Сүүлд нэмэгдсэн :
Home » » УСАН ДООГУУР ХОРИН МЯНГАН БЭЭР АЯЛСАН НЬ 2 - ЖЮЛЬ ВЕРН

УСАН ДООГУУР ХОРИН МЯНГАН БЭЭР АЯЛСАН НЬ 2 - ЖЮЛЬ ВЕРН

УСАН ДООГУУР ХОРИН МЯНГАН БЭЭР АЯЛСАН НЬ 2 - ЖЮЛЬ ВЕРН
/ХОЁРДУГААР ХЭСЭГ

ЭНЭТХЭГИЙН ГАДААД ДАЛАЙ

Усан доогуурхи манай жуулчлалын хоёрдугаар хэсэг эндээс эхэлнэ. Бидний аяллын эхний хэсэг миний сэтгэлийг тэгж их хөдөлгөж надад төдий их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн тэр нэг зүрх догдлом зүйлээр төгсгөл болсон билээ.

Капитан Немогийн бүх амьдрал зах хязгааргүй тэр уудам тэнгис далайн хязгаарт тиймэрхүүгээр л өнгөрч байснаар барахгүй тэрхүү их тэнгис далайнуудынхаа хамгийн далд эрдэнийн санд өөрөө өөртөө булш зэхсэн ажээ.

Тэнд, далайн тэрхүү хөлгүй гүнд этгээд сонин капитаны амь насаараа үүрд бат уялдсан найз нөхөд буюу “Наутилус” онгоцондоо амьдрагсдын хамгийн эцсийн амгаланг далайн ямар ч гайхал амьтан хөндөж үл чаднаа. Капитан Немогийн хэлснээр тэд тэнд далайн гайхлууд болон “хүмүүс” хүрч үл чадах гүнд нойрсож буй ажээ.

Үргэлж л тэнд хүн нийгэмд үл итгэж, хувиршгүй гөжүүд зуршил ноёрхоно!

Энэ хэр Конселийн маань хөгжөөсөн таамаглал миний сэтгэлд нийцэхийг больжээ.

Энэхүү бэрх хөвүүний нотолноор бол капитан Немо өөрийн зүг анхаарал хандлага олоогүйн улмаас үзэн ядах үзлийн хороор ертөнцийн ачийг хариулж буй эрдэмтэн байлаа. “Наутилус” онгоцны капитан бол эрдэмтдийн элэг доог болсон агуу их эрдэмтэн хүн бөгөөд нийгмийн амарлингуй мохоо мөчид байдалтай тэнцэж ядаад, арга барахдаа хүмүүс хүрч үл чадах далайн тэрхүү орчинд эрх дураар амьдрахаар үүрд шингэсэн хүн гэж заримдаа Консель дүгнэдэг байв. Гэвч миний бодлоор бол Конселийн тэр таамаглал капитан Немогийгн чухам үнэн байдлыг харуулж чадахгүй байлаа.

Үнэндээ ч биднийг шоронд хорьсон, бидний хоолонд нойрны эм хольсон, бас капитан Немо намайг алсын бараа харчихаас өмнө миний гараас дурангаа яаравчлан булааж авсан түүнчлэн “Наутилус” ямар нэгэн юмтай мөргөлдсөний улмаас л шалтгаалж түүний усан цэргийн нэг нь үхлийн шарх олсон зэрэг тэр нэгэн шөнийн этгээд нууц явдал мань Конселийн дээрх тааврыг няцааж байв. Үгүй ээ капитан Немо хүмүүсийн дундаас зөвхөн зугтсан явдлаар энэ бүхэн тайл- барлагдахгүй ээ. Түүний агуу бүтээл-усан доогуур явагч хөлөг онгоц капитан эрх чөлөөг юу ч үл боогдуулах далайн энэ орчинд зөвхөн түүний толгой хоргодох орон болсноор зогсоогүй, магад ч үгүй аймшигт өс хонзонгийн зэвсэг ч болдог байж.

Гэвч би энэхүү таамаглалынхаа зөв бурууг батлах ямар нэгэн баримтгүй байв. Энэ таамаглал зөвхөн л намайг хүрээлэн буй учир нь үл ойлгогдох над харанхуйн дунд миний баримжаалах од болон ёлтойж байлаа. Тийм ч учраас энэ талаар ярихыг түр зогсож, ганцхан л хэрэв үйл явдлын явцын дагуу гэж хэлж болбол замынхаа тэмдэглэлийг үргэлжлүүлэн хөтөлье.

Жич хэлэхэд капитан Немо бид нар уулзаагуй удлаа. Биднийг “Наутилус” дээрээс оргож чадахгүйг тэр мэдэж байв. Тийм ч учраас тэр онгоцон дээрээс оргож болохгүй гэсэн бидний амлалтыг аваагүй билээ. Гэвч биднийг хавчиж хяссан зүйл үгүй бүлгээ. Бид аргагүй л найр тавихын эрхэнд зочид хэмээн нэрлэгдсэн жирийн нэгэн олзлогдогсод байв. Нед Ленд энэ хэр эрх чөлөөгөө олж авах итгэл найдвараа мөн л орхихгуй байлаа. Тэр эндээс хамгийн анхны завшааныг ашиглан оргож чадна гэдэгтээ бат итгэж бүлгээ. Бодвол би ч гэсэн түүний хойноос дагалдах даг аа. Гэлээ ч гэсэн би капитан Немогийн сайхан санааны буянгаар танилцах боломжийг олсон усан доорхи ертөнцийн гайхамшгаас сэтгэл гуниггүйгээр салж чадахгүй буйзаа.

Тэр хүн ингэхэд ер нь яргачин уу, аль эсхүл бусдын золиос болсон хүн үү, би түүнийг үзэн ядвал зохих уу, эсхүл түүний өмнө бишрэн сөгдвөл таарах уу, одоо хүртэл надад энэ бүхий ойлгогдохгүй байв. Үнэнийг хэлэхэд би “Наутилус"-аас нэгмөсөн салахаасаа өмнө, гайхамшигтай сайхан эхэлсэн дэлхий тойрох энэ аяллыг дуусгахыг хүсэхсэн бүлгээ.

Тэнгисийн гүн ёроолд нуугдаж байгаа бүх гайхамшгийг бүгдийг би үзэх юмсан. Надаас өмнө нэг ч хүн амьтан үзэж хараагүй тэр бүхнийг үзэх миний ханашгүй их хүсэл амь насанд минь хамаатай ч байлаа гэсэн хамаагүй. Би эдүүгээ хүртэл юу гэж үзэж мэдээв. Бид Номхон далайгаар дөнгөж зургаан мянган бээр явсан учир би юу ч үзээгүй буюу бараг юу ч үзээгүй байна.

Түүний зэрэгцээгээр “Наутилус” маань хүн амьтан оршин суудаг газарт ойртон ирж байлаа. Хэрвээ бидэнд оргох зайлах ямар нэгэн бололцоо алдах юм бол би тэр бүхнийг мэдэх үзэх амин хувийнхаа хүслийг хангахын тул хань нөхрийнхөө сонирхлоос уравсан бузар хэрэг болох бөгөөд тэр явдалдаа би өөрөө өөрийгөө хэзээ ч өршөөхгүйсэн гэдгийг их сайн мэдэж байлаа. Би тэднийг дагах ёстой, магадгүй тэднийг дагуулах ч байж болох юм. Үгүй ер нь хэзээ нэгэн цагт оргох бололцоо гарах бол уу? Бусдын хүчээр эрх чөлөөгүй болсон энгийн нэг хүн бол үүнийг хүсэн мөрөөдөх боловч, ингэж оргож зайлах бололцоо олдох бий гэхээс эрдэмтэн хүн айх ажээ.

Энэ өдөр, нэгдүгээр сарын 22-т үд дундын хэрд капитаны туслах ердийнхөө заншлаар ажиглалт хийхээр онгоцны тавцан дээр гарч ирэв. Би ч гэсэн мөн дээшээ гарч сигар уугиулан зогсохдоо түүнийг ажиглан байлаа. Энэ хүн францаар ярьдаггүй гэдэгт би үл эргэлзэж билээ. Учир нь миний үгийг ойлгосны ямар нэгэн гэнэн тэмдэг тэрнээс гаргуулчихыг оролдож, би түүнийг дандаа л франц үгээр өдөж шүүмжилж байдагсаан. Гэвч тэр үргэлж л ажрах ч шинжгуй, таг дуугүй байх ажээ.

Түүнийг нүдэндээ секстант барьж нарны хазайлтын өндрийг олж байх үед “Наутилус» Креспо арлын ойд ав хийхэд биднийг даргалж явсан өнөө мангар далайч онгоцны тавцан дээр гарч ирээд цахилгаан гэрэлтүүлгийл шил арчиж эхлэв.

Гэрлийн нь хүчин сэвэг сармай маягийн цагирагласан шилний хүчээр, нэгэн багц болон цацран, хэдэн зуу дахин өсдөг тэрхүү гэрэлтүүлэгч багажыг нэн сонирхон үзлээ. Түүний гэрэлд үүсгэх хүч хамгийн дээд хэмжээндээ хүрч гийхээр зохиогдсон ажээ. Тэр багажийн цахилгаан хөвч агааргүй хоосон орчинд бадрах тул цахилгаан хөвчийг бий болгож буй балын хурц үзүүрт арвитайгаас гадна, жигд улайсах чанартай ажээ. Тэрхүү багажийн цахилгаан хөвч үүсгэгч хоёр туйлын бал чулууг арвилах гэдэг капитан Немод нэн чухал зүйл бөгөөд тэр чулууг шинээр нөхөн олно гэдэг тийм ч амар биш хэрэг буйзаа. Тэгтэл агааргүй хоосон орчинд тэрхүү бал чулууны хурц үзүүр нэн удаан шатаж барагддаг учиртай.

“Наутилус” живж орохоор бэлдэх үед, ой үзэсгэлэн танхимд эргэж ирлээ. Онгоцны доод таг ч хаагдлаа. Бид зуун метр гүнд шумбан орж шууд баруун зүгийг барин одов.

Ингээд бид таван зуун тавин сая гектар хавтгай дөрвөлжин, асар өргөн талбайг эзлэн буй Энэтхэгийн гадаад далайд зорчин орлоо. Энэ далайн ус нэн тунгалаг учир онгоцны тавцан дээрээс уруугаа харахад дорой биетэй хүний толгой эргэх ажээ.

“Наутилус” хэвийн байдлаар зуугаас хоёр зуун метрийн гүнд явж байв. Иймэрхүү байдалтай хэд хонолоо. Надаас өөр хэн нэгэн хүн ийнхүү аялж агсан бол энэхүү жуулчлалын уйтгартай бөгөөд нэг янзтайд янгуучлахсан буйзаа. Гэвч онгоцны тавцан дээр гарч өглөө бүр давс шүү амтагдсан сэрүүн салхинд зугаалах зугаалга, үзэсгэлэнгийн гэгээвчээр үзэх далайн ёроолын гайхамшиг, капитаны номын арвин санд ном унших уншлага өдөр бүр үйлдэх тэмдэглэл энэ бүхэн миний хамаг цагийг эзэлж нэг ч минут залхуу хүргэдэггүй, уйтгарлуулдаггүйсэн билээ.

Нед Ленд, Консель бид гурвын бие эв эрүүл байлаа. “Наутилус”-ын хооллох зарчим ерөнхийдөө бидний сэтгэлд нийцэх боловч канадын харъяатыг гомтгохоос би айж түүний ямар нэгэн аргаар олж хоолны хольцонд нэмэрлэн буй эх газрын элдэв төрлийн хүнснээс татгалзах дургүй агсан.

Түүнчлэн бид бүхнийг хүрээлэн буй халуун хүйтний тогтмол нэг хэвийн байдалд ядаж хамрын ханиад хүрэх учиргүй бөгөөд хэрвээ хүрдэг юм гэхэд “Наутилус”-ын эмийн санд ханиад томууг тун сайн анагааж чаддаг “Правансэ” хэмээх газар “далайн …” гэж нэрлэгдсэн мод маягийн шүр биетнээр бэлдсэн нунтаг эмийн нөөц бишгүй л бий бүлгээ.

Би хэд хэдэн өдөр өглөөгүүр онгоцны тавцан дээр гарч усчин шувууд олныг үзэж гайхаж бахадсаны дотроос ялангуяа цахлай, поморник хоёроос олныг үзэж хөхив. “Наутилус”-ын баг тэдгээрийг агнаж авчран, зохих ёсоор эдэлснийг үзвэл тэдгээр усчин шувууд амттай болохыг сая мэдлээ. Эрэг газраас алслан нисч, далайн давалгаан дээр сууж бие амрах том шувуудын дотроос гуурс хамартны багт харъяалагдах гуалиг сайхан альбатросууд анхаарал татаж байв Усан дээр ойрхон явсан ялаа барьж иддэг хурдан жигүүрт фрегатууд ба тагтаан чинээ биетэй олон тооны фаэтонууд, далавчаа дөнгөж эмжсэн ягаан судалтайдаа бүр тас хар мэт үзэгдэх цагаан плюмаж зэргээр эндхийн сэлүүр хөлөгний язгуур бүрэлдсэн ажээ.

“Наутилус”- ын орхисон торонд өдөр бүр л улам шинэ дүрсийн яст мэлхий орж ирэхийг үзвэл худалдахад өндөр үнэ хүрдэг, бөмбөгөр, тал дугуй эвэр хуяг бүхий бессу буюу сүйх тэрэг хэмээн алдаршсан сонирхолтой яст мэлхий нэгийг тэмдэглэж болно. Эдгээр яст мэлхий хамрынхаа нүх сүвгийг махлаг тагаар бөглөж орхиод усан доор маш удаан байж чадах ажээ. Эдгээр зөөлөн биетний зарим нь далайн араатнаас биеэ хамгаалсан хуягандаа нуугдан унтаж байх завсраа баригдсан бүлгээ. Эдгээр амьтны мах нь гутамшиг боловч өндөг нь олдошгүй амтат зууш болъюу.

Үзэсгэлэнт танхимын гэгээвчээр биднийг харахад хэзээд бидний сэтгэлийг хөхөөн байдаг загасны талаар ч хэлэх юм алга. Энд би урьд өмнө хэзээ ч олж үзээгүй хэд хэдэн дүрсийн загасыг олж үзлээ.

Юуны өмнө Улаан далайд ихэвчлэн байдаг, ялангуяа Улаан далайд, Энэтхэгийн гадаад далай, төв Америкийн эрэг орчимд орших тэвшин загасыг дурьдчихъя. Эдгээр загас далайн зараа, хавч, хавч хэлбэртэн яст мэлхийнүүд шиг шохойлог буюу цахиурлаг хуягаар хамгаалагдаагүй, харин нэг нэгтэйгээ харилцан үргэлж. яслаг бөх бүрхүүлтэй юм. Тэвшин хэлбэрт загасны бие уян хатан бус, хатуу ирмэгт, гурав дөрөв буюу таван талт хайрцаг маягийн хуягтай байна. Бидэнтэй, мах нь нэн амттай ясжсан хуяг бүхий болон том хар нүдэн дээрээ эвэр маягийн урт өргөс ёрдойлгосон, үүний улмаас эвэрт загас хэмээн нэрлэгдэх дөрвөлжилсөн хуягт тэвшин хэлбэрт загаснууд тохиолдож байлаа.

Түүнээс гадна хурц өргөс бүхий уртаас урт ташуур мэт сүүлтэй өргөслөг скатуудыг нэрлэж болно. Тэр сүүлээрээ хүний амь насанд ч аюул учруулж болохоор гуяддаг юм.

Конселийн хөтөлж байсан тэмдэглэлд бас хэд хэдэн дүрсийн загас тэмдэглэгдсэнийг үзвэл: Номхон далайд бид олж үзсэн өргөс гэдэстэн, урт хоншоорт скатууд, өргөс хайрсгүй цахилгаан скатууд, өргөөшөө нэг метр уртаашаа метр хагас, нуруундаа гантигийн өнгөт тунгалаг толботой хүрэвтэр өнгийн цахилгаан скатууд зэрэг байв.

Өөр дүрсийн загаснаас өндөг маягийн сүүлгүй загас, хамаг бие нь буйгаараа арзайсан өргөс бүхий хий дүүрсэн бөмбөг мэт түнхийдэг цагаан хосолсон бүрэг хүрнээс бараг хар өнгөтэй судалтай, аалзтай төстэй хоёр шүдэт загас, бусад тэнгисүүдэд байдгийн нэгэн адил дүрсийн марин загас, цээжиндээ далайч мэт өргөн хавтгай сэлүүртэй болж ирээд урагшаа шонтойж унжирсан нилэад урт хоншоортой пегас хамээх бяцхан загас гүн цэнхэр толбо ба судас бүхий шар өнгийн лир загас болон бусад олон загасыг тэмдэглэж болно. Тэдгээрийн мах нь цэвцгэр цагаан, нэн амттай билээ.

Бид бас хар хөх далбаат загастай учирсан бөгөөд тэр загас өөрийнхөө нүсэр том сэлүүрийг салхинаа дэлгэх хөлгийн далбаа мэт хэрэглэж чаддаг билээ. Түүнчлэн нэн урт нарийхаи биетэй, эр нь мөнгөлөг цагаан өнгө бүхий ердийн хялгас сүүлийн тэр байтугай Ремингтон болон зэвсэг үйлдвэрлэгч фабрикийн бусад эзэн бодож олоогүй, усны дуслаар цэнглэж хорхой шавьж нэн цэцэн буудаж алдаг этгээд буугаар зэвсэглэсэн ялаа нядлягч хэмэах загас олж үзлээ.

“Наутилус” нэгдүгээр сарын 21-23 хүртэл хоногт тавин дөрвөн миль давхив. Өөрөөр хэлбэл цагт бид хорин хоёр хагас миль явж байжээ. Бид зөвхөн л манай цахилгаан дэнгийн гэрэлд автагдаж, биднээс үл холдохыг эрмэлзэж хурдлагч загасыг л харж амжиж байв. Гэвч тэдгээрийн ихэнх нь тэр даруйхандаа хол хаягдах тул тэдний цөөн хэсэг нь бидэнтэй зуузай холбохыг оролдож байлаа.

Хорин дөрөвний өглөө бол уртрагийн 94 хоног 33 хувь, өмнөт өргөргийн 12 хоног 5 хувьд орших киллинга арлын бараа харав. Тэр шүрэн арал самрын дал модоор хучигджээ. Дээр үед тэр арап дээр Чарльз Дарвин, капитан Фиц - Рой нар очиж байжээ. Тэрхүү хүнгүй арлын эргийн дэргэдэх нуур “Наутилус” явж өнгөрлөө. Бидний тор олон янзын хөндий, биетэн, мөн түүнчлэн хэд хэдэн бяцхан далайн гахай, шүрдсэнээс сонирхолтой хэд нь капитан Немогийн цуглуулганд байраа одлсон билээ.

Төдөлгүй Килинга арал далд орж “Наутилус” Энэтхэгийн хагас арлын хамгийн урьд үзүүрийг чиглэн баруун хойшоо хөвж одлоо.

- Бид боловсронгуй орнуудад ойртож байх шив хэмээн Нед Ленд энэ өдөр надад хэлээд энэ ч ан гөрөөс байхаасаа зэрлэгүүд байх нь их шинэ Гвинейн арлуудаас арай дээрсэн. Энэтхэгт чинь Англи, Франц, Энэтхэгийн засмал, төмөр, элдэв зам, хот тосгон бишгүй л бий биш үү эрхэм профессор гуай. Тэнд ч алхам бүрдээ л нутгийнхаа хүнтэй учирч болно. Капитан Немотой салахын ёсыг гүйцэтгэх цаг ирсэн юм биш биз, та юу гэж бодож байна? гэж асуулаа.

- Болоогүй ээ! Болоогүй! хэмээн би эрс татгалзан хариулаад, - “Наутилус” ч хүнтэй газар руу ойртож л байна. Тэр байтугай Европ орж явна биш үү. Яахав биднийг Европ хүргээд орхиг. Тэр цагт л бид оргох тухайгаа бодож болно. Жич хэлэхэд капитан Немо биднийг Гвебороар арап дээр явуулсан шигээ л малабярын буюу короманделийн эрэгт ан хийлгэхээр тийм ч дуртай зөвшөөрөхгүйдэг ээ гэж би бодож байнам гэв.

- Тэгвэл, түүнээс зөвшөөрөл авахгүй явчих гэж нэг сайхан юм байхгүй юу гэж канад хүн хэлэхэд би түүнд хариу дуугарсангүй. Тэдэнтэй би маргалдах дур хүрсэнгүй билээ.

Гэвч намайг усан доогуур явагч хөлөг онгоцон дээр хаясан зуурдын тохиолдлыг аль болохоор үртэй ашиглах бололцоог хангах бүх л боломжийг эцэст нь хүртэл шавхахаар цаанаа би эрс шийдэж байж билээ.

Килинга арлыг өнгөрмөгц “Наутилус” нэн их удааширч ирлээ. Бид байсхийгээд л далайн маш их гүнд шумбаж орох болов. Бид, хоёр буюу заримдаа гурван километрийн гүнд орох боловч Энэтхэгийн далайн эцсийн гүнийг хэмжсэнгүй бөгөөд далайн гүнийг хэмжих баганыг арван гурван километр доор оруулсан ч ёроолд нь хүрдэггүй бүлгээ.

Эндхийн усны доорхи давхаргуудын халуун хүйтэн Номхон тэнгисийнхтэй нэгэн адил тэгээс дээш дөрвөн градус заах ажээ. Би зөвхөн л гүехэн газрын ус гүнзгий газрынхаас үргэлж бага байхыг ажиж авав.

Нэгдүгээр сарын 25 - нд тэнгисийн гадаргуу эл хуль, хов хоосон байж, “Наутилус” түүний толь мэт өнгөн дээгүүр гулгах мэт хөвж, өөрийн хүчирхэг сэнсээр усыг хутга мэт зүсэн, усан оргил сацруулын өндөрт хөвж явлаа. “Наутилус”- ыг алсаас харсан онгоц, асар том аврага халим гэж эндүүрдэг нь гайхалтай бишээ.

Би энэ өдрийг онгоцны тавцан дээр алсыг ширтэн зогсож өнгөрлөө. Зөвхөн, өдрийн дөрвөн цагийн үед л баруун тийшээ явж байсан усан онгоц алсад харагдав. Түүний шураг мод далайн төвшин дээр хэдэн минут хэр тод ялгаран харагдсан боловч уснаас дөнгөж цухуйж буй “Наутилус”-ыг тэр онгоцон дээрээс харахын аргагүй байв.

Би тэр онгоцыг галт онгоцны хагас арлын ба дорнот нийгэмлэгт харъяалагддаг Мельбурн болон Георг хааны хушууг дайран Цейлон -Сиднейн замд явдаг тээврийн онгоц гэж бодлоо.

Өдрийн таван цагийн үед, халуун орны ахар богино үдшийн бүрий буухаас арай өмнөхөн, Консель бид хоёр гайхамшигт нэгэн үзэгдлийн гэрч болсон билээ.

Ингэхэд зөөлөн биет, гайхамшиг нэгэн амьтан байдаг бүлгээ. Эртний домог яриагаар бол түүнтэй учрах гэдэг сайн сайхны бэлэг тэмдэг билээ. Аристотель, Антей, Плиний нар түүний авир зан, төрх байдал, амт зэргийг судалж эртний Грек Римийн шилдэг шүлэгчид түүнийг аялан дуулахад хүч хөдөлмөр хайрлаагүй юм. Тэд түүнийг “Наутилус” буюу “Помтилус” хэмээн нэрлэжээ. Орчин үеийн шинжлэх ухаанд бол тэр нэгэн зөөлөн биетэн “Аргонавт” гэсэн нэрээр алдаршсан бүлгээ.

Бид, далайн уснаа ил хөвж буй тэдгээр аргонавтын бүхэл сүрэгтэй дайралдсан билээ. Тэд хэдэн зуугаараа байв. Тэдгээр эвлэгхэн биетэй зөөлөн биет амьтан амьсгалахдаа биедээ дотогш татаж авсан усаа тусгай сүвээр гадагш тургиж бөгсөөрөө урагшаа явдаг ажээ. Түүний бүгд найман – тэмтрүүл урт нарийхан хөлний зургаа нь усан дээр ил хөвж, үлдсэн хоёр “гектокотили” хэмээн нэрлэгдэх нумлаж хөвчилсөн, сарьслаг хөл нь хөлгийн далбаа мэт салхинаа тавигдсан байдаг юм.

Дээр үед тэр нэгэн цагт, Кювье бяцхан гоёмсог хөлөгтэй зөв зүйрлэн дүрсэлсэн, түүний мушгиа хэлбэртэй хөөрхөн дунг усан дотор би олж ил харав. Үнэндээ ч тэр дун бяцхан завьтай тун адилхан ажээ. Шохойн давслаг тундсаар аргонавт өөрөө “шавж хийсэн” тэр нэгэн бяцхан завинд уул зөөлөн биетэн ургаж барьцалдаагүй ч гэсэн, тэр завь түүнийг хаяж гээгдүүлэхгүйгээр үргэлж тээдэг байна.

- Аргонавт хэзээ бол хэзээ, энэ завиа хаячихаж болох боловч тэгдэггүй гээч гэж би Консельд хэлэв:

- Яг капитан Немо шиг гээч хэмээн Консель хэлээд- Тэхлээр капитан өөрийнхөө хөлгийг капитан “Аргонавт” гэж нэрлэвэл таарах байсан юм гэв.

Бараг бүтэн цагийн турш тэдгээр аргонавт, “Наутилус» бараа болж явтал гэв гэнэт хаанаас юм бүү мэд тэд сандралдлаа. Тэд бүгд нэг л командаар юм шиг далбаагаа нэгэн зэрэг хумхиж, урагш тавьсан тэмтрүүлүүдээ татаж аваад, биеэ цомтгон, завинуудад хүндийнхээ төвийг шилжүүлмэгц нүд ирмэхийн зуур усан доогуур бүгд алга болж одов.

Далайн цэргийн олон хөлөг онгоц иймэрхүү хэцүү дадлагыг хэзээ ч ингэж жигд нэгэн зэрэг үйлдэж байгаагүй бизээ. Энэ хэр нар шннгэж, бараг л яг тэр минутанд шөнө боллоо. Зөөлөн салхинд эржийсэн долгио “Наутилус”-ыг аяархан халбилзуулан байв.

Маргааш өдөр нь нэгдүгээр сарын 26-нд бид наян хоёр дахь уртраг тушаа, экваторыг хөндлөн огтолж дэлхийн бөмбөрцгийн умарт хагасын уснаа хөвж орлоо.

Энэ өдөр биднийг аврага загасны их сүрэг дагалдсан билээ. Эдгээр нь арван нэгэн давхар эгнээ шүдтэй, цагаан гэдэс, хүрэн нуруу бүхий болон хүзүүндээ нүдтэй адилхан гадуураа цагаан цагирагтай том хар толбо бүхий гөлгөр биет хар цоохор, мохоо хоншоор бүхий өргөс сэлүүрт аврага загаснууд байв.

Тэдгээр аврага араатан үзэсгэлэн танхимын гэгээвч рүү хэдэн удаа аймшигтай улайран дайрав. Тийм минутанд Нед Ленд уурсан догширч учраа алдаж байв. Тэр эдгээр гайхлыг усны гадаргуу дээр байж, ялангуяа цонхны шил руу салахгүй дайрч буй таван метр урт бар хэмээх аврага загасыг агная гэхээс байж ядаж билээ.

Гэтэл төдөлгүй, “Наутилус” хурдаа нэмэн хамгийн хурдан аврага загасыг боловч хараа бараагүй хол хаялаа.

Нэгдүгээр сарын хорин долоонд бид Бенгалийн буланд орох үед усан дээр хөвж яваа хэд хэдэн хүний хүүртэй дайралдав. Юун булай юм бэ? Тэр бол үхэгсдийн хүүрийг үгүй хийж идэж дуусгадаг элээ сэглэж арай дуусаагүй, Энэтхэг газрын оршин суугчдын хүүр байв. Ганга мөрний урсгал, тэднийг задгай далайд урсган аваачиж, элээ тоншиж дуусаагүй үлдсэн сэгий нь аврага загас идэж бардаг ажээ.

Оройн долоон цагийн орчимд “Наутилус» усан дээр хөвөн ил гарч сүү мэт цав цагаан долгион дээгүүр гулсаж байв.

Сарны гэрлээс болж, тийнхүү цайсан юм болов уу? үгүй ээ, тийм байх ёсгүй. Шинэлээд дөнгөж хоёрхон хонож буй идэрхэн сар энэ хэр арай гараагүй, харин дөнгөж сая жаргасан нарны туяа тэнгэрийн хаяанд харваж, сүү шиг цагаан далайн дэргэд сүүдэр шиг бараантан харагдаж билээ.

Тэр нэгэн нүд булаам сонихон үзэгдлийг өөрийн нүдээр харсан Консель гав гайхаж үзсэндээ үл итгэх ажээ.

Тэр, чухам юу болж байгааг тайлбарлахыг хүсч над руу хандав. Аз дайрахад би түүний сонирхлыг татах хүслий нь хангаж чадах байлаа.

- Энэ бал сүүн далай гээч байгаа юм хэмээн би түүнд өгүүлж – иймэрхүү асар том хэмжээний цав цагаан толбо, далай дээр тусах явдал, Энэтхэгяйн эрэг хавьд ч ховор хэрэг биш гэлээ.

- Тэгвэл, далай чухам яахаараа иймэрхүү сүү мэт цав цайдгийг эзэнтэн над хэлчихгүй юу? Далайн ус арай сүү болчоогүй л байлтай даа? гэж Консель асуув.

- Үгүй байлгүй яахав хонгор минь. Чамайг ийнхүү гайхуулж буй усны сүү шиг цагаан өнгө бол уртаараа милиметрийн тавны нэг хэр хэмжээтэй. Ус үс мэт нарийн өнгөгүй тунгалаг, гялалзаж цайрах маш бяцхан бүдүүлэг нялцгай амьтдаас болсон хэрэг. Тэдгээр бяцхан бүдүүлэг амьтад хоормог мэт холилдон, заримдаа олон олон километр хол үргэлжлэн их талбар эзэлдэг юм.

- Олон олон километр ий? гэж Консель дуун алдав.

- Тиймээ, найз минь. Хичнээн километрт болдгий нь хэмжих гэж л бүү оролдоорой. Тэртэй тэргүй чи давахгүй хэрэг. Хэрэв би эндүүрээгүй бол зарим далайчдын яриагаар, сүүн далайгаар тэд дөчөөс тавь хүртэл миль газар аялж байсан гэдэг!

Гэвч, миний үгийг харгалзахгүйгээр Консель тэрхүү үснээс бүдүүнгүй, өчүүхэн амьтан дөчин миль шоо дөрвөлжинд хэд хичнээн багтахыг нь чээжээрээ бодох гэж мунгинан оролдов.

Хэд хэдэн цагийн турш “Наутилус” сүүн далайн цайвар усыг хурц хушуугаараа зүсэн зүсзн урагшлахад нь би савангийн өтгөн хөөсөн дундуур гулгах мэт ямар ч чимээгүй явахыг нь ажиж билээ.

Шөнө дөлийн үед далайн ус жирийнхээ өнгийг олж бараантан харласан боловч хойно үлдсэн сүүн далайн цайвар ус тэнгэрийн мандалд харваж туяаран байх нь умарт туйлын туяа адил гэрэл сацарсан байв.

КАПИТАН НЕМОГИЙН БАС НЭГ САНАЛ

Нэгдүгээр сарын хорин наймнаа үд дундын хэрд “Наутилус” умарт өргөргийн 9 дэх хоног 4 хувьд усан дээр хөвж гарвал биднээс баруунтай найман миль газар ямар нэгэн хуурай газар харагдлаа. Миний нүдэнд юуны өмнө жигтэй сонихон овооролдон тогтсон хадтай нилээд өндөр уул үзэгдсэний зарим нь далайн төвшнээс дээш хоёр мянга илүү фут өндөр ажээ. Үд дундын ажиглалт хийгдсэний дараа би үзэсгэлэн танхимд бууж очоод зураг дээр тэмдэглэснийг нь үзвэл бид сувд эрдэнийн орон болсон Энэтхэг газрын “Сингааль” арлын эрэг орчимд байгаа юм санжээ. Тэр даруй би тэрхүү үржил шимт хөрс бүхий арлын тухай ном эрэхээр номын санд орж X. К. Сиррагийн бүтээл “Сингааль” орон ба “сингаальчууд” гэдэг ном олж авав. Энэ үеэр капитан Немо туслахын хамт орж ирлээ. Капитан хэсэг зуур зураг дээр харж байгаад дараа нь над руу эргэж:

-Сингааль арлынхан сувд шүүрддэгээрээ цуутай юм шүү. Эрхэм профессор та сувд түүдэг тэр газар очихыг хүсэх үү? гэлээ.

-Дуртайяа очихсон байнам.

Их сайн. Түүнээс хялбархан юм гэж юу байхав. Гагцхүү бид сувд түүдэг газры нь үзэхээс биш, сувд түүдэг улсы нь үзэхгүй шүү. Одоо сувд түүх улирал нь арай болоогүй. Гэвч тэр сонин биш, одоохон би манаарын булан чиглэх тушаал өгөөд орхиё. Бид тэнд зөвхөн шөнөдөө л явж хүрэх бий гэв .

Капитан өнөө үл мэдэгдэх хэлээрээ туслахдаа хэдэн үг хэлмэгц, тэр үзэсгэлэн тянхимаас яаравчлан гарч одлоо. Мөн тэрхэн даруй “Наутилус”-ын даралт хэмжих багажны заалтыг харж байвал гучин футийн гүнд живж оров.

Би газрын зургийг гартаа авч манаарын буланг эрж эхэлбэл тэр булан мөн өөртэйгөө нэгэн адил нэртэй жижигхэн арлын дэргэд, умарт өргөргийн 9 дэх хоног; Сингааль тивийн баруун хойт эрэгт байв. Капитан Немо дахин цааш ярьсан нь:

- Эрхам Аронакс минь хэмээн тэр эхлэн хэлээд сувд эрдэний? Бенгалийн булан, Энэтхэг хятадын далай, Америкийн урд эргийг угааж буй ус, Панамын ба Камифорын булангаас түүдаг юм. Бидний аз дутахад бид энд арай эрт ирчихэж. Сувд түүгчид энэ манаарын буланд гуравдугаар сарын дунд хэрээс оройтохгүй ирдэг тул тэр үеэр энд гурван зуугаас доошгуй хөлөг онгоц цугларч тэрхүү нэн их ашиг олз бүхий зүйлийг эрж гучин хоногийн турш ажилладаг билээ. Тэр үед онгоц тус бүр арав, арван сэлүүрчтэй, арав арван шумбагчтай байдаг. Далайн гүнд тэр арван хүн хоёр баг болж усанд ээлжлэн ордог юм. Тэд хөлийнхөө хооронд хүнд чулуу хавчиж доош орж хүрэх гэсэн гүндаа хүрмэгц чулуугаа орхидог билээ. Дараа нь өөртөө оосортой өнөө чулууг нь сэлүүрчид дээш нь татаж гаргах ажээ.

- Тэгтэл тэр бүдүүлэг арга нь одоо хүртэл хэвээрээ байх нь ээ?

- Хэвээрээ. Энд өөрчлөгдсөн юм ер үгүй хэмээн капитан Немо хариулахдаа-Сувд эрдэнийн энэ их сан хэдийгээр алсын гэгээгээр, аль хаа байсан 1802 оноос эхлэн дэлхий дээр хүнд үйлдвэрийн хамгийн тэргүүний орой болох Английн өмч болж эхэлсан боловч сувд авах арга туршлага нь яг л хуучин янзаараа гээч гэж хэпэв.

- Миний бодлоор бол ямар ч гэсэн, таны тэр өмсгөл шиг тийм нэг баг, энэ ажиллагаанд тун их ашиг болохсон байнам.

- Тэгэлгүй яахав. Үгүй ээ. Энэ чинь тэр хөөрхий шумбагчдын усан доор байх хугацаа нэн хязгаартай гэдэг нь мэдээж хэрэг шүү дээ. Жишээлбэл, Персиваль гэгч Англи хүн, өөрийнхөө тэмдэглэлд бичихдээ: Нэгэн Сингааль газрын хүн усан доор бүхэл бүтэн таван минут явж чадна гэсэнд нь би үргэлж эргэлзэж ирлээ.Усан доор бараг бүтэн минут- тавин долоон секунд байж чаддаг сайн усчин улс буйг би мэднэ. Зарим нь бүр хамгийн сайн усчин хүн наян долоон секунд тийм- бүтэн хагас минут байж чаддаг нь ч бас бий. Гэвч тийм улс тун цөөхөн, тэрчлэн тэдгээр хөөрхийсийг усан дээр эргэж гарч ирэхэд чихнээс нь цустай ус гардаг миний санахад бол усчин хүн усан доор байх дундаж хугацаа гучин секундээс хэтрэхгүйдэг. Тэрхэн ахар хугацаанд тэр хүн сувдтай хясаа эрж олоод, түүж цуглуулж уутлах хэрэгтэй. Тиймээс сувд түүх ахмад, бүр мэрэгжсэн усчин улс дунд хэр наслах нь ч ховор, тэдгээрийн ихэнх нь цэл залуугаараа үхчихдэг юм.Тэдний нүдний хараа түргэн зуур муудаж, дараа нь нүд нь идээлж бээрлээд. хамаг бие нь ой гутам муухай яр шарх болчихдог. Ихэвчлэн тэдний үнхэлцэг нь хагарч усан доор гэнэт үхдэг юм.

- Ай харла,энэ ч мөн хүнд мэрэгжил юм даа гэж өгүүлээд үгүй ээ, ер муусайн хүүхнүүдийн аяыг дагаж өдий олон хүний амь нас гарздаж, ажил үрж байх ч гэж дээ. Тэгвэл капитан аа, нэгэн хөлөг өдөрт хэд хичнээн хясаа түүлгэж байгаа юм ? хэмээн асуув.

-Ажлын нэгэн өдөрт дөчөөс тавин мянган ширхгийг... Английн засгийн газар 1814 онд улс төрдөө сувд түүх ажил зохиоход сувд түүгчид хорь хоногийн дотор далан зургаан сая хясаа түүсэн гэж ярьдаг. .

- Ядахдаа, сувд түүгчийн хөлс мөнгө их байдаг юм байгаа биздээ?

- Харин ч үгүй гээч. Хумсын төдийхэн. Панамд тэд нэгэн долоон хоногт бүтэн доллар хүрэхгүй хөлс авдаг юм. Ихэвчлэн тэд сувдтай хясаа тус бүрдээ, хоёр улаан мөнгөтэй тэнцэх зэс зоос нэгийг авдаг. Тэгвэл тэдний түүсэн хясааны хэд нь сувдгүй, хоосон байдаг гэж санана!

- Эзэн хүнд тэдний их орлого оруулж байгаа нэг сувдад ердөө ганцхан зэс зоос өгнө гэж үү? Дэндүү хэрцгий хэрэг гэж би хэллээ.

- Ингэхэд ноён профессорын бие болоод таныг дагалдагсад манаарын булангийн сувдат ёроолыг үзэх завшаангүй санжээ. Хэрэв энэ үеэр таны аз дайрч сувд түүгч ямар нэгэн усчин хүн тэнд байх бол та, тэрний ажлын арга маягтай ч танилцах болно гэж капитан Немо хэлэв.

- Тэгвэл бүр ч соньхон байхсан.

- Жич хэлэхэд, профессор та. аврага загаснаас айдаггүй биз?

- Аврага загас ий? Түүний тэгж асуусан нь надад үнэнийг хэлэхэд дэмий мэт санагдлаа. Тэгээд айдаг уу, үгүй юу? гэж капитан Немо шалгааж эхлэхэд:

- Үнэнийг хэлэхэд, капитан минь тэдгээр загасанд тань би төдий л их дасаагүй хүн дээ гэв.

- Тэгвэл, бид тэдэнтэй нэн их дасаж, заримдаа мэдэхгүй өнгөрөөчих ч удаа байдаг. Та ч гэсэн удахгүй л бидний нэгэн адил дасах болно хэмээн капитан хариулаад - Бид сайн зэвсэглэнэ. Хэрэв болж өгвөл, ямар нэгэн аврага загас буудаж унагаахыг бодъё за тэгээд, профессор минь баяртай, маргааш уулзъя. Бид өглөө эрт явцгаана шүү гэж хамгийн гэмгүй янзтай өгүүлээд, үзэсгэлэн танхимаас гарч одов.

- Хэрэв таныг Швейцарын ууланд баавгай агная гэвэл эрхбиш та: “Их сайн маргааш явж тэр баавгайг чинь агная” гэх бий. Хэрэв танаас “Атлантын тэгш газар арслан агнах уу? эсвэл Энэтхэгийн балар шугуйд бар агнах уу?” гэж асуувал та “Үгүй ээ, яахав арслан ч бай, бар ч бай агнаад л үзье. Тэр тун сонин зүйл байх ёстой” гэж бодох бий. Гэтэл таныг аврага загас агнахдаа хөлөг онгоцны дээрээс биш эдгээрийн орших орчинд нь усан дотор агная гэвэл та, тийм урилга хүлээж авахаасаа өмнө нилээд сайн бодож болохдог оо.

Үнэнийг хэлэхэд капитан Немог гарч одоход би, духандаа бурзайж чийхарсан хөлсийг арчихаас өөр аргагүй болж билээ.

“Сайн бод, яарах хэрэггүй. Кресто арлын доорхи шугуйд минж агнах ч нэг хэрэг. Тэр ч зөвхөн л цаг аятай өнгөрүүлэх л арга. Тэгвэл одоо юу юугүй аврага загастай учирна хэмээн мэдсээр мөртөө далайн ёроолоор тэнэх гэдэг шал өөр хэрэг. Зарим оронд жишээлбэл: Андаманы арлуудын орчинд негрууд нэг гартаа хутга, нөгөө гартаа гогцоо бариад аврага загас руу дайрахаасаа айдаггүйг би мэднэ. Гэвч тэрхүү аврага араатантай хүч үзэлцсэн тэдгээр зүрх зоригтнуудын дундаас амьд буцаж ирэх нь ховор гэдгийг би бас мэднэ. Түүнээс гадна би негр хүн биш, мөн ч байлаа гэсэн миний тэр эргэлзээ зарим талаараа зүйтэй ч байж болох юм” гэж би өөрөө өөртөө ярьж билээ.

Миний сэтгэхүйн урдуур аврага загасны бөөн сүрэг явж өнгөрөх мэт болоход би, бүхэл бүтэн хүнийг тэг дундуур нь тас хазчих чадал бүхний, хэд хэдэн эгнээ хурц шүдтэй аврага загасны асар том амы нь харах шиг болохын зэрэгцээ, тэдгээрийн шүд миний хажуу хавирга руу шигдах мэт болох бүлгээ.

Түүнээс гадна, капитан Немо тиймэрхүү тоомсоргүй янзтай энэ тухай над ярьсны нь учрыг би ойлгож ядлаа. Тэр ой модонд гарч ямар нэгэн гэм хоргүй үнэг элдье гэж намайг уриалж байгаа мат санагдаж байв.

Бодвол Консель татгалзах л байх. Тэгвэл ч бүр сайн. Капитан Немогийн урилгыг хүлээж үл авахын минь гол шалтаг болно гэж би бодов.

Нед Лендийн хувьд бол ч бүү мэдээ. Би түүнийг хүн шиг бодлоготой, буурьтай юм хийнэ гэж итгэхгүй байв. Тэрхүү дайчин эрд, хөнөөл хичнээн л их байвал, төчнөөн л их нөлөөлж дур сэтгэлийг нь, татдаг бүлгээ.

Би уншиж байсан номоо дахин үргэлжлүүлсэн боловч түүний хуудсыг дэмий л хий эргүүлэхээс өөр ашиг олсонгүй ээ. Тэр номын хуудсан дээрээс халз өөдөөс минь аврага загасны аймаар том ам ангайх ажээ.

Энэ үед Нед Ленд, Консель хоёр үзэсгэлэн танхимд орж иржээ. Тэд хоёул хөгжөөнтэй бөгөөд урам зоригтой байв. Тэд өөрсдий нь чухам ямар зүйл хүлээж буйг мэдэхгуй байлаа. Нед Ленд миний зуг хандаж:

- Танай тэр капитаныг чинь чөтгөр аваач! Нээрээ шүү. Би бүр үнэнээсээ хэлж байна. Сайхан тэр бидэнд овоо аятайхан юм хэлж байх чинь... хэмээн эхлэхэд нь би:

- Аа, та нар мэдчээ юу? гэв.

- Эзэн хэрэв зөвшөөрвөл, “Наутилус” хөлгийн дарга саяхан биднийг Манаарын буланд, сувд эрдэнэ түүх газар очиж үзэхийг урьсан тухай хэлэхийг би хүснэ. Тэр бидэнтэй тун эелдэг харьцаж ёстой л эр хүн шиг байсан гэж Консель хэллээ.

- Өөр юм та нарт тэр хэлээгуй юу?

- Юу ч хэлээгуй хэмээн Канад хүн хариулаад усан доогуур зохиох энэхүү өчүүхэн жуулчлалд таныг ч бас урьсан гэж л хэлснийг нь эс тооцвол өөр юм хэлээгүй ээ гэв.

- Тэр үнээн. Харин та нарт өөр сонин зүйл... гээд би ярих гэтэл,

- Өөр юу ч хэлээгүй ээ эрхэм профессор. Харин та бидэнтэй хамт явна биз? гэж асуув.

- Би юу? Явалгүй яахав. Нед та, усан доогуурхи жуулчлалын амтанд орсон болтой над санагдах чинь.

- Тиймээ, тун сонин юм байдаг. Сониноор ч барахгүй гээч.

- Гэвч, аюултай юм биш үү? хэмээн би санаандгүй мэт асуучвал:

- Сувдын хаялга дээр жирийн нэг зугаалга хийхэд ямар юм нь аюултай байдаг юм? гэж Нед Ленд эрс татгалзлаа.

Капитан Немо аврага загасны тухай ярьж миний нөхдийг айлгахын хэрэггүй гэж бодсон нь надад ойлгомжтой болов. Тэд хэдийнээ аль нэгэн үе мөчнөөсөө ангижирсан юм шиг би нөхдийнхөө зүг сэтгэл түгшин харж байв.

Заналхийлж буй аюулын тухай би нөхөддөө анхааруулах явдал байна уу? Байлгүй яахав. Гэвч би тэдэнд чухам яасхийж анхааруулах аргаа мэдэхгүй байв.

- Сувд түүх тухай эзэн ямар нэгэн юм бидэнд ярьж өхийг зөвшөөрөхгүйсэн бол уу? гэж Консель асуув.

Жинхэнэ сувд түүх тухай юу, эсвэл түүнтэй уялдсан аюулын тухай юу? хэмээн би энэ асуудлын далимаар өөрийнхөө ярианд хэрэгтэй чиглэлээ олж болох талыг нь ашиглаж асуухад канадын харъяат:

Сувд түүх тухай гэв- Ер нь хэн ч тэр явах гэж буй замаа сайн мэдэж гэмээ нь явдаг биш үү.

- За тэгвэл, миний найз нар наашаа ойрхон шиг сууцгаа. Би та нарт сувд түүх тухай Сирын номноос өөрөө юу мэдэж авснаа бүгдийг нь ярьж өгье.

Нед, Консель хоёр зөөлөн сандал дээр надтай зэрэгцэн суулаа.

- Яруу найрагч хүнд бол, миний найз Нед чи сонс, сувд гэдэг чинь далайн нулимс, авхай нарт бол хуруу туруу чих мэхнээсээ дүүжилдэг үнэт бэлцгэр чулуу, химич хүнд бол Фосфорын хүчлийн давс, нүүрсхүчлийн кальц хоёрын нэгдэл, хамгийн эцэст байгальч хүнд бол зарим нэгэн хоёр хавтаст хясаан дотор ургадаг зөвхөн л нэг муу эмзэг ур... гэхэд.

- Зөөлөн биетний хүрээ, хальслаг заламгайтны ангид багтах хясаануудад ургадаг шиг билээ гэж Консель залгуулан өгүүлэв.

Тун зөв, миний эрдэмт найз. Өөрөөсөө цэнхэр, цэнхэр хөх, ягаан цагаан бодис буюу тана ялган гаргаж хавтсаа доторлодог бүх төрлийн зөөлөн биетэн сувд гаргадаг юм.

- Тийм хавчаахайг хүн иддэг юм уу гэж Канад эр асуув.

- Тиймээ, иддэг ч бас бий шүү. Жишээлбэл: Шотланд, Уэльс, Ирланд, Саксони, Богеми, Франц зэрэг орны зарим их усанд байдаг юм.

- За, үүнийг чинь л мэдэж авъя. Хэзээ нэгэн цагт хэрэг болох юу магад! гэж өнөөх Канад нутгийн хүн хэлж билээ.

- Гэвч сувд өгдөг хясаа маань сувдан хясаа юм шуу. Сувд гэдэг бол бөөрөнхий хэлбэрт олон танан ур байгаа юм. Сувд эсхүл хясааны хавтсанд наалдсан байдаг, эсхүл зөөлөн биетний биений хуниас завсар байдаг. Сувд хясааныхаа хананд наалдсан байна уу, үгүй бол хясаан дотроо сул байнауу, түүнээс хамаарахгүй, дотроо заавал бөөм, цөмтэй байдаг нь түүнийг нь тойрч жилээс жилд нимгэн хальслаг танан бүрхүүл давхарлан ургаж байдаг юм. Сувдын голд ямар нэгэн хатуу гүтүү юм, жишээ нь элсний нэг жижиг ширхэг орчихвол бөөм нь болдог ёстой.

- Нэг хясаан дотор хэд хэдэн сувд байж болох уу? гэж Консель асуув.

- Байдаг удаа бий зарим хясаанд хүзүүний бараг бүтэн хэлхээ сувд ч ургах явдал байдаг. Тэр ч байтугай зарим хясаан дотор, гэвч би үүнд төдий л лав итгэдэггүйл дээ, зуун тавиас доошгуй аврага загас ч байх ёс бий.

- Зуун тавин аврага загас ий? хэмээн Нед Ленд бархирчихав.

- Би аврага загас гэчихэв уу? хэмээн би зовсхийж асуугаад сувд гэж хэлэх гээд л солиорчихож. Юуны чинь аврага загас байдаг юм, энэ бол шал дэмий үг! гэв.

- Тэгэлгүй дээ гэж Консель өгүүлээд - Гэвч, сувдыг хясаанаас нь яаж салган авдгийг эзэн хэлчихгүй юу гэлээ.

- Олон янзын арга бий заримдаа, хэрэв сувд хавтсандаа зүгээр наалдсан бол энгийн хямсаагаар авдаг юм. Гэвч ихэвчлэн түүсэн хясаагаа мөн тэрхэн орчинд эрэг дээр сийрсэн дэвсгэр дээгүүр тарааж хаяад, арваад хоногийн дараа буюу хатаж ялзрах үед нь далайн устай том саванд хийж хясаануудынхаа хавтсыг сөхөж дэлгэмэгц усанд тунгааж угаадаг юм. Энэ үед зэрэг дугаараар нь ялгагч хүмүүс ажилдаа орж, хавтсандаа наалдаж ургасан сувдыг худалдаанд тусгайдаа гардаг танан хананаас нь ховхлон авч цуглуулсны дараа, зөөлөн биетний нялцгай махбодийг урсаж үгүй болтол нь буцалгаад, тунаж үлдсэн сувдыг хамгийн бяцхан нь хүртэл түүж авдаг юм.

- Сувд эрдэний үнэ түүний зөвхөн хэмжээнээс л шалтгаална уу? гэж Консель асуув.

Үгүй ээ, хэмжээнээсээ ч ганцхан болохгүй шүү гээд хариу өгүүлрүүн: -Бас хэлбэрээсээ ч бэлцгэрээсээ ч өөрөөр хэлбэл нүдэнд харагдах солонгорсон тэр өнгө, гялгараасаа болдог юм. Хамгийн том сувд зөөлөн биений хуниасанд үүсдэг юм. Тэд цагаан, ихэвчлэн бөлбөгөр боловч онц номин өнгөтэй, мөн дийлэнхдээ бөөрөнхий хэлбэртэй эсхүл нимбэг мэт хэлбэртэй байх нь ч бий. Бөв бөөрөнхий сувдаар бугуйвч, гонзгой зуувнаар нь ээмэг зээмэг хийдэг юм. Эдгээрийн алийг нь ч ширхэгчлэн худалддаг. Хясааныхаа хавтас хананд наалдаж ургасан сувд нь нөгөөгөөсөө хэлбэр муутай учраас хямд. Тиймээсээ тэдгээрийг жигнэж зардаг юм. Ингээд хамгийн эцэст нь гуравдугаар зэргийн сувд гэж бий. Тэр бол будаа шиг бутархай, жижиг сувд байдаг юм. Тийм сувдыг тусгай хэмжүүр саваар хутгаж худалддаг. Эдгээрийг голчлон гоёлын зүйлд шигтгээ болгон хэрэглэх боловч сүм хийдэд ямбаны хувцас чимэхэд бас хэрэглэдэг юм.

- Сувд ялгах гэдэг бодвол их новширсон удаан, хүнд хөдөлмөр дэг ээ? гэж Канад хүн асуув.

Үгүй ээ хонгор минь, энэ бол тийм ч хүнд ажил биш. Энэ ажлыг арван нэгэн давхар тор, шигшүүрийн тусламжаар гүйцэтгэдэг юм. Хориос наян тооны нүхтэй шигшүүрт үлддэг сувдыг нэгдүгээр зэрэг, зуугаас найман зуун нүхтэй шигшүүр дээр үлддэг сувдыг хоёрдугаар зэрэг, найман зуугаас мянган тооны нүхтэй шигшүүрээр шигшигдсэн сувдыг гуравдугаар зэрэг гэж ялгадаг юм.

- Үгүй ээ мөн, айхтар аа хэмээн Консель өгүүлээд миний бодоход сувд ялгагчдын ажил ч механикчлагдсан л юм байна... Сувд эрдэнийн аж ахуй ямар шүү орлоготой болохыг бидэнд эзэнтэн хэлчихгүйсэн бол уу? гэв.

- Хэрэв Сиррагийн мэдээлсэнд үнэмших юм бол гээд хариуд нь -Сувд эрдэний Сингааль орны баялаг ёроолыг жилд гурван сая аврага загасаар хөлсөлдөг юм билээ гэлээ.

- Франкаар! гэж намайг Консель залруулж өгөв.

- Аа тийм франкаар! Гурван сая франкаар шүү гэж би давтан өгүүлээд - Гэвч энэ орчин одоо урьдынхтайгаа адил тийм их орлого өгдөггүй мэт надад санагдана. Америкийнх ч бас ялгаагүй. Америкийн сувдны хаялга V Карлын үед жилд дөрвөн сан Франкийн сувд өгдөг байсан бол одоо тэр бүтээгдэхүүн нь гуравны хоёр дахин хорогджээ. Бүх дэлхийн сувд эрдэнийн сан жилд ерөнхийдөө есөн сая франкийн сувд өгч байгаа юм.

- Тэгвэл би, зарим нэгэн сувд асар их үнэ хүрдэг гэж дуулсан юм гэж Консель асуув.

- Тиймээ, миний найз, Юлий Цезарь одоогийн манай ханшаар зуун хорин мянган франкийн сувдыг Сервиллид бэлэглэсэн гэж түүх нотолж байгаа юм.

Эрт дээр үед, хэн нь ч юм дээ, нэг авхай цуунд сувд уусгачхаад уучихсан юм гэнэлээ гэж би бас дуулсан хэмээн Канад хүн хэллээ.

- Тэр чинь Клеопатра! гэж Консель өгүүлэв.

- Юу ч амттай л байв гэж дээ хэмээн Нед Лендийг хэлэхэд, Консель:

- Тун муухай амттай байлгүй яахав, Нед минь хэмээн хариулж-үгүй ээ чи бодоод үз л дээ, тэр нэгэн аяга цуу нь тавин мянган франкийн үнэтэй байсан юм чинь гашуун байлгүй яахав гэв.

Тэр муу эхнэр миний авгай байгаагүй нь л болж гэж Канад хүн өгүүлээд, лантгар том нударгаа харж суулаа.

- Нед Ленд тэгээд бас Клеопатрын нөхөр байх! хэмээн Консель тачигнатлаа хөхөрлөө.

- Үнэхээр би гэрлэхээр шийдэх удаа нэг бий юм шүү. Консель минь гэж мань эр ажиг ч үгүй хэлээд - хэрэв одоо хэргийн байдал пад харласан бол миний буруу ч биш л дээ. Би өөрийнхөө гэргий болгох гэж агсан Кэт Тендертээ хүзүүний сувдан чимэг авсан юм. Гэтэл яагаад ч юм тэр маань өөр хүнтэй суучихсан л даа. Харин миний тэр худалдаж авсан хүзүүний сувдан чимэг дөнгөж бүтэн хагас долларын үнэтэй байсан боловч эрхэм профессор та миний үгэнд нээрээ итгээрэй, тэр чимэгний минь нэгхэн ч ширхэг сувд нь хорихон тооны нүхтэй шигшүүрийн нүхээр багтахгүй... билээ.

- Эшш муу найз минь, Нед минь! хэмээн би инээмсэглэж тэр хүзүүний чинь чимгийг хиймэл сувдаар хийчсэн юм байхгүй юу - Тэр нь сувдын ааг шингэсэн ердийн л нэг бөөрөнхий шил байхгүй юу гэв.

- Ямар ч гэсэн хэмээн Канад эр маргалдаж тэр ааг гэдэг чинь хямд л байх ёсгүй гэлээ.

- Тэрэнд ямар ч үнэ байхгүй. Тэр бол азотын хүчилд уусгасан уклейк гэдэг жараахайны хайрс байгаа юм. Түүнд ёстой сохор зоосны үнэ алгаа.

- За тэгвэл Кэт Тендер яагаад өөр хүнтэй суусны учрыг одоо л би мэдлээ хэмээн Нед Ленд их сэтгэгчийн дүр үзүүлж амарлингуй нь аргагүй хэлж билээ.

- За одоо өнөөх сувдынхаа тухай ярианд дахин орцгооё гэж би хэлээд-газар дээр байгаа нэг ч баян феодалд капитан Немод одоо байгаа шиг тийм үнэтэй сувд нэгхэн ч байхгүй гэдэгт би дүүрэн итгэж байна гэв.

- Энэнтэй адилхан уу?-хэмээн Консель үзвэрийн шилэн гуун дотор хар хилэн дэвсгэр дээр байгаа сувдыг хуруугаар зааж асуув.

- Тиймээ, тэрэнтэй чинь адилхан. Түүнд чинь би хоёр сая…

- Франк, франкийн хэмээн Канад Консельд яаравчлан сануулахад, би:

- Аа тийм, хоёр сая франкийн үнэ өгвөл арайч эндэхгүй биз гэж бодож байнам. Тэр сувдыг ч олж авахад капитан Немод зөвхөн л нэг удаа бөхийх төвөг гарсан байх даа... гэв.

- За харж л байгаарай хэмээн Нед Ленд гэнэт дуу тавьж хэн яаж мэдэхвэ, маргаашийн зугаалгаар бид яг тийм сувд олоод авч юу магад гэлээ.

- Ги... хэмээн Консель дуун гарав. Яагаад болдоггүй юм?

- “Наутилус” онгоцон дээр байсан цагт бидэнд тэр олон сая янчааны хэрэг юу байна аа?

- Тиймээ. Тэрэнтэй чинь адилхан. Түүнд чинь би хоёр сая франкийн үнэ өгвөл арай эндэхгүй биз гэж бодож байнам...

Энд ч хэрэггүй л дээ... Гэвч өөр газар... ?

- Өөр газар гэнэ шүү! хэмээн Консель толгойгоо сэгсрэв.

- Нед Лендийн зөв гэж би өгүүлээд -хэрэв бид европ уу, эсхүл Америкт хэд хэдэн сая франкийн сувд эрдэнэ аваачих юм бол бидний усан доогуур хийсэн аялал, адал явдлын тухай өгүүлэлд нэн их тус нэмэр болж, хүмүүсийн сэтгэлд ихээхэн итгэл төрүүлэхсэн билээ гэв.

- Яах аргагүй тийм! гэж Канад хүн зөвшөөрөв.

- Тэгвэл та хэл л дээ хэмээн ашиг сонирхлыг нь харахаасаа ач тусыг нь шинжлэх ухааны үүднээс харахсан гэж сонирхож байсан Консель сувд түүхэд учрах ямар нэгэн талын аюул хөнөөл байна уу гэж асуулаа.

- Байхгүй ээ хэмээн би эрс хариулж - ялангуяа, хэрэв л нэгэн талын болгоомжлолыг урдаас анхаарваас ямар ч аюул байхгүй гэлээ.

- Үүнд чинь ямар аюул байж болох билээ? хэмээн Нед Ленд асуугаад - Хэрэв л ус залгиж хахаж цацахгүй л бол гэв.

- Хамаг учир ч зөвхөн тэрэнд биш дэг шүү. Недээ, гэвч, жич хэлэхэд аврага загаснаас та айдаггүй биз? гэж би яг л капитан Немо шиг ажиггүй байдал гаргахыг оролдон нэмж асуув.

- Би юу? Одоо би юу дээ? хэмээн Нед Ленд өгүүлээд бүр ясны жадчин, тэгээд бас аврага загаснаас айх гэнээ! гэлээ.

Аврага загасыг дэгээдэж тавцан дээр гаргаад, сүүлий нь сүхээр тас цавчиж гэдсий нь хутгаар хуу татаж, зүрхий нь сугалаад, сэгий нь далайд шидчих талаар яриагүй байна шүү…

- Тэгвэл та асуухдаа, аврага загастай …

- Ай даа яг л тэрний чинь тухай!

- Усан дотор уу?

- Усан дотроо!

- Тэгвэл биедээ сайнаас сайн жад авч явбал яасан юм?... Ингэхэд ер нь аврага загас гэдэг чинь ч нилээн булиа амьтан юм шүү дээ, профессор гуай. Таныг тэд шамирахын тул юуны өмнө урьдаар нуруугаараа эргэж байж гэмээ нь сая довтлох болно. Тэр завсар нь та жадаа түүний зүрхэнд хийж хэзээ ч амжина гээч.

Нед Ленд ярихдаа дандаа “Шамирах” гэдэг үгийг хэрэглэдэг заншилтай бөгөөд тэр үгий нь би дуулахаас нуруу руу хүйт оргих шиг болдог билээ.

- Ингэхэд Консель чи, аврага загасны талаар юу бодож байна? гэж би асуув.

Би эзэнд бүр илэн далангүй хэлэхэд гээд түүнийг яриагаа эхлэхэд нь би “санасан ёсоор боллоо” гэж бодож суув.

- Хэрэв аврага загаснаас эзэн л айхгуй бол түүний үнэнч зарц би, юундаа тэднээс айх билээ? гэж бүлгээ.

АРВАН САЯ ФРАНКИЙН ҮНЭТЭЙ СУВД

Шөнө боллоо. Би хөнжилдөө орсон боловч муу унтлаа. Дандаа л аврага загас зүүдэнд минь орж, нэг бус удаа цочиж сэрэхэд, хүйтэн хөлс цутгачихсан байдаг байв.

Маргааш нь өглөөний дөрвөн цагт капитан Немо надад үйлчлүүлэхээр тавьсан зарц орж ирээд намайг сэрээв. Би бушуухан босож хувцаслаад үзэсгэлэн танхимд орж очив. Капитан Немо намайг тэнд хүлээж байв.

- Эрхэм Аронакс та бэлэн үү! гэж тэр асуув.

- Бэлнээр барах уу, капитан.

- Тийм бол намайг дагалдахыг хүсье.

- Бид баг өмсөх үү?

- Одоохондоо үгүй ээ. “Наутилус” эрэгт ойр очиж чадахгүй болохоор би түүнийг Манаарын сувдат булангаас холоос хол зогсоосон. Тийм болохоор бидэнд завь төхөөрөхийг би тушаасан. Тэр биднийг дэмий их ядраахгүй сувдат буланд шууд хүргэж өгнө. Харин баг маань завин дотор бий болохоор бид усанд яг орохоосоо өмнө өмсчихөмз гэлээ.

Бид тавцан дээр явж гарвал Нед Ленд, Консель хоёр маань биднийг тэнд хүлээж бүлгээ.

Усанд буулгаж “Наутилуса”-аас аргамжсан завинд таван усан цэрэг сэлүүрдэхээр сууж байв.

Энэ хэр ч ороогүй тул шөнө гэдэг нүдгүй харанхуй ажээ. Тэнгэр бүрхсэн, өтгөн хар үүлсийн цоорхойгоор хааяа нэг од анивалзаж байв.

Би хуурай газар тийш харсан боловч далайн төвшний дөрөвний гурван хувийг хөшиглөсөн үл мэдэгдэх үргэлжилсэн хав харанхуй хүглийн байхыг үзлээ.

Сингааль арлын баруун эргийг барьж шөнөдөө явсан “Наутилус” одоо булан орох хоолойн аман дээр буюу эсхүл, Манаарын арлууд ба Сингаалийн эрэг хооронд үүссэн өргөн тохойд байгаа бололтой далайн усны пад харлан буй төвшин доор бараг хорин миль газар тасралтгүй үргэлжлэх сувд эрдэнийн дэлхий дээрх хамгийн том хаялгын нэгэн буюу эрдэнийн уудалж баршгүй их сан оршиж бүлгээ.

Капитан Немо, Консель, Нед Ленд бид дөрөв завины бөгсөнд байр эзлэв. Усан цэргүүдийн нэг нь залуур дээр суухад нь сэлүүрээс авцгааж, хамаг ажил шувтрахын хамт бид аян замдаа гарлаа.

Завь өмнө зүгийг барив. Сэлүүрчид яарахгүй байв. Тэд яг л далайн цэргийн сургуулийнхан дадлага хийсэн шиг арван секунд болоод л сэлүүрээ усанд нэг тавьж байхыг нь би ажив.

Завь хурдалсан хүчиндээ өөрөө урагшаа гулгах үед дээш нь өргөсөн сэлүүрүүдээс доошоо усан дээр гоожиж байгаа усан дуслууд пол пол хийх дуун аяархан дуулдаж байв. Эргийн зүгээс ирж буй усны сулавтархан атриа бидний завийг үл мэдэг халбилзуулан, долгионы мушгирсан сэрвээ хоншоорт шалчигнаж бүлгээ.

Бид дуугүй явав. Тэхэд капитан Немо юу гэж бодож явсан бол? Энэ нэгэн хуурай газрын тухай түүнд бидний ойртож яваа тухай ч бодож байж юу магад билээ?

Бодвол Нед Ленд ч бас хуурай газрын тухай бодож явсан биз. Гэвч түүний бодлоор бол бид хуурай газраас хэтэрхий хол явсан буйзаа.

Конселийн хувьд бол ч тэр юуны тухай эс бодсон билээ. Тэр зөвхөн капитаны амласан тэр сайхан зугааг байж ядаж хүлээсэн биз.

Таван цаг хагаст үүрийн анхны туяа далайн төвшин дээрх алсын уулсын зурвас барааг тодотгон гийгүүлж билээ. Дорно хэсэгтээ нам доор мөртөө өмнө талаараа уулархаг тэр нэгэн арлаас бид одоо тавхан милийн зайтай явав. Тэр арал бидний завь хоёрын хооронд далай эзгүй ажээ. Ганцхан ч хөлөг үл үзэгдэж нэг ч гэсэн шумбагч хүн харагдахгүй байв.

Энд бид дэндүү эрт ирсэн гэдэг нь үнэн тул капитан Немогийн зөв байлаа.

Өглөөний зургаан цагт гэв гэнэтхэн өдөр болж ирсэн нь үдшийн бүрий, үүрийн гэгээ гэж ер мэддэггүй тэдгээр халуун орны гэм биш зан, гэнэт биш хууч бүлгээ. Нарны туяа гэрэлтүүлж, өдрийн дэнлүү тэнгэрийн мандалд тэрхэн даруй хөөрөн гарав.

Одоо би хуурай газрыг ил харахаар барахгүй эрэг дээр ургасан зарим моддыг харах болов.

Бидний завь эргийн нь шугам урагшаа тахийж одсон Манаар арлын зүг эргэв. Капитан Немо суудлаасаа босож далайг ажиглан зогслоо.

Түүний дохиогоор завь зогсож, усанд зангаа орхив. Гэвч энэхэн орчинд далайн сувдат ёроол нэн ойрхон агсан тул занганы гинжийг нэгэн метрээс илуугүй хөвөх хэрэг гарсангүйээ.

Далайн татлага бидний завийг задгай далай тийш занганы гинжний боломжоор, эгшин зуур урсгаж аваачив.

- Бид хүрээд ирэх нь энэ дээ эрхэм профессор! хэмээн капитан Немо өгүүлээд:

- Та энэ битүү тохойг харж байна уу? Энд ганцхан сарын дараагаар хэд хэдэн зуун хөлөг цугларч, хэд хэдэн мянган зоригт усчин шумбан орно гээч. Энэ тохой сувд түүхэд мөн тохиромжтой нь салхинаас уулсаар халхлагдаж, ус ширүүн давалгаалах нь хэзээ ч байдаггүй. Энэ хоёр бол сувд түүгч усчин улсын ажилд онц чухал шаардагдах нөхцөл болдог юм. Одоо бид багаа өмсөцгөөж зугаалгандаа орох болно.

Би юу ч хариу дуугарсангуй бөгөөд зөвхөн л энэ орчны аймшигтай уснаас нүд үл салган ширтэх зуур далайчдын нэг нь нүсэр хүнд баг өмсөхөд минь надад туслалцав. Капитан Немо, миний хоёр найз мөн л багаа өмсөцгөөж гарав.Тэхнээ нь тэр булангийн ёроолоор явах зугаалганд далайчдын нэгнь ч оролцохгүй юмсанжээ.

Бид төдөлгүйхэн хаймар өмсгөлд хүзүүгээ хүртэл чихэлдэж, шахсан хийтэй саваа нуруундаа үүрлээ. Румкорфын аппарат, цахилгаан чийдэн завин дотор байсангүй ээ. Энэ тухай би, бидний толгойд төмөр дуулга углахаас өмнө капитан Немод сануулж хэлбэл:

- Чийдэнгийн хэрэг бидэнд байхгүй. Бид их гүнзгийд орохын хэрэггүй болохоор гүехэн усан дотор нарны гэрэл л боллоо. Түүнээс гадна аюултай араатдын анхаарлыг татаж болох тул эдгээр усанд чийдэнгийн гэрлийг ёлтойтол асаах явдал өршөөж болшгүй гэнэн хэрэг болох биш үү гэлээ.

Энэ үгийг капитан Немо хэлэх завсар би Нед Ленд, Консель хоёр руу харав. Гэвч салшгүй хоёр найз маань төмөр малгайгаар толгойгоо аль хэдийнээ бумбадчихсан тул юуч сонсохгүй боллоо.

Тиймээс би капитан Немод зөвхөн л сүүлчийнхээ асуултыг тавихаас өөр замгүй боллоо.

- Тэгвэл буу хаа байна? Бид үнэхээр зэвсэглэхгүй явна гэж үү? хэмээн миний асуухад:

- Буу юу? Буугаар яах юм? хэмээн капитан Немо үгнээс зөрж-Уулынхан баавгайд явахдаа буутай явдаг гэж үү? Том хутга сайн гар ямар ч сумнаас хол илүү гээч. Май энэ онцгой гойд мэс. Бүсэндээ хавчуулчих. За тэгээд явъя гэлээ.

Би өөрийн хань нөхдийн зүг харав. Тэдэнд мөн л капитан бид хоёрынхтой яг адил зэвсэг байхаас гадна Нед Лендийн гарт “Наутилус” дээрээс авч гарсан том жад байх харагдлаа.

Тиймээс би зөвхөн л толгой дээрээ нүсэр хүнд төмөр дуулга хөмрүүлж эргэлдүүлээд, шахсан хийтэй савныхаа хийн хаалтыг нээлгэхээс өөр аргагүй болжээ.

Нэг минутын дараагаар биднийг усан цэргууд нэг нэгээр маань завины хажуу руу буулгаж өхөд метр хагасаас хэтрэхгүй гүнд хөл газарт хүрч туяарч дагтаршсан торгон шар элсэн дээр гишгэлээ.

Бидэнд капитан Немо гар занган дохио өгмөгц бид түүний хойноос дагалдан хэвийн ташуу газар уруудан усны гүн тийш бууж одлоо.

Миний бодож сэтгэхүйг эзлэн намайг зовоож агсан муу юм гэнэт сарнин одож, би усан доорхи амьдралын хамаг гайхамшигт тэр чигээрээ татагдан орж миний сэтгэл санаа гүнээ тайвширч бүлгээ.

Нарны гэрэл далайн ёроолыг сайхан гэрэлтүүлж байв. Түүгээр ч барахгүй тун бяцхан юмс ч тод харагдаж байлаа. Бид арван минут хэр явсны дараа таван метрийн гүнд орж очиход далайн ёроол хавтгайран тэгширч ирлээ.

Бид ганцхан сүүлнээсээ өөр сэлүүргүй дан сэлүүртний багийн хэд хэдэн сүрэг жараахай үргээчихлээ. Тэдгээрийн дотор би хятадын могой толгойтоос хэмжээ болоод нилээд цайвар өнгөөрөө л зөвхөн ялгагдах, шаравтар бор нуруу ба гэдэстэй метр шахам урт, алаг эрээн зүсний мог ой толгойтой загас байхыг олж харав. Цааш нь бидэнтэй сэрвээндээ босоо зах мэт сэлүүртэй, хурц тод өнгийн дэрвүүлт загас дайралдав. Идшинд орох энэ загасни хачирлаж борцолсон мах нутгийн хүмүүсийн хамгийн амтат хүнс болдог ажээ. Түүнчлэн бас уртаараа гучин сантиметрээс хэтэрдэггүй дээрээсээ цэнхэрдүү бор, дороосоо мөнгөлөг, маш жижигхэн өнгөлөг хайрсаар битүү бүрхэгдмэл ставрид хэмээх харангын язгуурт хамаарагдах- загас явахыг Консельд дохиогоор мэдэгдэв.

Энэ завсар уламл хөөрч бий нар усны гүнийг бүр л тодоос тод гийгүүлж бүлгээ.

Усны ёроолын байдал бага багаар хувирч эхлэв. Нягтарч тагтаршсан торгом элс, зарим талаараа, засаж тэгшилсэн замтай адилхан мөлгөр хад чулуу дэвсгэрлэсэн хөрсөөр солигдож ирсэн нь зөөлөн биетэн хөндий хэвэлтнээр хивс мэт битүү хучигдсан байв.

Энд би зөвхөн гагцхүү устрицын язгуурт хамаарагдах улаан далай ба Энэтхэгийн тэнгист үрждэг хэв муутай нимгэн хавтас бүхий плацын дув дуугүй дун бүрхүүлтэй улаан ягаан люпин, “Наутилус»-ыг сайхан будгаар хангагч персийн хэд хэдэн пурпурниц мөн бас Индостаны зээл дээр худалдагддаг анатин гэдэг идшинд ордог дун болон хамгийн эцэст үзэмж төгөлдөр дэвүүр нь далайн бүх амьтны хамгийн гоёмсог акулий зэргийг олж үзэв.

Энэ далайн ёроолоор дүүрэн үе хөлтний анги өөд уруугүй зорчилдон байхын дотор бөөрөнхийвтөр бие нь нэг талаасаа эвэр хушуу, нөгөө талаасаа долоон хос хөлтэй бүдүүн гэдэс бүхий олон үет хорхой, мөн амны өмнөх мөч нь алга болсон, бараг үхэж мөхөж байгаа палеострак гэдэг бүлэг амьтан, Чарльз Дарвин өөрийн нүдээр олж үзсэн аврага хавч зэрэг амьтан үй олноороо байв. Асар их хүчтэй заяагд- сан аврага хавч бол байгалиасаа эрэг орчны мод өөд авиран гарч тэдний самрыг аван бяц шидэлж, дараа нь аймшигт чадалтай хумсаараа хага хага татан иддэг бүлгээ. Хадан завсраар арай ядан мөлхдөг малабар орны хавчны дэр- гэд эндэх нутгийн хавчнууд тод сайн гэрэлтүүлэгдсэн усанд айхтар хурдан гүйдэг ажээ. Дотор нь сувд ургадаг, сувд эрдэнийн хясааны хацар хавтас гаднаасаа бэржгэрдүү зузаан нь хаанаа л бол хаанаа бараг адилхан, дугариг шахам ирмэгтэй бүлгээ.

Тэдгээрийн заримыг нь урд ирмэгээс зүг бүр тийшээ сацарсан ногоовтор судал тууш тууш татагдсан байв. Тэд бол залуу хясаа ажээ. Бусад арав буюу арваас дээш настай хөгширсөн хясаа өргөнөөрөө бараг арван таван сантиметр хүрч харавтар буюу бараг пад хар өнгөтэй байлаа.

Тиймэрхүү хясаа түг түмээрээ овооролдсон байхыг капитан Немо надад заасны дараа энэ их баялаг үнэхээр барагдашгүй бөгөөд байгалийн бүтээх нь хүний сүйтгэхээс ямар ч гэсэн хэзээд давуу байдгийг би сая л ойлгож билээ.

Хүмүүсийн цөлбөн сүйтгэх авир зан төрөлх заншил нь болсон Нед Ленд хажуудаа зүүлттэй явсан уутыг хамгийн шилдэг хясаагаар дүүргэж авахыг яаравчлав.

Гэвч бид зогсож саатаж болохгүй байлаа. Хэзээний танил замаараа урагшилж гуйвалтгүй алхалж бий капитан Немог бас хоцрохын хэрэггүй билээ. Гараа дээш нь өргөвөөс усан дээр ил гарч байсан гүехэн газар бидэнтэй хэд хэдэн удаа дай- ралдав. Гэвч ус тархан доороо л гүнзгийрдэг байв.

Бид дандаа л өндөр газар хадан хясаа тойрох хэрэгтэй болдог билээ. Тэдгээрийн ангал, ан цавуудад том том хавч хэлбэртэн үүрлэсэн ажээ. Цэрэг дайны ямар нэгэн аймшигт хачин машин мэт тэд өндөр дүүжгэр хөл дээрээ дүүжиг- нэн зогсож бидэн рүү салахгүй ширтэж байв.

Тийнхүү бид яван явсаар далайн ургамлын хамгийн үзэсгэлэнт төлөөлөгчдөөр битүү бүрхсэн жигтэй хачин хэлбэр бүхий гуа сайхан хадан хананд онгойж ёнхойн харагдаж бий агуйн аман дээр хүрч очив. Эхлээд надад нарны гэрэл тэр агуйн аман дээр эцэс болж агуй дотор нэвтэлшгүй пад харанхуй ноёлж бий мэт санагдсан боловч нарны гэрэл шингэсэн, учир нь олдохгүй нэг л саруул туяа агуйг дүүргэсэн усан дотор гэрэлтэх мэт харагдлаа.

Капитан Немо агуйд явж оров. Бид ч түүний хойноос дагалдлаа.

Төдөлгүйхэн миний нүд агуйд бүүдийж буй бүрэг бараг гэрэлд дасаж ирэв. Тосканы уран барилгын том багануудтай адилхан, доогуураа боржин чулуун өргөн суурь дээр лүглийж бий байгалийн хадан баганаар зарим хэсэгтээ тулгуурласан дээвэр байхыг би ялгаж харав.

Бидний хачин газарч тэр хүн усан доорхи энэхүү агуйн гүнд биднийг дагуулж ирэхийн хэрэг нь юу билээ? Үүний учрыг би төдөлгуй мэдлээ. Бид нилээд хэц ташуу руу уруудсаар нэгэн гүн хонхрын ёроолд бууж ирлээ. Тэнд капитан Немо зогсож, анхандаа бид ерөөсөө ажаагүй байсан, бөөн хар юм руу гараар заалаа.

Тэр бол аврага том тридакна байсан нь өргөөшөө хоёр метрээр ч барахгүй “Наутилус”- ын үзэсгэлэн танхимынханд байдгаас ч хэмжээгээр том ажээ.

Би тэр гайхамшиг сайхан зөөлөн биетэнд ойртож очив. Тэр, энэ нэгэн агуйн амгалан уснаа цор ганцаар амьдарч, доороо байгаа боржин чулуун сууринд бөх наалджээ.

Би түүний хүндийг гурван зуун килограмм гэж тодорхойллоо. Тийм хавч дор хаяж арван таван килограмм махтай байх ёстой билээ.

Капитан Немо бодвол, тэрхүү тридакны энд оршдогийг эртнээс мэдэх бизээ. Түүнийг тэр нэг бус удаа эргэж байгаа бөгөөд байгалийн тэр нэгэн гайхамшгийг бидэнд үзүүлэх гэж энд авчирчээ гаж би бодлоо.

Гэвч энэ нь миний эндүүрэл болжээ. Тэхнээ нь капитан Немо маань уул зөөлөн биетний байдлыг өөрийн биеэр шалгах хэрэгтэй юм санжээ.

Тэр хясааны асар том хавтас дутуу хаалттай байв. Капитан Немо хавтсыг нь хамхиулахгүйн тул хутгаараа тэвхэдчихлээ. Дараа нь тэр уул зөөлөн биетний арсгар мантийг гараараа өөд нь сөхөж ирэв.

Тэхэд нь би уул зөөлөн биетний нялцгай биетний атриан завсар хушган чинээ том, сул ургаж бий сувд байхыг олж харав, Түүний гайхамшиг бөв бөөрөнхий хэлбэр, агуу цэвэр тунгалаг өнгө, үгээр хэлж болшгүй солонгорсон сайхан туяа зэрэг нь түүнийг хаана ч ямар ч үнэ хэлцэхийн аргагүй үнэхээр ховор үнэт эрдэнэ болгон хувиргажээ.

Сониурхож гайхсандаа сэтгэл хөдөлсөн би, түүнийг гартаа авч нүдэндээ ойртуулан, хүнд хөнгөний нь жигнэж үзэх хэмээн сарвайтал капитан Немо миний гарыг хойшлуулж,тэвхэдсэн хутгаа түргэн зуур суга татан авахын хамт түүний хоёр хавтас хав хийтэл хамхигдав.

Тэр сувдыг уул хясааны манти доор үлдээсний үрээр түүнийг аянд нь томсгон ургуулж бий капитаны санааг би ойлголоо. Уул хясаа жил бүр өөрийн биеэс ялган гаргаж байгаа нялцгай бодис тэр сувданд шинэ шинэ бүрхүүл болон нэмэгдэж бий ажээ. Тэр сайхан эрдэнэ дэлбэрч байгаа энэ агуйг тэр хүн ганцаараа мэдэж байв. Түүнийг энэ хүн нэгэн сайхан өдөр музейдээ аваачихаар өсгөж байгаа юм.

Танан эрдэнээр яваа яваандаа нэгмөсөн бүрэгдэх бөөрөнхий төмөр буюу эсхүл шүр мүр тэр хясааны хавтсан дотор хийчээд, энэхүү сувд ургах нөхцөлийг нь өөрөө ч өдөөсөн байж болох юм.

Тэгсэн ч тэгээгүй ч тэрхүү сувдыг өөрийнхөө сонссонтой ч, “Наутилус”-ын үзвэрт хадгалагдаж байгаатай ч харьцуулж үзсэн туүүийг дор хаяж арван сая франкийн үнэ- тэй гэж би үнэллээ, түүгээр ч барахгуй энэ бол зөвхөн үнэт эдлэл байхаасаа, юуны өмнө гойд ховор эрдэнэ байсан бөгөөд тийм хүнд том ээмэг даах чихтэй эрхэмсэг авхай энэ дэлхийд үгүй билээ.

Гайхамшигт тридакныг үзэж дуусав. Капитан Немо агуйгаас явж гарахад бид нөгөө ташууг даган өөдөө өгсөж сувд эрдэнийн хаялга дээр гарч ирэв.

Бид тэгш талаар зугаацах мэт тал бүр тийшээ салж явцгаалаа. Хэн хаа дуртай газраа саатан зогсож нэг нэгээсээ их хоцорч явав.

Урьд өмнө нь миний сэтгэлийг зовоож агсан усан доорхи энэхүү зугаалганд тохиолдож болох аюулын тухай би таг мартчихсанаа хэлэх хэрэгтэй.

Одоо далайн ёроол улам л дээшилсээр эцэст нь нэг метрээс хэтрэхгүй гүехэн газар хүрч ирэхэд миний толгой усан дээр ил гарлаа. Тэр үед Консель намайг гүйцэн ирж өөрийн дуулганы шилэн цонхыг миний дуулганы цонхонд наалдуулан надад нөхөр журмын мэндийг хүргэсэн дохио өгөв. Гэвч тэрхэн гүехэн газар хэдхэн арван метр яваад гүнзгийрч эхэлсэн тул бид өөрсдийн төрөлх орчиндоо дахин шингэж орлоо. Тэнгисийг тийнхүү төрөлх орчиндоо хэмээн нэрлэх нь надад зүйн хэрэг мэт санагдана.

Тиймэрхүү янзтайгаар дахиад арваад минут өнгөрөв. Гэтэл капитан Немо гэв гэнэт зог тусав. Миний бодоход тэр замаасаа төөрчих шиг санагдав. Гэтэл үгүй ээ: тэр биднийг ойртон ирэх дохио өгөхөд бид хүрэлцэн очвол гараа урагш сунган нэгэн бөөн хар юм руу заав. Би нэн анхааралтай ажиглаж эхлэв.. Тэгтэл ч надаас таван метр хэртэй газар ямар нэгэн сүүдэр дүрсхийв. Аврага загасны тухай түгшүүрт бодол миний ухаанд орж ирэв. Тэгтэл би дэмий сэтгэл түгшсэн ажээ. Энэ удаа хамаг хэрэг шал өөр талаар эргэв.

Тэр бол хүн, хүн хүндээ Энэтхэг газрын загасчин амьд хүн ажээ. Бодвол тэр сувдат хясааны хойноос шумбаж байсан буйзаа. Би түүний толгой дээр өөрөөс нь холгүй, усан дээр хөвж байгаа түүний завины ёроолыг харав. Тэр шумбан орж ирмэгцээ төдий л удалгүй буцаад гарчихаж байв. Усанд орохдоо тэр завиныхаа бөгснөөс олсоор оосорлочихсон том чулуу салтаандаа хавчин орж байв. Тэр чулууны хүчээр усны ёроолд түргэн зуур бууж ирж байлаа. Барагцаалбал таван метрийн гүнд орж ирээд чулуугаа орхин дөрвөн хөллөхийн сацуу барьж яваа тороо л гар дороо дайралдсан хясаагаар дүүргэхийг оролдож бүлгээ. Дараа нь дээшээ гарч торон доторхи юмаа завиндаа хоосолсны сүүлд мөн чулуугаө дээш нь татан авч, түрүүчийнхээ хийснийг дахин давтаж байв. Усан доор орж ирэх бүрдээ гучин секундээс илүүгүй удаж байлаа.

Бидний тэнд байхыг усанд шумбагч ажихгүй ажээ. Түүнээс биднийг хадны сүүдэр халхалж байв.

Ер нь ч өөртэй нь адилхан хүн гэдэг амьтан, усан доор хажууханд нь зогсож өөрийнх нь хөдлөх бүрийг ажиж байна гэсэн бодол хөөрхий загасчны толгойд хэрхэн орж болох билээ.

Тэр хүн олон удаа шумбаж, олон удаа буцаж бүлгээ. Шумбах бүрдээ арваас хэтрэхгүй хясаа түүж уутлах бөгөөд уул хясааг бас авцалдаат бат бэхлэгдсэн сууринаас нь ховхлох хэрэгтэй байв. Тийнхүү амь насаа даатган байж авсан хя- сааны нь хэд нь хоосон байдаг гэж санана!

Би шумбагчийн хойноос тун их анхааралтай ажиж байв. Тэр тогтмол нэгэн хугацаанд шумбан орж буцаж гарах ажээ. Түүний ажилд хагас цагийн турш юу ч саад болсонгүй ээ.

Амь зуух сонирхолтой ажлын хойноос ширтэн ширтсээр тэр хөөрхийд заналхийлж болох аюулыг би таг мартан, гөлөрчихсөн байтал тэр хөөрхий гэв гэнэт айж хөл дээрээ үсрэн босч, хөвж гарахын тул усны ёроолоос огло, үсрэн дүүлэхийг харав.

Түүний айсны учрыг би сая мэдвэл хөөрхий тэр муу усчны толгой дээр аврага том амьтны сүүдэр жирэлзсэн байв.

Тэр бол түүний өмнөөс нүдээ гялалзуулан, амаа ангайж ирж явсан асар их биет аврага загас байлаа.

Би айж сүрдсэндээ өчүүхэн ч хөдлөх тэнхээгүй, мод мэт хөшилдчихөв.

Хомхой араатан хөөрхий муу загасчин руу шууд дайран орлоо. Нөгөөтөх нь хажуу тийшээ бултаж ангайсан амнаас нь зайлж чадсан боловч цээжин дундуураа гуядсан бүдүүн сүүлнийх нь аймшигт дэлсэлтээс зайлж чадсангүй учир эгшин зуур онхолдож явчихлаа.

Энэ бүхэн хэдхэн секундийн дотор болж өнгөрлөө. Аврага загас ар нуруугаараа эргэж, индус хүнийг нэг уүхэж хоёр хуваахаар дайран иртэл миний хажууд зогсож агсан капитан Немо гартаа хутга авч, гайхлыг угтан эрс шийдэмгий алхахыг би гэнэт харав.

Одоо ч гэсэн би тэрхүү аймшигт тулалдааныг нэгд нэгэнгүй бүгдий нь сайн санаж байна. Тэхэд капитан Немо газар зоогдсон мэт бат зогсож, аврага загасны ойртон ирэхийг гайхмаар тайван сэтгэл амгалан хүлээж билээ. Нөгөөдөхийгээ довтлон орж ирмэгц тэр хажуу тийшээ ер бусын хөдөлгөөнөөр нэн шаламгай огло харайн зайлж хутгаа ишинд нь тултал гэдсэнд нь шааж орхив.

Тэгэвч энэ бүхэн үүгээр төгсгөл болсонгүй ээ. Зөвхөн л үүгээр л тулалдаан дөнгөж эхэлж байсан юмсанжээ.

Аврага загас манай хэлээр бол дүрсэлж ярихад, ёстой л аймшигтай түрхэрч билээ. Түүний шархнаас цус сад тавилаа. Ус бидний эргэн тойронд тунгалаг бус улаан өнгөөр өтгөрч будагдсан тул би цаашид юу болсныг харахыг байлаа.

Зөвхөн хэдхэн эгшин өнгөрсний дараа ус жаахан шингэрч ирэхэд зоригт капитан аврага загасчны сэлүүрээс зуугаад, түүнтэй ач тач үзэлцэж гэдэс гүзээгуй хутгалж байхыг би үзсэн бөгөөд тэр зөвхөн л сүүлчийнхээ шийдвэрлэх цохилтыг буюу зүрхэнд нь хутгалчих амжилтыг олохгүй байв. Аврага загас амь тавин гулилзаж, усыг тэр чигээр нь тээрэмдэж агсан тул би арай чуу л гэж хөл дээрээ тогтож байв.

Би капитанд туслахаар ухас хийхийг завдсан боловч айсандаа болж зогссон газраа хадагдчихсан хүн шиг нэг ч алхам урагшаа хөдөлж чадсангүй.

Тулалдагчдын байдал өөр болж буйг би харж сэтгэл өвдөн хайрлаж зогсов.

Капитан өөр рүүгээ түрж ирсэн аврага загасны асар том биенд дарагдаж газар ойчлоо. Аврага загасны аймшигт том ам ангайж ирэхэд хэрэв л энэ хэрэгт Нед Ленд өөрийн биеэр оролцож хутгалдаагүйсэн бол нэгхэн секундийн дараа капитан Немо амь настайгаа буй бүх тооцоогоо хийж, нэгмөсөн дуусвар болох байсан билээ.

Канад хүн хүний бодол, сэтгэхүй мэт хурц хурдан хөдөлгөөнөөр аврага загас руу дайран орж, өөрийн жадны ташуу хурц үзүүрээр түүнд аймшигт цохилт өглөө.

Цусны шинэ урсгалд ус дахин булингартаж аврага загасны сүүлийн амь тэмцсэн дэлсэлтэнд улаанаар эргэлдэж явчихав. Гэвч Нед Ленд алдаж жадалсангүй ээ.Түүний жад уул араатны гол зүрхэнд тусчээ.

Энэхэн хэсэг бол үхэж буй амьтны эцсийн туйлалт байв. Тэр гайхлын татваганах хөдөлгөөнд дэгдсэн долгио нэн ширүүн агсан тул Консель бид хоёрыг ташиж унагасан бүлгээ.

Энэ үед Нед Ленд капитаны босоход туслалцаж байв. Тулалдаанд нэг ч шалбархай олоогүй тэр хүн хөл дээрээ босмогц, тэнд хэвтэж буй индус руу гүйн очиж, хөлд нь уяатай агсан чулууны оосрыг тас огтлоод, түүний мэдрэлгүй болсон биеийг тэврэн авч, ёроолын хөрс рүү нэгэнтээ тийрмэгц далайн дээр хөвөн гарч явчихлаа.

Бид гурав ч гэсэн түүний хойноос дагалдан дээшээ хөөрч хэдхэн секундийн дараа бүгдээр загасчны завин дээр авиран гарсан бүлгээ.

Капитан Немогийн анхны сувилгаа бол хөөрхий түүнд ухаан оруулах арчилгаа байв. Аврага загастай тулалдсан тулалдаан дөнгөж хэдхэн секунд үргэлжилсэн тул тэр индус усан доор төдий л удаан байгаагүйгээс түүнд үзүүлэх тусламжийг оройтоогүй гэж үзэж болох байв. Гэтэл нөгөө талаар авч үзвэл түүнийг аврага загас сүүлээрээ нам цохисон байж болох юм.

Аз болоход, тийм хэрэг болсонгүй тул Консель, капитан Немо хоёр шуурхайлан илсний үрээр живсэн хүний ухаан аажимдаа наашилж бүлгээ.

Тэр өөрийнхөө халз дээрээс тонгойж буй асар том дөрвөн зэс толгой үзчихээд түүний гайхсан ба түүгээр ч барахгүй айсан нь хэдий хэр байсан бол!

Капитан Немо бүснээсээ өөрийн ууттай сувдаа тайлан авч амь аврагдагчид сарвайв. Усны хүний тэрхүү сайхан бэлгийг Сингааль орны хөөрхий тэр муу ядуу индус чичирч салганасан гараараа айж мэгдсээр хүлээн авлаа. Тэнгэрээс гэнэт унасан тэр их баялгийн хариуд, тэхэд бас амь насы нь аварсан ямар сүрхий тэнгэр дээдэст, чухам хэнд хожим хойно ачлахаа мэдэхгүй айсан, гайхсандаа аль ч учраа алдчихсан байдал түүний царайнд үг хэлэхийн хэрэггүй танигдаж байв.

Капитан Немогийн дохиогоор бид завинаас бууж далайн сувдат ёроолд эргэн ирээд хагас цаг явсны дараа “Наутилус”-ын завь аргамжаатай байсан занганд ойртон ирлээ. Бид онгоцон дотроо ормогц далайчдын туслалцаатайгаар хүнд төмөр дуулганаасаа суллагдацгаав. Капитан Немо:

- Баярлалаа танд, Нед гуай? хэмээн хамгийн түрүүнд Нед Лендэд хандаж билээ.

- Зүгээр, капитан минь-хэмээн Канад эр хариу өгүүлээд зөвхөн л би танд ачий тань хариулсан минь тэр дээ гэлээ.

Тэхэд капитан Немогийн царайнд муухан инээмсэглэл гүйлэгнэсхийж, хамаг хэрэг түүгээр дууслаа.

- “Наутилус” руу хэмээн тэр захирлаа. Завь ч давалгаан дээгүүр сум шиг хурдлан одой. Хэдхэн минутын дараа бид аврага загасны хөвж яваа хүүрийн дэргэдүүр өнгөрлөө. Түүний шонтгор шовх хоншоор бараг нурууныхаа сэлүүрт хүрэхээ шахсан цээжний нь хадуур маягийн урт сэлүүр, гэдэсний нь цагаан, нурууны нь үнсэн саарал өнгөөр би, жинхэнэ аврага загасни язгуурын хамгийн аюултай дүрсийн нэгэн болох цэнхэр аврага загас мөн гэж танилаа.

Алагдсан араатныг Консель, жинхэнэ шинжээч хүний нүдээр шохоорхон харж байсан болохоор, энэ минутанд тэр, уул аврага загасыг мөгөөрст загасны доод анги, жинхэнэ аврага загасны язгуур, цэнхэр аврага загасны дүрсэнд өөрөө санаандаа хамааруулж байгаад би итгэж байв. Үнэхээр ч тийм болохоор түүний зөв буйзаа.

Хөвж яваа тэр үхдэлийг би сонирхон харж байх зуур түүний төрлийн зургаан тооны хомхой махчид завины дэргэд гэнэт буй болохыг олж үзлээ. Тэд. биднийг өчүүхэн ч юманд бодсонгүй харин өнөө цэнхэр аврагын хүүр рүү довтлон орж, хугачин тасчиж бие биеэсээ булаацалдан байв. Найман цаг хагаст бид, “Наутилус”-таа эргэж ирэв. Би өрөөндөө орж ирээд өнөөдрийн болж өнгөрсөн бүх явдлыг санаандаа сэргээхээр оролдлоо. Тэдгээрээс хоёр янзын дүгнэлт хийж болох байв. Үүнд: Нэгдүгээрт: Эр зоригийн талаар капитан Немотой мөр зэрэгцэх хүн гэж бай- сангүй ээ, Хоёрдугаарт: - Тэр үзэн ядах өөрийн үзэл, хүн төрөлхтнөөс зугатан далайн ёроолд ороод тэдгээрийн үзэн ядах өөрийн үзлийг харгалзахгүйгээр хамгийн түрүүнд дайралдсан ядуу зүдүү хүний төлөө амь насаа өхөд ч бэлэн ажээ.

Энэ нэгэн хачин хүн аман дээрээ юу ч гэж ярьж байсан энэрэх нигүүлсэнгүй чанараа, өөрөө өөрийгөө нэгмөсөн үгүйсгэж чадсангүй ээ. Тэр тухайн нь би түүнд хэлэхэд капитан надад:

- Тэр бол, профессор минь, дарлагдсан орны нэг муу иргэн байлаа шүү дээ. Би өөрийнхөө эцсийн амьсгалаа хүртэл дарлагдагсдын талд байх болно. Дарлагдаж зовсон хэн бүхэн миний ах дүүс байсан ч юм, байгаа ч юм, байх ч юм гэж сэтгэл нь мэдэгдэхүйц хөдөлсөн байдалтай хариулж билээ.

УЛААН ДАЛАЙ

Нэгдүгээр сарын хорин есөнд өдрөөр Сингааль тив нүднээс далд орж, “Наутилус” Мальдивийн арлуудыг Лаккадивийн арлуудаас тусгаарлаж буй хоолойнуудын толгой эргэм олон голдрил дунд нэн их хурдтай давхин одов. Бид Киттан хэмээх шүрэн арлын дэргэдүүр явж өнгөрсөн бөгөөд энэ арлыг 1499 онд Васко да Гама нээжээ. Энэ арал умарт өргөргийн 10 хоног О хувь, 14 хоног 30 хувь ба дорнот уртрагийн 69 хоног О хувь, 50 хоног 72 хувьд орших Лаккадивийн ольтригийн арван есөн том арлын нэгэн нь бүлгээ.

Энэ хэр усан доогуур явагч манай хөлөг анх Япон далайгаас хөдөлсөн цагаасаа хойш арван зургаан мянга хоёр зуун хорин миль явжээ.

Дараачийн нь өдөр, нэгдүгээр сарын гучнаа, “Наутилус” далайн дээр хөвөн гарахад хуурай газар хэдийнээ үзэгдэхгүй болжээ.

Одоо манай хөлөг умар-өрнө-умар зүгийг барьж, Персийн буланд явж орох аман дээр нь байгаа Арабын ба Энэтхэгийн хагас арлын хооронд орших Оманы буланг чиг- лэж явав.

Капитан Немо биднийг хааш нь аваачна вэ? Энэ асуултанд би энэ тухай надаас үргэлж шалгаагаад байгаа Нед Лендэд хариулж үл чадсанаар үл барам өөрөө өөртөө хариулж ч чадахгүй байв.

- Найз минь бид, капитан Немо хаашаа л харна тийшээ л явж байна гэж би түүнд хариу өгч билээ.

- Энэ ч бидэнд төдий л сайн юм болохгуү биз гэж би зовж байнам хэмээн Канад хүн өгүүлж-Персийн булан ганц л орцтой бөгөөд тэр орц нь мөн гарц болдог тул хэрэв л бид тийшээ орж очвол эргээд л түүгээрээ гарахаас өөр замгүй болно гэв.

- Яахав тэгвэл эргээд л түүгээрээ гарчихна биз. Хэрэв Персийн булангийн дараа напитан Немо Улаан далайд орохыг хүсвэл Баб-эль -Мандебийн хоолой түүний онгоцыг оруулахад хэзээд бэлхэн байна.

- Эрхэм профессор надаас дооргүй мэдэж байгаа. Улаан далай гэдэг чинь яг л Персийн булан шиг усны битүү хаалттай сав шүү дээ хэмээн Нед Ленд татгалзаж-Тэгвэл Суэцкий суваг чинь ухагдаж арай дуусаагүй болохоороо, “Наутилус” мэтийн хөлөг онгоц,түүний нрээдүйн усны боомтын хоосон тогоонуудыг дамжиж нэвтэрч ер чадахгуй. Үүнээс үзвэл Улаан далай биднийг Европт хэрхэвч ойртуулж чадаагүй дэг гэв.

-Бид Европт ойртож байна гэж би танд хэлээгүй шүү дээ.

- Тэгээд та юу гэх гээ вэ?

- Миний бодлоор бол “Наутилус” Араб, Египетийн эрэг орчныг угааж буй усыг тойрч үзээд Энэтхэгийн гадаад далайд дахин хөвж одох буйзаа. Тэгээд эсхүл Мозамбикийн хоолойгоор эсхүл, Маскаренскийн арлуудын дэргэдүүр гарч Сайн итгэлтийн хушуу хүрэх бизээ.

- За яахав, тэгж гэж бодъё хэмээн Нед Ленд бас л цааш нь үргэлжлүүлэн шалгааж-Сайн итгэлтийг хүрдэг л байж, тэгээд цааш нь хаачих вэ? гэв.

- “Наутилус” тэр хушуу тойрмогц бид өдий хүртэл очиж үзээгүй Атлантын гадаад далайд л орно биз. Нед найз минь чи ингэхэд ер нь үнэнээ хэлчих. Үнэхээр таныг усам доорхи ертөнцийн энэхүү эцэс хяэгааргүй агуу гайхамшиг залхаачихлаа гэж үү? Миний хувьд бол энэ сайхан жуулчлалын эцсийн цэг ирэх юм гэхэд үнэндээ би гүнээ сэтгэл гажих болно. Үүнийг бушуухан дуусаасай гэж нэг ч хүн хүсэхгүйдэг шүү.

- Үгүй ээ, эрхэм профессор минь та, энэ нэгэн усан доогуур явагч хөлөг онгоцонд бид олзлогдоод даруй бүтэн гурван сар болж байгааг мартчихлаа гэж үү?

- Түүнийг би санахгүй байна, Нед мннь. Санахыг ч хүсэхгүй “Наутилус” дээр өнгөрч буй нэг хоногийг ч би тоолохгүй байна шүү.

- Тэгээд энэ чинь юу болж төгсөх юм бэ?

- Дуусах цаг нэг л ирнэ! Тэхэд бид дуусах тэр цагий нь түргэтгэж чадахгүй байж хий дэмий л мэтгэлзэх юм. Тэрэнд орвол мнний зоригт найз Нед минь, та над дээр хүрч ирээд: “Оргох завшаан одоо л нэг гарлаа” гэж хэлбэл тэр зантай дуртай зөвлөн аврагдах аргаа эрхсэн билээ. Гэтэл тийм аятай завшаан одоохондоо алга. Ний нуугүй хэлэхэд капитан Немо хэзээ нэгэн цагт Европ орчны далайд явж орохыг зориглоно гэдэгт би төдий л итгэхгүй байна.

Эдгээр товч ярианаас авч үзвэл би “Наутилус” ба түүний хачин капитан хоёрыг бишрэн шүтэгч, зөн билгийн эзэн болжээ. Нед Лендийн хувьд бол тэр:

- Энэ бүхэн ч үнэн л дээ, гэлээ ч гэсэн минийхээр бол хаана албадлага хавчилга байна, тэнд амар заяагаа үзэхгүй нь лав буйзаа гэж уул яриагаа дуусгалаа.

Дараачийн дөрвөн өдрийн турш, нэгдүгээр сарын гуравныг хүртэл “Наутилус” Оманы буланг хөндлөн гулдгүй хэрж янз бүрийн хурдтайгаар, янз бүрийн гүнд орж гаран явлаа.

Тэр явах жинхэнэ замаа олж аваагүй хар таамгаар л явж байх мэт боловч Ракагийн халуун бүсийг эдгээр өдрүүдэд нэг удаа ч хөндлөн огтолсонгүй ээ.

Энэ далайг орхиж одохын өмнө бид Оманы гол хот Маскатын барааг хэдэн минут хэр харж билээ. Би тэр хотын цав цагаан байшингийн цаана байгаа падан хар дэвсгэр дээр тодорч буй бэхлэлт зэрэг үнэхээр чухаг тохиолдох үзэсгэлэн төгөлдөр зүйлүүдийг үзэж сэтгэл уярч бүлгээ.

Би тэндхийн сүмүүдийн бөмбөгөр орой, гозгор ганжир нялх ногоо битүү бүрхсэн довжоолсон ташуу энгэр газар зэргийг харж нэн сонирхлоо.

Гэвч, тэр сайхан зүйлс удсан ч үгүй алга болсон нь “Наутилус” эргэлдсэн хар усны гүнд живж орсон билээ.

Дараа нь манай хөлөг хуурай газраас зургаан миль зайтай хөвж Арабын эргийн дэргэдүүр, Гадрамаутын хажуугаар мөн эрт дээр үеийн балгаснууд хаа нэг харагдах намхан уулсын хөвөлзсөн энгэр орчны ойролцоо давхин өнгөрөв.

Ингээд бид хоёрдугаар сарын таванд Энэтхэгийн гадаад далайн ус Улаан далай руу юүлэн ордог, Баб-Эль-Мандебийн хоолойд яг л цорго мэт лав суусан Адены буланд явж орлоо.

Хоёрдугаар сарын зургаанаа “Наутилус” далай дээр хөвж гарахад эх газартайгаа нарийхан хүзүүвчээр залгагдсан Адены хушуун дээр байдаг Аден хотын бараа хараг- дав.

Байгалийнхаа гадаад байдлаараа ёстой л Арабын Гибралтар болсон Аденыг анх 1839 онд англичууд эзлэн авч одоо хэрхэвч нэвтэршгүй бат бэхлэлт болгон хувиргажээ. Би алс холоос тэр хотын сүмийн найман талт оройг үзсэн бөгөөд түүхч Эдридийн үгээр, энэ хот хэзээ нэгэн цагт тэр хавийнхаа эрэг орчинд хамгийн баян, хамгийн их хөл хөөртэй болсон худалдааны том төв байжээ.

Адены тэндээс капитан Немо “Наутилус”-ыг шууд гэдрэг эргүүлнэ гэж би бат итгэсэн минь эндүүрэл болжээ.

Тэхнээ маргааш өдөр нь хоёрдугаар сарын долоонд бид Баб-Эль-Мандебийн хоолой руу орж явчихав. Тэр хоолойн нэр Араб хэлээр “Нулимсын үүд” гэсэн үг ажээ. Хоолойн урт нь дөнгөж тавин хоёр километр бөгөөд хар хурдаараа довтолж буй “Наутилус” түүнийг цаг хүрэхгүй хугацаанд явж өнгөрлөө. Гэвч далайн дээрэм Адены ноёрхлыг батжуулах зорилгоор англичууд эзлэн авсан Пермийн арлуудын эргийг би ядаж үзэж чадсангүй ээ. Суэцийн хүзүүвчийг бамбай, Калькутта, Мельбурн, Ариун Маврикийн арлуудтай холбодог Англи, Францын дэндүү олон онгоц уул хоолойн усыг хэрэн хэсүүчлэх тул “Наутилус” далайн дээр ил гарч болохгүй байв. Тиймээс бид цаг үргэлж далай доогуур хөвж билээ.

Ингээд бид үд дундын хэрд Улаан далайн уснаа сая нэг орж очлоо.

Улаан далай! Түүний гадаргуу дээр уулс хэзээ ч үл хуралдаж, дусал ч ус үл унагана! Түүний гүн цэнхэр тэнгэр хэзээ ч хэрхэвч үл бүрхэнэ! Нэгхэн ч томхон гол түүнд үл цутгана! Галдам халуун наран, түүний гадаргуу дээрээс жил тутам метр хагас зузаан ус ууршуулан авч одно.

Хэрэв л энэ нэг хачин тохой тэнгисэзс холдон тасарч нуур болон хувирсансан бол хэдийн хатчихсан байхсан.

Улаан далай хоёр зуун дөчин километр өргөн хоёр мянга зургаан зуун жаран километр урт юмаа. Птоломейн хаад ба Римийн эзэнт улсын үед Улаан далай дэлхий дахины худалдааны гол судас болж байв.

Суэцийн сувгийг тавих явдал энэ далайд урьдынх нь алдрыг эргүүлж өх болно.

Капитан Немогийн ямар зан нь хөдлөхөөрөө түүнийг энд хөвж ирснийг би мэдэхийг ч оролдсонгүй бүлгээ. Гэвч “Наутилус” энд хүрч ирсэн явдалд би хэмжээгүй баярлаж байв.

Бид одоо урьдаас ирж яваа онгоцтой зөрөхийн тул заримдаа ил гарч, заримдаа далд орон жигдэрсэн хурдтайгаар явсан бөгөөд тийм ч учраас би энэ усны сонирхолтой савтай ойр дотно танилцах бололцоог олсон юм.

Хоёрдугаар сарын наймны өглөөний нарнаар бид өмхөрч өгөршсөн хана туургаа зөвхөн л буун дуунаар нурж унах болчихсон Мекка хэмээх хуучирсан хотын эвдэрхий балгас байхыг олж харав. Эвдэрсэн хэмхэрхий хана хэрмийн дунд финикийн дал молод үндэслэн, сайхан цэцэглэж байлаа. Дээр үед тэр нэгэн цагт Мекка хот зургаан том зах зээлтэй, хорин зургаан дуган сүмтэй, хотоо гурван километр холуур тойрч бүсэлсэн арван дөрвөн усан буудалтай байжээ.

“Наутилус” Африк тивийн эрэгт ойртон ирэхэд далай энэ орчинд гүнзгийрч байв. Тэнд усны гүнд шумбан орж, усан доорхи хаддыг битүү бүрхсэн замгийн сахлаг ногоон хивс, фуклууд, ув улаан шүрэн биетний сэтгэл булаам үзэмжит бут зэргийг үзэж сонирхоцгоов. Ливийн эрэг орчинд ойролцоо буй усан доорхи шүрэн биетэн ба арлууд ямар сайхан гойд үзэсгэлэнтэй вэ? Гэвч усан доорхи байгалийн үзэмжний гойд сайхан нь болон олон төрөл нь “Наутилус” төдөлгүйхэн ойртож агсан дорнот эрэг орчинд байж билээ. Тихамын дэргэд ургаа амьтад зөвхөн усан доор байгаад зогссонгүй, харин өөрсдийн үзэсгэлэн төгс сайхан сүлжилддэг далайн усан дээр хэд хэлэн метр өндөрт ил гаргасан байв. Үнэндээ усан дээр ил гарсан зоофитуудийн өнгө усан доорхиосоо муухан байж билээ.

Үзэсгэлэн танхимын гэгээвчний дэргэд би сууж хичнээн ч олон мартагдашгүй сайхан цаг өнгөрөөсөн гэж санана: Түүнчлэн бас цахилгаан чийдэнгийн гэрэлд би усан доорхи ургамал амьтны хичнээн олон шинэ шинэ төрлийг олж харсан гэж санана. Үүнд: Аппендикульяр сальп, аспидийн өнгөт актинийн бүлэг бүлгээрээ ургасан тоо томшгүй олон хясаа, бас одоо хүртэл би анги төрлий нь хаана ч олж үзээгүй мянга мянган дүрсийн хөвөн биетэн зэргийг олж үзсэн бүлгээ.

Хөвөн биетэн бол ургамал бишээ. Тэдгээрийг зарим байгальчид одоо хүртэл ургамал хэмээн үзэж иржээ. Гэтэл энэ бол хөндий биетэн буюу өөрөөр хэлбэл шүрэн биетнээс доорд шатанд ангилагдах бүдүүлэг амьтан бүлгээ.

Хөвөн биетнийг амьтны аймагт хамааруулан үзэх нь нэн зүйтэй бөгөөд эртний зарим эрдэмтдийн жишээгээр тэдгээрийг ургамал ба амьтны аймгийн хоорондын ямар нэгэн ертөнцөд хамааруулан үздэг талаар ярихын ч хэрэггүй билээ.

Байгальчид одоо хүртэл хөвөн биетний биений зохион байгуулалтын талаар нэгдсэн нэг санаа үгүй гэдгийг би бас дурдах ёстой.

Заримынх нь саналаар бол эдгээр нь нэн бяцхан үй олон амьтдын нэг дор бөөгнөрсөн бөөгнөрөл гэжээ. Би нөгөө хэсгийн нь санал мөн түүнчлэн Мильн-Эдвардсын саналаар бол хөвөн биетэн тус бүрийг бие даасан тусдаа амьтан гэж үзнээ.

Хөвөн биетний анги хэд хэдэн мянган дүрсийг багтаана. Хөвөн биетэн бүх тэнгист мөн зарим нэгэн гол мөрөн, нууруудад оршдоог. Тэд ихэвчлэн Газрын дундад ба Грекийн далайн Сирийн эрэг орчинд болон Улаан далайд элбэг байна. Энэ орчинд голчлон Сирийн тунгалаг бор өнгийн, эмзэг зөөлөн болон нэг ширхэг нь бүтэн хагас франк хүрдэг триполитаны хөвөн биетэн тохиолдоно.

Бид бүхнийг Суэцийн хүзүүвч ойр дорнотоос тусгаарлаж байсан тул тэнд дахин очиж тэндхийн хөвөн биетэнтэй танилцах найдваргүй болсон учраас би Улаан далайн хөвөн биетэнг ч судлах ажлыг нэн шуурхай хийлээ.

“Наутилус” найм, мөн есөн мянган метрийн гүнд, хад цохио болсон дорнот эргийн дагуу аажимхан хөвж байх үед би Конселийг дуудан ирүүлж бид хоёр онгоцны гэгээвчийн дэргэд зэрэгцэн суулаа.

Тэнд модны гол маягийн, навч маягийн, бөмбөг хэлбэрийн, савар маягийн гэх мэтчилэн бүх төрлийн хөвөн биетэн цэцэглэж байв. Тэдгээрийн гадаад хэлбэр ёстой л өөрсдийнхөө нэр хочинд яг зохицож сагс шиг, хундага шиг, ээрүүл шиг, арслангийн савар шиг, тогосны өд шиг, Нептуны савар шиг хэлбэртэй байх нь тэдгээрт шинжлэх ухааны үүднээс тийнхүү нэр өгсөн биш, харин нилээд шог шүлэгч нэг нь дамшигласан мэт ажээ.

Хөвөн биетний мяндаслаг нялцгай биед гэвшрэн унжирсан шингэн бодис амьдралыг хадгалж буй эс тус бүрийг дор дор нь нарийхан зурвас шүүслэг эдээр тасралтгүй хооллоноо. Эс нь тэжээл авмагц өөртөө байсан илүүдэл усыг түлхэн гаргадаг байна. Тэрхүү унжирсан бодис уул амьтны үхсэний дараа үгүй болж задрахдаа намгийн хий буюу аммиак ялган гаргах бөгөөд уул амьтнаас зөвхөн л нар салхинд шарлан ганддаг шөрвөслөг эд үлдэж бат бэх, уян хатан, ус үл нэвтрүүлэх зэрэг чанараасаа хамаарагдаж янз бүрийн зүйлд ашиглагдана.

Хөвөн биетэн хад чулуунд зөөлөн биетний дун бүрхүүлд түүгээр ч барахгүй ургаа амьтдын биенд наалдан ургадаг юм.

Тэд яг л шүр биетний нэгэн адил хад чулууны өчүүхэн боловч завсар заалхайг бөглөж хаданд буй хонхор тус бүрийг дүүргэн өргөөшөө хавтайж, өндрөөшөө шовойж доошоо дүүжилж янз бүрээр ургана.

Эдгээр хөвөн биетнийг хүмүүс шүүрдэх буюу гараар түүх замаар цуглуулж авдаг хэмээн би Консельд ярьсан бөгөөд тэдгээрийг гараар ургасан сууринаас нь ховхолж авах нь сайн арга хэмээн үзэцгээдэг гэлээ. Усанд шумбагчид тэдгээрийн эд эсийг гэмтээхгүйгээр нэн болгоомжтой нямбай түүдэг ажээ. Тэгвэл тусгай багажаар шүүрдэж авах нь ашиг муутай ажээ.

Хөвөн биетнийг тойрон бужигнаж буй бусад төрлийн зоофитуудийн дотрсос медуз “далайн мөөг” байсан нь маш гоёмсог өнгө хэлбэрээрээ онцгой байв Энд зөөлөн биетний дотроос кальмарууд, мөлхөгчдийн дотроос яст мэлхий байх нь бид мөн тэр өдөртөө махы нь амтархан идсэн шөлний буюу яст ногоон мэлхмй байж бүлгээ.

Эндхийн загас гэдэг тоймгүй олон ажээ. Эдгээр өдрүүдэд “Наутилус”-н торонд. ердийн нэгэн шүүлтээр, скатууд орсон байсны дотроос жигнэвэл арван хоёр орчим килограмм болдог метр хагас өргөн далбагар хэмжээтэй далайн бүргэд буюу бүргэдэн скат, нүдэн дээрээ эвэр мэт урт өргөстэй дөрвөн талт ясан хуяг бүхий эвэрт кузовка, урдуураа тод шар. хойгуураа хүрэвтэр, дээгүүрээ бараан хар гантиг мэт маш хээнцэр гуа өнгөтэй бие бүхний могой загасны язгуурын мурен хэмээх араатан загас, хар ба хүрэн цагираг бүслүүртэй шар өнгийн карат загасны язгуурт багтах эвэрт занкууд, хар бараан судал бүхий тод улаан өнгөтэй колбинещукийн язгуурт хамаарагдах присоскууд болон бусад олон төрлийн загас баригдсан ажээ. Энэхүү сүүлчийн присоскууд ур маягийн мөгөөрслөг сөрөх аппаратаар хангагдсан нь тэд хад чулуу болон амьтны дун бүрхүүлд түүнийхээ хүчээр маш бөх бумбадан тогтож дайснаас биеэ хамгаалах буюу бусдыг дайран довтлохын тул биеэ хураадаг байна. Торонд орсон бусад олон загасыг бид өөр далайнууд дээр үзсэн билээ.

Хоёрдугаар сарын еснөө “Наутилус” баруунаа Суакин, зуунээ Йемен хоёрын хооронд, Улаан далайн хамгийн өргөн хэсэгт хөвж явлаа.

Үд дундын хэр капитаны туслах ажиглалтаа хийж гүйцсэний дараа капитан Немо онгоцны тавцан дээр байсан над дээр ирж хамт зогслоо.

“Наутилус”ыг тэр чухам хааш нь авч явааг хэлүүлэхээс нааш түүнийг би тавихгүйгээр шийдэв.

Гэтэл капитан Немо намайг хармагцаа над руу шууд хүрэлцэн ирж янжуураар зочлоод:

- Улаан далай таны сэтгэлд нийцэв үү, профессор гуай? Бодвол та түүний загас, хөвөн биетэн, шүр биетэнгийн битүү шугуй зэргийг харж ханаа бизээ? Бас түүний эргийн дагуу байх хотуудыг хараа биз дээ? гэж асуулаа.

- Харлаа капитан, тун их баярлалаа. Энэ бүх бололцоог “Наутилус” л над олголоо шүү. Юутай нарийн ухаантай хийсэн онгоц вэ!

- Тиймээ профессор минь, ухаантай ч, зоригтой ч, учиртай ч хийсэн гээч? Миний онгоц Улаан далайн аймшигт шуурга, хүчит урсгал, далд хаддаас хэзээ ч айхгүй!

- Үнэндээ ч энэ далай хамгийн аюултай далайнуудын нэг гэгддэг юм шүү. Хэрэв би эндүүрээгүй бол эрт үеэс авахуулаад муу нэртэй байсандаг аа гэж би хэлэв.

- Нээрээ ч эрт дээр үеэс эхлээд бузар муу нэртэй байсан юм. Грекийн түүхчид, тэгээд ч бас Римийнхэн ч гэсэн үүний тухай муу юм ярьдаг юм. Страбоны хэлснээр бол энд хур бороотой болон умартын салхи ихтэй цагт тун зочломтгой бус гэдэг.

Арабын түүхч Эдриди, үүнийг Кользумын булан гэж нэрлээд, энд үүний элсэн хаялга дээр хөлөг үй олноороо сөнөдөг шөнийн цагт үүгээр хэн ч аялахаас айдаг гэж ярьдаг. Түүний хэлснээр “энэ далай нэн догшин аймшигт шуургатайгаараа цуутай, түүнчлэн ааш муутай арал хойг олонтой. Усан дээрээ ч гэсэн дороо ч гэсэн дур сонирхлыг татахаар юм юу ч үгүй” гэдэг. Түүний сэтгэгдлийг Арриан, Агатархид Артемидор бас зөвшөөрдөг юм...

- Тэдгээр эрдэмтэн, түүхчин “Наутилус” дээр хөвөх хувьгүй байгаад л тэр байхгүй юу хэмээн би хэлчихэв.

- Таны түмэн зөв гээд капитан Немо инээмсэглэв. Гэвч энэ талаар яривал, орчин үеийн түүхчдийн байдал ч эртний түүхчдийнхээс төдий л сайнгүйдэг ээ. Тэгвэл ууранд байгаа механикийн хүчийг нээж олох хүртэл олон зуун жил шаардагдсан. Тиймээс хамаг ертөнцөд одоо дахиад нэг зуун жил болоход хоёрдугаар “Наутилус”-ыг үзэх эсэхийг хэн мэдэх юм бэ? Дэвшилт гэдэг, эрхэм профессор минь хэтэрхий удааширч байгаа юм бишүү гэв.

- Тэр үнээн, таны хөлөг бүтэн зууныг, за бүхэл бүтэн зууныг биш юм гэхэд өөрийнхөө эрин үеэс хол түрүүлж оджээ. Үүний тань нууц, зохиогчийнхоо хамт үүрд мөхөж одох гэдэг ямар азгүй вэ! гэж би хэлэв. Капитан Немо надад хариу дуугарсангүй ээ. Хэдэн минут таг дуугүй байснаа тэр дахин ярихдаа:

- Улаан далайгаар хөвөхөд хэр зэрэг аюултай болох талаар эртний түүхчдийн сэтгэгдлийг бид шүүмжлэн хэлэлцэж байсан байх аа?

- Тиймээ, тэдний болгоомжлолыг хэтэрхий даваадуулчихаж гэж та бодож байна уу? гэлээ би.

- Тийм ч үгүй ч эрхэм профессор хэмээн Улаан далайг бодвол орвонгоор нь судалчихсан капитан Немо надад хариулаад өөрийнхөө чиг замыг өөрийн дур зоргоор хэрэглэн чадах уурын хүчээр чөлөөтэй сонгон авч, сайн тоноглогдож бөх баригдсан орчин үеийн хөлөг онгоцонд өчүүхэн ч бэрхшээлийг үл үзүүлэх тэр бүхэн эртний далайчдын хөлөг онгоцонд гэнэтийн санамсаргүй аюул хөнөөл учруулж байлаа. Далайн гахайн өөх, давирхай зэргээр нялагдсан дал модны олсоор үдэж бөхөлсөн тэдгээр банз модон хөлгүүдийг дүрслэн бодох хэрэгтэй! Тэдгээр баримжаалах ямар ч багаж хэрэгсэл байсангүй тул тэд далайн үл мэдэх урсгал дунд хар таамгаараа хөвж байв. Иймэрхүү нөхцөлд онгоцны сүйрэл гарахгүй байхын учиргүй бөгөөд энэ нь жирийн явдал болжээ. Гэвч манай энэ өдрүүдэд өмнөт тэнгисүүд Суэцийн суваг хоёрын хооронд явж буй онгоцнуудад Улаан далайн догшин шуурга, өөдөөс сөрөх халуун салхи ямар ч аюулгүй болжээ. Эдгээр онгоцоор жуулчлагчид болон мөн тэдний цэрэг дарга нар алсын аянд гарахын өмнө амь сүнсээ даатган өргөл барьц өргөхийн хэрэггүй болсон буюу эргэж ирснийхээ дараа ойр хавийн сүмд бараалхаж өршөөл нигүүслэлийг хүртээсэн бурхан тэнгэрт бахдан бишрэхийн хэрэггүй болсон юм.

- Ай даа, далайчдын гол зүрхэн дэх бахдал бишрэл ч онгоцны ууртай хамт ууршин одож дээ хэмээн би хошигнож:

- Тэхэд, капитан та, энэ далайн намтрыг нэвтэрхий судалсан бололтой хүн тул чухам яачихаад үүнийг Улаан далай гэж нэрлэсэн тухай над хэлж өхгуй юу? гэв.

- Эртний хүмүүс, үүний зарим хэсэгт жигтэй улаан өнгөтэй тул тийнхүү нэрлэжээ гэж капитан хариулав.

Тэгвэл бид одоо хүртэл ямар ч будмал өнгөгүй зөвхөн л тув тунгалаг устайг узэж байгаа биш билүү.

- Тэр үнээн. Гэвч, бид энэ булангийн мухар хэрд очиход ус нь улаавтар туяатай болохыг та үзэж үнэмших болно. Би санаж байна. Бид нэгэн удаа Тор гэдэг тохойд ус нь бүхэл бүтэн цусан нуур мэт харагдаж, час улайсан байхыг үзсэн.

- Яахаараа тэгж будагддаг юм бол? Маш бяцхан замгууд тийнхүү улайлгадаг юм бол уу?

- Тиймээ. Энэ час улаан өнгө бол нэгэн миллиметр шоо дөрвөлжин дотор дөчин мянган ширхэг нь багтдаг триходесмий хэмээх өчүүхэн ургамлаас шүүрдэг нялцгар шингэн бодис юм.

Бид, Торын тохойд очиход, та энэ нэгэн сонин зүйлийг нүдээр ч үзэж байж магад.

- Тэхээрээ та “Наутилус”-аараа Улаан далайгаар анх удаа явж байгаа нь энэ биш байх нь ээ?

- Анх удаа бишээ. Би Суэцийн сувгийг ухах ажил анх ахлахад энд ирсэн юм.

- Энэ суваг “Наутилус” мэтийн ийм хөлөг онгоцонд ямар ч ашиггүй л даа гэж би хэпэв.

- Тэгэвч, дэлхий дахинд хэрэгтэй л дээ хэмээн капитан Немо хариулаад. Түүгээр ч барахгүй Улаан далай, Газрын дундат далай хоёр хоорондоо шууд харилцаатайг худалдааны хэрэгт асар их ач холбогдолтой гэдгийг эртнийхэн ч сайн мэдэж байсан юм шүү гэв. Гэвч, тэд далайгаас далай хүртэл зөвхөн л нэг суваг ухчихвал болох талаар ер бодсонгүй, харин Нил мөрний урсгалыг Улаан далайтай холбох хол тойруу зам сонгожээ. Тэрхүү Нилийн сувгийг барих ажил, зарим нэгэн мэдээгээр авч үзвэл Сезострисе хааны үеэс эхэлсэн юмдаг шүү. Юу ч л гэсэн, манай тооллоос өмнө 615 онд Нехо хаан, Нил мөрний усаар долгиолох сувгийн барилгыг Арабын зүг хандсан Египетийн нам дор газрыг дайруулан зохиож эхэлсэн нь магадтай юмдаг. Нил мөрнөөс Улаан далай хүртэл аялах энэ зам хөлөг онгоцнуудад дөрөв хоногийн газар байсан бөгөөд түүний өргөн нь зөвхөн хоёр хөлөг зэрэгцэн явах боломжтой байжээ. Уул сувгийн барилга Гистапе хааны хүү Дарийн үед үргэлжилж, бодвол II Птолемейн үед зөвхөн дууссан болов уу. Страбон хаан уул сувгийн ашиглагдаж байхыг нүдээр үзжээ. Гэвч сувгийн ус төдий л гүнзгий бус учраас Нил мөрний гүйхэд хальсан хаврын саруудад л түүгээр хөлөг онгоц явах бололцоотой байжээ. Тэр суваг Антотинуудын үед өөрийн үүргийг гүйцэтгэж байгаад, дараагаар нь элс шавар дарж хэрэгцээгүй болсон юм. Гэвч Халиф хаан Омарын зарлигаар дахин сэргээгдсэн боловч манай тооллоос өмнө 761 буюу эсхүл 762 оны урд өөрийн эсрэг босч тэмцсэн Мохаммед бей Абдуллахын цэргийн хүнс хоолыг тасалдуулахын тул Халиф хаан Аль-Манзор бүрмөсөн булж устгажээ. Бас Бонапарт генерал Египетийн эсрэг үйлдсэн аян дайныхаа үед тэрхуу сувгийн ор мөрийг Суэцийн дэргэдэх элсэн цөлд эрж олоод мөрний усны их түрэлтэнд автагдаж арай чамай амьд мэнд үлдсэн билээ.

- За яахав капитан минь. Кадиксаас Энэтхэг хүрэх замыг есөн мянган километрээр богиносгож, хоёр далайг холбох ажлыг эртнийхэн хийж чадаагүй юм бол одоо Лессепс хийчихнээ... Тэр хамгийн ахар богино хугацаанд Африк тивийг Азиас Суэцийн сувгаар тусгаарлаж асар том арал болгон хувиргах биз.

- Ганцхан л би танд Суэцийн сувгийг үзүүлж чадахгүй минь хайран байна. Гэвч бид Газрын дундат далайд явж ороход Порт Саидын урт эргийг та нөгөөдөр үзэх болно гэв.

- Газрын дундат далайд ий?

- Тиймээ, эрхэм профессор, юунд та тэгтлээ их гайхаа вэ?

- Нөгөөдөр бид тэнд байна гэж хэлсэн таны тэр үг намайг гайхуулчихав.

- Нээрээ юу?

- Нээрээ капитан минь. “Наутилус” дээр байгаа энэ явдал хэдийгээр юунд ч үл гайхах занг надад сургах ёстой мэт боловч үнэхээр гайхаж байна.

- Гэлээ ч энэ явдал яагаад таныг тэгж их гайхуулав?

- Нөгөөдөр биднийг Газрын дундат далайд хүргэж чадах “Наутилус” тэр, асар их хурд! үгүй ээ, энэ чинь манай онгоц Сайн итгэлтийн хушууг дайрч, Африк тивийг бүтэн нэг тойрох хэрэгтэй болж байна шүү дээ!

- “Наутилус” Африк тивийг бүтэн тойрно гэж танд хэн хэлээд орхивоо? Түүнийг Сайн итгэлтийн хушууны тэрүүгээр гарна гэж хэн хэлэв?

--Тэгвэл... хэрэв л “Наутилус” хуурай газар дээгүүр л гулгадаггүй юм бол, эсхүл Суэцийн хүзүүвч дээгүүр агаараар дэгддэггүй юм бол...

- Яагаад тэрэн доогуур чинь гарчиж болдоггүй юм эрхэм профессор гуай?

- Хүзүүвч доогуур уу?

- Тэгэлгүй яахав хэмээн капитан Немо тайван хариулаад – хүмүүс газар дээр тийм их хүч хөдөлмөр гаргаж байж хийж үйлдэж байгаа юмсыг, байгаль газар доор аль хэдийнээ хийчихээд байгаа юм гэлээ. Юу? Тэнд, тэр доогуур тэгээд нүхтэй юм гэж уу?

- Тиймээ, Арабын тоннель гэж миний нэрлэсэн нарийхан сүв байгаа юм. Суэцийн хүзүүвч доороос тэр эхлээд Порт Саидын дэргэд төгсч байгаа юм.

- Гэвч Суэцийн хүзүүвч чинь үүрмэг элснээс тогтдогсон биш шүү?

- Тэгэвч хязгаартай шүү. Тавин метрийн гүнд ганхашгүй бат боржин хана байдаг юм.

- Тэхээрээ энэ тоннелийг та санамсаргүй нээж олсон байх нь ээ?

- Нэг талаар ч санамсаргүй, нагаа талаар ч зориут нээсэн юм. Жич хэлэхэд энэ нээлтийн санамсартай нь санамсаргүйгээсээ илүү юм шүү.

- Би таны яриаг хичээнгүйлэн сонсъё капитан минь. Гэвч миний сэтгэхүй, чихэндээ нэг л итгэхгүй чинь юу билээ.

- Ай профессор та, юу хэлнэ. Чихтэй байгаад сонсох дургүй байх нь ч шинэ хуучин аль ч цагт адилхан шүү дээ! Тэр нэг нүх зөвхөн байгаа нь бодитойгоор барахгүй, би түүнийг хэд хэд ашигласан юм. Хэрэв тэр байгаагүйсэн бол би Улаан далайн энэ нэг мухарт орж ирэхгүйсэн шүү!

- Хэрэв би танаас тэр нүхийг хэрхэн нээсэн тухай тань асуучихвал миний зүгээс төлөв бус юм болохгүй биз?

- Эндээс хэзээ ч хагацан үл одох учраас нуугаад байх юм ч юу байх вэ дээ гэж капитан Немог хэлэхэд би энэ үгэнд нь чухам ямар учир бий болохы нь ойлгоогүй царай үзүүлж капитаны яриаг сонсохоор чих тавилаа.

- Энд тоннель бий гэдэг бодлыг надад зөвхөн байгальч хүний сониуч зан, өрдийнхөө нэг зүй ёсны сэтгэмж л төрүүлсэн юм. Түүнчлэн Улаан ба Газрын дундат далай хоёрт нисдэг загас, алгана, судалт щетинозубы болон бусад төрлийн олон олон яг адилхан загас оршдогийг нь би ажсан. Тиймээ би энэ бүхэн хоёр далай хоорондоо харьцаатайг гэрчилж буй юм биш биз гэж өөрөө өөртөө асуулт тавьсан билээ. Хэрэв л тийм харьцах нүх сүв үнэхээр бий юм бол газар доорхи урсгал Улаан далайгаас, Газрын далай руу урсах ёстой. Учир нь Улаан далайн усны төвшин, Газрын дундат далайнхаас дээр байдаг юм. Энэ асуудлыг тайлбарлахын тул би Суэц, орчноос хэд хэдэн загас барьж суулэнд нь зэсэн горхи уяад буцааж тавьсан. Тэгтэл хэдэн сарын дараагаар Сирийн эрэг хавиас би өөрийн таних тэмдэг бүхий хэд хэдэн загас барьсан юм. Тийм болохоор хоёр далайн хооронд газар доогуур харьцах нүх зайлшгүй байгаа нь надад эргэлзээгүй болсон. Би тэр нүхийг нь өөрийн “Наутилус”-аар эрж эрсээр одсон бөгөөд дараа нь түүн руу онгоцтойгоо орж явчихыг зүрхэлсэн юм даг. Иймд ноён профессор та, хоёрхон хоногийн дараа Арабын минь тоннельтэй танилцах болно доо гэлээ.

АРАБЫН ТОННЕЛЬ

Мөн тэр өдөртөө би Консель, Ленд хоёрт капитан Немотой ярилцсан ярианаасаа тэдэнд шууд хамаарах сонирхолт хэсгийг нь ярьж өгөв.

Тэдэнд би, хоёрхон өдрийн дараагаар бид Газрын дундат далайн усыг туулах болно хэмээн хэлбэл Консель алга ташин баясахуйд Нед Ленд харин зөвхөн л дал мөрөө хавчиж билээ.

- Усан доорхи тоннель ий? хэмээн тэр дуу алдаж - хоёр далай хоорондоо харьцлаа гэж үү? Ийм юм ерөөсөө хэзээ ч, хэнд ч дуулдаагүй! гэв.

- Нед найз аа? гэж Консель хариуд нь хэлээд - үүнээс өмнө хэзээ нэгэн цагт та “Наутилус”-ын тухай ер нь дуулсан уу? Дуулаагүй ээ! Тэгсэн ч гэсэн “Наутилус” гэдэг онгоц байсан л юм байна даа. Тэгвэл та дуулаагүй гэдэг үгээр түрээ барьж үнэн юмыг үгүйсгэж дал мөрөө хавчих хэрэг алга! гэв.

- Хэний маань зөв болохыг харж л байя хэмээн Нед Ленд толгой сэжлэн өгүүлээд-Тийм тоннель байгаа юм бол ядаж би Газрын дундат далайд бушуухан орохсон гэж баярлах байнам! гэв.

Далай дээр ил хөвж явсан “Наутилус” тэр оройдоо умарт өргөргийн 21 хоног 30 хувьд Арабын тоннельд ойртон ирлээ. Би Энэтхэг, Египет, Турк, Сиритэй наймаацалддаг худалдааны чухал төв Джедду хэмээх хотыг алсаас харлаа. Бидний хөвж явсан энэ орчноос би тэр хотын барилга, далайн эрэгт зогсож буй хөлгүүдийг нилээд сайн ялган харсан бөгөөд тэдгээрийн зарим нь ачаа хүндтэй тул усанд лав сууж эрэгт ойрхон очиж чадахгүй байв.

Шингэхийг завдан буй наран хотын цагаан цагаан байшинг гэрэлтүүлэн байхад тэд нүд гялбам өнгөөр яралзан байв.

Хотоос зайдуу суурин, тариачдын хулсан ба модон овоохойнууд байх ажээ.

Гэвч удсан ч үгүй Джедда хот оройн бүрийд далд орж, “Наутилус” үл мэдэг туяаран гэрэлтэх уснаа живж орлоо.

Маргааш өдөр нь хоёрдугаар сарын 10-наа бид далай дээр хөвж ил гартал, биднээс хол бус олон хөлөг онгоц байхыг үзэж “Наутилус” яаравчлан буцаж живж одлоо. Гэвч, үд дундын хэрд, ердийн ажиглалт хийдэг цагаар далай зэлүүд байсан тул “Наутилус” усан дээр дахин хөвж гарав.

Би Консель, Нед хоёрыг дагуулан онгоцны тавцан дээр гарлаа.

Алс зүүн зүгт буданцар манан дунд намхан эргийн зурвас бараа үзэгдэнэ.

Бид онгоцны хойт бэхлээстэй завины ёроолд хэвтэж элдэв шалдвыг чалчиж атал Нед Ленд гэнэт өндийж далай дээр бүртийж буй бяцхан юмны зүг гар сунган зааж:

- Та тэнд юм харахгуй байна уу, эрхэм профессор гуай? гэж надаас асуув.

- Үгүй ээ хэмээж би хариулаад -Би, тань шиг нүд сайтай биш гэдгийг та мэднэ шүү дээ гэлээ.

- Та хар л даа сайн гэж Нед Ленд намайг шалгаан - тэнд, штирбортын чигт урагшаа, ямар нэгэн том юм хөдлөөд байхыг харахгүй байна гэж уу? гэв.

- Нээрээ тийм байна хэмээн би сайтар ажигласны дараа - ямар нэгэн гонзгор хар юм усан дээр хөдлөөд байна.

- Бас нэг “Наутилус” гараад ирэх нь тэр үү? гэж Консель асуухад:

- Үгүй ээ хэмээн Канад хүн хариулаад хэрэв би одоо үүнийг далайн ямар нэгэн амьтан гэж хэлбэл арай ч эндүүрэхгүй байхаа гэв.

- Улаан далай халимтай гэж үү? хэмээн Консель асуухад би:

- Ховорхон байдаг юм гэв.

Үнэхээр ч урт, гонзгор хар юм биднээс миль хүрэхгуй газар байх харагдав. Тэрний байдлыг холоос харвал уснаас бултаж буй хад мэт санагдах байв. Гэвч тэр чухам юу болохыг би тэрхэн үедээ таньж чадсангуй ээ.

- Үгүй ээ, энэ чинь халим биш хэмээн тэр амьтнаас эгшин зуур ч атугай нүд үл салган ширтэж байсан Нед Ленд хэлээд,

- Халим бол миний хуучин танил би тэдний аашийг ер андахгүй гэв.

- Жаахан хүлээзнэе хэмээн Консель хэлээд, “Наутилус” яг л түүнийг чиглэн явж байна, хэдэн секундийн дараа би түүний юу болохыг мэднэ гэлээ.

- Ухай! Хөдөлж байна.. Живж байна! гээд Нед Ленд бачимдаж - Ээ хар чөтгөр! Ямар амьтан байваа? Сүүл нь ердийн халимынх буюу шүдэт халимынх шиг салаа биш юм байхчив. Харин сүүлний нь сэлуур тас чавчигдсан юм шиг мухар юм гээч! гэв.

- Гэвч... гээд би ярих гэтэл,

- Хараач хөөе гэдсээ дээш нь харуулж нуруугаараа дээшээ эргэлдэж байна гэж Канад хүн хэлэхэд Консель

- Тийм байна. Энэ бодвол ямар нэгэн скрека обольтительниц бололтой! Гэж хэлээд Консель инээмсэглэв.

Конселийн хэлсэн уг над санаа авахуулж билээ. Ардын дунд хүүхэн загас хэмээн алдаршиж домог болсон сиренийн багт хамаарагдах амьтан байгааг би сая ухаарч мэдлээ.

- Үгүй ээ, энэ сирен биш, харин яг тэр багт хамаарагдах өөр нэг ховор амьтан байна. Үүнийг дюгонь гэдэг юм гэж Консель хэлэв.

Тэр завсар Нед Ленд уул амьтныг ширтсээр байв. Түүний нүд хомхойрон гялалзаж байх нь тэр амьтан тийш довтлохоор ус руу үсрэн орох эгзэгтэй цагийг хүлээх мэт байлаа.

- Ай эрхэм профессор минь, би хэзээ ч иймэрхуу амьтан агнаж үзээгүй билээ! гэж сэтгэл зүрх нь оволзсондоо чичирсэн хоолойгоор тэр дуун гарав.

Тэдгээр үгэнд нь Нед Лендийн байдаг зан чанар илэрч байлаа.

Гэтэл капитан Немо гарч ирэв. Тэр, далайд тонгочиж буй дюгонкийг олж хараад, дараа нь Канадын харъяатын зүг ширэв татаж түүний байж ядаж байхыг тааж мэдээд Нед Ленд руу хандаж:

- Эрхэм Нед таны гарт хэрэв одоо жад байгаа сан бол таны алгыг хорсгохсон бол уу? гэж асуув.

- Яах аргагүй тэгнэ шүү, капитан

- Тэгвэл та жадчиныхаа мэрэгжилд нэг өдөр боловч эргэн орж, өөрийн агнуурын амжилтны бүртгэлийг нэг боловч баатарлаг явдлаар нэмэгдүүлэхийг хүсч байна уу?

- Дуртай тэгэхсэн байнам!

- Тэгвэл яая гэхэв, үзээд алд!

- Баярлалаа, капитан гэж Нед Ленд өгүүлэхэд түүний нүдэнд цог бадрах мэт ажээ.

- Танд зөвхөн нэг л болзол тавих байнам. Үүнд та алдалгүй л шийдээрэй! Энэ бол таны тусын тулд хэлж байгаа юм шүү.

- Дюгонь тийм аюултай амьтан юм уу? гэж миний асуухад Канад хүн анзаарах шинжгүй мөрөө хавчвал, капитан:

- Аюултай амьтан, экэ амьтан анчид руу дайрч завий нь онхолдуулдаг ч удаа бий. Гэвч эрхэм Недэд энэ явдал аюултай биш. Нед эрхмийн нүд хурц, гар мэргэн, би эрхэм Недэд санамж өхдөө аюултайд нь болгоомжлох гэсэн юм биш харин дюгонийн мах тун амттай зууш болох тул алдаж үгүй болгохоос нь болгоомжилсон юм. Тэгвэл Нед гуай ч, миний мэдсэнээр бол маханд нилээд овоо гэж байгаа биз гэхэд нь Нед Ленд:

- Аа, тийм бий! Энэ амьтан чинь бас яг ч үгүй амттай байх нь ээ гэв.

- Амттай даа Нед гуай. Түүний махыг үхрийн махнаас ялгах юм байхгүй. Меланез оронд хааны зоогонд хүртэл тавьдаг юм. Сүүлчийн жилүүдэд дюгонийг хамаагүй улайран хядаж буй болохоор бодвол түүний нэгэн төрөл ламантин гэдэг амьтны нэгэн адил даруй устаж үгүй болно бизээ.

- Тийм бол капитан минь, түүнийг хөнөөхийн хэрэггүй юм биш биз? хэмээн Консель үнэн голоосоо өгүүлээд - хэрэв энэ хамгийн сүүлчийн ганц амьтан байвал яана? Тийм бол шинжлэх ухааны тусын тулд амьд үлдээх нь зүй юм биш үү гэхэд:

- Тийм ч байж болох юм хэмээн Нед Ленд хэлээд – гэлээ ч гэсэн гэдэс цатгах тусын тул агнах л хэрэгтэй гэв.

- Үзээд алд даа, эрхэм Нед гэж капитан Немо давтан хэллээ.

Энэ минутанд “Наутилуса”-ын багийнхнаас долоон хүн тавцан дээр гарч ирлээ. Тэд, бахь байдгаараа л дуу чимээ ч үгүй л амгалан ажээ. Тэдгээрийн нэг нь халимын ангуучин хөлгөн дээр хэрэглэдэг жад оосрын нь хамт авч ирлээ.

Бяцхан завь усанд буулган, сэлүүрийн ард зургаан хүн, нэг хүн залуур дээр тус тус суулаа. Нед Ленд, Консель бид завины хоншоор хэсэгт байрлав.

- Бидэнтэй капитан та явахгүй гэж үү? гэж би асуувал:

- Үгүй ээ, профессор минь явахгүй. Харин та нар олз омогтой яваарай гэж хариулав.

Бидний завь зургаан сэлуурчийн хүчинд онгоцны хажуу бөөрнөөс тэр даруй холдон “Наутилус”аас хоёр миль газар харагдаж буй дюгонь тийш хөвж одлоо.

Түүнд хэдхэн кабельт зайтай ойртон очмогц сэлуурчид хурдаа удаасгаж, сэлүүрээ усанд аяархан тавив.

- Нед Ленд жадаар зэвсэглэн завины урд хамар дээр босч зогсов.

Халимын жад ихэвчлэн асар урт, бөх оосроор завинд аргамжигддаг бөгөөд шархадсан амьтан зугатан зүтгэх үед хялбархан задрахаар эвхэгдсэн байдаг бүлгээ. Гэтэл энэ нэгэн удаа бидний авч яваа жадны оосор хэтэрхий богинохон дөнгөж хорин метр урт бөгөөд түүний үзүүрийг хоосон модон торхонд барьж уясан байв. Тэрхүү модон торх шархадсан амьтан хаашаа давхиж буйг мэдэгдэх үүрэгтэй ажээ.

Энэ үед би ч гэсэн босч зогсоод, Канад хүний араас дюгонийг харуулдаж байв. Тэр дюгонь далайн ламантин хэмээх амьтантай нэн адил ажээ. Түүний гонзгор шувтан бие урт сүүл болон шувтрах бөгөөд хажуугийн нь сэлүүрүүд ёстой хуруу адил байдаг билээ. Дюгонь дээд эрүүндээ ёстой мөргүүл эвэр мэт урт болсон хурц соёотойгоороо ламантинаас ялгаварлагддаг юм.

Нед Лендийн гэтэж байсан тэр дюгонь нүсэр том амьтан бөгөөд усны дээр нам унтах мэт үл хөдөлж бүлгээ. Тэр нэгэн завшаан Канад хүнд сайн юм болж түүний амжилтыг хялбарчилж билээ.

Бидний завь нэн сэрэмжтэй явж уул амьтанд тав зургаан метр ойртов. Сэлүүрчид сэлүүрээ өөд ид, хийд өргөв.

Энэ хооронд Нед Ленд гэдгэсхийн жадаа даллангуут шидэж орхилоо.

Агаарт исгэрэх дуун гарч, дюгонь алга болж одов. Бодвол түүний хар тэнхээгээрээ шидсэн жад зөвхөн л ус долоосон буйзаа.

- Ээ хар чөтгөр? хэмээн Канад хүн хашгирч

- Би алдаж шидлээ гэж үү? гэв.

- Үгүй ээ, алдаагүй гэж би хариулаад, шархадчихсан. Энэ хар л даа, цусан зам татуулж байна. Гэвч жад тань. ус руу ойчлоо гэж хэлэв.

- Жад минь яав! Жад минь! хэмээн Нед Ленд дуу тавив.

Сэлүүрчид дахин сэлүүрдэж эхлэн залуурч завиа усан дээр хөвж буй торх руу заллла. Бид жадаа олж аваад, шархадсан амьтанг хөөж гүйцэхээр хурдаллаа. Тэр амьтан агаар амьсгалахаар байн байн усан дээр ил гарч ирнэ. Бодвол шарх нь түүнийг тамирдуулахгүй байгаа бололтой. Тэр нилээд их хурдтай гүйж байв. Арван хоёр бадриун гарын хүчинд урагшилж байгаа завь явах биш нисч байлаа. Манай завь түүнийг олон дахин гүйцэн очиж, Нед Ленд ч жадаа хоёрдох удаагаа шидэхийг завдсан боловч өнөө амьтан тэр болгонд нь бултан зугатаж усанд шумбан орж тухай бүрийн аюулаас зайлан одож байв.

Нед Лендийн тэр үеийн бачимдал хилэгнэл хоёрыг дүрслэн бодож болно. Шархадсан тэр муу амьтныг английн ямар ч муу үг, хараал мэддэг бол бүгдээр нь харааж зүхэж байв. Түүгээр ч барахгүй тэр амьтан бидний бүх төлөвлөгөөг хөсөрдүүлж байсан тул над хүртэл гомдолтой санагдав.

Тиймэрхүүгээр бид дюгонийг бүтэн цаг мөрдөж атал, өнөө амьтан гэнэтхэн бидэн руу довтлон орохоор завь руу маань чиглэн, мөрдсөний маань хариуд биднийг устгахаар шийдэн эргэн ирэхэд би олз омгийнхоо бүтэмжинд үл итгэж сэтгэл түгшиж эхлэв. Дюгонийн тэр аашийг Канад хүн даруй мэдэж:

- Анхаар! гэж хашгирлаа.

Залуурч өөрийн этгээд хэлэн дээр хэдэн юм хэлсэн нь, бодвол сэлүүрчдийг анхаар гэсэн бололтой.

Дюгонь завинд хоринь метр ойртож ирэнгүүт зог тусч, хоншоорынхоо доод талд нь биш харин дээд талд нь байх хамрынхаа нүхээр агаар салхи хүчтэй татаж аваад бидэн руу дайран орж ирлээ.

Бид түүний дайралтаас бултаж амжсангүй. Гэвч залуурчийн чадмаг залалтын ачаар халз тулгарах аюулаас мултарч, бидний завь зөвхөн халбисхийгээд нэг буюу эсхүл хоёр тонн хэр ус хутгасны нь сүүлд нь шавхаж асгах хэрэг гарав.

Завины хоншоор дээр зогсч байсан Нед африк газрын арслан гөрөөс зуух гэж байгаа мэт завины ирмэгээс үмхчээд эргэхийг завдаж буй дюгонийг жадаар хэд дахин бүлж орхив.

Тэрхэн зуур бид бие биес дээгуур дамналдан унаж, дээр дороо орцгоосон бөгөөд хэрвээ л уурсаж хилгэнэсэн Канад хүн самбаачилж тэр нэгэн амьтны гол зүрхэнд жадаа шааж амжаагүй бол энэ хэрэг юугаар төгсөх байсныг бүү мэдээ.

Дюгонь завины бөөрийг мэрээд авах чимээ гарч дараа нь тэр амьтан торхтой жадтайгаа хамт живж одлоо.

Гэвч удсан ч үгүй хоосон торх усан дээр хөвөн ил гарч ирэхэд, түүнтэй хамт өехий нь өөдөө харсан дюгонийн хүүр мөн хөвж гарлаа. Түүнийг бид оосроос нь чирсээр “Наутилус” руу авч одов.

Дюгонийн биеийг өргөх багаж хэрэглэн арай чуу хийж “Наутилус”-ын тавцан дээр татаж гаргавал, тэр таван мянган килограммаас багагүй хүнд ажээ.

Тэрхүү амьтныг өвчих ажлыг Нед Лендийн шууд удирдлагын доор гүйцэтгэсэн бөгөөд энэ үүргийг тэр хэнд ч итгэмжлэн шилжүүлэхийг үл хүсч билээ.

Тэр өдрийн орой онгоцны тогооч гараа гаргаж бэлдсэн амтлаг сайхан хоол миний зарц над авчирч өгсөн нь өнөө дюгонийн мах байв. Түүний мах миний сэтгэлд үхрийн махнаас хол илүү нийцсэн билээ.

Маргааш өдөр нь хоёрдугаар сарын 11-нд “Наутилус”-ын хүнсний зоорь ангийн махны шинэ нөөцөөр баяжив. Тэр өдөр онгоцны тавцан дээр алтан хараацайн сүрэг нисч буулаа. Тэдгээр нь зөвхөн л Египетэд дайралддаг, нэгэн дүрс хар хушуутай шовгор толгойтой нүдий нь цагаан толбо тойрсон, нуруу, сүүл, далавч зэрэг нь бор цагаан цээж ба гэдэстэй, улаан сарвуу бүхий Нил мөрний хараацай байв. Тэднээс гадна бид хүзүү ба толгойгоороо хар цоохор, Нил мөрний зэрлэг галуу хэдэн арвыг барилаа. Тэдгээр шувууны мах нэн амттай ажээ.

Тэр өдөр “Наутилус” жигдхэн зөөлөн хурдтай явж байв. Энэ байдлаараа тэр хаашаа ч үл яарах мэт ажээ. Суэцийн буланд ойртох тутам Улаан далайн усны давс улам бүр багасч байгааг би ажиж мэдэв.

Өдрийн таван цагийн үед бид Арабын ба Акабын булан хоёрын хооронд орших, Арабын чулуурхаг газрын төгсгөл болох Рас-Мохаммедийн хушууг умар зүгт олж харав.

Ийнхүү “Наутилус” Суэцийн буланд явж оров. Рас-Мохаммедийн хушуун дээр би нэгэн өндөр уул байхыг ялган харсан нь Ореб хэмээх уул ажээ.

Оройн зургаан цагт “Наутилус” уснаас нэг ил гарч усанд нэг далд орж явсаар далайн нэгэн тохойд орж очсон нь Тор хэмээх тохой байв. Тэр тохойн ус, капитаны хэлснээр үнэхээр улаавтар туяатай ажээ.

Зөвхөн л пеликануудын хашгаралдаан, хил мөргөж буй давалгааны шуугиан, далайн галт онгоцнуудын хааяа нэг орлих яндангийн дуунд сэрдхийн цочиж буй нүсэр харанхуй дунд гүн шөнө гэнэт нөмөрсөн байв.

Оройн найм есөн цагийн хооронд “Наутилус” усны гүнд хэд хэдэн метрийн доор живж орлоо. Миний бодлоор бол бид Суэцэд нилээд ойрхон байх ёстой билээ.

Гэгээвчийн шилний цаана би цахилгаан чийдэнгийн гэрэлд хурц гэрэлтүүлэгдсэн эрэг орчны хаддын уг ёроолыг харж байв. Тэрхүү хоолой цаашлах тутам улам нарийсч байх мэт над санагдаж билээ.

Гэтэл 9 цаг 15 минутанд манай онгоц усан дээр дахин ил гарч ирэв.

Би капитан Немогийн нэрлэсэн Арабын тоннелийг үзэхсэн гэхээс байж ядаж байв. Аргаа барахдаа би онгоцны тавцан дээр салхинд гарлаа.

Удсан ч үгүй, биднээс миль хагасын газар оройн мананд торолзож буй бүдэг гэрэл сүүмэлзэж харагдав.

- Тэр харагдагч, хөвөгч цамхаг байна гэж миний дэргэд дуун гарахад би ер санаандгүй зогсож байсан тул давхийн цочиж эргэн харвал капитан Немо өөрийн биеэр дэргэд минь ирснийг танилаа.

- Тэр бол Суэцийн хөвөгч цамхаг гэж тэр хэлээд - бид одоо удахгүй тоннелийн амсарт хүрч очлоо гэв.

- Тэрлүү ороход тийм ч амаргүй биз? хэмээн миний асуухад капитан:

Тиймээ, энэ орчин ч нэн осолтой л газар. Тийм ч учраас би тоннельд орохын өмнө жолоодох бүхээгт өөрөө орж, онгоцоо өөрийн гараар жолоодох явдлыг ёс болгосон юм. За тэгээд эрхэм профессор та доошоо бууж дотогшоо орно байгаа аа.

“Наутилус” одоо нэгэнтээ шумбан орвол, дахин хөвж ил гарахдаа зөвхөн л Арабын тоннелийг гэтэлж Газрын дундат далайд ил гарсан байх болно гэв.

Би капитан Немог дагалдан явлаа. Онгоцны дээд таг хаагдаж, усны том багтаамжууд усаар дүүргэгдэхэд бидний хөлөг арван метрийн гүнд дахин живж оров. Би өөрийнхөө өрөөнд явж одохыг завдан байсан тэр минутад капитан Немо намайг зогсоож:

- Ноён профессор та надтай хамт жолоодлогын бүхээгт цуг дежурлэхийг хүсэх үү?гэж асуухад нь би:

- Энэ тухай би танаас гуйх гээд зүрхлээгүй юм гэлээ.

- За тэгвэл явъя. Тэхэд та усан доогуур буюу эсхүл газар доогуур жуулчлан явахад чухам юу юу олж үзэж болох бол, тэр бүхнийг олж үзэх болно.

Бид тавцан дээр гаргадаг шатаар дамжиж дунд хэрд нь хүрэв. Тэнд капитан Немо нэгэн жижиг хаалга нээхэд бид намхан таазтай нарийхан гудамж өрөөнд гарч ирлээ. Тэрхүү өрөөний мухарт хөлөг онгоцны урд хамарт, жолоодлогын бүхээг бөмбийж байв.

Тэр нь Гудзон ба Миссипээр хөвдөг галт онгоцнуудын жирийн өрөө шиг яг тийм хэмжээтэй, хааш хаашаа зургаан фут жижиг өрөө байлаа. Түүний тэг дунд жолоодох хүрд байрлаж, онгоцны бөгсөнд байх залуур далбаат ган татуургаар холбогдсон ажээ. Түүнчлэн тэр өрөөний дөрвөн хананд дөрвөн дугариг шилэн гэгээвч байх тул жолоо баригч хүн тал бүр тийшээ харах бололцоотой байв.

Тэнд харанхуй байсан боловч удсан ч үгүй миний нүд харанхуйд дасч, жолоодох хүрдээс хоёр гараараа барин зогсч буй залуурчийг олж харлаа.

- За, одоо тоннель руу орох нүхийг эрж олъё хэмээн капитан Немо хэлэв.

Жолоодох байрыг, машины тасагт цахилгаан гүйдлийн утаснууд холбож ахуй тул капитан Немо залуур хүрднээс холдолгүйгээр тусгай таних тэмдэг дохиогоор хөлгийн хурдыг хурдасгах ба удаасгах тушаал өгч чадах ажээ.

Капитан Немо нэгэн товч дармагц яг л тэр минутанд сэлүүр сэнс эргэлтээ багасгав.

Бидний онгоц бүтэн цагийн турш ёроолы нь даган хэдхэн метрийн зайтай хөвж байхад эгц цавчим боржин ханыг би дув дуугүй ширтэн явлаа.

Энэ үед капитан луужингаас нүд үл салгалгүй ширтэх бөгөөд түүний заавраар, жолоо баригч хүн, онюцны чиглэлийг цаг үргэлж өөрчлөн залуур хүрдээ мушгиж байв.

10 цаг 15 минутанд капитан Немо өөрөө залуурын ард загсов.

Бидний халз өмнө өргөн цэлгэр болж ирээд, гүн харанхуй гудамжилсан хар нүх онгойн харагдлаа.

Түүн рүү “Наутилус” шуудхан явж оров. Хөлгийн төмөр хуяг ер бусаар хүнгэнэн дуугарч эхлэв. Тэр нь Газрын дундат далай руу энэхүү хэвгий газраар ташуу бууж байгаа Улаан далайн усны дуу ажээ. Усны урсгал “Наутилус”-ыг, хэдий түүний сэнс эсрэг зугтээ аль байхаараа эргэлдэн, тооромсоглож байгаа ч гэсэн зомгол адил хийсгэн хөөж байв.

Тэрхүү их, нүд эрээлжлэм хурдан давхилт дунд уул тоннелийн ханан дээр цахилгаан чийдэнгийн зурвас гэрэл арайчуу ялгарч харагдахын төдий гялалзан өнгөрч билээ. Миний зүрх галзуурсан мэт цохин, би түүнийгээ намхруулах хэмээн гараар дарж зогссон бүлгээ. 10 цаг 35 минутанд капитан Немо залуур хүрдээ жолоо баригчид шилжүүлэн өгч, дараа нь над руу хандан:

- Бид Газрын дундат далайд орж ирлээ гэв. Газар доорхи усны шируун урсгалд хөөгдөж “Наутилус” хорин минут хүрэхгүй өчүүхэн хугацаанд Суэцийн хүзүүвчин доогуур давхиж гарах нь энэ ажээ...

ГРЕКИЙН ОЛЬТРИГ

Дараачийн нь өдрийн өглөө, үүрээр хоёрдугаар сарын 12-нд “Наутилус” усан дээр гарлаа. Би ч ердийнхөөрөө тавцан дээр гарахыг яаравчлав.

Биднээс өмнө зүгт гурван миль зайтай өглөөний манан дунд эртний Пелузиумийн эрэг бүдэг бадаг зурайн харагдлаа.

Довтлох мэт ширүүн урсгал биднийг нэг далайгаас нөгөө далайд нүд ирмэхийн зуур авчиржээ. Харин нэн хялбархан бууж орж ирэх тэр тоннелиор Газрын дундат далайгаас Улаан далайд буцаж нэвтэрч болохгүй буйзаа.

Өглөөний 7 цагийн үед Нед Ленд, Консель хоёр надтай ирж хамтарлаа. Тэдгээр салшгүй найз нөхөд бүтэн шөнөжингөө “Наутилус”-ын баатарлаг үйл явдлыг өчүүхэн ч сонирхсонгүй нам унтчихжээ.

- Зэ, эрхэм профессор хэмээн Нед Ленд ёжих байдалтай хэлээд өнөө ам гарсан Газрын дундат далай тань хаана байна? гэж асуухад би:

- Бид, түүний чинь л гадаргуу дээгүүр хөвж явна даа, хонгор минь гэв.

- Юу хэмээн Консель дуу алдаж.

- Тэхээрээ, урд шөнө л?...гэж асуух гэтэл нь:

- Тиймээ. Яг урьд шөнө л өнөө нэвтэршгүй хүзүүвчий чинь хорьхон минутанд нэвт цохиод л гарчихсан даа гэвэл Нед Ленд:

- Худлаа гэв.

- Нээрэн Нед минь. Энэхэн урд зүгт харагдаж байгаа намхан эрэг бол Египетийн эрэг гэж би хариулав.

- Намайгаа ч арай тэгж дөнгөхгүй байх аа, эрхэм профессор хэмээн өнөө зөрүүд хүн маргаж эхлэв.

- Нэгэнт л эзэн хэлсэн хойно, гүйцэх нь тэр: гэж Консель хэллээ.

- Жич хэлэхэд Нед минь-хэмээн би үргэлжлүүлж, капитан Немо өөрийн тоннелийг, өөрийн биеэр надад танилцуулсан. Түүнийг би нарийхан явцуу нүхэн дундуур “Наутилус”-аа залж байхад нь түүнтэй зэрэгцэн зогсч байсан гээч гэв.

- Дуулав уу. Нед? гэж Консель хэлэв.

- Таны нүд сайн хардаг хэмээн би нэмэрлэж - Тиймээс та миний хуурч байгаа эсэхийг нэг хараад л мэднэ. Хар л даа та, тэнд Порт Саидын онгонцы зогсоол харагдах ёстой гэхэд Канад хүн заасан зүг хичээнгүйлэн ширтэв.

- Нээрээ тийм байна, таны зөв байх нь эрхэм профессор. Түүнчлэн таны тэр капитан чиг хийсэн хэргийнхээ эзэн юм байна. Бид Газрын дундат далайд байгаа ажээ, сайн л биз. За алив өөрсдийн ажил хэргийн талаар ярья. Харин бидний үгийг хэн нэгэн хүн сэм сонсчих бий.

Канад хүн чухам юу ярих гэсний нь би сайн мэдэж байв.

Ямар ч гэсэн, нэгэнтээ л Нед Ленд шалгаагаад байгаа юм болохоор тэр талаар ярихгүй бол болохгүй гэж би бодлоо.

Тэгээд гурвуулаа цахилгаан чийдэн суулгасан бөмбөгөр бүхээг руу ойртон очиж сууцгаалаа.

- За одоо таны үгийг сонсъё. Та бидэнд юу гэх гэсэн юм? гэж би асуувал, Канад хүн үгүүлрүүн:

- Миний хэлэх юм товчхон. Бид одоо Европт ойртон ирлээ. Тэхээрээ умарт далайн болон аль нэгэн тэнгисийн ёроол руу биднийг дахин авч арилах бодол капитаны бөндгөрт орохоос өмнө “Наутилус”-тай үүрд хагацахын ёс үйлдэхийг би та нарт толилуулах гэсэн юм.

Энэ талаар Канад хүнтэй маргалдан тэмцэх явдал тун бэрх байсан гэдгээ би хүлээх ёстой. Нэг талаар би өөрийн нөхдийн эрх чөлөөг ямар нэгэн хэмжээгээр боогдуулах ямар ч хүсэл байгаагүй, гэвч нөгөө талаар капитан Немогоос тийнхүү яагаа ч үгүй эрт салж одохыг би бодоогүй билээ. Түүний ач, гайхамшигтай онгоцны ачаар өөрийн мэдцийг би өдөр бүр нэмэгдүүлж, далайн ёроолын амьдралын тухай номоо, тэрхүү амьдралын яг амьд голд нь байж байгаад дахин шинээр бичиж авсан бүлгээ. Далай тэнгисийн гайхамшгийг тэгж дүүрэн судлах бололцоо би дахиад хаанаас ч яаж олно? Хаанаас ч олохгүй ээ! Тийм учраас ч би усан доогуур явагч хөлгийг орхин одохыг, дэлхийг бүтэн нэг тойрсон эрдэм шинжилгээний бүтээлт жуулчлал болохоос нааш үл хүсч билээ.

- Миний найз Нед чи үнэхээр энэ онгоцон дээр уйдаж байна гэж үү? Нуулгүй хэлчих. Үнэхээр та өөрийн биеийг энд авчирч хаясан хувь заяагаа хараан зүхэж байна гэж үү?

Канад хүн шууд хариу өгсөнгүй. Хоёр гараа тэр цээжиндээ зөрүүлэн тавьж нилээд зогссоноо:

- Үнэнийг хэлчхэд би энэ нэгэн усан доогуурхи жуулчлапд гар бие оролцсондоо харамсах юм алга. Үүний тухай би хэзээ нэгэн цагт дуртай нь аргагүй дурсан ярих болно. Тэгвэл бид энэ сайхан жуулчлалынхаа тухай дурсан санаж, дурьдан ярихын тул юуны өмнө бидний энэ эцэс хязгааргуй золбирлыг дуусгах хэрэгтэй. Энэ талаар миний бодож байгаа юм энэ дээ! гэв.

- Нед минь энэ аян дуусахдаа л дуусна.

- Хаана? Хэзээ?

- Хаана ий? Бүү мэд. Хэзээ гэнээ? Энэ тухай танд яг таг хариулчихаж чадахгүй. Гэвч тэнгис далай бидний өмнө эцсийнхээ нууцыг задалж тавьсны дараа л дуусах бий гэж бодож байна. Энэ ертөнц дээр тохиолдох ямар нэгэн юмны эх үүсвэрт эрт орой хэзээ боловч нэгэн эцэс хязгаар гэж байдаг л ёстой.

- Би эзэнтэй яг санаа нийлнэ хэмээн Консель хажуугаас оролцож - миний бодлоор бол капитан Немо, бидэнтэй хамт бүх далай тэнгисийг дамжиж тэнэчихээд, хамгийн эцэст нь биднийг зүгээр л далайн ёроол руу хаячихаад явчихаж мэднэ гэв.

- Хаячихаад явчихна аа? хэмээн Канад хүн гоморхож, биднийг тэр зүгээр л хаячихаад явчихна гэж та хэлэв уу? гэв.

- Үгийн өө эрсний хэрэггүй, Нед Ленд минь гэж би тэдний ярианд оролцож, Консельтой энэ талаар би санал үл нийцнэ. Бид капитанаас айх явдал ер байхгүй. Гэвч нөгөө талаас нь авч үзэхэд капитан биднийг сайн дураараа л суллаад тавьчихгүй нь магад. Бид “Наутилус”-ын хамаг нууцыг мэдэх болохоор түүнийгээ дэвэн дэлхийгээр түгээчихийг хүсэв гэж үү дээ гэлээ.

- Тэгвэл та ямар юмандаа найдаж байгаа хүн бэ? гэж Канад хүн асуувал, би:

- Бид эрт орой боловч эгзэг нь таарсан цаг ашиглан чадах тэр нэгэн завшаанд л найдаж байна. Тэр завшаан мөн одоогийн нэгэн адил зургаан сарын дараа дахин тохиолдож болох юм гэв.

- Би байгалийг судлагч, эрхэм ноён та, зургаан сарын дараа бид чухам хаана байхыг одоо урьдчилан хэлчихэж чадах бол айлтган соёрхоно уу? гэж Нед Ленд хэлэв.

- Дахиад энд ирж ч магадгүй, эсхүл Хятадад ч байж магадгүй. “Наутилус” гайхамшигт хурдан хөлөг гэдгийг та мэднэ. Энэ хөлөг усан догуур агаараар нисдэг хараацай, аль эсхүл газраар явах буухиа тэрэг шиг хурдан давхидаг биш билүү. Энэ бас хөл хөдөлгөөнтэй далай тэнгисээс айдаггүйг бид нүдээр үзлээ.

Зургаан сарын дараа энэ хөлөг Франци буюу Английн эрэгт дахин хөвж ирж оргох нөхцөл байдал өнөөдрийнхөөс илүү тохиромжтой болохыг хэн байг гэх юм?

- Эрхэм профессор таны нотолгоонууд ямар ч үндэс алга хэмээн Канад хүн маргалдаж,

- Бид энд байна, бид тэнд байна гээд л та үргэлж ирээдүй цаг дээр ярьж байна. Тэгвэл би “Бид энд байна - үүнийгээ л ашиглах ёстой” гэж одоо цаг дээр ярьчихъя гэлээ.

Нед Лендийн тэр зүй ёсны сэтгэмжийн эсрэг би хэлэх үггүй тул тэрхүү маргаанд би ялагдсанаа мэдлээ. Би өөрийн сонирхлыг дахин хамгаалах ямар ч барьцаа алга болжээ.

- Ноён профессороо! хэмээн Нед Ленд үргэлжлүүлж За яахав болохгүй юмыг болгоод нэг үзье. Капитан Немо өөрөө бидэнд эрх чөлөө тавьж өгье гэж боддог, тэгвэл та яах вэ? гэхэд нь би*

- Ай бүү мэд гэв.

- Хэрвээ үгээ, капитан Немо нэг насандаа ахиад хэрхэвч давтахгүй гэвэл та яах вэ? Би дуугүй байв.

- Энэ тухай Консель найз юу бодож байна? гэж Канад хүн Конселиос асуув.

- Консель найз чинь энэ тухай хэлэх юм ёстой юу ч алга хэмээн фламанд эр тайвуухан хариулж:

- Тэр энэ асуудлыг чухам ямраар шийдэхийг ер сонирхсонгүй байнам. Тэр яг л өөрийнхөө эзэн шиг, бас яг л найз Нед Ленд шиг эхнэр хүүхэд байхгүй. Тиймээ түүнийг ар талд нь хүлээсэн садан төрөл, үр хүүхэд, гэргий аль аль нь байхгүй. Тэр өөрийн эзний дэргэд хүчин зүтгэж буй тул тэрхүү үүрэгт ажлаа орхин одохьг завдсан юм ер алга. Энэ асуултыг шийдвэрлэж санал хураах хэрэгт гар бие оролцож, өөрийн саналаар аль нэгэн талын нь байдлыг хүндрүүлэхийг үл хүсэж байгааг гашуудалтайгаар уламжлах л байна. Дуэлд хоёр хүн л оролцож байна: Нэг талаас эзэн, нөгөө талаас Нед Ленд, дараа нь Консель миний бие дуугүй олж минут тоолохоос өөр явдалгүй гэлээ.

Конселийн тэр яриаг сонсоод би ин­­эдээ барьж чадсангүй ээ. Конселийг өөрийн эсрэг үл хандахад Канад хүн цаанаа л нэг бах нь ханаж байсан бизээ.

- Консель нэгэнтээ бидний маргаанд оролцохгүй болохоор хэмээн тэр надад хэлээд - энэ асуултыг та бид хоёр л дундаа шийдвэрлэх хэрэг. Би ч хэлдгийгээ хэлчихсэн. Та ч гэсэн миний үгийг сонссон. Тэгвэл та надад юу гэж хариулмаар байна? гэв.

Үнэндээ энэ хэргийг нэг тийш болгох нь хэрэгтэй болов. Бөөрөнхийлэх, булхайлах явдал надад жигшүүртэй муухай санагдлаа. Тиймээс би эрс шийдэж:

- За Нед найз минь, миний хэлэх үг ийм л байна хэмээн түүнд өгүүлрүүн - энэ маргаанд маргаад та намайг дийлжээ. Тийм нотолгооны эсрэг тавих ямар нэгэн айхтар татгалзалгаа над л алга.

Капитан Немо биднийг аяндаа суллан тавина гэдэгт найдахын хэрэг ердөө үгүй. Хамгийн өчүүхэн сэрэмжлэл, түүнийг тийм явдалд хүргэхгүй. Гэтэл мөн яг л тийм сэрэмжлэл анхны завшааныг ашиглан “Наутилус”-аас оргож одохыг биднээс шаардаж байна.

- Нэн сайн байна эрхэм профессор! Одоо л та нэг овоо ухаарч байх шиг!

- Гэвч над бас нэг өөлөх тал байна гэж би маргаж эхлэв.

- Энэ нэгэн завшаан нэн тохиромжтой байх ёстой. Манай анхны оролдлого заавал үр дүнтэй төгсөх ёстой. Хэрэв энэ явлал бүтэхгүй бол бидэнд хэзээ ч дахин аятай завшаантай цаг тохиолдохгүй. Тэрчлэн капитан Немо бидний энэхүү орголтыг хэрхэвч, хэзээ ч уучлахгүй гэв.

- Тэр зүйтэй хэмээн Нед Ленд хэлээд - гэвч таны энэ эрж буй өнөөдрийн энэ орголттой ч тэр, хоёр жилийн дараа оргохоор оролдох оролдлоготой ч тэр адилхан л хамаарагдана. Энэ бүхнээс оргоход зөвхөн л бололцоотой, аятай завшаан гармагц л түүнийг даруйхан ашиглах хэрэгтэй гэсэн нэг л дүгнэлт гарах юм гэв.

- За зөвшөөрье, Нед та эрхэм “Аятай завшаан” гэж чухам юугаа хэлээд байна даа, хэлчих л дээ, тэгвэл одоо?

- “Наутилус” Европ газрын ямар нэгэн эрэгт ойртох харанхуй шөнийг л хэлж байна.

- Та, тэгвэл сэлээд гарчихна гэж бодоо юу? - Тиймээ, хэрэв л “Наутилус” ямар нэгэн эрэг орчинд ойрхон, усан дээр ил явбал. Хэрэв бидний хөлөг эрэг газраас хол, тэгээд усан доор явбал...

- Тэгвэл яах вэ?

- Тэгвэл “Наутилус”-ын жижиг завийг өөрийн болгочихгүй юу. Түүнийг бэхлээнээс нь яаж мултлахыг мэднэ. Бид түүн дотор сэмхэн орж очоод, бэхлээ эргийг нь тайлчихвал завь эгшин зуур хөвж далай дээр гарах бөгөөд биднийг тийнхүү оргож буйг, түүгээр ч барах үгүй жолоодлогын бүхээгт байгаа залуурч хүртэл, мэдэх ч үгүй өнгөрөөчихнө.

- За яахав Нед чи аятай цаг отож л бай. Бүтэлгүй юм болбол биднийг хөөднө гэдгийг ганцхан бүү март!

- Мартахгүй ээ, эрхэм профессор!

- За тэгээд, бид нэгэнтээ бүх талаар ярилцаж тохирсон болохоор, эрхэм Нед Ленд та, таны тэр төлөвлөгөөний талаар би чухам юу бодож буйг минь мэдэхийг хүсч байнауу?

- Хүсэлгүй яахав, эрхэм профессор.

Миний бодлоор, миний бодлоор бол шүү, тэрнээс биш би үүнд итгэж байгаа юм биш, тэр нэг аятай завшаан бидэнд тийм ч түргэн тохиолдохгүй биз.

- Яагаад?

- Яагаад гэвэл, капитан Немо, бид бүхнийг эрх чөлөөгөө эргүүлэн олох гэсэн бодлоосоо эс татгалзана гэдгийг, бодвол сайн мэдэж байгаа болохрор Европын эрэг орчинд хөвөн явах үед тэр цаг ямагт сэрэмжлэн байх биз.

- Харж л байя, тэгээд л мэдье хэмээн Нед Ленд мөн л зөрүүд царайлан толгой сэгсрэв.

- Сайн, тун сайн. Одоо больё! Үүний тухай одоо дахин ярихын хэрэггүй. Оргохоор шийдсэн яг тэр дороо л та бидэнд хэлчихээрэй. Бид танаас юу ч асуухгүйгээр таныг шууд дагалдах болно. Бид ч танд сохор итгэж байна шүү дээ, Нед минь гэж би хэлэв.

Онц чухал үр дүнтэй төгсгөх ёстой бидний тэр яриа ингэж дууслаа.

Илэн далангүй шууд хэлэхэд Канад эрийн заяа нь харьсан азгүй юм болж, цаашид өрнөсөн үйл явдал миний таамаглал зөв болохыг баталж билээ. Эдгээр хөл хөдөлгөөн ихтэй далайд капитан Немо бидэнд итгээгүй учраас ч юм уу, эсхүл Газрын дундат далайн усанд өөдөө сөөргөө зорчин буй ястан бүрийн олон тооны хөлөг онгоцтой учрахаасаа зугатаасан ч юм уу, бид эрэг орчноос алсалсан хол газар бараг цаг үргэлж усан доор явж бүлгээ. “Наутилус” эсхүл жолоодлогынхоо бүхээгийг уснаас дөнгөж цухуйлган ил гарах буюу эсхүл тэр усны их гүнд шумбан орж. байв. Жич хэлэхэд, Грекийн ольтриг ба бага Ази хоёрын хооронд бид, хоёр мянган метрийн гүнд, далайн ёроолд хүрч чадаагүй бүлгээ.

Додеканезийн бүлэг аралд хамаарагдах Карпафос арлын дэргэдүүр бид явж өнгөрсөн тухай би түүний орших газрыг зураг дээр зааж байсан капитан Немогоос сүүлд сонссон билээ.

Дараачийн нь өдөр, хоёрдугаар сарын 14-нд Грекийн ольтриг орчны загасыг судлах ажилд би хэдэн цаг зориулахаар шийдлээ. Гэтэл надад үл мэдэгдэх шалтгаанаар, гэгээвчний халхавч бүхэл өдөртөө бин битүү хаалттай байв.

“Наутилус”-ын замыг би зураг дээр мөрдөн хөөж Крит арал руу явж буйг нь мэдлээ. Би хамгийн анхан “Авраам Линкольн” онгоцон дээр гарч байх тэр үед энэ арал Туркийн харгислалын эсрэг бссч тэмцэж байсан юм. Босч тэмцсэн тариачдад ямар хувь хүртээл ноогдсон болохыг би мэдэхгүй байсан бөгөөд хуурай газартай аль нэгэн талын харьцаагаа тасалсан капитан Немо очиж очиж над тэр талаар ямар нэгэн юм сэнхрүүлэв гэж үү дээ.

Энэ талаар би орой капитан Немотой үзэсгэлэн танхимд дайралдахдаа ямар нэгэн сэдэв мэдэгдээгуй билээ. Тэр үед капитаны байдал надад нэг л хачин санагдаж, ямар нэгэн юманд их л сэтгэл зовсон янзтай, баргар царайтай байсныг хэлэх хэрэгтэй. Тэр ердийн хэв заншлаа эвдэж хоёр талын гэгээвчний халхавчийг нээх тушаал гэнэт өгч, нэг цонхноос нөгөө цонх руу шилжин холхиж, ус руу нүд салгахгүй ширтэж байв. Тэр ямар юмаа харах гэсэн юм бол уу? Би түүнийг тааварлаж ялаад нүднийхээ урьдуур жирэлзэн өнгөрч буй загаснуудыг шинжиж эхлэв.

Олон төрлийн загасны дунд би жирийн хар хэлэнд далайн бухандай гэж нэрлэгддэг колбнийг олж харсан нь эдгээр загас Нил мөрний адаг орчны шорвог усанд үргэлж элбэг тохиолддог билээ.

Цааш нь би спаруудын язгуурын загас буюу ердөө далайн карась хэмээн нэрлэгддэг өөрөө биеэсээ гэрэл цацарган явах пагра гэдэг загас олж үзэв. Египет хүмүүс эдгээр загасыг тахидаг тул Нил мөрний усанд тэдгээрийг орж ирсэн цагт голын ус элбэг бууж ургац их авахын зөн хэмээн шашны их баяр ёслол болдог ажээ,

Түүнчлэн бас бидний дэргэдүүр хеилин хэмээх ясархаг загасны сүрэг нүүгэлтэн өнгөрлөө. Тэдгээрийн бас гучин сантиметрийн урт, хөхөвтөр өнгийн тунгалаг хайрстай, зарим газраараа улаан улаан толботой билээ. Эдгээр загас зөвхөн далайн замгаар хооллодог тул тэдгээрийн мах нэн зөөлөн амттайхан бүлгээ. Хеилин бүр дээр үед, эртний Римд нэн нандин зоог хэмээн тооцогдож ихэс дээдсийн ширээнд мурены сүү, тогосын тархи, хараацайн хэл зэргээр хачирлан тавьдаг байжээ.

Эдгээр далайд оршигч өөр бас нэг амьтан эртний Римийн балар цагийг миний санаанд орууллаа. Энэ нь лоцман хэмээх бяцхан загас бөгөөд тэр, цаг үргэлж аврага загас дагах бүлгээ. Эрт дээр үеийнхэн сүсэг бишрэлээр тэрхүү бяцхан загас хөлөг онгоцны хитэгт шигдэн зүүгдвэл түүнийг зогсоож чадна гэдэг байжээ.

Би бас эртний Грекийнхэн шүтэж байсан anthias хэмээх дур булаам, гуа сайхан загас олж oзсэн нь энэ загас өөрийн оршин суурьшиж буй газар үүрлэж бугшсан ад чөтгөрийг үлдэн хөөж чаддаг гэж грекчүүд сүжиглэдэг байлаа. Тэдгээр загасыг anthias хэмээн нэрлэсэн нь “цэцэг” гэсэн үг ажээ. Үнэхээр ч тэд, тэр нэрэндээ тохирч, цайвар ягаанаас авахуулаад хүрэн улаан хүртэл, бүх л төрлийн өнгөөр солонгорон туяарах ажээ.

Далайн тэрхүү гайхамшгаас би нүдээ салган ядаж байтал минь намайг гэнэт нэгэн үл санасан сонин явдал цочоож билээ. Тэр нь бүсэлхийндээ арьсан цүнх зүүсэн нүцгэн хүн усан доор шумбан орж ирсэн хэрэг бүлгээ. Энэ бол яах аргагүй амьд хүн байв. Тэр хэд дахин дээшээ самардан гарч, дахин доошоо шумбан орж ирж харагдав.

Би сандрахдаа капитан Немо руу эргэн хандаж, сэтгэл түгшим өгүүлрүүн:

- Хүн живж байна! Түүнийг ямар ч гэсэн аврах хэрэгтэй!

Капитан Немо надад юу ч хариу дуугарсангүй харин цонх руу яаравчлан ойртов.

Шумбагч хүн дахин доошоо сэлж ирээд цонхны шилэнд наалдан бидэн луу харж байв.

Харин тэгтэл капитан Немо тэр хүнд ямар нэгэн дохио өхөд миний гайхаж хоцорсон гэдэг хэмжээгүй. Шумбагч хүн хариуд нь толгой дохиж орхиод тэр даруйдаа дээшээ самардан алга боллоо. Тэр дахиад үзэгдсэнгуй.

- Түүний төлөө санаа бүү зов хэмээн капитан Немо надад хэлээд.

- Тэр бол Матапан хушууны хүн. “Загас” гэдэг хочтой Николай гэгч. Түүнийг Грекийн ольтригийн бүх арал дээр андахгуй. Агуу усчин хүн дээ! Ус гэдэг түүний төрөлх нутаг. Тэр, хуурай газар дээр байхаасаа, усан дотор байх нь илүү дэг. Тэр, арал дамжин зогсоо зайгүй хэсүүчилж самран явдаг, заримдаа Крит дээр очдог удаа бий.

- Та түүнийг таних уу, капитан?

- Таньж болохгүй тал нь юу билээ. Ноён Аронакс? Тэгж хэлчихээд капитан үзэсгэлэн танхимын хананд далд хийсэн шүүгээ руу ойртон очлоо. Тэрний зэргэлдээ төмрөөр тоноглосон жижиг модон авдар байх нь халиван дээрээ “хөдөлгөөн доторхи хөдөлгөөн” гэж сийлээд капитаны нэрийн “Н” гэсэн эхний үсгийг цохиж гаргасан “Наутилус”-ын тэмдэг хавтгай зэс хадаастай байв.

Капитан Немо над руу дахин анхаарсангуй тэр шүүгээг нээмэгц үнэт металлын цутгамлаар бараг дүүрэн байв. Тэдгээр нь бүгд алтан ембүү ажээ. “Асар их хэмжээний тэр металл! “Наутилус” дээр хаанаас тэгж хуримтлав аа? Капитан Немо хаанаас тэгж, тэр их алт авч, түүнийгээ одоо яах гэж байгаа юм бол оо?”

Би амнаасаа нэг ч уг унагасангүй дув дуугүй ширтэн зогслоо.

Капитан Немо уул шүүгээнээсээ алтан ембүүнүүд нэг нэгээр нь гарган, нөгөө жижиг авдранд хийж дүүргээд орхив.

Миний бодож гаргаснаар бол тэр авдарт мянгаас доошгүй килограмм алт хийсэн нь бараг таван сая франкийн хөрөнгө болов шиг болтой.

Дараа нь капитан авдрын халивыг хааж дээр нь явуулах хаягийг нь бодвол шинэ Грек хэл дээр бичих шиг бололтой.

Тэр бүхнийгээ дуусгасны дараа тэр, онгоцны багийнхны өрөө руу оруулсан цахилгаан хонхны товчийг дарав. Тэр даруйхан найман хүн ирж өнөө авдрыг арай ядан үзэсгэлэн танхимаас авч гарлаа.

Тэр авдрыг тавцан дээр гаргахын тул шат өөд ачаа өргөх багажийн тусламжтайгаар хэрхэн татаж байхыг нь би дараа нь сонссон юм. Тэр минутанд капитан Немо над руу эргэж,

- За тэгээд, та юу гэж ярилаа, ноён профессор? хэмээн асуухад нь би:

- Би юу ч гэж яриагүй ээ гэв.

- Тийм бол танд амгалан нойрсохыг хүсье гэж хэлчихээд үзэсгэлэн танхимаас гарч одов.

Түүний дараа би тэр бүхнийг нэн их сонирхон, сэтгэл хөдөлж өөрийнхөө өрөөнд хүрч ирэв.

Би унтахыг хэдий их хичээсэн боловч дэмий оролдлого болжээ. Алтан ембүүтэй авдар, усчин хүн хоёрын хоорондох зохилдох холбоог бодоод бодоод олж чадахгүй байгаа болхи миний сэтгэхүй амар заяаг минь үзүүлэхгүй байв.

Удсан ч үгүй онгоц үл мэдэг халбилзан эхэлснээр “Наутилус” усан дээр ил гарч ирснийг би таамаглалаа.

Дараа нь би тавцан дээгүүр явах хөлийн чимээ олж сонссон бөгөөд тэр чимээгээр завийг байрнаас нь гаргаж усан дээр тавьж байгаагий нь мэдлээ. Усан дээр байгаа завь “Наутилус”-ын бөөр руу нэг мөргөх шиг болсноо дараа нь чимээ бүр тасрав.

Түүнээс хоёр цагийн дараа чимээ дахин гарч завийг буцаан татаж, байранд нь бэхэлж буй бололтой. Дараа нь “Наутилус” дахин усанд шумбан орлоо.

Үүнээс авч үзвэл, олон сая төгрөгийн хөрөнгө хаяг ёсоор хүргэгдсэн буйзаа. Гэвч, хаана хэнд хүргэгдэв ээ? Капитан Немогийн холбоо баригч нь хэн юм бол?

Дараачийн нь өдөр, шөнийн явдлыг Нед Ленд, Консель хоёрт би ярилаа.

Өнгөрсөн бүхнийг сонссон миний нөхөд надаас хэт гайхаж билээ.

- Хаанаас тэр, тэдгээр хар мянгыг олно вэ? гэж Нед Ленд асуусан юмдаг.

Тэр асуултанд нь би хариу өгч чадсангүй. Өглөөний хоолны дараа би үзэсгэлэн танхимд орж ажиллахаар суув.

Тэгээд би өдрийн тав хүртэл өдрийнхөө тэмдэглэлийг бичлээ. Гэтэл санаандгүй гэв гэнэт их халуун болов.

Тэхээр нь хүрмээ тайлчихлаа.Тэгэвч тус болсонгүй. Амьсгалах гэдэг минут тутамд бүр хэцүү болоод байдаг.

Түүний учрыг тайлбарлахын арга алга. Бид халуун орноос алс хол явлаа, тэр тусмаа усан дотор явсан “Наутилус” гадна агаарын температурын нөлөөг үзэх ёсгүй. Би даралт хэмжих багажны зүүг харвал бид жаран футийн гүнд байв.

Би ажлаа үргэлжлүүлэхээр оролдсон боловч халуун улам дэндэж, сууж байж болохын эцэсгүй боллоо.

“Үгүй ээ, энэ чинь онгоцон дээр “түймэр гарчихаа юу?” гэж би бодлоо.

Би сандрахдаа үзэсгэлэн танхимаас гүйж гарах гэтэл капитан Немо урьдаас ороод ирлээ. Тэр шууд термометрийн зүг очиж мөнгөн усны баганы нь хөөрөлтийг хараад, дараа нь над руу эргэж:

- Дөчин хоёр градус! гэв.

- Түүнийг ч би мэдэрч байлаа. Капитан хэмээгээд би - хэрэв л түүнээс хэтэрвэл, бидэнд муу юм болохдог шүү гэлээ.

- Ай даа, эрхэм профессор хэрэв бид хүсэх л юм бол температурыг түүнээс ч дээш болгож болно.

- Та, тэхээрээ эндэх температурыг өөрийнхөө дураар ихэсгэж юм уу, эсхүл багасгаж чаддаг байх нь ээ?

- Үгүй ээ, гэвч би температурыг ихэсгэж байгаа гал голомтонд ойртох юм уу, холдож чадна.

- Тэгвэл, тэр голомт тань “Наутилус”-аас тусгаар, хол байгаа юм байх нь ээ?

- Тэгэлгүй яахав, бид буцалж буй усан дотор явж байна.

- Та нээрээ хэлж байна уу? гэж би дуун алдвал капитан:

- Өөрөө бодоод үз л дээ гэв.

Энэ үед цонхны хаалт халхавчнууд сөхөгдөхөд би “Наутилус”-ыг тойрон цав цагаан ус байхыг үзэв. Тогоон дотор буцалж буй мэт усанд хүхэрлэг уур хөшилдөн хавтгайрч байлаа. Цонхны шилэнд хуруугаа хүргэж үзвэл, тэр маш их халсан тул би арга буюу гараа угз татан авч билээ.

- Бид хаана байгаа нь энэ вэ? хэмээн би асуувал, капитан:

- Санторин арлын дэргэд байна, эрхэм профессор минь хэмээгээд - Хэрэв яг мэдэхийг хүсвэл Неа-Камменийг Палеа-Каммениас тусгаарласан хоолойд байнам. Усан доорхи галт уулын оргилолт энэхүү үзэгдлийг би танд үзүүлэх гэсэн юм гэлээ.

- Арал шинээр тогтох явдал аль хэдийнээ зогссон гэж би бодож байсан юм шүү гэж би нэмэрлэн хэлэхэд, капитан Немо ярьсан нь:

- Галт уулын оргилолт зогсоогүй цагт, газар хөрс тогтолтын нэг ч процессыг туйлдаа хүрсэн гэж үзэж болохгүй. Үгүй ээ, энэ чинь газрын бөмбөрцгийн дотоод гал халуун хүч хуучин хэвээрээ л байна шүү дээ. Хэрэв түүхчин Кассиодор, Плиний хоёрт итгэх юм бол манай энэ эрингийн арван есдөх жил эдгээр арал дөнгөж саяхан үүсч тогтсон яг энэ орчинд, Теия арал шив шинээр үүсч тогтжээ. Дараагаар нь тэр жаран есөн онд усан дороос дахин шинээр цухуйн гарч, бүр сүүлдээ бүрмөсөн алга болж одохын тулд тэр нэгэн цагт далайн давалгаан доогуур шургаж далд орсон юм. Тэр цагаас хойш манай энэ өдрийг хүртэл галт уулын ажиллагаа энэ орчинд унтарсан юм. Гэтэл харин 1866 сны хоёрдугаар сарын гурванд Неа-Каммены арлын дэргэд уул мэт хөглөрч агсан хүхэрлэг уур манан дундаас гэв гэнэтхэн цоо шинэ арал урган гарч ирсэн ажээ. Түүнийг Георг арал гэж нэрлэсэн. Тэгтэл тэр маань хоёрдугаар сарын зургаанд харин, Неа-Каммены аралтай нэг болчихсон ажээ. Гэтэл түүнээс долоо хоногийн дараа хоёрдугаар сарын арван гурванд Неа-Каммени арлаас аравхан метр өргөн хоолойгоор тусгаарлагдсан Афроэс гэдэг бас нэг шинэ арал бий болжээ. Энэхүү нэн ховор явдал болж байх үеэр би энэ орчинд санамсаргүй хүрч ирсэн тул арал үүсэлтийн бүх үе шатыг ажигласан юм. Афроэс гэгч бяцхян арал хэлбэрээрээ бараг дугуй, хөндлөөшөө гурван зуу, өндрөөшөө гучин фут байсан юм. Арлын чулуулаг дотроо хээрийн жоншны хэлтэрхий шигтгээ толбо бүхий шил маягийн хайлмаг хар лагаас тогтсон байсан. Тэгтэл хамгийн сүүлд, гуравдугаар сарын арванд Неа-Каммени арлын дэргэдээс, бусдаас бүр бага Рэк гэдэг гурав дахь жаахан арал, далайгаас шомбойн гарч ирээд, гурван арал гурвуулаа нэгдэж нэг болсон юм.

- Бидний одоо байгаа энэ хоолой ямар хоолой гээч вэ? гэж би асуув.

- Энэ байна хэмээн капитан Немо, Грекийн ольтригийн зураг дээр түүнийг зааж, харж байгаа биз дээ, шинэ арлуудыг би газрын зураг дээр тэмдэглэчихсэн байхыг гэв.

- Энэ хоолойн ёроол, бас л хэзээ нэгэн цагт, өргөгдөх байх даа?

- Яаж ч мэднэ эрхэм профессор минь. Яагаад гэвэл 1866 оноос хойш Палеа-Каммени арал дээр, Ариун Николай гэдэг боомтын халз өмнө, найман шинэ арал бий болоод байгаа юм. Үүнээс авч үзвэл төдий л их удахгүй Неа-Каммени, Палеа-Каммени хоёр нэгдэж нэг арал болох нь тодорхой хэрэг. Номхон дөлгөөн далайд шинэ арал үүсэх явдал бол шүр биетний л хийдэг ажил. Харин эдгээр усанд бол шинэ арлууд буй болж байгаа баян хишгийг галт уулын ажиллагаанд л хүртээвэл зохино. Харж байгаа биз дээ, эрхэм ноён профессор та усан доорхи амьдрал гэдэг өчүүхэн зуурч амсхийхгүйгээр үргэлж буцалж байгаагий нь!

Би цонхонд дахин ойртож очив. “Наутилус” үл хөдөлж билээ. Халуун гэдэг тэсэхийн эрхгүй боллоо. Цагаан байсан ус, төмрийн ямар нэгэн давс холилдсоноос ч юм уу улаан болчихжээ.

Гэгээвчийн шил хүрээндээ хэдийгээр нягт бөглүү суулгагдсан ч гэсэн үзэсгэлэн танхимд хүхэрлэг хийн өмхий үнэр орж байв. Усан дотор би улаан гэрлийн ундрага, нүд гялбам хурц улаан дөл олж харсан нь манай хөлгийн цахилгаан чийдэнгийн тод гэрэл түүний дэргэд бүдэг ажээ.

Миний хөлс цутгаж, би амьсгаадаж эхлэв. Ахиад л хэдэн минут болог, тэгвэл ч би амьдаараа болчих байснаа мэдэрч билээ!

- Энэхүү буцлам халуун усанд удаан байх гэж бодохын ч хэрэг алга гэж би капитанд хэлбэл тэр:

- Тиймээ, тэгвэл ч тун болгоомжгүй хэрэг болохсон биз хэмээн ажиг ч үгүй хариулж байв.

Тэгээд тэр ямар учиртай юм нэг товч дарлаа. “Наутилус” аян замдаа ахин хөдөлж, удаахан байсан бол бидэнд үхлээр заналхийлж агсан тэр тамын ёроолосс хурданчлан холдож одов. Түүнээс арван таван минутын дараа бид далай дээр ил гарч цэвэр агаар хомхойрон амьсгалж билээ.

Хэрэв л Нед Ленд оргож зайлах газраа энд сонгож авсан бол бид амьдаараа болох байсан гэдэг бодол миний толгойд орж бүлгээ.

Маргааш нь хоёрдугаар сарын 16-наа “Наутилус” Матапан хушууг тойрч, Грекийн ольтриг орчноос холдож одлоо.

ГАЗРЫН ДУНДАТ ТЭНГИСИЙГ ДӨЧИН НАЙМАН ЦАГТ

Эртний Еврейчууд бол “Их тэнгис” эртний Грекчүүдэд бол зүгээр “тэнгис” эртний Римчүүдэд бол “Манай тэнгис” гэгддэг гүн цэнхэр Газрын дундат далай бол өндөр өндөр уулсаар хүрээлэгдэн далайн нарс, алоэ, кактус, зүржийн моддын өтгөн цэцэрлэгээр бүслэгдэж, цэвэр тунгалаг агаартайгаараа алдаршин, мөнх ногоон цэцэрлэгийн анхилам үнэрийг түгээж ус гал хоёрын унтаршгүй тэмцлийн талбар болж ирлээ. Нептун, Плутон хоёр энд ертөнцийн ноёрхлын төлөө үүрд тэмцэлдлээ. “Газрын дундат далайн эрэг дээр, уур амьсгалын энэхүү шилдэг ертөнцөд хүн, хүчин чадал, эрүүл мэндийг дахин шинээр хүртьюү” хэмээн Мишле бичжээ. Гэвч хоёр сая нэг зуун мянган километр цоо дөрвөлжин талбайг эзэлсэн, гуа жавхлангаараа олноо алдаршсан усны энэхүү их савыг би зөвхөн явуут үзэж өнгөрөөлөө.

Тэгтэл бас Газрын дундат далайг гаталсан тэр бүх хугацаанд ганц боловч удаа нүдэнд үл үзэгдсэн тэр хачин хүн капитан Немогоос би элдэв нэгийг асууж, гайхаж биширсэн өчүүхэн сэтгэлээ баяжуулах завшаан надад тохиолдсонгүй ээ. Үүний ташрамд бас хэлэхэд бид маш их хурдтай явсан тул “Наутилус” онгоц хоёрхон хоногийн дотор, усан доогуур хоёр мянга дөрвөн зуун километр аялсан бүлгээ. Бид хоёрдугаар сарын 16-нд Грекийн ольтригоос гараад хоёрдугаар сарын 18-наа үүрээр Гибралтарын хоолойг өнгөрч явлаа.

Тал бүрээсээ хуурай газраар хүрээлэгдсэн энэ далайд капитан Немо дургүй тул тэрнээс зугатааж буй нь надад ойлгомжтой байв. Энэ далайн давалгаа ч юм уу, эсхүл салхи нь ч юм уу, санаваас харамсалтай дурсамж хийсгэн авчирч байгаа ч юм билүү, үгүй бол бүр тэрнээс долоон доор юм, буцалтгүй алдагдсан зүйлийн тухай хайрлалтай бодол төрүүлж байгаа ч юм билүү, яаж мэдэх вэ? Эсхүл бусад да- лайнуудад чөлөөтэй зорчигчдын нэгэн адил, тийм чөлөөтэйгээр, энэ далайд зорчиж үл болох явцуу байдал түүний уурыг бадраасны улмаас Африк, Европ хоёрын эдгээр ойролцоо эрэг хооронд “Наутилус” ердөө л давчуу байсан болов уу?

Ямар ч л гэсэн бид цагт арван хоёр бээр буюу дөчин найман километрийн хурдтай явж байв. Оргож зугатаах Нед Лендийн бодол түүнд хэдий хөөрхийлэлтэй байлаа ч гэсэн тэр тухай санахын ч хэрэггүй гэдэг нь мэдээж хэрэг билээ. Секундэнд арван хоёр, гурван метр газар нисэх мэт довтолж буй цагт завийг хэрхэн тэр ашиглаж чадах билээ.Тэр бол мөн тиймэрхүү хурдтай давхиж яваа галт тэрэгнээс дэвхрэх гэсэнтэй адил үг бөгөөд тэгж дэвхрэхийг зориглосон хүн сайнаа үзэхгүй нь лавтай биздээ. Түүний зэрэгцээгээр “Наутилус” агаар солихоор, зөвхөн гүн шөнийн харанхуйд усан дээр ил гарч ирээд бусад бүх хугацаанд луужин ба хурдны хэмжүүр хоёрын заалтаар баримжаалан давхиж байв.

Тийм учраас би ч гэсэн буухиа галт тэргэнд яваа хүн алс холын зурвас бараа хараад л нүднийхээ урдуур цахилгаан мэт жирэлзэж байгаа замын ойр орчны зүйлсийг харж үл чаддаг шиг Газрын дундат далайд юу ч базааж олж хараагүй билээ.

Гэлээ ч гэсэн Консель бид хоёр сэлүүрийнхээ эр чадалтайд “Наутилус”-тай хэсэг зуур хурдлан өрсөлдөж чадах Газрын дундат далайн хэд хэдэн загас олж харж амжсан бүлгээ.

Бид үзэсгэлэн танхимын цонхны дэргэд бүхэл бүтэн цагаар зогсон байхад миний тэмдгэлэж авсан өчүүхэн зүйл энэ хавийн уснаа орших загасны аймгийн ерөнхий байдлыг бүдүүвчлэн зурах бололцоог надад өгч байгаа юм.

Газрын дундат далайд орших олон тооны загасны дотроос зарим хэсгий нь нилээд удаан ажиглаж авсан боловч заримы нь дөнгөж харахын төдий л өнгөрөөсөн болон зарим хэсгийг нь маш хурдан явсны улмаас ерөөсөө ч олж үзээгүй бүлгээ.

Тэдгээрийг би зөвхөн зөн билэгчлэн ангилж зурах зөвшөөрлийг өөрийн биед өх бөгөөд энэ нь үнэндээ, миний түргэн зуурын өчүүхэн сэтгэгдлийг та бүхэнд уламжлах болно.

Цахилгаан чийдэнгийн гэрэлд тод гэрэлтсэн усны зузаан давхаргад бараг бүх далайд тохиолдох гулзгар нарийхан биетэй, метр хэр урт миногууд мурилзан тахилзан явж харагдлаа. Түүнээс гадна усны урсгалд нэвсийтэл хөвж яваа майхан шиг, багавтар нь хурц нарийхан, том нь хурц бүдүүн бүдүүн өргөс арзайлгасан бэржгэр арьстай, таван фут өргөн хэмжээний өргөслөг скатууд далбаганаж явав Ска- тын өөр дүрсүүд бидний нүдний урдуур гялалзаж өнгөрөх нь тун хурдан тул эртний Грекчүүдийн өгсөн “далайн бүргэд” гэсэн цол буюу эсхүл одоогийн далайчдын өгсөн зараа, харх, илбэнх гэх мэт хогнууд тэдэнд таарсан эсэхийг нь би шалган дүгнэж чадахгүй байв.

Далайн гахайн төрлийн аврага загасны язгуурт хамаарагдах сельдийн төрлийн ялангуяа загасчдад нэн аюултай аврага загас бидэнтэй уралдаж байв. Түүнчлэн бид аврага загасны хүрээ, селяхийн багт багтах, уртаараа найм ба наймаас ч илүү фут далайн үнэг гэдэг загас олж үзсэн билээ. Далайн энэ нэг амьтан тун сүрхий үнэрч авъяастай, нуруу бөөр нь хар хөх, биений доод тал, хэнхдэг чь толболог цайвар байв.

Цааш нь спарын язгуурын загасан дотроос дорадууд бидэнтэй дайралдлаа. Тэдгээрийн зарим нь зуун гуч хүртэл сантиметр урт байсан бөгөөд мөнгөлөг ягаан өнгөт хайрс нь сэлүүрүүдийнхээ тод шар өнгөнөөс бүр ч тод тунгалаг гялалзаж байлаа.

Бас хоёр гурван метр том агуу сайхан осетрууд үзэсгэлэн танхимын цонхоор шагайх боловч бидэнтэй зуузай холбох чадал мөхөс тул тэр даруйдаа жижиг хүрэн толбо бүхий сунагар хөх нуруугаа харуулан хол хаягдаж байв. Осетрууд биений хэлбэрээр аврага загастай адил боловч чадлаараа тэднийг гүйцэхгүй ээ. Тэд өөрийн амьдралын ихэнх хэсгийг далайд өнгөрөөж, Ижил, Дунай, По, Рейн, Луар, Одер зэрэг мөрнүүдийн урсгалын эсрэг тэмцэлдэн явж хаврын цагт үрээ цацдаг бөгөөд селдь, макрель мэтийн жижиг загасаар хооллодог юм.

Газрын дундат далайд оршигчдын дотроос би хамгийн сайн танилцсан минь тунцууд бөгөөд тэдгээрийн нуруу нь хар хөх, цээжний нь хуяг цэнхэр, хажуу хавирга, гэдэс зэрэг нь мөнгөлөг цагаан толботой боровтор өнгөтэй ажээ. Тэднийг далайд яваа хөлөг онгоцны сүүдэрт хоргодон дагаж халуун орны галдам халуун нарнаас бие халхалдаг гэж ярьдаг нь худлаа ч биш бөгөөд тэд хэзээ нэгэн цагт Лаперузын онгоцны сүүдэрт хоргодон явсан шигээ “Наутилус”-ын сүүдэр талд нэг ч сантиметр хоцрохгүйгээр урт удаан хугацаагаар дагалдан явсан билээ.

Байгалиас хурдан гүйдлийн өрсөлдөөнд зориут оролцуулж байхаар төрүүлсэн мэт эдгээр загасыг би харан харсаар мэл гайхсан байв. Тэд жижигхэн шовгор толгойтой гурав буюу бүр дөрвөн ч метр урт, ээрүүл маягийн гонзгор биетэй, нэн хүчирхэг цээжний ба сүүлний сэлүүртэй билээ. Тунцууд зарим нэгэн нүүдлийн шувууд шиг хажуут гурвалжин үүсгэн хурдалж байв. Тэдний энэхүү жагсаалаас иш татаж эртнийхэн тунцуудийг хэмжих ухааны ба стратегийн зарим мэдэг- дэхүүнүүдийг мэддэг гэж нотолж байжээ.

Гэлээ ч гэсэн тэдний “Их эрдэм” өөрсдий нь хөдөөгийн нутгийн загасчдын торноос авардаггүй ажээ.

Тунцуудийг хөдөөнийхөн эртний Пропонтид ба Испанийхны нэгэн адил өндрөөр үнэлж үзнэ. Эдгээр гайхамшиг сайхан загас сохор мэт мөргөж тэмтчин явсаар жил бүр хэдэн зуун мянгаараа Марсель газрын урхинд орж баригддаг байна.

Хэрэв би эвэр нуруутыг ч, далайн морийг ч, саран загасыг ч, тэвшин загасыг ч, сельдийг ч, бухандайг ч, далайн зарааг ч, уруул загасыг ч, сэлмэн хоншоортыг ч, феринкийг ч, өргөс загасыг ч, анчоусыг ч, тэрчлэн Газрын дундат далайд орших бусад олон төрлийн загасыг олж үзээгуй бол түүний бурууг надад хүлээлгэх нь бус, харин энэ орчноор давхисан “Наутилус”-ын нүд эрэлжлэм хурдыг буруушаах хэрэгтэй.

Тэр орчны сүүгээр бойжигчдын хувьд бол биднийг Адриатикийн далай өнгөрч явах үед надад шүдэт халим, хоёрын зэрэг харагдах шиг болсон бөгөөд бас далайн хэд хэдэн гахай, сүүлт лам гэдэг хочтой ню, үнэндээ ч доминикан ламтай яг адилхан арваад хав загас олж харсан билээ. Төдөлгүй Консель маань зургаан фут өргөн, аврага том яст мэлхий үзсэн нь хуяган дээрээ тууш долоон гүвгэр судал буюу товгор байв. Тэр яст мэлхийг би үзээгүйдээ тун харамссан бөгөөд дүрслэн ярьж байгаагаар бол яст мэлхийн төрөлтнөөс хамгийн ховор дүрс-арьст мэлхий байсан буйзаа. Хөндий хэвэлт дотроос хэдхэн секундийн турш үзэсгэлэн танхимын цонхны шилэнд наалдан байсан галеолярийн нэгэн гойд дүрсийг олж үзэв. Энэ бол бүх фландри даяар нэг ч уран нэхмэлчин сүлжиж үл чадах гайхалтай нарийн сүлжилдэн тогтсон салаалсан сиймхий мяндас байв. Миний аз дутахад энэхүү гойд нэгэн амьтныг барьж авч чадаагүй бүл- гээ.

Хэрвээ хоёрдугаар сарын 16-нд орой тийшээ “Наутилус” гүйдлээ удаашруулаагүйсэн бол би Газрын дундат далайд дахиад нэгхэн ч ширхэг хөндий хэвэлтэн олж үзэхгүйсэн билээ.

Энэ явдал ямаршуу байдалд болов оо гэвэл: Бид Сицилл арап, Тунис хлёрын хоорондуур гарч явав. Энэ нэг нарийхан зурвас газар далайн ёроол гэв гэнэт дээшээ эгц өргөгдсөн байдаг билээ. Энэ орчинд усан доорхи уулын хяр хянгалан хамарлаж байх тул усны гүн энэ хэсэгт дөнгөж арван долоохон метр хүрдэг бөгөөд тэгвэл тэрхүү хянгалсан хярын хоёр хажуу руу барагцаалбал далан метр хүрнэ. Тиймээс “Наутилус” энэхүү усан доорхи саадыг мөр- гөчихгүйн тул болгоомжтой явах хэрэгтэй байжээ.

Усан доорхи тэр нэг хамарласан хад байгаа газрыг би зураг дээр Консельд зааж өгвөл:

- Эзэн хэрэв зөвшөөрвөл би энэхүү нурууг Европ Африк хоёрыг холбосон хүзүүвч мөн хэмээн хэлэх байнам гэлээ.

- Чиний зөв, хонгор минь хэмээн өгүүлээд-Сициллийн хоолойг тэр бүхлээрээ хаасан юм. Смитий шинжилснээр бол эдгээр хоёр тив, Аддар ба Марсал хоёр хушууны хооронд, хэзээ нэгэн цагт хуурай газраар холбогдож байсан юм гэв.

- Үүнд дуртай итгэх байнам.

- Би бас нэмж хэлэхэд Гибралтар, Сеут хоёрын хооронд мөн иймэрхүү хүзүүвч байдаг юм. Тэр хүзүүвч геологийн балар эртний эрингийн үед Газрын дундат далайг таг хааж байжээ.

- Хэрэв нэг сайхан өдөр галт уулын түрэлт тэр хүзүүвчийг уснаас түлхээд ил гаргачихвал..

- Тэр ч итгэхэд бэрх дээ гэж би түүний яриаг таслан авбал, Консель:

- Эзэн хэрэв зөвшөөрвөл би өөрийнхөө бодлыг хэлчихье. Ямар ч гэсэн хэрэв тийм юм болбол Суэцийн хүзүүвчийг сэтлэх гэж тэгж их хүч гаргасан хөөрхий Лессепсийн хөдөлмөр надад мөн хайрөн байна! гэлээ.

- Тэгэлгүй -дээ, Консель минь. Гэвч чи сэтгэл их зовсны хэрэггүй, тийм юм болохгүй нь лав! Газар доорхи гал халуун хүч аяндаа багасч байна. Газар дэлхийг анх тогтож байхад байсан тэр олон галт уулс нэг нэгээрээ сөнөж байна. Газар доорхи температур үеэс үед улам л багасан, азгүй юм болоход манай дэлхийн амьдралын эх булаг болсон тэр илчхарьж буй... ..

- Тэгэвч нар...

- Ганц нар юу шалих вэ, Консель минь. Тэр нар гэдэг чинь үхсэн хүүрэнд илч өгч чадах юм уу?

- Миний мэдэж байгаагаар бол ч үгүй дэг ээ.

- За тэгвэл, хонгор минь, нэг л харласан хар өдөр, дэлхий гэдэг чинь хөрчихсөн хүүр болчих юм шүү дээ. Тэхэд, газар дэлхий гэдэг яг л сар шиг амьд амьтангүй, амьдралынхаа дулаан илчийг аль дээр алдчихсан, тийм нэг сөнөсөн ертөнц болчих юм.

- Хэдэн зууны дараа энэ бүхэн болох ёстой юм? гэж Консель асуув.

- Тэд хэдэн зуун мянган жилийн дараа хэмээн би хариуллаа.

- Тэгвэл бид ч тэр үед, хэрвээ л Нед Ленд маань ч саад болчихгүй бол, энэхүү усан доорхи сайхан жуулчлалаа дуусгаж амжих юм шив дээ.

Газар дэлхийн ирээдүйн тухай сонсож сая нэг санаа нь амарсан Консель “Наутилу” одоо хэр тааруу хурдтай явааг ашиглан усан доорхи амьдралыг дахин ажиглаж эхлэв.

Тэнд галт уулын чулуулгаас гаралтай хад чулуун дээр Бугенбилийн медуз, далайн бортого, далайн хэмх зэрэг амьтад элдэв өнгөөр солонгорон харагдаж, биений нь хүрэн улаан өнгө орчныхоо усанд улаан туяа цацарган яваа метр хэр өргөн, аялан даялагч каматулууд урт урт голтой гидроактиний, хоолонд ордог мидийн олон олон дүрс, отгон, шар ногоон бут мэт тэмтрүүлдээ хучигдсан таваг бүхий, бор хөлтэй ногоон актини зэрэг амьтад мөн үзэгдэв.

Дараа нь Консель зөөлөн биетнийг шинжин ажиж эхлэхэд нэг нэгэн дээрээ овооролдсон пектуккулюс-спондилий хэмээх сам хэлбэрийн хавчаахайн олон дүрс, далайн эрвээхээ хэмээсэн нэрэндээ яг зохицсон тунгалаг өнгийн сэлүүрүүдтэй шаль, эмгэн хумс, далайн туулай хэмээн алдаршсан аплизни, хоолонд ордог махлаг зүрхэн хясаа дун нь дотуураа үнэт танаар хучигдмал далайн чих, Лангедокт мах нь уст- ричийнхээс амттай хэмээн таалагддиг мидий, гурвалжин донацийн далайн финик золил, мод талхигчид, катушек, цинерари ба бусад олон төрлийн зөөлөн биетэн байв. Гэвч Консель маань мэрийн ажиглалтыг хийж дуусаагүй байтал “Наутилус” Сициллийн хоолойн саадыг гэтэлмэгц урьдынхаа хурдаар давхиж одлоо.

Зөөлөн биетнүүд, хөндий хэвэлтнүүд, үе хөлтнүүд минь баяртай! гээд үзэсгэлэн танхимын цонхоор одоо бидний дэргэдүүр сүүдэр мэт нүүгэлтэн өнгөрсөн хэдэн том загаснаас өөр юу ч ялгаж танихын аргагүй боллоо.

Хоёрдугаар сарын 16-17-ны шөнө бид Газрын дундат далайн усны сан газар хоёрдох хонхор дээр хүрч ирвэл түүний усны гүн гурван мянган метрээс хэтрэхгүй ажээ.Яг энэ орчинд “Наутилус” гэв гэнэт доошоо живж орлоо.

Гэтэл байгаль дэлхийн гайхамшигт үзэсгэлэн биднийг энд угтаж байсан бус харин зүрх сэтгэл шимшрэм, харамсалт нэгэн үзэгдэл хүлээж байсан байжээ. Тэхнээ нь бид энэ хэр Газрын дундат далайд хөлөг онгоцнууд буснин сүйдэж аюул сүйрэл гарсан тэр орчинд иржээ. Алжир, Прованс хоёрын хооронд хичнээн хөлөг сураг чимээгүй алга болж, хэдэн онгоц сөнөснийг хэн мэдэх билээ.

Газрын дундат далай нүд алдам уудам Номхон далайн дэргэд өчүүхэн жаахан нуурын төдий бүлгээ. Гэвч нуур гэлээ гээд ааш муутай, бас дурандаа загнах дуртай, түүний ус нь тогтмол бус хуурамч, өнөөдөр тэр цэв цэнхэр толь мэт усан дээгүүрээ хөвж буй хэврэгхэн хөлгийг бүүвэйлж энэрэх мэт боловч, маргааш болоход хамгийн том бөх онгоцыг болбой нь өөрийн давалгааны огцом цохилтоор, дараа дараалан балбаж зомгол болтол нүдэхдээ догшин ч, хэрцгий ч.

Энэхэн хурдан гүйлтийн дундуур уснгүэун давхрагын ёроолд хичнээн ч олон сөнөсөн онгоц миний нүдний өмнө жирэлзэн өнгөрсөн гээч. Далайн ёроолд удаан хугацаагаар хэвтсэн зарим нэг нь шохойлог бодисоор өнгөртөж сайхан сүйрээд удаагүй зарим хэсэг нь зэвэрсэн байв.

Бидний замын турш занга, их буу, сэнсийн гол, машины эвдэрхий хагархай цилиндр, дэлбэрсэн тогоо зэрэг зүйлс далайн ёроолоор нэг хөглөрч, зарим газраар ёроолоороо өөдөө уруугаа харсан хөлгийн бүхэл бүтэн их бие новшрон байв.

Эдгээр хөлгийн зарим нь хоорондоо мөргөлдөн сөнөж, зарим нь хад мөргөж сүйрчээ. Түүнчлэн далайн ёроолд ямар ч гэмтэлгүй шураг мод, тоног төхөөрөмжтэйгээ тэр чигээрээ, босоогоороо буучихсан хөлөг байхыг би олж үзсэн би- лээ. Тэд миний саналд алсын аянд мордохоор тушаал хүлээж далайн задгай татаалд занган дээрээ зогсох мэт байв.

Тэдний хажуугаар “Наутилус” явж өнгөрөх үед манай хөлгийн цахилгаан чийдэн тэдэн дээр тусахад угтан очиж буй манай онгоцыг мэндлэн хүндэггэж, аян замд сайн явахыг бидэнд ерөөхөөр тэдний урт хушуунд дээрх тугийн нь өндөр шон дээрх бяцхан дарцаг юу юугүй хийсэх гэж буй мэт санагдав. Гэгэл хийсч хөөрсөн дарцаг байсангүй ээ. Далайн тэдгээр хөлгүүдийн сэг хөглөрөн буй энэ газар хаа сайгүй нам гүм ажээ.

“Наутилус” Гибралтарын хоолойд дөтлөх тутам тэдгээр хөлгийн гунигт үлдэгдэл бүр олшрон, далайн ёроолоор дүүрэн хэвтэхийг би ажив. Ази, Африк хоорондын арлууд хоорондоо хичнээн л ойртож шахцалдах бүр хөлгүүд төчнөөн л олон мөргөлдсөн ажээ. Хөлгүүдийн төмөр их бие, ямар нэгэн этгээд хачин амьтантай адилхан зэрэмдэглэгдсэн үлдэгдэл сэгүүд ёрдойж хажуу бөөрөөрөө сарвайн хэвтэ- хийг энэ орчинд би олж үзлээ. Ялангуяа энд нэгэн сэлүүр хүрдэт галт онгоц хэвтсэн нь тун аймаар хүнд сэггэгдэл төрүүлсэн бөгөөд түүний бөөр нь хүү татсан мэт өм үсэрч, яндангууд нь тахийгаад сэлүүр, хүрднээс нь зөвхөн нарийхан төмөр бие нь үлдэж, залуур хүрд нь ор сууринаасаа булга үсрэн төмөр гинжиндээ санжигнаж бүх бие нь тэр чигээрээ зэвэнд идигдсэн ажээ. Түүнд явсан хэдэн хүн үхсэн бол? Тэр аймшигт сүйрлийг дараа нь ологд ярих хэдэн хүн амь гарсан бол? Аль эсхүл догшин долгио өөрийнхөө нууцыг, хэн нэгэн хүн бусдад ярьчих бий гэсэн шиг хардаж хувьдаа хадгална уу?..

Хориод жилийн өмнө жигтэй шалтгаанаар таг сураггүй алга болчихоод дэлхий дахины сэтгэлийг түгшээсэн “Атлас» гэдэг тэр онгоц энэ мөн гэсэн бодол миний толгойд орж ирлээ.Тэр их баялаг булагдаж, тийм олон хүн эцсийнхээ тайтгарлыг олсон далайн тэрхүү асар уудам булшны газар, Газрын дундат далайн нууцын тухай ямар аймшигт ном бичиж болно гэж санана?

.Тэр хооронд орчин тойрондоо нэн амарлингуй. “Наутилус” усан доорхи өөрийн гүйдлийг үргэлжлүүлсээр бүлгээ. Хоёрдугаар сарын 18-ны шөнийн гурван цагийн үед манай хөлөг Гибралтарын хоолойн аман дээр гарч ирэв.

Тэнд далайн хоёр урсгал байхаас нэг нь аль эрт дээр үеэс эхлэн олноороо мэдэх-Атлантын гадаад далайн усыг Газрын дундат далайд юүлэх дээд урсгал бөгөөд нөгөө нь түүний урдаас угтаж урссан доорд урсгал бүлгээ. Түүний байгааг байгалийн хууль зүйн дагуу нотолжээ.

Үнэхээр ч Атлантын далайгаас орж ирж буй ус болоод түүнд цутгаж байгаа гол мөрний усаар авч үзвэл Газрын дундат дапайн усны төвшин жилээс жил улам бүр дээшлэх ёстой бөгөөд хоёр далайн усны төвшинг тэнцэтгэхэд ганцхан өнгөн талын ууршилт юу ч болохгүй гэдгийг баталжээ. Тэгвэл тэр далайн усны төвшин нэмэгддэггүй тул Газрын дундат далайн илүүдэл усыг Атлантын далайд урсгаж аваачдаг, яг Гибралтарын хоолой доогуур гарсан хоёрдогч урсгал байгаа гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй байв.

Нээрээ ч тэр урсгал үнэн хэрэг дээрээ байгаа ажээ. Тэрхүү замын чиг дагуу урсгалыг “Наутилус” ашиглаж, нарийхан хоолойгоор нисэх мэт давхин өнгөрлөө.

Геркулесын гайхамшиг сайхан сүмийн эвдэршгуй балгас миний нүдний урдуур секундийн дотор жирэлзэн өнгөрсөн нь Плингийн хэлснээр: Тэр сүм баригдсан аралтайгаа хамт далайн ёроолд сууж орсон ажээ Тэгээд минутын дараа бид Атлантын Гадаад далайн уснаа хөвж ил гарлаа.

ВИГО ХЭМЭЭХ ТОХОЙ

Атлантын гадаад далай! Энэ бол хорин таван сая миль шоо дөрвөлжин км асар уудам талбайд хавтгайран цалгилах усны агуу их сан бөгөөд өргөөшөө дунджаар хоёр мянга, долоон зуу, уртаашаа бараг есөн мянга миль газар үргэлжилдэг бүлгээ!

Энэ асар уудам тэнгисийг эртнийхэн бараг мэддэггүй байв. Зөвхөн карфагенчууд буюу тэдгээр эртний голландчууд өөрсдийн арилжааны хэргээр л Африк ба Европын баруун эргээр тойрдог байсан байж болох юм;

Энэ тэнгисийн тахирласан эрэг асар хол газар мурилзан одож умарт Лавренти, Миссип, Амазонка, Ла-Платы, Ориноко, Нигер, Эльба, Лаур, Рейн зэрэг дэлхий дээрх асар том мөрнүүдийн адаг цутгаланд ихэд идэгдэн сүйдсэн ажээ.

Дэлхий дээрх хамгийн боловсон, гэтэл бас хамгийн бүдүүлэг газар орны нутаг дэвсгэрийг усжуулан ундлах тэдгээр гол мөрөн өөрсдийн арвин их урсгалыг аанай тэнгист цутгадаг билээ.

Тэнгис далайг туулагчдын сүр сүлдийг зайлуулах Горнын ба Шуургын хоёр хушуугаар төгсгөл болдог усны тэрхүү арвин их санг орон бүгдийн, үндэстэн бүгдийн хөлгүүд зүг бүр тийш нь хөндлөн гулдгүй хэрэн хэсэх ажээ.

“Наутилус” бүтэн гурван сар хагасын дотор бараг арван мянган бээр орчим газрыг буюу газрын бөмбөрцгийн гол бүслүүр шугамын урт хэртэй тэнцэх газрыг туулсны дараагаар өөрийн форштевнийн хурц үзүүрээр Атлантын гадаад далайн усыг зүсч явав. Одоо тэр аль зүгийг зорино вэ? Ирээдүйд биднийг бас чухам юу хүлээж буй бол?

Гибралтарын хоолойгоос гармагц “Наутилус» маань задгай тэнгисийг чиглэн одож билээ. Тэр усны гадаргуу дээр дахин эргэж ил гарах болсон тул бид өглөө бүр сэрүүн агаарт сэлүүцэх боломжтой боллоо.

Усан дээр тэрнийг хамгийн анх удаа ил гарч ирмэгц л би Нед Ленд, Консель хоёрынхоо хамт дээшээ гарахыг яаравчилсан билээ.

Биднээс хорин миль орчим зайтай, баруун урьд талаараа Испанийн хойгтой залгах, Ариун Виннентийн хушуу харагдаж байв.

Өмнөтийн нилээд хүчтэй салхи найрсаг бус далайн дээр том давалгаа босгож байлаа. “Наутилус” сүрхий сэгсрэгдэж бүлгээ. Байсхийгээд л далайн давстай ус навсайн бууж байгаа түүний тавцан дээр удаан зогсохын аргагүй байв.

Бид цэвэр агаар жаахан амьсгалчихаад, онгоцондоо яаравчлан орлоо.

Би өөрийнхөө оронд эргэж ирэхэд Консель ч мөн тасалгаа руугаа явсан бөгөөд харин нэгэн юманд санаа нь үймэрсэн Нед Ленд намайг дагалдав. Газрын дундат далайгаар тийнхүү хурдан явж гарсан нь төлөвлөгөөгөө биелүүлэх бололцоо түүнд өгсөнгүй бөгөөд тэр ч өөрийн өшиж гомдсоныг нуусангүй ээ.

Намайг өрөөнийхөө хаалгыг хаахтай зэрэг тэр сандал дээр суугаад, над руу чимээгүй харж байв.

- Таны байдлыг ойлгож байна, найз минь хэмээн би түүнд хэлээд, тайвшир та, танд өөрөө өөрийгөө зэмлэх ямар ч тал байхгүй. Энэхүү саяын жуулчлалын үе дэх нөхцөл шиг тийм нөхцөлд оргоно гэж бодвол галзуурсан хэрэг болно! гэв.

Нед Ленд хариу дуугарсангүй ээ. Түүний зангидсан хөмсөг, зуусан хөмхий тэр ямар нэгэн хүнд бодолд дарагдан буйг гэрчилж байв.

- Та аан гэж бай, хэмээн би цааш нь та гайгүй учир байдлыг ойлго л доо: Ердөө алдсан юм алга! Бид одоо Португалийн эргийн дагуу улам хойшлох, дээшлэх болно. Бид Англи, Францын ойролцоо гарна. Тэнд бас л хялбархан шингэж болно шүү дээ. Аа харин “Наутилус» хэрэв л Газрын дундат далайгаас мултармагц л хуурай газар гэж бараг байхгүй өмнө зүг рүү чиглэж одсон бол би ч гэсэн таны уй гашууг хуваалцах сан. Тэгвэл би! одоо капитан Немо хол хөдөлгөөнтэй далайгаас тойрч оддоггүйг мэднэ. Тэхээр та тиймэрхүү нөхцөл байдлын дунд хэдхэн хоногийн дараа өчүүхэн ч аюулгүй оргож гарах бэлтгэл хийж амжина даа гэж яриллаа.

Нед Ленд над руу бүр ч төвлөрөн ширтэж байгаад хамгийн эцэст хамхисан уруулаа сая нэг салгаж:

- Бид өнөө орой оргоно! гэж дуун гарав. Би хар эрээн могойд хатгуулсан мэт босон харайв. Үнэнийг хэлэхэд би түүнийг ийм юм хэлнэ гэж бодоогүй байж билээ.

Би түүнд эрс татгалзахыг хүссэн боловч хэлэх үгээ олсонгүй.

- Бид оргож гарах аятай нөхцөлийг хүлээхээр хэлэлцэж тогтсон хэмээн Нед Ленд цааш нь үргэлжлүүлж-Тэр аятай нөхцөл маань бүрэлджээ. Өнөө орой бид, Испанийн эргээс дөнгөж хэдхэн милийн зайд байх болно. Тэгвэл одоо шөнө саргүй харанхуй, салхи шуурга гэвэл мундахгүй л их байна. Та надад өөрөө амласан шүү дээ профессор минь, тиймээс би танд л найдаж байна гэлээ. Би таг дуугүй байв.

- Өнөө орой яг есөн цагт!-хэмээн тэр хэлээд-Би Консельд ч анхааруулсан. Яг тэр цагаар капитан Немо өрөөндөө ороод л түгжиж авна биз. Эсвэл магад ч үгүй унтаад өгч байж. Биднийг механик нь ч, усан цэргүүд ч, хэн ч харахгүй Консель бид хоёр тавцан өөд гардаг шатан доор нуугдчихамз. Ноён профессор та номын санд сууж миний өх дохиог хүлээх болно. Сэлүүр шураг мод, далбаа зэрэг завин дотор бий. Түүнчлэн тийш нь жаахан хүнсний юм ч авааччих зав гарсан. Би бас завиныхаа “Наутилус”-ын их биетэй бэхлээтэй байгаа эргийг мултлах англи түлхүүр олж авсан, тиймээс юм бүхэн бэлэн болжээ. Баяртай, орой уулзъя! гээд босох гэхэд нь би:

- Далай дэндүү догшин байна шүү дээ гэвэл:

- Таны энэ үгийг зөвшөөрнө. Гэвч үүнийг юманд бодохын зав алга. Жаахан зүрхэлбэл л эрх чөлөө бэлэн байна. Гэхэд “Наутилус”-ын завь ч бөх л дөө. Замын салхины дагуу хэдхэн миль явах гэдэг ч, цаг агаар муу байлаа ч гэсэн бага хэрэг. Бид маргааш хуурай газрын эрэгт зуугаадхан миль очоод байхыг хэн мэдэх юм? Хэрэв хэргийн байдал бүтээмжтэй болбол шөнийн арав, арван нэгэн цагийн хооронд бид Испанийн эрэг орчны ямар нэгэн хэсэгт гарчихаж болно. Хэрэв л тийм биш бол тэр үеэр бид амьд байхгүй. Ингээд орой уулзъя! Баяртай! гээд канад хүн миний сэтгэлийг бүрмөсөн түйвээчихээд өрөөнөөс гарч одлоо.

Яагаад ч юм бүү мэд, оргох цаг яг болохоор л хамаг хэргээ Нед Лендтэй сайтар зөвлөж маргаж байгаад л болчихно гэж би бодож бүлгээ. Гэтэл тэс зөрүүд өнөө канад хүн харин надаар нэг ч үг хэлүүлдэггуй байна шүү. Гэсэн ч би түүнтзй юу ч гэж маргах юм билээ дээ? Нед Лендийн түмэн зөв. Энэ ч аргагүй л харьцангүй аятай нөхцөл тул тэр ашиглахаар шийдлээ...

Ингэхэд ер нь би нөхдийнхөө хувь заяаг гаргуунд нь гаргаж зөвхөн л өөрийнхөө ашиг сонирхлыг эрхэмлэж, хэлсэн үгээ няцаах эрх надад байв уу? Маргааш болоход капитан Немо биднийг аль нэгэн газар орноос алсалсан хол зүгт усан цөлд ахиад аваад явчихгүй гэж үү?

Яг энэ үеэр хүчтэй исгэрэх чимээ гарлаа “Наутилус” өөрийн хоосон багтаамжуудыг усаар дүүргэж тэнгисийн гүнд орж буйг би мэдэв.

Усан доогуур дэлхийг тойрох өөрийн жуулчлалыг дуусгалгүйгээр энэхүү гайхамшиг хөлөгнөөс арга буюу салан одох бодол, түүнчлэн эрх чөлөөг өөртөө ахин олж авах их хүсэл хоёрын дунд эргэлзэж ямар зовлонтой өдрийг би өнгөрөөсөн гэж санана!

Энэ тэнгисийг би өөрөө өөртөө нэрлэснээр “Миний Атлантик”-ийг Номхон далай, Энэтхэгийн далай хоёрын нэгэн адилаар бүх нууцы нь мэдэлгүйгээр тэгж гэнэтхэн орхин одох гэдэг чинь юу гэсэн үг вэ! Ертөнцөд ховор, дур сэтгэл булаам тэр сайхан номын хоёрхон ботийг нь уншчихаад, бусды нь уншихаас сайн дураараа татгалзах гэж үү?

Би өөрийнхөө өрөөнд ямар уйтгартай минутуудыг өнгөрөөсөн гэж санана! Би нөхдийнхөө дунд хуурай газрын тунгалаг агаар шиг сэлүүн эрх чөлөөтэй байна гэж бодон сэтгэлээ хуурахыг оролдсон боловч харин тэрнийхээ эсрэг юу юунаас өмнө, ямар нэгэн үл санасан үйл явдал, Нед Лендийг төлөвлөгөөгөө биелүүлэхэд нь саад болоосой гэж хүсч билээ!

“Наутилус” хуурай газар өөд үү эсвэл түүний эсрэг чигт үү, чухам хаашаа чиглэж явааг нь, шалгахын тул үзэсгэлэн танхимд би хоёр дахин орж луужингийн заалтыг харлаа.

Гэвч байдаггүй ээ! “Наутилуо” дандаа л Португалийн эргийн ойролцоо явж байв. Түүний зам тэр эргийн дагуу шууд умартыг чиглэжээ.

Яахын ч арга алга. Оргоход л бэлтгэх хэрэгтэй боллоо. Миний авч явах юм ч юухан байхав. Дандаа л миний тэмдэглэл байв. Хэрэв Нед Ленд өөрийнхөө солиорсон төлөвлөгөөгөө биелүүлчихэж чадвал капитан Немо юу гэж бодох бол оо? хэмээн би өөрөөсөө асууж билээ. Хэрэв бидний орголт бүтэмжгүй болбол тэр хачин хүн яах бол?

Би түүнд аль нэг талаар гомдох үндэсгүй гэдэг нь ямар ч эргэлзээгүй юмаа. Харин баярлавал зохино! Үүнээс хэт зочломтгой, найрсаг дотно, нөхөрсөг дулаан, хүлээн авалт бий гэхэд хэцүү бизээ. Гэтэл, нөгөө талаар авч үзэхэд, миний тийнхүү оргон зайлсан явдлыг тэр зэмлэн шүүмжлэх газаргүй юм. Оргохгүй гэж би түүнд амлаагүй ээ. Хөлгөн дээр биднийг түгждэггүй байсан бол, тэр нь “Наутилус”-аас оргож чадахгүй гэж кяпитан Немо, дүүрэн итгэснийх бөгөөд тийм болохоор л бид ам тангаргаа өгч онгоцон дээр эрх чөлөөтэй үлдсэн олзлогдогсод биш байлаа. Түүнээс гадна бид түүний хөлгийг нэг насаараа орхин үл одно хэмээн капитан Немо нэг бус удаа хэлсэн нь бидний оргон зайлах бүх талын оролдлогыг зөвтгөж байв

Би капитан Немотой Санатории арлын эргийн ойролцоо явах үед уг хэлэлцсэнээс хойш дахиж дайралдаагүй бүлгээ. Зүй тохиол биднийг нээрэн намайг оргохоос өмнө уулзуулчихна гэж үү. Би түүнтэй уулзахыг хүсэхийн хажуугаар түүнээс айж эвгүйрхэж байв.

Тэр миний зэргэлдээ өрөөнд байх тул би түүний алхааг чагнаж билээ. Гэвч, хананы цаанаас өчүүхэн ч чимээ үл сонсдоно. Бодвол тэр өрөөнд хэн ч байсангүй бизээ.

Тэр хачин хүн “Наутилус” онгоцон дээрээ ер нь байгаа бол уу хэмээн би өөрөө өөрөөсөө асууж суув. “Наутилус”-ын завь ямар нэгэн нууц даалгавар биелүүлж, онгоцыг орхиж одсон тэр нэг шөнөөс хойш би капитан Немог нэг л өөрөөр үзэх болсон бүлгээ. Тэрний өөрийн нь олон талын баталгааг харгалзахгүйгээр тэрнийг би хуурай газартай ямар нэгэн талын сүлбээтэй гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. “Наутилус»- ыг тэр хэзээ ч орхиж одоогүй гэдэг яг үнэн үү? Би түүнийг бүхэл бүтэн долоо хоногоор олж үздэггүй цаг ч байсан шүү дээ. Тэр үеэр мань эр юу хийж яасан хүн юм? Эртхэндээ би түүнийг хүн төрөлхтнийг үзэн ядах гэнэтийн өвчинд нэр вэгдсэн хүн юм гэж боддог байсан бол одоо тэр хуурай газар дээр гарч, ямар нэгэн албан үүрэг гүйцэтгэдэг юм байнка гэсэн бодол миний толгойд орох болсон бөгөөд чухам ямар үүрэг гүйцэтгэж явдгий нь би өчүүхэн ч ойлгосонгүй. Энэ нэг бодол, бас өөр мянга мянган таамаглал намайг зовоож миний амар заяаг үзүүлэхээ болилоо. Бидний оршиж агсан тэрхүү хачин байдлын дунд хамгийн янз бүрийн ямар ч иш үндэсгүй бодол сэтгэгдэл төрж болох байв.

Би тэсч байж чадахыг больж тэр байдал надад эцэс хязгааргүй мэт санагдав. Цаг гэдэг байж болшгүй удаан өнгөрөх ажээ.

Миний хоолыг, урьдын адил өрөөнд минь авчирч байв. Болохыг завдан буй их хэрэгт сэтгэл тогтворгүй болсон тул би бага идлээ. Би ширээний араас долоон цагт бослоо. Намайг Нед Лендтэй уулзах тэр цаг хуртэл зуун хорин минут л “би минут бүрийг тоолж байсан юм” үлджээ.

Миний сэтгэл улам бүр түгшин би нэг байрандаа сууж чадахаа байлаа. Түгшсэн сэтгэлээ тайтгаруулахыг горилон өрөөн дотуураа нааш цаашаа холхин алхлав. Оргох гэсэн энэ нэгэн этгээд оролдлогоос болж бид үхнэ гэдэг бодол ч миний сэтгэлийг төдий л их зовоосонгүй бөгөөд харин “Наутилус”-ыг бид орхин одохоос урьд бидний төлөвлөгөө нурж, энэ явдал баригдвал, түүнчлэн тэрхүү нүүргүй муухай урвалтынхаа уршгаар галзуурсан мэт хилэгнэсэн буюу эсхүл ямар сайн байхав, тэр явдлын улмаас бидэнд гомдож урам зориг иь хугарсан капитан Немогийн өмнө зогсоно гэдэг аюул л намайг хэмлэн, гол зүрхий минь пал пал хийлгэж байв.

Сүүлчийн удаа би үзэсгэлэн танхимд орж үзмээр санагдав. Тэгээд би нарийхан гудамж өргөөгөөр дамжин тэр олон тавтай болоод ашигтай цаг өнгөрөөсөн гайхамшиг сайхан музейд явж орлоо. Тэнд цуглуулж тавьсан эрдэнэсийн зүйлийг би удахгүй ингээд явж одохыг мэдэж байгаа дахинд энд эргэж ер ирэхгүй хөөгдмөл хүн шиг ширтэн ширтэн зогсов. Үнэн хэрэг дээрээ ч миний амьдралын сүүлчийн хэдэн сар дунд нь өнгөрсөн урлагийн тэдгээр агуу бүтээл, байгалийн тэдгээр гайхамшиг зүйлийг би нэгмөсөн орхин одох ёстой бүлгээ. Түүнчлэн би бас Атлантын далайн усыг үзэсгэлэн танхимын гэгээвчний шилний цаанаас сүүлчийн удаа хараад авахыг бодсон боловч цонхны халхавчууд бин битүү хаалттай тул онгоцны их биений ган хуяг тэндхийн нууцыг миний нүднээс халхалж байв.

Тасалгаан дотуур би алхлан байтлаа капитан Немогийн өрөө рүү ордог хаалганаа ойртон очив. Гэтэл тэр хаалга дутуу хаалттай байхыг би харж гайхаж барсангүй билээ. Хэрэв л капитан Немо өрөөндөө байгаа л бол намайг харчихаж болох байлаа. Тиймээс би ухарч эхэллээ. Гэвч нэг ч чимээ үл сонсдох тул би дахин ойртож очив. Тэхнээ нь тэнд хэн ч алга ажээ.

Би үүдийг татаж орж очлоо. Тэнд өөрчлөгдсөн юм нэгхэн ч үгүй. Тавилга мөн л хуучин янзандаа нямбай, цэгцтэй ажээ.

Хананд өлгөөтэй байсан хэд хэдэн сийлбэр хөрөг миний анхаарлыг татлаа. Өнгөрсөн удаа энэ тасалгаанд би байхдаа тэдгээрийг анзаарсангүй ажээ.

Тэдгээр бол бүх насаа, ямар нэгэн агуу их хэрэгт зориулсан түүхийн том зүтгэлтнүүдийн хөрөг байв.Тэнд ; Польшнйн эрх чөлөөний тэмцлийн баатар Костюшко, одоогийн Грекийн Леонид буюу Боцарис, Ирландын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Коннель, умарт Америкийн холбоог үндэслэгч Георг Вашингтон, боол эзэмших-өвчин болсон хүний суманд амь үрэгдсэн Линкольн, негрүүдийг боолчлолоос чөлөөлөх хэрэгт зүтгэж яваад сүүлд нь дүүжлэгдсэн Джон Браун болон хамгийн эцэст Виктор Гюгогийн өөрийн гараар зурагдсан аймаар муухай болж ирээд этгээд хачин харандааны ноорог зураг зэрэг байв.

Тэдгээр хөргийг капитан Немо унталгынхаа өрөөнд яагаад дүүжилсэн юм бол? Тэдгээр баатар ба тэрний хооронд ямар хамаа буй юм бод? Хөргүүдийн тэр цуглуулга түүний амьдралын нууцыг тааварлахад надад тус болох юм бол уу? Эсхүл тэр дарлагдсан түмний удирдагч нь байж, сүүлчийн үеийн ямар нэгэн улс терийн буюу социалист хөдөлгөөнд оролцсон байж магадгүй еэ? Тэрчлэн тэр Америкийн умарт ба өмнө холбоонуудын хоорондын үүрт мартагдашгүй иргэний цуст дайнд оролцогч нь ч байж яаж мэдэх вэ? Цаг гэнэт найм цохилоо.

Цагны харанганы анхны цохилт миний бүх л бодол төөрөгдлийг үлдэн хөөжээ.

Миний бодол сэтгэхүйн нууцыг ямар нэгэн далдын хараа үзчих шиг болж би давхийн цочход, капитаны өрөөнөөс гүйн гарлаа.

Үзэсгэлэн танхимд орж ирэнгүүт би юуны өмнө луужин өөд харав. Түүний зүү, биднийг умарт зүг рүү гуйвмтгүй довтолгон буйг зааж байлаа. Хурдны хэмжүүр ч хэр тааруу хурдыг заах бөгөөд даралт хэмжүүр барагцаалбал 60 метрийн гүнийг зааж байв.

Тийм учраас, Нед Лендийн төлөвлөгөө хэрэг дээрээ биелэхэд юу юунаас тааламжтай нөхцөл төгс бүрэлджээ.

Дараа нь би өөрийн тасалгаанд эргэн ирж дулаахан хувцаслав. Үүнд далайн урт түрийтэй савхи, арьсан малгай, хав загасын арьсаар доторлосон дулаан хүрэм зэргээ өмслөө. Одоо би бэлэн болжээ. Ганцхан хүлээх л үлдсэн билээ.

“Наутилус” дээр дүнсийж буй нам гүм байдлыг зөвхөн сэлүүр сэнсний нь эргэлт л эвдэж бүлгээ. Нед Лендийг гэмт хэргийн төлөвлөгөөгөө биелүүлэхийг завдан байхад нь хүмүүс газар дээр нь илрүүлж дуун шуугиан болох бий хэмээн айсандаа би, хаалганы дэргэд юм бүхнийг хичээнгүйлэн чагнаж зогслоо. Барьж болохын аргагүй түгшүүртэй байдалд би оржээ..Би аль болохоор амгалан байхыг оролдовч болсонгүй ээ.

Есен цагт хэдэн минут дутуу байхад би миний өрөөг капитаны өрөөнөөс тусгаарласан хананд чихээ наалдуулан чагнав. Тэндээс юу ч дуулдсангүй. Би өрөөнөөсөө гарч үзэсгэлэн танхимд явж орлоо. Тэнд хэн ч байсангүй бүдэг бараг гэрэлтэй байв.

Би цаашаа номын сан руу дамжиж орох үүдийг нээв. Тэнд мөн л хэн ч үгүй, бүдэг байдаг ажээ.

Тэгээд би Нед Лендийн өх дохиог хүлээхийн тул шат руу гарах хаалга өөд явав.

Яг энэ үед сэлүүр сэнсний эргэлт нэн цөөрч, чимээ нь намд намдсаар бүр таг болчихов. “Наутилус” яагаад зогсчихов со? Энэ явдал Нед Лендийн төлөвлөгөөг биелүүлэхэд сайн юм болов уу, эсхүл муу юм болов уу, бүү мэд.

Одоо орчин тойрны нам гүмийг зөвхөн миний зүрхний цохилт донсолгож байв.

Тэгтэл онгоц маань гэнэт яг хийтэл доргив. Тэхнээ нь “Наутилус” далайн ёроолд сууж байсан юмсанжээ. Миний сэтгэл бүр ч их догдолж эхлэв. Канад хүн дохиогоо өхгүй л байв. Би Нед Ленд дээр очиж, оргох хэргээ хойшлуулахыг гуймаар байв. Энэ нэг орой бидний жуулчлал ер бусын нөхцөл байдалд өнгөрөхийг нь би зөгнөж билээ.

Энэ үеэр номын сангийн босгон дээр капитан Немо гарч ирлээ. Тэр намайг харангуут, мэндэлцсэнгүй ч гэсэн, нэн эелдэг зөөлөн дуугаар:

- За, ноён профессор та энд байна уу, таныг би эрээд та Испанийн түүхийг мэдэх үү? гэв.

Хэрэв л тэр надаас, намайг эх орныхоо түүхийг мэдэх үү гэж асуусан бол, энэхүү түгшүүр болоод эвгүйрхэж зовсон эдүүгээгийн энэ байдалд би түүнд юу ч хариулж чадахгүйсэн билээ.

- Та миний асуултыг дуулав уу? хэмээн капитан Немо асуугаад-Испанийн түүхийг та мэдэх үү? гэж давтан асуулаа.

- Маш муу мэднэ гэж би хариулах сэхээ дөнгөж сая л орсон билээ.

- Ээ дээ энэ эрдэмтэд үү! хэмээн капитан хэлээд-өөрсдийнхөө мэрэгжлээс өөр юу ч мэдэхгуй улс! Суу та, энэ түүхээс би танд нэг сонихон зүйл ярьж өгье гэлээ.

Тэгээд капитан зөөлөн сандал дээр тавтайхан сууж авлаа. Би арай гэрэл муутайхан газар сонгон авч түүний нэг адил суув.

- Ноён профессор та миний үгийг анхааралтайхан сонс, миний энэ яриа таны сонирхлыг яах аргагүй татах болно. Учир нь та өөрөө өөртөө тавиад өдий болтол хариулж чадаагүй байгаа нэгэн асуудалдаа шууд хариулт олох болно гэв.

- Таны үгийг би сонсъё оо, капитан аа! гэж би хариулсан боловч энэхүү хэлсэн урьдатгал үгэнд нь миний дотор сэрд хийв.

Капитан чухам юу гэх гэж байгаа нь тэр болохыг би ойлгосонгүй бөгөөд түүний яриа оргох гэсэн бидний бүтэлгүй оролдлоготой холбоотой юм биш байгаа гэж би өөрөө өөрөөсөө асууж билээ

- Хэрэв эрхэм ноён профессор та зөвшөөрвөл хэмээн капитан Немо үргэлжлүүлж, бид 1702 оноос яриагаа эхлэх болно. Тэр үед зөвхөн ганц хуруугаа хөдөлгөвөл Пиренеин хагас арлыг тэр чигээр нь газар руу хийчихэж чадна хэмээн биеэ тоож агсан Францын ХIV Людовик Испаний хаан ширээнд өөрийнхөө ач хүү Анжуиский ванг суулгасныг та санаж ч байж магадгүй.

Тэрхүү V Филипп хэмээсэн нэрийн доор хаанчилж агсан хаан суухын хишиг буянгүй хунтайз гаднын хүчирхэг дайсантай тулгарах хэрэгтэй болжээ.

Үнэндээ ч тэрнээс нэг жилийн өмнө, 1701 онд Голланд, Австри, Английн хаад V Филиппийн толгойноос Испаний хааны алтан малгайг хуу татаж, урьдаас өөрснөө Ш Карл гэж нэрлэсэн нэгэн хаан хүүд өмсгөх зорилгоор Гааг хотноо холбоо байгуулжээ.

Тэгвэл Испани улс тэрхүүу бүлэглэлийн эсрэг тэмцзх хэрэгтэй боллоо. Гэтэл Испанид хуурай ба усан замын цэрэг байсангүй ээ. Гэсэн ч мөнгө ихтэй байлаа. Тэхдээ Америкийн алт ачсан хөнгөн хөлгүүд түүний онгоц татаалд саадгүй хүрч ирсэн цагт л мөнгөлөг байж болох байжээ.

Яг 1702 сны сүүлчээр адмирал Шато-Ренын командалсан Францын хорин гурван онгоцоор хамгаалуулсан тээврийн баян хөлөг Америкаас хүрч ирэхийг Испани хүлээж бүлгээ. Испанийн дайснуудын далайн цэргийн олон хөлөг Атлантын гадаад далайгаар хөндлөн гулдгүй шиншилж явсан учраас тэр хамгаалалт зайлшгүй хэрэгтэй байжээ.

Уул хөлөг Кадиксийг зорьж явсан боловч Кадикс орчны уснаа Английн бүлэг хөлөг сүлжилдэж буйг адмирал Шато- Рено мэдмэгцээ, Францын аль нэгэн боомтод орж зогсохоор шийдсэн байв

Харин тэгтэл тийм шийдвэрийг Испанийн капитанууд эсэргүүцэж, Испанийн ямар нэгэн боомтонд орж очихыг шаардсан бөгөөд Кадикст орж хэдийгээр болохгүй ч гэсэн Англичууд отож хориглоогүй Виго хэмээх тохойд орж зогсох санал тавьжээ

Адмирал Шато-Рено зориг муутай хүн байсан тул тэр шаардлагыг нь зөвшөөрч Виго тохойд орж очжээ

Азгүй юм болоход тэр тохой далай тийшээ задгай тул түүний амы нь хааж хориглолт тавьж болохгүй байв. Учир иймээс дайсны талын хөлгүүд ирэхээс өмнө хөлөгнүүдийнхээ ачааг даруйхан буулгах хэрэгтэй болжээ. Энэ явдалд цаг хугацаа элбэг хүрэлцжүйц байсан гэвч ашиг болсонгүй ээ. Хэрэв л ёс зарчмыг эвдэнэ гэсэн хэн нэгэн тэнэг асуудал гэнэт гарч ирээгүйсэн бол хамаг хэрэг бүтэмжгүй болохсон билээ...

- Та миний яриаг анхаарч байгаа биз? хэмээн капитан Немо яриагаа тасдаж надаас асуувал би:

- Тун их анхаарч байнам гэж хариулаад, ямар зорилготой мань капитан түүхийн энэ нэг хичээл надад уншаад байгаа билээ гэж гайхлаа.

- За тэгээд би цааш нь, үргэлжлүүлье. Тэгээд цааш нь юу болсон гээч. Тэр үед Америк гэж нэрлэж байсан, Дорнот Энэтхэгээс тээж ирсэн ачааг заавал Кадикст буулгах ёстой юм гэсэн тийм нэг баримталсан зарчим Кадиксын ху- далдаачдын дунд байсан юм. Тэхлээр нь, уул хөсөг ачиж ирсэн алтан ембүүнүүдийг Виго тохойд буулгах явдал бол тэдний ёс зарчмыг эвдэнэ гэсэн үг байлаа. Худалдаачид Мадрид хүртэл заргалдаж Кадиксаас холбоотон далайн хөлгүүдээ татан буулгах хүртэл Виго тохойд уул хөсгийг тас- хорино гэсэн зар бичиг үхээнц дорой хаан хуу V Филиппээс олж авчээ.

Мадридад знэ шийдвэр гарч байх завсар 1702 оны аравдугаар сарын хорин хоёрноо Виго тохойд английн хөлгууд нэвтрэн оржээ. Адмирал Шито-Рено дайсны талын давуу хүчийг харгалзахгүй эрэлхэг зоригтой тулалдлаа. Гэвч, алт тээсэн хөлгөө дайсны гарт орох нь зайлшгүй гэдгийг мэдмэгцээ адмирал Шато-Рено бүх хөлөг онгоцоо ачаа сэлттэй нь шатааж далайн ёроолд живүүлжээ.

Калитан Немо дуугүй боллоо. Энэ нэг түүх надад юугаараа сайхны нь би ойлгоогүй байснаа шудрагаар хүлээвэл зохино.

- Тэгээд цааш нь? гэж би асуув.

- Цааш нь уу? Цааш нь юу вэ гэвэл бидэнд одоо Виго тохойн ёроолд байгаа явдал л залгана даа. Тэхээр түүний нууцад нэвтрэх эрх зөвхөн л бидний гарт байна гэв.

Капитан босч ирээд намайг өөрийн хойноос дагалдахыг урилаа.

Саяхан би эвгүйхэн байснаа энэ хэр мартсан тул шаардуулах юмгүй түүнийг дагаж одов.

Үзэсгэлэн танхимд хав харанхуй байлаа. Нээлттэй цонхоор тэнгисийн цаадтай цэнхэрлэн мяралзаж буй ус харагдана. Би цонхонд ойртож очлоо.

Онгоцны цахилгаан чийдэн усыг хааш хаашаа хагас миль газар хурцаас хурц гэрэлтүүлж байв. Түүний гэрэл тун хурц тул далайн ёроолын элсний ширхэг тус бүрийг үзэж болох ажээ. “Наутилус”-ын өмсгөх баг өмссөн усан цэргүүд дутуу ялзарсан торх, эвдэрхий хайрцаг зэргийг бусад новшин дундаас онгилон гаргаж байв. Тэдгээр хайрцаг, торхон дотроос алт, мөнгөн эрдэнийн зүйлс асгарч харагдлаа. Далайн ёроолын элс тэдгээрт хучигджээ.

Усан цэргууд тэдгээр авдар сав, торх зэргийг нуруун дээрээ үүрч онгоц руу авчран нэг доор хураагаад, эрдэнийн тэрхүү барагдашгуй сангаас дахин авахаар буцаж явах нь харагдав.

Одоо л би учры нь олов. Энэ бол далайн цэргийн тулалдааны талбар ажээ. Энд Испаний хаанд алт ачиж явсан хөлгүүд 1702 оны аравдугаар сарын хорин хоёронд живжээ. Алтны энэхүү сангаас капитан Немо хэрэгтэй цагтаа алт авдаг ажээ. Эдгээр торх, эдгээр авдар, ганцхан түүний л эрхэнд байжээ. Тэрхүү сая сая алтан төгрөгийг үе залгамжилсан, цор ганц эзэн нь капитан Немо байжээ.

- Далай гэдэг ийм их баян гэдгийг та мэдэх уу? гэж капитан инээмсэглэн асуув.

- Далайн усанд би, зөвхөн хоёр сая орчим тонн мөнгө л ууссан байдгийг мэднэ.

- Тэр үнээн. Гэвч мөнгий чинь уснаас нь ялган авахын тул зарах зарлага нь орлогоосоо дэндэх шүү дээ. Тэгвэл, энд хүмүүсийн хаясан тэр зүйлийг газраас бид нь татаж авахын тулд зөвхөн л бөхийх хэрэгтэй биш үү. Зөвхөн Виго тохой ч надад эрдэнийн ганц сан болдог биш усан доорхи миний зураг дээр тэмдэглэгдсэн үүнээс ч ялгаагүй өөр мянга мянган газар бий. Миний баялаг миллиардаар л хэмжигдэнэ гэдгийг та одоо л ойлгов уу?

- Их сайн ойлголоо, капитан. Ганцхан л зүйлийг хэлэхийг та зөвшөөрнө үү? Виго тохойгоос алт хутган авахдаа та өөртэйгөө өрсөлдөж элбэг чадах худалдааны ганцхан нийгэмлэгээс амжиж түрүүлсэн байна шүү.

- Ямар нийгэмлэг?

- Живсэн хөлгүүдийг эрж олох ажлыг зохиох талаар Испаний засгийн газраас эрх олсон нийгэмлэг. Энэ компанид хувь нийлүүлэгчид тэдгээр таван зуун сая төгрөгийн алтыг зүүдэндээ л зөвхөн үздэг юм. Тэрхүү живсэн хөлгүүд ачиж явсан ачааг барагцаагаар тэгж үнэлсэн дэг.

- Таван зуун сая ий? хэмээн капитан Немо давтан өгүүлээд - Тэр таван зуун сая ч байсан л даа харин одоо байхгүй болсон гэлээ.

- Мэдэж байна, капитан минь гэж би хэлээд - тийм учраас энэ хэрэгт гар бие оролцогсдод ганц нэг үг хэлэхэд илүүдэхгүй л байх. Гэвч, тэд тэр үгийг хэрхэн хүлээн авахыг хэн мэдэх вэ дээ? Мөрийцөгсөд мөнгө алдахад харамсахаасаа мөрий алдахад харамсах нь их байдгийг та мэднэ шүү дээ. Тэр муусайн панзчингууд ч надад ямар хамаа байхав! Ганцхан л би, мянга мянга ч ядуучуудын зовлонг хөнгөтгөх тэр их мөнгө хэзээ ч тэдний гарт орохгүй гэдэг л надад нэн хайран байна...

Би яриагаа дуусаагүй байгаад, миний үг капитан Немог дайрч доромжилсон болохыг ойлголоо.

- Хэзээ ч тэдний гарт орохгүй ий? хэмээн капитан Немо өгүүлээд, тэдгээр мөнгийг нэгэнт л би авсан болохоор тэгээд л тэр чигээрээ дүүрлээ гэж та бодож байна уу? Нээрээ эдгээр эрдэнийг би хар аминдаа хураадаг гэж бодоо юу? Тэдгээрийн хүчээр би, бусдад хэрэгтэй юм хийдэггүй гэж хэн танд хэлээ вэ? Газар дээр дарлагдаж зүдэрсэн ард түмэн, давж гэтэлшгүй гаслан, туслахыг горилсон зовлонт, өслөхийг зорьсон хилэнт байдлыг би мэднэ...

- Тэгснээ капитан Немо гэнэт дуугүй боллоо. Магадгүй тэр сэтгэл нь үймэрч тачаадсандаа илүү юм ярьчихсандаа гэмшсэн ч байж.

Тэгсэн ч би бүгдийг ойлгож авлаа. Түүний усан доор орж бусдаас хөндийрөхийн шалтгаан ямарч байлаа гэсэн хамгийн гол нь тэр, хэн хүн хэвээрээ л үлджээ. Хүн төрөлхтний зүдрэлийн улмаас түүний зүрх цусаар шүүрч, дарлагдсан ард түмэнд тэр өглөгч гараараа харамгүй тусалдаг ажээ.

Тэр нэгэн өдөр, бослогын галд оволзож агсан Крит арлын дэргэд, “Наутилус” онгоц явж байх үед капитан Немо гадагш нь гаргасан тэдгээр сая сая төгрөгийн алт мөнгө хэнд зориулагдсан нь надад одоо ойлгомжтой боллоо.

АЛСЛАГДСАН ЭХ ГАЗАР

Дараачийн нь өглөө, хоёрдугаар сарын 19-нд над дээр Канадын харъяат орж ирлээ. Нед Лендийн царай муухай байв.

- За юу гэж хэлмээр байна даа, ноён профессор? хэмээн тэр эхэллээ.

- Юу ч гэх вэдээ, Нед ээ? гэж би хариулаад, азгүй нь л тэгж таарлаа гэв.

- Тиймээ...биднийг оргохоор бүр яг завдан байсан тэр минутанд энэ муу хар капитан хөлгөө зогсоочих ч гэж дээ.

- Яая ч гэхэв дээ Нед минь, тэр өөрийнхөө банкны эзэнтэй учрах хэрэгтэй байсан юм чинь.

- Банкны эзэн гэнээ? Нед хоёр нүдээ бултийлгэв.

- Чухамдаа өөрийнхөө банкны мөнгөний кассанд орох хэрэгтэй байжээ. Арвин баялаг эрдэнэс, аль нэгэн улсын хадгаламжинд хадгалагдахаас илүү найдвартай хадгалагддаг, далайн ёроолын тухай би ярьж байна.

Нед Лендэд би өнгөрсөн үдшийн явдлыг ширхэг дараалан ярьж, миний яриа түүнийг номготгож, оргож зугатах бодлоос нь холдуулах бол уу гэж би далдуур итгэв.

Гэвч, энэ ярианы ганцхан үр дүн нь юу вэ гэвэл: Вигогийн тулалдааны талбарт Нед Ленд өөрийн биеэр зугаацан явж чадаагүйдээ харамссан гүн харамсал болжээ.

- Тэгэвч хэмээн тэр өөрийнхөө төөрөгдөж буй бодолд дахин эргэж - горьдлого тасарсан юм алга. Өчигдөр болж бүтэхгүй юмыг, өнөөдөр бүтээж яагаад болоогүй юм...гэж ярихад нь яриаг тасдан авч:

- “Наутилус” хаашаа явж байна? гэж асуув.

- Мэдэхгүй ээ.

- Үд болохоор зураг дээр үзье. Дараа нь Нед Ленд, Консель руугаа явж одоход би хувцаслаж үзэсгэлэн танхимд яаравчлан орлоо.

Тэнд би хананы луужин харвал “Наутилус” баруун урагшаа явж буй урамгүй чиглэл олж харав. Бид Европ тийш нуруугаараа харсан ажээ.

Би ажигласан даруй үд дундын ажиглалтыг тэсч ядан хүлээлээ. Ажиглалтын дүнг ажигласан даруй зураг дээр тэмдэглэдэг заншилтай бүлгээ.

Арван нэг хагасын үед усны шахуургууд багтаамжуудыг хоосолсон тул “Наутилус” далай дээр ил гарч ирэв.

Би тавцан өөд ухасхийсэн боловч Нед Ленд надаас түрүүлжээ.

Ойр тойрон газар харагдах шинж алга. Гацнхан л нүд алдам тэнгис цэлийх ажээ. Гэвч алсад далбаат хэд хэдэн жижиг онгоц бүртэлзэж байв. Тэнгэр үүлээр битүү бүрхэгджээ. Бодвол тэнгисийн их шуургыг зөгнөсөн бололтой.

Гуньж гутсан Нед Ленд, манант алсад хүслэнт газраа олж үзэхийг горилхийлон, үүлэн хөшгийг нэвт ширтэхийг оролдож байв.

Үд дундын хэр нар түр зуур гараад далд орлоо. Капитаны туслах тэр байдлыг ашиглан ажиглалтаа хийж амжив. Тэгтэл ч тэнгис догшрон, давалгаа хуйларч “Наутилус” тэр дороо шумбаж орлоо.

Цагийн дараа хөлөг онгоц яваа газрыг зураг дээр тэмдэглэснийг би олж үзвэл бид, уртрагийн 16 дахь хоног 17 дахь хувь, өргөргийн 33 дахь хоног 22 дахь хувьд, хуурай газраас зургаан зуун километр зайтай явлаа. Тиймэрхүү нөхцөлд оргоно гэж бодохын ч хэрэг алга аа.

Тэр мэдээг сонсоод Канад хүн хичнээн их хүнд бодолд орсныг төсөөлөн бодоход хялбар билээ.

Миний хувьд бол ч төдий л их гуньсангүй ээ. Харин би өөрийнхөө ажилд асар тааламжтай эргэн орсон нь миний мөрөн дээрээс нэг л их ачаа авч хаясан мэт байж билээ.

Үдэш орой болсон хойно, шөнийн арван нэгэн цагийн орчим капитан Немо над дээр гэнэт орж ирлээ. Тэр надаас өчигдөр шөнө орой болтол сууж ядраагүй биз хэмээн нэн их найрсаг асууж лавлав. Би өчүүхэн ч ядарсангүй гэж хариуллаа.

- Тийм бол, эрхэм ноён профессор таныг би, нэгэн онц сонирхолтой зугаалганд оролцохыг урих байнам гэж тэр хэллээ.

- Тэгэлгүй яахав, капитан минь.

- Зугаалга нэн их ядаргаатай гэдгийг танд анхааруулъя. Их явна, уул өөд авирна. Явах зам энэ орчинд тун олиггүй гэдэг нь танд мэдээж хэрэг.

- Та, ёстой бүр, миний хорхой хөдөлгөчихлөө, капитан би таныг дагалдахад бэлхэн байнам.

- Тийм бол хувцасны өрөөнд очъё. Багаа өмсөх хэрэгтэй гэлээ.

Хувцасны өрөөнд, энэ зугаалганд бидэнтэй хамт явахаар хүн нэг ч үгүй болохыг би харлаа. Миний нөхөд ч явахгүй нь онгоцны цэргүүдээс ч явахгүй нь, түүгээр ч барахгүй капитан Немо, намайг Нед Ленд Консель хоёрыг урых талаар нэг ч үг хэлсэнгүй.

Бид түргэн зуур баг өмсгөлөө өмсчихлөө. Бидний нуруундаа нөөц агаар ихтэй амьсгалах сав үүрлээ. Харин бид Румкорфын аппарат цахилгаан чийдэн биедээ авсангүй ээ. Энэ тухай би капитан Немод сануулж хэлэхэд:

- Тэр бидэнд хэрэггүй ээ гэлээ. Түүний хариулсныг би дутуу дуулсан шиг санасан боловч капитан Немо толгойгоо бөмбөгөр дуулганд углачихсан болохоор дахиад түүнээс асууж чадсангүй. Тэгээд би түүнийг дууриаж дуулгаа ч өмсчихлөө. Тэгтэл ч миний гарт төмрөөр бүрсэн урт мод бариулж, хэдхэн минутын дараа усан доор ордог ердийн ажиллагааг үйлдмэгц, бид гурван зуун метрийн гүнд Атлантын тэнгисийн ёроолыг гишгэсэн бүлгээ.

Шөнө дөл ойртож байв. Усан доор пад харанхуй байсан боловч капитан Немо надад “Наутилус”-аас хоёр миль зайтай түүдэг гал мэт сүүмэлзэж байсан ямар нэгэн улаан цэг руу заав. Тэр юун гал болохыг, юу түүнийг тэтгэж усан дотор яагаад тэгж ноцохыг би өөртөө тайлбарлаж чадсангүй ээ. Ямар ч байсан тэр бидний замыг зааж байв. Би капитантай зэрэгцэн тэр гал руу яг халз чиглэн явлаа. Далайн эхлээд тэгшхэн байсан ёроол одоо л өгсүү болж ирлээ.

Бил модоо тулж хол алхлавч, хөл маань шаварт шигдэх тул газар авч гавихгүй байв.

Замын турш миний толгой дээр ямар нэгэн юм шажигнаад л байлаа. Тэр шажигнаан заримдаа хэнгэрэг дэлдэж буй мэт ширүүсэх ажээ. Удалгүй би тэр чимээний учрыг олов. Тэхнээ нь далай дээр бороо орж байсан тул борооны ширүүн үер далайн ус шавхуурдахаараа тийнхүү их чимээ гарч байсан юм байжээ.

Эхлээд би норчих нь гэж айсан боловч дараа нь инээд алдчихсан билээ. Тэр бодол юутай тэнэг вэ! Усан доор байж байгаад уснаас айна гэдэг чинь юу гэсэн үг вэ! Гэвч баг өмсгөл дотор яваа хүн орчин тойрноо агаараас нягт гэж мэдрэхээс биш усан дотор байна гэдгээ мэдэрдэггүйд л хамаг хэрэг байдаг билээ.

Хагас цаг яваад газар хатуурч ирлээ. Медузууд болон маш бяцхан хэлбэртнүүд фосфорчлах сул туяагаараа муухан гэрэлтүүлж байв.

Зарим нэгэн чулуун дээр хөндий хэвэлтэн шавааралдаж, зарим нь замгаар хучигджээ.

Би нялцгай шавар хивсэн дээр хэд хэд хальтарсан бөгөөд хэрэв л надад тулах мод байгаагүй бол нэг бус удаа ойчих байсан мань эргэлзээгуй ээ. Миний эргэн харахад “Наутилус”-ын чийдэнгийн бүдгэрч буй цагаан гэрэл алсад цайрч харагдлаа.

Тэнгисийн ёроолд овооролдсон хад чулуу хар аяндаа эмх замбараагүй хөглөрсөнгүй, харин тун цэгцтэй хураасан мэт байхын учрыг би олж ядлаа...

Түүнчлэн ямар нэгэн асар том гуу буюу ангал харанхуйн дунд ангайж харлан алсад оджээ. Тэрнээс гадна, бас ямар нэгэн хачин юмнууд энд харагдах боловч учры нь би олсонгүй. Миний тугалган ултай нүсэр хүнд шаахай ясан дээр гишгэж яс шад пад хийн хэмхэрч байх шиг санагдав.

Бидний явж байсан тэр уудам хөндий ямар хачин газар байв аа.

Би капитанаас юм асуухыг хүсэвч, тэр нэгэн удаа усан доогуурхи жуулчлалд явахад түүнийг дагалдан явсан усан цэргүүдтэй өөрий нь солилцож байсан дохио тэмдгийг би мэдэхгүй тул яаж ч чадсангүй ээ.

Тэр хооронд бидний баримжаалж агсан улаан гал улам л тодорч, одоо бүр орчин тойрныг гэрэлтүүлж байв. Усан доор ноцож ассан тэр гал миний сонирхлыг татсан нь хэмжээгүй билээ. Тэр юу бол? Цахилгаан цацрал уу? Эсхүл, эрдэмтдэд мэдэгдээгүй ямар нэгэн этгээд сонин зүйл үү? Аль үгүй бол хүн тэтгэн өрдөж буй гал уу? гэсэн бодол ч миний толгойд орж байв. Магад ч үгүй би энд усны гүнд, яг л капитан Немо шиг этгээд хачин амьдрал хөөцөлдсөн түүнтэй санаа нэгт хүмүүсийг ч олж үзэж байж? Нээрээ би тэнд, хүн нийгмийн шудрага бус зан заншлаас уйдаж зугатсан, тэгээд далайн ёроолд өөрсөддөө тусгаар тогтнол, амар заяаг олж санаа амарсан, хавчигдмал хөөгдмөл хүмүүсийн бүхэл бүтэн омогтой нүүр учирна гэж уу?

Энэхүү ямар ч утга учиргүй, солиорсон бодол замын турш намайг гижигдлээ. Гэвч түүнд гайхах юмгүй ээ. Сэтгэл тэгж их хөөрсөн цагт, түүнчлэн улам бүр шинэ шинэ гайхамшигт зүйл намайг үргэлж донсолгож байсан үед, капитан Немо өөрөө хүртэл хүсэл мөрөөдөл болж агсан далай доорхи хотуудын нэгэн дээр орчихсон ч би гайхахгүйсэн билээ.

Бидний зам улам л тод гэрэлтүүлэгдсэн байв. Тэрхүү гэрлийг тэтгэгч эх булаг, далайн ёроолоос дээш найман зуугаад фут өндөрт дүнсийсэн уулын оргилын цаана нэгэн газар байгаа бололтой. Намайг тойрон байгаа гэрэл бол зөвхөн л тэрхүү гэрэл бадраагчийн усанд хугарсан туяа бөгөөд чухам өөрөө урьдын адил үзэгдэхгүй л байв.

Капитан Немо ёроолын чулуун годрилуудын дундуур өчүүхэн ч тээнэгэлзэхгүй урагшлан байлаа. Тэр энэхүү харанхуй замыг сайн мэдэх ажээ. Тэр замаасаа гарчих бий гэж айхгүй алхлахыг нь бодвол үүгээр үргэлж явдаг буйзаа. Би капитаны хойноос итгэл төгс дагалдаж байв. Тэр миний санаанд байгалийн ямар нэгэн ид шидтэн усан доорхи увьдас шиг санагдаж, түүний өндөр нуруу усны тунгалаг дэвсгэр дээр тод ялгарах хар дүрс зэргий нь би харж бахархан явав.

Шөнийн нэг цагийн орчим байв. Бид уулын хормойд хүрч ирлээ. Гэвч тэр уулын халз урдаас авирчгарахын аргагуйтул бид етген молом дотуур егссен нарийхан жимээр дээшилж эхлэв.

Тиймээ энэ бол ой байлаа. Яахав, далайн давстай усанд өмхөрч, навч цэцэггүй болсон үхсэн модод ч бай ямар ч л гэсэн ой байв. Тэнд заримтайгаа асар өндөр нарс лүглийж байлаа.

Энэ бол арай л давхраатаж хэвшээгуй усанд идэгдсэн хөрснөөс үхсэн үндсээрээ бөх зуурсан эгц босоогоороо байгаа чулуун нүүрс ажээ. Чулуужсан моддын мөчир тал бүр тийшээ сэрвийж, гэрэлтүүлэгдсэн уснаас харлан сэрзийж, тодрон харагдана.

Нарийн зөрөг замууд замгуудаар дүүрч түүн дотор мянган мянган хавч хэлбэртэн шивээлсэн ажээ.

Би хаданд авиран эрт дээр үед үер усанд автаж өмхөрч унасан моддыг дамжин үсэрч, зам хөндлөн ширэлдсэн далайн өлөн өвсний торыг тасчин явж, мөчрөөс мөчир дамжин жиргэж буй шувууд мэт хөөрхөн загас жараахайг үргээж байв.

Тэр бүхэнд би сэтгэл татагдсан тул ядарснаа ч мэдсэнгүй, түүнчлэн бас ядаргаагаа тоохгүй яваа газарчаасаа ч хоцорсонгүй ээ.

Ямар мартагдашгуй сайхан үзэгдэл бэ! Түүнийг үгээр яаж дамжуулах вэ? Усан дотор буй хад модыг, тэдний харлаж бараантах уг, улайрч хүрэнтэх орой зэрэг нь гэрлийн хугарсан туяа, сарнисан гэрэлд яаж солонгорон гялалзаж, өнгө ялгаран буйг ямар өнгийн будгаар зурах вэ?

Бид хаднаас хад дамжин үсэрч явахад, бидний хөлөөр ховхорсон сул хадад нишигнэсэн битүүлэг чимээ гарган доошоо нурж байв.

Биднээс баруун, зүүн тийш зээглэсэн моддын гудамжилсан харанхуй хар зурвас зай тэртээ тийшээ харлан харанхуйлж одсон нь нүдний хараа үл хүрэм ажээ. Бидний өмнөхөн нилээд уудам нуга газар буй болсон нь хүний гараар додомдож цэвэрлэсэн мэт бөгөөд хэрвээ л бидний урьдаас энэхүү усан доорхи орны улсын нэг нь гэв гэнэтхэн гараад ирвэл яах билээ хэмээн би өөрөө өөрөөсөө асууж бүлгээ.

Капитан Немо урагшилсаар л байв. Би түүнээс хоцрохгүйг хичээж зориглон явлаа. Барьж явсан мод маань л аргагүй тус болж билээ. Нэг л алдаж гишгэвэл тэрхүү ёроолгүй гүн нарийхан ангалуудын амсар дээгүүр өнгөрч агсан зөрөг зам дээрээс хальж үхэх аюул заналхийлж байв. Гэвч миний толгой өчүүхэн ч эргэсэнгүй, би эрс шийдэмгий алхаж байв.

Хуурай газрын мөстмөл хэсэгт бол ч намайг ухрааж л таарах, хадны тийм гүнзгий ангал дээгүүр ч гэсэн зоригтой харайж бүлгээ. Би өөрийнхөө урьд замыг ч харах үгүй, намайг хүрээлэн буй байгалийн тэр ер бусын агуу гоёмсгийг ч анзаарахгүйгээр ёроолгүй тал, хадны ангал дээгүүр дамналдуулан тавьсан гулзганасан модон дээгүүр зоригтой дамжин явлаа. Этгээд хачин суурин дээрээсээ элэглэн өнгийсөн нүсэр сүрлэг хадан цохионууд тэнцвэрийн бүх хуулийг үгүйсгэсэн мэт санагдлаа. Хажуугийн чулуун хананд хүнхийж орсон хонхор дээрээс жим зам руу тонгойж дүнсийж байгаа хадан хясаад, дэлхийн таталтын бүх хуулийг мөн зөржчээ.

Би ч гэсэн өөрийн биеийг хүрээлэн буй усны нөлөөг биедээ мэдэрч байлаа. Би хүнд хувцас, зэс дуулган гуталтай боловч бараг эгц цавчим хад өөд гөрөөс мэт дүүлэн байв.

Миний ярианы энэхэн нэг хэсэг үнэнээс юутай хол болохыг би өөрөө ойлгож байна. Гэвч анх эхлээд хэнд ч са- нашгуй, болшгуй мэт санагдах авч жинхэнэ хэрэг дээрээ үнэхээр байдаг зүйлсийг би бичих үүрэгтэй билээ. би донтсон юм ч биш, хий хоосон мөрөөдсөн ч юм биш энэ бүхнийг би өөрөө үзэж биеэрээ амссан бүлгээ!

“Наутилус”-ыг орхиж гарснаас хойш хоёр цагийн дараагаар бид ойт бүслүүрийн шугамаас дээш гарчихсан бөгөөд энэ хэр уулын орой хүртэл зөвхөн зуугаадхан фут үлджээ.

Энд нэг л хачин авцалдаж барьцалдсан бутнуудын ширэнгэ мэр сэр харагдах боллоо. Хөл дороос загас жараахай, өтгөн өвсөн дундаас үргэсэн шувууд шиг бөөн бөөнөөрөө бутран зугатаж байв.

Хадан цохио нэвтэршгүй өргөн ангал цав, хөндий ханхай агуй, ёроолгүй гүн там зэрэгт идэгдэж онгойж ёнхойн байх нь тэнд аймшигт муухай зүйлс орогнох шиг надад санагдаж билээ. Бидний ойртон очих үед яг урьд маань аймаар том базуур, асар муухай тэмтрүүл хавч, явхийн гэнэт хамхигдаж зам хаахад хамаг цус нөж минь зүрхэнд юүлэх мэт болж байв. Харанхуйн дунд мянга мянган гэрэл гал цог мэт ёлтойж байлаа. Тэхнээ нь хэвтэртээ бүгшиж хэвтсэн аврага том наймалз хавч, сарвуугаа арвагануулан байгаа аврага аалз, тэмтрүүлүүдээ амьд могой мэт атрилдуулж байгаа бузар муухай найман хөлт зэргийн нүдэд тийнхуу гялалзаж агсан ажээ.

Энэ бол урьд өмнө миний олж үзээгуй гайхлуудын ертөнц дээр байв. Тэдгээр хадад хоёрдугаар хуяг нь болсон тэрхүү үе хөлтнүүд ямар дүрсэд хамаарагдах бол?Тийм амьтад оршиж буй нууцыг байгаль яаж хадгалж ирэв ээ? Тэнгисийн энэ гүнд тэд хэд хичнээн зуун үе улиран амьдарч байгаа бол?

Тэгэвч надад тэднийг сайн ажиглах зав гарсангүй. Тэр аймшигт амьтдад аль эртнээс дассан капитан Немо, тэднийг анзаарах шинжгүй, дэргэдүүр нь явж өнгөрөх ажээ. Бид уулын түрүүчийн тавцан дээр гарч ирвэл тэнд намайг бас нэг шинэ сонин зүйл хүлээж агсан билээ. Тэр бол хүний гараар хэзээ нэгэн цагт бүтээгдсэн орд харш, байшин, сум дуган зэрэг байсныг тааж болох овооролдсон чулуу байв. Энэ бүхэн одоо хөндий хэвэлтний амьд цэцэрлэгээр бүрхэгдэж далайн замгийн ногоон хулдцаар хучигджээ.

Тэгвэл тэнд, хуурай газрын ямар нэг хэсэг байж байгаад, ямар аюул түүнийг тэнгисийн ёроолд хийчихсэн юм бол оо? Би чухам хаана байна аа? капитан Немогийн өвчин хаана намайг аваад ирэв ээ?

Энэ бүхнийг би түүнээс асуухыг хүсэвч дуун гараад хэрэггүй болохоор гараас нь бариад авав. Гэвч дуулган дотроо тэр толгойгоо дохичихоод уулын орой өөд гар зангасан нь:

- Яв! Бүр цаашаа яв гэсэн юм шиг санагдлаа. Би эцсийнхээ байдаг хүчийг шавхан түүний хойноос дагасаар, түрүүчийн хадан цохионоос дээшээ хориод метр өндөрт байгаа уулын ноён оргил дээр хар гүйхээрээ гарлаа. Би өөрсдийнхөө авирч гарсан энгэр руу эргэн харвал тэр уул энэ талаасаа долоо, найман зуун футаас хэтрэхгүй өндөр ажээ. Гэвч эсрэг талын нь энгэр доор хаяж л бүтэн хагас мянган фут эгц цавчим байлаа.

Тэнд асар уудам, тод гэрэлтүүлэгдсэн өргөн хөндий гайхаж гөлөрсөн нүдний минь өмнө цэлийж харагдлаа. Биднээс тавиад метрийн доор галт уулын оргилох өргөн цооног үзэгдэв. Түүний энгэр хажууг даган халуун хайлмаг бодис гал халуун хүрхрээ болон цутгаж байв. Тэрхүү галт уул доорхи хөндий нүдний хараа хүрэхүйц газар аврага том бамбар мэт тод гэрэлтүүлэх ажээ.

Галт уулаас халуун хайлмаг шингэн бодис асгарахаас биш гал дөл үл оргилж билээ. Дөл гарахад агаараас хүчилтөрөгч хэрэгтэй бөгөөд усан дотор гал үл ноцдог биш билүү. Гэлээ ч гэсэн усан дотор цутгаж буй улаан зуурмаг болтлоо халсан шингэн бодис, өөрөө хөрч хүйтрах хүртлээ, усыг уур болгон хувиргаж, устай ана мана тэмцэлдэж чадах бүлгээ. Халуун хүйтний эрс ялгавраас шалтгаалсан усны хурдан урсгал усны уурыг агшин зуур урсган холдуулж, гал халуун шингэн бодисын урсгал уулын хормой хүртэл чөлөөтай буух ажээ.

Миний нүдний өмнө цөмөрсөн дээвэр, нурсан хана,хэмхрэн унаж хажуулдан зэрэглэсэн асар хаалга зэрэг балгас мэт овооролдож хэвтлээ. Тэдгээр барилга тосгон маягтай адил урлагтай баригджээ.

Алс хөндийд ус дамжуулах асар том барилгын эвдэрхий балгас сүглийн харагдана. Уулын хормой орчинд афины Парфенонтой аль нэгэн талаараа адилхан агуу их цайз хэрмийн үлдэгдлээд үзэгдэв. Тэртээ тэнд цэргийн гурван давхар сэ- лүүрт онгоц ба худалдааны хөлгүүдийн зогсоол болж байсан эртний усан буудлын өнцөг булан, эрэг орчны эвдэрхий хэсгүүд хадгалагдаж, тэрнээс цаашаа хуучин гудамжнуудын оронцог нурсан ханадын урт овгор шороо харагдаж байв.

Тэр бол капитан Немо нүдний минь өмнө харсаар байтал товойлгон илчилж буй шинэ Помпей байлаа.

Би тэхэд ер нь хаана байв аа? Үүнийг би ямар ч л гэсэн мэдэхийг хүсч билээ. Миний толгойг олзолж авсан зэс дуулгыг мулт татаж аваад ч гэсэн энэ тухай би капитан Немогоос асуухыг бодож бүлгээ.

Гэтэл капитан Немо над руу ойртон ирэв. Тэр тонгойж хэсэг цэрд газраас аваад, хүрмэн хадан хана руу ойртон очиж:

““АТЛАНТИДА” гэсэн ганцхан үг биччихэв.

Тэр үг миний тархинд цахилгаан мэт нэвт харавлаа. Атлантида! Платоны Атлантидыг Ориген, Порфири, Д, Анвиль Мальтбрэн, Гумбольт нар эрс маргаж, энэ нэгэн алга болж одсон тив бол гоё сайхан домог болохоос цаашгүй хэмээн үздэг билээ! Тэгвэл Плиний, Амиа-Марделлин, Тертуллиан, Энгель, Шерер, Турнефор, Бюффон, Д. Авезак нар үнэхээр байсан хэмээн үзэж агсан тэр Атлантида өөртөө учирсан аюул сүйрлийн ул мөрийг хадгалсаар нүдний минь өмнө харагдаж байв.

Тэхнээ нь Ази, Европ, Африкийн аль алинаас нь алс зайдуу Геркулесийн багануудын цаадтай байсны нь л одоо зөвхөн мэдэж буй эрт дээр цагт Атлант хэмээх хүчирхэг омогтон амьдарч тэдгээрийн эсрэг эртний грекчууд анхныхаа аян дайныг зохиож агсан одоо энэ үед бол усан доогуур орж алга болсон тэр тив энд л байсан ажээ.

Платоны он тооллын бичигт тэр эрэлхэг цагийн агуу агуу үйл явдлыг тоочин бичсэн нь хадгалагдаж иржээ. Тимей, Критиас хоёр Атлантидын тухай ингэж бичжээ.

Солон нэг едер Саис хотын хэдэн мэргэдтэй ярьж суужээ. Тэр хотын насыг найман зуун жил гэх бөгөөд тэрнийг нь түүний өндөр сүмийн ариун ханан дээр сийлсэн сийлбэр бичиг гэрчлэх бүлгээ. Тэдгээр мэргэдийн нэг санжаас урт настай өөр нэгэн эртний хотын тухай ярьжээ. Есөн зуун зууны турш байсан тэр хотыг атлантууд бараг эзлэн авч эвдэн сүйтгэсэн байжээ.

Түүний ярьснаар бол атлантуудын ноёрхол бүр Египэт улс хүртэл түгсэн юм гэнээ. Тэд түүнчлэн өөртөө Элладыг сөгтгөхийг бодсон боловч эртний Грекчуудийн “Элладуудын” зориг төгс эсэргүүцлийн өмнө ухрах хэрэгтэй болжээ. Гэтэл газар хөдлөх үер бууж аюул сүйрэл гарлаа. Тиймээс ганцхан өдөр, ганцхан шөнийн дотор Атлантидыг газрын хөрснөөс арчиж, түүний зөвхөн хамгийн өндөр оргилууд Мадера, Азорын ба Канарын арлууд, мөн Ногоон хушууны арлууд далай дээр бүтэн үлджээ... Капитан Немогийн бичсэн тэр үг миний тархинд түүхийн ийм л дурьдатгалуудыг сэдэвлэн сэргээсэн юм даа.

Ингэхэд хувь заяа минь намайг өнөөдөр, алга болж одсон тэр тивийн оргилуудын нэгний нь орой дээр авчирч, мянга мянган жил тэнд хэвтсэн барилгуудын балгасанд гар хүрэх боломжийг өгсөн билээ.

Би газар дээр хамгийн анх түрүүн гарч ирсэн амьтад гишгэж явсан хөрсөн дээгүүр алхлан явав! Мянга мянган жил хүр чулуу мэт бөх нойрсож буй моддын сүүдэрт үлгэр домог гэхээр тийм эрт дээр цагт амьдарч агсан амьтдын яс миний тугалган ултай гутлын улан доор шажигнаж байлаа.

Ай харла, завтай ч болоосой доо би! Тиймсэн бол ч би уулын энгэр рүү бууж очоод тэр нэгэн цагт Африк, Америк хоёрыг холбож байсан бололтой, энэхүү асар том тивийг захаас нь захы нь хүртэл тойрохсон билээ. Тиймсэн бол би усан галба юүлэхээс өмнө танд байсан бүх хоты нь явж үзэхсэн бөгөөд тэр үеийн эртэн чадалтангуудын барьж өдий олон зуун жил цуцалтгүй зогсож, усны эвдэж сүйтгэх их хүчийг олон мянган жил эсэргүүцэн тэсч буй тийм аврага их чадалтай барилгуудыг сонирхсон бүлгээ.

Далайн ёроолд булшлагдсан тар балгасыг магад ч үгүй, хэзээ нэгэн цагт.газрын хөрсний тавцан галтуулын дэлбэрэлт зэрэг дахиад л гаргачих өдөр ирж ч байж юу магад.

Тэнгисийн энэ орчинд одоо ч гэсэн оргилж буй галт уул тун олон билээ. Эдгээр долгилсон цүнхэг дээгүүр хөвж явсан галт онгоцыг дороос нь хүчтэй ёворч байсныг далайчид нэг биш удаа тэмдэглэсан бүлгээ. Тэдгээрийн нэг хэсэг нь догширсон тэмцлийн бүдэгхэн чимээ усан доор нуржигнан байхыг сонсч нөгөө хэсэг нь галт уулын чандруу усан дээр хөвж явахыг үзжээ. Дэлхийн бөмбөрцгийн энэ нэг хэсэг, дэлхийн гол бүслүүр экватор хүртэл тэр чигээрээ галт уулсын оргилолтын үхэж мөхөшгүй муж билээ. Үнэхээр ч алс ирээдүйд, дэлбэрэлт бүрийн дараагаар давхраатан үелж царцаж байгаа халуун хайлмаг бодис тэдгээр галаар аахилагч уулсын оройг далайн төвшин дээр ил гаргачих ч юм билүү яаж мэдэх вэ?

Байгалийн тэрхүү асар гуалиг үзэмжийг би санаандаа буулгаж авахыг оролдон, хүсэл мөрөөдөлдөө бүрмөсөн автагдаж гөлрөх зуур мань капитан Немо; замаг шавж ургасан мод тохойлдон хөшөө мэт хөдөлгөөнгүй зогсч байв. Хүмүүсийн үрэгдэж үгүй болсон үр хүүхдийн тухай бодоо бол уу тэр? Хүмүүсийн үе залгамжлах ирээдүйн залуу үуеийнхний хувь заяа чухам ямар байхыг тэр өөрөөсөө асуугаа бол уу? Эсхүл энэ нэг орчин үеийнхнийг үзэж чаддаггүй этгээд хачин хүн элэнц хуланцынхны амьдралаар амьдрах гэж энд ирсэн юм болов уу? Түүний бодлыг зөвхөн таахын тул би юугаан эс өх байсан бол доо!

Бид бүтэн цагийн турш нар мэт хурц тунгалаг гэрэл цацаргаж буй гал халуун хайлмаг бодисын туяанд гийгүүлэгдсэн уудам хөндийг ухаан санаандаа тунгаан авахаар ширтэн зогслоо.

Ууулын энгэр хажуу халуун хайлмаг бодис дотор нь байгаа улмаас доргин донсолж байв. Ус дамжин чихэнд ирж буй хүрчигнэсэн дуу сүрлэг болоод догшин ажээ.

Тэр минутанд сарны туяа усны давхаргыг нэвт гэрэлтүүлэн хэдэн минутын турш живж орсон тивийг гэрэлтүүллээ. Тэрхүү үзэгдлийн сэтгэл догдлом тэр сайхан үзэмжийг үгээр нэвтрүүлэхийн арга алга!

Капитан Немо тушиж зогссон модноосоо гэнэт холдон одож, хязгааргүй уудам хөндий тийш сүүлчийн удаа харцаа хандуулаад, өөрийгөө дагалдах дохио надад өглөө.

Бид уулнаас эгшин зуур бууж очжээ. Биднийг нүүрсэн ойгоос гарч ирэхийн хамт “Наутилус»-ын гэрэл алсад од мэт гялалзан харагдав.

Капитан яг түүнийг чиглэж алхлав. Бид өглөөний түрүүчийн туяа далай дээгүүр цацран байхад онгоцондоо эргэж ирлээ.

УСАН ДООРХИ УУРХАЙ

Маргааш өдөр нь хоёрдугаар сарын 20-нд өглөөе би тун орой сэрлээ. Шөнийнхөө зугаалганд би тэгж их ядарсан тул арван нэгэн цаг хүртэл унтчихжээ.

Босонгуут би бушуухан хувцаслаж салонд явж оров. “Наутилус” ч чухам хаана явж байгааг мэдэхийг хүсч тэсч ядсан билээ.

Хэмжих багажуудын заалтаар тэр мөн л өмнө зүгийг барьж зуун метрийн гүнд, цагт хорин милийн хурдтай явж байв.

Тэгтэл ч Консель орж ирэв. Түүнд би, бидний шөнийн зугаалгын тухай ярьж өх завсар цонхны халхавч төмөр сөхөгдөж сөнөж мөхсөн нөгөө тивийн зарим хэсгийг тэр үзэж авлаа.

“Наутилус” онгоц Атлантын далайн ёроолоос дээш арваадхан метрт шумбаж явав. Тэр, салхинд хийсэх, хий дүүргэсэн хальсан бөмбөг шиг довтолж бүлгээ. Гэвч бидний мэдрэхүйг буухиа галт тэргээр зорчигсод цонхны цаагуур жирэлзэн өнгөрч буй байдлыг ажиглахтай жишиж үзвэл зохихсон билээ.

Бидний нүдний өмнүүр этгээд хачин дүрст хадад, амьтны ертөнцөөс эрдсийн ертөнцөд шилжиж буй ой, шугуй, бут мод асцидий, анемон хэмээх урт босоо замгуудаар хучигдсан байшин барилга, асга хаддын овооролдсон хэмхэрхий, мөн түүнчлэн газрын гүн дэх галт ажиллагааны хэлгүй гэрч болсон халуун хайлмаг бодисын царцмал чулуулгууд жирэлзэн өнгөрч байв.

Нүдгүй харанхуйн дундаас, “Наутилус»-ын цахилгаан дэнгийн гэрэлд тодрон буй тэдгээр сайхан үзэмжит хөрөг бидний урдуур дурайн өнгөрч байх завсар би үнэн хэрэг дээрээ байсан эсэх нь надад ямар ч эргэлзээгүй болсон атлант омогтон ба Атлантид тивийн тухай Консельд ярьсан билээ.

Гэтэл Конселийн анхаарлыг ямар ч юм нь тагчихсан юм, тэр миний үгийг харангуут сонсч байв. Гэвч удсан ч үгүй бид түүхийн тэр агуу тааврыг тийнхүү амарлингүй чагнаж байсны нь учрыг оллоо. Тэхнээ нь бидний нүдний урьдуур элдэв төрлийн загас эрчлэн өнгөрч байсан болохоор Консель маань загас харахтайгаа зэрэг л ангилан хувиарлахын гүн тайгад төөрөөд, явчихдаг өвчтэй хүн тул тэр үед нь хамаг ертөнц гэдэг түүнд юу ч биш болдог билээ.

Тийм болохсор би Атлантидын тухай яриагаа зогсч түүнтэй хамт загасаар оролдохоос өөр замгүй болов.

Жич хэлэхэд, Атлантын гадаад далайн загас бидний бусад далайд үзсэн загаснаас ялимгүй ялгагддаг билээ. Энд уснаас дэвхрээд дээр гарчихаж чадах асар чийрэг булчин бүхий, таван метр урт аврага том скат, түүнчлэн аврага загасны янз янзын дүрс байхын дотор, цэвэр туяатай ногоон өнгийн нэгэн дүрс байгаа нь гурвалжин хурц шүдтэй, уртаараа арван таван фут бөгөөд тэр нь далайн усны өнгөтэй адил өнгөтэй тул уул өнгийнхөө ачаар давалгаан дунд бараг үл үзэгдэнэ.

Тэнд бас спарын угсааны загас хүрэн ягаан сарги, Газрын дундат далайд бидний үзсэнтэй адилхан осетр, хөндлөн хар хүрэн судалтай, гуурс маягийн урт хушуу бүхий, тунгалаг хүрэн өнгийн зүү-загас зэрэг үзэгдэв. Тэдгээр загас усанд могой мэт гулдганаж явах юм.

Яслаг загаснуудын дотор Консель хорт загас хэмээн тооцдог, далайн ямаан сээр гэдэг загас буюу далайн луу загас байхыг олж харлаа. Үнэхээр ч тэрхүү луу загасын нуруу ба толгой дээр ёрдойдог хоёр чичлүүр тус бүрдээ хоёр хоёр ховилтой бөгөөд дайсныхаа биенд чичлүүрээ зоох үед тэр ховилоор нь хортой шингэн бодис гүйдэг ажээ. Луу-загас боровтор улаан өнгөтэй бөгөөд нуруу уруугаа хүрэн болж өнгө хувьсах ба гэдсээрээ цайвар өнгөтэй ажээ. Луу загасны хамаг бие үл мэдэг харавтар толботой бүлгээ.

Консель цааш нь төмөрлөгийн хөх цэнхэр туяатай, маш гуалиг алтан шар өнгөтэй, алтан макрель, үзэмжит Скумбрий загас, ээрэнцэг дугуйтай адилхан дээгүүрээ хөх, хажуугаараа хүрэн ягаан, гэдсээрээ улаан ягаан, сэлүүр нь цусан улаан гайхмаар сайхан өнгөтэй сарны загас буюу ламприд зэрэг загас олж үзлээ. Далайн амьтны аймгийн тэдгээр олон төрлийн дээжийг ажиглах явдал Атлантидын хөндийг сонирхол миний хүслийг ч боогдуулсангүй ээ. Ингэтэл ч далайн овон товон муу ёроолоос болж “Наутилус” хурдаа сааж жигдрүүлж билээ.

Тэр үед “Наутилус” усан доорхи голдирол дундуур ёстой л загас шиг цовоо сүлжиж билээ.

Хэрэв ёроолын товцог хоорондуур онгоц явах боломжгүй явцуу болбол “Наутилус” агаарын бөмбөг шиг усны дээд давхарга өөд хөөрч тохиолдсон саадыг давмагц, дахин доошоо орж ёроолоос хэдхэн метрийн зайнд хурдан гүйдлээ үргэлжлүүлж байв.

Энэхүү жуулчлал тун сайхан зугаалга болсон бөгөөд ёстой л агаараао нисэх бөмбөгөөр хөвөх мэт байсан боловч залуурчийн гарын хөдөлгөөнд манай “бөмбөг” сайн захирагдаж байснаараа л ялгагдаж байв.

Өдрийн дөрвөн цагийн үед чулуужсан гишүү мөчиртэй холилдсон лаг шавраар бүрхэгдсэн ёроолын байдал бага багаар өөр болж ирлээ. Далайн ёроол одоо чулуужиж конгломератууд, галт уулын туф, цардмал хайлшийн хэсгүүд ба хүхэрлэг обсидиануудаар ихэвчлэн дүүрсэн байв.

Халуун хайлш хальсан газар энд дуусвар болж, уулархаг орон эндээс эхэллээ гэж би бодлоо. Үнэхээр удсан ч үгүй оргилууд нь уснаас цухуйж, далайн төвшин дээр ил гарсан болохоор, бодвол хэрхэьч нэвтэршгүй өндөр уулсын бараа өмнө зүгт лүглийж харагдлаа. Тэр бол эсхүл ямар нэгэн эх газрын, эсхүл арлын эрэг бизээ. Тэнд магад ч үгүй,ногоон хушууны буюу эсхүл Канарын арлуудын нэг нь байсан байж.

Сүүлийн өдрүүдэд, санаатай ч байж болзошгүй, ажиглалтын дун зураг дээр тэмдэглэгдээгүй болохоор хаана бид явж буйг би мэдэхгүй байв.

Тэр боржин хад миний бодлоор бол бид, зөвхөн баганхи хэсгийг нь үзсэн, Атлантчуудын эх газрын эпоним хана ч байсан байж болох юм.

Би өөрийнхөө ажиглалтыг шөнө ч орхихгүй байв. Консель өрөөндөөе унтахаар явчихсаны дараа би салонд ганцаараа үлдлээ. “Наутилус” гүйдлээ сааж, бүдэг бадаг харагдаж буй хадан хяр дээгүүр хөвөхдөө яг зогсчих гэж байгаа юм шиг тэднийг шүргэн алдаад л заримдаа далай дээр ил гарч ирээд л явж байв.

Яг тийм минутанд би, хэд хэдэн оддын бөөгнөрлийг усны нимгэн давхарга нэвт харсан минь, Орионы сүүл хэрд гялалзах тав зургаан од байсан шиг санагдана.

Хэрэв л цонхны халхавч гэнэт хаагдаагүйсэн бол би тэнгэр, тэнгис хоёрын гоёмсгийг ширтэн цонхны дэргэд бас л нилээд удаан суух байсан билээ.

Яг тэр минутад “Наутилус” өөдөө эгц босоо элэглэсэн хаданд тулж ирсэн бүлгээ. Тэр саадыг яаж гэтлэх бол? Би ойлгохгүй байв. Би өрөөндөө эргэж ирэхээс өөр арга олдсонгүй. Энэ хэр “Наутилус” хөдлөхгүй байв. Тэгээд би ямар боловч өглөө эртхэн босох эрс шийдвэртэйгээр нам унтсан бүлгээ.

Гэвч би маргааш өглөө нь зөвхөн л найман цагийн үед бослоо. Боссон дорхноо би салонд гүйж оров. Даралтын хэмжүүр “Наутилус”-ыг далай дээр ил хөвж буйг зааж байв. Гэвч би энэ тухай тавцан дээр хүн алхлах чимээгээр мэдэж болох билээ. Харин тэгэвч, далай дээр ил хөвөх үед зайлшгүй үүсэх хэлбэлзэл өчүүхэн төдий ч байсангүй ээ.

Би өөдөө гарах нүх рүү очвол тэр нээлттэй байв. Гэтэл харин намайг угтвал зохих гялбам хурц гэрлийн оронд намайг пад харанхуй хүрээлжээ.

Хаана бид байв аа? Үнэхээр би бүхэл бүтэн хоног таг унтчихлаа гэж үү? Тэгээд шөнө байв гэж үү?

Үгүй ээ.Тэнгэрийн мандалд нэгхэн ч од үл гялалзаж билээ. Ерөөсөө ч шөнө гэдэг хэзээ ч ийм нүдгүй пад харанхуй биш бизээ.

Чухам би юу гэхээ мэдэхгүй байтал харанхуйн дундаас нэгэн хүн гэв гэнэтхэн:

- Аа, эрхэм профессор та юу? гэж намайг угтлаа.

-Аа капитан уу! Бид хаа байгаа нь энэ вэ?

- Газар доор байна аа, эрхэм ноён профессор.

-Газар доор ий? хэмээн би хашгарч орхив. “Наутилус» ч бас явж л байна уу?

- Тэр хэзээ ч явж л байдаг.

- Гэвч... би ер нь юу ч ойлгохгүй байна...

- Хэдхэн минут тэс. Одоохон чийдэн асна. Тэхлээр л т аойлгоно доо.

Би чийдэнгийн суурин дээр сууж гэрэл асаахыг тэвчээртэйхэн хүлээлээ. Харанхуй гэдэг там учраас би капитан Немог харахгүй байв.

Нүдээ би дээш нь болгож харвал яг толгой дээрээ дугараг нүхээр нэвтэрч буй ямар нэгэн бүдэг үл мэдэг гэрэл шү юм олж үзэв. Гэтэл тэр минутанд цахилгаан чийдэн улсхийж, түүний гялбам хурц гэрэл өнөө үл мэдэг гэрэл шүү юмыг замхруулчихлаа.

Миний нүд гэрэлд дассаны дараа би орчин тойрноо ажиглаж эхлэв.

“Наутилус» маань далайн ямар нэгэн боомт хотын хэрэмтэй төстэй өндөр эргийн дэргэд яг зогсч байв. Усан доогуур явагч хөлөг маань тал бүрээсээ хадан ханаар хүрээлэгдсэн нууран дээр зогсч байв. Нуурын өргөн нь барагцаалбал хоёр миль, тиймээс эргэн тойрон зургаан миль ажээ. Нуурын усны хэм далайн усны хэмтэй яг нэг төвшинд байсан нь эргэлзээгүй бөгөөд энэ нуур далайтай заавал аль нэгэн газраараа холбоотой нь гарцаагүйг даралт хэмжих багажийн заалтаар ч нотолж болох байв.

Өндөр өндөр хадан хана нуурын дээрээс тонгойж дээгүүрээ тав буюу зургаан зуун метрийн өндөрт нийлж асар том хүнхэр адар үүсгэжээ. Тэр хүнхрийн хамгийн дээд талд бодвол нарийхан гэрэл оруулж агсан өнө нүх байгаа ажээ

Тэр асар том агуйн дотоод талыг анхааралтай судлах судалгаанд орохын өмнө, түүгээр ч барахгүй тэр агуй байгалиасаа тийм буюу эсхүл хүний гараар бий болоо юу гэдгийг нь мэдэхийн өмнө би капитан Немод ойртон очиж:

- Бид хаана байна? гэж асуулаа.

- Уул үүсэлтийн доргионд ямар нэгэн шалтгаанаар далайн усаар дүүргэгдсэн сөнөсөн галт уулын тэн голд байна даа гэж тэр хариулаад – Ноён профессор таныг унтаж байх үед “Наутилус” далайн төвшнөөс доош арван метрийн гүнд байдаг байгалийн нарийхан сувгаар энэхүү гүехэн усанд орж ирсэн юм. Энэ бол зүг бүрийн салхинаас бат хамгаалагдаж, хүмүүсийн хомхой нүднээс хол далдлагдсан “Наутилус”-ын найдвартай, сайхан зогсоолуудын нэг нь байгаа юм. Танай тэр арал, тивүүд дээр чинь хөлөг онгоцыг салхи шуурганы догшролоос энэ агуй шиг итгэлтэй халхлах, ядаж ганц боомт надад заагаад орхи л доо! гэв.

- Энд та, үнэхээр ямар ч аюулаас айхгүй юм байна. Энэхэн сөнөсөн галт уулын дотоод хөндийд танд юу заналхийлхэв дээ? Энэ агуйн адар цоорхой байх шиг надад санагдсан нь миний санаа дагаа юу, аль эсхүл үнэхээр байдаг юм уу, та хэлчихгүй юу? гэж би өгүүлэв.

- Тиймээ, Үнэн, тэр бол хэзээ нэгэн цагт гал утаа, хүхэрлэг уур, халуун хайлмаг бодис оргилон байсан галт уулын хуучин цооног, одоо тар цоорхой, бидний энэ амьс- галан буй амьдруулагч цэвэр тунгалаг агаарыг миний энэ онгоц татаад нэвтрүүлдэг юм.

- Энэ ямар гэгч галт уул вэ?

- Энэ бол тэнгисийн энэхэн хэсэгт үй олноороо байгаа арлын нэгэн дээр сүндэрлэн байдаг галт уул бөгөөд дэргэдүрээ явж өнгөрсөн жирийн нэг хөлөг онгоцонд бол уснаас цухуйж буй ердийн л нэгэн хадан цохио, харин бидэнд бол дэлхий дээр хамгийн таатай усан буудал болдог юм. Би үүнийг огт санамсаргүй олж нээсэн юм. Тэгээд ч энэ завшаан надад тун их тус хүргэсэн юм даа.

-Үүн рүү цооног нүдээр дүүжигнэн бууж болохгүй гэж үү?

- Тэр бол эндээс уул цооногоор буцаад дээшээ гарахтай ав адилхан болшгүй зүйл. Барагцаалбал дээшээ зуугаад фут хана дамжин авирч цаашаагаа хүнхэр тааз дагаж ямар ч аргагүй болдог юм.

-Миний харахад, капитан танд байгаль өөрөө хаана л бол хаана хэзээ ямагт туслаад байх шиг. Та газар доорхи энэ нууран дээр ямар ч аюул хөнөөл үзэхгүйгээс гадна, хэний ч найрсаг бус зочлолт таныг айлгахгүй санжээ. Гэвч танд ийм орогнох орон юундаа хэрэгтэй юм? Тэртэй, тэргүй “Наутилус”-т ямар татаал, зогсоол гээд байхын хэрэг байх биш?

- Үгүй ээ, эрхэм профессор минь тийм биш. “Наутилус» хөдлөхийн тул цахилгаан, цахилгаан энерги гаргахын тул цахилгаан зай үүсгэгч, тэгвэл тэр зай үүсгэгчий чинь тэжээхийн тул натри, натирийг гаргахын тул нүүрс, нүүрсийг уудлахын тул уурхай хэрэгтэй байдаг юм. Энд геологийн тэрхүү дэвэн галбын үед ургасан ой тайгыг далай залгичихсан юм. Тэгвэл одоо тэр их мод чулуужаад чулуун нүүрс болчихсон болохоор наддаа барагдашгүй арвин их түлшний агуулах болж хувирсан юм.

- Тэгвэл, таны далайчид энд, уурхайчид болж хувирдаг байх нээ?

- Таны түмэн зөв. Эндхийн нүүрсний тухай нууц Ньюкестлийн нүүрсний уурхайнууд шиг яг л усан доор байдаг юм. Энд миний далайчид баг өмсчихөөд, хүрз, зээтуу барьчихаад нүүрс малтаж хуурай газраас нүүрс авах аюулаас намайг ан- гижруулдаг. Натри гаргахын тул би энд нүүрс шатаах үед утаа нь энэ уулын оройн цооногоор савсаж, оргилж буй галт уул мэт харагддаг гээч.

- Танайхан натрийг хэрхэн гаргаж буйг би үзэх бол уу?

- Үгүй ээ. Энэ удаадаа би дэлхий тойрох бидний усан доогуурхи аяллыг цааш нь үргэлжлүүлэхийг одоохондоо яарч буй тул үзэхгуй. Энд хадгалсан бэлэн натриа аваад л би болох нь тэр. Түүнийг маргаашнаас хэтрэхгүй хугацаанд онгоцондоо ачиж авмагц л бид аян замдаа орно доо Тиймээс, ноён профессор та, хэрвээ л энэ агуйтай танилцаж, энэ нуурыг тойрч үзэхийг хүсч байгаа бол зогсож буй энэ нэгэн өдрийг ашиглаж болно.

Капитанд би баяр талархлаа дэвшүүлээд одоо болтол өрөөнөөс гарч ирээгүй байсан нөхдийнхөө хойноос явав.

Бид чухам хаана байгааг би тэдэнд хэлэлгүй шууд л на майг дагалдахыг айлдлаа.

Тэд намайг дагалдан тавцан дээр гарч ирлээ. Ердөө юунд ч үл гайхан биширдэг Консель усан доор унтаад, газар доор сэрснээ мөн л тэр зангаараа угтсан нь мэдээж хэрэг билээ. Нед Лендийн хувьд бол ч тэр нэгэн агуйгаас тэнэгэр сэнгэнэм агаарт гарч очих ямар нэгэн нүх сүв байна уу л гэсэн нэгэн зүйлийг сонирхон байв.

Өглөөний зуушны дараагаар, арван цагийн үед бид эрэг дээр гарав.

- За тэр дээ, газар гишгэх маань энэ дээ! гэж Консель хэлэхэд, Нед Ленд:

- Үүнийг чинь ямар газар гэдэг юм! Түүнээс гадна бид газар дээр биш доор байгаа биш үү? хэмээн маргалдав.

Агуйн хананы хормой нуур хоёрын хооронд таван зуун футээс хэтрэхгүй өргөн элсэн хөвөө байх ажээ. Тэр элсэн хөвөөгөөр явж нуурыг хялбархан тойрч болох байв. Агуйн хананы ёроолд галт уулын элдэв төрлийн чулуулгууд эмх замбараагүй онгиролдон хэвтлээ.

Газрын дотоод галд хайлж, дахин царцсан агуйн хананы дотор тал онгоцны цахилгаан чийдэнгийн цацралд мянга мянган өнгөөр туяаран гялтганаж байв. Бидний хөлөөр дээш дэгдсэн гялтгануурын тоос цасны ширхэг мэт язганан гялалзах ажээ.

Нуурын эргээс холдох тутам газрын хөрс шатны довжоо мэт үелэн өндөрсөж, хэн болгоомжтой явахгүй бол хоорондоо юугаар ч үл барилдан авцалдсан сул чулуунууд хөл доор ганхаж байв.

Тэрхүү асар том агуй галт уулын гаралтай гэдэг нь алхам бүрд нотлогдож байлаа. Энэ тухай би нөхөддөө анхааруулж л явав.

- Байгалийн хөгжлийн түүхийн тэрхүү алслагдсан өдрүүдэд, халуун хайлмаг шингэн бодис энэхүү агуйн дотоод хөндийд дүүрэн бялхаж, тэр галт шингэний дээд төвшин цооногийнхоо амсарт, ган хайлах зууханд шингэн металл бундах мэт тулаад байх үед энэ агуй чухам ямар шүү байдалтай агсныг та нар төсөөлөн ойлгож байна уу?

- Тун сайн төсөөлж байна хэмээн Консель хариулаад гэлээ ч гэсэн. яагаад тэр галт ажиллагаа шувтарч, яахаараа энэ галт уулын улайдаж уухилсан хөндий хоолойд одоо ус цалгилах болсныг бидэнд эзэнтэн хэлчихгүй балов уу гэлээ.

- Бодвол, Консель минь хэмээн -би энэ өөрчлөлт газар хөдлөлтийн нөлөөгөөр болсон буйзаа “Наутилус” энэ агуйд орж ирдэг тэр ангал, энэ уулын дор хормойд газар хөдлөлтийн эцэст бий болжээ. Атлантын тэнгисийн ус түүгээр дамжин энэ галт уулын гол гол голомт руу юүлчихсэн юм байна. Тэхлээрээ энд гал ус хоёр авцалдаж аймшигтай юм болсон нь зайлшгүй. Тэгээд ус нь дийлж л дээ. Түүнээс хойш олон олон зуун өнгөрч, усанд хахаж цацсан энэ галт уул энгийн нэгэн номхон нуур болон тогтсон байх ёстой гэв.

- Тун сайн хэмээн Нед Ленд илтгэж, би таны тайлбарлалыг хүлээн авах боловч таны саяны ярьдаг тэр ангал усан дээр биш харин усан доор бийд нь би тун харамсаж байнам. Бидэнд бол нөгөө тийшээ байвал зүгээр байсан юм гэв.

- Хэрэв тэр ангал далайн төвшин доор байгаагүй бол гэж Консель, түүний яриаг өлгөн авч, “Наутилус” түүгээр нэвтэрч энд, орж ирэх учиргүй гэдгийг та мартаж байна. Хэрэв л тийм бол түүнээс бидэнд ямар ч ашиг гарахгүйсэн биш үү гэлээ.

- Түүгээр ч барахгүй энэ галт уул сөнөхгүйсэн биш үү. Та дэмий л юманд харамсаж. байна даа гэж би нэмэрлэн хэлэв.

Энэ хэр бид дээшилсээрл байв. Бидний дагаж явсан жим улам бур нарийхан улам бур эгц болж байв. Гүнзгий ан цавууд зам хөндлөн боож тэр тутам харайхын зовлон тохиолдох боллоо.

Заримдаа зам дээр нурж унасан хад асга тойруу зам сонгох гэдсээрээ гулгах, дөрвөн мөчөөрөө мөлхөх аюулд хүргэж байв. Гэвч Конселийн цовоо шаламгай хөдөлгөөн Нед Лендийн чийрэг хүч тамирын ачаар бид эдгээр саадыг туулсаар явав.

Ийнхүү яв явсаар барагцаалбал гучин метрийн өндөрт газар хөрсний байдал өөрчлөгдөж, явган явахад тийм ч таатай биш боллоо Энд трахитууд ба галт уулын конглометратууд хөөс мэт цацарсан халуун хайлмаг бодисын тов толигор буюу эсхүл яльгүй бурзгар хар хүрмэн чулуулгуудаар болон доошоо нам суусан хүнхэр адрыг баганадсан, байгалийн уран барилгын урлагийн гайхамшиг нэгэн хэлбэр олон талт босоо багануудаар солигдож байв.

Хүрмэн чулуун хаддын хоорондуур халуун хайлмаг бодисын царцмал урсгал могой мэт тахирлан, түүн дотор битумт занарын хэлтэрхийнүүд толболон харагдаж, бургисан хүхэр шингэсэн өргөн хэсгүүд шарлан үзэгдэж байв. Энэхүү сөнөсөн галт уулын гүнд мөнх булшлагдсан орхимол чулуулгуудыг агуйн дээд цооногоор орж ирсэн өдрийн цайвар гэрэл бүдэг бадаг гэрэлтүүлж билээ.

Барагцаалбал 75 метрийн өндөрт бидний цаашлах өгсөлтөнд давж гаршгүй том саад учирсан нь хана нь агуй дотогшоо дэндүү тонгойж өнгийсөн тул дээшээ авирахаасаа татгалзахаас өөр аргагүй болж бид, адрын намхан ирмэг дагуу явлаа.

Энэ орчинд ургамлын ертөнц амьгүй байгалийн ертөнцийн өмнө зэвсгээ хураасангүй, хадан хананы ан цав руу үндсээ оруулан, хад чулууны хонхор хотгорт ганц нэг жижигхэн мод хэд хэдэн бут ургасан ажээ.

Энд би өөрийн биеэс идэмхий шингэн ялгадас гаргадаг молочайникийн бут, нарны гэрэл хэзээ ч үзэхгуй мөртөө “нар өөд хандмал” гэсэн грек нэрэндээ ер зохиогүй ямар ч үнэр танаргүй хэдхэн тооны гелеотроп хэмээх, нэгэн дүрс далайн ургамал, үзтэл үхэж буй агар модны дэргэд ургасан хатангар дохигор хризантемууд, хамгийн эцэст халуун хайлмаг бодисын халилга хооронд өөрийн жинхэнэ анхилам сайхан үнэрийг бүрэн хадгалж чадсан саргай цэцэг ургасан тул би тэдгээрийн үнэрийг дуртай нь аргагүй үнэрлэн амьсгалж агснаа шудрагаар хүлээх байнам.

Бидний дагаж явсан хилийн зарим хэсгээс тэр нуур бүхлээрээ үзэгдэж байв. “Наутилус”-ын чийдэн, түүнийг тодоос тод гэрэлтүүлэх тул түүний толь мэт гөлгөр гадаргууг салхины зөөлөн үлээлт, усны давалгаа хоёр үл бусниулж байлаа. “Наутилус” хөдлөхгүй яг зогсож, түүний тавцан ба нуурын эрэг дээр чийдэнгийн хурц гэрэлд тодорч буй усан цэргүүдийн хар хар дүрс нь илхэн харагдах ажээ.

Бид тэр үед агуйг бүтэн тойрсон, ирмэглэсэн хадны хамгийн өндөр хэсэгт авирсан байв.

Хэд хэдэн махчин шувуу агаарт халих буюу хэн ч ойртож хавьташгүй өндөр хадны ангалуудад үүрээ зассан хэсэг нь тэндээ бүгж байлаа.

Тэд бол цагаан цээжит харцага орлио кобчикууд ажээ. Нилээд хэдэн мундаг тарган тоодог хэвгий хадан хавцгай дагаж нааш цаашаа гүдэгнэж явлаа. Тэдгээр тарган шувуудын бараагаар канадын харъяатын хоёр нүд ямар их шунаг гялалзаж, буу авч гарсангүйдээ ямар их хар бууж агсныг төсөөлөн бодож болох юм. Тэр тугалган сумыг чулуугаар төлөөлүүлэхийг оролдож,олон дахин хий дэмий шидэж цөхөрсний эцэст нэгэн томоохон тоодог цохиж унагасан бүлгээ. Канад хүн шархадсан шувууг барьж авах гэж хорь гучин удаа нисч үхэхийн аюулаас нэг төө хүрэхгүй зайтай агсныг нэмж давсалж ярих нь ч биш шууд хэлж болно.

Гэлээ ч гэсэн хэргийн байдал ямар ч байлаа гэсэн өнөө шувуу, түүний ангийн богцонд аяндаа орж сэтгэл амарсан билээ.

Хад-хясаа яваа яваандаа авирах мацахын аргагүй болсон тул бид удсангүй доошоо бууж очихоос өөр замгүй боллоо. Галт уулын цооног. бидний толгой дээр нилээд өндөрт тээр дороос худгийн уужим асар шиг харагдаж байв. Бидний зогсож агсан тэр газраас өрнөтийн зөөлөн салхинаа хөөгдөж буй уул, цэнхэр тэнгэрийн өчүүхэн хэсгийг мөн цоорхойгоор харж болох байв. Тэдгээрийн зарим хөглөрсөн хэсэг нь цооногийн аман дээр утаа мэт хөврөлдөн хэдэн минут хэр тээглэж үзэгдлээ. Үүлс их бус өндөрт хөвж буй тул энэхүү уулын оргил далайн төвшнөөс дээш найман зуугаас доошгуй фут өндөрт өргөгджээ гэсэн дүгнэлт итгэл төгөлдөр хийж болох байв.

Нуурын эрэг дээр бууж ирсний дараа би түүний ургамал амьтантай танилцаж эхэллээ. Тэнд надтай хамгийн түрүүн дайралдсан нь хоолонд онц сайн хачир болдог том бус шүхэр маягийн ургамал укроп, хивс мэт дэвсгэрлэн байв. Түүнээс Консель хэд хэдэн баглаа түүж авлаа. Тэндхийн амьтдын талаар бол ч мянга мянган төрлийн янз бүрийн аалз, хавч, наймалж, том жижиг зөөлөн биетнүүд өдий төдийгөөрөө байв.

Энд бид зузаан, зөөлен шаргал, торгон элс дэвсгэрлэсэн сайхан агуй оллоо. Хадаар мацаж ядарсандаа би, нөхдийнхөө хамт элсэн хэвтэр дээр дуртай нь аргагүй сунаж уналаа. Газрын доорхи гал тэр агуйн дотор талыг хайлган толийлгож, гялтгануурын тоос шигсэн нь алмас эрдэнэ мэт гялалзах ажээ.

Нед Ленд тэндхийн хананы зузаан нимгэнийг шалгаж тойруулан тогшиж үзлээ. Түүний ашиггүй оролдлогыг би хараад инээдээ барьж чадсангүй ээ. Бидний яриа аанай л мөн оргох зугатах тухай үүсэв Капитан Немо ийнхүү өмнө зүг эргэж одсон нь зөвхөн л натрийнхаа нөөцийг нөхөх зорилготой болов уу, гэвч тэр Европ ба Америкийн эрэг рүү, умар зүг дахин эргэнэ гэж найдах горьдлого бас л байгаа тул тэхэд л оргох оролдлого нэн бүтэмжтэй дахин давтаж болох тал бий гэж Нед Лендийг би түр зуур боловч хуурч тайвшруулах эрхтэй хэмээн өөрийгөө үзэв.

Бид тэрхүү агуу сайхан агуйд цаг хэр боллоо. Эхлээд тун наргиантай байсан бидний яриа одоо бараг намжирчээ. Бид ямар нэгэн хачин нойрмог байдалд шилжиж байв. Даруйхан буцахыг яарахын хэрэггүй тул би нойртойгоо тэмцэхийг төдий л хичээсэнгүй.

Бид зүүднийхээ эрхшээлд байх хувьтай тул зөөлөн биетний бүдүүлэг амьдралтай болчихож, миний хоёр хавтастай хясаа хуяг энэ агуйд байна гаж зүүдэллээ. Тэгтэл намайг гэнэтхэн:

- Босоорой, хүүе босоорой! хэмээн хашгарч буй Конселийн дуу сэрээлээ.

- Юу болов со? Гэж би элсэн дээр босч суунгуут асуув:

- Ус, ус! гэж бархирч байв.

Би босон харайв. Бидний орогнож агсан агуйд далай юүлэн орж ирж байсан тул бид арчаагүй нялцгай биетэн биш болохоор амиа хаацайлах хэрэгтэй болжээ.

Хэдхэн минутын дотор бид ус хүрэхгүй газар агуйн хананд авиран гарчээ.

- Юу болж байна даа? Байгалийн бас л нэг шинэ сонин шид нь харагдах нь уу? гэж Консель асуув.

- Үгүй ээ хонгор минь, үгүй. Ердөө л нэг далайн энгийн түрлэг болж байна. Харин биднийг нойрон дээр маань золтой л залгичихсангүй. Агуйн гаднах тэнгисийн усны төвшин тэнгисийн түрлэгээр дээшээ хөөрч харьцах хоёр саванд буй шингэний хэмийн тэнцвэрийн хуулийг дагаж, нуурын ч усны төвшин дээшилсэн байна. Бид жаахан умбаж аваад л салсандаа баярлалаа гэж хэлэх ёстой. Одоо харин “Наутлус”-таа очиж хувцсаа солих хэрэгтэй гэж би хариулав.

Тэгээд дөчин таван минутын дараа бид уул нуурыг бүтэн тойрсны эцэст “Наутилус”-ын нөгөө талаас нь хүрч очлоо.

Усан цэргүүд натри ачих ажлаа дуусч “Наутилус” аян замдаа тэр дорхиноо хөдлөхөд бэлэн болжээ.

Гэвч капитан Немо хөдлөх тушаал өхгүй байв. Усан доорхи сувгаар шөнө сэмхэн гараад явчих гэж тэр бодсон юм болов уу? тэгсэн ч байж болох юм.

Дараачийн нь өглөө “Наутилус” харин өөрийнхөө нууц зогсоолоос хэдийн гарчихсан, хуурай газраас алс хол, Атлантын тэнгисийн уснаа, хэдхэн метрийн гүнд явж ахуйг бид мэдлээ.

САРГАССЫН ТЭНГИС

Харин тэгтэл “Наутилус” маань Европоос холдсоор байв. Түүний эргийг ойрхноос харах найдвараас хэсэг зуур боловч татгалзахаас өөр аргагүй болжээ.

Манай онгоц өмнө зүгийг чиглэн довтлов. Капитан Немо, өөрийн онгоцыг хааш нь авч одох нь тэр вэ?

Бүү мэд ээ, би учрыг нь олсонгүй. “Наутилус” тэр өдөр Атлантын тэнгисийн онц сонирхолтой газраар хөвж явав. Гольфстрим хэмээх, тэнгисийн их дулаан урсгал байдгийг хэн бүхэн мэднэ. Флоридин эргээс тэр Шпицберген руу чиглэдэг бүлгээ. Энэ урсгал Мексикийн буланд орохын өмнө умарт өргөргийн дөчин тавдугаар хоногт хоёр салаалан оддог билээ. Тэдгээрийн их салаз нь Ирланд, Норвегийн эрэг орчноор гарахад, бага салаа нь Азорын арлууд руу өмнө зүг одож дараа нь Африкийн эрэг тийш даялсаар, том цагираг үүсгэсний эцэст Атлантын арлууд руу эргэж ирдэг бүлгээ.

Тэрхүү хоёрдугаар салаа гэхээр цагираг гэвэл илүү тохирох урсгал Атлантын тэнгисийн овоо номхон болж ирээд хөдөлгөөн багатай хэсгийг нилээд бүлээн усаар тусгаарлан тойрох тул тэр хүрээлэгдсэн хэсгийг Саргассын далай гэж нэрлэжээ..

Тиймээ Саргассын далай нь Атлантын тэнгис дунд ёстой нуур мэт оршиж билээ. Гольфстримын дулаан урсгал бүтэн гурван жил явж гэмээ нь сая түүнийг бүтэн нэг тойрдог бүлгээ.

Би хувьдаа хэлэхэд, Саргассын далай Атлантын усан доогуур живж орсон бүх дэвсгэр дээгуур нөмөрдөг гэх байна. Зарим нэгэн хүмүүс түүний усан дээр хөвж яваа өвсийг тэрхүү алга болсон тивийн тал нутагт ургасан өвс гэсэн тааврыг ч хөгжөөсөн билээ. Гэвч тэр таавар найдвар багатай юм. Юу юунаас өмнө мөн л өнөө Гольфстрим маань тэдгээр өвс болоод замгийг Америк ба Европын эрэг орчноос Саргассын далайд урсгаж аваачдаг тул болой.

Энэ явдал бусдын нэгэн адил Колумбын толгойд шинэ ертөнц байгаа тухай бодол төрүүлсэн ажээ. Тэгээд аймшиггүй шинжээч Саргассын далайг гэтэлсний эцэст, замаг ба өвсөн дунд түүний хөлөг онгоц ороолдож, тэдний аян гурван сунагар долоо хоногоор удааширсан билээ.

“Наутилус”-ын маань одоо хөвж яваа тэр далай ийм л далай даа. Энэ бол онгоцны хушуу арай ядан зүсэн зүсэн явах өтгөн сахлаг бөгөөд хөх замган хивс ногоорсон ёстой л нэг зүлэг ажээ. Тиймээс ч капитан Немо хөлгийнхөө сэнсийг тэрхүү гаталшгүй өтгөн шигүү ширэнгэн дунд хугалах буюу гэмтээх аюулаас айж Саргассын далайг туулах бүх хугацаанд үргэлж л хэд хэдэн арван метрийн гүнд явж билээ.

Энэ далайг Испанийн “sargasso” буюу замаг гэсэн үгнээс Саргассын буюу замагт далай гэж нэрлэжээ. Тэнд ургагч замгууд дийлэнхдээ хөвөгч замаг бөгөөд усны тэрхүү асар уудам хязгаарын ургамлын гол бүрхүүл болжээ.

Атлантын тэнгисийн тэрхүү амгалан буланд яахаараа замаг тийм олноороо хуримталсан тухай асуултанд “Дэлхийн бөмбөрцгийн физикийн газар зүй” гэдэг номыг зохиогч Мори хариуллаа.

“Энэ үзэгдэлд нийтэд ойлгомжтой байгаа туршлага тайлбар өгч байна. Хэрэв аягатай усанд үйсэн бөглөөний үйрмэгүүд болон зомгол, эсхүл өөр ямар нэгэн хөвөгч биес хийж, уул усанд эргэх хөдөлгөөн олговол, тэдгээр бутархай хэсгүүд бүгд аяганы голд буюу хөдөлгөөн багатай төвд цугларахыг төдөлгүй харж болно оо. Бидний сонирхож буй зүйлд Атлантын тэнгис аяга нь болж, Саргассын далай хөдөлгөөн багатай төв хэсэг нь буюу хөвөх чанартай биес цугларах гол нь болох ёстой” хэмээн тэр өөрийн номондоо бичжээ.

Морийн өгсөн тайлбарыг би бүрэн зөвшөөрнө. Бусад эрдэмтэн үл олдох нөхцөлийн дунд усан доор, тэр үзэгдлийг судлах завшаан надад олдсон юм. Тэнд хүрэн замгууд, өвс хулс, Андын ба Асгат ууланд үерт унаад, Амазонкийн буюу Миссипийн урсгалаар Атлантын тэнгист авчрагдсан моддын гол, онгоцны хитэг, хэрэглэлүүд, хавч хясаа, навч нахиа зэрэг уснаа хөвж чадахгүй болтлоо хүндэрсэн онгоцны хуяг, их биений үлдэгдэл, хөлгийн сүйрлийн олон янзын сэг манкай онгоцон дээгүүр хөвж явлаа.

Саргассын тэнгист олон зуун жилийн турш хуримтлагдаж буй бүх зүйлс далайн усны нөлөөгөөр минералжиж чулуун нүүрсний барагдашгүй арвин нөөц бүхий давхарга болон хувирна гэсэн Морийн бас нэг нотолгоо яваа яваандаа батлаглана гэдэгт би мөн үл эргэлзэнэ. Хүн төрөлхтөн дэлхий дээрх нүүрсний нөөцийг бүгдийг ухаж барах тэр нэгэн цагт ашиглалтанд оруулахаар байгаль урьдаас нөөцөлсөн бэлтгэл агуулах тэр болюу.

Эдгээр эмх замбараагүй замаг зэгсэн дунд би нарийхан тэмтрүүлүүд нь арвалзан буй сэвсгэр сайхан цэцэгтэй актиний, улаан, ногоон, хөх өнгийн маш олон медуз, түүнчлэн бас тэдгээрийн дунд Кювьгийн медуз байхыг олж харвал хөхөвтөр өнгийн шүхэр нь ягаан өнгөөр эмжээрлэгдсэн ажээ.

Хоёрдугаар сарын 22-нд өдөржингөө би Саргассын далайд өнжвөл далайн өвс ургамлаар хооллодог загас тун элбэг тэжээлтэй нь илэрхий байлаа. Гэвч маргааш нь болоход тэнгис ердийнхөө байдалд шилжлээ.

Дараачийн саруудад хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 12-ыг хүртэл “Наутилус” өдөр бүр дөрвөн зуун километр давхиж өмнө зүгийг гуйвалтгүй чиглэн явав. Бодвол капитан Немо усан доогуур хийх дэлхий тойрох жуулчлалынхаа хувийн төлөвлөгөөг хэрэг дээр нь биелүүлж буй бололгой тул “Наутилус” Горны хушууг тойроод Номхон тэнгисийн өмнөт хэсэг руу эргэнэ гэдэгт би эргэлзсэнгүй бүлгээ.

Ингээд ирэхээр Нед Лендийн болгоомжилдог зөв байв. Усны энэхүү асар уудам цөлд арал атугай тун цөөн тохиолдох тул оргох тухай бодохын ч хэрэггүй байлаа. Гэтэл бас, нөгөө нэгэн талаар авч үзвэл бол капитан Немогийн төлөвлөгөөгөө биелүүлэхэд нь ямар ч саад хийх бололцоогүй бүлгээ.

Бид өөрсдийнхөө аз заяанд л итгэхээс өөр яаж ч эс чадах ажээ.

Гэлээ ч гэсэн аяыг нь олоод оргочих найдвар алга болсон юм бол эндээс сулрах бас нэг арга зам бий тул туршаад алдах хэрэгтэй билээ. Энэ нь дэлхий тойрох аян дууссаны эцэст түүний нууцыг бид хэзээ ч хэнд ч үл задлах ам өгч, биднийг суллан тавихыг капитан Немогоос би гуйгаад алдах нэг тал байсан юм. Бид тэр их итгэмжийг нь дүүрэн хүлээж түүний нууц бидэнтэй л хамт мөхөхсөн билээ.

Гэвч энэ явдалд капитан Немо чухам ямар шуу хандахыг сайтар хянах хэрэгтэй байв. Тэр бүр эхлээд л өөрийн нууцыг чанд хадгалахын тулд биднийг “Наутилус” дээр насан турш маань олзолно гэж шууд тулгасан биш билүү. Энэ асуудлын талаар би нэг ч удаа түүнд хандсангүй бүтэн дөрвөн сар болсныг тэр өөрийн төлөвлөгөөг уг дуугүй дагасанд бодож болох юм.

Энэ тухай одоо яриа дэгдээвэл цаашдаа хэзээ нэгэн цагт бидэнд оргож гарах ажилд садаа болж, түүнд сэжиглэл төрүүлж болох байв.

Энэ бүх бодол, миний оюун ухааныг үймүүлэх боллоо. Түүнийгээ би Консельтой хуваалцах боловч тэр энэ бүхнийг минь надаас доргүй эргүүлэн няцааж билээ. Би хэдийгээр тийм ч амархан гуньж гутахгүй боловч хүн нийгмийн дунд хэзээ нэгэн цагт эргэн очих бидний боломж өдрөөс өдөрт улам бүр найдваргүй болж, ялангуяа капитан Немо улам л шуурхайлан, ухаан жолоогүй, Атлантын тэнгисээс холдон холдон алс өмнө зүг гүнзгийрч буй нь бүр ч бидний байдлыг дортгож бүлгээ.

Саяхан өнгөрсөн арван найм хоногт бидний аялал ямар ч онцгой явдлаар гийгүүлсэнгүй ээ. Би капитан Немотой ховор тохиолдох боллоо. Тэр нь ажиллаж байв болтой. Номын санд би түүний дэлгээд тавьчихсан номыг, голчлон байгалийн судлалын ботиудыг үргэлж олж үзэх болов. Далайн ёроолын нууцын тухай миний номын зай чөлөөнд нь бичсэн онол, загваруудыг дандаа л няцаасан харагддаг билээ. Харин капитан Немо зөвхөн л миний алдааг номон дээр минь л засаж тэмдэглэхээс биш надтай шууд ном хаялцдаггүй байв.

Заримдаа би түүнийг хөгжмөөр тоглохы нь сонсдог бүлгээ. Тэр дарж буй хөгжимдөө гүнзгий автагдаж, тун чадамгай тоглодог бөгөөд ихэвчлэн эргэн тойрон хав харанхуй “Наутилус” хоосон тэнгист нам унтаж ахуйд шөнийн цагаар хөгжимддөг байв.

Энэ бүх өдрүүдэд бид ихэнх цагаа тэнгис дээр өнгөрүүллээ. Далай эл хуль, заримдаа Сайн итгэлтийн хушуу буюу Энэтхэг руу яарч яваа ямар нэгэн бяцхан хөлгийг хааяа хааяа олж хардаг билээ.

Нэгэн удаа биднийг халим гэж эндүүрээд халим агнах нэгэн жижиг хөлөг бидний хойноос элдэж билээ. Гэвч капитан Немо хөөрхий далайчдыг өрөвдөж, тэдний хүч хөдөлмөрийг хий үрэгдүүлж, цагийг нь барахгүйн тул уснаа шумбан орсноор тэрхүү мөрдлөг эцэс болж билээ.

Энэ явдал Нед Лендийн сонирхлыг харваас тун их хөдөлгөсөн бүлгээ. Манай энэ төмөр халимыг ган жадаар үхтэл нь бүлчихэж болохгүй гэдэгт Канад хүн цаанаа тун их харамссан байх гэж хэрэв хэлчихвэл алдаа болохгүй дэг гэж бодож байнам.

Энэ орчны загас умарт өргөрөгт учирсан загаснуудаас бага ялгаатай ажээ. Заримдаа бидний хажуугаар загасчдын яриагаар их ховдгоороо цуутай, томоохон хэмжээний нохой загас давхин өнгөрч байв.

Далайн эрх танхил гахайнууд өдөржингөө биднийг дагалддаг байлаа. Тэд өвлийн чоно шиг сүрэг сүргээрээ ан хийж, тав зургаагаараа явдаг ажээ. Далайн гахайнууд ч далайн нохдоос багагүй ховдог амьтад юм. Далайн гахайн язгуурт арван дүрс бий. Бидэнтэй тохиолдсон нь ч далайн гахайны дүрсэнд хамаарагдах ажээ. Тэдний толгой нь жижиг, урдуураа шонтгор, шувууны хушуу мэт урт шөвгөр хоншоортой байв. Тэд уртаашаа барагцаагаар хоёр метр ажээ.

Эдгээр далайд өргөн сэлүүртний багийн төлөөлөгч бөгтөр яргай буюу эсхүл хар сциен гэж нэрлэгддэг нэгэн сонин загас буйг тэмдэглэвэл зохино. Зарим нэгэн улсын эрдэмтэд байхаасаа юуны өмнө яруу найрагчид, эдгээр загасыг уянгалуулан дуулж чадах бөгөөд тэд сүргээрээ концерт тавивал ямар ч найрал дуучдын шилдэг чуулгыг бүрхэгдүүлэх авъяастай гэдэг бүлгээ. Гэвч тэр нь шал худлаа гэдгийг би дүүрэн нотолж чадахгүй боловч бидэнтэй зам зуур учирсан сциенууд л бидэнд ямар нэгэн уянгат дуу дуулж өгөөгүй нь харамсалтай.

Ингээд хамгийн эцэст тэмдэглэхэд бидэнтэй учирсан олон тооны нисдэг загасыг хэлэх хэрэгтэй. Тэгвэл далайн гахайнууд нисдэг загас агнахаас сонин юм гэж байж болшгүй дэгээ. Далайн гахайнуудын арга бодлого тун нарийн ажээ. Нисдэг загаснуудын нисэлтийн таяг тойруу хичнээн ч хол байлаа гэсэн гарцаагүй тохиох үйлийн үрээр далайн гахайн ангайсан том ам руу заавал очих бүлгээ.

Бидэнтэй учирсан загаснууд ихэвчлэн триглийн дүрсэд хамаарагдаж байв. Тэд харваж буй од мэт дахин шугам үүсгэн дэгдэж шөнийн агаарт гэрэлтэж байлаа.

Бидний жуулчлал анх эхэлсэн өдрөөс хойш бид арван гурван мянган бээр буюу тавин хоёр мянган километр газрыг явжээ. Одоо энэ үед бид өмнөт өргөргийн 45 дахь хоног 37 хувь, өрнөт уртрагийн 37 дахь хоног 53 дугаар хувьд явж байв. Яг энэ орчимд “Герольда” хөлгийн капитан цэнгэг усны гүнийг үзэхээр зонд оруулсан нь арван дөрвөн мянган метрийн гүн ёроолд нь хүрээгүй билээ. Мөн энд Америкийн “Конгресс” хэмээх дурсгалт хөлөгний дэслэгч Паркер арван таван мянга нэг зуун дөчин метрийн гүнд ч ёроолы нь тэмтэрч чадаагүй бүлгээ.

Иймд капитан Немо тэдгээр хэмжилтийг шалгахаар “Наутилус”- тайгаа эцсийнх нь гүнд хүртэл шумбаж орохоор шийдлээ. Үзэсгэлэн танхимын цонхны халхавчууд нээгдмэгц шалган хэмжих багажуудын заалтыг тэмдэглэж, ажиглалт хийхээр гэгээвчний дэргэд би суулаа.

Тэр их гүнзгийд живж орохоор “Наутилус” бэлтгэж эхлэв. Бэлтгэл хөндий багтаамжуудыг л усаар дүүргэчихвэл тэр гүнзгийд хүрчихнэ гэж ярихын ч хэрэггүй болох нь мэдээж хэрэг билээ.

Энэ талаар бүр ярихыг байя гэхэд нэмэгдэл хүндрүүлэг хулдац байлаа ч гээд тэр зорилгонд хүрэхэд нэмэр болохгүй бөгөөд түүнээс гадна усан дээр буцаж гарч ирэхийн тул өнөө дүүргэж авсан усаа далайн ёроолд буцааж шахаж гаргах хэрэгтэйг урьдаас бодох хэрэгтэй билээ. Тэгтэл далайн тэр их гүнзгийд гаднын тэр их даралтыг давж багтаамжууд дахь усыг гэдрэг шахах чадалтай шахуурга ч гэсэн “Наугилус”-т байхгүй бүлгээ. Иймээс капитан Немо диагоналиар дайрч далайн ёроолд хүрэхээр шийдлээ.

Гүнзгийн залуурт 45 градусны хазайлтыг өгч сэлүүр сэнс хамгийнхаа эцсийн хурдаар эргэлдэж ирэхэд түүний далбаанууд усыг асар их хүчтэй зүсэж байв.

Энэ нэг хүчит гараа бүх хөлгийг донсолгож, тэр ч тэрхэн дороо урагшаа дуулгавартай ухасхийсэн бүлгээ.

Капитан Немо над дээр ирж, бид хоёр хамтдаа даралт хэмжүүрийн зүүний хурдан хөдөлгөөнийг ажиглаж эхлэв. “Наутилус” удсан ч үгүй дийлэнх загас жараахай оршин байх амьдралын бүсийг гэтэллээ.

Хэрэв зарим нэгэн дүрсийн загаснууд тэнгис буюу гол мөрний зөвхөн өнгөн хэсэгт амьдардаг бол мөн гүнзгий хэсэгт нь амьдардаг нэгэн байдаг. Эдгээр сүүлчийн бүлэг загасанд мянган метрийн гүнд зуун хорин атмосферын даралтанд орших грендерууд, асар том дуран нүдтүүд, зургаан завсар заламгай бүхий савар шүдэт аврага загасны дүрсийн гексанхууд зэргийг олж үзэв.

Капитан Немогоос би усны асар их холгүй гүнд загас барихыг үзсэн үү та хэмээн асуувал:

- Загас уу? хэмээн тэр лавлан асууж, тийм их гүнд тун цөөн тохиолддог юм шүү. Гэвч одоо үеийн шинжлэх ухаан юу гэж үзэж байгаа юм? гэв.

- Бид зөвхөн л ийм ийм юм мэднэ. Усны дээд давхаргаас доошлох бүр ургамлын амьдрал, амьтныхаас хурдан үгүй болдог. Амьд амьтан тохиолдож л байгаа тэр газраас нэг ч ургамал олохгүй гэдгийг л бид мэднэ. Устрицууд ба бусад хясаа хоёр мянган метрийн гүнд байдаг гэдэг нь бидэнд мэдэгдэж буй хэрэг бөгөөд умарт тэнгисүүдийн баатарлаг далайчин Мак Клинток хоёр мянган таван зуун метрийн гүнээс далайн амьд одон өгөөшдөж авсан болон, Английн “Бульдог” хэмээх фрегатын багийнхан дөрвөн мянган метрийн гүнээс далайн мөн амьд од гоходсон удаа бий. Энэ л байна даа, бидний мэддэг бүхэн. Харин капитан Немо та, бодвол манай шинжлэх ухааныг юу ч мэддэггүй гэж хэлэх гэж байна уу?

- Үгүй ээ, эрхэм профессор, тэгж хэтэрхий догшин авирлахыг би бодохгүй. Амьд амьтан ийм их гүнд оршиж чадахыг та юугаар тайлбарлах вэ? Үүнийг танаас асуучихвал болох уу?

- Энэнд хоёр шалтгаан бий хэмээн би өгүүлрүүн: Юуны өмнө усны янз бүрийн гүнд, далайн усны тэгш бус давслаг чанар болон нягтралаас шалтгаалж үүссэн босоо урсгал далайн зараа, өд гэх мэт амьтны бүдүүлэг амьдралд хэр таарах нөхцөлийг бүрэлдүүлдэг юм.

- Зүйтэй гэж капитан дүгнэлээ.

- Хоёрдугаарт, усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ, гүнзгий усанд бага болдоггүй, харин өндөр даралтын үрээр, түүний хуримтлал, тэдгээр гүнзгий усанд, улам их болдог тул уул амьтдын амьдрах нөхцөлийг бүрэн хангадаг юм гэв.

- Мөн зөв, та бас үүнийг ч мэдэх юмаа? хэмэнн капитан Немо өөрийн гайхсаныг нуусан ч үгүй өгүүлээд - яая гэхэв би баярлаж л байна. Энэ ч маргаангүй зүйл юмдаг шүү. Би үүн дээр нэмж хэлэхэд их бус гүнээс барьж авсан загасны хийн саванд азот хүчилтөрөгчөөс их байдаг бол нилээд гүн уснаас барьсан загасны хийн саванд хүчилтөрөгч нь азотоос хэзээд их байдаг юм. Энэ бол таны хэлснийг хэрэг дээр нь нотолж байна. За алив, бидний ажиглалтыг цааш нь үргэлжлүүлье гэв.

Дахин би даралт хэмжүүр руу харав. Түүний зүү зургаан мянган метрийн гүн зааж байлаа. Бид бүтэн цаг шумбаж яваа боловч ташуу шугамаар гулгаж яваа “Наутилус” мөн л доошилсоор байв. Ус энд гайхам цэвэр тунгалагаараа этгээд ажээ. Түүний тунгалгийг л өндөр уулсын сэрүүн агаартай зэрэгцүүлж болох байв.

Дахиад цаг болсны дараа бид арван гурван мянган метрийн гүнд орж очсон гээд тэнгисийн ёроол гэж мэдэгдэх юм алга байв.

Харин биднийг арван дөрвөн мянган метрийн гүнд ороход алсад би усан доорхи уулсын бараантах оргилуудыг олж үзэв. Тэгсэн ч гэсэн тэдгээр оргил бол манай Гималаи, Монблан мэт өндөр уулсад хамаарах оргил байлаа. Гэвч усны тэрхүү ёроолгүй тамын гүнзгийг бид мөн л урьдын адил тодорхойлж арайхан чадаагүй байсан тул манай тэдгээр уулсаас ч өндөр байж юу магад билээ.

“Наутилус”-ын их биед нөлөөлж агсан асар их даралтыг харгалзахгүйгээр бид доошилсоор л байв. Усан доогуур явагч хөлгийн маань төмөр бэхлүүрүүд яаж гяхтнаж, түүний тэлүүр төмөр баганууд яаж нахийж, түүний хашлага хаалтууд яаж чичирхийлж, үзэсгэлэнт танхимын цонх дотогшоо яаж шамбийж байсны нь биеэрээ мэдэрч байсан бөгөөд хэрвээ л манай хөлөг цутгамал цул биений бөхбат чанарыг хадгалаагүйсэн бол түүнийг усны тэр их зузаан давхарга хэдийн ганцхан секундийн дотор гамбир болтол нь хавтайлган нухахсан бүлгээ.

Бид усан дотор харлан харагдаж буй уулсын энгэр орчноор ойрхон явж өнгөрөх үед би далайн хэд хэдэн хясаа ба одод байхыг олж харлаа. Гэвч удсан ч үгүй амьтны аймгийн эцсийн төлөөлөгчид ч байхгүй болж “Наутилус” амьсгалж болохгүй давхаргаас дээш гарсан агаарын бөмбөрцөг шиг амьдрал түгсэн хязгаарын хилийг доош гэтэллээ.

Одоо бид арван зургаан мянган метрийн гүнд оржээ. Тиймээс “Наутилус” мянга зургаан зуун атмосферийн даралтыг биедээ хүлээж буй, өөрөөр хэлбэл, өөрийн биений нэгэн шоо дөрвөлжин сантиметр хэсэг тус бүр дээр мянга зургаан зуун килограмм хүнд жингээр дарагдаж байлаа.

- Юутай хачин хэрэг вэ. Хэзээ ч ямар ч амьдрал байгаагүй тийм гүн уснаа явна гэдэг юу гэсэн үг вэ! хэмээн би дуу алдаж - хар л даа та, капитан, хар, эдгээр агуу сүрлэг хадыг эдгээр хоосон цөл уулсыг, эдгээр амьдралын өчүүхэн ч амьсгал үгүй, тэнгисийн эцсийн хязгаарыг! Эдгээрийн тухай бидэнд зөвхөн л нэг муу бүрэг бараг дурьтгал үлдэнэ гэдэг хичнээн харамсалтай вэ гэвэл:

- Тэр бүрэг бараг дурьдатгалыг тань бүрэг бараг ч бус болгож болно шүү гэж капитан өгүүлэв.

- Та юу гэх гэж байна? Би таны үгийг ойлгохгүй байна гэж би хэллээ.

- Эндхийн газар орны байдлын зургийг авчихаас хялбархан юм байхгүй гэж байна аа би гэв.

Капитан Немогийн тэр нэгэн шинэ саналын талаар би өөрийн гайхаж бахадсаныг хэлж амжаагүй байтал нэгэн усан цэрэг зургийн аппарат авч орж ирлээ.

Бидний нүдний өмнө налайж буй байгаль, цахилгаан прожекторын гэрэлд гайхам хурц тод өнгөөр ялгарч байв. Тув тунгалаг болж ирээд өчүүхэн ч хөдөлгөөнгүй шингэн орчин зураг авахад ёстой аятай, нарны гэрэлтүүлгээс ч хол илүү тааламжтай нөхцөлийг бүрэлдүүүж байв.

Бид аппаратынхаа амыг усан доорхи уулсын зүг чиглүүлэн хэд дарсан нь тун сайхан зураг гаргаж билээ.

Бидний авсан зураг дээр өдрийн гэрлийг хэзээ ч олж үзээгүй эрт балар цагийн хадан хясаа, газрын хатуу бүрхүүлд шигдэж дагтаршсан бор боржин хадан хананд онгойж ёнхойсон гүнзгий гүнзгий нүх, агуй болон хамгийн эцэст ёстой л фламанд газрын зураачийн гараар зурагдсан мэт уулсын шовх гайхамшиг үзэмжит оргилууд тодхон ялгарч гарчээ.

Гэвч пид хар, өнгөлөгдсөн мэт тов толигор, өнгө ялгарах ганц ч толбогүй, хоорондоо ав адилхан, элсэн хөрсөн дээр бат суурьшин цахилгаан прожекторын гэрэлд гялалзаж буй тэдгээр хаданд амьдралын ямар нэгэн амьсгал өчүүхэнч байхгүй гэдэг айхтар сэтгэгдэл төрүүлж буй тэр нэгэн чанарыг тэдгээр зураг үл дамжуулж билээ. Зураг авч дуусмагц капитан Немо над руу хандаж:

- Дээшээ гарахаас даа, ноён профессор оо. “Наутилус”ыг ийм их даралтанд дэндүү удаах хэрэггүй гэлээ.

- Би зөвшөөрөх байнам, капитан.

- Бөх суугаарай гэж хэлэхэд нь би, капитан чухам юу гэж хэлснийг нь чухам юу гэж ойлгохоо, яагаад би бөх суух болсноо асууж амжаагүй байтал гэнэтхэн намайг шалан дээр аваад хаячихлаа.

Тэхнээ нь капитан Немогийн тушаалаар “Наутилус”ын сэнс зогсож, гүнзгийрэлтийн залуур босгогдсон тул яг л тэр секундэд онгоц маань агаарын бөмбөрцөг шиг чанх дээшээ харваж, үнэнийг хэлэхэд толгой эргэм хурдтайгаар өөдөө дэгдэн, далайн усыг хангинан жингэнэн зүсч хөөрлээ.

Эргэн тойронд юу ч харахын аргагүй бөгөөд арван зургаан мянган метрийн гүн уснаас дөрөвхөн минутын дотор суга үсрэн хөөрч, цойлж буй загас мэт год харайн гараад уул манан шиг усан багана босгон буцаж буужээ.

АВРАГА ХАЛИМ БА ШҮДЭТ ХАЛИМ

Гуравдугаар сарын 1З-ны шөнө 14-ний өглөө “Наутилус” мөн л дахиад өмнө зүгийг чиглэв. Би бодохдоо Горнын хушуу орших өргөргөөс бид, өрнөд зүг номхон тэнгисийг чиглэн эргэж, дэлхий тойрох аянгаа дуусгана гэж санасан минь эндүүрэл болжээ. Тэхнээ нь “Наутилус” маань өмнө тийшээ явсаар л байлаа.

Тэр хаашаа одно вэ? Өмнөт туйл руу юу? Галзуурсан юм. Капитан Немогийн солио зан Нед Лендийн битүү сэжиглэлийг үнэхээр баталжээ гэсэн дүгнэлтэнд би хүрэв.

Канадын харъяат сүүлийн үед өөрийн оргох төлөвлөгөөг илчилж надтай ярихыг больжээ. Тэр бусадтайгаа ойртох нь багасаж, дорхиноо бие бөецийлөх болов. Бид тийнхүү удаан хугацаагаар энд баригдаж байгаа явдал түүнийг зовоож буйг би ойлгож байлаа. Түүний цээжинд үзэн ядах үзэл оволзон байгааг ч би мэдэрч л байв. Тэр капитан Немотой учрахдаа ч нүдэндээ хилэгнэсэн гал бадруулах тул түүний төрөлхийн нь догшин авир, өөрий нь ямар нэгэн бодлогогүй хэрэг түлхчих бий дээ гэж би үргэлж айдаг бүлгээ.

Гуравдугаар сарын 14-ний өдөр Консель, Нед Ленд хоёр над дээр миний өрөөнд орж ирлээ. Би тэднээс чухам ямар хэргээр ирсэн тухай асуувал:

- Цор ганцхан л асуулт байна, профессор минь гэж Канад хүн надад хэлэв.

- Би таны үгийг сонсъё, Нед. Тани бодлоор бол “Наутилус” дээр хэд хичнээн хүн бий вэ?

- Бүү мэд дээ, хонгор минь.

- Миний бодвол хэмээн Нед Ленд цааш нь өгүүлээд - онгоцыг жолоодоход тийм ч олон хүн хэрэггүй дэг гэв.

-Тэр үнэн гээд би хариуд нь - үүний машин тун нарийн хийгдсэн юм болохоор арваад хүнтэй баг бүх хөлгийг үйлчлэхэд дүүрэн хангалттай юм шүү гэв.

- Тийм л бол капитан Немо, олон хүнтэй том баг онгоцондоо авав гэж үү дээ гэж Нед Ленд өгүүлэв.

- Арай ч үгүй байх аа гэж би ундууцвал: Яагаад? гэлээ.

Би Нед Лендээс нүд үл салган сайн ажихад түүний яах гэж байгааг мэдэхэд хялбархан байв.

- Яагаад гэвэл хэмээн би түүнд, хэрвээ л капитан Немогийн тухай төсөөлж байсан минь зөв л бол, “Наутилус” зөвхөн л нэг ердийн хөлөг онгоц ч биш, мөн тэрнийхээ зэрэгцээгээр, яг өөр шиг нь хуурай газартай түнш тасарсан, тийм оргож зайлсан хүмүүсийн орогнох орон байхаас зайлахгүй.

- Тийм ч байж болох юм гээд одоо болтол үг дуугүй суусан Коньсель хариу өгүүлээд - Эзнийх зөв ч байж магадгүй. Гэлээ ч гэсэн “Наутилус” онгоц тоотой хэдэн хүн л багтах ёстой сав шүү дээ. Үүн дээр хамгийн дээд хэмжээгээр чухам хэд хичнээн хүнтэй баг байж болохыг бидэнд эзэн хэлчихгүй юу? гэлээ. Би яаж мэддэг юм?

- Бодож гаргах жирийн нэг аргаар, та бод онгоцны эзлэхүүнийг мэднэ, тэхээрээ түүнд байгаа агаарын багтаамжийг мэднэ. Нөгөө талаар хэлэхэд, нэг хүний амьсгалд шаардагдах агаарын хэмжээг мэдчихвэл “Наутилус”-ын агаар хорин дөрвөн цагт хэдэн хүнд хүрэлцэх...

Би түүний чухам юу хэлэх гэж буйг тэртэй тэргүй ойлгосон тул Конселийн дуусваргүй урт яриаг тасдан авч:

- Мэдлээ, мэдлээ. Тэгж бодож гаргах ч тун амархан. Гэвч нэн тодорхой бус дүн үзүүлэх шүү дээ гэв.

- За яахав тодорхой бус л байг гэж Нед Ленд шаардлаа.

- Нэг л хүн цаг тутам амьсгалдаа зуун метр агаарт холилдсон хүчилтөрөгч шаарддаг тул бүтэн нэг хоногт буюу хорин дөрвөн цагт хоёр мянга дөрвөн зуун метр агаар шаардана. Тийм учраас “Наутилус”-ын агаар хэдэн хүний амьсгаалахад хүрэх вэ гэдгийг олохын тул “Наутилус”-ын багтаамжийг хоёр мянга дөрвөн зуун литртээ л хуваачихгүй юу…

- Тун зөв гэж Консель хэлэв.

- Тэгвэл “Наутилус”-ьн багтаамж бол мянга таван зуун тонн, тонн тус бүрд мянган литр агаар ноогдох тул уул хөлгийн нийт багтаамжинд сая хагас литр агаар орох нь ээ. Тэр багтаамжийг өнөө хоёр мянга дөрвөн зуун литртээ хуваачихвал - би цаасан дээр түргэн зуур сараачиж хаяад - яг зургаан зуун хорин тав гэсэн бүхэл тоо гарч байна. Өөрөөр хэлбэл “Наутилус”-т багтах агаар бүтэн хорин дөрвөн цагт зургаан зуун хорин таван хүний амьсгалахад яг таарах ажээ.

- Зургаан зуун хорин таван хүн гэнээ! хэмээн Нед Ленд дуун алдав.

- Тэгвэл энд байгаа би, чи, та, эндхийн дарга, цэрэг бүгд нийлээд энэ нэгэн тооны аравны нэгэн хувьд нь ч хүрэхгүйг танд дүүрэн баталж чадах байнам гэвэл:

- Тэдний эсрэг гэвэл гурван хүн ч ярьдаггүй ээ хэмээн Консель бувтнав.

- Тийм болохоор, миний муу хөөрхий найз Нед чамдаа би тэсч л үз гэж зөвлөх байнам гэв.

- Зөвхөн тэсээд л зогсохгүй, эвлэрэхээс өөр аргагүй болжээ гэж Консель нэмэрлэн хэлэв. Консель аргагүй л зөв үг олж хэлжээ.

- Бүр дорд дордсоор, капитан Немо дандаа л өмнө зүг давхиад байх гэж хаанаас даа. Тэр хаа нэгэн газар, жишээлбэл, ядаж тэр мөсөн цэвдэгт тулж очоод нэг зогсоно шүү дээ! Боловсон орнуудын эргийг угаадаг далайнуудад эргэн очих цаг гарцаагуй нэг хүрч ирнэ. Тэхэд л оргох талаар бодох цаг дахин гарах бишүү! гэж Консель үргэлжлүүлэн ярилаа. Канад хүн толгойгоо нэг сэгсэрч, духаа нэг илчихээд, нэг ч үг хэлсэнгүй гараад явчихав.

Эзэн хэрэв зөвшөөрвөл би нэг юм хэлэхийг хүснэм хэмээн Консель өгүүлээд хөөрхий муу Нед дандаа л болохгүй юм бодож байх юм. Тэр аль дээр өнгөрсөн жаргал цэнгэлтэй үеэ санаж, бидэнд одоо болшгүй гүйцэтгэшгүй бэрх юм тэрэнд бол аятайхан, хялбархан юм шиг санагдах юм. Тэр элдэв юм дурсан санагалзахын хүндэд дарагдаж өдөржингөө уйт­­арлах юм. Түүний зовлонг ойлгох хэрэгтэй. Тэр чухам юу хийх вэ? юу ч алга! Тэр тан шиг эрдэмтэн бус, тиймээс усан доорхи ертөнцийн агуу гайхамшиг танд сайхан ч, тэрэнд төдий сайхан биш. Тиймээс Нед Ленд өөрийнхөө эх оронд одож оройн цагаар ямар нэгэн наргианы газар шагайхын тул юугаа ч гарздахад бэлхэн хүн юм!

Тэгж ярьсан Конселийн нь зөв байв. Эрх дураараа, бүтээлч амьдралд дассан Канад хүн “Наутилус” дээрх нэг янзын суурин амьдрал тэсвэрлэшгүй байсан нь мэдээж хэрэг. Түүний дур сэтгэлийг татсан шинэ сонин явдал тун ховор тохиолдох ажээ.

Харин тэгтэл яг энэа өдөр түүний эрх чөлөөт тэнэгэр үеийнх нь байдлыг санагдуулбал зохих нэгэн сонин явдал боллоо.

Далай дээр ил хөвж явсан “Наутилус” өглөөний арван нэгэн цагийн үед сүрэг халимтай дайралдлаа. Хүмүүс хойноос нь салахгүй, улайран хөөцөлддөг эдгээр сүүгээр бойжигчид, халимын ангуучид ховор үзэгддэг холын өргөргүүдийн орчинд амь зулбан орогнож орших тул энэ тулгаралт надад төдийлөн гайхагдсангүй ээ.

Халим загас тэнгис далайн ямар нэгэн албанд ихээхэн чухал үүргийг гүйцэтгэж, газар зүйн том том нээлтэнд тэдний нөлөөлсөн нөлөө тун их бүлгээ. Халимууд бүх цаг үеийн бүх л ястан, үндэстний ангуучдыг, эхлээд боскуудыг, дараа нь ассирчуудыг, сүүлд нь англичууд, голландчуудыг тус тус дагуулан алс одож билээ. Тэдгээр англичууд тэнгисийн аяллын аюултай тэмцэн тэмцсээр юунаас ч айхгүй болж, тэнгис далайг захаас нь захыг нь хүртэл хэрэн хэсүүчлэх болжээ.

Халимууд умартын ба өмнөтийн тэнгисүүдэд амьдрах дуртай амьтан билээ. Хуучны нэгэн домогт, англичууд халим загасаар алс умарт зүг одож, нэг мэдвэл умарт туйлд долоохон бээр ойрхон очсон байжээ гэж дурьддаг бүлгээ. Хэрэв л энэ хүмүүс санаанаасаа бодож гаргасан домог юм хэзээ нэгэн цагт үнэн хэрэг дээрээ биелэгдэж, хүмүүс бодвол хуурай газрын тэр нэгэн үл мэдэгдэх хэсэгт халимтай хөөцөлдсөөр хүрчих буйзаа.

Эна хэр бид тавцан дээр байцгаав. Тэнгис тун амгалан ажээ. Ер нь орчинд аравдугаар сард цаг агаар дандаа сайхан байдаг билээ.

Канад хүн далай дээр халим явахыг хамгийн түрүүн харсан билээ.

Түүний заасан зүгт би сайтар ажиглан харсаар “Наутилус”-аас таван миль хэрийн газар л гарч, далд орон яваа нэгэн хар юм олж үзэв.

- Ай даа хэмээн Нед Ленд бархирч - хэрэв л би одоо халим агнах хөлгөн дээр байсан бол энэ учрал намайг юутай их баярлуулахсан бол! Энэ ямар том амьтан бэ. Хар л даа, хичнээн их өндөрт ус, уур тургин явна гээч Би энэ муу тэвшинд баригдаж явах гэдэг юутай харамсалтай вэ! гэлээ.

- Та өөрийгөө жадчин гэж бас л үзсээр байх шиг байна даа гэж би хэлбэл:

- Халимын ангуучин хүн хэзээ нэгэн цагт мэрэгжлээ мартаж болох гэж уу? Тэр сайхан ангийн амтанд хэзээ нэгэн цагт ханах гэж байх гэжуу?

- Энэ орчны далайнуудад та хэзээ ч ангуучилж яваагүй юу, Нед ээ?

- Хэзээ ч үгүй, профессор гуай - Би дандаа л умарт далайнуудад Берингийн, Дэвисиин хоолойнууд хүтэл агнаж байсан.

Тэхээрээ та, өмнөтийн халимны ааш занг мэдэхгүй хүн юм аа? Тийм дээ, ер нь туйл орчны халимууд экваторын бүлээн усыг гэтэлж умартын усанд орохыг хэзээ ч зүрхэлдэггүй юм. Тэхээр та яаж ч мэдэх вэ дээ.

- Юу ярьж байна, та ноён профессор! Ямар юмаа та санаанаасаа гаргаж ирэв ээ! хэмээн Канад хүн итгэх янзгүй мэтгэлцэж байв.

- Би санаанаасаа гаргасан юм байхгүй, яг л үнэнээр нь ярьж байна...

- Арай ч үгүй дэг ээ! Би өөрийн гараар, жаран таван онд, одоогоос хоёр жил хагасын өмнө Гренландын эргийн дэргэд нэгэн халим унагасны минь гүзээнд Берингийн хоолойн халим агнах хөлгийн тэмдэгтэй жад ёрдойж байсан юм. Тэгвэл америкийн баруунтай шархадсан амьтан, хэрэв л тэр урьдуур туулж Горнын буюу эсхүл Сайн итгэлтийн хушууг тойрч экваторыг хөндлэн дайраагүй юм бол яахаараа америкийн зүүнтээ ирж алагддаг билээ.

- Миний найз Недийн нотолгоог би дүүрэн зөвшөөрөх боловч эзний хариултыг тэсч ядан хүлээж байнам гэж Консель өгүүлэв.

- Тэгвэл, хонгорууд минь, янз бүрийн тэнгист, янз бүрийн халим оршиж, тэр тэнгисээ хэзээ ч үл орхидог юм. Хэрэв тэдгээрийн нэг нь Берингийн хоолойгоос Дэвисийн хоолойд явж орчихсон бол тэдгээр далайн хооронд, эсхүл америкийн, эсхүл азийн эрэгт ямар нэгэн нүх сүв байна л гэж эзэн та нарт хэлнэ дээ.

- Тэгээд ч би үүнд тань үнэмших хэрэгтэй болж байна уу?хэмээн канад хүн нүдээ жартайлган өгүүлэхэд Консель: Энэнд үнэмших л хэрэгтэй гэлээ.

- Тэхээрээ та намайг энэ орчинд хэзээ ч гөрөөлөөгүй болохсор эндхийн халимыг мэдэхгүй гэж байгаа юм шив дээ гэж жад шидэгч хэлэв.

- Яг тийм.

- Яая гэхэв Нед, тэдэнтэй танилцахад танд, төдий л сайн шалтаг болно биз хэмээн Консель хажуугаас нэмэрлэлээ.

- Хараа ч хүүе! Хараач! гэж канадын харъяат хэлээд өнөөх чинь ойртож явна. Бидэн рүү бүр шууд ороод ирлээ. Намайг яаж ч чадахгүй гэж надаар доог хийж байгаагий нь! гэж хашгирав.

Тэр пид хийтэл дэвсэв.

Халимын ангууч нударгаа жад атгаж буй мэт зангидсан байлаа.

- Эндхийн халимууд хэмжээгээрээ яг л умартын халим шиг биз? гэж тэр асуув. Бараг л адилхан.

- Профессор минь, үүнийг би зуун фут хүртэл урт биетэй халим үзсэндээ асууж байгаа юм шүү. Халимын анчин, Алеутийн арлын дэргэд зуун тавин фут хүртэл том халим байдаг гэж надад ярьсан юм.

Бодвол тэд дэндүүлсэн байлгүй дээ. Нед минь хэмээн би татгалзаж тийм халим байгаль дээр байх ч үгүй, тэгвэл шүдэт халим, энгийн халимаас бага шүү дээ гэв.

- Ай зайлуул хэмээн тэнгисээс нүд үл салган байсан канад эр дахин дуу алдаж-өнөөх чинь бүр л ойртоод байна тэр удахгүй “Наутилус”-ын хажуугаар гараад явчина аа! гэлээ. Тэр яриагаа үргэлжлүүлэх зуураа над руу хандаж:

- Шүдэт халимыг та бүр нэг муусайн жараахай шиг гэх нь ээ. Тэгвэл асар том шүдэт халим байдаг юм шүү. Тэд тун ухаантай амьтад болохыг та мэдэх үү? Тэдний зарим нь замган доогуур шургаж ороод замагтайгаа гарч ирдэг гэж надад ярьсан юмдаг. Тэр үед нь тэднийг арал гэж санах ч удаа байдаг. Тэгээд түүнд хөлөг онгоц ойртож очоод, хүмүүс нь бууцаагаад, галаа түулцгээдэг гэнэлээ...

- Байшинн барилга болгодлог гэнэлээ гэж түүний яриаг Консель цааш нь бүр явуулан хэтрүүлбэл, Нед Ленд :

- Тиймээ, тийм хэмээн зөвшөөрч, дараа нь шүдэт халим маань, нэг сайхан өдөр шумбан одохдоо дээрээ байсан бүхнийг далайн ёроол руу авч ордог гэнэлээ гэв.

- Яг л Синдбад далайчийн адал явдал шиг болж байна даа гэж би инээмсэглэв. Эрхэм Нед Ленд таныг би ийм сүнс сүүдэр ор мөргүй худлаа юм зохиож ярихдаа эрлэг нь юм гэж ер мэдээгүй юм шүү? Бодвол та өөрөө тийм шүдэт халим байдагт арай итгэдэггүй биз гэж би бодож байна.

- Халимуудаас ер нь ямар ааш эс гардаг билээ, эрхэм эрдэмтэн профессор! хэмээн канад хүн үнэн голоосоо өгүүлрүүн-За тэр, хар л даа, тэр хичнээн хурдан туулгаж байна! Яаж шумбаж байна! Энэ амьтдыг чинь арван тав хоногт дэлхий тойрч чаддаг гэж ярьдаггүй билүү!

- Маргах юм алга.

- Дэлхий тогтох хамгийн анхны үед халимууд одоогийнхоосоо ч хурдан явдаг байсан гэж мөрийцсөнч болно эрхэм профессор.

- Нээрээ юу. Нед? Би үүнийг чинь ёстой мэдээгүй юм. Яахаараа тэр вэ?

- Яагаад гэвэл эхлээд тэдний чинь сүүл бусад загасных шиг босоо байсан тул усыг баруунаас зүүн, зүүнээс баруун тийш нь цохидог байсан юм. Гэтэл дараа нь ха- лимууд дэндүү хурдан яваад байх шиг байхаар нь бурхан багш тэдний сүүлийг мушгиулчихсан тул сүүл нь хэвтээ хавтгай болж усыг дээрээс доош, доороос дээш цохих болсон нь хурдыг нь их хассан.

- Үүнд тань үнэмших хэрэгтэй болж байна уу? хэмээн би Нед Лендийг дуурайн асуувал:

- Албагүй хэмээн канад хүн өгүүлж, хэрэв би танд гурван зуун фут урт, таван зуун мянган килограмм хүнд халим байхыг үзсэн гэж хэлбэл та түүнээс илүүгүй итгэх хэрэггүй гэлээ.

- Тэгж ярьсан бол ч та арай дэндүүлэх байлгүй гэж би хэлэв. Гэсэн ч зарим нэгэн халим хэлбэртэн аврага том байдаг удаа бий юм шүү. Тэдгээрийн заримаас нь зуун хориос зуун гучин тонн өөх шарлуулдаг гэж ярьдаг.

- Түүнийг ч би хоёр нүдээрээ үзсэн юмаа.

- Танд дуртай итгэх байнам. Зарим нэгэн халим хэмжээгээрээ зуун заантай тэнцдэгт итгэдэг шигээ танд би итгэх байнам. Бодоод үз л дээ. Та тийм нүсэр том амьтан асар их хурдтай давхихад ер нь ямар шуу сүртэй юм болохов!

- Халим, хөлгийг боловч хөмөр ч хаях чадалтай гэдэг үнэн үү гэж Консель асуув.

- Тэрэнд ч итгэхгүй байна хэмээн би хариулаад-харин 1820 онд энэ л өмнөт өргөрөг орчинд юм гэнэ билээ, нэгэн халим “Эссенк” гэдэг хөлөг рүү дайрч довтлоод, секундэд дөрвөн метрийн хурдтай гэдрэг нь түрж хөөхөд, онгоцны бөгсөн дээгүүр ус хальж хөлгийг дүүргэсэн тул тэр даруйхан далайн ёроолд живж орсон гэж ярьдаг юм гэв. Нед Ленд миний зүг тохуурхах байдалтай сүрхий харав.

- Надтай нэгэн удаа ийм юм болсон юм. Миний гөрөөлж агсан халим намайг сүүлээрээ гуядчихсан юм. Намайг ч гэж дээр нь сууж явсан завийг шүү дээ. Тэхэд би, нөхдийнхөө хамт зургаа орчим метр хол тээр тийшээ хийстлээ дэлсүүлчихгүй юу. Гэвч саяхан ноён профессорын ярьсан тэр халимын дэргэд ч надтай учирсан тэр халим ч бяцхан амьтан, хөхүүл хүүхэд байж л дээ! гэлээ.

- Халим ер нь урт настай амьтан уу? гэж Консель асуувал, канад хүн:

Мянга мянган жилийн настай даа хэмээн хэнэг ч үгүй тууж орхив.

- Та үүнийг хаанаас мэдсэн юм, Нед?

- Тэгж л ярьдаг юм

- Яагаад тэгж ярьдаг юм?

- Бүгдийн мэдээжийн хэрэг юм чинь дээ.

- Үгүй ээ. Нед Ленд минь, энэ бол хэний ч мэдээжийн хэрэг биш.Тэр бол зөвхөн таамаглал. Тэгвэл тэр таамаглал чухам юун дээр үндэслэж байна гээч. Халимыг анх авлах болсон тэр цагт буюу одоогосс дөрвөн зуун жилийн өмнө .халим одооныхоосоо нилээд том амьтан байсан юм.Одоо үед халимууд тийм том биш байдаг нь тэд өсч торниж хүрвэл зохих хэр хэмжээндээ хүрээгүйгээс шалтгаалж буй нь хэний ч мэдээж хэрэг.

Гэвч Нед Ленд миний үгийг сонсохгүй байв. Халим улам ойртох тутам түүнийг тэр нүд чавчихгүй ширтэн авай.

- Ай, энэ чинь ганц халим бус болюу? хэмээн тэр гэнэт бархирч-Тэд энд арав хорь бүр сүргээрээ яваа биш үү! Тэхэд бид яаж ч чадахгүй, гар хөлөө баглуулчихсан адил дэмий хараад л өнгөрөөчих гэж үү! Ай' халаг халаг гэв.

- Байзнаж үз миний найз Нед, капитан Немогоос та тэдгээрийг агнах зөвшөөрөл авч яагаад үл болох билээ? хэмээн Консель асуув.

Гэтэл Консель хэлэх гэсэн үгээ хэлж дуусаагүй байхад Нед Ленд капитаныг эрээд доошоо шатаар бууж хурдлан алга боллоо.

Хэдэн минутын дараа тэр хоёр тавцан дээр хамт гарч ирлээ.

“Наутилус”-аас дөнгөж нэг миль газар усан дээр наадаж бужигнаж буй халимын сүргийг ажиглаж эхлэв.

- Энэ бол өмнөтийн халим гэж тэр хэлээд энэ нэг сүрэг бүгдээрээ, халим агнуурын бүхэл бүтэн флотыг хөлжүүлж болох ажээ гэлээ.

- Тэгээд капитан та надад эдгээрийг агнах зөвшөөрөл өхсөн бол уу? Би жад шидэх өөрийн мэрэгжлийг ядаж мартахгүйсэн гэлээ.

- Амьтныг дэмий хөнөөхийн хэрэг юу байна? хэмээн капитан татгалзаж-бидэнд өөх тосны хэрэг ердөө ч алга гэв.

- Тэгвэл Улаан далайд дюгонь агнах зөвшөөрөл надад капитан та өгсөн шүү дээ хэмээн Канад хүн шалгааж байв.

- Дюгонийн мах бидэнд хүнсний нөөц болсон. Тэгвэл та одоо дэмий л амьтны амь бусниулах зөвшөөрөл гуйж байна. Таны энэ хүслийг би ер нь амьтны амь бусниулах хүний төрөлх зан гэдгийг тун сайн мэдэж буй боловч, иймэрхүү балмад хэрцгий байдлаар цаг нөгцөөх явдлыг хүсэхгүй. Ямар ч гэм хоргүй сайхан амьтад болох өмнөтийн халимыг хүйс тэмтэрснээр эрхэм Ленд та болоод тантай нэгийг сэтгэгчид бузар хорт хэрэг л үйлдэж байгаа юм. Иймэрхүүгээр тэд йаффинын буланд байсан амьд бүхнийг устгаж дуусгаад одоо эдгээр амьтдыг эцсийнхий нь хүртэл яргалахыг хүсч буй юм. Эдгээр хөөрхийсиг' орхи доо тэртэй тэргүй тэдгээрт шүдэт халим, сэлмэн хоншоорт мэтийн дайсан мунддаггүй юм.

Гэнэтийн энэхүү сэнхрүүлэх сургаал ярианы үед канад хүний царай ямар байсныг төсөөлөн бодож болно доо Халимын мэрэгжилд дадлагажсан ангуучинд ийм сургаал өгнө гэдэгт үгээ хий зарцуулна гэсэн үг биз.

Нед Ленд капитан Немо руу харах боловч тэр чухам юуны тухай яриад байгааг ердөө ч үл ойлгох мэт ажээ.

Үнэндээ капитаны зөв байв. Халимын ангуучдын ухаан бодлогогүй яргалал далай тэнгисүүдэд нэг ч халим үлдэхгүйд хүргэж болох юм.

Нед Ленд “Янки дудль” хэмээх дууны аялгуу шүдэн завсраараа исгэчин буруу харчихлаа.

Тэр хооронд капитан Немо халимын сүргийг ширтсэн янзаараа байтлаа над руу эргэж:

- Би саяхан ярьсан яриандаа, халиманд хүний ээрэгцээ байгалийн дайсан олон гэж хэлсэн минь худлаа бишээ. Жишээ нь энэ нэгэн сүрэг одоо хүчирхэг дайсантай тулгарах нь байна. Эрхэм профессор та харж байна уу, тэнд салхин доор, найман миль хэр газар хөдөлж буй хар хар юмыг гэж хэллээ.

- Харж байна, капитан хэмээн би хариулав.

- Тэд бол шүдэт халимууд, аймшигт амьтад даа Би энэ амьтны хоёр гурван зуугаараа яваа бүхэл бүтэн сүргүүдтэй дайралдаж л байсан юм! Ёстой л энэ хорт хэрцгий амьтдыг устгаж байвал таарна. Энэ үгийг сонссон канад гялсхийн эргэлээ!

- За яахав, капитан хөөрхий халимуудын тусын тулд эрхэм Нед Ленд... гэж би ярих гэтэл:

- Өөрийн биеийг хөнөөхийн хэрэггүй хэмээн капитан Немо миний яриаг тасдан – “Наутилус” онгоц өөрөө шүдэт халимын сүргийг бутрааж чадна. Миний онгоц бол ган мөргүүлүүдээр зэвсэглэсэн юм. Бодвол эрхэм Лендийн жаднаас төдий л доргүй биз гэлээ.

Канад хүн хэнэг ч үгүй мөрөө хавчлаа. Түүний байрыг ажвал: хөлөг онгоц халимын сүргийг мөргөж хөөнө гэдэг хэзээ хаана дуулдлаа? гэсэн янзтай байв.

- Эрхэм профессор та түр хүлээзнээрэй гэж капитан хэлээд-би танд таны бие хэзээ ч олж үзээгүй сонирхолтой ан хийж үзүүлнэ. Эдгээр араатанг чигчийн чинээ ч өрөвдөж болохгүй. Эдэнд зөвхөн л залгих ам, зажлах шүднээс өөр юм алга! гэлээ.

Заримдаа хорин таван метр хүрдэг зантгар толгойлсон шүдэт халимыг “Залгих ам, зажлах шуд!» гэж тодорхойлохоос өөр илүү юм бодож олоход хэцүү байв. Халим маягийн энэхүү амьтны асар том толгой нь бүх биеийнхээ гуравны нэгэн хувийг эзэлнэ. “Халимын сахал” хэмээн нэрлэгдсэн эвэрлэг далбангуудаар дүүрэн, ердийн халимын амнаас шүдэт халимын ам гучин есе буюу тавин хоёр тонн тус бүр хоёр фут жинтэй шүдээр зэвсэглэгдсэн байна. Шүдэт халимын дагзанд өөр хоорондоо харьцах хоёр мөрний хөндий байдаг бөгөөд түүн дотор спермацет гэж нэрлэгддэг тосорхог шингэн бодис гурваас, дөрвөн зуун килограмм хадгалагддаг нь маш их үнэтэй ажээ.

Шүдэт халим бол дэлхий дээр хамгийн болхи бөгөөд этгээд муухай амьтан болюу. Түүний толгой тэнцвэргүйгээрээ нэн гайхагдана. Тэрнээс гадна хамрын нь тэнцүү хоёр хэсэг байвал зохихын нэг нь үгүй тул тал хамартай, түүнчлэн зүүн нүд нь баруунаасаа тун бага юм. Тиймээс ч урьд цагт анчид түүний зүүн талаас довтолдог заншилтай байв.

Энэ хэр араатны сүрэг ойртсоор байлаа. Тэр халимуудыг үзчихэв бололтой, довтолгоонд бэлтгэж эхлэв.

Тэрхүү тэнцвэргүй тулалдаанд зөвхөн шүдэт халимууд, аврага халимаас чадалтай, илүү сүрхий араа шүдтэйгээрээ дийлнэ хэмээн урьдаас таамаглаж болох байснаар барахгүй шүдэт халимууд энгийн аврага халимаас илүү урт удаан ху- гацаанд усан доор байж чаддагт нь магад ялах давуу чанар нь байлаа.

Аврага халимуудад туслахгүй бол болохгүй боллоо. “Наутилус” уснаа шумбаж, Консель Нед Ленд бид гурав үззсгэлэн тэнхимийн гэгээвчний дэргэд байраа эзлэв.

Капитан Немо онгоцоо өөрийн гараар жолоодож бүрэлгэн сүйтгэх шинэ зэвсгийнхээ ид шидийг гаргахаар жолоодлогынхоо бүхээгт орлоо.

Сэлүүр сэнс эрчлэн эргэж “Наутилус” онгоц урагшаа довтлон одов.

“Наутилус”-ыг хүрэлцэн очих үед шүдэт халим ба аврага загас хоёрын хоорондын тулалдаан эхэлсэн байв.

Капитан Немо шүдэт халимын сүргийг хоёр хэсэг тасдахаар шийдэж онгоцоо зална. Үзэгдэж харагдайүуй шинэ дайсан бий болсон явдал шүдэт халимуудыг эхлээд айлгасангүй боловч сүүлдээ тэд эндүүрснээ ойлгожээ.

Бидний нүдний өмнө ямар сүрт тулалдаан болсон гэж санана! Түүгээр ч барахгүй Нед Ленд хөхөн баярлаж эхлээд бүр сүүлдээ пажганатал алга ташиж билээ.

“Наутилус” өөрийн капитаны гарт дуулгаварт зэвсэг аврага том жад болон хувирсан юм. Тэр шүдэт халимын өөхөлсөн тарган бие рүү шумбан орж хоёр хэсэг болгон хувааж цус олгойдон үлдэж буй зэрэмдэглэгдсэн хоёр тал сэг болон үлдээж байв.

Тэр шүдэт халимын хүчирхэг сүүлний ширвэлтийг үл мэдэрч, догширсон аврага амьтны мөргөх дайрах довтолгооныг юманд эс санах ажээ. Тэр нэг араатантай тооцож гүйцмэгц нөгөө рүү дайран орж цаг хугацаа алдахгүйн тул тэнхлэгээ тойрон эргэлдэж, нүдэлсэн дайснаа гаргаахгүйн тул урагш чавхдан, гэдрэг довтлон хэрэв нөгөөх нь усны гүн рүү явчихвал дорогш шумбан, буцаж гарч ирвэл нь эргэж элдэн, хажуугаас нь, урьдаас нь, араас нь дайран тас татах буюу аль л дайрсан талаасаа ямар ч хурдтай явсан тасчиж хүүчиж байв.

Юутай бахтай хядлага гээч! Далайн дээр ямар их дуу шуугиан дэгдсэн бол! Айж сандарсан шүдэт халимуудын аахилах амьсгалахад хичнээн сүртэй шуухинаан дэгдсэн бол! Араатнуудын хүчирхэг сүүлээр долгилж цалгилсан ус далайн үргэлж хөдөлгөөнгүй амгалан орших доод давхаргуудад хүртэл нөлөөлж байв...

Энэ хядлага бүтэн цаг илүү үргэлжилж нэгийн зэрэг ч араатан амьд үлдсэнгүй ээ. Шүдэт халимууд арав арван хоёроороо бүлэглэн нэгдэж хэд хэдэн удаа “Наутилус”- ыг няцаахыг оролдон давшсан боловч амжилт олсонгүй.

“Наутилус”-ын гэгээвчээр тэдгээр ангайсан аймшигт том ам, хилэгнэж догширсон нүд сайн харагдаж байв.

Нед Ленд тэсвэр алдаж тэдгээрийг хараан зүхэж нудрага зангидан загнаж байлаа.

Ой тайгад гөрөөсний гүрээ багалзуур руу шигдэж буй нохой мэт шүдэт халимууд онгоцны хажуу бөөр рүү шигдэж байв.

Гэвч “Наутилус” өөрийнхөө дайсны тэр их хүчдэл, тэр хүнд жин зэргийг үл мэдэрч байв. Тэр шүдэт халимуудыг усны гүн рүү ч чирэн орж, дээш нь ч татан гаргаж хөөж яваа олзноосоо өчүүхэн зуур ч хоцрохгүй байлаа.

Ингэтэл ч араатны сүрэг цөөрлөө. Ус долгиотох нь ч багасчээ. “Наутилус” усан дээр ил гарч ирлээ Онгоцны дээд хавхаг сөхөгдөж бид ч дээшээ гарахыг яарч билээ.

Ажвал далай шүдэт халимын сэгээр дүүрэн харагдав. Хэрэв шүдэт халимын сүрэг дунд асар их бүрэлгэн сүйтгэх хүчтэй бөмбөг тэсрэх юм гэхэд тэдгээрийг ийнхүү хүүчин тасчин, хэсэгчин хаяж чадахгүй буйзаа. Ус хааш хаашаа олон олон миль газар ув улаан болж “Наутилус” цусан далай дунд хөвж явах мэт байв. Капитан Немо бидэн дээр иржээ:

- За, эрхэм Нед та юу гэмээр байна? гэж тэр канад эрд хандлаа.

- Надад хэлэх юм алга капитан минь хэмээн энэ завсар урам зориг нь хөөрч амжсан канад эр хариулаад, та бидэнд аймшигт юм үзүүллээ Тэр үнэн. Та бидэнд овоо зүгээр хядлага үзүүллээ. Гэвч би яргачин биш харин анчин хүн гэлээ.

- Энэ бол аймшигт хорт, араатан амьтдыг устгасан хэрэг хэмээн капитан Немо маргалдаж “Наутилус” ч яргачны хутга биш гэв.

- Ямар ч л гэсэн би өөрийнхөө жадыг л тоож үзнэ гэж канад хүн хэллээ.

- Хэн бүхэн өөр өөрийн зэвсэгтэй шүү дээ хэмээн капитан ямар нэгэн ширүүн үг хэлчих бий дээ гэж айж байлаа. Тэгтэл бидэнд муу юм болох нь зайлшгүй. Гэвч бид- ний аз болоход канад хүний анхаарал усан дээр хөвж яваа нэгэн аврага загасны зүг хандсан байлаа. “Наутилус”, уул халиманд ойртож явав.

Тэр амьтан шүдэт халимын дайралтаас бултаж чадсангүй. Би хавтгай толгойлсон хав хар зүсний өмнөтийн халим мөн болохыг танилаа. Энэ халим бие махбодын зохион байгуулалтын талаар умартын халим өөрийн төрөл төрөгсдөөсөө хүзүүний долоон сэлүүр үогэлж болон хоёр хавирга илүүтэйгээрээ ялгаварлагдана.

Хөөрхий тэр халим хажуулдан хөвж явлаа. Түүний гэдсийг шүдэт халимууд олон газраар хүү татжээ. Тэр хэдийн үхсэн байв. Түүний зэрэмдэглэгдсэн сэлүүр дор бяцхан зулзага хоргодсон харагдлаа. Гэвч түүнийгээ ч хамгаалж чадсангүй ээ. Үхсэн эм халимын ангайсан амнаас далбан сахлуудын нь хоорондуур ус горхи мэт шорчигнож байв.

Капитан Немо халимын хүүрэнд ойртон очихыг тушаалаа. Хоёр усан цэрэг халимын бөөрөн дээр үсрэн бууж халимын хөхний сүүг нь юүлэн авч байхыг би гайхан харж байлаа. Тэд иймэрхүүгээр гурван торх сүү юүлж авлаа.

Капитан надад нэг аяга халимын бүлээн сүү уухыг зөвлөв. Би сэжиглэсэндээ ярвайчихгүй байж чадсангүй. Гэвч халимын сүү амтаараа үхрийн сүүнээс юугаараа ч ялгагдахгүй амт сайхан хэмээн тэр над ятгалаа. Би амталж үзэв. Үнэхээр амтлаг сайхан сүү байлаа. Тэр гурван торх сүү бол бидэнд үнэт олз болсон бөгөөд түүгээр хийсэн тос, бяслаг бидний хүнсэнд бас л нэг янз зүйл болон нэмэрлэж байв.

Энэ өдрөөс эхлэн би Нед Ленд капитан Немогийн зүг өдрөөс өдөрт л өширсөн янзтай хялайн харах болсныг ажиж сэтгэл гонсойх болсон бөгөөд ямар нэгэн дайсагнасан бодлогогүй явдал гарвал цаг тухайд нь хориглохоор халимын ангуучны хойноос сэрэмжлэн ажихаар шийдэв.

МӨСӨН ДУНД

“Наутилус” өмнө зүгийг яг барьсан хэвээр тавьдугаар уртрагийн дагуу нэн их хурдтай явж байв. Үнэхээр тэр өмнөт мөсөн туйл хүрэх гэсэн юм болов уу? Өмнөт туйлын орнуудын гуравдугаар сар умартын орнуудын есдүгээр сар буюу намрын эхэн сартай адил тул түүнд би үл итгэж билээ.

Гуравдугаар сарын арван дөрвөнөө уртрагийн 55 дугаар хоногт анх би хөвж яваа мөс олж үзлээ. Тэр бол хориос хорин таван фут урт, хөхөвтөр туяа бүхий, мөсний их бус эмтэрхийн хэсэг байсан бөгөөд тэхдээ л далайн ус түүнийг шуугин шаагин мөргөж байв.

“Наутилус” усан дээр ил явлаа. Түүнээс урьд өмнө туйлын далайнуудаар үргэлж жуулчилж агсан Нед Ленд усан дээр ил хөвөгч мөс нэг бус удаа үзсэн ажээ. Консель, бид хоёр тэр нэгэн зүйлийг анх үзэн сонирхон буй бүлгээ.

Далайн алс төвшин дээр нүд гялбам цагаан зурвас туяа бий боллоо. Английн халимын ангуучид түүнийг “Мөсөн гялга» гэж нэрлэдэг юм. Үүл хичнээн өтгөн гээд түүний туяарахыг халхалж чаддаггүй ажээ.Тэр зурвас цагаан гэрэл бол мөсөн цөл халж буйн эхний шинж тэмдэг ажээ.

Үнэхээр ч төдийлөн удсангүй нилээд том том мөс хөвөх нь харагдаж, тэдгээрийн гялалзах тод өнгө агаарын байдлаас шалтгаалж нэг хурц болж, нэг бүдгэрч байв. Зарим нэгэн хөвөгч мөснүүд буюу айсберг хэмээн нэрлэгддэг мөсөн уулнуудын хажуу тал хүхэр ислийн зэсэн судалтай мэт зурвас ногоон судлуудаар хэрчигдсэн харагдаж байв. Бас зарим нэг нь асар том эрдэнийн чулуу мэт нэвт гэрэлтэж харагдлаа. Тэгвэл өөр нэг хэсэг нь өөрийн мянга мянган тооны олон тал ирмэгээсээ нарны гэрлийг ойлгон цацаргаж байлаа. Хамгийн эцэст цасанд дарагдсан дөрөвдүгээр хэсэг нь бүхэл бүтэн хот барьсан ч хүрэлцэхүйц гантиг чулууны асар их нөөц мэт ажээ.

Өмнөт рүү хэдий гүнзгийрэх тутам хөвөгч мөс төдий олон болж тэдгээрийн хэр хэмжээ улам л аврага сүрлэг болж байлаа. Өмнөт туйлын жигүүртэн шувууд тэдгээр мөсөн дээр үүрээ засчээ.

Тэдгээр нь глупынууд, салхич шувууд, пуффинууд байсан бөгөөд тэд бидний чих дүлийртэл бархиралдаж байв.

Тэдний зарим нь “Наутилус” -ыг халимын хүүр хэмээн санасан болов уу, онгоцны тавцан дээр сууж жингэнэсэн төмөр хуягийг тоншиж байв.

Мөсөн дотуур үйлдсэн энэхүү аяны үед капитан Немо цаг үргэлж онгоцны тавцан дээр зогсч билээ. Тэр энэхүү цөл нутгийг асар их анхааралтай ажиж явлаа.Түүний ердийн хүйтэн харцанд зарим үе гал бадрах мэт болж агсныг би үзсэн билээ. Магад ч үгүй, хүн ирж үл чадах, энэхүү туйл орчны уснаа цор ганц эзэн нь хэмээн тэр үед, капитан Немо өөрийн биеийг бодож ч байсан байж болох талтай юм. Гэвч тэр энэ тухай дуулдахаар хэлсэн биш дээ. Капитан бүхэл бүтэн цагаар хөдөлгөөнгүй зогсож, гагцхүү л “Наутилус”-ыг тал бүрээс нь мөс хүрээлж, урхинаас мултарч гарах болсон цагт л тэр, нойроос гэнэт сэрэх мэт хөдөлгөөнд орж байлаа.

Тэхэд тэр жолооны ард өөрийн биеэр зогсож мөсөн уул, хадтай мөргөлдөх аюулаас булзайруулан “Наутилус»-ыг гайхамшиг чадмаг жолоодож байв.

Тэдгээр мөсний зарим нь уртаашаа хэд хэдэн миль хүрч, өндрөөшөө усны төвшнөөс дээш дал наян метр дөхөж байв.

“Наутилус”-ын зам хавтгай мөсөн ханаар дандаа л хаагдах шиг болно. Гэвч капитан Немо түргэн зуур ямар нэгэн ангал, нарийхан нүх сүв олж хэдийгээр түүнийг дахин битүүрнэ гэдгийг мэдэж байх боловч зоригтойгоор түүн рүү довтлон орж байв

Тийнхүү өөрийн капитаны чадмаг гараар залагдаж буй “Наутилус” мөнх наст мөсөн цөл дунд урагшилсаар байв.

Мөсийг хэмжээ ба хэлбэр дүрсээр нь тус бүрд нь ангилсан тусгай хувиарлалт байдаг нь Конселийн сэтгэлд нийцжээ. Түүнийг Консель тэр даруйханд нь тогтоож ав- лаа. Үүнд: айсберг буюу мөсөн уул, айсфильд буюу мөсөн цөл, драйфтайс буюу хөвөгч мөс, пэкс буюу мөсөн зуурмаг гэх мэт ангилагдана.

Агаарын температур нилээд хүйтэн байв. Термометрийн мөнгөн усны багана тэгээс нэг хоёр хэрчлээснээс дээш гарахгүй байлаа. Гэвч бид цагаан баавгай, далайн хав загас зэргийн арьсан дээлтэй тул даарахыг мэдэхгүй ажээ. “Нау тилус” тусгай цахилгаан пийшингүүдийн хүчээр тогтмол температуртай байх тул гадны агаарын халуун хүйтэн хамаарахгүй бүлгээ.

Пийшингүүд нь гэнэт ажиллахаа байлаа ч гэсэн “Наутилус” халуун хүйтний тогтмол температуртай хэсэг рүү буюу усны гүн тийш хэдхэн метр доош шумбан орох л хэрэг гарах билээ.

Хэрэв бид энэ орчинд нэгхэн сарын өмнө хүрэлцэн ирсэнсэн бол бүтэн хоногтоо үл жаргах нарыг олж сонирхохсон бүлгээ. Гэтэл бид хожимджээ. Шөнийн харанхуй хоногийн хорин дөрвөн цагийн дөрөвний гурвыг эзлэх, өдөр хоног өнгөрөх тутам сүүдрээр туйл орчны нутгийг бүтэн зургаан сарын турш хучиж хулдахаар зэхэж байлаа.

Бид гуравдугаар сарын арван таванд шинэ. Шотландын ба Өмнөт-Олкней арлууд орших өргөргийг хөндлөн огтоллоо. Эдгээр арал дээр дөнгөж саяхан хав загасны тоо томшгүй олон сүрэг оршиж агсан боловч англи, америкийн үйлдвэрийн эздийн хөлжиж баяжих сохор шуналын харгайгаар тэдгээрийг эр, охин, зулзага, гөлөг гэж ялгахгүй хүйс тэмтэрсэн тул одоо энд үхэл сүйрлийн үл гэгээрэх харанхуй хар сүүдэр буужээ гэж капитан Немо надад ярьсан билээ.

Гуравдугаар сарын арван зургаанд өглөөний найман цагийн орчим “Наутилус” тавин тавдугаар уртрагийг даган орж өмнөт туйлын бүсийг огтоллоо.

Мөс биднийг тал талаас хүрээлж эргэн тойронд алсын барааг халхлав. Тэглээ ч гэсэн капитан Немо нэг ангалаас нөгөө ангал руу сүлжин орж, явах зам, нүх сүв эрж эс ядан өмнөт зүг довтолсоор байв.

- Биднийг капитан, хааш нь авч одох нь энэ вэ?хэмээн би өөрөө өөрөөсөө чихэнд дуулдахаар чанга асууж билээ.

- Хараа хаашаа л хандана, тэр зүг рүүгээ хэмээн Консель-надад хариулаад явах газаргүй ягдахаараа л сая зогсоно доо гэв.

- Тэгэв гэж үү, би л итгэхгүй байна гэж би хариуллаа. Бүр үнэнээ хэлэхэд, тэрхүү аймшигт жуулчлал миний сэтгэлд тун нийцсэнийг би хүлээх ёстой.Тэндэх сүрлэг мө- сөн цөл ямар агуу үзэсгэлэнтэй агсныг дамжуулах арга алга. Мөснүүд тун санаанд үл ормоор хачин хэлбэр дүрстэй ажээ. Мөсөн цөл, зарим үе хурц хурц өндөр ганжиртай тоо томшгүй олон суврага бүхий дорнотын том хот мэт болно. Эсвэл газар хөдөлсний дараа нурж баларсан хот суурин газрын балгас мэт ажээ. Нар өөрийн эгц шулуун тусгалыг өөрчлөн ташуу тусч доошлон доошилсоор жаргах үед, мөсөн тайз, яг л илбэдсэн шиг танигдашгүй өөр боллоо.

Нар үүлийн цаагуур орох буюу мөсөн цөл дээгүүр манан татах үед, эсхүл хоёр том мөс мянган бууны ниргэлт мэт нүржигнэн мөргөлдөх үед тэдгээр үлгэр домог мэт үзэгдлийн тайз заслал бүр ч түргэн түргэн хувирах ажээ.

Тэр мөргөлдөөний үед, хэрэв “Наутилус” усан доор явах бол уул мөргөлдөөний дуун улам ч их хүчтэй сонсдож асар том мөснүүд ус руу унахдаа аюулт сүрхий усан эргүүлгүүдийг үүсгэх бүлгээ. Тийм үед “Наутилус” -ыг далайн шуурганд яваа энгийн нэгэн хөлөг онгоц мэт долгиогоор ийш тийш хаялан сэгсчиж байлаа.

Мөснүүдийн хооронд өчүүхэн ч завсар зай олж үл үзэх явдал олон тохиолдох бөгөөд тэр үед, мөсөн дунд бид нэгмөсөн ингээд түгжигддэг байжээ гэж би боддог байв. Гэвч, капитан Немо өөрийн хэзээ ч эндэшгүй дадлагаар баримжаалан дандаа л шинэ шинэ завсар зай олж аюулаас гардаг бүлгээ. Айсберг буюу мөсөн уулын хормойг тойрон урсч буй хөхөвтөр нарийхан харгиа түүнд баримжаа болон хэзээ ч тэр энддэггүй билээ. Тийм ч учраас би түүнийг өмнөт далайнуудаар нэг бус удаа хөвж буй хэмээн бодлоо.

Гэлээ ч гэсэн гуравдугаар сарын 16-ны үдээс хойш бидний замыг мөс бүрмөсөн хаав. Тэр нь мөнх мөсийн бүс бас л биш бөгөөд зөвхөн хахир хүйтэнд яв цав авцалдаж хөлдсөн зурвас мөсөн цөл ажээ.Тэгэвч уг боомт капитан Немог зогсоож чадаагүй юм. Тэр ч эрч авч мөсөн хана руу асар их хүчтэй давхин дайрвал үүрэмтгий буюу хялбар хагарах мөсөнд “Наутилус” шаантаг мэт чивчрэн орж байв. Тэхэд мөс айдас хүрэм их чимээ гарч, хоёр хэсэг болох ажээ. Энд хана хэрэм эвдэх тэр багажийг нь хэр хэмжээгүй лут хүчин хөдөлгөж байв. Мөргөлтөнд бутарсан мөсний хэлтэрхий биднийг тойрон мөндөр мэт асгарч байлаа. Ёвролт аргагүй л асар их хүчтэй тул хөлөг онгоцны маань өмнө явах зам гарч байв.

“Наутилус” заримдаа дайралтынхаа хар эрчинд мөсөн дээр авиран гарч өөрийн хүндээр мөсийг хотойтол дарах ажээ. Мөс онгоцыг даахгүй хагарах тул мөн л түрүүчийн адил үр дүнтэй төгсгөл болж бид ч урагшилсаар байлаа.

Энэ өдрүүдэд бид далайн ширүүн шуурганд нүдүүлэв. Байсхийгээд л мөсөн дээр манан татаж, онгоцны тавцангийн нэг үзүүрт зогсоход нөгөө үзүүр нь үл харагдана-Салхи чиглэлээ үргэлж өөрчлөх ажээ. Шөнөдөө орсон цас өглөөгүүр мөсжиж хатуурах тул зээтүүдэж цэвэрлэх хэрэгтэй болдог байв. Үүнд хүрз тус үл болох бүлгээ.

Агаарын температур тэгээс доош таван градус буухын хамт “Наутилус”-ын тавцан зузаан мөсөөр бүрхэгдэх ажээ. Далбаат хөлөгсөн бол үүгээр зорчиж чадахгүй бөгөөд түүний тоног төхөөрөмж мөстөж тас түс хөлдөхсөн бүлгээ. Иймэрхүү өндөр өргөрөгт жуулчлах гэдэг нүүрсээр гачигдах явдалгүй зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй хөлгөнд л боломжтой хэрэг билээ.

Энэ бүх хугацаанд агаарын даралт хэмжих багаж үргэлж бага даралт зааж цаашид бүр чдоошлох янзтай байлаа. Луужингийн заалтанд ч итгэх аргагүй болжээ.

Бөмбөрцгийн өмнөт соронзон туйлд ойртох тутам луужингийн зүү галзуурсан мэт чичигнэн зүг чиг хаа хамаагуй зааж байх нь дэлхийн жинхэнэ туйлтай үл нийцэх ажээ. Үнэндээ ч Гастены тодорхойлсноор дэлхийн өмнөт соронзон туйл өргөргийн 70, уртрагийн 130 дахь хоногт байдаг билээ. Гэвч Дфперей өргөргийн 70° ЗО, уртрагийн 135хэмээн арайхан өөрөөр бодож гаргасан юм. Тиймээс зүг чигээ зөв олохын тул одоо, луужинг онгоцны энд тэнд зөөвөрлөн аваачиж хэд хэдэн удаа ажиглалт хийсний дараа гаргаж авсан дундаж хэмжээг зөв зүг чиг гэж үзэх ёстой болжээ. Заримдаа хөлгийн явж буй орчинг зураг дээр тэмдэглэхийн тул зөвхөн лаг хэмээх багажийн заалтыг баримтлах хэрэгтэй болно. Энэ арга төдий л хангалттай бус үр дүнг үзүүлэх нь мөсний ангал дундуур минут тус бүрд годрилдон зүг чигээ цаг ямагт өөрчлөн явах учраас бүлгээ.

Гуравдугаар сарын арван найманд мөсөн дундуур өөртөө зам гаргах хэмээн оролдсон хорь дахь удаагийн дэмий оролдлогын дараагаар “Наутилус” мөсөн дунд бүрмөсөн авцалдан хөлдсөн билээ. “Наутилус» -ыг олзолсон энэ мөс, мөсөн цөл ч биш, хөвөгч мөсөн уулс ч биш, мөсөн цел ч биш, харин харилцан бат бөх барьцалдан хөлдсөн хөдөлгөөнгүй, юунд ч авташгуй мөсөн уулс байв.

- Туждаа л мөс үү хэмээн канад хүн надаас асуув. Нед Ленд, умартын далайчдын нэгэн адил эдгээр саадыг гэтэлшгүй хэмээн үзэж байгааг нь би ойлгов. Үд дундын хэрд нар хэдхэн минут хэр ил гарч ирэх үед, капитан Немо нарийвчилсан хэмжилт хийлээ. Бид уртрагийн 61°, 30, өргөрийн 67° 39`-нд байгаа ажээ. Үүнээс үзвэл “Наутилус” Антарктикийн гүнд нэн гүнзгийрэн оржээ.

Бидний өмнө ч тэр, хойно ч тэр ил задгай ус үл үзэгдэнэ. “Наутилус” мөн явахын өмнөхөн голын мөс онгиролдон оволзох мэт ямар ч эмх замбараагүй бөөгнөрсөн, ямар ч хэлбэр дүрсгүй асга хад мэт мөсөөр хучигдсан асар том бартаат орчин дунд байв. Өндрөөшөө хоёр зуу буюу түүнээс ч илуу фут өндөр мөсөн толгодын хянгалсан сэрвэн энд тэндгүй үзэгдэж, түүнээс цаашилбал манангийн боровтор утаархаг буданд хучигдсан эгц цавчим мөсөн цохио зэрэглэн харагдана. Тэрхүү гунигт байгалийн дунд, зөвхөн л салхич шувуудын час хийх дуун ба жигүүрийн нь дэвэлтэнд цочисхийх нам гүм байдал эзэгнэж бүлгээ. Тэр юм бүхэн амьгүй мэт ажээ…

За тэгээд иймэрхүү л газар “Наутилус” өөрийнхөө зоригт довтолюог зогсоох хэрэгтэй болсон юм даа!

- Хэрэв, манай капитан үүнээс цааш явж чадахсан бол хэмээн тэр өдөр Нед Ленд надад хандаж-юу болохсон бол та юу гэж бодож байна, эрхэм профессор?... гэлээ.

- Юу болохсон гэж, Нед?

- Сайн эр болохсон доо!

- Яагаад?

- Яагаад гэвэл цул мөсий чинь хэн ч, хэзээ ч гэтэлшгүй юм! Танай капитан ч яаж ч мэднэ л дээ. Түүн дээр би маргахгүй. Гэвч тэр чинь байгалиас хүчирхэг биш шүү дээ. Чөтгөр аваг гэж! Хэрэв л энд байгаль гэтэлшгүй саад барьсан юм бол тэр дуртай зогсохоос өөр яах юм бэ?

-Бодвол таны зөв биз ээ. эрхэм Нед Тэглээ ч гэсэн энэ мөсөн доор чухам юу байгааг би мэдмээр байх юм. Энэ мөсөн хэрэм миний ч уур хилэнг хөдөлгөж байна!

- Эзний зөв хэмээн Консель өгүүлрүүн. Ер нь эрдэмтдийн уур хилэн хөдөлгөх л гэж зориут ийм мөсөн хана хэрэм байдаг юм. Миний дураар ч болдог болоосой доо, тэгвэл би эдгээр мөсөн ханыг бүгдий нь газар дээр зөөчихсөн!

- Шал дэмий хэрэг хэмээн канад хүн хэлээд эдгээр мөсөн хананы цаана юу байгааг би сайн мэдэж байна гэлээ:

- Юу байгаа гэж? гэж би асуув.

- Мөс л биз, зөвхөн л мөс байгаа! хэмээн канад эр хариулав.

- Та бүр дүүрэн итгэж байна уу, Нед? Хэмээн би мэтгэлцэж өгүүлрүүн, тэгвэл би үүнд эргэлзэж байна. Тиймээс ч би өмнө зүг аян замаа үргэлжлүүлэхийг хүсч байна.

- Тэр тусмаа л муу даа, эрхэм профессор гуай хэмээн Нед Ленд хариу өчиж-Та энэ бодлоосоо татгалзах байхаа. Бид үргэлжилсэн цул мөсний зааг хүрч ирлээ Үүгээрээ л сэтгэл ханавал зохино. Үүнээс цааш та ч тэр капитан Немо ч тэр, “Наутилус” ч тэр нэг ч алхаж чадахгүй .Та хүснэ үү, байна уу, харин бид л гэдрэг эргэж хүн шиг хүн суудаг умарт газар одох болно гэв.

Нед Ленд нэг талаар зөв байсан гэдгийг би хүлээх ёстой: Үүнд далайн хөлөг онгоцнууд мөсөн цөл дундуур явж чаддаг болох тэр цагийг хүртэл тэд үргэлжилсэн цул мөсний хил зааг дээр л яг зогсохоос өөр аргагүй бүлгээ.

Үнэхээр ч мөсийг хагалж бутчин урагшлах гэсэн бүх л оролдлогыг харгалзахгүйгээр “Наутилус” ямар ч хөдөлгөөнгүй зогсож билээ.

Хэрэв хөлөг онгоц урагшаа ахиж чадахгүй бол арагшаа ухарч ирдэг нь зүй ёсны хэрэг билээ. Гэтэл энд арагшаа буцна гэдэг урагшаа ахихын нэгэн адил болшгүй явдал байв. Учир нь манай онгоц орж ирсэн ан цав битүүрэн хөлдсөн бүлгээ. Хэрэв л манай хөлөг хэсэгхэн зуур ямар ч хөдөлгөөнгүй зогссонсон бол тэр, мөстэй яг барьцалдан хөлдөх байв.

Өдрийн хоёр цагийн үед энэ аюул мэдэгдэхүйц. илэрхий болж ирлээ. “Наутилус”-ын зогсож агсан тэр нэгэн цөөрөм яах ийхийн зуургүй өрөмтөн мөстөж эхлэв. Капитан Немогийн хэтэрхий зоримог тэр нэгэн явдал одоо хянамж болгоомжгүйн туйлд хүрчээ гэдгийг зөвшөөрөн хүлээх ёстой.

Тэр үед би онгоцны тавцан дээр байв. Хэдэн минут хэр ус өрөмтөн хөлдөж буйг ажиглан зогсож агсан капитан Немо над руу хандаж

- Эрхэм профессор та өөрсдийн энэ байдал дээр чухам юу бодож байна даа?

-Бид ч нилээд бөх суучихав бололтой гэж бодож байнам, капитан.

- Суучихав ий? Тэр чинь юу гэсэн үг вэ?

- Бид хойшоо ч, урагшаа ч, баруун тийшээ ч, зүүн тийшээ ч, хаашаа ч хөдөлж чадахаасаа өнгөрчээ л гэж хэлэх гэсэн юм. Ийм янзтай байдлыг манай хөгжилт боловсон орнуудад “суучих” гэсэн ганц үгээр л дор хаяж ойлгодог юмдаа.

- Тэгвэл “Наутилус” эндээс гарч чадахгүй гэж та бодож байна уу?

- Гарч чадна гэдэгт ч би төдий л итгэхгүй байна шүү, капитан: Хамаг учир нь гэвэл антарктикийн өвлийн босгон дээр мөс нүүдэллэхэд найдахад хэцүү л хэрэгээ.

-Айдаа, профессор минь, та ч өөртөө л итгэхээс биш, өөр юмгүй санжээ хэмээн капитан Немо ёжтойхон өөлчихөөд:

Танд зөвхөн л саад боомт л зүүдлэгдэнэ.”Наутилус” энэүүу цагираг дундаас ч зөвхөн мултраад зогсохгүй бүр цаашаа явна гэдгийг харин танд мэдэгдчихье! гэв.

- Бүр цаашаа, урагшаа юу хэмээн би капитан Немо руу бүлтийн харж асуувал,

--Тиймээ, эрхэм профессор гуай, бүр цаашаа өмнөд туйл руу! гэлээ.

-Туйл руу гэнээ! хэмээн би өөрийнхөө үл итгэх байдлыг нууж эс чадан дуу алдаж билээ.

-Тиймээ, туйл руу хэмээн капитан хүйтэн царайлан дээр хэлснээ давтан баталж өгүүлээд,-Дэлхийн бөмбөрцгийн хамаг меридиан огтлолцдог тэр нэгэн таавар болсон газар руу юу хүссэн бүхнээ “Наутилус”-аар би хийлгэж чадахыг та мэднэ шүү дээ! гэлээ.

Тиймээ, түүнийг би мэднэ! Түүнчлэн би энэ хүнийг ч хэлэхийн аргагүй зоригтой хүн гэдгийг ч мэднэ. Тэглээ ч гэсэн ойртож очиход умарт туйлаас долоон дор,өмнөт туйлд хүрч очиход, гагцхүү ухаан солиорсон хүн л зам хаасан тоо томшгүй олон саад боомттой тэмцэлдэхээр зориглох бүлгээ.

Тэхэд Умарт туйлд хүргэхийн тулд хамгийн зоригтой, хамгийн хашир, дадлагатай далайчид дэмий үрэгдэж, эсвэл ухарч буцсан буюу эсвэл амь алдсан бус биш үү.

-Хүний хөл хэзээ ч гишгээгүй тэр туйлыг урьд өмнө нь капитан та нээчсэн юм биш биз хэмээн би асуухад:

-Үгүй ээ хэмээн тэр хариулж харин тэгээд л бид хамтдаа энэ дээ, өөр хэн нэгэн хүнд нээх завшаан олдоогүй юм бол надад олдох юм. Би “Наутилус” дээрээ өмнөт туйлруу хэзээ ч ингэж алс гүнзгийрч яваагүй. Гэвч би танд дахиад нэг хэлчихье, бид эндээс улам цаашилна ч, өмнө туйл хүрнэ! гэлээ.

- Бид танд итгэхийг хүснэм, капитан хэмээн би ёжлон хариулаад би танд итгэж ч байна. Урагшилъя! Бидэнд саад алга. Энэ цул хавтгай мөсийг зад цохьё!Тэсэлье, дэлбэлэе хэрэв эсэргүүцэх бол “Наутилус”-таа жигүүр хийж нисгэе! гэв.

-Мөсөн дээгүүр нисгэх гэж үү, эрхэм профессор оо хэмээн капятан Немо аажуухан өгүүлээд үгүйээ, яах юм? Бид мөсөн доогуур нь орчихъё! гэлээ.

-Мөсөн доогуур ий?хэмээн би дуун гарлаа. Үнэхээр ч би гэнэтхэн сэхээ орох шиг боллоо. Капитан Немо чухам юунд найдаж агсныг би сая ойлгов. “Наутилус”

гайхамшиг чадал капитан Немод бас нэгэн онцгой үүрэг гүйцэтгэх ёстой болжээ!

-Бид одоо л ойлголцож эхлэв шив хэмээн капитан Немо инээмсэглэв. Тийм нэгэн оролдлогоо болох талтай гэдгийг зөвшөөрөхөд бэлхэн байгаа бололтой. Миний хувьд бол амжилтанд дүүрэн итгэж байнам. Ердийн нэгэн хөлөг онгоцонд бодохын ч хэрэггүй зүйлийг “Наутилус” хялбархан гүйцэтгэнэ гээч. Хэрэв л туйл орчинд эх газартай тулгарвал “Наутилус” зогсох болно. Хэрэв өмнөт туйл тэнгисийн усаар угаагдаж байдаг юм бол бид жинхэнэ туйл хүртэл явна гэв.

-Нээрээ л хэмээн капитаны зүй ёсны сэтгэмжинд сэтгэл татагдсан би хариулруун, далайн гадаргуу мөсөөр хуяглагдсан цагт, түүний доод давхарга гэсгэлэн байх шүүдээ.Хэрэв эндүүрээгуй бол усан доор далд байгаа мөс усан дээр ил байгаа мөстэйгөө дөрөв нэгний харьцаатай биш үү? гэлээ.

-Тиймээ, ноён профессор, бараг л тийм харьцаатай даа. Айсбергийн далай дээр ил байгаа хэсгийн фут тус бүрд, усан дээр далд байгаа хэсгий нь гурван фут харгалздаг юм. Тиймээс тэдгээр мөсөн уулс далай дээр зуун метр өндөр гарсан бол далай доорхи шувтарга хэсэг нь гурван зуун метрээс хэтрэх ёсгүй. Тэгвэл “Наутилус»-т гурван зуун метр дор шумбаж орох гэдэг юухан байх билээ?

-Юу байхав, юмгүй!

-Тэгвэл бид, бүх өргөргүүдийн дагуу температур яг л адилхан байх тийм гүнд, улам шумбаж орсон цагт, гадаа задгай агаарт догширч буй гуч дөчин градусын температурыг ямар ч ял зэмлэлгүйгээр элэглэн дооглож явах биш үү!

-Таны зөв капитан, таны түмэн зөв хэмээн би хэллээ.

-Бид өөрсдийн биеэр тэвчин өнгөрүүлж болох цор ганцхан жишээ л гэвэл-хэмээн капитан Немо үргэлжлүүлэн хэлээд амьсгалах агаараа шинэчлэхгүуйгээр бүтэн хэд хоногийн турш далай доор байх л нэг явдал байна гэлээ.

-Зөвхөн тэр үү? хэмээн би маргалдаж- “Наутилус” дээр хүрэлцэхүйц багтаамжтай их их сав бий биш үү. Тэднийгээ д агаараар дүүргэж авахад тэд биднийг шаардагдах хэмжээний хүчилтөрөгчөөр хангах юм чинь гэв.

- Тун сайн эрхэм профессор хэмээн капитан дахин бодлогогүй юм хийлээ гэж танд би сүүлд зэмлэгдэхгүйн тулд, тантай бас нэгэн эргэлзээтэй зүйл хэлэлцэхийг зөвшөөрөхсөн л үү гэв.

--Та юунд эргэлзээ вэ? гэж би капитан Немогоос асуухад,

- Өмнөт туйл дээр далай, хэрэв л тийм далай байдаг: бол, бухэлдээ мөсөөр бүрхэгдсэн байвал бид дээшээ гарч чадахгүй шүү дээ гэлээ.

- Түүнд санаа зовох юун билээ, капитан: “Наутилус» ган мөргүүлээр зэвсэглэсэн гэдгийг та мартчихсан гэж үү? Түүнийгээ та мөсөн тааз өөд диагоналаар чиглүүлж дайраад гадагшаа хялбархан гарах бишүү.

- Ингэхэд эрхэм профессор та өнөөдөр ер нь нэг л өөр хэлээр яриад байхчив.

- Жич хэлэхэд, өмнөт туйл дээр бид мөсөөр хучигдаагүй далай яагаад олж эс чаддаг билээ? хэмээн би бүр ч зориг бадран цааш үргэлжлүүлж Туйлуудын хүйтний туйл бөмбөрцгийн хүйтний туйлтай дэлхийн бөмбөрцгийн өмнөт хагаст ч тэр, умарт хагаст ч тэр үл тохирдог биш үү. Тиймээс чиг үүний эсрэг тал батлагдаагүй цагт дэлхийн бөмбөрцгийн энэхүү эсрэг хоёр цэгт хуурай газар буюу мөстөөгүй далай бий хэмээн бид яагаад бодож болдогүй билээ.

- Би ч гэсэн бас тэгж боддог шүү, ноён профессор оо хэмээн капитан Немо хариулаад-Миний төлөвлөгөөний эсрэг өдий их маргаж мэтгэсний дараа,та одоо түүний бүтэмжийн тул намайг элдэв л төрлийн нотолгоогоор булж байх шив дээ. Та өөрөө анхаарч хянаж үзээч гэлээ

Капитан Немогийн зөв. Одоо би түүнтэй эр зоригоор өрсөлдөж байв. Одоо би түүнийг туйл руу довтлон одохыг ятгах боллоо. Түүгээр ч барахгүй би түүнийг хол хаяжээ...

Ай үгүй ээ, хар галзуу! Капитан Немо болох “болохгүйг” аль дээр цэгнэн үзэж хэдийн судалсан бөгөөд, одоо тэр зөвхөн л миний нэг заагаас нөгөө зааг руу үсэрхийлэн дуулж хий хүсэлд автан хэрхэн омогдож буйг харж бах нь ханаж байлаа.

Энэ завсар капитан Немо цаг алдсангүй. Тэр өөрийн туслагчийг дуудан ирж надад үл ойлгогдох, өөрсдийнхөө хэлээр ярилаа. Капитаны төлөвлөгөөг туслагч нь урьд өмнө нь мэдэж ч байсан юм уу эсхүл түүний төлөвлөгөөнд хийж гүйцэтгэж болшгүй юм тэр олж эс үзсэн юмуу, юу ч л гэсэн түүний царайнд ядаж гайхсан янз үзэгдсэнгүй.

Тэр хэдий их амгалалан царайлавч капитан Немогийн өмнөт туйл орох гэсэн шийдийг би үнэнч нөхөддөө сонсгох үед Консель ажиггуй амгалан байдлыг давж унасангүй билээ. Энэ нэгэн эр зоригтоос эзний л таалал мэдэж гэсэн ганхан уужуухан хариултаас өөр юуг ч би олж сонссонгүй бүлгээ. Нед Ленд ч өөр хэрэг. Миний сонсголыг дуулаад канад хүн мөрөө хавчсанаас илүү мөр хавчих гэж ер нь байв гэж үү дээ.

Эрхэм профессор та мэдэж байна уу гээд тэр, та болоод таны капитан хоёр ч мөн хөөрхий л байна даа! гэлээ.

- Үгүй ээ; Нед минь ойлго л доо, энэ чинь бид туйл дээр өмнөт туйл дээр очно шүү дээ!

- Та очиж ч байж болох юмаа, харин тэндээс эргэж ирж хэрхэвч чадахгүй! гэв.

- Энэ үгийг хэлчихээд Нед Ленд “хэрэггүй юм болохоос өмнө би чинь явж өгнө” гэж хэлэхийн хамт хаалга хааж, өөрийнхөө өрөөнд явж одлоо.

Тэр завсар “Наутилус” өөрийи зоримог жуулчлалд бэлтгэж эхлэв. Цахилгаан хөдөлгүүрийн хүчээр хөдлөх хүчирхэг шахуургууд хийн багтаамжуудад өндөр даралттайгаар агаар шахаж гарлаа.

Өдрийн дөрвөн цагийн үед капитан Немо тавцангийн хавхаг хаах болсныг надад мэдэгдэв Бидний замыг хааж агсан үргэлжилсэн их мөсөн далайг сүүлчийн удаа нүд ширвэлээ. Өдөр тунгалаг, тэнгэр цэлмэг байж билээ. Агаарын температур тэгээс доош 12 зааж нилээд хүйтэн боловч салхигуй тул төдий л их хүйтэн шинжгүй байв.

Дотроос арваад далайчин зээтүү барин онгоцны тавцан дээр гарч ирээд “Наутилус”-ыг тойрон хөлдсөн мөсийг хагачиж гарлаа.

Мөс нимгэн тул онгоцыг тэд түргэн зуур мөснөөс суллаж амжив. Төдөлгүйхэн бид дотогшоо орж очиход тавцангийн хавхаг ч хаагдаж, “Наутилус” ч аажмаар живж эхлэв.

Би Конселийн хамт үзэсгэлэн танхимд орж очив. Бид гэгээвчний хажууд сууж өмнөт мөсөн далайн усны доод, давхаргыг ажиглаж билээ. Гадаад орчны температурыг хэмжих хэмжүүрийн мөнгөн ус түргэн зуур дээшилж, манометрийн зүү баруун тийш хазайж байв.

Капитан Немогийн тааварласнаар гурван зуун метрийн гүнд ус мөснөөс ангижирч бүлгээ. Гэвч “Наутилус” найман зуун метрийн гүнд ортол доошилсоор л байв. Усны тэрхүү давхаргат температур усны гадаргуу дээрх температурээс хоёр градус дулаан байв. Цаг ямагт цахилгаан пийшэнгээр дулаацуулагдан байх “Наутилус”-ын дотоод температур гадаа халуун хүйтнээс шалтгаалахгүйгээр үргэлж нэгэн хэм жээнд байдаг нь мэдээж хэрэг билээ.

“Наутилус” бүх л төрлийн хөдөлгөөнийг яг таг бөгөөд дуулгууртай нь аргагүй гүйцэтгэж байв.

- Эзэн хэрэв зөвшөөрөхсөн бол, миний бодлоор, бид мэнд сайн явж хүрнэ гэж би хэлэх байнам гэж Консель өгүүлэв.

- Найдаж байна хэмээн би дүүрэн итгэсэн байдлаа илтгэн хариуллаа.

Тэрхүү мөснөөс үүрд чөлөөлөгдсөн гүнд “Наутилус” тавин хоердугаар уртрагийн дагуу туйлруу шууд зүглэн чиг авлаа. Өргөргийн 67`30`-аас 90` хүртэл хорин хоёр хагас километр буюу хоёр мянга жаахан илүүтэй километр явах хэрэгтэй байв. “Наутилус” барагцаалбал цагт тавин километрийн буюу бараг буухиа галт тэрэгний хурдтай давхиж байлаа. Хэрэв л түүний зам зуур нь нэгэн саад учрахгүй бол дөч гаруйхан цагийн дараа туйл хүрэх ёстой ажээ. Усан доорхи байгалийн үзэсгэлэнт шинэ шинэ газрууд Консель бид хоёрыг үзэсгэлэн танхимьн цонхны дэргэд шөнийн хагас саатуулж билээ. Цахилгаан прожектор усыг гялбам хурц өнгөөр гэрэлтүүлж байв. Гэвч далайн ус хов хоосон ажээ. Хүйтэн жавар тас хийсэн тэрхүү усанд загас байдаггүй юмсанж.

”Наутилус”ын хурд зөвхөн түүгий их бие тасралтгүй чичирхийлэх доргиогоор мэдэгдэж байв.

Шөнийн хоёр цагийн үед би хэдхэн цаг унтахаар шийдэж өөрийн өрөө рүү явлаа. Консель ч гэсэн миний нэгэн адил явж одов. Гудам өрөөгөөр би дамжин, өрөөн тийшээ очих замдаа капитан Немотой дайралдсангүй- Түүнийг би жолоодлогынхоо бүхээгт дежурлэж буй хэмээн бодлоо.

Дараачийн нь өглөө, гуравдугаар сарын 19-нд би үзэсгэлэн танхимын цонхны дэргэд өөрийн хянах байрыг дахин эзлэв. Цахилгаан лаг “Наутилус» багасгасан хурдтай явж буйг надад зааж байв. Тэр одоо хөөрч эхэлсэн бөгөөд гэхдээ цочир гэнэт хөөрсөн биш, харин ус дүүргэсэн багтаамжуудаа хоосолсоор аажмаар дээшилж байлаа. Миний зүрх дэлсэж эхлэв. Бид усан дээр ил гарч чадах болуу? Мөстөж хөлдөөгүй задгай ус бидэнд олдох бол уу?

Үгүй ээ. “Наутилус” нэг юманд лүгхийтэл тулсныг бодвол бид үргэлжилсэн хавтгай мөсний доод талаас нь мөргөчих шиг бололтой. Лүг хийх чимээгээр бол мөсний нэн их зузаан давхаргад тулчихав бий. Үнэхээр ч манометрийн заалт тэрхүү таамаглал зөв болохыг нотлов. Бид мянга таван зуун фут гүнд байгаа ажээ. Гэхээр чинь бидний дээрх мөс хоёр мянган фут зузаан бөгөөд түүний таван зуун фут нь усан дээр ил байгаа юм байна. Үүнээс үзвэл энэ орчны мөс бидний анх усан доор живж ордог орчны мөснөөс зузаан байв. Үүнд бидний сэтгэлийг тайтгаруулах ямар нэгэн зүйл үгүй ажээ.

“Наутилус» өдрийн турш усны гадаргуу дээр гарах оролдолгоо хэдэн удаа хийсэн боловч ямагт л нэн зузаан мөсөн таазанд тулж мухарддаг байв. Тэрхүү “тааз» заримдаа есөн зуун метрийн гүнд тохиолдож байсан буюу өөрөөр хэлбэл мөсний зузаан нь мянга хоёр зуун метр хүрч байсны гурван зуун метр нь далай дээр ил гарсан байх ёстой байв. Энэ нь бидний анх усан доор живж орсон орчны айсбергийн туйлын өндрөөс гурав дахин илүү ажээ. Би айсбергуудийн уснаа гүнзгийрч орсон суурийг хичээнгүйлэн тэмдэглэж, ус руу тонгоргосон тэрхүү хэлхээ уулсын бүдүүлэг зургийг гаргаж бүлгээ.

Орой тийшээ бидний байдал өөрчлөгдсөнгүй. Мөс үргэлж л дөрвөн зуугаас таван зуун метрийн гүнд тулгарсаар байв. Энэ нь ямар ч гэсэн нилээд нимгэрсэн мөсөн хуяг байсан бөгөөд гэлээ ч гэсэн задгай далай дээр гартал асар зузаан мөс бидний дээр байсан билээ.

Орой найман цаг орчим байв. Дөрвөн цагийн дараа “Наутилус» ердийн тогтсон заншлаар агаарынхаа нөөцийг сэлбэх ёстой байв. Капитан Немо бэлтгэл багтаамжуудаасаа нэг ч литр хүчилтөрөгч тавиагуй боловч надад амьсгаа давхцах ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдсэнгүй.

Энэ шөнө би нойр муутай хонолоо. Итгэл найдвар түгшүүр хоёр миний сэтгэлийг ээлжлэн донсолгож байв. Би орнооссо хэд дахин бослоо. “Наутилус” мөн л хөвж гарах газар тэмтэрсээр ажээ. Өглөөний гурван цагийн үед би үзэсгэлэн танхимд орж манометр руу харвал мөсөн дээврийн доод тал дөнгөж тавин метрийн гүнд байлаа.

Хавтгайрсан цул мөс бага багаар айсфильд буюу мөсөн цөл болон хувирч байв. Усан доорхи тонгорсон мөсөн уулс тэгш толигор мөс болон солигдож байлаа.

Би манометрээс нүд салгалгүй ширтсээр байлаа. Манай прожекторын гэрэлд мянга мянган өнгөөр гал оч болон гялалзаж буй мөсний налуу гадаргууг даган диагнолоор бид өгсөн өгссөөр байв.

Үргэлжилсэн цул мөс километр бүрд нимгэр нимгэрсээр ингээд эцсийн эцэст, тэр нэгэн дурсгалт өдөр, гуравдугаар сарын 19-нд, үзэсгэлэн танхимын үүд нээгдэж капитан Немо босго алхан орж ирэхийнхээ сацуу:

- Далай чөлөөтэй гэлээ.

ӨМНӨТ ТУЙЛ

Тэр даруй би онгоцны тавцан дээр гүйн гарлаа. Тийм байна. Далай мөснөөс чөлөөлөгдсөн байв,зөвхөн л хаа нэг газар айсбергууд том том мөс хөвж явах нь харагдав. Цаашилбал өмнө зүг мөс ердөөч үзэгдэхгүй байв. Мянга мянган шувуу агаарт элин хальж, хар хөхөөс авахуулаад бор шаргал хүртэл өнгө өнгийн мянган загас далайн давалгаа зүсэн зүсэн авай. Цельсийн термометр тэгээс доош гурван градус зааж байв. Далайн төвшин дээр бүдэг бараг үзэгдэж буй хавтгайрсан цул мөсөн дунд саяхан, үзэж өнгөрүүлсэн хүйтний дэргэд энэ нь бараг хаврын урь орсонтой адил ажээ.

- Бид хаана байгаа нь энэ билээ? хэмээн би капитанаас асуухад зүрх минь хүчтэй дэлсэж байв. Туйл дээр үү?

Би ч өөрөө мэдэхгүй байна хэмээн тэр хариулж-үд дунд бид байгаа газраа нараар оломз гэв.

- Энэ манан дунд нар үзэгдэнэ гэж үү? гэж би үүл бүрхсэн тэнгэр өөд харж найдвар муутайхан асуувал,

- Хэрэв л нар ядаж хагас минут хэр цухуйвал болох нь тэр хэмээн капитан хариулав.

“Наутилус”-аас урагшаа арваад миль газар далай дээр хоёр зуугаад метр ил гарсан өнчин ганц арал үзэгдэв. Бид тэр зүг нэн удаан ойртож очив. Учир нь усан доор далд нуугдсан хад хясаа байж болох бүлгээ.

Цагийн дараа бид аралд хурч, дахиад бас хоёр цагийн дараа түүнийг бүтэн тойрлоо. Тэрхүү бяцхан арлыг бүтэн тойроход дөрөв тавхан миль ажээ. Түүнийг нэгэн нарийхан хоолой ямар нэгэн эх газраас тусгаарласныг бодвол тэнд магад ч үгүй нээгдээгүй шинэ тив байгаа ч байж. Тэрхүү эх газар тэнд байгаа явдал Морийн таамаглалыг нотлох мэт ажээ. Ухаалаг тэр Америк хүн өмнөт туйл ба жардугаар өргөрөг хоёрын хооронд далайн асар их талбайг эзэлсэн хөвөгч мөсеер бүрхэгдсэн болохыг ажиглажээ. Тийм мөс бөмбөрцгийн умарт хагаст хэзээ ч үзэгдээгүй ажээ. Тэрхүү ажиглалт дээрээ үндэслэж өмнөт туйлын цагираг орчинд ямар нэгэн тив байна гэсэн дуүнэлт хийсэн бөгөөд айсбергууд зөвхөн хуурай газар дээр үүсэхээс биш далай дээр үүсэх учиргүй ажээ. Морийн бодож гаргаснаар өмнө туйлыг тойрсон мөс дөрвөн мянган километр диаметртэй асар уудам цагираг үүсгэж буй болно.

Тэр хооронд “Нуаутилус» газардах аюулаас болгоомжилж асар сүрлэг хад асга арвайсан эргээс гурван кабельт газар зогслоо. Усан дээр завь буулгасан байв. Капитан ба Консель бид хоёр элдэв багаж хэрэгсэл үурч дүүрсэн хоёр далайчийн хамт завинд суулаа. Өглөөний арван цаг орчим байв.

Энэ өглөө би Нед Лендийг олж үзсэнгүй. Тэр канад эр бодвол өөрийн ялагдсаныг хүлээх дургүй байгаа бололтой.

Сэлүүрийн хэдхэн дэвэлт бидний завийг элсэрхэг хаялга дээр аваачиж, завь ч тэнд зогсов.

Консель завинаас үсрэн буухыг завдтал би түүнийг хориглож зогсоогоод капитан Немод,

Энэ нэгэн газар дээр хөл гишгэх эрх хамгийн тэргүунд танд хүртэх ёстой! гэж хэлэв.

- Тиймээ, эрхэм профессор хэмээн капитан хариулж- Үүнийг ч би эргэлзэх юмгүй одоохон үйлдэнэ. Учир нь надаас өмнө энэ нэгэн газар дээр хүний өлмий хүрээгүй юм гэв.

Тэгээд тэр элсэн дээр сэв хийтэл үсрэн буулаа. Бодвол түүний сэггэл ихэд догдолж, зүрх нь хүчтэй дэлссэн буйзаа. Тэр хад өөд авиран гараад хоёр гараа цээжин дээрээ зөрүүлэн тавьж хөдлөлгүй дув дуугүй, харах нүдэнд нь гал цог бадруулан зогсохдоо тэрхүү туйл орчны газрыг эзэмших эрхээ олсон мэт харагдлаа. Тиймэрхүү байдалтай хэдэн минут зогссоноо тэр бидний зүг хандаж:

- Эрхмүүд ээ! Бууж ирцгээнэ үү гэж хашгирлаа. Тэрхэн даруй би элсэн дээр үсрэн буув. Консель мөн намайг дагалдан бууж ирэхэд далайчид завиндаа үлдэв.

Газрын хөрс нунтаг улаан тоосго цацсан мэт галт уулын улаавтар өнгийн чулуугаар хучигджээ. Түүнчлэн магмын царцмал хайльш, бөөгнөрч хатуурсан үнс чандруу зэргээр бүрхэгдсэн байв.

Тиймээс тэр нэгэн бяцхан арал гарцаагүй галт уулын үүсвэртэй ажээ. Гэтэл зарим газраар газрын хөрсөн дороос хүхрийн муухай үнэртэй зурвас утаа савсаж байв. Энэ нь газар доорхи ажиллагаа бас л зогсоогүйн гэрч бүлгээ. Антарктик орчны усан доор уртрагийн 167°, өргөргийн 77°32'-нд Джеме Рос гэгч Эребусба Террор хэмээх үйлчилж буй хоёр галт уул нээсэн явдал бий тул тэр бүх явдалд би ер ч сонирхсонгүй ээ. Би капитан Немогийн нэгэн адил хад өөд мацан гарч орчин тойрныг ажиглахыг яаравчиллаа. Тэгэвч би галт уулын цооног орой олж үзсэнгүй. Арал дээрх ургамлын баялаг нэн ядуу ажээ. Үүнд хадны хэд хэдэн төрлийн хаг, хад чулуунд наалдаж ургасан замаг хоёроор л эндхийн бүх ургамал хязгаарлагджээ. Эндхийн амьтны аймаг зөөлөн биетэн, хөндий хэвэлтэн шүр биетэн, далайн од. мэтчилэн хэд хэдэн дүрсээс бүрэлджээ. Шувууд! Шувууд гэж үү?. Эндхийн жигүүртэн гэдэг танаггүй олон ажээ. Тэд олон мянгаараа агаарт баарцаглан элин хальж, бидний тархи толгой дөжрүүлэхийн зэрэгцээ, хад хясаа дээр мянга мянгаараа шавааралдан сууж, үй олноороо далайн тунгалаг толь мэт өнгөт толигор усанд умбан шумбан байв.

Тэнд пингивин хэмээх нүсэр хүнд болж ирээд газраар явахдаа нэн болхи хөдөлгөөнт, усанд бол загас мэт шаламгай гялалзуур нэгэн шувуу голчлон олон ажээ.

Агаарт халих шувуудын дунд дэлгэсэн жигүүр нь дөрвөн метр хүрдэг асар том альбатросууд эргэлдэх бөгөөд тэднийг далайн элээ хэмээн нэрлэсэн нь тун нийцлээ. Түүнчлэн далайн гахайнуудын аюулт дайсан болсон аврага биет калхич шувууд, нэгэн дүрс нугас морянка хэмээх жигүүртэн зөвхөн Антарктикт л орших хүрэн ягаан өнгийн эмжээр бүхий далавчтай цагаан ба цэнхэр өнгийн глупышуудийн бүхэл бүтэн сүрэг үзэгдэв.

- Эд мөн агуу тарган гээч хэмээн би Консельд Фарер арлынхан алсан шувуундаа шууд л гал хийчихээд дэн барьчихдаг юм гэв.

- Байгаль жаахан л хичээсхийвэл, маш агуу сайхан дэнлүү бий болохсон. Тэр дэнлүү нь гол байдаггуй нь юутай харамсалтай вэ:гэж Консель хариулж билээ.

Бидний бууснаас хагас миль зайтай газар, газрын хөрсийг нүхэлж сэндийлсэн нь пингвиний үүр байлаа. Капитан Немо тэдгээр шувуунаас хэдэн зууг барьж алахыг усан цэргүүддээ тушаасан бөгөөд үүний учир нь тэдний хэр мах тун амттай байжээ. Галуун чинээ биетэй, хар өнгийн өд сөд бүхий элэг цээжээрээ цагаан толбо болсон, хүзүүгээрээ шар судалтай тэдгээр шувуу тэр байтугай амь зулбаж зугтахыг ч бодохгүй, чулуунд цохиулан алуулж байв.

Тэр завсар манан арилсангүй, өдрийн арван нэгэн цаг болсон боловч нар үзэгдсэнгүй ээ. Энэ явдал миний сэтгэлийг ихэд түгшүүлж байв. Хэрэв л нар үзэгдэхгуй бол бид ажиглалт хийж чадахгүй бүлгээ. Ажиглалт эс хийвэл бид туйл хүрсэн эсэхийг хэрхэн мэдэх билээ?

Би капитан Немод ойртон очвол, тэр хад тохойлдон далай руу ажиглан дуугүй зогсч байв. Тэр тэсч ядан заримдаа тэнгэр өөд харах дур муутай мэт байв. Тэгэвч одоо яая гэхэв? Эрэлхэг тэр хүн далай дээр эзэгнэдэг шигээ тэнгэрийг эзэгнэж чадах гүй билээ.

Өдөр ч бүр дундаа орчихов. Нар цухуйхгүй л байлаа. Түүгээр ч барахгуй тэнгэрийг битүү бүрхсэн өтгөн үүлийг нэвтлэн нарны бүдэг гэрэл ч туяарахгуй ажээ. Төдөлгүй цас орж эхлэв.

- Маргааш болтол хойшлуулахаасдаа хэмээн капитан хэлэхэд бужигнаж эхэлсэн цасан шамрага дундуур бид “Наутилус”-таа эргэж ирлээ.

Биднийг арал дээр байх завсар “Наутилус”-ын баг далайд тор хаяж татан амжжээ. Барьж авсан загасыг би нэн сонирхон орлоо. Антарктиктын далай, далайн гахай ба арслангийн аманд орохоос буюу далайн догшин шуурганаас амь зугадсан тун олон төрлийн загасны орогнох орон болсон ажээ.

Хүрэн хүрэн толбоор цоохорлогдсон мөнгөлөг цагаан хайрс бүхий хэд хэдэн бухандай загас утас адил урт нарийхан сүүлтэй, шөвөг мэт шунтан хоншоор бүхий амтлаг шараас хүрэн бор ба цайвар цагаан хүртэл өнгө ялгаран солонгорох, гулгамтгай гөлгөр хөрслөг, гурван фут урт биетэй антрактикийн химмер байхыг би олж үзэв. Түүний мах надад таалагдсангүй боловч Консель түүнийг нэн амттайд тооцлоо.

Цасан шуурга маргааш өглөө нь болтол үргэлжлэв. Гадагш хамраа ч цухуйлгах аргагүй байв. Үзэсгэлэн танхимд сууж, сүүлчийн өдрүүдийн явдлыг тэмдэглэх зуураа би, тавцангийн сөхөөстэй хавхгаар, салхи шуургыг үл хайхран агаарт нисэн дүүлэн буй альбатросуудын хашгаралдах дууг сонсч байлаа. “Наутилус” эрэг даган явсаар урьд зүг арваад миль холдсон байв.

Маргааш нь гуравдугаар сарын 20-нд шуурга намдлаа. Гэвч хүйт жаахан нэмэгджээ. Температур тэгээс доош хоёр градус зааж байв.

Манан ч замхарсан тул би өнөөдөр л бид нараар ажиглалт хийж чадна гэж найдаж билээ.

Капитан Немо гарч ирэхгүй л байв. “Наутилус”-ын завь Консель бид хоёрыг үл таньсан эх газрын эрэг дээр гаргалаа. Эндхийн газар хөрс мод л яах аргагүй галт уулын үүсгэлтэй байв. Галт уулын лав, үнс, хүрэн чулуу зэргийн ор мөр хаа сайгүй л харагдах боловч галт уулын цооног байхыг би хаанаас ч олж үзсэнгүй ээ. Энд мөн арал дээрхийн нэгэн адил мянга мянган шувуу бужигнаж байв. Жигүүртнээс гадна, эндхийн амьтны аймаг биднийг дэргэдүүрээ өнгөрөхөд бидэн рүү ажиггүй ширтэх далайн сүүгээр бойжигчдын их сүргүүдээр бүрэлдсэн ажээ. Тэд бол далайн гахайнууд байв. Тэдний зарим нь эргийн элсэн дээр тэрийж. зарим нь мөсөн дээр сунаж хэвтэх бөгөөд нөгөө зарим нь эрэг орчны усанд умбаж шумбан орж гарч байлаа. Биднийг ойртон очиход тэд айсан шинжгүйг бодвол тэд анх удаа хүн үзэж буй бизээ.

Тэр сүргүүдийг агнаж ачих юм гэхэд агнуурын хэд хэдэн хөлөг онгоц хэрэгтэй байлаа.

- Нед Ленд л бидэнтэй хамт ирээгүйд нь би тун их баярлаж байна. Нээрээ шүү: хэмээн Консель өгүүлэв.

- Яагаад, Консель оо?

- Яагаад гэвэл тэр ангийн өвчит чинь эндхийн хамаг гахайг бүгдийг нь хядчихсан биш үү!

- Бүгдийг нь хядчихаж чадахгүй байх аа. Харин энэ хөөрхийсийн нилээд хэд нь ч сайнаа үзэхгүйсэн биз. Гэвч тэр явдал гэмгүй амьтны цусыг дэмий урсгах дургүй капитан Немогийн сэтгэлд нийцэхгүй л дээ.

- Капитаны түмэн зөв.

- Тэгэлгуй яахав Консель минь. Жич чи далайн энэхүү сайхан амьтдыг ангилан хувиарлаж амжаагүйсэн биш билүү хө?

- Жинхэнэ биш дээр нь намайг барагтайхан ялгаж таньдгийг эзэн сайн мэдэх билээ. Хэрэв л эзэнтэн эдгээр амьтныг надад нэрлээд өгчихвөл ч би

- Эд чннь далайн гахай, далайн арслан хоёр биш үү.

- Тэгвэл суугээр бойжигчдын анги нэг хэвэлтний доод анги ластоногийн багт хамаарагдах хоёр дүрс байна гэж Консель яаравчлан ангилав.

- Зүйтэй Консель минь хэмээн би хариулж гэвч тэдгээр дүрс чинь, хэрэв л би эндүүрээгуй бол өөрийн бага дүрстэй биш билүү хө. Удахгүй бид энд олж үзэх болно. Явъя гэлээ.

Өглөөний найман цаг орчим байв. Капитан Немо үд дунд өөрийн ажиглалтыг хийх ёстой билээ. Тиймээс бидний мэдэлд бүтэн дөрвөн цаг байв.

Энэхүү эх газар руу нэн гүнзгийрэн орсон уудам тохойн захыг барьж явахыг би Консельд илтгэж эргийг даган явбал эрэг орчны хад хясаа, мөс ус далайн тэдгээр сүүгээр бойжигчдын үй түмэн сүргээр шивээлэгдсэн байв. Тэнд голчлон далайн гахай олон ажээ. Тэд гэр бүлээрээ тус тус байх харагдлаа. Эр гахай өрхийн тэргүүн болж ирээд гэр бүлийг өмгөөлөн хамгаалагч ажээ. Үр хүүхэд тэжээн тэнхрүүлэгч эм гахай түүний өмгөөлөлд оршино. Бие гүйцэж чийрэгжсэн “эхнэр хүүхэдгүй” залуу гахайнууд бусдаас зайдуу бужигналдаж ноцолдоно.

Далайн гахай тун болхи үсрэлтээр газар дээгүүр мөн ч их зүдэргээтэй явдаг ажээ. Тэр эхлээд хойт хөл дээрээ оцойж хамаг биеэ урагш хаядаг бөгөөд дараа нь урьд

тавхайгаа нугалан авч цээжин дээрээ хэвтэн нуруугаа үүдийлгээд бөгсөө татаж явдаг юм. Түүний дараа дахиад л хойт хөл дээр босч эхэлнэ. Тэгээд дээрх хөдөлгөө- нийг давтан үйлддэг байна. Хэдийгээр тэр газар дээр тэдний болхи боловч өөрийн нэн их уян сээр нуруу шувтан аарцаг өтгөн болж ирээд богино үс, хальслаг сарвуу зэргийнхээ хүчээр усан дотор онцгой шаламгай ажээ. Усан дээр ил гарах буюу газар дээр гарсан хойно амарч хэвэхдээ сууж харагдана.

Тэдгээр ухаалаг амьтад хэдий цэлгэр уудам магнайтай болохыг Консельд би анхааруулав. Сүүгээр бойжигчдын дотор далайн гахайтай эн зэрэгцэх их тархитай амьтан хүнээс өөр нэг ч үгүй билээ. Тийм ч учраас далайн гахайг элдэв зүйлд амархан сургаж болдог юм. Тэд хүнд дасахдаа тун амархан бөгөөд зарим байгальчид тэднийг хэрэв зохих ёссор сургаж чадвал, загас барихад болон далайд ангуулчлахад.хүнд нохойноос дутахгүй тус болно гэсэн зүйлийг би хуваалцдаг юм.

Биднийг явж өнгөрөх үед далайн гахайнуудын дийлэнх нь унтаж байв. Эрэг орчин элс хадан дээр долгиолог урт шируун сахал бүхий зузаан дээд уруултай, метр хагасаас хоёр метр хүртэл урт биетэй далайн ердийн гахайнуудыг узэв. Тэдний чих нь бараг үзэгдэхгүй байсан бөгөөд чихний нь оронд жижигхэн товгор гурвалжин юм харагдаж байв.

Мен энд далайн гахайн нэгэн төрөл болох далайн заан байх нь харагдав. Тэд богино боловч заан мэт хушуутай ажээ.Уртаараа арван метр хүрдэг тэдгээр аврага амьтан биднийг юманд бодож анхаарахгүй байлаа.

- Эд чинь гайгүй байгаа? Аюулгуй биз? гэж Консель

- Зүгээр. Хэрэв л оролдохгуй бол гэж би хариулаад ганцхан тэдэн рүү довтолбол ялангуяа зулзага руу нь халдвал тэд аймшигтай догширдог юм. Болгоомжгүй ангуучдын завийг зомгол болгож хаясан явдал ч бий гэлээ. Консель:

- Хөөрхий тэдний түмэн зөв гэж байлаа.

- Маргах юм алга.

Цаашаа хоёр миль явсны дараа далай руу нэн их гүнзгийрэн тохойн усыг өмнөтийн салхинаас халхалсан, уртаас урт хадан хушуу бидний замыг хаачихав. Түүний хадад эгц дээшээ элэглэн эрэглэж хаяа хормойг нь далайн давалгаа хөөсрөн дэлсэж байв.

Яг энэ орчинд бид, ямар нэгэн хивдэг амьтдын сүрэг билчээрлэн яваа мэт, чанга чанга мөөрөх дуу гэнэт сонслоо.

- Үхэр энд яагаад байдаг билээ? гэж Консель асуухад би;

- Үхэр биш ээ хө, энэ чинь далайн илжиг.

- Тэд зодолдож байна аа?

- Эсхүл зодолдож байна, эсхүл тоглож байна.

- Эзэн хэрэв зөвшөөрөхсөн бол тэднийг би үзэхийг хүсэх байнам.

- За тэгвэл явж үзье, Консель со! Бид дахин хар хүрмэн хад даган явлаа. Бид үхэр чулуун дунд үсрэн дүүлэн, заримдаа мөсөнд өнгөлөгдсөн толигор гадаргуу дээр нь гулгаж хальтран явлаа. Би хэд дахин бү дэрч унахдаа хөл гараа ихэд өвтгөлөө.

Миний дэргэд нилээд хянуур болж ирээд тогтвортойгоороо Консель маань намайг татаж босгох болгондоо;

- Эзэн хэрэв хоёр хөлөө сайн алцайж, хол тавьж явбал тэнцвэрээ олоход амар байхсан гэж хэлж явав.

Бид хадан хушуун дээр авиран гарч ирвэл цасанд хучигдсан уудам хөндий дүүрэн бужигнаж буй илжигний их сүрэг олж харав.

Тэд тоглон наадаж буй ажээ. Бидний чихэнд сонсогдсон шуугиан хөгжөөн наадмын чимээ болохсос биш хэмхэлдээн тулалдааны дуу биш байжээ.

Илжигний сүргийг тойрсны дараа би буцахыг шийдлээ. Өглөөний арван нэгэн цаг орчим байв. Хэрэв л цаг агаарын байдал тохитой байж капитан Немо ажиглалтаа хийж чадах бол би тэр орчны орших цэгийг тодорхойлоход өөрийн биеэр байлцахыг хүсч байлаа.

Үнэндээ ч үүнд итгэхэд хэцүү байв. Тэнгэрийн мандлыг битүү хулдсан өтгөн үүлс нарыг халхалж байлаа.Ертөнцийн тэрхүү атаархуу галт бөмбөлөг дэлхийн энэхүү далд,онцлогийг хүмүүсээс нуухын тул зориут нуугдах мэт ажээ.

Бид хоёр хад хясаалаг сэрвэнг тойрсон нарийхан зөргөөр орж явлаа. Арван нэг хагасын үед бид завинаас буусан газраа хүрч ирэв.Капитан Немо хүрмэн чулуун хадны оройд хэдийн зогссон байв. Түүний хөлийн дэргэд астрономии багажууд байх харагдана. Түүний хари үүлэн цаанаас үл харагдан буй наран зүг, умар тийш үл чавчлан ширтэж байв.

Би түүнтэй зэрэгцэн үг дуугүй хүлээн зогслоо.Үд дунд болов. Гэвч урьд өдрийн нэгэн адил нар ил гарсангүй.

Хэрэв л маргааш нар үл үзэгдвэл өмнөт туйлын орших цэгийг тодорхойлох оролдлогоос татгалзахаас өөр аргагүй болжээ.

Өнөөдөр гуравдугаар сарын20 билээ. Маргааш гуравдугаар сарын 21-нд, хэрэв л нарны гэрэлт цацралтыг эс тооцвол, нар үл үзэгдэж, бүтэн зургаан сар үргэлжилж өм нөт туйлын урт шөнө эхлэх байв..

Өдөр шөнө тэнцэх есдүгээр сарын тэнцлээс хойш бөмбөрцгийн умарт хэсэгт мандсан наран гийчин арван хоёрдугаар сарын 21-ныг хүртэл улам бүр уртсах тойруу замаар дээш дэгдэх бөгөөд тэр үед, бөмбөрцгийн өмнөт хагаст зуны нарны мандал улам бүр доошилсоор эцсийн эцэст, маргааш, өөрийн сүүлчийн туяаг антрактитийн дээгуур цацаргах ёстой байлаа. Би өөрийн энэхүү зовнилыг капитан Немотой хуваалцвал:

- Таны зөв, эрхэм профессор хэмээн тэр хариулж, хэрэв маргааш, гуравдугаар сарын 21-нд далайн төвшин дээр мандсан нарны өндрийг би тодорхойлж эс чадвал энэ явдлыг зургаан сараар хойшлуулахаас өөр замгүй. Гэвч, маргааш нарны хэрвээ ядаж эгшин зуур боловч цухуйвал далайн төвшин дээрх нарны өндрийг олоход надад хялбар болох юм. Учир нь бид өөрсдийн хувь тохиолоор өдөр шөнө тэн- цэхийн яг өмнө энэ газар ирсний үр билээ.

- Яагаад, капитан?

- Яагаад гэвэл нар дэндүү дээгүүр аялах цагт далайн төвшин дээрх түүний өндрийг тодорхойлоход тун хүнд байдаг юм. Тийм үед хэмжих багажийн заалт тэр болгон зөв байдаггүй.

- Тэгвэл маргааш юуны нь ялгаа байна?

- Маргааш би ганцхан л хронометрийн тусламжтайгаар бусад багаж хэрэглэхгүй, нарийвчилсан ажиглалт хийж чадах юм. Хэрэв маргааш, гуравдугаар сарын 21-нд үд дунд, нарны хүрээ түүний гэрлийн хугаралтыг бодолцолгүй яахав, далайн умарт төвшинд яг таалагдсан байвал бид яг өмнөт туйл дээр байна аа гэсэн үг.

-Тиймээ тэр ч тийм шүү- хэмээн өгүүлж, гэвч нөгөө талаар авч үзвэл, өдөр шөнө тэнцэх тэр эгшин үд дундтай тохирдоггүй тул таны тэр тодорхойлолт яг таг нарийвчлан гарахгуй шүүдээ гэлээ.

-Түүнийг би мэднэ ээ ноён профессор гуай, тэгэвч тэр нэгэн ялихгүй зөрөө хэдхэн зуун метрийн алдаа болох тул миний гол зорилгод ямар ч нөлөөгүй юм. За, тэгээд маргааш болъё, баяртай гэв.

Капитан Немо “Наутилус”-таа эргэж одлоо. Консель бид хоёр эрэг орчныг судлан шинжилж оройн таван цаг хүртэл байв. Хэрэв ер бусын том хэжкээтэйгээрээ бидний анхаарлыг татсан пингвиний өндгийг эс тооцвол сонирхолтой зүйл бид олсонгүй Ямар нэгэн дүрс үсэг мэт цэг зурвас зэргээр сараачигдан цоохорлогдсон, хөх.цэнхэр өнгөтэй хэнд ч хэрэггүй мөртлөө этгээд чамин эдлэл мэт тэрхүү өндгөнд сонирхсон дурласан хүн мянган франк ч тоолохсон буйзаа. Тэр өндгийг би Консельд гардуулж, миний хянуур туслагч хэмжээгүй их үнэт хятад ямпий авч явах мэт бөөцийлсөөр явж “Наутилус» дээр авч ирвэл тэр, музей үзвэрийн нэгэн шилэн гуун дотор байр сууриа оллоо.

- Би хоолон дээр далайн гахайн элэг нэн хорхойтой идэж орхивол амтаараа тэжээвэр гахайн махтай адил байлаа. Дараа нь би маргааш үд дунд нар гийчнийг мандан бадарч хайрлахыг урьдаар урин дуудахыг наранд бишрэн шүтэгч индианчууд мэт мартсангүй дуудаад хэвтэж унтлаа.

Маргааш нь гуравдугаар сарын 21-нд өглөөний тавам цагт намайг онгоцны тавцан дээр гарч очиход,капитан Немо тэнд зогсч байв.

- Тэнгэр цэлмэж байх шиг бололтой хэмээн тэр надад хэлж би найдах тийшээ хандаж байна. Өглөөний зоогны дараа хэдүүлээ эрэг дээр гарч ажиглалт хийхэд аятай байр сонгон авъя гэлээ.

Капитантай хэлэлцэж тохироод би Нед Ленд руу явав. Түүнийг би эрэг дээр хамт гаръя гэж урихыг хүссэн билээ. Гэвч гөжүүд тэр хүн эрс татгалзав. Түүнийг би өдөр өнгөрөх тутам нэг л царай нь барайгаад, ааш нь этгээд болоод буйг ажсан бүлгээ. Гэвч энэ удаа түүний тэр зөрүүд зан миний урмыг төдий л хугалсангүй. Учирнь эрэг дээр далайн тоо тоймшгүй олон гахай байгаа тул нүглээ үл наминчилдаг энэ нэгэн хүнд тэднийг хий дэмий бүрэлгүүлэн сүйтгүүлэх хэрэггүй байв.

Өглөөний зуушны дараа би эрэг тийш одов. “Наутилус” шөнөдөө өмний зүг мөн бас хэд хэдэн миль холдсон байв. Одоо эргээс дөрвөн километрийн зайтай газар задгай далайд зогсож байв Эрэг дээр дөрвөөс таван шовх оргил ёрдойж харагдав. Биднийг эрэг хүргэж яваа завинд капитан Немо “Наутилус”-ын багаас хоер далайчин Консель бид хоёр бүгд тавуул явав. Капитан өөрийн биед хронометр, холын дуран, агаарын даралт хэмжих барометр хэмээх хялбар ажиллагайтай цөөн тооны багаж авч гарчээ.

Эрэг хүрэх тэр завсраа бид хэд хэдэн халимтай дайралдлаа.Тэдгээр сүүгээр бойжигч аврага амьтан далайн амгалан уснаа сүрэг сүргээрээ тоглон бужигналдаж явах бөгөөд хүн хүрч үл чадах энэхүү өмнөт туйлын усан сан хайр гамгүй хөнөөгддөг халим мэтийн амьтдын амь хоргодох найдвартай мухар санжээ гэдгийг би ойлголоо.

Бид есөн цагт эрэгт хүрлээ. Тэнгэр цэлмэж, үүл өмнө зүг нүүж байв. Манан ч аажимдаа замхарлаа. Капитан Немо түрүүчийн уул өөд шууд зүглэн алхав. Бодвол тэр ажиглах байраа тэнд хийхээр шийдсэн биз. Мөстөж хөлдсөн гулгамтгай хад өөд авирах гэдэг тун хүнд байлаа. Гэвч капитан Немо хамгийн хэцүү эгц чавчим энгэр өөд нэн шаламгай авирах бөгөөд түүнийг янгирын анчин харсан бол үхтлээ атаархахсан билээ. Би арай чуу л гэж түүний хойноос амжин дагалдаж түүний шалмаг хурданд нь гайхан гүйж явлаа. Түүгээр ч барахгүй хуурай газраар явж дадаагүй тэр далайчин хүн хэрхэн тиймэрхүү цовоо болохыг гайхаж билээ.

Хоёр цагийн турш бид авирлаа. Оргилын шовх орой дээрээс бидний өмнө.умарт зүгт үргэлжилсэн цул хавтгай мөсний ирмэглэсэн тод зурвас бараа, задгай далай агуу сайхан үзэмжтэй ялгаран үзэгдлээ. Бидний авирч гарсан өндрийн энгэр хормойд нүд гялбам хурц өнгөт цаст цагаан тал налайж байв. Бидний толгой дээр тэнгэр шингэн цэнхэр өнгөтэй болж ирээд үүлгүй байв. Умарт зүгт нарны дугариг хүрээ доод талаасаа далайн төвшний зурвас шугамаар зүсэгдсэн мэт харагдав. Халим загасууд тургиж байгаа олон зуун усан оргил далай дээр олгойдож байв. Алсад, задгай далайн дунд “Наутилус” унтаж буй халим мэт үзэгдэв, Өмнө ба дорно зүг хад чулуу эмх замбараагүй онгиролдсон хуурай газар үргэлжлэх нь нүдний хараа шалгах мэт ажээ.

Капитан Немо оргилын орой дээр гармагц, юуны өмнө өөрийн ажиглалтанд засвар оруулахын тул, бидний авирч гарсан толгойн өндрийг барометрийн тусламжтайгаар тодорхойллоо.

Арван хоёрт арван таван минут дутуу байхад агаар хугарсан гэрлийн цацралын улмаас өдий болтол ил мэт харагдаж агсан нар далайн төвшин дээр хөөрөн гарч ирээд, өөрийн гал улаан туяагаар одоо болтол биднээс өөр нэг ч хүн хөвж үзээгуй далай, эзгүй орхигдсон хоосон цөл газрыг гэрэлтүүлж билээ.

Капитан Немо нүдний харааг хуурах гэрлийн хугаралтыг үгүйсгэхээ тусгай толь бүхий алсын дурангаар мөсөн цөлийн умарт төвшин дээгүүр нэн урт нум үүсгэн аялж буй галт ертөнцийг дагуулан дурандаж эхлэв. Тэр завсар би гартай хронометр барьж хувиар бүхий дэнсэн дээгүүр нь аажмаар урагшлан буй зүүг нь ширтэж байв. Миний зүрх ширүүсэн цохилж гарлаа. Хэрэв л нарны тэн хагас нь далд орох тэр эгшинд яг жин үд болж тохирвол би емнет туйл дээр байна гэсэн үг.

- Яг жин үд боллоо! гэж бахиртал,

- Мөн, өмнөт туйл: хэмээн капитан Немо үнэн догдолсон сэтгэлээсээ надад хариулж бипээ. Тэр надад дурангаа шилжүүлэн өхөд би түүнийг нүдэндээ авч харвал газар тэнгэр хоёрын яг зааг дээр буй нарны алтан шаргал хүрээний тэн хагас нь алга болсон байв.

Нарны сүүлчийн цацрал оргилын шовх оройг гэрэлтүүлэх тэр үед шөнийн хар сүүдэр түүний хормойгоос энгэр талыг нь даган дээшлэн мөлхөж байв.

Капитан Немо, миний мөрөн дээр гараа тавимагц өгүүлрүүн:

- Эрхэм профессор та аан гэж бай. Анх 1600 онд Герик гэгч Голланд хүн далайн салхи шуурга, ширүүн урсгалд автан хөвсөөр өөрийн онгоцтойгоо өргөргийн 64 дахь хоног хүрч өмнөт Шотландын арлуудыг нээсэн юм. Дараа нь алдарт капитан Кук 1773 оны арван нэгдүгээр сарын 17-нд гучин наймдугаар уртрагийн дагуу хөвсөөр өмнөт өргөргийн 67 дахь хоног 30 хувь хүрсэн ба дараачийн нь 1774 онд зуун есдүгээр уртрагийг дагаж явсаар, нэгдүгээр сарын 30-наа өмнөт өргөргийн 71 дахь хоног, 15 хувь хүрчээ. 1819 онд оросын шинжээч Беллинсгаузен жаран есдүгээр өргөрөг дээр

очсон ба хоёр жилийн дараа1821 онд өрнөт уртрагийн III дахь хоног дээр жаран зургадугаар өргөрөгт тулжээ. 1820 онд Брунсфильд хэмээх англи хүн жаран тавдугаар өргөрөг хүрээд мөсөнд боогдсон юм. Яг тэр жил Морель гэгч америк хүн дөчин хоёрдугаар уртрагийг дагаж явсаар өргөргийн 70 дахь хоног 14хувьд задгай далай байхыг харсан гэх боловч түүний мэдэгдлийг дүүрэн итгэхэд найдлагагүй байсан юм. 1825 онд Поуэль гэдэг англи хүн өргөргийн 62 дахь хоногоос цаашлахад мөс саад болжээ. Гэвч яг тэр жил Ведель гэгч англи хүн, далайн гахайн жирийн нэгэн ангуучин уртрагийн 35 дахь хоногт өргөргийн 72 дахь хоног 14 хувь ба мөн уртррагийн 36 дахь хоногт өргөргийн 74 дахь хоног 15 хувь хүрчээ. 1829 онд “Шантеклер” хөлгийн капитан Ферстер ергергийн 63 дахь хоног уртрагийн 66 хоног 26 хувьд “Антрактит тив”-ийг нээжээ. Мөн 1831 оны хоёрдугаар сарын нэгэнд английн харъяат Бискоэ гэгч өргөргийн З6 хоног 50 хувьд Эндербийн газрыг нэг жилийн дараагаар 1832 сны хоёрдугаар сарын таванд өргөргийн 67 дугаар хоногт Аде- ландын газрыг, хамгийн сүүлд хоёрдугаар сарын нэгэнд өргөргийн 64 хоног 45 хоногт Гразмын газрыг тус тус нээсэн юм. 1838 онд өргөргийн 62 дахь хоног 57 хувьд үргэлжилсэн хавтгай мөсөнд боогдсон Францын далайч Дюмон Дюрвиль, Луифилиппийн газрыг хоёр жилийн дараагаар 1840 оны нэгдүгээр сарын хорин нэгэнд 66 хоног ЗО хувьд Адели арлыг, түүнээс бас найм хоногийн сүүлд 64 дахь 40 хувьд Кларис арлыг тус тус нээжээ. 1838 онд Уилкс гэгч англи хүн зуудугаар уртрагийг даган явсаар өргөргийн 69 дахь хоногийг хүрсэн. Бас 1839 онд английн харъяат Балленни гэгч өөрийнх нь нэрээр нэрлэсэн арлыг нээжээ. 1842 сны нэг- дүгээр сарын хоринд “Эребусс” ба “Терроре» гэдэг экспедицийг толгойлж явсан Джемс Рос гэдэг англи хүн өргөргийн 76 дахь хоног 51 хувь, дорнот уртрагийн 171 хоног 7 хувьд викторин газрыг, мөн тэр сарынхаа хорин гурванд далан дөрөвдүгээр өргөрөг хүрч өмнөт зүг өөрөөсее урьд өмнө зорчигч хэн нэгнээс алс хол гарчээ.Мөн тэр далайч нэгдүгээр сарын хорин долоонд өргөргийн76 хоног 8 хувьд хорин найманд 77 дахь хоног 32 хувьд, хоёрдугаар сарын хоёронд 78 дахь хоног 4 хувьд тус тус хүрчээ. Дараа нь Рос 1842 онд антарактитэд эргэж ирсэн боловч өргөргийн 71 дахь хоногоос хэтэрч чадаагуй юм. Ингээд хамгийн эцэст, капитан Немо би энэ 1868 оны гуравдугаар сарын 21-нд өмнөт өргөргийн 90 дахь хоног буюу өмнөт туйлд хүрч, газ- рын бөмбөрцгийн энэ нэгэн хэсгийг эзэмшилдээ авлаа гэв.

- Чухам хэний нэрийн өмнөөс та энэ нэгэн тивийг эзэмшилдээ авч байгаа билээ; капитан аа?

- Өөрийн нэрийн өмнөөс дөө, ноён профессор оо? гэж хэлчихээд тэр “Н” гэсэн үсэг алтаар хатгасан том хар далбаа дэлгэн сүүлчийнхээ цацраг туяа бадран буй нарны зүг хандаж,

- Нар минь баяртай! Цацран бадрагч галт дэнлүү далд ор! Энэхoo чөлөөг задгай далайд умбан орж, миний шинэ эзэмшлийг шөнийн хар сүүдрээр зургаан сар хуч! хэмээн өгүүллээ.

ЗАНГАНД

- Маргааш нь гуравдугаар сарын 22-ноо, өглөөний зургаан цагт “Наутилус”-аар буцах аян замдаа бэлдэж эхлэв.Оройн бүрэнхийн сүүлчийн гэгээ шөнийн харанхуйд шингэн орлоо. Хүйтэн жавар мэдэгдэхүйц чангарав. Баарцагласан одод тэнгэрийн тагт гайхмаар тод яралзан байна. Халз орой дээр бөмбөрцгийн өмнөт хагаст алтан гадсыг орлон гялалзах оддын нэгэн өмнөтийн загалмай нүд гялбам хурц өнгөөр бад- ранамой.

Термометр тэгэээс доош 12 градус зааж, жавар салхи нүүр хайрч байлаа. Задгай далайн эрэг орчноороо өрөмтөн хөлдөж байх нь юу юугүй л бүх далай тэр чигээрээ түс тас хөлдөх гэж буй мэт ажээ. Бүтэн зургаан сар үргэлжлэх шөнийн турш, өмнөт туйл орчны усны сан нэвтэршгүй болдог нь харваас мэдээж хэрэг байв. Тэр үеэр халим хайчдаг бол? Тэд мөсөн доогуур явсаар үл хөлдөх далайд очдог нь бүгдээс үнэн бизээ Хахир хатуу хүйтэнд дадаж дассан далайн гахай ба илжгүүд энэхүү мөсөн оронд үлдэж хоцордог ажээ. Эдгээр амьтан мөсөн цөлд өөрсдөө цоолго хийж чаддаг бөгөөд түүнийгээ хэзээ ч битүүрүүлж хөлдөөдөггүй юм. Тэр л цоолгоороо тэд амьсгалдаг ажээ. Жавар хүйтэнд туугдсан жигүүртэн шувууд умарт газар нилээд дулаан орноо нүүж ороход далайн гахай илжиг туйл орчны эх газрын эрх хэмжээ хязгааргүй эзэн нь болдог юм.

Тэр завсяр “Наутилу” багтаамжуудаа усаар дүүргэж аажмаар доош орж эхлэв. Мянган футийн гүнд түүний сэлүүр сэнс нь ажиллаж эхэлж, хөлөг онгоц маань умарт зүгийг барин цагт арван таван милийн хурдтай давхиж гарлаа. Орой тийшээ бид үргэлжилсэн цул мөсний асар зузаан адар доор орлоо.

“Наутилус” ямар нэгэн хөвөгч мөстэй мөргөлдөж болох тул болгоомжлохын үүднээс үззсгэлэн танхимын цонхыг халхавчаар нь бин битүү хаасан бүлгээ. Тийм учраас би өөрийн тэмдэглэлийг цэгцэтгэх ажилд бүтэн өдөр зориуллаа. Ингээд би өмнөт туйлд учирсан үйл явдлын тухай дурсан санаж өөрийн бодолд бүрмөсөн шингэн орлоо.

Манай хөвөгч онгоц тэр зүгт төмөр замаар гулган гулгасаар очсон мэт бид дэлхийн бөмбөрцгийн тэр нэгэн цэгт нэн тааламжтай, ямар ч ядаргаагүй явж хүрсэн билээ.

Одоо бид мөн л тэр байдлаараа буцах замдаа орлоо. Энэ зам дзэр биднийг ямар нэгэн шинэ сонин зүйл хүлээж буй бол уу? Тэнгис далайн гайхамшиг гэдэг яндаж барагдах биш. Ямар нэгэн гайхамшигтай бид дахин учирна гэдэгт би бараг итгэж байлаа.

Ер бусын хувь тохиолоор усан доогуур явагч хөлөг онгоцон дээр гарсан тэр нэгэн цагаас хойш өнгөрсөн таван сар хагасын дотор бид арван дөрвөн мянган бээр буюу тавин зургаан мянган километр явж газрын бөмбөрцгийн гол бүслүүр шугамаас бараг бүтэн хагас дахин урт энэ замд хэд хичнээн аймшигт болоод ер бусын гайхамшигт адал явдлыг үзэх завшаан бидний хувьд ноогдсон гээч!

Миний үзэж өнгөрсөн бүхэн шөнөжингөө амар заяаг минь үл үзүүлэн хавдаж улайсан зовхийг минь секунд хэр ч хамхиулсангүй билээ. Кресто арлын дэргэдэх усан доогуурхи ойд хийсэн ангуучлал, Торрессын хоолойд арга буюу зогсох болсон явдал, далайн шүрэн ёроол дахь хүүр оршуулах газар Цейлоны сувд эрдэний сан, Арабын тоннель, Виго тохойд сул хэвтсэн алт, Антлантида, өмнөт туйл...зэргийг би дурсан саналаа.

Өглөөний гурван цагт би хүчтэй доргионд цочиж сэрлээ. Би орон дээрээ босч суугаад, хичээнгүйлэн чагнаж байтал “Наутилус” гэнэт сүрхий хазайж хавиргалан ирсэн нь намайг орон дээрээс минь ховх татаж өрөөний тэг дунд хүртэл авч хаяв.

Би хана түшин явж үзэсгэлэн танхимд орж очвол тэндхийн хамаг тавилга байрнаасаа хөдөлж, зарим нь шал дээр онхолдсон байв Аз дайрахад үзмэрийн шилэн гуунууд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байсан тул түүн доторхи зүйлс хэм- хэрсэнгүй ээ. “Наутилус”-ын нэг талын хананд дүүжилсэн зургууд ханатайгаа наалдсан мэт байхад, нөгөө талын ханан дахь зургуудын доод зах нь хананаасаа хөндий санжигнаж байв. “Наутилус” нэг талаараа хажуулдан хэвтэж, хөдөлгөөнгүй болжээ.

Энэ үед гудам өрөөнд хүний хөлмйн чимээ гарч, хүмүүс дүнгэр дүнгэр дуу гарах сснсдов. Гэвч капитан Немо үзэгдсэнгүй. Үзэсгэлэн танхимаас намайг гарах гэж явах яг тэр үед Нед Ленд, Консель хоёр орж ирлээ.

- Юу болон оо? хэмээн би тэднээс даруйхан асуувал,

- Үүн тухай би эзнээс л асуух гэж ирлээ гэж Консель хариулав.

- Хар мянган савдгийг барьж тангараглая! хэмээн Нед Ленд өгүүлээд -Би мэдэж байна, юу болсныг “Наутилус” газардсан. Хэрэв л үүний хажуулдан хавиргалснаар нь бодож үзвэл, өнгөрсөн удаа Торрессын хоолойд газардсанаас ч бат суусан даа гэв.

- Тэглээ ч гэсэн, үгүйдээ бид далай дээр ил гарсан биз? гэж миний асуухад, Консель;

- Ээ, бүү мэд гэнээ.

- Үүнийг шалгахад маш амархан хэмээн би манометр руу хүрч очив. Миний гайхаш тасрахад, түүний ззз гурван зуун жаран метрийн гүн зааж байв.

- Энэ чинь юу гэсэн үг билээ? гэж би дуун алдвал,

- Капитан Немогоос асуух хэрэгтэй хэмээн Консель хэлэв.

- Түүнийг хаанаас эрж олох юм бэ? гэж Нед Ленд дургүйцсэн янзтай байв.

- За, миний хойноос хэмээн би нөхөддөө өгүүлээд, бид үзэсгэлэн танхимаас гарлаа. Номьын санд хэн ч байсангүй, Капитан Немог би жолоодлогынхоо бүхээгт байгаа гэж бодлоо. Түүнд тэнд саад болох явдал эвгүй байсан тул бид үзэсгэлэн танхимд эргэж ирэв.

Нед Лендийн гунших, үглэхийг ч ярихаа больё. Энэ удаа түүнд уурлаж буцлахын үндэс бишгүй л байв. Түүнд би өөрийнхөө гуньж гутсан сэтгэгдлээ илтгэж яншихад нь саад хийсэнгүй; мөн түүнд харш уг дуугарсангүй.

Тиймэрхүүгээр бид “Наутилус” -ын гудам өрөөнд гарах өчүүхэн боловч чимээг чагнан хориод минут суулаа. Тэгтэл ч капитан Немо орж ирэв. Биднийг тэр харахгүй байгаа мэт байлаа. Түүний амгалан царай энэ удаа сэтгэл ихэд түгшсэн байдалтай болчихсон байв. Тэр юу ч дуугарсангүй манометр луужин хоёр руу ойртон очсоноо газрын зургийн өмнө зогсож өмнөд туйлын тэнгис орчны нэгэн хэсгийг хуруугаараа хатгав.

Түүний бодолд би саад хийхийг хүссэнгүй. Гэвч хэдэн минутын дараа тэр над руу эргэж харахад би:

- Бас л саатах болчихов уу капитан? гэж асуув.

- Үгүй ээ хэмээн тэр хариулаад энэ удаа гэнэтийн аюулд учирлаа гэв.

- Ноцтой явдал уу?

- Магадгуй.

- Аюултай юу?

- Үгүй ээ.

- “Наутилус» хайрдчихав уу?

- Тэгсэн

- Яахаараа тэр билээ?

- Байгалийн тайлбарлашгүй нэгэн тохиол болжээ, энүүнд ямар ч буруу байхгүй. Тэр эндсэн ч юм биш-харин бид л дэлхийн таталтын хуулинд саад хийх чадалгүйдээ тийм боллоо. Хүн тогтоосон хуулийг юманд бодохгүй байж болно. Харин байгалийн хууль тийм бишээ:

Энэ удаа капитан Немо хууль зүй номлох тун тохьгүй цагийг сонгон авчээ. Үнэнийг хэлэхэд тэр өөрийнхөө хариултаар надад юу ч тайлбарлан ойлгуулсангүй.

- Энэ явдлын шалтгаан нь чухам юу болсныг та надад хэлж болох уу? гэж би асуув.

- Асар том мес, өөрөөр хэлбэл бүхэл бүтэн мөсөн уул нураад далайн дулаан урсгалд доод ёроолоороо идэгдэж нарийсахаар хүндийн жингийн төв нь шилжиж онхолддог учиртай. Усан доор явсан “Наутилус» дээр тийм л мөсөн уул нурж уналаа. Хөрвөж унасан мөсөн уул доод хормойгоороо “Наутилус”-ыг хамж аваад өөд нь өргөж хажуулдуулчихлаа. - Усны багтаамж савнуудаа хоосолчихоод онгоцоо хөн- гөтгөж “Наутилус”-ыг ховхолж болохгүй гэж үү?

- Үүний чинь л бид яг одоо хийж байна, эрхэм профессор минь. Та сонс л доо. Усны шахуургууд ажиллаж байна биш үү манометрийн зүүг хар! “Наутилус” дээшээ хөвж байнка. Гэвч мөсөн уул бас хамтдаа дээшилж байна. Энэ хөдөлгөөнд ямар нэгэн юм саад хийхгүй бол бидний байдал хэвээр л байх бий.

Нээрээ л “Наутилус» хажуулдсан тал руугаа хазайсаар байв. Мөсөн уул өөрийн хүндийн шинэ төвийг тойрч эргэлдэхээ больсон цагт тэр тэгширч ердийн байдалдаа орох нь эргэлзээгүй ээ. Гэвч мөсөн уул хавтгайрсан цул мөсний доод талд торж эргэлдэхээ зогсох ч юм уу, эсхүл бид асар их хүчээр мөсөнд шахагдаж, магадгуй хоёр мөсний хооронд няц дарагдах ч юм уу, хэн яаж мэдэх билээ?

Гэнэтийн аюулд автсан “Наутилус»-т тохиолдож болох бүх л талын хөнөөлийн тухай би бодолхийлэн байх завсар капитан Немо манометраас нүд салгахгүй байв. Мөсөн уултай мөргөлдсөн цагаас хойш “Наутилус» зуун тавин футийн өндөрт өргөгдсөн боловч, түүний хазайлтын өнцөг хуучин хэвээр байв.

Гэтэл усан доогуур явагч манай хөлгийн их бие гэнэт их доргив. Ажваас “Наутилус» тэгширч байлаа. Үзэсгэлэн танхимын хананд дүүжлээстай зургууд хуучин байрандаа орж, хана туурга ч ман янзандаа болж бий нь харваас илэрхий байв. Бид бүгд анхаарлаа төвлөрүүлэн дуу чимээгүй байцгаав. Онгоцны их бие хэдий аажуу, удаан тэгширч байвч бид амьсгаа даран ажиж байлаа. Тэгтэл ч үзэсгэлэн танхимын шал тэгширч ирлээ.

- Ашгүй нэг сая тэгшрэв шив! гаж дуугарав.

- Тэглээ хамаэн хэлэх зуураа капитан Немо үүдрүү зүглэв.

- Бид одоо дээшээ хөвж гарах уу? гаж би асуувал

- Гаралгүй яахав. Усны багтаамжууд бүгд хоосроогүй шүү дээ. Шахуургууд бүгдий нь сулламагц л “Наутилус” дээшээ хөвж гарна гэж тэр хариулав.

Капитан Немо гарч одлоо. Түүний тушаалаар усны шахуургууд ажиллахаа зогсов. Тэхээрээ “Наутилус» дээшээ хөөрч байгаа хэрэг. Хэрэв л энэ чигээрээ хөөрөөд байвал бид үнэхээр дээрээ байгаа үргэлжилсэн хавтгай мөсний дороос мөргөчихнө гэсэн үг. Тиймээс энэ л орчиндоо үлдсэн маань дээрсэн билээ.

- Бидний аз дайрахад хялбархан мултрав бололтой! гэж Консель хэлэв.

- Тэглээ. Тэр мөсөн уулс биднийг амархаан няц дарчих байсан. Үгүйдээ, хамгийн сайндаа л биднийг нэг насаар маань олзолчих байсан. Тэгсэн цагт бид амьсгалах агаараа дахин сэргээх бололцоогүй болбол уу... Ай, бид ч автай л гарлаа:

- Үнэхээр л бид, бүрмөсөн мултарсан бол ч яахав? хэмээн Нед Ленд намуухан дуугаар өгүүлэв.

Би канадын харъяаттай дэмий маргахыг хүссэнгүй тул түүний өөлсөн үгэнд хариу өгсөнгүй.

Тэр минутад үзэсгэлэн танхимын цонхны халхавч сөхөгдсөн тул бид тэр зүг ухасхийн очлоо.

Прожекторын гэрэл усыг гэрэлтүүлж биднээс арваад метр зайтай толь мэт гялгар мөсөн хана онгоцны хоёр талаар сүндэрлэн байлаа. Тэр мөсөн хана бидний толгой дээрээс өнгийх нь нүсэр лут адар адил ажээ. Бидний доод талд хөмөрч унасан мөсөн уул хажуу хананд тулгуур цэгээ олж бат бэх суурьшин, бидэнд шал болж “Наутилус” өргөнөөрөө хорин метр, ёстой л нэг мөсөн тоннельд хашигджээ.Хэдэн зуун метрийн гүнд живэн орж хавтгайран үргэлжилсэн цул мөсний орчноос гарахын тул эсхүл урагшаа, эсхүл арагшаа явж түүн дороос саадгүй мултарч чадах байв.

Онгоцны таазны чийдэн асахгүй байгаа хэдий боловч үзэсгэлэн танхим хурц гэрлээр гэрэлтүүлэгдсэн байлаа. Энэ нь “Наутилус”-ын прожекторын гэрэл мөсөн хананд тусч эргэж ойн цацарсных билээ.

Тэрхүү гайхамшигт гэрэлтүүлгийн шидэт чанарыг би үгүүлэн ул чадах нь мөсний эмтэрхий бүр, өнцөг, ирмэг бүр өөрийн таласжсан хэлбэр дүрсээс шалтгаалж, өнгө өнгийн туяпа цацарган байсны учир бизээ.

Энэ нь бүх л төрлийн гэрэл туяа цацарган байх бадмаараг доржпалам мэт эрдэний үнэт чулуудын яндаж баршгүй их сан хуримталсан мэт ажээ. Прожекторын гэрэл, далайн гэрэлт цамхгийн зузаан шилний цаана буй дэнгийн гэрэл ихсэх мэт хэдэн зуу дахин нэмэгдсэн байв.

- Ай юутай гоё вэ! Юутай нүд гялбам гуа үзэсгэлэнтэй вэ? хэмээн Консель хөхөж байв.

- Тиймээ. Энэ бол мартагдашгүй үзэгдэл! Тийм биш гэж үү, Нед ээ? гэж би өгүүлэн;

- Тиймээ, чөтгөр ав? Тэр үнэн хэмээн канад хүн зөвшөөрч, үүнийг би дуртай ч, дургүй ч зөвшөөрөө болсондоо дотор минь цухалдана. Би хэзээ ч үүнтэй төстэй юм олж үзээгуй: Гэвч би энэ сайхныг үзсэнийхээ хариуд муугаа үзэх бий гэж санаа зовж байнам. Байгаль ер нь өөрийнхөө хамгийн гүн үнэт нууцад хүн оруулах дургүй юмдаг шүү гэв.

Нед Лендийн зөв байлаа. Энэ нэгэн үзэгдлийг хүн олж үзэхэд дэндүү сайхан ажээ. Тэгтэл Консель гэнэт хашгарахад би эргэж:

- Юу болов? хэмээн асуувал.

- Эзэн нүдээ ань! Эзэн бүү хар! гээд Консель хоёр гараараа нүдээ дарчихав.

- Миний нөхөр яав чи?

- Нүд-нүд, нүд минь! гэлээ.

Би өөрийн эрхгүй цонхны зүг эргэсэн боловч нүд сохормоор гялбам хурц гэрлийг харж чадсангүй тул нүдээ буруулав.

Юу болсны учрыг би олсонгүй. Тэхнээ нь “Наутилус” эрч аван урагшилсан юмсанжээ. Биднийг зогсож байх үед аажуухан бадарч байсан прожекторын гэрэл нүд гялбам хурц, багц зурвас болон цацарч алмас эрдэний гялгар түг түмэн цацраг туяа тууш нэгэн баглаа болж бадраад “Наутилус» цахилж цойлон буй цахилгаан цацраг дунд довтолж байв.

Тэгтэл үзэсгэлэн танхимын цонхны халхавчууд хаагдлаа. Гэрэлд бид нүдээ гараараа дарсаар боловч нар өөд удаан харсны дараа, нүдний урдуур дугуй дугуй цагаан цагираг жирэлзэн байдэг шиг тийм л дугуй юмнууд бидний нүдний урдуур нүүж байв.

Бид юм сайн харж чадах болтол нилээд цаг өнгөрлөө, Тэг тэгсээр сая нэг юм бид нүдээ нээж гараа авав.

- Ийм юм болсон гэж хэрэв надад хүн ярьсан бол би үнэмшихгүйсэн, бүр нээрээ шүү! хэмээн Консель хэлэв.

-Тэгвэл би, одоо ч гэсэн үнэмшихгүй байна гэж канад эр илтгэж байв.

Байгалийн өдий олон гайхамшгийг үзэж сэтгэл ханасан бид хуурай газраа эргэж очсон цагт, эх газрын элдэв юмс, хүний гараар бүтээгдсэн зүйлс ямар хөөрхий санагдах бол: Үгүй ээ, манай мэтийн ердийн нэг ертөнц, одоо бидний сэтгэлийг хангаж чадахаасаа өнгөрчээ.

Хэрэв л Консель, амгалангаас амгалан энэ нэгэн Фламанд хүн ингэж ярьж бай вал бид бүгдийн урам зориг хэдийчнээн байсныг төсөөлж болох бизээ. Гэлээ ч гэсэн манкай Канад эр өөрийнхөө халбага давирхайг бидний торх баланд холихгүй байж чадсангүй.

- Эх газрын элдэв юмс гэнэ ээ? хэмээн тэр толгой сэгсрэн байж - санаа бүү зов, хонгор минь! Бид тэр эх газры чинь дахиад хэзээ ч эргэж харахгүй гэв.

Өглөөний таван цаг орчим байв. Тэр үед онгоц гэнэт сүрхий доргисон нь онгоц маань урьд талаараа юм мөргөчих шиг болов. “Наутилус”-ын мөргүүл мөс хөндлөө гэдгийг би мэдсэн билээ. Онгоц шургаж гарахад хялбар бус энэхүү мөсөн хонгил дотор залуурч хүн эвгүй мушгнсан бололтой. Тэр саадыг капитан Немо тойрон өнгөрч, чиглэлээ өөрчлөн бид цаашаа хонгилоо даган явна бий гэж бодож билээ. Харин тэгтэл миний бодсоноор болсонгуү “Наутилус” ухарч эхэллээ.

- Хүүе бид буцаж байх чинь гэж Консель өгүүлэв.

- Тийм байна. Мөсөн хонгил энэ талаараа битүү юм байлгүй ээ.

- Тиймээс...

- Тиймээс бид гэдрэгээ ухарч мөсөн хонгилын өмнөт онгорхойгоор гарчихгүй юу, Энэ тун хялбар хэрэг.

Би өөрөө хэдийгээр төдий л итгэлгүй байсан боловч нөхдийнхөө сэтгэлийг тайвшруулахыг оролдсон минь тэр.

Тэр завсар “Наутилус” -ын ухрах, бидний хөлөг энэ хэр хар хурдаар явлаа.

- Энэ ч аягүй л саад байна даа гэж Нед Ленд өгүүлэхэд...

- Нэгэнт л бид мултарч чадахаас хойш хэдэн цаг саатах ч юухан байхав хэмээн Консель хэллээ.

- Тиймээ хэмээн Нед Ленд хариулаад - хэрэв л бид үнэхээр мултарч чадах л юм бол гэв.

Би үзэсгэлэн танхим, номын сан хоёрын хооронд холхиж байв. Миний нөхөд зөөлөвчтэй сандал дээр амарлингүй сууцгаана Төдөлгүй би ч гэсэн сандал дээр сууж, гартаа ном аван уншихыг оролдсон боловч миний нүд мөрий нь даган хий гүйж байв. Арав гаруй минутын дараа Консель босон ирж:

- Эзэн аль зэрэг сонин юм уншиж байна гэлээ.

- Тун сонин ном гэж би хариулав.

- Би ч эргэлзээгүй л дээ. Эзэн өөрийнхөө бүтээлийг уншиж байна биш үү.

Үнэхээр тэхнээ нь би, өөрийнхөө бичсэн “Далайн ёроолын нууц” гэсэн номоо уншиж байв. Би түүнийг ер мэдсэнгүй. Номоо би хамхиж тавьчихаад дахиад л өрөөн дотуур алхалж гарлаа. Нед, Консель хоёр надад саад хийхгүйн тул суудлаасаа босон өрөө рүүгээ явахыг завдав.

- Бүү явцгаа нөхөд минь хэмээн би өгүүлээд хонгилоос гаран гартал хамтдаа байцгаая гэв.

- Эзний дур мэдэж гэж Консель хариу өчив. Тиймэрхүүгээр хэд хэдэн цаг өнгөрлөө. Би хананд өлгөөстэй багажууд руу байн байн харсаар байв. Манометрийне зүү бид үргэлж л гурван зуун метрийн гүнд буйг зааж байлаа. Луужин өмнө зүг явж байгааг илтгэн, лаг цагт хорин километр хурдалж ахуйг зааж буй нь иймэрхүү явцуу хонгилд асар их хурд байлаа. Гэвч капитан Немо минут нь жилтэй адил үнэлэгдэх ийм нөхцелд ямар ч их хурдыг хэтэрсэн хурд гэж үзэхгүй байв.

Найман цагаас хорин таван минут өнгөрөх үед хоёр дохь удаагийн доргилт болов. Энэ удаа бид ухарч явсан тул онгоц маань бөгсөөрөө юм мөргөлөө. Тэрхэн завсар миний царай зэвхий цайж билээ. Нөхөд маань суудлаасаа босон харайж, над руу ойртон ирэв. Би Конселийн гарыг базсан байв. Бид нэг нэгнээсээ юм асуусан янзтай бие бие рүүгээ ширтчихсэн бүлгээ. Бидний тэр нэгэн нүдээрээ харьцсан яриа өөр ямар нэгэн үгээр ярьснаас ойлгомжтой байж билээ.

- Тэр минутанд үзэсгэлэн танхимд капитан Немо орж ирэв.

Би түүн рүү гүйн очиж:

- Зам, урд талаас хаалттай юу? гэж асуувал:

- Тиймээ, ноён профессор оо, Айсберг, онхолдохдоо биднийг түгжчихлээ гэв.

- Бид занганд орчих нь тэр үү?

- Тиймээ.

АГААР ДУТАГДЛАА

Тийнхүү “Наутилус” тал бүрээсээ нэвтэлшгүй мөсөн ханаар хүрээлэгдсэн бүлгээ. Бид мөсөнд тэгж олзлогдсон билээ.

Канадын харъяат нүсэр том нудрагаа ширээн дунд буулгав. Консель үг дуугүй сууна. Би капитанаас нүд салгалгүй ширтэж байв. Түүний царай дахин хэнэггүй байдалтай боллоо. Тэр хоёр гараа элгэн дээрээ зөрүүлэн тавьж бодлогошрон зогсов.

“Наутилус” хөдөлгөөнгүй зогсож байлаа. Тэгтэл, капитан Немо тэргүүлэн ам нээж:

- Эрхмүүд ээ, хэмээн нэн амгалан дуугаар - бидний байгаа одоогийн энэ байдалд амь наснаас хагацах хоёр боломж байна гэлээ.

Энэ нэгэн хачин хүн, бидний өмнө, оюутнуудад лекц уншиж буй тооны ухааны профессорын төрхтэй үг хэлж байв.

-Нэгдүгээрх нь мөсөнд няц дарагдах нэг боломж байнка. Хоёрдугаархи нь бүтэж үхэх боломж, турж үхэх боломжийг би бүрмөсөн үгүйсгэнэ. Учир нь “Наутилус” дээр байгаа хүнсний нөөц биднээс яавч илүү насална. Тиймээс үлдэх дээр дурьдсан хоёр боломжийг авч хэлэлцье.

- Миний бодоход бид бүтэж үхэхээс айх юм ер үгүй мэт санагдана, капитан хэмээн би өгүүлээд - яагаад гэвэл “Наутилус”-ын багтаамж савнууд шахсан агаар дүүрэн шүү дээ; гэлээ.

- Тэр үнээн хэмээн капитан хариулж - гэвч тэр агаар чинь биднийг зөвхөн л хоёр хоног хангаж чадах юм. Гэтэл бид усан доор бүтэн гучин зургаан наг байхын тул онгоцон доторхи бохиртсон агаар одоо сэлбэлт хийхийг шаардаж байна. Тиймээс дөчин наймам цагийн дараа амьсгалах агаарын нөөц барагдах болно.

- Тэгвэл капитан минь, бид дөчин найман цагийн дотор эндээс мултарсан байвал зохих нь ээ?

- Тэгэхийн тул үзээд л алдна даа. Мөсөн ханыг нэвт өрөмдөөд үзнэ.

- Аль тал руугаа? гэж би асуув.

-Үүнийг бидэнд зонд хэлж өгнө.Одоо би “Наутилус”-ыг энэхүү мөсөн шоронгийн шал дээр буулгаад орхиё. Далайчид баг өмсгөл өмсч гараад хамгийн нимгэн ханатай талыг олж сонгог.

- Үзэсгэлэн танхимын цонхыг нээчихэж болохуу;

- Бололгүй яахав. Бид одоо ямар живж байгаа биш.. Тэгээд капитан Немо үзэсгэлэн танхимаас гарч одлоо. Төдөлгүй исгэрэх мэт чимээ сонсдов. Тэр нь “Наутилус”-ын усны багтаамжуудад ус дүүргэж байгаа хэрэг ажээ. “Наутилус” гурван зуун тавин метрийн гүнд мөсөн шалан дээр

- Миний найз нараа хэмээн Консель, Нед Ленд хоёр руу хандаж - бид хэдий аюултай байдалд орсон боловч та нарыг би сэтгэл санаа, хүчин зүтгэлийн хувьд эрх биш тэсвэрлэн өнгөрүүлнэ гэдэгт үл эргэлзэнэ гэлээ.

- Ийм хүнд минутанд намайг элдэв зовлон зүдгүүр тоочин гуншихгүй гэдэгт эрхэм профессор та дүүрэн итгэж болох биз. Нийтээр эсэн мэнд гарах үйл хэрэгт хэрэгтэй бүхнийг хийхэд би бэлхэн байнам гэж канад хун өгүүлэв.

- Сайхан үг байна Нед гэж би канад хүний гарыг атган хариулав.

- Түүн дээр нэмж хэлэхэд хэмээн тэр үргэлжлүүлж, би зээтүү эзэмшихдээ жад шидэхээсээ дутуугүй тул хэрэв би капитан Немод хэрэгтэй бол, тэр миний хүчийг өөрийн дураар ашиглаг гэв.

- Таны тусламжаас тэр татгалзахгүй гэдэгт би үл итгэнэ .Явъя, Нед ээ!

“Наутилус”-ын багийнхан усан доор орох өмсгөл өмсч буй хувц.асны өрөөнд канад хүний хамт би явж орлоо. Капитан Немод би канад хүний үгийг дамжуулбал тэр, Нед Лендийг хүлээн авав.

Нед Ленд далайчдын нэгэн адил өмсгөл баг өмслөө. Тэд, хүн тус бүр хийн савнаас цэвэр агаараар цэнэглэсэн румкорфийн аппарат маравчилсан нь “Наутилус» дээрх амьсгалах агаарын нөөцийг хорогдуулж буй боловч тэр гарзыг дэмий үрэгдэл гэж үзэж болохгүй байв. Харин тэрхүү хурц гэрэлтүүлэгдсэн усан дотор румкорфийн дэнлүү өчүүхэн ч хэрэггүй ажээ.

Нед Лендийг өмсгөл баг өмссөний дараа би үзэсгэлэн танхимд эргэж ирвэл, түүний цонхны халхавчууд сөхөгдсөн байв. Конселийн хамт би цонхны дэргэд сууж “Наутилус”-ыг хүрээлсэн мөсөн хана хэрэм рүү ширтэж билээ.

Хэдэн минутын дараагаар өмсгөл багтай арван хоёр хүн онгоцноос гарч мөсөн шалан дээр буухыг бид харав. Тэдгээрийн дунд Нед Лендийг өндөр нуруугаар нь амархан таньж болох байв. Тэр бүлэг хүмүүс дунд капитан Немо ч өөрөө бас байлцав.

Мөсийг бутчин хагачиж эхлэхийн өмнө, цоолж гарвал зохих хамгийн ашигтай газраа юуны өмнө олох нь тул сорилтын хэд хэдэн цооног өрөмдөж үзэхийг капитан тушаажээ. Урт урт ган цоолтуур хажуугийн хананууд руу шөвөгдөн орж, мөсний гүн руу арван таван метр явсан боловч ус гарсангүй. Мөсөн хонгилын таазыг эвдэлнэ гэж санахын ч хэрэггүй бөгөөд тэр бол зузаанаараа дөрвөн зуун метр үргэлжилсэн цул мөсний доод ёроол билээ. Тиймээс капитан Немо мөсөн хонгилын шалыг цоочих тушаал өглөө.

Тэхнээ нь энэ чиглэлээрээ мөсөн давхаргын зузаан нь арван метрээс хэтрэхгүй ажээ. Тиймээс эндхийн мөсөн шаланд “Наутилус” багтаж шургахаар том нүх буюу барагцаалбал зургаан мямга таван зуун метр шоо дөрвөлжин мөс цөм цохин гаргаж усны авцалдаж хөлдөөгүй доод чөлөөт ус руу живж орох хэрэгтэй байв.

Усан доор орогсод уул ажилд тэр даруй шуурхайлан орж цуцалтгүй хөдөллөө. Тэхдээ капитан Немо, ажиллах нөхцөл нэн хүнд болох талыг харгалзан “Наутилус”-ыг яг халз доор нь ухуулсангү. Харин онгоцноос найман метр зайтай, онгоцны зүүн хажууд ухах шийд өгчээ. Усан доор ажиллагсад асар том хэмжээтэй зууван зураас мөсөн дээр гаргаж хэд хэдэн газар шууд ухаж эхэллээ. Тэдний зээтүү мөсний гүнд нэгэн зэрэг шигдэн орж том томоор нь ховх татаж байв. Энэ ажлын нэг сонин тал нь гэвэл, том томоороо ховхорсон мөс хувийн жингээр уснаасаа хөнгөн болох тул ховхормогц л хонгилын тааз өөд одох бөгөөд доорхи мөс хэдий нимгэрэх тутам тааз төдий зузаарч бүлгээ. Энэ явдал бидний сэтгэлийг өчүүхэн ч өвтгөсөнгүйн учир гэвэл мөсөн шал тэртэй тэргүй нимгэрч байсны улмаас билээ?

Бүтэн хоёр цагийн хүнд хөдөлмөрийн дараа Нед Ленд нилээд ядарч үзэсгэлэн танхимд эргэж ирэв. Тэрний ба түүний нөхдийн халаанд өөр хумуус гарч очиход Консель бид хоёр тэдэнтэй хамтарлаа. Бидний ажлыг капитаны туслагч удирдлаа.

Ус эхлээд надад нэн жиндүү хүйтэн мэт санагдсан боловч хэд зээтүүдсэний дараа би даруйхан дулаацав. Усны даралт гучин атмосфер байсан гээд миний ажиллахад саад болох ямар нэгэн ядаргаа үл мэдэгдсэн билээ.

Бүтэн хоёр цагийн ажлын дараагаар бага зэрэг амарч идэж уух гэж “Наутилус” дээр ирээд румкорфийн аппаратын цэвэр агаар ба “Наутилус” доторхи нүүрс хүчлээр дүүрч өтгөрсөн хүнд агаар хоёрын эрс ялгааг би шууд ялгаж мэдэрлээ. Онгоцон доторхи агаарыг бараг дөчин найман цагийн турш сэлгээгүй тул амьсгалахад хэрэгпээ бага болжээ.

Хорин цаг тасралтгүй ажилласны эцэст бид мөсөн дээр зурсан зууван зураасан доторхи мөснөөс дөнгөж нэг метр зузаан мөс ховхолж амжлаа. Хэрэв дараачийн метр тус бүрийг хагачиж ховхлоход бид, арван хоёр цагийн хөдөлмөр зарцуулдаг юм гэхэд бидэнд тэрхүү ажлыг дуусгахад таван шөнө, дөрвөн өдөр шаардагдах байв.

-Таван шөнө, дөрвөн өдөр шүү! гэж би нөхөддөө хэлээд, гэтэл манай багтаамжуудад буй амьсгалах агаарын нөөц дөнгөж хоёр хоног л хүрэх шүү дээ гэв.

- Бас тэхэд энэ нэгэн харлаж хэвтсэн хар шоронгоос гараад бид усан дээр шууд хөвөн гарч чадахгүй. Мөсөн доогуур нилээд хугацаагаар явахыг бодолцохгүйгээр шүү гэж Нед Ленд нэмэрлэв.

Нед Лендийн нэмж хэлсэн үг зөв байлаа. Үнэхээр ч энэ мөсөн дороос бүрмөсөн мултарч гарахад хэд хичнээн хугацаа хэрэгтэй болохыг бодож гаргах бололцоогүй байсан бөгөөд “Наутилус” усан дээр ил гарч очихоос өмнө бид бүгдээрээ бүтэж үхэх гэж үү. Бид бүгдээрээ тэрхүү мөсөн дунд авслагдах хувьтай ч байсан байж юу магад...

Бидний байдал үнэхээр хөөрхий байв. Гэвч бид үхлийн нүд рүү халз ширтэн, өөрсдийн үүргийг үхэн үхтлээ заавал гүйцэтгэхээр эрс шийдэж билээ.

Миний урьдаас мэдэж байснаар мөсөн дахь нүх тэр шөнөдөө нэг метр гүнзгийрсэн байв. Гэтэл би өглөөгүүр өмсгөл хувцсаа өмсч, мөсөн дээр гарч очвол мөсөн хонгилын хоёр хажуугийн хана хоорондоо нилээд ойртсон болохыг ажиглав. Тэдгээр хананд тулсан усны үе, усан доогуур ажиллагсдын хөдөлгөөнд зайлагдаж, үл бүлээцэх тул хөлдсен байв.

Энэ явдал бидний амь гарах боломжийг тэг руу ойртуулж буй нэгэн шинэ, аймшигт аюул байлаа. “Наутилус”-ыг ямар нэгэн хэврэг шилэн сав мэт няц хавчихаар заналхийлэн, харилцан ойртож байгаа хонгилын мөсөн хана, орчны усны хөдлөлтийг юугаар яавал хориглож болох бол?

Тэр нэгэн шинэ аюулын тухай би нөхөддөө юу ч ярьсангүй билээ. Амь гарахаар зүтгэн хөдөлмөрлөж буй тэдний зоригийг мохоохын хэрэг юу байна? Гэвч би,онгоцондоо орж ирмэгц тэрхүү хүндэрч буй ноцтой аюулын тухай капитан Немод мэдэгдвэл:

-Би ажсаан, ажсан хэмээн тэр сэтгэл түгшсэн янз ер үл мэдэгдэх зөөлөн дуугаар хэлээд, энэ ч шинэ л аюул заналхийлэл л дээ. Гэвч яая гэхэв, би түүнийг зогсоох чадал алга. Аврагдах ганцхан зам гэвэл эндээс мултрах хэрэг байна. Тэгээд л гүйцээ гэлээ.

“Тэгээд л гүйцээ” гэнэ шүү.Түүний хүнтай үг хэлцэх янзанд нь би даанч дасмаар цаг болсон л юмсандаа!..

Тэр өдөртөө би мөсөн дээр хэд дахин гарч шуурхайлан зээтүүдлээ. Тэр ажил намайг хөгжөөж билээ. Түүнээс гадна, гарч ажиллах гэдэг бол “Наутилус”-ыг орхиж одох боломж олж онгоцон доторхи хүчилтөрөгч багатай, бүгчим агаарын оронд амьсгалах аппаратын цэвэр хийгээр амьдарна гэсэн үг байв.

Орой тийшээ мөсөн дэх нүх нэг метр гүнзгийрлээ. Онгоцонд би орж ирмэгц нүүрсхүчлээр хэт ханасан агаар уушгиндаа гэнэт татаж арай л бүтэж үхсэнгуй. Ай харла гэж амьсгалахад хортой тэр хийг шингээн авах химийн ямар нэгэн бодис бидэнд байхгүй нь юутай харамсалтай, тэгвэл бид хүчилтөрөгчөөр дутагдахгүйсэн билээ. Тэр бодис бидний эргэн тойрсон буй их усанд уусмал байдалтай хадгалагдаж байгаа бөгөөд бид өөрсдийн гүйдэл үүсгэгчээс гарсан цахилгаанаар усыг задлан түүнийг амархан ялган авч болохсон билээ. Би тэр тухай бодсон боловч бидний амьсгаагаа гаргахад ялгарч бүх онгоцыг дүүргэж буй нүүрстөрөгчийг онгоцон дотроос зайлуулах асуудлыг шийдвэрлэх боломж үл олдох тул тэр бодлоосоо би татгалзлаа. Онгоцон доторхи нүүрстөрөгчийг шингээн авахын тул том том саванд идэмхий натри хийж зав чөлөөгүй хутгах хэрэгтэй байв. Гэтэл, “Наутилус” дээр идэмхий натри байхгүй бөгөөд түүнийг бид юугаар ч орлуулж үл чадах ажээ!..

Орой тийшээ капитан Немо агаарын багтаамж савнуудынхаа цоргыг нээж, онгоцондоо хэд хэдэн кубметр цэвэр агаар оруулахаас өөр аргагүй болов.

Хэрэв л тэр энэхүү арга хэмжээ аваагүй бол бид өглөө амьд сэрэхгүйсэн билээ.

Маргааш өдөр нь гуравдугаар сарын 25-нд би дахин малтагч хийж, нүхний тавдахь метрт орж ухав. Мөсөн хонгилын хажуу хана, тааз мэдэгдэхүйц зузаарчээ. Ажил иймэрхүү явцтай цагт “Наутилус” тэндээс мултарч амжихаас өмнө тэд, барьцалдаж хөлдөх нь ойлгомжтой бүлгээ.

Секунд хэр би бачимдаж ч үзлээ. Би арай л зээтүүгээ алдчихсангүй. Хэрэв бид тэртэй, тэргүй бүтэж үхэх юм уу, эсхүл чулуужиж буй усанд няц хавчуулах юм бол бид тэр мөсийг тийнхүү хагачихын хэрэг юу байна аа.

Би ямар нэгэн аймшигтай амьтны аманд үмхэгдэж тэр ам нь юу юугуй хамхих гэж буй мэт надад санагдлаа.

Энэ минутанд бидний хэсэг хүмүүсийг удирдаж өөрөө ч гэсэн шуурхай зээтүүдэж агсан капитан Немо миний дэргэүүур явж өнгөрлөө. Би түүнийг зогсоож шоронгийнхоо хана руу заав Тэдгээр хана онгоц руу шөнөдөө дөрвөн метрээс доошгүй ойртсон байв.

Капитан Немо миний санааг ойлгож өөрийгөө дагах дохио өгөв.

Бид онгоцондоо орж ирээд өмсгөлөө тайлсны дараа би, түүнийг дагалдан үзэсгэлэн танхимд орав.

- Эрхэм Аронакс бид ямар нэгэн баатарлаг арга хэмжээ авахгүй бол мөсөн дунд, цементлэгдсэнээс ч бат бэх авцалдан хөлдөх болно гэв.

- Тиймээ гэж би хариулаад -гэвч бид яах ч арга алга шүү дээ? гэлээ.

- Ай даа хэмээн тэр -хэрэв л миний “Наутилус” шам шийчихгүй тэр их даралтыг тэсвэрлэн чадах бөхсөн бол уу? гэв.

- Тэгвэл яана вэ? гэж би капитаны саналыг ойлгосонгүй тул лавлан асуув.

- Усны хөлдөлт бидэнд тус болох нь нээрээ танд ойлгогдохгүй байна гэж үү? Ус мөс болж хөлдөх өөрөө эзлэхүүнээ ихэсгэж тэлдэг бишүү. Тэгсэн цагт ус, хөлдөхөөрөө хамгийн бөх чулууг боловч хага татдаг шигээ биднийг олзолсон мөсөн цөлийг зайлшгүй хага татах ёстой билээ. Тэр явдал бидний үхэл биш, аврал гэдгийг та ойлгохгүй байна гэж үү?

- Тиймээ капитан, тэгж болох юм. Гэвч, “Наутилус” ямар ч бат бэх байлаа гэсэн тийм аймшигт их даралтыг тэсвэрлэж чадахгүй л дээ. Тэхээр түүнийг мөсөн хана нимгэхэн хавтгай хар төмөр болтол нь хавччих шүү дээ.

- Үүнийг би мэдэж байна, профессор гуай. Тиймээс ч би байгалийн зүгээс тусламж эрэх нь биш харин зөвхөн л өөрөө өөртөө итгэж байнам. Ус, цаашлан хөлдөх явдалд ямар боловч аргаар саад хийх хэрэгтэй: Түүнийг зогсоох хэрэгтэй! Одоо харин бүр зөвхөн хажуугийн хананууд ойртоод зогсохгүй, “Наутилус”н хоншоорын өмнө, бөгсний ард арван футээс хэтрэхгүй зай үлдсэн байна... Бидний хоригдсон мөсөн хонгил тал бүрээс маань түрж эхэллээ!

- Багтаамжуудад буй агаар маань хэдий хэр хугацаанд хүрэлцэх вэ? гэж би асуув.

- Нөгөөдөр хуртэл хэмээн тэр хэсэг зуур дуугүй байснаа хариулаад тэгээд л хоосорно доо: гэлээ.

Миний духанд хүйтэн хөлс чийхрав. Тэхэд, тэр нэгэн хариулт намайг төдий л гайхуулах явдалгүй билээ. Гуравдугаар сарын 22нд “Наутилус” өмнөт туйлын орчинд задгай далайд живж орсон бол өнөөдөр, гуравдугаар сарын 26 билээ. Тэхээрээ бид “Наутилус» доторхи агаарыг амьсгалахын хүчинд далай дээр тав хоножээ. Түүнээс гадна мөс хагачих, усан доорхи ажилд их агаар зарцуулагдсан билээ.

Одоо, эдгээр мөрийг бичиж суух завсар, миний өөрийн биеэр үзэж өнгөрүүлсэн тэр аюул түгшүүр миний сэтгэл санаанд тов тодхон тул тэр явдал санаанд минь орж, нүдэнд минь үзэгдэх шиг болж, айх сүрдэхийн эрхэнд гар хөл минь салганан чичирч, уушгинд минь амьсгалах агаар дутагдсан шиг би, амьгалах агаар салхи хомхойрон залгиж билээ.

Тэр хооронд капитан Немо, нэг л юманд төвлөрөн дув дуугүй бодлогошрон зогслоо.

Гэнэт би ажвал, түүний ухаанд ямар нэгэн мэргэн бодол төржээ. Эхлээд тэр, уул бодлоо үлдэн хөөх мэт харагдсан нь бодвол санаанд нь нийцэхгүй биз. Гэвч дараа нь түүний амнаас:

- Ус! Буцалсан ус! гэсэн авиа гарлаа.

- Буцалсан ус ий? хэмээн би хашгарав.

- Тиймээ профессор оо. Бид тун нарийхан зайнд хашигдсан байгаа шүү дээ. “Наутилус”-ын шахуургууд зогсоо зайгүй олгойдуулдан чадах буцалсан усны урсгал биднийг тойрон буй усны температурийг ихэсгэж, мөстөж хөлдөх явцыг нь зогсоох юм!

- Үүнийг турших хэрэгтэй! гэж би өгүүлэв.

- Үзээд алдъя, профессор гуай. Онгоцны гадна гаргасан термометр тэгээс доош долоон градус зааж байв.

Би капитаныг дагалдан явсаар онгоцны гал тогооны өрөөнд оров. Тэнд далайн ус цэвэрлэдэг том тогоо байлаа.

Тогоонд ус дүүргэж “Наутилус” дээрх цахилгаан гүйдэл үүсгэгчийн бүх цахилгаан зайг хүйтэн ус гүйх тахир хоолойнуудыг халаахад зориулан залгав. Хэдхэн минутын дараа ус буцлах цэгтээ хүрлээ, Усны шахуургууд буцалсан халуун ус гадагш нь хаяж эхэллээ. Хоосорсон тогоонд хүйтэн ус шинээр халаагдаж байв. Цахилгаан гүйдэл үүсгэгчийн илч нэн их байсан тул тахир хоолой руу орж ирсэн далайн ус зуун градус хүртэл халаагдан гадагшилж байв.

Буцалсан халуун ус гурван цагийн турш зогсоо зайгүй гадагш ны шахсаны дараа термометрийн мөнгөн усан багана нэг градус дээшилж зургаан градус зааж байв.

- Нөлөөллөө шүү! хэмээн би термометрийн заалтыг хянаж байсан капитанд хэлээд одоо амжилт бүрэн хангагдлаа гэв.

- Тэглээ гэж капитан хариулаад -би ч мөн тэгж бодож байна. Бид юу ч л гэсэн няц хавчигдахаасаа өнгөрлөө. Тиймээс бүтэж үхэх заналхийллээс л амь гарах үлдлээ гэлээ.

Усны температур тэр шөнөдөө тэгээс нэг градус доор болтол ахижээ. Бид усны температурийг бас жаахан дээшлүүлэх гэж хэдий их оролдсон боловч тус болсонгүй. Гэвч, тэгэхийн ч хэрэггүй байлаа. Учир нь хажуу хана зузааран хөлдөхөө больсон байв. Дараачийн нь өглөө, гуравдугаар сарын 27-нд нүхний гүн зургаан метр хүрчээ. Иймээс ухаж гаргавал зохих дөрвөн метр зузаан мөс үлджээ. Энэ ажил дөчин найман цагийн хөдөлмөр шаардаж байв.

Тэр өдөр “Наутилус» доторхи агаарыг сэлгүүлсэнгүй. Учир нь багтаамжуудад үлдсэн ялихгуй жаахан цэвэр агаарыг капитаи Немо усан доорхи ажиллагаанд ашиглаж байв. Онгоцон дээр амьсгалах гэдэг цаг өнгөрөх тутам улам бэрх болж байлаа.

Миний элэг цээжин дээр нэг л их нүсэр хүнд юм дарах мэт санагдав. Өдрийн гурван цагийн үед тэр шаналгаа тэсэхийн эрхгүй боллоо. Би зогсоо зайгүй эвшээлгэж байв. Миний уушиг “Наутилус”ын өтгөрсөн хүнд агаараас амьдруулах тэр хий –хүчилтөрөгчийн атомыг эрж, бохиртсон агаар чичигнэн сорж байхад тэр шидэт хий амьсгалах тутам багадсаар байлаа.

Бие нэг л хачин сулдчихаад, миний тархи, хөдлөх чадвар саарсан байв.Би бараг ухаангүй болж, ямар ч тэнхээ тамиргүй хэвтэж билээ.

Надаас багагүй зүдэрч агсан хөөрхий Консель намайг секундийн төдий ч орхиж холдсонгүй. Тэр гарыг минь барилан намайг зоригжуулж байв.

- Ай харла, амьсгалахгүй байж чаддаг ч болоосой доо, би тэгвэл эзнийхээ амьсгалах агаарыг арвилахсан гэж түүний шивнэж байхыг би сонсч билээ.

Тэр үгий нь би дуулаад нүдэнд минь нулимс гүйлгэнэсэн юмдаг.

Онгоцон дотор амьсгалахад хэдий хэцүү болох тутам, бид ажиллах ээлжээ болохоор өмсгөл багаа төдийчнээн дуртай өмсөцгөөдөг байлаа. Зээтүүнүүд мөсөнд зоогдон жингэнэж, ядрахын эрхэнд дал мөр, нуруу бөөр янгинан өвддөг байлаа. Гарын алганд эвэр ургасан байв. Гэвч цэвэр агаар цээж дүүрэн татан амьсгалах цагт тэр ядрах, өвдөх гэдэг юу ч биш ажээ.

Тэглээ ч гэсэн тогтоосон цагаас илуу хугацаагаар мөсөн дээр хэн ч үлддэггүй байв,

Хувьд ноогдсон хоёр цагаа ажилламагц л бидний хэн нь ч гэсэн онгоцон доторхи хордсон агаарт амь тэмцэн аахилж буй нөхөртөө амьсгалах цэвэр агаартай багаа шилжүүлэхийг яаравчилдаг байв. Тэхэд муужирч агсан хүн дахин амьдардаг билээ.

Хатуу сахилга, дэглэмийн үлгэр жишээ капитан Немо өөрөө эргүүлэн үзүүлж байв Усан доор ажиллах цаг дуусмагц тэр, эрчлэн алхалж онгоцон доторхи хордсон агаарт эргэж ирдэг билээ. Түүний царай урьдын адил амгалан бөгөөд амнаас нь зориг мохсон авиа нэг ч удаа гараагүй юм.

Тэр өдрийн ажил тун шуурхай явж байв. Нэг хоногт хоёр метр зузаан мөс ховхлогдсон бөгөөд одоо бид сул уснаас бас хоёр метр зузаан мөсөөр тусгаарлагдаж байв.

Гэтэл амьсгалях агаарын багтаамжууд хов хоосорсон тул зөвхөн румкорфийн аппаратуудад байгаа тэр нэг яльгүй нөөц үлджээ.

Би онгоцон дээр эргэн ирж багаа мулталмагцаа золтой л бүтчихсэнгүй. Ай бүү үзэгд, ямар айхтар шөнийг бие өнгөрөөсөө гэж санана! Түүнийг тодорхойлон бичихийн арга алга, тийм их зовлон зүдгүүрийг үгээр хэлж, үсгээр бичиж болохгүй ажээ.

Өглөө тийшээ миний амьсгаа бүр ч давчидлаа.Толгой янгинах дээр бас толгой эргэх нэмэгдэж согтуу юм шиг гуйвж байв. Миний нөхөд мөн л над шиг шаналж байлаа.Далайчдын зарим нь бүр эхэр татаж байв.

Бидний олзлогдсоны зургаа дахь өдөр билээ. Капитан Немо зээтүүгээр тийнхүү ажиллах гэдэг дэндүү удаан, түүнчлэн ажил дуусгахаас өмнө амьсгалах агаарын нөөц, барагдахыг ойлгож биднийг далайн уснаас тусгаарллж буй мөсийг өөр аргаар цоолж үзэхээр шийдэв. Энэ хүн хучин чадал, амгалан сэтгэл, саруул оюун бүхнээ хадгалсаар байв. Тэр зөвхөн тэсвэр зоригийнхоо хүчээр зовж зүдрэхийн хүндийг үл мэдэрч байлаа. Тэр бодож, сэтгэж бүтээж, үйлчилж бүлгээ.

Түүний тушаалаар “Наутилус” -ын усан хүндрүүлгийн хагасыг шахаж гаргалаа.

Дараа нь онгоц мөснөөс өөдөө хөндийрэхийн хамт ухмал зууван нүхийг яг голлуулан зогсоолоо. Дараа нь усны багтаамжуудыг усаар дахин дүүргэж уул нүхний ёроолд буув,

Онгоцны баг онгоцондоо бүгд эргэн ирж, давхар хаалга бин битүү хаагдлаа.

“Наутилус” одоо нэг метрээс хэтрэхгүй зузаан мөсөн дээр элгээрээ хэвтлээ. Түүний зэрэгцээ уул мөс мянга түм нүхлэгдэж өрөмдсөн байв. Капитан Немо усны багтаамжуудыг хэмжээнд нь тултал дүүргэх тушаал өгснөөр “Наутилус”- ын жин зуун мянган килораммаар хүндэрлээ.

Бид өөрсдийн шаналгааг мартаж, чих тавин чагнаж хүчлэн хүлээв. Бид үхэх сэхэхийн зааг дээр байлаа.

Миний чих хэдийгээр дүнгэнэн шуугивч, би удсан ч үгүй “Наутилус”-ын их биений хүндийн жинг мөс хэрхэн тачигнаж буйг сонсов. Тэрхүү тас няс хийх чимээ улам бүр тодорсоор байлаа. Бид доош сууж буй нь ажваас илэрхий байв. Мөс урагдаж байгаа цаас шиг этгээд сонин дуутай хагарах ажээ. “Наутилус” доошилж эхэллээ.

- Бид цоолгоор гарч байна гэж Консель миний чихэнд шивэгнэв.

Би түүнд хариу хэлэх тэнхээгүй байлаа. Би түүний гарыг барин аваад, татваганан атгалав.

Өөрийн нүсэр хүнд усан хүндрүүлэгт татагдсан “Наутилус” юу ч үгүй хоосон орчинд хаягдсан цөм шиг гэнэт далайн ёроол руу чулуу мэт унаж эхлэв.

Цахилгаан үүсгэгчийн бүх гүйдлийг эгшин зуур шахуургуудад шилжүүлэн залгамагц усны багтаамжуудаас ус исгэчин шуугин олгодов. Хэдхэн минутын дараа бидний уналт удааширч бүр сүүлдээ яг зогсов. Манометрийн зүү одоо манай онгоц дээшээ хөөрч байгааг зааж байв.

Тэгтэл ч “Наутилус» ын сэлүүр сэнс маш хурдан эргэлдэж эхэлсэн нь онгоцны хамаг бие чичигнэн доргиж, бид умарт зүгийг чиглэн довтолголоо.

Гэвч, задгай далайд явж ортол мөсөн доогуур давхих энэ хэд хичнээн хугацаагаар үргэлжлэх бол? Бүтэн өдөр гэж үү? Тэгвэл ч би тэр болтол амьдардаггүй ээ...

Би номын санд олбогт сандал дээр хажуулж байв. Миний амь тэмцэн, царай хөхөрч, уруул харлажээ. Би хуруугаа ч хөдөлгөх тамиргүй байв. Би юу ч үзэхгуй, юу ч дуулахгүй байлаа. Түүнчлэн цаг хугацаа хэд хичнээн өнгөрч буйг ч мэдэхээ байжээ. Миний булчин шөрмөс агших сунах чадвараа алджээ...

Тиймэрхүү байдалтай хичнээн ч хэвтсэнээ хэлж би үл чадна. Ухаан хааяа орж гарч, түүртэж байхдаа үхлийн өмнөх бачимдал эхэлж буйг хааяа л нэг мэдэрч байв, үхэж байна гэдгээ би ойлгож л байв.

Тэгтэл би гэнэт ухаан орлоо. Цэвэр агаар миний уушгийг ариутгаж ч байх шиг, Бид далай дээр гарчихсан гэж үү? Нээрээ юу? Яагаад би үргэлжилсэн зурвас их мөс өнгөрснийг мэдэлгүй өнгөрөөчихдөг билээ?

Үгүй ээ? Бид мөн аанай л мөсөн доор явлаа. Миний үнэнч нөхөд Консель-, Нед Ленд хоёр намайг аврахын тул өөрсдийн амь насыг гарзанд нь гаргажээ. Руквейролийн аппаратуудын нэгэнд бас жаахан цэвэр агаар үлдсэн байжээ. Түүнийг тэд өөрснөө амьсгалахын оронд надад өгч,намайг амьдруулан өөрснөө аахилж байв.

Би мэдээ ормогц амьдруулагч аппаратыг түлхэж зайлуулах гэсэн боловч тэд миний гарыг барьчихаад хөдөлгөсеөгүй тул би хэдэн минутын турш уул хийг нэн их амтархан залгиж билээ.

Би цагаа харлаа. Өглөөний арван нэгэн цаг ажээ. Өнөөдөр гуравдугаар сарын 28 билээ.

“Наутилус” цагт дөчин миль хурдлан, усан дунд сум мэт шунгинан, аймшигтай хурдлан довтолж байв.

Капитан Немо хаа байгаа бол? Тэр амьд бол уу? Түүний нөхөд мэнд бол уу?

Яг тэр минутад манометрийн зүү биднийг далайн гадаргуунаас дөнгөж хорин фут зайнд буйг зааж байв.Сэлүүн задгай агаараас биднийг завхан л яльгүй нимгэн мөс тусгаарлаж байжээ. Тэгвэл түүнийг ив дайрч болохгүй гэж үү?

Үгүй ээ, болно! Ямар ч гэсэн “Наутилус” тэхээр зэхэж буй бололтой.

Тэр өөрийн бөгсөн биеийг доошлуулж хурц шөвгөр хоншоороо дээшлүүлж буйг би мэдэрлээ. Үүнд онгоц тиймэрхуу байдалтай болохын тул бөгсөн талынхаа усны багтаамж саванд жаахан ус оруулбал л гүйцэх бүлгээ. Дараагаар нь өөрийн хүчит сэнсэнд өөдөө хөөгдөн адар талынхаа мөс рүү аврага том мөргүүл мэт дайран орлоо.

“Наутилус” өөрийн хүндийн жингээр мөсөн давхаргыг нь цохин усан дээр ил гаран гартлаа гүйдэл дундаа цохисон нэг л цэг рүү хэд хэдэн удаа няцалтгүй давхиж дайрлаа.

Онгоцны тавцангийн таг нээгджээ. Үгүй ээ ховх татагджээ. Цэвэр агаар “Наутилус”ын бүх л мухар тохой, булан бүр лүү орлоо.

ГОРНЫН ХУШУУНААС АМАЗОНКА МӨРНИЙ ЗҮГ

Онгонцы тавцан дээр яаж гарснаа би мэдээгүй юм. Канад хүн намайг тэвэрч аваачсан ч байж магад. Би далайн амьдруулагч цэвэр агаар уушиг дүүрэн нэн тааламжтай татаж, цээж дүүрчэн амьсгалж байв. Нед Ленд, Консель хоёр далайн цэнгэг амьсгалыг ханатлаа залгилж байлаа.

Удаан өлссөн хүн түүнд өгсөн хоолыг тун болгоомжтой дасгаж идэх ёстай. Үгүй бол тэр үхэж ч болно. Тэгвэл бид ч өөр хэрэг. Бид өөрсдийгөө юугаар ч хязгаарлах явдалгүй тул биднийг мансууруулан байгаа цэнгэг агаарыг уушиг дүүрэн сорон сорсоор билээ.

- Ай даа, цэвэр агаар гэдэг юутай сайхан гэж Консель дуугараад - эзэн дур мэдэн амьсгал, энд бүгдэд хүрэлцэнэ!гэлээ.

Нед Ленд юм ярихгүй боловч амаа асар том ангайн зогсохы нь харвал загас акул өөрөө атаархахсан буйзаа. Тэр ямар их хүчээр уушгидаа агаар татаж байв гээч! Канад эр түүнийг улайдсан халуун зуух мэт хүнгэнэтэл татаж байлаа.

Бид түргэн зуур тэнхэрлээ. Би ухаан сайн ормогцоо ойр орчиндоо ажиглан харвал тавцан дээр бид гурвуулхнаа байлаа. “Наутилус»-ынхнаас нэг ч хүн байсангүй. Капитан Немо ч үзэгдэхгүй байв Тэдгээр хачин хүмүүс бодвол, онгоцон дотуур хөвж буй агаараар сэтгэлээ хангасан буйзаа. Тэдний дотроос хэн нь ч далайн салхины сэлгүүн урсгалыг тамшаалахаар гарч ирсэнгүй:..

Миний ам нээж хэлсэн хамгийн анхны үг бол би өөрийнхөө дагалдагсад, үнэнч нөхөддөө хандаж хэлсэн баяр талархлын үг билээ.

Намайг үхлийн өмнөх бачимдал дундаа тийчилж ахуйд Нед Ленд, Консель хоёр миний амийг аварсан бүлгээ. Тэр их тусыг нь ямар ч үгээр хариу талархаж болохгүй байлаа:

- За боль л доо, эрхэм профессор минь хэмээн Нед Ленд миний хариу талархан ус цас шнг урсгаж байгаа үгийг минь таслан авч -үүн тухай ярихын хэрэггүй тус болоод байсан нэг их юм ер алга. Энэ бол хэний амь нас үнэтэй вэ? гэсэн ердийн л нэг асуудал байсан юм таных байх нь ойлгомжтой хэрэг. Тийм учраас юуны өмнө л таны амийг аврах хэрэгтэй байсан гэлээ.

- Тийм биш ээ, Нед минь- Миний амь нас таныхаас үнэтэй бус Сайн санаат сайн хүний амь наснаас хэний ч амь нас үнэтэй байх ёсгүй. Тзгвэл та бол сайн санаат, сайн хүн!

- За, за больё хэмээн жаахан ичингүйрэн бувтнав.

- Чи миний хайрт Консель их ядрав уу;

- Ядарсан надад яльгуй жаахан цэвэр агаар дутагдаад, гэвч би тийм? агаараар амьсгалж төдөлгүй л дадах байсан л даа.Тэрнээс гадна эзэн таныг би зовж атиралдаж байх цагт улсын ярьдгаар, миний дотор бачимдаад л... Ичсэндээ Консель, яриагаа ч дуусгалгүй дуугүй болчив.

- Миний хайрт нөхөд өө хэмээн би сэтгэл ихэт хөдлөн -бидний зовж өнгөрүүлсэн цаг биднийг эвдэршгүй бат нөхөрлөлөөр мөнх холболоо. Тиймээс та нар надаас шаардах шаардах гээд цааш нь ярих гэтэл канад хун миний яриаг таслан;

- Шаардана чиг! гэлээ.

- Юуг хэмээн Консель асуув.

- Энэ хар “Наутилус” дээрээс оргохоор биднийг шийдсэн цагтт эрхэм профессор биднийг.дагалдахыг хүсье.

- Тэхэд энэ “Наутилус» маань хаашаа явж байна даа. Бид хойшоо явж байна уу? гэж асуув.

- Тэгэлгүй яахав гэж би хариулаад -бид нарны өөдөөс явж байна. Энэ орчинд, нар гарах зүг бол хойт зүг гэв.

- Бид Атлант өөд үү, аль эсхүл Номхон далай руу юу, үгүй бол хүнгүй хоосон далай руу юу, хүн амьтан, хөл хөдөлгөөнтэй далай руу юу, ямар далай руу явж байна? үүнийг л мэдэх хэрэг байна гэж канад хун асуулаа

Тэр асуултанд би хариулт өгч чадсангүй. Гэвч би капитан Немо өөрийнхөө хөлгийг Ази, Америкийн эргийг угаах, усны тэр уудам сан өөд авч одох бий гэж айж байв Тэгвэл тэр дэлхий тойрох өөрийн жуулчлалыг туйлжуулж, “Наутилус” дүүрэн чөлөөтэй зорчин явах бөмбөрцгийн тэр нэгэн зайдуу орчинд эргэж ирэх болно.

Хэрэв л бид хүн амьтнаас алслагдсан хол газар номхон далайн эл хуль уснаа дахин орж очвол Нед Лендийн төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх билээ.

Энэ нэгэн чухал асуултанд бид хамгийн ойрын хугацаанд хариулт олох хэрэгтэй байлаа. “Наутилус” тун хурдан давхиж байв. Бид төдөлгүй туйлын цагиргийг гэтэлж Горнын хушуу руу чиг явлаа.

Гуравдугаар сарын гучин нэгнээ, оройн долоон цаг орчимд бид Америк тивийн хамгийн захын цэгт ирсэн байв.

Энэ үеэс эхлэн бидний үзэж өнгөрүүлсэн үйл зовлон мартагдаж эхлэв. Мөсөн дунд олзлогдсон өдрүүдийн тухай дурсамж бүрэг бараг болж байв. Бид зөвхөн ирээдүйгээ бодох боллоо. Капитан Немо үзэсгэлэн танхимд ч онгоцны тавцан дээр ч үзэгдэхгүй байв.

Капитаны туслагч газрын зураг дээр өдөр тутам тэмдэглэн байх тэмдэг манай онгоцны яваа орчинг надад илтгэдэг билээ. Тэр орой бид- Атлантын далайд орж буй нь тодорхой, болов.

Би өөрийн ажиглалтын тухай Нед Ленд, Консель хоёрт мэдэгдвэл, канад хүн;

- Энэ ч баяртай л мэдээ санж. Гэвч “Наутилус” хаашаа зорьж явна вэ? гэлээ. Одоохондоо би хэлж чадахгүй байнам Нед минь.

- Капитан Немо өмнөт туйлын дараа, магадгуй бас Умарт туйлыг нээж, тэндээсээ Умар-өрнөтийн алдарт хоолойгоор номхон далайд орж очих гэж байгаа юм биш биз?

- За ямар ч гэсэн бид л түүнийг хөгжөөхгүй юм даг гэж Консель хэлэв.

- Гэвч бид түүнийг төлөвлөгөөгөө биелүүлэхээс нь өмнө амжиж, түүнээс хагацахыг хичээлгүй дээ хэмээн Нед Ленд өгүүлэв

- За юу ч л болсон хэмээн Консель энэ капитан Немо гэдэг сайн эр, үүнтэй би танилцсандаа харамсахгүй л хүн дээ гэв.

- Ялангуяа түүнээс хагацан салсан хойноо харамсахгүй л байлгүй гэж канад эр ёжлов.

Дараачийн өдөр дөрөвдүгээр сарын 1-нд үд болохоонсхэдхэн мннутын өмнө “Наутилус» далай дээр хөвж гарахын үед бид ямар нэгэн эргийн бараа олж харав.

Тэр бол анхны шинжээчид, улаан арьстны овоохойнуудаас суунаглаж байсан олон утаагаар нь нэрийдсэн Галт газар байлаа.

Галт газар бол өрнет уртрагийн 77 хоног 15 хувь ба 67 хоног 50 хувь, өмнөт өргөргийн 53ба 56 дугаар хоногуудын хооронд өргөнөөрөө гурван зуун хорь, уртаараа зуун хорин километр газар үргэлжлэх ольтриг юмаа. Бидэнд хамгийн ойр байгаа арлын эрэг намхан зугууд боловч цаашаа өндөр өндөр.уул харагдаж байв. Би далайн төвшнөөс дээш хоёр мянга долоон зуун метр өндөрт өргөгдсөн Сармиенто уулыг таних шиг боллоо.Тэр уулын шовх орой далайчид цаг агаарын байдал ямар болохыг заадаг. Түүний арсан дарсан хяр сэрвэн цэлмэг цэнхэр тэнгэрт тов тодхон харагдаж байвал агаар тогтуун болохын тэмдэг, хэрэв тэр будант манангаар хучигдсан бол агаар муу болохын тэмдэг ажээ. Үүнийг надад Нед Ленд ярьсан юмаа.

- За тэгээд. Нед минь, тэр барометр чинь аль зэрэг зөв заадаг вэ? гэж би асуув.

- Гайхалтай зөв заадаг юм шүү ноён профессор оо гэж канад хүн хариулаад бид Магелланы хоолойгоор хичнээн ч олон гарч байв даа. Биднийг тэр нэг ч удаа мэхлээгүй юм гэв

Тэр минутанд өнөө уулын орой тэнгэрийн цэв цэнхэр дэвсгэр дээр тод ялгарч байв Тэр нь агаар сайн байхын дохио ажээ. Үнэхээр ч тэр нь дараа нотлогдсон юм.

“Наутилус” усан доор дахин орж умар зүгийг чиглэн хурдаллаа

Орой тийшэээ би Фальклендийн арлуудад ойртон очиж, маргаашийн нарнаар нь “Наутилус” далай дээр хөвж гарахад би тэрхүү арлуудын уулсын сүрлэг оргилыг олж харав. Далайн энэ орчинд гүехэн байв. Энэ явдал уул ольтригийн гол хоёр арал ба тэдгээрт ойролцоо жижиг арлууд дээр үед Магелланы галт газрын нэгэн хэсгийг үүсгэж байсан бизээ гэсэн бодол надад төрүүллээ.

Фальклендийн арлуудыг бодвол алдарт далайч Джон Дэвис нээж өмнөт Дэвисийн арлууд гэж нэрлэсэн бизээ. Нилээд хожуу Ричард Гаукинс тэдгээрийг гэгээн .Дагины арлууд гэж нэрлэжээ. XVIII зууны эхээр Сен-малогийн далайчид тэдгээр арлыг өөрийн төрөлх хот Малуины нэрээр нэрлэжээ. Ингээд хамгийн эцэст тэдгээрийг англичууд Фальклендийн арлууд хэмээн нэрийдэж одоо хүртэл эзэмшиж байгаа юм.

Онгоцны тавцан дээгүүр зэрлэг галуу, нугас сүрэг сүргээрээ эргэлдэж, тэдгээрийн нилээд олон нь тэр өдөр бидний хоолны ширээнд нэмэрлэгдэж билээ

Загаснаас би кольбневын язгуур нэгэн дүрс загас, ялангуяа шар хүрэн толбоор цоохорлогдсон хорин сантиметр урт биетэй колбне-бухандай руу нэн анхаарсан бүлгээ.

Фальклендийн арлуудын уулын орой далд орсон хойно “Наугилус” хорь хорин таван метрийн гүнд шумбан орж өмнөт америкийн эрэг даган хөвлөө. Капитан Немо урьдын адил үзэгдэхгүй л байв. Дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл бид Патагон орчны уснаа нэг далд орон, нэг ил гаран хөвлөө. Дөрөвдүгээр сарын 4-нд “Наутилус” Ла-Платын усны адагт өргөн лиманыг өнгөрч, Уругвайн хилийн зааг дээр очсон боловч эргээс арван таван миль зайтай явав. Капитан Немо урьдын адил умрыг чиглэсээр америк тивийн эргийн бүх л голдрилыг дамжин хөвж байлаа. Японы далайд анх усан доогуур явагч хөлөг онгоцонд орж ирсэн тэр цагаас хойш “Наутилус» арван зургаан мянган бээр буюу жаран дөрвөн мянган километр явлаа.

Өглөөний арван нэгэн цагийн үед бид гучин долдугаар уртраг дээр матрын халуун бүсийг огтоллоо. Нед Лендийн аз дутахад, капитан Немогийн сэтгэлд бодвол, Брази- лийн тэрхүү хүн олонтой орон ойр хавьцаа байгаа явдал нийцээгүй бол уу, өөрийн онгоцыг тэр нүд эрээлжлэм хурдтай довтолгож билээ. Нэг ч загас, нэг ч шувуу, хичнээн ч хурдан явдаг, нисдэг байлаа ч гэсэн “Наутилус»-ыг гүйцэж чадахгүй тул бидэнд эндхийн далайн амьтны аймгийг судлах завшаан олдоогүй билээ.

Дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл бид мөн тийм галзуурсан мэт хурдтайгаа явлаа. Тэр өдрийн оройдоо бид өмнөт америкийн хамгийн дорнот сэжүүрт Рокийн хушуу орчим ирлээ. Гэтэл тэнд “Наутилус» замаасаа гэнэт гажиж Рокийн хушуу, африкийн эрэг дээр буй Леоны нуруу хоёрын хоороондох усан доорхи хотгор чиглэн одлоо. Тэр хотгор Антилийн арлуудын дэргэд хоёр салаалж, хойт хэсэгтээ есөн мянган метр хүртэл гүнзгийрэх асар уудам нам дор газар болон төгсөнө. Энэ орчинд далайн ёроолын геологийн зүслэлт, Антилийн бага арлуудыг хүртэл, өндрөөрөө зургаан мянган метр эгц элгэн улаан хад болдог билээ. Ногоон хушууны арлуудын дэргэд түүнээс төдийлөн намгүй өмнөтөөс сөнөсөн тив Атландыг холбох хоёр дахь хадан хана үргэлжилнэ. Усан доорхи тэрхүү хөндийд, ялангуяа тэндхийн байгалийг нэн үзэмжтэй болгон чимэглэж байдаг уулс энд тэндгүй үзэгдэх бүлгээ. Үүн тухай би голчлон гар зургийг баримтлан ярьж буй бөгөөд уул зургийг бодвол, капитан Немо өөрийн ажиглалтын үндсэн дээр өөрөө гаргасан буйзаа.

Хоёр хоногт бид, энэхүү усны бүх л гүнд орж үзлээ. “Наутилус” өөрийн гүний залуурыг ажиллагаанд оруулсны үрээр босоо хавтгайд өөд уруугаа умбан шумбан явлаа.

Гэтэл дөрөвдүгээр сарын 2-нд бид гэнэт далай дээр ил гарч ирвэл Амазонка мөрний адагт хуурай газар олж харлаа. Уул мөрөн далай руу асар их ус авчирч юүлэх тул далайн эрэг орчны ус олон миль газар давсгүй байдаг юм.

Бид экваторыг өнгөрлөө. Францын колонн Гвиан биднээс баруунаа хориод миль үлдсэн бөгөөд тэнд бид хоргодсон бол онц таатайхан байхсан билээ. Гэтэл далайн салхи үерлэн шуурч, догширсон давалгаан дунд жирийн завь оруулж тавихыг бодохын ч хэрэггүй байв. Энэ нь Нед Лендэд харваас мэдээж хэрэг тул тэр оргох талаар надад юу ч дуугарсангүй бүлгээ. Би ч гэсэн өөрийн зүгээс зайлшгүй гай гамшгаар төгсгөл болох солиорсон дэмий оролдолгоо руу түүнийг түлхэн оруулахгүйн тул тэр талаар түүнд ямар ч санамж өгсөнгүйээ.

Жич хэлэхэд оргох явдлаа тийнхүү хойшлуулсандаа би өчүүхэн ч гуньсангүй, харин тун сонирхолтой зүйлийг ажиглаж судлан орлоо. Дөрөвдүгээр сарын 11-12-нд хоёр өдрийн турш “Наутилус» далай дээр үргэлж ил явсан бөгөөд усанд хаясан түүний тор хөндий биетэн, загас, мөлхөгчдийг баялаг ихээр шүүж авчрав.

Торонд орсон загасан дундаас нэгийг нь Консель сайн нүдлэх, нүдлэхээр ч барахгүй нэг насаараа үл мартаж санан санан явах хувь тавилантай байлаа. Ийм л нэг хэрэг болсон юм.

Далайчид далайд хаясан торон дотор бусад загасны дунд хэрэв сүүлийг нь чавччихвал дув дугариг хэлбэртэй болчих далбагар хавтгай биетэй нэгэн бага дүрс цахилгаан скат орсон байжээ. Тэр скат нилээд том хэмжээтэй, хос далбан бүхий сэлүүртэй гантиглаг толбоор цоохорлогдсон гөлгөр хайрстай хүрэн нуруу, цагаан гэдэс бүхий хорин килограммаас доошгүй хүнд ажээ.

Торон дотроос тавцан дээр сэгсрэгдсэн тэр, гэдсээрээ эргэхийг оролдон хар байдгаараа тийчилсээр, тавцангийн ирмэгт туин ойрхон гулгаж очсон билээ.Хэрэв л нэг секунд өнгөрсөн бол тэр скат усандаа эргэж унах сан билээ. Гэвч тэр загасыг сонирхож агсан Консель түүн рүү дүүлэн очиж миний хэлэхээс өмнө, хоёр гараараа барьж авав.

Мөн тэр секундэндээ бараг тал мэдрэлтэй болсон буй- заа. Консель тавцан дээр бөмбөрөн унаж:

- Ээ эзэн минь, эзэн минь! Авраарай намайг! хэмээн бархирч билээ.

Тэр бол хөөрхий муу Консель надтай танилцсан цагаасаа хойш надад анх удаа хандаж гуйсан нь энэ бүлгээ.

Канад хүн бид хоёр, түүнийг татаж босгоод аль байхаараа сувилж эхлэв. Консель маань хөл гараа хөдөлгөж чаддаг болмогцоо харин амьтны аймгийг ангилан хувиарлах хэзээний архаг хэнхэг хүн болох тул:

- Загасны анги, мөгөөрст загасны доод анги, скатын баг, цахилгаан скатын язгуур, гантиглаг цахилгаан скатын дүрс... хэмээн тасалданги дуугаар шивэгнэж байв.

- Зүйтэй, миний хонгор, гантиглаг цахилгаан скат л чамайг иймэрхүү хөөрхий болгочив гэж би хэлэв.

- Эзэн надад итгэж болно хэмээн Консель ундууцаж би түүнээс заавал өшөөгөө авна гэв.

- Яаж ?

- Би түүнийг идчихнэ!

Нээрээ ч тэр, өөрийн амаласандаа тэр оройдоо хүрсэн юм. Скатны мах ой гутам муухай амттай боловч бодвол тэр, өшөөгөө авна гэсэн амандаа хүрэх гэсэндээ л идсэн бизээ.

Хөөрхий муу Консель цахилгаан скат дотроос хамгийн аюултай дүрстэй тулгарсан билээ. Цахилгаан. Гүйдэл сайн дамжуулах усанд байхдаа тэр скат, загас жараахайг хэд хэдэн метрийн газраас алж чаддаг нь түүний биений цахилгаан цэнэг хичнээн хүчтэйг гэрчилнэ.

Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Наутилус” марони голын адагт Голландын Колонийн эрэгт ойртон ирлээ.

Тэнд бид, хэд хэдэн ширхэг ламантинтай тохиолдов. Тэдгээр нь дюгонийн нэгэн адил сиренийн язгуурт багтдаг ламантинууд ажээ.Тэд бол уртаараа зургаа долоон метр, хүндээрээ дөрвөн мянган килограмм хүрдэг том биетй амьтан билээ.

Сүүгээр бойжигч тэдгээр амьтанд хянуур байгаль ямар их ашигт үүрэг заяасан тухай Консельд би ярьж өглөө. Тэд далайн хавтай хамт усан доорхи өтгөн ширэнгэ дотуур билчээрлэн явж, халуун орны гол мөрний адагт шивээлэн ургадаг ургамлуудыг устгадаг бүлгээ.

- Өмнөт Америкийн эрэг орчимд эдгээр амьтныг хүмүүс бүрмөсөн хүйс тэмтэрсний дараа юу болсныг та мэдэх үү? гэж би нэмэрлэн өгүүлээд, гол мөрний адагт далайн замаг ялгарч өмхрөөд ус агаары нь хордуулж тэрхүү хордсон агаарт, тэдгээр гайхамшигт орны гурвалсан ташуур болсон халуун ханиад дэгдсэн юм даа. Хорт ургамлууд халуун орны далайнуудын эрэг орчны усыг буйгаар нь бузарлаж, тэр аюулт өвчин Рио-де-ла-Платаас хаа байсан Флорид хүртэл дэлгэрсэн юм.

Хэрэв л Консель үнэн хэлж буй юм бол хамгийн эцсийн халим, хав загас хоёрыг хүйс тэмтэрсэн бидний хойт залгамж үеийнхэнд заналхийлж байгаа цагт гай тотгорын дэргэд энэ ч юу ч биш гэсэн үг. Тэр цагт урьд өмнө нь чөлөөтэй үржиж агсан кальмар мэтийн амьтад язалзаж байсан тэнгис далай тэр чигээрээ өвчин халдварын асар их голомт олж хувирах юм. Учир нь “Далайг цэвэрлэх үүргийг байгалиас заяасан тэдгээр арвин ходоод” байхгүй болчих юм гэв.

“Наутилус"-ын баг тэр онолд бодвол бага итгэдэг байсан биз. Тиймээс тэд арав шахам тооны ламантин алж нөөцлөхөөсөө зовсонгүй бөгөөд тэдгээр амьтны мах үхрийн махыг дагуулахгүй амттай бүлгээ.

Тэдгээр амьтныг агнах ажил ямар ч дур сонирхол төрүүлсэнгүй бөгөөд ламантинууд амиа хөмгаалж тэмцэхгүй, зугтааж зайлахыг оролдох ч үгүй алуулах ажээ. Тиймээс “Наутилус”-ын зоорь хэд хэдэн тонн махаар арвижиж дараа нь бид борцолж авсан нь биднийг амтат зоогоор олон хоног хангасан билээ.

Мөн тэр өдөртөө тэндхийн баялаг уснаа хийсэн бас нэгэн сайхан ангуучлал “Наутилус”-ын хүнсний нөөцийг нэмэгдүүлсэн бүлээг. Тэхнээ нь онгоцны тавцан дээр татаж гаргасан торон гогцоонд махлаг дэрэвгэр хөхүүл бүхий гонзгор мөгөөрсөөр шувтардаг толгойтой хэд хэдэн загас тээглэсэн байв. Тэдгээр бол макрелийн язгуурын прилипало гэдэг загас ажээ. Тэдний толгойн гонзгор мөгөөөс хоорондоо хийгээр дүүрч түнхийх хөндий зай үүсэх бөгөөд түүний хүчээр тэд ямар ч юманд наалдаж бумбадан хөхлөг юм.

Торноос олдсон прилипалуудыг бүгдийг нь тэр даруй тусгай бэлддсэн хувинтай-усанд хийлээ.

Загас барих ажил дууссаны дараа “Наутилус” эрэг тийш ойртон очвол тун олон тооны яст мэлхий усан дээр унтаж харагдав.

Далайн тэр үнэт мөлхөгч амьтныг барьж авна гэдэг хялбаргүй хэрэг бөгөөд тэд өчүүхэн төдий чимээгээр нойроос сэрхийн гадна, тэдний бат бэх хуягийг нэвт жадлах аргагүй бүлээг. Гэвч, прилипал загасаар тэдгээрийг барих гэдэг тун амархан ажээ. Амьд гох болсон энэ загас ямар ч загасчин хүнийг нэн баярлуулахсан биз.

Далайчнд прилипалуудын сүүлэнд, хөдөлгөөнд нь саад болохгүй нилээд зугууд цагираг бөгжилж, түүнээсээ урт олс уяад нөгөө үзүүрийг нь тавцангийн хашлагад аргамжив.

Усанд тавьсан прилипал тар даруй яст мэлхийд ойртон очиж тэдгээрийн бат хуяганд бумбадан наалдах ажээ. Тэд маш бат хөхөж бумбадсан тул мэлхийн хуягнаас ховх татахаас өмнө тэднийг өөрснийг нь тас татахаас нааш салахгүйгээр наалдана. Тиймээс одоо тэдний очиж наалдсан яст мэлхийг тавцан дээр татаж гаргахын тул аргамж олсноосоо л авч татах хэрэгтэй байв.

Энэхүү ангуучлалаар Амазонк мөрний адагт бидний саатал шувтарга болж шөнө болохын чацуу “Наутилус” задгай далайд гарч одлоо.

НАЙМАЛЖУУД

Хэд хоногийн турш “Наутилус» америкийн эргээс холгүй явлаа. Бодвол капитан Немо, Мексикийн булан, Антилийн арал орчны уснаа явж орохыг хүсээгуй буйзаа Эдгээр усны гүн нь дунджаар мянга найман зуун метр, тэдгээр уснаа орохгүй шалтгаан нь усны гүехнээс болсон гэж болохгүй бизээ. Тоо томшгүй олон арал шивээлсэн, түүнчлэн далайн хөлөг онгоцнууд үргэлж хэрэн хэсч байдаг тэдгээр ус зөвхөн л капитан Немогийн сэтгэлд үл нийцсэн нь үнэнтэй хэрэг.

Дөрөвдүгээр сарын арван зургаанаа Мартинику арлыг бид бараг гучаад милийн холоос харлаа. Би түүний өндөр уулын сэрвэнг алсаас ялган танив.

Эсхүл эндхийн олон арал хооронд зорчигч онгоцнуудын нэгэнд амь зулбах, эсхүл хуурай газар хүрч нуугдах өөрийн төлөвлөгөөг энэ орчинд биелүүлэх хэмээн найдаж агсан канад хүн нэн их гутарсан бүлээг. Хэрэв л Нед Ленд капитан Немогийн нүднээс далдуур завь онгоцыг эзэмшин авч чадах бол оргох явдал дүүрэн бололцоотой байв. Гэтэл тэрхүү задгай далай дунд түүн тухай бодохын ч хэрэггүй байлаа.

Нед Ленд. Консель бид гурав уул байдлыг бүх л талаас нь авч хэлэлцэв. Бид “Наутилус” дээр бүтэн зургаан сар баригдаж байгаа билээ. Бид арван долоон мянган бээр буюу жаран найман мянган километр аялсан боловч Нед Лендийн хэлснээр бидний жуулчлал хэзээ нэгэн цагт дуусна хэмээн таамаглах ямар ч үндэсгүй байв. Тийм учраас биднийг хөлгөн дээрээ тэр хүн бүх насаараа тэгж барьж байхаар шийд- сэн эссэний нь хариултыг дуулахыг оролдоод үзэхийг Канад хүн надад тулгав.

Тийм оролдлого ч надад дэмий мэт санагдлаа. Миний бодлоор бол ямар ч хэрэггүй байв. Капитан Немод найдахын хэрэг өчүүхэн ч үгүй гэдгийг бид дээр мэдсэн билээ. Түүгээр ч барахгүй тэр сүүлийн үед, урьд өмнөхөөсөө бүр ч ширүүн, бүр ч дуугүй, бүр ч хавчиг болжээ. Тэр надтай учрахаас зугатаад байх шиг санагдав. Би түүний барааг нь удаж байж хардаг болов. Тэр нэгэн цагт энэ хүн надад усан доорхи гайхамшгуудыг үзүүлэн зугаацдаг байсач бол одоо үзэсгэлэн танхимд ч орж ирэхээ больжээ.

Түүний сэтгэл санаанд юу болчихов со? Юунаас тэр вэ? Би өөрийгөө зэмлэх гээд зэмлэх юм олсонгүй. Бид түүний онгоцон дээр байгаа явдал түүнд тээр болоо юу? Тэртэй тэргүй би энэ нэгэн хүн бидэнд хэзээ нэгэн цагт эрх чөлөөг маань эргүүлэн өгнө гэдэгт итгэхгүй байв.

Нед Лендээс би, түүний тулгасан зүйл дээр жаахан бодох бололцоо өхийг гуйлаа. Хэрэв л тэр оролдлого бүтэхгүй бол капитан Немод сэжиг төрүүлж Канад эрийн төлөвлөгөө хэрэгжүүлэх явдалд саад учрах байв. Тэгвэл тэнд бидний байх байдал бүр ч зовлонтой болох болно.

Бидний дотроос хэн маань ч биеийнхээ эрүүл мэнд бус байгаад ямар нэгэн талаар гуншиж зовлон тоочсон удаа байгаагүй гэдгийг би хэлэх хэрэгтэй. Хэрэв л өмнөт туй- лын мөсөн дунд бидний үйлээ үзсэнийг ул тооцвол бид хэзээ ч тиймэрхүү эрүүл саруул байгаагүй бүлээг. Тэжээлтэй хоол, цэвэр агаар, түвшин байдал, жигд температур энэ бүхэн өвдөхийн нөхцөлгүй болгож байв.

Харин капитан Немо бол хуурай газрын тухай дурсан харамсах өчүүхэн ч зүйлгүй бөгөөд тэр хаана ч явсан үргэлж өөрийн орон гэрт байх тул түүний тэр амьдрал өөрт нь зугаатай гэдгийг би ойлгож байв. Гэтэл бид, бид бол хүн төрөлтөнтэй холбоо тасраагүй, таслахыг ч хүсээгуй билээ. Жишээлбэл би, усан доор үйлдсэн өөрийн дуу шуугиан дэгдээм ховор сонин ажиглалтыг өөртэйгөө энд оршуулах өчүүхэн ч хүсэлгүй байв.

Одоо би, далайн ёроолын нууцын тухай ном бичих бүрэн эрх олсон бөгөөд өөрийн бичсэн номыг эрт орой боловч хэвлэгдэн гарсан байхыг хүсч билээ.

Ядаж энэ нэгэн хэсэг усанд энэ Антилийн арлуудын эргийг дэлдэн буй усны хэдхэн метрийн гүнд би хичнээн сонирхолтой ажиглалтуудыг хийж өдөр тутам тэмдэглэлдээ бичив гээч!

Энд биеэсээ шингэн бодис ялган гаргах, тэр мөртөө хал гай мэт түлдэг медузтэй ч учирлаа. Мөн цагирагт хорхойнуудын дотроос мянга долоон зуун тооны хөдлөх эрхтэнтэй ягаан хушуутай, метр хагас урт биетэй аннелид хэмээх хорхой энд бас байв. Усан доор тэд мушилзан явж өнгө өнгийн гэрэл туяа цацруулан харагдлаа. Мөгөөрст загаснаас толгойныхоо урд талд бүлтийлгэн байх нүдтэй, нурууныхаа голоор гөвгөр, цээжиндээ гурвалжин сэлүүртэй зургаан зуун фунт жинтэй, арван фут урт аврага скат байв. Тэд сүйрсэн онгоцны эвдэрхий мэт усан доор нэвсийн хөвж манай онгоцны цонхонд ирж наалдан халхавч мэт бүтээж байлаа. Энд бас Америкийн спинорог үзэгдсэн нь байгалиас заяасан хоёрхон өнгө хар, цагаан хоёр ажээ. Түүнчлэн богинохон боловч хурц шүдтэй метр хагас урт биетэй макрель харагдав. Цаашилбал гайхмаар гоё сэлүүртэй; толгойноосоо сүүлээ хүртэл алтан шар судал бүхий султанк сүрэг сүргээрээ явав. Байгаль бодисын нэгэн ганган бүтээл болсон эдгээр загасыг хэзээ нэгэн цагт эх дагина Дианад зориулсан гэж байсан бөгөөд ромын баячуул ялангуяа их үнэлдэг байжээ. Түүгээр ч барахгуй тэдний тухай “Султанкийг барьдаг хүн түүнийгээ иддэггүй” гэсэн зүйр үг хүртэл байсан юм. Ингээд хамгийн эцэст Веронезийн зураг дээрх ихэмсэг эрхмүүд мэт торго хоргой өмссөн юм шиг ганган загаснууд бидний нүдний өмнүүр хөвөн хөвөн өнгөрсөн нь шүрэн арлын загасны язгуурын алтан хувраг гэдэг загас ажээ. Бяцхан биет, цовоо спарууд тэдний ойртон ирэхэд бут үсрэн зугатаж байв. Бас кефалууд өөрсдийн махлаг чийрэг сүүлээр ус зүсэн өнгөрч байлаа. Мөнгөлөг сараи загас, ёстой л тэнгэрт гийх сар шиг цагаан гэгээ цацарган явах нь аргагүй сараи загас гэсэн нэрээ хадгалах ажээ.

Хэрэв л “Наутилус» усны хамгийн гүнд живж ороогүйсэн бол би хичнээн гайхамшиг шинэ шинэ дүрс загас олж үзэх байв аа! Тэр гурван мянга таван зуун метрийн гүнд оров. Далайн энэ орчны амьдрал далайн одод, медузууд, хэдэн төрлийн зөөлөн биетнээс бүрэлджээ.

Дөрөвдүгээр сарын 20-ноо бид мянга таван зуун метрийн гүнд явлаа. Бидэнд хамгийн ойр байгаа хуурай газар гэвэл Багамын арлууд байв. Тэр арлууд далай дээр бул хар чулуу мэт ил гардаг бүлгээ. Тэнд усан доорхи өндөр хадад эрвийн гарч, эгц чавчим энгэр шил нь далайн уснаа гөлийтөл өнгөлөгдсөн байв.

Тэдгээр хад Фуко хэмээх аврага замганд битүү хучигдсан нь ёстой л эрлэгүүдийн ертөнцийн эзэд ноёрхож байх цэцэрлэг ажээ.

Тэр их замгийн ерөнхий байдал, бидний толгойд далайн аврага амьтдын тухай бодол төрүүлсэн нь мэдээж хэрэг билээ. Тэгэвч “Наутилус”-ын цонхоор миний харснаар бол тэдгээр замгийн усан доорхи урт урт мөчир дээр, зөвхөн л хавч хэлбэртний язгуурын хэд хэдэн төлөөлөгч урт доёгор хавчуур бүхий улбар ягаан өнгийн дигваранз үзэгдлээ.

Шигүү ургасан өндөр замган дотор болж байгаа ямар нэгэн юмны зүг Нед Ленд миний анхаарлыг хандуулах үед өдрийн арван нэгэн цаг болж байв.

- Энэ бол наймалжууд байхад тун тохиромжтой газар хэмээн би өгүүлж хэрэв тэр гайхлыг энд олж үзвэл би өчүүхэн ч гайхахгүйсэн. Тэгвэл Нед хонгор минь та эндүүрэв биз. Энд би сэжигтэй юм ер юу ч үзэхгүй байнам гэв.

Ай хайран хэмээн Консель дуугарч -би тэр наймалжийн чинь нэгий нь ч гэсэн ядаж ойроос сайн ажиж авахаас буцахгүйсэн. Тэрний чинь би бүхэл бүтэн хөлөг онгоцыг далайн ёроол руу аваад орчихож чаддаг гэж дуулсан юм. Тэр гайхлы чинь крак... хэмээн цааш нь ярих гэтэл Канад хүн түүний яриа тасдан авч:

- Крак-тэгээд л гүйцээ! хэмээн ёжлов. Гэвч Консель түүний ёжлохыг ер үл тоомсорлок:

- Кракен гэдэг юм гэв.

- Дэлхий дээр тийм гайхал байдаг гэж би үхсэн заяандаа ч үнэмшихгуй гэж Нед Ленд хэлэв.

- Яагаад байдаггүй юм? Нарвал байдаг гэдэгт бид үнэмшиж байсан биш билүү хө гэж Консель өгүүлэв.

- Бид тэгээд эндүүрсэн шүү дээ, Консель гуай!

- Тиймээ үнэн! Гэвч өөр хүмүүс түүнд бас л үнэмшсээр байгаа шүү дээ!

-Болох юм за, Консель минь, харин миний хувьд бол би тэр гайхлыг-чинь өөрийн гараар өвчиж задлан шинжлэхээс нааш үнэмшихгүй л дээ гэж хэлэв.

- Тэгвэл эзэнтэн та аврага наймалж бий гэдэгт үнэмшихгүй байгаа хэрэг үү?хэмээн Консель хэлэхэд, Нед Ленд:

- Хэн тэрүүнд чинь үнэмших байв аа? гэж бархирлаа.

- Олон хүн үнэмшиж байгаа юм аа, найз минь.

- За загасчид л үнэмшээгүй дээ. Харин эрдэмтэд л магадгүй.

- Уучлаарай Нед гуай, загасчид ч, эрдэмтэд ч аль аль нь үнэмшиж буй юм шүү.

- Тэгвэл би, би өөрөө хэмээч Консель үнэн голоосоо бололтой-өөрийнхөө энэ нүдээр, тэр наймалж гэдэг амьтан далайн том онгоцыг далайн ёроол руу аваад орчихыг үзсэн юм гэв.

- Та үүнийг үзсэн гэж үү? хэмээн Канад хүн асуув.

- Тиймээ, Нед ээ.

- Бүр өөрийнхөө нүдээр үү?

- Тиймээ, хонгор минь.

- Хаахна юм бол, мэдмээр байх юм?

- Сен-Малод хэмээн Консель ажиг ч үгүй хэлж суув.

- Боомтонд уу? гэж Нед доог хийж асуувал,

- Үгүй ээ, сүмд гэж Консель хариулав.

- Сүмд ий? хэмээн гайхаж хоцорсон Канад хүн лавлан

- Тийм ээ, Нед ээ. Тэнд яг бидний саяны ярьдаг тийм наймалж зурсан тийм хөрөг байсан.

- Аа чи тэгнэ ээ! хэмээн Нед Ленд хашгараад, дараа нь тачигнатал инээж, Консель одоо надаар тохуу хийх нь хөөе! гэлээ.

Конселийн хэлдэг үнээн, би тэр зургийн тухай сонссон юм. Түүний сэдвийг домог ярианаас авсан юм билээ. Ялангуяа гайхал амьтдын тухай яриа дэгдсэн цагт байгалийн хөгжлийн түүхээс эх авсан домог ярианд хэрхэн хандах тухай та нар мэдэх ёстой. Энэ талаар хүмүүсийн дүрслэн бодох нь танагаа алддаг юм. Хүмүүс наймалжийн тухай ярианд сэтгэл ханадаггүй юм. Ялангуяа далайн ёроол руу бүхэл бүтэн онгоц аваад орчихдог гэвэл бүр ч дүүрэх нь тэр. Николай Магнус гэгч нэг этгээд амьд амьтан гэхээс арал хойг гэмээр, нэг миль урт биетэй тийм том наймалж олж үзсэн гэж ярьдаг. Бас тэр нэг этгээд хамба лам Нидроский гэгч асар том хадан хясаан дээр буян ном үйлдэж байгаад дууссаны дараа уул хадан хясаа нь харин хөдөлж хөвж одсон гэдэг. Тэхнээ нь тэр хадан хясаа нь наймалж байснаас зайлсангүй.

- Тэгээд гүйцэх нь тэр үү? гэж Канад хүн асуув.

- Үгүй ээ, гүйцээгуй хэмээн би хариулаад, өөр нэг хамба лам Понтоппидан Берхемекий гэгч морин цэргийн бүхэл бүтэн хороо зорчиж уужуу багтмаар наймалжийн тухай мэдээлсэн удаа бий! гэвэл, Канад хүн:

За мөн, залдаг хүн байнадаа, тэр хамбатангууд чинь! гэлээ.

- Ингээд, хамгийн эцэст хэлэхэд, эртний байгальчдын ярьсан гайхлуудын амь нь далайн булан тохой мэт том, бие нь Гибралтарын хоолойгоор багтаж гарахгүй лужир байжээ гэнэ.

- За мөн, хэмжээ л гэгч байна даа тэр чинь гэж Канад эр өгүүлэв.

- Тэдгээр ярианд тэгээд үнэний хувь хэдийчнээн байна даа тэхэд хэмээн Консель асуув.

- Юу ч байхгүй. Үнэний сүүдэр ч алга. Үүнийг яригчийн санаанд хэрэв л шалтаг нь биш бол адаглаад өө нь хэрэгтэй буйзаа. Асар том биетэй наймалж дигваранз бий гэдгийг няцааж болохгүй, тэхдээ тэд халим хэлбэртний дэргэд юу шалихав дээ. Жишээлбэл, таван тохой буюу гурван метр арван сантиметр урт пальмир байдаг гэж Аристотель баталсан юм. Манай үеийн загасчид ихэвчлэн бараг хоёр метр урт кальмартай учирсан юм. Байгалийг судлагчдын бодож гаргаснаар кальмар ч юм уу, наймалж ч юм уу; ер толгой хөлт зөөлөн биетэн бүдүүнээрээ зөвхөн зургаан фут боловч хорин долоон фут урт тэмтрүүлтэй байдаг юм. Энэ нь аймшигт том гайхал гэж ярихад болох шалтаг бизээ!

- Одоо үед наймалж агнадаг юм уу? гэж Канад хүн асуув.

- Агнадаг уу; үгүй юу, бүү мэд. далайчид ч түүнтэй дайраллдаг л даа. Миний нэг

найз, Гавр нутгийн далайчин, капитан Поль Бос энэтхэгийн гадаад далайд асар том наймалжтай нэг өдөр дайралдсан гэж ярьсан юм. Гэвч, тэр гайхал амьтан байдаг эсэхэд эргэлзэх явдлыг эцэс болгосон хамгийн сонирхолтой учрал анх 1861 онд болсон юмдаг.

-За тэр чинь юу билээ? хэмээн Нед Ленд асуулаз.

- Одоо ярья. 1861 онд Тенерифээс зүүн хойт зүгт, бараг одоо бидний энэ явж буй өргөрөг дээр “Алектон” хэмээх шуудангийн хөлөг онгоцныхон асар том хэмжээний наймал ж олж үзлээ

Онгоцны капитан Буге уул амьтанд ойртон очиж буудаж жадлан дайрсан боловч амжилт олсонгүй нь түүний сум, жад хөвөн мэт зөөлөн биеийг хий л сүлбэн гарахаас өөр үр үзүүлсэнгүй ажээ. Онгоцны баг урт удаан хугацаагаар түүнтэй хий дэмий хөөцөлдсөний дараа сая нэг бугуйлдаж авсан гэнэ. Гэвч, бугуйлын нь гогцоо шувтран уруудсаар сүүлний нь сэлүүрийн угт тогтжээ. Тэгээд тэр гайхлыг онгоцон дээрээ татаж гаргахыг оролдсон боловч түүний хүнд гэдэг нь учиргүй тул бугуйлын гогцоонд хоёр тус хэрчигдэж, сүүл нь тасарч үлдээд, суларсан бие нь далайн давал- гаан дунд шурган орж алга болсон гэдээг.

- Энэ хэрэг тэгээд бодитой юм уу? гэж Нед Ленд асуув.

- Маргаангүй үнэн зуйл, Нед минь. Тэр гайхлыг Бугегийн нэрээр нэрлэх санал гарч байсан юм шүү.

- Уртаараа хэдий хэр байсан бол? хэмээн Канад хүн асуулаа.

- Зургаан метр сэн байх аа? гэж Консель хэлчихээд цонхны дэргэд зогсон доорхи хад хясааны завсар заальхай бүрийг дахин ширтэж эхлэхэд:

- Яг тийм гэж би хариулав.

- Тэгвэл тэрний чинь толгой үүрэндээ буй могой мэт арваганан байх найман тэмтрүүлтэй биз?

- Яг мөн.

- Нүд нь бүлтгэр биз?

- Тиймээ, Консель минь.

- Ам нь тотийн хоншоор шиг махир, зөвхөн л түүний дэргэд асар том хэмжээтэй биз?

- Тун зүйтэй.

- За тэгвэл нэн сайн! Эзэн хэрэв зөвшөөрөхсөн бол хэмээн Консель аажуухан дуугаар, Бугегийн тэр наймалж чинь энэ л байна даа. Үгүй дээ л, ядаж түүний хамгийн ойр төрөл садангийн нь нэг нь байна даа гэв.

Би гайхахдаа Консель руу харав. Нед Ленд цонх руу гүйн очлоо.

- Яасан аймшигтай эд вэ! хэмээн тэр бархирав. Би цонхоор гадагш хараад жигшиж зэвүүцэх шиг боллоо. Ёстой хамгийн аймаар, үлгэр домогт гарч болмоор гайхал муухай амьтан миний нүдний өмнө илхэн байв.Тэр бол найм орчим метр урт, аврага том биетэй наймалж ажээ. Биднээс тэр, ногоовтор цэнхэр нүдээ үл салган, “Наутилус” руу тун хурдан ирж явлаа. Толгойноосоо шууд салаалсан кайман тэмтрүүл буюу хөл, энэ хэлбэрийн амьтныг толгой хөлтөн хэмээн нэрлэгдэх үндэс нь болж, түүний их биений хэмжээг хоёр дахин өсгөжээ. Түүний тэмтрүүлүүдийн дотор талд байгаа тал сар маягийн хоёр зуун таван тооны хөхүүлийг сайн ажиж болох байв. Заримдаа тэдгээр тэмтрүүл онгоцны цонхонд наалдах мэт болж байлаа.

Тэр гайхлын эвэрлэг махир ам тотийн хушуу адил ангайж хамхиж байв. Мөн бас л ямар нэгэн эвэрлэг эдээс бүрдсэн түүний хэлэнд олон эгнээ хурц хурц шүд ярзалзаж, түүний бахь мэт аймшигт том амнаас гозолзож харагдлаа. Байгаль гэдэг ер нь ямар хачин ааштайдаг вэ! Очиж очиж зөөлөн биетэнд шувуу хушуу бүтээнэ гэнээ!

Наймалжийн дундуураа цүлхгэр болж ирээд, ээрүүл маягмий бие дор хаяж хорь буюу хорин таван мянган килограмм хүрэх махлаг тэнтгэр зовлого байв. Түүний өнгө тогтмол бус, үнэслэг бороос, улаавтар хүрэн хуртэл тасралтгүй хувирч байлаа. Тэр нэгэн зөөлөн биетэн юунаас болж тэгж муухай аашилна вэ? Мэдэж ядах юу байх билээ. Түүний хөхүүл бүхий тэмтрүүлүүд, аймшигт шүд “Наутилус»-т ямар ч нөлөө үл үзүүлэх нь ууры нь хүргэхсэн биз.

Тэдгээр наймалж гэдэг ямар аймаар муухай амьтад вэ? Амьдралын ер бусын ямар их хүчийг байгаль түүнд заяаж, тэдгээрийн явах хөдлөх бүрд ямар их чадал харагдана вэ!

Ердийн нэгэн тохиолдол, биднийг наймалжтай золгуулсан тул хөл толгойны нь тэр нэгэн эрхмийг тодорхой судлах энэ нэгэн ганц бололцоог би орхигдуулахыг хүссэнгүй. Тэр амьтныг харж хэдий их зэвүүцэх боловч би биеэ барин, түүнийг зурж гарлаа.

- Энэ наймалж, өнөө “Алектон” онгоцны барьдаг тэр наймалж байж юу магад? гэж маргалдаж-энэ чинь бүтэн юм байхчив. Тэгвэл тэр өөрийнхөө сүүлийг гээсэн биш үү! гэв.

- Тэр баталгаа бишээ гэж би ундууцан өгүүлээд энэ амьтны сүүл, тэмтрүүл хоёр дахин ургадаг юм. Тэгвэл Бугегийн наймалж өдий долоон жил өнгөрөхөд гүйцэж ургах цаг хэдийнээ болсон гэв.

- Гэлээ ч гэсэн энэ нэгэн эрхэм Бугегийн наймалж биш байсан ч эдгээрийн дунд байж юу магад вэ гэлээ.

Үнэхээр, хэд хэдэн том наймалж цонхон цаана бий боллоо. Тоолбол долоо байв. Тэд “Наутилус”-ыг тойрон арвалзаж, онгоцны ган хуягийг чахартал мэрж сонсдов. Ажиглалт хийхэд ёстой л сайхан тохиол аж: Тиймээс ч би ажлаа үргэлжлүүллээ. Гайхлууд биднээс ганц ч алхам холдохгүй байв. Тэд ер хөдлөхгүй мэт тул хэрэв л би хүссэн бол тэдгээрийн ерөнхий дурсийг цонхны шилэн дээр зурчиж болох байлаа. Түүгээр ч барахгүй тэхэд бид нилээд зөөлөрсөн жигд хурдтай явсан юм.

Тэгтэл “Наутилус” гэнэт зогсчихов. Чочирхон ширүүн ёворгоонд хөлгийн бүх бие доргин донслов.

- Бид ямар нэг юм мөргөчихөвөө дөө?гэж би асуулаа.

- Ямар ч гэсэн, тэр саад өнгөрөв шиг болтой. Бид дахин хөдөллөө хэмээн Канад хүн хариулав.

“Наутилус” яах ч аргагүй хөдлөхийг оролдон зүтгэсэн боловч байрнаасаа ахисангүй. Түүний сэлүүр сэнсний далбаа ус сэлэхгүй байв.

Минут хэрийн дараа капитан Немо, өөрийн туслагчийн хамт үзэсгэлэн танхимд орж ирлээ.

Би капитаны барааг олж хараагүй нилээд удсан билээ. Миний нүдэнд тэр нэг баргар царайтай харагдав. Биднийг тэр хараагүй ч байж магадгүй, бидний зүг өчүүхэн ч анхааралгүй яван явсаар цонхны дэргэд очиж, наймалжуудыг ширтэн зогссоноо туслагч руугаа хандан хэдэн үг хэллээ.

Тэр гарч одов Удсан ч үгүй цонхны халхавчууд хаагдан, үзэсгэлэн танхимын таазанд гэрэл аслаа. Би капитан руу ойртон очиж:

- Наймалжуудын гайхалтай сонин цуглуулга байна гэж тэхээс тэх гэж хэлэв.

- Тэр үнээн, эрхэм байгальч гуай гэвч бид эдэнтэй үхэх сэхэхээ үзэлцэнэ дээ!

Би капитан руу гайхан харав. Түүний үгийг дуулсангүй шиг санагдав.

- Үхэх, сэхэхээ үзэлцэнэ ээ? гэж би лавлан асуувал:

-Тиймээ, профессор минь. Сэнс эргэлдэхээ больчихлоо. Бодвол түүний далбаатай энэ наймалжуудыг эвэрлэг эрүү ам зууралдчихаа биз гэж би бодном. Тэгээд л биднийг хөдөлгөхгүй байхгүй юу.

- Та тэгээд яах гэж байгаа юм?

- Дээшээ гарч эдгээр муусайн хогийг устгах хэрэгтэй,

- Хүнд л хэрэг байна даа.

- Тэр үнэн. Эдний энэ сэвсгэр зөөлөн биед бидний цахилгаан сум юу ч хийж чадахгүй. Сумнууд маань эдгээрийн бие руу ороод эсэргүүцэл үзэхгүй болохоороо тэсрэхгүй гэсэн үг. Тиймээс сүх бариад л алалдаж орохоос биш яая гэхэв.

- Мөн түүнчлэн жад бариад хэмээн Канад хүн дуун гарч, хэрэв капитан та миний өчүүхэн туслалцаанаас үл татгалзах бол...

- Би юунд татгалзах билээ эрхэм Нед. Бид ч гэсэн тантай явна гэж капитанд хэлэв. Дээшээ гарах шатны дэргэд сүхээр зэвсэглэсэн арваад далайчин зогсч байв. Консель бид хоёр тус бүр нэг нэг сүх авлаа. Харин Нед Ленд жадаар зэвсэглэв.

“Наутилус» усан дээр хөвөн ил гарч ирлээ. Далайчдын нэг нь шатны хамгийн дээд гишгүүр дээр зогсч байгаад тавцангийн тагны эргийг мултлав Уул эргийг тэр дөнгөж мулталж амжтал, бодвол наймалжин тэмтрүүл хөлсний дотор хөхүүлд хөхөгдөн сөхөгдсөн болов уу, гэнэт гэдрэг шидэгдэв. Мөн тэрхэн зуур тавцангийн нүхээр түүний урт хөл могой мэт гулган орж ирлээ.

Тэр аймшигт тэмтрүүлийг капитан Немо сүхээрээ тас цавчин хаяхад. тасархай хэсэг нь мушгиралдан атрилдсаар шатны гишүүр дээгүүр гулган уналаа.

Бид тавцан дээр аль түргэн гарахыг яаран өөр хоорондоо түлхэлдэн чихэлдэх завсар өөр нэгэн, хоёр тэмтрүүл хөл яах ийхийн зуургүй мушгиралдан ирж капитан Немогийн өмнө зогсож агсан далайчныг ороон авч, аймшигтай их хүчээр зангирлаа. Капитан Немо муухай хашгаран ухас хийв. Бид ч гэсэн түүний хойноос дайрав. Ямир аймшигтай юм болов оо! Биед нь наалдан хөхсөн тэмтрүүлүүд баглагдсан тэр хөөрхий агаарт шидэгдэн гарч аахилан, гяхтнан сарвалзах зуураа:

- Туслаач! Туслаач! гэж бархирлаа. Францаар хашгирсан тэр үгс надад нэн гайхагдав. Тэхээрээ энд, энэ онгоцон дээр надтай нэг нутаг усны хүн нэг байсан байх нь ээ? Нэгээр ч барахгүй хэд хэд байж юу магад билээ. Тэр нэгэн элэг эмтрэм дууг би бүх насаараа мартахгүй.

Хөөрхий тэр эцэслэж байв.

Хэн түүнийг тэр сүрхий зангирсан баглаанаас ангижруулж чадах билээ? Капитан Немо наймалж руу гүйн очиж бас нэг хөлийг нь тас цохив. Түүний туслагч “Наутилус” өөд авирч буй хоёр наймалжтай галзуурсан мэт ялалдаж байлаа. Бид бүгд сүхээрээ л тулалдсаар билээ. Канад хүн, Консель бид гурав өөрсдийн зэвсгийг тэдгээрийн махлаг зөөлөн биед нь зоосоор бүлсээр л байв. Агаарт цусны хангинам хурц үнэр ханх тавив.

Наймапж ороож аваачсан тэр хөөрхий нэг үедээ надад тэр амьтны аймшигт хөхүүлээс салгаж болмоор санагдав. Тэр наймалжийн найман хөлний долоо нь тас цавчигдаж, зөвхөн үлдсэн ганц л олзтой хамт өт мэт гозолзож байлаа. Гэвч капитан Немо, туслагчийнхаа хамт түүн рүү нь дайрахын хамт тэр наймалж ходоодон дотроо тусгай саванд хадгалан явах харавтар өнгийн шингэн бодис гаргаж цацлаа. Бид юу ч үзэхгүй болов. Тэрхүү шингэн хар хөшиг арилсны дараа, өнөө наймалж өөрийнхөө олзны хамт алга болсон байв!

Бид бараг галзуурахын эрхэнд ямар болсон гэж санана! Улангасахдая бид бүр зэрлэгшжээ. “Наутилус”-ын тавцан өөд арав буюу арван хоёр наймалж авирч эхэллээ. Онгоцны тавцан дээгүүр хутгалдсан мах, цус, хар өнгийн шингэн бодис дунд могой мэт мурилзан тахиралдан буй тасархай чавхдас дотор бид бүр тэр чигээрээ умбаж байв.

- Тэдгээр наалданги нялцгай тэмтрүүл хөл, хөндий биетний олон толгой адил дахин шинээр ургаад байх шиг санагдав.

Нед Лендийн жад наймалжийн цэнхэр ногоон нүдэнд хатгах бүр тусч сохолж байв. Гэтэл манай эрэлхэг нөхрийг маань бултаж амжихаас нь өмнө гайхлын тэмтрүүл гэнэт ороон авлаа.

Тэхэд миний зүрх айсан сүрдсэндээ яаж эс хагарчихсангүй билээ? Наймалжийн аймшигт хушуу Нед Лендийн халз дээр нь ангайж харагдлаа. Нэг л секунд өнгөрсөн бол хөөрхий тэрнийг хоёр хэсэг болгочих байлаа. Би түүнд туслахаар яаравчлав. Гэвч капитан Немо надаас өрсөж амжив. Түүний сүх гайхлын асар том эрүүнд зоогдож, заяагаар аврагдсан Нед хөл дээрээ босч ирмэгц өөрийн жадыг наймалжийн зүрхний угт нь тултал шаачив.

- Би танд өглөгтэй байсан биш үү гэж капитан Немо Канад хүнд өгүүлэв. Нед дуу гарсангүй мэхийн ёсоллоо. Энэ тулалдаан цаг хагасаас хэтэрсэнгүй тагсгал болов. Ялагдаж, зэрэмдэглэгдсэн гайхлууд тулалдааны талбарыг орхиж, давалгаан дунд орж алга балов.

Хамаг нь цус болсон капитан Немо, прожекторын бүхээгний хажууд, нөхдийнхөө нэгийг залгисан далайг ширтэж зогслоо. Нулмисны том том дусал түүний нүднээс унаж байв.

ГОЛЬФСТРИМЫН ДУЛААН УРСГАЛ

Дөрөвдүгээр сарын 20-нд болсон тэрхүү аймши:т явдлыг бидний дотроос хэн маань ч, хэзээ ч үл мартана. Дөнгөж сая миний тийнхүү үзэж өнгөрсөн сэтгэл мэдрэлийн нэг түгшүүр гүйцэд арилаагүй байхад тэр явдлын тухай би тодорхой тэмдэглэн авлаа. Дараа нь би өөрийнхөө өгүүллэгийг дахин хянаж, нөхөддөө уншиж өгөв. Миний бичсэнийг тэд яг зөв гэж дүгнэсэн боловч төдий л хангалттай биш гэлээ. Иймэрхүү үйл явдлыг зурж бичихийн тул манай үеийн агуу их шүлэгчдийн нэг Виктор Гюгогийн авъяас чадвартай байх хэрэгтэй билээ.

Капитан Немо далай өөд ширтэн уйлж агсан гэж би дээр хэлсэн бүлээг. Тэр хязгааргүй их гашуудаж байв. Бид хамтран аялсан энэ хугацаанд хоёрдохь нөхрөө алдаж буй нь тэр билээ! Юутай аймшигтай үхэл бэ! Наймалжийн аманд үртэх, хөлд нугачигдан няцлагдаж талийгаач болсон тэр хүн; түүгээр ч барахгүй далайн шүрэн ёроолын амгалан уснаа бусад нөхдийнхөө хамт нойрсох хувьгүй ажээ.

Алалдааны үед гэнэт сонсодсон муухай дуунд миний ч гэсэн дотор шижигнэсэн билээ.Тэр хөөрхий Франц хүн үхлийнхээ өмнөх цагт өөрийн нууц хэлийг мартаж, төрөлх хэлээрээ хашгарсан ажээ.

Үүнээс үзвэл капитан Немод бүх л бие, сэтгэлээрээ үнэнч шудрага зүтгэж тэрний нэгэн адил хүн төрөлхтнөөс үүрд, зугатсан “Наутилус”-ын багийнхан дотор надтай нэг нутгийн хүн байсан бүлгээ. Бодвол нэн олон янзын үндэстэн ястнаас бүрдсэн энэ нэгэн хачин улс дотор тэр ганцаархнаа байсан болов уу? Энэ бол надад тулгарсан тааварлашгүй олон асуудлын нэг билээ..

Капитан Немо өрөөндөө одож, би түүнийг хэд хэдэн өдөр олж үзсэнгүй ээ.

Гэвч капитаны бүхэл сэтгэл зүрхний тольт болсон усан доогуур явагч хөлгийн хөвөх байдлаар капитан Немогийн эмгэнэл гашуудал хэдий хуурамч бус, хэдий асар их байсныг болон түүний сэтгэлийн шаналгаа хэр зэрэг байсныг би ажиж болох байв. “Наутилус” жолоодлогогүй болжээ.Тэр далайн давалгааны эрхэнд хүүр адил хааш л бол хаашаа л шидэгдэж явлаа. Түүний сэлүүр сэнс одоо суларсан боловч, дөнгөж хөдлөх төдий ажээ. Капитан Немо өөрийн нөхдийн нэгийг залгисан тэр далайн тулалдааны энэхүү талбараас хагацаж ядан байв. Тиймэрхүүгээр арав хонолоо.

Зөвхөн тавдугаар сарын 1-нд “Наутилус” умар зүг рүү шууд чиг авав. Багамын сувгийн адаг, Багамын арлууд тийш умарт зүг өөд эрслэн чиглэлээ.

Энэ хэр бид, өөртөө тусгай температур, ургамал эрэг хязгаартай далайн том мөрний урсгал уруудан хөвж байв. Энд би Гольфстримын дулаан урсгалын тухай ярьж байна.

Нээрээ ч үнэхээр Атлантын гадаад далайн дундуур чөлөөтэй урсдаг, ёстой жннхэнэ энэ мөрний ус далайн устай хэзээ ч холилддоггүй юм.

Тэр мөрний ус түүний орчны далайн уснаас шорвог ажээ. Түүний дундаж гүн гурван мянган фут, дундаж өргөн жаран миль, урсгалын нь дундаж хурд цагт дөрвөн километр юм.

Атлантик далайн экваторын бүсэнд тогтмол салхилдаг умар дорнотын халуун салхины нөлөөгөөр. халуун орны галдам халуун наранд халж бүлээссэн далайн гадарга талын усны асар их цутгалан, Атлантын галаад далайг огтлон өмнөд Америкийн зүг тэмцдэг бүлээг. Тэгээд Америкийн эрэг орчинд уул урсгал Гольфстрим гэсэн өөрийн нэрийг олж, тэрхүү бүлээн уст арвин урсгал Антилийн далайн халуун усаар дамжин гарахдаа бүр ч халдаг ажээ. Дэлхийн бөмбөрцгийн температурыг тэнцэтгэх тавилантай Гольфстрим яг энд л өөрийн үүрэгт ажилдаа ордог билээ!.

Мексикийн буланд бараг буцлах болтлоо халсан тэр урсгал умарт зүг рүү хойт Америкийн эрэг өөд өгсөж Нью фауленд хүрч Дэвисийн хоолойн хүйтэн урсгалд түрэгдэн чиглэлээ өөрчлөн их цагиргийн гадаад хүрээгээр тойрч, задгай тэнгис өөд дахин ордог билээ.

Дөчин гуравдугаар өргөргийн дэргэд Гольфстрим хоёр салаалж, нэг нь умарт дорнотын бүлээн салхины нөлөөгөөр Азовын арлууд руу Бискайскийн буланд эргэж орох бөгөөд нөгөө нь Норвеги, Ирландын эрэг орчмын усыг бүлээцүүлж, цаашлан Шпицберген хүрээд, дөрвөн градус хүртэл хөрч умарт туйлын задгай далайг үүсгэдэг юм.

Гольфстрим Багамын сувгаас гармагцаа, өргөөшөө арван дөрвөн бээр, гүнээрээ гурван зуун тавин метр багтаамжийг эзлэн цагт найман километр хурдтай урсана. Энэ хурд нь хойшлох тутам багасч ирдэг билээ. Хурд нь тийнхүү аажим алгуур багасдагийг нь л шүтэн биширдэг байвал зүйтэй бөгөөд хэрэв урсгалы нь тэр хурд чиглэл хоёр гэнэт хувирчихвал Европын уур амьсгалд ямар аюул учирч болохыг тааварлан бодоход ч хэцүү аюултай юмаа. Ийм л мөрнийг даган “Наутилус” хөвж явав. Үд дунд Консель бид хоёр тавцан дээр зогсч байлаа. Би түүнд Гольфстримын зарим онцлогийн тухай ярьж өгч байв.

Яриагаа дууссаны дараа би түүнийг гараа усанд дүрж үзэхийг зөвлөвөл Консель миний үгэнд орж усны халуун хүйтний алиныг ч мэдэрсэнгүйдээ нэн их гайхаж билээ.

- Үүний учир бол хэмээн би түүнд тайлбарлаж-Гольфстримын урсгалын температур Мексикийн булангаас гарахдаа хүний биений температураас бараг ялгагдахгүй юм. Гольфстрим бол дулааны эх үүсвэрийн арвин их сан. Түүний үрээр Европын эрэг мөнхийн ногоон ургамлаар бүрхэгдэн байгаа юм. Нарийн бодож гаргаснаар Гольфстримын усыг бүлээцүүлэхэд байгалиас зарцуулж буй дулааны энерги Амазонка буюу Миссурийн нэгэн адил төмөр мөрөнг хайлмаг байдалтай цалгиулж байхад элбэг хүрэлцэхүйц юм.

Гольфстримын урсгалын хурд энэ орчинд секундэд хоёр метр хагаст хүрч байв. Түүний урсгал орчны далайн уснаас эрс ялгаварлагдах ажээ. Түүний давсаар баялаг цэвэрхэн цэнхэр хөх өнгөөрөө далайн усны нов ногоон дэвсгэр дээр тод ялгарч байлаа.

Тэдгээрийн хоорондын зааг шугам маш тод байсан нь Каролины арлуудын орчинд “Наутилус”-ын хоншоор Гольфстримын усыг зүсэн явахад, сэнс нь тэнгисийн усыг хөөсрүүлсээр явахыг ажиглаж болох байж билээ.

Түүнчлэн Гольфстрим амьд байгалийн бүхэл бүтэн ертенцийг хойноосоо дагуулж явлаа. Энд Газрын дундат далайд оршдог аргонавт сүрэг сүргээрээ аялж байв. Мөгөөрстний дотроос хамгийн ил танигдахуйц нь скатууд байсан бөгөөд тэдний зөвхөн сүүл нь бүх биеийнхээ гуравны хоёр хувийг эзлэх ажээ. Үүнээс үзвэл, тэд уртаараа хорин тав орчим фут, асар урт ташуу өнцөгт мэт харагдаж байв. Бид бас толгой томтой боловч ахар богино дугуй хоншоор бүхий түүнчлэн олон эгнээ хурц хурц шүд ба хамаг бие нь хайрсаар бүрхэгдмэл мэт нэгхэн метр урт биетэй бяцхан акул олж үзлээ.

Яслаг загаснаас, ихэвчлэн эдгээр далайд оршдог губанууд, солонгорхог хальс нь гал мэт бадарч харагдах хэлтгээ загас, сүүлнийхээ угийг хүртэл цоохорлогдон эрээлжилсэн судалтай нэг метр урт биетэй могой толгойт, цэнхэрдүү туяатай, сайхан алтлаг өнгө бүхий макрель, баруун талдаа нүдтэй палтусууд буюу флетан, нүд ба өргөн ам нь зүүн талдаа байх, мөн палтусын язгуурт багтдаг ромууд, гэдсээ- рээ мөнгөлөг, нуруун талаараа цайвар улаан өнгөтэй.цорго маягийн хушуу бүхий олон бекасууд, түүнчлэн сёмгийн язгуурын олон янзын төлөөлөгчид харагдлаа.

Гольфстримын ус шөнийн цагт манай онгоцны прожекторын цахилгаан гэрэлтэй өрсөлдөн туяарч байв. Тэр туяарал, ялангуяа үерийн өмнөх үед бүр ч тодорч байлаа.

Тавдугаар сарын наймнаа бид Умарт Каролины өргөрөг дээр Гаттерасын хушуу хавьд явлаа. Гольфстримын өргөн нь энд далан таван миль хүрч гүн нь хоёр зуун метр байв.

“Наутилус” урьдын адил таамгаар хөвж билээ. Бүх талын сэрэмж орхигдсон мэт ажээ. Иймэрхүү нөхцөлд бидний оргох бодол дүүрэн боломжтой байв. Нээрээ ч үнэхээр ч хүн амьтантай хуурай газрууд хаана л бол хаана хоргодох нөхцөлийг маань бүрэлдүүлж байлаа. Тэрнээс гадна, Бостон ба Нью-Йорк, Мексикийн булангийн хооронд үргэлж сүлжилдэн байх олон тооны хөлөг тэнгис далайг зорчин, америкийн эргийн олон буудалд ачаа зөөгч жижиг онгоцнууд өдөр шөнөгүй дүүрэн ачаатай энэ орчныг хэрэн хэсэж бүлгээ. Тэд биднийг замдаа дайж авахад найдаж болох билээ. Америкийн эргээс бид бүхэл бүтэн гурван зуун миль хол байгааг харгалзахгүйгээр бидннй эртнээс хүсч хүлээж байсан тэр нэгэн тохиромжтой нөхцөл бүрдсэн ажээ.

Гэвч, Канадын харъяатын төлөвлөгөө биелэхэд саад болсон ганцхан харамсалтай зүйл байсан юм. Энэ нь цаг агаарын байдал тун муухай байв. Бид цаг үргэлж үер шуурга догшрон байдаг газар руу ойртож явсан юм. Энэ орчин бол аанай Гольфстримын дулаан урсгалын нөлөөгөөр дэгддэг усан хуй, ширүүн салхины төрөлх нутаг билээ. Далайн шуурган дунд хэврэг нэгэн завинд сууж замд гарна гэдэг бол жинхэнэ үхэл рүүгээ одно гэсэн үг.

Нед Ленд үүнийг ойлгох тул хий л уур хилэндээ багтарч, шүд хавиран сууж, оргох зорилгоо өдөр өдрөөр хойшлуулсаар байлаа. Эцсийн эцэст тэр, эх нутгийнхаа зүг гиюурэн тачаадаж бүр өвдчихсөн бөгөөд зөвхөн оргож гарсан цагт л тэр өвчин нь эдгэрэх байв.

- Ноён профессор оо? хэмээн тэр над руу хандаж-энэ бүхнийг ерөөсөө дуусвар болгох хэрэгтэй! Танай тэр Немо, хүн амьтантай газраас холдож умар зуг явж байна. Өмнөт туйлыг үзсэн. Хойт туйл дээр надад хийх юм алга гэж танд дээр хэлсэн биш үү гэв.

- Яая гэхэв, Нед ээ нэгэнт л энэ хэр оргох бололцоогүй байсан хойно?

- Би дээр хэлснээ давтахыг хүсч байна. Капитантай ярих хэрэгтэй. Таны төрсөн нутгийн эргийн дэргэдүүр бид явж өнгөрөхөд та дуугүй байсан. Одоо бид миний төрөлх нутгийн эргийн дэргэдүүр хөвж байна. Тэгвэл би дуугүй байж чадахгүй! Хэд хоногийн дараа “Наутилус” Шинэ Шотландын ойролцоо очиход, Нью-фаундлендийн тэнд, уужим сайхан тохой бий болж, тэр тохойд цутгасан миний төрөлх хот Квебекийн дундуур урссан умбаж шумбаж өссөн төрөлх гол минь, ариун Лаврентийн гол минь харагдах болно гэж би бодохтойгоо зэрэг л энэ бүхнийхээ тухай дурсахын хамт л галзуурмаар болж хамаг бие минь салгална: Ай ноён профессор минь би тэсэшгүй, эсхүл тэнгис рүү үсэрсүгэй! Би энд л үлдэхгүй. Би амьдаршгүй нь! гэдэг байв. Бодвол Канад хүн эцсийнхээ тэсвэрийг алдав бололтой. Түүний гүжирмэг ааш ингэж урт удаан хугацаагаар хоригдон байхыг тэвчээгүй биз. Тэрний царай өдрөөс өдөрт л барайсаар байв. Би түүний шаналгааг сайн ойлгож байсан минь өөрөө ч гэсэн нутгаа санасан бүлээг. Бид хуурай газартай бүх талым холбоо тасарсаар бүтэн долоон сар боллоо. Түүнээс гадна наймалжнуудтай тулалдсан цагаас хойш эрс өөрчлөгдсөн капитаны зан ааш, түүний үг дуугүй таг болсон болон тэрүүхэндээ бөглүү битүү бай- дал гаргах зэрэг явдал хэргийн байдлыг эрс өөрчиллөө. Зөвхөн хүмүүст биш, харин халимуудад болон далайн бусад амьтанд л тун дүйсэн энэ нэгэн эвгүй байдалтай эвлэрэхийн тул яг Консель шиг фламанд хун байх хэрэгтэй байв. Хэрэв л энэ нэгэн бэрх хөвгүүн уушигны оронд заламгайтайсан бол нэн их хүндтэй загас байхсан билээ.

- Та тэгээд юу гэж шийдэв ноён професор? хэмээн Нед Ленд, миний хариу өчихгүй байхыг ажиж асуулаа.

- Ингэхэд, Нед Ленд та, бидний талаар түүний бодол ямар буйг, капитан Немогоос би асуухыг хүссэн билүү?

- Тиймээ, профессор гуай.

- Нэг удаа тэр, санасан бодсоноо бидэнд хэлчихсэнийг харгалзахгүйгээр та шалж байгаа юм уу?

- Тиймээ би бүр эцсийг нь хармаар байна. Хэрэв та хүсвэл миний тухай хэл, зөвхөн миний л тухай.

- Гэвч би түүнтэй бараг уулзахгүй байгаа шүү. Тэр надаас зайлсхийгээд байгаа юм.

- Тэр тусмаа, түүнтэй уулзах шалтаг нь тэр?

- За тэгье, би асуучихъяа, Нед.

-Хэзээ?

- Уулзсан цагтаа л

- Аронакс гуай, би өөрөө яваад капитаныг эрж олъё.- Тэх үү?

- Үгүй, үгүй, би өөрөө маргааш уулзъя.

- Үгүй ээ, өнөөдөр уулз.

- За яахав, сайн. Өнөөдөр би уулзъя гэж түүнийг хамаг хэрэг хөөдчихөөс нь айж хариуллаа.

Би ганцаараа үлдэв. Нэгэнт ам өгсөн болохоор би түүнийгээ даруйхан биелүүлэхээр шийдэв. Жаргалын удаан зовлонгийн түргэн гэдгийг би хэзээд эрхэмлэдэг билээ.

Би өрөөндөө эргэж ирлээ. Хананы цаана капитан Немогийн алхлах хөлийн чимээ сонсдож байв. Тэр сайхан тохилыг алдаж хэрхэн болох билээ. Тиймээс би очиж түүний хаалгыг тогшив. Хариу дуулсангүй. Би дахин тогшиж хаалганы бариулыг мушгиж татвал хаалга нээгдэв.

Би орж очив. Капитан өрөөндөө ажээ. Тэр ажлынхаа ширээн дээр тонгойж, ямар нэг юм бичиж байв. Тэр миний хөлийн чимээг сонссонгүй ээ.

Би явахгүйгээр шийдэж, мөн түүнтэй үг өдөөж дуугарсан ч үгүй ойртон очлоо. Тэр толгойгоо чочир өргөж, хөмсгөө зангидсанаа нилээд ширүүн дуугаар :

- Та энд байгаа юм уу? Танд юу хэрэгтэй вэ? гэв.

- Тантай ярих юм байна, капитан.

- Би завгүй байна, эрхэм ээ, би ажилтай байна. Би танд ганцаар тусгаарлах бүрэн бололцоог хангаж өгсөн. Тэр эрхийг эдлэх заяа надад байхгүй гэж та бодоогүй биз?

Энэ нэгэн хүлээн авалт бидний ярилцан тохирохын амжилт төдий л бүтэлтэй биш болохын тэмдэг байв. Гэлээ ч гэсэн би хэргийн эцсийн байдлыг харахаар шийдлээ.

- Ноёнтоон хэмээн би хүйтэн царайлж-би тантай хойшлуулшгүй чухал хэргийн тухай ярих гэж байна гэв.

- Юун хэрэг билээ. Профессор гуай? хэмээн тэр-ёжлох байдалтай асууж миний анхаарлаас холуур өнгөрч амжсан ямар нэгэн нээлт хийчих завшаан олдоо юу? Далай танд, ямар нэгэн шинэ нууцаа задлаа юу? гэлээ.

Миний хариу хэлэхээс өмнө тэр ширээн дээрээ байгаа хуудаснууд руу зааж, нэрлэн өгүүлрүүн:

- Энэнийг хар, ноён Аронакс энэ бол хэд хэдэн хэлээр бичсэн гар бичмэлүүд байгаа юм. Энд миний эрдэм шинжилгээний ажлын үр дүн бичээстэй байгаа. Тэхээрээ миний энэ бүтээл надтай хамт мөхөхгүй гэдэгт би итгэнэм. Миний нэр ус бичигдэж миний бие түүгээр баяжсан энэ гар бичмэл усанд живдэггүй жижиг аппарат дотор хийгдэх болно. “Наутилус” дээр амьд хамгийн сүүлчийн хүн уул аппаратыг да- лайд хаяхад давалгаа түүнийг гардан авах юм.

Нэрээ бичнэ гэнээ! Бас өөрийн нь түүх! Тэхээрээ түүний нууц хэзээ нэгэн цагт тайлагдах нь ээ?

Гэвч тэр үедээ би, энэ мэдэгдлийг нь миний сонирхон буй сэдэвт шилжин орох яриа үүсгэх арга гэж санаж билээ.

- Капитан минь хэмээн би өгүүлрүүн-таны хийх гэж буй алхмыг би зөвхөн зөв хэмээн дүгнэх байнам. Хэрэв таны хийсэн хөдөлмөрийн үр ашиг мөхөж сөнөх юм бол тэнэг юм болно. Гэвч таны бүтээсэн энэ нэгэн зүйл надад хэтэрхий бүдүүлэг юм мэт санагднам. Таны энэ аппаратыг ямар салхи, хааш нь хийсгэж, хэний гарт оруулахыг хэн мэдсэн юм! Үүнээс арай найдвартай өөр нэг юм хийчихэж болохгүй гэж үү? Магадгуй, та өөрөө ч юм уу, эсхүл таны нөхдийн нэг...

- Хэзээ ч тэхгүй, эрхмээ? гэж капитан миний яриаг тас татан эрс хэллээ.

- Тэгвэл миний бие өөрийн нөхдийн хамт таны энэ гар бичмэлийг чанд хадгалахад бэлхэн байнам. Хэрэв л та бидэнд эрх чөлөөг маань эргүүлж...

- Эрх чөлөөг чинь үү?

- Тиймээ, капитан үүний л тухай би тантай ярих гэсэн юм. Бид “Наутилус” дээр гарч ирсээр бүтэн долоон сар боллоо. Тэгээд би, энэхүү усан доогуур явагч хөлөг онгоцон дээрээ биднийг та бүх насаар маань барихыг хүсч буй эсэхийг өөрийн болон өөрийн нөхдийн нэрийн өмнөөс, өнөөдөр танаас биечлэн асуух гэсэн юм?

- Эрхэмсэг ноён Армяке, танд би одоогоос долоон сарын өмнө өгсөн хариугаа л давтан хариулах байнам. “Наутилус” дээр гарсан хэн боловч хэзээ ч түүнийг орхиж үл одно.

- Тэгвэл таны энэ чинь ёстой боолчлол байна!

- Юу л гэж хэлнэ танй! дур мэдэж.

- Тийм бол боол хүн эрх чөлөө эрмэлзэх эрхтэй байдаг юм! Үүний тул арга бүхэн сайхан!

- Тэр эрхий чинь танаас хэн ч булаахгүй гэж капитан Немо хариулаад, таныг би аль, нэгэн талаар тангараглуулаагүй байхаа гэв.

Капитан Немо хоер гараа цээжиндээ зөрүүлэн авч над руу харан зогсч байв.

- Ноёнтон минь-хэмээн би түүнд-энэ нэгэн сэдвээр хоёр дахь удаагаа дахин ярилцахыг би ч, та ч, хэн маань ч хүсээгуй. Гэвч бид, нэгэнтээ л хөндчихсөн болохоор шувтаргах ёстой. Давтан хэлэхэд, ганц миний тухай ярьж буй хэрэг биш, шинжлэх ухаан гэдэг миний хувьд бол миний аврага тулгуур, саатал, хөгжил цэнгэл юм. Хэрэв та мэдэхийг хүсвэл юуг боловч мартахад минь тусалдаг ганц хүслэн минь юм. Би яг л таны нэгэн адил, өөрийн хийсэн хөдөлмөрийн үр дүнг далайд хаясан ямар нэгэн аппаратаар дамжуулан хүн төрөлхтөнд гэрээслэн үлдээх итгэл найдвараар сэтгэлээ цагаатган, тань шиг л хол далд амьдарч чадна. Нэг үгээр хэлэхэд, таны энэхүү аялалд би гар бие оролцож явсандаа өөрт мэдэгдэхүйц хангалуун их тааламж эдлэн, мөн зарим нэгэн талаар таны үнэн зөвтэй талыг ч зөвшин хүлээж, таныг санан санан бахдан баясч явж чадах билээ. Гэвч миний бие болон миний нөхдөд ямар ч хамаагүй, таны амьдралын бас өөр талууд бий. Түүгээр ч барахгүй, таны оюун, ухаан, авьяас чадварт хөхөж биширсэн буюу таныг уй га- шуудалд автагдсан үед таны зүрхтэй бидний зүрх нэгэн адил цохилон байсан цагт ч бид, тэр бүх л сайн сайхны нөлөөгөөр бидний сэтгэлд зайлшгүй ундрах дотно хүндэтгэл ямар нэгэн хэлбэрээр өчүүхэн боловч илэрчих бий гэхээс арга буюу болгоомжлох ёстой байсан юм.

Энд бас бид юм бүхэнд өөрийн мэт хандах эрхгүй, хүнийрхэх явдал, биднийг энд байх нөхцөлгүй болгож байгаа юм. Тэр байтугай миний хувьд мөн адил байна. Энэ байдал, ялангуяа Нед Лендэд тэсвэрлэшгүй нөлөөлж байгаа юм. Ямар ч хүн, өөрийгөө хүн гэж тооцохыг хүсдэг бизээ. Ингэхэд ер нь та боолчлолыг үзэн ядаж эрх чөлөөг эрмэлздэг хүний толгойд ямар бодол төрж болохыг эрэгцүүлэн бодсонуу? Жишээлбэл манай Канад хүн шиг хүний толгойд? Та тэхэд ер нь өөрөө өөртөө асуулт тавьж тэр хүн чухам юу сүвэгчилж явахаар шийдэж болохыг... хэмээн үргэлжлүүлэн ярих гэтэл капитан Немо босон ирж:

- Танай тэр Нед Ленд юугаа сүвэгчилж яахаар шийддэг билээ? Тэр бүхэн надад ямар хамаатай юм. Түүнийг би ямар эрж хайсан биш! Бас би түүнийг энд дуртайгаа барьж байгаа гэж санана уу? Харин таны хувьд ноён Аронакс та бол хүн таг дуугүй байсан ч юмны учир ойлгох хүн. Өөр танд хэлэх юм надад алга. Энэ нэгэн сэдвээр надтай ярих гэсэн таны эхний оролдлого эцсийнх тань болог. Хоёр дахь удаагаа ярих гэвэл би таны үгийг сонсох ч үгүй гэлээ.

Би явж одлоо. Энэ өдрөөс хойш бидний харьцаа тун хүндэрлээ.

Нөхөддөө би, уг ярианы тухай ярьж өгөв.

- Энэ хүнээс бидэнд горьдох юм юу ч алга. “Наутилус» Лонг-Айлендад ойртож байна. цаг агаар ямар ч байсан бид зугатах л хэрэгтэй гэж Нед Ленд өгүүлэв.

Тэнгэрийн байдал улам л түгшүүртэй болж байв. Их үер буухын ёр орж байлаа. Агаарт сүүн цагаан үүлс хөвөрнө. Тэнгэрийн хаяа үерийн хар үүлсээр зузаарч байв. Уулс далай дээгуур, маш доогуур хөвж ер бус хурдан нүүх ажээ. Далай догширч гарлаа. Үер, шуурганы хань ижил болсон салхивч шувуудаас бусад шувуу бүгд алга болсон байв. Барометрийн заалт буурч байв.

“Наутилус” Лонг Айлендийн зааг дээр Нью-Йоркоос хэдхэн миль зайтай явж байх яг тэр үед тавдугаар сарын арван хоёрноо, өдрөөр үер буулаа. Капитан Немо далайн гүнд шумбан орж нуугдахын оронд, үл ойлгогдох бас нэгэн ааш нь хөдөлж “Наутилус» далай дээр ил хөвж явсан тул байгалийн тэрхүү шируун догшролыг би тодорхой бичиж чадах байнам.

Салхи зүүн өмнө зүгээс секундэд арван таван метрийн хурдтай үлээж өдрийн гурван цагт түүний хурд секундэд хорин таван метр боллоо. Энэ нь далайн жинхэнэ хүчит шуурга ажээ.

Капитан Немо онгоцны тавцан дээр байраа эзэлж далайн шуурганд автдахгүй гэж онгоцны тавцангийн хашлаганаас биеэ барьж хүллээ. Би ч гэсэн түүнтэй зэрэгцэн зогсч, биеэ барьж бэхлээд, үер шуурга өөд дальдралгүй сөрөн зогсч байгаа тэр хүн, догшин салхи хоёрыг эн тэнцүү бахдан биширч бүлгээ.

Хөглөрсөн саглагар хар уулс, хөөсөрсөн далайн давалгаа шүргэн хөврөлдөж тэдгээрийн зангирсан их мушгираан дунд үүсэх жижиг долгиог би олж үл үзэх бөгөөтөл үелсэн сүрт усны хөө мэт хар дэл сэрвэн хүртэл бутран үл цацрах нь давалгаа нэн чийрэг нягтрууг гэрчлэх ажээ. Тэдгээр их давалгаа улам улам л дээр хөөрч байв.

“Наутилус» эсхүл хажуулдан хавиргалж, эсхүл шураг мод мэт эгц өөдөө босон ирж, усанд бөгсөөрөө шааж орон, савлан шидэж явлаа. Орой таван цаг орчимд усан бороо цутгасан боловч тэр, салхи далай хоёрын аль алиныг нь ч номхотгосонгүй. Далайн хүчит шуурга секундэд дөчин таван метрийн хурдтай нүдсэн нь цагт дөчин бээр илуу хурдална гэсэн үг ажээ. Иймэрхүү шуурга байшин сав нурааж, вааран дээвэр хуу татан, төмөр сараалж хуга хуга дайрч онгоцны тавцан дээрх үхэр буунуудыг бөмбөг мэт элддэг билээ. Гэвч “Наутилус” энэхүү эмх замбараагүй давйлгаан дунд хөвж “Ганцхан бөх л хийгдсэн бол далайтай тэмцэлдэж үл чадах онгоц гэж байхгүй” хэмээн алдарт нэгэн инженерийн хэлсэн үгийг нотолж байв. Энэ онгоц бол далайн давалгаанд хэамх цохигдох бул хар хад биш, харин хүний эрх мэдэлд бүрэн захирагдах шураг мод, тоног татлагагүй хөдөлгөөнт ээрүүл мэт ган хөлөг тул догширч ширүүлсэн шуургатай ач тач тэмцэлдэн билээ.

Би, тэрхүү гинжнээсээ мултарсан адил галзууран буй долгиог анхааралтай ширтэж байв. Тэдгээр долгио өндрөөшөө арван таван метрт хөөрөн, уртаашаа зуун тавиас зуун далан метрт хөврөлдөж салхинаас арай яльгүй жаахан хурдтай эрчилж байлаа. Тэдний хэмжээ, хүчин чадал далайн гүнээс шалтгаалж өсч байв.Тэхэд л би өөртөө, агаар салхи хумхин авч далайн гүнд орвол, тэр орчинд хүчилтөрөгч хүргэдэг, тэдгээр давалгааны жинхэнэ үүргийг ойлгож билээ. Эрдэмтдийн бодож гаргаснаар, тэдгээрийн даралтын дээд хязгаар нь өөрсдийн дэлдэн бууж буй гадаргын тэгш дөр- вөлжин фут тус бүр дээр гурван мянган килограмм хүрдэг ажээ. Яг л ийм давалгаа Гебридийн арлууд орчимд наян дөрвөн мянган Фут хүнд хадан хясааг байрнаас нь хөдөлгөсөн юм. Тэр л давалгаа 1864 оны арван хоёрдугаар сарын 23-ны догшин шуурганаар, Японы Иеддо хотын тэн хагасыг устгаад, тэнгис дундуур цагт долоон зуун километрийн хурдтай довтолгосоор, үхлээ эрж зүтгэхдээ тэр л өдөртөө Америкийн эргийг хүрч мөргөсөн юм даа.

Шөнө болохын хэрд бид шуургатай амь тэмцэн тулалдаж буй том хөлөг онгоцны бараа харлаа. Тэр далайд зангаа хаяж давалгаан дунд сул орхигдсон байв. Тэр бодвол, Нью- Йорк, Ливерпуль хоёрын хооронд буюу эсхүл Нью-Йорк, Гавр хоёрын хооронд гүйдэг хөлгүүдийн нэгэн байсан буйзаа. Төдөлгүй тэр харанхуй бүрийд далд орлоо.

Орой арван цагийн үед, хурмаст тэнгэр гал түймэрт автсан мэт боллоо. Гал цахилгаан агаар тэнгэрийг зүсэн зүсэн байв. Би тэдгээрийг харж чадахгүй байхад, капитан Немо тэдгээрээс нүд салгахгүй байлаа. Тэр хүн салхи шуурганд сэтгэл ханасан мэт ажээ.

Бие биеийг мөргөн бутарч буй мушгирсан их давалгаа нижигнэн, салхины исгэрэлт аянгын дуу...бугд нийлж байж үл болом сүрт чимээ агаар тэнгэрийг донсолгон байв. Зүүнээс дэгдсэн циклон, тэнгисийг хойгуур баруугаар, урьдуур бүтэн тойроод, эхэлсэн зүгтээ эргэн очиж үргэлж чиглэлээ өөрчлөн байлаа. Ай даа, энэ Гольфстрим уу! Аргагүй л тэр шуурганы эзэн гэсэн нэрэндээ дүйсэн ажээ! Түүний усны янз янзын халуун хүйтэн, түүний урсгал доогуур хөвөх агаар салхины тогтворгүй байдал эдгээр аймшигт циклоныг төрүүлэхгүй бол өөр юу төрүүлэх билээ!

Борооны дараа ёстой л жинхэнэ галт үер буулаа. Усны ширхгүүд хайлсан төмрийн урсгал болон хувирах шиг боллоо.

Капитан Немо шилдэг үхлийг эрж, үхэх үхэхдээ аянганд ниргүүлж үхэхээр шийдсэн юм болов уу гэж бодож болох байв.

Бөгсөн талын аймшигт сэгсрэлтийн үед “Наутилус”-ын аянга зайлуулагч мэт ган мөргүүл дээшээ ёрдойн ирж түүний үзүүрт гал бутран харагдлаа.

Би донсолгоонд сэгсрэгдэж ядарч туйлдсандаа онгоцны тавцангийн таг хүртэл арайхийж элгээрээ гулган очоод, тагийг сөхөж, үзэсгэлэн танхимд бууж очлоо. Энэ үед шуурга дээд хэмжээндээ хүрч байв. “Наутилус” дотор секунд хэр ч хөл дээрээ тогтож зогсох аргагүй ажээ.

Капитан Немо зөвхөн шөнө дунд л бууж, ирлээ. Усны багтаамжууд усаар хэрхэн дүүрч буйг би сонсов. Тэгтэл ч “Наутилус” тэнгисийн амгалан гүнд алгуур живж орлоо.

Үзэсгэлэн танхимын цонхнууд нээлттэй тул би том том загасны бүхэл бүтэн сүргүүд олж үзсэн бөгөөд тэд гал улаан усан дотор сандралдан давхилдаж тэдний заримыг миний харсаар байтал аянга ниргэсэн билээ.

“Наутилус» доошилсоор л байв. Түүнийг би арван таван метрийн гүнд амгалан уснаа орно гэж бодож билээ. Гэтэл, тэнгисийн өнгө талын ус урвалдан хөрвөж байсан нь тун их тул бид тавин метр хүртэл гүнзгийрч бүлгээ.

Энд далайн энэ их гүнд, хичнээн амгалан тайван хичнээн нам гүм санж вэ! Тэгвэл энэ хэр, далай дээр аймшигт шуурга дошгирсоор буй гэж хэн яахин бодох билээ!

ӨРГӨРГИЙН 42 ДАХЬ ХОНОГ 24 ДАХЬ ХУВЬ, УРТРАГИЙН 17 ДАХЬ ХОНОГ 28 ДАХЬ ХУВЬД

Биднийг тэнгисийн шуурга дорно зүг элджээ. Нью-Йоркийн эрэг орчинд буюу эсхүл Лаврентийн голын адагт оргох бүх найдвар маань үгүйсэв. Хөөрхий муу Нед байж ядсандаа капитан Немогийн нэгэн адил, цор ганцаар далдын далд орж, нам гүм болчив. Консель бид хоёр л салахгүй байв.

“Наутилус” зүүн тийшээ элдэгдсэн гэж би дээр хэлсэндэг. Гэвч яг үнэнээрээ бол зүүн хойшоо юм шүү. Хэд хэдэн өдрийн турш тэр эсхүл усан доор далд орж, эсхүл усан дээр ил гарч бараг л үргэлж далайчдад нэн аюултай их манан дундуур явлаа. Тэдгээр манан ихэвчлэн мөсний хайлалтаас шалтгаалах бөгөөд тэр нь агаарыг усны уур цангаар хэтэртэл нь нэвтрүүлдэг бүлгээ.

Эх газрын эрэг хүрэхийг эрмэлзэн тэндхийн хуурамч гэрлээр баримжаалан явсаар энэ хязгаарт хичнээн олон онгоц сөнөдөг гээч! Энэ манангаас болж хичнээнч гай зовлон учрав аа! Эсрэг яваа онгоцнуудын дэнгийн гэрэл, яндангийн дуу, хонхны түгшүүрт жингэнээн аль алийг нь харгалзахгүйгээр хичнээн олон хөлөг сүйрсэн гээч! Далайн хад мөргөх дууг дарсан салхинаас болж усан доорхи хад мөргөсөн тохиол хичнээн олон билээ!

Энэ орчны далайн ёроол алалдааны талбараас холгүй байдаг нь гайхалтай биш. Энд далайн ёроол онгоцны сүйрлийн сэгээр хучигдсаны нэг зарим нь зэвэрч, хуучирсан байтал, нөгөө хэсгийн нь өнгөө ч алдаагуй зэс тавцанд манай онгоцны прожекторын гэрэл тусан ойж шив шинэхэн ажээ.

Ор сураггуй алга болсон, хичнээн ч олон онгоц дүрвэгсэд буюу амьд ачаатайгаа, бүх багтайгаа энд хэвтэв гээч. Бүх л лавлах бичигт тэмдэглэсэн Лавренти голын судаг, Бель-Илийн хоолой, Расын хушуу Сен-Полийн арлуудын орчин дахь энэхүү аюулт газруудад хэд хичнээн сүйрэл гардаг гэж санана!

Зөвхөн сүүлийн хэдэн жилд энэ орчинд живсэн хөлөг онгоцнуудын харамсалтай хар дансанд: “Сольевея”, “Изиду”, “Параматту”, “Венгерца”, “Канадца”, “Англосакса”, “Гулмбольдтай”, “Нэгдсан шатат” зэргийг, далайн шуурганд сөнөсөн “Арктика”, “Лионца” хоёрыг мөргөлдөж сүйрсэнд “Президент”, “Номхон далай” “Глазго хот” зэргийн хөлгүүдийг үл мэдэгдэх шалтгаанаар үгүй бологсдын тоонд оруулж тус тус бүртгэх хэрэгтэй болжээ.

“Наутилус» хөнөгөөл сүйрлийн сэг дундуур, үхэгсдийн хүүрэнд үзлэг хийх адил сүлжин явав.

Тавдугаар сарын тавнаа бид Ньюфаундлендийн хаялгын хамгийн урд үзүүрт хүрлээ. Тэрхүү хаялга далайн ус эрж дээр гаргаж хаясан хурднаас тогтжээ. Тэр бол америкийн хойт эргийг ороосон умарт туйлын хүйтэн урсгалаар эсхүл экватор орчмоос Гольфстримээр хүргэгдэн ирсэн, долоон жорын органик үлдэгдлүүдийн асар их хэмжээний хурдас байв. Түүнчлэн энд энэ орчинд хэдэн бумаараа үхэж үрэгдэх хөндий биетэн зөөлөн биетний үлдэгдэл, загасны ясны гайхамшиг их бөөгнөрөл үүсчээ.

Ньюфаундлендийн хаялгад далайн гүн маш гүехэн байсан нь хэдхэн зуун футээс үл хэтрэх ажээ. Гэвч өмнө зүг рүүгээ далайн ёроол гэнэт гүнзгийрэн хотойж гурван мянган метр там мэт гүнзгийрч байв. Гольфстрим энэ орчинд өргөснө. Энд тэр бүхэл бүтэн далай болох авч өөрийн урсгалын хурд, дулаан хоёрыг алдана.

”Наутилус” үргээн яваа загасан дунд би, ягаан элэг, харавтар сэрвээтэй, хагас метр урт дугуй сэлүүртэнг ялган таньсан нь тэд, хос хосоороо ханилан амьдрахын үнэн шудрагын үлгэр жишээг үзүүлдэг билээ. Мөн тэнд нэн сайхан, амттай, оюун эрдэнэ мэт нов ногоон уртаас урт мурен, нохойтой зарим талаараа нилээд адил толгойтой, том нүдэлсэн карракс, бухандай, губан зэргийн олон загас харагдав. Гэвч бидэнтэй сагамхай загас цаг ямагт тохиолдож байсан нь Ньюфаундлендийн хаялга буюу дуртай газар нь бид түүнтэй дайралдсан билээ. Ньюфаундленд бол яах аргагүй л усан доорхи уул байхаас зайлахгуй тул сагамхай загасыг уулын загас гэж зоригтой хэлж болно. “Наутилус» сагамхай загасын нягт цуваан дундуур өөртөө зам гарган явах үед Консель гайхаж хөхөхийн эрхэнд дуу алдахгүй байж чадсангүй.

- Юу? Энэ чинь сагамхай загас гэж үү? хэмээн тэр хашгараад, аа тэгвэл би, үүний чинь хэлтгий загас мэт хавтгай амьтан гэдэгт бүрэн итгэж байсан юм гэв.

- Дэмий юм бүү ярь! Сагамхай загас зөвхөн л загас худалдах мухлагт хавтгай байдаг юм Тэнд түүнийг гэдэс доторгүй аваачдаг учраас тийм байдаг. Далайдаа бол голавль шиг л усанд шумбахад нэн зохицсон бөөрөнхий шувтан загас гэж мэд!

-Эзэн илүү мэдэх биз гэж Консель хариулаад-энд яасан олон загастай юм бэ? Бүр шоргоолжны үүр шиг! гэв.

- Хэрэв л түүний дайсан хүн үгүйсэн бол үүнээс ч бүр олон байхсан л даа найз минь, нэгэн эм сэгамхай хичнээн үр цацдагийг чи мэдэх үү?

- За яахав, таван зуун мянга гэе

- Арван нэгэн сая байдаг юм, хонгор минь:

Арван нэгэн сая ий! Үүнд ч би, өөрөө л нэг нэгээр нь тоолж үзэхээс нааш, хэзээ ч үнэмшихгүй ээ.

- Тоол л доо яахав! Гэвч чи, хэрэв л надад итгэж үзвэл, цагаа гамнах байлгүй. Францчууд, англичууд, америкчууд Данийнхан, Норвегууд сагамхайг асар олноор нь барьдгийг бүү мартаарай. Үүнийг хоол хүнсэнд хэмжээгүй их хэрэглэдэг тул хэрэв л энэ загас өсч үржих ер бусын агуу чадалгүйсэн бол хэдийн нэг ч үлдэхгүй алга болохсон билээ. Зөвхөн Англи, Америк хоёрын далан таван мянган далайчидтай таван мянган хөлөг онгоц л сагамхай загас барих ажил эрхэлдэг юм даа. Тэхэд хөлөг тус бүр агнуурын нэг улиралд, дунджаар дөчин мянган ширхгээс доошгүйг барьдаг бол нийтдээ хорин сая орчмыг барих биш үү. Норвегийн эрэг орчинд түүнийг мөн өдий хэртэй л барьдаг юм.

- За нэн сайн! хэмээн Консель хэлээд “би эзэнд итгэж тоолохоо больё” гэлээ.

- Юу тоолохоо больё гэж Консель оо?

- Арван нэгэн сая үр. Гэвч би, нэг л юм өөлж хэлмээр, байна.

-Ямар юм?

- Хэрэв л үр тус бүр амьдарч загас болдог юм бол бүх Америк, Англи, Норвеги гурвыг тэжээхэд зөвхөн л хосоор хоёр сагамхай загас болох юм биш үү.

Биднийг яг Ньюфаундлендийн хаялга дээгүүр өвчүүгээрээ арай л шаачихгүй явж байх тэр үед би сагамхай барих хоёр зуун дэгээ бүхий урт нарийхан олс байхыг харав. Тийм дэгээ, загасчны завь тус бүр дээрээс ус руу хэд хэдэн арваар нь хаядаг бүлгээ. Нэг үзүүрт нь дэгээ уясан олсны нөгөө үзүүр далай дээр тусгай хөвүүрт тээглэсэн байдаг юм. “Наутилус” тэрхүү усан доорхи торон дотуур сүлжин явах хэрэг гарлаа.

Гэвч манай усан доогуур явагч онгоц энэхүү хүнтэй газар удаан байсангүй. Тэр Европыг, Хойт Америктай холбосон цахилгаан мэдээний атлантын далай доогуурхи шугамын америкийн үзүүр нь ил гарч ирдэг Сен-Джонс арал орчинд, Ньюфаундлендийн өргөрөг хүртэл өгслөө.

“Наутилус” эндээс умарт зүг өөд аян замаа үргэлжлүүлэхийн оронд, цахилгаан мэдээний усан доорхи шугам байгаа тэгш өндөрлөгийг шинжлэх гэсэн шиг зүүн зүг руу чиг авав. Гэвч өндөрлөгийн тогтоц байдал далайн гүнийг хэмжих тоймгүй ажиллагааны эцэст маш тодорхой мэдэгдэж байв.

Тавдугаар сарын арван долоонд Сен-Джонс арлаас тавин миль зайтай, хоёр мянган найман зуун метрийн гүнд би, элсэн дээр зурайн хэвтэж буй бүдүүн утас олж үзэв. Энэ тухай урьд нь би Консельд учрыг нь хэлж амжаагүй тул тэр уул утсыг далайн асар том аврага могойд үзэж өөрийн заншлаар ангилан хувиарлахыг шахаж билээ. Гэвч би тэр утасны тухай, хэрхэн тэрний тавигдсан тухай, түүнийг тайтгаруулахаар бүхэл бүтэн түүх намтар ярьж, тэр хөөрхий хөвгүүнийхээ урмыг хугалсан билээ.

Анхны утсыг 1857-1858онд тавьсан юм. Гэвч тэр шугам дөнгөж дөрвөн зуухан цахилгаан мэдээ дамжуулчихаад гэнэт ажиллахаа больжээ.Тэгээд 1863онд инженерүүд гурван мянга дөрвөн зуун километр урт,дөрвөн мянга таван зуун тонн хүнд шинэ утас дахин хийж, тэр их хүнд тээшээ аваачиж хөвөхийн тул тусгайлан зориулж бүтээсэн “Great Eastern» хэмээх галт онгоц ашигласан боловч уул оролдлого амжилт олоогүй юм.

Тавдугаар сарын хорин таванд “Наутилус” гурван мянга найман зуун гучин зургаан метрийн гүнд уул шугам тас үсэрсэн яг тэр газар орсон байв.

Энэ нь Ирландын эргээс зургаан зуун гучин найман миль зайтай газар ажээ. Өдрийн хоёр цагийн үед Европтой харилцаа тасарсныг мэдсэн байжээ. “Great Eastern” онгоцны дээр байсан инженерүүд шугам тасарсан газрыг олж шөнийн арван нэгэн цаг орчимд түүний хоёр үзүүрийг гарган иржээ. Тэд гэмтлийг засварлаад усанд буцааж хийсэн боловч хэд хоногийн дараа дахин тасарчээ. Энэ удаа далайн гүнээс шугам утсыг татан гаргаж чадсангүй ажээ.

Гэвч америкчууд бэрхшээлийн өмнө ухарсангүй. Энэ бүх хэргийг зоригт санаачлагч бөгөөд уул хэрэгт бүх хөрөнгөө оруулсан Сайрус фильд шинэ гэрээнд үсэг зурах ажил зохион байгуулжээ. Шинэ маягийн гэрээ бичиг тэрхэн даруй эзнээ олсон байв. Нэгэн төрөл ургамлын хатаасан шүүс хийсэн шир мэт мөртөө уян эдээр тусгаарлагдах багц багц төмөр утас шөрвөслөг бодисоор үйлдсэн зөөлөвчөөр хам - гаалсан төмөр хоолойд агуулагдсан ажээ:

“Great Eastern” 1866 оны долоодугаар сарын 13-наа далайд гарлаа

Эхлээд юм бүхэн бүтэмжтэй байв. Гэвч нэг өдөр ийм юм болжээ. Шугам утсыг усанд оруулахаар хөвж байх зуураа инженерүүд уул утас хэдэн газраа хадаасанд цоо хатгагдсан байхыг олж үзжээ. Бодвол шугам утасны гол хэсгийг гэмтээхээр шууд санаатай үйлдсэн хэрэг буйзаа. Онгоцны капитан Андерсен, ннженерүүд, дарга нар цуглаж уул хэргийг хэлэлцэн үзээд хэрэв л гэмт этгээдийг илрүүлж олох юм бол түүнийг ямар ч хуульгүй шууд далай руу авч хаяна гэж тогтоожээ. Түүнээс хойш гэмт хэрэг хийх оролдлого дахин давтагдсангүй ээ. Долоодугаар сарын 23-нд Ньюфаундлендээс найман зуу илүү километрт явсан “Great Eastern” Содавын дэргэд болсон тулалдааны дараагаар Австрий Прусс хоёр найрамдал тогтоолоо гэсэн цахилгаан мэдээ Ирландаас авчээ. Долоодугаар сарын хорин долооноо мөн онгоц далайн манан дундуур мөргөлдсөөр явж Америкийн эрэг хүрчээ. Цахилгаан мэдээний усан доогуурхи шугам тавих уул ажил амжилттай дуусвар болж шинэ залуу Америк тив хуучирч өтөлсөн Европт найрамдал тогтоосонд баяр хүргэн мэндчилж цахилгаан утас цохижээ.

Цахилгаан мэдээний утсыг үйлдвэрийн газраас анх гарсан чигээр нь, цоо шинээр нь олж үзэхийг би бодоогүй минь мэдээж хэрэг.

Өөрийн чулуулаг дэвсгэр дээр могой мэт гүрвийн хэвтэж буй төмөр хоолой цоо идэгч-зөөлөн биетнээс хамгаалсан шохойлог бүрхүүлээр хуяглагджээ.

Уул шугам далайн цалгиа долгионоос хамгаалагдаж түүгээр дамжих цахилгаан гүуйдэл Америк, Европ хоёрын хооронд нэгэн секундийн зууны гучин хоёр хувийг дөнгөж эзлэх бүлгээ. Энэ шугам утас үүрд мөнх тэнд байх болно. Учир нь гутта перч хэмээх тэр нэгэн бодис далайн усны нөлөөлөлд удам бэхждэгийг ажиглажээ. Түүний зэрэгцээ шугам утасны тавигдсан чиглэлийг тун зөв сонгон авсан тул ямар ч нөхцөлд доошоо сууж усны асар их даралтыг үзэхгүй учир тасрахын аюулгүй ажээ.

“Наутилус” шугам утас тавигдсан хамгийн их гүнд дөрвөн мянга дөрвөн зуун гучин нэгэн метрт, уул утсыг даган явсаар хүрч билээ.

Тэндээсээ бид 1863 онд шугам утсанд гэмтэл гарсан тэр зүг рүү явлаа.

Тэр орчинд далайн ёроолоор, өргөөшөө зуун хорьхон метр нарийхан хоолой үзэгдэв. Хэрэв энд Монолан уулыг авчирч болдогсон бол түүний орой далайн уснаас цухуйхгүйсэн билээ. Тэр хоолой зуун хэсэгтээ хоёр мянган метр өндөр эгц цавчим хадан хясаагаар шувтарч байв. Тэр хоолойнд бид тавдугаар сарын 28-наа хүрсэн юм. “Наутилус” Ирландийн эргээс энэ хэр зуун тавин милиэс хэтрэхгүй хол байв.

Капитан Немо арай Британы арлуудыг хүрэх гэсэн юм биш байгаа? Үгүй, тийм биш. Миний гайхаш тасрахад харин тэр Ёвропын далайнуудын зүг дахин өмнө тийшээ чиглэж одлоо.

Бид Энглези арлыг тойрч гарах үед би түүний гэрэлт цамхгийн галыг харлаа Тэр цамхгийн гал Глазгогоос Леверпуль орох мянга мянган онгоцонд чиг заадаг бүлгээ.

“Наутилус” ингэхэд Ла-Маншийн хоолойд орохыг зориглох бол уу, үгүй бол уу гэдэг нэгэн чухал асуудал миний оюун ухааныг эзлэн байв.

Бидний хуурай газарт ойртон ирэхийн хамт өөрийн ичээнээс шурган гарч ирсэн Нед Ленд тэр тухай надаас асууж цөхрөхгүй байв. Би түүнд юу хэлж чадах вэ дээ? Капитан Немо урьдын адил үзэгдэж харагдахгүй байв. Тэр хэрэв Америкийн эргийн дэргэдүүр явж Нед Лендийн дотрыг маажсан бол одоо Францын эрэг орчноор явж миний дотрыг маажих гэсэн юм биш байгаа?

Тэр завсар “Наутилус” өмнө зүг хөвсөөр байв. Тавдугаар сарын 30-наа тэр, Британы арлуудаас холгүй Ленд арлын ойролцоо явж өнгөрлөө.

Хэрэв л капитан Немо Ла-Маншийн хоолойгоор явж гарах гэж буй бол зүүн тийш чиг явах ёстой. Гэтэл тэр тэгсэнгүй ээ.

“Наутилус” тавдугаар сарын 31-нд өдөржингөө тэнгис дотуур ямар нэгэн хачин тойрог цагираг гаргаж давхилаа. Энэ нь миний сэтгэлийг нэн үймуулсэн билээ. Тэр ямар нэг юм эрээд л олохгүй байгаа мэт ажээ.

Үдэд капитан Немо өөрийн биеэр ажиглалт хийв. Тэр надтаы нэг ч үг сольсонгүй. Түүний царай хэзээ хэзээнийхээсээ бүр ч баргар байв. Түүний сэтгэл юунд тэгж үймэрсэн юм бол? Европын эрэг ойр байгаа болоод тэр үү? Эсхүл орхиж одсон эх орныхоо хойноос ямар нэг юм бодсон юм бол уу? Гэмшсэндээ тэр үү, харамссандаа тэр үү? Энэ нэг бодол миний ой ухаанаас нилээд удтал гарсангүй ээ. Ямар нэгэн тохиолдол капитан Немогийн нууцыг яавч илрүүлэх цаг хэзээ нэг ирэх бий гэсэн нэгэн зөн надад байх шиг санагдав.

Маргааш нь зургаадугаар сарын 1-нд “Наутилус» өөрийн өнөө л хачин аяллыг дахин үргэлжлүүлэв. Тэд далайн ёроолд ямар нэгэн тодорхой газрыг эрж буй нь мэдээж боллоо. Капитан Немо мөн л урьдын нэгэн адил үд дундын ажиглалтыг өөрөө үйлдэв. Далай амгалан, тэнгэр цэлмэг байв. Зүг зүгт далайн төвшин дээр, биднээс найман миль газар хар хурдаараа явж байгаа том хөлгийн бараа дүхийн харагдаж байв. Түүн дээр ямар ч туг далбаа байсангүй тул би түүнийг хаанахын онгоц болохы нь тодорхойлж чадсангүй ээ.

Огторгуйн наран уртаргийг яг огтлон гарах яг тэр эгшинд капитан Немо сектантаа авч тун их хичээнгүйлэн ажиглалт үйлдэв. Далай тун амгалан тул үүнийг үйлдэхэд нэн хялбар байлаа. Өчүүхэн ч хөдөлгөөнгүй зогсч байгаа “Наутилус» аль ч талын хэлбэлзэл үзэхгүй байв.

Тэр үед би тавцан дээр агсан бүлгээ. Ажиглалт дөнгөж дуусахын хамт капитан Немо:

-Тэр энд бий! хэмээсэн товчхон үг хэлэв, Дараа нь тэр шатаар дамжин доошоо орлоо. Бодвол хурдаа хасаад бидэн рүү ирж яваа бололтой тэр хөлгийг капитан үзсэн бол уу, үгүй бол уу, бүү мэд би түүнийг мэдсэнгүй.

Би үзэсгэлэн танхимд эргэж ирэв. Тавцангийн таг хав хийж усны багтаамжуудад ус орж шуугих чимээ сонсогдлоо. “Наутилус» доошилж эхлэв. Тэр яг босоо шугамаар уруудаж байв. Учир нь сэлүүр сэнс эргэлдэхгүй байлаа.

Хэдэн минутын дараа тэр, найман зуун гучин гурван метрийн гүнд ороход хушуугаараа ёроол шүргэв.

Үзэсгэлэн танхимын гэрэл унтарчихав. Гэвч цонхны халхавчууд сөхөгдөж ирэхэд би, манай хөлгийн прожекторт гэрэлтүүлэгдсэн далайн ёроолыг хагас милийн хэмжээнд ил харж байв. Зүүн талын цонхны цаана би зөвхөн амгалан уснаас өөр юу ч үзсэнгүй билээ

Харин баруун өрөөний цонхоор би миний анхаарлыг татах, ямар нэгэн бөөн хар юм олж харлаа. Тэр бол дун цагаан дун хорхойн хуяг, цасан цагаан нөмрөгөөр бүтээгдсэн мэт ямар нэгэн зүйл байв. Би нилээд анхааралтай ажигласаар бодвол, доошоо хоншоороороо живж орсон бололтой, шураг модгүй хөлөг онгоцны бүдэг дүрс ялгаж танив Аюул сүйрлийн энэ нэг сэг, ийм болтлоо шохойлог бүрхүү лээр хучигдахыг бодоход, далай доор олон жил хэвтсэн буйзаа.

Тэр ямар гээч онгоц юм бол? Яахаараа “Наутилус» түүний булшийг эргэж ирдэг билээ? Түүний үхлийн гай шалтгаан нь далайн шуурга биш ч байж яаж мэдэхэв?

Юу гэхээ би мэдэхгүй байж байтал капитан Немо гэнэт намуухан дуугаар ярьж эхлэв.

- Тэр нэгэн цагт энэ онгоцыг “Марселец” гэдэг байсан юм. Үүнийг анх 1762 онд усанд оруулж тавихад энэ онгоц тавцан дээрээ далан дөрвөн их буутай байсан юм. 1778 оны наймдугаар сарын арван гурванд капитан Ла- Поипа-Вертриегийн командын доор энэ онгоц “Престон”-той ширүүн тулалдсан юм. 1779 оны долоодугаар сарын 4-нд адмирал д.Эстений хөлгүүдийн бүрэлдэхүүнд Гренадыг явах тулалдаанд оролцжээ. 1781 онь! Есдүгээр сарын 5-нд ван де Грассын удирдлагын доор Чизпик тохойд тулалдсан. 1754 онд Францын засгийн газар түүний нэрийг өөрчилжээ. Тэр жилийнхээ дөрөвдүгээр сарын арван зургаанд тэр адмирал Ван-Стабенийн командын доор америкаас үр тариа тээж Франц хүргэхээр явсан - Виларе-Жуаезын хөлгүүдийн бүрэлдэхүүнд Брестэд ирж нэгдсэн юм.Эдгээр хөлгүүд Бүгд Найрамдах засаг тогтсон хоёрдахь жилийн февраль сарын арван нэгэн арван хоёронд английн хөлгүүдтэй тулгарсан ажээ. За тэхэд ноён профессор минь өнөөдөр чинь февраль сарын арван гурван буюу 1868оны зургаадугаар сарын нэгэн биз Тэгвэл яг далан дөрвөн жилийн өмнө өргөргийн 47 дахь хоног 24 хувь, уртрагийн 17 дахь хоног 28хувьд яг энд цус урсгасан баатарлаг тулалдааны эцэст бүхий л шураг мод тоног төхөөрөмжгүй болж, багийнхаа гуравны нэгэн хувийг алдан далайд дутуу хагас далд орж буй энэ онгоц бууж өхөөр живж үхэхийг илүүд сонгожээ. Тэгээд амьд үлдсэн гурван зуун тавин зургаан далайчичд онгоцныхоо хоншоор дээр Бугд Найрамдах Улсынхаа тугийг хатгаад, “Бугд Найрамдах Улс мандтугай!” гэсэн уриагаа хангинуулсаар далайн ёроолд шингэсэн юм аа.

- Энэ чинь тэгвэл “­­шөө авагч» байх нь ээ?! хэмээн би хашгарчихад капитан Немо хоёр гараа цээжин дээрээ зөрүүлэн тавих зуураа:

- Тиймээ эрхэм ээ, энэ бол “өшөө авагч”, мөн сайхан нэр дээ гэж шивгэнэлээ.

ӨШӨӨ АВАГЧ

Уужуухан эхэлж, ямар нэгэн онцгой байдалтай сэтгэл түгшингүй ярьж дуусгасан энэ бүх үзэгдлийн нэгэн тохиол хувьсгалт хөлөг онгоцны нэгэн түүх миний анхаарлаас зайлж чадаагүй утга учиртай “өшөө авагч” гэсэн тэр нэр энэ бүхэнд гайхаж гиюурсэн минь хэмжээгүй билээ. Би капитан Немогоос нүд салгаж чадахгүй байв. Тэр хүн тэнгисийн зүг хуруугаараа зааж тэрхүү онгоцны ариун сэг рүү шунахай нүдээр ширтэн бүлгээ.

Ер нь капитан Немо гэдэг чухам хаа газраас хаана хүрэхээр яваа хэн гэдэг хүн болохыг би хэзээ ч олж мэдэж эс чадах байж юу магад билээ. Гэвч би түүний царайнд эрдэмтэн хүнээс бүр илүү ямар нэгэн төлөв байдал олж харав.

Үгүй ээ? Капитан Немо болоод түүний нөхдийн энэ төмөр ханан дотор хүн төрөлхтөнг үзэн ядах жирийн нэг үзэл нуугдан байсан бус харин хэд хичнээн ч цаг хугацаа өнгөрсөн мартагдан үл арилах аймшигт догшин өс хорсол хадгалагдсан байсан биз.

Өшөөгөө авахыг тэр хүлээж байж ядан байсан байж юу магад?

Тэр зуур “Наутилус» өөдөө алгуур хөөрсөөр байв. Тэхэд “Өшөө авагч” бүдэг дүрс бага багаар алга болж харагдлаа. Удсан ч үгүй хөлөг яльгүй далбилзан ирсэн нь бид усан дээр ил гарсны тэмдэг байв. Яг тэр эгшинд би алсалсан дэлбэрэлтийн дуу сонсов. Би капитаны царай руу харвал тэр ажирсан ч үгүй.

- Капитан? гэж би дуудав.

- Тэр хариу дуугарсангүй.

Тэхээр нь би түүнийг орхичихоод онгоцны тавцан дээр гарлаа. Консель, Канад хүн хоёр хэдийн тэнд байжээ.

- Юун дэлбэрэлт вэ? хэмээн намайг асуухад Нед Ленд

- Их буун дуу гэж хариулав.

Би түрүүчийн хөлөг зогсож байсан зүг рүү харав. Тэхнээ нь тэр онгоц “Наутилус” руу хар хурдаараа ирж явав. Бидний хооронд зургаагаас хэтрэхгүй миль зайтай байв. Ямар онгоц вэ? Нед ээ?

- Үүнийг би цэргийн хөлөг гэж мөрийцөх байнам хэмээн Канад хүун хариулж, энэ нь түүний аргамж төхөөрөмж, шураг модны өндрөөр шууд мэдэгдэж байна. Ай зайлуул, энэ хөлөг бидэн рүү довтолж энэ муу харласан хар “Наутилус»-ыг живүүлээд орхидог ч болоосой доо.

- Нед найз аа? хэмээн Консель хариулруун: Энэ онгоц “Наутилус”-т ямар ч гэм хийж чадна гэж дээ?Тэр “Наутилус»-ыг ямар усан доор дайрч, усан доор буудаж чадах биш

Энэ онгоц чухам хаанахын харъяатын онгоц болохыг та хэлчихэж чадах уу? гэж би Недээс асуув.

Канад хүн хөмсгөө зангидан нүдээ жартайлган багаж уул онгоцон тийш хүчлэн харж байснаа:

- Чадахгүй нь ээ, профессор гуай хэмээн хариулаад,

- Түүн дээр туг алга. Тиймээс би хаанахын харъяатын болохыг нь хэлж чадахгүй нь. Гэвч би түүнийг цэргийн онгоц мөн гэдгээ дахин давтах байна.Учир нь түүний гол шурган .дээр урт хийморь хийсч байна биш үү.

Бид цагийн хагасын хагас хэр бидэн рүү шууд чиглэн яваа онгоцыг ширтэн зогслоо.

“Наутилус”-ыг тэр едий хол газраас танилаа гэж би бодохоосоо, манай энэ усан доогуур явагч хөлөг онгоц байдаг эсэхийг тэр мэддэг эсэхийг би тааварлан эс чадах билээ.

Тэгтэл ч тэр онгоцыг давхар ган хуяг ба мөргүүл зэвсэгтэй цэргийн том хөлөг гэж надад Нед Ленд тайлбарлан өглөө. Түүний яндангаас өтгөн хар утаа баргилж байв.

Буулгасан далбаанууд нь шурагныхаа хөндлүүдэд эвхэгджээ. Түүн дээр ямар ч туг далбаа харагдсангүй. Агаарт нарийхан тууз мэт намирч байгаа хийморийн нь өнгө холоос танигдахгүй байв.

Уул хөлөг түргэн ойртож явав. Хэрэв л капитан Немо түүнд ойрхон ирэх боломж өгвөл бидэнд аврагдах завшаан тохиолдож болох байв.

Профессор гуай? хэмээн Нед Ленд өгүүлрүүн - энэ онгоц бидэнд нэг миль хэр ойртон ирэхэд нь би ус руу үсэрнэ. Та ч гэсэн миний үлгэрээр орохыг зөвлөх байнам.

Би Канад хүний хэлсэнд юу ч хариулсангүй зөвхөн л харваас бараа нь улам бүр тодорч буй хөлгийн зүг ширтсээр байв. Хэрэв л бид тэрэн хүртэл самарч чадах юм бол уул онгоц англи, Франц, америк, орос хаанахынх ч байв заавал биднийг тосон авах билээ.

- Эзэн хэрэв мартчаагүй бол бид усанд самрах бага сага барил бий сэн байх аа хэмээн Консель хэлээд, хэрэв л эзэнтэн эрхэм Нед Ленд үгэнд орохоор шийдэх бол өөрийн биед туслалцах эрх надад өгч болох байнам гэв.

Түүнд нь би хариу хэлэхийг завдтал, цэргийн хөлөгний урд хоншоор дээр цагаан утаа бургих харагдлаа. Хэдэн секундийн дараа ямар нэгэн хүнд юм унасны улмаас хөөсөрч давалгаалсан ус “Наутилус”-ын хойт тал руу цалгилаа. Гэтэл миний чих буун дуунд дүлийрч явчихав!

- Юу? Биднийг тэд буудна гэнэ ий? хэмээн би бархирч билээ.

- Зоригтой л улс байна гэж Канад эр шивгэнэж байв.

- Тэхээрээ тэд, биднииг аюул сүйрэлд учирсан улс гэж тооцохгүй байгаа байжээ! хэмээн би дуун гарлаа.

- Эзэн хэрэв таалахсан бол.,. хэмээн Консель эхэлтэл бас нэгэн сум түүнд нэн ойрхон тусч, түүнийг хөлөөс нь толгой хүртэл нь усаар булав.

- Эзэн хэрэв зөвшөөрөхсөн бол хэмээн тэр яриагаа залгуулж тэд биднийг нарвал хэмээн бодож буудаж байгаа биз гэж би хэлэх байнам гэлээ.

Гэвч тэд хүн байгааг харах ёстой байсан шүү гэж би хашгарав.

Харсан байгаад л тэд, тэр тусмаа буудаа биз хэмээн Нед Ленд над руу сорих байдалтай харлаа.

Энэ үг үнэхээр ч үнэн үг юм шиг надад санагдав-Нээрээ ч өнөө үл танигдах гайхлыг одоо чухам юу гэж үзэхийгээ бүх дэлхий бүгдээрээ мэдэж буй нь эргэлзээгүй “Авраам Линкольн”-той тулгарах тэр цагт канад хүн өөрийн хурц жадаар түүнийг бүлэх үед, тэрхүү аймшигт “гайхал” гэдэг нь юун хамгийн том нарвалаас ч нэн аюултай, усан доогуур явагч хөлөг онгоц байснаас эс зайлсныг капитан Фарагут таньж амжсан байх ёстой.

Тэр их сүрт мэдээ бух улс түмнийг донсолгон доргиж, одоо биднийг орон бүхний цэргийн хөлгүүд мөрдөж буй гэж мэдэх хэрэгтэй байв.

Хэрэв л капитан Немо “Наутилус»-ыг өөрийн өс хонзонгоо авах хэрэгт зориулсан нь ил бол энэ нь хэн хүний сэтгэл санаанд үл ором хамгийн аюултай, хамгийн догшин зэвсэг мөн тул тэгж мөрдөх нь ч зүйн хэрэг билээ.

Тэр нэгэн шөнө Энэтхэгийн гадаад далайд, капитан Немо биднийг шоронд хорьсон тэр нэг удаа “Наутилус» ямар нэгэн халаг онюцтой тулалдсан гэдэгт одоо би үл эргэлзэх боллоо. Түүнчлэн бас хүүр оршуулах далайн шүрэн ёроолд амгалан нойрсч буй тэр хүн, “Наутилус» -ын зориут өдөөсөн тэр хэргийн золиос мөн гэдэгт би үл эргэлзэнэ.

Капитан Немогийн далд амьдралын урдуурхи хөшиг жаахан боловч сөхөгдөж байв. Хэдийгээр түүний бие хэн болох нь танигдаагүй боловч ямар ч л гэсэн үндэстэн бүхний төлөөлөгчид одоо хүч хавсран мөрдөж буй нь зүүд зэргэлээ мэт хий хоосон амьтныг биш, харин бүх хүн төрөлхтөнтэй үл эвлэрэх тангараг тавьсан, хүний өшөөт дайсанг мөрдөж байв.

Энэ бодол миний тархинд орж ирэхийн хамт, бидэн рүү ойртож яваа тэр онгоцон дээр бид хань нөхдөө олох нь биш, харин өөрсдийгөө үзэн ядах дайсантай учрахаа сая ойлголоо.

Энэ завсар их буун сум биднийг тойрон буусаар байв. Усны гадаргуу дээр тодорхой өнцгөөр туссан зарим сум, ус долоон хальт үсрэхдээ, алслан одож давалгайн дунд шигдэн үгүй болж байв. Гэвч “Наутилус”-ын тавцан дээ5р нэг ч сум туссангүуй.

Энэ хэр, цэргийн хөсөг биднээс гурван миль, хүрэхгүй зайтай байлаа.

Улам бүр ширүүсч байгаа буудлагыг харгалзахгүйгээр капитан Немо гарч ирэхгүй байв.

Хэрэв л тэдгээр гозгор сумны нэг нь “Наутилус” -ын хуягийг шууд ирж мөргөөгүй бол тэр их буудлага усан доогуур явагч хөлөг онгоцонд аюул учруулж болохгүй байв. Тэгтэл Канад хүн айн өгүүлрүүн:

- Ноён гуай, тэд бидний тухай муу юм санахыг цаашид зөвшөөрч болшгүй: Дохио өгөөд үзье. Хар мянган чөтгөр гэж! Тэд чинь шудрага хүмүүстэй ийнхүү харьцаж байгаагаа мэдэж ч юу магад;

Нед Ленд халааснаасаа нусныхаа алчуурыг гаргаж, эвхээсий нь дөнгеж задалж амжтал бахь мэт хатуу гар түүнийг барьж аваад онгоцны тавцан дээр асар их хүчээр гуядав.

- Заяа чинь харламар! хэмээн капитан хашгараад;

- Энэ муу хөлгийг би няц дайрахаас өмнө надад чи нам цохиулах чинь дутаа юу? гэв.

Капитан Немогийн үгийг сонсоход зүрх шимшрэм авч түүний царайг харахад бүр ч аймаар байв. Түүний царай үхдэл хүүр мэт цонхийж хөхрөөд уурсаж хилэгнэсний улмаас харц нь жартай хялайсан байлаа. Тэр дуугарахаасаа архирч бүлгээ. Хөөрхий муу Недийг тавцан дээр хэвтээгээр нь золтой л няхчихсангүй.

Нед Лендийг тэр, сая нэг орхиод биднийг өдий болтол буудсаар байгаад нөгөө цэргийн хөлөг рүү хандлаа.

- Намайг чи хэн болохыг мэдэх үү! хэмээн тэр тэнгэр адил тачигнан загнаж, чамайг би танья гэвэл тугий чинь үзэхийн хэрэг надад алга! Хар чи! тэгвэл би чамд өөрийн тугийг үзүүлье! гэж бархирлаа.

Тэгээд капитан Немо, өмнөт туйл дээр хатгасан тугтай адилхар туг дэлгэлээ.

Яг энэ уед “Наутилус» -ын хойт тал дээр нэгэн сум туссан боловч гэмтэл учруулсангүй. Гэвч тэр капитан Немо арай л хөндсөнгүй далайд элс унав.

Капитан мөрөө хавчисхийж над руу эргэнгүүт :

- Та ч тэр, таны нөхөд ч тэр, доошоо орцгоо!.. гэж ширүүн зандрав.

- Капитан та, хөлгийг үнэхээр дайрах гэж байгаа юм биш биз? гэж би хашгарлаа.

- Дайрахаар ч барахгүй устгана гээч!

- Та тэгж болохгүй.

- Тэхээр ч барахгүй хэмээн капитан хүйтэн царайлан хариулаад, танд намайг шүүх эрх алга! Танд үзүүлэх ёсгүй юмыг та санамсаргүй үзчихлээ. Миний дайсан над руу дайрсан болохоор би түүнд зохих хариулт өх болно гэв.

- Гэвч энэ хэний хөлөг бол?

- Та танихгүй байна уу,? Тэр тусмаа сайн. Юу ч боловч хэний болох нь танаас нууц үлдэх болно. За, яв та?

Канад хүн, Консель бид гурав түүний үгнээс зөрж зориглосонгүй. “Наутилус”-ын арван таван усан цэрэг ойртож яваа хөлгийг үзэн ядаж, өшин хараасан нүдээр ширтэж капитанаа тойрон зогслоо. Намайг шатаар дамжиж доошилж явах үед бас нэг сум ирж “Наутилус”-ын бөгсөн бие дээр тусав. Тэхэд капитан:

- Бууд, чи муу бүтэлгуй онгоц! Хэнд ч хэрэггүй сумаа барж л бай! Чи “Наутилус»-аас зугатаж гарна аа. Гэвч чамайг энд энэ орчинд устгахгүй чиний муусайн хэмхэрхий сэг “өшөө авагчийн» ариун үлдэгдэлтэй холилдон байхыг би хүсэхгүй гэж хашгачиж байв.

Би өрөөндөө орж очлоо. Капитан, өөрийн туслагчтайгаа дээр үлдсэн билээ. Тэгтэл ч сэнс эргэлдэн ирж, “Наутилус”) хурдлан зайллаа. Удсан ч үгүй нөгөө хөлөг онгоцны сум үл хүрэх газар холдсон байв. Гэвч биднийг мөрдөх явдал дуусвар болсонгүй тул капитан Немо саяын авсан зайгаа яг хадгалан явлаа.

Өдрийн дөрвөн цагийн үед би сэтгэл догдлон байж ядахын эрхэнд шатанд ойртон очив.

Тэндэх үүд нээлттэй тул би тавцан дээр сэм шурган гарлаа. Тэнд капитан сэтгэл үймэрсэн янзтай урагш хойшоо алхалж байв. Биднээс ямар нэгэн тав зургаан миль зайтайгаар, салхин доод талд яваа онгоцноос тэр нүд салгахгүй байлаа. “Наутилус» тэр хөлгийг зэрлэг араатан мэт тойрон давхиж өөрийн хойноос мөрдөх боломж олгон зүүн тийш нь дагуулж бүлгээ. Капитан энэ завсар, шийдвэрээ өөрчилж эргэлзэж ч байж юу магад?

Тиймээс би уул хэрэгт дахин оролцохоор шийдэв. Гэвч намайг дөнгөж хэдхэн үг хэлж амжтал, капитан Немо миний дуугарахыг яг хорилоо.

- Хэргийн зөв шудрага тал миний талд гэж мэд хэмээн тэр хэлээд - Би дарлагдсан хүн, харин тэр бол дарлагч этгээд! Үүнээс л болж би ах орон, эхнэр хүүхэд, эцэг эх аль бүхнээ надад үнэтэй хайртай юу л байдаг бол, тэр бүхнээ бүгдий нь алдсан юм! Миний үнэн голоосоо үзэж яддаг бүхэн энэ л онгоцон дээр байгаа! Дуугаа тат! гэлээ.

Би, наашаа хар хурдаараа довтолж буй цэргийн хөлгөн зүг сүүлчийн удаа хараад доошоо бууж Нед Ленд, Консель хоёр дээр очлоо.

- Бид эндээс яавч зугатах ёстой! хэмээн хашгарав.

- Тун сайн хэмээн Нед хэлээд - Гэвч тэр хэний хөлөг вэ? гэж асуув.

- Тэрнийг би мэдэхгүй. Хэнийх ч байсан тэрнийг шөнө болохосс нааш устгаж живүүлэх болно. Зөв бурууг нь бид тунгааж эс чадах гэмт хэрэгт гар бие оролцохоос, тэр онгоцтой хамт үхсэн маань дээр.

- Миний бодол ч мөн тийм байна. Шөнө болохыг хүлээе гэж Нед Ленд хэлэв.

- Шөнө ч болов. Онгоцон дээр чив чимээгүй байв. “Наутилус” өөрийн чиглэлийг өөрчилснийг луужин зааж байлаа. Би түүний сэлүүр сэнсний жигд эргэлтийн чимээг сонсч байв. Тэр усан дээр ил явлаа.

Бид тэрхүү хөлөг онгоц биднийг харж чадах буюу ядаж бидний дууг сонсох, тийм ойр зайнд ойртон ирэхэд нь зугатахаар тогтлоо. Гурав хоногийн дараа хуучин сар далд орох учиртай бөгөөд энэ хэр далай дээр сав саруул байв. Тэр хөлгөн дээр гараад бид, түүнийг үхлээс аварч эс чадсан ч, ямар ч л гэсэн цаг үеийн байдлаас болж чадах бүхнээ хийхийг оролдоод алдах байлаа.

“Наутилус” тулалдах гэж байх мэт надад олон удаа санагдлаа. Гэвч дайснаа тэр нэг хэсэг ойртуулаад дахин хурдалж зугатан одож байв.

Шөнийн хагас амар тайван өнгөрлөө. Бид оргон гарах зохистой минут хүлээн хааяа нэг хоёр үг солилцож байв.Нед Ленд нөгөө онгоц руу самран хүрэхээр шийджээ. Түүнийг би түр хүлээлгэж бүлгээ. “Наутилус” өөрийн дайсан руу, усан дээр ил дайрна гэдэгт би итгэж агсан тул бидний зугаталт зөвхөн боломжтойгоор барахгүй хялбархан байлаа.

Өглөөний гурван цагт би, тэсч ядахын эрхэнд тавцан дээр дахин явж гарав. Капитан Немо мөн тэнд ажээ. Тэр онгоцныхоо хоншоор талд зогсож хар туг нь толгой дээр нь дэрвэж байлаа. Тэр, нөгөө онгоцноос нүд салгахгүй л байв. Түүний хүчлэн ширтсэн харц, тэр онгоцыг илбэдэх мэт, өөр рүүгээ татан, үл үзэгдэх ган аргамжаар хойноосоо чирэх шиг надад санагдав.

Сар яван явсаар уртраг давж байв. Алс дорно зүгээс Бархасвадь гарч байлаа. Эргэн тойрон чив чимээгүй ажээ. Тэнгис далай, тэнгэр газар бүгд л аль маань амгалан бэ хэмээн өрсөлдөх шиг санагдлаа.

Байгалийн тэрхүү амгалан тайван байдлыг, баригдаж танигдашгүй “Наутилус”-ын мухар бүхэнд буцлан буй үзэн ядах үзэлтэй жишиж би бодоод, хамаг бие минь халуун оргих шиг боллоо.

Нөгөө хөлөг биднээс хоёр миль зайтай байв. Тэр онгоц “Наутилус”-ын прожекторын цацаргах гэрэл туяагаар баримжаалан бидний араас давхиж ойртон явлаа. Би түуний дохионы улаан ногоон гэрэл фок-мачтын штог дээр дүүжлээстэй цагаан гэрлийн дэнлүү зэргийг ялган таньж байв. Түүний яндангаас улаан оч бутран явахыг харвал, уул онгоц уурынхаа даралтыг хязгаарт нь тулгасан бололтой.

Би онгоцны тавцан дээр өглөөний зургаан цаг хүртэл зогслоо Капитан Немо урьдын адил намайг анзаарахгүй байв. Нөгөө цэргийн хөлөг онгоц биднээс дөнгөж миль хагасын зайтай явлаа. Тэр дөнгөж үүрийн гэгээ манхаймагц буудаж эхлэв.

“Наутилус» дайснаа дайран орох цаг ойртсоор байлаа. Тэхтэй нь зэрэг л би болоод миний нөхөд зориглон буруушааж чадахгүй байгаа тэр нэгэн хүнийг үүрт орхиж одох ёстой билээ. Би Консель Нед хоёрт анхааруулахаар доошоо бууж орохыг завдан байтал, капитаны туслагч хэдэн усан цэргийн хамт тавцан дээр гарч ирэв.

”Наутилус” тулалдаанд бэлтгэж байв. Түүний бэлтгэл ажил тун хялбархан ажээ. Үүнд; тавцангийн хажуу хашлагыг буулгаж прожектерын ба жолоодлогын бүхээгийг дотогш нь татаж оруулаад л гүйцэх нь тэр. Түүний дараа үзвэл, урт гонзгор ган хөлгийн гадаргуу талд нэг шовгор товгор юм үл үлдэж, түүний шумбалт дайралтанд юу ч саад үл болох ажээ.

Би үзэсгэлэн танхимд эргэж ирэв. Өглөөний нарны анхны цацраг туяанд гэрэлтэж буй “Наутилус” онгоц далайн гадаргуу дээр ил хэвээрээ л байв. Нарны туяаны улаавтар цацрал цонхны шилэнд гялалзсан байлаа. Зургаадугаар сарын 2-ны аймшигт өдөр ингэж эхэллээ. Өглөөний 5 цагт “Наутилус” хурдаа хассаныг илт зааж байв. Нөгөө цэргийн хөлгийг ойртуулах гэж буй санааг нь ойлгов. Буун дуу улам л тодорсоор байв. Тэдгээр сум нэг л хачин исгэрч ус руу шөвөгдөн орж биднийг тойрон асгарч байлаа.

- За нөхөд өө хэмээн би өгүүлрүүн бидний зугатах цаг болжээ? За гар гараа барьчихъя, юу л болбол юу болог!

Нед Ленд шийдвэр дүүрэн байв. Консель мөн л амгалан хэвээр харин би л түгшсэн сэтгэлээ арай ядан далдалж байв. Бид явж номын санд орлоо. Би цааш нэвтрэх хаалгыг түлхэх яг тэр үед, тавцангийн дээд таг гэнэт хаагдчих чимээ сонсогдлоо.

Канадын харъяат шатны зуг ухасхийсэн боловч би түүнийг барьж зогсов. Бидэнд хэзээний танил. шуугин исгэрэх дуун “Наутилус”-ын багтаамж савнууд усаар дүүргэгдэж буйг гэрчилж билээ. Нээрээ ч хэдэн минутын дараа “Наутилус” арван метрийн гүнд орлоо.

Түүний энэ аашны учрыг би ойлгов. “Наутилус» тэр онгоц руу дээгүүр дайрахыг хүссэнгүй. Учир нь тэрхэн хэсэгтээ уул онгоц нэвтэлшгүй ган хуягаар хамгаалагдсан байх ёстой. Тиймээс, түүнийг гол шугамнаас нь доогуур, ган хуягны нь шувтрага хэсгээр усан доогуур доороос нь дайрах гэсэн байв.

Ингээд бид дахиад л олзлогдогсод болж хувирваа. Түүгээр ч барахгүй болох гэж буй энэ айхавтар хэргийн гэрч болох ажээ. Гэвч бодол болохын зав алга байлаа. Бид, миний өрөөнд хоргодцгоон бие бие рүүгээ дуугүй л ширтэж сууцгаав. Миний бодох сэтгэхийг аймшигт их аюул эзэлжээ. Би ямар нэгэн аймшигт явдлын урьд өмнө, хэн бүхэнд учрах аюул түгшүүрт автагдан нэн хүнд байдалд байлаа. Би өөрийн балрал сүйрлийг хүлээн шоржигнох чимээ бүрийг чагнаж, тэр чигээрээ сонор болон сууж билээ.

Энэ завсар “Наутилус” хурдаа нэн их нэмлээ. Бодвол тэр холоос хүч авч байх шиг түүний хамаг бие донсолж байв.

Би гэнэтхэн чарлачихав. Тэхнээ нь “Наутилус” нөгөө онгоцыг мөргөсөн байлаа. Энэ бол санаснаас яльгүй ёворгоон болжээ. Гэлээ ч гэсэн түүний ган мөргүүл, тэр онгоцны модон ёроолыг ямар их хүчээр ив дайрсныг би мэдэрч байв. Юм хяхтнан, шажигнах чимээ дуулж билээ. Гэтэл, өөрийн дайралтын хар хүчинд тэр чигээрээ шуугин довтолж буй “Наутилус” нөгөө онгоцон дотуур даавуу нэвт гарсан зүү шиг цөм дайран гарчээ.

Би түүнээс хэт тэсч чадсангүй. Аюул хөнөөлийн хүчинд бараг галзуурсандаа өрөөнөөсөө үзэсгэлэн танхимд гүйж орлоо. Капитан Немо тэнд байв. Тэр баргар царайлан, үг дуу ч үгүй, үг дуулах ч янзгүй зогсон цонхон цаана болж буй юмыг ширтэж байв.

Бараг тийм гэхийн тэмдэггуй, асар том хар юм усан доор харлан харагдахад, түүний үхлийн эцсийн амьсгалыг үзэх гэсэн шиг, “Наутилус” мөн түүнтэй зэрэгцэн доошилж бүлгээ. Би өөрөөсөө арваад метр зайнд, бараг хоёр хэсэг болчихсон хөлөгний сэг байхыг олж үзэв. Түүн рүү ус айхтар сүрхий чимээ гарган, хүрхрэн юүлж байв. Дээхэн талд нь хоёр эгнээ зэрэгцүүлсэн гунан буу байх харагдлаа.Түүний тавцан дээр олон хар хар юм хөдөлж байв.

Ус юүлсээр л байлаа. Хөөрхийс дээшээ цоройлон, шураг өөд маажлан, усан дотор сарвалзан байв.Тэр бол үерт гэнэт автсан, хүмүүсийн үүр үлий байлаа.

Тэрхүү аймшигт үзэгдэлд элий балай болж, үстэй толгой минь өрвийн, арай чуу амин голтой байсан би цонхноос нүдээ салгах тэнхээгүй гөлөрсөн байв.

Тэр асар том онгоц аажуухан доошилсоор бүлгээ. “Наутилус” ч түүнийг дагалдан доошилж байв. Тэгтэл гэнэт дэлбэрэлт болов. Нягтарсан хий уул онгоцны тавцанг дэлбэ татсан нь дарь агуулах зоорь дэлбэрэхтэй адил байв. Дэлбэрэлтнээс шалтгаалсан усны тийрэлт нэн хүчтэй агсан тул “Наутилус” хол шидэгдлээ.

Одоо хөөрхий тэр онгоцны живэх нь хурдсав. Хүний хүүр бөгтөрсөн шураг модод тэдгээр хүүрний хүндэд дарагдан нумласан хөндлөвчүүд жирэлзэн өнгөрч дараа нь гол шургийн орой шоволзон далд орвол, хамгийн сүүлд далайн гүн цүнхлэгт өөрийн бүх багийн хамт шингэж орлоо.

Би капитан Немо руу эргэж харав. Тэр аймшигт шүүгч, үзэн ядах үзлийн жинхэнэ тэр эрлэг, урьдын адил харанхуй хар усны зүг ширтэн зогсов. Тэгээд хамаг хэрэг шувтарсны дараа тэр, өөрийн өрөөнд чиглэн одож, үүдий нь нээнгүүт босгыг нь алхав...Би түүний хойноос мөрдөн харж байв.

Өрөөний гүнд, түүний хайрт баатруудын хөргөн доор, бүр цэл залуугаараа буй эмэгтэй хоёр хүүхдийн хамт авахуулсан зургийг би хананд өлгөөстэйг олж харав.

Капитан Немо тэднийг хэсэгхэн зуур ажиглан зогссоноо гэнэт сөхрөн унаж, хэнгэнэтэл уйлан хайлж билээ.

КАПИТАН НЕМОГИЙН СҮҮЛЧИЙН ҮГ

Цонхны хаалтууд хаагдахын хамт аймшигт тэр үзэгдэл алга боллоо. Гэвч үзэсгэлэн танхимын гэрэл асахгүй л байв. “Наутилус” дээр нүдгүй харанхуйн зэрэгцээ чив чимээгүй ажээ. Энэ нэгэн аймшигт орчноос капитан Немо хурдлан зугатаж байв. Тэр хаашаа яваа бол? Урагшаа юу, хойшоо юу?

Би, Консель, Нед хоёр намайг чив чимээгүй суун хүлээж байсан өөрийн өрөөнд эргэж ирэв. Би капитан Немогоос болж тэсвэрлэж баршгүй их зовлонд учирсан билээ. Хүмүүсийн өөрсдийн нь үйлдсэн уршгаар, тэр хичнээн ч зовж зүдэрлээ гэсэн тэдгээрийг капитан ийнхүү цээрлүүлэх эрхгүй юм. Түүнчлэн тэр бас энэ хэргийн нэгэн гэмт этгээд надаар хийгээгүй ч гэсэн, өөрийн өшөө хорслыг авч буйн гэрч хийсэн билээ. Энэ нь даан ч дэндүү хэрэг болсон бүлгээ.

Арван нэгэн цагт цахилгаан гэрэл асав. Би үзэсгэлэн танхимд явж орлоо. Тэнд хэн ч алга. Би багаж руу харав. “Наутилус» умар зүгийг чиглэн цагт хорин таван миль хурдалж байв. Тэр усан дээр ил гаран, далд орон явлаа. Энэ хэр гучин футийн гүнд явав. Зураг дээр би өөрсдийн яваа газрыг эрж олбол, бид Ла-Маншийн арал орчноор өнгөрч, умарт далайнуудын зүг их хурдтай довтолсон ажээ.

Орой тийшээ бид Атлантын тэнгисээр хоёр зуун бээр давхисан байв.

Үдшийн бүрий өтгөрч, сар гартал далай дээр харанхуй болов.

Тэр шөнө би нойрсж чадсангүй. Намайг хар дарж байв. Нөгөө хөлгийн үхлийн аймшигт үзэгдэл миний нүднээс зайлахгүй байлаа.

Энэ өдрөөс эхлэн өдөрт явж өнгөрсөн замааа үзэсгэлэн танхим дэх зураг дээр тэмдэглэхийг зогслоо.

Умарт газрын уур манан дотуур, бууршгүй хурдтайгаар, Аглантын тэнгисийг туучин давхиж буй “Наутилус” умар зүг хэдий хэр хол гарсныг хэн хэлж чадах билээ? Тэр, Шпицбергенд үү, аль эсхүл Шинэ газрын эрэгт үү, чухам хаа дөхөж явна вэ? Магад ч үгүй. Цагаан далай, Карскийн далай, Облип мөргөцөг зэрэг бага судлагдсан далайгаар дамжиж, Ляховын ольтриг, умарт Азийн бараг үл шинжлэгдсэн эрэг орчмоор гарсан ч байж. Үүнд ч би хариулт өгч чадахгүйсэн билээ.

Тэр байтугай цаг хугацаагаа ч би мэдэхээ байв. Өдөр шөнө жирийнхээрээ ээлжлэн ирэхээ ч больчихсон шиг санагдлаа. Би өөрийн сэтгэх мэдрэхүйг амьдралын үнэн бодит байдалд автагдахаасаа, Эдгар Погийн эрүүл бус сэтгэхүйд л нийцэх, ил далдын хүч, аймшигт орчинд нэрвэгдсэн шиг санаж байв. Тулж ирэх минут тутамд л Погийн зохиолын баатар Артур Гордон Пимийг үзсэнтэй адил, “Газар дэлхий дээрх хамаг амьтнаас хамаагуй том хүн дүрстэй амьтан бүтээлэг нөмөрчихөөд, умарт туйл хүрэх замыг хаан зогсож буй мэт” тийм амьтан надад үзэгдмээр шиг оргиж байв.

Миний бодвол гэвч би эндүүрч байж магадгүй-энэ нэгэн жуулчлал бидний аз дайрахад арван тав буюу хорь хоног үргэлжилсэн болов уу, тэрчлэн хэрэв л бидний энэ жуулчлалыг бүрмөсөн эцэс болгосон, тэр нэгэн хэрэг мандаагүйсэн бол энэ жуулчлал маань хичнээн ч удаан үргэлжилж байсныг би бас хэлж чадахгүйсэн билээ. Капитан Немо онгоцон дээр, ерөөсөө урьд өмнө байгаагүй мэт ер үзэгдэхгүй байв. Түүний туслагч ч гэсэн мөн адил. Онгоцны багийнхнаас хэн нь боловч нэг минут харагдахгүй ажээ. “Наутилус” бараг л үргэлж, усан доогуур явж байв.Тэр агаар сэлгээх гэж усан дээр ил гарч ирвэл түүний тавцангийн таг өөрөө нээгдэж өөрөө хаагдаж байв. Бид чухам хаа явааг бүр ч мэдэхээ байчихлаа.

Энэ бүх явдлын улмаас Канад эр маань бүр ч бухимдаж цөхрөнгөө бараад, өрөөнөөсөө гарахыг ч байв. Тэр дуугаа зориут хураажээ. Консель түүнийг дуу гаргаж нэг болбой нь үг хэлүүлж чадсангүйн зэрэгцээ, түүнийг эх нутгаа эрмэлзэн тэчьяадаж, байж ядахдаа-амиа хоролчих бий гэж айж байв.

Консель, Нед Лендийн хөдлөх бүрийг салахгуй ажиглаж байлаа. Иймэрхүү нөхцөлд амьдрах гэдэг тэсвэрлэшгүй гэдэг нь -мэдээж билээ.

Нэг өдөр чухам хэдний өдрийг нь хэлж үл чаднам, үүр цайхын үеэр би, шаналгаатай, хүнд нойрондоо дарагдан нам унтаж байв. Би нойроос гэнэт сэртэл, Нед Ленд миний толгойн тушаа над руу бөхийж зогсохыг харав.

-Зугатцагаая! хэмээн надад тэр шивнэх сонсдов.

-Хэзээ гэж асуулаа.

Өнөө шөнө “Наутилус» дээр одоо ямар ч ажиг сэжиг алга. Хөлгийнхөн ичээндээ орсон юм шиг болчихож. Та зөвшөөрнө биз.

- Зөвшөөрнө, Бид хаана явнаа?

- Ямар нэгэн үул таних газар орчинд түүнийг би өнөө өглөө манан дунд эндээс зуун зүгт хориод миль зайтай байхыг харсан.

-Ямар гээч газар вэ?

Би мэдэхгүуй. Гэвч ямар ч газар байсан тэнд бид хоргодох арга сүвэгчлэх хэрэгтэй,

-Тэгье ээ, Нед минь... Бид далайд цацаж үхэх хувь тавилантай ч байсан өнөө л оргох ёстой;

- Далай догшин салхи хүчтэй байгаа хэдий боловч “Наутилус”-ын хөнгөн завиар хорин миль явах тийм ч хэцүү биш. Завинд би аахар шаахар юм, мөн хэдэн шил ус аваачиж хийсэн. Би таныг дагалдахад бэлэн байна!

-Хэрэв л бид баригдах болбол биеэ хамгаалан тэмцэнэ гэдгийг харин сайн мэдээрэй. Би бууж өгснөөс үхсэн нь дээр гэж бодном!

-Үхвэл бид хамт үхэцгээнэ, Нед ээ? Би яахаасаа ч буцахгүй байв. Канадын харъяат явж одлоо.

Би дээшээ тавцан дээр гарав.Тэнд далайн давалгаа нэн хүчтэй дэлсэж буй тул хөл дээрээ дөнгөн данган тогтож болох байлаа. Тэнгэр сүрдмээр муухай ажээ. Гэвч, энэ нэгэн өтгөн манангийн цаана хуурай газар буй тул оргох л хэрэгтэй билээ. Бид нэг ч өдөр нэг ч цаг дэмий өнгөрөөж болохгүй.

Би үзэсгэлэн танхимд эргэн ирлээ. Түүний хажуугаар би бас капитан Немотой тулгарахаас айж явав. Түүний хараа барааг үзмээр ч юм шиг, үзмээргүй ч юм шиг санагдав. Би түүнд юу гэх билээ? Түүний надад төрүүлж агсан тэр үр, аюулт байдлыг би түүнээс нууж чадах бол уу? Үгүй ээ! Бид учирсны хэрэггүй! Түүнийг таг мартсан минь дээр! Үгүйээ ямар ч болбой нь “Наутилус» дээр миний өнгөрөөвөл зохих энэ нэг өдөр сүүлчийн өдөр, юутай удаан үргэлжилнэ вэ! Би өдрийн турш гав ганцаар байв. Нед Ленд, Консель хоёр сэжиг авахуулчихаасаа айж, надтай үг ярихгүй байлаа. Зургаан цаг хагаст Нед Ленд миний өрөөнд орж ирэхэд :

-Бид оргон орготлоо дахин уулзахгүй гэж мэдээрэй. Арван цагт сар гараагүй л байх болно. Харанхуйг ашиглан завь руу шууд очоорой. Консель бид хоёр таныг тэнд хүлээнэ гэж хэллээ.

Канад хүн хариулах амжил надад өгсөнгүй гарч одлоо. Би “Наутилус”-ын явж буй чигийг шалгах гэж үзэсгэлэн танхимд эргэж ирлээ. Бид умарт-умарт дорнотыг чиглэн,тавин метрййн гүнд, гайхамшиг их хурдтай давхиж байв.

Энэ нэгэн музейд хадгалагдан буй байгалийн ба урлагийн гайхамшигт бүтээлүүд хуримтлуулсан эзэнтэйгээ хамт мөхөх хувь тавилантай, газар дэлхий дээр өөрсөдтэй ижилсэх тийм хосгүй ховор эрдэнэсмйн цуглуулга руу сүүлчийн удаа харцаа хандуулав.Тэдгээрийг би ой ухаандаа удаан хугацаагаар дурсан хадгалахыг хүсч билээ. Таазнаа тунарч буй цахилгаан гэрлийн зөөлөн туяанд гэрэлтэн буй тэдгээр эрдэнийн үнэт сан шилэн бүрхүүл доор гялалзян мяралзаж байхыг бүхэл бүтэн цагаар би ажиглан зогсч билээ.Дараа нь би өрөөндөө эргэж ирэв.

Тэнд би зузаан хувцсаа өмсч, өөрийн бүх тэмдэглэлийг цуглуулан хувцсан доороо нуулаа.Миний зүрх хүчтэй дэлсэж байв.

Сэтгэл түгшсэн миний байдал, сандарч тэвдсэн янз, хэрэв л би капитан Немогийн нүдэнд харагдвал намайг заавал илрүүлэх байлаа.

Энэ хэр тэр юу хийж буй бол? Би түүний өрөөний үүд рүү очиж чагнав. Алхлах хөлийн чимээ сонсдоно. Капитан Немо өрөөндөө ажээ. Юм шарчигнах чимээ болгон намайг цочоож байв. Тэр одоохондоо гарч ирээд л та яагаад оргох гэж байнаа гэж надаас асуумаар юм шиг санагдлаа. Намайг аймшиг түгшүүр эзэлж бодох сэтгэл минь хэмжээ алдлаа. Тэр байдал нэн шаналгаатай байсан тул капитаны өрөөнд шууд орж очоод л түүнтэй нүүр тулгарсан минь дээр биш үү? гэж би өөрийн эрхгүй өөрөө өөрөөсөө асууж билээ.

Тэр ч солиорсон хэрэг бололгүй яахав, аз дайрахад би, өөрийн биеийг яг цагт нь барьж чадсан юм. Би өрөөндөө буцаж ирмэгц орон дээрээ сунан унаж, тайвшрахыг оролдлоо.

Сэтгэл хөдлөх минь жаахан намдсан боловч уураг тархи хүчлэн ажилласан хэвээр байв.

“Авраам Линкольн”-ы тавцан дээрээс далайд унасан тэр цагаас хойш, “Наутилус” дээр амсаж өнгөрөөсөн азтай, азгүй явдлуудыг би дурсан санав. Усан доогуур үйлдсэн ан, Торрессын хоолой, Шинэ гвинейн зэрлэг хүмүүс, хайрдаж саатсан явдал, хүүр тавих шүрэн ёроол, Арабын хонгил, Санатории арал, Критийн усчин, Атлантид, мөсөн дэх олзлогдол, өмнөт туйл, хавтгайрсан их мөс, наймалжтай хийсэн тулалдаан, Гольфстримын догшин шуурга,”өшөө авагч» ингээд хамгийн сүүлд энэ нэгэн цэргийн хөлөг онгоц өөрийн бүх багийн хамт сөнөсөн аймшигт .явдал, энэ бүхэн, тайзныхаа чимэглэлийг зогсоо зайгүй өөрчилж байдаг театрын үзэгдэл мэт, миний нүдний өмнүүр жирэлзэч өнгөрөхөд тоглолт болгонд капитан Немо бахь байдгаараа л оролцож харагдлаа. Энэ бол бусад хүмүүстэй адил хүн биш, харин усны ямар нэгэн нууц төрөлтөн, тэнгисийн суут ухаантны нэгэн байлаа.

Есөн цаг хагасын харанга цохилоо. Миний толгой балмагдан дүрэлзэх мэт тул би түүнийг хоёр гараараа дарж нүдээ аньсан билээ. Би юу ч бодохгүйг оролдов. Ахиад хагас цаг үлджээ... Энэ тарчилж үхэм хагас цагт би, ухаан солиорсон буйзаа;..

Тэгтэл ямар нэгэн дууны уйтгарт аялгууны үл мэдэг дуу гэнэт надад сонсдов. Би арай чуу амьсгалан, хөгжмийн уянганд бүрмөсөн нэрвэгдсэн капитан Немогийн нэгэн адил тэдгээр аялгууг аль байхаараа хичээж чагналаа.

Гэтэл нэг бодол гэнэт намайг ниргэх шиг болов. Тэхнээ нь завь руу очихын тул би зайлшгүй дайрч гарах үзэсгэлэн танхимд капитан Немо хөгжимдөж байгаа ажээ. Тиймээс би түүнтэй сүүлчийн удаа уулзах болно. Тэр надтай яриа үүсгэх ч юу магад: Тэрний нэг зангалт намайг устгаж нэг үуг нь энэ онгоцон дээр насаар минь үлдээж чадах бүлгээ.

Тэгтэл ч ашгүй арван цагийн харанга цохив өрөөгөө орхиж, нөхөдтэйгөө очиж нийлэх цаг болжээ. Иймд капитан Немо миний зам хөндлөн зогсдог юмаа ч гэсэн эргэлзэн гуйвж би үл чадах байв.

Би тун их болгоомжилж хаалга нээвэл тэр муу хаалга нугасан дээрээ маш муухай чахран дуугарах шиг санагдав. Энэ чахаргаа зөвхөн миний санаа дагасан ч байж магадгүй. “Наутилус”-ын харанхуй хонгил дундуур би тэмтчин явж, зүрхнийхээ цохилтыг дарахын тул алхам тутамдаа зогсож билээ.

Арайхийж сая нэг юм, үзэсгэлэн танхимын үүд хүрч аяархан нээв.

Үзэсгэлэн танхимд пад харанхуй ажээ. Гэвч, ятга хөгжмийн эгшиг намуухан дуугарч байв.Капитан Немо тэнд байлаа. Тэр намайг харахгүй байв. Миний бодоход намайг тэр өдрийн хурц гэрэлд ч гэсэн үзэхгүй байсан биз. Түүний уярсан, гунихарсан нь даан ч их байв.

Би дотогш орохын хамт, өчүүхэн боловч чимээ гаргаж капитан Немод мэдэгдчихээсээ айж хивсэн дээр гишгэв.Тэндээс цаашилж үзэсгэлэн танхимын цаад талд байгаа, номын сан руу дамжин орох үүд хүрэх гэж бүхэл бүтэн таван минут гарзадлаа.

Би үүдийг нээж орохоор зэхэж байтал, капитан Немо санаа алдах дуу гэнэт сонсодлоо. Тэр дуу намайг газартай хадчих шиг болов. Капитан Немо ятга хөгжмийн дэргэдээс босч явахад би, түүний бүдэг дүрсийг номын сангаас тусч байгаа өлбөгөр гэрэлд ялгаж байв. Капитан хоёр гараа цээжин дээрээ зөрүүлэн тавьж, над руу алгуур ойртож байлаа. Тэр явах биш, сүүдэр мэт гулгах шиг санагдав. Капитан мэгшин уйлах тул түүний хэнхдэг дээр дээр гарч байв. Би түүний шивнэн яваа сүүлчийн үгийг сонсов.

- Болог, гүйцэг! гэсэн үг би сонссон билээ. Тиймээс юу ч л болсон энэ нэг хүнийг нинжин сэтгэл хэмэлсээр байгаа ажээ.

Миний ухаан санаа өөрийн биш болж, номын санд харайн орсон билээ. Би шатаар дээшээ дамжин нөхөд рүүгээ очлоо.

- Зугатцагаая! Зугатцагаая! гэж би шивнэв

- Одоохон! хэмээн Канад хун хариулах сонсдов. “Наутилус» -ын төмөр хуягны дээд нүхний хүрээ англи түлхүүрээр эрэгдэгддэг билээ. Гэвч Нед Ленд тийм түлхүүр хэдийн урьдчилан зэхжээ. Уул нүхний таг мөн тийм аргаар бөхлөгджээ. Усан доогуур явагч хөлгөнд бидний завийг барьж тогтоож байсан эцсийн тэр нэг эргийг Нед Ленд мултрахаар ажиллах үед, онгоцны гүнээс наашилж буй хүнгэнэх чимээ гэнэт бидэнд сонсдов. Тэр юу байдаг билээ? Тэнд бидний алга болсныг мэдчихсэн юм болов уу?

Нед Ленд миний гарт хутга шургуулж байхыгби мэдрэв.

- Тиймээ хэмээн шивнэн өгүүлэхдээ, бид үхэхэд бэлэн байх л ёстой гэлээ. Канад хүн ажлаа зогсоов.

Тэгвэл, арав хорь дахин давтсан цор ганцхан аймшигт үгний утга л “Наутилус” доторхи хачин үймээний учрыг надад хэлж өгсөн билээ.

Тэр үг бидэнд ямар ч хамаагуй байлаа. Үүнд “Наутилус”-ынхан “Мальстрем, Мальстрем” хэмээн шуугилдсан бүлгээ.

“Мальстрем!” энэ бол бидэнд сонсогдошгүй хамгийн аймшигтай үг байв.

Тиймээ бид Норвегийн эрэг орчны хамгийн аюултай газар яваа ажээ! Биднийг эндээс мултарч гарахаар завдан байсан яг тэр эгзэгтэй минутад “Наутилус” тэнгисийн энэхүү үхлийн эргүүлгэнд орж явчих хувьтай байв гэж үү?

Тэнгисийн үурэлтийн үед, Франц ба Лофотенын арлын хооронд шахагдсан ус үүгээр булай их хүчтэй урсдаг нь мэдээж билээ. Тэр их ус энд, аймшигт хүчтэй эргүүлэг үүсгэх бөгөөд орчихсон хөлөг онгоцон дундаас одоо болтол нэг нь амьд мэнд гарч байсангүй ээ. Далайн төвшний дөрвөн зүг найман зовхисоос, энэ рүү аврага аврага мушгирсан их давалгаа орж ирдэг бүлээг. Тэд эндхийн ийнхүү ёроол- гүй гүнд, уул эргүүлгийг үүсгэж, төв рүү тэмүүлэх хүчин нь хааш хаашаа арван таван километр орчинг хамардаг билээ. Энэ усан эргүүлэгт зөвхөн далайн хөлөг онгоцнууд сөнөөд зогсдоггүй тэр байтугай умарт газрын цагаан баавгай, халим хүртэл орж үхдэг байв.

Тэгээд л энэ рүү капитан Немо еерийн “Наутилус”-ыг магад ч үгүй тэхээс тэгэх гэж, эсхүл өөрийн эрхгүй хөөж авчирсан бизээ. Манай хөлөг алгуур тойруу замаар гүйж байхад, дугуй замын маань радиус улам богиносож байв. Түүний зэрэгцээ “ Наутилус” - ын бөөрөнд бэхлээстэй бидний өчүүхэн завь ч гэсэн аймаар хурдан эргэлдэж эхлэв. Би эргэлтийг мэдэрч, толгой нүд эрээлжилж зовлонт хүнд байдалд орлоо. Ухаан зайлам аймшигт бодолд бид автагдсанд маань гүйх цус зогсчих шиг болов. Зүрх цохихоо болив. Бид үхлийнхээ эцсийн эгшинд тарчлах мэт хамаг хүйтэн хөлс маань цутгаж байлаа! Бидний энэ нэгэн хэврэг завийг тойрон ямар их шуугиан дэгдэнэ вэ? Арван миль газар тасралтгүй дахин давтан цуурайтаж буй юун их хүрхрээ билээ; Хамгийн мундаг бүдүүн модны гол боловч шальгүй зомгол болтлоо зад цохигддог тэр их гүн усан доорхи хаддын өнцөг ирмэг халз мөргөн бут үсэрч буй долгион, сүртэй хүржигнэнэ вэ!

Юутай их аймшиг вэ?

Биднийг аймаар сүрхий савлан шидэлж байв. “Наутилус” давалгааны дэлсэлтийн эсрэг амьд амьтан шиг үзэлцэж байлаа.

Түүний ган булчин шажигнана. Заримдаа хөлөг маань бөгсөн дээрээ өөдөө цоройн босч байв.

- “Наутилус”-аас сайн барих хэрэгтэй хэмээн Нед ! хэлээд - Эрэгдэж авсан эрэг эрэгнүүдээ буцааж чангалахыг оролдъё. Хэрэв л бид “Наутилус”-аас салахгүй л бол амь гарч магадгүй...

Түүнийг яриагаа төгсгөж чадаагүй байтал нь аймаар хий чимээ гарлаа. Тэхнээ нь завийг хөлөгтэй барьж бэхэлж агсан эрэгнууд тас тас үсэрч, өөрийн хэвтэр хонхроос ховх татагдсан бяцхан завь маань усан эргүүлгийн гол дунд нь дүүгүүрийн чулуу мэт шидэгдсэн билээ.

Би хөлгийн төмөр хуягийг толгойгоороо мөргөж хүчтэй дэлсэлтэд ухаан алдлаа.

ТӨГСГӨЛ

Усан доогуур үйлдсэн бидний жуулчлал тийнхүү төгсгөл болсон билээ.

Тэрхүү айхгар усан эргүүлэгнээс, манай завь мултарч гарсан тэр аймшигт шөнө юу болж өнгөрсөн, Нед Ленд, Консель бид гурав ёроолгүй гүн тамаас чухам яаж аврагдсан зэргийг би хэлж үл чадна, Би, Лофотенийн арал дээр загасчны муу овоохойд ухаан орсон билээ. Миний хоёр нөхөр, эндэж осолдсон юмгүй хоёулаа миний дэргэд зогсож гарыг минь баяртай нь аргагүй барилан байв. Бид чанга тэврэлдэн уулзлаа.

Жилийн энэ нэгэн үед, францад эргэж очих тухай бодохын ч хэрэггүй байв.

Умарт ба өмнөт Норвег хоорондын харилцааны зам муу билээ. Цаг агаар сайжрах үеэр Умарт хушуун тийш явдаг галт онгоцыг бид хүлээх хэрэгтэй байв.

Биднийг аварсан эдгээр жирийн найрсаг хүмүүсийн дунд байх завсраа би өөрийн адал явдлын тэмдэглэл өгүүллэгүүдийг дахин хянаж үзэх болю. Тэмдэглэл маань аргагүй л хангалттай байв. Нэг ч зүйл орхигдсонгүй, нэг ч юм буруутсан буюу гуйвсангүй. Энэ бол хэзээ нэгэн цагт шинжлэх ухаан өөртөө чөлөөт зам тавих, одоо хэрдээ хүн хүрч очихын аргагүй орчинд үйлдсэн ер бусын аян замын үнэн баримтат түүх бүлгээ.

Миний бичсэнд ер нь хүмүүс итгэх бол уу бүү мэд. Үгүй ээ, надад ямар ч хамаа байхав дээ?

Миний хувьд л би, зөвхөн арван сар хүрэхгүй хугацаанд дэлхий тойрсон жуулчлал хийж, улаан ба Газрын дундат, Атлант Номхон, Энэтхэгийн, Умарт ба Өмнөт мөсөн далайн усан доогуур хорин мянган бээр аялсан минь л үнэн байвал барав.

Тэхэд “Наутилус” юу болоо бол? Тэр усан эргүүлэгнээс мултарч чадаа бол уу? Капитан Немо одоо амьд байгаа бол уу? Тэр өшөө авах аймшигт хэргээ үргэлжлүүлсээр бол уу, эсхүл тэр нэгэн цэргийн хөлгөөр эцэс болгоо бол уу? Түүний амьдралын бүх түүх намтар бичигдсэн тэр нэгэн гар бичмэлий нь далайн долгио хэзээ нэгэн цагт авч ирэх болов уу? Тэр нэг сөнөсөн онгоцны гарал үүслээр, капитан Немогийн яс үндсийг мэдэж болох бол уу?

Үүнд би итгэнэм. Түүнчлэн түүний гайхамшигт хөлөг онгоц тэнгисийн тэрхүү, аймшигт цүнхэл ус, эргүүлгийг ялсан гэдэгт ч миний бие итгэнэ. Төдий олон онгоц сөнөж мөхсөн тэр газраас “Наутилус” мэнд гарсан байх ёстой! Хэрэв л энэ үнэн бол, хэрэв капитан Немо өөрийн эх орон болсон тэнгис далайгаар дахин зөрчин яваа бол, түүний догширсон зүрхний үзан ядах үзэл унтрах болтугай. Тэрний харж үзэж яваа гайхамшигт зүйлсийг гэрэл туяа өс хорслын нь галыг унтраах болтугай! Аймшигт ширүүн тэр шүүгч тэнгис далайд энх амгалан судалгаа хийж буй эрдэмтэнд байр сууриа тавин өгч,бүрмөсөн арилах ёстой. Капитан Немогийя хувь заяа ер бусаар ч барахгүй агуу их юм. Тэр нэгэн үл танигдах хачин хүнтай, арван сарын турш суудал зэрэгцэн суусан би түүний тухай мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. За тэгээд, одоо зургаан мянган жилийн өмнө “Тэнгис далайн ёроолгүй гүн цүнхлийг, хэзээ нэгэн цагт, хэн хэмжсэн юм бэ?” гэж “Экклезиастын” асуусан асуултанд замбуулин дээрх бүх хүмүүсийн дотроос хоёрхон хүн “Би!” гэж хариулах эрхтэй билээ. Тэр бол капитан Немо, бид хоёр бүлгээ.
Мэдээг түгээх :

+ comments + 2 comments

November 17, 2017 at 1:56 AM

Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.
Таны нэрийг Бинни гэдэг. (Др. Коллинз) гэдэг нь жүжгийн эмнэлэгийн френологич юм. Манай эмнэлэг Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бас бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгахтай холбоотой ажилладаг
холбогдох донор. Хэрэв та бөөр худалдаж авах, худалдан авахыг сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай
имэйл: doctorcollins3@gmail.com эсвэл Whataspp_number +16106343682 Баярлалаа
Удирдлага.

November 26, 2018 at 5:25 AM

Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу?
Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ?
Би КИНИНГИ компани forty эмнэлэгт 520,000 ам.доллараар зарж байна
Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол
бөөр, та тэдний эмэйлтэй холбоо барьж болно [
fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг
Та визээ мэс засалд ирүүлэхийн тулд визээ боловсруулж,
Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн байгаа бол Индонезийг үүсгэдэг
Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно
                   fortis.hospital.in@gmail.com

Post a Comment

 
Холбогдох : Вэб сайт хийх | Uzver soft
Copyright © 2012. bestallmovie - All Rights Reserved
Template by Uzver.tk
Powered by: Blogger