Сүүлд нэмэгдсэн :
Home » » АБВЕРЫН ТАГНУУЛ - В. ВЛАДИМИРОВ, Л. СУСЛОВ

АБВЕРЫН ТАГНУУЛ - В. ВЛАДИМИРОВ, Л. СУСЛОВ

АБВЕРЫН ТАГНУУЛ - В. ВЛАДИМИРОВ, Л. СУСЛОВ
/ОРШИЛ

Жинхэнэ нэр нь Мокий Демьянович Каращенко юм.

Тэр бол үл үзэгдэх фронтын нэгэн дайчин билээ. Аугаа их Эх орны дайны жилүүдэд зөвлөлтийн чекист энэ хүн хар санаатай, харгис хэрцгий, хашир догь дайсантай амь өрсөн, хүнд ширүүн нөхцөлд тэмцэн тулалдаж явсан юм.

Энэ нь дуулиан чимээгүй боловч тун хэцүү тулалдаан байв. Эдгээр хэцүү ширүүн тулалдааны явц, үр дүнг туужийн баатрын шадар дарга нараас өөр хэн ч мэддэггүй байсан юм. Энэ төлөв даруу хүний байгуулсан гавьяаг дайны дараа ч түүний айл хөршийнхэн нь ч, ойр дотных нь нөхөд ч, тэр битгий хэл гэр орныхон нь ч мэддэггүй, тийм юм хийсэн гэж бодоогүй байв.

Манай оронд фашистуудын тагнуулын албаны шургалуулан оруулсан туйлын аюултай олон тагнуул туршуул, хорлон сүйтгэгчдийг илрүүлэн устгахад үлэмжхэн тус хүргэсэн энэ сөрөг тагнуулчийн тухай өгүүлэх цаг нэгэнт болжээ.

Энэ туужид бичигдсэн үйл явдал одоогоос 30 гаруй жилийн өмнө болсон юм. Гэлээ ч гэсэн дайсны ар талд чекистүүдийн хийж байсан ажлын шинж чанар, арга барил, нарийн ширийн зүйлүүдийг тэр болгон нэгд нэггүй бичиж бас л хараахан болохгүй байна. Олон юмы нь нууцалж байх ёстой. Ийм учраас энэ туужид гарах зарим хүний нэр усыг өөрчилж, Мокий Демьяновичийн байлдааны намтрын зарим зүйлийг бичсэнгүй.

Хэдий тийм боловч эл туужийг зохиогчид Зөвлөлтийн сөрөг тагнуулчийн үйл ажиллагааг бодит баримтад тулгуурлан бичсэнийг өгүүлсүгэй.



Нэгдүгээр бүлэг.

АНД НӨХӨР ҮҮ, АЛАЛДАХ ДАЙСАН ҮҮ?

1943 оны намрын нэгэн бүүдгэр өглөө Ленинградын фроптын сөрөг тагнуулын газрын даргын хүлээн авах өрөөнд хээрийн цэргийн элэгдэж хуучирсан хувцастай, сахал самбай нь ургачихсан, хатангир царайтай зөвлөлтийн офицер орж ирлэз. Ахмад цолтой хүн байв. Шувтан мөртөй, намхавтар нуруутай, зүүн хөл нь доголон тэр хүн их л ядарсан авч аль болохоор цэрэг хүний шалмаг байдлаа харуулахыг хичээнэ. Энэ хүний царайд шийдмэг бөгөөд дөлгөөн шинж илэрхий.

Сөрөг тагнуулын газрын даргын туслах залуухан бага дэслэгч Жаворонков үл таних энэ хүнийг их л сониурхан ажиж байв. Түүний тухай хэдийн сонссон бага дэслэгч одоо энэ хүний тухай хоёр талтайгаар бодож суулаа. Мокий Демьянович Каращенко хилийн отрядад Дотоод явдлын Ардын Комиссар нарын газрын онцгой хэлтсийн бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаад дайны эхээр олзлогдсон хүн гэдгийг Жаворонков мэдэж байв. Каращенког германы цэргийн тагнуулын газар-Абвер урхидан авч тусгай сургуулиар бэлтгээд манай ар талд тагнуул хийлгэхээр илгээжээ. Гэвч Каращенко гитлерчүүдэд хүчин зүтгэхийг хүссэнгүй. Тэгээд дивизийн сөрөг тагнуулын хэлтэст гэмээ наманчлан ирж, одоо Ленинградад хүргэгдэн ирээд байгаа нь энэ билээ.

Бага дэслэгч Жаворонков Каращенког ажиглан суух зуур ахмадын тэсвэртэй байдал, биеэ барих чадварыг өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрж байв. Каращенко хичнээн хүнд байдалд орсноо ойлгож байсан нь мэдээж хэргээ. Германы тагнуул энэ хүн олигтой үг дуулна гэхэд үнэхээр бэрх байлаа. Дайсны талд сайн дураараа орсон энэ хүнийг зөвлөлтийн иргэн хэн ч гэсэн эх орноосоо урван тэрслэгч гэж үзэхээс аргагүй. Баатарлаг Ленинградыг аюул нөмөрсөн хэвээр байсан тэр хатуу ширүүн цагт урвагчидтай олон юм ярьж ёсорхдоггүй байсан юм. Энэ бүхнийг Каращенко ойлгож байсан нь лавтай. Гэсэн ч тэрээр чекистүүд дээр ирж бүх гэм буруугаа хүлээгээд, тагнуулын үнэтэй цэнэтэй мэдээ авчирч өгчээ. Хэрэв түүний авчирсан мэдээ үнэн бодитой бол дайсан чухам яах гэж байгааг манай командлал сайтар мэдэж авч чадах байлаа. Гэтэл абверынхан бидэнд хуурамч мэдээ атгуулж, биднийг төөрөгдүүлэхийн тулд тагнуул туршуулаа явуулсан байхыг хэн байг гэхэв. Ингэхлээр энэ Каращенко гэдэг маань чухам анд нөхөр үү, алалдах дайсан уу?

Жаворонков өөрий нь сорин туршсан харцаар ажиглаж байгааг Мокий Демьянович яах аргагүй мэдэрч суулаа. Энэ залуу офицер юу бодож байгааг ч тэрээр гадарлаж байв. Каращенко Жаворонковын хувьд ч, бусад олон нөхдийн хувьд ч дайсны тагнуул яриангүй мөн байв. Дайсны дунд байхдаа Каращенко зөвлөлтийн жинхнээ эх оронч, ард нийтийн ариун дайны үнэнч дайчин хэвээр үлдсэн гэдгийг хэн нотлох юм бэ.

Каращенко генерал дээр хэзээ ор гэхийг чилтлээ хүлээн, өндөр түшлэг бүхий сандалд шигдэн сууж, гүн бодолд дарагдана. Балтийн тэнгисийн сэржигнүүр салхинд туугдсан бороон дусал цонх дэлдэнэ. Борооны шор шор гэх чимээ хувь заяандаа сэтгэл зовнисон хүнд бодлоос түр ч атугай ангижирч, сэтгэлээ засахад нь туслах ажгуу. Багын, хүүхэд ахуй цагаа дурсан саналаа.

...Польш, оросын цэргийн эрхтнүүдийн хэмээс хэт алба гувчуурт ядууран хоосорсон Украины нэгэн бяцхан гацаа үнэхээр хөөрхийлөлтэй. Өнчин жаалыг өрөвдөж хайрлах хүн гэж ер үгүй. Хүн болгон л доромжлон басамжилж, зодож жанчина. Эцэг, эх хоёр эрт өөд болж авга эгчтэйгээ амь зуух боллоо. Хоолны сав нэмэгдлээ гээд тээршээгээд байхаар нь ажил хийж ам хөдөлгөхөөр шийдэж баячуудад зарагдан зүсэм талх, уранхай цоорхойгий нь илүүчилдэг болов. Эзэн маань юм л бол идэхээс өөр ид шидгүй гэж загнана.

Нэг удаа тариа хадагч морин хадуур дээр сууж яваад уначихваа. Нойр хоолгүй ажиллаж ядрахын туйлд хүрсэн бяцхан жаал хүнд хүчир ажлын ая даалгүй хадуурынхаа доогуур нүүрээрээ газар шаан ойчив. Морьд ч үргэж бусгаад алга боллоо. Цус нөжтэйгөө холилдсон намайг эзэн маань нэг сайн ташуурдаж аваад:

- Бушуу тонил! Энд мажийчихвал бас чиний амины төлөө хар яршиг болох гэж гэдэг байна.

Гэртээ яаж хүрснээ ч мэдсэнгүй. Ухаангүй л явсан бололтой. Тэгээд намар болтол хэвтэрт байв. Ашгүй нэг домч авгай янз бүрийн өвс навч уулгаж байж хөл дээр минь босголоо. Хэвтэрт удаан байсан сул биетэй надад биеэ тэнхрүүлэх хугацаа тийм ч их олдсонгүй. Өлсөхийн зовлон хэцүү болохоор газрын эзэн Каминскийн эдлэн газарт өдрийн 10 мөнгөөр зарцлагдах боллоо. Тэнд ч гээд сайнаа үзсэнгүй, бас л зовол үзэв. Газрын эзэн эдлэн газартаа байхгүй, бүүр Варшавт суух учир бүхий л ажил хэргийг харамч хатуу, зуйвар

ган Домбжецкий тайж эрхлэн явуулна. Домбжецкий христос шашны судар, бурхны хууль зарлиг энэ тэрийг дурьдан энд ажиллагсдыг шүүсий нь сорж сурсан хүн байв.

- Ариун санваартан санаа муутнуудыг өрөвддөггүй юм шүү. Ажилла, залуу минь, арчаагүй зангаа тат! Тэгвэл чамайг пан Езус диваажинд хүлээж авах болно гэнэ.

“Тарган чөтгөр чамайг пан Езуст хүргээд өгчих юмсан” гэж бяцхан зарц хааяа бодох боловч Домбжецкий мэдчихвэл ташуурдана гэхээс энэ бодлоо аль болохоор нуухыг оролддог байлаа.

Октябрийн хувьсгалын дараа л өнчин жаал өөр хүн болжээ. Тэрээр энд тэндгүй явж, янз бүрийн алба ажил хийлээ. Цэргийн алба хааж, тээврийн газар ажиллаж, цэргийн сургуульд ч суралцлаа. Бас Москва хавьд дээрэмчин этгээдүүдийг барилцан Кавказын ууланд улсынхаа хилийг хамгаалалцаж, Ленинградын усан боомтод хонтроваандчуудыг отож явахдаа юу эсийг үзэх вэ дээ. Энэ бүх алба ажил хүнд хүчир байсан боловч баяр хөөртэй хийдэг байв. Зарцлагдаж явсан, бичиг үсэг мэдэхгүй жаал хүү боловсрол олж цэргийн дарга боллоо. Гэтэл дайн энэ бүхнийг маань баллачихдаг байна. Олзлогдож, хорих лагерьт очиж, бас дайсны тагнуулын сургуульд суралцаж... яв явсаар арай гэж өөрснийхөн дээрээ ирлээ. Итгэдэг болов уу? Генералын өрөөнд түүний хувь заяа шийдэгдэж байв. Каращенко энэ бүгдийг эрэгцүүлэн бодож суугаад гэнэт:

- Бушуухан л нэг тийшээ болоосой хэмээн өөрийн эрхгүй хэлж орхив.

Бага дэслэгч Жаворонков гайхсан хирнээ юу ч дуугарсангүй. Үүнийг ажигласан Каращенко “Би чинь бүр солиорч эхлэх нь үүдээ” гэж бодлоо. Яг энэ үеэр генералын өрөөний хаалга онгойж, том халзан толгойтой, тэвхэлзсэн дэд хурандаа гарч ирлээ. Нүүр нь минчийтлээ улайж, бухимдсан тэр хүн ахмадыг зэрвэсхэн хараад өнгөрлөө. Үүний түрүүнд Каращенкотой ярилцаж, сэтгэлий нь гонсойлгосон дэд хурандаа Светловидовыг Каращенко таньж байв.

- Машин, харуулын хамт дууд гэж дэд хурандаа тушаагаад, харуулын захирал жижүүрээс үүрэг даалгавраа аваа биз гэв.

Жаворонков: - Мэдлээ, гүйцэтгэе гэнгээ Мокий Демьянович руу хулгайн нүдээр харлаа.

Ахмадын царай цонхийж цайгаад явчихав. “3а өнгөрч дээ. Итгэсэнгүй дээ намайг...” гэж тэр боджээ.

Светловидов гарч ирсэн шигээ хурдан алхалсаар генералын өрөөнд орж хаалгаа ян тан хаав. Тэр өрөөнөөс юу ч үл сонсодно. Гэвч тэр өрөөнд онц чухал асуудал хэлэлцэж байлаа. Энэ өрөөнд болж байгаа ярианаас мянга мянган хүний хувь заяа, стратегийн чухал зорилтыг амжилттай шийдвэрлэх асуудал шалтгаалж байв.

1943 оны нэгдүгээр сард зөвлөлтийн цэрэг Ленинградын бүслэлтийг сэт цохиж, хотын байдал нэлээд дээрдлээ. Гэсэн ч Ленинград фронтын хот хэвээр байлаа. Зөвлөлтийн командлал фашист зандалчдыг Ленинградын дэргэдээс үтэр түргэн хөөн зайлуулахын тулд шинэ цохилт өгөх төлөвлөгөө боловсруулж байв. Нөхцөл байдал ийм үед Мокий Демьянович Каращенко фронтын шугамын цаадахь байдлын тухай тодорхой мэдээ авчирсан нь их л цагаа олсон хэрэг байв.

Сөрөг тагнуулын газар, фронтын штаб Каращенкогийн авчирсан мэдээг нягтлан судалж, бусад мэдээ материалтай харьцуулан үзээд штабын ажилтнууд бүрхэг зүйлээ тодруулан магадалж, германы командлал чухам ямар санаа агуулж байгааг мэдэж авлаа. Ингэж манай командлал германы “Умард” гэдэг армийн бүлэглэлийн байр байдлыг улам тодорхой мэдсэн юм.

Түрүүч түрүүчийн тулалдаанд сульдаж доройтсон германы дивизүүд гарз хохирлоо нөхөж чадаагүй, тэгээд ч зөвлөлтийн цэрэгт тэр даруйдаа хариу цохилт өгөх тэнхэлгүй болсон үе байлаа. Байлдааны санаачлагыг нэгэнт алдсан гитлерчүүд зөвлөлтийн цэрэг дахиад хэдийд давшилтад орох бол гэхээс сэтгэл түгшин зөвлөлтийн цэргийн гол цохилтын чиглэлийг мэдэж авч, тэгснээрээ өөрийнхөө хүчийг цаг тухайд нь өөрчлөн бүлэглэх гэж амь тэмцэн элдэв арга хэмжээ авч байв. Фронтын штабын мэдээгээр бол зөвлөлтийн цэрэг гол цохилтоо Котла-Кингисеппээр үү, эсвэл Пулковоор дамжин Ропшагийн чиглэлээр өгөх үү гэдгийг германууд мэдэхгүй байв. Иймээс гол цохилтыг Котла-Кингисеппээр өгөх нь ээ гэдэгт дайсныг гарцаагүй итгүүлж, “Ораниенбаумын зурвасын” энэ хэсэгт томоохон хүч бөөгнөрүүлж байгаа дүр үзүүлэх нь фронтын командлалд чухал байлаа.

Ингэснээр фашистууд бэлтгэл дивизүүдээ дээрх хэсэгт татаж авчрах ёстой байв.

Тэгээд фронтын штаб үүнтэй холбоотой хуурамч материал бэлтгэн ямар ч сэжиг авахуулахгүйгээр германы командлалын “гарт атгуулах” даалгаврыг тагнуулын байгууллагуудад өглөө. Энэ даалгаврыг яаж сайн биелүүлэх асуудлыг нягтлан хэлэлцэхээр фронтын сөрөг тагнуулын газрын удирдах ажилтнууд генерал Быстровын өрөөнд цугларчээ. Зөвлөлгөөн хэдэн цаг үргэлжилсэн боловч санаа нийлсэн шийдвэр гаргаж чадсангүй.

Харахад сонин агаад намбатай байрын хурандаа Королёв үг хэллээ. Нэлээд буурал орсон халимагаа эгц хойш нь самнажээ. Хацар дээгүүр нь улаан судал татаж харагдах боловч сахлаа мөлчийтэл хуссан, хурандаагийн махлагдуу царай өнгөтэй харагдах ажээ. Тэрээр үгээ зөөн хэлэх авч, чухал гэсэн газраа дуугаа мэдэгдэхүйц өндөр болгон ярьж байв. Тасалгаан дундуур нааш цааш алхангаа хүмүүсийн царай руу ажиглана. Оёо сайтай хувцас нь аятайхан зохисон түүний нүсэр бие түшлэгтэй зөөлөн сандал дээр суугаа хүмүүсийн дээгүүр үнэхээр сүр бараатай харагдах ажээ. Королев илтэд өөртөө итгэсэн янзтай их л бадрангуй ярьж байв. Түүний нүд нэг үе анивалзаж инээмсэглэл тодрох агаад нэг үе хилэнтэйгээр дүрэлзэн уур хорслын оч гялалзах ажгуу.

Генерал Быстров хурандаагийн яриаг дурамжхан сонсож суусан ч үгий нь тасалсангүй.

- Энд сууж байгаа нөхөд надтай санал нийлэх байх гэж би бодож байна. Юу гэвэл бид абверын зохион байгуулсан овжин аргатай тулгараад байна гэж үнэмшилтэй нь аргагүй хэллээ. Абверынхан өөрийнхөө тагнуулыг нүглээ наманчилсан хүний дүрээр нааш нь илгээж, Валкийн тагнуулын сургуулийн тухай хуурамч мэдээ илгээжээ. Каращенкогийн нэг адил даалгавар авсан, мөн тийм хуурамч мэдээ сэлттэй тагнуулууд цаашдаа ч бидэн дээр ирэх болно. Ингэхлээр германы тагнуулын газрын бодлыг таахад хялбархан юм. Каращенко мэтийн олон хүн гэм буруугаа хүлээгээд ирэхлээр бид нэгий нь эс ч нөгөөгий нь буцаагаад явуулна шүү дээ. Тэгэхдээ тэр хүнийг гар хоосон буцаахгүй, заавал даалгавар өгч явуулна гэжтэд тооцоолж суугаа нь мэдээж. Тэдний хүнд чухам ямар даалгавар өгч явуулахыг тэд их сонирхож байгаа юм. Тэгэхлээр энэ Каращенко абверынхны сэдээд байгаа тэр тоглоомын анхны нүүдлийг хийх боломжийг бидэнд олгож байна.

Королев түр зогсосхийн түүний ярьж хэлж байгаа зүйл хүмүүст ямар шүү сэтгэгдэл төрүүлж байгааг ажиглан харлаа. Гэвч хэн ч, юу ч дуугарсангүй, цааш юу хэлэхий нь тайван хүлээх ажээ.

- Хэрэв бид манай фронтын гол цохилтын тухай хуурамч мэдээг Каращенкод өгөөд явуулчих юм бол ёстой л абверынхны бахы нь хангана гэсэн үг болно. Каращенко өөрийгөө сайн харуулж чадсан болохоор германууд түүнд итгэж байна. Тэгээд ч тэд энэ урвагчийн амь насыг аварч, хөл дээр нь босгожээ. “Абверштелле-Остландын” тагнуул агсан Невзоров юу гэж мэдээлснийг санацгаа л даа. Каращенко бол Валкийн тагнуулын сургуулийн хамгийн итгэлтэй тагнуулч бөгөөд түүнийг бүр германы офицерүүдийг эмчилдэг эмнэлэгт хэвтүүлж эмчилсэн гэж мэдээлсэн бус уу. Каращенкогийн байсан гэх Их Ригагийн хорих лагерийн эмнэлэгт харьцангуй хөнгөн шархадсан Невзоров удаан хэвтэж азаар амьд гарсан шүү дээ. Гэтэл Каращенко бол хүнд шархадсан хүн. Би мэргэжилтнүүдтэй ярьж үзлээ. Тэдний ярианаас үзвэл, туйлын сайн эмнэлэгт л эмчлэхгүй бол Каращенкогийнх шиг зүүн гарынх нь бугуй шархадсан хүмүүсийн зууны ерэн есөн хувь нь амь алддаг ажээ. Тэгвэл хорих лагерийн эмнэлэгт тийм хангамж байхгүй нь лавтай хэрэг. Тэгээд бас германууд манай офицерүүдийг хорих лагерийн эмиэлэгт хэвтүүлдэггүй шүү дээ. Тэнд гагцхүү цэргүүдийг л хэвтүүлдэг юм. Ингээд үзэх дээр фашистууд Каращенкод өөрөөр хандсан нь илэрхий байгаа биз дээ?

Королев кителээ засч, гүн амьсгаа авснаа ийн өгүүлрүүн:

- Германы тагнуулын гарт хуурамч мэдээ атгуулаад эзэд рүү нь буцаагаад тавьчихаж болох уу? Яасан ч болохгүй гэж бодож байна! Нэгэнт бодож боловсруулсан мэдээ сэлтээ дайсны тагнуулыи гарт хийх юм бол бид гол цохилтын тухай командлалынхаа төсөл төлөвлөгөөний нууцыг дайсанд өгнө гэсэн үг. Урвагч этгээд эзэд дээрээ очингуутаа л миний авчирсаи зүйл хуурамч юм шүү гэдгнйг дор нь илчлэх болно. Ингэснээс ямар хор хохирол учрахыг та бүхэн бэлээхнээ мэдэж байгаа юм чинь гэж хэлээд хурандаа Королев суудал дээрээ очиж суув.

- Өөр санал гаргах хүн байна уу? гэж Быстров асуулаа.

- Нөхөр генерал, ярихыг зөвшөөрнө үү гэж Королевын туслах дэд хурандаа Светловидов гараа өргөсөнд, генерал:

- За, гэв.

Светловидов суудлаасаа ухасхийн бослоо. Тэвдэж сандарсан үедээ царай нь час улаан болчихдог зангаараа энэ удаа ч мөн л тийм харагдана. Тэгээд ч цэргүүд нь түүнийг “чинжүү” гэж хочилдог байжээ. Светловидов алтан хүрээтэй хавчуурт шилээ нүднээсээс авч нусныхаа алчуураар хэд зүлгэж дахин хамрынхаа танаа дээр зүүнгээ цугларагсдыг сая үзэж байгаа мэт тайвнаар сониурхан харснаа:

- Хурандаа Королевын гүнзгий баталгаа нотолгоо бүхий, үнэн зөв, утга төгөлдөр яриаг би анхааралтай сонслоо гээд үл мэдэг инээмсэглэн Королевыг хартал цаадахь нь талархсан янзтай толгой дохив.

- Би нөхөр Королевын хэлсэн ярьсныг бүрэн дүүрэн дэмжиж байна. Бид абверын нарийн зэхэж бэлтгэсэн тоглоом тохуутай тулгараад байгаа нь эргэлзээгүй хэрэг. Нөхөр генерал, таныг зөвшөөрвөл би чекист агсан Каращенкогийн хэргийг цэвэр цэргийн зорилтоос нэлээд хальж, зөвлөлтийн эрүүгийн хууль тогтоомжийн хэм хэмжээнд үндэслэн ярихыг хүсч байна. Эртний ромчууд, “хууль хатуу ч хууль л юм чинь” гэж ярилцдаг билээ. Би үүнд тулгуурлан яримаар байна. Каращенкогийн түүхээс харахад хэдийгээр өрөвдөх сэтгэл төрөвч, бид энэ хүнийг урвагч биш, үнэнч шудрага, эх оронч хүн гэж үзье хэмээн хичнээн бодовч хуулийн үүднээс аваад үзвэл яриангүй гэмт хэрэгтэн мөн. Аюулаас хамгаалах байгууллагын ажилтан хүн дайсанд бууж өгнө гэсэн чинь юу гэсэн үг вэ? Зөвлөлтийн дайчид олзлогдож шившиг болохыг хүсдэггүй. Каращенко татгалзах ёстой байсаар байтал германуудаар дуртайяа эмчлүүлэн сувилуулжээ. Өөртөө халамжтай хандсаных нь хариуд эх орноосоо урван тэрсэлсэн байна. Каращенко хар амиа бодож сайн дураар, сайн дураараа шүү, германы тагнуулын газар алба хааж, абверын сургууль төгсгөөд улмаар манай цэргийн ар талд тагнуул хийхийг зөвшөөрчээ. Ийм хүнд итгэж болох уу та минь? Ганцхан үүний нь төлөө түүнийг дайны цагийн хуулиар буудан алахад бүрэн хангалттай юм. Тэрээр чекист хүний хүндэт нэрийг нэгэнт гутаажээ! Каращенкогийи гэмт хэргийг лавшруулж байгаа бас өөр нэг зүйл бол тэрээр абверт өөрөө алба хаагаад зогсоогүй, зөвлөлтийн цэргийн олзлогдогсдыг гэмт хэрэг үйлдэх зам руу шившигтэйгээр түлхэж байсан явдал мөн. Ийм үйлдлийг хуулинд, төрийн хүнд гэмт хэрэг, эх орноосоо урваж, тагнуул туршуул хийсэн гэмт хэрэг гэж үздэг юм. Тийм учраас төрийн аюултай гэмт хэрэгтэн этгээдийг сул тавьж хэрхэвч болохгүй бөгөөд тийм дээрээс ч мөрдөн байцаах хэлтэс, миний тушаалаар ЗСБНХОУ-ын эрүүгийн хуулийн тавин наймдугаар зүйлийн нэгийн “а”, тавин наймдугаар зүйлийн зургаад тус тус заасны дагуу Каращенког эрүүгийн хариуцлагад татах тухай тогтоол, мөн эрхий нь хасч хорих тухай тогтоолыг бэлтгэсэн юм. Эдгээр тогтоолыг баталж өгөхийг нөхөр генерал танаас хүсье гэв.

Светловидов сугандаа хавчуулаастай байсан хавтсыг онгойлгон Быстровын ширээ рүү дөхөж очоод бэлтгэсэн тогтоолуудаа түүнд өглеө. Генерал түүний нь уншиж үзэлгүй хажуу тийш тавьчихав. Үнэндээ байдал хэцүү байлаа. Хэрэв Каращенкод итгээд түүнийг хуурамч мэдээтэй юм уу, эсвэл шуурхай даалгавартайгаар абверынханд буцааж явуулдаг юмаа гэхэд үүнийг германуудад сэжиг авахуулахгүйн тулд тун яаралтай гүйцэтгэх хэрэгтэй байв. Хэрэв итгэдэггүй юмаа гэхэд Каращенко урвагч бөгөөд абверын даалгаврыг гүйцэтгэгч мөн гэдгийг бодитойгоор нотлох хэрэгтэй байв. Гэтэл эргэлзэж, сэжиглэж, тааварлахаас өөр бодитой нотолгоо байсангүй. Ийм нөхцөлд ул суурьгүй шийдвэл ажил хэргийг унагаана гэсэн үг.

- Өөр үг хэлэх хүн байна уу?

Шуурхай хэлтсийн дарга дэд хурандаа Сосницын бослоо. Адгаж тэвддэггүй, юмыг тунгаан бодож чаддаг энэ хүний яриаг генерал ямагт анхааралтай сонсдог байв. Алив юмыг “угт нь тултал” таньж, юмны учир шалтгааныг элдэв нэмэр чимэггүйгээр үнэлж цэгнэж чаддаг Сосницын Быстровт таалагддаг байлаа.

- Хууль ёсны үүднээс авч үзвэл, дэд хурандаа Светловидов зөв ярьж байгаа иь мэдээж хэргээ. Гэмт хэргийн бүрдэл нэгэнт бэлэн болж, эрүүгийн хуулийн зүйл ангийг тодорхойлон зохих тогтоолы нь хүртэл бэлтгэчихсэн болохоор шүүн тасалж ч болох юм. Гэтэл тогтоол үйлдэгчид Каращенкотой сайтар ярилцаагүй нь даанч тусгүй байна хэмээн Сосницын ярьж эхэлтэл:

- Баримт сэлт гарцаагүй илчлээд байхад гэмт хэрэгтэнтэй нялганаж байх ямар хэрэг байна! гэж Светловидов дошгиров. Түүний царай час улайж, зодолдох гэж байгаа тахиа шиг хамаг бие нь агзайсан харагдана. Нүднийх нь шил хүртэл ёозгүй туяарах ажээ. Каращенкогийн хэрэг шүүхийн бүх дамжлагаар орох болно. Харин гэмт хэрэгтэн хорионд орсон үед мөрдөн байцаагч түүнтэй тухтай ярилцдаг юм гээд Светловидов дуугүй болж их л бардам байдалтай эргэн тойрноо харав.

Быстров ширээгээ харандаагаар тогшин журам сахихыг анхааруулав. Светловидов дурамжхан байдалтай суудал дээрээ холхин харагдана.

Сосницын урьдын адил аажуу тайван, нухацтай яриагаа үргэлжлүүллээ.

- Муу хүн мод чулуу гэгчээр юм л бол хуулиар далайлгах эрх бидэнд байхгүй. Хэргийн бүрдлийг сайтар судлахын гадна хамгийн гол нь хэрэгтний хувийн зан чанар, чухам ямар хүн бэ гэдгийг тунгааж үзэх нь чухал юм. Каращенко туйлын эрэлхэг зоригтой, тэсвэр хатуужилтай хүн гэдгийг шууд хэлвэл зохино. Ийм хүмүүс эх орноосоо урвадаггүй юм. Дэд хурандаа Светловидов энэ чанарыг харгалзан үзэхийг хүсэхгүй байгаа бололтой. Нөхөр Каращенкод тусгай даалгавар өгч абверт ажиллуулж болно гэж үзэж байна хэмээн Сосницын хэлэв.

Дараа нь хошууч Богданов бослоо.

- Германуудад Никулин, бидэнд бол Каращенко гэгдэж байгаа энэ хүнийг би бүр дайны өмнөх үеэс таньж мэддэг болсон юм. Тэр шалгарсан чекист, миний эртний найз болохоор би энэ хүний зан чанарын онцлогийг хэнээс ч илүү мэднэ гэж бодож байна. Энэ хүний талаар хурандаа Королёв тун буруу ярьж байх шиг байна. Валкийн тагнуулын сургуулийн нийт бүрэлдэхүүн, Сивер дахь дамжлага бааз, мөн эндээс манай ар тал руу илгээсэн буюу илгээхээр бэлтгэж байгаа тагнуул туршуулуудын тухай төгс төгөлдөр мэдээ сэлтийг бидэнд авчирч өгсөн Каращенког абверын тагнуул гэж үзэх үндэс байна уу? Никулины авчирсан үнэ цэнэтэй бусад мэдээ баримтыг та бэлээхнээ мэдэж байгаа шүү дээ. Эдгээр мэдээ баримт үнэн зөв болох нь шалгалтаар нотлогдоо биз дээ. Ингэхлээр Каращенко абверын тагнуул мөн гэж үзвэл германууд тагнуулын сургуулийнхаа бүх л нууцыг илрүүлэхийг түүнд зөвшөөрсөн хэрэг болж байх шив дээ. Германууд ийм том зүрх гаргахгүй. Германууд гэдэг чинь зарим хүмүүсийн төсөөлж байгаа шиг тийм ч гэнэн хонгор амьтад бишээ.

Королев тэсэлгүй суудлаасаа босон харайгаад:

- Нөхөр Богданов та фашистуудын тагнуулын байгууллагын өмнө хэтэрхий бөхөлзөж, түүний ажилтнуудыг дэндүү давруу үнэлж байгаа юм биш биз? гэлээ.

- Нөхөр хурандаа, абвер бол хүчтэй, хашир догь, хорон санаатай дайсан мөн гэдгийг бид олонтоо ажиж мэдсэн шүү дээ. Дайснаа дутуу үнэлнэ гэдэг бол өөрсдийнхөө гарыг мухарлана гэсэн үг. Амарлингуй байхыг төр улс бидэнд зөвшөөрдөггүй гэдгийг та надаас илүү мэдэж байгаа шүү дээ.

Королев дахин ярианд оролцож:

- Нөхөр Богданов та тодорхойхон шиг яривал дээргүй юу гэв.

Быстров дахиад л харандаагаар ширээгээ тогшиж, намуун дуугаар:

- Нөхдөө тайвширцгаа! Аливаа хүнд шүүмжлэл сонсож сурах ашигтай байдаг. Тэгэх тусмаа зөв шүүмжлэл бүр ч ашигтай гэж хэлэв.

- Мокий Демьяновичтай хил дээр цуг алба хааж байснаа би түрүүнд хэлсэн. Аюултай, хүнд бэрх үед би түүнтэй хамт явж байсан болохоор Каращенко үнэнч шудрага, халуун эх оронч хүн мөн гэдгийг батлан хэлж чадах байна гээд Богданов яриагаа дуусгав.

Хошуучийг суудалдаа ирж амжаагүй шахуу явахад нь Светловидов дахин үг хэлэх зөвшөөрөл эрж:

- Ямар ч гэсэн бид урвагчийн л тухай ярилцаж байгааг хэлэх хэрэгтэй. Энэ чухал хэргийг бид далдлан бүрхэгдүүлэх аваас хууль зөрчих болно. Каращенког шүүхэд шилжүүлэхэд ардын комиссариатын удирдлага биднийг бүрэн дэмжинэ гэдэгт би эргэлзэхгүй байна.Шүүхийн энэ ажиллагаа манай чекистүүдийг үхлээс айдаггүй, дайсныг үзэн ядах үзлээр хүмүүжүүлэх үйлсэд ч тус болно гэж нэлээд омогтой хэллээ.

- Бусдад нь сургамж болгохын тулд гэм буруугүй хүнийг шийтгэх гэдэг чинь хачин хэрэг байна даа хэмээн Сосницын сөргүүлэн хэлтэл,

- Тиймээ, бусдад нь сургамж болгохын тулд. Тэгэх тусмаа хэргийн бүрдэл байгаа юм чинь. Үүнийг Каращенко өөрөө хүртэл хүлээж байгаа юм гэж Светловидов мэтгэн хэллээ.

- Тэр чинь хэрэгтний журмаар өчиг мэдүүлэг өгөөгүй, харин хийсэн ажлаа тогтсон ёс горимын дагуу мэдээлсэн шүү дээ. Хэрэв тэр өөрийгөө гэм буруутан гэж үзсэн бол долоон булчирхайгаа тоочихгүй байсан байхаа. Өчиг мэдүүлэг өгөх, рапортлон илтгэх хоёр чинь тэс өөр зүйл шүү дээ гэж Сосницын өгүүлэв.

- Тийм ч их зөрөө байхгүй шүү. Рапорт гэдэг чинь хэргийн үндэс болж өгдөг юм.

Энэ үед генерал Быстров маргаан нэлээд хурц шинжтэй болохыг мэдээд түүнийг тасаллаа.

- Санал бодлоо солилцлоо гэж үзье гээд генерал ширээнийхээ араас босч, нөхдийн хэлсэн ярьсныг би анхааралтай сонслоо. Асуудлыг би өөрөө шийднэ. Ямар шийдвэр гаргаснаа дараа ажил төрлийн журмаар нөхдөд мэдэгдэнэ. Дэд хурандаа Светловидов, та холбооны офицерыг алсан хэргийг мөрдөн шалгах ажлаар явахад бэлэн үү гэж асуув.

- Бэлээн. Машин, харуул дуудсан. Шуурхай хэлтсийнхэн бэлэн байгаа гэж Светловидов хариулав. Түүний царайд гомдсон шинж илэрхий.

- Тэгвэл миний ярих зүйл дууслаа, тарж болно гэсиээр генералын яриа дууслаа.

Офицерууд генералын өрөөнөөс цувран гарлаа. Тэдпийг гарч ирэхэд бага дэслэгч Жаворонков, Каращенко хоёр босч зогсов. Дэд хурандаа Светловидов Мокий Демьяновичийг хор нь хөдөлсөн янзтай харцаар хальт харснаа Жаворонковт хандаж:

- Унаа, хүмүүс бэлэн үү гэж асуувал,

Жаворонков:- Бэлээн гэв.

Каращенко урагшаа алхах гэсэн боловч хөл нь газраас хөндийрч өгсөнгүй. Түүний хувь заяа нэгэнт шийдэгджээ гэдэгт тэрээр лавтай итгэв бололтой. Итгэнэ байх гэж их найдсан боловч түүнд итгэсэнгүй. Даан ч яавдаа...

Хоёрдугаар бүлэг.

ХҮН БА АДГУУС

Балтийн тэнгис хавийн нутагт гайхалтай сайхан зун ирлээ. Зуны эхэн сарын нар аадар бороонд нэвчсэн цэцэрлэг тэргүүтнийг мишээн ээнэ. Үүрээр нуга, хөндий, гол горхийн дээгүүр манан будан нөмөрч, шөнийн манаанд гарсан цэргүүд шүүдрийн усанд бэлхүүсээ хүртэл норчихсон ирж байв. Ахлах дэслэгч Мокий Демьянович Каращенкогийн олонтоо зугаацан явдаг тэнгисийн эрэг хөвөө, Вента анир чимээгүй нам гүм байлаа. Каращенкогийн сэтгэл нэг л эвгүй байв. 1941 оны зургадугаар сард тагнуул туршуулуудаас хүлээн авсан мэдээ сэлт цөм л дайн ойртож байгааг гэрчилж байв.

Мокий Демьяновичийн сэтгэлийг эзэмдсэн далд түгшүүр Латвийн улсын аюулаас хамгаалах газрын ажилтнуудын Лиепаяд болсон зөвлөлгөөний гурван өдөр улам ч нэмэгджээ. Чекистүүдэд сонор сэрэмжээ дээшлүүлж, дайсанд цохилт өгөхөд бэлтгэх нь зайлшгүй чухал болж байгааг анхааруулсан хирнээ дайсны өдөөн хатгалгад автагдалгүй, ихээхэн тэвчээр гаргаж, үлэмж хүлээцтэй байх тушаал өгчээ. Гэтэл германууд манай хил рүү цэрэг татаж тагнуул, хорлон сүйтгэгчдийг илгээж байсан ийм үед дайсан дайн хийж эхлэв үү, эсвэл биднийг өдөөн хатгаж байна уу гэдгийг чухам хэн ялган салгаж өгөх билээ?

Зөвлөлгөөн дээр Мокий Демьянович Дотоод явдлын Ардын Комиссар нарын газрын онцгой хэлтсийн бүрэн эрхт төлөөлөгч, эртний найз Николай Богдановтайгаа уулзлаа. Энэ хоёр урьд цуг цэргийн алба хааж, бага дарга нарын сургууль, дараа нь цэргийн сургуульд хамт суралцаж байв. Тэгээд Богдановы нь Улсын аюулаас хамгаалах байгууллагад ажиллуулахаар явуулжээ.

Мокий Демьянович ч бас чекист боллоо. Түүнийг Вентспилсэд томилогдоход, Богданов Ригад алба хааж байжээ. Тэр хоёр хааяа нэг уулзахдаа үнэн голоосоо баярладаг байв. Тэр хоёрын санаа бодол олон талаар нийлдэг байсан болохоор анд хоёр сэтгэлийнхээ үгсийг удтал ярилцана. Мокий Демьянович Богдановыг хүндэтгэдэг байсан учраас түүний үгийг дуулгавартайя сонсдог байжээ.

Каращенко, хурлын завсарлагаар Богданов дээр явж очоод:

Николай чи, чухам юу болоод байгааг мэдэж байна уу гэвээс цаадахь нь:

- Мэдэж нөхөөд байх юу байпа! Германууд хил нэвтрэхээр зэхэж байгаа нь илт. Дайн ч гарцаагүй шүү гэв.

- Би ч бас тэгж бодож байна. Үгүй, ингэхэд хэрэгцээ тохиолдвол чи бид хоёр шиг хуучин цэрэг ажрахгүйдэгээ. Харин өдөөн хатгалгад няцаалт өгөхгүйгээр хил хазгаараа яаж хамгаалж болдгийг л би ойлгохгүй юм.

Богдановын сэтгэл түгшин байгаа нь түүний царайнаас илхэн харагдана. Богданов энэ талаар нөхрөөсөө нлүү юм мэдэхгүй байгаа болохоор Каращенкод ямар хариу өгөх билээ?

- Мокий минь, бид гар хумхин сууж хэрхэвч болохгүй. Энэ бол тодорхой. Чамд гэж хэлэхэд германууд нэгэнт хил нэвтрээд ирчих юм бол, өдөөн хатгалга уу, үгүй юу гэдгийг ялгаж салгах гээд ч нэмэргүй хэрэг. Тулалдана л гэсэн үг. Ингэхлээр бэлтгэх хэрэгтэй. Ер нь тэгээд өдөөн хатгагчдад цохилт өгөх л ёстой гэдэгт би итгэж байна.

- Тийм нь ч тиймээ, харин “өдөөн хатгалгад автаж болохгүй” гэхээр нь л бухимдах юм. Германууд бүр өөгшиж гүйцлээ.

- Байдал өдөр ирэх тутам дордож байна гэж Ригад байгаа найзууд маань надад ярьсан. Хил дээр байсхийгээд л будлиан гарч байна. Германууд цэргээ татсаар л байдаг гэнэ. Их аянга ниргэх нь ч гарцаагүйдэг шүү хэмээн Богданов бодлогошронгуй янзтай хэллээ.

- За яахав, давж л гарна даа, хэмээн Каращенко шийдмэг хэлснээ, чи бид хоёр нэг тогоонд хошуу тосдож байсны хэрэг юу билээ дээ хэмээн тоглоом болгон нэмж өгүүлэв.

- Хэлдэг л үг хэмээн Богданов нухацтай нь аргагүй хариулав.

Зургадугаар сарын хорин нэгний орой ахлах дэслэгч Каращенко, ахмад Богданов хоёр хэсэг чекистүүдийн хамтаар Лиепаягаас Рига орохоор гарлаа. Тэд тэнд ажилтай байв. Тэдний царай дүнсгэр агаад бодлогоширсон, цөм дуугаа хураажээ. Урьдын тоглоом тохуу, инээд хөөр огт үл сонсодно.

Шөнө өнгөрлөө. Болгоомжлон таамаглаж байсан ч гэсэн хамгийн аймшигт зүйл эхэлснийг чекистүүдийн хэн нь ч мэдээгүй байв. Тэднийг үүр цүүрээр Ригад ойртож явах тэр үед хил хязгаарын амар тайвных цочоосон Аугаа их Эх орны дайны анхны буун дуу нүргэлжээ... Дайн эхэлснийг тэд хотод ирсэн хойноо л мэджээ.

Каращенко Богдановоос салахдаа:

- Мөн ч хурдан эхлэвээ. Одоо тэгээд хэзээ учран золгодог юм болдоо? Муу юм битгий санаарай Николай минь гэлээ.

- Тэглээ, эхэллээ. Өдөөн хатгалга гэдэг нь дайн болов шүү. За яая гэхэв, баяртай. Ялалтын дараагаар түргэн уулзахын ерөөл дэвшүүлье гэж Богданов хэлэв.

Тийнхүү хоёр найз гар барилцан тэврэлдээд салж оджээ.

Мокий Демьянович ажлаа түргэн амжуулаад Вентспилс орохоор явав. Энд хэдийн түймрийн гал дүрэлзэж байлаа. Цэргийн хотхон эль хуль чимээ аниргүй болжээ. Цэргийн ангийнхан хотын захад хориглосон байлаа.

Вентспилсийн жижиг гарнизон хүнд байдалд оржээ. Германууд гол цохилтоо Рига руу чиглүүлж, улмаар дорно зүг хурдан давшиж, ингэснээрээ манай цэргүүдийн хотоос ухрах замыг хаах бодолтой байв.

Фашистуудын цэрэг Латвийн нийслэлд дөхөж очсон нь удалгүй тодорхой боллоо. Иймээс хориглосон хэвээр байх нь гарцаагүй бүслэгдэхэд хүрэх учир гарнизоны дарга Рига хотыг хамгаалж байсан цэргийн ангиудтай нэгдэн нийлэхээр шийдвэрлэв. Ийнхүү гарнизон замд гарч, зургадугаар сарын гучин гэхэд Ригад дөхөж очлоо. Дайсан тэднийг миномёт, пулемётын ширүүн галаар угтлаа. Учир иймээс хотыг өмнө талаас тойрч орох хэрэгтэй болов.

Шөнөжингөө явсаар үүр цайлгалаа. Тэнгэр бүүдийн бүрхэжээ. Удаан явдалд эцэж ядран, тэнхээ тамиргүй болсон цэргийн цуваа хүлэрт намгийн дунд шигдсэн нарийхан зөргөөр гэлдэрцгээнэ. Ачааны тэрэгнүүд намагтай газар байн байн суучихна. Хол бус газар ой мод хүглийж харагдана. Замын хоёр талаар буг, сөөг ургасан балчиг, намаг үргэлжилнэ. Эргэн тойрон чимээ аниргүй дүнсийх ажээ.

- Цайндаа! гэсэн команд өгөв.

Цэргүүдийн зарим нь нойтон өвсөн дээр хажуулдангуут хоолоо хүлээж чадалгүй зүүрмэглэж, зарим нь халуун тогоо руу явж очив. Гэвч цэргүүд хоолондоо хүрч амжаагүй байтал намгийн цаанаас, гурван зуун метрийн хиртэй газраас миномёт, пулемётоор шүршиж эхэллээ.

Цувааны дунд мина дэлбэрч, нүргэлсэн дуунд нь шархдагсдын орилох, морьдын янцгаах иь бүдэг сонсодно.

- Их буунуудыг урагш гарга! гэсэн хороон даргын тушаал сонсдов.

Гэвч хороо хориглоход тохиромжгүй газар буудалласан учир их буунууд намагт зоогдоод, гинжин цуваанд орсон цэргүүд галын дэмжлэггүй болжээ. Батальон хэвтэн хориглов.

Үдэш болоход тус хороо дайсныг цаашид тогтоон барьж чадахгүй нь тодорхой болов. Бараг бүх офицер нь алагдсан байв. Амьд үлдсэн цэргүүд дайсантай нүдэлдсээр бүслэлтийг сэт дайрч эхлэв. Мокий Демьянович хүнд шархаджээ. Түүний зүүн гарын бугуйг мины хэлтэрхий хуга цохиж, бас хөлий нь гэмтээсэн байв.

Ахлагч Гречко, жагсаалын цэрэг Попов хоёр Каращенкогийн шархыг боож өгөөд моринд нь мордуулж ойн зүг давхицгаав. Тэд мориор Даугав гол хүрээд гол сэлэн гарч өөрснийхөн дээрээ очих бодолтой явжээ. Гэвч бүтсэнгүй, фашистуудын мотоцикльчид замаар нэг тарсан байлаа. Германууд тэднийг хармагцаа пулемётоор шүршлээ.

- Нөхөр ахлах дэслэгчээ! Морьдоо орхиё. Явган явбал нүдэнд өртөх нь бага байх гэж ахлагч Гречко ядарсан дуугаар хэллээ.

- За тэгвэл морьдынхоо эмээлийг аваад ойд орхичих хэмээн Мокий Демьянович зөвшөөрлөө.

Ингээд тэд зог тусан чимээ чагнаж эргэн тойрноо ажигласаар аажуухан явж байв. Дайсны отолтонд хэзээ ч орж болзошгүй байлаа. Даугавад их л ойртсон бололтой байх авч, замд дайсны цэргийн цуваа байн байн тааралдах боллоо. Замын хажуугийн бут сөөг, суваг шуудуунд нуугдан, заримдаа германы мотоцикльчидтай халз тулгаран буудалцаж байж сая нэг сална. Нэг ийм буудалцааны үеэр Каращенкогийн дэргэд гранат дэлбэрч, тэрээр ухаан алджээ. Ухаан ороход нь түүний дэргэд хэн ч байсангүй. Гречко, Попов хоёр даргыгаа алагдаж гэж бодоод цамцных нь карманаас бичиг баримты нь аваад явсан байлаа. Ийнхүү Каращенко цор ганцаар үлджээ.

Хоол ундгүй өлсөхийн зэрэгцээ, цус их алдаж туйлдаа хүртэл ядарсан Каращенко ес хоног ойгоор хэрэн тэнэжээ. Ойн гацааны ойролцоо байж байтал нь газрын хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх айзсаргчууд түүнийг гэнэт тойроод авав.

- Чи коммунист уу, комиссар уу гэж өндөр нуруутай, баргар царайтай эр оросоор хазгай муруй асуугаад хариу хүлээлгүйгээр ойролцоо байсан хус руу харан дүүжил гэж байгаа бололтой гараараа зангав.

- Би жагсаалын цэргийн офицер хүн. Миний цамцны ханцуй дээрх гурвалжин тэмдгийг хар л даа гээд Каращенко цамцныхаа ханцуй руу заалаа.

Айзсаргчууд эргэлзэж эхлэв. Үнэнийг хэлэхэд тэд цэргийн цол, тэмдэг ялгаж мэддэггүй байв. Тэгээд намайг дарга нартаа аваачиж үзүүлэхээр шийдэв бололтой.

Удсан ч үгүй айзсаргийн офицер машинтай давхиад ирлээ. Тэрээр хэсгийн ахлагчийн илтгэхийг сонсмогцоо Мокий Демьяновичийг машиндаа суулгаж аваад үл мэдэх нэг газар хүрч ирлээ. Хошуу тамгын газар юм уу, айзсаргчуудын штаб байрлажээ гэмээр зайтайхан байшинд Каращенког хооллож, ундлав. Нөгөө офицер Каращенкогийи шархыг боох эмч дуудах тушаал өгчихөөд гараад явчив. Хаалганы дэргэдэх сандал дээр суугаагаараа үүрэглэж буй дуу шуугүй, нуруулаг залуу манаанд үлдлээ. Мокий Демьянович түүнийг нүднийхээ булангаар ажиглангаа нээлттэй цонх руу дөхлөө. Байшинд тулж ургасан бутсын төгөл өтгөн ойтой залгасан харагдана. Цонхоор үсэрвэл ёстой сураггүй алга болох байв. Каращенко цонхны тавиур дээр гараа тавьтал, нөгөө өндөр залуу суудлаасаа босолгүй винтовоо хараалан:

- Хойшоо бол! Буудна шүү! гэж ууртайгаар хашгирах нь тэр.

Энэ үеэр хаалга онгойж, нөгөө офицер орж ирлээ. Араас нь намхан нуруутай, сулдгар хөгшин зуйварган аргагүй инээн, тонголзон орж ирэв. Эмийн сангийн энэ хүнийг энд эмч гэж нэрлэжээ. Үйлчлэмтгий агаад аймтгай тэр хүн Каращенкогийн цус нэвчсэн бохир боолтыг тайлан, толгой сэгсэрсээр шархы нь цэвэрлэнэ. Каращенкогийн шарх тэсэхийн аргагүй өвдөж хамаг бие нь шархирна.

- Аяархан шиг! гэж Мокий Демьянович хэлтэл:

- Дуугаа тат! гэсэн офицерын тушаал сонсдов. Таны шархыг еврей хүн боож байна. Энүүнтэй ярьж болохгүй гэлээ.

Хөгшин еврей шарх боож дуусаад хаалга руу явлаа.

- За боллоо. Таныг одоо Ригад, цэргийн олзлогдогсдын лагерьт хүргэж өгнө. Тэнд очоод зүгээр болно. Таныг эмчилнэ... гэж офицер хэллээ.

- Ригад бол Ригад л биз. Над хаана ч ялгаагүй гэж Мокий Демьянович тэнхэл муутайхан дуугарав.

Түүний хамаг тэнхээ тамир тасарчээ. Тэр сандлын түшлэг тулангуутаа ухаан алдав.

...Ригад, Пернавасын гудамжнаас эх авдаг олон гудмайн нэгэнд төмөр замд тулж очсон олон давхар байшин бүхий хороолол байдаг. Энд ВЭФ заводын ойролцоо гитлерчүүдийн байгуулсан цэргийн олзлогдогсдыг тамлан зовоогч олон тооны газрын нэг болох Их Ригагийн хорих лагерь байдаг байв. Өргөст тор, пулемёт зоосон харуулын шовгор, хэд хэдэн хуучин хуаран, нэг хэвээр цутгачихсан юм шиг зургаан орцорхуу юм харагдана... Хоригдлуудын байранд гурав гурван давхар, авс мэт бачуухан наар тавьжээ.

Лагериас гадагш гарах хаалганы дэргэд хорихын эмнэлэг байна. Энэ эмнэлэгэрхүү юм нь хоригдлуудын оршин суудаг урцнаас юугаараа ч үл ялгагдана. Харин ч зай багатай агаад хүний цус, хөлсний муухай үнэр бөөлжис цутгуулна. Энд ажилладаг цэргийн олзлогдсон их, бага эмч нар шархдагсдын зовлон зүдүүрийг бага ч атугай хөнгөвчлөхийг байдгаараа хичээнэ.

Хорихын эмнэлэгт Каращенкогийн сайн танил, хилийн отрядын бага эмч Виктор Ресовец ажилладаг байв. Тэр олзлогдсон шархтнуудыг ялган дугаарлаж яваад ахлах дэслэгчийг таньжээ. Цаадахь нь Викторыг таньсан авч дуугүй бай гэсэн дохио өгөв. Олзлогдогсдыг харгалзаж байсан германыг жаахан холдмогц Каращенко:

- Намайг Никулин Николай Константинович гэж байгаарай. Мэдэв үү, хэмээн шивнэн хэлэв.

Виктор толгой дохин:

- Ойлголгүй яахав. Манай отрядаас энд хэд хэдэн хүн бий. Цөм эвтэй, найртай байна гэлээ.

Ингэж Каращенко маань Никулин овогтой болжээ. Фашистууд юуны түрүүнд комиссар, чекист, нам, эвлэлийн гишүүдийг тонилгоно гэдгийг тэр ойлгож байлаа. Ресовецын хэлсэн үг алхам бүрт тохиолдож болох өөр нэг сүрхий аюул байгааг түүнд давтан сануулжээ. Ингэхлээр болгоомжтой байх хэрэгтэй.

- Энд намайг таньж мэдэх хүн байвал надад хэл дуулгаарай гэж Ресовецоос хүслээ.

- За, - гээд Ресовец,- манай отрядад санхүүгийн хэлтсийн дарга байсан хошууч Дудиныг чи танина шүү дээ. Тэр чинь энд байгаа. Бас таван хилчин бий. Цөм итгэлтэй, шалгарсан хүмүүс шүү. Зарим нь бас овгоо өөрчилсэн. Би цөмд нь дуулгамз. Хүлээж бай. Харин өөрөө сонор сэрэмжтэй, болгоомжтой бай. Өдөөн хатгагчид бий шүү. Энэ эмнэлэгт зөвхөн цэргүүдийг хэвтүүлдэг юм. Би чиний дагавар бичгийг урж хаяад чамайг офицер гэдгий чинь мэдэгдүүлээгүй. Эдэнд одоохондоо юм бүгдийг нарийн шалгах зав алга, цаашдаа юу болох нь аяандаа мэдэгдэнэ биз гэлээ.

Энэ ярианаас хорих лагерийн байдлыг бага сага мэдэж авав. Энд өөр шиг нь хүний нэр зээлдсэн улс цөөнгүй байгаа ажээ. Бас бүх үнэнээ нэгд нэгэнгүй тоочсон хүмүүс ч байв. Тэд хэн бэ? Үнэнч шудрага улс уу? Үгүй юу? Ийнхүү энд хүнтэй танилцана гэдэг нэн аюултай ажээ.

Үүдэнд хөлийн чимээ сонсогдов. Цэргийн олзлогдсон эмч, дүнсгэр царайтай, өндөр хүн сая ирж буй шархтангууд дээр очиж яваа харагдлаа. Пирогов гэгч энэ эмчийг фашистууд эмнэлгийнхний ахлагчаар тавьжээ. Түүний петлиц дээрх тэмдгийг хараад, Николай Константиновмч: “Цэргийн дүрэмт хувцастайгаа явна, ахмад цолтой хүн юм. Ямар хүн болохы нь мэдэх юмсан. Манайх уу, хүний болчихсон амьтан уу” гэж бодов.

- Никулинд байры нь зааж өгөөд, шархны нь боолтыг соль гэж бага эмчид Пирогов хүйтнээр тушаагаад нэрсийн бүртгэл дээр ямар нэг юм тэмдэглэснээ гарч одлоо.

- Энэ хүнээс болгоомжлоорой. Германуудад үйлчлэн, цагдаа нарт талтай байдаг хүн шүү. Юмыг яаж мэдэхэв, урвагч байж болно гэж Виктор анхааруулав.

Ресовец Никулины шархтай ноцолдож эхэллээ. Шарх гол тасартал өвдөх боловч Никулин шүд зуун тэснэ. Хамаг биенийх нь хүйтэн хөлс асгарч, үс нь дух руугаа саглайн унжаад тас зуусан уруулаас нь цус шүүрнэ. Шархных нь боолтыг биш, харин арьсы нь хуулж байгаа юм шиг санагдана. Тэрээр амьсгаа авах зай өгөхийг Ресовецоос хэд дахин гуйв. Бага эмч шархы нь харснаа:

- Ээ харлаа, бэрх болжээ. Пироговыг дуудаж үзүүлдэг юм билүү дээ гэж харамсан өгүүлэхэд,

- Түүнийг дуудаж яах юм бэ хэмээн Никулин хүчлэн байж хэллээ.

- Дуудалгүй яахав. Чамд хүчтэй эмчилгээ хийх шаардлагатай байна. Хий дэмий боогоод ямар ч хэрэггүй. Тэр туслаж магадгүй, хүлээж бай гэж хэлээд Ресовсц гарлаа.

Николай Константинович нүдээ анин хүлээж хэвтэв. Хэн бугай нь үзэж, яах нь түүнд одоо нэгэнт падгүй болжээ. Тэнхээ тамир нь бүр барагдаж дууссан мэт санагдана.

Викторын яадаг бол гэж бодож байсан Пирогов ашгүй олон таван үггүй Никулин дээр ирлээ. Никулин мэдээгүй болчихсон хэвтэж байв. Эмч үрэвсэж хавдсан шархы нь хараад:

- Олон хонохгүй болсон хүн байна. Цус их алдан сульджээ. Эм өгөөд ч нэмэргүй. Сайн хооллож ундлаад, цэвэр газар, тайван байлгах хэрэгтэй юм. Гэтэл энд элэнцэгийнх нь юу байхав дээ гэж хайхрамжгүйхэн бувтнав.

- Сувилж тордоод үзвэл яасан юм бэ гэж Ресовец горьдлого тавин асуув.

- Энэ чиний юу чинь юм?

- Үгүй ээ, жирийн л нэг танил...

- Танил гэнээ... Хонины ээлж шиг таарахаас хойш ялгаа юу байна. Өнөөдөр энэ, маргааш чи, цөм л талийгаач болохоос хойш тэр болгоны төлөө сэтгэл зовох хэрэг юу байна? Гэвч өөрөө мэд л дээ.

Тэр өдрөөс хойш Ресовец хүлцэнгүй сувилагч эхийн адилаар Никулиныг тордон асарч, зүсэм талхнаасаа илүүчлэн, үмх хиймэл тос, ганц нэг ширхэг төмс, эм зэмхэн зөөдөгболлоо. Никулины бие тордлого авах нь даанч удаан байв. Түүнийг хэвтрээс гаргах гэж их л уджээ.

- Чи ч шандастай аавын хүү юмаа. Одоо алзахгүй ээ. Би ч нүдээрээ үзээгүй, хүнээс дуулсан бол ингэж сэхнэ гэдэгт итгэхгүй байх байсан шүү гэж Ресовец Никулины биеийг засарсан хойно хэлэхэд,

- Виктор минь, бүү магт. Хамраа сөхчихөж юу магад. Ус уух болгож өгсөнд чинь чамд гялайлаа гэв.

Энэ үеэс эхлэн Никулин зочин гийчин ирэхийг хүлээдэг боллоо. Тэр Ресовецоос сонссон хүн болгоныг сэтгэлдээ тунгаан бодож, хэн иь ямар хүн байсныг сайтар санах гэж хичээнгүйлэн оролдоно. Санхүүгийн хэлтсийн дарга хошууч Дудины тухай бодлоо. Тэр хоёр эрт танилцжээ. Түүнтэй анх 1937 онд нүүр учирчээ. Тэр үед Дудин хүнд байдалд ороод байжээ. Хаант Оросын армийн офицер, язгууртан Дудиныг хэтэрхий “соргог” хүмүүс хардан сэжиглэж, тун тусгүй юм болох шахаж байхад нь Каращенко аварч байжээ. Үнэндээ ч Дудин үнэнч шудрага хүн байв.

Ресовецын эмийн сан гэж өргөмжлөн нэрлэсэн бяцхан пинд Дудин ороод ирлээ. Царай нь цонхийн цайж, цал буурал үс. нь ширэлдсэн түүнийг Никулин арай гэж танив. Урьдын дэгжин хошууч гэхэд үнэмшихийн аргагүй болжээ. Дудин Никулиныг удаан ажиглаж, ямар нэг юм сэтгэлд нь үүр түүр оров бололтой.

- Танихгүй байна уу? Хуучны танилаа таньж мэдэхэд тийм хэцүү байна гэж үү? гэж Никулины сонирхон асуухад, Дудин:

- Иймэрхүү рашаан эмнэлэгт сувилуулсан хүнийг төрүүлсэн эх нь ч тийм амархан танихгүйдэгээ. За тэгээд ямар ч гэсэн амьд мэнд байх шив дээ. Энэ чинь л хамгийн чухал даа. Гол тасраагүй цагт арга бий гэдэг биз дээ.

- Хэлээд яахав. Германууд нэг мөсөн цааш нь харуулчихаагүйд нь л баярлаж суух хэрэг.

- Бүү гутар, сэтгэлээ барь! Бид таныг эмчилж сувилна...

- Эмчилж сувилна гэнээ. Өөрснөө өлөн явах юм биз дээ гэж Николай Константиновичийн егөөдөн инээвхийлбэл, Виктор Ресовец ярианд оролцон,

- Маргаж хэрэггүй. Манай санхүүгийн хэлтсийн дарга чинь энд, германуудын дунд “дээгүүр хэргэмтэй” хүн байхгүй юу. Ухаандаа л хүнсний түгээгч байгаа юм. Товчоор хэлбэл байрныхандаа талх, шийжүү түгээж өгдөг хүн, ойлгов уу? гэлээ.

Никулин дурамжхан толгой дохив. Тэр хорих лагерьт ийм тусламж аль хир хэцүү бөгөөд аюултай байдгийг бишгүйдээ нэг мэдэхээр хугацаа өнгөрөөжээ. Хоригдлууд олонтоо үхдэг байсан боловч тэдний хувь болох хэдэн хэрчим талхыг амьд байгаа нэрээр арай ядан олж авах явдал ч байв. Германууд хоол хүнс түгээдэг хүмүүсийг өөнтөгч нүдээр байнга харуулдана. Өчүүхэн төдий гэнэ алдаж, сэжиг авахуулбал дороо л дүүжлүүлнэ. Гэлээ ч гэсэн зөвлөлтийн хүмүүс үхлийг сөрж, чаддаг байв. Хүнийг хүнд үед нь сайхан үг хэлж, зүсэм талх өгч, сайн үлгэр үзүүлнэ гэдэг хичнээн чухал болохыг тэд ухамсарлан ойлгож байлаа.Зарим үед энэ нь сүйрлээс ч авардаг байв.

- Чамайг муу байхад миний зөөгөөд байсан бүх юмыг хошууч Дудин иадад олж өгдөг байсан юм шүү дээ. Ийм хүнгүй бол ч энд амь зуухгүй шүү гэж Ресовец үргэлжлүүлэн ярилаа.

Никулин Дудинд үнэн голоосоо талархаж:

- Баярлалаа. Би ачийг ачаар хариулна гэвэл, Дудин:

- Энэ тухай ярих хэрэггүй. Харин цаашид яахыгаа л бодоцгооё. Ярилцах хэрэгтэй байна. Хүн ороод ирэх вий, Ресовец чи сайн хараарай гэхэд цаадахь нь:

- Биднийг итгэлтэй хүмүүс харж хамгаалж байгаа. Би энэ талаар анхаарсан гэж хариулав.

- Таны хэн болохыг германууд мэдвэл та амьд үлдэхгүй шүү. Энд байгаа манай хилчид сайн улс аа. Бусдын хувьд гэвэл баталгаа өгч чадахгүй. Аяндаа өөрөө мэдэх биз. Таныг урьд өмнө таних хүмүүстэй тааралдвал хэл дуулгаарай. Бид ажиглаж мэдээд ямархуу хүн болохы нь хэлж өгөмз. Ер нь тэгээд маш болгоомжтой л байх хэрэгтэй дээ. Өөдгүй амьтад энд цөөнгүй бий шүү гэж Николай Констаитиновичид Дудины хэлэхэд, Ресовец ярианд оролцон:

- Олон цөөнийг яаж мэдхэв. Бийд л бий. Духандаа сум зоолгоход нэг л үл бүтэх этгээд байхад болоо шүү дээ гэлээ.

- Хаанаасаа бидний дунд тийм бузар амьтан ороод ирдэг байна гэж би заримдаа боддог юм. Урвагчид олонгүй гэж Викторын хэлдэг зөвөө. Лагерийн цагдаагийн дарга Чертолысов, Казак мэтийн улаандаа гарсан амьтад бол германуудад үнэн голоосоо хүчин зүтгэж байгаагаа хэдийн нотолчихсон болохоор илт мэдэгдэж байна. Гэтэл гаднаас нь харахад шудрага хүн шиг мөртлөө тулаад уулзах дээр ой гутмаар амьтад бас байх юм гэж Дудины ярихад, Никулин:

- Гэхдээ л шудрага түвшин хүн олонхи нь байгаа даа. Хэний ч буруугаар бай цэрэг хүн олзлогдоно гэдэг бол гутамшигтай хэргээ. Бид ард түмнийхээ өмнө гэмээ наманчлах ёстой, хэрэгцээ гарвал амь насаа ч зориулах ёстой. Нөхөд минь тэмцэх л хэрэгтэй. Та нөхөд үүнийг зөвшөөрнө биз дээ гэв.

- Зөвшөөрөлгүй яахав гэж Ресовец товчхон хариуллаа.

Хилчид лагериас оргохоор бэлтгэж байгаа тухай Дудины хэлэхэд:

- Оргох боломж байгаа юм уу гэж Николай Константинович сонирхов.

- Тун хэцүү. Бэлтгэлгүйгээр ер бүтэхгүй. Гэвч үзээд алдаж болно.

- Зориг байвал хэрэг бүтнэ гэдэг үг ч бий. Гэхдээ хоосон зориг юу ч болохгүй гэж бодож байна. Хамаг юмаа жин тан болгох хэрэгтэй. Үүний тулд сайн бэлтгэх нь чухал. Харамсалгай нь миний байж байгаа царай та нөхдөд нэмэр болохоосоо нэрмээс болох нь дээ хэмээн Никулины хэлэхэд, Ресовец:

- Юу гэсэн үг вэ. Бид энэ асуудлыг хэдийн ярьж тохиролцсон. Орговол цөмөөрөө л хамт оргоно. Чамайг энэ эрлэгт үлдээхгүй гэв. Тэгтэл Дудин хажуугаас нь:

- Азнаарай. Яарах хэрэггүй. Никулины хэлдэг зөв. Бэлтгэцгээе. Тэр болтол энэ маань ч хөл дээрээ босох биз. Хэрэв өөр хүн биднээс түрүүлээд эв дүйгий нь олоод орговол тэр л биз. Тийм үү, үгүй юу? гэв.

- Зүйтэй хэмээн Никулин толгой дохилоо.

Тэд ийнхүү ярьж тохиролцжээ. Николай Константинович ганцаараа үлдээд санаа нь амарсан янзтай амьсгаа авав. Нөхөд нь түүнтэй санаа бодол, итгэл найдвараа илэн далангүй хуваалцсанд тэрээр ихэд баярлан, нөхөд минь надад итгэж байгаа юм байна хэмээн бодоход сэтгэл өег байв. Нөхөд нь оргох гэж байгаа тухайгаа ямар учраас өөрт нь ярьсныг ч Николай Константинович ойлгож байв. Яагаад гэвэл дайны өмнө Никулин эх орон, ард түмэндээ хязгааргүй үнэнч, мохошгүй зоригтой дайчид хэмээн зөвлөлтийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон чекистийн ажил хийж байсан юм. Тэгээд ч нөхөд нь түүнээс оновчтой зөвлөлгөө, ажил хэрэгч тусламж эрсэн нь энэ ажээ. Энэ бүхэн нь шаргуу ажиллаж, нөхдийнхөө итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй байхыг Никулинээс шаардаж байна гэдгийг ч тэр өөрөө ойлгож байв.

...Хорих лагерийн аюумшигт гунигт өдрүүд өнгөрсөөр л. Дудин Никулин дээр нууцаар ирж заримдаа зүсэм талх, заримдаа үмх шар манжин юм уу төмс зөөсөөр байв. Өөрийгөө хорооны штабын даргын туслах Попов хэмээн нэрлэсэн бөгөөд Николай Константиновичийг ер зүс үзээгүй царай гаргаж явдаг энэ олзлогдсон хошууч хувцас хэрэглэлийн агуулахад ажиллана. Тэр нэг удаа цэрэг шинель, цамц, шаахай авчирч өгчээ.

Николай Константннович болон түүиий нөхөд оргох тухайгаа бодсоор л байлаа. Никулин өөртэй нь хамт хорихыи эмнэлэгт Ресовецын хоргодуулж байгаа нөхдийн тусламжтайгаар харуул хамгаалалтанд нарийн ажиглалт хийдэг болов. Тэд харуул манаа хаана, яаж гаргадаг, хэдийд халаа солио хийдгийг мэдэж авчээ. Хорихын хашаа хорооны метр бүрийг Никулин нүдэн баримжаагаар тодорхойлжээ. Хорих лагерийг гурван давхар өргөст тороор хашаалж, автомат, гар пулемётоор зэвсэглэсэн манаач нарын шовгорыг өргөст торон хашаа бүрийн гадна талд байрлуулжээ. Тавин метр тутамд босгосон харуулын цамхаг бүрт пулемёт зоолттой харагдана. Өргөст торон хашаануудын дундах зайнд үнэрч ноход гүйлдэнэ. Манааны шовгоруудын хооронд харуулынхан хайчлан явна. Шөнийн цагт хурц прожекторуудаар лагерийн дэвсгэр газрыг гэрэлтүүлнэ. Түүн рүү дөхөх оролдлого гармагц харуулынхан дор нь гал нээнэ.

Байдал ийм хэцүү байсан ч хүмүүс оргох тухай мөрөөдсөөр л байжээ. Нэг өдөр хилийн комендантын газрын комендантын туслагч агсан хүн хорихын эмнэлэгт орж ирлээ. Тэрээр нэрээ өөрчилж, өөрийгөө жагсаалын цэрэг хэмээн бүртгүүлжээ. Залуухан, бусдыг бодвол хүч тэнхээ сайтай энэ хүн мөн л оргох бодолтой ажээ.

- Би ажлын хэсэгт бүртгэгдсэн. Биднийг хот дундуур тууж өнгөрдөг болохоор оргох боломж бий. Үзээд алдвал яасан юм бэ? гэж тэр, Николай Константиновичид урамтай нь аргагүй хэлэхэд, Никулин:

- Одоохондоо бие гүйцэхгүй байхаа гэж уйтгартайгаар хэлснээ, жаахан босоод явсан чинь шарх задарчихлаа. Хүлээзнэхээс өөр арга алга. Харин чи бол болно шүү дээ. Амжилт хүсье. Сайн бэлтгэсэн юм биз дээ? гэв.

- Бэлтгээд байх юу байх билээ! Санаанд багтаж байгаа хойно сиймхий гарахыг л хүлээх хэрэг. Одоо л амжихгүй бол насаараа энд хатна гэсэн үг.

Тэр ярианаас хойш нөгөө хилчин лагерьт үзэгдэхээ болив. Юу болсныг хэн ч үл мэднэ. Өөрснийхнийгөө олоход нь тусалсан сайн хүмүүстэй тааралдаад, фашизмын эсрэг гартаа зэвсэг барин тэмцэгчдийн эгнээнд ороо болов уу гэж л горьдохоос цаашгүй байв. Гэвч хувь заяа нь өөрөөр эргэсэн байж ч болох л доо.

... 1942 оны хавар ойртож байв. Хорих лагерийн асар том хашаа тэр аяараа хүйтэн нялгар шивхээр хучигдсан агаад шөнөдөө газартай барилдан хөлдсөн нимгэн мөсөн дээр хоёр нарны хооронд ханзархай, цоорхой, майжгий савхин болон эсгий гутлын тамтагтай, эсвэл ороож багласан юм уу бүр нүцгэн олон мянган хөл нааш цааш холхиод ирэхээр цагийн уринд мөс эрхгүй хайлах ажээ. Тэнгэр хуйвагнан нэг бол бороо, нэг бол нойтон цас орно. Цэргийн олзлогдогсдыг хашаа цэвэрлүүлэхээр хөөн гаргана. Гартаа барих юмгүй хоригдлууд сарампай, модон хайрцагны хугархайгаар, зарим нь хөлөөрөө цас арилгана. Цас хайлж байсан цаг болохоор хамаг хувцас нэвт нордог байлаа. Хүмүүс хүйт даасан байрандаа ормогцоо бие биеэ налан сууж дулаацахыг хичээнэ. Энд тэндгүй бүгшин ханиана. Хүний гол тасралтгүй өнгөрөх шөнө нэг ч үгүй.

Ёозгүй бүүдгэр тэнгэр, шалбааг шавхай дундуур салганан явах хатангир хүмүүс, цагдаа нарын хашгирах дуун, ташуурын чимээ, хүн ёолж, нохой хуцах энэ бүхэн итгэхэд хэцүү бөгөөд нүдээр үзэж, биеэр туулж байгаа бус, харин хар дарсан зүүдэнд болж байгаа мэт санагдана. Олзлогдогсод нэмж ирсээр л байв. Урцнууд пиг дүүрчээ. Дээвэртэй юманд толгой хоргодож чадсан нэг нь бас нэгэн зовлонт, хүйтэн шөнийг амь голтой өнгөрөөх горьдлого төрнө. Азгүй нэг нь хүйтэн жаварт дагжин чичирч, эрүү нь зуурч хононо. Тэр битгий хэл урцандаа шалан дээр унтсан болоод газартайгаа наалдан хөлдсөн хүний цогцсыг сүхээр ховхолж авах өглөө олонтаа тохиолддог байв. Хорих лагерьт үхсэн хүмүүсийн хүүрийг герман цэргийн бүрхүүлтэй ачааны тэрэгнүүд өглөөнөөс орой болтол зөөнө.

Тэдгээр ёрын муухай тэрэгнүүдэд тэнхээ тамир нь барагдаж сульдсан хүмүүс амьдаараа ачигдах явдал цөөнгүй тохиолдоно. Тэд үхдэл дундаас гарах гэж тэмүүлэх авч ачигч нар тэднийг огт тоосон шинжгүй цааш нь тээшэн авс руугаа түлхэж орхино. Тийнхүү амьдаараа булагддаг ч байлаа.

Хорих лагерийн гаднах харуул хамгаалалтанд германууд гарна. Тэд онцын шаардлага гарахгүй л бол хорихын хашаанд үл орно. Лагерийн дотор бужигнаж байдаг бөөс хуурснаас эхлээд янз бүрийн хорхой шавьж, тэрчлэн урин дулаан цаг ирэхээр бүр гаардаг элдэв дээдийн халдварт өвчнөөс айдаг байсан биз. Лагерийн дотор цагдаа нар бүрэн эзэн сууна. Үс гэзгэндээ баригдсан, навсархай, өлөн хоосон олзлогдогсдыг хайр найргүй загнаж, олдох төдий хэрчим талхы нь хураан авч, алж хядах нь тэдний дурын хэрэг байлаа.

Дайнаас өмнө Николай Константиновичтай цуг алба хааж байсан гэх нэг урвагч этгээд байгааг Дудин санамсаргүй олж мэджээ. Тэр этгээдтэй ойртож амжсан Дудин Ресовецын хамт Никулин рүү санд мэнд гүйж очоод:

- Чи, Вишневский гэгчийг таних уу? Германуудад урвасан тэр этгээд чамайг их сонирхоод байна. Энд ирэх гэнэ гэхэд:

- Вишневский гэнээ? Тийм хүнийг танихгүй шүү...

Никулины ургуулан бодож сурсан тархи ажиллаж эхэллээ. Аюул ойртсоныг чекистийн зөн бэлэг мэдэрчээ. Энэ аюулыг яаж зайлуулах вэ? Вишневский гэдэг овогтой нэг ч хүнийг Николай Константинович таньж мэддэггүй байв. Гэтэл тэр этгээд намайг энд байгааг хаанаасаа олоод мэдчихдэг байна хэмээн бодов.

Николай Константиновичийн сэтгэл зовнин байгааг ажиглаж мэдсэн Дудин:

- Найз минь санаа зовсны хэрэггүй. Хэрэг бишдэвэл Вишневскийг эндээс амьд гаргахгүй. Зөв биз дээ Виктороо? гэж аяархан хэллээ.

Ресовец зөвшөөрсөн янзтай толгой дохив. Никулиныг бахархах сэтгэл эзэмдэв. Жинхэнэ нөхөрлөл гэдэг энэ дээ. Ийм нөхөдтэй хүн юу алзхав хэмээн бодов.

Никулин сэтгэл хөдөлж, зангирсан хоолойгоор:

- Баярлалаа, нөхөд минь. Харин сандарч цухалдахын хэрэггүй. Вишневский гэгч чухам ямар хүн болохыг ажиглацгаая гэлээ.

Удсан ч үгүй хорихын эмнэлэгт 30-35 орчим насны, тас хар үстэй, өндөр хүн орж иржээ. Цэвэрхэн хувцастай, сахал самбайгаа гялалзтал хуссан тэр этгээд Николай Константиновичид ойртож очоод өөрийгөө:

- Вишневский хэмээн танилцуулав.

- Миний алдар Никулин гэж Николай Константинович түүний царайнаас нүд салгалгүй ажиглан байж хариу хэллээ. Чухам хэнтэй учирснаа Николай Константинович сая ойлгов. Никулин дайны өмнө энэ хүнтэй үнэхээр тааралдаж байжээ. Тэр хоёр ойр дотны танил байгаагүй ч олонтаа нүүр учирч явжээ. Тэр үед энэ хүн гарнизоны нэг ангид алба хаадаг байв. Өөр нэртэй байсан юм. Бодвол хорих лагерьт ирээд нэрээ өөрчлөө биз.

- Никулин гэдэг гэнээ. Байдаг л нэр дээ. За тэгээд Никулин юу хийж, яаж шүү амь зууж байна даа? гээд л Вишневский яриа өдөж эхлэв.

- Өдөр хоног өнгөрөөж л байна хэмээн Николай Константинович тодорхой бус хариу өгсөнд, Вишневский Никулины болгоомжтой харьцаж байгааг үл анзаарсан байдал гаргаж:

- Бие чинь нэг их сайнгүй байх шив дээ. Тэвээрэх хэрэгтэй, тэгэхгүй бол удаан тэсэхгүй шүү. Тэгээд ямар нэг ажил хийж байна уу, үгүй юу гэв.

- Хөл дээрээ тогтож ядаж байгаа хүнд юун ажил байх билээ?

- За яахав, танилын хувиар тусламз. Хүсвэл чинь лагерийн комендантын газрын нэг нөлөө бүхий хүнтэй уулзуулж өгч болно. Сонссон ч байж юу магад. Түүнийг Плетнев гэдэг юм. Тэр надад тусалсны ачаар би өдий зэрэгтэй явна. Чи ч бас туслуулж болох шүү дээ. Чам шиг туршлагатай сөрөг тагнуулч хүн хэрэгтэй. Германуудтай чамайг танилцуулбал тэд ч дуртай байх болно. Чи ямар мэдэхгүй биш, гөжиж хэдэрлэх хэрэггүй. Энд нэг их шудрага эр байсан юм. Тэгээд германуудад хүчин зүтгэхээс татгалзаад нухуулсан. За ийм л байна. Сайн бод. Шийдэхлээрээ хэлнэ биз. Харин битгий унжиганаад байгаарай. Тэгэх шив дээ.

- Юу ч гэсэн биеэ тэнхрүүлье, тэгж байтал учир нь олдоно биз гэж Никулин тээнэгэлзсэн хариу өгөв.

Николай Константиновичийн царай тайван харагдавч сэтгэл нь шаналж байв. Вишневский өдөөн хатгагч өөдгүй амьтад эрж хайж явааг Никулин ойлгож байлаа. Урвагч этгээд зөвлөлтийн сөрөг тагнуулч байсан хүнийг талдаа татаж эзэддээ нүүр тал олох гэж байгааг ч ойлгож байв. Вишневскийн яриад байсан “ажил хэрэг” гэдэг нь өдөөн тагнагчдыг элсүүлэх явдал байжээ. Тэгээд ч тэр жирийн хоригдол хүний зүүдэнд оромгүй эрх ямба эдэлдэг ажээ. Вишневский лагерийн горьтигноос гадагш чөлөөтэй гарч, дуртай цагтаа ирдэг байсан бөгөөд заримдаа бүр хэд хоногоор алга болно. Энэ бүхэн нь нөгөө “нөлөө бүхий хүн” Плетневтэй нөхөрлөсний ач байжээ...

Вишневскийг явсан хойно Николай Константинович нөхөддөө хандан:

- За нөхөд минь, энэ өөдгүй амьтныг даруйхан шиг цааш нь харуулах хэрэгтэй байна. Зоригтойхон эрс бий биз дээ? Цаадахь чинь та нарыг нэгэнт зүс үзсэн болохоор үргэх байх гэв.

- Бий нь бий. Харин хүүрий нь далд хийнэ гэдэг хэцүү дээ. Лагерийн дотор байлгаж хэрхэвч болохгүй.

Германууд мэдчихвэл зулгаа барсан зусарчийнхаа хойноос хэдэн арван шудрага хүмүүсийг тонилгох болно гэж Дудин хариулав.

- Тэгвэл түүнд лагерийн навтаснаас өмсгөж, өөр ноймор хадаад шавар шавхай сайн нялж, хүүрийн тэрэг рүү чулуудаж орхихгүй юу. Хамгийн чухал нь тэр бузар амьтныг амьд үлдээж болохгүй, сэжиг авахуулалгүй цааш нь харуулах хэрэгтэй.

- Тэгье, тэгье гэж Дудин шийдмэг хэллээ.

Тэр орой Вишневскийг хот орохоор лагериас гарах гэж явахад нь намхан тагжгар, туранхай залуу уулзаад:

- Уучлаарай, ноён Вишневский гэдэг та мөн үү? хэмээн эелдэгхэн асуусанд,

- Миний хэн болохыг мэдэх ямар хэрэг гараав гэлээ.

- Николай Константинович Никулин ноён Вишневский гуайг хурдан эрж олоод залаад ир гэсэн юм л даа. Түүний зааж өгсөн хүнтэй таныг адилхан харагдахаар нь...

- Тиймээ, би Вишневский байна. Никулин надаар яах гээ юм бол?

- Танд хэрэгтэй мэдээ сонсгох гэсэн юм байхаа. Тэгээд таныг болж өгвөл хурдхан олоод ир, яаралтай хэрэг байна гэсэн юм гэв.

Вишневский эргэлзсэн янзтай бодлогошров. Тэр орой түүнд өөр ажил байжээ. Гэвч Никулинтэй уулзах нь чухал байдаг. Даанч харанхуй болсон байв. Урцнуудын тэнд айдас хүрмээр харанхуй харагдана. Вишневский дэргэдээ байгаа залууг нүднийхээ булангаар харваас шувтан мөртэй, ясан хэлхээ болсон, хүний тайрдаснаас айх хэрэггүй байв. Нэг ёвроход л хэдэн хэсэг болчих юм чинь. Эргэн тойрон манаач, энд тэндгүй цагдаа нар холхиж байхад хэмээн бодож өөрийгөө тайвшруулаад:

- Явъя! гэж шийдэмгий хэллээ.

Тэр хоёр захын урцыг өнгөрөн баруун тийш эргэж эмнэлгийн зүг чиглэлээ. Хорихын үүдэн тал руу харсан хананд нь хурц гэрэл тусчээ. Вишневскийн дотор бүр тайвширлаа. Туранхай залуу урцны нэг хаалгыг онгойлгоод:

- Та ийшээ орно уу хэмээн их л эелдэгхэн урив.

- Би ондоо хаалгаар Никулин дээр орж байсан шиг санагдаж байхчив хэмээн Вишневский эргэлзтэл:

- Эмнэлгийн албаны дарга Пирогов ноён Казакийн захирамжаар түүнийг арай тохилог байранд шилжүүлсэн юм гэвэл, Вишневский:

- Мөөн, тэгээ юу хэмээн тайван хэлээд яльгүй бөхийсхийн хаалгаар оров. Энэ үед түүний толгой дээр асар хүнд лантуу буулаа. Балтийн флотод усан цэргийн алба хааж байгаад, Лиепаягийн дэргэд олзлогдсон Иван Байбуров хуучин муусайн бөс даавуунд ороосон лантуугаар урвагчийн толгой руу буулгасан нь энэ ажээ. Вишневский ёо ч гэж амжсангүй. Нүд ирмэх зуур түүнд уранхай навтас өмсүүлж, урвагч нэгэнт амьсгалаа хураасныг мэдээд, хог дээр хаяв.

- Яагаад тархнй нь хага цохичихсон юм бол гэж фрицүүд сэжиг аваад шалгах юм биш байгаа. Тэгвэл хүүрий нь хараад танина шүү дээ гэж Вишневскийг залж авчирсан залуу сандрангуй хэлэв.

- Айсны хэрэггүй. Би түүний нүүрийг сайн шавардаж орхисон. Хоригдлуудаас ер ялгагдах юмгүй болсон. Энэ чинь хот орох чөлөөтэй явсан болохоор өнөөдөр түүнийг хэн ч үгүйлэхгүй. Тэгэхлээр санаа зоволтгүй, бүх юм бүтэмжтэй болно гэж Байбуров нөгөө залууг тайвшруулав.

Нээрээ л хэн ч үгүйлсэнгүй. Маргааш өглөө нь ч, сарын дараа ч Вишневский хаашаа алга болсныг хэн ч асууж сурагласангүй. Туршуул нь ул мөргүй алга болсныг германууд мэдсэн боловч олзлогдогсдын хэнээс нь ч түүний тухай асууж шалгаасангүй.

Өдөөн тагнагч тонилсон болохыг Дудин маргааш өглөө нь Николай Константиновичид мэдээлжээ.

Лагерийн цагдаагийн дарга Казакийг Никулин анхааралтайгаар ажин хянаж байв. Энэ этгээдийн намтар түүхийг хэн ч үл мэднэ. Зарим хүн түүнийг Улаан Армид ахлагч, зарим нь дэслэгч байсан гэх боловч, энэ нь таавар төдий яриа байв. Казак ямар замаар энэ лагерьт ирснийг түүний шадар туслагчид ч үл мэднэ. Өндөр нуруутай, ханхар чээжтэй, цэвэрхэн нүүртэй энэ залуу ёстой нэг зэрлэг амьтан байв. Энэ этгээд “журам сахиулагчдын” бүлгийг толгойлон лагерийн нутаг дэвсгэрийг уйгагүй шиншилж, нүдэндээ өртсөн бүрийг хайр найргүй намнана.

Никулин биеэ тэнхэрмэгц лагерийн байдлыг нарийвчлан судалж, оргох ажилд хичээнгүйлэн бэлтгэж эхэлжээ. Дудин арай илүү эрх мэдэлтэй байдгийг Николай Константипович харгалзан үзээд түүнийг Казактай аль болохоор ойртож, тэр үл бүтэх этгээдийг талдаа татан, ингэснээрээ эх оронч хэсгийн гишүүдээс хорихын гадна талд ажил хийлгэх талаар арга сүвэгчлэхийг Дудинээс хүсчээ. Өөрсдийнхөө хүмүүсийг ажлын хэсэгт оруулж тэднээр хорихын хашааны гаднах байдлыг сайтар судлуулж, чухам хаагуур яаж оргох зам, чиглэлийг тогтоох явдал хэрэгтэй байв. Дудины ажил бүтэмжтэй болжээ. Казак эхлээд Дудиныг, дараа нь бусад хилчдийг хот руу байн байн явуулдаг боллоо. Дудин нэг өдөр их л хөөрөн:

- Казак бидний бэлгэнд урхилагджээ. Биднийг “өөрийн хүн” гэж үздэг болсон байна. Ингэхлээр бид дан ганц өөрийнхнөөрөө баг бүрдүүлж болох нь байна гэвэл,

- Казакаас үргэлж янз бүрийн юм гуйж гувшаад байхын хэрэггүй. Цаадахь чинь сэжиг авч мэднэ. Алгуур, болгоомжтой ажиллах хэрэгтэй гэлээ.

Дудин зааврын дагуу ажилсаар байлаа. Хотоос ирэхдээ Казакт архи, тамхи, мөнгө авчирч өгнө. Казак Дудинд “талтай” болж, цагдаагаар ажиллахыг хүртэл санал болгожээ. Хошууч тэр саналынх нь оронд ажилчдын бригадын ахлагч болгож өхийг хүсчээ. “Өөрийн” хүнээс ашиг жавшаан олно гэж бодсон Казак түүний санаачлагыг дэмжив. Ийнхүү Дудин хотод очиж ажиллах хүмүүсийг өөрөө сонгож авдаг болж, ажил нь санасан ёсоор бүтэж байв.

- Одоо оргох цаг боллоо хэмээн Дудин яаруулдаг болов. Түүнийг Ресовец ч дэмжиж байлаа. Гагцхүү Николай Константинович зөвшөөрөхгүй байв.

- Одоо оргоод хаа холдох юм бэ? Бидний нэг нь ч латви хэл мэдэхгүй. Биднийг орогнуулж, хувцас хунары маань сольж өгөөд фронт руу аваачаад өгөх итгэлтэй хүмүүс байхгүй. Бид чинь хандсан зүг рүүгээ оргоод алга болчихгүй, харин, жагсаалдаа буцаж очих ёстой хүмүүс шүү дээ гэж Никулины нотлон хэлэхэд, Ресовец:

- Бид чинь тэгээд латви хэл судлах хэрэг үү? Тэгдэг юмаа гэхэд хорихоос багш олдохгүй, германууд сургууль нээхнйг зөвшөөрөхгүйдэгээ хэмээн егөөдөн хэллээ.

- Зөвшөөрөхгүй гэдэг нь ч тодорхой л доо. Бид ч зөвшөөрүүлэх гэж оролдохгүй. Харин орон нутгийн хэл мэддэг, Латвид төрөл садан нь байдаг тийм хүмүүсийг лагерийн дотроос эрж олох хэрэгтэй байна. Тийм хүн олдвол хамт оргоё гэж хэлэхгүй юү. Тэд бидэнд газарчлана. Тийм хүмүүс олж чадах уу Дудин чи? Чи чинь танил ихтэй шүү дээ гэж Николай Константинович тайвнаар өгүүллээ.

Дудинд уг даалгаврыг давтан нотлохын хэрэгцээ байсангүй. Тэр дуугүй толгой дохин зөвшөөрснөө илтгэв. Хэсэг хугацаа өнгөрсний дараа лагерийн зовлонд нэрвэгдэж тураалдаа хүрсэн нэг байлдагчийг Казак өөрөө хорихын эмнэлэгт авчраад:

- Энэ ясан хэдрэгийг хүлээж аваад хөл дээр нь босго. Хэрэг болж магадгүй хэмээн Пироговт хэрцгийгээр тушаан хэллээ.

Шинэ өвчтөн ирсэн явдал Николай Константиновичийн сэтгэлийг түгшүүлэв. Үүнийг яагаад Казак өөрөө авчрав? Өдөөн тагнагчаар тавьж байгаа бол ингэж улайм цайм үйлдмээргүй юм. Германууд тагнан туршигчаа Казакаар эмнэлэгт хүргүүлэхээр тэнэг улс биш. Казактай танил тал бүх хүмүүсийг цэргийн олзлогдогсод үзэн яддагийг германууд мэдэх ёстой. Казактай ойртсоноос хойш танилууд маань холдож гүйцэх нь гэж Дудин гомдлоод байсан санамсаргүй хэрэг биш хэмээн Никулин элдвийг бодно.

Дудиныг эмнэлэгт авчирна уу гэж Николай Константинович Ресовецоос хүслээ. Хэд хоногийн дараа тэд “эмийн санд” уулзжээ.

- Уучлаарай Николай минь, би чамд урьдчилан анхааруулж амжсангүй. Ажил гэдэг жигтэйхэн ихээ. Казактай “нөхөрлөсөн” биш хэцүүхэн л байна шүү! Ээрүүл шиг л эргээд байдаг. Энэ байлдагчийг чиний хүссэн ёсоор эрж олсон юм. Нэр нь Петров энэ өөрөө Резекнен хошууны хүн. Төрөл садангийх нь хүмүүс тэнд байдаг юм байна. Латвийг сайн мэддэг гэнэ гэлээ.

- Үүнийг яагаад Казак өөрөө энд дагуулж ирэв ээ? Би бүр сандарч орхилоо. Казак өөрөө авчирна гэдэг чинь тоглоом биш шүү. Ямар ч учиртай юм билээ хэн мэднэ хэмээн Никулины ярихад,

- Казакийн л мулгуу нь тэр байхгүй юу. Цаадахь чинь хүний цус, архи хоёроос болоод шал маанаг болж гүйцжээ. Би нэг удаа түүнд, бид хэлмэрчгүй бол хол явахгүй нь ээ. Нутгийн хүмүүстэй арилжаа, солио хийхэд латви хэл заавал хэрэг болох юм. Манай багт латви, орос хэл сайн мэддэг цэрэг олж өгнө үү гэж гуйсан чинь Казак ашиг хонжоогий нь дор нь ухав бололтой, тэгээд хоюулаа хамт хайя гэсэн юм. Уг нь би нэг залууг дотроо товлоод байсан болохоор түүнийг эмнэлэг рүү явуулчихгүй юу хэмээн Казакаас гуйсан нь тэр гэлээ.

- Их л бие султай залуу юм даа, зайлуул. Өдөржингөө дуугүй суучихна. Заримдаа ганц нэг юм асуугаад дахиад л таг болчих нь тэр. Гээд удахгүй бие нь засрах байлгүй дээ. Би түүнийг сайн асарнаа гайгүй гэж Реашецын хэлэхэд, Дудин Николай Константиновичид хандаж:

- Николай, чи түүнийг ажаарай л даа. Уг нь цэргийн олзлогдогсод Петровыг зүгээр залуу гэлцдэг юм. Хоёр долоо хоноход бие нь засарч тэнхэрнэ биз. Тэхлээр нь хот руу ажилд авч явна. Харин бидний ажилд тэнцэх эсэхийг өөрөө шийднэ биз гэв. Никулин:

- За тэгвэл ингэж тохирох шив дээ гэж өгүүлэв.

Дудиныг гарснаас хойш Николай Константинович түүний тухай удаан боджээ. Дудинтэй хамт алба хааж байсан болохоор тэр хоёр эртний танилууд байв. Тайж гаралтай л гэхгүй бол Дудин бусдын л нэг адил хүн байдаг байлаа. Даруу төлөв, бараг ч зожиг гэмээр зантай, энэ хүн санхүүгийн ажлаас өөр юм тэгтлээ сонирхдоггүй юм шиг харагддаг байв. Цалин тавих өдөр санхүүгийн жижигхэн өрөөнд хүмүүс цуглаад ирсэн үед л Дудин дуу шуутай болж, шог хошин юм ярьж, наргиан наадам болно. Санхүүгийн хэлтсийн дарга олон нийтийн ажилд оролцох тун дургүй, ихэнх чөлөөт цагаа гэртээ өнгөрөөдөг хүн гэдгийг манай цэргийн ангийнхан цөм мэддэг байв. Тэгээд ч “хоцрогдсон, зожиг хүн” гэлцдэг байлаа. Дудин нэг за гэвэл алив ажлыг төрөлхийн ёсорхог зангаараа нягт нямбай хийчихнэ. Дудин хамгийн хүнд хэцүү нөхцөлд одоогийнх шигээ ингэж шийдмэг зоригтой ажиллана гэж тэр үед хэн санах билээ? Тэгтэл энэ хорих лагерьт жинхэнэ зан чанар нь илэрдэг байна шүү! Ийнхүү Дудины нууц байдалд чадамгай ажиллаж, зохион байгуулж чаддаг онцгой авьяасыг энэ газар ирж мэдсэн Николай Константинович түүнийг улам бүр хүндэтгэх сэтгэл төрж байв. Түүний ирүүлсэн нөгөө байлдагч тун хэрэгцээтэй хүн байв. Тэрээр шатахууны агуулахын ажилчидтай нөхөрсөг харилцаа тогтоож, улмаар цэргийн олзлогдогсдыг германы хорих лагериас оргох, нуугдах, хувцас хунар олж авахад нь туслан ой руу партизанууд дээр дагуулж аваачих жинхэнэ эх орончдыг олж чадсан байлаа.

Дудин ч хөл нь газар хүрэхгүй шахам баяр хөөртэй явна. Тэр нэг удаа нөгөө даруу төлөв байдлаа орхиж Николай Константиновичид хөгжилтэйгөөр ийн өгүүлрүүн:

- Одоо ч бүх хэрэг бүтэх нь энэ дээ. Удахгүй наранд гарна. Энэ өргөст торны цаана гараад авбал ч ёстой сураг чимээгүй алга болно шүү дээ. Яаж ажиллах арга ухаан сийлж өгсөн чамдаа их баярлалаа гэв.

- Бадарчин баярлах болоогүй. Эхлээд ажлаа бүтээх хэрэгтэй. Хамгийн хэцүү дээрээ очоод байна шүү дээ.

- Оргож чадна гэдэгт цөм итгэл төгс байна. Чи манайхныг яаж баярлаж байна гэж бодноо. Ёстой л тэсч ядан хүлээж байна.

- Тэгж байгаагаа л мэдэгдэж огт болохгүй дээ. Тэсч ядаж байгаад “тэсэрчихэж” болно шүү дээ. Маш болгоомжтой байх нь чухал. Яльгүй л гэнэ алдвал өнгөрөх нь тэр гэж Николай Константиновичийн сануулан хэлэхэд, Дудин:

- Чиний дохиог хүлээе. Би бүхнийг бэлтгэсэн. Чамайг эмнэлгээс гарангуут чинь Казак чамайг манай ажилчдын бригадад өгнө, тэгэнгүүт л...

Никулин оргох төлөвлөгөөг тал бүрээс нь нягтлан боловсруулж, бүх зүйлийг нэгд нэггүй нарийн нямбай тооцоолсон гэж бодож байсан авч тэд оргож чадсангүй. Урвагч гай тарьжээ. Хорихын эмнэлэгт хөлсөөр ажиллагсдын дотор Семен Бедунов гэгч залуу асрагчаар ажилладаг байв. Цайвар шар үс, цэнхэр нүдтэй, номой, наалинхай тэр залуу нааруудын хоорондуур сэмхэн сэмхэн явдаг байсан бөгөөд Никулинээс:

- Коля ах аа, та ус авчруулж уухгүй юу? Өөр юм авчруулмаар байна уу гэж байн байн асууна.

Тэр залуу өөрөөсөө ах насны бүх шархтныг “ах аа” гэж авгайлна. Ялангуяа Дудин, Ресовец хоёрт тал засах гэж их оролддог байлаа. Гэлээч найдвар муутай, хулчигар маягийн магадгүй эмнэлэгт байгаа хүмүүсийг хянаж бай гэж германуудын тавьсан туршуул ч байж болох энэ асрагч залууг цэргийн олзлогдогсод таалдаггүй байв. Семен Бедуновын дэргэд хамаагүй ярихгүй байхыг Николай Константинович нөхөддөө хэдийн анхааруулсан ажээ. Гэтэл нэг удаа санаандгүй явдал болжээ.

Хорих лагерьт хөгжмийн салааны хэдэн хүүхэд байдаг байлаа. Тэднийг насанд хүрсэн олзлогдогсодтой ав адилхан нөхцөлд байлгадаг байв. Тэдний нэг нь булан талх нуух гэж байгаад баригджээ. Тэгээд цагдаа нар түүн дээр овоорч, бороохойгоор жанчин, хөлөөрөө өшигчиж байхыг нэг шархтан эмнэлгийн цонхоор хараад тэсч чадалгүй үзэн ядахдаа:

- Би тэсч чадашгүй нь, яасан ч үл тэвчинэ! Нөхөд ммпь та нар чинь зөвлөлтийн хүмүүс, цэргийн дарга, коммунистууд шүү дээ. Ямар нэг юм хийх хэрэгтэй байпа, ойлгож байна уу? Бид хөдлөх ёстой! Бид чинь заналт фашистуудаас өшөөгөө авах чадваргүй юм гэж үү? Суугаад байж болохгүй! Тэвчихээрээ нэг боллоо!.. хэмээн байдгаараа хашгираад байхаар нь Николай Константинович:

- Хэнээрхэхээ боль! Бидний зүрх шимшрэхгүй байна гэж бодоо юу чи гэж ширүүхэн хэллээ.

Шархдагсад шуугилдаж эхэллээ. Тэдний уур хилэнт үг ярианд удаан хугацаагаар тэвчин тэсвэрлэсэн зэвүүцэл нь илрэх ажээ. Тэд фашистуудыг хараан зүхэж гарлаа. Энэ үед буланд нуугдаад хүмүүсийн юу гэлцэхийг сонсож буй Семён Бедуновыг хэн ч анзаарсангүй. Николай Константинович болон түүний найз нөхдийн улыг удаан шагайсан энэ этгээд хүсэн хүлээсэн цаг минь ирлээ гэж шийдсэн бололтой. Өөдгүй урвагч сэмхэн гарч цагдаа нарын нэгэн дээр очжээ.

- Эмнэлэгт зөвхөн цэргүүд төдийгүй, офицер хүмүүс, тэр ч бүү хэл коммунистууд ч эмчлүүлдэг юм байна. Би үүнийг дөнгөж сая мэдлээ. Тэдний нэр нь... хэмээн зулгуйдан хэлжээ.

Цаадахь цагдаа нь германуудад ийм мэдээ лав таалагдана гэдгийг дорхноо ухааран дарга руугаа яаран оджээ. Сэжиглэгдсэн бүх хүнийг ондоо хорих лагерьт шилжүүлэх болсон тухай мэдээ тэр оройдоо л тарав. Хорихын эмнэлэгт комендантын газрын орчуулагч орж ирээд ийн өгүүлрүүн:

- Манай лагерь офицеруудынх биш. Бид та нарыг албадан ажиллуулж байж болохгүй. Тэгэхлээр та нар Саласпилст очно. Тэнд офицеруудын өргөө байдаг юм. Тэнд ч мөн сайхан даа.

Тэр орчуулагч нөгөө асрагчийн мөрийг их л таашаасан янзтай алгадаад, янжуураар дайлан, ивээн инээмсэглээд, гарав. Олзлогдогсод бие бие рүүгээ харцгаав. Саласпилсын хорих лагерийн тухай тэд урьд нь сонссон байв. Тэд цөм үхлийн зовлонг эдлэх болсныг ойлгожээ.

Иигээд орчуулагчийг дөнгөж босго давмагц шархтнууд Бедунов руу харцгаав. Тэрээр буланд бэмбэгнэж зогсоно. Шархтнуудын үзэн ядах хилэнт царай урвагчид чухам юу тохиолдох гэж байгааг ойлгомжтой хэлж өгөх ажгуу... Эмнэлэгийн пин ёозгүй нам гүм байдалд автав. Гэтэл хаалга нээгдэн Казак орж ирэв. Түүний ард цагдаа нар шахцалдан нэлээд холхон зэвсэг барьсан герман цэргүүд зогсож харагдлаа.

- За, цөм гарцгаа! гэж Казак командлав.

Цагдаа нар Дудин, Никулин хоёрыг нөхдийнх нь хамт эмнэлэгийн пингээс гаргаж хашаан дотор жагсаалаа. Герман офицер тэдэнд хандаж:

- Та нарыг Саласпилст байдаг офицеруудын лагерьт шилжүүллээ. Тэнд та нарт тохилог сайхан хангамжтай байхаас гадна ажилд гарахгүй гэв.

Олзлогдогсдын царай барайн дуугүй зогсоно. Фашистуудын “халамжинд” хэн ч үл итгэнэ. Николай Константинович нөхдөө анхааралтай ажиглан харав. Нөхөд нь чекист нөхрөөсөө нүд үл салган тайвнаар харж байв. Тэд тэмцэлд бэлэн байлаа.

Дудины удирдаж агсан ажлын бригадынхан тэр явдлаас хойш хэдэн долоо хоногийн дараа шатахууны агуулахаас буцаж ирээгүй ажээ. Тэд харгалзагчдаа устгаад латви ажилчдын туслалцаатайгаар партизануудтай нийлжээ. Оргон босох бэлтгэл ажлыг зохион байгуулахад Дудин, Никулин хоёрын гаргасан хүч хөдөлмөр талаар өнгөрсөнгүй. Арван хоёр цэргийн олзлогдогсод аймшигт тамаас гарч эрхээ эдэлжээ. Энэ мэдээ тэр дорхноо хорих лагерь даяар тархжээ. Харин ингэж оргох ажлыг гардан зохион байгуулсан хошууч Дудин, ахмад Никулин хоёр л нөхдийнхөө оргосныг мэдээгүй байжээ.

Гуравдугаар бүлэг.

ХАЛЗ ТУЛААН

Вагон мэт урт, бүрхүүлтэй ачааны тэрэгнүүд Рига хотын гудамжаар моторын дуу нижигнүүлэн явсаар Даугавпилс очдог замд орлоо.

Ачааны тэрэгнүүдийн тэвшин дотор пиг дүүрэн чихүүлсэн хүмүүс дуу чимээгүй явцгаах ажээ. Тэд ямар зовлон зүдгүүр амсахаа бодон уйтгарлацгаана. Хаврын эхэн сарын жихүүн салхи ачааны тэрэгний хуучин тэвшний сиймхийгээр олзлогдогсдын нүцгэн шахуу нуруу руу нэвт сийгэн голд хүйт оргиулна. Бүрэн зэвсэглэсэн харгалзагчид тэдний хөдлөх бүрийг нүд салгахгүй ширтэнэ. Германы сургуультай ноход зэвүүнээр архиран Николай Константинович аль хир хол явсныг тодорхой мэдсэнгүй. Цаг хугацаа зовлонтой удаан өнгөрөх боловч, яарах бодол үл төрнө. Яв явсаар ачааны тэрэгнүүд зогслоо.

- Бушуул, бушуул гэж гитлерчүүд хашгиралдан, бууны бөгсөөр олзлогдогсдыг балбан цуваа руу элдэн хөөв. Ноход хуцалдан олзлогдогсод руу улангасан дайрна. Харуулын батальоны цэргүүд олзныхныг тал бүрээс ороолгоно. Төдий л удалгүй уйтгарлан шаналсан хүмүүсийн урт цуваа латвийн нутаг дэвсгэр дээр гитлерчүүдийн байгуулсан хамгийн аймшигт цаазын газрын зүг шалбааг болсон замаар хөдөллөө.

Олзлогдогсдын цувааг өтгөн ой руу хөөн орууллаа. Хэдэн банзан байшин, гурван давхар өргөст тороор эргэн тойрон хашаалсан ойн цоорхой, пулемёт зоосон харуулын цамхаг хоригдлуудын нүдэнд тусав. Энд СС-ийнхэн харуул хамгаалалтанд гарах бөгөөд гаднахь ертөнцтэй харьцах ямар ч боломжгүй ажээ. Лагерийн дотроос хэнийг ч, хааш нь ч үл гаргана.

- За ингээд өнгөрчээ. Эндээс мултрана гэж санахын ч хэрэггүй гэж Дудин гунигтайяа хэлсэнд, Никулин:

- Мултрах л хэрэгтэй дээ гэж хариулав. Хэдийгээр Мпкулин олзныхны гараараа ухсан элстэй нүхэнд амьд болон үхэж байгаа хүмүүс язганалдан, өмхийрч ялзарсан хүүр овоолоотой байхыг хараад зүрх нь шимширсэн боловч нөхрийнхөө сэтгэлийг засах гэж тэр үгийг хэлжээ. Тэдгээр элсэрхэг нүхэндэх үхдэл болон хүмүүсийг хэн ч үл зайлуулна. Арьс яс болсон хүмүүс хорхой шавьж адил газар дээгүүр мөлхөн, хагдарсан өвс эрж хайх агаад арай гэж олбол дор нь идэх ажээ. Ойн цагаалжинд ургасан хэдэн хусны босоо хүн хүрч болох бүх бие нь мэрж хэлмэгдсэн харагдах бөгөөд олзлогдогсод мацан авирч дээд хэсэгтээ үлдсэн холтсы нь хуулж идэх санаа байвч сачий нь хүрэхгүй газарт дунгуй хадан ойчно.

Шинээр ирэгсдийг өөр өөр урцанд оруулав. Никулин, Дудин хоёр нэг урцанд орсон боловч нэлээд хугацаагаар уулзалдсангүй. Амьтан хүний хараанд орохгүйн тулд тэр хоёр бие биеэ огт танихгүй юм шиг байлаа. Эмнэлгийн асрагчийн илрүүлсэн офицерын хувьд л биднийг энэ Саласпилсийн лагерьт авчирчээ гэж тэр хоёр сэтгэлээ зогоохыг оролдоно. Гэсэн ч германы сөрөг тагнуулын газар оргох ажлыг зохион байгуулагчдыг мөрөөр нь мөшгөөд ирж болохыг тэр хоёр ойлгож байв. Никулин, Дудин хоёр хичнээн нууцалсан ч оргох бэлтгэл ажилд олон хүнийг оролцуулахаас өөр аргагүй байжээ. Өөрснөө оргох ёстой байсан хүмүүс болон оргон босох тэр зоригт ажиллагааны бэлтгэлийг хангасан хүмүүсийн аль аль нь яах гэж байгааг мэдэж байв. Алив нууц ажлыг олон хүн мэдээд ирэхээр бүтэлгүй болох аюул байнга заналхийлж байдаг билээ.

Цаг хугацаа өнгөрсөөр... Дудин, Никулин хоёрын талаар ямар нэгэн зүйл асууж лавлаагүй бололтой таг чиг л байлаа. Тэднийг хэн ч юу ч гэсэнгүй. Хоёр найз сэтгэл нь жаал тайвширч бие биентэйгээ байн байн уулздаг болжээ. Гэтэл нэг удаа Дудиныг комендантын газар дуудах нь тэр. Огт санаандгүй байтал гэнэт дуудсан учир Николай Константиновичид ч мэдэгдэж амжсангүй. Тэгээд Дудин цагдаа дагаад явжээ. Дудин орой нь урцандаа ирэнгүүт Никулиныг эрж олоод амьтан хүнээс зайдуу газар аваачиж орчин тойрноо сайтар ажигласнаа:

- Николай минь, манайхан оргосон бололтой хэмээн баяртайгаар инээмсэглэж аяархан хэллээ. Оргосон гэж надад хэлээгүй л дээ. Гэхдээ Их Ригагийн хорих лагерийн ажлын бригадад байсан хүмүүсийн тухай, Казакийн тухай зөндөө юм асууж шалгаалаа. Олзлогдогсдыг оргоход Казакийг тусаллаа гэж сэжиглэж байгаа бололтой. Би ч яахав учрыг ойлгохтойгоо зэрэг өөдгүй новшийг германууд нь тонилгог гэж бодоод Казакийг л аль болохоор муу хэлж хэлж орхилоо гэв.

- Баярлах болоогүй. Болгоомжтой бай. Аюул өнгөрөөгүй байна.

- Энэ удаад ч өнгөрсөндөгөө. Новшнуудыг мэхэлж дөнгөж дээ. За яамай даа тэд нар маань гэж хэлээд Дудин баярлан мишээнэ.

Николай Константинович түүний сэтгэл баяр хөөртэй байгааг ойлгож байсан бөгөөд өөрөө ч нөхдийнхөө амжилтанд баярлаж байлаа..

- Иш, би оргосон бол уу! Энэ муусайн фрицүүдэд санхүүгийн хэлтсийн дарга Дудин хэн болохыг үзүүлээд өгөх юмсан. Энд эдэлсэн зовлон, олзлогдсон гутамшгийнхаа хариуг ханатлаа авахгүй юү...

Дудин уухилан амьсгаадаж, пир пир хийтэл ханиалгах ажээ.

- Нөхөр минь чи яаж байна? Өвдсөн юм биш биз? гэж Николай Константинович асуулаа.

- Дотор талаас төөнөөд, ханиад хүрсэн бололтой. Арга ч үгүй дээ. Өвөлжингөө Ригагийн лагерьт хүйтэнд хайрууллаа. Хавар боллоо гээд дээрдсэн юм алга. Чийг даагаад чөмөг царцам хүйтэн байна. Хэвтэрт орчих вий л гэж айх юм.

Николай Константинович даг хир болсон уранхай ноосон цамцныхаа тамтгийг тайлаад нөхөртөө өгвөл цаадахь нь:

- Яах нь вэ?! гээд хойшоо болов.

- Өмс гэж байна шүү. Надад шинель байхад болно.

- Авахгүй, авахгүй.

- Битгий маягла. Дараа буцааж өгнө биз гэж Никулин шаардангуй хэллээ.

Дудин нэлээд татгалзан байснаа цамцы нь авч өмссөнөө, үгүй бүр дулаахан болчих шиг боллоо. Ноорхой ч гэсэн салхи хаахтайгаа... гэж гэмшсэн янзтай инээмсэглэн хэлэв.

- Одоо ажил хэргийнхээ талаар ярилцая хэмээн Иикулин түрүүчийн тасарсан яриагаа үргэлжлүүллээ:

- Чамаас оргож боссон тухай шууд асуугаагүй гэнээ? Чамд шууд тулгаагүй ч гэсэн чи хараанд орж байгаа нь тэр дээ. Үүнийг мартаж үл болно. Ямар нэгэн сэжиг авахуулах л юм бол толгойгий чинь илэхгүй шүү. Болгоомжтой л бай...

Хавар болж, бороо татран, жихүүн салхи хүйт оргиулахаа больж, нарлаг дулаан өдрүүд үргэлжлэх боллоо. Зун хаяанд иржээ. Хоригдлууд ч оргож босох тухай олонтоо ярих боллоо. Нэг нутаг усныхан юм уу нэг анги нэгтгэлийнхэн, эсвэл хорих лагерийн хүнд бэрх хувь тавилангаар нягт нөхөрлөсөн жирийн найзууд хэсэг бүлгээрээ уулзан ярилцана.

Николай Константинович ч гэсэн эндээс гарах арга аам сүвэгчлэн бодсоор байв ч олигтой юм ухаан санаанд нь орж ирэхгүй байлаа. Германууд олзлогдогсдыг хааш нь ч хөдөлгөхгүй байв.

Никулин дадаж мэргэжсэн зангаараа хүмүүсийн санаа бодлыг ажиглан, дотроо дүгнэж цэгнэн, хамт оргон босчихоор нөхдийг шилж сонгоно. Тэдний олонхи нь Никулинд таалагдсан бөгөөд зарим нь эргэлзээ төрүүлнэ. Дөнгөж хармагц сэжиг төрүүлэх хүн ч байдаг байв.

Нэг удаа Дудин олзлогдохоосоо өмнө чекист байсан гэх Сыромятый гэгчтэй танилцсан тухайгаа ярилаа:

Николай Константинович, тэр чинь чам шиг чекист хүн. Танилцуулах уу? Хэрэг болж юу магад. Яахав, гэлээ.

- Танилцаж ч болно л доо. Ингэхэд чи түүнийг чекист мөн эсэхийг яаж мэдэв ээ?

- Тэр өөрөө ярьсан юм.

- Уухай, сонин хэрэг байна даа. Тэгээд ганц чамд хэлсэн үү, эсвэл олны дунд ил хэлсэн үү?

- Олны дунд хэлсэн эсэхий нь би мэдэхгүй. Ямар ч л гэсэн надад ярьсан юм.

- Яагаад тэгж илэн далангүй хэлэх болсон юм бол доо?

- Нэг удаа сэтгэлийнхээ үгийг ярилцаж байгаад л надад хэлсэн юм.

- Танилцаж болноо. Харин чи түүнтэй олон юм ярьсны хэрэггүй. Болгоомжтой бай. Миний тухай юу ч бүү дурсаарай. Магадгүй, тагнагч ч байж болно гэж Николай Константинович анхааруулан захилаа.

Дудины мэдээ Никулиныг сэргэмжлэхэд хүргэжээ. Жинхэнэ чекист хүн ингэж болчимгүй загнамааргүй юм. Энэ ч жирийн нэг болгоомжгүй явдал биш бололтой хэмээн боджээ.

Хоёр өдрийн дараа Дудин цоохор нүүртэй танихгүй залуу дагуулж ирээд:

- Танилцацгаа. Үүнийг Сыромятый гэдэг юм гэв.

Николай Константинович Сыромятыйн сарвайсан гарыг дуу шуугүй барих зуураа түүнийг сайтар ажиглаж амжив. Урагшаа төвийж хөнхийсөн хөмсөгний ясан дороос гялалзах тогтворгүй нүд, мэлзэн дух, увайгүй мөртөө аймхай хулчгар шинжийн энэ хүн “ёстой нэг эрүүгийн гэмт хэрэгтэн дүрээрээ мөн дөө” гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.

- За залуу яагаад дуугаа хураачихаав, ядарч байна уу? Гутарч гуних явдалгүй, сэргэлэн байх хэрэгтэй. Манай дотоодыг хамгаалахынхан гэдэс хоосон ч нуруу цэх явах ёстой улс шүү дээ гэж Сыромятый хэлэв.

Николай Константинович түүний чалчаа үгийг сонсоод яриангүй өдөөн тагнагч мөн байна гэдэгт бүрэн итгэв. Энэ бол чекист хүний ярьдаг үг яриа биш эрүүгийн гэмт хэрэгтэн, дээрэмчин этгээдийн амнаас гардаг үг яриа байв.

Никулин болгоомжтой эргэн харснаа,- юу гэнээ хө! Дотоод явдлын ардын комиссар нарын газар алба хааж байсан гэв үу? хэмээн шивнэн хэлээд Сыромятыйруу дөхөж очлоо. Цаадахь нь Никулины үгийг итгэж байгаагийн шинж хэмээн хүлээн авч толгой дохилоо. Тзгэхлээр нь Никулин,- зэвүүн амьтан чамайг одоо хир нь яагаад буудаагүй байдаг билээ? Үнэнээ хэлнэ дээ, чи манайхны хичнээн хүнийг үгүй хийж, хэдийг “Сибирийн академид” далд оруулсан бэ? гэвээс Сыромятый:

- Чи чинь яаж байна, галзуурав уу?

- Тэгвэл хоёулаа комендант дээр очьё л доо. Хэн маань галзуурсныг тэд ялгаад өгнө.

- Дэмий юм бүү ярь. Юу гэж өөрийнхөө хүн рүү дайраад байгаа юм чи гэж Сыромятый эвлэрэнгүй хэлснээ,

- Юуны чинь чекист байх вэ? Зүгээр л нэр олох гэж л тэгсэн хэрэг гэлээ. Никулин өөдөөс нь:

- Нэр олох гэж гэнээ, хэмээн элэглэсэн янзтай хэлээд, тэнэг минь ингэж явж дүүжлүүлбэл хохь чинь болно шүү. Уур хүргэлгүй бушуухан зайл гэв.

Тэгтэл ч Сыромятый тараа танигдаагүй дээрээ холдоё гэсэн янзтай тэр дорхноо арилж өглөө. Никулин Дудиныг зэмлэсэн харцаар харснаа:

- Найз минь дээ, чи даанч яагаав! Гестапогийн тагнуулыг таньж мэдсэнгүй юу? гэвэл, Дудин:

- Юуны чинь гестапогийн тагнуул. Сыромятый чинь хэдийгээр хулгай нарын үг яриатай ч, нөхөдтэйгөө нийцтэй, уриалгахан, сайн хүн байгаа юм. Өөрөө тэгж өөдгүй хүн шиг загнаж явдаг юм. Тэгээд ч түүний нь би ер тоодоггүй. Харин сэтгэлээрээ бол манай хүн гэдэгт би итгэж байна гэж магтав.

- Шалгаж, үзэх үү?

- Тэгье, яаж?

- Бодох хэрэгтэй.

Нэлээд хугацаа өнгөрсний дараа Николай Константинович аж ахуйн багаж хэрэгсэл агуулдаг банзан саравчинд Дудиныг урьж уулзав. Германууд болон тэдний гар хөл бологсдын хэн нь ч энэ саравч руу шагайдаггүй байв. Саравчин дотор шатахууны торх, будагны лааз, янз бүрийн хуучин муусайн хувцасны оронцог, навтас байдаг байлаа. Никулин саравчний ханан дээр фашизмыг эсэргүүцсэн хэд хэдэн уриа том дармал үсгээр бичээд, бас дээрээс иь хар будгийн үлдэгдлээр өнгөцхөн түрхэж орхилоо. Тэгээд саравчний хаалгыг дангинатал цоожилжээ. Тэр цоож түлхүүргүй байсан ажээ. Хэдэн өдрийн дараа тэр хоёр Сыромятыйтай тааралджээ. Тэд лагерийн сониныг ярьж суугаад Никулин зэвүүцсэн янзтайгаар:

- Дудин бид хоёр аж ахуйн саравчинд санаандгүй явж байгаад ортол ханан дээр нь большевикуудын лоозон бичээстэй байхыг хараад баллах гэсэн чинь даан ч цөмий нь арилгачих будаг байсангүй. Түүнийг бичсэн этгээдийг олох юмсан. Түүний бичсэн зүйл мэдэгдвэл бид цөмөөрөө л зэм хүлээх болно шүү дээ! Тэгж хүний орноос зовохыг хүсэх хэн байхав дээ. Би амьд явахыг хүсч байна гэж хэлээд тавьчихав.

Сыромятый Никулины яриаг хайхрамжгүй янзтай сонсон, тэр ч байтугай өөр тийшээ харж эвшээлгэн, Никулины ярьсан зүйлийг огт анхаараагүй мэт дүр үзүүлж байв. Тэгээд:

- Никулин чи, хар амиа бодсон хулчгар эр юмаа даа. Чамайг би овоо эр юм гэж бодож байсан юм. За баяртай, би явлаа гээд гарч одов. Дудин Николай Константиновичтай сөргөлдөн:

- За тэр, хараа биз. Би чамд манай хүн гэж хэлээгүй юү. Чамайг тэр аятайхан дөнгөлөө шүү! Хэрэв өдөөн тагнагч байсан бол зууралдаад салахгүй шүү дээ, гэхэд нь Николай Константинович үгий нь таслан,

- Яаран ам ангайгаад яахав. Цаашдаа юу болохы нь харъя л даа гэв.

Хоёр өдөр өнгөрсөн боловч саравчин доторхи юм бүхэн байсан янзандаа л байв. Гурав дахь өдрийн орой Дудин, Никулин хоёр саравчны цоожийг хоёр цагдаа эвдэлж байхыг холоос харлаа. Хоёр цагдаа ханан дээрх лоозонгуудыг их л хичээнгүйлэн арилгаж байгаа нь дэлгээстэй хаалганы завсраар ил харагдаж байлаа. Ийнхүү Никулины таавар зөвдлөө. Сыромятый, түүний эзэд яльгүй юманд хууртан илчлэгджээ. Николай Константинович Дудинг зэмлэн:

- За одоо үнэмшив үү? Саравчинд чи бид хоёроос өөр хэн ч ороогүй, бид хоёр орж юм бичиж гарч ирээд цоожилсон. Энэ тухай ганцхан Сыромятыйд л хэлсэн. За ингээд өөрөө бодоод үз дээ гэсэнд, Дудин:

- Муу урвагч! Олон таван үггүй тонилгох л хэрэгтэй хэмээн шүд зуув.

- Түүнийг тонилгох чинь л дутаад байна уу! Хэсэгтээ амьд яваг. Биеэсээ хөндийрүүлэх гэсний хэрэггүй. Харин өөрсдийнхөө ажил хэрэгт ойртуулж болохгүй нь мэдээж. Түүнтэй гэмгүй амьтан шиг л харьцаж бай. Тэр этгээд хэн болохыг, түүнийг яагаад үгүй хийгээгүйг нөхөддөө анхааруулж өгье. Нэгэнт илчлэгдсэн дайсан этгээд Их Ригагийн хорих лагерийн Казак шиг хэрэг болж юу магад. Ер нь тэгээд эрхэм хүний нь мэдсэнээ германуудад мэдэгдэх хэрэг юу байна?

- Тэр “эрхмийг” нэг баллаад өгөх юмсан.

- Тэвчиж үз, амжина.

Дудин, мөн Ленинградын оршин суугч агсан хоёр офицер - Подняров, Курынов нар өдөөн тагнагчийг тонилгохыг шаардсаар байсан боловч Николай Константинович германы сөрөг тагнуулын газар дахиад хэнийг шургалуулах болоо гэж тааварлаж сууснаас урвагчийг мэдэж аваад түүндээ молиго үмхүүлж байсан нь хавьгүй дээр гэсэн бодлоо баримталсаар байлаа. Тэр бодлы нь нөхөд нь ч хуваалцдаг болжээ. Гэхдээ л урвагчтай уулзах бүрийдээ цөм, түүний дотор Никулин ч гэсэн тэр өөдгүй амьтныг дэлсээд авмаар бодогдоно. Түүнтэй гар барих болгонд ямар нэгэн бузар юманд хүрсэн шиг дотор арзасхийж, тэр дороо гараа угаамаар санагдана. Сыромятыйг илчлэн мэдсэн явдал Подияров, Курынов хоёртой Николай Константиновичийг ойр дотно болголоо. Тэд байн байн уулзаж, сэтгэлийнхээ үгийг дотночлон ярилцдаг болжээ.

Люфтваффегийн тэргүүн зэргийн нисгэгч, ахмад Раны жолоодсон онгоц газраас дорхноо тасарлаа. Өндөр авмагц тэрээр онгоцоо яльгүй хазайлган баруун далавчий нь доош далийлгаж, Варшавын нисэх онгоцны буудлын дээгүүр тойроход адмирал Канарисыг үдэж мордуулсан офицерууд тээр дор харагдаж байв. Тэд яг жагссан юм шиг зогсож, гагцхүү нисч яваа онгоцны зүг толгойгоо эргүүлэн харж байгаадаа хэмээн Ран дотроо бодож явав. “Адмирал ч сахилга журмыг сахиулж чадах хүн юм даа. Онгоц нүднээс далд ортол тэд ч лав нисэх буудлаас явахгүй ээ” гэсэн бодол толгойд нь орж байв.

Ран уламжлал ёсоор нисэх буудлын дээгүүр нэг тойроод Варшавыг чиглэлээ. Онгоц их доогуур нисч байв. Ран адмиралдаа Польшийн нийслэлийг аль болох ойрхноос харуулах гэж боджээ. Ахмад Ран Европын улсуудын нийслэлийг адмирал Канарист агаараас харуулдаг уламжлалаа энэ удаад ч хатуу баримталжээ. Тэр үүний түрүүнд Мадрид, Лиссабон, Парис, Вена, Белград, Софи, Бухарест, Брюсселийг мөн л ингэж харуулсан юм. Канарис дээрх хотуудын заримд нь албан ёсны айлчлалаар, заримд нь нууцаар, нөгөө заримд нь байлдан дагуулагчийн хувиар ирж байлаа. Ран 1941 оны намар Зөвлөлт Оросын нийслэл Москва хот, түүний эртний Кремль, Улаан талбайг нисэх онгоцноос харуулна гэж горьдож явжээ. Гэвч тэр горьдлого нь бүтээгүй юм.

Ран адмиралын дэргэд олон жил байж түүнийг гарамгай сайн мэддэг болсноор барахгүй, адмиралынхаа санаа сэтгэлийг нэг хараад л андахгүй тийм харилцаа тэр хоёрын хооронд тогтсон ажээ. Адмирал Варшавын нисэх онгоцны буудлаас түүнийг үдэж мордуулсан офицеруудтай нэлээд хүйтнээр салах ёс гүйцэтгэсэн хийгээд ер нь Берлинээс гарах үеэс эхлэн ямар нэгэн юманд сэтгэл зовнин бодолд дарагдсаар явааг нь Ран хэдийн ажиглан мэджээ.

Адмирал Канарис бодолд дарагдаж яваад Рига хотын дээгүүр ирснээ мэдсэнгүй. Онгоцны далавчны доор Хуучин хотын тоо томшгүй олон гудамж жирэлзэн өнгөрнө. Битүү хөлдөн цасанд дарагдсан Даугав голын гүүрээр ганц нэг машин давхин өнгөрч, хөлсний тэрэгчид яаралгүй гэлдрэн, хааяа нэг явган хүн явж харагдана.

Канарис Ригагийн гудамж талбайг ажиглан харж явсан боловч том хот болгонд байдаг их хөл хөдөлгөөн түүний нүдэнд ер үзэгдсэнгүй. Ригагийн гудамж талбайд хүн амьтан ховор харагдах ажээ. Гэвч өрнөдийн эзлэгдсэн олон хот ийм байсныг адмирал нэг бус удаа үзэж байжээ! Германуудад эзлэгдсэн хотуудын хөл хөдөлгөөн тасарч дуг нойрондоо дарагдсан юм шиг болдог байлаа.

Ахмад Ран онгоцоо алгуур зөөлөн газардуулав. Онгоц нислэгээ үргэлжлүүлье үү, байя уу гэсэн шиг хурамхан зуур агаарт тогтох аятай болсноо дугуйнуудаараа газар шүргэж, цасаар хучигдсан талбай дээгүүр дэгдэн хурдаа аажим хасч явлаа. Ран онгоцныхаа хурдыг саан саасаар зогсоолын зүг заллаа.

Канарис онгоцноос гараагүй явахдаа, өөрийг нь Балтийн тэнгис хавийн нутагт байрлаж байгаа “Абверштелле-Остланд” хэмээх тагнуулын байгууллагын дарга хурандаа Неймеркель угтаж авахаар ганцаараа ирснийг хараад, хурандаагийн хашир занг дотроо таалж байв. Сүр зартай угтах цаг ер биш байлаа. Тэгээд ч адмирал хөндлөнгийн хүмүүст мэдэгдэлгүйгээр абверын орон нутгийн байгууллагуудын удирдагчидтай ажил төрлийн зөвлөлгөөн хийхийн тулд Ригад дуулиан чимээгүй сэмхэн очих нь зүйтэй гэж үзжээ.

Канарис, хурандаа Неймеркелийн “оппель-адмирал” хэмээх хээнцэр гоё тэргэнд орж суумагцаа:

- Байгууллагынхаа офицеруудыг маргааш цуглуул гэж товч тушаал өгөв.

Тэгээд тэр штаб хүртэл замын турш ганц ч удаа ам нээсэнгүй.

...Маргааш нь тэнгэр цэлмэг авч жихүүн хүйтэн өглөө байв. Рига хотын цасанд дарагдсан гудамжнуудаар “Абверштелле-Остландын” офицерууд, германы цэргийн умард бүлэглэлийн армийн тагнуулын байгууллага, команд, группийн дарга, тагнуулын сургуулийн захирал тэргүүтнийг суулгасан суудлын тэрэгнүүд, дайны өмнө гадаадын нэг улсын элчин сайдын яам байсан агаад эдүүгээгийн А. Пумпур, Ю. Алунан нарын гудамжны өнцөгт орших байшингийн зүг тал бүрээсээ хурдлан давхилдах ажээ.

“Абверштелле-Остландын” дарга нар штабаа болгосон хоёр давхар жижгэвтэр харш Рига хотын язгууртан сурвалжтнуудын районд, эртний гоёмсог сайхан байшин барилгаар дүүрсэн нам гүм гудамжинд оршдог байв. Энэ харш өндөр чулуун ханатай хашаан дотор байх ажээ. Хашааны хаалга, харшийн үүдэнд манаач нар хөдөлгөөнгүй зогсоно.

Зүг зүгээс ирсэн абверын офицерууд машинаасаа буунгуут хашаа руу яаран орж харагдахаа болино.

Дурдсан цагт цөм цугларсан байлаа. Тэд Неймеркелийн том биш боловч аятайхан тавилгатай, тохилог тасалгаанд байраа эзлэн суужээ. Адмирал Канарис зөвлөлгөөний эхэнд Дорнод фронтын байдлын тухай товч тойм танилцуулж, дараа нь абверын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өглөө. Дайнд хялбархан бөгөөд түргэн ялалт байгуулна гэж горьдохын хэрэггүй болох нь адмиралын хэлсэн үгнээс тодорхой боллоо. Тагнуулын алба чухал үүрэг гүйцэтгэх урт удаан хугацааны ноцтой тулалдаанд бэлтгэх хэрэгтэй болжээ.

- Бид оросуудын байдлыг нэлэнхүйд нь тагнан мэдэж, тэдний ар тал руу тагнуул туршуулуудыг олон олноор нь явуулж эхлэх явдал зайлшгүй чухал болж байна. Цагаантны дүрвэгсэд үүрэг гүйцэтгэж чадахаа больжээ. Тэд Оростой холбоо тасарч, одоогийн оросын амьдрал байдлыг мэдэхгүйн улмаас дорхноо зөвлөлтийн сөрөг тагнуулын зууш болж байна. Иймээс тактикаа өөрчлөх хэрэгтэй. Давын өмнө орос цэргийн олзлогдогсдын лагериудад анхаарлаа хандуулахыг зөвлөх байна. Абверын офицерууд үүнээс өмнө гол төлөв олзлогдогсод, урвагчдыг мөрдөн байцаах ажил эрхэлж ирлээ. Одоо элсүүлэгчдийг цэргийн олзлогдогсдын лагериудад явуулж тагнуул туршуул хийчихээр хүмүүсийг эрж хайх хэрэгтэй байна. Их Герман улс болон манай фюрерт хүчин зүтгэхийг хүссэн хүмүүсийг тэд олж чадна гэдэгт би итгэж байна гэж Канарис ярилаа.

Зарим офицерийн царайд эргэлзсэн янз илэрч байгааг хараад адмирал гайхсангүй. Энд хашир догь тагнуулууд сууж байлаа. Тэд дор бүрнээ тагнуул туршуул бэлтгэх өөрийн гэсэн шалгарсан арга барилтай хүмүүс байв.

- Ноёд оо, асууж лавлах зүйл байна уу? гэж Канарисын тайван хэлэхэд:

- Байна гээд “Абверкоманд-104” хэмээх тагнуулын албаны дарга дэд хурандаа Шиммель суудлаасаа босч,

- Цэргийн олзлогдогсдын лагериудаас тагнуул туршуул болох хүмүүсийг олноор нь элсүүлж, тагнуулын сургуулиудад сургах нь зүйтэй гэж таны ярианаас ойлгосон маань зөв болж байна уу? гэв.

- Зөв, зөв.

- Ноён адмирал аа! Оросын олонхи цэргийн олзлогдогсод хорих лагериас мултран гарч, өөрсиийхөн дээрээ очихын тулд боломж бүхнийг ашиглаж байж болно шүү дээ.

- Тийм тал байж болно. Ийм учраас хүмүүсийг зөв шилж олох хэрэгтэй. Юуны өмнө Зөвлөлт засагт хэлмэгдсэн, түүнд дургүй, большевикуудтай тэмцэхэд бэлэн хүмүүст анхаарлаа хандуул. Туршлагатай элсүүлэгчдийг лагериудаар явуулахад тэд бидэнд хэрэгтэй хүмүүсийг олохдоо л олно. Сэтгэл санаагаар унагсдыг эрж хай. Лагериуд гэдэг чинь сувиллын газар биш гэдгийг та нар мэдиэ. Герман улс дайснуудаа тэжээн тэтгэж, тэднийг асран халамжлах гээгүй. Өлсгөлөн, зовлон зүдүүрээс хэн халширч залхнав, тэр бидний талд орох болно. Тэднийг Зөвлөлт засгийи өмнө нэр нүүргүй болгож, айлган сүрдүүлэхийг хичээ. Буцах зам хаагдсан, гүүрүүд шатсан, ер нь хаашаа ч гарах гарцаагүй болжээ гэдгийг мах цусанд нь шингэтэл ойлгогдох тийм байдалд тэднийг оруулах хэрэгтэй. Ингэхэд, иймэрхүү мэдээжийн юмыг та нарт зөвлөхийн хэрэггүй байхаа гэж адмирал хэллээ.

Канарис хэсэг дуугүй боллоо. Орос цэргийн олзлогдогсдыг ингэж олноор нь абверт элсүүлнэ гэдэг тийм ч амаргүй болохыг адмирал дотроо ойлгож байв. Урвах хүн ч гарах нь гарна. Гэхдээ олон олдох уу? Германы арми хүчирхэг дайсантай тулгарсныг адмирал өөрөө сайн мэдэж байв. Оросын цэрэг, офицерууд хамгийн хүнд бэрх нөхцөлд ч сумаа дуустал эрэлхгээр тулалдаж, олзлогдсоноос үхсэн нь дээр гэж үзэн эцсийнхээ сумыг өөртөө зориулдаг байлаа. Адмирал ийм орос дайчныг нүдээр үзэж, тэдний эрэлхэг зоригийг бишрэн гайхаж байжээ.

Канарис энэ бодлоо эелдэг инээмсэглэлээр нуун далдалж, үл мэдэг тохуурхсан, хурц харцаар эргэн тойрныхоо хүмүүсийг хараад итгэлтэй янзаар яриагаа ийн үргэлжлүүллээ:

- Энүүхэндээ гэж ярихад, оросууд нүглээ наманчилж очсон хүмүүсийг үнэхээр буудаж алдаг юмаа гэхэд тэр бол их Герман улс болон фюрерийн хувьд бэлтгэхэд зарцуулсан цаг хугацаанаас өөр гарз хохирол учруулаад байх юмгүй юм. Учир иймээс тагнуул туршуулуудыг хайрлахгүй явуул. Бидэнд тэдний цуглуулах мэдээ сэлт л чухал байна. Ер нь тэгээд хэргээ бүтээлгэсний дараа тэднийг тэртэй тэргүй үгүй хийх юм чинь гэлээ.

Адмиралын ингэж хэлмэгц тасалгаан дотор аяархан инээлдэж, сайшаан дэмжсэн чимээ сонсогдоод, сандал хяхатнан дугарч, хүмүүс шивэр авир гэлцэж эхэллээ. “Хүн” үрэн таран хийлээ хэмээн шалгаана гэж зоволтгүй, дураараа дургиж болох нь гэдгийг абверынхан ойлгожээ.

- Энд ирэхээс өмнө би фюрертэй уулзлаа. Фюрер абверын ажилд сэтгэл дундуур байна. Москвагийн дэргэд ялагдсан явдал бидний буруугаас болсон гэж үзэж байна. Дээд командлал Дорнод фронт дээр шийдвэрлэх давшилт хийхээр бэлтгэж байна. Ноёд оо, бид Москвагийи дэргэд ялагдсаныхаа хариугаа авна! Үүнд хэн ч эргэлзэх ёсгүй. Манай цэргийн ялалтанд хүрэх замыг абверын офицерууд та бүхэн тавих болно. Фюрер бидэнд ажил хэргээ явуулах бүрэн дүүрэн эрх олгож байна. Зоригтой дайтацгаа! гэж хэлээд Канарис үгээ төгсгөлөө.

Рига дахь “Абверштелле-Остландад” болсон зөвлөлгөөн удаан үргэлжилжээ. Канарис тагнуулын байгууллага, сургуулийн дарга, захиралуудыг цөмий нь хүлээн авч ярилцаад, тагнуулын өргөн довтолгоонд бэлтгэх талаар хүн бүрт тодорхой үүрэг даалгавар өгчээ. Ингээд тагнуулчид нэн даруй ажилдаа орлоо.

Канарис Валкийн болон Стоенчений тагнуулын сургуулийн захирал, хошууч фон Ризетэй онцгой дотночлон ярилцжээ.

- Таны хариуцсан сургуулиуд “Умард” гэдэг армийн бүлэглэлийн бүх тагнуулын байгууллагад тагнуул, туршуул бэлтгэн өгөх хэрэгтэй хэмээн Канарис, хошууч фон Ризегээс шаардаад, танд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгааг сайн ойлгоорой. Балтийн тэнгис хавийн орнуудаар сайн мэргэжсэн туршлагатай тагнуулч ахмад Шнеллерийг танд туслуулахаар өглөө. Түүний жинхэнэ нэрийг барон фон Шиллинг гэдэг юм. Барон гэдэг хэргэм, заримдаа ахмадын толгойг эргүүлдэг тал бий. Гэвч түүнийг та гартаа атгаж, ганзага нийлэн ажиллаж чадна гэдэгт би итгэж байна гэж хэлэв.

Канарис өмнө нь номхон зогсож байгаа офицерийг анхааралтайяа ажигласнаа аяархан боловч нэлээд ноцтойгоор:

- Таны ажлыг би өөрөө шууд хянана гэдгийг ойлгоорой хэмээн нэмж хэлэв.

Энэ үг бараг л аюул занал нөмөрч байгаа мэт сонсогдлоо. Хошууч фон Ризегийн царай цонхийн цайжээ. Абверын бүхнийг дийлэгч толгойлогчийн зан төрхийг хошууч сайн мэддэг байсан болохоор ямар ч өршөөл үзүүлэхгүй өчүүхэн төдий алдааг ч зүгээр өнгөрөөхгүй гэдгийг тэр сайн ойлгож байв. Энэ нь амжилтгүй ажиллавал сайнаа үзэхгүй гэсэн үг байв.

Энэ үед цонхны дэргэд зогсож байсан адмирал Канарис ширээндээ дөхөж ирээд түшлэгтэй сандал дээр суунгаа гараараа дохисон нь яриа дууссаны тэмдэг байв. Хошууч фон Ризе өсгийгөө тавхийтэл хавсран ёсолж эргээд хаалганы зүг алхав. Нэгдүгээр давхарт бууж ирэнгүүтээ бичнг хэргээс Шнеллерийн хувийн хэргийг авлаа.

Албан тушаал бараг ахидаггүй байсны учир Абверынхны дунд ахмад Шнеллер буюу Хурдан гэдэг нууц нэртэй болсон барон фон Шиллинг Балтийн тэнгис хавийн нутагт төрсөн Либавад өв залгамжилсап эдлэн газартаи хүн байжээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Шиллингийнхэн Германд нутагтаа буцаж очжээ.

Гитлерчүүд засгийн эрхийг булаан авахад фон Шиллннг Балти хавийн нутгийг сайн мэдэх хүний хувиар Фюрерт уригдан ажиллажээ. Тэрээр том тушаалд дэвших горьдлоготойгоор тэр ажилдаа шамдан оржээ.

Гэсэн ч Шнеллерийн хичээл зүтгэлийг хэн ч үнэлсэнгүй. Бусад нь болохоор яльгүй юмны төлөө цол хэргэм ахиж, одон медалиар шагнагдаж байхад зуугийн галыг насласан Шнеллер абверын жирийн нэг ажилтан хэвээр үлджээ.

Хошууч фон Ризе Шнеллерийн хувийн хэрэгтэй танилцаад, “Энэ гомдож хоцорсон нөхөртэй чинь болгоомжтой байхгүй бол горьгүй нь дээ. Аягүй бол намайг ширээнээс минь шилжүүлж ч юу магад” гэж бодов. Гэхдээ фон Ризе гэнэт гарч ирсэн өрсөлдөгчөөсөө тэгтлээ айхгүй байлаа. Яагаад гэвэл, Ризе албан тушаалын хойноос хөөцөлдөж чаддаг, дээгүүр танил талтай, суудлаа бэхжүүлчихсэн, дээшээ дэвших нүхээ малтаж орхисон хүн байв. Гэсэн ч туслахыгаа ямар гай тарих бол гэж минут тутамд сэтгэл зовниж байж хариуцлагатай үүрэг даалгавар биелүүлнэ гэдэг бас ч амаргүй даваа байлаа. Тэгээд ч фон Ризе Шнеллертэй нүүр учраагүй байхдаа түүнийг үзэн ядах болжээ. Ийнхүү хошууч Ризе Ригагаас сэтгэл дундуур гарч, Валкад очоод Шнеллерийг тун ч ёозгүй хүлээн авчээ.

Дөрөвдүгээр бүлэг.

“ФЮРЕРИЙН ЦЭРЭГ”

Өдөр уртасч, урин цаг ирэх үес хорих лагерьт нуруу өндөр, биелэг тарган, эрүүл чийрэг агаад тэнхээ тамир сайтай лужир эр үзэгдэх боллоо. Түүний чилгэр хүрэн хар царайнд бусдыг үзэн ядаж хардан сэжиглэсэн шинж нлэрхий. Тэрээр сайн чанарын костюм өмсөж, цав цагаан цамцан дээр гоё зангиа зүүжээ.

- За энэ чинь бас хэн гээч сайн эр нь гараад ирэх нь тэр билээ хэмээн олзлогдогсод гайхан ярилцна.

- Ямар нэгэн даргатан л заларч ирсэн бололтой...

- Энэ даргатан тэгээд энд юугаа үзэх гэж ирээ юм болоо? Хүмүүс яаж амьдаараа өмхийрснийг үзэх гээ юм бол уу? Үзвэл үзэж л байг...

- Аяар та минь! Энэ чинь олон улсын улаан загалмайн төлөөлөгч гэнэ лээ. Шалгаж үзэх юм байхаа...

- Түрүүнд нэг этгээд шалгаж үзэх нь билээ. Өөрөө дур нь гутаад, түүн дээр бас германууд оруулахгүй шүү дээ... гэлцэнэ,

Хээнцэр ноёнтон юуны учир энд ирснийг мэдэх гэж хоригдлууд энэ мэтчилэнгээр яриа хөөрөө болж байтал, удсан ч гүй учир нь тайлагдлаа. Нөгөө хээнцэр ноёнтон залран суусан нэгэн ширээний дэргэд цагдаа нар олзныхныг хөөн цуглууллаа. Хээнцэр эр ширээний араас шууд:

- Намайг Плетнев гэдэг. Би Улаан Армид ахмад цолтой явсан. Коммунистууд болон Зөвлөлт засгийг үзэн яддаг байсан болохоороо генерал Власовын командалсан оросын чөлөөлөгч армийн эгнээнд орсон. Бид Германы ялагдашгүй цэргийн тусламжтайгаар большевикуудыг даран сөнөөнө. Энэ тэмцэлд бидэнтэй хамт оролцсон хүмүүс тэр цагт хүссэн бүхнээ эдэлж хэрэглэх болно гэв.

- Фашистуудад биеэ худалдсан новш! гэж олны дундаас чанга хашгирах сонсдов.

- Биеэ худалдсан юм биш, харин шилжсэн юм. Тэгэхдээ германуудад бус, Оросод шинэ дэглэм тогтоох өөрийнхөө оросын армид шилжин ирсэн юм гэж Плетнев гудиггүй гэгч нь хэлэв.

Түрүүний хашгирсан хүн мөчөөгөө өгөлгүй:

- Чи тэгвэл Орос оронд зовлон гамшиг, цус нулимс л авчрана гэсэн үг дээ! гэв.

Плетнев цагдаа руу толгой дохитол цаадахь нь олны зүг гүйн очвоос хүмүүс гар гараасаа барилцан түүний замыг хаан зогсов. Тэгтэл харуулынхан олзлогдогсод руу тал талаас нь дайран довтолж бороохойгоор балбан, нударгалж эхэллээ... Удсан ч үгүй нүүр нь цус нөж болсон залуухан бага дэслэгчийг Плетневийн өмнө авчирлаа. Плетнев түүнийг хэсэг зуур харснаа:

Та нарыг еврейчүүд болон комиссарууд чинь ингэж л хутган үймүүлж байгаа юм шүү дээ. Шинэ засгаар даажигнах осолтой шүү. Үүнийг аваад яв! гэв.

Тэгээд Плетнёв юу ч болоогүй юм шиг яриагаа үргэлжлүүлж, гитлерчүүдийн хань хамсаатан болохыг хэн зөвшөөрнөв, тэр хүн юугаар ч гачигдаж, дутагдахгүй гэхчилэн бурж гарлаа. Олзлогдогсод таг дуугүй дүнсийн зогсоцгооно.

- Та нар энд амьдаараа үжрэнэ л гэсэн үг. Хэн ч амьд гарахгүй. Тэсээд байдаг юмаа гэхэд германууд нухчихна. Ингэж дэмий амь насаа алдах ямар хэрэг байна? Нэгэнт шороонд булагдчихлаар хэнд ч хэрэггүй. Та нар намайг

хар л даа. Хүн шиг аж төрж явна, ялалтын дараа бүр ч тансаг хангалуун амьдрана. Германууд Москваг эзэлж, Ленинград тэдний гарт орсон, Ижил мөрөнд ойртож байна. Та нарт найдах юм байна уу? Өөрснийхөн дээрээ ч очих боломж байхгүй, очдог юмаа гэхэд сайнаа үзэхгүй, урвасан гээд л буудаж орхино. Сайн дураараа олзлогдоогүй гэж мянга хэлээд хэн түүний чинь нотлож өгөх юм бэ? Харин би бол та нарыг авгай хүүхэн, архи дарс, хоол унд цөм бэлэн, элбэг хангалуун амьдрахыг уриалж байна. За ингээд цэнгэл жаргалтай, тарган цатгалан аж төрөхийг хүссэн хүмүүс байвал наашаа гараад ир дээ! хэмээн хашгирав.

Дудин урвагчийн ятгалгыг сонсоод жигшин зэвүүцэж, үзэн ядаж байлаа. Өөрийнх нь адил хаант оросын офицер агсан, инженерийн сургуульд хамт суралцаж байсан Плетневийг Дудин дээр үеэс сайн мэддэг байжээ. Хаант засгийн шоронгийн хуягийн хүү Плетнев хүүхэд ахуй цагаасаа эрхтэн дархтныг зулгуйдан долдгонож, “хар ажлын хүмүүсийг” үзэн яддаг болжээ. Плетнев цэргийн цол хэргэм авахдаа хаанд үнэнч байх тангараг өргөж, харин 1917 оны октябрь сард ялсан ард түмний талд орох нь ашигтай гэж үзжээ.

Плетнев Улаан Армийн эгнээнд ороод хуучин амьдралаа жигшиж байгаа дүр үзүүлдэг байсан боловч, ичгүүр сонжуургүй, хүний мөсөөр муу, зарчимгүй амьтан хэвээр үлджээ. Плетнев үл бүтэх хэрэг тариад Улаан Армиас шившигтэйгээр хөөгдсөнийг Дудин мэддэг байв. Тэр этгээд одоо германуудын зарц болсон нь энэ ажээ. Дудин тэсч чадалгүй:

- Асуулт байна гэж олны дундаас хашгирлаа. Тэгэхэд нь Плетнев

- За, гэв.

- Чи тэгээд чухамдаа ямар ажил өгөх гээд байгаа юм бэ? Власовын цэрэг болгох юм уу эсвэл цагдаа болгох гээд байна уу?

- Дүлий юм үу? Оросын чөлөөлөгч армид гэж хэлсэн шүү дээ. Цагдаа нар чамгүйгээр хүрэлцээтэй байна. Та нар чинь цөм армийн ноён нуруу болсон офицерууд. Манай армид ч очоод дарга байх болно. Сайн ажиллавал онцгой итгэл хүлээнэ.

- Тэр онцгой итгэл гэсэн чинь юу гэсэн үг вэ? Хүмүүсээр ямар ажил хийлгэх гэж байгааг тодорхой шиг ярь л даа хэмээн Дудины шаардахад, Плетнев:

- Орой над дээр очоорой, тэнд тухтай ярилцамз, ийм ажлыг олны дунд хэлцдэггүй юм гэв.

- Одоо ойлголоо. Хүний дэргэд ярихаасаа зовж байгаа болохоор биднийг хааш нь аваачих гэж байгаа, хэнд зарцлагддаг чинь тодорхой байна гэж Дудин хэлэв.

Цэргийн олзлогдогсод цөм инээлдэв. Плетиев Дудиныг хорсолтойгоор харснаа олны зүг хандан:

- Энэ новшийн үгийг бүү сонс! Тэр сайнаа үзэхгүй! Би та нарт үнэн юм ярьж байна гэж хоолой мэдэн хашгирав.

Олзлогдогсод дуугүй зогсоцгооно. Гэсэн ч Плетневийн үг зарим нэг хүнийг уруу татаж амжлаа. Тэсвэрээ алдаж цөхөрсөн цөөн тооны хүмүүс олон түмний үзэн ядсан харцнаас дальдчин нүүрээ буруулсаар олхиогүй хэдэн амьтад дээр очицгоов.

“Плетнев гэдэг чинь ийм амьтан юм бий” хэмээн Николай Константинович дотроо бодов.

Тэр эргэн Дудиныг хартал цаадахь нь урдаас нь хараад зогсож байв. Хоёр найз харцаараа бие биеэ ойлголоо.

Орой нь хоёр цагдаа ирээд Дудиныг аваад явжээ. Тэр “олныг хатган үймүүлж, эрээ цээргүй чалчсан хэргээр” долоо хоног харанхуй гянданд хоригджээ. Плетневийн ятгалганд автагдагсад лагерьтаа буцаж ирсний дараа Плетнев германы цэргийн тагнуулын газар абверт хүн элсүүлж яваа юм гэнэ гэсэн цуу үг олзлогдогсдын дунд тархлаа. Тэр шөнө Николай Константинович ер унтсангүй. Абверын элсүүлэгч цэргийн олзлогдогсдын лагерьт ирснийг үзээд германууд хэцүү байдалд орж дээ, тэгээгүй бол хаанаас цэргийн олзлогдогсдын дундаас тагнуул туршуул эрж явах вэ дээ. Тэдэнд олон тооны тагнуул, туршуул хэрэгцээтэй болж дээ гэсэн бодол Никулинд төрж байв. Николай Константинович тагнуулын албаны ажлын онцлогийг мэддэгийн хувьд, хэрэв фашистуудын цэрэг амжилттай давшиж байгаа бол абвер фронтын ар тал руу тагнуул туршуулыг ингэж бөөн бөөнөөр нь явуулахгүй байсан гэдгийг ойлгож байв.

Гэтэл байдал хэцүүдсэн учраас абвер “нийтийн дайчилгаа” зарлажээ. Элсүүлэгчид тагнуулын албанд таарч тэнцэх эсэхийг үл харгалзан наашаа харсан болгоныг авч байлаа. Ингээд үзэхээр германуудад фронтын шугамын цаана ажиллах ойр зуурын олон тагнуулчид хэрэгтэй болсон нь ойлгомжтой байв. Жинхэнэ тагнуулчдийг бэлтгэнэ гэдэг хэдэн жилийн ажил байдаг билээ. Фашистууд дайн удахгүй дуусна гэж үргэлж ярьдаг. Гэтэл одоо тэд урагшлахаа больж, арга буюу хориглон хамгаалах бэлтгэл хийхэд хүрсэн нь илэрхий боллоо. Энэ бүхнээс үзвэл, германы зэвсэгт хүчин амжилттай давшсаар байгаа тухай германы суртал нэвтрүүлгийн мэдээ худал зүйл бөгөөд Улаан Арми “цахилгаан дайны” төлөвлөгөөг тас цохиод улмаар давшилтанд бэлтгэж байгаа юм байна гэсэн ганц дүгнэлт хийж болох ажээ.

Николай Константинович урвагч Плетнев олзлогдогсдын лагерьт яагаад ирэх болсны шалтгааныг бодож суугаад бас өөр нэг дүгнэлт хийжээ. Юу гэвэл, германууд тагнуул туршуулуудыг ингэж яаралтай элсүүлж байгаа болохоор тэднийг фронтын шугамын цаана, манай цэргийн ар талд ажиллуулах зайлшгүй чухал хэрэгцээ гарчээ. Ингэхлээр тамын лагериас холдож, өөрснийхэн дээрээ очиж, гитлерчүүдтэй идэвхтэй тэмцэгчдийн эгнээнд дахин орох аятайхан боломж олдсон шиг санагдлаа. Гэвч үүнийг сайн бодож боловсруулах хэрэгтэй. Итгэлтэй нөхөддөө ч ийм арга зам сүвэгчлэхийг зааж өгч болох юм. Сөрөг тагнуулч Никулины хувьд тагнуулын сургуульд орж тэнд дайсны нууцыг мэдэж, тэдний хань хамсаатны ажил явууллагыг унагаах талаар оролдоод үзэх иь ашигтай байв. Гэхдээ энэ бол хэцүү бөгөөд аюултай ажил байсан нь мэдээж хэргээ. Гэсэн ч чекист хүн хорих лагерьт хэзээ өлсөж үхэхээ хүлээгээд гар хумхин суугаад байж болох уу? Дайсны дотор нь орж аваад, тэмцлээ үргэлжлүүлэх гэж оролдоод үзвэл яасан юм бэ?

Никулин абверт ямар аргаар шургалан орох тухай нарийвчлан бодох тусам, энэ зам аюултай бөгөөд бэрхтэй болох нь улам тодорхой ойлгогдож байлаа. Зевлөлтийн хүмүүсийн нүдэнд тэрээр цаазаар авахаас өөр замгүй, эх орноосоо урвагч, олиггүй амьтан болж харагдана. Хоёр тийшээ ажиллаж байна гэж өчүүхэн сэдэв авахуулбал германуудын гарт амь үрэгдэнэ. Тэгэхдээ зөвхөн өөрийг нь бус, түүнтэй холбоотой гэгдсэн бүх хүнийг үгүй хийх болно. Тун ч аюултай ажил, гэвч Николай Константинович үзээд алдахаар зориг шулуудлаа.

...Үдэш болж байлаа. Өдөр нь наранд халсан элс дорхноо царцан, ойн зүгээс чийглэг хүйтэн салхи сэвэлзэнэ. Гэгээ тасарч хүйт даалаа. Намгийн дээгүүр харанхуй манан татжээ. Олзлогдогсод тураалдаа хүрч, бээрч гүйцсэн биеэ ганц хурам ч атугай бүлээцүүлэх гэж шахцалдан чихцэлдэнэ. Арьс яс болсон эдгээр хүмүүсийг биеийнх нь элч нэгэнт бүлээцүүлэхээ больжээ.

Никулин, Дудин хоёр хатангир биендээ уранхай шинель нөмрөн нэгэн довон дээр бие биетэйгээ наалдан сууна. Николай Константинович бодсон санаснаа нөхөртэй аяархан дуугаар хүүрнэнэ. Дудин нөхрийнхөө яриаг анхааралтай сонсох бөгөөд хаяа асуун лавлах ажээ.

- Германууд бүтэлгүй болоод лагерийнхан дотроос тагнуул туршуул хийчих хүн элсүүлж байна гэж чи бодож байгаа юм биз дээ хэмээн Дудин асуув.

- Арга нь барагдаад л тэр шүү дээ.

- Тэр ч тийм. Гэхдээ фашистуудад үнэнч шударга хүчин зүтгэх урвагчид олдоно шүү дээ.

- Олдоно, олдоно. Германууд тийм өөдгүй амьтдад л найдлага тавьж байгаа юм.

- Энэ тухай нөхөддөө түргэн хэл дуулгая. Нөгөө Плетневийн ажилд чөдөр тавих хэрэгтэй. Мөн өөдгүй амьтдын зүрхий нь үхүүлж байхгүй бол дуун дээр элсэж байж мэднэ гэвэл Николай Константинович Дудины яриаг таслан:

- Яарах хэрэггүй. Чи анхааралтай сонс доо, надад нэг ийм санаа төрлөө. Өөдгүй амьтдыг эндээс гаргахгүй байя гэдэг чинь яриангүй зөв. Германуудыг зусардагчдыг манай цэргийн ар тал руу илгээлгэж хэрхэвч болохгүй. Урвагч гэдэг нь бидэнд мэдэгдэж байгаа амьтдыг абверын албанд оруулахгүй байхыг бодоцгооё. Заримы нь айлгаад тэгээд номхрохгүй бол энд нь учры нь олж болно. Бусдад нь манай цэргийн ар талд тагнуул хийлгэх гэж байгаа юм байна гээд хэлэхлээр эрх биш юм бодно биз.

- Нөгөө талаар зөвлөлтийн үнэнч шударга иргэдийг германы тагнуулын сургуульд оруулах явдал чухал байна. Фашистуудын даалгаврыг хэзээ ч үл биелүүлэх тийм “тагнуулуудыг” бэлтгэх гэж абвер цагаа гарздаж л байг. Германы тагнуулын албаныхныг чулуу хөөлгөх гэдэг бол тун зөв санаа шүү! Плетнев дээр манай хүмүүс очиг л дээ гэж Никулин үргэлжлүүлэн ярилаа.

Дудин Никулины төлөвлөгөөг нягтлан бодож баахан дуугүй суув. Тэгээд түүний зөв гэдэгт итгэмэгцээ:

- Зөв л санаа юм даа. Харин германы тагнуулын албаиыхныг хуурч дөнгөдөг бол уу? Миний бодлоор бол тэнд чинь тэнэг амьтад суугаагүй шүү дээ гэв.

- Бидний бэлтгэлээс л шалтгаална даа.

- Тэгээд Плетнев рүү хэн хэнийг явуулах вэ?

- Подияров, Курынов хоёртой ярилцая. Эв нь таарвал өөрснөө ч очно гэвэл Дудин хэсэг зуур бодлогоширсноо:

- Ээдээ, би ч болохгүй. Плетнев намайг хараандаа авчихсан. Цаадахь чинь дор нь үнэр авчихна. Тэгээд бас Ригагийн лагериас хүмүүс оргосонтой холбогдуулан германууд намайг сэжиглээд байгаа. Ингэхлээр миний хувьд бол ярихын хэрэггүй. Би бол “тамгалагдсан” хүн, харин чамд болон нөхөддеө тусалж болно. Энд үлдлээ гээд би гар хумхиж суухгүй л дээ. Абверт “боловсон хүчин” бэлтгэн өгч, дөмөгхөнөөс нь шилээд Плетнев рүү явуулаад байж болно.Энэ ажлыг би муугүй хариуцаад байж чадна гэдэгт чи итгэж болно.

- Итгэлгүй яахав?

Никулин нөхрөө сайн судалсан болохоор Дудин нөхдөө энэ тамаас гаргахын тулд хэрэгцээ тохиолдвол өргөст төмөр утсан дээр өөрийн биеэр гүүр болж хэвтээд дээгүүрээ гаргах хүн гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байв. Дудин Саласпилсын хорих лагериас бараг амьд гарахгүй гэж бодохоор ийм нөхрөөсөө хагацна гэж бодоход үнэхээр гол харлаж байлаа.

Маргаашнаас нь эхлээд найз нөхөд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ажилд оров. Плетнев дээр эхлээд Курынов өчив. Тэрээр лагерьтаа буцаж ирээд Плетнев түүнийг муугүй хүлээн авч, цааш нь уламжилж өгөхөөр ам өгснийг нөхөддөө мэдээллээ. Нээрээ ч хоёр өдрийн дараа Курынов лагериас яваад өглөө. Тэгэхдээ бүр тагнуулын сургууль руу явсан бололтой. Никулин түүнд сайн зааж зааварласан бөгөөд хөөдөхгүй хүн гэдэгт итгэж байлаа. Курыновыг лагериас явсны хойно Подияровыг Плетнев рүү очууллаа. Түүнийг ч бас авчээ. Тэгээд Дудин Николай Константиновичийг:

- Чи яваач, чиний ээлж боллоо хэмээн яаруулж эхэлжээ.

Гэвч Никулин яарсангүй. Түүнд хийх ажил зөндөө байжээ. Тэрээр Дудиныг хэсэг итгэлтэй хүмүүсээр хүрээлүүлэхийн тулд хүн нэг бүрийг нарийвчлан судалж, тэдний чин үнэнч шудрага хүмүүс гэдэгт эргэлзээгүй болж авахыг эрмэлзэж байлаа. Ийм ажил хэрэгт өчүүхэн төдий согог гаргавал цөм баларна гэдгийг ч сайн ойлгож байв.

Нэг долоо хоногийн дотор Никулин, Дудин хоёр дахиад хоёр хүнийг Плетнев рүү явуулсан нь мөн л бүтэмжтэй боллоо.

- За одоо ч миний ээлж болсондогоо. Очоод “азаа” үзээд алддаг хэргээ гэж Николай Константинович сая нэг ам нээлээ.

Плетнев Никулиныг эелдэгхэн боловч хүйтнээр хүлээн авлаа. Плетнев өөрийнх нь өмнө номхон зогсож байгаа байлдагчийн шинелийн тамтаг эгэлдрэглэсэн, дунд зэргийн нуруутай хүнийг өчүүхэн ч зовсон янзгүй улаан нүүр өөд нь эгцлэн ширтэнэ. Никулин шархтай хөлөө мэдэгдэхгүйн тулд аль болохоор цэх зогсохыг хичээж байв. Гэлээ ч гэсэн миний гаднахь байдал Плетневт аятайхан сэтгэгдэл төрүүлэхгүй гэдгийг Никулин ойлгож байлаа. Николай Константинович хэдийгээр гучин таван настай ч гай зовлонд учирснаас болж тавин настай хүн шиг харагдах ажээ. Гэтэл зөвлөлтийн цэргийн ар талд ажиллуулахад нь фашистуудад залуу бөгөөд бие бялдар сайтай хүмүүс хэрэгтэй байв. Гэвч Плетнев мэтийн олхиогүй амьтанд яаж ая тал засах вэ? гэдгийг чекист мэдэж байлаа.

- Чамд юу хэрэгтэй вэ? гэж Плетнев асуув.

- Ноён ахмад аа, тус лагерийн цэргийн олзлогдогсдын өмнө таны хэлсэн үгийг би маш анхааралтай сонссон. Таны ярьсан хэлсэн зүйл надад тун хүчтэй сэтгэгдэл төрүүлснийг нуух юун.

Плетнев их л маадайн инээмсэглэв. Николай Константинович чухамхүү гол судсы нь олж атгасан нь Плетневийн царайнаас тодорхой харагдаж байв. Урвагчид өөрийнх нь бялдууч харьцаа таалагдаж байгааг мэдсэн Никулин эл байдлыг улам ашиглахаар шийдэв. Тагнуулын сургуульд шургалж амжих эсэх, лагерьт үлдэх үү, эсвэл өөрснийхөн дээрээ очих уу гэдэг бүх асуудал одоо Плетневээс шалтгаалах байлаа. Сэдсэн хэргээ бүтээх үүднээс Никулин, өөр газар тааралдсан бол өөрийн гараар дуртайяа дүүжлэх байсан хүндээ бялдуучлан долигонохоос өөр арга байсангүй.

- Хорих лагерьт удаад ирэхээр өөрийн эрхгүй гандан доройтож, аливаа юмыг эрүүл саруулаар үнэлэн цэгнэж чадахгүй болдог юм байна гэж хэлбэл ноён ахмад таныг соёрхоно байх гэж өчүүхэн би итгэнэм. Ийм үед алсын хараатай ухаалаг хүний ганц үг л зөв замаа сонгож авахад тус болох юм байна шүү дээ. Таны эртээдийн хэлсэн үг миний нүдийг нээж, хаашаа явж, юу хийхийг минь зааж өглөө. Магадгүй... гэтэл Плетнев яриагий нь таслан:

- Миний ярьсан хэлснийг ойлгосонд чинь би баяртай байна. Би эх орон нэгтнүүддээ үнэн сэтгэлээсээ туслая гэж боддог юм. Гэтэл та нарын дотор чинь тусыг усаар гэгч амьтад байх юм байна шүү дээ. Тэднээр бол яахав! Тийм амьтад төмөр торны цаана нүд анивал аньж л байг. Би л лав аврахгүй гэлээ.

Үүнийг дуулаад Николай Константиновичийн бие зарсхийж, “өөдгүй золигийг багалзууры нь шахчих юмсан” гэсэн бодол сэтгэлд нь харван орж ирлээ. Гэвч тэрээр тус нэмэргүйг ухаарч биеэ барив. Тэгтэл Плетнев:

- Ингэхэд чи юу хүсч яваа хүн бэ? гэв.

- Намайг германы командлалд танилцуулж өгнө үү гэдгийг л ноён ахмад танд айлтгах санаатай ирсэн юм. Би итгэл эвдэхгүй. Намайг Их Ригагийн хорих лагерьт байхад Вишневский таны тухай ярьж, эх орон нэгтнүүддээ цаг ямагт хоёргүй сэтгэлээр туслаж байдаг сайн хүн байгаа юм. Иймээ тиймээ юм болбол түүнд учир зовлонгоо нуулгүй хэлээрэй гэсэн юм.

- Чи Вишневскийг таньдаг юм уу?

- Тиймээ, таньдаг юм. Бид хоёр зэргэлдээ ангид алба хааж байгаад дотно танилцаж үерхдэг болсон юм...

- Аа, тийм бий... гээд Плетнев түгдрэв. Тэрээр, Вишневскийн тархий нь хага цохиод лагерийн хог дотор хаячихсан байхы нь олж авсан гэнэ билээ гэж хэлэх шахсанаа больж, Вишневский шудрага сайн хүн. Та түүний найз байсан гэдэг чинь тун сайн хэрэг байна. Та суу л даа гэлээ.

Николай Константинович суулаа. Хэрэгцээтэй цагт гозосхийтэл босон харайж “номхон” зогсоход бэлэн байхын тулд Плетнев даргыг биширсэн харцаар ширтэж суулаа. Түүний эл байдал Плетневийн бахыг хангажээ. Германуудын гарын зарц энэ хүн ядахдаа нэг удаа ч болов язгууртан, том дарга хүн шиг хүндлэгдэхийг хүссэн бололтой. Тэгээд ч олзлогдсон эрийн зусар зуйварган үг түүний таалалд нийцэж улам ч онгироожээ.

Плетнев өөрийнх нь өмнө суугаа тахимдуу, даруу төлөв хүнийг талархсан янзтай харж, Николай Константиновичаас аж амьдралынх нь тухай, германуудын талд ажиллахаар шийдсэний учир шалтгаан зэрэг олон юм асууж шалгаав. Плетнев хэдийгээр өөрийг нь таашаасан янзтай ярьж байсан боловч тэр нь сайндаа биш, харин шалган туршиж байгааг Никулин ойлгосон учраас үг нэг бүрээ цэгнэн, асуултанд нь хариу өгч байв.

- Яагаад их Германд хүчин зүтгэхээр шийдээвээ гэж та асууж байна. Энэ тухай их зүйл ярих хэрэг гарна. Тэгэхлээр би товчхон хэлэхэд, гэнэтхэн ингэж шийдсэн юм бишээ. Дайн эхлэх үеэс л боддог болсон юм. Энэ тухай би ноён ахмад танд л анх ам нээх гэж байна.

- Ярь, ярь, би дуртайяа сонсоё гэж Плетнев уриалгахан хэллээ.

Никулин олон жилдотроо агуулж явсан нандин юмаа одоо л нэг гаргаж ирэх гэж байгаа юм шиг нэлээд бодлогоширсноо тайвнаар:

- Эцэг маань хувьсгалын өмнө хувьдаа том дэлгүүртэй худалдаачин хүн байлаа. Гэтэл хувьсгалын дараа хамаг юмы маань хурааж аваад, гучаад оны үед эцгий минь цөлж орхилоо. Ийнхүү би найгүй амьдрах болсон юм. Улаан Армид орсон хойно ч надад итгэдэггүй, миний урьдахь байдлыг мартдаггүй байлаа. Би одоо удахгүй дөч хүрлээ. Гэтэл ахмадаас цааш хэтэрсэнгүй. Ингэхлээр большевикуудтай зууралдаад байх хэрэг надад байна уу?

- Тэгэхлээр чи чинь большевикуудыг үзэж чаддаггүй хүн болж байх шив?

- Тиймээ, ноён ахмадаа.

- Сайн байна гэж Плетнев сайшаан дэмжсэн янзтай хэлээд Никулиныг сонирхон ажиглав. Буурь суурьтай аятайхан эр таарав бололтой. Германууд лав таашаах байх гэж тэр бодлоо.

- За яахав, ноён Никулин. Би таныг бүртгэлдээ авна. Хэрвээ хөгшин л гэхгүй бол та их Германы төлөо хүчин зүтгэх болно гэж хэлэнгээ Плетнев суудлаасаа боссон нь яриа дууссаны тэмдэг байлаа.

Николай Константинович Плетневийн өрөөнөөс буцах замдаа хэлж ярьсан үг өгүүлбэр бүрээ нэхэн санаж, илүү дутуу юм ярьж сэжиг авахуулж орхиогүй байгаадаа хэмээн бодож явлаа. Шалгахаас айхгүй байв. Учир нь түүний төрсөн нутаг гэж өчсөн Москва хавийн Кусково тосгонд германууд яагаад ч хүрч чадахгүй гэдэгт бүрэн итгэж байснаас гадна Никулиныг тэнд төрж өссөн эсэхийг шалгуулахаар фронтын шугам гатлуулан тусгай төлөөлөгч явуулж сүр зар болохгүй гэдгийг ч мэдэж байв. Никулин овогтон мундахгүй олон болохоор тэр бүгдийг яаж нэг бүрчлэн шалгаж барах вэ дээ. Ингэхлээр нийтийн дунд хутгалдаад үхэх сэхэхээ үздэг хэргээ. Амьд гарвал аз, алууллаа гэхэд сүйд болох юм алга. Германууд өөрийнхөө цэргийг хайрладаггүй улс, оросуудыг ёстой нэг юманд бодохгүйдэгээ.

Тэр өдрөө Николай Константинович, Сыромятыйг эрж олоод хэнэггүй энгийн байдлаар баахан ярилцжээ. Цаашдынхаа хувь заяаны талаар түүнтэй “нөхөрсгөөр”, “сэтгэлийн угаас” бодсон санаснаа хуваалцаж, Плетневт мэдүүлсэн маягаараа түүх намтраа “дэлгэж”, цэргийн олзлогдогсдын доторхи зарим “шазруун” хүмүүсийг ойшоож үздэггүй дүр үзүүлээд зогссонгүй, бас хэрвээ германууд авч ажиллуулахгүй бол цаашид яахав, юу хийхэв гэдэг талаар ч зөвлөлгөө авчээ. Өөрийнх нь амнаас гарсан үг бүрийг Сыромятый эзэддээ тоть шиг нэн даруй дуулгана, үгүй дээ л Плетневт дорхноо хүрнэ гэдгийг Пиколай Константинович сайн ойлгож байв. Тэр нь ч оносон байв. Хэд хоногийн дараа Никулины тухай дэлгэрэнгүй мэдээг Плетнев “цоохроос” (Сыромятыйг хэлж байна) хүлээн авчээ. Никулиныг маш сайнаар тодорхойлсон байлаа

Ийнхүү Сыромятый хэрэг болжээ.

Плетневтэй ярилцсанаас хойш арав хоног өнгөрсөн боловч Николай Константиновичийг хэн ч дуудаж, юм хум асуусангүй. Харин хуучин найз нөхөд нь хөндийрч эхэлжээ. Энэ үед л Никулин урвагч болж харагдах хичнээн хэцүү болохыг ойлголоо. Никулин энэ хэцүү ажилд зориглохдоо, олон түмэнгүй болно гэдгийг мэдэж байсан авч нөхөддөө жигшигдэхийн зовлонг тун дутуу үнэлж явжээ. Болж өгдөгсөн бол, би чинь германуудад хүчин зүтгэхгүй, харин тэдэнд хор хүргэж, заналт фашистуудтай тэмцэхээр тэдэн дээр очиж байгаа юм шүү гээд хэлчихмээр байв.

Урьд нь Николай Константиновичийг урин залж дундаа суулгаад зовлон жаргалаа хуваалцан ярьдаг хүмүүс одоо түүнийг харахаа ч больжээ. Никулиныг Плетнев дээр очсон гэдгийг мэдсэн нэг эр олон офицеруудын дундаас Никулиныг үзэн ядсан хилэнт харцаар хөлөөс нь толгой хүртэл кэвт ширтсэнээ:

- Муу урвагч аа!.. хэмээн хорсолтойгоор хэлжээ.

Тэгэхэд нь нөхөр дээрээ гүйж очоод, би урвасан юм бишээ, дайсны үүрэнд шургалж ороод тэнд эх орныхоо ашиг тусын тулд ажиллах гэсэн юм. Би чинь чекист хүн учраас нэгэнт олдсон боломжийг сул алдаж болохгүй, ашиглах ёстой. Үүний тулд хүмүүсийг фронтын шугамын цаана шүхрээр хаядаг юм шүү гээд хэлчихмээр байлаа. Гэвч абвертай хийх осолтой халз тулалдаанд юу бодож байгаагаа нүднийхээ харцаар ч болов ил гаргаж болохгүй гэдгийг Николай Константинович сайн мэдэж байлаа. Фашистуудад голд нь ортол итгэгдэхгүй бол бүх зүйл баларна гэдгийг ч ойлгож байв.

Дудин хэлэлцэж тохирсон ёсоороо Никулинээс бусдын адил хөндийрч түүгээр ч үл барам цэргийн олзлогдогсод Никулинд итгэхээ байсныг дэмжин талархаж, бараг л үзэн ядсан хүний дүр үзүүлж байв. Нэг цэргийн олзлогдогчтой Дудин ярилцаж байхыг Николай Константинович санамсаргүй тааралдаж сонсоод дотроо баярлажээ.

- Никулин үнэнээсээ гитлерчуудын талд оров уу, чи юу гэж бодож байна хэмээн цаадахь нь асуусанд, Дудин:

- Надад мэдэж байгаа юм алга. Тэр ямар ч зорилготой фашистуудын талд орсон байсан, би түүнийг яагаад ч үзэж чадахгүй гэж цөхөрсөн янзтай хариуллаа.

- За ямар ч л гэсэн тэр этгээд одоохондоо бидний гарт байгаа юмдаг гэж цаадахь нь хэлбэл Дудин өөдөөс нь:

- Тэр бидний гарт уу, бид түүний гарт байна уу гэдгийг янзы нь харж байж л мэдэх хэрэг... гэх нь сонсдов.

Плетнев, Николай Константиновичтай ярьсан яриагаа мартсангүй. Гэвч уухайн тас авч байгаагаа мэдэгдэхгүйн тулд хэд хоног хүлээзнэж байгаад нэгэн өдөр Никулиныг дуудлаа.

- Би таны талаар зохих хүмүүстэй ярилцсан. Таныг абверт цэргийн тагнуулын газарт өгөх санаа байна. Та зөвшөөрөх үү? гэлээ.

- Зөвшөөрөлгүй яахав, ноён ахмадаа!

- Тэгвэл бэлтгэ, өөр лагерьт очно. Таныг германы армид алба хааж болох хүн гэж үзлээ. Гэхдээ фюрерийн цэрэг болохын өмнө сорилт шалгалтанд орох ёстой. Энэ бол тогтсон ёс журам шүү.

Тэр өдрөө Николай Константинович, Плетнев хийгээд германы тагнуулын байгууллагын элсүүлсэн цэргийн бусад хэд хэдэн олзлогдогсдын хамтаар Рига орохоор явжээ.

Никулин Ригад нэг бус удаа ирж байсан авч, хотын дундуур явж байхдаа түүний байшин барилгуудыг шохоорхон харж явлаа. Дайн ид үргэлжилж байсан 1943 оны тэр ширүүн хавар ч Рига хот Никулины нүдэнд үзэсгэлэнтэй сайхан хэвээр харагдаж байлаа. Туулайн бөөр модны шинэхэн навчис сэрчигнэн, зүлэг ногоо жигдэрч, энд тэндгүй өнгө өнгийн цэцэг алаглан харагдана... Гэвч гудамж талбайд хөл хөдөлгөөнгүй байгаа нь дайны хатуу бэрх цагийг аяандаа санагдуулж байв. Энэ бүхнийг ажиглаад Николай Константинович дайны өмнөх Рига хотыг дурсан санахад сэтгэлд нь гуниг төрөх ажээ. Тэгтэл Плетнев Никулины гандаж борлосон царайд уйтгар гуниг төрснийг ажиглаад:

- Никулин чи яагаад уйтгарлаав, ядраа юу? Зүгээр, удахгүй Задвинье хүрнэ, тэнд очоод амарна гайгүй гэлээ.

Никулин юу ч дугарсангүй. Никулин Плетневийн хуурамч ярианд хууртагдахааргүй хал дол үзжээ. Тэрээр гитлерчүүд зарц нартайгаа яаж харьцдагийг хаиатлаа харсан болохоор хүн ёсоор амарна гэдэг хол хэрэг гэдгийг ч мэдэж байв. Тэдний суусан машин хөвөгч гүүрэн дээгүүр гарч нэг нарийхан гудамжнаас нөгөө рүү нь орж нэлээд яваад зогслоо. Никулин зэвэрсэн төмөр пайзан дээр Даугавгривасын гудамж 25 дугаар байшин гэсэн хаяг байхыг олж харав. Энд абверынхны ялган шилэх газар болгосон Гуцаловын лагерь гэгч байрлажээ. Тус лагерьт энд тэндээс элсүүлж авчирсан туршуулуудыг шалган судалж, чухам ямар мэргэжилд тохирохы нь ялган тодорхойлоод тагнуулын сургуулиудад хувиарлан явуулдаг байв.

Николай Константинович машинаас үсрэн бууж эргэн тойрноо ажиглалаа. Багавтар хашааны гүнд огцом ганга дэнж дээр хоёр давхар модон харш харагдлаа. Түүний орох хаалганых нь дээд талд дөрвөн модон багананд тулгуурласан тагт байлаа. Дээр цагт хар хүрэн өнгийн будагтай байсан бол уу гэмээр энэ байшингийн будаг нь ховхорч арилаад, цагийн аясаар өмхөрч ялзран тас хар болсон мод цухуйж харагдах ажээ. Жижигхэн цонхнууд нь тоос шороонд дарагдаж гүйцсэн учраас дотор нь чухам юу байгаа нь ойрхноос ч үл үзэгдэнэ.

“Энэ жижиг харш нэг баян хүнийх байж дээ. Хоёр давхар, тэгээд бас баганатай яг л газрын эзний эдлэн шиг бариулж” гэж Никулинд бодогдов.

Байшингийн захаас аван тарьсан голт борын цэцэг дэлбээлж аврага том далдуу модны мөчир дээр цэмцгэр навчис дэлгэрчээ. Ганга дэнж дээрээс эгц доошоо харвал ногооны газрын шан үелэн харагдах ажээ. Энд зарим газар нь ногоон түрүү соёолжээ. Ногооны газрын цаахантай ус дөлгөөн мяралзах бөгөөд жижиг чиргүүл онгоц, завиуд зогсож харагдана. Ганга дэнжийн өвөр хормой дахь олон давхар том байшингаас шохой болчихсон хувцастай хүмүүс гарч харагдана. Тэдний яаж жагсан, зэрэгцэж, ахлагчийнхаа командыг яаж дуулгавартай биелүүлж байгааг ажиглаад Николай Константинович эд “цэргийн олзлогдогсод” гэдгийг төвөггүй мэдлээ. Тэгтэл Плетнев:

- Хөөе Никулин, нааш ир. Одоо хоолондоо ор гэж дуудав.

Хоолны газар нь хашаан доторхи байшингийн өмнө байв. Газарт шон шаагаад түүн дээрээ харуулдаж зороогүй банз хадсан нь урт урт ширээ болжээ. Ажлаас буусан цэргийн олзлогдогсод тэр ширээнүүд рүү гүйлдэн ирцгээнэ.

Өлсөхийн туйлд хүрсэн Никулинд эндхийн үдийн хоол зэгсэн сайн хоол шиг санагдлаа. Зүсэм талх нь хатсан агаад түүхийдүү боловч жинхэнэ гурилан талх байв. Хуучин хорих лагерийн жонхууны оронд бүлх бүхий овъёостой шөл өглөө. Хоёрдугаар хоол нь жигнэсэн шар манжин байлаа.

Николай Константинович хоолоо аль болохоор удаан идэхийг хичээн хажуу дахь хүмүүсээ ажиглаж суув. Баруун гар талд нь баргар хавтгай царайтай, янхигар эр сууж байлаа. Бараг танаагүй шахам палигар хамар, дарвагар том ам, цог нь буурсан онигор нүд, чихнээс нь бут шар улаан үс цухуйсан энэ бүхэн нүдэнд хүйтэн хүн гэдгийг илтгэж байв. Тэр янхигар эр шөлөнд нь орсон мөгөөрсийг шаржигнуулан хэмх хамх зажилан залгина. Николай Константинович энэ бүхнийг харж ой нь гутаад харцаа бушуухан зайлуулав.

Никулины зүүн гар талд нь арван хүний цаана Курынов сууж харагдлаа. Курыновыг төмөр тавагтай хоёрдугаар хоолоо авах гээд өндийж байхад нь Николай Константинович олж харжээ. Баярласандаа болоод золтой л дуудчихсангүй.

Хоолны дараагаар цэргийн ялгах тэмдэггүй хувцастай, туранхай горзгор өвгөн Никулин дээр ирээд нүдний хавчуурт шилнийхээ цаанаас нүүр рүү нь баахан ширтсэнээ

- Би лагерийн комендант байна. Унтлагын өрөөндөө очно уу. Би танд байры чинь зааж өгье гэв.

Хяхтнасан шатаар комендантыг даган хоёрдугаар давхарт гарч явахдаа Николай Константинович, энэ лав “хууччуулын нэг байх” гэж бодож явлаа.

Шатаар гараад шууд дөрвөн хаалгатай хонгилд орлоо.

- Нэгдэх нь миний өрөө. Дараагийнхад нь эрхэм герман цэргүүд, миний туслахууд суудаг юм гэж комендант их л додигор хэлээд, нөгөө хоёр нь сурагч-цэргүүдийнх гэлээ. Хоёр өрөөний нэгэнд нь ортол ханы нь дагуулан зассан сүрлэн дэвсгэртэй банзан орны нэгийг заагаад энэ таных гэв.

Сүрэл чихсэн дэвсгэр нь хир буртаганд дарагдан гөлчийж харагдах агаад чийглэг, нэхэшмэл үнэр хамар цоргино. Гэвч юу ч үгүй хоосон банз биш юм даа!

- Хучлага дэвсгэр хаанаас авах вэ гэж Никулин асуув. Өвгөн их л гайхан хөмсөг зангидсаиаа:

- Энэ чинь сувиллын газар биш, хуаран шүү! Байтлаа өдөн олбог дэвс гэж тушаах нь уу? гэснээ, номхон зогс новш минь гэж хашгирав.

Хилэн нь бадарсан комендантыг гарсны дараа Никулин дотроо өөрийгөө зэмлэв. Тэнэг юм хийлээ шүү. Одоо очоод байр голж байна гээд хэлж орхих ч юм билүү хэмээн бодов.

Гуцаловын лагерь Саласпилсийн лагерийг бодвол арай дөнгүүр ажээ. Энд өглөөнөөс шөнө болтол ажиллуулах боловч зодож нүдэхгүйгээс гадна хоол унд нь дээр байв.

Үүр дөнгөж хаяармагц Гуцаловын лагерийн хоригдлууд ажилдаа гарахаар жагсана. Герман даамлууд ирж шилж авсан хүмүүсээ хот руу аваад явна. Ирээдүйн тагнуулчдаар байшин шавардуулж, суваг шуудуу ухуулан, шуудайтай элс зөөлгөнө. Эндхийн олзлогдогсод харуул хамгаалалтгүй авч ахлагчийн командаар жагсаж явна. Хатуу чанд сахилга батыг сахина. Германууд лагерийн хүн нэг бүрийн зургийг авч хурууных нь хээ хуарыг даруулж авна. Энэ нь хэн нэгэн этгээд оргож босвол амархан эрж олоход чиглэсэн арга хэмжээ байлаа.

Тус лагерийг анх үндэслэн байгуулсан усан цэрэг агсан Гуцаловын нэрээр нэрлэсэн тухай Курынов, Николай Константиновичид ярьж өгөв. Тэр усан цэрэг удаан хугацаанд германуудын итгэл, хүндэтгэлийг хүлээж байжээ. Тэгээд яагаад ч юм гитлерчүүд дуулгавартай зарцаа буудан алжээ. Зарим нь ярихдаа итгэлий нь эвдсэн юм байхаа гэнэ, зарим нь чекистүүдийн илгээсэн тагнуул байсан юм байх хэмээн янз янзаар ярилцана.

Николай Константинович Курыновын яриаг анхааралтай сонсож сууснаа:

- Фюрер ч тийм цэргүүдтэйгээр удаан байлдахгүй шүү! хэмээн инээмсэглэн хэлэв.

Нуруу тэнийлгэх завгүй шахам ажилласаар хоног хугацаа нисэх мэт хурдан өнгөрчээ. Гэвч Никулнн баганат харшид аж төрөгсдийн олонхийг судалж амжлаа. Энэ талаар Никулин лагерийн дарга ноёдтой зүйрлэхээргүй туршлагатай хүн байв. Хурц ойтой сөрөг тагнуулч, уулзаж учирсан хүн нэг бүрийнхээ овог нэр, онцлог шинж тэмдгийг гойд сайн тогтоож авчээ. Энэ нь өөрснийхөн дээрээ очдог юм бол тун хэрэг болж болох байв.

Гуцаловын лагерьт тагнуулын сургуулиудаас зааварлагч, сургагчид байн байн ирнэ. Тэдгээр сургуулийн нэг нь Ригад, Балтезерс нуурын хөвөөн дээр байдаг байв. Тэнд хорлон сүйтгэгчдийг бэлтгэнэ. Валкад байдаг хоёр дахь сургууль нь тагнуул туршуулуудыг бэлтгэдэг байв. Лагерийн сурагч цэргүүдээс хэний нь хааш нь явуулахыг германууд шийддэг байлаа.

Тагнуулын сургуулийн захирал ноён Рудольф гэгч хошууч нэгэн өдөр сургуульдаа “сурагч” шилж авахаар лагерьт ирлээ.

- Никулин, гэж орчуулагч дуудав.

Николай Константинович тасалгаанд ороод дарга даамлуудын өмнө номхон зогсов. Цэнхэр нүдтэй, юм бүхэн нь зохицсон, цэвэрхэн нүүртэй, цайвар үстэй, өндөр гоолиг хошууч ноён Рудольф янжуур соронгоо Никулиныг ажиглан суув. Тэр Плетневийн уншиж буй тодорхойлолтыг огт сонсохгүй байгаа юм шиг харагдана.

- Никулин сахилга батаар сайн, зүтгэл оролдлоготой, хөдөлмөрч хичээнгүй, үл бүтэх явдалд оролцож байсан удаагүй гэж Плетнев ярив. Тэгтэл хошууч Рудольф:

- Никулин та хаана төрсөн бэ гэж гэнэт асуулаа.

Плетнев, лагерийн комендант хоёр мэдэх бүхнээ хошуучид илтгэсэн нь тодорхой. Тэгэхлээр хошууч, тагнуулын сургуульд нэр дэвшсэн хүнтэйгээ өөрөө ярилцахыг хүсчээ. Плетнев таг болов. Николай Константинович хошуучийг их л хүндэтгэсэн байдал үзүүлэн биеэ янзалж зогслоо. “Шалгана гэдэг чинь энэ дээ. Энэ хошууч Плетнев шиг амьтан бишээ. Сэрэмжтэй бай” гэсэн бодол эгшин зуур харван орж ирлээ. Тэгээд Никулин хурмын төдий ч түгдрэлгүйгээр:

- Москвагийн хавьд, ноён хошууч аа. Тэнд Кусково гэдэг тосгонд төрж өссөн хэмээн өчлөө. Тэгтэл хошуучийн нүд нь сэргэн:

- Аа, тэр чинь миний сайн мэддэг тосгон байна. Тэнд би олон удаа очиж байсан юм гэв.

Хошууч оросоор цэвэр, сайн ярьж байлаа.

Зөвлөлт Холбоот Улсад ажиллуулахаар тусгайлан бэлтгэсэн германы хашир догь тагнуулч өмнө нь сууж байгааг гадарласан Николай Константинович, энэ хүнийг тийм ч амархан мэхлэхгүй хэмээн бодож байв. Түүний боддог ч зөв байжээ. Валкийн тагнуулын сургуулийн захирал бөгөөд тус сургуулийнхны дунд “Рудольф” гэгч нууц нэрээр нэрлэгдсэн хүн Никулинтэй ярьж байв. Хошууч нууц ажлын шаардлагаас болж олон удаа овог нэр, цол хэргэмээ сольжээ. Гэхдээ түүний жинхэнэ нэр ус нь Адольф фон Ризе (Ризен) гэдгийг абверын удирдах бүлгийнхэн сайн мэддэг байлаа. Хошууч Москва хотод төрж өссөнийг мэдсэнсэн бол Николай Константиновичид их л сонин байх байсан нь мэдээж хэрэг. Хаант Оросод олз омог ихтэй байсан Ризегийн худалдаачин эцэг нь түүнийг орос хүмүүстэй харилцаа тогтоож, тэдний хэл яриа, зан заншлыг судлахад нь саад хийдэггүй байжээ. Гэвч хүүгээ өсч том болмогц эх эцэг нь түүнийг Германд аваачжээ. Энд залуу фон Ризе их сургууль төгсөж, бас Москвад Германы Элчин сайдын Яаманд дээгүүр ажилд орох бололцоо олгосон нэгэн тусгай сургууль төгсөж амжжээ.

Германы абверын орон тооны тагнуулч Адольф фон Ризе дипломатын албанд бусдаас илүү гараад байх юмгүй байв. Гэхдээ түүний орос хэл чөлөөтэй эзэмшиж, Москва, түүний ойр орчныг сайн мэддэг онцлог чанары нь дарга нар нь зохих ёсоор үнэлдэг байжээ. Фон Ризе арван таван жилийн турш дипломатын нэрээр халхавч хийж явахдаа Зөвлөлт Холбоот Улс, Улаан Армийн тухай тагнуулын мэдээ баримт цуглуулж, тагнуулчийн ажил эрхэлж байжээ.

- Танай гэр Кусковын хаахна нь байдаг вэ гэж Рудольф сорьж асуухад нь Никулин:

- Зеленая гудамжны гуравдугаар байшин, ноён хошууч аа хэмээн дор нь хариулав.

- Зеленая гэнээ... Тэнд чинь шинэ кино театр баригдсан байх аа? Түүний нэрийг санаж байна уу?

Николай Константинович дотроо сэжиглэж эхлэв. Яагаад гэвэл, шинэ кино театр Зеленая гудамжинд биш, харин тосгоны нөгөө захад оршдог Подгорная хэмээх гудамжинд баригдсаныг Кусковод сууж байсан хүн бүхэн мэддэг байв. Ингэхлээр энэ хошууч тэр тосгоныг мэддэггүй юм уу, мэдсэн ч муу мэддэг байж таарах нь ээ. Зам зуур дайраад өнгөрсөн байж ч болно. Хошууч Рудольф Кусково тосгоныг сайн мэддэг хирнээ Никулиныг туршин шалгаж, молиго үмхүүлж байгаа юм биш биз? Эсвэл зохих лавлагаа судалгаа хийчхээд жинхэнэ Никулины талаар ямар нэгэн юм олж мэдсэн юм бол уу? Жинхэнэ Никулин үнэхээр Кусково тосгонд сууж байсан билээ. Хэрвээ германууд Кусково тосгон руу тагнуул явуулж жинхэнэ Никулиныг олж мэдсэн байвал яах вэ? Жинхэнэ Никулин төрсөн гэр орондоо эргэж ирэхийг хэн байг гэх вэ гэх зэргийн олон зүйлийг Николай Константинович эрэгцүүлэн бодож зогсов.

Никулин сэтгэл зовниж байгаагаа нүдний харц, нүүрийн хөдөлгөөн, биеийнхээ байдлаар өчүүхэн төдий ч мэдэгдэхгүйн тулд ухаан санаагаа хөвчлөн дайчилж тайвнаар ийн өгүүлэв:

- Уг нь манай тосгонд клуб байсан л даа. Дайны өмнө “Ударник” гэдэг кино театр барьсан юм. Тэр театр Зеленая гудамжинд биш, Подгорная гудамжинд баригдсан, яагаав дээ нөгөө зах руу очдог гудамж, санаж байгаа биз дээ, ноён хошууч. Тэнд нэг жижигхэн горхин дээгүүр тавьсан гүүр, ойрхон эмийн сантай шүү дээ. Зеленая гудамжинд шуудан холбооны шинэ газар барьж эхэлтэл дайн саад хийж орхисон л доо.

- Одоо санахад нээрээ кино театры чинь Подгорная гудамжинд барьсан юм байна шүү. Та зөв ярьж байна, би бүр мартах шахаж хэмээн хошууч хэлэв.

Хошуучийн царай өөрчлөгдөж нүднийх нь гал буугаад ирэхийг Николай Константинович ажиглалаа. Никулины хариулт хошуучид гайхал төрүүлсэн бололтой. Хошууч Рудольф, энэ хүн Кусково тосгоныг үнэхээр сайн мэддэг юм байна гэдэгт үнэмшээд, дараачийн асуултыг бодож суулаа. Тосгоны тухай хошууч дахин юм асуусангүй, асуугаад ч нэмэргүй байв. Рудольф хоёр удаа л Кусконо тосгонд очсон болохоор тэндхийн хүмүүстэй адилхан тэр болгоныг нүдэлж чадаагүй ажээ. Ингэхлээр цааш нь юм шалгаагаад байвал шалгаж байгаагаа Никулинд мэдэгдэж болох байв. Ийм шалихгүй юманд ч оросуудад дийлдэж болохгүй гэж бодсон Рудольф яриагаа түргэн өөрчилж:

- Москвад очиж байсан уу гэж асуулаа.

- Ганц хоёр удаа л очиж байсан.

- Москва надад таалагддаг юм. Сайхан хот. “Чи хамгийн сайхан..” гэж танайхан дуулдаг шиг санагдаж байна гэлээ.

Николай Константинович талархсан янзтай толгой дохив. Хошууч асуултаа үргэлжлүүлэн:

- Намайг хаанахын хэн болох, чухам юунд хүн элсүүлж байгааг танд хэлээгүй байхаа даа?

- Үгүй ээ, ноён хошууч аа!

- Би бол абверын тагнуулын сургуүлийн захирал хүн. Та манай сургуульд суралцахыг хүсч байна уу?

- Хүсэлгүй яахав. Дуртай байна.

- За яагаад тэр билээ?

Никулин анх удаа Плетневт ярьсан хуурамч түүх намтраа давтаж эхэллээ. Дэмий хоосон асуулт тавьж байгаа бус, шалгалт сорилт үргэлжилж байна гэдгийг Никулин ойлгож байлаа. Николай Константинович түрүүчийнхээ ярьснаас нэг л үг зөрүүлэх юм бол ёстой гөлөлзүүлнэ гэдгийг ч мэдэж байв. Тэгтэл ашгүй түүний хариулт хошуучид таалагдав бололтой. Тэрээр Никулины яриаг гүйцэд сонсолгүй дундаас нь таслан:

- Орос оронд шинэ дэглэм журам төгтоно! Фюрерийн бүх үнэнч зарц нар хишиг хүртэнэ гэлээ.

Николай Константинович тагнуулын сургуулийн захиралтай ярилцаж байхдаа хэтэрхий “давслахгүйг” хичээж байв. Германуудад дэндүү үнэнч байх гэж оролдох, эсвэл Зөвлөлт засагт хэтэрхий дургүйцсэн байдал гаргавал сэжиг төрүүлж болох баив. Тэгээд ч Никулин Зөвлөлт засгийг муулахын зэрэгцээ сайн талы нь ч ярьжээ. Зөвлөлт засаг жирийн хүмүүст ихээхэн зүйлийг өгсөн юм. Никулины хувьд гэвэл хувьсгал түүнийг элбэг баян өв хөрөнгөнөөс нь салгаж ядуу зүдүү болгожээ. Никулины энэ яриа тун нарийи бодож боловсруулсан арга мэх байв. Хэрвээ Никулин Зөвлөлт засгийг элдвээр муучлаад байвал, нэг бол үнэнч биш, долигонуур амьтан болж харагдах, үгүй бол мангуу тэнэг амьтан гэсэн үнэлэлт авах байв. Энэ хоёр үнэлэлтийн алины нь ч авсан, абверын ажилд тэнцэхгүй байх байсан юм.

Николай Константиновичийн яриа Рудольфт таалагджээ. Тэрээр:

- Ноён Никулин таны яриаг би таатай сонслоо. Та нухацтай сайн бодож байж их Германы төлөө хүчин зүтгэхээр шийджээ. Таны сурлага хичээлд амжилт хүсье. Хайль, Гитлер! гэв. Никулин хариуд нь:

- Хайль! гэж хэлээд хошуучийн зөвшөөрснөөр гадагш гарав.

Хошууч Рудольф, Никулины талаар Плетневийн цуглуулж бүрдүүлсэн хавтаст хэргийг үзсээр хоцорчээ.

- Ядахдаа амьдралд ухаалаг, бодлоготой ханддаг сонирхолтой л эд байна гэж Рудольфын хэлэхэд Плетнев дор нь өлгөн авч:

- Нас нь тогтсон, амьжиргааны туршлагатай хүн хэмээн нэмж хэлэв.

- Тиймээ. Большевикуудаас болж их хал үзэж хашир суужээ. Энэ хүн генерал Власовын армид сайн дарга болж болох хүн юм. Бас авьяаслаг тагнуулч ч байж болох шүү дээ. Ноён Плетнев та юу гэж үзэж байна?

- Ноён хошууч та бас л зөв үнэлж байна. Никулин авьяас чадвартай хүн шиг санагддаг юм. Никулины талаар миний цуглуулсан материалд гаж буруу юм ер үгүй. Би мөн нэлээд чанга шалгасан даа. Би таны өгсөн удирдамж зааврыг хатуу мөрдсөн гээд Плетнев бялдуучлан инээв.

Никулин хошуучийн санаанд таарчээ. Бүтэлгүйтэж магадгүй гэж айж байсан Плетнев, Никулиныг уухайн тас магтаж, сонгож олсон хүнээ аль болохоор өмгөөлөн хамгаалахаар шийджээ. Тэгээд ч олигтойхон хүн шилж олбол өөрийнх нь байр суурь улам бэхждэг байв. Тагнуулын сургуульд таарч тэнцэх хүн олох төлөвлөгөөг тасалдуулбал германууд өөрий нь фронтын шугамын цаана тагнуулаар явуулж чадах байлаа. Тийм дээрээс ч Плетневийг цэргийн олзлогдогсдын лагерь руу явуулахдаа Рудольф тэр тухай сануулжээ.

Зөвлөлтийн нутагт орохыг урвагч огтхон ч хүсэхгүй байв. Плетнев хуулийн хамгийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн ч багадахаар тийм их гэмт хэрэг үйлдсэн этгээд байлаа. Тэгээд ч тэр урвагч фронтын шугам алхах вий гэхээс үнхэлцгээ хагартал айж, хичээн зүтгэхээс өөр аргагүй болжээ. Энэ удаа Плетневийн аз дайрчээ. Эзэн түүний оролдлого зүтгэлийг тэмдэглэж, сайшаав. Тэхлээр нь Плетнев зориглон:

- Ноён хошууч аа. Би Никулиныг аль болохоор гүнзгий судлахыг хичээсэн юм. Лагерьт түүнтэй олон удаа уулзаж ярилцлаа. Мөн туршуул явуулж ч шалгасан. Ингээд би Никулиныг итгэлтэй хүн, үүрэг даалгавар биелүүлж чадах хүн гэж бодож байна гэв.

- Та муугүй ажиллажээ, танд талархая. Плетнев босон харайж Рудольфын өмнө номхон зогсоод:

- Хичээн зүтгэе гэсэнд,

- Никулиныг Валкийн тагнуулын сургуульд өг гэж хошууч тушаалаа.

Николай Константиновичийн хувь заяа ингэж шийдэгджээ. Өглөө эрт “фюрерийн шинэ цэргийг” Гуцаловын лагерийн комендантын нэг туслахын хамтаар галт тэргэнд суулгаад Валка руу явуулжээ.

...Латвийн Валка, Эстоны Валга хотын оршин суугчид тус хоёр хотыг холбосон гүүрээр олонтоо гараа бизээ. Гэсэн ч энэ гүүрээс Валкийн төв рүү очдог гудамжны хоёр талд дайны жилүүдэд тагнуул, туршуулуудын үүр үүрлэж байсныг тийм ч олон хүн мэдэхгүй байв. Тэнд жинхэнэ дээд сургуулийн нэгэн адил хичээлийн танхим, “профессор”, “оюутан”, нийтийн байр, шуудан, эмнэлэг цөм байдаг байлаа. Герман “мэргэжилтэн” ноёд өөрсдөө тусдаа эмнэлэгтэй байв. Шуудангаас холгүй орших чулуун байшинг фашистууд хичээлийн байр болгожээ. Ням гаригаас бусад өдрүүдэд 8 цагийн хичээл хийнэ.

Ирээдүйн тагнуул туршуулуудыг мэдээ сэлт цуглуулах, худал цуурхал тараах арга барилд сургаж, төрөл бүрийн зэвсгийг яаж эзэмших, хүнийг хүйтэн зэвсгээр юм уу, гараар яаж чимээ шуугиан гаргалгүй алахыг зааж өгдөг байв. Мөн зөвлөлтийн юм бүхнийг үзэн ядах үзлээр хордуулж байлаа.

Валкад очоод Никулины танилцсан анхны хүн нь ахмад Шнеллер байв. Өндөр нуруутай, бүдүүн биетэй, цудгэр гэдэстэй энэ хүн нас тавь гарсан хирнээ тагнуулын сургуулийн хаалга үүдтэй бүхнээр орж гарч явдаг байлаа. Энэ лухгар бүдүүн ахмад анги танхим, нийтийн байр, хоолны газар үзэгдэхгүй өдөр гэж ховорхон байв. Шнеллер ингэж тагнуул туршуул бүрээ нэг бүрчлэн судалж, найдвартай эсэхийг нь мэдэхийн тулд сурагчидтайгаа цаг хайрлахгүй ярилцдаг байв.

Николай Константиновичийг галт тэрэгнээс буунгуут нь Шнеллерийн өрөөнд оруулжээ. Шнеллер Никулиныг ширээний ард суулган биеийн байцаалтыг нь уншиж дуусаад хурууны хээ хуар бүхий зураг руу зааж:

- Хуруунуудаа бэхдүүлсэн үү? Гайгүй, яваандаа арилна. Тэгэхээс өөр аргагүй байсан. Бид цэргийн улс болохоор тушаалд захирагдах ёстой гэв.

- Би горим журам тийм байдгийг ойлгож байна, ноён ахмад аа!

- Тэгвэл сайн байна. Ухаантай хүнтэй учрах таатай байдаг юм. Өөрийнхөө тухай, үзэж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай, их Германы төлөө хүчин зүтгэх явдлыг юу гэж үзэж байгаа тухайгаа надад тодорхойхон шиг ярихгүй юу.

Шнеллер зарим үгийн төгсгөлийг аман дотроо шахуу хэлээд их түргэн ярьдаг, тун ховор түгдэрдэг хүн байв. Николай Константинович Шнеллертэй туйлын хянамгай ярилцахын тулд бодол оюунаа хөвчлөн дайчилж, Шнеллерийн тодорхой бус асуултын нарийн учрыг маш хурдан олж зөв хариу өгөх гэж ухаан зарцуулсны улмаас сэтгэлийн шаналгаан дээр нь ядаргаа нэмэрлэж байлаа.

- Хошууч Рудольф таны талаар их л нааштай санал ирүүлж дээ, ноён Никулин. Ноён Плетнев ч гэсэн мөн сайн тодорхойлолт хийж өгсөн байна гэж Шнеллерийн тальтран хэлэхэд нь Никулин:

- Итгэл хүлээлгэсэнд тэдэнд талархаж байна. Энэ бол миний хувьд дээд зэргийн хүндэтгэл, их аз жавшаан мөн гэж хариулав.

- Тун зөв, гэж Шнеллер зөвшөөрөөд, германы тагнуулын албаны итгэл гэдэг бол түүний бүрэлдэхүүнд багтаж буй хүн нэг бүрийн хувьд үнэхээр дээд зэргийн хүндэтгэл мөн. Ноён Никулин та тун зөв ярьж байна. Абверын даалгаврыг биелүүлнэ гэдэг бол үлэмжийн их аз жавшаан юм гэдгийг тагнуулч болгон сайтар ойлгосон байвал зохино. Ноён Никулин та бид хоёр бол хүнд бэрхийг туулж хал дол үзсэн, нас тогтсон улс. Тийм биз дээ?

- Тиймээ, ноён ахмад аа.

- Яриангүй зөв. Ийм болохоор та бид хоёрын амьдралын туршлага маань хэл амаа ололцоход туслана гэдэгт би итгэж байна... гэж Шнеллер хэллээ.

“Надад юу хэлэх гэсэн юм бол? Шууд хэлчихгүй байхыг бодоход ямар нэгэн хорон санаа агуулж байгаа бололтой” хэмээн Николай Константинович болгоомжлон бодов.

Шнеллер, Никулинээс янз бүрийн юм асуун шалгааж, олон талаар туршин сорьж, барьц алдуулахыг хичээж байлаа. Ахмад Шнеллер цэргийн олзлогдогсдын дотроос элсүүлсэн туршуулуудад итгэдэггүй хүн байв. Энэ оросуудыг хэн мэдэх юм бэ? Миний өмнө сууж байгаа энэ гэмгүй царайлсан амьтныг фронтын шугамын цаана явуулбал юу хийдэг бол? Даалгавар биелүүлэх үү, үгүй юү, эргэж ирэх үү, аль эсвэл гэмээ наманчлаад чекистүүд рүү гүйх үү гэдгийг хэн мэдэх юм бэ? Саяхан хоёр этгээд эргэж ирээгүй, зөвлөлтийн сөрөг тагнуулын газар баривчлагдсан сурагтай байдаг. Ер нь тэгээд ийм эвгүй яриа ганц энэ “Абверштелле-Остландад” болж байгаа биш шүү дээ. “Валлийн штабаас” тайлан гаргаж өг гэж шаардаад байгаа. Тэд оросууд баригдсанд харамссандаа биш л дээ, цуглуулсан мэдээндээ л харамсаж байгаа иь мэдээж. Гэтэл энэ бүхэнд Шнеллер ямар хамаа байна?

Энэ бүтэлгүй явдалд Никулин буруутай юм шиг, Шнеллер Никулин рүү ууртайгаар харснаа, тэр дорхноо биеэ барьж тайвшрав. Николай Константиновичийн буурь суурьтай, ухаалаг байдал өөрийн эрхгүй итгэл төрүүлж байв. Тэрээр асуулт бүрд нухацтай, тодорхой хариу өгч, зусардан зулгуйдаагүй мөртөө намбатай эвлэгхэн ярьж байв. Асуулт болгонд будилж түгдрэлгүй, дор бүрд нь тодорхой хариулт өгч байлаа. Үнэнч шудрага бөгөөд хир хэмжээгээ мэддэг хүн л ингэж ярьдаг даа. “Ингэхлээр энэ орост найдаж болохдог оо” гэж Шнеллер бодсоноо:

- Ноён Никулин, одоо боллоо. Тантай танилцсандаа баяртай байна. Таныг би их Герман улсын үнэнч нөхөр, ач тусаа харуулах хүн гэж үзэж байна гэхэд нь Николай Константинович Шнеллерийн өмнө гозойсхийн босч номхон зогсоод:

- Хүчин зүтгэе гэв.

Гэвч Шнеллер яриагаа дуусгахыг яарсангүй.

- Суу, суу ноён Никулин. Оросууд модон өмд өмссон биш суу гэдэг байхаа гэв.

Ииколай Константинович дахиад л тухлан суух боллоо.

Шнеллер Никулиныг дуудахаасаа өмнө Рудольфоос Гудаловын лагерийн комендантын туслахын авчирсан Никулины хавтаст хэрэгтэй нарийвчлан танилцжээ. Никулины хир чинээгээ мэддэг, өөрийгөө өмгөөлж чадах хүн гэдгийг Сыромятый, Казак, Плетнев нарын тодорхойлолт, лагерийн нууц туршуулуудын мэдээлэл, эцэст нь Рудольфын санаа бодол гэрчилж байв. Никулин буурь суурьтай, төлөв даруу, амьдралын хараатай болсон хүн юм. Ийм хүн ирээдүйтэй, сайн тагнуулч болохгүй гэх газаргүй хэмээн бодож байснаа “ирээдүйтэй хүн” гэж хавтаст хэрэгт нь бичжээ.

Рудольф Никулиныг элсүүлснийгээ өөрийнхөө гавьяа гэж үзэж байгааг Шнеллер ойлгож байв. Хошууч Рудольф цэргийн олзлогдогсдын дунд тархсан халдварт өвчнөөс их сэжиглэдэг байсан учир хорих лагериудад цөөхөн очдог байв. Рудольф өөрийгөө төвийлгөж чаддаг байсан болохоор Саласпилсын лагерьт очиж элсүүлэлт хийснийгээ дээд дарга нартаа заавал танилцуулдаг байлаа.

Рудольф сонгож олсон хүнийхээ тухай удирдлагадаа танилцуулахдаа тэр хүний сайн талуудыг төвийлгөн гаргахыг оролддог, тэгснийхээ дараа сурлага хичээл, ажил төрлийг нь цаг ямагт нягтлан шалгадаг хүн байв. Түүний элсүүлсэн хүмүүс амжилт олбол дээд дарга нар Рудольфын гавьяа зүтгэлийг заавал үнэлдэг, хэргэм шагналаас хоцроодоггүй байлаа.

Николай Константиновичийг элсүүлээд бас л тэгжээ. Рудольф түүнтэй ярилцаж танилцсаныхаа дараа их ирээдүйтэй тагнуулч болох хүн элсүүллээ гэж “Абверштелле-Остландын” удирдлагад дор нь мэдээлжээ.

Ахмад Шнеллер Никулинтэй ярилцаад, орос нутаг усныхныхаа талархлыг амархан хүлээж, санаа бодлы нь мэдэх чадвартай хүн гэж бодлоо. Тэгээд ч Валкийн сургуульд сөрөг тагнуулын ажил хариуцдагийн хувиар Никулиныг өөрийн хүн болгож авахаар шийджээ.

- Ноён Никулин, би танд фюрерийн төлөө энд, Валкад ажиллахыг санал болгохоор шийдлээ гэж хэлэнгээ Николай Константиновичийг туршсан харцаар ажиглав. Тэгэхэд нь Никулин:

- Яаж ажиллах гэж? хэмээн тайвнаар асуув.

- Фронтын шугамыг давуулан бидний явуулж байгаа зарим тагнуулчид оросын командлалд гэмээ наманчлан очиж байна. Энэ явдал тус сургуулийг удирдаж байгаа миний болоод хошууч Рудольфын сэтгэлийг түгшүүлж байгаа юм гэж хэллээ.

Энэ мэдээг сонсоод Никулин яах нь вэ гэсэн шиг Шнеллер түүний нүүр царайг цоо ширтэх шахам ажиглав. Гэвч Никулин захирлын ширүүн харцнаас огт үл дальдран харамссан янзтайгаар:

- Муу л байна даа ноён ахмад аа! Муугаар ч барахгүй аюултай гэв.

- Үнэхээр аюултай зүйл шүү ноён Никулин. Германы арми, фюрерт ч, та бидний ялалтанд ч аюултай хэрэг.

“Манай, зөвлөлтийн хүмүүсийн ялалтанд ч харин муугүй дээ” гэж дотроо бодсоноо Николай Константинович чангаар:

- Тагнуулын сургуулийн хүмүүжлийн ажил барагтайхан байгаа юм биш биз, ноён ахмад аа гэж хэллээ.

- Хэргийн учир үүнд байгаа юм бишээ. Бид сургуульдаа суралцагчдыг хангалтгүй судалж байна. Оросуудын талд орох бодолтой байгаа хүмүүсийг таны тусламжтайгаар олж илрүүлнэ гэдэгт би итгэж байна. Та бид тус сургуульд үлгэр жишээч журам дэглэм тогтоох ёстой. Энэ талаар би танд найдаж байна гэж ахмад Шнеллер хэллээ.

Николай Константинович нэлээд хүнд байдалд орлоо. Германы тагнуулын байгууллага өөртөө элсүүлж авсан хүмүүсээ эргэлт буцалтгүй болгохыг нэн чухал зүйл гэж үздэгийг Николай Константинович мэдэж байлаа. Алив хүнээр зөвлөлт төрийн эсрэг гэмт хэрэг үйлдүүлнэ гэдэг бол тэр хүнийг буцах замгүй болгож, абверын атганд бүрэн оруулна гэсэн үг байв. Тэгээд одоо Николай Константиновичийг нэр нүүрээ барсан амьтан болгохын тулд эх оронч үзэл бодолтой хүмүүсийг дээш нь ховлогч өөдгүй этгээд болгох гэсэн нь энэ ажээ.

Никулин дотроо бодож боловсруулж байгааг мэдээд Шнеллер хариу шаардаж тэвдүүлсэнгүй. Цөөнгүй тагнуул, туршуул элсүүлж явсан германы тагнуулч Шнеллер их юм үзсэн догь толгой байлаа. Зарим нь өөрснөө гуйгаад ирэхэд, зарим нь удаан ятгуулахгүй элсэнэ. Зарим нэг хүн сөрөг тагнуулын албанд алба хаахгүй юу гэсэн үгийг сонсоод эгдүүцэн зэвүүцдэг боловч эргэж буцах замы нь хаагаад өгөхлөөр аяндаа буугаад өгдөг байв. Ингээд эцсийн эцэст абверын атганд орсон бараг бүх хүн тагнуул, туршуул болдог байв. Энэ этгээд ч мөн л тэгнэ. Харин энэ одоо юугаа бодоод байгааг мэдэх юмсан? Хүний дотор орж үзэж болдог ч болоосой хэмээн бодож байснаа Шнеллер санаа алдаад ийн өгүүлрүүн:

- Ноён Никулин, би таныг яаруулахаа байя. Ноцтой асуулганд хариу өгөх хэрэгтэй болоод байгаагий чинь мэдэж байна. Гэвч ний нуугүй хэлэхэд таны яагаад тээнэгэлзээд байгаагийн учрыг ойлгохгүй байна. Бид өөр өөрсөддэө оногдсон ажил дээрээ фюрерт үнэнчээр хүчин зүтгэх ёстой гэлээ.

Николай Константинович бүх зүйлийг тун нарийн тунгаан бодож байлаа. Шнеллерийн гарын туршуул болвол түүнд хэн таалагдаж хэнийг хардан сэжиглэж байгааг мэдэж, тулгарсан аюулаас нөхрөө аварч болох талтай байв. Энэ нь Шнеллерийг араар нь тавих боломж олгох авч тийм амаргүй тоглоом байв. Учир нь Шнеллер эрт орой хэзээ нэгэн цагт жинхэнэ ажил хийхийг шаардах нь мэдээж байлаа. Ингэхлээр яах вэ? Яавал хүнд байдлаас аятайхан мултрах вэ хэмээн бодож суутал Шнеллер:

- Ноён Никулин, та нэлээд сандарч байгаа бололтой. Аргагүй ээ. Та ийм ажил хийлгэнэ гэж бодоогүй байж болно. Сандрах хэрэггүй. Хэцүү биш, жирийн л ажил юм шүү дээ гэв.

Николай Константинович дуугарсангүй. Хариу өгөлгүй нэлээд хүлээлгэснийг мэдэж байсан авч хэлэх үг олдохгүй байв. Өөрийгөө илчлэхгүйгээр, сэжиг төрүүлэхгүйгээр Шнеллерийн саналаас яаж аятайхан татгалзах вэ гэдгийг тун ч их бодлоо. Никулин олон янзын арга сэдэж сүвэгчилсэн хир нь нэг л санаанд тохирч өгөхгүй байж байж эцэст нь нэг арга хэрэглээд үзэхээр шийдэж.

- Ноён ахмад та саяхаы, бид хоёр нас тогтсон улс, бие биенээ ойлгоно гэж хэлсэн биз дээ. Би таны саналыг анхааралтаи сонсож тал бүрээс нь нарийвчлан тунгаан бодоод уг саналыг тань хүлээж авахгүй байхаар шийдэв. Би их Германд мэдэгдэхүйц ашиг өгөхөөр дорвитойхон даалгавар авч биелүүлэхийг хүсч байна. Та намайг өөрийн тагнуулч бол гэж байна. Би энэ ажлын чухлыг ойлгож байна, гэвч би тиим ажил хийх ямар ч бэлтгэлгүйгээс гадна миний төрөлхийн зан араншин тийм ажилд тохирохгүй гэж бодном гэв.

Шнеллер ийм хариу дуулна гэж санаагүй байжээ. Николай Константиновичийн талаар цуглуулсан бүх материалыг судалж үзэхэд энэ хүн ийм ажлаас татгалзахгүй юм байна гэж бүрэн найдаж болох байлаа. Энэ этгээд яагаад ингэж татгалздаг билээ? Өөрөө өөрийгөө дуүжлүүрт бэлтгэж өгч байгаагаа ойлгохгүй байна гэж үү? Эсвэл Рудольфын дэмжлэгт найдаж байна уу? Хэрвээ тийм бол ноён Никулин ёстой л хөнжлийнхөө хирээр хөлөө хийдэг хүн юм даа. Тагнуулын сургуулийн захирал шилж олсон хүнээ өмгөөлөх нь ч мэдээж хэрэг шүү дээ гэж бодсон Шнеллер:

- Ноён Никулин, үнэнээ хэлсэн чинь сайшаалтай хэрэг гэж хүйтнээр хэлээд, молиго үмхүүлснээс шуудхан л “үгүй” гэсэн нь хол дээр байсан юм. Таны энэ байдал танд ямар гай тарьж болохыг та ойлгож байгаа биз? хэмээн асуув.

- Ойлгож байна, ноён ахмад аа. Гэхдээ таныг хууран мэхлэхийг даанч бодохгүй байна гэж Никулин хариулав.

- Тун сайн байна. Ингээд яриагаа дуусгая. Их Германд хор хүргэж болзошгүй гэж өчүүхэн сэжиг төрүүлсэн хэнийг боловч фюрерийн цэрэг бүр тэр дор нь мэдээлэх үүрэгтэй гэдгийг ноён Никулин танд анхааруулая. Энэ үүргийг та ч бас гүйцэтгэх болно.

- Ноён ахмад, би үүнийг мэдэж байна.

- Мэдсэн шинж алга л байна даа, Никулин та явж болно.

Шнеллертэй хийсэн ярианаас гарч болох хор уршгийн талаар Николай Константинович олон хоног тунгаан боджээ. Шнеллерийн саналаас татгалзсан явдал хорих лагерьт буцаад зогсохгүй, хороолгож болох нь тодорхой байлаа. Үүнээс дээр юм Никулины сэтгэлд орж ирэхгүй байв. Гэтэл Шнеллер юу ч болоогүй юм шиг царай гарган явна. Никулины алхам бүрийг тун ч гярхай ажиглаж байгааг тэр өөрөө мэдэрч байлаа.

Валкийн тагнуулын сургуульд Никулины байх эсэхийг шийдвэрлэхэд Рудольф, Шнеллерийг үзэж чаддаггүй байсан явдал багагүй үүрэг гүйцэтгэснийг Николай Константинович мэдсэнгүй.

Николай Константиновичтай ярилцсан тухайгаа Шнеллер юуны түрүүнд захиралдаа илтгэжээ.

- Ноён хошууч аа, Никулиныг би оросуудын талд орчихож чадах хүн гэж үзэж байна. Тэр одоо хүртэл оросуудад гэм халтай юм хийгээгүй бөгөөд хийхээс элдвээр булзан манай даалгаврыг биелүүлэхээс татгалзсаар байна гэж хэлжээ.

Хошууч Рудольф туслахынхаа яриаг анхааралтай сонсов. Түүний царай сэжиглэж хардсан янзтай ярвайна.

- Ноён Шнеллер та хззээнээс эхлээд миний саналыг ойшоож үзэхээ больж байнав. Би Никулиныг газар дээр нь өөрөө биечлэн шалгасныг та ойлгож байна уу? Тагнуулчидтайгаа ярилцаж тохироод, Никулиныг абверын нэлээд ярвигтай даалгаврыг биелүүлж чадах хүн гэж тодорхойлсон юм шүү. Би үүнд одоо ч эргэлзэхгүй байна. Тэр бол бидэнд үнэ цэнэтэй хүн гэж Шнеллерт илэрхий дургүйцсэн байдалтай хэлжээ.

- Гэвч, ноён хошууч аа, Никулинд нэг ч ноцтой даалгавар өгч шалгаагүй байгаа шүү дээ. Бидний гарт байгаа дээр нь түүнийг баттай зүйлээр шалгах нь зүйтэй гэж би бодож байна.

- Абвертай хувь заяагаа холбохоор шийдсэн хүн заавал өдөөн хатгагч байх ёстой гэж та үзэж байгаа юм шив дээ? Тэгвэл Никулин тагнуул хийхийг зөвшөөрснөөрөө өөрийгөө оросуудад буцаж очих нүүргүй болгосон нь хангалттай биш үү. Үүнийг Оросууд тагнуул гэж үздэг бөгөөд тагнуулчдыг тэд буудан алдаг билээ. Энэ явдал багадаад байна уу?

- Олон хүн манай даалгаврыг биелүүлэхийг зөвшөөрсөн хирнээ оросуудад нүглээ наманчлан очиж байна, тэднийг өршөөж ч байна гэж Шнеллер өөрийнхөөрөө зүтгэв.

- Хэрэв Никулин нүглээ наманчилж очвол, түүнийг өршөөхгүй. Тэр өөрөө үүнийг сайн мэдэж байгаа юм. Түүний олзлогдсон байдал ч ихээхэн сэжиг төрүүлэхээр байгаа юм. Бодоод үз л дээ. Бүслэлтээс өөрөө гараад хүнд шархдан, цэргийн олзлогдогсдын эмнэлгийн оронцогт бараг эмчилгээ сувилгаагүйгээр эдгэрсэн гэж байдаг. Хэн үүнд итгэх юм бэ? Эрүүл ухаантай хэн боловч Никулиныг абверын ажилтны ёсоор германы эмнэлэгт эмчилжээ гэж бодно биз дээ. Ингэхлээр Никулин тэнэг л юм биш бол оросуудад нүглээ наманчилж очно гэж огт бодохгүй.

- Уг нь ч ухаантай, буурь суурьтай л хүн шиг санагдсан л даа.

- Тийм учраас л би элсүүлж авсан юм даа. Би бас Никулиныг буцах замгүй болгох талаар юм бодож байгаа. “Абверштелле-Остланд” өөрийн тагнуулыг фронтын шугамын өөр хэсгээр оросуудын ар тал руу явуулна. Тэр оросуудад нүглээ наманчилж очоод өчиг мэдүүлэг өгөхдөө, хорих лагерийн эмнэлэгт Никулин гэж хүн огт байгаагүй гэсэн мэдүүлэг өгнө. Ингэхлээр Никулин лагерийн эмнэлэгт эмчлүүлсэн гэж хэлэх нүүргүй болно. Ингээд түүний буцах зам хаагдаж байгаа нь тэр гэж Рудольф хэллээ.

Рудольф юуны өмнө хувийн ашиг сонирхлоо урьтал болгон Николай Константиновичийг өмгөөлж байв. Никулиныг ирээдүйтэй тагнуулч болох хүн гэж дээш нь илтгэчихээд эцэст нь лагерьт нь буцаах юм бол нэр төрөө гутааж, өөрийгөө эвгүй байдалд оруулна гэсэн үг байлаа. Тэгээд бас зэрэг хэргэм ахих аятайхан нөхцөл бүрэлдээд байсан үед энэ нь бүр ч утгагүй зүйл байв.

Учир нь, дайсны ар талд ажилласан гурван тагнуулч германы цэргийн умард бүлэглэлийн “Марс” хэмээх тагнуулын төвд буцаж иржээ. Бүр Ижил мөрний цаана, гүн ар талд илгээсэн хэсэг тагнуулч амжилттай ажиллаж байв. Тэдэнтэй радио холбоо барьж байна гэж Ригад хошууч Рудольфт мэдээлсэн бөгөөд дайсны ар талд явуулсан тагнуул туршуулууд бүтэлгүй ажиллаж, цаашаа орох явдал олширсны улмаас абверын удирдлагаас саяхны авсан хатуу донго мартагдах тийшээ хандаж, “Абверштелле-Остландын” штаб хавиар Рудольфын нэрийг шагналд дэвшүүлсэн тухай яригдаж байсан үе байлаа. Гэтэл энэ Шнеллер үүнд өөрөө саад хийхээр шийдлээ гэж үү? Үгүй ээ. Энэ барон Никулиныг барьж унадаг нь зөв л хэрэг дээ. Эсвэл сумаа харваад, нумаа нуухаар шийдээ юү? гэж бодов. Энэ бодол Рудольфыг дошгируулав. Тэгээд Никулины талаар бас нэг сэжигтэй юм хэлэхээр завдаж байсан Шнеллерийн яриаг тасалж:

- Боль, боль. Никулины хувьд надад тээнэгэлзээд байх юм алга. Үүнийг харгалзаж ажиллаарай. Никулины тухай яриаг үүгээр зогсооё. Сэжиглэхээ байя гэвэл Никулиныг сайн тагнаж ажигла. Түүнийг тагнан хянаад байхаар олигтой хүн танд бий юу? гэв.

- Бий. Сюганов байна. Тэр бас Ригагийн лагерьт байсан болохоор Никулиныг мэддэг байх ёстой.

- Зүйтэй, ингэж л ярих ёстой байсан шүү дээ.

Николай Константиновичийн болгоомжилдог нь оножээ. Валкийн тагнуулын сургууль дээр юутай ч учирч болох байлаа. Эндхийн байр байдалтай танилцаж, тус сургуулийн бүрэлдэхүүнийг тагнан ажиглаваас энд долоон жорын амьтад цугларсан газар байв. Багш нарынх нь дотор хувьсгалын жилүүдэд Орос орноос хөөгдсөн цагааны оргодол-монархистуудын зэрэгцээгээр Аугаа их Эх орны дайны эхний өдрүүдэд эх орноосоо урвагчид ч байлаа. Германуудад сайн дураар бууж өгсөн хуучны гүн, ноёд, нударган баячуудын хүүхэд, Зөвлөлт засгийн “үзэл суртлын” дайснууд, өөдгүй хулчгар, урван тэрслэгчид нэгэн ширээний ард цугларах нь цөөнгүй харагдана.

Суртал ухуулгын асуудлыг тус сургуулийнхны дунд Владимир гэдэг нууц нэрээр нэрлэгдсэн цагааны оргодол хариуцдаг байв. Украины том газрын эзний хүү, цагааны цэргийн ахмад энэ этгээд ард иргэний дайны жилүүдэд залуу Зөвлөлт Бүгд Найрамдах Улсын эсрэг гартаа зэвсэг барин тэмцэж явжээ. Тэгээд ч Владимир “хуучны сайхан цагийг” мартаж чаддаггүй, мартахыг ч хүсдэггүй байв. Тэр лекц уншихдаа ч, жирийн яриандаа ч хаант Оросын төрийн байгууллыг өргөмжлөн магтаж, “энэрэлт хаанаа” дурсан санагалзаж, хаан Оросдоо буцаж ирнэ гэж мөрөөдөн ярьдаг байв. Цагаан солио туссан энэ монархист этгээдийн солиотой яриаг Николай Константинович тэвчиж чаддаггүй байв. Гэсэн ч яая гэхэв, тэвчихээс өөр арга алга байв.

Тагнуулын сургуульд суралцагчдын бүрэлдэхүүн ч эрээн цоохор байв. Энд цэргийн олзлогдогсдын лагерийн цагдаа, залхаан цээрлүүлэгчид, гестапо, СС-гийн нууц туршуул, тэр ч байтугай догширсон хулгайч нар хүртэл байв. Германы тагнуулын албаны атганд орсон эдгээр урван тэрслэгчид Зөвлөлт эх оронд ноцтой аюул учруулж болох байлаа. Абверын офицерууд эдгээр муу хулгай нарыг гартаа бүрэн атгаж чадаж байгааг Никулин нүдээрээ үзэж байв. Эдний зарим хэсэг нь зөвлөлтийн цэргийн ар талд хэд хэдэн удаа тагнуулын даалгавар гүйцэтгээд эргэж ирсэн хүмүүс байв. Тэднийг германууд хөхүүлэн шагнаж, улмаар сургуульдаа янз бүрийн ажил албанд оруулжээ.

Тэрслүү этгээдүүдийн дунд, фашистуудын зарц нарт тээршээгдсэн, шудрага хүмүүс ч бас тааралддаг байлаа.

Николай Константинович Валкад ирээд Подияров, Курынов хоёр нөхөртэйгөө уулзжээ.

- Нөхөр ахмадад илтгэхийг зөвшөөрнө үү. Таны даалгаврын эхний хэсгийг биелүүллээ. Бид хоёр, дайсныхаа сургуульд амжилттай “суралцаж”, одоо өөрснийхөн дээрээ очиход бэлэн болоод байна гэж Курынов инээмсэглэн ярьжэхлэв. Тэгэхэд ньНиколай Константинович;

- Анд нөхөд минь та хоёртойгоо уулзсандаа хязгааргүй баяртай байна! За тэгээд өөрсдийнхөө тухай, сорилт шалгалтыг яаж давсан тухайгаа яриад байгаарай гэв.

Анд нөхөд үдэш орой Валка голын эрэг дээр суугаад хүүрнэж гарав. Хөлийнх нь дор голын ус дөлгөөхнөөр цалгилан, жигүүртэн шувууд жаргаж байгаа нарыг үдэх адил шулганалдан жиргэж, дэвхрэг царцаахай үсчин дэвхрэнэ. Энэ бүхэн дайныг умартуулах ажээ. Николай Константиновичтай уулзаж учирсандаа баярлан хөөрсөн Курынов, Подияров хоёр заримдаа нэг нэгнээсээ өрсөн, заримдаа бие биенийхээ үг ярианд нэмэр өгөн, өөрсдийнхөө тухай, тагнаж ажигласан, таньж мэдсэн хүмүүсийнхээ тухай ярьж өгчээ. Хэнээс болгоомжилж, хэнд ямар хэмжээгээр итгэж болохыг Никулинд анхааруулав.

- Саласпилс болон Ригагийн лагерийнхныг биеийн тамирын багш Сюганов эмхлэн янзалсан юм. Түүнтэй тун болгоомжтой байгаарай. Чи түүнийг мэднэ шүү дээ. Нэг хэсэг Ригагийн лагерьт цагдаа байгаагүй юу. Одоо энд ахлагч болсон. Түүний санаа бол хамт л байх, ухаандаа л нэг хорооныхонтойгоо... хэмээн Подияровын хэлэхэд Курынов түүний үгийг тосч аваад:

- Нэг хорооныхон ч бол доо. Бид хорих лагерьт тэнгэр газар хоёр шиг л ялгаатай байсан шүү дээ. Ах дүү нар маань өлсгөлөнгөөр үхэж байхад, Сюганов чихсээр байгаад гэдэс нь тээрч үхэх нь холгүй л байсандаг. Одоо болохоор нэг хорооных болчихдог! гэлээ.

- Нөхөд минь энэ бүхэн жигшүүртэй санагдаж байгааг би ойлгож байна. Гэсэн ч тэвчих хэрзгтэй. Сюганов одоо биднийг өөртэйгөө адил санаатай хүмүүс гэж үзэж байна. Гэмгүй тэгж л байг! Бидэнд бүр сайн хэрэг гэж Николай Константинович нухацтайяа хэллээ.

- Сюганов биднийг сайндаа нэг дор байлгаж байгаа юм биш, харин биднийг шиншиж, юу санаж бодож байгаагий нь мэдэх гэсэн хэрэг гэж би бодож байна хэмээн Подияров хэлтэл Курынов хажуугаас нь:

- Тэр чинь хэргэм зэргээ нэмээд л байгаа юм. Лагерьт цагдаа байснаа энд багш болсон гэв.

- За нөхөд минь урьдчилан анхааруулж өгсөнд чинь баярлалаа хэмээн Никулин нөхөддөө талархал илэрхийлээд, та нөхдийн хэлж ярьсан зүйлс надад ойлгомжтой байна. Урвагчдаас сэрэмжлэх нь яриангүй зөв.

Гэхдээ тэднээс сэрэмжлээд зогсохгүй, сайн хүмүүсийг, тухайлбал манайхан руу гэм буруугаа хүлээгээд очих хүмүүсийг эрж олох хэрэгтэй шүү дээ. Тийм хүмүүсийг гярхай ажиглаж сайн судлаад надад илтгэж бай! Ингээд ажилдаа орцгоо гэлээ.

Ойр дотно танилцахад илүүдэхгүй хэд хэдэн хүний нэрийг Курынов, Подияров хоёр хэлж өгөхөд Николай Константинович тэдний санаа бодлыг анхааралтай судалж, тэд германы тагнуулын газрын даалгаврыг биелүүлэхдээ хир дуртай байгаа эсэхийг сонирхож үзэхийг даалгав.

Никулин, чухал ажлын талаархи яриагаа дуусгаад,

- За та хоёрын хичээл сурлага ямар байна даа, юу, юу сурч байна хэмээн сонирхлоо. Тэгэхэд нь Курынов:

- Намайг холбоочдын салаанд хувиарласан гэвэл, Подияров:

- Би тагнуулчдын салаанд очсон гэж хариулав.

- За яамай, муугүй ажил гэснээ, Курыновт хандаж: чи чинь тэгэхлээр ганцаараа биш, заавал олуулаа явах хүн болж байх шив дээ. Чи тэгвэл хамт явах хүмүүсээ сайн мэдэж авах нь чухал даа. Болж өгвөл энд байхдаа л цаадуулыгаа өөрснийхөн дээрээ гэм буруугаа хүлээж очуулахад бэлтгэвэл зүгээрсэн. Боломгүй бол фронтын шугамын цаана гарч байгаад амжуулах хэрэгтэй. Чамд хамт явах хүн томилж өгсөн үү? гэж асуув.

- Одоохондоо өгөөгүй байгаа. Хүн өгөөч гэж Шнеллерт хүсэмжилдэг юм уу гэвэл, Никулин.

- Тэгж ердөө ч болохгүй. Цаадахь чинь чамайг хэлсэн, хэлээгүй өөрөө аяндаа өгнө. За ингээд нөхөд минь байр байрандаа буцацгаая. Бид нар сахилгагүйчүүдийн тоонд орж хэрхэвч болохгүй шүү гэлээ.

Никулин нөхөдтэйгөө гар барилцан салав. Тэд өөр өөр замаар хуарандаа буцжээ.

Тагнуулын сургуульд суралцах нь Николай Константиновичид тун ч жигшүүртэй санагддаг байв. Эндхийн өглөө “Тэнгэр минь хааныг ивээж хайрла” гэдэг сүлд дууг дуулж эхэлнэ. Герман цэргийн хувцас өмссөн, улайдаа тулсан монархистууд, цагаач нар өөрсдийгөө Орос нутгиин жинхэнэ эх орончид, “ариун Оросын” төлөө тэмцэгчид гэж өргөмжилнө. Зөвлөлт засгийг унагаасны дараа хаан ширээндээ заларч, хэмжээгүй эрхт эзэн хаант Орос орны сүр жавхлан мандан бадрах болно гэж тэд тагнуулын сургуулийнхны толгойг эргүүлнэ.

Гитлерчүүд эхэн үедээ өөрсдийн гинжний нохдын энэ “солиотой” яриаг нэг их ойшоож үздэггүй байв. Эд иар ингэж чалчиж суухын оронд хорлон сүйтгэгчид, тагнуулчид л арвин бэлтгээсэй билээ. Тэртэй тэргүй оросуудын хувь заяаг фюрер хэдийн шийдчихээд байхад. Амьд үлдсэн орос болгон боол болно. Ижил мөрөн хүртлэх бүх орос нутаг германых болно. Тэгэхлээр эзэн хааныг залрахад дуугардаг сүмийн хонхны дууг цагаан тоосгон байшингуудаас бүрдсэн Москва дуулах нь хол хэрэг. Манай фюрер Москваг газрын хөрснөөс арчин цэвэрлэх юм чинь. Орос орныг хаантай болгох гэж фюрер оросуудтай байлдаагүй шүү дээ. Энэ асуудал эдгээр зусарч амьтдад мөдхөн тодорхой болно. Одоохондоо хоосон мөрөөдөж л байг. Тэнэгүүдийн гараар могой бариулж суухад муу юм юу байх вэ гэж гитлерчүүд боддог байв. Гэвч энэ сургуулийн эрх баригчид удаан тэвчсэнгүй. Оросын цагаач нар хаант засгийн үзэл нэвт шингэсэн суртал нэвтрүүлгийг хэтэрхий идэвхтэй хийж байжээ. Шнеллер нэгэн өдөр Владимирыг дуудаж ирүүлээд:

- Ноён Владимир та сайи сонсож бай! Би таны зарим лекцийг анхааралтай уншиж үзлээ. Та эзэн хаандаа хамаг анхаарлаа хандуулчихаад аугаа их фюрерийг ад шоод үзэж байгаа юм биш биз гэсэн сэтгэгдэл надад төрөв хэмээн хорсолтойгоор өгүүлэв.

Энэ үгийг дуулаад Владимирын царай цонхийн цайв. Иймэрхүү зэмлэл юунд хүргэдгийг тэр сайн мэдэж байв.

- Ноён Шнеллер өршөөнө үү. Би лекцэндээ манай фюрерийн сүр хүчийг огтхон ч бууруулахыг бодоогүй. Харин Орос орныг большевикуудаас чөлөөлөхөд түүний аугаа их үүргийг гойд тод тусгахыг хичээдэг юм гэж ахмад агсан Владимир өчив.

- Бид Германы тагнуулын албанд тагнуулчид бэлтгэн өгч байгаа бөгөөд та бол огт байхгүй ямар нэгэн хааныг бус, харин манай фюрерийг хүндэтгэн хайрлах үзэл санаагаар тагнуулчдыг хүмүүжүүлэх үүрэгтэй гэдгийг ноён Владимир та ойлгохоор боловсролтой хүн. Даруйхан лекцээ өөрчил. Конспектоо надад шалгуулаарай гэж Шнеллер зэмлэн хэллээ.

Владимир конспектуудаа өөрчлөн хийх гэж нэлээд тэвджээ. Фашистууд цагааны дүрвэгсдэд хандах хандлага өөрчлөгдсөнийг түүнд ингэж анх удаа тодорхой ойлгуулжээ. Дайнд бэлтгэж байхдаа, мөн дайны эхэн үед германы тагнуулын байгууллага цагааны дүрвэгсдийг зусардан саймширдаг байв. Адмирал Канарис дөч, дөчин нэгэн онд Украины үндсэрхэх үзэлтэн Скоропадскии, Мельник, Бандера нартай уулзан ярилцжээ. Абверынхан Улсын Думын хуучин гишүүдтэй хэлэлцээ ч хийж байв. Тэгээд цагааны дүрвэгсэд өөрсдийгөө Германд хэрэгтэй хүмүүс гэж үзэж, Орос оронд ялсан баатрын ёсоор буцаж очно хэмээн баярлаж суудаг болжээ.

Большевикууд удахгүй сөнөх тухай цагааны дүрвэгсэд эцэс төгсгөлгүй ярьж, хүн болгон зэрэг хэргэм, эд хөрөнгий минь эгүүлэн өгч хайрла хэмээн бурхан тэнгэрт мөргөн залбирдаг байв. Фашистууд Зөвлөлт Холбоот Улсад халдан довтлоход цагааны олон оргодлууд тэдэнтэй хүзүү толгой нийлүүлэн хөдөлжээ. Гэвч гитлерчүүд зөвлөлтийн газар нутгийг эзлэн цаашлах тусмаа цагааны дүрвэгсдийг улам тоохоо больсоор байв. Тэднийг дээгүүр тушаалд ер тавихгүй, үргэлж шоовдорлон гадуурхана. Цаашдаа ч энэ байдал өөрчлөгдөхгүй гэдгийг Шнеллер Владимирт тодорхой ойлгуулжээ.

Тагнуулын сургуульд мөрдөн мөшгөх, хов зөөх систем ноёрхож байв. Тус сургуулийн сурагчдад олгосон “эрх чөлөө” гэгч нь хэрэг дээрээ сорьж турших гэсэн хэрэг байлаа. Тийм дээрээс ч хэн дур зоргоороо аашилж, хэн багш нарын үгийг тоохгүй байгаа тухай мэдээ хичээл эхэлсэн анхны долоо хоногуудад л Рудольф, Шнеллер хоёрын сонорт хүрчихсэн байв. Тийм хүмүүсийг бүр онцгой мөрдөн мөшгөнө. Тэд сэжиглэгдэн хараанд ордог байлаа.

Никулины хувьд бол давын өмнө нэр төр олж, сургуулийн эрх баригчдын бүрэн итгэлийг хүлээх явдал чухал банв. Ийм учраас тэр өчүүхэн төдий ч зэмлэл хүлээхгүйгээр биеэ авч явдаг байв. Тэрээр эндээс бушуухан зайлах, даалгавар авч өөрснийхөн дээрээ хурдан очихын тулд бие хайрлалгүй суралцаж, германуудын тогтоосон бүх дэг журмыг чанд сахин биелүүлж, дандаа дээд зэргийн үнэлэлт авдаг байлаа. Юм болгонд саваагүйдэхгүй, түвшин томоотой явахын гадна заримдаа санаачлага гарган, шинэ мэргэжлээ хичээл зүтгэлтэйгээр эзэмшиж буй дүр үзүүлнэ.

Сургалтын заах арга, сургуулийн зохион байгуулалт, түүний чиглэл, фронтын шугамын цаана тагнуул туршуулуудыг илгээх арга барил энэ бүхнийг Николай Константинович аль хэдийн тодорхой мэддэг байв. Абверын ажлын зохион байгуулалт, арга барилыг чекистүүд бүр дайнаас өмнө судалсан байв. Ийм болохоор Никулин бүх анхаарлаа “хамт алба хаагчдыгаа” судлахад хандуулж байлаа. Тэд чухам ямар хүмүүс болох, ямар учраас Эх орноосоо урвах болсон, тэдний дунд Эх орондоо буцахыг боддог үнэнч шудрага хүн байгаа эсэхийг судалж байв. Эдгээрийг мэдэхэд тун хэцүү байлаа. Николай Константинович тус сургуульд суралцагчидтай хашир болгоомжтой ярилцдаг байсан бөгөөд нүдэнд дулаан харагдсан хүмүүст өөрийгөө илчлэхгүйгээр зөв замы нь зааж өгнө.

Никулин Валкад ирсэн даруйдаа шахам “ивээлдээ” авсан Иван Романов гэгч эр нэг удаа түүнтэй ярьж байгаад,

- Намайг Гитлерт талтай гэж чи бодож байна уу. Би энэ фашистуудыг цөмий нь нугаслах юмсан гэж бодож явдаг. Энэ зандалчид ард олонд хичнээн гай зовлон тарьж байна. Муусайн новшнуудад би энэ яваа насандаа хүчин зүтгэхгүй. Яаж ийгээд л фронтын цаана гараад авбал тэнд учраа олж болно гэлээ.

- Айхгүй байна уу?

- Юунаас айх вэ? Миний хувьд Зөвлөлт засагт гомдоод байх юм байхгүй.

- Эцгий чинь Сибирьт цөлчихсөн юм биш үү?

- Тийм явдал байсан. Манай хөгшчүүл гучаад он хүртэл зарц нартай баян хүмүүс байсан юм. Тэгээд л тэднийг нударгануудын нэг адилаар явуулж орхисон юм. Би өөрөө Москад ажил хийж хүн зарцлахгүй аж төрж байлаа. Би өөр яах юм? Эцгийн явдал хүүд хүртээлгүй биз дээ.

Иван Романов илт сэргэж, цэвэрхэн цагаан царай нь ягааран, хархан нүд нь цовоолог гялалзан шуналтайяа ярьж эхэллээ. Никулин түүний царайг ажиглаад “Ийм сайхан залуу энэ тамын ёроолд орчих гэж, дайн гэдэг үү?” хэмээн бодож суув.

Ярьж байсан хүн нь ямар нэгэн юм бодож эхэлснийг ажигласан Романов гэнэт босон харайж Никулины өөдөөс ширүүн алхсанаа:

- Никулин чи сайхан мэдээрэй. Миний тухай элдвийг чалчих юм бол бөндгөргүй болно шүү! Өөрийнхөө гараар л зүйл дуусгачхана гэж хорсолтойгоор хэлэв. Хариуд нь Никулин:

- Би юу ярих юм. Би өөртөө, чи өөртөө эзэн, бид хүүхэд биш. Харин чи өөрөө надаас илүү их чалчив бололтой. Битгий юм санаарай хэмээн тайван хэллээ.

Ингээд тэр хоёр салж оджээ. Романовт итгэж болох хүн байна гэсэн сэтгэгдэл Никулинд төрлөө. Гагцхүү яаралгүй байж, сайн ойртож ажиглах хэрэгтэй гэж боджээ.

Шнеллер, Никулиныг Валкад ирснээс хойш тун удалгүй тэндхийн гэрэл зурагчин Лайминын дээр дагуулан аваачжээ. Тагнуулын сургуульд суралцагчдын нэг адил Шнеллер өөрөө байлцаж байж түүний зургийг авахуулжээ. Зураг бэлэн болохоор Шнеллер тэдгээрийг негативынх нь хамт авна. Хэрэв муу гарсан зураг байвал шатаалгадаг байв.

Лайминын бароны араас тун зэвүүцсэн муухай харцаар харж байхы нь Никулин ажиглаад “Чи чинь фашистуудад сүжиггүй хүн байх нь ээ” гэсэн бодол төрж, энэ байдлы нь ашиглахаар шийджээ. Тэгээд Николай Константинович, Лайминынтай уулзан, удаан ярилцах болж улмаар Зөвлөлт засагт үнэнч, шудрага хүн гэдгий нь мэдээд түүнийг гитлерчүүдийн эсрэг ажилд татан оролцуулахаар шийджээ. Гэтэл хэрэг явдал тун түргэн өөрчлөгдөж, Никулин энэ удаа бодсон санаснаа хэрэгжүүлж амжсангүй.

Шнеллер, Никулиныг дахин дуудаж уулзалгүй зөнд нь орхисон боловч Рудольф хоёр ч удаа дуудаж уулзжээ. Халтай юм юу ч цухуйлгаагүй авч мөрдөн мөшгөсөөр байгаа нь Никулинд мэдэгдэж байв. Чемоданы нь байнга нэгжиж, бас Никулины суудаг өрөөндөө зориуд үлдээгээд явдаг өврийн тэмдэглэлийг ямар нэгэн хүн үзчихсэн байдаг байв. Ойр дотных нь нөхдөөс Сюганов салахаа больжээ.

Никулин илчлэгдэхээс болгоомжлон Подияров, Курынов хоёртой уулзахаа цөөрүүлж, Лайминын дээр ч очихоо больж, болгоомжтой байхыг танил нөхөддөө дахин анхааруулав. Гэсэн ч гэм буруугаа хүлээж өөрснийхөн дээрээ очих талаар тагнуулчдын дунд суртал ухуулгаа үргэлжлүүлэх нь чухал байлаа. Никулин зүрх гарган амь дүйсэн ажлаа хийсээр байв. Хоёр сарын дараагаар Никулин бас хоёр хүнийг талдаа татахаар болгожээ. Тэр хоёрын нэгийг Романов гэдэг байв. Николай Константинович түүнийг нягтлан ажигласаар байв...

Фронтын байдал хүндэрсээр байлаа. Зөвлөлтийн цэрэг германы дивизүүдийг хиар цохисоор байв. Ийм нөхцөлд абверт бэлтгэгдсэн тагнуул туршуулууд өдөр ирэх бүр улам олон хэрэгтэй болж байлаа.

Ленинградын фронтын хэсэгт зөвлөлтийн цэргийн ар талд чухал даалгавар биелүүлэх авьяас чадвартай, сайн бэлтгэгдсэн тагнуулчийг “Марс” гэсэн томъёолсон нэртэйгээр “Абверкоманд-104” хэмээх байгууллагын мэдэлд ирүүлэхийг шаардсан захирамж Валкийн тагнуулын сургуульд иржээ. Уг тагнуулчийг аль болох түргэн хугацаанд Сиверский тосгон дахь дамжлага бааз руу шууд илгээхийг дэд хурандаа Шиммель чухалчлан хүсчээ.

Рудольф, энэ ажилд Николай Константиновичийг явуулахаар шийдэж, зохих бэлтгэлийг хангахыг Шнеллерт даалгав. Шнеллер орой болсон хойно Никулиныг дуудаж ирүүлээд:

- Баримт бичгүүд бэлэн болохын хамт Никулин та Сиверский тосгонд очих болно. Абверын удирдлага оросуудын ар талд чухал даалгавар биелүүлэх найдварыг танд хүлээлгэж байна. Юу хийх, яах тухай дэд хурандаа Шиммель өөрөө хэлж өгнө. Энэ бол ихээхэн нэр төртэй хэрэг шүү гэлээ.

Николай Константиновичийн зүрх хүчтэй цохилж эхэллээ. “Ингэж гялайдаг юмаа бас. Удахгүй энэ тамаас гарч, өөрснийхөн дээрээ очих нь” гэсэн бодол харван орж ирлээ. Гэсэн ч тэрээр баярласнаа огт мэдэгдэлгүй, фюрерийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байна гэж их л хүндэтгэсэн янзтай хэллээ.

- Танд одоо хувцас авчирч өгнө. Хувцсаа сольж өмс хэмээн Шнеллер элэгсэг дотно байдалтай хэлэв.

Зөвлөлтийн офицерын дасал болсон хувцсаа өмсөөд Никулины сэтгэл хичнээн догдолсныг үгээр илэрхийлэхэд хэцүү билээ. Валкийн тагнуулын сургуульд суралцагчдын өмсдөг латвийн хөрөнгөтний армийн цэргийн элэгдсэн бариу хувцсыг тайлж хаяад, хөвөн эдлэлээр хийсэн, биенд эвтэйхэн агаад энгийн, мөрөвчтэй цамцыг мөрөндөө углана гэдэг ёстой аз жаргалаа эдэлсэн шиг санагдан, хоолой нь зангирч, нүдэнд нь баярын нулимс гүйлгэнээд ирлээ.

Цамц нь мөрөн дээрээ “дөрвөлж” тэмдэггүй, харин хуучин хаант оросын армийн офицеруудын зүүж байсантай адил погонтой байхыг хараад Николай Константинович гайхаж,

- Энэ чинь юу билээ? гэсэнд:

- Яах вэ, танайхан армидаа яльгүй шинэтгэл хийсэн юм. Ялагдлаас аврана гэж бодсон юм байлгүй дээ гэв.

Никулин хэсэг чимээгүй боллоо. Дотроо юу бодож байгаагаа Шнеллерээс нуухын тулд Никулинд нэлээд хүч шаардагджээ.

- Зөвлөлтийн офицер ч мөн дөө. Яг л байна. Тэр битгий хэл бүр буудчихмаар зэвүүн харагдаж байна гэж Шнеллер хийхийлэн инээлээ. Тэгтэл зааварлагчдынх нь нэг хажуугаас нь:

- Хэтэрхий шинэ харагдаж байна хэмээн санаа алдав.

- Нээрээ тийм байна. Ийм байж ч таарахгүй шүү. Та бол ар талд хярсан туулай биш, фронт дээр тулалдсан хүн болж харагдах ёстой. Үүний тулд элс, шороон дээгүүр сайн мөлх! Аль болохоор анхаарал татахааргүй л байх хэрэгтэй гэж Шнеллер тушаав.

Хэрвээ Шнеллер сургуульдаа суралцагчдын хэний нь ч гэсэн зааж зааварлахгүй явуулдаг байсансан бол Шнеллер биш байх билээ.

- Танд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байна. Үүнийг сайн бодоорой. Даалгавар биелүүлбэл шагнал хүртэнэ гэдгийг бүү март. Фюрер эрэлхэг цэргүүдээ үнэлж чаддаг юм шүү гэж Шнеллер захилаа.

Николай Константинович энэ үгийг сонсоод их л сэтгэл нь хөдөлсөн царай гаргаж зогсов. Гитлерчүүд хөлсний этгээдүүдээ урамшуулахаас гар татдаггүйг Никулин сайн мэдэж байв. Тэдэнд зориулж тусгай медаль гаргасан бөгөөд бусдаас гойд хүчин зүтгэсэн нэгэнд нь “Германы хүндэт иргэн” цол олгодог байв. Нэлээд азтай тагнуулч германы армийн бага даргын цол хүртэнэ. Гоц шалгарсан тагнуул, туршуулуудад авгай авч, лагерийн гадна суух, мөн германы албан байгууллага, цэргийн ангид хөлсөөр ажиллахыг зөвшөөрнө. Энэ бүхэн нь тагнуул, туршуулуудыг гартаа атгаж, тэдэнд фронтын шугамын цаанаас эргэж ирэх хүсэл төрүүлэх ганц зорилготой байсан юм. Гэр бүлтэй болсон хүмүүс гал голомтоо хадгалахыг хичээнэ гэж гитлерчүүд үзэж байсан нь үндэсгүй зүйл биш байжээ.

- Большевикууд л үзэл санааны төлөө амиа өгөхийг хүнээс уриалдаг юм. Харин бид бол эд баялаг, алдар нэр, эрх мэдэл зэрэг бодитой зүйлсийн төлөө цэрэг хүн байлдах ёстой гэж үздэг. Саин ажилла, тэгвэл та их Германы иргэн болно. Тэгээд дэлхий ертөнц таных болно гэсэн үг! гэж Шнеллер, Николай Константиновичид ятган өгүүлэв.

Шнеллер нэлээд тухтай ярилцсаныхаа дараа Никулиныг үдэхэд тусгайлан зориулж бэлтгэсэн оройн зоог барихаар гуанзанд дагуулан очив. Зассан ширээний ард хоёулахнаа суув. Шнеллер суугаад ямар нэгэн юм хэлсэн боловч Николай Константинович түүний нь сайн сонсож чадсангүй. Түүний сэтгэл санаа Валкаас алс хол өөрснийхнийхээ дунд оччихсон байлаа. Намайг яваад очихлоор маиайхан яадаг бол? Юу гэх бол? Итгэдэг бол уу? гэсэн бодол түүнийг эзэмдэв.

Шнеллер хөлстэй мантгар гараа Никулины мөрөн дээр тавьж:

- Сэтгэл хөдөлж байна уу? Зоволтгүй. Сүрхий ажил гэдэг нь мэдээж. Гэвч амьтны ярьдаг шиг тийм ч айхтар юм биш. Гагцхүү эр зориг, тэсвэр хатуужил хэрэгтэй. Гол нь тэгээд шийдэмгий, шургуу байхад л хамаг учир байгаа юм шүү дээ. Хошууч Рудольф бид хоёр танд найдаж байна, ноён Никулин. Таныг явуулъя гэж хошууч Рудольф санаачилсан юм гэж хэлэхэд нь Никулин:

- Ноён хошуучид талархая гэж үнэн сэтгэлээсээ хэлснээ, бүлх залгисан юм шиг болж, хэтэрхий баярласан байдалтай хэлчихвүүдээ хэмээн сэтгэл нь зовнив.

Никулин үнэн сэггэлээсээ баярлаж байгааг Шнеллер ажиглаад: “Энэ орос үнэхээр хошуучтай сайн юм байна шүү. Тэгэхлээр Рудольфын зөв болж, би энэ Никулинд итгэх хэрэгтэй болж таарваадаа” хэмээн боджээ.

Николай Константинович оройн зоогноос гараад хэсэг тагнуулчдын хамтаар бүхээгтэй машинд сууж, Ленинград мужийн Сиверский тосгон руу явлаа. Тэднийг герман офицер, цэргүүд авч явжээ. Германы тагнуулч офицер сүүлчийн заавар өгөхдөө, хэрэгтэй хэрэггүй юм ярихгүй байх, орон нутгийн байдлыг мэдэхгүй байгаагаа хүнд ажиглагдахгүй байхыг хичээх, хэрэгцээ тохиолдвол шийдэмгий, зоримог ажиллах хэрэгтэй гэв.

Тэд хоорондоо ярилцалгүй, тамхи татан дуугүй явав. Нөгөө офицер герман янжуураар дуртайяа дайлж байв. Тагнуулчдад тавьж өгсөн зөвлөлтийн папирос тамхийг хэмнэх хэрэгтэй байлаа.

Тэд Псковт ирээд нисэх онгоцны буудлаас холгүй орших нууц байранд амрахаар буудаллав. Байрын эзэн, дөч эргэм насны дүнсгэр царайтай эр, гитлерчүүдэд үнэнчээр үйлчилж байв.

- Быков, зочид хүлээж аваарай гэж нөгөө офицер хэлэв.

- Морилон орогтун гэж гэрийн эзэн яаран хэлээд, эхнэртээ хандаж: хоол бэлтгэ, нэрмэл архи мартуузай гэв.

Маргааш орой нь “Абверкоманд-104” байгууллагын дарга дэд хурандаа Шиммель Никулин дээр ирлээ. Тагнуулын сургууль дээр олонтоо нэр гардаг, германы тагнуулын нэг байгууллагын удирдагчтай Николай Константинович анх ингэж нүүр учирчээ. Дунд зэргийн нуруутай, өнгөлөг гонзгойвтор царайтай, гитлерийнх шиг сахалтай, унжуу монхор хамартай, том бүлтгэр нүдтэй, нэлээд махлаг, тавь орчим насны хүн орж ирлээ. Шиммель ажилдаа дарагдан эцэж ядарсан өвгөн шиг нуруугаа бөгтийлгөн, хөлөө чирч явах ажээ. Түүнийг хараад “Дэд хурандаа Шиммель гэдэг чинь ийм хүн юм бий” гэж Никулин бодлоо.

Шиммель Никулины биеийн байдал, эрүүл мэнд, санаа сэтгэл ямар байгааг асууж лавласныхаа дараа:

- Та “Ораниенбаумын зурвасаар” фронтын шугамыг гатлана. Таныг манай хүмүүс гаргаж өгнө. Таны үүрэг бол нэрэлсэн цэргийн ангид Улаан Армийн ахмадын дүрээр шургалан орох явдал мөн. Зорилго чинь гэвэл, дээрх “зурвас газарт” татаж авчирсан хоёр шинэ дивизийн дугаар, тэдгээрийн бүрэлдэхүүн, хүний тоо, дарга нарынх нь нэрийг мэдэж авахад оршино. Хангамжийн жагсаалтад нэрзэ оруулмагцаа цэргийн ангиудын дугаарыг мэдэж, уг ангиудын хангамж, зэвсэг техник ямар байгааг болон тэдгээрийн хоорондын зай, байрлал, цэргүүдийн санаа сэтгэл зэргийг тагнан мэдэх хэрэгтэй. Манай командлал “зурвас газрын” тухай мэдээг онц их сонирхож байна. Даалгавар биелүүлээд ирэхээр чинь шагналд тодорхойлно гэлээ.

Фронтын шугамыг нэвтрэх газрын байдлыг Шиммель тун тодорхой танилцуулав. Мөн зөвлөлтийн хэвлэлд юуны тухай бичиж, Зөвлөлтийн Мэдээлэх товчоо юу мэдээлж байгаа, ЗХУ-д хангамжийн байдал ямар байгаа хийгээд хүмүүсийн санаа сэтгэл ямар байгаа тухай ярьж өгөв.

Тэгээд Шиммель, Николай Константиновичид тусгай батальоны дарга, ахмад Никулин гэсэн үнэмлэх, запаас дайзтай ТТ маркийн гар буу, фронтын шугам нэвтрэн гарах өдрийн, фронт дээрх байдлыг харуулсан зураг бүхий зөвлөлтийн гэрэлтүүр цүнх, хоол хүнс хэрэглэх бичиг, томилолтын хуудас, бас Москвагийн хоёр шинэ сонин гардуулан өгөв.

- За ингээд гүйцэх шив дээ. Таныг одоо Сиверский рүү ахмад Фиш дээр аваачна. Тэр таныг фронтын шугам нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна гэснээр Шиммелийн өгөх заавар зөвлөлгөө дуусчээ.

Шиммель, Николай Константиновичийн гарыг барьж, эсэн мэнд эргэж ирэхийг ерөөгөөд явжээ.

Тавдугаар бүлэг.

ОНЦГОЙ ДААЛГАВАР

Ой дотор чимээ аниргүй нам гүм. Үүрийн үнэгэн харанхуй дүнсийж, гуу жалгаас манан будан хөөрч, моддын хоорондуур униартан суунаглана. Нарс модод намуухан шивнэх мэт сэрчигнэнэ. Ой дундуур яваа цэргүүд хаанаас юу гараад ирэх бол хэмээн айхдаа байн байн зог тусч автоматаа өргөн “хэн бэ?” хэмээн хашгирах шахаж байв. Ойн цаана герман, оросын цэргийн байрлалын хоорондох “эзэнгүй” зурвас газар оршино. Германы тагнуулчдын хэсгийг толгойлж явсан дэслэгч Бруно Михкель:

- Алхаад! гэж командлав.

Цэргүүд замдаа орон хөдөллөө. Тэдний хоёр нь түрүүлж, бусад нь тагнуулчдыг хажуу болон ар талаас нь хамгаалж, офицерууд дунд нь орж явав. Бут төгөлтэй газар нь гүйн харайж, цагаан газар нь мөлхсөөр арай гэж фронтын шугамын зааг дээр ирлээ.

- Одоо нэвтрэн гарч болно гэж газарчилж явсан хүн хэллээ.

- Никулин таныг бурхан өршөөг. Болгоомжтой яваарай. Минний талбай руу орчихов. Цаана чинь энд тэндгүй мин шүү. Буцаж ирэхдээ яг энэ газраараа орж ирээрэй. Энд ирээд малгайгаараа даллаарай, тэгэхлээр чинь бид угтаж авна гэж Бруно-Михкель хэлэв.

Никулин үүр цайхаас өмнө амжиж фронтын шугамын цаана гарахын тулд бараг гүйх шахам хурдан явав. Шүүдэр унасан өвсөн дундуур явсаар норж гүйцсэн боловч даарахгүй байв. Нар тусах үес ард нь буун дуу сонсдов. Пулемёт тачигнаж, их буу нүргэлнэ. Фронтын тэргүүн шугамыг нэгэнт гэтэлжээ. Ийнхүү Никулин дахин зөвлөлтийн эрх чөлөөт иргэн боллоо. Тэрээр одоо германуудад хөлслөгдөн абверт орсон ямар нэгэн Никулин гэгч бус, харин Мокий Демьянович Каращенко гэдгээ дурсан санах боломжтой боллоо.

Ой хөвч нойрноосоо сэрж, моддын өтгөн саглагар оройд шувуухайнууд жиргэн шуугина. Хааяа нэг хэрэм давхиж харагдана. Энэ бүхэн ямар ч дайн болоогүй юм шиг санагдуулна. Гэвч хатуу ширүүн дайн болсоор байв. Ойн зөрөг замыг хаасан хаалт саад, эндээс холгүй үзэгдэх тун хичээнгүйлэн нуун далдалсан газар гэр өөрийн эрхгүй тэр айхавтар дайныг санагдуулна. Каращенко нэг газар гэрт орвол тэнд цэргүүд амарч байв. Тэдний нэг хэсэг нь унтаж, нөгөө зарим нь хувцас хунараа оёж, зарим нь гэр орныхондоо захиа бичиж сууна. Мокий Демьянович бүдэгхэн гэрэлтэй газар гэр дотрохийг эргэн тойрон харснаа:

- Дарга чинь хаана байна гэж асуувал:

- Штабын газар гэрт байгаа, зүүн талаасаа хоёр дахь хэмээн тоомсоргүй янзтай хариулав.

Үл таних офицерийг хэн ч ажиглаж харсангүй. “Яасан ч амарлингуй улсав дээ. Та нар дээр дайсны хорлон сүйтгэгч орсон бол яах улс вэ” хэмээн өөрөө өөртөө хэлэв.

Сумангийн дарга, цэл залуухан дэслэгч, үл таних офицерийг их л хүндэтгэн угтав. Гэсэн ч үнэмлэх бичгий нь шалгахаа мартсангүй.

- Тэргүүн шугам болохоор шалгахаас аргагүй... гэж уучлалт гуйсан янзтай хэлээд, “Ахмад Никулин Николай Константинович... дугаар анги” гэж чанга уншив.

Үнэмлэх бичиг зохих ёсоороо байсан учир дэслэгчийн болгоомжилсон байдал нь үгүй болж, юугаар тус болж болохсон бол хэмээн сонирхов. Тэгэхэд нь Никулин:

- Намайг сөрөг тагнуулын албаны хүмүүстэй уулзуулж өгөөч гэж хүслээ.

Томилолтоор яваа ахмадад яагаад чекист хэрэгтэй болоов гэсэн янзтай гайхан нүдээ том болгож ямар нэгэн юм асуух гэснээ болиод хээрийн харилцуурын бариулыг эргэдэн:

- Нил цэцгээ! Тэмээн хараацайд залгаарай. Тэмээн хараацай! Тэмээн хараацай юу? Самнуурт өгөөч! Самнуур уу? Түй, тасалж орхилоо. Дахиад залгая.

Дэслэгч, Самнууртай ярих гэж арван таван минут хиртэй оролдоод эцэст нь гараа савчин:

- Чөтгөр авмарууд чинь өглөөгүүр зүүрмэглэчихсэн бололтой. Сэрэхгүй байна. Та өөрөө явбал хурдан хүрчихнэ дээ. Энүүхэнд байгаа. Бригадын штаб хусан ойн цаана эндээс хоёрхон километр газар бий. Тэнд сөрөг тагнуулын газрын дарга ч байгаа. Манай сөрөг тагнуулчийг өчигдөр хүнд шархдуулчихсан. Сайн залуу байсан юм. Хайран залуу. Түүний оронд одоогоор хүн ирүүлээгүй байгаа. Би таныг тэдний дарга руу явуулъя гэлээ.

Ярьж байхдаа дэслэгч утасныхаа харилцуурыг тавиагүй байсан тул утас нь таржигнан дугарч нэгэн эрэгтэй хүн төвөгшөөсөн байртай,

- Би Самнуур байна, хэн ярих гээв гэх нь Николай Константиновичид сонсогдов. Тэгтэл дэслэгч:

- Хэн ярина гэхэв хэмээн асуув. Хариуд нь Николай Константинович:

- Тусгай батальоны дарга, ахмад Никулин яаралтай хэргээр даргатай уулзах гэнээ гэж хэл гэв.

Дэслэгч утсаар ярьж дуусаад холбоочноо дуудаж, энэ хүнийг хүргэж өг хэмээн тушаагаад, Никулинд сайн явахыг ерөөв. Дэслэгч газар гэрээс гараад шинэхэн танилынхаа хувцас руу харснаа:

- Та бүр норж гүйцэж. Миний нөмрөг цувыг өмсөөд яв. Нэг их дулаахан биш ч гэсэн, салхи хаадаг юм гэв.

Хамаг бие нь дааран чичирч байгааг Каращенко сая л мэдрэв. Өмд гутал нь нэвт норж, хөлнийх нь шөрмөс татаж байв. Каращенко, дэслэгчид талархал илэрхийлж, нөмрөг цувы нь авч өмсөөд байлдагчийн хойноос даган явав. Тэр хоёр тун хурдан явлаа. Фронтын шугамын цаанаас буудах учир зарим газар бөхийн гүйж, үгүй бол мөлхөж байв. Бүтэн хагас юм уу хоёр километр газар Каращенкод асар хол юм шиг санагджээ. Тэрээр туйлдаа хүртэл ядарсан байв. Сүүлийн өдрүүдэд тархи мэдрэлээ хэт их ажиллуулж, фронтын шугам нэвтрэн гарч ирсэн явдал түүнд их нөлөөлжээ.

Сөрөг тагнуулын хэлтэс энэ газар гэрт байгаа гэж ашгүй байлдагч хэлээд буцахыг зөвшөөрнө үү гэв.

Буцаж болно. Энэ нөмрөг цувыг дэслэгчид аваачиж өгөөд баярлалаа гэж хэлээрэй. Их тус боллоо гэв.

Газар гэрийн үүдэнд зогсож байгаа манаачид, Каращенко намайг ирлээ гэж хэлнэ үү гэвэл, тэр дотогшоо орсноо гарч ирээд та ор гэлээ. Тэгээд доошоо шатаар шулуухан уруудаж очоод хаалгы нь тогшвол хэн ч дуугарсангүй. Тэгэхлээр нь хаалгы нь онгойлгоод үүдэнд нь зогстол:

- Ёсорхохын хэрэггүй, ор. . .гэсэн танил дуу газар гэрийн гүнээс Мокий Демьяновичийн чихэнд сонсдов. Тэрээр аяны жижигхэн ширээний цаана хуучин танил итгэлт найз Богданов нь сууж байхыг хараад мэл гайхан цэл хөхөрчөө. Богданов хошууч болчихсон байв. Богданов орж ирсэн хүн рүү харснаа ширээнийхээ араас босч Каращенко руу алхах зуураа:

- Иш, хайрт найз минь! Ингэж уулздаг юмаа бас! гэнгүүт, Каращенког тэврэн авч:

- Газрын хаанаас гараад ирэв ээ? Чи минь амьд мэнд явна уу. Сайн эр! Ингэж уулзана гэж бүр зүүдэлсэнгүй шүү! За суугаад яриад бай гэв.

Каращенко нөхөртөө удтал хариу өгч чадсангүй. Богданов найзтайгаа энд ингэж уулзана гэж санаагүй явсан болохоор тэр юу гэж хэлэх, яахаа мэдэхгүй самгарджээ. Тэгтэл цаадахь нь:

- Үгүй чи чинь хэлээ хазчихсан амьтан шиг яагаад дугарахгүй байна? Яриач! хэмээн шаардав.

Мокий Демьянович сандал дээр лагхийн суув. Богданов ч түүний өөдөөс харан мухар сандал дээр суугаад хариу хүлээлгүй ийн өгүүлэв:

- Би чинь чамайгаа бүр оршуулчихаад байж байгаа шүү дээ. Вентспилсийн гарнизон бүслэгдээд нэг ч хүн амьд гараагүй гэж нөхөд маань ярьсан. Чамайгаа эрж сураглаж цөхрөнгөө бараад байж байдаг. Тэгтэл чи амьд мэнд, бүр энх тунх шүү! Мөндөө, эр хүн!

Каращенко арай гэж ам нээн:

- Николай минь чи миний хэлэх үгийг сонс. Найзад нь бүр хачин явдал тохиолдсон. Чи миний яриаг сонсоод надтай уулзсандаа харамсаж ч магадгүй гэвэл цаадахь нь:

- Битгий дэмий донгос! Хаана байснаа, аж амьдралаа, яаж энд ирснээ, хаана алба хааж байгаагаа дуугай ярь гэв.

Мокий Демьянович өөрийнхөө тухай ярьж эхэллээ. Каращенкогийн яриаг Богданов анхааралтай сонсох агаад, яаж зовж зүдэрч, тамлуулж байснаа ярихад нь Богдановын царай барайх бөгөөд гитлерчүүдтэй яаж тэмцэлдэж амжилт олсноо ярихад нь баярлан инээмсэглэл тодрох ажээ.

- За ингээд л би чиний өмнө сууж байгаа нь энэ дээ. Намайг урвагч ч гэнэ үү, үнэнч цэрэг, эх оронч хүн ч гэнэ үү, ямар ч л гэсэн би эх нутагтаа ирэх нь ирлээ гэж хэлээд Каращенко яриагаа дуусгав.

- Нээрээ л хүнд байдалд орж дээ. Хүмүүс чамд хир зэрэг итгэхээс л хамаг юм шалтгаална. Цагаадаж ч болно, шүүхэд шилжиж ч болно. Чухам яаж хандахаас л шалтгаална. Чи тэртэй тэргүй учрыг ойлгож байгаагаас хойш би чамайг тайтгаруулах гэхгүй. Гэхдээ цагаадна гэдэг тийм ч амаргүй гэдгийг л шууд хэлэх байна. Чиний сүүдэртэй талы чинь төвийлгөөд, сайн үйлсий чинь хайхрахгүй хүн гарна шүү дээ. Гэвч чиний хувь заяаг тийм хүмүүс шийдэхгүй байхаа гэж би бодож байна гэхэд нь Каращенко:

- Би ч гэсэн асуудлыг зөв ялгаж салгана байх гэж найдаж байна хэмээн санаа алдаад, миний байсан тэр нөхцөлд үүнээс өөрөөр ажиллаж хэрхэвч болохгүй байсныг чи ойлгох биз дээ. Миний авчирсан мэдээ сэлт Эх оронд минь л ашиг тус болж байвал, бусдынх нь төлөө шийтгүүлэхэд гомдох юм алгаа гэв.

Хоёр найз удаан ярилцжээ. Богданов, Каращенкогоос олон зүйлийг нарийвчлан асууж, найзыгаа зөв зүйтэй ажиллажээ гэдгийг нотлосои шинэ шинэ баримт нотолгоо олж авсаар байлаа.

Яриа дуусмагц Каращенко нөхөртөө хандаж:

- За одоо дарга нартаа илтгэ! Оногдсон албан үүргийнхээ дагуу ажилла! Миний үнэмлэх, баримт бичиг, буу зэвсэг, май гэв.

- Чи наадуулаа хүлээзнэ гэж хойш нь түлхээд, би дарга нартайгаа холбоо бариад, чамтай хамт очих зөвшөөрөл авъя. Би чамд итгэж байна, тийм учраас чадах ядахаараа өмгөөлөхийг хичээнээ гэж Богданов хэллээ.

Мокий Демьянович, Богдановын чийрэг, халуун гарыг ихэд сэтгэл хөдлөн атгажээ.

Цаашдын явдал тун хурдан өрнөв. Генерал Быстров Каращенког Ленинградад яаралтай авчрах тушаал өгчээ. Мокий Демьянович Ленинградад ирээд рапорт бичсэнийхээ дараа, амрах зөвшөөрөл авлаа.

...Мокий Демьянович урьд өмнө нь ч Ленинградад байжээ. Тэр Ленинградад гучин онд цэргийн сургуульд суралцаж байв. Тэр үед тус хотын чулуулсан гудамжаар хуучии цагийн трамвай тэржигнэн түжигнэж, зарим барилгын ханан дээр “Эрхэм дээд эзэн хааны ордны” худалдаачдын зарлал чимэглэл шохойн цаанаас цухуйж харагдана. Картын систем бүрмөсөн арилаагүй байлаа. Талхны дэлгүүр мухлагийн үүдэнд олон хүмүүс дугаарлан зогсдог байв. Гэсэн ч Ленинград хотын амьдрал буцалж, баяр хөөр, дуу шуугиантай байдаг байв.

Ленинград дайны өмнөх дөчин онд бүр ч үзэсгэлэнтэй сайхан байлаа. Сүм дуганын алтан ганжир, алдарт боомтын нүсэр барилга шовх оройгоо гялалзуулан, тоо томшгүй олон тансаг гоё цэцэрлэг, тарималт гудамжинд умбасан Ленииград цагаан шөнийн харуй бүрийд бодлогоширсон мэт энхрийхнээр нэгэн үе нам гүм дүнеийх агаад нөгөө үес мянга мянган троллейбус, такси, зуу зуун усны трамвай, хөнгөн хөлөг өнгоцны нүргээн чимээ, хөл хөдөлгөөнд автана. Үй олон хүмүүс явган зам, гудамж талбай, эргийн дээгүүр нааш цааш хөврөн хөлхөнө. Ийнхүү дуу хуур, инээд баясгаландаа умбасан их хот үзэсгэлэн юугаан гайхуулах мэт, яруу найрагчдын магтан дуулсаар ирсэн Иева мөрний усан мандалд тольдон байх ажгуу.

Харин догшин ширүүн дөчин гурван онд дайсны галын бүслэлтээс дөнгөж сая чөлөөлөгдсөн баатар хот хөгжөөн чимээгүй агаад хахир ширүүн байлаа. Исаакийн сүмийн бөмбөгөр орой, алдарт боомтын барилгын орой дээрх хөлөг онгоцны загвар Петропавловыи цайзын ганжир дээр бэхлэн уясан аэростагууд үдшийн тэнгэрт дайвалзан найгаж харагдана. Хотын гудамж талбай хөл хөдөлгөөн чимээ үдшийн нам гүмд тодхон сонсогдоно. Дайсан хаяанд байсан болохоор хот нүд анилгүй хононо. Мянга мянган эх орончид хотоо дайсны довтолгооноос чээжээрээ халхлан хамгаалсан түүхтэй. Энэ бүхнийг ажиглаж явсан Мокий Демьянович өөрийгөө Лениний хотыг хамгаалагчийн нэг гэдгийг анх удаагаа мэдрэв. Гэвч тэр энэ тухай бодоод сэтгэл нь дахнн түгшнэ. Тэрээр цэцэрлэгт хүрээлэнгийи сүүдэрлэг модот гудамжаар зугаалж явахдаа хэцүү байдалд орчихоод байгаагаа түр ч атугай умартжээ...

...Хэдхэн цагийн өмнө Каращенко даргынхаа өөдөөс хараад зогсож байсан нь санаанд оров. Хатуу, шаардлагатай генерал Быстров түүний илтгэхийг чимээгүй сонсож дуусгаад дараа нь цэргийн олзлогдогсдын лагерь, абверын сургууль, германы ар талд юу үзэж харснаа нэгд нэггүй тодорхой ярихыг хүсэв. Тэгээд Каращенкогийн яриаг анхааралтай сонсож, завсраар нь асууж лавлаж байв. Таталган бичигчийн харандаа цаас шажигнуулан хурдлана. Каращенко юу ч орхихгүйг хичээн ярьсаар байх авч сэтгэл нь түгшсээр л байлаа. Генерал Быстров түүний яриаг сонсож гүйцсэнийхээ эцэст:

- Та их сонирхолтой мэдээ авчирчээ гэж хэллээ.

Мокий Демьяновичийн царай гэрэлтээд ирэв. Түүний байдлыг сайтар ойлгож байгаа генерал инээмсэглэснээ:

- Таны мэдээлсэн зүйлийн зарим нь бидэнд хэдийн тодорхой байгаа юм. Заримы нь магадлан шалгана. Гэхдээ та их юм хийжээ. Тантай одоо улсыг аюулаас хамгаалах ардын комиссар нарын газрын төлөөлөгч дэд хурандаа Светловидов уулзаж ярина. Дараа нь та амарч болно. Хэрэгцээ гарвал дуудамз гэлээ.

- Нөхөр генерал, би фашистуудыг хиар цохихыг хүсч байна. Намайг фронтод явуулж өгөөч.

За яахав. Таны хүсэлтийг харгалзан үзнэ. Харин одоо явж амар. Бид ч нягтлан бодох хэрэгтэй байна. Таныг аяандаа дуудна.

Каращенко яг ир гэсэн цагт нь генерал Быстровын үүдний өрөөнд орж ирлээ. Эелдэг мөртөө цаанаа хүйтнээр угтсан бага дэслэгч Жаворонков:

- Энд суугаад хүлээж бай. Генерал чухал зөвлөлгөөнтэй байгаа. Таныг одоо хүлээж авч чадахгүй гэхэд нь Мокий Демьянович:

- Хүлээж байяа гэв.

Каращенко заасан сандал дээр нь суугаад хүнд бодолд дарагдав.

Генерал Быстровын өрөөнд ямар их ширүүн яриа болж байсныг Каращенко мэдээгүй байв. Нэг бус удаа хутганы ирэн дээр очиж байсан түүний хувь заяа түүнд урьд өмнө амссанаас нь ч хэцүү бэрх шинэ сорилт шалгалт авчирч байгааг ч мэдсэнгүй. Өглөөнөөс хойш түүнийг эзэмдсэн сэтгэлийн түгшүүр үл арилна. Хэзээ дуудах бол гэж генералын үүдний өрөөнд тэсч ядан хүлээнэ. Тэгээд генералын туслах түүнийг та ороорой гэхэд нь Каращенко, өөрийнх нь хувь заяа нэгэнт шийдэгдсэнийг сая ухаарав.

Генерал яриагаа шууд эхэлж,

- Нөхөр Каращенко, бид танд хариуцлагатай бөгөөд аюултай даалгавар өгөх гэж байна. Энэ даалгаврыг биелүүлэхийн тулд та абверт буцаж очихоос өөр аргагүй. Ийм даалгавар биелүүлэхийг зөвшөөрч байна уу та гэв.

Огт санаанд ороогүй асуулт тавьсан явдал Мокий Демьяновичийн сэтгэлийг догдлуулав. Каращенко тамын ёроолоос гарч өөрснийхөн дээрээ ирж явахдаа, германы тагнуулын албанд буцаад ирнэ гэж огтхон ч зүүдлээгүй ажээ. Тэгээд ч тэр самгардан тэвдэж, юу гэж хариулахаа мэдэхгүй зогсож байв. Түүний балмагдсан байдлыг ажигласан генерал:

- Абверт өөрийн хүнтэй байх нь бидэнд тун чухал байгаа юм. Хэрвээ та тийшээ явах дургүй байвал бид танд өөр ажил өгнө гэв.

Мокий Демьянович бодлогошров. Гитлерчүүд дээр буцаж очвол тэр бүх зовлон зүдүүрийг хоёр дахь удаагаа тэсэж гардаг бол уу? Тэрэнд орвол тэргүүн шугаман дээр очсон нь хавьгүй дээр биш үү. Хэзээ ч туслахад бэлэн нөхөд эргэн тойрон байна. Амь насаа алддаг юмаа гэхэд шудрага тулалдаанд алдар нэрээ мандуулаад үхнэ. Энэ бол гестапогийн шоронд тамлуулан ямар ч нэр төргүй үхэхээс эрс ялгаатай гэж бодов. Үнэндээ ч туйлын хэцүү сонголт байлаа. Гэвч чекист Каращенко хоёр замын нэгийг сонгон авчээ.

- Нөхөр генерал та шийд! Хаана хэрэгцээтэй газар очиход би бэлэн байна гэж зоримог хэлбэл, генерал:

- Сайн байна. Бид таныг зөвшөөрнө гэдэгт эргэлзээгүй юм. Та германы ар талд онцгой даалгавар авч очно. Одоо явж амар. Өглөө над дээр ирээрэй гэж хэллээ.

Генерал Быстровын дуудсан цагт нь ирвэл Мокий Демьяновичийг тун нөхөрсөг, халуун дотно угтан авлаа.

- За, Мокий Демьянович тавтай амарч хонов уу? Эсвэл нүд аньсангүй юү гэж генерал асуув.

Каращенкогийн нүүрний үрчлээс ихсэж, нүд хөхөрснийг гярхай генерал хэдийн ажиглажээ. Генерал, цэргийнхээ байдлыг ойлгож байв.

- Нойр муутай хоносноо нуух юм алга, нөхөр генерал аа. Хуриманд очих гэж байгаа биш дээ, та өөрөө бэлээхнээ мэдэж байгаа хойно гэж Каращенко нам дуугаар хариулав.

- Тийм, тийм, үнэн үг. Хурим биш гэж генерал хэлснээ, Каращенког дахин анхааралтай ажиглаад,

- Та өнгөрөх шөнө шийдвэрээ буцаагүй биз? Шуудхан хэлээрэй. Өөрийнхөө хүчинд итгээгүй хүн танд бидний өгөх гэж байгаа даалгаврыг биелүүлж чадахгүй шүү. Тэгэхлээр өөртөө итгэхгүй байгаа бол эртхэн хэлэх хэрэгтэй. Ингэлээ гээд таныг хэн ч зэмлэхгүй гэв.

- Яалаа гэж нөхөр генерал аа. Би даалгавар биелүүлэхэд бэлэн байна. Нөхөдтэйгөө учирч сэтгэл хөөрөөд л нойр муутай хонолоо гэж Мокий Демьянович сандарсан янзтай хариулаад, миний “томилолтын” хугацаа хариугүй дуусах дөхлөө. Тэд намайг хүлээж байгаа. Хугацаанаас нэг өдер хожимдсон ч түүний учрыг гаргаж тайлбарлана гэдэг тун хэцүү ажил. Иймээс буцах замдаа бушуухан орох хэрэгтэй байна хэмээн нэмж хэлэв.

- Бид үүнийг бодож үзсэн. Таны ажлыг аль болохоор хөнгөвчлөхийг хичээнэ гэж генерал хариулаад, харин одоо танд баяр хүргэхийг зөвшөөрнө үү гэв.

Каращенко генералыг гайхан харваас генерал яриагаа үргэлжлүүлэн:

- Фронтын командлал болон сөрөг тагнуулын газар таны хүнд бэрх хөдөлмөрийг өндөр үнэлж, танд ахмад цол олгосон. Нөхөр ахмад танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье гэв.

Ингэнэ гэж огт бодоогүй явсан Мокий Демьянович балмагдан сандарч, чичирхийлсэн хоолойгоор:

- Итгэсэн явдалд гялайлаа. Их баярлалаа. Энэ өндөр итгэл найдварыг хөсөрдүүлэхгүйн тулд хүч чадал, амь насаа үл хайрлана гэж илэрхийлэв.

- За тэгвэл ажилдаа орох уу. Та бэлэн үү?

- Бэлээн.

- Нөхөр ахмад аа, газрын зураг дээр очъё.

Быстровын үгэнд захирангуй өнгө тодров. Уулзалтын албан ёсны бус хэсэг дуусчээ гэдгийг Каращенко ойлголоо.

- Тэгэхлээр германууд “Ораниенбаумын зурвасыг” онцгой сонирхож байгаа нь таны илтгэлээс үзсэн ч тодорхой байна гээд генерал, газрын зураг дээр тэр хэсгийг зааж, энд чухам юу хийж байгааг тэд сайн мэдэж авахыг хүсч байгаа юм. Танд өгсөн даалгавраас үзвэл, “зурвас газрын” районд манай хоёр дивиз ирээд Черная голын дэргэд, яг энд байрлажээ гэж абвер үзэж байгаа юм байна. Ингэхлээр германуудын сэтгэлийг гонсойлгоод яахав, харин ч лавшруулан нотлож өгөхийг бодъё. Черная голын орчимд буучийн ерэн наймдугаар дивиз, арван гурав, далан нэгдүгээр бригадын ангиуд байрлаж байгааг олж мэдлээ гэж Шиммельд илтгэ! Мөн түүнчлэн далан нэгдүгээр бригадыг десантын операцид бэлтгэхээр ар тал руу татаж байгаа юм байна. Эмнэлгээс гарсан хашир, туршлагатай цэргүүдээс бүрдсэн хоёр батальоныг дээрх бригадад сэлбэг хүч болгон нэмж өгчээ. Хоёр зуун хорин долдугаар буучийн дивизийн ангиудаар хүч нэмэгдүүлсэн зуун дөчин хоёрдугаар тэнгисийн тусгай бригад Кронштадтаас нууцаар ирж далан нэгдүгээр бригадын хуучин байрыг эзлэн байрлажээ гэж илтгэх хэрэгтэй. Тэгэхдээ дээр нэр заасан ангиудыг Гентелово, Коваши, Мордовщина, Лендовщинагийн орчимд үзлээ гэж хэлнэ шүү. Черная голын цаана байгаа энэ ой болон энэ хэсэг газрыг сайн нүдэлж аваарай. Баримжаа болгочих зүйл гэвэл, энэ гурвалжин хэлбэртэй цамхаг, голын тохой, сүм, нуур гэж хэлэх хэрэгтэй. Германуудын сонирхоод байгаа районд цэргийн ангиудыг амруулах, мөн хүч сэлбэх зорилгоор авчирч байгаа юм байна гэдгийг германуудад хэлж өгөх нь зүйтэй гэв.

Мокий Демьянович газрын зургийг сайтар үзэж, генералын заасан тосгон суурингуудыг анхааралтай ажиглаж авлаа. Ингэж бүх зүйлийг мэдэж, толгойдоо тогтоож авах хэрэгтэй байв. Генерал яриагаа цааш үргэлжлүүлж:

- Та өнөөдөр эдгээр газруудыг биеэр очиж үзэж танилцана. Машинаар явах болно. Газар орны онцлог байдлыг сайн ажиглаж аваарай. Тэр газрууды чинь германууд мэддэг юм шүү. Тэнд фронтын шугам байсан юм. Яльгүй зөрвөл амь насанд чинь хүрч болно.

- Би үүнийг ойлгож байна, нөхөр генерал.

- Тэгвэл сайн байна. Газрын зургаа анхааралтай судалж үз. Та тэндээ очоод германуудад газрын зургаар л илтгэнэ шүү дээ. Ингэхлээр сайтар бэлтгэх хэрэгтэй.

Генерал ширээнээсээ холдож, Мокий Демьяновичид газрын зураг дээр бие дааж ажиллах бололцоо олгов. Манай штабын боловсруулсан хуурамч мэдээний зорилго нь зөвлөлтийн цэрэг гол цохилтоо Котла-Кингисеппийн чиглэлд өгөх нь гэдэгт гитлерчүүдийг үнэмшүүлэхэд оршиж байв.

Генералын ярьсан цэргийн анги, нэгтгэл, тэдгээрийн дугаар үндсэндээ үнэн байдалд нийцэж байсан юм. Фронтын штаб, сөрөг тагнуулын газар дээрхи төлөвлөгөөг боловсруулахдаа тэнгис орчмын шуурхай бүлгийн цэргийн ангиудын талаар зарим зүйлийг германууд мэдэж байсныг харгалзан үзсэн юм. Тэдгээр баримтыг нотолж өглөө гээд хохирох юмгүй байв. Гол нь буучийн хоёр зуун хорин долдугаар дивиз, тэнгисийн цэргийн зуун дөчин хоёрдугаар тусгай бригад “зурвас газарт” иржээ гэдэгт германуудыг итгүүлэх хэрэгтэй байв. Энь нь үнэн хэрэг дээрээ туслах чанарын цохилт өгөхөөр төлөвлөж байгаа тэр чиглэлд Ленинградыи фронтын цэрэг гол давшилтаа хийх нь ээ гэж германуудыг төөрөгдүүлэхэд чиглэсэн арга мэх байсан юм. Дайсанд ингэж итгүүлж чадвал германууд манай туслах чанарын цохилтын тэр хэсэгт хориглолтоо бэхжүүлэхийн тулд өөр газраас цэрэг татаж, тэнд их хүч бөөгнөрүүлэх ёстой байлаа.

- За, цөмий нь тогтоож авч амжив уу гэж генерал асуув.

- Тогтоосоон.

- Давт.

- Мокий Демьянович цөмий нь давтан хэллээ. Генерал ганц хоёр зүйлий нь залруулж өгөв.

- Зүгээр, сайн байна. Нарийн ширийн зүйлээ ингэсхийгээд дэд хурандаа Сосницынтэй ярьж тохироорой. Цаг эрт байна. Одоо ийшээ сууцгаая. Энд аятайхан байдаг юм гэлээ.

Генерал, өрөөнийхөө буланд байдаг сонин, сэтгүүлийн намхан ширээний хоёр талд байгаа зөөлөвчтэй сандал руу зааж:

- Мокий Демьянович та суу, тамхи тат гээд тамхиллаа.

Ахмад, генералын иштэй тамхинаас гар сунган авч, асаагаад, сайхан үнэр анхилсан утаагий нь амтархан сорлоо.

- Германуудад өгөхөөр авсан мэдээ материалаа цаадуулдаа сайтар тайлбарлаж танилцуулах хэрэгтэй. Энэ бол таны эн тэргүүний үүрэг. Таны энэ мэдээ үнэн гэдгийг нотлож өгөх талаар бид зохих арга хэмжээ авна, Иймээс та сэтгэл зоволтгүй. Германууд таны аваачсан мэдээ үнэн худал эсэхийг шалгавал зайлшгүй хийх шаардлагатай зүйлүүдийг фронтын штаб бодож, боловсруулсан. Ийм болохоор та айлтгүй гэж Быстров ярив.

- Нөхөр генерал, анхаарал тавьсанд баярлалаа.

- Эхний даалгавраа биелүүлээд хоёр дахьдаа ороорой. Хоёр дахь даалгавар нэлээд хэцүү байх болно. Дайсны тагнуулын байгууллагад өөрийнхөө хүнийг оруулна гэдэг хичнээн чухал болохыг та сөрөг тагнуулч хүн учраас сайн ойлгож байгаа байх.

- Ойлгож байна.

- Абверын сургуульд очоод тэдний өөрийнх нь хүн болж, манай фронтын эсрэг ажиллаж байгаа дайсны тагнуулын байгууллагуудын дарга нарын итгэлийг хүлээх хэрэгтэй. Манай ар талд хаяж байгаа юм уу, хаяхаар бэлтгэж байгаа тагнуул туршуулуудын тухай тодорхой мэдээ бидэнд хэрэгтэй байна. Та энэ даалгаврыг биелүүлэх туршлагатай ч, хэлхээ холбоотой ч хүн.

- Энэ бол тун хэцүү ажил шүү, нөхөр генерал аа.

- Тиймээ, танд хэцүү байх болно. Дайсан туршлагатай бөгөөд хүчтэй гэдгийг бодолцож үзэхгүй байж болохгүй. “Абверкоманд-104” байгууллагын дарга дэд хурандаа Шиммель тантай Псковт уулзаж ярилцсан гэж та илтгэсэн. Тэгэхлээр та түүнтэй дахин уулзах болно. Шиммель, абверын удирдлагад нэр хүндтэй хүн гэдгийг бодолцох хэрэгтэй юм шүү. Энэ бол санамсаргүй зүйл биш, Шиммель ажиллаж чаддаг хүн. Абверын дарга адмирал Канарис өөрийнхөө мэдэлд байсан бүх шилдэг хүмүүсээ Дорнод фронтод ирүүлсэн юм гэж генерал хэллээ.

Мөн улсыг аюулаас хамгаалах байгууллага Шиммелийн бэлтгэж зөвлөлтийн цэргийн ар талд илгээсэн зарим тагнуулчдыг илрүүлэн хор аюулгүй болгосон тухай Мокий Демьяновичид генерал ярьж өглөө.

- Шиммель мэтийн хүмүүс онцгой анхаарал татаж байгаа юм. Абвер удаан хугацаанд ялагдал хүлээгээгүй байгаа болохоор абверыг дийлдэшгүй гэж үзэж байгаа юм. Гэсэн ч бид дайсныхаа сул талыг мэдэж байгаа болохоор түүнийг бут цохихын тулд бүхнийг хийнэ гэж генерал ярив.

Генерал хэсэг чимээгүй болж хүнтэй ярьж байгаагаа мартчихсан юм шиг санаашран бодлогошров. Мокий Демьянович хязгааргүй итгэлий нь хүлээсэн генерал Быстровыг их л хүндэтгэн харж байлаа. Генерал бүхний хайрыг булаасан энгийн даруу хүн байлаа. Түүний нөхөрсөг дотно инээмсэглэл хэний ч зүрх сэтгэлийг эзэмдэнэ.

Каращенко ямар нэгэн зүйлийг нухацтай бодож байгаа генералынхаа бодлыг сарниулахгүйн тулд чив чимээгүй сууж байв. Тэгтэл Быстров эргэлзэн тээнэгэлзсэн бодлоо гүвэх гэсэн юм шиг толгойгоо сэгсрээд тасалдсан яриагаа цааш үргэлжлүүлж:

- Тиймээ, Мокий Демьянович, бид тун айхавтар дайсантай тулгарсан юм. Таныг буцаж очих анхны өдөр тантай уулзах Шиммелээр бүх хэрэг дуусахгүй. Таныг янз бүрийн хүмүүс сорин шалгаж, өдөөн хатгах болно. Таны амнаас гарах үг бүрийг нарийн задлан шинжлэнэ. Тэгэхлээр ухаан сийлж байж, тэр бүхнийг давж гарах хэрэгтэй гэхэд нь Каращенко:

- Даалгаврыг амжилттай биелүүлэхийи тулд бүхнийг хийх болно гэв.

- Үүнд бид эргэлзэхгүй байна. Та сорилт шалгалтуудыг давсныхаа дараа тагнуулын сургуульд юм уу, абверын тагнуулын байгууллагад ямар нэгэн туслах чанарын ажилд орох нь чухал. Зорилго нь гэвэл, тэнд сурган бэлтгэж байгаа тагнуул туршуулуудыг анхааралтай судлах явдал мөн. Тээнэгэлзсэн хүмүүсийг өөртөө татаж, нааш нь ирүүлэх, тагнуулын даалгавар биелүүлчихээр итгэлтэй, чийрэг биетэй хүмүүсийг сонгож олох сстой. Хэцүүхэн ажил байгаа биз. Гэсэн ч та бол ийм ажлын туршлагатай хүн учраас энэ бүгдийг хийж чадна гэдэгт би итгэж байна.

Генерал дахин хэсэг чимээгүй болсноо:

- Тэнд та, золгүй хүмүүсээс гадна зөвлөлтийн ард түмнийг үзэн яддаг, улангассан дайснуудтай тааралдах болно. Би цагааны оргодлууд, тэдний удам угсаа залгамжлагчид, урван тэрслэгчид, эрүүгийн гэмт хэрэгтнүүд зэрэг арилчихсан дотортой, бузар санаатай, өөдгүй амьтдыг хэлж байгаа юм шүү. Тийм амьтад бол айж эмээсэндээ биш, үнэн голоосоо германуудад хүчин зүтгэж байгаа юм. Тэднийг манай ар талд хаяхаар бэлтгэж байгааг та цаг алдалгүй дор дор нь бидэнд мэдээлэх ёстой. Танд өгсөн даалгаврын гол хүнд нь үүнд байгаа юм.

- Цөмийг ойлголоо, нөхөр генерал.

- За тэгвэл танд сайн явахыг ерөөе. Манай хүндэт сөрөг тагнуулч минь дараа баяртай уулзая даа. Аз хиймортой яваад, ялан дийлээд ирээрэй гэж генерал хүсэн ерөөв. Тэгэхэд нь Каращенко:

- Баярлалаа, нөхөр генерал. Миний төлөө бүү зов. Би алзахгүй гэв.

Ахмад Каращенког генералын өрөөнөөс гарахад үүдний өрөөнд дэд хурандаа Сосницын хэдийн ирчихсэн хүлээж байв. Чекистүүд хийх гэж байгаа ажил үйлсийнхээ талаар удаан ярилцаж аваад фронт руу, Черная голын район орохоор явцгаав. Каращенко, Сосницын болон дивизийн бусад чекистийн хамт германуудын боловсруулж өгсөн маршрутын дагуух газруудаар явж үзлээ. Мокий Демьянович газар орныхоо байдлыг анхааралтай ажиглан тогтоож авав. Орой нь байрандаа очоод юу ч зүүдлэлгүй бөх гэгч унтжээ.

Сайн амарч, тэнхээ тамир орсон Мокий Демьянович өглөө эрт буцах замдаа орлоо. Тэдний суусан бор ногоон өнгийн хурдан “Эмка” суудлын тэрэг ойн замаар довтолгов. Саяхан бороо орсон учир ой дотор чийгэрхэг бөгөөд нам гүм байв. Ногоон шилмүүсэн дээр тогтсон бороон дуслууд олон өнгөөр молцоглон бөнжигнөж, ширэнгэ төгөлд хурсан салхи машины бүхээгэн дээрх шүршдэсийг үлээн арилгана. Алсад сонсогдох их бууны дуу фронт ойрхон байгааг гэрчлэх ажээ. Чекистүүд, Каращенког германы ар талд яаж гаргах тухай ярилцаж явлаа. Сөрөг тагнуулын газрын шуурхай албаны ажилтан ахмад Маковенко, Мокий Демьяновичид хандаж:

- Та буцах хугацаанаасаа бүтэн хоногоор хожимдсон болохоор германуудын заасан газраар фронтын шугам нэвтрэх гэсний хэрэггүй. Үүр цайхын үед германууд дээр очихыг бод. Яагаад болзсон хугацаанаас хэтэрч, өөр газраар ирвээ гэж асуухад нь, намайг оросууд харчихсан, тэгээд тэднийг чулуу хөөлгөсөн юм гэж хэлээрэй. Бид үүний чинь нотлох талаар юм бодно гэж зааварлан хэллээ.

...Ийнхүү Мокий Демьянович дахин тэргүүн шугам дээр иржээ. Тэрээр нууцаа хадгалах, мөн зэрлэг суманд өртөхгүйн тулд манай харуулуудын хажуугаар бөхийх газар нь бөхийж, мөлхөх газар нь мөлхөж явлаа. Каращенко болон түүнийг гаргаж өгч яваа ахмад Маковенко, хошууч Богданов нар цөм нэвт норжээ.

Ихээхэн бүүдгэр өглөө байв.

- За ирлээ дээ. Үүнээс цааш ганцаараа явна. Энэ бол завсарын зурвас газар байгаа юм гэж Богданов хэлэв.

- Салахын өмнө сууж ёс гүйцэтгэе. Суух ч гэж дээ, хэвтэцгээе гэж ахмад Маковенко санал гаргав.

- Тэгье, амрахад илүүдэх юу байхав хэмээн Мокий Демьянович дэмжив.

Каращенко Богдановын дэргэд хэвтлээ. Түүний амьсгал тов тодхон сонсогдох бөгөөд олон жил зовлон жаргалаа хуваалцаж явсан нөхрийнхөө дэргэд байхад сэтгэл өег, итгэл дүүрэн байх ажээ. Богданов, нөхрөө зөнд нь орхих хүн биш байлаа... Ямар ч дуу чимээгүй нам гүм. Чих ер бус хангинаж, толгойд элдэв дээдийн аймшигт бодол орж ирнэ.

Хоёр ертөнц, эвлэршгүй дайсагнагч хоёр талыг заагласан нарийн зурвас газар хэвтэж байгаа чекистүүд фронтын шугамын цаана гарах гэж байгаа нөхрийнхөө хувь заяаны тухай ганц бодолд автжээ. “Төгс хүчит абверыг” молигодохоор зориг шулуудсан нөхөрт нь фашистуудын үүрэнд чухам юу тохиолдохыг хэн ч үл мэднэ.

- За одоо явах даг боллоо гэж Маковенко аяархан хэлэв.

Каращенко нөхөдтэйгөө салах ёс гүйцэтгээд, дахин абверын тагнуулч Никулин болжээ. Тэр германуудын окоп руу мөлхөн дөхсөөр бараа нь харагдахаа болилоо. Өвс сэрчигнэж, мөчир тас няс хийх чимээ нэг хэсэгтээ дуулдаж байгаад таг болов.

Никулин их бууны суманд салам цохиулсан нэгэн нарсны дэргэд мөлхөж очоод, давирхайлаг ёзооры нь түшин босч нам дуугаар:

- Найз аа, найз аа! хэмээн дуудав.

Германуудын окопоос хэн ч хариу дуугарсангүй.

Никулин модны дэргэдээс холдон ил гараад гараа өргөж зэвсэг байхгүй гэдгээ харуулав. Тэгтэл овоолсон шорооны цаанаас эхлээд нэг, дараа нь хэд хэдэн хүний толгой цухуйв... Цэргүүд гараараа даллацгаан:

- Нааш ир! Нааш ир! хэмээн дуудаж эхлэв. Николай Константинович тэдэн рүү явлаа. Окопон дотор нь үсэрч ороод:

- Намайг дарга дээрээ оруул гэж шаардав.

Цэргүүд түүний хэлснийг ойлгоогүй бололтой хоорондоо ямар нэг юм шулганалдаж гарав. Тэгснээ нэг нь автоматынхаа бөгсөөр ёврон ийшээ ор гэж байгаа бололтой бункер лүү заав. Орчуулагч цэрэг ч дорхноо хүрээд ирлээ. Тэр туранхай польш орчуулагч:

Танд юу хэрэгтэй вэ? гэж ширүүхэн асуув.

- Офицертой уулзах хэрэгтэй.

- Яах гээв?

- Албаны хэрэг байна.

Нөгөө польш орчуулагч ойлгосон янзтай толгой дохиод транщей даган гүйж одлоо. Хэдэн минутын дараа горзойсон, хатангир биетэй шуухинаа хүрсэн бололтой цор цор ханиалгасан сумангийн дарга, ахмад бункерт орж ирлээ. Тэр:

- Танд юу хэрэгтэй гэж амьсгаадан хэлээд, ханиалгаж эхлэв. Тэгэхэд нь Никулин:

- Би германы цэрэг байна. Намайг дивизийн штабт даруйхан хүргэж өгнө үү гэж аль болохоор шийдэмгий, эрсхэн хэлэв.

Түүний нь нөгөө полын цэрэг хичээнгүйлэн орчуулав. Герман офицер Николай Константиновичийг их л сонирхон харснаа:

- Яах гээв? гэж асуухад нь,

- Абверын албан хэргээр гэж Никулин хариулав.

Герман офицер дахин бүгшүүлэн ханиалгаснаа нэгэн бага дарга руу хуруугаараа заан ямар нэгэн тушаал өгөөд гарч одов. Удсан ч үгүй Николай Константиновичийг дивизийн штабт хүргэн ирлээ. Тэнгэр муухай байхад энэ нэг гайтай оросоос болж хуурай газар гэрээ орхин, үл мэдэх алс газар шалбааг туучин явах болсондоо уурлаж уцаарласан харгалзагч цэргүүд Никулиныг нугаслах нь холгүй явлаа. Тэд Никулины нуруу, сүвээрүү нь автомат бууны бөгс төмрөөр нудчин цохиж, бушуул, ийшээ яв, тийшээ яв хэмээн зандчина. Никулин “буудуулчихгүй л хүрэх юмсан” гэж сэтгэл зовнин явав. Тэгтэл элэгдэж хуучирсан гуталтай улаан шаргал сахалтай, монхор хамартай цэрэг:

- Муу орос гахай, зогсож бай! хэмээн тушаагаад, өөрөө нэг дов уруудан гүйгээд явчихав.

Николай Константинович Ленинградад чекистүүдийн бодож боловсруулан зааж өгсөн зүйлийг санаандаа дахиад л бодож эхлэв. Зөвлөлтийн газар нутаг дээр “үзсэн харснаа” өчүүхэн ч түгдэрч, будлилгүй тодорхой ярьж, цэргийн ангиудын дугаарыг нэгд нэггүй тоочих хэрэгтэй байв. Германууд Никулинээр үнэнийг хэлүүлэх гэж оролдох нь мэдээж. Германууд тэнэг хүмүүс биш ээ. Никулины хэлж ярьсан зүйл үнэн худлыг шалгах мэдээ баримт ч тэдэнд байгаа, яльгүй л буруу зөрүү юм гарах юм бол чекистүүдээс даалгавар аваад ирж хэмээн сэжиглээд эрүүдэн тамлана. Ийм явдал тохиолдож байсан билээ.

Ийнхүү сэтгэл түгшүүлсэн хэдэн минут өигөрч, улааи шар сахалт цэрэг довцгийи жимээр гарч ирээд, гараараа даллан:

- Нааш ир! гэж дуудав.

Тэгтэл хоёрдахь цэрэг автоматынхаа бөгс төмрөөр Никулины нуруу руу нь нудрав.

Тэд довцог толгой дээрээс бууж, улиасан ой бүрхсэн жалгыг өнгөрөөд ойн цоорхойд гарвал горхийн тохойд нэгэн багахан тосгон харагдав.

Хүний нүдэнд тийм ч амархан өртөхөөргүй жижигхэн тосгон байв. Тариачдын яйжийж оцойсон бяцхан байшингуудын гэрэл гэгээ муутай бяцхан цонхнууд ойн төгөл дотроос урсан гарсан булингартай горхийн зүг харжээ. Сүрлэн дээвэр дээр нь худгийн хоёр цах гозойж байв. Хэц дээр жижигхэн сүм цайран харагдах агаад түүний зэргэлдээх довны чанх орой дээр төмөр дээвэртэй хажуудаа илүү өрөөтэй яс чанар сайтай нэгэн байшин сүндэрлэн харагдана.

Энэ байшинг хотол хошуундаа нэртэй хүүхэмсэг, нударган баян, Силантьев гэгч хувьсгалаас өмнө бариулжээ. Тэр тосгоныхондоо архи дарс, мөнгө сангыг хүү төлөөстэйгээр дуртайяа өгдөг байсан бөгөөд хотоос хулгайн юм хямд үнээр авчирч, тариачдад дамлан худалдсаар хөрөнгө зоорьтой болжээ.

Хувьсгалын дараагаар Силантьевын байшинд тосгоны зөвлөл оржээ. Германууд энд ирэнгүүтээ тосгоны бүх оршин суугчдыг хөөн зайлуулаад дивизийн штаб байрласан байна. Тосгондоо аль өөдтэй байсан Силантьевын байшинд генерал өөрөө суужээ. Никулин үүнийг хараад л мэджээ. Яагаад гэвэл байшин руу тал бүрээс нь телефон харилцуурын утас орж, үүдэн шатных нь хажууд манаач нааш цааш холхин, хус модны доорхи бууцанд хөнгөн тэрэгнүүд зогсож харагджээ.

Зөвлөлтийн талаас оргож ирсэн хүнийг дивизийн дарга өөрөө байцаахыг хүсчээ. Николай Константинович тэр генералд дөхөж очоод, Шиммелийн хэлж өгсөн,

- Ораниенбаум гэдэг нууц дохионы үгийг аяархан хэллээ.

Тэгтэл генерал, Никулиныг хүргэж ирсэн харуулын цэргүүдийг явуулаад туслахаа дуудаж:

- Ус халааж, хоол цай бэлтгэх тушаал өг гэснээ Никулинд хандаж бид тантай ярилцана, дараа нь халуун усанд ороод, өглөөний хоол зоглоно гэж хэлэв.

Фронтын шугамын цаана юу үзэж харсны нь генерал хагас цагийн турш Никулинээс асууж шалгаав. Эцэст нь генерал:

- Та амарч болно гэж эелдэгхэн зөвшөөрөв. Тэгэхэд нь Никулин:

- Ноён генерал, миний ирснийг ахмад Фишт мэдэгдэж өгнө үү. Фронтын шугам алхангуутаа холбоо барихыг ахмад надад тушаасан юм гэвэл:

- Тэгье, би утасдамц гэлээ.

Никулиныг гарсны дараагаар генерал штабынхаа даргыг дууджээ. Удалгүй генералын өрөөнд гонзойсон өндөр хурандаа орж нрээд, тушаал хүлээн үүдэнд номхон зогсов.

- Газрын зураг дээр очно уу. Энэ хэсгийг сайн ажиглаарай. Өнгөрсөн шөнө энд юу болсон бэ? Оросууд ямархуу байсан бэ? гэж генерал асуув.

- Ноён генерал, үүр цайхаас өмнөхөн оросууд Шварцкопф өндөрлөгийн районд винтов пулемётоор хүчтэй буудсан. Тэгэхдээ тэд өөрснийхөө байрлалын гүнд буудсан болохоор бид онц их тоогоогүй. Шөнө нь дивизийн баруун жигүүрт моторын дуу сонсогдсоон гэж штабын дарга илтгэв.

- Мөөн... Тэгвэл энэ орос үнэн хэлсэн байх нь ээ. Ямарч гэсэн фронтын шугамыг нэвтэрсэн тэр хэсгийнхээ тухай зөв ярьж.

- Юун орос вэ?

- Бүү мэд, золиг. Түүнийг ахмад Фиш, дэд хурандаа Шиммель хоёр л мэдэх юм байлгүй. Тэдний нэг хүн нөгөө талаас ирээд, энд оросын цэрэг бөөгнөрч байгаа тухай ярилаа. Таны саяын хэлсэн зүйл үүнийг бас нотолж байна хэмээн генерал харандаагаар газрын зураг дээр зааж хэллээ.

Энд үнэхээр ноцтой юм сэдэж байж болзошгүй. Байдлыг газар дээр нь шалгуулахаар тагнуулчдын хэсэг илгээхийг зөвшөөрнө үү?

- Тэг тэг. Энэ хэсэгт байнгын хяналт тогтоо!

Ингээд штабын даргыг гармагц генерал утсаа авч ахмад Фишийг дуудуулаад:

Миний дивизид оросуудаас нэг хүн ирээд байна. Тэгээд энэ тухайгаа танд мэдэгдэхийг хүссэн юм. Тэр надад нэлээд сонирхолтой зүйл ярилаа. Түүний хэлсэн зүйл манайхны ажиглалтаар нотлогдож байна. Таны амжилтанд баяр хүргэе гэв.

- Одоохон очлоо, ноён генерал гэж ахмад хариуллаа.

Фишийн баярласан дуу утсан харилцуур дотор тодхон сонсогдоно. Фиш бүр хөөрөн баярлажээ. Никулин бол зөвлөлтийн цэргийн ар талд даалгавар биелүүлээд эргэж ирсэн өдрийн од шиг цөөн тагнуул туршуулын нэг байв. Ихэнх тагнуул туршуул фронтын шугам нэвтэрч яваад амь үрэгдэх юм уу эсвэл зөвлөлтийн сөрөг тагнуулчдад баригдчихдаг байв.

Хоёр цагийн дараа генералын суудаг байшингийн сийлбэр бүхий өндөр довжооны дэргэд ногоон алаг “оппель” хэмээх суудлын тэрэг ирж зогсов. Тэргэн дотроос ахмад Фиш үсрэн буугаад шат өөд хар хурдаараа өгсөв. Николай Константинович түүнийг тосч очоод дүрэм ёсоор рапорт өгөх гэтэл ахмад Фиш тэврэн үнсэж, чөлөө зав өгөлгүй ийн өгүүлрүүн:

- Никулин та мөн ч сайн эр! Таны эргэж ирсэнд би тун ч баяртай байна. Үнэнийг хэлэхэд таны хойноос сэтгэл зовж л байлаа. Бид ч тийм их залуу улс биш шүү дээ. Та бид хоёр чинь ойролцоо настай байх аа? гэснээ ахмад Фиш хуруугаа жоготой гозойлгоод - хуучин хүн хуудуугүй, хуурай будаа чулуугүй гэж оросууд ярьдаг байх аа? Олон залуус даалгавар биелүүлж чадаагүй юм, тэгэхэд та ёстой сайн эр, баатар, жинхэнэ Зигфрид гэдгээ харууллаа. Та шагналд дэвшинэ. Танд баяр хүргэе гэв.

Николай Константинович ахмадтай уулзсандаа хязгааргүй баярласан дүр үзүулэн, абверын ажилтны амнаас урсан гарах магтаалын үгсийг тэвчээртэйгээр сонсож байв. Фиш, Никулин хоёр харилцан инээн баяссаар машиндаа сууцгаав.

- Псков руу гэж Фиш жолоочдоо тушаалаа.

Суудлын тэрэг тэндээс хөдөлж, фронтын ойролцоох муу замаар хэдэн километр давхиад, цардмал дардан замд орж, хурдаа аван өрнө зүг довтолгож гарав. Машины цонхоор зуун модод, норж гүйцсэн хадлан, гол горхи жирэлзэн өнгөрнө.

Тосгон дундуур бараг хурдаа саалгүй давхин өнгөрлөө. Фронтын тэргүүн шугамын ойр хавийн тосгодоор гитлерийн цэрэг үй түмээрээ бужигнах ажээ. Тоо томшгүй олон бүрхүүлтэй тэрэг, машин, их буу, цэрэг тасралтгүй цувана...

Тэдний суусан машин дардан замаар өрнө зүг хурдалсаар л байв. Фиш магтаал сайшаалын үг хэлэхээ больж, тайвшран, суудлаа засч, тухлан суугаад орчин тойрноо ажиглан харлаа. Түүний царайд инээмсэглэл тодорсон хэвээр байв.

Фишийг сэмхэн ажиглаж явсан Никулин, энэ хүн миний авчирсан мэдээ сэлтийг шалгаад эхлэхийн цагт яах бол гэж болгоомжлон бодов. Итгэдэг бол уу? Псковт, “Абверкоманд-104” байгууллагын дарга дэд хурандаа Шиммель гэж нэг айхтар даваа бий гэж бодсоноо Николай Константинович генерал Быстровын “Таныг янз бүрийн хүмүүс сорин шалгаж, өдөөн хатгах болно. Таны амнаас гарах үг нэг бүрийг нарийн задлан шинжилнэ. Тэгэхлээр ухаан сийлж байж, тэр бүхнийг давж гарах хэрэгтэй” гэж хэлснийг сапав.

“Ухаан сийлж байж, тэр бүхнийг давж гарах хэрэгтэй” гэж Никулин сэтгэл оюундаа давтан хэллээ.

Тавдугаар бүлэг.

ОНЦГОЙ ДААЛГАВАР

Ой дотор чимээ аниргүй нам гүм. Үүрийн үнэгэн харанхуй дүнсийж, гуу жалгаас манан будан хөөрч, моддын хоорондуур униартан суунаглана. Нарс модод намуухан шивнэх мэт сэрчигнэнэ. Ой дундуур яваа цэргүүд хаанаас юу гараад ирэх бол хэмээн айхдаа байн байн зог тусч автоматаа өргөн “хэн бэ?” хэмээн хашгирах шахаж байв. Ойн цаана герман, оросын цэргийн байрлалын хоорондох “эзэнгүй” зурвас газар оршино. Германы тагнуулчдын хэсгийг толгойлж явсан дэслэгч Бруно Михкель:

- Алхаад! гэж командлав.

Цэргүүд замдаа орон хөдөллөө. Тэдний хоёр нь түрүүлж, бусад нь тагнуулчдыг хажуу болон ар талаас нь хамгаалж, офицерууд дунд нь орж явав. Бут төгөлтэй газар нь гүйн харайж, цагаан газар нь мөлхсөөр арай гэж фронтын шугамын зааг дээр ирлээ.

- Одоо нэвтрэн гарч болно гэж газарчилж явсан хүн хэллээ.

- Никулин таныг бурхан өршөөг. Болгоомжтой яваарай. Минний талбай руу орчихов. Цаана чинь энд тэндгүй мин шүү. Буцаж ирэхдээ яг энэ газраараа орж ирээрэй. Энд ирээд малгайгаараа даллаарай, тэгэхлээр чинь бид угтаж авна гэж Бруно-Михкель хэлэв.

Никулин үүр цайхаас өмнө амжиж фронтын шугамын цаана гарахын тулд бараг гүйх шахам хурдан явав. Шүүдэр унасан өвсөн дундуур явсаар норж гүйцсэн боловч даарахгүй байв. Нар тусах үес ард нь буун дуу сонсдов. Пулемёт тачигнаж, их буу нүргэлнэ. Фронтын тэргүүн шугамыг нэгэнт гэтэлжээ. Ийнхүү Никулин дахин зөвлөлтийн эрх чөлөөт иргэн боллоо. Тэрээр одоо германуудад хөлслөгдөн абверт орсон ямар нэгэн Никулин гэгч бус, харин Мокий Демьянович Каращенко гэдгээ дурсан санах боломжтой боллоо.

Ой хөвч нойрноосоо сэрж, моддын өтгөн саглагар оройд шувуухайнууд жиргэн шуугина. Хааяа нэг хэрэм давхиж харагдана. Энэ бүхэн ямар ч дайн болоогүй юм шиг санагдуулна. Гэвч хатуу ширүүн дайн болсоор байв. Ойн зөрөг замыг хаасан хаалт саад, эндээс холгүй үзэгдэх тун хичээнгүйлэн нуун далдалсан газар гэр өөрийн эрхгүй тэр айхавтар дайныг санагдуулна. Каращенко нэг газар гэрт орвол тэнд цэргүүд амарч байв. Тэдний нэг хэсэг нь унтаж, нөгөө зарим нь хувцас хунараа оёж, зарим нь гэр орныхондоо захиа бичиж сууна. Мокий Демьянович бүдэгхэн гэрэлтэй газар гэр дотрохийг эргэн тойрон харснаа:

- Дарга чинь хаана байна гэж асуувал:

- Штабын газар гэрт байгаа, зүүн талаасаа хоёр дахь хэмээн тоомсоргүй янзтай хариулав.

Үл таних офицерийг хэн ч ажиглаж харсангүй. “Яасан ч амарлингуй улсав дээ. Та нар дээр дайсны хорлон сүйтгэгч орсон бол яах улс вэ” хэмээн өөрөө өөртөө хэлэв.

Сумангийн дарга, цэл залуухан дэслэгч, үл таних офицерийг их л хүндэтгэн угтав. Гэсэн ч үнэмлэх бичгий нь шалгахаа мартсангүй.

- Тэргүүн шугам болохоор шалгахаас аргагүй... гэж уучлалт гуйсан янзтай хэлээд, “Ахмад Никулин Николай Константинович... дугаар анги” гэж чанга уншив.

Үнэмлэх бичиг зохих ёсоороо байсан учир дэслэгчийн болгоомжилсон байдал нь үгүй болж, юугаар тус болж болохсон бол хэмээн сонирхов. Тэгэхэд нь Никулин:

- Намайг сөрөг тагнуулын албаны хүмүүстэй уулзуулж өгөөч гэж хүслээ.

Томилолтоор яваа ахмадад яагаад чекист хэрэгтэй болоов гэсэн янзтай гайхан нүдээ том болгож ямар нэгэн юм асуух гэснээ болиод хээрийн харилцуурын бариулыг эргэдэн:

- Нил цэцгээ! Тэмээн хараацайд залгаарай. Тэмээн хараацай! Тэмээн хараацай юу? Самнуурт өгөөч! Самнуур уу? Түй, тасалж орхилоо. Дахиад залгая.

Дэслэгч, Самнууртай ярих гэж арван таван минут хиртэй оролдоод эцэст нь гараа савчин:

- Чөтгөр авмарууд чинь өглөөгүүр зүүрмэглэчихсэн бололтой. Сэрэхгүй байна. Та өөрөө явбал хурдан хүрчихнэ дээ. Энүүхэнд байгаа. Бригадын штаб хусан ойн цаана эндээс хоёрхон километр газар бий. Тэнд сөрөг тагнуулын газрын дарга ч байгаа. Манай сөрөг тагнуулчийг өчигдөр хүнд шархдуулчихсан. Сайн залуу байсан юм. Хайран залуу. Түүний оронд одоогоор хүн ирүүлээгүй байгаа. Би таныг тэдний дарга руу явуулъя гэлээ.

Ярьж байхдаа дэслэгч утасныхаа харилцуурыг тавиагүй байсан тул утас нь таржигнан дугарч нэгэн эрэгтэй хүн төвөгшөөсөн байртай,

- Би Самнуур байна, хэн ярих гээв гэх нь Николай Константиновичид сонсогдов. Тэгтэл дэслэгч:

- Хэн ярина гэхэв хэмээн асуув. Хариуд нь Николай Константинович:

- Тусгай батальоны дарга, ахмад Никулин яаралтай хэргээр даргатай уулзах гэнээ гэж хэл гэв.

Дэслэгч утсаар ярьж дуусаад холбоочноо дуудаж, энэ хүнийг хүргэж өг хэмээн тушаагаад, Никулинд сайн явахыг ерөөв. Дэслэгч газар гэрээс гараад шинэхэн танилынхаа хувцас руу харснаа:

- Та бүр норж гүйцэж. Миний нөмрөг цувыг өмсөөд яв. Нэг их дулаахан биш ч гэсэн, салхи хаадаг юм гэв.

Хамаг бие нь дааран чичирч байгааг Каращенко сая л мэдрэв. Өмд гутал нь нэвт норж, хөлнийх нь шөрмөс татаж байв. Каращенко, дэслэгчид талархал илэрхийлж, нөмрөг цувы нь авч өмсөөд байлдагчийн хойноос даган явав. Тэр хоёр тун хурдан явлаа. Фронтын шугамын цаанаас буудах учир зарим газар бөхийн гүйж, үгүй бол мөлхөж байв. Бүтэн хагас юм уу хоёр километр газар Каращенкод асар хол юм шиг санагджээ. Тэрээр туйлдаа хүртэл ядарсан байв. Сүүлийн өдрүүдэд тархи мэдрэлээ хэт их ажиллуулж, фронтын шугам нэвтрэн гарч ирсэн явдал түүнд их нөлөөлжээ.

Сөрөг тагнуулын хэлтэс энэ газар гэрт байгаа гэж ашгүй байлдагч хэлээд буцахыг зөвшөөрнө үү гэв.

Буцаж болно. Энэ нөмрөг цувыг дэслэгчид аваачиж өгөөд баярлалаа гэж хэлээрэй. Их тус боллоо гэв.

Газар гэрийн үүдэнд зогсож байгаа манаачид, Каращенко намайг ирлээ гэж хэлнэ үү гэвэл, тэр дотогшоо орсноо гарч ирээд та ор гэлээ. Тэгээд доошоо шатаар шулуухан уруудаж очоод хаалгы нь тогшвол хэн ч дуугарсангүй. Тэгэхлээр нь хаалгы нь онгойлгоод үүдэнд нь зогстол:

- Ёсорхохын хэрэггүй, ор. . .гэсэн танил дуу газар гэрийн гүнээс Мокий Демьяновичийн чихэнд сонсдов. Тэрээр аяны жижигхэн ширээний цаана хуучин танил итгэлт найз Богданов нь сууж байхыг хараад мэл гайхан цэл хөхөрчөө. Богданов хошууч болчихсон байв. Богданов орж ирсэн хүн рүү харснаа ширээнийхээ араас босч Каращенко руу алхах зуураа:

- Иш, хайрт найз минь! Ингэж уулздаг юмаа бас! гэнгүүт, Каращенког тэврэн авч:

- Газрын хаанаас гараад ирэв ээ? Чи минь амьд мэнд явна уу. Сайн эр! Ингэж уулзана гэж бүр зүүдэлсэнгүй шүү! За суугаад яриад бай гэв.

Каращенко нөхөртөө удтал хариу өгч чадсангүй. Богданов найзтайгаа энд ингэж уулзана гэж санаагүй явсан болохоор тэр юу гэж хэлэх, яахаа мэдэхгүй самгарджээ. Тэгтэл цаадахь нь:

- Үгүй чи чинь хэлээ хазчихсан амьтан шиг яагаад дугарахгүй байна? Яриач! хэмээн шаардав.

Мокий Демьянович сандал дээр лагхийн суув. Богданов ч түүний өөдөөс харан мухар сандал дээр суугаад хариу хүлээлгүй ийн өгүүлэв:

- Би чинь чамайгаа бүр оршуулчихаад байж байгаа шүү дээ. Вентспилсийн гарнизон бүслэгдээд нэг ч хүн амьд гараагүй гэж нөхөд маань ярьсан. Чамайгаа эрж сураглаж цөхрөнгөө бараад байж байдаг. Тэгтэл чи амьд мэнд, бүр энх тунх шүү! Мөндөө, эр хүн!

Каращенко арай гэж ам нээн:

- Николай минь чи миний хэлэх үгийг сонс. Найзад нь бүр хачин явдал тохиолдсон. Чи миний яриаг сонсоод надтай уулзсандаа харамсаж ч магадгүй гэвэл цаадахь нь:

- Битгий дэмий донгос! Хаана байснаа, аж амьдралаа, яаж энд ирснээ, хаана алба хааж байгаагаа дуугай ярь гэв.

Мокий Демьянович өөрийнхөө тухай ярьж эхэллээ. Каращенкогийн яриаг Богданов анхааралтай сонсох агаад, яаж зовж зүдэрч, тамлуулж байснаа ярихад нь Богдановын царай барайх бөгөөд гитлерчүүдтэй яаж тэмцэлдэж амжилт олсноо ярихад нь баярлан инээмсэглэл тодрох ажээ.

- За ингээд л би чиний өмнө сууж байгаа нь энэ дээ. Намайг урвагч ч гэнэ үү, үнэнч цэрэг, эх оронч хүн ч гэнэ үү, ямар ч л гэсэн би эх нутагтаа ирэх нь ирлээ гэж хэлээд Каращенко яриагаа дуусгав.

- Нээрээ л хүнд байдалд орж дээ. Хүмүүс чамд хир зэрэг итгэхээс л хамаг юм шалтгаална. Цагаадаж ч болно, шүүхэд шилжиж ч болно. Чухам яаж хандахаас л шалтгаална. Чи тэртэй тэргүй учрыг ойлгож байгаагаас хойш би чамайг тайтгаруулах гэхгүй. Гэхдээ цагаадна гэдэг тийм ч амаргүй гэдгийг л шууд хэлэх байна. Чиний сүүдэртэй талы чинь төвийлгөөд, сайн үйлсий чинь хайхрахгүй хүн гарна шүү дээ. Гэвч чиний хувь заяаг тийм хүмүүс шийдэхгүй байхаа гэж би бодож байна гэхэд нь Каращенко:

- Би ч гэсэн асуудлыг зөв ялгаж салгана байх гэж найдаж байна хэмээн санаа алдаад, миний байсан тэр нөхцөлд үүнээс өөрөөр ажиллаж хэрхэвч болохгүй байсныг чи ойлгох биз дээ. Миний авчирсан мэдээ сэлт Эх оронд минь л ашиг тус болж байвал, бусдынх нь төлөө шийтгүүлэхэд гомдох юм алгаа гэв.

Хоёр найз удаан ярилцжээ. Богданов, Каращенкогоос олон зүйлийг нарийвчлан асууж, найзыгаа зөв зүйтэй ажиллажээ гэдгийг нотлосои шинэ шинэ баримт нотолгоо олж авсаар байлаа.

Яриа дуусмагц Каращенко нөхөртөө хандаж:

- За одоо дарга нартаа илтгэ! Оногдсон албан үүргийнхээ дагуу ажилла! Миний үнэмлэх, баримт бичиг, буу зэвсэг, май гэв.

- Чи наадуулаа хүлээзнэ гэж хойш нь түлхээд, би дарга нартайгаа холбоо бариад, чамтай хамт очих зөвшөөрөл авъя. Би чамд итгэж байна, тийм учраас чадах ядахаараа өмгөөлөхийг хичээнээ гэж Богданов хэллээ.

Мокий Демьянович, Богдановын чийрэг, халуун гарыг ихэд сэтгэл хөдлөн атгажээ.

Цаашдын явдал тун хурдан өрнөв. Генерал Быстров Каращенког Ленинградад яаралтай авчрах тушаал өгчээ. Мокий Демьянович Ленинградад ирээд рапорт бичсэнийхээ дараа, амрах зөвшөөрөл авлаа.

...Мокий Демьянович урьд өмнө нь ч Ленинградад байжээ. Тэр Ленинградад гучин онд цэргийн сургуульд суралцаж байв. Тэр үед тус хотын чулуулсан гудамжаар хуучии цагийн трамвай тэржигнэн түжигнэж, зарим барилгын ханан дээр “Эрхэм дээд эзэн хааны ордны” худалдаачдын зарлал чимэглэл шохойн цаанаас цухуйж харагдана. Картын систем бүрмөсөн арилаагүй байлаа. Талхны дэлгүүр мухлагийн үүдэнд олон хүмүүс дугаарлан зогсдог байв. Гэсэн ч Ленинград хотын амьдрал буцалж, баяр хөөр, дуу шуугиантай байдаг байв.

Ленинград дайны өмнөх дөчин онд бүр ч үзэсгэлэнтэй сайхан байлаа. Сүм дуганын алтан ганжир, алдарт боомтын нүсэр барилга шовх оройгоо гялалзуулан, тоо томшгүй олон тансаг гоё цэцэрлэг, тарималт гудамжинд умбасан Ленииград цагаан шөнийн харуй бүрийд бодлогоширсон мэт энхрийхнээр нэгэн үе нам гүм дүнеийх агаад нөгөө үес мянга мянган троллейбус, такси, зуу зуун усны трамвай, хөнгөн хөлөг өнгоцны нүргээн чимээ, хөл хөдөлгөөнд автана. Үй олон хүмүүс явган зам, гудамж талбай, эргийн дээгүүр нааш цааш хөврөн хөлхөнө. Ийнхүү дуу хуур, инээд баясгаландаа умбасан их хот үзэсгэлэн юугаан гайхуулах мэт, яруу найрагчдын магтан дуулсаар ирсэн Иева мөрний усан мандалд тольдон байх ажгуу.

Харин догшин ширүүн дөчин гурван онд дайсны галын бүслэлтээс дөнгөж сая чөлөөлөгдсөн баатар хот хөгжөөн чимээгүй агаад хахир ширүүн байлаа. Исаакийн сүмийн бөмбөгөр орой, алдарт боомтын барилгын орой дээрх хөлөг онгоцны загвар Петропавловыи цайзын ганжир дээр бэхлэн уясан аэростагууд үдшийн тэнгэрт дайвалзан найгаж харагдана. Хотын гудамж талбай хөл хөдөлгөөн чимээ үдшийн нам гүмд тодхон сонсогдоно. Дайсан хаяанд байсан болохоор хот нүд анилгүй хононо. Мянга мянган эх орончид хотоо дайсны довтолгооноос чээжээрээ халхлан хамгаалсан түүхтэй. Энэ бүхнийг ажиглаж явсан Мокий Демьянович өөрийгөө Лениний хотыг хамгаалагчийн нэг гэдгийг анх удаагаа мэдрэв. Гэвч тэр энэ тухай бодоод сэтгэл нь дахнн түгшнэ. Тэрээр цэцэрлэгт хүрээлэнгийи сүүдэрлэг модот гудамжаар зугаалж явахдаа хэцүү байдалд орчихоод байгаагаа түр ч атугай умартжээ...

...Хэдхэн цагийн өмнө Каращенко даргынхаа өөдөөс хараад зогсож байсан нь санаанд оров. Хатуу, шаардлагатай генерал Быстров түүний илтгэхийг чимээгүй сонсож дуусгаад дараа нь цэргийн олзлогдогсдын лагерь, абверын сургууль, германы ар талд юу үзэж харснаа нэгд нэггүй тодорхой ярихыг хүсэв. Тэгээд Каращенкогийн яриаг анхааралтай сонсож, завсраар нь асууж лавлаж байв. Таталган бичигчийн харандаа цаас шажигнуулан хурдлана. Каращенко юу ч орхихгүйг хичээн ярьсаар байх авч сэтгэл нь түгшсээр л байлаа. Генерал Быстров түүний яриаг сонсож гүйцсэнийхээ эцэст:

- Та их сонирхолтой мэдээ авчирчээ гэж хэллээ.

Мокий Демьяновичийн царай гэрэлтээд ирэв. Түүний байдлыг сайтар ойлгож байгаа генерал инээмсэглэснээ:

- Таны мэдээлсэн зүйлийн зарим нь бидэнд хэдийн тодорхой байгаа юм. Заримы нь магадлан шалгана. Гэхдээ та их юм хийжээ. Тантай одоо улсыг аюулаас хамгаалах ардын комиссар нарын газрын төлөөлөгч дэд хурандаа Светловидов уулзаж ярина. Дараа нь та амарч болно. Хэрэгцээ гарвал дуудамз гэлээ.

- Нөхөр генерал, би фашистуудыг хиар цохихыг хүсч байна. Намайг фронтод явуулж өгөөч.

За яахав. Таны хүсэлтийг харгалзан үзнэ. Харин одоо явж амар. Бид ч нягтлан бодох хэрэгтэй байна. Таныг аяандаа дуудна.

Каращенко яг ир гэсэн цагт нь генерал Быстровын үүдний өрөөнд орж ирлээ. Эелдэг мөртөө цаанаа хүйтнээр угтсан бага дэслэгч Жаворонков:

- Энд суугаад хүлээж бай. Генерал чухал зөвлөлгөөнтэй байгаа. Таныг одоо хүлээж авч чадахгүй гэхэд нь Мокий Демьянович:

- Хүлээж байяа гэв.

Каращенко заасан сандал дээр нь суугаад хүнд бодолд дарагдав.

Генерал Быстровын өрөөнд ямар их ширүүн яриа болж байсныг Каращенко мэдээгүй байв. Нэг бус удаа хутганы ирэн дээр очиж байсан түүний хувь заяа түүнд урьд өмнө амссанаас нь ч хэцүү бэрх шинэ сорилт шалгалт авчирч байгааг ч мэдсэнгүй. Өглөөнөөс хойш түүнийг эзэмдсэн сэтгэлийн түгшүүр үл арилна. Хэзээ дуудах бол гэж генералын үүдний өрөөнд тэсч ядан хүлээнэ. Тэгээд генералын туслах түүнийг та ороорой гэхэд нь Каращенко, өөрийнх нь хувь заяа нэгэнт шийдэгдсэнийг сая ухаарав.

Генерал яриагаа шууд эхэлж,

- Нөхөр Каращенко, бид танд хариуцлагатай бөгөөд аюултай даалгавар өгөх гэж байна. Энэ даалгаврыг биелүүлэхийн тулд та абверт буцаж очихоос өөр аргагүй. Ийм даалгавар биелүүлэхийг зөвшөөрч байна уу та гэв.

Огт санаанд ороогүй асуулт тавьсан явдал Мокий Демьяновичийн сэтгэлийг догдлуулав. Каращенко тамын ёроолоос гарч өөрснийхөн дээрээ ирж явахдаа, германы тагнуулын албанд буцаад ирнэ гэж огтхон ч зүүдлээгүй ажээ. Тэгээд ч тэр самгардан тэвдэж, юу гэж хариулахаа мэдэхгүй зогсож байв. Түүний балмагдсан байдлыг ажигласан генерал:

- Абверт өөрийн хүнтэй байх нь бидэнд тун чухал байгаа юм. Хэрвээ та тийшээ явах дургүй байвал бид танд өөр ажил өгнө гэв.

Мокий Демьянович бодлогошров. Гитлерчүүд дээр буцаж очвол тэр бүх зовлон зүдүүрийг хоёр дахь удаагаа тэсэж гардаг бол уу? Тэрэнд орвол тэргүүн шугаман дээр очсон нь хавьгүй дээр биш үү. Хэзээ ч туслахад бэлэн нөхөд эргэн тойрон байна. Амь насаа алддаг юмаа гэхэд шудрага тулалдаанд алдар нэрээ мандуулаад үхнэ. Энэ бол гестапогийн шоронд тамлуулан ямар ч нэр төргүй үхэхээс эрс ялгаатай гэж бодов. Үнэндээ ч туйлын хэцүү сонголт байлаа. Гэвч чекист Каращенко хоёр замын нэгийг сонгон авчээ.

- Нөхөр генерал та шийд! Хаана хэрэгцээтэй газар очиход би бэлэн байна гэж зоримог хэлбэл, генерал:

- Сайн байна. Бид таныг зөвшөөрнө гэдэгт эргэлзээгүй юм. Та германы ар талд онцгой даалгавар авч очно. Одоо явж амар. Өглөө над дээр ирээрэй гэж хэллээ.

Генерал Быстровын дуудсан цагт нь ирвэл Мокий Демьяновичийг тун нөхөрсөг, халуун дотно угтан авлаа.

- За, Мокий Демьянович тавтай амарч хонов уу? Эсвэл нүд аньсангүй юү гэж генерал асуув.

Каращенкогийн нүүрний үрчлээс ихсэж, нүд хөхөрснийг гярхай генерал хэдийн ажиглажээ. Генерал, цэргийнхээ байдлыг ойлгож байв.

- Нойр муутай хоносноо нуух юм алга, нөхөр генерал аа. Хуриманд очих гэж байгаа биш дээ, та өөрөө бэлээхнээ мэдэж байгаа хойно гэж Каращенко нам дуугаар хариулав.

- Тийм, тийм, үнэн үг. Хурим биш гэж генерал хэлснээ, Каращенког дахин анхааралтай ажиглаад,

- Та өнгөрөх шөнө шийдвэрээ буцаагүй биз? Шуудхан хэлээрэй. Өөрийнхөө хүчинд итгээгүй хүн танд бидний өгөх гэж байгаа даалгаврыг биелүүлж чадахгүй шүү. Тэгэхлээр өөртөө итгэхгүй байгаа бол эртхэн хэлэх хэрэгтэй. Ингэлээ гээд таныг хэн ч зэмлэхгүй гэв.

- Яалаа гэж нөхөр генерал аа. Би даалгавар биелүүлэхэд бэлэн байна. Нөхөдтэйгөө учирч сэтгэл хөөрөөд л нойр муутай хонолоо гэж Мокий Демьянович сандарсан янзтай хариулаад, миний “томилолтын” хугацаа хариугүй дуусах дөхлөө. Тэд намайг хүлээж байгаа. Хугацаанаас нэг өдер хожимдсон ч түүний учрыг гаргаж тайлбарлана гэдэг тун хэцүү ажил. Иймээс буцах замдаа бушуухан орох хэрэгтэй байна хэмээн нэмж хэлэв.

- Бид үүнийг бодож үзсэн. Таны ажлыг аль болохоор хөнгөвчлөхийг хичээнэ гэж генерал хариулаад, харин одоо танд баяр хүргэхийг зөвшөөрнө үү гэв.

Каращенко генералыг гайхан харваас генерал яриагаа үргэлжлүүлэн:

- Фронтын командлал болон сөрөг тагнуулын газар таны хүнд бэрх хөдөлмөрийг өндөр үнэлж, танд ахмад цол олгосон. Нөхөр ахмад танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье гэв.

Ингэнэ гэж огт бодоогүй явсан Мокий Демьянович балмагдан сандарч, чичирхийлсэн хоолойгоор:

- Итгэсэн явдалд гялайлаа. Их баярлалаа. Энэ өндөр итгэл найдварыг хөсөрдүүлэхгүйн тулд хүч чадал, амь насаа үл хайрлана гэж илэрхийлэв.

- За тэгвэл ажилдаа орох уу. Та бэлэн үү?

- Бэлээн.

- Нөхөр ахмад аа, газрын зураг дээр очъё.

Быстровын үгэнд захирангуй өнгө тодров. Уулзалтын албан ёсны бус хэсэг дуусчээ гэдгийг Каращенко ойлголоо.

- Тэгэхлээр германууд “Ораниенбаумын зурвасыг” онцгой сонирхож байгаа нь таны илтгэлээс үзсэн ч тодорхой байна гээд генерал, газрын зураг дээр тэр хэсгийг зааж, энд чухам юу хийж байгааг тэд сайн мэдэж авахыг хүсч байгаа юм. Танд өгсөн даалгавраас үзвэл, “зурвас газрын” районд манай хоёр дивиз ирээд Черная голын дэргэд, яг энд байрлажээ гэж абвер үзэж байгаа юм байна. Ингэхлээр германуудын сэтгэлийг гонсойлгоод яахав, харин ч лавшруулан нотлож өгөхийг бодъё. Черная голын орчимд буучийн ерэн наймдугаар дивиз, арван гурав, далан нэгдүгээр бригадын ангиуд байрлаж байгааг олж мэдлээ гэж Шиммельд илтгэ! Мөн түүнчлэн далан нэгдүгээр бригадыг десантын операцид бэлтгэхээр ар тал руу татаж байгаа юм байна. Эмнэлгээс гарсан хашир, туршлагатай цэргүүдээс бүрдсэн хоёр батальоныг дээрх бригадад сэлбэг хүч болгон нэмж өгчээ. Хоёр зуун хорин долдугаар буучийн дивизийн ангиудаар хүч нэмэгдүүлсэн зуун дөчин хоёрдугаар тэнгисийн тусгай бригад Кронштадтаас нууцаар ирж далан нэгдүгээр бригадын хуучин байрыг эзлэн байрлажээ гэж илтгэх хэрэгтэй. Тэгэхдээ дээр нэр заасан ангиудыг Гентелово, Коваши, Мордовщина, Лендовщинагийн орчимд үзлээ гэж хэлнэ шүү. Черная голын цаана байгаа энэ ой болон энэ хэсэг газрыг сайн нүдэлж аваарай. Баримжаа болгочих зүйл гэвэл, энэ гурвалжин хэлбэртэй цамхаг, голын тохой, сүм, нуур гэж хэлэх хэрэгтэй. Германуудын сонирхоод байгаа районд цэргийн ангиудыг амруулах, мөн хүч сэлбэх зорилгоор авчирч байгаа юм байна гэдгийг германуудад хэлж өгөх нь зүйтэй гэв.

Мокий Демьянович газрын зургийг сайтар үзэж, генералын заасан тосгон суурингуудыг анхааралтай ажиглаж авлаа. Ингэж бүх зүйлийг мэдэж, толгойдоо тогтоож авах хэрэгтэй байв. Генерал яриагаа цааш үргэлжлүүлж:

- Та өнөөдөр эдгээр газруудыг биеэр очиж үзэж танилцана. Машинаар явах болно. Газар орны онцлог байдлыг сайн ажиглаж аваарай. Тэр газрууды чинь германууд мэддэг юм шүү. Тэнд фронтын шугам байсан юм. Яльгүй зөрвөл амь насанд чинь хүрч болно.

- Би үүнийг ойлгож байна, нөхөр генерал.

- Тэгвэл сайн байна. Газрын зургаа анхааралтай судалж үз. Та тэндээ очоод германуудад газрын зургаар л илтгэнэ шүү дээ. Ингэхлээр сайтар бэлтгэх хэрэгтэй.

Генерал ширээнээсээ холдож, Мокий Демьяновичид газрын зураг дээр бие дааж ажиллах бололцоо олгов. Манай штабын боловсруулсан хуурамч мэдээний зорилго нь зөвлөлтийн цэрэг гол цохилтоо Котла-Кингисеппийн чиглэлд өгөх нь гэдэгт гитлерчүүдийг үнэмшүүлэхэд оршиж байв.

Генералын ярьсан цэргийн анги, нэгтгэл, тэдгээрийн дугаар үндсэндээ үнэн байдалд нийцэж байсан юм. Фронтын штаб, сөрөг тагнуулын газар дээрхи төлөвлөгөөг боловсруулахдаа тэнгис орчмын шуурхай бүлгийн цэргийн ангиудын талаар зарим зүйлийг германууд мэдэж байсныг харгалзан үзсэн юм. Тэдгээр баримтыг нотолж өглөө гээд хохирох юмгүй байв. Гол нь буучийн хоёр зуун хорин долдугаар дивиз, тэнгисийн цэргийн зуун дөчин хоёрдугаар тусгай бригад “зурвас газарт” иржээ гэдэгт германуудыг итгүүлэх хэрэгтэй байв. Энь нь үнэн хэрэг дээрээ туслах чанарын цохилт өгөхөөр төлөвлөж байгаа тэр чиглэлд Ленинградыи фронтын цэрэг гол давшилтаа хийх нь ээ гэж германуудыг төөрөгдүүлэхэд чиглэсэн арга мэх байсан юм. Дайсанд ингэж итгүүлж чадвал германууд манай туслах чанарын цохилтын тэр хэсэгт хориглолтоо бэхжүүлэхийн тулд өөр газраас цэрэг татаж, тэнд их хүч бөөгнөрүүлэх ёстой байлаа.

- За, цөмий нь тогтоож авч амжив уу гэж генерал асуув.

- Тогтоосоон.

- Давт.

- Мокий Демьянович цөмий нь давтан хэллээ. Генерал ганц хоёр зүйлий нь залруулж өгөв.

- Зүгээр, сайн байна. Нарийн ширийн зүйлээ ингэсхийгээд дэд хурандаа Сосницынтэй ярьж тохироорой. Цаг эрт байна. Одоо ийшээ сууцгаая. Энд аятайхан байдаг юм гэлээ.

Генерал, өрөөнийхөө буланд байдаг сонин, сэтгүүлийн намхан ширээний хоёр талд байгаа зөөлөвчтэй сандал руу зааж:

- Мокий Демьянович та суу, тамхи тат гээд тамхиллаа.

Ахмад, генералын иштэй тамхинаас гар сунган авч, асаагаад, сайхан үнэр анхилсан утаагий нь амтархан сорлоо.

- Германуудад өгөхөөр авсан мэдээ материалаа цаадуулдаа сайтар тайлбарлаж танилцуулах хэрэгтэй. Энэ бол таны эн тэргүүний үүрэг. Таны энэ мэдээ үнэн гэдгийг нотлож өгөх талаар бид зохих арга хэмжээ авна, Иймээс та сэтгэл зоволтгүй. Германууд таны аваачсан мэдээ үнэн худал эсэхийг шалгавал зайлшгүй хийх шаардлагатай зүйлүүдийг фронтын штаб бодож, боловсруулсан. Ийм болохоор та айлтгүй гэж Быстров ярив.

- Нөхөр генерал, анхаарал тавьсанд баярлалаа.

- Эхний даалгавраа биелүүлээд хоёр дахьдаа ороорой. Хоёр дахь даалгавар нэлээд хэцүү байх болно. Дайсны тагнуулын байгууллагад өөрийнхөө хүнийг оруулна гэдэг хичнээн чухал болохыг та сөрөг тагнуулч хүн учраас сайн ойлгож байгаа байх.

- Ойлгож байна.

- Абверын сургуульд очоод тэдний өөрийнх нь хүн болж, манай фронтын эсрэг ажиллаж байгаа дайсны тагнуулын байгууллагуудын дарга нарын итгэлийг хүлээх хэрэгтэй. Манай ар талд хаяж байгаа юм уу, хаяхаар бэлтгэж байгаа тагнуул туршуулуудын тухай тодорхой мэдээ бидэнд хэрэгтэй байна. Та энэ даалгаврыг биелүүлэх туршлагатай ч, хэлхээ холбоотой ч хүн.

- Энэ бол тун хэцүү ажил шүү, нөхөр генерал аа.

- Тиймээ, танд хэцүү байх болно. Дайсан туршлагатай бөгөөд хүчтэй гэдгийг бодолцож үзэхгүй байж болохгүй. “Абверкоманд-104” байгууллагын дарга дэд хурандаа Шиммель тантай Псковт уулзаж ярилцсан гэж та илтгэсэн. Тэгэхлээр та түүнтэй дахин уулзах болно. Шиммель, абверын удирдлагад нэр хүндтэй хүн гэдгийг бодолцох хэрэгтэй юм шүү. Энэ бол санамсаргүй зүйл биш, Шиммель ажиллаж чаддаг хүн. Абверын дарга адмирал Канарис өөрийнхөө мэдэлд байсан бүх шилдэг хүмүүсээ Дорнод фронтод ирүүлсэн юм гэж генерал хэллээ.

Мөн улсыг аюулаас хамгаалах байгууллага Шиммелийн бэлтгэж зөвлөлтийн цэргийн ар талд илгээсэн зарим тагнуулчдыг илрүүлэн хор аюулгүй болгосон тухай Мокий Демьяновичид генерал ярьж өглөө.

- Шиммель мэтийн хүмүүс онцгой анхаарал татаж байгаа юм. Абвер удаан хугацаанд ялагдал хүлээгээгүй байгаа болохоор абверыг дийлдэшгүй гэж үзэж байгаа юм. Гэсэн ч бид дайсныхаа сул талыг мэдэж байгаа болохоор түүнийг бут цохихын тулд бүхнийг хийнэ гэж генерал ярив.

Генерал хэсэг чимээгүй болж хүнтэй ярьж байгаагаа мартчихсан юм шиг санаашран бодлогошров. Мокий Демьянович хязгааргүй итгэлий нь хүлээсэн генерал Быстровыг их л хүндэтгэн харж байлаа. Генерал бүхний хайрыг булаасан энгийн даруу хүн байлаа. Түүний нөхөрсөг дотно инээмсэглэл хэний ч зүрх сэтгэлийг эзэмдэнэ.

Каращенко ямар нэгэн зүйлийг нухацтай бодож байгаа генералынхаа бодлыг сарниулахгүйн тулд чив чимээгүй сууж байв. Тэгтэл Быстров эргэлзэн тээнэгэлзсэн бодлоо гүвэх гэсэн юм шиг толгойгоо сэгсрээд тасалдсан яриагаа цааш үргэлжлүүлж:

- Тиймээ, Мокий Демьянович, бид тун айхавтар дайсантай тулгарсан юм. Таныг буцаж очих анхны өдөр тантай уулзах Шиммелээр бүх хэрэг дуусахгүй. Таныг янз бүрийн хүмүүс сорин шалгаж, өдөөн хатгах болно. Таны амнаас гарах үг бүрийг нарийн задлан шинжлэнэ. Тэгэхлээр ухаан сийлж байж, тэр бүхнийг давж гарах хэрэгтэй гэхэд нь Каращенко:

- Даалгаврыг амжилттай биелүүлэхийи тулд бүхнийг хийх болно гэв.

- Үүнд бид эргэлзэхгүй байна. Та сорилт шалгалтуудыг давсныхаа дараа тагнуулын сургуульд юм уу, абверын тагнуулын байгууллагад ямар нэгэн туслах чанарын ажилд орох нь чухал. Зорилго нь гэвэл, тэнд сурган бэлтгэж байгаа тагнуул туршуулуудыг анхааралтай судлах явдал мөн. Тээнэгэлзсэн хүмүүсийг өөртөө татаж, нааш нь ирүүлэх, тагнуулын даалгавар биелүүлчихээр итгэлтэй, чийрэг биетэй хүмүүсийг сонгож олох сстой. Хэцүүхэн ажил байгаа биз. Гэсэн ч та бол ийм ажлын туршлагатай хүн учраас энэ бүгдийг хийж чадна гэдэгт би итгэж байна.

Генерал дахин хэсэг чимээгүй болсноо:

- Тэнд та, золгүй хүмүүсээс гадна зөвлөлтийн ард түмнийг үзэн яддаг, улангассан дайснуудтай тааралдах болно. Би цагааны оргодлууд, тэдний удам угсаа залгамжлагчид, урван тэрслэгчид, эрүүгийн гэмт хэрэгтнүүд зэрэг арилчихсан дотортой, бузар санаатай, өөдгүй амьтдыг хэлж байгаа юм шүү. Тийм амьтад бол айж эмээсэндээ биш, үнэн голоосоо германуудад хүчин зүтгэж байгаа юм. Тэднийг манай ар талд хаяхаар бэлтгэж байгааг та цаг алдалгүй дор дор нь бидэнд мэдээлэх ёстой. Танд өгсөн даалгаврын гол хүнд нь үүнд байгаа юм.

- Цөмийг ойлголоо, нөхөр генерал.

- За тэгвэл танд сайн явахыг ерөөе. Манай хүндэт сөрөг тагнуулч минь дараа баяртай уулзая даа. Аз хиймортой яваад, ялан дийлээд ирээрэй гэж генерал хүсэн ерөөв. Тэгэхэд нь Каращенко:

- Баярлалаа, нөхөр генерал. Миний төлөө бүү зов. Би алзахгүй гэв.

Ахмад Каращенког генералын өрөөнөөс гарахад үүдний өрөөнд дэд хурандаа Сосницын хэдийн ирчихсэн хүлээж байв. Чекистүүд хийх гэж байгаа ажил үйлсийнхээ талаар удаан ярилцаж аваад фронт руу, Черная голын район орохоор явцгаав. Каращенко, Сосницын болон дивизийн бусад чекистийн хамт германуудын боловсруулж өгсөн маршрутын дагуух газруудаар явж үзлээ. Мокий Демьянович газар орныхоо байдлыг анхааралтай ажиглан тогтоож авав. Орой нь байрандаа очоод юу ч зүүдлэлгүй бөх гэгч унтжээ.

Сайн амарч, тэнхээ тамир орсон Мокий Демьянович өглөө эрт буцах замдаа орлоо. Тэдний суусан бор ногоон өнгийн хурдан “Эмка” суудлын тэрэг ойн замаар довтолгов. Саяхан бороо орсон учир ой дотор чийгэрхэг бөгөөд нам гүм байв. Ногоон шилмүүсэн дээр тогтсон бороон дуслууд олон өнгөөр молцоглон бөнжигнөж, ширэнгэ төгөлд хурсан салхи машины бүхээгэн дээрх шүршдэсийг үлээн арилгана. Алсад сонсогдох их бууны дуу фронт ойрхон байгааг гэрчлэх ажээ. Чекистүүд, Каращенког германы ар талд яаж гаргах тухай ярилцаж явлаа. Сөрөг тагнуулын газрын шуурхай албаны ажилтан ахмад Маковенко, Мокий Демьяновичид хандаж:

- Та буцах хугацаанаасаа бүтэн хоногоор хожимдсон болохоор германуудын заасан газраар фронтын шугам нэвтрэх гэсний хэрэггүй. Үүр цайхын үед германууд дээр очихыг бод. Яагаад болзсон хугацаанаас хэтэрч, өөр газраар ирвээ гэж асуухад нь, намайг оросууд харчихсан, тэгээд тэднийг чулуу хөөлгөсөн юм гэж хэлээрэй. Бид үүний чинь нотлох талаар юм бодно гэж зааварлан хэллээ.

...Ийнхүү Мокий Демьянович дахин тэргүүн шугам дээр иржээ. Тэрээр нууцаа хадгалах, мөн зэрлэг суманд өртөхгүйн тулд манай харуулуудын хажуугаар бөхийх газар нь бөхийж, мөлхөх газар нь мөлхөж явлаа. Каращенко болон түүнийг гаргаж өгч яваа ахмад Маковенко, хошууч Богданов нар цөм нэвт норжээ.

Ихээхэн бүүдгэр өглөө байв.

- За ирлээ дээ. Үүнээс цааш ганцаараа явна. Энэ бол завсарын зурвас газар байгаа юм гэж Богданов хэлэв.

- Салахын өмнө сууж ёс гүйцэтгэе. Суух ч гэж дээ, хэвтэцгээе гэж ахмад Маковенко санал гаргав.

- Тэгье, амрахад илүүдэх юу байхав хэмээн Мокий Демьянович дэмжив.

Каращенко Богдановын дэргэд хэвтлээ. Түүний амьсгал тов тодхон сонсогдох бөгөөд олон жил зовлон жаргалаа хуваалцаж явсан нөхрийнхөө дэргэд байхад сэтгэл өег, итгэл дүүрэн байх ажээ. Богданов, нөхрөө зөнд нь орхих хүн биш байлаа... Ямар ч дуу чимээгүй нам гүм. Чих ер бус хангинаж, толгойд элдэв дээдийн аймшигт бодол орж ирнэ.

Хоёр ертөнц, эвлэршгүй дайсагнагч хоёр талыг заагласан нарийн зурвас газар хэвтэж байгаа чекистүүд фронтын шугамын цаана гарах гэж байгаа нөхрийнхөө хувь заяаны тухай ганц бодолд автжээ. “Төгс хүчит абверыг” молигодохоор зориг шулуудсан нөхөрт нь фашистуудын үүрэнд чухам юу тохиолдохыг хэн ч үл мэднэ.

- За одоо явах даг боллоо гэж Маковенко аяархан хэлэв.

Каращенко нөхөдтэйгөө салах ёс гүйцэтгээд, дахин абверын тагнуулч Никулин болжээ. Тэр германуудын окоп руу мөлхөн дөхсөөр бараа нь харагдахаа болилоо. Өвс сэрчигнэж, мөчир тас няс хийх чимээ нэг хэсэгтээ дуулдаж байгаад таг болов.

Никулин их бууны суманд салам цохиулсан нэгэн нарсны дэргэд мөлхөж очоод, давирхайлаг ёзооры нь түшин босч нам дуугаар:

- Найз аа, найз аа! хэмээн дуудав.

Германуудын окопоос хэн ч хариу дуугарсангүй.

Никулин модны дэргэдээс холдон ил гараад гараа өргөж зэвсэг байхгүй гэдгээ харуулав. Тэгтэл овоолсон шорооны цаанаас эхлээд нэг, дараа нь хэд хэдэн хүний толгой цухуйв... Цэргүүд гараараа даллацгаан:

- Нааш ир! Нааш ир! хэмээн дуудаж эхлэв. Николай Константинович тэдэн рүү явлаа. Окопон дотор нь үсэрч ороод:

- Намайг дарга дээрээ оруул гэж шаардав.

Цэргүүд түүний хэлснийг ойлгоогүй бололтой хоорондоо ямар нэг юм шулганалдаж гарав. Тэгснээ нэг нь автоматынхаа бөгсөөр ёврон ийшээ ор гэж байгаа бололтой бункер лүү заав. Орчуулагч цэрэг ч дорхноо хүрээд ирлээ. Тэр туранхай польш орчуулагч:

Танд юу хэрэгтэй вэ? гэж ширүүхэн асуув.

- Офицертой уулзах хэрэгтэй.

- Яах гээв?

- Албаны хэрэг байна.

Нөгөө польш орчуулагч ойлгосон янзтай толгой дохиод транщей даган гүйж одлоо. Хэдэн минутын дараа горзойсон, хатангир биетэй шуухинаа хүрсэн бололтой цор цор ханиалгасан сумангийн дарга, ахмад бункерт орж ирлээ. Тэр:

- Танд юу хэрэгтэй гэж амьсгаадан хэлээд, ханиалгаж эхлэв. Тэгэхэд нь Никулин:

- Би германы цэрэг байна. Намайг дивизийн штабт даруйхан хүргэж өгнө үү гэж аль болохоор шийдэмгий, эрсхэн хэлэв.

Түүний нь нөгөө полын цэрэг хичээнгүйлэн орчуулав. Герман офицер Николай Константиновичийг их л сонирхон харснаа:

- Яах гээв? гэж асуухад нь,

- Абверын албан хэргээр гэж Никулин хариулав.

Герман офицер дахин бүгшүүлэн ханиалгаснаа нэгэн бага дарга руу хуруугаараа заан ямар нэгэн тушаал өгөөд гарч одов. Удсан ч үгүй Николай Константиновичийг дивизийн штабт хүргэн ирлээ. Тэнгэр муухай байхад энэ нэг гайтай оросоос болж хуурай газар гэрээ орхин, үл мэдэх алс газар шалбааг туучин явах болсондоо уурлаж уцаарласан харгалзагч цэргүүд Никулиныг нугаслах нь холгүй явлаа. Тэд Никулины нуруу, сүвээрүү нь автомат бууны бөгс төмрөөр нудчин цохиж, бушуул, ийшээ яв, тийшээ яв хэмээн зандчина. Никулин “буудуулчихгүй л хүрэх юмсан” гэж сэтгэл зовнин явав. Тэгтэл элэгдэж хуучирсан гуталтай улаан шаргал сахалтай, монхор хамартай цэрэг:

- Муу орос гахай, зогсож бай! хэмээн тушаагаад, өөрөө нэг дов уруудан гүйгээд явчихав.

Николай Константинович Ленинградад чекистүүдийн бодож боловсруулан зааж өгсөн зүйлийг санаандаа дахиад л бодож эхлэв. Зөвлөлтийн газар нутаг дээр “үзсэн харснаа” өчүүхэн ч түгдэрч, будлилгүй тодорхой ярьж, цэргийн ангиудын дугаарыг нэгд нэггүй тоочих хэрэгтэй байв. Германууд Никулинээр үнэнийг хэлүүлэх гэж оролдох нь мэдээж. Германууд тэнэг хүмүүс биш ээ. Никулины хэлж ярьсан зүйл үнэн худлыг шалгах мэдээ баримт ч тэдэнд байгаа, яльгүй л буруу зөрүү юм гарах юм бол чекистүүдээс даалгавар аваад ирж хэмээн сэжиглээд эрүүдэн тамлана. Ийм явдал тохиолдож байсан билээ.

Ийнхүү сэтгэл түгшүүлсэн хэдэн минут өигөрч, улааи шар сахалт цэрэг довцгийи жимээр гарч ирээд, гараараа даллан:

- Нааш ир! гэж дуудав.

Тэгтэл хоёрдахь цэрэг автоматынхаа бөгс төмрөөр Никулины нуруу руу нь нудрав.

Тэд довцог толгой дээрээс бууж, улиасан ой бүрхсэн жалгыг өнгөрөөд ойн цоорхойд гарвал горхийн тохойд нэгэн багахан тосгон харагдав.

Хүний нүдэнд тийм ч амархан өртөхөөргүй жижигхэн тосгон байв. Тариачдын яйжийж оцойсон бяцхан байшингуудын гэрэл гэгээ муутай бяцхан цонхнууд ойн төгөл дотроос урсан гарсан булингартай горхийн зүг харжээ. Сүрлэн дээвэр дээр нь худгийн хоёр цах гозойж байв. Хэц дээр жижигхэн сүм цайран харагдах агаад түүний зэргэлдээх довны чанх орой дээр төмөр дээвэртэй хажуудаа илүү өрөөтэй яс чанар сайтай нэгэн байшин сүндэрлэн харагдана.

Энэ байшинг хотол хошуундаа нэртэй хүүхэмсэг, нударган баян, Силантьев гэгч хувьсгалаас өмнө бариулжээ. Тэр тосгоныхондоо архи дарс, мөнгө сангыг хүү төлөөстэйгээр дуртайяа өгдөг байсан бөгөөд хотоос хулгайн юм хямд үнээр авчирч, тариачдад дамлан худалдсаар хөрөнгө зоорьтой болжээ.

Хувьсгалын дараагаар Силантьевын байшинд тосгоны зөвлөл оржээ. Германууд энд ирэнгүүтээ тосгоны бүх оршин суугчдыг хөөн зайлуулаад дивизийн штаб байрласан байна. Тосгондоо аль өөдтэй байсан Силантьевын байшинд генерал өөрөө суужээ. Никулин үүнийг хараад л мэджээ. Яагаад гэвэл байшин руу тал бүрээс нь телефон харилцуурын утас орж, үүдэн шатных нь хажууд манаач нааш цааш холхин, хус модны доорхи бууцанд хөнгөн тэрэгнүүд зогсож харагджээ.

Зөвлөлтийн талаас оргож ирсэн хүнийг дивизийн дарга өөрөө байцаахыг хүсчээ. Николай Константинович тэр генералд дөхөж очоод, Шиммелийн хэлж өгсөн,

- Ораниенбаум гэдэг нууц дохионы үгийг аяархан хэллээ.

Тэгтэл генерал, Никулиныг хүргэж ирсэн харуулын цэргүүдийг явуулаад туслахаа дуудаж:

- Ус халааж, хоол цай бэлтгэх тушаал өг гэснээ Никулинд хандаж бид тантай ярилцана, дараа нь халуун усанд ороод, өглөөний хоол зоглоно гэж хэлэв.

Фронтын шугамын цаана юу үзэж харсны нь генерал хагас цагийн турш Никулинээс асууж шалгаав. Эцэст нь генерал:

- Та амарч болно гэж эелдэгхэн зөвшөөрөв. Тэгэхэд нь Никулин:

- Ноён генерал, миний ирснийг ахмад Фишт мэдэгдэж өгнө үү. Фронтын шугам алхангуутаа холбоо барихыг ахмад надад тушаасан юм гэвэл:

- Тэгье, би утасдамц гэлээ.

Никулиныг гарсны дараагаар генерал штабынхаа даргыг дууджээ. Удалгүй генералын өрөөнд гонзойсон өндөр хурандаа орж нрээд, тушаал хүлээн үүдэнд номхон зогсов.

- Газрын зураг дээр очно уу. Энэ хэсгийг сайн ажиглаарай. Өнгөрсөн шөнө энд юу болсон бэ? Оросууд ямархуу байсан бэ? гэж генерал асуув.

- Ноён генерал, үүр цайхаас өмнөхөн оросууд Шварцкопф өндөрлөгийн районд винтов пулемётоор хүчтэй буудсан. Тэгэхдээ тэд өөрснийхөө байрлалын гүнд буудсан болохоор бид онц их тоогоогүй. Шөнө нь дивизийн баруун жигүүрт моторын дуу сонсогдсоон гэж штабын дарга илтгэв.

- Мөөн... Тэгвэл энэ орос үнэн хэлсэн байх нь ээ. Ямарч гэсэн фронтын шугамыг нэвтэрсэн тэр хэсгийнхээ тухай зөв ярьж.

- Юун орос вэ?

- Бүү мэд, золиг. Түүнийг ахмад Фиш, дэд хурандаа Шиммель хоёр л мэдэх юм байлгүй. Тэдний нэг хүн нөгөө талаас ирээд, энд оросын цэрэг бөөгнөрч байгаа тухай ярилаа. Таны саяын хэлсэн зүйл үүнийг бас нотолж байна хэмээн генерал харандаагаар газрын зураг дээр зааж хэллээ.

Энд үнэхээр ноцтой юм сэдэж байж болзошгүй. Байдлыг газар дээр нь шалгуулахаар тагнуулчдын хэсэг илгээхийг зөвшөөрнө үү?

- Тэг тэг. Энэ хэсэгт байнгын хяналт тогтоо!

Ингээд штабын даргыг гармагц генерал утсаа авч ахмад Фишийг дуудуулаад:

Миний дивизид оросуудаас нэг хүн ирээд байна. Тэгээд энэ тухайгаа танд мэдэгдэхийг хүссэн юм. Тэр надад нэлээд сонирхолтой зүйл ярилаа. Түүний хэлсэн зүйл манайхны ажиглалтаар нотлогдож байна. Таны амжилтанд баяр хүргэе гэв.

- Одоохон очлоо, ноён генерал гэж ахмад хариуллаа.

Фишийн баярласан дуу утсан харилцуур дотор тодхон сонсогдоно. Фиш бүр хөөрөн баярлажээ. Никулин бол зөвлөлтийн цэргийн ар талд даалгавар биелүүлээд эргэж ирсэн өдрийн од шиг цөөн тагнуул туршуулын нэг байв. Ихэнх тагнуул туршуул фронтын шугам нэвтэрч яваад амь үрэгдэх юм уу эсвэл зөвлөлтийн сөрөг тагнуулчдад баригдчихдаг байв.

Хоёр цагийн дараа генералын суудаг байшингийн сийлбэр бүхий өндөр довжооны дэргэд ногоон алаг “оппель” хэмээх суудлын тэрэг ирж зогсов. Тэргэн дотроос ахмад Фиш үсрэн буугаад шат өөд хар хурдаараа өгсөв. Николай Константинович түүнийг тосч очоод дүрэм ёсоор рапорт өгөх гэтэл ахмад Фиш тэврэн үнсэж, чөлөө зав өгөлгүй ийн өгүүлрүүн:

- Никулин та мөн ч сайн эр! Таны эргэж ирсэнд би тун ч баяртай байна. Үнэнийг хэлэхэд таны хойноос сэтгэл зовж л байлаа. Бид ч тийм их залуу улс биш шүү дээ. Та бид хоёр чинь ойролцоо настай байх аа? гэснээ ахмад Фиш хуруугаа жоготой гозойлгоод - хуучин хүн хуудуугүй, хуурай будаа чулуугүй гэж оросууд ярьдаг байх аа? Олон залуус даалгавар биелүүлж чадаагүй юм, тэгэхэд та ёстой сайн эр, баатар, жинхэнэ Зигфрид гэдгээ харууллаа. Та шагналд дэвшинэ. Танд баяр хүргэе гэв.

Николай Константинович ахмадтай уулзсандаа хязгааргүй баярласан дүр үзүулэн, абверын ажилтны амнаас урсан гарах магтаалын үгсийг тэвчээртэйгээр сонсож байв. Фиш, Никулин хоёр харилцан инээн баяссаар машиндаа сууцгаав.

- Псков руу гэж Фиш жолоочдоо тушаалаа.

Суудлын тэрэг тэндээс хөдөлж, фронтын ойролцоох муу замаар хэдэн километр давхиад, цардмал дардан замд орж, хурдаа аван өрнө зүг довтолгож гарав. Машины цонхоор зуун модод, норж гүйцсэн хадлан, гол горхи жирэлзэн өнгөрнө.

Тосгон дундуур бараг хурдаа саалгүй давхин өнгөрлөө. Фронтын тэргүүн шугамын ойр хавийн тосгодоор гитлерийн цэрэг үй түмээрээ бужигнах ажээ. Тоо томшгүй олон бүрхүүлтэй тэрэг, машин, их буу, цэрэг тасралтгүй цувана...

Тэдний суусан машин дардан замаар өрнө зүг хурдалсаар л байв. Фиш магтаал сайшаалын үг хэлэхээ больж, тайвшран, суудлаа засч, тухлан суугаад орчин тойрноо ажиглан харлаа. Түүний царайд инээмсэглэл тодорсон хэвээр байв.

Фишийг сэмхэн ажиглаж явсан Никулин, энэ хүн миний авчирсан мэдээ сэлтийг шалгаад эхлэхийн цагт яах бол гэж болгоомжлон бодов. Итгэдэг бол уу? Псковт, “Абверкоманд-104” байгууллагын дарга дэд хурандаа Шиммель гэж нэг айхтар даваа бий гэж бодсоноо Николай Константинович генерал Быстровын “Таныг янз бүрийн хүмүүс сорин шалгаж, өдөөн хатгах болно. Таны амнаас гарах үг нэг бүрийг нарийн задлан шинжилнэ. Тэгэхлээр ухаан сийлж байж, тэр бүхнийг давж гарах хэрэгтэй” гэж хэлснийг сапав.

“Ухаан сийлж байж, тэр бүхнийг давж гарах хэрэгтэй” гэж Никулин сэтгэл оюундаа давтан хэллээ.

Зургадугаар бүлэг.

ХАВХНЫ АМ РУУ

Шиммель Николай Константиновичийг нэлээд албархуу хүлээж авлаа. Фишийн нөгөө эелдэг сайхан ааш ч бараг алга болж, нэн албархуу байх ажээ.

Таны бие лагшин ямар байна, ноён Никулин гэж Шиммелийн асуухад Никулин:

- Баярлалаа, ноён дэд хурандаа, бие сайн байна гэж хариулав.

- Тэнгэрийн ивээл тэтгэг гэж хуучин цагт Орос оронд ярилцдаг байсан байхаа гэж Шиммель хэлэв.

Тэрээр ярвайн харагдах учир чухам хардан сэжиглэж байна уу, таашаан талархаж байна уу гэдгийг ойлгоход бэрх байв.

- Одоо ч гэсэн олон хүн тэгж хэлдэг юм гэж Никулин даруухан хариулав.

- Оросод одоо хүртэл бурхан тэнгэрт шүтэж байна гэж үү?

- Шүтлэгтэй хүмүүс ч бий, ихэнх нь зүгээр л хэлээд заншчихсан юм шив дээ гэж Никулин хариулав.

Шиммель, Николай Константиновичийн илтгэл тайланг сонсох гэж огтхон ч яарсан шинжгүй байв. Тэрээр Никулины анхаарлыг сарниулж байгаад гэнэтийн асуудлаар барьц алдуулахаар зэхэж суув. Дэлхий дахины мөрдөн байцаагчдад хэзээний танил энэ болхи арга бэлтгэл муутай, хашир суугаагүй хүмүүст хэрэглэхэд бас ч зохих үр дүнгээ өгдгийг Шиммель мэдэж байв.

Шиммель хэдэн минут аар саархан юм ярьж байгаад Николай Константиновичийг зэргэлдээ өрөөнд орохыг урив. Тэр өрөөнд зоогийн ширээ зассан байлаа. Никулины эргэлзсэн янзтай харцыг Шиммель ажигласнаа:

- Ажил хэргийн талаар дараа болъё. Та өнөөдөр их ядарсан байна. Фронтын шугам нэвтэрч, энд ирнэ гэдэг чинь бас яггүй хэрэг шүү. Амрах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд бид ч гэсэн ядарлаа. Тэгээд ч бас үдийн хоолны цаг болж шүү дээ. Тийм үү, ноён Фиш ээ гэв.

Никулин Шиммелийн хийх гэж байгаа мэхийг гадарлаж байв. “Согтоож үзэх нь ээ дээ. Энэ ч хуучин арга даа” гэсэн бодол толгойд нь орж ирлээ. Тэгтэл Фиш түүний үгийг дор нь шүүрэн авч:

- Ноён дэд хурандаа, би бүр зантай өлсөж байна. Ноён Никулин ч үдийн зоогноос татгалзахгүй байх. Никулиныг аятайхан аяга цай ууж амжаагүй байхад нь би очсон юм гэж ярилаа.

Ахмад Фишийн царайд Никулинтэй дивизийн штабт уулзсан шигээ баярын инээмсэглэл тодорсон харагдана. Гэвч Шиммелийн хүйтэн харцтай тулгараад нөгөө инээмсэглэл нь ор мөргүй алга боллоо.

Тэр гурав бараг үг дуугарсангүй хооллоцгоов. Шиммель хааяа ганц нэг юм асуучихаад, фюрерийн төлөө, их Германы ялалтын төлөө, Никулины амжилтын төлөө хундага өргөж байв. Уухаас л аргагүй болов. Шиммель, Николай Константиновичаас нүд салгалгүй ажиглаж байснаа одоо л халав бололтой гэж бодоод байцаалтандаа орлоо.

- Ноён Никулин, таныг угтаж авсан манай цэргүүд тантай бүдүүлэг харьцсан тухай надад илтгэсэн. Үүнд та л өөрөө буруутай байна шүү дээ. Та яагаад болзсон газраараа фронтын шугам нэвтрээгүй вэ? Чиглэлээ яагаад өөрчилсөн бэ? Тэгээд та бас хугацаа хожимдож ирсэн... Энэ чинь таны амь насанд ч хүрч болох шүү дээ. Тийм үү, үгүй юү?

Никулин өөрийг нь “хавханд” оруулах гэж байгааг мэдээд болгоомжлов. Зөвлөлтийн сөрөг тагнуулчид Никулины хугацаа саатсаныг цагаатгах зүйлийг бас урьдаас бэлтгэсэн байв. Тухайлбал Никулины буцаж гарах ёстой байсан газарт зөвлөлтийн цэргийн нэг анги байрлаад тэр зам хаагдчихсан байсан учраас замаасаа гарч ой дотор орвол тэнд мөн үй түмэн цэрэг байрлан нарс мод хөрөөдөн хаалт саад босгож байв. Ой дотор их техник, ялангуяа танк олон байхыг олж харсан. Оросууд Шварцкопфын өндөрлөгөөс Черная голын тохой хүртлэх газрыг гойд нарийн чанд хамгаалж байсан учир тодорхой тагнан мэдэж чадаагүй гэж Никулин германуудад мэдээлэх ёстой байв.

Никулин ч тэгж илтгэжээ. Шиммель, Никулины илтгэхийг анхааралтай сонсож дуусаад, Николай Константиновичийг шалгаж туршсан харцаар ажиглаж суув. Котла хотын чиглэлд томоохон хүч бөөгнөрүүлж байгаа тухай мэдээ бол фашистуудад чулуу хөөлгөх гэсэн зөвлөлтийн командлалын арга мэх байв.

Шиммель халбагаар аягатай кофегоо хутган дуугүй сууна. Итгэж байгаа эсэхий нь түүний царайгаар тодорхойлох гэж Никулин хичээн ажиглаж байлаа. Гэтэл абверын ажилтны царай баг өмсчихсөн юм шиг огт мэдэгдэж өгөхгүй байв. Фиш ч дуугаа хураажээ. Ийнхүү үдийн зоог онцын яриа хөөрөөгүй уйтгартайхан байдалд өнгөрчээ. Шиммель сая нэг юм ширээний араас босч:

- За ингээд ноён Никулины эхэлсэн илтгэлийг миний өрөөнд үргэлжлүүлэх шив дээ гэж хэлэв.

Дэд хурандаа нягт зузаан даавуу татсан хананд дөхөж очоод хөшгий нь нээвэл, Никулины нүдэнд генерал Быстровын өрөөнд өлгөөстэй байсантай яг адил газрын зураг туслаа. Гагцхүү герман үсгүүд бичээстэй харагдана.

- За даалгавар яаж биелүүлснээ тодорхой илтгэдээ гэж Шиммель шаардав.

Фиш ширээн дээрээс тэмдэглэлийн дэвтэр авч, газрын зурагны дэргэд түшлэгтэй сандал дээр тухлан суугаад, бичихэд бэлэн боллоо.

Никулин латин үсгээр бичигдсэн газар усны нэрийг их л анаж уншиж байгаа дүр үзүүлэн газрын зургийг анхааралтай ажиглаж байх зуураа зөвлөлтийн сөрөг тагнуулын газарт боловсруулсан зүйлийг германы тагнуулчдад яаж танилцуулбал дээр вэ гэдгийг бодож зогсов.

- Танд манай үсгүүдийг гаргаж унших хэцүү байгаа бололтой. Би дуртайяа туслана гэж Шиммель хэллээ.

Тэрээр ширээн дээрээс дохиур мод авч, газрын зураг руу дөхөж очоод Николай Константиновичийн нүд рүү эгц ширтээд гэнэт:

- Одоо Ленинград ямархуу харагдаж байна, ноён Никулин? Энэ хотын талаар бидэнд ихээхэн ээдрээтэй мэдээ байгаа юм гэж асуулаа.

Николай Константиновичийн зүрх түг хийх шиг боллоо. Миний хойноос мөрдөн мөшгөж, намайг Ленинград орохыг мэдчихсэн гэж үү? Шиммель иамайг хүйтнээр хүлээж авсны учир ийм байжээ! гэж дотроо бодоод Никулин “тайван, тайван бай” гэж өөрөө өөртөө тушаав. Түүний нүүр царайд өчүүхэн төдий ч өөрчлөлт гарсангүй.

- Уучлаарай, ноён дэд хурандаа, би таны энэ асуултанд хариу өгч чадашгүй нь. Би Ленинградад ердөө ч очиж үзээгүй юм хэмээн эелдэгээр хариулав.

- Тийм бий. Тэгээд яагаад хошууч Рудольф таныг Ленинградын дэргэд төрж өссөн хүн гэж хэлсэн юм бол оо? Би тэгээд таныг энэ хотыг сайн мэддэг гэж бодож байсан юм хэмээн Шиммелийн хэлэхэд Никулин:

- Яалаа гэж дээ, хошууч Рудольф тэгж хэлмээргүй юм. Та андуурсан бололтой. Хошууч Рудольф надтай Москва, түүний ойр орчмын газар орны тухай зөндөө ярьсан юм байхгүй юу. Хошууч бид хоёр чинь нэг нутгийн улс гэвэл, Шиммель:

- Өө тийм үү... Би яагаад ч юм таныг Ленинградын хавьд төрсөн хүн гэж бодоод байсан юм. Би ч бас Оросод төрсөн хүн шүү дээ. Тэгээд би таныг яагаад ч юм надтай адил Петербургийн дэргэд төрсөн хүн гэж бодоод энэ үзэсгэлэнт сайхан хотын тухай, түүний эргэн тойрны сэтгэл татсан газруудын тухай тантай хэдэн үг сольё гэж бодсон юм... гэв.

Никулин эвшээлгэх гэж байгаагаа мэдэрлээ. Тэр тун их ядарч, унтахын хүслэн болж байлаа. Гэтэл энэ Шиммель ажил төрөлд огт холбогдолгүй юмыг ид хав болгон ярьж, санаатайгаар цаг нөхцөөх ажээ гэж бодон Никулиныг огт санаандгүй зогсож байтал Фиш Шиммелийн яриаг таслан,

- Та фронтын шугамыг хаагуур нэвтэрсэн гэнээ гэж гэнэт асуулаа.

Николай Константинович Фишийн огцом хурдан хашгирахыг сонсоод цочиж орхив. Бодолдоо дарагдан зогсож байсан Никулин өөрийг нь Шиммель яаж гярхай ажиглаж, ахмад Фиш үг нэг бүрийг хичээнгүйлэн бичиж авч байгааг төдийлөн сайн анзаараагүй ажээ.

Николай Константинович үзсэн харсан зүйлээ нэхэн санаж байгаа дүр үзүүлэн, зарим нэг “шинэ сэргэг” нарийн ширийн зүйлийн тухай, цэрэг, тэдний санаа сэтгэл, хангамж зэрэг германуудын сонирхож байгаа зүйлүүдийн тухай ярьж эхлэв. Тэр ямар гуанзанд хүнсний ямар бүтээгдэхүүн хэрэглэж байсны нь тэмдэглэсэн хоол хүнсний толоонуудыг абверынханд авчирч өгчээ. Эдгээр толоонууд дээр Никулин хоол хүнсний хангамж “авч байсан” гэх цэргийн ангиудын хээрийн шуудангийн дугааруудыг тэмдэглэсэн баив. Нэг үгээр хэлэхэд болгоомжтой хашир чекистүүд хийвэл зохих ёстой болгоныг хийсэн байлаа. Шиммель хоолны толооныг авч үзснээ:

- Энэ чинь манай хийц үү, эсвэл жинхэнэ оросынх уу гэж сонирхоход нь Никулин:

- Жинхэнэ оросынх. Явахдаа авсан юм гэж хариулав.

- Тун сайн байна. Энэ чинь бидний өгдгөөс ямар ялгаатай байна гэж Шиммель асуув.

Николай Константинович энэ асуултыг хүлээж байжээ. Германы тагнуулын байгууллага жинхэнэ зөвлөлтийн баримт бичиг, түүнийг яаж бөглөдгийг сонирхож байгааг тэр мэдэж байв. Үүнийг бас манай сөрөг тагнуулын газар ч мэдэж байсан юм. Ийм учраас Улаан Армийн офицерын хоолны толооныг үйлдэхдээ германуудын гаргасан алдааг өөрсдөд нь мэдээлэхийг Никулинд зөвшөөрчээ. Никулины германуудад хэлж өгсөн энэ мэдээ тийм ч чухал нууц биш зүйл бөгөөд харин ч Никулины нэр хүндийг германуудын дунд бэхжүүлж өгсөн байна. Тэгээд ч Никулин энэ байдлаа аль болохоор сайн ашиглахыг хичээн:

- Ноён дэд хурандаа, манай ажилтнууд хоол хүнсний толоон, томилолтын үнэмлэхийг үйлдэхдээ ноцтой алдаа хийж байгааг харж байгаа биз дээ. Намайг зөвлөлтийн ар тал руу явахын өмнө надад өгсөн үнэмлэх бичгүүдийг тун хайхрамжгүй үйлдсэн байсан учраас миний аминд ч хүрч болох байв. Иймэрхүү бичиг баримттай явснаас яваагүй нь дээр. Манайхны мэргэжилтнүүд оросуудын бичиг цаасны техник ажиллагааг мэдэхгүй байгаа юм уу, эсвэл санаатайгаар алдаа гаргаж байгаа юм уу гэдгийг шалгаж үзэх хэрэгтэй юм гэв.

Никулин абверын хариуцлагагүй ажилтнуудын хайхрамжгүйгээс болж амь насаа алдах шахсан хүний дүр үзүүлэн, нэлээд хилэгнэсэн маягтай ярьж байлаа. Шиммель, Фиш хоёр түүнийг тайтгаруулахыг оролдон:

- Ноён Никулин, бид энэ хэргийг мөрдөн шалгана гэлээ.

Шиммель, Николай Константиновичийн авчирсан хоолны толооныг дахин анхааралтай ажигласнаа өөрсдийн хийсэн хуурамч толооныг шүүгээнээс гаргаж ирэн жишиж үзлээ. Тэр хоёр яг хуулсан юм шиг ижил байхыг хараад, тэссэнгүй:

- Үгүй, энд чинь ямар алдаа байгаа юм бэ? Би л олж харахгүй юм гэж асуув.

- Ноён дэд хурандаа, офицер хүнд олгох ёстой нэмэгдлийг надад өгснийг энэ хоолны толоонд тэмдэглээгүй байгаа юм. Намайг хоол хүнс авахаар хүнсний агуулахад очмогц таны толоон дээр нэмэгдэл хангамжийн тэмдэг яагаад дараагүй юм бэ гэж шалгаадаг байна шүү. Тэгэхлээр нь би дэмий л бичээч рүү чихчихлээ. Гэтэл ашгүй намайг үнэмшиж хүнсний бүтээгдэхүүн өгсөн юм. Хэрэв хүнсний агуулахын эрхлэгч тийм эргүү алмай амьтан байгаагүйсэн бол би өдийд лав та нартай уулзаад зогсож байхгүй байсан. Тэрнээс болоод би тайван байхаа больж, хамаг ажил төрлөө хаяад фронтын шугам нэвтрэхийн мөрөөдөл болж байв. Тэр агуулахын нярав ер нь мангуу амьтан биш байх? Өдийд тэр намайг хуурамч толоон авч явна гээд чекистүүдэд мэдээлэн, миний хойноос мөрдөн мөшгөж хөөгөөд явж байна гэсэн бодол толгойноос гардаггүй шүү...

Николай Константинович ахиулан ярьсаар байв. Тэрээр ярианы санаачлагыг гартаа авч, дайснууддаа өөрийгөө шалгуулах юм уу үгийн өө сэв эрэх боломж өгөхгүйн тулд эрс, шийдэмгий ярих хэрэгтэй гэдгийг ойлгож байв. Түүний энэ байдал Шиммельд таалагдахгүй байгааг Никулин мэджээ. Никулиныг зөвлөлтийн ар талд илгээхэд хэрэгтэй бүхнийг бэлэн болгох ажлыг эцсийн эцэст Шиммель хариуцаж байв. Абверт Орос орноор гарамгай мэргэжсэн гэгдэж байгаа шилдэг мэргэжилтэн Шиммелийн нэр алдрыг Никулины ярьж байгаа зүйл унагаж ч болох байсан учраас Шиммелийн сэтгэл зовниж яриаг өөр сэдэв рүү оруулах гэж оролдохдоо:

- Ноён Никулин та ингэхэд юу, юу ажиглав аа... гэж асуухад нь Никулин:

- Уучлаарай, ноён дэд хурандаа, би яриагаа одоохон дуусгая гээд цааш нь ийн өгүүлэв.- Миний томилолтын бичигт яагаад ч юм нууц түлхүүр тавиагүй байв. Би эхлээд үүнийг анзаараагүй юм. Тэгээд оросын талд орчихсон хойноо гэнэт санаанд орлоо. Биднийг бүр тагнуулын сургуульд байхад зөвлөлтийн томилолтын хуудсан дээр өөрснийхнийгөө хүний хүнээс ялгадаг томъёолсон нууц түлхүүр болох ганц үсэг тавьдаг гэж ярьж байсан юм. Ингэхлээр тийм нууц тэмдэггүйгээр миний томилолтын хуудас ёстой хуурамч зүйл байв. Ийм томилолтын хуудастай цаашаа явсан бол би хамгийн эхний байцаан өнгөрүүлэх товчоонд очоод л баригдах байв.

Никулин хэсэг чимээгүй болж үнэхээр сэтгэл нь түгшсэн янз үзүүлж зогсов. Яриа иймэрхүү янзтай болсонд Фиш сэтгэл хангалуун байгаа нь илт байв. Зөвлөлтийн ар талаас эргэж ирснийг нь Шиммель, Фиш хоёр өөр өөрөөр үзэж байгаа нь ч Николай Константиновичид мэдэгдэж байлаа. Түүний эргэж ирснийг Фиш өөрийн амжилт гэж үзэж байхад Шиммель хардан сэжиглэж байв. Шиммель бүх зүйлийг нарийвчлан шалгахыг эрмэлзэж байлаа. Ийм байдалд Фиш арга буюу Никулины холбоотон болж байв. Учир иймээс Никулин энэ байдлыг даруй ашиглахаар шийдэж:

- Валкийн сургуульд намайг нөгөө талд нэвтрүүлэн гаргахад маш сайн бэлтгэсэн. Би үүний төлөө хошууч Рудольф, ахмад Шнеллер нарт чин зүрхнээсээ талархаж байна. Намайг ахмад Фиш ямар ч өө сэвгүй фронтын шугам нэвтрүүлсэн. Ахмад Фиш болон түүний гүйцэтгэгчид надад өгсөн даалгаварт ажил хэрэгч ёсоор буурь суурьтай хандсан. Намайг фронтын шугамыг ямар ч аюулгүй нэвтрүүлэхэд чадах бүхнээ хийсэн гэж хэлзв.

Баярласнаасаа болоод Фишийн царай нь улайчихав. Фиш хэдийгээр бахдан баярласнаа Шиммельд мэдэгдэхгүйг хичээн, аль болохоор тайван байх гэж оролдсон боловч нүүр царай нь далдалж чадахгүй байв. Шиммель дотроо олон зүйл бодож сэтгэл гансарч байгаа нь түүний нүүрэн дээр илт бөгөөд энэ байдал Николай Константиновичийн гярхай ажиглалтаас мултарсангүй. Тэгээд Никулин абверын ажилтныг “тайвшруулахаар” шийдэж:

- Ноёд оо, би өөрийгөө баригдчих шахлаа гэсэндээ үүнийг ярьж байгаа юм бишээ. Миний үнэмлэх, бичиг баримтыг бөглөхөд гарсан яльгүй алдаанаас болоод даалгавар биелэгдэхгүй нурж болох байсныг л ярьж байна гэж хэлээд дуугүй боллоо.

- Ноён Никулин, та тэгээд нууц түлхүүрий нь яаж олж мэдээв гэж Шиммель нэлээд мэрэх янзтай сонирхон асуулаа.

Энэ асуултанд бэлтгэчихсэн байсан болохоор Никулин огт сандралгүй:

- Би ойгоос зам дээр гараад, надаас доогуур цолтой хэдэн офицерийг зогсоож, янз бүрийн шалтаг тоочиж байгаад үнэмлэхээ үзүүлэхийг шаардав. Тэгтэл миний аз дайрахад, тэдний дунд томилолтын хуудас бүхий нэг нөхөр байж байдаг байна шүү. Тэгээд би түүний нууц тэмдгийг мэдэж аваад өөрийнх дээрээ нөхөөд тавьчихсан юм гэж бэлэн зэлэн хариу өгөв. Тэгтэл Шиммель:

- Самбаалаг ажилласны чинь төлөө магтая гэж ярваганан инээмсэглээд, та ер нь муугүй тагнуулч болох хүн юм гэлээ.

Ахмад Фиш даргадаа туслаж эвгүй байдлаас нь гаргах цаг болсныг ойлгоод ярианы сэдвийг бушуухан өөрчлөхөөр шийдэж:

- Оросуудын хоол хүнс аль хир байна гэж асуув.

- Ер нь л гэмгүй хооллож ундалдаг юм байна. Цэргүүдэд сагадайн агшаамал, өөхтэй юм уу махтай шар будаа, хүрэн шөл өгч байна. Офицерууд нь хайрмал талх, шар тос, лаазалсан мах зэрэг нэмэгдэл хоол авдаг юм байна гэж хариулбал Фиш, дарга руугаа харснаа:

- Энэ талаараа оросууд зүгээр байгаа юм гэж нотлон хэллзэ.

Николай Константинович илтгэж дуусчээ. Тэгээд Шиммелийн урьдын болгоомжлол алга болж, газрын зураг дээр очоод харандаагаараа жижиг дөрвөлжин үүсгэн заагаад, энгийн байдлаар ийн лавлан асуув.

- Ингэхлээр таны ярьж байгаагаар бол, хоёр зуун хорин долдугаар буучийн дивиз, нэг зуун дөчин хоёрдугаар тэнгисийн тусгай бригад энэ районд бөөгнөрөөд байгаа юм биз дээ?

- Би үзэж мэдсэн бүхнээ л танд илтгэсэн.

- Та андуураагүй биз?

- Тэгэх ёсгүй дээ. Магадгүй зарим нэг зүйлийг ажиглаж амжаагүй өнгөрөөсөн байж болно. Надад даанч цаг бага байлаа.

- Никулин та үнэ цэнэтэй мэдээ авчирсан байна. Таны илтгэсний дагуу газрын зураг дээр бидний тэмдэглэсэн зүйл газар дээрээ нотлогдох юм бол би таныг “Үнэнч зүтгэсний төлөө” медалиар шагнуулахаар тодорхойлно гэж Шиммель ярианыхаа төгсгөлд хэллээ.

Германы хоёр тагнуул Николай Константиновичийг явуулчихаад хоёулахнаа үлджээ. Тэдний саяхан хүлээж авсан мэдээг Германы командлал сонирхож байгаа гэдгийг тэр хоёр мэдэж байв. Гэтэл энэ мэдээнд итгэж болох уу? Үнэхээр оросын цэрэг Черная голын районд бөөгнөрч байна гэж үү? Буучийн дивиз, тэнгисийн бригад “зурвас газарт” хаанаас хүрээд ирэв? Дахиад цэрэг нэмж ирэх үү? Ирвэл ямар төрлийн хэд хичнээн цэрэг ирэх вэ? Энэ бүх асуултанд “Абверкоманд-104” тагнуулын байгууллага тодорхой бөгөөд бүрэн төгс хариу өгөх естой баилаа.

Шиммель газрын зураг руу тонгойн Николай Константиновичийн явсан маршрутыг анхааралтай судалж байв. Фиш өө сэв олдохгүй болохоор нь дэмий л тэмдэглэлийн дэвтрийнхээ хуудсыг тоолж суув. Гэтэл Шиммель Фишт хандаж:

- Та юу гэж бодож байна гэж асуув.

- Цөм л үнэмшмээр зүйл байна...

- Яаран баярлахаа л болъё. Маш нарийн шалгах хэрэгтэй гэж хэлэв.

Шалгах... Энэ бол абверын бүх шатны байгууллагын байнга хэлж байдаг үг. Эх орноосоо урвагчид, танхай балмад, зүсэн зүйлийн зальхай этгээдүүдэд түшиглэсэн тагнуулын байгууллага хүлээн авсан мэдээндээ ч, түүнийг олж ирсэн хүмүүст ч итгэхгүй байх нь аргагүй юм. Есөн шидийн амьтдаас бүрдсэн тийм боловсон хүчинд итгэж болохгүй гэдгийг абверынхан сайн ойлгож байжээ. Үүнииг Шиммель, Фиш хоёр ч ойлгож байв. Тэр хоёр Никулинд итгэе гэж хүссэн ч гэнэдээд хууртагдчих бий гэж айж байв.

Никулин тогтоож өгсөн хугацаанаас нэг хоног хоцорч, даалгаварт заагдсанаас өөр газраар фронтын шугам нэвтэрч ирсэн нь, энэ этгээд зөвлөлтийн сөрөг тагнуулын албанд урхилагджээ гэж үзэж болох сэтгэгдэл төрүүлж байв. Энэ этгээд Ленинградад очиж даалгавар авчихаад эргээд бидэн дээр ирж амжих хугацааг оросуудын дунд өнгөрүүлсэн байна гэж Шиммель өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэн хэлэв.

Тэгснээ Шиммель, Николай Константинович германуудын өгсөн даалгаврыг биелүүлэхэд хэдий чинээ хугацаа шаардагдахав гэдгийг янз бүрээр тооцоолон гаргав. Никулин хаана хэдий хир газар явган явсан хаанаас хаана хүртэл замын машинд дайгдахав, хаана хоноглохов гэдгииг цөм нарийн тооцоолов. Энэ бүхний тооцоог гаргаад үзэхэд Никулин товлосон хугацаандаа багтаад ирж амжих байв. Гэтэл тэр бүтэн хоног хожимджээ...

- Никулин оросын сөрөг тагнуулын газар очсон байх гэж бодогдоод ер болж өгдөгтүй байна гэж Шиммелийн үнэнээ хэлэхэд Фиш:

- Иймэрхүү мэдээ цуглуулахад ч нэлээд цаг хугацаа шаардагдана шүү. Ннкулинээс өөр нэг ч тагнуулч фронтын шугамыг ганц удаа алхаад ийм их мэдээ авчирч байгаагүй шүү дээ. Энэ чинь бас хугацаа хожимдохын нэг шалтгаан болж баигаа юм. Тэгээд ч тэр фронтын шугам нэвтрэх газраа өөрчлөхөд хүрсэн биз гэвэл Шиммель:

- Энэ чинь л сэжигтэй байгаа юм. Никулин хэтэрхий их мэдээ олж авчээ. Түүнд зориуд ийм их мэдээ өгсөн юм биш биз...

- Хэрвээ бид тагнуулчдынхаа авчирсан мэдээ сэлтэд ингэж иш үндэсгүйгээр хардан сэжиглээд байх юм бол хэзээ ч амжилт олохгүй. Цэрэг их бөөгнөрсөн газраар фронтын шугам нэвтэрнэ гэдэг чинь тийм ч амархан ажил биш. Нэвтрүүлэх цэгийн даргын хувьд би үүнийг сайн мэдэж байна гэж Фиш хэлэв.

- Ноён Фиш таныг Никулин наашаа ирэх замдаа өөртөө элсүүлчихсэн юм биш биз дээ. Түүнийг их өмгөөлөөд байхчинэв гэж Шиммель ёжтойгоор хэлэв.

Олзтой буцаж ирсэн тагнуулчаа Фиш итгэлтэй хамгаалсан явдал тагнуулын байгууллагын даргад таалагдсангүй. Фиш, Никулины эргэж ирсэнд сэтгэл хангалуун байгаа, үүнд өөрийн хувь нэмрийг оруулсан гэж үзэж, улмаар түүнийг нь дарга нар нь хүлээн зөвшөөрнө гэж найдаж байгааг Шиммель ойлгож байв. Тэр бас дээрх ажиллагаанд оролцсон хүмүүсийг абверын командлал шагнана ч гэж горьдож байгааг Шиммель ойлгож байлаа. Фиш үнэхээр шагнал хүртэхийг хүсч, Никулинээс хүлээсэн эвгүй зэмлэлийг нь мартуулахын тулд даргаа зусардан тайтгаруулахаар шийдэж:

- Ноён дэд хурандаа, та 1941 онд Төв фронт дээр байхдаа абверын хэсэг офицеруудын хамт зөвлөлтийн цэргийн хувцас өмсөөд оросоос олзолж авсан авто машинаар ухарч яваа орос цэргүүдийн дунд орж хуггалдах гэж хэд хэдэн удаа оролдоод, даанч цэрэг их бөөгнөрсөн байсан учраас чадаагүй гэж ярьж байсныг тань би санаж байна. Тэгэхлээр орос цэргийн ангиуд олон байсан бол фронтын шугам нэвтрэхэд бас л саад болоо шүү дээ. Энэ бол аргагүй үнэн гэж хэллээ.

Шиммель маадайн инээв. Түүний эрэлхэг зоригийн тухай абверын офицеруудын дунд яриа хөөрөө болж байдгийг сонсоход түүнд таатай байв. Ухарч яваа орос цэргүүдийн дотор орж нийлэх гэсэн гурван удаагийн оролдлого бүтэлгүй болж, оросуудын ар талд абверын хэд хэдэн офицерыг машинаар аваачих даалгаврыг Шиммель биелүүлж чадаагүй хэдий боловч тийм “эрэлхэг ажилд” оролцсон явдал түүний сэхүүн занг дэвэргэж, цэргүүдийнх нь өмнө нэр сүрий нь дээшлүүлжээ.

- Эрхэм Фиш, таны хэлдэг ч зүйтэй. Гэвч Никулиныг ч, түүний авчирсан мэдээ сэлтийг ч шалгах нь чухал.

- Ноён дэд хурандаа, Никулин оросын үнэмлэх бичгүүдийг үйлдэх талаар үнэтэй зөвлөлгөө өгч, томилолтын хуудасны нууц тэмдгийг илрүүлэх талаар санаачлага гаргасан явдал түүний сайн тал шүү. Оросын сөрөг тагнуулын газар ингэмээргүй юм даа. Нууц түлхүүрээ тайлж өгөх тэдэнд ямар ашиг байна? Тэдний нууц түлхүүр олонтоо солигддог боловч бид үнэмлэх бичгүүдийг сүүлд өдөрлөчихөж болно шүү дээ. Шинэ нууц түлхүүр хэрэглээгүй байхад томилолтоор явсан байж болно биз дээ гэж хэлэв.

- Энэ чинь ямар нэгэн хэмжээгээр анхаарал татаж л байгаа юм гэж Шиммель зөвшөөрөөд, газрын зураг дээр очлоо. Фиш түүний араас дагав. Никулин яг энэ газраар фронтын шугамыг нэвтэрч ирсэн. Хэрвээ тэр өөрөө ийм “цоорхой” олсон бол үүнийг даруй ашиглаж Никулинд өгсөн даалгаврыг өөр тагнуулчид өгөөд тэр “цоорхойгоор” оруулах хэрэгтэй. Хэрвээ оросууд Никулиныг бидэн рүү явуулсан бол, тэд хэдийн тэр “цоорхойгоо” хаачихсан байх учиртай. Никулин үнэхээр өөрөө тийм “цоорхой” олж орж ирсэн бол тэр нь удтал онгорхой хэвээр байх болно. Дайсны хориглолтын систем дэх алдааг ашиглах хэрэгтэй гэж Шиммелийн хэлэхэд Фиш:

- Бүгд ойлгомжтой, ноён дэд хурандаа хэмээн хариулав.

- Никулиныг Сиверскийд аваач. Амраах хэрэгтэй. Түүний авчирсан мэдээ сэлтийг шалгах ажлыг би өөрөө хариуцна. Тагнуулч Никулин эргэж ирсэн гэдгийг “Валлийн штабт” илтгэнэ гэж Шиммель хэллээ.

...Ингээд шалгах ажил эхэлжээ. Агаараас хийсэн эрчимтэй тагналт, радио долгионоор барьсан зүйл, тэргүүн шугам дээр хийсэн ажиглалт цөм л Шиммелийн, тодруулбал түүний тагнуулч Никулины мэдээ зөв болохыг нотолж байв. Гэвч генерал-фельдмаршал Кюхлер авчирсан мэдээ сэлтийг нарийн шалгахыг шаардаж байв.

Шиммельд туслалцуулахаар дэд хурандаа Бауныг “Валлийн штабын” дарга Псковт илгээжээ. Тэр бас онцгой итгэлтэй хоёр, гурван тагнуулчийг өөрийн биеэр шилж “Ораниенбаумын зурвас газарт” зөвлөлтийн цэрэг бөөгнөрч байгаа тухай шинэ мэдээ баримт авчруулах зорилгоор фронтын шугам нэвтрүүлэхэд бэлтгэхийг тагнуулын сургуулийн захирал Рудольфт тушаажээ.

1943 оны наймдугаар сарын хоёрдугаар хагаст “Абверкоманд-104” байгууллагын байранд “Оросын талаар мэргэжсэн” дэд хурандаа Баун, дэд хурандаа Рудольф, дэд хурандаа Шиммель нар цугларлаа. Баун, Рудольф хоёр дөнгөж саяхан цол хэргэм нэмээд байжээ.

Абверынхны сэтгэл үнэхээр түгшиж байв. Никулины авчирсан мэдээг зөвхөн “Умард” армийн бүлэглэлийн штабт төдийгүй, абверынхан өөрснөө ихээхэн ач холбогдолтойд тооцож байв. Адмирал Канарис уг мэдээ баримттай холбогдсон бүх зүйлийг нэн даруй тал бүрээс нь гүнзгий судлан үзэхийг ажилтнуудаасаа шаардаж байлаа. Шиммель ийн илтгэв:

- Агаарын болон радиотехникийн тагналт Никулины мэдээллийг нотолж байна. Өчигдөр нэг “амьд хэл” барьжээ. Тэнгисийн явган цэргийн далан нэгдүгээр бригадын усан цэрэг юм. Түүнийг байцаахад, шинэ нэмэгдэл хүч ирж буй тухай яриа цэргүүдийн дунд их дэлгэрсэн. Цэргүүд давшилтанд бэлтгэж байна. Анги нэгтгэлийн дарга, улс төрийн ажилтнууд тулалдаан болох газар орныг судалж байна. Саяхан тэргүүн шугамын ангиуд дээр хэд хэдэн генерал, адмирал ирсэн гэж мэдүүлэг өглөө. Энэ бүхэн Никулины мэдээлэлд итгэх үндэс болж байна. Гэвч би хувьдаа энэ бүх зүйлийг сайн бэлтгэж, зохион байгуулсан заль мэх байж ч магадгүй гэж үзэж байгаа юм. “Умард” бүлэглэлийн командлагч ч мөн ингэж болгоомжилж байгаа юм. Нийт фронтыг найдвартай хамгаалчих хүрэлцээтэй хүч байхгүй гэдгийг командлагч надад анхааруулсан. Командлагч гагцхүү оросуудын гол цохилтын чиглэлд л хүч хуримтлуулах бололцоотой байгаа юм байна. Дээд командлалын газар түүнд нэмэгдэл хүч өгөхөөс татгалзжээ. “Ораниенбаумын зурвасын” районд үнэхээр их хүч бөөгнөрч байгаа бол манай фронтын бусад хэсгийг хоосруулна гэсэн үг. Ингэвэл бид Балтийн тэнгис хавийн нутгийг алдахад хүрэх юм. Байдал ийм байна гэлээ.

- Энэ бол ойлгомжтой хэрэг. Никулин ямархуу янзтай байна гэж Рудольф сонирхов.

- Одоо тэр Сиверскийд байгаа. Түүнийг сайтар ажиглан хянаж байхыг би Фишид тушаасан. Зөвлөлтийн ар талд илгээж байгаа болон тэндээс эргэж ирсэн тагнуулчдыг сорьж шалгахад зайлшгүй шаардлагатай бүх зүйл тэнд баидгийг та бэлээхнээ мэдэж байгаа шүү дээ гэж Шиммель хариулав.

- Та өөрөө Никулины талаар ямар бөдолтой байна гэж Баун, Шиммелээс асуулаа.

- Ерөнхийдөө тийм ч муу биш. Ажигч, хянуур, авхаалжтай, нийцтэй хүн. Фишийн мэдээлснээс үзвэл, Никулиныг судлах гэж бидний зориуд тавьсан манай тагнуулч Спасовтай нөхөрлөж байгаа юм байна. Спасов Никулины тухаи муу юм хэлэхгүй байна.

- Би түүнийг тагнуулын сургуульд байхаас нь мэдэх юм. Хичээл, оролдлоготой, авхаалжтай, зоригтой, тэсвэр хатуужилтай хүн байгаа юм. Даалгавар гүйцэтгүүлэхээр “Абверкоманд-104” рүү явуулахынхаа өмнө бид түүнийг зориуд шалгасан боловч харшлахаар юм олоогүй гэж Рудольф завсраар нь орж ярив.

- Никулин Ригагийн төв хорих лагерьт байхдаа офицер гэдгээ нууж, өөрийгөө жагсаалын цэрэг гэж нэрлэж байжээ. Гэвч үүний нь илрүүлж чадсан байна. Тэгээд түүнийг илчлэгдсэн бусад офицеруудын хамтаар Саласпилсын хорих лагерьт аваачсаи юм байна. Энэ тухай надад “Абверштелле-Остландаас” мэдээллээ. Энэ чинь л түүнийг болохгүй болгож байна даа хэмээн Бауны сөргүүлэн хэлэхэд, Рудольф:

- Хүнийг үнэлж цэгнэхэд ингэж хандаж болохгүй. Манай лагериудад байгаа хүмүүс амиа авахын төлөө чадах бүхнээ хийж байгаа юм. Тэгэхгүй бол үхнэ шүү дээ. Энэ бол тодорхой хэрэг гэж хариуллаа.

Абверын гурван дэд хурандаагийн зөвлөлгөөн удаан үргэлжилжээ. Тэд Николай Константиновичийн авчирсан мэдээ баримтыг яаж шалгах асуудлыг тал бүрээс нь нарийвчлан хэлэлцсэн баина...

Энэ үед Зөвлөлтийн талд ч Николай Константиновичийн тухай олонтоо дурсан ярилцаж байлаа. Түүнийг фронтын шугам нэвтэрсний маргааш генерал Быстров, дэд хурандаа Сосницын, ахмад Маковенко хосрыг дууджээ.

- Нөхөр генерал! Түүний бие сайн байсан. Даалгаврыг аль болохоор сайн биелүүлэхийг эрмэлзэнэ гэдгээ танд уламжилж өгөхийг хүссэн гэж Маковенкогийн илтгэхэд, генерал:

- Түүнийг нэвтрэхэд нь та биечлэн ажигласан уу? гэж асуув.

- Тиймээ ажигласан, нөхөр генерал. Сайн давсан. Бүх юм төлөвлөсөн ёсөөр нямбай хийгдсэн. Хөшууч Богданов нөхрийнхөө төлөө санаа тавьж бүх бэлтгэл ажлаас нь хийлцэж, завсрын зурвас хүртэл дагаж явсан гэвэл генерал:

- Богданов сайн байна. Ухаантай хүн гэснээ, германууд буудсангүй юу? гэж асуув.

- Үгүй. Түүний нэвтэрсэн районд германууд чимээ аниргүй байсан.

Генерал, Сосницынд хандаж:

- Нөхөр дэд хураидаа, манай төлөвлөгөө хэрхэн биелж байна? Өөр юу хиймээр байна гэж асуулаа. Тэгэхэд нь Сосницын:

- Нөхөр генерал, хэрвээ манай Никулин фронтын шугамыг эсэн мэнд нэвтэрсэн бол германы тагнуулын газар Никулины мэдээллийг шалгахын тулд түүний морөөр манай руу өөр тагнуулчид оруулах гэж оролдоно гэжби бодож байна. Тэдний тагнуулчдыг зүгээр өнгөрүүлчихвэл германуудын Николай Константиновичид итгэх итгэл улам нэмэгдэнэ. Хэрвээ тагнуулчдыг нь бариад авчихвал Никулиныг германууд хардан сэжиглэх болно. Германууд нааш нь илгээх тагнуулчдаасаа “Зурвас газарт” зөвлөлтийн цэрэг бөөгнөрч байгаа тухай мэдээ үнэн худлыг шалгаж тодруулахыг шаардах нь эргэлзээгүй. Хэрвээ Никулины мэдээ худал болох нь мэдэгдвэл Николай Константинович өнгөрөх нь тэр гэв.

- Та тэгээд юу хийе гэж байгаа юм бэ? Бид дайсны тагнуулыг өөрийнхөө ар талд оруулах гэж үү? гэв.

- Нөхөр генерал Маковенко бид хоёр Шиммелийг ямархан нэг зүйлээр баярлуулах хэрэгтэй гэж үзэж байна. Ингэхгүй бол юу ч бүтэхгүй. Бид энэ санаагаа танд танилцуулахаар бичээд ирсэн.

Сосницын шигүүвтэр бичигтэй хэдэн хуудсыг генералд өглөө. Быстров тэдгээрийг анхааралтай уншиж эхэллээ. Тасалгаанд нам гүм болж, гагцхүү хуудас шаржигнан эргүүлэх сонсодно.

- Зүгээр, сайн бодож боловсруулсан төлөвлөгөө байна. Энэ төлөвлөгөөг баталлаа, харин биелэлтийг нь өдөр бүр надад илтгэж байгаарай. “Зочиддоо” өчүүхэн ч сэжиг авахуулахгүйн тулд бүх зүйлийг ямар ч өө сэвгүй хийх ёстой. Тэгэхгүй бол бидний төлөвлөгөө нураад зогсохгүй фронтын командлалын төлөвлөгөөнд нөхөшгүй хохирол учруулна гэж генерал хэллээ.

- Нөхөр генерал, тун хариуцлагатай ажил гэдгийг бид сайн ойлгож байна хэмээн хоёр биеэ төлөөлөн хариу өчив.

Сосницын, Маковенко хоёрыг гармагц генерал Быстров санхүүгийн хэлтсийн даргад утасдаж:

- Өчигдөр та бид хоёрын ярьсан хүний гэр бүлд нь мөнгөний баримт гуйвуулах ажлыг хурдавчлах хэрэгтэй байна. Юу гэнээ? Өнөөдөр явуулчихсан? Танд талархъя.

Быстров харилцуураа тавиад ширээн дээрээ овоолоостой байгаа баримг бичгүүдийг харлаа. Тэд цөм чухал, нууц, яаралтай баримт бичиг байв. Генерал тэдгээрийг өөртөө дөхүүлж тавьснаа түр хүлээзнэн, харилцуураа авч, хорь, гучин минут хиртэй хүн битгий оруулаарай гэж туслахдаа хэлээд, цэвэр цаас авч Мокий Демьянович Каращенкогийн эхнэр, хүүхдэд захиа бичихээр суулаа.

Тэрээр захиагаа бичиж дуусаад, өндөр үелзлийн харилцуураа авч фронтын командлагчид залгав.

- Таныг сонсож байна гэсэн төлөв дөлгөөн дуу харилцуурт сонсөгдлоо.

- Генерал Быстров илтгэж байна. Нөхөр командлагч, урьд шөнө манай хүн фронтын шугам нэвтэрсэн. Одоо тэр германууд дээр оччихоод хуурамч мэдээ өгч байгаа.

- Сайн байна. Тагнуулчид бас дайсанд хуурамч мэдээ атгуулж амжжээ. Би одоо штабын даргад тушаал өгье. Илгээсэн зүйлээ нотлох хэрэгтэй.

- Би үүнийг л танаас хүсэх гэсэн юм, нөхөр командлагч аа.

- Тэгвэл би төлөвлөгөөнд заагдсан бүх зүйлийг ажилд оруулах тушаал өгье... Бие ямар байна?

- Баярлалаа. Нөхөр командлагч, миний бие сайн.

- Танай шугамаар сонин юутай байна?

- Маргааш гэхэд сонинтой болно гэж бодож байна.

- Тун сайн, сониноо сонсгоорой, баяртай.

Энэ өдөр Черная голын дээгүүр германы тагнуулын нисэх онгоц гарч иржээ. Фронтын штаб, чекистүүд үүнийг хүлээж байсан юм. Германууд манай цэрэг “бөөгнөрч байгаа” районыг юуны өмнө агаараас тагнана гэж тэд тоцоолж байжээ. Тэгээд ч энд агаарын их бууны анги татан авчирсан юм. Дайсны нэг ч нисэх онгоцыг тухайн районд оруулж болохгүй гэсэн тушаал тэр ангид өгсөн байлаа. Дайсны тагнуулын нисэх онгоц шөргөн голын дундуур нэвтрэх гэж хэд хэд оролдоод чадалгүй буцаад явжээ. Гэвч шөнө түүнийг дахин ирэхэд нь хүчтэй эсэргүүцэл үзүүлээгүй байна. Гэхдээ зориуд зохион байгуулсан багууд энд тэндгүй түүдэг гал асааж, их цэрэг бөөгнөрсөн дүр үзүүлжээ.

Германы тагнуулын нисэх онгоц ирснийг сонсоод генерал Быстров сэтгэл хангалуун байв. Одоо тэр хуурамч мэдээ зохих ёсоор хүрчээ гэж үзэх бүрэн үндэстэй болжээ. Генерал тэр дороо дэд хурандаа Сосницын, ахмад Маковенко хоёрыг дуудаж ирүүлээд, фашистуудыг төөрөгдүүлэхэд нь Никулинд туслах талаар ямар шинэ арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа илтгэхийг шаардлаа.

- Маковенко бид хоёр Никулины нэвтэрсэн фронтын шугамын районыг нарийвчлан судалж үзлээ. Тэгээд Шиммелийн тагнуулчдыг манай ар талд оруулахын тулд уг “цоорхойг” нэг хэсэгтээ хамгаалалтанд байлгахаар шийдлээ гэж дэд хурандаа мэдээлэв.

- Шиммель өөрийн тагнуулчдыг Никулины мөрөөр оруулж ирнэ гэж бид үүний түрүүнд ярьцгааж байсан. Тэгэхлээр одоо тэдэнд наашаа нэвтрэх боломж олгох хэрэгтэй гзж үзэж байна. Гэхдээ зам зуурт нь тусгайлан зэхсэн ангиудыг байрлуулах болно. Хоёр, гурван батальон цэрэг үлдээхэд л болох байх. Бусды нь замаас холдуулах нь зүйтэй. Өөрсдийгөө буучийн дивиз, тэнгисийн бригадын цэргийн албан хаагчид мэт харагдуулахыг даалгах хэрэгтэй. Ингэвэл манай ажлыг улам үнэмшинэ. Шиммелийн тагнуул, туршуулуудыг барихгүй, харин ч эзэддээ чөлөөтэй эргэн очих боломж олговол зохино гэж Сосницын хэлэв.

Сосницын чимээгүй боллоо. Генерал Быстров хэсэг бодол болж байснаа:

- Нөхөр Маковенко та юу гэж бодож байна гэж асуув.

- Би энэ саналыг дэмжиж байна. Германууд л өөрснөө тонилгож орхидоггүй юм бол бид Шиммелийн тагнуулчдыг бүрэн бүтнээр нь эсэн мэнд үдэж өгнө. Харин германуудын алсныг хариуцаж чадахгүй. Надад өөр нэг санал байна. Абверын даалгавраар ирэх хүнийг барьж аваад, түүнтэй сайтар ажиллаж, Никулинд өгсөн хуурамч мэдээгээ түүнд атгуулаад Шиммель рүү явуулчихвал муугүй болно байх гэж бодогдох юм гэвэл генерал Быстров:

- Хоёр саналын аль аль нь муугүй л юм шиг байна. Гэвч энэ бүхнийг хийхэд цаг хугацаа хэрэгтэй, гэтэл бидэнд цаг алга байна. Түүнээс гадна бид төлөвлөгөөгөө олон хүнд мэдэгдэж болохгүй. Шиммелийн тагнуулчийг урвуулах тухай нөхөр Маковенкогийн саналыг хүлээж авч болмооргүй зүйл гэж би үзэж байна. Яагаад гэвэл, Шиммель ийм шалгах ажилд германуудад үнэнч бөгөөд ажил хэрэг дээр шалгагдсан тагнуулчийг явуулна шүү дээ. Тийм этгээд биднийг мөлигодож орхиод, манай төлөвлөгөөг фашистуудын командлалд илчилж өгөхгүй гэх газаргүй биз дээ? Энэ ажилд цэрэг оролцуулж хэрэггүй. Бүгдийг чекистүүдийн хүчээр л гүйцэтгэх ёстой. Хориглолтын район дахь “цоорхойг” бөглөхийн хэрэггүй. Тэгэхдээ тэнд хүч нэмэгдүүлсэн хяналт тавих юм шүү. Германы тагнуулчийг томилолтоор яваа офицер болж тоглох манай ажилтан угтаж авах ёстой. Абверын тагнуулчтай үргэлж хамт яваг, тэд “зам нийлнэ”. Хоёр зуун хорин долдугаар буучийн дивиз, нэг зуун дөчин хоёрдугаар тэнгисийн тусгай бригадын цэргийн албан хаагчдын дүрээр манай хүмүүсийг зориуд байрлуулсан газар гэр, байшинд чекист германы тагнуулчийг дагуулан орох ёстой. Абверын тагнуулчийг энэ ажиллагаанд шууд оролцогч хүмүүсээс өөр хүнтэй үг солиулахгүй байх нь чухал. Абверын туршуулыг манай ар талаар дагуулж явсныхаа дараа хатуу хяналтын дор фронтын шугам нэвтрүүлнэ. Тэгээд тэр энд үзсэн харснаа, өөрөөр хэлбэл бидний үзүүлсэн зүйлпйн тухай германуудад ярих болно. Ийм төлөвлөгөө байвал болж байна уу?

- Германы тагнуулыг хүнтэй уулзуулахгүй гэдэг л хэцүү дээ. Фронт шүү дээ... Ер нь юу ч тохиолдож болно Эвгүй уулзалт ч болж болно гэж Сосницын эргэлзсэн байдалтай хэлэв. Быстров түүний хэлснийгзөвшөөрч:

- Ямар нэгэн хэмжээгээр бөх зүрх гаргаж байгаа тал ч бий л дээ. Тэгэхдээ дайсны тагнуулчийн сэтгэл санааг гүнзгий мэдэж авахыг бодоцгооё. Түүнийг фронтын шугам нэвтэрч ирмэгц алхам тутамд аюул тохиолдож болох юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх нь чухал. Тэгвэл тэр “ач тус хүргэх” хүнээ олж танилцах болно.

Цаашдын бүх ажил манай гүйцэтгэх ажилтны авхаалж самбаа, гавшгай шалмаг байдлаас л шалтгаална... гэв.

Чекистүүд хийх гэж байгаа ажлаа нарийвчлан ярилцаж, хэн юу хийхийг хувиарлан, хариуцах хүмүүсийг томиллоо. Бүх асуудлыг шийдсэний дараа генерал Быстров туслахууддаа хандаж:

- Одоо нөхөд минь нэг ч минут алдаж болохгүй. Абверын тагнуул хавханд орох ойртлоо. Тэр хэзээ язаагүй ирэх болсон. Дайсны туршуулуудыг угтан авч, үдэж гаргах ажиллагааг “Зочид” гэж нэрлэе. Ингээд “зочидоо” хүлээн авахад бэлтгэцгээ. Та бүхэнд амжилт хүсье! гэж хэлэв.

Долдугаар бүлэг.

МЭХИЙГ МЭХЭЭР

Николай Константиновичийг Сиверскийд очиход нь аятайхан тавилгатай, жижгэвтэр байшинд суулгажээ. Тэр байшингийн нэг талынх нь хоёр өрөөнд Никулин, нэвтрүүлэх газрын ахлагч Спасов хоёрыг оруулж, нөгөө талд нь германы тагнуулын албаны офицерууд сууж байв.

- За ингээд та гэртээ орох нь энэ дээ. Дэд хурандаа Шиммель таныг сайхан амраах бүх боломжоор ханга гэж айлдсан. Та энд ямар нэгэн ажил хийхгүй. Коммунистуудтай хийж байгаа түүхэн тулалдаанд их Германд тусласан хүмүүсийг германы командлал үнэлж чаддаг юм. Ноён Никулин та амрах гавьяа байгуулсан хүн, түүнийгээ эдлэх хэрэгтэй. Тарга тэвээрэг сайн ав, танд хэрэг болно. Юу хэрэгцээтэй бүхнийгээ ноён Спасоваас аваарай. Тэр аж ахуй эрхэлдэг юм. Түүнийг ирэхээр танилцана биз. Сайн сууж, сайхан амраарай гэж ахмад Фиш хэлэв.

Ахмад Фишийг явсны дараа Николай Константинович тун их ядарснаа сая мэдрэв. Нуруу, ууц нь шархиран, толгой нь өвдөж байв. Хэвтээд, сайхан унтчихмаар байсан боловч Спасовын ирэхийг хүлээж, түүнтэй танилцах хэрэгтэй байлаа. Ямар ч гэсэн хамт л байх болж. Тэр ямар хүн юм бол доо? гэж бодов.

Нэвтрүүлэх газарт, фронтын шугамын цаана гаргахаар бэлтгэж байгаа тагнуул, туршуулуудыг сайн судлах боломж олдоно гэдгийг Никулин ойлгож байлаа. Сөрөг тагнуулч хүнд энэ бол тийм ч бага юм биш байв.

Ийнхүү Быстровын өгсөн даалгаврын хоёр дахь хэсэг буюу германы тагнуулуудын тухай мэдээ баримт цуглуулж, эргэлзэн тээнэгэлзсэн нэгий нь гэм буруугаа хүлээж очуулах даалгаврыг биелүүлэх аятайхан боломжтой болж байв. Никулин Сиверскийгээс генерал Быстровтой холбоо тогтоож, зөвлөлтийн цэргийн ар талд германы тагнуулуудыг илгээх гэж байгаа тухай түүнд байнга мэдээлж болно байх гэж найдаж байлаа.

Никулин ажлаа юуны өмнө өөрийнх нь ойр орчинд байнга байх хүмүүстэй танилцахаас эхлэх хэрэгтэй байлаа. Үүний тулд хамгийн түрүүнд Спасовтой ойртвол түүнийг ямар нэг хэмжээгээр ашиглаж ч болох болов уу гэж бодож байв. Нэвтрүүлэх газрын ахлагчаар, германууд шалгаж туршаагүй хүнийг тавихгүй гэдгийг Николай Константинович ойлгож байлаа. Ингэхлээр Спасов фашистуудад үнэнчээр хүчин зүтгэдэг, тэдний итгэлийг хүлээсэн хүн болох нь тодорхой. Тэгэх тусам нь л түүнтэй ойртож, түүнийг залилах хэрэгтэй юм.

Никулин хувцсаа тайлалгүй орон дээр гарч хэвтлээ. Тэрээр хэсэг зуур хэвтэж, ядарсан биеэ амраан, сүүлийн хоногт болсон үйл явдлыг сэтгэлдээ сэргээн бодохыг хүссэн боловч өөрийн эрхгүй таг унтчихжээ.

Нэг хүн гутлы нь тайлж байгааг мэдээд сэрж, нүдээ болгоомжтой нээвэл өндөр нуруутай, цайвар шаргал үстэй залуу харагдлаа. Тэр залуу бөхийгөөд Николай Константиновичийг сэрээхгүйг хичээн гутлынх нь өсгийнөөс болгоомжтой нь аргагүйг татаж байв. Никулин хөлөө татаж аваад:

- Юу болж байна? гэж дургүйцсэн янзтай асуувал, цаадахь нь:

- Өө сэрчхэв үү гээд найрсагаар инээж, би хулгайч биш, луйварчин ч биш. Өрөөндөө ороод ирсэн чинь чи хөлөө унжуулчихаад, трактор шиг хүржигнэтэл хухирч байлаа. Их ядарсан бололтой бөх унтаж байхаар нь тайван амраг гэж санаад гутлы чинь тайлчихья гэтэл сэрээж орхидог байна шүү гэлээ.

- Зүгээр, битгий зов.

- Тэгвэл, танилцая. Бид цэргийн улс, амь нэг юм чинь. Намайг Спасов гэдэг. Чиний нэр алдар хэн бэ?

- Никулин, Николай Константинович. Тантай танилцсандаа баяртай байна. Ахмад Фиш надад таны тухай ярьсан.

- Бид цөмөөрөө энд бие биетэйгээ танилцахад баяр хөөртэй байдаг юм гэж Спасов ёжилж ч байгаа юм шиг үнэнээсээ ч ярьж байгаа юм шиг хэлснээ намайг битгий авгайл, би шууд “чи” гэж ярьж сурчихсан хүн. Тэгээд ч хэн маань ахлах цолтой, хэн нь бага цолтойгоо мэдээгүй байгаа болохоор бүр ч хэрэггүй гэхэд нь Николай Константинович:

- Би онцгой эрх дарх гэхгүй ээ. Чи бол ямар ч гэсэн дарга хүн. Тушаавал чинь гажих юм алга хэмээн инээмсэглэн хэлвэл Спасов:

- Захирагдахыг хүсээд байвал захирагдаж л бай. Харин би дарга болохыг хүсдэггүй гэж Никулинд тал зассан янзтай хариулаад, зочломтгой эзэн хүн шиг санаа тавьж, Николай Константинович чи яамаар байна, унтах уу, эсвэл хоол идэх үү? Алив ам хөдөлгөе л дээ ядаж. Харин Улаан Армийнхны ярьдгаар маргааш бүрэн хоол хүнс, хувцас хэрэглэлээр хангана гэлээ.

- Идэхээс буцах юм алгаа.

- Зүйтэй, тэгэх ёстой.

Спасов эрэгнэгэн дотроос шил нэрмэл архи, талх, зууш гаргаж ирээд Николай Константиновичийг зоогийн ширээнд суухыг урив. Нэг хундага архи дугтарсны дараа ярьж гарлаа. Спасов эхэлж:

- Нөгөө талаас ирэв үү? хэмээн асуув.

- Тэглээ.

- За тэгээд тэнд юу болж байна? Давших гэж байна уу? Удахгүй цохих нь уу?

- Тийм шиг л байна. Хүчээ татаад л.

- Мөөн. Тэгэх л ёстой. Юу болдгий нь харж л байя.

- Энд удаж байна уу? гэж Никулин сонирхон асуув.

- Удаж байна. Юу гэж?

- Зүгээр л сонирхсон юм.

Тэр хоёр оройжингоо зоогийн ширээний ард сууж, юм юмны зах зухаас шүүрэн ярилцаж, бие биенийгээ туршжээ. Аль аль нь өөрийн тухай бага ярьж, нөгөөгөөсөө их юм сонсохыг эрмэлзсэн учир тэр хоёрын яриа олигтой болж өгсөнгүй.

Тэгээд Спасов ширээний араас босч, эвшээлгэснээ:

- За даа, унтах уу даа. Жаахан хүүхдүүд шиг нуугдаж тоглохоо больё. Цаг нь ирэхээр аяндаа шиншилцгээнэ. Одоо биеэ гамная. Хэвтэцгээх үү, Николай Константинович. Таныг ингэж нэрлэдэг байх аа?

...Энэ ярианаас хойш хоёр хонолоо. Никулиныг хэн ч асууж сурагласангүй, хэн ч айлгаж түгшээсэнгүй. Спасов өдөржингөө алга болоод орой ирэхээрээ дайны өмнөх амьдралаа дурсан ярьж эхэлнэ. Өнгөрснөө санан дурсаж уйтгарлаж байгаа юм уу, үгүй бол өнгөрүүлсэн амьдралдаа эргэж орохыг санагалзав уу, эсвэл юм бүхэн өөрчлөгдсөн гэж сэтгэл хангалуун байгаа юм уу гэдгий нь ойлгоход хэцүү байв. Никулин бага ярьж, их сонсоно. “Шиншлэлт” тун удаан байв.

Гуравдахь өдөр нь Николай Константиновичийг нэвтрүүлэх газрын дарга дуудав. Ахмад Фишийн өрөөнд түүнийг дэд хурандаа Рудольф угтав.

- Ноён Никулин танд эсэн мэнд буцаж ирсэнд тань баяр хүргэе. Таныг эрүүл энх, санаа сэтгэл өндөртөй байгаагий тань харахад бахархмаар байна гэж Рудольф эелдэг зөөлнөөр хэллээ.

Рудольф цол нэмүүлснийг Николай Константинович мэдлээ.

- Ноён дэд хурандаа, би ч гэсэн баяртай байна. Цэргийн цол ахисан явдалд танд баяр хүргэхийг зөвшөөрнө үү гээд Рудольфт гараа өглөө.

Тэгтэл дэд хурандаа ихэд гайхав бололтой хөмсөг зангидаж харагдав. Никулиныг ингэнэ гэж Рудольф огт санаагүй байжээ. Никулин Гуцаловын хорих лагерь, Валкийн тагнуулын сургуульд байхдаа даруу төлөв зантай, дарга нартай харилцахдаа ая тал засч чаддаг хүн байсныг Рудольф санав. Гэтэл одоо болохоор эрээ цээрээ барж... барон фон Ризетэй нэг зиндааны хүн шиг аашилдаг байна шүү хэмээн хэсэг зуур тээнэгэлзэж бодсноо Николай Константиновичийн алганд хурууныхаа үзүүрийг эрх биш хүргэв.Энэ муу орос их олзтой ирж, бас тэгээд энүүнтэй хамтарч ажиллах болохоор биеэсээ түлхээд яахав гэж Рудольф боджээ. Никулинтэй уулзсандаа баяртай байгаа дүр үзүүлэхийн тулд түүнийг хажуудаа суухыг урив. Удаан ярилцах хэрэгтэй байв.

Никулиныг хажуудаа суумагц Рудольф янжуурынхаа хайрцгийг онгойлгон түүнд өгөв.

- Баярлалаа гээд Николай Константинович янжуур авав.

Рудольф диц өнгөтэй асаагуураа асааж, тэр хоёр тамхиа асаав.

- Даалгавар биелүүлсэнд тань би баяртай байна. Энэ амжилтын төлөө танд баяр хүргэхийг хүснэм. Оросуудын ар талд яаж, юу хнйснээ нэгд нэгэнгүй тодорхой ярина уу. Бид бусад тагнуулчдыг бэлтгэхдээ таны туршлагыг өргөн ашиглах болно гэж Рудольф хэллээ.

Рудольф огт өөр учир шалтгааны улмаас байцаах гэж байгааг Никулин ойлгож байлаа. Германууд Никулиныг дахин дахин байцааж, олон өчиг мэдүүлгийн дотроос зөрөө олох гэж эрмэлзэж байжээ. Ярианд байлцсан ахмад Фиш бас л Никулины мэдүүлгийг тэмдэглэхээр цаас харандаагаа зэхэж, Рудольф хүртэл тэмдэглэл хөтөлж эхэллээ. Ямар тосгоныг дайрч гарсан, тэр тосгоны гол гудамжинд нь хэдэн байшин байсан, түүнээс хэд нь эвдэрч, хэд нь шатсан байв гэх зэргээр тун яльгүй зүйлийг хүртэл шалгаан лавлаж байлаа.

Яриа дөнгөж эхэлмэгцээ л өө сэв эрсэн байцаалт болж хувирав. Рудольф санаанд оромгүй янз бүрийн асуулт тавьж байлаа. Николай Константинович Рудольфын учир тоймгүй асуултанд хариу өгч суухдаа, германууд эндхийн газар орны байдлыг сайн мэддэг юм шүү, тийм учраас маш нягт нямбай нүдэлж аваарай хэмээн тун ч шургуу анхааруулж байсан генерал Быстровыг байнга дурсан санаж байлаа.

- Та ой сайтай хүн юм. Ноён Никулин та Валкийн тагнуулын сургуульд бидний хэлж яриагүй нарийн ширийн зүйлийг хүртэл мэдчихсэн байна гэж Рудольф сайшаангуй ярьж байснаа огт санаандгүй байтал,

- Хаана мэргэжлийн тагнуулчийн сургууль хийсэн бэ? Та бол жинхэнэ тагнуулч хүн байна шүү дээ. Тийм биз, Никулин? гэж цочмог асуув.

Рудольф давшиж эхэлж байгааг Николай Константинович ойлгов. Иймээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй боллоо. Ингэж хамгаалах шилдэг арга бол өөр рүү нь дайрах явдал байв.

- Ноён дэд хурандаа, та их мартамхай хүн гэдэгтээ намайг итгүүлэх ажлыг хоёр дахь удаагаа хийлээ. Гэтэл таны мэргэжил бол ой сайтай байхыг шаарддаг биш үү... гэж Никулин их харамссан, тэр ч байтугай бүр басамжилсан өнгөөр хэлэв.

Рудольф, хацар руугаа алгадуулсан юм шиг цочирдон зөөлөн сандлынхаа түшлэгийг налан хойш суув. Ингэхий нь харсан ахмад Фиш золтой л инээд алдчихсангүй.

Николай Константинович өөрийнх нь саяны хэлсэн үг Рудольфыг ямар байдалд оруулсныг огт ажиглаагүй царай гарган яриагаа цааш үргэлжлүүлэн:

- Гуцаловын лагерьт, Ригад, мөн намайг тагнуулын сургуульд явуулахын өмнө та бид хоёр Москва, Москва хавийн тухай, миний төрж өссөн Кусково тосгоны тухай л ярьсан шүү дээ. Гэтэл та ноён Шиммельд намайг Ленинградын орчимд төрж өссөн мэтээр илтгэсэн байсан. Валкийн тагнуулын сургуульд байхдаа би Улаан Армид тусгай батальоны штабын даргаар ажиллаж, ахмад цолтой байсан гэдгээ ч хэлсэн. Ингэхлээр тагнуулын сургуульд зааж сургаагүй бага сага зүйлийг миний мэдэж байгаа явдал бол тийм ч их гайхал төрүүлэхгүй байх гэж бодож байна. Тэгээд ч би өөрийн мэддэг чаддагийг их Германы ашиг тусын тулд л хэрэглэсэн юм. Тэгэхэд та түрүүчийнхээ яриаг мартчихаад одоо болохоор намайг ямар нэгэн юманд хардаж байгаа бололтой. Гэтэл над шиг байдалтай байгаа хүн сэжиглэгдэнэ гэдэг чинь амь насанд халгаатай болно гэдэг үг шүү дээ гэв. Тэгтэл Рудольф:

- Ноён Никулин та миний хэлснийг буруу ойлгожээ. Би зүгээр л таны авьяас чадварт бахархаж байгаагаа л илэрхийлэх гэсэн юм хэмээн булзааруулахыг оролдов.

Рудольф дотроо Шиммельд гомдож байв. Шиммель Рудольфын нэг адил жирийн мөртөө жоготой асуултаар Никулиныг тээглүүлчих санаатай байсан ажээ. Гэтэл энэ нь Рудольфыг тун эвгүй байдалд оруулжээ. Тэглээ гээд ямар Шиммель надад молиго үмхүүлжээ гэж Никулинд хэлэлтэй биш. Иймээс Рудольф яриагаа өөр сэдэвт шилжүүлж, удсангүй бүрмөсөн дуусгажээ.

Маргааш өдөр нь Шиммель Сиверскийд ирэв. Тэрээр ямар ч сайн таталган бичсэн тэмдэглэл, даалгавар гүйцэтгэгчийн өөрийнх нь бичсэн илтгэлээс дээр байж чаддаггүй гэдгийг иш үндэс болгон, фронтын шугамын цаана даалгавраа хэрхэн гүйцэтгэснээ бичгээр тодорхой илтгэхийг Никулинээс шаардав. Уг илтгэх хуудас “Умард” армийн бүлэглэлийн штабт хэрэгтэй ажээ.

Штабт хэрэг болох бүх зүйлийг тэдэнд хэлж ярьсан гэдэгт Николай Константинович эргэлзэхгүй байв. Энэ тухай шат дараалан илтгэсэн нь мэдээж хэрэг. Ингэхлээр одоо Никулины хэлж ярьсан бүхнийг задлан шинжилж, ямар зөрөө гарахы нь харьцуулан үзэх гэж л бичгээр илтгэх хуудас авах гэж байгаа хэрэг. Шалгалт үргэлжилсээр байна гэж Никулины бодож байсан нь эндүүрэл болсонгүй. Фиш, Шиммель, Рудольф нарын тэмдэглэж авсан зүйлүүдийг абверынхан тагнуулуудын ажиглалт, олзлогдсон хүмүүсийн өчиг мэдүүлэгтэй тулган жишиж үзжээ. Гэвч ямар ч зөрөө гараагүй байна.

Генерал-фельдмаршал Кюхлер шалгалтын үр дүнд сэтгэл хангалтгүй байлаа. Тэрээр эцсийн шийдвэр гаргахын өмнө шинэ шинэ баримт нотолгоо дахин дахин шаардсаар байв. Болгоомжлохоос ч аргагүй байлаа. Учир нь нэг бүдэрвэл мянга бүдрэх байсан юм.

Хэд хоносны хойно нэг үдэш Спасов урьдын адил согтуу мөртөө их ууртай, сэтгэл нь гундсан янзтай орж ирэв. Тэр орон дээрээ гулдайн унаад хааяа хүндээр санаа алдан, удаан дуугүй байв. Санаа алдаад байгаа хирнээ яриа өдөх гэж яарахгүй байв. Никулин ч бас янз бүрийн юм асууж шалгаахыг яарсангүй. Никулин “Хаана хүрэхнэв” гэдэг роман уншиж суухдаа, номондоо улайраад эргэн тойрондоо юу болж байгааг анзаараагүй дүр үзүүлж суув. Харин цаанаа бол Спасовын ам нээхийг хүлээж байжээ. Энэ алийн болгон дуугүй байхав, дуугарахдаа л нэг дуугарна гэж бодсон нь яг таажээ. Спасов орон дээрээсээ огло үсрэн босоод өрөөн дотуур явснаа:

- Муусайн турсаганууд! Санаанд нь ер юм таарахгүй шүү. Хичнээн амь тавин зүтгэвч, “орос гахай” л гэхээс өөр нэргүй гэж хорсолтойгоор хэлэхэд нь Николай Константинович:

- За чи чинь хэнийгээ ерөөгөөд унах нь энэ вэ гэж тоомсоргүй янзтай сонирхон асуув.

- Фиш. Өөр хэн байхав. Ер нь тэгээд германууд цөм.

- Мөөн...

- Юу, мөөн гэж?

- Зүгээр л.

- Чи юу ч мэдэхгүй байна. Ном уншаад л, цэцэрлэгт цэнгэг агаар амьсгалаад л...

- Хүн болгон адилгүй шүү дээ гэж хэлээд Николай Константинович, Спасовыг огт анзаарсан янзгүй номоо уншиж эхлэв. Спасов өрөөн дотуур хэсэг холхисноо дахин ам нээж:

- Би чамд нөхөр журмын хувиар нэг юм хэлье. Харин чи хүнд хэлэв ээ.

- Яриа ч дээ. Тэгээд, харин битгий нуршаад байгаарай.

Спасов орон дээрээ сууж баахан бодлогоширч байснаа ийн өгүүлрүүн:

- Николай, чи бол тэнэг мангуу хүн биш. Намайг зөв ойлгоорой. Хүн бүр амьдралдаа алдаж онодог, их ч алдаа хийх байдаг. Тэдгээр олон алдааны дотор хүний хувь тавиланг үндсээр нь эргүүлэн хөмөрчихдөг ч алдаа байдаг. Тэгээд алдсан хойноо засах гэж хичнээн ч оролдоод нэмэргүй болдог. Нэг үйлс нь хазайгаад ирэхээр ердөө л ёроолгүй там руу орлоо гэсэн үг. Нэгэнт газар мөргөсөн хойно бүх юм өнгөрсөн байх юм.

Николай Константинович согтуу Спасовын чалчаа яриаг анхааралтай сонсон, чухам юу хэлэх гээд байгаагий нь мэдэж авахыг хичээж байв. Тэгээд:

- За, цэцэрхэлгүй шиг яриа ч гэв.

- Цэцэрхэх юу байх вэ! Би дөчин нэгэн онд л амьдралдаа том алдаа хийсэн юм. Өнгөрлөө гэж бодохгүй юу. Бүгд ухраад л, зугтаагаад л, эргэн тойрон эмх замбараагүй байсныг чи ойлгож байгаа биз дээ. Тэгээд би олонтой нийлээд л, “ээж ээ” гэж дуудах нь холгүй л зугтааж явлаа. Тэгж явтал герман бариад авдаг байгаа даа. Айж сандарсан ч гэж жигтэйхэн. Тэгээд л гараа өргөх нь тэр. Хошууч Рудольф намайг хорих лагерьт байхад минь сонгож авсан юм. Тэнд би бүр арьс яс болж, өлсөж үхдэгт тулаад байсан юм. Тэр цагаас хойш абверт үйлээ эдлэж байна. Абверынхан намайг эхлээд тун уран аргаар урхиндаа оруулсан юм. Рудольф надад долоо хоногийн чөлөө өгч, эхнэр хүүхэд дээр минь очууллаа. Би хоёр хүүхэдтэй л дээ. Тэгээд буцаад ирсэн чинь даалгавар өгч фронтын шугам гатлуулдаг байна. Юу тушаасан болгоны нь биелүүлээд ирлээ. Буух мөр буцах замгүй юм чинь биелүүлэхээс биш яахав. Хоёр хүүхдээ барьцаанд орхиод явсан би өөр хайчих вэ? Эргэж ирэхгүй бол хоёр хүүхдий минь тонилгож орхино. Би азаар л амьд мэнд эргэж ирсэн. Фронтын шугам нэвтэрч яваад золтой л буудуулчихаагүй. Иймэрхүү маягтай л “ажиллаж” байна даа. Энэ бүхнийг орхиод партизанууд дээр очих юм уу гэж заримдаа бодох юм. Энд нэг хүүхнийг хараандаа аваад байгаа. Тэр лав ойд холбоотонтой хүн байх. Гэвч зүрх хүрдэггүй. Партизанууд ч яахав намайг өршөөж болох юм. Гэтэл энэ Рудольф, Фиш, Шиммель нар хэзээ ч өршөөхгүй. Би эндээс алга болоод өгдөг юм гэхэд эхнэр, хүүхдүүдий минь хөнөөж орхино шүү дээ. За иймэрхүү л байх шив дээ, ах минь.

Спасов босч эрэгнэг рүү очоод нэг аяга нэрмэл архи уув. Николай Константинович тунгаан бодож суув.

Спасов согтуудаа дэмий чалчсан байж болно. Хэрвээ үнэн голоосоо ярьсан бол түүнийг талдаа татахыг бодох хэрэгтэй. Энэ чинь Фиштэй ойр ажилладаг, их юм мэдэж байгаа болохоор их зүйл хийж чадах хүн. Тэгтэл энэ маань найруулагч Шиммелийн найруулан тавьсан ээлжит “жүжиг” байвал яах вэ? гзж бодсон Никүлин:

- Чи орондоо орж унтсан чинь дээр байхаа. Тэгэхгүй бол чиний амнаас ой тойнд оромгүй үг гарч байна. Энд чимээ шуугиан гаргавал сайнаа үзэхгүй шүү. Хананы цаанаас герман офицерууд дуулбал жавтий хүргэиэ гэж мэдээрэй гэв.

- Би согтоогүй, эв эрүүл байна, Ганц аяга архинд согтохгүй. Дахиад уусан ч ухаан алдахгүй гэж Спасов эгдүүцэв.

Тэгж, тэгж Спасов унтлаа. Харин Никулин унтахтай манатай байв.

Өөрийг нь Спасовтой санамсаргүй нэг байранд оруулаагүй гэдэгт Николай Константинович эргэлзэхгүй байлаа. Гэтэл энэ Спасов яагаад нүглээ наманчлах болдог билээ. Яахлаараа ингэж илэн далангүй чалчих болов? Аятайхан молиго үмхүүлээд үг дуулах гэв үү, эсвэл үнэхээр залхаа юу? Фронт дээр байдал өөрчлөгдөж, германууд ялагдал хүлээж байна. Ингэхлээр муу хүн самбаанаар чоно борооноор гэгч болж байгаа юм бол уу. Фашистуудыг хорлохын үүднээс дайны үед Спасов мэтийн амьтдыг ашиглаж болох л юм. Эх орныхоо өмнө нүглээ наманчлаг. Яадаг хэрэг вэ?

Хэрвээ Спасов өдөөн хатгаж байгаа бол түүнийг Фишид даруйхан илтгэх хэрэгтэй. Тэгвэл би нэр цэвэр үлдэх болно. Харин хэлэхгүй бол сэжиг төрүүлнэ гэсэн үг. Гэтэл Спасов үнэнхүү бодол санаагаа ил гаргаж хэлсэн бол яахав? Фиш түүнийг дор нь тонилгож орхино. Яадаг хэрэг вэ. Яавал таарах вэ?

Ийнхүү элдвийг эрэгцүүлэн бодсоор Николай Константинович шөнө дөл бөлтол унтсангүй. Спасовд хамаарах үйл явдал бүрийг нарийвчлан бодож бодож эцэст нь түүнийг цааш нь хэлэхгүй байхаар шийджээ. Хэрэв асууж шалгаавал номондоо улайраад согтуу толгойн чалчихыг анхаараагүй гэж хариулна. Тэгээд тэр хоорондоо Спасовыг сайтар ажиглая. Эрүүлдээ бодсоныгоо согтуудаа гэгчээр үнэнээ ч хэлсэн байж болно хэмээн бодов.

Спасов өглөө эрт Никулиныг сэрээв. Тэгэхлээр нь Николай Константинович:

- Чи яах гээд байгаа юм бэ? хэмээн уцаарлав.

- Сэрээ сэр, ярих юм байна.

- Чалчихаа боль, унтмаар байна.

Никулин эргэж хана руу харж хэвтээд, ярих дургүй байгаа дүр үзүүлэв. Гэтэл Спасов улам цаашилж Николай Константиновичийн мөрнөөс нь угз татан эргүүлээд:

- Би чамд ярих юм байна гэж хэлж байна шүү гэв.

- Чи яасан нойтон хамуу шиг салж өгдөггүй амьтан бэ?

- Чи өчигдөр оройн миний ярьсныг мартаарай. Мэдэв үү? Согтуудаа юу гэж чалчсанаа өөрөө ч мэдэхгүй байна. Согтохлоороо дандаа тэгдэг юм.

- Ойлголоо. Би согтуу хүний үгийг үгэнд бодохгүй. Харин одоо унтах минь гэж Никулин хариулав.

Никулин цаашаа харж, хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөв. Спасов ямар нэг юм хэлэх санаатай орны өмнө эргэлдэж байснаа чанга гэгч нь нулимчихаад гарч одов.

Өдөр хоног өнгөрсөөр л. Спасов томилолтоор явж, Николай Константинович өрөөндөө ганцаараа үлджээ. Нэг өглөө ахмад Фиш дуудлаа. Түүний өрөөнд Зөвлөлтийн Армийн ахлах дэслэгч цолтой хүн сууж байв.

- Энэ хүн өнөө шөнө оросуудын ар талд очих гэж байгаа юм. Ноён Никулин та фронтын шугам нэвтэрч ирсэн газраа энэ хүнд сайн зааж өг. Энэ хүн таны тэр замаар явах болно. Үүнд сайн заавар зөвлөлгөө өгч бэлтгэх хэрэгтэй. Даалгавар ойлгов уу? гэж Фиш хэлэв.

- Ойлголоо.

- Тэгвэл ажилдаа ор. Спасов байхгүй байгаа болохоор байрандаа дагуулж очоод ажилдаа ор. Орой надад илтгээрэй. Өө бас энэ хүний үнэмлэх бичиг зөв эсэхийг шалгаж үзээрэй. Бид таны зөвлөлгөөг харгалзан үзэхийг хичээж байна гэж Фиш хэллээ.

Николай Константинович тагнуулчийн үнэмлэх бичгүүдийг авч үзвэл цөм зохих ёсоороо хийгдсэн байв. Тэгээд Никулин шинэ танилаа дагуулаад байр руугаа явав.

Бүх юм тоцоолсон ёсоор болж байгааг Никулин ойлгож байв. Германууд өөрийнх нь авчирсан мэдээ сэлтийг шалгуулахын тулд өөр тагнуулчдыг зөвлөлтийн цэргийн ар талд Никулины явсан замаар явуулж үзэхийг бодсон ажээ. Тэгээд энэ тагнуулчийг зааварлах даалгавар өгчээ. Яахав сайн л бэлтгээд өгөхийг хичээе.

Чекистүүд “хүслэн болсон зочноо” тэсч ядан хүлээж байгаа биз.

Николай Константинович шинэ танилтайгаа ярьж үзээд муугүй бэлтгэгдсэн болохыг ойлголоо. Харин хар амиа бодоод айн мэгдэж, фронтын шугам нэвтрэх үед буудчихвий хэмээн сэтгэл зовж байгаа бололтой харагдав.

Фронтын шугам нэвтрэхэд ямар ч аюулгүй, энэ талаар ахмад Фишид найдаж болно гэдэгт итгүүлэх гэж Никулин ихэд хичээв. Тагнуулчийг чекистүүд гарцаагүй угтаж авна гэдэгт ч, энэ тагнуулч байцаалтан дээр түүнийг хэн, хаана бэлтгэснийг ярьж улмаар Никулины нэрийг дурьдана гэдэгт ч итгэж байлаа. Зөвлөлтийн сөрөг тагнуулчдад Никулины байгаа газрыг мэдэх нь түүнд итгэлтэй холбоочин ирүүлэхэд чухал ач холбогдолтой байв. Никулин ч иэлээд мэдээ сэлт цуглуулж амжсан учир холбоочин хэрэгтэй болоод байжээ.

Никулин хийсэн ажлынхаа тухай орой нь Фишид илтгэвээс, ахмад анхааралтай сонсож, чармайлт тавьсан гэж магтав. Нөгөө тагнуулч тэр шөнөдөө даалгавраа биелүүлэхээр явжээ. Николай Константинович түүнтэй дахиад ер уулзсангүй.

Спасов томилолтоор явж ирээд өл залгахаар суув. Тэр аяганыхаа ёроолыг түр тар хийлгэн халбагадсанаа хараал зүхэл болов.

- Хуарангийн хоолноос бүр залхаж гүйцлээ. Шалавхан партизан бүсгүй дээр очьё, ядаж нэг хүн шиг хооллож ундалъя. Тэр бүсгүй надад найрсаг ханддаг юм. Намайг хаана ажилладгийг мэдчихээд уурлачхаж магадгүй гэж болгоомжлоод л байгаа юм. Хоёулаа тэднийд очиж жаахан юм балган ярилцъя гэв.

Спасов партизан гэж яриад байгаа бүсгүйтэй Никулин уулзая гэж дотроо бодож байсан боловч ядарсан тул хаашаа ч явахыг хүсэхгүй байгаа царай гаргаж суув. Спасовыг шалаад байхаар нь Никулин дуртай дургүй зөвшөөрсөн дүр үзүүлжээ. Тэр хоёр удалгүй тосгоны нөгөө захад хүрч, үүдэндээ цэцэрлэгтэй, яс чанар догихон нэгэн байшингийн дэргэд ирэв. Спасов энд нэг бус удаа ирсэн бололтой. Тэр хашааны завсраар гараа оруулж түгжээгий нь мултлан хаалгы нь онгойлгоод, тогшсон ч үгүй шууд орж босго алхангуут:

- Хөөе эзэгтэй! Нэрмэл архи ширээн дээр тавиарай. Чамд худ болох гэж ирлээ. Золбоотой эр авчирсан байгаа биз! гэж хашгиран хэлэв.

- Одоохон жаахан юм бэлдээд орхиё. Намайг баян хүн биш гэдгийг чи мэдэх хойно доо.

- За, за ядуу хоосноо тоочихоо боль. Ядахдаа жигнэсэн төмс байгаа биз дээ. Өргөст хэмх ч олдоно байх. Би нэрмэл архи авчирсан. Бидэнд өөр юу ч хэрэггүй.

Гэрийн эзэгтэй эрээн даавуун хөшигний цаагуур орж хувцсаа сольж өмсөөд гарч ирэв. Өндөр нуруутай, уйтгарласаи нүдтэй, дунд зэргийн насны эмэгтэй байв. Дайн энэ эмэгтэйн элгийг эмгэлсэн бололтой. Түүний хоёр завьж, духанд нь хэдийн үрчлээ суужээ. Бүсгүй Спасовыг харан харан сандран тэвдэж байгаа нь илт байв. Нүүрэнд нь хүйтэн инээмсэглэл тодрох авч харц нь гунигтай хэвээр ажээ.

- Танилц гээд Спасов тэр эмэгтэйг Николай Константинович руу түлхвэл, цаадахь нь:

- Сима гэдэг гэв.

- Николай Константинович гэж Никулин алдраа хэллээ.

- Тантай танилцсандаа баяртай байна гэж эмэгтэй хариуллаа.

Гэрийн эзэгтэй тэр дорхноо гал тогоондоо очиж оройн хоол шамдан бэлдэж эхлэв. Спасов сонинд боож ирсэн юмаа задалж хиам, лаазалсан мах, хайрмал талх, чихэр тэргүүтнийг ширээн дээр тавив. Оройн хоол үнэхээр амттайхан болсон байв. Гэрийн эзэгтэй маяглаж, тунирхалгүйгээр хоёр зочинтойгоо нэрмэл архи уув. Никулин түүнийг ажиглаж суулаа. Сима эрэгтэйчүүдтэй наргин, эрхээ эдэлж, алиалан хошигнож, инээн баясч байв. Тэр эмэгтэй ер айсан шинжгүй Спасовыг нэрээр нь дуудах ажээ. Түүний энэ байдлыг тайлбарлахад хэцүү байв. Хооллож дуусаад хөзөр тоглоцгоов. Спасовыг хэсэгхэн бөгс өндийх зуур Сима:

- За Николай, та нар тэгээд эхнэр хүүхэдгүй яаж амь зууж байна даа гэж асуув. Тэгэхэд нь Никулин:

- Би ч яахав насаараа гон бие, гозон толгой яваа хүн. Харин манай найз л хэцүү байна. Өөрөө энд, эхнэр хүүхдүүд нь өөр газар холгүй байдаг юм байна. Тэгээд эхнэртэй ч гэхэд хэцүү, эхнэргүй ч гэхэд хэцүү байх юм гэвэл Сима гайхан:

- Юу гэнээ? Спасовын эхнэр энд байна гэж үү? Тэр чинь бүр Уфад байдаг юм байхгүй юү. Тийш очно гэдэг хэцүү. Германууд Башкирыг эзлээгүй байхад яаж зочилж чадах вэ дээ. Одоо тэгээд эндээс халуун янаг олж аваа юм биз дээ? Муу золигийг!... гэж ярив.

- Үгүй дээ. Тэр чинь эхнэр хүүхдүүд минь германуудын хараанд үлдсэн гэж үнэнээсээ ярьж байсан. Зайлуул, дүрвээгүй юм гэнэ билээ.

- Наадах чинь цөм худал. Би түүнийг ямар өнөөдөр мэдэж байгаа биш гэж Сима хэлэв.

Никөлай Констангинович бүх учрыг ойлгов. Ингээд “жүжиг” дуусах нь тэр, одоо хөшиг хааж болох болжээ. Спасовын “архины андуугаар” чалчсан зүйл цөм Фиштэй ярьж тохирон урьдаас бодож боловсруулсан жүжиг байжээ. Энэ Сима ч гэсэн Уфад суудаг дурлалт бүсгүй гэгчийн нэгэн адил партизан нартай холбоотой гэдэг нь худал ажээ. Ингээд авьяасгүй жүжигчид найруулагч нараа хөөдөх нь тэрээ.

Фишийн зохиосон оньсогыг тааснаа Никулин хэнд ч мэдэгдсэнгүй. Харин ч Спасовыг ороод ирэхээр тэр хоёрыг тоглоомонд улайруулахыг оролдов. Тэд шөнө дунд өнгөртөл наргижээ.

Николай Константинович унтаж чадахгүй элдвийг бодон хэвтэв. Германууд өөрийг нь сорьж сонжино гэдэгт тэр эргэлзэхгүй байсан бөгөөд энэ хэрэгт Спасов ямар үүрэг гүйцэтгэж байгааг ч гадарлаж байлаа. Ингээд ямар ч үед аюул учруулж болох этгээд зэрэгцээд хэвтэж байгааг ухаарав. Тулгарах аюулыг урьдаас мэдэж, биеэ бэлтгэсэн ч гэсэн хайхрахгүй байж болдоггүй.

Спасов дуг нойрондоо дугжирна. Тэр хэвтэнгүүтээ унтаж, урт гүнзгий амьсгалах чимээ нь өрөө дүүрэн сонсогдоно. Никулин түүнийг хараад ой нь гутаж хэвтэв. Чекист Никулин арга буюу энэ өөдгүй амьтны өрөөсөн гутал, найз нөхрийн дүрд тоглож, түүнтэй нэг өрөөнд зэрэгцэн, зэвүүн хурхирахы нь сонсон хэвтэх болов.

Маргааш өглөө нь дөнгөж цайгаа уугаад Никулин Фиш дээр очиж маш чухал хэргээр хүлээн авахыг хүсчээ.

- Ноён ахмад аа, партизанууд дээр оргож очихоор бэлтгэж байгаа хүнтэй би энэ нэвтрүүлэх газарт тааралдлаа хэмээн Никулин яриагаа эхлэв.

Фиш дорхноо сэртэсхийж, Никулиныг ширүүн харцаар харж, царай нь хүрлийв.

- Хэн бэ? гэж огцом асуухад нь Никулин:

- Спасов гэж хариулав.

Николай Константинович германы тагнуулчийн царайд ямар өөрчлөлт гарах эсэхийг харах санаатай Фишийн нүдийг ажиглав. Гэвч Фиш бодсоноо нууж чаддаг хүн байв. Фишийн царайд түүний жинхэнэ санаж бодож байгаатай ямар ч холбоогүй гайхсан, тээнэгэлзсэн, үл итгэсэн, сэтгэлийн нарийн хөдлөл илрэх ажээ.

- Тийм баймааргүй юм. Ноён Никулин, та андуурсан байлгүй. Хүнийг таах төдийгөөр хардан сэжиглэж болохгүй.

- Миний нэг танил эмэгтэй намайг партизанууд руу оргож очиход минь туслана гэсэн гэж Спасов надад ярьсан. Би Спасовтой хамт тэр эмэгтэйнд очлоо. Тэр хоёр тун дотно улс юм, ноён ахмад аа. Ийм нөхцөлд манай хүмүүс фронтын шугамын цаана сүйд болвол...

Николай Констаитинович нэлээд учиртайхан шиг дуугүй болов.

Ахмад Фиш ч Никулиныг хүйтэн харцаар юу ч дуугаралгүй тайван, гярхай ажиглаж суулаа. Никулин, дуугүй зогсохгүйн тулд:

- Ноён ахмад аа, энэ хэрэг тун ноцтой учраас энэ тухай ноён дэд хурандаа Шиммельд илтгэхийг би өөрийн үүрэг гэж үзэж байна. Спасовыг нэвтрүүлэх газарт байлгах нь осолтой гэж хэлвэл, Фиш:

- Ноён Никулин, мэдээлэл хийсэнд тань талархая. Энэ тухай дэд хурандаа Шиммельд цөмийг би өөрөө илтгэнэ гэв.

Николай Константинович нэг өдөр гуанзанд очих гэж яваад Курыновтой тааралдаж орхив. Тэр хоёр дотнын танилууд гэдгээ хүнээс нууж явдаг байсан бөгөөд сэтгэлийнхээ үгийг ярилцах бололцоогүй байжээ. Гэсэн ч солилцсон хэдэн үг нь аль алинд нь шинэ хүч сэлбэжээ.

- Сайн байна уу, Николай Константинович. Би таныг абверын даалгавар аваад хэдийн нөгөө тал руу гарчихсан яваа гэж бодож байгаа шүү гэж Курыновын хэлэхэд Никулин:

- Даалгавраа биелүүлсэн гэв.

- Та чинь тэгээд эргээд ирсэн хэрэг үү гэж Курынов эргэлзсэн, сэжиглэсэн, бүр занасан харцаар Никулиныг ширтэв. Яагаад тэр билээ? Өөрснийхөн дээрээ очих юмсан гээд л амны уншлага болоод байсан хүн чинь явсан атлаа буцаад ирэх нь тэр үү? Яаж байгаа нь энэ билээ?

- Зоволтгүй нөхөр минь, тэгэхээс аргагүй байв. Фронтын шугамыг зоригтой нэвтэр. Манайхан чамайг хүлээж байгаа. Очсон даруйдаа генерал Быстровт шууд илтгэж өгөхийг гуйгаарай. Хилчнээс мэнд авчирлаа гэж хэлээрэй. Энэ бол пароль юм шүү гэж Никулины хэлэхэд Курынов:

- Генерал Быстров хэмээн дуу алдаад, ойлголоо гэв.

- Чамтай хэдэн хүн явах гэж байна?

- Хоёр хүн.

- Тэднийгээ сайн таних уу?

- Холбоочин залуу, итгэлтэй хүн. Өөрснийхөн дээрээ очно гээд хөл нь газар хүрэхгүй байгаа юм. Харин ахлагч маань л ёстой өөдгүй амьтан даа.

- Болохгүй бол цааш нь харуулчихна биз. Уг нь генерал Быстровт амьдаар нь хүргээд өгчихвөл зүгээр юмсан.

Дотнын хоёр найз, болох гэж байгаа чухал үйл явдалд сэтгэл хөөрөн салцгаав. Ажил үйлс амжилттай байгаад Николай Константинович баяртай байв. Цаашид юу болохыг хэн ч үл мэдэх авч германы магтагдаж гайхуулсан тагнуулчид, чекист Никулин, түүний туслахууд болох зөвлөлтийн жинхэнэ эх оронч хүмүүстэй хийсэн тулалдаанд ялагдсаар байлаа.

Энэ үеэр ахмад Фиш тагнуулч Никулиныг ажигласан ажлынхаа үр дүнг Шиммельд илтгэж байв. “Абверкоманд-104” байгууллагын дарга анхааралтай, хянуур сонсоно. Шиммель хэдийгээр хайш яйш янзтай суусан харагдах боловч түүний сониуч харц, ерийн биш даруу байдал нь тун анхааралтай сонсож байгааг илтгэх ажээ.

- Таны хэлж анхааруулсан бүх зүйлийг ширхэгчлэн биелүүлсэн. Никулиныг манай шилдэг туршуул Спасов шалган судалсныг ноён дэд хурандаа та мэдэж байгаа шүү дээ гэж Фишийн илтгэхэд, Шиммель уцаарлан яриагий нь тасалж:

- Спасов, Спасов! Эиэ нэрийг хичнээн сонсож байна. Танай бүх ажлыг энэ хүн л гүйцэтгэх юмаа даа. Тагнуулчид бэлтгэсэн ч Спасов, заавар зөвлөлгөө өгсөн ч, шалгаж туршсан ч Спасов, тагнуулчдыг тэргүүн шугаманд хүргэж өгсөн ч л Спасов. Ер нь Спасов та хоёроос өөр хүн нэвтрүүлэх газарт байна уу. Таны офицерууд юу хийж байгааг би сонссонгүй. Спасов л амнаас чинь салахгүй юм гэв.

Ахмад Фиш нэвтрүүлэх газрын офицеруудын дунд нэр хүндээр базаахгүй, тэдний хооронд хүйтэн харьцаа тогтсоныг Шиммель мэдэж байв. Тэгээд ч Фиш, Спасовыг танхай балмад, зальхай, бялдууч амьтан гэдгийг мэдсэн хирнээ олдошгүй мэргэжилтэн гэж өөртөө дасган ойртуулжээ.

- Уучлаарай ноён дэд хурандаа, Никулиныг ямар ч гэсэн Спасов хянаж тагнасан болохоор би энэ тухай илтгэхээс аргагүй шүү дээ. Спасов бол бүх талаараа шалгагдсан хүн гэдгийг та өөрөө мэднэ. Тэр цэргийн олзлогдогсдын лагерьт сайн туршуул байсан. Хэд хэдэн комиссар, хоёр чекистийг олж илрүүлсэн. Түүний илрүүлсэн бусад сонирхолтой хүмүүсийн тухай би ярихгүй байна. Эцэст нь хэлэхэд, түүнийг гурван удаа оросуудын ар талд явуулахад, өгсөн даалгаврыг амжилттай биелүүлээд “Илд бүхий хүрэл медалиар” шагнуулсан. Их Германы өмнө иймэрхүү гавьяа байгуулсан өөр хүн нэвтрүүлэх газарт байхгүй. Тэгээд ч би ноцтой ажил гарвал Спасовт хариуцуулдаг юм гэж Фиш хэллээ.

Шиммель, Спасовыг Фишээс дутуугүй судалжээ. Түүнийг хорих лагерьт, дараа нь тагнуулын сургуульд байхы нь мэдэх бөгөөд Рудольф магтаж байсныг хүртэл тэр санаж байв. Нэлээд олон асуудлыг Спасовоос дээр шийдэж чадах хүн байхгүй гэж ахмад Фишийн хэлдэг ч зөв гэж бодсон хирнээ Шиммель уцаарласан хэвээр л байв. Фиш яриагаа цааш үргэлжлүүлж:

- Спасов манайхаас залхаж гүйцэн партизанууд дээр очих гэж бодож байгаа хүн болж тоглосон юм. Хэрвээ Никулиныг чекистүүд нааш нь явуулсан бол тэр Спасовыг уухайн тас шүүрэн авч оросуудын талд ажиллахыг ятгах ёстой байсан...

Фиш, Спасов хоёр хэт чармайж байгаад сорилтыг нураасан гэдгийг Шиммель гадарлаж байсан боловч түүний яриаг дахин таслаж:

- Энэ бүх ажлын эцсийн үр дүн юу болов оо тэгээд гэж асуулаа. Даргынхаа ууртай байгааг мэдсэн ахмад Фиш энэ асуултанд хариу өгч зүрхэлсэнгүй.

- Никулин итгэлтэй хүн болохоо харууллаа. Никулин над дээр ирж Спасов партизанууд руу оргох гэж байна, ийм хүнийг нэвтрүүлэх газарт байлгах нь осолтой хэмээн мэдээлсэн гэж Фиш аргадангуй хэлэв. Шиммель зэвүү нь хүрсэн янзтай:

- Тэгж л таарна даа. Таны Спасов хорих лагерьт л ажиллаж чадах хүн. Хашир суугаагүй бөгөөд лагерийн хүнд бэрх нөхцөлд зүдэрч ядарсан хүмүүсээс хэрэгцээтэй юмаа дуулахад их хөдөлмөр шаардагдахгүй. Тэнд Спасов алдаа гаргахгүй ажиллаж байсан. Ер нь тэгээд түүний мэдээллийн үнэн худлыг хэн шалгасан юм бэ? Түүнд итгэж байсан болохоор цаадахь чинь хэн тааралдсанаа комиссар, чекист гээд хэлчихэж ч чадна шүү дээ. Харин одоо туршлагатай хашир догь хүнтэй ажиллаад ирэхээр тань: тэнгэрт тултал магтаад байсан Спасов, таны шилдэг туршуул гэж үздэг завхай эм Сима хоёр, оросуудын ярьдгаар хөгөө тарьж байгаа нь энэ дээ. Ийм хэллэг сонссон уу? Хэрвээ Никулины тухай ярьсан бол ч... Гэвч түүний авчирсан мэдээ баримт хир зэрэг үнэн зөвийг лавтай мэдэх хэрэгтэй байна. Би ямар ч орос хүнд, тэгэх тусмаа чекистүүдтэй холбоотой гэж сэжиглэгдэж байгаа хүнд итгэж чадахгүй! гэв.

- Би хувьдаа Никулиныг хардах үндэсгүй гэж үзэж байна. Их Германд үнэнч зүтгэж байгааг түүний бүх байдал харуулж байгаа юм. Таны тушаал ёсоор би оросуудын ар талд даалгавар биелүүлэхээр явах гэж байгаа тагнуулчийн нэрээр өөрийнхөө нэг хүнийг Никулин дээр очуулсан. Хэрэв Никулиныг чекистүүд явуулсан бол тэр зөвлөлтийн сөрөг тагнуулын газартай холбоо барихын тулд түүнийг ашиглах гэж заавал бодох байсан. Гэтэл Никулин түүнд тун нягт нямбай зөвлөлгөө өгч, өөрийнхөө ирсэн замыг маш тодорхой зааж зурж өгөөд улмаар даалгавраа сайн биелүүлэхэд зоригжуулсан байсан. Үүнийг бас харгалзаж үзэх нь чухал гэж Фиш хэлэв.

Хэрэв энэ яриаг Николай Константинович ямар нэгэн аргаар сонссон бол мөн ч дэмий юманд итгэжээ гэж өөрийгөө зэмлэх байсан биз. Зөвлөлтийн цэргийи ар талд даалгавар биелүүлэхээр явах гэж буй тагнуулчийг зөвлөн зааварлаж бэлтгэх үүргийг Фиш өглөө гэж үнэмшин баярлаж байсныг яана! Гэтэл Шиммель, Фиш хоёр Никулиныг урхидах санаатай дэгээ хаясан байдаг. Никулин өөрийн талаар сэжиг өгөөгүй боловч дайснуудынхаа санаа бодлыг тааж мэдэж чадаагүй л байв.

- Таны саяын ярьсан бүх зүйл үнэхээр сонин байна. Гэхдээ ноён ахмад та Никулинд хэтэрхий их тал өгч байна. Харин Спасов, түүний нөгөө эм хоёрыг нэвтрүүлэх газраас нэн даруй зайлуул! гэж Шиммель хэлэв.

Наймдугаар бүлэг.

“ЗОЧИД” ХЭМЭЭХ ОПЕРАЦИ

Дэд хурандаа Сосницын, ахмад Маковенко хоёр Шиммелийн тагнуулчдыг хүлээн авахад бэлтгэж байв. Тэд “зочидоо” өнөө маргаашгүй ирэх болсон хэмээн хүлээж, төлөвлөгөөнд заасан бүх зүйлийг туйлын нягт нямбай биелүүлэх гэж яарч байлаа. Ажил ч их байв.

Чекистүүд фронтын шугам дээр ирээд, “зочид” нэвтрэн ирэх газрын бараг метр бүрийг нарийвчлан шалгажээ. Дайсны тагнуул, туршуулуудыг манай ар талд саадгүй нэвтрүүлэхийн тулд чекистүүд амь өрсөн ажил хийх ёстой байлаа. Чекистүүд бүр гайхдаг байв.

- Нөхөр дэд хурандаа, та бид нар цаашид ингэж ажиллаад байвал германы тагнуулчид тун ч дураараа наргих нь ээ. Нээрээ шүү. Бузар золигнуудын толгойноос ширхэг үс ч унахгүй нь. Фронтын шугамын дагуу тэдний зам дээр хивс дэвсэх нь л холгүй байх шив дээ гэж хүртэл ахмад Маковенко хошигнон ярьж байлаа.

Дайсны туршуулуудыг явуулахаар төлөвлөсөн замынхаа дагуу чекистүүд энэ операцид оролцогчдыг хувиарлан тавьжээ. Оин цоорхойд нүх ухаж газар гэр барьж байв. Тэдний заримд нь хоёр зуун хорин долдугаар буучийн дивиз, нэг зуун дөчин хоёрдугаар тэнгисийн цэргийн тусгай бригадын цэргийн албан хаагчид гэж нэрлэгдсэн цэрэг, дарга нар байрлажээ. Бусад олон газар гэр нь хов хоосон байв. Чекистүүд тэднийг “хиймэл тосгон” гэж нэрлэжээ. Фронтын командлал тэргүүн шугамаас хол ар талд, мөн Гентелово, Мордовщина, Лендовщина зэрэг суурин газруудад байрлаж байсан анги, нэгтгэлүүдийн байрнаас суллаж, чекистүүдэд байр гаргаж өгчээ. Чекистүүдиин тооцоолсноор, германы тагнуулыг хоол хүнсээр хангах зорилгоор хүнсний газрыг хүртэл Гентеловод байгуулжээ.

Ахмад Маковенко тэргүүн шугам дээр нэгэн газар гэрт сумангийн дарга болж суув. Дайсны тагнуулчийг угтан авч, бэлтгэж зэхсэн газруудаар дагуулж явах даалгаврыг генерал Быстров түүнд өгчээ.

Өдөр хоног өнгөрсөөр л байв. Чекистүүд хүлээж цөхсөн боловч нөгөө талаас хүн амьтан ер үзэгддэггүй. Маковенко орж байх газраа олж ядна. Дайсан биднийг мэхэллээ гэж үү? Ахмад Маковенко германуудын окоп, хоёр фронтын хоорондох газрыг маш хянамгай ажиглуулж, өөрөө өдөр шөнөгүй “нууцаар” хянасан боловч германы тагнуулчдыг фронтын шугам нэвтрүүлэхээр бэлтгэж байгааг гэрчлэхээр юу ч олж харсангүй.

- Нөхөд минь тэвчих л хэрэгтэй. Чекист хүн тэвчиж сурах нь чухал гэж генерал Быстров тайвшруулна.

Ний нуугүй хэлэхэд генерал өөрөө ч дотроо зовж байжээ. Манай цэрэг хэзээ язаагүй давшилтанд орох гэж байдаг, гэтэл германууд фронтын энэ хэсэгт ямар ч арга хэмжээ аваагүй байлаа.

Гэвч чекистүүдийн хүсэн хүлээсэн өдөр иржээ. Зөвлөлтийн цэрэг бөөгнөрч байгаа гэж бодсон районыг германууд агаараас удтал тагнасныхаа эцэст асар их хүчтэй бөмбөгдлөө. Германы олон нисэх онгоц агаарын их бууны шөргөн галыг нэвтрэх гэж оролдон, зөвлөлтийн сөнөөгч онгоцуудтай маш ширүүн тулалдав. Гэсэн ч германы тийм ч олон онгоц зөвлөлтийн хамгаалалтын районд нэвтрэн орж бөмбөгдөж чадсангүй. Тэгэхдээ нэг хэсэг нь буцаж байхад нөгөө хэсэг нь ирэх зэргээр маш олон нисэх онгоц энэ ажиллагаанд оролцов. Германууд бөмбөгдөлтийн зав чөлөөгөөр алсын тусгалтай их буугаар хүчтэй галлаж байв. Ийнхүү германууд бүтэн долоо хоног гаруй хоосон газрыг бөмбөгдөн бууджээ.

Гитлерчүүдийг дөнгөсөндөө баярласан ахмад Маковенко нөхөддөө хандаж, бөмбөгдүүлж буудагдсан районыг өргөст төмөр утсаар хороолж, дээр нь: “Анхаар! Энэ хэсэг газар бол германууд бөмбөгдөж, буудах сургууль хийдэг талбай” гэсэн бичигтэй пайз хадая гэж байв.

Нэгэн өглөө эрт, бөмбөгдөлт, буудалт зогссоны дараа германы тагнуулчийг оруулахаар онгойлгосон “цоорхойн” орчимд сэжиг бүхий хүмүүс бужигналдаж байгааг сөрөг тагнуулчид харжээ. Германууд энэ хэсэг газрыг тун хянуур судалсан болохоор “зочид” маань хэзээ хэзээгүй ирнэ гэж чекистүүд хүлээж байсан нь эндүүрсэнгүй. Улаан Армийн ахлах дэслэгчийн хувцастай хүн фронтын шугамыг нэвтрэн ирлээ. Хоёр талын аль нь ч буу дугаргасангүй.

Ахмад Маковенко “зочноо” угтан авах гэж багагүй сандарчээ. Тэрээр дайсны тагнуулчтай урьдаас төлөвлөсөн газраараа яаж явах, түүнпйг тоорөгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авахыг сэтгэлдээ тунгаан бодож байв. Гэтэл цэргүүдийн газар гэрт хүргэж ирсэн дайсны тагнуулч офицер Маковенко дээр ирээд:

- Сөрөг тагнуулын газартай холбоо барьж, намайг германуудын даалгавраар энд ирснийг илггэж өгнө үү. Би өөрсдийнхнийхөө эсрэг байлдахыг хүсэхгүй, харин гэм буруугаа хүлээхээр ирлээ. Танд буу зэвсэг, бичиг баримтаа өгье. Би бол наад хуурамч үнэмлэх дээр чинь байгаа Стрельников биш, харин Куйбышев мужийн харъяат Иконников Иван Сазонович гэдэг хүн байна. Бусды нь чекистүүдэд илтгэнэ гэхэд нь Маковенко бүр гайхаж гүйцжээ.

Хэрэг явдал ингэж эргэнэ гэж Маковенко даанч санаагүй байжээ. Тэрээр үл таних офицерын үгийг сонсоод эргэлзэн тээнэгэлзэж, тэр ч байтугай бүр мэгдэн сандарч, бууж өгч байгаа тэр туршуулыг удаан гэгч нь гөлрөн шнртжээ. Дунд зэргийн нуруутай, өргөн мөртэй, дөлгөөн харцтай үл таних офицер чекист Маковенкогийн өмнө яавал ч яаг гэсэи янзтай хэнэггүй зогсоно. Түүний бүх байдал нь “Ажиглаж байна уу? Ажигла, ажигла. Надад нуугаад байх юм байхгүй. Миний сэтгэл санаа цэвэр” гэж Маковенкод хэлэх шиг харагдана. Үл таних офицерын иүүрэн дээр зүүн чамархайнаас нь чихээ хүрсэн том сорви байхыг ахмад Маковенко ажиглажээ. Тэгээд Маковенко удаан дуугүй байхгүйн тулд:

- Та хаана ингэж шархдаав? гэж асуулаа.

Иконников огт түвдсэн шинжгүй:

- Бүр дөчин нэгэн онд Смоленскийн дэргэд германы их бууны сумны хэлтэрхий ийм болгочихсон юм. Жаахан баруун тийшихнээ болсон бол ч өнгөрөх байсан юм даа. Харин гайгүй газар тусч цэргийн хээрийн эмнэлэгт зүгээр болсон юм. Эмнэлэгт хэвтээ ч үгүй. Фронт дээр байдал хүнд байсан болохоор хэвтэхтэй мантай байлаа шүү дээ. Энэ яах вэ, сүр бараатай харагдахаас биш, жирийн л нэг халцархай. Харин Москвагийн дэргэд нэг удаа явчих шахсан юм даа. Шарх их биш байсан хир нь ухаан алджээ. Тэгтэл ашгүй манайхны тариачид олж аваад тордон тэнхрүүллээ. Ингээд үхлээс аврагдсан боловч германуудаас нуугдаж чадсангүй. Партизанууд дээр очих гэж ой руу явж байгаад германы харуулуудад баригдав. Намайг цагдаагийн газарт аваачиж гурван өдөр тамлан, нэр алдар, хаана юу хийдэг, яах гэж ойд явж байсан гэх зэргээр байцаалаа шүү. Дараа нь хорих лагерьт хоригдон тэндээс абверт орсон... Мөн ч их зовж явж та нөхдийн барааг харлаа даа. Одоо л нэг дуусав бололтой гэж ярив.

Ахмад Маковенко сэтгэл нь хедөлсөн энэ хүнийг өрөвдсөн нүдээр харж байв. Иконников юугаараа ч юм, Никулиныг санагдуулсан учир Маковенко түүнийг бүр ч их хайрлах шиг болж байв. Үл таних офицер дөлгөөн агаад гярхай хөх нүдээрээ ч юм уу эсвэл энгийн, даруу мөртөө хүн нэрээ хичээсэн байдлаараа ч юм уу Никулиныг санагдуулж байв.

Ахмад Маковенко Иконниковын яриаг сонсож, түүнийг ажиглаж суухдаа “Чи ч яахав, сайн залуу байж ч болох юм, харин бидний төлөвлөсөн операц тасардаг байнаа...” хэмээн бодож байв.

Одоо яая гэхэв. Энэ тухай дэд хурандаа Сосницынд илтгэх л хэрэгтэй. Болсон явдлын тухай илтгэлийг сонсоод дэд хурандаагийн царай ямар болохыг дотроо дүрслэн бодсон Маковенко “Аз дутжээ” хэмээн санаа алдсанаа харилцуураа авлаа.

Нэгэнт байдал ийм болсон болохоор их хүч, оюун зарцуулж байж боловсруулсан төлөвлөгөөнд яаралтай өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болжээ. Абверынхан сөрөг арга хэмжээ авч манай төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад хийж байна гэж сэжиглэх үндэс байв. Иконниковын ирсэн явдалтай ямар нэгэн ов мэх холбоотой ч байж болох юм.

Өөрснийхөн дээрээ очихын тулд Никулин шиг олон хүн германы тагнуулын сургуульд орж, түүнийг өөрснийхөнтэйгээ нийлэх зам болгон ашиглахыг хүссэн гэдэгт ахмад Маковенко эргэлзэхгүй байв. Иконников сэтгэл зүрхээрээ эх оронч хэвээр үлдсэн учраас ийм нөхцөлд хийвэл зохих шилдэг арга бол Никулинд өгсний нэг адил даалгавар өгөөд германууд руу буцаах явдал мөн гэжМаковенко үзэж байв. Тэгээд тэр ийм санал бэлтгээд генерал Быстровын өрөөнд хийсэн зөвлөлгөөнд оржээ.

- Аль ч талаар авч үзсэн бидний урьдчилсан таамаглал бүтэмжгүй болжээ. Дайсан биднийг бодож сэдээгүй, цоо шинэ зорилт тавьж шийдвэрлэхэд хүргэв. Иймээс цаашид юу хийх талаар санал бодлоо хэлэхийг нөхдөөс хүсч байна гэж генерал Быстров, дэд хурандаа Сосницын, ахмад Маковенко нарт хандан хэлэв.

Сосницын чимээгүй сууж байв. Маковенко ч гэсэн яарахгүй байв. Өрөөнд нам гүм боллоо. Тэгтэл генерал:

- За ингээд жимийлцээд байх хэрэг үү? Нөхөр ахмад, та юу гэж бодож байна? гэвэл, Маковенко:

- Уучлаарай, нөхөр генерал. Би энэ асуултын талаар санал бодлоо өнгөрсөн зөвлөлгөөн дээр хэлсэн. Дайсны тагнуул гэм буруугаа хүлээгээд ирж болзошгүй гэдгийг ч хэлж байсан. Тэгэхлээр Иконниковыг, Никулинд өгсөн шиг хуурамч мэдээ атгуулаад германууд руу буцаасан нь зөв болох байх гэж бодож байна. Иконников бол манай хүн. Германуудтай тулалдаж, хоёр ч удаа шархадсан. Энэ бол бага ч юм бишээ гэж хариуллаа.

- Болдог мөртөө, хэт яарсан санал байна гэж Сосницын татгалзав. Маковенко, дэд хурандааг гайхан асуусан янзтай харвал цаадахь нь: - Болдог санал гэж байна шүү. Нэг дайралтаар бүх зорилтыг шийдвэрлэнэ гэсэн үг шив дээ, өөрөөр хэлбэл Никулинд туслаж, хуурамч мэдээгээ дахин нотлоод, абверыг мэхэлж орхих болж байиа уу. Бүхнийг ингэж амархан шийдчих нь юу л бол. Хэтэрхий хялбархан юм биш үү. Хүн, аманд бэлэн хоол хийж өгөөд л, бид зөвхөн залгиад л сууж байна гэсэн үг үү. Бушуу туулай борвиндоо юутай гэдэг билээ. Иконниковыг нарийн нягт шалгаж үзэхгүйгээр, таны амаар германууд руу явуулж хэрхэвч болохгүй гэв.

- Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ гэж Маковенког хэлтэл, генерал Быстров яриаг таслаж:

- Энэ удаа нөхдийн санал зөрж байгаа нь тодорхой байна. Тэгвэл ингэж тохирцгооё. Бид одоохондоо Иконниковт итгэж болохгүй байхаа. Ямар ч гэсэн энэ чинь нөгөө талаас ирсэн, бидний таньж мэдэхгүй хүн шүү дээ... Эх орныхоо төлөө тулалдаж яваад шархдана гэдэг бол том нотолгоо мөн. Энэ талаар ахмадын хэлдэг зөв. Иконниковыг судлах хэрэгтэй гэж Сосницын хэлдэг ч буруу биш. Никулины аваачсан мэдээ баримтыг шалгуулахаар абверынхан энэ тагнуулчийг явуулжээ гэдгийг үгүйсгэх ямар ч нотолгоо бидэнд алга. Алга, алга. Германы тагнуулын байгууллага Иконниковыг зориуд гэм буруугаа хүлээж оч гээд явуулсан байж бүрэн болох шүү дээ. Биднийг Иконниковт итгэж, түүнд хуурамч мэдээ атгуулаад буцаагаад явуулна гэж дайснууд тооцоолсон байж ч болох шүү дээ.

Ннкулин эндээс очоод Черная голын районд цэрэг бөөгнөрч байхыг нүдээрээ харлаа гэж хэлсэн, гэтэл Иконннков тэр мэдээ баримтыг та бидний гараас аваад ирлээ гээд очвол бид өөрийнхөө хүнийг (Никулиныг) чухам ямар байдалд оруулах вэ гэдгийг мэдэхэд хялбархан биз дээ. Тэгэхлээр энэ чинь фронтын командлалын бүх төлөвлөгөөг бүрэн баллана гэсэн үг. Ингээд үзэхлээр, нөхөр Маковенко, таны тавиад байгаа саналыг фашистууд бидэнд тавьсан байж болох биш үү.

Ахмад зэвүүцсэндээ царай нь улайв.

- Би таныг гомдоох гэсэн юм биш. Гэхдээ бид алив гэнэтийн тохиолдлыг давахад бэлэн байх ёстой гэж Быстровын зөөлрүүлэн хэлэхэд, сэтгэл нь тайвширсан Маковенко:

- Тийм нь ч тийм шүү хэмээн зөвшөөрөв. Генерал цааш нь Сосницынд хандаж:

- Нөхер дэд хурандаа, Иконниковыг шалгах талаар юу хийсэн, цаашид юу хийх гэж байгаагаа илтгээрэй гэв.

- Нөхөр генерал, би Куйбышев хоттой холбоо барьж, Иконниковын ярьсан хэлснийг яаралтай шалгаж өгнө үү гэж хүгслээ Худлаа л хэлээгүй бол Иконников Куйбышевт төрсөн гэсэн. Куйбышевын нөхөд бидэнд хэрэгтэй бүхнийг богино хугацаанд бүтээж өгөхөөр амалсан. Одоо Иконниковын асуудлаар мөрдөн байцаагч Мокшин ажиллаж байгаа. Би өөрөө Иконниковтой хоёр ч удаа уулзаж ярилцав. Цайлган цагаан сэтгэлтэй, хүн шиг санагдсан. Тэглээ ч гэсэн Куйбышевээс хариу ирэхийг хүлээх хэрэгтэй гэвэл, генерал Быстров:

- Иван Сазонович Иконников цэрэгт татагдахаасаа өмнө Куйбышевт аж төрж байсан гэсэн нотолгоо бидэнд олигтой юм өгөхгүй. Дайн дажин болж буй үед германуудад зөвлөлтийн хүмүүсийн үнэмлэх, баримт бичиг хангалттай байгаа. Германууд жинхэнэ Иконниковыг устгаж орхиод, үнэмлэхийг нь өөрсдийнхөө тагнуулд өгөөд нааш нь явуулж болох шүү дээ. Ингэхлээр Куйбышевээс ирэх хариу бидэнд хэрэг болохгүй ч байж магад. Учир иймээс би өөрөө Куибышевтэй утсаар холбоо барьж, Иконниковын төрж, өссөн тосгоны хуучин оршин суугчдаас нэг хүн нааш нь ирүүлэхийг хүсье. Ингэвэл нэг нутгийнхан тухтай уулзаж ярилцах боломж олдоно. Хэрвээ бидний шинэ танил жинхэнэ Иконников биш, харин германуудыи зохиосон төлөвлөгөөгөөр ажиллаж яваа бол дорхноо баригдана. Тийм үү нөхөр Маковенко?

- Тийм гэж ахмад хариулав.

- За ингээд баригдаад байгаа хүн маань ямар нэгэн Сазонов юм уу Григорьев биш, жинхэнэ Иконников мөн агаад тэр өөрөө Эх орныхоо өмнө гэм буруугаа хулээхийг хүсч байгаа юм байна гэдэгт итгэсэн цагтаа л нөхөр Маковенко таны саналын талаар бодоцгооё гэснээ генерал дэд хурандаад хандаж:

- Харин нөхөр Сосницын та Иконниковыг тун анхааралтай ажиглаж бай. Хоёр, гурав хоногийн дараа, түүний энд байх хугацаа дуусах дөхөөд ирэхээр цаадахь чинь нэг янз болно. Хэрвээ Иконниковыг германууд нааш нь явуулсан бол аяндаа өөрөө идэвхи гарган, нөгөө талд ажиллахад бэлэн байна гэсэн ойлголт өгч эхэлнэ гэв.

Генерал Быстровын яриа тарсны дараа ахмад Маковенко дахин фронтын тэргүүн шугам руу явжээ. Никулиныг шалгахын тулд Шиммель ганц тагнуулч явуулаад сэтгэл амрахгүй гэж чекистүүд үзэж байсан учраас фронтын тэргүүн шугам дээр “зочин” хүлээн авах бүх юм бэлэн хэвээр байв,

Дэд хурандаа Сосницын Иконниковыг шалган судлахаар фронтын штабт үлджээ. Сосницын Иконниковыг байцаасан байцаалтын протоколыг анхааралтай тулган үзэж, өөртэй нь ахин дахин нүүр тулж ярилцсан боловч Иконниковын ярианаас өчүүхэн төдий ч эргэлзээ төрүүлэхээр юм олсонгүй. Тэгээд Сосницын германы хорих лагерьт элдвийг үзэн тарчилж, Эх орныхоо төлөө цусаа асгаруулсан үнэнч шударга хүнийг хий хоосон хардан сэжиглэж байгаа юм биш байгаа даа хэмээн бүр тээнэгэлзэж эхэлжээ. Гэтэл түүний энэ бүх эргэлзээ асар удалгүй арилжээ. Юу гэвэл Иконников нэг удаа:

- Нөхөр дэд хурандаа та надад итгэхгүй байгаа бөлолтой. Тун гомдмоор байна. Олзлогдсонд ямар буруу байна? Ганц би олзлогдоогүй шүү дээ. Би сайн дураараа бууж өгөөгүй, хүнд шархдаад, ухаангүй хэвтэж байхад минь барьж авсан юм чинь. Ийм урвагч байх уу, яагаад надад итгэхгүй байна вэ? Би чинь амиа хайрлахгүй тулалдаж явсан хүн шүү. Одоо ч гэсэн эх орныхоо төлөө амиа өгөхөд бэлэн байна. Тушаал л өгвөл болох нь тэр! Ямар ч даалгавар өгсөн биелүүлнэ. Германууд надад итгэдэг, би бараг л тэдний хүн шиг болсон. Германуудыг хорлохыг ч нэг үзүүлж өгнө дөө.

Дэд хурандаа Сосницын энэ үгийг сонсоод золтой л дуу алдчихсангүй. Мөн ч зальтай этгээд юм даа! Генерал Быстров мөн зөв хэлжээ. Буцах цагаа болохоор өөрөө өөрийгөө илчлээд өгдөг байна шүү.

Сосницын, Иконниковын саналыг өчүүхэн төдий ч сонирхохгүй байгаа дүр үзүүлэн, Иконниковыг өрөвдсөн янзтайгаар:

- Та тэр там руу эргэн очоод яах юм бэ? Тэнд зовохоороо нэг болсон хүн шүү дээ. Эсвэл хувь заяагаа туршиж үзэх гээ юү? гэвэл Иконников:

- Намайг гуйлаа гэж битгий бодоорой. Надад итгэхгүй байна гэж бодохоос л зүрх шимшрэх шиг болох юм. Энэ хар толбо л арилбал би юу ч хийсэн хамаа алга гэж сандрангуй хэлэв.

...Куйбышевын чекистүүд хичээн туслажээ. Тэд Иван Иконниковын нэг нутгийнхаар барахгүй бүр төрсөн ах Петрыг нь генерал Быстров руу явуулсан байв. Петрын ярианаас үзвэл, Иконников Иван Сазоновичыг бүр дөчин нэгэн онд сураггүй алга болсон тухай мэдээ төрөл төрөгсөд нь хүлээн авчээ. Хөгшид удтал уй гашуу болсон боловч хүүгээ үзэх ерөөлгүй байжээ. Хэмээн арга буюу цөхөрчээ. Гэтэл хүүгийнх нь сураг гарчээ. Фронт дээр очиж Иван Иконниковтойгоо уулзана уу? гэсэн урилга хүлээж аваад эх эцэг, ах дүү нар нь магнай тэнийн баярлацгаажээ. Гагцхүү уг урилгыг чекистүүдээс авсандаа л баахан сэтгэл зовницгоосон аж. Иван ямар нэг юманд орооцолдож дээ гэсэн бодол төрж, гэр бүлийн зөвлөлгөөн хийгээд хүнд шархадсаны улмаас саяхан цэргээс халагдаж ирсэн ах Петрыг нь Ленинград руу явуулахаар шийдэцгээжээ.

Ленинград орохоор Петрын суусан нисэх онгоцон дотор хүйтэн, тух муутай байв. Петр замын турш дүү Иваныгаа бодсоор явав. Иван дуурьс хуураар сайн тоглодог, сайхан залуу байлаа. Тосгоныхон нь цөм хайрладаг байсан бөгөөд өхид бүр ч сүйд болдог байжээ. Иваныг сайн дураараа цэрэгт явахад нь дан хавтга гэхэд л хориодыг тосгоных нь охид дурсгасан ажээ. Эх нь тэдгээрийг хүүгийнхээ дурсгал болгон хадгалж байгааг Петр цэргээс ирээд үзжээ.

Петр Иконников дүүтэйгээ яаж уулзахыгаа хүртэл дотроо төсөөлөн бодож явлаа. Тасалгаанд ороод мэнд усаа мэдэлцсэний дараа “Иконников Иван Сазоновичтай уулзах гэсэн юмсан. Дүү минь заагаад өгнө үү” гэж хэлэнгүүт намайг дагуулж яваад уулзуулна. За тэгээд л бүх зүйл сайхан болно. Дүүгээ аваад аав, ээж дээрээ очно.

Ийнхүү бэлэг дэмбэрэлтэй юм бодож явтал нь пулемёт тачигнах чимээ хамаг бодлы нь сарниулжээ. Бүх замын турш тунгалаг шилэн цамхаг дотор өргөн брезентэн татуурга дээр савчиж явсан бууч, гэнэт пулемётоо эргүүлэн зорчигчдод үл харагдах дайсан этгээд рүү гал нээв. Том, том зэсэн хонгио тусгай төмөр тавиур дээр хүнгэнэн унах ажээ. Петр нэгэнд нь гараа хүргэвэл жигтэйхэн халуун байв. Тэгээд тохойны минь дээд талаар шөмбөдөн орж намайг тахир татуу болгосон нөгөө тэсрэгч сум мөн л ийм халуун байсан байхдаа гэж бодогдов.

Нисэх онгоц зүүн жигүүрээ даран хазайж, огцом доошиллос. Цантаж хөлдсөн цонхоор хотын тэг дөрвөлжин хороолол, том том байшин барилгын бүдэг бадаг бараа харагдана.

- Ленинград. Онгоц газардах дөхөж явна гэж Иконниковыг авч яваа чекист хэллээ.

Нисэх онгоцны буудал дээр Петрыг дэд хурандаа Сосницын тосч авлаа. Тэрээр Петрыг “эмка” гэдэг суудлын тэргэндээ суулгаад, зочид буудал руу яв гэж жолоочдоо тушаахад нь Иконников сэтгэл нь түвдсэн янзтай:

- Нөхөр дэд хурандаа, зочид буудлаар яах юм бэ? Дүүтэйгээ л бушуухан уулзах юмсан гэв.

- Дүүтэйгээ уулзаж амжина амжина. Та алсын замд ядарч ирсэн хүн амрах хэрэгтэй. Хоёр хоног унтаагүй биз дээ?

- Дүү маань л амьд байгаа хойно нойр ч яамай. Харин тэр маань муу юм хийгээгүй биз?

- Одоохондоо хийсэн гэж үзээгүй л байгаа. Өнөө орой дүүтэйгээ уулзаад та тодорхой мэдэх болно гэж дэд хурандаа инээмсгэлэн хэлэв.

Орой нь дэд хурандаа Сосницыны албан тасалгаанд, харваас бие биенээ үл таних хэд хэдэн офицер цугларчээ. Тэд ханын дагуу эгнүүлэн тавьсан сандлууд дээр дуугүй сууцгаана. Тэдний дунд комендантын газрын хэдэн ажилтан, мөн өөрийгөө Иван Иконников гэж өчсөн хүн ч сууж байв. Дэд хурандаа Сосницын бичгийнхээ ширээний ард хэн нэгэн хүнийг хүлээсэн янзтай мөн л дуугүй сууна. Жижүүр хаалга тогшин орж ирээд:

- Нөхөр дэд хурандаа тан дээр... гэж илтгэх гэтэл, Сосницын:

- Оруул, оруул! гэлээ.

Петр Иконников тасалгаанд орж ирлээ. Тэрээр тэнд байгаа хүмүүсийг хальт харснаа:

-Дүү минь хаана байна хэмээн сэтгэл түгшсэн янзтай асуув.

- Дүү чинь энд сууж байгаа, анхааралтай сайн хар гэж Сосницын тайвнаар хариуллаа.

Петр Иконников эхлээд дэд хурандааг эргэлзэн гайхсан янзтай харснаа ханын дагуу сууж буй офицеруудыг удаан ажиглалаа. Түүний сэтгэл ихэд түгшиж байгаа нь тодорхой байв. Дүү нь тэдний дунд байсангүй. Петр Иконниковын эрэлхийлсэн харцаас офицерууд үл дальдрана. Нэг л хүний царай цонхийн толгойгоо гудайлгажээ. Тэр этгээдийн зантгар толгой, нойтон шавраар шавчихсан юм шиг пимбэгэр чих нь нэг л нүдэнд туссан юм шиг харагдаад явчихав. Энэ хүнийг хаана харсан байх нь вэ? За хаана ч харлаа гээд ямар ашиг байхав хэмээн сэтгэлд зурсхийн орж ирсэн бодлоо орхиж, дэд хурандаа Сосницын руу эргэн хараад цөхөрсөн дуугаар:

- Намайг юунд ингэж?.. гэснээ миний дүү Иван энд алга...гэв

Дэд хурандаагийн царай хувьсан, хүйт дааж харц нь ширүүн болоод явчихав. Тэрээр буланд шигдэн хулганаж суугаа хүнийг цоо ширтсэнээ, үг бүрээ тов тодхон дуудаж:

- Өөрийгөө таны дүү гэж бидэнд итгүүлэх гээд байсан юм. Та нэгэнт дүүгээ танихгүй байгаа бол дахин танилцуулахаас биш дээ. Иконников Иван бос! гэв.

Буланд сууж байсан ахлах дэслэгч хөдөлж ядан бослоо. Хувхай цагаан царай, гархилсан нүдтэй тэр хүн Петр Сазоновичийг яадаг бол гэсэн янзтай гөлөрч зогсов. Өөрийнх нь дүү гээд байгаа тэр хүнийг Петр тун сайн ажиглав.

Петр, ахлах дэслэгч рүү дөхөхдөө, чи... чи... хэмээн ямар ч холбоогүй юм амандаа бувтнаж явлаа. Өндөр нуруутай, өргөн мөртэй залуу гэнэт буланд хуран нугдгасхийгээд явчихлаа. Энэ агшинд тэрээр дэргэд нь зогсож буй өрөөсөн гартай, булиа эрийн дэргэд ёстой л нусгай жаал шиг харагдаж байв. Германы тагнуулч өөдөөс нь эгцлэн ойртож яваа энэ булиа эрийг хараад нүд нь орой дээрээ гарчээ. Хилэн нь бадарч, амьсгаа нь давчидсан Петр лужир том гараараа заамдан авч багалзууры нь шахваас өөдгүй амьтны шүд нь хавиран дуугарч, цамцных нь зах хүзүүгий нь хуга дарах шиг боллоо.

- Петр Сазонович та тайвшир! Та наадахыгаа бүр хэтрүүлж орхих нь. Хоолой нь хоржигнож байна.

Офицерууд дайсны тагнуулчийг Петрын лужир гараас арай гэж салгаж аваад буланд суулгав.

- Би энэ муу новшийг танилаа. Үүнтэй би олон жил уулзалдаагүй хирнээ сая л ганилаа. Энэ чинь нөгөө гайхал Витошкин байна. Энүүний эцэг нь бүх л тосгоныхныг аашилж зандарсан нударган байсан юм. Хамтрал байгуулагдахад хамтралын даргыг буудан алж, хүний амь нас хөнөөж байсан нөвш. Тэгээд өөрөө шоронд нүд аньсан боловч муу хөгшин чоно айхтар бэлтрэг үлдээсэн юм. Тэр үед энэ бэлтрэгийн шүд нь ургасан байсансан бол яаж ч мэдэх байсан юм гэхэд нь дэд хурандаа:

- Зүгээр, зоволтгүй. Одоо энэ этгээд хэнд ч, хэзээ ч хор хүргэж чадахгүй хэмээн Петр Иконниковыг тайвшруулаад, танд их баярлаллаа. Та аюултай этгээдийг бидэнд таниулж өглөө. Харин дүүгээ эргэж ирнэ гэж хүлээгээд нэмэргүй болсондогоо. Тэр гарцаагүй амь үрэгджээ гэж хэллээ.

Сосницын, Витошкиныг авч гарах тушаал өгч, Иконниковтой болон дайсны тагнуулчийг илчлэхэд оролцсон офицеруудтай салах ёс гүйцэтгээд фронтын тэргүүн шугамаас ирээд байсан Маковенког дуудаж:

- За одоо “зочноо” яая гэж бодож байна хэмээн асуув. Ахмад:

- Би айхтар эндүүрчээ хэмээн дутагдлаа үнэнээсээ хүлээв.

- Би ч түүнд итгэх шахсан юм. Сүрхий зальтай амьтан байж шүү. Энэ этгээдийг яая гэж бодож байна? Үйлдсэн бүх гэмт хэргийнх нь төлөө зохих хариуцлага хүлээлгэхийн тулд хэргий нь бүрдэл болгох хэрэгтэй шүү дээ гэж Сосницыны хэлэхэд, Маковенко:

- Никулины илтгэлд Витошкин гэгчийн тухай дурьдсан байсан шиг санагдаж байна. Дахин сайн үзье гэж бодлогоширон хэлэв.

Чекистүүд чухал хэрэгтэй баримт бичгүүдийг нэхэн авч, машиндсан зузаан хавтаст хэргийг анхааралтай үзэцгээв. Николай Константиновичийн мэдээлэлд Витошкины нэр үнэхээр бичигдсэн байлаа. Зөвлөлт засгийг үзэн ядаж явсан Витошкин дайны эхний өдрүүдэд германуудын талд орж тэдэнд үнэнч нохой мэт зүтгэж эхэлжээ. Рига дахь цэргийн олзлогдогсдын лагерьт Стрельников гэдэг нэрээр цагдаа хийж байжээ. Дараа нь абверын тагнуулын сургуулийг төгсөж хэд хэдэн удаа даалгавар сайн биелүүлжээ. Хорих лагерьт Федор Витошкиныг нэг тосгоных нь үе тэнгийн залуу Иконников таньчихсан учир зандалчин этгээд зөвлөлтийн шудрага эх орончийг алсан байна. Тэгээд шинэ даалгавар биелүүлэхээр явахдаа түүний нэрийг зээлджээ. Ингэвэл зөвлөлтийн чекистүүдийг амархан мэхлэнэ гэж бодсон байв.

Мөрдөн байцаалт дууссан тухай Сосницын, генерал Быстровт илтгэхэд нь:

- Түүний нөгөө шархадсан гээд байсан чинь юу билээ гэж генерал асуув.

- Витошкин, белоруссын партизануудын эсрэг залхаан цээрлүүлэх ажиллагаанд хэд хэдэн удаа оролцжээ. Тэгж яваад шархадсан юм байна.

- Тэгвэл ч бүр ойлгомжтой хэргээ. Харин Петр Сазонович Иконниковын бие ямар байна?

- Петр Иконников, Витошкиныг золтой л цааш нь харуулчихаагүй шүү. Арай гэж салгаж авсан. Одоо сэтгэл нь тайвширч байх шиг байна. Дүүгээ амь үрэгдсэнийг дуулаад их л хямрах шиг боллоо.

- Энэ ч ойлгомжтой хэрэг. Петр Сазоновичийг боломжтой нөхцөлөөр хангаж аятайхан амруулах хэрэгтэй. Тэгээд гэрт нь онгоцоор хүргэж өгнө. Дүү чинь үнэнч шудрага хүн байжээ гэдгийг түүнд тайлбарлаж өгөөрэй. Нөгөө Стрельников - Иконников - Витошкиныг цэргийн онц шүүхээр хэргий нь таслана. Тэр үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө зохих шангаа хүртэнэ.

... Энэ өдрүүдэд Шиммелийн царай барайн харлаж, уур унтуутай явах болжээ. Захирагдагсад нь аль болохоор түүний нүдэнд өртөхгүйг хичээнэ. “Абверкоманд-104” байгууллагын хувьд цөвүүн цаг иржээ. Армийн бүлэглэлийн штаб Никулины авчирсан мэдээ баримтыг газар дээр нь магадлан нотолсон нотолгоо чухалчлан шаардсаар байсан авч шалган магадлах ажлыг эцэст нь хүргэж чадахгүй байлаа. Стрельников - Иконников ор сураггүй алга болжээ. Оросууд түүнд итгээгүй учраас эргээж явуулсангүй бололтой. Ийнхүү итгэлтэй, чадварлаг тагнуулчаа алджээ. Тэрээр хуурамч дүрдээ чадварлаг тоглон, байлдаанд олсон шархаа нэр төртэй ашиглаж, үг зөрсөн хүнээ дор нь эрхэндээ оруулж чаддаг хүн байв. Зөвлөлтийн сөрөг тагнуулчдын дунд ороод биеэ хэрхэн авч явахыг Шиммель өөрөө хичнээн ч удаа биечлэн зааварлаж, бэлтгэл сургууль хийлээ дээ! Бүх зүйлийг нарийвчлан боловсруулаагүй билүү. Гэтэл бүгд нурдаг байнаа!

Иконниковыг шинэ даалгавраа биелүүлэхэд нь буурь суурьтай, нарийн чанд бэлтгэж явуулсан гэдэгт Шиммель итгэл дүүрэн байжээ. Иконников болон түүний төрөл төрөгсөд германуудад эзлэгдээгүй Ижил мөрний хавь нутагт байсныг л Шиммель өөрийнхөө бэлтгэсэн тагнуулчийн цорын ганц сул тал гэж үзэж байв. Энэ нь Шиммелийн тагнуулчийн өчиг мэдүүлгийг нарийвчлан шалгах бололцоо олгож байлаа. Иконников Зөвлөлт Холбоот Улсын германуудад эзлэгдсэн нутаг дэвсгэрт аж төрж байсансан бол абверынханд тун ашигтай байх байлаа. Тэгвэл ямар ч мөрдлөг шалгалтаас айхгүй байх байв. Гэвч Шиммель, Баун, Рудольф нар хоорондоо зөвлөн ярилцаад фронт дээр үйл явдал түргэн өрнөж байгаа болохоор Иконниковын өчиг мэдүүлгийг тухтай шалгах бололцоо Зөвлөлтийн сөрөг тагнуулчдад олдохгүй. Сөрөг тагнуулчид Иконниковын аж төрж байсан газраас асууж лавлахаар цаанаас нь үнэхээр энэ тосгонд Иконников Иван Сазонович гэдэг хүн аж төрж байсан, дайнд яваад сураггүй болсон гэсэн хариу ирүүлнэ. Тэгэхэд үнэмших ёстой гэж абверынхан үзээд Стрельников - Иконниковыг илгээхээр шийджээ.

Тэгээд ч “Валлийн штабаас” байн байн утасдаж, “Умард” армийн бүлэглэлийн штабт ирсэн мэдээг газар дээр нь шалгах ажлаа түргэвчлэхийг шаардсаар байсан үе байлаа. Шалгалтын үр дүнг адмирал Канарис ихэд сонирхож байгааг Баун, Шиммельд сэм анхааруулж, уг ажлыг түргэвчлэхийн чухлыг мэдэгджээ.

Шиммель, ахмад Фишийг дуудаж ирүүлээд:

- Иконников ирээгүй байна уу? гэж асуухад нь Фиш:

- Байдаггүй, ноён дэд хурандаа. Тэргүүн шугамын “цоорхой” районд ч түүнийг фронтын шугам нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа ямар ч шинж тэмдэг алга. Нам гүм байна гэж хариулав.

- Никулины замаар өөр нэг тагнуулчийг бэлтгэж явуулах хэрэгтэй. Дэд хурандаа Рудольф хэнийг явуулъя гэж байиа?

- Тэрээр нэвтрүүлэх газарт хэд хэдэн тагнуулч ирүүлсэн. Тэдний дунд ганцаарангий нь явуулахаар бэлтгэсэн Аббас байгаа. Бас “Шуурга” хэмээх хорлон гүйтгэгчдийн хэсэг, холбоочны хамтаар ирээд байна.

Тэд нэвтрүүлэх газарт сүүлчийн бэлтгэлээ хийж байгаа.

- Сайн байна. Харин Аббас хир зэрэг эр билээ?

Ахмад Фиш, Аббасыг сайн мэддэг байсан бөгөөд түүний хаана л бол хаана шургалан орж, шиншилж явдаг чадварыг хэдий үнэлдэг ч, түүнийг үзэж чаддаггүй байв. Алив юмнаас бултан булзаж чаддаг, аминдаа хашир Аббас бүхнийг амжуулж, цөмийг мэдчихсэн байдаг. Жожиг зантай, өшөөрхөг, хар санаатай адгийн энэ амьтан хэнийг ч, тэр ч байтугай олон тооны шалиг эмсээ ч үзэн яддаг байлаа. Аббас архи уудаггүй, тамхи татдаггүй боловч эмсэд унаж үхдэг, тачаадлаа хангахын тулд хүчиндэхээс ч, алахаас ч буцдаггүй амьтан байв. Германууд түүний энэ “яльгүй шалиг занг” үл хайхрана. Тэд Аббаст итгэн, түүнийг үнэлдэг байлаа.

Ийм учраас ахмад Фиш дээш нь илтгэхдээ түүний эдгээр “урлагийн” тухай нэг ч үг цухуйлгадаггүй байжээ. Тэр тэс өөр талы нь товойлгохыг хичээдэг байв. Тэгээд Фиш:

- Аббас дөчин наймтай, турк хүн. Орост хувьсгалаас өмнө очиж, Дундад Азид сууж байсан. Гучин нэгэн онд Дундад Ази дахь зөвлөлтийн цэргийн тухай тагнуулын мэдээ сэлт авч нууцаар Турк рүү хил давах гэж оролдоод баригдаж байсан. Гэхдээ авч явсан мэдээ баримтаа цөмий нь устгаж амжсан. Хууль бусаар хил давах гэж оролдсон хэргээр таван жил ял шийтгүүлсэн. Шоронгоос оргож баригдаад гурван жилийн ял нэмүүлсэн. Дөчин нэгэн онд фронт дээр сайн дураараа бууж өгсөн. Мэргэжлийн тагнуулчийн бэлтгэл сургууль хийж, оросуудын ар талд хоёр удаа очиж, даалгавраа сайн биелүүлсэн. Зөвлөлтийн илчлэгдсэн туршуулуудыг өөрийн гараар буудаж байсан. Дундад Азийн бүгд найрамдах улсуудын болон турк, орос хэл сайн мэднэ гэхэд Шиммель:

Муугүй л намтартай хүн байна. Ийм л хүмүүс бидэнд хэрэгтэй. Аббас бэлэн болсон бол түүнийг өнөөдөр явуул. Харин “Шуурга” хэсгийнхнийг маргааш надад танилцуулаарай. Тэднийг бид Ораниенбаумаас УстьРудица хүрч, түүнээс цааш хойшоо юм уу, баруун хойшоо оддог замыг хянах даалгавартайгаар шүхрээр хаях болно. Үнэхээр оросууд тэнд хүч бөөгнөрүүлж байгаа бол тэр их хүчийг Ораниенбаумаас гагцхүү энэ замаар зөөх ёстой, тэгээд бид хэрэгтэй гэсэн цагтаа түүнийг таслан зогсоох болно. Түүнээс гадна Никулины хэрэг явдлын учрыг тайлах болно. Та ойлгов уу?

- Ойлголоо.

- Бүхэл бүтэн дивиз, тэнгисийн цэргийн бригад, хүнд мэдэгдэхгүйгээр “зурвас газарт” очих учиргүй. Тэр их хүчийг нутгийн оршин суугчид болон цэргүүд харсан байж таарна. Хэрвээ манай тагнуул, туршуулууд олигтойхон ажиллавал их цэрэг ирсэн тухай чалччих ам султай амьтдыг тэндээс гарцаагүй олно. Хагархай хэнгэрэг шиг амьтад хаа газар байдаг, одоо ч байгаа, гагцхүү тэднийг олж чаддаг байх хэрэгтэй хэмээн Шиммелийн хэлэхэд, Фиш:

- Тэр үнэи, ноён дэд хурандаа гэж батлан хариулав.

Цэрэг бөөгнөрүүлэх ажил одоо хир үргэлжилж байгаа бол манай тагнуулчид өөрснөө хараад надад хэлнэ. Ингэхлээр “Шуурга” бүлгийг маргааш фронтын шугам нэвтрүүлэх хэрэгтэй гэж Шиммель тушаав.

Яг товлосон цагт Псковын нисэх онгоцны буудлаас нэгэн нисэх онгоц харанхуй шөнө хөөрч, зүүн хойт зүгийг чиглэн нисчээ. Энэ онгоцон дотор Иван Курынов холбоочинтой “Шуурга” хэмээх германы бүлэг тагнуулчид сууж явжээ.

... Ахмад Маковенко “цоорхойн” районыг өдөр шөнөгүй жижүүрлэн хянаж байв. Дуран авай, яндан дуран, их бууны өнцгийн дурангаар олон арван нүд завсрын бүсийн метр бүрийг дурандан ажиглана. Дайсан ойрхон ирчихээд нуугдан, зохистой цагийг хүлээж байна гэж чекистүүдэд зөнч туршлага нь хэлж өгнө.

Намрын эхэн сарын харанхуй шөнө тун удаан өнгөрнө. Хүйт орж эхэлжээ. Хүйтэн бороо зогсоо зайгүй шиврэн орж байв. Чекистүүд бороонд нэвт цохиулан отох байрандаа тэсвэрлэн суусаар л. Ахмад Маковенко томъёолсон дохио хүлээсээр байлаа. Гэтэл үүрээр жижүүрийн ажиглагч сэтгэл хөдөлсөн дуугаар:

- Үл таних нэгэн ахмад фронтын шугам нэвтрэн орж ирлээ. Тэр Гентелово ордог зам руу чиглэн ой дундуур явж байна. Найм дахь километрийн орчмоор засмал зам дээр гарна. Намагтай газраар явдаг зөрөг тэнд дуусна гэж илтгэв.

Хэдэн минутын дараа Маковенко найм дахь километрт очив. Түүнээс хоёр километрийн цаана орших замын нугачааны орчмыг чекистүүдийн харуул хаасан байлаа. Гентелово орохоор яваа машины жолооч нарт замдаа зогсож хүи суулгаж үл болно гэж хатуу тушаал өгчээ.

Ахмад Маковенко замын хажууд Аббастай “санаандгүй” тааралдав. Тэр хоёр замын машинд “гар өргөсөөр” байсан боловч ачааны машинууд хажуугаар нь хүнгэнэн өнгөрч цөхрөнгөө барсан хоёр офицерыг жолооч нар огт анзаарахгүй байв.

- Мөн урагшгүй юм болжбайнаа. Одон ав гэж намайг армийн штабт дуудсан юм. Гэтэл хяслаантай юм шиг замын тэрэгнүүд авдаггүй шүү. Үгүй ер нэг зогсчиход яадаг байнаа. Цагтаа очихгүй бол одонгийнхоо оронд дарга нараас жавтий хүртэнэ гэсэн үг. Тэгтэл замын машинаар штаб орно гэвэл лав долоо хонох байх хэмээн Маковенко үг өдсөнд, Аббас:

- Би ч бас ялгаагүй, унаа олдохгүй зүдэрч явна. Анги, салбаруудаар явж хорт хийнээс хамгаалах баг, хорт утаа тавигч болон бас бус аар саар зүйлээр аль хир байгааг шалгуулахаар намайг явуулсан юм. Томилолт авахдаа ч баяртай л байлаа. Миний хуучин танил минь энэ хавьд далан нэгдүгээр бригадад алба хааж байгаа сураг дуулсан. Тэгээд Рашидов найзтайгаа уулзана гэж хөл газар хүрэхгүй шахам яарч байв. Ажил төрлөө хугацаанаас нь дөрөв хоногийн өмнө амжуулаад нөхөддөө даалгавар өгч, тэргүүн шугам дээр эргэн ирж шалгана гэж хэлчихээд өөрөө замд гарсан чинь бас л унаагүй суучихлаа гэж хэлэв.

- Тэгвэл бид хоёр чинь адилхан ядарч яваа улс шив дээ. Танилцацгаая, миний нзр Кравчук гэдэг гэж чекист хэлэв.

- Ахмад Меджидов хэмээн Аббас баяртай ярзалзан инээснээ бид хоёрын зам нийлэх юм биш байгаа даа гэлээ.

- Далан нэгдүгээр бригадын байрлал хүртэл л хамт явах юм байна. Харин би яльгүй өнгөрнө. Таны найз яг энэ бригадад байгаа гэдгийг та яаж мэдэж байгаа юм? Захидалдаа таны найз хээрийн шуудангийнхаа дугаарыг л бичээ шүү дээ.

- Мэдэх нэг арга байгаа юм. Миний найз бол усан цэрэг бөгөөд хөлөг онгоцоо орхиж хуурай газар байлдахаар явсан хүн. Далан нэгдүгээр бригадыг өөр газар шилжүүлэхээр бэлтгэж байгаа гэж би фронтын тэргүүн шугам дээр ярилцахыг сонслоо. Ингэхлээр тэнгисийн цэргийн десантад хуурай замын цэргийг явуулахгүй шүү дээ. Тэгээд л миний найз Осман Рашидов энэ хавьд байх ёстой гэж би бодсои юм.

- За нөхөр минь чи ч итгэл муутайхан л баримжаа авч яваа хүн байна даа. “Зурвас газарт” хичнээн олон усан цэрэг цугларсан гэж санана. Саяхан Кронштадтаас бас нэг тэнгисийн бригад ирсэн. Хажуугаар нь гарна, сураглаарай.

- Таньж мэдэхгүй энэ газар төөрч гүйцэх нь ээ хэмээн Аббас бодлогоширсон янз гаргаж хэлэхэд нь Маковенко:

- Гайгүй ээ хөө. Би гурав дахь жилээ эндхийн гүдгэр газрыг тэгшилж байгаа хүн. Бараг л бүх “зурвас газрыг” хөндлөн гулд мөлхсөн гэхэд хилсдэхгүй. Хэрэгцээ болбол туслана... гэлээ.

- Мөн ч жавшаантай хэрэг дээ хэмээн Аббас хөгжилтэй нь аргагүй хэлэв. Шинэ танил нь түүнд ар тал, тэргүүн шугам хоёрын алинд ч аятайхан бамбай болж болохоор санагджээ. Гагцхүү энүүнээс салахгүй цуг явж тэргүүн шугам дээр хамт буцаж ирэх юм шүү. Тэнд очсон хойно бол хүндэт нөхөр ахмадаас яаж салахыгаа Аббас анжгай нь хүнээр заалгахгүй гэж боджээ.

Замын нугачааны цаанаас кузов дотор нь хэсэг хүн зогссон “поолуу” тэрэг гарч ирж харагдлаа. Ахмад Маковенко машин ирж явааг харангуут замын гол дунд гүйж очоод гар буугаа гарган өөд нь хоёр удаа буудсанаа:

- Зогс, зогс! гэж хашгирав.

Машин тооромсоглон, чахран зогслоо. Машипы кабин, кузов дээрээс эгдүүцсэн хүмүүсийн:

- Юу хэрэгтэй?

- Учир зүггүй буудаад, галзуураа юу?.. гэлцэх сонсдов.

- Ах дүү нар минь дайгаад яваач! Орой болж байна, бид хоёр армийн штаб орж одон авах гэж яваа улс хэмээн гуйвал:

- За тэгвэл сууцгаа гэж ахлагч нь эелдэгээр зөвшөөрлөө.

Зайдуухан зогсож байсан Аббас Маковенкогийн араас машин дээр авиран гармагц ачааны тэрэг хөдлөв. Энэ машин дотор сууж явсан хүний, өөрийн бүх хүн сэтгэл хангалуун явлаа. Аббас явах ёстой замаараа явж байгаадаа, Маковенко дайсны тагнуулчийн итгэлийг хүлээсэндээ, машины кабин, кузов дотор сууж явсан чекистүүд, хэрэг явдал сөрөг тагнуулын газрын бсловсруулсан төлөвлөгөө ёсоор эхэлж, энэ чухал ажлыг абверынхан бус, харин чекистүүд гартаа хийж авсанд сэтгэл хангалуун явцгаав.

Машин дээр явсан хүмүүс, удахгуй эхлэх гэж байгаа давшилтын тухай, цэргийн анги нэгтгэлүүдийг шинэ анги нэгтгэлээр солих гэж байгаа тухай, Ленинградын дэргэд германуудыг удахгүй хиар цохих тухай яриа дэлгэж гарлаа. Маковенко ярианд идэвхийлэн оролцож, их юм сонсож мэдсэнээ гайхуулж явлаа. Ямар ч байлаа гэсэн Маковенко тагнуулын сумангийн дарга хүний хувьд үзсэн харсан юм багагүй ажээ. Харин Аббас чимээгүй сууна. Тэрээр шууд тулгарсан асуултанд хааяа хариулчихаад, болж өгвөл бага ярьж, ихийг мэдэж авахыг хичээх ажээ. Аббас энд шинэ ирсэн болохоор байдлыг мэдэхгүй дүр үзүүлнэ...

Эхний байцаан өнгөрүүлэх газарт машин дээр сууж явсан цэрэг, офицерууд бууж, ой руу ороод бараа тасрав. Байцаан өнгөрүүлэхийн жижүүрүүд зам явах, томилолт шалгаж эхэллээ. Аббас илтэд сандарч, томилолтынхоо хуудсыг эрээд олохгүй байв. Түүний энэ байдлыг мэдсэн Маковечко бид яарч явна, битгий саатуулаач хэмээн жижүүрүүдийг ятгав. Байцаан өнгөрүүлэхийнхэн чекист Маковенког сайн таних учир элдэв юм шалгаалгүй машиныг явуулав. Аббасын санаа амарч хөгжилтэй болжээ. Тэрээр халаасаа уудлан баахан бичиг баримт гаргаж ирснээ:

- Ээ харламар! Томилолтын хуудас энэ байна шүү дээ. Би ч бүр айж орхилоо шүү гэхэд нь Маковенко:

- Үнэмлэхээ битгий тэгж хол далд хийж бай. Энд тээврийн хэрэгслийг ил газар удаан саатуулж болохгүй, германууд харвал бөмбөгдөнө. Энэ хэсэг ил газар байгаа юм. Тэгээд ч байцаан өнгөрүүлэхийнхэн яаруулаад байгаа нь тэр байхгүй юу.

- За тэгвэл ойрхон газар хийе.

- Зүйтэй, тэгэх хэрэгтэй. Би чамайг зориуд цаг уяад байна. Мань эр найзыгаа олж уулзахын тулд дураараа ар тал руу явсан учир томилолтынх нь хуудсан дээр хаашаа явахыг нь тэмдэглэсэнгүй. Тэгээд л тэднийг салахын түүс болгох гээд цаг уяж байна гэж бодсон юм. Тэгээд ч ер нь томилолтын хуудсан дээрээ тэмдэглүүлээгүй чиглэлд яваа хүнийг буцаахаар барахгүй, хорлон сүйтгзгч гээд бариад авахыг хэн байг гэхэв хэмээн Маковенко хэллээ.

Аббас томилолтын хуудсан дээр хаагуур явахыг яг таг тэмдэглэсэн (үүнийг германууд бас бодолцжээ) гэж хэлэх гэснээ дөнгөж саяхан нөхрөө эрж яваа гэж хэлснээ санангуут дуугүй болж, миний бичиг баримт жин тан биш байна хэмээн энэ нөхрийн хэлдэг ч бас л зөв гэж бодоод:

- Чи ер нь нэлээд гярхай хүн юмаа даа гэвэл, Маковенко:

- Дайн сургасан юм. Манайхны тагнуулчдын ярьдагаар би чамайг “өнгөлөн далдлах” болж байнаа даа янз нь гэж хариулав.

Тэр хоёр цааш явах замдаа хэл амаа ололцон дотносчээ. Эхлээд тэнгисийн бригад дээр очиж миний танилуудтай уулзаад дараа нь тэднээр дамжуулан Осман Рашидовыг сураглая гэж Маковенкогийн хэлэхэд Аббас дуртайяа зөвшөөрөв. Цэргүүдийн дунд олон танилтай, ийм яриа хөөрөөтэй хүнээс Аббас салахыг хүсэхгүй байв. Маковенкотой цуг явах нь аль ч талаараа Аббаст тохирч байлаа. Явах ёстой газар ч, цаг хугацаа нь ч таарч байв. Түүнээс гадна германы тагнуулын байгууллага бүрэн найдвартай үнэмлэх бичиг олгосон гэдэгт Аббас бас л дүүрэн итгэхгүй байв. Ийм нөхцөлд ахмадтай танилцсан нь маш чухал ач холбогдолтой болжээ. Болохоо байвал Аббас шинэ танилаасаа тусламж авч ч болох байв.

Бүх зүйл чекистүүдийн төлөвлөсний дагуу бүтэж байлаа. Маковенко дайсны тагнуулчийг засч янзалсан газар гэр, байшпн саваар дагуулан орж, огт байхгүй цэргийн ангиудын албан хаагчийн дүрд тоглож буй найз нартайгаа танилцуулж, улмаар нэг офицерын үнэмлэх бичгүүдийг дайсны тагнуулд санамсаргүй үзүүлэх боломж олгожээ. Аббас сэтгэл хангалуун, урамтай байлаа. Бүх ажил хэрэг нь үнэхээр хялбархан, үнэхээр азтай бүтэж байсан болохоор урамтай ч байлгүй яахав.

Аббас аяллынхаа төгсгөлд л шинэ танилынхаа хамт тэргүүн шугам дээр очих юмсан гэж бодож байв. Явж, явж тагнуулын сумангийн даргатай танилцсан хойно доо. Түүний газар гэрт нь очиж энэ тэрийг ажиглаж байгаад эв нь таарахтай зэрэг нэг ухасхийгээд нөгөө талд гарчихна. “Хэнтэй нөхөрлөж явсан нь мэдэгдээд ирэхийн цагт энэ тагнуулч, дарга нарынхаа өмнө яаж цүзэгнэдэг бол доо хөөрхий” хэмээн хөх инээд нь хүрч байв.

Далан нэгдүгээр бригадаас нутгийн найзыгаа эрж олоход нь Аббаст туслах гэж Маковенко “бүхий л бололцоогоо дайчилжээ”. Гэсэн ч эрэл хайгуул ямар ч үр дүнгүй болов. Осман Рашидов гэдэг офицерыг хэн ч мэдэхгүй байв. Харин Аббасын жинхэнэ санаа бодлыг мэдэж байсан чекистүүд Черная гол дээр их цэрэг хуралдаж байгааг нотолсон мэдээ сэлтийг Аббаст харамгүй дуулгажээ. Аббас ийм мэдээ сонссондоо их л урамтай байлаа. Даалгавар хялбархан биелүүлсэндээ баярласан Аббас найз нөхрөө олж уулзаж чадаагүйдээ харамссан янз ч үзүүлсэнгүй, томилолтын хугацаа дууслаа гэдгээр шалтаг заан тэргүүн шугам руу буцахыг яарч байгаагаа хэлэв. Маковенко ч мөн удаж төдсөнгүй, штаб дээрээ очоод тэнгисийн бригадад хүлээж байсан Аббас дээр эргэж ирэв. Тэгзэд тэр хоёр хамт буцав...

Ийнхүү Аббас фронтын шугамыг тун азтай нэвтрэн гарчээ.

Тэргүүн шугамын цаад талд ахмад Фиш тагнуулчаа тэсч ядан хулээж байжээ. Дэд хурандаа Шиммель, Фишт: Аббасыг өөрийн биеэр тосон авч ямар ч байлаа гэсэн Псковт, “Абверкоманд-104” байгууллагад нэн даруй хүргэж ир гэсэн товч тодорхой тушаал өгчээ.

Германы цэргүүд Аббасыг газар гэрт хүргэж ирэхэд Фиш яаран сандран мэнд хүргээд амс хийх зав ч өгөлгүй, замд гарахыг яаруулжээ.

- Нэн даруй Псковт очих ёстой. Бушуулж үз. Хувцас хунараа машин дотор ороод солиорой. Тэнд бүх юм бэлэн байгаа гэвэл, Аббас:

- Хоёрхон цаг дуг хийгээд авах юмсан. Би арай л гэж хөл дээрээ тогтож байна гэж хэллээ.

Гэвч Фиш өчүүхэн төдий ч саатахыг хүсэхгүй байв.

- Дэд хурандаа Шиммель хүлээж байгаа. Нэг минут ч алдаж болохгүй. Дараа нь амраарай. Ганцхан юм асууя. Амжилттай юу?

- Амжилттай, ноён ахмадаа.

- За гүйцлээ. Өөр юм алга. Явъя.

Фиш Аббасыг бараг л заамдах нь холгүй газар гэрээс татаж гаргаад, урт нуувч уруудан ар тал руу гүйв. Гэр хурдан хурдан алхалж, гүйн харайж, зарим газар мөлхөж явав. Түүний хүндээр амьсгаадах чимээ арваад метр хоцорч явсан Аббаст сонсогдож байлаа, Бүтэн хагас цагийн дараа тэр хоёр дивизийн штабт хүрч очлоо.

Ахмад тагнуулч Аббасын эргэж ирснийг Шиммельд утсаар илтгээд машинд суув. Суудлын тэрэг Абверын тагнуулчдыг аваад Псковын зүг хар хурдаараа давхилаа.

Шиммель шалгарсан тагнуулчаа тэсч ядан хүлээж байлаа. Шиммелийн тушаалд аюул учраад байсан энэ үед Аббасаас олон зүйл шалтгаалж байв. Аббас даалгавар биелүүлжээ гэеэн ганц мэдээ Шиммелийн сэтгэлийг сэргээжээ. Тэгээд ч Шиммель Аббасыг шагналд дэвшүүлэхээр шийдсэн байна.

Ядарч балмагдсан тагнуулчаа Шиммель туйлын халуун дотноор хүлээн авчээ. Энэ нь Шиммелийн хувьд өдрийн од шиг ховор тохиолдол байлаа. Аббас их ч юм ярилаа. Аббас хөл дээрээ арай ядан тогтож байгааг Шиммель хараад, амраах хэрэгтэй гэдгийг ойлгосон боловч олж ирсэн бүх мэдээ сэлт нь нэн чухал хэрэгтэй байсан учраас Аббасыг явуулсангүй. Аббасын ярьсан хэлсэн бүхнийг Никулины илтгэлийн нэгэн адил таталган бичгээр тэмдэглэж авч байлаа. Фиш хааяа нэг Аббасын яриаг таслаж, бичиж авч амжаагүй зүйлээ дахин хэлүүлж, бүдэг сонсогдсон хүний нэр, тосгон суурины нэрийг лавлан тодруулна. Шиммель, Никулины илтгэлийг төмөр шүүгээнээс гаргаж ирээд, Аббасын яриаг анхааралтай сонсох зуураа байн байн харж суулаа.

- Юу ч орхилгүй, цөмий нь ярьсан биз гэж Шиммель асуув.

- Юу ч орхиогүй, ноён дэд хурандаа. Үзсэн харсан бүхнээ Аллах тэнгэрт айлтгаж байгаа адил цөмийг илтгэлээ.

Дэд хурандаагийн асуултууд Аббасыг сандаргажээ. Хэнтэй ярьж байгаагаа Аббас мэдэж байв. Шиммельд өчүүхэн сэжиг төрүүлбэл хуучин гавьяа шагналыг тоохгүй гэдгийг ч ойлгож байв. Хэдэн хоног нойргүй, айж эмээж, сэтгэлийн их зовиуртай явсан Аббасын толгойд эх захгүй олон юм хутгалдан уур нь хүрч уушиг нь сагсайх ажээ. Тэгээд тэр:

- Хэрвээ би ямар нэгэн зүйлийг ойлгомж муутай илтгэсэн бол дахин асууж лавлаарай би тодруулахыг хичээе гэж сэггэл түгшсэн дуугаар гуйв.

- Сэтгэлээ бүү зов, бид чамд итгэж байна. Гэхдээ чи маш чухал даалгавар биелүүлсэн болохоор юу ч орхиогүй, юу ч илүү дутуу хэлээгүй, айж сандарсандаа юмуу, хайхрамжгүйгээс худлаа хэлээгүй гэдэгт би бүрэн дүүрэн итгэх ёстой. Оросуудын тэнд юу болж байгааг маш үнэн бодитой мэдэж авах явдал надад хэрэгтэй байна. Чи хөдөлмөрлөснийхөө шанг авна. Ийм учраас сандарч тэвдэлгүй байж, үзсэн харсан бүхнээ бага гэлгүй цөмий нь санахыг бод гэж Шиммель хэллээ.

- Ямар ч хуурч мэхэлсэн зүйлгүйгээр би бүх үнэнийг илтгэсэн гэж Аббас улам бүр цөхрөнгөө барсан янзтай давтан үглэв. Түүний махлаг хүзүү, дух, дээд уруул дээгүүр нь хөлс дааварлажээ.

Фронтын шугамын цаанаас авчирсан мэдээ сэлт Шиммелийн сэтгэлийг нэг их хөдөлгөхгүй байгааг хашир суусан, хөгшин чоно шиг Аббас тааварлан ойлгож байв. Тэд уг мэдээ сэлтийг Аббастай, Аббасгүйгээр мэдэж байсан шинж илэрхий байлаа. Тэгвэл яагаад энэ Шиммель, Фиш хоёр тагнуулчид анхаарлаа огт хандуулах учиргүй аар саар зүйлийг асууж шалгаагаад байдаг билээ? Ковязино тосгонд орос ламын байшин байхгүй болжээ гэхэд муу юм юу байгаа юм бэ? Ковязинод ер нь байшик үлдсэн эсэхийг хэн мэдэх юм. Энд тэнд байшин хашаа харагдаж л байсан. Тэдний хаалган дээр энэ бол орос ламынх, нөгөөдөх нь багшийнх гэсэн хаяг байгаагүй шүү дээ гэж Аббас дотроо бодов.

Аббасын сэтгэл түгшиж байгааг Шиммель ойлгож байв. Учир нь Аббаст буучийн хоёр зуун хорин долдугаар дивиз, тэнгисийн цэргийн нэг зуун дөчин хоёрдугаар тусгай бригадын бөөгнөрч байгаа газрыг тагнан мэдэж, эдгээр анги нэгтгэл ямар замаар “зурвас газарт” хүрч ирсэн, буучийн далан нэгдүгээр бригад хаашаа явсныг тодруулан мэдэх тодорхой даалгавар өгсөн байв. Гэхдээ Шиммель өөрийнхөө тагнуулд чиний гүйцэтгэх даалгаврын гол зорилго бол өөр тагнуулчийн хэдийн олж ирсэн мэдээ сэлтийг шалгахад л байгаа юм гэж хэлж болохгүй байсан нь мэдээж. Учир нь ингэж хэлэх юм бол Аббасын урамыг хугалах байлаа. Тэгээд ч Шиммель тагнуулчаа тайвшруулахын оронд:

- Дивизийн дугаарыг хаанаас олж мэдэв гэж товч бөгөөд хүйтнээр асуув.

- Цэрэг, офицерууд ярьцгааж байсан. Нэг амьтан надад үнэмлэхээ хүртэл үзүүлсэн, ноён дэд хурандаа.

- Тэгвэл энэ талаар тодорхой боллоо гэж үзье. Чалчигчид танд олджээ. Ер нь цэрэг, офицеруудын санаа сэтгэл ямар байна?

- Худлаа хэлж чадашгүй. Цэрэг, офицеруудын санаа сэтгэл өндөр байна. Тэд давшилтанд бэлтгэж байгаа нь тодорхой мэдэгдэж байлаа. Энэ тухай л яриа болж байна.

Шиммель дахин газрын зураг дээр очиж, мөн Аббасыг гараараа занган ирүүлээд:

- Оросууд чухам энэ районд л цэргээ бөөгнөрүүлж байна гэж та үзэж байгаа юм биз дээ? гэснээ Усть-Рудица тосгоноос Черная гол хүртэл, мөн түүнээс баруун хойшхи газрыг харандаагаар тойруулан заахад нь Аббас:

- Энд ч мөн ирж байна гээд яльгүй баруун тийш заагаад, явган цэрэг, танк, их буу ирж байгааг би өөрөө ч харсан, хүнээс ч асууж лавласан гэж хариулав.

- За өнөөдөртөө болих уу даа. Та явж амар хэмээн Шиммель тушаав.

Аббасыг гармагц Шиммель, Фиш хоёр өөрсдийн мэдэлд нэгэнт орсон мэдээ сэлтийг жишин үзэж, задлан шинжилж эхэллээ.

- Никулин, Аббас хоёрын ажиглалт үндсэндээ дүйж байна гэж ахмад Фиш удаан бодлогоширон байж хэлэв.

- Тийм ээ, дүйж байна. Никулиных зөв болох нь бүх талаар батлагдав бололтой. Оросууд “Ораниенбаумын зурвасаас” Котла-Кингисеппийн чиглэлд цохилт өгөхөөр хүчээ хуримтлуулж байгаа юм байна. Никулины ажиглалтыг Аббас давхар нотоллоо. Гэхдээ “Шуурга” юу гэж мэдээлэхийг хүлээзнэе. Түүнтэй холбоо барьсан. Эсэн мэнд бууж, даалгавраа биелүүлэх ажилд орсон байна. Шинэ мэдээ хүлээдэг хэргээ гэж Шиммель хэллээ. Тэгэхэд нь Фиш:

- Бидэнд уг нь хүлээх юу ч биш. Гэхдээ энэ бол хялбар бус үүрэг, ялангуяа тэргүүн шугам дээр байгаа цагт... хэмээн хэлээд санаа алдав.

Ахмад Фиш өөрийнх нь ажил албан үүргийг Шиммель үнэлж үзнэ гэдэгт найдан фронтын тэргүүн шугам дээр байгаагаа онцолж хэлсэн нь энэ ажээ. Гэтэл Шиммель ахмадын санааг огт мэдээгүй юм шиг таг дуугүй байв. Дэд хурандаа мэдээ сэлтийг задлан шинжлээд завгүй байжээ. Гэтэл Фишийн царай барайгаад явчихав. Хоёр дахь удаагаа өөрийгөө магтах эвгүй байдаг, гэтэл ингэж хэлэх жавшаан дахиад хэзээ олдохыг бүү мэд хэмээн бодож суутал, Шиммель шагайж суусан бичиг цааснаасаа сая нүд салгаж:

- Та ч гэсэн амрах хэрэгтэй байх аа. Таны хөдөлмөрийг зохих ёсоор үнэлэх болно. Одоохондоо Никулин, Аббас хоёрыг шагнах тухай тодорхойлолт гарга. “Шуурганаас” тэдний авчирсан мэдээ сэлтийг нотолсон мэдээ хүлээн авмагц тэр хоёрыг шагнана. Таны талаар би нөрөө хөөцөлдөнө гэлээ.

Ахмад Фиш сэтгэл ханасан янзтай инээмсэглэн Шиммелийг ганцаарангий нь орхиод гарч одов.

...“Абверкоманд-104” байгууллагын дарга их л цухалдан өрөөн дотуураа нааш цааш холхино. Бүх юм бүтэмжтэй байсан биш билүү. Никулиныг хардаж сэжиглээд байх юм алга. Гүндүүгүй хүн. Түүний авчирсан мэдээ сэлтийг Аббас нотоллоо. Цэргийн тагнуулчид чухамхүү Никулины заасан газарт оросын цэрэг бөөгнөрч байгааг ажиглан мэдсээр байна. Гэтэл яагаад эргэлзээд байдаг билээ? Эцэж ядарсан хэрэг үү, аль эсвэл муу зөн үү? хэмээн бсдов.

Энэ үед хяслаантай юм шиг “Шуурганаас” ямар ч сураг чимээ ирэхгүй байлаа. Тэд яасан байж таархав? Цөмий нь оросын сөрөг тагнуулчид бариад авчихлаа гэж үү? Арай ч тэгмээргүй юм. “Шуурга” бүлэгт туршлагагай хашир догь тагнуулчид орсон. Тэд цөм эсэн мэнд буугаад, ажилдаа орж эхэлсэн хойно тэднийг тийм ч амархан бариад авчихгүй гэж бодсон Шиммель “Шуурга” бүлгийнхэн их цэрэг бөөгнерсөн газар хүнд хэцүү нөхцөлд ажиллана гэдгииг ойлгож байлаа. Өчүүхэн төдий болгоомжгүй ажиллавал сүйрч болно. Ийм нөхцөлд ч гэсэн туршлага бүхий тагнуулчид өөрсдийнхөө тухай сураг дуулгаж амжина. Хэрвээ тэд дайсантай тааралдаад тулалддаг юмаа гэхэд холбоочноо галаараа хааж байгаад мэдээ өгөх ёстой.

Рудольф, Шнеллер хоёр, сайн бэлтгэгдсэн, авьяас чадвартай, шалгарсан тагнуулчдыг “Шуурга” бүлэгт биечлэн сонгож авчээ. Эдгээр хүмүүс даалгаврыг хөсөрдүүлэх учиргүй гэж Рудольф мэдэгдэж байв. Ингэхлээр Рудольфт итгэхээс яахав. Сүүлийн үед тагнуулын сургуульд тагнуул, туршуул бэлтгэх ажил мэдэгдэхүйц сайжирсан. Рудольф албан тушаал ахихын тулд бүх хүчээ дайчилж байгаа юм. Ингэхлээр “Шуурга” яагаад хэл чимээ өгөхгүй баидаг билээ хэмээн Шиммель элдвийг бодон байв.

Дэд хурандаа Шиммель өөрийнх нь “итгэлтэй” хүмүүс одоо хаана, юу хийж байгааг мэдсэнсэн бол лав зүрх нь дэлбэрэх байсан бизээ. “Шуурга” бүлгийн толгойлогч, тоо томшгүй олон гэмт хэрэг үйлдэж нэрээ бузарласан этгээд дэд хурандаа Сосницыны өрөөнд ямар ч гэмтэл согоггүй, эсэн мэнд суун өчиг мэдүүлэгээ өгч, бусад тагнуулчид нь Шиммелийг яаж дөнгөх вэ гэдгийг генерал Быстровтой найрсагаар зөвлөлдөж суугааг Шиммельд дуулгавал огт утгагүй, байж болошгүй, бүдүүлэг зүйл мэт санагдахсан.

Тэр нэгэн өглеө генерал Быстров, ахмад Маковенко Аббастай хийж буй “аялалын” тухай ээлжит илтгэлийг хүлээн авчээ. Генерал хийж гүйцэтгэж буй ажлынх нь нарийн ширийн зүйлийг шуурхай хэлтсийн ажилтнаас урамтай асуун лавлаж, хэрвээ залуу чекист Маковенкод дайсны тагнуултай ганцаар халз тулгарах явцад нь туслах хэрэг гарвал юу хийх, ямар арга хэмжээ авахыг төлөвлөж байв. Гэтэл энэ үеэр, нэг дивизийн дэвсгэр газарт германы хоёр тагнуулч сайн дураараа буун өгч, бүлгийнхээ ахлагчийг барьж хүлэн авч ирлээ гэсэн цахилгаан утас түүнд гардуулан өгчээ. Нүглээ наманчилж ирэх ажлыг “Шуурга” бүлгийн холбоочин, Улаан Армийн дэслэгч агсан Курынов зохион байгуулжээ.

Цахилгаан утсыг уншиж үзээд, Быстров инээмсэглэв. Николай Константинович Никулин өөрт нь Курыновын тухай мундахгүй ярьжээ. Одоо энэ хүн ирэх ирэхдээ тун ч цагаа олж иржээ гэж бодсон генерал Быстров цаг алдалгүй фронт руу явжээ. Дивизэд очиход нь түүнийг сөрөг тагнуулын хэлтсийн дарга угтан авч газар гэртээ оруулав. Тэднийг ортол өөдөөс нь туранхайвтар залуу цэрэг босч, дүрмийн ёсоор:

- Нөхөр генерал, германы “Шуурга” гэдэг тагнуулын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ энд ирээд байна. Би болон миний нөхөр гэм буруугаа хүлээхээр шийдсэн юм. Бүлгийн ахлагч эсэргүүцэл үзүүлсэн учир хүч хэрэглэн энд авчирлаа гэж илтгэв.

Генерал Быстровын нүд газар гэрийн харанхуйд дасч дэслэгчийн нүүрэн дээр шинэхэн шалбарч, хөх няц болсныг харлаа.

- За нөхөр дэслэгч Курынов танд эсэн мэнд эргэж ирсэнд чинь баяр хүргэе. Николай Константинович таны тухай над ярьсан, тантай гар барин золгосондоо баяртай байна гэж генерал хэллээ.

Курынов бүр ичиж, сандран сэтгэл нь зовсондоо царай нь цонхийн цайчихав. Ингэж халуун дотно хүлээж авна гэж сацаагүй байжээ. Мөрдөн байцаагчтай хэрхэн ярилцахаа төлөвлөж, олзлогдсон жигшүүрт гутамшгаа яаж наманчилж, абверт ажиллаж байсныгаа юугаар цагаатгах вэ л гэж бодож суужээ. Тэгээд жагсаалын цэргээр шийтгэлийн батальонд явуулж өгөөч гэж хэлье хэмээн бэлтгэж байтал харин нөхөр... дэслэгч хэмээн дуудахаар нь балмагджээ.

- За, суугаад яриад бай гэж Быстров хэллээ.

Курыновын илтгэл товч байв. Курыновын тухай генерал сайн мэдэж байсан болохоор шууд ажил төрлийн ярианд шилжиж:

- Тэгвэл, германууд та нарт Ораниенбаумаас УстьРудица ордог замыг хяналтандаа авах даалгавар өгсөн юм биз дээ? Сайн байна. Тэнд бөөгнөрч байгаа дивизүүдийг эрж хайж байгаа байх нь ээ? Ойлгомжтой, ойлгомжтой...

Генерал хэсэг зуур юм бодож байснаа:

- Германы тагнуулын газартай холбоо барьсан уу? гэж сонирхов.

- Тийм. Дөнгөж газар буугаад холбоо барьсан. Гэгэхэд бид ахлагчийгаа аргалж амжаагүй байсан юм. Тэр түрүүлж буугаад зэвсгээ агсан бэлэн зэлэн болчихсон байсан. Тэгээд эсэн мэнд буусан тухай илтгэ гэсэн тушаалы нь биелүүлэхээс өөр аргагүй байлаа.

- Та юу гэж мэдээлсэн бэ?

- Эсэн мэнд буугаад, даалгавраа биелүүлэх ажилд орлоо гэж.

- Дахиад хэзээ холбоо барих ёстой вэ? гэж генералын асуухад, Курынов цагаа харснаа:

- Дөрвөн цагийн дараа холбоо барина. Бүтэхгүй бол дахин дөрвөн цаг өнгөрсний дараа барина. Тэгээд арван цаг завсарлана гэж хариулав.

- Муугүй бодож боловсруулж шүү. Энэ бүх ажиллагааны тухай дараа тодорхой илтгээрэй. Харин одоо түргэлэх хэрэгтэй, шүхрээр буусан газар руугаа явцгаая. Тэндээс радио станц болон германуудын өгсөн бүхнийг эрж олно гэж генерал хэлэв.

Шавар шавхай болсон “эмка” хэмээх суудлын хоёр тэрэг өвс ногоо ургасан нарийхан зөрөг замаар явсаар ойн төгөл рүү ороход харуй бүрий болж байв. Курынов энд нуусан юмаа ухаж, радио станцаа гаргаж ирэн, антенны нь өндөр царс өөд босгон, түлхүүрий нь түлхсэнээ Быстров өөд асуусан янзтай хараад:

- Эхэлж болох уу? гэв.

- Болно, болно. Германуудыг тайвшруул. Ажилдаа орсон гэдгээ үнэмшүүл. Дараа нь мэдээ дамжуулаарай.

Чекистүүдийн урьдчилан бэлтгэж, Курыновын нууц түлхүүр бичсэн энэ мэдээнд германы “тагнуулчдын” хянаж буй замаар их цэрэг явж байгаа тухай өгүүлжээ. Николай Константиновичийн аваачсан мэдээ сэлтийг нотолсон шинэ баримт материалыг Шиммелийн гарт атгуулах ёстой байлаа. Ингэснээр оросууд Котла - Кингисеппийн чиглэлд давшилт хийхээр бэлтгэж байгаа юм байна гэдэгт Шиммелийг бүрэн итгүүлэх хэрэгтэй байлаа.

Курынов нууц түлхүүрээр бичсэн хуудсыг өмнөө тавиад дуут дохио, “морз үсэг” цохиж гарлаа. Тэрээр тун чадамгай ажиллах бөгөөд уруул дээр нь бүр төрхгүй жаалын инээмсэглэл тодрох ажээ.

Шиммель, “Шуурганаас” долоо хоногийн дотор гурван удаа мэдээ хүлээн авчээ. Тэдгээр мэдээнд Волхов болон Ленинградаас саяхан “зурвас газарт” хоёр зуун хорин долдугаар дивиз, тэнгисийн цэргийн нэг зуун дөчин хоёрдугаар бригад ирснийг давтан нотолж, улмаар дээрх дивизийг Сибирьт эмхлэн байгуулсан агаад тэнгисийн бригад нь Сталинградын дэргэд тулалдаж байсныг хүртэл баталсан байлаа.

Шиммель энэ бүхнийг хүлээн аваад, генерал-фельдмаршал Кюхлерт илтгэх цаг боллоо гэж үзжээ. Шиммель командлагчийн штабт очихынхоо өмнө “АбверштеллеОстланд”, “Валлийн штаб” Баунд цахилгаан утас илгээж, Рудольф, Фиш хоёрын гавьяаг зохих ёсоор үнэлэхийг санал болгожээ. Фронтын тагнуулын албаны дарга өөрийнхөө талаар юу ч цухуйлгасангүй. Учир нь Баун шагнал хүртэх боломжийг огт зүгээр өнгөрөөхгүй, тэгэхлээр Шиммелийг ч мартахгүй гэдгийг сайн мэдэж байжээ.

Хүлээх өрөөнд нь хэдэн генерал, хурандаа нар хүлээж байсан боловч генерал-фельдмаршал Кюхлер дэд хурандааг тэр дор нь хүлээн авлаа. Фронтын байдал хурцадсан үе байв. Оросууд Ленинградын дэргэд давшилтанд бэлтгэж байгаа тухай лавтай мэдээ “Умард” армийн бүлэглэлийн штабт хуримтлагдаад байжээ. Оросууд нэмэгдэл хүч тасралтгүй татаж, германы хориглолтыг агаараас тагнах ажлаа хүчтэй болгон армийн тагнуулчдын ажил нь идэвхжиж байв.

Гагцхүү гол цохилтоо хэзээ, хаана өгөх гэж байгаа нь л тодорхойгүй байлаа. Генерал-фельдмаршал цэргийн анги, нэгтгэл, тагнуулын байгууллагаас ирсэн мэдээлэл, дээд командлалын мэдээ сэлтийг уйгагүй задлан шинжилсээр байсан боловч дээрх асуултын хариуг олж чадсангүй.

Зөвлөлтийн цэрэг Төв фронт дээр амжилттай давшиж эхэлсэн учир Германы дээд командлал Кюхлерээс долоон дивиз цэрэг авна гэж шаарджээ. Генерал-фельдмаршал үүнийг хавьтуулахгүй эсэргүүцэж байв. Долоон дивиз өгнө гэдэг чинь фронтыг хоосруулна гэсэн үг! Гэвч түүний үгийг тоосонгүй. Германы дээд командлал гурван жил гаруй хугацаанд барьж байгуулсан “Умардын бэхлэлтийг” хэнд ч үл автах цайз гэж үзэж байлаа. Ингээд германы шигшмэл хэдэн дивиз Кюхлерын мэдлээс гарчээ. Гэхдээ оронд нь СС-ийн “Нордланд” хэмээх моторжуулсан дивиз, СС-ийн “Нидерланд” хэмээх моторжуулсан бригад, Испанийн легионы ангиудыг Кюхлерт даруй өгнө гэж Берлин амалжээ. “Шилдэг долоон дивизийн минь оронд сульдаж доройтсон хоёр дивиз, бас Испанийн хэдэн хяргуйнуудыг нэмж өгнө гэнэ шүү! Энэ хэдэн адгийн шааруудын хүчээр оросуудын түрэлтийг би зогсоох ёстой юм гэнэ. Ээ хар мангуунууд” гэж Кюхлер цухалдав. Яаж ч цухалдлаа гэсэн ялагдлын хариуцлагыг өөрт нь тохно гэдгийг Кюхлер мэдэж байв. Иймээс өөрийнхөө шилдэг ангиудыг зохих газар нь гатан аваачихын тулд оросууд гол цохилтоо хаана өгөх гэж байгааг мэдэхийг оролдож байв.

Кюхлер фронтын байдлыг задлан шинжилж үзээд, оросууд гол цохилтоо “Ораниенбаумын зурвасаас” хийнэ гэж таамаглаж байлаа. Хэрвээ тэр Ленинградын фронтын командлагч генерал Говоровын оронд байсансан бол тийм ирээдүйтэй талбарыг заавал ашиглах ёстой байв. Говоров ч гэсэн ашиглах нь маргаангүй. Гагцхүү тэр “зурвас газраас” хийх гол цохилтоо хааш нь чиглүүлэх бол гэдгийг мэдэхэд л хамаг учир оршиж байлаа. Энэ нууцыг Шиммель тайлсан ч байж болох биш үү?

Дэд хураидаа Шиммелийг армийн штабт ирэнгүүт командлагч дээр оруулсны учир энэ байжээ.

- Ноён генерал-фельдмаршал, би танд оросуудын их хүч “Ораниенбаумын зурваст”, Усть-Рудицагаас хойш, баруун хойш Черная голын районд бөөгнөрч байгаа тухай тагнуулын мэдээ сэлтийг айлтган толилуулахаар ирлээ. Эдгээр мэдээг хэд хэдэн удаа, үлэмж нарийвчлан шалгасны дүнд бүрэн үндэстэй болох нь нотлогдов гэж Шиммель хэллээ.

Кюхлер маш анхааралтай сонсож байв. Шиммелийн хэлж ярьсан зүйлийн үнэн зөв болохыг цэргийн тагнуулын ажиглалт, янз бүрийн газраас хүлээн авсан мэдээ баримт давхар нотолж байлаа. “Ораниенбаумын зурваст” сүүлийн өдрүүдэд хөдөлгөөн их идэвхжижээ. Тухайлбал их буугаар хориглолтын барилга төхөөрөмжийг буудаж, зарим хэсэгт танкийн хүч бөөгнөрч байгаа нь ажиглагдаж, бас шинэ шинэ дивиз, анги салбарын радио станц ажиллан, нисэх онгоцууд копорын чиглэлд тагнуулын нислэг хийж, шөнөд нь германы цэргийн удирдах цэгүүдийг бөмбөгдөн, Черная голын районыг агаараас тагнах боломжийг нягтлан хаахын хамт Гостилицагаас Пернов хүртлэх нийт фронт дээр жижиг хүчээр байлдан турших, тагнуулчдын хэсэг, бүлгийн ажиллагаа тасралтгүй идэвхжиж байлаа. Энэ бүхний дээр Шиммелийн тагнуулчдын олсон мэдээ сэлт Кюхлерт улам үнэмшил төрүүлжээ.

- Оросуудын ар талд очсон таны тэр хүмүүс чинь найдвартай улс уу гэж Кюхлерийн асуухад, Шиммель:

- Тэд бол шалгагдсан хүмүүс. Найдаж болно гэв.

- Та ямар хариуцлага хүлээж байгаагаа мэдэж байгаа биз? Таны тагнуулчдын цуглуулсан мэдээ сэлтэд тулгуурлаад бид хөдөлж эхэлбэл...

- Мэдэж байна.

- Фронтын байдал ямар байх талаар надад болон танд хүлээлгэсэн хариуцлагыг ноён Шиммель та бүрэн дүүрэн ойлгож байгаа бол би маш их баяртай байхсан.

Кюхлер энэ үгийг хэлээд түшлэгтэй сандал дээр лагхийн сууж, ядарсан янзтай бөхийн, үрчлээтсэн гараараа толгойгоо барьж, нүдээ анин бодлогошров. Шиммель, Кюхлерыг хүндэтгэсэн харцаар ажин дуугүй зогсов.

- Энэ бүхэн эцсийн эцэст хуурамч мэдээ байвал яахав? Ноён Шиммель таны илтгэсэн болон арван наймдугаар армийн командлагч, дивизийн дарга нарын мэдээлснийг иш үндэс болгох аваас оросууд гол цохилтоо “Ораниенбаумын зурвасаас” Котла - Кингисеппийн чиглэлд өгнө гэсэн дүгнэлт хийж болох байна. Ингэхлээр би үндсэн хүчээ энэ чиглэлд татах хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл надад нөөц хүч алга. Цэргүүдийг тус фронтын аль чухал биш гэсэн хэсгээс татах болж байна. Тэгтэл тэгж татаад байх хүч тун бага... Бас ерэн зургаа, хоёр зуун тавин дөрөвдүгээр дивизийг “Өмнөд” армийн бүлэглэлд шилжүүлж өг гэсэн нэмэлт тушаал хүлээж авсан. Тэгэхлээр би юутай үлдэх болж байна? Хэрвээ энэ үеэр оросууд өөр чиглэлд цохилт өгвөл би тэднийг зогсоож чадах уу? Энд барьж байгуулсан бэхлэлтийг мэргэжилтнүүд давагдашгүй гэж үзэж байгаа. Тэр бэхлэлтий чинь хамгаалахад цэрэг хэрэгтэй шүү дээ гэж фельдмаршал дуулдах төдий хэлэв.

Шиммелийн дотор эвгүй юм санагдаад явчихав. Хүчиндээ итгэх итгэлээ алдаж байгаа хүний нүглээ наманчлах ёслолд оролцсон юм шиг түүнд санагдлаа. Кюхлер өөрт нь туслахгүй гэдгийг мэдээд гомдол мэдүүлж байлаа. Ингэж илэн далангүй тусламж гуйж байхыг генерал-фельдмаршалын амнаас Шиммель анх удаа сонсчээ. Хэрэв ялагдал хүлээвэл дээд командлалд Кюхлсрын төлөөнөөс нааштай үг хэлчих сайн санаатай гэрчийн этгээдтэй болъё гэж бодсон бололтой байлаа. Фронтын тагнуулын байгууллагын удирдагч, бас төгс хүчит Канарисын ажилтан Шиммель тийм гэрчийн этгээдэд бүрэн тохирч байжээ.

- Бид тэсэж гарах хэрэгтэй. Юу ч боллоо гэсэн тэсэх л хэрэгтэй. Хэрэв тэсэхгүй юм бол бид Ленинград юм уу Новгород мужийг алдаад зогсохгүй. Бид Финландыг алдаж, Балтийн тэнгис хавийн нутгаас хөөгдөн, Скандинавын орнуудад нөлөөлж чадахаа байна. Тэгээд бид өөрийнхөө хилд эргэж очихоос өөр аргагүй болно. Эпэ бол сүйрэл гэсэн үг гэж генерал-фельдмаршал яриагаа үргэлжлүүлэн хэллээ.

Генерал-фельдмаршалын энэ үг Шиммельд тун ч муухай сэтгэгдэл төрүүлжээ. Оросын цэрэг Чериая голын районд бөөгнөрч байгаа тухай илтгэснээрээ Шиммель өөртөө ямар хариуцлага хүлээж байгаагаа ойлгож байгаа эсэхийг Кюхлер асуун лавласан нь жирийн нэг сонирхсон асуулт биш байжээ. Үнэнийг хэлэхэд Шиммель тэр том хариуцлагыг одоо хүртэл бүрэн дүүрэн ухаараагүй явсан бололтой. Тэгээд Шиммель энэ аюултай яриаг түргэн дуусгахыг хичээв. Хэрэв энэ ярианы талаар гестапо ямар нэгэн үнэр авбал уу... гэж бодоод:

- Ноён генерал-фельдмаршал, би газар дээр нь шалгасан мэдээ баримтыг танд танилцуулж байиа. Харин ямар шийдвэр гаргах нь таны эрх билээ гэв.

- Сайи байна. Шийдвэр гаргах болохоороо таны мэдээллийг ашиглана.

- Ноён генерал-фельдмаршал, үнэтэй мэдээ олж ирсэн манай тагнуулчид шагнал хүртэх ёстой гэж бодож байна. Би абверын тагнуулч Никулин, Аббас нарыг “Илд бүхий хүрэл медалиар” шагнах тушаал төлөвлөөд ирсэн гэж Шиммелийн илтгэхэд, Кюхлер:

- Хэрвээ тэд үнэлэгдэхээр юм хийсэн бол бид тэднийг шагнах ёстой. Надад татгалзах юм алга гэв.

Тэгээд Кюхлер тушаалыг уншиж ч үзэлгүй гарын үсэг зурлаа. Ийпхүү Николай Константинович цэргийн олзлогдогсдын дотроос абверт ороод оицгой гавьяа байгуулсан тагнуулчдад германуудын олгож байсан “Илд бүхий хүрэл медалиар” шагнагджээ.

Кюхлер, Шиммелийн илтгэлийн дараагаар, зөвлөлтийн цэрэг “Ораниенбаумын зурвасаас” Котла - Кингисеппийн чиглэлд давших нь ээ гэсэн эцсийн дүгнэлт хийжээ. Тэгээд Кюхлер фронтын аюултай гэж үзсэн газруудад хүч нэмэгдүүлж нийт хүчээ өөрчлөн бүлэглэжээ. Дөнгөж саяхан ирээд байсан СС-ийн “Нордланд” гэдэг моторжуулсан дивизийг мөн тэр дор нь нэмэгдэл хүч болгон явуулжээ.

Дөчин дөрвөн оны нэгдүгээр сарын арван дөрвөнд Ленинградын болон Волховын фронтын цэрэг дайсан этгээдэд үхлийн цохилт өгөв. Манай цэргийн гол хүч Ораниенбаумын районоос, Кюхлер, Шиммель нарын гарт орсон хуурамч мэдээнд тулгуурлан тооцоолж байсан Котла - Кингисеппийн чиглэлд бус, харин Пулковын өндөрлөгт тулалдаж байсан цэрэгтэй нийлэхээр Ропша руу хөдөлжээ.

Кюхлер алдаагаа засах гэж оролдоод ямар ч амжилт олсонгүй. Зөвлөлтийн армийн ангиуд дайсны ширүүн эсэргүүцлийг туулан давж, дайсны өргөн бөгөөд хүчтэй бэхлэлтийг сэт цохин давшсаар нэгдүгээр сарын хорин долоон гэхэд Ленинградыг дайсны бүслэлтээс бүрэн чөлөөллөө. Энэ ялалтыг эх орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэв. Ленинград, Волховын фронтын эрэлхэг дайчдын гавьяаг Москва, Ленинградад ёслолын буудлага үйлдэж алдаршуулав.

Есдүгээр бүлэг.

“ТОГЛООМ ТООТОЙ НЬ ДЭЭР, НИКУЛИН!”

Никулины авчирсан мэдээ баримтыг газар дээр нь шалгасны дүнд уг зүйл үнэн болох нь нотлогдож, Никулины нэр шагналд дэвшсэнийг мэдсэн ахмад Фиш, Николай Константиновичийг дуудан ирүүлж, баяр хүргээд Валкийн тагнуулын сургууль руу очих тушаал өгөв. Гитлерчүүд даалгавар сайн биелүүлсэн тагнуулчдад, эзэлсэн газар орондоо гаргаж байсан маркнаас (германы цаасан тэмдэгт) мянгыг, өег хүнс, хэд хэдэн лаазтай мах, нэг литр нэрмэл архи өгдөг баижээ.

“Германы тагнуулын алба хөлсний этгээдүүдээ муу л үнэлдэг юм байна даа” гэж Никулин бодов.

Николай Константиновичийг хоёр цэрэг дагуулан Валка руу явууллаа. Шнеллер түүнийг дотно танилын ёсоор угтан авчээ.

- Ноён Никулин, би танд цаг ямагт итгэдэг байсан. Таныг би фюрер болон их Германд үнэнч, хамгийн хариуцлагатай даалгавар биелүүлэх чадвартай хүн гэдгийг ноён Рудольфт бяйнга нотолж байв гэж Шнеллер их л чухалчлан хэлжээ.

- Таны анхаарал халамж тавьсанд сэтгэл ихэд өөдрөг байна.

- Ноён Рудольф бид хоёрын санаа ямагт нийлдэг байсан. Тэрээр таныг өндөр үнэлдэг хүн. Та Германы төлөө сайн ажиллалаа. Бүх бэрхшээлийг нэгэнт гэтэллээ. Та суу.

Шнеллер шар өнгийн ширээр өвч бүрсэн түшлэгтэй том сандал дээр лаглайн суугаад, бас Николай Константиновичийг суухыг урив.

- Та даалгавраа яаж ингэж золбоолог биелүүлснээ яриач. Би дуртайяа сонсоё.

Шиммель, Фиш, Рудольф нарт илтгэсэн зүйлээ Николай Константинович товч давтан ярив. Тэгээд барон тэр хоёр туйлын дотноор салжээ. Шнеллер, Никулиныг аж ахуйн ажилд тавьжээ. Ингэж Николай Константинович штабт орж, бас тагнуулын сургуульд сурч байгаа тагнуулчид, багш нар болон бусад хүмүүстэй ойр дотно харилцаа тогтоох боломжтой болов.

Никулиныг хэдэн сар болоод ирэхэд энд онцын өөрчлөгдсөн юмгүй байв. Харин Рудольф тушаал дэвшиж, түүний оронд Шнеллер сургуулийн захирал болсон байв.

Зарим тагнуулчид даалгавар гүйцэтгэхээр явсан байлаа. Суртал ухуулагч Владимир өөр газар шилжжээ. Иймэрхүү л сонинтой байв. Николай Константинович Валкад ирээд Подияров, Романов хоёртой уулзав. Тэд сургуулиа хэдийн дуусгаад фронтын шугамын цаана хэзээ явуулахыг тэсэж ядан хүлээж байжээ.

- Николай минь сүүлийн үед би шөнө болгон өөрснийхнийгөө зүүдэлдэг боллоо. Нүд анингуут л танил цэрэг, офицерууд маань үзэгдээд, тэдэнтэй нэг үе ярилцан, бас хамт атаканд орж байна гээд л зүүдлээд явчихна. Нэг удаа одон авч байна гэж зүүдэлсэн. Эх орны үнэнч хүү Подияровоороо ард түмэн бахархана гэх мэтийн чихэнд чимэгтэй сайхан үг хэлж байх юм. Тэгээд сэртэл хананд өлгөөтэй байсан Гитлерийн хөргийг хараад... урам хугарсан гэж жигтэйхэн гэж Подияровын хэлэхэд Николай Константинович:

- Гайгүй, одоо удахгүй очно. Харин үлдсэн хугацаанд ажил төрлөө хийх хэрэгтэй. Та миний хэлснээр хажуудах хүмүүсээ ажиглав уу?

- Романов бид хоёр үнэнч шудрага хүмүүсийг эрж хайсан. Энэ тухай Романов ярина биз гэхэд Романов ярианд оролцож:

- Бид энд хэдэн сайн залуусыг ажиглав. Германууд тэдиийг яльгүй юмаар толгойгий нь эргүүлж, айлган сүрдүүлжээ. Тэдэнтэй сэтгэлийн угаас аятайхан ярилцах юм бол фашистуудад үзүүлээд өгнөө...

- Та нар тэгээд тэдэнтэй учир байдлыг ярилцаж үзэв үү?

- Жинхэнэ ёсоор халдаж ойртсон юм алга. Дөлсхийгээд л байна. Бид ч нууц хадгалахыг ойлгоно шүү дээ.

- Тун зөв. Та бидэнд маш их болгоомж хэрэгтэй. Тэр залуусаа надад холоос өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр заагаад өгөөрэй. Би тэдэнтэй ярилцаад үзье. Харин та нар өөрснөө яах гэж байна?

- Би ч удахгүй даалгавар биелүүлэхээр явна. Шнеллерийн гарт эргэж орохгүй гэж Подияровын хэлэхэд, Никулин:

- Яахав, сайхан хэрэг. Миний өмнөөс генерал Быстровт мэнд дамжуулаарай. Зам чинь өлзийтэй болог гэв.

- Тэр ерөөл бат оршиг гэж Подияров талархав.

Арван нэг, арван хоёрдугаар сард “Би хилчингээс генерал Быстров дээр ирлээ” гэсэн паролиор Валкийн тагнуулын сургуулийн арван тагнуулч зөвлөлтийн сөрөг тагнуулчдад гэм буруугаа хүлээж иржээ. Шнеллер их л бухимдаж байв. Ингэж тагнуулчид олноороо сүйрч байсан удаагүй билээ. Үүний түрүүнд явсан тагнуулч буцаж ирдэггүй явдал байсан ч гэсэн ийм богино хугацаанд арван хүн ор сураггүй алга болж байсангүй. Тагнуулчид фронтын шугам нэвтрэх гэж яваад алагдсан гэж Шнеллер, “Абверштелле-Остланд” болон “Валлийн штабт” илтгэсэн боловч үүнийг олигтой итгэхгүй гэдгийг сайн мэдэж байв. Толгой дээр нь цахиур хагалах ойртож байгааг ч тагнуулын сургуулийн захирал мэдэрч байлаа. Абверын удирдлагын тэвчээр алдагдаж хэзээ язаагүй өөрийг нь хариуцлагад татна гэдэг бодол Шнеллерт төржээ.

Барон Шнеллер захирал болох гэж мөрөөдөн Рудольфт атаархаж байсан цаг саяхан билээ. Гэтэл одоо болохоор Валкийн тагнуулын сургуулиас цагаа олж зайлаад үлэмж ашигтай ажилд томилогдсон Рудольфт бас л атаархан, юунд ч энэ тушаалд би томилогдов доо хэмээн гуньж суув.

Тагнуулын сургуульд хүмүүсийн дунд ямар нэгэн этгээд тун чадмаг ухуулга явуулж, тагнуулчдад абверын даалгаврыг биелүүлэхгүйгээр оросуудын талд орохыг ятгаж байна гэдгийг Шнеллер таамаглаж байв. Хэн тэгж ятгаж чадах вэ? Барон захирагдагсадаа хуруу даран тоолж бодов. Гэвч тэр гэж сэжиглэхээр хүн олдсонгүй. Тэхдээ л нуугдмал дайсан тэдний дунд байв. Байх байхдаа ойрхон байна гэж бодсон Шнеллер ямар ч байсан түүнийг заавал олохоор хатуу шийджээ. “Миний замд тээг болсон хүн сайнаа үзэхгүй” гэж Шнеллер нэг бус удаа боджээ.

Тагнуулын сургуулийн шинэ захирал удтал эрэгцүүлэн бодож, задлан шинжилж, дэнслэн үзжээ. Тэгэхэд даалгавар гүйцэтгэхээр яваад эргэж ирээгүй тагнуулчдын олонхи нь Саласпилсын хорих лагериас ирсэн хүмүүс байсан нь тодорхой боллоо. Энэ цэвэр тохиолдол уу, аль эсвэл тэдэнтэй хэн нэгэн хүн ажиллав уу? Хэрэв тэднийг ятган урвуулсан бол лагерьт байхад пь уу, энд сургуульд ирсэн хойно нь уу? гэдгийг Шнеллер тунгаан бодсоор байлаа.

Олон янзын бодолд дарагдсаар барон Шнеллер бүр тух алдаж гүйцжээ. Гэвч тэр сэтгэлийнхээ зовлонг хэнтэй ч хуваалцсангүй. Харин “Абверштелле-Остландтай” яаралтай холбоо барьж, лагерийнхны дунд хэн ятгалга явуулаад байгааг мөрдөн шалгахыг хүсчээ. Сургуулийнхаа дотор өөрөө аргалж дөнгөнө. Надад хүч, туршлага байна, итгэлтэй хүмүүс ч бий гэж үзжээ.

Яаж ажиллах төлөвлөгөөгөө хийсний дараа Шнеллер онцгой итгэл хүлээлгэж байсан Сюгановыг дуудав. Сюганов бүр Ригагийн хорих лагерьт байхаасаа германуудад үнэнчээ харуулсан итгэлтэй хүн. Тэрээр гитлерчүүдийн алив тушаалыг хичээн зүтгэж биелүүлсээр лагерийн цагдаагийн дарга болтлоо тушаал ахиж, лагерийн дотор “дэг журам, сахилга батыг” чанд сахиулдаг байв. Фашистуудын лагерьт өвчин тахал, өлсгөлөн, үхэл зовлон хэнийг ч хайрладаггүй байхад, Сюганов гэдэс цатгалан, сэтгэлийн шаналгаагүй, эрх дураараа аж төрж байлаа.

Лагерийн цагдаагийн газарт хүчин зүтгэснээрээ эх орондоо буцах замгүй болсон байдлы нь Сюгановыг элсүүлэн авсан германы тагнуулчид өндөр үнэлдэг байжээ. Ийм хүн урваж хөрвөхгүй гэдгийг Шнеллер олон жилийнхээ туршлагаар мэдэх учир түүнд итгэж болно гэж үзэж байв. Сюганов тагнуулын сургууль дээр ч “яггүй нарийн” даалгавар хүлээж авчээ. Юу гэвэл, Саласпилсын лагериас ирсэн бүх хүмүүсийг нэг ангид нийлүүлж, тэднийг сайтар ажиглаж байх тушаалыг барон түүнд өгчээ. Гэвч Сюгановын ажил урагш муутай байв. Энэ нь Шнеллерийн сэтгэлийг бүр ч шаналгана.

Сюганов даргынхаа өрөөнд орж ирмэгцээ түүний сэтгэл тайвангүй байгааг дор нь мэджээ. Энэ урвагч этгээд эздийнхээ санаа сэтгэлийн байдлыг дор нь таамаглан мэдэж, тэдэнтэй яаж харьцахаа тохируулж чаддаг байв.

- За, ноён Сюганов, юу дуулгах гэж ирэв? Саласпилссийнхэн ямар янзтай байна? гэж Шиеллер хөмсөг зангидан асуув.

- Одоогоор олж харсан гойд юмгүй л байиа. Хичээл сургуульдаа чармайлттай байгаа гэж Сюганов яаран хариу өгөв.

Тэгтэл Шнеллерийн уур нь дүрсхийж:

- Тэд яалаа гэж муу сурах юм. Бид тэдний амь насыг өршөөж, хооллож ундлан, мөнгө өгч байна. Ингэж байхад ямар ч өөдгүй новш хичээхгүй яадаг юм хэмээн хашгирав.

Барон дүрсхийснийхээ нэгэн адил дорхоноо тайвширч, Сюгановыг суу гэхэд цаадахь нь сандал дээр яаран суусан боловч хэрэгцээтэй цагт год үсрэн босч даргынхаа өмнө номхон зогсоход бэлэн байв.

- Сюганов, анхааралтай сонсож бай. Та ямар ч байсан миний даалгаврыг биелүүлэх ёстой. Миний итгэл найдварыг хир биелүүлэхээс таны цаашдын хувь заяа шалтгаална гэдгийг бас мэдэж ав хэмээн Шнеллерийн хэлэхэд, Сюганов:

- Мэдлээ. Гүйцэтгэе гэв.

Гэтэл барон юу ч сонсоогүй юм шиг яриагаа үргэлжлүүлэхэд түүний үгэнд энэ удаа илэрхий заналхийлэл сонсогдох ажээ.

- Хэрэв даалгавар биелүүлж чадахгүй гэнэдэх юм бол таны тарган цатгалан аж төрдөг хөг өнгөрнө гэж мэдээрэй. Та бүр ямбатай амьдралд дасч гүйцээд намба төрхөө алджээ. Одоо тэгвэл тодорхой нэгэн хугацаанд энэ эрх ямба чинь арилж, танд Саласпилсын лагерь диваажингийн орон мэт санагдах тийм газар очиж болно шүү гэвэл айж балмагдсан Сюганов:

- Ноён ахмад аа, би таны сэтгэлийг түвдүүлэх ямар иэгэн шалтаг гаргасан юм уу, эсвэл их Германд үнэнчээ хангалтгүй нотолсон гэж үү. Би үхэн үхэтлээ танд үнэнч зүтгэнэ гэж хэллээ.

- Би үүнд итгэхгүй байна. Танд Саласпилссийнхпийг ажиглаж хянаж бай гэсэн үүрэг өгсөн. Тэгэхэд та тэдэнд итгэж болно, тэд цөм найдвартай хүмүүс гэж ярьж байна. Тэгвэл яагаад цаад шаарууд чинь даалгавар өгөөд явуулахад эргэж ирэхгүй байна. Яагаад ингэж байгааг та надад тайлбарлаж өгмөөр байна? гэж Шиеллерийн хүйтнээр асуухад, Сюганов:

Тэднийг барьж авчихаад байгаа байхаа хэмээн Гюлгоомжтой хариулав.

- Барина гэнээ? Мөндөө... Урьд нь барьдаггүй байснаа одоо л барьдаг болж эхэлдэг чинь гайхмаар блйна. Манай тагнуулчдыг ганц үнэрлээд мэдчихдэг тийм гярхай чекистүүд гараад ирсэн юм биз дээ. Битгий ингэж худлаа залж бай Сюганов та! Яагаад эргэж ирэхгүй байгааг би мэдэж байна. Бүх бурууг та л хүлээнэ. Ойлгов уу? Та!

Сюгановын царай цонхийв. Ийм зэмлэл хүлээнэ гэж огт санаагүй ажээ. Шнеллерийн үг, дотор арзасхийлгэж байв. Барон зүгээр нэг айлгаж сүрдүүлэхгүй гэдгийг Сюганов мэдэж байлаа. Шнеллерийн зэмлэл Сюгановт үхлийн аюул тулгажээ. Гэвч Сюганов үхэхийг хүсээгүй учир биеэ цагаатгах гэж байдаг чадлаараа оролдов.

- Ноён ахмад, би чадах бүхнээ хийсээр ирсэн, хийж ч байна, таны тушаалыг ширхэгчлэн биелүүлэхийг эрмэлзэж байна. Би ямар гэм буруутай юм бэ?

- Саласпилссийнхнийг муу хянаж байгаа чинь таны буруу. Тэдний дунд тагнуулчдын толгойг эргүүлж, германы тагнуулын байгууллагын даалгаврыг бүү биелүүл хэмээн ятгадаг хүн байна. Таны үүрэг бол дайсан этгээдийг нэн даруй олж илрүүлэх явдал байсан. Гэтэл та энэ үүргээ биелүүлсэнгүй. Манай сургуулийнхны дотор байгаа зөвлөлтийн сөрөг тагнуулын газрын төлөөлөгчийг ойрын үед олж илрүүлэхгүй бол би таныг өөрийн гараар дуртайяа гэсгээн цээрлүүлэх болно. Яв гэлээ.

Сюганов даргынхаа өрөөнөөс гурил шиг цонхийн цайсан царайтай юм гарчээ. Амь нас нь хутганы ирэн дээр очоод байгааг Сюганов ойлгож байв. Шнеллер ямар ч бодитой шалтгаан тоочлоо гэсэн хүлээж авахгүй гэдгийг ч мэдэж байв. Тэр оросын сөрөг тагнуулч гээд байгаа нь чухам хэн болохыг мэдээгүй хирнээ Сюганов тэр хүнийг үнэн голоосоо үзэн ядаж байлаа. Энэ өдрөөс Сюганов нойр, хоолноос гарч хүн болгоныг хардан тагнах болжээ.

Энэ үед анхныхаа амжилтанд урам орсон Николай Константинович амь өрсөн ажлаа үргэлжлүүлсээр л байлаа. Чекистийн хараа энэ удаа Сергей Беляев дээр тусчээ. Цэвэр цэмцгэр, даруу төлөв агаад эелдэг зөөлөн харьцаатай энэ залуу Никулинд дорхноо таалагдав. Сергей Беляев амьдралын хатуу ширүүнийг багаасаа үзжээ.Эцэг нь эрт нас барж, өвчтэй эх, гурван дүүгийнхээ хамт өнчин хоцорчээ. Сергей тэр айлын том хүү байсан учир хамаг хүнд хүчрийг үүрсэн ажээ. Жаал хүү ажил хийхийн хажуугаар бяцхан дүү нараа асран хүмүүжүүлж, бас сургуульд ном үзэхээс хоцорсонгүй.

- Хичээл номоо бариад унтдаг цаг цөөнгүй л байлаа. Гэсэн ч сургуулиа орхиогүй юм. Сургууль дээр намайг нөр оролдлоготой тэвчээртэй хүүхэд гэж магтдаг байсан юм гэж Сергей сүүлийн өдрүүдэд олширсон уулзалт ярианыхаа нэгэнд Никулинд ярьжээ.

- Одоо тэгээд тэр сайхан чанараа алдчихлаа гэж үү? хэмээн Николай Константинович санаандгүй маягтай сонирхон асуужээ.

Сергей толгойгоо гудайлган дотроо өөрийгөө хараан зэмлэж байв. Цөхрөнгөө барж, горьдлого тасарсан хүмүүс ихэнх нь цөөнгүй байдаг билээ. Тийм хүмүүс амьдралдаа нэгэнт хар толбо суулгаснаас хойш яасан ч яахав. Эх орондоо буцах хөг өнгөрсөн гэж боддог юм. Тийм хүмүүс эх болсон Эх орон нь энхрий хайрт хөвгүүдээ нигүүлсэн өршөөдөг тэр жирийн үнэнийг бие даан цусыг урсгасан тэр этгээдииг л эх орон нь хайр найргүй залхаан цээрлүүлдэг юм. Харин дайсны атганд санамсаргүй орсон гэж буруугаа үнэнхүү хүлээн засахыг хүсэгч тийм хүмүүсийг Эх орон нь уучлан өршөөж, үнэн цагаан амьдралд нь буцаан оруулж чаддаг билээ. Николай Константиновичийн үгийг дуулаад Сергей сэтгэлдээ өөрийгөө улам зэмлэж байв. Энэ нь түүний гэмшиж байгааг ямар нэг хэмжээгээр илэрхийлж байв. Никулин Сергейг өрөвдсөн харцаар харснаа:

- Тэгээд шургуу, хичээл оролдлоготой чанараа алдаа юу гэж асууж байна шүү хэмээн түрүүчийнхээ асуултыг давтбал:

- Алджээ хэмээн Беляев үнэнээ хэллээ.

- Энэ чинь л муу даа. Юу болоов?

- Хэлэхэд хэцүү байна. Би нэг л биш болжээ. Дайны өмнө сайн сайхныг мөрөөдөн ямар нэгэн юманд эрмэлзэн тэмүүлж, хүний нүүр өөд нүд дальдрахгүй зоригтой харж байснаа санаж байна. Одоо бол юм болгоноос айн хулчийж, эргэн тойронд юу болж байгааг ч ухаарсан юмгүй, цаашид яаж амь зуухаа ч мэдэж байгаа юм алга гэлээ.

Никулин энэ залуугийн байдлыг сайн ойлгож байв. Никулин хорих лагериудад байхдаа сэтгэл санаагаар унаж, хэвийн амьдрал эргэн ирнэ гэдэгт итгэх итгэл найдвараа алдсан олон хүнтэй тааралдаж байлаа. Хүнд байдалд орсон тийм хүмүүс тэсвэр хатуужилтай хатан зоригтой хүмүүст аяндаа татагдан тэднээс аврал хайр горилж байдаг юм. Тийм хүмүүсийн нэг бол Сергей байв. Тэрээр германы тагнуулчдын гарын үзүүрийн орөвдөлтэй тоглоом, тэдний үйлдэж байгаа ялт хэргийн дуулгавартай зарц болохгүй гэх газаргүй. Одоохондоо эиэ залуу Эх орондоо хор хохирол учруулаагүй л байна.

Гэвч хор хүргэхийг албадан шаардвал энэ хүү удаан эсэргүүцэж чадах уу даа гэж бодсон Никулин Сергейд хандаж:

- Сергей минь чи бид хоёрын хэн маань ч гэсэн хэцүүхэн л байдалтай байна даа хэмээн яриагаа болгоомжтойхон эхэллээ. Германуудын хувьд бид хүндтэй хүмүүс биш, оросуудын хувьд бидэнд байгуулчихсан гавьяа алга. Энэ ч ойлгомжтой хэрэг. Ган зоригтой, гал голомтоо хамгаалахад хэзээд бэлэн тийм цэргийг ард түмэн хүндэтгэдэгюм. Тэгэхэд чи бид хоёр тэртээ ч үгүй, энтээ ч үгүй болж шүү дээ. Оросуудын хувьд бол бид эх орноосоо урвагчид, германуудын хувьд хүний оронцогууд юм. Бид одоо амь өрөн тулалдаж байна, харин дайн дуусахаар яах юм бэ? Оросдоо эргээд очъёо, захаас аван жаал хүүхэд хүртэл нүд үзүүрлэнэ. Германд бол? Бид их хэрэгцээтэй байлгүй яахав!... Бодоод үз л дээ. Жишээлэхэд, Сибирийн хорих лагерьт нэг эр хоригдож гэж саная. Тэр эр мод унагааж, хөрөөдсөний төлөө чи бид хоёроос илүү хоол унд барна. Түүнд дайн дажин, герман, орос, франц, туркийн аль нь ч пад алга. Тэр новш тэнд дайныг мод хөрөөдөж өнгөрөөнө. Тэндээс суллагдах мөртөө нэр цэвэр гарна. Би эх орноосоо урваагүй, үнэнч шудрага хүн. Нэг охин хүчиндээд, нэг сүм талчихсанаас өөр гэм хор байхгүй гэж хэлнэ шүү дээ. Тэгээд тэр ямар ч гэм хор хийгээгүй хүний нэг адил олны дотор орж аж төрөх болно гэж Никулин ярихад Сергей:

- Би тэнд оччихсон байдаг ч болоосой гээд санаа алдахад нь Никулин:

- Хаана? гэж асуувал:

- Сибирьт. Ямар ч хатуу шоронг би жаргалын орон гэж үзэх байна. За дэмий хоосон яриад ч яахав? Чекистүүд бидний ах дүүсийг дор нь бууддаг, тэгэхдээ бүр тамлаж байж бууддаг гэж Шнеллер нэг бус удаа ярьсан. Саяхан манай гурван хүн яваад эргэж ирсэнгүй. Хүмүүсийн ярилцахыг сонсвол буудчихсан гэнэ гэж ярихад нь Никулин:

- Буудуулах эсэх чинь хүнээсээ л болно шүү дээ. Сюганов, Аббас мэтийн амьтдыг бол буудалгүй яахав. Харин чамайг бол ч үгүй байхаа. Чи бол одоохондоо ямар ч гэм хор хүргээгүй байна. Тагнуулын сургуулиас хэдэн хүн оросууд руу зугатааж, гэм буруугаа хүлээж очсон байна гэж Сюганов надад нэг удаа ярьсан юм. Тэнэг хэрэг шүү! гэвэл Сергей:

- Тэгээд тэднийг буудчихсан уу, хүнд хүчир ажилд нөлсөн үү? гэж асуув.

- Алаа ч үгүй, цөлөө ч үгүй. Гэхдээ дүндээ дүн, бандаа бан болсон гэнэ билээ. Юу гэвэл, тэдэнд винтов бариулаад, германуудтай тулалдаж Эх орныхоо өмнө нүглээ наманчил гээд явуулсан гэлцсэн. Орос, Герман хөёрын суманд үхэхэд ялгаа байдаг юм шиг сонин хэрэг шүү.

- Тэгвэл хүн бүгдийг алдаггүй юм шив дээ...

- Хүнээсээ л болно гэж би хэлээ биз дээ. Зарим нь шалбарах ч үгүй өнгөрнө. Зарим нь шарх олж, битүү шархдаж ч болно. Хүн бүр адилгүй шүү дээ.

- Хэрэв шархдаж орхивол яахав?

- Яахав гэнэ шүү. Нэгэнт л Зөвлөлт засгийн төлөө цусаа урсгаснаас хойш цагаадах нь тэр шүү дээ. Одон медаль, цэргийн цолы чинь ч буцааж өгч болно. Гагцхүү одон медаль, цэргийн цолны төлөө амиа өгөх хүн гарах бол уу даа?

- Үгүй бид чинь энд мөн л амь өрсөн ажил хийж байна шүү дээ...

- Энэ бол өөр хэрэг. Германууд Оросыг байлдан дагуулахтайгаа зэрэг үнээ мал, орон байр өгнө гэж амалсан шүү дээ. Аз байвал хөрөнгөжиж баян эзэн болохыг хэн байг гэхэв. Харии сүүлийн үед германууд фронт дээр аз нь харьчихаад байгаа явдал л харамсалтай байна. Оросууд тэнхээ орж нударгалж байна.

- Тиймээ, манайхан ч мундаг нударгалж байна шүү гэснээ Никулиныг аймхай харцаар харж түгдрэв. Никулин үүний нь огт ажиглаагүй дүр үзүүлэн босч:

- Явж унтъя. Маргааш ажил ихтэй гээд явлаа.

Зуун метр хиртэй холдоод Николай Константиновичийн эргэн харахад Сергей толгойгоо унжуулан хөдөлгөөнгүй, бодлогошрон суугаа харагдав. Өөрийнх нь болгоомжтой агаад урьдаас бодож боловсруулсан яриа Беляевт Эх орныхоо өмкө гэм буруугаа хүлээх санаа бодол төрүүлжээ гэдгийг Николай Константинович ойлгов. Ийнхүү Никулины сүүн цагаан сэтгэлийн үр залуу Сергейн дотрыг цайлгажээ. “Би Хилчнээс генерал Быстровт мэнд авчирлаа” гэсэн ариун нандин үгийг тун удахгүй Сергейд хэлж өгч болно гэдэгт Николай Константинович итгэл төгс байв.

Никулины хуучин танил найз Дудиных нь тухай сураг чимээ тасрахгүй л байв. Хошуучийн зөвлөснөөр тагнуулын сургуульд элссэн цэргийн олзлогдогсод ийм хэл мэдээ авчирдаг байлаа.

Нэг өдөр Никулиныг гуанзанд очиж явтал өндөр нуруутай, туранхай, гурван залуу отон зогсоожээ. Гандан борлосон царай, хонхойж турсан хацры нь хараад Никулин тэднийг “лагериас иржээ” гэдгийг лавтай мэджээ. Тэр гурвын нэг нь ханиалгасан сөөнгө дуугаар:

- Та Никулин үү гэж асуув.

- Мөн ч байж болно, юу гэж?

- Бид Эцэг хөгшний мэндийг хүргэж ирлээ.

- Хөгшин амьд байгаа бий хэмээн Никулин баярлав.

- Одоохондоо амьд шүү л байна даа. Их дор орсон. Биднийг тан руу явууллаа. Бид таны мэдэлд ирлээ. Тушаал биелүүлэхэд бэлэн гэв.

Ийнхүү асар их хөдөлмөр зарцуулж, амь өрөн байж байгуулсан Саласпилссийн хорих лагерь - Валкийн тагнуулын сургууль - зөвлөлтийн ар талыг холбогч нууц хэлхээ холбоо тасралтгүй ажилласаар л байлаа. Үүнд Никулин, Дудин хоёрын гавьяа багагүй билээ. Николай Константинович хэзээ хаана уулзахаа шинэ танилуудтайгаа ярьж тохироод хот орохоор явжээ. Никулин заншсан ёсоороо орчин тойрноо ажиглан зам буруулж хэсэг явснаа араас нь хэн ч дагаагүйд сая итгэж “Гэрэл зураг” гэсэн хаягтай дан байшинд орлоо.

Гэрэл зургийн газрын эзэн, хуучин танил Лайминьш түүнийг болгоомжтойгоор угтав.

- Сайн байна уу, ноён Никулин. Та зургаа авахуулах гээ юү? гэж эелдэгээр асуусанд, Никулин:

- Би тантай нэг чухал юм ярих хэрэгтэй ирлээ гэв.

Лайминын түүнийг хулгай нүдээр хялайн харлаа.

Саяхан болтол Лайминын, Никулинд итгэн юмаа нуулгүй, илэн далангүй ярьдаг байжээ. Харин Никулин германуудад их тус хүргэж, шагнал хүртэх гэж байгаа гэдгийг зургаа даруулахаар ирсэн хүн амьтны ярианаас олж мэдсэнээсээ хойш тун их айх болжээ. Хагархай хэнгэрэг шиг байсан минь одоо толгой цусдах бол уу хэмээн бодогдоно. Түүний эргэлзсэн бодлыг гадарласан Николай Константинович:

- Нөхөр Лайминын би таныг үнэнч шудрага хүн гэдгийг сайн мэдэж байна. Иймээс надад, чин үнэнийг хэлвэл надад ч биш, харин ард түмэндээ, та бид хоёрын хэн хэн маань үзэн яддаг фашистуудын эсрэг тэмцэж байгаа бүх эх орончдод тус хүргэхийг танаас хичээнгүйлэн гуйя... гэж сэтгэлийн угаас хэллээ.

Лайминын толгойгоо өлсхийлгэн Никулиныг ширтэв. Никулин харцаа буруулсангүй, харин Лайминынийг анхааралтай агаад хариу хүлээсэн байдалтай харж байв. Гэрэл зурагчин хэсэг чимээгүй байснаа:

- Би юу хийх ёстой болж байна? гэж асуулаа.

- Шнеллерийн авчирч зургий нь авахуулж байгаа хүмүүсийн гэрэл зураг надад хэрэгтэй байна. Хүн тус бүрийн зурагнаас нэгийг илүү угааж өгч байхгүй юү. Би өөрийн биеэр ирж уг зургуудыг авч байя.

- Ээ, тун осолтой доо... Намайг зураг угааж байхад Шнеллер надаас нүд салгадаггүй юм.

- Гэвч энэ маш чухал хэрэгтэй байна. Ард түмнийхээ төлөө үүнээс ч аюултай ажил хийж байгаа хүмүүс бий шүү дээ.

- За яахав, би оролдоод үзье гэж Лайминыи ашгүй зөвшөөрлөө.

Никулины царай гэрэлтээд явчихав. Тэрээр шинэ хамтран зүтгэгчийнхээ гарыг чанга атгаж:

- Би ийм хариу сонсоно гэдэгт эргэлзэхгүй байсан юм. Лайминын та бол жинхэнэ эх оронч хүн мөн гэв.

Хэзээ яаж уулзахаа тохироод Николай Константинович гэр рүүгээ яаран буцлаа. Одоо гэрэл зургуудаа хаанаа хадгалах вэ гэдэг асуудал гарч иржээ. Байрандаа байлгаж болохгүй, гадуур хаа нэг газар нууя гэхэд эвгүй бөгөөд осолтой. Тэгэхлээр штабт л нэг газар олж хадгалах нь дээр гэж үзэв.

Никулин хөгжилтэйеэ исгэрсээр байшингийнхаа хоёр давхрын шат өөд өгслөө. Энд Шнеллерийн өрөөнөөс холгүй мухар доголд Никулины ажлын багаж зэвсэг - хувин, алчуур, даавуу, хогийн шүүр байдаг байв. Энэ мухар булангийн нэг тоосго суларсан байжээ. Түүнийг суга татаж аваад талы нь хуга цохивол ормонд нь аятайхан нуувч хийж болох байсныг Никулин ажиглажээ.

Никулин уг тоосгоны эргэн тойрны шохойг хутгаар ухаж төнхсөөр тоосгыг суга татан авлаа. Ийнхүү аятайхан нуувчтай болов. Тэгтэл гудамд яарсан хүний алхаа сонсогдов. Сэм ажиглавал Сюганов явж харагдана. Тэр Шнеллерийн өрөөний үүдэнд очиж хаалгы нь тогшив. Никулин энэ үеэр буцаж явах гэтэл Сюганов харж амжив бололтой. Яагаад гэвэл, Сюгановыг хаалганы цаагуур далд ормогц түүний өөдөөс Шнеллер гарч ирээд Никулиныг чиглэн алхжээ.

- Та энд юу хийж байна. Миний үүдэнд үг яриа чагнаж байна уу? гэж Шнеллерийн асуухад,

- Юу гэсэн үг вэ, ноён ахмад аа. Би шалаа л угаах гэж байна хэмээн Николай Константинович тайван хариулав.

Байрандаа оч. Өнөөдөр ямар ч цэвэрлэгээ хийсний хэрэггүй гэж Шнеллер тушаалаа.

Барон, Николай Константиновичийн араас анхааралтай ажиглан харж байснаа огцом эргэж өрөөндөө оров.

Бароныг үзэгдмэгц огло үсрэн боссон Сюгановт хандаж:

- Никулины талаар ярих гэж би таныг дуудсан юм. Түүнийг би тун их сэжиглэж байна. Битүү юм түүнд мөн ч их байна. Никулиныг сайтар хянан тагнах хэрэгтэй гэж Шнеллер хэлэв.

Чекистийн сууж байсан өрөөнд Шнеллер, Громов гэгч туршуулыг орууллаа. Түүний жинхэнэ нэрийг олж тогтоож чадсангүй. Николай Константинович түүнийг харангуутаа л Шнеллерийн нүд чих бологч этгээд гэдгийг ойлгожээ.

Дон дахь Ростовд хулгайч байсан Громов энд муугүй тагнуулч гэгдэх болжээ. Германы тагнуулын газрын даалгавраар зөвлөлтийн цэргийи ар талд хоёр ч удаа даалгавар биелүүлж, бас медалиар шагнагдсаныгаа Громов нуудаггүй байв. Тэгээд германууд түүнд Псковт дэлгүүр худалдан авч наймааны ажил хийхийг даалгажээ. Энэ дэлгүүр партизанууд, мөн түүнчилэн фашизмыг эсэргүүцэгч нууц байгууллагын эсрэг тэмиэж байсан германы серөг тагнуулын албаны “халхавчийн” үүрэг гүйцэтгэх ёстой байв. Мөнгө олж “бэлжих” эрхтэй болсон Громов арилжаа наймааны ажилтай болсондоо магнай тэнийн баярласан боловч хулгайчийн хуучин мэргэжил нь гай тарьжээ. Громов нэгэн даргын хүлээн авалт дээр очоод ширээн дээрээс нь алтан цаг хулгай хийж дорхноо баригдаад, хуучин сургуульдаа хүргэгдэн иржээ. Харин удирдлага нь түүнийг цаашид хэрхэхээ мэдэхгүй тийш өгчээ.

Түүнээс хойш Громов:

- Сурсан юмыг сураар боож болохгүй гэгчээр золигийн муу хоёр гар лүмбэн пролетарийг дөнгөж орхилоо доо. Саятан болчихож болох байсан боловч Ростовт бол шампанск дарсаар дүүргэсэн тэвшинд ёсорхолгүй живүүлчихээр нэг муу адгийн шаараас аяга дарс, хайрцаг янжуур арга буюу гуйж байхад хүрсэн юм. Аятайхан л аж төрж байлаа хөө. Нэг архины лүү усан цэрэг эрэг дээр хаягдаад үлдэхдээ хөлөг онгоцныхоо ахмадад гайгүй ээ хөлөг онгоцон дээр хөл тавих цаг ирнэ гэсэн шиг бидэнд ч хөл тавих цаг ирнэ. Би хайр хүндэтгэлээ үзүүлж нотлохын тулд өдөр болгон Шнеллер дээр орж байгаа. Аз шовойхыг хэн байг гэхэв гэх зэргээр байн байн харамсан ярьдаг байв.

Орой үдшийн цагаар Громов дайны өмнөх адал балмад явдлынхаа тухай ид хав болгон ярина. Өдий төдий удаа хулгай хийн шоронд суусан сурмаг хулгайчийн чалчаа яриаг сонсоход тээртэй байдаг байв. Гэсэн ч Громов эрхэлсэн ажилдаа эзэн болж чадаж байсныг хэлэх хэрэгтэй. Тэрээр хүнд байдалд орж, огцом юмтай тулгарах дуртай хүн байлаа. Түүний энэ чанарыг абверынхан ашиглажээ. Германууд Громовыг шоронгоос суллаад, элбэг дэлбэг амьдрал амлан сөрөг тагнуулын албанд татан оруулжээ. Громов яльгүй тэвчсэнсэн бол худалдаачин ч болж болох байжээ. Эдүүгээ эх орноосоо урвасан энэ этгээд цаашид намайг яах бол хэмээн сэтгэл түгшин хүлээж байлаа. Удсан ч үгүй Громов царай орон сэргээд явчихлаа. Хожим сонсвол чухал даалгавар авч фронтын шугамын цаана гарах гурван хүний бүрэлдэхүүнтэй тагнуулын хэсгийн ахлагчаар Громовыг томилсон байв. Тэгээд нэг өдөр Громов, Никулинд:

- Даалгавар амжилттай биелүүлвэл Берлинд сургуульд явуулна гэж амалсан. Үзээд авдаг хэргээ. Надад муугүй залуус өгчээ. Бид танилцсан. Ингээд чи ганцаараа амь зуух болж дээ. Би удирдаж явах хүмүүс дээрээ нүүж очлоо. Ажлын өмнө тэдэнтэй дотно танилцах хэрэгтэй. Битгий муу юм санаарай, хөгшин минь, гэхэд иь Никулин:

- Чамтай хэн хэн явах вэ гэж асуув.

- Энэ тухай ярих нь алба биш, миний түнш Жорка Свищийн нөхцдөг эм нэг удаа очиход нь би чамаас хүүхэд олчихжээ гэж хэлсэн юм гэдэг. Бөндгөртөө хайртай бол бүү чалчаарай гэж Шнеллер тушаасан. Дуулгавартайхан шиг байхгүй бол нөгөө германаас дэлссэн алтан цагны чинь тухай яриа босоод ирнэ шүү дээ. Тэгвэл толгой руугаа ус хийнэ гэсэн үг хэмээн хариу өчив.

Громов хаалга савчин гарсан хойно “Аз жаргал минь хаяанд ирээд чи хаашаа явчихав...” хэмээн хэнэг ч үгүй худлаа дуулах нь Николай Константиновичид сонсдов.

Громовыг далд орсны дараахан Беляев Никулин дээр орж ирээд Шнеллер намайг Громовын хэсэгт орууллаа. Гурав дахь нь хэн явахыг одоохондоо мэдээгүй байна. Маргааш тодорхой болно гэж мэдээллээ.

- Одоо ч удахгүй өөрснийхөн дээрээ очих нь ээ. Ингэж гялайх цаг ирдэг ээ бас гэж Сергей баяр хөөр болон ярив.

- Громовыг нүд салгахгүй ажиглаж, хянамгай яваарай. Фронтын шугам нэвтрэнгүүтээ зэвсгий нь хурааж, сөрөг тагнуулын газар хүргэж өгөхийг бодоорой гээд Николай Константинович, Громовын талаар юу мэдсэнийгээ Беляевт ярьж өгөв.

- Цөмийг гүйцэтгэе. Гагцхүү өөрснийхөн дээрээ л очиж амжих хэрэгтэй байна. Шнеллерээс өшөөгөө авах цаг ирнэ гэж Сергей батлан илэрхийлж байв.

Тэр хоёр элэгсэг дотноор салах ёс гүйцэтгэлээ. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа тагнуулын сургуулийнхныг түгшүүрийн дохиогоор босгон, аяны цуваагаар жагсаагаад ой руу аваад явжээ. Ойн цоорхойд аваачаад хагас тойрог болгон жагсаажээ. Шнеллер ямар учраас ингэж аашилж байгааг хэн ч үл мэднэ. Хүн болгон янз янзаар бодож байлаа. Нэг хэсэг нь цуглаан хийх нь гэж байхад, нөгөө хэсэг нь абверын даалгаврыг сайн биелүүлж бусдаасаа шалгарсан тагнуулчдад шагнал гардуулах байх гэж бодоцгоож байв. Олон янзын таамаглал байсан боловч хэн ч тодорхой мэдэхгүй байлаа.

Алсаас ойртож яваа машины дуу сонсдоход яриа зогсов. Түрүүчийн задгай машинаас Шнеллер, гестапогийн гурван офицерын хамт буув. Бүрхүүлтэй машин дотроос Улаан Армийн дэслэгчийн хувцастай нэг хүнийг гулдран чирсээр гаргаж ирлээ. Тэр хүн хөл дээрээ арай ядан тогтох агаад нэл цус болсон толгойгоо өндийлгөх сөгөөгүй болжээ. Урагдаж цоорсон цэрэг цамцы нь нэвчсэн цус өмдий нь даган урсаж газар дуслах ажээ. СС-ийн цэргүүд түүнийг нарс модонд уяхад тагнуулын сургуулийнхан гөлрөн харж зогсов. Дэслэгч хүчлэн байж толгойгоо өндийлгөөд жагсагчдыг ажиглан харав. Николай Константинович модонд хүлээстэй байгаа хүн Сергей Беляев байгааг таниад зүрх нь зогсчих шиг болжээ.

Беляев болон жагсаал хоёрын хооронд Шнеллер алцайн зогсоно. Тэрээр жагсаалд байгаа хүмүүсийг хорсолтойгоор харж, Беляев фюрерт өргөсөн тангаргаасаа няцаж, оросууд руу зугтаахыг оролдсон учир одоо шанд иь буудуулна гэж өндөр дуугаар зарлав.

Николай Константинович, Беляевыг нүд салгалгүй харж зогсов. Сергей эрүү шүүлтийг даалгүй өөрийг нь илчилсэн байж болно гэдгийг Николай ойлгож байсан боловч айхгүй байв. Илчлээгүй байхаа гэж л сэтгэлээ зогоож байв. Тагнуулын сургуульд ажлаа амжилттай амжуулж байгаа минь алхам тутамд тааралдаж болзошгүй аюулыг мартагнуулах вий хэмээн Никулин сэтгэл нь зовнидог байжээ. Гэтэл тэр аюул нэгэнт тулгарчээ. Ингээд балрах нь энэ гэж үү!

Сургууль даяар харгис хэрцгийгээрээ цууд гарсан Аббас, Беляевыг авчирсан машины дэргэдээс хөдөлж байгаа харагдав. Хүн болгон түүнийг үзэн яддаг авч, айдаг байв. Санаа хувирсан гэх буюу ердөө илүүдэл болсон тагнуул туршуулуудыг хороо болгонд гестапогийнхан алуурч Аббасыг авчирдгийг цөм мэддэг байв. Дугуй ёнхигор СС-ийн ажилтны дохилтоор Аббас, Беляев руу алцаганан дөхөж очингоо дух руу нь буудчихав. Тэгээд гар бууныхаа амыг хээв нэгхэн үлээснээ:

- Зүйл дууслаа хэмээн хэнэг ч үгүй заав.

Ииколай Константиновичийн нуруу хүйт оргиод явчихлаа. Гэсэн ч тэр, нарс модноос талийгаачийн хүүрийг цэргүүд хэрхэн салган авч, ухсан нүх рүү чулуудаад шороогоор булж байгааг нүд салгалгүй ширтэн харж, “Сережа, би чинийхээ өшөөг авна” гэж сэтгэлдээ тангараглаж зогсов.

Никулиныг байрандаа ирэхэд Громов орон дээр хэвтэж байлаа.

- Ингээд хэвтэж байхын чинээ бодоогүй биз? гэж тэр хөмсөг зангидан асуухад нь Никулин:

- Үнэнийг хэлэхэд үгүй шүү. Тэндээс чинь тийм хурдан буцаж ирдэггүйдэг ээ. Фронтын шугам нэвтэрч чадсангүй юү?

- Нөгөө адгийн шаар Беляевыг буудав уу?

- Тэглээ, дөнгөж сая гэж Николай Константинович арай ядан хэлэв. Түүний дотор хилэнгийн оч бадраи дүрэлзэнэ.

- Надад мөн ч таарсан амьтныг хань болгон явуулжээ гэж урвагч хорсолтой хэлэв.

- Юу болоов? Чи ярих гэж байгаа юм бол ярихын дүрстэй яриач гэж Никулины асуухад, Громов:

- Бид завсрын бүсэнд ороод оросуудын зүг явж байлаа. Биднийг таван герман даган халхалж явахгүй юү. Анир чимээгүй тайван явж байтал биднийг мэдчихээд галлаж эхлэв. Цаашаа явж болохгүйг мэдээд гэдрэг мөлхөв. Бид гурвын нэг алагдаж, Беляев бид хоёр үлдэв. Гэтэл гавал руу минь нэг хүнд юмаар буулгахад би хоншоороороо газар хатгаад уначихав.

Ингэж хэлээд Громов орон дээр сандайлж суусан Николай Константинович руу бөхийж дагзаа үзүүллээ.

- Бариад үздээ, жигтэйхэн том булдруу байгаа биз. Ухаан орж Беляев намайг чирч явааг мэдрэв. Германууд араас “зогс, зогс!” хэмээн хашгирсаар байтал муу золиг намайг үүрч аваад оросуудын зүг явлаа шүү. Тэгэхлээр нь би түүнийг багалзуурдаж аваад завсрын бүсэнд хоёулаа үзэж гарлаа даа. Тэгээд муу цусыг муужруулж аваад германуудад авчирч өглөө... Мөн сайн хань шүү. Аятайхан дурсгал үлдээлээ дээ муу новш. Хүнийг ингэж түнших гэж байдгаа!

Громов үнэхээр зэвүү нь хүрсэн янзтай булдруугаа дахин барьж үзээд Николай Константиновичид бас үзүүлэв.Энэ үед Никулины дотор ямар байсныг үгээр илэрхийлэхэд хэцүү байна. Түүний өмнө хэзээний дүүжлэгдсэн байвал зохих амьтны адаг толгойгоо бөхийгөөд зогсож байв. Энэ новш Беляевын амь насыг хөнөөлгөв. Тэглээ гээд урвагч нохойг энд нь бодий нь хөтөлчихөж болохгүй байв. Тэгээд ч Никулин, Громовыг өрөвдсөн дүр үзүүлэхээс өөр аргагүй байв.

Уйтгар гуниг, сэтгэлийн түгшүүрээр дүүрэн өдөр, хоног өнгөрсөөр л байв. Беляев, Никулины талаар ам алдсан уу, эсвэл эрүү шүүлтийг эр зоригоор давсан уу? Хэрэв Беляеваар Никулины тухай ямар нэг үг хэлүүлж чадсан бол Шнеллер яах бол? Нэн даруй баривчлах бол уу, эсвэл Николай Константинович ямар ямар хүнтэй нөхөрлөж байгааг мэдэхийн тулд нэг хэсэгтээ сэм тагнан ажиглах бол уу? Оргож зугтаад ашиг байхгүй. Фронт хол, партизануудтай холбоо тогтоож чадаагүй байдаг. Ингэхлээр нэг алхам ч холдож чадахгүй баригдана гэсэн үг хэмээн Николай Константинович элдвийг эрэгцүүлэн бодно.

Ийнхүү элдвийн бодолд дарагдан Никулины бие нь муудаж эхэлжээ. Хуучин шарх нь задарчээ. Эмч үзээд хэвтрээс босохыг хориглов. Николай Константинович ингэж хүн амьтантай уулзахаа больж ганцаардан их л уйдаж байв. Түүнийг бараг хэн ч эргэж тойрдоггүй байлаа. Сэжиг авахуулчихна гээд нөхдөө ирэхийг хатуу хоригложээ. Беляевыг буудсан явдал асар их болгоомжтой байхыг шаардав.

Сюганов хэд хэдэн удаа Никулиныг эргэж ирлээ. Тэрээр алим авчирч, их л сүрхий халамжилж байв. Хөлнийх нь шархыг үзээд иллэг хийлгэх үү гэв.

- Николай чи гайхсаны хэрэггүй. Миний хувьд иллэг хийх чинь тоглоом гэсэн үг. Дадсан ажил. Хэдэн удаа иллэг хийгээд л чамайг хөл дээр чинь босгоно. Чи хүүхэд шиг гүйх болно. Харж л байгаарай гэж Сюганов гайхуулав.

Тэгснээ хөлийнх нь булчин шөрмөсийг таталж чангаан илж гарав. Үнэндээ ч Сюганов иллэг хийхдээ хувиа борлуулчихдаг эр байв. Хөрчихсөн хөл нь бүлээцэж өвчин нь арилж байгааг Никулин дорхноо мэдрэв.

- За ингээд болох нь тэр. Чамайг дургүйцэхгүй бол би дахин дахин ирж баймз гэж Сюганов иллэгээ хийж дуусаад хэлэхэд нь Никулин:

- Дургүйцэх юу байхав. Ирж бай. Хөгжилтэй байхгүй юу. Уйдаж үхэх нь хэмээн дуртай нь аргагүй хэлсэн боловч дотроо энэ муу дүүрсэн урвагч сайндаа ч ирэх гэж байгаа юм биш дээ гэж боджээ. Сюгановын ирэх олшрох тусам Николай Кочстантинович улам болгоомжлох болжээ. “Илэгч” жинхэнэ зорилгоо илчлэхийг яарахгүй байв. Гэвч нэг удаа ам халан ийн өгүүлэв:

- Саласпилссийн лагериас ирсэн хүмуүст удахгүй муу юм тохиолдох бололтой, Николай минь. Цаад Шнеллер чинь галзуурах нь холгүй л байна. Саласпилссийн хорих лагериас элссэн олон тагнуулч фронтын шугамын цаанаас буцаж ирээгүй юм байхаа. Тэднийг оросын сөрөг тагнуулчдад сайн дураараа бууж өгөөд байна гэдэгт Шнеллер бүрэн итгэж байгаа юм байна. Тэгээд тэднийг ятгаж байгаа ямар нэгэн хүн энэ сургуульд байна гэж хар аваад байгаа юм байх. Чи үүнийг юу гэж үзэж байна? гэв.

- Сургуулийн дотор тийм ятгалга явуулах аминаасаа уйдсан хүн гарна гэж үү. Хэргийн гол нь нөгөө талд бид мэтийг барьж авч сурсанд л байгаа бол уу даа. Ер пь тэгээд германууд хайш яйш ажиллаад байхад баригдахгүй ч яахав дээ. Жишээ нь намайг оросын ар тал руу явуулахдаа найдвартай үнэмлэх бичиг олгохын оронд нүглийн нүдийг гурилаар хуурсан юм өгөөд явуулсан байхгүй юү, би өөрөө олж мэдээгүй бол бас л гарцаагүй баригдах байсан. Хүмүүсийг сайн сургах нь чухлаа. Тэгэхгүй, хоёр гурван сар сургууль хийсэн болоод л явуулаад байж яаж болох вэ. Ийм богино хугацаанд хүн яаж бүрэн бэлтгэгдэхэв. Хүмүүс дөнгөж л ажил төрлөө төсөөлж эхэлж байхад нь даалгавар өгөөд явуулж байна. Ийм учраас л сүйрээд байгаа юм гэж Никулин хариулав.

Сюгановыг итгүүлж чадсан эсэхийг Николай Константинович мэдээгүй боловч цаадахь нь зөвшөөрсөн дүр үзүүлэн:

- Энэ тухай Шнеллерт дуулгах юмсан гэв.

- Хэрвээ цаадахь чинь шахаж шаардаад бидний дундаас урвагчийг эрээд байвал чи хэлэх л хэрэгтэй.

- Түүнд хэлэхэд амаргүй ээ. Хүний үг дуулахгүй, өөдөөс бураад унана.

Сюганов, Никулины байранд үүд хаалгы нь тогшиж барих ч үгүй орж ирдэг болжээ. Тэгэхдээ өдөр шөнийн ямар ч цагт хамаагүй ирдэг байв. Энэ нь Никулины танилуудаас хэн нэг нь түүнтэй уулзаж байж магадгүй гэж бодсоных ажээ. Сюганов ямар нэгэн юм олж мэдэх, тодруулах гэсэн санаагаа нууж хаалгүй, урвалт хөрвөлтийн тухай яриа байн байн дэлгэдэг болов. Гэвч Николай Константинович улам л сонор соргог байлаа. Юу ярилцсаныгаа Сюганов, Шнеллерт тэр даруйд нь илтгэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байлаа.

Нэгэн орой Громов байрандаа орж ирээд:

- Шнеллер бас нэгэн хулгайчийг баривчилжээ. Оросууд руу зугатаах гэсэн юм байх. Чи дуулсан уу гэв.

Беляевын эмгэнэлт хувь зохиол бас хэнд тохиолдоо юм болдоо гэж Николай Константииович сэрэмжлэн бодов. Тэгээд:

- Хэнийг баривчлаав гэж асуувал, Громов:

- Шинэчүүдийн дотроос Романов гэгчийг баривчилсан юм байх. Би түүнийг дааич танихгүй юм, тэрнээс биш өөрийн гараар цааш нь харуулчихгүй юу гэв.

Никулины царай цонхийн цайж, гарынх нь хуучин шарх лугшин өвдөх ажээ. Хайран залуу, тусгүй юм болж дээ. Одоо миний ээлж гарцаагүй иржээ. Харин Шнеллер яагаад удаад байна? Арай молиго үмхүүлэх гээд байгаа юм биш биз гэж бодов.

- Чи түүнийг таних уу гзж Громовын асуухад, Никулин:

- Саласпилссийнхэн дээр хаяа ирдэг байсан тэр Романов бол танина. Арай тэр биш байх аа. Миний таних Романов Зөвлөлүүдтэй тооцоо хийх ёстой хүн. Түүний хөрөнгийг хурааж цөлсөн юм гэнэ билээ гэж аль болохоор тайван, хэнэггүй хэллээ.

- Зөвлөлт засагтай хэн ямар тооцоотойг яаж мэдэх вэ! Хүн хүн аманд орсноороо худлаа ярьдаг юм. Харин хэн нь ажил хэргээр хариулахыг л харъя. Тэгж байтал мэдэгдэх биз гэж Громовын хэлэхэд, Никулин:

- Тийм, тийм. Харж л байя гэлээ.

Шнеллер үнэхээр Романовыг баривчилсан байв. Түүпийг Сюганов хууран мэхэлж амжжээ. Хашир догь өдөөн хатгагч гестапогийнхнаас сурсан эрдмээ хэрэглэжээ. Тэр хашир чоно яаж аргалахаа мэдэж байсан аж. Муу санаа суугаагүй, итгэмтгий залуу Романов зальт этгээдийн тавьсан занганд орж, үнэнээ дэлгэсэн байв.

- Намайг фронтын шугамын цаана гаргаад л орхих юм бол би тэнд юу хийхээ мэднээ гэж Романов нэг удаа Сюгановт хэлчихжээ. Тэгээд Сюганов тун бодлогогүй хэлсэн хоёрдмол утгатай тэр үгийг дор нь өлгөн авч:

- Манайханд миний өмнөөс мэнд хүргээд, Сюганов хэдийгээр абверын сургуулийн багш ч гэсэн Эх орноосоо урваагүй гэдгийг хэлээрэй. Надад найдаж болно шүү. Зарим хүмүүс тагнуул хийх, хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэх, чекистүүдийн ажлын арга барилыг судлах зэрэг хичээл зааж байна, харин би бол биеийн тамирын л багш гэдгийг чи мэдэж байна. Биеийн тамир заалаа гээд улс орондоо ямар хор хүргэх билээ дээ. Тэгэхлээр би дайсан биш биз дээ? Олзлогдсон тал бий. Тэгээд амьд ииахын тулд энд ажилд орсон. Өөрснийхөндөө туслахад би хэзээ ч бэлэн. Гагцхүү нөгөө талаас даалгавар авах юмсан. Чи надад энэ талаар туслахгүй юу, тэгэх үү?

Сургуулийнхан энд тэндгүй эх орондоо буцах тухай ярих болсныг Романов ажиглажээ. Фашистуудын арми удаа дараа ялагдал хүлээж, фронт баруун тийш тэлсээр байлаа. Хариугаа авах цаг дөхөж байжээ. Ард түмнээсээ урвасан нэг нь айн сандарч, амиа хаацайлах арга гүвэгчилж, цээрлэлээс мултрахыг хичээхдээ дайсны эсрэг тэмцэлд туслалцахыг эрмэлзэж байсан үе байлаа. Эхлээд Романов, “энэ Сюганов ч бас л тиймийн нэг биз” гэж боджээ. Тэгж урвагчид итгэсэн байна. Тэр үед энэ залууд зөвлөөд өгөх хүн ч байсангүй, Романов өөрөө хүнийг таньж мэдэж сураагүй байв.

- Найз минь чи намайг гадарлажээ. Үнэхээр би өөрснийхөн дээрээ очъё гэж бодсон юм. Гэмээ мэдвэл зэмээ даадаг гэлцдэг. Чамайг ч гэсэн мартахгүй. Чииий тухай илтгэнэ гэсэнд, Сюганов:

- За гялайлаа. Би ч гэсэн горьдож явах юмтай боллоо. За сайн яваарай гэв.

Тэр хоёр, найз нөхдийн ёсоор салжээ. Хэдэн өдрийн дараа Шнеллер, Романовыг баривчилсан байна.

Шнеллер, өөрийг нь гарах газаргүй болтол мухарлаж байж барих гэж байгааг Николай Константинович ойлгож байлаа. Беляевыг буудсан, Романовыг баривчилсан, Сюгановын нойтон хамуу шиг салахаа больсон, Громов дэргэдээс нь салахгүй болсон зэрэг нь цөм нэг гинжийн холбоотой байв. Тэгээд Николай Константинович, Шнеллертэй хийх уулзалтанд биеэ бэлтгэн, хэзээ дуудах буюу баривчлахы нь хүлээнэ. Гагцхүү Шнеллер яагаад удаад байгааг нь ойлгохгүй байлаа.

Шнеллер яарахгүй байв. Тэр бас л бэлтгэж байв. Шнеллер, Никулины урван тэрсэлсэн хэргийг илчлэх зорилт тавиад, хаясан тороо тэвчээртэй хумиж байжээ. Түүний даалгавраар Сюганов, Саласпилсын хорих лагерийнхантай уулзаж Подияров, Беляев, Романов нартай Николай Константинович ямархуу харилцаа холбоотой байсныг асуун байцаажээ. Зөвлөлтийн сөрөг тагнуулын газар гэм буруугаа хүлээж очих ятгалгыг чухамхүү Никулин л хийж байна гэдгийг нотлох өчүүхэн төдий боловч нотолгоо Шнеллерт хэрэгтэй байжээ. Гэтэл тийм нотолгоо олдохгүй байв. Романов ч хэрэг болохоор өчиг мэдүүлэг өгсөнгүй. Шнеллер бүр цухалдаж гүйцжээ. Тэр Романовыг өөрөө байцаан тамласан авч цаадахь нь намайг хэн ч ятгаагүй, би өөрөө л нөгөө талд очъё гэж бодсон юм гэж давтсаар байв.

Романовын тамир тэнхээ барагдаж байгааг мэдсэн Шнеллер, Николай Константиновичийг баривчлахаар шийджээ. Өвчинд нэрвэгдэж бие нь суларсан Никулин, эрүү шүүлтэнд тамлагдсан Романов хоёрыг нүүрэлдүүлэхэд хэн хэн нь тэсэхгүй, Шнеллерт хэрэгтэй бүх зүйлийг хэлж өгнө гэж бодлоо. Эрүүдэн тамлуулж сүг болсон Романов арван цагийн эрүү шүүлтийн эцэст:

- Намайг Никулинтэй уулзуулж өгөөч, би тэгвэл цөмийг хэлье. Намайг дахиад бүү тамлаач. Би жаахан амсхийе гэж хэлсний дараа Шнеллер бүр ч итгэлтэй болжээ.

Николай Константинович эцсийн боломжоо дуустал өөрийгөө хамгаалахаар зориг шулуудан Шнеллер рүү явав. Беляев, Романов хоёр чухам юу гэж өчсөнийг мэдээгүй боловч тэр хоёрын эр зориг, тэсвэр хатуужилд найдаж байлаа.

Шнеллер, Никулиныг их л хүйтнээр хүлээн авлаа. Тэр түшлэгтэй зөөлөн сандалдаа шигдэи суугаад өмнөө хэнэггүйхэн зогсож байгаа эрийг хорсолтойяа харж байв.

- Таныг яагаад дуудсаныг та лав гадарлаж байгаа биз дээ?

- Ганзага хоосонгүй л байх бий, ноён ахмад аа. Би гадарлаж байна.

- Аа, тийм бий?

- Тиймээ, мэдэж байна. Танд сэжиг төрсөн тухай Сюганов надад аль хэдийн ярьсан.

- Өө, тийм үү. Тэгвэл шуудхан ажилдаа оръё, ноён Никулин. Таныг болчимгүй байдал гаргаж бидний яриаг хүндрүүлэхгүй гэдэгт би итгэж байна. Та дөнгөж сая хэвтрээс босоод байгаа хүн. Танд онцын айхтар өвчин алга гэж эмч надад хэлсэн, гэхдээ биеэ бодох хэрэгтэй. Тийм үү, үгүй юү?

Шнеллерийн дууны өнгө илэрхий басамжилсан шинжтэй байлаа. “Бүх зүйлийг хэдийн мэдчихсэн хүний байдалтай ярьж байх шив дээ” хэмээн Николай Константинович дотроо бодоод дуугүй зогсож байлаа. Ахмад ч хариу сонсох хүсэлгүй байжээ. Тэр Никулиныг цоо ширтэн байснаа:

- Би таныг аль хэдийн, үгүйдээ Беляевыг буудсаны дараа ч юм уу, Романовыг баривчлангуутаа баривчилж чадах байсныг ноён Никулин та сайн ойлгож байгаа. Гэвч би таны хөл дээрээ зогсохыг хүлээгээд, яараагүй юм. Германууд бид энэрэнгүй улс шүү. Та суу л даа.

Шнеллер тохуурхсан янзтай инээмсгэлэн ширээнийхээ араас босч, тасалгаан дотуураа нааш цааш явснаа Николай Константиновичийн зүг эргэн харж:

- Миний тэвчээрийг үнэлсэн байхаа гэж бодож байна. За ингээд ноён Никулин нууцаа тайлах цаг болж дээ. Тоглоом тоотой нь дээр. Одоо болих цаг болсон гэв.

Николай Константинович аль болохоор тайван байхыг хичээнэ. Тэр огт самгардсан янзгүйгээр:

- Юун тоглоомын тухай ярьж байгааг би ойлгохгүй байна шүү, ноён ахмад аа? гэвэл Шнеллер:

- Ойлгохгүй байна уу? Тун авхаалж муутай хүн юм даа! Манай тагнуулчдыг урвуулах даалгаврыг та оросуудаас хэзээ авсан вэ? гэв.

Никулин үнэхээр гайхсан царай гарган:

- Ноён ахмад аа! Та намайг арай хэт шудрага бус загнаж байгаа юм биш үү. Их Германд үнэнч шудрагаар хүчин зүтгэж байгаа минь таны нүдэнд тоглоом төдий болж харагдаад байгаа бол та ч гэсэн нууцаа тайлах болж дээ гэв.

- Юу гэнээ? Одоо байтлаа намайг захирах нь уу?

Шнеллер түшлэгтэй сандал дээр сууж байсан Николай Константинович руу занасан харцаар гөрлөн ширтлээ. Үстэй мунтгар гараараа Никулины толгой руу юу юугүй буулгаад авмаар янзтай байсан боловч Шнеллерийн галзуурах нь холгүй байгааг Николай Константинович огт мэдээгүй юм шиг ажиг ч үгүй сууж байлаа.

Энэ тэнэг явдлаа засч төрсөн хардлагаа арилгах нь зүйтэй гэж би бодож байна, ноён ахмад аа. Юуг иш үндэс болгож, яагаад намайг буруутган зэмлэх болсныг би мэдсэн цагт л тэнэг явдлыг засч болно доо.

- Та бол зөвлөлтийн тагнуул, чекистүүдийн даалгавраар Подияров, Беляев, Романов нарыг ятган урвуулсан. Та бол урван тэрслэгч, их Герман, фюрерээс урвасан этгээд! Одоо ойлгов уу? хэмээн Шнеллер хашгирав.

- Үгүй, мэдсэнгүй гэж Николай Константинович түрүүчийн адил тайвнаар хариуллаа.

Шнеллер халааснаасаа алчуураа гаргаж духныхаа хөлсийг арчин, амьсгаагаа дарж байв. Никулин түүнд үг хэлэх завдал өгөлгүйгээр яриагаа үргэлжлүүлэн:

- Ноён Шнеллер, та өөрөө зөвлөлтийн сөрөг тагнуулын газрын байцаалт дээр биеэ яаж авч байхыг зааж сургасан шүү дээ. Өөртөө хир халдаахгуйн тулд өөрийнхөө гэм бурууг нотолсон тодорхой нотолгоо л шаардах хэрэгтэй гэж сургамжилж байснаа санаж байгаа бнз дээ. Таны тэр сургамжийг би сайн эзэмшсэн. Ийм учраас Подияров, Беляев, Романов нарыг яаж урвуулж хөрвуүлсний минь нотолж өгөхийг би танаас хүсч байна.

- Нотлоод өгч болно. Нотлох баримт ч байна.

- Тэр баримт сэлтээ үзүүлнэ үү. Би ямар ч гэм буруутай юм хийгээгүй байдаг, гэтэл та намайг буруутгаад байдаг хачин л байна даа.

- Та тэр гуравтай ойр дотно байсан, бас нэг бус удаа уулзаж ярилцаж байсан.

- Ийм зэмлэлийг Саласпилсын лагериас ирсэн хүн бүрт хүлээлгэж болно. Тэгэх тусмаа бидний ахлагч ноён Сюгановт бүр ч давын өмнө хүлээлгэж болох юм. Сюганов бол үнэхээр Подияров, Романов хоёртой тун дотно байсан хүн. Намайг тэдэнтэй уулзаж ярьж байсан гэж байгаа бол би ноён Шиммелийн даалгаврыг оросуудын ар талд хэрхэн биелүүлснээ ярьж, яаж ажиллах хэрэгтэйг зааж сургаж байснаас өөр юу ч яриагүй. Үүнийг хэнээс нь ч асуусан хэлээд өгнө. Хэрэв ийм явдал дайсагнасан ятгалга болдог юм бол фюрерт үнэнч шудрагаар хүчин зүтгэнэ гэж яахыг хэлдэг байна?

- Хэнд, яаж ажиллахыг зааж сургасан чинь тодорхой. Та Романовыг юунд зааж сургасны чинь би одоо үзүүлээд өгье.

Шнеллер, Романовыг оруулж ир гэж тушаал өгөөд, ширээнийхээ ард очиж суув. Никулины зүрх нь түг түг хийн цохилов. Романовтой нүүрэлдүүлэх нь ээ? Тэр намайг илчилсэн гэж үү? Амь нь тэмцэхдээ үг алдчихаа юу? Тэгвэл ч өнгөрөх нь тэр шүү гэж бодлоо.

Романовыг оруулаад ирлээ. Өөрснийхөн дээрээ очихын мөрөөдөл болсон бөгөөд хэдийгээр цөлөгдсөн нударган баяны хүү гэлээ ч санамсаргүй олзлогдсоноо мэтгэн нотолдог байсан нөгөө цовоолог залуу Романов гэж танихад бэрх болжээ. Эрүү шүүлт түүнийг тийм болгосон байлаа. Түүний нүүр царай энд тэндгүй хөх няц болон хавдаж, цамцан дээр нь хатсан цусан толбо тодрон, үс нь цайжээ. Тэр өрөөнд байсан хүмүүсийг ч харахын сөгөөгүй, сандал дээр лүг хийн ойчоод, яахы нь хүлээн суув. “Дөнгөж л амь голтой байх шиг байна. Энэ залуу намайг илчиллээ гэж үү?” хэмээн Никулин бодож байв.

- Чи Никулинд юу хэлэх гэсэн юм бэ? гэж Шнеллерийн асуухад Романов эцсийн хүчээ шавхан дайчилж байгаа бололтой чимээгүй сууна. Шнеллер түүнийг тэвдүүлсээр байлаа.

- Никулин чамайг фюрерээс урваж, оросуудад гэм буруугаа хүлээн оч гэж яаж ятгаж байсныг ярь хөө, гэж Шнеллер шаардав.

Романов алгуурхан толгойгоо өндийлгөн тасалгаан доторхи зүйлииг тойруулан харав. Николай Константинович, Шнеллер хоёрыг нэг харснаа, Гитлерийн хөрөг рүү гөлийн хөхөрч эхэллээ. Эхлээд аяархан хөхөрч байснаа сүүл сүүлдээ бүр тачигнатал хөхөрч гарлаа.

Түүний шүдгүй ам бараг ангайхгүй байх агаад тас тас цохиулж пэмбийн хавдсан хоёр уруулынх нь завсраар харанхуй нүх онгойн харлаж харагдана. Харахад нүд дальтрам ажээ. Романов солиорсон юм шиг байв. Шнеллер хүртэл цочин балмагдаж, ширээнийхээ дэргэд гөлрөн зогсчихов. Гэтэл Романов гэнэт хөхрөхөө болив. Тэгээд үнэхээр жигшин зэвүүцэж, үзэн ядсан дуугаар:

- Тиймээ, би энэ ноён Никулинд чи бол амьтны адаг, адсаганы шороо гэж хэлэх гэсэн юм. Би энэ муу адгийн шаарын хоншоор руу тоож нулимах ч үгүй. Түүнийг урвагч мөн үү гэж асууж байна уу? Мөөн! Ёстой нэг урвагч! Энэ бол тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлсэн Эх орноосоо урвасан новш. Бузар турсаганыхаа төлөө тэр мэгдэн чичирч байгаагий нь хараач. Тэгээд очиж очиж ийм өгөр амьтан намайг урвуулж хөрвүүлэх юм биз дээ? Яасан ч үл алдсан эх оронч бол доо! Энэ бол фронтын шугамын цаана гарсан мөртөө, буцаад ирсэн нохой. Би үүнд нэг үзүүлээд... хэмээн тун хурц тодорхой хэлтэл, хажуугаас нь Шнеллер:

- Боль! гэж хилэгнэн хашгираад Романовын зүг хар хурдаараа гүйж очингуутаа нүүрэн дунд нь буулгав. Романов шалан дээр уналаа.

- Зайлуул үүнийг! Гянданд хий! Никулиныг бас гянданд! хэмээн хашгичив.

Энэ явдлаас хойшхи таван өдөр бүхэл бүтэн жил шиг удаан өнгөрчээ. Өдөр бүр олон цагаар байцаан, зодож занчин, эрүүдэн шүүнэ... Өөрийг нь буруутган унагах ямар нэгэн гэрч баримт Шнеллерт алга байгааг Николай Константинович хэдийн ойлгожээ. Беляев, Романов хоёрын аль нь ч ахмад нөхрөө илчлээгүй байв. Гэвч Шнеллер мөрийгөө алдаж ууралсан хөзөрчин шиг өөрийгөө захирч чадахаа болиод, Никулинээр ямар ч байсан үг хэлүүлж, тулгасан зэмлэлээ албадан хүлээлгэхээр шийджээ.

Рудольф, Шиммель хоёр дураараа загнасныг нь мэдвэл сайнаа үзэхгүй гэдгийг ойлгосон мөртөө Шнеллер нэгэнт хутгасан мундраагаа татаж авч чадахаа больсон байв. Рудольф, Шиммель нар нэгэн оросын эрүүл мэнд амь насыг ари үндэстний адайр аашнаас дээгүүр тавьсандаа биш, харин Никулин оросын сөрөг тагнуул байвал албан тушаалд нь харш юм болох байсанд хэргийн учир оршиж байв. “Ораниенбаумын зурваст” хүлээсэн ялагдал, оросын ар талд хаясан олон тагнуул, туршуул эргэж ирээгүй, мөн санхүүгийн будлиан завхрал гэх мэт өдий төдий согогий нь абверынханд сануулах ёстой байлаа. Өөрсөнтэй нь халз өрсөлдөгч, огтхон ажирдаггүй адмирал Канарисын ажилтнуудад цээрлэл үзүүлэх аятайхан тохиолдлыг гестапо зүгээр өнгөрүүлэхгүй гэдгийг ч ойлгож байлаа. Ялангуяа Гиммлер бол тэгж амандаа орсон өөхийг хэлээрээ түлхэх хүн бишээ.

Гиммлерийн хэзээний тагнуул ахмад Шнеллер, хэрэв Никулиныг илчилж орхивол бүх юм бүтнэ гэж үзэж байв. Нэгэнт илрүүлсэн цагт ямар ч албан тушаалтай болохыг хэн мэдэх вэ! Дор хаяад л вермахтын ахмадын бор-ногоон хувцсыг тайлна. СС-ийн офицерын юм уу, магадгүй СС-ийн цэргийн хурандаа - оберштурмбанфюрерийн гоёмсог хар хувцас надад мөн ч гоё зохино биз дээ. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд Рудольф, Шиммель хоёрын дургүйцлийг үл хайхран үзээд алддаг хэргээ, тэгэх тусмаа тэр хоёр Никулины тухай юу ч мэдээгүй байгаа. Никулинээс чимээгүйхэн салж ч болох юм. Никулины бие муу байгааг цөм мэдэж байгаа юм чинь түүнийг мөрөөрөө үхэхэд хэн ч гайхахгүй. Хэтэрхий авхаалжтай, чалчаа этгээд гарвал амы нь үдээд өгөхөө би мэднэ гэж Шнеллер бодож байлаа.

Николай Константинович хамаг хүчээ шавхан тэсэж байв. Абвер болон гестапогийнхан яадгийг тэр сайн мэдэж байлаа. Гэм буруугаа хүлээгээгүй ч гэсэн хэнийг ч буудчихаж чадна. Гэвч Шнеллер өөртөө хэрэгтэй өчиг мэдүүлэг авах гэж махран зүтгээд байгаа явдал түүнд амь аврагдах ямар нэгэн итгэл төрүүлж байжээ. Шнеллерт, Никулины гэм буруугаа хүлээсэн өчиг мэдүүлэг зайлшгүй хэрэгтэй байсан бололтой. Олон удаа газар дээр нь шалгасан мэдээ баримтыг няцаах мэтийн ноцтой асуудлыг “Абверштелле-Остланд” ч, “Валлийн штаб” ч үг хэлээр үнэмшихгүй, бодит нотолгоо шаардах нь мэдээж байв. Никулиныг илчлүүлэхгүйн тулд Шиммель бүхнийг хийх ёстой байв. Учир нь Никулин оросын тагнуул болж хувирах аваас Шиммельд сайн юм болохгүй байв. Иймэрхүү хүндтэй шалтгаан байгаагүйсэн бол барон Шнеллер, чекистүүдтэй холбоотой гэгдэн сэжиглэгдсэн бусад хүний нэг адил Никулиныг аль хэдийн буудаад уг хэрэг зүйл дуусах байжээ. Гэтэл энэ удаад хүмүүсийг өөртөө итгүүлж, өөрийгөө өмгөөлөн, цагаатгахад Шнеллерт үнэн бодитой баримт, өчиг мэдүүлэг хэрэгтэй байсан ажээ. Бүх зүйлийг буурь суурьтай, үнэмшил төрүүлэхээр хийх хэрэгтэй байв. Энэ бүхнийг цэгнэн үзэж сайтар ойлгосон Никулин тэвчин тэсвэрлэж, Шнеллертэй хийж байгаа халз тулалдаанд ямар ч байсан ялж гарахаар хатуу шийджээ.

Тэгтэл гэнэт байцаалт тасалдан зогсов. Хоёр долоо хоног өнгөрч гурав дахь долоо хоног шувтрах дөхөж байсан авч Шнеллер, Никулиныг мартсан юм шиг таг чиг байв. Энэ завсарлага Никулинд амсхийж, хүчээ сэлбэх боломж олгожээ. Шнеллер яагаад эрүүдэн тамлахаа больсны учрыг олох гэж Николай Константинович удтал бодсон боловч олж эс чадав. Гаднахь ертөнцтэй ямар ч харилцаа холбоогүй гянданд хоригдож байгаа Никулин ганц өөрийг нь бус бусад олон сая хүний амь насыг Улаан Армийн ялгуусан давшилт аварсыг мэдэх боломжгүй байжээ.

Манай цэрэг зогсолтгүй урагшлан давшсаар байлаа. Улаан Арми фашистуудыг Ленинград, Новгородын дэргэд бутниргэж, Балтийн тэнгис хавийн нутаг руу орсон байв. Шнеллер сургуулиа баруун тийш яаралтай нүүлгэх бэлтгэл ажилтай зууралдаад Никулинтэй учраа олох завгүй байв. Тэрээр шинэ газар очоод байцаалтаа үргэлжлүүлнэ гэж боджээ. Валкийг орхиход хүрвэл Никулиныг тонилгоно. Ленинградын төлөө хийсэн тулалдаанд ялагдаж, германы цэрэг Балтийн тэнгис хавийн нутаг руу ухарч байхад Никулиныг болон даалгавраас буцаж ирээгүй арваад тагнуулчийг хайчсан бэ гэж хэн надаас асуух вэ? Тэр их ялагдлын дэргэд миний бүтэлгүй явдал, авч яриад байхааргүй өчүүхэн зүйл юм гэж Шнеллер бодож байлаа.

Энэ үед фронт дээр нам гүм болоод байв. Ленинград, Волховын болон Балтийн орчмын нутгийн хоёрдугаар фронт Зөвлөлтийн Дээд Ерөнхий командлалын даалгаврыг биелүүлээд Нарва - Лугагийн уулзвар дээр очоод байлаа. Давшилтаа үргэлжлүүлэхийн тулд хүчээ өөрчлөн бүлэглэж, дивизүүдийг нөхөн сэлбэж, ар талаа ойртуулан татаж, шинэ зэвсэг техник, байлдааны хэрэгслээ хангаж авах шаардлагатай байсан билээ.

Генерал-фельдмаршал Кюхлер арай гэж амсхийх чөлөөтэй болж, Гитлерийн тушаалаар Балтийн тэнгис хавийн нутгийг эцсийн хүчээ шавхаж дуустал алдахгүй байхаар бэлтгэл хийж байлаа. Берлинээс Кюхлерийг аашлан зандарч, үхэн хатан хамгаалах тушаал зарлиг буулгаж байжээ. Кюхлер, зөвлөлтийн цэргийн байр байдлын тухай тодорхой мэдээ баримтыг Шиммелээс шаардсаар байв. Фронт баруун тийш талийсан болохоор тагнуулын албыг дахин янзлаж төвхнүүлэх хэрэгтэй байжээ. Энэ зорилтыг туршлагатай, шалгарсан бөгөөд фашист Германд үнэнч тагнуулчид л биелүүлж чадах байв. Тэгээд Шиммелийн санаанд Никулин, Аббас, Громов нар орж иржээ. Ингээд Шиммель фронтын тагнуулын ажилд хүн шилж авах, бас түрүүнд шагнуулсан медалийг нь Никулинд гардуулж өгөхөөр Валкийн тагнуулын сургууль дээр очихоор шийджээ.

Шиммель дөнгөж саяхан хурандаа болсон учир сэтгэл хангалуун баяр хөөртэй байв. Рудольф одонгоор энгэрээ цоолж, Фиш хүслэн болсон хошууч цолоо хүртжээ. Шиммель замд гарахаар бэлтгэж байхдаа байн байн тольдож, хурандаагийн погоныхоо алтан сааг бахархан харж байв.

Шиммель, Рудольфыг аваад Валкийн сургууль орохоор гарлаа. Дарга нараа ингэж гэнэт ирнэ гэж Шнеллер зүүдлээ ч үгүй байжээ. Шнеллер хэдийгээр сандарч тэвдсэн боловч Шиммелийн мөрөн дээрх хурандаагийн погон, Рудольфын энгэр дээрх одонгийн лентийг харж амжжээ. Барон, аз нь гозойсон хоёр даргаа хараад атаа хорсол нь буцалж байсан авч захирагдагч хүний хувьд талархан баяр хүргэжээ.

Николай Константиновичийг баривчилж хорьсон тухай Шнеллерийн илтгэлийг Шиммель анхааралтай сонсож сууснаа эргэлзэн тээнэгэлзэж уур хилэндээ багтрах шахан байгаа Рудольф руу харж, Шнеллерт дургүйцсэн янзтайгаар:

- Тусгүй хэрэг байна даа... Тагнуулын даалгавар амжилттай биелүүлсэн учир би Никулинд шагнал гардуулах гээд ирж байдаг, гэтэл бид бүхнийг хууран мэхэлсэн гэж сэжиглээд та түүнийг барьж хорьчихоод байж байдаг. Сонин хэрэг байна. Никулиныг урвасан гэдгийг нотлох ямар баримт материал танд байна гэв.

Шнеллер нууцынхаа төмөр шүүгээнээс хавтаст хэрэг яаран авчирч Шиммельд өгөв. Шиммель түшлэгтэй сандал дээр тухлан суугаад тэнд байсан хүмүүсийг мөн суухыг урьж, бичиг баримтыг эргүүлэн уншиж эхэллээ. Шнеллер, асуулт гармагц хариу өгөхөд бэлэн бөхийн зогсоно. Шиммель чухам юуны тухай бичсэн, хэд дэх хуудсыг уншиж явааг тэрээр ширээний цаанаас ажиглан харж байлаа.

- Мөн дөө... Та үүнийг нотолгоо гэж үзэж байгаа юм биз дээ? Даалгавар биелүүлэхээр яваад эргэж ирээгүй хүмүүстэй, мөн түүнчилэн Беляев, Романов нартай Никулин уулзаж ярилцаж байсан тухай Сюганов, Громов хоёрын мэдээлэл, ердөө л энэ үү. Тэд юу ярьцгааж байсныг та лавтай тодорхойлсон юм биз?

- Хэр-р-вээ Никулиныг олигтойхон б-бай-цаавал у-улайчхана гэж бодсон юм хэмээн Шнеллер ээрч ядан хэлэв.

Никулиныг баривчилсан явдал Шиммель, Рудольф хоёрт таалагдахгүй байгаа бөгөөд тэр хоёр өөрийнх нь болхи санааг гадарласныг барон ойлгожээ. Мөн бодлогогүй үйлдсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх болжээ гэдгийг ч ойлгож байв.

- Ер нь их л хачирхалтай явдал болж байгаа юм байна даа, ноён Шнеллер. Зарим тагнуулчид оросууд дээр гэмээ наманчлан очиж байгаад таны сэтгэл зовниж байгааг би ойлгож байна. Тагнуулын сургуулийн захирал хүний хувьд таны ингэх ч туйлын зөв, үнэнийг хэлэхэд би таны оронд байсан бол танаас ч илүү сэтгэл зовних байсан. Гэхдээ фюрерийн шагнал хүртсэн, туршлагатай тагнуулч Никулиныг надад юм уу, ноён Рудольфт ч хэлэлгүйгээр баривчилж болох уу? Тун гайхмаар бөгөөд ойлгомжгүй хэрэг байна гэж Шиммель хэлэв.

- Романов, Никулинтэй ямар холбоотой байсан гэж хүлээсэн бэ? хэмээн ярианд оролцоогүй таг сууж агсан Рудольф гэнэт асуув.

- Намайг гэм буруугаа хүлээж оросууд руу оч гэж Никулин хэзээ ч ятгаж байгаагүй гэсэн мэдүүлэг Романов өгсөн.

- Цорын ганц гэрчийн этгээд чинь хүртэл Никулины гэм бурууг нотолсон мэдүүлэг өгөөгүй байна шүү дээ. Тэгээд та яалаа гэж Никулиныг баривчилсан болж байна гэж Шиммель омогтой асуув.

- Тэр надад нэг л сэжигтэй санагдаад... хэмээн Шнеллер биеэ өмгөөлж эхлэх гэсэн боловч Шиммель үгий нь эс сонсон:

- Никулиныг нааш нь аваад ир гэж тушаав. Удсан ч үгүй, Николай Константиновичийг өрөөнд оруулж ирлээ. Тамлагдсан хүнийг бишгүйдээ нэг үзсэн Шиммель, Рудольф хоёрт ч Никулины аймаар болсон нүүр царай, гар хурууг харахад хэцүү байжээ. “Үүнийг энэ мануухай бүр хачин юм болгожээ” хэмээн Шиммель бодоод Шнеллерийг хялайн харав. Даргынхаа зэмлэсэн хүйтэн харцтай тулгарсан Шнеллер сандалдаа шигдэн таг дуугүй сууна.

- Ноён Никулин танд тохиолдсон бүх зүйл эндүүрэл болжээ. Ийм учраас Германы командлал танаас уучлал гуйж байна гэсэн Шиммелийн эрс хатуу үгсийг сонсоод Шнеллер чихэндээ итгэсэнгүй.

Хэсэг чимээгүй зогсож байснаа Николай Константинович арай ядан ам нээж:

- Ахмад Шнеллерийн надад тулгахыг оролдсон гэнэг зэмлэлийн бурууг бодитойгоор үнэн зөв ойлгосон явдалд би их баяртай байна, ноён хурандаа гэв.

Шиммель, Рудольф хоёр Шнеллерт тал өгөхгүй байгааг ойлгосон Николай Константинович энэ агшныг ашиглан Шнеллерт тамлуулсныхаа хариуг авахаар шийдэж:

- Ноён хурандаа хэрэв танд боломж байгаад, хэрэгтэй гэж үзвэл фронтын шугамын цаана манай тагнуулчдын ажил бүтэмжгүй байгаагийн шалтгааныг анхаарч үзэхийг хичээнгүйлэн гуйх байна. Ноён Шнеллер бүх гэм бурууг манай сургуулийн дотор байхгүй оросын тагнуул гэгчид тохоохыг оролдлоо. Тэгээд үүнийхээ золиосонд намайг гаргахаар сонгож авсан юм. Гэтэл бүтэлгүй байгаагийн шалтгаан нь урвалтад биш, харин тус сургуульд ноёрхож байгаа журам дэглэмд байгаа юм.

Энэ үгийг сонсоод Шнеллерийн чих нь сортолзон Шиммель, Рудольф хоёрыг айсан харцаар харвал, цаад хоёр нь Никулины яриаг сонсох дуртай байгаа нь илэрхий байв. Никулин яриагаа үргэлжлүүлэн:

- Ноён Шнеллер тагнуулын сургуульд өчүүхэн төдий дутагдлын төлөө хатуу цээрлэл үзүүлдэг систем тогтоосон учраас бүх хүмүүс түүнээс айдаг болжээ. Даалгавар биелүүлээд эргэж ирэхэд гүжирдэн гүтгэж, гянданд хорьж, эрүү шүүлт тулгадаг бол уу хэмээн хүмүүс айж байна. Намайг яасныг мэдэж байгаа шүү дээ. Би даалгавраа үнэнч шудрагаар биелүүлээд ирснийг та бүхэн мэдэж байгаа. Чамайг шагналд дэвшүүлсэн гэж ноён Фиш надад хэлсэн. Гэтэл фюрерийн шагналын оронд намайг ямар ч иш үндэсгүйгээр баривчилж, ахмад Шнеллер өөрийнхөө санаа бодолд тохирсон өчиг мэдүүлэг өгүүлэхийн тулд эрүүдэн тамлаж байна. Байдал нэгэнт ийм байгаа болохоор манай хүмүүс нөгөө талд үлдэх нь дээр гэж үзэж байна. Тэдэнд найдвартай үнэмлэх бичиг байгаа учраас дайн дажны үед хялбархан нийтийн дунд орж, оросын сөрөг тагнуулын газрын мөрдлөгөөс айх аюулгүй аж төрж чадна гэдгийг ноён Шнеллер ойлгохгүй байна. Ноён Шнеллер хүний сэтгэхүйг судалж мэдэхгүйгээр болхи бүдүүлэг ажиллаж байгаа нь ажил төрөлд багагүй хор хохирол учруулж байна. Ингэхлээр манай бүтэлгүй явдал ялагдлын дам буруутан нь харин Шнеллер өөрөө болж таарч байгаа юм гэв

Никулины тайван агаад итгэл дүүрэн ярьж байгаа зүйлийг Шиммель ихэвчлэн зөвшөөрөн хүлээж байлаа. Никулины намбатай, ухаалаг яриаг сонсож суухдаа Шиммель “энэ орос ер нь зоригтой, шулуун шудрага эр байна шүү” хэмээн бодож байжээ. Гэвч Никулин, Шнеллерийг зэмлэн буруушааснаараа Германы тагнуулын албаны нийт системийг бүхэлд нь хурц шүүмжилж байгааг Шиммель ойлгож байсан учраас тааламжгүй яриаг таслахыг хичээн:

- Ноён Никулин, би таны ярьж байгаа зүйлийг ихэвчлэн зөвшөөрч байна, гэхдээ одоо энэ тухай ярих цаг бишээ. Ноёи Рудольф бид хоёр таныг оросуудын ар талд чухал даалгавар гүйцэтгэнэ үү гэж хэлэхээр ирсэн юм. Гэтэл таны бие... гэснээ Шиммель гараа дэлгэн энэ удаа даалгаврын тухай дурсахын ч хэрэггүй болжээ гэдгийг дохиогоор ойлгуулжээ. Тэр Шнеллерт хандаж, ноён Никулиныг суллан өнөөдрийн дотор амралтанд явуул гэж тушаагаад, ноён Никулин та явж болно гэв.

Николай Константинович хүндээр санаа алдан гарч одов. Шнеллертэй хийсэн халз тулалдаанд тэр их хохирч байж ялж гарчээ. Гэхдээ Никулин, генерал Быстровын болзож өгсөн тэр газар очих болсондоо сэтгэл өег байжээ. Тэндээс өөрснийхөндөө тагнуул, туршуулуудын нэрсийн жагсаалт, гэрэл зургийг явуулж болно. Тэгэхлээр одоо нуувчнаасаа тэдгээрийг аваад явдаг хэрэг.

Грэл зургуудыг биедээ авч явах нь аюултай боловч өөр арга алга, үзээд л алдахаас биш гэж бодлоо. Никулин байрандаа очилгүйгээр нуувч руугаа шууд очиж нандин тоосгоо суга татан гэрэл зургуудыг авч ханзархай түрий рүүгээ бушуухан шургуулав. Одоо түүнд Валкад хоргодоод байх юмгүй болжээ. Замд л нэгжихгүй бол алзахгүй гэж бодов.

Шнеллерийн өрөөнд абверынхны хооронд яриа үргэлжилж байв.

- Ноён ахмад аа, надад ч гэсэн Никулиныг оросын сөрөг тагнуулын газартай холбоотой байна гэж хардаж байсан цаг бий. Хардан сэжиглэх явдал бол германы офицер хүний үүрэг мөн. Гэхдээ Никулин сорилт шалгалтыг даван туулсан юм. Та хэрэгтэй хүнийг маань устгачих дөхсөн байна шүү. Никулины ярьж байгаа зөв, та тагнуулын сургуулийг удирдаж чадахгүй юм байна. Таныг СС-ийн цэргийн сумангийн даргаар томиллоо. Ингээд одоо партизануудыг залхаан цээрлүүлэх экспедицид явахад бэлтгэ. Энэ ажил танд илүү таарна гэж Шиммелийн хэлэхэд, Шнеллер:

- Ноён хурандаа та намайг энэ нэг оросын төлөөнөөс... хэмээн эхэлтэл, Шиммель үгий нь таслан:

- Энэ оросыг чинь адмирал Канарис мэдэж байгаа юм. Харин та Балтийн тэнгис хавийн ойд сайн ажиллах хэрэгтэй. Тэгвэл бид “Барон Шнеллер абверын өмнө нүглээ цагаатгасаан” гэж адмиралд нүүр бардан илтгэх болно гэв.

Аравдугаар бүлэг.

ШРАМЫН СЭРҮҮН ЛАВРАН

Амралтанд бүтэн сар амрана гэдгээ дуулаад Никулин үнэнхүү баярлажээ. Хүний ёсоор аж төрж, эрүү шүүлтэнд тамлуулсан биеэ тэнхрүүлэх бололцоотой болсонд зөвхөн баярлаад зогссонгүй. Амралтын газар томоохон төмөр замын өртөөний дэргэд оршдог байлаа. Тэндээс холгүй фронтын шугам өнгөрөх бөгөөд зэргэлдээх ойд нь партизаны отрядууд идэвхтэй ажиллаж байлаа.

Партизануудтай холбоо барихад нь туслаж чадах хэд хэдэн нууц ажилтнуудын хаяг, уулзах газар, паролийг чекистүүд Никулинд мэдэгдсэн байжээ. Ийнхүү өөрснийхөнтэйгөө найдвартай холбоо тогтоох боломж бий болсонд туйлгүй баярлажээ. Тэгээд ч амралтын газар амарч байгаа тагнуулууд зав чөлөө ихтэй байдаг байв.

Валкийн сургуулиас Никулин сэтгэл дүүрэн, баяр хөөртэй явжээ. Тэр энд генерал Быстровын даалгаврыг биелүүлэн муугүй ажилласан юм.

Николай Константинович шөнө галт тэрэгний буудал дээр очиж өөрийн хувиарт тасалгаанд орж тухлан суув. Түүнийг дагаж яваа фельдфебель (германы хээрийн цэргийн түрүүч) дөнгөж вагонд оронгуут орон дээр тэрий хадаад, хурхирч эхэллээ. Никулины нойр үл хүрнэ. Тэрээр Германы ар талд уулзаж учирсан хэдэн арван хүмүүсийн овог нэр, онцлог шинжийг дахин дахин сэргээн бодож сэтгэлдээ хоногшуулж явлаа. Түүний танилуудын дотор зан ааш, үзэл санааны хувьд янз янзын хүмүүс байжээ. Зарим нь Зөвлөлт засгийн заналт дайсан байхад, нөгөө хэсэг нь жинхэнэ халуун эх орончид байлаа. Урвагчдад шудрага цээрлэл үзүүлж, фашистуудын цаазын газар амь эрсдсэн нэр нь тодроогүй баатруудыг ард түмэндээ дуулгах нь чекист Никулины ариун үүрэг мөн.

Никулины сууж явсан галт тэрэг буудалд ирж зогсмогц зөвлөлтийн нисэх онгоцууд агаарт үзэгдэн, галт тэрэгний цуваа, өртөөний барилгуудыг бөмбөгдөж эхэллээ. Зам төмөр, заагч сумнууд дэлбэ үсрэн энд тэндгүй түймэр шатна.

Никулин, түрүүч хоёр хамгийн түрүүнд вагоноос бууж галт тэрэгний буудлын дэргэдэх талбайд хүрч амжжээ. Энд тэр хоёр угтаж авахаар ирсэн машиныг харлаа. Жолооч нь машинаа эргүүлэн зугтаах гэж байхад нь герман түрүүч муухай хашгиран цэрэг жолоочийг зогсоогоод, Николай Константиновичийн хамт машинд суумагц, суудлын тэрэг хотын зах руу хурдлан давхив. Хотын захад үзэсгэлэнт нуурын хөвөөн дээр хувьсгалаас өмнө томоохон газрын эзний өргөө байсан хоёр давхар чулуун ордон байв. Зөвлөлт засгийн жилүүдэд энэ байшинд үйлдвэрчний эвлэлийн сувиллын газар байжээ. Германууд хотыг эзлэхдээ энэ сувиллын газрыг бусниулалгүй хэвээр үлдээжээ. Тэд, энд цэргийн эмнэлэг оруулахаар төлөвлөж байтал Шиммель хөөцөлдөж байгаад “Абверкоманд-104” байгууллагын офицер, тагнуул туршуулуудын амрах газар болгож амжсан байна.

Улиангар, хусан ой бүхий үзэсгэлэн төгөлдөр цэцэрлэгт хүрээлэнгийн дунд умбасан уудам саруул байшин, тумба хивс дэвссэн дуу чимээгүй тохилог сайхан унтлагын болон зочдын өрөө, гойд тансаг зоогийн газар, төрөл бүрийн тоглоом наадам, энэ бүхэн амрагчдын мэдэлд бэлэн зэлэн байв. Гаднаас нь харахад бүрэн чөлөөтэй, нам тайван байдал амрагчдын анхаарлыг сулруулж, амарлингуй амьдралд татах ажээ.

Гэвч абвер энд ч гэсэн бүрэн хяналтаа тогтоосон байлаа. Абвер өөрийн тагнуул, туршуулуудаа мөшгөн мөрдөлгүй зөнд нь орхиж, бүрэн итгэж зүрхлээгүй ажээ. Даалгавар биелүүлээд буцаж ирсэн, зөвлөлтийн цэргийн ар талд очихоор бэлтгэгдэж байгаа бүх хүнийг энэ амралтанд хянаж шалгасаар байдаг байлаа. Иймээс амралтын ажилтнуудын дунд сөрөг тагнуулын газрын туршуул цөөнгүй байв. Энд ирсэн хүн болгоны алхах гишгэх бүрийг хэдэн арван нүд ажиглаж байлаа. Нөхцөл байдал ийм байсан болохоор мөрдлөг мөшгөлтөөс мэдэгдэлгүй мултарч, өөрснийхөнтэйгөө холбоо барина гэж санахын ч хэрэггүй байв. Германуудад өчүүхэн төдий сэжиг авахуулбал удаан хугацаанд хийсэн уйгагүй хөдөлмөрийнх нь үр дүн нэг мөсөн баларч болох байсан учраас Никулин азаа үзэхээс зайласхийжээ.

Чекист эв таарах цагийг тэвчээртэй хүлээх зуураа амралтын газрын зочин гийчин, ажилчин албан хаагчдыг анхааралтай ажиглаж байлаа. Олонхи нь огт танихгүй хүмүүс байв. Бас ганц хоёрын зэрэг таньдаг хүн ч тааралджээ. Жишээлбэл, Шнеллерийн уурыг хүргээд Валкийн сургуулиас хөөгдсөн ухуулан сурталдагч Владимир энд аж ахуйн ажил хийж байлаа. Түүнтэй хуучин танилын ёсоор уулзан золголоо.

- Ноён Шнеллер бид хоёр хэл амаа ололцож чадаагүй юм. Тэгээд багшийн ажлаа орхиж, одоо энд амралтын аж ахуйг эрхэлж сууна гэж Владимирийн тайлбарлан ярихад, Никулин:

- За тэгээд шинэ ажил тавтай юу хэмээн сонирхов.

- Юу гэж ч хэлмээр юм бэ дээ... Энд би улс төрийн тэмцлийн гадна хаягджээ. Энэ намайг нэлээд шаналгаж байна. Үгүй ээ тэгээд... Уучлаарай би яарч явна гэлээ.

Владимир яриагаа гүйцээлгүй нэг тийшээ яваад өгөв. “Чи бид хоёрын улс төрийн тэмцэгч болох ч дээ” гэж бодсоноо Никулин, Валкийн сургуулийнхан Владимирыг “Бурхан минь хааныг ивээн тэтгэ” гэж хочилдог байсныг санав.

- Дараа уулзаж тухтай ярина гэж Владимир холдсон хойноо ам өгөв. Тэгэхэд нь Николай Константинович:

- Тэгээрэй. Би баяртай байх болно гэж хариуллаа.

Партизан агсан бүсгүй Нина Зимина, Никулины анхаарлыг их татжээ. Энэ эмэгтэй залхаан цээрлүүлэх нэг ажиллагааны үеэр нөхрийнхөө хамт германуудад баригджээ. Абверынхан Зиминаг абверт элсүүлж, тусгай даалгавар өгч партизаны отряд руу явуулаад, түүний эхнэр Нина Зиминаг барьцаанд авч үлджээ. Айж балмагдсан эмэгтэйг Владимир “ивээлдээ” авч, ятган өөртөө татжээ.

- Би хаачихав дээ. Миний нөхөр эргэж ирэхгүй бол намайг буудна. Тэр нэг л цаашаа хандвал намайг гэхгүй хүн. Владимир ч гээд дээрдэх юм байхгүй. Би түүний хувьд жирийн л нэг тоглоом шүү дээ гэж Нина Зимина, Николай Константиновичид нэг бус удаа ярьжээ.

Никулин дуугүй л байв. Дуугарах гээд энэ санаагаар унаж шаналсан эмэгтэйд юу хэлж, юугаар сэтгэлий нь засах билээ дээ.

- Чи Нинатай болгоомжтой байгаарай. Энэ эмэгтэй гестапод ажилладаг бололтой байгаа юм гэж тагнуулын сургуулийн хуучин таиил Иван Кошелев, Никулинд анхааруулж хэлэхэд нь:

- Надад ямар хамаа байна? Би чинь германуудад итгэгдсэн цэвэр хүн шүү гэлээ.

Чамайг нөгөө талд “гараад” ирсэн гэж ярилцах юм. Үнэн үү?

- Тиймээ, очоод эргэж ирсэн.

- Тэгээд ямар байна?

Байдгаараа л байна. Очиж нүдээрээ үзээд, сайн тогтоож аваад эргэж ирсэн хойноо яриарай. Өөр юм алга.

- Олон хүн баригдсан сурагтай байх юм.

- Зарим нь баригдаж, зарим нь өөрснөө гэм буруугаа хүлээж очдог л байх. Хүн болгон янз, янз шүү дээ.

- Очихтой хамт л... Буудчихна биз дээ...

- Ёстой хэлж мэдэхгүй юм байна. Би бол хувьдаа сайн дураараа бууж өгөхгүй. Нөгөө талд миний толгойг илэхгүй нь магад. Харии нүгэл үйлдээгүй хүн бол яваад очдог л байх. Горошкогийн тухай дуулаа биз дээ?

- Аль Горошко? Бидэнтэй хамт Валкийн сургуульд суралцаж байсан Горошко юу?

- Тиймээ, мөн. Сивер дэх нэвтрүүлэх газарт Фиш миний дэргэд түүнийг учир начиргүй харааж зүхээд байсан юм. Гэхдээ түүнийг нөгөө талд гэмээ хүлээгээд оччихсон хойно тэгж байсан юм. Германуудад их хохирол учруулсан юм байхаа. Горошког нөгөө талд шүүхэд ч шилжүүлээгүй, шийтгэж цээрлүүлээ ч үгүй гэлцэх юм. Зүгээр чалчицгааж байж болно доо хэмээн Никулины хэлэхэд:

- Яаж ч байж болно гэж Иван Кошелев зөвшөөрөөд бодлогоширсон янзтай эргэж, фронтын шугамыг хамт нэвтрэх гэж байгаа нөхөр рүүгээ явав. Тэр хоёр ямар нэгэн юмны тухай хоорондоо удаан шивнэн ярилцжээ. Юуны тухай ярилцсаныг нь гадарласан Николай Константинович тэр хоёрыг аажим аажмаар ашигтай чиглэл рүү нь хандуулж байв.

Нэг удаа Иван Кошелев, Никулиныг хамт “зуу татая” гэж урьжээ.

- Хоёр хоногийн дараа даалгавар гүйцэтгэхээр явлаа. Эргэж ирэхгүй. Салахын ёс гүйцэтгэж ууя гэхэд нь Николай Константинович:

- За, за уухаас татгалзах хэн байхав. Уухайн тас л биз. Харин чи олон юм битгий нуршаад байгаарай, чиний тоглоом тохуу болгосны чинь хажуугийн хүн сонсоод шоглоом болгочихож болно шүү гэв.

- Чамтай ямар өнөөдөр танилцаж байгаа биш. Матахгүй гэдгий чинь мэдэж байна.

- Хамт явах хүн чинь яахав?

- Тэр дураараа л болно биз. Би хувиа борлуулна.

Иван Кошелев “хаширлаад” байсан боловч энэ хоёрын санаа нийлжээ гэдгийг Никулин гадарлаж байлаа. Тэгээд хажуудаа яваа залууг хальт харвал, хар үстэй, хүрэн бор залуу итгэл дүүрэн алхах агаад нуруу намхавтар ч чийрэг, тэнхээтэй янзын эр байлаа.

“Зөвлөлтийн цэргийн ар талд хаяхаар Сиверийн нэвтрүүлэх газар руу саяхан аваачсан тагнуулчдын тухай, мөн энд амарч байгаа хүмүүсийн тухай мэдээ баримтыг энэ хоёроор өгч явуулах гээд оролдоод үзвэл яадаг бол? Генерал Быстровт өөрийнхөө тухай мэдэгдэх цаг хэдийн болсон” гэж Николай Константинович бодож явлаа. Гэвч тэр бодол иь дорхноо замхрав. Кошелевын гэм буруугаа хүлээж очно гэдэгт Никулин зуун хувь итгэлээ ч гэсэн өөрийгөө илчилж хэрхэвч болохгүй байв. Кошелевыг фронтын шугам нэвтрэх үеэр буудах юм уу, бүр алж ч болно, бас гэнэтийн шалгалт хийж, нэгжиж ч болно. Ингэхлээр ер нь холбоо барихад өөр хүнийг эрж хайх нь зүйтэй гэж боджээ.

Никулин, Кошелев хоёр өөр өөрсдийн бодолд дарагдан явсаар хотын захад орших далжийж яажийсан нэгэн модон байшинд очив. Энд, амрагчдын дунд “Бөмбөг Маша” гэж алдаршсан, адгуу мулгуу, бүдүүн тарган, завхай эм суудаг байлаа. Амралтын тогооч энэ эмэгтэй амралтанд ирсэн хүн бүхэнд шахам сээтэгнэдэг байжээ. Тэр хэнийг ч гомдоохгүй дуртайяа оруулна.

- За Маша минь архи дарс, идэш ууш бэлтгэж үзээрэй, салахын ёс гүйцэтгэхээр ирлээ гэж хэлэнгээ Кошелев багц рейхсмарк ширээн дээр чулуудав. Эзлэгдсэн нутагт гүйлгээнд хэрэглэгдэж байсан цаасан тэмдэгтийг бодвол рейхсмарк “найдвартайд” тооцогдож байсан бөгөөд дамын худалдаанд ихээхэн гүйлгээтэй байв. Маша ширээн дээрээс мөнгийг шуналтайяа шүүрч аваад амбаар руугаа харайлгав.

Ширээн дээр мөөг, давсалсан өргөст хэмх, өөх тэргүүтнийг авчирч тавилаа. Бас зоориноос том шилтэй архи авчирч зочдыг ширээнд суухыг урив. Идэж ууж гарлаа.

Маша дорхоноо согтож эхлэв. Өөхөлсөн бөлцгөр нүднийхээ харцыг Кошелевоос Никулин рүү шилжүүлж:

- Та хоёр чинь тэгээд хоёулаа надтай энэ шөнийг өнгөрөөх хэрэг үү, би өөр нэг хүүхэн авчрах уу? гэж шалиглан асуув.

Николай Константинович дотроо өөдгүй бузар эм хэмээн хорсож байсан авч:

- Олуулаа хөгжилтэй байдаг юм. Найз хүүхнээ аваад ир гэв.

- Би одоохон! гээд Маша гүйв.

Машаг гарсан хойно Иваныг шарсан өндөгтэй ноцолдуулж орхиод Никулин тасалгаан дундуур явж сонирхов. Зузаан шүүгээн дотор бэлэгдэлийн долоон цагаан заан, гөлтгөнөөр чимсэн муурын дүрс харагдах агаад шүүгээн дээр олон гэрэл зураг бүхий том жааз тавьжээ. Тасалгааны баруун буланд хадаг тохон унжуулсан бурханы хөрөг байв. Машатай сээтэгнэдэг олон эрчүүдийн нэг нь бэлэглэсэн бололтой, герман бичигтэй, торгомсог илгэн хавтастай альбом байлаа.

Зүгээр алмайрч байхын оронд Ннколай Константинович альбомыг үзэж эхэллээ. Германы хотуудын гэрэл зураг, зул сарын баярын алтан үсэгтэй ил захидал, нэгэн янзын инээмсэглэл бүхий жүжигчдийн гэрэл зураг, озолцож байгаа хосууд, сум нэвт шаасан час улаан зүрх... Энэ бүхнийг харж уйдсан Никулин залхуутайгаар эвшээлгээд альбомыг хаах гэтэл хүйтэн харцтай, туранхай, үрчгэр царайтай эрэгтэй хүний гэрэл зураг анхаарал татжээ. Аббас гэгч энэ хүнийг Николай Константинович сайн мэддэг байв.

Абверын алуурчийн зураг яагаад энд байж байдаг билээ? Альбомын хуудсуудыг цааш нь түргэн түргэн эргүүлтэл, Германы цэргийн болон энгийн хувцастай үл таних хүмүүсийн зураг нүдний өмнүүр жирэлзэн өнгөрч байв. Хуурамч “Алексей эцэг” буюу зүгээр “орос лам” гэдэг хочтой, энэ балмад зандалчнаас өөр таних хүн байсангүй. Никулин, түүнтэй Гуцаловын хорих лагерьт уулзсан бөгөөд Зөвлөлт засгийн заналт дайсан гэдгийг нь мэджээ. Бас хорлон сүйтгэх даалгаврууд удаа дараа сайн биелүүлсэн учир хоёр медалиар шагнуулсан түрүүч Безверхийн гэрэл зураг байв... Энэ хоёрын зураг Никулинд байхгүй байжээ. Николай Константинович “үнэт олз” оллоо гэж бодоод тэдгээр зургийг Зөвлөлтийн сөрөг тагнуулын газарт илгээхээр шийджээ.

Никулин хайхрамжгүй царай гарган шүүгээнээс холдож Кошелевт хандан:

- Би эндээ үлдье. Чи татгалзахгүй биз гэвэл,

- Надад ямар хамаа байна, үлд л дээ гэлээ.

Үүдний пингийн хаалга дуугарч хурдан алхах хөлийн чимээ гарч Мария нэг залуухан хүүхэн дагуулсаар орж ирлээ.

- Энэ Катя гэдэг хүн гэж гэрийн эзэгтэй найз бүсгүйгээ зочиддоо танилцуулав.

- За сууцгаа, наргицгаая гэж хэлэнгээ Кошелев аягануудад архи дүүргэв. Нэрмэл архины халуунд хүн бүхэн яриа хөөрөөтэй боллоо. Николай Константинович наргианд тохирсон хэд хэдэн хөгжөөнтэй яриа ярьж өгөв. Катя нэгэн эрд дурласан ядуу бүсгүйн тухай эртний уянгал дуу дууллаа. Цаг хугацаа дорхоноо талийж өгсөн байв. Кошелев, Катя хоёрыг явахад харанхуй болсон байв. Маша ширээн дээрх зүйлсийг хураан цэвэрлэж эхлэв. Никулин шүүгээ рүү дахин очиж альбомыг хайнгуутхан авлаа. Тэгээд альбомыг иээснээ гэнэт хорсолтойгоор:

- Энэ чинь юун зургууд билээ гэж асуув.

- Надтай зугаалж байсан танайхны эрчүүд, надад дурсгасан юм...

- Мөөн, дурсгасан юм биз дээ... Энэ хүмүүс чинь нөгөө тал руу яваад эргэж ирээгүйг чи мэдэж байна уу? Ямар цус нь биднийг барьж өгөөд байгааг мэдэх гэж бид удтал толгойгоо гашилгасан юм. Гэтэл чи энд нуугдаж байдаг вий. Манайхны нэг хүнийг илчилж өгсний чинь төлөө чамд большевикууд хичнээн юм өгдөг вэ? Бушуу хэл!

Машагийн согтуу дорхноо алга болж, нүд нь орой дээрээ гаран:

- Ээ ачтан хүмүүс минь, та нар чинь юу ярьж байна! Би даанч дээ яалаа гэж тэгэх билээ. Яаж тийм юм санаанд чинь оров хэмээн үглэв.

- Чамайг гестапод аваачаад өгөх дээр чи өөрөөр ярих болноо...

Энэ үгийг сонсоод үнхэлцэг нь хагартал айсанМария, Никулины өлмийд мөргөн:

- Намайг бүү хөнөө. Тэнэг мангуу авгай, зүгээр л сонирхон цуглуулсан юм. Эднээр би яахав. Харж бай, одоо нүдэн дээр чинь шатаагаад орхиё...

- Тийм бий? Чи мөрөө булаад би хариуцлага хүлээх хэрэг үү? Мэдсэн атлаа хэлээгүй намайг сүүлд яана гэж чи бодож байна?

- Бурхан минь, тэгээд яах вэ? хэмээн Мария мэгшин уйллаа.

Ииколай Константинович, Машаг сайн айлгаснаа ойлгоод “өрөвч сэтгэл” гаргахаар шийдэж:

- За яахав. Чам шиг наалинхай, ялдамхан эмэгтэйг цаазын газар илгээхэд харамсалтай байна. Чиний гэмийг нууж, хилэнц хийхээс биш. Гэхдээ чи амаа татаж байгаарай. Найдвартай болгохын тулд энэ зургууды чинь би аваад явъя. Чалчвал хар толгойдоо л гомдоорой гэв.

Маша, сайн хүний ачийг яаж хариулах учраа олж ядан дэмий л, Николай минь чамд хязгааргүй баярлалаа хэмээн бувтнав.

Ийнхүү тагнуулчдын нэрсийн жагсаалт төдийгүй хамгийн аюултай этгээдүүдийн гэрэл зураг Никулины гарт оржээ. Гагцхүү олж авсан материалаа өөрснийхөндөө яаралтай илгээх л хэрэгтэй байв.

Маргааш иь Владимир гэнэт Николай Константинович дээр ирж:

- Өнөөдөр амралтнаас хаашаа ч бүү гараарай. Хурандаа Шиммель чамтай уулзана гэж утасдсан гэв.

- Мэдлээ, гүйцэтгэе гэж Никулин хариуллаа.

Сүүлийн үед Владимир, Никулин хоёр их дотно харьцаатай болжээ. Хуучин танил нөхдийн ёсоор нэг бус удаа уулзан ярилцжээ. Владимирын ухамсарт ямар нэгэн эргэлт гарч байгааг Никулин ажиглажээ. Сүүлийн үед хөлчүүрэх нь ихсэн согтохоороо Орос орноо санаж байгаа тухай илэрхий ярьж, германуудыг хараан зүхдэг болжээ. Германууд Орос орныг тонон дээрэмдэж, үгүйрүүлэн хоосруулахыг хүсч байна. Тэр муусайн хиамны худалдаачдыг сайтар сэрэмжилж байх хэрэгтэй гэх зэргээр хараан занадаг байв. Гэхдээ Владимирын жинхэнэ бодол санаа, зөрчилдсөн үйлдлийнх нь учир шалтгааныг ялган салгаж ойлгоход хэцүү байв. Владимир өөрөө ч тэгж чадахгүй байсан биз. Никулин түүнтэй илэн далангүй ярилцахыг хүсэхгүй байжээ. Тэр сөрөг тагнуулын албаны даалгавраар ингэж гэнэт найрсаг харьцаатай болсон байхыг байг гэх газаргүй билээ. Ямар боловч Владимир, чекистийг сонирхох болжээ.

Нэг удаа Владимир согтуу ирээд германууд, Тильзитэд тагнуулын шинэ сургууль байгуулж, тэнд хамгийн итгэлтэй тагнуул туршуулуудыг шилж авч байна гэж ярьжээ. Николай Константинович цуглуулсан мэдээ материалаа генерал Быстровт илгээмэгцээ тэр шинэ сургуульд орохоор шийдэв. Нина Зиминаг холбоочин байх хамгийн боломжтой хүн гэж Никулин үзэж байв. Германууд тэр эмэгтэйг онц тоохгүй байсан бөгөөд Нина хэнд ч сэжиг төрүүлэхгүй байв. Бүх хүмүүс Нинаг аймтгай хулчгар, шалиг завхай хүүхэн л гэж үзэж байлаа.

Николай Константинович, Зиминаг удаан ажиглаж гандсаны эцэст энэ хүүхэн амралтын газраас зайлахын хүслэн болоод байгаа юм байна гэдгийг баттай мэдэж авчээ. Нина эргэлт буцалтгүй шийдэж чадахгүй, бас тэгээд Владимиртай холбоотой байсандаа айгаад оргож чадахгүй байлаа. Мөн гитлерчүүдийн хаясан занганаас мултрах аргаа олохгүй байв. Иймээс түүнийг зөв замд оруулж болох байв. Владимирын дэргэд байх дээрээ Зимина айгаад ганц ч үг дугарч чаддаггүй байсан учраас юуны өмнө түүнийг Владимираас холдуулах хэрэгтэй байлаа. Ингээд Никулин бодсон санаснаа биелүүлэх арга зам сүвэгчлэв.

Аз болоход аятайхан учрал тохиолджээ. Үдийн хоолонд орохын өмнөхөн хурандаа Шиммель амралтан дээр ирлээ. Сүр жавхаалаг, цэмцгэр хурандаа дайллагын ширээ зассан зоогийн газар амралтынхныг цөмий нь цуглуулав.

- Ноёд оо! Германы командлалын нэрийн өмнөөс би большевизмтай идэвхтэй тэмцсэн учир фюрерийн үнэнч цэрэг ноён Никулинд “Илд бүхий хүрэл медаль” гардуулах гэж байна. Хайль! гэж Шиммелийн хэлэхэд Николай Константинович:

- Зиг хайль! гэж бахдалтай хашгираад, даргынхаа гараас нимгэхэн хүрэл медаль тосон авав.

Уг шагналыг ингэж олны дунд гардуулах нь нэг талаар үнэнчээр хүчин зүтгэсэн тагнуулчийг урамшуулах, нөгөө талаар даалгавар биелүүлэхээр явах гэж байгаа тагнуулчдад, германы арми баатруудаа яаж үнэлдгийг харуулж тэдэнд урам зориг оруулах болно гэж Шиммель үзэж байжээ.

Хурандаа яльгүй коньяк ууснаа ширээний араас босч Никулиныг дагуулан хажуугийн өрөөнд орлоо.

- Та бидэнд уух цаг олдоно. Эрүүл дээрээ ажил хэргээ ярилцаж авъя. Та анхны даалгаврыг сайн биелүүлсэн. Тэгээд ч Германы командлал таны ажлыг өндөр үнэллээ. Та дахин нэг даалгавар биелүүлэхэд бэлэн байна уу, гэж Шиммель асуув.

Никулин бодлогошров. Фронтын шугамыг Никулин дахин алхаж болохгүй байлаа. Учир нь генерал Быстров эргэж ирэлгүйгээр абверын аппаратад гүнзгий нэвтрэн орж, дайсны тагнуулчдыг илчлэхийг шаардсан билээ. Гэхдээ шууд татгалзах нь сэжиг төрүүлж болох учир Никулин:

- Би тийм даалгавар биелүүлэхэд арай хөгшдөх бол уу. Бие минь ч тааруухан байна. Биелүүлж чадахгүй байх вий гэж айж байна. Ийм ажилд залуучуудаас явуулбал дээргүй юу, ноён хурандаа гэв.

- За тэгвэл албадахаа болъё. Та бол хийдгээ хийгээд амрах гавъяа байгуулсан хүн. Гэвч одоо дайн үргэлжилж байна. Их Германд үнэнч цэргүүд хэрэгтэй. Та тэмцэгчдийн эгнээнд байраа эзлэх ёстой шүү.

- Би Тильзит дахь тагнуулын сургуульд очмоор байна гэж Шиммелийн саналыг эрэгцүүлэн бодсон янзтай хэлэв.

Шиммелийн царайд болгоомжилсон янз илэрч:

- Тильзитийн сургуулийн тухай та хаанаас олж сонсоов гэж асуув.

- Владимир ярьсан юм.

- Хагархай хэнгэргийг. Ганцхан танд хэлсэн бол ч яахав. Түүнийг Германд явуулахаас даа. Хаа нэг газар үйлдвэрт ажиллавал илүү ашиг өгөх байх. Таны хүсэлтийг бодож үзье. Тильзитэд, ноён Шрамм руу очуулж ч болзошгүй. Та бол үнэтэй хүн. Тийм итгэл хүлээлгэж бүрэн болох хүн гэж Шиммель хэлэв.

Никулиныг гуанзанд эргэж ирэхэд хүмүүс улаан зээрд болцгоосон байв. Шиммельтэй хамт ирсэн тагнуулч офицер: зөвлөлтийн цэргийн ар талд гарахаар бэлтгэгдэж байгаа туршуулууд, гестапогийнхан цөм хэтэртлээ согтож, биеэ эзэмдэх чадваргүй болсон байв.

Николай Константинович хараагаа Владимир руу чиглүүлэв. Владимирын ам нь халчихсан, большевикуудыг ялсны дараа оросын хаан Москвад хэрхэн ёслол төгөлдөр явж очих тухай их л ид хав болгон ярьж байлаа.

- Фюрерт хэрэгтэй дэглэм л Оросод тогтох болно. Хаанд ч тэнд суудал олдохгүй байхаа гэж тагнуулчдын дундаас хэн нэг нь үг хаяв.

Тэгтэл Владимир бүр шатаж:

- Ариун Орос орныг германы малын хашаа болгох гээ юу? Чи үүний төлөө өөрснийхнийхөө өөдөөс гар далайсан уу? Ээ муу адсага! Гэхдээ би бол большевикуудыг үзэн яддаг хүн. Учир нь би бол их эзэн хаантны офицер хүн. Миний ирээдүй, эд баялаг, нэр төр, хүсэл мөрөөдлийг минь большевикууд хөнөөсөн юм. Тэгэхэд та нар юу алдсан бэ? Тэр сууж байгаа Иван Кошелевийг аваад үз. Түүнд Зөвлөлт засаг ямар муу юм хийсэн юм бэ? Тариачны хүү хүний үнэргүй энэ амьтан насан туршдаа тэр чигээрээ л үлдсэн. Коммунистуудын үед тэр боловсрол олж, офицер болсон. Тэр яагаад германуудад хачиг шиг наалдах болов? Бялдууч, зуйрган зан нь чирээд ирэхгүй юу. Та нар мөн ч хөөрхий болчихсон амьтад юм даа! Та нарыг цөмий чинь фрицүүдтэй нь хамт хорхой шавьж лугаа адил бяц дарах юмсан! гэж хашгирав.

Уурандаа дэлбэрэх шахсан Владимир, цугларагсад таг чимээгүй болсныг анзаарсангүй. Геспапогийн хоёр хүдэр эр суудлаасаа босч Владимир руу очив. Тэр хоёрын нэг нь:

- Догио, догь гэж тохуурхан хэллээ. Гестапогийн хоёр, мэргэжиж дадсан ёсоороо Владимирын гарыг мушгин, амы нь бариад хаалга руу огцом хүчтэй түлхэж орхив. Владимир сая л юу болсныг мэдэв бололтой. Гестапогийнхноос өршөөл үзэж амьд гарахгүйг мэдсэн Владимир тэр хоёрын гараас мулт үсрэн гарч гар буугаа авах гэтэл нөгеө хоёр нь дахин гары нь мушгив.

Дуу шуугианы чимээгээр орж ирсэн Шиммель:

- Наад муу турсгаа зайлуул! хэмээн тушаав.

Гудамжинд буун дуу бүдэгхэн сонсогдов. Владимирыг зүйл дуусгажээ.

Тэр орой Никулин, Нина Зиминатай уулзаж ярилцав.

- Надад найдвартай хүний хаяг байна. Ойд орж партизанууд дээр очиход чинь тэр чамд туслана. Энэ бол нөхдийнхөө өмнө цагаадах чиний цорын ганц боломж мөн. Германууд Владимирыг нухчихсан. Ингэхлээр чамайг мөрдөж мөшгөөд байх хүн байхгүй. Энэ дугтуйтайг аваад хот руу яв. Чамайг ойд оруулж өгнө. Партизаны отрядын даргад ингэж хэлээрэй... гэж чекист Нинад хэлэв.

Никулин, Нина Зиминад тодорхой зөвлөмж өгөөд замд үдэж гаргав. Маргааш нь өөрөө галт тэргээр Тильзит орохоор явжээ.

...Тильзитэд, Неман голын дээгүүр тавьсан том гүүрний дэргэд бүр 1210 онд баригдсан сүр бараатай сүм ихэмсгээр дүнхийж харагдана. Дундад зууны үеийн Германы феодалын цайзтай тун төстэй энэ барилга голын цаанаас дорно зүг заналтайгаар өлийн харах ажээ. Энэ сүмийн зүг нохой-рыцарууд, пруссийн юнкерүүд, тэднийг залгамжлагч-гитлерийн вермахтын офицеруудын түрэмгий хараа чиглэж байжээ. Энд, Дорнод Пруссийн торгон хил дээр абвер өөрийнхөө салбарыг мод саллах конторын нэрээр халхавч хийн байлгаж баилаа.. “Хольмессамт” нэртэй энэ газрыг ноён Эрнст Шрамм толгойлж байв. Шраммын контор шилтгээний эсрэг талд Дойчштрассе гудамжны 74 дүгээр байшинд байрлаж байлаа. Гэхдээ ноён Шрамм жинхэнэ ажил төрлөө энд биш, Тильзитээс арван хоёр километрийн зайтай газар, Неман голд цутгах нэгэн жижиг горхины далангийн цаана буйд газар эрхлэн явуулдаг байжээ.

Олны нүднээс далд орших бяцхан гацаа тагнуулын сургуульд тун тохирсон газар байв. Энэ гацаанд ердөө л орон сууцны хоёр байшин, бяцхан халуун усны газар, саравч төдийхөн байв. Энд Никулиныг авчирчээ. Шраммын сэрүүн лавранд зуу гаруй тагнуул, туршуул цугласан байв. Тэд цөм хашир догь тагнуулчид байсан бөгөөд хүн бүр германуудад үнэнчээр хүчин зүтгэж ямар нэгэн даалгавар биелүүлжээ.

Фашистууд ялагдал хүлээх тусмаа улам зэрлэгшин дошгирч, болчимгүй авирлаж байв. Абверт ийм явдал бишгүй нэг гарч байлаа. Урьд нь абвер, зөвлөлтийн цэргийн хориглолтын тэргүүн шугам, гүн бус ар талыг тагнаж байсан бол одоо адмирал Канарис, “Валлийн штабын” өмнө нэлээд бэрх зорилт тавьжээ. Адмиралын заавраар Шраммын сэрүүн лавранд хэд хэдэн томоохон бүлэг тагнуулч-хорлон сүитгэгчдийг бэлтгэж, Зөвлөлт Холбоот Улсын гүн ар талд, тухайлбал Ижил мөрний хавь нутаг, Урал болон аж үйлдвэрийн томоохон бусад районд хаях хэрэгтэй болжээ. Хорлон сүйтгэгчид, үйлдвэр аж ахуйн чухал чухал газруудыг дэлбэлэн, галдан шатааж, зөвлөлтийн улс төр, төрийн нэрт зүтгэл гнүүдийг алж устгах ёстой байв.

Эдгээр даалгаврыг биелүүлж чадах хүмүүсийг германы тагнуулчид шилж авчээ. Шраммын сэрүүн лавранд ирээд Николай Константинович эртний танил Аббас, түрүүч Безверхий, Саблуков, “Алексей эцэг” зэрэгтэй уулзжээ. Энд бас цэргийн олзлогдогсдын лагерьт ажиллаж байхдаа харгис хэрцгийгээрээ зард гарсан цагдаа нар байв. Эдгээр урвагчид бараг бүгдээрээ фашистуудын өмнө гавьяа байгуулсны учир хоёроос гурван медалиар шагнагдсан байна. Ийнхүү Шраммын сэрүүн лавранд зөвлөлтийн ард түмний заналт дайснууд цуглажээ.

Талийгаач Владимир, мөн Шиммель хоёрын туслалцаатайгаар Тильзитэд ирсэндээ Николай Константинович дотроо тэр хоёрт талархаж байжээ. Энд боловсруулан бэлтгэж байгаа төлөвлөгөөг Никулин, генерал Быстров болон зөвлөлтийн сөрөг тагнуулчдад мэдээлэх боломжтой болжээ.

- Таудахгүй хичээлдээ орно гэж Шрамм айлдав.

Гэвч дайн яаж дуусах нь хэдийн илэрхий болоод байлаа. Зөвлөлтийн дивизүүд фашистуудын үүрэнд ойртсоор байв. Гитлерчүүд Тильзитийг хамгаалах ажлыг улайран хийж байв. Дорнод Прусст гуравт ордог энэ хот германы хориглолтын чухал газар байв. Эндээс Кенигсберг орох шулуун зам эхэлнэ. Тус хотын Флешерплатц талбай дээр, цайзын дэргэд тавьсан зам заагч тэмдгэн дээрээс Дорнод Пруссийн нийслэл хүртэл зуун хорьхон километр байгааг мэдэж авч болох байв.

Фашистууд Тильзитийг хамгаалахын тулд орон нутгийн иргэдээс цэргийн анги салбаруудыг эмхлэн байгуулжээ. Тэгснээрээ тэд пруссийнхэн орон байраа онцгой шургуу хамгаална гэж тооцоолжээ. Тильзит хотод энд тэндгүй урт урт нуувч, шуудуу татжээ. Голын эрэг дээрх байшингуудын зузаан чулуун ханын цаана пулемёт, их бууны галын цэгүүд байгуулжээ. Дорнод Пруссийг Литваас тусгаарласан хатан Луизагийн гүүрийн өмнө явган замуудыг хооронд нь холбосон дугуй шуудуу ухжээ. Хотын хүн амыг нүүлгэн зайлуулж эхэллээ. Шраммын нарийн бичгийн дарга хатагтай Лидия хүртэл Герман руу явжээ. Шрамм өөрөө түрүүч болтлоо тушаал буугаад фронт руу явжээ.

Нөхцөл байдал хүндэрсэн учраас германууд тагнуулчид бэлтгэх ажлаа үргэлжлүүлж чадсангүй. Шраммын сэрүүн лавранд цугласан тагнуулчдыг зүгээр тэжээхгүй гэж заримы нь хөрөө раманд өгч, заримы нь айлын зарц болгожээ. Николай Константиновичийг Шраммын онцгой заавраар эртний сүмийн үйлчлэгч өвгөний мэдэлд өгчээ.

Нэг мэдэхэд намар боллоо. Эрт орсон цас Дойчштрассе гудамжны боржин чулуун гоёлыг хярмаглан бүрхэж, хотын захиргааны байшингийн орой дээрх зэс цутгаж хийсэн бүргэд зэвхий даан харагдах бөгөөд эртний сүмийн цагийн хар бараан нүүрэн дээр содон гялалзагч хүрэл зүү үзэгдэхээ байжээ. Зөвлөлтийн цэрэг Тильзит хотод хэдийн тулж ирээд байлаа. Урвагчид Герман руу зугтаах юм уу, дүрвэгсэдтэй нийлээд Зөвлөлтийн нутагт буцаад орчихож болох байсан учраас Николай Константинович хамгийн аюултай хорлон сүйтгэгчдийг нэг бүлэг болгон манай цэрэгт аваачиж тушаах санаатай байв. Энэ зорилгоор тэр, тагнуулч Васильевтай уулзжээ.

Москвад төрж, Дорнод Прусст сургууль төгссөн, германы хашир тагнуулч, хижээл настай Васильев, Никулинтай хэд хэдэн удаа ярилцахдаа германуудтай толгой холбож, тэдний бузар хэрэгт гар дүрснээ харамсан ярьж байжээ. Гитлерчүүд түүнийг хүрэл, мөнгөн медалиар шагнасан байна. Тэр Украинд ямар нэгэн чухал даалгавар биелүүлсэн байв. Гэвч энэ тухайгаа ярьдаггүй байлаа.

- За чи яах бодолтой байна? Герман руу зугтаах уу? гэж Васильев Никулинээс асуув.

- Замаа хайж, заяагаа бэдрэх цаг болсон гэж би бодном.

- Яаж?

- Манайхнаас гуч орчим хүнийг нэг бүлэг болгож цуглуулаад, олзлогдож байгаад чөлөөлөгдсөн хүмүүсийн дүрээр оросууд руу очих хэрэгтэй. Энэ их хөл үймээнтэй үед биднийг бусдаас ялгаж таних ч үгүй. Тэгээд л цаашаа туучихдаг хэрэг. Үнэмлэх зүнэмлэхтэй болоод авбал хэн биднийг олох вэ.

- Хэсэг бүлгээрээ явж яах юм? Хоёулахнаа бол амар шүү дээ.

- Чи мөн тэнэг ээ! Биднийг заавал шалгана. Тэгэхлээр гуч дөчин хүн зэрэг зэрэг суллагдаад явж байна гэхэд бүх юм болно. Харин хоёулахнаа явж байвал итгэхгүй байж болно гэж Никулины хэлэхэд, Васильев:

- Үнэхээр зөв гэж толгой дохив.

Тэр оройгоо хорлон сүйтгэгчид цугларч нэг бүлэг болж аваад Кенигсберг рүү явж байгаа дүрвэгсдийн дунд орон хутгалджээ. Хүмүүсийн цуваа зам даган тасралтгүй хөврөнө. Тэд фронт руу явж буй германы цэргүүдэд саад болж байсан учраас танкууд дүрвэгсдийн дундуур хага зүсэн орж цусан зам татуулсаар явж одно.

Гитлерчүүд Тильзитийг алджээ. Тэд Неман дээгүүр тавьсан гүүрийг дэлбэлж, хотын зүүн захад хаалт босгосон нь талаар өнгөрчээ. Дөчин таван оны тэргүүн сарын нэгэн униартсан үдэш, дэд хурандаа Рогалевын командалсан есөн зуун ерэн долдугаар хороо, хурандаа Черепановын командалсан Сивашийн хоёр зуун жаран гуравдугаар буучийн дивизийн ангиуд Неман голыг гаталж, хотын хэдэн талаас дайран оров. Тус хотын шинэ амьдралын анхны өглөө тэнгэр цэлмэж, хурц нар гарлаа. Тильзитийн төвд, эртний сүмийн дэргэдэх талбай дээр замын хөдөлгөөнийг зохицуулагч зөвлөлтийн анхны хүн бага түрүүч Постнов зогслоо. Түүний хажуугаар зөвлөлтийн цэргийн цуваа хөвөн өнгөрнө. Тэд ялалт байгуулахаар явж байв.

Эдгээрийн дунд дэд хурандаа Богданов алхаж явав. Фронтын замд найзтайгаа тааралдаж юу магад гэж тэр дотроо горьдож явжээ. Никулин эсэн мэнд агаад өөрийнхөө тухай сураг чимээ өгч, абверын тагнуулчдын тухай үнэ цэнэтэй мэдээ ирүүлсэн гэдгийг генерал Быстровын амнаас сонсчээ. Никулины өгсөн мэдээ сэлтийн ачаар зөвлөлтийн цэргийн ар талд байсан хийгээд өрнө зүг зугтан явсан, германы гар хөл бологчдын дотроос дайсны олон тагнуул, туршуулыг эрэн олжээ.

Богданов, найз Никулинээсээ бараг хоёрхон алхамын зайтай зөржээ. Дайны үед ийм явдал олон тохиолддог байсан юм. Хоёр найз тэр үеийн Хайнрихсвайльд буюу одоогийн Славск хотод зөрсөн байлаа. Богданов энэ багавтар хотод нэг хоног л саатсан бол найзтайгаа учран золгож болох байжээ. Гэвч манай цэрэг Кенигсбергийн зүг яарч байсан үе байв.

Никулин, Тильзитээс дагуулж гарсан хүмүүсээ Хайнрихсвальд хотод авчирчээ. Абверт алба хааж агсан тагнуулч бүр үнэн зөвий нь шалган мэдэхэд тун төвөгтэй, маш сайн бодож боловсруулсан өчиг мэдүүлэгтэй явжээ. Никулиныг, хашир догь, их туршлагатай этгээдүүд дагаж явжээ. Тэд германы тагнуулын сургуульд зүгээр цаг нөхцөөж байгаагүй, сумаа харваад, нумаа нуухыг сайн мэддэг хүмүүс байлаа. Николай Константинович ахлагчийн хувиар хүмүүсээ нэг байшинд оруулж байрлуулаад, өөрөө хотын коменданттай уулзана гээд явжээ. Гэхдээ Никулин хотын комендант руу явсангүй харин сөрөг тагнуулчдыг эрж, дайралдсан цэрэг болгоноос тэдний байгаа газрыг асуусаар явлаа. Аз болоход хотын захиргааны байшингийн өмнөх талбай дээр их яриа хөөрөөтэй нэг залуухан цэрэгтэй тааралдав. Тэр цэрэг сөрөг тагнуулчид хаана байгааг зааж өгөөд “бүр дарга дээр нь” оруулж өгнө гэв.

- За бушуухан шиг дагуулаад яваарай гэж Никулин баярлан хэлжээ.

Цэрэг хурдан алхах зуураа:

- Дарга дээр орох ямар хэрэг гараав, гэж асуув.

- Хэрэг байна, хэрэг байна.

- Гай зовлон тохиолдоо юу?

- Тохиолдохоор барах уу.

- Гайгүй ээ хө! Манай дарга хошууч Воронов эгэл жирийн, хөгжилтэй хүн байдгг юм. Тэр цаг ямагт цэргүүдтэйгээ санаа нэгтэй байдаг. Чамд туслах даа л туслана.

- Воронов гэв үү?

- Тийм. Чи таньдаг юм уу?

Николай Константинович, Вороновыг огт таньдаггүй байжээ. Гэвч таних танихгүй нь хамаагүй гол нь хамаг зүйлээ нууж хаалгүй ярьж, эхэлсэн ажил хэргээ дуусгахад нь Никулинд туслаж чадах өөрийн, зөвлөлтийн хошуучтай уулзах болсондоо баярлаж явав. Ийм учраас Николай Константинович:

- Танилгүй яахав. Тэр чинь миний дотнын сайн найз байхгүй юу гэж хариуллаа.

Залуу цэрэг үнэхээр гайхсан янзтайгаар Никулиныг харав. Дурвэж яваа энгийн нэг хүн очиж очиж дивизионы сөрөг тагнуулын дарга, олон цэргийн дунд нэр хүндтэй хошууч Вороновыг өөрий нь таньдаг төдийгүй найз нь байна гэж тэр цэрэг зүүдлээ ч үгүй ажээ. Гэвч Никулины сэргэлэн цовоо, баяр хөөртэй царайг хараад нээрээ л тийм байж гэж үнэмшжээ. Залуу цэрэг өтгөн бут сөөгөн дундах жижигхэн байшингийн дэргэд очиж зогсоод:

- Тэнд байгаа. Манаач заагаад өгнө гэж нэлээд хүндэтгэсэн янзтай хэллээ.

Удсан ч үгүй абверын гучин тагнуулчийг сөрөг тагнуулын хэлтэст хүргэж ирэв. Мокий Демьянович Каращенко дахин Зөвлөлтийн Армийн ижил дасал болсон хувцсаа өмсөв. Зүй ёсны цээрлэлээс зайлсхийхийг оролдсон төрийн гэмт хэрэгтнүүдийг дүрвэгсдийн дундаас болон янз бүрийн хорих лагериудаас эрж олохын тулд Николай Константинович бас их ажил хийжээ. Чекист Каращенкогийн хувьд дайн нэлээд удаан байж дуусчээ. Ер нь ахмад Каращенко эгнээнд нь байсан зөвлөлтийн сөрөг тагнуулчдын хийж гүйцэтгэсэн бүх ажил үйлсийн тухай өгүүглье гэвэл олон ботъ ном бичих хэрэгтэй биз. Тэр олон боть ном хэзээ нэгэн цагт бичигдэх нь лавтай.

ТӨГСГӨЛ

Аугаа их Эх орны дайн ялалтаар дууссанаас хойш гучаад жил өнгөрлөө. Энэ бол бага бус хугацаа. Энэ номонд гарсан хүмүүсийн хувь заяа яагаа бол гэж манай уншигчид сонирхож байж болно. Мокий Демьяновичийн үнэнч туслагч хошууч Дудин дайнаас эргэж ирсэнгүй. Түүний хувь заяа тодорхойгүй баина. Тэр Германы үхлийн тамд амь үрэгдсэн бололтой. Каращенкогийн зөвлөснөөр генерал Быстров дээр гэм буруугаа хүлээж ирсэн хүмүүсийн олонхи нь энх тунх аж төрж, ажил хөдөлмөр хийсээр байна. Энэ туужид гарч буй үйл явдалд оролцож явсан чекистүүд тэтгэвэрт гарчээ.

Зөвлөлт засгийн газар Мокии Демьянович Каращенкогийн байгуулсан гавьяаг өндөр үнэлсэн юм. Манай их ялалтын хорин жилийн ойн өмнөхөн түүний энгэрт бас нэг одон - Эх орны дайны нэгдүгээр зэргийн одон гялалзав. Түүнд бас дайны үед шагнасаи Улаан тугийн одон гардуулжээ.

Мокий Демьянович цэргийн албанаас хэдийн халагджээ. Одоо тэр, сул цалин аваад буянаа эдэлж сууна. Хэцүү бэрхийг амсан өнгөрүүлж эдүүгээ нас ахисан ч тэр цовоо сэргэлэн, баяр баясгалантай гялалзаж явна. Бид түүнийг Ригад урин аваачиж, олон жилийн өмнөх үйл явдал болсон газраар хамт явж, ахмад чекистийн амнаас. түүний дайчин үйлсийн тухай нарийн тодорхой сонсож мэдсэн юм. Дуулж сонссоноо улам баяжуулахад Улсыг Аюулаас хамгаалах Хорооны ажилтнуудын бидэнд олгосон архивын бичпг баримт нх тус боллоо.

Фашизмтай мятрашгүй тэмцэгч домогт хүн Юлиус Фучик тухайн үедээ:

“Одоогийн юм улиран өнгөрч түүх болоод, аугаа их цаг үе, нэргүй баатруудын тухай дурсан ярих өдөр ирнэ. Нэргүй баатрууд гэж байгаагүй, өөрийн гэсэн нэртэй, өөрийн гэсэн зан чанартай, өөрийн гэсэн итгэл найдвар, бодол санаатай хүмүүс байсан, иймээс тэдний амссан хамгийн наад захын зовлон түүхэнд нэр нь үлдэх тэр хүмүүсийн амссан зовлонгоос багагүй байсан юм шүү гэдгийг цөм мэдээсэй гэж би хүснэм. Эдгээр хүмүүс бидний зүрх сэтгэлд дотно найз, ахан дүүс та нөхдийн адилаар хоногшин үлдмой!” гэж бичсэн билээ.

Аугаа их Эх орны дайны олон сая баатруудын нэг, үл үзэгдэгч фронтын жагсаалын цэрэг Мокий Демьянович Каращенкогийн нэр манай уншигчдын сэтгэл зүрхэнд ахан дүүс, анд нөхрийн ёсоор хоногшин үлдэх болтугай!
Мэдээг түгээх :

+ comments + 1 comment

May 10, 2017 at 9:21 AM

Таван жилийн турш миний амраг нь харилцаанд дараа тэр хүртэл надтай хамт, учир би хайртай Би түүнд зориулж байгаа нь маш их буцаж түүнийг хүссэн эвдэж, мөн би түүнийг буцаан авчрах боломжтой бүх зүйлийг хийсэн боловч бүгд хоосон байсан, би түүнийг гуйж бүх зүйл, би амлалтаа болгосон боловч тэрээр татгалзсан байна. Гэвч нэг л өдөр би хэн нэгэнд нь миний асуудлыг онлайн тайлбарлаж, тэр надад биш харин надаас түүнийг буцааж авчрах нь тарнийг хаягдах тусалж болох алдаа Кастер холбоо барих хэрэгтэй гэхдээ би хайр алдаа хэзээ ч итгэж төрөл мөн гэдгийг санал болгож, би илүү ямар ч сонголт байсан үүнийг үзээрэй би тэр хариу түүнд нь бүгдийг тайлбарлаж алдаа Кастер илгээгдэх бөгөөд бүгд 6 7 хоног бол миний экс надад эргэж ирнэ гэж нэг долоо хоногийн өмнө зүгээр болно гэсэн ямар ч асуудал байхгүй гэж надад хэлсэн. Тэр надад би түүнд хайр алдаа хаягдах үзүүлэх хэрэгтэй бүхнээ хэлсэн, бид түүний зааврын дагуу бүх зүйлийг, мөн гайхалтай 4-р хоногийн өмнө, энэ 4pm орчим байсан, миний экс намайг дуудсан, би маш их гайхсан, би хариуд нь дуудлага, бүх тэр хэлсэн тэр тэр надад маш их хайртай гэдгийг би түүнд харихыг хүссэн гэж болсон бүх зүйлийн төлөө их харамсаж байсан юм. Би маш их аз жаргалтай байсан, бид хөл нь өдөр, бие биенээ харах нь бид аз жаргалтай дахин хамт амьдарч эхэлсэн явдал юм. Түүнээс хойш би өөр өөрийн асуудал, ДЭМБ-тай надад тусалсан зөвхөн бодит, хүчирхэг алдаа Кастер нь түүнд хандах замаар харилцаа асуудалтай байж би мэднэ хэн, би ийм хүнд тус болох амлалт хийсэн байна бүх тэнд хуурамч хүмүүс. Хэн алдаа Кастер тусламж хэрэгтэй болох нь и-мэйл: drujiagbeblacktemple@gmail.com та харилцаанд, эсвэл юу ч түүний туслалцаа шаардлагатай бол түүнийг и-мэйл болно, эсвэл та энэ нь маш олон тооны +2348121047613 түүнийг дуудаж

Post a Comment

 
Холбогдох : Вэб сайт хийх | Uzver soft
Copyright © 2012. bestallmovie - All Rights Reserved
Template by Uzver.tk
Powered by: Blogger