Сүүлд нэмэгдсэн :
Home » » Харри Поттер ба шидтэний чулуу 2

Харри Поттер ба шидтэний чулуу 2

Харри Поттер ба шидтэний чулуу 2
/Хараал жатгаа хүргэхийн тулд хараа хэрэгтэй байдаг. Снегг Харрийгаас нүд салгахгүй тэр ч

байтугай огт цавчихгүй байхыг эхлээд би дурангаар дараа нь сэмхэн дөхөж очоод 

- Энэ чинь худлаа гэж би та нарт хэлж байна шүү дээ. Харрийн шүүр тэгэхэд 

яасныг би мэдэхгүй ч Снегг бол сурагчаа хөнөөхөөр оролдох хүн биш. Ер нь та гурав 

сайн сонс. Өөрсдийнхөө хамаагүй юманд хошуу бүү дүрж бай. Та нар Пушокын 

тухай түүний хамгаалж буй зүйлийн тухай ч мартацгаа. Энэ бол зөвхөн Дамблдор 

143

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

бас Николас Фламелтэй л хамаатай юм ... хэмээн Хагрид уурсангуй хэллээ.

- Аан! Тэнд бас Николас Фламел гэгэч оролцсон байх нь ээ? гэж Харри сэтгэл 

Хагридыг харахад өөрөө өөртөө уурласан нь илт. Гэхдээ юу ч өөрчлөгдөх нь 

144

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 12: EИНАЛЕЖИЙН ТОЛЬ

Зул сарын баяр дөхлөө. Арван хоёрдугаар сарын дундуур нэг өглөө сэрэхдээ 

шилтгээн цасанд хучигдаж том нуур хөлдсөн байхыг харцгаажээ. Тэр өдөр Уизлийн 

ихрүүд бөөрөнийлсөн цасаа ид шидээр нисгэтэл тэр нь профессор Квиреллийн 

шилэн хүзүүнд оночихсон учир хэд хэдэн оноогоор торгуулсан юм.

Тэр өглөө сургуульд шуудан авчрахаар цасан шуурга туулж чадсан хэдхэн ууль 

үхэнгээ алдаж, Хагрид тэднийг дахин нисдэг болгохын тулд нилээн сайн оролдох 

Сурагчид өвлийн амралтаа тэсэж ядан хүлээхдээ өөр зүйлийн тухай бодохоо 

больжээ. Сургууль хэтэрхий хүйтэн байсан болохоор Харригаас бусад нь дулаан 

тухлаг гэр орондоо очих гэснээс ч тэгсэн байж болох л юм. уул нь Гриффиндорын 

амралтын өрөө унтлагын өрөө гол танхимд дулаахан байлаа. Учир нь ханын зууханд 

түлсэн гал нэг хором ч унтрахгүй ассаар. Гэхдээ хонгилоор салхи нэвт үлээн 

хөлдөөж танхимуудын хөлдүү цонх салхинд жингэнэн чичигнэж одоохон хагарах нь 

Хонгилд ордог профессор Снеггийн хичээл дээр бүр ч хэцүү байв. Сурагчдын амнаас 

гарсан уур агаарт цагаан үүл шиг суунаглаж хүүхдүүд түлэгдэх болон бусад аюулыг 

умартан буцламгай тогоонд аль болохоор ойртохыг хичээцгээн бараг тэврэх шахна.

- Өвлийн амралтаар сургуульд үлдэх хүүхэд байгаа гэж итгэхгүй байна. Гэрт нь 

хэн ч хүлээгээгүй хүүхэд л үлдэх байх даа. Тийм хүүхдүүдийг өрөвдмөөр ... гэж 

Драко Малфой уусмал бэлдэх нэгэн хичээл дээр чанга хэлжээ. Слизерин тэнхимийг 

ноёрхогч Снеггийг байхад Малфой ихэд зоригждог юм.

Малфой ингэж хэлээд Харрийг харлаа. Крэбб Гойл хоёр чанга инээлдэв. Тухайн үед 

өөрийнхөө жижигхэн авч алддаггүй жинлүүр дээр шаардагдах хэмжээний далайн 

арслангийн нурууны ясны нунтгийг жинлэж байсан Харри юу ч сонсоогүй дүр 

үзүүлжээ. Харрийн ачаар Гриффиндор ялалт байгуулсан тэр мартагдашгүй 

тэмцээнээс хойш Малфой улам ч хэцүү болжээ. Өөрийнхөө багийг ялагдсанд 

хорссон тэрбээр дараагийн тэмцээнд талбай дээр Харрийн оронд модны мэлхий 

гарна учир нь түүний ам том юм чинь жинхэнэ сайн баригч болно гэх мэтээр ярьж 

бусдыг инээлгэхээр оролдох болсон бүлгээ.

Гэхдээ түүний хошигнолыг хэн ч тоохгүй байгааг хурдан анзаарчээ. Харри 

бөмбөгийг барьсан л юм чинь өөрийн гэсэн ямар ч аргаар барьсан байж болох шүү 

дээ. Yүнээс гадна галзуурсан мэт аашлах шүүрэн дээрээ тогтож чадсан нь бүгдийг 

бахархуулсан билээ. Атаархал хорсол нь улам бадарсан Малфой урьдынхаа аргыг 

хэрэглэж Харрид гэр бүл байхгүй гэдгийг бусдад сануулан даажигнадаг байлаа.

Харри ч үнэндээ өвлийнхөө амралтаар Улаан модон гудамж руу буцъя гэж бодоогүй 

юм. Долоо хоногийн өмнө профессор МакГонагалл бүх ангиар явж амралтаараа 

үлдэх хүүхдийн нэрийг бичиж авах үед Харри өөрийнхөө нэрийг жагсаалтад 

бичихийг хүссэн юм. Энэ үедээ огт харамсаагүйгээр барахгүй түүний амьдралд

хамгийн сайхан шинэ жил болно гэдэгт эргэлзэхгүй байлаа. Тэгээд ч Рон ах 

145

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

нартайгаа хамт Хогвартсад үлдэх юм чинь. Эцэг эх нь хүү Чарлигаа эргэхээр Румын 

Хичээл дуусаад тэднийг хонгилоос гарахад хаанаас авчирсныг бүү мэд жигтэйхэн 

том гацуур хонгилд тааралдлаа. Гэхдээ модны цаанаас цухуйх хоёр том тавхай чанга 

уухилах чимээ Хагрид түүнийг авчирчээ гэдгийг илтгэнэ.

- Сайн байна уу, Хагрид. Бид туслах уу? гэж Рон мөчир дундуур толгойгоо 

- Зүгээр Рон минь их баярлалаа гэх дуу гацуурын цаанаас сонсдов.

- Надад зам тавьж хайрлахгүй юу. Рон чи жаахан мөнгө олох санаатай байгаа 

юм уу? Сургуулиа төгсөөд энд ой хамгаалагч болох юм биз дээ? Хагридын овоохой 

танай гэрийг бодвол ёстой өргөө юм чинь дээ гэх дуу ард нь гарлаа (Малфойгоос өөр 

Рон Малфой руу дайрах яг тэр агшинд хонгилд Снегг гарч ирлээ.

- Уизли! гэж тэрбээр зандрав.

Рон Малфойн заамнаас зуурсан байснаа дуртай дургүй тавилаа.

- Профессор Снегг ээ, тэр түүнийг өдсөн юм. Малфой түүний гэр орныхныг 

доромжилсон гэж Хагрид модны араас цухуйн тайлбарлав.

- Магадгүй ээ гэхдээ ямар ч тохиолдолд зодолдохыг хориглосон дүрэмтэй юм.

Уизли чамаас болж тэнхим чинь таван оноогоор торгууллаа шүү. Арваар 

торгуулаагүйгээ тэнгэр бурханд баярлаарай. Энд бөөгнөөд байлгүй урагшаа яв гэж 

Снегг жингэнэсэн дуугаар хэллээ.

Малфой, Крэбб, Гойл нар Хагридын дэргэдүүр хүчлэн зүтгэхдээ гацуурыг унагах 

шахан хэд хэдэн мөчир хугалж баахан шилмүүс унаган тэнэг юм шиг инээлдэн 

- Би түүнд үзүүлнээ. Нэг л өдөр заавал үзүүлээд өгнөө ... гэж холдон буй

Малфойн араас харах зуураа Рон шүдээ зуун хэлэв.

- Малфой Снегг хоёрыг үзэн ядаж байна гэж Харри үнэнээ хэллээ.

- Одоо больцгоо хүүхдүүд минь. Өөдрөг байцгаа.. Мөдхөн шинэ жил болно.

Надтай хамт гол танхим руу очицгооё. Тэнд ёстой гоё байгаа даа гэж Хагрид тэднийг 

Харри, Рон, Гермиона нар гацуур чирч яваа Хагридыг даган гол танхимд очиход 

профессор МакГонагалл, профессор Флитвик хоёр шинэ жилийн гоёл өлгөж байлаа.

- Сайн байна Хагрид аа, сүүлчийн мод биз дээ? Наадхаа алсын буланд 

байрлуулах уу? гэж гацуур авчрахыг харсан профессор МакГонагалл хэлэв.

Гол танхимд арав шахам өндөр гацуур элдэв гоёл, лаа чимэглэлээ гялтагнуулан 

сүрлэг сайхан харагдана.

146

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Амралт болтол хэдэн өдөр үлдсэн бэ? гэж Хагрид асуулаа.

- Ердөө л ганцхан өдөр. Өө, би нэг юм саналаа. Харри Рон хоёроо хоол болтол 

хагас цагийн зай байна. Номын сан руу очих хэрэгтэй гэж Гермиона хэллээ.

- Аа тийм ээ, би мартчихаж гэж Рон хэлээд профессор Флитвикээс харцаа 

Флитвикийн гартаа барьсан шидэт саваанаас алтан бөмбөлөг гарч байлаа. 

Флитвикийн гаргасан бөмбөлөгүүд дээш хөөрөн Хагридын дөнгөж сая авчирсан 

модны мөчир дээр тогтоно.

- Номын сан гэв үү? Амралтын урд уу? Та нар тун ч ухаантай юм аа ... гэж

Хагрид тэднийг даган танхимаас гарахдаа асуулаа.

- Yгүй ээ, энэ бол хичээлд огт хамаагүй. Чамайг Николас Фламелын нэрийг 

хэлснээс хойш бид түүний тухай мэдэх гэсэн юм гэж Харри инээмсэглэн өгүүлэв.

- Юу гэнээ? Би та нарыг энэ хэрэгт бүү оролц гэж хэлээ биз дээ. Пушокын 

манаж байгаа юм та нарт огт падгүй гэж хэлэхдээ Хагрид тун ч сандарчээ.

- Бид зүгээр л Николас Фламел гэж хэн бэ гэдгийг мэдэх гэсэн юм гэж

Гермиона тайлбарлав.

- Чи бидэнд ярихгүй болохоор цаг алдахгүй гэсэн юм. Бид олон зуун ном үзсэн 

авч юу ч олсонгүй. Бид түүний тухай ямар номноос мэдэж болохыг үгүй дээ 

Гэхдээ чамайг хэлэхээс өмнө би энэ нэрийг сонссон юм байна ... гэж Харри хэлэв.

- Та нарт юу ч хэлэхгүй гэж Хагрид бувтналаа.

- За тэгвэл бид л өөрсдөө мэдэхээс дээ гэж нилээд гомдсон Хагридтай салах ёс 

гүйцэтгэхдээ Рон хэлээд номын сан руу яарцгаалаа.

Тэд Хагридаас энэ нэрийг сонссоныхоо дараа үнэндээ ч олон ном үзсэн ажээ. 

Снеггийн юу хулгайлах гэснийг өөрөөр яаж ч мэдэх вэ дээ?

Асуудлын гол нь чухам юунаас эхлэхээ төсөөлөхгүй Фламел гэгч номонд орохоор 

юугаараа алдаршсаныг мэдэхгүйд л байв. Түүний нэр нь «Хорьдугаар зууны агуу их 

ид шидтэнгүүд», «Манай эриний алдартнуудын нэрс», «Сүүлийн үеийн ид шидийн 

гарамгай нээлтүүд», «Ид шидийн шинжлэх ухааны шинэ чиглэл» зэрэг номуудад 

алга аж. Өөр нэг асуудал нь номын сан юм. Олон зуун эгнээнд буй олон мянган 

тавиур дээр олон арван боть ном эгнүүлэн өрсөн болохоор олоход бэрх.

Гермиона үзэхээр төлөвлөсөн номын жагсаалтаа халааснаасаа гаргаж, Рон эгнээ 

хоорондуур яван таамгаар аль нэг номыг шүүрэн авч хуудсыг нь эргүүлнэ. Харин 

Харри хориотой хэсгийн зүгт явахдаа тэнд Николас Фламелын тухай юм байхгүй 

байгаа даа хэмээн бодож байв.

Харамсалтай нь энэ хэсэгт ороход аль нэг багшаас зөвшөөрлийн бичиг авах ёстой 

бөгөөд ийм зөвшөөрлийг хэн ч түүнд өгөхгүй гэдгийг Харри мэдэж байлаа.

147

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Нэгдүгээр дамжааныханд зориулагдаагүй энэ хэсэгт буй номоос авах арга олно гэдэг 

хэцүү. Эдгээр номууд Хар шидийн дээд бүлгийнх болохоор зөвхөн багш нар бас хар 

хүчээс хамгаалах ухаанаар мэргэших дээд ангийнхан л авч болно гэдгийг Харри 

- Хүү чи юу эрээ вэ?

Харрийн өмнө номын тоос үргээдэг өдөн сэвүүр гартаа барьсан номын санч хатагтай

Харрид хэлэх үг олдсонгүй.

- Эндээс явсан чинь дээр. Яв гэж байна шүү! хэмээн хатагтай Пинс ширүүхэн 

Харри ямар нэг хариу хурдхан олж хэлээгүйдээ харамсан номын сангаас гарлаа. Рон 

Гермиона тэр гурав Фламелын тухай мэдээлэл хаанаас олж авахыг хатагтай Пинсээс 

асуухгүй гэж аль эрт тохиролцсон юмсанжээ. Түүнийг мэдэж байгаа гэдэгт тэд 

итгэлтэй байсан ч азаа үзэхийг хүсээгүй юм. Тэдний сонирхож байгаа зүйлийг мэдэх 

ёсгүй Снегг хүрээд ирж болзошгүй юм.

Харри номын сангийн үүдний хонгилд зогсоод нөхдөө ирэхийг хүлээв. Тэднийг ямар 

нэг юм бүтээнэ гэсэн найдлага тун ч бага. Тэд ямар нэг юм олохоор хоёр долоо хоног 

мэрийсэн ч хичээлийн хооронд гарах яльгүй хугацааг л тооцохгүй юм бол тэд бараг 

завгүй байсан болохоор юу ч олоогүй гэдэг гайхаад байхаар зүйл биш. Тэдэнд 

хэрэгтэй юм гэвэл юу хийж байгаагаа мэдэгдэхгүйн тулд хатагтай Пинсийг байхгүй 

үеэр номын санд хэдэн цаг байх явдал юм.

Таван хормын дараа Рон Гермиона хоёрыг номын сангаас гарч ирэхэд Харри 

толгойгоо унжуулчихсан зогсож байв.

Тэд хоолоо идэхээр явлаа.

- Намайг амралтаараа явахад та хоёр үргэлжлүүлэн эрнэ биз дээ? Ямар нэг юм 

олох аваас над руу ууль явуулаарай гэж Гермиона найдангуй хэллээ.

- Харин эцэг эх чинь Фламелыг мэдэх эсэх тухай чи асууж болно шүү дээ. Тэд 

чиний эцэг эх юм чинь ямар ч аюулгүй ... гэж Рон өгүүлэв.

- Ямар ч аюулгүй. Тэгээд ч эцэг эх маань шүдний эмч юм чинь ... гэж Гермиона 

Тэгж тэгж өвлийн амралт эхлэхэд Харри Рон хоёр Фламелын тухай бодохтой мантай 

болж цагийг их л хөгжилтэй өнгөрүүлж байв. Унтлагынхаа өрөөнд хоёулхнаа 

амралтын өрөөнд хичээлтэй үеийг бодвол хавьгүй цөөхөн хүүхдүүд байдаг болохоор 

тэр хоёр юм л бол сандлаа ханын зуух руу дөхүүлж сууна. Гол танхимаас авчирсан 

зүсэм талх, бин зайдас эзргийг урт төмөр шоронд сүлбээд задгай гал дээр шаран 

амтархан идэж хэдэн цагаар суудаг байв.

Тэд дуугүй сууна гэж үгүй. Амаараа дүүрэн юм чихсэн ч ганц агшин дуугүй суухгүй 

148

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

нь мэдээж. Ярих юм зөндөө юм чинь. Гол сэдэв нь мэдээж Малфой. Тэд Малфойг 

дэгээдэж сургуулиас хөөлгөх олон арван төлөвлөгөө зохиожээ. Энэ төлөвлөгөө 

биелэх биелэхгүй нь хамаагүй энэ тухай ярих нь аятайхан байлаа.

Тэд бас шидэт шатар тоглодог байв. Рон Харрийг тоглоход сургажээ. Энэ нь 

маглуудын тоглодог шатартай бараг ижил боловч шатрын бод хүүнүүд нь амьд 

тоглогч нь цэргүүдээ эсрэг тал руу чиглүүлдэг жанжин болдгоороо ялгаатай. Роны 

шатар цагийн эрхээр ихэд хуучирчээ. Бусад эдлэлийн адил тэр шатар ч бас түүний 

хамаатнуудых тэр дундаа өвөөгийнх нь байжээ. Гэхдээ шатар хэдийгээр эртнийх 

боловч сайн тоглоход саад болдоггүй байв. Рон шатраа хүссэн зүйлээ хэзээ ч 

хийлгэж чадахаар сайн мэддэг болсон.

Харри болохоор Симус Финниганаас түр авсан шатраараа тоглох авч дүрсүүд нь түр 

зуурын эзэндээ огт итгэхгүй байгаа ч юм уу үгэнд нь муу ордог байв. Тэгээд ч Харри 

тааруухан тоглодог учраас шатрын дүрсүүд түүнийг эсэргүүцэн:

«Намайг тийш нь бүү явуул. Дайсны морийг харахгүй байна уу? Харин түүнийг 

явуул. Түүнийг алдахад юу ч болохгүй» гэх мэтээр байнга зааварлана.

Зул сарын өмнөхөн баярын зоог барьж хөгжилдөн цэнгэсний дараа Харри унтахаар 

хэвтэхдээ ямар ч бэлгийн тухай бодоогүй нь мэдээж. Харин өглөө сэрсэн чинь 

хамгийн түрүүнд орныхоо дэргэд байгаа боодолтой хайрцагтай зүйлийг олж харлаа.

- Өглөөний мэнд гэж Харрийг орноосоо сугарч нөмрөгөө нөмөрч байхад Рон 

- Чамд ч бас өгчээ. Чи хар даа. Энэ чинь бэлэг байна! гэж Харри түүний орны 

дэргэд хэвтэх зүйлийг харангаа өрийн мэдэлгүй хэлчихжээ.

- Би хулуу байна гэж бодсон юм гэж Рон алиалан хэлээд орноосоо өндийлөө.

Түүний бэлэг Харрийнхаас их ажээ.

Харри дээд талын боодолтой зүйлийг хурдхан задлав. Бэлгийг зузаан хүрэн боодлын 

цаасаар ороогоод дээр нь: «Харрид Хагридаас»гэж муруй саруй бичжээ. Дотор нь 

болхидуухан хийцтэй лимбэ байв. Хагрид өөрөө л модоор хийсэн бололтой. Харри 

уруулдаа ойртуулаад үлээсэн чинь ууль дуугарахтай адил авиа гарчээ.

Дараагийн бэлэг нимгэхэн дугтуйн доторх хуудас цаас байв. Хуудсан дээр: «Чиний 

мэндчилгээг хүлээн авсан. Чамд зул сарын бэлэг явууллаа. Нагац ах Вернон, нагац 

эгч Петунъя» гэж бичжээ. Цаасан дээр жижиг зоосыг наадаг туузаар наасан байв. 

Дурслийнхан үүнээс илүү бэлэг өгнө гэж байхгүй л дээ.

- Маш сайн байна гэж Харри дүгнэлээ.

Харин энэ бэлэг Ронд их таалагдсан бололтой зоосыг гайхан харна.

- Энэ чинь сайхан эд байна! Энэ мөнгө үү? Ийм хэлбэртэй байдаг юм уу? гэж 

- Чи ав л даа гэж Харри хэлээд Роны баярлаж байхыг хармагцаа инээд алджээ.

149

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Дурсль Хагрид хоёроос өөр хэн надад бэлэг явуулдаг байнаа? гэв.

- Хэн гэдгийг нь би мэдэж байж ч магадгүй. Yүнийг манай ээж явуулсан байх.

Чамд бэлэг илгээх хүнгүй болохоор ... гэж би түүнд бичсэн юм гэж Рон 

царайгаа яльгүй улайлган том боодолтой юмыг хуруугаараа заан хэллээ.

Тэгснээ Рон бүр улайгаад:

- Yгүй ээ, би урьд нь яагаад таагаагүй юм болоо? Ээж минь чамд Уизлийн 

үйлдвэрийн цамц нэхсэн юм ... гэв.

Харри боодлыг задалтал дотор нь гараар нэхсэн маргад ногоон өнгийн цамц гэрийн 

амттан дүүргэсэн том хайрцаг гарлаа.

- Ээж маань шинэ жил болохоор бидэнд цамц нэхэж өгдөг юм. Надад дандаа 

хар хүрэн оногддог гэж ээжийнхээ явуулсан бэлгийг задлах зуураа Рон дурамжхан 

- Ээж чинь ёстой сайн хүн юм аа гэж Харри хэлээд гоё амттай зүйлүүдийг идэж 

Дараагийн бэлэгт мөн л амттан байв. Том хайрцагтай шоколадан «мэлхийг» 

Ахиад нэг боодол үлдлээ. Харри түүнийг шалан дээрээс авахад маш хөнгөн бараг 

жингүй юм шиг санагдав. Тэрбээр түүнийг яаралгүйхэн задаллаа.

Боодол дотроос мөнгөлөг бор өнгөтэй сэвсгэр эд хуниас нугалаагаа гялалзуулан шар 

шурхийн шалан дээр зөөлхөн уналаа. Рон гайхсандаа амаа том ангайжээ.

- Би нэг зүйл сонссон юм. Миний сонссон зүйл энэ мөн бол маш ховор, маш 

үнэтэй эд байх ёстой гэж Рон хүчлэн хэлээд Гермионагийн явуулсан мөсөн чихэртэй 

хайрцгийг шалан дээр унагааснаа ч анзаарсангүй.

- Тэгвэл энэ чинь юу юм бэ?

Харри шалан дээрээс гялтганасан мөнгөлөг нэхмэлийг авлаа. Тэр нэхмэлийг барьж 

үзэхэд усаар нэхсэн мэт ажээ.

- Энэ бол далдын хар жанч. Тэр жанч мөн гэдэгт эргэлзэхгүй байна. Чи өөрөө 

үз л дээ гэж Рон бахархангуй дуугаар хэллээ.

Харри жанчийг мөрөн дээгүүрээ нөмөрлөө.

- Мөн байна! Доошоо хар л даа! гэж Рон гэнэтхэн орилов.

Харри түүний хэлснээр доош хартал хөл нь байсангүй. Толь руу аянга адил цахилан 

хүрлээ. Нүүр царай нь байрандаа байсан ч биегүй болохоор агаарт хөвж харагдана. 

Харри жанчаа толгой дээгүүрээ нөмөртөл түүний дүр алга боллоо.

- Хараач, энд бичиг байна! Жанчнаас унасан! гэж Рон уулга алдав.

Харри жанчаа тайлаад хуудас цаасыг авлаа. Түүн дээр угалзалсан жижигхэн үсгээр 

бичсэн байв. Ийм бичиг Харри хэзээ ч үзээгүй юм.

150

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Аав чинь нас барахынхаа урьдхан энэ зүйлийг надад үлдээсэн юм. Yүнийг хүүд нь 

Шинэ жилийг сайхан тэмдэглэхийг ерөөе.

Гарын үсэг байсангүй. Хэн бичсэн нь мэдэгдэхгүй хачирхалтай зурвасыг Харри үзэж 

байх зуур Рон жанчыг сонирхож байв.

- Ийм юмны төлөө байгаа бүхнээ өгөхсөн. Юу ч байсан хамаагүй. Хөөе чи 

яачихваа? гэж Рон хэллээ.

- Зүгээр гэж Харри толгой сэгсрэв. Yнэн хэрэгтээ тун хачин санагджээ. Хэн 

энэхүү жанч зурвас явуулсныг үнэндээ мэдэхгүй байлаа. Yнэхээр энэ жанч аавынх 

нь гэж үү? хэмээн өөрөө өөрөөсөө асууж байв.

Ямар нэг өөр юм бодох хэлэхээс нь өмнө унтлагын өрөөний үүд нээгдэж Фред 

Уизли, Жорж Уизли нар орж ирлээ. Харри жанчаа хурдхан бүтээлгэн доуугуур нуув. 

Өөрөөсөө өөр хүнд өмсгөх нь бүү хэл хүргэх ч дургүй байжээ.

- Шинэ жилийн мэнд хүргэе! гэж Фред босгон дээрээс хашгирав.

- Хөөе, хараач! Харри бас Уизлийн үйлдвэрийн цамцтай болжээ! гэж Жорж 

Фред Жорж хоёр шинэ цэнхэр цамц өмссөн бөгөөд нэгэн дээр нь том шар «Ф», нөгөө 

дээр нь мөн л тийм хэмжээний «Ж» үсэг байв.

- Энүүхэндээ гэхэд Харрийн цамц биднийхээс гоё юм байна. Манай өрхийн 

гишүүн биш болохоор ээж бүр их мэрийж дээ гэж Фред хатагтай Уизлийн Харрид 

илгээсэн бэлгийг гартаа эргүүлэн хэллээ.

- Рон чи яагаад цамцаа өмсөөгүй байгаа юм бэ? Алив өмсөөч сайхан төдийгүй 

жигтэйхэн дулаан шүү.

- Би хүрэн өнгөнд дургүй гэж Рон тоглоом шоглоомын хооронд хэлээд цамцаа 

- Чиний цамцан дээр ямар ч үсэг алга. Ээж чамайг нэрээ мартахгүй гэж бодож л 

дээ. Бид ч уул нь тэнэг биш Жорж, Фред гэдгээ сайн мэдэх л юм сан.

Ихэр хоёр алиа үг хэлсэндээ баясан инээлдэв.

- Юун чимээ гарав аа?

Yүдээр бас нэг шаргал толгой цухуйсан нь Перси Уизли байлаа. Тэрбээр нэг их 

баясгалантай бус царайлжээ. Ямар ч гэсэн бэлгээ хагасыг нь ч атугай задалсан 

бололтой гартаа цэнхэр өнгийн цамц барьсан байсныг Фред шүүрэн авлаа.

- Ай даа. Энд «А» үсэг байна. Ахлагч гэсэн үг. Алив Перси минь, наадхаа өмс.

Бид бүгдээрээ Харри ч бас цамцаа өмссөн.

- Би ... өмсмөөргүй байна ... гэж Перси сөөнгө дуугаар хэлэх зуур хоёр ихэр 

нүдний шилийг нь унаган байж цамцыг толгойд нь углалаа.

151

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Өнөөдөр чи ахлагч нартай биш бид нартай сууна шүү. Зул сар бол гэр бүлийн 

баяр гэж Жорж сургамжлав.

Ихрүүд цамц өмсгөхдөө ханцуйг нь олж углаагүй болохоор гар нь биедээ наалдсан 

хэвээр байлаа. Тэгээд ахынхаа хүзүүгээр тэврэн унтлагын өрөөнөөс гарлаа.

Харри амьдралдаа шинж жилийн ийм найр үзсэнгүй. Ширээн дээр цацагт хяруулын 

тарган мах, шарсан чанасан төмс, шарсан ногоон вандуй, сүмсээр амталсан мах, 

цангисын чанамал, шидэт цаасан буу өнгө өнгөөрөө ярайн харагдана. Энэ сайхан 

цаасан буу маглуудын хийдэг ердийн цаасан буутай огт адилгүй ажээ.

Дурсль дээрээ ядуухан цаасан бөглөөтэй дотроо жижигхэн хуванцар тоглоомтой 

цаасан буу хэд хэдэн удаа худалдан авсан билээ. Тэдний Фредтэй хамт буудуулсан 

цаасан буу буудах төдий биш харин их буу шиг нүргэлж өтгөн хөх утаагаар 

бүрхсэнээ усан цэргийн ахмадын саравчтай малгай, хэд хэдэн амьд цагаан хулгана 

Багш нарын ширээнд ч хөгжилтэй байв. Дамблдор шидэт шовгор малгайгаа цэцгээр 

чимэглэсэн бүрхээр солиод профессор Флитвикийн ярьсан хошин шогийг сонсоод 

хөгжилтэй инээж харагдана. Харин өөртөө угсраа угсраагаар дарс хундагалах 

Хагридын царай улам улайсаар эцэстээ профессор МакГонагаллын хацар дээр 

үнсчихлээ. Гайхалтай нь профессор бортгон малгайгаа хажуу дээрээ гарсныг ч 

анзаарахгүй царай нь ичингүйрэн ягаарч инээд алдах ажээ.

Цацагт хяруулын дараа лаагаар чимэглэсэн жигнэмэг ирлээ. Харин жигнэмэгт азын 

зоос хийсэн байжээ. Перси жигнэмэгийг хазтал мөнгөн зоос тааралдаад эгээтэй л 

шүдээ эмтэлчихсэнгүй.

Тэгээд Харри тэндээс гарахдаа цаасан буунаас нисэн гарсан шинэ бэлгүүд гартаа 

тэвэрсэн байлаа. Бэлгүүдийн дунд хэзээ ч хагардаггүй гэрэлтэгч хийлдэг бөмбөлөг, 

элдэв цуглуулга, шатрын бод хүүгийн иж бүрдэл байв. Харин цагаан хулганууд 

хаашаа ч юм алга болсон тул Харрид тэдний амьдрал ноён Норрисын баярын ширээн 

дээр дууссан байх вий дээ гэсэн таагүй бодол төржээ.

Маргааш нь Харри Рон хоёр гадаа цасаар ширүүн буудалцан муугүй хөгжилдсөн аж. 

Тэгээд нэвт норж даарсан тэр хоёр амьсгаадсаар амралтын өрөөний ханан зуухны 

дэргэд ирээд Харри шинэ шатраа туршихаар шийдсэн авч Ронд илэрхий ялагджээ. 

Байнга хажуунаас хэлээд байдаг Перси байгаагүйсэн бол тийм хурдан 

шившигтэйгээр хожигдохгүйсэн дээ гэж Харри өөртөө хэлж билээ.

Цацагт хяруулын махан хачиртай талх, амтат талх, боов, шинэ жилийн бялуу идэж 

цай уусныхаа дараа Харри Рон хоёр унтахынхаа өмнө ямар нэг юм хийх хүсэл 

сонирхолгүй болтлоо цадаж нойр нь хүрч зүгээр л Персийн ахлагчийн тэмдгийг 

булаан авсан хоёр ихрийн араас түүний хөөцөлдөхийг харж суув.

Энэ бол Харрийн амьдралд тохиолдсон хамгийн сайхан шинэ жил байлаа. Гэхдээ л 

бүтэн өдрийн турш нэг чухал юмыг мартсан мэт бодол салдаггүй. Тэгээд орондоо 

орсон хойноо л далдын хар жанч болон түүнийг илгээсэн хүний тухай бодол 

сэтгэлийг нь зовоогоод байсныг ойлголоо.

152

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Рон цацагт хяруул, бялуу зэргийг амаараа гартал идсэн болохоор ямар нэг 

хачирхалтай нууцлаг зүйлийн тухай бодох ч хэрэггүй учраас толгой дэр хоёр нь 

нийлэнгүүтээ л нам унтжээ. Харри түүнд явуулсан жанчийг бүтээлэг дороосоо 

Энэ жанч түүний аав, аавд нь байсан болж таарлаа. Жанч торгоноос зөөлхөн агаараас 

хөнгөхөн болохоор хуруун дундуур нь урсах шиг болохыг Харри мэдэж байв.

«Ухаалаг ашиглаарай» гэж илгээсэн хүн бичсэн байсан шүү дээ.

Ердөө л одоо жанчийг туршиж үзэх хэрэгтэй байлаа. Харри түүнийг мөрөндөө 

нөмрөөд доошоо харахад сарны гэрэл, сүүдрээс өөр юу ч харагдахгүй ажээ. Нэг л 

«Ухаалаг ашиглаарай».

Гэнэтхэн нойр нь хулжихыг Харри мэдэрлээ. Энэ жанчыг нөмрөөд бүх сургуулийг 

тойрон явж ямар ч өрөөг шагайж болно шүү дээ. Ингэтлээ сэтгэл хөдөлсөн үед 

нойрны тухай ямар яриа байж болох билээ? Энэ жанчтай дуртай газар луугаа явж 

болохын дээр ямар ч Филч аюултай биш.

Рон нойрондоо бувтнана. Харри түүнийг сэрээдэг юм билүү гэж бодсоноо яагаад ч 

юм болилоо. Энэ жанч аавынх нь энэ удаа хамгийн түрүүнд тэр өөрөө ганцаараа 

туршиж үзэх ёстой гэж бодсоных ч байж магадгүй.

Тэрбээр унтлагын өрөөнөөс чимээгүйхэн гараад шатаар уруудан амралтын өрөөг 

өнгөрсөнөө нөгөө талаасаа хөргөөр халхлагдсан нүхээр нэвтрэн орлоо.

- Энд хэн байна вэ? гэж бүдүүн Леди асуув.

Харри юу ч хэлэлгүй хонгил даган хурдхан уруудлаа. Тэгснээ гэнэтхэн хаашаа явж 

байгаагаа өөрөөсөө асуун зогтусав. Зүрх нь хүчтэй булгилан цохилж толгойд нь 

элдэв бодол эргэлдэнэ. Эцэст нь учраа оллоо. Номын сангийн хориотой хэсэг түүний 

очих хэрэгтэй газар энэ. Тэрбээр хүссэн хугацаагаараа ном эргүүлж үгүйдээ Николас 

Фламел гэгчийн тухай мэдэх хүртлээ уншиж болно. Номын санд тас харанхуй маш 

аймшигтай байлаа. Харри үүдний дэнлүүг асааж гартаа бариад урт эгнээний дагуу 

явлаа. Харри өөрийгөө хажуунаас нь харвал ямар байхыг төсөөлөн бодов. Агаарт 

өөрөө хөвөн яваа дэнлүү л харагдана даа. Хэдийгээр түүний гарт дэнлүү байгааг 

өөрөө мэдэх хэдий ч нэг л эвгүй санагдана.

Хориотой хэсэг байрны хамгийн мухарт байдаг юм. Тэр хэсгийг номын сангийн 

бусад хэсгээс тусгаарласан хаалтыг нэвтрээд Харри тавиур дээр номуудын нэрийг 

харахаар дэнлүүгээ дээш өргөлөө. Yнэнийг хэлэхэд нэрнээс юу ч мэдэж болсонгүй. 

Хавтсан дээрх алтан үсгүүдийн өнгө солигдон зарим нь алга болоод ямар нэг харь 

хэлээр бичсэн нэр нь ямар учиртайг Харри мэдэхгүй байлаа. Зарим номон дээр огт

нэр алга. Нэг номон дээр цус гэж бодогдмоор хар толбо үзэгдэнэ. Харрийн ууц 

нуруугаар шоргоолж гүйх шиг санагдаж арзаганана. Чухам ингэж санагдсан уу үгүй 

юу бүү мэд гэхдээ л номууд хориотой хэсэгт орж болохгүй хүн нэвтэрсэнд дургүй нь 

хүрч байгаа бололтой аяархан шивнэлдэн байх шиг санагдлаа.

153

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Ажилдаа орох цаг боллоо. Харри дэнлүүгээ болгоомжтойхон шалан дээр тавиад ер 

бусын байдлаараа түүний анхаарлыг татсан номыг доод тавиураас эрлээ. Түүний 

харцанд мөнгөн үсэгтэй том хар судар өртжээ. Тэрхүү нүсэр судрыг Харри арайхийн 

гаргаж ирээд өвдөг дээрээ тавилаа.

Судрыг нээх гэтэл цус царцахаар аймшигтай дуу нам гүмийг эвдэх нь тэр. Судар 

хашгирч байлаа! Харри судрыг яаран хаасан авч үл тасалдах хэнгэрэг хагалмаар 

чанга дуу гарсан хэвээр. Харри гэдрэг ухрахдаа дэнлүүг дайраад унтраачихав. 

Түүнийг дүйнгэтэж байх хооронд хөлийн чимээ дуулдаж хэн нэгэн хүн хонгилоор 

гүйн номын сангийн хаалга руу дөхөж явлаа. Харри судрыг яаран байранд нь тавиад 

үүд руу ухасхийв. Хаалган дээр Филчтэй эгээ л мөргөлдчихсөнгүй. Филчийн өнгөгүй 

бүлтрэх шахсан нүд түүнийг нэвт харах агаад Харри гар доогуур нь шурган хонгилд 

гарлаа. Чихэнд нь судрын хашгирах дуу хангинасаар.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа Харри зогслоо. Амьсгаагаа дараад өндөр суурин дээр 

тавьсан баатрын дуулганы өмнө зогсож байгаа мэдэв. Номын сангаас хурдхан 

холдох гэсэндээ болоод чухам хаашаа гүйж яваагаагаа ч сайн анхаарсангүй. Одоо яг 

хаана байгаагаа мэдэхгүй байлаа. Эргэн тойрон тас харанхуй байсан болохоор ч 

тэгсэн байж мэдэх. Энэ хуяг дуулгатай баатартай адилхан баатар гал тогооноос 

холгүй байдгийг Харри гэнэтхэн санасан ч гал тогоо түүний бодлоор таван давхрын 

дээр байх ёстой билээ.

- Шөнийн цагаар хэн нэгэн хүн сургууль дотор тэнэж явбал над руу ирээрэй 

гэж профессор та хэлсэн шүү дээ. Нэг хүн номын сангийн хориотой хэсэгт байсан 

Харри цусаа хөөрөхийг мэдэрлээ. Түүнийг хаашаагаа мэдэхгүй удаан гүйх зуур 

Филч бас энд зэрэг иржээ. Учир нь түүний дууг Харри саяхан сонслоо. Тэгэхээр 

Филч арай дөт зам мэддэг юм байна гэж Харри амжин бодсоноо айсандаа болоод 

хөшчихөв. Филчид үг хэлж байгаа хүн бол профессор Снегг ажээ.

- Хориотой хэсэгт гэнээ? Тэр холдож чадахгүй ээ. Бид тэднийг барихдаа л 

Булангийн цаанаас Филч Снегг хоёрын гарч ирэхийг хараад Харри шаланд 

зоогдчихлоо. Мэдээж тэд түүнийг харж чадахгүй ч хонгил нарийхан болохоор 

мөргөлдөж мэднэ шүү дээ. Жанч түүнийг харагдуулахгүй ч биегүй болгож чадахгүй.

Харри аль болохоор чимээгүй ухарлаа. Филч Снегг хоёр ойртож мөргөлдөх нь 

гарцаагүй болох үед Харри ийш тийш сандран хартал зүүн талд нь хагас нээлттэй 

хаалга үзэгдэв. Цорын ганц аврал тэр байлаа. Тэрбээр амьсгалаа түгжин хаалга 

хатавч хоёрын дундуур шургахдаа хаалганд хүрэх л юм бол хаалга хяхтнаж 

баригдуулах болно гэж айсандаа босгон дээр хэсэг саатаад ямар нэг ид шидийн

хүчээр дотогш орчихлоо. Снегг Филч хоёр дэргэдүүр нь явж өнгөрөв. Хэрэв Харри 

хонгилд байсан бол яг мөргөлдөх байж дээ. Гэхдээ Харри өрөөнд орчихоод хүнд 

амьсгалан хананд наалдаж зогсоод тэдний холдон одох чимээг сонсож байв. Энэ 

удаа арай л баригдчихсангүй. Аюулд тун ойрхон байсан бөгөөд бүгд өнгөрсөн гэхэд 

154

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хэдэн хором өнгөрсний дараа Харри өрөөг эргэн тойрон харлаа. Ашиглаагүй удсан 

ангитай адилхан юм. Ханын дэргэд дээр дээрээс нь тавьсан ширээ овоорч өрөөний 

голд цаас хийх сагс хөмрөөстэй хэвтэнэ. Харин эсрэг талын хананд энэ өрөөнд 

байхааргүй зүйлийг налуулан тавьжээ. Өөр газар багтахгүй болохоор нь үүнийг энд 

тавьсан юм байлгүй дээ.

Энэ зүйл бол адар хүртэл өндөр алтан угалзаар гоёсон хүрээтэй шаланд урт хумсаа 

шигтгэсэн хоёр хөлтэй адил тулгууртай сайхан толь байлаа. Хүрээний дээд хэсэгт:

«Еиналеж еечяр огеома сеш авон оциле шавеню авыза копя» гэсэн бичиг сийлжээ.

Филч Снегг хоёрын алхах чимээ дуулдахаа больсон болохоор Харри бүрэн тайвширч 

тэр ч байтугай яльгүй түгшүүр үлдсэн ч гэлээ тэнд баймаар санагдана. Учир нь толь 

бүх зүйлийг мартуулан өөртөө татаж байлаа. Харри өөрийгөө харагдахгүй байгаа 

гэдэгт итгэхийг хүсэмжлэн толь руу аажим дөхөн очив.

Тэрбээр хашгирах дуугаа дарахын тулд амаа дарах хэрэг гарчээ. Дараагийн агшинд 

толиноос үсрэн холдлоо. Зүрх нь өвөр дээрээ байсан ном хашгирах үеийнхээс ч илүү 

цээжиндээ багтахгүй булиглах агаад учир нь тэр толинд зөвхөн өөрийгөө төдийгүй 

дэргэдээ зогсох өөр хүмүүсийг харжээ. Өөрийгөө бол ч харж болох л юм.

Гэтэл өрөө хов хоосон байдаг. Харри хүнд амьсгаадсан хэвээр толь руу алгуурхан 

Түүний өмнө айж цонхийсон Харри Поттерын дүрс үзэгдэх агаад дор хаяад арваад 

хүний дүрс үзэгдэнэ. Харри ахиад л эргэж хартал ард нь хэн ч байсангүй. Тэд бас үл 

үзэгдэгчид юм болов уу? Эсвэл энэ өрөөнд үл үзэгдэгчид байдаг тэгээд толь 

харагддаг харагддаггүй хэний ч хамаагүй дүрсийг тусгадаг нууцтай юм болов уу?

Харри ахиад л толинд харлаа. Түүний дүрсний баруун талд зогсох эмэгтэй 

инээмсэглэн гараараа даллахажээ. Харри ахиад эргэн харж гараа сунгалаа. Хэрэв тэр 

эмэгтэй үнэхээр ард нь зогсож байсан бол түүнд хүрэх л ёстой. Түүний дүрс бүр 

дэргэд нь байсан хэдий ч түүний гарт агаараас өөр юм тааралдсангүй. Тэрбээр 

толинд туссан тэр эмэгтэй болон бусад хүмүүс зөвхөн толин дотор байдаг байх нь.

Тэр эмэгтэй тун сайхан юм. Хар хүрэн үстэй нүд нь ... «Нүд нь минийхтэй адилхан 

юм» гэж бодоод Харри тэр эмэгтэйг сайтар харахаар толинд ойртлоо. Түүний нүд 

тод өнгөтэй зовхи нь мөн адил. Гэтэл тэр эмэгтэй уйлж байхыг Харри анзаарлаа. 

Инээгээд уйлаад л байх юм. Түүний дэргэд зогсох хар үстэй өндөр, туранхай эрэгтэй 

түүнийг тайтгаруулах гэсэн шиг тэвэрнэ. Эрэгтэй нүдний шилтэй бөгөөд Харрийнх 

шиг тал тал тийш арзайсан ширүүн үстэй ажээ.

Харри толинд туссан дүрсэндээ хамраа хүргэчихээр шахам ойрхон зогслоо. Тэрбээр 

бүгдийг гэнэтхэн ойлгож:

- Ээж үү? Аав уу? гэж шивнэв.

Эрэгтэй эмэгтэй хоёр түүнийг чимээгүй инээмсэглэн харна. Харри толинд байгаа 

бусад хүмүүсийн царай зүсийг удаан гэгч ажиглан харлаа. Түүний нүд шиг ногоон 

нүдтэй түүнийх шиг хамартай хүмүүс байхыг анзаарав. Нэг жижигхэн өвгөн 

Харрийнх шиг ёрдгор, урагш овойсон өвдөгтэй юм. Харри Поттер амьдралдаа анх 

155

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

удаа өрийнхөө гэр бүлийг харлаа.

Поттерынхон инээмсэглэн Харри руу гараа даллахад тэрбээр шилийг нэвтлэн тэдний 

дэргэд очих гэсэн юм шиг алгаараа даран шилэнд улам наалдан тэднийг тун ч 

анхааралтай харж байв. Түүнд уйтгар гунигтай хосолсон хөөр баяр мэт одоо хүртэл 

мэдэгдэж байгаагүй хачирхалтай сэтгэгдэл төржээ.

Тэрбээр толины дэргэд хэдэн цаг зогссоноо ч мэдсэнгүй. Толин доторх хүмүүс алга 

болчихсонгүй. Харри тэднийг харан харсаар байтал алсад чимээ гарч түүнийг ухаан 

Харри аюулд орохыг хүссэнгүй. Энд үлдэж болохгүй маргааш дахин ийшээ ирэхийн 

тулд унтлагынхаа өрөөнд эргэж очих хэрэгтэй байлаа. Тэрбээр хайнга хандах эрхгүй 

юм. Учир нь барьцаанд торгуулийн оноо бус сургуулийн амьдрал бус эцэг эхтэйгээ 

дахин дахин уулзах боломж байлаа.

- Чи намайг сэрээчихгүй дээ гэж Рон гомдолтойхон хэлэв. Тэд гол танхимд 

өглөөнийхөө цайг ууж суув. Яг үнэндээ бол Рон л юм хум идэж харин Харри шөнө 

болсон явдлынхаа тухай дөнгөж яриад дуусаж байлаа.

- Би эргэж ирнээ гэж шивнэн хэлээд толиноос хүчлэн холдож өрөөнөөс яаран гарлаа.

- Чи өнөө орой надтай хамт явж болно шүү дээ. Би чамд тэр толийг үзүүлмээр 

- Чиний аав ээжтэй уулзвал сайхан л байна гэж Рон баярлан хэллээ.

- Харин би бол танай гэр бүлийнхнийг Уизлийнхнийг хармаар байна. Чи надад 

бүх ах нараа бүх хамаатнуудаа зааж өгөөрэй.

- Чи тэднийг хэзээ ч харж болно шүү дээ. Энэ зун манайд зочил. Тэгээд л 

гүйцээ. Ингэхэд тэр толь чинь талийгаач бологсдыг л харуулдаг юм биш биз дээ? 

Фламелийн тухай юу ч олж мэдээгүй чинь харамсалтай байна. Талх аваач. Яагаад 

юм идэхгүй байгаа юм бэ? гэж Рон мөрөө хавчин хэлэв.

Харри юм идмээргүй байлаа. Тэрбээр аав ээжээ харсан өнөө орой заавал харна гэдэг 

ганцхан бодол түүнийг эзэмдэж хоол унд бусад зүйлийн тухай санах ч үгүй байв.

Хэрэв үнэнийг ярих аваас Николас Фламелийн тухай бараг мартсан байсан болохоор 

энэ тухай Роныг ярихад гайхах шахжээ. Эцэг эхтэйгээ уулзахаас өөр юу ч Харрид 

хэрэггүй байв. Фламел гэж хэн байх нь ямар хамаатай юм бэ? Гурван толгойтой 

нохой юу манаж байгааг мэдээд яах юм? Нохойн манаж байгаа зүйлийг Снегг 

хулгайлна уу, байна уу түүнд ямар хамаатай юм?

- Чи зүгээр үү? Нэг л хачин харагдаад байх чинь ... гэж Рон санаа тавин 

Энэ шөнө тольтой өрөөг олж чадах болов уу гэдгээс л Харри хамгийн их айж байв. 

Өнөөдөр хоёулаа жанчаа хуваан нөмөрсөн болохоор их л удаан явах хэрэг гарчээ. 

156

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэр хоёр Харрийн явсан замыг даган номын сангаас гараад хагас цаг орчим харанхуй 

хонгилоор хэсүүчиллээ.

- Би даарч үхэх нь ээ. Энэ тухай мартаад эргэж унтлагынхаа өрөө рүү явъя гэж

- Yгүй шүү! Өрөө ойрхон байх ёстой гэж би мэдэж байна хэмээн Харри сэтгэл 

Тэд нөгөө тал руу хөвж яваа хий үзэгдэл өндөр эмэгтэйн хажуугаар өнгөрөөд аз 

болоход өөр хэнтэй ч тааралдсангүй. Рон ахиад л хөл хөшиж ул тавгаа мэдрэхээ 

болилоо гэж гонгинож эхлэх үед Харри танил хуяг дуулгаа олж харлаа.

- Яг энд, тийм ээ энд!

Харри үүдийг нээж жанчаа шидчихээд толь руу ухасхийв.

Тэд эндээ түүнийг хүлээж байжээ. Харрийг хармагцаа царай нь баясан туяарав.

- Харав уу? гэж Харри Рон руу эргэн шивэгнэв.

- Юу ч харагдахгүй байна.

- Сайн хар л даа! Тэр аав ээж бусад хамаатнууд ...

- Би ганцхан чамайг л харж байна гэж Рон хэллээ.

- Анхааралтай хараач дээ. Наашаа ойртоод надтай зэрэгцэн зогс гэж Харри 

Харри яльгүй хөдлөж толины өмнө Рон иртэл гэр бүлийнхэн нь үзэгдэхээ болиод 

ганцхан цоохор хувцастай Роны дүрс л харагдана.

Рон толины өмнө зогсоод түүнийг гайхашран харлаа.

- Чи намайг л хар! гэж уулга алдлаа.

- Чи наанаа аав, ээж ах нараа харж байна уу? гэж Харри асуув.

- Yгүй ээ, би ганцаараа байна. Гэхдээ би өөр ... том болчихсон ч юм шиг ... Бас 

би сургуулийн тэргүүний сурагч!

- Юу гэнээ? гэж Харри гайхан асуулаа.

- Би ... миний энгэр дээр тэмдэг байна. Биллийг Хогвартсын тэргүүний сурагч 

болоход ийм тэмдэг өгсөн юм. Бас миний гарт сургуулийн цом, квиддичийн аваргын 

цом байна. Би бас шигшээ багийн ахлагч болчихжээ!

Рон тэрхүү гайхамшигт зургаас харцаа арайхийн салгаад Харрийг догдлон харлаа.

- Энэ толь ирээдүйг зөгнөн харуулдаг байх аа? гэж хэлэхдээ Рон итгэсэн 

- Тэгэх ёсгүй! Манай гэр бүлийнхэн бүгд аль эрт нас барсан. Юун ирээдүй гэж?

Жаахан цаашил даа би дахин хармаар байна ...

- Өчигдөр чи шөнөжингөө харсан шүү дээ. Жаахан хүлээ би хурдхан ... гэж Рон 

157

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чи юугаа харах юм бэ? Яахав гартаа квиддичийн аваргын цом барьсан л юм 

байгаа биз. Юу нь сонин байгаа юм? Харин би аав ээжээ хармаар байна гэж Харри 

- Битгий түлхээд бай л даа! гэж Рон унах шахан өгүүлэв.

Гэтэл хонгилд чимээ гарч тэд дуугүй боллоо. Тэд хэтэрхий чанга маргалдаж их 

чимээ гаргаснаа сая л ухаарцгаажээ.

Рон жанчыг шүүрэн авлаа. Хаалганы цаанаас нүдээ гялалзуулан ноён Норрисыг орж 

ирэх тэрхэн агшинд нөгөө хоёр маань жанчаа дөнгөж нөмөрч амжив. Рон Харри хоёр 

амьсгалаа түгжин жанчны үнэрийг муур мэдэх болов уу? гэдэг ганцхан бодолд автан 

зогслоо. Ноён Норрис эргэн явж хонгил руу гартал бүхэл бүтэн зуун өнгөрөх шиг 

- Энд аюултай юм байна. Муур Филчийн араас явсан байж магадгүй. Тэр 

бидний дууг сонсоод энд байгааг мэдсэн гэж тангараглахад ч бэлэн байна. Явцгаая 

Рон зөрүүдэлсээр байгаа Харрийг өрөөнөөс чирэн гаргав.

*** Маргааш өглөө нь цайгаа ууж ирчихээд Рон:

- Шатар тоглох уу? гэж асуув.

- Yгүй ээ гэж Харри товчхон хариуллаа.

- Тэгвэл бид цамхагаас гарч Хагридынд очиж болохгүй гэж үү?

- Yгүй дээ ... Чи явмаар байгаа бол ганцаараа яв ... гэж Харри мөрөө хавчин 

- Чиний бодож байгаа юмыг би мэдэж байна. Толины тухай л бодож байгаа.

Өнөөдөр тийшээ бүү очоорой гэж Рон ойлгосон байртай өгүүлэв.

- Мэдэхгүй ээ, гэхдээ надад муу совин төрөөд байна. Тэгээд ч чи олон удаа 

балрах шахсан шүү дээ. Филч Снегг хоёр бас ноён Норрис чамайг барина гэж бодоод 

сургууль даяар эрж байгаа. Тэд чамайг харахгүй ч чамтай мөргөлдөж

магадгүй. Чи өөрөө ч ямар нэг юм мөргөх юм уу, бүдэрвэл яах юм бэ? Тэд чамайг 

- Чи яг л Гермиона шиг ярьж байх шив гэж Харри эсэрүүцлээ.

- Би үнэнээсээ ярьж байна. Тийшээ бүү яв гэж Рон гуйна.

Гэхдээ Харри толины өмнө ахиад очих юм сан гэдэг ганцхан бодолтой байлаа. 

Түүнийг хэн ч юу ч бүр Рон хүртэл зогсоож чадахгүй.

Энэ шөнө тэрбээр нөгөө тольтой өрөөг урьдынхаасаа хурдан оллоо. Толины өмнө 

158

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хурдхан очихын тулд алхсан биш ниссэн гэж хэлж болно. Хэтэрхий их чимээ гаргаж 

байгаагаа мэдсэн ч тэр огт хайхарсангүй. Тэгээд ч замд нь хэн хүн тааралдсангүй.

Аав ээж хоёр нь түүнийг хараад ахиад л баярлан мишээж нэг өвөө нь ач хүүгээ 

хараад жаргалтайяа инээмсэглэн толгой дохиж байв. Харри толины өмнө шалан дээр 

сөхөрч суугаад наашаа маргааш нөгөөдөр түүний нөгөөдөр ... дахин дахин ирнэ гэж 

Тэгээд энэ шөнийг эндээ өнгөрүүлэхээр шийджээ. Өглөө болтол энд суухад юу ч 

саад болохгүй шүү дээ. Хэн ч юу ч.

- Харри чи ахиад л энд байна уу?

Харри дотор нь хүйт оргихыг мэдэрлээ. Тэрбээр алгуурхан гэргэж харав. Хана 

налуулж тавьсан ширээний нэгэн дээр өөр хэн ч биш Альбус Дамблдор сууж байлаа. 

Харри аав ээжээ харахсан гэж хэт яараад профессорыг азааралгүй хажуугаар нь 

- Би ... Би таныг харсангүй, ноёнтоон! гэж тэр бувтнав.

- Yл үзэгдэнэ гэдэг хүнийг харалган болгодог нь хачирхалтай гэж хэлэхдээ 

Дамблдор инээмсэглэж байхыг хараад Харрийн дотор онгойжээ. Дамблдор 

ширээнээс бууж Харрийн хажууд ирж шалан дээр зэрэгцэн суугаад:

- За яахав, чи өөрийнхөө өмнө олон зуун хүүхдийн нэгэн адил Eиналежийн 

толинд нуугдаастай хүсэл татах зүйлийг олж авсан юм байна.

- Толийг ингэж нэрлэдгийг би мэдэхгүй ээ ноёнтоон.

- Гэхдээ толинд юу харагддагийг мэддэг болоо биз дээ? гэж Дамблдор 

- Толь ... энэ толь надад манай гэр бүлийг харуулдаг юм ... гэж Харри 

- Харин чиний анд Рон өөрөө сургуулийн тэргүүний сурагчийн тэмдэгтэй 

байхыг хараа биз дээ гэж Дамблдор асуулгүй батлан өгүүллээ.

- Та яаж мэдсэн юм бэ? гэж Харри гайхашран асуулаа.

- Намайг үзэгдэхээ болиход далдын хар жанч хэрэг болдоггүй юм. Чиний 

бодлоор бол Eиналежийн толь бидэнд юу үзүүлдэг болж байна? гэж Дамблдор 

- Би чамд сэжүүр гаргаж өгөхийг бодъё. За сонсож бай. Энэ дэлхий дээр 

хамгийн аз жаргалтай хүн бол Eиналежийн толинд өөрийнхөө дүрсийг байгаагаар нь 

хардаг юм. Өөрөөр хэлбэл түүний хувьд энэ бол жирийн нэг толь.

- Чи ойлгов уу? Харри бодлогоширлоо.

159

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энэ толь бидэнд бол хүссэн болгоныг нь харуулна. Юу ч хүссэн тэр ... гэж 

үргэлжлүүлэн хэллээ.

- Гэхдээ тийм ч байж болно үгүй ч гэж болно. Энэ толь бидэнд хамгийн нууц 

хамгийн чухал хүслийг илүү ч үгүй дутуу ч үгүй үзүүлдэг юм. Гэр бүлийнхнээ 

хэзээ ч хараагүй чи өөрийгөө тойрон зогсох аав, ээж хамаатнуудаа харсан. 

Насаараа ах нарынхаа сүүдэрт дарагдсан Рональд Уизли өөрийгөө сургуулийн 

тэргүүний сурагч, квиддичийн аварга багийн ахлагч хоёр цомын эзэн өөрөөр 

хэлбэл ах нараасаа илүү болгож харсан шүү дээ. Гэхдээ толь бидэнд мэдлэг ч 

өгдөггүй үнэнийг ч өгүүлдэггүй юм. Олон хүн толины өмнө байхдаа үзсэн зүйлээ 

хараад баярласандаа эсвэл толины зөгнөсөн юм биелэх болов уу, энэ ирээдүй 

баталгаатай байх болов уу гэсээр байгаад ухаан мэдрэлээ алдан амьдралаа үрэх явдал 

Дамблдор түүнийг хэлсэн үгээ тогтоож аваг гэж бодсон бололтой хэсэг зуур 

- Маргааш толийг өөр байранд аваачина. Түүнийг дахин бүү эрээрэй гэж гуйж 

байна. Гэхдээ чи тольтой дахин тааралдвал яахаа мэднэ шүү дээ. Одоо хэлэх зүйлийг 

маань тогтоож авах юм бол бүр сайн. Амьдралынхаа тухай өнөөдрийнхөө тухай 

мартаад зүүд зөн, мөрөөдөл хүслээр зууралдаж болохгүй. Харин одоо энэ 

гайхамшигтай жанчаа өмсөөд унтлагынхаа өрөө рүү явах юм биш үү?

Харри шалан дээрээс бослоо.

- Ноёнтоон ... Профессор Дамблдор оо, би нэг асууж болох уу? гэж эргэлзэнгүй 

- Чи асуучихсан шиг санагдах юм. За яахав нэг асуулт юм бол асуухаас даа гэж

Дамблдор инээмсэглэн хэллээ.

- Та толинд харахдаа юу үздэг вэ? гэж Харри амьсгал даран шуудхан асуулаа.

- Би юу? би өөрийгөө гартаа зузаан хос ноосон оймс барьсан байгаагаар хардаг 

Харри учрыг ойлголгүй түүнийг харлаа.

- Хүнд хэтэрхий олон оймс байх хэрэггүй л дээ. Ахин нэг шинэ жил өнгөрөхөд 

би нэг ч хос оймс бэлгэнд авсангүй. Хүмүүс яагаад ч юм надад ном л бэлэглэдэг гэж 

Дамблдор тайлбарлав.

Харри унтлагынхаа өрөөнд очсон хойноо Дамблдор өөртэй нь илэн далангүй 

байгаагүй гэж бодлоо. Гэхдээ нөгөө талаасаа энэ бол хувийн асуудал юм даа гэж 

дэрэн дээрээ унтах Скабберсыг зайлуулах зуураа боджээ.

160

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 13: НИКОЛАС ФЛАМЕЛ

Дамблдор цаашдаа Eиналежийн толийг эрэх хэрэггүй гэж Харрид итгүүлж чадсан 

болохоор профессортой ярилцсаныхаа маргааш далдын хар жанчаа чемодандаа 

Толинд харсан зүйлээ Харри мөн л ийн мартахсан гэж хүсэвч болохгүй ажээ. Элдэв 

муухай юм зүүдэлдэг боллоо. Шөнө болгон түүнд эцэг эх хоёр нь ногоон гэрэл 

гялсхийхэд алга болж сэтгэлд хүйтэн муухай инээд бууна.

- Толь чамайг солиоруулж магадгүй гэж Дамблдор хэлдэг зөв байжээ хэмээн 

зүүдээ ярьсны дараа Рон хүү Харрид хэлжээ.

Гермиона дараагийн улирал эхлэхээс нэг хоногийн өмнө ирэхэд Харри Рон хоёр бүх 

зүйлээ түүнд ярьсан юм. Тэд чинь андууд болохоороо охин элдэв юмыг тал талаас нь 

хардаг болжээ. Тэрбээр Харрийн гурван шөнө дараалан сургууль дотуур тэнэсэн 

(«Хэрэв чамайг Филч барьчихсан бол яанаа!» гэж байнга үглэж байв) гэдгээс айх, 

Николас Фламелын тухай юу ч олж мэдээгүй гэдэгт гомдох хоёрын хооронд тарчилж 

Тэд номын сангийн номуудаас Фламелын нэрийг олох найдвар бараг тасарчээ. Энэ 

нэрийг хэзээ нэгэн цагт сонссон гэдэгтээ Харри урьдын адил эргэлзэхгүй хэвээр 

байлаа. Улирал эхлэхэд тэд ахиад л хичээлийн завсарлагаанаар номын сан руу очиж 

болох авч Гермиона бүх чөлөөт цагийг гэрийн даалгавар хийх хичээлээс гадуур ном 

уншихад зориулдаг байсны дээр Харри квиддичийн тэмцээнд ахин бэлтгэх болсон 

учраас бараг завгүй болжээ.

Вуд тамирчдаа боломжоо шавхан бэлтгэл хийхийг шаардана. Тэрбээр бэлтгэлийн 

үргэлжлэх хугацаа, давтамжийг нэмэгдүүлж цасны оронд орох болсон үргэлжилсэн 

бороо ч түүний сэтгэлийн хөөрлийг дарж чадахгүй байв. Вудыг жинхэнэ улайрчээ 

хэмээн ихэр хоёр Уизли шүүмжлэх авч Харри ахмадынхаа талд байлаа. Пуффендуйн 

шигшээ багтай тоглох сүүлчийн тэмцээнд хожих аваас оноогоороо Слизеринээс илүү 

гарна гэж тэр мэдэж байлаа.

Ингэвэл сүүлийн долоон жилд анх удаа ялах юм шүү дээ.

Харри зөвхөн хожих гэсэндээ ч Вудыг дэмжсэнгүй ядартлаа бэлтгэл хийсний дараа 

элдэв зүүд зүүдлэхгүй сайхан унтдаг байсан юм.

Ширүүн бороо орж цэнгэлдэх хүрээлэн шавар шалбааг болсон нэг өдөр ээлжит 

бэлтгэлээ хийж байх үед Вуд багийнхандаа тааруухан мэдээ дуулгажээ. Тэрбээр 

тамирчдаа сэтгэл санаагаар унагахгүй гэсэндээ хэлээгүй өдий хүрсэн байж магадгүй 

ч тэр удаа агаарт хөөрмөгцөө бие бие рүүгээ бөмбөг шидэж шүүрнээсээ унах гэж 

байгаа мэт аашлах Уизлийн хоёр ихэрт ихэд уурлажээ.

- Та нар тэнэглэхээ боль! Наадах тэнэг явдлаас чинь болоод бид тэмцээнд 

хожигдож магадгүй шүү. Тэмцээнийг Снегг шүүх болохоор манайхыг торгох ямар ч 

шалтгаан олж чадна гэдгийг та нар мэдвэл таарна!

Энэ үгийг сонсоод Жорж Уизли үнэхээр шүүрнээсээ уначихлаа.

161

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Снегг шүүнэ гэнээ? Түүнийг тэмцээн шүүж байсныг огт санахгүй юм гэж 

тэрбээр аманд орсон шороогоо нулимсаар босох зуураа бувтнаж байв. Тэгээд:

- Түүнийг шударга шүүнэ гэж бодохын ч хэрэггүй. Бид хожсон тохиолдолд 

түүний дэмждэг багийг гүйцэж түрүүлэх болно гэдгийг мэдэж байгаа шүү дээ гэж 

Бусад тоглогчид ч Жоржын хажууд бууж ирээд бас л дургүйцэж байв.

- Би одоо яах вэ дээ? Харин Снегг биднийг өөнтөглөх өчүүхэн ч шалтгаан 

гаргахгүйгээр тоглох ёстой гэж Вуд гараа алдлан хэллээ.

Харри дуугүйхэн толгой дохив. Жорж болон бусад хүүхдүүдийн зөв байсан ч 

квиддич тоглох үед Снеггийн ойролцоо очихгүй байх өөр шалтгаан Харрид байлаа.

Бэлтгэлийн дараа тамирчид дэмий юм ярихаар хувцас солих өрөөнд саатдаг хэдий ч 

Харри шууд л Гриффиндорын амралтын өрөө рүү явж шатар тоглож байгаа 

Гермиона Рон хоёртой уулзав. Гермиона бүх зүйлийг бусдаас сайн мэддэг байсан ч 

шатарт бол хааяа хожигдох нь бий. Ингэвэл түүнд тун ашигтай гэдэг дээр Харри Рон 

- Хүлээгээч намайг битгий будлиулчих. Би сайн бодохгүй бол ... гэж Харрийг 

хажуудаа суухыг хараад Рон хэллээ.

Рон Харрийг ажиглан харав.

- Юу болоо вэ? Нэг л хачин байх чинь гэж Рон сониучирхлаа.

Харри хэнд ч сонсдохооргүй намуухан дуугаар квиддичийн тэмцээнийг шүүх болсон

Снеггийн гэнэтийн бөгөөд санаатай хүслийн тухай тэдэнд ярьжээ.

- Чи тоглож болохгүй гэж Гермиона шууд хориглов.

- Өвдсөн гээд л хэлчих гэж Рон нэмэрлэнэ.

- Хөлөө хугалчихсан дүр үзүүл гэж Гермиона тодрууллаа.

- Эсвэл хөлөө үнэхээр хугалчих гэж Рон хэлэв.

- Болохгүй ээ. Манайд нөөц баригч байхгүй. Би л талбайд гарахгүй бол баг 

маань бүхэлдээ гарахгүй шүү дээ гэж Харри үнэнээ хэллээ.

Энэ агшинд Невилл өрөөнд өнхрөн орж ирлээ. Бүр яг өнхрөөд орж ирсэн юм шүү. 

Бүдүүн Ледийн ард байдаг нүхээр яаж гарсан нь хачирхалтай. Учир нь Невиллд 

хараал хийчихсэн юм шиг хоёр хөл нь солбин наалдчихжээ. Тэгэхээр Гриффиндор 

шилтгээн хүртэл замын турш дэвхцэж явсан хэрэг.

Бүгд зэрэг инээлдэхэд Гермиона л Невилл рүү харайн очоод хараалыг зайлуулах 

шившлэг уншлаа. Тэгтэл Невиллийн хөл хоёр тийшээ салжээ.

- Юу болсон бэ? гэж Гермиона асуугаад түүнийг хөтлөн Харри Рон хоёр луу 

- Малфой л байхгүй юу? Би номын сангийн дэргэд түүнтэй тааралдсан юм.

162

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэрбээр туршлага хийчих хүн эрж яваа гэж байсанхэмээнНевилл 

чичирхийлсэн дуугаар хэлэв.

- Профессор МакГонагалл руу хурдхан оч! Болсон бүх явдлыг ярь! гэж

Гермиона түүнийг түлхлээ. Невилл толгой сэгсрээд:

- Миний учруулсан түвэг багадаагүй ээ гэв.

- Гэхдээ чи ингэх ёстой шүү, Невилл! Тэрбээр бусдыг цаг ямагт шаварт 

хутгахыг хүсдэг байхад чи болохоор өөрөө л шаварт хэвтээд ажлыг нь хөнгөвчлөх 

юм! гэж Рон дургүйцэв.

- Намайг Гриффиндорын сурагч байж тэнцэхүйц зоригтой бус гэдгийг надад 

тайлбарлах ч хэрэггүй. Малфой үүнийг нэгэнт нотолчихлоо шүү дээ гэж Невилл 

Харри халаасандаа гараа хийгээд шинэ жилээр Гермионы явуулсан шоколадан

«мэлхий»-ний сүүлчийнхийг гаргаж ирэв. Тэрбээр хариугүй уйлчих гэж байгаа

Невиллд «мэлхий»-гээ сарвайлаа.

- Чи арван Малфойтой тэнцэхээр үнэтэй. Бас Гриффиндорт байх гавъяатай.

Чамд шидэт бүрх манай тэнхимийг сонгож өгсөн шүү дээ. Тэгтэл Малфой хаана 

Слизерин гэдэг үмхий нүхэнд гэж Харри хэллээ. Невилл муухан инээмсэглээд 

- Баярлалаа, Харри. Би явж унтдаг юм бил үү дээ ... Май энэ зураг. Чи 

цуглуулдаг биз дээ? гэж Невилл талархан хэллээ.

Невиллийг харцаараа үзэх зуураа Харри гартаа барьсан зургаа хараад:

- Ахиад л Дамблдор. Энэ хүн л миний хамгийн анхны зураг дээр ... гэж хэллээ. 

Харри гэнэтхэн учиргүй догдлов. Тэрбээр зургаас харцаа салгаж чадахгүй байгаа мэт

ажигласан хэвээр Рон Гермиона хоёрт үзүүлээд:

- Би түүнийг оллоо! Би Фламелийг оллоо. Би энэ нэрийг харсан гэж та нарт 

хэлсэн шүү ээ. Энэ бол наашаа ирэх үед галт тэргэнд болсон явдал.

- Алив сонсоцгоо! «... Профессор Дамблдор 1945 онд хар шидтэн 

Гриндевальдыг ялсан, лууны цус хэрэглэх 12 арга нээсэн, Николас Фламелтай хамт 

алхимийн талаар хийсэн бүтээлүүдээрээ алдартай ...» гэж уншлаа.

Гермиона үсрэн босов. Тэрбээр хамгийн анхныхаа гэрийн даалгаварыг хийгээд

«онц» дүн авснаа сонссоноос хойш ингэж догдлоогүй юм.

- Эндээ хүлээгээрэй! гэж хэлээд охидын унтлагын өрөө рүү явдаг шатны зүг 

Харри Рон хоёр гайхан бие биеэ харж байтал Гермиона гартаа эртний хүнд судар 

барьсаар ширээ рүү гүйн иржээ.

163

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би түүнийг эндээс хайна гэж хэзээ ч санасангүй шүү! Уул нь би үүнийг хэдэн 

долоо хоногийн өмнө сурах бичгээс хөндийрч хялбар ном унших санаатай номын 

сангаас зориуд авсан юм л даа гэж догдлонгуй хэллээ.

- Хялбар гэнээ? хэмээн Рон асуув.

Гермиона хариу хэлэхийн оронд дуугүй байхыг зөвлөөд амандаа нэг юм үглэн эрсэн 

зүйлээ олтлоо хуудсыг шамдан эргүүлж байлаа.

- Би мэдсэн юм аа! Яг мэдсэн юм! гэж эрсэн зүйлээ олоод уулга алдлаа.

- Одоо бид ярих юмтай болох шив? гэж Рон яаран сониучирхав. Гермиона 

түүний хэлснийг сонсоогүй дүр үзүүлнэ.

- Николас Фламел. Николас Фламел бол гүн ухааны чулууг бүтээсэн цорын ганц 

нэрт зохион бүтээгч! гэж жүжигт тоглож буй жүжигчин лугаа хэллээ.

Харри Рон хоёр түүний хэлснийг дагуулаад тийм ч их догдолсонгүй.

- Юу бүтээсэн гэнээ? хэмээн нэгэн зэрэг асууцгаав.

- Энэ ч арай дэнднээ. Та нар чинь уншдаггүй юм уу? Тэгвэл ядахдаа энэ 

хэсгийг унш даа ... гээд тэдэнд номоо өглөө.

«Эртний алхимийн шинжлэх ухаан гайхамшигтай хүч чадал бүхий домогт бодис 

болох Гүн ухааны чулууг бүтээхийг зорьж байв. Домгоор бол энэ чулуу ямар ч 

төмөрлөгийг шижир алт болгоно. Түүний тусламжтайгаар мөн үхэшгүй мөнхийн 

насан хутаг олдог мөнхийн ус бэлтгэн хүнийг мөнхрүүлж болно.

Олон зууны турш Гүн ухааны чулууг бүтээчихсэн гэдэг цуу яриа гарсан авч одоо 

байгаа цорын ганц чулууг нэрт алхимич, дуурийг шүтэн бишрэгч ноён Николас 

Фламел бүтээсэн юм. Өнгөрсөн жил зургаан зуун жаран таван насныхаа ойг 

тэмдэглэсэн ноён Фламел өөрийн эхнэр Фернеллагийн (зургаан зуун тавин найман 

настай) хамт Девонд нам гүм тусгаарлагдмал байдалтай амьдарч байна».

- Ойлгов уу? Нохой Фламелийн бүтээсэн Гүн ухааны чулууг манадаг байх 

ёстой! Дамблдор тэр хоёр анд найз бас чулууг олохоор хөөцөлдөж буй хүнийг 

Фламел мэддэг байсан болохоороо түүнийг хадгалаач гэж гуйсэн гэдэгт эргэлзэхгүй 

байна. Тэгээд чулууг «Гринготтс»-оос авчрахыг хүсчээ! гэж Гермиона тэр хоёрыг 

уншиж дууссаны дараа хэллээ.

- Бүх юмыг алт болгон хувиргадаг чулуу чамайг хэзээ ч үхүүлэхгүй нь байна!

Снегг түүнийг хулгайлах гээд байгааг гайхах юм алга. Хэн ч гэсэн ийм 

чулуутай байхыг хүснэ шүү дээ гэж Харри уулга алдав.

«Орчин үеийн ид шидийн ухааны шинэ чиглэл» номонд Фламелийн нэр байхгүйд ч 

гайхах юм алга. Зургаан зуун жаран тавтай хүнийг орчин үеийн гэхгүй нь мэдээж 

Маргааш өглөө нь хар урлагаас хамгаалах хичээл дээр хувилгаан чононд хазуулбал 

эмчлэх янз бүрийн арга бичин авч байхдаа Харри Рон хоёр гүн ухааны чулуу гарт нь 

орвол чухам юу хийх тухайгаа ярьж байлаа. Харри Роныг квиддичийн дээд 

164

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

зэрэглэлийн баг бүрдүүлэх байсан даа гэж хэлэх үед л Харри одоо болох тэмцээн 

Снеггийн тухай санасан аж.

- Би заавал тоглоно. Намайг талбайд гарахгүй бол Снеггээс айжээ гэж бүгд 

бодох болно. Би бүгдээрэнд нь үзүүлээд өгнөө. Хэрэв би хожих юм бол тэд инээх 

биш уйлах байлгүй гэж хичээлийн дараа Рон Гермиона хоёртой ангиасаа хамт 

гарахдаа Харри хатуу хэлжээ.

- Тэгэлгүй яахав. Талбай дээрээс чиний ясыг цуглуулах хэрэг гарахгүй бол шүү 

гэж Харрийн төлөө маш их санаа зовсон Гермиона уруу царайлан өгүүлэв.

Гэхдээ хэдийгээр зоригтой үг хэлсэн ч тэмцээн ойртох тутам Харрийн сэтгэл улам их 

зовсоор. Багийн бусад тоглогчид ч төдийлөн тайван байсангүй. Сүүлийн долоон 

жилийн турш хожоогүй болохоор сургуулийн аваргаар Слизериныг гүйцэж түрүүлнэ 

гэдэг бодол бүгдийн сэтгэлийг бүлээцүүлнэ. Гэхдээ Снегг шиг чигээрээ шүүгчтэй 

байхад хожино гэж бодоход тун ч бэрх.

Харри үнэхээр тэгж бодсон уу эсвэл тэгж санагдсан уу хаашаа ч явсан Снеггтэй 

тааралдаад байх шиг. Заримдаа бүр Снегг намайг мөрдөөд байгаа юм биш биз? 

хэмээн хардан түүнийг барихсан эсвэл ямар нэг таагүй зүйл хийхсэн гэж бодно. 

Yгүйдээ л гэхэд Снеггийн хичээл өдөр тутмын шаналгаа болж гүйцжээ. Снегг юм л 

бол Харрийг буруутган тун ч жигшмээр байдалтай харагддаг байв. Тэднийг Гүн 

ухааны чулууны тухай мэддэг гэдгийг ямар нэг байдлаар тааварлачихсан юм биш 

байгаа? Заримдаа тийм юм байж болохгүй ч гэлээ Снегг бусдын бодсоныг мэдчихдэг 

юм шиг таагүй сэтгэгдэл Харрид төрдөг байв.

Рон Гермиона хоёр Харрийг хувцас солих өрөө хүртэл үзэж өгөөд амжилт хүсэн 

цааш явахад тэмцээний дараа тэд түүнийг амьд харахгүй гэж бодсон байх даа гэдэгт 

Харри эргэлзэхгүй байв. Yнэнийг хэлэхэд бүх юм тийм ч их найдлага 

төрүүлэхээргүй байсан юм. Харри биеийн тамирын хувцасаа өмсөж байхдаа 

тамирчиддаа тэмцээний талаар зөвлөгөө өгч буй Вудын үгийг огт сонссонгүй.

Харрийг хувцсаа солих зуур Рон, Гермиона хоёр сул суудал олоод Невиллтэй 

зэрэгцэн суулаа. Невилл тэднийг яагаад баргар царайлсан яагаад тэмцээн үзэхдээ 

шидэт саваагаа авчирсныг огт ойлгохгүй байжээ.

Тэднийг нууцаар «хөлгүй болгох» дасгал өдөр бүр хийж байсныг Харри ер мэдээгүй 

билээ. Невиллд Малфойн хийсэн нөгөө хараал шүү дээ. Гермиона Невиллээс 

хараалыг зайлуулсан тэр өдөр л энэ сайхан санаа тэр хоёрын толгойд орж хэрэв 

Снегг Харрид яльгүй ч атугай муу юм хийхээр завдах аваас хараал хийхэд бэлэн 

- «Локомтор Мортис» гэж хэлэхээ мартаж болохгүй шүү хэмээн Роныг 

саваагаа ханцуйндаа нуух зуур Гермиона шивнэлээ.

- Би мэдэж байнаа. Битгий давшлаад бай! гэж Рон дургүйцнэ. Тэр үед хувцасны 

өрөөнд Вуд Харрийг хажуу тийш аваачаад:

165

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Чамайг албадмааргүй байгаа ч гэлээ өнөөдөр снитчийг аль болохоор эрт 

барих хэрэгтэй байна. Снеггийг мугуйдлахаас өмнө тэмцээнийг дуусгах хэрэгтэй 

- Сургууль даяараа цугларчээ? Тэр ч байтугай ... Хэрэв Дамблдор өөрөө

тэмцээнд морилон ирээгүй бол намайг хараал идэг гэж Фред Уизли үүдээр шагайн 

Харрийн зүрх цээжин дотроо булиглан тонгочино.

- Дамблдор гэнээ? хэмээн асуугаад үнэн мөнийг өөрийн биеэр лавлахаар үүд 

рүү явлаа. Фред тоглоогүй ажээ. Олон хүний дундаас ялгарах мөнгөн сахлыг Харри 

Харри эгээтэй л байдаг чадлаараа инээчихсэнгүй. Одоо бол ямар ч шүүргүйгээр 

нисчихмээр хөнгөн болсон санагдана. Тэрбээр аюулгүй болжээ. Дамблдорыг байхад 

Снегг түүнд муу юм хийж чадахгүй шүү дээ.

Чухамхүү үүнээс болоод л багуудыг талбайд гарах үед Снегг их гомдсон мэт 

харагдсан юм байлгүй дээ. Тэр ч байтугай үзэгчдийн суудалд байгаа Рон хүртэл 

Снеггийг хэвийн бус байхыг ажигласан байна.

- Түүнийг ийм ууртай байхыг хэзээ ч харсангүй. Хараач тэд тоглож эхлэлээ.

Хөөе! гэж Рон Гермионад хандан шивнэлээ.

Тэгтэл хэн нэгэн хүн Роны араас шилэн хүзүүнд нь цохичихов. Мэдээж Малфой л 

- Өө, Уизли минь уучлаарай би чамайг харсангүй.

Малфойн царайд даажинтай инээд тодрох агаад түүний хажууд зогсох Гойл Крэбб 

хоёр ч бас инээд алдав.

- Поттер энэ удаа шүүрэн дээрээ хэр удаан тэсэх бол? Надтай мөрийцөх хүн 

байна уу? Мөрий тавих юмгүй ч гэсэн Уизли чи ... хэмээн Малфой чангаар асуулаа. 

Тэр гурвыг сайн сонсож байгаа гэдгийг мэдсээр атал тэр шүү дээ.

Рон хариу хэлсэнгүй талбай руу анхааралтай харна. Жорж Уизли блажерыг 

шүүгчийн зүг цохисон гэдэг шалтгаанаар Снегг Гриффиндорын багийг саяхан 

торгочихлоо. Хуруугаа салаавчлан гараа өвдөг дээрээ тавин суух Гермиона бөмбөгөө 

хайн ийш тийш харсаар тоглогчдын дэргэдүүр эргэлдэн нисэх Харригаас хараагаа 

- Гриффиндорын шигшээд ямар шалгуур сонгож авдгийг би мэдлээ гэж 

Гриффиндор багийг ямар ч шалтгаангүйгээр Снегг дахин торгосны дараахан 

Малфой чангаар зарласнаа:

- Өрөвдсөндөө л тэгдэг юм байна. Поттерыг аваад үзье л дээ. Тэр чинь өнчин.

Уизлийн ихрүүдийг аваад үзье. Тэд чинь ядуу хоосон гуйлагчингууд. Харин 

Долгопупс чамайг авдаггүй нь л хачин юм. Чи чинь тархигүй шүү дээ гэж сайрхлаа.

Невилл байдгаараа улайсан ч Малфой руу эргэж харах тэнхээтэй байлаа.

166

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Би чам шиг аравтай тэнцэнэ мэдэв үү? гэж Невилл түгдчин хэллээ.

Малфой, Крэбб, Гойл гурав инээд алдав. Невилл Роныг итгэлгүйхэн харахад цаадах 

нь мэдсэн авч талбай дээр болж буй тэмцээнээс нүд салгаж чадахгүй байлаа.

- Невилл түүнтэй учраа ололц гэж тэр шивнэв.

- Долгопупсаа чиний тархи алт байлаа ч чи Уизлийнхаас ядуу байхсан даа. Энэ 

бол нэг үзүүлэлт гэж Малфой даажигнана.

Харрийн төлөө санаа зовж байсан Роны сэтгэл санаа эцсээ хүртэл хөвчирчээ.

- Би чамд санууллаа шүү Малфой. Ахиад нэг л үг хэлэх юм бол ... хэмээн Рон 

талбайгаас түр зуур хараагаа салгаад эргэн харж хэллээ.

- Рон! Харрийг хараач! ... гэж Гермиона гэнэтхэн дуу алдав.

Харри уран сайхнаар нисэж доош тэмүүлэхэд үзэгчид баясан алга ташиж, хашгирч 

орилж байлаа. Гермиона юу болсныг ойлголгүй суудлаасаа үсрэн босоход Харри 

газар луу сум шиг дүүлж байв.

- Уизли чиний аз болоход Поттер газар дээр байгаа бутархай мөнгө олж харжээ!

хэмээн Малфой үгээ сунжруулан хэллээ.

Рон тэсвэр алджээ. Юу болсныг Малфой ойлгож амжаагүй байтал Рон дээр нь гарч 

суугаад түүнийг газарт шахаж байв. Невилл хэсэг зуур эргэлзсэнээ шууд л түүнд 

туслахаар ухасхийлээ!

- Алив, Харри! гэж Гермиона орилов. Тэрбээр Харри хурдаа аван шууд 

Снеггийг чиглэн нисэхийг хараад өөрөө шүүрээ залж яваа юм байна гэж ойлгон 

сэтгэлийн дарамт нь хөөр баяраар солигджээ. Тэрбээр ард нь ширүүн

тулаан болж байгааг ч анзаарсангүй. Тэр үед ард нь таван хүүхэд өнхөрч зангидсан 

нударга цухалзаж цохих хашгирах чимээ гарч байлаа.

Харрийн талбайд нэг алтан юм толгойны нь хажуугаар исгэрэн өнгөрөхийг ажиглаж 

амжсан Снегг шүүрээ эргүүлэх зуур Харри агшин зуур дэргэдүүр нь нисэн одоод 

снитч атгасан гараа ялагчийн дүрээр өргөлөө.

Yзэгчид хашгиралдан алга ташицгаана. Тэд тоглоомын эхэнд снитч барихыг хэзээ ч 

хараагүй юм. Харри Поттер дээд амжилт тогтоосон юм шиг байнаа.

- Рон! Хөөе Рон! Чи хаана байна? Тэмцээн дууссан шүү! Харри хожчихлоо!

Бид хожлоо! Гриффиндор тэргүүн байр эзэллээ хэмээн Гермиона хөөр баяртай 

хашгиран сандал дээрээ цовхочсоноо өмнө суугаа Парвати Патилийг тэврэн авахаар 

Харри доошлон үсрэн буув. Тэрбээр болсон явдалд итгэж чадахгүй байлаа. Бүх юм 

сайхан болж тэмцээн таван хором ч үргэлжлэлгүй дуусчих нь тэр. Харри 

хүүхдүүдийн хашгиралдахыг сонсоод эргэж харлаа. Гриффиндор багийн хөгжөөн 

дэмжигчид талбай руу гүйн гарцгаагаад ойролцоо буусан Снеггийг олж харлаа. 

Түүний нүүр царай цонхийж хөмхийгөө зуужээ.

167

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Мөрөн дээр нь нэг хүн гараа тавихыг Харри мэдээд эргэж хартал Дамблдор 

инээмсэглэн зогсож байлаа.

- Сайхан тоглолоо. Толиноос болоод санаагаар унаагүйд чинь баярлаж байна ...

Амьдарч, амьдралд баясаж байгаа чинь сайн хэрэг ... Сайн байна ... гэж

Дамблдор зөвхөн Харрид дуулдахаар аяархан хэлэв. Снегг уурсан газар луу нулимж 

Хэсэг хугацааны дараа Харри ганцаараа өөрийнхөө «Нисдэг лус-2000»-гаа шүүр 

хадгалах байранд аваачихаар хувцасны өрөөнөөс гарлаа. Амьдралдаа хэзээ ч ийм 

баяр хөөртэй байж үзээгүй мэт санагдана. Өнөөдөр тэрбээр бахархаж болохуйц үйл 

бүтээсний дээр хэн ч одоо Харри Поттер бол ердөө л алдар хүнд төдий юм гэж 

Yдийн агаар хэзээ ч ийм анхилуун байсангүй. Харри нэгэн азтай агшинд бүрэлдсэн 

сүүлийн үеийн үйл явдлуудыг эргэцүүлэн бодсоор норсон ногоон дээгүүр явж байв. 

Тэрбээр бүх хүүхдүүд баяр хүргэхээр хэрхэн зүтгэж байсныг олон арван гар хэрхэн 

түүнийг агаарт шидэж байсныг, хол зогсох Гермиона хэрхэн баярлан дэвхцэж 

байсныг яагаад ч юм хамраас нь цус гарчихсан Рон яаж гараараа даллаж байсныг 

Харри толгод дээр байдаг шүүр хадгалах байранд хүрч очлоо. Түүнд яарах хэрэг 

байгаагүй болохоор ийш тийш харж зогссоноо шингэх нарны туанд цонх нь улайран 

үзэгдэх шилтгээнийг ажиглав.

Харри тэмцээний тухай эргэн бодлоо. Ингээд л Гриффиндорын шигшээ аварга 

шалгаруулах тэмцээнд бүхнээс түрүүлдэг байжээ. Тэрбээр хийх л ёстой юмаа хийж 

нөгөө Снеггэд үзүүлж өгсөн дөө ...

Харийн Снеггийн тухайд бол ч ...

Шилтгээнээс нэгэн хар дүрс хурдхан гарч ирэхүй нүүрээ юүдэнгээр халхалсан ажээ. 

Бусдад танигдахгүйг ихэд хичээсэн тэрбээр хориотой ойн зүг хурдхан явлаа. 

Квиддичийн тухай саяхны ялалтын тухай бодол Харрийн толгойноос хийсэн оджээ. 

Харри энэхүү доголсоор яваа хүнийг танилаа. Энэ бол Снегг бөгөөд сургуулийн 

хүүхдүүдийг гол танхимд оройн хоолоо идэж байх энэхэн үест ямар нэгэн зорилго 

өвөрлөн нууцаар ой руу явж байгаа аж ...

Харри ганцхан үсэрч шүүрээ унаад тэнгэрт хөөрлөө. Шилтгээний дэргэдүүр 

чимээгүйхэн элин халин явахдаа Снеггийг ойн цоорхойгоор гүйн өнгөрөөд модон 

дунд алга болохыг хараад араас нь дагав.

Ой шугуй өтгөн байсан болохоор Снегг чухам хаашаа явсныг Харри харж чадсангүй. 

Тэгээд алгуурхан доошилж моддын оройг арай л шүргэчихэлгүй тойрон эргэж 

байснаа гэнэтхэн хүн ярилцахыг сонсчээ. Харри чимээ гарсан зүг рүү нисэн очоод 

эвэр модны оройд чимээгүйхэн буулаа.

Тэрбээр шүүрээ гартаа чанга атган бүдүүн мөчир дээр болгоомжтойхон суугаад

168

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Снеггийг олоод харчих санаатай доош ширтлээ. Тэгснээ түүнийг олоод харчихжээ.

Снегг түүний чанх дор харанхуй газар зогсох агаад ганцаараа байсангүй. Түүнтэй 

хамт профессор Квирелл байв. Харри өөрөө Квиреллийн нүүр царайг хараагүй ч 

ердийнхөөсөө илүү их ээрч байхыг сонслоо. Тэгэхээр сэтгэл нь их хямарсан хэрэг. 

Харри амьсгал даран чих тавилаа.

- ... М-м-мэдэхгүй юм даа, я-я-яагаад чухам энд уулзах гэсэн юм бэ С-С- 

- Өө, би зүгээр л энэ бол цэвэр амин хувийн яриа гэж бодсон юм л даа. Биднээс 

өөр хэн ч гүн ухааны чулууны талаар мэдэх ёсгүй шүү дээ. Yгүйдээ л 

сурагчид бидний яриаг сонсох хэрэг байхгүй гэж Снегг хүйтэн дуугаар хэллээ.

Харри улам тонгойв. Квиреллийн юу гэж байгааг огт мэдэж чадсангүй. Тэгтэл 

түүний яриаг Снегг дахин таслав.

- Хагридын өсгөсөн гурван толгойтой араатны дэргэдүүр яаж өнгөрөх учиртайг 

та мэдчихсэн биз дээ?

- Г-г-гэхдээ С-С-Северус минь...

- Танд над шиг дайсан огт хэрэггүй гэж Снегг заналхийлсэн байртай хэлээд 

ээрэн байгаа профессор луу алхлаа.

- Би ... Би таны юун тухай яриад байгааг ойлгосонгүй ...

- Миний юу гээд байгааг та сайн мэднэ шүү дээ гэхдээ Снеггийн дуу тавласан 

Гэнэтхэн нэг ууль ойрхон гууглахад санамсаргүй байсан Харри мөчир дээрээс 

эгээтэй л уначихсангүй. Тэрбээр ойчихгүйг хичээн байдаг чадлаараа мөчрөөс 

зууралдан тэнцвэрээ олж авах үедээ тэдний яриаг сонсож амжилгүй өнгөрөөчихжээ. 

Снегг яриагаа үргэлжлүүлсээр дуусгаж байгаа бололтой.

- ... таны илбэ жилбэ ингээд болно. Би хүлээж байя.

- Г-гэхдээ би... хэмээн Квирелл эсэргүүцнэ.

- Маш сайн байна. Ойрмогхон бид дахиад уулзалднаа. Та аль талд байхаа 

сайтар бодож шийдсэн байгаарай гэж Снегг түүний яриаг таслан өгүүлэв.

Снегг жанчаа нөмрөн толгойдоо юүдэн углаад явлаа. Бараг харанхуй болсон ч Харри 

ойн цоорхойд зогсох Квиреллийг сайн харж байв. Профессор маш их айсан 

- Харри чи хааччихав аа? хэмээн шилтгээний үүдний дэргэд Ронтой хамт 

түүнийг хүлээн зогссон Гермиона асуулаа.

- Ялалт! Чи хожлоо, бид хожлоо! Би Малфойн хоёр нүдийг таглачихсан.

Невилл ганцаараа Крэбб Гойл хоёртой үзэлцсэн гээд бодоод үзэхгүй юу?! Яахав 

одоохондоо тэр эмнэлэгт байгаа ч зүгээр гэж хатагтай Помфри хэлсэн. Өөрөө 

169

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

болохоор Малфой болон түүний найзуудад дахин үзүүлж өгнө гээд байгаа. 

Манайхан баяраа эхлэхээр цамхагт чамайг хүлээж байгаа шүү. Фред Жорж хоёр гал 

зуух руу нууцаар орж хэдэн бялуу бас зөндөө их идэх юм авчирсан гэж Рон 

баярласандаа Харрийн ууц нурууг алгадан өгүүлэв.

- Энэ тухай март. Одоо хоосон өрөө олж аваад та нарт жаал зугаа юм ярих 

хэрэгтэй байна ... хэмээн Харри бараг чимээгүй шахам шивнэн хэллээ.

Тэгээд нэгэн өрөөнд очиж Пивзийг байхгүй гэдгийг магадласныхаа дараа хаалгыг 

сайтар хааж аваад ярьж гарлаа.

- Гүн ухааны чулууны тухай яригдаад байна гэж бодсон маань алдаагүй 

бололтой. Одоо Снегг чулуу авахаар Квиреллийг туслалцуулахаар ятгаж байна. Тэр 

түүнийг Пушокын хажуугаар яаж өнгөрөхийг мэдэх үү гэж асуусан шүү. Бас 

Квиреллд түүний илбэний тухай нэг юм ярьсан. Чулууг зөвхөн Пушок төдийгүй эсэн 

бусын шившлэг тарни хамгаалж байгаа гэж би бодлоо. Квирелл хар хүчний эсрэг 

хэдэн шившлэг хийсэн ч байж магадгүй. Тэгвэл энэ тарнийг тайлах хэрэг Снеггэд 

гарна даа хэмээн тодруулан өгүүлэв.

- Тэгэхээр Квирелл өөрөө Снеггийн дарамтнаас гартал чулуу аюулгүй байдалд 

байх болно гэх гээд байна уу? хэмээн Гермиона түгшингүй байртай асуув.

- Тэгвэл чулуу ихдээ л долоо хоногийн дараа алга болох юм байна гэж Рон 

170

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 14: НОРБЕРТ НЭРТЭЙ ЛУУ

Харин профессор Квирелл тэдний бодсоноос ч илүү зоригтой байжээ. Долоо 

хоногууд урсан өнгөрсөөр ахуйд профессор маань турж цайсан авч нүднээс гараагүй 

Гуравдугаар давхрын хонгилоор өнгөрөх болгондоо Харри, Рон, Гермиона гурав 

хориотой хонгилын үүдэнд чихээ наан чагнахдаа нөгөө л архирах дууг сонсоод бүх 

юм хэвийн гэж боддог байлаа. Yүнийг ч дандаа муухай царайлж байдаг Снегг 

нотлох шиг болно. Андууд маань Квиреллийг гүн хүндэтгэдэг болсноор барахгүй 

хонгилд түүнтэй тааралдахдаа инээмсэглэсэн гээч. Тэр ч байтугай Рон маань 

профессорын зандарсан хүүхдийг шоолон инээмсэглэдэг болжээ.

Гермиона болохоор Харри Рон хоёроос тэс өөр ганцхан Гүн ухааы чулууг ч 

бодохтой мантай. Тэрбээр бүх юмаа давтах хэрэгтэй гэж үглэн шалгалтанд бэлтгэх 

хуваарь гаргасан төдийгүй хэрэгтэй хичээлийн сэдэв болгоныг өөр өөр өнгөөр 

тэмдэглэж тарни швшлэгээ бичих бүлгээ.

- Гермиона минь шалгалт хүртэл бараг бүхэл бүтэн зуун байна шүү дээ гэж

Харри Рон хоёр дуу нийлүүлэн эсэргүүцнэ.

- Ердөө л аравхан долоо хоног үлдсэн юм чинь зуун болж таарах шив. Харин 

Николас Фламелын хувьд энэ чинь агшин л гэсэн үг гэж Гермиона татгалзсан хэвээр.

- Бид ямар зургаан зуун настай биш дээ. Тэгээд ч чи бүх юмыг мэдэж байгаа 

юм чинь дахин давтах хэрэг байна уу? даа? гэж Рон түүнд сануулав.

- Яагаад давтах гэж? Чи солиороо юу? Хоёрдугаар дамжаанд элсэхийн тулд 

шалгалт өгөх ёстой гэдгийг ойлгохгүй байгаа юм уу? Эн бол маш чухал юм шүү. Бид 

бүр өнгөрсөн сараас эхлэн давтах ёстой байсан юм! Yүнийг би таг мартчихжээ гэж 

Гермиона ичингүйрсэн хэдий ч түс тас хэллээ.

Yнэндээ багш нар яг л Гермиона шиг бодож байсан нь мэдээж. Тэд сурагчдаа гэрийн 

даалгавараар дарж байсан болохоор шинэ жилийн амралтыг бодвол хаврын амралт 

төдийлөн хөгжилтэй байсангүй. Тэгээд ч хажууд Гермиона байгаад луугийн цус 

хэрэглэх арван хоёр аргыг чангаар унших юм уу, шидэт саваагаа хөдөлгөх тухай 

давтаж байхад анзаарахгүй байхын аргагүй. Харри Рон хоёр ихэнх чөлөөт цагаа 

номын санд эвшээлгэн дуртай дургүй суун өнгөрөөхдөө өмнө үзсэнээ болон шинэ 

зүйлээ нэгэн зэрэг давтахыг хичээдэг байлаа.

- Yүнийг амьдралдаа ч тогтоохгүй юм байна! гэж Рон эрсхэн хэлээд үзгээ 

шидэн номын сангийн цонхоор гунигтайяа харна. Yүний учрыг олйгож болно л доо. 

Сүүлийн хэдэн сард анх удаа аятайхан өдөр болж байгаа юм чинь. Тэнгэр хонин 

зангуу адил цэнхэртэн гадаа хаврын урь оржээ.

«Ид шидэт мянган ургамал мөөг» гэдэг номоос цагаан бадаан эрж байсан Харри

Роныг гэнэтхэн чангаар дуу алдахад харцаа хуудсанаас салгалаа.

- Хагрид аа! Чи энд юу хийж байгаа юм бэ?

171

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хагрид тэднээс тавиурын араар нуугдах гэснээ нэгэнт харагдчихсан болохоор гарч 

ирээд тэдний зүг шар шурхийлгэн дөхөж ирэв. Тэрбээр бүр тулж ойртолгүй Харри 

Рон хоёроос ямар нэг юм нуух бололтой гараа ардаа барьжээ. Сохор номингийн 

арьсан дээлтэй аварга хүн маань эндхийн байдлыг огт ойлгоогүй бололтой. 

Хэдийгээр бусдын анхаарлыг татахыг хүсдэггүй ч энэ удаа бүтсэнгүй. Уулзаад 

баярлаж хөөрсөн шинж огт алга.

- Би ... харах санаатай орж ирсэн юм. Та нар харин юу хийж байнаа? Нөгөө л 

Николас Фламелаа эрсээр үү? гэж Хагридыг харцаа буруулан хэлэхэд Харри Рон 

хоёр болгоомжилж эхлэв.

Хагридын дүр төрх нэг л сэжигтэй санагдана.

- Түүний хэн гэдгийг бид аль эрт мэдсээн. Нохой чухам юу манадгийг ч бид 

мэднэ. Тэр чинь Гүн ухааны ...

Хагрид хуруугаа уруулдаа аан ийш тийшээ харан шуухитнав.

- Чи чинь ... чи чинь юу гэж хашгираад байнаа? Ямар юм болсон юм бэ?

- Дашрамд дурдахад бид чамаас нэг юм асуумаар байна? гэж Харри 

тоомсоргүй царайлан асуув.

- Та нар чимээгүй байцгаа! Энэ тухай ярих хэрэггүй. Оройхон манайхаар ... 

ороорой л доо ... Тэгээд ярилцая. Харин түүний тухай ... ярина гэж амлаж чадахгүй 

нь ... үүнийг огт болохгүй ... Сурагчид үүнийг мэдэх хэрэггүй. Тэгэхгүй бол надаас л 

бүх юмыг мэдчихжээ гэж бодох болно шүү дээ! Харин би ямар ч хамаагүй! хэмээн 

Хагрид шивнэн хэллээ.

- За тэгвэл орой уулзацгаая гэж Харрийг хэлэхэд Хагрид номын сангаас гарч 

- Ардаа юу нуугаад байсан юм болоо? гэж Гермиона бодлогоширонгуй асуув.

- Гүн ухааны чулуутай холбогдолтой юм байсан гэх гээд байна уу? хэмээн

- Аль хэсэгт очсоныг нь явж харъяа гэж Рон хэлэв. Тэрбээр хичээлээс залхаж 

Хоёр хоромын дараа гартаа баахан ном тэвэрчихсэн ирлээ.

- Лууны тухай! Хагрид лууны тухай ном эрж байжээ. Хар л даа: «Их Британи, 

Умард Ирландад байдаг лууны төрөл зүйл», «Луу үржүүлэх аргачлал. Өчүүхэн 

өндөгнөөс үлэг гүрвэл гаргах нь».

Гэхдээ энэ чинь болохгүй шүү дээ. Луу үржүүлэхийг мянга долоон зуун есөн онд 

шидтэнгүүдийн хэлэлцээрээр хориглосон тухай бүгд мэднэ. Хэрэв бид луу үржүүлэх 

аваас маглууд бидний байгааг мэдэх болно! Тэгээд ч лууг гаршуулж болохооргүй

аюултай амьтад. Чарли Румынд зэрлэг луу судлаж байхдаа гараа түлүүлснийг чи 

харсан ч болоосой гэж Рон хэллээ.

172

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Гэхдээ Британид луу байхгүй биз дээ? гэж Харри найдангуй асуулаа.

- Байлгүй яахав. Ердийн ногоон эрлийз хар луунууд бий. Yнэнийг хэлэхэд 

түүнийг маглуудаас нуухын тулд Шидтэний яам маш их хүч зарцуулж байдаг юм. 

Луутай тааралдсан маглуудыг энэ тухай мартуулах гэсэндээ манайхан тэднийг 

тарнидах хэрэг гардаг гэж Харрийг дүйнгэ царайлсныг ажигласан Рон гайхан 

- Хагрид юун тухай бодсон юм болоо? гэж Гермиона сониучирхан асуулаа.

Цагийн дараа тэд Хагридын овоохой руу очихдоо цонхны хөшгөө татсан байхыг 

хараад гайхжээ. Чухамхүү тэднийг яг мөн гэж үнэмшсэнийхээ дараа л Хагрид гэртээ 

оруулав. Тэгээд хаалгаа хурдхан хаалаа.

Дотор жигтэйхэн халуун ажээ. Гадаа дулаахан байсан ч гэлээ гал түлсэн байв. 

Хагрид цай чанаж цагаан үенгийн махан хачиртай талх өгсөн авч тэд энэхүү онцгой 

идээнээс эргэлзэлгүй татгалзлаа.

- За яахав ... Юм асууцгаана гээд байлуу? гэж Хагрид яриагаа эхлэв.

- Тийм ээ. Гүн ухааны чулууг ... Пушокоос өөр хэн манаж байдгийг бидэнд 

ярьж өгөхгүй юу гэсэн юм хэмээн тойруулах хэрэггүй гэж бодсон Харри шуудхан 

Хагрид түүнийг таагүйхэн харна.

- Yгүй ээ, би ярихгүй. Нэгдүгээрт, би өөрөө ч мэдэхгүй. Хоёрдугаарт, та нар 

маш олон зүйлийг ... үзсэн болохоор илүү юм мэдэх шаардлагагүй. Yнэндээ би 

мэддэг байсан ч ярихгүй л байсан даа! Харин чулууны тухайд бол энд зүгээр ч нэг 

байгаад байгаа хэрэг биш. Түүнийг «Гринготтс»-оос эгээ л хулгайлчихаагүй юм ... 

Чамайг бүгдийг ойлгосон гэж бодож байна. Харин та нарыг Пушокын тухай яаж 

мэдсэнийг үнэхээр ойлгохгүй л байна шүү гэж Хагрид хэллээ.

- Боль доо, Хагрид! Чи бидэнд ярихыг хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ чи энд болж 

байгаа бүх зүйлийг мэднэ шүү дээ. Чулуу хулгайлахад саад тотгор учруулах 

шившлэгийг хэн илгээснийг л бид мэдмээр байна. Бас чамаас өөр хэнд профессор 

Дамблдор итгэдэг нь бидэнд сонин шүү дээ гэж Гермиона илэрхий бялдуучилсан 

байдалтай хэлэхэд Хагридын сахал хөдөллөө.

Хагрид цээжээ бахархалтайяа түхийлгэв. Харри Рон хоёр Гермионаг гүнээ хүндэтгэн 

- За даа ... би ярьж гэмээн юу ч болохгүй гэж бодож байна. Ийм юм л даа ... Энэ 

удаа тэрбээр Пушокыг түр авсан юм. Тэгээд профессоруудын нэг нь шившлэг 

хийсэн хэрэг ... Профессор Стебль, профессор Флитвик, профессор

МакГонагалл, профессор Квирелл ... бас Дамблдор өөрөө. Өө нэг юм мартчихаж. 

Профессор Снеггийг мартсан байна гэж хуруугаа нугалан нэрлэх Хагрид огтхон ч 

эргэлзсэн шинжгүй ажээ.

173

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Снегг гэнээ? хэмээн гурвуулаа зэрэг асуулаа.

- Та нар түүнийг ахиад л асууж байна уу? Одоо боль ойлгов уу? Та нар яасан 

ойлгодоггүй улс вэ? Снегг ... чулуу хадгалахад тусладаг юм чинь яагаад түүнийг 

хулгайлах вэ? дээ гэж Хагрид тэднийг тоолгүй хэллээ.

Рон Гермиона хоёрыг яг л өөр шигээ бодож байгаа гэдгийг Харри мэдэж байлаа. 

Хэрэв Снегг чулуу хадгалахад оролцдог юм бол өөр профессорууд чухам ямар 

шившлэг хийснийг амархан мэдэж болно шүү дээ. Квирелл шившлэг хийсэн болон 

бас бус хэрэгтэй зүйлийг Снегг аль эрт мэдсэн шиг санагдана.

- Пушокын хажуугаар яаж өнгөрөх ёстойг Хагрид чи л мэднэ биз дээ? Энэ 

тухай хэнд ч хэлэхгүй, тийм үү? Багш нарын хэнд ч хэлэхгүй байлгүй? гэж Харри 

- Тэгвэл ч сайн л байна. Хагрид аа, цонхоо нээх үү? Энд чинь бүтэж үхмээр 

байна ... гэж Харри дагуулууддаа хандан өгүүлээ.

- Уучлаарай, Харри. Цонхыг нээж болохгүй гэж Хагрид сандран хэлээд ханын 

зууханд асах гал руу хяламхийн харлаа. Түүний харцыг харсан Харри ч зуух руу 

- Хагрид! Энэ чинь юу вэ?! гэж тэрбээр уулга алдлаа.

Хариулах ч шаардлагагүй байв. Юу гэдгийг тэрбээр мэдэж байлаа. Галын дөлийн 

голд дээр нь дүүжилсэн данхны чанх дор маш том хар өндөг байх нь харагдана.

- Аа, энэ бол ... Энэ бол хэмээн Хагрид өгүүлэхдээ сэтгэл нь хямарсандаа 

- Хагрид чи үүнийг хаанаас авсан юм бэ? Энэ чинь жигтэйхэн үнэтэй байж 

таарна даа гэж Рон зуухны өмнө цомцойн суугаад өндгийг анхааралтай харах зуураа 

- Би мөрийд авсан юм аа. Өчигдор орой хожсон юм. Доод тосгонд очоод 

жаахан ... ууж суулаа л даа. Тэгтэл нэг хөзөр тоглох хорхойтой танихгүй хүнтэй 

тааралдлаа. Yнэнийг хэлэхэд тэр ... өндөгөө алдсандаа бараг баярласан шүү. Чухам 

яахаа мэдэхгүй байж л дээ.

- Өндөгнөөс луу гарах үед яая гэж бодож байна! хэмээн Гермиона сонирхлоо!

- Би нэг ном уншиж өгье Номын сангаас авсан юм гээд Хагрид дэрэн дороосоо 

зузаан ном гаргаж ирээд:

- «Сэтгэлээ баясгаж ашиглахаа луу үржүүлэхүй». Хуучин ч гэлээ энд энэ тухай 

бичсэн байгаа. Өндгийг галд ингэж байлгах хэрэгтэй! Яагаад гэвэл эм луу галаар 

амьсгалан өндгөө бүлээцүүлдэг юм. Харин лууг өндөгнөөс гармагц нь хагас цагийн 

дараа шанага дэгдээхэйний цус ... бас шарз нэмээд өгөх

хэрэгтэй. Өндөгийг яаж танидагийг харцгаа л даа. Энэ өндөг бол норвегийн бөгтгөр 

луу гэдэг ховор төрлийнх гэлээ.

Хагрид их л сэтгэл ханамжтай байсан ч түүний баяр хөөрийг Гермиона 

174

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Хагрид чи модон байшинд байгаа шүү дээ гэж тэрбээр эмгэнэлтэй дуугаар 

Хагрид түүний хэлснийг сонссонгүй. Ямар нэг дуу амандаа гүнгэнүүлэн зууханд 

байх модыг шилээгүүрээр засах ажээ.

Одоо Харри болон түүний нөхдөд шинэ ажил ундарчээ. Тэднийг Хагридын хувь заяа 

түгшээж байв. Хэрэв түүнийг хууль бусаар луу нууж байна гэдгийг хэн нэгэн мэдэх 

аваас балрана шүү дээ.

- Амгалан тайван амьдрал гэж юу байдгийг би бүр мартчихжээ хэмээн Рон 

Тэд улам бүр нэмэгдсээр байгаа гэрийн даалгавараа хийхээр орой болгон суудаг 

байлаа. Гермиона өөрийнхөө үзсэн зүйлийг давтах хөтөлбөр зохиосноор барахгүй 

тэдэнд ч зориулсан хөтөлбөр хийсэн аж. Yүнд Харри Рон хоёр ихээхэн дургүйцжээ.

Өглөөний цай ууж байхад Хэдвиг ууль Харрид Хагридын зурвасыг авчирч өглөө. 

Зурваст ердөө л «Луу гарна» гэсэн хоёрхон үг байв.

Рон өвс ногоо хайн зугаалаад өглөөний цайны дараа түүнд Хагрид руу явах санал 

гаргалаа. Гэвч Гермиона энэ тухай сонсохыг ч хүссэнгүй.

- Гермиона минь сонс л доо. Би ийм юм амьдралдаа хэзээ харахгүй байж 

магадгүй шүү дээ гэж Рон ятгана.

- Бид хичээл тасалж болохгүй. Хагридын тухай хэн нэгэн мэдэх аваас сүйд 

болж юм юм л эхлэнэ ... Тэгээд ч бид хажууд нь байх юм бол бүгд ...

- Дуугүй бай! гэж Харри шивнэн зандарлаа.

Тэднээс хоёр метр хэртэй зайгаар өнгөрч явсан Малфой гэнэтхэн зогсоод чих тавин 

чагнаж байлаа. Одоо түүнийг сонссон уу үгүй юу сонссон бол хэр их юм дуулсныг 

таахаас л өөр аргагүй. Гэхдээ Малфойн царай зүс Харрид огтхон ч таалагдсангүй.

Өвс ногоо эрэх замдаа Рон Гермиона хоёр тувтан маргалдсаны эцэст хичээлийн 

дараа Хагридынд очихыг Гермиона зөвшөөрчээ. Шилтгээнээс хонх дуугарах чимээ 

гарахад тэд газар ухаж байсан царил, хүрзээ хаяад хүлэмжээс гарч ойн цоорхой руу 

яаран гүйлдлээ. Тэдэнд үүд нээж өгсөн Хагридын сэтгэл хөдөлсөндөө царай нь час 

- Бараг гарчихсан шүү! гэж Хагрид шивнэн хэлээд тэднийг дотогш түлхэн 

Тэд сандлаа ширээ рүү дөхүүлээд амьсгал даран сууцгаав.

Тэгтэл гэнэтхэн шажигнах чимээ гарснаа өндөг хоёр хэсэг болоод ширээн дээр 

лууны бяцхан зулзага уналаа. Түүнийг сайхан гэх аргаггүй ажээ. Харид үнгэгдсэн 

хар шүхэр байгаа юм шиг санагдана. Тэр зулзага аймшигтай туранхайн дээр биед нь 

ахадсан жигүүр ууцан дээр нь дэрвийж байв. Лууны зулзаганы хоншоор урт хамрын

175

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

нүх нь том овгор овогор эвэртэй бүлтгэр улаан нүдтэй юм.

Зулзага найтаалгахад хамраас нь оч үсэрч байлаа.

- Сайхан амьтан байгаа биз дээ? гэж Хагрид үглэнэ. Тэрбээр түүний толгойг 

илбэх санаатай гараа сунгатал лууны зулзага маань хурц шүд бүхий амаа агшин зуур 

ангайн Хагридын хурууг хазах гэлээ.

- Ухаантай үр байна! Ээжийгээ шууд л таниж байна шүү! хэмээн Хагрид 

- Хагрид аа, норвегийн бөгтгөр луу хэр түргэн өсдөг юм бэ? гэж Гермиона 

охин сонирхон асуулаа.

Хагрид хариулахаар амаа нээснээ гэнэтхэн царай нь цайж үсрэн босоод цонх руу 

- Юу болов оо? гэж Харри хэдийгээр мэдэж байсан ч хашгиран асуув

- Нэг хүн цонхоор шагайсан юм. Би ядахдаа хөшгөө сайн хаасангүй. Нэг 

хүүхэд ... тэр зугтаагаад явчихлаа гэж Хагрид уруу царайлан хэллээ.

Харри үүд рүү очоод нээлээ. Хэдийн холдсон ч зугтаасан хүүхдийг амархан танижээ. 

Харри хүндээр санаа алдав. Одоо луу байгаа тухай тэр гурваас гадна Малфой мэдэх

Дараагийн долоо хоногт Малфой тэр гурвыг харахдаа таагүй инээмсэглэн тэдний 

уурыг хүргэжээ. Тэд ихэнх цагаа Хагридын бүүдгэр өрөөнд сууж түүнийг ятган 

- Түүнийг тавьж дураар нь явуул гэж Харрийг шаардахад:

- Болохгүй ээ. Тэр чинь хариугүй нялх амьтан. Ганцаараа үрэгдэнэ гэж Хагрид 

Тэд лууны зулзгыг харцгаалаа. Долоо хоногт гурав дахин их болжээ. Хамраас нь 

утаа тасралтгүй суунаглана.

Харин Хагрид үүнийг анзаараагүй дүр үзүүлж байв. Ер нь тэрбээр бүх юмыг тэр 

дундаа ойн харуулын үүргийг мартсан бололтой. Гэрээсээ ердөө л нөгөө амьтныхаа 

хоол хүнсийг базаахаар гардаг байлаа. Шувууны өд хөглөрсөн шалан дээр шарзны 

хоосон шилнүүд өнхөрч байдаг болов.

- Би түүнд Норберт гэдэг нэр бодож олсон юм. Намайг танидаг болчихсон ...

Хар л даа. Норберт! Алив Норберт Ээж чинь хаана байна? гэж Хагрид луугаа хайрын 

- Бүр өөр болчихжээ гэж Рон Харрийн чихэнд тонгойн шивнэжээ.

- Хагрид аа, ахиад хоёр долоо хоног гэхэд Норберт танай овоохойд багтахаа 

болих нь ээ. Тэгээд ч бид хоёр хоног ч байлгах арга алга! Малфой хэзээ ч хамаагүй 

чамайг Дамблдорт матчихаж дөнгөнө шүү! гэж Харри чанга хэллээ.

176

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хагрид хөмхийгөө зуув.

- Би ... Би үүнийг дандаа байлгаад байна гэж бодоогүй ч түүнийг бас хаячихаж 

чадахгүй ... Тэгж болохгүй.

Харри гэнэтхэн Рон руу эргэж хараад:

- Чарли! гэж уулга алдлаа.

- Одоо чи өөр болчихжээ. Намайг Рон гэдгийг мартаа юу? гэж Рон тайван 

- Yгүй дээ, би чиний том ах Румынд луу судлаж байгаа Чарлийн тухай ярьсан 

юм. Бид Норбертыг түүн рүү явуулж болно шүү дээ. Чарли түүнийг арчилж өсгөөд 

том болохоор нь суллаж тавина.

- Зүйтэй! Чамд ямар санагдаж байна, Хагрид аа? гэж Рон дуу ладлаа.

Энэ бодол Хагридад таалагдаагүй ч удаан ятгасны эцэст Чарли руу ууль илгээхийг 

аварга хүн маань зөвшөөрчээ. Дотроо бол хариу мөдхөн ирэхгүй аягүй бол бүр 

ирэхгүй байж ч магадгүй гэж найдсан хэрэг биз ээ.

Дараагийн долоо хоног ер бусын удаан өнгөрчээ. Лхагва гаригт бүгд унтахаар явсан 

үед Харри Гермиона хоёр Роныг хүлээн Гол танхимд суусаар байв. Цаг арван хоёр 

болох үед тэд ямар нэгэн чимээ сонсчээ. Агшин зуурын дараа хар жанч нөмөрсөн 

Рон хаанаас ч юм гарч ирэв. Тэрбээр Норбертод хоол өгөхөд туслалцан Хагридынд 

байжээ. Луу олон арван муудсан хулгана иддэг болсон аж.

- Тэр намайг хазсан шүү! Одоо би лав хэдэн өдөр үзгээ ч барьж чадахгүй байх 

аа. Yнэнийг хэлэхэд би амьдралдаа луунаас илүү муухай амьтан үзээгүй ч Хагрид 

бүжин туулай шиг л энхрийлэх юм. Та нар бодоод үз л дээ. Норберт намайг хазаж 

байхад Хагрид намайг түүнийг айлгачихлаа гэж зэмлэсэн шүү. Тэгээд намайг 

явахад бүүвэйлж байсан гээд бодчих гэж хэлээд Рон цус болсон алчуураар 

бороосон гараа сунгаж үзүүлэв.

Гэнэтхэн харанхуй цонх тогшлоо.

- Хэдвиг байна! Тэр хариу захидал авчирчээ гэж хэлээд Харри уулийг 

оруулахаар цонх руу очив.

Харри, Рон, Гермиона гурав захиаг ширээн дээр тавиад тонгойж уншлаа.

Ажил үйлс чинь тавлаг уу? Захиа ирүүлсэнд баярлалаа. Би Норвегийн бөгтгөр луу 

авах болсондоо баяртай байна. Гэхдээ түүнийг энд авчрахад амаргүй. Дараагийн 

долоо хоногт намайг эргэхээр ирэх андуудаар минь явуулбал дээр гэж бодож байна. 

Луу авч явахыг хэн ч харах ёсгүй гэдэг лхэцүү юм даа. Энэ чинь хууль бус ажил.

Та нар луугаа Хогвартсын шилтгээний хамгийн өндөр цамхаг дээр бямба гаригийн 

шөнө дунд гаргасан байвал их сайн. Тэгвэл тэд өглөө болоход Румынд ирж амжих 

Хариуг аль болохоор хурдан явуулаарай.

177

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Хайрлан хүндэтгэсэн Чарли.

Харри, Рон, Гермиона нар бие биеэ бодлогоширонгуй харлаа.

- Бидэнд далдын хар жанч байгаа юм чинь. Жанч маань Рон Норберт бид 

хэдийг бүрэн далдалж хүрэх болохоор бүх юм аятайхан өнгөрнө гэж Харри 

нөхдийнхөө эргэлэзэг арилган аажуухан хэллээ.

Харри үнэндээ нөхдөө тайвшруулахын тулд ингэж алгуурхан хэлсэн авч уг 

төлөвлөгөөнд тохиолдох бэрхшээл бас байсан юм. Yгүй дээ л гэхэд Норберт жанчыг 

шатаачихаж болно шүү дээ. Бас түүний дугарахгүйн тулд амыг боох нь гарцаагүй. 

Харин Рон Гермиона хоёр зөвшөөрөн толгой дохиж түүний санааг амраалаа.

Энэ бол сүүлчийн долоо хоног хичнээн хүнд зовиуртай байсны гэрч болсон юм. Тэд 

Норберт луугаас бас Малфойгоос салахын тулд ямар ч ухаангүй алхам хийхэд бэлэн 

Гэтэл тэдний санаанд оромгүй явдал болжээ. Өглөө гэхэд Роны хазуулсан гар 

хавдаад хоёр дахин том болсон байлаа. Хатагтай Помфри руу очно гэдэг хэтэрхий 

аюултай байсан учраас Рон шийдэж чадахгүй л байв. Луунд хазуулчихаж гэдгийг 

шууд л мэдчихэж магадгүй шүү дээ. Гэхдээ хэдэн цаг өнгөрсний дараа шийдэхээс 

өөр аргагүй болов. Гар ногоорсон байлаа. Норбертын шүд хортой байсан юм 

Оройхон эмнэлэг рүү харайлгасан Харри Гермиона хоёр Роныг хэцүүхэн байхыг 

- Хэдийгээр гар маань салчих гээд байгаа мэт санагдсан ч гэсэн зөвхөн гараас 

болсон юм биш ээ. Малфой над руу иржээ. Надад өгсөн номоо эргүүлж авахаар 

ирсэн гэж хатагтай Помфрид хэлсэн ч үнэндээ бол надаар даажигнах гэж ирсэн юм. 

Намайг юунд хазуулсныг хатагтай Помфрид хэлнэ гэж заналхийлсэн шүү. Би 

хатагтайд нохойд хазуулсан гэж хэлсэн авч итгэсэн үгүйг мэдэхгүй юм. Тэмцээний 

үеэр түүнийг зодох хэрэггүй байж л дээ. Yүнд л өширхсөндөө ингэж байгаа юм гэж 

Харри Гермиона хоёр Роныг тайвшруулахаар ятгаж байв.

- Бямба гаригийн шөнө дунд гэхэд бүх юм дуусна гэж Гермиона түүнд 

сануулсан ч Рон яагаад ч юм баярласангүй. Тэгтэл тэрбээр орон дээрээ үсрэн гарч 

- Бямба гаригийн шөнө дунд! Би дөнгөж сая л саналаа. Хатагтай Помфрид 

номоо авахаар ирсэн гэж итгүүлэхийн тулд Малфой надаас ном авсан юм л даа. 

Харин тэр номон дотор Чарлийн захиаг хийчихсэн байсан юм! Одоо тэр бүгдийг 

мэднэ ... гэж тэрбээр сөөнгө дуугаар хэллээ.

Харри Гермиона хоёр энэ талаар юу ч хэлж чадсангүй. Тасагт хатагтай Помфри орж 

ирээд Роныг унтах хэрэгтэй гэж хэлээд тэднийг гаргаж өглөө.

Төлөвлөгөөгөө өөрчлөхөд оройтжээ. Бид Чарлид ууль илгээж амжихгүй болохоор 

Норбертоос салах өөр арга байхгүй. Азаа турших л хэрэгтэй. Тэгээд ч бидэнд далдын 

178

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хар жанч байгаа тухай Малфой мэдэхгүй юм чинь гэж Харри Гермионатай хамт 

тасгаас гарахдаа хэлжээ.

Болсон явдлын тухай дуулгах санаатай Хагридын овоохойд ирэх үед Соёот гунигтай 

царайлан үүдний хажууд сууж байлаа. Сүүлийг нь даавуугаар боожээ. Хагрид 

тэднийг дотогш оруулаагүйгээр барахгүй өөрөө цонхоор цухуйн ярилцлаа.

- Би та нарыг оруулахгүй ээ ... Норберт дүрсгүйтээд байна. Гэхдээ би учрыг нь 

олноо ... гэж тэрбээр тайлбарлав.

Харрийг ярьж дуусах үед Хагридын нүдэнд нулимс дүүрчээ. Учир нь энэ үед түүний 

хөлийг Норберт хазсанаас болсон ч байж магадгүй. Хагрид: 

- Ёо-о-о! гэж хашгирснаа инээмсэглэх дүр үзүүлэв. Харри Гермиона хоёрыг 

илүү түгшээж хэрэггүй гэж бодсон бололтой. Тэгээд:

- Айх зүйлгүй ээ ... Миний гутлыг л хазчихлаа. Балчир юм болохоороо тоглож 

байгаа нь тэр ... гэж хүчлэн хэллээ.

Нөгөө балчир нь ханыг сүүлээрээ балбахад овоохой доргиж байв. Харри Гермиона 

хоёр бямба гариг болтол хүлээх ч амаргүй байна даа гэж бодсоор цамхагын зүг 

Норберт луутай салах ёс гүйцэтгэхийн цагт Харри Гермиона хоёр ажлаа амжилтгүй 

болно хэмээн түгшээгүйсэн бол Хагридын төлөө тэгтлээ их санаа зовохгүй байсан 

сан. Yүлтэй харанхуй шөнө байсан ч тэд яльгүй хожимджээ. Учир нь Гермиона 

шилтгээнд саатах хэрэг гарсан аж. Бүх юм нэгдүгээр давхрын хонгилын танхимд 

өөрөө өөртэйгөө одон бөмбөг шимтэн тоглох Пивз огт уйдалгүй наадаж тэд хүлээх 

Хагрид Норберт лууг том модон хайрцагт хийжээ.

- Түүнийг замдаа өлсөх вий гэсэндээ би тэнд баахан харх хийж шарз бэлтгээд 

тавьчихсан. Бас уйдаахгүйн тулд хилэн бамбарууш хийсэн гэж Хагрид аяархан 

Хайрцаг дотроос хачин чимээ дуулдана. Яг энэ агшинд хилэн бамбаруушын толгойг 

таслаж байна уу даа гэж Харрид санагджээ.

- Баяртай Норберт минь! Ээж чинь чамайг хэзээ ч мартахгүй! гэж Хагрид 

тасалдсан дуугаар хүчлэн өгүүлэв.

Харри Гермиона хоёр хайрцагны хоёр талд зогсоод далдын хар жанчаа нөмөрлөө. 

Цамхаг хүртэл хайрцгийг чухам яаж авчирснаа сүүлд нь тэр хоёр тайлбарлаж

чадахааргүй байсан даа. Тэднийг хайрцгаа нэгдүгээр давхарт чирч явах үед бараг

шөнө дунд болж тэд түр зуурхан амсхийснээ ахиад л харанхуй хонгилоор явж 

Тэд эхлээд нэг дараа нь өөр шатаар ямар нэг далдын хүчээр явж байх шиг санагдана. 

Харри цамхагыг сайн мэддэг дөт замыг гадарладаг ч гэлээ амар байгаагүй нь мэдээж.

179

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Бараг ирчихлээ! гэж өндөр цамхагийн доод хонгилд орсон хойноо Харри 

хөлсөө шудрангаа хүндээр санаа алдан өгүүлэв.

Тэд сүүлчийн хүчээ шавхан хайрцгийг дахин өргөх үед хонгилоор ямар нэгэн чимээ 

гарчээ. Тэд харагдахгүй байгаа гэдгээ ч мартан хоорондоо ноцолдох хоёр хүний 

бараан дүрсийг харсаар сүүдэрт орчихлоо. Гэнэтхэн дэнлүү асав.

Дөрвөлжин хээтэй унтлагын цамц өмсөж толгойдоо үсний тор угласан профессор 

МакГонагалл алдуурахаар тэмүүлэх Малфойг чихнээс нь чанга зуурчихсан 

- Танд сахилгын шийтгэл оногдуулах болно! Торгуулийн хорин оноо! Та шөнө 

дундын цагаар сургууль дотуур тэнэе гэж яаж санав аа?! гэж тэрбээр өмнөө байгаа 

хүүхдийг харан хашгичиж байв.

- Профессор та ойлгохгүй байнаа! Харри Поттер одоохон энд ирнэ! Луу 

авчрана! гэж Малфой гонгиноно.

- Дэмий юм бүү ярь! Яаж худал хэлж чадна вэ?! Явъя Малфой. Таны тухай 

профессор Снеггтэй өглөө би ярилцанаа! гэж профессор МагГонагалл хэллээ.

Ийм явдал болсны дараа цамхаг руу очих бараг эгц гэмээр шат тэдэнд юу ч биш 

санагдав. Хэдхэн хормын дараа тэд цэнгэг агаарт гарч жанчаа тайлж хаяад л ухаан 

орох шиг боллоо. Гермиона гэнэтхэн бүжиглэж эхлэв.

- Малфой шийтгүүлэх болсон доо! Би хөөрсөндөө бараг дуулмаар санагдаж 

байна! хэмээн баясан хашгирна.

- Хэрэггүй ээ! гэж Харри хэдийгээр түүний адил баяртай байсан ч хүчлэн 

хэллээ. Ядарч норсон хөөрч инээсэн тэднийг хажуугаас нь харвал хачирхалтай 

санагдах байсан даа. Тэдний дунд байгаа хайрцаг ч хачин санагдах нь мэдээж. Учир 

нь хайрцаг хоёр тийшээ хүчтэй ганхаж байлаа. Норберт ч бас хөөрч баярласан юм 

Арван хормын дараа харанхуйгаас дөрвөн шүүр нисэн гарч ирлээ. Чарлийн андууд 

хөгжилтэй залуус байсан болохоор Норбертыг тээвэрлэх нь адал явдалтай адил гэж 

үзжээ. Тэгээд ч тэд бүгдийг сайтар бодож тусгайлан хийсэн бэхэлгээ авчирсан 

байлаа. Ахиад арван хором өнгөрөхөд шүүрнүүд агаарт хөөрч тэдний хооронд том 

модон авдар санжиганаж явлаа.

Харри Гермиона хоёр тэднийг харж байснаа далд ормогц нь тахирласан шатаар 

бууцгаав. Санаа сэтгэл нь амарчээ. Норберт нисээд явчихсан Малфой тэдэнд аюул 

учруулахгүй болохоор тэдний санааг зовоох юм юу байх вэ дээ? Гэтэл шатны хөлд 

таагүй явдал хүлээж байжээ. Тэднийг шатаар буумагц харанхуйгаас Филчийн нүүр 

- За-за-за. Бидэнд хэцүүхэн асуудал тулгарах шив дээ гэж тэрбээр шивнэнэ. 

Харри далдын хар жанчаа дээвэр дээр орхисныгоо дөнгөж сая л саналаа.

180

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 15: ХОРИОТОЙ ОЙ

Филч тэднийг шууд дагуулсаар нэгдүгээр давхарт байх профессор МакГонагаллын 

өрөөнд аваачихад тэд чимээгүйхэн суун профессорыг хүлээж байлаа. Гермиона 

нулимсаа барьж ядан чичирч байв. Харри энэ шөнө болсон ер бусын явдлыг 

аргалчих аятайхан арга чарга олохыг мэрийсэн ч нэг л олигтой санаа төрсөнгүй.

Тэд хэцүүхэн юмтай тулгарсан бололтой. Цамхаг дээр жанчаа орхисондоо харамсаад 

харамсаад оройтжээ. Харри профессор МакГонагаллын өмнө өөрсдийгөө зөвтгөх 

арга олохгүй байлаа. Тэгээд ч сургууль дотуур шөнө дундын цагаар зүгээр 

хэсээгүйгээр барахгүй одон орны хичээлд очихоос өөрөөр дээш гарах хориотой 

байдаг хамгийн өндөр цамхагаас бууж яваад баригдсан юм чинь. Хэрэв профессор 

маань Норберт луугийн тухай мэдэж дээвэр дээрх жанчыг олох аваас Харри 

Гермиона хоёр чемоданаа бэлтгэхээс өөр аргаггүй гэдэгт эргэлзэх юм алга.

Гэхдээ үүнээс өөр муу юм байхгүй гэж Харри дэмий боджээ. Тэрбээр алдсан аж. 

Учир нь профессор МакГонагалл танхимд Невиллийг дагуулсаар орж иржээ.

- Харри! Би та нарт урьдчилан анхааруулах санаатай эрж явсан юм. Малфой та 

нарыг шөн дундын үед барина гэж андууддаа ярьж байхыг би сонссон. Бас нөгөө луу 

... гэж Невилл багш байгааг мартсан мэт орилов.

Харри Невиллийг хурдхан дуугүй бол гэж толгойгоо ууртайгаар сэгсрэн дохисон авч 

профессор МакГонагалл анзаарчихжээ. Агаараар амьсгалан гаргавал Норберт ч 

дөнгөхөөргүй их гал гаргаж магадгүй төрхтэй болсон байв.

- Та нарыг ингэнэ гэж би хэзээ ч бодоогүй шүү. Та нарыг одон орны цамхаг 

дээр гарсан гэж ноён Филч хэлсэн юм. Одоо шөнийн цаг. За ярьцгаа даа гэж 

Сургуульд байсан бүх хугацааныхаа туршид Гермиона анх удаа хариу хэлэхгүй 

зогсох хэрэг гарав. Тэрбээр баримал шиг хөшиж орхиод шал руу ширтэнэ.

- Юу болоод байгааг би мэдэж байж ч магадгүй. Yүнийг таахад нэг их суут 

ухаан хэрэггүй л дээ. Та нар Малфойг шөнө дундуур унтлагынхаа өрөөнөөс гарч аль 

нэг багштай тааралдаг гэсэндээ лууны тухай хаа хамаагүй юм түүнд ярьсан хэрэг. 

Яахав би түүнийг чинь барьчихсан. Ганцхан Малфой ч бус мөн Невилл Долгопупс 

энэ урхинд орсон нь та нарт инээдтэй байгаа биз? хэмээн тэдний хариу хэлэхийг 

хүлээлгүй профессор МакГонагалл хэллээ.

Харри Невиллийг харахад гайхсан цочирдсон байдалтай байсан нь энэ бол худлаа 

гэдгийг үггүйгээр илэрхийлэхийг хичээжээ. Невилл аймхай хулчгар хэдий ч Харрид 

урьдчилан сануулахаар шөнө гарч чадсанд нь түүнийг өрөвдмөөр санагдана.

- Энэ бол увайгүй явдал! Дөрвөн сурагч шөнийн цагаар сургууль дотор тэнэж 

явна гэж бодоод үз л дээ! Урьд нь ийм явдал хэзээ ч гарч байгаагүй! Би Грэйнжер 

авхайг арай илүү ухаантай гэж бодсон юм сан. Поттер таны хувьд

бол Гриффиндор тэнхимд орсон гэдэг чинь ихээхэн чухал юм шүү дээ. Та гурвыг 

шийтгэнээ. Ноён Долгопупс та ч гэсэн шөнө дундын цагаар тэгээд ийм их аюултай

181

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

үед сургууль дотуур тэнээд байх эрхгүй билээ. Сахилгын шийтгэлээс гадна та нарыг 

тавин оноогоор торгоно.

- Тавь гэнээ? гэж Харри арайхийн дуугарав. Ингэж торгуулбал Гриффиндор 

сургуулийн цомын аваргыг алдах юм. Уул нь квиддичийн сүүлийн тэмцээний үеэр 

өөрөө мэрийж байж түрүүлэхээр болгосон юм сан.

- Тус бүр тавин оноогоор гэж профессор МакГонагалл нэмж хэлээд уртаар 

амьсгалахад урт нарийхан хамар нь сарталзаж байв.

- Профессор минь болгоогооч дээ ... гэж Гермиона гуйлаа.

- Арай ч дээ та ... гэж Харри дэмжив.

- Миний юу чадах чадахгүйг бүү ярь, Поттер ойлгов уу?! Одоо унтлагынхаа 

өрөө рүү буцацгаа. Би Гриффиндорын өмнөөс амьдралдаа хэзээ ч ингэж ичиж 

Хасах зуун тавин оноо. Одоо Гриффиндор сүүлчийн байр эзлэх болжээ. Квиддичийн 

цомыг хожиж магадгүй ч гэлээ тэнхим хоорондын тэмцээнд хожих аргагүй юм. Энэ 

бүхэн ганцхан шөнийн дотор зуун тавин оноо алдсанаас боллоо шүү дээ. Алдаагаа 

засах боломжгүй болохоор Харрийн зүрх дэлбэрэх гэж байгаа юм шиг санагдана.

Харри шөнийн турш унтсангүй. Тэрбээр Невиллийн дэрэндээ наалдан уйлж байгааг 

сонссон авч яаж тайтгаруулахаа мэдэхгүй байв. Невиллийг өөртэйгээ адилхан үүр 

цайхаас хамгийн их айж байгаа гэдгийг л мэдэж байлаа. Тэдний хийсэн үйлдлийг 

тэнхим даяараа мэдэх үед юу болох бол гэдгээс л эмээсэн хэрэг.

Юу болсныг эхлээд хэн ч ойлгоогүйгээр барахгүй тэнхимийн оноо бичсэн том 

самбарыг хараад бүгд л алдаа гэж бодоцгоожээ. Ийм юм байж болохгүй шүү дээ. 

Өглөө босоход л тэнхимийн оноо оройныхоос зуун тавиар багасчихсан байна гэж юу 

байх вэ дээ? Гэтэл боссоноос хойш нэг цаг өнгөрөхөд бүх юм тодорхой болжээ. Бүх 

юманд Харри Поттер квиддичийн шигшээ багийн гишүүн сүүлийн хоёр тэмцээний 

баатар нөгөө алдарт Харри Поттер буруутай аж.

Бас нэгдүгээр дамжааны хоёр тэнэг хүүхэд.

Дөнгөж өчигдөр сургуулийнхаа хамгийн алдартай бүхний хайртай сурагч байсан 

тэрбээр агшин зуур хамгийн шившигтэй бүтэлгүй амьтан болон хувирчээ. Эцсийн 

эцэст Слизеринд байгаа сургуулийн цомыг өөр баг авчихаасай гэж бүгд л хүсэж 

байсан болохоор Пуффендуй Когтевран тэнхимийн сурагчид ч харьцах харьцаагаа 

өөрчилжээ. Харрийг хаашаа ч явсан түүнийг хуруу гараараа заан шивнэх ч гэлгүй 

чанга дуугаар түүнд гомдсон үгс урсгах авай. Харин Слизерины сурагчид түүнийг 

хармагцаа алга ташиж чанга дуугарч:

- Бид чамд өртэй шүү, Поттер оо! гэж хашгирцгаана. Ганцхан Рон л түүнийг 

- Хэдэн долоо хоногийн дараа энэ тухай бүгд мартсан байхыг харнаа гайгүй.

Фред Жорж хоёр энд байх хугацаандаа хар мянга торгуулийн оноо авсан ч гэлээ бүгд 

л тэдэнд хайртай байдаг юм гэж тэрбээр Харрийг тайтгарууллаа.

182

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Гэхдээ тэд нэг дор хасах зуун тавин оноо хэзээ ч авч байгаагүй биз дээ? гэж

Харри гунигтайяа асуухад:

- Yгүй байх аа гэж Рон зөвшөөрлөө.

Алдаагаа засахад хэтэрхий оройтсон байсан ч Харри ямар ч юмтай орооцолдохгүй 

гэж өөртөө тангараглаж байв. Шөнийн явдал болон Снеггийг мөрдөх ажлаа дуусгах 

цаг нэгэнт болжээ. Хийсэн хэрэгтээ ичсэндээ болоод Харри Вуд руу очиж шигшээ 

багаас өөрийн нь хүслээр хөөхийг санал болгосон юм.

- Хөөгдөх гэнээ?! Тэгвэл юу болох юм бэ? Бид квиддичийн тэмцээнд хожихгүй 

юм бол хэн бидэнд оноо авч өгөх юм бэ? гэж Вуд аянга шиг дуугаар асуув.

Гэтэл Харри квиддичээ ч тоохоо больчихжээ. Бэлтгэл дээр хэн ч түүнтэй 

ярилцахгүйн дээр хэн нэг нь түүнтэй ярих хэрэг гарах аваас зүгээр л баригч гэж 

Гермиона Невилл хоёр ч шаналж гүйцжээ. Харритай адил тэдэнтэй хэн ч 

ярилцдаггүй ч гэсэн тэд тийм их алдаршаагүй болохоор арай амар байлаа. Гермиона 

бүр ерийнхөөсөө тэс өөр болж хичээлээ ч анхаарахаа больчихжээ. Тэрбээр толгойгоо 

гудайлган сууж даалгавараа дуугүйхэн хийнэ.

Шалгалт болтол багаахан хугацаа үлдсэнд Харри бараг баяртай байлаа. Шалгалтанд 

бэлтгэж үзсэнээ давтах үед өнгөрсөн явдлаас түр ч атугай хөндийрдөг юм. Харри, 

Рон, Гермиона гурав оройн хоолны дараа гол танхимд буцаж ирээд шингэн 

уусмалын найрлагыг тогтоож шившлэг болон шившлэгийн эсрэг тарни цээжилж 

шидэт нээлт албингуудын бослогын өдөр судрыг тогтоон шөнө дөл болтол 

Гэхдээ шалгалт болтол долоо хоног орчим хугацаа үлдээд байтал юунд ч оролцохгүй 

гэсэн Харрийн шийдвэр хэцүүхэн сорилттой тулгарчээ. Нэг өдөр ганцаараа номын 

сангаас буцаж яваад зэргэлдээх өрөөнөөс гарах сэжиг бүхий танил дууг олж сонссон 

аж. Ойртож очоод хаалганы цаан Квирелл дуугарч байгаа мэдлээ.

- Yгүй ээ, үгүй ... ахиад тэгэх хэрэггүй ...

Хэн нэгэн хүн Квиреллийг айлгаж байгаа бололтой. Харри эргэж харснаа хаалга руу 

- За, за гэж хэлэхдээ Квирелл уйлагнаж байгаа бололтой.

Дараагийн агшинд Квирелл толгойныхоо ороолтыг зассаар танхимаас үсрэн гарав. 

Харри хажуу тийшээ арайхийн зайлж амжсан болохоор профессор түүнийг 

харсангүй. Квирелл цонхигор царайтай одоохон уйлах гэж байгаа юм шиг харагдана. 

Харри түүний холдохыг хүлээж байгаад өрөө рүү шагайлаа. Тэнд хэн ч байсангүй.

Гэтэл танхимын нөгөө хананд дэлгээтэй үлдсэн өөр хаалга байжээ. Харри түүн рүү 

зүглэснээ бусдын хэрэгт хошуу дүрэхгүй гэж бодсоноо гэнэтхэн саналаа.

Тэрбээр хачирхалтай ярианы гэрч болсон нь түүнийг ихээхэн зовоож байв. Снегг өөр 

хаалгаар гарч явсан гэж хэнтэй ч хамаагүй гүн ухааны арван чулуугаар мөрийцөхөд 

183

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

бэлэн байлаа. Харрийн сонсож амжсанаар үзэхэд Снегг санасандаа хүрсэн бололтой. 

Яагаад гэвэл Квирелл бууж өгөөд шаардсан бүхнийг нь ярьсан мэт санагдана.

Харри буцаад номын санд Гермиона Роны одон орны мэдлэгийг шалгаж байхад 

- Тэгэхээр Снегг л түүнийг шахаад байгаа хэрэг! Одоо хар хүчний эсрэг 

Квиреллийн хийсэн шившлэгийг яаж хариулахаа мэдэж байгаа даа ... гэж Харрийн 

ярьсныг сонссон Рон дүгнэж хэллээ.

- Гэхдээ Пушок үлдсэн гэж Гермиона сануулав.

- Нохойн дэргэдүүр яаж өнгөрөх ёстойг Снегг өөрөө мэдсэн ч байж магадгүй.

Одоо Хагридаас асуух хэрэггүй болжээ. Энэ ботиудын нэгэнд гурван толгойтой 

аварга нохойг хэрхэн номхруулах тухай бичсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Харри 

минь одоо яавал дээр вэ? гэж Рон хэлээд эргэн тойрондоо байгаа номыг харлаа. 

Роны нүд гялалзаж байлаа. Ахиад л адал явдалд оролцохоыг хүссэн бололтой. Гэтэл

Харрийг хариулахаар амаа ч нээж амжаагүй байтал ярианд Гермиона оролцож:

- Дамблдор руу очицгооё. Аль эрт түүн дээр очих ёстой байсан юм. Бид 

өөрсдөө ямар нэг юм хийх гэвэл ахин баригдаж сургуулиас хөөгдөх болно шүү гэж 

- Гэхдээ бидэнд нотолгоо байхгүй шүү дээ! Квирелл хэтэрхий айсандаа болоод 

бидний таамгийг баталж чадахгүй. Харин Снегг бол Хэллоуины үеэр савдаг цамхагт 

орсныг мэдэхгүй гуравдугаар давхар луу ойртоо ч үгүй гэж хэлэхэд л хангалттай. 

Хэнд нь итгэнэ гэж бодож байна. Түүнд үү? Бидэнд үү? Тэгээд ч бидний үл үзэгдэгч 

болдог маань хэнд ч илэрхий шүү дээ. Снеггийг хөөлгөхөөр энэ бүхнийг бодож 

олсон гэж Дамблдор бодох болно. Филч байдлыг таамаглаж байлаа ч бидэнд огт тус 

болохгүй. Филч Снеггтэй дотно болохоор хэрэв биднийг сургуулиас хөөгдвөл их 

баярлана гэдэгт би их итгэлтэй байна. Бид гүн ухааны чулуу болон Пушокын тухай 

юу ч мэдэхгүй гэдгээ бүү мартаарай. Хэрэв биднийг мэддэг гэдгийг мэдчихвэл бид 

хэтэрхий их юм тайлбарлах хэрэг гэрна гэж Харри эсэргүүцэн хэллээ.

Гермиона зөвшөөрөн толгой дохиход харин Ронд өөрийн гэсэн бодол байжээ.

- Хэрэв бид яльгүй мөрдөх аваас ... гэж түүнийг хэлтэл:

- Yгүй ээ, мөрдөж ханалаа гэж Харри аяархан авч жинтэйхэн хэллээ.

Тэгээд Бархасвадь гаригийн зургийг ойртуулан дагуулуудын нь нэрийг үзэж эхлэв.

Маргааш өглөөний цайн дээр Харри, Невилл, Гермиона гуравт зурвас иржээ. Бүх 

зурвас адилхан бичигтэй аж.

Өнөө оройн арван нэгэн цагт шийтгэлээ хүлээхээр сургуулийн хаалганы дэргэд ир. 

Тэнд таныг ноён Филч хүлээж байх болно.

Проф. М. МакГонагалл гэжээ.

184

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Торгуулийн онооноос гадна бас шийтгүүлэх ёстой гэдгээ Харри таг мартчихжээ. 

Yүнээс болоод бүтэн шөнө хичээл хийх хугацаа алдах нь гэж Гермионаг үглэнэ гэж 

Харри бодож байсан ч тэрбээр дуугарсангүй. Харритай адил шийтгэл хүлээх ёстой 

гэдэгтээ эргэлзэхгүй ажээ.

Оройн арван нэгэн цагт тэд Ронд баяртай гэж хэлээд доош бууцгаалаа. Филч тэнд

Малфойтой хамт хүлээж байв.

Малфой бас шийтгүүлсэн гэдгийг Харри мартсан байжээ.

- Миний араас яв гэж Филч тушаагаад дэнлүүгээ асаан тэднийг гудамжинд 

дагуулан гарлаа. Тэгснээ хүйтнээр инээмсэглээд:

- Одоо та нар сургуулийн дүрэм журам зөрчихөөсөө өмнө сайтар бодох байх 

гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Хэрэв та нар надаас асуух юм бол та нарын хувьд 

хүнд ажил өвдөж зовох нь хамгийн сайн багш болно гэж хариулмаар байна ... 

Урьдын шийтгэлийг өөрчилсөн нь харамсалтай. Дээр үед буруутныг хөлөөр нь 

адараас дүүжлээд хэдэн өдөр өнжүүлдэг байсан юм. Миний өрөөнд одоо болтол 

гинж байсан хэвээр. Би хэрэг болж магадгүй гээд л байнга тослож байдаг юм 

даа ... За явцгаая! Зугтаана гэж бүү санаарай бүр муу юм болно шүү гэлээ.

Тэд харанхуй дундуур явцгаана. Филчийн барьсан дэнлүү хөл дорхоо л харах 

төдийхөн ажээ. Невилл эцэс төгсгөлгүй найтааж Харри чухам ямар шийтгэл хүлээж 

байгааг тааварлахыг хичээнэ. Нэг л айхтар юм байгаа биз. Тэгээгүй бол Филч 

ингэтлээ баярлахгүй шүү дээ.

Тэнгэрт тэргэл саран гэрэлтэж байсан ч байн байн үүлэнд халхлагдахад хорвоо 

ертөнц харанхуйлах ажээ. Гэнэтхэн өмнө нь гэрэл харагдлаа. Хагридын овоохойд 

ойртжээ гэж Харри мэдлээ. Тэгтэл аварга хүний дуу сонсогдож:

- Филч чи тэнд явна уу? Хурдлаарай эхлэх боллоо гэв.

Харрийн дотроос бул чулуу авч хаях шиг санагдлаа. Хагридын удирдлагаар ямар 

нэгэн ажил хийлгэхээр шийтгэсэн бол харин ч аятайхан бус уу. Тэдний санаа 

амарсан байдалтай болохыг Филч анзаараад даажинтай инээмсэглэн:

- Энэ мангартай зууралдана гэж бодоо юу? Yгүй ээ, хүү минь чи таасангүй. Та 

нар хориотой ой руу явах ёстой. Тэндээс та нар эрүүл саруул энх тунх гарч ирнэ гэж 

хэлбэл амны алдаа болох байлгүй ... гэв.

Yүнийг сонсоод Невилл уулга алдаж Малфой хөшсөн мэт зогсчихлоо.

- Ой руу гэнээ? Тийшээ шөнө явж болохгүй шүү дээ! Тэнд аюултай. Тэнд 

хувилгаан чоно байдаг гэж би дуулсан гэж хэлэхэд түүний дуу хоолой өөртөө 

итгэлгүй байгаа дуулдлаа.

Невилл Харрийн ханцуйнаас чанга зуураад чичрэн амьсгаадна.

- Чи сайн боддог болжээ. Уул нь хувилгаан чононы тухай журам зөрчихөөсөө 

өмнө бодох ёстой байсан юм гэж Филч тохуурхан хэллээ.

Харанхуйгаас Хагридыг гарч ирэхэд Соёот хөл хавиар нь эргэлдэнэ. Хагрид аварга 

185

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

том нум барьж мөрөндөө сумтай хоромсого агсчээ.

- Арай гэж ирэх шив. Би бараг хагас цаг хүлээлээ. Харри Гермиона хоёр минь 

ажил үйлс ямар байна даа?

- Би чиний оронд байсан бол ингэж найрсаг хандахгүй л юм сан. Эцсийн эцэст 

эд нар шийтгүүлэхээр ирсэн шүү дээ гэж Филч хүйтнээр өгүүлэв.

- Аа, чи ингээд хоцорсон юм уу? Замдаа жаал номлосон юм шив дээ? Энэ 

чиний ажил биш ойлгов уу? Одоо ч яв чамд хийх юм байхгүй гэж хэлээд Хагрид 

түүнийг ширүүн харцаар хяламхийв.

- Би үүр цайхад эргэж ирээд ... эндээс үлдсэн юмыг цуглуулж авнаа гэж Филч 

таагүй инээмсэглэж хэлээд дэнлүүгээ савчуулсаар шилтгээн рүү буцаад явлаа.

Малфой түүнийг айдас дүүрэн харцаар үдсэнээ Хагрид руу эргээд:

- Би ой руу явахгүй гэж хэлэхэд түүний айсныг мэдээд Харри баярлажээ.

- Сургуулиасаа хөөгдөх л гээгүй бол явж л таарна даа. Сахилгагүйтсэн 

болохоороо шангаа авахаас болохгүй гэж Хагрид эрсхэн хэллээ.

- Ингэж шийтгэж болохгүй ээ ... Бид сурагч болохоос ямар зарц биш. Ямар нэг 

сэдвийг зуу дахин хуулах ч юм уу тиймэрхүү л юм байх болов уу гэж би бодож 

байсан юм. Хэрэв аав маань мэдэх юм бол ... гэж Малфой эсэргүүцсэн хэвээр байв.

- Аав чинь сургуульд хийх ёстой юмыг л хийж бай гэх байсан даа. Сэдэв хуулж 

бичнэ гэнэ шүү! Хэнд хэрэгтэй юм бэ? Чи одоо сайн үйл бүтээх ёстой. Эсвэл эндээс 

тонил. Маргааш чамайг хараад аавыгаа баярлана гэж бодож байгаа бол явж эд 

хогшлоо цуглуул. За яв, юундаа зогсоод байгаа юм бэ? гэж Хагрид хэллээ.

Малфой байрнаасаа хөдөлсөнгүй. Тэрбээр Хагридыг уурсангуй харснаа төдхөн 

- За тэгвэл боллоо. Одоо анхааралтай сонсоцгоо. Яагаад гэвэл өнөөдөр бидний 

хийх ёстой ажил тун ч аюултай. Та нарт ямар нэгэн юм тохиолдоосой гэж би 

бодохгүй байна. Миний араас яваарай гэж Хагрид тушаав.

Хагрид тэднийг өтгөн шугуй руу дагуулж ороод дэнлүүгээ толгой дээрээ өндөрт 

өргөн бүдүүн хар моддын дундуур алга болсон нарийхан зөргийг заалаа.

Харрийн нуруугаар юм гүйх шиг санагдсан ч сэвшээ салхинаас болсон байлгүй гэж 

- За харцгаа ... Газар дээр толбо байгаа биз? Гэрэлтсэн мөнгөлөг өнгөтэй байна 

уу? Энэ бол ганц эвэртийн цус. Одоо хаа нэгтэй хүндхэн шархтай ганц эвэрт тэнэж 

яваа. Энэ долоо хоногт хоёр дахь удаагаа шүү. Лхагва гаригт нэг үхсэн байсныг нь 

би олсон. Харин одоо энэ амьд байгааг нь бид олох хэрэгтэй. Тэгээд эмчлэх юмуу 

эмчлэгдмээргүй бол гүйцээн цааш харуулах болно.

- Ганц эвэртийг шархдуулсан амьтан бидэнтэй таарвал яанаа? гэж айдас 

хүйдсээ нуух тэнхээгүй болсон Малфой асуулаа.

- Надтай бас Соёоттой явахад та нарт хор хүргэх амьтан энэ ойд байхгүй.

186

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Замаасаа л гажихгүй бол яах ч үгүй. Одоо хоёр хэсэг болж хуваагдаад ... тал тал 

тийшээ мөр мөшгинө ... Мөр ч замбараа алгаа. Цус хаа сайгүй байна. Ганц эвэрт 

маань өнгөрөгч шөнөөс ... магадгүй уржигдраас хойш л дэмий тэнээд байгаа 

бололтой гэж Хагрид хэлэв.

- Би нохой авч явмаар байна! гэж Малфой нохойн сүрлэг соёог харснаа 

- Тэгээрэй. Харин нохой чинь аймхай гэдгийг хэлмээр байна. Тэгэхлээр Харри 

Гермиона хоёр надтай, Малфой Невилл хоёр Соёоттой хамт явах нь. Ганц эвэртийг 

олсон хүн ногоон гэрэл гаргана ойлгов уу? Саваагаа гаргаад яг одоо туршаад үзэцгээ. 

Хэрэв аюул осол тохиолдвол шууд л улаан оч цацруулаарай. Бид туслахаар очно 

шүү. За гүйцээ. Болгоомжтой яваарай ... Одоо явах цаг боллоо гэж Хагрид 

Ойд харанхуй нам гүм ажээ. Тэд зөрөг зам салаалтал хамт явснаа Харри, Гермиона, 

Хагрид гурав зүүн тийшээ хоёрдугаар хэсэг баруун тийшээ саллаа.

Тэд газар орноо сайтар ажиглан чив чимээгүй явцгаана. Моддын оройгоор нэвт 

тусах сарны гэрэлд унасан навчин дээр туссан мөнгөлөг хөх цусны толбо харагдаж 

Хагридын санаа их зовсныг Харри ажиглажээ.

- Хувилгаан чоно ганц эвэртийг хөнөөгөөд байгаа юм болов уу? гэж Харри 

- Yгүй ээ, тэр түүнийг гүйцэхгүй тэгээд ч ... ганц эвэртийг дийлэхээр хүчтэй 

биш шүү ээ. Ганц эвэрт чинь шидтэй дээр нь хүчирхэг амьтан. Ямар амьтан ингээд 

байгааг мэдэхгүй юм даа. Ер нь ганц эвэртийг хөнөөдөг гэж хэзээ ч дуулаагүй юм 

Тэд хөвдөөр хучигдсан хожуулын дэргэдүүр өнгөрлөө. Харри ус урсах чимээ 

сонсчээ. Ойролцоо горхи байгаа хэрэг. Тахирласан зөргийн энд тэнд цусан толбо 

- Гермиона чи зүгээр үү? Сандрах хэрэггүй бид түүнийг мөдхөн олно ... Тийм 

шархтай ийм хол явах ёсгүй дээ. Олж аваад ... Хүүе хоёулаа модны араар ороорой! 

гэж Хагрид шивнэлээ.

Хагрид тэр хоёрыг тэвэрч замаас гарган хажуу тийшээ хэд алхсанаа өндөр царсны 

оёорт зогсоов. Тэгээд хоромсогноосоо сум авч нумынхаа хөвчинд суулган харвахад 

бэлэн боллоо. Эргэн тойрон нам гүм байсан боловч Харри ямар нэгэн чимээ олж 

сонсчээ. Хэн нэгэн унанги навчин дээгүүр гэтээд ч байгаа юм шиг эсвэл жанч 

нөмөрсөн хүн хормойгоо чирээд ч байгаа юм шиг. Хагрид чимээ гарах зүг рүү 

анхааралтай харна. Гэвч хэсэг хугацааны дараа чимээ замхарчээ.

- Би мэдэж байсан юм аа. Энд ирэх ёсгүй хүн л энд яваад байх шиг гэж Хагрид 

- Хувилгаан чоно уу? гэж Харри асуув.

187

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Yгүй ээ, чоно биш ... бас ганц эвэрт ч биш. За яахав миний араас 

болгоомжтойхон яваарай гэж Хагрид баргар царайлан хэлэв.

Тэд чимээ чагнаж цааш алгуурхан явцгаалаа. Тэгснээ урдаа байгаа ойн цоорхойд 

ямар нэг юм хөдлөхийг анзаарчээ.

- Тэнд хэн байна вэ? Гараад ир эсвэл харвалаа шүү! гэж Хагрид 

хашгирлаа. Харанхуйгаас хүн ч гэмээр морь ч гэмээр хачин амьтан гарч ирэв. 

хүртэл шар сахал үстэй хүн шиг бүсэлхийгээсээ доош урт шаргал сүүлтэй бор

морины биетэй юм. Харри Гермиона хоёр гайхсандаа амаа ангайжээ.

- Аа, Ронан шив дээ. За, ажил төрөл ямар байна? гэж Хагрид санаа нь амарсан 

Хагрид хүн-моринд ойртон очиж гар барив.

- Оройн мэнд, Хагрид аа. Чи намайг алах гээ юу? гэж Ронан мэнд мэдлээ.

Түүний дуу аядуухан гунигтай ажээ.

- Yгүй ээ ... би чамайг байна гэж мэдсэнгүй ... одоо ч тун болгоомжтой байх 

хэрэгтэй шүү. Муу юм ойгоор яваад байна. Өө, би бүр мартчихаж ... энэ бол Харри 

Поттер, Гермиона Грэйнжер хоёр. Манай Хогвартсын сурагчид. Харин энэ бол 

Ронан хүн-морь байхгүй юу гэж Хагрид хэлээд нумаа агслаа.

- Бид мэдсээн гэж Гермиона сулхан дуугаар хэлэв.

- Та нарт оройн амгаланг айлтгая. Сурагчид болж таарч байна уу? Тэгээд их юм 

сураа биз дээ? гэж хүн-морь тэдэн рүү хандан хэллээ.

Гермионаг одоохон сайрхаж эхлэх вий гэж айсандаа Харри ханцуйнаас нь дугтарлаа. 

Гэхдээ ингэх хэрэг байсангүй. Хүн-морийг хараад тэдний сэтгэл хэтэрхий их 

- Сурч л байна гэж Гермиона хулчгардуухан хэллээ.

- Сурч байгаа бол юухэн хээхэн мэддэг болсон гэсэн үг гэж Ронан санаа алдан 

хэлснээ гэдийн тэнгэр ширтээд:

- Ангараг өнөөдөр тун ч тод байна даа гэв.

- Тийм ээ. Ронан минь, бид чамтай тааралдсандаа баяртай байна. Бид шархтай 

ганц эвэртийг эрж яваа юм. Чи юм хараагүй биз? гэж Хагрид бас дээш харан асуулаа.

Ронан яаран хариулсангүй. Тэрбээр хэсэг хугацаанд нүд цавчилгүй тэнгэр ширтсэнээ 

ахиад л санаа алдав. Тэгээд:

- Гэмгүй амьтад л түрүүлээд хэлмэгдэх юм даа. Олон зууны тэртээ ч тийм л 

байсан одоо ч ийм л байна гэлээ.

- Тийм ээ. Ронан чи үзээ юу? Ер бусын юм хараа биз дээ гэж Хагрид асуув.

- Ангараг өнөөдөр тун ч тодхон байна даа. Ер бусын тод байна гэж Ронан 

188

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

давтан хэлэхдээ Хагридын тэсэж ядсан харцыг анзаараагүй дүр эсгэнэ.

- Тийм ээ, гэхдээ би ангарагын тухай биш арай өөр юм асууж байна. Чи 

хачирхалтай юм болж хараагүй биз? хэмээн Хагрид тодруулав.

Ронан бас л шуудхан хариулсангүй. Түүнийг амаа нээхээс өмнө хэсэг хугацаа 

- Ой ч олон нууц хадгалдаг юм даа гэлээ.

Шугуйгаас ахиад чимээ гарахад Хагрид мөн л нумаа бэлдсэн авч энэ бол хар үс 

бүхий биетэй өөр хүн-морь байжээ. Ронаныг бодвол ширүүн төрхтэй ажээ.

- Сайн уу, Бэйн. Тавлаг сайхан уу? гэж Хагрид мэндчилэв.

- Оройн мэнд, Хагрид минь. Бүх зүйл бүтэлтэй байгаа гэж найдна хэмээн хүн- 

морь эелдэгхэн өгүүллээ.

- Сайн сайн. Би Ронанаас асуугаад л байж байна. Сүүлийн үед элдэв хачин юм 

харав уу? гэж ... Шархтай ганц эвэрт яваа юм аа. Чи ... энэ тухай ... дуулаагүй биз? 

хэмээн Хагрид тэсэлгүй байдлаа нууж ядан асуусан авч олигтой болсонгүй.

Бэйн Ронан руу дөхөж очоод бас л тэнгэр ширтсэнээ:

- Ангараг ч өнөөдөр тодхон байна даа гэв.

- Бид тэр ангарагыг чинь сонссоон. За яахав ямар нэг юм болбол мэдэгдээрэй.

Бид явлаа гэж Хагрид уурангуй бувтналаа.

Харри Гермиона хоёр хүн-морьдыг модны цаагуур далд ортол эргэж харсаар араас 

- Хүн-морьд хэзээ ч юмыг шуудхан хэлчихдэггүй юм. Хараал идсэн одон 

орончид! Саранд нэг л юм ойртсон бол эд нар сонирхохоо больчихно гэж Хагрид 

- Эд нар олуулаа юу? гэж Гермиона сонирхлоо.

- Бишгүй дээ бий. Бие биенээ түшиж явдаг юм. Надад ямар нэг юм хэрэгтэй 

гэдгийг мэдмэгцээ л хүрээд ирнэ шүү дээ. Хүн-морьд ухаантай ... их юм мэднэ 

... түүнийгээ ярьдаггүй л болохоос биш ... гэж Хагрид тойруулсан янзтай ярив.

- Ронантай уулзахаас өмнө сонссон чимээ бас л хүн-морьдынх байсан гэж 

бодож байна уу? гэж Харри асуулаа.

- Туурайн чимээтэй адил байсан гэж үү? хэмээн Хагрид асуултыг асуултаар 

- Yгүй ээ би чамд ингэж хэлмээр байна. энэ бол ганц эвэртийн ангуучин. Би 

урьд нь ойд ийм чимээ сонсож байгаагүй болохоор тийм байж таарна гэв.

Тэд ханаран ургасан өтгөн харанхуй шугуй дундуур явлаа. Харри сэтгэл үймрэн 

эргэж харсан хэвээр. Араас нь нэг юм дагаад байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрнө. 

Хажууд нь Хагрид байгаа, Хагридад нум байгаад л баяртай байлаа.

189

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тахир зөрөг дахин огцом эргэхэд Гермиона Хагридын гараас шүүрэн аваад:

- Хагрид, хараач! Улаан оч гарч байна. Тэдэнд аюул учирчээ! гэв.

- Эндээ хүлээж бай! Замаас нэг ч алхам гарч болохгүй шүү! Би хурдхан ирнэ!

гэж Хагрид хашгирлаа.

Түүнийг шугуй дундуур шургаж явахыг тэд сонсчээ. Ахиад л нам гүм болж эргэн 

тойронд навч л сэржигнэнэ. Харри Гермиона хоёрт аймаар санагдав. Тэр хоёр айх 

ёстой зүйлээ харахгүй байж магадгүй эсвэл түүндээ харагдахгүй байж болзошгүй 

гэсэн мэт бие биеэ л харж зогслоо.

- Тэд аюулд орсон юм биш байгаа? гэж Гермиона шивнэв. Харри:

- Тэгвэл ч Малфой хамаа алгаа харин Невилл маань л ... гэснээ буруугаа ойлгов 

- Тэр чинь бид хоёроос болж энд ... Надаас болоод ... гэв.

Цаг хугацаа зогссон мэт санагдан хором цаг шиг сунжирна. Чих нь улам сонор 

болсныг Харри анзаарчээ. Салхины сэржигнэх мөчир хөдлөх чимээ бүр сонсогдох 

шиг санагдана. Невиллд юу тохолдсон юм бол, Хагрид буцаж ирэхгүй яагаад удаад 

байнаа? гэдэг хоёрхон асуулт толгойд нь эргэлдэх ажээ.

Тэгтэл мөчир шаржигнаж Хагридын ирж байгааг мэдэгдлээ. Араас нь Малфой, 

Невилл, Соёот нар дагах аж. Хагрид уурласандаа болоод өөрийгөө ч мэдэхээ 

больжээ. Малфой Невиллийг айлгах санаатай араас нь барьж авсан юм байна л даа. 

Невилл сандрахдаа саваагаар даллачихжээ.

- Эд нар эрсэн амьтныг маань олохооргүй болтол чимээ шуугиан дэгдээчихлээ.

Одоо өөр маягаар хуваарилнаа. Невилл Гермиона хоёр надтай, Харри чи

Соёот энэ муухай амьтан хоёртой явна.

Хагрид Харри руу нүд ирмээд тонгойн:

- Чи намайг уучлаарай. Энэ тэнэг чамтай хамт явбал ... айлгаж ичээх гэж 

оролдохгүй биз. Бид ажлаа хийх ёстой ойлгов уу? гэлээ.

Ингээд Харри маань Соёот Малфой хоёртой явлаа. Тэд ой руу улам гүн ортол хагас 

цагийн дараа гэхэд мод явахын аргагүй нягт болжээ. Энд цусны толбо улам их байх 

шиг санагдана. Нөгөө азгүй амьтан маань өвдсөндөө болоод ухаан алдан тэлчилж 

моддын үндсийг цусаар будсан мэт ажээ. Урдаа байгаа царсын бүдүүн мөчир 

хоорондуур ойн цоорхой байхыг Харри олж харлаа.

- Хараач гэж хэлээд газраас гарч буй гялалзсан гэрлийг гар сунган заав.

Тэд царс модны мөчир дундуур зүтгэсээр ойн цоорхойд гарч ирлээ. Тэднээс хэдхэн 

алхамын зайд ганц эвэрт үхчихсэн хэвтэнэ. Харри ийм гунигтай атлаа сайхан 

байдлыг хэзээ ч харсангүй. Ганц эвэрт урт нарийхан хөлтэй хуван шаргал дэлтэй юм.

Харри урагш ахин нэг алхсанаа чимээ сонсоод зогслоо. Ойн цоорхойн нөгөө талд 

байх бутнууд хөдөлснөө сүүдрээс толгойдоо юүдэн углаж жанчаар биеэ далдалсан 

190

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

өндөр дүрс гарч ирлээ. Тэрбээр анд гарсан араатан лугаа тэдний зүг гэтэх ажээ. 

Харри, Малфой, Соёот гурав хөдлөх ч тэнхээгүй байв. Харин жанчтай дүрс тэднийг 

огт ажигласангүй. Нөгөө дүрс үхсэн амьтанд дөхөж очоод өвдөг дээрээ сөхрөн 

сууснаа ганц эвэртийн хаврга дээрх том шарх руу тонгойсноо ... цусыг нь ууж 

Малфой ингэж муухай хашгирснаа зугтаахад араас нь аймхай Соёот даган 

хурдаллаа. Жанчтай дүрс толгойгоо өргснөө Харрийг ширтэн харав. Yл үзэгдэх 

нүүрнээс нь жанч дээр цус дусалж байгааг Харри тодхон харлаа. Тэгснээ нөгөө дүрс 

газраас өндийн босоод Харрийн зүг хэд хэд хурдан алхав. Харри айсандаа хөдөлж ч 

Тэгтэл гэнэтхэн толгойгоо урьд өмнө байгаагүйгээр хатган өвдөхийг мэдэрчээ. 

Духан дээрх сорви нь хурц дөл авалцан шатах шиг санагдав. Өвдсөндөө болоод 

Харри арагш ухарлаа. Гэнэтхэн туурайн төвөргөөн гарч нэг том юм хажуугаар нь 

өнгөрөн жанчтай дүрсний зүг довтлон орлоо.

Айхавтар өвдсөн учраас Харри сөхрөн суужээ. Гэхдээ нэг хоёр хормын дараа анх 

өвдсөн шигээ гэнэтхэн намжлаа. Харрийг толгойгоо өндийлгөн харахад ойн 

цоорхойд жанчтай дүрс байсангүй харин хүн-морь зогсож байв. Ронан ч биш Бэйн ч 

биш арай залуухан хүн-морь ажээ. Цагаан үстэй хар толботой цагаан биетэй юм.

- Та зүгээр үү? гэж хүн-морь асуугаад Харрийг босоход нь туслав.

- Зүгээр ээ, их баярлалаа. Энэ юу байсан бэ? гэж Харри итгэлгүйхэн бувтналаа.

Хүн-морь юу ч хэлэлгүй индраанил лугаа цэнхэр нүдээрээ Харрийг дуугүйхэн харна. 

Цусаар дүүрч томорсон юм шиг санагдах Харрийн сорви дээр хүн-морь харцаа 

- Та чинь Поттерын хүү юу даа гэж өмнөө хэн байгааг мэдсэн мэт асуулгүй 

- Та Хагрид руу буцаж очсон чинь дээр. Одоо ойд байх аюултай. Ялангуяа 

таны хувьд. Та морь унаж чадах уу? Тэгвэл илүү хурдан. Ингэхэд намайг Флоренц 

Хүн-морь Харрийг нуруун дээрээ унуулахаар урд өвдөг дээрээ сөхрөв. Тэгтэл 

туурайн төвөргөөн сонсогдлоо. Ойн цоорхойд Ронан Бэйн хоёр давхин ирэв. Тэд 

ихээхэн амьсгаадаж хөлс болсон бие нь гялтганана.

- Флоренц! Чи юу хийж байнаа? Дээрээ хүн суулгачихаж! Ичихгүй байна уу?

Чи чинь унааны морь юм уу? гэж Бэйн хангинав.

- Yүнийг хэн гэдгийг та нар мэдээгүй юм уу? Поттерын хүү шүү дээ. Ойгоос 

аль болохоор хурдан гарвал түүнд сайн юм сан гэж Флоренц тайван хэллээ.

- Чи түүнд юу ярьсан бэ? Тэнгэрийн зарлигаар болох ёстой юманд бид саад 

болохгүй гэж тангарагласнаа санаарай. Ойрын үед юу болохыг гаригуудын 

191

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

хөдөлгөөн бидэнд харуулаагүй гэж үү? хэмээн Бэйн янцгаав.

Ронан туурайгаараа газар цавчлан:

- Ингэвэл дээр гэж Флоренц бодсон юм байна л даа хэмээлээ.

- Дээр гэнээ?! хэмээн Бэйн дургүйцсэндээ тангарч:

- Болж байгаа явдал бидэнд огт падгүй! Хүн-морьд оддын зурлагад саад хийх 

ёсгүй! Төөрсөн хүмүүсийг олохоор илжиг шиг давхина гэдэг бидний хэрэг биш! 

Флоренц уурласандаа дээш цоройход санаандгүй байсан Харри уначихгүйн тулд 

Тэрбээр Бэйн рүү хандан ууртайгаар:

- Энэ ганц эвэртийг харахгүй байна уу? Яагаад түүнийг алсныг ойлгохгүй 

байна гэж үү? Эсвэл гаригууд энэ нууцыг чамд дэлгээгүй юм уу? Би хувьдаа ойгоор 

тэнүүчлэгчдийг эсэргүүцэж тэдэнтэй тулалдахад нь хүмүүст туслахад бэлэн байна 

Флоренц огцом эргээд Ронан Бэйн хоёрыг орхин ой руу давхин одлоо. Харри хүн- 

морины нуруун дээр арайхийн тогтож байсан ч унах тухай биш юу болоод байгаа 

- Яагаад Бэйн тэгтлээ их уурлав аа? Бас ... та нар намайг хэнээс аварсан юм бэ?

гэж хүн-морийг хурдаа саахад шивнэн асуулаа.

Флоренц алхах зуураа доош бөхийсөн мөчирт толгойгоо цохичихгүйн тулд тонгойж 

яваарай гэлээ. Тэрбээр асуултанд хариулахыг огт яарахгүй ажээ. Тэд чив чимээгүй 

удаан явсан болохоор Харри хүн-морийг ярих дургүй байна гэж бодлоо. Тэгээд бараг 

нэвтэршгүй шугуйн цаана гарснаа Флоренц гэнэт зогсоод:

- Харри Поттер та ганц эвэртийн цус юунд хэрэгтэйг мэдэх үү? гэлээ.

- Yгүй ээ. Хорт уусмалын хичээл дээр бид зөвхөн нунтаг эвэр, сүүлний 

хялгасыг нь л ашигладаг юм гэж хүн-морийг хачин асуулт тавьсанд гайхсан Харри 

- Яагаад гэвэл ганц эвэртийг ална гэдэг аймшигтай гэмт хэрэгт тооцдог юм.

Алдах юм юу ч үгүй бүрэн дийлэхийн төлөө зүтгэж байгаа хүн л ийм гэмт хэрэг 

хийж чадна. Ганц эвэртийн цус бүр дээсэн дөрөөн дээр байгаа хүний ч атугай амь 

насыг авардаг юм. Гэхдээ энэ нь хүнд тун ч хүндхэн тусна даа. Тийм сайхан 

арчаагүй амьтныг зөвхөн өөрийгөө аврахын тулд хөнөөх аваас уруулд нь ганц 

эвэртийн цус хүрсэн тэр агшнаа л хараал идсэн амьтан болно гэж Флоренц 

Харри түүнийг эргэж харах байх гэж бодсон ч нүдэнд нь ердөө л хүн-морины 

мөнгөлөг дагз үзэгдэнэ.

- Гэхдээ хэн ингэх вэ дээ? Yеийн үед хараал идсэн амьтан болдог юм бол ганц 

192

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

эвэртийг хөнөөснөөс үхвэл дээр тийм үү?

- Зөв дөө. Гэхдээ хүч чадалтай болж тэнхээ тамирыг бүрэн сэргээдэг үхэшгүй 

мөнхийн болгодог ундааг эзэмшихийн тулд үүнийг хийдэг юм ... Одоо сургуульд 

чинь юу нуугаастай байгааг ноён Поттер та мэдэх үү?

- Гүн ухааны чулуу. Тэр чулуу бүх юмыг алт төдийгүй мөнхийн ус болгон 

хувиргадаг шүү дээ! Гэхдээ энэ нь хэнд ... гэж Харрийг түгдрэлгүй урсгахад:

- Хүч чадлаа буцааж авахсан гэж олон жил хүлээсэн энэ жилүүдийн турш 

өөртөө бололцоо хайж амьдралаас зууралдсан тэр хүнийг та мэдэхгүй гэж үү?

Харрийн зүрх баглагдах шиг санагдлаа. Анх уулзсан шөнөө Хагридын хэлсэн

«Зарим нэг хүн үхсэн л гэдэг юм. Харин би бол үгүй гэж санадаг. Түүнд хүний 

гэхээр юу ч үлдээгүй гэж бодож байна ... Зөвхөн хүн л үхдэг биз дээ» гэсэн үгс 

моддын сэржигнэх чимээг даран чихэнд нь хангиналаа.

- Та түүнийг ... Та түүнийг Волан ... гэж Харрийг хэлтэл:

- Харри! Харри чи зүгээр үү? гэсээр Гермиона байдгаараа хурдлан араас нь

Хагрид амьсгаадсаар гүйж ирлээ.

- Би зүгээр ээ. Ганц эвэрт ойн гүний цоорхойд үхчихсэн хэвтэж байна гэж

Харри юу ч болоогүй мэтхэлэв.

- Би таныг энд үлдээе. Одоо танд аюул байхгүй гэж Флоренц ганц эвэртийг 

өөрөө харахаар Хагридыг явах үед шивнэлээ.

Харри түүний нуруун дээрээс буув.

- Харри Поттер танд амжилт хүсье. Гаригуудын хөдөлгөөн урьд нь ч хүн- 

морьдод буруу зурлага гаргадаг л байсан. Энэ бол түүний нэг гэж найдахаас даа гэж 

Түүнийг эргээд ой руу ороход Харри араас нь харсаар хоцорлоо.

Рон гол танхимд тэдний буцаж ирэхийг хүлээж байгаад өөрийн мэдэлгүй үүрэглэсэн 

бололтой. Харри түүний мөрнөөс шүүрэн угзрахад Рон квиддичийн тэмцээн зүүдэлж 

байсан мэт ямар нэг дүрэм зөрчсөн тухай хашгирчээ. Хэдэн агшны дараа Рон гүйн 

ирээд Гермиона Харри хоёрын ярьсныг нүдээ бүлтийлгэн сонслоо.

Харри догдолсондоо болоод сууж ч чадалгүй өрөөн дундуур нааш цааш холхихдоо 

ханын зууханд ойр байхыг хичээнэ. Тэрбээр урьдын адил даарсан хэвээр.

- Снегг тэр чулууг Волдемортод хулгайлж өгөх гэсэн хэрэг ... Харин 

Волдеморт ойд хүлээж байгаа юм байна ... Гэтэл бид энэ хооронд Снеггийг баяжих 

гэж л чулууг хулгайлах санаатай байна гэж бодож байжээ ... Гэтэл Волдеморт ...

- Энэ нэрийг бүү хэл! гэж Рон айсан байдалтай гуйлаа. Ярьж байгааг нь

Волдеморт сонсчихож магадгүй гэж айж л дээ. Харри түүний хүсэлтийг 

193

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Флоренц намайг аварсаан. Гэхдээ ингэх ёсгүй байсан юм ... Бэйн ихэд 

уурласан ... Флоренцыг гаригуудын зурлага биелэхэд саад боллоо гэж байсан

... Гаригууд Волдемортыг буцаж ирнэ гэсэн зурлагатай байж л дээ. Намайг

Волдемортод алуулахад Флоренцыг саад хийх ёсгүй гэж Бэйн үзжээ ... Одод миний 

үхэхийг зөгнөж байжээ гэж би бодож байна.

- Энэ нэрийг хэлэхээ боль! гэж Рон шивнэлээ.

- Одоо надад Снегг тэр чулууг хулгайлах агшныг л хүлээх үлдлээ. Тэгвэл 

Волдеморт намайг дуусгахаар ирж магадгүй ... Бэйн баярлах байлгүй дээ гэж Харри 

хэлэхдээ нүд нь гялалзаж бие нь үл мэдэг чичирч байв.

Гермиона их айсан ч гэлээ Харрийг тайвшруулах үг олоод:

- Харри минь, Хэцүү нэртийн айдаг ганцхан хүн бол профессор Дамблдор гэж 

бүгд хэлэлцдэг. Түүнийг энд байгаа цагт наашаа ирж чамд хүрэхгүй. Оддын зурхайг 

хүн-морьд зөв тайлдаг гэж хэн хэлсэн юм бэ? Миний бодоход энэ бол гарын алга 

хөзрөөр мэргэлдэг шиг ерийн л зурхай. Профессор МакГонагалл үүнийг тодорхой 

бус шинжлэх ухаан гэдэг шүү дээ гэлээ.

Тэднийг ярьж дуусахад үүр цайж байлаа. Удаан ярьснаас Харийн хоолой хатаж 

дөнгөж ороо хүрэх л тэнхээтэй байв. Гэхдээ шөнийн явдал арай ч дуусаагүй байжээ. 

Харри бүтээлгээ хуулахдаа дор нь нямбайлан эвхэж хийсэн далдын хар жанчаа олж 

харлаа. Жанч дотор зурвас байна. Зурвасан дээр:

Хэрэг болж магадгүй.

гэсэн гуравхан үг харагдана.

194

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 16: НYХ РYY YСЭРСЭН НЬ

Волдемортыг дуртай цагтаа сургуульд ороод ирчихэж магадгүй гэж хүлээж байсан

Харри шалгалтаа чухам яаж өгснөө ч сайн мэдсэнгүй.

Гүн ухааны чулуу нөгөө газраа байсан хэвээр. Харри хориотой хонгил руу ордог 

хаалганд чихээ наан Пушокын эрүүл саруул энх тунх байгааг байнга шалгадаг 

байлаа. Гэхдээ маргааш тэр ч байтугай хагас цагийн дараа энэ хэвээрээ байна гэсэн 

Гадаа аймшигтай халуун байлаа. Тэдний шалгалт өгч байсан том танхимд халуун 

төдийггүй тэсвэрлэхийн аргагүй бүгчим байв. Шалгалтын өмнө хүүхдүүдэд гартаа 

барьсан хүн залилж болохооргүйгээр илбэдсэн тусгай үзэг тараан өгсөн аж.

Тэд дадлагын ажлаар ч шалгалт өгнө. Профессор Флитвик хүүхдүүдийг танхимдаа 

нэг нэгээр нь дуудан оруулаад ширээн дээрх хан боргоцойг бүжиглүүлэх даалгавар 

өгөв. Профессор МакГонагалл тэдэнд хулганыг хөөрөг болгон хувиргах үүрэг өгчээ.

Шалгалтын дүн хөөрөг хэр сайхан болсноос шалтгаална. Хөөрөг сахалтай болчихвол 

дүн шууд л доошилж байлаа. Харин профессор Снеггийн шалгалтан дээр бүгд л 

ухаан санаа самууруулагч хор хэрхэн бэлтгэдэгийг санах гэж тэвдэцгээнэ.

Харри ойд байсан шөнөөс хойш духаар нь хүчтэй хатгуулан өвдөх болсныг 

хайхрахгүй байхыг хичээн бүх чадлаараа мэрийж байв. Невилл болохоор Харрийг 

шалгалтаас болоод сэтгэл нь хямарсандаа шөнө унтаж чадахгүй юм даа гэж бодож 

байлаа. Yнэндээ бол Харри шөнө болгон хар дарж зүүдлээд сэрдэг байсан юм. Одоо 

зүүд нь бүр ч аймаар болжээ. Учир нь хурц ногоон тухяа хүйтэн инээдээс гадна 

түүний зүүдэнд жанч нөмөрч юүдэн угласан нөгөө дүрс байнга үзэгдэнэ.

Yл үзэгдэх нүүрнээс нь цус дусахыг яанаа.

Рон Гермиона хоёр харин гүн ухааны чулууны хадгалалт хамгаалалтад төдийлөн 

санаа зовохгүй байв. Харрийн ойд харсан зүйлийг үзээгүй болохоор тэр байлгүй дээ. 

Бас гал шиг төөнөх сорвигүй байснаас ч болсон байж магадгүй. Гэхдээ Волдемортыг 

эргэж ирж магадгүй гэсэн бодлоосоо айна. Харин тэд түүнийг зүүдлэхгүй байжээ. 

Тэгээд ч хичээ номоо давтаад Снеггийн төлөө санаа зовох цаг гардаггүй байлаа.

Сүүлчийн шалгалтыг ид шидийн түүхээр өгчээ. Тэд нэг цагийн дотор эртний ид 

шидтэнгүүдийн тухай асуултад бичгээр хариу өгөх ёстой байв. Асуулт нь хэн өөрөө 

хутгадаг тогоо зохион бүтээсэн бэ гэх мэтчилэн байж. Ингээд л эрх чөлөөтэй болох 

юм шүү дээ. Шалгалтын дүн хэлтэл бүтэн долоо хоног чөлөөтэй гэсэн үг. 

Шалгалтынхаа ажлыг хураалга гэж профессор Бинсийг хэлэхэд Харри бусдын адил 

- Их л хэцүү байх гэж бодсон шүү. Мэдсэн бол мянга зургаан зуун гучин 

долоон оны хувилгаан чонын нууц дугаар, тэсвэргүй Элфрикийн бослогын түүхийг 

цээжлэх хэрэггүй байж л дээ гэж Гермиона бусад хүүхдүүдийн хамт нар гийгүүлсэн 

сургуулийн хашаанд гарахдаа хэлжээ.

Гермиона шалгалтын дараа бичсэн ажлаа шүүн хэлэлцэх дуртай ч Рон түүнийг шал 

195 

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

дэмий гэж үзнэ. Тэд нуурын зүг яаралгүй бууж модны дор сууцгаалаа. Эрэг дээр 

Уизлийн ихрүүд Ли Жордан нар хөгжилдөнө. Тэд гүехэн усанд байгаа наймаалжны 

тэмтрүүлээс чангааж байв.

- Одоо давтлага гэхгүй боллоо. Харин Харри чи арай хөгжилтэй байвал зүгээр 

сэн. Шалгалтын дүн хэлтэл бүтэн долоо хоног байна шүү дээ гэж Рон ногоон дээр 

тарайн хэвтээд хэлэхэд царайд нь зүйрлэхийн аргагүй аз жаргал гэрэлтэнэ.

- Намайг юу болоод байгаагаа мэдэхийг хүсээгүй гэж бодоо юу? Сорви маань 

байнга өвдөх юм. Одоо харин өвчин огт намжихгүй юм гэлээ.

- Хатагтай Помфрид үзүүл гэж Гермиона зөвлөв.

- Би өвчин тусаагүй юм чинь. Энэ бол сануулга гэж бодож байна ... Надад аюул 

тохиолдож магадгүй ... хэмээн Харри татгалзлаа.

Рон тасралтгүй инээмсэглэсээр. Харрийн хэлснийг бодохтой мантай хэтэрхий халуун 

- Тайвшир даа, Гермионагийн зөв шүү. Дамблдорыг ойр орчимд байгаа цагт 

чулуунд аюул учрахгүй. Тэгээд ч Снегг Пушокын хажуугаар яаж өнгөрөхийг мэдсэн 

гэх баталгаа бидэнд байхгүй. Түрүүнд хөлөө тас хазуулчих шахсан болохоороо одоо 

яараад байхгүй нь мэдээж. Пушокыг номхруулах тухай Хагрид хэзээ ч хэнд ч 

ярихгүй. Хагридыг Дамблдороос урвахаас өмнө Невилл квиддичийн Английн 

шигшээд явах байлгүй дээ гэж Рон зөвлөнө.

Харри толгойгоо дохисон ч нэг л чухал зүйл мартаад байгаа мэт бодогдоод 

болсонгүй. Тэрбээр санахыг хичээсэн авч Гермиона бодлыг нь таслаж:

- Бүх юм шалгалтаас л боллоо. Жишээ нь би урьд шөнө сэрчихээд хувиргалын 

хичээлийн дэвтрээ эргүүлж байснаа цагийн дараа л шалгалтаа өгчихсөнөө санадаг 

Энэ нь маш итгэлтэй сонсогдов. Гэхдээ түүнийг түгшээж буй зүйл бол шалгалттай 

ямар ч хамаагүй гэдэгт Харри эргэлзсэнгүй. Тэрбээр цэв цэнхэр тэнгэрийг ширтэж 

байснаа шилтгээний зүг нисэх уулийг олж харлаа. Түүний хошуунд захидал байв. 

Уулиар захиа явуулдаг цорын ганц хүн нь Хагрид билээ. Хэзээ ч Дамблдороос 

урвахгүй Хагрид. Пушокын дэргэдүүр яаж өнгөрөх ёстойг хэзээ ч хэнд ч хэлэхгүй 

Хагрид ... Хэзээ ч ... Гэхдээ ...

Хагрид огцом үсрэн бослоо.

- Чи хаачих нь вэ? гэж Рон нойрмоглон асуув.

- Би нэг юмны тухай саналаа. Бид Хагрид руу яаралтай очих хэрэгтэй байна 

гэж Харри хэлэв. Царай нь цонхийн цайжээ.

- Яах гэж? хэмээн арван хором өнгөрсний дараа Гермиона бараг зуу дахин 

асуугаад урагш зүтгэх Харригаас хоцрохгүйг хичээнэ.

196

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энэ бүхэн хачин санагдахгүй байна уу? Хагрид луу мөрөөддөг байсан юм.

Гэтэл гэнэтхэн халаасандаа лууны өндөгтэй танихгүй хүн гараад ирдэг. Луу 

үржүүлэх хориотой шүү дээ. Харин халаасандаа лууны өндөгтэй хэдэн хүн Англиар 

тэнэж явдаг гэж та нар бодож байна? Тэдний хэд нь аз болоход Хагрид шиг хүнийг 

олж авдаг бол? Энэ тухай би урьд яагаад бодсонгүй вэ? гэж өвс ногоо ургасан толгод 

руу өгсөхдөө Харри ярилаа.

- Ойлгосонгүй. Чи юу яриад байнаа? гэж Рон асуусан ч Харри хариулсангүй 

Хагрид овоохойноосоо хоёр алхмын зайд сандал дээр суугаад цамцныхаа ханцуй 

өмднийхөө шуумгийг шуугаад вандуй цайруулж байлаа. Хөлийн нь дэргэд том тогоо 

- Сайн уу! Бүх шалгалтаа өгчих вүү? Цай уух уу? гэж инээмсэглэн асуулаа.

- Уумаар л байна ... гэж Роныг хэлтэл Харри таслаж:

- Yгүй ээ, бид яарч байна. Чамаас яльгүй юм тодруулах гэж л ирцгээсэн юм.

Норберт лууг мөрийд хожсон тэр шөнөө санаж байна уу? Тэр танихгүй хүн хэнтэй 

адилхан байсан бэ? гэлээ.

- Мэдэхгүй. Тэр хүн юүдэнтэй байсан гэж Хагрид мөрөө хавчин хэллээ. Асуулт 

түүнийг сандаргасан нь илт.

Харри, Рон, Гермиона гурав хөдлөхгүй зогсож буйг Хагрид хараад сайтар 

- Энэ бол «Гахайн толгой»-д байдаг ерийн л явдал ... яахав ... энэ ... хөдөөгийн 

бааранд. Тэнд эсэн бусын ... хачин хүмүүс зөндөө л дөө. Ямар ч хүн 

тааралдаж болно. Тэр хүн лууны наймаачин байсан ч байж магадгүй. Тэгээд л хууль 

бус ажил хийж айсан болохоороо нүүрээ нуусан хэрэг. Тийм болохоор хэнтэй адил 

гэх вэ дээ гэж Хагрид тайлбарлав.

Харри газар суучихлаа.

- Чи түүнтэй юун тухай ярьсан бэ? Хогвартсад ажилладаг гэдгээ хэлсэн үү?

- Магадгүй ээ гээд Хагрид царайгаа төв түвшин болгов. Тэр оройг санахад 

хэцүүхэн байгаа бололтой. Тэгээд:

- Тийм ээ ... миний юу хийдгийг асуусан шиг санагдана. Тэр бас ... миний харж 

ханддаг амьтдын тухай ... асуусан байх аа ... Би хэлэхдээ ... Би тэгээд ... луутай болох 

юмсан гэж хүсдэгээ хэлсэн юм. Дараа нь ... Тэр надад архи өгөөд байсан 

болохоор би сайн санахгүй байнаа ... Одоохон, одоохон ... Дараа нь тэр өндөг авч 

яваа, намайг хүсвэл хөзрөөр мөрийтэй тоглоё гэсэн ... Бас ... бас намайг луу маллаж 

чадах уу гэж асуусан. Тэрбээр өндгөө хэнд ч алдсан хамаагүй байсан байх аа ... Би 

түүнд ... Пушокоос хойш луу маллах амархан гэж хэлсэн санагдана ... гэлээ.

- Тэр хүн чинь ... Пушокын тухай ямар нэг юм асуусан уу? гэж Харри тайван 

197

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Тийм ээ ... Тэгээд юу гэж? Дэлхий дээр гурван толгойтой нохой олон байдаг 

гэж санаа юу? Би Пушокын тухай ярьсан л даа. Номхон дөлгөөн ... ганцхан яаж 

харьцахаа л мэдэх хэрэгтэй гэж! Түүнд дуу дуулах юм уу лимбэ үлээх эсвэл ямар нэг 

хөгжим тоглож өгөх хэрэгтэй. Тэгвэл унтчихдаг юм гэж ...

Тэгснээ Хагридын царайд айдас тодорлоо.

- Би та нарт энэ тухай ярих ёсгүй! Миний чалчсаныг мартах хэрэгтэй! Хөөе та 

нар хаачих нь вэ? гэж орилов.

Харри, Рон, Гермиона гурав шилтгээнд очтолоо бие биедээ нэг ч үг хэлсэнгүй. Тэнд 

гадааг бодвол хүйтэн баргар ажээ.

- Бид Дамблдор руу очих хэрэгтэй. Пушокын хажуугаар яаж өнгөрөх ёстойг 

Хагрид танихгүй хүнд хэлчихсэн юм байна. Энэ бол танигдахгүйн тулд Хагридад 

архи өгч нүүрээ юүдэнгээр халхалсан Снегг юм уу эсвэл Волдеморт болж таарлаа.

- Дамблдорыг бидэнд итгэнэ гэж найдаж байна. Хэрэв Бэйн саад болохгүй бол 

Флоренц миний үгийг батлаж ч магадгүй. Харин Дамблдорын өрөө хаана байдаг юм 

бэ? гэж Харри урсгав.

Тэд ямар нэг хаяг хүснэгт байж магадгүй гэсэн шиг эргэн тойрноо харлаа. 

Дамблдорын хаана суудаг ажилладаг тухай тэдэнд хэзээ ч хэлж байсангүй. Хэн 

нэгнийг хэзээ нэгэн цагт профессор луу дуудаж байсныг ч санахгүй юм.

- Бид одоо ... гэж Харрийг ярьж эхэлтэл холоос дуу гарч тасалдуулав.

- Та гурав шилтгээнд юу хийж байнаа?

Профессор МакГонагалл тэдний зүг ирж явлаа. Гартаа баахан юм барьсан байв.

- Бид профессор Дамблдортой уулзах гэсэн юм гэж Гермиона түрүүлэн 

зоригтой хэлэхэд Харри Рон хоёр их л гайхжээ.

- Профессор Дамблдортой уулзана гэнээ? Яах нь вэ? гэж профессор 

МакГонагалл лавлахдаа энэ үг нэг л сэжигтэй санагдсан мэт царай гаргах ажээ.

Харри гүнзгий санаа алдлаа. Шийдвэр гаргахад хэдэн агшин хэрэгтэй байлаа. 

Профессор МакГонагаллд илэн далангүй хэлэх хэрэггүй гэж бодоод:

- Энэ бол нууц гэчихээд л алдаа хийснээ ойлголоо. Түүний хамар уурласандаа 

- Профессор Дамблдор арван хормын өмнө явчихсан аж. Ид шидтэний яамнаас 

яаралтай ууль хүлээж аваад Лондон руу санд мэнд ниссэн гэж хүйтэн өнгөөр хэллээ.

- Нисчихсэн гэв үү? Ийм үед үү? гэж Харри сулхан дуугаар асуув.

- Профессор Дамблдор бол маш алдартай шидтэн учраас хойшлуулшгүй чухал 

ажил дандаа л гардаг юм, ноён Поттер минь.

- Гэхдээ энэ бол чухал хэрэг гэж Харри шаргуу хэлэхдээ нэмэргүй юм гэдгийг 

- Таны тэр ажил Дамблдорын Ид шидтэний яам руу ниссэн ажлаас илүү чухал 

198

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

гэж Поттер та хэлэх гээд байна уу? гэхдээ профессор МакГонагалл түүний овгийн 

өмнө дандаа оруулдаг «ноён» гэдэг үгээ дурссангүй. Энэ бол өөрийгөө мэдэхээ 

болиод хүчээр биеэ барьж буй хэрэг.

- Профессор оо, энэ асуудал гүн ухааны чулуутай хамаатай юм ... гэж Харри 

итгэлгүйхэн хэлэхдээ одоо болгоомжлоод байх хэрэггүй гэж үзжээ.

Профессор МагГонагалл түүнээс чухам ямар үг сонсоно гэж хүлээж байсныг 

мэдэхгүй юм. Лав л ийм үг биш дэгээ. Гарт байсан номнуудаа унахыг ч 

- Хаанаас ... та нар хаанаас мэдсэн юм бэ? гэж тэвдсэн шинжтэй асуулаа.

- Профессор оо, би бодохдоо ... би болохоор Сне ... гээд түгдэрснээ:

- Хэн нэгэн хүн гүн ухааны чулууг хулгайлах гээд байна. Би профессор

Дамблдортой ярилцчах чухал хэрэгтэй гэлээ.

Профессор МакГонагалл ийм юм сонсоод гайхаж хоцорсон ч сэжиглэсэн хэвээр

Харрийг анхааралтай харж байв.

- Профессор Дамблдор маргааш буцаж ирнэ. Чулууны тухай та нарыг яаж 

мэдсэнийг би төсөөлөхгүй ч гэлээ чулууг найдвартай хамгаалж байгаа түүнийг 

хэн ч хулгайлж чадахгүй гэдэгт итгэлтэй байж болно хэмээн удаан түгдэрсний эцэст 

- Гэхдээ профессор ...

- Юу ярьж байгаагаа би мэднээ. Та гурав гадаа гарч сайхан агаарт байвал зүгээр 

гэж бодох юм хэмээн хэлээд профессор тонгойн унагаасан номоо цуглуулж байв.

Түүнийг явахад тэд хэлснээр нь болсонгүй.

- Энэ явдал орой болно. Өнөөдөр Снегг нууцад нэвтрэнэ. Тэрээр хэрэгтэй 

бүхнийг мэдэж аваад Дамблдорын явахыг хүлээж байжээ. Түүнийг Дамблдор руу 

ууль илгээсэн гэдэгт би итгэлтэй байна. Ид шидтэний яаманд Дамблдорыг 

очиход бүгд их гайхна даа гэж профессор МакГонагаллыг юм сонсохооргүй 

холдсоны дараа Харри хэлжээ.

- Гэхдээ бид ... гэж хэлээд Гермиона санаа алдав. Харри Рон хоёр түүнийг 

өөрсдийнхөө цаадхыг харж байгааг мэдэж хурдхан эргэтэл ард нь Снегг зогсож 

- Өдрийн мэнд хүргэе гэж тэрбээр эелдэгхэн мэндлэв. Тэд түүнийг нүдээ 

бүлтийлгэн дуугүй харна.

- Сайхан агаарт гарах боломжийг алдаж болохгүй шүү гэж Снегг нэг л хачин 

инээмсэглэн хэллээ. Харри:

- Бид ... гэж дуугарахдаа юу хэлэхээ огт мэдэхгүй байв.

- Та нар ухаалаг болгоомжтой байх ёстой. Ямар нэг юм хийхээр шидйсэн гэж 

болохоор харагдаж байна шүү. Харин танай тэнхим ахиад зуун оноогоор торгуулбал 

199

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

юу болох вэ? гэж Снегг яриагаа дуусгав.

Харрийн царай улайжээ. Түүнийг эргэтэл Снегг дуудаад:

- Поттер минь, ахиад шөнө дундуур сургууль дотор зугаацах юм бол би өөрөө 

таныг хөөлгөхөөр хөөцөлдөх болно шүү гэдгийг анхааруулъя. Харин одоо өдрийг 

тавтай өнгөрүүлээрэй гэжээ.

Снегг эргээд багш нарын өрөө рүү явлаа.

Тэд Харрийг буцаж ирэхэд чулуун шатаар уруудан шилтгээнээс гарав.

- Бид нэг юм хийх хэрэгтэй. Нэг маань Снеггийг харуулдана. Багш нарын 

өрөөний үүдэнд зогсож байгаад гарахад нь дагах хэрэгтэй. Энэ бол Гермиона чиний 

үүрэг гэж Харри швнэн хэлэв.

- Яагаад минийх гэж?

- Мэдээж шүү дээ. Чи бусад олон хүүхдийн адил профессор Флитвикийн 

хайртай сурагч юм чинь түүнийг хүлээж байна гэж хэлж болно. Хэрэв Флитвик 

багш нарын өрөөнд байх аваас чи хэлчихээр шалтаг олж дөнгөнө.

«Би шалгалтын ажил хийхдээ 14б асуултанд буруу хариулчихсан юм шиг

санагдаад байнаа. Их айж байна, профессор оо ...» гэдэг ч юм уу хэмээн Рон өчлөө.

- Дуугүй бай. За яахав, би зөвшөөрье гэж Гермиона хэлэв.

- Харин бид гуравдугаар давхрын хонгилыг харуулдах болно. Явцгаая гэж Ронд 

Гэвч төлөвлөгөө биелсэнгүй. Тэд цаана нь Пушок байгаа хаалга руу ойртож ч 

амжаагүй байтал хаанаас ч юм профессор МагГонагалл гараад иржээ. Энэ удаа 

тэрбээр биеэ барьж чадсангүй.

Та нар өөрсдийгөө арван шившлэгээс ч илүү найдвартай харуул гэж үзсэн юм шив 

дээ?! Энэ дэмий явдлаа зогсоо. Би та нарыг дахиад энэ хаалганы дэргэд байхыг харах 

юм уу хэн нэг нь энд байхыг чинь харсан гэж хэлэх юм бол Гриффиндор ахиад тавин 

оноогоор торгуулах болно шүү. Тийм ээ, Уизли миний хариуцсан тэнхим! гэж 

профессор ширүүхэн хэллээ.

Харри Рон хоёр буцаад Гриффиндорын гол танхим руу явав.

Yгүй ядахдаа Снеггийг харгалзаж байгаа шүү дээ гэж Харрийг хэлж амжаагүй 

байтал Гермиона өрөөнд ороод ирлээ.

- Харамсалтай байна, Харри минь! Снегг багш нарын өрөөнөөс гарч ирээд 

намайг юу хийж байна гэхээр нь би Флитвикийг хүлээж байна гэлээ. Снегг яваад 

түүнийг дуудлаа. Тэгээд л түүнийг алдчихсан даа. Намайг Флитвиктэй ярьж байх 

зуур Снегг хаашаа ч юм бүү мэд алга болчихжээ гэж Гермиона шуухитнан хэлэв.

- За тэгвэл цаг нь болсон юм байлгүй, тийм үү? гэж Харри алгуурхан 

дуугарлаа. Түүний царай цонхийсон ч нүд нь гялалзаж байв.

- Өнөө шөн би унтлагын өрөөнөөс гарч чулууг түрүүлж авахыг бодноо гэхдээ

200

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри шийдсэн төрхтэй харагджээ.

- Чи лав солиорчээ! гэж Рон уулга ладав.

- Чи тэгж болохгүй! МакГонагалл Снегг хоёрын анхааруулж хэлснийг мартаа 

юу? Чамайг хөөчихнө шүү дээ? гэж Гермиона дэмжлээ.

- Тэгээд юу гэж? Та нар юу ч ойлгохгүй байгаа юм уу? Хэрэв Снегг чулууг 

хулгайлбал Волдеморт буцаад ирнэ! Түүнийг эрх барих гэж оролдож байсан цаг 

үеийн тухай сонсоогүй юм уу? Тэгвэл сургуульгүй болох юм чинь Хогвартсаас хэн ч 

хөөгдөхгүй! Волдеморт сургуулийг газартай тэгшлэх юм уу Хар урлагийн сургууль 

болгон хувиргах болно! Тэгэхлээр торгуулийн оноо ямар ч утгагүй гэсэн үг! Та нар 

тэнхим хоорондын тэмцээнд түрүүллээ гэж саная. Тэгээд яах вэ? Волдеморт та нарыг 

танай гэр бүлийг тайван үлдээнэ гэж үү? Намайг чулуунд хүрэхээс өмнө барьчих юм 

бол би Дурслийнхан руу буцаж очоод Волдеморт намайг олтол хүлээх хэрэг гарна. 

Хэрэв өнөөдөр би юу ч хийхгүй юм бол би үхэх цагаасаа арай сүүлд л үхэх байх даа. 

Яагаад гэвэл би Харын талд хэзээ ч орохгүй. Тийм учраас л би өнөөдөр чулуу 

хадгалж байгаа газар луу явна. Та хоёр юу ч гэж хэлээд нэмэргүй! Волдеморт эцэг 

эхийг минь хөнөөснийг санацгаагаач. Бусдыг хорлож эхлэхийг хүлээн гараа хумхин 

сууж би лав чадахгүй ...

Харри ярьж дуусаад тэднийг маргаж эхлэнэ гэж бодсон бололтой Рон Гермиона 

хоёрыг ширтэж байлаа. Гэвч тэд дуугарсангүй.

- Чиний зөв өө, Харри гэж хэсэг хугацааны дараа Гермиона намуухан дуугаар 

- Би далдын хар жанчаа ашиглана. Аз болоход түүнийг эргүүлж өгсөн шүү гэж

- Бид гурвуулаа дор нь багтана гэж үү? хэмээн Рон сонирхоход:

- Гурвуулаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж Харри асуулаа.

- За чи боль доо. Чамайг ганцааранг чинь үлдээнэ гэж бодоо юу?

- Мэдээж, үлдээхгүй. Бидний тусламжгүйгээр чулуунд хүрч чадна гэж бодоо 

юу? Одоо би явж сурах бичиг эргүүлье. Ямар нэг хэрэгтэй мэдээлэл тааралдаж 

магадгүй ... гэж Гермиона батлан өгүүлэв.

- Гэхдээ бид баригдвал та хоёр ч бас хөөгдөнө шүү дээ гэж Харрийг хэлэхэд:

- Yгүй дээ. Зуугаас дээш оноо өгдөггүй ч шалгалтан дээр намайг зуун хорин 

оноо авсан гэж Флитвик надад нууцхан хэлсэн юм. Ийм байхад хөөнө гэж бодохгүй 

л байна шүү хэмээн Гермиона хариулав.

Рон дуугай байгаа нь сайрхах зүйл үгүй бололтой.

Оройн хоолны дараа тэд амралтын өрөөнд эргэн ирж ямар нэгэн юм сэдсэн гэдгээ 

хэнд ч мэдэгдэхгүйн тулд тус тусдаа сууцгаав. Профессор МакГонагалл орж ирсэн ч 

өөр юм бодохоор харагдана. Гэвч багш нар орж ирсэнгүй. Бусад нь болохоор 

201

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харрийг ажиглаагүй дүр үзүүлэх агаад одоо болтол түүнтэй хэн ч ярилцсангүй. 

Харри үүнд нь огт гомдоогүй анхны үдэш энэ байлаа.

Гермиона чулууг хадгалж буй шившлэгийг зайлуулах тарни олдож магадгүй 

гэсэндээ дэвтэр номоо эргүүлнэ. Харри Рон хоёр хийх юмаа бодоцгоон дуугүй 

Танхим аажим хоосорлоо. Унтах цаг дөхжээ.

- Жанчаа аваад ир гэж Ли Жорданыг эвшээсээр өрөөнөөс гарахад Рон шивнэн 

хэллээ. Харри дээшээ харанхуй унтлагын өрөө рүү ухасхийв. Тэгээд дэрэн доороос 

жанчаа гаргаж автал зул сараар түүнд Хагридын бэлгэлсэн лимбэ харагдлаа. Харри 

лимбийг халаасандаа яаран шургуулав. Юун дуу хууртай мантай. Бүр Пушокод 

зориулаад ч дуулах дургүй байлаа. Тэгээд гүйсээр өрөөнд орж ирэв.

- Жанчаа шууд л эндээ өмсөөд биднийг гүйцэд халхлах эсэхийг үзэх хэрэгтэй.

Хонгилоор өрөөсөн хөл явж байхыг Филч харвал ... гэж Харрийг хэлтэл:

- Та нар яах гээд байна вэ? гэх дуу өрөөний булангаас гарлаа.

Тэд гурвуулаа огцом эргэж хартал Невилл буйдан сандалд сууж байв. Тэрбээр гартаа 

дураараа хэсүүчлэх дуртай бахаа барьжээ.

Бах нь ахиа л тэнэж одоод Невилл түүнийг эрэн энэ буланд ирсэн бололтой.

- Яах ч үгүй. Зүгээр л гэж хэлээд Харри жанчаа яаран ардаа нуулаа. Невилл 

тэдний гэмшсэн царайг анхааралтай ажиглана.

- Та нар ахиад л шөнө дунд унтлагын өрөөнөөс гарч явах гэж байгаа юм байна 

- Yгүй, үгүй! Яалаа гэж. Невилл чи явж унтахгүй яасан юм бэ? хэмээн

Гермиона дуржигнуулав.

Харри үүдний дэргэдэх өндөр босоо цагийг хяламхийн харлаа. Тэд хугацаа алдаж 

болохгүй юм. Яг энэ үед Снегг маань Пушокод бүүвэйн дуу аялаж байж ч магадгүй.

- Та нар эндээс явж болохгүй. Ахиад л баригдана. Тэгвэл манай тэнхим 

хэцүүднэ гэж Невилл зөрүүдлэн хэллээ.

- Чи ойлгохгүй юм аа. Энэ бол маш чухал гэж Харри тэсэлгүй ам алдчихав. 

Гэвч Невилл тууштай байхаар шийджээ.

- Би та нарыг гаргахгүй. Би ... Би та нартай зодолдоно шүү! гэж хэлээд Неилл 

хонгилыг хааж зогслоо.

- Невилл! Хөргөөс хол бүү хувиа бодоод бай ... гэж Рон уурсав.

- Намайг хувиа бодогч гэж бүү хэлээрэй! Та нар дахин журам зөрчих ёсгүй гэж 

би үзэж байна! Рон чи намайг өөрийгөө хамгаал гэж сургадаг шүү дээ! 

- Тийм ээ, гэхдээ бид чиний нйзууд. Чи юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэж

Рон гараа алдлан хэлэв.

202

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Түүнийг урагш алхтал Невилл Тревор бахаа гараасаа алдчихсанд цаадах нь шалан 

дээр унаад хаашаа ч юм алга болчихлоо.

- Тэгвэл намайг цохих гээд үз л дээ! Би хүлээе! гэж хэлээд Невилл нударгаа 

Харри Гермиона руу эргээд:

- Яаж ийгээд аргалаач гэж цөхрөнгөө баран гуйлаа. Гермиона урагш алхсанаа:

- Уучлаарай Невилл минь надад харамсалтай л байна гэж аяархан хэлээд 

- Петрификус Тоталус! шившин Невиллийн зүг дохилоо.

Невиллийн хоёр гар ташаандаа падхийтэл наалдчихав. Хоёр хөл нь ч хоорондоо 

наалдчихлаа. Невилл эв эгцхэн болоод ганхаж байснаа нүүрээрээ шалан дээр уналаа.

Гермиона түүн рүү гүйж очоод дээш харуулав. Невиллийн эрүү зуурчихсан ярьж 

чадахгүй ажээ. Нүд нь л айсан байдалтай түүнийг харан эргэлдэнэ.

- Чи түүнийг яачихав аа? гэж Харри асуув.

- Бүх биеийн бүрэн саажилт. Невиллийгээ өрөвдөж байнаа гэж Гермиона 

- Ингэхээс өөр аргагүй байлаа, Невилл минь. Чамд тайлбарлах цаг алга гэж

- Чи сүүлд бүгдийг ойлгоноо гэж Рон яриаг дуусгалаа.

Шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэх Невилл тэдэнд муу совин төрүүлнэ. Жанч нь 

тэднийг найдвартай халхалж байлаа. Гэхдээ л тэдний сэтгэл хямарч эргэн тойронд нь 

байгаа баримал болгон харанхуйд Филч шиг, салхины өчүүхэн урсгалын алсад 

сонсдох авиа Пивзийн хөлийн чимээ шиг санагдана.

Хамгийн эхний шат руу ч ойртож амжаагүй байтал ноён Норрис муур тэдний хөлд 

- Түүнийг өшиглөх юм сан гэж би аль эртнээс боддог байсан юм гэж Роныг 

чихэндээ шивнэхэд Харри эсэргүүцэн толгойгоо сэгсэрлээ. Тэд муурын дэргэдүүр 

болгоомжтойхон өнгөрөв. Хэдийгээр ноён Норрис тэднийг дэнлүү шиг нүдээрээ 

анхааралтай харж байсан авч юу ч олж үзээгүй бололтой яасан ч үгүй.

Дахиад тэдэнтэй хэн ч одоохондоо тааралдсангүй. Гэтэл гуравдугаар давхарт гардаг 

шат руу дөхөж очтол Пивзийн бараа харагдлаа. Тэрбээр амандаа дуу аялан шатан 

дээрх хивсийг оролдох аж. Хүүхдүүдийг хивсэн дээр гармагцаа бүдэрч унахаар юм 

хийж байгаа бололтой.

Тэднийг ойртон очиход Пивз:

- Хэн энд байна вэ? Би харахгүй байгаа ч чамайг энд байгааг мэдэж байна. Чи 

хий үзэгдэл үү? сүнс үү? Аль эсвэл сурагч уу? гэж гэнэтхэн асуухдаа түүний догшин 

хар нүд улам ч ширүүн харцтай болжээ.

203

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Пивз агаарт хөөрч тэндээ тогтсоноо ийш тийшээ хянамгай харав.

- Филчийг дуудах хэрэгтэй юм байна. Yл үзэгдэгч нэгэн сургууль дотор тэнэж 

явна гэж хэлье байз хэмээн Пивз бодлогоширонгуй өгүүллээ.

Харрийн толгойд гэнэтхэн нэгэн санаа төржээ.

- Пивз Цуст Баронд үзэгдэхгүй болох өөрийн гэсэн шалтгаан бий шүү гэж 

сөөнгө дуугаар шивнэн хэлжээ.

Пивз айсандаа болоод эгээтэй л шатан дээр уначихсангүй. Тэрбээр доош унахдаа 

арай л гишгүүрт хүрэлгүй агаарт тогтлоо.

- Уучлаарай, ноён Цуст Барон минь. Алдас болжээ ... энэ алдас болж ... Таныг 

би таньсангүй ... үзэгдэхгүй юм чинь би яаж харах вэ дээ ... Хөгшин Пивзийн 

тэнэглэснийг уучлаарай ноёнтоон гэж Пивз гонгиноно.

- Энд би ажилтай. Чи өнөө шөнө бүү үзэгдээрэй гэж Харри бас л сөөнгө 

- Тэгэлгүй яахав ноёнтоон ёсоор болгоё. Ноён Барон таны ажилд амжилт хүсье.

Танд би түвэг удахгүй ээ гэж хэлээд Пивз агаарт хөөрч агшин зуур алга болов.

- Сайн байна, Харри! гэж Рон шивнэлээ.

Хэдэн агшны дараа тэд хориотой хонгил руу ордог хаалганы дэргэд зогсож байлаа. 

Хаалга дэлгээстэй харагдана.

- Yгүй ер өө. Снегг маань Пушокын дэргэдүүр өнгөрсөн байж таарлаа гэж

Харри тайвуухан хэллээ.

Онгорхой хаалга тэдэнд чухам юу хүлээж байгааг сануулах мэт. Харри эхлээд

Гермионаг дараа нь Роныг харснаа:

- Хэрэв та нарыг буцмаар байвал би гомдохгүй шүү. Жанчаа аваад явж болно.

Энд надад хэрэг болхгүй гэлээ.

- Бүү тэнэглэ гэж Рон зөвлөхөд Гермиона:

- Бид чамтай хамт гэж баталлаа.

Харри хаалгыг шүргэн дотогш алхав. Чанга хяхтнах дуу гарснаа аянга адил нүргэлэн 

архирах чимээ сонсогдлоо. Нохой тэднийг харахгүй ч гурван хамраараа зэрэг 

үнэрлэнэ. Нохойнд мэдэгдэхгүй байхад жанч нэмэргүй ажээ.

- Түүний хөл дор юу байнаа? гэж Гермона шивнэв.

- Ятга шиг л юм. Снегг түүнийг энд үлдээж дээ гэж Рон хариуллаа.

- Пушок хөгжим дуугармагц унтаж хөгжих зогсоход сэрдэг шүү дээ. Одоо 

эхлэх үү? гэж Харри тэдэнд сануулав.

Тэгээд Хагридын бэлэглэсэн лимбийг уруулдаа ойртуулан үлээж гарлаа. Харри 

лимбэ тоглож чаддаггүй ч энэ бол огт хамаагүй юм. Дуу гарч эхлэмэгц л Пушокын 

204

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

зургаан нүд анилдаж эхлэв. Харри амьсгалаа давхцуулан тасралтгүй үлээж байлаа. 

Архирах дуу намдан намдсаар аяндаа замхрав. Нохой гуйвагнан байснаа гэдсээрээ 

хэвтэж дараа нь бүр хажуугаараа харчихлаа. Бөх нойрссон гэдэгт эргэлзэх юм алга.

- Yлээгээд бай! гэж Рон шивнэн хэлээд жанчаа тайлаад Пушокын харгалзан 

байгаа таглаа руу алгуурхан дөхлөө. Гурван амнаас гарах халуун амьсгал улам 

бүр мэдрэгдэнэ. Рон өлмий дээрээ зогсон Пушокын ар тал руу өнгийн харснаа:

- Таглааг бид амархан онгойлгочих байх аа. Гермиона чи эхлээд орох уу? гэлээ.

- Яасан ч үгүй! гэж охин уулга алдаад арагш ухрав.

- За яахав гэж Рон хэлээд шүдээ зуун сэтгэл санаагаа хөвчлөөд Пушокын савар 

дээгүүр болгоомжтойхон гарав. Тэгээд таглаан дээр тонгойн цагаригнаас нь татлаа.

- Тэнд юу байнаа? гэж Гермиона сандрангуй асууна.

- Юу ч алга. Тас харанхуй. Ямар ч шат харагдахгүй болохоор харайх л хэрэг 

Лимбээ үлээсээр байгаа Харри Роны анхаарлыг татах санаатай гар өргөн далласнаа 

өөрийгөө хуруугаараа заав.

- Чи эхлээд явах юм уу? Итгэлтэй байна уу? Yнэнийг хэлэхэд хэр хол нисэхээ 

мэдэхгүй байна. Лимбээ Гермионад өг. Пушокыг сэрээж болохгүй.

Харри лимбээ Гермионад өглөө. Түүнийг лимбээ уруулдаа ойртуулах зуур хэдэн 

агшин өнгөрсөн ч аварга нохой хөдлөж архирч эхлэх нь тэр. Гэхдээ лимбэ эгшиглэж 

эхлэмэгц л ахиад гүн нойронд дарагджээ.

Харри Пушокын дэргэдүүр гараад нүх рүү тонгойн харав. Оёор ёроол гэж алга.

Тэрбээр таглааны ирмэгээс барин нүх рүү шургаж ороод дүүжлэгдлээ. Тэгснээ Роныг 

- Надад ямар нэг юм тохиолдвол эндээс яваарай. Хагрид руу гүйж очоод

Дамблдор руу хурдхан ууль явуул гэж хэл ойлгов уу? гэв.

- Мөдхөн уулзах байлгүй гэж найдая.

Ингэж хэлээд Харри гараа тавимагц доош нислээ. Чийглэг хүйтэн агаарыг зүсэн 

нисээд л байв нисээд л байв ... Ёроол гэж алгаа. Гэтэл ...

Харри ямар нэг зөөлөн юман дээр унах мэт битүү чимээ гарган газардлаа. Өндийн 

суугаад эргэн тойрноо харав. Харанхуйд нүд нь дасаагүй хэдий ч ямар нэг ургамал 

дээр сууж буй мэт санагдана.

- Бүх юм зүгээр шүү. Одоо үсэрч болно. Чи зөөлөн буунаа! гэж дээш харан 

хашгирлаа. Дээр буй нүхний амсар шуудангийн марк шиг жижигхэн харагдана.

Агшин зуурын дараа Рон дэргэд нь сууж байлаа.

205

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Энэ чинь юу вэ? гэж Рон эхлэж асуув.

- Мэдэхгүй ээ ямар нэг ургамал юм шиг байна. Зөөлөн буухад зориулж албаар 

- Алив Гермиона! гэж Харри хашгирлаа.

Дээр сонсогдож байсан хөгжмийн чимээ тасрав. Тэгтэл чанга хуцах дуу гарсан авч

Гермиона амжиж нисэж тэр хоёрын дэргэд буулаа.

- Бид лав сургуулиас нилээд хэдэн бээрийн дор байгаа байхаа гэж Гермиона 

- Тэр мэдээж. Аз болоход энд өвс ургамал байсан нь сайн хэрэг гээд Рон 

- Аз гэнээ?! Та хоёр өөрсдийгөө хар даа гэж Гермиона гэнэтхэн уулга алдлаа.

Тэрбээр хөл дээрээ үсрэн босоод чийгтэй хананд наалдав. Энэ агшинд тэрхүү 

ургамал түүний шагайг ороож байсан тул тун хэцүү ажээ. Харри Рон хоёр урт 

мөлхөө ургамал хөлийг нь баглаж амжсаныг анзаарсангүй.

Гермиона ургамал баглахаас урьтан сугаран гарч амжаад Харри Рон хоёр ургамлыг 

биеэсээ салгах гэж оролдон байхыг айн харсаар хананд наалдан зогсож байв. Гэхдээ 

тэднийг тэмцэх тутам могой шиг мурилзах ургамал улам бүр ороох аж.

- Бүү хөдлөөрэй! Yүнийг би мэдэж байна. Энэ бол «чөтгөрийн цалам!» гэж

- Ийм нэртэй байдаг нь мөн ч сайхан аа! Энэ л бидэнд тус болно доо! хэмээн

Рон цухалдуу хэлээд хүзүүгээр нь ороох ишийг салгах гэж зүтгэнэ.

- Дуугүй бай үүнийг яаж зогсоодгийг санах гээд үзье! гэж Гермиона хэлэв.

- Тэгвэл хурдлаач. Амьсгал боогдлоо! гэж хэлээд Харри цээжээрээ ороосон 

өвснөөс мултрах санаатай мэрийж байв.

- Чөтгөрийн цалам, чөтгөрийн цалам. Профессор Стебль юу гэж ярилаа? Энэ 

ургамал харанхуй чийглэг газар дуртай ... гэж Гермиона духаа үрчийлгэн үглэж байв.

- Тэгвэл гал асаагаач! гэж Харри бачимдан хашгирлаа.

- Би юу асаах юм бэ? Энд модон юм юу ч алга! гэж цөхрөнгөө барсан

Гермионаг гараа савчин хэлэхэд:

- Галзуураа юу? Чи шидтэн юм уу, үгүй юу? гэж Харри хашгирлаа.

- Өө, тийм! гэж Гермиона хэлээд саваагаа гаргаж ирэн ямар нэг юм шивнээд 

даллалаа. Саваанаас квиддичийн тэмцээн дээр Снеггийн хувцасыг шатаасан шиг 

цэнхэр дөл цоролзов. Тэгтэл ердөө л ганцхан агшны дараа ургамал сулрахыг Рон 

Харри хоёр анзаарчээ. Ургамал гэрэл дулаанаас аль болохоор хол мөлхөн зугтаахыг 

хичээнэ. Тэднийг багласан салаа мөчрүүд чичигнэн мурилзаж задарснаа байхгүй 

206

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Ургамал судлалын хичээл дээр анхааралтай байсан чинь сайн хэрэг гэж 

Харри нүүрнийхээ хөлсийг арчин хэлэв. Рон:

- Тийм ээ. Аюултай үед Харри чи ч самбаа гаргалаа даа. «Бид юу асаах юм бэ?

Энд модон юм юу ч алга ...» гээд байгаа шүү хэмээн Гермионаг элэглэн хэлэв.

- Явцгаая гэж хэлээд эндээс гарах цорын ганц чулуун хонгилын зүг гараараа 

Алхаанаас өөр тэдний сонссон үйл бол хананаас дусах дуслын чимээ байв. Хонгил 

эгц доошоо уруудахад Харри «Гринготтс»-ыг саналаа. Банкны шүүгээнүүдийг луу 

манаж байдаг тухай Хагридын үгийг бодоод зүрх нь шимширлээ. Банкны газар дорх 

хонгилтой тун ч адилхан энэ газарт мөн ийм юм байж магадгүй шүү дээ. Хэрэв том 

нас бие гүйцсэн луу тааралдвал ер юу гээч болох бол ... Yнэнийг хэлэхэд Норберт 

байхад л хангалттай билээ.

- Сонсож байна уу? гэж Рон шивнэв.

Харри чагнаархав. Дээр хаа нэгтээ аяархан шажигнах намуухан жингэнэх дуулдана.

- Хий үзэгдэл үү? гэж Роноос асуухад:

- Мэдэхгүй ээ ... Далавчны чимээ шиг байх юм гэж Рон өчлөө. Харри 

- Тэр урд гэрэл байна ... Тэнд ямар нэг хөдлөөд байх юм. Юу ч байлаа гэсэн 

бидэнд өөр зам байхгүй гэлээ.

Тэд хонгилын эцэс хүртэл яваад хурц тод гэрэлтэй өндөр бөмбөгөр адартай 

танхимын үүдэнд ирэв. Танхимд үнэт чулуу адил хурц тод өнгөтэй жижигхэн 

шувууд эргэлдэн нисэлдэх ажээ. Танхимын нөгөө талд хүнд модон хаалга харагдана.

- Танхимаар хөндлөн гарах гээд үзвэл шувууд биднийг довтлох болов уу? гэж

- Магадгүй ээ. Харахад төдийлөн аюулгүй ч хэрэв бүгд зэрэг дайрвал ... За 

яахав өөр зам байхгүй юм чинь ... үзээд л алдахаас ...

Харри чимээтэйгээр амьсгал авснаа толгойгоо тэврэн хаалга руу дүүллээ. Тэрбээр 

одоохон түүнийг хурц хошуу хумсаар урах байхдаа гэж бодсон ч тэгсэнгүй. Харри 

үүд рүү очоод бариулаас нь таттал хаалттай байлаа.

Шувуудыг аюулгүй гэж мэдээд Харри нөгөө хоёрыгоо даллан дуудав.

Тэд хаалгыг татаж мөрлөн түлхэж үзсэн авч нээж чадсангүй. Тэр ч байтугай

Гермиона Алохомора гэдэг швшлэгээ хэд хэд хэлээд ч нэмэргүй байлаа.

- Одоо яах вэ? гэж Рон асуув.

- Энэ шувууд ... Шувууд энд чимгийн төдий байгаа хэрэг биш байх аа гэж

Гермиона ухаалаг төрхтэй хэллээ.

Тэд дээгүүрээ дэрвэлзэн нисэх хурц тод гялалзсан шувууг өлийн харна ... Гялалздаг 

207

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Эд шувуу биш! Түлхүүр байна! Жигүүртэй түлхүүрүүд! Анхааралтай харвал 

та нар мэднээ. Эд нар түлхүүр юм бол ... гэж Харри гэнэтхэн хашгираад ийш тийш 

- Тэгэлгүй яахав хар л даа! Шүүр байна! Бид хэрэгтэй түлхүүрээ барих ёстой!

- Олон зуугаараа байна шүү дээ! гэж Гермионаг зүрхшээн хэлэхэд Рон цоожийг 

нь үзэхээр хаалга руу тонгойсноо:

- Бидэнд хуучны том түлхүүр хэрэгтэй ... Хаалганы бариул шиг мөнгөлөг 

түлхүүр ч байж магадгүй гэлээ.

Тэд агшин зуур шүүрэндээ мордоод агаарт хөөртөл үүл шиг бужигнасан түлхүүр 

дунд орчихлоо. Эхлээд тэд хэрэгтэй түлхүүрээ таамгаар барих санаатай хөөцөлдөв. 

Гэтэл илбэдүүлсэн түлхүүрүүд ийш тийш бултан дээш доош шунган барихад тун ч 

Гэхдээ Харри сүүлийн зуун жилд хамгийн залуу баригч болсны хэрэг юу билээ. 

Тэрбээр бусдын ажиглаагүй зүйлийг ч ажигладаг авъяастай нэгэн. Олон өнгийн 

шувуу дундуур хэдэн хором эргэлдсэнээ даль жигүүр нь үнгэгдсэн том мөнгөн 

түлхүүрийг анзаарлаа. Дөнгөж саяхан түүнийг бариад хүчээр цоожинд шургуулсан 

- Тэр байна! Энэ том ... энд ... үгүй ээ, тэнд ... тод цэнхэр жигүүртэй ... өрөөсөн 

жигүүр нь үнгэгдсэн! гэж Харри бусаддаа хандан хашгирлаа.

Рон түүний заасан зүг рүү хурдалснаа адар мөргөөд эгээтэй л шүүрнээсээ 

- Түүнийг тойрон бүслэх хэрэгтэй! Рон чи дээшээ яв харин Гермиона дор 

үлдээд түүнийг буулгалгүй үргээж бай. Би барих гээд үзье. Бэлэн үү? За, эхлээрэй! 

гэж Харри түлхүүрээс нүд салгалгүй хашгирлаа.

Рон дээш Гермиона доош тэмүүлтэл түлхүүр тэр хоёроос бултан хажуу тийш одлоо. 

Харри араас нь хурдалж сунгасан гараараа түүнийг хананд шахав. Тэгтэл таагүй 

шажигнах чимээ гарч Гермиона Рон хоёрын баярласан дууг дарлаа.

Тэд яаран газар бууж Харри хаалга руу тэмүүлэхдээ түлхүүр гараас нь алдуурахаар 

зүтгэж байгааг мэдэрчээ. Тэгээд түлхүүрийг хүчээр цоожинд шургуулан эргүүлэхэд 

шархийх чимээ гарав. Энэ агшинд түлхүүр цоожноос сугаран гарч дээшээ арай ядан 

нислээ. Ихээхэн үнгэгдэж үрчийсэн шинжтэй аж.

- Бэлэн үү? гэж Харри хаалганы бариулаас атган асуув. Рон Гермиона хоёр 

толгой дохиод хаалгыг татлаа.

Дараагийн танхимд юу ч харагдахааргүй тас харанхуй ажээ. Тэгээд тэднийг хэд

алхтал өрөөнд гэнэтхэн хурц гэрэл аслаа.

Тэр гурав гайхсандаа нүдээ бүлтийлгэв. Тэд асар том шатрын хөлгийн ирмэг дээр 

208

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

тэднээс тэр ч байтугай өндөр туранхай Роноос ч хавьгүй өндөр хар дүрсүүдийн ард 

зогсож байлаа. Хөлгийн нөгөө талд цагаан дүрсүүд байна. Цагаан дүрсүүд 

нүүргүйгээрээ хараас ялгарч байсанд тэр гурав гайхжээ.

- Одоо бид яах ёстой вэ? гэж Харри шивнэв.

- Минийхээр бол бүх юм тодорхой. Танхимын нөгөө талд гарахын тулд бид 

хожих ёстой юм байна гэж Рон хэлэв.

- Бид яаж хожих юм бэ? гэж Гермиона үймрэн асуулаа. Рон хэсэг зуур 

- Бид өөрсдөө бод болох ёстой юм байна гэв.

Тэрбээр урагш зоригтой алхаж шатрын морины үүрэг гүйцэгтгэгч хар морьтой хүн 

рүү очоод моринд нь хүрлээ. Чулуун дүрс агшин зуур амилав. Морь туурайгаараа 

газар цавчлан унасан хүн нь дуулгатай толгойгоо эргүүлэн Роныг дээрээс нь доош 

- Бид... бид нөгөө талд гарахын тулд та бүхэнтэй хамтрах хэрэгтэй юу? гэж Рон 

Морьтон баатар толгой дохиход Харри Гермиона хоёрт хандан Рон:

- Бодох хэрэгтэй. Бид гурван хар бодны оронд очих ёстой байх аа ... гэлээ.

Роныг бодож байх зуур тэр хоёр дуугүйхэн хүлээнэ.

- Товчхондоо ийм. Битгий гомдоорой шатар тоглохдоо би та хоёроос илүү шүү 

дээ... гэж Рон толгой өргөн хэлэв.

- Тийм ээ, бид гомдохгүй. Зүгээр бидний юу хийх ёстойг хэлээд аль гэж Харри 

хурдхан яриаг таслав.

- Харри чи тэр тэмээний ард оч. Харин Гермиона энэ тэрэгний байрыг эзэл.

- Чи өөрөө яах вэ? гэж тэр хоёр зэрэг асуув.

- Би морь болно гэж Рон итгэлтэй хэллээ.

Дүрсүүд тэдний яриаг сонссон бололтой. Яагаад гэвэл дараагийн агшинд морь, 

тэмээ, тэрэг гурав нүд чөлөөлөн хөлгөөс гарч явлаа. Тэр гурав нөгөө нүднүүдийг 

Ямагт цагаан эхэлдэг юм. За, тэр ... гэж Рон хөлгийн нөгөө тал руу харан хэллээ. 

Цагаан хүү урагш хоёр нүүлээ.

Рон дүрсүүдийг удирдахад дүрсүүд заасан газарт нь дуулгавартай бууж байв. Харри 

өвдгөө чичирч байхыг мэдэрлээ. Хэрэв хожигдвол яах бол? гэсэн ганцхан бодол 

толгойд нь эргэлдэнэ.

- Харри дөрвөн нүдээр урагшил! гэж Рон тушаав.

Эсрэг талынхан тэдний нөгөө морь луу довтлоход тэр гурав анх удаа ихэд 

эвгүйрхжээ. Цагаан ноён түүнийг шалан дээр унагаагаад хөлөг дээрээс чирч гаргахад 

түрүүлгээ харан унасан баатар огт хөдөлсөнгүй.

209

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Түүнийг сул өгөхөөс өөр арга байсангүй. Гэхдээ санамсаргүй байсандаа бус 

хэрцгий байсанд нь гайхах юм.

- Гермиона чи одоо энэ тэмээг идэж болно гэж Рон хэдийгээр цочирдсон ч 

Цагаан дүрсүүд өршөөлгүй ажээ. Төдхөн хөлгийн хажууд хөдөлгөөнгүй болсон хар 

дүрсүүд овоорсон болохоор тэдний ээлж ч мөдхөн ирэх биз. Харри Гермиона хоёрыг

аюултай байдалд орсныг Рон сүүлийн агшинд хоёр ч удаа харж амжлаа. Рон өөрөө 

хөлөг дээгүүр тасралтгүй давхих агаад эсрэг тал хэдий ширүүн ч гэлээ хөлөг дээрх 

цагаан дүрс бас л цөөрсөөр.

- Бид бараг бүтнээрээ ... Бодох л хэрэгтэй ... бодох л хэрэгтэй ... гэж Рон 

гэнэтхэн тэвдэнгүй шивнэв.

Цагаан ноён нүүргүй талаараа тэдэн рүү эргэлээ.

- Тийм ээ ... энэ бол цорын ганц арга ... Өөрөө өөрийгөө сул шидэхээс гэж Рон 

- Болохгүй! гэж Харри Гермиона хоёр зэрэг эсэргүүцлээ.

- Энэ чинь шатар шүү дээ! Сул өгөх хэрэг гарна! Намайг урагш нэг алхахад 

айлын ноён идэх болно. Тэгэхэд нь Харри чи ноёныг шалаад мадлаарай! гэж Рон 

- Гэхдээ ... гэж Харрийг хэлтэл.

- Чи чи Снеггийг зогсоох юм уу, үгүй юу? гэж Рон эрс итгэлтэй өгүүлэв.

- Гэхдээ Рон минь ... гэж Гермиона ч ярианд оролцлоо.

- Сонсоцгоо. Хэрэв та нар яарахгүй бол чулуу Снеггийн гарт орно шүү! 

Роны зөв байлаа. Харри Гермиона хоёр үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

- Бэлэн үү? Би явлаа шүү. Та нар мадлачихаад цаг бүү алдаарай гэж хэлэхдээ

Роны цонхигор царай шийдвэр төгс байв.

Роныг урагш алхтал цагаан ноён довтлолоо. Тэрбээр чулуун гараа далайснаа Роны 

толгой дээр буулгатал хөөрхий хүү шалан дээр уналаа. Гермиона айсандаа 

хашгирсан ч байран дээрээ зосгссон хэвээр цагааны ноён Роныг хөлөг дээрээс хэрхэн 

чирэхийг харж байв. Рон ухаан алдсан юм шиг Харрид санагджээ.

Бүх биеэ чичрэхийг мэдэрсэн Харри зүүн тийш гурван нүд ахилаа.

Цагаан ноён титмээ тайлж аваад Харрийн хөлд чулуудав. Тэд ялжээ. Цагаан дүрсүүд 

мэхэлзэн тонголзсоор тарж одлоо. Зам чөлөөтэй болох нь энэ. Харри Гермиона хоёр 

сүүлчийн удаа Роныг зүрх шимшрэн хараад хаалгыг нээж дараагийн хонгилд орлоо.

- Хэрэв тэр ... гэж Гермионаг аяархан шивнэхэд Харри:

- Тэр зүгээр ээ. Биднийг юу хүлээж байгаа бол хэмээн өөрийгөө 

зоригжуулахаар хэлжээ.

- Стебльтэй ч бид учраа олсон. Түүний «чөтгөрийн цалам»-ыг хэлж байгаа юм.

210

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Флитвиктэй ч мөн адил. Тэр л түлхүүрийг илбэдсэн байлгүй. МакГонагалл шатрын 

дүрсүүдийг амилуулжээ. Энэ бол түүний ажил. Одоо Квирелл ... бас Снегг үлдлээ 

гэж Гермиона өгүүлэв.

Тэд бас нэг хаалганы өмнө очлоо.

- Бэлэн үү? гэж Харри асуув.

Гермионаг толгой дохиход Харри үүдийг татлаа.

Хэрэв хамраа чимхээгүйсэн бол ухаан алдаж унамаар муухай үнэр ханхална. 

Тэднийг бүүдгэр гэрэлд харж ядан байхад нүдэнд нь нулимс мэлтэрчээ. Тэгээд 

Хэллоуины үеэр тэдэнд дийлдсэнээс ч хамаагүй том биетэй аварга савдаг шалан дээр 

хэвтэж байхыг харлаа. Духан дээрээ том булдруутай савдаг ухаан алдсан бололтой.

- Сайн байна. Бидэнд үүнтэй тулалдах хэрэг гарсангүй гэж Харри шивнэлээ.

Тэд амьсгал түгжин байж бүдүүн хөлөн дээгүүр нь гараад Харри:

- Эндээс хурдан явъя амьсгал боогдох нь гэлээ.

Харри дараагийн хаалгыг болгоомжтой нээгээд дотогшоо хянуур ажиглав. Юу ч 

байж болох шүү дээ. Гэтэл өрөөнд аймаар юм огт байсангүй. Дунд нь нэг ширээ 

байна. Ширээн дээр ямар нэг шингэнээр дүүргэсэн долоон өөр хэмжээтэй шилэн 

- Квирелл энд савдгийг үлдээхэд Снегг түүний учрыг олжээ. Бид одоо 

Снеггийн хараалыг дийлэх хэрэгтэй. Энэ шилэн савуудыг яах ёстой юм бол? гэж 

Тэдний ширээ рүү дөхөж очтол тэдний ард гэнэтхэн буцах замыг нь хаан гал дөл 

дүрэлзлээ. Тод яагаан өнгөтэйг нь үзвэл яав ч жирийн бус шидэт гал бололой. Өмнө 

нь байгаа үүдний урд талд галын дөл цоролзоно. Гермиона Харри хоёр урхинд 

- Хараач! гэж хэлээд Гермиона ширээн дээрээс эвхээтэй цаас авлаа. Харри 

түүний мөрөн дээгүүр өнгийн бичгийг уншив.

Хойно урд чинь байгаа аюулаас Хоёр шилтэй шингэн л аварна Хойшоо урагшаа 

явуулдагаас бусад Хоёр нь дарстай гурав нь хортой Энд үлдээд удмаар байна уу?

Энэ бичгийг сайтар уншаарай Дармал хорыг сайтар нуусан ч Дарстай шилний зүүн 

талд шүү Захын шилнүүд өөр өөр шингэнтэй

Зайлшгүй урагшлахад тусламж хэрэггүй Бага ч бус томд ч бусад үхэл байгаа 

Баруунаасаа зүүнээсээ хоёр дахийг балгаарай Yзэж харахад өөр ч гэлээ

Yнэндээ бол адилхан юм шүү

Гермиона хүндээр санаа алдав. Түүний инээмсэглэхийг хараад Харри гайхжээ. Ингэх 

- Агуу юм аа. Энэ бол ид шид биш сэтгэхүй юм. Сэтгэхүйн бодлого байна.

Энүүхэндээ гэхэд агуу их шидтэнгүүд ч сэтгэхүйн бодлогод тааруухан байсан юм. 

211

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Тэд энд ирвэл үүрд үлдэх байсан даа гэж Гермиона хэллээ.

- Яг л бидэн шиг. Тийм биз дээ? гэж Харри баргар царайлан дуугарав.

- Яалаа гэж дээ үгүй. Бичигт бидэнд хэрэгтэй бүх зүйл байна. Ширээн дээр 

долоон лонх байгаа. Гурав нь хортой хоёр нь дарстай. Нөгөө нэг нь бидэнд буцах 

боломж олгоно, долоо дахь нь урагш нэвтрүүлнэ гэж Гермиона тодрууллаа.

- Алинаас нь уух ёстойгоо яаж мэдэх вэ? гэж Харри сонирхов.

- Би хоёр хором бодъё л доо гэж Гермиона гуйлаа.

Тэрбээр бичгийг хэд хэдэн уншсанаа ширээний дэргэдүүр алхаж эхлэв. Гермиона 

лонхнуудыг сайтар харж амандаа нэг юм гүвтнэн хуруугаараа чичих ажээ. Эцэст нь 

- Ойлголоо! Хамгийн жижиг шилтэй нь чулуу руу урагш явах боломж бидэнд 

олгох юм байна гэлээ.

Харри жижигхэн шилтэйг хараад:

- Энэ чинь нэг л хүнд хүрэхээр юм. Ганцхан балга байна гэв. Тэр хоёр бие биеэ 

- Ямар нь чамд яагаан галыг нэвтрэхэд туслах юм бэ? гэж Харри сониучирхав. 

Гермиона баруун захын бөөрөнхий шилтэйг хуруугаараа заахад Харри:

- За чи түүнээс балга. Тэгээд буцаж яваад Роныг аваарай. Түлхүүр нисэж 

байсан өрөөнд очоод шүүр авч унавал дээш хөөрөн Пушокын хажуугаар өнгөрөх 

болно. Тэгээд шилтгээнд ормогцоо шууд л уульнуудын унтдаг байранд очоод 

Хэдвигийг Дамблдор руу явуулаарай. Тэр бидэнд тун их хэрэгтэй байна. Би 

Снеггийг хэсэг зуур саатуулахыг бодъё. Yнэнийг хэлэхэд удаан тэсэж чадахгүй байх 

- Гэхдээ Харри минь хэрэв Хэцүү нэрт түүнтэй хамт байвал яанаа? гэж хэлээд

Гермионагийн царай цонхийв.

- За даа ... Надад заримдаа аз таардагийг чи мэднэ дээ. Энэ удаа ч аз таарах 

юуны магад гэж хэлээд Харри сорвио тэмтэрлээ.

Гермиона уйлах гэж байгаа юм шиг уруул нь чичигнэнэ. Тэгээд гэнэтхэн ухасхийн

Харрийг чанга тэвэрлээ.

- Гермиона! гэж Харри гайхан дуу алдав.

- Харри чи агуу их шидтэн шүү гэж Гермиона түүний чихэнд шивнэжээ.

- Гэхдээ би чам шиг сайн биш ээ гэж Гермионаг тэврэхээ болиход Харри хэлэв.

Тэрбээр ичингүйрч байгаагаа мэдлээ.

- Би юу? Надад ухаан ном хоёроос өөр юм алга! Гэхдээ илүү хэрэгтэй зүйл 

байдаг л юм байна. Жишээ нь: үерхэл, эр зориг. Харри минь ... болгоомжтой 

212

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Цаг боллоо. Энэ тааврыг зөв тайлсан гэдэгтээ итгэлтэй байгаа биз дээ? гээд

Харри түүнийг яаруулав.

- Итгэлтэй байлгүй яахав гэж Гермиона толгой дохиод бөөрөнхий шилтэйг 

амандаа ойртуулан том балгаснаа агзасхийв.

- Хор биш биз? хэмээн Харри түгшин асуухад:

- Yгүй ээ. Гэхдээ энэ шингэн мөс шиг хүйтэн юм гэв.

- Чи хурдхан явах хэрэгтэй. Шингэнийг үйлчилж байгаа дээр нь явж үз гэж 

хэдийгээр ганцаараа үлдмээргүй байсан ч Харри хүчлэн хэллээ.

- Амжилт хүсье биеэ бодоорой бас ... гэж Гермионаг хэлэхэд:

Гермиона эргэж ягаан дөл дундуур орон алга боллоо. Харри амьсгалаа даран 

хамгийн жижиг лонхыг гартаа авлаа. Тэгээд хар дөл рүү эргэв.

- Би ч явлаа гэж хэлээд тэрбээр ганцхан балгаад шилтэйг хоосоллоо. Yнэхээр 

мөс залгичихсан юм шиг санагдана. Харри шилийг буцааж ширээн дээр тавиад 

урагш явлаа. Тэгээд галын хар дөл рүү ойртохдоо сэтгэл санаагаа бүрэн 

хөвчилжээ. Дараагийн агшинд дөл түүнийг долоож байсан авч тэрбээр юу ч 

мэдэрсэнгүй. Хэсэг зуур галын дөл түүний урд байсан зүйлийг халхалжээ. 

Тэгтэл дараагийн танхимд орчихлоо. Сүүлчийн танхимд.

Гэтэл тэнд хүн орчихсон ажээ. Снегг биш. Бас Волдеморт биш. Харин Харри энд 

харна гэж бараг бодоогүй хүн байлаа.

213

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

БҮЛЭГ 17: ХОЁР НYYРТЭЙ ХYН

Өрөөний голд профессор Квирелл зогсож байв.

- Та байгаа юм уу? гэж Харри гайхан асуулаа.

Квирелл инээмсэглэнэ. Yргэлж татганаж байдаг нүүр нь одоо зүгээр болчихсон ажээ.

- Би байнаа. Поттер чамтай энд тааралдах болов уу гэж үргэлж боддог байлаа 

хэмээн тайван өгүүлэв.

- Гэхдээ би ... Гэхдээ би ... Снеггийг байх болов уу гэж бодсон юм ... хэмээн

Харри цочирдсон байртай хэллээ.

- Северус уу? гэж хэлээд Квирелл инээд алдахад инээд нь урьдын шигээ бус 

хүйтэн хахир санагдана. Тэрбээр үргэлжлүүлэн:

- Северус сэжигтэй санагдаад байгаа биз? Сургууль даяар нисэж гэмгүй 

сурагчдыг шүүрдэг аварга сарьсан багваахайтай адилхан амьтан даа. Харин надад 

хэрэг болдог юм. Снеггийг байхад хө-ө-өрхий э-э-эрүү п-п-профессор Квиреллийг 

хэн ч хардаггүй нь сайхан гэлээ.

Квирелл өөрийнхөө ээрүүг дуурайхдаа үнэхээр тохуурхаж байлаа. Харри энэ бүх 

зүйлд огт итгэж чадахгүй ажээ.

- Ийм юм байж болохгүй шүү дээ.

- Гэхдээ Снегг намайг хорлох гэсэн! хэмээн барьц олох санаатай хэллээ.

- Yгүй шүү огт үгүй. Тэр чинь би л чамайг алах гэж байсан юм. Чиний найз 

охин Грэйнжер Снеггийн жанчийг шатаахаар гүйж явахдаа намайг санамсаргүй 

дайраад унагачихаж билээ. Унахдаа би харааны холбоогоо алдчихсан юм. Чамайг 

шүүрнээс чинь унагахад ердөө л хэдхэн агшин дутсан даа. Снегг чамайг аврах гэж 

оролдоогүйсэн бол чи аль хэдийнэ үхчихсэн байх сан. Чухамдаа тэр л хараал 

хариулах шившлэг амандаа уншсан юм гэж Квирелл үнэнээсээ хэлэв.

- Снегг намайг аврах гэсэн гэв үү? гэж асуухдаа Харри өөрийгөө солиорч байна 

- Тэгэлгүй яахав. Түүнийг яагаад дараагийн тэмцээн шүүх болсныг чи мэдэх 

үү? Намайг дахин ингүүлэхгүй гэсэн дээ л тэр. Yнэндээ бол инээдтэй юм. Тэгж 

мэрийх хэрэггүй байсан даа. Тэмцээн дээр Дамблдор байсан болохоор би юу ч хийж 

чадахгүй шүү дээ. Харин бүх багш Снеггийг Гриффиндорын шигшээ багийг 

хожигдуулах санаатай л ингэж байна хэмээн бодсон юм. Ингэж л Снегг өөрөө 

өөрийгөө дэгээдэн ихээхэн доошоо орсон доо ... Өнөө шөнө чи үхэх юм чинь шал 

дэмий цаг алдсан хэрэг гэж Квирелл хүйтнээр өгүүлжээ.

Квирелл хуруугаа тас няс хийлгэв. Тэгтэл хоосон газраас олс гарч ирээд Харрийг 

чанга гэгч хүлж орхилоо.

- Чамайг хэтэрхий сониуч болохоор амьд үлдээх арга алга даа, Поттер минь.

Хэллоуины үеэр хэн сургууль дотор явж байсан бэ? Чулуу манаж байгаа амьтныг 

214

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

харах санаатай очсон чинь чамтай эгээ л мөргөлдчихөөгүй шүү гэж Квирелл хэлэв.

- Та савдгийг оруулсан байх нь ээ? гэж гүйцэд ухаарч амжаагүй Харри асуулаа.

- Мэдээж шүү дээ. Би савдгуудыг захирч чаддаг онцгой авъяастай. Та нарын 

наашаа ирэх замдаа дэргэдүүр нь өнгөрсөн савдгийг чухам яасныг хараа биз дээ? 

Харамсалтай нь савдгийг олох санаатай бүх багш нар хайж байх үед манийгаа 

хардаж байсан Снегг намайг барихаар шууд л гуравдугаар давхарт гарсан юм. 

Ингээд савдаг чамайг дөнгөөгүйгээр барахгүй тэр муу гурван толгойт гангиа ч 

Снеггийг олигтой хазаж, үгүй дээ гэхэд хөлийг нь тасалчихаж чадаагүй шүү 

гэж ярихдаа Харрийг үнэхээр ойлгохгүй байгаад хачирхаж байлаа.

Харри дахин юм асуух санаатай амаа ангайтал Квирелл болгоомжлон гараа өргөв.

- Поттер минь тайван зогс. Би энэхүү сонирхолтой толийг судлах хэрэгтэй 

Тэгэхэд л Харри Квиреллийн ард байгаа юмыг харлаа. Eиналежийн толь аж.

- Энэ толинд чулуу руу хүрэх түлхүүр нуугаастай байгаа. Дамблдорыг 

иймэрхүү юм хийнэ гэж мэдэх л хэрэгтэй байсан юм ... Гэтэл тэр Лондонд байдаг ... 

Түүнийг буцаж ирэх үед би аль хэдийнэ холдчихсон байна даа ... гэж бувтнаад 

Квирелл толины хүрээг хуруугаараа тоншино.

Харри ямар нэг юм бодож олохоор мэрийлээ. Гэтэл түүний толгойд орж ирсэн бодол 

нь ердөө л Квиреллийг яриагаараа самууруулан толины тухай бодуулахгүй явдал 

- Би таныг Снеггтэй хамт ойд байхыг чинь харсан!

- Тийм ээ. Тэр намайг мөн гэдэгт итгэлтэй байсан төдийгүй илчлэхээр оролдож 

яахыг минь хүлээж байсан юм. Анхнаасаа л намайг хардаж сэрдэж байлаа. Бас 

чадахгүй байж намайг айлгах санаатай! Миний талд ноён Волдеморт өөрөө ... 

хэмээн ярих зуураа Квирелл толины ард юу байгааг харах гэж тойрон үзэж байв.

Квирелл толийг тойрч гүйцээд сайтар харлаа.

- Би чулууг хайж байна. Түүнийг дээд эзэндээ өргөн барих гэсэн юм ... Чулуу 

чухам хаана байгаа юм болоо? гэж бувтнана.

Харри хүлээсээ сулруулахаар оролдсон авч болсонгүй. Квирелл бүх анхаарлаа 

толинд хандуулсан санагдана. Харри түүнийг холдуулах хэрэгтэй байлаа.

- Снегг намайг үзэн ядаад л байх шиг надад санагддаг байсан шүү ...

- Өө, тэгэлгүй яахав. Тэр чамайг үзэн яддагийг тэнгэр ч гэрчилнэ. Түүнийг 

Хогвартсад эцэгтэй чинь хамт суралцаж байсныг чи мэддэггүй юм уу? Тэр хоёр бие 

биеэ огт үздэггүй байсан даа. Гэхдээ Снегг чамайг үхээсэй гэж хэзээ ч хүсдээгүй юм 

шүү гэж Квирелл хайнгадуухан өгүүлэв.

- Гэхдээ би хэдэн өдрийн өмнө таны уйлж байхыг сонссон. Снегг таныг 

заналхийлсэн гэж би бодсон ... гэж Харри үргэлжлүүллээ.

215

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харрийг танхимд ирснээс хойш анх удаа Квирелл тайван бус боллоо. Царайд нь 

- Тэр үүнд хамаагүй ээ. Зүгээр л хааяа ... хааяа нэг эзнийхээ тушаалыг 

биелүүлэхэд надад хэцүү байдаг юм. Тэр чинь агуу их шидтэн би ядуухны дээр бас 

... гэж Квирелл хоолойгоо үл ялиг чичрүүлэн хэлэв.

- Түүнийг тэр өрөөнд тантай хамт байсан гэх гээд байна уу? хэмээн Харри 

чихэндээ ч итгэхгүй асуулаа.

- Тэр намайг хаана ч байсан дандаа хамт байдаг юм. Би даян дэлхийгээр хэсэж 

явахдаа түүнтэй тааралдсан билээ. Би залуу гэнэхэн сайн муугийн тухай тааруухан 

төсөөлөлтэй явж дээ. Ноён Волдеморт намайг төөрөлдөж байгааг минь ойлгуулсан 

юм. Сайн муу гэж байхгүй. Зөвхөн хүч чадал, зөвхөн эрх мэдэл бас эрх мэдэл рүү 

тэмүүлэхэд хэтэрхий жолдох хүмүүс л байдаг юм ... Хэдийгээр харамсалтай нь нэг 

бус удаа түүнийг эвгүй байдалд оруусан ч би тэр үеэс л түүнд үнэн сэтгэлээсээ алба 

хашиж явна. Тэр надад ширүүлэх үе гардаг л даа ... гэж Квирелл тайлбарлав.

Тэгснээ гэнэтхэн агзасхийгээд:

- Тэр алдааг уучилж чаддаггүй юм. Намайг «Гринготтс»-оос чулууг хулгайлж 

чадаагүй гээ сэтгэл дундуур байснаа шийтгэсэн шүү. Тэгээд намайг байнга мөрдөж 

байнга хянаж байх ёстой гэж үзсэн хэрэг ... гэлээ.

Квиреллийн дуу хоолой өрөөнд цуурайтсанаа замхрана. Харри тэр нэгэн өдөр 

Хагридын хамт Тахир гудамжинд байснаа саналаа. Бурхан минь яаж ингэж мулгуу 

байж чадав аа? Тэр өдөр тэнд Квиреллийг харж «Цоорхой тогоо»-нд гар барьсан шүү 

дээ. Тэгэхлээр Снегг үүнд огт хамаагүй гэдгийг аль хэдийнэ мэдэх ёстой байжээ ...

Квирелл ямар нэг хараал амандаа аяархан хэлснээ:

- Огт ойлгохгүй юм. Чулуу толин дотор байгаа юм болов уу? Толийг хагалах 

ёстой юм биш байгаа? гэж шивнэнэ.

Харри юу хийх ёстойгоо мэдэхээр мэрийлээ.

«Одоо би Квиреллээс түрүүлж л чулуу олохыг хамгийн их хүсэж байна. Хэрэв би 

толинд харах аваас чулуу олж байгаагаа харна. Өөрөөр хэлбэл чулуу хаана 

нуугаастайг харна гэсэн үг! Харин би Квиреллд мэдэгдэлгүй яах гэж байгаагаа 

ойлгуулалгүй яаж толинд харах вэ?» хэмээн бодов.

Харри байрнаасаа хөдлөх гээд үзсэн ч хүлээс чанга байсан болохоор найгаж байгаад 

уначихлаа. Квирелл үүнийг огт тоосонгүй өөрөө өөртэйгээ ярьсан хэвээр.

- Энэ толь яадаг байнаа? Юу үзүүлдэг юм бол? Ноёнтон минь надад туслаач. 

Харри айсандаа царцах шиг санагдав. Өрөөнд түүний огт танихгүй дуу гарчээ. Энэ

дуу Квиреллээс л гараад байх шиг.

- Хүүхдийг ашигла ... Хүүхдийг ашигла ... Квирелл Харри руу эргэлээ.

- За, Поттер наашаа хүрээд ир.

Профессор алгаа ташихад хүлээс шалан дээр уналаа. Харри алгуурхан босов.

216

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Нааш ир. Толинд хараад юу байгааг надад хэл гэж Квирелл яаруулна. Харри 

«Би түүнийг хуурах ёстой. Би толинд хэрэгтэй зүйлээ хараад л түүнд худал хэлэх 

хэрэгтэй» гэж цөхөрч гүйцсэн Харри өөрөө өөртөө тушаав.

Квирелл ард нь зогслоо. Профессорын толгойг далдалсан ороолтноос хачин үнэр 

үнэртэхийг Харри мэдэрчээ. Тэгээд нүдээ аниснаа толинд ойртон очоод дахин 

Тэрбээр өөрийнхөө айж цонхийсон царайтай дүрсийг олж харав. Гэтэл хэдэн агшны 

дараа толинд туссан дүрс түүнд нүд ирмэжээ. Тэрхүү дүрс халаасандаа гараа хийгээд 

тэндээс цусан улаан чулуу гаргаж ирэв. Тэгснээ дахин нүдээ ирмээд чулууг 

буцаагаад хийчихлээ. Тэр үед халаас нь хүндрээд явчихыг Харри мэдэрчээ. Ямар нэг 

ер бусын байдлаар чулуу түүний халаасанд оржээ.

- За яав? Юу харагдаж байна? хэмээн Квирелл тэсгэл алдан асуулаа. Харри 

- Би Дамблдорын гарыг атгаж байгаагаа харж байна. Би ... тэнхимүүдийн дунд 

явагдсан тэмцээнд Гриффиндорын өмнөөс түрүүлжээ хэмээн аль болохоор итгэлтэй 

Квирелл ахиад л хараал урсгаж:

- Эндээс холд! гэж тушаав.

Харри хажуу тийш боллоо. Чулуу халаасыг нь хүндрүүлэн дарахыг мэдсэн Харри 

зугтах гээд үзвэл яах бол гэж боджээ.

Тэгээд хаалга чиглэн тав ч алхаж амжаагүй байтал хахирган дуу ард нь гарлаа. 

Харри эргээд хартал Квирелл яагаад ч юм бэ амаа огт нээлгүй ярьж байгааг 

- Тэр залилж байна ... Тэр мэхэлж байна ...

- Поттер нааш ир! Yнэнийг хэл! Чи юу харсан бэ? гэж Квирелл хашгирлаа. 

Квиреллийг амаа хамхиснаас хойш ч нөгөө хахирган дуу хадсаар.

- Би түүнтэй ярилцмаар байна ... Би түүний царайг хармаар байна. Тэр ч намайг 

- Гэхдээ эзэн та сайн тамир суугаагүй байгаа шүү дээ! гэж Квирелл эсэргүүцнэ.

- Миний хүч хангалттай ... Yүнд миний хүч бүрэн хүрэлцэнэ ... гэх хахирган 

Харри ахиад л «чөтгөрийн цалам»-д орооцолдсон юм шиг санагдана. Тэрбээр 

байрандаа наалдчихсан мэт хөдөлж ч чадахгүй байв. Ийнхүү зогсож байхдаа 

Квирелл хэрхэн толгойныхоо ороолтыг задлаж эхлэхийг харлаа. Эцэст нь ороолт 

шалан дээр уналаа. Квиреллийн толгой ороолтгүй үедээ хариугүй жижигхэн 

хачирхалтай харагдана. Тэгтэл Квирелл аажуухан эргэж Харри руу нуруугаа 

217

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри айсандаа хашгирахад бэлэн байсан ч огт дуугарч чадсангүй. Квиреллийн дагз 

байх ёстой газарт Харрийн хэзээ ч хараагүй аймшигтай нүүр харагдаж байв. Түүний 

царай үхмэл цонхигор агаад хамрын нь оронд могойнх лугаа нарийхан нүх байх 

ажээ. Гэвч хамгийн аймшигтай нь тод улаан өнгийн хилэнтэй нүд байлаа.

- Харри Поттер гэж тэр нүүр шивнэнэ.

Харри гэдрэг ухрах гэсэн боловч хөл нь хөдөлсөнгүй.

- Намайг юу болсныг харав уу? Ердөө л сүүдэр хий мөрөөдөл ... Би бусдын 

биед шингэж байж л хэлбэр дүрсээ олдог юм ... Намайг зүрх сэтгэлдээ шингээх хүн 

ямагт олддог юм даа ... Ганц эвэртийн цус намайг улам хүчтэй болгосоон ... Миний 

үнэнч Квирелл цус ууж байхыг чи ойд харсан шүү дээ ... Би мөнхийн усыг авмагцаа 

л жинхэнэ өөрийн гэсэн биетэй болно ... Тэгэхлээр халаасандаа нуусан чулууг надад 

өгчихөж болохгүй гэж үү?

Тэрбээр бүгдийг мэддэг ажээ. Харри гэнэтхэн ахиад л хүч чадалтай болж байгаагаа 

мэдрэн бүдэрсээр ухарлаа.

- Бүү тэнэглээрэй. Надтай нийлж амь насаа аварсан чинь дээр шүү ... Тэгэхгүй 

бол эцэг эх шигээ л дуусах болно ... Тэд хөөрхий өршөөл гуйсаар л үхэцгээсэн дээ ... 

гэж нөгөө нүүр хэллээ.

- Худалч! гэж Харри өөрийгөө ч мэдэлгүй хашгирав.

Квирелл түүний зүг дөхнө. Харрийг Волдемортод харуулахын тулд нуруугаараа 

урагш явах ажээ. Цагаан царайд нь инээмсэглэл тодорсон хэвээр.

- Сэтгэл хөдөлмөөр юм. Би эр зоригийг ямагт үнэлдэг байлаа ... Чиний зөв өө 

хүү минь. Эцэг эх чинь зоригтой хүмүүс байсан шүү ... Хэдийгээр эрэлхэг тулалдсан 

ч би эцгийг чинь эхлээд алсан юм ... Харин эх чинь үхэх хэрэггүй

байсан билээ ... Гэтэл тэр чамайг хамгаалах гээд ... Түүнийг шал дэмий үхсэн 

болгохгуйн тулд чи надад чулууг өгчих гэж шивнэнэ.

Харри үүд чиглэн ухасхийлээ.

- Түүнийг бариарай! гэж Волдеморт орилно.

Хэдхэн агшны дараа Квиреллийн гар бугуй дээрээс нь барихыг Харри мэджээ. Духан 

дээрх сорви нь хатгуулан өвдлөө. Толгой нь одоохон бут үсрэх гэж байгаа юм шиг 

санагдана. Тэрбээр хашгирч мултрах санаатай ноцолдтол тэр ёсоор болсон нь 

гайхалтай. Өвчин намжжээ. Квиреллийн хаашаа явсныг мэдэх санаатай агшин зуур 

эргэж хартал профессор өвдсөндөө ярвайж харсаар байтал улаан цэврүү үүсэх гараа 

- Түүнийг барь! Түүнийг бариарай! гэж Волдеморт ахиад л орилжээ.

Квирелл Харри руу дайран түүнийг унагаалаа. Квирелл чухам яагаад дээр нь 

гарчихсныг Харри ухаарч амжсангүй. Профессор түүнийг багалзуурдан авлаа. 

Толгой нь бүр аймаар хүчтэй өвдөхөд Харри бараг харалган болсон ч Квиреллийн 

218

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

орилохыг тодхон сонсчээ.

- Эзэнтээн би түүнийг тогтоож чадахгүй нь. Ёо ёо гар, гар!

Квирелл Харрийн хүзүүг тавиад алгаа айсан байдалтай харна. Нүд нь харахтай 

болсон Харри түүнийг алга түлэгдэж улайсан байхыг анзаарчээ. Арьс нь бараг 

- Тэнэг минь тэгвэл түүнийг алаач энэ явдлыг дуусгаач! гэж Волдеморт 

хэржигнүүлэн хашгичав.

Квирелл Харрид үхлийн хараал хийхээр гараа өргөтөл Харри өөрийн эрхгүй урагш 

ухасхийж Квиреллийн нүүр нүдэн дундуур татаад авлаа ...

Квирелл уначихлаа. Бүх нүүр нь түлэгджээ. Харри ч гэнэтхэн бүгдийг ойлголоо. 

Түүнийг хүрэх болгонд Квирелл илүү их өвддөг юм байна. Одоо Харрид цорын ганц 

боломж байлаа. Бүх зүйлийг мартуулж хараал хийлгүүлэхгүйн тулд Квиреллийг 

гараасаа салгах ёсгүй юм байна.

Харри үсрэн босоод профессорын гараас зуурчээ. Квирелл дороо эргэлдэн түүнийг 

сэгсэрч унагаахаар оролдоно. Гэхдээ Квиреллд хүрэх болгондоо толгойгоо хатгуулан 

өвдөхийг Харри мэдэрч байлаа. Ахиад л бараг юм харахгүй болсон ч Квиреллийн 

муухай орилохыг «Түүнийг ал! Түүнийг ал!» хэмээн Волдемортын хашгирахыг 

сонсож байв. Тэгтэл дараа нь өөр хүмүүс түүнийг нэрээр нь дуудахыг сонсох ч шиг. 

Тэгж санагдсан юм байлгүй.

Квирелл түүний тэвэрсэн гарт тонгочиж байгааг Харри мэдэрч байв. Бүх юм дууссан 

гэдгийг ойлгоод харанхуй руу уналаа. Улам доош нисэн ниссээр.

*** Дээгүүрээ нэг алтлаг юм гялалзахыг Харри харжээ.

Мэдээж энэ бол Снитч! Харри түүнийг барих гэсэн ч гар нь тугалга цутгасан шиг 

Тэрбээр нүдээ нээлээ. Энэ бол Снитч биш нүдний шил нь байжээ. Хачин юм даа ... 

Нүдээ ахиад л нээв. Будан дундаас Альбус Дамблдорын инээмсэглэсэн царай

- Өдрийн мэнд хүргэе, Харри гэж Дамблдор хэлжээ. Харри түүнийг ширтэн 

байснаа гэнэтхэн бүгдийг саналаа.

- Ноёнтоон! Чулуу! Тэр чинь Квирелл байсан шүү! Чулуу түүнд бий! Яараарай 

ноёнтоон ... гэж Харри сулхан дуугаар хэлээд өндийх гэж оролдоно.

- Эрхэм хүү минь тайвшир. Чи цаг хугацаанаас яльгүй хоцорчээ. Чулуу

Квиреллд байхгүй гэж Дамблдор элэгсэг дотно хэлэв.

- Тэгвэл хэнд байгаа юм бэ? Ноёнтоон би ... гэж Харрийг түгшин хэлэхэд:

- Харри минь чимээгүй бай. Тэгэхгүй бол хатагтай Помфри намайг эндээс 

хөөнө шүү гэж Дамблдор гуйлаа.

219

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Харри санаа алдаад эргэн тойрноо харав. Ямар ч атугай эмнэлэгт хэвтэж байгаагаа 

дөнгөж сая ухаарлаа. Тэрбээр оронд хэвтэх агаад хажууд байгаа ширээн дээр нь 

амттан овоолоостой ажээ. Харрид зориулан багаар бодоход дэлгүүрийн барааны 

хагасыг худалдан авсан бололтой.

- Чиний анд хөгжөөн дэмжигчдийн чинь санаа тавьсны тэмдэг. Газар дор 

Квирелл та хоёрын хооронд болсон явдал чандын чанд нууц болохоороо сургууль 

даяараа мэдэх болсонд гайхах юмгүй. Чиний анд Фред Уизли, Жорж Уизли хоёр 

чамд жорлонгийн суултуур бэлэглэх гэснийг дашрамд хэлье Чамайг сонирхоно гэж 

бодсонд эргэлзэхгүй байна. Гэхдээ хатагтай Помфри ариун цэвэрт таарахгүй гээд 

суултуурыг хураагаад авчихсан гэж Дамблдор тайлбарлалаа.

- Би энд удаж байна уу? гэж Харри асуув. Болсон явдлаас өөр юу ч түүний 

санаанд орохгүй байлаа.

- Гурав хонолоо. Ноён Рональд Уизли, Грэйнжер авхай нар ухаан орсонд чинь 

тун ч их баярлана даа. Чиний эрүүл мэндэд их санаа зовж байсан юм.

- Гэхдээ ноёнтоон нөгөө чулуу ...

- Чулуунд бүхнээс илүү санаа зовж байгааг чинь ойлголоо. Чулууны талаар 

ярилцъя л даа. Профессор Квирелл түүнийг чамаас авч чадаагүй юм. Би ч хэрэгтэй 

үед орж ирж саатуулсан даа. Харин намайг байхгүйд чи сайн үзэлцсэн гэдгийг хэлэх 

хэрэгтэй гэж Дамблдор ярьжээ.

- Та тэнд байсан юм уу?! Та Гермионагийн илгээсэн уулийг авсан хэрэг үү? гэж

- Бид агаарт зөрчихсөн юм байлгүй дээ. Би Лондонд очмогцоо л нөгөө орхисон 

газартаа байх ёстой гэдгээ шууд л ойлгосон. Би яг цагаа олж ирээд чамайг 

Квиреллээс салгаж амжсан юм ...

- Тэгэхлээр та байсан хэрэг үү гэж Харри хэлээд ухаан алдахаасаа өмнө дуу 

гарахыг сүүлчийн сонссоноо саналаа. Тэгж санагдсан хэрэг биш байх нь ээ.

- Би хоцорчихлоо гэж айсан шүү хэмээн Дамблдор үнэнээ хүлээв.

- Тийм ээ, арай л хоцорчихсонгүй. Жаахан удвал чулууг тэр надаас булаагаад 

авчих байсан даа ... гэж Харри хэллээ.

- Би чулуунд биш чиний төлөө санаа зовсон юм. Тулалдаан чиний бүх хүчийг 

шавхаад чи арай л үрэгдчихсэнгүй. Би тэрхэн үедээ бараг тэгж бодсон шүү. Харри 

чулууны тухайд бол түүнийг устгасаан гэж Дамблдор залруулан өгүүлэв.

- Устгасан гэнээ? Манай анд Николас Фламел ... гэж Харрийг итгэлгүйхэн 

- Өө, чи Николасын тухай мэддэг юм уу? Бүгдийг мэдсэн юм байна тийм үү?

Николас бид хоёр жаахан бурж байснаа ингэвэл дээр гэж шийдсэн юм гэж хэлэхдээ 

Дамблдор үүнд сэтгэл хангалуун байгаа бололтой.

- Гэхдээ энэ чинь тэр өөрөө бас эхнэр нь үхнэ гэсэн үг биз дээ? гэж Харри 

220

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

гүйцэд ойлгосонгүй асуулаа.

- Тэдэнд ажил хэргээ журамлахад хүрэлцэхүйц хэмжээний мөнхийн усны нөөц 

бий. Дараа нь л тэд үхнэ дээ.

Харрийн гүйцэд ойлгохгүй байгааг хараад Дамблдор инээмсэглэв.

- Чам шиг залуу хүнд энэ нь байж боломгүй мэт санагдаж ч магадгүй. Гэхдээ 

Николас Пернелла хоёрын хувьд үхнэ гэдэг орондоо орох урт өдрийн дараа унтахтай 

адилхан. Өндөр зохион байгуулалттай оюун ухааны хувьд үхэл бол ердөө л ээлжит 

адал явдал юм. Тэгээд ч чулуу гэдэг тийм ч сайхан эд биш шүү дээ. Чулуу чамд 

хүссэн хэмжээний мөнгө нас өгнө л дөө. Өөрөөр хэлбэл хүний хамгийн түрүүнд 

хүсдэг зүйлүүдийг. Гэхдээ хүмүүс өөртөө хамгийн муу зүйлийг сонгодогт л хамаг 

Нам гүм боллоо. Харри юу хэлэхээ мэдэхгүй адар ширтэн хэвтэнэ. Дамблдор 

амандаа нэг юм бувтнан хайхрамжгүй инээмсэглэх ажээ.

Ноёнтоон би бодохдоо ... Ноёнтоон ... Чулууг устгасан ч гэлээ Волан ... Yгүй ээ би

Хэцүү нэрт гэх гэсэн юм ... хэмээн Харрийг дуугарахад:

- Түүнийг Волдеморт гэж бай Харри. Аливаа юмыг ямагт нэрээр нь нэрлэж 

байгаарай. Нэрнээс айна гэдэг чинь түүнээс айхыг улам бүр нэмэгдүүлдэг юм гэж 

- Тийм ээ, ноёнтоон. Одоо Волдеморт хүч чадалтай болох өөр арга хайх байх 

даа? гэж би асуух гэсэн юм.

Тэр чинь үүрд алга болоогүй биз дээ? гэж Харри толгой дохин хариу сонсохоор 

- Yгүй ээ, Харри. Тэр шингэчихэж болмоор өөр шинэ бие хайгаад хаа нэгтээ 

явж байж ч магадгүй ... Яг үнэнийг хэлэхэд тэр амьгүй юм чинь түүнийг хөнөөж 

болохгүй л дээ. Тэр чинь Квиреллийг үхэг гээд хаячихсан. Зөвхөн дайсандаа 

төдийгүй холбоо хамсаатандаа ч ийнхүү хайр найргүй ханддаг юм. Гэхдээ чи гомдох 

хэрэггүй. Чи түүний эрх мэдэл засаглалд хүрэх хугацааг түр зуур л хойшлуулсан юм. 

Дараагийн удаа түүнтэй тааралдахад бэлэн өөр хүн олдох л байлгүй. Түүний эсрэг 

хийсэн бидний тэмцэл ялагдалд хүрсэн мэт санагдсан ч хамаагүй. Хэрэв тэр буцаж 

ирэхгүй удах аваас хэзээ ч эрх мэдэлд хүрэхгүй байж магадгүй л юм.

Харри толгой дохих гэсэн авч өвдсөндөө ярвайжээ.

- Ноёнтоон хэрэв та зөвшөөрвөл би өөр нэг юмны тухай мэдмээр байна. Би 

үнэнийг мэдмээр байна ... гэж намуун авч шаргуу шаардлаа.

- Yнэнийг ... Yнэн гэдэг бол сайхан боловч бас аюултай эд дээ. Тийм болохоор 

үнэнд ихээхэн болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ би чиний асуултанд хариулнаа. 

Дуугүй байх хүндхэн шалтгаан гарахгүй бол тэр шүү. Хэрэв намайг хариулж 

чадахгүй бол уучлаарай. Би худал хэлж чаддаггүй болохоор дуугарахгүй байсан нь 

221

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- За. Намайг алуулахгүй гэж тэмцсэн болохоор ээжийг маань хөнөөсөн гэж

Гэхдээ яагаад намайг алах болсныг би ойлгохгүй юм. Энэ удаа Дамблдор гүнзгий 

- Харри минь, би энэ асуултад хариулж чадахгүй нь ээ. Yгүйдээ гэхэд өнөөдөр 

яг одоо болохгүй. Чи аяндаа мэднэ ... Одоохондоо энэ тухай март. Чи том болоод ... 

энэ ч таагүй сонсогдож байгааг би ойлгож л байна ... Тэгэхээр чи бэлэн болохоороо 

аяндаа бүгдийг мэднэ.

Шаардаад ашиггүй гэдгийг Харри ойлголоо.

- Яагаад Квирелл надад хүрч чадахгүй байсан бэ?

- Ээж чинь чамайг аврах гэж байгаад үрэгдсэн юм. Волдемортын ойлгож 

чадахгүй юм гэж дэлхий дээр байдаг бол тэр нь хайр дурлал. Эхийн чинь чамайг 

хайрлаж байсан хайр шиг тийм хүчтэй халуун хайр өөрийнхөө мөрийг үлдээдэг 

гэдгийг тэр огт ойлгоогүй юм даа. Энэ бол сорви биш энэ мөр харагдахгүй. Хэрэв 

чамайг чин сэтгэлээсээ хайрласан аваас чамайг хайрлаж буй хүн үрэгдлээ ч гэсэн чи 

түүний хайр ивээлд хэвээрээ үлдэх учиртай. Чиний хамгаалалт чамд л байна. Ийм 

учраас л үзэн ядаж ховдог санаархсан Волдеморттой сэтгэл санаагаа хуваалцсан 

Квирелл чамд хүрч чадаагүй юм.

Тийм хүчтэй сайхан хайр шингэсэн хүнд хүрвэл тэр өөрөө өвдөн шаналдаг байхгүй 

Дамблдор чимээгүй болж цонхны тавцан дээр суух шувуухайг сонирхон харж 

байлаа. Харри энэхэн агшныг ашиглан нүдэндээ мэлтрэн гарсан нулимсыг сэм 

- Харин далдын хар жанч. Түүнийг надад хэн илгээснийг та мэдэх үү? гэж үг 

хэлэхтэйгээ болоод Харри асуув.

- Дээр үед аав чинь надад түүнийг үлдээсэн юм. Чамд таалагдаж магадгүй гэж 

би бодсон юм л даа. Хэрэгтэй эд дээ ... Аав чинь гал зууханд нууцаар орж идэх юм 

эрэхдээ л түүнийг хэрэглэдэг байсан юм. Энэ чинь түүнийг Хогвартсад суралцаж 

байх үеийн явдал гэж хэлээд Дамблдорын нүд сэргэлээ.

- Бас нэг юм гэж Харри санаа нь амрахгүй хэлтэл:

- За тэг гэж зөвшөөрөхдөө Дамблдор Харри түүний уурыг хүргэчихгүй юм сан 

гэж хичээж байгааг таасан бололтой.

- Квирелл хэлэхдээ Снегг бол ...

- Профессор Снегг гээч Харри минь.

- Тийм ээ, түүнийг миний аавыг үзэн яддаг болохоороо намайг ч бас үзэн яддаг 

гэж Квирелл хэлсэн юм. Энэ үнэн үү?

- Тийм ээ, тэд бие биеэ огт үздэггүй байсан юм гээд агшин зуур бодолхийлснээ:

222

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Ноён Малфой та хоёр шиг л. Тэгээд аав чинь ямар нэг юм хийсэн болохоор

Снегг түүнийг уучлаагүй юм.

- Тэр түүний амийг аварсан юм.

Харри чихэндээ ч итгэсэнгүй.

- Тийм ээ ... Хүний ухаан санаа заримдаа ямар хачин болчихдогийг би ямагт 

гайхсаар ирсэн. Профессор Снегг чиний аав их өртэй хоцорсонтойгоо эвлэж 

чаддаггүй юм ... Тийм болоод л чамайг аврах гэж ихээхэн хүч гаргасан гэж би 

санадаг шүү. Профессор Снегг ийм байдлаар эцгийн чинь өр төлөөсийг даръя гэж 

шийдсэн хэрэг. Тэгээд л түүнийг үзэн ядах болсон дуртгалаа айвуу тайвуу 

Харри сонссон зүйлээ ойлгох гэж мэрийсэн авч толгой нь айхавтар өвдөж байлаа.

- Ноёнтоон, дахин нэг асуулт ... гэж зориглон хэлэхэд Дамблдор ...

- Ердөө л ганцхан уу? гээд инээмсэглэв.

- Би толин дотроос чулууг яаж авч чадсан юм бэ?

- Аа! Yүнийг асуусанд чинь баярлаж байна. Энэ бол миний хамгийн агуу 

санаануудын нэг байсан юм. Би чулууг олох гэсэн ашиглахгүйгээр ердөө л олох гэж 

хүссэн хүн л ингэж чадахаар болгосон юм даа. Харин бусад хүмүүс бол төмрийг алт 

болгох мөнхий усыг уух гэх мэт өөр зүйлийг толинд харна. Заримдаа миний тархи 

намайг ч гайхшруулдаг юм ... Одоо асуулт тавьж боллоо. Энэ амттангуудыг ид гэж 

хэлмээр байна. Ай даа! Янз бүрийн амттай

«Берти Боттс» үрэл! Залуудаа би азгүйтээд бөөлжмөөр амттай чихэр залгичихсан 

билээ. Тэр үеэс л чихэрт дургүй болчихсон байх вий гэж айдаг юм. Гэхдээ энэ чихэр 

Дамблдор инээмсэглээд амтлаг хүрэн чихэр ам руугаа хийснээ дорхноо тургиж:

- Аз таарсангүй ээ! Чихний хулхинаас өөр таагүй амттанг энэ дэлхийгээс 

Эмнэлгийн эзэгтэй хатагтай Помфри аятайхан хэдий ч тун хатуу эмэгтэй байлаа.

- Ердөө л тавхан хором зөвшөөрчих л дөө гэж Харри царай алдан гуйлаа.

- Ингэж болохгүй.

- Та над руу профессор Дамблдорыг оруулсан шүү дээ ...

- Тэгэлгүй яахав профессор сургуулийн захирал юм чинь өөр хэрэг. Харин чи 

- Би ч амарсаар л байна. Yнэн шүү. Дандаа хэвтээд л ... гэж Харри цөхрөлгүй 

223

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- За яахав. Яг таван хором шүү гэж хатагтай Помфри өршөөнгүй хэллээ. Yүд 

нээгдэж тасагт Рон Гермиона хоёр орж ирэв.

- Харри! гэж хашгираад Гермиона түүний зүг ухасхийлээ.

Харри түүнийг тэврээд авах байхдаа гэж бодсон ч тэгээгүйд нь баярлажээ. Толгой нь 

бас л өвдсөөр байсан болохоор тэврүүлбэл бүр ч тусгүй болох байлгүй.

- Харри бид бодохдоо чамайг ... гээд Гермиона арай л «үхчихсэн» гэлгүй 

- Дамблдор их санаа зовсон шүү ... гэлээ.

- Сургууль даяар болсон явдлын тухай ярьж байна. Чухам юу болсон бэ? гэж

Элдэв цуурхалыг бодвол үнэн гэдэг илүү хачирхалтай сэтгэл догдлом байдаг цөөн 

тохиолдлын нэг нь энэ байлаа. Харри тэдэнд бүгдийг ярьж өгсөн юм. Квиреллийн 

тухай, толины тухай бас Волдемортын тухай, чулууны тухай гээд л. Рон Гермиона 

хоёр тун ч сайн сонсогчид аж. Харри тэднийг ёстой амаа ангайх байх даа гэж бодсон

нь ёсоор болжээ. Харин Квиреллийн ороолтон дор юу нуугдаж байсан тухай ярихад

Гермиона чангаар дуу алдав.

- Одоо чулуу байхгүй гэсэн үг үү? Фламел үхэх болох нь ээ? гэж Рон Харрийг 

ярьж дуусахад асуулаа.

- Би ч бас ингэж асуусан. Дамблдор хэлэхдээ ... За байзаарай ... Тэр хэлэхдээ 

өндөр зохион байгуулалттай оюун ухааны хувьд үхэл гэдэг ээлжит адал явдал гэсэн 

шүү хэмээн Харри өгүүлэв.

- Би түүнийг солиотой гэж дандаа ярьдаг байсан даа гэж Рон хүндэтгэсэн 

өнгөөр хэлжээ. Дамблдор түүний шүтээн байсан юм. Рон профессортой холбоотой 

бүх зүйлээр тэр ч байтугай солиотой хэмээн бахархахад бэлэн байлаа.

- Салсны дараа та нар яасан бэ? гэж өөрийнхөө ээлжинд Харри сонирхов.

- Би буцаж очоод Роныг хэвийн болгосон. Энэ ч хэцүү байсан даа. Тэгээд л 

уульнуудын унтдаг байр луу яарцгаалаа. Гэтэл сургуулийн үүдэн дээр Дамблдортой 

тааралдсан юм. Тэр бүгдийг мэдэж байсан гээд л бодчих. Тэгээд зүгээр л:

- Харри түүний араас явсан уу? гэж хэлээд гуравдугаар давхрын нөгөө нүх рүү 

явчихсан гэж Гермиона нүдээ гялалзуулан ярив.

- Энэ бүхнийг зориудаар хийсэн байх аа? Чамайг үүнийг чадаасай гэж хүссэн 

байх тийм үү? Тэр чамд далдын хар жанч илгээж бас ... гэж Рон бодлогоширонгуй 

- Гайгүй байлгүй! Хэрэв тэр чинь ... энэ бол аюултай чамайг алчихаж болох л 

байсан шүү дээ ... гэж Гермиона оролцов.

- Yгүй дээ бүх юм ёсоороо болсон. Дамблдор их хачин хүн. Надад зүгээр л нэг 

224

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

боломж олгох гэсэн байх. Ер нь энд болж байгаа бүх зүйлийг мэдэж байдаг юм. 

Тэгэхлээр Дамблдор бидний юу сэдсэнийг мэдсэн л байж таарна. Харин биднийг 

болиулахын ороонд надад жаал зугаа юм сургаж болох явдалд намайг 

бэлтгүүлж байжээ. Би Eиналежийн толийг тохиолдлоор олсон гэж санахгүй байна. 

Тэр л намайг олуулахаар түлхсэн. Толь чухам яадгийг надад тайлбарлаж өгсөн юм 

чинь. Тэр ч байтугай Волдеморттой халз уулзах эрх надад буй эсэхийг ч өөрөө 

шийдсэн байж магадгүй юм. Би түүнд бэлэн гэдгээ харуулсан л даа ... гэж Харри 

- Yгүй ээ, Дамблдор үнэхээр солиотой юм! гэж Рон бардам хэлснээ:

- Хөөе, Харри. Чи энд хэвтээд байх явдалгүй. Маргааш хичээлийн жил 

дууссантай холбогдуулан цайллага хийнэ. Бидэнд баярлаад байх юм нэг их байхгүй 

л дээ. Тэнхим хоорондын уралдаанд Слизерин түрүүлсэн. Бас квиддичийн тэмцээнд 

бид барсангүй. Чамайг байхгүй сүүлийн тоглолтод Когтевраны хүүхдүүд биднийг 

ёстой арчсан шүү. Гэхдээ дайллага цайллагын хоол унд амттай байна гэдгийг би 

Энэ агшинд хатагтай Помфри өрөөнд орж ирээд:

- Та нар арван таван хором суучихлаа. Одоо эндээс марш! гэж ширүүхэн 

Харри тэр шөнө хар дарж зүүдлээгүй болохоороо өглөөгүүр сэргэг сайхан байв.

- Би цайллаганд ормоор байна. Явж болох уу? гэж хатагтай Помфригоос гуйх 

үед тэрбээр Харрийн орны дэргэдэх ширээн дээр янз бүрийн амттан багтааж ядан 

- Профессор Дамблдор таныг явуулаарай гэж надад хэлсэн гэх дууны өнгөнөөс 

нь үзвэл хатагтай Помфри түүний саналыг нэг их дэмжихгүй байгаа бололтой. 

Дайллага эрүүл мэндэд муугаар нөлөөлж магадгүй учир Дамблдорын гуйлтыг 

ухаалаг бус гэж үзжээ. Тэрбээр:

- Таныг эргэхээр бас нэг хүн ирлээ гэв.

- Сайхан аа! Хэн бэ? гэж Харри асуулаа.

Тэрхэн агшинд Харрийн үгийг сонссон мэт Хагрид үүдээр багтаж ядан орж ирэв. 

Аварга биет маань жижигхэн өрөөнд багтахгүй шахам ажээ. Харрийн хажууд яаж 

ийгээд сууж түүнийг харснаа гэнэтхэн цурхиран уйллаа.

- Энэ ... энэ бол ... миний ... буруу! Би л тэр муухай амьтанд Пушокыг яаж 

унтуулдаг тухай ярьсан юм! Би өөрөө шүү! Чи минь үхэх шахжээ! Нөгөө лууны 

өндөгнөөс л бүх юм болсон л доо! Амьдралдаа би дахин хэзээ ч уухгүй! Ер нь 

намайг эндээс хөөж маглуудтай цуг байлгавал таарна! гэж гараараа нүүрээ халхлаад 

нулимс унаган ярилаа.

Аварга хүний уйлахыг хараад Харри цочирджээ. Хагрид үнэхээр чичигнэн уйлж 

нүүрэн дээгүүр нь том том нулимс бөмбөрөн унаж сахалд нь шингэж байлаа. Харри:

225

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

- Хагрид минь тайвшир даа. Тэр чинь тэртээ тэргүй мэдэх байсан. Бид 

Волдемортын тухай ярьж байна шүү дээ. Тэр ч байтугай чамтай уулзахгүйгээр 

ч Пушокыг номхруулах өөр арга олох байсан гэж Хагридыг тайтгаруулахаар 

- Гэхдээ тэр чамайг алах гэж байсан. Энэ чинь ... Харри минь ... бурхны нэрийг

бодож түүний нэрийг бүү дурдаач! гэж Хагрид уйлагнана.

- Волдеморт! гэж Харрийг байдаг чадлаараа хашгирахад Хагрид бүр гайхаж тэр 

ч байтугай уйлахаа больчихлоо.

- Би түүнтэй уулзаж нүүр царайг нь харсан юм чинь нэрийг нь хэлэх л болно.

Уйлахаа боль, Хагрид минь харцаа дээгүүр байлга. Бид чулууг аварсан. Одоо чулуу 

байхгүй болохоор тэр түүнийг ашиглаж чадахгүй. Чи шоколад идсэн чинь дээр. 

Надад зөндөө бий ... гэж Харри хэллээ.

Хагрид хамраа шуухитнуулан ханцуйгаараа арчина.

- Өө би сая л саналаа ... Би чамд бэлэг авчирсан юмсан.

- Цагаан үенийг махтай хачиртай талх биш биз? гэж Харри сандран асуулаа. 

Yүнийг сонсоод Хагрид үл мэдэгхэн инээмсэглэжээ.

- Yгүй ээ. Намайг үүний хий гэж Дамблдор надад өчигдөр зориуд чөлөө өгсөн 

юм. Yнэнийг хэлэхэд намайг хөөх ёстой байсан ч ... За яахав, үүнийг ав гэж аварга 

Хагридын халааснаасаа гаргаж ирсэн зүйл савхин бүрээстэй номтой адилхан аж. 

Харри сонирхон түүнийг нээлээ. Гэрэл зургийн цомог байв. Хуудас болгон дээрээс 

аав ээж нь инээмсэглэн гараараа даллана. 

- Би өчигдөрийн турш танай аав ээжтэй чинь байсан ... бас төгссөний дараа 

үерхэж байсан хүмүүст ууль илгээсэн юм. Чамд ганц ч зураг байхгүй юм чинь 

тэдний гэрэл зургийг явуул гэж ... За чамд таалагдаж байна уу? гэж Хагрид 

Харри юм хэлж чадаагүй ч Хагрид ойлгожээ.

Танхим дүүрсэн хойно Харри цайллаганд иржээ. Эхлээд цайллаган дээр бүх 

хүүхдүүдтэй хамт Гриффиндорын гол танхимд орох гэсэн юм. Гэтэл хатагтай 

Помфри түүнийг үзлэгт оруулаад төлөвлөгөөг алдагдуулжээ. Тийм болохоор 

Харрийг гол танхимд ороход тэнхимийнхэн бүгд тэнд байлаа.

Слизерин тэнхимүүдийн хооронд зохиогдсон уралдаанд долоо дараалан түрүүлсэн 

болохоор танхимыг мөнгөлөг ногоон өнгөөр чимэглэжээ. Багш нарын ширээний 

цаадах ханан дээр Слизерины могой дүрсэлсэн том тугийг байрлуулжээ.

Харрийг үүдээр ороход танхим нам гүм болсноо ахиад л дуу шуугиантай боллоо. 

Харри доош тонгойн ширээ рүүгээ хурдхан явж очоод Рон Гермиона хоёрын дунд 

суув. Тэрбээр цугларсан хүмүүс хараад байгааг ажиглаагүй дүр үзүүлэхийг хичээж 

226

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

байлаа. Зарим нь түүнийг сайтар харахын тулд суудлаасаа босчээ.

Аз болоход хэдхэн агшны дараа танхимд Дамблдор орж ирлээ. Бүгд суудал 

суудалдаа суун чимээгүй болцгоолоо. Дамблдор:

- Ингээд ахин нэг жил өнгөрлөө! Гэхдээ найр наадам эхлэхээс өмнө би та нарт 

өвгөдийн үглээ үгийг сонсгох гэсэн юм. Ингээд хичээлийн нэг сайхан жил ард 

үлдлээ! Оны эхэнд байсныг бодвол та нарын толгой яльгүй ч гэсэн хүндэрсэн 

байлгүй гэдэгт би итгэлтэй байна. Одоо та нар дараагийн улирал эхлэх хүртэл бүтэн 

зуны турш толгойгоо цэнэглэхэд зориулж амраах хэрэгтэй гэж хэллээ. Тэгээд 

Дамблдор тэнд байгсдыг хурц нүдээрээ тойруулан харлаа.

- Одоо зарласан уралдаанд аль тэнхим түрүүлснийг бид тодруулах ёстой.

Сүүлээс нь эхэлье. Гриффиндор тэнхим дөрөвдүгээр байрт – гурван зуун арван 

хоёр оноогоор. Гуравдугаарт – Пуффендуй гурван зуун тавин хоёр оноогоор. 

Хоёрдугаар байранд Когтевран – дөрвөн зуун хорин зургаан оноотой. Тэргүүн 

байранд Слизерин – дөрвөн зуун далан хоёр оноо.

Слизеринхийхний сууж байсан ширээний араас чанга хашгирах алга таших дуу 

цуурайтан хадлаа. Малфой ялсан хүний дүрээр ширээгээ алтан цомоор дэлдэж 

байхыг Харри харжээ. Энэ байдал таалагдаагүй учир дорхноо харцаа буруулав.

- Тийм ээ, та бүхэн үнэхээр сайн байлаа. Гэхдээ сүүлийн үеийн явдлыг авч үзэх 

аваас ... гэж Дамблдор Слизеринийхний сууж буй ширээ рүү хандан хэлэхэд танхимд 

суугчид чимээгүй боллоо. Малфойн инээд ч төдийлөн хөгжилтэй харагдсангүй.

Дамблдор хоолой зассанаа:

- За ийм байна. Сүүлийн үеийн зарим сурагчид хэд хэдэн оноо нэмж авсантай 

холбогдуулан ... Байзаарай, байзаарай ... гэлээ.

Дамблдор бодлогоширсон уу, бодлогоширсон дүр үзүүлсэн үү бүү мэд.

- Ноён Рональд Уизлигээс эхэлье ...

Роны царай улайж наранд шарагдсан улаан манжин шиг болчихлоо.

- Хогвартсын түүхэнд хамгийн сайн шатар тоглосны төлөө Гриффиндор 

тэнхимд тавин оноо нэмж өглөө.

Харрийн сууж байсан ширээний араас гарах хашгирах дуун илбийн адарт хүртэл 

цуурайтсан бололтой. Ямар ч гэсэн адарт буй одод чичигнэж байв. Перси бусад 

ахлагч нар луугаа хандан зогсоо зайгүй:

- Энэ миний дүү! Миний бага дүү! Тэрбээр МакГонагаллын илбэдсэн шатрыг 

хожжээ гэж хашгиран хэлэхийг тодхон сонсчээ.

Ахиад л нам гүм блов.

- Цааш нь ... хатагтай Гермиона Грэйнжер гал нэвтлэх сэтгэхүйн хатуухан 

бодлогыг бодож чадсаны учир Гриффиндор тэнхимд тавин оноо өглөө гэж Дамблдор 

227

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Гермиона алгаараа нүүрээ даржээ. Түүний уйлсан гэдэгт Харри эргэлзсэнгүй. 

Ширээний ард санаанд оромгүй явдал болж байлаа. Ганцхан хормын дотор тэнхим 

зуун оноо авчихлаа шүү дээ.

- Эцэст нь ноён Харри Поттер гэж Дамблдорыг хэлэхэд танхимд чив чимээгүй 

- Yнэнхүү тэсвэр тэвчээр эр зориг гаргасны төлөө Гриффиндор тэнхимийг 

жаран оноогоор шагнаж байна.

Чимээ шуугианд Харрийн чих дүлийрчээ. Тоо бодож орилж хашгирч байгаа бүгд л 

Гриффиндор одоо дөрвөн зуун далан хоёр оноотой болсныг мэдэж байлаа. Өөрөөр 

хэлбэл Слизериний оноотой яг тэнцүү гэсэн үг. Тэд тэнхим хооронд зарласан 

уралдаанд бараг түрүүлжээ. Хэрэв Дамблдор Харрид нэг л оноо илүү өгсөн бол ч ...

Дамблдор гараа өргөлөө. Танхим нам гүм болов.

- Эр зориг янз бүр. Дайсантай тулгарахад эрэлхэг байх ёстой. Гэхдээ анд 

нөхдийнхөө төлөө тэмцэхэд ч багагүй эр зориг хэрэгтэй байдаг юм. Yүний төлөө би 

ноён Невилл Долгопупсыг арван оноогоор шагнаж байна.

Хэрэв хэн нэгэн хүн их танхимын үүдний цаана зогсож байсан бол энд дэлбэрэлт 

болов уу даа гэж бодохоор байлаа. Захирлыг энэ үгээ хэлсний дараа 

Гриффиндорынхон тийм айхавтар чангаар алгаа ташжээ. Харри, Рон, Гермиона 

гурав ч алгаа чангаар ташиж байв. Ичисэндээ царай нь цайсан Невилл тэврэх гэж 

тэмүүлсэн сурагчдын доогуур алга боллоо. Өдгөө хүртэл тэрбээр тэнхимдээ ганц ч 

оноо авч үзээгүй билээ.

Харри алга таших зуураа Роны хажуу руу хатган Малфой руу толгой дохин заав. 

Малфой маань яг л Гермионагийн шившлэгэнд өртчихсөн мэт айж мэгдсэн царайтай 

Когтевран Пуффендуй тэнхимийнхэн бас л Слзизеринийг ялагдсанд баясан алга 

нижигнүүлэн ташиж байсан учир Дамблдор тэрхүү их шуугианыг дарахын тулд 

- Ингээд ... ингээд гоёл заслыг өөрчлөх хэрэгтэй боллоо гэв.

Тэрбээр алгаа ташихад хананаас дүүжилсэн мөнгөлөг ногоон туг алтлаг улаан тугаар 

солигдон аварга могой алга бож оронд нь Гриффиндорын хүчирхэг арслан тодорлоо. 

Снегг профессор МакГонагаллын гарыг атган инээмсэглэж байгаа харагдана. Харри 

түүнтэй агшин зуур харц тулгарсан авч Снеггийн харьцаа огтхон ч өөрчлөгдөөгүйг 

шууд л мэджээ. Гэхдээ үүнд санаа зовсонгүй. Хамгийн гол нь тэрбээр ирэх 

хичээлийн жилд энэ жилийнхээс хавьгүй илүү байх юм чинь. Одоо анд найз 

нарынхаа дунд байгаа шигээ л сайхан байх болно.

Энэ бол Харрийн амьдралын хамгийн сайхан үдэш байлаа. Квиддич тоглож хожсон, 

зул сарын баяр тэмдэглэсэн, уулын савдагтай тулалдаж дийлсэн үдшүүдээс ч 

хамаагүй илүү. Энэ үдшийг хэзээ ч мартахгүй гэдгээ мээж байв. Амьдралдаа хэзээ ч 

228

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Одоо шалгалтын дүн зарлах ёстой гэдгийг Харри яагаад ч юм мартчихсан байжээ. 

Гэхдээ санаа зовох юм байсангүй. Рон тэр хоёроос сайн дүн авсандаа их л гайхжээ. 

Гермиона ч мэдээж тэргүүний сурагч бололгүй яахав. Тэр ч байтугай Невилл 

шалгалтаа амжилттай давжээ. Ургамал судлалаар түүний авсан сайн дүн уусмалын 

хичээлээс авсан муу дүнг нөхсөн хэрэг.

Ихээхэн мангар ихээхэн ууртай Гойлыг сургуулиас хасагдах байх гэж Харри Рон 

хоёр бодож байсан ч яаж ийгээд шалгалтаа өгчихжээ. Энэ нь гомдмоор юм шиг 

санагдсан ч Роны хэлдэгээр бүх юм нэг дор бүтчихгүй шүү дээ.

Шалгалтын дүн зарласнаас хойш ердөө л хэдхэн хормын дараа бүх шүүгээ хоосорч 

чемодан сав бэлэн болжээ. Невиллийн бахыг жорлонгийн ханын нүхээр зугтах гэж

байхад нь барьж авсан аж. Амралтаараа ид шид үзүүлж болохгүй гэсэн санамжийг 

бүх хүүхдэд тараажээ.

- Нэг удаа ч гэсэн энэ цаасыг тараахаа мартчихаж гэж бодсон юм сан хэмээн

Фред Уизли гунигтайхан өгүүлэв.

Хагрид тэднийг нуурын эрэг рүү аваачаад завиараа нөгөө эрэгт гаргаж өглөө. 

Сурагчид ярьж хөөрч инээлдсээр галт тэргэнд сууцгаажээ. Цонхны цаадах онгон 

байгаль, цэвэрлэсэн талбай сайхан байшингуудаар солигдов. Тэд маглуудын хотын 

дэргэдүүр өнгөрөх зуураа чихэр идэцгээж дараа нь жанчаа тайлцгаан хүрэм цамцаа 

өмсөцгөөлөө. Галт тэрэг «Кингс Кросс» буудлын есөн бүхэл дөрөвний гурав 

дугаартай тавцанд ойртон ирэв.

Тэд тавцангаас явах гэж нилээд цаг баржээ. Тавцангийн үүдэнд зогсох өвгөн харуул 

маглуудын анхаарлыг татахгүй гэсэндээ тэдний хоёр гурваар нь цувуулан гаргана. 

Хэрэв хананаас том чемодан барьсан баахан хүүхдүүд зэрэг гараад ирвэл Маглууд 

гайхаж сандрах байлгүй.

- Чи энэ зун манайд ирж байх ёстой шүү. Гермиона чи ч гэсэн. Би та нарт ууль 

илгээнээ гэж дараалалд зогсох зуураа Рон хэллээ.

- Баярлалаа. Энэ зун сайхан болно гэхээс баяртай байна гэж Харри түүнд 

Тэд аймшигтай үймээн шуугиан бүхий маглуудын ертөнцөд буцаж ирлээ.

- Баяртай Харри! нэх дуу хэд хэд гарав.

- Уулзатлаа баяртай! гэж бас хэдэн хүүхэд хэллээ.

- Чи ч урьдынх шигээ нэр хүндтэй алдартай хэвээр байнаа гэж Рон инээмсэглэн 

- Гэхдээ миний очих газарт хамаагүй шүү дээ гэж Харри хэллээ. Харри, Рон, 

Гермиона гурав ханаар зэрэг нэвтэрчээ.

- Ээж ээ, тэр байна хараач!

229

Харри Поттер I - Шидтэний Чулуу Эмхэтгэсэн: www.boldkhuu.com

Энэ бол Роны дүү охин Жинни Уизлийн дуу ажээ. Харин тэрбээр энэ удаа ахыгаа 

- Харри Поттер! Хараач ээж ээ! Би түүнийг харж байна гэж Жинни шивнэнэ.

- Чимээгүй бай, Жинни. Хуруугаараа заах муухай гэж ээж нь түүнийг татан 

Тэднийг хараад хатагтай Уизли инээмсэглэв.

- За хэцүүхэн байв уу?

- Ерөнхийдөө тийм. Таныг цамц чихэр явуулсанд их баярласан шүү хатагтай

Уизли гэж Харри хэллээ.

- Баярлах юмгүй ээ, эрхэм минь гэж хатагтай өчив.

- За чи бэлэн үү?

Яг л өнгөрсөн жилийнх шигээ сахалтай бараан царайтай хэвээр байгаа Вернон ах 

дүүгээ хараад ингэж хэлжээ. Түүний илэн далангуй байгаад нагац нь дургүйцсэн аж.

Жирийн хүмүүсийн дунд том ууль бүхий тор бариад зогсож байна гэж бодоод үз л 

дээ! Нагац ахын нь цаана Петунъя эгч Дадли хоёр харагдана. Дадли түүнийг хулчгар 

- Та нар Харрийн хамаатнууд юм шив дээ! гэж хатагтай Уизлийг хэлэхэд:

- Зарим талаараа тийм. Хүү минь яаравчлаарай. Чамайг бүтэн өдөр хүлээж 

чадахгүй шүү хэмээн Вернон ах нь паржигнуулав.

Вернон ахыгаа хажуу тийш болоход Харри маань Рон Гермиона хоёрт:

- Уулзатлаа баяртай! гэж хэлээд инээмсэглэв.

- Чамайг... чамайг амралтаа хөгжилтэй өнгөрөөнө гэж итгэж байна... хэмээн

Вернон ахын таагүй байгааг анзаарч гайхсан Гермиона хүчлэн хэллээ.

- Түүнд эргэлзэх хэрэггүй! гэж Харри хариулав.

«Амралтаараа ид шид үзүүлж болохгүй гэдгийг миний хамаатнууд мэдэхгүй шүү 

дээ. Тэгэхлээр энэ зун Дадлитайгаа сайхан хөгжилдөнө дөө ...» гэж бодоод малийтал 

инээмсэглэх түүнийг хараад Рон Гермиона хоёр их л гайхжээ.

ТӨГСӨВ
Мэдээг түгээх :

Post a Comment

 
Холбогдох : Вэб сайт хийх | Uzver soft
Copyright © 2012. bestallmovie - All Rights Reserved
Template by Uzver.tk
Powered by: Blogger