Сүүлд нэмэгдсэн :
Home » » Шоушенк - Стивен Кинг

Шоушенк - Стивен Кинг

Шоушенк - Стивен Кинг
/Рита Хэйворт ба

Шоушенкийн шорон

дахь эвлэрүүлэл

www.ibooks.mn

Би бол хаанаас ч юу ч олж чаддаг

нэгэн. Тамд очоод чөтгөр аваад ир

гэсэн ч чадна гэж мэд.

Над шиг залуус Америкийн бүх

шоронд бий. Тамхи гэсэн үү? Май

тамхи! Хүүхдийнхээ төгсөлтийн баяр,

төрсөн өдрөө, эсвэл зул сарын баяр ч

юмуу, үгүй бол бүр ямар ч

шалтгаангүй зүгээр л брэнди уумаар

байна уу? Бололгүй яах вэ, май!

Би дөнгөж хорьтой байхдаа

Шоушенкийн шоронд орсон ч

эндэхийн “халуун дулаан хамт олон”

доторх хийсэн хэрэгтээ огтхон ч

харамсдаггүй хуруу дарам цөөн

хүмүүсийн нэг. Би хүн амины

хэрэгтэй. Өөрөөсөө гурав эгч эхнэрээ

чамлахааргуй мөнгөөр даатгуулж

байгаад хадам аавын хуримын бэлэг

болгож өгсөн “Шевроле”-гийн

тормозыг нь гацаачихсан юм. Уг нь

бүх зүйлийг нарийн тооцсон л доо.

Гэвч эхнэр маань хөрш эмэгтэйг

жаахан хүүхэдтэй нь Кастл Хилл

хүртэл дөхүүлэхээр замаасаа авна

гэж хэн мэдэх вэ дээ? Тормоз миний

тооцоолсноор гацахад машин

давааны уруу замдаа таарсан

автобуснуудыг шахан хурдалсан.

Хожим нь гэрчүүд машин дайны

баатруудын хөшөөг мөргөн дэлбэрч,

бамбар шиг дүрэлзэн асах хүртлээ

цагт 80 км ээс багагүй хурдтай

давхисан гэцгээж байсан.

Мэдээж би өөрийгөө баригдана гэж

тооцоолоогүй ч баригдсан юм.

Тэгээд л энд ирсэн. Мөн мужид

цаазаар авах ял заадаггүй ч

тойргийн прокурор намайг гурван

удаа цаазаар авахуулах хэрэг хийсэн

гээд гурван удаа бүх насаар минь

хорих ял оноочихсон. Ингэснээрээ

би цагаадах ямар ч боломжгүй

болсон юм. Шүүгч миний үйлдсэн

хэргийг “аймшигтай хэрцгий бөгөөд

өмнө нь хэзээ ч гарч байгаагүй бузар

хэрэг” гэсэн. Магадгүй үнэхээр тийм

ч байсан байж болох юм. Гэхдээ

одоо бол ямар ч байсан бүх зүйл

ард хоцорчээ. Та хусвэл Кастл

Рокийн хуучин сонинуудаас миний

талаар бичсэн томоос том гарчиг,

зураг бүхий нийтлэлүүдийг олж

уншиж болох ч надад итгээрэй,

миний хийсэн хэрэг бол Гитлер,

эсвэл Муссолини хоёрын үйлдсэн

зүйлс, Холбооны мөрдөх товчооны

ашигладаг башир аргуудын дэргэд

юу ч биш юм шүү.

Надаас хийсэн гэмээ цайруулсан уу,

наминчилсан уу? гэж асууж болох

юм. Гэхдээ эдгээр үгсийн хариуг

хэлэх гэж оролдовч шорон, хорих

газар байгаа бид яаж хийсэн гэмээ

цайруулж болохыг нэг л сайн

ойлгохгүй байгаа юм. Улс төрчид л

иймэрхүү үгсээр цэц булаалддаг

байх. Магадгүй намайг эргэн эрх

чөлөөтэй болох боломжийн талаар

яригдаж байсан бол энэ бүхэн ямар

нэг утга учиртай байх байсан биз.

Гэвч харамсалтай нь хоригдож

байгаа хүмүүсийн бодохоос ч

цээрлэдэг зүйлсийн нэг нь ирээдүй

байдаг юм.

Би залуу бас царайлаг ч ядуусын

хорооллынх байлаа. Тэгэж яваад

Карбин Стритийн тансаг харшид

амьдардаг дажгүй царайлаг, тийм ч

тэнэг биш охиныг өөд нь татчихлаа.

Түүний эцэг намайг “үйлдвэртээ

ажиллаж, үйл хэргийг минь

үргэлжлүүл” гэсэн нөхцөлтэйгээр

гэрлэхийг зөвшөөрдөг юм байна.

Үнэндээ бол хадам хөгшин эзнээ ч

урчихаж мэдэх хагас зэрлэг араатныг

байнга гинжилдэг шиг намайг

байнгын хяналтандаа байлгахыг

хүссэн хэрэг. Энэ бүхэн миний уурыг

дэндүү их хүргэдэг байсан. Бухимдал

маань хуримтлагдсаар хэмжээнээсээ

халихад би хийсэндээ одоо ч гэсэн

харамсдаггүй тэр зүйлийг хийсэн

юм. Магадгүй бүгдийг эхнээс нь

дахин давтах боломж байсан бол

арай өөрөөр хийх байсан биз. Гэхдээ

л би “гэмээ ухаарсан”, “цайруулсан”

гэх мэт үгийн утгыг сайн ойлгохгүй л

байгаа юм.

За энэ ч яах вэ, гол нь би өөрийнхөө

тухай биш харин Энди Дюфресн

нэртэй залуугийн талаар ярих гэсэн

юм. Гэхдээ өөрийнхөө талаар ахиад

хэдэн зүйл тайлбарлахыг хүсч байна.

Энэ нэг их цаг авахгүй ээ. Дээр

хэлсэнчлэн би бол хараал идсэн

дөчин жилийн туршид Шоушенк

шоронд хоригдож, хэнбугайн ч

хүссэн болгоныг нь олоод өгч чаддаг

хүний ажил хийж байна. Юу ч

байсан олж чадна гэхээр хар тамхи,

үнэтэй гавана янжуур мэтийн

контрбандын зүйлс төдий юм гэж

бүү бодоорой. Хар тамхи, үнэтэй

янжуур хоёр надад өгдөг захиалгын

дийлэнх хувийг эзэлдэг ч энд цагаа

өнгөрүүлж байгаа өөр олон зуун

хүний захиалгыг авдаг. Тэр бүхний

дотор хуулиар огтхон ч хориогүй

зуйлс зөндөө. Хуулиар хориогүй ч

гэлээ тэр бүх зүйлийг шоронгоос

олоход хэцүү байдагт л хамгийн гол

нь байгаа юм. Жишээлэхэд, таарсан

охид, бүсгүйчүүдэдээ эр хүнийхээ

“бахархал”-ыг харуулж явдаг байсан

жаахан охин хүчирхийлсэн хэрэгтэй

нэг залуу байлаа. Түүний хүсэлтээр

би Вермонтын ягаан гантиг гурван

хэсгийг олж өгсөн чинь мань эр

жаахан хүүхэд, 12 орчим насны жаал

бас нэг сахалтай залуу гэсэн гурван

хөшөө сийлээд “ИСҮС бурханы

гурван дүр” гээд нэрлэчихсэн нь

одоо мужийн амбан захирагчийн

өрөөг чимж байгаа даа.

Нээрээ мартаснаас, хэрэв та хойд

мужуудад амьдардаг байсан бол

Роберт Алан Коут гэдэг нэрийг сайн

мэдэж байх ёстой доо. Энэ нөхөр

мянга есөн зуун тавин нэгэн онд

Улсын Анхдугаар Банкийг дээрэмдэх

гэж оролдсон юм. Үр дүнд нь

зургаан хүн алагдсан. Тэдний хоёр

нь мань эртэй ирсэн хаширууд,

гурав нь банкны үйлчлүүлэгч, нэг нь

хийх юмаа олж ядсан юм шиг огт

хэрэггүй үед банкаар шагайгаад сум

зоолгосон цагдаа. Тэгээд тэр Коут

болохоор зоосон мөнгөний

цуглуулгатай гэж байгаа. Гэтэл тэр

цуглуулгаа шоронд байлгахыг нь

хорьчихоор нь би түүний ээж бас

манай угаалгын газар жолооч хийдэг

залуу хоёртой хавсарч байгаад тус

болж чадсан л юм даа. Дараа нь би

мань эрд “Боби, чи хулгайч,

луйварчдаар дүүрсэн чулуун саванд

зоосны цуглуулгаа хадгална гээд

байдаг “ёоёо”-той залуу юм даа” гэж

хэлсэн чинь тэр над руу харснаа

инээмсэглэж “Ширхэг зоос ч

алдахгүй. Би юмаа яаж хадгалахаа

хэнээр ч хэлүүлэхгүй мэднэ” гэж

байсан юм даг. Яг хэлснээр нь л

болсон. Боби Коутыг 1967 онд өөд

болсны дараа ч шоронгийн дарга

нар цуглуулгыг нь олж чадаагүй юм.

Би “Гэгээн Валентин”-ий өдрийн

баяраар өөрсдийнхөө хэдийн

захиалгаар шоколад оруулж ирж

байлаа. Бас Меллей нэртэй шал

солиотой ирланд эрийн хүсэлтээр

“Макдональд”-д өгдөг сүүн коктейль

ч оруулж л явсан толгой. Бас мөнгөө

нийлүүлсэн хориод эрийн

захиалгаар “Аварга том ам”,

“Хатагтай Жонсод шүглэсэн чөтгөр”

гэсэн хоёр киног сэм оруулж ирээд

шөнө дөлөөр үзүүлж байлаа. Гэхдээ

үүнийхээ дараа долоо хоног орчим

билүү дээ нэг газар цор ганцаар

амарсан л даа. Тэглээ гээд яах вэ

дээ, би яагаа ч үгүй. Азаа сорихоос

айдаг хүн оргилуун дарс

буудуулдаггүй гэдэг. Ингээд ч

зогсохгуй би улс төрийнхөөс эхлээд

нөгөө юу хүртэл олон төрлийн

номнууд оруулж л явлаа.

Секстэй холбоотой зүйлийн талаар

сонирхуулахад, бүх насаараа

хоригдох, эсвэл олон жилийн ялтай

хоригдлууд эхнэр, явалддаг

хүүхнүүдийнхээ дотоожийг олж

өгөхийг гуйнаа бас. Харин цаг

хугацаа хязгааргүй сунжирдаг

шоронгийн шөнөөр тэдгээр залуус

дотоожоор юу хийцгээж хэвтдэг

байсныг та хэлүүлэлтгүйгээр

тааварлаж байгаа биз. Мэдээж би

энэ бүxнийг зүгээр нэг “баярлалаа”

гэсэн үг сонсох гэж xийдэггүй ээ.

Гэсэн хэдий ч бас зөвхөн мөнгөний

төлөө xийдэггүй, тэгээд ч мөнгө энд

ер нь юу юм бэ? Би мөнгөөрөө

“Кадиллак “ авч, үгүй бол амрахаар

Ямайка арал руу нисч чадахгүй шүү

дээ. Тэгэхээр махны сайн наймаачин

үйлчлүүлэгчдийнхээ дунд нэртэй

болж, түүнийгээ хадгалахын төлөө

захиалгаар хамгийн шинэ махыг гэрт

нь хүргэж өгч байдагтай адил л

ажилладаг гэж болох юм. Гол нь би

зэвсэг, хүчтэй хар тамхи гэсэн хоёр

зүйлийг хэзээ ч оруулж ирдэггүй. Хэн

нэгнийг, эсвэл өөрийгөө алах гэсэн

хүмүүст туслаад яах ч билээ дээ.

Тэртээ тэргүй би хангалттай олон

хүний аминд хүрсэн юм чинь.

Товчхон хэлэхэд би за л гэвэл ёогүй

хүн. Тэгээд Энди Дюферсн 1949 онд

надтай таарчихаад Рита Хейвортыг

олж өгөөч гэхэд нь “Асуудал үгүй ээ!”

гэж хариулсан юм. Үнэхээр ч асуудал

байхгүй л байсан л даа.

Энди 1948 онд Шоуншенкд орохдоо

гучтай байлаа. Дунд зэргийн нуруу,

элсэн шар үс, хэтэрхий цэвэрхэн

гартай эелдэг залуу байсан юм.

Бас болоогүй алтан хүрээтэй нүдний

шилтэй гэж байгаа. Дээр нь хумс нь

ямагт засаастай, хуурайдаастай,

хирний сураг ч үгүй. Магадгүй

эрэгтэй хүний талаар намайг ийм

хачин зүйл санаж байгаа нь

инээдэмтэй санагдаж байгаа байх л

даа. Гэхдээ яах вэ тийм л юм чинь.

Хэзээ ямагт хиргүй толийсон цэвэр

хумс нь надад тун ч гайгүй сэтгэгдэл

төрүүлсэн болохоор би ч аяндаа

мань эрийг хүндлэх болсон юм.

Ямар ч үед зангиа, хар смокинг

өмсчихсөн яваа мэт сэтгэгдэл

төрүүлдэг байж билээ. Мань эр

шоронд орохоосоо өмнө Йортленд

хотын нэгэн томоохон банкны дэд

ерөнхийлөгч байсан гэсэн. Тийм

залуу хүний хувьд тун ч дажгүй

албан тушаал байгаа биз? Ялангуяа

өнөө маргаашгүй амиа тавих

шахсан, халзан толгойтой, хөгшин

биш л бол таван цаасаа

хадгалуулдах гэж яардаггүй Шинэ

Английн хүмүүсийн хувьд бүр ч

итгэмээргүй өндөр албан тушаал

юм. Энди бол эхнэрээ нууц амрагтай

нь нэг дор алсан хэргээр шоронд

суусан хүн.

Дээр би шоронд орсон хүн болгон

өөрийгөө буруугүй гэж боддог

талаар ярьсан санагдаж байна. Бүгд

л таагүй нөхцөл байдал, итгэмээргүй

бүтэлгүйтэл, чадваргүй мөрдөн

байцаагч, энэрэлгүй прокурор,

хөлдүү цагдаа гэх мэтийн өөрөөс нь

бусад бүх зүйлсийн золиос болж

шоронд орлоо гэцгээдэг. Харин

миний бодлоор энд сууж байгаа

хүмүүсийн дийлэнх нь доод

зиндааны ялихгүй хүмүүс бөгөөд

тэдний амьдралд тохиолдсон

хамгийн том, итгэмээргүй

бүтэлгүйтэл нь гэвэл ээж нар нь цаг

тухайд нь аборт хийлгээгүй явдал

Би Шоушенкт өнгөрүүлсэн олон

жилийн хугацаандаа үнэхээр хэрэг

хийгээгүй гэдэгт нь итгэсэн тоотой

хэдэн хүнтэй л таарч байсан. Энди

Дюфресн бол тэдний нэг нь ч гэлээ

танилцсанаасаа хойш нэлээд олон

жилийн дараа л буруугүйд нь

итгэсэн юм даг. Тэгээд ч би хэрэв

1947 онд Йортлендийн шүүхэд энэ

залуугийн хэргийг шүүсэн

тангарагтануудын нэг байсан бол

мань эрийн талд зогсох нь юу л бол.

Эндигийн хэрэг нь ерөнхийдөө

байдаг л нэг хэрэг гэж болно. Ийм

төрлийн хэрэг төвөгт байх ёстой бүх

л зүйлсийг багтаасан. Олонд нэртэй

царайлаг бүсгүй, залуухан тамирчин

хоёр алагдаж, өсөх ирээдүйтэй

бизнесмен залуу хэрэгтний суудалд.

Дараа нь сонин хэвлэлийн дэгдээсэн

бөөн дуулиан, шуугиан. Тэгээд

нэлээд удаан үргэлжилсэн шүүх

хурал. Тойргийн прокурор эр олон

нийтийн анхаарлыг энэ хэрэгт татах

гэж байдгаараа хичээж байж.

Баримт гэвэл ийм байна: Энди нь

Линда Коллинз Дюфресн гэдэг

эхнэртэй байжээ. Тэр бүсгүй 1947

оны зургадугаар сард “Фал Мауф

Хилл” клубт гольф тоглож сурахыг

хүсч л дээ. Тэгээд тэр клубтээ дөрвөн

сарын турш гольфийн хичээл

заалгасан юм байж. Харин

зааварлагч нь Глен Квентин гэгч

дасгалжуулагч залуу байж. Ингээд

1947 оны 8-р сард Энди маань эхнэр

нь нөгөө Квентин гэгчтэй амрагийн

холбоотой болсныг олоод

мэдчихэж. Тэгээд 9-р сарын 10-ны

өдөр Энди Линда хоёр тун ч ширүүн

хэрэлдэжээ. Мэдээж сэдэв нь

эхнэрийнх нь мэхлэлт. Дараа нь

шүүх хурал дээр эхнэр нь худал

хэлж, заль зохиосоор байгаад

залхсан болохоор эцсийн эцэст үнэн

байдал ил гарсанд баярлаж байна

гэж хэлсэн тухай Энди мэдүүлсэн

байсан. Тэгээд бас эхнэр нь

гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй

байгаагаа хэлэхэд мань эр хариуд нь

гэрлэлтээ цуцлуулахаас өмнө чи

диваажинд залрах биз гээд

хариулчихаж. Ийм хариу сонссон

эхнэр нь хаалга саван гарч, нөгөө

Квентинийхээ хамт клубээс

холгүйхэн байдаг хөлсний

байшиндаа хоног төөрүүлэхээр

яваад өгчээ. Маргааш өглөө нь

гэрийн үйлчлэгч иртэл нөгөө хоёр нь

орондоо үхчихсэн хэвтэж байх нь

тэр. Дөрөв дөрвөн сум зоолттой.

Энэ дөрвөн сум шүүгчдийг юу

юунаас илүүтэйгээр Эндиг үзэн

ядахад хүргэжээ. Тойргийн прокурор

эр сүүлийн мэдэгдлээ уншихдаа

хоолойгоо чичигнүүлэн байж энэ

сэдвийн шүүсийг дуустал нь шахаж.

Энди Дюфресн бол үнэнч бус

эхнэрээ хөнөөсөн зүгээр нэг ууртай

нөхөр биш гэж ирээд л авч гарсан

байна. Үнэнч биш эхнэрээ хөнөөсөн

нь уучилж болшгүй зүйл ч гэлээ

ойлгож бас болно. Гэтэл дөрвийн

дөрвөн сум зоосон гэдгийг

анхаарцгаагаарай гэснээ хэрэгтэн

зургаа биш найман удаа бууджээ

гээд л... Дайзаа дуустал нь

буудчихаад дахин тайван гэгч нь

сумлаж байгаад нэмж буудсан,

өрөвдөх сэтгэлгүй, хүйтэн цэвдэг

алуурчин энэ байна гэсэн юм.

Прокурорын энэ үг “Нарийн

тооцоотой алуурчин”, “Ямар ч

гэмгүй хосуудыг найман удаа

бууджээ” гэсэн гарчигтэй элдэв

нийтлэлүүдийн гол сэдэв болсон нь

мэдээж.

Левистоны зэвсгийн дэлгүүрийн

худалдагч эр 38 калибрийн зургаа

угсардаг гар бууг аллага гарахаас

хоёр хоногийн өмнө ноён Дюфреснд

худалдсан гэж мэдүүлжээ. Клубын

бармен гэрчийн мэдүүлэг өгөхдөө

Эндийг Эндийг 9-р сарын 10-ны

оройн долоо цагийн үед бааранд

орж ирээд виски дангаар нь гурван

хундагыг захиалж, хорин минутын

дотор уучихаад тооцоогоо хийхдээ

Глен Квентинтэй уулзахаар явж

байна, бусдыг нь өглөөний

сонинуудаас уншаарай гэжээ.

Квентиний байрнаас нэг бээрийн

зайтай дэлгүүрийн худалдагч

болохоор Дюфресн орой ес хорин

тавд дэлгүүрт орж ирсэн гэжээ.

Тэндээс мань эр тамхи, гурван лонх

шар айраг бас хэдэн салфетка аваад

явсан юм байх. Шүүхийн

шинжээчдийн дүгнэлтээр Линда,

Квентин хоёр 9-р сарын аравны

хорин гурваас арван нэгний хоёр

цагийн хооронд алагдсан аж.

Хэргийг мөрдөж байсан байцаагч нь

аллага гарсан байшингаас далан

ярдын зайтай замын эргэлтэн

дээрээс олсон эд мөрийн

баримтуудыг шүүхэд үзүүлжээ. Тэр

нь манай хүний хурууны хээ бүхий

шар айрагны хоёр лонх, дэлгүүрээс

авсан гэх янжуурын хорь орчим иш,

яллагдагчийн “Илимут 47” машиных

нь дугуйны хээний цутгамал байж л

Байшингийн унтлагын өрөөний

шүүгээн дээрээс дөрвөн салфетка

олдсон нь бүгд суманд сийчүүлсэн,

дарьны ул мөртэй. Үүнээс үүдээд

хэрэгтэн бууныхаа дууг намсгахын

тулд гол төмрийг нь салфеткаар

ороосон гэсэн дүгнэлт хийсэн аж.

Энди Дюфресн үг хэлэх ёстой

болоход болж өнгөрсөн үйл явдлын

талаар тун ч тайван, ойлгомжтой

ярьсан байна. Энди хэлэхдээ

долдугаар сарын сүүлээр xүмүүсийн

жиг жуг гэлцэхийг анх сонссон гэжээ.

Тэгээд наймдугаар сарын эхээр

таамаг, хардалт гээд тодорхойгүй

байдлаас бүр залхаад эхнэрээ сэм

шалгаж үзэxээр шийдсэн юм байна.

Эхнэр нь нэгэн орой гольф тоглож

ирснийхээ дараа Йортленд руу

дэлгүүр явах боллоо гэж л дээ. Энди

болохоор эхнэрээ сэм дагасан юм

байна. Дараа нь замын эргэлт дээр

машинаа зогсоогоод Квентин

Линдаг машинаа тавьсан газарт нь

хүргэж өгөх хүртэл хүлээжээ. Яг энэ

үед прокурор Эндигийн үгийг таслаж

“Та эхнэрээ өөрийнхөө шинэ

“Илимут” машинаар дагасан гэж

хэлэх гээд байна уу” гэж асуужээ.

Энди хариуд нь:

-Би тэр орой найзтайгаа машинаа

түр сольчихсон байсан юм гэхэд

хэргээ урьдаас нарийн төлөвлөсөн

мэт сэтгэгдэл төрж, тангарагтны

шүүгчид мань эрд бүр ч ёозгүй

хандаж эхэлсэн байна.

Дараа нь Энди найздаа машиныг нь

эргүүлж өгчихөөд гэртээ иртэл эхнэр

нь орондоо ном уншаад хэвтэж

байж. Тэгэхээр нь Портленд хэр

байв гэж асууж. Харин эхнэр нь

дажгүй явсан ч сэтгэлд нь таарах юм

байгаагүй болохоор юу ч авсангүй

гэсэн гэдэг. Энэ цагаас эхлээд эхнэр

нь мэхлэж байна гэдэгт огтхон ч

эргэлзэхээ байсан аж. Мань эр энэ

бүхнийг маш тайван, жигд дуугаар

ярьсан бөгөөд мэдүүлэг өгч байхдаа

ганц ч удаа хоолой нь чичигнэж,

тасалдаагүй гэдэг.

-Энэ шөнөөс эхлээд эхнэр тань

алагдсан шөнө хүртэл таны сэтгэл

санаа ямаршуу байсан бэ? гэж

өмгөөлөгч асуухад

-Би сэтгэл санааны гүн хямралд

байсан гэж Энди тайван хариулжээ.-

Тэгээд цааш нь амиа хорлохоор

шийдээд Левинстоноос гар буу

худалдаж авсан гэжээ. Энэ бүхнийг

яг л зоогийн газрын цэс уншиж

байгаа хүн шиг нэгэн янзын, ямар ч

сэтгэлийн хөдлөлгүй өнгөөр хэлсэн

гээд төсөөл.

Үүний дараа аллага гарсан шөнө

эхнэр нь Глен Квентинтэй уулзахаар

явсны дараа болсон зүйлийн талаар

тангарагтнуудад ярьж өгөхийг хүсч.

Энди болсон зүйлийг ярьж өгсний

дараа тангарагтнуудын ёозгүй

хандлага дээд цэгтээ хүрэх нь тэр.

Би Эндитэй гучин жилийн турш

дотно харьцаатай байсны хувьд

түүнийг биеэ барих чадвараараа

надтай уулзаж байсан хүмүүсийн

дотроос хамгийн лут нь гэж хэлж

чадна. Сэтгэл санаа нь тайван байгаа

үед нь хэл амыг нь сугалах шахаж

байж л хэрэгтэй зүйлээ бага багаар

олж сонсдогсон. Ер нь тэгээд ч сэтгэл

нь таагүй байгааг яагаад ч мэдэх

боломжгүй. Хэрэв Энди нэгэн

зохиолчийн хэлснээр “сэтгэлийнхээ

түнэр харанхуй шөнө” гээчийг хэзээ

нэгэн цагт туулж өнгөрүүлсэн бол

түүнийхээ талаар хэнд ч хэзээ ч

ярихгүй.

Тэр бол амиа егүүтгэхээр

шийдчихээд нус нулимсандаа

хутгалдаж, сэтгэл уярам зурвас

үлдээхийн оронд бичиг баримт, өр

ширээ цэгцэлж байгаад санасан

зүйлээ тайван хийдэг тийм

хүмүүсийн нэг. Энэ биеэ барих

чадвар, хэтэрхий тайван байдал нь л

шүүх дээр өөрийг нь балласан гэж

болно. Мэдүүлгээ өгч байхдаа үгүй

ядаж гэнэт уйлах, эсвэл прокурор

руу дуугаа өндөрсгөн дайрах гэх

мэтээр сэтгэл хөдлөлөө өчүүхэн ч

гэсэн харуулсан бол тун ч хэрэгтэй

байх байсан юм гэж бодогддог юм.

Багаар бодож л 1954 онд ч юм уу,

өршөөлөөр суллагдах байсан биз.

Гэтэл мань эр тангарагтнуудад

хандан “Миний мэдэж байгаа үнэн

бол энэ. Хүлээж авах эсэх нь зөвхөн

та нарын л хэрэг” гэж байгаа мэт

өөрийн түүхээ яг машин, амьгүй

төмөр хүн шиг ярьж өгсөн аж.

Тангартнууд мэдээж хүлээж аваагүй

нь ойлгомжтой.

Энди өөрийгөө наймдугаар сарын

24-нөөс эхлэн их бага ямар нэг

хэмжээгээр үргэлж уудаг болж,

өөрийгөө хянаж чадахаа байсан,

аллага гарсан шөнө ч согтуу байсан

гэдгээ хэлж. Гэтэл өмнө нь дээд

зэрэглэлийн гурван хослол өмсөөд

зангиа зүүчихсэн, тайван, хүйтэн

харцтай хүн ийм юм яриад зогсож

байсан болохоор тангарагтнууд үүнд

нь итгэсэнгүй. Би ч гэсэн Эндитэй

дотно танилцах боломжтой байсан

тулдаа л үүнд нь итгэсэн гэхээр тэр

тав зургаан хүн яаж ч итгэхэв дээ.

Энди надтай найзлаж байх

хугацаандаа жилд дөрөвхөн удаа л

хатуу юм захиалдаг байсан. Төрсөн

өдрөө болохоос долоо хоногийн

өмнө бас Зул сарын баярын өмнө

надтай уулздаг. Тэр болгонд шил

“Жек Даниэльс” захиална. Тэр

вискийг авахын тулд бусад

хоригдлуудын адилаар боол мэт

зүтгэдэг байсан нь мэдээж. 1965

оноос бидний хөдөлмөрийн хөлсийг

25 хувиар нэмэгдүүлсэн ч гэлээ

инээд хүрэм бага хэвээр л байсан

юм. Би болохоор оруулж ирсэн

барааныхаа үнийн 10 хувьтай нь

тэнцэх нэмэлт төлбөр авна. Хэрэв та

үүн дээр “БлэкЖэк” мэтийн дээд

зэрэглэлийн вискиний үнийг нэмээд

үзвэл шоронгийн угаалгын газар

хэчнээн цаг ажиллаж байж жилдээ

дөрвөн лонхыг авч болохыг төсөөлөх

байх.

Тэгээд энд угтсан анхны төрсөн

өдрийнхөө өглөө Энди жаахан

балгаад, оройн тооллогоны дараа

үргэлжлүүлэн уусан юм шиг байгаа

юм. Маргааш өглөө нь үлдсэн

вискигээ надад өгөөд өөрсдийнхөө

хэдтэй хуваагаад уучих гэсэн. Зул

сарын баяр, шинэ жилээр уусан нэг

шил юмаа ч дуусгалгүйгээр

үлдээгээд дээрхтэй адил

заавартайгаар надад өгдөг байсан

юм. Аймшигтай уудаг, уудгаасаа

болж энэ заваан юмтай

орооцолдсон хүн гэхэд жилдээ

дөрөвхөн шилийн захиалгатай

байгаа юм даа. Хэргийн тухайд бол

тун ч заваан хэрэг шүү. Тэгээд Энди

өөрийгөө есдүгээр сарын аравнаас

арван нэгэнд шилжих шөнө аймаар

согтуу байсан болохоор зарим нэг

зүйлийг л бүдэг бадаг санаж

байгаагаа тангарагтнуудад хэлжээ.

Эхнэртэйгээ хэрүүл хийхээс өмнө,

бүр өдрөөс ууж эхэлсэн аж. Тэгээд

эхнэрээ Квентинтэй уулзахаар

явахаар нь саад болохоор шийдсэн

байна. Зам зуураа ахиад хоёр гурван

хундага татахаар клубээр дайраад

гарсан нь үнэн. Гэхдээ барментэй

ярихдаа өглөөний сонин унш гэж

хэлснээ, ер нь барментэй ярьсан

эсэхээ ч санахгүй байгаагаа хэлэв.

Дэлгүүрээс шар айраг худалдаж авч

байснаа санаж байгаа ч салфеткийг

санахгүй байлаа. “Тэгээд ч салфетка

надад ямар хэрэг болох байсан

биш” гэж Эндиг хэлэхэд нь

тангарагтны шүүгч гурван ч эмэгтэй

сэрдхийсэн гэдгийг хожим нь нэгэн

сонин дээр онцолсон байсан юм даг.

Сүүлд, бүр сүүлд нь мань эр нөгөө

хараал идсэн салфеткыг дурдсан

худалдагчийн талаарх өөрийнхөө

бодлыг хэлэхэд нь би л лав зөв гэж

бодсон. Энди надтай салхилах

зуураа “Яллагчид өөрийн байр

суурийг батлахын тулд яасан

байхав? Тэд надад шар айраг

худалдсан залууг элдэв асуултаар

бөмбөгдөж эхэлнэ. Нөгөө залуу

намайг харснаас хойш гурав хоног

өнгөрчихсөн, миний хэрэг бараг

сонин болгоны нүүрэнд гарч,

хүмүүсийн анхаарлыг татаж байгаа.

Тэгээд тэд, тэд гэж тав зургаан

цагдаа, мөрдөн байцаагч,

прокурорын туслах гээд олон хүн

нөгөө залууг нухалж гарна. Ой

санамж гэдэг тун ч найдваргүй зүйл

шүү, Рэд минь. Тэд эхнээсээ л

“Яллагдагч чамаас салфетка

худалдаж авсан юм биш биз?” гэсэн

асуулт тавиад л тулгачихна. Тэгээд л

нөгөө асуултаа бүгд ээлжлээд л

тавиад байна, тавиад байна. Хэрэв

хэн нэгний мартсан зүйлийг нь

сануулах гээд хэд хэдэн талаас нь

энэ аргаар шавдуулаад байвал

эцэстээ санаж л таарна. Ухамсарт

маш хүчтэй дарамт үзүүлдэг өөр нэг

зүйл бий. Тэр зүйл бол алдар нэр

юм. Бод л доо, сурвалжлагчид мань

эрээс ярилцлага авч, зураг нь бүх

сонинд гараад л, эцэст нь шүүхийн

өмнө гарч мэдүүлэг өгнө. Тийм

болохоор л би тэр худалдагч залууг

өгсөн мэдүүлэг нь үнэн гэдэгт

өөрийгөө ч итгүүлсэн байх гэж

боддог. Тэгэхээр тэр залуу худал

үнэнийг танигч машинаар

шалгуулсан байлаа ч гэсэн намайг

тэр салфеткыг авсан гэж эхийнхээ

нэрийг барьж андгайлах байсан

гэдэгт би бараг итгэлтэй байна. Ой

санамж гэдэг тун ч найдваргүй зүйл

Өмгөөлөгч маань миний ярьсан

зүйлийн тал нь худал гэж бодож

байсныг би сайн мэдэж байна.

Тэгсэн атлаа салфетканы талаарх

мэдүүлгийг сонсуутаа ямар ч

эргэлзээгүйгээр шууд л худал гэж

мэдэгдэж байсан юм. Яллагчид энд

алдаа гаргасан нь харваас

ойлгомжтой. Чи бод л доо, би мал

болтлоо согтсон байсан. Буун дууг

намсгах талаар бодох ч чадваргүй

болтлоо согтуу. Үнэхээр би буудсан

бол тэр чимээ энэ тэрийн талаар

огтхон ч бодохгүй байх байсан” гэж

ярьсан юм.

Уг нь бол Энди эргэлт дээр машинаа

зогсоочихоод шар айраг ууж, тамхиа

татаад, Квентиний байрны гэрлийг

нь ажиглаж байж. Гэтэл ямар нэгэн

гэрэл шатаар эхлээд дээшилснээ

дараа нь буцаж буугаад унтрахыг

харж. Тэгээд дараа нь болсон үйл

явдлын талаар зөвхөн таамаг л хэлж

чадна гэв.

Өмгөөлөгч:

-Ноён Дюфресн, та дараа нь Квентин

болон эхнэрээ алах гэж тэр

байшингийн шатаар дээш гарсан уу?

гэж асуув.

-Үгүй ээ, тийм зүйл болоогүй гэж

Энди хариулав. Шөнө дундын үед

архи гарч, толгой өвдөх, дотор

муухайрах гээд шарталтын бүх

таагүй шинж тэмдгийг мэдэрсэн

гэдгээ хэлэв. Тэгээд цаашид яах

талаараа өглөөд, эрүүл саруул

дээрээ эргэцүүлэхээр шийдээд

гэрийн зүг жолоо залсан байна.

-Харих замдаа өөрийгөө дэмий

зовоолгүйгээр салахыг

зөвшөөрчихсөн нь дээр гэсэн бодол

төрсөн юм гэж Энди үгээ дуусгалаа.

Тэр даруй л прокурор огил харайн

босч ирээд:

-За, тийм байдаг байж. Тэгвэл тэ

эхнэрээсээ салах тун ч муугүй арга

бодож олсон юм байна шүү дээ,

тийм үү? Та салфеткаар ороосон 38

калибрийн гар буу хэрэглэж

эхнэрээсээ салсан хүн гэлээ. Үгүй ээ,

тийм юм болоогүй гэж Энди тайван

хариултал прокурор:

-Тэгээд дараа нь нууц амрагийг нь

буудсан гэж үргэлжлүүлэв.

-Үгүй ээ, эрхэм ээ буудаагүй.

-Та янз нь Квентинийг эхэлж буудсан

гэх гээд байнаа даа.

-Үгүй ээ, тэр хоёрын хэн руу нь ч

буудаагүй гэж хэлэх гэсэн юм. Би

хоёр шил шар айраг ууж, цагдаа

нарын замын эргэлт дээрээс олсон

тэр бүх тамхийг татсан. Дараа нь

гэртээ хариад унтсан.

-Та 8 сарын 24-нөөс 9р сарын 10-ны

хооронд амиа егүүтгэхээр шийдсэн

гэж тангарагтнуудын өмнө

мэдэгдлээ. Зөв үү?

-Тийм ээ, эрхэм ээ.

-Тэгээд эргэлт буцалтгүй шийдсэн

болохоор гар буу худалдан авсан

гэсэн биз?

-Тийм ээ.

-Тэгвэл таныг амиа хорлочихоор хүн

биш гэж надад санагдаад байгааг юу

гэхэв?

-Тэгвэл яая гэхэв. Та ч гэсэн надад

тийм ч ухаалаг, мэдрэмжтэй хүн

биш юм шиг санагдаад байна. Би

үнэхээр амиа хорлох дээрээ тулаад

байсан нь үнэн. Харин энэ талаарх

таны бодол бол таны л хэрэг.

Эндигийн ийм хариултын дараа

шүүх танхимд цугларсан хүмүүс

шуугиж, тангарагтнууд шивнэлдээд

эхлэв.

-Та есдүгээр сарын тэр шөнө гар

буугаа биедээ авч явсан уу? Үгүй ээ,

би өмнө нь танд...

-Нээрээ тийм л дээ гэж прокурор

доромжлонгуй аястай мушилзав.Та

чинь буугаа гол руу шидчихсэн гэсэн.

Тийм үү? Роял Ривер гол руу 9-р

сарын 9-ний өдөр.

-Тийм ээ, эрхэм ээ. Аллага гарахаас

нэг өдрийн өмнө. Тийм.

-Үнэмшилтэй сонсогдож байгаа биз?

-Үнэмшилтэй үгүйг нь мэдэхгүй

байна, эрхэм ээ. Энэ бол үнэн,

тэгээд л гүйцээ. Та дэслэгч

Минчерийн мэдүүлгийг сонссон

байх тийм үү?

Минчер нь Эндигийн гар буугаа

шидсэн Йонд Роуд гүүрний

ойролцоох голын ёроолыг самнасан

бүлгийн ахлагч л даа. Голын ёроолыг

шалгасан боловч бууг олоогүй

байсан. Тийм ээ, сонссон.

-Тэгвэл тэд гурван өдрийн турш

хайсан боловч юу ч олоогүй гэдгийг

сонссон байгаа. Энэ бас л

үнэмшилтэй сонсогдож байна уу?

-Магадгүй ээ. Тэд голоос гар бууг

олоогүй гэдэг нь бодит зүйл гэж

Энди тайван хариулав.Гэхдээ Йонд

Роуд гүүр нь голын Ярмут буланд

цутгадаг цутгалангаас холгүй байдаг

гэдгийг онцолмоор байна. Тэр

хэсгийн урсгал нь ширүүн болохоор

гар бууг булан руу урсгаад явчихсан

байж болох талтай. Тэгвэл таны

эхнэр болон ноён Квентиний цусанд

будагдсан цогцосноос гаргаж авсан

сумнууд болон таны гар бууны

хооронд мэдээж ямар ч холбоо

байхгүй тийм үү? Тийм ээ, эрхэм ээ.

Энэ ч гэсэн үнэмшилтэй сонсогдох

ёстой. Тийм үү?

Энэ асуултын дараа Энди сэтгэл

хөдлөлтэй хүн гэдгээ харуулан

үлмэдэг мушилзан инээмсэглэсэн

гэдгийг сонинууд дараа нь онцолсон

байсан. Эрхэм ээ, би энэ гэмт

хэргийг xийгээгүй, гар буугаа аллага

гарахаас нэг өдрийн өмнө гол руу

шидсэн гэж үнэнээ хэлсэн болохоор

түүнийг одоо болтол олоогүй

байгаад гайхах зүйл ер алга гэж

надад санагдаж байна.

Прокурор эр Эндийг буулгаж авах

гэж бүтэн хоёр өдөр шахсан. Нөгөө

салфетканы талаарх мэдүүлгийг

байсхийгээд л иш татна. Хариуд нь

Энди худалдаж авсан үгүйгээ

санаxгүй байгаа ч, огт аваагүй гэж

бас тангараглаж чадаxгүй байна

гэлээ.

1947 онд эхнэр, нөхөр Дюфреснууд

амь насаа өндөр үнээр даатгуулсан

нь үнэн үү? Үнэн. Тэгвэл Энди нь

эхнэрээ алагдсаны дараа тавин

мянган доллар авах ёстой байсан нь

үнэн үү? Үнэн. Тэгвэл тэр эхнэрээ,

нууц амрагтай нь хамт алах

санаатайгаар байрных нь гадаа

ирээд, алсан нь үнэн үү? Үгүй,

тэгээгүй.

-Тэгвэл цагдаа нар хэргийн газраас

дээрмийн ямар ч ул мөр олоогүйг

яаж тайлбарлах вэ? гэсэн асуултанд

Энди:

-Би мэдэхгүй байна гэж хариулсан

юм. Үүний дараа өдрийн нэг цагт

тангарагтанууд зөвлөлдөхөөр гараад

нэг гучид эргэн ирлээ.

Тангарагтнуудыг түүнээс ч эрт ирнэ

гэж шүүхийн ажилтан мэдэгдсэн

боловч тэд улсын мөнгөөр

Бентлигийн зоогийн газар тансаг

өдрийг зоог барих гээд түр саатсан

юм байж. Тэд орж ирээд ноён

Дюфреснийг буруутай гэж мэдэгдсэн

бөгөөд энэ мужид цаазаар авах ял

оноодог байсан бол Энди анхны

яргуй гарахаас өмнө нөгөө ертөнц

руу одсон байх байлаа.

Прокурор хэргийн талаар юу гэж

бодож байгааг нь Эндигээс асуусан

боловч мань эр юу ч хариулаагүй

Үнэндээ бол түүнд хэргийн талаарх

өөрийн гэсэн бодол байсан бөгөөд

1955 онд би түүнийг нь сонссон юм.

Бид хоёр толгой дохин мэндлэхээс

илүү нөхөрсөг харьцаатай болох

хүртлээ долоон жил болсон. Гэвч

1960 он орчмоос л өөрийгөө

Эндигийн жинхэнэ дотны хүн болсон

гэдгийг ойлгож эхэлсэн юм. Бид

хоёр хоёулаа олон жилийн ялтай,

нэг хонгилд хоорондоо нэлээд

зайтай байрладаг хоёр өрөөнд

суудаг байлаа.

-Намайг энэ хэргийн талаар ямар

бодолтой явдаг вэ гэж үү? гээд Энди

инээмсэглэлээ.Тэр өдөр аймшигтай

золгүй явдал тохиолдох бүх л нөхцөл

нь бүрдчихсэн байж дээ гэж би

боддог. Нэг дор тийм олон таагүй

явдал ар араасаа цувран

тохиолдоно гэж хэний санаанд орох

билээ. Тэр хараал идсэн байшинд

муу ёр нүүрлэчихээд байсан шиг

байгаа юм. Хэргийн эзэн хүн нь ямар

нэгэн тэнэмэл этгээд, хулгайч байсан

байх. Эсвэл бүр тэр хавиар тэнэж

явсан гаж донтон ч байсан байж

болох юм. Ингээд нөгөө хоёр

алагдсан. Үр дүнд нь би энд сууж

байна. Ингээд л болоо. Харин одоо

Энди бүх амьдралаа биш юм гэхэд

дийлэнх хэсгийг нь Шоушенк нэртэй,

энэ хараал идсэн газрын мухарт

өнгөрөөж сууна. Таны хавтаст хэрэгт

“Хүн амьны хэрэг” гэсэн тэмдэглэгээ

байсан цагт эндээс гарна гэдэг тун ч

амаргүй зүйл. Яг л усны дуслаар

чулууг бутлахтай адил. Эндэхийн

өршөөх коммис бусад

шоронгийнхоос хоёроор илүү буюу

долоон хүнтэй. Тэд долуулаа уярна,

өрөвдөнө гэдгийг мэддэггүй чулуун

зүрхтэнүүд. Тэдгээр залуусыг

айлгана, эсвэл уяраана, хахуульдана

гэж саналтгүй. Энд, торны цаана бүх

зүйл өөрчлөгдөж, мөнгө хүртэл

наранд байдгаас огт өөр утгатай

болдог юм.

Надад нэлээд өр тавьчихаад бараг

дөрвөн жилийн турш цувуулан

төлсөн Кендрикс нэртэй нэг залуу

байлаа.

Би өөрөө бол хэзээ ч олж

чадахааргүй мэдээллийг олох

чадвартай гэдгээрээ надад хэрэгтэй

хүн байсан юм. Над шиг ажил хийж

байгаа хүн эргэн тойрондоо болж

байгаа бүхний талаар мэддэг, сураг

ажиг тавьдаг байхаас өөр аргагүй л

Өршөөлийн комиссын гишүүд

Эндигийн талаар яаж санал өгсөн

талаар Кендрикс надад ярьж өгсөн

юм. 1957 онд долоогийн эсрэг тэг

гэсэн харьцаагаар Эндигийн эсрэг.

58 онд бас ахиад л долоо тэг, 60 онд

тав хоёр. Дараагийн жилүүдэд

ямаршуу харьцаатай байсан талаар

мэдэхгүй ч арван зургаан жилийн

дараа ч гэсэн мань эр тавдугаар

блокийн 14-р камертаа суусан

хэвээрээ л байсан юм. Тэгэхэд, 1975

онд Энди 58-тай байлаа. Нөгөөдүүл

магадгүй мань эрийг харж үзээд

1983 оны хавьцаа ч юмуу суллах

байсан байх. Үнэхээр сулласан бол

маш их буян үйлдэж байгаа нь

мэдээж ч гэлээ аан гээд сонсож бай.

Би 1945 оноос 1953 он хүртэл

камертаа тагтаа тэжээж байсан

Шервуд Болтон гэдэг нэг эрийг

таньдаг байлаа. Энэ нөхөр

өршөөлөөр суллагдах хүртлээ тагтаа

тэжээсэн. Шувуунд хайртай

байсандаа биш зүгээр л олон жил

хамт байсаар дасчихсан болохоор л

тэр. Тагтааг нь Жек гэх. Тэгээд

Шервуд өршөөлийн комиссын

шийдвэрээр суллагдахаасаа нэг

өдрийн өмнө Жекийг суллан тавьсан

юм. Шувуу ч мань эрийн гар дээрээс

дэрхийн нисээд л сураг тасарсан.

Гэтэл Шервуд Болтоныг манай аз

жаргалтай, бяцхан гэр бүлийг орхин

одсоноос долоо хоногийн дараа нэг

танил маань намайг дуудан

Шервудын алхах дуртай байсан

салхилах талбайн баруун буланд

дагуулж очив. Тэгсэн нь тэнд

хөөрхий тагтааны цогцос гэж

арайхийн танигдах өд сөд болсон

хэсэг мах хэвтэж байх нь тэр. Нөгөө

залуу надаас: Энэ Жек мөн үү? гэж

асуусан юм.

Тийм ээ, энэ бол Жек мөн байсан.

Хөөрхий шувуу өлбөрөөд үхчихсэн

байсан.

Би Эндитэй анх таарснаа ер

мартдаггүй юм. Тэр өдөр болсон

бүхний талаар нэг ч зүйл

орхигдуулалгүй яриад өгч чадна.

Тэгэхэд мань эр Рита Хейвортыг

олоод өгөөч гээгүй. Нэлээд сүүлд

гуйсан. 1948 оны зун мань эр огт өөр

асуудлаар надтай уулзсан юм.

Миний ихэнх наймаа шоронгийн

салхилдаг талбайд болдог байсан

болохоор түүнтэй ч гэсэн тэнд л

уулзлаа. Тэр талбай их том л доо,

бусад шоронгийнхтой харьцуулах ч

юм биш. Хойд хэсэг нь булан

болгондоо харуулын шовгортой

ханаар хүрээлээстэй. Сайн

зэвсэглэсэн, дурантай харгалзагч нар

шовгор дээрээс эргэн тойрноо

ажиглаж суудаг. Гол хаалга ч тэнд.

Элдэв ачаа оруулдаг аж ахуйн хаалга

нь урд талдаа. Тийм хаалга тав бий.

Шоушенк багагүй ачаалалтай

ажилладаг болохоор долоо

хоногийн туршид тэдгээр хаалгаар

зарлагууд нааш цааш холхиж,

ачааны машинууд дохиогоо

хангинуулан давхилддаг. Шорон

дотор угаалгын газар бий . Тэндээ

өөрсдийнхөөсөө гадна Китгеригийн

эмнэлэг, Элиотын асрах газрын

цагаан хэрэглэлийг угаана. Бас

хотын захиргаа, төрийн албад,

шорон, хамгаалалтын албаны олон

машиныг торддог засварын

газартай. Тэнд нь засварчны

ажилтай хоригдлууд ажилладаг нь

мэдээж. Сонирхуулахад өршөөлийн

комиссийн гишүүд ч манайхаар

үйлчлүүлэх боломжийг алддаггүй

байсан юм даг.

Харин талбайн баруун хэсэг нь

торлосон олон жижиг цонхтой

чулуун хана. Бидний байсан тав дахь

блок нь энэ хананы нөгөө талд нь

байрладаг. Шоронгийн захиргаа,

эмнэлэг болохоор зүүн хэсэгт нь.

Бусад шоронг бодвол Шоушенк нь

барагтай бол дүүрдэггүй байсан

болохоор 1948 онд гуравны хоёртоо

xүрэxтэй үгүйтэй xүнтэй байсан.

Гэхдээ л талбай дээр наяас зуун

хоригдол хэл бөмбөг, эсвэл бейсбол

тоглож, үгүй бол хоорондоо юу ч юм

бэ ярилцан алхалж явааг өдөр

болгон шахуу харж болдог байлаа.

Салхилах хүмүүсийн тоо ням гарагт

бүр ч нэмэгдэхэд шовгор дээр суух

сайн эрчүүд бас нэг ч хүүхэн байхгүй

байгааг эс тооцвол хүмүүс амралтын

өдрүүдээрээ салхинд гарч байгаа

мэт сэтгэгдэл төрдөгсөн.

Энди надтай ням гарагт уулзсан юм.

Надтай байсхийгээд л бизнес хийдэг

Элмор Эрмитажтай ярьж дөнгөж

дуусчихаад байж байсан чинь Энди

дөхөөд ирлээ. Би мань эрийн талаар

олон зүйл сонсчихсон байсан нь

мэдээж. Тэр үед манайхан түүнийг

зоригтой ч гэлээ биеэ тоосон зожиг

эр гээд дүгнэчихсэн байсан. Ямар

сайндаа л манай хэд Энди

өөрийнхөө баасыг жирийн xүний

бааснаас сайхан үнэртэй гэж үздэг

гэнэ лээ гэж ярилцаж байхав. Бас

болоогүй энд сайнаа үзэxгүй нь

ойлгомжтой гэцгээнэ. Сайнаа

үзэxгүй гэдэгт нь эргэлзэхгүй байсан

xүмүүсийн нэг нь Боге Даймонд.

Аминдаа хайртай л бол энэ хүнийг

холуур тойрсон нь дээр гэж энд

ярилцдаг байсныг хэлэх хэрэгтэй

байх. Энэ мэтээр Эндитэй холбоотой

олон яриа сонссогддог байсан ч би

элдэв цуу ярианд бус харин хүний

тухай өөрийнхөө дүгнэлтэнд л

итгэдэг хүн. Өдрийн мэнд гэж мань

эр хэллээ. Би Энди Дюфресн байна

гээд гараа өгсөнд би гар барьлаа.

Нийтэч хүн болох гэж цагаа дэмий

үрдэг хүмүүстэй огт адилгүй

харагдаж байв. Үнэхээр ч бид хоёр

тэр даруй л ажил хэргийн яриандаа

шилжив. Таныг зарим нэг зүйл

олоод өгч чаддаг хүн гэцгээх юм.

Мөхөс би зарим нэг зүйл хийж

үнэxээр чадна гэсэн утгатай хариу

өгөв.

Гэтэл Энди:

-Та яаж оруулж ирдэг юм бэ? гэж

шууд асуув.

-Зарим юм өөрөө л гарт ороод

ирдэг. Яг тайлбарлахад xэцүү л дээ.

Магадгүй намайг ирланд хүн

болохоор тэгдэг байж болох юм.

Миний хариуг сонсоод тэр үл мэдэг

инээмсэглэв. Та надад геологчийн

алх олоод өгөөч. Тийм юм бас

байдаг юм уу? Түүгээр яах гэж

байгаа юм бэ?

Энди миний асуултыг сонсоод

гайхаж хөмсгөө бага зэрэг өргөөд:

Захиалагчийнхаа яах гэж байгааг

тодруулах нь таны бизнесийн бэс нэг

хэсэг гэж хэлэх гээд байгаа юм биш

биз дээ? гэлээ.

Яг тэр үед би яагаад Эндийг биеэ

тоосон зожиг гэгдэх болсныг

ойлгосон бөгөөд ийм асуулт тавьж

байгаа хүнийг өөрөөр юу ч гэж

нэрлэх билээ дээ. Энэ асуулт нь

надад нэлээд ёжтой санагдсан

болохоор түүнд байдлыг

тайлбарлаж өглөө.

-Аан гээч, хэрэв та шүдний сойзтой

болохыг хүсвэл би яах гэж байгааг

чинь тодруулах гэлгүй олоод өгнө.

Үнэн л хэлнэ. Яагаад гэвэл шүдний

сойз бол юу ч гэх юм бэ дээ, аминд

халтай зүйл биш.

-Та аминд халтай зүйлд харшилтай

юм уу?

-Мэдээж.

Хуучирч , сэмэрсэн бейсболын

бөмбөг биднийг чиглэн нисээд

ирлээ. Энди бөмбөгийг барьж аваад

байрандаа эргэн бөмбөгийг яг ирсэн

газар руу нь буцаан шидэв. Бөмбөг

шидэж байгаа нь тун ч эвсэлтэй,

хурдан байв. Алдартай бейсболчин ч

гэлээ ийм шидэлттэй байхаасаа

ичихгүй дэг. Эргэн тойронд салхилж

яваа хүмүүс дор бүрдээ өөр

өөрсдийнхөө ажлыг хийхийн

зэрэгцээ нүднийхээ булангаар бид

хоёрыг ажиглаж байгааг би мэдэж

байлаа. Магадгүй манааны шовгор

дээрх залуус ч бид хоёрыг сонирхон

ажиглаж байсан биз.

Бусдынхаа дунд нэр хүндтэй, үгийг

нь сонсдог хэдэн хүн шорон болгонд

заавал байдаг. Жижиг газар дөрөв

тав, томд нь хорь гуч байх

жишээтэй. Шоушенк дэх тийм

хүмүүсийн нэг нь би байсан бөгөөд

миний үг тун ч жинтэй байсан юм.

Эндитэй уулзсаны дараа хэлэх

миний үг цаашдынх хувь тавиланд

нь маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Мань

эр үүнийг сайн мэдэж байсан ч

өчүүхэн төдий ч ая тал засахгүй

байлаа. Үүнийг нь би үнэлсэн.

-За яахав би танд энэ алх гээч

ямаршуу зүйл байдаг, түүгээр юу

хийх гэж байгаагаа тайлбарлая.

Геологчийн алх нь ойролцоогоор

ийм хэмжээтэй гэж хэлээд Эндийг

хоёр алгаараа зай авахад нь хумс

хуруугаа хуурайдаж, цэвэрлэн тун ч

сайн арчилсныг ажиглав. Нэг

талаасаа зээтүү шиг хошуутай, нөгөө

талаасаа хавтгай тавтай. Би чулуунд

дуртай болохоороо танд ийм

захиалга өгч байгаа юм. Чулуу... гэж

Энди давтан хэлснээ над руу хараад-

Танд нэг юм харуулъя гээд явган

суучихав. Би ч дагаад суулаа.

Энди газраас шороо атгаж аваад

алга хоорондоо үрж эхэлдэг юм

байна. Түүний цэвэрхэн цагаан

гарыг нь тойрон тоос шороо пургиж

эхлэв. Тэгсээр алганд нь хүний

анхаарал татаад байхааргүй хэдэн

чулуу л үлдлээ. Гялалзсан хоёрыг нь

эс тооцвол хүний анхаарал татаад

байх юм ер алга. Тэдгээрийн

дотроос Энди нэг өөхөн чулуу аваад

сайтар цэвэрлэсний дараа л сая нэг

юм хүний харц тогтох шил шиг

гялалзаж эхлэв. Энди чулууг надад

шидэж өгөв. Би чулууг барьж аваад

нэрийг нь хэллээ,

-Тийм ээ, өөхөн чулуу мөн гэж Энди

толгой дохилоо.Харин одоо ийшээ

хар даа. Боржин. Занар. Манай

тухтай байшинг толгод ухаж хийсэн

гэдгийг та лав анзаарсан байж

таараа. Тэгэхээр энд өмнө нь

шохойн чулууны орд байсан гэсэн үг.

Тийм болохоор л энэ бүхэн энд

хэвтэж байгаа юм гэж хэлээд чулууг

хаяад гараа сэгсэрлээ.

-Би чулууны хоббитой хүн. Бүр

тодорхой хэлбэл ийшээ орохоосоо

өмнө тийм байсан. Гэхдээ энд ч

гэсэн боломжийнхоо хэрээр дуртай

зүйлээ хийж баймаар байна. Тэгээд

бүтэн сайн өдөр болгон чулуулаг

хайх экследицэд гарах болж байна

Тэр өөхөн чулууны өчүүхэн хэлтэрхий

зүрх сэтгэлийг минь хөдөлгөчихжээ.

Санаанд багтамгүй тэнэглэл гэдэг нь

мэдээж. Яаж гэдгийг тайлбарлаж ч

чадаxгүй нь. Өмнө нь нэг ч хүн

иймэрхүү зүйл сонирхож байгаагүй

болохоор тэр биз. Магадгүй тэр

жижигхэн чулуу биднийг гадаад

ертөнцтэй холбож байгаа авралын

утас шиг санагдсан байх л даа. Эрх

чөлөөтэй холбох утас.

-Оргүйгаас охинтой нь нь гэдэг шиг

зүгээр сууж байснаас ням гараг

болгонд ийшээ хайгуулд гарч байсан

нь дээр гэж Энди хэллээ.

-Тэгсэн ч гэлээ тэр жижигхэн алх

чинь нэгэн цагт хэн нэгний гавлыг нь

хага цохихгүй гэдэгт би бүрэн

итгэлтэй байж болох уу?

-Надад энд дайсан байхгүй ээ гэж

Энди зөөлөн хэлэв.

Ийм тайлбар сонсоод би

инээмсэглэв. Удалгүй гараад ирнэ

-Тэглээ ч би элдэв маргааныг

алxгүйгээр шийдэж чадна. Тэгвэл

ханыг цөм цохиод оргох гээд байгаа

ч юм билүү? Хэрэв тийм бол...

Энди инээд алдав. Яагаад гэдгийг нь

долоо хоногийн дараа нөгөө алхыг

олж хараад ойлгосон юм.

-Хэн нэгэн нь таны алхыг олоод

харчихвал хурааж авна гэдгийг

мэдэж байгаа байх гэж найдаж

байна. Алх биш цайны халбага

байсан ч хурааж авна гэдэгт

итгээрэй. Ийм байхад чи энд,

талбайн голд суугаад алхаараа газар

малтах гэж байгаа юм биш биз дээ?

Хаанаас даа. Би арай өөр зүйл сэдэж

олно.

Би толгой дохин зөвшөөрлөө.

Эцсийн эцэст юу хийх нь надад

үнэхээр ямар ч хамаагуй юм хойно.

Би захиалгын дагуу барааг нь олж

өгөөд л гүйцээ. Дараа нь юу болох нь

миний санаа тавих зүйл огт биш.

Тэгээд тэр алх чинь ямар үнэтэй

байдаг юм бол? гэж би сонирхов.

Мань эрийн надтай харьцаж байгаа

тайван бөгөөд үл мэдэг ёжтой аяс

миний сэтгэлд хүрч байв.

Хэрэв та энэ хараал идсэн газрын

мухарт надтай адил олон жил

болсон бол “би би” гэж цээжээ

балбан чанга дуугаар хараалын

голдуу үг урсгадаг эндхийн нөхдүүд

ямар их залхаадгийг ойлгоно доо.

Товчхон хэлэхэд Энди надад шууд л

таалагдсан юм шиг байгаа юм.

-Найман доллар гэж Энди

хариуллаа. Гэхдээ таныг энд ямар ч

унацгүй бизнес хийгээд суух хүн биш

гэдгийг би сайн ойлгож байна.

-Ер нь бол барааны үнэнээс гадна

арван хувийг нь шагнал болгон

авдаг юм. Харин аюулгүй ч гэлээ

дарга нарын нүдэнд аюултай гэж

харагдаж болох зүйл дээр төлбөрийг

нь ахиу авдаг. Тэгээд ч би өөрийнхөө

механизмыг ажиллуулахын тулд

зарим хүний гарыг цайлгах хэрэг

гарна. Тэгэхээр 10 доллар болж

байна. За тохирлоо.

Би үл мэдэг мушилзаад мань эрийн

өөдөөс ширтэв. Тэгээд тоолдог юм

нь өөрт чинь байгаа юм байгаа биз

дээ? Бий шүү гэж хариулахдаа Энди

мөрөө хавчив.

Энэ явдлаас нэлээд хожуу мань

эрийг миний багцаалж байснаас

хавьгүй их мөнгөтэй байсныг олж

мэдсэн юм. Таван зуу орчим

доллартай байсан гэсэн. Биедээ

нуугаад орчихсон хэрэг. Мэдээж

ийш орж ирж байгаа хүн болгон

сайн нэгжүүлдэг бөгөөд, шалгаж

байгаа хэд олсон бүхнийг чинь

хурааж авна гэдэгт эргэлзэх ч

хэрэггүй. Гэхдээ туршлагатай, эсвэл

Энди шиг сэргэлэн хүнд бол

шалгалтын хэдийн толгойг эргүүлэх

арга мундахгүй.

-Тэгвэл сайн байна гэж би

хариулав.Бас тэгээд баригдвал яах

ёстойгоо сайн мэдэж байгаа, тийм

-Тийм гэж найдаж байна гэж Эндиг

хариулахад нь харц нь

өөрчлөгдөхийг хараад юу гэж хэлэх

гээд байгааг минь сайн мэдэж

байгааг нь ойлголоо. Харц нь тун

ялихгүй өөрчлөгдсөн л дөө, үл мэдэг

ёжлонгуй болсон гэх үү дээ.

-Баригдвал алхаа санамсаргүй олсон

гэх ёстой шүү. Гянданд хоёр, гурван

долоо хоног суугаад бас “олсон

зүйлээ” хураалгаж, хавтаст хэрэг

дээрээ тэмдэглэгээ хийлгэх биз.

Миний нэрийг ямар ч тохиолдолд

хэлж болохгүй. Олсон тэгээд л

болоо. Илүү ч үгүй, дутуу ч үгүй.

Харин намайг бариад өгчихвөл ахиж

надтай хамтарч ажиллана гэж

горьдсоны ч хэрэггүй. Шил виски,

баяраар идэх шоколад байсан ч би

татгалзана. Дээр нь эндэхийн дүрэм

журмыг тайлбарлаад ир гээд

өөрийнхөө залуусыг явуулна гэж

мэдээрэй. Би хүч хэрэглэх дургүй хүн

ч гэлээ ямар нэг байдлаар өөрийгөө

хамгаалж байхгүй бол бизнес маань

тун ч таагүй төгсөнө шүү дээ. Намайг

зөвөөр ойлгоорой.

-Тийм ээ, тэр мэдээж. Санаа амар

байж болно.

-Ийм газар яах бол ийх бол гэж

санаа зовно гэдэг тэнэг бас

инээдэмтэй хэрэг байдаг юм. Тийм ч

болохоор би элдэв зүйлд санаа зовж

явдаг хүн биш.

Мань эр толгой дохичихоод яваад

өгөв. Энэ явдлаас гурав хоногийн

дараа угаалгын газар үдийн хоолны

завсарлага болж байхад мань эр

миний хажуугаар нэг ч үг

дуугаралгүй, бүр эргэж ч харалгүй

зөрж өнгөрдөг юм байна. Тэрхэн

хооронд харин мөнгөө миний гарт

яг л хөзрийн илбэ үзүүлж байгаа мэт

сурамгай гэгч нь шургуулчихдаг

байгаа. Юмыг хурдан сурдаг овоо эр

юм гээч! Харин нөгөө алхыг нь би

аль хэдийн оруулаад ирчихсэн

байлаа. Бүтэн өдрийн турш

халааслаж явсан болохоор Энди

надад худал хэлээгүй болохыг нь

сайн харж авсан юм. Ийм юм

ашиглаад эндээс оргоно гэж

бодохын ч хэрэггүй гэдэг нь илэрхий.

Оролдоод үзлээ гэхэд таван зуу,

эсвэл зургаан зуун жил шаардагдах

биз. Гэсэн хэдий ч би

болгоомжлохгүй бол болохгүй

байлаа. Хэрэв энэ алхны хурц үзүүр

хэн нэгний гавлыг ярчихвал хөөрхий

эр салхилж чадахаа болих нь

гарцаагүй. Тэгээд ч би Эндиг “эгч

дүүс”-тэй шөргөөцөлдөөд авсан

тухай сонсчихсон байсан болохоор

алхыг тэдэнд зориулж аваагүй

байгаасай гэж их найдаж байсан

Дэмий найдаагүй нь ойлгомжтой

болсон л доо. Маргааш өглөө нь

өглөөний тоо эхлэхээс хорин

минутын өмнө нөгөө алхыг нь эндээс

1956 онд явах хүртлээ тавдугаар

блокын шалыг шүүрддэг байсан

Эрни гэгч залууд сэм дамжууллаа.

Эрни алхыг аваад дуугүй цааш явж,

дараагийн 19 жилийн туршид

Эндийг тэр алхаараа хийсэн ямар

нэг хэрэг зөрчлийн талаар би сонсоо

ч үгүй, хараа ч үгүй юм.

Дараагийн бүтэн сайн өдөр нь Энди

надтай довжоон дээр таарлаа.

Царай нь тун ч базаахгүй байсан

гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Доод

уруул нь хавдаж, хацар нь язраад

баруун нүд нь хөх няц болоод хагас

аньчихсан. Энди “эгч дүүс”-тэй

шөргөөцөлдсөн хэвээр байсан ч тэр

талаараа надад ганц ч үг

цухуйлгасангүй.

-Олж өгсөнд баярласан шүү гэж

хэлчихээд цааш яваад өгөв. Би мань

эрийн юу хийхийг нь анхааралтай

ажиглаж байв. Энди цааш хэсэг

явснаа зогтусч, тонгойсноо газраас

жижигхэн чулуу авлаа. Нөгөөхийнхөө

шороог нь арилгаж, эргүүлж

тойруулан анхааралтай ажиглаж

гарав. Шоронгийн хувцас халаасгүй

байдаг журамтай. Гэвч ийм ялихгүй

зүйлийн учрыг олох амархан л даа.

Энди ч чулуугаа ханцуйндаа

хийчихээд цааш яваад өгөв. Би энэ

бүxнийг хараад түүнийг үнэхээр

хүндэлсэн юм шүү. Тулгараад байгаа

бэрхшээл, асуудлынхаа талаар энд

тэнд уйлагнаж явахын оронд Энди

юу ч болоогүй юм шиг тайван байж,

амьдралаа бага ч гэсэн сонирхолтой,

таатай болгохыг хичээж байв. Гэтэл

олон олон хүн энд байхдаа ч тэр,

наранд гарсныхаа дараа ч гэсэн

болж байгаа бүхэнд ингэж хандаж

чадах ч үгүй. Дээр нь нүүр царай нь

өчигдрийн мөргөлдөөнөөс болж

аймаар болчихсон атал хумсаа

толийтол нь арчлаад цэвэрлэчихсэн

байхыг би анзаараад авсан юм даг.

Энэ явдлаас хойш зургаан сарын

хугацаанд Энди гол төлөв ганцаараа,

гянданд өнгөрөөсөн болохоор

тоотой хэдхэн л таарсан.

Харин одоо “эгч дүүс” гээд байгаа

новшнуудын талаар хэдэн үг хэлэх

хэрэгтэй байх.

Бусад шоронд ийм төрлийн

хүмүүсийг өөр өөрөөр нэрлэдэг л

дээ. Бүр хожим тэднийг бүр

“алуурчдын хатад” ч гэж нэрлэцгээх

болсон. Харин тэр үед Шоушенкд

тэднийг “эгч дүүс” гэдэг байлаа. Ер

нь тэгээд яаж ч нэрлэсэн мөн чанар

нь өөрчлөгдөхгүй болохоор ялгаагүй

л дээ.

Одоо бол “нарсанд” эрийг эмлэх

гээч гаж зүйл байдаг гэдгийг хүн бүгд

л мэдэх болж. Арга ч үгүй л дээ,

олон хар юмнууд жирийн аргаар

таашаал авах боломжгүйгээр, нэг

газар удаан хугацаанд хашигдчихаж

байгаа юм чинь. Тэгэхээр наранд

зөвхөн хүүхнүүдтэй харьцдаг байсан

эрчүүд ч гэлээ амсраа халин урсаж

байгаа хуял тачааллаасаа болж

солиорохгүйн тулд эрэгтэй хүнтэй

секс хийхээс өөр аргагүй байдалд

орох нь цөөнгүй.

Гэхдээ миний бодлоор бол ижил

хүйстнээ сонирхох хандлага тэдэнд

бүр төрөлхийн байсан байж таараа.

Үгүй байсан бол тэд эрх чөлөөтэй

болж, эхнэр хүүхнүүдтэйгээ учрах

хүртлээ тэвчээртэй хүлээгээд л

сууцгаах байх ёстой байсан биз дээ.

“Эгч дүүс”-ээс гадна залуу, царайлаг,

толгой нь сайн ажилладаггүйгээсээ

болж шоронд орсон хойноо бусдын

арганд орж, эр хүнтэй явдаг болсон

эрчүүд ч хангалттай олон. Ийм

эрчүүд гол төлөв жирийн амьдрал

дээр хүүхнүүдийн гүйцэтгэдэг

үүргийг хүлээдэг бөгөөд нөгөөдүүл

нь тэдэнтэй унтах гэж хоорондоо

уралцаж байдаг.

Тэдний дээр нь “эгч” нар гэж хэсэг

хүмүүс бий. Нарны амьдралд

хүчирхийлэгчид ямар аюул дагуулж

байдаг вэ “эгч дүүс” нар нарсанд яг л

тийм аюултай. Гол төлөв тэд хүчин,

хүн амь, дээрэм гэх мэтийн онц

ноцтой хэрэг хийгээд олон жилийн

ял авсан хэрэгтнүүд. Тэгээд

дийлэнхдээ залуу, сул дорой, юм

үзээгүй нөхдүүдийг олзолно. Гэхдээ

Энди шиг зөвхөн гаднаасаа л сул

дорой харагддаг хүмүүс ч бий. “Эгч”

нар шүршүүр, угаалгын газрын арын

довжоо, эмнэлэг хавиар ангуучилна.

Бас шүүгээ шиг давчуу, бөгс эргэх

зайгүй угаалгын газрын агуулахын

өрөөнд ч хэд хэдэн удаа хүчин хийж

байсан юм. “Эгч” нар дийлэнхдээ

эвээр яриад авчих боломжтой

байсан ч хүчээр авцгаана. Дээр нь

тэдний эрхэнд орж, тархи нь эргэсэн

зарим нь яг л юм үзээгүй охид

өөрсдийг нь хүчирхийлсэн эрэгтэйд

татагдах явдалтай адилаар араас нь

хөөцөлдөж харагддаг нь инээдэмтэй

гэх үү дээ. Гэхдээ л ажиглаад байхад

“эгч” нарын хувьд хүчээр эзэмдэх нь

л хамгийн их таашаал өгдөг шиг

байгаа юм. Тийм байсан, цаашид ч

тийм л байх биз.

Энди Шоушенкд орж ирсэн өдрөөсөө

л “эгч” нарын анхаарлыг татсан юм

билээ. Маш тайван, царайлаг,

цэвэрч хүн байсан болохоор тэгэж

анхаарлыг нь татсан байх л даа.

Хэрэв би танд үлгэр ярьж өгч байсан

бол Энди “эгч” нэртэй “он удаан жил

тууштай тэмцэж”, цаадуул нь авах

гэсэн юм аа авч чадаагуй энэ тэр

гээд зөндөө л гоё юм ярих байсан.

Гэвч ийм үлгэр ярья гэсэн ч чадахгүй

нь. Шорон гэдэг бол үлгэрийн адал

явдал яагаад ч гарах боломжгүй

газар болохоор тэр.

Шоушенкд ирээд гурав дахь өдрөө

шүршүүрт орох гэж байхад нь “эгч”

нар Эндийг эхлээд өдсөн байсан. Тэр

бол зүгээр л янзыг нь үзсэн төдий л

зүйл байлаа. Цөөвөр чононууд олз

нь өөрийгөө хамгаалах ямар ч

чадваргүй гэдэгт бат итгэлтэй

болохын тулд ээрч, хоргоогоод л

гүйгээд байдаг шүү дээ.

Эхний удаад Энди огцом эргэж

цохихдоо “эгч” нарын хамгийн

хүчтэй нь болох Богс Даймонд

гэгчийн уруулыг нь сэтлээд хаячихаж.

Азаар хуягууд ойрхон байсан тулдаа

зодооныг болиулсан байсан. Гэвч

Богс нь Эндиг чадах даа л чадна гэж

амалсан бөгөөд амалснаа ч

биелүүлсэн юм.

Хоёр дахь удаагаа Энди нь “эгч”

нартай угаалгын газрын ард таарчээ.

Энэ муу, тоосонд дарагдсан бяцхан

довжоо олон жилийн хугацаанд тун

ч олон юм үзсэн дээ. Хуягууд тэнд юу

болоод байгааг мэдэхийн сайнаар

мэдэж байсан ч хуруугаа ч

хөдөлгөдөггүй байлаа. Тэнд үргэлж л

угаалгын нунтаг, цайруулагчийн сав,

хуурай гараараа барихад яадаг ч

үгүй мөртлөө жаахан чийгтэй л бол

хүний шиг л идээд түлчихдэг

“Хекслайт” нэртэй хүчтэй нунтаг

хөглөрч байдаг. Хуягууд болохоор

энэ газарт тун ч дургүй. Ухрах

боломжгүй, хоригдлуудад бүслэгдэх

аюултай газраас холуур яв гэж

дөнгөж ажилд ороход нь л зааж

эхэлдэг болохоор аргагүй л дээ.

Хоёр дахь удаад нь Богс угаалгын

газар байгаагүй юм билээ. 1922

оноос хойш угаалгын газрын

бригадыг ахалж байсан Хенлей

Бакасын хожим ярьснаар бол Богсын

дөрвөн найз байсан гэсэн. Энди

гартаа уут “Хекслайт” барьчихаад,

ойртож ирснийх нь нүд руу цацна

гэж айлгаад хаалга руу ухарч эхэлж.

Гэвч тэр өдөр азын тэнгэр мань

эрийг харж үзээгүй болохоор Энди

цайруулагчийн гялгар уутан дээр

хальтраад уначихсан байна. Мэдээж

нөгөө дөрөв нь тэр даруй дараад

Бүлэглэн хүчирхийлд өртөх гэсэн тун

ч таагүй зүйл олон жилийн туршид

хоригдлуудын хувьд байдаг л нэг

үзэгдэл хэвээр байх биз. Энди ч гэсэн

энэ зүйлийг тойрч гарсангүй. Нөгөө

дөрөв Эндийг том картон хайрцган

дээр унагаж, хүзүүнд нь хутга тулгаж

байгаад нөгөө ажлаа ээлжлэн

хийцгээжээ. Иймэрхүү тохиолдлууд

маш хэцүү тусдаг ч тэгэсхийгээд

мартагддаг юм. Өөрийнхөө

туршлагаар яриад байгаа юм уу даа

гэж та лав бодож байгаа байх. Үгүй

ээ гэж би хариулмаар л байна.

Нээрээ шүү... Эхэндээ хэсэг

хугацааны турш цус гарна, тийм ч

хүчтэй биш л дээ. Тэгээд салхилж

байхдаа зарим нэг малын амнаас

“хуримын анхны шөнө ямар шуу

өнгөрөв” гэсэн утгатай асуулт

сонсмооргүй байгаа бол цусыг нь

тогтох хүртэл ариун цэврийн цаас

хавчуулах хэрэгтэй байдаг юм. Яг л

хүүхнүүдийн биеийн юм ирж

байгаатай адилаар хоёроос гурав

хоног бага зэрэг цус гарч байгаад

зогсоно. Өөр яах ч үгүй. Бие чинь

гэмтэл аваагүй ч гэлээ хүчирхийлэл

бол хүчирхийлэл байдаг хойно өөрт

чинь тохиолдсон зүй бус зүйлтэй

цаашид яаж амьдрах вэ гэдгийг

шийдэх л үлдэнэ.

Энди энэ бүхнийг даван гарсан.

Гаслаж гийналгүйгээр ганцаараа л

давж гарсан. Өөрийнх нь оронд хэн

ч байсан хийдэг дүгнэлтийг л хийсэн.

Бууж өгөх, эсвэл цаашид

үргэлжлүүлэн тэмцэх гэсэн хоёрын

нэгийг нь л сонгох юм байна гэсэн

дүгнэлт. Тэгээд мань эр тэмцэхээр

шийджээ. Энэ явдлаас долоо

хоногийн дараа Богс бас хоёр

новшоо дагуулаад ирэхэд нь Рустер

Макбрайд нэртэй нэгнийх нь

намалдгийг шууд нээж орхисон доо.

Тэр Рустер Макбрайд гэгч намхан

дух, шаймий эрүүтэй фермер нь

дагавар охиноо үхтэл зодсон хэргээр

энд сууж байсан юм. Наранд байгаа

xүмүүсийн аз болоход энэ новш

Шоушенкээс гарч чадалгүй үxсэн дээ.

Нөгөө гурван новш нийлж байгаад

Эндийг унагаад авчээ. Рустер нь Йит

Вернее ч билүү дээ, би яг сайн

мэдэхгүй болохоор баттай хэлж

чадахгүй, нэгэнтэй нь нийлж байгаад

Эндийг сөгдөн суулгахад Богс

Даймонд өмнө нь зогссон байна.

Тэгээд ишин дээр нь нэрээ сийлсэн

тонгоргоо дэлгэж байгаад Богс:

-Наашаа харж бай, банди минь.

Намайг одоо нэг юм гаргаад ирэхээр

чи амандаа хийнэ шүү. Дараа нь

ноён Рустер бас тэгнэ. Бидэнд

таашаал өгөхөөс татгалзахгүй юм

байгаа биз дээ. Тэгээд ч чи Рустерийг

өвтгөсөн болохоор өвчнийг нь

намжаах арга хэмжээ авах ёстой

гэжээ.

Энди хариуд нь:

-Миний аманд тэр зүйлээ хийвэл

үүрд алдана гэж мэдээрэй гэж

тайван хариулжээ. Тэр өдөр

угаалгын газар байсан Эрни хожим

нь Богс ийм хариу сонсоод Эндийг яг

л тэнэг хүн харж байгаа мэт хэсэг

харсан гэж хэлж байсан. Богс:

-Чи намайг сайн ойлгоогүй юм шиг

байна. Наашаа харж бай гэж ирээд л

яг л хамгийн энгийн зүйлийг тэнэг

хүнд тайлбарлаж байгаа мэт

удаанаар.Хэрэв чи эвгүй хөдлөх л

юм бол энэ хутганы амтыг үзнэ гэж

мэд. Одоо ойлгож байна уу гэжээ.

-Би ч ойлгосон л доо. Та нар л

ойлгоогүй юм шиг байна. Миний

аманд хийх гэж оролдсон болгоныг

чинь би тас хазна. Хутганы тухайд

гэвэл огцом өвдөлтийн нөлөөгөөр

хүн өтгөн шингэнтэйгээ холилдохоос

гадна шүдээ маш xүчтэй зуудаг юм.

Энди ийм хариу өгчихөөд үл мэдэг

ёжтой инээмсэглэн Богсыг ширтжээ.

Яг л нөгөө гурав нь түүнийг

хүчирxийлэx гэж ирээгүй, зүгээр л

хүний рефлексийн талаар ярилцах

гэж ирсэн мэт. Яг л бөгснөөсөө цус

гоожуулчихаад агуулахын заваан

шалан дээр хоёр мунаг эрд гараа

мушгиулчихсан сууж байгаа биш

харин ганган гурван хос костюмаа

өмсөж, зангиагаа зүүчихээд

хүмүүстэй уулзаж байгаа мэт.

-Тэгээд та нарт гэж хэлэхэд ингэж

зуусан зуултыг зөвхөн тусгай төмөр

хөшүүргээр л хөшиж тавиулах

боломжтой гэлцдэг юм шүү.

Шалгаад үзэж болох ч дэмий болов

уу гэж бодож байна даа гэж Энди

үргэлжүүлэн хэлжээ.

1948 оны хоёрдугаар сарын тэр

нэгэн шөнө Богс ч тэр Рустер

Макбрайд ч тэр Эндигийн аманд юу

ч хийлгүй орхисон юм. Хожим ч

гэсэн тийм төрлийн туршилт тавьж

зүрхлээгүй гэдгийг би лавтай мэдэж

байна. Гэхдээ яаж зүгээр байхав

нөгөө гурав Эндиг тэр өдөртөө сайн

балбаад бүгдээрээ гянданд

сууцгаасан юм даг. Тэндээсээ гараад

Энди Рустер хоёр цугтаа шоронгийн

эмнэлэгт хэд хоносон доо. Эдгээр

залуус Эндиг ахиж хэдэн удаа

хоргоосныг сайн мэдэхгүй байна.

Ямартаа ч Макбрайд хамраа хуга

цохиулснаас хойш ахиж Эндгийг

хоргоохоо байсан. Зун гэхэд Богс

Даймонд ч больсон.

Дашрамд сонирхуулахад Богс

Даймонтой холбоотой нэгэн сонин

зүйл болсон юм байна. Долдугаар

сарын эхээр өглөөний тоон дээр Богс

байдаггүй. Камерт нь очтол бялба

нүдүүлчихсэн, хагас ухаантай юм

шалан дээр хэвтэж байсан. Хэн

зодсон, камерт нь яаж орсон гээд яг

юу болсон талаар тэр ганц үг ган

хийгээгүй ч би бүгдийг сайн мэдэж

байлаа. Гарыг нь хангалттай

цайлгаж чадвал хамгаалтын

офицерээр зарим нэг зүйл хийлгэж

болдог юм. Осолтгүй л гаднаас буу

оруулж ирэхээс бусдыг хийнэ. Тэр

үед ийм үйлчилгээний төлөө тэнгэрт

тулсан их мөнгө нэхдэггүй байсан,

одоо ч гэсэн боломжийн л мөнгө

нэхдэг. Тэгээд ч тэр үед шоронгийн

өнцөг булан бүрийг хянаж байдаг

электрон систем, нууц камер энэ тэр

ямар байсан биш. Тэгэхээр тэр

холын 1948 онд блок болон түүний

бүх камерийн түлхүүртэй хуяг нь

дуртай хүнээ дотогш оруулах

боломжтой байлаа. Хоёр гурван

хүнийг ч гэсэн. Богсын камерт ч

гэсэн.

Ийм ажлын төлбөр энд байгаа

хэдийн хувьд нэлээд үнэтэй л дээ.

Гэхдээ шоронгийн хананы цаана

байгаа хүмүүсийн хувьд тийм ч

өндөр биш нь мэдээж. Харин энд

бол таны гарт байгаа нэг доллар нь

наранд байгаа хорин доллартай

дүйцнэ гэж мэд. Миний тооцсоноор

Богсыг ингэж хашраахад блок,

камерийн үүдийг онгойлгох 50

доллар, хонгилд зогсож байгаа хуяг

болгонд хоёроос гурван доллар гээд

багагүй мөнгө хэрэгтэй.

Би Энди Дюфреснийг энэ бүхнийг

зохион байгуулсан гэж нотлож

чадахгүй ч гэлээ ийш нь таван зуу

орчим доллар авч орсныг нь мэдэж

байсан юм. Тэгээд ч өмнө нь банкны

ззэн байсан хүн. Харин банкны эзэд

бол мөнгийг яавал жинхэнэ эрх

мэдэл болгон хувиргах вэ гэдгийг

хэн хэнээс илүү сайн мэддэг улс. Богс

гурван хавиргаа хугалуулж, нүдээ

таглуулан дунд чөмгөө цуулуулж бас

дээр нь бөгсөө бага зэрэг сунатал

зодуулсны дараа Эндиг оролдохоо

байсан юм. Зөвхөн Эндигээр

тогтохгүй бүгдийг нь нэг мөр

оролдохоо больсон. Яг л чанга

дуугаар хуцахаас биш хазаж

чаддаггүй зольбин нохой шиг л

болсон. Тэгээд дараа нь “дорой эгч”

нарын эгнээд шилжсэн дээ.

Хэрэв Эндийг өрсөж хөдлөөгүй бол

аминд нь ч хүрч мэдэх байсан Богс

Даймонд гэгч хүний санаархал

ингээд дууссан юм даг.

Гэхдээ л Даймондтой тохиолдсон

зүйлийн цаана Энди л байсан байх

гэж санагдаад байдаг юм. “Эгч” нар

ба Энди хоорондын тэмцэл энэ

явдлын дараа намжсан ч гэлээ бүрэн

дуусаагүй юм. Цөвөр чононууд сул

дорой амьтадыг олзолдог болохоор

хэрэг гарвал өөрийгөө хамгаалж

чаддаг гэдгээ харуулсан Энди

Дюфресн тийм ч тохиромжтой биш

болсон нь мэдээж. Эргэн тойронд нь

өөр зөндөө олз байсан болохоор

“эгч” нар Эндийг онцлохоо байсан ч

нэг хэсэгтээ л ээрч байж тайван

орхисон юм даг.

Тэр болтол Энди “эгч” нартай

тэмцсээр л байсан. Тэдэнд ганц удаа

л тэмцэлгүй буугаад өгчихсөн байхад

даварч, удалгүй хүзүүн дээр чинь

гараад суух улс гэж мэд. Ямар ч

хэцүү байсан бууж өгөлгүй тэмцэж л

байх ёстой. Энди хааяа нэг нүүр нь

хөх няц болчихсон явж харагддаг

байсан бөгөөд Даймондод

тохиолдсон явдлын дараа “эгч”

нартай шөргөөцөлдөснөөс болж

хоёр ч удаа хуруугаа хугалж байсан

юм. 1949 онд угаалгын газрын

агуулахад давуугаар ороосон төмөр

хоолойгоор цохиулаад шоронгийн

эмнэлэгт ч хэвтэж байсан удаатай.

Байнга л тэмцдэг байсан болохоор

шийтгүүлж гянданд суух нь ч олон

байсан даа. Гэхдээ эрх чөлөөтэй

байхдаа ч өөрийнхөө сэтгэл рүү

өнгийж харахаас айдаггүй байсан

xүний хувьд Эндид ганцаар өдөр

хоног тоолон сууна гэдэг нэг их

xэцүү зүйл биш байсан байх гэж

санагддаг. Энэ мэтээр Эндигийн

“эгч” нартай хийсэн дайн үе үе

намжиж, үе үе хурцадсаар 1950 он

xүртэл үргэлжилсэн юм. Тэгээд л

дууссан даа. Гэхдээ энэ талаар дараа

нь өгүүлэмз.

1948 оны намар Энди намайг

салхилдаг талбай дээр тосч уулзаад

өнгөлгөөний уутанцар хэдийг олоод

өгч чадах уу гэж асуулаа. Тэр ч нь

одоо юу гээчийн балай юм байдаг

юм бэ? гэж би сонирхов. Чулуу

өнгөлөхөд хэрэгтэй, дотор нь юм

чихсэн уутанцар байдаг юм гэж мань

эр надад тайлбарлалаа. Хоёр талтай.

Нэг нь нарийн ширхэгтэй

өнгөлгөөний цаас, нөгөө тал нь

бүдүүн ширхэгтэй зүлгүүр.

Би ч олж чадна гэсэн бөгөөд долоо

хоногийн сүүлээр алх авч байсан тэр

дэлгүүрээс надад тэр уутанцарыг нь

аваад өгчихсөн байлаа. Зүлгүүрийн

хөлсөнд би Эндигээс илүү ч үгүй

дутуу ч үгүй яг арван хувиа авсан

юм. Дотор нь юу ч юм бэ чихээстэй

жижигхэн давуунуудад аминд хүрэх

нь битгий хэл аюултай гэж хэлж

болохооргүй байсан юм. Уутанцар

төдий л зүйл юм чинь яав л гэж.

Таван сарын дараа Энди надаас

Рита Хейвортыг олж өгөхийг хүссэн

юм. Бид хоёр кино гаргадаг зааланд

суугаад энэ талаар ярилцаж байлаа.

Тэр үед одоогийнхтой адил долоо

хоногт нэг, хоёр удаа бус харин

сардаа ганц удаа ч юм уу кино

үзүүлдэг байсан юм. Зүгээр нэг кино

үзүүлчиxгүй, дандаа ёс суртахуунтай

кино үзүүлнэ. Кино үзсэний дараа

бид танхимд орж ирж байснаасаа

илүү энэрэнгүй, xүмүүжчиxсэн гарах

ёстой юм байх. Тэр удаад ч мөн

адил. Бид архи xэтрүүлэн хэрэглэх

нь ямар хортойг харуулсан кино

үзэцгээж байлаа.

Энди надад ойрхон суусан бөгөөд

кино дундаа орж байх үед дөхөж

ирээд Рита Хейвортыг олж өгч чадах

уу гэж чихэнд шивнэлээ. Үнэнийг

хэлэхэд би ихэд гайхсан. Энди бага

зэрэг барьц алдсан байдалтай

харагдаж байлаа. Дандаа л тайван,

тогтуун байдаг хүн чинь харин тэр

үед яг л нөгөө сэтгүүлийн хуудаснаа

“ганцаардахад хань болж асар их

таашаал өгнө” гэж сурталчилдаг,

тусгай дэлгүүрт байдаг резин,

савхиар хийгдсэн зүйлүүдийн нэгийг

олоод өгөөч гэж байгаа аятай нэлээд

ичсэн байдалтай байсан. Наад

хүүхнийг чинь олоод өгнө өө. Санаа

бүү зов, тайвшир. Чамд том хэрэгтэй

юм уу, эсвэл жижиг байхад болох

уу? гэж асуулаа.

Тухайн үед миний оруулж ирдэг

зурагт хуудаснууд дотроос Ритагийнх

хамгийн сайн нь байсан бөгөөд

(хэдэн жилийн дараа Бетти Грейбл

xүмүүсийн хайртай од болсон доо)

хоёр янзаар зарагддаг байсан юм.

Жижгийг нь нэг доллараар авдаг

байсан бол дөрвөн футын өндөртэй,

Ритаг бүтэн биеэр нь харуулсан нь

хоёр доллар хагасын үнэтэй.

-Томыг нь гэж Энди над руу харалгүй

хариулав. Яг л шөнийн клубт болж

байгаа үдэшлэгт ахынхаа урилгаар

хулгайгаар орох гэж байгаа жаал хүү

шиг сандарч байгаа харагдав. Чи яг

олж чадна биз?

-Чадна аа, тайван бай гэж би

хариулав. Энэ үед кино оргил хэсэгт

хүрч, үзэж суусан хэд орилж

хашгичин, алга ташиж эхлэв.

-Хэр удах бол?

-Долоо хоног, бүр ч наана байж

магадгүй. Энди ичингүйрсэн хэвээр

байсан нь сонин харагдаж байлаа.

-Тэгээд би хэдийг төлөх вэ?

Би ганц ч зоос өөртөө

унагаалгүйгээр, үнийг нь бодитоор

нь хэллээ. Энди хэзээд сайн

худалдан авагч, бас эр хүн байсан

болохоор би өөртөө мөнгө

унагалгүйгээр Ритаг аваад өгөхөд

харамсах зүйл байсангүй. Эндийг

Русер, Богс нартай үзэлцэж байхад

нь миний олж өгдөг алх “эгч” нарын

хэнийх нь гавлыг ярах бол гэсэн

бодол намайг олон хоног зовоосон

доо. Зурагт хуудас бол миний

бизнест архи, тамхины дараа, хар

тамхины өмнө орж байдаг томоохон

хэсэг нь юм. Жараад онд бүгд л

Жимми Хендрикс, Боб Дилан гэх

мэтийн жүжигчдийн зурагт хуудас

авахыг хүсэцгээж байсан болохоор

энэ бизнес ч их ашигтай байсан.

Гэхдээ мэдээж хамгийн их ашигтай

нь хүүxнүүдийг зураг байсан бөгөөд

тэд ч шил шилээ даран гарцгааж

байсан юм.

Хэдэн хоногийн дараа угаалгын

газрын жолооч залуу надад жар

гаруй ил захидал, зурагт хуудас

авчирч өгсөн бөгөөд дийлэнх нь Рита

Хейвортынх байсан юм. Та тэр

зургийг нь санаж байж ч магадгүй.

Миний хувьд бол яг өмнөө байгаа

юм шиг л санаж байна. Нэг гараараа

үсээ янзлаад нүдээ хагас аньчихсан

усны хувцастай зогсож байгаа зураг.

Хэрэв та сонирхож байгаа бол

шоронгийн захиргаа нь хар захын

тухай сайн мэддэг байсан. Бүгд л

мэддэг байсан. Тэд миний мэдэж

байгаа бүxнийг мэддэг байсан.

Гэхдээ шорон гэдэг асар том уурын

тогоог дэлбэлчихгүйн тулд зарим нэг

газар клапанг нь нээж, илүүдэл

уурыг нь гаргаж байх ёстойг ойлгож

байсан болохоор мэдээгүй дүр

эсгэдэг байсан юм. Заримдаа

шалгалт явуулж, эрх мэдлээ

харуулсных нь дараа би гянданд хэд

хононо. Гэхдээ л зурагт хуудас

мэтийн гэмгүй зүйлийг байж байхад

хоргүй гээд тоодоггүй байлаа. Өөрөө

ч амьдарч, өрөөл бусдад ч амьдрах

боломж олго гэдэг байх аа. Тэгээд

хэн нэгний камераас гэнэт Рита

Хейвортын ч юмуу, эсвэл өөр хэн

нэгний зурагт хуудсыг олбол нарнаас

ирсэн илгээмжнээс нь гарч ирсэн гэж

тооцдог. Найз нөхөд, хамаатан

саднаас нь ирж байгаа

илгээмжүүдийг сайтар шалгадаг ч

Рита Хейворт, Эйва Гарднер гэх

мэтийн гоо бүсгүйн зурагт хуудас

гэсэн гэмгүй зүйлийг сур дуулиан

болгож, дахин шалгалт хийдэг хүн

юу байхав дээ.

Тогоог дэлбэлчиxгүй тулд уурыг нь

яаж гаргах хэрэгтэй вэ гэдгийг сайн

тогооч болгон мэдэж байдаг. Өөрөө

ч амьдарч, өрөөл бусдад ч амьдрах

боломж олгож байхгүй бол

төвөнхний чинь дор бас нэг ам

гартал нь огтлоод өгөх хэн нэгэн

гараад ирэх нь гарцаагүй. Тэгэхээр

бага ч гэсэн буулт хийхээс өер

аргагүй. Би өөрийн суудаг

зургадугаар камераас Эндигийн

суудаг дөрөвдүгээр камер руу зурагт

хуудсыг xүргүүлэxдээ Эрнигийн

туслалцааг дахиад л авсан.

Тэгсэн нь Эрни надад банкны эзний

чанга гараар “баярлалаа” гэж бичсэн

зурвас авчирч өгсөн юм. Хэсэг

хугацааны дараа өглөөний тооны

үеэр гарч явахдаа Эндигийн өрөөний

дэргэдүүр өнгөрөх зуураа Ритаг

орных нь дээр өлгөөтэй байгааг

нүднийхээ булангаар олж харсан

юм. Энди уртаас урт шоронгийн

шөнө нойргүй хэвтэх зуураа Ритаг

харж, нүдээ хужирлах боломжтой

болжээ. Харин одоо бол нарны

гэрэлд Рита бүсгүйгийн нүүрэнд хар

судал татсаныг нь анзаарсан. Тэр хар

судал нь жижигхэн, тоосонд

дарагдсан цонхон дээрх торны

сүүдэр юм.

Харин одоо Эндийд “эгч” нартай

явуулсан дайндаа ялалтын цэг тавих

боломж олгосон 1950 оны тавдугаар

сарын дундуур болсон үйл явдлын

талаар ярьж өгье.

Энэ явдлын дараа мань эр ажлаа

сольж, манай халуун дулаан хамт

олны эгнээнд элсэхдээ

хувиарлагдсан угаалгын газар

ажиллахаа байгаад номын сан руу

шилжсэн юм. Би гол төлөв олны ам

дамжсан зүйл яриад байгааг та

анзаарсан биз. Нэг нь нэг юм хараад,

өөр нэгэнд ярьж, тэр нь явсаар

миний чихэнд xүрч, тэрийг нь би

танд ярьж байгаа хэрэг. Гээд яая

гэхэв, эргэн тойрондоо болж байгаа

бүхний талаар мэдэхийг хүсвэл

баталгаатайгаас нь баталгаагүй

хүртэл янз бүрийн л эх сурвалжийн

мэдээг ашиглахаас өөр арга байхгүй

хойно. Гол нь хоосон цуу яриа,

хүссэн зүйлээ бодитой болгох гэдэг

элдэв оролдлого, тонн тонноор

хэмжигдэх худал ярианаас бодит

үнэний өчүүхэн хэсгийг нь ялган авч

чаддаг байх хэрэгтэй. Намайг мах

цустай бодит хүн гэхээсээ

илүүтэйгээр үлгэр домгийн баатрын

талаар яриад байгаа мэт санагдаж

байж болох л доо. Харин Эндитэй

олон жил хамт байсан, олон жилийн

ялтай хоригдлууд бидний хувьд

түүний талаарх элдэв яриа болон

байгаа байдалд нь ямар нэг нууцлаг,

үлгэр домгийн гэмээр зүйл байгаа

мэт санагддаг байсан юм. Эндигийн

Богс Даймондтой хийсэн тэмцэл бас

өөр ажилд орсон гээд миний ярьсан

олон үйл явдлууд нь энэ үлгэр

домгийн нэг хэсэг нь мөн ч гэлээ

шинэ ажилд оруулсан үйл явдлын

амьд гэрч нь би өөрөө байсан

болохоор одоо ярих гэж байгаа зүйл

бүгд хөдлөшгүй үнэн гэж эхийнхээ

нэрээр андгайлсан ч бэлэн байна.

Алуурчны үг итгэл төрүүлэхгүй

гэдгийг сайн ойлгож байгаа ч та

надад итгээрэй.

Энэ үйл явдал болох үед Энди бид

хоёр нэлээд дотно найзууд

болчихсон байлаа. Тэр намайг

намайг хүндлэж, бусдаас

илүүтэйгээр надтай үг солих дуртай

болсон байв. Би өөрөө ч мань эрийг

анхнаасаа л үнэлсэн гэдгээ дээр

хэлж байсан. Нээрээ мартаснаас бас

нэг явдлын талаар ярьж өгөхөө

мартчихсан байна. Рита Хейвортыг

олж өгснөөс хойш таван долоо хоног

өнгөрч, би өөрөө ч өдөр тутмын

аахар шаахар ажилд дарагдаад тэр

явдлыг бараг мартаж эхэлж байтал

нэг орой Эрни надад жижигхэн

хайрцаг авчирч өгдөг юм байна.

Дюфресн өгч байна гэж Эрни шүүрээ

барьсан чигтээ хэлчихээд арилаад

өгөв. Дотор нь юу байгааг харахыг

маш их хүсч байсан болохоор

хайрцганд чихээстэй байсан цагаан

картонон боодлыг яах ийхийн

зуургуй задлачихлаа. Тэгээд...

Гарч ирсэн тэр зүйлийг удаан

ширтлээ. Чулуугаар хийсэн тэр

зүйлсэд хуруугаа ч хүргэж зүрхлэлгүй

хэсэг хугацаанд зөвхөн харж суулаа.

Энэ балиар ертөнц, түүний ямар

утгагүй үймэлдээн, бүх заваан

ялгадсан дунд хүний нүд баясгасан,

итгэмээргүй үзэсгэлэнтэй зүйлс

заримдаа таардаг боловч маш олон

хүн үүнийг мартчихсан явдаг нь

харамсалтай.

Гялалзтал зүлгэчихсэн загасны

сэлүүрийн хэлбэртэй хоёр жижиг

өөхөн чулуу байсан байсан юм.

Галтмаарын шигтгээ нь чулууг төмөр

шиг гялалзуулж, өнгөлсөн

ирмэгүүдэд нь алтлаг оч гялалзана.

Хэрэв арай хүнд байсан бол энэ

хоёр чулуу тун ч дажгүй товч болох

байжээ.

Салхилдаг талбайгаас олсон бохир

чулууг ийм гайхамшиг болгох гэж

ямар их хөдөлмөр гаргаа бол!

Эхлээд цэвэрлээд, дараа нь алхаар

хэлбэр оруулж, эцэст нь маш удаан

зүлгээд, сүүлчийн засварыг оруулна.

Энэ хоёр чулууг хараад сууж байхад

надад өөрийн эрхгүй хүн

төрөлхтнөөр бахархах ч гэмээр юм

уу даа, нэг тийм сэтгэгдэл төрж

билээ. Надад ийм сэтгэгдэл барагтай

бол төрдөггүй ч хүний гараар

хийгдсэн үнэхээр үзэсгэлэнтэй, харц

булаасан зүйл харж байсан

болохоор арга ч үгүй л дээ. Миний

бодлоор бол хүмүүс бид үүгээрээ л

араатнаас ялгардаг байх. Би Эндийг,

түүний няцашгүй тууштай занг нь

үнэхээр үнэлсэн бөгөөд тэр зангийнх

нь илрэлийг удалгүй өөрийн нүдээр

харсан юм. Одоо энэ талаар ярья.

1950 оны тавдугаар сард шоронгийн

удирдлага үйлдвэрийнхээ дээвэрт

засвар хийхээр шийдсэн юм. Амьд

амьтан тэсэхийн аргагүй их халуу

шатахаас өмнө ажлыг эхлүүлэх нь

хамгийн тохиромжтой байсан

болохоор сайн дураараа ажиллах

хүмүүсийг бүртгэж эхэллээ. Цэвэр

агаарт ажиллахад тавдугаар сар

хамгийн тохиромжтой болохоор дал

гаруй хүн бүртгүүлчихсэн байв.

Тэгээд тэр хүмүүсийн нэрийг нь

бичсэн цаасыг малгайнд хийж

байгаад сугалахад Энди бид хоёрын

нэр ч гараад ирсэн юм.

Дараагийн долоо хоногт нь

өглөөний хоолны дараа бид эргэн

тойрноо дурандан суугаа манааны

шовгор дээрх хэдийг эс тооцвол урд

хойноо хоёр хоёрхон хуягаар

харгалзуулаад салхилдаг талбайгаар

дайраад эарлаа.

Дөрөв маань том шат дамначихсан

явсан бөгөөд түүнээ хавтгай

дээвэртэй намхан байшингийн

хананд босгож байгаад дээвэр дээр

нь гарлаа. Бид дээвэр дээр

хайлуулсан замын харыг том

шанагаар хутган асгаад ширүүн

үстэй сойзоор тарааж байлаа.

Бидний доохон талд зургаан хуяг

сууж байсан юм. Тэдний хувьд энэ

ажил нь долоо хоногийн амралт л

гэсэн үг. Угаалгын газар угаалгын

нунтаг үнэртэж, эсвэл довжоо

шүүрдэж байгаа хоригдлуудын

дэргэд тоос залгилж зогсохын оронд

тэр зургаа тэнд суугаад тавдугаар

сарын наранд ээнгээ, хэл амаа

билүүдэх нэртэй ажил хийж байв.

Урд талын хана хангалттай ойрхон ч

зугатах боломжгүй, эвгүй хөдөлвөл л

гавлыг нь хэдхэн хоромын дотор зад

буудахад хангалттай байсан тул

хуягууд бидний зүг хааяа нэг л харц

шиднэ. Ингээд тэд дор дороо өөртөө

сэтгэл хангалуун тухлацгааж,

бүрмөсөн аз жаргалтай болоход нь

мөстэй, хатуухан коктейл л дутуу.

Тэдний дунд Байрон Хендлей гэдэг

нэг этгээд байсан бөгөөд энэ үйл

явдал өрнөсөн 1950 онд Шоушенкт

надаас ч олон жил болоод байсан

юм. Сүүлийн хоёр даргын ажилласан

хугацаанаас ч илүү. 1950 онд Жорж

Дуней нэртэй нэг адгийн шаар

шоронгийн дарга байлаа. Хойд

мужаас ирсэн энэ хүнийг бүгд үзэн

ядах бөгөөд осолтгүй л ийш нь

томилсон хүмүүс нь гайгүй ханддаг

байсан биз. Энэ этгээд амьдралдаа

ердөө гуравхан зүйлийг л сонирхдог

гэж би сонсож байсан юм. Нэг

жижигхэн хэвлэлийн газар, өөрөө

мөнгөөрөө хэвлүүлсэн гэх номны

борлуулалт нь эхнийх нь. Хоёрт нь

жил болгоны есдүгээр сарын

бейсболын аварга шалгаруулах

тэмцээнд түрүүлэx баг. Гуравт нь

Майн мужийг цаазаар авах ялтай

болгохын төлөө тэмцэх. Тийм ээ,

Жорж Дуней цаазаар авах ялын том

шүтэн бишрэгч байсан юм, 1953 онд

шоронгийн засварын газартай

холбоотой луйвар нь илэрснээр энэ

этгээд ажлаасаа хусагдсан юм.

Луйвраас олсон мөнгөө Вайрон

Хендлей, Грэд Стэмос хоёртой

хуваалцдаг байсан ч энэ хоёр нь

ямар ч шийтгэл xүлээгээгүй. Хуучин

даргыг халагдлаа гэж хэн ч

xарамсаагүй авч, Грэд Стэмосыг

оронд нь томилсон нь тун ч таагүй

явдал байлаа. Стэмос бол бульдог

нохой шиг зуудаг байж харагдахаар

булчинлаг эрүү, бор нүд, xүйтэн

харцтай атигар нөхөр. Тэр бээр

үргэлж л хэзээ мөдгүй сур харвах нь,

эсвэл дэлүүгээр нь хатгуулаад байна

уу гэлтэй муухай ярвайж мушилзаж

явна. Стэмосыг шоронгийн дарга

болсноос хойш Шоушенкт урьд нь

болж байгаагүй харгислал гарах

болсон юм. Би яг баттай хэлж

чадахгүй ч шинэ даргын замд

хөндөлсөөд учир битүүлгээр алга

болсон тав зургаан хүнийг

шоронгийн баруухан талд байдаг

модон дунд булшилсан байхдаг шүү.

Өмнөх дарга ч түүнээс нэг их

дээрдээд байхгүй ч гэлээ Грэд

Стэмос муухай харгис, дорой нэгэн

байсан болохоор бүр ч илүү адгийн

шаар байсан юм. Энэ этгээд Вайрон

Хендлейгийн сайн найз гэж байгаа.

Тэгэхээр Жорж Дуней нь даргын

хувьд шоронг үнэн хэрэг дээрээ

атгаж байсан энэ хоёрын гарын дор

хөдөлдөг шатрын хүү төдий л байсан

юм. Хендлей болохоор тарчигдуу

шар үстэй, болхидуу хайваганасан

алхаатай өндөр хүн. Энэ эр наранд

тун хурдан борлочихдог, үргэлж

чанга дуугаар ярьдаг бөгөөд

тушаалыг нь хурдан биелүүлээгүй

хүнийг гар бууныхаа бариулаар байя

гэтэл нь тоншоод авахаас сийхгүй.

Биднийг дээвэр засч эхэлсэн өдөр

Хендлей өер нэг хуяг болох Мэрт

Энтвистлтэй ярьж байв.

Хендли огт санаандгүй сайхан мэдээ

авчихаад муухай, доромжилсон

инээдээрээ мушилзаж байлаа.

Үнэндээ энэ нь түүний стиль нь л дээ.

Ертөнц дэлхий тэр чигээрээ өөрийнх

нь эсрэг байгаа гэдэгт огт

эргэлздэггүй болохоор ганц удаа ч

болов сайн юм хэлнэ гэж үгүй. Энэ

дэлхий дээр нь аж төрдөг адгийн

шаарнууд нийлж байгаад мань

эрийн амьдралын хамгийн сайхан

үеийг нь баллачихаад, үлдсэн

амьдралыг нь бас баллахаар зэхээд

байгаа юм байх. Би арай тайван, аз

жаргалтай харагддаг өөр

офицеруудтай таарч, яаж тийм

болсныг нь сайн ойлгодог байсан.

Үүний тулд магадгүй тэмцэл,

гуйланчлал, зовлон зүдгүүрээр

дүүрэн тэдний амьдрал ба

харгалзагдаж байгаа бидний байдал

хоёрын ялгааг олж, харьцуулахад л

хангалттай. Тэгэхээр тэр офицерууд

болохоор ялгааг нь олж хараад

зохих дүгнэлт хийсэн хэрэг. Харин

бусад нь чадаагүй хүсээ ч үгүй.

Байрон Хендлейгийн хувьд ийм

харьцуулалт хийнэ чинээ санаад ч

хэрэггүй. Энэ хүн тавдугаар сарын

наранд ээсэн шигээ тухлаж, хэрэгтэй

хэрэггүй юм бурах зуураа өөрөөс нь

хэдхэн футын зайнд өдөр болгон

аймшигтай хүнд хөдөлмөр хийдэг

хэсэг хоригдол буцалж байгаа замын

хартай хутгуурт гараа уран байж,

хөлсөө цувуулан ажиллахдаа илүү

хөнгөн ажил хийж байна гэж санаа

нь тэнэгэр байгааг хараад юу ч

болоогүй мэт тайван суугаад байж

чадна. Та хүнийг өөдрөг үзэлтэн үү,

гутранги үзэлтэн үү гэдгийг

тодорхойлдог хуучны нэг асуултыг

лав санаж байгаа байх. Байрон

Хендлей энэ сонжоонд үргэлж “Аяга

хагас хоосон байна” гэсэн нэг янзын

хариу өгөх байсан биз. Үеийн үед

шүү. Бурхан түүнийг өршөөг. Хэрэв

түүнд дээд зэргийн җүржийн шүүс

барьвал хариуд нь аяга хүйтэн ус

уумаар байхад гэнэ. Эхнэрийнх нь

үнэнч занг магтвал тийм царай

муутай амьтныг хэн ч тоохгүй

байгаад гайхах зүйлгүй гэнэ.

Тэгээд энэ нөхөр улайгаад

эхэлчихсэн духаа ил гаргаад чанга

дуугаар Мэрт Эндвислтэй ярьж

суухад нь үг бүр нь бидэнд

сонсогдож байсан юм. Нэг гараараа

дээврийн хашлагыг тулж, нөгөө

гараа 38 калибрийн гар буун дээрээ

тавьсан байв. Бид хэд Мэртийн

хамтаар түүний яриаг анхааралтай

сонсож байлаа. Ярианых нь утга

гэвэл Хендлейгийн ах гэж 14 жилийн

өмнө Техас руу яваад тэр чигээрээ

сураггүй болсон нэг нохойн гөлөг

байдаг юм байна. Сураг тасарсан

болохоор тэр нохойн гөлгийг бүгд л

үхчихсэн байх гэж бодож байж.

Гэтэл долоо хоногийн өмнө

Остинаас нэг өмгөөлөгч гэнэт утсаар

ярьж ах нь дөрвөн сарын өмнө,

чамлахааргүй хөрөнгө үлдээгээд өөд

болсон гэдгийг дуулгасан юм байж.

Харин дэлхийн хамгийн чин шударга

хүн болох Хендли: Манай ах гуай

шиг тэнэг илжигнүүд яахаараа тийм

азтай байдгийн учрыг одоо болтол

ойлгодоггүй юм гэж ирээд л

цэцэрхэж байлаа. Талийгч ах нь

газрын тосны наймаа хийсээр сая

орчим доллартай болсон байжээ.

Хэрэв та сонирхож байгаа бол

Хендлей саятан болоогүй. Болсон ч

хэсэгхэн хугацаанд л аз жаргалтай

явах байсан биз. Талийгч ах нь гэр

бүлийн гишүүн болгонд 35 мянга

орчим долларын хөрөнгө таслан

үлдээж л дээ. Гэвч Байрон

Хендлейгийн хувьд аяга үргэлж хагас

хоосон байдаг хойно хараал идсэн

засгийн газар залгамжилсан

хөрөнгөнийх нь ихэнхийг булааж

авах гэж байгаа талаар хагас цагийн

турш Мэртэд гомдоллож байв.

Тэгээд би шинэ машин ч авч

чадахгүй болох нь. Машин авлаа ч

гэсэн сайхан зүйл алга гэж яншиж

байв. Машин авах гэж аймаар их

мөнгө өгөөд, дараа нь засвар

үйлчилгээ энэ тэр гэж бас мөнгө

зарна. Дээр нь тэнэг манай хэдэн

тэнэг хүүхэд машиндаа суулгаад

яваач гэж гуйх байх даа... Томроод

ирэхээрээ өөрсдөө машиныг чинь

унаж явах гэнэ гэж Мэрт үг

хавчуулав. Хэзээ ямар үг хавчуулахаа

Мэрт Энтвостл сайн мэдэж байлаа.

Гэхдээ тэртээ тэргүй бүгдийн хувьд

ойлгомжтой байсан “Найз нөхөд гэж

явдгийн хэрэг юу билээ? Тэр мөнгө

чинь тэгтлээ их саад байгаа бол үрэн

таран хийхэд чинь би туслалгүй

яахав” гэсэн бодлоо хэлээгүй юм.

Тэр мэдээж. Бас болоогүй

жолоодож сурна, эрх авна гээд... ээ

бурхан минь гэж! гэж хэлэхдээ

Байрон татвасхийв. Тэгээд жилийн

эцсээр яадаг билээ дээ? Данс

тооцонд чинь өчүүхэн төдий зөрөө

гарч, зээлээ хэтрүүлчихсэн бол

халаасанд байгаа үлдсэн хэдийг

чинь хуу хамаад, үгүй бол бүр ч

долоон дор юм хийж, муу сайн

еврейчүүдийн мэдэлд байдаг

зээлийн агентлагаас зээл ав гэж

шахна. Муу сайн юмнуудаас ямар

бултаж болох биш. Засгийн газар

чиний дансыг шалгахаар шийдсэн

бол юу ч үлдээлгүй хуу хамаад авна

гэдэг нь найдвартай гэж мэд. Сэм

авгын эсрэг хэн сарвагнаж чадах

билээ дээ? Бүх цус, шүүсийг чинь

сороод хог дээр хаячихаад ном

ёсныхоо дагуу ажиллаа гэцгээнэ

гээч. Бурхан минь гэж!

Ингэж ярьсныхаа дараа Хендлей

азгүйтэж 35 мянган долларын

хөрөнгө өвлөн авснаас болж унаад

байгаа гай зовлонгийнхоо талаар

бясалган бодолд дарагдав. Яг энэ

үед түүнээс арван таван футын зайнд

замын харыг дээврээр тарааж

байсан Энди Дюфресн нь сойзоо

саванд дүрж орхичихоод шууд л

Мерт Хендлей хоёрыг чиглэн

алхаллаа.

Бүгд чимээгүй болон зогтусахад Тим

Янблуд нэртэй нэг хуяг буун дээрээ

гараа тавьж байгаа харагдав.

Бидэнтэй хамт ажиллаж байсан хоёр

залуугийн нэг нь нөгөөхийнхөө

ханцуйнаас чангаагаад хоёул

Эндигийн зүг эргэн харлаа. Энди

духандаа сум зоолгох гэсэн юм байх

даа гэсэн бодол тэрхэн агшинд

төрсөн юм. Гэтэл Энди:

-Уучлаарай, та эхнэртээ итгэдэг үү?

гэж маш эелдгээр Хендлейд хэлдэг

юм байна. Хендли яахаа мэдэхгүй

дэмий л өөдөөс нь гөлөрч байснаа

царай нь аажмаар хүрэнтээд ирлээ.

Энэ ч муу даа. Гурван секундын

дараа Хендлейг гар буугаа шүүрэн

авахад Энди аймхай руугаа маш

хүчтэй дэлсүүлнэ. Хүчээ зөв

тохируулахгүй бол аймхай руу

ганцхан цохиод алах аюултай.

Гэхдээ хуягууд яаж цохихоо сайн

мэддэг. Үр дүнд нь хүн албан хүчээр

амрахаасаа өмнө юу хийж байснаа ч

мартан хангалттай удаан газар

хөглөрнө. Жаал минь гэж Хендлей

дуу гарав.-Наад сойзоо аваад

ажилдаа эргээд орох сүүлчийн

боломжийг би чамд өгч байна шүү.

Үгүй бол чи энэ дээвэр дээрээс

толгойгоороо бууна гэж мэдээрэй.

Энди мөс шиг хүйтэн харцаар хуягын

өөдөөс тайван ширтэж байв. Яг л

хуягийн сүрдүүлгийг огт сонсоогүй

мэт. Цааш нь юу болсон талаар

ярихын өмнө энэ шоронд амьд

үлдэхийн тулд мөрдөх ёстой зарим

дүрмийн талаар ярьмаар байна. Та

хуягуудын яриаг сонсож байгаа

гэдгээ хэзээ ч мэдэгдүүлж болохгүй.

Хэзээ ч тэдний ярианд оролцож

болохгүй. Зөвхөн асуусан үед нь

сонсохыг хүссэн зүйлийг нь ярьж

болно. Шоронд таны хар, цагаан,

эсвэл улаан арьстан байна уу огт

хамаагүй болохоор ёстой л нөгөө

бүх нийтийн эрх тэгш байдал гээч

чинь энд л байдаг юм. Шоронд

хоригдол болгон хар арьст боол

байдаг болохоор өөрийг чинь хүн

байна чинээ тоолгүй алчихаж чадах

Хендлей, Стэмос мэтийн хүмүүстэй

сөргөөцөлдөх гээгүй л бол энэ

байдалтай эвлэрэхээс өөр аргагүй.

Өөр бодолтой байснаасаа болж

хуруу, нүдгүй болсон тэр бүү хэл

нөгөө эрхтнийхээ нэг хэсгийг

алдчихаад, бас ч гэж оргүй

болчихоогүй гэдэгтээ баярлаж

байсан хүнийг мэднэ. Гэвч

харамсалтай нь Эндид учирлах

дэндүү оройтжээ.

Үгэнд нь ороод эргээд ажлаа хийлээ

ч гэсэн орой шүршүүрт ороход нь

хэдхэн хайрцаг тамхиар тусгай

үйлчилгээ үзүүлдэг аварга том

биетэй, булиа эр тосч аваад, хамаг

шүд, хавиргыг нь хуга цохиод,

хүйтэн цементэн шалаар тараагаад

хаяна. Би Эндид үгүй ядаж байдлыг

бүр битгий дордуулаач гэж хэлмээр

л байлаа. Гэсэн хэдий ч юу ч

болоогүй юм шиг замын харыг

дээвэр дээр асган зогсохоос өөр арга

надад байсангүй. Би бусдын л адил

эхлээд хар толгойгоо бодох ёстой

байв. Үгүй бол ганц бөндгөрийг

минь таслаад хаячихаж мэдэх

Хендлей мэтийн этгээдүүд

мундахгүй олон байгаа.

Мэрт огил харайн босов. Хендлей ч

өндийлөө. Тим Янблуд ч дагаад

бослоо. Хендлейгийн царай улаан

лооль шиг болчихсон байв. Би буруу

ойлгуулаад байж болох л доо. Таныг

эхнэртээ итгэж байгаа эсэх нь чухал

биш. Гол нь та эхнэртээ мэхлүүлээд

сохор зоос ч үгүй хохирохгүй

гэдэгтээ бат итгэлтэй байн уу үгүй юу

гэдэгт л байна.

Хендлей уурандаа багтрах нь уу

гэлтэй харагдаж байв: Гол нь гэвэл

байна шүү, чи эндээс унахдаа хэдэн

ясаа хугалах бол гэдэгт л байна гэж

тэр хэллээ. Хэдийг хугалснаа

эмнэлэгт очоод тоолоорой за юу.

Алив Мэрт нааш ир. Хүний хэл

ойлгодоггүй энэ новшийг эндээс

шидчихье. Бид хэд замын хараа

үргэлжлүүлэн тараасаар. Нар ч

байдгаараа төөнөсөөр. Хуягууд

амласан зүйлээ хэрэгжүүлэх нь

харваас илт. Тун ч таагүй юм болох

нь дээ. 81433 дугаартай хоригдол

Дюфресн засварын ажил хийж

байхдаа санамсаргүйгээр унаж

гэмтэв гээд л... Тун ч таагүй.

Нөгөө хоёр Эндид тулаад очлоо,

Мэрт баруун талаас нь, Хендлей зүүн

талаас нь. Энди хүний урманд

хөдөлсөн ч үгүй. Уурандаа улайж,

татганасан Хендлейгийн өөдөөс

Энди эгцлэн ширтэж байлаа.

-Хэрэв ноён Хендлей та эхнэртээ

итгэлтэй байгаа бол гэж Энди урдын

адил тайван дуугаар үргэлжлүүлэв.-

... тэр мөнгөнөөсөө ганц ч зоос

алдалгүйгээр авч үлдэх боломж

байна. Үр дүнд нь Сэм авга юу ч үгүй

хоцорч, 35 мянга бүгд таных.

Мэрт Эндигийн тохойноос нь

атгасан ч Хендлей тэнэг юм шиг

урагшаа гөлрөөд огт хөдөлсөнгүй. Яг

тэр агшинд Энди дээвэр дээрээс

шидэгдэнэ дээ гэхээс яс хавтайж

байлаа. Гэтэл Хендлей гэнэт: Мэрт

чи түр байж бай даа. Залуу минь чи

юу гэж хэлэх гээд байна? гэж

асуулаа.

-Эхнэрээ бүрэн хянаж чаддаг бол

түүндээ бүх мөнгийг өгч болно гэж

хэлэх гэсэн юм.

-Битгий оньсого таалгаад бай залуу

минь. Хүн ойлгохоор яриадах.

-Татварын хуулийн дагуу эхнэртээ

мөнгөн дүнгээрээ 60 мянган доллар

хүртэлх үнэтэй бэлгийн нэг удаад

татваргүй өгөх боломжтой байдаг

Хендлей бүр ч алмайрч орхив. -

Татвар төлөлгүйгээр үү? Худлаа

яриад л.

-Тийм ээ, ийм бэлгээс татвар

авдаггүй юм. Чи яаж үүнийг мэддэг

юм бэ?

Тим Янблуд яриан дундуур оролцон:

-Наадах чинь банкны эзэн байсан

юм. Байрон, аан гээч миний

бодлоор... гэтэл нь Хендлей шууд л:

-Муу матар минь амаа хамхи гэж

эргэж ч харалгүй үгийг нь таслав.

Дарвагар уруул, торойных шиг

жижиг нүднээсээ болж нөхдөөсөө

Матар хоч авсан Тим дүрсхийн

уурласан ч дуугүй болов. Хендлей:

-Чи эхнэрээ буудаад алчихдаг нөгөө

сэргэлэн банкны эзэн үү? Чам шиг

юмны үгэнд би тэгээд итгэх болж

байна уу? Дараа нь чамтай хамд

шоронгийн довжоо шүүрдээд

зогсохын тулд уу? Чи ийм санаатай

байна уу, тийм үү? гэлээ.

Энди хариуд нь:

-Хэрэв санхүүгийн луйвар үйлдээд

баригдвал Шоушенкт бус харин

холбооны засан хүмүүжүүлэх газар

очно. Гэвч ийм зүйл хэзээ ч

болохгүй. Татварт хамрагддаггүй

бэлэг нь танд хууль зөрчилгүйгээр

мөнгөө авч үлдэх сайхан боломж

олгож байгаа юм. Би арав... биш

хэдэн зуун удаа ийм ажиллагаа

гардан хийж байсан. Гол төлөв өв

хөрөнгө хэлбэрээр нэг удаагийн

ихээхэн хэмжээний орлого олсон

хүмүүс надад ханддаг байсан. Яг

тантай адил. Чи худлаа хэлж байна

гэж Хендлей хэлсэн ч өөрөө ч үгүй

гэдгийг нь мэдэж байгаа нь нүүрэн

дээр ил байлаа. Нүүр нь хачин их

өөрчлөгдөж, өмнө нь огт мэдэрч

байгаагүй зүйлээ мэдэрч байгаа нь

илт. Тэр зүйл нь найдлага юм шүү

-Үгүй ээ, би худал xэлээгүй. Гэхдээ та

миний үгэнд итгэх албагүй л дээ,

мэдээж. Хуульчид хандахад л

хангалттай гэж Энди урьдын адил

тайван дуугаар хариулав.

-Үгүй шүү. Тэд нар чинь хүнээс яавал

таван цаас ахиухан салгачих вэ гэж л

бодож явдаг улс. Муу сайн

луйварчид гэж Хендлей архирлаа.

Энди хариуд нь мөрөө хавчаад:

-Тэгвэл та татварын алба руу шууд

хандах хэрэгтэй. Тэнд миний энд

хэлсэн зүйлийг үнэ төлбөргүй хэлж

өгөх ёстой. Тэгэхээр заавал энд

намайг сонсоод зогсох албагүй.

Өөрөө бүгдийг олоод мэдчих

боломжтой.

-Өө за, харав уу, эхийн чинь...

эхнэрээ алсан нэг муу хогийн

банкны эзэн миний юу хийхийг заах

юм гэнэ ээ.

-Бэлэгтэй холбоотой бичиг баримт

бүрдүүлэхийн тулд хуульч, эсвэл

банкны ажилтны туслалцаа танд

заавал хэрэг болно. Тэр туслалцаа нь

төлбөртэй. Гэхдээ хэрэв та энэ

ажиллагааг хийлгэх үнэxээр

сонирхолтой байгаа бол би бараг

үнэгүй шахуу хийгээд өгье. Хариуд нь

ажилтнууддаа гурав гурван шил шар

айраг гэсэн тун ялихгүй зүйл авъя

гэж Энди хэлээд биднийг заалаа.

Гэтэл Мэрт гэнэт:

-Ажилтнууд гэнэ шүү гэж ирээд л

гуяа алгадан хөхөрч гарлаа. Тийм ээ,

хөгшин Мэрт жинхэнэ адгийн шаар

байсан юм даа. Муу новшийг өвчин

намдаагч гэдгийг огт мэддэггүй

газрын мухарт хорт хавдраар үхсэн

байх гэж найдаж байна. Ажилтнууд

гэнэ үү. Ха! Ха! Мөн ярив аа. Тэгээд

чи муу...

-Царай муутай новш минь амаа

хамхи! гэж Хендлей тасхийтэл

хэлсэнд Мэрт ч дуугүй боллоо.

Хендлей Эндиг анхааралтай ширтэв:

Чи юу гэнэ ээ?

-Би тус болсныхоо хариуд

ажилтнууддаа гурав гурван шил шар

айраг л авна гэж хэлэх гэсэн юм.

Иймхэн зүйлийг төлбөр гэж нэрлэхэд

ч хэцүү шүү дээ. Миний бодлоор

хавар, цэвэр агаарт ажиллаж байгаа

хүн ганц хоёр шил шар айраг

уучихвал бүр ч илүү урам зоригтой

болох байх. Энэ бол миний л бодол.

Бусад маань ч гэсэн надтай санал

нийлээд, танд ихэд талархана гэдэгт

итгэлтэй байна.

Хожим нь тэр өдөр хамт дээвэр дээр

байсан Рени Мартин, Йогон Йьер,

Йауль Бонсайт гээд бүгдэнтэй нь

уулзаж ярилцахад бүгд л нэг зүйлийг

олж харсан... бишээ харсан биш, яс

махаараа мэдэрсэн байсан. Нэг

мэдэхнээ л Энди санаачлагыг гартаа

авч нөгөөдүүлийг гартаа

оруулчихсан юм. Хендлейгийн цаана

хуйн дахь гар буу, гар дахь

бороохойноос нь гадна Блэк Стэмос

болон шоронгийн захиргаа, тэднээр

дамжуулаад төрийн хүчирxэг

механизм тэр аяараа байсан ч гэв

гэнэт л энэ бүxэн юу ч биш болоход

миний зүрх яг л тэртээ олон жилийн

өмнө, 1938 онд шоронд анх хөл

тавьж, ард минь дөрвөн офицер

хаалга хааж байх үеийнx шиг хүчтэй

цохилж эхлэхийг би мэдэрсэн юм.

Энди тайван, хүйтэн харцаар өмнөө

зогсох хүнийг ширтэн ярьж байсан ч

энд 35 мянган долларын тухай

яригдаагүй гэдгийг бид сайн ойлгож

байлаа. Энэ үйл явдлыг ахин дахин

санах тоолондоо би ганц л дүгнэлт

хийдэг юм. Юу вэ гэвэл Энди тайван,

яагаад ч ганхуулах боломжгүй ноён

нуруугаараа хуягуудыг давж, ялж

гарсан гэж. Та бод л доо, Хендлейг

толгой дохих төдийд нөгөөдүүл нь

Эндийг дээвэр дээрээс шидчихээд,

дараа нь зөвлөснийх нь дагуу явж

болох л байсан. Үгүй гэх газаргүй.

Гэхдээ л тийм юм болоогүй.

-Хэрэв би хүсвэл хүн бүрт хоёр

шилийг өгч болох л юм гэж Хендлей

үгээ зөөн удаан хариуллаа. Чөтгөр

ав, түүний амнаас ийм үг гарна гэж

хэний санаанд орох билээ дээ.

-Шар айрагны дараа ажил илт

урагштай байдаг юм.

Энди харин Хендлейгийн өөдөөс

эгцлэн ширтсэн чигтээ: Би танд бас

нэг зөвлөгөө өгье. Надаас өөр хүн

танд ийм зөвлөгөө өгөх нь юу л бол

гээд яриагаа үргэлжлүүллээ. -

Эхнэртээ зуун хувь итгэлтэй байгаа

нөхцөлд л ийм ажиллагаа явуулж

болно. Хэрэв таныг мэхэлнэ гэсэн

боломж зууд ядаж ганц л байгаа бол

өөр хувилбарын талаар бодож үзэх

хэрэгтэй... Намайг мэхлэх үү? гэж

Хендлей огцом асууж Эндигийн

үгийг таслав. -Одоо намайг уу даа?

Үгүй шүү, хэзээ ч тийм юм болохгүй.

Тэгэж ярих юм бол тэр хүүхэн чинь

миний зөвшөөрөлгүйгээр унгаж ч

чаддаггүй юм. Мэрт Янблуд хоёр

инээлдлээ. Харин Энди

инээмсэглэсэн ч үгүй.

-Тэгвэл би одоо танд хэрэгтэй

маягтуудын жагсаалт гаргаад өгье

гэж Энди хэлэв.-Та очоод

шуудангаас жагсаалтын дагуу аваад

ир. Дараа нь би бүгдийг нь зохих

ёсоор нь бөглөөд, та гарын үсгээ

зурна. Ярианы өнгө олон таван үггүй

албархуу байсан болохоор Хендлей

царайгаа чухал болгож хувцсаа

янзаллаа. Тэгснээ бид нар руу эргэж

харж:

-Та нар юугаа гөлөрсөн муу

шимэгчид вэ? Ажлаа хурдан хийгээч,

чөтгөр авмарууд! гэж орилсноо

Энди рүү эргэн хараад:

-Харин банкны эзэн гуай та аан гэж

бай. Намайг мэхлэх гэж байгаа бол

эртхэн шиг больсон чинь дээр шүү.

Мэхлэдэг юм гэхэд толгойг чинь

тасдаж аваад бөгс рүү чинь чихнэ

гэдгийг ойлгож байгаа биз дээ?

Ойлгож байна гэж Энди тайван

хариулсан юм.

Ингээд 1950 оны хавар үйлдвэрийн

дээвэр янзлахаар гарсан

хоригдлуудын бригад ажлын хоёр

дахь өдрийн сүүлээр бүрэн

бүрэлдэхүүнээрээ “Блэк Лэйбл”

шимсэн шигээ наранд ээгээд сууж

байсан юм даа.

Шоушенкт ажиллаж байсан хамгийн

хэрцгий хуягийн дайлсан шар айраг

шүү. Шар айраг жаахан

бүлээдчихсэн байсан ч би өмнө нь

амьдралдаа хэзээ ч тийм сайхан амт

мэдэрч байсангүй. Бид шар айргаа

яаралгүйгээр, бага багаар залгилан,

нарны элчинд ээсэн шигээ жаргаж

суулаа. Биднийг яг л шар айраг ууж

байгаа сармагчин үзсэн мэт доромж,

гайхшрал хосолсон харцаар ажиглах

Хендлейгийн хачин царай ч тэр

жаргалыг баллаж чадаагүй юм. Энэ

бүхэн ердөө хорин минут

үргэлжилж, тэр хорин минутын

туршид бид өөрсдийгөө эрх чөлөөтэй

хүн гэж мэдэрч байсан билээ. Яг л

гэрийнхээ дээврийг янзлаж байгаад

хүссэн үедээ түр амсхийгээд тайван

гэгч нь шар айраг шимж суугаа

хүмүүс шиг.

Энди л ганцаараа уулгүй зүгээр сууж

байлаа. Гашуун нясуун ундаатай

холбоотой зуршлынх нь талаар би

өмнө нь ярьж байсан санагдана.

Мань эр гараа өвдгөн дээрээ

тавьчихаад, бидний үл мэдэг

инээмсэглэн ширтээд сүүдэрт сууж

байсан. Энди Дюфресн Байрон

Хендлейг давахад дээвэр дээр байж

таараад Эндиг яг ингэж суугаа чигээр

нь тогтоож авсан хүмүүсийн тоо

үргэлж намайг гайхшруулдаг юм. Уг

нь бол миний санах нь ээ ес арван

хүн байсан ч 1955 он гэхэд тэр

хүмүүсийн тоо багаар бодож хоёр

зуу давчихсан явсан...

Энэ бүхний дараа та надаас бодит

хүний талаар яриад байна уу, эсвэл

өчүүхэн жижиг элсний ширхэг явсаар

сувд болдог шиг, тэр хүнийг тойрсон

үлгэр домгийг яриад байна уу гэж

шууд асууж болох юм. Би яг тийм,

эсвэл ийм гэсэн тодорхой хариу өгч

чадаxгүй нь. Аль аль нь л гэж

хариулмаар байна. Гол нь би Энди

Дюфреснийг надтай ч юмуу, эсвэл

Шоушенкийн өөр хэн нэгэнтэй огт

адилгүй хүн байсан гэдэгт л бүрэн

итгэлтэй байна. Ийш нь таван зуун

доллар нууцаар оруулж ирж чадсан

энэ сэргэлэн чөтгөр, мөнгөнөөс

xавьгүй илүү өөр нэг зүйлийг давхар

оруулж ирж чадсан юм. Тэр нь

өөрийгөө хүндлэx чадвар, өөртөө

итгэх итгэл ч юмуу, эсвэл бүр бурхан

мартаж, тоохоо ч больсон энэ

саарал ханануудын дунд өөрийг нь

ээсээр байсан эрх чөлөөний

мэдрэмж байсан биз. Mань эрээс

ургэлж л ямар нэгэн туяа гийгээд

байх шиг санагддаг байж билээ.

Миний санаж байгаагаар мань хүн

ганцхан удаа л тэр туяагаа

цацруулахаа больж байсан удаатай.

Би энэ талаар бас өгүүлнэ ээ.

Дээр хэлсэнчлэн Энди 1950 оноос

эхлэн “эгч” нартай дайтахаа байсан.

Өмнөөс нь Стэмос, Хендлей хоёр

бүгдийг хийчихсэн хэрэг.

Энди Дюфресн Стэмос, Хендлей

хоёрын хэн нэгтэй нь биш юм гэхэд

тэднээс заавар авсан дурын хуягтай

уулзаад ганц үг хэлчихэд л тэр шөнө

нь Шоушенкийн бүx “эгч” нарын

толгой нь аймшигтай өвдөх байсан.

Байдлыг ойлгосон “эгч” нар бууж

өгсөн юм. Тэгээд ч эргэн тойронд нь

өөрийгөө хамгаалчихаж чадахааргүй

машины хулгайч, жижиг луйварчид

гээд боломжийн царайлаг “нөxдүүд”

хангалттай олон байдаг талаар би

дээр хэлж байсан шүү дээ. Энди

харин дээвэр дээр болсон явдлаас

хойш огт өөрөөр амьдрах болсон

юм. Мань эр Брукс Хетлен нэртэй

өвгөний удирдлаган дор номын

санд ажиллах болсон. Хетлен

болохоор дээд боловсролтой

гэдгээрээ энэ албан тушаалд бүр

хориод оны сүүлээр томилогдсон

юм. Хэдийгээр мэргэжил нь мал аж

ахуйтай холбоотой байсан ч Шенк

шиг газар дээд боловсрол нүдний

гэм байсан болохоор бурхангүй

газрын бумба яана гэдэг билээ дээ?

Бүр Кулижийг ерөнхийлөгч байсан

тэр үед покер тоглож

хожигдочихоод эхнэр, охин хоёроо

алсан хэргээр суусан Брукс 1952 онд

суллагдсан юм. Төр засаг маань

сурсан зангаараа мань эрийг эргээд

нийгэмд байр сууриа эзлэх ямар ч

боломжгүй болсон хойно нь л

энэрэлээ үзүүлж, эрх чөлөөтэй

болгосон юм даа. Хетлен жаран

наймтай байлаа. Дээр нь бас

судасны өвчтэй. Хуучин

пиджакныхаа нэг халаасанд

чөлөөлөгдсөн гэрчилгээ, нөгөө

халаасандаа Грейхоунд хүрэх

автобусны тасалбар хийчихээд

шоронгийн гол хаалгаар гарч

явахдаа Хетлен уйлж байсан юм.

Түүний хувьд эрх чөлөөт ертөнцөд

хөл тавина гэдэг яг л тэнгис далайг

гатлаад хэн ч очиж байгаагүй өөр

газар нутаг нээж байгаатай адил

байлаа. Шоушенк бол Бруксын хувьд

бүх л амьдрал, ертөнц нь байсан

юм. Энд мань эр бас ч гэж

боловсролтой, номын санч гэсэн

тодорхой байр суурьтай хүн. Гэтэл

тэнд, “наранд” хамгийн жижигхэн

хотын номын сангийн бүртгэгчийн

ажилд ч тоож авахгүй байсан юм.

Хожим сонсох нь ээ хөөрхий амьтан

1953 оны хавьцаа өндөр настны

асрах газар өөд болсон гэсэн.

Ямар ч байсан миний багцаалснаас

хагас жил илүү урт насласан байна

лээ. Тийм ээ, хөөрхий өвгөнд төр

төмөр нүүрээ харуулж чадсан шүү.

Эхлээд шоронгийн амьдралд

дасгачихаад, дараа нь ямар ч

сонголт хийх боломжгүйгээр наранд

гаргаад хаячихдаг. Хетленийг

явснаас хойш Энди нь 23 жилийн

турш номын санч хийсэн юм. Энэ

хугацаанд номын сангаа хөл дээр нь

босгохын тулд бүх л тууштай зан,

сэтгэлийн тэнхээгээ дайчилсан даа.

Тэгээд намайг харсаар байтал

“Рийдер Дайжест” сэтгүүлийн хуучин

дугаар, газар зүйн атлас битүү

чихээстэй хоёр яажгий шүүгээнээс

өөр юмгүй, давирхай будагны үнэр

нэвт шингэсэн, будагчны өрөө

байсан энэ умгар өрөө Шинэ

Английн шоронгийн шилдэг номын

сан болон хувирсан юм даа. Энэ

амжилтандаа аажим аажмаар

хүрсэн. Үүдэн дээрээ санал хүсэлт

авах хайрцаг зоочихоод орж ирсэн

“охооны тухай олон ном байвал

сайн байна”, эсвэл “шоронгоос

оргох урлагийн тухай цуврал лекц

хэрэгтэй” гэх мэтийн хүсэлтүүдийг

уйгагүй тэмдэглэж авсан. Ингэсээр

хоригдлууд сонирхдог сэдвүүдийг

мэдэж аваад, хүсэлтээ Нью-Йоркийн

клубүүд рүү удаа дараалан

явуулсаар “Утга зохиолын холбоо”,

“Сарын шилдэг ном” гэдэг хоёр

клубын гаргадаг цувралаас хамгийн

хямд үнээр ном авдаг болсон юм.

Хэн ямар ном унших хүсэлтэй

байгааг олж мэдээд сийлбэр,

хөзрийн илбэ гэх мэтийн нарийн

мэргэжлийн салбарынх ч бай

хамаагүй шаардлагатай номыг нь

олоод л өгнө. Үүний дээр Стенли

Гарднер, Луи Амур мэтийн олонхын

сонирхдог зохиолчдын номыг ч

мэдээж мартахгүй.

1954 оны наймдугаар сараас мань

эр мужийн сенат руу шинэ ном авах

хүсэлт бүхий захидал явуулах болсон

юм. Тэр үед Стэмос шоронгийн

дарга болчихсон байлаа. Энэ

“нөхөр” Эндийг аз авчирдаг сахиус

гэдэгт итгэчихээд түүнтэй энэ тэрийг

ярилцахаар номын сангаар ойр

ойрхон орж гарна. Эндитэй нэлээд

нөхөрсөг харьцаатай байсан

болохоор Грэд ярилцаж суухдаа ойр

ойрхон инээж, тэр бүү хэл дал

мөрийг нь алгадаад авдаг байсан

Тэгээд нэг удаа банкны эзэн байсан

үе нь аль эрт өнгөрсөн болохоор

шоронгийн амьдралд дасч,

өөрчлөгдсөн нөхцөлд зохицох

хэрэгтэй гэж ирээд тайлбарлаж

гарлаа. Цаг хэцүү байгаа одоо үед

шорон, засан хүмүүжүүлэх газруудыг

ажиллуулахад зориулагдсан татвар

төлөгчдийн мөнгийг зарцуулбал

зохих гуравхан зүйл л байдаг гэнэ.

Нэг нь илүү өндөр хана, хоёр дахь

илүү шигүү тор, гурав дах нь илүү

олон харуул. Шоушенк, Томэстэн,

Пицфилд гэх мэтийн газар хоригдож

байгаа хүмүүс нь мужийн сенатын

бодлоор нийгмийн хог, шаар.

Тиймээс хог шаарнуудын байх ёстой

газар орсон болохоор өлбөрөөд

үхчихэлгүй амьд явж байхад л

хангалттай. Илүү юманд санаархах ч

хэрэггүй. Тэгэхээр Эндигийн

чармайлт нь ямар нэг зүйл

өөрчлөхөд яагаад ч хангалтгүй.

Хариуд нь Энди үл мэдэг

инээмсэглээд усны дусал сая жилийн

турш өдөр болгон гантиган хавтан

дээр дусаад байвал юу болох бол

гэж Стэмосоос асуув. Стэмос инээд

алдаж Эндигийн нурууг нь алгадаад:

Хөгшөөн чи сая жил тэсэхгүй л дээ.

Гэхдээ тэслээ гэж бодоход чамайг

ингэж мушилзсан чигтээ хүссэн

болгоноо авч чадна гэдэгт би харин

итгэлтэй байна шүү. За яахав тэр

захидлаа үргэлжлүүлэн бичээд бай.

Хэрэв маркных нь мөнгийг өгөөд

байвал захидлуудыг чинь өөрийн

гараар шууданд хүргэж өгч байя

гэлээ.

Энди ч хэлсэн ёсоор нь үргэлжлүүлэн

бичсээр байлаа. Номын сангийн

фондыг өргөтгөх хүсэлтүүд ямар ч

хариугүй эргэн ирдэг байснаа 1960

онд Энди гэнэт хоёр зуун долларын

чек авдаг юм байна. Хүсэлт гаргаад

байгаа ядаргаатай этгээд чекийг

аваад болих байх гэж найдсандаа

сенатынхан ийм алхам хийсэн нь

ойлгомжтой. Санасных нь гарз

болсон доо. 1962 онд Энди дөрвөн

зуун доллар авч, 1966 оны сүүлч

хүртэл номын сангийн нэр дээр жил

болгон долоон зуун доллар ирдэг

болчихсон байлаа. 1972 онд

мөнгөний хэмжээ бүр мянга хүрсэн.

Жижигхэн хотын дунд зэргийн

номын сангийн авдаг санxүүжилттэй

харьцуулбал их мөнгө биш ч гэлээ

мянган доллараар Жек Логапагийн

вестерн болон Йэрри Мэйсоныг

хангалттай олныг авах боломжтой

байсан юм. Энэ үед манай номын

сан бараг л хүссэн болгоноо олж

унших боломжтой, гурван цэлгэр

өрөө болтлоо өргөссөн байлаа. За,

тэгээд ямар нэг ном олдохгүй бол

Энди туслана гэдэгт эргэлзэх нь

илүүц байсан биз.

Та Эндийг Байрон Хендлейд өвлөж

авсан хөрөнгөө татвараас яаж

аврахыг зааж өгсөн болохоор л энэ

бүхэн болсон гэж таамаглаж байж

болох юм. Тийм нь тийм ч гэлээ өөр

олон юм болсон юм шүү. Юу

болсныг яриад өгөхөөр өөрөө

эргэцүүлээрэй.

Товчхон хэлэхэд Шенкт гэв гэнэт

сайн санаат санхүүгийн шидтэн

гараад ирсэн гэж болно. 1950 оны

зун хүүхдүүдээ дээд сургуульд

оруулах мөнгөтэй болохыг хүсч

байсан хоёр харуулд Энди зээл

авахад нь тус болсон юм. Бас өөр

хоёр харуулд хувьцаагаар яаж

наймаа хийж болохыг зөвлөсөн нь

тун ч оновчтой болж, нэг нь хоёр

жилийн дараа ажлаасаа гарсан гээч.

Жорж Дуней өөрөө ч гэсэн

санхүүгийн асуудлын талаар

Эндигээс зөвлөгөө авдаг байсан

гэдэгт би итгэлтэй байгаа. Энэ явдал

Дунейг ажлаасаа хөөгдөхөөс өмнө

болсон болохоор өвгөн нөгөө

номноос нь орж ирэх сая сая

долларын тухай зүүдэлсэн шигээ

тайван унтаж байсан үе. 1951 оны

дөрөвдугээр сараас эхлэн Энди

маань Шоушенкийн захиргааны

ажилтнуудын бараг тэн хагасынх нь

санхүүгийн тайлан тооцоог хийх

боллоо. Харин 1952 оноос бол бараг

бүгдийнх нь тайлан хийдэг болсон.

Төлбөрт нь мань эр нөлөө бүхий

хүмүүсийн ивээл, найрсаг харьцаа

гэсэн шоронд алтнаас ч илүү үнэд

хүрдэг зүйлийг авна. Удалгүй Гред

Стэмосыг шоронгийн дарга болсны

дараа Энди бүр ч нөлөөтэй хүн болж

хувирсан. Яаж ийм нөлөөтэй

болсныг дэлгэрэнгүй тайлбарлахад

хэцүү байна. Яагаад гэвэл зарим

зүйлийн талаар таамаглахаас

цаашгүй байхад бусдыг нь би яг таг

мэдэж байдаг. Жишээлэхэд, зарим

хоригдлууд камертаа радио

хангинуулж, ар гэрээсээ илүү олон

эргэлт авах зэргээр бусдаас давуу

эрхтэй байдгийг бүгд мэднэ. Ийм

нөхдүүдийн ард “наранд” байдаг

“сахиусан тэнгэр” бий. Ойр

дотныхоо хүмүүсийг шоронд

боломжийн амьдруулахын тулд

мөнгө төлдөг ивээн тэтгэгчдийг бид

ингэж нэрлэдэг юм. Тэгэхээр хэрэв

хэн нэг нь хагас сайны ажлаас

чөлөөлөгдөж байгаа бол ард нь

“сахиусан тэнгэр” нь санаа тавьж

байгаа хэрэг. Энэ бүхэн он цагийн

шалгуур давсан найдвартай аргаар

хийгддэг. Харж үзсэний төлөөх

мөнгийг захиргааны дунд зэргийн

албан тушаалтай нэгэнд өгч, нөгөөх

нь дээш, доош нь хуваарилдаг.

Үүнээс гадна Дуней даргын үед авто

засварын газартай холбоотой

луйвар хүчээ авсан юм. Энэ луйвар

нэг хэсэг маш нууц байсан бол

тавиад оны үед ёстой л нэг гаарсан

даа. Энэ хэрэг дээр түрийвчээ

түнтийлгэсэн хүмүүс шоронгийн

удирдлагад хаялга өгдөг байсан нь

мэдээж. Үйлдвэр болон угаалгын

газар тоног төхөөрөмжөө нийлүүлдэг

байсан компаниуд ч мөн адил

хахууль өгдөг байсан гэдэгт би бат

итгэлтэй байна.

Жараад оны сүүлээр хар тамхи

моодонд ороход захиргааны хэд энэ

бизнест хөл тавьж, чамлахааргүй их

мөнгө олох болсон. Тэр мөнгө нь

Аттика, эсвэл Санкветин мэтийн том

шоронгуудад эргэдэг хууль бус сая

сая долларын хэмжээнд хүрэхгүй ч

гэлээ цайны мөнгө бас байгаагүй

юм. Ийм аргаар олж авсан мөнгө

асуудал болон хувирах нь

ойлгомжтой. Бохир аргаар олж

авсан мөнгөө хэтэвчиндээ шууд

хийчихээд, дараа нь шинэ мерседес

авах, эсвэл хаусынхаа үүдэнд

бассейн бариулахаар үрчийсэн

дэвсгэртүүд гаргаж ирэх нь мэдээж

зохимжгүй. Үгүй бол нэг сайхан өдөр

зохих ёсны байгууллагад дуудагдан

очоод орлогынхоо эх үүсвэрийг

тайлбарлах хэрэгтэй тулгарч,

үнэмшилтэй ярьж чадахгүй бол

нуруун дээрээ дугаар зурсан хүрэм

өмсчихөөд өмнө нь хянадаг байсан

хүмүүсийн хамт шоронгийн хашаанд

салхилахаас өөр аргагүй болно.

Яг энд л Энди хэрэг болдог байлаа.

Нөхдүүд Эндийг угаалгын газраас нь

татаад номын санд суулгадаг болсон

ч сайн харвал үнэн чанартаа ажил нь

яг хэвээр үлдсэн хэрэг. Бохир

цамцны оронд бохир мөнгө угаадаг

болсон төдий.

Нэгэн удаад мань эр болж юу

болоод байгааг сайн ойлгож байгаа

ч өөрийнхөө хийж байгаа зүйлийн

талаар огтхон ч санаа зоволгүй

явдгаа надад ярьлаа. Түүнийг байсан

ч тэр, байгаагүй ч тэр оролцоод

байгаа “хор” нь найрагдсан хэвээр л

байх болохоор ямар хамаа байна.

Тэр бол бурханы элч, эсвэл шашны

номлогч биш зүгээр л том

бүтэлгүйтээд энэ хараал идсэн

шоронд орсон ямар ч буруугүй

жирийн л нэг хүн. Ядаж байхад

Шоушенкд орох дуртай байна уу

үгүй юу гэж хэн ч түүнээс асуугаагүй.

–Үүнээс гадна Ред минь гэж Энди үл

мэдэг ёжтой инээмсэглэлээрээ

инээсэн чигтээ яриагаа

үргэлжлүүлэв. -Миний энд хийж

байгаа ажил бол наранд байхдаа

хийдэг байснаас бараг л ялгаагүй

шахам гэж болно. Энд, Шоушенкт

миний туслалцаа авч байгаа хүмүүс

нь гол төлөв хэрцгий, хөлдүү

араатнууд. Харин энэ хананы цаадах

амьдралыг захирч байгаа хүмүүс

адилхан хэрцгий, адилхан араатан ч

гэлээ чадвар боломжоор арай илүү

болохоор тэгтлээ хөлдүү биш. Нэг их

биш бага зэрэг л илүү.

-Тэгвэл хар тамхийг яах болж байна

гэж би сөрлөө. Би хүний хэрэгт

хошуу дүрэх дургүй ч гэлээ надад

сайхан санагдахгүй байна. Тэр бүх

манаруулагч, мэнэрүүлэгч гэсэн

элдэв хог новштой аль болох

зууралдахгүй байхыг хичээдэг.

-Би ч гэсэн хар тамхинд дургүй. Чи

намайг мэдэж байгаа шүү дээ.

Гашуун нясуун юманд ч дурлаад

байдаггүй. Дээр нь бас би энэ

бүхнийг шоронд оруулж ирдэг,

наймаалдаг хүн биш гэдгийг

бодолцох хэрэгтэй. Харуул, хуягууд л

тиймэрхүү юм хийдэг байж таараа.

Гэхдээ...

-Чиний юу гэх гээд байгааг би мэдэж

байна аа, Ред. Энэ бүхэнд

оролцохоос татгалздаг хүмүүс гэж

бий. Бохир зүйлд гараа дүрэхийг

хүсдэггүй болохоор тэр. Үүнийг

ариусах гэдэг юм. Ариусаад ирэхээр

мөрөн дээр чинь цагаан тагтаа ирж

суучихаад сангастайгаа хутгачихдаг.

Бас өөр нэг төрлийн хүмүүс байна.

Тэд мөнгө л олж байвал ямар ч

хамаагүй шавар шалбаагт хөглөрч,

зэвсэг, хар тамхи юу байсан

хамаагүй оруулахаас сийхгүй. Чамд ч

гэсэн иймэрхүү наймаа санал

болгож байсан биз дээ?

Би толгой дохив. Энэ олон жилийн

хугацаанд тиймэрхүү санал нэг бус

удаа орж ирж байсан. Юу ч байсан

олоод ирж чаддаг гэдгийг чинь

харсан зарим хүн, радионы зай,

эсвэл мансуурдаг тамхи оруулж ирж

байгаа юм чинь хэн нэгнийг

нухчихаж чадах хүн олоод өгч яагаад

чадахгүй гэж гэсэн дүгнэлт

хийцгээдэг.

-Мэдээж, чамаас иймэрхүү зүйл

хүсдэг л байж таараа. Гэхдээ Ред, чи

бол тийм зүйл хийдэг хүн биш.

Яагаад гэвэл бид нар шиг хүмүүсийн

сонгож авдаг гурав дахь зам гэж

байдаг гэдгийг мэддэг болохоор. Чи

хутганы ирэн дээр дэнжигнэн эхийг

нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй

юмсан гэж бодохдоо хоёр гайнаас

арай гайгүйг нь сонгож авсан. Тэгээд

чамайг хэр бөх, хар даралгүй унтаж

байгааг судлаж үзээд хутганы ирэн

дээгүүр хэр амжилттай явж байгаа

талаар чинь дүгнэлт хийж болно.

Энэ бүх бузар булайн дунд сайн

санаагаа алдчихалгүй байгаад байж

болно.

Би инээд алдчихлаа:

-Сайн санаа гэнээ? Мөн дөө. Тамруу

орох замыг сайн санаагаар хучсан

байдаг гэлцдэг биш билүү.

Миний хариултыг сонссон Эндигийн

царай үл мэдэх барайв: Наад

яриандаа бүү итгэ. Бид тэр тамд

чинь орчихсон явна. Там чинь яг энд,

Шенкд байна. Цаана чинь хүмүүс хар

тамхи наймаалж, олсон мөнгийг нь

яаж угаахыг би зааж өгч байна.

Гэхдээ би бас энд номын сан

ажиллуулдаг. Миний цуглуулсан

номыг ашиглан бэлдсэний дараа

боловсролоо ахиулах боломжтой

хориод залуусыг мэднэ. Магадгүй

тэд эндээс гараад амьдралын

шуурганд төөрчихөлгүй удаж чадах ч

юм билүү. 1957 онд номын сандаа

зориулж ахиад нэг өрөө нэмж

авахыг хүсэхэд тэд зөвшөөрсөн.

Намайг сэтгэл хангалуун байлгах нь

тэдэнд ашигтай болоод л

зөвшөөрсөн юм. Би их юм нэхдэггүй.

Үүндээ ч сэтгэл хангалуун явдаг.

Хоригдлуудын тоо тавиад оны турш

бага багаар нэмэгдэж байсан бол

жараад онд огцом нэмэгдсэн.

Тэр үед хар тамхи хэрэглэсний төлөө

ноогдуулдаг ял нь инээд хүрмээр юм

байсан болохоор худалч хүнд

Америкийн сурагч бүр л энэ хорыг

хэрэглэж үзэх юмсан гэж мөрөөдөж

байсан гэж болно. Шорон дүүрсэн ч

Энди камертаа ганцаараа хэвээр л

байлаа. Гэхдээ л нэг удаа Шенкт

сууж байгаа бусдынхаа адил

Удирдагч гэсэн хоч зүүсэн

Норманден нэртэй аварга том

биетэй, дуу муутай индиан эрийг

Эндигийн камерт түр суулгасан юм.

Олон жилтэй хоригдлуудын дийлэнх

нь Эндийг юмтай гэлцдэг ч мань ер

тоосон шинжгүй явна. Камертаа

ганцаараа, тайван амгалан суух

дуртай байсан биз. Дээр

өгүүлсэнчлэн мань эрийг сэтгэл

хангалуун байлгах нь шоронгийн

удирдлагад ашигтай байсан юм.

Шоронд цаг хугацаа удаан явдаг

бөгөөд заримдаа бүр зогсчихов уу

гэлтэй болдогсон. Мэдээж үнэндээ

бол цаг хугацаа зогсолтгүй урссаар л

байсан. Жорж Дуней нь сониныхны

дэгдээсэн “Авилга!”, “Бохир хэрэг

илэрлээ!” мэтийн дуулианы чимээн

дор албан тушаалаасаа сүртэй

огцорсон. Стэмосыг ажлаа авсан

цагаас нь эхлээд бүтэн зургаан

жилийн турш Шенк там болон

хувирсан юм. Эмнэлэгийн ор,

гяндангийн өрөө байнга л эзэнтэй.

1957 онд юм байна би нэг удаа

сахлаа хусах гээд камертаа

хадгалдаг байсан толинд өөрийгөө

харлаа. 1938 онд ийшээ өтгөн гэгч нь

гал шар үстэй хүүхэд ирж байсан.

Сэтгэлийнхээ шаналлыг дийлэлгүй,

амиа хорлох бодол өвөртөлчихсөн

жаал хүү. Тэр жаал том болжээ. Гал

шар үс нь бууралтаад, шингэрчихсэн.

Нүдийг нь тойроод үрчлээс гараад

ирчихсэн. Суллагдахаа хүлээн суугаа

настайвтар хүн намайг толиноос

ширтэж байлаа. Суллагдахаа гэж дээ

ер нь суллавал шүү дээ. Насныхаа

эцсийг шоронд өнгөрөөх дуртай хүн

байдаггүй болохоор би ч маш их

айж байлаа.

Стэмос 1959 онд даргынхаа суудлыг

орхилоо. Үүнээс өмнө ч Стэмостой

холбоотой дуулиан илрүүлчих гэсэн

сэтгүүлчид өдөр шөнөгүй мөшгиж,

тэр бүү хэл нэг нь хоригдлын дүрээр

Шенкд дөрвөн сар суугаад амжсан

байсан. Тэгээд тэд “Бохир хэрэг!”,

“Авилгачийг илрүүллээ!” гэсэн

сүржин гарчигтай нийтлэлээ бараг

бэлэн болгочихоод байтал нь Стэмос

эсэн мэнд дээрээ бултаад алга

болсон юм. Арга ч үгүй л дээ. Хэрэв

үнэхээр дуулианы баатар болж,

хийсэн бүх бузар хэрэг нь илчлэгдсэн

бол эндээ тэр чигтээ үлдсэх байсан

юм чинь. Харин энд үлдэх дуртай

хэн байх вэ дээ? Байрон Хендлей

болохоор Стэмосоос хоёр жилийн

өмнө тэтгэвэртээ гарсан. Энэ адгийн

шаарны зүрх нь гэнэт муудаж,

ажлаасаа гарахаас өөр аргагүй

болсонд Шенкийнхэн маш их

баярласан юм даа. Стэмос ажлаасаа

гарсан ч Эндийг хэн ч оролдсонгүй.

1959 оны эхээр шорон шинэ дарга,

даргын шинэ туслах, харуулын шинэ

даргатай боллоо. Дараагийн найман

сарын турш Энди бусад

хоригдлуудаас ялгагдах юмгүй хэсэг

явсан. Яг энэ хооронд л

Норманденийг мань эрийг камерт

оруулсан хэрэг. Дараа нь бүх зүйл

эргээд хуучин хэвэндээ орсон доо.

Норманден өөр камер руу шилжиж,

Энди ахиад л ганцаараа тайван суух

болов. Захиргааны дээд албан

тушаалтнуудын нэр нь л өөрчлөгддөг

болохоос хийдэг бохир ажил нь

өөрчлөгддөггүй юм. Нэг удаа би

Эндигийн талаар Нормандентай

ярилцлаа.

-Сайн залуу шүү гэж индиан эр

хэлэв. Дээд уруул нь сэтэрхий,

тагнай нь цоорхой болохоор үг яриа

нь ойлгогдохгүй жаахан хэцүү

байсан л даа. Тэр залуу надад

таалагдсан. Хэзээ ч хүн

доромжилдоггүй юм байна лээ.

Гэхдээ л надтай хамт байхаас

дургүйцсэн. Аргагүй л дээ. Камер нь

дандаа л нэвт салхилж байдаг юм.

Үргэлж хүйтэн. Дээр нь хүн өөрийнх

нь юмыг оролдохоор их дургүйцнэ.

Тэгээд би яваад өгсөн юм. Хэнийг ч

элдэв үгээр хэлдэггүй,

доромжилдоггүй сайн залуу шүү.

Гэхдээ дандаа л хүйтэн салхи нэвт

салхилж байдаг.

Хэрэв би эндүүрээгүй бол Рита

Хейворт 1955 он хүртэл Эндигийн

камерийн хананд өлгөөстэй байсан.

Дараа нь Мэрилин Монрогийн

зурагт хуудас түүнийг нь орлосон

юм. Яагаав нөгөө салхинд банзал нь

дэрвэчихсэн зогсож байдаг зурагт

хуудас. Монро 1960 он хүртэл

байсан бөгөөд бараг цоордгийнх нь

даваан дээр Жейн Мэнсфилдээр

сольсон юм. Жейнийг нь Хейзл Курт

ч билүү дээ, сайн мэдэхгүй байна,

нэг англи хүүхэн орлосон. 1966 онд

Энди тэр англи хүүхний зургийг

сольж Реквель Велчийг ханандаа

залсан даа. Энэ зурагт хуудас нь

зургаан жил солигдоогүй. Тэгээд тэр

хананд хамгийн сүүлд залагдсан

зурагт хуудас нь миний санаж

байгаагаар кантри рок стилээр

дуулдаг Линда Ронстат гэдэг хөөрхөн

бүсгүйнх байсан юм.

Нэгэн удаа би Эндигийн хувьд тэр

зурагнууд ямар утга учиртай

болохыг лавлатал өөдөөс нэг их

хачин харц шидээд:

-Ихэнх хоригдлуудын хувьд ямар

утгатай байдаг минийх тийм л байх

гэж бодож байна гэж хариулав. -Эрх

чөлөө л байхгүй юу. Ойлгож байна

уу? Энэ бүх сайхан xүүxнүүдийг

хараад байж байхдаа шууд зургаар

нь дамжаад тийшээ гарчих

боломжтой гэж санагддаг юм, Эрх

чөлөө рүү. Чамд гэж хэлэхэд надад

далайн эрэг дээр зогсож байснаараа

Реквель Велч л хамгийн их

таалагддаг байсан даа. Санаж байна

уу? Үнэхээр харц булаасан сайхан

зураг байсан. Мехикогийн

ойролцоох, цэвэр агаар, сайхан

байгальтай, хүн цөөтэй нэг тийм

газар. Тэр бүх зурагт хуудсыг харж

байхдаа чи энэ бүхнийг ер мэдэрч

байгаагүй гэж үү, Ред? Шууд тийшээ

очих боломжтой юм байна гэдгийг

мэдэрч байгаагүй юу?

Би ч тэр талаар огт бодож байгаагүй

гэдгээ нуулгүй хэлэв. Миний юу

хэлэх гээд байсныг чи цаг нь

болохоор ойлгоно оо гэж Энди

бодлогошронгүй хэлсэн бөгөөд

үнэхээр ч түүний зөв байсан юм.

Олон жилийн дараа мань эрийн юу

хэлэх гээд байсныг нь ойлгоход

хамгийн түрүүнд Норманден,

Эндигийн камерт үргэлж нэвт

салхилдаг гэсэн яриатайгаа санаанд

орж ирсэн юм даа.

1963 оны гуравдугаар сарын сүүлээр,

эсвэл дөрөвдүгээр сарын эхээр ч

билүү Эндид нэг таагүй зүйл

тохиолдсон юм.

Энэ xүнд намайг оролцуулаад

эндэхийн бүх хоригдлуудас ялгаатай

онцлог зүйл байсан талаар би дээр

ярьж байсан. Энэ онцлогийг нь ноён

нуруу, сэтгэлийн хат ч гэх юм уу,

эсвэл бүр олон жил үргэлжилж

байгаа энэ хар дарсан зүүд шиг

амьдрал дуусна гэдэгт итгэх итгэл

гэсэн ч болно. Үүнийг яаж ч нэрлэлээ

гэсэн Энди Дюфресн биднээс тэс өөр

хүн байсан юм. Ихэнх хоригдлуудын

сэтгэлийг хэмлэж байдаг гарцгүй

болсон хүний шуударсан зан Эндид

хэзээ ч байгаагүй бөгөөд итгэл

найдвараа хэзээ ч алдаж байгаагүй

юм. 1963 оны тэр нэгэн өвлийг

хүртэл хэзээ ч алдаж байгаагүй ээ.

Тэр үед Самуэль Нортон манайд

даргаар ирчихсэн байсан. Миний л

санаж байгаагаар энэ хүнийг

инээмсэглэж байхыг нь ганц ч удаа

харж байгаагүй юм даг. Элистын

бабтист сүмийн гишүүнээр гучин

жилийн турш байсныг харуулсан

хүндэт тэмдэг үргэлж зүүж явна.

Шоронгийн даргаар ирэнгүүтээ

хоригдол болгоныг Шинэ Гэрээ

судартай болгосон нь хамгийн гол

шинэчлэл нь байлаа. Ширээн дээрээ

“Христ бол миний аврагч” гэсэн

алтан үсгээр бичсэн жижигхэн

модон самбартай. Ханан дээр нь

эхнэрийнх оёж өгсөн “Христ удахгүй

ахин ирнэ” гэсэн уриа хадаастай.

Энэ бичгийг харсан ихэнх хүний

нуруугаар нь хүйт даагаад явчихна.

Яг л нөгөөх нь амалсан ёсоороо

эргэн ирээд бид авралд нь багталгүй

үлдэж, тамд мөнх шатахгүйн тулд

үхэх гэтэл үхэж чадахгүй байгаа мэт.

Амьдралд нь юу ч тохиолдсон ноён

Нортон Библиэс иш татаж сургамж

хайрладаг бөгөөд танд гэж хэлэхэд

иймэрхүү хүмүүсээс аль болох

холуур явбал өлзийтэй байдаг юм

Гэхдээ ямар ч байсан миний л

мэдэж байгаагаар Грэд Стэмосын

үеийнх шиг нэргүй булш ойд мэр сэр

гарахаа байсан. Ясаа үйртэл

зодуулсан хүмүүсийн тухай сураг ч

тасарсан. Гэхдээ ингэлээ гээд

Нортоныг хариуцаж авсан

хүмүүсийнхээ сайн сайхны төлөө

санаа тавьж байсан гэвэл худал

болно. Гяндангийн камэр урьдын

адил үргэлж эзэнтэй хэвээр байсан

болохоор хүмүүс хуягуудад цохиулж

бус харин ус талхнаас өөр юм

идэлгүй гянданд удаснаас шүдгүй

болцгоодог болсон. Үүнийгээ

“Нортоны хоолны дэглэм” гэцгээнэ.

Нортон бол миний мэдэх хоёр

нүүртнүүдийн дундаас хамгийн

адгийн шаар нь байсан юм. Өмнө нь

миний ярьж байсан бүх луйвар

зогсох нь бүү хэл улам ч газар авсан

төдийгүй Нортон өөрийн гэсэн

зүйлийг нэмээд авсан. Даргын бүх

ажлын талаар мэддэг байсан

болохоор Энди сайн найзын хувьд

надад олон зүйл ярьж өгдөг байлаа.

Ингэхдээ яг л аймшигтай гэхээсээ

илүүтэй арчаагүй харагддаг эрэмдэг,

сэжиг хүрмээр шавьжны талаар

ярьж байгаа мэт царай нь үл мэдэг

өөрчлөгдөнө. Арван зургаан жилийн

тэртээ олны анхаарлын төвд байсан

“Гэмээ цайруулах зам” гэсэн

алдартай хөтөлбөрийн талаар та

сонсож, эсвэл уншиж байсан байж

магадгүй. Тэгвэл түүнийг чинь энэ

Нортон санаачилсан юм байхгүй юу.

Манай даргын зураг “Нюсвик”

сэтгүүл дээр хүртэл гарсан гээч.

Хэвлэлийнхний үгээр бол энэ

хөтөлбөр нь хоригдлуудын

хөдөлмөрийг бодитойгоор ашиглах,

хүмүүжилд нь анхаарал тавихын

жинхэнэ үлгэр жишээ гэнэ.

Хөтөлбөрийн дагуу хоригдлуудыг

мод боловсруулах, зам тавих,

байшин барих зэрэг янз бүрийн

ажилд идэвхтэй ашиглах ёстой байв.

Тэгээд энэ бүх дэмий зүйлдээ

Нортон сурсан зангаараа “Гэмээ

цайруулах зам” гэсэн сүржин нэр

өгсөн юм. Харин бид нар энэ төслийг

нь “Том зам” гэдэг байсан ч сонин

сэтгүүлийнхэн хоригдлуудын санаа

бодлыг ямар тоож асуух биш дээ.

Нортон баптистын хүндэт тэмдгээ

гялалзуулан сүржин үгээ уншсаар

машин зам тавих, үерийн далан

татах гээд хаа сайгүй очиж амжина.

Энэ бүх ажлын гүйцэтгэхийн тулд

мэргэжилтэй боловсон хүчинтэй

бэлдэх, эд материал авах энэ тэр

гээд амжуулах зүйл мундахгүй

байтал Нортон харин тун сэргэлэн эр

гэдгээ харуулсан юм. Хоригдлуудын

хөдөлмөр гэдэг боолынхтой л адил

үнэгүй шахуу зүйл болохоор

тойргийн барилгын бүх компаниуд

мань эрийн санаачилсан төслөөс

үхтлээ айх болсон. Үр дүнд Сэм

Нортон нь 16 жилийн турш даргын

ажил хийж суухдаа өдөр болгон

шахуу л “Христ бол миний аврагч”

гэсэн бичигтэй ширээн дээрээ овоо

босгочих их захиалга хүлээн авдаг

байлаа. Харин дараа нь хоригдлууд

нь хаа нэг өөр газар “гэмээ

цайруулаад” завгүй гэсэн хариуг

захиалагчид өгөх үү байх уу гэдгээ

шийдэх л үлдэнэ. Энэ бүх хугацаанд

Нортоныг яаж тархиндаа дайз сум

зоолгуулчихалгүй эсэн мэнд явж

ирсэн нь миний бодлоор ёстой

жинхэнэ гайхамшиг байх.

Ямар ч л байсан “Бурхан минь мөнгө

юутай хурдан эргэлдэнэ вэ” ч билүү

нэг тиймэрхүү үгтэй хуучны дуун

дээр гардаг шиг л юм болж байсан.

Янз нь хүн бурханы ивээлийг хуртэж

үү үгүй юу гэдгийг нь мэдэхийн тулд

хүний банкны дансыг нь шалга

гэцгээдэг хуучны пуритан

номлолтнуудыг зарчмыг мань

Нортон баримталдаг байсан шиг

байгаа юм.

Энди Дюфресн бол даргын баруун

гар, номхон туслах нь. Эндигийн

хувьд номын сан нь маш чухал

гэдгийг Нортон сайн мэддэг байсан

болохоор чадварлагаар ашигладаг

байлаа. Нортон “Нэг гарын хирийг

нөгөө гараар угаадаг” гэсэн зүйр үг

хэлэх дуртай гэж Энди ярьж байсан

юм. Тэгээд яахав Энди маш үнэтэй

зөвлөгөө өгч, шинэ санаа дэвшүүлнэ.

“Гэмээ цайруулах зам” хөтөлбөрийн

санааг мань эрийг гаргасан гэж би

баттай хэлж чадахгүй ч энэ бүх

луйвраас орж ирж байгаа бүх

мөнгийг цэгцэлдэг байсан гэдэгт

итгэлтэй байна, бас тэгээд... тэгээд

ер нь сэргэлэн чөтгөр л дөө.

Номын сан маань машин засварын

цуврал гарын авлага, Гройлерийн

нэвтэрхий толины шинэ хэвлэл бас

мэдээж Гарднер, Луи Амурын шинэ

зохиолуудтай болсон.

Миний ярих гээд байгаа таагүй

тохиолдол нь Нортон баруун гараа

алдахыг xүсээгүйгээс болсон гэдэгт

би итгэлтэй байдаг. Шууд хэлбэл

Эндийг Шенкээс гарвал бохир

ажлынх нь талаар дэндүү их зүйл

ярьж магадгүй гэж айсан хэрэг. Энэ

үйл явдлын талаар би бүтэн долоон

жилийн турш эндээс нэг хэсэг,

тэндээс нэг хэсэг, Эндигээс өөрөөс нь

гээд олон зүйл сонссон ч бүгдийг нь

мэдэж чадаагүй юм. Энди өөрөө ч

энэ тохиолдлын талаар ярих дургүй

байсан бөгөөд үүнийг нь ч би

ойлгодог юм.

Би энэ түүхийг маш олон эх

сурвалжаас, хэсэг хэсгээр нь

цуглуулсан. Хоригдлууд гэдэг

боолоос өөрцгүй гэж би дээр хэлсэн

шүү дээ. Үүнээс болоод бүгдийг

шиншилж, ухаж төнхөх гэсэн боолын

өнгө аяс шингэсэн энэ түүхэнд

шингэсэн байж болох талтай. Би

эхнээс нь эцэс хүртэл бүгдийг дэс

дараатай ярьж эхэлье. Үүний дараа

хүн яахаараа арван сар гаруйн

хугацаанд сэтгэлийн маш хүнд

гутралд орсныг та ойлгож магадгүй.

Миний бодлоор Энди энэ газрын

мухарт орж ирсэн цагаасаа хойш 15

жилийн туршид, 1963 он хүртэл бүх

үнэнийг мэдэлгүй явсан байх.

Үүнээсээ болж ямаршуу эвгүй

байдалд орохоо ч тааварлаагүй

байсан биз.

Томми Вильямс нь 1964 онд

Шоушенкт ирсэн юм. Томми

өөрийгөө Массачусетсийн хүн гэдэг ч

27 хүртэл наслахдаа Шинэ Английг

хөндлөн гулд туулчихсан байлаа.

Мань эр мэргэжлийн хулгайч байсан

юм. Эхнэртэй, эхнэр нь долоо хоног

болгон эргэж ирнэ. Эхнэр нь яагаад

ч юм бэ мань Томмийг боловсролын

аттестат авчихвал тун сайн, нөхөр нь

сайн явбал өөрөө ч тэр гурван

настай хүү нь ч тэр бүр сайн явна

гээд бодчихож л дээ. Тэгээд нөхрөө

ятгаж, Томми ч номын санд тогтмол

суудаг боллоо.

Эндигийн хувьд энэ бүхэн байдаг л

нэг жирийн ажил байлаа. Томмийг

ахлах сургуульд үздэг тестийг олноор

нь захиалж байгааг Энди харж л

байлаа. Нэгэн цагт үзэж байсан

хичээлүүдээ, цөөхөн хэдэн хичээл л

дээ, эргэн санаад тестүүдийг

бөглөхийг хүссэн хэрэг. Мөн сурч

байхдаа шалгалтыг нь өгч чадаагүй

болон огт тоолгүй орхисон

хичээлүүдийнхээ сургалтын

материалыг шуудангаар захиалан

авсан байлаа.

Миний л мэдэхнээ Томми сайн

сурагч байгаагүй болохоор ахлах

сургууль төгссөн гэрчилгээ авсан

эсэхийг нь ч би сайн мэдэхгүй. За

тэгээд ч миний ярих гэж байгаа

түүхийн хувьд энэ чухал биш л дээ.

Чухал нь гэвэл энэ залуу Эндитэй их

бага ямар нэг хэмжээгээр харьцаж

байсан бусад xүмүүсийн адилаар

түүнд их сайн ханддаг болсон явдал

байлаа.

Тэгээд Томми Эндигээс “Чам шиг лут

залуу, энэ газрын мухарт юугаа

мартчихсан юм бэ?” гэж хэд хэдэн

удаа асуусан нь соёлтой газрын “

Тань шиг ийм сайхан бүсгүй, ийм

газар юу хийж байдаг билээ?”

гэдэгтэй утга нэг юм. Хариуд нь Энди

юу ч хэлэлгүй инээмсэглээд

ярианыхаа сэдвийг өөрчилдөг байв.

Томми өөрөө хүмүүсээс асууж

сураглаж эхэлсэн нь мэдээж бөгөөд

бүгдийг олж мэдээд чин сэтгэлээсээ

уурласан юм.

Түүнтэй хамт угаалгын газар

индүүдлэгийн машин дээр

ажилладаг хүн нь Эндиг шоронд

юунаас болж орсон тухай ярьж өгсөн

байсан. Бид тэр машиныг нь

индүүдлэгийн бус харин махных

гэдэг байсан гэхээр болгоомжгүй

хөдөлсөн хүн юу болж хувирдгийг та

өөрөө төсөөлнө биз. Томмитой хамт

ажиллаж байсан xүнийг Чарли

Лафроб гэдэг бөгөөд хүн амины

хэргээр арван хоёр жилийн ял авсан

эр байлаа. Хуучин xүний хувьд

Дюфресний түүхийг бүх л нарийн

ширийнтэй ярьсан нь ойлгомжтой.

Ер нь шоронгийн хууччуудын хувьд

шинээр орж ирэгсдэд хэн нэгний

түүхийг ярьж өгөх нь сайхан зугаа

байдаг юм. Ингээд Чарли түүхээ

ярьсаар тангарагтнууд үдийн хоолны

дараа эргэж ирээд Эндиг буруутай

гэж үзсэн хэсэг дээр иртэл гэв гэнэт

исгэрэх чимээ гараад “махны

машин” гацчих нь тэр. Тэр өдөр

Элиотын асрах газрын шинэхэн

угаагдсан цагаан хэрэглэлийг

индүүдэж байж л дээ. Машин нь нэг

ширхэг цагаан хэрэглэлийг ганц

секундын дотор хатаагаад индүүдэж

гаргадаг хурдтай. Томми Чарли хоёр

тэр бүгдийг эвхээд, цэвэрхэн цаас

дэвссэн тэргэнцэр дотор өрж тавих

ёстой байлаа.

Харин тэр өдөр угаалгын газар

Хомер Жэсүб жижүүрлэж таарсан

болохоор явуут дундаа хараал

тавьсаар нөгөө хоёр руу хүрээд

иржээ. Гэтэл Чарли хүний урманд

Хомер руу эргэж ч харсангүй. Тэгснээ

яг л өөрийнх нь тоолж чадахаас ч

олон хүний гавлыг хагалж явсан

Хомер дэргэд нь ирж зогсоогүй

аятай: Тэр гольфийн клубын

зааварлагчийг хэн гэдэг гэнэ ээ? гэж

асуудаг байжээ.

Яахаа мэдэхээ байж, сандарсан

Чарли:

-Квентин, Глен Квентин гэсэн

байхаа, сайн санахгүй байна гэж

хариулсан байна. Үүнийг сонссон

Томмиг яг л цас шиг цонхийгоод

цайчихсан гэж тэр сүүлд нь ярьж

байсан

Яг энэ үед царайн нь байдгаараа

улайчихсан Хомер:

-Хөөе, бушуулаач гэж архирах нь тэр.

Наад цамцнуудаа цэвэр усанд бушуу

хий. Яараарай муу новш минь. Үгүй

бол чинь... гэсэн нь мэдээж. Хариуд

нь Томми: Глен Квентин гэнэ ээ, ээ

бурхан минь! гэж хэлж амжсан

бөгөөд хүнлэг энэрэнгүйгээрээ

зартай Хомер Жэсүб бороохойгоо

толгой дээр нь буулгачихсан

болохоор үргэлжлүүлж чадсангүй.

Томми нүүрээрээ газар шааж унасан

болохоор үүдэн гурван шүднээсээ

салсан юм. Үүний дараа гянданд

сэрж, тэндээ Нортоны хоолны

дэглэмийг баримтлан долоо хоног

болсон. Дээр нь мэдээж хавтаст

хэрэгтээ тэмдэглэгээ хийлгэсэн.

Дээр өгуулсэн явдал 1963 оны

хоёрдугаар сард болж, түүнээс хойш

Томми Вильямс тав ч билүү зургаан

хууччуудаас давхар лавлаад

Чарлигийн ярьсантай яг адил түүх

сонсчээ.

Тэдгээрийн нэг нь би өөрөө байсан

болохоор лавласныг нь сайн мэдэж

байна. Гэхдээ яах гээд хүн амьтны

хэл ам сугалчих гээд байгааг нь

асуухаар тодорхой юм xариулаxгүй

байсан.

Ингэсээр нэг сайхан нартай өдөр

Томми номын санд орж ирээд

мэддэг бүх юм аа пал хийтэл нэг дор

дэлгэх нь тэр. Тэгэхэд л Энди эхний

бөгөөд эцсийн удаа, ямар ч л байсан

надтай Рита Хейвортын тухай ярьж

байснаас хойш, бие барих чадвараа

алдсан юм. Гэхдээ энэ удаа бүр ч их

барьц алдсан даа.

Маргааш нь Энди яг л анхааралгүй

яваад духаараа шон мөргөчихсөн

хүн шиг харагдаж байсан. Гар нь

салгалаад, үг солих гэтэл хариу ч

хэлж чадахгүй. Үдээс хойш мань эр

жижүүрийн харуул Билли Хенлонтой

уулзаж, маргааш өдөр нь шоронгийн

даргатай биечлэн уулзахаар

тохирчээ. Тэр орой цурам хийлгүй

хоносон гэж хожим Энди өөрөө

ярьж байсан. Мань эр Трумэнийг

ерөнхийлөгч болсон цагаас хойш гэр

нь болсон камерийнхаа шалан дээр

үелзэн хөдлөх урт сүүдрүүдийг

ширтэж, өвлийн xүйтэн салхины

улих чимээг сонсонгоо бүгдийг

сайтар эргэцүүлэн бодохыг хичээж

байжээ. Түүний хэлснээр бол Томми

сэтгэлийнх нь гүнд хэвтэж байсан

торыг онгойлгох түлxүүр авчирчээ.

Яг л өөрийнх нь сууж байсантай нь

адил ч дотроо хүн биш бар хорьсон

торных. Найдлага нэртэй бар.

Вильямс түлхүүр олж ирээд торыг

онгойлгож, бар ч эрх чөлөөтэй

болоод мань хүний бодол санаагаар

тэнэж эхэлжээ.

Томми Вильямс дөрвөн жилийн

өмнө Роуд Айлендийн орчим

хулгайлсан эд зүйлээ чихсэн, хулгайн

машин барьж яваад баригдсан юм

байна. Хэргээ шууд хүлээсэн

болохоор ялыг нь зөөллөж ердөө

хоёр жил гаруйхантай суулгасан аж.

Арван нэгэн сарын дараа хамт

камерт байсан залуу нь гарахад

оронд нь Элвуд Бейч гэгч өөр хүн

орж иржээ.

Тэр нөхөр байр ухсан хэргээр ял

авсан юм билээ.

-Би түүн шиг цочимтгой этгээдтэй

өмнө хэзээ ч таарч байгаагүй юм гэж

Энди надад ярьж суулаа. -Тийм хүн

айл ухдаг, ялангуяа зэвсэг хэрэглэн

айл ухдаг хулгайч байж яав ч

тохирохгүй. Өчүүхэн төдий чимээ

гарахад л огил харайн босоод хаа

хамаагүй буудаж эхлэх нь

гарцаагүй... Нэг орой өөр камерт

сууж байсан нэг юм аягаараа тороо

балбаснаас болоод миний үйлийг ч

ёстой нэг үзсэн дээ. Чимээ мань

эрийг галзууртал нь уурлуулсан

болоод л тэр шүү дээ.

Би энэ хүнтэй гарах хүртлээ долоон

сар суусан. Үг сольдог байсан гэж би

хэлж чадахгүй нь. Яагаад гэвэл Эл

Блэйчтэй үг солих ямар ч

боломжгүй. Зугээр л тэр ганцаараа

тантай ярина. Чалдаад л чалчаад л

байна, зогсоох ямар ч боломжгүй.

Ядаж ганц үг хавчуулах гэхээр нүдээ

эргэлдүүлж ирээд л үстэй

нударгаараа сүрдүүлнэ. Ингэх

тоолонд нь хамаг бие зарсхийгээд

явчихдаг байсан. Нэлээд өндөр,

булиа биетэй, бараг халзарсан

толгойтой, муухай харцтай хүнхэр

ногоон нүдтэй этгээд. Исүс бурхан

минь, түүнтэй л ахиад таарчихгүй

юмсан.

Тэгээд шөнө болохоор л үгээрээ сур

харваж эхэлнэ дээ. Хаана өссөн,

асрахаас яаж зугатдаг байсан, таван

цаас яаж олдог байсан, яаж хулгай

хийж, ямар хүүхнүүдтэй

орооцолддог байсан энэ тэр гээд л...

Сонсохоос өөр аргагүй. Та нарт

миний царай тийм ч сайхан биш

харагдаж байж болох ч наддаа л

болоод байдаг болохоор тэр

новшийг уурлуулснаас болоод

нүүрээ эрэмдэглүүлэхийг ер хүсэхгүй

байсан юм.

Ярьж байгаагаар бол тэр бараг хоёр

зуугаас цөөнгүй байр ухсан юм гэнэ.

Дэргэд нь хүн чанга унгачихад л

хазуулсан юм шиг татганаад эхэлдэг

ийм солиотой юм тийм юм хийсэн

гэхэд итгэхэд бэрх. Гэсэн ч тэр

андгайлж байсан юм. Харин одоо

анхааралтай сонсож бай. Хүмүүс

заримдаа мөрөөдлөө бодит гэж

итгэдэг, тэгээд хэзээ ч ой

тогтоолтдоо бүрэн итгэх хэрэггүй

гэдгийг би мэднэ... Гэхдээ би

Квентин нэртэй залуугийн тухай

сонсохоос бүр өмнө “Элд гэрээ

ухуулчихаад амьд үлдвэл ёстой л

тэнгэрийн умдаг атгасан хэрэг болох

юм байна даа” гэж бодож байсан.

Энэ нөхрийг нэг эмэгтэйн унтлагын

өрөөнд орчихоод, эмээг зүүлтээ

хийдэг хайрцгийг нь ухаж байтал

нөгөө хүүхэн нь нойрондоо гэнэт

хөрвөөх ч юм уу, эсвэл ханиалгажээ

гэж төсөөл дөө чи. Энэ тухай бодох

тоолонд миний бие зарсхийдэг юм

шүү, эхийнхээ нэрийг барин

тангаргалъя.

Тэгээд болоогүй цочоож, уурыг

хүргэсэн хүмүүсийг алдаг байсан

гэдгээ өөрөө надад ярина гээч. Би

ярианд нь итгэсэн шүү. Тэр бол

үнэхээр хүн алж чадах хүн. Арай

дэндүү цочимтгой. Яг цэнэглэсэн буу

шиг. Үргэлж л буудахад бэлэн,

цэнэгтэй гар буу авч явдаг нэг залууг

би таньдаг байлаа. Ядаж байхад

гохных нь зөөлөн гэж, худалч хүнд

бол чанга дуугарахад л өөрөө

дарагдчихаар. Эл Бэйч надад яг л тэр

бууг санагдуулдаг. Тэнэг цочимтгой,

огцом зангаасаа болж хэн нэгнийг

цааш нь харуулчихсан гэдэгт би

эргэлздэггүй. Тэр нэгэн шөнө зүгээр

л өөр ярих юм олдохгүй болохоор нь

“Чи тэгээд өөр нь хэнийг алчихсан

юм бэ дээ?” гээд асуучихсан юм.

Хариуд нь мань эр инээд алдаад

“Майн мужийн нэг шоронд яг одоо

нэг залуу сууж байгаа даа. Миний

нухчихсан хоёр хүний төлөө ял

эдэлж байгаа юм. Миний ухахаар

орсон байшинд эхнэр нь нэг муу

новштой хамт байж байсан юм.

Тэгээд л гүйцээ” гэж хариулдаг

байгаа.

Эмэгтэйн нэрийг хэлээгүй санагдаж

байна. Магадгүй хэлсэн байлаа ч би

анзаарахгүй байх л даа. Ер нь тэгээд

Дюфреснууд нь Шинэ Английн

хувьдяг л бусад газрын Жонс, эсвэл

Смитуудтэй адил элбэг таардаг овог.

Гол нь Эл алсан залуугийнхаа нэрийг

Глен Квентин гэдэг гольфийн

дасгалжуулагч баян новш гэж

хэлсэнд байгаа юм. Алуулсан

залуугийн гэрт таван мянган доллар

байх ёстой гэж Эл тооцолж байсан

юм билээ. Энэ бол тэр үеийн

ханшаар их мөнгө шүү. Тэгэхээр нь

би “Хэзээ болсон явдал юм бэ?”

гэхэд Блэйч дайн дуусаад удаагүй

байсан гэсэн. Тэгээд л үргэлжлүүлэн

ярьж гарсан даа. Гэрт нь сэм ороод

нэгжиж байтал нөгөө хоёр сэрээд

бөөн юм эхэлсэн гэж ярьлаа.

Тэгэхээр нь миний дургүй хүрээд

“Зүгээр л залууг нь хурхираад

байхаар нь уур чинь хүрээд

нухчихсан юм биш үү?” гэж асуусан

юм. Харин Эл яриагаа үргэлжлүүлэх

зуураа Квентинтэй хамт хэвтэж

байсан хүүхний нөхөр, хуульч эрийн

нэрийг хэлсэн. Тэгээд “Одоо харин

тэр хуульч Шоушенкт сууж байгаа

даа” гэж хэлэн муухай инээгээд

яриагаа дуусгасан юм. Энэ заваан

новшийн царайг ахиж харахгүй

болсон нь ашгүй.

Томмийг энэ түүхийг ярьсны дараа

Энди яагаад барьц алдсан, яагаад

шоронгийн даргатай яаралтай

уулзах гэсний та одоо ойлгож байгаа

байх. Томмитой нэг камерт сууж

байх үед Элвуд Блэйч нь зургаан

жилийн ялтай байсан. Харин одоо

1963 он гэхээр нэг бол аль хэдийг

суллагдсан, үгүй бол хэзээ мөдгүй

суллагдах гэж байгаа. Тэгэхээр

Блэйчийг шоронгийн камерт одоо

болтол сууж байгаа гэсэн магадлал

өндөр ч гэлээ, суллагдсан гэх

магадлал ч өндөр байсан нь

Эндигийн сэтгэлийг тэгтэл нь

хөдөлгөсөн хэрэг. Хэрэв

суллагдчихсан бол сураг нь тасарсан

нь мэдээж.

Хэдийгээр Томмигийн ярианд

авцалдаагүй зүйл их байгаа ч бодит

амьдрал дээр ч тийм л байдаг биз

дээ? Блэйч хуульч гэсэн атал Энди

банкны ажилтан байсан. Гэтэл

боловсролгүй хүн энэ хоёр

мэргэжлийг хольж сольсон байж

болно. Мөн Блэйчийг Эндигийн

хэргийн талаар бичсэн сонин

гарчиглаж байснаас хойш 12 жил

өнгөрсөн гэдгийг мартаж болохгүй.

Мөнгө авахаар ороод, таван мянган

доллар авсан гэж Томмид хэлсэн

байтал цагдаа нар хулгайн ямар ч ул

мөр олоогүй нь хачин санагдаж

байж болох юм. Энэ талаар надад

хэд хэдэн таамаг бий. Нэгт нь гэвэл

эзэн нь үхчихсэн бол өөр хэн нэгэн

нь хэлэхээс нааш юу алга болсныг нь

яагаад ч тогтоох боломжгүй. Хоёрт

нь гэвэл Блэйч таван мянган доллар

авсан гэж худал xэлээгүй гэж хэн

нотлох юм бэ? Гуравт нь, хулгай,

дээрмийн ул мөр байсаар атал

цагдаа тоогоогүй байж болох шүү

дээ. Тэгээд ч цагдаа нар заримдаа

арай ч дээ гэмээр тэнэг зан гаргадаг.

Эсвэл бүр ул мөрийг нь олсон

байлаа ч прокурорын дэвшүүлсэн

хувилбарыг нураахгүй гэсэндээ

хэлээгүй байж болох шүү дээ.

Прокурор нь албан тушаал дэвших

гэж байсныг би хэлж байсан даа.

Гэтэл хулгай мэтийн ялихгүй хэрэгт

төв газрынхаа анхаарлыг татах хэцүү

шүү дээ.

Би өөрөө энэ гурвын хоёр дахийг нь

л зөв байх гэж бодож байгаа юм.

Элвуд мэтийн юмнуудтай би

Шоушенкт байх хугацаандаа бишгүй

л таарч явлаа. Тэд хэрэг

болгоноосоо олон саяын ашиг

олдог, хааны бадмаараг эрдэнээс

бага зүйлийн төлөө хэрэг хийх ч үгүй

гэдэгт хүмүүсийг итгүүлэх гэдэг.

Үнэндээ бол хөөрхий амьтад

аравхан доллар дээр баригдаад ял

авчихсан байдаг л байхгүй юу.

Томмигийн ярианд Эндийг шууд л

итгүүлсэн бас нэг зүйл байсан юм.

Квентиний зүс царайг Блэйч огт

дүрслээгүй. “Баян новш” гэж

дуудаад гольфийн дасгалжуулагч

гэсэн байсан. Нэгэн үе Энди нэлээд

хэдэн жилийн турш гольф клуб рүү

эхнэрийнхээ хамт үдийн хоол

идэхээр долоо хоногт хоёр удаа

явдаг байсан бөгөөд Линдагийн

явдлыг мэдээд аяга тагш юм уухаар

тийшээ ганцаараа нэг бус удаа очдог

байжээ. Клуб нь дэргэдээ дискотой

бөгөөд 1947 онд тэнд нь ажилладаг

нэг хүний царайг Энди сайн тогтоож

авчээ. Тэр хүний зүс царай нь Элвуд

Блэйчийн аман зурагтай яг адил

байсан байна. Өндөр, булиа, бараг

халзарсан толгойтой, хүнхэр ногоон

нүдтэй. Хүн рүү үргэлж л шинжсэн

харц чулуудаж байдаг. Тэр хүнд тэнд

удаан ажиллаагүй боловч царай нь

дэндүү содон байсан болохоор Энди

сайн тогтоож авчээ.

Саарал ханануудын дээгүүр том хар

уулс хөвж, бороо цутган салхи

үлээгээд сүүлчийн цас хайлж дуусан

шар бутнууд өрвийж цухуйсан

зэврүүн өдөр Энди Нортонтой

уулзахаар очив.

Нортон шоронгийн захиргааны

хэсэгт томоо гэгч нь өрөөтэй,

ширээнийх нь цаана туслахынх нь

өрөө рүү ордог хаалга байдаг. Туслах

нь тэр өдөр чөлөөтэй, өрөөнд нь хэл

муутай хариугүй хоригдол байсны

нэрийг бүтнээр нь одоо санадаггүй.

Ямар ч л байсан бүгд түүнийг Честер

гэж дууддаг байсан юм даг. Тэр

хоригдол даргын өрөөний цэцэг

услаж, шалыг нь цэвэрлэх үүрэгтэй.

Гэвч тэр өдөр цэцэг услагдаагүйн

дээр Честерийн цэвэрлэсэн цорын

ганц зүйл нь цоожны нүхэнд үрж

хирийг нь арилгасан чих нь л байсан

байх гэж би таамагладаг юм.

Ингээд хонгилоос даргын өрөө руу

ордог хаалга нээгдсэнээ хаагдахад

Нортон:

-Өдрийн мэнд Дюфресн. Танд

юугаар тус болохсон бол? гэж

хэлэхийг Честер сонсчээ.

-Юу л даа нөгөө гэж Эндийг үгээ

эхлэхэд нь хоолойг нь арайхийж

таньсан гэж Честер сүүлд нь бидэнд

ярьж байсан юм. -Дарга аа нэг юм

болоод оо... Надтай холбоотой нэг

юм болоод...тэгээд би юунаас

эхлэхээ ч сайн мэдэхгүй байна.

-Тэгвэл хамгийн эхнээс нь ярь л даа?

гэж Нортон бурханы ном уншихад л

зориулагдсан гэмээр нялуун

дуугаараа санал болгов.Тэгсэн л

дээр байхаа даа.

Энди ч тэгжээ. Тэрээр эхлээд

Шоушенкт орсон хэргийнхээ нарийн

ширийнийг Нортонд сануулжээ.

Дараа ньТомми Вильямсаас сонссон

түүхээ тэр чигээр нь ярьж өгөв. Мань

эр Томмигийн нэрийг хэлсэн нь

магадгүй дараа нь болсон бүхнийг

мэдээд ирэхээр тийм ч ухаалаг

алхам биш байжээ гэж санагдаж

магадгүй. Гэхдээ өөр яах ч байсан

юм билээ?

Нэрийг нь хэлээгүй бол бүгд

үнэмшилгүй байх байсан шүү дээ.

Эндийг яриад дуусмагц Нортон хэсэг

зуур юу ч дуугарсангүй. Ингэх зуураа

уруулаа жимбийлгэж, духаа

үрчийлгэн хуруугаа салаавчилчихаад

Ридийн зурагны дорх буйдангийнхаа

түшлэгийг налан, энгэр дээрх хүндэт

тэмдгээ үе үе гялалзуулан сууж

байсан гэдэгт мөрийцсэн ч бэлэн

байна. Тийм байж гэсээр дарга ам

нээв.-Энэ бол миний сонссон олон

түүхээс хамгийн тэнэг нь. Гэхдээ энэ

ч яахав, өөр юу миний гайхшралыг

хамгийн их төрүүлсэн гээч?

-Юу эрхэм ээ? Таныг энэ бүхэнд

итгэсэнд.

-Эрхэм ээ, би ойлгосонгүй. Та юу гэж

хэлэх гээд байна гэж Дюфреснийг

асуухад нь арван гурван жилийн

өмнө Байрон Хендлейг давж байсан

хүний хоолойг арайхийж л таньсан

гэж Честер ярьж байсан. Эндигийн

хоолой нь чичигнэж, үгээ арайхийн

хэлж байв.

-Яахав дээ гэж Нортон хэлэв.Тэр

Вильямс гэдэг нусгай жаал өөрийг

чинь бүр шүтчихсэн гэдэгт би л

хувьдаа итгэлтэй байна. Таны

нөлөөнд автсан гээд шууд хэлсэн ч

болно. Тэгээд өөрийн чинь гайтай

түүүхийг сонсоод сэтгэлийг чинь

засах ч гэдэг юм уу, эсвэл бүр зөвтгөх

гэж хүсэх нь аргагүй шүү дээ. Ойлгож

болох л алхам. Залуу, юмны учир

сайн ойлгодоггүй хүн. Таныг ийм

байдалд орно чинээ төсөөлөөгүй

байх л даа. Тэгэхээр миний бодож

байгаагаар... Би наадахыг чинь

бодолцож үзээгүй биш үзсэн гэж

Энди үгийг нь таслав.-Гэтэл би клубт

ажиллаж байсан хүний талаар

Томмид хэзээ ч ярьж байгаагүй. Тэр

бүү хэл өөр хэнд ярьж байгаагүй.

Ярих ямар ч шаардлага байгаагүй

болохоор л тэр. Харин тэгтэл миний

санаж байгаа тэр залуу, Томмитой

хамт камерт сууж байсан хүний

дүрслэл хоёр яг адил байна шүү дээ!

За тийм байдаг байж. Гэвч та яг

одоо бол бодит байдлыг өрөөсгөл

байдлаар тусгаж аваад байна шүү

дээ гэж Нортон хариулав. Засан

хүмүүжүүлэх газар ажиллахаар

сургалтанд хамрагдсан хүмүүс

“бодит байдлыг өрөөсгөл байдлаар

тусгаж авах” гэх мэтийн элдэв үгийг

бөөн бөөнөөр тогтоогоод авчихдаг.

Тэгээд дараа нь түүнээ таарсан

таараагүй нь хамаагүй хэрэглэцгээж

байдаг юм.

-Үгүй ээ, эрхэм ээ тийм биш.

-Энэ бол зөвхөн таны л үзэл бодол.

Харин минийх бол зарчмын хувьд

тэс ондоо. Бас дээр нь надад

“Фальмауф Хилл” клубт үнэхээр тийм

хүн ажиллаж байсан гэх таны үгнээс

өөр ямар ч баримт нотолгоо байхгүй

байгааг анхаараарай. Үгүй дээ,

эрхэм ээ зөвхөн...

-Түр хүлээгээрэй гэж Нортон

Эндигийн үгийг таслаад-Энэ бүхнийг

өөр өнцгөөс харцгаая л даа гээд яриа

үргэлжлүүлэхэд нь дуу нь улам бүр

чангарсаар байв. -Элвуд Блээч ч

билүү дээ тийм хүн...

-Блэйч гэж Энди засав.

-Ямар ялгаа байна аа. Тийм хүн

үнэxээр байжээ гэж ганцхан хором

төсөөлцгөөе, зүгээр л төсөөлөл төдий

шүү. Тэгээд тэр хүн Роуд Айлендэд

үнэхээр Томми Вильямстай нэг

камерт сууж байжээ гэж бодъё.

Тэгвэл яг одоо энэ хүнийг суллагдаад

гарчихсан гэж үзэx магадлал маш

өндөр байна. Маш өндөр. Гэтэл бид

нар түүнийг Вильсоны камерт орох

xүртлээ шоронд хэдэн жил болсныг

нь ч мэдэхгүй байгаа биз дээ, тийм

үү? Зөвхөн зургаан жилийн ялтай

байсан гэдгийг нь л мэднэ.

-Биш ээ. Бид өмнө нь хэдэн жилийг

нь эдэлчихсэн байсныг мэдэхгүй.

Гэхдээ л одоо ч гэсэн тэндээ сууж

байгаа гэсэн магадлал бий гэж би

бодож байна. Үгүй байлаа ч энэ

xүний оршин сууж байсан сүүлийн

хаяг, төрөл садан болон найз нарынх

нэрний талаарх мэдээлэл шоронд

хадгалагдаж байгаа.

-Наад бүxэн чинь байлаа ч гэсэн

ямар ч нэмэргүй гэдгийг өөрөө сайн

ойлгож байгаа биз дээ. Гарлаа л бол

сураг тасраа. Яах ч боломжгүй.

Энди хоромын төдий юу ч хэлэлгүй

байснаа тэсэрчихлээ. Тэгсэн ч гэлээ

боломж байгаа шүү дээ. Тийм биз

дээ? Тийм ээ, мэдээж. За Дюфресн

минь цаашлаад Блэйч бодитоор

байдаг төдийгүй, одоо ч гэсэн Роуд

Айлендэд байж байгаа гэж бодъё.

Тэгвэл чиний тэр Томмигийн чинь

ярьсан мэдүүлгийг бариад очихоор

таны бодлоор юу болох ёстой болж

байна? Сөхөрч суугаад, уйлан хайлан

байж бүх хэргээ хүлээж, нүглээ

намчилнэ гэж бодож байна уу?

-Яахаараа ийм хөлдүү байдаг байна

аа гэж Эндийг бувтнахад нь Честер

хальт мульт л сонсож авчээ. Харин

шоронгийн даргын:

-Юу? Юу гэнэ ээ чи? Чи сая намайг

юу гэж хэлэв гэхийг нь Честер

сонсохын сайнаар сонссон байна.

-Хөлдүү гэж байна гэж Энди

хашгирав. Эсвэл та хэргээр ингээд

байгаа юм уу?

-Дюфресн, та ажил ихтэй байхад

миний цагаас тав, бишээ долоон

минут хумсалчихлаа. Тэгэхээр

хоёулаа энэ уулзалтаа эцэслээд...

Гольф клубт одоо xүртэл бүх маягт,

анкет хадгалагдаж байгаа гэдгийг та

ойлгож байна уу гэж Энди

хашгирсаар байлаа.Татварын бланк,

В маягт, халагдсан хүмүүсийн нөхөн

олговрын карт гээд халагдсан бүх

хүний нэртэй, наад хүний чинь ч

нэртэй бүхэн тэнд байгаа. Урьд нь

клубын захиргаанд ажиллаж байсан

хүмүүсээс ядаж ганц нь ч гэсэн одоо

хүртэл тэнд ажилласан хэвээр байх

ёстой. Зуу биш арван таван жил л

өнгөрсөн болохоор магадгүй хөгшин

Бриггс өөрөө байгаа ч юм билүү. Тэд

наад хүнийг чинь танина шүү дээ!

Хэрэв Блэйчийн ярьсан болгоныг

Томми гэрчилж, Бригг нь Блэйчийг

клубт үнэхээр ажиллаж байсан

гэдгийг гэрчлээд өгвөл миний хэрэг

задарна. Тэр үед би...

-Харуул! Харуул! Энэ хүнийг зайлуул!

-Та яаж байгаа юм бэ? гэж Энди

чичигнэсэн хоолойгоор асуув. Энэ

чинь миний амьдрал, эрх чөлөөнд

гарах миний ганц боломж гэдгийг та

ойлгож байна уу? Ганцхан маягт

бөглөж асуулга явуулаад Томмигийн

ярьсны үнэн худлыг нь лавлачихаж

болоxгүй гэж үү? Тэгвэл аан гээч би

мөнгийг нь төлье...

Үүний дараа Честерийн ярьж

байгаагаар харуулууд Эндийг барьж,

өрөөнөөс чирч гаргаж байгаа

бололтой чимээ гарчээ.

-Гяндан руу гэж Нортон юу ч

болоогүй юм шиг хэлжээ. Ингэхдээ

хүндэт тэмдэгнийхээ тоосыг яаж

гөвж байсныг нь би төсөөлдөг юм. -

Ус талхнаас өөр юм битгий өг.

Ингээд өөрийгөө хянаж чадахаа

байсан Эндийг аваад явцгаажээ.

Эндийг хаалганы цаанаас:

-Энэ чинь миний амьдрал шүү дээ.

Ямар хүн ойлгодоггүй юм бэ, миний

амьдрал! гэж дарга руу орилсоор

байсныг нь сонссон гэж Честер ярьж

байсан.

Энди хорин өдрийн турш “Нортоны

хоолны дэглэм”ийг сахилаа. Түүний

хувьд энэ бол Сэм Нортонтой ам

зөрсөн эхний тохиолдол, бас манай

элгэмсэг дотно хамт олны дунд орж

ирснээс хойш хувийн хэрэгтээ

хийлгэж байгаа анхны хар

тэмдэглэгээ нь байлаа.

Энэ зуур Шоушенкийн гяндангийн

талаар товч ярьж өгье. Гяндан нь бүр

17-р зууны эхнээс улбаатай эртний

сайхан уламжлалтай зүйл. Тэртээ

дээр үед “нүглээ цайруулах”,

“наминчлах” гэх мэтийн дэмий

зүйлд цагаа үрэх хүн нэг ч байсангүй.

Хүн нэг бол буруутай, үгүй бол

буруугүй. Хэрэв буруутай бол эсвэл

дүүжилнэ, үгүй бол шоронд хорих

ёстой. Хоригдох ялтай бол тусгайлан

байгуулсан газар хүргэхгүй ээ, үгүй

шүү! Өөрийнхөө шоронг өөрийнхөө

гараар ухах ёстой тул Мэн мужийн

захиргаанаас хүрз гаргаж өгнө.

Тэгээд нар мандахаас жаргах

хооронд чадлынхаа хэрээр нүх ухна.

Дараа нь хэдэн адсага нэг нэг

түмпэн гардаж аваад нүхэндээ

орохоор дээрээс чинь тор хаяад

завсраар нь хэсэг будаа юмуу, эсвэл

үмх өттэй мах хаяж, баяр ёслолын

үеэр гурвалжин будааны бантангаар

дайлна. Түмпэндээ хүнд хөнгөнөөр

бие засаад, өглөө зургаад хуягийг

ирэхэд нь нөгөө л түмпэндээ ус

хийлгэж авна. Бороотой өдөр нөгөө

л түмпэнгээрээ халхавч хийнэ.

Иймэрхүү нүхэнд уддаг хүн гэж

мэдээж байгаагүй. Миний л мэдэж

байгаагаар цуг сурдаг хүүхдээ

засчихсан арван дөрөвтэй мэдрэл

муутай жаал л гучин сар болсон

байсан. Нүхэнд орохынхоо өмнө тэр

мэдээж залуу, эрүүл саруул байсан.

Дээр нь жижиг хулгай ч юмуу, эсвэл

бурханыг бага зэрэг хараасан гэх

мэтийн ялихгүйгээс бусад бүх

хэргийн төлөө дүүжилдэг байсан

гэдгийг мартаж болохгүй. Тэгээд

хөнгөн хэрэг үйлдсэн бол гурав,

зургаа, эсвэл есөн сарыг нөгөө

нүхэнд сууж өнгөрүүлээд гарч

ирэхдээ цонхийсон цагаан

царайтай, хагас сохорсон амьтан

гарч ирнэ. Шүд чинь хэзээ мөдгүй

унах шахан гуйвж, хэл чинь

мөөгөнцөртөөд, ил задгай

талбайгаас айдаг болно доо... Цаг

сайхан байх үеийн хуучны Мэн

мужаа гэж...

Шоушенкийн гяндан гэдэг бол тэр

дундад зууны шоронгийн арай

боловсронгуй хэлбэр... Хүний

амьдрал сайн, таагүй, аймаар гэсэн

гурван чиглэлд өрнөж байдаг юм.

Тэгээд хэрэв та аймаар амьдралын

түнэр харанхуй руу унасан бол элдэв

юмсыг ялгаж танихад улам л бэрх

болж ирнэ.

Гянданд орохын тулд хорин гурван

шат алхаад шоронгийн хонгилд

орох хэрэгтэй. Ус дуслах чимээ бол

тийшээ нэвтэрдэг цорын ганц дуу

чимээ. Жаран лааны бүүдгэр

чийдэнгээс өөр гэрэлтүүлэг байхгүй.

Гяндангийн камерууд нь торх шиг

хэлбэртэй, яг л баян xүмүүсийн зураг

энэ тэрийнхээ ард нуучихдаг амбаар

шиг. Тэгээд ийм амбаарт байдаг шиг

гүйдэг хаалгатай, тортой ч тэр торгүй

ч тэр ямар ч цонxгүй болохоор

жирийн камеруудынхаас цагийн

өмнө буюу оройн наймд унтраадаг

чийдэнгээс өөр гэрэлтүүлэг байхгүй.

Агааржуулалттай болохоор

агааржуулах хоолойнд хархнуудын

гүйлдэx чимээг сонсож болно.

Хананд нь боочихсон наар,

суултуургүй, том савтай. Ийм

болохоор суух, унтах эсвэл бие засах

гэсэн гуравхан янзаар л цагийг

нөгцөөх боломжтой. Арвин их

сонголттой байгаа биз? Ийм газрын

хорь хоног нь бүтэн жил шиг, гуч

хоног нь хоёр жил шиг сунжирдаг

бол дөч хоног нь бараг арван жил

шиг санагдаж магадгүй.

Сайтар эргэцүүлэн бодох боломж

олгодог нь энэ өрөөний ганц давуу

тал нь гэх юм уу даа. Энди “Нортоны

хоолны дэглэм”-ийг сахисан хорь

хоногийнхоо туршид ийм л зүйл

хийж суугаад гарч ирэнгүүтээ

шоронгийн даргатай дахин уулзах

хүсэлт гаргалаа. Дарга тийм уулзалт

“үр бүтээлгүй” явагдана гэж хэлээд

татгалзсан хариу өгөв.

Иймэрхүү албан тушаалд суух

хүмүүст зааж өгдөг бас нэг үг нь энэ.

Энди ахиад л хүсэлт гаргалаа. Дараа

нь ахиад, бас ахиад. Мань эр ч

үнэxээр их өөрчлөгдсөндөө. 1963

оны тэр хавар түүний нүүрэнд

үрчлээс тогтож, үсэнд нь буурал

суучихсан. Миний бахархалыг

үргэлж төрүүлдэг байсан нөгөө үл

мэдэг инээмсэглэл нь ч алга

болчихсон. Тэгээд байсхийгээд л

гөлрөөд суучихдаг болсон. Шоронд

өнгөрөөх үлдсэн өдөр хоног, сар

жилээ тоолдог болоод ирэхээр л

хоригдол ийм харцтай болдог

гэдгийг би мэддэг юм.

Энди уулзах хүсэлтээ дахин дахин

гаргасаар л байлаа. Тэөчээртэй залуу

шүү. Гэхдээ юу л байна цаг л байсан

юм чинь... Зун боллоо. Ерөнхийлөгч

Кеннеди зургаахан сарын настай

үлдсэн гэдгээ ч мэдэлгүй

Вашингтонд сонгогчдын өмнө үг

хэлэхдээ гуйланчлал, xүний эрхийг

зөрчихийн эсрэг шинэ дайралт хийнэ

гэдгээ амлаж байв. Ливерпульд

“Битлз” нэртэй хамтлаг үүсч,

Английн хамгийн шилдгүүдийн нэг

гэдгээрээ ихэд нэрд гарч эхэлж

байсан ч миний бодлоор Америкт

хүмүүс нэг их сонсдог ч үгүй байсан

биз. Дөрвөн жилийн дараа Шинэ

Английн хүмүүсээс “Гайхамшиг 67”

гэсэн нэр авах Бостоны “Ред Сокс”

баг Америкийн лигт хамгийн

доогуурт жагсаад лазагнаж байлаа.

Эрх чөлөөт хүмүүс амьдардаг дэлхий

дээр иймэрхүү үйл явдал өрнөж

байв.

Нортон зургадугаар сарын сүүлээр

Эндитэй уулзаж, юун тухай

ярилцсаныг нь би долоон жилийн

дараа Дюфреснээс өөрөөс нь

сонссон юм.

-Та намайг илүү дутуу юм ярина гэж

айлтгүй ээ гэж Энди нам дуугаар

Нортонд учирлаж байлаа.-Бидний

санхүүгийн ажиллагааны талаарх

мэдээлэл нууц хэвээр байх болно.

Би яг л ус балгасан юм...

-Одоо болно оо гэж Нортон үгийг нь

таслав. Тэгээд буйдан сандлынхаа

түшлэгийг налан гэдийхэд нь хэн

нэгний удахгүй ирэх гэж байгааг

анхааруулсан бичгийг толгойгоороо

бараг шүргэнэ. Шоронгийн даргын

царай булшны чулуунаас ч хүйтэн

харагдаж байв. Гэхдээ...

-Миний дэргэд ахиж битгий

мөнгөний талаар яриарай. Энэ

өрөөнд, эсвэл өөрөө хаа ч явсан тэр.

Гэхдээ номын сангаа буцаагаад

амбаар маягийн бяцхан өрөө

болгомоор байгаа бол болно л доо.

Ойлгомжтой юу?

- Би зүгээр л таныг тайвшруулах

гэсэн төдий шүү дээ.

-Тогтоогоод авчихъя. Тэгээд хэзээ

нэгэн цагт чамархуу нохойн гөлгөөр

тайвшруулах хэрэг гарвал тусгайлан

чамайг дуудамз. Хүсэлтүүд чинь

намайг залхааж эхэлсэн болохоор л

чамтай уулзахыг зөвшөөрсөн юм шүү

дээ. Одоо энэ бүхнийг эцэслэхгүй

бол болоxгүй нь. Хэргийг чинь чиний

хүссэнээр болгочихвол дараа нь

чинийх шиг тэнэг түүхийг долоо

хоногт дор хаяж хоёр удаа сонсдог

болно. Тэгээд захын амьтны нус

нулимсыг арчдаг алчуур болж

хувирна. Уг нь би чамайг их

хүндэлдэг байсан юм. Харин одоо

бол үгүй. Ингээд л болоо. Миний юу

хэлэх гээд байгааг ойлгож байгаа

биз дээ?

-Тийм л дээ гэж Энди хариуллаа.

Гэхдээ би өмгөөлөгч хөлсөлж авмаар

байна.

-Ээ, бурхан минь! Яах гэж?

-Энэ талаар ярилцаж болно байх гэж

бодож байна. Томми Вильямс бид

хоёрын мэдүүлгийг клубээс авсан

мэдээлэлтэй хамтатгаад шинэ

хавтаст хэрэг нээх боломжтой.

-Томми Вильямс Шоушенкээс

шилжчихсэн.

-Юу!!

-Түүнийг өөр газар руу шилжүүлсэн.

-Хаашаа?

-Кешмен рүү.

Энди дуугаа хураав. Мань эрийг

ухаан муутай гэж хэн ч хэлэхгүй ч

энд усан тэнэг хүн ч гэсэн хэрэг нэг л

биш байгааг гадарлаж чадахаар

байлаа. Кешмен бол Арустукаас

хойд зүгт байдаг харуул хамгаалалт

султай шорон юм. Хоригдлуудыг нь

байсхийгээд л хүнд ч гэлээ цалин

сайтай ажил болох төмс хураалт руу

явуулдаг. Мөн эндэхийн

хоригдлуудын өмнө ахлах сургууль,

эсвэл нэр xүндтэй техникийн дээд

сургуульд сурах бодит боломж гарч

ирдэг. Харин энэ бол Томми шиг

залуу эхнэр, жаахан xүүхэдтэй

хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйл.

Кешмений чөлөө олгох хөтөлбөр нь

харьцангуй чөлөөтэй. Тэгэхээр ядаж

амралтын өдрүүдээр гэртээ жирийн

хүн шиг амьдрах боломжтой гэсэн

үг. Хүүхдээ эрхлүүлж, эхнэртэйгээ

секс хийж, тэр бүү хэл салхинд гарах

боломжтой. Нортон энэ бүх давуу

талуудыг Томмид тайлбарлаж өгөөд,

яахаа мэдэхээ байтал нь баярлахаар

нь Элвуд Блейчийн талаар ахиад

ганц ч үг дуугарахгүй гэсэн ганцхан

хариу тус хүргэхийг шаардсан нь

гарцаагүй. Тэгээд Томми Кешмен

рүү шилжих үү, эсвэл энд үлдээд

эхнэртэйгээ секс хийхийн оронд

гурав дөрвөн “эгч”-тэй зэрэг унтах

гэх мэтийн дээрээс ирсэн элдэв

дарамтан дор амьдрах уу гэдгээ

шийдэх хэрэгтэй болсон. Яаж байгаа

юм бэ? гэж Энди асуув. Яагаад та...

-Танд гэж хэлэхэд гэсээр Нортон

тайвнаар үргэлжлүүлэн ярьсаар. Би

тэр Роуд Айлендтай холбоо барьсан.

Тэнд Элвуд Блэйч нэртэй хоригдол

үнэхээр байсан юм билээ. Гэхдээ

хамгийн сүүлийн өршөөлөөр

суллагдсан гэсэн. Муу сайн солиотой

либералуудын зохиосон засгийн

газрын элдэв тэнэг хөтөлбөрүүд

байдаг шүү дээ, эрүүгийн гэмт

хэрэгтнүүдэд гудамжаар чөлөөтэй

сэлгүүцэх боломж олгодог. Тэгээд

Блэйчийн сураг нь тасарсан байна.

- Тэр шоронгийн дарга нь таны найз

Нортон Энди руу харж инээсэн дүр

эсгэж ярвайгаад:

-Тиймээ, бид хоёр танилууд гэлээ.

-Яах гэж.. Яах гэж та ийм юм хийснээ

надад хэлээч гэж Энди дахин

асуулаа. Би юу ч ярихгүй, эрх

чөлөөтэй болсон ч дуугүй л байх

болно гэдэг нь ойлгомжтой шүү дээ.

Гэтэл яах гэж?

-Яагаад гэвэл чам шиг хүмүүс миний

сэтгэлийг гонсойлгож, толгойг

өвтгөдөг болохоор тэр гээд Нортон

илэн далангүй ярьж эхлэв.-Таны энд

байгаа чинь надад их таатай байна

ноён Дюфресн. Иймд намайг дарга

байсан цагт та хэзээ ч эрх чөлөөтэй

болохгүй. Та өөрийгөө бусдаас

толгой илүү гэж бодоод сурчихсан

хүн. Чамтай ядаж ганц удаа харц

тулсан хүн энэ бодлыг чинь ойлгох

болохоор би номын санд ирсэн

эхний өдрөө л бүгдийг ойлгосон.

Өөрийгөө бусдаас илүү гэж боддог

гээд духан дээр чинь том үсгээр

биччихсэн байсан. Харин одоо бол

та бага зэрэг өөрчлөгдөж, үүнд би ч

баяртай байна. Өөрийгөө надад

ямар нэг байдлаар хэрэгтэй хүн гэж

бүү бодоорой, огтхон ч тийм биш

шүү. Зүгээр л тань шиг хүнийг

номхон, хүлцэнгүй байдалд сургаж

байхад гэмгүй байдаг юм. Та

шоронгийн талбай дээгүүр яг л

найзындаа оройн коктейл уухаар

уригдаж ирчихээд, зочных нь

өрөөгөөр алхалж байгаа мэт яваад

сурчихсан хүн. Яагаав бүгд

согтчихоод, нөхрүүд нь хүний эхнэр

татаж чангааж байдаг тансаг

үдэшлэгүүд дээр байгаа юм шиг.

Харин та үүнээс цааш хэзээ ч ийм

байдлаар алхалж чадахгүй. Үүнд би

итгэлтэй байна. Ингээд ч зогсоxгүй

би цаашид олон жилийн туршид

ахиад сэхүүн зан гаргуулаxгүй байх

арга хэмжээг дуртайяа авч байх

болно. Харин одоо эндээс зайл.

-Окей. Гэхдээ Нортон гуай би

цаашид таны хувийн эдийн засагч

байхаа больж байна. Иймд цаашид

татвараас зугатах, орлого зарлагаа

нийлэх хэрэгтэй болвол мэргэжлийн

зөвлөгөө өгөх газар хандаж

байгаарай. Тэнд танд туслаж ч

магадгүй.

Тэрхэн агшинд даргын царай хүрэн

улаан болсон боловч удалгүй

хэвэндээ орлоо.

-Чи яг одоо гяндан руу явна. Гуч

хоног, ус талхан дээр. Хавтаст хэрэгт

чинь хоёр дахь хар тэмдэглэл

хийгдэнэ. Тэгээд тэнд сууж байхдаа

миний одоо хэлэх зүйлийн талаар

сайтар эргэцүүлэн бодоорой. Хэрэв

та миний төлөө ажиллахаа байвал

номын санг танаас өмнө ямар

байсан тэр байдалд нь эргүүлэн

оруулахын тулд би бүх хүчээ

дайчилна. Дээр нь таны амьдралыг

хэцүү болгон хувиргана. Тун ч хэцүү.

Үүнийг бол харин ч нэг чадна шүү,

харж байгаарай. Та тавдугаар

блокийн камерт ганцаараа суудгаа

болино. Шинээр орж ирж байгаа

хүмүүс олон байгаа болохоор

хөрштэй болно гэсэн үг. Цонхныхоо

давцан дээр өрсэн хэдэн

чулуунуудаасаа салж, харуулууд

таны гомо нараас хамгалахаа байна.

Та байгаа бүхнээ алдана...

Ойлгомжтой юу?

Энди бүгдийг ойлгосон байх гэж

бодож байна.

Магадгүй энэ дэлхий дээрх цорын

ганц нөхөн сэргээх боломжгүй үнэт

эрдэнэ болох цаг хугацаа урссаар.

Энди Дюфресн үнэхээр өөрчлөгдөв.

Бүх зүйл бахь байдагтаа эргэн орж

мань эр Нортоны бохир ажлыг

хийнгээ, номын сандаа ажилласан

хэвээр. Урьдын адил төрсөн өдөр

болон Зул сарын баяраар шил виски

захиалж, лонхондоо хэсгийг үлдээн

надад өгсөн хэвээр. Үе үе би

өнгөлгөөний уутанцар дөхүүлж өгнө.

Тэгсээр 1967 онд шинэ алх

авахуулсан юм. 19 жилийн өмнө

авахуулсан хуучин алхаа авчирч

үзүүлсэн чинь юу ч үгүй элэгдчихсэн

байсан. Арван есөн жил! Яг л авсанд

хийж, тагийг нь түс хийтэл хааж

байгаад хадаж байгаатай адил

сонсогдоно. Тэр үед арван доллар

байсан алх одоо хорин хоёр

болчихсон болохоор Энди бид хоёр

наймаа хийж байхдаа гунигтай

инээмсэглэж билээ.

Энди салхилдаг талбайгаас авдаг

нөгөө чулуунуудаа боловсруулж,

зассан хэвээрээ. Талбайн талыг нь

1962 онд хатуу хучилттай

болгочихсон л доо. Гэхдээ л Энди

хангалттай олдог байсан болохоор

засч янзлах чулуугаар дутдаггүй

байв. Чулуугаа боловсруулаад

дуусахаараа мань хүн цонхныхоо

давцан дээр тавина. Тоос шороон

дундаас гаргаж ирээд шил толь

гялалзтал нь өнгөлсөн энэ дэлхийн

нэгээхэн хэсэг тэр чулуунууд дээр

нарны туяа тусахыг харах дуртай гэж

Энди надад ярьж байсан юм. Гантиг,

занар, өөхөн чулуу. Эндигийн эв

дүйтэй гараар орсон өчүүхэн жижиг

уран баримлууд. Уйгагүй зүлгэсээр

байгаад зүгээр нэг чулуу биш харин

хэдэн мянган жилийн турш дээр

дээрээсээ давхралдсаар тунадасжин

тогтсон олон янзын чулуулгаас

тогтсон гэдэг нь харагдахуйц болсон

чулуунууд. Ийм чулуунуудыг Энди

“мянган жилийн сэндвич” гэж

нэрлэдэг байсан юм.

Бэлэн болсон шинэ чулууг тавих зай

гаргахын тулд Энди үе үе хуучин

заримыг нь тавцан дээрээс авна.

Ийм чулуунуудын ихэнх нь минийх

болсон доо. Хамгийн анхны

сэлүүрийн хэлбэртэйг оруулаад би

таван чулуутай болчихсон байлаа.

Жад шидэж байгаа хүний нэг

сийлбэр, “мянган жилийн сэндвич”

хоёр ширхэг. Би эдгээр чулуунуудыг

одоо болтол хадгалж, эргэж

тойруулан харах болгондоо цаг

хугацаа, хүсэл хоёр хангалттай

байвал хүн ямар их зүйл амжуулж

болдог талаар эргэцүүлэн боддог

Ингээд бүх зүйл жам ёсоороо явж

байлаа. Эндийг сэтгэлийнхээ гүнд

яаж өөрчлөгдөснийг Нортон хэрэв

харж чаддаг байсан бол өөртөө

нэлээд додигор байх байсан биз.

Гэхдээ ингэж харахын тулд төнхөж

сурснаасаа хавьгүй илүү гүн ухах

хэрэгтэй болох байсан юм даа.

Эндийг талбай дээр салхилахдаа

айлд уригдаж ирээд зочдын

өрөөгөөр нь яваа юм шиг алхалдаг

гэж хэлсэн байсан. Харин миний

хувьд бол энэ бүхнийг арай өөрөөр

нэрлэх байсан юм. Би Эндийг үргэлж

л эрх чөлөөгөө үл Үзэгчдэгч хүрэм

шиг өмсчихсөн явдаг болохоор

торны цаана байгаа ч хэзээ ч

хоригдол шиг харагддаггүй талаар

ярьж байсан. Түүний нүдэнд хэзээ ч

гөлийсэн тэнэг харц тодорч

байгаагүй. Бас эндэхийн ихэнх

хүмүүс мөрөө хавчин бөгтийж,

модон өмд өмсчихсөн аятай хөлөө

зөөж ядан явдаг бол Энди тэс өөр.

Ялз чанасан төмс ногоо, мах ч гэж

хэлэхэд хэцүү зүйлийн хоёр зүсэм

орсон давсгүй бантангийн оронд

сайхан бүсгүй гайхамшигтай оройн

зоог бэлдчихээд хүлээж байгаа

гэртээ харьж байгаа мэт чөлөөтэй,

тайван алхалдаг байсан. Дээр нь бас

камерийнхаа ханан дээр Реквель

Элчийн зурагтай гэж байгаа. Ингээд

энэ дөрвөн жилийн дотор Энди

бусадтай адил болчихоогүй ч гэлээ

улам ч дуугүй, зожиг, няхуур болсон

юм. Ингэлээ гээд түүнийг Нортоноос

өөр буруутгах хүн гарахгүй биз.

1967 оны дэлхийн аварга

шалгаруулах тэмцээний үеэр

Эндигийн баргар байдал нь арилсан

юм. Тэр жил “Ред Сокс” аварга

болоод ёстой сайхан байсан шүү.

Лас -Вегаст зарлаж байсан шиг

есдүгээр биш харин нэгдүгээр

байранд. Ингээд энэ багийг

Америкийн лигийн шагналыг авахад

шоронгийнхон бүгдээрээ л дуу шуу

ороод, зовхи нь өөдөө болцгоогоод

ирсэн. Ямар ч найдваргүй гэгдэж

байсан баг дахин сэргэснээрээ яг хүн

болгон дахин сэргэх боломжтой шүү

гэж бидэнд хэлэх шиг болсон

болохоор бүгд ямар ч утгагүй, тэнэг

баясалд автчихаад байсан. Цагтаа

Битлз шүтдэг байсан хүн олон

жилийн дараа тухайн үед яагаад

галзуу солиотойюм шиг тэр

хамтлагийн хойноос гүйгээд байснаа

тайлбарлаж чадаxгүйтэй адил тэр

хачин баяр бахдалын учрыг би одоо

тайлбарлаж чадаxгүй л болов уу.

Ямар ч байсан их ер бусын бөгөөд

бодитой мэдрэмж байсан юм. “Ред

Сокс”-ыг тоглож байхад эндэхийн

бүx радиог шууд нэвтрүүлэг хийж

байгаа станцийн долгионд

тааруулна. Клэвлендэд тоглолтын

сүүлээр хоёр бөмбөг алдахад бүгд л

яахаа мэдэхээ байж, сэтгэлээр

унацгаагаад. Рико Йетроселийг

тоглолтын хувь заяаг шийдсэн

шийдвэрлэх шидэлтээ хийхэд нь

галзууртлаа баярлацгаад л... Гэвч

аваргын тэмцээний долоо дахь

тоглолтонд хожигдсоныхоо дараа

“Ред Сокс” нь нөгөө ид шидийн юм

шиг увьдасаа алдаж, хоригдлууд

буцаад л гарцгүй, уйтгартай

байдалдаа эргээд орцгоосон юм.

Нортон л үүнд их баярласан байх

даа. Өөдгүй нохойн гөлөг чинь аз

жаргалтай инээдийг үзэж чаддаггүй

болохоор үргэлж л xүмүүсийг

гачлантай царайлуулж явах дуртай

байлаа.

Эндигийн хувьд гэвэл сэтгэлээр унах

шалтгаан огт байсангүй. Хэзээ ч

бейсболын шүтэн бишрэгч байгаагүй

болохоор тэгсэн биз. Ямар ч байсан

нэг мөр алдчихав уу гэж санагдаж

байсан аз, амжилтынхаа

мэдрэмжийг ахин сэргээж чадсан

юм. Энди яг л үл үзэгдэгч хүрмээ

тоостой шүүгээнээс гаргах мэт эрх

чөлөөгөө гаргаж ирээд өмсчихсөн.

Аварга шалгаруулах тэмцээн

дуусаад хоёр долоо хоногийн

дараах намрын сайхан нартай

өдрийг би одоо санаж байна.

Талбай дээр салхилан бөмбөг

шидэлцэж, дэвэн дэлхийн юм хаман

ярих зуураа наймаалцаж байгаа

маш олон хүн байсан санагдаж

байгаа болохоор лав бүтэн сайн

өдөр байсан байх. Бусад нь

уулзалтынөрөөнд харуулуудын

гярхай хяналтын дор ойр дотныхоо

хүмүүстэй уулзан эргэлт ирсэнд

баярлан өөрсдийнхөө амьдралын

талаарх элдвийн сайхан үлгэр

ярьсан шигээ сууцгааж байлаа.

Энди дөнгөж сая түүж авсан

чулуунуудаа атгаад хананы дэргэд

явган сууж байв. Нүдээ аниад нүүрээ

наранд ээгээд сууж байв. Их сайхан

нартай өдөр байсан санагдаж байна.

-Сайнуу, Ред гэж мань эр намайг

дуудав. Наашаа суугаач, ярилцъя. Би

дөхөж очив.

-Авах уу гээд надад сайхан өнгөлсөн

“мянган жилийн сэндвич” хоёрыг

сарвайв.

-Тэгэлгүй яахав. Сайхан эд байна.

Баярлалаа чамд. Энди ярианыхаа

сэдвийг өөрчиллөө.

-Дараа жил чиний хувьд тэмдэглэлт

өдөр болох гэж байна тийм үү? Би

толгой дохив. Дараа жил би

Шоушенкт орж ирээд гучин жил

болно. Ингээд амьдралынхаа жаран

хувийг шоронд өнгөрүүлдэг юм

байжээ...

-Чи хэзээ нэгэн цагт эндээс гарна гэж

боддог уу?

-Мэдээж. Урт буурал сахалтай болж,

зөнөөд шоронд байна уу, “наранд”

байна уу гэдгээ ч ялгахаа мэдэхээ

байхаараа л гарна даа.

Энди инээмсэглээд наранд нүдээ

жартайлгав: Тийм дээ.

-Ийм сайхан өдөр муухай юм яриад

яахав. Энди толгой дохиод бид хоёр

нэг хэсэг дуугүй сууцгаалаа. Тэгэж

тэгэж Энди:

-Эндээс гарахаараа би гэж дуу гарав.

Би үргэлж дулаахан байдаг газар

очно доо. Дууных нь өнгө нь яг

суллагдахад ганц сар үлдээд байгаа

мэт итгэлтэй сонсогдоно.

-Ред чи намайг хаашаа явахыг

мэдэж байна уу? Үгүй ээ, чи хаашаа

явах юм бэ тэгээд?

-Зихуантанезо руу гэж Энди үсэг

бүрийг нь зөөлөн дуудаж хэлэхэд яг

хөгжим дуугарч байгаа мэт

сонсогдож байв. Мехикогоос холгүй

байдаг юм. Гучин долдугаар замаас

гучаад бээрийн зайтай байдаг

жижигхэн газар. Акапулькогоос зүүн

хойд зүгт зуу гаруй бээрийн зайтай,

Номхон далайн эрэг дээр байдаг

юм. Мексикчүүд Номхон далайн

талаар юу гэж ярьцгаадгийг чи мэдэх

үү? Би мэдэхгүй гэдгээ хэллээ.

-Номхон далайд дурсамж гэж

байдаггүй ээ гэцгээдэг юм. Тэнд л би

үлдсэн амьдралаа өнгөрөөхийг хүсч

байна. Дурсамж алга болдог

дулаахан газар.

Энди хэсэг шороо атгаж аваад ярих

зуураа чулуу ялган авч байлаа. Хоёр

гурван удаа өөхөн чулуу нарны

гэрэлд гялалзаж харагдав.

Зихуантанезо. Тэнд бяцхан буудал

нээнэ. Эргийн дагуу зургаан жижиг

байшин, замаас зайдуу газар ахиад

зургаа. Зочдыг загасчлахад дагуулж

явдаг туслахтай болно. Тэгээд

улирлын хамгийн том загас барьсан

хүнд бэлэг өгч, зургийг нь үүднийхээ

тэнхимд өлгөдөг болно. Шинэ

гэрлэсэн хосуудын бал сараа

өнгөрүүлдэг тухтай газар байх

болно.

-Чи тэгээд энэ бүхэнд шаардлагатай

мөнгийг хаанаас авах гэж байгаа юм

бэ? Санxүүгийн ажиллагаа явуулах

уу? Тэрээр над руу хараад

инээмсэглэв. Яг таагаад хэлчих юм

даа чи Ред. Заримдаа чи намайг

айлгаж чадах юм аа. Аан гээд

сонсож бай гэж Энди тамхи татангаа

үргэлжлүүлэв. Энэ тоостой ертөнц

дээр таагүй юм тохиолдох үед

хүмүүс хоёр хэсэг хуваагддаг юм.

Жишээ болгоод суут зураачдын

бүтээл, эртний хуучин эдлэл, тавилга

энэ тэртэй жижигхэн байртай хүн

байна гэж бодъё. Тэгээд эзэн нь

далайн хар шуурга ирж явааг

сонсжээ гэж бодъё. Миний хэлсэн

хоёр төрлийн хүмүүсийн нэг нь

байнга сайн сайхан юманд найддаг.

“Хар шуурга замаасаа хазайна даа”

гэж тэр хүн өөртөө хэлнэ.Энэ сайхан

байшин, эртний зургийг устгах нь

ямар ч утгагүй шүү дээ. Бурхан тийм

зүйл хийхгүй ээ. За тэгээд устгалаа ч

бүгд даатгалтай”. Энэ бол нэг нь.

Харин нөгөөх нь хар шуурга шууд

байшинг нь чиглэн ирээд замдаа

таарсан бүхнийг устгаж магадгүй

гэдэгт итгэлтэй байна. Цаг уурын

мэдээгээр хар шуурга чиглэлээ

өөрчиллөө гэж мэдээлсэн ч ийм хүн

хар шуургыг дуртай үедээ чиглэлээ

ахин өөрчлөөд байшинг нь газартай

нь тэгшилчихэж чадна гэдгийг сайн

мэдэж байгаа. Тэгэхээр ийм хүмүүс

нь сайн сайханд найдлаа гээд муу

юм болохгүй ч хамгийн таагүй зүйлд

бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг

ойлгодог. Би тамхиа асаагаад:

-Чи өөрийгөө гэнэтийн таагүй

явдлаас сэргийлэх арга хэмжээ

авчихсан байгаа гэж хэлэх гээд

байна уу? гэж асуулаа.

-Тийм ээ. Би хар шуурганд

бэлдчихсэн. Шуурга гээч ямаршуу

аймаар зүйл байдгийг би сайн

мэднэ. Надад цаг бага байсан ч

хором бүрийг ашиглан чадлынхаа

хэрээр бэлдсэн. Надад итгэж намайг

орхилгүй үлдсэн цорын ганц нэг

найз маань байсан юм. Тэр

Йортлендийн хөрөнгө оруулалтын

компанид ажилладаг байлаа.

Харамсалтай нь тэр маань зургаан

жилийн өмнө нас барчихсан.

-Харамсалтай л юм.

-Тийм ээ гээд Энди тамхиныхаа

ишийг хаяв. Линда бид хоёр арван

дөрвөн мянга орчим долларын

хөрөнгөтэй байсан юм. Нэг их биш ч

гэлээ бас овоо мөнгө шүү. Гэвч бид

хоёр залуу байсан болохоор юунд ч

санаа зовдоггүй байсан. Гэтэл хар

шуурга эхлэхэд би өөрийн

зурагнуудаа аюулгүй газар руу

нүүлгэж эхэлсэн. Хувьцаагаа зараад,

бүх татвар суутгалаа яг л шилдэг

сурагч шиг бүгдийг нь төлсөн.

Мэдүүлэгтээ юу ч нуулгүй бүгдийг нь

оруулсан.

-Тэд тэгээд чиний дансны гүйлгээг

хаачихаагүй байсан юм уу?

-Ред, би үxээгүй, зүгээр л хүн амины

хэрэгт буруутгагдсан төдий хүн

байсан!

Буруутай нь нотлогдоогүй амьд

xүний дансны гүйлгээг хаах

боломжгүй байдаг юм. Тэр нь ч

сайхан. Энэ бүхэн намайг гэмт хэрэгт

яллахаас өмнө болсон хэрэг л дээ.

Жимми бид хоёрт, нөгөө найзыг

маань Жимми гэдэг, бид хоёрт

хугацаа байсан юм. Би бүх үнэт

цаасаа хямд үнээр зарчихсан. Нэлээд

алдагдалд орсон л доо. Гэхдээ тэр

үед надад санаа зовох өөр зүйл

байсан.

-Тэр ч тийм шүү.

-Тэгээд намайг Шоушенкт орж

ирэхэд үед тэр бүхэн бүрэн бүтэн

үлдсэн. Одоо ч гэсэн тэр хэвээрээ л

байгаа. Тэнд, энэ хананы цаана хэн ч

хэзээ ч царайг нь харж байгаагүй нэг

хүн амьдардаг юм. Тэр хүн Майнаас

авсан нийгмийн даашгалын

гэрчилгээ, жолооны үнэмлэхтэй. Бас

Питер Стивенс гэдэг хүний төрсний

гэрчилгээтэй. Сайхан нэр байгаа

-Юун хүн юм бэ наадах чинь? гэж би

асуулаа. Эндигийн юу гэж

хариулахыг би бараг мэдэж байсан

боловч итгэж өгөхгүй байсан юм.

-Энэ хүн бол би.

-Цагдаа нарт байцаагдаж байхдаа

хуурамч бичиг баримт авахад

хангалттай их цаг завтай байсан гэж

хэлэх гээгүй биз дээ.Эсвэл шүүх

хурлынхаа завсар зайгаар энэ бүx

баримтыг цуглуулсан юм уу?

-Үгүй ээ, би тэгэж xэлэxгүй. Миний

найз Жим энэ бүхнийг миний

өмнөөс хийсэн юм. Миний даваж

заалдах хүсэлтийг авч хэлэлцэхээс

татгалзасны дараанаас тэр маань

ажиллаж эхэлсэн юм, 1950 оноос

өмнө тэрээр шаардлагатай ихэнх

бичиг баримтуудыг олоод авчихсан.

-Наад залуу чинь чиний үнэxээр

дотны найз чинь байж дээ гэж би

хэллээ. Тэр үед энэ түүхийн хэдэн

хувьд итгэснээ одоо сайн санахгүй

байна. Тэгээд ч гадаа нар ээгээд

сайхан өдөр байсны дээр

сонирхолтой түүх сонсож байсан

болохоор итгэж яагаад болохгүй

-Тэгвэл наадах чинь зуун хувь хууль

бус юм байна.

-Тэр хүн миний мөн дотны найз

байсан юм. Бид хамтдаа дайтаж

явлаа. Франц, Герман, чөлөөлөлт

гээд. Жинхэнэ найз маань байсан

юм. Энэ улсад хуурамч бичиг баримт

бүрдүүлэх нь хууль бус ч гэлээ

хялбар, аюулгүй гэдгийг тэр хүн сайн

мэддэг байсан. Тэгээд татварын

албанаас яаж ч хичээгээд өө

олохооргүй болтол нь татвар

суутгалыг нь төлчихсөн миний нөгөө

мөнгийг аваад Питер Стивенсийн

нэр дээр данс нээгээд

хадгалуулчихсан юм. Энэ явдал 1950,

1952 онуудад болсон л доо. Өнөөдөр

тэр дансанд ойролцоогоор гурван

зуун далан мянган доллар байх

ёстой.

Энди намайг хараад инээд алдахыг

бодвол миний ам өөрөө ч мэдэлгүй

ангайчихсан шиг байгаа юм.

-Би энд хөгшрөөд үхчихгүй л юм бол

долоо, найман сая доллар, Роллс

Ройс машин энэ тэр гээд хүссэн

болгоноо авах болно.

Энди ахиад л хэсэг чулуу атган

авлаа.

-Би сайн юманд найдаж, муу зүйлд

бэлдсэн л төдий. Хуурамч нэр бол

энэ жаахан мөнгийг хадгалахад

зориулагдсан юм. Найдвартай нь

дээр гэж бодоод эд хогшлоо

гэрээсээ зөөчихсөн хэрэг.

Харамсалтай нь хар шуурга ийм

удаан шуурна чинээ санасангүй.

Энэ хоригдлын саарал хувцастай

туранхайвтар хүн Нортон даргын бүх

л заваан амьдралынхаа туршид

шувуу болж донгодсон ч олж

чадахааргүй их мөнгөтэй байна

гэдгийг ойлгож, ухамсарлахаар би

хэсэг зуур дуугаа хураав. Тэгвэл

өмгөөлөгч хөлсөлж авч чадна гэж

хэлж байхдаа үнэнээсээ хэлсэн

байна шүү дээ гэж би арайхийж дуу

гарав. Ийм мөнгөтэй байсан цагт

Клеринс Дерроу мэтийн лут

өмгөөлөгчдийг хөлсөлж чадна шүү

дээ. Тэгээд чи яагаад одоо хүртэл

зүгээр суугаад байгаа юм бэ? Энэ

хараал идсэн нүхнээс харвасан сум

шиг лалга болоод өгөх чинь лавтай.

-Яг ч тийм биш л дээ гэж Энди үл

мэдэг инээмсэглэн хариулав, Сайн

өмгөөлөгч бол Томми Вильямсыг

Кешменээс гаргаж ирээд хүссэн

хүсээгүй нь хамаагүй юм яриулж

чадна. Тэгээд хэрэг чинь задрахад чи

хувийн мөрдөгч хөлсөлж аваад

Элвуд Блэйчийг олуулаад энэ муу

Нортон өлөгчинг баастай нь хутгаад

хаяна. Тийм биш гэж үү, Энди?

-Би өөрөө өөрийгөө мэхэлчихсэн

болохоор болохгүй нь. Хэрэв би

хэзээ нэгэн цагт эндээс гаралгүйгээр

Питер Стивенсийн мөнгийг

халааслах гэвэл сохор ч зоос ч авч

чадалгүй бүгдийг нь алдана. Миний

өмнөөс Жим авч чадах байсан ч өөд

болчихсон. Асуудал юунд байгааг

одоо ойлгож байна уу?

Би ойлгож байлаа. Тэр мөнгө Эндид

маш их тус хүргэж чадах ч өөр хүний

нэр дээр байна. Хэрэв мөнгө нь

эргэлдэж байгаа бизнес нь гэнэт

уналтанд орвол ч... Энди юу ч хийж

чадахгүй болохоор “Пресс

геральд”ын хуудаснаас хувьцааны

ханш хараад суухаас өөр аргагүй.

Ёстой балай юм болж дээ.

-Бас нэг юм бий Ред. Бакстоннэртэй

жижигхэн хотод өвсний хадлан

авдаг нэг нуга бий. Бакстон хаана

байдгийг чи мэднэ биз дээ?

Би мэдэж байлаа.

-Сайн байна. Дээр нь Роберт

Фростын шүлгийг сийлчихсэн том

чулуу тэр нугын хойд хэсэгт нь бий.

Тэр том чулууны ёроолд нь дөчин

долоон он хүртэл миний ширээн

дээр цаас дарагч байсан галт уулын

шилийг эвлүүлээд хийчихсэн байгаа.

Жим энэ чулууг нуга дээрх том

чулуунд ивээд хийчихсэн юм. Дор нь

Портлендийн банкны баталгаат

хадгаламжийн хайрцагны түлхүүр

хэвтэж байгаа.

-Чи ч тэгвэл баларсан юм байна даа.

Найзыг чинь өөд болонгуут татварын

албаныхан гэрээслэлийг нь

биелүүлэгчтэй хамтран нэр дээрх

бүx хадгаламжны хайрцагуудыг

нээчихсэн байгаа. Энди инээмсэглэв:

-Яг ч тийм биш л дээ. Бид хоёр

наадахыг чинь тооцсон. Хайрцгийг

Питер Стивенсийн нэр дээр

бүртгүүлчиxсэн болохоор жил

болгон Жиммигийн гэрээслэлийг

биелүүлэгч хуулийн компанийхан

банк руу чек илгээдэг юм. Ноогдол

ашгийг цаг тухайд нь ном ёсны дагуу

олгож байгаа.

Питер Стивенс энэ хайрцган дотор

амарч байгаад эрт орой хэзээ нэгэн

цагт гадагшаа гарч л таарна. Жим

зургаан жилийн өмнө өөд болсон

болохоор Питерийн жолооны

үнэмлэх зургаан жил сунгалтгүй ч

таван доллар атгуулвал дор нь

сунгуулчихна. Тэр хайрцганд бас

биржийн сертификат, мянган

долларын үнэт цаас хориод ширхэг

Би исгэрчихлээ.

-Питер Стивенс Портлендийн

банкны хайрцганд, харин Энди

Дюфресн Шоушенкт бүр ч

найдвартай түгжигдчиxээд байна.

Асуудал шүү. Бичиг баримттай,

мөнгөтэй бас шинэ амьдралтай

хайрцгийг нээх түлxүүр Бакстоны

нугад, хар шилэн дор байдаг. Чамд

гэж хэлэхэд Ред, би сүүлийн хорин

жилийн турш Бакстоны ойролцоо

шинэ барилга эхлүүлсэн эсэхийг

мэдэхийн тулд сонины хуудас

бүрийг нэгд нэгэнгүй уншиж байгаа

юм. Тэгээд нэг сайхан нартай өдөр

нугаар зам тавьсан, эсвэл дэлгүүр

барьж эхлээд шинэ амьдралыг минь

арван футын зузаантай бетон дор

оршуулсан тухай мэдээ олж унших

байх гэж таамаглаж байна.

-Бурхан минь гэж, Энди чи яаж энэ

бүxнээс болж яаж солиорчиxолгүй

явж байна аа? Тэр инээлээ:

-Өрнөд фронт дээр бүx зүйл тайван

гэж. Гэхдээ хэдэн жилийн дараа

гэхэд...

-Тийм ээ. Гэхдээ төр засаг, Нортон

хоёрын хүсч байгаагаас арай эрт эрх

чөлөөтэй болох магадлал надад

байна. Надад дэндүү удаан хүлээх

эрх даан ч алга. Би

Зихуантанезогийн тухай, зочид

буудлынхаа талаар бодож байна.

Амьдралаас хүсч байгаа бүxэн маань

ердөө л энэ. Би Глен Квентинийг

алаагүй, эхнэрээ ч бас алаагүй

болохоор иймхэн жаахан xүсэлт

байх ёстой зүйл гэж бодож байгаа

шүү. Усанд сэлж наранд шараад,

нээлттэй цонхтой өрөөнд унтаж

амрахыг хүсэx нь xүнд байдаг л

жирийн нэг хүсэл.

Тэгснээ газраас түүсэн чулуунуудаа

хаячихаад миний өөдөөс эгцлэн

харж байгаад:

-Ингэхэд байна аа Ред, тэнд надад

юу ч байсан олчихдог, юмны арга

эвийг олох сайн хүн заавал хэрэг

болно доо гэж нэлээд дээрэнгүй

байдлаар хэлэх нь тэр.

Би энэ ярианы талаар удаан бодсон.

Харуулын шовгор доторх шүдээ

хүртэл зэвсэглэсэн залуусын

анхааралтай харцын дор,

шоронгийн өмхий довжоон дээр

суугаад ийм алс хэтийн зүйл ярьж

байсан нь надад нэг их хачирхалтай

санагдаxгүй байж билээ.

-Тэнд ч дээ гэж би хариуллаа. Би

тэнд тэнд юу ч олж чадаxгүй шүү дээ.

Би үргэлж хоригдсоор байгаад

дасчихаж. Энд бол би бүгдийг биш

юм гэхэд маш олон зүйл чаддаг хүн.

Харин тэнд, наранд миний чадвар

хэнд ч хэрэггүй зүйл болж хувирна.

Зурагт хуудас, эсвэл өнгөлгөөний

уутанцар авъя гэвэл хаа сайгүй

байдаг том дэлгүүрийг барааны

каталогийг үзэхэд л хангалттай. Энд

болохоор би тийм каталогийн

үүргийг гүйцэтгэж байгаа юм. Харин

тэнд.... юу ч гэмээр юм бэ дээ,

юунаас эхлэх нь ч мэдэгдэxгүй.

Ойлгомжгүй гэх юм уу даа.

-Өөрийгөө битгий доош нь хий л дээ.

Чи бол бүгдийг өөрийн зүтгэлээр

олж авсан хүн. Сайн хүн шүү чи.

-Чөтгөр ав гэж надад дээд

сургуулийн диплом ч байxгүй шүү

дээ.

-Би мэднэ ээ гэж Энди хариулав. Гол

нь хүнийг эрээн цаас бий

болгодоггүйтэй адил шорон ч гэсэн

хүнийг устгадаггүй юм.

-Энэ хананы цаана би хэн ч биш

болж хувирна Энди минь.

Найдвартай.

Энди бослоо.

-Миний хэлсэн зүйлийн талаар сайн

бодож үзээрэй гэж намуухан

хэлчихээд яг л эрх чөлөөтэй, ажил

хэрэгч нэг хүн өөр нэг ажил хэрэгч

хүнд бодит санал тавьчихсан мэт

яваад өгсөн. Тэрхэн агшинд би

өөрийгөө эрх чөлөөтэй хүн гэдгийг

мэдрэх шиг болсон юм.

Тийм ээ, Энди ч гайхамшигтай хүн

юм. Түүний ачаар би хэсэг зуур ч

гэсэн бүх насаараа хорих ялтай

гэдгээ, харуулын шовгор дээрх

залуусыг бас Энди Дюфреснийг

Шоушенкээс өөр газар байлгах

дургүй баптист даргыг ч мартсан

байлаа.

Даргын хувьд Энди бол ердөө л нэг

тооцоо бодож, бичиг баримт

бөглөдөг сургуультай амьтан төдий

юм. Гайхамшигтай амьтан.

Гэвч камертаа унтахаар хэвтэж

байхдаа би ахиад л хоригдол болон

хувирлаа. Ямар ч утгагүй санаа

байсан ч гэлээ миний сэтгэл аль

хэдийн цаламдуулчихсан байв.

Далайн цэнхэр ус, цагаан элсэн эрэг

нь утгагүй гэхээсээ илүүтэйгээр

хэрцгий санагдаж байлаа. Эндийг

бид бүхнээс ялгаж байдаг нөгөө үл

үзэгдэгч хүрмийг би өмсөж

чаддаггүй байсан юм. Тэгсээр нэг

мэдсэн нам унтчихаж. Дөш

хэлбэртэй асар том хар чулуу нугын

төв хэсэгт хэвтэж байна гэж зүүдлэв.

Тэгээд дороос нь түлхүүр авахаар

өргөх гэтэл аймшигтай хүнд

болохоор дийлдэхгүй байна гэнээ.

Ядаж байхад алсад харуулын

нохойны хуцах чимээ сонсдоод...

Харин одоо оргосон тохиолдлуудын

талаар ярих хэрэгтэй байх гэж

бодож байна.

Манай хамт олны дундаас үе үе ийм

хэрэг гардаг нь ойлгомжтой. Гэхдээ

яаж ч хичээлээ гээд хашаан дээгүүр

харайгаад гарчихгүй нь мэдээж.

Хурц прожекторууд нь шоронг

гурван талаас нь хүрээлэх тариан

талбай, нэг талд байдаг үмхий намаг

дээгүүр урт цагаан хуруугаа сунган

шөнөжийн сарвагнаж байдаг. Ханыг

давж гарсан зарим хоригдол шууд л

прожекторын гэрэлд өртдөг.

Өртөлгүй гарч чадлаа гэхэд зургаа

юмуу, эсвэл есдүгээр зам дээр

машин барих гэж байгаад цагдаа

нарт баригдчихна. Машин барихгүй

фермерүүдийн эдлэн газрын

дундуур сэм гарах гэвэл эздүүд нь

олж хараад шорон руу утасдаж хаа

нь явааг нь заагаад өгчихнө. Товчхон

хэлэхэд хана давж оргох гэдэг

залуусыг усан тэнэг гэхээс өөр юу

гэхэв. Шоронгийн саарал

өмсгөлтэйгээ хөдөө газар, тариан

талбай дундуур гүйж яваа хүн

ширээний голд тавиастай тавган

дээрх бялуунд орчихсон жоомноос ч

арчаагүй байдаг.

Харин хамгийн зохистой алхам

хийсэн залуус нь үргэлж л тухайн

үеийнxээ нөхцөл байдалд

тааруулсан байдаг юм. Азтай

тохиолдлыг анаж байгаад алдахгүйн

тулд сэргэлэн зангаа дуустал нь

дайчилна. Угаалгын газраас гарсан

цэвэрхэн цагаан хэрэглэл ачаастай

машинаар цөөнгүй хүн оргосон.

Намайг дөнгөж Шоушенкт орж ирж

байхад ийм аргаар олон хүн оргож

байсан болохоор одоо шоронгийн

удирдлагаас үүнд илүү няхуур

хандах болсон.

Нортоны нөгөө алдартай “Гэмээ

цайруулах зам” хөтөлбөр нь оргох

шинэ боломжуудыг нээж өгсөн юм.

Харуулыг аяга ус уухаар түр холдох ч

юмуу, эсвэл хоёр харуулыг эргэн

тойрондоо болж байгаа зүйлийг

анзаарахаа болиод хэрэлдэж байх

зуур нь тармуураа аятайхан шүүрч

аваад салхилахаар бутан дунд орох

шиг хялбар зүйл гэж юу байхав.

1969 онд хоригдлуудыг төмс

хураалтанд явуулдаг юм байна. 11-р

сарын гурван болж ажлаа бараг л

дуусгачихсан байсан. Генри Пух

нэртэй нэг харуул, одоо бол мань эр

гарчихсан л даа, комбайны хамар

дээр суучихсан буугаа өвдгөн дээрээ

тавьсан шигээ өглөөний хоолоо

тайван гэгч нь идэж байв. Гэтэл

өмнө нь намрын манан дундаас

гэнэт 10 долларын дэвсгэрт хийсэн

гараад ирэх нь тэр. Хүйтэн агаарт

тайван хийсэх мөнгийг Пух нь

хэтэвчинд нь байвал илүү дээр гэж

шийджээ. Тэгээд өглөөний зөөлөн

салхинд туугдан нисэх мөнгийг

барихад бүх анхаарлаа

төвлөрүүлээд байх зуур нь гурван

хоригдол оргочихсон юм даг. Хоёр

нь баригдсан нэгийг нь одоо хүртэл

олоогүй л байна.

Гэхдээ хамгийн зартай нь Сид

Недьюгийн хийсэн орголт байсан

юм. Энэ явдал 1958 онд болсон л

доо. Хагас сайнд болох тоглолтын

өмнөхөн нь Сид нь бейсболын

талбайн шохойн тэмдэглэгээг

тодруулж байтал нь гурван цаг

болж, дараагийн ээлж ирснийг

харуулуудад мэдэгдсэн шүгэл

дуугарчээ. Шоронгийн үүд нээгдэж,

бууж байгаа харуулууд хаалга руу

зүглэж, ирж байгаа нь дотогш орж

ирэв. Ээлж солилцох зуураа

харуулууд сурсан зангаарэа

нэгнийхээ дал мөрийг алгадаж, улиг

болсон онигоо ярьцгааж байв.

Сид тэр хооронд нь тэмдэг

тодруулдаг машинаа хаалганы зүг

эргүүлж, цагаан судал татуулсаар

шоронгийн үүдээр чөлөөтай гараад

явчихсан бөгөөд онхолдуулаад

хаячихсан машиныг нь шохойтойгоо

хутгалдаад хэвтэж байхыг нь

шоронгоос нэлээд зайдуу нэг хонхор

дотроос олсон юм. Яаж ингэж хол

явж чадсаныг нь ёстой бүү мэд. Бөөн

шохой пургиулсан машиныг

жолоодоод зүгээр л гарчихсан

байгаа юм даа. Нартай, цэлмэг өдөр

байсан болохоор ээлжээсээ бууж

байгаа харуулууд нь бушуухан

явахын түүс болж, ирж байгаа нь

ажил хийх болсондоо сэтгэл гундуу

явсан байсан болохоор бөөн цагаан

тоосны цаанаас бараг үзэгдэxгүй

шахуу болсон машиныг зогсоох

бодол хэнийх нь ч толгойд орж

ирээгүй биз. Тэгээд Сидын машиныг

босгож шохойнд нь найтаан хувцсаа

гөвж байх зуур нь хэргийн эзний

сураг нь тасрах нь тэр.

Миний л мэдэж байгаагаар энэ

залуу одоо хүртэл эрх чөлөөтэй л

яваа. Энэ лут орголтын талаар Энди

бид хоёр үе үе ярилцан инээд

алдацгаадаг байсан бөгөөд онгоц

хулгайлаад, шүхрээр үсэрч оргосон

хэргийн талаар сонссоныхоо дараа

Энди тэр залуугийн жинхэнэ нэрийг

нь Сид Недью гэдэгт мөрийцсэн ч

бэлэн байсан.

-Аягүй бол аз авчирдаг гээд хэсэг

нунтаг шохой атгаад үсэрсэн байгаа

даа гэж Энди хэлж байсан юм.

-Азтай чөтгөр шүү.

Гэхдээ Сид Недью, эсвэл төмсний

талбайгаас оргодог шиг тохиолдол

өдрийн од шиг ховор гэдгийг та

ойлгож байгаа биз.

Ийм аз тохиохын тулд тоймгүй олон

үйл явдал шил шилээ даран давхцан

гарах ёстой нь мэдээж байтал Энди

шиг хүн боломж гарахыг хүлээгээд

олон арван жил xүлээгээд суух

боломжгүй байлаа.

Угаалгын газар бригадын дарга

хийж айсан Хенлей Бакус нэртэй

залуугийн талаар ярьж байсныг та

санаж байгаа байх. Тэр залуу 1922

онд Шоушенкд орж ирээд 31

жилийн дараа шоронгийн эмнэлэгт

өөд болсон юм. Мань эр орголт,

оргохоор завдсан тохиолдлуудыг

цуглуулдаг хоббитой. Магадгүй

өөрөө хэзээ ч тийм юм хийж

байгаагүй болохоор сонирхдог

байсан байж болох юм. Уулзахаар л

нэг нь нөгөөгөөсөө илүү солиотой

тоо томшгүй олон оргох төлөвлөгөө

гаргаад ирнэ. Тэдгээрийг нь эндхийн

хэд эрт орой нэгэн цагт заавал

туршиж үздэг байсан юм даа. Миний

хувьд бол үйлдвэрийн доод өрөөнд

хаягдал ашиглан нисдэг далавч

угсарсан гэх Бивер Моррисоны түүх

хамгийн их таалагддаг байсан юм.

Энэ нөхөр “хүүхэд залууст зориулсан

сонирхолтой техникийн туршилт”

нэртэй хуучны номны зураг

ашигласан болохоор тэр далавч нь

гарцаагүй нисэх ёстой байсан гэсэн.

Моррисон нь далавчаа ч угсарч,

шалгалтаар баригдалгүй үлдэж

чадсан юм байна л даа. Гэтэл гай

болж доод давхарт нь тэр хараал

идсэн төхөөрөмж нь багтаад

гарчихаар хаалга үүд байгаагүй

гэдэг.

Энэ мэтийн түүхийг Хенлей зөндөө

мэднэ. Нэг удаа мань эр Шоушенкт

байх хугацаандаа оргох гэсэн

дөрвөн зуу гаруй оролдлогын талаар

сонсож байсан гэж надад ярьж

байсан юм. Бодоод үз дээ, бүхэл

бүтэн дөрвөн зуун оролдлого! Энэ

чинь Хендлей Бакусыг манай

шоронд байсан бүх хугацаанд жил

болгон арван хоёр аравны есөн

оролдлого гарч байсэн гэсэн үг.

“Сарын шилдэг орголт” гэсэн клуб

байгуулсан ч хангалттай. Тэр бүx

оролдлогын дийлэнх нь ямар ч

бодлогогүй, тэнэг байсан болохоор

аль нэг харуул нь хөөрхий тэнэг

эрийг чихдээд “Эхийн чинь... хаашаа

явах гэсэн мал вэ чи?” гэсэн нэг л

янзаар дуусна.

Үнэхээр боломжтой байсан гэдэг

ангилалд жар гаруйг оролдлогыг л

оруулдаг гэж Хенлей ярьж байсан.

Шоронгийн захиргааны байшинд

засвар хийж байгаад тааруухан

цоож, түгжээтэй төхөөрөмжүүдээр

нь далимдуулан нэг дор 14 хоригдол

оргож байсан гучин долоон оны

алдартай орголт үүнд багтдаг гэнээ.

Өмнөд Майн муж энэ арван дөрвөн

“аймшигтай эрүүгийн хэрэгтэн”-ий

сургаар тэр чигээрээ л сандралдаж

байсан ч дийлэнх нь хаашаа яаж

явах талаараа давхиж яваа машин

гэрэлд ороод ирсэн туулайнаас

илүүгүйг гадарлаж байсан юм.

Тэдний нэг нь ч холдож чадаагүй юм

даа. Хоёрыг нь цагдаа нар ч биш,

шоронгийн ажилтнууд ч биш харин

нутгийн оршин суугчид буудаж

алаад, бүгд л холдож чадаагүй дээ.

Намайг Шоушенкт орж ирсэн 1937

оноос Зихуантанезогийн талаар

ярьсан аравдугаар сарын тэр өдөр

хүртэл хичнээн хүн оргож чадсан

бол? Өөрийнхөө мэдэж байсныг

Хендлейгийн мэдэж байсантай

нэмбэл арав л болов уу. Бүтэмжтэй

арав. Гэхдээ энэ арвын талаас

цөөнгүй нь одоо Шоушенктэй адил

газруудад сууж байгаа байх гэж

бодож байна. Учир нь хүн шоронд

дасчихдаг юм. Хүнийг эрх чөлөөгүй

болгоод торонд суулгачихаар өмнөх

шигээ сэтгэж чадахаа байчихна. Яг л

машинууд давхилдах зам дээр

гараад хөшчихдөг туулай шиг.

Тэдгээр залуус гол төлөв бүтэлгүйтэx

нь гарцаагүй хааш яайш хэрэг

хийгээд баригдчихдаг гэж байгаа.

Яагаад?

Яагаад гэвэл илүү тайван, илүү

баталгаатай амьдрал хүлээж байгаа

торныхоо цаана л эргэж орохыг

хүсдэг болохоор тэр.

Энди тийм биш байсан бол би харин

бол тийм байлаа. Номхон далайг

харах санаа нь сонсоход сайхан ч

гэлээ жинхэнээсээ тэнд очно гэдэг

ч... Энэ бодлоос би үxтлээ айж

байсан.

Ямар ч байлаа гэсэн Мехико болон

Питер Стивенсийн талаар ярилцсан

тэр өдөр Эндийг оргох

төлөвлөгөөтэй гэдэгт нь би итгэсэн.

Тэгээд түүнийг болгоомжтой

байлгаж өгөөрэй гэж бурханд

залбирлаа. Гэхдээ л амжилтанд

xүрэx бусдаас илүү боломжтой гэж

мөрийцэхгүй л байсан. Нортон

Эндигийн алхаа, гишгээ бүрийг нь

нүд салгалгүй хянаж байв. Түүний

хувьд Энди нь бусад хоригдлуудтай

адил нуруун дээрээ дугаар бичсэн

хоёр хөлтэй амьтан байгаагүй юм.

Нортоны ашиглахыг хүсч байсан

тархи, хугалахыг хүсч байсан ноён

нуруу Эндид байсан хэрэг.

Хэрэв зэ шоронгийн хананы цаана,

эрх чөлөөт ертөнцийн хаа нэгтээ

шударга улс төрч гэж байдаг бол

шоронд ч гэсэн шударга харуул гэж

байгаа нь лавтай. Худалдагддаггүй

харуул. Гэхдээ харуулуудын дунд

амьдралд арай өөр байр суурьнаас

ханддаг залуус ч бас байдаг

болохоор хангалттай мөнгө,

сэргэлэн зантай хүний өмнө нүдээ

аньж өгөөд, орголт ч амжилттай

болох нь лавтай. Энэ аргыг хэн ч

хэзээ ч ашиглаж байгаагүй гэж би

xэлэxгүй ээ. Гэхдээ л Нортоны ажигч,

гярхай байдлыг сайн мэддэгийн

хувьд харуулууд өөрсдийнхөө

бөндгөрийг илүү үнэтэй гэж үзэx нь

гарцаагүй болохоор энэ арга Эндид

тохирохгүй нь ойлгомжтой.

“Гэмээ цайруулах зам” хөтөлбөрийн

дагуу Шоушенкээс гадуур ажиллах

хүмүүсийн тоонд Эндийг багтаах хүн

гарахгүй л байлаа. Тэгээд ч ажиллах

xүмүүсийн жагсаалтыг Нортон өөрөө

батлаж, гарын үсэг зурж байсан цагт

гарах нь юу л бол. Дээр нь Энди бол

Сид Недью шиг хүн биш.

Би л лав мань эрийн оронд байсан

нөгөө түлxүүрийн тухай үргэлж

аймшигтай шаналж байх байсан.

Шөнө ч унтаж чадаxгүй, унтлаа ч хар

дараад үйлээ үзэx байсан биз.

Бакстон нь Шоушенкээс ердөө гучин

миль хүрэхтэй үгүйтэй газар байдаг.

Юутай ойр бас юутай хол!

Өмгөөлөгч хөлсөлж, аваад хэргээ

ахиад задлахыг би хамгийн зөв арга

гэж бодсон хэвээр байлаа. Ядаж л

Нортоны хяналтаас бага ч гэсэн

гарна шүү дээ. Томми Вильямсын

хувьд нөгөө хараал идсэн амралтын

хөтөлбөрөөр амыг нь нэг мөсөн

таглачихсан шиг байгаа юм. Үгүй

байхыг ч үгүйсгэxгүй л дээ.

Миссисипигийн өмгөөлөгчийн

газрын лут залуус Томмигоос нэг их

зоволгүй үг унагаж чадах байсан

биз. Мань залуу өөрөө Эндид чин

сэтгэлээсээ сайн ханддаг байсан

болохоор нэг их татаж чангаалгаад

байxгүй байсан байх. Би энэ бүхнийг

тоочин байж амжилтанд хүрэx

хамгийн сайн арга гэж Энди цөөнгүй

удаа хэлж байсан ч мань эр сайн

бодож үзнэ гээд инээмсэглэхээс өөр

хариу хэлдэггүй байсан юм.

Тэр өдрүүдэд мань эрд бодох зүйл

цөөнгүй байсан нь хожим нь

ойлгомжтой болсон л доо. 1975 онд

Энди Дюфресн нь Шоушенкээс

оргосон юм. Түүнийг барьж

чадаагүй, барьж чадах ч үгүй байх.

Тэгээд ч хаа нэгтээ Энди Дюфресн

нэртэй хүн байгаа нь юу л бол.

Харин Зихуантанезод Питер Стивенс

нэртэй өөр нэг хүн амьдарч байгаа

гэдэгт би итгэлтэй байгаа. Номхон

далайн эрэг дээрх жижигхэн зочид

буудлын эзэн хүн.

1975 оны 3-р сарын 12-нд тавдугаар

блокийн камеруудийн үүд бүтэн

сайнаас бусад өдөр онгойдог

журмынхаа дагуу өглөөний зургаа

гучид онгойлоо.

Хоригдлууд тогтсон журмын дагуу

хонгилд гарч, хаалганууд ард нь түс

хийтэл хаагдсаны дараа хоёр

хоёроороо жагсаад блокийн үүдийг

зүглэцгээлээ. Тэнд хоригдлуудыг

өөхтэй үxрийн мах, нүдлэж шарсан

өндөг ба гурвалжин будаа гэсэн

даруухан өглөөний хоолонд орохоос

нь харуулууд тоо авдаг ёстой.

Харуулуудыг тоо авч дуусах хүртэл

бүх зүйл ном ёсоороо тайван байв.

Хорин долоон хоригдлын оронд

хорин зургаа гарч жагсчээ.

Тавдугаар блокийн хоригдлуудыг

хоолонд нь явуулаад болсон явдлын

талаар харуулын даргад мэдэгджээ.

Ричард Ганьяр гэдэг нэртэй уг нь бол

тийм ч тэнэг биш, гайгүй харуулын

дарга, өөрийн туслах новшийн Дейв

Верксийг дагуулсаар тавдугаар блокт

ирж, камерүүдийн үүдийг онгойлгон

бороохой, буугаа бэлэн барьсаар

хонгилоор удаан алхалсаар очив.

Хэн нэгэн нь гарч жагсаxгүй байх

иймэрхүү тохиолдолд гол төлөв

өвдөөд хөл дээрээ тогтож чадахаа

байчихсан өрөвдмөөр нэгэн байж

таардаг. Хааяа нэг хэргийн эзэн нь

үxчиxсэн, эсвэл амиа хорлочихсон

байдаг. Гэтэл энэ удаад ёстой

санаанд оромгүй зүйл болж өвчтэй,

эсвэл үxсэн хүний аль аль нь

байсангүй. Тэр бүү хэл хэн ч

байсангүй. Тавдугаар блокийн

хонгилын нэг талын долоо, нөгөө

талын долоо гээд гээд бүх арван

дөрвөн камер бүгд хов хоосон байх

нь тэр. Ганьяр өглөө тоо авахдаа

алдаж тоолсон гэж анх бодсон

бөгөөд энэ нь ч аргагүй биз. Тиймээс

тавдугаар блокийн хоригдлуудыг

өглөөний цайны дараа ажилд

явуулахын оронд камеруудад нь

буцаан оруулахад нөгөөдүүл нь ч

сэтгэл хангалуун байлаа. Нэгэнт

тогтсон залхуутай журам зөрчигдөх

нь үргэлж таатай байдаг юм хойно.

Камерийн үүд нээгдэж, хоригдлууд

орсны дараа дахин түгжигдлээ. Гэтэл

нэг хэл нь загатнасан нэг нь:

-Хөөе, залуусаа өнөөдөр бид нар

ажлын оронд гар хангалгаа хийх юм

уу? гэж асуух нь сонсогдлоо.

-Одоохон амаа xамxиxгүй бол очоод

балбаад өгнө шүү гэж Беркс хариулж

байна. Нөгөөх нь мөчөөгөө өгсөнгүй:

Чи намайг биш бол чиний авгайг

балбана шүү Беркс гэлээ.

Ганьяр:

-Одоохон бүгдээрээ амиа

хамхицгаа. Битгий янз үзээрэй гэж

хэлээд Берксийн хамтаар хонгилын

дагуу явж хоригдлуудыг нэг бүрчлэн

тоолж гарав. Удаан тоох хэрэг

гарсангүй.

-Энд хэн суудаг юм бэ? гэж Ганьяр

шөнө ээлжинд гарсан харуулаас

асуулаа. Энди Дюфресн гэж харуулыг

бувтнахад нь залгаад яг л бөмбөг

дэлбэрсэнтэй л адил юм болсон доо.

Залхуутай журам нэг мөсөн нуран

унах нь тэр. Миний үзэж байсан

кинонууд дээр шоронгоос хүн

оргосон нь илэрмэгц л дохио

хангинах гэх мэтээр бөөн шуугиан

дэгддэг. Харин Шоушенкт хэзээ ч

тэгдэггүй байлаа.

Ганьяр хамгийн түрүүнд шоронгийн

даргатай утсаар ярив. Дараа нь

шоронг нэгжих тушаал өгөөд сүүлд

нь хоригдол оргосон байж

болзошгүй талаар цагдаагийн газар

мэдэгдэв.

Зааөрын дагуу ажиллаж байгаа нь

тэр. Оргосон xүний камерийг хэн ч

нэгжсэнгүй, нэгжих шаардлага ч үгүй

байсан. Цагаа дэмий үрээд яах

билээ дээ. Тэртээ тэргүй хэдэн зуун

удаа харж байсан цонх, үүдэндээ

тортой, наартайбас цонхныхоо

тавцан дээр хэдэн гялгар чулуу

өрсөн умгар өрөө бахь байдгаараа

байж л байсан юм чинь.

Аан тийм, бас ханан дээрээ зурагт

хуудастай. Энэ удаа Линда

Рондстадтынх. Хорин зургаан

жилийн туршид хүүxнүүдийн зураг

ээлжлэн өлгөгдөж байсан тэр л

газартаа өлгөөтэй. Харин тэр үед хэн

нэгэн зурагны цаад руу өнгийж

харсан бол лав ухаан алдах байсан

даа.

Гэвч Эндиг алга болсныг мэдсэнээс

хойш арван хоёр цаг, оргосноос нь

багаар бодож хорин цагийн дараа л

тэгэж харсан юм.

Нортон ёстой л галзуурсан даа.

Даргын өрөөнд болж өнгөрсөн

явдлын талаар би захиргааны

байшинд шил угаадаг Честер гэсэн

нөгөө л найдвартай эх сурвалжаасаа

олж сонссон юм.

Гэхдээ тэр өдөр даргын хашгирах нь

шорон даяар сонсогдож байсан

болохоор Честерт чихээрээ цоожны

нүxийг өнгөлөх хэрэг гараагүй юм.

Битгий солиор! “Шоронгийн нутаг

дэвсгэр дээрээс илэрсэнгүй” гэдэг

чинь юу гэсэн үг юм бэ, Ганьяр? Юу

гэсэн үг вэ гэвэл та тэр xүнийг

олоогүй гээ гэсэн үг. Танд гэж

хэлэхэд бушуухан олсон чинь дээр

шүү, Ганьяр. Та сонсож байна уу? Би

түүнийг яг одоо олж ирэхийг хүсч

байна!

Ганьяр хариуд нь юу ч юм бэ

бувтнав.

-”Миний ээлжин дээр оргоогүй”

гэдэг чинь юу гэж байгаа юм бэ?

Хэний ээлжин дээр оргосныг нь хэн ч

мэдэхгүй байгаа. Яаж оргосныг нь ч

мөн адил. Ер нь оргосон эсэхийг нь ч

тэр. Тиймээс 15.00 гэхэд тэр хүн энд,

миний өрөөнд байж байх ёстой шүү.

Үгүй бол та нар толгойгүй болно.

Харж л байгаарай. Би хоосон

амладаг хүн биш шүү!

Ганьяр үүнд нь юу гэж хариулсан юм

бүү мэд Нортон бүр ч гаарч эхлэв.

-Юу?! Та үүнийг нэг хар даа. Үүнийг

гэж байна аа би! Харж байна уу? Энэ

бол тавдугаар блокийн шөнийн

ээжлний райорт. Бүх хоригдлууд

камертаа байж байсан гэчихсэн

байна. Дюфреснийг оройн есөн цагт

камерт нь түгжсэн байтал одоо алга

болчихсон болж таарч байна. Энэ

бол байж боломгүй зүйл. Байж

боломгүй. Ойлгож байна уу? Нэн

даруй олж ир!

Гэвч Эидт 15.00 гэхэд Нортоны

өрөөнд орж ирээгүй л байлаа. Бид

нарыг бүтэн өдрийн турш гаргалгүй

суулгасан тавдугаар блокт дарга

өөрийн биеэр дайран орж ирэв.

Бид нарыг байцаасан уу гэвэл

байцаасан. Байцаахын сайнаар

байцаасан. Удалгүй таагүй байдалд

орно гэдгээ ойлгоод уурлаж,

бухимдсан харуулуудын асуултанд

хариулсаар өдрийг өнгөрөөсөн. Бүгд

л юу ч сонсоогүй, юу ч хараагүй гэсэн

ганц л зүйл хариулж байсан юм.

Миний л бодлоор бүгд л үнэнээ

хэлсэн байх. Би ч ялгаагүй.

Камеруудыг түгжиж, гэрэл унтрааж

байхад Энди байх ёстой газраа

байсан гэсэн ганц л зүйлийг бүгд

хэлж байсан. Харин нэг залуу гэмгүй

царай гаргаж байгаад Эндиг

цоожны нүхээр мөлхөн гарч байхыг

нь харсан гэж хэлчихээд дөрвөн

өдөр сахилгад суух шийтгэл авсан

юм даг. Бүгд л дэлбэрэхэд ганц

хуруу дутуу болчихоод байлаа.

Ингээд Нортон дарга өөрийн биеэр

заларлаа. Уурласандаа цэнхэр нүд

цайчихаад шидсэн харц нь торны

төмрөөс оч гаргаж байна уу гэлтэй

байсан. Биднийг яг л Эндигийн

хамсаатнууд юм шиг харна. Үүндээ

огтхон ч эргэлзэхгүй байсан гэдэгт

мөрийцсэн ч бэлэн байна. Дарга

Эндигийн өрөөнд орж, эргэн

тойрноо сайтар ажиглав. Хүн унтсан

шинжгүй засаастай ор энэ тэр гээд

камер Эндигийн орхисон тэр

чигээрээ байж байв. Цонхны тавцан

дээр чулуунууд нь ч байлаа. Гэхдээ

Энди хамгийн дуртай нэгийг нь

аваад явчихсан болохоор бүгд

байсангүй.

-Чулуунууд гэж Нортон архиснаа

бүгдийг нь хамж аваад цонхоор

шийдчихэв. Ганьяр давхийсэн

боловч юу ч хэлсэнгүй. Тэгснээ

Нортоны харц зурагт хуудсан дээр

тогтов. Линда яагаавтар бариу

өмднийхөө арын халаасанд гараа

хийчихээд эргэж хараад зогсож

байлаа. Гэдэс нь ил гарсан майк нь

гайхамшигтай хөх, калифорны

наранд борлосон зөөлөн арьсыг нь

улам ч нүд булаам харагдуулна.

Шашны хэнээтэн, баптист Нортоны

хувьд ийм хүүхэн нь амилсан шулам

л гэсэн үг. Тэрхэн агшинд би

Эндигийн зурагт хуудсыг нэвтлэн

гараад бүсгүйн дэргэд очиж чадна

гэж ярьж байсныг нь санав. Хэдхэн

хоромын дараа Нортон хананы

зургийг хуу татан аваад Эндийг яг

хэлснээрээ хийсэн гэдгийг нь олж

мэдсэн юм даа. Ямар бузар зураг вэ!

гэсээр Нортон зургийг хананаас хуу

татан авлаа.

Тэгтэл зурагт хуудасны ард, бетонон

хананд ухсан нэлээд том нүх гараад

ирдэг байгаа..

Ганьяр тэр нүх руу орохоос эрс

татгалзав. Нортон харуулын даргыг

ямаршуу янзаар зандарч, тушааж

байсныг та сонссон ч болоосой.

Харин Ганьяр хариуд нь угүй гээд тас

зөрчихсөн.

-Хална шүү! гэж ирээд л Нортон

хашгичиж гарлаа. Ингэж байхдаа яг

л сүржигнэх дуртай авгай шиг л

харагдаж байсан. Хүзүү нь улайж,

духан дээр нь гүрийсэн хоёр том

судас яаж лугшиж байгаа нь хүртэл

харагдаж байсан юм.Та үүнийхээ

төлөө хариуцлага хүлээх л болно

доо. Та... чи... чи муу франц! Чам

шиг тэнэгийг ажлаас чинь хөөгөөд,

ахиад эндэхийн нэг ч шоронд ажилд

орохооргүй болгочихъё л доо. Харж

л байгаагаарай...

Ганьяр юу ч дуугарлгүй шууд л

албаныхаа гар бууг даргад

сарвайлаа. Тэснэ тэснэ гэхэд илүү

яах билээ дээ. Ээлж дуусаад хоёр цаг

өнгөрчихсөн, гурав дахь нь дуусч

байсан болохоор залхсан биз.

Манай халуун дотно хамт олны

дундаас Энди оргосноос болоод

Нортон галзуурчихав уу л гэлтэй

байсан. Ер нь бараг галзуурсан байх

шүү тэр шөнө. Өвлийн тэр шөнө

бүрэнхий болох хүртэл хорин

зургаан хоригдол Нортон Ганьяр

хоёрын хэрэлдэхийг чих тавин

сонсож байлаа. Цөөнгүй дарга

нарын халаа солио, тэр бүхнийг

дагаж болдог өөрчлөлтийг яс

махаараа амсаж явсан над мэтийн

олон жилийн ялтай хоригдлууд тэр

шөнө инженерүүдийн богино

холбоо гэж нэрлэдэг зүйл Самуэль

Нортонд тохиолдоод байгааг сайн

ойлгож байлаа.

Тэр үед алсад Энди Дюфресний

инээх нь сонсогдох шиг болж билээ..

Тэгэж тэгэж Нортон зурагт хуудасны

цаанаас гарч ирсэн нүх рүү орох

сайн дурын нэг хүнийг харуулуудын

дотроос оллоо.

Тэр хүн нь Тремонд нэртэй,

бурханыг ухаан тарааж байхад өөр

газар тэнэж явсан нь харваас илт нэг

нөхөр байсан юм. Магадгүй xүрэл

таван хошуу ч юм уу нэг тиймэрхүү

шагнал авна гэж мөрөөдсөн байх л

даа. Тэр цоорхойгоор бие хаагаараа

Эндитэй ойролцоо хүн орохоор гарч

ирсэн нь сайн болжээ гэдэг нь

удалгүй ойлгомжтой болсон юм.

Хэрэв илүү бүдүүн бөгстэй харуул тэр

нүxээр орсон бол одоо хүртэл

тэндээ гацаастай байж байгаа гэдэгт

мөрийцсэн ч бэлэн байна.

Тремон нь нэгнийх нь машинаас

гарч ирсэн нейлонон утасны

үзүүрээс барьж байгаад нүх рүү

орлоо. Найдвартай нь дээр гээд

олсыг харуулын бүсэлxийгээр нь

давхар ороогоод, хүчтэй гар чийдэн

бариулчихав. Дараа нь тэнд байсан

хүмүүсийн дотроос ухаанаа

алдчихаагүй байсан цорын ганц хүн

болох Ганьяр ажлаасаа гарахаа

байчихаад шоронгийн загвар

зургийг ухсаар байгаад олоод ирэв.

Тэр зураг дээр юу байсныг нь би яг л

өөрөө харсан юм шиг төсөөлж

байлаа. Шоронгийн хана нь яг л

хачиртай талх шиг хэд хэдэн үетэй

байсан байж таарав. Хана нийтдээ

арван фут орчим зузаантай байсан ч

тус бүр нь дөрвөн футын зузаантай

гадаад ба дотоод хана, тэдний

завсар хоёр фут орчим хоосон

зайтай байжээ. Үүнд л бүx нууц нь

байсан юм. Даргаа энд муухай

үнэртэй юм байна аа гэх Тремонтын

бүдэг дуу нүхний цанаас гарав. Тэр

хамаагүй ээ. Цаашаа ор.

Тремоны хөл нь нүхний дотор далд

ороод удалгүй: Даргаа энд

аймшигтай муухай үнэртэй юм

байна гэх нь сонсогдов. Би чамайг

цаашаа урагшил гэж байна гэж

Нортон ориллоо. Баас шиг үнэртэж

байна. Ээ, бурхан минь баас байна

шүү дээ. Исүс бурхан минь гэж! Би яг

бөөлжих нь ээ... Баас... баас байна,

бурхан минь...гэх Тремонтын

өрөвдөлтэй дуу гарснаа хөөрхий

амьтны ходоодон доторх нь

гадагшлаж байгааг илтгэсэн авиа

гардаг байгаа.

Яг тэр агшинд би биеэ барьж

чадахаа байчихсан. Тэр өдөр, бишээ,

сүүлийн гучин жилийн турш болсон

бүх зүйл дэс дараа, учир начраа олж,

хоёр хоёрын дөрөв гэдэг шиг

ойлгомжтой болонгуут би инээд

алдчихсан. Энэ хараал идсэн газар

орж ирсэн цагаас хойш хэзээ ч тэгэж

инээж байгаагүй юм. Надад ямар

сайхан байсан гээ, бурхан минь гэж.

-Энэ хүнийг эндээс зайлуул! гэж

Нортон орилж, харин би

инээднээсээ болоод намайг, эсвэл

Тремонтыг нь хэлээд байгааг нь ч

ойлгож чадахаа байчихсан байлаа.

Би газар тэрийгээд эвхэрчихсэн

хөхөрч байлаа. Нортон намайг газар

дээр нь буудаж ал гэж хэлсэн ч

хөхрөхөө больж чадахгүй байсан

биз. Бушуухан зайлуул!

Тийм ээ, намайг хэлж байсан хэрэг.

Тэгээд намайг тэндээс шууд л

сахилга руу зайлуулж, тэнд нь би

дараагийн 15 өдрийг өнгөрөөсөн

юм. Нэлээд урт хугацаа шүү. Гэхдээ л

“Ээ, бурхан минь баас байна шүү

дээ...” гэж дуу тавих хөөрхий

Тремонтыг санаж, зангиа зүүж,

костюм өмсчихөөд өөрийнхөө

машинаар өмнө зүгийг чиглэн

давхиж яваа Эндийг төсөөлөх

тоолондоо өөрийн эрхгүй хөхрөөд

эхэлдэг байсан. Тэр арван таван

өдрийн туршид би элгээ хөштөл

инээсэн дээ. Миний сэтгэл санааны

нэг хэсэг яг тэр үед Энди

Дюфреснтэй хамт явж байсан

болохоор тэгэж инээсэн байх.

Ялгадсан дундуур мөлхөсөөр,

хиртэлгүй цэвэр гарч ирсэн Эндитэй,

далайн зүг хурдлан яваа Эндитэй

хамт.

Намайг зайлуулснаас хойш юу

болсон талаар би дараа нь олон эх

сурвалжуудаасаа сонссон л доо.

Тремонт шингэж амжаагүй оройн

хоолоо буцаагаад гаргачихсан хойно

өөр алдах юмгүй гэж бодсон

бололтой цаашаа мөлхөхөөр

шийджээ. Ханын хөндий рүү унах

аюул огт байсангүй. Тэр бүү хэл

Тремонт доошлохын тулд хүчлэх

хэрэгтэй болж байв. Амьдаараа

булшлагдчихав уу гэлтэй арайхийж

амьсгаа авч байсан гэж Тремонт

дараа нь ярьж байсан. Тэгээд тэр

доошилсоор тавдугаар блокийн

арван дөрвөн камерийн жорлонтой

холбоотой, бүр 33 жилийн өмнө

тавигдсан керамик хоолойтой

таарсан байна. Хоолойг цоо цохисон

байсан бөгөөд дотроос нь Эндигийн

алхыг олжээ.

Энди тун ч амаргүй замаар эрх

чөлөөтэй болжээ. Тэр хоолой нь

хана хоорондын хөндийгөөс

нарийхан байсан юм. Тремонд

хоолой руу орж зүрхлээгүй, ер нь

орох зүрхтэй хүн байхгүй байсан

гэдгийг би мэдэж байна. Тремонт

хоолойг үзэж байтал нь гэнэт

дотроос нь харх үсрээд гараад ирсэн

гэх бөгөөд тэр нь нохойн гөлөг шиг

том байсан гэж харуул эр андгайлж

байсан юм даг. Айсан Тремонт яг л

сармагчин шиг л эвсэлтэй нь аргагүй

буцаад авирчээ.

Энди хоолойгоор гарч чадсан юм.

Хоолой нь шоронгийн хананы цаана

таван зуун ярдын зайтай дуусдаг

гэдгийг л мэдэж байсан байх. Сайн

мэдэж байсан биз. Шоронгийн

загвар зураг үнэхээр байсан

болохоор Энди түүнтэй нь танилцах

арга олсон л байх естой. Тууштай

хүн байсан юм шүү. Тавдугаар

блокийн муу усны хоолой нь

Шоушенкт шинэчлэгдэлгүй үлдсэн

цорын ганц хоолой гэдгийг мэдсэн

байх ёстой. Бас 1975 оны

наймдугаар сард шинээр солих

ёстой гэдгийг ч мэдэж байсан.

Тиймээс яг тэр үед л амжиж

оргохгүй бол ахиад оргох боломж

гарахааргүй байсан юм.

Таван зуун ярд. Хөл бөмбөгийн

таван талбайн урт. Тэр дуртай чулуу,

чүдэнз, ганц хоёр ном атгачихаад

мөлхөж байсан. Миний төсөөлөхөөс

ч айж байгаа тийм үмхий самхай

дундуур мөлхсөн. Хархнууд өмнө нь

үсрэн гарч ирж, харанхуйд

дээрэнгүй болдог болохоор

магадгүй араас нь дагаж ч байсан

биз. Хоолойг нарийсахад нь үүрд

үлдэх айдсаа даран арайхийн

чихсээр урагшилж байсан байх. Би л

түүний оронд байсан бол давчуу

газраас айх айдсаасаа болоод лав

солиорох байсан.

Гэвч мань энэ бүхнийг давж гарсан.

Хувцас нь шоронгоос хоёр милийн

зайтай газраас, бараг бүтэн өдрийн

дараа олдсон юм. Сониныхон энэ

хэргийг сүр дуулиан болгосон

гэдгийг та лав гадарлаж байгаа биз.

Гэвч эргэн тойрон арван таван миль

газрын дотор машин, хувцсаа

хулгайд алдсан гэж мэдэгдсэн нэг ч

хүн гараагүй юм. Сарны гэрэлд гүйж

яваа нүцгэн хүн харлаа ч гэж

мэдэгдсэн хүн байгаагүй. Айлын

ноход xүртэл хуцаагүй байгаа юм.

Энди муу усны нүхнээс гарч ирээд яг

л агаарт ууссан мэт учир битүүлгээр

алга болчихсон. Гэвч мань эрийг

Бакстоныг чиглэн алга болсон гэж

мөрийцсэн ч бэлэн байна.

Тэр дурсгалт өдрөөс хойш гурван сар

өнгөрчээ. Нортон албан тушаалаасаа

огцорсон.

Огцрох үедээ хамаг сүр сүлдээ

алдчихсан байсан гэдгийг хэлэхэд

таатай байгаагаа нуух юун.

Бөгтийчихсэн, салгалан алхалсаар

сүүлчийн удаа шоронгийн

хаалгааргарч яваа нь яг л дусал

хийлгэхээр эмнэлэг рүү сажилж яваа

хөгшин хоригдол шиг харагдаж

байсан даа. Ганьяр шоронгийн шинэ

даргаар томилогдсон нь Нортоны

хувьд хамгийн таагүй мэдээ байлаа.

Миний л сонсоноор Сэм Нортон

одоо ч гэсэн ням гараг болгонд сүмд

очиж мөргөсөн шигээ Элистад

амьдарч байгаа гэсэн. Яаж яваад ч

юм бэ мөд өөрийг нь ялчихсан Энди

Дюфресний тухай байнга бодож,

шаналж суугаа даа. Ийм зүйл

гарцаагүй болох ёстой байсан юм.

Тэгээд л тэр шүү дээ Сэм. Энди шиг

хүн гарцаагүй тийм алхам хийнэ

гэдгийг мэдэж байх хэрэгтэй байсан

юм даа.

За, миний мэдэж байгаа юм ердөөл

энэ. Харин одоо өөрийнхөө таамгийг

дэс даараатайгаар нь ярих гээд

оролдоод үзье.

Жижиг сажиг зүйл дээр алдаж

магадгүй ч ерөнхий чигийг нь зөв

барьж авсан гэдэгтээ итгэлтэй

байна. Ингээд энэ бүxний талаар

эргэцүүлэxээр нөгөө Норманден

гэдэг тэнэгдүү индиан эр санаанд

орж ирдэг. Тэр нөхөр Эндитэй цуг

наймар сар байсныхаа эцэст:

-Сайн залуу. Гэхдээ л тэндээс

явсандаа баяртай байна. Камерт нь

үргэлж л нэвт салхи үлээж байдаг

юм. Хүний хувьд сайн хүн. Гэхдээ л

дандаа нэвт салхилаад... гэж хэлж

байсан юм. Хөөрхий Норманден бид

бүгдээс илүү ихийг мэдэж байсан

байгаа юм даа. Энди ахиад

өрөөндөө ганцаараа үлдэх хүртэл

уртаас урт найман сар хүлээсэн.

Хэрэв Нормандентэй хамт

өнгөрөөсөн энэ найман сар

байгаагүйсэн бол Энди аль хэдийн,

Никсоныг ерөнхийлөгч болохоос ч

өмнө эрх чөлөөтэй болчихсон байх

байсан байх.

Энэ бүх түүx 1949 онд эхэлсэн, гэхдээ

алхнаас биш харин Рита Хейвортоос

эхэлсэн байх гэж бодож байна.

Надтай кино театрт уулзахдаа

Эндигийн сэтгэл их хөдөлчихсөн юм

шиг санагдаад байсан талаар би

өмнө ярьж байсан шүү дээ. Тэр үед

би мань эрийг өөрийгөө эрчүүдийн

хүсдгийг хүсч байгаа бусдын адил

махан биетэй эр хүн гэдгээ нуух

гэдэг ичимтгий хүмүүсийн болохоор

л санаа нь зовоод байна гэж бодож

байсан. Харин одоо бол би

андуурсан гэдгээ мэдэж байна.

Эндигийн сэтгэл нь огт өөр зүйлээс

болж хөдөлсөн юм байна лээ л дээ.

Эндиг камертаа Рита Хейвортыг

авчирсан тэр жил төрөө ч үгүй

байсан бүсгүйн зурагт хуудасны

цаанаас Нортоны олсон тэр нүх

ухагдах болсон шалтгаан нь юу

байв? Эндигийн нарийн тооцоо,

уйгагүй ажил гарцаагүй нөлөөлсөн.

Гэхдээ аз, бетоны онцлог гэсэн өөр

хоёр зүйл байсан юм. Аз гэж юу

байдгийг тайлбарлах нь илүүц.

Харин бетоны хувьд гэвэл би бүр

Майны их сургууль руу захидал

бичиж байгаад асуултандаа хариу

өгч чадах хүний хаягийг авсан юм

шүү. Тэр бол Шоушенк шоронгийн

барилгын зургийг хийсэн хүн.

Гурав , дөрөв болон тавдугаар

блокууд байдаг байшинг 1934-1937

онуудад барьсан юм билээ. Одоо

үед цемент, бетоныг пуужин, эсвэл

машин шиг “техникийн дэвшил” гэж

үзэхээ байчихсан нь буруу юм. 1870

он хзртэл одоогийн цементийг 19-р

зуун хүртэл бетон гээч зүйл огт

байсангзй. Бетоны зуурмаг бэлдэнэ

гэдэг нь талх барихтай адил амаргүй

ажил. Ус ихдэж, эсвэл багадаад, үгүй

бол элсээ ихдүүлээд, эсвэл бурууг нь

сонгочиход болохоо байна. Тэртээ

1934 онд чанартай бетон цутгахад

шаардлагатай туршлага

хуримтлагдаагүй байсан үе.

Тавдугаар блокын хана нь

хангалттай хатуу ч, хангалттай

хатаагүй байсан юм. Шууд хэлэхэд

дэндүү их чийгтэй. Үүнээс болж

хананд байсхийгээд л шавардаж

дарах хэрэгтэй цууралт үүснэ, зарим

нь их гүн. Үүнд нь ч бид дасчихсан

байлаа. Ингэж байтал Энди

Дюфресн нь орж ирсэн. Майны их

сургуулийг эдийн засгийн чиглэлээр

төгссөн бизнесмен ч гэлээ геологийн

хоёр ч билүү гурван ч дамжааг

давхар төгсчихсөн хүн. Геологи мань

эрийн хамгийн гол хобби нь байсан

юм. Юм болгоныг ном журмынх нь

дагуу хийдэг, гярхай ажигч зантай

түүн шиг хүнд их тохирсон хобби.

Олон мянган жилийн настай

мөстөлт. Олон сая жилийн турш

бүрэлдэн тогтдог уулс. Олон мянган

жилийн туршид өөр хоорондоо

мөргөлдөн шахцалдаж, шилжин

хөдлөөд газрын гадаргуйг үүсгэж

байдаг тектоник давхаргууд. Даралт

гээд л... Геологи гэдэг шинжлэх

ухаан энэ даралтыг судладаг юм гэж

Энди нэгэнтээ надад хэлж байсан

удаантай. Бас цаг хугацааг судалдаг.

Энэ ханыг судлах цаг Эндид

хангалттай их байсан. Камерийн

хаалга хаагдаж, гэрэл унтарсны

дараа өөр харах зүйл байхгүй юм

чинь.

Шинээр орж ирсэн хүнд шоронгийн

амьдралд дасах маш хэцүү.

Чичиргэнэ өвчинөрхүү юм тусчихдаг.

Онцгой эмзэг заримыг нь бүр

эмнэлэгт хэвтүүлж, эм өгөх хэрэгтэй

болдог. Над мэтийн олон жилийн

ялтай хууччуудын хувьд манай хамт

олны дунд орж ирээд хэдхэн хонож

байгаа азгүй нэгний орилж,

хашгирахыг сонсож суух нь бараг л

хэвийн үзэгдэл байдаг юм. Нөгөө

азгүй эр торны сараалж татаж,

одоохон эндээс гарга мэтийн юм

орилоод эхлэхээр “Шинэ хүн баларч

байна даа” гэсэн чимээ блокоор

тарна.

Энди 1948 онд Шоушенкт орж

ирснийхээ дараа хэзээ ч иймэрхүү

авир гаргаж байгаагүй нь тиймэрхүү

зүйл огт мэдэрч байгаагүй гэсэн үг

биш. Тэрээр магадгүй солиордгийн

даваан дээр ирсэн ч биеэ бариад

ухаанаа алдалгүй үлдэж чадсан биз.

Хуучин амьдрал чинь ганцхан

агшинд үгүй болоод оронд нь

тамын, хар дарсан зүүд шиг амьдрал

эхлэхээр ямар л олиг байв гэж.

Тэгээд мань эр яасан болж таарах

вэ? Цаг нөхцөөж толгойгоо

ажиллуулж байх ямар нэгэн зүйл, юу

ч хамаагүй хайж эхэлсэн. Хүний

тархи гэдэг зугаа цэнгэлийн талаар

яригдаад ирэхээр хязгааргүй их уран

сэтгэмжтэй болохоор шоронд олон

аргаар зугаагаа гаргаж болдог.

“Исүсийн гурван нас”-ыг урласан

уран барималчийн талаар ярьж

байсан. Мөнгө цуглуулдаг олон хүн

байдаг ч цуглуулгаа гол төлөв

хулгайд алдчихдаг. Зарим нь марк

цуглуулдаг бөгөөд дэлхийн гучин

таван орны марктай нэг залууг би

мэднэ. Энэ залуу цуглуулгыг нь

оролдох гэсэн хэний бай хүзүү нь

хуга мушгина гэж мэд.

Харин Энди чулуу сонирхоно. Дээр

нь бас камерийнхаа ханыг.

Анхандаа тэгтлээ гүн сонирхоно

чинээ санаа ч үгүй байсан гэж би

бодож байна. Их бодож л нэрээ

ханан дээр сийлэх гэсэн байх. Эсвэл

бүр шүлгийн хэдэн мөр бичих ч гэсэн

ч юм билүү. Тэгтэл мөрөө гаргах гэж

байгаад бетон нь гайхалтай зөөлөн

байгааг мэджээ. Алхаар дөнгөж

цохиход нь л хананаас овоо том

хэлтэрхий салаад унасан биз. Дараа

нь Энди нааран дээрээ бетоны

хэлтэрхийг эргүүлж тойруулан

хараад бодолд дарагдан хэвтсэн

байх л даа. Өнгөрсөн амьдрал чинь

цуураад, зад үсрэн унаж, бурхан

xүртэл мартчихсан газрын мухарт

байгаа гэдгээ тэрхэн зуур мартах

хэрэгтэй. Бүх таагүй зүйлийн талаар

мартаад, бетоны хэлтэрхийг илүү

анхааралтай ажиглах хэрэгтэй.

Хэдэн сарын дараа хананаас хэдий

хэмжээний бетон ховх цохиж

чадахаа үзэxээр шийджээ. Гэтэл

ханыг ил цагаан ухаж төнхөөд байж

болоxгүй. Ядаж байхад долоо хоног

тутмын шалгалт, хоригдлуудаас хар

тамхи, порно сэтгүүл хурааж авдаг

шалгалт ирэхээр харгалзагчид “Аан

энэ үү. Зүгээр л хананд жаахан нүх

гаргах гэсэн юм аа. Сүртэй юм

бишээ, тоох хэрэггүй” гээд зүгээр

хэлчихэж болохгүй. Мэдээж

болоxгүй. Тэгэхээр нь надтай

уулзаад Рита Хейвортын зурагт

хуудас олж өгөхийг xүссэн байна.

Том зурагт хуудас. Бас нөгөө

геологийн алх. 1948 онд тэр алхыг

Эндид оруулж өгч байхдаа ийм

алхаар хана цөмлөхийн тулд зургаан

зуун жил болно доо гэж бодож

байснаа санаж байна. Арга ч үгүй л

дээ. Гэтэл Энди ханыг бүхэлд нь биш

зөвхөн талд нь ортол цөмлөж,

үүндээ хоёрхон алх элээж, 27 жил

зарцуулжээ.

Үүнийxээ ихэнх хугацааг нь

Норманденд зарцуулжээ. Дээр нь

шөнийн ээлжийн харгалзагч гээд

бүгдийг унтасны дараа л шөнө

дөлөөр ажиллахаас өөр аргагүй. Гэвч

ховхолж авсан хэлтэрхийгээ хаа

нэгтээ нуух хэрэгтэй байсан нь

ажлыг хамгийн их уяж байсан

байхгэж би таамагладаг юм.

Алханы тогших чимээг өнгөлөгч

уутанцар ашиглаад багасгаж болох

бол үйрсэн бетон, хайргыг яах болж

байна? Эндид алх авчирч өгсний

дараах нэгэн бүтэн сайн өдрийг би

санаж байна. Энди салхилаад явж

байлаа. Тэгснээ зогсоод газраас нэг

чулуу аваад шоронгийн куртканыхаа

ханцуйнд нуучихыг нь би харсан юм.

Ханцуйндаа ингэж халаас хийх нь

нэлээд түгээмэл мэх л дээ.

Ханцуйндаа, эсвэл өмднийхөө

түрийнд халаас хийчихдэг. Бас нэг

тохиолдлыг санаж байна. Зуны

халуун өдөр Энди Дюфресн салхилан

явж, салхи зөөлөн үлээхээд хөлнийх

нь орчимд элс, тоос босч харагдаж

байсан.

Тэгэхээр хоёр ч нууц халаастай

байсан гэсэн үг. Цементээ нунтаглаж

жижиглэн халаасандаа дүүргэчиxээд

салхилах зуураа хүний нүднээс далд,

харьцангуй аюулгүй газар очмогцоо

асгана. Дэлхийн хоёрдугаар дайны

үед олзны цэргүүд газар доогуурх

гарц ухахдаа энэ аргыг ашигладаг

байсан юм. Сар жил өнгөрсөөр Энди

ч хананыхаа хэлтэрхийг шоронгийн

довжоонд гаргаж асгасаар.

Шоронгийн шинээр томилогдсон

удирдлага бүрийн элдэв луйварт

оролцоход нь бүгд л номын сангаа

арвижуулах гэж хичээж байна гэж

бодно. Үнэхээр ч нэг талаас тийм

хүсэл байсан нь гарцаагүй. Гэхдээ л

хамгийн гол нь тавдугаар блокийн

блокийн камерт ганцаараа байхыг

хүсч байсан юм.

Оргох бодитой төлөвлөгөө түүнд

үнэхээр байсан эсэхийг би сайн

мэдэхгүй байна. Ядаж оргох

найдлага байсан эсэхийг нь ч

мэдэxгүй. Магадгүй ханыг илүү хатуу

бас 10 фут зузаан гэж тооцож байсан

байх. Энэ бүгдийг давлаа ч

салхилдаг талбайн дээхэнэ талд,

газраас гучин футын өндөрт гараад

ирэxгүй газаргүй. Гэхдээ би мань

эрийг энэ талаар нэг их сүрхий санаа

зовж байсан гэж бодоxгү байгаагаа

дээр хэлж байсан шүү дээ. Мань эр

аягүй бол өөрийгөө долоон жилийн

дотор ханыг ганц фут нүxэлж байгаа

юм чинь бүрэн нүxлэxийн тулд

далан жил шаардлагатай болж болж

тэндээ гарах ч гэлээ чөтгөр ав юу л

бол юу болох гэж бодсон байгаа л

даа.

За , тэгээд цаашилна. Хэрэв

баригдвал гянданд нэлээд удаан

сууж, хавтаст хэрэгтээ тэмдэглэгээ

хийлгэнэ гэдгээ Энди мэдэж байсан.

Гэтэл долоо хоног тогтмол шалгалт

хийгддэг, гэнэтийн шалгалт нь хэзээ

ч ороод ирж магадгүй ч, гол төлөв

шөнө дөлөөр ирдэг болохоор энэ

бүxэн дэндүү удаан үргэлжлэx

боломжгүй. Эрт орой хэзээ нэгэн

цагт аль нэг харгалзагч нь

зурагныхаа ард хурцалж ирлэсэн

халбаганы иш, эсвэл хар тамхиар

хачирласан янжуур нууж байгаа

эсэхийг нь шалгахаар сөхөж харах нь

гарцаагүй. Тэгэхээр нь Энди энэ

бүхнийг барих уу, үгүй юу гэсэн

тоглоом болгон хувиргажээ. Шорон

гэдэг дэндүү уйтгартай газар

болохоор Рита Хейвортыг

ховхолчихсон байж байгаад шөнийн

шалгалттай таарчих эрсдэл нь эхний

хэдэн жилдээ нэгэн хэвийн

амьдралыг нь арай сонирхолтой

болгодог байсан байх. Гэхдээ зөвхөн

цэвэр азаар бүхэл бүтэн хорин

долоон жил тэсэхгүй. Ямар ч л

байсан Байрон Хендлейд санал

тавьсан 1950 оныг хүртэл хоёр жил

зөвхөн азанд найдахаас өөр аргагүй

байсан.

Гэхдээ мань эр бас мөнгөтэй байсан

шүү дээ. Шалгалтын үеэр өрөөнд нь

дэндүү нарийн үзлэг хийгээгүйн нь

төлөө харгалзагч нарыг урамшуулж,

долоо хоног бүр бага зэрэг мөнгө

атгуулаад байж болно. Халаасанд нь

бэлэн мөнгө ороод ирж байхад

хоригдол хар тамхиа татна уу, эсвэл

xүүхний зургаа өлгөнө үү гэдэг нь

чухал биш болохор харгалзагч нар ч

учиргүй нэгжээд байдаггүй юм. Дээр

нь Энди хэзээ ч сахилга батын

зөрчил гаргаж байсангүй. Үргэлжийн

тайван, дуу шуугүй Энди нь дэрээ

хүү татуулж, жорлонгоо шалгуулах

xүртлээ нэгжүүлдэг элдэв чимээ

шуугиан таригч догшин эрчүүдээс

эрс ялгаатай.

1950 онд Энди нь жирийн нэг

хоригдлоос хавьгүй илүү хүн болж

хувирсан юм. Тэрээр нягтлан бодох

бүртгэл мэддэг, чухал хүн. Тооцоо

хийж, хөрөнгө оруулалтын талаарх

зөвлөгөө өгч, зээл авах, түрээслэх

гэрээний бичиг баримтыг бүрдүүлж

өгнө. Нэг удаа Эндийг номонд санд

харуулын даргатай хамт машины

түрээсийн гэрээний нарийвчилсан

тодруулга хийгээд сууж байсныг

харснаа санаж байна. Гэрээнд

байгаа давуу болон сул талуудын

талаар дэлгэрэнгүй ярьж,

мэргэжлийн xэллэгүүдийг

тайлбарлан, Шенкт суугаа

дээрэмчдээс албан ёсны бүртгэлтэй

гэдгээрээ л ялгаатай санхүүгийн

компаниудтай хамтрахаас

сэрэмжлүүлж байлаа. Түүнийг ярьж

дуусахад дарга талархаж гараа өгсөн

боловч гэнэт больчихсон. Мань эр

шоронгийн номын санд суугаад,

хоригдолтой ярилцаж байгаагаа

тэрхэн агшинд мартчиxгүй юу.

Татвар суутгал, хувьцааны зах зээл

дээрх бүх л өөрчлөлтийн талаар сайн

мэддэг байсан xүний хувьд Энди яс

цоожинд хоригдлоо гээд ажилгүй

болчихсонгүй, өмнөх мэргэжлээрээ

ажилласан хэвээр л байлаа.

Захиргааны хувьд тун ч хэрэгтэй хүн

болж хувирсан. Иймдээ ч “эгч”

нартай хийх дайн нь зогсож, номын

сан нь томорч, камертаа ганцаар

суусан хэвээр л байсан.

Маш хэрэгтэй хар боол шүү. Ийм

боолыг аз жаргалтай байлгах нь

эздэд нь ч ашигтай.

1967 оны аравдугаар сарын нэг өдөр

жирийн зугаа, хобби нь огт өөр зүйл

болон хувирав. Энди шөнө дөлөөр

нүхэнд цээжээ бүсэлхий хүртэл

оруулчихаад ханаа нурааж байтал

алх нь гэнэт ишээ хүртэл бетон руу

яваад орчих нь тэр.

Энди үүний дараа хэдэн хэлтэрхийг

нааш нь ховхлон гаргасан ч гэнэт

бусад нь хана хоорондын хөндий

рүү нисч муу усны хоолой цохин

цууриатахыг сонсоо биз. Харин энэ

явдал болох үед Энди хана

хоорондын хөндийтэй таарна гэдгээ

мэдэж байсан эсэхийг баттай хэлж

мэдэхгүй байна. Өмнө нь

шоронгийн зурагтай танилцах

боломж Эндид байсан эсэхийг нь ч

мэдэхгүй байна. Боломж гараагүй

байсан ч энэ хэргийн маргааш нь л

гэхэд танилцсан гэдэгт эргэлзэх ч

хэрэггүй.

Тэр үед л Энди тоглоомных нь

бооцоо дэндүү том байгааг

ойлгосон байна. Бооцоо нь өөрийнх

нь амьдрал, эрх чөлөө нь байсан юм.

Яг энэ үеэр бид хоёр

Зихуантанезогийн талаар ярилцаж

байсан болохоор оргох тухай бодол

толгойд нь ороод ирчихсэн байсан

нь лавтай ч сэдсэн зүйл нь

бүтэмжтэй болно гэдэгтээ итгэлгүй

байсан юм. Хэрэв энэ үед Энди муу

усны хоолойны талаар, хоолойг

шоронгийн хананы цаана гардаг

талаар олоод мэдчихсэн байсан бол

тэр ханан дахь нүх нь зүгээр нэг

зугаа байхаа болиод Эндигийн эзэн

нь болон хувирсан нь мэдээж.

Мань эрийн санаа Бэкстонд, чулуун

дор хэвтэж байгаа түлхүүрийн

талаар олон жилийн турш зовсон.

Шинээр орж ирсэн хөөрүү

харгалзагчдын нэг нь камерт нь

гэнэт нэгжлэг хийгээд зурагт

хуудасных нь цаад руу өнгийчих вий,

бас нэг хүн камерт нь суулгачих вий

гэж бас л зовж байсан. Энэ бүхэн

Эндигийн эд эс бүрийг найман

жилийн турш дарамталсан юм. Энэ

талаар намайг юу гэж хэлэх вэ гэвэл

Энди миний мэдэх хүмүүсээс

хамгийн бөх зүрхтэй нь. Би л байсан

бол энэ бүх тодорхогүй, түгшүүртэй

байдлаас болоод солиорно. Харин

Энди өөрийнхөө тоглоомыг

үргэлжлүүлсээр л байсан юм.

Нууц нь хэзээ ч задарч магадгүй

гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй ч

Эндийг энэ урт хугацааны туршид

бурхан харж үзсэн юм даа.

Хэдий инээдтэй сонсогдож болох ч

энэ үед тохиолдож болох хамгийн

таагүй зүйл нь өршөөлөөр суллагдах

явдал байлаа. Өршөөлөөр

суллагдахаар болсон хүнийг харуул

хамгаалалт багатай байранд

оруулж, гурван өдрийн турш бие

хаа, сэтгэл мэдрэл, ажил

мэргэжлийн сорил авдаг. Тэр

хооронд камерийг нь шинээр ирэх

хүнд бэлдэн хуучин эзнийх нь эд

зүйлсийг залиулна. Ийм болохоор

Энди өршөөлөөр суллагдахын оронд

сахилгад багагүй удаан суусны эцэст,

нөгөө л шатаараа гарч өөр өрөө руу

орох байлаа.

Гэтэл хана хоорондын зайг 1967 онд

олж мэдсэн юм бол яагаад 1975

оныг хүртэл шийдтэй алхам

хийгээгүй юм бол?

Энэ талаар баттай юм мэдэхгүй

болохоор таамаг дэвшүүлэхээс

хэтэрч чадахгүй нь. Юуны өмнө нь

мань эр илүү болгоомжтой болох

ёстой болсон. Энди бол арван найм,

эсвэл найман сарын дотор оргохын

төлөө улангасан дайрахааргүй

ухаантай хүн. Тэгэхээр нүхээ баг

багаар өргөсгөх ёстой байсан. Тэр

жилдээ шинэ жилийнхээ уух юмыг

захиалж байхдаа аяганы дайтай нүх,

1968 онд төрсөн өдрөө тэмдэглэж

байхад нь тавагны дайтай, 1969 оны

бейсболын тэмцээн эхлэхэд үед бүр

нэлээд том хонгил.

Түүнээс хойш мань эр өмнөхөөсөө

илүү хурдан ажиллах болсон байх.

Бетоны хэлтэрхийг жижиглээд нууц

халаасандаа хийж шоронгийн

довжоонд гаргаж асгахын оронд

шууд л хана хоорондын хөндий руу

асгах боломжтой болсон юм чинь.

Мань хүн үнэхээр ингэж байсан

байж болох ч чимээ гарч, хүмүүст

сэжиг төрүүлж болзошгүй байсан

болохоор үгүй байж болох талтай.

Үгүй бол бүр бетоны хэлтэрхий

доош унахдаа хоолойг цагаас нь

өмнө цоолохоос айж байсан юм ч

билүү? Блокийн муу ус тэр чигээрээ

ажилгүй болохоор шалгалт явж,

ухсан нүх нь илрэх нь гарцаагүй шүү

дээ. Ямар ч л байсан Никсоныг хоёр

дахиа сонгогдох үед нүх нь Эндийг

чөлөөтэй багтаж орохоор том

болчихсон байжээ.

Гэтэл яагаад тэр даруй нь

ашиглаагүй юм бол?

Энэ асуултанд зөвхөн бүдэг бадаг

таамгаар л хариулахаас биш бага ч

гэсэн үндэслэлтэй санаа дэвшүүлэх

аргагүй. Нүхний доор хананы

хэлтэрхий овоорчихоод цэвэрлэх

шаардлагатай болсон байж болох

талтай. Гэтэл ингэж цэвэрлэхэд ядаж

цөхөөд байх юм юу байхав. Тэгвэл

яасан болж таарах вэ? Миний

бодлоор Энди гэнэт айсан байх. Хүн

эрх чөлөөгүй байдалд яаж дасдаг

талаар би өмнө нь ярьж байсан. Хүн

анхандаа эндэхийн дөрвөн хананы

дунд сууж чадахгүй байснаа

аажимдаа дасч, байх ёстой газраа

байгаа гэж боддог болно. Тэгсээр

ухаан санаа, бие махбодь нь дассаар

дассаар торон доторх амьдралд

хайртай болно. Хүн хэдийд хоол

идэх, захидал бичих, тамхи татах

ёстойг энд заагаад өгнө. Ажил хийж

байхад нь бие зас гэж цаг тутмын

таван минутыг гаргаж өгнө. Миний

хувьд гучин жилийн туршид ийм

завсарлага нь цаг тутмын эхний

хорин тав дахь минутанд болно.

Тэгэхээр зөвхөн хорин тав дахь

минутанд нь бие засмаар санагддаг.

Харин ямар нэг шалтгаанаар тийшээ

явж чадаагүй бол гуч дахь минут

болоход бие засах шаардлага

арилчихна... Дараагийн цагийн

хорин тав дахь минут хүртэл.

Магадгүй хоригдол болгоны хувьд

энгийн зүйл байдаг энэ синдром, эрх

чөлөөнөөс айх айдас Эндийг ч

чангаадаг байсан биз.

Мань эр муу усны хоолойны талаар,

дотроос нь эсэн мэнд гарах

боломжийн талаар бодсоор хичнээн

шөнийг зурагт хуудасныхаа дор,

хэвтэж өнгөрөөсөн бол доо. Зурган

дээрээс хоолойны урт, дуусдаг

газрыг нь олж мэдсэн ч дотор нь

юутай таарах, бүтэж үхэх, эсвэл

зугатахын оронд өөдөөс дайрахаас

сийхгүй том хархтай таарах эсэх,

хамгийн гол нь хоолойны цаад үүүрт

хүрээд юутай таарахыг мэдэх ямар ч

боломж байсангүй. Гэтэл өршөөлөөс

ч инээдтэй зүйлтэй таарч тун

магадгүй байсан юм шүү. Эндийг

хоолойг цоолоод аймшигтай өмхий

дунд хахаж цацан мөлхсөөр таван

зуун ярд газрыг туулж эцэст нь

хүртэл том төмөр тор, эсвэл усны

шүүлтүүр байна гээд бод доо.

Инээдэмтэй байгаа биз, тийм үү?

Энэ бүхэн түүнийг ихэд түгшээж

байсан гарцаагүй. Бүх зүйл

санаснаар нь бүтэж хоолойны нөгөө

талаас эсэн мэнд гараад ирлээ гэхэд

ард хувцас олоод цагдаа,

фермерүүдийн нүдэнд өртөлгүй алга

болж чадах уу? Яахав энэ бүхнийг ч

гэсэн амжуулж, Шоушенкт түгшүүр

зарлахаас өмнө сураг нь тасарч

Бактсонд хүрээд нөгөө нугыг олж

чулууг эргүүлтэл... эргүүлтэл тэнд юу

ч байхгүй байвал яана? Үнэндээ бол

үйл явдал ингэж уянгын халилтай

өрнөлгүй.

Зүгээр л нугынх нь оронд шинэ

дэлгүүр сүндэрлэж байж болох шүү

дээ. Эсвэл бүр чулуу цуглуулах

дуртай жаал галт уулын шилтэй

таарч, сугалж авах гэж байгаад

түлхүүрийгнь олох гээд юу ч болсон

байж магадагүй.

Ингээд товчхон хэлэхэд Энди хэсэг

зуур xүлээxээр шийдсэн байх. Ер нь

түүнд алдах юм байсан юмуу даа

гэж та асууж байж болох юм. Яахав

нэгд нь номын сангаа, хоёрт нь дасч

сурсан шоронгийнхоо амьдралыг,

бас бэлдсэн бичиг баримт, мөнгөө

ашиглах ирээдүйн бүх боломжоо.

Ямар ч байсан мань эр зориглож,

амжилтанд xүрсэн.

Ер нь наад хүн чинь үнэхээр зугатаж

чадсан юм уу даа? Дараа нь юу

болсон юм бэ? гэж асуух байх.

Чулууг эргүүлсний дараа юу болсон

бол гэж... Нөгөө чулуу нь байх ёстой

газраа байсан бол шүү дээ?

Би өөрөө одоо болтол камерийнхаа

дөрвөн ханыг ширтээд сууж байгаа

болохоор юу болсныг нь хэлж

чадахгүй нь. Тэгээд ч би ойрын

хугацаанд Шенкээс суллагдах нь юу л

бол.

Гэхдээ би зарим зүйлийг бас мэднэ

шүү. 1975 оны 9-р сарын 15-нд би

Техас мужийн Мак Нери нэртэй

жижигхэн хотоос ирсэн ил захидал

xүлээж авсан юм. Энэ хот хил дээр,

америкийн талдаа байдаг юм. Ил

захидлын юм бичих ёстой газар нь

хов хоосон байсан. Гэвч би бүгдийг

ойлгосон.

Мань эр яг тэр газраар хил давсан

байна. Техас муж. Мак Нери хот.

Миний түүх гэвэл ердөө л энэ. Энэ

бүхнийг бичих гэж хэр удах, хичнээн

хуудас болох талаар би огт бодож

байсангүй.

Ил захидал хүлээж авсан өдрөөс

бичиж эхлээд дөнгөж өнөөдөр л,

1976 оны 1-р сарын 14-ний өдөр л

дуусгаж байна. Би гурван харандаа,

бүтэн боодол цаас үрсэн. Гар

бичмэлээ би сайн гэгч нь нуунаа... Ер

нь тэгээд ч миний тухай бичгийг

гаргаж унших гэж бараг гараxгүй биз

дээ.

-Чи өөрийнхөө тухай бичээгүй шүү

гэж би өөртөө хэлж байна. Чи

Эндигийн тухай бичиж байгаа

болохоор өөрөө бол энэ түүхийн

туслах дүр төдий хүн. Гэхдээ л ер нь

бол энэ түүхийн үг бүр, хараал идсэн

үг болгон нь миний тухай юм. Энди

бол шоронгийн хаалга эцсийн эцэст

нээгдэж, намайг эрх чөлөөтэй

болоход баярлах миний сэтгэлийн

нэг хэсэг, хамгийн сайн хэсэг нь.

Халаасандаа хорин доллартай, хямд

костюм өмсөөд гарах тэр үед.

Тэр үед үлдсэн хэсэг ямар ч хуучин,

ямбий, зүрх зориггүй болсон бай

сэтгэлийн минь энэ хэсэг үнэхээр

баярлах болно. Энд надтай адил

Эндийг дурсдаг өөр хоригдлууд ч

бий. Түүнийг оргож чадсанд бид

баярлаж, бас харамсаж байдаг.

Зарим шувууг яагаад ч торонд

тэжээж дийлдэггүй юм. Өд нь

гайхамшигтай өнгөөр солонгорч, дуу

нь зэрлэг ч чихнээ сонсголонтой.

Тэднийг суллаж тавихгүй л бол нэг

өдөр л хооллох гээд торных нь

үүдийг нээх агшинд дэр хийгээд

гараад нисчихнэ гэж мэд. Тэр цагт

таны сэтгэлийн нэг хэсэг нь болох

ёстой юм болдгоороо боллоо

гэдгийг мэдэрч баярлана. Гэвч гэр

орон тань тэр сайхан шувуугүйгээр

эзгүйрч хоосроод амьдрал чинь

уйтгартай, саарал болж хувирна.

Миний хэлэх гэсэн зүйл ердөө л энэ.

Миний өгүүлсэн түүх зарим газраа

урд хойноо орж, зөрчилтэй болсон ч

бай, тэр бүхнийг дурсах гээд илүү

гунигтай, эсвэл бүр хөгшин болсон ч

бай би баяртай байна. Хэрэв Энди

чи яг одоо миний чин сэтгэлээсээ

найдаж байгаачлан үнэхээр эрх

чөлөөтэй болсон бол наран

жаргасны дараах тэнгэрийг оддыг

миний өмнөөс ширтэж байгаад элс

атгаж аваад тунгалаг, цэвэр ус руу

цацаад миний өмнөөс эрх чөлөөний

агаараар цээж дүүрэн амьсгалаарай.

Миний түүх гэвэл ердөө л энэ. Энэ

бүхнийг бичих гэж хэр удах, хичнээн

хуудас болох талаар би огт бодож

байсангүй.

Би гар бичмэлтэйгээ ахиад

зууралдана чинээ ер санаагүй ч яг

одоо ахиад хэдэн хуудас нэмэхээр

сараачсан цааснуудаа шалан дээр

дэлгэчихсэн байж байна. Би

дэлгүүрээс худалдаж авсан шинэ

цаасан дээр бичнэ. Зүгээр л Конгресс

Сити дэх дэлгүүр рүү алхаж очоод

худалдаж авсан цаасан дээрээ.

Энэ түүхийг 1976 оны нэгдүгээр

сарын тэр өдөр Шоушенкийн

шоронд бичээд дуусгачихсан гэж

бодож байсан юм. Харин одоо бол

гадаа 1977 оны тавдугаар сар

болчихсон, би Портлендийн

“Брюстөр” зочид буудлын хямдхан

өрөөнд сууж байна.

Цонх дэлгээстэй, гудамжаар

давхилдах машины чимээ сэтгэл

хөдөлж, ухаан балартмаар дэндүү

чанга сонсогдож байна. Би

байсхийгээд д цонх үнэхээр торгүй

гэдэгт итгэж өгөхгүй байн байн

өнгийж харчихаад байх юм. Миний

хямд өрөөний ор дэндүү том, тансаг

юм шиг санагдаад байгаа болохоор

шөнөдөө ч сайн унтаж чадахгүй

байна. Өглөө зургаа гуч гэхэд л айж

сандарчихсан юм огил харайгаад

босчихно. Байнга хар дараад, яг

одоо эрх чөлөө маань алга болчих

гэж байгаа мэт санагдаад,

аймшигтай гэж яанаа.

Би яачихсан юм бэ гэж үү?

Суллагдсан. Гучин найман жил өглөө

оройн тоонд жагссаны дараа эрх

чөлөөтэй болчихсон. Тэд шоронд

олон жил суусан тавин наймтай

намайг дэндүү хөгширч, арчаагүй

болсон, нийгэмд ямар ч аюулгүй

болсон гэж үзсэн юм.

Би гар бичмэлээ золтой л

шатаачихаагүй. Суллагдаж байгаа

хоригдлуудыг шоронд орж ирж

байгаа шинэ хүмүүсээс дутахааргүй

нарийн нэгждэг юм. Гэтэл гар

бичмэл дээр намайг ахиад зургаа,

эсвэл найман жил суулгачихаж чадах

аюултай зүйл олон бий. Хамгийн гол

нь Энди Дюфресний одоо байгаа

хотын нэр. Мексикийн цагдаа нар

америкийн мэргэжил нэгтнүүдтэйгээ

хүч хавсрахдаа дуртай байх нь

гарцаагүй болохоор өчнөөн их цаг,

хөдөлмөр зориулсан гар бичмэлээ

авч гарах гэж байгаад найзаа

хорлохыг хүсэхгүй байлаа.

Тэгтэл харин Эндигийн шорон руу

таван зуун доллар оруулж ирсэн

аргыг санаад юм сараачсан

цааснуудаа яг тэр аргаар авч гарсан

даа. Бүр баталгаатай болгохын тулд

Зихуантанезо, Питер Стивенс гэсэн

хоёр нэрийг сайтар баллаж орхисон.

Тэгэхээр миний тэмдэглэл илэрч,

Шенкд ахиад хэдэн жил үлдэх

боллоо ч Эндийг хэн ч олж чадахгүй.

Өршөөлийн хорооноос надад

Портлендийн Сирус Малл дахь

хүнсний том дэлгүүрт ажил өгсөн

юм. Би зарлага болсон доо. Хүний

зараалаар гүйж явдаг хоёр төрлийн

жаалууд байдагюм. Нэг нь жаалууд

нөгөөх нь өвгөчүүл. Хэрэв та Сирус

Маллаас юм авч байсан бол би

сагсыг чинь машин хүртэл дөхүүлж

байсан байж тун магадгүй юм шүү.

Гэхдээ зөвхөн 1977 оны гуравдугаар

сараас дөрөвдүгээр сарын хооронд

шүү. Яагаад гэвэл би энэ хооронд л

тэнд ажиллаж байсан юм.

Өөрийгөө Шенкээс өөр газар

амьдарч хэзээ ч чадахгүй юм байна

гэж анхандаа бодож байлаа.

Би шоронг нийгмийн бага

хэмжээний загвар гэж хэлж байсан ч

том ертөнцөд үйл явдал ямаршуу

эрчимтэй өрнөж, хүмүүс ямаршуу

хурдан явдаг талаар төсөөлж ч

байсангүй. Эндэхийн хүмүүс тэр хөл

илүү хурдан ч ярьдаг юм билээ. Бас

илүү чанга.

Би одоо шинэ амьдралдаа дасан

зохицох гэж ядаҗ явна. Нэлээд удах

янзтай даг аа. Наад захын жишээ нь

хүүхнүүд. Дөчин жилийн дотор би

тэднийг хүн төрөлхтний бас нэг хэсэг

гэдгийг мартчихаж. Гэтэл одоо хаа

сайгүй хүүхнүүд холхисон дэлгүүрт

ажиллаж байдаг. Хөгшин хатагтай

нар, “Энд бэби байгаа” гээд гэдэс

рүүгээ сум заачихсан майктай

жирэмсэн хүүхнүүд гээд л.. Янз

бүрийн нас намба, хэлбэр дүрстэй

эмэгтэйчүүд. Тэднийг харах

тоолондоо барьц алдаж “Нүдээ

унагаачих гээд ийш тийш харахаа

болиоч, заваан өвгөн минь” гэж

өөрийгөө загнадаг.

Бие засах, нүүр гараа угаах

шаардлага нь өөр нэг жишээ. Сурсан

зангаараа цаг тутмын хорин тав дахь

минутанд морь харах хүсэл төрөх

тоолонд өөрийн мэдэлгүй боссоосоо

зөөшөөрөл авах гээд хэцүүддэг гэж

байгаа. Эрх чөлөөт ертөнцөд

иймэрхүү зүйл хийхийн тулд хэн

нэгнээс зөвшөөрөл авах хэрэггүй

гэдгийг мэдэж байх нэг хэрэг. Гэтэл

хамгийн ойр байгаа харгалзагчид

түр холдох гэж байгаагаа илтгэх

олон жилийн дадал гэдэг огт өөр

хэрэг. Илтгэхгүй бол хоёр өдөр

сахилгад суудаг байлаа шүү дээ.

Манай боссын надад дургүй гэж.

Хорин тав зургаан орчим насны

залуу л даа. Илүүлэх гэж мөлхөөд

ирж байгаа хөгшин нохой шиг

сэжгийг нь хүргэж байгаагаа би сайн

мэдэж байна. Өөрөө өөрийнхөө

сэжгийг хүргэж байхад хөндлөнгийн

хүн яах нь ойлгомжтой. Гэхдээ яаж ч

болдоггүй. Би тэр залууд “Шоронд

чи нохой, чамаас илүү эрх мэдэлтэй

болгон чиний эзэн байдаг. Гэтэл

шоронд бүгд л чамтай адил торны

цаана байгаа болохоор энэ тийм ч

чухал биш л дээ. Харин энд

болохоор шууд л нүдэнд тусах юм.

Шоронгийн амьдрал хүнийг ийм л

болгодог юм байна” гэж хэлмээр л

байлаа. Гэвч болоогүй. Ер нь хэлээд

яах ч билээ? Ямар ойлгох юм биш.

Миний хяналтын байцаагч гэдэг

өтгөн шар сахалтай польшуудын

талаарх баахан онигоо ярьсан эр ч

намайг ойлгохгүй. Энэ нөхөр долоо

хоног болгон надтай таван минут

хэртэй уулздаг юм. Тэгээд

польшуудын талаарх онигоо нь

дуусаад ирэхээр: Торны энэ талд

хэвээрээ л байна уу Ред? гэж надаас

асууна. Би “тийм” гэж хариулаад

дараагийн долоо хоног хүртэл

салцгаана.

Бас хөгжим, дуу гэж нэг юм байна.

Энд байнга л хөгжим явах юм.

Намайг Шенкт орж байхад хөгжим

дөнгөж л газар авч эхэлж байсан.

Гэтэл одоо янз бүрийн чиглэл

усргалын маш олон хамтлаг гараад

ирчихэж. Бүгд л айдас, хүйдсийн

талаарх дуулаад байх шиг. Надад

зүгээр л тэгэж санагдсан ч юм

билүү...

Анхандаа зам гарч явахдаа хэзээ

мөдгүй үхэх нь үү л гэж санадаг

байлаа.

Өөр зөндөө юм бий ч гэлээ бүгдийг

нь тоочоод байлтай нь биш. Та юу

гэх гээд байгааг минь ойлгосон

болохоор илүүц биз. Би танил дотно

Шенк рүүгээ буцах талаар боддог

болсон. Дөнгөж суллагдаад байгаа

хүнд үүн шиг амархан зүйл гэж үгүй.

Одоо бодоход ичмээр ч гэлээ

дэлгүүрийнхээ орлогыг хулгайлдаг

юм билүү ч гэж бодож байсан шүү.

Товчхон хэлэхэд өдөртөө юу хийхийг

цаг минутаар нь заагаад

журамлачихсан, дараагийн агшинд

юу болохыг таах шаардлагагүй тэр

газар руу буцахын төлөө юу ч хийхэд

бэлэн болсон доо. Хэрэв Эндиг

таньдаггүй байсан бол буцаад оччих

л байсан байх. Гэвч энэ хүн эрх

чөлөөтэй болохын тулд тэр олон

жилийн турш шоронгийн ханыг

тэвчээртэй цөмлөж байсныг бодсон.

Дараа нь өөрөөсөө их ичсэн дээ.

Эндид эрх чөлөө рүү тэмүүлэх

хавьгүй олон шалтгаан байсан гэж та

хэлж болох юм. Тийм ээ, түүнд шинэ

бичиг баримт, зөндөө их мөнгө

байсан. Гэвч яг тийм биш юм шүү.

Бичиг баримт нь байх ёстой газраа

байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байх

боломжгүй байсан. Харин бичиг

баримтгүй бол мөнгөө ч авч

чадахгүй шүү дээ. Тэгэхээр мань эр

зүгээр л эрх чөлөөтэй болохыг хүсч

байсан юм. Харин эргээд торондоо

орох гэсэн миний өчүүхэн хүсэл нь

ердөө л урвалт байсан хэрэг.

Ингээд би ажилгүй үедээ Бакстон

нэртэй жижиг хот руу явдаг боллоо.

Дулаан орж, цас хайлаад, миний

бодлоор бурханы хамгийн их

таалдаг тоглоом болох бейсболын

шинэ улирлын тоглолтоо

эхлүүлэхээр хойд зүг рүү явчихсан

1977 оны дөрөвдүгээр сарын эхэн үе

байлаа. Би ингэж аялахдаа баруун

халаасандаа үргэлж луужин авч

явна.

Бакстонд нэг том нуга бий. Түүний

хойд талд нь том чулуу байдаг. Тэр

чулуунд завсарт нь Майны нугад

яавч байж таарахгүй жижиг чулууг

шургуулчихсан байгаа. Галт уулын

шилийг.

Ёстой тэнэг хэрэг гэж хэлж болох

юм. Хөдөөгийн жижигхэн хотод

ззлэгтэй талбай хэд байж болох вэ?

Зуу юу? Миний л мэдэж байгаагаар

бүр ч илүү олон байх шүү. Дээр нь

Эндийг шоронд орсноос хойш

хадгалагдсан хэдийг нэмэх хэрэгтэй.

Тэгэж яваад хэрэгтэй газраа оллоо ч

нөгөө чулуугаа таньж чадаа ч уу үгүй

ч үү. Галт уулын чулуулгын жижигхэн

хэлтэрхийг анзааралгүй өнгөрөөд

явчихаж болох шүү дээ. Үгүй бол бүр

Энди өөрөө ч аваад явчихсан байхыг

үгүйсгэх аргагүй.

Тийм ээ, маргахад бэрх. Тэнэг санаа,

ялангуяа зарим нуга нь “орохыг

хориглоно” гэсэн бичигтэй хашаатай

болчихсон болохоор суллагдаад

удаагүй хүний хувьд бүр аюултай.

Над шиг бүгд л ялихгүй зүйлээр

өөнтөглөж, буцаагаад торны цаад

руу хийх гээд байдгийг би хэлж

байсан шүү дээ. Тэнэг л санаа...

Гэхдээ ний нуугүй хэлэхэд хорин

долоон жилийн турш хана нүхлэхээс

илүү тэнэг гэж надад санагдахгүй л

байна. Юу ч байсан олоод оруулаад

ирж чаддаг чухал хүн байхаа болиод

гар хөлийн үзүүрт зарагддаг хөгшин

жаал болчихсон над шиг хүн ямар

нэгэн шинэ хоббитой болоход

илүүдэхгүй ээ. Эндигийн чулууг хайх

хобби.

За тэгээд би Бакстон руу аялж, зам

даган явдаг болсон. Шувуудын

жиргээн сонсож, өнгөрсөн жилийн

өвс, энд тэндгүй хөглөрөх сонины

тасархай, нөөшний сав, лонх ил гарч

цас хайлахыг ажиглан алхалдаг

болсон. Лонхнууд нь эргээд тушаах

боломжгүй байх юм. Энэ дэлхий ч

юутай үрлэгэн болчихсон юм бэ дээ.

Хамгийн гол нь би нуга хайж байлаа.

Ямар ч том чулуу харагдахгүй

байсан болохоор ихэнх нь л шууд

хасагдлаа. Том чулуу байлаа гэхэд

өөр зүгт хэвтэж байгааг луужин зааж

байсан юм. Ингэж алхалахад би

үнэхээр л эрх чөлөө, тайвшралыг

мэдрүүлдэг нь таатай. Нэгэн хагас

сайнд намайг нэг банхар өдөржин

дагасан бол өөр нэг удаа буга олж

харсан.

Ингэсээр ахиад тавин найман жил

насласан ч мартахааргүй тэр өдөр 4-

р сарын 23-ны өдөр боллоо. Хагас

сайн өдөр. Би гүүрэн дээр загасчилж

байсан жаалын хэлснээр Олд Смит

Роудыг чиглээд явж байсан юм.

Замын хажууд сууж байгаад

дэлгүүрийнхээ xүрэн цаасан уутанд

хийж гарсан хэдэн хачиртай талхаа

идчихэв. Хоёр цагийн дараа зүүн

гарт талд минь том нуга байхыг олж

харлаа. Том чулуу нугын яг хойд

талд нь хэвтэж байсан. Би хаврын

шавар шавхайг туучсаар дөхөж очив.

Царс модны мөчир дээр суух хэрэм

намайг анхааралтай ажиглаж

харагдана.

Чулууг тойрч байгаад ёроолд нь нэг

чулуу байхыг харлаа. Нөгөөх чинь

мөн. Гарцаагүй мөн. Торго шиг

гөлгөр, хар шил.

Яг уйлчих гээд байсан болохоор

чулууг ширтэн удаан гэгч нь зогссон

доо. Зүрx маань амаар гарчих шахан

цохилж байлаа. Арай гайгүй

тайвширч байгаад дөхөж, нөгөө

чулууг барьж үзэв. Үнэхээр чулуу мөн

байна. Доор нь юу ч байxгүй гэдэгт

итгэлтэй байсан болохоор би сөхөж

ч харалгүй яваад өгсөн ч чадах л

байсан. Тэгэхээр чулууг аваад явна

гэсэн бодол надад байгаа ч үгүй юм.

Энэ бол хулгай хийснээс ч долоон

дор зүйл болох байв. Би хий юм

хараагүй гэдэгтээ итгэж, бодитой

гэдгийг нь мэдрэхийн тулд зүгээр л

барьж үзсэн. Чулууны дороос гарч

ирсэн зүйлийг би удаан гэгч нь

xөдөлгөөнгүй ширтсэн дээ. Хоёр нүд

харж байсан ч тархи маань ямар нэг

юм ойлгох чадваргүй болчихсон

байлаа. Тэнд чийг цоxиулаxгүйн тулд

гялгар уутанд хийж, хичээнгүйлэн

боосон илгээмж хэвтэж байсан юм.

Дээр нь миний нэр бичээстэй. Би

илгээмжээ авчихаад, чулууг буцаан

тавьсан юм.

“ Хүндэт Ред, чи энэ захидлыг уншиж

байгаа болохоор эрх чөлөөтэй

болжээ. Нөгөө хотын нэрийг санаж

байна уу? Ажлаа амжуулахад минь

чам шиг хүн маш их хэрэгтэй байна.

Ганц хоёр хундага виски уунгаа

миний саналын талаар сайтар

бодоорой. Итгэл найдвар гэдэг хүнд

байдаг хамгийн хэрэгтэй, магадгүй

хамгийн сайхан зүйл гэдгийг мартаж

болоxгүй шүү. Итгэл найдвар хэзээ ч

үхдэггүй юм. Энэ захидал чиний гарт

хүрч, бүх зүйл сайхан болно гэдэгт

би найдаж байна. Чиний найз Питер

Стивенс”.

Би захидлыг шууд задлаад уншчихаж

чадсангүй. Гэнэт айдас хүрч, хэн

нэгэнд харагдчихаасаа өмнө

бушуухан зугтаамаар болсон.

Өрөөндөө эргэж ирж байгаад

задлаж уншсан юм. Буудлын гал

зуухнаас Бифарони, Нудл Рони

мэтийн хямд хоолны үнэр гарч

хадна. Өнөө үед америкийн халаас

нимгэнтэй хөгшчүүд “рони”-гоос өөр

зүйл идэж чадахгүй байгаа гэдэгт

мөрийцсэн ч болж байна.

Би боодлыг задлаад захидлыг

уншлаа. Дараа нь нүүрээ дарж

байгаад уйлж гарсан даа. Захидалд

тавин долларын хорин ширхэг чек

хавсаргачихсан байсан юм.

Харин одоо бол би “Брюстер”

буудлын хямд өрөөнд суугаад юу

хийх талаараа бодож байна.

Хугацаанаас өмнөх суллах нөхцлийг

ядах юмгүй зөрчиж чадах юм шиг

санагдаж байна. Нэг их сүртэй гэмт

хэрэг биш болохоор хяналтын

байцаагч маань уурлах ч хэн ч зам

дээр отолт гаргахгүй биз.

Миний өмнө гар бичмэл минь

дэлгээстэй... Эмч нарын авч явдагтай

бараг адил хэмжээний чөмоданд

багтсан миний бүх хөрөнгө орон

дээр хэвтэж байна. Халаасанд минь

арван есөн тавьт, дөрвөн аравт, нэг

тавт, гурван нэгт бас бус задгай

мөнгө... Би боодол цаас, тамхи авах

гээд нэг тавьтыг нь задалчихсан юм.

Би цаашид яах талаараа эргэцүүлж

сууна. Үнэндээ бол эргэлзэж,

тээнэгэлзээд байх зүйл ер байгаагүй

юм. Орших, эсвэл эс орших, амьдрах

эсвэл амьсгалах гэсэн энгийн зүйлээс

л сонголт хийх хэрэгтэй.

Би эхлээд гар бичмэлээ чемодандаа

хийнэ. Дараа нь чемоданаа

хаачихаад пальтоогоо авч шатаар

уруудсаар энэ бясааны үүрнээс

гарна. Тэгээд бааранд ороод хоёр

тавтын доллар барменд өгч “Жек

Даниэль”-ээс өөртөө нэг, Энди

Дюфреснд нэгийг захиална.

Үйлдвэрийн дээвэр дээр 1948 онд

шар айраг ууснаас хойш анх удаа

ууж байгаа маань тэр байх болно.

Дараа нь барменд баярласнаа

хэлчихээд нэг долларыг цайны

мөнгө болгож орхино. Грейхаунд

зогсоол руу очоод Эль Пасо хүртэлх

тасалбар худалдан авна. Тэнд очоод

би Мак Нери очих автобусанд

дамжин сууна. Тэр жижигхэн хотод

очсон хойно над шиг хөгшин үнэг

мексикийн хилээр гарч чадах эсэх нь

аяндаа ойлгомжтой болно л доо.

Би тэр газрын нэрийг тогтоож авсан.

Зихуантанезо. Ийм нэрийг мартах

хэцүү л дээ. Бие минь эрч хүчээр

дүүрч байгааг мэдэрч, сэтгэл минь

дэндүү их хөдөлж байгаа болохоор

харандаагаа арай л алдчихалгүй

салгалсан гартаа тогтоон барьж

байна.

Миний бодлоор зөвхөн эрх

чөлөөтэй, далайн эрэг рүү явж

байгаа хүний сэтгэл л ингэж

хөдөлдөг байх.

Эндийг одоо тэнд байгаа гэдэгт би

итгэж байна. Хилээр гарч чадна

гэдэгтээ найдаж байна.

Найзтайгаа уулзаад гар барина

гэдэгтээ итгэж, найдаж байна.

Номхон далайг яг л миний зүүдэнд

орж ирдэг шигээ гүн хөх өнгөтэй

гэдэгт найдаж байна.

Би итгэж, найдаж байна.
Мэдээг түгээх :

Post a Comment

 
Холбогдох : Вэб сайт хийх | Uzver soft
Copyright © 2012. bestallmovie - All Rights Reserved
Template by Uzver.tk
Powered by: Blogger