр өрөөнд байгаагүй юм уу? гэж асуух үед Харрийн нүүрэнд 

хүйтэн хөлс бурзайн урсана.

199

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би юу? Би шилтгээнд төрөөгүй юм. Би алс холын орноос ирсэн. Намайг өндөг 

байхад нэг жуулчин Хагридад бэлэглэсэн билээ. Хагрид хариугүй жаахан хүүхэд 

байсан ч намайг асран халамжилж хонгилын өрөөнд нуугаад өөрийнхөө 

хоолны үлдэгдлээр тэжээж өсгөсөн юм. Хагрид миний дотны анд сайн хүн. Дараа нь 

хүмүүс намайг олоод цэл залуухан охины үхэлд буруутгасан билээ ... Хагрид тэгэхэд 

намайг аварсан. Түүнээс хойш би ойд амьдрах болж анд маань намайг эргэх боллоо. 

Надад бүр Мосаг гэргийг минь хүртэл олж өгсөн юм шүү. Манай гэр бүл хичнээн 

өнөр өтгөн болсныг харж байгаа биз дээ? Энэ бүхэн Хагридын ач гэж Арагог аалз 

хэлээд хазуураа тачигнуулна.

Харри эр зоригоо хөвчлөн байж

- Та хэзээ ч ... хэзээ ч хэнийг ч довтолж байгаагүй юу? гэв.

- Хэзээ ч үгүй. Би зөн совингоороо тэгж чадах байсан ч Хагридыг хүндэтгэдэг 

учраас хэзээ ч хүмүүст хор хүргэж байсангүй. Алагдсан охины биеийг жорлонгоос 

олсон бөгөөд би бол өөрийнхөө амьдардаг хонгилын өрөөнөөс өөр хаана ч очиж 

үзээгүй юм. Миний төрөл нам гүм, харанхуйг эрхэмлэдэг билээ гэж өвгөн аалз 

сөөнгө дуугаар ярина.

- Гэхдээ та охины хэн хөнөөснийг мэднэ биз дээ? Хэн ч байлаа гэсэн тэр чинь 

дахин эргэж ирээд хүмүүс рүү довтлох боллоо.

Уурсан тачигнах хазуурын чимээ олон хөлний дэвслэх шуугианд Харрийн үг 

дарагдаж асар том хар биеүд эргэн тойрон хөдлөнө.

- Түүнийг шилтгээнд байдаг муухай амьтан алсан юм. Энэ бол аалз бид үхэтлээ 

айдаг эртний чөтгөрийн үр удам. Түүнийг шилтгээн дотуур тэнэж явна гэж би 

мэдээд намайг суллаач хэмээн Хагридыг гуйж залбирснаа сайн санаж байна гэж 

- Тэр ямархуу амьтан бэ? гэж Харри шаргуу шалгаалаа.

Хазуур амнууд аймшигтай тачигнаж айлган дэвслэх чимээ улам чангарч аварга биет 

аалзнууд бүр дөхөж ирэв.

- Бид энэ тухай хэзээ ч ярихгүй! Бид түүний нэрийг ч дурсдаггүй юм!

Хэдийгээр Хагрид надаас олон удаа гуйсан ч би түүнд энэ аймшигт амьтны нэрийг 

хэзээ ч хэлээгүй билээ гэж Арагог уурсан байлаа. 

Хүрээлсэн аалзууд улам хумигдахуй Харри яриагаа үргэлжлүүлэх сонирхолгүй 

болов. Арагог ингэж удаан яриад бүр ядарсан бололтой. Тэгээд аалзны гэр лүүгээ 

алгуурхан ухарч эхлэлээ.

- Бид явдаг юм билүү? гэж Харри Арагог аалзнаас найдлага муутайхан асуув.

- Явна гэнээ? Тэгж бодохгүй л байна шүү ... гэж Арагог хяхтнана.

200

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Гэхдээ ... гэхдээ ...

- Миний үр хүүхдүүд намайг хэлсний дагуу Хагридыг хөнддөггүй байсан юм.

Гэхдээ шинэ зоог өөрөө залраад ирсэн үед би тэднийг хориглож чадахгүй л дээ. 

Хагридын анд минь үүрд баяртай.

Харри эргэн тойрноо харлаа. Хэдхэн метрийн зайд бүхэл бүтэн аалзны хороо 

тэднийг тонгойн харж зогсоод эрүү амаа тачигнуулан эв хавгүй толгой дээрх нүд нь 

эгнээ эгнээгээрээ гэрэлтэнэ. Харри гартаа зэвсэгтэй үхэхийн тулд босохыг завдтал 

ойд машины дохио хангинан дуугарч хурц гэрэл нүд сохлом гийгүүллээ.

Толгодын доод талд ноён Уизлийн машин дүнгэнэн иржээ. Чийдэн гэрэлтэж дохио 

чих дүлийрэм хангинаж аалзнууд тал тал тийшээ бут үсэрлээ. Зарим нь арагш 

ухасхийснээ нуруугаараа савж унаад хэмжээлшгүй урт хөлөө агаарт сарвалзуулна. 

Форд машин Рон Харри хоёрын өмнө хяхтнан зогсоод үүдээ нээлээ.

- Соёотыг аваарай гэж Харри хашгираад урд суудал руу үсрэв.

Рон чоноч нохойг гэдсээр нь тэврэн арагш чулуудлаа. Нохой өрөвдөлтэй гийнан 

хаалга тасхийн хаагдав. Рон хийн хөшүүргийг гишгэж амжаагүй байтал хөдөлгүүр 

өөрөө дүнгэнэн замаас зайлж амжаагүй аалзнуудыг дайран урагш ухасхийлээ. Бага 

зэрэг хажуулдан цоорхойгоос гарах үедээ ой шугуйг нэвтлэн зүтгэв. Машин мөчирт 

цонхоо шавхуурдуулан урагшилсаар нэг танихгүй замаа орлоо.

Харри Роныг харна. Роны ам ангайсан хэвээр авч бүлтийж байсанн нүд нь хэвдээ 

- Бүх юм номоороо юу?

Рон хариу хэлэх ч тэнхэлгүй урдах замаа хөшин ширтэнэ.

Тэд таруу ойн замаар явахад Соёот урьдын адил арын суудалд гийнасан хэвээр. 

Тэгтэл аварга бүдүүн царс модыг шууд чиглэснээ мөчир зөчирийг нь хажуугийнхаа 

толиор хутга шиг зүслээ. Арван хором хэртэй чичирч шуугиж байтал модонд завсар 

гарч ахиад л тэнгэр цэлийн үзэгдэв.

Машин гэнэт зогсоход андууд эгээтэй л урд шилээ хага мөргөчихсөнгүй. Тэд 

Хориотой ойн цоорхойд ирсэн байлаа. Соёот савраараа урд шилийг маажин гарах 

гэж тэсч ядан тэмүүлнэ. Харрийг хаалга онгойлгов уу үгүй юу Соёот сум шиг үсрэн

гараад Хагридын байшингийн зүг сүүл хавчин хурдаллаа. Харри ч бас машинаас 

гарахад хормын дараа хүзүү нь хөшчихсөн Рон буугаад хөл гараа хөдөлгөж байв. 

Харри машины хамрыг талархан илбэхэд машин ой руу буцан нисэж төдхөн 

бараагүй боллоо.

Харри далдын хар нөмрөгөө авахаар байшинд ороход Соёот өөрийнхөө байдаг 

буланд хучлага дор чичрэн хэвтэж байв. Харри гэрээс гарахдаа хулуу ургасан талбай 

дээр Роны бүр уруу царайтай зогсож байхыг харжээ.

201

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Аалзыг дагаарай гэнэ шүү! Хагридыг үүний төлөө хэзээ ч уучлахгүй! Бид 

амьд үлдсэн маань л аз! гэж Рон ханцуйгаараа амаа арчин гомдолтой үглэнэ.

- Арагог өөрийнхөө андуудад муу юм хийхгүй гэж тэр бодсон байлгүй дээ.

Yүнд би эргэлзэхгүй байна гэж Харри татгалзан хэлэв.

- Хагрид маань солиорсон байхаа! Тэрбээр элдэв амьтан харахад аймшигтай ч 

аюулгүй гэж үздэг юм байна! Энэ нь юунд хүргэж байгааг хар л даа! 

Азкабаны шоронд! Биднийг тийш явуулах ямар хэрэг байв аа? Бид тэнд очоод юу 

мэдсэн юм бэ? гэж хэлээд Рон оромжны ханыг нударгаараа балбан чичирч байлаа.

- Маш олон юм мэдсээн! Yгүй дээ гэхэд Харри хэзээ ч нууц өрөөг

онгойлгоогүй гэдгийг. Хагрид буруугүй гэдгээ бидэнд хэлэх гэсэн юм байна. За 

яахав одоо хурдхан явахгүй бол үүр цайх нь гэж хэлээд Харри далдын хар 

нөмрөгөөрөө Роныг хучин зөөлөн түлхэв. Рон хариуд нь чанга тургижээ. Арагог 

аалзыг шилтгээний хонгилын өрөөнд өсгөнө гэдэг яавч жирийн санаа биш гэж түүнд 

бодогдсон юм байлгүй.

Шилтгээнд ойртсон хойноо Харри хөлөө харагдуулахгүйн тулд нөмрөгөө 

доошлуулан хяхтнан дуугардаг хаалгыг болгоомжтой онгойлголоо. Шилтгээнд 

байдаг өрөө рүүгээ явахадаа харуул хамгаалалтад гарсан хүмүүсийн дэргэдүүр 

амьсгал даран өнгөрнө.

Тэгж тэгж танхимд очиход ханан зуухны гал үнсэн дотроос өөрөө аслаа. Тэд далдын 

хар нөмрөгөө тайлаад дугуйрсан шатаар унтлагынхаа өрөө рүү өгслөө.

Рон хувцасаа ч тайлалгүй орондоо шургав.

Харин Харрийн нойр огт хүрэхгүй байгаа нь сонин. Тэрбээр орон дээрээ Арагогын 

хэлсэн үгийг цэгнэн сууна.

Тэгэхлээр ямар ч атугай шилтгээнд аймшигт амьтан байдаг л юм байна. Аймшигт 

амьтдынхаа дунд байхдаа шидтэнгүүдийн дунд Волдеморт ямар байдаг вэ, тийм л 

гэсэн үг. Аалзнууд түүний нэрийг хэлэхээсээ хүртэл айдаг аж. Рон тэр хоёр чухамхүү 

ямархүү амьтан байдгийг бас хүмүүсийг яаж чулуун хөшөө болгодгийг мэдэж 

чадаагүй нь л харамсалтай. Хагрид ч бас энэ тухай мэддэггүй юм байна.

Харри шилтгээний нарийхан цонхоор гийгүүлэх сарыг харсаар дэрээ дэрлэн хөлөө 

жийн хэвтлээ.

Одоо яавал дээр вэ? Одоохондоо мухардалд оржээ. Реддл өөр хүнийг барьсан юм 

байж. Тэгэхээр Слизериний залгамжлагч гэдэг урьдын адил оньсого хэвээр. Нууц 

өрөөг хэн онгойлгосон нь ойлгомжгүй юм. Тэр үед нээсэн хүн үү эсвэл өөр хүн юм 

болов уу? Хэнээсээ ч асуух вэ дээ? Харри Арагог аалзны ярьсныг тухайлан бодсоор 

202

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэгээд үүрэглэж эхэлтэл гэнэтхэн нэгэн бодол гялсхийн орж ирэв. Нойр нь ч 

хулжжээ. Энэ чинь л тааврын түлхүүр байж болох юм. Харри өндийн орон дээрээ 

- Рон! Хөөе Рон! гэж тэрбээр харанхуйд шивнэв. Рон зүүрмэглэн байснаа 

Соёотоос ч дутахгүй гиншлээ.

- Хөөе Рон, Тэр охин нас барахдаа ... Арагог аалз түүнийг жорлонгоос олсон 

гэж хэлсэн шүү дээ. Тэр чинь одоо болтол тэндээ байсаар байгаа юм биш биз? гэж 

Харри шивнэн хэлэв.

Рон сар луу уруу царайлан харсаар нүдээ арчиж байна. Yгүй ер ийм ч юм байх гэж!

- Харри чи түүнийг уйланхай Миртл гэж бодсон юм биш биз дээ?

БҮЛЭГ 16: НУУЦ ӨРӨӨ

- Биднийг хувиргах уусмал бэлтгэж байхад тэр чинь сүүлчийн бүхээгт дандаа 

бидний хажууд байсан. Бид түүнээс бүх зүйлийн тухай асуудаг байж л дээ. Харин 

одоо ... гэж маргааш өглөө нь Рон цай ууж суухдаа халаглана.

Аалзнуудыг олох амаргүй байлаа. Одоо болохоор Миртлийн хоргодох байранд хүрэх 

бүр ч хэцүү. Харуул хамгаалалтыг өнгөрч багш нарын соргог хараанаас удаан 

нуугдахгүй бол яриа хөөрөө болохгүйн дээр уйланхай Миртлийн жорлон Жастин, 

ноён Норрис муурын хэлмэгдсэн газраас ердөө л хоёрхон алхмын зайтай. Ингээд л 

андууд энэхүү шийдэж болохгүй юм шиг асуудалд толгойгоо эргүүлж гүйцжээ.

Гэтэл эхний хичээл дээр МакГонагалл багш тун ч таагүй мэдээ сонсголоо. Тэд энэ 

долоо хоногт анх удаа нөгөө гайтай өрөөний тухай мартсан юм. Ердөө долоо 

хоногийн дараа зургадугаар сарын нэгнээс шалгалт эхлэх болчихжээ.

- Шалгалт гэнээ? Биднээс шалгалт авах юм уу? гэж Симус Финниган сандрана. 

Харрийн ард ямар нэг юм түр няр хийлээ. Невилл Долгопупс шидэт саваагаа

унагахдаа ширээний нэг хөлийг алга хийчихжээ. Профессор МакГонагалл

саваагаараа дохиж ширээг зүгээр болгоод Симус руу эргэлээ.

- Сургууль одоо болтол хаагдаагүй болохоор та нарыг юм сураасай л гэсэн 

хэрэг. Шалгалт болдогоороо л болох учраас та нарыг сайн бэлтгэнэ гэж найдаж 

байна хэмээн тэрбээр ширүүн хэлжээ.

Сайн бэлтгэх! Харри шалгалтын тухай бодож ч чадахгүй байв. Анги даяараа 

шуугилдахад профессор МакГонагаллын царай төрх ширүүн боллоо.

- Профессор Дамблдор чадах чинээгээрээ дүрэм журмыг мөрдөх ёстой гэж 

хэлснийг би анхааруулмаар байна. Энэ бол жилийн турш мэдэж авсан юмыг чинь 

шалгана гэсэн үг.

203

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри гэрийн шаахай болгон хувиргах ёстой хоёр цагаан молтогчинг гунигтай 

харна. Тэрбээр жилийн туршид юу сурсан билээ? Шалгалтан дээр юугаа хэлэх вэ? 

Рон Хориотой ой руу яаралтай очих тушаал авсан юм шиг уруу царайлан сууна.

- Ийм юмтай шалгалт өгнө гээд бодоод үз дээ гэж Рон хэлээд Харрид чичигнэн 

исгэрэх саваагаа харуулав.

Шалгалт эхлэхээс гурав хоногийн өмнө өглөөний цайны үеэр профессор

МакГонагалл бас дахин нэг юм зарлалаа.

- Би сайн мэдээ дуулгая гэж түүнийг хэлэхэд нам гүм байсан их танхимд 

хөөрөн хашгиралдах дуу хаджээ.

- Дамблдор захирал буцаж ирэх нь! гэж олон хүүхдүүд баярлана.

- Слизериний үе залгамжлагчийг барьчихжээ! гэж Когтевраны ширээний ард 

суугаа нэг охин хэллээ.

- Квиддичийн тэмцээн болох юм байна! гэж Вуд орилно.

- Одоо мандрагор ургаж гүйцээд хэрэглэж болохоор болсон гэж Стебль надад 

мэдэгдлээ. Хөших шившлэгэд өртсөн хэлмэгдэгсдийг өнөө орой бид амьдруулж 

чадах болно. Хэлмэгдэгсдийн нэг нь чухам хэн довтолсныг мэдэж байж болох юм 

гэдгийг та нарт сануулъя. Энэхүү аймаар жил гэмт этгээдийг барьснаар дуусах байх 

гэж их итгэж байна хэмээн хүүхдүүдийг чимээгүй болоход МакГонагалл багш 

үргэлжлүүлэн ярьжээ.

Хүүхдүүд хөгжилдөн шуугилдав. Харри тэсэлгүй Слизеринийхныг харлаа. Драко 

Малфой бусдын адил хөөрч баясахгүй ажээ. Харин Роны царай олон өдрийн туршид 

анх удаа инээмсэглэж харагдана.

- Бид Миртлийг байцаах шаардлагагүй ч байж болох юм! Гермиона бүх 

асуултанд хариулах байлгүй дээ. Тэр одоо яанаа! Гурван өдрийн дараа шалгалттай 

атал огт бэлтгээгүй байдаг! Хэрэв би л тэдний оронд байсан бол шалгалт дуустал 

сэхэхгүй байсан даа! гэж Харри хэллээ.

Жинни ойртож ирээд Ронтой зэрэгцэн суув. Тэрбээр сэтгэл догдолж хямарсан 

шинжтэй харагдана. Охин хуруугаа цайртал гараа чанга атгасан байхыг Харри 

- Чи юу болоо вэ? гэж тавгандаа будаа хийх зуураа Рон асуув.

Хариуд нь Жинни тэдний ширээг уйтгартай айсан байртай харах аж. Түүний нүүр 

царай Харрид хэн нэгнийг санагдуулах авч чухам хэн гэдгийг нь санаж чадсангүй.

- Юу болоод байгаагаа яриач дээ гэж Рон амандаа юм чихэн асуув.

204

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Жинни хэнтэй адилхан харагдаад байгааг Харри гэнэтхэн ухаарлаа. Тэрбээр сандалд 

суугаад яльгүй гайхан байгаа нь ганцхан өөрийнхөө мэдэж байгаа нууцыг хэлэх үү, 

байх уу гэж шийдэж ядах Доббитой яг адилхан байлаа.

- Би та нартай ярих хэрэгтэй байна гэж тэрбээр ичингүйрэн хэлээд Харрийг 

харахгүйг хичээнэ.

- Тэгээд яриач дээ гэж Харри түүнийг дэмжлээ. Гэвч Жинни ярих юмаа 

олохгүй мэт харагдана.

- Бид сонсож байна! гэж Рон тэсгэл алдан хэллээ.

Жинни амаа нээсэн ч нэг ч үг хэлж чадсангүй. Харри түүний зүг тонгойгоод зөвхөн

Рон тэр хоёрт дуулдахаар намуун дуугаар:

- Нууц өрөөний тухай ярих гэсэн юм уу? Ямар нэг юм хараа юу? Хэн нэг хүн 

хачин зан гаргаад байна уу? гэлээ.

Жинни гүнзгий санаа алдах үед ядарч туйлдсан царайтай Перси Уизли тэдэн рүү 

- Чи юм идэв үү, Жинни? Тэгвэл би чиний оронд сууя. Өлсөж үхэх нь. Дөнгөж 

сая жижүүрээс буулаа.

Сууж байгаа сандлаар нь цахилгаан гүйсэн мэт Жинни ухасхийн босоод Персийг 

айсан маягтай хурдхан харснаа цааш одов. Перси ширээн дээрээс том аяга авлаа.

- Перси! Тэр чинь бидэнд маш чухал зүйл хэлэх байсан юм! гэж Рон уурлажээ. 

Цай балгах зуураа энэ үгийг сонссон Перси цацах шахлаа.

- Тэр юу хэлэх гэсэн юм бол? гэж ханиалган хэлэв.

- Би ямар нэг ер бусын юм харсан уу гэж асуухад тэр чинь ам нээх гэж байсан 

- Энэ чинь ... нууц өрөөтэй холбоотой байлгүй дээ гэж Перси таслан өгүүлэв. 

Рон гайхан хөмсөг өргөөд:

- Чи ямар нэг юм мэдэх үү? гэж асуулаа.

- Yгүй ээ, гэхдээ ... Гэхдээ нууцын тухай ярьсан юм чинь ... Жинни ... Би 

түүнтэй тааралдсан юм ... Саяхан ... намайг зүгээргүй байх үед тэр намайг харсан 

байхгүй юу. Чи элдэв юм бүү бодоорой. Би энэ тухай хэнд ч ярихгүй байхыг түүнээс 

хүссэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ хүрсэн бололтой. Гэхдээ энэ бол дэмий хэрэг 

Персийг ийм их ичиж байхыг Харри хэзээ ч хараагүй билээ.

205

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чи яасан юм бэ, Перси? Бидэнд нууцаа хэлчих, бид огт шоолохгүй ... гэж Рон 

инээмсэглэн хэллээ.

Гэвч Перси урьдын адил төлөв хэвээр байв.

- Харри, надад талх аваад өгөөч. Юм их идмээр санагдаад ...

Харри, Рон хоёрын тусламжгүйгээр маргааш гэхэд нууцыг илрүүлж болох юм 

гэдгийг ойлгоод юутай ч атугай боломж олдвол уйланхай Миртлтэй уулзаж ярихаар 

шийджээ. Аз болоход тийм боломж гарсан аж. Yдээс хойш Алтан хонгиот Туг үс 

тэднийг ид шидийн түүхийн хичээлд хүргэж өгөв.

Цаашдаа аюул байхгүй гэж өдөрт бараг зуун удаа давтан хэлэх Туг үс (энэ нь 

буруугаар эргэж ч болох талтай) жижүүр, харуул хамгаалалт гээд баахан түвэг удсан 

байна хэмээн үнэнээсээ итгэж байлаа. Түүний үс даахирч алтан өнгө нь алдагдаад 

ирэв. Шөнөжингөө дөрөвдүгээр давхарт жижүүрлэн зогссон болохоор тэр биз.

- Амилсан баримлуудын эхний хэлэх үг: «Энэ бол Хагрид байсан» гэх болно 

гэдгийг санаарай. Профессор МакГонагалл аюулгүйн энэ арга хэмжээг яагаад

өөрчлөхгүй байгааг үнэхээр гайхах юм гэж тэрбээр ангийхныг булан 

тойроход ярьжээ.

- Тийм ээ, тантай санал нэг байна гэж Харрийг хэлэхэд Рон гайхсандаа номоо 

- Баярлалаа Харри гэж Туг үс талархан хэлээд Пуффендуйхны урт цувааг 

өнгөрөөхийн тулд тэднийг зогсоожээ.

- Шөнө болгон сэрэмжилж хичээлийн хоорондуур сурагчидтайгаа ингээд явж 

байна гэдэг тусгүй юм. Тэртэй тэргүй багш нарын ажил барагдахгүй байхад! Шал 

дэмий болгоомжлох юм гэж үглэнэ.

- Таны зөвөө, ноёнтон гэж Харрийг зөвшөөрөн толгой дохиход Рон түүний 

чухам яах гээд байгааг тааварлалаа.

- Энэ дэмий явдлаас яагаад одоо татгалзаж болдоггүй юм бэ? Одоо ердөө 

ганцхан хонгилоор өнгөрөх л үлдээд байна гэж Рон хэлэв.

- Уизли минь, би яагаад чиний зөвлөгөөг дагаж болохгүй билээ. Би 

дараагийнхаа хичээлд бэлтгэх хэрэгтэй байж гэж Туг үс хэллээ.

Тэгээд Туг үс яаран холдов.

- Хичээлд бэлтгэнэ гэнэ шүү! Yсээ буржийлгах гэж л яваа даа ... гэж Рон араас 

нь дурамжхан дуугарчээ.

206

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Андууд маань халааснаасаа юм эрж байгаа дүр үзүүлэн ангийхнаасаа хоцроод 

уйланхай Миртлийн жорлон руу эргэн ухасхийлээ. Бүх юм одоохондоо яг номоороо 

- Поттер! Уизли! Та нар энд юу хийж байгаа юм бэ? гэх профессор

МакГонагаллын ширүүн дуу тэднийг зогсоожээ.

- Бид энд ... Бид ... Бид явах гэж байсан юм ... гэж Рон түгдчив.

- Гермионаг эргэхээр гэж Харри анддаа туслалаа.

Рон, профессор МакГонагалл хоёр түүнийг тун ч гайхан харжээ.

- Бид түүнтэй уулзалгүй тун их удлаа гэж Харри юу ч болоогүй юм шиг ярих 

зуураа Роны хөлийг гишгэв. Тэгснээ цааш нь:

- Тэгээд эмнэлэг рүү сэмхэн очих гэсэн юм .... Мандрагор ургаад гүйцсэн ... бүх 

юм тайван боллоо ... гэж ярилаа.

Профессор МакГонагалл түүнийг хэсэг зуур анхааралтай харах үед Харри одоо бас л 

зэмлэх байх даа гэж бодов. Тэгтэл профессор МакГонагалл багш намуун тасалданги 

- Тийм ээ, тэгэлгүй яахав ... та нарт хэцүү байгааг би мэдэж байна ... Поттер 

минь, хатагтай Грэйнжерийг эргэвэл эргэ л дээ. Би та нарын ирээгүй учрыг

профессор Бинст мэдэгдэмз. Хатагтай Помфрид намайг зөвшөөрсөн гэж 

хэлээрэй ... гээд түүний ширүүн нүдэнд нулимс мэлтрэхэд Харри гайхжээ.

Таагүй явдлаас гарч чадсандаа итгэж ядах Харри Рон хоёр булан тойрохдоо 

профессор МакГонагалл хамраа хавчин нусаа нийхийг сонсчээ.

- Yгүй ер! Yүнээс илүү сайхан арга бодож олохгүй дээ! гэж Рон догдлон 

Андууд хурдан алхсаар эмнэлэгт ирж үүд тогшоод Гермионаг эргэхийг профессор

МакГонагалл зөвшөөрсөн гэж үүдний завсраар хатагтай Помфрид хэлэв. Хатагтай 

Помфри хэдийгээр дургүй байсан ч тэднийг оруулжээ.

- Хөшсөн хүнийг эргэх гэдэг чинь ямар утга учир байх вэ? дээ гэж тэрбээр 

Түүний үг үнэн гэдгийг андууд Гермионагийн хажууд суухдаа мэджээ. Гермионад 

амьдын тэмдэг огт үгүй бөгөөд тэдний ирснийг яаж мэдэх билээ. Бүх юм сайн сайхан 

болно гэж түүнд хэлэх түүний шүүгээтэй ярих хоёр ижил бүлгээ.

207

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Гермиона маань гэмт хэрэгтнийг харсан бол сайн байхсан даа. Хэрэв тэр 

шилтгээнээс зугтаасан бол хэн ч хэзээ ч мэдэхгүй шүү дээ ... гэж Рон хүү 

Гермионагийн хөдөлгөөнгүй нүүрийг харан гунигтай хэлэв.

Хари Харри түүний царайг бус бүтээлэг дээрээ тавьсан баруун гарыг нь харж байлаа. 

Хуруугаа атган зангидсан байх агаад гараас нь нэг юм цухуйна. Харри тонгойгоод 

хэсэг цаас байгааг харжээ.

Хатагтай Помфри хаа нэгтээ ойр байгаа гэдэгт эргэлзээгүй болохоор цаасыг хар гэж

Ронд дуугүйхэн дохилоо.

- Гаргах гээд оролдоод үз гэж Рон тайван хэлээд Харрийг халхлахын тулд 

сандлаа хөдөлгөв. Тэгээд гэнэтхэн хүн ороод ирж магадгүй гэж бодсондоо үүд рүү 

хяламхийж байлаа.

Энэ нь бас яггүй ажил байжээ. Гермиона хуруугаа чанга атгасан болохоор Харри 

цаасыг урчихвий гэж айсандаа үзүүрээс нь татлаа. Татаж буцаан түлхэж, ахин татаж 

янз бүрээр оролдсоор хөшсөн гараас нь цаасыг авч чаджээ.

Энэ бол номын сангийн хуучин номоос урж авсан тасархай хуудас байлаа. Харри 

түүнийг яаран тэнийлгэв. Рон бас сониуч зандаа хөтлөгдөн түүний мөрөн дээгүүр 

өлийн уншлаа:

«... манай дэлхий дээр тааралдаж болох олон мангас, махчингуудаас Могойн хаан 

гэгддэг Василискаас өөр нууцлаг, үхлийн аюултай амьтан олдохгүй билээ. Энэхүү 

муухай амьтан аварга том биетэй байж болохын дээр түүний нас олон зуун жилээр 

хэмжигдэнэ. Тэрбээр бахын дарсан тахианы өндөгнөөс энэ хорвоод мэндэлжээ. 

Аймшигтай хортой соёотойгоос гадна хэрэв харц тулгарвал агшин зуур зовоож 

үхүүлдэг харцтай болохоор маш харгис хэрцгий аргаар хүмүүсийг хөнөөдөг 

Ялангуяа аалзнууд Василискаас тун их айдаг учраас аль блохоор хөндий байхыг 

боддог юм. Тэрбээр аалзнуудын заналт дайсан билээ. Харин Васлилиск өөрөө 

тахианы дуунаас үхтлээ айдаг юм. Энэ дуу түүнд үхлийн аюултай ...».

Эдгээр мөрнүүд дор «Хоолой» гэж бичсэн байхыг Харри хараад Гермионагийн 

бичиг гэж шууд таньжээ.

Ингэтэл харанхуйд гэрэл асах шиг андуудад санагджээ!

- Рон энэ мөн байна! Хариу нь энэ байна! Нууц өрөөний аймшигт амьтан бол 

аварга могой Василиск ажээ! Тэгээд л би ганцаархнаа дуу хоолойг сонсдог юм 

байна. Ганцхан би л могойн хэл ойлгодог шүү дээ гэж Харри амьсгал давхцан 

Харри бусад орнуудыг харав.

208

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Василиск хүмүүсийг харцаараа алдаг юм байна. Гэхдээ одоохондоо хэнийг ч 

хөнөөнөөгүй байгаа. Хэн ч түүний нүд рүү эгцлэн хараагүй байж болох юм. Колин 

түүнийг гэрэл зургийн дурангийн нүхээр харсан болохоор Василиск зөвхөн хальсыг 

шатаагаад Колиныг хөнөөж чадалгүй чулуу болгочихсон юм байна. Жастин ... 

Жастин Василискийг бараг толгойгүй Никийн цаанаас нэвт харсан байлгүй! 

Василискийн бүх цэнэг Никэд оногдсон ч Ник хоёр дахь удаагаа үхэж чадахгүй юм 

чинь! Харин Гермиона, Когтевраны ахлагч хоёрын дэргэд толь байсан шүү дээ. Нууц 

өрөөний аймшигт амьтан бол Василиск гэж Гермиона багцаалж байсан хэрэг. 

Тэрбээр тааралдсан эхний хүнд толины тусламжтайгаар булангийн цаадахыг харъя 

гэж хэлсэн хэмээн мөрийцөхөд ч бэлэн байна. Ингээд л охин толь гаргаад ... юу 

болсныг чи мэдэж байгаа.

- ... Харин ноён Норрис муур? гэж сониучирхалдаа шатсан Рон асуув.

Харри тэрхүү Хэллоуиний баярын дурсгалт шөнө чухам юу болсныг эргэн санах гэж 

хичээн бодлогоширлоо.

- Ус ... Уйланхай Миртлийн жорлон усаар дүүрснийг санаж байна уу? Ноён 

Норрис муур усанд туссан дүрсийг харсан гэдэгт итгэлтэй байна ... гэж тэрбээр 

яаралгүй өгүүлнэ.

Тэгээд нөгөө хуудсыг улам анхааралтай, нарийн уншлаа.

- «... тахианы дуунаас үхтлээ айдаг юм. Энэ дуу түүнд үхлийн аюултай ...»

Гэтэл Хагридын бүх тахиаг хөнөөчихсөн байдаг! Энэ бол Слизериний үе 

залгамжлагчын ажил байж болох юм. Учир нь тэр л нөгөө амьтныг сулласан байж 

болох талтай. Бас цааш нь хараач «Ялангуяа аалзнууд Василискаас тун их айдаг ...». 

Бүгд яг тохирч байна!

Рон чихээ имэрснээ ахиад л:

- Гэхдээ энэ Василиск чинь шилтгээн дотуур яаж явдаг байнаа? Тийм том 

могой ... хэн нэг нь түүнийг харах ёстой доо ... гэлээ.

Харри хуудасны доод талд Гермионагийн яаран бичсэн бичгийг үзүүлэв.

- Хоолой, хоолой ... Рон минь, Василиск шилтгээний хоолойнуудаар мөлхөж 

явдаг юм байна. Одоо л би ойлголоо. Тэр дуу хоолойг би чухам хана нэвт сонсодог 

Рон Харрийн гараас шүүрэн авлаа.

- Нууц өрөөний үүд! Yүд жорлонд байж болох юм биш үү? Тэр нь ... гэж Роныг 

сэтгэл догдлон хэлтэл:

- ... Уйланхай Миртлийн жорлон байж болох юм! гэж Харри яриаг дуусгав.

209

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Андууд өөрсдийнхөө тааварт итгэж ядан гайхаж догдлон сууж байлаа. Харри сэтгэл 

амарсан байдалтай духаа арчаад:

- Тэгэхэлээр могойн хэлээр ярьдаг өөр хүн энэ сургуульд байгаа юм байна. Энэ 

л Слизериний үе залгамжлагч байж таарна. Тийм болохоор тэр л Василискийг захирч 

чадах юм гэлээ.

- Бид яах вэ? Шууд МакГонагалл багш руу очих уу? гэж Рон нүдээ гялалзуулан 

- Тийм ээ, хурдхан багш нарын өрөө рүү явъя! Багш тэнд арван хормын дараа 

ирнэ. Одоохон хонх дуугарна гэж хэлээд Харри үсрэн бослоо.

Андууд доош гүйлээ. Тэд яг хичээлийн цагаар хонгилд хэн нэгэнтэй тааралдахгүй 

юмсан гэж бодож байв. Тэд айж сандарсан үгүй багш нарын хоосон өрөөнд орлоо. 

Энэ бол хар модон сандал тойруулж тавьсан тавилга бүхий том өрөө ажээ. Гэхдээ 

андууд маань хэт их догдолсон болохоороо суусангүй. Хонх дуугарахыг хүлээн 

өрөөн дотуур холхиж байв. Гэтэл завсарлах хонх дуугарсангүй.

Түүний оронд профессор МакГонагаллын чанга яригчаар хэлэх үг шилтгээн даяар 

- Бүх сурагчид унтлагынхаа өрөө рүү хурдан очих хэрэгтэй. Бүх багш нар багш 

нарын өрөөнд цугларцгаа. Аль болохоор хурдлаарай.

Харри Роныг эргэж харав.

- Ахиад л шинэ дайралт болж дээ?

- Одоо яах вэ? Унтлагын өрөө рүү явах уу?

- Yгүй ээ гэж Харри хэлээд эргэн тойрноо харав.

Түүний зүүн талд багш нарын жанч өлгөөтэй өндөр өлгүүр харагдана.

- Энд нуугдацгаая. Юу болсныг сонсоё. Тэд юу болсон тухайгаа ярих болно. 

Андууд жанчнуудын дунд орж нуугдлаа. Дээд давхарт олон арван хөлийн чимээ

гарах ажээ. Төдхөн багш нарын өрөөний үүд нээгдэн багш нар орж ирж байгааг тэд

жанчнуудын завсраар харлаа. Зарим нь цөхрөнгөө барж, зарим нь илэрхий айсан 

байв. Хамгийн сүүлд профессор МакГонагалл орж ирлээ.

- Энэ явдал ахин давтагдлаа. Аймшигт амьтан сурагч руу дайрсан байна. Энэ 

удаа түүнийг нууц өрөө рүү аваад явжээ гэж тэрбээр нам гүмийг эвдэн хэлэв.

Профессор Флитвик уулга алдлаа. Профессор Стебль алгаараа амаа даржээ. Снегг 

багш сандлын аравчийг байдгаараа атгасан харагдана. Тэрбээр:

- Яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ? гэж асуув.

210

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Слизериний үе залгамжлагч ханан дээр түрүүчийнхээ бичгийн доод талд бас 

дахин бичиг үлдээсэн байна. Бичиг нь: «ТYҮНИЙ АРАГ ЯС ӨРӨӨНД ӨНӨ 

МӨНХӨД БАЙХ БОЛНО» гэжээ хэмээн МакГонагалл багш хэлээд царай нь 

Профессор Флитвикийн нүдэнд нулимс цийлэгнэв.

- Энэ удаа хэн өртөв өө? гэж хатагтай Нугарагч дуу алдлаа. Түүний хөл 

гуйвагнан сандалд унажээ.

- Жинни Уизли.

Ард нь байсан Рон юу ч дуугаралгүй налан унахыг Харри мэдлээ.

- Маргааш хүүхдүүдийг гэр лүү нь явуулахаас. Хогвартс хаагдахын даваан дээр 

байна. Дамблдор ярихдаа ... гэж МакГонагалл багш алга хавсран өгүүлтэл багш 

нарын өрөөний үүд дахин чанга дуугаран нээгдлээ.

Дамблдор орж ирэх байх гэсэн өчүүхэн горьдлого Харрид төржээ. Гэтэл энэ хүн бол 

нөгөө л хөөр баяр гэрэлтсэн Туг үс байлаа.

- Хоцорсныг минь уучлаарай. Явах зуураа унтах юм! Ямар нэгэн чухал юм 

Тэнд байгаа хүмүүс түүнийг үзэн ядаж дургүйцсэн байдалтай харж байхыг тэрбээр 

ажиглахгүй байгаа бололтой.

- Бидэнд хэрэгтэй хүн энэ байна! Яг энэ хүн. Туг үс минь сонсож бай. Аймшигт 

амьтан охиныг хулгайлсан байна. Түүнийг нууц өрөөндөө аваачжээ. Одоо таны 

оролцох цаг боллоо гэж Снегг багш урагш гаран хэлэв.

Туг үсийн царай цонхийлоо.

- Алтан Хонгиот минь үнэн хэрэгтээ өчигдөр орой та нууц өрөөний хаалга 

хаана байдгийг сайн мэднэ гэсэн биз дээ? гэж профессор Стебль ярианд оролцов.

- Би ... Тийм ээ ... Би гэж Туг үс бувтнана.

- Тэнд юу байдгийг би мэднэ гэж та бас хэлсэн шүү гэж Флитвик догдлон 

- Би юу? Мэднэ гэсэн үү? Санахгүй байна ...

- Та гэмт хэрэгтэн өөрөөр хэлбэл Хагрид баригдсан болохоор ид шидийнхээ 

хүч чадлыг бидэнд үзүүлж чадсангүй гэж ярьж байсныг чинь би сайн санаж байна. 

эхлээд л ажиллах боломж олгосон бол ямар ч явдал сургуульд гарахгүй байсан гэж 

та бидэнд ярьж байсан даа гэж Снегг багш ярьж байв.

- Би ... Би үнэнийг хэлэхэд ... Та нар намайг буруу ойлгожээ ...

211

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Нэг үгээр хэлэхэд професоор Туг үс минь, бид энэхүү шударга бус үйлдлийг 

зогсоох хэрэгтэй байна. Та тэр амьтантай тулалдах хэрэгтэй. Өнөө орой бидний гар 

хуруу чөлөөтэй болох нь. Та ялалт байгуулж Хогвартсыг аймшигт амьтнаас салгах 

ёстой гэж профессор МакГонагалл эцэст нь хэллээ.

Туг үс аргаа барсан байдалд оржээ. Хөөрхий зайлуул! Өрөвдсөн хүн нэг ч алга. 

Тэрбээр агшин зуур хувхай цайн уруул нь чичрээд, нөгөө сайхан инээмсэглэл нь 

оргүй хийсэн одож өрөвдөлтэй ядруу амьтан болон хувирчээ.

- За сайн байна. Би ч ... явъя даа. Өрөөндөө очъё ... Бэлтгэх хэрэгтэй байна гэж 

тэрбээр түгдчин өгүүлэв.

- Ядахдаа ингэвэл зүгээр сэн. Туг үс одоо бидэнтэй орооцолдоод байхаа болино 

биз. Тэнхимийн эрхлэгчид болсон явдлын тухай хүүхдүүдэд дуулгах хэрэгтэй. 

Маргааш буухиа галт тэргээр бүгдийг гэрт нь хүргэж өгнө гэдгийг хэлээрэй. Бусад 

багш нар хүүхдүүдийг байрнаас гаргахгүй байвал зохино гэж профессор 

МакГонагалл гар занган хэллээ.

Багш нар дуугүй босоцгоон ар араасаа тарж одов.

Харрийн амьдралд үүнээс илүү муу өдөр тааралдаагүй байлгүй дээ. Тэрбээр Рон 

ихрүүдийн хамт Гриффиндорын өрөөний буланд юу ярихаа ч мэдэхгүй сууцгаана. 

Перси байсангүй. Тэрбээр аав ээждээ ууль илгээчихээд өрөөндөө орон түгжээд 

Нэг ч өдөр үүн шиг урт үргэлжилсэнгүй. Гриффиндорын өрөө хэзээ ч ийм дүүрэн, 

нам гүм байсангүй. Тэгээд бүрий болоход Фред Жорж хоёр ингэтлээ гашуудан сууж 

тэссэнгүй унтахаар явцгаалаа.

- Жинни ямар нэг юм мэдсэн хэрэг. Тэгээд л түүнийг довтолжээ. Персийн 

мангартах үүнд ямар ч хамаагүй. Жинни нууц өрөөний тухай ямар нэг юм мэдэж л 

дээ. Өөр шалтгаан байхгүй ... Манай гэр бүлд цэвэр цустай ид шидтэнгүүд байдаг 

юм чинь гэж Рон багш нарын өрөөнөөс гарснаасаа хойш анх удаа ам нээн хэлээд 

нүдэндээ мэлтэрсэн нулимсыг арчлаа.

Цусан улаан нар тэнгэрийн хаяанд жаргаж байхыг Харри харж зогсов. Сэтгэл санаа 

нь тун ч доройхон байлаа. Жаахан ч атугай юм хийж чаддаг болоосой! Жаахан ч 

- Харри минь, Жинни ... мэдэж байна уу ... Жинни минь ... гэж Рон аяархан 

Харри түүнийг уруу царайлан харлаа. Юу гэж хэлэх вэ? Жиннийг амьд байгаа гэх 

найдвар бараг алга.

- Туг үс рүү очицгооё. Тэр чинь нууц өрөөнд нэвтрэхийг зөвшөөрсөн. Нууц 

өрөө, Василиск гээд мэддэг бүхнийгээ түүнд яръя гэж Рон хэллээ.

212

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри өөр олигтой юм болож олоогүй ч зүгээр байгаад байж болохгүй учраас 

татгалзсангүй. Андууд босоод үүд рүү явлаа. Гриффиндорын танхимд байгаа 

хүүхдүүд сэтгэл зовнин, Роныг өрөвдөж байсан болохоор хэн ч тэднийг зогсоох гэж 

оролдсонгүй. Рон Харри хоёр хөрөг бүхий завсраар саадгүй гарлаа.

Тэднийг Туг үсийн өрөө рүү бууж очиход харанхуй болж байв. Yүдний цаана шажиг 

шужиг түг түг хийх, яаран алхах чимээ гарах нь их ажил ундарч байгаа бололтой.

Харри үүд тогшиход дотор нь онгойсон байв. Хаалга яльгүй нээгдээд нарийн 

завсраар нь Туг үсийн нүд гялалзаж харагдлаа.

- Аа ... ноён Поттер ... ноён Уизли ... Би тун завгүй байна ... Та нар хурдхан юм 

бол ч яахав ... гэж Туг үс үүдээ яльгүй дэлгээд хэлжээ.

- Профессор оо, бидэнд чухал шинэ мэдээ байна. Энэ мэдээ танд тус болно гэж 

бодож байна ... гэж Харри завсраар хэллээ.

- -М-м-м-м ... За яахав ... Энэ бүхэн айгаад байх юм биш ... Би бүх юм ... 

ерөнхийдөө ... гайгүй ... гэх гэсэн юм гэж хэлэхдээ Туг үсийн царай хаалганы 

завсраар тун ч доройхон харагдав.

Тэрбээр үүдээ нээхэд андууд дотогш орлоо.

Өрөө бараг хоосон болжээ. Шалан дээр хоёр том чемодан хэвтэх агаад нэгэнд нь 

ногоон, цэнхэр, яагаан, хар өнгийн жанчнууд дүүрэн нөгөөд нь Туг үсийн номуудыг 

эмх замбараагүй чихжээ. Өчигдөрхөн хананаас нүд ирмэн байсан гэрэл зургууд одоо 

хайрцагт амар жимэр хэвтэнэ.

- Та нэг тийшээ явах гэж байна уу? гэж Рон асуулаа.

- Ээ-э-э ... тийм ээ, явах гэж байна. Түргэн дуудлага ... шаардлагатай ажил ...

Явах хэрэгтэй боллоо ... гэж Туг үс хэлээд хаалганд байсан бүхэл бүтэн 

биенийхээ хэмжээтэй зургийг ховх татан аваад хуйлж байв.

- Дүү маань яах билээ? гэж Рон хөмсөг зангидан хэллээ.

- Тийм ээ, тун ч азгүй явдал ... Надаас илүү гашуудах хүн байхгүй гэж Туг үс 

үглэх зуураа эгцлэн харж чадахгүй байлаа. Тэрбээр ширээний нүдийг татан гаргаж 

доторх зүйлүүдийг нь цүнхэнд хийв.

- Та чинь хар урлагаас хамгаалах хичээлийн багш! Одоо та бүхнийг хаяад 

эндээс явж болохгүй! Энд одоо хамгийн хүчтэй аймшигтай хар домынхон цуглаад 

байна! гэж Харри уулга алдлаа.

- Та нар бод л доо ... Би та нарт хэлэх ёстой ... Намайг энэ ажилд урих үед ийм 

юм болно гэж хэн ч мэдсэнгүй. Энэ бол миний хувьд үнэхээр санамсаргүй явдал ... 

гэж хэлээд Туг үс жанчнууд дээрээсээ баахан оймс овоолов.

213

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Та тэгээд зүгээр л явах гэж байна уу? Та номондоо бичсэн тэр олон ялалтын 

дараа юу? гэж Харри чихэндээ ч итгэхгүй асуужээ.

- Тийм ээ, ном бол ямар нэг байдлаар самууруулж болно шүү дээ гэж Туг үс 

төв байдлаар хэллээ.

- Гэхдээ та тэр номуудыг бичсэн шүү дээ! гэж Харри хашгирав.

- Залуу анд минь. Эрүүл саруул ухаанаар бодоод үз л дээ. Энэ бүх ялалтыг би 

бус өөр хүн байгуулсан гэж хүмүүс бодох юм бол ном маань тийм амжилттай 

борлогдохгүй байсан юм. Бүхэл бүтэн тосгоныг ороолонгуудаас аварсан хөгшин 

армяны тухай хэн унших юм бэ? Түүний зураг номын хавтсыг гутаах байлгүй! 

Түүний хувцас хунар гэж авах ч юмгүй! Харин үхэл уригч ирландын хий үзэгдлийг 

хөөсөн эмгэн чинь туулай шиг сэтэрхий уруултай байсан юм! Миний гадаад төрх 

бол амжилтын үндэс гэж хэлж болно ... гэж Туг үс эгцхэн зогсоод ярьжээ ...

Энэ бүхэн Харрид тун ч ойлгомжгүй байлаа.

- Энэ чинь юу болж байнаа? Бусад хүмүүсийн хийснийг та өөртөө авсан болж 

таарч байна уу?

- Харри минь, Харри минь! Энэ бүхэн санасантай адил амаргүй шүү. Энэ чинь 

тийм ч амар ажил биш. Энэ бүх шидтэнгүүдийг олж бүх юмыг тодорхой шалгах 

хэрэг гарна. Тэгээд мартуулах шившлэгээр мартуулна. Би ингэж төлөвлөсөн 

болохоор тэд энэхүү гавъяануудаа мартах хэрэгтэй байлаа. Би өөрийнхөө мартуулах 

шившлэгээр үнэхээр бахархдаг юм даа! Тийм ээ, Харри минь би маш их ажил 

хийсэн! Номон дээр зурсан гарын үсэг гэрэл зураг бүгд биш ээ. Алдар хүндтэй болъё 

гэвэл удаан шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэж Туг үс толгой сэгсрэн ярив.

Туг үс чемоданаа тасхийтэл хаагаад түгжлээ.

- За бүгд болох шиг байна. Сүүлчийн шийдвэрлэх ажлаа хийх л үлдлээ гэж 

хэлээд эргэж харав.

Тэгээд шидэт саваагаа авч тэдний зүг хандан:

- Хөвгүүд минь их харамсалтай байна. Гэхдээ би мартуулах шившлэгээ 

хэрэглэхээс өөр арга алга. Тэгэхгүй бол та хоёр миний нууцыг дэлгэж чалчаад ганц ч 

ном зарагдахаа болино ... гэлээ.

Гэхдээ Харри юу болох гээд байгааг цагаа олж мэдсэн болохоор саваагаа бэлэн 

барьсан байжээ. Туг үсийг үгээ дуусгаж амжаагүй байтал тэрбээр:

- Экспеллиармус! гэж хашгирлаа.

Туг үс ар тийш шидэгдэх нь тэр. Чемоданаа алдаад шалан дээр ойчлоо. Шидэт саваа 

гараас нь мулт үсрэхэд Рон түүнийг шүүрч аваад нээлттэй цонхоор шидчихэв. Харри 

чемоданыг уурсан өшиглөлөө.

214

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Тэр үед энэ аргыг Снегг профессороор бидэнд дэмий л заалгаж дээ!

Туг үс шалан дээр атийн сууж байхад Харри саваагаа түүний зүг чиглүүлсэн 

байдлаар зогсоно.

- Та нар надаар яах гэсэн юм бэ? Нууц өрөө хаа байдгийг би мэдэхгүй. Би юу ч 

хэлж чадахгүй гэж хар урлагаас хамгаалах хичээлийн багш уйлагнан хэллээ.

- Танд аз таарчээ. Харин бид өрөө хаана байдгийг мэднэ. Тэнд ямар амьтан 

байгааг ч мэднэ гэж Харри түүнийг баярлуулан хэлээд саваагаа дохин профессорыг 

Тэд Туг үсийг өрөөнөөс нь дагуулан гарч ойрын шатаар уруудан үе залгамжлагчын 

бичиг ханан дээр гэрэлтэн харагдах харахнуй хонгилоор уйланхай Миртлийн оромж 

Туг үсийг түрүүлж яв гэлээ. Түүний жанчны хормой чичирч байгааг хараад Харрийн 

дургүй хүрч байв.

Миртл захын өрөөний усны саван дээр сууж байлаа.

- Энэ чинь чи юу? Яагаад дахин хүрээд ирэв ээ? гэж тэрбээр Харрийг хараад 

- Чиний яаж үхсэнийг асуух гэсэн юм гэж Харри хэллээ.

Түүнд энэ асуултыг хэн ч тавьж байгаагүй бололтой агшин зуур өөрчлөгдөн зүс 

царай нь сайхан болжээ.

- Өө-өө! Yнэхээр аймшигтай! Би яг энэ бүхээгт нас барсан юм даа. Оливия 

Хронби миний нүдний шилийг шоолж инээдэг байсан болохоор энд нуугддаг 

байснаа одоо би санаж байна. Гомдмоор шоолдог байсан юм. Би үүдээ түгжээд 

уйлж байлаа. Тэгсэн чинь жорлонд хүмүүс орж ирээд ярилцахын сонссон юм. Өөр 

хэлээр ярилцаж байсан болохоор би ойлгосонгүй. Тэдний нэг нь хүүхэд байсан. Би 

үүдээ нээгээд түүнийг өөрийнхөө жорлонд ор гэж хэлсэн байхгүй юү. Тэгээд л энэ 

явдал болж би нас барсан юм даа гэж Миртл яриад царай нь туяарч байв.

- Гэхдээ яаж үхсэн юм бэ?

- Би өөрөө ч мэдэхгүй. Томоос том хоёр шар нүд байсныг санадаг юм. Миний 

бүх биеийг баглаад хааш нь ч юм аваачсан байлаа. Тэгээд ... тэгээд би дахин наашаа 

ирсэн билээ. Би Оливия Хронбид байнга үзэгдье гэж шийдсэн юм. Чи ойлгоно биз 

дээ ... Миний нүдний шилийг шоолоход би их харамсдаг байлаа л даа ... хэмээн 

Миртл үг бүрээ цэнэн яриад Харрийг учир битүүлэг харна.

Харри хэсэг зуур бодлогоширлоо.

- Чухам хаана тэр нүдийг харснаа зааж өгөхгүй юу?

215

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Тэнд л байхаа гэж Миртл хэлээд бүхээгний өмнө байгаа угаалтуурын зүг 

хайш яйшхан заажээ.

Харри, Рон хоёр угаалтуур руу очлоо. Туг үсийн нүдэнд аймшиг тодрон ард нь 

Эхлээд харахад ердийн л нэг угаалтуур аж. Тэд дотор гадна тал тэр ч байтугай шал 

руу орсон хоолойг хүртэл сайтар ажиглан үзлээ. Тэгтэл нэг зэс гоожуур дээр 

жижигхэн могой сараачин зурсан байхыг Харри ажиглажээ.

- Энэ гоожуур хэзээ ч ажиллаж байгаагүй юм гэж Харрийг гоожуур нээхээр 

оролдох үед Миртл баяртай нь аргаггүй хэлэв.

- Харри ямар нэг юм могойн хэлээр хэлээд үзээч гэж Рон сөөнгө дуугаар 

шивнэн гуйлаа.

- Гэхдээ би ... гэж Харри санамсаргүй байсандаа балмагдан хэлэв. Тэрбээр амьд 

могойтой ердөө л хоёрхон удаа ярьж үзсэн юм байна. Тэгээд өмнөө жинхэнэ могой 

байгаа гэж хүчлэн бодох зуураа могойн дүрсийг гайхан харж байлаа.

- Нээгээрэй гэж хэлээд Роны зүг асуусан байртай харав. Тэрбээр толгойгоо 

- Yгүй ээ, энэ чинь могойн хэл биш байна гэлээ.

Харри дахин могойн дүрсийг хараад энэ бол амьд могой гэж бодохуй лааны 

сүүмэлзэх гэрэлд могой хөдлөх шиг санагджээ.

- Нээгээрэй! гэж Харри ахин хэллээ.

Энэ удаа түүний хэлсэн үгийг хэн ч сонссонгүй. Харрийн амнаас хачин исгэрэх 

чимээ гарахад гоожуур гэрэлтэн туяарснаа эргэлдэж эхэллээ. Ахиад хэдэн агшин 

өнгөрөхөд угаагуур доош сууснаа бүр харагдахгүй болж, бүдүүн хоолой тэднийг 

урих мэт онгойж байлаа. Чухам хаашаа юм бол?

Роны амьсгал давхцана. Харри бодлого болон нүүрээ алгаараа шувтрав. Ямар нэг юм 

шийдэх хэрэгтэй байлаа.

- За, би явлаа гэж тэрбээр эрсхэн хэлэв.

Явахгүй байж болохгүй шүү дээ. Энэ бол нууц өрөө рүү орох хаалга байлгүй. Хэрэв 

Жинни амьд байж магадгүй гэх хамгийн найдваргүй хамгийн дорой итгэл 

сүүмэлзсэн ч тар явах л байсан юм.

- Би чамтай явна гэж Рон хэллээ. Нам гүм болов.

- Би та нарт хэрэггүй бололтой. Би яг ингэх ... хэмээн Туг үс хулчгардуухан 

хэлээд хуучных шигээ инээмсэглэх аядав.

216

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Түүнийг хаалганы бариулд хүрэх үед Харри Рон хоёр түүний зүг саваагаа 

- Түрүүлж явах эрх танд байгаа гэж Харри эрсхэн хэллээ.

Зэвсэггүй болж хувхай даасан Туг үс нөгөө нүх рүүгээ ойртож очив.

- Хүүхдүүд минь. Ингээд сайн юм болох уу даа? гэж үхмэл дуугаар цөхрөн 

Харри саваагаараа ууц руу нь түлхлээ. Туг үс хөлөө хоолой руу оруулав.

- Би олигтой юм болно гэж бодохгүй байна ... гэж түүнийг ярьж эхэлмэгц Рон 

түүнийг түлхэж орхилоо. Шүдээ яралзуулдаг ганган эр маань гүн нүх рүү хийсэн 

Харри ч хүлээсэнгүй. Хоолойд болгоомжтой ороод ирмэгээс нь барьж байсан гараа 

Хоолой дотор ниснэ гэдэг эцэс төгсгөлгүй харанхуй эгц уулнаас гулсан уруудахтай 

адил аж. Салбарласан хоолойнууд хажуугаар нь жирэлзэн өнгөрч байсан ч 

мушгиралдсаар доош орох гол суваг шиг өргөн биш юм. Шилтгээн дор тун ч гүнзгий 

нүхэнд нисэж яваа гэдэгтээ Харри эргэлзсэнгүй. Араас нь Рон шуугин нисэх чимээ 

Нислэг хэзээ нэгэн цагт дуусахад яаж унах бол гэж Харри түгшиж байлаа. Гэтэл 

хоолой тэгш өнцөгөөр тахирлан эгцэрснээ дуусах нь тэр. Харри шалхийх чимээ 

гарган хоолойноос суга үсрэн гараад босоо хүний хэртэй өндөр харанхуй чулуун 

хонгилын нойтон шалан дээр газарджээ. Бас шавар шавхай болж даавуу шиг хувхай 

цайсан Туг үс тэр хавьд унаад босож байлаа. Харрийг дөнгөж хажуу тийшээ болтол 

Рон ч хоолойгоос шидэгдэн гарав.

- Бид лав сургууль дор хэдэн бээрийн зайд байх шиг гэж Харри хэлэхэд 

харанхуй хонгил цуурайтах ажээ.

- Нууран дор ч байж болох юм гэж Рон хэлээд ханан дээр байгаа элс шаврыг 

тэмтэрч байв. Хонгилд тун ч харанхуй байлаа.

- Люмос гэж Харри шидэт саваандаа шивнэхэд үзүүрт нь бүдэг гэрэл гялалзан 

- Явцгаая гэж Рон, Туг үс хоёрыг дуудлаа.

Тэд цаашаа явган явцгаав. Нойтон шалаар алхах чимээ пал палхийн сонсогдоно. 

Савааны гэрэл харанхуйг нэвтлэхэд нойтон элс, шавар болсон хана л харагдана.

Шидэт савааны гэрэлд тэдний сүүдэр аймаар амьтан шиг сүүдэгнэх ажээ.

- Жаахан л чимээ гарвал нүдээ хурдхан аних хэрэгтэй гэдгийг санаарай хэмээн

217

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри аяархан анхааруулав.

Гэвч хонгилд нам гүм байлаа. Гэтэл санамсаргүй байтал шажигнах чимээ гарчээ. Рон 

хархын гавал бололтой нэг юман дээр гишгичихсэн аж. Харри түүн рүү гэрлээ 

дөхүүлтэл шалаар дүүрэн жижиг амьтны яс тарсан байв. Жиннигээс л ийм яс үлдсэн 

байх вий гэсэн аймшигт бодлоо үлдэн хөөгөөд Харри цааш чулуун хонгилын 

харанхуй булан тойрон явлаа.

- Харри урд ямар нэг юм байна гэж Рон айсан дуугаар шивнэн хэлээд түүний 

мөрнөөс татжээ.

Тэд гэрэлд яльгүй бүүдийх харанхуйн зүг ширтэнэ. Харри өмнөө байгаа хонгилын 

дагуу хэвтэх том том цагаригийг ялган харжээ. Тэр цагариг огт хөдлөхгүй аж.

Харри дагалдан яваа хүмүүсээ эргэн харлаа.

- Аймшигт амьтан унтаж байгаа юм болов уу?

Туг үс байдаг чадлаараа нүүрээ дарна. Харри тэр хачин аймаар юмыг ахин харахад 

зүрх нь булгилан хэнхдэгээс нь гарах дөхнө.

Харри нүдээ бараг аниад саваагаа дээш өргөн алгуурхан урагшлав.

Аварга могойн хорт ногоон өнгө бүхий арьсанд туссан гэрэл ойх аж. Энэхүү арьсыг 

гуужуулан хаясан амьтан хорин метрийн урттай нь лав.

- Ой-ёо гэж Рон арайхийн дуу алдлаа.

Ард нь нэг юм унав. Андууд эргэн харахад Туг үс шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэж 

- Босоорой! гэж Харри хэлээд шидэт саваагаа түүний зүг чиглүүлэв. Туг үс 

өндийн боссоноо гэнэтхэн Рон руу довтлон түүнийг унагаалаа.

Харри туслахаар ухасхийсэн авч оройтжээ. Профессор хүндээр амьсгаадан босох үед 

Роын шидэт саваа түүний гарт байлаа. Тэрбээр урьдынх шигээ яралзтал инээмсэглэх 

- Адал явдал дууслаа, хүү минь! Энэ сайхан могойн арьснаас хэсгийг аваад 

дээш явах юм шүү. Охиныг аврах ямар ч бололцоо алга, түүний эрэмдэглэгдсэн 

биеийг хараад та хоёрыг ухаан алдаж унасан гэж би сургууль даяар ярих болно. 

Ухаан бодолтойгоо салах ёс гүйцэтгэ! Одоо та нар өнгөрсөн явдлын тухай юу ч 

санахгүй! гэж тэрбээр уулга алдлаа.

Тэгээд шидэт туузаар ороосон нөгөө золгүй савааг дээш өргөөд:

- Март! гэлээ.

Роны айж байсан зүйл ёсоороо болж шидэт саваа гар бөмбөг шиг хүчтэйгээр тэсрэх 

нь тэр. Харри гараараа толгойгоо гараараа халхлаад гүйтэл могойн арьсан дээр 

218

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хальтирчээ. Хонгилын адараас том том чулуу унана. Нүд ирмэх зуур түүний өмнө 

чулуу овоорч Рон тэр хоёрыг тусгаарлажээ.

- Рон! Рон чи амьд уу? Рон оо! гэж Харри хашгирлаа.

- Би энд байна. Бүх юм зүгээр ээ. Энэ муухай амьтныг чангахан цохисон 

бололтой! гэх Роны дуу нурангийн нөгөө талаас сонсогдоно.

Бөглүүхэн цохих бас чангаар ёолох чимээ гарлаа. Рон Туг үс багшийгаа овоохон 

өшиглөсөн байлгүй дээ.

- Одоо яах вэ? Бид эндээс гарах хэрэгтэй. Зуун жил ухсан ч хамаагүй! гэж Рон 

хэлэхэд түүний цөхөрсөн дуу нурангийн цаанаас ч мэдрэгдэж байв.

Харри хонгилын адрыг харахад ан цав гарсан байлаа. Хоёрдугаар дамжаанд шидэт 

савааны тусламжтайгаар бул чулуу хөдөлгөхийг заагаагүй агаад одоо сурах цаг биш 

ээ. Хонгилыг бүр хаачихгүй л юмсан!

Нурангийн нөгөө талд ахиад цохих чангаар хашгирах чимээ гарчээ. Yнэт цаг хугацаа 

өнгөрсөөр. Жинни нууц өрөөнд олон цаг болсон байлаа. Одоо ганцхан юм үлдсэн 

гэдгийг Харрри ойлгож байв.

- Намайг тэндээ хүлээгээрэй! Туг үстэй хамт хүлээж бай. Би ганцаараа явна.

Хэрэв цагийн дараа ирэхгүй бол ... гэж тэрбээр Ронд хашгиран хэлэхдээ бүх зүйлийг 

дэлгэе гэж бодсонгүй.

- Би хэдэн чулуу авч хаях гээд үзье. Чамайг буцаж ирэхэд ... хэрэг болох биз.

Чи тун болгоомжтой яваарай ... гэж Рон тайван байхыг ихэд хичээн хашгирлаа.

- Мөдхөн уулзацгаая гэж Харри итгэл төрүүлэхийг хичээн хэлээд аварга 

могойн арьсан дээгүүр гарч ганцаараа цааш явжээ.

Хөдөлгөж буй чулууны дуу холдон холдсоор сонсогдохоо болилоо. Хонгил байн 

байн тахирлах агаад Харрийн сэтгэл санаа хөвчирсөн байв. Тэрбээр хонгил хурдхан 

дуусаасай гэж хүсэх боловч юу хүлээж байгаа бол гэхээс айна. Ахиад нэг булан 

өнгөртөл Харрийн өмнө толгойгоо цогнойлгон орооцолдсон хоёр могойн сийлбэр 

бүхий гөлгөр хана харагдана. Могойн нүдний оронд том маргад эрдэнэ гялалзана.

Харри улам ойртлоо. Хоолой нь хатаж аргана. Одоо албан хүчээр амилуулах хэрэг 

алга. Тэртээ тэргүй могойн нүд гялалзаж байлаа. Одоо юу хийхээ Харри мэдэж байв. 

Түүнийг ханиалгахад ширтэн байсан маргад нүд улам ч тод гялалзжээ.

- Нээгээрэй! гэж Харри аяархан шивнэн хэллээ.

Хананд могойг тусгаарласан ангал гарч ханын тал хэсэг хажуу тийш алгуурхан 

Харри хөлөөсөө толгой хүртэл чичирсээр дотогш орлоо.

219

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 17: СЛИЗЕРИНИЙ YЕ ЗАЛГАМЖЛАГЧ

Тэрбээр бүдэг гэрэлтэй том өрөөний босгон дээр зогсож байв. Дээш цоройсон 

баганууд чулуун могойгоор ороогдсон байх агаад бүрэнхийд үл үзэгдэх адарт тулж 

бүдэг ногоовтор гэрэл бүхий орчинд урт хар сүүдрээ унагана.

Түүний зүрх догдлон булгилах ажээ. Харри нам гүмд чимээ чагнан зогслоо. 

Василиск баганын арын харанхуй буланд нуугдсан юм биш байгаа? Жинни хаана 

Тэрбээр шидэт саваагаа гаргаж аваад багануудын хоорондуур урагш явлаа. Алхах 

чимээ болгох сүүдэртсэн хананд цуурайтан ойно. Харри яльгүй хөдөлгөөн л ажвал 

нүдээ анихаар бэлтгэж онийсон аж. Чулуун могойнууд түүнийг хар нүдээрээ 

ажиглан байх шиг санагдана. Нэг бус удаа өмнө нь ямар нэг юм хөдлөх шиг 

Арын ханын дэргэдэх сүүлчийн хос баганын ард таазанд тулсан өндөр баримал 

Харри өлийн харлаа. Шингэн урт сахалтай, сахал нь бараг чулуун жанчны хормойд 

хүрсэн эртний өвгөний баримал аж. Жанч дороос нь гөлгөр шаланд бөх бат гишгэсэн 

хоёр том саарал тавхай үзэгдэнэ. Тавхайн хооронд гал шаргал үстэй жижигхэн хар 

дүрс огт хөдөлгөөнгүй хэвтэж байлаа.

- Жинни, Жинни минь! Битгий үхээрэй! Yхэж л болохгүй шүү! гэж Харри 

шивнээд түүний зүг ухасхийн очиж дэргэд нь өвдөг сөхрөн суув.

Тэгээд шидэт саваагаа хажуу тийш чулуудаад Жиннийн мөрнөөс шүүрэн авч 

эргүүллээ. Түүний царай яг л гантиг шиг хүйтэн, цонхигор болсон агаад нүдээ 

анисныг нь харвал бүр хөшчихөөгүй бололтой. Хэрэв тийм бол ...

- Жинни минь сэргээрэй гэж Харри цөхрөнгөө баран шивнэж түүнийг сэгсэрч 

байлаа. Охины толгой амьгүй юм шиг хоёр тийшээ санжигнана.

- Тэр сэргэхгүй ээ гэх аяархан дуу гарав. Харри өвдөг дээрээ өндийснөө огцом 

эргэж харлаа.

Хар үстэй өндөр залуу ойролцоох баганыг налан тэднийг харж зогсоно.

Түүний биеийг харахад бүдэгхэн шилний цаанаас үзэгдэх мэт бүүдгэр балархай авч 

андуурах аргагүй байлаа.

- Том уу? Том Реддл уу?

220

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Реддл Харрийг ширтсэн хэвээр толгой дохив.

- Түүнийг сэргэхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр чинь ... Тэр чинь ... гэж 

хэлэхдээ Харри хэмжээлшгүй уй гашууд автаж буйгаа мэдэрчээ.

- Одоохондоо амьд байгаа. Одоохондоо шүү гэж Реддл хэлэв.

Харри түүнийг эгцлэн ширтэнэ. Том Реддл Хогвартст тавин жилийн тэртээ суралцаж 

байсан боловч одоо энэхүү нууцлаг тайлбарлаж болшгүй ертөнцөд арван зургаан 

наснаас ах харагдахгүй ажээ.

- Чи хий үзэгдэл юм уу? гэж Харри эргэлзэн асуулаа.

- Би бол дурдатгал. Хагас зуун жил өдрийн тэмдэглэлд байлаа гэж Реддл 

тайван хариулав.

Тэрбээр тавхайны эрхий хурууг заалаа. Хурууны хажууд уйланхай Миртлийн 

өрөөнөөс тэдний олсон нөгөө жижигхэн хар тэмдэглэлийн дэвтэр шалан дээр хэвтэж 

байв. Харри түүнийг хараад агшин зуур гайхсан ч дараагийн ажилдаа шамдахгүй бол

болохгүй байлаа.

- Том минь надад туслаач. Охиныг эндээс авч явъя. Василиск энд хаа нэгтээ 

байгаа. Чухам хаана байгааг мэдэхгүй ч дуртай үедээ гараад ирж болно шүү дээ. 

Надад туслаач дээ ... гэж Харри хэлээд Жиннийн толгойг дахин өргөлөө.

Реддл хөдөлсөнгүй. Харри мэрийн байж Жиннийг арайхийн өргөөд шидэт саваагаа 

авахаар сарвайв. Гэвч саваа байсангүй.

- Чи миний савааг хараагүй биз?

Тэрбээр дээш харахад Реддл урьдын адил түүнийг ажиглан зогсох агаад түүний 

цайвар хуруунд шидэт саваа нь эргэлдэн байна.

- Баярлалаа гэж Харри хэлээд саваагаа авахаар сарвайжээ.

Томас Реддл мушийн инээмсэглэнэ. Тэрбээр савааг залхуутайяа эргэлдүүлэн

Харрийг харсан хэвээр.

- Чи аан гэж бай. Эндээс хурдхан явах хэрэгтэй байна. Хэрэв Василиск хүрээд 

ирвэл ... гэж Жиннийг өргөсөөр гар нь чилсэн Харри хэллээ.

- Хэрэв дуудахгүй бол тэр ирэхгүй ээ гэж Реддл хайнга маягаар ярина. Харри 

Жиннийг өргөж даахаа болиод шалан дээр тавилаа.

- Юу болоод байгааг хэлээч! Бас савааг минь буцааж өг л дөө. Тэр чинь надад 

мөдхөн хэрэг болно.

Реддлийн нүүр царайд басамжилсан инээд тодров.

221

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энэ саваа чамд дахин хэрэг болохгүй ээ.

- Яагаад хэрэг болохгүй гэж? Реддлийн хамар яльгүй сартайжээ.

- Би энэ агшныг удаан хүлээсэн юм даа, Харри Поттер минь. Чамтай уулзах 

боломжийг хүлээж байлаа. Чамтай ярилцъя гэж бодож байсан юм.

- Том, бидэнд тийм боломж алга. Бид нууц өрөөнд байна. Өөр газарт л ярилцъя 

гэж Харри тэсвэр алдан хэллээ.

- Бид чухам энд ярилцах болно гэж Реддл нөгөө л инээдгээрээ инээмсэглэн 

хэлээд шидэт савааг нь халаасандаа шургуулав.

Харри түүнийг аргаа баран харна. Нэг л онцгүй юм болоод байлаа.

- Жиннид юу тохиолдсон юм бэ? гэж тэр алгуурхан асуув.

- Сонирхолтой л асуулт байна. Гэхдээ энэ чинь урт түүх. Одоо иймэрхүү 

байдалд орсон явдал бол өөрийнхөө зүрх сэтгэл, өчүүхэн нууцыг хэнд ч үл үзэгдэх 

танихгүй хүнд нээсэнтэй холбоотой юм гэж Реддл ууртайяа хариулав.

- Юу ч ойлгосонгүй! Юун тухай яриад байнаа?

- Өдрийн тэмдэглэл. Миний өдрийн тэмдэглэл. Бяцхан Жинни надад өөрийн 

өчүүхэн гомдол уйтгар гунигаа итгэн өдрийн тэмдэглэлд олон сар бичиж байсан юм. 

Ах нар нь түүнийг шоолдог хуучин жанч өмсөж хуучин ном үзэх хэрэг гардаг байж л 

дээ гэж Реддл тайлбарласнаа нүд нь гэнэтхэн гялалзаад:

- Алдарт агуу их Харри Поттерт тоогдох итгэл найдвар тун ч бага байж ... 

Ярих зуураа Реддл Харригаас нүд огт салгахгүй ширтэх агаад нүдэнд нь хачирхалтай 

сувдаг шинж тодорно.

- Арван нэгэн настай охины гэнэхэн үгийг сонсоно гэдэг аймаар уйтгартай.

Гэхдээ би тэсвэртэй байсаан. Би хариу бичиж харууслаа илэрхийлэн эелдэг зөөлөн 

байсан юм. Жинни ч надад хайртай байлаа. «Хэн ч, хэзээ ч намайг чам шиг ойлгож 

байгаа юм, Том оо ... надад энэ өдрийн тэмдэглэл байгаа, би түүнд итгэж чадаж 

байгаадаа их баяртай байна ...» гэж бичдэг байсан юм.

Реддл арван зургаан настай хүүхдэд баймааргүй хүйтнээр инээв. Түүнийг инээхэд

Харрийн толгойтой үс арзайжээ.

- Хэрэв би шийдсэн л бол хэрэгтэй хүнээ татаж чаддаг юм даа, Харри минь.

Жинни надад сэтгэл гаргасан бөгөөд чухамхүү түүний сэтгэл надад хэрэгтэй байлаа. 

Би түүний айдас хүйдэс, хамгийн чухал нууцыг нь шингээн авч амьдруулагч хүчээр 

биеэ дүүргэн хүчтэй чийрэг болсон юм. Ингээд л жаахан хатагтай Уизлийг 

222

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

дагуулахааргүй хүч чадалтай болсон билээ. Би маш их эрч хүчтэй болсон 

болохоороо түүнийгээ буцаан гаргаж бяцхан найз охиноо өөрийнхөө нууцаар 

тэжээдэг байлаа. Энэ бол миний сэтгэл зүрхний нууц ...

- Солиотой юм! гэж хэлээд Харрийн хоолой аргаж байв.

- Чи юу ч ойлгосонгүй юу, Харри Поттер оо? Жинни Уизли л өрөөг нээсэн юм 

шүү. Охин сургуулийн тахиаг хөнөөж, ханан дээр заналхийлсэн үг бичдэг байсан 

юм. Тэрбээр Слизериний могойд дөрвөн эрлийз, нөгөө сангасваагийн муурыг 

илгээсэн юм даа гэж Реддл сэмээрхэн хэлэв.

- Худлаа гэж Харри шивнэлээ.

- Yнээн. Эхлээд юу хийж байгаагаа мэддэггүй байсан л даа. Ямар сонирхолтой 

байсан гээч! Тэмдэглэлийнхээ дэвтэрт сүүлчийн удаа бод гэж бичсэнийг нь сонс л 

доо гэж Реддл цөхрөлгүй хэлээд Харрийн айж муруйсан царайг ажиглан харсаар 

уншиж гарлаа. Тэнд: «Хүндэт Том минь. Би ухаан алдаж байгаа юм шиг санагдах 

боллоо. Жанч маань тахианы өд болж гүйцжээ. Яагаад тэгснийг бүү мэд. Хүндэт 

Том минь, Хэллоуины баярын шөнө юу хийснээ би санаж чадахгүй юм. Тэр үед хэн 

нэг хүн муурыг довтлож, би өөрөө гэрэлтэгч будгаар будагдсан байлаа. 

Хүндэт Том минь, намайг цонхигор хачирхалтай болж байна гэж Перси байнга

үглэх юм. Чамайг сэжиглээд байх шиг санагддаг боллоо ... Өнөөдөр дахиад л 

дайралт болсон ч би хаана байснаа бас л санасангүй. Том оо, би одоо яах вэ? Би 

солиорч байх шиг санагдах юм ... Би л бүх хүмүүсийг довтолсон юм шиг санагдаад 

байна!» гэж бичжээ.

Харри хумсаа алгандаа шигдэн ортол гараа чанга атгасан байв.

- Тэнэгхэн Жинни аажимдаа өөрийн анд нөхөр болсон тэмдэглэлийнхээ 

дэвтэрт эргэлзэж эхэлсэн юм. Гэхдээ ямар нэг юм сэжиглэж, дэвтрээсээ салахаар 

мэрийж байлаа. Энэ үед Харри чи тавцан дээр гарч ирсэн юм даа. Чи миний өдрийн 

тэмдэглэлийг олсон. Энэ чинь хувь заяаны бэлэг байлаа. Дэлхийн бүх хүмүүсийн 

дотроос чухамхүү миний уулзах гэж тэсэн ядан хүлээж байсан тэр хүн олоод авдаг 

- Чи яагаад надтай уулзахыг тийм их хүссэн юм бэ? хэмээн Харри уурлан 

асуув. Тайван ярьж тэвчихгүй болжээ.

- Жинни чиний тухай олон юм надад мэдүүлсэн юм даа. Чиний үүх түүхийг 

гэж хэлээд Реддлийн харц Харрийн духан дээрх цахилгаан шиг сорви дээр туссанаа 

улам увайгүй байдалтай болжээ.

- Би чиний тухай улам илүү мэдэж, чамтай танилцах гэсэн юм ... Чиний 

итгэлийг олж авахын тулд Хагридыг илчилсэн «домогт» ялалтаа чамд үзүүлье гэж 

шийдсэн юм ...

223

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Хагрид бол миний анд нөхөр. Тэгэхээр чи түүнийг гүтгэсэн байж таарах нь 

ээ? Би чамайг зүгээр л андуурсан гэж бодсон юм ... гэж хэлэхдээ Харрийн хоолой 

чичирч байлаа.

Реддл ахиад л тачигнатал хөхрөв.

- Зөвхөн чиний үг л Хагридын эсрэг байсан юм. Гэхдээ өвгөн Армандо 

Диппетийн хувьд энэ чухам ямар байсныг бодоод үз дээ. Нэг талаас Том Реддл. 

Ядуухан авч авъяаслаг өнчин хүү, сургуулийн зоригтой ахлагч, гоц сурагч. Нөгөө 

талаас бүх юманд оролцож байдаг (долоо хоног бүр шуугиан тарина) бас вурдалахын 

зулзагыг орон доороо тэжээж, савдагтай тулалдахаар хориотой ой руу явдаг аварга 

биет Хагрид ... Гэхдээ бүх юм ёсоор болсонд би хүртэл гайхаж байснаа хүлээх ёстой. 

Хагрид бол Слизериний үе залгамжлагч байж болохгүй гэдгийг хэн нэг нь мэдэх л 

ёстой гэж би бодсон юм. Нууц

өрөөний тухай бүгдийг мэдэж нууц хаалгыг олоход би урт удаан таван жилээ үрсэн 

юм шүү дээ ... 

- Хагридад толгой тархи буюу онцгой ид шидэт хүч байгаа юм шиг л!

Хагридыг буруугүй гэж ганцхан хувиргалын багш Дамблдор л бодож байсан байх. 

Зөвхөн тэр хүн Хагридыг сургуульд нь үлдээж ойн сахиул болгоё гэж Диппетийг 

ятгаж чадсан юм. Тийм ээ, Дамблдор тааварлаж байсан байх. Би бусад багш нарт 

таалагддаг шигээ түүнд таалагдаж байгаагүй билээ ...

- Дамблдор чамайг нэвт харж байсан гэдэгт эргэлзэхгүй байнаа гэж Харри 

хэлээд уурласандаа шүдээ тачигнуулан хавирч байлаа.

- Тийм ээ. Хагридыг хөөгдсөний дараа тэрбээр намайг жинхэнэ мөрдөж гарсан 

даа. Сургуульд байгаа үедээ нууц өрөөг дахин онгойлгох аюултай гэдгийг би ойлгож 

байлаа. Гэхдээ зүгээр орхичхоё гэж бодоогүй юм. Түүнийг эрж олоход 

зориулсан он жилүүдээ салхинд хийсгэхийг хүссэнгүй. Ингээд би намайг арван 

зургаан настай хэвээр нь хуудсандаа хадгалсаар байх өдрийн тэмдэглэлээ үлдээхээр 

шийдсэн юм. Тэгээд байдал азтайгаар эргэх үед би хэн нэгнийг өөрийнхөө замаар 

оруулж Салазар Слизериний их үйлийг дуусгаж чадах байлаа гэж Реддл ярив.

- Гэхдээ чи түүнийг дуусгаж чадсангүй. Одоохондоо хэн ч, тэр ч байтугай муур 

хүртэл үхээгүй байна. Одоо хоёр гурван цагийн дараа гэхэд мандрагорын ханд 

бэлэн болно. Тэгэхэд чиний хорлосон хүн амьтан дахин амьдрах юм гэж Харри 

дийлсэн байртай хэллээ.

Гэвч Реддл жаахан ч халирсангүй.

- Эрлийзүүдийг хөнөөх нь миний хувьд утгагүй явдал гэдгийг чамд хэлээгүй 

билүү? Олон сарын туршид миний шинэ бай бол чи л байлаа.

Харри түүнийг гайхан харлаа.

224

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Жиннийг өдрийн тэмдэглэлд дахин бичиж эхлэхэд намайг яаж уурласныг 

бодоод үз дээ. Тэрбээр өдрийнхөө тэмдэглэлийг чамд байхыг хараад айн чичирч 

байсныг ойлгож байгаа биз дээ? Хэрэв би түүний бүх нууцыг чамд илчилбэл юу 

болох билээ? Тахиаг хэн хөнөөгөөд байсныг чи мэдвэл бүр ч муу болно тийм үү? 

Тэгээд тэнэгхэн охин танай унтлагын өрөө эзгүй болохыг хүлээж байгаад 

тэмдэглэлийг хулгайлсан юм. Гэвч би юу хийхээ мэдэж байсан билээ. 

Слизериний үе залгамжлагчийн нууцыг тайлахад чи тун ойртсон гэдэг нь 

тодорхой боллоо. Чиний тухай Жиннийн мэдэгдсэн зүйлийн дотроос, чамайг юуны 

ч өмнө зогсохгүй гэдгийг би ойлгосон юм. Гэхдээ чиний анд дайралтанд өртсөн 

болохоор чи нууцыг нээж л таарна. Чамайг могойн хэл мэддэг гэдгийг 

сургуулийнхан чинь сонсоод хичнээн их шуугисныг Жинни тодорхой бичсэн 

л дээ. Товчхон хэлэхэд би Жиннийг ханан дээр хагацах үгээ бичээд өөрөө наашаа 

ирэх ёстойг итгүүлж чадсан юм. Тэгээд чамайг хүлээж байлаа. Охин энд ирээд 

орилж чарлаж харайн цовхчиж намайг аймшигтай залхаалаа. Гэхдээ түүнд 

амьдралын чадвар бага үлджээ. Учир нь охин хэтэрхий их хүч чадлаа өдрийн 

тэмдэглэлд, өөрөөр хэлбэл

надад шингээсэн юм. Yүний ачаар л би түүний хуудсыг орхиж чадлаа ... Би түүнтэй 

хамт наашаа орж ирсэн эхний агшинаас л чамайг ирэхийг хүлээж байна. Чамайг 

ирнэ гэж би мэдэж байсан юм аа. Харри Поттер минь, би чамаас олон юм 

асуумаар байна ...

- Юу асуух юм бэ? гэж Харри урьдын адил нударгаа зангидсан хэвээр асуулаа.

- Эхний асуулт. Онцгой ид шид эзэмшиж амжаагүй хүүхэд дэлхийн агуу их 

шидтэнг яаж дийлж чадав аа? Сорви төдийхнөөр чи яаж аврагдаж, лорд Волдеморт 

бүх хүч тамираа барсан юм бэ? гэж асуугаад Реддл инээмсэглэв.

Түүний шуналтай нүдэнд хачирхалтай улаан гал гэрэлтэнэ.

- Чи үүний юунд нь догдлоод байгаа юм бэ? Волдеморт чамаас нилээд сүүлд ... 

гэж Харри аяархан асуув.

- Волдеморт бол миний өнгөрсөн, одоо, ирээдүй юм гэж Реддл тогтуун хэллээ. 

Тэрбээр Харрийн шидэт савааг халааснаасаа гаргаж ирээд агаарт:

Том Нарвало Реддл

гэсэн гялалзсан үсэг бичив.

Тэгээд савааг ахин даллахад түүний нэрийн үсгүүд өөрчлөгдөн байраа сольж:

Лорд Волдеморт гэдэг үг боллоо.

- Одоо бүгд ойлгомжтой болоо биз дээ? Би Хогвартст байхдаа өөрийгөө тэгж 

нэрлэдэг байсан юм. Мэдээж дотныхоо андуудын дунд шүү дээ. Би 

өөрийнхөө магл аавынхаа ядуухан нэрээр үүрд дуудуулахыг хүсээгүй юм. Ээжийн 

талаар бодоход агуу их Салазар Слизериний цус судсаар минь гүйж байхад шүү! 

225

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Өөрийнхөө эхнэрийг ид шидтэн гэж мэдмэгцээ намайг төрөхөөс минь өмнө намайг 

хүүгээ биш гэж татгалзсан булай маглын нэрээр дуудуулна гэж үү? Мэдээж үгүй! 

Харри минь, ингээд л би өөртөө шинэ нэр бодож олсон юм. Би дэлхийн хамгийн агуу 

шидтэн болох учраас бүх шидтэнгүүд энэ нэрийг хэлэхээсээ ч айх өдөр ирнэ гэдэгт 

би итгэж байлаа!

Дөнгөж төрмөгцөө л өнчирч дараа нь Харрийн эцэг эхийг хөнөөхийн тулд өсөж 

өндийсөн Реддлийг Харри гайхан харна. Өөр бас олон хүнийг хорлох байсан байлгүй

... Эцсийн эцэст тэрбээр жигшил зэвүүцлээ арайхийн үлдэн хөөгөөд албын хүчээр:

- Тэгээд хамгийн агуу шидтэн болсонгүй шив дээ гэлээ.

- Болсонгүй гэнээ? гэж Реддл хэдэрлэв.

- Агуу их шидтэн болсонгүй ээ. Чамайг гомдоох харамсалтай ч дэлхийн 

хамгийн агуу шидтэн бол Альбус Дамблдор. Yүнийг бүгд мэднэ. Тийм ээ, чи өөрөө 

ид шидийн их хүчийг олж чадсан ч Хогвартсыг дийлэхэд хүрсэнгүй шүү дээ. Бүр 

сургуульд байхдаа л Дамблдор чамайг нэвт харж байжээ. Чи одоо болтол түүнээс 

айдаг. Тийм болохоор чи халз уулзаж чадахгүй гэж хэлэхдээ Харрийн амьсгал 

давхцаж байлаа.

Реддл инээмсэглэхээ болиод харцанд нь үзэн ядсан байдал тодорлоо.

- Дамблдорыг ердөө л миний дурсамж шилтгээнээс зайлуулж дөнгөсөн юм! 

гэж тэрбээр сөөнгө дуугаар хэлэв.

- Тэр чинь чиний бодсон шиг бүр явчихаагүй л дээ гэж Харри татгалзлаа.

Yүнийг үнэн гэж итгэхээсээ илүүтэй Реддлийг давах гэсэндээ ингэж таамгаар 

Реддл амаа ангайсан хэвээр хөшчихлөө.

Хаа нэгтэйгээс хөгжим сонсдоно. Реддл хоосон өрөөг тойруулан харлаа. Хөгжим 

улам чангарсаар. Хөгжмийн чимээ зэвүүн, хахирган агаад Харри түүнийг сонсоход 

толгойтой үс нь босч, зүрх нь хэнхдэгэндээ багтахаа болих шиг санагдана. 

Хөгжмийн чичирхийлэх дууг Харри бүх биеэрээ мэдрэхээр хүчтэй болох үед 

ойролцоох багануудын оройгоос тал тал тийш оч цацарч байлаа. Тэгснээ хаанаас 

ирсэн нь үл мэдэгдэх хунгийн хэрийн биетэй улаан ягаан өнгийн шувуу сайхан дуу 

гаргасаар адар доогуур нисэж явав. Тэр шувуу тогосынх лугаа гялалзсан алтлаг урт 

сүүлтэй, ямар нэг хуучин хувцас алтан савартаа атгасан байлаа.

Агшин зуурын дараа шувуу Харри рүү ойртон нисэж ирээд авч явсан юмаа түүний 

хөлд унагаан, өөрөө жигүүрээ хумхин хүүгийн мөрөн дээр суув. Харри дээш хараад 

түүний хурц алтлаг хошуу, тас хар нүдийг олж үзлээ.

Шувуу дуугүй болов. Огт хөдөлгөөнгүй сууж байхад нь түүний дулаан илч Харрийн 

хацарт мэдрэгдэх ажээ. Шувуу Реддлийг тоомсоргүй харна.

226

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Галт шувуу! гэж Реддл гайхлаа.

- Фоукс уу? хэмээн Харри шивнээд алтан савраараа мөрийг нь хэрхэн зөөлөн 

атгаж байгааг Харри мэдрэв.

- Энэ юу вэ? Энэ чинь хуучин шидэт бүрх байна шүү дээ! гэж Реддл шалан 

дээр хэвтэх хэлбэр дүрсээ алдаж үнгэгдсэн хэсэг эсгийг хараад хэллээ.

Тиймээ, хуучин бүрх тэнд хэвтэж байлаа. Бохир далан долоон нөхөөс болсон малгай

Харрийн хөл дор хэвтэнэ.

Реддл ахиад л муухай инээхэд олон арван Реддл нэгэн зэрэг инээсэн мэт чимээ гарч 

том өрөө тэр аяараа цуурайтаж байв.

- Дамблдор хамтран зүтгэгчдээ туслуулахаар ийм л юм илгээнэ дээ! Дууч 

шувуухай, хуучин бүрх! За Харри минь, зүрх зориг чинь нэмэгдэж байна уу? 

Аюулгүй гэж мэдрэгдэж байгаа биз?

Харри юм хэлсэнгүй. Yнэндээ ч Фоукс, шидэт бүрх хоёр юугаар туслах билээ дээ? 

Гэхдээ одоо цорын ганцаараа биш болохоор бас ч гэж зоригжиж байв. Одоо зөвхөн 

Реддлийн даажигнаж дуусахыг л хүлээх үлджээ.

- Ажил хэрэгтээ оръё доо, Харри. Чиний өнгөрсөн, миний ирээдүй үед бид нар 

хоёр ч удаа тааралдаж би чамайг хоёр удаа алж чадсангүй. Чи яаж амьд

үлдээд байнаа? Надад ярьж өгөөч. Аль болохоор тодорхой ярих тутам амьд байх 

хугацаа чинь төдий чинээ уртсах болно гэж Реддл ярив. Тэр инээмсэглэсэн хэвээр 

Харри аюул ослын байдлыг хурдхан цэгнэж үзлээ. Шидэт саваа нь Реддлын гарт 

байдаг. Харин Харрид Фоукс, шидэт бүрх хоёр байна. Энэ хоёр халз тулаанд хэрэг 

болохгүй. Муу л байна даа. За яахав. Гэхдээ Реддл энд удах тутам Жиннийн 

амьдралын хүч улам илүү барагдах юм. Харин Реддлийн бие улам бодитой 

харагдахуйц болж байлаа. Yнэхээр л Реддл тэр хоёрын хооронд тулаан болох ёстой 

бол хурдан тусмаа л сайн.

- Надтай тулалдахдаа чи яагаад сулраад байдгийг хэн ч мэдэхгүй. Би өөрөө 

өөрийгөө ч мэддэггүй юм чинь. Яагаад чи намайг алж чадахгүй байгаа тухай би нэг л 

юм мэднэ. Ээж маань намайг аврахын тулд амь насаа өгсөн юм. Миний шидэт ээж 

надаас үхлийг холдуулсан. Ноднин жил би чиний үнэн нүүр царайг харсан юм. Чи 

бол үнс нурам. Дөнгөж л амьд байна. Чиний хүч чадал өөрийн чинь эсрэг хандах 

болсон. Чи зугтааж байна. Чи бол хамгийн балиар амьтан гэж Харри уураа барьж 

ядсандаа чичрэн хэллээ.

Реддлийн царай байрайсан ч хүчлэн мушийгаад:

- Эх чинь амь насаа өгсөн болохоор чи аврагдсан юм биз дээ ... Энэ бол ид 

шидийн эсрэг хэрэглэх хүчтэй зэвсэг. Гэхдээ чамд ер бусын зүйл байхгүй гэдгийг би 

227

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

одоо харж байна. Чи бид хоёрын хооронд ижил төстэй зүйл байдаг нь хачирхалтай 

юм даа. Чи ч гэсэн үүнийг анзаарах ёстой байсан юм. Бид хоёулаа холимог цустай, 

хоёулаа өнчин, хоёуланг маань маглууд өсгөсөн. Зөвхөн чи бид хоёр их Слизеринээс 

хойш могойн хэлээр ярьдаг ч байж магадгүй. Зөвхөн азтай тохиолдол л чамайг 

надаас аварсан байж болох юм ... Миний мэдэх гэсэн юм энэ гэлээ.

Реддл одоохон шидэт саваагаа гаргана даа гэж Харри хүлээн зогслоо. Гэвч тэрбээр 

ахин даажинтай инээмсэглээд:

- Харри минь, би одоо жаахан тогломоор байна. Слизериний үе залгамжлагч 

хар лорд Волдеморт алдарт Харри Поттер, Дамблдорын хангасан сайн зэвсгийн 

эсрэг зогсож байна! гэлээ.

Тэрбээр Фоукс, шидэт малгай хоёрыг тохуурхан харснаа эргэж чулуун баримал руу 

очлоо. Реддл багануудын хооронд зогсож толгойгоо өргөөд адрын дор бүрэнхийд 

харлан буй Слизериний чулуун нүүр лүү харахыг ажаад Харри айн ширвээтэж байв. 

Тэгтэл Реддл амаан нээн исгэрэх мэт дуугарахад Харри:

- Хогвартсын дөрвөлийн хамгийн агуу Слизерин та надтай яриач! хэмээн 

хэлснийг нь ойлгожээ.

Харри хөшөөг сайтар харахын тулд ар тийш ухрав. Мөрөн дээр нь суусан Фоукс 

тонголзоно. Слизериний аварга нүүр хөдөлж эхлэлээ. Түүний чулуун ам хар нүх 

гарган нээгдэхийг Харри сайтар харсан аж. Аман дотор нь ямар нэг хөдөлснөө 

гадагш гулсан гарав.

Харри ар тийш ухарсаар хананд тулж мөргөлөө.

Тэрбээр нүдээ аньсан байжээ. Фоукс мөрөн дээрээс нь нисэхдээ хацрыг нь өдөөрөө 

шүргэхийг Харри мэдэрч байлаа. Харри: «Намайг бүү орхиоч!» гэж хашгирмаар 

байсан ч галт шувуу могойн хааныг яаж дөнгөх билээ дээ.

Ямар нэг хүчтэй юм шал доргиуллаа. Шалны хавтангууд чичрэн хөдлөхийг Харри 

мэдэрлээ. Юу болоод байгааг Харри мэдэрч байсан бөгөөд Слизериний амнаас 

гулсан гарах аймшигт могойг бараг харж байлаа. Реддл: «Түүнийг ал» гэж сийгүүлэн 

Василиск Харрийн зүг хөдөлж байлаа. Хүнд бие нь чулуун шалан дээр шажигнан 

мурилзах нь түүнд сонсогдоно. Харри урьдын адил нүдээ аньсан хэвээр замаа 

сунгасан гараараа тэмтрэн хоёр тийш найган гүйлээ. Реддл хахаж цацан инээнэ.

Иймэрхүү байдлаар удаж болохгүй байлаа. Харри бүдрэн унахдаа чулуу 

мөргөчихжээ. Аманд нь цус амтагдана. Могой түүнд бараг метр хэртэй ойртон ирээд 

амьсгал нь түүнд мэдрэгдэж байв.

Тэгтэл чанх дээр нь чих дүлийрмээр шуугих чимээ гарснаа ямар нэг хүчтэй юм 

түүнийг хийсгэж нөгөө хана руу шидлээ. Хажууханд нь багана хүчтэй ороолгох 

чимээ гарах аж. Одоохон аймшигтай соёо биеэнд нь шигдэх байлгүй.

228

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри шидэт саваа зэвсэггүйгээр эсэргүүцэж чадахгүй байлаа. Тэгээд нүдээ ялимгүй 

Гялалзсан хорт ногоон өнгөтэй бүдүүнээрээ багана шиг биетэй аварга могой 

гурвалжин толгойгоо ийш тийш савлуулан сүүлэн дээрээ өндийжээ. Харри нүдээ 

анихад бэлэн хэвээр чичирч байсан ч аймшигт амьтныг чухам юу саатуулаад байгааг 

харлаа. Василискийн дээгүүр Фоукс эргэлдэх ажээ. Могой уурандаа сэлэм шиг 

нарийхан шүдээрээ түүнийг шүүрэн авахыг хичээнэ.

Фоукс дээшилж доошлох зуураа урт алтан хошуугаараа үл мэдэг хэдэн хөдөлгөөн 

хийхэд шалан дээр хар цус асгаран урслаа. Могой сүүлээрээ цохихдоо Харрийг 

шахахад нүдээ ч аниж амжаагүй байтал Василиск цааш эргэв. Харри түүний 

хоншоорыг эгцлэн харлаа. Могойн хоёр том шар нүдийг галт шувуу сохолсон ажээ. 

Шалан дээр цус садран урсаж, аймшигтай амьтан өвдсөндөө болоод ууртайяа 

сийгүүлэн исгэрэх ажээ.

- Чи шувууг орхиоч дээ! Одоохон орхи! Хүү ард чинь байна! Чи мэдэж байгаа 

шүү дээ! Түүнийг алаач! гэж Реддл галзуурсан мэт хашгирна.

Мэгдэж сандарсан ч үхлийн аюултай хэвээр байгаа сохорсон могой толгойгоо 

ганхуулсаар. Фоукс ахиад л аймаар дуу хадаан түүний дээгүүр эргэлдэх үедээ 

дайсныхаа сармай хоншоорыг хошуугаараа тоншино. Түүний тоншуулсан нүднээс 

цус садарсан хэвээрээ.

- Туслаарай! Туслаарай! Хэн нэг хүн, ямар нэг юм байвал туслаарай! гэж Харри 

тэсэлгүй шивнэн хэллээ.

Могой сүүлээрээ шалан дээгүүр ахиад л балбаж гарав. Харрийг үсэрч амжихад нэг 

зөөлөн юм нүүрэнд нь хүрлээ.

Василиск сүүлээрээ шидэт бүрхийг ороож аваад шууд Харрийн гар луу чулууджээ. 

Харри бүрх малгайнаас аврал эрэх мэт зууран авлаа. Малгайг толгой дээрээ амжиж

тавиад шалан дээр хэвтэхэд Василискийн сүүл ахиад л дээгүүр нь ороолгон өнгөрөв.

«Туслаарай ... Надад туслаарай ...Туслаж хайрлаач!» гэж Харри бодож хэвтлээ. 

Малгай доорх нүдээ тас аньсан байлаа.

Хариу хэлэхийн оронд бүрх малгай үл үзэгдэх гарт хавчуулсан мэт агшжээ. Тэгтэл 

Харрийн толгойг ямар нэг хүнд юм нүднээс нь оч бутартал цохив. Харри бүрхээ 

тайлахаар шүүрэн автал түүний хуруунд нэгэн урт хүйтэн юм тэмтрэгджээ.

Малгай дор мөнгөөр өнгөлж, тагтааны өндөгний хэрийн эрдэнийн чулуу бариулд нь 

шигтгэсэн илд байлаа.

- Хүүг алаач! Шувууг март! Хүү ард чинь байна! Толгойгоо эргүүлбэл олно! 

Харри тулалдаанд бэлтгэн хөл дээрээ боссон байлаа. Василиск толгойгоо бөхийлгөн

их биеэ цагариглуулаад багануудыг шүргэж Харри руу эргэв.

229

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хүү түүний онгорхой том ухархай, нарийхан гялалзсан хортой түүний илд шиг урт 

соёо цухуйсан том амыг харлаа ...

Василиск таамгаар үсрэв. Харри бултахад могойн толгой хана мөргөлөө. Ахаид 

үсрэхдээ салаа хэлээ Харрийн хавирганд хүргэх шахав. Харри хоёр гараараа илдээ 

Василиск ахин довтолсон авч ахиад л оновчтой болсонгүй. Харин Харри илдээ 

могойн тагнайд бариулыг нь хүртэл зоож аваад чадлаараа дарж байлаа.

Халуун цус Харрийн гарыг даган урсахад тохойноосоо дээш янгинан өвдөхийг 

мэдэрчээ. Хортой соёонуудын нэг нь түүний мөрөнд зоогдсон ч Василиск тэр дороо 

шалан дээр эвхрэлдэн унаж, соёо шүдээ хугалсан байлаа.

Харри хана даган мөлхөв. Хороо биед нь юүлж байгаа соёог гараараа шүүрэн суга 

татан авлаа. Гэвч оройтжээ. Гарт нь улайсмал төмөр хүргэсэн мэт шархны орчинд 

өвчин орлоо. Тэрбээр соёог авч хаяад, жанч нэвтлэн гоожиж байгаа өөрийнхөө цусыг 

харснаа нүд нь харанхуйлав. Бүдэг гэрэлтэй өрөө дайвалзан эргэлдэж эхэллээ ...

Тэгтэл нэгэн улаан юм нүдэнд нь үзэгдэн, дэргэд буух хөлийн чимээ түүнд 

- Фоукс. Сайн байна, Фоукс минь гэж хэлээ арайхийн эвлүүлэн талархлаа.

Шувуу Харрийн гар дээрх цустай шарханд гоёмсог толгойгоо ойртуулав. Алхах 

чимээ цуурайтан, түүний өмнө хар сүүдэр гарч ирлээ. 

- Харри Поттер үхэж байх шив. Yхсэн гэж хэлэхээр болжээ. Тэр ч байтугай

Дамблдорын шувуухай хүртэл мэдчихээд уйлж байна гэж Реддл хэлэв.

Харри нүдээ нээлээ. Фоуксын толгой агшин зуур үзэгдээд алга боллоо. Гэхдээ 

шувууны том сувдан нулимс гялтганасан өдийг нь даган бөмбөрөхийг хүү харж 

- Би чамтай хамт байж яаж үхэхийг чинь харъя. Яарах хэрэггүй. Чи бид хоёр 

хаашаа яарах билээ.

Харрийн толгой эргээд зүүрмэглэх аятай болжээ.

- Алдарт Харри Поттерийн газар дээрх зам дуусах нь энэ дээ. Yзэн ядаж 

бодлогогүйгээр тулаанд дуудсан хар Лорддоо ялагдаж, анд нөхөддөө хаягдаж нууц 

өрөөнд ганцаараа үлдэх шив. Одоохон чи өөрийн заваан эрлийз ээжтэйгээ хамт 

байх болно. Ээж чинь чамд арван хоёр жилийг худалдан авч өгсөн гэж бодсон хэдий 

ч үнэндээ бол зээлдсэн юм шүү дээ. Лорд Волдеморт өрөө шаардахад чи түүнийг 

төлж байна. Энэ бол шударга явдал гэдгийг чи ойлгох байлгүй гэж хэлэх Реддлийн 

дуу алсад сонсогдоно.

230

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хэрэв энэ үнэхээр үнэн юм бол тийм аймаар эд биш байна гэж Харри боджээ. Өвчин 

алгуурхан намдаж байлаа.

Yхэл биш юм болов уу? Өрөөний байдал тодорхой болж эхэллээ. Харри толгойгоо 

аяархан сэгсрэв. Гар дээр нь суусан Фоукс шувуу сувдан нулимсаараа шархыг 

угаана. Шарх хаана байнаа? Гар дээр ямар ч шарх байхгүй болжээ.

- Галт шувуу чи эндээс тонил! Одоохон зайл! гэж Реддл гэнэтхэн хашгирлаа. 

Харри толгойгоо өндийлгөв. Реддл галт шувуу руу шидэт савааг чиглүүлтэл нэг юм

гар буу шиг тасхийн дуугараад галт шувуу алтлан улаан шуурганд эргэлдэн нислээ.

- Галт шувууны нулимс. Би түүний тухай мартсан байжээ. Гэхдээ энэ нь 

байдлыг өөрчлөхгүй л дээ. Би халз тулалдахыг илүүд үздэг юм. Зөвхөн чи бид хоёр. 

Чи бид хоёр л байх ёстой ... гэж Реддл Харрийн гарыг хараад бодлогошон 

Реддл шидэт саваагаа өргөв.

Фоукс жигүүрээ хүчтэй дэвэн эсрэг этгээдийн дээгүүр шунгинан нисэхэд Харрийн 

өвөр дээр нэг юм унасан нь өдрийн тэмдэглэл ажээ!

Реддл, Харри хоёр хэсэг зуур дэвтрийг алмайран харав. Тэгснээ Харри огт 

эргэлзсэнгүй шалан дээр хэвтэх Василискийн соёог шүүрэн аваад өдрийн 

тэмдэглэлийн чанх голд шууд зоочихлоо.

Чөмгөнд хүрсэн чанга аймаар дуу хадаж өдрийн тэмдэглэлийн бэх Харрийн гарыг 

даган урсаж, шалан дээр асгарна. Реддл атиганан, мурчигнан, тийчлэн гаслаж 

байснаа ... алга болчихлоо. Харрийн шидэт саваа хүйтэн шалан дээр торхийн унаад 

нам гүм болов. Тог тог тог гэхээс өөр чимээгүй байлаа. Энэ бол өдрийн тэмдэглэлээс 

урсан дуслах бэхний чимээ юм.

Василискийн хор дэвтрийг цоортол түлжээ.

Харри хүчлэн байж чичрэхээ болилоо. «Нисдэг дарь» хэрэглэж олон бээр туулсан 

мэт толгой нь эргэжээ. Харри яаралгүй хөдлөн бүрх малгай, шидэт саваагаа авч 

нуун, ихээхэн хүч гаргаж байж Василискийн амнаас гялалзсан илдээ сугалж дөнгөв.

Өрөөний нөгөө үзүүрт сулхан гинших дуулдана. Жинни яльгүй хөдлөхөд Харри 

түүний зүг ухасхийн очлоо. Жинни ахин өндийн суусан байв. Yхээд хэвтэж буй 

аварга биет могой, цусанд нэвтэрсэн жанчтай Харри, хар өдрийн тэмдэглэлийг 

гайхширан харна. Охин гүнзгий санаа алдахад нүүрний дээгүүр нь нулимс асгарлаа.

- Харри ... Харри би чамд өглөөний цайны үеэр бүх юмыг ярих гэсэн авч Перси 

байгаад чадаагүй юм. Энэ бол би байсан юм, Харри. Гэхдээ би үнэндээ ингэе гэж 

бодоогүй ээ ... Реддл намайг илбэдэн захирч байсан юм ... Харин чи ... энэ араатныг 

яаж хөнөөсөн юм бэ? Реддл хаана байна? Миний санаж байгаа сүүлчийн юм бол тэр 

тэмдэглэлийн дэвтрээс гарч ирээд ...

231

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Бүх юм зүгээр, Жинни минь гээд Харри өдрийн тэмдэглэлд могойн шүднээс 

үлдсэн цоорхойг үзүүлснээ:

- Харав уу? Реддл зүйл дууссан. Реддл ч, аварга могой ч зүйл дууссан. Эндээс 

явцгаая гээд Харри түүнийг босоход нь тусаллаа.

- Намайг одоо хөөх байлгүй. Би Биллийг сургуульд орсноос хойш Хогвартст 

элсэхийг хичнээн их хүслээ. Гэтэл одоо хөөгдөх болж байдаг. Аав ээж минь юу гэх 

бол гэж хэлээд Жинни уйлна.

Фоукс өрөөний үүдний дэргэд элин халин тэднийг хүлээж байв. Харри Жиннийг 

урагш түлхээд тэд үхсэн могойн цагаригласан биен дээгүүр гарч, бүдэгхэн цуурайтах 

чимээ сонсон явсаар ахин хонгилд гарч ирлээ. Тэдний ард чулуун хаалга зөөлхөн 

хяхтнан хаагдав.

Хэдэн хормын дараа тэр чулуу хөдлөх чимээ олж сонслоо.

- Рон! Жинни амьд! Энд надтай хамт байна! гэж Харри алхаагаа хурдасган 

Рон хариуд нь ямар нэг юм хэлсэн бөгөөд булан тойроход түүний тэсэж ядсан царай 

харагдлаа. Тэрбээр нурангийг зайчлан овоо том нүх гаргаж амжжээ.

- Жинни! гэж хэлээд Рон дүүгээ түрүүлж авахаар гараа цухуйлгав. Тэгээд:

- Чи минь амьд байна! Нүдэндээ итгэхгүй нь! Юу болсон бэ? гэж хэлээд 

түүнийг тэврэх гэсэн авч Жинни уйлсаар хөндийрчээ.

- Чи л зүгээр бол болох нь тэр, Жинни минь! Бүх аймшиг ард хоцорлоо гээд

Харри баяртай инээлээ. 

Жиннийн араас Фоукс нүхээр нисэн гарав.

- Энэ юун шувуу вэ? Хаанаас гараад ирэв ээ?

- Энэ бол Дамблдорын шувуу гэж Харри хэлээд нүхээр шургаж байлаа.

- Чи хаанаас энэ сайхан илдийг авсан юм бэ? гээд Рон андынхаа гарт гялалзах 

илдийг гайхан харна.

- Бүгдийг яринаа. Одоо эндээс хурдхан гарцгаая! гэж Харри хэлэв.

- Жаахан ч гэсэн ярь л даа ...

- Одоо болохгүй ээ. Туг үс хаана байгаа вэ? гэж Харри яриаг таслав.

Нууц өрөөг хэн нээсэн гэдгийг ялангуяа Жиннийг хажууд байхад Ронд дэлгэрэнгүй 

ярихыг Харри хүссэнгүй.

232

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Тэнд байгаа. Түүний ажил явдал бүтэл муутай. Очоод үзнээ гэж Рон гарах зүг 

рүү гар занган хэллээ.

Өргөн жигүүрээ дэвэн харанхуйд алтан туяа цацруулах Фоуксын араас явсаар 

хоолойн үзүүрт ирэхэд Алтан хонгиот Туг үс тэнд томоотой нь аргагүй суучихсан 

амандаа ямар нэг юм үглэж байв.

- Түүний ухаан самуурчихсан. Түүнийг мартуулах шившлэг эргэн цохидог мод 

шиг өөрт нь туссан юм. Өөрийгөө болон биднийг хэн гэдгийг, хаана байгаагаа огт 

мэдэхгүй байгаа. Бид зүгээр. Харин тэр өөрөө өөртөө аюултай. Би түүнийг явж, 

үүдний дэргэд биднийг хүлээж бай гэж хэлсэн юм хэмээн Рон тайлбарлав.

Туг үс тэднийг баярласан байдалтай харснаа:

- Сайн уу! Хачирхалтай газар юм, тийм ээ? Та нар энд суудаг юм уу? гэв.

- Yгүй ээ гэж Рон хэлээд Харрийг харан хөмсгөө зангидлаа. Харри дээш одсон 

хоолойны хар нүхийг тонгойн харав.

- Эндээс яаж явахыг чи бодсон уу? гэж Роноос асуулаа.

Рон толгой сэгсрэв. Фоукс Харри руу нисэж ирээд жигүүрээ шуугиулан дэвнэ. 

Түүний нүд харанхуйд очтон гялалзаж, сүүлний нь урт алтан өд сэрчигнэнэ. Харри 

түүнийг хараад ямар нэг юм бодож олохыг хичээлээ.

Рон учрыг сайтар ололгүй, чихнийхээ ард маажсанаа:

- Шувуу чамайг өөрөөсөө зуур гээд байх шиг байна. Гэхдээ чи хүнддэх байх аа

- Фоукс бол онцгой шувуу. Бид бие биеэсээ сайтар барих хэрэгтэй. Жинни чи

Роны гараас барь. Профессор Туг үс та ...

- Профессор гэж та шүү гэж Рон түүнд хэллээ.

- Жиннийн гараас барь.

Харри илд, шидэт бүрхээ бүсэндээ хавчуулахад Рон түүний жанчнаас зуурлаа. Харри 

гараа дээш сунган Фоуксын гайхмаар халуун сүүлний өдийг сайтар атгажээ.

Тэрбээр ер бусын хөнгөн болсноо мэдэрсэн тэр агшинд тэд усны хоолой даган дээш 

шуугин нисэж байлаа. Дор нь дүүжлэгдэн байгаа Туг үс: «Гайхалтай! Бахархмаар 

юм! Жинхэнэ ид шид энэ дээ!» хэмээн уулга алдахыг Харри сонсчээ. Агаарын 

хүйтэн урсгал Харрийн үсийг хийсгэн, нүдэнд нь алтлаг туяа үзэгдэнэ. Тэд нисэн 

байгаадаа баярлан хөөрч амжаагүй шахам байтал нислэг дуусаж дөрвүүлээ уйланхай 

Миртлийн жорлонгийн чийглэг шалан дээр унажээ. Туг үсийг бүрхээ засаж тавих 

зуур хоолой руу орох нүхийг нууж байсан угаалтуур хөдлөн байрандаа буцаж ороод 

бүх юм урьдынхаараа боллоо.

233

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Мирт нүдэндээ ч итгэхгүй байв.

- Чи амьд байх шив ... гэж тэрбээр урам хугарсан янзтай бувтнажээ.

- Гомдох хэрэггүй гэж хэлээд Харри нүднийхээ шилэнд наалдсан цус, шороог 

- Мэдээж, гомдохгүй ээ ... Би зүгээр л чамайг үхчихвэл жорлонгоо хуваах хэрэг 

гарах нь гэж бодож байлаа ... Тэгвэл би их баярлах байсан даа! гэж Миртл хэлээд, 

ичингүйрэн туяарч байв.

- Yгүй ер өө! гэж Рон жорлонгоос хоосон, харанхуй хонгил руу гарсан хойноо 

- Миртл чамд дурласан юм шиг байна! Гэхдээ жинлүүрийн таваг чам руу 

хазайжээ, Жинни минь! гэлээ.

Жиннигийн нүүрэн дээгүүр урьдын адил нулимс асгарна. Рон түүнийг түгшин 

харснаа Харри руу эргээд:

- Одоо хаачих вэ? гэлээ.

Харри Фоуксын зүг толгой дохив. Шувуу эргэн тойрноо алтлаг туяагаар гийгүүлэн 

урагш нисэх аж. Тэд түүний араас явсаар хормын дараа профессор МакГонагаллын 

өрөөний үүдэнд зогсож байв. Харри үүдийг тогшин түлхлээ.

234

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 18: ДОББИЙН ХYРТСЭН ШАГНАЛ

Газар доогуур тэнүүчилсэн Харри, Рон, Жинни, Туг үс дөрөв толгойноосоо хөлөө 

хүртэл норчихсон бас Харри цусан толбо болчихсон өрөөнд ороход тэнд байсан бүх 

хүмүүс гайхан дуугаа хурааснаа гэнэтхэн нам гүмийг эвдэн:

- Жинни! гэж хашгирах дуу гарлаа.

Задгай зуухны өмнө уйлан сууж байсан хатагтай Уизли охиноо хараад ухасхийхэд 

араас нь ноён Уизли босож хоёулаа охин руугаа очлоо.

Гэвч Харри тэднийг харсангүй. Ханан зуухны дэргэд профессор Дамблдор 

инээмсэглэн зогсох агаад дэргэд нь профессор МакГонагалл зүрхээ даран, хүндээр 

амьсгаадан байгаа харагдана. Галт шувуу Харрийн чихний хажуугаар далавчаа 

сэржигнүүлэн нисэж өнгөрөн Дамблдорын мөрөн дээр суухад хатагтай Уизли Рон 

тэр хоёрыг ээлжлэн чангаар тэвэрлээ.

- Та нар түүнийг аварчээ! Аварсан байна! Яаж ингэж чадав аа?

- Бид бүгдээрээ л үүнийг мэдмээр байна гэж профессор МакГонагалл хэлэхдээ 

дуу нь урьдынхаасаа зөөлөрсөн байв.

Хатагтай Уизли Харрийг тавихад тэрбээр хэсэг зуур эргэлзсэнээ ширээ рүү очоод 

шидэт бүрх, эрдэнийн чулуугаар чимэглэсэн илд, Реддлийн өдрийн тэмдэглэлийн 

өрөвдөлтэй хэсгийг гаргаж тавилаа.

Тэгээд болсон явдлыг ярьж өгчээ. Нам гүм ахуйд тэрбээр биегүй дуу хоолой сонссон 

тухай, үүнийг аварга могойн дуу гэж ганцхан Гермиона мэдсэн тухай, тэр могой 

шилтгээний зузаан ханан доторх хоолойгоор мөлхдөг байсан тухай, Рон тэр хоёр 

аалзнуудыг мөрдөн ойд очиход Арагог аалз сүүлчийн хохирогч хаана үхсэн талаар 

ярьсан тухай, энэ хохирогч нь уйланхай Миртл байж болох юм гэж таасан тухай, 

нууц өрөөнд орох хаалга өөр хаана ч биш түүний жорлонд байгааг мэдсэн тухайгаа 

арван таван хором хэртэй ярилаа.

Харри бодол санаагаа төвлөрүүлэхээр дуугүй болов.

- Гайхалтай! Та нар чинь сургуулийн олон дүрэм журмыг зөрчин орох үүдийг 

олсон юм байж. Харин тэндээс яаж амьд гарч ирэв ээ, Поттер? гэж МакГонагалл 

багш сониуч зангаа дийлэлгүй асуулаа.

Фоукс шувуу цагтаа хэрхэн амжиж ирсэн шидэт бүрх түүнийг хэрхэн илдээр 

зэвсэглэсэн тухай Харри яльгүй сөөнгө хоолойгоор ярьж байснаа гэнэтхэн түгдрэв. 

Тэрбээр Реддлийн өдрийн тэмдэглэлийн тухай дурсахгүй байхыг хичээнэ. Жиннийг 

харахад охин ээждээ наалдан хоёр алхамын цаана зогсох агаад нулимс нь тасралтгүй 

235

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

«Хэрэв түүнийг үнэхээр хөөчихвөл яанаа? Реддлийн өдрийн тэмдэглэл үүрд дуугүй 

болсон. Түүнийг ид шидийн аргаар шилтгээнд болсон аймшигт явдлыг охиноор 

үйлдүүлэхэд хүргэсэн гэж нотлох гээд үз л дээ!» хэмээн Харри цөхрөн боджээ.

Харри дэмжлэг олох санаатай Дамблдор багшийг харахад тэрбээр үл ажиглагдам 

инээмсэглэх нүдний шилэнд нь задгай зуухны гал гялалзаж үзэгдэнэ.

- Би нэг юм мэдмээр байна. Лорд Волдеморт Жиннийг чухам яаж илбэдэж 

чадсан юм бол? Надад байгаа мэдээгээр бол тэр Албанийн ойд нуугдаж байх 

ёстойсон гэж захирал намуухан асуулаа.

Харрийн сэтгэл баяр хөөрөөр дүүрч зүрх нь амарчээ.

- Юу гэнээ? Хэцүү нэрт ... Жиннийг илбэдсэн юм уу? Гэхдээ Жинни ... тэр чинь

... тэр чинь ... гэж ноён Уизли гайхан дуу алдав.

- Бүх юманд өдрийн тэмдэглэл буруутай. Реддл арван зургаан настай байхдаа 

түүнийг хөтөлж байжээ гээд Харри өдрийн тэмдэглэлийг авч Дамблдор багшид 

Дамблдор багш Харригаас тэмдэглэлийн дэвтрийг аваад норж гэмтсэн хуудсан дээр 

нь урт махир хамраа унжуулан сонирхон үзэж байв.

- Гайхмаар юм. Реддл бол Хогвартсын хамгийн авъяаслаг сурагчдын нэг 

байсан юм гэж тэрбээр аяархан хэллээ.

Дамблдор багш учраа олохоо байсан Уизли авхай, ноён Уизли руу хандан:

- Лорд Волдемортыг дээр үед Том Реддл гэдэг байсныг цөөн хүн мэднэ. Би 

түүнийг тавин жилийн тэртээ энд сургаж байсан юм. Тэр хүү сургуулиа төгсөөд 

хамгийн аюултай шидтэн, илбэчингүүдтэй арцалдан алс хязгаарт алга болсон доо. 

Хар домын нууцад улам гүн нэвтэрсэн юм. Тэрбээр өөрийгөө тоо тоомшгүй удаа 

өөрчилсөн болохоор Волдеморт нэртэй болоод гарч ирэхэд нь хэн ч танихааргүй 

байсан билээ. Харгис ширүүн хар Лорд нэгэн цагт сургуулийн ахлагч байсан 

ухаалаг, сайн хүү хоёрын хооронд адил төстэй юм алга байлаа гэж ярив.

- Гэхдээ манай Жинни түүнтэй яаж холбогдсон байх вэ? гэж ноён Уизли гайхан 

- Түүний ... түүний өдрийн тэмдэглэл. Би өдрийн тэмдэглэлд нь юм бичихэд 

тэр хариулдаг байсан юм ... Энэ жилийн туршид гэж Жинни уйлагнан хэлэв.

Ноён Уизли гайхаж гүйцжээ.

- Жинни минь! Чи яаж чадав аа! Би чамд дандаа хэлдэггүйсэн биш билүү? Хэн 

нэг хүн, ямар нэг юм сайхан ойлгосон мэт дүр үзүүлж болох шүү дээ! Огт танихгүй 

хүний урхинд орно гэж байх уу даа! Яагаад надад ч юм уу! ээждээ өдрийн 

236

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

тэмдэглэлийг үзүүлээгүй юм бэ? Ийм сэжигтэй юм байхад шүү! Энэ маань хар 

шидэд автаж гүйцжээ!

- Би мэдээгүй юм. Өдрийн тэмдэглэл ээжийн худалдан авсан сурах бичгүүдийн 

нэгэн дотор байсан юм. Хэн нэг хүн түүнийг номон дотор хийгээд мартаж дээ гэж би 

бодсон юм ... гэж Жинни цурхиран уйлна.

- Жинни Уизли авхайг одоохон эмнэлэгт аваачих хэрэгтэй. Түүнд хэтэрхий 

хүнд сорилт тулгарчээ. Шийтгэх барих тухай ямар ч яриа байж болохгүй. Үүнээс 

хамаагүй ах шидтэнгүүд Волдемортод хууртагдсан байдаг юм гэж Дамблдор ярианд 

оролцон хэлэв.

Тэрбээр үүд рүү том том алхаж очоод онгойлгосноо:

- Жинни нойр авах бас аяга халуун шоколад уух хэрэгтэй. Надад л лав ингэвэл 

хүч тамир орох нь илүү байдаг юм гээд охины зүг нүдээ нөхөрсөгөөр ирмэснээ:

- Хатагтай Помфри унтаагүй байгаа. Яг одоо мандрагорын шүүс тараана.

Василиск могойд хорлогдогсод агшин зуур өөрчлөгдөнө гэж итгэлтэй хэлж чадах 

- Тэгэхлээр Гермиона мөдхөн зүгээр болох нь ээ! хэмээн Рон баясав.

- Бүх муу юм ард хоцорсон гэж Дамблдор багш толгой дохин хэллээ. Хатагтай 

Уизли Жиннийг түшсээр өрөөнөөс гарахад яагаад ч учраа олж чадахгүй байгаа 

ноён Уизли араас нь гэлдрэв.

- Минерва минь, энэ явдлыг тэмдэглэж сайхан найрлана байгаа. Та яваад 

тогооч нартай ярилцахгүй юу? гэж Дамблдор багш инээмсэглэн хэллээ.

- Бололгүй яахав гэж профессор МакГонагалл толгой дохиод:

- Намайг байхгүйд та Поттер Уизли хоёртой учраа олохоор шийдээ шив дээ?

гэж үүдний дэргэдээс асуулаа.

- Яг үнэн гэж Дамблдор зөвшөөрөв.

Түүнийг явахад Харри, Рон хоёр Дамблдорыг түгшин харлаа. Учраа олно гэдэг чинь 

юу гэсэн үг вэ? Yгүй л баймаар ... гэхдээ шийтгэх юм болов уу даа?

- Хэрэв та нарыг дүрэм зөрчих юм бол хоёуланг чинь сургуулиас хөөх болно 

гэж байсан шиг санагдах юм гэж захирал ярьж эхэллээ.

Рон айсандаа нүдээ бүлтийлгэв.

- Харин энэ явдал заримдаа хэлсэн үгнээсээ буцах хэрэгтэй болдгийг батлаж 

байна. Та хоёр сургуульдаа байгуулсан гавъяаныхаа төлөө онцгой шагнал хүртэх 

237

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

болно. Тэгээд ... за байз ... хүн тус бүрт хоёр зуун оноо гээд Дамблдор багш 

инээмсэглэжээ.

Роны царай Валентины өдрөөр Туг үсэд өгсөн цэцэг шиг улайв.

- Гэхдээ энд байгаа хүмүүсийн нэг нь яагаад таг дуугүй байгаад байгаа билээ.

Түүнийг энэ аюултай ажилд хэрхэн оролцсон талаар сонсвол сонирхолтой

байх сан. Яагаад ийм их даруухан байнаа, Туг үс минь? гэж Дамблдор багш түүнээс 

Туг үсийн тухай таг мартчихсан Харри давхийн цочжээ! Харин Туг үс тэнэгдүү 

маягтай инээмсэглэсэн хэвээр буланд зогсоно.

Дамблдорын үгийг сонсоод тэрбээр чухам хэнд хэлж байгааг мэдэх санаатай эргэн 

тойрноо харах аж.

- Профессор Туг үс ... гэж Харрийг ярихаар завдахад:

- Би профессор гэж үү? Yгүй ерөө! Гэтэл би өөрийгөө мангуу амьтан гэж л 

бодоод байдаг ... гэж Туг үс яльгүй гайхасхийн хэллээ.

- Бидэн рүү мартуулах шившлэг илгээх гэсэн чинь саваа нь буцаагаад өөрийг 

нь шившчихсэн юм гэж Рон өгүүлэв.

- М-м-м. Өөрийнхөө зэвсэгт өртсөн юм биз дээ? гээд Дамблдор толгойгоо 

сэгсрэхэд түүний урт мөнгөн сахал чичирч байлаа.

- Зэвсэг гэнээ? Надад зэвсэг байхгүй. Харин энэ хүүд бий. Маш сайхан илд.

Танд түр хэрэглүүлэх байлгүй гэж Туг үс хэлээд Харрийг заана.

- Рон минь, профессор Туг үсийг эмнэлэгт хүргээд өг дөө. Би Харрид бас хэдэн 

үг хэлэх хэрэгтэй байна гэж Дамблдор багш Ронд хэлэв.

Туг үс үүд рүү итгэл муутай гэлдэрлээ. Рон явах зуураа захирал, Харри хоёрыг 

сониучирхан хараад Туг үсийн тохойноос дэмжин хонгилд гарчээ.

Дамблдор багш өрөөн дундуур явж задгай зуух руу очоод нэгэн сандалд сууснаа:

- Суу, Харри гэлээ. Харри сэтгэл догдлон суув. Дамблдор сахлаа илбээд:

- Юуны өмнө би чамд талархал илэрхийлэх ёстой. Чи тэр дор жинхэнэ эр зориг 

гаргажээ. Тэгээгүй бол Фоукс чам руу очихгүй байсан гэж хэлэхдээ нүд нь гялалзаж 

Тэрбээр өвөр дээрээ жигүүрээ хөдөлгөн суух галт шувууны өдийг илбээд:

- Тэгэхлээр чи тэнд Том Реддлтэй учирчээ. Чи л түүний сонирхлыг илүү их 

татсан юм байж дээ ... гэж бодлогошрон хэлэв.

238

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Гэтэл Харрийн санаа сэтгэлийг зовоож байсан зүйл гэнэтхэн зад үсрэн:

- Профессор оо ... Реддл намайг өөртэйгөө адилхан гэсэн ... Хачин адилхан 

гэсэн шүү ... гэлээ.

- Тэгж хэлсэн үү? Харин чи юу гэж бодож байна? хэмээн хэлэхдээ Дамблдор 

багш өтгөн буурал хөмсгөн доорх нүдээрээ Харрийг анхааралтай ширтжээ.

- Огт төсгүй гэж бодож байна! Би Гриффиндорт сурдаг шүү дээ ... гэж Харри 

хэтэрхий чанга хэллээ.

Тэрбээр дуугүй болсноо сэтгэлд нь бас л эргэлзээ төрж:

- Профессор оо, намайг Слизеринд орвол илүү сайн юм гэж шидэт бүрх хэлсэн 

юм аа. Намайг могойн хэлээр ярьж чаддаг болохоор ихэнх хүүхдүүд Слизериний үе 

залгамжлагч гэж үздэг гэлээ.

- Салазар Слизериний үлдсэн цорын ганц удам могойн хэлээр ярьдаг учраас л 

чи могойн хэлээр ярьдаг юм даа, Харри. Хэрэв би андуураагүй бол чамайг сорвиор 

шагнасан шөнөө тэрбээр өөрийнхөө хүч чадлын нэгээхэн хэсгийг чамд санамсаргүй 

шингээчихсэн юм. Уул нь ингэе гэж бодоогүй гэдэгт итгэлтэй байна гэж Дамблдор 

шивнэн хэлэв.

- Волдеморт надад ... өөрийнхөө хэсгийг шингээсэн байх нь ээ? гэж хэлэхдээ

Харри аянганд ниргүүлсэн мэт харагдана.

- Тийм л болж таарч байна.

- Тэгэхээр би Слизеринд байх ёстой ажээ. Шидэт бүрх надад шингээсэн 

хэсгийг мэдээд ... гэж Харри аргаа баран хэлээд Дамблдор багшийг харахад:

- ... Гриффиндорт хуваарилсан гэж Дамблдор тайвшруулан хэллээ. Тэгснээ:

- Харри минь ийм байна л даа. Салазар Слизерин өөрийн хайртай сурагчиддаа 

байдаг овсгоотой, шийдвэртэй, нуух юу байхав бас сургуулийн дүрэм журмыг 

хайхардаг чанаруудыг нь өндөр үнэлдэг байсан юм. Энэ олон чанар чамд бүгд бий. 

Бас могойн хэл мэддэг ховорхон авъяас байна. Гэхдээ шидэт бүрх чамайг 

Гриффиндорт хуваарилсан байдаг. Яагаад гэдгийг мэдэх үү? Бодоод үз дээ! ... гэлээ.

- Яагаад гэвэл намайг Слизеринд бүү хуваарилаач гэж гуйсан учраас л ... гэж

Харри сэтгэл зовнин өгүүлэв.

- Яг үнэн. Чухам үүнд л чиний Том Реддлээс ялгарах чанар байгаа юм. Хүн 

гэдэг чинь зан араншингийн чанар биш өөрийн нь сонголт байдаг юм шүү дээ гээд 

Дамблдор дахин инээмсэглэлээ.

Харри сонссон зүйлдээ итгэж ядан хөдөлгөөнгүй суусаар.

239

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чи Гриффиндорт тохиолдлоор ороогүй гэдэгт чинь өөр баталгаа хэрэгтэй 

байгаа бол энд юу гэж бичсэнийг унш даа. Дамблдор багш професоор 

МакГонагаллын ширээ рүү очоод цус болсон мөнгөн сэлмийг авч Харрид сунгав. 

Харри учрыг нь ололгүй илдийг эргүүлж харав. Илдний эрдэнийн шигтгээ галын 

гэрэлд гялалзана. Бариул дор Годрик Гриффиндор гэдэг нэр шигтгээстэй байгааг 

- Энэхүү илдийг шидэт бүрхнээс зөвхөн жинхэнэ Гриффиндорын хүн л гарган 

авч чадна гэдгийг мэдэж ав, Харри.

Хоёулаа хэсэг дуугүй суулаа.

- Одоо чамд юу хэрэгтэй вэ гэхээр хоол унд, амралт хоёр. Өрөөндөө очиж гар 

нүүрээ угаагаад баярын ширээнд суу. Харин би Азкабан руу захидал бичнэ. Ойн 

харуулаа гаргах хэрэгтэй. Далимд нь бас «Өдөр тутмын зөнч» сонинд

захидал бичье гээд ширээний дээд нүдийг татан бэх гаргаж ирснээ үзгээ 

хутгаар хурцлаад:

- Одоо бидэнд хар домын урлагаас хамгаалах шинэ багш хэрэгтэй байна. Энэ 

хичээлийн багш нар манайд удаан тогтохгүй юм даа ... гэлээ.

Харри босож үүд рүү очоод хаалгыг нээхээр бариулд хүртэл хаалга гэнэтхэн тасхийн 

нээгдээд хана цохиж буцаж ойв.

Босгон дээр галзуурсандаа нүүр нь муруйсан Люциус Малфой зогсож байлаа. Ард нь 

бүх биеэ ороолтоор ороосон Добби атийн хүлээнэ.

- Оройн мэнд, Люциус минь гэж Дамблдор эелдэгээр мэндлэв.

Малфой Харрийг унагах шахан зүтгэсээр ширээнд ойртлоо. Айж сандарсандаа

Добби араас нь шурдхийн оров.

- Ингэхэд та буцаад ирсэн юм байна. Ивээн тэтгэх зөвлөл таныг зайлуулсан 

боловч та зөвлөлийн шийдвэрийг дагасангүй шив дээ. Хогвартст буцаад ирэх 

боломжтой гэж тооцсон байх нь гэж Малфой хэлээд хүйтэн харцаар Дамблдорыг 

нэвт шувт сүлбэнэ. Дамблдор урилгагүй зочинг тайван яльгүй инээмсэглэж харснаа:

- Ивээн тэтгэх зөвлөлийн танаас бусад арван нэгэн гишүүд бүгд надад хандсан 

гэдгийг танд яаран дуулгамаар байна, Люциус минь. Амаргүй ч гэсэн ил тод яриа 

болсон доо. Ээлжит хохирогч нь Артур Уизлийн охин байсныг мэдмэгцээ 

зөвлөл намайг яаран буцаахаар шийдсэн юм. Байдал иймэрхүү байхад надаас илүү 

захирал олдохгүй гэж бүгд бодсон бололтой байсан даа. Бас хачирхалтай зүйл ч бий. 

Зөвлөлийн зарим гишүүд гэр бүлд нь ч хор учруулж мэдэх шившлэгээс айгаад 

намайг зайлуулах бичигт зөвшөөрөл өгсөн гэж байгаа гэв.

Тэртээ тэргүй цонхигор царайтай ноён Малфой улам зэвхийрч, нүд нь бүр онийжээ.

240

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Тэгээд та довтолгооныг зогсоож чадаа юу? Гэмт этгээдийг бариа юу? гэж 

тохуурхан асуув.

- Тийм ээ гэж Дамблдор бас л инээмсэглэн хэллээ.

- Тэр чинь хэн юм бэ?

- Нөгөө л харгис хар Лорд. Харин энэ удаа өөр хүнээр дамжин довтолж байсан 

аж. Энэ өдрийн тэмдэглэлийн тусламжтайгаар. Дамблдор багш ноён Малфойг 

сорьсон янзтай харснаа голдоо том нүх бүхий хар дэвтрийг түүнд сарвайлаа.

Энэ үед Харри гэрийн үйлчлэгчийг харж байжээ. Добби өдрийн тэмдэглэлийг 

харснаа гэнэтхэн хачин болчихлоо. Том ногоон нүдээ бүлтийлгэн өдрийн тэмдэглэл 

рүү, дараа нь ноён Малфой руу зааж Харрид харуулаад нударга зангидан толгойгоо 

балбаж гарав.

- Мэдлээ гэж ноён Малфой аялгуулан хэлэхдээ Доббийг яаж байгааг харсангүй.

- Ухаалаг төлөвлөгөө шүү. Хэрэв Харри ... гэж хэлэхдээ Дамблдор багш

Малфойн нүдийг анхааралтай харах агаад дуу хоолой нь огт өөрчлөгдсөнгүй. 

Малфой хүүг түргэн зуур нэвт шувт ширтлээ. Захирал үргэлжлүүлэн:

- ... Бас түүний анд Рон хоёр энэ дэвтрийг олоогүй бол би бүх юманд Жинни 

Уизлийг буруутай гэж үзэх байлаа. Өөрийнхөө хүсэл зоригоос гадуур хийсэн гэж хэн 

ч, хэзээ ч нотлож чадахгүй шүү ... гэлээ.

Ноён Малфой дуугүй зогсоно. Түүний нүүр баг шиг болжээ.

- Одоо ямар үр дагаварт хүргэснийг бодоод үз дээ. Уизлийнх бол шидтэний 

ертөнц дээрх хамгийн нэртэй, цэвэр цустай гэр бүлийн нэг. Артур Уизли болохоор 

Маглуудыг хамгаалах хууль зохиосон хүний нэг. Гэтэл түүний охин холимог цустай 

хүүхдүүдийг хөнөөгөөд байдаг. Түүнд болон тэр хуулинд юу болохыг бодоод үз дээ! 

Өдрийн тэмдэглэлийг олж уншаад дараа нь тэмдэглэл байхгүй болсон явдал том 

- Тийм ээ, том амжилт гэж Малфой хүчлэн хэллээ.

Түүний ард уяатай юм шиг зогсох Добби өдрийн тэмдэглэл, эзэн хоёр ээлжлэн 

харснаа толгойгоо балбаж байв.

Тэгтэл Харрийн санаанд нэг юм гялсхийн орлоо. Түүнийг ойлгосон янзтай толгой 

дохиход Добби булан руу ухран, өөрийгөө шалгахаар шийдсэн бололтой чихээ 

мушгиж гарлаа.

- Ноён Малфой, энэ өдрийн тэмдэглэл Жиннид яаж очсоныг та мэдэхгүй юу?

гэж Харри түүний зүг ойртон асуув.

241

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Тэр заваан амьтан хаанаас авсныг би яаж мэдэх юм! Гэвч Харрийг өнөөдөр

юу ч айлгаж чадахааргүй байв.

- Тийм ээ, энэ дэвтрийг та «Флориш, Блоттс» дэлгүүрт байхдаа түүнд 

шургуулчихсан юм. Та тэгэхдээ түүний тогооноос хувиргалын сурах бичиг аваад 

дараа нь буцааж хийснийг би санаж байна. Тийм учраас л энэ дэвтэр сурах бичиг 

дотор байсан юм аа.

- Та маргах уу?

Малфой хувхайрсан хуруунуудаа нэг базаж, нэг тавина.

- Нотлох гээд үз л дээ гэж тэрбээр сийгүүлэн хэлэв.

- Yүнийг хэн ч нотлож чадахгүй гэж Дамблдор багш хэлээд Харрийг харан 

инээмсэглэж:

- Ядахдаа Том Реддл өдрийн тэмдэглэлийн хуудаснаас алга болчихсон. Гэхдээ 

л Люциус минь танд урьдчилан анхааруулъя. Волдемортын эд юмсыг баруун 

солгойгүй бүү тараагаад бай. Нэг юм нь буруу гараар орох аваас энэ ажил таных 

гэдгийг Артур Уизли нолтлож чадна. Yүнд эргэлзэхгүй байна гэлээ. Люциус Малфой 

хэсэг зуур хөдлөлгүй зогссоноо шидэт саваагаа авах гэсэн

бололтой баруун гар нь татгасхийхийг Харри харжээ. Гэхдээ байдлыг ойлгоод 

гэрийн үйлчлэгч рүүгээ хандан:

- Явъя, Добби! гэлээ.

Тэрбээр үүдийг түлхэж онгойлгоод гэрийн үйлчлэгч араас нь дуулгавартай дагасан 

авч эзэн нь түүнийг өрөөнөөс өшиглөн гаргав. Добби өвдсөндөө гаслан, хонгилын 

үзүүр хүртэл гасласаар байлаа. Хөөрхийд яаж туслах вэ? гэж Харри хөмсөг зангидан 

бодов. Тэгтэл арга олджээ.

- Профессор Дамблдор гуай, өдрийн тэмдэглэлийг ноён Малфойд буцаан өгч 

болох уу? Тэгье л дээ! гэж яаран гуйлаа.

- Болно, Харри. Харин цайллагатайгаа бүү мартаарай гэж Дамблдор багш 

Харри өдрийн тэмдэглэлийг шүүрэн аваад өрөөнөөс гүйхээрээ гарлаа. Булангийн 

цаана Доббийн орилох сонсогдоно. Төлөвлөсөн зүйл нь гэнэтхэн бүтэхгүй болбол 

яанаа гэж айсан Харри хөлөө яаран шаахайнаасаа сугалаад, норж заваарсан оймсоо 

тайлж аван өдрийн тэмдэглэлийн гадуур углаад тэдний араас хүнгүй хонгилоор 

Тэднийг шатны тавцан дээр байхад гүйцэж очингуутаа амьсгаадан байж:

- Ноён Малфой, үүнийгээ буцааж ав ... гэж хэлээд оймсоо Малфойн гарт 

шургуулчихав.

242

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Бас юу вэ? ...

Малфой өдрийн тэмдэглэлээс оймсыг мулталж аваад хажуу тийш шидэхдээ Харрийг 

тун ч ууртай харж байлаа.

- Чи ч эцэг эх шигээ муугаар дуусах юм байна даа. Ойрын үед шүү. Тэд бас л 

тэнэг байсан болохоороо бусдын хэрэгт хуруу дүрдэг байсан юм. Явъя Добби. Явъя 

гэж танд хэлж байна шүү! гэж ууртай аядуухан дуугаар заналхийлжээ.

Гэвч Добби хөшсөн юм шиг зогсоно. Тэрбээр шидсэн заваан оймсыг унаагүй байхад 

нь барьж аваад үнэт эрдэнэс олсон юм шиг шимтэй харж:

- Эзэн Доббид оймс өглөө. Эзэн Доббид үүнийг өгчээ ... хэмээн гайхшран 

- Юу гэнээ? Чи тэнд юу гэж бувтнаад байнаа? гэж ноён Малфой уурслаа.

- Добби оймсыг хүлээн авлаа. Эзэн шидсэн, Добби барьсан, Добби ... Добби 

чөлөөтэй болсон гэж гэрийн үйлчлэгч аз жаргалдаа итгэж ядан шивнэх ажээ.

Ноён Малфой гэрийн үйлчлэгчээ харснаа Харри руу довтлон:

- Чи л миний зарцыг авчихлаа! гэв.

Гэтэл Добби: Одоо чи Харри Поттерт хор хүргэж чадахгүй хэмээн хашгирлаа. Нэг 

юм түжигнэснээ ноён Малфой ар тийш огло үсэрчээ.

Тэрбээр нэг дор гурав дөрөв бөмбөрөн шатаар доош унаснаа талбай дээр нэг 

бөөрөнхий юм болон унав. Уурласандаа улаан хүрэн болсон Малфой үсрэн босоод 

шидэт саваагаа гаргасан авч Добби түүнийг урт нарийхан хуруугаараа зангаад:

- Одоохон яв. Чи Харри Поттерт хүрэх ёсгүй. Чи одоо явах болно гэж 

Люциус Майфой ч үгэнд нь оржээ. Тэрбээр мань хоёрыг ууртай үзэн ядсан харцаар 

хараад жанчаа нөмрөн талбайгаас гарч хонгил руу одлоо.

- Харри Поттер Доббийг чөлөөллөө! Харри Поттер Доббийг чөлөөллөө хэмээн 

гэрийн үйлчлэгч Харрийг баясан харах зуураа чанга дуугаар орилно. Түүнийд 

дүгэрэг нүд ойрын цонхоор тусах сарны гэрэлд гялалзаж байлаа.

- Би үүнээс илүү юм хийж чадсангүй. Гэхдээ Добби чи миний амь насыг хэзээ ч 

урьдчилан аврахгүй гэдгээ надад амла гэж Харри инээмсэглэн хэлэв.

Гэрийн үйлчлэгчийн муруй нүүр царайд сайхан инээмсэглэл тодорлоо. Тэрбээр 

чичирсэн гараараа түүний оймсыг өмсөж байхыг Харри харж байснаа гэнэтхэн нэг 

- Надад нэг асуулт байна ... Надад учрах гээд байгаа аюул хэцүү нэрттэй ямар ч 

холбоогүй гэж чи тэгэхэд хэлсэн биз дээ? Гэтэл юу болов? гэлээ.

243

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энэ чинь түлхүүр байсан юм аа, ноёнтоон. Добби танд сануулсан. Дээр үед 

хар Лордыг зүгээр л нэрээр нь хэлдэг байсан юм. Харин шинэ нэртэй болсноос 

нь хойш энэ нэрийг хэлэхээ байсан ойлгов уу? гэж Добби тов тодорхой зүйлийг 

тайлбарлаж байгаа мэт нүдээ улам том болгож хэлэв.

- Ойлголоо гэж Харри итгэл муутайхан хэлээд:

- За, би явахаас даа. Дор баяр тэмдэглэж байгаа ... Бас Гермиона мөдхөн сэрнэ

Добби нарийхан гараараа Харрийг чанга тэврээд:

- Харри Поттер Доббийн бодож байснаас хавьгүй агуу юм. Баяртай, Харри

Поттер гэж асгартал уйлан хэлжээ.

Тэгээд баярын буудлага шиг нүргэлсэн чимээ гарснаа Добби алга боллоо.

Харри Хогвартст байхдаа олон баярт оролцсон хэдий ч үүнтэй адил байхыг хэзээ ч 

харсангүй. Бүгд л гоёлын хувцасаа өмсөөд хичнээн их баяр баясгалан авчирсан гээч! 

Гермиона түүнийг: «Чи ялсаан, Харри!» гэж баярлан хашгирч угтсан бол Жастин 

ширээний араас үсрэн босоод түүнийг сэжиглэж байсандаа эцэс төгсгөлгүй уучлал 

гуйж гарыг нь дугтарч байлаа. Харин дөрөв хагас гэхэд Хагрид гэнэтхэн хүрч 

ирсэнээ Харри, Рон хоёрыг хамраараа таваг мөргөтөл шахуу чангаар мөрийг нь 

алгадав. Түүний дараа профессор МакГонагалл энэхүү баярт үйл явдлыг 

тохиолдуулан захирлын зөвлөлөөс шалгалтыг хойшлуулах боломжтой гэж үзсэнийг 

дурьдаад («Ямар харамсалтай вэ!») гэж Гермиона халаглажээ. Харри Рон хоёрыг 

авсан дөрвөн зуун оноо энэ жил Гриффиндорынхон сургуулийн цомыг дахин нэг

жил хадгалах боломжийг хангалаа хэмээн нэмж хэлжээ. Тэгтэл Дамблдор захирал 

босоод харамсалтай нь хар хүчнээс хамгаалах хичээлийн багш цаашид багшлахгүй, 

оюун ухаанаа эмчлүүлэхээр явж байгааг дуулгахад хүүхдүүд хашгиралдан хэд хэдэн 

профессор ч дэмжиж харагдав.

- Харамсалтай л байна. Надад дөнгөж таалагдаж эхлэсэн юм сан ... гэж 

жимсний чанамалтай бялуу үмхэх зуураа Рон бувтнана.

Харри амьдралдаа хэзээ ч ийм жаргалтай байж үзсэнгүй. Зуны хичээлийн сүүлийн 

өдрүүдэд халуун нартай байлаа. Хогвартс буцаад хэвийн байдалдаа оржээ. Гэхдээ 

яльгүй зүйл өөрчлөгдсөн байв. Хамгаалах урлагийн хичээлийг хойшлуулж 

(«Хамгаалах хичээлийн дадлагын ажил их юм чинь дээ» гэж Рон Гермионаг 

тайтгаруулж байлаа), ивээн тэтгэх зөвлөлөөс Люциус Малфойг хөөжээ. Харин Драко 

маань Хогвартсыг өөрийн эзэмшил мэт дүртэй явдгаа больсон байна. Түүний дүр 

төрх ямагт гомдолтой, баргар харагдах ажгуу. Харин Жинни баяр хөөрөөр гэрэлтэж 

явдаг байлаа. Явах цаг хурдан, бүр дэндүү хурдан болчихлоо. Манай анд Харри, Рон, 

Гермиона, Фред, Жорж, Жинни нар Хогвартс Лондонгийн буухиа галт тэргэнд 

суудлаа эзэлжээ. Амралт эхэлэхд хэдхэн цаг үлдсэн учраас сурагчид ид шид үзүүлж 

244

Харри Поттер II - Нууц Өрөө Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

болох боломжоо ашиглан дуртай зүйлээ хийцгээж байлаа. Алга болдог хөзрөөр 

наадан, ихэр хоёр үлдсэн сүүлчийн цаасан бууг буудуулж, шившлэгийн 

тусламжтайгаар бие биеэ зэвсэггүй болгоцгооно. Харри үүнийг маш сайн хийж байв.

Кингс-Кросс буудалд бараг хүрсэн хойноо Харри нэг зүйлийг гэнэтхэн саналаа.

- Перси ямар нэг юм хийгээд дараа нь ичиж зовохдоо хэнд ч бүү хэлээрэй гэж 

чамд хэлснийг санаж байна уу, Жинни? Энэ юу байсан юм бэ?

- Саналгүй яахав. Перси найз охинтой болсон байхгүй юу гээд Жинни хи, хи 

Номын ард зогсож байсан Фред баахан юм Жоржын толгой дээрээс унагаад:

- Юу гэнээ? гэв.

Когтевраны ахлагч Пенелопа Кристалл. Тэр чинь зунжингаа түүнд захидал бичсэн 

юм. Тэд сургууль дотор нууцаар уулздаг байхгүй юу. Би нэг удаа хоосон ангид 

гүйгээд орсон чинь тэр хоёр үнсэлцэж байсан юм. Дараа нь тэр охин руу довтлоход

... ойлгож байна уу ... Перси бүр учраа олохоо больчихсон. Та нар түүнийг 

дооглохгүй биз дээ? хэмээн Жинни түгшин асуулаа.

- Би юу? Тэгэхгүй ээ гэж Фред царай нь туяаран хэлжээ.

- Тэгэлгүй яахав, дооглохгүй гэж Жорж дэмжлээ. Буухиа галт тэрэг хурдаа саан 

Харри үзэг, хэсэг цаас гаргаж ирээд Рон, Гермиона хоёрт хандан:

- Энэ Дурслийн утасны дугаар гэж хэлээд хоёр дахин бичсэнээ дундуур нь 

ижил хуваагаад тэр хоёрт өгч:

- Өнгөрсөн зун би утас яаж ашигладгийг аавд чинь зааж өгсөн. Аав чинь чамд 

хэлээд өгнө. Над руу утасдаарай. Хоёр сар ганцхан Дадлитай ярина гэдэг байж 

болшгүй хэрэг! гэж Ронд хэлэв.

- Ямар баатарлаг үйл бүтээснээ нагац ах, эгчдээ яриач. Тэд чамаар бахархах 

болно гэж шидэт хаалтны өмнө очих үедээ Гермиона хэлжээ.

- Бахархах гэнээ? Тэд бүр харамсах байлгүй! Зээ нь тэр олон удаа үхлийн ирмэг 

дээр очсон мөртөө амьд үлдсэн байдаг! Тэд бахардаж үхэх байлгүй гэж айж байна! 

Андууд энэ удаа магл, шидтэн гэдэг хоёр ертөнцийг тусгаарлагч саадыг элдэв 

саад бэрхшээлгүйгээр нэвтэрч чадлаа.

ТӨГСӨВ
Мэдээг түгээх :

+ comments + 1 comment

March 22, 2022 at 11:21 AM

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Post a Comment

 
Холбогдох : Вэб сайт хийх | Uzver soft
Copyright © 2012. bestallmovie - All Rights Reserved
Template by Uzver.tk
Powered by: Blogger