/XX
Агшин зуур хуурамч цонх хагаран
ард нь байсан аймшиг нээгдэх мэт
болов. Инээд хөөр хашгиралтаар
солигдон, цайвар чулуу цусанд
будагдаж зураг авалтын тусгай
эффектийн оронд жинхэнэ утаа
суунаглав.
Хоёр дахь дэлбэрэлт агаар зүсэн
чихний хэнгэрэг дөжрүүлэхэд
хаанаас үүссэн болохыг нь
ойлгосонгүй.
Би Богст түрүүлж хүрэн биеийн
байдлыг нь шалгахаар ухасхийхэддор нь улаан цус тунарчээ. Хомс
намайг холдуулан түлхээд анхны
тусламжын хайрцаг онгойлгов. Богс
миний бугуйнаас зуурахад царай нь
өвдөж шаналсандаа үнсэн саарал
болжээ. Гэсэн ч тэр дараагийн
тушаал болох "Холог ав" гэж
шивнэлээ.
Холо. Би эргэн тойрон цусан дунд
тэмтчээд биений бүлээхэн
тасархайтай тулгаран чичирлээ.
Түүнийг шатны тэндээс Богсын
өрөөсөн гуталтай олоод захирагчдаа
буцааж өгөхдөө нүцгэн гараараа
цэвэрлэлээ.Хомс цус алдалтыг зогсоохын тулд
Богсын зүүн ташааг боосон ч тэр
даруй нэвтрэхэд өвдгөн дээгүүр нь
боолт хийхийг оролдов. Багийн
үлдсэн гишүүд эргэн тойрон
хамгаалалтын тойрог үүсгэв. Финник
дэлбэрэлтэнд хана руу шидэгдсэн
Мессалаг сэхээхийг оролдож,
Жексон эмнэлэгийн тусламж
ирүүлэхээр холбоо барихыг хичээсэн
байдал хэтэрхий хожимджээ. Би
хүүхэд байхаасаа ээжийнхээ ажлыг
харж өссөн болохоор ийм
хэмжээний цус алдсан хүн тэсэхгүй
гэдгийг мэдэж байв.
Би Рут болон зургадугаар бүсийн хартамхичин амиа алдах үед
тайвшируулсан дүрээ давтахаар
Богсын дэргэд өвдөглөн суув. Гэсэн ч
Богс хоёр гартаа Холог зуураад
эрхий хуруугаараа дэлгэцийн таних
товчлуурыг дарж нэрээ хэлэхэд үсэг
тоо гүйснээ ногоон гэрэл гялсхийн
царайг нь гэрэлтүүлэв.
- Би багаа захирах боломжгүй
боллоо. Дөрөв тав нэгдүгээр
бүлгийн өндөр түвшний нууцлалыг
цэрэг Китнисс Эвердинд шилжүүлнэ
үү гээд Холог над руу эргүүлж,
- Нэрээ хэл гэв.- Китнисс Эвердин гэхэд ногоон оч
цацарлаа. Тэгснээ гэнэтхэн царай
гэрэлтүүлэн зураг гүйхэд анивчиж
зүрхлэлгүй хөдөлгөөнгүй болов.
Намайг шалгаж байгаа юм болов уу?
Бичиж авч байна уу? Гялбуулж
байгаа хэрэг үү? Гэрэл алга болмогц
би толгойгоо сэгсрээд,
- Та юу хийж байна? гэхэд,
- Ухрахад бэлтгэ! гэж Жексон
хашгирав.
Финник ямар нэг зүйл хариу
хашгираад бидний ирсэн зүг заахад
гудамжаар асар том хар тосондавалгаа булаг шиг оргилон байшин
барилгуудыг хучиж нэвтэршгүй хар
хана үүсгэлээ. Энэ нь шингэн, хий,
механик болон мутант биш хэдий ч
үхлийн аюултай гэдэг нь илэрхий.
Бидний буцах зам хаагджээ.
Чих дөжрөм бууны чимээ нүргэлж
Гейл, Лиг-1 хоёр гудамжны
төгсгөлийн чулуун замыг дэлбэлэв.
Би тэдний юу хийж байгааг
ойлгоогүй ч арван ярдын зайд өөр
нэг бөмбөг дэлбэрч зам дээр нүх
үүсгэхэд тэсрэх бөмбөг илрүүлэх
оролдлого хийж байгаа болохыг нь
ойлгов. Хомс бид хоёр Богсыг тэгнэн
Гейлийн араас явахад тэсгэлгүйөвдсөндөө шаналан хашгирав. Би
зогсож арай дээр арга хайх гэсэн ч
харанхуй байшин өөд өгсөж биднийг
давалгаа адил хаман авлаа.
Би хашгирч хойш ухрахдаа Богсыг
алдаад чулуун дээр өнхөрч унахад
Пит барьцаалагдсан үеийнх шигээ
ухаангүй харцаар ширтэн тархи бяц
цохихоор гартаа барьсан буугаа
далайлаа. Би хажуу тийш өнхөртөл
буу тасхийн нүдний үзүүрт бие
сүүтэгнээд Митчелл Питийг газар
дарж унав. Гэсэн ч Пит биерхүү
хүчирхэгийн дээр зөгийн хоронд
хордсон болохоор Митчеллийн
гэдэс рүү тийрэн байшин руучулуудав.
Тэгтэл чанга тасхийх чимээ гарч
занганы оньс ажиллан байшингийн
хананд дөрвөн утас зоогдоод
Митчеллийн биеийг торлов. Эхлээд
бид юу болохыг ойлгоогүй ч торны
завсар цус шүүрэхтэй зэрэгцэн
өргөст тор болохыг ойлгов. Тэд
үүгээр арван хоёрдугаар бүсийн
хашааны оройг чимэглэсэн байдаг
болохоор энэ тухай сайн мэдэх
билээ. Би түүнд битгий хөдөл гэж
хашгиртал өтгөн хар шингэний үнэрт
дотор бачуурлаа. Давалгаа өндрөөс
бууж эхэлжээ.Гейл, Лиг-1 хоёр ойролцоох
байшингийн хаалганы түгжээ
буудаж онгойлгоод Митчеллийг
торлосон утас руу гал нээлээ. Бусад
нь Питтэй ноцолдоно. Би Богс руу
буцаж ухасхийгээд Хомсын хамт
байшингийн дотор чирж оруулан
цайвар ягаан өнгийн хамба хилэн
бүхий зочны өрөөг өнгөрч гэр
бүлийн зурагтай хонгилоор
уруудаад гантиг шалтай гал зууханд
орж уналаа. Кастор, Поллукс хоёр
эсэргүүцэн тийчлэх Питийг авчрахад
Жексон гав гарган зүүсэнд улам
догширсон тул хүчээр шүүгээнд
хийж түгжив.Зочны өрөөний үүд тасхийхэд хүмүүс
хашгиралдав. Хар давалгаа
байшингийн дэргэдүүр түрхрэн
өнгөрөхөд зочны өрөө чичигнэж гал
зуухны цонх чахран хяхтнав. Агаар
бүхэлдээ хортой хар тосны үнэр
нэвчжээ. Финник Мессалаг авчрахад
Лиг-1, Крессида хоёр араас нь
ханиалган орж ирэв.
- Гейл! гэж би хашгирлаа. Тэр орж
ирсэнээ гал зуухны хаалга өшиглөн
хаагаад хахаж цацлан,
- Хорт утаа байна! гэхэд Кастор,
Поллукс хоёр ширээний алчуур,
хормогчны тусламжтай ан цавбөглөн Гейл шаргал угаалтуур руу
огиулав.
- Митчел яасан бэ? гэж Хом асуухад
Лиг-1 толгой сэгсрэв.
Богс Хологоо хүчлэн миний гарт
атгуулаад уруулаа хөдөлгөсөн ч
ойлгогдсонгүй тул тонгойн чихээ
аманд нь хүргэхэд,
- Тэдэнд битгий итгэ. Буцаж
болохгүй. Питийг ал. Хийхээр
зорьсон зүйлээ хийгээрэй гэж
хэржигнэн шивнэв.
Би түүний царайг харахын тулдарагш болоод,
- Юу гэнээ? Богсс? Богс? гэж дуудсан
ч нүд нь нээлттэй хэвээр үхсэн
байлаа. Гарт түүний цусанд
будагдсан Холо наалдаж хоцорчээ.
Пит шүүгээний хаалгыг хэмхэртэл
чанга өшиглөхөд бүгд давхийн
цочлоо. Гэсэн ч түүний хүчээ алдаж
буй нь сонсогдож байлаа. Өшиглөх
дуу багасан жигд бус цохилт болж
хувирсанаа дараа нь сонсогдохоо
болив. Тэр бас үхсэн юм болов уу?
- Тэр үхчихсэн үү? гээд Финник Богс
руу харахад би толгой дохив.- Бид эндээс гарах хэрэгтэй.
Даруйхан. Бид дөнгөж сая гудамжин
дахь занганаас салсан. Тэд биднийг
дурангын тусламжтай хянаж байж
болох юм.
- Тийм шүү. Гудамжаар дүүрэн
ажиглалтын дуран байгаа. Биднийг
зураг авч байхыг хараад хар
давалгаа явуулсан байх.
- Манай радио дамжуулагчид тэр
даруй унтарсан. Эклектрон соронзон
цацруулдаг төхөөрөмж байж
болзошгүй. Гэсэн ч би та нарыг
буудал руу хүргэж чадна. НададХолог өг гээд Жексон Холо руу гар
сунгасан ч би цээжиндээ тэвэрлээ.
- Үгүй. Богс надад өгсөн юм.
- Битгий инээдтэй юм яриад бай гэж
тэр зандарлаа. Мэдээж захирагчын
хоёрдугаар орлогч учир ингэж бодох
нь мэдээж шүү дээ.
- Энэ үнэн. Тэр үхэхийнхээ өмнө
аюулгүй байдлын түвшинг түүнд
шилжүүлсэн. Би үүнийг харсан гэж
Хомс хэлэхэд,
- Тэр яагаад үүнийг хийсэн юм бол?
гэж Жексон шаардав.Үнэхээр яагаад юм болоо? Миний
толгойд сүүлчийн таван хоромд
болсон аймшигтай зүйлс болох Богс
зэрэмдэглэгдэн үхсэн, Питийн
үхлийн аюултай уур хилэн, Митчелл
торлогдон хар давалгаанд
залгигдсан зэрэг зүйлс эргэлдэв. Би
Богс руу эргэн амьд эсэхийг нь
цөхрөн харлаа. Гэнэтхэн түүний
магадгүй ганцаараа миний талд
бүрэн байсан хүн болохыг ухаарлаа.
Түүний сүүлчийн тушаал...
Тэдэнд битгий итгэ. Буцаж болохгүй.
Питийг ал. Хийхээр зорьсон зүйлээ
хийгээрэй.Тэр юуны тухай хэлсэн юм бол?
Тэдэнд битгий итгэ гэдэг нь хэн юм?
Босогчдод уу? Коинд уу? Эсвэл
намайг одоо ширтэж байгаа хүмүүс
юм уу? Би буцаж явахгүй ч Питийн
толгойд зүгээр нэг сум зоож
чадахгүй гэдгийг мэдэж байгаа.
Эсвэл чадах юм уу? Чадах ёстой юу?
Богс үнэхээр намайг Сноуг өөрийн
биеэр устгахын тулд ирсэн гэж
тааварласан гэж үү?
Би энэ тухай эрэгцүүлж чадаагүй ч
сүүлчийн хоёр тушаалыг биелүүлэн
хэнд ч итгэлгүй Капитолын гүн рүү
явахаар шийдэв. Гэхдээ үүнийгээяаж цагаатгах вэ? Холог яаж авч
үлдэх болж байна?
- Яагаад гэвэл би ерөнхийлөгч Коины
онцгой даалгавартай. Богс энэ тухай
мэдэж байсан цорын ганц хүн гэж
бодож байна гэхэд Жексон
итгэсэнгүй,
- Тэгээд юу хийх ёстой юм? гэв.
Тэдэнд яагаад үнэнийг хэлж
болохгүй гэж? Энэ миний ирсэнийг
үнэмшилтэй болгох биш үү. Гэхдээ
жинхэнэ даалгавар шиг харагдах
ёстойгоос бус өс хонзон зангидсан
хэрэг байж болохгүй.- Дайнд олон хүн амь алдахаас өмнө
ерөнхийлөгч Сноуг алах гэж.
- Би чамд итгэхгүй байна. Тэгээд ч
одоо дарга чинь болсон учир
аюулгүйн түвшнийг надад
шилжүүлэхийг тушааж байна гэж
Жексон хэлэв.
- Үгүй. Тэгвэл ерөнхийлөгч Коины
тушаалыг гуйвуулах болно гэж
эсэргүүцтэл зэвсгийн хагас нь
Жексон руу хагас нь над руу чиглэв.
Тэгтэл хэн нэгэн үхэхээс урьтаж
Крессида ярьж эхлэв.- Энэ үнэн. Ийм учраас л бид энд
ирсэн. Плутарх үүний зургийг авахыг
хүссэн. Тэр биднийг ятга шаазгай
Сноуг алж дайныг дуусгах үеийн
бичлэг хийж чадна гэж бодож
байгаа юм гэхэд Жексон дуугүй
болсноо буугаа шүүгээ рүү зангаж,
- Тэгвэл тэр яагаад энд байгаа юм?
гэлээ.
Тэр эмзэг газрыг минь олжээ. Би
Коин яагаад тогтворгүй намайг
алахаар хөтөлбөр суусан хүүг
ирүүлсэн тухай ухаалаг тайлбар
бодож олж чадсангүй. Энэ миний
үгийн хүчийг сулруулахад Крессидаахин тусаллаа.
- Яагаад гэвэл тоглоомын дараа
Цезарь Фликерман түүнээс
ерөнхийлөгч Сноугын ордонд хоёр
удаа ярилцлага авсан. Плутарх
Питийг газарчилахад тус болж
магадгүй гэж үзэж байгаа.
Би Крессидагаас яагаад миний төлөө
худал хэлж ганцаарчилсан
даалгаварыг үргэлжлүүлэхийн төлөө
тэмцэж байгааг асуух гэсэн ч хугацаа
байсангүй.
- Бид явах ёстой! Би Китниссийг
дагана. Хэрвээ та нар хүсэхгүй болбуудал руугаа буц. Алив хөдөлцгөөе!
гэж Гейл шавдууллаа.
Хомс шүүгээг нээж ухаан алдсан
Питийг мөрөн дээгүүрээ тэгнээд,
- Бэлэн боллоо гэхэд,
- Богсыг яах вэ? гэж Лиг-1 хэлэв.
- Бид түүнийг авч явж чадахгүй. Тэр
ойлгоно гээд Финник Богсын мөрөнд
байсан зэвсгийг авч давхар үүрлээ. -
Тэргүүлээд яв, цэрэг Эвердин.
Гэвч би хааш явахаа мэдсэнгүй тул
Холо руу харлаа. Тэр идэвхтэйхэвээр байсан ч яаж ашиглахыг нь
мэдэхгүйн дээр товчлуур дарж
тодруулж байх хугацаа байсангүй.
- Би үүнийг яаж ашигладагыг
мэдэхгүй. Богс таныг надад туслана
гэсэн. Тэр таньд найдаж болно гэсэн
гэж Жексонд хандан хэлэхэд хөмсөг
зангидан Холог аваад товчлуурыг
товшиход хөндлөн огтолцолын
цэгүүд гарч ирэв.
- Хэрвээ бид гал зуухны хаалгаар
гарах юм бол жижигхэн хашаа
байгаа. Тэндээс булан эргэж явахад
гудамжны уулзвар руу гарна.Би баримжаа авахаар зураг руу
харахад хаа сайгүй занга гялалзаж
байв. Гэхдээ энэ бол ердөө
Плутархын мэддэг занга. Холо
бидний минанд өртсөн барилга
болон хар давалгаа, өргөст торны
тухай мэдэгдээгүй. Үүнээс гадна
журам сахиулагчид манай
байрлалыг мэдсэн болохоор тулгарч
болзошгүй. Би уруулаа хазлахад
бүгдийн харц над руу чиглэлээ.
- Багаа зүүцгээ. Орж ирсэн газраараа
гарах болно гэхэд агшин зуур
эсэргүүцэлтэй тулгарсан тул дуугаа
өндөрсгөн,- Хэрвээ давалгаа хүчтэй бол бидний
зам дахь зангуудыг идэвхгүй
болгосон байх гэв.
Хүмүүс энэ тухай эрэгцүүлэн зогсов.
Поллукс ах руугаа түргэн дохиход,
- Бас дурангын гадаргууг бүрхэн
зогсоосон ч байх талтай хэмээн
Кастор орчуулав.
Гейл лангуун дээр хөлөө тавьж
гуталдаа үсэрсэн хар шингэнийг
шинжингээ гал зуухны хутгаар хусаж
авав.
- Энэ идэмхий биш юм байна.Боомилох юмуу хордуулах
үйлчилгээтэй байх.
Багаа зүүцгээхэд Финник Питийн
ухаангүй царайд баг өмсгөв.
Крессида, Лиг-1 хоёр дөжрөлт нь
гараагүй Мессалаг дэмнэн явав.
Би урд хүн толгойлон явахыг
хүлээснээ миний ажил болохыг
саналаа. Гал зуухны хаалга түлхэн
нээхэд ямар нэг эсэргүүцэл
тулгарсангүй. Зочны өрөөний
дөрөвний гурав хэсгийг өтгөн хар
шингэнд хучигдаж доошоо хонгил
руу урсчээ. Би болгоомжтой гутлын
хоншоороо хүргэж үзэхэдзунгааралдсан царцаамал адил
цэлцэгнэнэ. Хөлөө өргөж үзэхэд
эргэж хэвэндээ оров. Би шингэн
дундуур гурав алхаад эргэж харвал
хөлийн мөр үлдсэнгүй. Энэ өнөөдөр
болсон анхны сайн зүйл боллоо. Тос
намайг зочны өрөө дундуур явахад
ялимгүй өтгөрөв. Би үүдний хаалга
хялбархан нээгээд урдаас тос
оргилохыг нь хүлээсэн ч байрандаа
хэвээр байв.
Ягаан шаргал өнгийн барилгууд
гялтгар хар өнгөөр будагдан бул
чулуу, байшин, дээвэр хүртэл тосонд
хучигджээ. Нулимс шиг томоохон
дуслууд гудамжны дээрээсбөнжийлдөнө. Урд буу гартаа
барьсан хүний дүрс тодров.
Митчелл. Би хашаанд бусдыгаа
хүлээх зуураа түүнийг ширтлээ.
- Хэрвээ хэн нэгэнд буцах шалтгаан
байгаа бол одоо л цаг нь боллоо.
Асуудалгүй бол гомдолгүй шүү.
Хэн ч гэдрэг буцсангүй тул би
Капитолыг чиглэн явж эхлэв.
Царцаамал дөрөв, зургаан орчим
фут өтгөрч хөл сорогдон
шалчигнаснаа урьдын адил мөр
үлдэхгүй байв.
Давалгаа аварга томын дээр хүч ньагуу байсан учир хэд хэдэн хавтан
нураасан байлаа. Би болгоомжтой
урагшилахад зөн совин минь бусад
зангууд идэвхтэй гэдгийг хэлж байв.
Нэг байшинд алуурчин зөгийн алтлаг
бие дүүрэн нялагджээ. Тэд нисэхээр
гарсан ч утаанд хордож үхсэн
бололтой. Жаахан цаана талд бүхэл
байшин тосон дунд нурж хэвтэнэ. Би
аюул байгаа эсэхийг шалгахаар
бусдыгаа хүлээж бай гэсний дохио
болгон гараа өргөөд гудамжны
уулзвар руу хянуур гарахад давалгаа
ямар ч босогчдын багаас илүү
үүрүүдийг идэвхгүй болгожээ.
Тав дах байшингаас эхлэндавалгааны хэмжээ буурч эхлэв. Тос
ердөө инчийн хэмжээтэй болж
цайвар цэнхэр дээвэр цухуйж
харагдана. Харанхуй болж эхлэхэд
төлөвлөгөө зохиох хэрэгтэй болов.
Би замын гуравны хоёрт байсан
байшинг сонгон авлаа. Хомс цоожыг
эвдлэхэд би бүгдийг дотогш орохыг
тушаагаад гудамжинд ахин хором
хэртэй зогсож явсан ул мөр хэрхэн
алга болохыг хараад үүдээ хаалаа.
Буунд угсарсан гар чийдэнгийн гэрэл
толин ханатай уужим зочны өрөөг
гэрэлтүүлэхэд бидний царай хөдлөх
тоолон толинд тусч байлаа. Гейлцонхонд гэмтэл байгаа эсэхийг
шалгаж үзээд багаа тайлав.
- Бүх зүйл хэвийн. Тийм ч их
үнэртэхгүй байгаа болохоор
амьсгалж болно.
Байшин бидний эхний орсон
байшингын адил санагдав. Тос
байшингийн нүүрэн талын гэгээ
орох хэсгийг битүү бүрхсэн ч гал
зууханд яльгүй гэрэлтэй байлаа.
Үүдний өрөөний цаана угаалгын
өрөө бүхий хоёр унтлагын өрөө
байна. Зочны өрөөний эргүүлгэн шат
хоёр давхарын ихэнхи хэсгийг
эзэлсэн нээлттэй зай руу хөтлөнө.Шатны дээр цонхгүй ч гэрэлтэй
байгаагаас үзэхэд байшинг яарч
сандран орхисон бололтой. Ханын
нэг хэсгийг тэр чигт нь эзэлсэн том
зурагт хоосон анивчина. Хамба
хилэн сандал, буйдан өрөөнд
хажуулдан унажээ. Бид цуглараад
амьсгаа дарахыг хичээв.
Жексон буугаа бараан хөх өнгийн
буйдан дээр гавтай ухаангүй хэвтэж
байгаа Пит рүү чиглэжээ. Би тэднийг
яах вэ? Захирах уу? Ний нуугүй
хэлэхэд Гейл, Финник хоёроос
бусдыг нь байх? Ийм учраас Сноуг
тэдэнгүй хайхаар шийдсэн. Би Холо
тайлж уншдаг байсан ч Капитолындундуур арван хүнийг даалгавар
биелүүлэхээр хөтлөөд явж чадахгүй.
Тэднийг буцаах боломж гарах болов
уу? Энэ хэтэрхий аюултай бол яана?
Хүн бүр миний даалгаварын төлөө
үрэгдвэл яана? Магадгүй Богс
үхлийн ирмэг дээр төөрөлдөн
будилсаныг сонсох хэрэггүй ч байсан
байж болох юм. Магадгүй Жексон
удирдлагыг гартаа авч бид
буудалласан газраа очих ёстой байж
болох юм. Гэхдээ надад Коины өмнө
хариулах шаардлага гарна. Ийнхүү
байдлыг эрэгцүүлж байтал алсад
цувраа дэлбэрэлт үүсч өрөө
цохилтонд чичигнэв.- Эндээс хол байна. Дөрөв юмуу
таван байшингийн цаана гэж
Жексон хэлэхэд,
- Бидний Богсыг орхисон газар гэж
Лиг-1 хэллээ.
Тэгтэл хэн ч хүрээгүй байтал зурагт
цэлсхийн асаж жингэнэсэн дохио
гарахад хүмүүс үсрэн бослоо.
- Бүгд хэвийн! Онцгой байдлын
мэдээ. Капитолын зурагтууд
автоматаар идэвхиждэг юм гэж
Крессида тайтгаруулав.
Тэгтэл дэлгэцэн дээр дэлбэрэлтийндараа Богсыг чирж буй бидний дүрс
гарав. Нэвтрүүлэгчийн хоолой
үзэгчиддээ биднийг нэгдэхийг
оролдон нөмрөн орж буй хар тосны
өмнө барьц алдаж буй тухай ярилаа.
Бид дурангын нүүрийг давалгаа
хаман авах хүртэл үймээн самууныг
харлаа. Хамгийн сүүлд харсан зүйл
гэвэл Гейл гудамжинд ганцаар
үлдээд Митчеллийг орооцолдсон
утаснаас салгахыг оролдон гал нээж
буй явдал байв. Сурвалжлагч Гейл,
Финник, Богс, Пит, Крессида болон
миний нэрийг дурьдлаа.
- Агаараас зураг аваагүй байна. Богс
тэднийг агаарын нисэх хүчнээалдсан гэсэн зөв байж гэж Кастор
хэлэв.
Би үүнийг анзаараагүй ч зөвхөн
зураглаач олж харах зүйл байсныг
таамаглав. Сурвалжлагч бидний
орогнож байсан байшингийн арын
хашаанаас яриагаа үргэлжлүүлэв.
Журам сахиулагчид бидний нуугдаж
байсан байшингийн эсрэг талын
дээвэр дээр гарчээ. Тэд байшин руу
галлахад цувраа дэлбэрэлт үүсч
хэмхэрч нурсан барилгаас тоос
шороо босов.
Одоо шууд нэвтрүүлгийн
дамжуулалт тасалдлаа. Сурвалжлагчдээвэр дээр журам сахиулагчдын
хажууд зогсож байв. Түүний цаад
талын барилга дүрэлзэн шатаж гал
унтраагчид усны хоолойгоор
шүршин унтраахыг хичээнэ. Бид амь
үрэгджээ.
- Эцэст нь жаахан ч гэсэн аз таарлаа
гэж Хомс хэллээ.
Түүний зөв. Капитол бидний араас
хөөж байснаас дээр биз. Би арван
гуравдугаар бүсэд үүнийг хэрхэн
нэвтрүүлсэн талаар төсөөлөв. Ээж,
Прим, Хейзел хүүхдүүдтэйгээ болон
Энни, Хеймитч гээд арван
гуравдугаар бүсийн бүхий л хүмүүсдөнгөж сая бидний үхлийг харлаа.
- Миний аав. Тэр дөнгөж саяхан
эгчийг минь алдсан харин одоо...
гэж Лиг-1 хэлэв.
Бид тэдний дүрсээ ахин дахин
давтахыг харав. Тэд ялалтаа
тэмдэглэн ялангуяа миний үхсэн
явдалд хөөрч байв. Бослогыг өдөөгч
ятга шаазгайн бичлэг тасалдаж хэдэн
сурвалжлагчид миний зүй ёсоор
хүртэх ёстой байсан үхлийн талаар
хөөрөлдөв. Тэд Сноу үүний дараа
албан ёсны мэдэгдэл хийнэ гэж
хэлэхэд дэлгэц унтарч нам гүм
болов.Босогчид нэвтрүүлгийн үеэр таслах
оролдого хийсэнгүй нь миний
талаарх дүгнэлтийг үнэн гэж бодож
буй бололтой.
- Тэгэхээр бид албан ёсоор үхсэн тул
дараагийн алхам минь яах болж
байна? гэж Гейл асуухад,
- Илэрхий биш байна гэж үү? хэмээн
хэн ч ухаан орсоныг нь мэдээгүй Пит
хариулав.
Би түүний хэр удаан ширтсэнийг
мэдээгүй ч царайнаас нь үзвэл
гудамжинд болсон явдлыгхангалттай харсан бололтой. Тэр
ухаан солиорон миний толгой руу
дэлсэхийг оролдон, Митчеллийг
занга руу чулуудсан. Тэр шаналангуй
өндийн суугаад Гейлд хандан,
- Бидний дараагийн алхам бол
намайг алах гэлээ.XXI
Цаг ч өнгөрөөгүй байхад Пит хоёр
удаа өөрийгөө алахыг гуйхад,
- Битгий инээдтэй зүйл яриад бай
гэж Жексон хэллээ.
- Би дөнгөж сая багийн гишүүнээ
алсан! гэж Пит хашгирлаа.
- Чи түүнийг өөрөөсөө холдуулан
түлхсэн. Түүнийг торонд
орооцолдоно гэж бодоогүй хэмээн
Финник тайвшируулахыг хичээв.
- Хэнд хамаатай юм? Тэр үхсэн биздээ? гээд Питийн нүүрийг даган
нулимс урсав. - Би мэдээгүй. Би
хэзээ ч өөрийгөө тийм байхыг харж
байгаагүй. Китниссийн зөв. Би бол
мангас. Мутант. Намайг Сноу
өөрийнхөө нэг зэвсэг болгож
хувиргасан!
- Пит энэ чиний буруу биш гэж
Финник хэллээ.
- Та нар намайг хамт авч явж
болохгүй. Би хэн нэгнийг чинь алах
ердөө цаг хугацааны асуудал болоод
байна гээд Пит хүмүүсийн
зөрчилдсөн царайг харж,- Эсвэл хаа нэгтээ орхисон ч болно.
Надад боломж олгооч. Гэхдээ энэ
Капитолын гарт орсоноос ялгаагүй.
Чи намайг Сноу руу буцаах дуртай
байгаа биз дээ? гэв.
Питийг ахин Сноугын гарт өгөх.
Тамлагдаж зовон өмнөх төрхөөс нь
нэг ч зүйл үлдээгүй. Яагаад ч юм
толгойд "Дүүжлүүрийн мод" дууны
сүүлчийн бадаг орж ирэв.
Хөөе чи дүүжлүүр рүү оч
Олсон зүүлт зүүгээд надтай зэрэгцэн
зогсооч
Ийм зүйл болсон хачин ч
Дасал болоогүй зүйл бишээШөнө дунд чамтай дүүжлүүрийн
модонд уулзъя
- Ийм зүйл болохоос нь өмнө би
чамайг ална. Амалж байна гэж Гейл
хэллээ. Пит хэр найдвартай болохыг
нь тээнэгэлзэн эрэгцүүлснээ толгой
сэгсэрлээ.
- Тэгээд бүтэхгүй. Үүнийг хийхэд чи
дэргэд байхгүй бол яана? Надад та
нарын хүн болгонд байгаа хортой
эм хэрэгтэй.
Шөнийн түгжээ. Нэг эм буудал дээр
орхисон ятга шаазгайн хувцасны
тусгай халаасанд бий. Өөр нэг ньдүрэмт хувцасны энгэрийн
халаасанд байлаа Сонирхолтой нь
тэд яагаад Питэд өгөөгүй юм бол.
Коин түүнийг намайг алахаас урд
өөртөө хэрэглэнэ гэж бодсон юм
болов уу. Питийн өөрийгөө хороож
биднийг алах явдлаас чөлөөлөх гэсэн
юмуу эсвэл Капитолд ахин олзлогдох
гэж байгаа нь тодорхойгүй байлаа.
Түүний хааш нь хазайлгаж байгааг
ойлгоогүй ч эрт орой нэгэн цагт
тохиолдох л болно. Бидний байдлыг
хөнгөвчилөх нь гарцаагүй. Түүнийг
буудах хэрэг гарахгүй.
Би занганаас болоод ч тэр үү эсвэл
Богсын үхлийг хараад эмээсэндээ чтэр үү эргэн тойрондоо бүсийг
мэдрэв. Би хэзээ ч үүнийг орхихгүй.
Би ахиад л өөрийгөө үл огоорон
Питийн амьд үлдэхийн төлөө тэмцэж
байна. Сноу намайг түүнийг алахыг
харвал хичнээн сэтгэл хичнээн сэтгэл
ханамжтай байх бол. Питийн үхэл
миний амьдралын төгсөл болно.
- Энэ чамд зориулагдаагүй. Бидэнд
даалгавар бий. Харин чи үүнд
хэрэгтэй гээд би багийн үлдсэн
гишүүдээ харлаа. - Жаахан идэх юм
хайх уу?
Бидэнд эмийн сан, дурангаас гадна
дүрэмт хувцас зэвсэгнээс ондоо юу чбайсангүй. Бидний тал нь Питийг
манахаар үлдэж бусад нь хоолны
эрэлд гарлаа. Мессала үүнтэй төстэй
байшинд амьдарч байсан болохоор
хүмүүс ихэнхидээ хаана хоолоо
нуудагыг мэдэж байв. Жишээлбэл
унтлагын өрөөний толины хавтангын
арын нууц хөндийд юмуу
агааржуулах ситемийн торонд гэх
мэт. Иймээс гал зуухны шүүгээ
хоосон байсан ч бидэнд гучин лааз
консерев, хэдэн хайрцаг жигнэмэг
олдов.
Энэ нь арван гуравдугаар бүсэд
өссөн цэргүүдийн дургүйцлийг
хүргэлээ.- Энэ хууль бус биз дээ? гэж Лиг-1
унтууцахад,
- Эсрэгээрээ Капитол үүнийг
хийлгэхгүй байж чадаагүй болохоор
тэнэг. Тэр ч байтугай дөрөв дэх
Номхотголоос өмнө хүмүүс хоол
хүнсний ховор зүйлийг нөөцөлж
эхэлсэн гэж Мессала хэллээ.
- Тэр үед бусад нь түүнгүй болоод
байсан гэж Лиг-1 дуугарав.
- Аз болж бид оройн хоолгүй
өнгөрөхгүй нь. Бүгд чадахаараа
аваарай гэж Гейл хэллээ.Нэг хэсэг нь үүнийг хийхээс
татгалзсан ч үүнээс дээр арга
байсангүй. Би бүгдийг нас биенд
хүрсэн биеийн жин, ажиллах хүчинд
тааруулан тэнцүү хуваах чадвартай
байсангүй. Боодолтойг ухан
сагамхай загасны шөл хайхад Пит
гаргаж өгч туслав.
- Энэ байна.
Би түүнээс авахдаа ямар хоол
болохыг нь мэдээгүй ч шошгон дээр
"хурганы жигнэсэн мах" гэж бичжээ.
Би уруулаа жимийгээд өөрийнэрхгүй жимийн чулуун дээр бороо
дуслан эв хавгүйхэн сээтэгнэхийг
оролдож байхад хүйтэн агаарт
миний дуртай Капитолын хоолны
анхилам үнэр ханхалж байсныг
саналаа. Түүнд ч гэсэн энэ тухай
дурсамжын нэг хэсэг үлдсэн
бололтой. Бид агуйн гадна сагстай
хоол ирэх хүртэл өлсгөлөн хэдий ч
хичнээн жаргалтай байсан юм бэ.
- Баярлалаа гээд би лаазны тагыг
нээж,
- Бүр хатсан чавгатай юм байна гээд
төмрийг нь махийлган амслаа. Одоо
энэ газар яг бүсэд байсан шигамтагдаж байлаа.
Бид хайрцагтай цөцгийтэй жигнэмэг
тойруулах үед зурагт ахин
дүнгэнэснээ Панемийн сүлд гарч
сүлд дуулал эгшиглэв. Дараа нь амь
үрэгдсэн хүмүүсийн зургийг бүсийн
оролцогч нар шиг үзүүллээ. Эхлээд
зураг авалтын багийн дөрвөн хүнийг
үзүүлснээ Богс, Гейл, Финник, Пит
болон намайг гаргалаа. Богсоос
бусад арван гуравдугаар бүсийн
цэргүүдийг үзэгчид танихгүй учир үл
тоомсорлжээ. Тэгтэл ардаа туг
намируулсан ширээний ард суун
хүрэмнийхээ энгэрт шинэхэн цагаан
сарнай хатган гялалзуулсан хүн гарчирэв. Тэрээр саяхан олон зүйл
амжуулсан бололтой уруул нь
ердийнхөөс илүү хөөжээ.
Сноу журам сахиулагчдыг үүргээ
сайн гүйцэтгэн орон даяар ятга
шаазгайн заналхийллээс салгасанд
баяр хүргэв. Түүнчлэн миний үхэл
болсноор дагах хүнгүй болсон
босогчид сэтгэлээр унан дайны
явцад эргэлт гарах тухай зөгнөн
ярив. Би үнэндээ хэн байсан юм бэ?
Нум сумаар харвах өчүүхэн авъяас
бүхий өрөвдөлтэй охин шүү дээ. Агуу
сэтгэгч, бослогын удирдагч ч биш
ердөө л тоглоомын үеэр нүүр амаа
хөдөлгөн маягласны ачаар олныанхаарлыг татан хүмүүсийг
дагуулсан охин. Гэхдээ чухал маш
чухал зүйл гэвэл босогчдын дунд
жинхэнэ удирдагч байхгүй.
Тэгтэл арван гуравдугаар бүсийн хаа
нэгтээ Бити суваг тасдан
ерөнхийлөгч Сноугын оронд
ерөнхийлөгч Коин бидэн рүү ширтэж
байлаа. Тэр Панем даяар өөрийгөө
бослогын ерөнхий удирдагчаар
тунхаглан миний тухай магтаалаар
булав. Атираанд өсөж торнин
Үхлийн тоглоомд орж орон даяарх
боолчуудын армийг эрх чөлөөний
тэмцэгчид болгон хувиргасан охин.- Китнисс Эвердин амьд үхсэн
байлаа ч бослогын нүүр царайгаар
үлдэх болно. Хэрвээ та гаргасан
шийдвэртээ эргэлзэж байгаа бол
ятга шаазгайн тухай бодож
Панемийн дарангуйллаас чөлөөлөх
хүчийг олно.
- Би түүний хувьд хичнээн чухал
болохоо мэдээгүй юм байна гэхэд
Гейл инээд алдан бусад нь асуусан
байртай харлаа.
Дараа нь миний хэтэрхий засч
янзлан үзэсгэлэнтэй хэрцгий төрхтэй
болгосон зураг гарахад ард нь гал
дүрэлзэж байлаа. Ямар ч үг, ямар чуриа лоозон байхгүй. Тэдэнд одоо
миний царай л хэрэгтэй байна.
Бити Сноуг ахин буцаахад надад
ерөнхийлөгчийн халдашгүй гэж үзэж
байсан суваг дайралтанд өртсөний
улмаас хэн нэгэн өнөө шөнө үхэх
байх гэсэн сэтгэгдэл төрөв.
- Маргааш өглөө бид Китнисс
Эвердиний биеийг үнсэн дундаас
гаргахад ятга шаазгай хэн байсныг
бүгд харах боломжтой болно. Үхсэн
охин хэнд ч тэр байтугай өөртөө ч
тусалж чадахгүй.
Сүлд дуулал яваад чимээгүй болов.- Чи түүнийг олохгүй гэж Финник
хоосон дэлгэц рүү хандан бүгдийн
бодож буй зүйлийг хэллээ. Тэд
үнсийг ухаж арван нэгэн бие байхгүй
байгааг илрүүлэн биднийг зугтсаныг
мэдэх хүртэл хугацаа бага байв.
- Гэсэн хэдий ч бид давуу тал байна
гэж би хэлээд гэнэтхэн ядарснаа
мэдэрч зэргэлдээх өрөөний хилэн
ногоон буйдан дээр хэвтээд унтахыг
хүсэв. Туулайн арьсан хөнжил
нөмрөн галууны өдөн дэвсгэр дээр
хэвтэнэ. Гэвч үүнийхээ оронд
Хологоо гаргаад Жексоноор үндсэн
командуудыг заалган цаашид өөрөөашиглаж чадах боллоо.
Холо эргэн тойрны байршилыг
үзүүлэхэд зүрх палхийлээ. Бид
шийдвэрлэх байнд ойртсон
бололтой хаа сайгүй занга
гялалзана. Битүү анивчсан гэрэл
дундуур илрүүлэгдэхгүй явж чадах
болов уу? Мэдээж чадахгүй. Хэрвээ
бид чадахгүй юм бол занганд орсон
шувуу шиг болжээ. Би эдгээр хүмүүст
захирангуй байдал үзүүлэхгүй гэж
шийдлээ. Ялангуяа миний нүд
ногоон буйдан руу тусаад байгаа
үед. Ингээд,
- Ямар нэг санаа байна уу? гэжасуулаа.
- Бид яагаад байдлыг цэгнэж
болохгүй гэж. Гудамжинд гарах
боломжгүй хэмээн Финник хэлэхэд,
- Дээвэр дээр ч бас тохиромжгүй гэж
Лиг-1 дуугарлаа.
- Бидэнд ирсэн замаараа буцах
боломж бий. Гэхдээ энэ ажиллагааг
сүйрүүлнэ хэмээн Хомс
бодолхийлэв.
Би даалгаварыг санаанаасаа
зохиосон учир гэмшил нөмрөн
авахад,- Би хэзээ ч та нарыг урагш явахыг
албадаагүй. Та нар надтай явж
таарсан нь золгүй тохиолдол болж
гэлээ.
- Наадах чинь л асуудал болоод
байна. Бид одоо чамтай хамт байна
гэж Жексон хэллээ. - Тэгэхээр бид
үлдэж болохгүй. Явж болохгүй.
Хажуулдан явах ч боломжгүй тул
ганц л хувилбар үлдлээ гэхэд,
- Газар доогуур гэж Гейл хэллээ.
Газар доогуур. Үүнийг хичнээн үзэн
ядна вэ. Яг л уурхай болон арвангуравдугаар бүсийн хонгил шиг. Би
газар доогуур явахыг үхтлээ айдаг ч
газар дээр явж үхэх тэнэг хүн биш.
Эцсийн эцэст тэд намайг газар дор
булшилна шүү дээ.
Холо газар дорхи байршилыг
үзүүлэхэд гудамжинд байсны адил
зангатай ажээ. Хонгил төв
гудамжнаас ялгаатай нь орооцолдон
мушгирсан хонгилуудаас бүрджээ.
Занга санаснаас олон байлаа.
Хоёр хаалганы доогуур гарсан босоо
шугам зэрэгцээ байшингийн хонгилд
хүрчээ. Бид давчуу хонгилоор чихэж
явсаар байшингийн хоолойд хүрвэлнууц нүхээр дээш гарах боломжтой.
- Сайн байна. Алив хэзээ ч энд
байгаагүй юм шиг болгоё.
Бид энд байсныхаа шинж тэмдэгийг
арилгав. Хоосон лаазнуудыг хогийн
саванд хийж, халаасаа консервээр
дүүргээд, цусны толбо болсон
буйдан дэрийг хөмрөн, шалан дээрх
тосноос мөрөө арилгав. Үүдний
хаалгыг түгжээг засах боломжгүй тул
хоёр дахь цоожоор нь оньслоод
хараанд өртөхөөргүй болгов.
Эцэст нь зөвхөн Питийн тэмцэл
үлдлээ. Тэр буйдан дээр лагхийнсуугаад хөдлөхөөс татгалзав.
- Би явахгүй. Би та нарыг байрлалыг
илчлэх юмуу хэн нэгнийг чинь
гэмтээж болно гэхэд,
- Сноугын хүмүүс чамайг олно гэж
Финник ятгалаа.
- Тэгвэл надад эмээ үлдээ. Цаг нь
болохоор хэрэглэнэ.
- Үүнд сонголт байхгүй. Явцгаая гэж
Жексон шаардав.
- Тэгэхгүй бол яана гэж? Намайг
буудах уу?- Бид чамайг цохиж унагаад чирж
гаргана. Гэхдээ аль алин биднийг
удаашруулах аюултай гэж Хомс
хэлэв.
- Хүнлэг байхаа больж үз! Надад яаж
үхсэн ч хамаагүй! гээд Пит над руу
эргэн гуйсан хоолойгоор,
- Китнисс гуйж байна. Чи намайг
үүнд оролцохыг хүсэхгүй байгааг
харахгүй байна гэж үү? гэв.
Асуудлын гол нь би үүнийг харж
байлаа. Би яагаад түүнийг зүгээр
тавьж болохгүй гэж? Эмийг нь өгөөдзөнгөөр нь орхичихъё. Эсвэл би
Питэд юмуу Сноугын ялалтанд санаа
зовоод байгаа юм уу. Би түүнийг
хувийн тоглоомынхоо нэг хэсэг
болгон хувиргасан биз дээ? Үүнээс
жигшмээр зүйл байхгүй гэдэгт
итгэлтэй байна. Питийг энд алвал
хүнлэг сэтгэл гаргана гэдэг нь үнэн.
Сайн муугийн алин ч бай би хүнлэг
сэтгэл гаргахгүй.
- Алив бид цаг алдаад байна. Чи
сайн дураараа явах уу эсвэл бид
чамайг цохиж унагах уу? гэхэд Пит
хэсэг зуур нүүрээ даран сууснаа
явахаар босож ирлээ.- Түүний гарыг суллах уу? гэж Лиг-1
асуутал,
- Үгүй ээ! гэж Пит орилоод гаваа
биедээ шахав.
- Үгүй. Харин түлхүүрийг нь надад
өгчих гэхэд Жексон надад
эсэргүүцэлгүй дамжуулсанд
халаасандаа сувдны хамт хийв.
Хомс хонгил руу орох жижиг төмөр
гарцыг нээхэд өөр нэг асуудал гарч
ирэв. Давчуу хонгилоор
хамгаалалтын хантаазтай яагаад ч
багтахгүй байлаа. Кастор, Поллукс
хоёр хантаазаа тайлж ямар чтохиолдолд гээд дурантайгаа үлдэв..
Мессала овор ихтэй хантаазаа нуух
тохиромжтой газар олж чадаагүй
тул бид шүүгээнд нуув. Үүнд
хялбархан илрүүлэх ул мөр
үлдээсэндээ сэтгэл гонсойсон ч өөр
бид юу хийж чадна гэж?
Ганц биеэр ороход ч хажуудаа
зүүсэн ачаатайгаа чихцэлдэхээр
бачуу байлаа. Бид замдаа гаран
эхний байшинг өнгөрөөд хоёр дахид
нь нэвтрэв. Энэ нь угаалгын
өрөөтэйгээ хамт ердөө ганц
унтлагын өрөө бүхий байшин ажээ.
Өрөөний арын хаалга хонгилын
хоолой руу гарч байв.Мессала хөмсөг зангидан эргэн
тойрныг шинжин хараад агшины
дараа гял цал ертөнцдөө эргэн ирж,
- Яагаад хэн ч энд байхыг хүсдэггүйн
учир үүнд байх нь. Ажилчдад хоёр
дахь угаалгын өрөө алга. Гэхдээ
зээлээр авбал хямдхан гээд
Финникийн хөгжилтэй царайг
харснаа,
- Тоох хэрэггүй дээ гэлээ.
Хоолойны таг амархан онгойлоо.
Хаймран зөөлөвч бүхий өргөн
шатаар хотын дор хялбархан хүргэв.Бид шатны ёроолд бүдэг гэрэлд нүд
дасахыг хүлээн зогсоход химийн
бодис, хөгц, бохирын шугам
холилдсон үнэр хамар цоргив.
Цонхийн цайж хөлөрсөн Поллукс
Касторын бгуйнаас барьж аваагүй
бол унах байв.
- Миний ах энд хэлгүй болох үедээ
ажиллаж байсан юм гэж Кастор
хэлэв.
Тэгэлгүй яахав. Өөр хэн энэхүү
чийгтэй эхүүн агаар бүхий тэсрэх
бөмбөгтэй хонгилуудад ажиллах
билээ?- Таван жилийн өмнө бид түүнийг
золиос төлөн газрын гадарга руу
гаргаагүй бол нарны гэрлийг хэзээ ч
харахгүй байлаа.
Өөр илүү дээр нөхцөлд өдрийн
гэрэлд ийм үг хэлэхийг сонссон хэн ч
айдаст автах биз. Бид үүний оронд
удтал юу гэж хэлэхээ бодохыг
хичээв. Эцэст нь Пит Поллукс руу
эргээд,
- Сайн байна тэгэхээр та бидэнд
байгаа хамгийн үнэтэй зүйл байх нь
гэхэд Кастор инээд алдан Поллукс
инээмсэглэв.Биднийг эхний хонгилын замын
хагаст хүрэх агшинд гайхамшигтай
өөрчлөлт гарчээ. Пит биеэ урьдынх
шигээ авч яван ёжтой, урам зориг
дүүрэн бага зэрэг хөгжилтэй байлаа.
Пит зөв хэлжээ. Поллукс арван
Холотой тэнцэх үнэ цэнэтэй аж.
Энэхүү өргөн хонгил бүхий сүлжсэн
замаар төв гудамжинд шууд гарч
болох аж. Эндхийг Дамжлага гэж
нэрлэх бөгөөд жижигхэн ачааны
машинууд хотын эргэн тойронд
бараа таваар хүргэнэ. Өдрийн турш
олон занга идэвхгүй болох хэдий ч
шөнө тэсрэх бөмбөгтэй талбайидэвхжинэ. Зуугаад нэмэлт гарц
хонгил, галт тэрэгний зам, бохир
усны хоолой нийлэн олон түвшин
бүхий төөрдөг байшин үүсгэжээ.
Поллукс шинээр ирсэн хүмүүс хаана
аваар гаргадаг, хаана хийн баг зүүх
ёстой юмуу хаана минжний
хэмжээтэй харх амьдардаг гээд
бүгдийг нарийчвлан мэдэж байв.
Тэр биднийг усны хоолойгоос ус
цацагдахыг анхааруулж нойтон
замаар хөтөлсөөр тэргэнцэрийн зам
бүхий хэдэн чимээгүй хонгилын
хажуугаар өнгөрлөө. Хамгийн чухал
нь түүний дурангын тухай мэдлэг
байв. Дор Дамжлага мэтийн бүдэг
гэрэлтэй газар тийм ч олон байхгүй чтааралдах газраас нь зайлсхийж
байв.
Бид Поллуксын удирдлага дор газар
дээгүүр хийсэн аялалаас
гайхамшигтай цаг өнгөрүүлэв.
Ойролцоогоор зургаан цагийн үед
эцэж ядрахын туйлд хүрлээ. Одоо
шөнийн гурван цаг болж бидний
бие алга болсоныг илрүүлэхээс урд
хоёр цагийн зай байгаа бөгөөд
тэднийг нурсан байшин дундуур эрж
байх завсар бид уурхай дундуур
холдохыг хичээж дараа нь ан эхлэх
болно.
Намайг амрахыг санал болгоход хэнч эсэргүүцсэнгүй. Поллукс биднийг
дүүрэн дүнгэнэсэн төхөөрөмж бүхий
жижигхэн дулаахан өрөөнд оруулав.
Тэр хуруугаа гозойлгон дөрвөн
цагийн дараа явах ёстойг хэллээ.
Жексон жижүүрлэх хуваарь гаргаж
би эхний ээлжинд байгаагүй тул
Гейл, Лиг-1 хоёрын дунд хэвтээд
унтлаа.
Хэвтээд хэдхэн хором өнгөртөл
Жексон намайг дугтарч жижүүрлэх
цаг болсоныг хэлэх шиг санагдав.
Одоо зургаан цаг болж нэг цагийн
дараа замаа цааш үргэлжлүүлэх
болжээ. Жексон намайг лаазтай хүнс
ид гээд Поллукс шөнөжингөөхаруулд гарахыг шаардсан гэлээ.
-
Тэр энд унтаж чадахгүй байгаа юм.
Би зүг бүр тийш болгоомжтой хаарж
лаазалсан буурцагтай жигнэсэн төмс
идээд эсрэг талын хананд хаалганы
дэргэд суулаа. Поллукс сэрүүн байв.
Тэр шөнөжингөө таван жил
хоригдсон газрын тухай дурсан
санасан биз. Би Холог авч байршлаа
илрүүлээд хонгилыг шалгалаа.
Хүлээж байсанчлан Капитолын төв
рүү ойртох тусам улам олон занга
байв. Хэсэг хугацааны турш Поллукс
бид хоёр Холоны эргэн тойронд
хаана ямар занга байгааг ширтлээ.Миний толгой эргэж эхлэхэд түүнийг
түшсэнээ хана налав. Би унтаж
байгаа цэргүүд, баг, найз нөхдөө
харан бидний хэд нь нарт ертөнцийг
харах талаар бодлогоширов.
Миний харц баруун хөлд унтаж
байсан Пит дээр тусах үед унтаагүй
сэрүүн байхыг нь харлаа. Би түүний
бодлыг тайлж уншиж чадахгүй нь
харамсалтай. Иймээс өөр арга
хэрэглэхээр шийдэж,
- Чи юм идсэн үү? гэж асуулаа. Тэр
толгой сэгсрэв.
Би тахианы дэгдээхэй, будаатай шөлбүхий лаазалсан хоол онгойлгон
түүнд өгөхөд өндийн суугаад савтай
нь хазайлган хайхрамжгүй зажлав.
Лаазны ёроолд багажны гэрэл ойн
тусахад өчигдөрийн явдал санаанд
орж ирлээ.
- Пит чамайг Дариус, Лавина
хоёртой тохиолдсон явдлын тухай
асуухад Богс үнэн гэж хэлснийг чи
бас тэгж бодсон гэсэн. Үүнд ямар ч
гэгээтэй зүйл байгаагүй. Чи яагаад
тэгж бодсон юм бэ?
- Өө. Би үүнийг яаж тайлбарлахаа
мэдэхгүй байна. Эхэндээ бүгд
замбараагүй холилдсон байсан.Одооноос л зарим зүйл ялгагдаж
байгаа болохоор дүр зураг буцан
ирж байгаа гэж бодож байна. Яг л
миний зөгийний хоронд
өөрчлөгдсөн дурсамж тэднийг
боомилж байсан мэт төдийлөн хурц
бус дурсамжууд. Чи биднийг зөгийнд
хатгуулах үед юу болсоныг санаж
байна уу?
- Модод эргэлдээд. Аварга том янз
бүрийн өнгийн эрвээхэй байсан. Бас
шаргал хөөснүүд гээд би
бодлогоширсоноо,
- Гялалзсан шаргал хөөснүүд гэв.- Зүйтэй. Гэхдээ Дариус болон
Лавина хоёрын тухайд тийм
байгаагүй. Би үүнийг тэднийг надад
хороор дамжуулсан гэж бодохгүй
байна.
- Тэгвэл энэ сайн биш гэж үү??
Хэрвээ чи хоёр зүйлийг ялгаж чадаж
байгаа болохоор үнэн худал эсэхийг
нь мэднэ.
- Тийм. Хэрвээ надад далавч ургавал
бас нисч чадна. Гэхдээ хүмүүст
далавч ургадаггүй. Энэ бодит болон
бодит бус уу?
- Бодит. Хүмүүст амьд үлдэхэддалавч хэрэггүй.
- Ятга шаазгайд хэрэгтэй гээд тэр
шөлөө дуусгаж лаазыг буцаан өглөө.
Сүүмэлзсэн гэрэлд түүний нүдний
дорхи цагариг хөхөрсөн юм шиг
харагдана.
- Бас ч гэж хугацаа байна. Чи унтаж
амар.
Тэр эсэргүүцэлгүй доош хэвтээд усны
хоолойн багажны зүү чичигнэхийг
ширтлээ. Би шархадсан амьтанд
хүрэх гэж байгаа аятай маш
удаанаар гар сунган духан дээрхүсийг нь холдуулав. Тэр намайг
хүрэхэд хөшсөн ч зайлсхийсэнгүйд
үргэлжлүүлэн үсийг нь зөөлөн илбэв.
Энэ нь миний сүүлчийн тоглоомоос
хойш түүнд сайн дураараа анх удаа
хүрсэн хэрэг боллоо.
- Чи одоо хүртэл намайг
хамгаалахыг оролдсон хэвээр. Бодит
уу бодит бус уу гэж Пит шивнэв.
- Бодит гээд үүнд тайлбар
шаардагдлагатай санагдсан тул, -
Учир нь чи бид үүнийг хийж байна.
Бие биеэ хамгаална гэхэд тэр
хормын дараа нойрслоо.Долоон цаг болохоос өмнө Поллукс
бид хоёр бусдыгаа сэрээж босгоход
ердийн эвшээлт санаа алдалтаас
гадна өөр зүйл миний чих дэлслээ.
Бараг л шивнэлт шиг. Магадгүй усны
хоолойноос гарсан уур юмуу алсад
галт тэрэгний дохио исгэрэх чимээ
байж болох.
Би хүмүүсийг чимээгүй болоод чих
тавилаа. Тиймээ зөвхөн шивнэлт
байсангүй. Дундаас нь үг ялгагдав.
Ердөө ганц үг хонгилд цуурайтлаа.
Ганц үг. Ганцхан нэр ахин дахин
давтагдав.
- Китнисс.XXII
Амралтын үе дууслаа. Магадгүй
Сноу тэднийг шөнөжингөө ухуулсан
юм болов уу галыг унтраажээ. Тэд
Богсын цогцсыг олоод хэсэг зуурын
дараа бусад бие олдоогүй тул
сэжиглэж эхэлжээ. Ямартай ч
мэхлэгдсэнээ ойлгосон байна.
Ерөнхийлөгч Сноу тэнэг
харагдуулсан явдлыг тэвчиж
чадахгүй. Тэд биднийг хоёр дахь
байшин хүртэл дагаж газар дор
орсныг тааварлажээ. Түүнчлэн дор
байгааг мэдсэн учир намайг
олохоор сүрэг мутант илгээсэн байж
таарлаа.- Китнисс.
Би ойролцоо чимээ гарахыг сонсоод
бай руугаа харвахад бэлэн нумаа
хөвчлөн татлаа.
- Китнисс.
Питийн уруул үл мэдэг хөдлөн
эргэлзээгүй миний нэрийг дуудлаа.
Би түүнийг дээрдэн алгуур эргэн ирж
байна гэж бодсон ч энэ нь Снугын
хор хэр гүн нэвчсэний баталгаа
болов.
- Китнисс.Пит тэдний шивнэлтэнд хариулан
анд оролцохоор хөтөлбөр суугджээ.
Тэр үймэрч эхлэв. Бидэнд сонголт
байхгүй болсон тул толгой руу нь
чиглүүллээ. Тэр юу ч мэдрээгүй ч
гэнэтхэн өндийн сууж нүдээ том
нээгээд амьсгаадан,
- Китнисс! гээд миний зүг толгойгоо
эргүүлэхдээ нум сумыг анзаарсангүй.
- Китнисс! Эндээс явцгаая!
Би тээнэгэлзлээ. Түүний хоолой
түгшсэн ч хэвийн бус өнгө байсангүй.- Яагаад? Энэ чимээ юу юм?
- Мэдэхгүй. Зөвхөн чамайг алах
ёстой гэдгийг мэдэж байна. Гүй!
Зугт! Түргэлээрэй!
Би хормын төдий харвах эсэхдээ
тээнэгэлзсэнээ хөвчөө суллан эргэн
тойрондоо байсан түгшсэн
царайнуудыг ширтэж,
- Миний араас ирж байна. Бид
хуваагдсан нь дээр байх гэхэд,
- Бид чиний хамгаалалт гэж Жексон
хэлэв.- Бас баг чинь гэж Крессида
нэмэрлэв.
- Би чамайг орхихгүй гэж Гейл
дуугарлаа.
Би дуран, дэвтрээс ондоо зэвсэггүй
багийхан руугаа харлаа. Финникт
хоёр буу, сэрээ байсаны нэгийг
Касторт өг гэж хэлэв. Питийн бууны
хоосон дайзыг цэнэглэн Поллукст
өглөө. Гейл бид хоёрт нум сум
байсан тул зэвсгээ Мессала,
Крессида хоёрт шилжүүлэв. Үүнд
яаж буудахыг зааж байх цаг
байсангүй тул гохоо дарахыг
үзүүлээд ойрын зайд хангалттай гэжүзэв. Ямар ч хамгаалалтгүй байснаас
дээр. Одоо зөвхөн сүрэг
мутантуудын хамт миний нэрийг
шивнэх Пит зэвсэггүй үлдэв.
Бид өрөөгөө үнэрийн хамт орхилоо.
Түүнийг арилгах ямар ч арга
байсангүй. Шивнэж буй амьтад
биднийг дагаж байгаа цагт ул мөр
үлдээж болохгүй байв. Мутантууд
маш сайн үнэрч хамартай болохоор
усны хоолой дундуур явсан минь
ашигтай туслаа.
Шуугиантай өрөөнөөс гараад
шивнэлт чангарахад мутантуудыг
байршилыг багцаалах боломжтойболов. Тэд бидний ард байсан ч хол
байлаа. Сноу тэднийг Богсын цогцос
олдсон хэсгийн дэргэд газар доогуур
тавьсан биз. Онолоор бол бидэнд
давуу тал байсан ч тэд хамаагүй
хурдан билээ.
Миний толгойд эхний тоглоомын
үеэр харсан чонотой төстэй амьтад
болон Номхотголын үеэр харсан
сармагчин, зурагтаар үзсэн
мангастай төстэй амьтад орж ирэхэд
энэхүү мутант ямар болохыг
төсөөлөв. Ямар ч байсан Сноу
намайг үхтэл айлгахаар бодсон
бололтой.Поллукс бид хоёр цааш хөдлөх
төлөвлөгөө зохиож байх үеэр
толгойд шивнэлт сонсогдоно. Хэрвээ
бид түргэн явбал мутантуудыг
ирэхээс өмнө Сноугын харшид хүрэх
боломжтой. Гэвч яарах нь
хайхрамжгүй байдлыг үүсгэж
санаандгүй гишгэн чимээтэй ус
цацлах юмуу, буугаараа усны хоолой
цохиж дүнгэнүүлэн миний өөрийн
тушаал хүртэл хэт чанга сонсогдож
байлаа.
Бид усны хоолой, хаягдсан тэргэнцэр
бүхий гурван хэсгийг өнгөртөл
хоолойны угаас гарсан бөглүү
хашгиралт хонгилын ханандцуурайтлаа.
- Хэлгүйчүүд. Тэд Дариусыг тамлахад
яг ийм чимээ гардаг байсан гэж Пит
хэлэхэд,
- Мутантууд тэднийг олсон байх гэж
Крессида таамаглав.
- Тэгэхээр тэд зөвхөн Китниссийн
араас хөөж байгаа биш байх нь гэж
Лиг-1 хэлэхэд,
- Тэд замдаа тааралдсан бүгдийг
ална. Түүнд хүрэх хүртлээ зогсохгүй
гэж Гейл хэллээ.Түүнийг Битигийн дэргэд
суралцсаныг харгалзан үзвэл зөв
байлаа. Гэвч би энд ахин байна.
Хүмүүс надаас болж үхэх болно.
Найз нөхөд, холбоотон болон огтоос
үл таних хүмүүс ятга шаазгайн төлөө
амиа өгнө.
- Намайг ганцааранг минь явуулчих.
Тэднийг холдуулъя. Жексон би чамд
Хологоо өгье. Чи бусад хүмүүстэй
даалгаварыг дуусгаж чадна гэхэд,
- Хэн ч үүнийг чинь зөвшөөрөхгүй!
хэмээн Жексон унтууцав.
- Бид цаг алдаад байна! гэж Финникхэлэв.
- Сонсооч гэж Пит шивнэлээ.
Хашгиралт зогсож миний нэр ойр
ойрхон давтагдахад яг ард байгаа
юм шиг сонсогдов.
- Китнисс.
Би Поллуксын мөр лүү нудраад
гүйлээ. Асуудлын гол нь бид хамгийн
доод талын түвшин рүү уруудахаар
төлөвлөсөн ч боломжгүй болжээ.
Биднийг шатаар уруудан гүйх үеэр
Полукс бид хоёр Холог шалгаж
байтал амьсгаа давхцаж эхэлсэнд,- Багаа зүү! гэж Жексон тушаалаа.
Үүнд багны хэрэг байсангүй. Бүгд
ижил агаараар амьсгалж байв.
Агаарт үнэртэж байсан жигнэсэн
махны үнэр сарнин зэвүүн муухай
үнэр шатны хонгилийн уснаас
ханхлана. Сарнайнууд. Би чичирч
Дамжуулалтын хэсгийг чиглэн гүйв.
Энд дээр байдаг шиг толигор өнгө
өнгийн хавтантай гудамж байсан
бөгөөд байшингуудын оронд цагаан
тоосгон ханаар хүрээлэгджээ.
Замаар хүн Капитолын амын
бөөгнөрөлгүй тээврийн хэрэгсэлхөнгөхөн жолоодож болохоор аж.
Одоо биднээс өөр хүнгүй байв. Би
дэлбэрдэг сумаар нумаа цэнэглээд
хүний мах иддэг харх бүхий эхний
зангыг устгав. Тэгээд дараагийн
огтлолцол руу гүйх гэсэн ч буруу
алхам хийсэн бололтой хөл дорхи
газар махны машинд орсон мэт
хөрвөлөө. Би хашгиран бусдыгаа
дагахыг анхааруулаад булангаас
махны машиныг харван дэлбэлэх
гэсэн ч өөр нэг мэдэгдээгүй занга
хүлээж байв.
Энэ нь чимээ шуугиангүй болсон тул
Финник намайг зулгааж
зогсоогоогүй анзаарахгүй өнгөрөхбайв.
- Китнисс?
Би харвахад бэлэн огцом эргэхэд
Гейлийн хоёр сум хэдийн шалнаас
адар хүртэл цацрах гэрлийг нэвтлэн
ашиггүй нисэв. Цацрагын голд
Мессала толгойгоо гэдийлгээд
хөшөө шиг зогсоно. Хашгирч байгаа
нь мэдэгдээгүй ч амаа том ангайжээ.
Бид түүний бие лааны тос шиг
хайлахыг мэгдэн ширтлээ.
- Түүнд юугаар ч тусалж чадахгүй!
Юугаар ч! гэж Пит хашгираад
бусдыгаа урагш түлхэв.Би түүний биеэ яаж барьж чадсаныг
мэдээгүй ч ямартай ч сэхээ орлоо.
Түүний гар мөрөн дээр дарахад
Мессалагын аймшигт төрхөөс эргэн
дараагийн огтлолцол хүртэл
чадлаараа хурдан гүйгээд гулган
зогсов.
Ханын шаваас дээр бууны сум бороо
шиг асгарав. Би зангыг хайн
ширтсэнээ бүлэг журам сахиулагчид
бидний зүг ирж буйг харлаа. Махны
машин зам хаасан тул буцах арга
байсангүй. Тэд биднээс бараг хоёр
дахин их байсан ч Ододын багийн
зургаан үндсэн гишүүнбүрэлдэхүүнээрээ байсан тул зэрэг
гал нээлээ.
"Торхтой загас" гэж би цагаан
мундиртай хувцсан дээрх улаан
толбыг хараад бодов. Тэд дөрөвний
гурав хүртэлх хүнээ алдсан хойно
хонгилын хажуу руу ухарч эхлэхэд
би аймшигтай муухай үнэрээс
зугтахын тулд...
Гэхдээ энэ журам сахиулагчидаас
байсангүй.
Тэд цонхигор цагаан дөрвөн гар
хөлтэй, насанд хүрсэн хүний
хэмжээтэй бөгөөд нүцгэн бие, тахирнуруу, урт сүүлтэй бүхий толгой нь
урагш ёрдойжээ. Тэд амьд үхсэн
журам сахиулагчидыг нөмрөн авч
хүзүүг нь хуга мушгин, амыг нь
цуулж хамгаалалтын дуулгатай
толгойг нь тасчин хаялаа. Харваас
Капитолын хүмүүс энд арван
гуравдугаарын адил ашиггүй
бололтой. Журам сахиулагчдыг
толгойгүй болгох хүртэл ердөө
хэдхэн секунт өнгөрөөд мутантууд
хэвлийгээрээ мөлхөн бидний зүг
ухасхийлээ.
"Ийшээ!" гэж би хашгираад занганд
өртөхгүйн тулд хананд наалдан
баруун тийш огцом эргэв. Бүгд араасирэхэд огтлолцол дээрээс махны
машиныг харван идэвхжүүлэхэд том
төмөр араа хонгилыг хөрвүүлэн тоос
бужигнуулав. Энэ нь мутантуудыг
бидний араас хөөх боломжгүй
болгосон ч урьд нь мутант чоно,
сармагчин зэрэг амьтантай
тулгарахад итгэмээргүй хол харайж
байсан билээ.
Чихэнд шивнэлт сонсогдон сарнайн
өмхий үнэрт хана эргэлдэж эхлэхэд
би Поллуксын гараас бариад,
- Даалгаварын тухай март. Дээшээ
түргэхэн гарах ямар арга байна? гэж
асуулаа.Холог шалгах хугацаа байсангүй. Бид
Полуксын араас даган
Дамжуулалтын хэсэг рүү арван ярд
ойртоод хаалгаар орлоо. Хавтан
цементээр солигдож давчуу өмхий
хоолой сүлжилдсэн усны сувгийн
үндсэн сүлжээнд ирэв. Доор химийн
бодистой хаягдал уугиж дээд тал нь
гал авалцан хортой уур бургилна.
Ганц л харахад тийшээ унах юм бол
эргэж ирэхгүй нь ойлгомжтой
байлаа. Бид гулгамтай хоолой
дээгүүр түргэн явж нарийхан гүүрийг
туулав. Цаад талын хөндий дээр
гараад Поллукс шат алгадан дээшээ
гарахыг үзүүлэв. Бидний гарах зам.Би бусдыгаа гүйлгэн хартал зарим нь
байсангүй.
- Хүлээгээрэй! Жексон, Лиг-1 хоёр
хаа байна? гэхэд,
- Тэд махны машины дэргэд
мутантуудыг саатуулахаар үлдсэн
гэж Хомс хэлэв.
- Юу? гээд би хэнийг ч мангаст
үлдээхийг хүсээгүй учир гүүр лүү
буцаж ухасхийсэн ч урдаас түлхлээ.
- Тэдний амийг бүү гарзад, Китнисс.
Хэтэрхий хожимдсон. Хараач! гээдХомс мутантууд мөлхөн гарч ирж
буй хоолой руу заав.
- Хойшоо! гэж Гейл хашгираад
дэлбэрдэг сумаар гүүрний цаад
тулгуурыг дэлбэлэхэд доошоо нурж
уналаа.
Би мутантуудыг анх удаагаа сайн
харлаа. Хүн гүрвэлийн холимог.
Цагаан өнгөтэй хэвлээр явагчийн
арьс нь цусанд будагдан хурц хумс
бүхий гар хөлтэй аж. Тэд миний
нэрийг шивнэнгээ бие нь уур
хорсолдоо хөвчирч сүүлээрээ бие
биеэ шавхуурдан уралцав. Намайг
устгахын тулд улайран хилэгнэжээ.Миний үнэр тэдэнд танилийн адил
надад тэднийх танил байв.
Мутантууд хортойг нь тоолгүй доош
усны суваг руу ухасхийхэд манай
бүлэг гал нээлээ.
Би сумаа сонголгүй авч дэлбэрдэг,
галт, ердийн сумнуудыг
мутантуудын биед зоов. Тэд үхлийн
аюултай. Өөр ямар ч амьтан биедээ
хорин сум зоолгоод хөдөлж
чадахгүй байсан биз. Бид тэднийг
алсан ч хэтэрхий олон байсан тул
цаанаас төгсгөлгүй оргилон гарч
ирээд бохир ус руу орж байлаа.
Гэхдээ тэдний тоонд миний гарчичирсэнгүй.
Мутантад ямар ч сайн зүйл байхгүй.
Бүгд чамд хөнөөл учруулж зарим нь
сармагчин шиг амийг чинь авч одно.
Өөр нэг нь алуурчин зөгий шиг ой
ухааныг чинь хордуулна. Хамгийн
аймшигтай нь тэд хохирогчийнхоо
сэтгэл зүйд нөлөөлөн айдас
төрүүлэхээр бүтээгдсэн байдаг.
Чонон мутантуудад үхсэн
оролцогчдын нүд байсан. Үглээ ятга
шаазгай Примийн тамлагдсан
хоолойгоор хашгирч байсан. Тэгтэл
энэ бүгдийн дундуур Сноугын
сарнайн үнэр цустай холилдон
ханхлахад миний зүрх галзуурсанмэт цохилон, арьс хүйт дааж
уушгинд агаар орохгүй болов. Энэ
нь яг л Сноу миний нүүр лүү
амьсгалан үхэх цаг чинь боллоо
гэдгийг хэлж байгаа мэт байлаа.
Бусад маань над руу хашгирсан ч
хариу дуугарсангүй. Хүчтэй гар
намайг өргөн мутантын хөлнөөс
зуурах гэж байсан сарвуунаас
холдуулаад шат руу түлхэн авирахыг
тушаасанд хөшсөн бие үг дуугүй
захирагдав. Би явах зуураа алгуур
сэхээ орлоо. Дээр нэг хүн байсанд
Поллукс байлаа. Доор Пит, Крессида
хоёр үзэгдэнэ. Бид тавцанд хүрээд
гулгамтай нойтон хөгцөнд идэгдсэнхоёр дахь шатаар өгсөв. Дараагийн
тавцан дээр ухаан санаа бодит
байдалд эргэн ирж шатан дээрх
хүмүүсийг гүйлгэн харлаа. Пит,
Крессида тэгээд л болоо.
Би юу хийчих вэ? Үнэхээр бусдыгаа
орхилоо гэж үү? Би шатаар доош
буух гэтэл нэг хүнийг өшиглөсөнд,
- Авир! гэж Гейл урдаас зандрав.
Тэр намайг буулгахгүй зуурахад дор
харанхуйд нэг хүн харагдав.
- Үгүй гэхэд Гейл миний нүүрийг
чичирсэн гараараа эргүүлэв. Дүрэмтхувцас нь салмайж хүзүүний хажуу
тал нь шархаджээ. Дор хүний
хашгиралт гарахад,
- Хэн нэгэн амьд байна гэж би гуйв.
- Үгүй, Китнисс. Тэд гарч ирэхгүй.
Тэнд зөвхөн мутантууд байгаа.
Дор Крессидагын бууны гэрэл
гялсхийж байхад үүнийг зөвшөөрөх
аргагүй байлаа. Түүнээс цаахан талд
Финник өөрийг нь тасчин хаяхыг
оролдож буй гурван мутанттай
тэмцэж байв. Нэг нь ганц
ухасхийгээд толгойг нь тас татахад
миний дотор Финниктэй тааралдсанүеийн дурсамж зурсхийв. Завины
шураг, мөнгөлөг шүхэр, Мэгзийн
инээд, ягаан тэнгэр, Битигийн сэрээ,
Эннигийн хуримын даашинз, чулуун
дээгүүр өгссөн давалгаа. Дараа нь
бүх зүйл дууслаа.
Би бүсэндээ хавчуулсан Холог авч
"шөнийн түгжээ" гэж гурав давтаад
хаяхад бид дэлбэрэлтэнд өртсөн
тавцангын чулуу тоосгоны хэлтэрхий
болон мутант хүний холилдсон
биений тасархайд булагдаж
хоолойноос ус шүршив. Поллукс
хоолойны тагыг хаагаад түгжив.
Поллукс, Гейл, Крессида, Пит болон
би үлджээ. Одоо би амьд амьтнызөнгөөр үлдсэн хүмүүсээ амьд
байлгах ганц бодол төрлөө.
- Бид энд үлдэж болохгүй.
Нэгнээс нь боолт гарсанд Гейлийн
хүзүүг боогоод хөл дээр нь босгов.
Өөр нэг дүрс хана руу шахан суусан
хэвээр үлдэв.
- Пит гэж дуудахад хариу
дуугарсангүй.
Тэр үнэхээр ухаангүй боллоо гэж үү?
Би өмнө нь суугаад нүүрээ тагласан
гавтай гарыг нь холдуулав.- Пит? Түүний нүдний хүүхэн хараа
усан сан шиг харанхуйлан томорч
цэнхэр өнгө нь алга болжээ. Бугуйны
булчин нь төмөр шиг хатуурсан
байлаа.
- Намайг орхи. Би цаашаа явж
чадахгүй.
- Үгүй. Чи чадна! гэхэд Пит толгой
сэгсэрлээ.
- Би хяналтаа алдсан. Би тэдэн шиг
галзуурч байна.
Мутантууд шиг. Хоолойны дотроос
махчин амьтан урж тасдах адилөвдөв. Эцэст нь энд ирсэн хойноо би
түүнийг алах ёстой болжээ. Тэгээд
Сноу ялна. Аймшигтай үзэн ядалт
намайг эзэмдлээ. Өнөөдөр Сноу
хэтэрхий олон зүйл хожжээ.
Энэхүү агшинд би ганц зүйл хийж
чадах тухайгаа бодов. Бөхийгөөд
Питийн уруул дээр үнсэв. Намайг
үнсэж дуусаагүй байхад түүний бие
чичирлээ.
- Түүнд чамайг надаас авах боломж
бүү өг гэхэд Пит хүндээр амьсгаадан
толгойд болж буй хар дарсан
зүүдтэйгээ тэмцэж,- Үгүй. Би үүнийг хүсэхгүй байна
гэхэд би түүний гарыг өвдтөл
атгалаа.
- Надтай үлдээч.
Түүний хараа ахин хяналтгүй болон
томорсноо дараа нь бараг л хэвийн
байдалдаа орж,
- Үргэлж гэж бувтнав.
Би Питийг өндийхөд туслаад
Поллукст хандан,
- Эндээс гудамж хэр хол байна?
гэхэд дээшээ дохилоо.Би шатны сүүлчийн гишгүүр дээр
гишгэж нэг айлын өрөөнд орох тагыг
нээлээ. Намайг дээшээ босох үед
хаалгаар нэг эмэгтэй орж ирэв.
Тэрбээр этгээд шувуу хатгамласан
тод оюу өнгийн торгон халат өмсчээ.
Ягаан өнгийн үсээ үүл шиг
хөвсийлгөн алтадсан эрвээхэйгээр
чимэглэж, гартаа уруулын будаг
наалдсан тал зайдас барьсан
байлаа. Түүний царайны хувирлаас
үзвэл намайг таньсан бололтой амаа
нээн тусламж дуудахад би
эргэлзээгүй зүрх рүү нь харвалаа.XXIII
Хэн гэдэг нь мэдэгдээгүй үлдсэн
эмэгтэй байшинд бид ороод
ганцаар байсныг нь тодруулав.
Түүний хашгиралт хөршүүдэд нь
сонсогдсон ч ердийн айдас гэж
бодсон уу хэн ч ирсэнгүй.
Энэ байшин ажилчдынх хэдий ч
баян тансаг ажээ.
- Биднийг амьд үлдсэнийг илрүүлэх
хүртэл хэр хугацаа өнгөрнө гэж
бодож байна? хэмээн би асуухад,
- Тэд удахгүй энд ирнэ. Тэд биднийчиглэсэн гудамжыг мэдсэн.
Дэлбэрэлт хэдэн хором саатуулж
болох ч удахгүй эрж эхэлнэ гэж Гейл
хэлэв.
Би гудамж руу харсан цонх руу очиж
хөшигний завсар нүүрээ
цухуйлгалгүй шагайж журам
сахиулагчидын оронд өдөр
тутмынхаа ажил хэргээр хөөцөлдсөн
хүмүүсийн урсгалыг харлаа. Бид
газар дорхи аялалаараа нүүлгэн
шилжүүлсэн бүсийг ардаа хол орхиж
Капитолын хүн ам бүхий хэсэгт
иржээ. Энэ хүмүүс бидний зугтах
ганц аврал байлаа. Надад Холо
байхгүй ч Крессида байгаа болохоорцонхны дэргэд ирээд сайн мэдээ
дуулгаж биднийг байрлаж байгаа
газар ерөнхийлөгчийн өргөөнөөс
хэдхэн байшингийн зайтай болохыг
хэлэв.
Нөхөд рүүгээ ганц харахад Сноу руу
нууцаар дайрах цаг биш нь
ойлгомжтой байв. Гейлийн хүзүүний
шархнаас цус алдаж, Пит хилэн
буйдан дээр суугаад
солиоролттойгоо тэмцэн
хашгирахгүйн тулд дэрнээс хазжээ.
Поллукс чимэглэлтэй ханан зуухны
өмнө суугаад уйлна. Крессида миний
дэргэд шийдэмгий зогсох ч цонхийн
цайж уруул нь цусгүй болсон байв.Надад үзэн ядалт шинэ хүч өгөхөд,
- Алив түүний хувцасны шүүгээг
шалгацгаая гэв.
Ганц унтлагын өрөөнд гэхэд пальто,
хос гутал, солонгон хиймэл үс гээд
эмэгтэй хүний хэт олон хувцас болон
байшин будаж болохоор их нүүрний
хэрэгсэл байлаа. Унтлагын өрөөний
эсрэг талд эрэгтэй хүний хэрэглэл
байв. Харваас нөхрийнх нь
бололтой. Магадгүй хайрт нь өглөө
гэрээсээ гарснаараа аз таарсан
бололтой.
Би бусдыгаа хувцсаа солихоордуудав. Питийн цустай бугуй нүдэнд
өртөхөд халааснаасаа гавны түлхүүр
гаргаж ирсэн ч урдаас ширүүн
түлхлээ.
- Үгүй. Бүү хүр. Тэд намайг хяналтаа
алдахгүй байхад тусалж байгаа юм.
- Чамд гар чинь хэрэг болно гэж
Гейл хэлэв.
- Би ухаанаа алдаж эхэлмэгц бугуй
өвдөж төвлөрөхөд тусалдаг гэсэнд
би түүнийг орхилоо.
Азаар гудамжинд хүйтэн байсан тул
зэр зэвсэг дүрэмт хувцсаа цувандотор далдлав. Түүнчлэн гутлаа
үдээсээр нь оосорлон хүзүүндээ зүүж
нуун өөр тэнэг шаахай сольж өмсөв.
Гэвч жинхэнэ сорилт нүүрэнд
боллоо. Крессида, Поллукс хоёрт
танил хүмүүстэйгээ тааралдах аюул
тулгарч байсаны дээр, Гейл олон
нийтэд мэдээгээр танил болж, Пит
бид хоёрыг Панемын ямар ч оршин
суугч мэдэх билээ.
Бид яаран нэг нэгэндээ тусалж
зузаан энгэсэг түрхэн, хиймэл үс
углаж, хар шил зүүлээ. Крессида
ороолтоор Пит бид хоёрын нүүрийг
хамар хүртэл халхлав.Би цаг яваад байгааг мэдсэн хэр нь
хэдэн хором зогсож халаасаа хоол
хүнс болон анхны тусламжын
хэрэгслээр дүүргэлээ.
- Хамтдаа байгаарай гэж үүдний
хаалгаар гарахдаа хэлэв.
Биднийг гудамжинд гарахад цас
орж эхлэв. Эргэн тойрон айж
түгшсэн хүмүүс хуйлран босогчид,
өлсгөлөнгийн талаар болон миний
тухай Капитолын өргөлттэй аялгаар
ярина. Бид гудамж гатлан хэдэн
байшин өнгөрлөө. Булан тойрмогц
гучаад журам сахиулагч дэргэдүүр
өнгөрөв. Бид тэдний замаас оршинсуугчын адил холдон хүлээснээ
хүмүүс явж эхлэхэд ороход цааш
хөдлөв.
- Крессида чи биднийг хаа нэг тийш
аваачиж чадна биз дээ? гэж би
шивнэв.
- Би хичээж л байна.
Дараагийн байшин өнгөрмөгц
аваарын дохио хангиналаа.
Байшингийн цонхон дээр бидний
гэрэл зургийг өлгөжээ. Тэд манай
бүлгээс хэн үхсэнийг тодорхой
мэдээгүй болохоор Кастор, Финник
хоёрын зураг бас байв.- Крессида?
- Нэг газар байна. Тийм ч зохимжтой
биш юм. Гэхдээ оролдоод үзье.
Бид түүний араас хэдэн байшин
өнгөртөл дагаад хувь хүний
амьдардаг бололтой эдлэн руу
эргэв. Энэ нь засч янзалсан цэцэрлэг
дундуур өнгөрдөг товч зам байсан
бөгөөд хаалгаар гарч хоёр өргөн
чөлөөг холбосон жижиг арын
гудамжинд нэвтэрлээ. Энд даржин
хоёр дэлгүүр байсны нэг нь хуучин
бараа, нөгөө нь хуурамч үнэт эдлэл
худалдаж байв. Дэлгүүрийн хажуудбайсан цөөн тооны хүмүүс бидэнд
анхаарал хандуулсангүй. Крессида
хүйтэн улиралд үслэг дотуур хувцас
хичнээн хэрэгтэй тухай ярьж
эхэлснээ,
- Хүлээгээрэй та нар үнийг нь
харсангүй! Тэднийг хоёр дахин
хямдхан гэдэгт надад итгээрэй! гэв.
Бид үслэг дотуур хувцас өмссөн
хиймэл хүн бүхий бохир лангууны
урд зогслоо. Дэлгүүр хаалттай мэт
санагдсан ч Крессида хаалга
түлхэхэд чахран онгойлоо. Дотор
бүдэг гэрэлтэй нарийхан тавиур
дээр бараа таваар өрсөн бөгөөднэхширсэн арьсны үнэр хамар
цоргив. Бараа удаашралд орсон
бололтой зөвхөн бид орж ирсэн улс
болжээ. Крессида арын хэсэгт сууж
байсан эвхрэлдсэн дүрс рүү чиглэв.
Би түүний араас дагахдаа
хуруугаараа зөөлөн дотуур хувцас
шүргэлэн өнгөрлөө.
Лангууны ард миний амьдралдаа
харсан хамгийн хачирхалтай хүн
сууж байв. Тэр пластик мэс засал
амжилтгүй болсоны дээд зэргийн
жишээ бөгөөд Капитолд хүртэл
энэхүү царайг сэтгэл татам болгож
чадна гэж итгэхийн аргагүй ажээ.
Алтлаг хар судалтай шивээс бүхийарьс нь дээшээ татагдаж, хамар нь
тэгшрэн байгаа үгүй нь мэдэгдэхээ
больжээ. Би урьд нь Капитолын
хүмүүсийг муурын сахалтай байхыг
харж байсан ч ийм урт байсангүй.
Хөгийн муурны багнийхаа цаанаас
бидэн рүү итгэлгүйхэн онийн
ширтэж байлаа.
Крессида усан үзмийн өнгөтэй
хиймэл үсээ тайлж,
- Тигрис бидэнд тусламж хэрэгтэй
байна гэж хэллээ.
Тигрис. Надад энэ нэр нэг л танил
санагдав. Түүний дээр үед залуудаатоглоомд дизайнераар оролцож
байсныг санаж байна. Ямар
бүсийнхийг нь санахгүй байгаа ч
арван хоёр лав биш. Дараа нь
ганцаар тогтохгүй хагалгаанд орж
хязгаарын хүрээг давжээ.
Энэхүү дизайнер хэрэгцээнээс
гарсан тул дотуур хувцасны дэлгүүрт
олны нийтийн нүднээс далдхан шиг
дотуур хувцас худалдан үхлээ хүлээж
байлаа.
Би түүний царай луу нь харахдаа
эцэг эх нь Тигрис гэж нэрлэдэг
байсан ч дизайнерийн амьдралыг
сонгон авснаараа нэрээ биенийхээсудалтай адилхан өөрчилсөн байх
гэж бодов.
- Плутарх чамд итгэж болно гэж
хэлсэн хэмээн Крессида нэмэрлэв.
Сайн байна Плутархын хүмүүсийн
нэг байх нь. Хэрвээ тэр биднийг
Капитолд аваачихыг хүсэхгүй бол
Плутархад юмуу нэмэлтээр Коинд
зүтгэж бидний байршилыг хэлэх
байх. Үгүй Тигрисийн дэлгүүр яг
одоо бидний байх зохистой газар
биш. Тэр лангуун дээр байсан
зурагтын араас шагайн биднийг
шинжин харахад би түүнд туслахын
тулд ороолтоо авч хиймэл үсээтайлан урагш зурагтын гэрэлд
гарлаа.
Тигрис Холтсон цэцэг ч надтай
уулзахдаа гарахааргүй намуухан
хүржигнэв. Тэрбээр сандал
дээрээсээ шурган үслэг эмжээртэй
шагайвчны араар алга болов. Тэгтэл
гулсах чимээ гараад гар нь бидний
зүг даллав. Крессида над руу "Чи
итгэлтэй байна уу? Бидэнд ямар
сонголт байна?" гэж асуусан байртай
харав. Гудамжинд эргэж гарах нь
үхлээс өөрцгүй байсан тул би арьсан
дундуур Тириссийн араас хайн
шургалахад ханын ёроол дахь
хавтанг авч байлаа. Цаана нь огцомшат байлаа. Тэр намайг орохыг
дохилоо.
Болж буй үйл явдалдаа бүхэлдээ
занганд орж буй мэт санагдсан тул
би цочирдолд орсноо Тигриссийн
шаргал нүд рүү ширтэв. Тэр яагаад
үүнийг хийж байгаа юм бол? Бусдын
төлөө өөрийгөө зориулсан Цинна
шиг биш шүү дээ. Эмэгтэй
Капитолын хуумгай байдлын биелэл
байлаа. Тэр Үхлийн тоглоомын нэг
од байгаад больсон. Тэгээд яагаад
үүнийг хийж байгаа юм бол?
Гашуудсандаа юу? Үзэн ядалт уу?
Өсөрхсөндөө тэр үү үү? Намайг энэ
бодол тайвшируулав. Өс хонзонудтал шатах болно. Ялангуяа толинд
харах болгонд шүү.
- Сноу таныг тоглоомд оролцохыг
хориглосон юм уу? гэж би асуухад
хариуд нь урдаас ширтэв. Хаа нэгтээ
барын сүүл дургүйцэн огцом
шавхуурдах чимээ гарлаа.
- Яагаад гэвэл та намайг түүнийг
алахыг мэдэж байгаа гэхэд уруул
дээр нь инээмсэглэл тодров. Би
өөрийгөө бүрэн галзуураагүй гэдэгт
итгүүлсээр зай руу мөлхөн орлоо.
Доош уруудсан шатны хагаст өдрийн
гэрэл өлгөсөн гинж тулгарав. Энэ ньхаалга цонхгүй намхан хэдий ч
өргөн жижигхэн зоорь ажээ.
Байшингаас хичнээн хурц нүдээр
нэгжээд ч харагдахгүй бөгөөд хүйтэн
чийгтэй өрөөнд он удаан жил нарны
гэрэл үзээгүй арьс овоолжээ. Хэрвээ
Тигрис биднийг барьж өгдөггүй юм
бол хэн нэгэн биднийг эндээс олно
гэдэгт эргэлзээтэй байлаа. Би
цементэн шалан дээр суухад
хамтрагчид маань шатаар уруудаж
хавтан буцаж байрандаа орлоо.
Дотруур хувцасны тавиур чахрах
чимээ гаран Тигрис буцаж
байрандаа суув. Бид түүний
дэлгүүрийн гүнд залгигджээ.Гейл унахын даваан дээр байсан
учир бид арьсан дэвсгэр засаж
зэвсгийг нь тайлаад нуруугаар нь
хэвтүүлэв. Зоорины төгсгөлд шалан
дээр бэхэлсэн усны цорго байв. Би
цоргыг нээхэд удтал зэвтэй ус
паржигнасны эцэст цэвэр ус
гоожлоо. Бид Гейлийн хүзүүний
шархыг угааж боолтоор боосон ч
шархыг нь оёхгүй бол хангалтгүй
байлаа. Эмийн санд зүү ариутгасан
утас байсан ч хэнд ч анагаах чадвар
байсангүй. Миний санаанд Тигрис
орж ирлээ. Тэр дизайнер болохоор
зүүтэй яаж ажиллахыг мэднэ. Гэхдээ
дэлгүүр лүү ухасхийсэнгүй бөгөөд тэр
бидний төлөө хэдийн хангалттайзүйл хийсэн билээ. Би энэ ажилд
илүү тэнцэх тул шүд зуун шархыг
оёход тийм ч аятайхан болсонгүй.
Би оёдолдоо эм түрхээд Гейлд
өвчин намдаах эм уулган,
- Чи одоо амарсан чинь дээр. Энд
аюулгүй гэхэд дорхноо унтлаа.
Крессида, Поллукс хоёр хүн болгонд
дэвсгэр засах зуур би Питийн бугуйг
үзэв. Болгоомжтойгоор цусыг нь
цэвэрлэж ариутгах бодис түрхээд
гавны доогуур боолт хийлээ.
- Чи шархаа цэвэрхэн байлгахгүй
бол халдвар орж мэднэ.- Китнисс, миний ээж эмч байгаагүй
ч гэлээ би цусанд хор орсныг мэднэ
гэж Пит хэлэв.
- Чи надад эхний тоглоом дээр бас
адил зүйл хэлсэн. Бодит уу бодит бус
уу?
- Бодит. Харин чи намайг аврахын
тулд эм олохоор амьдралаараа
дэнчин тавьсан биз дээ?
- Тиймээ. Чи ч гэсэн намайг амьд
байлгахын тулд үүнийг хийх л
байсан гээд би мөрөө хавчлаа.- Би юу? гээд тайлбар түүнийг
бодогошироход хүргэхэд зарим
хурц дурсамжууд орж ирсэн
бололтой бие нь чангаран шинээр
боосон бугуй нь гаванд чангарлаа.
Энэ нь түүний бүх энергийг шавхлаа.
- Китнисс, би их ядарчээ.
- Унт даа.
Тэр гаваа тайлахыг зөвшөөрөөгүй тул
шатны гишгүүрээс дөнгөлүүлж эв
хавгүйхэн гараа толгой дээрээ өргөн
хэвтлээ.
Крессида, Поллукс хоёр ор засаждуусаад хоол хүнс, эмнэлэгийн
хэрэгслээ янзлан надаас харуул
гаргах эсэхийг асуулаа. Би Гейлийн
зэвхий царай, Питийн тайван төрх
рүү харлаа. Поллукс өдрийн турш
унтаагүй байхад Крессида бид хоёр
хэдхэн цаг зүүрмэглэсэн. Хэрвээ
журам сахиулагчдын бүлэг хаалгаар
орж ирвэл бид занганд орсон
хулгана шиг баригдах болно. Бид
баран эмэгтэйн бүрэн эрхшээлд
байсан учир түүний Сноугын үхлийг
хүсэж байгаа гэдэгт найдах үлдлээ.
- Хамгаалалт гаргах хэрэггүй гэж
бодож байна. Жаахан унтаж
амарцгаая гэхэд тэд хүчгүйхэнтолгой дохиод ор луугаа шургалав.
Дотор дүрэлзэж байсан гал намдаж
түүний хамтаар хүчгүй болжээ. Би
хөгцөрсөн зөөлөн арьсанд бууж
өгөөд зүүрмэглэв.
Ганцхан зүүд зүүдлэхэд би удаан
бөгөөд зовж зүдрэн арван
хорёдугаар бүсэд хүрч очихыг
тэмцэн зүтгэлэв. Гэртээ очоод амьд
үлдсэн хүмүүсийг хайх болно. Тод
ягаан өнгийн хиймэл үс зүүсэн Эффи
Тринкет намайг дагалдана. Би
түүнийг ардаа үлдээхийг хичээсэн ч
тайлбарлахын аргагүй аргаар дэргэд
гарч ирээд намайг дагалдах үүрэгтэй
гээд хуваариа баримтлахыгшаардаж байв. Галт тэрэгний осол
болсон учир хуваарь өөрчлөгдөн
Эффи өндөр өсгийгөө хугалав. Бид
долдугаар бүсийн саарал буудал
дээр хэзээ ч ирэхгүй галт тэрэг
хүлээнэ. Би сэрээд хар дарсан зүүд
зүүдэлдэг үеийнх шигээ цусан дахь
айдсыг мэдрэв.
Крессида сэрүүн байсан тул үд дунд
өнгөрсөнийг хэлэв. Би лаазалсан
үхрийн мах идээд ус уулаа. Дараа нь
зоорины хана налан толгойд
сүүлчийн өдөр болсон үхлийн
дурсамжууд орж ирэхэд хуруу даран
тоолов. Нэг хоёр Митчелл, Богс
хоёрыг хотод алдсан. ГуравтМессалаг занганд хайлуулсан.
Дөрөв, тавд Лиг-1, Жексон хоёрыг
махны машины золиос болгон
үлдээсэн. Зургаа, долоо, найм
Кастор, Хомс, Финник нар сарнайн
үнэр ханхалуулсан гүрвэлэн
мутантуудад толгойгүй болсон.
Хорин дөрвөн цагт найман үхэл. Би
болсон явдлыг мэдэж байсан хэр нь
бодит бус санагдсаар байв. Кастор
арьсан унтаж, Финник хормын
дараа шат уруудан ирээд, Богс
зугтах төлөвлөгөө ярих гэж байгаа
юм шиг санагдана.
Тэдний үхэлд итгэхийн тулд би
тэднийг алсан гэдгээ хүлээнзөвшөөрлөө. За яахав Митчел, Богс
хоёрыг биш байж болох. Тэд
ажиллагааны дагуу үхсэн. Гэхдээ
бусад нь миний санаанаасаа
зохиосон даалгаварыг биелүүлэхийн
тулд амиа алдсан. Одоо л миний
Сноуг алах төлөвлөгөө тэнэг
санагдаж эхлэв. Дэндүү тэнэг байсан
учир би зооринд чичирэн үрэгдсэн
хүмүүсээ тоолж, эмэгтэйн гэрээс
хулгайлсан мөнгөлөг тэнэг өндөр
түрийтэй гутал өмсөөд сууж байна.
Өө бас нэг зүйл мартах шахаж.
Түүнийг би бас алсан. Би одоо
зэвсэггүй иргэдийг алах болно.
Одоо л бүгдийг хэлэх цаг.Бусдыгаа сэрэх үед би үнэнээ
хүлээлээ. Даалгаварын тухай хэрхэн
худал хэлсэн болон бүгдийг өс
хонзон авах явдлын золиос болгосон
тухайгаа. Намайг яриагаа
дуусгаснаас хойш удтал чимээгүй
байснаа Гейл,
- Китнисс бүгд чамайг Коин Сноуг
алахаар илгээсэн гэж худал хэлснийг
мэднэ гэхэд,
- Чи магадгүй юм. Гэхдээ арван
гуравдугаар бүсийн цэргүүд биш гэж
эсэргүүцэв.- Чи үнэхээр Жексон чамайг Коиноос
тушаал авсан гэдэгт итгэлээ гэж үү?
хэмээн Крессида асуулаа. - Мэдээж
үгүй. Гэхдээ тэр Богс чамайг үүнийг
хийлгэхээр хүссэн гэдэгт итгэж
байсан.
- Би хэзээ ч Богст ийм зүйл хийх гэж
байгаагаа ярьж байгаагүй.
- Чи удирдлагын өрөөнд байсан бүх
хүмүүст хэлсэн! Энэ чиний ятга
шаазгай болох нөхцөлийн нэг биз
дээ. Би Сноуг ална гэж Гейл хэлэв.
Коин Сноуг дайн дууссаны дараа
алах эрх олгосон нь Капитолдундуур зоргоороо явахтай ямар ч
холбоогүй мэт санагдав.
- Гэхдээ энэ тийм биш. Энэ дэндүү
аюултай байсан.
- Би даалгавар амжилттай биелнэ
гэж бодож байна. Бид дайсны
буудалд нэвтэрч Капитолын
хамгаалалтыг нэвтэрч болохыг
үзүүллээ. Бид өөрсдийнхөө тухай
болон Капитолын байдлын тухай
зураг авч болно. Бас бүхий л хотод
үймээн самуун үүсгэж биднийг
хайхад хүргэж байна гэж Гейл
хэлэхэд,- Надад итгэ Плутарх үүнд хөөрнө
дөө гэж Крессида хэлэв.
- Яагаад гэвэл Плутархад үхсэн
хүмүүс хамаагүй. Зөвхөн тоглоомын
амжилт чухал гэж би бувтнав.
Крессида, Гейл хоёр намайг ахин
ятгах гэж оролдоход Полулкс
дэмжин толгой дохив. Зөвхөн Пит
өөрийн бодлоо хэлсэнгүй.
- Пит чи юуны тухай бодож байна
даа? гэж би эцэст нь асуулаа.
- Би чамайг... ямар нөлөөтэйгээ
ойлгоогүй гэж бодож байна гээд тэргаваа татан суув. - Бидний хэн ч
дүүрчихсэн тэнэг биш. Тэд юу хийж
байгаагаа мэдэж байсан. Тэд чамайг
Сноуг алж чадна гэж итгэсэн учир
цуг явсан.
Яагаад бусад нь чадаагүй байхад
түүний хоолой надад ингэж
нөлөөлсөнийг мэдсэнгүй. Хэрвээ тэр
зөв гэж бодож байвал би бусдын
өмнөх өрөө ганцхан аргаар
цайруулж чадна. Би дүрэмт
хувцасны халааснаас газрын зураг
гаргаж ирээд шалан дээр
шийдэмгий тавилаа.
- Крессида бид хаана байна?Тигрисийн дэлгүүр Сноугын өргөө
байрладаг хотын дугуй талбайгаас
таван байшингийн зайтай ажээ. Бид
энэхүү занга нь идэвхгүй болсон
чөлөөг хялбар туулж ерөнхийлөгчийн
ордонд аюулгүй хүрч болно.
Түүнчлэн аюулгүй байдлын тулд
Тигриссийн үслэг хувцасаар зүсээ
хувиргаж болох. Гэхдээ тэгээд яана
гэж? Өргөө дээд зэргийн
хамгаалалтан дор ажиглалтын
дурангаар тоноглогдож ганц
чагхийлгэхэд дүүрэн занга идэвхжих
биз.
- Бид түүнийг тэндээс гаргаххэрэгтэй. Тэгвэл бидний нэг түүнийг
дуусгаж чадна гэж Гейл хэлэхэд,
- Тэр олон нийтийн гарч ирж байгаа
ч юм билүү? гэж Пит асуув.
- Тэгж бодохгүй байна. Түүний
сүүлийн үеийн бүх ярилцлага
өргөөнөөс нь явагдсан. Босогчид
ирэхийн өмнө ч гэсэн тэр. Би түүнийг
Финник бүх гэмт гэмт хэргийг нь
дэлгэсний дараа сэрэмжтэй болсон
гэж бодож байна Крессида хэллээ.
Яг тийм. Одоо зөвхөн Тигрис
төдийгүй Капитолынхон Сноуг үзэн
ядаж байгаа болохоор болохоорнайз нөхөд гэр бүлийнхнээрээ
өөрийгөө хүрээлүүлжээ. Түүнийг
занганд оруулахын тулд ямар нэг ер
бусын юм хийх ёстой. Яг л...
- Түүнийг надаас айж байгаа гэж
мөрийцсөн ч болох юм. Хэрвээ
намайг баригдвал олон нийтийн
өмнө гарч ирнэ. Тэр намайг үүдэн
дээрээсээ цаазаар авахыг хүснэ.
Тэгвэл Гейл түүнийг хүмүүсийн
дундаас буудаж болох юм.
- Үгүй гээд Пит толгой сэгсрэв. –
Хэтэрхий олон төгсгөлтэй төлөвлөгөө
байна. Сноу чамайг олзолж
мэдээлэл авахын тулд тамалжболно. Эсвэл олон нийтийн өмнө бус
цаазаар аваачиж болно. Өргөөндөө
алаад хүмүүст биеийг чинь үзүүлэх ч
юмуу.
- Гейл чи юу гэж бодож байна даа?
- Надад дэндүү үсчсэн шийдвэр шиг
санагдаж байна. Магадгүй бүгд
нурж ч болох юм. Алив цаашаа
бодоцгооё.
Нам гүм дунд толгой дээр Тигрисийн
аяархан алхаа сонсогдов. Хаах цаг
болсон бололтой. Тэр түргэхэн
цоожлоод хөшгөө татлаа. Тэгснээ
хоёр хормын дараа шатны таглаанээгдэн,
- Гараад ир. Би та нарт идэх юм
авчирлаа гэж хахир хоолойгоор
хэлэв.
Энэ нь түүний биднийг ирсэнээс
хойш анх удаа дуугарсан үг боллоо.
Олон жилийн дасгал сургуулийн
явцад болсон уу түүний яриа муурын
хүржигнээнийг санагдуулам төстэй
болжээ. Биднийг шатаар гарахад
Крессида,
- Чи Плутархтай холбоо тогтоож
чадав уу? гэж асуулаа.- Чадсангүй гээд Тигрис мөрөө
хавчингаа,
- Гэхдээ тэр чамайг аюулгүй газар
байгаа гэдгийг гэж мэдэж байгаа
болохоор санаа зовох хэрэггүй
гэлээ.
Санаа зовох гэнээ? Би арван
гуравдугаар бүсийн шууд тушаалыг
дагахгүй болсондоо хязгааргүй
санаа амрахаа мэдрэв. Эсвэл
сүүлийн хоёр өдөр хийсэн зүйлдээ ч
байж болох юм.
Дэлгүүрийн лангуун дээр байсан
хатсан талх, зүсэм хөгцтэй бяслаг,тал лонх гич надад Капитолын хүн
бүр эдгээр өдрүүдэд гэдэс цатгалан
амьдраагүй болохыг сануулав. Би
Тигрист өөрсдийнхөө нөөцийн тухай
хэлсэн ч гараа савчин татгалзаад,
- Би түүхий махнаас ондоо бараг юу
ч иддэггүй гэв.
Энэ түүний араншингийн нэг хэсэг
санагдсан тул асуулт тавьсангүй. Би
бяслагны хөгцийг хусч арилгаад
хоолыг үлдсэн хүмүүст хуваав.
Бид идэх зуураа Капитолын сүүлийн
үеийн мэдээ үзэв. Засгийн газарт
амьд үлдсэн босогчид бид таваарцөөрчээ. Бидний тухай мэдээлэл
өгсөн хүнд их хэмжээний шан амалж
байлаа. Түүнчлэн маш аюултай
болохыг цохон тэмдэглэж мутантууд
толгойг нь таслаагүй гал нээх явцад
алагдсан журам сахиулагчид болон
миний сум зүрхэнд нь зоогдсон
эмэгтэйг үзүүлэв. Хэн нэгэн түүнийг
дурангын өмнө гарахад нүүр будалт
хийжээ. Босогчид Капитолын
нэвтрүүлгийг тасалсангүй.
- Босогчид өнөөдөр мэдэгдэл хийх
үү? гэж би Тигрисээс асуухад толгой
сэгсэрсэн тул,
- Коинд намайг амьд байгаа хэвээргэдгийг мэдэх юм бол юу хийхийг
минь мэднэ гэдэгт эргэлзэж байна
гэхэд Тигрис сөөнгөтөн хөхрөв.
- Хэн ч чамайг юу хийхийг чинь
мэдэхгүй охин минь.
Дараа нь тэр надад үнийг нь хэзээ ч
төлж чадахгүй шагайвч бэлэглэв. Энэ
нь сайн санааны бэлэг тул хүлээн
авлаа. Тэгээд ч зооринд хүйтэн байв.
Бид хоолны дараа доош буун
төлөвлөгөө зохиохоор толгойгоо
ажиллуулав. Ямар ч сайхан санаа
гараагүй тул намайг өгөөш
болгохоос таван хүнерөнхийлөгчийн ордонд сэм
нэвтэрэхийг оролдох нь дээр гэж
үзэв.
Би маргаанаас зайлсхийхийн тулд
хоёр дахийг нь зөвшөөрлөө. Тэгээд ч
бууж өгөхөө хүрвэл надад ямар ч
дэмжлэг зөвшөөрөл хэрэггүй.
Бид боолтоо солин Питийн гавыг
зүүгээд унтахаар хэвтэв. Хоёр цагийн
дараа нуруугаараа эргэтэл Пит, Гейл
хоёрын аяархан ярилцах
сонсогдсонд тэсгэлгүй чагналаа.
- Ус өгсөнд баярлалаа гэж Пит
хэлэхэд,- Би шөнө арван удаа сэрдэг
болохоор асуудалгүй дээ гэж Гейл
дуугарав.
- Китнисс энд байна гэдэгт итгэлтэй
байна уу?
- Тэгнэ гэж бодож байна.
Дараа нь удтал чимээгүй болсоны
эцэст Пит ярьж эхлэв.
- Тигрисийн хэлсэн хөгжилтэй байсан
шүү. Хэн ч түүний юу хийх гэж
байгааг мэдэхгүй гэж.- Бид ч гэсэн мэдэхгүй гээд хоёул
инээлдэв.
Тэдний урьд нь хэзээ ч дайсагнаж
байгаагүй мэт найз нөхөд шиг
ярилцахыг сонсох нь хачирхалтай
байлаа.
- Тэр чамд хайртайг мэдэх үү.
Чамайг ташуурдуулсаны дараа
надад тэгж хэлсэн гэж Пит хэлэв.
- Үүнд битгий итгэ. Чамайг
Номхотголын үеэр үнссэн шигээ...
тэр хэзээ ч намайг тэгж үнсэж
байгаагүй.- Энэ чинь тоглоомын нэг хэсэг гэж
Пит хэлсэн ч хоолойд нь эргэлзэнгүй
өнгө тодров.
- Үгүй чи түүнийг эзэмдсэн. Түүний
төлөө бүхнийг хийсэн. Магадгүй энэ
чамайг түүнд хайртай гэдгийг
итгүүлсэн байх гээд удтал чимээгүй
болсноо, - Би эхний тоглоомд сайн
дураар чиний байрыг эзлэх ёстой
байж. Түүнийг хамгаалах байсан
гэлээ.
- Чи чадахгүй. Тэр чамайг хэзээ ч
уучлахгүй. Чи гэр бүлд нь санаа
тавих ёстой. Тэд түүний хувьд
амьдралаас нь илүү үнэтэй.- Энэ тийм ч удаан үргэлжлэх
асуудал биш. Тэгээд ч бид гурав
дайны төгсгөл хүртэл амьд үлдвэл
хэнийг сонгох нь Китниссийн асуудал
гээд Гейл эвшээж,
- За унтсан нь дээр байх гэж хэлэв.
- Тийм шүү гээд Пит гаваа
хангинуулан байраа засан хэвтээд,.
- Тэр ямар шийдвэр гаргах нь
сонирхолтой байна гэв.
- Өө би үүнийг мэдэж байна гэхэд нь
би Гейлийн сүүлчийн үгийг чих тавинсонслоо.
- Китнисс түүнгүй амьд үлдэж
чадахгүй гэж бодож байгаа хүнээ
сонгоно.XXIV
Миний дотор хүйт оргилоо. Би
үнэхээр хүйтэн тооцоотой гэж үү?
Гейл "Китнисс сэтгэл зүрхийг нь
эзэлсэн хүнийг сонгоно" гэх юмуу
"түүнгүй амьдарч чадахгүй хүнээ
сонгоно" гэж хэлсэнгүй. Эдгээр үг
миний хүсэл тэмүүлэлийг
тодорхойлжээ. Миний сайн найз
намайг түүнгүй бол "амьд үлдэж
чадахгүй" хүнээ сонгоно гэж бодож
байдаг. Энэ бол хайр сэтгэл юмуу
хамтын ажиллагаа биш. Би зүгээр л
хамтрагчынхаа өгсөн мэдрэмжгүй
үнэлгээний дагуу талхчин, анчин
хоёроос хэр удаан наслах мааньхамаарах болж байна. Үүний
хамгийн аймшигтай нь гэвэл
Гейлийн үгийг Пит няцаагаагүй
явдал байлаа. Ялангуяа миний сэтгэл
хөдлөл бүрийг Капитол болон
босогчид ашиглаж байгаа цагт. Энэ
агшинд сонголт энгийн байсан юм.
Би хоёулангүй нь маш сайн амьд
үлдэж чадна.
Өглөө надад сэтгэл шаналсан
сэтгэлээ тэнхрүүлэх хүч байсангүй.
Үүр хаяарахад бид өглөөний зууш
болгон элэгний нухаш, инжиртэй
жигнэмэг идээд Тигрисийн зурагтаар
Битгийн нэвтрүүлсэн дайны явцад
гарсан ахицын тухай мэдээ үзэв. Хардавалгаа үүсэх нь ойлгомжтой газар
зарим овсгоотой удирдлагад
хүмүүсийн хаясан машиныг
гудамжаар автомат удирдлагатай
явуулах санаа төржээ. Машин
дийлэнх зангыг хөндсөнгүй.
Өглөөний дөрвөн цагт босогчид А, В,
С гэж гурав хуваагдсан замаар
Капитолын зүрх рүү орж эхлэн
байшингуудыг хохирол багатай
алхам алхамаар эзэлж байв.
- Энэ удаан үргэлжлэхгүй. Тэднийг
ийм удаан тэсч байгаад гайхаж
байна. Капитол эхлээд зангануудыг
идэвхгүй болгож байгаад байгаа
тодорхой зайд бай орж ирэхтэйзэрэг идэвхжүүлэх гэж байгаа юм
гэж Гейл хэлэв.
Түүний зөгнөлөөс ердөө хормын
хугацаа өнгөрсний дараа бид
биелэлийг нь дэлгэцэн дээр харлаа.
Цэргийнхний илгээсэн машин
дөрвөн занга бүхий байшинг
чиглэлээ. Эхлээд бүгд хэвийн
санагдав. Гурвыг нь аюулгүй
өнгөрөөд гудамжны төгсгөлд хүрсэн
хойно босогчдын хорин хүнээс
бүтсэн бүлэг араас нь дагатал
цэцгийн дэлгүүрийн нүүрэн талын
сарнайд суулгасан занганы
дэлбэрэлтэнд өртөв.- Плутарх үүнийг хянаагүй хүнийг
ална даа гэж Пит хэлэв.
Бити Капитолын дүрсийг буцаан
гаргахад баргар царайтай хөтлөгч
иргэдийг байрнаас нүүн шилжүүлэх
тухай мэдээлэл хийв. Түүнийг
яриагаа цааш үргэлжлүүлэх зуур би
газрын зураг дээр дайсны
байрлалын хүчийг тодорхойллоо.
Тэгтэл гудамжинд хөлийн чимээ
гарахад хөшигний завсар очиж
шагайгаад өглөөний гэрэлд
хачирхалтай үзэгдэл харав. Орон
байрнаасаа дүрвэсэн хүмүүс
Капитолын төв рүү цувж байлаа.Ихэнхи нь айж сандарсандаа
унтлагын цамц, углааштайгаа байсан
бол арай бэлтгэлтэй нэг нь хэдэн
хувцас давхарлаж өмсчээ. Тэд
нохой, үнэт эдлэлтэй хайрцаг, савтай
цэцгээ авч явлаа. Сэвсгэр халаттай
нэг эрэгтэй гадилаас өөр зүйл юу ч
авч явсангүй. Юу ч ойлгоогүй
нойрмог хүүхдүүд эцэг эхийнхээ
араас чирэгдэн эргэн тойрон болж
байгаа явдалд уйлахаасаа илүү
гайхширсан байлаа. Хүмүүсийн
урсгал цонхны урд талыг бүрхэв.
Хоёр том хүрэн нүд. Хайртай
хүүхэлдэйгээ барьсан гар. Хүйтэнд
даарч хөхөрсөн нүцгэн хөл
гудамжны арзгар чулуун зам дээгүүрявна. Би тэднийг хараад арван
хоёрдугаар бүсийн бөмбөгдөлтөнд
өртсөн хүүхдүүд санагдсан тул
цонхноос холдов.
Бидний толгойд амласан шагналд
шунаагүй цорын ганц хүн болох
Тигрис тагнуулаар явахыг санал
болгов. Тэр биднийг зоорь луу
оруулсаны дараа Капитол руу ямар
нэг ашигтай мэдээлэл олж авахаар
явлаа.
Дор зооринд би тасралтгүй урагш
хойш холхин бусдыгаа бухимдуулав.
Дүрвэгсэд бидэнд далдлагдахад
хэрэг болох болов уу? Эсвэлгудамжинд өөр нэг хос нүд зугтсан
таван босогчдыг хайж байгаа цагт
энд байсан нь хожих болов уу? Бид
хүнсний багахан нөөцөө шавхан
хүлээж... Юуг тэр вэ? Босогчид
Капитолыг авах уу? Үүнд долоо
хоногоос доргүй хугацаа орох хэдий
ч тэгсэн тохиолдолд юу хийхдээ
итгэлгүй байна. Тэднийг угтахаар
гүйн гарахгүй нь лавтай. Коин
намайг арван гуравдугаар бүс рүү
"шөнийн түгжээ" гэж гурав хэлж
амжих зуургүй илгээнэ биз. Би тэр
эмэгтэйд бууж өгөх гэж хамаг
хүмүүсээ алдан энэ замыг туулаагүй.
Би Сноуг ална гэсэн үгнээс гадна
сүүлчийн хоёр өдөр хичнээнаймшигтай явдал болсныг
тайлбарлаж чадахгүй билээ. Үүнээс
болж ялагчдад хүрэхгүй байх
хэлэлцээр хүчингүй болно. Өөрийгөө
мартлаа гэхэд бусад хүмүүст
хэрэгтэй байлаа. Жишээлбэл, Питэд.
Юу хийж байгаагаа ч мэдэлгүй
Митчеллийг занга руу түлхсэн. Коин
үүнийг төлөө яаж шүүхийг төсөөлж
байна.
Өдрийн төгсгөлд бид Тигрисийн
удтал ирэхгүй байгаад санаа зовж
түүнийг баривчлагдсан юмуу
биднийг сайн дураараа юмуу барьж
өгөхөөр явсан эсвэл дүрвэгсдийн
давалгаа дунд гэмтэж бэртсэн байхгэж ярьж байтал зургаан цагийн үед
эргэж ирэх нь сонсогдов. Шалны
дээд хэсэгт чахрах чимээ гарснаа
хавтан нээгдэхэд шарсан махны
гайхамшигтай үнэр хамар цоргив.
Тигрис бидэнд шарсан гахайн мах,
төмстэй авчирчээ. Энэ нь бидний
олон өдрийн туршид идсэн анхны
халуун хоол байсан тул таваглах зуур
би шүлсээ гоожуулахгүй байж
арайхийн тэслээ.
Би идэх зуураа Тигрисийн ярианд
анхаарал хандуулан хоол хаанаас
олсон болон хамгийн гол нь энэ
агшинд үслэг дотуур хувцас үнэтэй
бараа болсоныг ойлголоо. Ялангуяаорон гэрээ нүцгэн орхисон
хүмүүсийн хувьд тийм байв. Тэдний
олонхи нь гудамжинд холхин
хоноглох газар олохыг хичээнэ.
Хотын дотоод хэсэгт амьдардаг
оршин суугчид дүрвэгсдэд хаалгаа
нээж өгсөнгүй. Харин ч эсрэгээрээ
цоож цуургаа түгжин хөшгөө татаж
гэртээ байхгүй мэт дүр эсгэх аж.
Одоо хотын тойрог тэр чигээрээ
дүрвэгсдээр дүүрсэн болохоор
журам сахиулагчид хаалганаас
хаалга руу очин хүмүүсийг
оруулахын тулд эвдэж байлаа.
Бид зурагтаар журам сахиулагчдын
тэргүүн нэг хүнд хичнээн квадратметр ногдох талаар онцгой журам
батлахыг харлаа. Тэр Капитолын
иргэдэд шөнө температур огцом
унахыг анхааруулж ерөнхийлөгч энэ
хямралын үеэр зочдоо сэтгэлээсээ
хүлээж авахыг хүсч байгаа тухай
хэлэв. Дараа нь тэд Капитолын иргэн
дүрвэгсдийг гэртээ талархан угтаж
буй илэрхий зохиомол бичлэг
үзүүллээ. Тэрбээр цааш нь
ерөнхийлөгч өөрийн биеэр
дүрвэгсдийг маргааш өглөө хүлээн
авахад зориулан өргөөг нь
бэлтгэхийг тушаасныг хэлээд
дэлгүүрийн эзэд бараагаа зээлээр
олгон шаардлагатай тохиолдолд
зайгаа хуваалцахад бэлэн байххэрэгтэй гэж сануулав.
- Тигрис энэ чи байж болох биш үү
гэж Пит хэлэхэд би түүний зөв
болохыг нь ойлгов.
Энэхүү давчуу дэлгүүр дүрвэгсдээр
дүүрвэл бид зооринд занганд орж
илрүүлэгдэх аюулд орно. Бидэнд
хэдэн өдөр үлдсэн бол? Нэг үү? Эсвэл
хоёр уу?
Журам сахиулагчдын тэргүүн хүн
амд үргэлжлүүлэн заавар мэдэгдэв.
Энэ үдэш золгүй тохиолдлоор хүмүүс
Питтэй төстэй андууран залууг
балбан алсан хэрэг гарчээ. Тэдүрэгдсэн залуугийн зургийг гаргав.
Цайвар буржгар үстэй яг л Питийн
адил байлаа.
- Хүмүүс галзуурч гүйцжээ гэж
Крессида бувтнав.
Бид босогчдын өнөөдөр хэдэн
байшин эзэлсэн тухай товч мэдээ
үзэх зуур би газрын зураг дээрээс
байшингийн уулзваруудыг судаллаа.
- Эндээс дөрвөн байшингийн цаана
С хэсэг байна гээд журам
сахиулагчид байшингуудыг
хяналтандаа байлгаж байгаа тухай
түгшсэн бодол төрлөө. - Би савсуулгаа угаачихъя.
- Би чамд туслая гээд Гейл таваг
цуглуулав.
Питийн харц биднийг дагуулан
харах нь мэдрэгдэв. Би Тигрисийн
дэлгүүрийн арын хэсэгт байдаг
давчуу гал зуухны угаагуурыг хөөстэй
халуун усаар дүүргээд,
- Чи үүнийг үнэн гэж бодож байна
уу? Сноу дүрвэгсдийг өргөөндөө
оруулах болов уу? гэж асуулаа.
- Би түүнийг үнэн хэрэгтээ шоронд
хийнэ гэж бодож байна.- Би маргааш өглөө тийшээ явлаа.
- Би чамтай хамт явна. Гэхдээ үлдсэн
хүмүүсээ яах вэ?
- Поллукс Крессида хоёр газар сайн
мэдэх болохоор бидэнд тусалж
болох юм гээд би тэдний тухайд
санаа зовоогүй ч,
- Гэхдээ Пит дэндүү... гэхэд,
- Урьдчилан хэлэхийн аргагүй гэж
Гейл төгсгөв. - Чи түүнийг үлдээж
болно гэж бодож байна уу?- Бид түүнийг аюултай тухай маргаан
дэгдээж болох юм. Хэрвээ түүнийг
ятгаж чадвал энд үлдэх байх.
Пит бидний саналыг ухаалгаар
хүлээж авлаа. Тэр багийн үлдсэн
дөрвөн хүнийг эрсдэлд оруулж
байгаа тухайгаа зөвшөөрөхөд бэлэн
байсан тул би түүнийг дайны үеэр
Тигрисийн зооринд суух нь
бүтэмжтэй боллоо гэж бодсон ч
өөрөө бие даан явна гэж мэдэгдэв.
- Чи юу хийх гэж байгаа юм? гэж
Крессида асуулаа.
- Сайн мэдэхгүй байна. Үймээнсамуун зохион байгуулахад хэрэгтэй
байж болох юм. Надтай төстэй
хүнийг хараад юу болсоныг харсан
биз дээ.
- Гэхдээ чи... хяналт алдвал яах болж
байна? гэж би асуулаа.
- Чи намайг... мутант болвол яах вэ
гэж хэлэхийг хүсээ юу? Сайн байна
тийм зүйл болоход хүрвэл энд
буцаад ирэх болно гэж тэр итгүүлэв.
- Хэрвээ Сноу чамайг ахин бариад
авбал яах вэ? Чамд буу байхгүй биз
дээ гэж Гейл хэлэв.- Тэгвэл надад өөрийгөө хөнөөх хэрэг
гарна. Та нарын бүгдийн чинь адил.
Тэд удтал харц солилцоод Гейл
энгэрийн халаасаа ухаж эмээ
Питийн алган дээр тавилаа. Пит
түүнийг алган дээрээсээ хөдөлгөлгүй,
- Харин чи яах болж байна? гэв.
- Санаа зовох хэрэггүй дээ. Бити
надад яаж дэлбэрдэг сумыг гартаа
тэслэхийг заасан. Энэ бүтэхгүйд
хүрвэл надад хутга байгаа. Тэгээд ч
Китнисстэй байхад тэр намайг
амьдаар баригдуулахгүй гээд Гейл
инээмсэглэв.Гейлийг журам сахиулагчид чирж
байгаа тухай бодол орж ирэхэд
толгойд уянгын ая эгшиглэв.
- Пит үүнийг ав. Хэн ч чамд тэнд
туслахгүй гэж би хүчилсэн
хоолойгоор хэлээд бөхийн хуруун
дээр нь эм тавилаа.
Бид шөнийг бие биенийгээ хар
дарсан зүүдэндээ татвалзан сэрээж
өнгөрүүлэхэд бодолд маргаашийн
төлөвлөгөө дүнгэнэнэ. Би өглөөний
таван цагт сэрүүлэг дуугарч өдөр
эхэлснийг зарлахад санаа амрав.
Бид үлдсэн хоол болох жигнэсэнмах, лаазалсан тоор, жигнэмэг идэж
Тигрис бүх зүйлийнх нь төлөө
өчүүхэн талархсан зүйл болох
лаазалсан яргай загас үлдээв. Энэ нь
түүнийг уяраасан бололтой царай
хачирхалтайгаар үрчийлээ. Тэрбээр
дараагийн нэг цагийн турш биднийг
өнгөлөн далдалж өнгөрүүлэв.
Дүрэмт хувцас далдлан энгийн
хувцас өмсүүлээд пальто, цув
нөмөргөж, цэргийн гутал дээр
сэгсгэр углааш углаж, хиймэл үсийг
алдуурахаас сэргийлэн зүүгээр
тогтоов. Түүнчлэн бидний яаруу
сандруу нүүрээ будсан эрээн мяраан
будагны үлдэгдлийг арилгаж шинээр
будалт хийн, гадуур хувцсыгзэвсэгтэй гэж мэдэгдэхээргүй сул
унжуулав. Бас ажилгүй хүмүүсийн
дагуул болсон гар цүнх өглөө. Эцэст
нь бид яг л босогчдоос зугтаж буй
дүрвэгсэдийн адил болов.
- Хэзээ ч гялалзсан дизайнерийн
хүчийг үнэлж байсангүй гэж Пит
хэлэхэд Тигрисийн судалтай арьс үл
мэдэг улайлаа.
Зурагтаар ямар ч шинэ мэдээ
гараагүй ч гудамж өнгөрсөн
өглөөний адил дүрвэгсдээр дүүрчээ.
Бидний төлөвлөгөө олны дундуур
гурав хуваагдан явах явдал байлаа.
Эхлээд Крессида, Поллукс хоёрбиднийг газарчлан аюулгүй зайд
холдоход араас нь Гейл бид хоёр
өргөөний зүг явах дүрвэгсдийн дунд
холилдон орно. Харин Пит
шаардлага гарвал үймээн шуугиан
дэгдээх үүрэгтэй дагалдана.
Тигрис хаалга нээх аятай боломжыг
хүлээн хөшигний завсар шагайснаа
Крессда, Поллукс хоёр луу толгой
дохилоо.
- Биеэ бодож яваарай гэж Крессида
гарахдаа хэлэв.
Бид түүний араас дагалаа. Би
түлхүүр гаргаж Питийн гавыгтайлаад халаасандаа хийхэд
бугуйгаа үрлээ. Дотор үймрэн дөрөв
дэх Номхотголын үеэр Бити Жонна
бид хоёрт төмөр утас өгч байсан
үеийнх шиг болов.
- Сонсооч. Ямар нэг тэнэг зүйл бүү
хийгээрэй.
- Тэгэхгүй. Зөвхөн шаардлагатай үед
хөдлөнө гэж Пит хэллээ.
Би түүний хүзүүгээр тэврэхэд
тээнэгэлзсэнээ хариу тэврэв. Түүний
тэврэлт урьдынх шингээ чанга биш
байсан ч дулаахан хүчтэй байлаа.
Мянга мянган дурсамж оргилонирэв. Энэ тэврэлт үргэлж ертөнцийг
орхихын урд болж байх юм. Тэгэхэд
ухаарагдахгүй хэдий ч ой ухаанд
үүрд хадгалагдан үлдэнэ.
- Тэгвэл сайн байна гээд би түүнийг
тавихад,
- Явах цаг боллоо гэж Тигрис хэлэв.
Би түүний хацар дээр үнсээд
яаравчлан улаан юүдэн нөмөрч
ороолтоо хамартаа тулган
дээшлүүлээд Гейлийн араас хүйтэн
агаарт гарлаа.
Шовх үзүүртэй хүйтэн цасан ширхэгбудран арьсны ил хэсгийг хайрав.
Нар манан дундаас бүдэгхэн
мандана. Дэргэд байгаа хүн
харагдах төдий гэгээтэй байлаа. Энэ
нь сайн хэдий ч Крессида, Поллукс
хоёрыг олж харж чадсангүй. Гейл
бид хоёр толгойгоо бөхийлгөн
дүрвэгсдийн дунд холилдон ороход
өчигдөрийн цонхны завсар
шагайхдаа анзаараагүй өнгөрсөн
зүйл болох хашгиралт, ёололт,
хүндээр амьсгаадах чимээ
сонсогдов. Холгүйхэн буун дуу
гарлаа.
- Авга ахаа бид хаачих вэ? гэж
жижигхэн чичирсэн хүү бага оврынсейф чирэн явж байгаа хүнээс
асуулаа.
- Ерөнхийлөгчийн өргөө рүү. Тэр
бидэнд оршин суух шинэ газар
гаргаж өгнө гэсэн хэмээн эрэгтэй
уухилан хэлэв.
Бид эргээд замаар өргөн гудамжын
нэгээр ороход, "Баруун тийшээ!"
гэсэн хоолой сонсогдоод журам
сахиулагчид хүмүүсийн дэргэдүүр
өнгөрлөө. Дүрвэгсдээр дүүрсэн
дэлгүүрийн шилэн лангууны цаанаас
айсан царай цухуйна. Одооны
байдлаас Тигрис шинэ зочидтойгоо
үдийн хоол идэх ч байж магадгүйтул бидний явсан нь сайн хэрэг
болжээ.
Одоо улам гэгээ орсон болохоор цас
орж байгаа нь харагдахаа болив.
Урд Крессида, Поллукс хоёр
хүмүүсийн хамт удаанаар гучин
ярдын зайд явж үзэгдэнэ. Би Питийг
харахаар найдан өнгийсөн ч шаргал
пальтотой над руу сониучирхан
ширтэх бяцхан охинтой харц
тулгарлаа. Би Гейлийг нудраад
алхаагаа удаашруулж бөөн
хүмүүсийг урдаа гаргаад,
- Бид хуваагдах хэрэгтэй. Энэ охин...
гэж шивнэтэл буун дуу нүргэлэн урдталд байсан хэдэн хүн газар шурган
унав.
Орилоон хашгираан дэгдэхтэй
зэрэгцэн ард байсан өөр хүмүүс
буудалтанд хяргуулж уналаа. Гейл
бид хоёр арван ярдын зайд байсан
гутлын дэлгүүр лүү ухасхийж
лангууны ард нуугдахад Гейл өдтэй
гутлын цаагуур далд орж,
- Хэн байсан бэ? Чи харсан уу? гэв.
Би хос цайвар ягаан, ногоон өнгөтэй
гутлын дундуур шагайхад гудамжаар
дүүрэн бие гулдайн унажээ. Намайг
ширтэж байсан жижигхэн охинхөдөлгөөнгүй хэвтэх эмэгтэйн дэргэд
өвдөглөн унаад хашгирч босгохыг
хичээнэ. Тэгтэл ахин сум исгэрэхэд
шаргал пальто нь улаанаар
будагдаж арагшаа саван уналаа.
Түүний жижигхэн дүрсийг газар
унахыг хараад би үг хэлэх чадваргүй
болов. Гейл намайг тохойгоороо
нударлаа.
- Китнисс?
- Тэд дээвэр дээрээс буудаж байна
гээд би цастай гудамжинд гарч
ирсэн цагаан дүрэмт хувцастай
хүмүүсийг харж,- Тэд журам сахиулагчдыг онилох
гэсэн ч тийм ч сайн бууддаггүй
бололтой. Босогчид байх гэлээ.
Онол ёсоор холбоотонгууд
цөмөрсөн ч гэлээ дотор баярлах
сэтгэл төрсөнгүй. Би шаргал пальто
руу харав.
- Хэрвээ бид буудаад эхэлвэл шууд
таних болно. Бүхий л ертөнц
биднийг мэднэ гэж Гейл хэлэв.
Энэ үнэн байлаа. Бид гайхамшигтай
сайхан нум сумаар зэвсэглэсэн
болохоор өөрсдийн энд байгаа
гэдгийг мэдэгдэхийн тулд сум тавьжболох.
- Үгүй. Бид Сноуд хүрэх ёстой.
- Тэгвэл бүх байшин эзлээгүй дээр
яарсан нь дээр байх.
Бид хана шилэн лангуунд наалдан
гудамжны дагуу явахад би ороолтоо
шанаа руугаа өндөрсгөн дээшлүүлэв.
Сноугын зурагтай лангууны ард
шархадсан журам сахиулагч хана
түшин зогсож байв. Тэр тусламж
гуйлаа. Гейл түүнийг өвдөглүүлээд
толгойд нь тулган бууны гохоо
дарав. Дараагийн уулзвар дээр хоёр
дахь журам сахиулагчдыгбуудсанаар бид хоёул зэвсэгтэй
болов.
- Бид одоо хэн болох вэ? гэж намайг
асуухад Гейл,
- Капитолын цөхөрсөн иргэд. Журам
сахиулагчид биднийг тэдний талд
байгаа гэж бодно харин босогчдын
хувьд сонирхолтой бай болно гэж
найдаж байна хэмээн хэлэв.
Би хоёр дахийг нь ашигтай гэж үзээд
зааг дундуур гүйж дараагийн
байшинд хүрэхэд хэн байх нь
хамаагүй болов. Учир хэн ч царайд
анхаарал хандуулахгүй байлаа.Босогчид энд цөмөрчээ. Тэд
гудамжаар гүйлдэн хаалга тээврийн
хэрэгслийн ард нуугдаж, буугаараа
гал нээнгээ сөөнгө хоолойгоор
тушаал хашгиралдан урдаас ирж буй
журам ахиулагчдын ангийг угтахад
бэлдэв. Хоёр талын хөндлөн
огтлолцсон галд зэвсэггүй дүрвэгсэд
өртөн эмх замбараагаа алдаж олон
хүн шархдав. Тэгтэл бидний урд
байсан халуун ууртай занга
идэвхжин замдаа тааралдсан
бүхнийг шалз зумлан цасан дээр
уурын мөр татуулав. Хэн нь журам
сахиулагч, босогчид, иргэд гэдэг нь
хамаа байсангүй. Хөдөлж байгаа
бүхэн бай болов. Хүмүүс буудалтааахин сэргээхэд миний зүрх цохилон
цусанд адреналин буцалж Гейлээс
бусад бүх хүн дайсан боллоо. Миний
ангийн хамтрагч ар тал халхалж
чадах цорын ганц хүн байлаа.
Бидэнд урагшаа явж замдаа
тааралдсан бүхнийг алахаас өөр
сонголт үлдсэнгүй. Эргэн тойрон
хашгиралт хадаж хүмүүс цус алдан
хаа сайгүй үхсэн хүн хэвтэнэ. Бид
дараагийн буланд хүрэхэд урд
талын байшингаас хурц ягаан дөл
цацрав. Хойшоо ухарч шатны доор
хоргодон нүдээ анихад ямар нэг
зүйл зурсхийн өнгөрлөө. Ямар
төрлийн дайралт юм бол? Чимээ юу?
Долгион уу? Рентгэн туяа юу? Хүмүүсзэвсгээ алдаж нүүрээ гараараа
дарахад хамар, ам, нүд чих гээд
онгорхой бүх сүвнээс нь цус
олгойдов. Ахиад хормын хугацаа
өнгөрөхөд дөл сарнин бүгд үхсэн
байлаа. Би шүд зуун цусанд
хальтчисаар үхсэн хүмүүсийн
дундуур гүйлээ. Салхи цас
бужигнуулан нүүр нүдгүй хийсгэхэд
ойртон ирж буй хөлийн чимээ
сонсогдов.
- Доошоо! гэж би Гейлд шивнээд
хоёул газар уналаа.
Би нүүрээ хөрч амжаагүй цусанд
дүрсэн ч үхсэн дүр үзүүлэнхөдөлгөөнгүй хэвтэж гутлын чимээг
өнгөрүүлэв. Зарим нь хүмүүсийг
гишгэхээс зайлсхийж байхад зарим
нь гар, нуруу, толгой өшиглөн
өнгөрөв. Гутлын чимээ намдахад би
нүдээ нээн Гейл рүү дохилоо.
Дараагийн байшинд бид айсан
дүрвэгсэд хоёр цэргийн хамт байхыг
олов. Тэгтэл өндөг хагарах юмуу
таваг цуурахтай адил чимээ мянга
дахин чанга тасхийн нүргэлэхэд бид
зогсоод занга хайн харлаа. Юу ч
байсангүй. Тэгтэл гутлын хоншоор
хойшоо налж эхлэх нь мэдрэгдэв.
- Гүйгээрэй! гэж Гейлд хашгирлаа.Юу болохыг нь тайлбарлах цаг
байсангүй ч хэдэн секунтын дараа
занга бүгдэд ил боллоо. Байшингийн
төв хэсэг доошоо ангайн цуурчээ.
Гудамжны хоёр талын хавтан
доошоо удаанаар үхсэн хүмүүсийг
дороо хийн урслаа.
Би дараагийн огтлолцол дээрх
хаалга руу хүрэхийг оролдсон ч замд
байсан барилга нурсанд ташуулдан
гүйлээ. Нуралт үргэлжилсээр бид
алхам тутамд улам өгсүүр болох
мөсөн толгод дээгүүр гүйх адил арай
ядан гулгамтгай хавтан дээгүүр хөл
зөөн гишгэлээ. Дараагийн байшинхүрэхэд ердөө хэдхэн алхам үлдээд
байтал хоёр хөл өөрийн эрхгүй хойш
чангаагдав. Сүүлчийн хормыг
ашиглан үсэрч нэг гараараа
ирмэгээс зуурахад хөл агаарт
дүүжлэгдэн тулах зүйлгүй боллоо.
Дор тавин фунтын зайд зуны
халуунд ялзарсан хүүрийн адил
өмхий үнэр хамар цоргиж хар
дүрсүүд сүүдэрт мөлхөлдөн амьд
үлдсэн хүмүүсийг зүйл дуусгана.
Миний хоолойноос хашгиралт
гарсан ч хэн ч туслахаар ирсэнгүй. Би
ирмэгээс зуурангаа зургаан футын
буланд занга байхыг харлаа. Дор
сонсогдох аймшигтай чимээгсонсохгүйг хичээн баруун хөлөө
болгоомжтойгоор дээш давуулан
тэгнээд гудамж руу гарч амьсгаадан
чичирсээр гэрлийн шонгоос зуурав.
- Гейл? Гейл? гэж би ёроолгүй
хавцал руу хашгирав.
- Энд байна! гэхэд зүүн тийш эргэн
харлаа.
Цууралт байшингийн ёроолд байсан
бүхнийг хаман авсан ч арваад
хүмүүс хаалганы бариул, цохиур,
шуудангын хайрцаг гээд хүрч болох
бүх зүйлээс зүүгджээ. Надаас гурван
хаалганы дор Гейл хаалганычимэглэлийн сараалжнаас
дүүжигнэнэ. Хаалга онгойвол тэр
хялбархан дотогш орж болох
байлаа. Гэвч хичнээн өшиглөсөн ч
нэмэр болсонгүй.
- Хойшоо! гээд би буугаа өргөхөд тэр
цааш эргэлээ.
Би хаалганы цоожыг буудан нээхэд
үүд саван онгойж Гейл үсрэн шалан
дээр газардав. Намайг түүнийг
аварсандаа баярлаж ч амжаагүй
байхад цагаан бээлийтэй гар доош
нь дарлаа.
Гейл над руу харан амаа хөдөлгөсөнч юу хэлсэн нь ойлгогдсонгүй. Би
түүнийг орхиж бас хүрч чадахгүй
байсан тул яахаа мэдэхээ болив.
Түүний уруул ахин хөдлөхөд
ойлгохгүй байгаагаа мэдэгдэхийн
тулд толгой сэгсрэв. Тэд дурын
агшинд хэнийг барьсанаа ойлгож
болох байлаа. Журам сахиулагчид
түүнийг дотогш чирэн явлаа.
- Гүй! гэж түүний хашгирах нь
сонсогдов.
Би эргээд занганаас холдон гүйлээ.
Одоо ганцаар болжээ. Гейл
олзлогдож, Крессида, Поллукс хоёр
арав дахин үхэх хугацаа өнгөрлөө.Харин Пит? Бид Тигрисийн гэрээс
гарснаас хойш түүний бараа
үзэгдсэнгүй. Би түүний буцсан байж
магадгүй гэсэн бодлоор сэтгэлээ
тэжээв. Биеэ барьж чадахаа болиод
зоорь луу явсан биз. Тэгээд ч
Капитолд түүний тарьсан тариагүй
хангалттай их үймээн дэгдээд байна.
Шөнийн түгжээний ч шаардлага
гарахгүй! Харин Гейлд юу ч байхгүй.
Энэ бүх түүний сум тэслэх яриа хэзээ
ч бүтэхгүй байсан билээ. Журам
сахиулагчдын нэн тэргүүнд хийх зүйл
бол түүний зэвсгийг хурааж авах.
Би хаалга налан суугаад нүднээсээ
нулимс асгаруулав. Намайг бууд. Энэтүүний шивнэсэн үг байжээ. Би
түүнийг буудах ёстой байсан! Энэ
миний ажил байсан. Энэ нь бидний
хоорондын амлалт байв. Одоо
үүнийг хийгээгүй болохоор Капитол
түүнийг алж тамлах юмуу ой ухааныг
нь гажуудуулна гэхээс биеийн дотор
урагдах шиг болов. Надад ганц
найдвар байлаа. Хэрвээ Капитол
унаж зэвсгээ хураалгавал Гейлийг
гэмтээхээс өмнө суллан авч болно.
Гэхдээ Сноуг амьд байхад тийм
явдал болно гэж бодохгүй байна.
Дэргэдүүр хоёр журам сахиулагчид
өнгөрөхдөө хаалганы ёроолд уйлж
буй Капитолын охиныг хальт харлаа.Би арай ядан уйлахаа болиод
хөлдөхөөс нь өмнө арчиж өндийлөө.
За яахав би дүрвэгч болсон хэвээр.
Эсвэл журам сахиулагчид Гейлийг
барихдаа намайг зугтахыг анзаарсан
болов уу? Би цуваа тайлж улаан
өнгөтэй дотрыг нь эргүүлэн өмсөөд
юүдэнгээрээ нүүрээ далдлан зэвсгээ
цээжиндээ наалаа. Энд явж байгаа
хүмүүс цөөхөн байв. Би хоёр
өвгөний ард сүүл барин явахад хэн ч
анхаарал хандуулсангүй. Намайг
хөгшин хүмүүстэй явна гэж бодоогүй
нь лавтай. Бид дараагийн эргэлтэнд
хүрэхэд тэд огцом зогссон учир
мөргөх шахлаа. Энэ бол хотын дугуй
талбай байлаа. Өргөн уудам зайдсүрлэг байшингууд ерөнхийлөгчийн
өргөөг хүрээлжээ.
Талбай уйлж унжин овоолттой цасан
дээр суусан хүмүүсээр дүүрэн
байлаа. Би тийшээ хүрч очлоо.
Өргөөний зүг явж эхлэхэд газар хаа
сайгүй үнэт эдлэл хөглөрч цасан дээр
хөлдсөн бие сарвайна. Замын хагаст
дөрвөн фут өндөртэй бөгөөд
өргөөний нүүрэн хэсгийг тэгш
өнцөгтөөр хүрээлсэн бетонон саад
босгожээ. Саадны дотор дүүрэн хүн
байлаа. Өргөөнд орогнохоор
сонгогдсон хүмүүс юм болов уу?
Гэсэн ч би ойртож очоод өөр зүйл
ажиглав. Саадны дотор хөлд оржбайгаагаас авахуулаад өсвөр насны
хүртэл дан хүүхдүүд байв. Тэд айж
эмээн хүйтэнд даарч бөөгнөрөн
зогсоно. Тэднийг өргөө рүү
оруулсангүй. Бүх талаас нь журам
сахиулагч хашин зогсож байлаа. Би
үүнийг тэднийг хамгаалах гэсэндээ
хийгээгүй болохыг ойлгов. Хэрвээ
Капитол тэднийг аюулгүй байлгахыг
хүссэн бол хаа нэгтээ хоргодох байр
луу оруулах байсан. Энэ бол
Сноугын хамгаалалт байлаа.
Хүүхдүүд түүний амьд бамбай
болжээ.
Тэгтэл үймээн дэгдэн зүүн талын
хүмүүс ханарч намайг хаман авлаа."Босогчид!" гэж хашгирах дуу
сонсогдов. Би ухасхийн тугны
шонгоос зуурч олсоор нь дээшээ
биеэ татан гаргалаа. Тиймээ
босогчдын босогчдын анги талбай
руу цөмрөн дүрвэгсэд өргөн чөлөө
рүү ухарлаа. Би талбайн эргэн
тойронд тэсрэх занга хайн харсан ч
байсангүй. Үүний оронд Капитолын
сүлдтэй онгоц саадан доторх
хүүхдүүдийн дээгүүр хөөрөн гарч
ирээд олон тооны мөнгөлөг шүхрээр
бороо орлоо.
Хүүхдүүд үймэлдэн шүхэр авахаар
ухасхийцгээв. Хоол хүнс, эм тан,
бэлэг. Тэд тэсгэлгүй шүүрэн авчбээрсэн хуруугаараа уяаг нь
тайлахыг оролдов. Тэгтэл онгоц алга
болсноос таван секунтын дараа
хорин шүхэр зэрэг дэлбэрэв.
Хүмүүс орь дуу тавилаа. Улаан цас
жижигхэн биесээр хучигджээ.
Хүүхдүүдийн ихэнхи нь тэр дороо
үхэж зарим нь газар тарчлан
хашгирах бөгөөд үлдсэн нь
чимээгүйхэн найган зогсоод гартаа
байгаа мөнгөн шүхэр дотроос ямар
нэг үнэт зүйл гарч ирэх аятай
ширтэнэ. Журам сахиулагчид үүнийг
мэдээгүй бололтой хаалтаас ухарч
хүүхдүүдэд зам чөлөөлөв. Тэгтэл
ахин цагаан дүрэмт хувцастай өөрнэг хэсэг урсан гарч ирлээ. Тэд
журам сахиулагчид биш
эмнэлэгийнхэн байв. Босогчдын эмч
нар. Би энэхүү дүрэмт хувцсыг сайн
танина. Тэд хүүхдүүдийн дундуур
эмнэлэгийн хэрэгсэлтэйгээ хошууран
оров.
Би эхлээд түүний нуруун дээрх
цайвар үсийг зэрвэс харлаа. Дараа
нь хүрмээрээ уйлж буй хүүг хучихад
цамцных нь хормой арагш
сөрдийснийг олж хараад Эффи
Тринкет түүний нэрийг ургац дээр
дуудсан үеийнх шиг дотор палхийв.
Би секунтын дараа тугны ёроол руу
гулган буугаад хүмүүсийн дундууртүлхэлцэн зүтгэлээ. Чимээ шуугиан
дундуур нэрийг нь дуудахыг хичээв.
Бараг л сааданд хүрч очсон хойно
Прим намайг сонссон бололтой олж
хараад уруулаас нь миний нэр
гарлаа.
Энэ агшинд үлдсэн шүхрүүд бууж
эхлэв.XXV
Үнэн үү худал уу? Би галан дунд
байлаа. Шүхрээр ирсэн галт
бөмбөлөг саадан дээгүүр цасан
ширхэг бударсан агаарт дэлбэрч
цугларсан олны дунд газардав. Нэг
нь надад хүрэхээс урьд эргэж
амжтал галын дөл нуруу долоон
өгсөж галт амьтан болж хувирлаа.
Бөмбөлөг нар шиг унтардаггүй
бодисоос бүтжээ.
Гал биенд авалцан дүрэлцэхэд
тэсэхийн аргагүй өвдөлт мэдрэгдэн
шатаж байгаа биенээс ондоо юу ч
мэдэрсэнгүй. Дотор харанхуйланухаан балартахад би Циннагын галт
шувуу болоод ямар нэг зүйлээс
зугтан нислээ. Биенээс галт өд ургаж
далавч дөл балбан ниснэ. Би эцэс
төгсгөлгүй шатаж байна.
Эцэст нь далавч цуцаж эхлэхэд
өндрөө алдан Финникийн нүдтэй
адил ногоон өнгийн тэнгист уналаа.
Би усан дээр уугин нуруугаараа
хөвөхөд өвдөлт намжин тэд сэлж
ирлээ. Үхэгсэд.
Миний хайртай бүхэн тэнгэрт шувуу
шиг нисэж дээгүүр хөөрөн хамт
нэгдэхийг дуудна. Би тэднийг
дагахыг хүсч байсан ч тэнгисийнусанд норж хүндэрсэн далавч
хөөрөхийн аргагүй болжээ. Давстай
ус биеийг зүү шиг шивэн хатгуулан
өвдөхөд усыг үзэн ядлаа. Ахин дахин
шивэхэд усны гадаргуу доогуур
оров.
Тэгтэл жижигхэн цагаан шувуу ус руу
шумбан орж сарвуугаараа цээжнээс
зууран живүүлэхгүй байхыг хичээв.
- Үгүй, Китнисс! Үгүй! Чи явж
болохгүй!
Шувуу намайг тавихгүй бол үхэх
байсан тул би ялагдахгүйг хичээн,- Прим явж үз! гэхэд тэр эцэст нь
үүнийг хийлээ.
Би усны гүнд живэн бүхнээс алслан
холдов. Уушгинд ус оруулахгүйн
тулд хүчлэн амьсгалах чимээнээс
ондоо зүйл сонсогдсонгүй. Би
амьсгаа даран зогсохыг хичээсэн ч
санаснаар болж өгсөнгүйд,
- Намайг үхүүлээч. Бусдынхаа араас
дагах боломж олгооч гэж саатуулж
буй зүйлээс гуйлаа. Хариу гарсангүй.
Би өдөр, жил магадгүй зууны туршид
занганд оржээ. Үхсэн хэдий ч явж
болохгүй. Амьд хэдий ч үхэгсдээсдээргүй ганцаардмал. Эцэст нь над
дээр зочин ирэхэд таатайгаар
хүлээж авлаа. Хар тамхи судсаар
урсан өвдөлт алгуур намдаж бие
хөнгөрөн хөөстэй гадаргуу дээр ахин
гарлаа.
Хөөс. Би үнэхээр хөөсөн дунд сэлж
байлаа. Хурууны үзүүр нүцгэн бие
дээгүүр гүйх нь мэдрэгдэв. Тэгтэл
өвдөлт ихсэн бодит байдалтай
төстэй болж ирлээ. Хоолой
зүлгүүрдсэн юм шиг аргаж эхний
бүсэд байсан үеийнх шиг эмийн
үнэр ханхлав. Ээжийн хоолой
гарлаа. Эдгээр зүйлс намайг
айлгахад гүн рүү буцахыг хичээсэн чбуцах зам байсангүй. Би алгуур
хэвдээ орж эхлэв. Битүү түлэгдсэн
далавчгүй охин. Дүрэлзсэн галгүй
бас дүүгүй.
Капитолын эмнэлэгийн нүд гялбам
цагаан гэрэлд эмч нар надад шидээ
үзүүлэн түлэгдсэн хэсэгт шинэ арьсан
нөхөж өөрийн юм шиг болгожээ.
Арьс биед таарсан эсэхийг татаж
чангааж үзэв. Би ахин дахин хичнээн
аз таарсан тухай сонслоо. Нүд
нүүрний ихэнхи хэсэг аврагдан
уушги хөнгөхөн амьсгалж бие яг л
шинэ юм шиг болж.
Миний эмзэг арьс гадны нөлөөгтэсвэрлэх чадвартай болоход илүү
их эргэгчид ирэв. Хар тамхи амьд
үхсэн хүмүүсийн хаалгыг нээжээ.
Инээмсэглэлгүй шаргалдуу арьстай
Хеймитч болон Цинна хуримын
шинэ даашинз оёж, Дейли найрсаг
хүмүүсийн тухай чалчина. Аав надад
"Дүүжлүүрийн мод" дууны сүүлчийн
дөрвөн бадгийг дуулж өгөөд ээжийг
ээлж солигдох хооронд сандал дээр
унтаж байгаа тухай хэлэв.
Би нэг л өдөр сэхээ орж мөрөөдлийн
ертөнцдөө амьдарч болохгүйг
ухаарав. Хоол ундаа өөрөө идэж,
булчингаа хөдөлгөж бие даан
угаалгын өрөөнд орлоо. Коиныгхальт ирэхэд давхийн цочсон ч,
- Санаа зовох хэрэггүй дээ. Би
чамайг түүнээс аварсан гэв.
Эмч нар намайг яагаад одоо хүртэл
ярихгүй байгааг ойлгохгүй байсан
тул маш олон шинжилгээ хийсний
дүнд дууны хөвч гэмтээгүй болохыг
тогтоосон ч эцэстээ ерөнхий эмч
Аурелиус намайг бие махбодь биш
ой ухааны түвшинд хэлгүй болсон
гэж дүгнэлээ. Сэтгэл хөдлөл
цочирдсоны улмаас хэлгүй болжээ.
Тэрбээр зуугаад эмчилгээний арга
туршиж үзсэний эцэст тэдэнд намайг
тайван орхи гэж хэлэв. Би юмасуугаагүй хэдий ч хүмүүс тогтмол
шинэ мэдээ дуулгаж байлаа. Дайны
тухайд гэвэл Капитол шүхэр унасан
өдөр ойчжээ. Ерөнхийлөгч Коин
одоо Панемыг жолоодож байгаа
бөгөөд цэргийн хүчээ үлдсэн
жижигхэн эсэргүүцлүүдийг дарахаар
хөдөлгөжээ. Ерөнхийлөгч Сноу
шоронд хоригдон цаазаар аваачих
шүүх хурлыг хүлээн суугаа аж.
Манай багийн гишүүдээс Крессида,
Поллукс хоёрыг дайнд сүйрсэн
бүсүүдийг тохинуулахаар илгээж,
Гейл зугтах гэж оролдоод хоёр сум
зоолгуулсан учир одоо хоёрдугаар
бүсэд байгаа юм байна. Пит
түлэгдсэн ч амьд үлдэн дугуйталбайд хүрчээ. Манай гэр бүлээс
ээж уй гашуудалд автан ажилдаа
явсаар.
Харин би уй гашуудалд автсан ч хийх
ажилгүй учир зөвхөн Коинд өгсөн
амлалт тогтоож байлаа. Би Сноуг
ална. Ингээд бүх зүйл төгсгөл болно.
Миний эмнэлэгээс гарах цаг
болоход ерөнхийлөгчийн өргөөнд
ээж бид хоёрт хуваарилсан газар
хүргэв. Ээж ажил дээрээ хооллож
унтан тэнд бараг хоноглодоггүй
байсан тул намайг хооллож, эмээ
ууж байгаа эсэхийг шалгах үүрэг
Хеймитчэд ногдов. Гэвч би арвангуравдугаар бүсийн хуучин дадлаа
сэргээсэн тул энэ нь амар байсангүй.
Урьдын адил өргөөний хориотой
хэсэг болох унтлагын, албан өрөө,
бүжгийн танхим, угаалгын өрөөгөөр
хэсүүчилж үстэй дээлтэй шүүгээ,
номын сангийн өрөө, аль эрт
хаягдсан тавилгатай угаалгын өрөө
гэх мэт хаа нэгтээ бүүдгэр гэрэлтэй
чимээгүй нуугдах газар олно. Эдгээр
газар би атийн суугаад үүрд алга
болохыг хичээдэг байв. Нам гүм
дунд бугуйвчаа тасралтгүй эргүүлэн
замбараагүй бодлоо цэгцлэхийг
хичээнэ.
Намайг Китнисс Эвердин гэдэг.Арван долоон настай. Арван
хоёрдугаар бүсэд амьдардаг. Ахван
хоёрдугаар бүс байхгүй болсон. Би
ятга шаазгай. Капитолыг сүйрүүлсэн.
Ерөнхийлөгч Сноу намайг үзэн ядаж
байгаа. Тэр дүүг минь алсан. Одоо
би түүнийг ална. Дараа нь Үхлийн
тоглоом дуусна...
Ингэх үедээ хар тамхи ахин
шаардагдах юмуу эсвэл Хеймитч
намайг олох үед өрөөндөө эргэн
очиж байв. Хоол идэж, эмээ уугаад,
угаалга хийнэ. Толинд миний
түлэгдсэн биеийн гадаргуу тусахад
цайвар арьсан дээрх шинээр нөхөн
төлжсөн хэсэг нялх хүүхдийнх адилягаарч улайсан нь хачирхалтай
нөхөөстэй бүтээлэг нөмөрсөн мэт
харагдана. Үсний ихэнхи хэсэг
шатаж үлдсэн хэсэг нь хуйлхлагдан
янз бүрийн урттай болжээ. Китнисс
Эвердин галт охин. Миний сэтгэл
тэсэхийн аргагүй шаналж байсан
учир яаж харагдаж байгаагаа
тоосонгүй. Энэхүү өвдөлт эхлэхийн
өмнө юу боллоо. Би жижигхэн
дүүгээ амьд бамбар болж
дүрэлзэхийг харсан билээ.
Нүдээ аньсан ч тусалсангүй.
Харанхуйд гал улам хурцаар
дүрэлзэнэ.Эмч Аурелиус заримдаа ирэх бөгөөд
намайг бүрэн аюулгүй байдалд
байгаа болон эсвэл нэг л өдөр ахин
аз жаргалтай болж, Панемд байдал
хамаагүй дээрдсэн зэрэг тэнэг зүйл
ярьдаггүйд нь би дуртай байлаа. Тэр
ердөө ярилцахыг хүсч байгаа
зүйлийн минь талаар асууж
хариулахгүй үед сандал дээрээ
зүүрмэглэнэ. Үнэн хэрэгтээ би
түүнийг зүүрмэглэхээр ирдэг гэж
боддог байв. Бид хоёул зохицож
байлаа.
Цаг хугацаа урсан өнгөрөх хэдий ч
би тодорхой өдрийг мэдсэнгүй.
Ерөнхийлөгч Сноуг шүүж буруутганцаазаар авах болжээ. Хеймитч
намайг хамгаалалттай хонгилд явж
болно гэж хэллээ. Миний ятга
шаазгайн хувцасыг өрөөнд авчирсан
ч нумны саадаг сумгүй байв.
Эвдэрсэн юмуу эсвэл зэвсэггүй
байлгах гэсэн хэрэг байх. Иймээс би
үүнд яаж бэлтгэх ёстойгоо
ухаарахгүй байв.
Нэг удаагийн үдээс хойш би цонхны
арын зөөлөн суудлаас босож баруун
тийш явахын оронд зүүн тийш
эргэлээ. Би өргөөний урьд нь явж
байгаагүй хэсэгт хүрч ирчээ. Миний
байдаг газраас ялгаатай нь хэн ч юу
ч асуусангүй. Энэ нь нададтаалагдсан учир урьд нь ийшээ
ирээгүйдээ харамслаа. Эндхийн
сахлаг зузаан, хивс хүнд хөргүүд
чимээ анирыг уусгаж зөөлхөн
бүүдгэр гэрэл тусна. Тэгтэл сарнайн
үнэр ханхлахад мутантуудаас
зугтахын тулд хөшигний ард орж
чичирэн хүлээв. Ямар ч мутант
ирсэнгүй. Тэгвэл юуны үнэр байх вэ?
Жинхэнэ сарнай юу? Ойролцоох
цэцэрлэгээс үнэртсэн юм болов уу?
Би удаанаар танхим дундуур явахад
анхилам үнэр улам ихсэв. Муу усны
хоолойд дэлбэрсэн жинхэнэ
мутантууд шиг дотор муухайрам
биш анхилуун цэвэр ажээ. Би буланэргээд гайхсан хоёр хамгаалагч
зогсож байхыг харлаа. Эдгээр нь
журам сахиулагчид гэж байхаа
больсон болохоор арван
гуравдугаар бүсийн саарал дүрэмт
хувцастай цэргүүд байв. Элэгдсэн
хувцастай шархны боолттой эрэгтэй
эмэгтэй хоёр хүн байсан бөгөөд
жинхэнэ босогчид байлаа. Тэд
сарнай руу орох хаалгыг харгалзана.
Намайг орохыг завдахад тэд зэвсгээ
урдуур зөрүүлэв.
- Хатагтай, та орж болохгүй гэж
эрэгтэй хэлэхэд,
- Цэрэг гэж эмэгтэй нь залруулав. -Цэрэг Эвердин та орж болохгүй. Энэ
бол ерөнхийлөгчийн тушаал.
Энэ хаалганы цаана надад хэрэгтэй
зүйл байсан учир би тэдний зэвсгээ
буулгахыг тэвчээртэй зогсож хүлээв.
Ердийн нэг сарнай. Сноуг харвахаас
урд энгэрт нь хатгах ганцхан цэцэг.
Миний байгаа явдал хамгаалагчдыг
түгшээн Хеймитчийг дуудах талаар
ярилцтал ард эмэгтэй хүний хоолой
сонсогдон,
- Түүнийг оруул гэв.
Би хоолойг таних хэдий ч хэнийх
болохыг нь санаж чадсангүй.Атираанд биш, арван гуравдугаар
бүсэд биш, Капитолд бүр ч биш.
Тэгтэл эргэх үедээ наймдугаар
бүсийн удирдагч Пэйлортой нүүр
тулгарав. Тэр эмнэлэгт байсан
үеийнхээсээ илүү зүдэрсэн харагдаж
байлаа.
- Миний мэдлийн дагуу. Тэр энэ
хаалганы цаана байгаа ямар ч зүйл
рүү очих эрхтэй гэж Пэйлор
нэмэрлэв.
Тэд Коины биш түүний цэргүүд
байсан учир зэвсгээ буулган намайг
оруулав. Би богинохон хонгилын
төгсгөл хүртэл яваад шилэн хаалгыгтүлхэн ороход сарнайн үнэр хамар
цоргин хүчтэй ханхалж чийглэг
зөөлөн агаар пүнхийв. Энд цайвар
ягаан, шаргал, цайвар цэнхэр гээд
гайхамшигтай сайхан сарнай
тарьсан нь эгнээ эгнээгээр дэлбээлэн
ургажээ. Би нямбайлан тайрсан
бутны дундуур явахдаа
үзэсгэлэнтэйгээс гадна үхлийн
аюултай байж болох учир хүрсэнгүй.
Цааш яваад дөнгөж дэлбээлсэн
цагаан дэлбээ харан зүүн гарын
ханцуйгаа буулгаж ишийг нь
тайрахаар цэцэрлэгийн хайч автал,
- Тэр үзэсгэлэнтэй юм тийм үү гэх
хоолой сонсогдсонд цочсондоохайчны үзүүрээр цэцгийн угыг
хайчилчихлаа.
- Цэцэгс үзэсгэлэнтэй хэдий ч цагаан
өнгө шиг төгс төгөлдөр байж
чадахгүй.
Би хоолойн эзнийг хараагүй ч улаан
сарнайн бутны араас сонсогдож
байсан болохоор тасалсан
цоморлигоо ханцуйгаараа
болгоомжтой жийрэглэн бариад
удаанаар булан тойрон хана налан
суусан хүн рүү очлоо. Тэрбээр
ердийнхөөрөө сайн оёдолтой хувцас
өмсөж бугуйгаа гавлуулан, хөлдөө
байршил илрүүлэгч багаж зүүсэнбайлаа. Хурц гэрэлд арьс нь
цонхигор арьс нь ногоон туяа
татуулна. Гартаа шинэхэн цусны
толботой цагаан нусны алчуур
барьжээ. Ийм нөхцөлд байхдаа
хүртэл могойн нүд нь хүйтнээр
гялалзаж байлаа.
- Би чамайг өргөө рүү ирэх замаа
олно гэж найдсан юм.
Түүний өргөө рүү. Би өнгөрсөн жил
түүний манай гэрт цустай сарнайн
үнэрээр сүрдүүлэн шивнэж байсан
үеийнх шиг өргөөнд нь халдан
орсон. Хүлэмж түүний дуртай
өрөөний нэг бололтой цэцгээ машсайн арчилжээ. Одоо энэ түүний
хоригдох өрөөний нэг хэсэг болсон.
Ийм учраас намайг хамгаалагчид
зогсоосон байх нь. Ийм учраас
Пэйлор орохыг зөвшөөрсөн байх нь.
Би түүнийг ая тухтай нөхцөлгүй
Капитолын шоронгын гүнд хоригдож
байгаа гэж бодож байсан. Гэсэн ч
Коин түүнийг энд үлдээжээ.
Ирээдүйд ийм нөхцөлд орж
болзошгүйгээ ойлгоод жигшүүртэй
хэдий ч тусгай үйлчилгээ үзүүлсэн
байх нь. Эцсийн эцэст түүний эрх
мэдэл унахыг хэн байг гэх юм бэ?
- Бидэнд ярилцах ёстой маш олонзүйл байгаа ч чамд хугацаа бага гэж
бодож байна. Иймээс хамгийн
голоос нь эхлэе гээд тэр хахаж
цацан ханиалгаснаа амнаасаа
цустай алчуураа холдуулав.
- Чиний дүүд тохиолдсон явдалд би
маш их харамсаж байгаагаа хэлэх
ёстой.
Миний эмийн нөлөөнд суларсан
өвдөлт хурцаар хатгуулан өвдөж
түүний хэрцгий явдалд хэмжээ
хязгаар байхгүйг санууллаа. Тэр
булшны ирмэг дээр зогсож байхдаа
хүртэл намайг устгахыг хүсч байна.- Ямар ч шаардлагагүй илүүц зүйл
байсан юм. Тоглоом хэдийн энэ
агшинд дууссан байлаа. Үнэн
хэрэгтээ би тэднийг шүхэр илгээхэд
албан ёсоор бууж өгсөн байсан гээд
Сноу миний хариу үйлдлээс айсан
мэт цавчилгүй ширтэв. Утгагүй юм.
Яагаад тэд шүхрийг илгээсэн гэж?
- Чи намайг тушаал өгсөн гэж бодож
байна уу? Онгоцыг зугтахад ашиглаж
болох байтал уу. За яахав энэ биш
гэхэд өөр ямар зорилготой гэж? Бид
хоёул намайг хүүхдүүдийг алах хүн
биш гэдгийг мэдэж байгаа. Би
онцгой шалтгаангүй бол хүний амь
хөнөөдөггүй. Тэгээд ч Капитолынхүүхдүүдээр дүүрэн хашааг устгах
ямар хэрэгтэй гэж. Ямар ч хэрэггүй.
Түүнийг ахин ханиалгаж эхлэхэд би
хэлсэн үгийнх нь талаар
бодлогоширов. Тэр худал хэлж
байна. Мэдээж худал. Гэхдээ энэ
худал үгэн дунд нэг л зүйл байна
даа.
- Гэхдээ энэ нь Коины зүгээс
чадварлаг алхам байсныг хүлээн
зөвшөөрөх ёстой. Намайг биеэ
хамгаалах чадваргүй хүүхдүүдийг
бөмбөгдсөнөөр ард түмнийхээ
хэврэгхэн итгэлийг алдахаар бодож.
Бодит байдалд үүнийг эсэргүүцэх хүчбайгаагүй. Чи үүнийг шууд
нэвтрүүлгээр үзүүлснийг мэдэж
байна уу? Плутархын гар үүнд
оролцсон байж таарна. Бас шүхэрт ч
тэр. Ийм зүйл хийх санаа зөвхөн
тоглоомын ерөнхий зохион
байгуулагчын толгойд орно гээд
Сноу уруулын үзүүрээ мушийлган,
- Би түүнийг дүүг чинь буудахгүй
гэдэгт итгэлтэй байсан ч ийм зүйл
болчихлоо гэв.
Би арван гуравдугаар бүсийн тусгай
зэвсгийн хэсэгт байхдаа Гейлийн
зохион бүтээсэн зангыг харсан
тухайгаа бодлоо. Хүний энэрэнгүйсэтгэлийг ашиглах. Эхний бөмбөг
золиосыг алж хоёр дахь нь туслахаар
ухасхийсэн хүнийг ална. Тэгэхэд Гейл
"Бити бид хоёр ерөнхийлөгч
Сноугын Питэд хэрэглэсэн аргыг
ашигласан" гэж хэлсэн.
- Миний алдаа бол Коины
төлөвлөгөөг хэтэрхий оройтож
ойлгосон явдал байгаа юм. Капитол
болон бүсүүдийг хооронд нь
хагаралдуулан нэг нэгээр нь устгаж
арван гуравдугаар бүс эрх мэдлийг
хохирол багатай аажмаар эзлэх. Тэр
анхнаасаа миний байрыг эзлэхийг
хүсч байсан нь гарцаагүй. Би үүнд
гайхахгүй байна. Эцсийн эцэст арвангуравдугаар бүс Харанхуй өдрүүдэд
бослогыг уриалан эхэлсэн ч бүх зүйл
эсрэгээр эргэсэн хойно бүсүүдийг
хувь заяанд нь даатган орхисон.
Гэсэн ч би Кионыг дагаагүй. Би
чамайг дагасан ятга шаазгай минь.
Харин чи намайг дагасан. Тэгээд
хоёул тэнэг хэвээр үлдсэн гэж айж
байна.
Би үүнд итгэхийг хүссэнгүй. Гэсэн ч
зарим нь тэвчихийн аргагүй байсан
тул дүүгийнхээ үхлээс хойш анх удаа,
- Би чамд итгэхгүй байна гэж
дуугарахад Сноу урам хугарсан
байртай толгой сэгсрээд,- Өө, хонгор хатагтай Эвердин минь.
Бид бие биендээ худал хэлэхгүй
байхаар тохиролцсон гэж бодсон
юмсан гэлээ.XXVI
Намайг хонгилоос гарч очиход
түрүүчийн газраа зогсож байсан
Пэйлор,
- Чи эрсэн зүйлээ олов уу? гэж асуув.
Би хариулахын оронд цагаан цэцгээ
өргөн дэргэдүүр нь өнгөрч өрөөндөө
очоод угаалгын өрөөний цоргоноос
шилэн аяганд ус дүүргэж сарнайгаа
хийн хүйтэн шалан өвдөглөн сууж
сүүмэлзсэн гэрэлд цэцгээ ширтлээ.
Тэгээд хуруугаараа бугуйвчныхаа
дотор талыг тахийлган базаж өвдөлт
Питийн адил бодит байдлыгмэдрэхэд туслана гэж найдлаа. Би
тэсэх ёстой. Би болсон явдлын
талаарх үнэнийг мэдэх ёстой.
Үүнд нэг нь нөгөөтэйгээ холбоотой
хоёр өөр боломжтой хувилбар
байна. Эхлээд би Капитол онгоц
илгээн шүхэр буулгаж босогчид
туслахаас өмнө хүүхдүүдийн амийг
золиосонд гаргасан гэж итгэж
байсан. Үүнийг дэмжих шалтгаан
бий. Капитолын сүлд тэмдэгтэй
онгоц агаараас дайснаа бөмбөгдөж
байсан удаан хугацааны түүхээ
бүсүүдийн эсрэг тэмцэлд хүүхдүүдэд
ашигласан. Тэгтэл бас Сноугын үг
байна. Босогчдын илгээсэнКапитолын онгоц дайныг төгсгөхийн
тулд хүүхдүүдийг бөмбөгдсөн.
Хэрвээ тийм бол Капитол яагаад
дайсан руугаа гал нээсэнгүй вэ? Тэд
гэнэтийн явдалд цочирдов уу? Эсвэл
хамгаалалт үлдсэнгүй хэрэг үү?
Арван гуравдугаар бүсийн хувьд
хүүхдүүд үнэ цэнэтэй. Эсвэл үгүй ч
байж магад. Би ашигтай байдлаа
алдсаны дараа тэдэнд хэрэггүй
болсон. Ямар учраас тэд өөрсдийн
туслахаар ухасхийсэн эмч нараа
хоёр дахь дэлбэрэлтэнд өртүүлсэн
хэрэг вэ? Ийм зүйл байх ёсгүй. Тэд
чадахгүй. Сноу худал хэлж байна.
Үргэлжид байдаг шигээ мэхэлж
байна. Намайг босогчдын эсрэгсөргүүлэн тавьж тэднийг
устгуулахаар найдсан биз. Тиймээ,
тэгсэн байж таарна.
Тэгвэл намайг юу зовоогоод байгаа
хэрэг вэ? Эдгээр хоёр дэлбэрэлттэй
төстэй зэвсэг Капитолд байхгүй
болохоор босогчдын хийсэн ажил
болох юм. Гейл, Бити хоёрын бүтээл.
Үүний баталгаа гэвэл Сноу амьд
үлдэх боломжтой байсан хэр нь
зугтах оролдлого хийсэнгүй. Тэрбээр
хаа нэгтээ хоол хүнсний нөөцөөр
дүүрэн хоргодох байранд могойн
амьдралаа өнгөрүүлж болох байтал
тэгээгүй нь итгэхэд бэрх байлаа.
Эцэст нь түүний Коинд өгсөн үнэлгээ.Яг л түүний хэлсэнчлэн болсон
явдлыг няцаахын аргагүй билээ.
Капитол бүсүүдийг өөр хооронд нь
тэмцэлдүүлж эрх мэдлийг алгуур
эзэмдсэн. Гэхдээ энэ түүний
төлөвлөгөө байсан гэсэн ч шүхэр
хаясан гэсэн үг биш. Ялалт хэдийн
түүний гарт байлаа. Бүх зүйл түүний
гарт.
Надаас бусад.
Би Богстой ярилцахад "Тэгвэл чиний
Коин гэж шууд хэлэхгүй байгаа чинь
аюул занал. Чи бол бослогын нүүр
царай. Чамд ямар хүнээс ч илүү
нөлөө бий. Гадна өнгөндөө түүнийгтэссэн дүр үзүүл" гэж хэлсэн тухай
саналаа.
Бас цэргийн дуудлага авах насанд
хүрээгүй арван дөрөв хүрэх гэж
байсан Прим ямар аргаар галын
шугамд хүрсэн болохыг гайхширав.
Энэ бүхэн яаж болсон хэрэг байх вэ?
Миний дүү тэнд байхыг хүссэн гэдэг
нь эргэлзээгүй. Тэр насандаа
ахадсан олон зүйлийг хийх
авъяастай. Тэгэхээр хэн нэг маш эрх
мэдэлтэй хүн түүнийг дэмжиж арван
гурван настай охиныг тулааны бүс
рүү илгээсэн байх нь.
Хэрвээ Коин үүнийг хийсэн болПримийг алдах нь намайг бүрэн
нугална гэж тооцсон юм болов уу?
Эсвэл түүний талд хатуу зогсон гэж
үзсэн хэрэг үү? Надад үүнийг гэрчлэх
хүн байхгүй ч хотын дугуй талбайд
энэ агшинг мөнхлөх олон дуран
байсан.
Үгүй би одоо ухаан солиорч хардах
өвчин тусч байх шиг байна. Хэтэрхий
олон хүн даалгаварын тухай мэднэ.
Гэхдээ энэ хэн байж таарах вэ?
Коин, Плутархаас гадна өөр ямар
хүн үнэнийг хэлнэ гэж?
Надад тусламж их хэрэгтэй байсан
тул Цинна, Богс, Финник, Прим гээдзөвхөн үхсэн хүмүүст итгэхээр
шийдэв. Хэрвээ тэнд Пит байсан бол
огтхон ч эргэлзэлгүй хэн түүнээс
урвасныг мэдэх л байсан. Иймээс
зөвхөн Гейл үлдлээ. Тэр алс хол
байгаа ч хэрвээ дэргэд байсан бол
түүнд итгэх байсан уу? Би яаж
түүний бөмбөг Примийг алсан гэж
цухуйлгахгүйгээр ярих болж байна?
Тэгээд ч энэ санаа бүтэхгүй
болохоор Сноу худал хэлсэн байж
таарна.
Эцсийн дүндээ би ердөө ганцхан хүн
болсон явдлын талаар мэдэх болон
миний талд байгаа гэж дүгнэлээ. Энэ
тухай ярилцах нь эрсдэлтэй чХеймитч бүсэд миний амийг
аврахаар аз туршиж байсан
болохоор Коинд барьж өгнө гэж
бодохгүй байна. Асуудлын гол нь
бид нүд нүдээ харж шийдвэрлэхийг
эрхэмлэдэг байлаа.
Би шалнаас өндийгөөд хаалгаар гарч
танхим дундуур түүний өрөөг зүглэв.
Тогшиход хариу дуугарсангүй тул
дотогш оров. Түй. Гайхамшигтай тэр
яаж энэ газрыг ийм түргэн
бохирдуулж чадав аа. Шалан дээр
тавагтай хоол, хагарсан дарсны шил,
согтуудаа эвдэж бусниулсан тавилга
сэлтийн хэмхэрхий хөглөрнө.
Тэрбээр ширэлдсэн бохир үстэйорон дээр хэвтэж байв.
- Хеймитч гэж би дуудаад хөл дээр
нь босгохоор дугтарсан ч нэмэр
болсонгүй. Гэсэн ч би хувинтай ус
нүүр лүү нь цацахын урд хэдэн
оролдого хийлээ.
Тэр хахаж цацлан босож ирээд
баруун зүүнгүй хутгаа савчив.
Харваас Сноугын ноёрхол нурсан ч
айдас нь төгсгөл болоогүй бололтой.
- Өө чи юу гэж тэр согтуу нь гараагүй
дуугаар эхлэв.
- Хеймитч.- Хөөх сонсооч. Манай ятга шаазгай
хэл орчихож. Плутарх жаргалтай
байна гэж найдъя хэмээн тэр инээд
алдан хэлээд лонхтойгоосоо балгав.
- Ингэхэд би яагаад ингэтлээ
норчихоо вэ?
Би итгэлгүйхэн хувингаа ардаа
байсан овоолттой бохир хувцасны
ард нуугаад,
- Надад чиний тусламж хэрэгтэй
байна гэхэд Хеймитч урдаас архины
үнэр ханхлуулан хэхэрснээ,
- Яасан бэ хонгор минь? Залуустайшинэ асуудал тулгараа юу? гэв.
Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч
Хеймитч намайг ховорхон өвтгөж
чаддаг хүн байлаа. Энэ нь миний
царайд туссан бололтой тэрбээр
согтуу байсан ч үгээ буцаахыг
хичээн,
- За за, инээдтэй биш байна гэхэд би
хэдийн хаалга руу зүглэлээ.
- Ямар ч инээдтэй бишээ! Буцаад ир!
гээд араас дагахаар оролдсон
бололтой шалан дээр түсхийн унах
чимээ гарав.Би өргөөний дундуур тахирлан
гүйгээд торгон эдлэлээр дүүрэн
шүүгэнд орж өлгөөстэй хувцаснууд
дээрээсээ овоолон нуугдав.
Хийрхэлээ намдаахын тулд
халааснаасаа тайвшируулах эм олж
залгисан ч нэмэр болсонгүй.
Хеймитч намайг алсад дуудах
сонсогдсон ч олж чадахааргүй
байлаа. Ялангуяа ийм шинэ газар
орсон үед шүү. Би торгоор биеэ
бигнэнгээ хувирахаа хүлээж буй хүр
хорхойн авгалдай аятай сэтгэгдэл
төрөв. Шөнөөр аялалд гаран гарахын
аргагүй гулгамтай занганд ороод
ямар нэг үзэсгэлэнтэй зүйл болж
чадахгүйдээ дотор багтарч дотроосурган гарч байгаа өө сэвгүй
далавчтай нууцыг хаахын тулд
атиралдан тийчэллээ. Хичнээн
чармайлт гаргасан гэлээ ч
бөмбөгний дэлбэрэлтэнд өртсөн
жигшүүртэй амьтан хэвээр үлдэв.
Сноутай тулгарсан маань хуучин хар
дарсан зүүдний хаалгыг нээж ахин
алуурчин зөгийнд хатгуулсан адил
болов. Аймшигтай зүйлсийн
давалгаа ар араасаа ирж эхнийхээс
нь зайлсхиймэгц дараагийнх нь
залган авч байлаа. Эцэст нь
хамгаалагчид намайг шүүгээний
ёроолд торгоор хучигдан суугаад
толгойд орсон зүйлсээ хашгичижбайхад оллоо. Би тэднийг
эсэргүүцсэн ч туслахаар ирсэн гэж
ухуулан хувцасны шүүгээнээс гаргаж
өрөөнд хүргэв. Замдаа цонхны
дэргэдүүр өнгөрөхөд Капитолын
дээгүүр саарал цастай үүрийн гэгээ
тусаж байлаа.
Архинд шартсан Хеймитч намайг
атга дүүрэн эм, тавиуртай хоолны
хамт хүлээж байсан ч бидний хэнд
хоол идэх дур хүрсэнгүй. Тэр надтай
ахин ярилцах сулхан оролдого
хийгээд бүтсэнгүйд хэн нэгний
дүүргэсэн угаалгын онгоц рүү илгээв.
Гурав алхаж байж ёроолд нь
хүрэхээр гүнзгий онгоц байлаа. Бихөөстэй бүлээн усанд хүзүүгээ хүртэл
суугаад удахгүй эм нөлөөгөө үзүүлнэ
гэж найдангаа халуун ус ууршсан
агаарт анхилам үнэр түгээх сарнай
дээр харц тусав. Тэгээд босож
алчуур нөмрөхөөр автал угаалгын
өрөөний хаалга эмээнгүй тогших
чимээ гарснаа нээгдэж гурван танил
царай цухуйв. Тэд инээмсэглэхийг
оролдсон ч Вениа миний түлэгдсэн
биеийг хараад цочирдсон төрхөө
нууж чадсангүй.
- Гэнэтийн бэлэг! гэж Октавиа
хашгираад цурхирч эхлэв.
Бид тэдний яагаад ирсэн явдалдгайхширсанаа цаазын өдөр болсон
байх гэж таамаглав. Тэд намайг
дурангын өмнө гарахад бэлтгэхээр
ирж. Гоо үзэсгэлэнг үнэмлэхгүй
тэгээс сэргээнэ. Гэхдээ энэ
боломжгүй даалгавар байсан тул
Октавиа уйлсанд гайхах юмгүй
байлаа.
Тэд миний арьсанд өвтгөхөөс айгаад
хүрч чадахгүй байсан учир өөрөө
биеэ хаттал арчив. Түүнчлэн өвдөхөө
больсон гэж хэлсэн ч Флавиа хувцас
өмсгөхдөө давхийсээр байлаа.
Унтлагын өрөөнд намайг ахин нэг
бэлэг сандал дээр суугаад хүлээж
байв. Толигор алтлаг хиймэл үсзүүж, нэрийн хуудас болсон өндөр
өсгийтэй гутал өшиглөөд гартаа
тэмдэглэлийн дэвтэр барьжээ.
Гайхалтай түүний санаа зовох юмгүй
харцны өнгө өөрчлөгдөөгүй ажээ.
- Эффи гэж би дуу алдахад,
- Сайн уу, Китнисс гээд босож
бидний сүүлд дөрөв дэх
номхотголын өмнөх шөнө
уулзсанаас хойш юу ч болоогүй юм
шиг хацар дээр үнсэв.
- За биднийг өнөөдөр ахин нэг чухал,
маш чухал өдөр хүлээж байна.
Иймээс яагаад чамайг бэлтгэжэхлэхээс өмнө би явж ажил хэрэг
бэлэн эсэхийг шалгаадахъя.
- Тэгэлгүй яахав.
- Тэр Плутарх, Хеймитч хоёр дэмжиж
амьд үлдээсэн гэж хэлсэн. Чамайг
зугтсаны дараа босогчдод тусалсан
хэргээр баригдаж шоронд оржээ
хэмээн Вениа шивнэлээ.
Жинхэнэ хэтрүүлэг байна даа. Эффи
Тринкет босогч. Гэсэн ч би Коин
түүнийг хороохыг хүсээгүй учир
үүнийг дотроо хадгалаад,
- Плутарх та гурвыг хулгайлсан ньсайн хэрэг болжээ гэхэд,
- Бид амьд үлдсэн цорны ганц
бэлтгэл багийнхан. Дөрөв дэх
номхотголын бүх дизайнерууд амь
үрэгдсэн гэж Вениа хэлэв.
Тэр тэднийг алсан гэж хэлсэнгүй.
Намайг энэ талаар бодлогоширох
зуур тэр болгоомжтойгоор сорвитой
гарыг минь аваад шинжин харлаа.
- Хумсыг чинь яасан нь дээр гэж
бодож байна? Улаанаар будах уу
эсвэл хараар уу?
Флавиус миний үсний үзэмжийг
сэргээн засаж янзлан зарим уртхэсгээр нь арын халцарсан хэсгийг
нуулаа. Миний царай галаас
аврагдсан тул ердийнхөөс асуудал
байсангүй. Намайг Циннагын ятга
шаазгайн хувцас өмссөн хойно
зөвхөн хүзүү, бугуй, гар дээрх сорви
хэвээр үлдэв. Октавиа ятга шаазгайн
зүүг зүрхэн тушаа зүүгээд бид
толинд харахын тулд ухарлаа. Би
тэднийг гадна төрхийг хичнээн
хэвийн болгосоныг хараад итгэж
чадаагүй ч дотроо бол хоосорч
гүйцжээ.
Тэгтэл хаалга тогших чимээ гарч
Гейл орж ирээд,- Чамтай түр уулзаж болох уу? гэж
асуув.
Би толинд бэлтгэл багийнхнаа
харлаа. Тэд хаачихаа мэдэхгүй
тээнэгэлзсэнээ хоорондоо
түлхэлцсээр угаалгын өрөөнд орж
хаалга хаав. Гейл ард зогсоод
толинд бид нэг нэгнийхээ тусгалыг
шинжин харахад би таван жилийн
өмнө ойд охинтой уулзаж салж
хагацахааргүй болсон хүүг хайн
харлаа. Хэрвээ Үхлийн тоглоом
ургацын үеэр охиныг сонгоогүй бол
тэр залууд дурлан гэрлэх байсан биз.
Ирээдүйд дүү нараа өсөхөд түүний
хамт ой руу зугтан арван хоёрдугаарбүсийг үүрд орхих байлаа. Тэд
зэрлэг байгалийн дунд жаргалтай
байх байсан болов уу эсвэл
Капитолын тусламжгүй байгаадаа
харанхуй гунигт автах байсан болов
уу?
- Би чамд үүнийг авчирлаа гээд Гейл
саадаг сунгасанд би авахдаа дотор
нь ердийн ганцхан сум байхыг
харлаа.
- Энэ бэлэг тэмдэгийн чанартай зүйл
болох биз. Чи дайны сүүлчийн сумыг
тавих гэж байна.
- Хэрвээ би алдвал яах вэ? Коинсумыг эргүүлж өгөх болов уу? Эсвэл
өөрөө Сноугын толгойд сум зоох
болов уу?
- Чи алдахгүй гээд Гейл саадгыг
мөрөнд зүүлээ.
Бид урд урдаасаа харан зогсож
байсан хэр нь харц тулгарсангүй.
- Чи намайг эргэхээр эмнэлэгт
ирээгүй гэхэд Гейл хариу
дуугарсангүй тул,
- Энэ чиний бөмбөг байсан уу? гэв.
- Би мэдээгүй. Бити бид хоёрын хэнч мэдээгүй. Гэхдээ одоо энэ ямар
хамаатай гэж? Чи үргэлж энэ тухай
бодох юм чинь гээд тэр намайг
үгүйсгэхийг хүлээв.
Би үгүйсгэхийг хүссэн ч энэ үнэн
байлаа. Би одоо хүртэл галын дөл
хэрхэн дүрсхийн шатаж байсныг
санаж байна. Би хэзээ ч энэ агшинг
Гейлээс гадуур бодож чадахгүй.
Миний чимээгүй байгаа нь хариу
боллоо.
- Би үүнийг л хийхээр ирсэн юм. Гэр
бүлдээ санаа тавьж байгаарай. Сайн
харваарай за юу? гээд Гейл хацарт
хүрснээ гарч одлоо.Би түүнийг араас нь дуудаж миний
буруу үүнтэй эвлэрэх арга олох л
болно гэж хэлэхийг хүссэн ч энэ
бөмбөгийг ямар нөхцөлд зохион
бүтээсэнийг саналаа. Анхаарлаа
өршөөлгүй хэрэгт хандуулан,
шүхрийг хэн хаясан үнэнийг
илрүүлэн босогчид биш гэдгийг
баталж түүнийг уучлах хэрэгтэй.
Гэсэн ч чадсангүй тул сэтгэл өвдсөн
хэвээр үлдэв.
Эффи намайг нэг уулзалтанд
дагуулан одохоор ирэв. Би нумаа
авах зуураа сүүлчийн агшинд шилэн
аягатай усанд гялалзаж буй сарнайнтухай санаад угаалгын өрөөний үүд
онгойлгоход бэлтгэл багийнхан
угаалгын онгоцны ирмэг бөгтийн
сууж байсан тул зөвхөн миний
ертөнц нураагүй гэдгийг саналаа.
- Явцгаая. Биднийг үзэгчид хүлээгээд
байна.
Би Плутарх Сноуг харвах үеэр хаана
зогсох тухай заавар өгөхөөр дуудаж
гэж бодсон ч үүний оронд зургаан
хүн ширээ тойрон суусан өрөөнд
хүргэгдэв. Пит, Жонна, Бити,
Хеймитч, Энни, Энобариа нар. Тэд
бүгд арван гуравдугаар бүсийн
босогчдын саарал дүрэмт хувцасөмсчээ. Зарим нь сайнгүй харагдана.
- Энэ чинь одоо юу вэ? гэхэд,
- Бид итгэлгүй байгаа ч үлдсэн
ялагчдын цугларалт бололтой гэж
Хемитч хэлэв.
- Ердөө бид үлдсэн хэрэг үү?
- Алдрын үнэ цэнэ гэж энэ дээ. Бид
хоёр талын бай болсон. Нэг талаас
Капитол босогчидтой холбоотой гэж
сэжиглэсэн ялагчдыг устгаж, нөгөө
талаас нь босогчид Капитолтой
холбоотой гэж бодсоноо хороосон
гэж Бити хэлэхэд Жонна Энобариаруу муухай харснаа,
- Тэр энд юугаа хийж байгаа юм?
гэв.
- Тэр бидний ятга шаазгайтай хийсэн
хэлэлцээний дагуу хамгаалалтанд
орсон. Китнисс Эвердин босогчдыг
ялагчдад хүрэхгүй байх амлалт
өгсний дагуу дэмжихээр
зөвшөөрсөн. Тэр гэрээнд заагдсан
нөхцөлөө биелүүлсэн болохоор бид
ч бас тэгэх болно гэж араас орж
ирсэн Коин хэлэхэд Энобариа
Жонна руу баяртай инээмсэглэсэнд,
- Ингэтлээ сэтгэл хангалуун байххэрэггүй дээ. Бид тэртээ тэргүй
чамайг алах болно гэлээ.
- Китнисс суугаач гээд Коин хаалга
хаахад би Энни, Бити хоёрын дунд
суугаад ширээн дээр Сноугын
сарнайг тавилаа. Коин
ердийнхөөрөө ажил хэрэгтээ шууд
оров.
- Би та нарыг маргаантай асуудлыг
шийдүүлэхээр дуудсан юм. Өнөөдөр
бид Сноуг цаазална. Өмнөх долоо
хоногт түүний хамтаар Панемийг
дарлаж байсан зуугаад хань
хамсаатныг баривчилсан нь одоо
үхлээ хүлээж байгаа. Гэсэн чбүсүүдийн хэлмэгдэж зовсонтой
харьцуулахад эдний шийтгэл юу ч
биш. Үнэн хэрэгтээ маш олон хүн
Капитолын иргэдийг бүрэн устахыг
хүсч байгаа. Бид үүнийг
зөвшөөрөхгүй ч хөгжилдэх аргыг нь
дэмжиж болох юм.
Би аягатай усанд Питийн түлэгдсэн
гарны дүрсийг харлаа. Бид хоёул
галд өртсөн. Миний нүд түүний
духыг даган өгсөхөд хөмсөг нь
хуйхлагдан бараг байхгүй болжээ.
Надтай сургуульд хальт тулгарч
байсан үеийнх шиг цэнхэр нүд.
- Тэгэхээр өөрөөр шийдвэрлэжболох юм. Миний хамтран
ажиллагсад ялагчид шийдвэр
гаргахыг зөвшөөрсөн. Дөрвөн хүний
санал дийлэнх болсон нөхцөлд
төлөвлөгөөг батална. Түдгэлзсэн
хариу өгч болохгүй. Тэгэхээр
Капитолын хүн амийг устгахын
оронд Үхлийн тоглоомыг бэлэг
тэмдэг болгон эрх мэдэл барьж
байсан хүмүүсийн хүүхдүүдээр
зохиох санал байна гэхэд бүгд түүн
рүү эргэн харлаа.
- Юу гэнээ? хэмээн Жонна дуу алдав.
- Бид Капитолын хүүхдүүдийг
ашиглан ахин нэг Үхлийн тоглоомзохионо гэж Коин хэллээ.
- Та тоглож байна уу? гэж Пит асуув.
- Үгүй. Тэгээд ч үнэхээр тоглоом
зохиогдсон нөхцөлд та нарын өгсөн
санал аюулгүй байдлын чинь төлөө
нууцлагдах болно.
- Энэ Плутархын санаа юу? гэж
Хеймитч асуув.
- Минийх. Тэд бидний амьдралыг
хохироож байснаас дутуугүй өшөө
авч тэнцвэржүүлэх хэрэгтэй биз дээ.
Чи саналаа өгч болно.- Үгүй! гээд Пит уурандаа дэлбэрч,
- Мэдээж үгүй гэж санал өгнө! Бид
яагаад ч ахин нэг тоглоом зохиож
болохгүй! гэв.
- Яагаад үгүй гэж? Харин ч шударга
юм биш үү. Сноуд ач охин бий. Би
зөвшөөрсөн санал өгч байна гэж
Жонна сөргөв.
- Би ч гэсэн. Тэдэнд өөрсдийнх нь
эмчилгээний аргыг мэдрүүлэх
хэрэгтэй гэж Энобариа хайхрамжгүй
хэллээ.
- Энэ чинь бидний боссон шалтгаанбиз дээ! Санаж байна уу? гээд Пит
бусдыгаа харлаа. - Энни?
- Би Питийн адил эсрэг санал өгч
байна. Финник энд байсан бол бас
тэгэх л байсан.
- Гэхдээ түүний энд байхгүй байгаа
учир нь Сноугын мутантууд алсан
гэж Жонна сануулав.
- Үгүй. Энэ чинь буруу явдал. Бид бие
биеэ дайсан гэж үзэхээ болих
хэрэгтэй. Энэ агшинд бидний амьд
үлдэх л чухал. Би үгүй гэж санал өгч
байна хэмээн Бити хэлэхэд,- Китнисс, Хеймитч хоёр үлдлээ гэж
Коин хэлэв.
Тэгэхэд ийм зүйл болсон хэрэг үү?
Далан жилийн өмнө? Бүлэг хийх
ажилгүй хүмүүс суугаад өш хонзоно
өвөрлөсөн сэтгэлээр тоглоом зохион
байгуулахын төлөө саналаа өгсөн
байх нь. Ямар гээчийн зөрчилдөөн
бэ? Хэн нэгэн нигүүлсэнгүй сэтгэлээр
бүсүүдийн хүүхдүүдийг үхэл рүү
илгээжээ. Сноугын сарнайн үнэр
хамар нэвтлэн цоргиж хоолой руу
ороход цөхөрсөндөө дотор
бачуурав. Энэ бүх миний хайртай
хүмүүс үрэгдсэн байхад бид шинэ
тоглоом зохиож хүний амь хороохтухай ярьж байна. Үхлийн тоглоомд
хүний амь золиослохоос ондоо юу ч
байхгүй. Юу ч өөрчлөгдсөнгүй. Одоо
хүртэл өөрчлөгдсөнгүй.
Би болгоомжтойгоор боломжтой
бүх зүйлийг эрэгцүүлэн бодох зуур
сарнай нүдэнд тусахад,
- Би Примийн төлөө... за гэж өглөө
гэв.
- Хеймитч бүгд чамайг хараад байна
гэж Коин сануулав.
Уурссан Пит Хеймитчийг харцаар
бөмбөгдөхөд тэр над руу ширтлээ.Шийдвэрлэх агшин болов. Бид
хоорондоо хичнээн төстэйн адил тэр
намайг маш сайн ойлгодог байлаа.
- Би ятга шаазгайг дэмжиж байна.
- Сайн байна. Санал хурааж дууслаа.
Одоо цаазаар авалтыг үзэхийн тулд
явж суудлаа эзэлсэн нь дээр байх
гээд Коинд дэргэдүүр өнгөрөхөд би
сарнайтай аягаа өргөж,
- Та үүнийг Сноу зүрхэн тушаагаа
зүүснийг харсан уу? гэж асуув.
- Тэгэлгүй яахав. Түүнийг тоглоомын
тухай мэднэ гэдэгт итгэлтэй байнахэмээн инээмсэглэв.
- Баярлалаа.
Хүмүүс өрөөнөөс гарч намайг
хүрээлэв. Би сүүлчийн нунтаг энгэсэг
тавиулаад Плутархын заавар ёсоор
өргөөний өмнө талын хаалгаар
гарав. Хотын дугуй талбай болон
гудамжны хоёр талаар хүмүүс
цугларчээ. Үлдсэн хүмүүс болох
хамгаалагчид, албаныхан, бослогын
удирдагчид болон ялагчид байраа
эзлэв. Би Коин тагтан дээр гарч
ирэхэд хүмүүс угтан шуугихыг
сонсов. Тэгтэл Эффи мөр лүү түлхээд
өвлийн хүйтэн нарны гэрэлд гарав.Намайг байраа эзлэн хажуулдан
зогсоход хүмүүс түрхэн шуугьсанаа
Сноу хаалгаар гарч ирэхэд галзуурах
адил боллоо. Шаардлагагүй хэдий ч
түүний гарыг ард нь сэрэмжлэн
хүлжээ. Тэр хаашаа ч зугтах газаргүй.
Энэ нь Бэлтгэлийн төвийн өмнө тайз
биш ерөнхийлөгчийн өргөөний
өмнөх давчуу тавцан байлаа.
Хачирхалтай нь хэн ч миний
бэлтгэлд санаа зовсонгүй. Тэр
надаас арван ярдын зайд зогслоо.
Би гартаа барьсан нум хүржигнэхийг
мэдрээд саадган дахь сумаа сугалан
хөвчилж царайг нь ширтэв. Сноу
ханиалгахад цусан дуслууд эргүүг ньдаган урсав. Хөөсөн уруулынх нь
завсар нарийхан хэл цухалзана. Би
түүний нүднээс ямар нэг айж,
гэмшиж, уурссан тэмдэг эрсэн ч тэнд
ердөө сүүлчийн яриа дууссан үеийн
хөгжилтэй байдал олж харав. Яг л
түүний "Өө, хонгор хатагтай Эвердин
минь. Бид бие биендээ худал
хэлэхгүй гэж тохиролцсон гэж
бодсон юмсан" гэсэн үеийнх шиг.
Түүний зөв. Бид бие биендээ худал
хэлэхгүй байхаар тохиролцсон.
Би нумны хөвчөө суллан тавихад сум
урагш нисэж ерөнхийлөгч Коин
тагтан дээрээс хажуулдан газарүхэдхийн унав.XXVII
Мэгдсэн явдлын дараа надад
ганцхан чимээ сонсогдов. Сноугын
инээд. Тэрбээр аймшигтай
хэржигнэн хөхөрсөнөө цустай
хөөсөөр тургиж ахин ханиалгаж
эхэллээ. Би түүний надаас
зайлсхийхийн тулд урагш бөхийхийг
хартал хамгаалагчид урдуур
халхлав.
Саарал дүрэмт хувцаснууд над руу
цутгахад Панемийн шинэ
ерөнхийлөгчийг алсан алуурчины
ойрын ирээдүй юу болох тухай
бодлоо. Байцаалт тамлал, олоннийтийн өмнөх цаазаар авалт.
Эцсийн салах ёсны гүйцэтгэлийг ойр
дотны хэдхэн хүнтэй гүйцэтгүүлнэ.
Ертөнцөд ганцаар үлдэж байгаа
ээжтэй минь уулзуулах биз.
Би "тавтай нойрсоорой" гэж
нумандаа шивнэн хөдөлгөөнгүй
болгоод зүүн гарын ханцуйд байсан
эмээ зулгаан авахын тулд гараа
өргөсөн ч оронд нь хэн нэгний
биеийг хазсанд гайхан толгой
эргүүлээд Питийн нүдтэй харц
тулгарав. Түүний эм дарсан гар дээр
шүдний ором гаран цус урсчээ.
- Намайг тавь! гэж би хашгираадтийчлэн мултрахыг оролдов.
- Чадахгүй.
Тэд намайг түүнээс чирэн
холдуулахад ханцуйны халаас огло
татагдан урагдаж Циннагын
сүүлчийн бэлэг бараан хүрэн өнгийн
эм газар унаж хамгаалагчдын гуталд
гишгэгдлээ. Би зэрлэг араатан адил
догшрон өшиглөж, хазан, маажилж
тоо тоомшгүй гараас салахын тулд
боломжтой бүхнийг хийв.
Хамгаалагчид намайг газраас
хөндийрүүлсэн ч үргэлжлүүлэн
тэмцсээр байлаа. Гейлийн нэрийг
чанга дуудан хашгирлаа. Түүнийголны дундаас олж чадаагүй ч юу
хүсч байгаа болохыг минь мэднэ.
Бүгдийг төгсгөл болгох ганцхан
харвалт. Гэсэн ч нум, бууны сумны
алин ч ирсэнгүй. Тэр намайг
харахгүй байгаа юм болов уу? Үгүй
дээ. Бидний дээрх аварга том
дэлгэцэн дээр дугуй талбайн эргэн
тойрон дахь үйл явдлыг эхнээс нь
төгсгөл хүртэл харах боломжтой
байлаа. Тэр харж мэдэж байсан ч
биелүүлж чадсангүй. Миний адил
баригджээ. Ангийн найзын хувьд
харамсалтай хэрэг байна.
Одоо би ганцаар үлджээ.Тэд намайг өргөөний дотор чирж
оруулаад гавлан, нүдийг минь боов.
Би чирэх гулдрахын завсар урт
хонгилоор уруудан, цахилгаан
шатаар дээш доош яваад хивстэй
шалан дээр газардахад гав тайлаад
хаалга хааж орхив. Нүдний боолтоо
автал Бэлтгэлийн төвийн хуучин
өрөөндөө байж байлаа. Өмнө энд
эхний тоглоом болон дөрөв дэх
Номхотгол эхлэхийн өмнөх сүүлчийн
үнэт өдрүүдээ өнгөрөөж байсан
билээ. Орон дээр нүцгэн гудас
тавиастай, шүүгээний дотор хоосон
байв.
Би арай ядан өндийж ятга шаазгайнхувцсаа тайллаа. Бие битүү хөхөрч
хоёр хуруу хугараад,
хамгаалагчидтай хийсэн тэмцэлд
арьс илүүтэй зовжээ. Шинэхэн ягаан
арьс минь цаас шиг урагдаж
лаборторийн нөхөөснөөс цус
гоожиж байлаа. Би дэндүү
цаашилсан болохоор эмч ирэхгүй
тул гудсан дээр үхлээ хүлээн цусаа
гоожуулан хэвтлээ.
Гэвч аз таарсангүй. Үдэш цус нөжрөн
бие минь хөндий хөшсөн хэдий ч
амьд үлдэв. Би доголсоор
шүршүүрийн усыг хамгийн зөөлөн
дээр нь тохируулан тавиад саван,
шампунь хэрэглэлгүй бүлээхэнурсгалд тохойгоо өвдгөн дээрээ
тавин толгойгоо барин суулаа.
Миний нэр Китнисс Эвердин. Би
яагаад үхсэнгүй вэ? Би хэдийн үхсэн
байх ёстой. Хэрвээ би үхсэн бол
бүгдэд дээр байсан юм.
Намайг шалны дэвсгэр дээр алхан
гарах үед халуун агаар зүдэрсэн
арьсыг минь жигнэв. Тэнд өмсчихөөр
цэвэр хувцас алчуур хүртэл
байсангүй. Өрөөндөө эргэн ортол
ятга шаазгайн хувцас алга болж
оронд нь цаасан хувцас хэвтэж байв.
Нууцлаг гал зуухнаас хоол ирүүлж,
амттанд нь савтай эм орхижээ. Бихоолноос идэж, эм уугаад арьсандаа
тос түрхэв. Одоо амиа яаж хорлох
талаар бодох хэрэгтэй.
Би цустай гудсан дээр буцаж хэвтээд
даараагүй ч эмзэг биен дээр цаасан
хувцастай хичнээн нүцгэн болохоо
мэдэв. Цонхны шил фут шахам
зузаан болохоор амиа хорлон үсрэх
боломжгүй. Түүнчлэн би маш сайн
дүүжлүүрийн гогцоо зангидаж чадах
хэдий ч хаанаас дүүжлэгдэх билээ.
Эмээ үхлийн тунгаар ууж болох ч
хяналтанд байгаа гэдэгт итгэлтэй
байна. Намайг одоо шууд
нэвтрүүлгээр харуулж
тайлбарлагчид Коиныг алсаншалтгааныг олохоор дүн шинжилгээ
хийж байгаа эсэхийг хэн мэдэх юм
бэ. Хяналттэй нөхцөлд амиа хорлох
арга бүтэхгүй. Миний амьдрал ахин
Капитолын эрх мэдэлд оржээ.
Миний хийж чадах зүйл энэ бүхнээс
татгалзах байсан тул юм идэж уун,
эм хэрэглэхгүй байхаар шийдэв. Би
үүнийг хийж чадна. Ердийн нэг үхэл.
Гэвч хар тамхийг их хэмжээгээр
хэрэглэж дасал болсон учир энэ нь
цохилт болж бие дагжтал чичирэн,
хатгуулан өвдөж тэсгэлгүй даарахад
гаргасан шийдвэр өндөгний хальс
шиг няц дарагдахад газар өвдөглөн
унаад хивс самардаж үнэт эмээхайлаа. Иймээс төлөвлөгөөгөө хар
тамхинаас болж удаашруулав.
Надад шаргал арьс, том нүднээс өөр
зүйл үлдсэнгүй. Тэгтэл хоёр өдрийн
дараа урьдчилан төлөвлөгөөгүй зүйл
болж би дуулж эхлэв.
Цонхны дэргэд, усанд орох,
нойрондоо ч гэсэн дуулж байлаа.
Цаг тутам уянгын, хайрын
гашуудлын гээд янз бүрийн дуу
дууллаа. Эцэг минь нас барахаасаа
өмнө бүх дуугаа зааж өгсөн ч миний
амьдралд хөгжим бараг байсангүй.
Гайхалтай нь би тэднийг ая үгтэй нь
сайтар санаж байлаа. Миний хоолой
бүдүүлэг хахир байснаа яваандаатунгалаг цээлхэн болов. Ятга
шаазгайн чимээгүй байхдаа алдсан
хоолойн өнгө эргэн иржээ. Өдөр
хоног өнгөрсөөр долоо хоног
боллоо. Цонхны цаана цасан ширхэг
хаялана. Энэ бүх хугацаанд би
зөвхөн өөрийнхөө хоолойг сонсож
байв.
Тэд үүнийг хийх юм болов уу?
Юундаа саатаад байгаа юм бол?
Ердөө ганцхан охины үхлийг зохион
байгуулах тийм хэцүү байлаа гэж үү?
Би амиа хорлох арга үргэлжлүүлэн
эрсээр байлаа. Бие минь хэзээ ч
байгаагүйгээр турж эцэн
өлсгөлөнгийн эсрэг тэмцсэн хэвээрбайсан ч заримдаа амьд амьтаны
зөнгөөр цөцгийтэй талх, шарсан
маханд татагдан хорхой хүрнэ. Гэсэн
ч би тэвчсээр байлаа. Заримдаа бие
муудахад нөгөө ертөнц рүү явах цаг
боллоо гэж бодсон ч тэд хар
тамхины тунг багасаж байгаа
болохыг ойлгов. Намайг удаанаар
гаргахыг хичээж байна. Гэхдээ
яагаад? Тэгэлгүй яахав сул дорой
ятга шаазгайг олны өмнө
даажигнахад хялбар байх биз. Тэгтэл
аймшигтай бодол төрлөө. Тэд
намайг алах гээгүй бол яана? Хэрвээ
өөр төлөвлөгөөтэй байвал яах болж
байна? Намайг шинээр нөхөн
сэргээж сургаад ашиглах гэж байгааюм болов уу?
Би үүнийг хийхгүй. Хэрвээ энэ
өрөөнд өөрийгөө алж чаддаггүй юм
бол гадагш гарах анхны боломжоор
дуусгана. Тэд намайг тэнхрүүлж,
толигор биетэй болгон хувцаслаад
ахин үзэсгэлэнтэй болгож чадна.
Түүнчлэн мөрөөдлийн зэвсэг зохион
бүтээж гарт минь атгуулж болох
хэзээ ч тархийг минь зорилгодоо
ашиглахаар угааж чадахгүй. Би
эдгээр мангас нэртэй хүмүүсийн нэг
болохдоо жигшүүр төрлөө. Хэвийн
бус хүн л шийдвэр гаргахын төлөө
хүүхдүүдийн амийг золиосонд гаргах
биз. Чи үүнийг хүссэн зүгтээ эргүүлжболно. Сноу Үхлийн тоглоомыг
хяналтаа тогтоохын тулд бодож
олсон. Коин шүхрийг дайны явцыг
түргэсэхийн тулд бодож олсон.
Эцсийн эцэст хэнд ашигтай юм бэ?
Хэнд ч биш. Үнэндээ ертөнцийн нэг ч
амьд амьтанд ашиг авчрахгүй.
Хоёр өдрийн дараа би гудсан дээрээ
юм идэж уулгүй, эмэндээ ч гар
хүрэлгүй хэвтэж байтал өрөөний
хаалга нээгдэж хэн нэгэн орны
дэргэдэх харааны тусгалд орж ирэв.
Хеймитч.
- Чиний шүүх хурал дууссан. Алив гэр
лүүгээ харьцгаая.Гэр лүүгээ гэнээ? Тэр юуны тухай
яриад байна? Надад гэр байхгүй.
Эсвэл зүгээр төсөөллийн газар байж
болох ч би хөдлөхөд хэтэрхий
сульдаж доройтсон байлаа. Үл таних
хүмүүс ирэн намайг хүчээр хооллож,
угаан хувцаслав. Нэг нь намайг яг л
үнгэгдсэн хүүхэлдэй шиг өргөн
байшингийн дээвэр дээр гаргаад
онгоцонд оруулж суулгав. Хеймитч,
Плутарх хоёр урдаас харан суухад
хэдэн хормын дараа бид нислээ. Би
хэзээ ч Плутархыг ийм сайхан
ааштай байхыг харж байсангүй. Тэр
баяр хөөрөндөө гэрэлтэн,- Чамд мэдээж мянган асуулт байгаа
байх даа! гэв.
Намайг хариу дуугарсангүйд яриагаа
цааш нь үргэлжлүүлэв.
Миний Коиныг харвасны дараа
үймээн самуун дэгджээ. Чимээ
шуугиан намдсаны дараа Сноугын
бие байрандаа хүлээстэй байгааг
илрүүлсэн байна. Тэр хахаж цацлан
инээж байгаад олны хөлд
даруулжээ. Гэхдээ хэн ч үүнд санаа
зовсонгүй. Шуудхан сонгууль
явуулан Пэйлорыг ерөнхийлөгч
болгожээ. Плутарх олон нийттэй
харилцах нарийн бичгийн даргаартомилогдож зурагтаар гарсан анхны
томоохон явдал болох миний шүүх
хуралд гялалзсан гэрчээр оролцжээ.
Хамгаалсан гэдэг нь ойлгомжтой.
Түүнчлэн цагаатгагдан суллагдах
явдлын ихэнхи хэсгийг эмч Аурелиус
намайг сэтгэлийн шархаа даалгүй
солиорсон гэж дүгнэснээр
шийдэгдсэн байна. Намайг түүний
хараан дор байлгах нөхцөлөөр
сулласан ч хэзээ ч арван хоёрдугаар
бүс шиг орхигдсон газар амьдрахгүй
нь тодорхой учир утсаар зөвөлгөө
өгөх болов. Үнэндээ хэн ч дайн
дуусахад надаар юу хийлгэхээ
мэдэхгүй байсан ч өөр нэг дайн
дэгдэх юм бол Плутарх тэднийгнадад дүр олж чадна гэдэгт итгэлтэй
байв. Ингээд Плутарх инээд
алдсанаа хэн ч тоглоомыг нь
үнэлсэнгүйд санаа зовсонгүй
бололтой.
- Плутарх чи шинэ дайнд бэлдэж
байгаа юм уу? гэж би асуув.
- Үгүй дээ одоо биш. Одоо бид
саяхны айдсыг хэзээ ч давтагдахгүй
байхыг нийтээр зөвшөөрсөн амтат
үед байна. Гэвч олон нийтийн бодол
богино настай. Бид чинь
хөөрхийлөлтэй ой санамжтай
өөрсдийгөө устгах агуу авъяас бүхий
тогтворгүй тэнэг амьтад шүү дээ.Тийм зүйл болохыг хэн мэдэх юм
бэ? Тийм биз дээ, Китнисс.
- Юу гэнээ?
- Цаг хугацаа улиран өнгөрсөөр.
Магадгүй бид хүн төрлөхтний
хувьсалын гэрч байж болох шүү дээ.
Энэ тухай бодож үзээрэй.
Дараа нь тэр хоёр долоо хоногийн
турш ажиллуулсан дуулах шинэ
хөтөлбөр таалагдсан эсэхийг
асуугаад багийнхандаа намайг гэрт
хүргэж өгөх тушаал өгөв.
Бид төдөлгүй Плутархыг буулгахынтулд гуравдугаар бүсэд түр газардав.
Тэр Бититэй зурагтын сувгийн
системийг шинэчилэх талаар уулзаад
надад хандан "Гадны хүн шиг байх
хэрэггүй шүү" гэлээ.
Биднийг ахин тэнгэрт нисэхэд би
Хеймитч рүү харлаа.
- Чи яагаад арван хоёрдугаар бүс рүү
буцаж байгаа юм?
- Тэд Капитолд намайг байлгах
таарсан газар олсонгүй бололтой
гэхэд цааш асуугаагүй хэдий ч
миний сэжиглэл өсөн нэмэгдэв.Хеймитч хэнийг ч алаагүй. Тэр хүссэн
зүгтээ явж болно. Хэрвээ тэр арван
хоёрдугаар бүс рүү буцаж байгаа
бол тушаасан болоод тэр.
- Чи намайг харгалзах гэж байгаа юм
уу? Яг л зөвлөх шиг үү? гэхэд мөрөө
хавчсанд тийм болохыг нь ойлгов.
- Ээж эргэж очих уу?
- Үгүй гээд хүрэмнийхээ халааснаас
дугтуй аваад надад сунгасанд
нямбайлан бичсэн хаягийг нь
уншлаа. - Тэр дөрөвдүгээр бүсэд
эмнэлэг байгуулах ажилд туслах гэж
байгаа. Чамайг очсон даруй яриарайгэсэн. Чи түүний яагаад эргэж
ирэхгүйг мэдэж байгаа биз дээ.
Тиймээ би мэднэ. Яагаад гэвэл эцэг,
Прим хоёр маань үнс болсон байхад
энэ газар түүнд хэтэрхий олон
гашуудалтай дурсамж авчирах
болно. Харин надад үгүй бололтой.
- Чи өөр хэн тэнд байгааг мэдмээр
байна уу?
- Үгүй. Би гэнэтийн бэлэг байгаасай
гэж хүсч байна.
Хеймитч сайн зөвлөгчийн ёсоор
надад хачиртай талх идүүлж үлдсэнзамын турш унтаж амрахыг зөвлөв.
Дараа нь онгоцны тасалгаа бүрийг
шалган архины төрлийн ундаагаар
цүнхээрээ дүүргэн авлаа. Бид шөнө
болсон хойно ялагчийн тосгоны
ногоон зүлгэн дээр газардлаа.
Хеймичт манайхыг оролцуулаад тал
байшингийн цонх гэрэлтэй байсан ч
Питийнхэд байсангүй. Хэн нэгэн гал
зууханд гал түлэн дулаацуулжээ. Би
ээжийн захиаг атгаад ганхдаг сандал
дээр суулаа.
- За маргааш уулзая гээд түүнийг
цүнхэн дэх архины лонхоо
харшуулан гарсан хойно "эргэлзэж
байнa" гэж араас нь шивнэв.Надад сандлаас босох хэрэг
байсангүй. Гэрийн бусад хэсэг хүйтэн
байсан бөгөөд хоосон харанхуйд
сүүмэлзэнэ. Би хуучин алчуураар
биеэ ороогоод гал ширтэн суулаа.
Унтаад сэрэхэд өглөө болсон
бололтой Тослог Сэй зуух
түчигнүүлэн өндөгтэй талх шарж
байлаа. Бид хоорондоо бараг
ярилцсангүй. Тэр жижигхэн ач
охиноо дагуулан ирсэн нь ээжийн
нэхмэлийн сагснаас тод цэнхэр
өнгөтэй бөөрөнхий утас авлаа.
Тослог Сэй түүнийг байранд нь тавь
гэсэн ч би авч болно гэж хэллээ. Энэ
гэрт ахиж хэн ч юм нэхэхгүй.Өглөөний цайны дараа Тослог Сэй
сав суулга угаагаад явж оройн
хоолны үеэр намайг хооллохоор
ахин эргэн ирэв. Би түүнийг сайн
хөршийн үүднээс хийж байгаа юмуу
эсвэл засгийн газраас цалин төлж
байгаа эсэхийг мэдээгүй ч өдөрт
хоёр удаа ирж байлаа. Тэр хоол
бэлтгэж би иднэ. Би цаашдын
алхамынхаа тухай бодохыг хичээв.
Одоо амьдралаас хагацахад саад
болох зүйл байхгүй. Гэсэн ч би ямар
нэг зүйл хүлээгээд байлаа.
Заримдаа утас ахин дахин жингэнэх
хэдий ч харилцуурыг авсангүй.
Хеймитч ахиж үзэгдсэнгүй. Магадгүйтэр явахаар бодсон байж болох ч
согтуу байгаа гэж сэжиглэж байна.
Тослог Сэй болон ач охиноос нь
ондоо өөр хүн ирсэнгүй. Хэдэн
сарын дараа миний ганцаардсан
аглаг байдал түүнд тээртэй
санагдсан бололтой.
- Гадаа хавар болж байна. Чи гарах
хэрэгтэй. Явж агна гэж хэлсэн ч би
хөдөлсөнгүй.
Тэр ч байтугай хоёрхон алхамын
зайтай жижиг угаалгын өрөөнд
орохоос ондоо гал зуухнаас гаралгүй
Капитолд өмсөж байсан
хувцастайгаа хэвээр байв. Минийхийдэг зүйл гэвэл галын дэргэд
суугаад ханан зуухан дээр тавьсан
задлаагүй дугтуйг ширтэнэ.
- Надад нум сум байхгүй.
- Тэгвэл хонгилд шалгаад үз дээ.
Түүнийг явсаны дараа би хонгил руу
гарч үзэхээр шийдсэн ч хэдэн цаг
өнгөрсөний дараа л хөдөлж хий
үзэгдэл сэрээхээс айсан мэт
оймстойгоо сэмээрхэн явлаа. Миний
ерөнхийлөгч Сноутай цай ууж
байсан өрөөнд эцгийн арьсан хүрэм,
эмийн ургамлын ном, эцэг эхийн
минь хуримын зураг, Хеймитчийнявуулсан хоолой, Питийн цагтай
бүсэд өгсөн зүүлт бүхий хайрцаг
байхыг олов. Түүнчлэн Гейлийн
бөмбөгдөлтөөс шөнө аврагдсан
үеийн хоёр саадагтай нум ширээн
дээр байлаа. Би ангийн хүрмийг
өмссөн ч бусад зүйлд хүрэлгүй
орхиж зочны өрөөний буйдан дээр
хажуулахаар хэвтэв. Тэгтэл
аймшигтай хар дарсан зүүд зүүдэлж
оршуулгын газрын нүхний ёроолд
хэвтээд нэрийг нь мэдэх үхсэн
хүмүүс дээрээс үнс хүрздэж байна
гэж зүүдлэв. Энэхүү чимээгүй удаан
үргэлжилсэн зүүдэнд жагсаалт
дүүрэн хүмүүс оролцож би улам
гүнд булшлагдах тусам амьсгалахадбэрх болж байлаа. Би тэднийг
зогсоохоор хүн дуудах гэсэн ч ам
хамраар дүүрэн үнс чихээд дуугарч
чадсангүй. Тэд араас нь хүрзэдсээр
байлаа...
Би өглөөний цайвар туяа хөшигний
завсар тусахад сэрсэн ч хүрздэх
чимээ гарсаар. Би хар дарсан
зүүдэнд автсан хэвээр үхдэл рүү
хашгирахын тулд хонгилоор гүйн
үүдний хаалгаар гартал түүнийг
харлаа. Царай нь минчийн
байшингийн цонхон дор хүрздэн
ухаж, тэргэнцэр дээр таван бут
тавьжээ.- Чи эргээд иржээ.
- Доктор Аурелиус намайг Капитолыг
орхихыг өчигдөр хүртэл
зөвшөөрсөнгүй. Үүнээс гадна чиний
төлөө үүрд дүр эсгэн худал хэлж
чадахгүй. Утсаа ав гэж хэлүүлсэн шүү
хэмээн Пит хэлэв.
Тэр дажгүй харагдаж байлаа. Турж
миний адил сорвитой болсон ч
харцан дахь тамлагдсан бүүдгэр
төрхөө алджээ. Тэр намайг дотогш
ороход үл мэдэг хөмсөг зангидсанд
нүдний урдуур унжсан үсээ
холдуулах гэтэл ширэлдсэн байлаа.
Иймээс өөрийгөө хамгаалахын тулд,- Чи юу хийж байгаа юм бэ? гэж
асуув.
- Би өглөө ой руу явж эд нарыг ухаж
ирсэн. Байшингийн хажууд суулгаж
болно гэж бодож байна.
Би шаварт хутгалдсан үндэстэй бут
руу ширттэл санаанд нэр нь орж
ирэхэд Питийн хэрцгий явдлыг
дуудан хашгиран загналаа. Зүгээр ч
нэг цэцэг биш миний дүүгийн нэрээр
нэрлэгдсэн цэцэг байв. Тэгээд Питэд
зөвшөөрсөний тэмдэг болгон толгой
дохиод яаран гэртээ орж хаалгаа
цоожлов. Гэсэн ч доторхи уур хилэнгадагшилсангүйд сульдаж чичирсээр
гишгүүр өөд гүйлээ. Сүүлчийн
гишгүүр дээр хөл тавьмагц шалан
дээр ойчоод өндийж өрөөнд орлоо.
Үнэр сулхан хэдий ч ханхалсаар аж.
Энд байна. Хатсан цэцэгтэй саван
дундах цагаан сарнай. Хатаж
хэврэгшээд Сноугын хүлэмжинд
байсан гоо сайхнаа алджээ. Би
савтайг авч гал зуух руу буугаад
зуухны цог руу тонгойлгоход
цэцгэнд гал авалцан цэнхэр дөл
дүрсхийснээ сарнайг залгив. Гал
ахин сарнайг түллээ.
Би газар чулуудан саваа хагалаад
шатаар өгсөж Сноугын өмхийүнэрийг арилгахаар унтлагын
өрөөний цонхоо онгойлгосон ч
хувцас биед зууралдан шингэжээ.
Хувцсаа тайлтал хөзрийн хэмжээтэй
арьс хувцсанд наалдан ховхорлоо.
Би толинд харахаас зайлсхийн усанд
орж үс, биеэ, амаа сойздон угаагаад
тод ягаан арьсаа чимчигнүүлэн гарч
өмсөх цэвэр юм хайлаа. Дараа нь
хагас цагийн турш үстэйгээ
ноцолдов. Тослог Сэй үүдний хаалга
онгойлгон орж ирээд өглөөний хоол
бэлтгэх зуур шатаах хувцсаа
цуглуулж тавилаа. Түүний хэлснээр
хумсаа хутгаар авав. Би өндөгөө
идэж дуусаад,- Гейл хаана байгаа юм? гэж асуув.
- Хоёр бүсэд. Тэнд аятайхан ажил
олсон гэсэн. Би түүнийг зурагтаар
гарахыг харсан юм байна.
Дотор уур хилэн, үзэн ядалт буцлан,
гуниг төрөхөд тайвширах арга хайн,
- Би өнөөдөр анд явлаа гэв.
- Сайн байна шинэхэн олзноос
буцахгүй шүү.
Би нум сумаар зэвсэглэн гараад
арван хоёрдугаар бүсээс гарахаар
нугын зүг явлаа. Талбайн ойролцоохэсэг амны хаалт, бээлий өмссөн
хүмүүс морин тэргэн дээр цасан дор
өвлийн турш хэвтсэн зүйлсийг
онгичин юм цуглуулж байхыг харав.
Тэрэг хотын даргын байшингийн урд
зогсчээ. Би Гейлийн хуучин найз
Томыг нүүрний хөлсөө арчихаар
зогсоход нь танив. Тэр арван
гуравдугаар бүсэд байсан бөгөөд
эргэн иржээ. Түүний мэндчилгээ
намайг зүрх оруулахад,
- Та нар тэндээс хэн нэгийг олов уу?
гэж асуув.
- Бүх гэр бүлээр нь. Хоёр хүн тэдэн
дээр ажиллаж байгаа.Тайван сайхан сэтгэлтэй зоригтой
Маж. Надад нэр олгосон зүү
бэлэглэсэн охин. Би шүлсээ залгиад
түүнийг хар дарсан зүүдэнд минь
нэгдэн ам руу үнс хүрздэх эсэхийг
гэж гайхлаа.
- Би түүнийг хотын дарга болохоор
гэж бодсон юмсан...
- Би түүнийг арван хоёрдугаар
бүсийн хотын дарга болсон нь аз
таарсан гэж бодохгүй байна гэж Том
хэлэхэд толгой дохиод замаа
үргэлжүүлэхдээ морин тэрэг рүү
харахгүй байхыг хичээв.Атираанд ч тэр хотод ч тэр адилхан
байлаа. Олон хүн амь үрэгджээ. Би
хуучин гэрийнхээ нурсан балгасны
дэргэд зогсоход замаар дүүрэн
ачаатай тэрэгнүүд байв. Нуга алга
болж үлдсэн хэсэг нь өөрчлөгджээ.
Тэд гүнзгий нүх ухан ясаар дүүргэсэн
нь манай хүмүүсийн том булш болж.
Би хашааны нүхээр шурган ой руу
гарч ердийн газартаа очлоо. Үүний
хэрэг байсангүй. Хашаа тоггүй
болсон болохоор махчин амьтдаас
аврагдахын тулд урт мөчир дээр
авирах хэрэг гарна. Хуучин дадлаа
мартах хэцүү байлаа. Би нуур луу
явахаар бодсон ч сульдаждоройтсон тул Гейлтэй уулзсан газар
арай ядан хүрч Крессида бидний
зургийг авч байсан үеийн үхэр
чулуун дээр суулаа. Чулуу түүний
эзгүйд хэт өргөн байв. Түүнийг
урьдынх шигээ чимээгүй гарч ирнэ
гэж найдан хэдэнтээ нүдээ аньж
арав хүртэл тоолоод нээв. Тэгээд
өөртөө Гейл хоёрдугаар бүсэд сайн
ажил олсон болохоор өөр уруул
дээр үнсэж байгаа байх гэж
сануулав.
Хуучин Китнисийн хувьд сайхан өдөр
байлаа. Хавар эрт айлчилж модод
урт удаан өвлийн дараа сэрж байв.
Гэвч оргилсон хүч маань анхныцэцэгтэй хамт үгүй болов. Би хашаа
руу буцахдаа ядарсандаа толгой
эргэн явж чадахгүй болоход Том
үхсэн хүмүүс зөөдөг тэргээрээ хүргэж
өгөв. Тэр намайг зочны өрөөний
буйдан дээр суухад туслахад үдийн
нарны гэрэлд хумхийн тоос
бужигнахыг харлаа.
Толгойд ойлгомжгүй хүржигнэлт
дуулдаж жинхэнэ гэдгийг нь мэдэх
хүртэл хэсэг хугацаа өнгөрөв. Тэр
яаж ийшээ ирсэн юм бол? Би түүний
хоншоор болон газраас үл мэдэг
өргөн зогсож байгаа арын сарвуу
дээр зэрлэг амьтанд самардуулсаны
ул мөр байхыг харлаа. Арвангуравдугаар бүсээс ирэх бүх замын
турш явган гүйсэн хэрэг байх нь.
Магадгүй тэд түүнийг хөөсөн эсвэл
өөрөө Примгүй байж тэвчихгүй
болоод харахаар ирсэн байж
таарна.
- Энэ чинь ашиггүй аялал болж. Тэр
энд байхгүй гэж би мууранд хэлэхэд
ахин хүржигнэлээ.
- Тэр энд байхгүй. Чи хүссэнээрээ
хүржигнэж болно. Чи Примийг
олохгүй гэхэд түүний нэрийг сонсоод
хулмайсан чихээ өргөж найдангуй
мяулав.- Эндээс зайл! Эндээс зайл! Түүнээс
энд юу ч үлдээгүй! гээд би дэр
чулуудсан ч бултсан тул уурандаа
чичирлээ.
- Тэр эргэж ирэхгүй! Тэр хэзээ ч
ийшээ эргэж ирэхгүй! гээд өөр дэр
авч шидэх гэтэл гэнэтхэн нулимс
хацар даган урсав.
- Тэр үхсэн гээд цээжин дэх
өвдөлтийг намдаахын тулд явган
суугаад дэрээ базан уйллаа.
- Тэр үхсэн, тэнэг муур минь. Тэр
үхсэн.Миний дотроос уйлах дуулах
холилдсон цөхрөнгөө барсан чимээ
гарав. Холтсон цэцэг гонгинож
эхэллээ. Намайг юу ч хийсэн байсан
тэр явсангүй. Тойроод хүрэлгүй
эргэлдэхэд эхэр татан уйлсаар би
ухаан алдаж уналаа. Тэр ойлгох
ёстой. Өмнө нь санаанд багтамгүй
явдлаас амьд үлдэж байсан
болохоор мэдэх ёстой. Иймээс
цагийн дараа ор луугаа унтахаар
явахад сарны гэрэлд сууж байснаа
дэргэд атиралдан хэвтээд шаргал
нүдээрээ шөнө хамгаалахаар
сэрэмжлүүлэв.
Өглөө шархыг нь цэвэрлэхэдхатуужилтай байсан ч сарвуунд
орсон өргөсийг авахад муурын
зулзага шиг орилов. Бид ахиад л
уйлж энэ удаад бие биенээ
тайвширууллаа. Энэ явдлаас хүч
орсон би Хеймитчийн өгсөн ээжийн
захиаг нээж дугаарын дагуу яриад
түүнтэй хамт уйллаа. Пит бүлээхэн
талх авчирахад Тослог Сэй ирэв.
Түүнийг өглөөний цай бэлтгэхэд би
бүх утсан махаа мууранд өглөө.
Удаанаар өдөр хоног өнгөрөх тусам
би амьдралд эргэн орж эхлэв. Эмч
Аурелиусын зөвлөгөөний дагуу
хөдөлгөөнтэй байхыг хичээн түүнд
номны тухай санаагаа хэлэхэдКапитолын дараагийн галт тэргээр
том хайрцаг дүүрэн цаас явууллаа.
Би энэ санааг гэр бүлийнхээ
ургамлын номноос авсан юм. Энэ
газар бүгдийг ой ухаандаа
даатгалгүй бичиж тэмдэглэж байх
хэрэгтэй. Хуудас бүр хүний зургаар
эхлэх учир бид олж чадаагүй ч Пит
зургийг нь зурлаа. Үүний дараа би
үйл явдлыг нямбайлан мартахааргүй
бичиж байв. Примийн хацрыг
долоож буй ямаа, эцгийн минь
инээд, Питийн аавын жигнэмэг,
Финникийн нүдний өнгө, Цинна
торгон тууз хийж, Богс Хологоо
тохируулж, Рут өлмий дээрээ нисэхгэж байгаа шувуу шиг гараа дэлгэн
зогсчээ. Ингээд цааш үргэлжлэв. Бид
хуудсуудыг давстай усаар лацдан
тэдний үрэгдсэн явдлыг хоосон
үрэгдэлгүй сайхан амьдарна гэж
амлав. Эцэст нь Хеймитч бидэнтэй
нэгдэж оролцогчоос хүчээр зөвлөх
болсон хорин гурван жилийн үйл
явдлалаа нэмэрлэв. Хуудас бүрийн
завсар орой ургасан яргуй хадгалав.
Түүнчлэн Финник, Энни хоёрын
шинэ төрсөн хүүгийн зургийг
харахад хачин баярлах сэтгэл
төрлөө.
Бид хуучин ажилдаа эргэн орлоо.
Пит талх жигнэж, би агнан, Хеймитчууж байтал дараагийн галт тэргээр
галуунууд ирлээ. Аз болоход
галуунууд өөртөө санаа тавьж чадах
аж.
Энд зөвхөн бид байсангүй. Хоёр
зуугаад хүн юу ч болсон орон гэртээ
эргэн иржээ. Тэд уурхай хаагдсан
болохоор газрын үнс нурмыг
цэвэрлэн хүнсний ногоо тарив.
Капитолын эвдэлсэн машинуудыг
орон нутгийн шинэ үйлдвэрт засаж
эм хийж эхлэв. Хэнд ч ээлж
байсангүй. Нуга ахин ногоорлоо.
Пит бид хоёр ахин хамтдаа байх
болов. Дурсамж гялсхийх чимээгүймөчүүдэд тэр хуруугаараа сандлын
түшлэгнээс зуурна. Би шөнө
мутантууд болон амь үрэгдсэн
хүүхдүүдийн тухай хар дарсан
зүүдэлж хашгирахад түүний гар
үргэлж тайвшируулахаар дэргэд
байна. Эцэстээ уруул нь. Шөнө ахин
надад эрэг дээр төрсөн хүсэл
дүрэлзэхэд ямар ч тохиолдолд ийм
явдал болох байсныг ойлгов. Гэсэн ч
Гейлийн уур хилэн үзэн ядалтын
галыг тэсэх хэрэгтэй байлаа. Миний
өөрийн гал хангалттай. Надад
Сүйрлээс эргэн төрсөний тэмдэг
болох тод шаргал өнгийн багваахай
хэрэгтэй. Бид амьдралаа
үргэлжлүүлэхээр амлалт өгсөн тулхичнээн их зүйл алдсан нь хамаагүй
байв. Бүх зүйл ахин сайн болно.
Зөвхөн Пит л үүнийг надад өгч чадна.
Тэгтэл үүний араас түүний,
- Чи надад хайртай. Үнэн үү? Худал
уу? гэх шивнэлт гарахад,
- Үнэн гэлээ.ТӨГСГӨЛ
Тэд ойн цоорхойд тоглож байв. Хар
үстэй цэнхэр нүдтэй охин бүжиглэж,
цайвар буржгар үс саарал нүдтэй хүү
булцгар хөлөөрөө тэнтэр тунтар
алхана. Би үүнийг тав, арав, арван
таван жилийн дараа зөвшөөрөх
байсан ч Пит ингэж хүссэн билээ. Би
хүүхдээ дотор анх хөдлөхийг
мэдрээд эрт үеийн айдас төрснөө
баяр хөөрт автан гараараа дарав.
Түүнд хамаагүй дээр байх болно.
Асуудал дөнгөж эхэлж байлаа. Бүс
бүрэн устгагдаж, Үхлийн тоглоом
үгүй болжээ. Гэхдээ сургуульд заахучир охин маань бидний түүнд
оролцсоныг мэднэ. Харин хүүгийн
хувьд хэдэн жилийн дараа мэдэх
болно. Би яаж тэдэнд энэ ертөнцийн
тухай айдасгүй ярьж чадах юм бэ?
Миний хүүхдүүд энэ дууны үгийг
тогтоох ёстой.
Уд модны дорхи ойн цоорхойд
Ногоон навчин ортой зөөлөн ногоон
дэртэй
Толгойгоо доош нь тавиад нойрмог
нүдээ аниарай
Нар мандахад ахин нээгдэх болно
Энд аюулгүй дулаахан
Хонин нүдэн цэцэг чамайг хамгаалахболно
Энд л чиний амтат мөрөөдөл биелж
Энэ газар би чамд хайртай
Миний хүүхдүүд оршуулгын газар
тоглож байна гэдгээ мэдэхгүй. Пит
бүх зүйл хэвийн гэж хэлсэн. Бид
хамтдаа төдийгүй бас ном байна.
Тэдэнд ийм аргаар ойлгуулж
зоригтой болгоно. Гэвч нэг л өдөр
хар дарсан зүүдээ тайлбарлах хэрэг
гарах байх. Яагаад тэд ирсэн, яагаад
хэзээ ч явахгүй байгаа тухай гээд л.
Түүнчлэн амьд үлдсэн тухайгаа ярьж
зарим өглөө тэднийг алдахаас
айсандаа баярлаж чаддаггүйгээярина. Одоо толгойд хэн нэгний
хийсэн сайн сайхан зүйлсийн тухай
жагсаалт бүрджээ. Энэ нь яг л
тоглоом шиг давтагдах болно.
Хорин жил өнгөрсөний дараа арай
залхуутай болсон ч тэр.
Гэхдээ тоглоом үүнээс хамаагүй дор
байлаа.
ТӨГСӨВ.
+ comments + 1 comment
Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө буцааж авах программ хийлгэж, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 доллараас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг.
*** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу
Post a Comment