Сүүлд нэмэгдсэн :
Home » » Өлсгөлөн тоглоом 3-2

Өлсгөлөн тоглоом 3-2

Өлсгөлөн тоглоом 3-2
/Дайралт

X

Биений дотроос хашгиралт гарсан ч

хоолой дээр тээглэн амьсгал

давхцаад хөшчихлөө. Хэрвээ

хүзүүний булчингаа суллан хашгирч

чаддагсан бол хэн нэгэн хүн ажиглах

болов уу? Өрөөнд үймээн дэгдэж

Питийн хэлсэн үгийн учрыг олохоор

шуугилдав.

- Чи... арван гуравдугаар бүсэд...

өглөө үхнэ!

Тэгтэл бусдын анхаарлыг татан

Хеймитчийн хоолой,

- Чимээгүй! гэхэд бүгд түүний зүг

- Үүнд тийм ч тааж ядаад байх зүйл

алга! Хүү ердөө биднийг дайралтанд

өртөнө гэж хэлсэн. Энд арван

гуравдугаар бүсэд.

- Тэр хаанаас энэ мэдээллийг авсан

- Бид яагаад түүнд итгэх ёстой гэж?

- Чи хаанаас мэдэж байгаа юм?

- Түүнийг нууц задруулсаны төлөө

цусанд нь хутгасан биз дээ. Та нарт

өөр ямар баримт хэрэгтэй юм бэ?

Китнисс, надад туслаач! гэж Хеймитч

цөхрөн архирлаа.

Би хөшсөн байдлаасаа гарч,

- Хеймитчийн зөв. Питийг хаанаас

ийм мэдээлэл авсныг мэдэхгүй ч

үнэн байж таарна. Тэр үүнд итгэж

байна. Тэгээд ч тэд... гээд Сноугын

түүнд хийсэн зүйлийг чанга хэлж

- Та түүнийг мэдэхгүй ч бид мэднэ.

Та нар хүмүүсээ бэлэн байдалд

байлгах хэрэгтэй гэж Хеймитч Коинд

Ерөнхийлөгч түгшсэн харагдаагүй ч

үйл явдалд бодлогоширсон янзтай

хуруугаараа удирдлагын самбарыг

тогшсоноо тайвнаар Хеймитчтэй

ярилцаж эхлэв.

- Мэдээж бид ийм үйл явдалд

бэлтгэх болно. Бид арваад жилийн

өмнөөс Капитолын арван

гуравдугаар бүсийн эсрэг дайралт

ямар үр нөлөөтэйг таамаглаж

байсан. Цөмийн пуужин, цацрагт

туяа хэрэглэх нь агаар мандал

хүрээлэн буй орчинд хэлж баршгүй

хөнөөл учруулна. Ердийн

бөмбөгдөлт байлаа ч манай цэргийн

байрлалд хүнд цохилт өгөх бөгөөд

тэд ахин биднийг эзлэхээр

санаархаж буй билээ. Мэдээж тэд

эсрэг цохилт өдөж байгаа. Үүнээс

үзэхэд манай бослогын холбоотнууд

ч эрсдэлд орж болох юм.

- Та ингэж бодож байна уу?

- Тиймээ би тэгж бодож байна. Ямар

ч тохиолдолд бид аюулгүй байдлын

тавдугаар түвшний бэлтгэл арга

хэмжээ авах болно. Өндөр

түвшиний тусгаарлалт зарлалаа гээд

тэр товчлуур түргэн даран заавар

Түүнийг толгойгоо өргөх агшинд

арван гуравдугаар бүс хоёр түвшин

доошлов. Би эмнэлэгийн

өвчтөнгүүдийг шилжүүлэн гаргах

тухай бодлогоширсноо төмөр

хоолойгоор хүмүүсийг шаргал бүсэд

цугларах заавар өгөхийг сонсов.

Секунтын дараа хоёрдугаар

давхарга тусгаарлагдах иргэдийн

дунд халдварт өвчин байгаа эсэхийг

шалгаад амьдардаг давхартаа эргэн

Би угаалгын өрөөнд хоолойны цаана

аваарын дохиог үл хайхран аалз

хэрхэн шүлсээ татахыг харан

зогслоо. Арван гуравдугаар бүсэд

хадаж буй аваарын дохионы дагуу

бэлтгэх зүйл юу ч байсангүй. Богс

намайг Финникийн хамт хонгилын

өргөн шат руу авч явлаа. Хүмүүсийн

урсгал доошоо горхи мэт цувна. Хэн

ч орилж хашгирах юмуу

түлхэлцсэнгүй. Хүүхдүүд хүртэл

томоотой явцгаана. Бид чимээгүй

уруудсаар ганц үг хэлэхэд чанга

цуурайтахаар байлаа.

Ээж Прим хоёр үзэгдсэнгүй бөгөөд

ийм нөхцөл байдалд олж харахын

аргагүй байв. Тэд эмнэлэг дээр

ажиллаж байгаа. Уурхайн гүнд

ороход чих шуугин нүд бүрэлзэв.

Цорын ганц сайн тал гэвэл газрын

гүн рүү уруудах тусам чих дөжрөм

аваарын дохио бүдгэрлээ. Тэд

биднийг газрын гадаргуугаас аль

болох холдуулж байгаа бололтой.

Хүмүүс хэсэг хэсгээрээ хуваагдан

тэмдэгтэй хаалгаар ороход Богс

намайг дагуулсан хэвээр эцэст нь

шат аварга том агуйн захад хүрэв.

Би урагш явах гэсэн ч Богс

зогсоогоод гаран дээрх хуваариа

мэдрэгчид шалгуул гэлээ. Мэдээж

хэн нэгэн замаасаа төөрсөн эсэхийг

шалгахын тулд компьютерт мэдээлэл

оруулж таарна.

Энэ газар чулуун хана, хүч

нэмэгдүүлсэн ган тулгуур гээд

байгалийнхаас илүү хүний гараар

бүтээгдсэн мэт ажээ. Чулуун хана

дагуу унтлагын ор байрлуулж гал

зуух, угаалгын өрөө, эмнэлэгийн

хэсэг байлаа. Энд газрыг удаан

амьдарч болохоор тохижуулсан аж.

Агуйн эргэн тойрон дахь хэсэг

болгонд цагаан толгойн үсгээр

тэмдэг тавьжээ. Тэгтэл Богс Финник

бид хоёрт бүсэд амьдарч байсан

хэсэгтэй адилхан "E" хэсэгт орох

болсныг мэдэгдэхэд Плутарх ирээд,

- Аан та нар энд байгаа юмуу гэв.

Саяны болсон үйл явдлыг үл

харгалзан Плутархын урам зориг

мохсонгүй. Тэрбээр Битигийн

нэвтрүүлгийн дайралт амжилттай

болсон явдалд сэтгэл өндөр хэвээр

- Китнисс Питэд чамд хэцүү байгаа ч

гэсэн ч Питийн төлөө сэтгэлээр унах

юм бол бусад хүмүүс харж байгаа

- Юу гэнээ? гээд би түүнийг Питийн

аймшигтай нөхцөлд орсон явдалд

сэтгэлээр унахгүй байгаа гэдэгт

итгэж чадсангүй.

- Хоргодох байранд байгаа бусад

хүмүүс чамайг үүнд яаж хандахыг

харж байгаа. Хэрвээ чи тайван

зоригтай байвал бусад нь ч мөн

адил тийм байх болно. Өөрөөр

сандралд орвол ойн түймэр шиг

тарна гэсэн үг хэмээн Плутарх

тайлбарлахад би түүн рүү ширтлээ.

- Гал баригдсан гэж хэлж болно

хэмээн тэр үргэлжлүүлэхэд би

удаанаар сэхээ орон,

- Би дурангын өмнө байгаа юм шиг

авч дүр эсгэх ёстой юм уу? гэв.

- Тиймээ! Сайн байна. Зарим хүмүүс

үргэлж үзэгчдийн өмнө зоригтой

байдаг юм. Питийн саяхан үзүүлсэн

эр зоригийг аваад үз л дээ гэхэд би

түүнийг золтой алгадчихсангүй.

- Би Коиныг тусгаарлахаас өмнө

буцах ёстой. Чи сайн ажилласан

шүү! гээд тэр хараанаас алга болов.

Би ханан дээрх том "Е" үсгийн зүг

явлаа. Манай өрөө хааш хаашаа

арван хоёр футын хэмжээтэй чулуун

шалан дээр зааг зурсан байлаа.

Хананы хоёр талд ор байж гурав

дахь нь газар унтах болжээ. Тунгалаг

хуванцар дээр "Хоргодох байрны

журам" гэсэн цаас наажээ. Би

цаасан дээрх жижигхэн хар

үсгүүдийг харахад нүдний өмнө

цусан дусал шиг бүрэлзсэнээ

алгуурхан үг ялгагдаж эхлэв.

Эхний хэсгийг "Ирэлт" гэж

гарчиглажээ.

1. Байрныхаа хүмүүсийг бүрэн

эсэхийг тоолон шалгаж үз.

Ээж, Прим хоёр өвчтөнгүүдийг

нүүлгэн шилжүүлж буй тул би

ганцаараа хоргодох байранд

түрүүлж ирсэн байлаа.

2. Ерөнхий хангамжын хэсэг рүү

очиж өрөөнийхөө хүн бүрийн

тоогоор хүүдий ав.

Би агуйг шалган хартал Ерөнхий

хангамжын хэсэг лангуугаар

хүрээлүүлсэн томоохон өрөө байлаа.

Хүмүүс тэнд хүлээнэ. Би очиж

өрөөнийхөө дугаарын дагуу гурван

уут авах хүсэлт тавив. Эрэгтэй цаасыг

шалгамагц тавиур дээрээс тусгайлан

савласан хүүдийнүүд авч лангуун

дээр тавив. Нэгийг нь нуруундаа

үүрч үлдсэн хоёрыг гартаа барьж

эргэн явахдаа түлхэлцсэнд,

- Уучлаарай гэж хүмүүсийн дундуур

гарахдаа хэлэв.

Энэ цаг хугацааны асуудал уу? Эсвэл

эдгээр хүмүүс миний байдлыг

ажиглаж байгаа гэсэн Плутархын зөв

юм болов уу?

Эргэж ирсэн хойно нэг ууттайг нь

нээвэл нарийхан гудас, орны цагаан

даавуу, хоёр саарал хувцас, шүдний

сойз, сам, гар чийдэн гарав. Бусад

уутыг шалгавал ялгаагүй байсан

бөгөөд ганцхан өөр зүйл нь ээж

Прим хоёрын эмнэлэгийн цагаан

хувцас байлаа.

Би ор дэрээ засан, хувцсаа

үүргэвчинд буцаан хийгээд өөр хийх

зүйлгүй болсон тул эцсийн дүрэм

3. Цаашдын зааврыг хүлээ гэсний

дагуу шалан дээр хөлөө зөрүүлэн

суугаад хүлээлээ.

Хүмүүсийн урсгал тасралтгүй өрөөг

дүүргэн нөөцөө авч байв. Төдий л

удалгүй агуй хүмүүсээр дүүрэв.

Сонирхолтой нь ээж, Прим хоёр

эмнэлэгт өвчтөн хүлээн авахаар

шөнө хүртэл үлдсэн юм болов уу.

Үгүй тэгж бодохгүй байна. Тэр

эндхийн жагсаалтанд байсан.

Миний санаа зовж эхэлтэл ээж

ирлээ. Би түүний ар луу хайн харсан

ч үл таних хүмүүс байв.

- Прим хаана байна?

- Тэр энд байхгүй юм уу? Эмнэлгээс

шууд энд ирэх ёстой байсан даа.

Надаас арван минутын өмнө гарсан.

Хаана байгаа юм бол? Хаачсан байж

Би хормын зуур нүдээ аниад ангаа

мөшгөн бодлоо. Би түүний дохио

дуугарахад өвчтөнгүүдэд туслахаар

ухасхийн хоргодох байр луу яв гэхэд

нь шатан дээр тээнэгэлзэн зогсохыг

харлаа. Гэхдээ яагаад?

Би нүдээ нээлээ.

- Муур! Тэр муураа авчирахаар явж!

- Үгүй ээ гэж ээж дуу алдав.

Бид хоёул миний зөв болохыг мэдэж

байсан тул хүмүүсийн урсгалыг

нэвтлэн хоргодох байрнаас гарахыг

хичээв. Урд зузаан төмөр хаалга

хаахад бэлтгэгдэн удаанаар төмөр

дугуй дотогш эргэж эхэллээ. Хаалга

хаагдсан хойно цэргүүдийг

нээлгэхээр яагаад ч ятгах

боломжгүй. Үүнд тэдний мэдэл

хүрэхгүй. Би замбараагүй хүмүүсийг

түлхэн зайчилангаа хүлээгээрэй гэж

хашгирав. Хаалга хаагдахад ердөө

хэдхэн дюймийн зай үлдсэнд гараа

завсар луу шургуулаад,

- Онгойлго! Намайг гарга! гэж

орилоход айсан цэргийн царай

харагдсанаа дугуйг буцаан эргүүлэв.

Гадагш гарахад багтахааргүй ч гараа

няцлуулахааргүй болсонд мөрөө

- Прим! гэж шатны өөд хашгирав.

Ээж хамгаалагчдыг гуйх зуур би

нэвтэрч гарахыг оролдон, - Прим!

гэж хашгирсанд шатны дээр сулхан

хөлийн чимээ гараад,

- Бид очиж байна! гэх дүүгийн маань

хоолой сонсогдов.

- Хаалгаа барьж байгаарай! гэж Гейл

- Тэд ирж байна! гэж би цэрэгт

хэлэхэд тэд хаалгыг метрийн хиртэй

нээсэн ч би тэднийг хаахаас

эмээгээд байрнаасаа хөдөлж

Прим Холтсон цэцгийг тэврээд хацар

нь ягааран гүйж ирэхэд араас нь

гартаа цүнх барьсан Гейл даган

орлоо. Нүсэр хаалга лүгхийн

- Чи юугаа бодож байсан юм? гэж би

Примийг ууртай сэгсрээд муурыг

дундаа шахан тэвэрлээ. Примийн

тайлбар хэдийн бэлэн байлаа.

- Китнисс би түүнийг орхиж

чадсангүй. Хоёр дахь удаагаа шүү

дээ. Чи түүний өрөөн дундуур

орилон гүйж байсныг харсан ч

болоосой. Тэр биднийг

хамгаалахаар эргэж ирсэн.

- За за гээд би тайвширахын тулд

хэдэнтээ гүнзгий амьсгаа аваад

арагш ухран муурын шилэн

хүзүүнээс өргөж,

- Би чамайг боломж олдсон дээр нь

живүүлэх ёстой байж гэлээ.

Тэр чихээ хулмайлган сарвуугаа

өргөн хүржигнэхэд дүү минь

даруйхан хамгааллаа.

- Өө, Китнисс минь түүнийг шоглох

хэрэггүй. Тэр их сэтгэлээр унасан

байгаа гээд гар дээрээ авлаа.

Надад түүнийг бага зэрэг

шархдуулах даажинтай хүсэл төрсөн

ч Прим жинхэнээсээ сэтгэл зовж

байсан тул оронд нь бодолдоо

бээлийтэй гараар муурын арьсыг

хуулж байна төсөөлж олон жил

хийсэн зүйлийнх нь өшөөг авлаа.

- За за уучлаарай гээд бид ханан

дээрх том "Е" үсгийн зүг хөдлөв.

Примийг яаран явмагц би Гейлтэй

нүүр тулгарав. Тэр арван хоёрдугаар

бүсийн гал зуухнаас авсан

хайрцагтай шил барьж миний

ангийн цүнхийг мөрөндөө

эгэлдэрэглэжээ.

- Хэрвээ Питийн зөв бол бидэнд

ямар ч боломж байхгүй тэр хэлэв.

Пит. Цонхон дээрх бороон дусал мэт

цус. Яг л гутын шавар шиг.

- Хийсэн бүхэнд чинь... баярлалаа.

Чи манай өрөөнд дээр юугаа хийж

байсан юм? гээд би юмаа авлаа.

- Ердийн давхар шалгалт. Хэрвээ би

хэрэг болвол дөчин долдугаар хэсэгт

байгаа шүү.

Хаалга хаагдах үеэр болсон явдлын

улмаас намайг шинэ гэр лүүгээ

алхахад таван зуугаад хүн ширтэв.

Би олны дундуур үймэн гүйсэндээ

тайван харагдахыг хичээлээ. Хэн

нэгэн хууртагдах болов уу. За хэнд

хамаатай юм? Бүгд намайг галзуу

гэж бодож байгаа.

Нэг эрэгтэй шалан дээр дайрагдаж

унасан бололтой эгдүүцэнгүй

тохойгоо би түүн рүү исгэрэх

Прим муураа аваад доод талын

орон дээр төвхнөж хөнжлөө нүүрээ

цухуйлган нөмөрчээ. Энэ нь түүний

тэнгэр нижигнэхэд айдагтай адил

байв. Ээж хайрцгаа буланд

нямайлан тавилаа. Би хана түшин

сууж Гейлийн авчирсан ангийн

цүнхийг ухав. Эмийн ургамлын ном,

ангийн хүрэм, эцэг эхийн хуримын

зураг болон шүүгээнд байсан өөр

бусад хувийн эд зүйлс болох миний

ятга шаазгайтай зүүлт Циннагын

хувцсан дээр хатгаастай, алтан зүүлт,

мөнгөлөг шүхэртэй хоолой болон,

Питийн сувд байлаа. Би сувдыг

шүхрэнд ороогоод уутны ёроол руу

хийв. Энэ Питийн амьдралтай

холбоотой зүйл болохоор хэн ч

үүнийг надаас авч чадахгүй.

Аваарын дохионы сулхан чимээ

огцом зогсов. Коины хоолой чанга

яригчаар нүргэлэн биднийг дээд

давхараас үлгэр жишээ нүүн

шилжсэнд талархав. Тэрбээр арван

хоёрдугаар бүсийн ялагч Пит Меларк

зурагтаар арван гуравдугаар бүс рүү

энэ шөнө дайралт хийгдэх

боломжтой тухай мэдэгдсэнийг

тодотгон хэллээ.

Тэгтэл цохилтын эхний бөмбөг

уналаа. Эхлээд хүчтэй цохилт

мэдэгдсэнээ биений хэсэг бүрийг

дамжин ясны чөмөг, шүдний ёзоор

хүртэл дэлбэрэлт гүн гүнзгий

мэдрэхэд "Бид бүгд үхлээ" гэсэн

бодол зурсхийв. Би дээшээ хараад

адар цууран нүсэр том чулуу

асгарахыг хүлээсэн авч хоргодох

байр үл мэдэг чичирснээс ондоо

зүйл болсонгүй. Гэрэл унтарч тас

харанхуй болов. Хүмүүс чимээгүй

түгшин амьсгаадаж, хүүхэд

гонгинон, нэг хүний галзуу мэт инээх

нь сонсогдов. Тэгтэл цахилгаан

үүсгүүр хүнгэнэн бүдэг гэрэл

анивчсанаа хэвийн аслаа. Энэ нь

манай арван хоёрдугаар бүсийн гэрт

өвлийн шөнө асдаг гэрэлтэй

ойролцоо ажээ.

Би бүрэнхийд Примд ойртоод

хөлнөөс нь татан ойртон суулаа. Тэр

тайван хоолойгоор муурандаа дуу

дуулж байв.

- Бүх зүйл хэвийн хүүхдүүд минь.

бидний бүх зүйл сайхан болно гээд

ээж биднийг тэврэхэд би хэсэг зуур

хүүхэд насандаа эргэн очих мэт

болж толгойгоо мөрөнд нь наагаад,

- Энэ наймдугаар бүсийн

бөмбөгдөлтэй адилгүй байна гэв.

- Хоргодох байранд зориулан хийсэн

пуужин байх гэж Прим муураа

айлгахгүйн тулд аяархан хоолойгоор

- Бид тэдний тухай заалгасан. Тэд

дэлбэрэхээсээ өмнө газрын гүн рүү

нүхлэн ордог юм. Арван гуравдугаар

бүсийн гадаргууг бөмбөгдөөд ямар ч

нэмэр байхгүй л дээ гэв.

- Цөмийнх үү? гэж би асуугаад дотор

хүйт даахаа мэдэрлээ.

- Заавал тийм албагүй. Зарим нь

хамаагүй хүчтэй дэлбэрдэг. Ямар ч

байж болох юм.

Бүүдгэр гэрэлтэй байсан учир

хоргодох байрны төгсгөлийн төмөр

хаалгыг харах боломжгүй байлаа.

Хаалга цөмийн дайралтанд тэсэх

болов уу? Цацраг туяаны эсрэг зуун

хувийн хамгаалттай байсан ч

азгүйтэхэд энэ газрыг хэзээ ч энэ

газрыг орхиж чадахгүй биш байгаа

даа? Энэ бодол зурсхийхэд миний

амьдрал чулуун бунханд төгсөх нь

аймшигтай санагдсанд хаалга руу

галзуу мэт гүйн очиж гаргахыг

шаардан хашгирахыг хүслээ. Гэвч

ингэх нь утгагүй бөгөөд гаргахгүй нь

- Бид газрын гүнд байгаа болохоор

аюулгүй гэдэгт итгэлтэй байна гэж

ээж дорой дуугаар хэлэхэд би

уурхайд амь үрэгдсэн эцгийн минь

тухай бодож байгаа болов уу хэмээн

гайхширлаа. - Бурханы авралаар

Питэд биднийг анхааруулах боломж

Боломж гэнээ. Ерөнхийдөө түүнд

түгшүүр зарлахад хэрэгтэй мэдлэг,

боломж, зориг гээд бүх зүйл

бүрджээ. Би үүнийг зогсоож

чадахгүй байсан. Пит үүнийг

хэлэхийн өмнө өөртэйгээ тэмцэх

санагдсан. Яагаад? Түүнд үгээ

зохицуулан хэлэх агуу их авъяас бий.

Эсвэл түүнийг тамалсаны үр дүн юм

болов уу? Өөр зүйл байж болох уу?

Галзуурах ч юмуу?

Коины баргар хоолой хоргодох

байрыг дүүргэхэд гэрэл анивчив.

- Пит Мелларкын мэдээлэл

батлагдсан нь эргэлзээгүй учир бид

түүнд томоохон өртэй болсны

зэрэгцээ талархаж байна. Эхний

пуужин цөмийн биш хэдий ч маш

хүчирхэг байсан. Өөр олон пуужин

харвах нь мэдээж. Дайралтын үеэр

дуудагдсанаас бусад хүн байрандаа

Цэрэг ирээд ээжид эмнэлэгийн

тусламж үзүүлэх хэрэгтэй байна гэж

хэлэхэд ердөө гучхан ярдын зайд

байтал дурамжхан боссонд,

- Бид зүгээр дээ. Та үүнийг ямар нэг

зүйл дуусгаж дөнгөнө гэж бодож

байна уу? гээд би муурыг заахад

инээлдлээ. Ээжийг явсан хойно,

- Чи яагаад түүнтэй явсангүй вэ,

- Би тэнэг гэдгийг нь мэдэж байгаа

ч... гэхдээ дайралтын үеэр ор

нурахаас айгаад байна.

Хэрвээ ор нурвал хоргодох байр

бидний оршуулга болно. Би энэ

тухай бодохгүйг хичээж орон дороо

хамгаалалт болгож юмаа чихээд

гудсаа гарган дүүгийнхаа хамтаар

урдаа халхлан барив. Бидэнд хэсэг

хэсгээрээ угаалгын өрөө лүү явж

шүдээ угаахыг зөвшөөрсөн ч халуун

ус өдрийн турш хориотой байв. Би

Примийн хамт гудсан дээрээ

атиралдан агуйд чийгтэй хүйтэн

байсан болохоор хоёр хөнжил

давхарлан нөмөрлөө. Холтсон цэцэг

Примийн анхаарал дор золгүй

атиралдан хэвтээд миний нүүр лүү

Таагүй нөхцөлд байгаагаа үл

харгалзан би дүүтэйгээ хамт байгаад

баяртай байлаа. Миний эхний

тоглоомын үеэр өдрийн бодол

шөнийн зүүд болсон зүйл бол түүнд

бага ч гэсэн анхаарал тавих явдал

байсан юм. Эцэст нь Гейл ямар нэг

зүйл хийж байхын тулд манай

хэсгийг шалгахаар ирээд явсан

хойно би одоо хүртэл дүүгийнхээ

энд ирээд хэр цочирдсоныг

асуугаагүйгээ ойлгоод,

- Прим чамд арван гуравдугаар бүс

таалагдаж байна уу? гэж асуухад,

- Яг энэ агшинд уу? гээд бид хоёул

- Би заримдаа гэрээ санадаг. Гэхдээ

дараа нь санаад байх зүйл юу ч

үлдээгүй гэдгийг санадаг юм. Би энд

аюулгүй байна. Бас чиний төлөө

санаа зовохгүй байна. Ямар ч

байсан урьдынх шигээ биш гээд тэр

ичингүйрэн инээмсэглэж, - Тэд

намайг эмчээр сургах байх гэж

бодож байна гэлээ.

Би энэ тухай анх удаа сонслоо.

- Мэдээж тэгж таарна. Тэнэг хүмүүс

биш шүү дээ.

- Тэд намайг эмнэлэгт тусалж байхыг

харсан. Би сувилагчын курст яваад

эхэлсэн. Гэхдээ анхан шатны зүйл л

дээ. Би гэрт олон зүйл сурсан ч улам

их зүйл мэдэх хэрэгтэй байна.

- Үнэхээр гайхалтай.

Прим эмч болно. Тэр арван

хоёрдугаар бүсэд ийм зүйл

мөрөөдөж чадахгүй байсан. Ямар

нэг жижигхэн шүдэнзтэй адилхан

зүйл асаж дотроос минь гийгүүлэх

шиг болов. Энэ бол босогчдын

ирээдүйд авчирах зүйлсийн нэг

- Харин чи ямаршуу байна даа,

Китнисс? Хэр байна? гээд муураа

зөөлөн маажлан,

- Сайн байна гэж бүү хэлээрэй дээ

Энэ үнэн байв. Бүх зүйл хэвийн

байсангүй. Би түүнд Питийн

дэлгэцэнд хэр тааруу харагдаж

байсан тухай хэлэх гэснээ энэ

агшинд алагдаж байж болохыг нь

саналаа. Примийн анхаарал над руу

хандсан учир муур найдангуй сүүлээ

хөдөлгөв. Тэр над руу ойртоод үсээ

чихнийхээ ард хийв. Би үг хэлж

чадалгүй зүрх хатгуулан өдөхөд

чимээгүй боллоо. Магадгүй

дайралтын төвд байсан бол ийм

зүйлийн тухай бодох сөхөөгүй

байсан биз.

- Китнисс ерөнхийлөгч Сноу Питийг

алсан гэж бодохгүй байна.

Мэдээж тэр намайг тайвшируулахын

тулд ийм зүйл хэлж таарна. Гэвч

дараагийн үг нь намайг

гайхшируулав.

- Хэрвээ тэр үүнийг хийвэл өөрт нь

юу ч үлдэхгүй. Түүнд чамайг өвтгөх

зүйл байхгүй болно.

Би гэнэтхэн Капитолын уур хилэнг

олонтоо амсаж буй өөр охиныг

саналаа. Сүүлчийн тоглоомд

долдугаар бүсээс оролцсон Жонна

Мэйсон. Би түүнийг хайртай

хүмүүсийнх нь хоолойг дуурайн

тамладаг үглээ ятга шаазгайтай

ширэн рүү оруулахгүй оролдоход

түлхээд "Тэд намайг өвтгөж

чадахгүй. Би чамтай адилгүй. Надад

хайрлах хүн үлдээгүй" гэж хэлснийг

Тэгэхэд л би Примийн зөв байж

ялангуяа одоо ятга шаазгай сүйрэл

авчирч байгаа үед Сноу Питийн

амийг гарзанд гаргаж чадахгүйг

ойлгов. Тэр Циннаг хэдийн алсан.

Гэрийг минь устгасан. Миний гэр

бүл, Гейл болон Хеймитч хүртэл

түүний гараас гарч Пит түүнд үлдсэн

ганц зүйл болжээ.

- Чи тэднийг түүнийг яана гэж бодож

байна? гэхэд Прим мянган жил

хөгширсөн мэт хоолойгоор,

Чамайг нугалахад ашиглах байх гэв.

XI

НАМАЙГ ЮУ НУГАЛАХ ВЭ?

Энэ асуулт намайг аюулгүй

шоронгоо орхих зөвшөөрөл хүлээж

байсан сүүлийн гурван хоногийн

турш зовоолоо. Юу намайг мянган

хэсэг болгон тасчин хаяж ахин босч

чадахааргүй болгох вэ? Би энэ тухай

хэнд ч хэлээгүй хэдий ч өдрийн

цагаар эргэцүүлэн шөнө хар дарсан

зүүдэндээ үргэлжлүүлж байлаа. Ахин

дөрвөн пуужингийн дайралт

хоргодох байранд тусахад бүгд их

аюултай байсан ч ямар нэг зүйл

болсонгүй. Бөмбөг унаснаас хойш

олон цагийн дараа дайралт дууссан

гэж бодох тоолон цохилтын шинэ

давалгаа чичигнэнэ.

Тэдний төлөвлөгөө арван

гуравдугаар бүсийг сүйрүүлэхээс

илүү биднийг тусгаарлахад чиглэсэн

юм шиг сэтгэгдэл төрөв. Бүсэд

хохирол учруулах уу? Тийм.

Хүмүүсийг шинэ газар амьдрал

хайтал нь цохилт өг. Гэхдээ устгах

уу? Үгүй. Энэ тухайд Коины зөв

байлаа. Ирээдүйд эзэмшихийг хүсч

буй газраа устгаж болохгүй. Гэвч би

тэдний энэ агшинд намайг

Панемийн зурагтнуудаас хол

байлгаж нэвтрүүлгийн дайралтыг

зогсоохыг хүсч буйг ойлголоо.

Бидэнд болж буй үйл явдлын талаар

мэдээлэл өгсөнгүй. Манай дэлгэц

ажиллахгүй зөвхөн Коины

бөмбөгдөлтийн талаарх богинохон

мэдээлэл сонсогдох бөгөөд дайн

үргэлжилсээр харанхуйн дунд юу ч

мэдэхгүй өнгөрөөж байв.

Хоргодох байрны бүх зүйл тушаалын

дагуу явагдана. Бид хатуу чанд

хуваарийн дагуу оногдсон хоолоо

идэж, угаалга хийн, унтаж байв.

Багахан хугацааг уйтгараа

намдаахын тулд нийтийн байдалтай

өнгөрүүлж байлаа.

Манай өрөөнд муур биширсэн

хүүхэд, насанд хүрсэн гээд янз

бүрийн хүн цугларав. Тэр үдэш бүр

тоглодог "Галзуу муур" гэсэн

тоглолтоороо алдаршлаа. Би үүнийг

хэдэн жилийн өмнө санамсаргүй

өвөл бүрий болсон үед нээсэн билээ.

Үүнд жирийн гар чийдэнгийн гэрэл

шалан дээр тусгахад муур барихыг

хичээн хөөнө. Би үүнийг тэнэг зүйл

болохоор баярлах зүйл байхгүй гэж

боддог ч эндхийн хүмүүс түүнийг

ухаантай гайхамшигтай гэж боддог

байлаа. Би бүтэн зайны цуглуулгаа

үрэн байж тоглоомд ашиглаж байв.

Арван гуравдугаар бүсийн хүмүүс

үзүүлбэрээр үнэхээр дутагдаж

байсан бололтой.

Гурав дахь шөнө тоглоомын үеэр би

дотор зовоож байсан асуултынхаа

хариуг оллоо. Галзуу муур

зүйрлэвээс миний одоогийн байдал

байв. Би муур Пит хүрэхийг хүссэн

гэрэл болжээ. Холтсон цэцэг гэрлийг

барих гэж оролдох болгонд

түрэмгийлэлд өртөж байна (Яг л

Питийг амьд байхад бүсийг орхисон

шиг). Гэрэл унтрахад муур түр зуур

үймрэх хэдий ч цаашаа хөдөлгөөнөө

сэргээж байна (Ийм явдал Питийг

үхэх хүртэл үргэлжилнэ). Ганц зүйл

гэвэл гэрлийг хананд хүрэхийн

аргагүй өндөрт тусгахад муур

тайвширч чадалгүй цухалдан

гэрлийг унтраах хүртэл ашиггүй хий

хоосон оролдсоор байх болно

(Үүнийг Сноу одоо надад хийхийг

хичээж байгаа бөгөөд ямар тоглоом

тоглож байгааг нь мэдэхгүй байв).

Магадгүй үүнийг ойлгох нь Сноуд

хэрэгтэй байж болох юм. Питийг

түүний мэдэлд бослогын тухай

мэдээлэл авахаар тамалж байна

гэхээс сэтгэл хүчтэй өвдсөн. Гэтэл

намайг жагсаалаас гаргахын тулд

зовоож байна гэхээс дотор

тэвчихийн аргагүй болж байв. Энэ

бүхнийг мэдмэгц би үнэхээр

Галзуу муурын дараа бид орондоо

орлоо. Гэрэл унтарч асахдаа

хурцаар гэрэлтэх бөгөөд бусад үед

бид нэг нэгнээ бүдэг гэрэлд нүдээ

онийлгон харцгаана. Шөнө тэд

гэрлийг унтраах ч аюулгүй байдлын

тулд хэсэг бүрд гэрэл үлдээнэ.

Прим хана тэснэ гэж шийдээд

мууртайгаа доод талын орон дээр

төвхнөлөө. Ээж дээд талынх дээр нь

байв. Би орон дээр хэвтэх гэсэн ч

нойрондоо их хөрвөөдөг болохоор

шалан дээр гудас тавьж өгсөн юм.

Одоо би нойрондоо хөрвөөлгүй

хэвтэж булчин шөрмөс хөдлөхийн

аргагүй чангарчээ. Зүрхний өвдөлт

буцаж ирэхэд жижигхэн ан цав гарч

байна гэж төсөөлөв. Цав хөл гар

дамжин гүйгээд нүүр дайрсан

ангархай үүсгэв. Хоргодох байр ахин

нэг хүчтэй донслоход л би хурц

үзүүртэй жижигхэн хэлтэрхий болон

Би хэвтэж чадахаа болиод

хөнжлөөсөө болгоомжтой сугаран

агуй дундуур Финникийг хайн явлаа.

Тэр аюулгүйн гэрлийн дор суугаад

чөлөө завгүй олс зангидаж байв. Би

түүнд Сноугын нугалах төлөвлөгөөг

нээснээ шивнэн ярихад Финникийн

хувьд шинэ зүйл байсангүй. Энэ нь

түүнийг бас нугалжээ.

- Тэд Эннид бас ийм зүйл хийсэн үү?

гэж би асуулаа.

- Тиймээ түүнийг бослогын талаар

мэдэж байсан учир баривчлаагүй.

Тэд намайг өөрийнх нь төлөө хэзээ ч

энэ тухай хэлж эрсдэлд орохгүйг

мэдэж байгаа.

- Өө, Финник надад их харамсалтай

- Үгүй чамд анхааруулаагүй

болохоор надад харамсалтай байна.

Гэнэтхэн дурсамж зурсхийв. Би

аврагдсаныхаа дараа орон дээрээ

хүлээтэй хэвтээд ухаангүй уур хилэн

гашуудалд автсан байсан. Финник

намайг Питийн тухайд тайвшируулах

гэж оролдон "Тэд удахгүй түүний юу

ч мэдэхгүйг ойлгоод алалгүй чиний

эсрэг ашиглах байх" гэж хэлсэн

- Чи надад онгоцонд байхдаа

анхааруулсан шүү дээ. Питийг миний

эсрэг ашиглаж магадгүй гэж.

- Би чамд юугаар ч туслахын аргагүй

хожимдсон байхад биш дөрөв дэхь

Номхотголын өмнө анхааруулах

ёстой байлаа. Гэхдээ тэр үед би

Сноугын үйл хөдлөлийн талаар

талаар амаа хамхих ёстой байсан

гээд Финник зангилсан олсныхоо

үзүүрийг тайлж шулуун болгов.

- Би үүнийг чамтай уулзах хүртэл

ойлгоогүй. Эхний тоглоомын үеийн

хайрын түүхээ үргэлжлүүлэн

жүжиглэж байна гэж бодсон. Гэтэл

Пит хүчний талбайд цохиулан үхэх

шахахад би... гээд Финник

тээнэгэлзлээ.

Би бодолдоо бүс рүү буцлаа. Намайг

цурхиран уйлахад Финник Питийн

амийг аварсан. Финникийн царайд

шоолонгуй харц тодрон гаргасан

авирыг минь жирэмсэнд тохоод

өнгөрсөн билээ.

- Тэгэхэд юу ойлгосон гэж?

- Би чамайг дутуу үнэлснээ ойлгосон.

Чи түүнд үнэхээр хайртай юм байна.

Яаж хэлэхээ мэдэхгүй байгаа ч би

үүнийг ойлгосон. Магадгүй чи өөрөө

ч анзаараагүй байж болох ч хэн нэг

хүн анхааралтай харвал чиний түүнд

яаж санаа тавьж байгаагаас мэдэж

Хэн нэг гэнээ? Ерөнхийлөгч Сноу

Ялагчын аялалын өмнө ирээд намайг

Питийн хайрын талаарх эргэлзээг

арилган "Намайг итгүүл" гэсэн. Би

эцэстээ үүнийг тод ягаан өнгийн

тэнгэрийн дор Питийг амьдрал

үхлийн зааг дээр байхад хийжээ.

Ингэснээрээ түүнд өөрийгөө нугалах

зэвсгийг өгсөн байна.

Бид удтал чимээгүй сууж түүний

зангилаа зангидахыг ширтэх зуураа,

- Чи энэ бүхнийг яаж тэвчиж чадаж

байна? гэхэд Финник над руу

итгэлгүйхэн ширтлээ.

- Би үүнийг тэвчиж чадахгүй,

Китнисс! Яагаад ч чадахгүй. Би шөнө

болгон хар дарсан зүүд зүүдэлж

сэрсэн хойноо ч тайвширч чаддаггүй

гээд миний царайны хувирлыг

харснаа зогсож,

- Энэ тухай дурсаагүй нь дээр ч

чамайг нугалсаны дараа эргэн ирэх

хүртэл арав дахин их хугацаа орно

Тэр мэдэж байна. Би гүнзгий

амьсгал аван тайвширахыг хичээв.

- Өөрийгөө сатааруулах юм хийсэн

нь дээр. Маргааш өглөө би чамд олс

олж өгөх хүртэл хүртэл минийхийг

Би шөнийн үлдсэн хэсгийг муурын

хараан дор гудсан дээрээ зангилаа

зангидан өнгөрүүлэв. Өглөө хуруу

цэврүүтсэн ч ямартай ч тэслээ.

Хорин дөрвөн цагийн дараа Коин

эцэст нь биднийг хоргодох байрнаас

гарч болно гэж зарлав. Манай

хуучин байр бөмбөгдөлтөнд сүйрсэн

болохоор бүгд зааврын дагуу шинэ

байрандаа очих аж. Бид өрөөгөө

цэвэрлэж үүдний зүг дугаарлан

зогсоход замын хагаст Богс ирээд

намайг дарааллаас гаргав. Тэр Гейл,

Финник хоёрыг араасаа дагахыг

зангахад хүмүүс бидэнд цааш болон

зай тавьж өглөө. Зарим нэгэнд нь

миний "Галзуу муур" тоглоом

таалагдсан бололтой инээмсэглэв.

Хаалгаар гараад шатаар өгсөн янз

бүрийн чиглэлтэй цахилгаан шатны

нэгээр Тусгай хамгаалалтын хэсэг

руу уруудлаа.

Богс биднийг удирдлагын өрөөтэй

төстэй өрөөнд дагуулан оруулахад

зүдрэнгүй царайтай Коин, Плутарх,

Хеймитч, Крессита нар сууж байв.

Тэд сэргэхээр кофе ууж байсан

бөгөөд Плутарх аягаа одоохон

мултрах гэж байгаа аятай хоёр

гараараа чанга атгажээ.

- Та дөрөв дээшээ гарахад бэлтгэх

хэрэгтэй. Та нарт бөмбөгдөлтөнд

өртсөн газрыг үзүүлэн хамгийн гол

нь ятга шаазгай амьд гэдгийг

харуулахад хоёр цаг байна. Асуулт

байна уу? гэж ерөнхийлөгч хэлэхэд,

- Бид кофе ууж болох уу? гэж

Финник асуулаа.

Уур савссан аяга гардуулав. Би

тунгалаг хар шингэн рүү харахдаа

урьд нь кофенд дурлаж байгаагүй ч

хөл дээрээ тогтоход туслах байх гэж

бодлоо. Финник миний аяганд сүү

хийгээд чихрийн гүц руу гар сунгаж,

- Ёотон хийх үү? гэж хуучны дур

булаам хоолойгоороо асуув.

Биднийг анх танилцах үед тэр надад

ёотон санал болгож билээ. Эргэн

тойрон морьд тэргээр хүрээлэгдэж

тод өнгийн хувцас өмсөн будсан

хүмүүсийн дунд бид холбоотон

болоогүй байсан юм. Өмнө нь би

ойлгоогүй ч энэ тухай санаад

инээмсэглэв.

- Амт нь хамаагүй дээрдэнэ гэж

Финник жинхэнэ хоолойгоороо

хэлээд аяганд гурван ёотон хийв.

Би ятга шаазгайн хувцсаа өмсөхөөр

эргэтэл Гейл Финник бид хоёрын зүг

золгүй ширтэж байхыг ажиглав. Юу

болсон юм бол? Тэр үнэхээр бидний

дунд ямар нэг зүйл боллоо гэж

бодлоо гэж үү? Эсвэл намайг

өнгөрсөн шөнө Хоторныхны хэсгийн

дэргэдүүр Финник рүү очихыг харсан

юм болов уу. Ямартай ч түүнд буруу

ойлголт төржээ. Би Финниктэй хамт

байхдаа өөрийнхөөрөө байдаг. Сайн

байна. Олс зангидсан хуруу халуу

шатан өвдөхөд би нүдээ арай ядан

нээж ямар нэг гайхамшигтай зүйл

хийхийг хүлээж буй зураг авалтын

багийн зүг харлаа. Сноу Питийг

олзолсон. Гейл юу хүссэнээ бодож л

Намайг Тусгай хамгаалалтын хэсэг

дэх шинэ зураг авалтын өрөөнд

ороход бэлтгэл багийнхан ятга

шаазгайн хувцас өмсүүлж, кофе

хөрөхийн зуургүй үс янзлан,

хөнгөхөн нүүр будалт хийв. Арван

хормын дараа зураг авалтын баг

дараагийн үүргийг эзлэн гадагш

зураг авахаар хөдлөв. Би кофегоо

явах зуураа оочилоход цөцгий,

ёотон анхилам үнэрийг нь улам

нэмэгдүүлжээ. Би аяганы ёроолоо

шавхан хоослоход судсаар шингэн

тарж гүйх нь мэдрэгдэв.

Сүүлчийн шатан дээр гарсан хойно

Богс хөшүүргийг даран хаалга

онгойлгоход цэвэр агаар сэнгэнэлээ.

Би гүнзгий амьсгаа аваад энэ бүх

хугацаанд хоргодох байрыг хичнээн

үзэн ядаж байснаа мэдрэв. Биднийг

ойн дундуур явах үед толгой дээр

унжсан навчийг тасалж үзсэнд

гандаж эхэлжээ. "Өнөөдөр хэдэн юм

бэ?" гэж намайг хэнд ч хандсан

юмгүй асуухад Богс дараагийн

долоо хоногт есөн сар эхлэнэ гэж

Есөн сар. Энэ Сноу Питийг бариад

тав юмуу зургаан долоо хоног

болсон гэсэн үг. Би алган дээрх

навчийг хараад чичирч буйгаа

анзаарлаа. Би өөрийгөө зогсоож

чадахгүй нь. Төвлөрөхийг хичээнгээ

амьсгаа удааширч эхлэхэд кофеноос

боллоо гэж бодсон ч хурдан алхсаар

Ойгоор хэмхэрсэн зүйл тааралдаж

эхлэв. Бид эхний гучин ярдын

өргөнтэй маш гүнзгий

бөмбөгдөлтийн хонхорхойд хүрч

очиход Богс дээд талын давхаргад

байсан ямар ч хүн үрэгдэх байсныг

хэлэв. Бид нүхийг тойрон явахад,

- Үүнийг сэргээж болох уу? гэж Гейл

- Ойрын үед лав биш. Тийм ч олон

зүйл байгаагүй. Хэдэн цахилгаан

үүсгүүр болон шувууны нөөц аж ахуй

байсан юм. Бид үүнгүй байж

дөнгөнө гэж Богс хэлэв.

Модод сийрэгжин бид хашаан

дотор орлоо. Нүхний эргэн тойронд

овоорсон тоосго чулууны хэлтэрхий

хөглөрнө. Бөмбөгдөхөөс өмнө хэдэн

харуулын байр, бэлтгэлийн талбай

гээд арван гуравдугаар бүсийн маш

бага хэсэг газрын гадаргуу дээр

байжээ. Ойролцоо манай дээвэр

байсан газар муурын цонхны нүх

цухуйна. Үүнээс илүү дайралт байсан

бол тэсэхгүй байж.

- Хүү бидэнд анхааруулсанаараа

ямар давуу тал олгосныг харж

байгаа биз дээ? гэж Хеймитч

- Ойролцоогоор арван минутын

өмнө манай систем пуужинг

илрүүлэх байсан гэж Богс эсэргүүцэв.

- Гэхдээ энэ тусалсан биз дээ? гэж би

түүнийг үгүйсгэхийг тэвчиж чадалгүй

- Тэгэлгүй яахав. Хүмүүсээ бүрэн

шилжүүлж амжсан. Жаахан л удсан

бол та нар дайралтанд өртөх

байлаа. Арван минут амьдралыг

чинь аварсан.

"Прим бас Гейл" гэж би бодлоо. Тэд

хоргодох байранд эхний пуужин

унахаас хоёр хормын өмнө ирсэн.

Пит тэднийг аварсан байж болох

юм. Тэдний нэрсийг би хэзээ ч

дуусахгүй өрийнхөө жагсаалтаанд

Крессида Капитолыг бага зэрэг

шоглохын үүднээс тэдний олон жил

бүсийг үзүүлэхдээ хуурамч фоноор

ашиглаж байсан хуучин сүйрсэн

Шүүхийн байшингийн өмнө зураг

авах санаа гаргав. Саяхны

дайралтын дараа шүүхийн

байшингийн дэргэд арван ярдын

гүнзгий нүх үүсчээ.

Бид хаалга руу дөхөж очиход Гейл

гараа зангасанд бүгд зогслоо... Би

эхэндээ юу болсныг ойлгоогүй ч

газар шинэхэн улаан, ягаан

сарнайгаар хучигдсаныг харлаа.

- Тэдэнд бүү хүр! Надад зориулсан

байна! гэж би орилов.

Дотор муухайрам нялуун үнэр

ханхийхэд зүрх хүчтэй дэлсэв. Ийм

зүйл болно гэж төсөөлсөнгүй. Сарнай

шүүгээн дээр байсан. Миний өмнө

Сноугын хоёр дахь илгээмж хэвтэж

байна. Урт иштэй улаан, ягаан

үзэсгэлэнт цэцэгсээр Пит бид хоёрыг

ялсаны дараа ярилцлага өгөх газрыг

чимэглэсэн байсан. Цэцгүүд

хосоороо хайрыг бэлгэдэж байлаа.

Би үүнийг бусаддаа чадлаараа

тайлбарлав. Генетикийн аргаар

гаргаж авсан цэцэгс ямар ч гэмгүй

мэт харагдана. Хорин дөрвөн

ширхэг үл мэдэг гундсан сарнай.

Бүгдийг нь бөмбөгдөлтийн дараа

хаясан байх. Тусгай хувцастай хүмүүс

тэднийг цуглуулан авч явахад ямар ч

онцгой зүйл олохгүй нь тодорхой

байлаа. Сноу надтай яаж тоглохоо

мэдэж байна. Энэ нь Циннаг

зодохыг намайг тусгаарласан

шилний цаанаас харуулсантай адил

болжээ. Сэтгэл зүйд нөлөөлөхөөр

бодсон байна.

Би үүнийг сөрөн тэмцэхийг хичээсэн

ч Крессида Кастор, Полликс хоёрыг

байранд нь зогсооход сэтгэлээр

унаж эхэллээ. Би ядарч сульдан

саяны харсан сарнайнаас болоод

Питээс өөр зүйл бодох сөхөөгүй

байв. Кофе уусан нь том алдаа

болжээ. Надад сэргээгч бодис

хэрэггүй. Амьсгаа давхцан бие

чичирч, хоргодох байранд

өнгөрүүлсэн өдрүүдийн дараа

өдрийн гэрэлд нүд хатгуулан өвдөнө.

Тэгтэл гадаа хүйтэн салхитай байхад

нүүр даган хөлс урслаа.

- За та нар надаар ахин юу

хийлгэхийг хүсээ вэ?

- Амьд болон тэмцсэн хэвээрээ

гэдгийг мэдэгдэхийн тулд ердөө

хэдхэн мөр уншихад болно гэж

Крессида хэлэв.

- Сайн байна гээд би байрлалаа

эзлэн зогсоод улаан гэрэл рүү

харснаа, - Намайг уучлаарай би юу ч

хийж чадахгүй нь гэхэд Крессида

дөхөн ирснээ,

- Бие чинь зүгээр үү? гэв.

Би толгой дохилоо. Тэр

халааснаасаа жижигхэн алчуур

гаргаж ирээд нүүр арчив.

- Хуучных шигээ асуулт хариулт

байвал ямар вэ?

- Аанхан. Энэ туслах байх гээд би

чичирч байгаагаа нуухын тулд гараа

чанга атгаад Финник рүү харахад

эрхий хуруугаа гозойлгосон ч над

шиг л чичирч байлаа. Крессида

байрандаа буцаж зогслоо.

- За, Китнисс. Чи Капитолын арван

гуравдугаар бүсийг бөмбөгдсөний

дараа амьд үлдсэн. Наймдугаар

бүсэд амссан зүйлтэй харьцуулахад

энэ ямар байна?

- Бид энэ удаад газрын гүнд байсан

учир аюул байгаагүй. Арван

гуравдугаар бүс яг л над шиг эрүүл

амьд... гээд миний хоолой сулхан

хэржигнэлээ.

- Ахин хэлэхийг оролдоод үз. Арван

гуравдугаар бүс яг л над шиг эрүүл

амьд гэж Крессида хэлэв. Би

өрцнийхөө гүн рүү хүчлэн амьсгал

- Арван гуравдугаар бүс амьд...

Үгүй энэ буруу. Би сарнайн үнэрийг

мэдэрсэн хэвээр байна гэдэгт

тангарагласан ч болох юм.

- Китнисс ердөө ганц мөр хэлээд чи

өнөөдөр чөлөөтэй болно. Амалж

байна. Арван гуравдугаар бүс яг л

над шиг эрүүл амьд гэж Крессида

Би гараа суллан унжуулаад

ташаандаа авах гэсэн ч чадсангүй.

Аманд шүлс хуралдан бөөлжих гэж

байгаа юм шиг болоход хүчлэн

залгиад тэнэг өгүүлбэрийг нь хэлэх

гэсэн ч.. энэ агшинд уйлж эхлэв.

Ятга шаазгай байх боломжгүй.

Ганцхан өгүүлбэр дуусгах ч

боломжгүй. Учир нь би одоо Питийн

яагаад шууд хэлж чадаагүйг мэдэж

байна. Энэ бол түүнийг тамласаны

үр дүн. Үхээгүй ч өршөөнгүй хандана

гэж бодох хэрэггүй. Сноу түүнд

үхлээс дор амьдралыг амалж байна.

- Тасаллаа гэж Крессида аяархан

- Тэр яагаа вэ? гээд Плутарх амьсгаа

- Тэр Сноугын Питийг хэрхэн

ашигласныг мэдсэн гэж Финник

Тэгтэл хүмүүсийн царайд өрөвдсөн

шинж тодрон намайг хүрээлэв. Энэ

юу болохыг би мэднэ. Яагаад гэвэл

надад хэзээ ч үүнийг ахин мэдэх

боломж байхгүй. Намайг нугалсан

учир цэргийнхэн ятга шаазгайгаа

алдаж давуу талгүй болжээ. Хэд

хэдэн гар намайг тэвэрсэн ч би

цорын ганц хүн болох Хеймитчийг

тайвшируулаасай гэж хүсч байлаа.

Учир нь тэр бас Питэд хайртай. Би

түүн рүү нэрийг нь дуудах мэт гараа

сунгасанд нуруун дээр

тайвшируулан алгадав.

- Зүгээр дээ. Бүх зүйл сайхан болно,

хонгор минь гээд тэр намайг

хэмхэрхий гантиг багана дээр

суулгаад тэврэхэд цурхиран уйллаа.

- Би үүнийг хийж чадахгүй нь.

- Мэдэж байна.

- Энэ бүх түүний Питэд хийсэн зүйл...

намайг ятга шаазгай болсноос

болсон! гэж би хашгирав.

- Би мэднэ гээд Хеймитч намайг

чанга тэвэрлээ.

- Чи харсан уу? Түүний хичнээн

хачирхалтай байсныг? Тэд түүнийг

яасан бол? гээд би нулимс

асгаруулан мэгших зуураа сүүлчийн

үгээ хэлэхээр амьсгал авч,

- Энэ миний буруу! гэтэл гаранд зүү

зоогдон ертөнц хараанаас алга

Тэдний буудсан тариур маш хүчтэй

байсан учир би бүтэн өдрийн дараа

ухаан оров. Нойрсох таатай

байсангүй харанхуй ертөнцөд

ганцаараа тэнүүчилэн явсан мэт

мэдрэмж төрөв. Хеймитч орны

хажуугийн сандал дээр суугаад арьс

нь унжиж, нүдэнд нь цус хуржээ. Би

Питийг санаад ахин чичирч эхэллээ.

Хеймитч миний мөрнөөс атгаад,

- Бүх зүйл сайхан болно. Бид Питийг

чөлөөлөхөөр оролдох гэж байгаа гэв.

- Юу гэнээ? гээд би сайн

ойлгосонгүй.

- Плутарх аврах баг илгээсэн. Түүний

талд хэдэн хүмүүс байгаа. Тэр

Питийг амьд эргүүлэн авах боломж

бий гэж бодож байгаа юм.

- Тэгвэл үүнийг яагаад өмнө нь

хийгээгүй юм бэ?

- Яагаад гэвэл маш үнэтэй байсан.

Гэвч бүгд одоо үүнийг хүлээн

зөвшөөрсөн. Бидний бүсэд хийсэн

сонголттой ижил. Чамайг

үргэлжлүүлэн тэмцүүлэхийн тулд

боломжтой бүх зүйлийг хийнэ. Бид

одоо ятга шаазгайгаа алдаж

болохгүй. Харин чи Сноу Питийг

барьж байгаа үед юу ч хийж

чадахгүй гээд Хеймитч надад аяга

- Жаахан юм уучих гэв.

Би удаанаар өндийн ус балгаж,

- Үнэтэй гэдэг чинь юу гэж байгаа юм

бэ? гэхэд Хеймитч мөрөө хавчаад,

- Хүмүүс амь үрэгдэж болно. Гэхдээ

тэдний өдөр бүр амь үрэгдэж

байгааг бүү мартаарай. Бас зөвхөн

Пит төдийгүй Финникийн Энниг

авчирна гэв.

- Финник хаана байна?

- Нэвтрүүлгийн дараа нойрсуулах эм

уугаад унтаж байгаа. Тэр бидэнд

үнэнийг хэлсэний дараа чамайг

унтуулсан гэхэд би сулхан

инээмсэглэв. - Тиймээ энэ сайн

буудалт байсан. Та хоёр хоёул

нугалагдсан учраас Богс Питийг

чөлөөлөх даалгавар өгсөн юм.

- Хэрвээ тэднийг Богс тэргүүлвэл

сайн зүйл болно доо.

- Өө, тэр үүндээ шилдэг нь. Үүнд

хүмүүс сайн дураараа авч байсан ч

миний гар өргөхийг анзаараагүй дүр

үзүүлсэн шүү. Харж байна уу? Түүнд

ямар сайхан бодол төрснийг.

Ямар нэг зүйл биш байлаа. Хеймитч

намайг сэргээхийг аль байдгаараа

хичээж байгаа нь түүнтэй төсгүй

- Өөр хэн сайн дураараа гарсан юм?

- Тэд долуулаа байсан байх гэж

булзан хариулав.

Дотор палхийн эвгүй мэдрэмж

- Хеймитч өөр хэн байгаа юм бэ? гэж

би шаардав.

Хеймитч эцэстээ нэг юм сайхан

сэтгэл гаргаж,

- Китнисс чи өөр хэн гэдгийг нь

мэднэ биз дээ. Хэн түрүүнд гарахыг

нь мэдэж байгаа биз дээ гэлээ.

Мэдээж би мэднэ.

XII

Өнөөдөр би тэднийг хоёуланг нь

алдаж болно.

Би ертөнцийг Пит, Гейлийн хоолой

байхгүй болж гар нь хөшиж, нүд нь

цавчихаа больсоноор төсөөлөв. Би

тэдний биений өмнө зогсоод өрөөг

орхин одохын өмнө сүүлийн удаа

харлаа. Хаалга нээхэд ертөнц тэр

чигээрээ хоосрон ирээдүйд намайг

хүлээж буй цайвар саарлаас ондоо

юу ч байсангүй.

- Хүсч байвал би тэдэнд энэ бүхнийг

дуусах хүртэл чамд тайвшируулах эм

өг гэж хэлэх үү? хэмээн Хеймитч

асуулаа. Тэр тоглосонгүй. Энэ хүн

бүхий л амьдралын өдрүүдээ

Капитолын гэмт хэргийг мэдрэхгүйн

төлөө лонх ёроолдон өнгөрүүлсэн.

Арван зургаан настай хүү хоёр дахь

Номхотголд ялахад хайртай хүмүүс

гэр бүл, найз нөхөд, найз охин гээд

эргэж ирэхийн төлөө тэмцсэн хүмүүс

байсан байх. Гэвч тэд одоо хаа

байна? Сноу түүнд юу хийсэн юм

- Үгүй. Би Капитол руу явж

даалгаварын нэг хэсэг болохыг хүсч

- Тэд аль хэдийн явчихсан.

- Яваад хэр удаж байна? Би тэднийг

гүйцэж чадах уу? Би чадах... Би ямар

нэг зүйл хийж чадах ч юм билүү?

гэхэд Хеймитч толгой сэгсрээд,

- Ийм зүйл хэзээ ч болохгүй. Чи

бидний хувьд хэтэрхий үнэтэй.

Чамайг аврах ажиллагааны үеэр өөр

бүс рүү илгээж Капитолын анхаарлыг

сатааруулах талаар ярилцсан ч бүгд

чадахгүй гэж шийдсэн гэв.

- Хеймитч, гуйж байна! Би ямар нэг

зүйл хийх ёстой. Би энд зүгээр

суугаад тэднийг амь үрэгдсэнийг

сонсох гээд хүлээж чадахгүй. Би

заавал ямар нэг зүйл хийх ёстой! гэж

- Сайн байна би Плутархтай

ярилцъя. Харин чи эндээ үлд.

Гэсэн ч би чадсангүй. Өрөөний гадна

Хеймитчийн хөлийн чимээ

намдаагүй байхад өвчтөн

тусгаарласан хөшигний завсар

шургаж Финникийг доош харан

дэрнээсээ зууран унтаж байхад нь

очлоо. Түүнийг тайвшируулагч

эмийн харанхуй ертөнцөөс харгис

ертөнцөд сэрээх нь аймхай хулчгар

хэрцгий хэрэг байж магадгүй ч би

ганцаараа тэмцэж чадахгүй байлаа.

Намайг байдлыг тайлбарлах үеэр

нууцлаг түгшсэн байдал нь алга

- Китнисс чи энэ бүхэн

шийдэгдсэнийг харахгүй байна уу.

Нэг юмуу ондоо тал руу. Өдрийн

эцэст тэд хоёуланг нь бидэнд үхсэн

амьд хамаагүй авчрах болно. Одоо

бол... найдахаас өөр зүйлгүй!

Манай нөхцөл байдалд энэхүү

нарлаг мэдээ тамлал дуусч болох

юм гэсэн тайвшируулах бодол

Хөшиг огцом нээгдэн Хеймитч хүрч

ирэв. Тэр бидэнд хоёуланд нь ажил

олжээ. Тэдэнд арван гуравдугаар

бүсийг бөмбөгдсөний дараах бичлэг

хэрэгтэй хэвээр байв.

- Хэрвээ бид ойрын хэдэн цагт зураг

авч амжуулах юм бол Бити агаараар

дамжуулж аврах ажиллагааны үеэр

Капитолын анхаарал сатааруулахад

хэрэглэж болох юм.

- Зүйтэй сатааруулна. Өгөөш маягийн

гэж Финник хэлэв.

- Бидэнд ерөнхийлөгч Сноуг харсан

зүйлээсээ хөндийрч чадахгүй болтол

хадах зүйл хэрэгтэй. Ингэж чадах уу?

гэж Хеймитч асуув.

Аврах даалгаварт тус болох ажил

намайг бүрэн эзэмдэв. Би өглөөний

цайгаа уунгаа нэвтрүүлэгт бэлтгэн

хэлэх зүйлээ бодлоо. Ерөнхийлөгч

Сноуд цус үсэрсэн шал болон сарнай

надад яаж үйлчилсэн нь

сонирхолтой байгаа. Хэрвээ тэр

намайг нугалахыг хүсч байгаа бол

бүтэн гэдгээ харуулах ёстой. Гэхдээ

түүнийг дуран руу ууртай

хашгичсанаараа итгүүлж чадна гэж

бодохгүй байна. Юуны түрүүнд

аврах багт хугацаа олгох ёстой.

Богинохон хугацааны уур хилэн. Энэ

түүх цаг авах болно.

Би бүтэх үгүйг нь мэдээгүй ч зураг

авалтын багийнхантай дээш гарахад

Крессидагаас Питийн тухай асуухыг

гуйлаа. Би унасан гантиг багана дээр

суугаад улаан гэрэл асаж

Крессидагын асуулт тавихыг хүлээв.

- Чи Питтэй хэзээ анх уулзсан бэ? гэж

тэр асуухад би Хеймитчийн анхны

ярилцлагын үеэр хүсч байсан

зүйлийг хийлээ. Би нээлттэй болов.

- Би Питтэй арван нэгэн настай үедээ

бараг үхлийн даваан дээр уулзсан

гээд аймшигтай усархаг бороотой

өдөр хүүхдийн хувцас зарахыг

оролдоход Питийн ээж намайг

талхчины дэлгүүрийн үүднээс хөөж

бидний амьдралыг аварсан талх

өгсний төлөө Питийг зодсоныг

- Бид хоорондоо хэзээ ч ярилцаж

байгаагүй. Би түүнтэй тоглоом руу

явах үед гал тэргэнд түрүүлж ярьсан

- Гэхдээ тэр хэдийн чамд дурласан

байсан гэж Крессида хэлэхэд,

- Тийм гэж бодож байна гээд би үл

мэдэг инээмсэглэв.

- Тусдаа байх нь чамд ямар байна?

- Муу. Би энэ агшинд Сноу түүнийг

алж байж болохыг мэднэ. Ялангуяа

тэр арван гуравдугаар бүсийг

бөмбөгдөж болзошгүй гэж

анхааруулсаны дараа шүү дээ.

Түүнгүй амьдрахад хэтэрхий

аймшигтай. Гэхдээ тэд түүнийг аллаа

гээд надад алдах зүйл юу ч байхгүй.

Би Капитолыг устгахын төлөө

бүхнийг хийнэ. Би эцэст нь чөлөөтэй

болно гээд би тэнгэр өөд нисэх

харцагыг ширтэн,

- Ерөнхийлөгч Сноу нэг удаа надад

Капитол маш эмзэг гэж ярьсан юм.

Би тэгэхэд түүний юу яриад байгааг

ойлгоогүй. Хэтэрхий айсан учраас

ойлгоход хэцүү байлаа. Одоо бол

тийм биш. Капитол хоол хүнс,

цахилгаан эрчим хүч тэр ч байтугай

журам сахиулагчид гээд бүсүүдээс

бүрэн хамааралтай учир эмзэг.

Хэрвээ бид эрх чөлөөгөө тунхаглавал

Капитол мөхнө. Ерөнхийлөгч Сноу

таньд талархсанаа албан ёсоор

илэрхийлэх байна гэв.

Энэ нь гайхалтай биш хэдий ч

хангалттай сонирхолтой болов.

Бүгдэд талхны тухай түүх таалагдана.

Гэхдээ миний Ерөнхийлөгч Сноуд

хийсэн мэдэгдэл Плутархын тархийг

ажилуулав бололтой. Тэр яаравчлан

Финник, Хеймитч хоёр руу очоод

товчхон яриа өрнүүлж Хеймитч

унтууцсан төрхтэй болохыг харлаа.

Плутарх ялсан бололтой Финник

цайгаад толгой дохив. Тэгээд босож

миний дэргэд байр эзлэхэд Хеймитч,

- Чи үүнийг заавал хийх албагүй

- Үгүй ээ хийх ёстой. Энэ түүнд

туслана гээд Финник гартаа олсоо

- Би бэлэн гэв.

Би юу болохыг мэдсэнгүй. Эннигийн

тухай хайрын түүх үү? Эсвэл

дөрөвдүгээр бүсийн шударга бус

явдлын тухай юу? Гэсэн ч Финник

Одэйр огтоос өөр зүйл сонгон авлаа.

- Ерөнхийлөгч Сноу намайг...

худалдахад ашигласан... тодорхой

хэлбэл миний биеийг гэж Финник

хөндий хоолойгоор хэлэв.

- Би цорын ганц хүн байгаагүй.

Хэрвээ ялагч сэтгэл татам бол

ерөнхийлөгч шагнал гардуулах юмуу

ихээхэн хэмжээний мөнгөөр хүмүүст

зардаг юм. Хэрвээ чи татгалзвал ойр

дотны хүнийг чинь ална. Иймээс чи

үүнийг хийх ёстой.

Тэгээд энэ бүхнийг тайлбарлав.

Финникт Капитолд үзүүлэнгийн хос

байжээ. Тэд хэзээ ч бие биендээ

жинхэнээсээ хайртай байсангүй.

Ийм хүмүүсийг манай хуучин журам

сахиулагчдын тэргүүн Крей цөхөрсөн

охидыг худалдан авдаг шиг

ашиглаад хаядаг байв.

Би яриаг нь таслан Финникийн

талаар бодож байсан буруу зүйлдээ

өршөөл гуйх гэсэн ч Финникийн дүр

минийхээс илүү нөлөөтэй байсан

учир ажлаа дуусгах ёстой байлаа.

- Би эрэлттэй ганц хүн байгаагүй.

Магадгүй хамгаалалтгүй хүмүүст

дуртай учир өөрөө хамгаалалтгүй

байж болох. Тэд өөрийгөө илүү дээр

гэдгийг мэдрэхийн тулд ивээн

тэтгэгч минь болж бэлэг сэлт, мөнгө,

үнэт эдлэл гардуулдаг байсан ч би

илүү үнэ хүрэх арга олсон.

"Нууц" гэж би бодов. Энэ бол

Финник надад хайртынхаа төлөө

төлсөн гэж хэлсэн зүйл. Бүхий л зүйл

түүний сонголтоор явагджээ.

- ...Нууц гэж тэр миний бодлыг

хэллээ. Ингээд чи ерөнхийлөгч

Сноугын аянд тааруулан үлдэхийг

хүснэ. Учир нь нууцын ихэнхи чамд

хамааралтай. Гэхдээ тэдний

заримаас эхлэе.

Финник бүгдийг нарийвчлан ярьж

эхлэхэд түүний үг үнэн гэдэгт

эргэлзэх явдалгүй байлаа.

Хачирхалтай сексийн сонирхол,

урвасан зүрх, ёроолгүй шунал, цуст

эрх мэдлийн түүхүүд байлаа. Шөнө

дөлөөр нойтон дэрэн дээр

шивнэлддэг согтуу нууцууд.

Финникийг худалдан авч зардаг

байж. Бүсийн боол. Үзэсгэлэнтэй гэм

зэмгүй. Тэр хэнд хэлнэ гэж? Тэгээд ч

хэн түүнд итгэх билээ? Зарим нууц

нь дэлгэхийн аргагүй хэтэрхий

гайхалтай байлаа. Би Финникийн

нэрийг нь хэлсэн хүмүүсийг танихгүй

ч Капитолын иргэдийн дунд

алдартай байж бэлтгэл багийнхан

энэ тухай шивнэлдэхийг сонсож

байсан билээ. Хэрвээ Капитолд одоо

цочирдож буруутгасан давалгаа

үүссэн бол хүмүүс над шиг

ерөнхийлөгчийн тухай сонсохыг

хүлээж байгаа.

- За ингээд манай сайн ерөнхийлөгч

Кориолан Сноу. Тэр маш

залуугаараа эрх мэдэлд хүрч

түүнийгээ хадгалах ухаантай байсан.

Та нар түүнээс яаж ингэж чадсаныг

нь асуугаарай? Ганц л үгийг мэдэхэд

болно. Хор гээд Финник миний огт

мэдэхгүй зүйл болох Сноугын улс

төрийн өгсөлт ерөнхийлөгч болон

дэвшсэн зам болон өрсөлдөгчдийнх

нь нууцлаг үхэл түүнчлэн үүнээс ч

дор зүйл болох улс төрийн

хамтрагчдаа заналхийлж байсан

тухай ярилаа. Хүмүүс цайллага дээр

шууд үхэх юмуу тайлбарлахын

аргагүй аргаар сарын дотор үхэж

байж. Үүнд муудсан дун, үл мэдэгдэх

вирус болон судасны хатуурлыг

буруутгаж байжээ. Сноу сэжиглэлээс

гарахын тулд аягатай хор хүртэл ууж

байж. Гэвч хорны эсрэг ерөндөг

үргэлж ажилладаггүй байна. Иймээс

тэд түүнийг өмхий үнэрээ дарахаар

сарнай зүүдэг гэж ярьдаг. Тэд

түүнийг хэзээ ч эдгээж чадахгүй

аман дахь шархны цусны үнэрийг

нуухын тулд гэж хэлцдэг. Тэд

хэлэхдээ, тэд хэлэхдээ, тэд

хэлэхдээ... Сноуд байгаа жагсаалтын

дараагийнх нь хэн болохыг хэн ч

Хор. Могойн төгс зэвсэг.

Миний Капитолын тухай бодол

ерөнхийлөгчийн нэр хүндийг

гутаасан бол Финникийн яриа

цочирдолд оруулав. Энэ нь

Капитолоос гаралтай босогчид

болох манай баг болон Фалвияд

илүү нөлөөлж, Плутарх хүртэл ийм

амттай зүсэм хаагуур нь өнгөрсөнд

алмайрчээ.

Финник яриагаа дуусгаад дуран

зогсоохын тулд,

- Тасаллаа гэв.

Багийнхан яаран дотогш орж ирээд

бичлэгээ бэлдэн Плутарх Финникийг

өөр олон түүх байгаа эсэхийг

тодруулахаар холдуулав. Би

Хеймитчтэй үлдээд Финникийн хувь

заяа надад нэг өдөр тохиолдох

байсан эсэхэд гайхширлаа. Яагаад

үгүй гэж? Сноу галт охинд сайн үнэ

төлөх байсан.

- Ийм зүйл чамд тохиолдсон уу? гэж

би Хеймитчээс асуулаа.

- Үгүй. Миний ээж, бага дүү, найз

охин гээд бүгд намайг ялагчын титэм

зүүснээс хоёр долоо хоногийн дараа

амь үрэгдсэн. Учир нь би хүчний

талбайг ашигласан юм. Сноуд миний

эсрэг ашиглах хүн үлдээгүй.

- Тэр чамайг алаагүй нь гайхалтай.

- Үгүй дээ, энэ бол жишээ. Финник,

Жонна, Кашмир мэтийн залуу

хүмүүсийг барьж байхын тулд.

Ялагчид таагүй асуудал тулгардаг

юм. Тэгээд ч тэр миний санхүүгийн

хараат бусыг мэдэж байсан.

- Пит бид хоёрыг гарч ирэх хүртэл

гэж би аяархан хэлэв.

Бидний ажил дууссан болохоор

Финник бид хоёрт хүлээхээс өөр

зүйл үлдсэнгүй. Бид тусгай

хамгаалалтын хэсэгт зовж шаналсан

мөчүүдийг өнгөрүүлэн олс зангидан

суухад үдийн хоолыг тавган дээр

авчирлаа. Аврах багийнханд учирч

болох аюулын тухай бодохгүйг

хичээн ярилцсангүй. 15.00 цагаас

бид компьютерийн дэлгэц дүүрэн

арын өрөөнд чимээгүйхэн буцахад

Бити хүмүүстэйгээ агаарын сувгийг

эзлэхийг оролдож байв.

Түүний ердийн тэсч ядсан төрх

миний хэзээ ч харж байгаагүй

шийдэмгий байдлаар солигджээ.

Намайг амьд бууж өгөөгүй байгаа

гэдгийг үзүүлэхийн тулд ярилцлагын

ихэнхийг хасаагүй байв.

Финникийн Капитолын тухай яриа

өдрийн шуугиан боллоо. Битид

үүнийг нэвтрүүлэх чадвар байгаа

болов уу? Эсвэл Капитолын хамтран

зүтгэгчид нь хэтэрхий

гайхширсандаа дэлгэцэнд гаргахаас

татгалзах юм болов уу? Дараагийн

жаран хоромд Капитолын үдээс

хойшийн ердийн нэвтрүүлгийн

оронд Финникийн хар яриа

цацагдах болно. Босогчдын

техникийн багийнхан сүүлчийн

дайралтаа хийн Сноугын сувгийг

бүхэлд нь хяналтанд авлаа.

- Алив яваарай! гэж Бити Капитолын

нэвтрүүлэгт нэвтрэхэд гараа хаялан

хэлээд нойтон нүүрээ алчуураар

арчиж, - Хэрвээ тэд одоо л

амжуулахгүй бол бүгд үхнэ гэснээ

сандал дээрээ эргэж Финник бид

хоёрыг яахыг харж,

- Энэ маш сайн төлөвлөгөө байсан.

Плутарх та нарт үзүүлсэн үү? гэв.

Мэдээж үгүй. Бити биднийг өөр

өрөөнд аваачиж босогчид хэрхэн

дотогш нэвтэрч ялагчдыг газар

доорхи шоронгоос чөлөөлөхийг

оролдох төлөвлөгөөг үзүүлэв.

Дайралт нам цохилттой адил

агааржуулах системээр хий

нэвтрүүлэн, цахилгаан тасалж,

хоригдлуудаас хэдэн милийн хол зай

дахь дэлгэцийн нэвтрүүлэгт саатаж

буй засгийн газрын байшинд бөмбөг

дэлбэлэх аж. Бити төлөвлөгөөг нь

дайсан учрыг нь олж чадахгүй

болсонд сэтгэл хангалуун байлаа.

- Чиний бүсэд хийсэн цахилгаан

занга шиг үү? гэж би асуув.

- Яг тийм. Хичнээн сайн ажиллахыг

нь харсан биз дээ?

"Тийм ч сайн биш" гэж би дотроо

Финник бид хоёр аврах багийн

тухай анхны мэдээ ирэх удирдлагын

өрөөнд саатахыг оролдсон ч дайны

чухал төлөвлөгөө хэлэлцэх гэж байна

гэж хөөлөө. Гэсэн ч бид Тусгай

хамгаалалтын хэсгийг орхилгүй соно

бялзуухайтай өрөөнд мэдээ

хүлээхээр шидэв.

Үг дуугүй олс зангидаад, олс

зангидаад л байлаа. Тик-так. Энэ бол

цаг. Гейлийн тухай бүү бод. Питийн

тухай бүү бод олсоо зангид. Бид

оройн хоолонд явсангүй. Хуруунаас

цус шүүрлээ. Эцэст нь Финник бууж

өгөөд үглээ ятга шаазгай дайралтын

үеийнх шиг тонгойгоод суучихлаа.

Би жижигхэн дүүжлүүр сүлжсээр

байв. Дүүжлүүрийн модны дуу

толгойд эгшиглэв. Гейл болон Пит.

Пит болон Гейл.

- Финник чи Эннид шууд дурласан

- Үгүй гээд удтал чимээгүй байснаа,

- Тэр намайг эзэмдсэн гэв.

Би сэтгэл рүүгээ өнгийсөн ч энэ

агшинд цорын ганц хүн болох Сноу

бодлыг минь эзэмдсэн байлаа. Шөнө

дунд болох үед Хеймитч хаалга

огцом нээлээ.

- Тэд буцаад ирж. Бид эмнэлэг рүү

явах хэрэгтэй байна.

Миний амнаас асуулт гарах гэсэн ч

тэр таслан,

- Би ердөө үүнийг л мэдэж байна

Би гүйх гэсэн ч Финник хачирхалтай

ганхан хөдлөх чадваргүй болсон тул

гараас нь жижигхэн хүүхэд шиг

хөтөллөө. Бид Тусгай хамгаалалтын

хэсэг дундуур гарч цахилгаан

шатанд ороод эмнэлэгт хүрлээ. Энд

бөөн хөл үймээн болж эмч нар

шархдагсдыг зааварчилан өрөөнд нь

Бидний хажуугаар тэргэн дээр

эцэнхий халзан толгойтой ухаангүй

эмэгтэйг түрэн өнгөрөв. Бие нь битүү

хөхөрч шархны тав тогтжээ. Жонна

Мэйсон босогчдын нууцыг мэдэх

хүн. Тэр үүнийхээ хариуг төлжээ.

Би хаалгаар ороод Гейл бүсэлхийгээ

хүртэл тайчин нүүрийг нь даган хөлс

урсаж эмч мөрөн дороос нь урт хос

чимхүүрээр юм авч байхыг харлаа.

Шархадсан хэдий ч амьд байна. Би

түүний нэрийг дуудан гүйсэн ч

сувилагч түлхээд орохыг

зөвшөөрсөнгүй.

- Финник! гэж хэн нэгэн баяртайгаар

Үзэсгэлэнтэй ширэлдсэн үс,

тэнгисийн ногоон нүдтэй залуухан

эмэгтэй даавуугаар биеэ ороон

бидэн рүү гүйж байв.

Гэнэтхэн ертөнцөд энэ хоёроос өөр

хүнгүй болж бие бие рүүгээ

тэмүүлэв. Тэд ухасхийн тэврэлдээд

тэнцвэр алдан хана мөргөж унаад

зууралдсан хэвээр салалгүй

Намайг атаархал эзэмдэв. Финник,

Энни хоёр. Тэдний хэн ч хайрандаа

эргэлзсэнгүй итгэлтэй байлаа.

Богс тааруухан харагдсан ч

шархдаагүй бөгөөд Хеймитч бид

хоёр луу ирэв.

- Бид тэндээс Энобариагаас бусдыг

гаргасан. Гэхдээ тэр хоёрдугаар

бүсийнх болохоор авчрах эсэхдээ

эргэлзлээ. Пит хонгилын төгсгөлд

байсан. Хийн нөлөөнд муужирсан

байгаа. Чи түүнийг сэргэхээр нь

дэргэд нь байх хэрэгтэй.

Пит. Амьд эрүүл эсвэл тийм ч биш

байж болох ч амьд энд байна.

Сноугаас хол аюулгүй энд надтай

байна. Хормын дараа би түүнд хүрч

инээмсэглэхийг нь харан инээдийг

нь сонсоно.

Хеймитч инээмсэглээд,

- Алив яваарай гэв.

Миний толгой үл мэдэг эргэлээ. Би

юу гэж хэлэх вэ? Ер нь миний юу гэж

хэлэх хэнд хамаатай юм? Пит

намайг юу ч хийсэн хамаагүй хөөрөх

болно. Ямар ч тохиолдолд намайг

үнсэх байх. Сонирхолтой нь бүсэд

сүүлчийн удаа эрэг дээр үнсэлдсэн

шиг байх болов уу. Би одоо хүртэл

энэ тухай бодож зүрхэлдэггүй байв.

Пит унтаагүй сэрүүн орны ирмэг

дээр суугаад нүдэнд нь гар чийдэн

тусгаж судасны цохилтыг шалгах

гурван эмчийг гайхан ширтэж байв.

Би түүнийг царайг минь түрүүлж

хараагүйд урам хугарсан ч одоо

харлаа. Түүний царайд үл итгэл

тодорхойлохын аргагүй өөр зүйл

тодров. Хүсэл үү? Цөхрөл үү?

Хоёулаа гарцаагүй тэр эмч нарыг

түлхээд орон дээрээс босон над руу

ирлээ. Би түүнийг тэврэхээр гараа

дэлгэн гүйж очив. Гар нь надад

хүрэхэд нүүрийг минь илэх гэж

бодоод нэрийг нь дуудах агшинд

хуруугаараа хоолой багалзуурдлаа.

XIII

Хүйтэн зах хүзүү холгоход би

дагжтал чичирлээ. Эргэн тойрон

тоног төхөөрөмж хүнгэнэн дуугарна.

Намайг амьсгалж байна гэх хоолой

сонсогдоход амьсгалж чадна гэж

өөртөө итгүүлэв. Тэгээд ч аюул осол

үгүй болсон тул агаар шунаглан

амьсгаллаа.

Эмчилгээний багийнхан нугас,

амьсгалын зам, артерийн судсанд

гэмтэл учирсан эсэхэд сэтгэл зовж

байсан ч хөхрөлт, сөөлт, төвөнхийн

өвдөлт, ханиалгыг би үл тоомсорлов.

Миний бие сайн байна. Ятга шаазгай

хоолойгоо алдахгүй. Би эмчээс ухаан

минь зүгээр эсэхийг асуух гэсэн ч

ярьж чадсангүй. Тэр ч байтугай

намайг эргэхээр ирсэн Богст

талархал илэрхийлж чадсангүй. Тэр

үүнээс ч дор гэмтлийг цэргүүдийнхээ

дунд харж байсан билээ.

Чухамдаа Богс л Питийг ганцхан

цохилтоор холдуулжээ. Хэрвээ

Хеймитч надад туслахаар ирсэн бол

бэлтгэлгүй байв. Саяны болсон

явдал Капитолын гарт зовж байсан

Питийг аварсан баяр хөөрөндөө нүд

нь сохорсон Хеймитч бид хоёрыг

гэнэдүүлэв. Хэрвээ би Питтэй

ганцаар уулзсан бол намайг алах

байлаа. Түүний ухаан солиорчээ.

Үгүй ухаан солиотой биш. Булаан

эзлэгдсэн гэж би өөртөө сануулав.

Энэ үгийг би Плутарх, Хеймитч

хоёрын дэргэдүүр өнгөрөхдөө

сонссон билээ. Булаан эзлэгдсэн. Би

үүнийг юу болохыг нь ойлгосонгүй.

Дайралтаас хормын дараа ирээд

дэргэд сахиж байсан Прим дээрээс

нэмж хөнжлөөр хучаад,

- Китнисс тэд захыг чинь удахгүй

тайлах байх. Тэгэхээр даарахаа

болино гэв.

Ээж хүнд мэс засалд оролцож

байсан учир Питийн дайралтын

тухай сонсоогүй байв. Прим

нударгаа чанга атгасан гарыг минь

авч иллэг хийн тэнийлгэхэд цус хуруу

дамжин гүйж эхлэв. Тэр хоёр дахь

гарыг автал эмч орж ирээд захыг

тайлж өвчин намдаах эм өгөв. Би

зааврын дагуу хүзүүгээ хөндөхгүйг

хичээн хэвтлээ.

Плутарх, Хеймитч, Бити нар гадна

эмчийн үгийг сонсохоор хүлээж

байв. Тэднийг Гейлд юу гэж хэлснийг

мэдэхгүй ч энд ирсэнгүй. Плутарх

эмчийг гарахад Примийг гаргах

- Үгүй. Хэрвээ та намайг хүчээр

гаргавал мэс заслын өрөө лүү очоод

ээжид юу болсныг хэлнэ шүү. Таньд

анхааруулахад тэр тоглоомын

зохион байгуулагч Китниссийн

амьдралыг хариуцах эрхтэй гэж

бодохгүй байх шүү. Ялангуяа таны

түүнд ийм өрөвдөлтэй анхаарал

тавьсаны дараа гэв.

Плутарх доромжлогдсон шинжтэй

болоход Хеймитч хөхөрч,

- Плутарх түүний үлдээ гэхэд Прим

- Тэгэхээр Китнисс Питийн үйлдэл

бүгдийг цочирдуулсаныг бид мэднэ.

Сүүлчийн хоёр ярилцлагын үеэр

түүний өөрчлөлт анзаарагдам

байсан. Тэр мэдээж хэрцгий тамлал

амссан болохоор сэтгэл мэдрэлд нь

нөлөөлсөн нь тодорхой. Гэвч одоо

бид өөр зүйл гэж үзэж байна.

Капитол түүнд маш ховор төрлийн

булаан эзлэх арга хэрэглэсэн байна.

- Өршөөгөөрэй, Китнисс би бүх

онцлогыг нь ярьж чадахгүй. Капитол

үүнийг маш нууц тамлалын арга

болгон хэрэглэдэг учир үр дүн нь

урьдчилан хэлэхийн аргагүй байдаг.

Энэ нь бидний мэдэж байгаагаар

айдсын төрөл зүйл юм. Булаан эзлэх

гэдэг нь эртний английн үг бөгөөд

"булаах" юмуу "эзэмдэх" гэсэн ч

болно. Үүнд алуурчин зөгийний

хорыг ашигладаг юм. Биднээс

ялгаатай нь чи эхний тоглоомын

үеэр хатгуулж байсан учир хорны

үйлчилгээг сайн мэднэ биз дээ.

Айдас, хий үзэгдэл, аймшигтай зүйлс

хайртай бүхнийг чинь залгина. Учир

нь хор тархин дахь айдсыг байгаа

болгодог юм.

- Чамайг ямар аймшигтай болохыг

нь санаж байгаа гэдэгт итгэлтэй

байна. Үр дүнд нь бодол санаа

төөрөлдөн будилж худал үнэн

эсэхийг нь ялгах боломжгүй болно.

Хатгуулаад амьд үлдсэн хүмүүсийн

ихэнхи нь иймэрхүү зүйл ярьж

Тиймээ. Ийм зүйл Питтэй тулгарчээ.

Би ухаан орсны дараа ч миний

амьдрал аврагдсан, Като байхгүй

болсон зүүдлэгдсэн эсэхэд итгэлгүй

- Дурсамж өөрчлөгдсөн үед эргэн

санах нь маш их хүндрэлтэй гээд

Бити духаа тогшсоноо,

- Бодит байдал гажиж тэр чигээрээ

хадгалагдана. Одоо би чамд

алуурчин зөгийний хор халдаагаад

өмнө харсан зүйлээ санахыг гуйж

байна гэж бодъё. Үүнийг эргэн

өдөөхөд гурван өдөр хангалтгүй. Ой

ухаан айдас эргэлзээгээр дүүргэсэн

байгаа. Ийм зүйлийг тархи удаан

хадгалдаг юм гэв.

Миний дотор муухайрч эхлэв. Тэгтэл

Прим толгойд эргэлдэж байсан

асуултыг минь асуулаа.

- Тэд Питэд юу хийсэн юм бэ?

Китниссийн тухай дурсамжыг

өөрчлөн аймшигтай болгосон хэрэг

үү? гэхэд Бити толгой дохиод,

- Түүнийг хараад амь насанд нь

заналхийлэхээр аймшигтай

болгосон байна. Ийм учраас түүнийг

алахыг оролдсон байх. Энэ бидний

сүүлчийн онол гэлээ.

Би нүүрээ дарлаа. Энэ худал. Ийм

зүйл болоогүй. Хэн нэгэн Питийг

надад хайртайг нь мартуулж...

- Гэхдээ та түүнийг эрүүлэн сэхээнэ

биз дээ? гэж Прим асуулаа.

- Хм. Зөвхөн багахан хэсгийг нь.

Өмнө нь бидэнд хангалттай

мэдээлэл байгаагүй болохоор

эзэмдэлтийг сэргээх оролдого хийж

- Гэхдээ та оролдож үзнэ биз дээ? Та

түүнийг тусгаарласан өрөөнд түгжээд

зовж шаналсан чигээр нь орхихгүй

биз дээ? гэж Прим шалав.

- Мэдээж бид оролдож үзнэ, Прим.

Гэхдээ хэр амжилттай болохыг нь

мэдэхгүй байна. Аймшигтай

дурсамжаас салгахад амаргүй гэж

Бити хэлэхэд Плутарх,

- Тэгээд ч бид түүний Китниссийн

тухай ямар дурсамжыг өөрчилснийг

мэдэхгүй. Бид цэргийн

мэргэжилтэнгүүдтэй хамтдаа оюун

санааны эмчилгээний баг байгуулж

эмчилгээ хийх болно. Би хувьдаа

түүнийг бүрэн эдгэрнэ гэж үзэж

байна гэхэд,

- Үнэхээр үү? гэж Прим даажигнан

асуув. - Харин та энэ тухай юу бодож

байна, Хеймитч?

Би гараа үл мэдэг хөдөлгөн түүний

нүүрийг шагайлаа. Тэр зүдэрсэн

царайтай тээнэгэлзэнгүй,

- Би Питийг дээрдэнэ гэж бодож

байгаа ч урьдынх шигээ болно гэдэгт

итгэлгүй байна гэхэд би гараа

хаагаад бүхнээс тусгаарлагдлаа.

- Ямар ч гэсэн тэр амьд гэж Плутарх

тэвчээргүйхэн хэлээд, - Өнөө шөнө

Сноу Питийн дизайнерыг бэлтгэл

багийнхантай нь цаазаар аваачих

ажиллагааг шууд нэвтрүүлгээр

үзүүлнэ. Эффи Тринкетэд юу

тохиолдсоныг мэдэх юм алга. Харин

Пит бидэнтэй энд байна. Тэр хорин

дөрвөн цагийн өмнөхөөс хамаагүй

сайжирсан байна шүү дээ гэв.

Плутархын намайг сэргээх

оролдлого дөрөв магадгүй таван

хүний аллагын талаарх мэдээг

дуулгаснаараа эсрэг нөлөө үзүүлэв.

Портиа болон Питийн бэлтгэл

багийнхан. Бас Эффи. Би хүчлэн

уйлахгүйг хичээхэд хоолой лугшин

өвдөж амьсгаа давхцаж эхэлсэн тул

тэдэнд тайвшируулагч эм өгөхөөс

өөр сонголт үлдсэнгүй.

Би сэрэхдээ цорын ганц унтах арга

бол тайвшируулагч гарандаа

тариулах явдал болсон эсэхэд

гайхширлаа. Дараагийн хэд хоног

хэнтэй ч ярихыг хүсээгүй учир ярьж

чадахгүйдээ баярлах сэтгэл төрөв.

Эсвэл хийх ч юмуу. Үнэндээ би маш

сайн өвчтөн байсан болохоор

эмчийн зааврыг хүлцэнгүй биелүүлж

байв. Бас уйлахыг хүссэнгүй. Зөвхөн

ганц бодол болох Сноугын царайг

сэтгэлдээ дүрслээд "Би чамайг ална"

шивнэж байлаа.

Ээж, Прим хоёр дэргэд ээлжлэн

жижүүрлэж хөнгөхөн хоол

идүүлэхээр ятгах бөгөөд хүмүүс үе үе

Питийн биеийн байдлыг

мэдэгдэхээр ирж байв. Алуурчин

зөгийний хор цусанд өндөр түвшинд

байгаа учир гаргахад бэрх болжээ.

Түүнтэй зөвхөн арван гуравдугаар

бүсийн үл таних хүмүүс ажиллаж

байгаа бөгөөд гэрийнх нь тухай

юмуу Капитолын аюултай

дурсамжыг сэргээх хүмүүсийг

уулзуулахгүй байлаа.

Мэргэжилтэнгүүдийн баг түүнийг

сэргээн босгох төлөвлөгөөн дээр

ажиллаж байв.

Гейлийн мөр шархдан хэвтрийн

дэглэм сахиж байгаа учир над дээр

ирсэнгүй. Гэвч гурав дахь шөнө

намайг эмээ уугаад чийдэн

унтраасны дараа өрөөнд чимээгүй

орж ирээд үг дуугүй хуруугаа

хүзүүний хөх толбонд хүргэн нүдэн

дээр аяархан үнссэнээ алга болов.

Маргааш өглөө намайг эмнэлэгээс

гаргасан ч гар дээр хуваарь байхгүй

учир Примийг эмнэлэгийн

жижүүрээс буун бидний шинэ байр

болох 2212 дугаар өрөөнд хүргэх

хүртэл дэмий хэсүүчлэв. Өрөө

урьдын адил цонхгүй байв.

Холтсон цэцэгт өдөр бүр хоол өгөх

зөвшөөрөл олгож угаагуурын дор

элстэй сав тавьж өгчээ. Прим миний

орыг засах зуур муур дэрэн дээр

харайлган анхаарлыг нь татахыг

хичээсэнд тэвэрч аваад,

- Китнисс Питэд тохиолдсон зүйл

чиний хувьд хичнээн аймшигтай

болохыг мэдэж байна. Гэхдээ Сноу

түүнтэй долоо хоног ажилласан

байхад биднийг хэдхэн өдөр

болсныг санаарай. Чамд өмнөх

шигээ хайртай хуучин Пит түүний

дотроос эргэж ирэхийг хүсч байгаа.

Битгий сэтгэлээр унаарай гэв.

Би бага дүүгээ хараад манай гэр

бүлийн шилдэг чанаруудыг өвлөн

авсан тухай бодлоо. Ээжийн эдгээх

увидастай гар, эцгийн ухаан, миний

дайчин чанарыг өвлөжээ. Мэдээж

үүний дээр өөрийнх нь мөн чанар

бий. Төөрөлдсөн зүйл дундаас

амьдралыг байгаагаар нь харах

чадвар. Хэрвээ түүний зөв байвал

яана? Пит надад эргээд ирэх ч юм

- Би эмнэлэг рүү буцах ёстой гээд

Прим муураа миний дэргэд тавьж,

- Та хоёр хамтдаа байгаарай, за юу?

Муур орон дээрээс үсрэн бууж

түүнийг үүд хүртэл дагасанаа хаалга

хаагдахад чанга гонгинов. Бид хоёул

бие биенээ үздэггүй билээ. Гучин

секунт өнгөрөхөд би газар дорхи

хоргодох байранд байж тэвчилгүй

муурыг орхин гарлаа. Хэдэн ч удаа

будилж байж Тусгай хамгаалалтын

хэсгийг олж очив. Урдаас зөрсөн хүн

бүр хөхрөлтийг ширтэж байсан тул

хүзүүний захаа босгон өндөрсгөв.

Гейл эмнэлгээс өглөө гараад Бититэй

өрөөнүүдийн нэгд байв. Тэд улайран

толгойгоо бөхийлгөж зургийн

хэмжээс гаргаж байв. Янз бүрийн

зурагнууд шал ширээн дээр

хөглөрчээ. Хананд байрлуулсан

самбар болон компьютерийн дэлгэц

дээр зураасан зургууд байв. Би

тэдний нэгийг Гейлийн урхи болохыг

нь танилаа.

- Энэ юу гээч вэ? гэж би сөөнгөтөн

тэдний анхаарлыг зургаас

сатааруулахад,

- Аан Китнисс чи биднийг олоо юу

гэж Бити баяртай хэлэв.

- Юу юм? Энэ нууц уу? гээд би Гейл,

Бити хоёр хамтдаа удаан ажиллаж

байгаа болохыг мэдэх ч нум сум

болон зэвсэг туршиж байгаа гэж

бодсон юм.

- Яг ч тийм биш. Гэхдээ би Гейлийн

чамтай байх цагаас хулгайлсандаа

бага зэрэг буруутай.

Би арван гуравдугаар байх ихэнх

цагтаа бухимдаж, сэтгэл зовон,

уурсаж эсвэл эмнэлэгт хэвтэж

байсан учир Гейлийг үгүйлэгдсэн гэж

хэлж чадсангүй. Тэгээд ч хоорондоо

эвтэй байгаагүй билээ. Харин Бити

надад өртэй гэж бодож байдаг.

- Чамайг түүнтэй байх цагаа сайн

ашигласан гэж бодож байна.

- Наашаа ирээд хар л даа гээд Бити

компьютерийн дэлгэц рүү зангав.

Энэ тэдний хийж байгаа зүйл байв.

Гейлийн занганы үндсэн санааг тэд

хүмүүсийн эсрэг зэвсэг болгон

хувиргажээ. Ихэнхи нь бөмбөг

байсан бөгөөд механик гэхээс илүү

хүний сэтгэл зүй ашигласан аж.

Занганы дотор талд амьд үлдэхэд

чухал хэрэгтэй зүйлс болох хоол

хүнс, ус гэх мэт зүйл тавина.

Золиосны хүн айж зугтах тусмаа

бөөнөөрөө сүйрэлд орох аюултай.

Аюул эцэг эхийн үр хүүхдээ

хамгаалах хүслийг байгаа болгожээ.

Хохирогчийн аюулгүй гэж бодсон

газар үхэл отож байх болно. Зарим

талаар Гейл, Бити хоёр хүмүүсийн

өрөвдөх сэтгэлийг ашигласан бөгөөд

бөмбөг дэлбэрэх үед хүмүүст

шархдагсад руугаа ухасхийх боломж

өгөөд дараагийн агшинд илүү хүчтэй

бөмбөг дэлбэрч бүгдийг нь ална.

- Надад энэ арай л дэндсэн санагдаж

байна. Тэгээд бүгд ажиллах уу? гэхэд

хоёул над руу харлаа.

Бити итгэлгүйхэн байсан бол, Гейл

дайсагнасан янзтай байв.

- Би үүнийг ном журмын дагуу биш

хүмүүсийн зөвшөөрөхийн аргагүй

үйлдэл гэж бодож байна.

- Үүнд чинь итгэлтэй байна. Бити бид

хоёр ерөнхийлөгч Сноугын Питэд

хэрэглэсэн дүрмийг ашигласан юм

гэж Гейл хэлэв.

Хэрцгий хэдий ч голыг нь олоод

хэлчихжээ. Би уурсан гарч яваад

Тусгай хамгаалалтын хэсэгт

Хеймитчтэй тааралдав.

- Алив явъя. Чи бидэнд эмнэлэг дээр

хэрэгтэй байна.

- Тэд Пит дээр нэг зүйл туршиж үзэх

гэж байгаа. Арван хоёрдугаар

бүсийн гэмгүй хүмүүсийн нэгийг

оруулна. Питийн чамтай холбоогүй

хүүхэд насны дурсамж хэрэгтэй

байна. Тэд хүмүүсийг сонгож байгаа.

Би хотын хүмүүсийн ихэнхи нь гал

түймэрт амь үрэгдсэн болохоор

Питийн хүүхэд ахуй үеийн

дурсамжыг хуваалцах хүн олох

амаргүй болохыг мэдэж байлаа.

Биднийг Питийг сэргээн босгох

багийнханы ажлын өрөө болсон

эмнэлэгийн өрөөнд хүрэхэд нэг охин

суугаад Плутархтай ярьж байв.

Дейли Картрайт. Үргэлж над руу

ертөнцийн хамгийн сайн найз нь мэт

инээмсэглэдэг байсан охин. Ер нь

тэр бүх хүнтэй инээмсэглэн харьцдаг

- Китнисс! гэж тэр хашгирав.

- Сайн уу, Дейли.

Би түүнийг бага дүүтэйгээ амьд

үлдсэн гэж сонссон билээ. Эцэг эх нь

хотод гутлын дэлгүүр ажилуулдаг

байсан бөгөөд аз таараагүй юм. Тэр

арван гуравдугаар бүсийн саарал

хувцастай илүү оворжуу харагдаж

байсан бөгөөд урт шаргал үсээ

буржийлгахын оронд сүлжжээ.

Дейли миний санаж байгаагаас арай

туранхай байсанд эндхийн хоолны

дэглэм болон эцэг эхээ алдсан

гашуудал нөлөөлсөн нь эргэлзээгүй.

- Чи хэр байна даа?

- Бүх зүйл гэнэтхэн өөрчлөгдсөн гээд

түүний нүдэнд нулимс цийлэгнэж,

- Гэхдээ арван гуравдугаар бүс их

найрсаг юм тийм үү? гэв.

Дейли үнэхээр тэгж бодож байлаа.

Түүнд бүхий л хүмүүс таалагддаг

- Тэд биднийг гэртээ байгаа юм шиг

байлгахаар хичээж байна гээд би

хэтрүүлэггүй хэллээ гэж бодов.

- Чи тэдний Питтэй уулзуулахаар

сонгосон хүмүүсийн нэг үү?

- Тийм гэж бодож байна. Хөөрхий

Пит. Хөөрхий чи. Би хэзээ ч

Капитолыг ойлгохгүй юм.

- Ойлгохгүй байсан нь дээр дээ.

- Дейли Питийг маш эртнээс мэднэ

гэж Плутарх мэдэгдэхэд,

- Өө, тэгэлгүй яахав! гээд Дейлигийн

царай туяарснаа, - Бид жаахан

байхаасаа хамт тоглож өгссөн. Би

түүнийг хүмүүст миний ах гэж ярьдаг

байлаа гэв.

- Чамд үүнтэй холбоотой дурсамж

байна уу? гэж Хеймитч надаас

- Бид нэг ангид байсан. Гэхдээ

хоорондоо бараг харьцаж

- Китнисс үргэлж гайхамшигтай

байсан болохоор би түүнийг

анзаарахыг гэж мөрөөдөж ч

байгаагүй. Тэр ан агнаж зээл дээр

заран ер нь бүгдийг чадна. Бүгд

түүнийг биширдэг байлаа гэж Дейли

хэлэхэд Хеймитч бид хоёр түүний

царай луу тоглосон эсэхийг нь

шалган харлаа.

Дейлигийн үгээр бол би найз

нөхөдгүй байсны учир нь хүмүүсийг

ер бусын байдлаараа айлгадаг

байж. Гэхдээ энэ худал байлаа.

Надад найз нөхөд байгаагүйн учир

нь нөхөрсөг бус байсан юм.

- Дейли үргэлж хүмүүсийн талаар

сайнаар бодож байдаг. Питэд

түүнтэй холбоотой муу дурсамж

байгаа гэж бодохгүй байна гээд би

нэг зүйл санаанд ороход,

- Хүлээгээрэй. Би Капитолд байхад

хэлгүй охиныг таниад худал хэлсэн

юм. Тэгэхэд Пит намайг халхалахын

тулд Дейлитэй төстэй гэж хэлсэн гэв.

- Санаж байна. Гэхдээ мэдэхгүй юм.

Энэ чинь худал байсан. Дейли тэнд

байгаагүй. Би үүнийг хүүхэд насны

дурсамжыг дуудаж чадна гэж

бодохгүй байна гэж Хеймитч

- Ялангуяа Дейли шиг аятайхан

хөрштэй хүний хувьд шүү дээ. Алив

оролдоод үзэцгээе гэж Плутарх

Плутарх, Хемитч бид гурав Питийн

хажуугийн ажиглалтын өрөөнд

ороход түүнийг сэргээн босгохоор

ажиллаж буй арваад хүн гартаа үзэг

цаасаар зэвсэглэн хүлээж байв.

Шилний дотор талд дууны

төхөөрөмж суурилуулж Питийг

нууцаар ажиглах боломжтой

болжээ. Тэр орон дээр гар нь

хүлээтэй хэвтэж байсан бөгөөд

чөлөөлөгдөх гэж хичээхгүй байв.

Царайны хувирал нь намайг боож

алахыг оролддог үеийнхээсээ сэргэг

ч өөртэйгээ төсгүй харагдана.

Хаалга аяархан нээгдэхэд Питийн

нүд түгшин томорсноо будилсан

янзтай болов. Дейли шийдвэргүйхэн

өрөөнд орж ирээд ойртон

инээмсэглэж,

- Пит үү? Би Дейли байна. Гэрийн

- Дейли гэнээ? гээд Пит бодлоо

цэгцлэхийг оролдсоноо,

- Дейли чи юу? гэв.

- Тиймээ гээд Дейли илт санаа

амарсан янзтай болов.

- Бие чинь ямар байна?

- Аймшигтай. Бид хаана байна? Юу

болоод байна вэ?

- Би түүнд Китнисс болон Капитолын

тухай сануулж болохгүй гэж

тодорхой хэлсэн юмсан. Түүнийг

гэрийнхээ тухай хэр зүйл санахыг

харцгаая гэж Плутарх хэллээ.

- Тэгэхээр... Бид арван гуравдугаар

бүсэд байна. Одоо бид энд амьдарч

байгаа гэж Дейли хэлэв.

- Надад энэ тухай хүмүүс хэлсэн.

Гэхдээ утгагүй юм. Бид яагаад гэртээ

байхгүй байгаа юм?

Дейли уруулаа хазлан,

- Тэнд... золгүй явдал болсон. Би бас

гэргүй болсон. Зөвхөн бидний явган

зам дээр шохойгоор зураг зурдаг

байсаныг санаж байна. Чинийх

гайхамшигтай байдаг байсан. Чи

амьтдыг яаж зурдагыг санаж байна

- Тиймээ. Гахай, муур болон бусад

амьтад. Чи золгүй явдал гэж хэлсэн

Дейлигийн духан дээр хөлс

гялтагнан асуултаас зайлсхийхийг

оролдонгоо,

- Энэ аймшигтай. Хэн ч... үлдэж

чадаагүй гээд түгдэрлээ.

- Тэсээрэй, охин минь гэж Хеймитч

- Гэхдээ Пит чамд энд таалагдана

гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс нь

бидэнд үнэхээр сайхан ханддаг юм.

Энд үргэлж хоол унд, цэвэр хувцас

бий бас сургууль нь том

сонирхолтой.

- Яагаад манай гэр бүлийнхэн над

руу ирэхгүй байгаа юм бол?

- Тэд чадахгүй гээд Дейли ахин

- Арван хоёрдугаар бүсийн олон

хүмүүс гарч чадаагүй. Ийм учраас

бид энд шинэ амьдрал зохиох

хэрэгтэй байгаа юм. Тэд чамайг сайн

талхчингаар авна гэдэгт итгэлтэй

байна. Эцэг чинь биднээр гурил

зууруулдаг байсныг санаж байна уу?

- Тэнд бас гал байсан гэж Пит

гэнэтхэн хэлэв.

- Арван хоёрдугаар бүс шатсан биз

дээ. Түүнээс болоод гэж Пит

хилэгнэн хэлснээ, - Китниссээс

болоод! гээд хүлээснээсээ

мултрахаар эсэргүүцлээ.

- Үгүй дээ, Пит. Энэ түүний буруу

- Тэр чамд ингэж хэлээ юу?

- Түүнийг тэндээс гарга гэж Плутарх

тушаалаа. Хаалга даруйхан

нээгдэхэд Дейли удаанаар арагш

- Тэр үүнийг хийгээгүй. Би... гэхэд,

- Яагаад гэвэл тэр худалч! Тэр

худалч! Чи түүний хэлсэн ямар ч

үгэнд итгэж болохгүй! Тэр

Капитолын бүтээсэн бидний эсрэг

ашиглаж байгаа мутант! гэж Пит

- Үгүй дээ, Пит. Тэр биш... гэж Дейли

ахин эхэллээ.

- Түүнд бүү итгэ Дейли гэж Пит

хашгираад,

- Би түүнд итгэж байхад намайг

алахыг оролдсон. Тэр миний найз

нөхөд болон гэр бүлийг минь алсан.

Түүний ойртож болохгүй! Тэр бол

мутант! гэв.

Хаалгаар гар цухуйн Дейлийг угз

татан гаргахад тасхийн хаагдлаа.

Гэсэн ч Пит,

- Мутант! Тэр бол өмхий мутант! гэж

орилсоор байлаа.

Намайг үзэн ядаж алахыг хүсэх нь

бага хэрэг хамгийн гол нь тэр

намайг хүн биш гэдэгт итгэлтэй

Миний эргэн тойрон сэргээн босгох

багийнханы үзэг галзуурсан мэт

чахран үг бүрийг нь тэмдэглэв.

Хеймитч, Плутарх хоёр миний

гарнаас зууран өрөөнөөс гаргалаа.

Тэд намайг чимээгүй хонгилд

гаргаад хана түшүүлэн зогсооход

Пит шилний цаана үргэлжлүүлэн

хашгирсаар байв.

Примийн буруу байж. Пит хэзээ ч

засал авахааргүй болжээ.

- Би энд ахин үлдэж чадахгүй. Хэрвээ

намайг ахиад ятга шаазгай болохыг

хүсч байгаа бол тавьж явуул гэхэд,

- Хаачих гээ вэ? гэж Хеймитч асуув.

- Капитол руу. Энэ надад ажил

байгаа гэж бодож байгаа цорын

ганц газар.

- Чи үүнийг хийж болохгүй. Бүсүүд

аюулгүй болоогүй хэвээр байна.

Гэхдээ хоёрдугаар бүсээс тэмцэл

бараг дууссан талаар сайн мэдээ

ирсэн. Хатуу самар байгаа юм гэж

Плутарх хэлэв..

Түүний зөв. Эхлээд бүсүүд. Дараа нь

Капитол. Тэр үед би Сноуг агнах

- Сайн байна. Тэгвэл намайг

хоёрдугаар бүс рүү аваач.

XIV

Хоёрдугаар бүс уулсын дунд орших

хэдэн цувраа тосгоноос бүрдсэн

санаснаас хамаагүй том ажээ. Тус

бүрдээ чулууны уурхайд орох юмуу

олонхи нь гэртээ журам сахиулагч

болохоор бэлтгэгддэг аж. Босогчдын

талд арван гуравдугаар бүсийн

агаарын нисэх хүчин байсан ч

асуудлын учир нь Капитолын

цэргийн гол хүч болох бүсийн төв

нэвтэршгүй уулын гүнд байрлаж

Уулыг Самар гэж нэрлэдэг бөгөөд

Плутархын хэлснээр хатуу самар

эндхийн босогчдын удирдагчдыг

мохоон зүдрээжээ. Самар Харанхуй

өдрүүдэд Капитол арван

гуравдугаар бүсийг алдсаны дараа

газар дорхи шинэ хамгаалалтын

бэхлэлт бий болгох онц шаардлагын

дагуу бий болжээ. Тэдэнд

Капитолын цэргийн нөөц хүчин

болох цөмийн пуужин, онгоц зэрэг

хамгийн дайсны чухал хэсэг

хяналтанд байлаа. Мэдээж тэд зууны

турш бүтээн бий болгосон арван

гуравдугаар бүсийг хуулбарлана гэж

найдаагүй ч хоёрдугаар бүсийн

хуучин уурхайн ойролцоо тийм

боломж олж харжээ. Агаараас

Самар хэдэн цувраа гарц бүхий

ердийн уул шиг үзэгдэнэ. Гэвч

дотроо бол чулуу огтлон гаргасан

аварга том агуйд доошоо гулгамтгай

нарийхан замаар уруудан алсад

байгаа барилгуудад хүрнэ. Эндхийн

галт тэрэгний систем нь хүртэл

уурхайчдыг хоёрдугаар бүсийн төв

дэх Самар руу шууд хүргэхээр

хялбар зохион байгуулагджээ.

Эндээс галт тэрэг явсаар Ялагчын

аялалын үеэр Пит бид хоёрын

Шүүхийн байшингийн өргөн гантиг

шатан дээр Като, Лишийн гашуудсан

гэр бүлийнхэн рүү харахгүйг хичээн

зогсож байсан талбайд очих болно.

Энэ нь хөрсний гулгалт, үер, цасан

нурангид өртөж болзошгүй

зохимжгүй газар байсан ч давуу тал

нь хүршгүй байдалд оршино. Тэд

уулыг гүнзгий нүхлэн уурхай болон

том чулуун багана бүхий дэд

бүтцийг үүсгэжээ. Капитол уулын

эргэн тойрон дахь цэргийн баазыг

хүчирхэгжүүлэн зузаатгаж дүүрэн

компьютер бүхий уулзалтын өрөө

болон цэргийн хуаран, зэвсгийн

агуулах байгуулж уужим хонгилд

нисэх онгоц гадагш хөөрөх

зориулалт бүхий онгоцын буудал,

пуужин харвах төхөөрөмж

суурилуулжээ. Гэвч энэ бүхний үр

дүнд уулын гаднах төрх бараг

өөрчлөгдсөнгүй. Арсгар барсгар хад

бүхий ой мод зэрлэг амьтад нь

хэвээр оршин байгалийн цайз

дайснаас нь бат хамгаална.

Бусад бүсийн жишгээр Капитол

эндхийн оршин суугчдыг эрхлүүлж

хүрэлцээтэй хоол хүнсээр хангахын

зэрэгцээ хүүхэд байхаас нь анхаарал

халамж тавина. Зарим нь чулууны

уурхайд ажилчин болоход өөр бусад

нь Самарт сурч боловсрон

ажиллахын зэрэгцээ журам

сахиулагчдын эгнээг өргөтгөнө.

Тэднийг хүүхэд байхаас нь тулааны

урлагт сургах учир Үхлийн тоглоомд

оролцохыг баяжиж алдартай болох

зам гэж үзнэ. Мэдээж хоёрдугаар

бүсийн оршин суугчид бусдыг

бодоход Капитолын суртал

нэвтрүүлэгт илүү автамтгай бөгөөд

бүхнийг үл харгалзан эцсийн өдрөө

хүртэл боол хэвээр үлджээ. Үүний

дээр иргэдээ журам сахиулагч

болгон алдах юмуу өөрөөр Самарт

ажиллан чулууны ажил эрхлэнэ.

Намайг хоёр долоо хоногийн өмнө

ирснээс хойш байдал

өөрчлөгдсөнгүй. Тосгоны гаднах

оршин суугчид босогчдын гарт орсон

ч Самар нэвтэршгүй хэвээр байв.

Үүдний гарцаа нэмэн хүчирхэгжүүлж

ууланд гол зүрх нь аюулгүй оршино.

Одоо бусад бүсүүд Капитолыг

эсэргүүцэн хяналтнаас нь гарсан

байхад хоёрдугаар бүс халаасанд нь

хэвээр байлаа.

Би өдөр бүр туслахыг хүссэн зүйлээ

хийж шархдагсдыг эргэн, зураг

авалтын багийхантай богино дүрс

авахуулж байв. Намайг тулаанд

оролцохыг зөвшөөрөөгүй ч арван

гуравдугаар бүсээс илүү олон болдог

дайны явцын тухай уулзалтанд

оролцуулдаг байв. Гэхдээ арван

гуравдугаар бүсийг бодоход энд

хамаагүй дээр ажээ. Дүрэм журам

багын дээр гар дээр бичигдсэн

хуваарь байхгүй чөлөөт цаг ихтэй.

Түүнчлэн би газар дээрх босогчдын

тосгонд юмуу ойролцоох агуйд

амьдарч аюулгүй байдлын үүднээс

үргэлж байрлалаа сэлгэн өөрчилнө.

Өдрийн цагаар агнахыг зөвшөөрөх

хэдий ч хамгаалалт дагуулах учир

хэтэрхий хол явахгүй. Уулын цэвэр

тунгалаг хүйтэн агаарт миний бие

сэргэн бодол санаа цэвэршлээ. Гэвч

ухаанд Питийн хийсэн үйлдэл

тодхон байв.

Сноу түүнийг надаас хулгайлж

танигдахын аргагүй болтол өөрчлөөд

бэлэг болгон буцааж өгсөн. Богс

хоёрдугаар бүсэд араас ирэхдээ

Питийг аврах төлөвлөгөө хэтэрхий

хялбар байсан гэлээ. Тэр арван

гуравдугаар Питийг надад

авчирахад ямар ч хүч гаргаагүй

гэдэгт итгэлтэй байв. Түүнд миний

нэртэй туузыг зүүн алахаар

програмчилжээ.

Одоо л би Питийн өөрчлөгдсөн

байдлыг бүрэн цэгнэж байлаа.

Түүний сайхан сэтгэл, халамж

анхаарлыг итгэмээргүй аргаар үгүй

болгож миний хувьд үхсэнтэй адил

болгожээ. Гэсэн ч Примээс гадна

ээж, Гейл гээд ертөнц дээр хичнээн

их хүмүүс намайг хайрлана вэ?

Заримдаа би халаасанд байгаа

сувдны тухай бодохдоо талх өгсөн,

галт тэргэнд хар дарсан зүүд хөөж

байсан, бүсэд үнсэлдэж байсан

хүчирхэг гартай хүүгийн тухай

санахыг хичээнэ. Юуг алдсаныг

өөртөө сануулах гэж. Гэхдээ учир нь

юунд байна? Тэр явсан. Эргэж

ирэхгүй явсан. Бидний хоорондох

бүх зүйл байхгүй болж ердөө миний

Сноуг алах амлалт үлджээ. Би үүнийг

өдөрт арван удаа өөртөө давтаж

Арван гуравдугаар бүсэд Питийг

эмчлэх ажил үргэлжилсээр байв.

Намайг асуусан асуугаагүй Плутарх

энэ тухай баяртайгаар утсаар

- "Сайхан мэдээ, Китнисс! Бид

түүнийг чамайг мутант биш гэж

бараг итгүүлсэн гэж бодож байна

шүү!" гэх юмуу эсвэл "Өнөөдөр түүнд

бялуу хийж идэхийг зөвшөөрсөн!"

гэж байлаа.

Гэвч Хеймитч араас нь утасдахдаа

Питийн дээрдээгүйг хүлээж байв.

Цорын ганц эргэлзээтэй найдлагын

оч дүүд минь байлаа.

- Примд түүнийг буцааж авчрах

санаа төрсөн. Чиний тухай гажууд

дурсамжаас нь чөлөөлөхийн тулд

хар тамхи шиг их хэмжээний

тайвшируулах эм өгч байгаа. Бид

зөвхөн ганц дурсамжыг сэргээх гэж

оролдож байгаа юм. Та хоёр агуйд

байх үед чиний түүнд Примийн

ямааны тухай ярьсан түүх гэж

Хеймитч тайлбарлав.

- Ямар нэгэн сайжирал байна уу?

- Их хэмжээний айдасыг дагаад их

хэмжээний будлиан үүсч байна.

Гэхдээ би үүнд итгэлтэй биш байна.

Тэр хэдэн цагийн турш ярих

чадвараа алдаж мэдээ алдалтанд

орсон. Үүнээсээ гарах үед ямааны

тухай асуусан шүү.

- Наана чинь хэр байна дээ?

- Ямар ч урагшилсан зүйл алга.

- Бид ууланд Битиг өөр хүмүүстэй

хамт туслуулахаар илгээнэ. Чи

тархийг мэднэ биз дээ.

Тархи сонгосон бол Гейлийн нэрийг

жагсаалтанд байхыг харвал би лав

гайхахааргүй байлаа. Бити түүнийг

техникийн мэргэжилтэний хувьд

биш уулыг эзлэх ямар нэгэн заль

зохиох болов уу гэсэн бодлоор

авчирсан байх. Үнэндээ Гейл

хоёрдугаар бүсэд надтай хамт ирэх

гэсэн ч Битигийн ажлаас хөндийрөх

байсан тул би илүү шаардлагатай

газраа үлд гэсэн билээ. Түүнээс энд

байх нь Питийн араас гашуудахад

хүндрэл учруулна гэж хэлээгүй.

Гейл үдээс хойш намайг тосгоны

захад галууны өд зумлаж байхад

олов. Ойролцоогоор арваад шувуу

хөлд овоорно. Намайг энд ирэх үед

шувуу их хэмжээний сүргээрээ

нүүдэллэж байсан тул агнахад

хялбар байлаа. Гейл үг дуугүй дэргэд

суугаад өд цэвэрлэж эхлэв.

Биднийг бараг л тал шувуугаа

цэвэрлэсэн хойно,

- Бидэнд үүнийг идэх боломж байна

- Тиймээ. Ихэнхи нь буудлын гал зуух

руу явдаг ч би шөнө үлдэх газраа

хоёрыг үлдээж болно.

- Тийм ч хангалттай хүндэтгэл биш

- Чи л тэгж бодож байгаа юм. Гэхдээ

ятга шаазгай чиний амьдралд аюул

учруулж байгаа үед ашиггүй.

Бид хэсэг зуур чимээгүй боллоо.

Дараа нь Гейл,

- Би өчигдөр Питийг шилний цаанаас

харсан гэв.

- Чи юугаа бодсон юм?

- Хувиа хичээснээс өөр зүйлгүй.

- Чи түүнд атаархаж болохгүй гээд

би багц өд сугалан хаялаа.

- Үгүй. Харин ч эсрэгээрээ гээд Гейл

миний үсэн дээр тогтсон өдийг гөвж

- Би бодохдоо... Хэзээ ч үүнтэй

өрсөлдөж чадахгүй юм байна гэж

бодлоо. Надад ямар хэцүү байгаа нь

хамаагүй гээд эрхий долоовор

хурууныхаа завсар өд

эргэлдүүлэнгээ, - Түүнийг дээрдэхгүй

бол надад ямар ч бломж байхгүй. Чи

түүнийг хэзээ ч орхихгүй. Үргэлж

надтай байхдаа гэм уруу мэдрэх

- Тиймээ би үргэлж түүнийг үнсэхдээ

чиний өмнө буруутайгаа мэдэх

болно гэхэд Гейл над руу харлаа.

- Хэрвээ миний бодож байгаа үнэн

бол бараг л бусад хүмүүс шиг

амьдарч чадах байх.

- Энэ үнэн. Яг л чиний Питийн тухай

хэлсэн шиг.

Гейл унтууцан тургилав. Гэсэн хэдий

ч бид шувуугаа гал зууханд аваачиж

өгөөд эргэж ирэн түүдэг ноцооход

би түүнд тэврүүлэв. Түүний уруул

хүзүүний бүдэг хөхөрсөн толбыг

шүргээд уруулд ойртлоо. Би Питийн

тухай юу мэдэрч байгаагаа үл

харгалзан сэтгэлийн гүндээ түүнийг

хэзээ ч эргэж ирэхгүйг ойлгож байв.

Эсвэл би түүн рүү хэзээ ч эргэж

очихгүй. Би хоёрдугаар бүсийг унах

хүртэл үлдээд Капитол руу явж Сноуг

алаад үхнэ. Тэр намайг үзэн ядсаар

үхэх болно. Бүрэнхийд би нүдээ

аниад энэ бүхнийг ганцаар тэвчиж

чадахгүй цөхөрсөн учир Гейлийг

Гейлийн хүрэлт, амт, биений дулаан

намайг амьд гэдгийг сануулсан

таатай мэдрэмж төрүүлэв. Би бүхий

л бодол мэдрэмжээсээ чөлөөлөгдөн

мартаж чадаж байгаадаа баярлалаа.

Гейлийг үл мэдэг хөндийрмөгц даган

урагшилсанд гараараа эрүүн дороос

Би агшин зуур нүдээ нээсэнд ертөнц

бүрэлзэв. Энэ бол манай ой, бидний

уул, зөрөг биш. Гар өөрийн мэдэлгүй

зүүн шанааны сорвинд хүрлээ.

- Одоо намайг үнс.

Би гайхширан нүдээ цавчилгүй

зогстол тэр бөхийн уруулаа түргэхэн

хүргээд миний царайг шинжин

- Чиний толгойд юу болж байна?

- Мэдэхгүй гэж би хариу шивнэв.

- Тэгвэл энэ согтуу үнсэлттэй адил

юм шив дээ. Үүнийг тооцохгүй гээд

тэр сулхан инээвхийлэв.

- Чи яаж мэдсэн юм? Чи хэн нэгнийг

согтуу байхад нь үнсэж байсан юм

уу? гэж би ичсэнээ нуухыг оролдон

хэлээд Гейл арван хоёрдугаар бүсэд

баруун зүүнгүй охидтой үнсэлдэж

байсан гэдэгт итгэлтэй байлаа. Би

өмнө хэзээ ч энэ тухай бодож

байсангүй. Тэр толгой сэгсрээд,

- Үгүй. Үүнийг төсөөлөхөд хэцүү биш

- Тэгвэл чи өөр охидтой үнсэлдэж

байгаагүй юм уу?

- Би тэгж хэлэх гээгүй. Би чамайг

арван хоёртой байхад тааралдсан

болохыг мэднэ. Гэхдээ энэ бол өөр

төрлийн өвдөлт байсан. Надад

чамтай агнахаас гадна өөрийн

амьдрал байсан гээд түүдэгт гишүү

нэмэрлэв. Гэнэтхэн миний сонирхол

- Чи хэнтэй хаана үнсэлдсэн юм? гэж

- Бүгдийг нь санахад хэтэрхий олон

байна. Сургууль, Атираа гээд

үргэлжлүүлэх үү?

Би нүдээ эргэлдүүлэв.

- Тэгвэл хэзээ намайг онцгой гэж

бодсон юм? Тэд намайг Капитолд

аваачих үеэр үү?

- Үгүй. Үүнээс зургаан сарын өмнө.

Шинэ жилийн дараа. Бид зээл дээр

дээр Тослог Сэйн шөл идэж байсан.

Дариус чамайг туулай өгвөл ганц

үнсэнэ гэж даажигнасан юм. Тэгэхэд

би чамд талтайгаа... ойлгосон.

Би энэ өдрийг саналаа. Тасхийм

хүйтэн харанхуй өдрийн дөрвөн цаг

болж байлаа. Бид агнаж байгаад

нойтон цас хаялахад хотод эргэн

ирсэн юм. Хар зах цаг агаараас үл

хамааран хүмүүсээр дүүрэн байв.

Тослог Сейн шөл бидний долоо

хоногийн өмнө агнасан зэрлэг

нохойн махаар хийсэн амт нь тааруу

байсан ч халуун би өлсөж үхэхийн

даваан дээр байсан тул аваад

лангууны урд суусан юм. Гэтэл

Дариус ирээд хацрыг минь гэзэгний

үзүүрээр гижигдэхэд гарыг нь цохиж

Тэр яагаад ганц үнсэлт нь нэг юмуу

хоёр туулай хүрэхийг тайлбарлаж

тэгвэл бүгд шаргал үстэй залуу

зоригтой болохыг нь мэднэ гэсэн

билээ. Тослог Сэй бид хоёр түүний

уруулаа хүргэсний төлөө туулай

шаардаж байгааг шоолон инээхэд,

- Харж байна уу? Тэр ногоон

ороолттой эмэгтэйг.. Итгэхгүй бол

явж түүнээс асуу гэсэн юм.

Энэ мянган милийн алсад сая

жилийн өмнө болсон мэт санагдав.

- Дариус тоглож байсан шүү дээ.

- Магадгүй л юм. Хэдийгээр чи юу

болсныг нь тайлбарлаагүй ч гэлээ.

Питийг ав. Намайг ав. Эсвэл

Финникийг. Би түүний чамайг

ширтэж байгааг хараад санаа зовж

байсан ч одоо замдаа шуударсан

- Чи Финникийг надад хайртай гэж

бодож байсан бол мэддэггүй юм

байна гэхэд Гейл мөрөө хавчив.

- Би түүний цөхрөлд орсоныг мэднэ.

Энэ нь хүмүүсийг олон галзуу зүйл

хийхэд хүргэдэг юм.

Маргааш нь өглөө эрт тархи цуглаж

Самарт тохиолдсон асуудлыг шийдэх

талаар ярив. Намайг хувь нэмэргүй ч

гэлээ уулзалтанд ирэхийг урьсан юм.

Би зөвөлгөөний ширээнээс

зайлсхийн цонхны өргөн тавцан

дээр суугаад уул руу харж байв.

Хоёрдугаар бүсийн удирдагч дунд

насны Лайм гэдэг эмэгтэй

бэхлэлтийн дотоод бүтцийг

тайлбарлан эзлэх арга бүтэлгүйтсэн

тухай ярив. Би түүнийг ирсэнээсээ

хойш хальт харж байсан ч өмнө

уулзаж байсан аятай мэдрэмж

төрөв. Тэр мартагдахааргүй зургаан

фут өндөр булчинлаг биетэй байлаа.

Гэсэн ч би түүнийг тулааны талбар

дээр Самрын төв гарцыг эзлэх

тулааныг тэргүүлж байхыг харахдаа

өөр оролцогчтой төстэй болохыг нь

саналаа. Лайм өмнө Үхлийн

тоглоомд хоёрдугаар бүсээс

оролцон ялж байсан. Эффи түүний

хальсыг биднийг дөрөв дэх

номхотголд бэлдэх үеэр үзүүлж

байсан билээ. Миний Хеймитч,

Финник хоёрын тухай шинэ мэдлэг

Капитол түүнийг ялсны дараа юу

хийлгэсэн бол гэдэг асуулт

тавигдахад хүргэв.

Лайм танилцуулгаа дуусгахад тархи

асуулт тавьж эхлэв. Цаг явсаар үдийн

хоолны цаг өнгөрсөн ч тэд Самрыг

эзлэх төлөвлөгөө гаргахыг

оролдсоор байв. Бити

компьютерийн системийг эвдлэх

юмуу дотор тагнуул шургуулах

талаар ярьж байсан ч хэнд ч бодит

санал байсангүй. Өдөр сунасаар

гарцыг эзлэх яриа үр дүнгүй болов.

Би Лаймын олон янзын төлөвлөгөө

болон бүтэлгүйтэж олон цэргээ

алдсандаа сэтгэлээр унажээ. Эцэст

нь тэр дэлбэрээд,

- Дараагийн гарыг эзлэх гялалзсан

арга санал болгосон хүн өөрөө

ажиллагааг тэргүүлнэ шүү! гэлээ.

Гейл ширээний ард суухааргүй

донсолсон тул хэдэн цагийн турш

өрөөн дундуур холхин үе үе миний

дэргэд сууж байв. Тэр эхэндээ

Лаймын үгийг зөвшөөрч гарцыг авах

боломжгүй гэж байснаа сүүлийн нэг

цагт хөмсөг зангидан цонхоор

Самрыг ширтлээ. Тэгснээ Лаймын

үүсгэсэн нам гүмийг эвдэн,

- Үнэхээр Самрыг авах нь чухал уу?

Эсвэл хор учруулахад хангалттай юу?

- Энэ бол бидний зөв чиглэл рүүгээ

давших алхам. Чамд ямар нэгэн

санаа байна уу? гэж Бити хэлэв.

- Үүнийг зэрлэг нохдын үүр гэж бод.

Дотогш орох гэж тэмцэх хэрэг

байхгүй. Хоёр сонголт байна. Нэг

бол нохдыг дотор занганд оруулах

эсвэл гадагш хөөж гаргах гэхэд,

- Бид гарцыг дэлбэлэхээр оролдсон ч

хот гүндээ оршдог болохоор

хохирол учруулж чадаагүй гэж Лайм

- Би энэ тухай биш уулыг ашиглах

талаар ярьж байна гэхэд Бити босож

цонхон дээр сууж байсан Гейлийн

дэргэд очиход,

- Хажуу талаараа доошоо

уруудсаныг харж байна уу? гэв.

- Цасан хунгарын зам. Энэ амаргүй.

Бид дэлбэлснээрээ томоохон аюул

учруулж хөдөлгөөнийг нь хянаж

чадахгүй гээд Бити бувтнав.

- Хэрвээ бид Самрыг эзлэх гэж

байгаа бол хянах шаардлага

байхгүй. Зөвхөн хаахад болно.

- Тэгвэл чи цасан хунгараар гарцыг

хаах аргыг санал болгож байгаа юм

уу? гэж Лайм асуулаа.

- Яг тийм. Дотор байгаа дайснаа

занганд оруулж хоол хүнс авах

замыг нь хаана. Тэд онгоцоо

хөөргөж чадахгүй.

Бүгд төлөвлөгөөний талаар

хэлэлцэхэд Богс Самрын

байгууламжыг гүйлгэн хараад хөмсөг

- Чи дотор байгаа бүх хүнийг алах

аюултай. Агааржуулах системийг нь

хар. Арван гуравдугаар бүсийнхтэй

адилгүй уулын зүгээс агаар шахаж

байна. Хавхлаг хаагдвал бүгд

багтарч үхэх занганд орно гэв.

- Тэд галт тэрэгний хонгилоор

талбай руу гүйн гарч болно гэж Бити

- Хэрвээ бид түүнийг дэлбэлвэл

чадахгүй Гейл ширүүн дуугарлаа.

Түүний санаа тодхон байлаа. Гейл

Самрын амьдралыг хадгалан олзоо

цаашид ашиглахаар үлдээх талаар

сонирхсонгүй.

Энэ бол түүний үхлийн занганы нэг

XV

Гейлийн санал бүгдийг бодолд

оруулахад өрөөнд нам гүм болов.

Хүмүүсийн царайд баяр хөөр,

түгшүүр, харуусал, сэтгэл ханамж

гээд янз бүрийн хувирал илрэнэ.

- Ажилчдын ихэнхи нь хоёрдугаар

бүсийн иргэд биз дээ гэж Бити

төвийг сахин хэлэхэд,

- Тэгээд юу гэж? Бид тэдэнд ахин

хэзээ ч итгэж болохгүй хэмээн Гейл

- Тэдэнд бууж өгөх боломж бага

Лайм дуугарлаа.

- Тэгвэл энэ тансаг байдал чинь

тэднийг арван хоёрдугаар бүсэд

шатаадаг бөмбөг хаяхад саад

болоогүй биз дээ хэрвээ таньд

Капитолтой ямар нэг хэлэлцээр

байгаа бол гэж Гейл хэлэхэд Лаймын

царай түүнийг одоохон буудах нь уу

гэмээр болсноо цааш эргэв. Гэсэн ч

түүнийг сургасан явдал хүчтэй

нөлөөлсөн бололтой,

- Бид хүүхдүүдийг шатаж үхэхийг

харж зогсохдоо юу ч хийж чадаагүй!

гэж уурсан хашгирлаа

Дотор дүр зураг орж ирэхэд би

нүдээ анилаа. Тэр хүссэн үр дүндээ

хүрчээ. Би ууланд байгаа бүх хүний

үхлийг хүсч байна гэж хэлэхийг

хүслээ. Гэсэн ч... би ердөө арван

хоёрдугаар бүсийн охин шүү дээ.

Ерөнхийлөгч Сноу биш. Би үүнд

тусалж чадахгүй. Би түүний санал

болгосон шиг хэн нэгний үхэхийг

хүсч чадахгүй.

- Гейл гээд би түүний гараас барьж

бодолтой ярихыг хичээн,

- Самар бол хуучин уурхай. Чи

үүнийг их хэмжээний нүүрстэй

уурхайд аваар гарахтай ижил

гэдгийг ойлгож байна уу гээд арван

хоёрдугаар бүсийн хэнд ч

төлөвлөгөөний тухай нухацтай

бодохоор үг хэлсэн гэдэгтээ итгэлтэй

- Гэхдээ бидний эцгийг алсан шиг

тийм хурдан биш гэж тэр эсэргүүцэв.

- Манай дайснууд газар дээрээ

дэлбэрч үхэхийн оронд хэдэн цаг

бодох боломжтой болсон нь асуудал

болоод байна уу?

Дээр үед биднийг хүүхэд байхдаа

арван хоёрдугаар бүсэд агнаж байх

үед Гейл иймэрхүү зүйл ярьдаг

байсан. Гэхдээ энэ бол ердөө үг

байлаа. Бодит байдалд хэн ч

үхэгсдийг буцаан ирүүлэх

боломжгүй.

- Чи Самарт байгаа хоёрдугаар

бүсийн хүмүүсийг мэдэхгүй. Тэднийг

албадсан юм билүү. Магадгүй хүсэл

зоригийнх нь эсрэг байлгаж байгаа ч

юм билүү. Зарим нь манай тагнуул

шүү дээ. Чи тэднийг бас алах гэж

- Би бусдынх нь төлөө хэдхэн хүнийг

золигт гаргах гэж байна. Тэгээд ч би

тэнд тагнуул байсан бол “Цасан

хунгараа нураа!” гэх байсан юм.

Би түүний үнэн хэлснийг мэдэж

байв. Гейл бусдын төлөө өөрийн

амьдралаа зориулах байсанд хэн ч

эргэлзэхгүй. Магадгүй бид ч гэсэн

тагнуул байсан бол тэгэх байсан

байх. Миний хувьд ийм алхам хийх

байлаа. Гэхдээ хайртай хүмүүсийг

чинь занганд оруулсан шиг хүйтэн

зүрхтэй шийдвэр гаргаж болно гэж

- Чи тэднийг занганд оруулах юмуу

гадагш гаргах хоёр арга байгаа гэж

хэлсэн хэмээн Богс сануулаад, - Бид

уулнаас цасан хунгар нураах хэдий ч

галт тэрэгний хонгилыг нээлттэй

үлдээнэ. Хүмүүс түүгээр талбайд

зугтан гарахад урдаас нь хүлээж

байх болно гэв.

- Бүрэн зэвсэгтэй байна гэж найдаж

байна. Тэднийг ч гэсэн зэвсэглэсэн

гэдэгт итгэлтэй байна гэж Гейл

- Бүрэн зэвсэглэсэн бас тэднийг

барьж хорино гэж Богс зөвшөөрөв.

- Алив энэ төлөвлөгөөг арван

гуравдугаар бүс рүү илгээж

ерөнхийлөгч Коинд эрэгцүүлэх

боломж өгье гэж Бити хэлэхэд,

- Тэр хонгилыг хаахыг шаардана гэж

Гейл итгүүлэв.

- Тэгэх л байх. Гэхдээ чи Питийн зөв

байсныг мэдэж байгаа. Энэ

өөрсдийгөө устгах аюултай. Золгүй

явдал үүсч болзошгүй... Би энэ тухай

зөвшилцөх хэрэгтэй гэж бодож

байна гэж Бити хэлэв.

Зөвөлгөөнд хэдхэн хүн орж Гейл бид

хоёр чөлөөлөгдөв. Би түүний уурыг

намдаахын тулд анд авч явах гэсэн ч

хэрэгссэнгүй. Магадгүй намайг эсрэг

болсонд уурласан байх.

Зөвшөөрсөн шийдвэр гарсан гэж

дуудахад би үдэш нь зураг авах

боломж гарч магадгүй хэмээн ятга

шаазгайн хувцсаа өмсөж нумаа

мөрөндөө зүүгээд чихэвчээр арван

гуравдугаар бүсэд байгаа

Хеймитчтэй холбогдов. Биднийг

шүүхийн байшингийн дээвэр дээр

хүлээж байх үед бай урд илхэн

Эхлээд Самрын удирдлага өнгөрсөн

удаад балтай сав тойрон дүнгэнэх

зөгий адил төвөг учруулсан манай

нисдэг тэргийг үл тоомсорлов. Гэсэн

ч дараа нь бөмбөгдөгч онгоц уулан

дээгүүр эргэлдэн нисэхэд анхаарал

нь татагдан Капитолын агаараас

эсэргүүцэх хүчин галлаж эхэлсэн ч

оройтсон байлаа.

Гейлийн төлөвлөгөө санасны дагуу

явагдав. Бити цасан нурангын

хөдөлгөөнийг хянах боломжгүй гэсэн

нь зөв байж. Уулын хажуу тал

дэлбэрэлтэнд өртөж сулран

тогтворгүй болсноо доошоо ханаран

урсахад Самрын бүхий л хэсэг

бидний нүдэн дээр сүйрч хүний хөл

хүрээгүй газар адил болов. Бид үг

дуугүй уулын уруу чулуун аадар

асгарч бүтэн тоннын жинтэй чулуун

дор гарц булшлагдахыг харж

зогслоо. Эвдэрч хэмхэрсэн зүйлсийн

тоосон үүл босож тэнгэр

харанхуйлан Самар булш болон

хувирлаа.

Би уулан дотор ямар гээчийн там

болж байгааг төсөөлөв. Аваарын

дохио хангинаж, харанхуйд гэрэл

гялалзан агаарт битүү пургилна.

Цочирдож үймэрсэн хашгиралт гарч

занганд орсон хүмүүс ухаангүй гарах

зам эрэн пуужин хөөргөх тавцан руу

гүйлдэхэд агааржуулах систем

бөглөрөн гарц чулуунд таглагджээ.

Төмөр утас дүрэлзэн шатаж төөрдөг

байшингийн хэмхэрхийг гийгүүлэв.

Хүмүүс хэврэгхэн няцлагдах гэж

байгаа шоргоолж шиг хашгирч

түлхэлцэн гүйлдлээ.

- Китнисс? гэх Хеймитчийн хоолой

чихэвчинд хадав. Би хариулах гэсэн

ч хоёр гараараа амаа чанга дарсан

учир чадсангүй.

- Китнисс!

Миний эцэг үхдэг өдөр сургуулийн

үдийн хоолны үеэр аваарын дохио

хангинасан. Уурхайд осол гарч

Капитолын хяналтнаас гарчээ. Би

Примийн анги руу гүйгээд одоо

хүртэл цонхигор жижигхэн долоон

настай охин ширээн дээр гараа

зөрүүлэн сууж байсныг санадаг юм.

Би түүн рүү очингоо хамт авч явна

гэж амлав. Тэр хөл дээрээ үсрэн

босоод хувцасны ханцуйнаас барьж

хамтдаа хүмүүсийн урсгал дундуур

уурхайн гол гарц руу гүйсэн билээ.

Бид ээжийгээ олон хүмүүсийн

түлхэлтэнд чангарсан олсноос

зуурсан байхад олов.

Цахилгаан шат чахран төмөр

утаснаас гал маналзуулан зогсоход

утаанд харласан уурхайчид өдрийн

гэрэлд гарч ирэв. Хэсэг хүн гарч ирэх

бүрийг төрөл төрөгсдийнх нь санаа

амарсан хашгиралт дагалдаж нөхөр,

эхнэр, хүүхэд, эцэг эх, ах дүүсээ угтан

авч байлаа. Бид хүйтэнд зогссоор

шөнө болоход цас хаялж эхлэв.

Цахилгаан шат удаашрах тусам улам

цөөхөн хүн гаргаж байв. Би газар

өвдөглөн суугаад гараараа үнсэн

дээр даран аавыгаа аврагдаасай гэж

хүслээ. Газар дор занганд орсон

хайртай хүмүүсээ аврагдахыг хүлээх

нь ямар болохыг хэн ч мэдэхгүй.

Шархдагсад, амь үрэгдсэн хүмүүсийн

цогцос гаргасаар. Шөнийн турш

хүлээхэд мөрийг чинь үл таних

хүмүүс хөнжлөөр хучна. Халуун

цайтай аяга сарвайсан ч уухгүй.

Эцэстээ үүр гэгээрэхэд уурхайн

даргын гашуудсан царайд ганц л

зүйл илхэн байлаа.

Одоо бид юу хийх вэ?

- Китнисс! Чи тэнд байна уу? гэх

Хеймитчийн дуу хадав.

Би гараа буулгаад,

- Тиймээ гэлээ.

- Дотогшоо ор. Капитолынхон

үлдсэн агаарын хүчнээрээ хариу арга

хэмжээ авч болзошгүй.

- Тиймээ гэж би давтлаа.

Дээвэр дээр пулемётын ард зогсож

байсан цэргээс бусад нь бүгд дотогш

орлоо. Би шат уруудан буух зуураа

хуруугаараа өө сэвгүй толигор гантиг

ханыг шүргэв. Хүйтэн хэдий ч

үзэсгэлэнтэй. Капитолд хүртэл энэхүү

хуучны гайхамшигтай барилгатай

зэрэгцэх зүйл үгүй бизээ. Толигор

гадаргуу нь юу ч өгөхгүй ч биеийн

дулааныг шингээн авна. Чулуу

хүмүүсийг үргэлж эзэмддэг.

Би аварга том танхим дахь нүсэр

багануудын нэгний дэргэд суулаа.

Хаалгаар талбай руу хөтөлсөн өргөн

уудам гантиг шат харагдана. Пит бид

хоёрыг тоглоомд ялсанд баяр

хүргэсэн тэр өдөр ямар аймшигтай

байсан болохыг санав. Тэрхүү үзэн

ядмаар Ялагчын аялалын үеэр

бүсүүдийг тайвшируулах миний

ородлого Като, Лиш нарын

дурсамжинд бүтэлгүйтэн Като

мутантуудад аймшигтай удаанаар

зовж үхсэн билээ.

Богс дэргэд явган суухад цайвар

арьс нь сүүдэрт сүүмэлзэв.

- Бид галт тэрэгний хонгилийг

дэлбэлээгүй болохоор тэдний зарим

нь гарч чадах байх.

- Тэднийг гарч ирэхээр нь буудах уу?

- Зөвхөн шаардлагатай тохиолдолд.

- Бид гал тэргээ явуулан

шархдагсдыг нүүлгэн шилжүүлэхэд

тусалж болно шүү дээ.

- Үгүй. Бид хонгилыг тэдний мэдэлд

үлдээхээр шийдсэн. Ийм аргаар тэд

хүмүүсээ аврах арга олж чадах байх.

Үүнээс гадна бидэнд үлдсэн

цэргүүдээ талбай дээр байрлуулах

хугацаа олдож байгаа юм.

Хэдэн цагийн өмнөөс талбай дээрх

завсрын бүс болох тэргүүн шугамд

босогчид журам сахиулагчидын

хооронд тулаан өрнөж байв. Коин

Гейлийн төлөвлөгөөг дэмжсэн учир

босогчид урагшаа дайралт хийн

Капитолын хүчийг хэдэн алхам

ухраагаад галт тэрэгний буудлыг

хяналтандаа авчээ. Гэвч энэ

шаардагдсангүй. Бүгд үхсэн

бололтой талбай дээр хэн ч

аврагдахаар гарч ирсэнгүй. Би

пулемёт ахин галлаж эхлэхийг

сонсоод журам сахиулагчид нөхдөө

аврахын тулд замыг нь чөлөөлөхийг

хичээж байна гэж бодов. Манай

цэргүүд үүнийг угтан авлаа.

- Чи бүр даарчихаж. Би явж хөнжил

олъё гээд Богс намайг эсэргүүцэж

амжихаас өмнө түргэн явлаа. Хүйтэн

гантиг биеийн дулааныг шингээсээр

байсан ч би хөнжил нөмрөхийг

хүссэнгүй.

- Китнисс гэх Хеймитчийн хоолой

чихэнд сонсогдов.

- Байна.

- Өнөөдөр Питэд сонирхолтой

өөрчлөлт гарсан байна. Чамайг энэ

тухай мэдэхийг хүсэх байх гэж

бодлоо.

Сонирхолтой бол сайн зүйл биш.

Дээр ч зүйл биш. Гэвч сонсохоос өөр

сонголт үлдсэнгүй.

- Бид түүнд чиний дуулсан

"Дүүжлүүрийн мод" гэсэн дуутай

бичлэгийг үзүүлсэн юм. Үүнийг

зурагтаар цацаж байгаагүй

болохоор Капитолд ашиглах

боломж байгаагүй. Харин тэр дууг

таньж байна гэж хэлсэн.

Агшин зуур миний зүрх палхийлээ.

Гэвч энэ ердөө алуурчин зөгийн

хоронд самуурсан хэрэг болохыг

ойлгож байв.

- Хеймитч, тэр чадахгүй. Тэр намайг

энэ дууг дуулж байхыг сонсоогүй.

- Чи бишээ аавынхыг чинь. Тэр

түүнийг талхны газар юм зарахаар

ирэхдээ дуулахыг сонссон байна.

Тэгэхдээ юмуу зургаа юмуу долоон

настай байсан ч шувууд дуулахад нь

жиргэхээ больсоныг санаж байна.

Зургаа юмуу долоотой. Энэ бол

ээжийн тэр дууг хориглохын өмнөх

үе. Магадгүй миний суралцаж

байсан үе байх.

- Би бас тэнд байсан уу?

- Тэгж бодохгүй байна. Чамайг

дурсаагүй. Гэхдээ энэ бол сэтгэл зүйн

галзууралтай холбоогүй анхны

холбоо, Китнисс. Үүнд нэг л зүйл

байна.

Миний эцэг өнөөдөр уурхайд

үрэгдэж, Питийн булингартсан

ухаанд дуулж хаа сайгүй байгаа мэт

санагдана. Нүдний үзүүрт Богс

зэрвэс үзэгдсэнээ хөнжлөөр хучлаа.

Би түүнийг санах тутам сэтгэл хүчтэй

өвдөв.

Гадаа буудалцаан улам ширүүсэв.

Гейл босогчдын зүг яаран

тулалдаанд оролцохоор явлаа. Тэд

намайг тулаанд гаргахгүй учир би

гарах гэсэнгүй. Ямар ч зориг зүрх

байхгүй болж цусан дахь дулаан

үгүй боллоо. Би хуучин Питийг энд

байгаасай гэж хүсэв. Тэр л уулнаас

гарах гэж байгаа хүмүүсийг буудах

нь буруу гэдгийг тайлбарлаж чадах

байлаа. Эсвэл миний өөрийн явдал

хэтэрхий мэдрэмтгий болгоо юу?

Бид чинь дайнд байгаа биз дээ? Энэ

бидний дайсныгаа алах нэг арга биш

гэж үү?

Шөнө түргэн болоход том хурц

гэрэлтүүлэгчид талбайг асан

гийгүүлэв. Гэрэл болгон галт

тэрэгний буудлын бүхэлд нь

гийгүүлэх чадалтай учир би

байрнаасаа хөдлөлгүй урт нарийхан

барилгын нүүрэн талын шил нэвтлэн

талбайг харж байв. Үүнд галт

тэрэгний ирэлтийг харахгүй өнгөрөх

нь байтугай ганц хүн ч мултарч

дөнгөхөөргүй байв. Гэвч цаг явсаар

хэн ч гарч ирсэнгүй. Хором тусам

Самрын дайралтнаас амьд хүн

үлдсэн гэж төсөөлөхөд бэрх болж

байлаа.

Шөнө дунд болоход Крессида ирээд

хувцсан дээр микрофон бэхлэхэд,

- Яах гэж байгаа юм? гэж би асуулаа.

Тэгтэл Хеймитчийн хоолой,

- Би чамайг дургүй байгааг мэдэж

байгаа ч бидэнд чиний ярих хэрэгтэй

байна гэв.

- Ярих гэнэ ээ? гээд миний дотор

муухайрав.

- Би чамд үг бүрийг нь мөрөөр хэлж

өгнө. Чи зөвхөн миний хэлснийг

давтахад болно. Уулан дахь хүмүүс

амьдралын шинж тэмдэггүйг

болсныг харж байна уу. Бид ялсан ч

тэмцэл үргэлжилсээр байна. Иймээс

бид чамайг шүүхийн байшингийн

үүдэн дээр гаргаж Самрын ялагдсан

хүмүүст Капитолын хоёрдугаар бүс

дэх ноёрхол нурсан гэдгийг

ойлгуулах хэрэгтэй байна. Чи л

үлдсэн хүчийг нь бууж өгүүлэх

чадалтай гэхэд би харанхуй талбай

руу хараад,

- Би ямар ч хүч харахгүй байна гэлээ.

- Ийм учраас микрофон хэрэгтэй

байгаа юм. Чиний хоолойг аваарын

системийн тусламжтай нэвтрүүлэн

бүгдэд харагдахаар дэлгэцэнд

царайг чинь үзүүлнэ.

Би Ялагчын аялалын үеэр талбай

дээр хэдэн дэлгэц байсныг мэдэж

байлаа. Хэрвээ энэ бүтвэл сайн хэрэг

хэдий ч би өмнө нь анхны зураг

авалтын үеэр бэлтгэсэн үг уншихад

бүтэлгүйтсэн билээ.

- Чи олон хүний амийг аварч чадна

гэж Хеймитч эцэст нь нэмэрлэв.

- Сайн байна. Би оролдоод үзье.

Шатны оройд бүрэн хувцастай хурц

гэрлийн дор зогсоод харагдахгүй

үзэгчдэд үг хэлэх гэж буй нь сарны

шоу хийж байгаа юм шиг

хачирхалтай мэдрэмж төрүүлэв.

- Алив түргэн дуусгана шүү. Чи

хэтэрхий ил байна гэж Хеймитч

анхаарууллаа.

Зураг авалтын багийнхан талбай

дээр байрлалаа эзлээд бэлэн болсон

гэж дохив. Би Хеймитчийг эхэл гэж

хэлэхэд микрофоноо асаагаад эхний

мөрийг анхааралтай сонсов. Тэгтэл

талбайн том дэлгэцийн нэг дээр

дүрс гарч эхлэхтэй зэрэгцэн яриагаа

эхэллээ.

- Хоёрдугаар бүсийн хүмүүсээ

Китнисс Эвердин танай урд талын

шүүхийн байшингийн үүдэн дээрээс

ярьж байна.

Хоёр галт тэрэг буудал дээр нэг

нэгнийхээ араас чахран зогсоход

хаалга нь нээгдэн утаан үүлэн

дундаас Самраас ирсэн хүмүүс

ойчив. Тэд талбай дээр юу хүлээж

байгаагаас болгоомжилон

зайлсхийхийг хичээсэн ч олонхи нь

шалан дээр шүршүүлэн уналаа. Тэд

Гейлийн хэлсэнчлэн зэвсэглэсэн

байсан хэдий ч шархадсан байлаа.

Орилж ёолох дуу шөнийн агаарт

хадав.

Тэгтэл хэн нэгэн шатны гэрлийг

унтрааж намайг хамгаалан сүүдэрт

үлдээв. Буудлын дотор дөл дүрсхийн

галт тэрэгний нэг шатаж цонхоор нь

өтгөн хар утаа баагихад сонголтгүй

болсон хүмүүс талбай дээр

түлхэлцэн гарч ирээд хахаж цацлан

ханиалгаж зэвсгээ өргөлөө. Би

талбайг хүрээлсэн байшингийн

дээвэр лүү харахад тус бүр дээр нь

босогчид пулемёт суурилуулсан нь

сарны гэрэлд их бие нь гялтагнав.

Нэг залуу буудлаас цус болсон

алчуураар хацраа дарж нөгөө гартаа

буу чирсээр гарч ирээд нүүрээрээ

харуулдан унахад нуруун дээрх

түлэгдсэн цамцны дор улаан мах

харагдав. Тэр дэлбэрэлтэнд өртжээ.

Би шатны гишгүүр уруудан түүнийг

угтан гүйгээд,

- Зогс! Галаа зогсоо! гэж босогчдод

хашгирахад микрофон талбайгаар

нэг цуурайтав.

- Зогс! гээд би залуу хүнд ойртон

босоход нь туслах гэсэн ч тэр урдаас

өндийгөөд өвдөглөн буугаа толгойд

тулгалаа.

Би зөнгөөрөө хэдэн алхам ухраад

муу санаа агуулаагүй гэдгээ

үзүүлэхийн тулд нумаа толгой

дээрээ өргөв. Тэр буугаа хоёр

гараараа барихад унахдаа чулуунд

цохьсон бололтой хацар нь гүн

хэгзэрчээ. Түүнээс түлэгдсэн мах,

үсний хярвас, шатахуун үнэртэв.

Нүдэнд нь айдаст өвдөлт хуржээ.

- Хөдлөхгүй зогс гэж Хеймичт чихэнд

шивнэв. Би түүний тушаалыг

дагахдаа хоёрдугаар бүс магадгүй

Панем даяар энэ агшиныг дэлгэцээр

харж байгаа болохыг ойлгож

байлаа. Ятга шаазгай алдах зүйлгүй

хүнийг эзэмдэж байна. Тэрбээр арай

ядан ойлгогдох хоолойгоор,

- Надад чамайг буудахгүй байх ганц

шалтгаан өг гэв.

Ертөнц чигээрээ алга болж зөвхөн

ганц шалтгаан асууж буй Самраас

ирсэн золгүй хүний нүд үлдлээ.

Мэдээж би мянган шалтгаан бодож

олж чадахаар байсан ч уруул дээр

ганц үг гарч ирэв.

- Би чадахгүй.

Логик ёсоор бол тэр гохоо дарах

ёстой ч будилан миний үгийг

ойлгохыг хичээв. Би уужим сэтгэлээр

талбай дээр гарч ирсэн нь

цөхрөлөөр солигдсонд цэвэр

үнэнийг хэлсэндээ ичингүйрлээ.

- Би чадахгүй. Энэ асуудал биш биз

дээ? Бид танай уурхайг дэлбэлсэн.

Та нар манай бүсийг шатаасан.

Бидэнд бие биенээ алах шалтгаан

байна. Тиймээс үүнийг хий.

Капитолын сайн сайхны төлөө хий.

Би тэдний боолыг алахгүй гээд би

нумаа газар хаян гутлаараа ёвроход

чулуун дээгүүр гулгаад өвдөгнийх нь

урд зогсов.

- Би боол биш гэж залуу бувтнав.

- Харин би мөн. Ийм учраас би Катог

алсан... тэр Бутлагчыг алсан...

Бутлагч Лишийг алсан... харин тэр

намайг алах гэсэн. Энэ тойрогт хэн

ялах юм бэ? Бид лав биш. Бүсүүд

биш. Үргэлж Капитол байсан. Гэвч

би тэдний тоглоомын хэсэг байсаар

ядарч байна.

Пит эхний тоглоомын өмнө шөнө

дээвэр дээр байсан. Тэр бүгдийг

бүсэд хөл тавихын өмнө ойлгожээ.

Би түүнийг одоо зурагт үзэж тэр

шөнө болсон явдлыг санан магадгүй

намайг үхэх үед уучлаасай гэж

хүслээ

- Цаашаа үргэлжлүүл. Уул яаж

нурахыг харсан гэж хэл хэмээн

Хеймитч шаардав.

- Би энэ шөнө уул нурахыг

харахдаа... тэд үүнийг ахин хийж гэж

бодлоо. Надаар чамайг болон

бүсийн бусад хүмүүсийг алуулах.

Гэвч би үүнийг яагаад хийх ёстой

гэж? Арван хоёрдугаар бүс

хоёрдугаар бүс хоёр Капитол

турхираагүй байхад хэзээ ч нэг

нэгнийхээ эсрэг тэмцэж байсангүй

гэхэд залуу үл ойлгосон байртай

ширтэв. Би түүний өмнө өвдөглөн

суугаад аяархан шаардангуй

хоолойгоор,

- Та нар яагаад дээвэр дээрх

босогчидтой байлдана вэ? Лайм

танай ялагч биз дээ? Тэдний дунд

хөрш магадгүй гэр бүл чинь байх ч

юм билүү? гэв.

- Мэдэхгүй гэж залуу хэлсэн ч зэвсгээ

буулгасангүй.

Харин би босоод удаанаар

пулемётын зүг эргэн,

- Чи хаанаас ирсэн бэ? Би уурхайн

хотоос ирсэн. Уурхайчид нуранги

дотроос мөлхөж гарч ирсэн

нэгнийгээ бусдыгаа амь үрэгдэхэд

хүргэсэн гэж буруутгадаг юм гэхэд,

- Хэн дайсан бэ? гэж Хемитч

шивнэлээ.

- Эдгээр хүмүүс та нарын дайсан

биш! гээд би талбай дээр шархадсан

хүмүүсийг зангаж галт тэрэгний

буудал руу эргээд,

- Босогчид та нарын дайсан биш!

Бидэнд ганц л дайсан бий. Энэ бол

Капитол! Энэ бол тэдний эрх

мэдлийг төгсгөл болгох боломж

болохоор бүсийн хүн бүр оролцох

ёстой! гэв.

Дуран намайг бүхлээр нь авахад би

шархтай хүн рүү гараа сунгаад,

- Гуйж байна! Бидэнтэй нэгдээч!

гэхэд үг агаарт цуурайтав.

Би дэлгэц рүү эргээд эвлэрсэн шинж

харахаар найдан харсан ч оронд нь

өөрийгөө зурагтаар буудуулахыг

харлаа.

XVI

Үргэлж.

Мансууруулагч бодисын манан дунд

Пит үг шивнэхэд би түүнийг хайлаа.

Энэхүү тунгалаг ягаан ертөнцөд

нуугдаж болох хурц өнцөгтэй газар

байсангүй. Би хөвсгөр үүлийг түлхээд

шанцай, гоньдны сулхан үнэрийг

даган явлаа. Түүний гар хацар дээр

мэдрэгдэхэд хүрэх гэсэн ч хурууны

завсар манан шиг сарнив.

Би эцэст нь арван гуравдугаар

бүсийн эмнэлгийн өрөөнд ухаан

орлоо. Нойрсуулагч хандны

нөлөөгөөр тийм зүйл харсан

бололтой. Миний хөлийн өсгий

арван хоёрдугаар бүсийн тогтой

хашаан дээгүүр мөчир дамжин

авираад дотогш унахад гэмтсэн.

Тэгэхэд Пит намайг оронд хүргэж

өгөхөд унтахгүйн тулд дэргэд

үлдэхийг гуйсан билээ. Тэр ямар

нэгэн ойлгогдохгүй зүйл шивнэж

байсан. Түүнээс тархины хэсэгт

зөвхөн ганц үг хадгалагдан үлдээд

зүүдэнд намайг даажигнахаар ирж.

Үргэлж.

Хар тамхи сэтгэл хөдлөлийг

хурцатган гашуудал гунихарлын

зэрэгцээ хий хоосон мэдрэгдэв. Урьд

нь цэцэг дэлгэрч байсан газрыг

ёроолгүй хоосон эзэлжээ. Судсан

дахь тайвшируулагч хангалтгүй учир

биений зүүн хэсэгт өвдөлт

мэдрэгдэв. Энд сум оносон. Би

хавирган дээрх зузаан боолтоо

тэмтэрч үзээд юу болсныг гайхлаа.

Үүнийг миний өмнө талбай дээр

өвдөглөн суусан залуу биш Самраас

хэн нэгэн гал нээсэн. Тэр бууны гох

дараагүй. Цаана байсан хүмүүсийн

нэг байсан. Цохилтын дараа бүх зүйл

мананд хучигдан лантуугаар

дэлсүүлсэн аятай мэдрэмж төрөв. Би

өндийн суухыг оролдсон ч ёолсноос

хэтэрсэнгүй.

Зэргэлдээх орны өвчтөн

тусгаарласан цагаан хөшиг дэрхийн

нээгдэж Жонна Мэйсон над руу

ширтлээ. Би эхэндээ түүнийг над руу

бүсэд дайрсан учир

болгоомжилохоо мэдэрсэн ч амийг

минь аврахын төлөө хийснийг

өөртөө сануулав. Энэ бол босогчдын

тохиролцооны хэсэг байсан. Гэсэн ч

тэр намайг үзэн ядахаа болиогүй

бололтой. Магадгүй Капитолын

хийсэн зүйлийн төлөө надтай ингэж

харьцаж юм болов уу?

- Би амьд байна.

- Тоглох хэрэггүй дээ, тэнэг минь

гээд Жонна орон дээр лагхийн

суухад цээжний буудуулсан хэсэгт

янгинан өвдлөө. Бид халуун дотноор

тэврэлдэн уулзах хүмүүс биш

болохоор тэр миний эвгүйцсэн

байдалд инээмсэглэв.

- Өвдөж байна уу? гээд тэр ажлаа

мэддэг хүний байдлаар миний гарт

байсан эмний таглааг аваад өөрийнх

рүүгээ дусаав.

- Тэд миний эмийг хэдэн өдрийн

өмнөөс бууруулж эхэлсэн.

Зургадугаар бүсийн хар тамхичдын

нэг болж хувирчих вий гэж айж

байна. Би чамд эрэг дээр тусалсан

байх аа. Үүнийг эсэргүүцэхгүй гэж

бодож байна.

Эсэргүүцэх гэнэ ээ? Би яаж түүнийг

номхотголын дараа Сноу үхтэл

тамласныг эсэргүүцэх болж байна?

Надад ийм эрх байхгүйг тэр мэдэж

байв.

Жонна судсанд нь өвчин намдаагч

ороход санаа алдсанаа,

- Магадгүй зургадугаар бүсийн

чиний биен дээр цэцэг зурдаг хар

тамхичид ийм зүйл хийдэг байсан

байх. Муугүй л амьдрал юм.

Биднийг бодоход хамаагүй

жаргалтай гэв.

Би арван гуравдугаар бүсэд долоо

хоног хиртэй байгаагүй ч түүний

биеийн жин хэвэндээ орж, халзан

толгой дээр нь шинэ үс цухуйн сорви

нь далдлагджээ. Хэрвээ тэр надаас

морфин авахгүй бол өвчиндөө

шаналах байлаа.

- Ерөнхий эмч нь өдөр бүр ирж

намайг үздэг юм. Яг л бүхий л

амьдралдаа лаборторийн харх

судалж байгаа хүн шиг намайг

эмчилдэг. Тэнэг амьтан. Өдөрт

хорин удаа ямар ч аюулгүй байгаа

гэдгийг сануулдаг гэхэд би инээд

алдлаа.

- Харин ятга шаазгай минь хэр байна

даа? Бүрэн аюулгүй болохоо мэдэрч

байна уу?

- Өө тэгэлгүй яахав. Намайг буудах

хүртэл.

- Больж үз сум чамайг оноогүй.

Цинна бүгдийг урьдаас бодсон гэхэд

би ятга шаазгайн хувцасныхаа

хамгаалалтын үений тухай бодсоноо

өвдөлтөөс үүдэн,

- Хавирга хугарсан уу? гэв.

- Хавирга ч хугараагүй. Гэхдээ сайтар

хөхөрсөн байх. Дэлүүнд чинь

нөлөөлж задарсан. Тэд үүнийг

эмчилж чадахгүй байгаа гээд Жонна

хайхрамжгүй гараа савчсанаа,

- Чи санаа зовох хэрэггүй дээ. Хэрвээ

шаардлагатай бол чамд шинэ дэлүү

олох л болно, тийм үү? Чамайг амьд

байлгах хүн бүрийн ажил биз дээ

гэв.

- Ийм учаас чи намайг үзэн яддаг юм

уу?

- Зарим талаараа бол тийм. Үүнээс

гадна атаархдаг. Би чиний өнгөрсөн

бүхий л хайрын жүжиг, гавъяа

хамгаалалтгүй байдлыг чинь

тэвчихийн аргагүй гэж боддог. Өө

гуйж байна үүнийг битгий гүнзгий

хүлээж аваарай даа.

- Чи ч гэсэн ятга шаазгай болж

болно. Хэн ч чамайг хүчлээгүй.

- Үнэн л дээ. Гэхдээ би хэнд ч

таалагддаггүй.

- Тэд чамд итгэдэг. Намайг тэндээс

гаргасан. Тэд чиний төлөө санаа

зовж байсан.

- Энд бол магадгүй юм. Харин

Капитолд бол айж байсан гэтэл Гейл

хаалгаар орж ирсэнд Жонна миний

эмийг нямбайлан буцааж зүүгээд, -

Чиний үеэл чинь надаас айдаггүй

гээд босож хаалга руу явахдаа

Гейлийг ташаагаараа нударч,

- Чи царайлаг юм тийм үү? гээд

инээд алдсаар хонгилд гарлаа.

Би Гейлийг гарнаас барихад хөмсөг

өргөн харсанд,

- Аймшигтай гэж бувтнав. Би инээд

алдсан ч өвдсөндөө ярвайлаа.

- Тайвшир гээд тэр өвчин намдах

хүртэл нүүрийг минь илэв. - Чи

асуудлыг угтан гүйдгээ болих

хэрэгтэй.

- Би мэднэ. Гэхдээ өөр нэг хүн уул

дэлбэлсэн гэхэд тэр холдохын оронд

нүүрэнд тулан ойртов.

- Чи намайг сэтгэл зүрхгүй гэж

бодож байна уу.

- Би тийм биш гэдгийг чинь мэднэ.

Гэхдээ чамайг хэвийн гэж хэлэхгүй

гэхэд тэр одоо л ухраад тэсч ядсан

байртай,

- Китнисс манай дайсан уурхай

дэлбэрч үхэх юмуу Битигийн суманд

оногдож үхэх ямар ялгаа байна. Үр

дүн нь ижил гэв.

- Мэдэхгүй. Бидний наймдугаар

бүсэд дайралтанд өртөх өөр үе

байсан шүү дээ. Эмнэлэг

довтолгоонд өртсөн байсан.

- Тиймээ гэхдээ тэр чинь хоёрдугаар

бүсээс ирсэн онгоц байсан. Тэднийг

зайлуулснаар бид цаашдын

дайралтнаас сэргийлж байгаа юм.

- Энэ тухайд авч үзэх юм бол... чи

маргааныг хэнийг хэзээ ч алж

мэдэхээр хувиргасан. Чи бүсүүдийг

хяналтандаа авахыг хүүхдүүдийг

Үхлийн тоглоомд илгээснээр

зөвтгөсөн.

- Би энэ тухай бодоогүй.

- Харин би бодсон. Магадгүй бүс рүү

аялал хийсэн болохоор тэр байх.

- Сайн байна. Бид хоорондоо

таардаггүйг мэдэж байна. Үргэлж

тийм байсан. Магадгүй энэ ч дээр

байх. Одоо бидний хооронд

хоёрдугаар бүс орлоо.

- Үнэхээр үү? гээд миний дотор

ялалтын оч зурсхийсэн ч талбай дээр

байсан хүмүүсийн тухай бодоод,

- Намайг буудуулсаны дараа

тулалдаан болсон уу? гэв.

- Жаахан л. Самрын ажилчид

Капитолын цэргүүдийн эсрэг боссон.

Босогчид үүнийг суугаад харж

байлаа. Үнэн хэрэгтээ бүх орон

даяар харж байсан.

- Тиймээ тэдний хувьд тэгсэн нь

дээр.

Чухал эрхтэнээ алдсан хүн хэдэн

долоо хоног оронд хадагдахдаа эмч

нар хөл дээр босгохын тулд шуудхан

хөдөлж эхлэхийг хүсэх байх гэж

бодож магадгүй юм. Эхэндээ

тайвшируулах эм өвдөлтийг

намдаагаагүй ч дараа нь

мэдэгдэхүйц суларлаа. Хөхөрсөн

хавирга хөндүүрлэн өвдөхөд Жонна

эмийг минь авч байгаад үзэн ядаж

эхэлсэн ч өгсөөр байлаа.

Миний үхлийн тухай цуу яриа газар

сайгүй тарсан учир тэд эмнэлэгийн

ор луу зураг авахаар баг илгээв. Би

сэтгэгдэл төрөм сорви хөхрөлтөө

үзүүлж бүсүүдэд тулаанаа

амжилттай үргэлжлүүлж буйд баяр

хүргээд Капитолд удахгүй очино гэж

анхааруулж байв.

Намайг эдгээхийн тулд өдөр бүр

газар дээгүүр богино хугацаанд

зугаалахыг зөвшөөрсөн юм. Нэг удаа

Плутарх ирээд одоогийн нөхцөлийн

талаар шинэ мэдээ дуулгав.

Хоёрдугаар бүс бидэнтэй нэгдсэнээр

босогчдод амсхийн дайны байдлыг

цэгцлэх боломж олджээ.

Хамгаалалтын шугамыг бэхжүүлж,

шархдагсдаа эмчилэн, анги нэгтгэлээ

шинээр зохион байгуулсан байна.

Капитол Харанхуй цагийн үеийн

арван гуравдугаар бүс шиг гадны

тусламжаас бүрэн таслагдан

дайснаас нь цөмийн дайралт ирэх

аюул нүүрлэж байлаа. Гэвч арван

гуравдугаар бүсээс ялгаатай нь

Капитолд өөрөө биеэ даан босох

чадал үгүй байв.

- Хотод түр зуур бэрхшээл учирсан.

Мэдээж тэд хэсэг зуур тэсэх хүнсний

барааны нөөцтэй ч Капитолын

иргэдэд арван гуравдугаарынх шиг

найдлага байхгүй. Арван

гуравдугаар бүс хүнд бэрхэд дасал

болсон бол Капитолын хувьд бол

Панемын Цирсенс гэсэн үг.

- Энэ юу гэж байгаа юм? гээд би

Панемаас бусдыг нь ойлгосонгүй.

- Энэ бол мянган жилийн өмнөх

латин хэлнээс гаралтай Ром хотыг

нэрлэсэн үг. Зохиогч нь хүмүүс гэдэс

дүүрэн хөгжилдөхийн тулд улс

төрчдөд хариуцлага хүлээлгэн эрх

мэдэл өгдөг гэсэн утгатай юм.

Би хоол хүнс нь илүүдэж,

хөгжилдэхийн тулд Үхлийн

тоглоомыг үзвэрээ болгосон

Капитолын тухай бодлоо.

- Тэгвэл Капитолын талх будааг

нийлүүлэхийн тулд бүсүүд хэрэгтэй

юм байна.

- Тийм. Үүний үр дүнд Капитол

жижигхэн эзэнт гүрнээ жолоодож

чадна. Одоо хүмүүс нь хүрэлцээгүй

байдалд дасаагүй байгаа. Харин

бидэнд хоол унд байгаа болохоор

олон нийтээрээ хөгжилдөж буй арга

хэмжээний бичлэг хийх гэж байгаа.

Эцсийн эцэст бүгд хуримд дуртай

шүү дээ.

Би түүний юу санал болгож байгааг

бодохоос дотор эвгүйрхэн хөшлөө.

Пит бид хоёрыг гэрлүүлэх гэж байна.

Би шилний нөгөө тал руу очиж

зүрхлэлгүй Питийн байдлын талаарх

мэдээг Хеймитчээс авч байв. Тэр өөр

төрлийн арга ашиглахыг оролдож

байгаа тухай дурссан. Тэд түүнийг

хэзээ ч эдгээж чадахгүй байх. Тэгсэн

хэрнээ намайг Питтэй гэрлэж байгаа

бичлэг авахыг хүсч байгаа юм байх

даа?

Плутарх намайг түргэн

тайвшируулж,

- Үгүй дээ Китнисс. Энэ чиний хурим

биш. Финник Энни хоёр гэрлэх гэж

байгаа. Чи тэдний төлөө баяртай

байгаа дүр эсгэхэд болно гэв.

- Плутарх, энэ миний дүр эсгэх

шаардлагагүй хэдхэн зүйлийн нэг.

Дараагийн хэдэн өдрийн турш арга

хэмжээний төлөвлөгөө гарган хөл

хөдөлгөөн ихтэй байлаа. Капитолоос

ялгаатай нь арван гуравдугаар бүс

үүнд санаа амар хандах аж. Коин

"хурим" гэж хэлэхдээ хоёр хүн

цаасан дээр гарын үсгээ зурж шинэ

гэрт орох тухай бодсон бол Плутарх

гоёлын хувцастай зуугаад хүнийг

гурван өдрийн турш цэнгүүлэхээр

бодсон байв. Тэдний жижиг зүйл

болгон дээр маргаж байгааг харахад

хөгжилтэй байлаа. Плутархад

уригдсан зочин, хөгжмийн ая бүрийн

тэмцэх хэрэг гарч Коин оройн хоол,

үзүүлбэр, архи дарсыг хориглох үед,

- Ямар ч хөгжилдөх зүйлгүй бичлэг

гэж ямар байсан юм! гэж хашгирав.

Тоглоомын зохион байгуулагчид

төсвийг зарцуулахад бэрх байлаа.

Тэгээд ч баяр урьд нь ийм зүйл

тэмдэглэж байгаагүй арван

гуравдугаар бүсэд үймээн дэгдээлээ.

Тэр дөрөвдүгээр бүсийн хүүхдүүдийг

хуримын дуу дуулах хэрэгтэй гээд

хүүхэд бүрийг оролцуулав. Түүнчлэн

чимэглэл хийхэд туслах сайн дурын

хүмүүс хүрэлцээтэй байж хоолны

танхимд энэ тухай тухай хүн бүр

догдлон ярьж байв.

Магадгүй бид сайн сайхан зүйлээр

дутаж оролцохыг хүсч байсан

болохоор энэ нь зүгээр нэг баяраас ч

илүү зүйл боллоо. Плутарх сүйт

бүсгүйд тохирох даашинз хаанаас

олох тухай ярихад би Эннитэй арван

хоёрдугаар бүсийн гэр лүүгээ буцан

шатны дорх том шүүгээнд орхисон

Циннагын үдэшлэгийн хэдэн

даашинзыг авчирахыг санал болгов.

Тэр намайг Капитолд очиход

зориулан хуримын даашинзнууд

оёсны заримыг Ялагчын аялалын

үеэр өмссөн билээ.

Би Финникийн Эннид хайртайг

мэддэг ч бүгд галзуу гэж боддог учир

бага зэрэг болгоомжилов. Харин тэр

онгоцонд явахад галзуугаасаа илүү

тогтворгүй мэт санагдав. Ярианы

тохиромжгүй хэсэгт инээд алдах

юмуу анхаарал нь сарнин орхих аж.

Түүний дээр ногоон нүд нь хоосон

зай дахь ямар нэг цэг рүү гөлөрсөн

мэт санагдана. Заримдаа ямар ч

шалтгаангүй чанга чимээ сонсогдсон

аятай чихээ хоёр гараараа дарж

байв. Тэр үнэхээр хачирхалтай хэдий

ч Финник хайрладаг нь надад

хангалттай байлаа.

Би даашинз сонгох ажлаас

чөлөөлөгдөхийн тулд бэлтгэл

багийнхантайгаа хамт явах

зөвшөөрөл авсан юм. Намайг шүүгээ

онгойлгоход Циннагын хийсэн

даашинзыг хараад бүгд чимээгүй

болов. Октавиа газар өвдөглөн

унаад банзлынхаа хормойнд нүүрээ

наан цурхирч,

- Ийм гоёмсог зүйл харснаас хойш

хичнээн хугацаа өнгөрөө вэ гэж

гингэнэв.

Коины зүгээс хурим хэтэрхий чамин

болж байна гэж үзсэн бол Плутарх

хэтэрхий уйтгартай болж байна гэж

бодсон учир гайхалтай зүйл зохион

байгуулав. Арван гуравдугаар бүсэд

уригдсан гурван зуун азтай зочин

өдөр тутмын хувцсаа намрын

навчны зургаар чимэглэн, хүүхдийн

найрал дууг арван хоёрдугаар

бүсийн ганц бие хийлч удирдав.

Капитолын жишгээр бол энэ хэт

даруухан байсан ч үзэсгэлэнтэй

хостой харьцуулах зүйл юу ч

байсангүй. Энни миний тавдугаар

бүсэд өмсөж байсан ногоон торгон

даашинзыг өмссөн бол Финник

Питийн хүрэмний нэгийг өмссөн нь

гайхамшигтай харагдаж байлаа. Хэн

энэхүү хоёр хүний гэрэлтсэн царайг

хараад ийм өдөр боломжгүй гэж

хэлэх юм бэ. Аравдугаар бүсийн

үнээний фермийн мэргэжилтэн

Далтон урьд нь бүсдээ хийдэг

байсанчлан ёслолыг хөтлөн явуулав.

Үүн дээр дөрөвдүгээр бүсийн

заншил нэмэгдлээ. Тэд ёслолын үеэр

урт өвсөөр сүлжсэн тор нөмөрч, нэг

нэгнийхээ уруулд давстай ус хүргээд

тэнгисийн аялалын үеэр гэрлэж

байгаа юм шиг эртний хуримын дуу

дуулав.

Үнэндээ надад ямар ч дүр эсгэх

шаардлага гарсангүй тэдний төлөө

чин сэтгэлээсээ баяртай байлаа.

Хосууд холбоогоо бататган

үнсэлдсэний дараа алимны дарстай

хундага өргөж, хийлийн ая

эгшиглэхэд арван хоёрдугаар

бүсийн хүн бүр толгой өргөв. Бид

Панемийн хамгийн жижигхэн ядуу

бүс байж болох ч бүжиглэж чаддаг

байсан юм. Тэгтэл Плутарх хуруугаа

зөрүүлэн зураг авалтын багийг

урилаа. Тослог Сэй Гейлийн гараас

бариад танхимын голд хөтлөн эсрэг

талдаа зогсооход хүмүүс түүнтэй

нэгдэн хоёр эгнээ зогсоод бүжиглэж

эхлэв.

Би хөгжмийн хэмнэлийн дагуу алга

ташин холдох гэтэл ясархаг гар

тохойноос зууран Жонна над руу

ууртай ширтэв.

- Чи Сноуд бүжиглэж байгаагаа

харуулах боломжыг алдах гэж байна

уу?

Түүний зөв байлаа. Ятга шаазгай

хөгжмийн эгшигт жаргалтай

бүжиглэхээс илүү ялалтыг тунхаглах

өөр ямар зүйл байх вэ? Би Примийг

олны дунд эрлээ. Өвлийн үдэш бид

олон удаа сургуулилсан болохоор

маш сайн зохицдог хамтрагчид

байв. Би түүний хавирганд сэтгэл

зовохыг сатааруулаад байраа эзлэн

бүжиглэхэд өвдсөн ч Сноу намайг

дүүтэйгээ бүжиглэхийг харж байгаа

гэхээс бусад мэдрэмж тоос болон

замхарлаа.

Бүжиг биднийг хувиргаж арван

гуравдугаар бүсийн зочдод

хөдөлгөөнийг нь зааж үзүүлэн сүйт

бүсгүй, хархүү хоёрыг нэгдэхийг

шаардав. Гар гараасаа барин том

дугуй үүсгэж эргэлдэн хөлийн бүжиг

хийлээ. Баяр хөөр удтал үргэлжлэн

Плутарх мэдэгдэл хийхээр гарч

ирээгүй бол шөнөжингөө үргэлжилэх

байв. Би түүнийг үг хэлэхийг

сонсоогүй ч гэнэтийн бэлэг барих

гэж байгаа бололтой.

Тэгтэл дөрвөн хүн зэргэлдээх

өрөөнөөс хуримын том бялуу өргөн

оруулж ирэв. Зочдын ихэнхи

ханаран хойшилж энэхүү ховор

цэнхэр нүд гялбам бүтээл болох

цэнхэр ногоон өнгийн давалгаанд

сэлж буй загас, завь, дун, тэнгисийн

цэцгээр чимэглэсэн бялуунд зам

тавьж өгөв. Гэсэн ч би харсан зүйлээ

ухаарахыг хичээн урагш алхлаа. Энэ

нь Эннигийн даашинзыг Цинна

хийсэн үнэн гэдэг шиг бялуун дээрх

цэцгийг гарцаагүй Пит хийжээ.

Энэ өчүүхэн зүйл маш олон зүйлийг

өгүүлж байв. Хеймитч надаас олон

зүйл нууж байна. Миний сүүлд

харсан чөлөөлөгдөхийг оролдон

хашгирч байсан хүү үүнийг хийж

чадахгүй. Хэзээ ч биеэ барин төвлөрч

Финник Энни хоёрт ийм гайхалтай

зүйл хийж өгч чадахгүй. Миний

ингэхийг хүлээж байсан юм шиг

Хеймитч дэргэд ирээд,

- Алив явж ярилцъя гэж хэллээ.

Би хонгилд гарч дурангаас холхон

шиг зогсоод,

- Түүнд юу тохиолдоо вэ? гэхэд

Хеймитч толгой сэгсрээд,

- Мэдэхгүй. Бидний хэн ч мэдэхгүй.

Тэр заримдаа ухаан ордог хэдий ч

шалтгаангүй ахин галзуурч эхэлдэг.

Эмчилгээний зорилгоор бялуу

хийлгэсэн юм. Тэр түүн дээр бүтэн

өдөр хөдөлмөрлөсөн. Түүнийг харж

байхад... бараг л урьдынх шигээ

болсон юм шиг санагдсан гэлээ.

- Тэгэхээр түүнийг гаргасан хэрэг үү?

- Үгүй дээ. Тэр цоожтой өрөөнд

хамгаалттай хэвээр байгаа. Гэхдээ

би түүнтэй ярьсан.

- Нүүр нүүрээ харж уу? Тэр ухаан

солиороогүй биз дээ?

- Үгүй. Ойлгомжтой хэдэн шалтгааны

улмаас надад их уурласан.

Босогчидтой хуйвалдсан болон өөр

олон зүйлийн талаар хэлээгүй

болохоор гээд Хеймитч хормын зуур

ямар нэг зүйл шийдэхийг хичээснээ,

- Тэр чамтай уулзахыг хүсч байна гэж

хэлсэн гэв.

Би чимэглэсэн онгоцон дээр зогсоод

эргэн тойрон цэнхэр ногоон

давалгаа давалгаалж хөлгийн их бие

хөл дор ганхах шиг болоход

тайвширахын тулд алгаараа хана

наллаа. Энэ миний төлөвлөгөөний

нэг хэсэг биш. Би хоёрдугаар бүсэд

Питийг орхисон. Би Капитол руу явж

Сноуг алах ёстой. Буудуулсан бол

ердөө түр зуурын саатал. Би хэзээ ч

түүнийг надтай уулзахыг хүснэ гэж

найдсангүй. Гэсэн ч одоо татгалзах

шалтгаан үгүй байлаа.

Шөнө дунд би эмнэлэгт түүний

өрөөний гадна хаалган дээр очиж

зогсов. Бид Плутархыг хуримын

зураг авалтаа дуусгахыг хүлээхэд

сэтгэл хангалуун ирлээ.

- Капитол энэ бүх жилүүдэд арван

хоёрдугаар бүсийг үл

тоомсорлосоны хариуд сайхан зүйл

боллоо. Үзэгчид үүнийг идэх шиг

болно доо. Яг л Пит чамд хайртайгаа

зарласан болон чиний жимс

гаргасан үеийнх шиг. Сайхан зураг

авалт боллоо.

Би Питтэй ганцаарчилан уулзахыг

хүссэн ч шилний нөгөө талд хэдийн

эмч нар цуглараад гартаа үзэг,

тэмдэглэлийн дэвтрээ бэлхэн

барьжээ. Хеймитч чихэвчинд орж

болно гэж хэлэхэд би үүдийг удаан

онгойлголоо.

Цэнхэр нүд агшин зуур над дээр

тогтов. Түүний хоёр гарт тус бүр

гурван гуурс зоож хяналтаа алдахад

хүрвэл тайвшируулах эм шахахаар

боджээ. Тэр чөлөөлөгдөх гэж

оролдсонгүй зөвхөн намайг мутант

биш эсэхийг магадлахын тулд

болгоомжтой ширтэж байв. Би

орноос зайтай хавиргаа даран

зогслоо.

- Сайн уу.

- Сайн уу.

Энэ түүний урьдын хоолойтой адил

байсан ч ямар нэг өөр нэг зүйл

байлаа. Сэжиглэл, зэмлэл.

- Хеймитч чамайг надтай ярихыг хүсч

байна гэж хэлсэн.

- Эхлээд чамайг хараадахъя гээд тэр

намайг нүднийхээ өмнө шүлсээ

гоожуулсан чоно болон хувирахыг

хүлээж буй бололтой.

Түүнийг удтал ширтэхэд би

Хеймитчээс тусламж хүсэн шил рүү

хяламхийсэн ч чихэвч нам гүм

байлаа.

- Чи том биш юм тийм үү? Бас тийм

ч хөөрхөн ч биш юм?

Би түүнийг там туулан эргэж

ирсэнийг мэдэж байгаа ч ажиглалт

нь хурцаар нөлөөлөв.

- Харин чи хамаагүй дээр харагдаж

байна.

Пит инээд алдахад Хеймитчийн

зөвөлгөө гүнгэнэв.

- Тийм ч аятайхан санагдахгүй л

байна. Намайг олон зүйл туулсан гэж

хэлсэн.

- Тийм шүү. Бид олон зүйл туулсан.

Чи ганцаараа сайн нь байсан. Би

биш гээд бүгд буруу болон надад

яагаад ч юм өөрийгөө хамгаалах

сэтгэл төрөв.

Түүнийг тамалсан! Түүнийг булаан

эзэлсэн! Харин намайг яалаа? Би

гэнэтхэн түүн рүү хашгирч эхлэх гэж

байгаагаа ойлгоод тэндээс гарахаар

шийдэв.

- Намайг сайнгүй байгааг харж

байна уу. Магадгүй маргааш ирье

гээд хаалга руу очиход араас түүний

хоолой зогсоолоо.

- Китнисс. Би талхны тухай санаж

байна.

Талх. Бидний тоглоомоос өмнөх

цорын ганц холбоос.

- Тэд чамд миний энэ тухай ярьж

байгаа бичлэг үзүүлээ юу?

- Үгүй. Чиний энэ тухай ярьсан

бичлэг байдаг юм уу? Капитол

яагаад түүнийг миний эсрэг

ашиглаагүй юм бол?

- Би үүнийг чамайг аврагдсан өдөр

ярьсан гээд өвдөлт цээжийг бахь шиг

хавчин авлаа. Бүжиглэсэн нь алдаа

байсан бололтой.

- Тэгэхээр чи юу санаж байгаа юм?

- Бороон дор зогсож байсан чамайг.

Хогийн саван дээр ус дуслаад л.

Түлэгдсэн талх, ээж намайг цохьсон.

Талхыг гахайд өгөхөөр гараад оронд

нь чамд өгсөн.

- Яг тийм. Ийм зүйл болсон.

Маргааш нь би сургуулийн дараа

чамд талархал илэрхийлэхийг хүссэн

ч яаж гэдгийг нь мэдээгүй.

- Бид гудамжны төгсгөлд зогсож

байсан. Би харц руу чинь харахыг

оролдсон ч чи нүдээ буруулсан.

Тэгтэл... яагаад ч юм чи багваахай

түүх гэж байгаа юм шиг санагдсан

гэхэд би толгой дохилоо. Тэр санаж

байна. Би энэ тухай хэзээ ч чанга

ярьж байгаагүй билээ.

- Би чамд их хайртай байсан байх.

- Тиймээ хайртай байсан гээд миний

хоолой сааралтахад ханиалгаж буй

дүр эсгэв.

- Харин чи надад хайртай байсан уу?

Би шал руу ширтээд,

- Бүгд намайг чамд хайртай байсан

гэсэн. Бүгд ийм учраас Сноу чамайг

тамласан гэж бодож байгаа. Намайг

нугалахын тулд гэв.

- Энэ хариулт биш. Тэд надад хэдэн

бичлэг үзүүлэхэд юу бодохоо

мэдээгүй. Эхний талбай дээр чи

намайг алуурчин зөгийн тусламжтай

алахыг оролдож байсан.

- Би та нарыг бүгдийг нь алах гэж

байсан. Та нар намайг модон дээр

хөөж гаргасан.

- Дараа нь маш олон үнсэлт. Чиний

зүгээс үнэн сэтгэлээсээ юм шиг

санагдаагүй шүү. Чамд надтай

үнсэлдэх таалагдсан уу?

- Заримдаа. Чи хүмүүс биднийг одоо

харж байгааг гэдгийг мэдэх үү?

- Мэднэ. Гейлийн тухайд юу болсон

бэ?

Миний уур хүрлээ. Надад ер нь

түүний эрүүл мэндийн байдал ямар

хамаатай юм. Шилний цаана байгаа

хүмүүсийн асуудал биз дээ.

- Тэр ч гэсэн муугүй үнсэлддэг.

- Бидэнтэй үнсэлдэх сайхан байсан

уу? Чи өөр хүнтэй үнсэлдсэн үү?

- Үгүй. Та нартай үнсэлдэхэд сайн

байгаагүй. Тэгээд ч би чамаас

зөвшөөрөл асуух гээгүй гэхэд Пит

инээд алдсанаа хүйтнээр,

- Энэ чиний ажлын нэг хэсэг биз дээ,

тийм үү? гэлээ.

Хеймитч намайг гарахад

эсэргүүцсэнгүй. Би зөгийн үүр шиг

олон тасалгаатай хонгилоор цааш

яваад угаалгын өрөөний дулаахан

хоолойн ард нуугдав. Хэсэг хугацаа

өнгөрсний дараа яагаад ингэж

сэтгэлээр унаснаа ойлгов. Би

хэтэрхий басамжлагдсан зүйл

хийжээ. Энэ бүх сарын туршид Пит

намайг гайхамшигтай гэж боддог

байсан. Эцэст нь тэр миний үнэндээ

хэн болохыг олж харсан байна.

Хэрцгий, итгэлгүй, зальжин,

өршөөлгүй.

Би түүнийг үүнийх нь төлөө үзэн

ядлаа.

Хеймитч надтай эмнэлэгт ярилцахад

гэнэтийн цохилтонд өртөх шиг

болов. Би шатаар удирдлагын өрөө

лүү уруудан милийн зайг хормын

дотор туулаад дайны байдлын тухай

яриа хийж буй өрөөнд хүрлээ.

- Намайг Капитол руу явуулахгүй

гэдэг чинь юу гэж байгаа юм? Би

явах ёстой! Би ятга шаазгай шүү дээ!

гэхэд Коин намайг дэлгэцэн дээгүүр

ширтэв.

- Чиний ятга шаазгайн онцгой үүрэг

бол бүсүүдийг Капитолын эсрэг

тулаанд нэгтгэх явдал. Санаа зовох

хэрэггүй дээ хэрвээ бүх зүйл сайхан

болвол бууж өгсөнийх нь дараа чи

тийшээ ниснэ.

Бууж өгсөний дараа гэнэ ээ?

- Тэгэхэд хэдийн хожимдсон байх

болно! Би хамаг тулааныг алдана.

Би таньд хэрэгтэй. Хамаагүй сайн

харвадаг! гэж би хашгирлаа.

Би үүгээр бардах гээгүй ч эцсийн

эцэст үнэнд ойрхон зүйл байлаа.

- Гейл хүртэл явж байна.

- Гейл бусад үүргийнхээ хамтаар

өдөр болгон бэлтгэл хийсэн. Бид

түүнийг тэмцэж чадна гэдэгт

итгэлтэй байна. Харин чи өөрийгөө

хичнээн бэлтгэл хийсэн гэж бодож

Нэг ч биш. Хэдхэн л.

- За яахав, би заримдаа ангуучилдаг.

Бас... Бититэй тусгай хамгаалалтын

хэсэгт сургууль хийсэн.

- Китнисс энэ чинь адил биш. Бид

бүгдээрээ чиний ухаантай зоригтой

сайн харвадагыг мэднэ. Гэхдээ

бидэнд тулааны цэргүүд хэрэгтэй. Чи

тушаал биелүүлэх гэж юу байдгийг

мэдэхгүйн дээр биеийн байдлын

хувьд бэлэн биш гэж Богс хэлэхэд,

- Намайг наймдугаар бүсэд байхад

энэ таныг зовоогоогүй биз дээ. Эсвэл

хоёрдугаар бүсэд ч юмуу гэж би

сөргөлөө.

- Чамайг ямар ч нөхцөлд тулаанд

оролцохыг зөвшөөрөхгүй гээд

Плутарх намайг хэтэрхий олон зүйл

ярилаа гэсэн байртай анхааруулан

ширтэв.

Үгүй наймдугаар бүсэд тулалдсан

явдал болон, хоёрдугаар бүсэд

оролцсон явдал сайн дураар

урьдчилан төлөвлөгөөгүй болоход

болсон.

- Тэгээд хоёр тохиолдолд хоёуланд

нь шархадсан гэж Богс сануулав.

Би гэнэтхэн түүний нүдэнд өөрийгөө

харлаа. Жижигхэн арван долоо

настай бүрэн эдгээгүй хавиргатай

олигтой амьсгал ч авч чадахгүй охин.

Дэг журамгүй, сахилга батгүй,

эдгэрээгүй явахад шаардлагатай

цэрэг биш.

- Гэсэн ч би явах ёстой гэж

зөрүүдлэхэд,

- Яагаад? гэж Коин асуув.

Би үүнийгээ сайн илэрхийлж

чадаагүй ч Сноугаас өшөөгөө авах

ёстой байв. Эсвэл арван гуравдугаар

бүсэд Питийн одоогийн байдалтай

үлдэх юмуу Гейл тэмцэлд явна гэхээс

дотор тэвчихийн аргагүй болж байв.

- Арван хоёрдугаар бүсээс болоод.

Тэд манай бүсийг устгасан гэхэд

ерөнхийлөгч хормын зуур

бодлогошироод,

- За яахав чамд гурван долоо хоног

байна. Тийм ч урт биш ч

сургуулилтаа эхэлж болно.

Бэлтгэлийнхээ үүргийг биелүүлэх

эсэхийг чинь харж байх болно шүү

Энэ байж. Энэ миний найдаж чадах

хамгийн том зүйл. Өдөр болгон

хуваариа тоодоггүй миний буруу. Би

хайхрамжгүй зангийнхаа хариуг

төлж байна.

Би эмнэлэгт галзуурахын даваан

дээр байгаа Жонна руу буцаж очоод

Коины хэлсэн үгийг дамжуулав.

- Чи ч гэсэн бэлтгэл хийж болно

- Сайн байна. Би бэлтгэл хийнэ.

Тэгээд өмхий Капитол руу очоод

намайг тамалж байсан хүмүүсийг

- Бэлтгэл дээр энэ тухайгаа ярихгүй

байсан нь дээр биз. Эндээс явж

болно гэдгээ мэдэх л таатай байна.

Жонна инээд алдахад бидний

хоорондын харьцаа өөрчлөгдсөн

багахан шинж тэмдэг мэдэгдэв.

Биднийг найз гэж хэлж болохгүй ч

холбоотон гэвэл илүү зохистой

болжээ. Энэ ч сайн хэрэг. Надад

холбоотон хэрэгтэй.

Маргааш өглөө нь биднийг долоо

гучаас бэлтгэлд гарах дуудлага

ирэхэд бодит байдал нүүр лүү

алгадлаа. Биднийг эхлэн

суралцагчдын арван дөрөв, арван

таван настай хүүхдийн анги руу

аваачихад илүү сайн бэлтгэлтэй

байхыг нь хараад доромжлогдсон

мэт сэтгэгдэл төрөв. Гейл болон

Капитол руу явахаар сонгогдсон

бусад хүмүүс хурдавчилсан

сургалтын дагуу өөр газар хичээллэж

Сунгалтын дасгал хийхэд өвдөж

эхлээд хоёр цаг хүчний дасгал

хийсний дараа бүр өвдөж таван

милийн гүйлт алах адил болов.

Араас гүйцсэн Жоннагын

доромжлохыг тоолгүй хүчлэн милээ

дуусгалаа.

- Миний хавирга хөндүүрлээд байна

гэж би цэрэг Йорк гэж ханддаг

дасгалжуулагч болох дунд насны

эмэгтэйд тайлбарлав.

- Гэхдээ цэрэг Эвердин таньд

хэлэхэд үүнд эдгэх хүртлээ хамгийн

багадаа сарын хугацаа шаардагдана

гэхэд би толгой сэгсэрлээ.

- Надад сарын хугацаа байхгүй.

Тэр намайг дээрээс доош

анхааралтай харав.

- Эмч ямар нэг эмчилгээ хийсэнгүй

- Эмчилгээ гэнэ ээ? Тэд үүнийг өөрөө

эдгэрнэ гэсэн.

- Тэд үргэлж тэгж хэлдэг юм. Гэхдээ

би арай хурдасгах явц зөвлөж чадна.

Таньд анхааруулахад энэ хөгжилтэй

биш шүү.

- Гуйж байна. Би Капитол руу заавал

явах ёстой.

Цэрэг Йорк хариулсангүй. Тэр

тэмдэглэлийн дэвтэрт ямар нэг зүйл

сараачаад намайг эмнэлэг рүү буцан

илгээв. Би нэг ч бэлтгэлийг алгасахыг

хүсээгүй болохоор тээнэгэлзэж,

- Би хоолны дараа бэлтгэлд буцаж

ирнэ гэж амлахад тэр уруулаа

жимийв.

Хорин дөрвөн зүү цээжний

хэнхэрцэгт зоогдсоны дараа

эмнэлэгийн орон дээр хэвтээд өвчин

намдаагч эм гуйхгүйн тулд шүд зуун

тэслээ. Эм шаардлагатай үед

хэрэглэхээр орны дэргэд байсан ч

сүүлийн үед хэрэглэлгүй Жоннад өгч

байсан юм. Өнөөдөр тэд цусны

шинжилгээ авч өвчин намдаах эм

байхгүйг мэдээд хар тамхины

хольцтой хоёр эм өгөхөд хавирга

халуу шатан өвдөв. Тэд хэдэн өдөр

хүнд байхыг тайлбарлахад цааш

үргэлжлүүл гэж хэлэв.

Өрөөнд аймшигтай шөнө болов.

Унтах аргагүй байлаа. Цээжний яс

халуу шатан төөнөх үнэр ханхлах

шиг санагдан, Жонна өвчиндөө

яраглана. Би түүнээс морфинтой

эмийг тасалсандаа уучлал гуйхад

гараа савчаад ийм явдал болох

байсан гэж хэллээ. Гэвч шөнийн

гурван цагт долдугаар бүсийн бүх

төрлийн хараалаар намайг будав.

Үүрээр тэр намайг бэлтгэлд

аваачихаар чангаалаа.

- Би үүнийг чадахгүй нь.

- Чи үүнийг хийж чадна. Бид хоёул

чадна. Бид ялагчид санаж байна уу?

Тэдний бэлтгэсэн ямар ч зүйлд амьд

үлдэж чадна гэж Жонна зандарсан ч

арьс ногоороод намрын навч шиг

чичирч байлаа. Би босож хувцаслав.

Бид ялагчид болохоор энэ өглөөг

тэсэх л болно. Гадаа дээрээс юм

дуслахад Жоннагын царай үнсэн

саарал болж амьсгаа нь тасалдав.

- Энэ чинь зүгээр л ус. Биднийг

алчихгүй шүү дээ.

Тэр эрүүгээ чангалаад шавар

үсчүүлэн явлаа. Бид бороонд шалба

норон гүйлтийн талбай руу чиглэв.

Ойролцоогоор миль хэртээ гүйсний

дараа цамцаа тайлж хүйтэн усаар

жин тавилаа. Би талбай дээр

чанасан манжинтай нойтон загас

идэхэд, Жонна хоолныхоо хагасыг

идлээ. Үдээс хойш бид буу угсрав.

Намайг үүн дээр ажиллаж байх үед

Жонна буугаа хоёр гараа

нийлүүлээд ч тогтвортой барьж

чадахгүй байсан тул Йорк ирээд

түүнд туслав. Бороо орсоор өдрийн

төгсгөлд би буудалтанд ангиасаа

хамгийн сайн оноо авлаа.

Биднийг эмнэлгийн хаалгаар орох

үед Жонна,

- Больж үзье. Бид эмнэлэгт

амьдардаг. Бүгд биднийг өвчтөн гэж

боддог хэмээн мэдэгдэв.

Энэ миний хувьд асуудал байсангүй.

Би гэр бүлийнхээ хэсэгт очиж болох

ч Жоннад очих газар байсангүй. Тэр

эмнэлэгээс гарахыг хичээсэн ч

ганцаар амьдрахыг зөвшөөрөөгүй

учир өдөр бүр их эмчээс гуйхад хүрч

- Тэр ганцаараа биш. Би түүнтэй

хамт орно гэж би хэллээ.

Хэсэг зуур санал зөрөлдсөний эцэст

Хеймитч бидний талд орсноор

биднийг харж байхаар зөвшөөрсөн

Прим, ээж хоёрын эсрэг талын

өрөөнд амьдрахаар болов.

Намайг халуун усанд орсоны дараа

Жонна нойтон хувцсаа янзалж

өрөөгөө шинжиж үзэв. Тэр миний

эзэмшлийн шүүгээг онгойлгосноо

түргэхэн хаагаад,

- Уучлаарай гэв.

Би Жоннагын шүүгээнд засгаас

олгосон хувцаснаас ондоо зүйл

байхгүй байх гэж бодлоо. Ертөнцөд

нэг ч өөрийн гэсэн зүйлгүй.

- Зүгээр дээ. Хэрвээ чи хүсвэл харж

болно шүү.

Жонна зүүлтний гууг онгойлгон Гейл,

Прим ээжийн зургийг ажиглав.

Тэгснээ мөнгөн шүхэр нээж хоолой

гаргаад чигчий хуруундаа

эргэлдүүлэнгээ,

- Үүнийг хармагц л шууд цангаж

байна шүү гэснээ Питийн бэлэглэсэн

сувдыг гаргалаа.

- Энэ нөгөө мөн үү?

- Тийм. Алив энэ тухай ярихаа

больцгооё гээд би Питийн тухай

ярихыг хүссэнгүй. Бэлтгэлийн ганц

сайн тал нь энэ тухай бодох боломж

өгдөггүй байлаа.

- Хеймитч түүнийг дээрдсэн гэж

- Болох л юм. Гэхдээ тэр

өөрчлөгдсөн.

- Яг л чам шиг болон над шиг.

Финник, Хеймитч болон Бити шиг.

Энни Крестагийн тухай ярих ч хэрэг

алга. Бүсэд бидний сайн сайхан

зүйлийг булаасан гэж бодохгүй

байна уу? Эсвэл чи өөрийгөө

дүүгийнхээ оронд сайн дураар

гарсан охин гэж мэдэрсэн хэвээр

байна уу?

- Ерөнхий эмчийн хэлсэнээс ганц л

зүйл зөв байсан гэж бодож байна.

Буцах зам байхгүй. Бид үүнтэй

эвлэрэх хэрэгтэй байх гээд миний

бэлгийг шүүгээнд нямбайлан буцааж

хийснээ эсрэг талын орон дээр суун

гэрэл унтраалаа.

- Чи намайг шөнө алчих вий гэж

айхгүй байна уу?

- Би ч гэсэн чадна.

Бид инээлдсэн ч маргааш нь босч

чадахааргүй зүдэрсэн байв. Гэвч бид

үүнийг хийлээ. Өглөө бүр үүнийг

хийв. Тэгсээр долоо хоногийн эцэст

миний хавирга шинэ юм шиг эдгэн,

Жонна гадны тусламжгүй буугаа

угсарч чаддаг боллоо.

Цэрэг Йорк биднийг өдий хүртэл

тэссэнд урамшуулан толгой дохиод,

- Сайн ажиллаа, цэргүүдээ гэв. Гэсэн

ч Жонна гарах үедээ,

- Тоглоомд ялах нь хамаагүй

амархан гэж бувтнав.

Түүний царай сэтгэл хангалуун

байлаа. Бид хоолны өрөөнд сэтгэл

өндөр ороход Гейл надтай цуг

хооллох гээд хүлээж байлаа.

Гайхмаар том жигнэсэн үхрийн мах

аваад ч сэтгэл санаа гундсангүй.

- Өнөө өглөө анхны ачаа ирсэн.

Аравдугаар бүсийн жинхэнэ үхрийн

мах. Ямар ч зэрлэг нохойных биш

гэж Тослог Сей хэлэхэд,

- Таны ингэтлээ доошоо орсныг

санахгүй байна гэж Гейл

цаашлуулав.

Бид Дейли, Энни, Финник нартай нэг

бүлэг болон нэгдэв. Гэрлэснээс хойш

Финникийн ямар нэг зүйл нь

өөрчлөгджээ. Тэр өмнө нь намайг

номхотголын үеэр уулзах үед

Капитолын сэтгэл зүрх булаагч байж,

бүсэд нууцлаг холбоотон болон,

залуу хүнийг амьдралд эргүүлэн

авчрахад тусалж байсан бол одоо

амьдралын илч гэгээ цацарсан хүн

болон өөрчлөгджээ. Түүний

даруухан хошигнодог хөгжилтэй зан

анх удаагаа ил болов. Түүнчлэн

зугаалж байхдаа ч, хоол идэж

байхдаа ч Энниг хэзээ ч гараасаа

салгахгүй байлаа. Ухаан санаа нь

өөр ертөнцөд аз жаргалдаа умбан

өөр зүйл анзаарахгүй байх шиг

санагдана. Гэхдээ хэдхэн үгээр

Финникийг буцаан дуудаж болно.

Дейли Питийн хуримын шөнийн

дараа миний тухай хэлсэн зүйлийг

ярихдаа хов жив хөөцөлдөх гэсэнгүй.

Хеймитч Питийг надад уурсахад

түүнийг сайн хамгаалсан гэж хэлсэн.

Үргэлж миний талд байж Капитолын

тамлалаар суулгаж өгсөн үзлийг

үгүйсгэж байлаа. Түүнчлэн Пит

түүнийг сайн мэдэх учир бусдыг

бодоход ихээхэн нөлөөтэй байв.

Ямар ч тохиолдолд миний талаар

нэмж чимэглэсэн байлаа ч үүнийг нь

үнэлэх байв. Үнэндээ би өөрөө ч

жаахан нэмчихдэг.

Би өлсөж байсан ч үхрийн мах, төмс,

манжин, сонгино, өтгөн сүмстэй

хоол их амттай байсан учир албаар

удаан идэв. Хоолны танхимд эргэн

тойрон сайхан хоолонд сэтгэл

сэргэсэн уур амьсгал мэдэгдэнэ. Энэ

нь хүмүүсийг эелдэг, хөгжилтэй

өөдрөг болгож амьдрал сайхан

гэдгийг сануулах бөгөөд ямар ч

эмнээс дээр үйлчилгээтэй. Иймээс

би ярианд сүүлдэж оролцохыг

хичээн талхаа өтгөн сүмсэнд дүрж

хазлангаа Финникийн тэнгисийн яст

мэлхийгээр малгай хийсэн инээдтэй

түүхийг сонсов. Тэгээд инээд алдтал

түүнийг манай ширээний цаана

Жоннагын дэргэд зогсоод над руу

ширтэж байгааг хараад сүмстэй талх

хоолойнд тээглэн хахчихлаа.

- Пит! Чамайг энд харах ямар таатай

юм бэ гэж Дейли дуу алдав.

Хоёр том биетэй хамгаалагч ард нь

зогсоно. Пит хурууны үзүүртээ

тавиураа эв хавгүйхэн барьж

бугуйнд нь богинохон гинж зүүжээ.

- Ямар гээчийн ер бусын бугуйвч вэ?

гэж Жонна асуулаа.

- Надад бүрэн итгээгүй л байна. Энд

хүртэл тэдний зөвшөөрөлгүй сууж

чадахгүй гээд хамгаалагчидын зүг

толгой дохив.

- Тэр энд сууж болно. Бид хуучин

найзууд гээд Жонна дэргэдэх

сандлаа алгадахад хамгаалагчид

толгой дохисонд Пит суув.

- Пит бид хоёр Капитолд зэргэлдээ

өрөөнд хоригдож байлаа. Бие

биенийхээ хашгиралттай сайн танил

болсон шүү.

Жоннагын нөгөө талд суусан Энни

чихээ таглан бодит ертөнцөөс

ангижирлаа. Финник Жонна руу

уурсан харснаа Энниг тэврэв.

- Яасан юм? Ерөнхий эмч намайг

бодол санаагаа хянах чадваргүй

гэсэн биз дээ. Эмчилгээний маань

нэг хэсэг.

Манай жижигхэн бүлгийн хөл

хөгжөөн үгүй болов. Финник Энниг

гараа буулгах хүртэл чихэнд нь үг

шивнэв. Тэгтэл удтал чимээгүй

байсны эцэст хүмүүс хоолоо идэж

эхэллээ.

- Энни Пит хуримын бялууг чинь

чимэглэсэн гэж мэдэх үү? Тэр гэртээ

гэр бүлийнхээ талхны газарт

чимэглэл хийдэг байсан юм гэж

Дейли баяртайгаар хэлэв.

Энни Жонна руу болгоомжлон

- Баярлалаа Пит. Маш сайхан болсон

байсан гэхэд,

- Зүгээр дээ, Энни гээд Питийн

хоолойд миний үүрд алга болсон

гэж бодож байсан хуучны эелдэг

өнгө цухалзав. Хэдийгээр надад

хаяглагдаагүй ч гэсэн.

- За бид явсан нь дээр байх гээд

Финник босож хоёр биенийхээ

тавиурыг нэг гартаа давхарлан

бариад нөгөө гараараа Эннигийн

гараас чанга атгалаа.

- Пит чамайг харахад таатай байлаа.

- Финник түүнд эелдэг байгаарай.

Тэгэхгүй бол би чамаас авахыг

оролдож магадгүй шүү.

Хэрвээ Питийн хоолой хүйтэн

байгаагүй бол үүнийг тоглоом гэж

бодож болохоор байв. Бүгд үүнд

ямар нэг буруу зүйл байгааг ойлгов.

Финникийн илэрхий үл итгэл болон,

Питийн намайг огт байхгүй юм шиг

Энниг хаяж магадгүй гэсэн далд

- Өө, Пит минь дээ. Намайг зүрхийг

чинь ажилуулсанд харамсахад бүү

хүргээрэй гэж Финник элэгсгээр

хэлээд Энниг авч явахдаа над руу

сэтгэл зовсон байртай ширтэв.

Тэднийг явсан хойно Дейли,

- Пит тэр чиний амийг аварсан. Нэг

бус удаа гэж зэмлэнгүй хэлэв.

- Өөрийнхөө төлөө. Босогчдын төлөө.

Миний төлөө биш. Би түүнд ямар ч

өргүй гээд Пит товчхон толгой

дохилоо.

- Үгүй ч байж болох юм. Мэгз үхэхэд

чи амьд байсан хэвээр байна. Энэ

бол өөр зүйл гэж би хэлэв.

- Тийм шүү өөр олон зүйл байна,

Китнисс. Би зарим дурсамжаа

ойлгохгүй байгаа ч Капитол надад

шургуулсан гэж бодохгүй байна.

Жишээлбэл галт тэргэн дэх маш

олон шөнө гэх мэт.

Ахиад л далд санаа. Галт тэргэнд

үнэхээр олон зүйл болсон юм.

Тэгэхэд би эрүүл ухаанаа алдахгүйн

тулд түүний гарт тэврүүлсэн. Өөр

ямар ч зүйл болоогүй. Энэ бүхэн

худал байсан.

Пит Гейл бид хоёрын зүг

халбагаараа дохиод,

- Тэгэхээр та хоёр одоо албан ёсоор

хос болсон уу эсвэл бүгд хуучны

ододын хайрын түүхтэй зууралдсан

хэвээр үү? гэхэд,

- Зууралдсан хэвээр гэж Жонна

Питийн гар татвалзсанаа нударга

зангидан хачирхалтай үйлдэл гаргав.

Үүнийг миний хүзүүнээс холхон

байхын тулд хийлээ гэж үү? Дэргэд

Гейлийн булчин чангарахыг

мэдрэгдэхэд маргахаас нь айсан ч

тэрбээр,

- Би үүнийг өөрийн нүдээр харж

байна гэдэгт итгэхгүй байна гэлээ.

- Юу юм? гэж Пит асуув.

- Чамайг.

- Чи арай тодорхой байх хэрэгтэй.

Би яасан гэж? гэхэд,

- Тэд чамайг зэвүүн мутантын

хувилбараар сольсон гэж Жонна

Гейл сүүгээ ууж дуусгаад,

- Чи дууссан уу? гэж надаас асуув.

Намайг босоход бид тавиураа аваад

явлаа. Хаалган дээр хижээл насны

хүн гартаа сүмстэй талх барьсаныг

минь хараад зогсооход царайд ямар

нэг төрх илэрсэн үү эсвэл нуух гэж

оролдоогүйд тэр үү зөөлөн хандаж

аманд хийлгэсэн хойно явуулав.

Гейл манай өрөөнд дөхөх үед,

- Би ийм зүйл болно гэж мэдсэнгүй

гэж хэллээ.

- Би чамд түүнийг намайг үзэн ядаж

байгаа гэж хэлсэн биз дээ.

- Түүний чамайг үзэн ядаж байгаа нь

нэг л танил юм шиг. Надад ийм

мэдрэмж төрж байсан юм байна.

Чамтай зурагтаар үнсэлдэхийг нь

харсан үедээ. Одоо л би шударга бус

байсныг нь мэдэж байна. Тэр үүнийг

хараагүй.

Бид манай хаалганд хүрлээ.

- Магадгүй тэр намайг сая л үнэн

хэрэгтээ миний хэн болохыг харсан

байх. Явж жаахан унтъя гэхэд алга

болж амжихаас минь урд Гейл

гараас шүүрч аваад,

- Чи ингэж бодож байгаа юм уу?

гэхэд би мөрөө хавчлаа.

- Китнисс намайг хуучны найз шигээ

итгэж үз. Тэр чамайг үнэн хэрэгтээ

ямар болохыг хараагүй гээд хацар

дээр үнсэж явлаа.

Би орон дээр суугаад цэргийн

тактикийн номноос уншсан зүйлээ

санахыг хичээсэн ч Питттэй галт

тэргэнд явсан дурсамж сатааруулав.

Ойролцоогоор хорин минутын

дараа Жонна орж ирээд орны хөлд

- Чи хамгийн сайхан хэсгийг нь

алгасчихлаа. Дейли Питийг чамтай

яаж харилцсаны төлөө уурласан. Яг л

сэрээгээр хатгуулсан хулгана шиг

часхийтэл хашгирсан шүү. Бүх

хоолны танхимийн анхаарлыг

- Тэгээд Пит яаж байна?

- Тэр өөртэйгээ хоёр хүн шиг

маргалдаж эхлэхэд хамгаалагчид

гаргасан. Ганц сайн тал нь гэвэл хэн

ч би түүний хоолыг дуусгасныг

анзаараагүй гээд Жонна түнтийсэн

гэдсээ илэв.

Би түүний хумсан дор хуралдсан

хирийг ширтлээ. Долдугаар бүсийн

хүмүүс ер нь усанд ордоггүй юм

болов уу.

Бид дараагийн хоёр цагийн турш

бие биенийхээ цэргийн мэдлэгийг

шалгаад би ээж, Прим хоёр луу

явлаа. Дараа нь өрөөндөө эргэж

ирээд усанд ороод харанхуй руу

ширтэн,

- Жонна чи үнэхээр түүний хашгирч

байгааг сонссон уу? гэж асуулаа.

- Заримдаа. Яг л бүсэд байсан үглээ

ятга шаазгай шиг. Гэхдээ

жинхэнээсээ байсан. Цагийн турш

тасраагүй. Тик-так.

- Тик-так гэж би шивнэлээ.

Сарнай, чонон мутантууд,

оролцогчид, усан гахайн чимэглэл,

найзууд, ятга шаазгай, дизайнерууд

болон би.

Бүгд миний зүүдэнд хашгирлаа.

Би өшөө авахаар бэлтгэлд хоёр

дахин хүчтэй орлоо. Идэж, уун,

амьсгалж, дасгал хийн, зэвсгээр

сургуулилж, байлдааны арга

барилын хичээлд сууж байв. Бидний

зарим нь өөр ангид шилжсэнээр

жинхэнэ тулаанд орно гэсэн

найдлага төрлөө. Цэргүүд үүнийг

Хаалт гэж дуудах бөгөөд гаран

дээрээ Хиймэл гудамжны тулаан

буюу товчоор Х.Г.Т үсэг шивсэн

харагдана. Үүнд арван гуравдугаар

бүсийн гүнд Капитолын хотын

байшингуудын загварыг хиймлээр

босгожээ. Зааварлагчид биднийг

найман хүнтэй бүлэг болгон хувааж

даалгавар биелүүлэн, давшин

байрлал эзэлж, бай устган, жинхэнэ

тулааны дундуур байшин эрнэ.

Сургуулилтан дээр ганц буруу

алхахад мина дэлбэрч, байшингийн

дээвэр дээр мэргэн бууч отон, буу

баарч гацан, уйлж байгаа хүүхэд

занганд оруулж, бүлгийн удирдагч

чинь (програм дээр бичигдсэн

хоолой) миномётонд өртөж үхэхэд

цаашид тушаалгүй яах тухайгаа

шийдвэрлэнэ. Гэхдээ энэ бүхэн

хуурамч бөгөөд алахгүй ажээ. Жишээ

нь мина дээр гишгэвэл дэлбэрэлт

сонсогдох бөгөөд газар унан үхсэн

дүр үзүүлэх хэрэгтэй. Гэсэн ч бусад

нь бодит нөхцөлд явагдаж журам

сахиулагчдын дүрэмт хувцас өмссөн

дайсны цэргүүд давшин, утаа

баагиулсан бөмбөг самуурахад

хүргэнэ. Тэд хий хүртэл хэрэглэж

байлаа. Жонна бид хоёр багаа өмсч

амжсан ч багийн үлдсэн гишүүд

өртөн арван минут унав. Хий

аюулгүй болсон хойно би хэдэнтээ

цээж дүүрэн амьсгал автал толгой

үлдсэн өдрийн турш янгинаж өвдөв.

Крессида болон түүний багийнхан

Жонна бид хоёрын галын шугамд

байх үеийн зураг авлаа. Гейл,

Финник хоёр ч бас зураг авахуулж

байсан бөгөөд энэ нь Капитолыг

эзлэх бэлтгэл болгон босогчдод

үзүүлэх шинэ цуврал бичлэгийн нэг

хэсэг байв. Үйл явдал бүхэлдээ сайн

Тэгтэл Пит өглөөний дасгал дээр

үзэгдэж эхлэв. Гавыг нь тайлсан ч

хоёр хамгаалагчтай хэвээр байлаа.

Өдрийн хоолны дараа би түүнийг

талбай дээр эхлэн суралцагчын

бүлэгтэй хичээллэж байхыг харав.

Тэдний юу бодсоныг мэдэхгүй юм.

Хэрвээ Дейлигийн ердийн маргаан

түүнийг өөртэйгээ маргахад хүргэж

байгаа юм бол буу угсарч сурч

чадахгүй баймаар юм.

Гэвч Плутархтай тааралдах үед энэ

бүхэн ердөө зураг авч байгаа юм гэж

итгүүлэв. Тэр Энни гэрлэж, Жонна

бай буудаж байгаа бичлэг хийсэн

болохоор бүхий л Панем даяар Пит

юу хийж байгааг сонирхож байлаа.

Тэдэнд Питийг Сонугын төлөө биш

босогчидтой хамт тэмцэж байгааг

харуулах хэрэгтэй байв. Магадгүй

Пит бид хоёрын үнсэлдээгүй

хамтдаа аз жаргалтай харагдаж

байгаа зураг авч болох...

Би түүнээс холдлоо. Ийм зүйл

болохгүй.

Түүнчлэн амсхийх ховорхон мөчдөө

дайралтын бэлтгэлийг түгшин хардаг

байв. Зэвсэг техникээ бэлтгэн

нөөцлөх, анги бүлгээрээ жагсах гээд

л. Тушаал авсан хүмүүс дайнд явж

байгаагын тэмдэг болгон үсээ

богинохон засуулна. Түүнчлэн

Капитолыг бүтээгдэхүүнээр хангаж

буй галт тэрэгний буудлыг аюулгүй

болгох дайралтын тухай нууцаар

олонтоо ярьж байлаа.

Анхны цэргүүд хөдлөхөөс ердөө

хэдхэн өдрийн дараа Йорк гэнэтхэн

Жонна бид хоёрыг шалгалтанд

орохыг санал болгов. Энэ нь дөрвөн

хэсэгтэй ажээ. Биеийн хүчийг үнэлэх

саад туулан, бичгээр тулааны

тактикийн шалгалт өгч, зэвсэг

эзэмших чадвараа харуулан,

Хаалтан дахь хиймэл тулаанд

оролцоно. Би эхний гурвыг

бухимдахын зуургүй дуусгаад Хаалт

үлдэв. Үүнд ямар нэг төхөөрөмжийн

алдаа гараад тэд засварлаж байв.

Манай бүлгийнхэн мэдээлэл

солилцлоо. Бүх зүйл бодит юм шиг

нөхцөлд ганцаар орох бөгөөд ямар

зүйлтэй тулгарахыг тааварлахын

аргагүй. Нэг хүү байг тухайн хүний

сул тал дээр үндэслэн хийсэн гэж

шивнэв.

Тухайн хүний сул тал гэнээ? Энэ бол

миний нээхийг хүсдэггүй хаалга. Би

чимээгүйхэн суугаад юу байж

болохыг цэгнэв. Биеийн хүчний

тэмцэл, багахан хэмжээний бэлтгэл

эсвэл миний ятга шаазгайн байр

суурь давуу тал болохгүйгээр үйл

явдлыг зохион байгуулж болох.

Жонна жагсаалтанд надаас гурван

хүний урд байсан тул дэмжин толгой

дохилоо. Би жагсаалтын эхэнд

бичигдэхийг хүсч байсан ч хэтэрхий

олон сул талынхаа тухай бодохгүй

байж чадсангүй тул нэр дуудах үед

яахаа төлөвлөж амжсангүй. Аз

болоход Хаалтанд бэлтгэл хийж

байсан болохоор отолтын нөхцөл

болохыг нь ойлгов. Эргэн тойрон

журам сахиулагчид даруйхан хүрч

ирэхтэй зэрэгцэн бутарсан

багийнхантайгаа уулзахаар болзоо

тавьсан газар луу явах хэрэгтэй

боллоо. Би журам сахиулагчдад

ажиглагдахгүйн тулд гудамжаар

яаралгүйхэн явлаа. Хоёр нь зүүн

талын дээвэр дээр, нөгөө нь өмнө

талын хаалган дээр байв. Сорилт

санаснаас хэцүү байсангүй байнд

хүрэхэд хэтэрхий амархан байна

гэсэн бодол зовоолоо. Би байнаас

хоёр байшингийн цаана хүрэхэд үйл

явдал хурцадлаа. Арваад журам

сахиулагчид гудамжны буланд

хүлээж байв. Тэгтэл нэг зүйл

ажиглагдав. Бортогтой шатахуун

шалбааганд өнхрөнө. Энэ миний

сорилт байх нь. Бортогыг дэлбэлэх

замаар даалгавараа биелүүлнэ.

Намайг үүнийг хийхээр шийдмэгц

энэ агшин хүртэл ашиггүй байсан

бүлгийн захирагч тайвнаар газар

хэвтэхийг тушаав.

Зөн совин минь хоолойг үл

тоомсорлон байндаа хүрч журам

сахиулагчдыг тэнгэрт хийсгэ гэж

хашгирч байв. Тэгтэл гэнэтхэн

цэргийнхэн миний хамгийн том сул

талыг мэдэж байгааг ойлголоо.

Миний эхний тоглоомд шаргал

үүргэвчтэй зугтсан, наймдугаар

бүсэд тулалдсан, хоёдугаар бүсэд

талбай руу гүйн гарсан гээд л. Би

тушаал биелүүлдэггүй.

Би газар түргэн наалдан хэвтээд

эрүүн дороос нухсан хайргыг

зайлуулав. Хэн нэгэн шатахуунтай

савыг дэлбэлж журам сахиулагчид

үхлээ. Би уулзахаар болзсон газраа

хүрч Хаалтны нөгөө талаар гарах үед

цэргүүд баяр хүргэн гар дээр 451

дүгээр бүлгийн тамга дарж

удирдлагадаа илтгэхээр явуулав.

Амжилтандаа толгой эргэм хөөрсөн

амьтан танхим дундуур гүйн булан

тойроод цахилгаан шат хэтэрхий

удаан санагдсан учир шат уруудан

пижигнүүлэв. Өрөө рүү ухасхийн

ортол хачирхалтай явдал мэл

гайхшируулав. Би үсээ тайруулдаг

багт орсонгүй. Ширээний эргэн

тойронд шинэ цэргүүд биш мэргэн

буучид зогсоно.

Богс намайг хараад толгой сэгсрэн

инээмсэглэж,

- Алив харъя гэхэд итгэлгүйхэн гараа

сунган тэмдгээ үзүүлэв.

- Чи надтай хамт явна. Энэ бол

тусгай мэргэн буудагчид. Явж

багтайгаа нэгд гээд ханын дагуу

эгнэж зогссон хүмүүсийн зүг дохив.

Гейл, Финник болон өөр танихгүй

таван хүн байлаа. Манай багийнхан.

Зүгээр ч нэг биш нөхөдтэйгээ Богсын

удирдлаган дор ажиллах нь. Би арай

ядан тайвшираад дэвхэрч гүйхгүйн

тулд шийдэмгий алхаж очлоо.

Бидний нэг баг болсон нь чухал учир

ятга шаазгай дангаараа юу ч хийх

хэрэггүй болжээ. Плутарх ширээний

голд байрлуулсан өргөн хавтангын

дэргэд зогсоно. Тэр Капитолд учирч

болох зүйлсийн тухай тайлбарлав.

Би үзүүлэнг аймшигтай гэж бодсон

учир товчлуур дарах хүртэл хавтан

руу харж чадсангүй. Капитолын

барилгуудыг дүрсэлсэн холограмын

бүтэц агаарт үзэгдэв.

- Жишээ нь энэ бол талбайн эргэн

тойронд байдаг журам

сахиулагчдын хуарангын нэг. Тийм ч

чухал шийдвэрлэх бус гэлээ ч,

хардаа гээд Плутарх компьютерийн

гаран дээр тоо оруулахад гэрэл

гялсхийн янз бүрийн өнгө анивчив.

- Гэрэл болгон үүртэй зангыг илтгэнэ.

Эдгээр нь бөмбөг дэлбэлэхээс

авахуулаад сүрэг мутант гаргах

хүртэл янз бүрийн үүрэгтэй. Нэг л

алдаа гаргахад чамайг занганд

оруулж алахаар хийгдсэн. Зарим нь

Харанхуй өдрүүдэд зохиогдсон бол

бусад нь хожим бүтээгдсэн. Үнэндээ

би тэдний заримыг нь зохиосон юм.

Энэ програм манай хүмүүс

Капитолыг орхих үеийн хамгийн

сүүлийн үеийн мэдээлэлийг агуулж

байгаа. Тэд бидэнд ийм зүйл байгааг

мэдэхгүй. Гэхдээ сүүлийн хэдэн сар

үүнтэй төстэй шинэ занганууд

зохион бүтээгдсэн байх. Ийм л

зүйлтэй та нар тулгарах болно.

Би өөрийн мэдэлгүй голограмтай

ширээ рүү дөхөн анивчиж буй

ногоон гэрэлд хүрлээ.

Хэн нэгэн дэргэд ирээд бие нь

чангарав. Мэдээж, Финник. Учир нь

зөвхөн ялагч миний харсан зүйлийг

даруйхан харж чадах билээ.

Тоглоомын зохион байгуулагчдын

хяналтан дахь зангаар дүүрэн бүс.

Финник хуруугаа хаалганы нүх

дүрсэлсэн улаан гэрэл дээгүүр

болгоомжтой гүйлгэснээ,

- Ноёд хатагтай нараа далан зургаа

дахь Үхлийн тоглоом эхэллээ! гэж

аяархан хэлэхэд бүх өрөөн дундуур

цуурайтах шиг санагдав.

Би инээснээ түргэн болив. Юуны

түрүүнд энэ нь намайг Капитолоос

аль болох хол байлгах шийдвэр

гаргуулж болох юм. Яагаад гэвэл

сорвио зузаан хуяган дор далдалсан

уурсаж хилэгнэсэн ялагч багийн

сүүлчийн хүн болохыг хүсэж байна.

- Таны яагаад Плутарх бид хоёрыг

бэлтгэл хийлгэхээр төвөг удсаныг

ойлгохгүй байна, Плутарх гэхэд,

- Тийм шүү бид чамд байгаа

хамгийн сайн бэлтгэгдсэн цэрэг гэж

Финник шүүрэн авлаа.

- Намайг энэ талаар бодсон гэж

найдсаны ч хэрэггүй гээд тэр

тэвчээргүйхэн гар зангаж,

- Жагсаалдаа буцаж ор цэрэг Одэйр

болон Эвердин. Би үзүүлэнгээ

дуусгаадахая гэв.

Бид байрандаа буцаж зогсохдоо

асуусан харцыг үл тоомсорлов. Би

Плутархыг яриагаа үргэлжлүүлэхэд

анхаарал төвлөрүүлэн толгой дохиж

заасан зүйлийг нь харахын тулд

байрлалаа өөрчилөхдөө ой руу гүйж

хашгирахгүйн тулд тэсвэр гаргаж

байв. Эсвэл хараах уйлах ч юмуу.

Өөрөөр бүгдийг нь ч байж болох.

Энэ бол Финник бид хоёрын туулах

ёстой шалгалт. Плутарх яриагаа

дуусгахад уулзалт тарж намайг

онцлон хэлэлцэхэд дотор эвгүй

болов. Гэсэн ч ердөө ятга шаазгай

бүсийн охинтой төстэй харагдах

ёстой тул дайны богино засалтаар

засуулж болохгүй тухай байлаа.

Надад үсний урт ямар байх нь

ялгаагүй байсан тул хайхрамжгүй

мөрөө хавчаад гарлаа.

Финник бид хоёр хонгилд урд

урдаасаа уулзав.

- Эннид юу гэж хэлэх вэ? гэж тэр

шивнэлээ.

- Юу ч хэлэх хэрэггүй. Би ч гэсэн ээж,

дүү хоёртоо тэгнэ.

Битүү тоноглогдсон бүс рүү буцна

гэдгийг мэдэж байсан тул хоёуланд

маань хэцүү байв. Хайртай хүмүүсээ

үүнд оролцуулах хэрэггүй.

- Хэрвээ тэр холограммын харвал

зургийг харвал... гэж Финник эхлэв.

- Харахгүй. Энэ чинь тусгай мэдээлэл.

Нууц байх ёстой. Тэгээд ч жинхэнэ

тоглоом биш. Ямар ч тооны хүмүүс

амьд үлдэж болно. Бидний яагаад...

ингэтлээ хүнд хүлээж авсаны учрыг

чи мэднэ. Явахыг хүссэн хэвээр биз

- Тэгэлгүй яахав. Сноуг устгахыг

чамаас дутуугүй хүсч байна.

- Тэгээд ч урьдынхтай адилгүй гэж би

өөртөө итгүүлэхийг хичээн хатуу

хэлээд, - Энэ удаад Сноу бас тоглогч

болно гэв.

Биднийг яриагаа цааш

үргэлжлүүлэхээс урд Хеймитч ирлээ.

Тэр бүсийн тухай саяны уулзалтанд

байсангүй.

- Жонна эмнэлэгт хүргэгджээ.

Би Жоннаг шалгалтаа сайн өгсөн ч

сүх муу шидэж, буунд тааруухан

болохоор мэргэн буучдын хэсэгт

орсонгүй гэж бодсон тул гайхан,

- Тэр шархдаа юу? Юу болсон бэ?

гэж асуулаа.

- Энэ түүнийг Хаалтанд байх үеэр

болжээ. Тэд цэргийнхээ чадвар

болон сул талыг мэдэхийг хүсч

байгаа болохоор гудамжинд ус

урсгажээ.

- Энэ хамаагүй. Жонна сэлж чадна

гээд би түүнийг Номхотголын үеэр

сэлж байсныг харснаа саналаа.

Мэдээж Финник шиг биш ч гэлээ. Ер

нь бидний хэн ч түүн шиг сэлж

чадахгүй.

- Тэгээд?

- Тэд түүнийг Капитолд усанд

норгоод тогонд цохиулж тамладаг

байж. Хаалт түүнд хэтэрхий хурц

дурсамж төрүүлсэн тул цочирдолд

орж хаана байгаагаа мэдэхээ

болиход тайвшируулагч эмийн

тусламжтай буцааж авчирсан байна.

Финник бид хоёр үг хэлэх чадваргүй

болов. Би Жонна яагаад хэзээ ч

усанд ордоггүй тухай бодлоо. Тэр

өдөр бороон дунд гарахдаа хүчил

мэт яаж хүлээж авч байсан билээ. Би

одоо л түүний шаналалыг ойлгож

байлаа.

- Та хоёр түүн рүү очиж уулзах

хэрэгтэй. Хамгийн ойр дотны хүмүүс

нь шүү дээ.

Энэ байдлыг улам дордуулав. Жонна

Финник хоёрын дунд юу болсоныг

мэдэхгүй ч би түүнийг муухан мэднэ.

Гэр бүл, найз нөхөдгүй. Шүүгээндээ

хийсэн өдөр тутмын хувцаснаас

ондоо долдугаар бүсийг санан

дурсах юу ч байхгүй. Юу ч байхгүй

- Би явж Плутархад хэлсэн нь дээр

байх. Тэр баярлахгүй л байх даа.

Капитолд аль болох олон ялагчийн

дүрс авч зурагтаар гаргахыг хүсч

байгаа юм гэж Хеймитч

үргэлжлүүлэв.

- Бити та хоёр бас явах уу? гэж би

асуулаа.

- Илүү залуу сэтгэл татам ялагчийн

гэж Хеймитч залруулаад,

- Үгүй дээ. Бид энд үлдэнэ гэлээ.

Финник Жоннатай уулзахаар доош

явахад би Богсыг хүлээн түр саатав.

Тэр одоо манай захирагч болохоор

зөвшөөрөл асуух ганц хүн байв. Би

түүнд юу хийх гэж байгаагаа хэлэхэд

хамгаалалтыг нэвтрэн ойд орох

зөвшөөрөл бичиж өгөв. Ингээд

өрөөндөө гүйж орон шүхрийг

ашиглах тухай бодсон ч хэтэрхий

олон муу дурсамж агуулсан байсан

тул арван хоёрдугаар бүсээс

авчирсан үлдсэн ганц цагаан

даавуун боолтыг аваад хонгилд гүйн

Би ойд ороод атга дүүрэн нарсны

анхилам шилмүүс зулгааж авлаа.

Түүнийгээ даавуунд боож хоёр

талаас нь сайтар зангидан алимны

хэмжээтэй болгов.

Эмнэлэгийн хаалгаар ороод Жоннаг

ганц харахад ууртай хэрцгий байгаа

нь ойлгогдов. Тэрбээр хувцсаа

тайлсан үедээ залуухан охин шиг

харагдах бөгөөд тайвшируулах

эмний нөлөөнд автахгүйн тулд нүдээ

том нээжээ. Унтахаасаа айж байгаа

бололтой. Би дөхөж очоод

боодолтой шилмүүсээ сунгахад,

- Энэ чинь юу юм? гэж сөөнгөтөв.

Духан дээр нь нойтон үсний үзүүр

өрвийнө.

- Би чамайг шүүгээндээ хийхэд

зориулж үүнийг хийсэн юм гээд гарт

нь бариулж, - Үнэрлэж үз дээ гэв.

Тэр боодлыг хамартаа аваачин

үнэрлэснээ,

- Яг л гэртээ байгаа юм шиг үнэртэж

байна гээд нүдэнд нь нулимс

цийлэгнэлээ.

- Би тэгнэ гэж найдаж байлаа. Чи

долдугаар бүсээс ирсэн биз дээ.

Бидний хэрхэн танилцсаныг санаж

байна уу? Чи модны хувцастай

байсан гэхэд тэр гэнэтхэн бугуйнаас

чанга зуурлаа.

- Китнисс чи түүнийг алах ёстой.

- Санаа зовох хэрэггүй дээ гээд би

гараа сугалж авахыг хичээтэл,

- Тангарагла. Чамд байгаа үнэтэй

зүйлээр гэж шивнэв.

- Өөрийнхөө амьдралаар

тангараглаж байна гэхэд гар

тавьсангүй.

- Гэр бүлийнхээ амьдралаар гэж

шаардав.

- Гэр бүлийнхээ амьдралаар гэж би

давтаад гараа суллан бугуйгаа үрж, -

Тэнэг минь чи намайг яаж явна гэж

бодоо вэ? гэв.

- Зүгээр л үүнийг сонсох хэрэгтэй

байсан юм гэж тэр инээмсэглээд

нарсны шилмүүсийг нүдээ анин

хамартаа нааж үнэрлэв.

Дараагийн өдрүүд хэтэрхий түргэн

өнгөрлөө. Өглөөний богинохон

дасгалын манай баг өдөржингөө бай

буудна. Би ихэнхидээ буугаар

сургуулилж байсан ч өдрийн үлдсэн

хэсэгт тусгай зэвсэг болох ятга

шаазгайн нумаараа хичээллэх

бөгөөд Гейл өөрийнхөө хүнд

тоноглол бүхий нумыг ашиглаж

байлаа. Битигийн Финникт хийж

өгсөн сэрээ олон янзын

чадвартайгаас хамгийн

гайхамшигтай нь бугуйн дээрх төмөр

товчлуурыг дарахад харваад яах

ийхийн зуургүй эргэн ирэх аж.

Бид заримдаа хамгаалалтынх нь сул

талыг мэдэхээр журам сахиулагчдын

хувцастай хиймэл хүн буудна. Хуяган

дээр оноход жингэнэх дуу гарч

биеийг нь оновол хуурамч цус

цацагдана. Манай хиймэл хүнүүд

улаанаар будагджээ.

Энэ нь бэлтгэл өндөр түвшинд

явагдаж байгааг харуулав. Манай

бүлэгт Финник, Гейл хоёроос гадна

арван гуравдугаар бүсийн таван

цэрэг байлаа. Жексон гэдэг Богсын

орлогч дунд насны эмэгтэй харахад

лазандуу төрхтэй харалган эмэгтэй.

Түүнчлэн Лиг гэдэг нэртэй ихэр хоёр

эгч дүүс байсныг бид Лиг-1, Лиг-2 гэж

дууддаг байлаа. Тэд дүрэмт

хувцастайгаа ялгахын аргагүй

адилхан ч би Лиг-1 нүдэндээ шар

хачирхалтай толбо бүхийг

анзаарлаа. Түүнчлэн Митчел, Хом

гэдэг хоёр хижээл насны эрэгтэй

олон зүйл дуугарахгүй ч тавин ярдын

зайнаас гутлан дээрх тоосыг онох

чадвартай аж. Бусад багууд ялгаагүй

сайн харагдсан тул би Плутархыг

өглөө ирэх хүртэл биелүүлэх

даалгавараа ойлгосонгүй.

- Дөрөв, тав, нэгдүгээр баг тусгай

даалгавар биелүүлэхээр сонгогдсон

гэж түүнийг яриагаа эхлүүлэхэд

Сноуг алах тухай байгаасай гэж

найдан уруулаа хазлав.

- Бидэнд олон тооны мэргэн бууч

байгаа ч зураг авахуулах чадвартай

хүн бага. Иймээс та наймыг сонгон

авч "Ододын баг" гэж нэрлэсэн. Та

нар дэлгэцэн дээрх дайралтын нүүр

царай байх болно.

Цочирдож урам хугарсан уур хилэн

бүгдийн дунд түрхрэхэд,

- Та биднийг жинхэнэ тулаанд

оролцохгүй гээд байна уу гэж Гейл

уцаарлав.

- Та нар тулаанд оролцох хэдий ч

үргэлж тэргүүн шугам дээр байгаад

байхгүй.

- Бидний хэн ч үүнийг хүсэхгүй. Бид

тулалдах болно гэж Финник

хүнгэнүүлэхэд хүмүүс зөвшөөрөн дуу

алдсан ч би чимээгүй байлаа.

- Та нар дайныг үйл ажиллагаанд

ашигтай зүйл хийх болно. Иймээс ч

зурагтаар үзүүлэх нь үр дүнтэй гэж

шийдсэн. Китнисс ятга шаазгайн

хувцастайгаа хичнээн нөлөө

үзүүлэхийг бодоод үз дээ. Бүх л

бослогыг эргүүлнэ шүү дээ. Тэгээд ч

түүний ганцаархнаа гомдоллохгүй

байгааг харж байна уу? Яагаад гэвэл

тэр дэлгэцийн хүчийг ойлгож байгаа

Үнэн хэрэгтээ би Ододын багт

үлдэхийг хүсээгүй ч гомдоллоогүйн

учир нь ямар нэг төлөвлөгөө

биелүүлэхийн тулд Капитолд хүрэх

чухлыг ойлгож байгаад байлаа.

Гэсэн ч дуугүй хэвээр үлдвэл

сэжиглэлд өртөх байсан тул,

- Гэхдээ энэ бүхэн чинь дүр эсгэсэн

хэрэг биш биз дээ? Хоосон авъяас

үрсэн гэж асуулаа.

- Санаа зовох хэрэггүй дээ. Чамд

тэднийг гайхуулах зүйл олон байгаа.

Гэхдээ битгий дэлбэрчихээрэй.

Надад чамд орлогч хайхааргүй их

ажил байгаа шүү. Харин одоо

Капитол руу явж сайхан шоу

үзүүлцгээе.

Бид өглөө нисэх тул гэр

бүлийнхэнтэйгээ салах ёс

гүйцэтгэхээр очлоо. Би тэдэнд

Капитолын хамгаалалт бүсийн тусгал

юм шиг адилхан гэж хэлээгүй ч

дайнд нь явах гэж байгаа нь

хангалттай аймшигтай байлаа. Ээж

намайг удаанаар чанга тэврэхэд

хацар дээгүүр нь нулимс бөмбөрсөн

ч Тоглоомонд сонгогдсон үеийнх

шиг тэсч өнгөрүүлэв.

- Санаа зовох хэрэггүй. Би бүрэн

аюулгүй байдалд байх болно.

Жинхэнэ цэрэг ч биш. Плутархын

зурагтаар үзүүлэх хүүхэлдэйнүүдийн

нэг гэж би итгүүлэв.

Прим намайг эмнэлгийн хаалгаар

гаргаад,

- Чи хэр байна даа? гэлээ.

- Сноу чамд хүрэх боломжгүй

гэдгийг мэдэж байгаа болохоор

хамаагүй дээр байна гэхэд,

- Дараагийн удаа бид түүнийг үгүй

болсон хойно уулзана гэдэгт

итгэлтэй байна гэж Прим хатуу

хэлээд хүзүүгээр тэвэрч,

- Болгоомжтой байгаарай гэв.

Би Питтэй сүүлчийн удаа салах ёс

гүйцэтгэх тухай бодсон ч сайн зүйл

болохгүй байх гэж шийдлээ. Гэсэн ч

сувдаа дүрэмт хувцасныхаа

халаасанд хийв. Талхтай хүүгийн

бэлэг тэмдэг.

Нисэх онгоц биднийг галын шугам

руу тээвэрлэлт хийж буй арван

хоёрдугаар бүсэд хүргэв.

Тээвэрлэлтэнд ямар ч сайхан зүйл

байгаагүй бөгөөд ачааны машин

дүүрэн бараан саарал өнгийн

хувцастай цэргүүд ачаагаа налан

зүүрмэглэнэ. Хоёр өдөр явсаны эцэст

биднийг Капитол руу хүрэх уулын

хонгилын нэгд буулгаад зургаан

цагийн турш явган марш хийхдээ

аюулгүй хонгилын тэмдэглэгээ болох

цайвар ногоон өнгийн шугамыг

алдчихгүй байхыг хичээлээ.

Биднийг босогчдын байрласан газар

болох Пит бид хоёрын өнгөрсөн

удаа ирж байсан галт тэрэгний

буудалд хүрэхэд дүүрэн цэргүүд

байв. Дөрвөн зуун тавин нэгдүгээр

баг майхнаа зоон байрлав. Эндхийн

газрыг долоо хоногийн өмнө эзэлсэн

бөгөөд босогчид журам

сахиулагчдыг хөөх үед зуугаад хүний

амь эрсэджээ. Капитолын үндсэн хүч

хотын гүн рүү ухарсан байна.

Бидний өмнө минажуулсэн эзгүй

гудамжууд орохыг урих мэт

харагдана. Тус бүрдээ зангатай

болох талаар хөдлөхийн өмнө

танилцуулсан.

Митчелл нүцгэн газар байрлах нь

онгоцны бөмбөгдөлтөнд өртөх

аюултай эсэх тухай асуухад Богс

асуудалгүй гэж хэллээ. Капитолын

ихэнхи нисэх хүчин хоёрдугаар бүс

рүү дайрах үеэр устжээ. Тэдэнд нөөц

онгоц байсан ч үүнийгээ үзүүлсэнгүй.

Магадгүй Сноу сүүлчийн мөчид

зугтан амь аврагдахын тулд

ерөнхийлөгчийн хоргодох байранд

заримыг нь байлгаж байгаа биз.

Манай нисдэг тэрэгнүүд Капитолын

агаараас эсэргүүцэх пуужинд эхний

хэсэг нь устгагджээ. Энэхүү дайн

гудамжинд явагдах учир өнгөн

гадаргын цохилтонд хүмүүсийн амь

бага хохирох байх гэж найдах

үлдлээ. Босогчид Капитолыг эзлэхийг

хүсч байгаа шиг Капитолд арван

гуравдугаар бүс хэрэгтэй байлаа.

Гурван өдрийн дараа 451 дүгээр

бүлгийн дайчид гунигт автав.

Крессида болон түүний зураг

авалтын багийнхан бидэнд онц хийх

ажил өгсөнгүй бөгөөд буруу

мэдээлэл авчээ гэж хэлэв. Хэрвээ

босогчид Плутархын зангыг устгаад

эхэлвэл хоёр хором өнгөрхийн

зуургүй Капитол бидэнд голограмын

зураг байгааг мэдэх болно. Иймээс

тэдэнд сэжиглэл төрүүлэхгүйн тулд

их хугацаа орох байсан ч хамаагүй

эвдлэхээр болжээ. Үе үе жинхэнэ

мэргэн буучийн шаардлага гарахад

найман хүн гар өргөх хэдий ч Гейл,

Финник бид гурвыг хэзээ ч

сонгосонгүй.

- Зөвхөн зураг зураг авалтанд бэлтгэх

болсон нь чиний буруу гэж би Гейлд

Би тэднийг бид гурвын ялангуяа

миний юу хийж байгааг мэднэ гэж

бодсонгүй. Ятга шаазгайн хувцас

байсан ч дүрэмт хувцсаа өмслөө.

Заримдаа буу ашиглах хэдий ч үе үе

хүсэлтээр нь нум сум харвана. Энэ

нь тэд ятга шаазгайгаа цэргийн дүрд

бүрэн алдахыг хүсэхгүй байгаагаас

болжээ. Одоог хүртэл бүгд надад

хамаагүй байгаа нь хөгжилтэй

байсан тул арван гуравдугаар бүс

рүү буцаах маргаан болоход

сэтгэлээр унасангүй.

Би гадна өнгөндөө одоогийн

байдалд дургүйцлээ илэрхийлсэн

төрх гаргах хэдий ч өөрийнхөө

ажилтай завгүй байлаа. Бидэнд тус

бүр Капитолын цаасан газрын зураг

байснаас үзэхэд хотын байдал бараг

л тэг дөрвөлжин ажээ. Газрын зураг

үсэг тоо бүхий шугамаар хуваагдсан

жижигхэн дөрвөлжингүүдээр

сараалжилжээ. Би үүнд гудамжны

огтлолцол бүрийг нь тогтоон авч

байлаа. Удирдлага Плутархын

холограм дээр ажилаж дуусаад

миний удирдлагын өрөөнд

харсантай ижил Холо гэдэг

жижигхэн авсаархан төхөөрөмж

зохион бүтээжээ. Үүгээр бүсийн

ямар ч хэсгийг томруулан харж

хаана ямар занга байгааг мэдэх

боломжтой аж. Хологын зураг бие

даан ажиллах бөгөөд дохио хүлээж

авах хэдий ч илгээж болохгүй нь

гомдолтой байв. Гэсэн ч цаасан

хувилбараас хамаагүй дээр ажээ.

Холог захирагч нэрээ хэлэн

идэвхжүүлэхэд бусад багийнхны

хоолойнд хариулж Богс алагдах

юмуу шархадсан нөхцөлд өөр хүн

авч явах болно. Түүнчлэн багийн

ямар ч гишүүн "шөнийн түгжээ" гэж

гурван удаа давтахад Холо

ойролцоо таван ярдын радиуст

байгаа зүйлстэй дэлбэрэнэ. Энэ нь

баригдахаас сэргийлсэн зүйл бөгөөд

бидний хэн ч эргэлзээгүй хийх байв.

Иймээс надад Богсын идэвхжүүлсэн

Холог мэдэгдэхгүйгээр хулгайлах

хэрэг гарав. Үүнийг түүний шүд

хулгайлахаас ч хөнгөн зүйл гэж

бодож байна.

Дөрөв дэх өдрийн өглөө цэрэг Лиг-2

тэмдэглэгээгүй занганд өртөхөд

агаарт сум цацагдан тархинд нь

зоогдов. Тэр эмч ирэхээс өмнө үхсэн

тул Плутарх орлох хүнийг нь түргэн

ирүүлэхээр амлав.

Дараагийн үдэш манай багийн шинэ

гишүүн гавгүй хамгаалалтгүй

хүрэлцэн ирлээ. Тэрбээр галт

тэрэгний буудал дээгүүр мөрөндөө

зүүсэн зэвсгийнхээ оосрыг

санжигнуулан зугаалав. Энэ нь

цочирдол эсэргүүцэлтэй тулгарсан ч

Питийн гар дээр 451 дүгээр багийн

шинэхэн тэмдэглэгээ дараастай

байв. Богс түүний зэвсгийг хураахад,

- Энэ чухал биш. Ерөнхийлөгч

өөрийн биеэр надад томилолт өгсөн.

Тэр халуухан зураг авах хэрэгтэй гэж

үзэж байгаа юм гэж Пит үлдээд

Магадгүй тэгсэн байж болох юм.

Гэсэн ч Коин Питийг ийшээ

ирүүлснээр өөр зүйл бодож намайг

амьд байхаас илүү үхсэн нь дээр гэж

шийджээ.

Алуурчин

Би хэзээ ч Богсын жинхэнээсээ

уурлахыг харж байсангүй. Өмнө

түүний тушаалыг биелүүлэлгүй

хувцас руу нь бөөлжин, Гейл хамрыг

нь хуглахад хүртэл тэр. Гэсэн ч

ерөнхийлөгчтэй утсаар ярьсаны

дараа уур хилэнд автлаа. Эхлээд тэр

өөрийнхөө орлогч цэрэг Жексонд

заавар өгөөд хоёр хүнийг Питийг

өдөр шөнөгүй харгалзуулахаар

явуулав. Дараа нь намайг майхнаас

холдуулан зугаалъя гэлээ.

- Тэр намайг ямар ч аргаар хамаагүй

алахыг оролдоно. Ялангуяа энд шүү.

Түүнд олон муу дурсамж суулгасан

газар гэхэд,

- Би түүнийг тогтооно гэж Богс хэлэв.

- Коин яагаад одоо миний үхлийг

хүсч байгаа юм бол?

- Тэр үүнийгээ үгүйсгэсэн.

- Гэхдээ бид үнэн гэдгийг нь мэднэ.

Таньд ч гэсэн өөрийн онол байгаа

биз дээ.

Богс хариулахын урд намайг удтал

ажигласнаа,

- Миний мэдэх зүйл гэвэл чи

ерөнхийлөгчид таалагддаггүй. Хэзээ

ч таалагдаж байгаагүй. Тэр Питийг

бүсээс аврахыг хүссэн ч хэн ч

дэмжээгүй. Чи түүнийг бусад

ялагчдад хүрэхгүй байхыг

тулгаснаараа байдлыг улам

дордуулсан. Чамайг үүргээ хэр

биелүүлэхийг мөрдсөн хэвээр байгаа

гэж хэллээ.

- Тэгвэл учир юунд байна? гэж би

шаардав.

- Удахгүй дайн дуусна. Шинэ

удирдагч сонгогдоно гэхэд би нүдээ

эргэлдүүлээд,

- Богс хэн ч намайг удирдагч болж

чадна гэж бодоогүй гэв.

- Тиймээ. Тэд бодоогүй гэж

зөвшөөрөөд,

- Гэхдээ чи хэн нэгнийг дэмжиж

байгаа биз дээ. Ерөнхийлөгч Коин

юмуу? Эсвэл өөр хүнийг үү? гэлээ.

- Мэдэхгүй. Хэзээ ч энэ тухай бодож

байсангүй.

- Тэгвэл чиний Коин гэж шууд

хэлэхгүй байгаа чинь аюул занал. Чи

бол бослогын нүүр царай. Чамд

ямар хүнээс ч илүү нөлөө бий. Гадна

өнгөндөө түүнийг тэссэн дүр үзүүл.

- Тэр намайг чимээгүй болгохын

тулд алах гэж байна гэж хэлэхдээ би

үнэн болохыг нь мэдрэв.

- Түүнд одоо чиний уриа хэрэггүй.

Чиний гол зорилго болох бүсүүдийг

нэгтгэх явдал гэж амжилттай болсон.

Эдгээр бичлэгийг чамтай чамгүй

хийж чадна. Тэгэхээр чиний

сүүлчийн хийж чадах зүйл бол

бослогод гал нэмэх явдал гэхэд,

- Үхэл гэж би аяархан хэллээ.

- Тиймээ. Биднийг тэмцэлд

хурцлахын тулд. Гэхдээ миний

удирдлагад байхад ийм зүйл

болохгүй, цэрэг Эвердин. Би чамайг

урт удаан амьдруулахаар төлөвлөж

байна.

- Яагаад? Та надад юу ч хийж өгөх

өргүй гээд энэ нь түүнд зөвхөн

асуудал авчрахаас өөр зүйлгүй

байлаа.

- Яагаад гэвэл чи үүнийг хүртэх

эрхтэй. Одоо баг руугаа буц.

Би Богст миний өмнөөс хүзүүгээ

мушгиулах болсонд талархал

илэрхийлэх ёстойгоо мэдэж байсан

ч сэтгэлээр ихэд уналаа. Түүнийг

одоо эзгүйд нь Холог хулгайлдаг юм

билүү? Түүнд өртэй болон хүндрэл

учруулж байснаас урвасан нь дээр.

Гэхдээ хэдийн түүнд амь аварсан

өртэй болсон.

Би яахаа мэдэхгүй санааширан

майхан руу дөхөж ирээд,

- Би хэзээ жижүүрлэх вэ? гэж

Жексоноос асуув. Тэр над руу

эргэлзэнгүй хяламхийснээ царай

дээр төвлөрлөө.

- Би чамайг сэлгээнд гаргахгүй.

- Яагаад үгүй гэж?

- Чамайг Питийг хүрээд ирвэл

буудахгүй гэдэгт итгэлгүй байна

гэхэд би багийхандаа сонсогдохоор

чангаар,

- Би Питийг буудахгүй. Тэр байхгүй

болсон. Жоннагын зөв. Энэ чинь

зөвхөн Капитолын бүтээсэн өөр нэг

мутантыг буудахаас өөрцгүй гэж

хэллээ.

Түүний буцаж ирсэнд

доромжлогдсоноо тэвчиж байсан

явдалд хүмүүсийн дэргэд таагүй зүйл

хэлснээр дотор сайхан мэдрэмж

төрөв.

- Ийм тайлбар чамд ашигтай гэж

зөвлөхөөргүй л байна.

- Түүнийг ээлжинд гарга гэж Богс

араас хэлэхэд Жексон толгой

сэгсрэнгээ,

- Шөнийн дөрвөн цагт надтай хамт

гараарай гэв.

Хоолны дохио дуугарахад Гейл бид

хоёр лангуу хүрэх дараалалд зогсов.

- Чи намайг түүнийг алаасай гэж хүсч

байна уу? хэмээн тэр асуулаа.

- Тэгвэл биднийг буцаах л болно доо

гээд би хичнээн ууртай байсан ч

хэрцгий явдалд эмээлээ. - Би түүнтэй

учраа олж чадна.

- Чи нисэхгүй тухайгаа ярьж байна

уу? Чамд цаасан газрын зураг дээрээ

ажиллаж эсвэл Холо олоод авсан юм

биш биз?

Гейл миний бэлтгэлийг анзааралгүй

өнгөрсөнгүй тул бусад нь ажиглаагүй

байгаасай гэж найдав. Гэхдээ тэдний

хэн ч намайг түүн шиг сайн мэдэхгүй

билээ.

- Чи намайг ардаа орхихоор

төлөвлөөгүй биз дээ?

Энэ агшиныг хүртэл тэгж төлөвлөсөн

байлаа. Гэхдээ ангийн хамтрагч

маань арыг минь харж байвал

муугүй л юм.

- Нөхөр цэрэг таньд багтаа үлдэхийг

зөвлөх байна. Гэхдээ чиний явахад

саад болж чадахгүй тийм үү? гэхэд

Гейл инээд алдаад,

- Тийм шүү. Хэрвээ авч явахыг

хүсэхгүй байвал армийн үлдсэн

хэсэгт түгшүүр зарлана гэв.

Дөрвөн зуун тавин нэгдүгээр баг

зураг авалтынхантай хамт хоолны

ширээнд дугуйран суулаа. Би эхлээд

Питийн байгаад тухгүй байна гэж

бодсон ч хоолны төгсгөлд хэдэн

нөхөрсөг бус харц над руу

чиглэснийг олж харав. Энэ нь

Питийн ирсэн нь бүх багт төдийгүй

ялангуяа надад аюултай болсонд

сэтгэл зовж байгаа гэдэгт итгэлтэй

байв. Гэвч үүнийг Хеймитч утасдах

үед ойлголоо.

- Чи юу хийх гэж байна? Түүнийг

дайруулахаар өдөх гэж байна уу?

- Мэдээж үгүй. Зүгээр л түүнийг

намайг тайван орхиосой гэж хүсч

байна.

- Капитолын түүнд хийсэн зүйлийн

дараа тэр чадахгүй. Сонсооч Коин

Питийг тийш нь чамайг алж

магадгүй гэж илгээсэн ч тэр үүнийг

мэдэхгүй. Тэр өөртөө юу

тохиолдсоныг ойлгохгүй байгаа. Чи

түүнийг буруутгаж болохгүй...

- Би буруутгаагүй!

- Буруутгаж байна! Чи түүнийг хянаж

чадахгүй зүйлсийнх нь төлөө ахин

дахин шийтгэж байна. Би чамайг

бүрэн зэвсэгтэй дэргэд нь эргэлдээд

бай гэж хэлээгүй байна. Гэсэн ч үйл

явдлыг сануулах хэрэгтэй гэж

бодлоо. Хэрвээ Капитол чамайг

барьцаалж тамлаад Питийг

устгуулахаар оролдсон бол тэр

чамтай яаж харьцах байсан бол?

Би чимээгүй болов. Үгүй тэгэхгүй

байсан. Тэр надтай өөрөөр харьцаж

ямар ч үнээр хамаагүй эргүүлж

авчрахыг хичээх байсан. Дуугүй

өнгөрч хаялгүй дайсагнасан харьцаа

бүрт мэндлэн харьцах байсан.

- Чи бид хоёр түүнийг аврах гэрээ

хийсэн. Санаж байна уу? гэхэд би

хариулаагүй учир тэрээр холбоогоо

салгахын урд,

- Санахыг хичээгээрэй гэлээ.

Намрын өдөр түргэн хүйтрэв. Манай

багийхан унтлагын хөнжил дээрээ

явган сууцгаана. Зарим нь гадаа

агаарт буудлын төвийн халаагуурт

ойрхон унтаж бусад нь майхандаа

оржээ. Лиг-1 эгчийгээ алдсан явдалд

гашуудан цурхиран уйлах нь хөшиг

нэвт сонсогдоно. Би майхандаа

ороод Хеймитчийн үгийн талаар

бодлогоширлоо. Сноуг алах хэнээ

туссан минь ичгүүртэй болохыг

ойлгож байсан нь үүнээс хүнд

асуудлыг тоохгүй байхад туслав.

Питийг хөсөр хаягдсан баргар

ертөнцөөс аврахыг оролдож үзэхээс.

Гэхдээ түүнийг яаж олох нь байтугай

юу ярихаа ч мэдсэнгүй. Би үүний

талаар ямар нэг зүйл төлөвлөж

чадсангүй тул оронд нь Сноуг байгаа

газраас нь олоод толгойд нь сум

зоох нь хүүхдийн тоглоом мэт

санагдав.

Би шөнө дунд Жексоны хамт

жижүүрлэхээр майхнаас гарч

сандлаа халаагуурт ойртуулан

суулаа. Богс Питийг унтаж байхад нь

ч нүд бүү салгаарай гэсэн болохоор

бүгд тасралтгүй харж байлаа. Тэр

унтаагүй байв. Үүнийхээ оронд

цүнхээ цээжиндээ тэврэн суугаад

олсны тасархай зангидах гэж эв

хавгүй оролдоно.

Финник хоргодох байранд

өнгөрүүлсэн шөнө надад олс өгсөн

болохоор үүнийг сайн мэднэ. Түүний

гарыг харж байхад Финник, Хеймитч

хоёрын намайг түүнийг орхисон

гэсэн үг цуурайтах шиг болов. Одоо

л эмчилгээгээ эхлэхэд тохиромжтой

цаг. Би ямар нэг зүйл хэлэх ёстой.

Гэсэн ч бодож олж чадсангүй тул

дуугарсангүй. Цэргүүдийн жигдхэн

амьсгалах чимээ шөнийн агаарт

сонсогдоно.

Ойролцоогоор цагийн дараа Пит,

- Сүүлчийн хоёр жил чи намайг алах

эсэхээ шийдэх гэж их зүдэрсэн байх.

Болих уу байх уу. Болих уу байх уу

гэж хэллээ.

Энэ нь дэндүү шударга бус зүйл

байсан тул хариуд нь ширүүн үг

дуугарах гэснээ Хеймитчтэй хийсэн

яриагаа санаад туршиж үзэх алхам

- Би хэзээ ч чамайг алахыг хүсээгүй.

Тэгэхэд би чамайг

мэргэжлийнхэнтэй хамт намайг алах

гэж байна гэж бодсон. Үүнээс хойш

би чамайг үргэлж... холбоотон шигээ

боддог болсон.

Энэ нь хариуцлага хүлээгээгүй

заналхийлээгүй аюулгүй үг байлаа.

- Холбоотон гэж Пит удаанаар

хэлээд, - Найз, хайрт, ялагч, дайсан,

сүйт бүсгүй, бай, мутант, хөрш,

ангууч, оролцогч, холбоотон. Би

үүнийг чамайг ойлгохыг оролдож

байгаа жагсаалтандаа нэмлээ гээд

гартаа байсан олсоо савчиж,

- Асуудлын учир нь би юу жинхэнэ

юу зохиогдсон болохыг мэдэхгүй

байна гэж хэлэв.

Жигдхэн амьсгалах чимээ

тасалдсаныг үзэхэд хүмүүс сэрсэн үү

эсвэл ерөөс унтаагүй байв уу. Би

сүүлчийнх нь байх гэж бодов. Тэгтэл

харанхуйгаас Финникийн хоолой

- Пит чамаас асуух зүйл байна.

Эннигийн хийсэн зүйлийн тухай.

- Юу асуух гэж? Би хэнд итгэх юм?

- Эхлээд бидэнд. Бид чиний баг шүү

дээ гэж Жексон хэлэхэд,

- Та нар миний хамгаалалт гэж

зангалаа.

- Энэ ч гэсэн. Гэхдээ чи арван

гуравдугаар бүсэд олон хүний амь

аварсан. Бид үүнийг чинь мартаагүй.

Нам гүм болоход би бодит байдал

ялгахгүй байх нь ямар болохыг

төсөөлөхийг хичээв. Прим ээж хоёр

надад хайртай эсэхийг мэдэхгүй.

Сноу миний дайсан уу үгүй юу?

Халаагуурын цаана сууж байгаа хүн

намайг аврах уу эсвэл золигт гаргах

уу. Өчүүхэн чармайлт гаргахад л

миний амьдрал хар дарсан зүүд

болж хувирна. Би гэнэтхэн Питэд

түүний хэн болох тухай болон

өөрийнхөө тухай яагаад бид энд

ирснийг ярихыг хүслээ. Гэсэн ч

юунаас эхлэхээ мэдсэнгүй. Хэрэггүй

амьтан. Юу ч чадахгүй.

Хэдэн хормын дараа Пит ахин над

руу эргээд,

- Чиний дуртай өнгө ногоон уу? гэв.

- Тиймээ гээд би өөр зүйл нэмэрлэн,

- Чинийх шаргал биз дээ? гэлээ.

- Шаргал гэнээ? хэмээн тэр

итгэлгүйхэн дуугарлаа.

- Тод өнгийн шаргал биш. Зөөлөн ч

биш. Яг л жаргаж буй нар шиг

өнгөтэй. Чи надад нэг удаа тэгж хэлж

байсан.

- Өө гээд тэр жаргаж байгаа нар луу

ширтэж байгаа аятай тэнгэрийн хаяа

руу харснаа толгой дохилоо. -

Баярлалаа.

Тэгэхэд би цааш нь,

- Чи зураач, талхчин. Нээлттэй

цонхны дэргэд унтах дуртай. Бас

хэзээ ч цайндаа чихэр хийдэггүй.

Үргэлж үдээсээ хоёр зангиддаг гээд

ямар нэг тэнэг зүйл хэлсэн аятай

майхан руугаа ухасхийлээ.

Өглөө нь Гейл, Финник бид гурав

зурав авалтын багийхантай

барилгын шил буудав. Биднийг

буудал руугаа буцаж ирэх үед Пит

арван гуравдугаар бүсийн

зэвсэглэсэн цэргүүдээр хүрээлүүлэн

суугаад нөхөрсгөөр ярьж байв.

Жексон Питэд туслахын тулд "Бодит

болон бодит бус" гэдэг тоглоом

бодож олжээ. Тэр ямар нэг санаж

байгаа зүйлээ хэлэхэд бид үнэн

болон төсөөлөл эсэхийг нь хэлээд

араас нь тайлбарлаж байлаа.

- Арван хоёрдугаар бүсийн ихэнхи

хүмүүс галд үрэгдсэн.

- Үнэн. Үлдсэн хоёр зуугаад хүмүүс

арван гуравдугаар бүсэд амьдарч

байгаа.

- Би түймэрт буруутай.

- Худал. Ерөнхийлөгч Сноу арван

хоёрдугаар бүсийг арван

гуравдугаарын адил устгах замаар

босогчдод мэдээлэл илгээсэн юм.

Энэ нь сайхан санаа байсан бөгөөд

би ганцаараа түүний хэлсэн зүйлийн

ихэнхийг батлах юмуу үгүйсгэж

чадах хүн биш байлаа. Жексон

биднийг харуулд гаргахдаа Финник,

Гейл бид гурвыг арван гуравдугаар

бүсийн цэргүүдтэй хос болгон

хуваав. Ийм аргаар Питийн дэргэд

үргэлж түүний тухай мэддэг хүн

байлаа. Тийм ч сайн яриа болж

өгсөнгүй. Пит удаан хугацааны турш

хүмүүс гэртээ савангаар угаадаг гэх

мэт жижиг сажиг зүйлсийг асууж

байв. Гейл түүнд арван хоёрдугаар

бүсийн олон зүйлийн тухай ярьж

өгөхөд, Финник Питийн тоглоомд

оролцох үед зөвлөх болон оролцогч

байсан болохоор энэ тухай сайн

мэдэж байлаа. Гэвч Питийн

төөрөгдөлийн төв нь би байсан

бөгөөд зүгээр нэг тайлбарлаад

өнгөрчих биш сэтгэл өвтгөм зүйл

учир өнгөц хэсгийг нь ярина. Миний

долдугаар бүсэд өмссөн даашинз,

бяслагтай талханд дуртай явдал,

бидний хүүхэд ахуй үеийн тооны

багшийн нэр гээд л. Түүний ой

санамжыг сэргээх нь надад

шаналгаатай байв. Магадгүй энэ

бүхэн Сноу түүнд хийсэн зүйлийн

дараа бүтэхгүй ч байж болох ч

туслахыг оролдох нь зүйтэй байсан

Маргааш өдөр нь бидэнд багаараа

ярвигтай зураг авахуулна гэж

мэдэгдэв. Питийн хэлснээс ганц зүйл

зөв байсан нь Коин, Плутарх ододын

багын авахуулсан бичлэгийн чанарт

дурамжхан байлаа. Уйтгартай ямар

ч урам зориг байхгүй. Гэвч үүний

илэрхий тайлбар нь тэд хэзээ ч

биднийг зэвсгээрээ тоглохоос өөр

зүйл хийлгэсэнгүйд байв. Иймээс

өнөөдөр албан ёсны барилга дээр

зураг авхуулна. Үүнд идэвхжүүлсэн

хоёр занга хүртэл байх аж. Бусад

занга руу дайрвал байцаагдах юмуу

хувь заяагаа шийдвэрлүүлэх

аюултай. Гэсэн ч энэхүү барилга

стратегийн ач холбогдолгүй газар

оршиж байв.

Зураг авалтын баг аюул заналыг

нэмэгдүүлэхийн тулд утаат бөмбөг

хаян галлах чимээ нэмэрлэв. Бүгд

тэр дундаа зургийн багийхан хүртэл

хамгаалалтын хүнд хувцастай

тулааны гүн рүү чиглэв. Бидэнд

өөрсдийн зэвсгээ авч явах тусгай

зөвшөөрөл олгосон. Богс Питэд

зэвсгийг нь буцааж өгөхдөө чангаар

асуудал үүсгэхгүй байхыг

анхааруулахад хариуд нь мөрөө

хавчив.

- Би сайн буудаж чаддаггүй шүү дээ

гэснээ Поллукс руу сэтгэл зовсон

байртай ширтэж бодлогоширонгуй,

- Та хэлгүй юм уу? Би таныг яасныг

мэднэ. Надтай шоронд Дариус,

Ливина гэдэг хоёр хэлгүй хүн

байсан. Хамгаалагчид тэднийг

ихэвчилэн улаан хүрэн үстнүүд гэж

дууддаг байлаа. Тэд Сургалтын төвд

бидэнд үйлчилдэг байсан болохоор

баривчлагдсан. Би тэднийг үхтэл нь

тамлахыг харсан. Эмэгтэйн хувьд

азтай. Тогоор цохиулах үедээ зүрх нь

шууд зогссон. Харин эрэгтэйнх хувьд

хэдэн өдөр болсон. Зодож нүдэж

ярьж чадахгүйг нь мэдсээр байж

асуулт тавихад аймшигтай амьтан

шиг гонгинож байлаа. Үнэндээ

тэдэнд мэдээлэл хэрэггүй байсныг

мэдэх үү? Тэд надад үүнийг

үзүүлэхийг хүссэн юм гээд Пит

бидний мэгдсэн царай луу харан

хариулт хүлээлээ. Гэсэн ч хэн ч үг

дуугарсангүйд, - Үнэн үү худал уу?

гээд ахин хариулт байхгүйд урам

хугарч,

- Үнэн үү худал уу? гэж шаардав.

- Үнэн. Миний мэдэж байгаагаар...

үнэн гэж Богс хэлэхэд Пит лагхийн

суугаад,

- Би бас тэгж бодсон. Үүнд ямар ч

гайхалтай зүйл байхгүй гээд нэг зүйл

бувтнасаар хүмүүсээс холдлоо.

Би Гейл рүү очоод духаа цээжнийх

нь хуяганд наан тэврүүлэв. Бид

эцэстээ Капитолын арван

хоёрдугаар бүсээс баригдсан охины

нэр болон, Гейлийг өмөөрөхийг

оролдсон журам сахиулагч

найзынхаа хувь заяаг мэдлээ. Энэ нь

аз жаргалтай мөчөө дурсах цаг биш

байв. Тэд надаас болоод амиа

алджээ. Би тэднийг бүсэд алагдсан

мянгаад хүмүүсийн жагсаалтандаа

нэмэрлэв. Гейлийн хувьд өөрөөр

нөлөөлжээ. Түүний царайны хувирал

уулыг нураах биш хотыг устгахаар

байлаа. Энэ нь үхлийн амлалт

байсан юм.

Бид Питийн аймшигтай дурсамжыг

тээсээр гудамжаар хагарсан шил

харжигнуулан байндаа хүрлээ. Энэ

нь жижигхэн бодит сайтар

боловсруулагдсан занга байв. Бид

Хологоороо гудамжыг шалгаж буй

Богсын эргэн тойрон зогсов. Галт

шугамын үүр гурав дахь замаар

уруудаад саравчины доор байв.

Занганы үүр дараагийн булангын

цаана байлаа. Хэн нэгэн гадны биет

илрүүлэх механизмыг идэвхжүүлэх

ёстой. Питээс бусад хүн сайн

дураараа гараа өргөхөд тэр юу

болоод байгааг ойлголгүй үлдэв.

Намайг мэдээж сонгосонгүй

Мессалла руу илгээн зураг авалтанд

зориулан хөнгөхөн нүүр будалт

хийлгэв.

Богсын удирдлага дор баг

байрлалаа эзлэн зогсоод Крессида

зураглаачтай нь хүлээлээ. Хоёр

зураглаач зүүн талд гарахад Кастор

урд нь Полукс хойно нь бие

биенийхээ дуранд өртөхөөргүй

зогслоо. Мессалла уур амьсгалыг

өөрчлөхийн тулд утаа тавив. Үүнтэй

зэрэгцэн зураг авахуулах үеэр би хэн

гол удирдагч эсвэл зааварлагч

болохыг асуух гэтэл Крессида

"Явлаа!" гэж хашгирав.

Бид удаанаар Хаалтанд сургуулилт

хийж байсантай ижил утаатай

гудамжаар явлаа. Хүн тус бүр цонх

буудан хагалахад Гейлд жинхэнэ

бай оногджээ. Түүнийг үүрийг

ономогц бүгд хаалганы цаан цайвар

шаргал ягаан өнгийн чулуун засмал

зам дээр нам хэвтэхтэй зэрэгцэн

толгой дээгүүр суман мөндөр

шаагин өнгөрөв. Хэсэг хугацааны

дараа Богс урагшилахыг тушаалаа.

Крессида биднийг босохоос өмнө

хэдэн зураг авав. Бид тушаал ёсоор

хоорондоо мэдээлэл солилцоод

газар хонхорхойд орж хэвтэн

ярвайв. Бид үүний хичнээн чухал

болохыг ойлгож байсан ч тэсгэлгүй

инээдтэй санагдав. Ялангуяа над шиг

муу жүжигчин хүн багт байхад.

Удаан зураг авсангүй. Бид Митчелла

санаа ойлгуулахаар цөхрөн

хашгирах тусам улам инээд хүрэн

шүдээ зуухад Богс сануулга өгөхөөр,

- Дөрөв-тав-нэг бүгд нэг дороо

цуглар гэж хатуу хэлэв.

Гэсэн ч түүний дараагийн үүрийг

шалгахдаа инээдээ барьж ядаж буй

нь харагдаж байлаа. Богс Холог утаа

уугьсан агаарт сайн харагдахаар

өргөв. Гэтэл түүнийг зүүн хөлөө

шаргал чулуутай зам дээрээс

өргөхтэй зэрэгцэн хөл дор нь бөмбөг

дэлбэрэв.
Мэдээг түгээх :

Post a Comment

 
Холбогдох : Вэб сайт хийх | Uzver soft
Copyright © 2012. bestallmovie - All Rights Reserved
Template by Uzver.tk
Powered by: Blogger